id
stringlengths
3
6
url
stringlengths
32
594
title
stringlengths
2
105
text
stringlengths
1
119k
599
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%20%D0%A3%D0%BB%D1%81
Монгол Улс
Монгол Улс нь дорнод болон төв Азид орших бүрэн эрхт улс. Хойгуураа Оросын Холбооны Улс, өмнө талаараа БНХАУ-тай хиллэдэг, далайд гарцгүй улс юм. Улсын нийслэл нь Улаанбаатар бөгөөд улс доторх цорын ганц саятан хот юм. Монгол улс нь 1,564,116 km2 талбай нутаг дэвсгэртэй, 2022 оны байдлаар 3.4 сая хүн амтай байна. Нийт хүн амын 95 хувийг монгол үндэстэн, 4 гаруй хувийг Казак үндэстэн эзэлдэг. Өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэр дээр хүн анх суурьшсан цагаас эхлэн нүүдэлчин соёл иргэншил эзэгнэн, Хүннү, Сяньби, Нирун, Түрэг Уйгур, Кидан улс байгуулагдан оршин тогтнож байв. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулан Евроазийг эзэлсэн эзэнт гүрнийг үүсгэн байгуулжээ. Түүний ач хүү Хубилай хаан Хятадын эх газрыг бүхэлд нь эзэлж, Юань улсыг (1271-1368) байгуулж улсын нийслэлийг Дайду буюу одоогийн Бээжинд шилжүүлсэн байна. Юань улс унасны дараа төрийн нэгдмэл захиргаа суларч монголчууд бие даасан шинжтэй хэд хэдэн хэсэгт хуваагдан орших болсон. 17-р зуунд Манж Чин улсын мэдэлд орсон ч 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон. 20-р зуунд Монгол улс нь Хятад улсаас тусгаар тогтнолоо олж авсны дараа нийгэм, эдийн засаг, төр захиргааний хувьд Зөвлөлт Холбоот Улсаас хамаарал бүхий дагуул улс болсон. 1924 онд түүхэндээ анх удаа үндсэн хуультай болж, Бүгд Найрамдах Ардын засаглалыг тунхаглаж, социалист орон болсон. 1990 оны Ардчилсан хувьсгалаар Монгол улс социализмаас ардчилсан, чөлөөт зах зээлийн эдийн засагт нийгэмд шилжин орсон. Монгол улс нь хөгжиж буй орон юм. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр (26.8 тэрбум ам.доллар) дэлхийд 111-т жагсаж, нэг хүнд ноогдох хэмжээ 11,882 $ байна. Хөдөө аж ахуй, нүүдлийн мал аж ахуйн уламжлалтай. Зэс, нүүрс экспортолдог. Мөнгөний нэгж — төгрөг. Монгол улс нь НҮБ-ын 191 улс болон Ариун Сэнтий, Палестин, Европын Холбоотой дипломат харилцаа тогтоосон бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн Худалдааны Байгууллага, Олон Улсын Валютын Сан, Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн улс юм. Нэр Монгол хэмээх нэрний учир, үгийн гарлын талаар хэдэн янз таамаг бий. Монгол улсыг түүхэнд оршин тогтнож төр засгын дагуу Их Монгол Улс, Юань улс, Дөчин Дөрвөн хоёрын Монгол Улс, Олноо Өргөгдсөн Монгол Улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ) гэх мэтээр нэрлэдэг. 1992 оны Үндсэн хуулийг баталснаар улсын албан ёсны нэр нь "Монгол Улс" болсон. Газар зүй Монгол улс 1,564,116 km2 талбай газар нутагтай. Энэ нь дэлхийн хуурай газрын бараг 1 хувьтай тэнцэнэ. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 19, Ази тивд 7, далайд гарцгүй улсуудаас 2 дугаарт ордог. Нутаг дэвсгэрийн 0.43 хувийг гадаргын ус бүрхсэн. Байрлал Монгол улс Ази тивд хойд өргөрөг (х.ө)- ийн 41°35' - 52°09', зүүн уртраг (з.у)-ийн 87°44'-119°56'-ийн хооронд оршдог бөгөөд ЮНЕСКО-гийн ангиллаар Төв Ази, НҮБ-ийн шинэ ангиллаар Дорнод Азид хамаардаг байна. Газрын байрлалаар хоёуланд нь, соёлын хувьд Төв Ази, эдийн засгийн хувьд Дорно Азитай илүү дотно. Саяхнаас Зүүн Хойд Азийн бүсийн хурал зөвлөгөөнд оролцох болсон. Өмнөд, дорнод, өрнөд гурван талаараа Хятад Улстай 4677 км, умард талаараа Орос Улстай 3543 км зурвасаар хиллэнэ. Далайд гарцгүй. Хилийн нийт урт — 8220 км. Хэдий хиллэдэггүй ч баруун хил Казахстан Улсаас 38-хан километр зайтай. Хөндлөн 2392 км, гулд 1259 км сунасан «дэлгэсэн тэрлэг шиг» хэлбэртэй. Захын цэг: Баруун цэг — Монгол Алтайн нурууны Мааньт уул Хойд цэг — Их Соёны нурууны Монгол шарын даваа Зүүн цэг — Соёлз уулын модот хамар Урд цэг — Орвог гашууны бор толгой Төв цэг (хүйс) — Бүрд сумын Өвөр хөшөөтийн булгийн эх Газрын гадарга Монгол төв азийн өндөрлөгт байрлах тул нийт нутгийн 80 орчим хувь нь далайн түвшнээс дээш 1000 м-ээс илүү өндөр оршино. Нутгийн баруун талаар 900 км урт Монгол Алтай, түүний үргэлжлэл Говь Алтайн нуруу байна. Нутгийн төв хэсгээр Хангай, Хөвсгөлийн уулархаг муж (хойш Соён хүрнэ), дорно умард нутгаар Хэнтийн нуруу байна. Зүүн, зүүн өмнөд зүг рүү өндрийн хэмжээ буусан байдаг. Уулсын өндрөөс дурдвал Монгол Алтайн нурууны ноён оргил Таван богд хөвчийн Хүйтэн оргил (4374 м), Хангайн Отгонтэнгэр (4008 м), Соёны Мөнх сарьдаг (3491 м), Хэнтийн Асралт хайрхан (2799 м) юм. Дорнод нутгаар Шилийн богд (1778 м) зэрэг унтарсан галт уулстай. Томоохон гол, мөрний сав газраар харьцангуй нам доор байна. Нутгийн баруунтаа Их нууруудын хотгор, Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Увс нуурын хотгор байгаа бол Дорнод аймагт Монгол улсынхамгийн нам доор цэг буюу Хөх нуурын хотгор далайн түвшнээс дээш 560 м-т бий. Усны зүй Монголд нийлээд 67,000 км урт болох 3811 гол горхи, 500 м³ эзлэхүүнтэй 3500 гаруй нуур, 7000 орчим булаг шанд, 540 м² талбай бүхий 190 гаруй мөсөн гол, 250 гаруй рашаан, газрын доорх усны 139 орд газар байна. Улаанбаатар хот бол хот дотроо рашаантай байдаг дэлхийн хоёрхон нийслэлийн нэг юм. Монголын гол мөрнийг Умард мөсөн далайн, Номхон далайн, Төв азийн гадагшаа урсгалгүй гэсэн гурван ай савд хуваан үзнэ. Орхон бол Монголын хамгийн урт гол юм (1124 км, усаа цуглуулах талбай 133000 км²). Харин Хятадад урсдаг уртыг нь оруулж тооцвол Хэрлэн гол Монголын хамгийн урт гол /1200 км/ юм. Хамгийн ус ихтэй нь Сэлэнгэ мөрөн юм. Жилийн дундаж урсац нь 300 м3/сек байдаг. Монгол орны хамгийн том мөсөн гол бол Алтай Таван богд дахь Потанины мөсөн гол бөгөөд 20 км орчим урттай. Хамгийн том нуур нь Увс (3350 км²), хамгийн гүн нуур нь Хөвсгөл (238 м) юм. Бүс, хөрс Монгол хойноосоо урагш ойт хээр, хээр, говь, цөлийн гэсэн өргөргийн дөрвөн бүс, өндөр уулс, ялангуяа ойт хээрийн бүсийн уулс өөд авирахад тайгын болон тагийн бүслүүр ажиглагддаг. Монголын байгалийн бүс, бүслүүр, гадаргын байдлыг харгалзан Хангай, Хэнтийн, Алтайн уулархаг, Дорнодын талархаг, Говийн гэж дөрвөн их мужид хуваадаг. Ойт бүслүүр нь тогтмол дулаан, тааламжтай уур амьсгалтай, үржил шим сайтай, ялзмаг ихтэй. Хүрэн, хар хүрэн, цайвар хүрэн, хар шороон, нугын хүрэн, говийн бор, цөлийн бор саарал, нуга намгийн болон мараалаг, давсархаг зэрэг олон төрлийн хөрс байдаг. Үүний дотор үржил шимт хүрэн хөрс тавь орчим хувийг эзэлдэг. Газар тариалан эрхэлж болох газар нь газар нутгийн 0.76%-г эзэлдэг. Усжуулалттай газар 840 км² байна. Ургамал, амьтан Монгол оронд нэг ба олон наст, модлог, бутлаг, хагас бутлаг зэрэг 4000-аад зүйлийн ургамал, ногоо ургадаг. 7 баг, 24 овог, 70 гаруй төрөлд хамаарагдах 140 гаруй зүйлийн хөхтөн, 390-ээд зүйлийн жигүүртэн оршино. Түүний дотор тахь, хавтгай, мазаалай зэрэг амьтан, монгол алтан хундага, тарваган шийр, дорогостойн вансэмбэрүү зэрэг дэлхийд өөр аль ч газарт байхгүй ургамал бий. Хүн ам зүй Монгол улс хүн амын тооллогыг ойролцоогоор арав арван жилийн зайтай явуулдаг. 1918 онд явуулсан хүн амын анхны тооллогоор Монгол улсын хүн ам 647 мянга байсан. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Монгол улсын хүн амын тоо эрчимтэй өсч 1966 онд 1 сая, 1988 онд 2 сая хүнтэй болжээ. Нийгмийн шилжилтийн үед хүн амын өсөлт буурч 2010 оны тооллогоор 2.75 сая хүнтэй байсан бол 2015 оны эхэнд 3 сая хүн амтай болсон. Хүн амын олноор дэлхийн 194 улсаас Армени, Литватай зэрэгцээд 135-р байранд байна. Хүн амын нягт — 1.8 хүн/км² буюу хүн амын хамгийн сийрэг суурьшилтай орон болно. 1000 хүн тутамд 20 хүн төрж, 6 хүн нас бардаг, жилийн дундаж өсөлт — 1.49% (2016он). Хүн амын 36.6% нь 0–14 насны багачууд, 68.9% нь 15–64 насны хөдөлмөрийн чадвартан, 4% нь 65-ээс дээш өндөр настан юм. хүйсийн харьцаа жигд, дундаж наслалт — 68.6 жил. Ард түмэн Монгол улс үндсэндээ нэгэн төрлийн ард түмнээс бүрдэнэ. Хүн амын 95 хувь монгол үндэстэн байна. Ястнаар салган бүртгэдэг уламжлалтай. 2010 оны хүн амын тооллогыг үндэслэвэл халх ястан (82%) зонхилж хасагууд (4%), дөрвөд (2.8%), баяд (2.2%), буриад (1.8%), захчин (1.3%), дарьганга (1%), урианхай (1%), дархад, хотгойд, торгууд, хотон, мянгад, тува, барга, үзэмчин, элжигин, сартуул, хамниган, цаатан, чантуу, харчин, цахар зэрэг хориод нэрээр бүртгэж байна. Хятад, Орос, Солонгос зэрэг гадаадын иргэн 0.6 хувийг бүрдүүлж байна. Буриад, Ойрад монгол нь халхжих, тува, хотон, чантуу зэрэг түрэг угсаатан, хамниган тунгус угсаатан нь монголжих үйл явц явагдсаар байгаа. Хасагууд Баян-Өлгийд 88% эзэлж байгаа болохоор харьцангуй өөрийнхөөрөө байна. БНМАУ-ын үед БНХАУ-тай харьцаа муудан 1963—1966 онд Хятадуудыг үлдэн хөөж, Зөвлөлт Холбоот Улс бутрахад 1990—1992 онд Монголд байсан Зөвлөлтийн цэргийн анги, мэргэжилтнүүдийг гаргажээ. Ардчилсан Монголд хуулийн хязгаарыг (нийт 3%, нэг улсаас 1%) давахгүйгээр гадаадын иргэд орж гардаг болсон. Хэл бичиг Улсын албан ёсны хэл нь монгол хэл байна. Монгол хэл алтай язгуурын монгол бүлгийн гол хэл юм. Монгол улсад халх аялга голчлох ба буриад аялга, Ойрад аялга, дархад аялга тодорхой ялгардаг. 1941 оноос хойш кирил үсгээр бичдэг болсон. Кирил монгол бичгийн дүрмийг 1-р ангиас хүүхдүүдэд заадаг. 35 үсэгтэй. Чингис хааны үеэс уламжилсан Монгол бичиг 1990 оноос сэргэж, дунд сургуулийн 5-р ангиас заадаг болсон. Компьютер, гар утаснаа латин үсэг хэрэглэх нь түгээмэл. Мөн алтай язгуурын түрэг төрлийн хасаг, тува хэлээр ярина. 1-4-р ангид эх хэлийг хүүхдүүдэд зааж, 5-р ангиас Англи (сүүлийн үе), орос (Зөвлөлтийн үеэс), солонгос, герман, хятад, япон зэрэг харь хэлийг хүүхэд залуус сурч эзэмшдэг. Шашин шүтлэг Монголын ард түмний ихэнх нь буддын шашинтан (53%). Буддын шашны гэлүгва буюу шарын шашин гэсэн ёсыг дагадаг. Мөн шашин, бурхны сүжиг алдрах хүний тоо (38%) өссөн. Хүн амын цөөн хувьд лал, бөө, христийн шүтлэг байна. Эрт дээр үеэс Монголд бөө, тэнгэр шүтлэг байсан бөгөөд 16-р зуунаас буддын шашин Монголд гурав дахь удаагаа хүчтэй дэлгэрсэн. Жавзандамба нарын олон хутагт хувилгаан тодорсон. БНМАУ-ын эхэн үед шашныг хориглож, сүм хийдийг шатааж, лам нарыг хороож байв. Хожим суларч 1990 оноос хойш шашин шүтэх эрх чөлөөлөгдсөн. 2010 онд буддын 127, христийн 96, лалын 6, бүгд 234 сүм хийд байв. Том нь Гандантэгчэнлин хийд. Хот суурин Монголын хүн амын 71 хувь хот газар амьдарч байна. Гэхдээ хот дотроо гэр хороолол их. Засаг захиргааны хот суурин байхгүй. Уламжлал болон хууль харвал 22-26 хот бий: Түүх Эртний улс Монгол оронд 850,000 жилийн тэртээ «босоо хүн» амьдарч байсан ба балар эртний хүний хадны сүг зураг эд олдвор Хойд цэнхэрийн агуйгаас олддог. Чулуун зэвсэг, хүрэл зэвсэг, төмөр зэвсгийн үеийг дамжсаар эртний улсуудын үетэй золгожээ. Монгол орон эртнээс анчин, малчин, нүүдэлчин ард түмний өлгий байсаар ирсэн бөгөөд тэдгээр нь монгол, түрэг, зүрчид аль ч угсаа байсан үргэлж өмнөд газрын нанхиадтай зууралдан байлдах ба түмэн газрын их цагаан хэрмээр хил тогтдог байв. Сурвалж бичигт гуйфань, шаньжун, ицюй, ху, линь ху, дунху (дорнод ху), хуньюй, шюжун зэрэг олон нэрээр тэмдэглэгдэж явсаар МЭӨ 209 онд Модун шаньюй Хүннү улсыг (НТӨ 209 – НТ 48) нэгтгэн байгуулжээ. Ноён уулнаас Хүннүгийн ноёны бүлэг булш олсон ба хүннүгийн мал адуулах, нум сум, жад, охор илдээр зэвсэглэх нь монголоос ялгаагүй юм. Хүннүгийн зүүн этгээдийн Сяньби хүчирхэгжин Монголыг эзэгнэсэн нь 93–234 он бөгөөд Таньшихуайн үед нэр мандсан. Дараа нь бас нэгэн монгол угсаат Жужан улсыг (330—555) Шэлүнь хэмээх сайн эр алдаршуулж яваад Түрэг улсад (555—745) зай тавьжээ. Уйгур улсын (745—840) нийслэл Хар балгасыг бас нэг түрэг угсаатан болох Енисейн киргиз галдан шатаасан боловч удалгүй монголын Хидан Улсад (907—1125) түрэгджээ. Кидан хүмүүсыг зүрчидийн Алтан улс мөхөөсний дараа Монголын тал нутагт олон аймаг зэрэгцэн оршиж, олзлон булаалдаж байсан ба хамтатгаад зүбү аймгийн холбоо гэж байв. Эзэнт гүрэн Олон аймгийн дотроос Хамаг Монголын хиад аймгийн боржигон овогт Тэмүүжин буюу Чингис хаан (1162—1227) тодорч татар, мэргид, хэрэйд, найманыг ээлж дараалан дагуулсаар 1206 онд Хэрлэний хөдөө арлын хуралдайгаар нэгдсэн Их Монгол Улсыг байгуулжээ. Чингис хаан «мөнх тэнгэрийн хүчинд» Тангуд, Алтан, Хар Хидан, Сартуул (Хорезм) улсыг дайлан дагуулсан ба найманы Тататунга багшаар Монгол бичиг (эхэндээ уйгуржин), татарын Шихихутуг заргачаар Их Засаг хуулийг зохиолгон улсаа засчээ. Чингис хааны өндөр төрийг Өгөөдэй хаан залган Хархорумыг нийслэл болгон хөгжүүлж, МНТ-г бичүүлж, Алтан улсыг мөхөөж, дорно Европыг байлдан дагуулсан бол Гүюг, дараа нь Мөнх хаан залгаж Багдадын халифыг буулган Ираныг эзэлжээ. Хубилай хаан 1260 онд Монголын хаан болоод 1271 онд Юань Улс (1271—1368) хэмээх үеийг эхлүүлэн Дайдуг (одоо Бээжин) нийслэл болгон сууж, 1279 онд өмнөд Сүнг мөхөөн Хятад орныг бүрэн эзлэсэн ба буддын шашныг шүтэж, дөрвөлжин үсэг хэрэглэжээ. Монголын байлдан дагуулал өрнө зүгт Адриатын тэнгис, Египет, дорно зүгт Япон, өмнө зүгт Индонезийн Ява арал хүрч 33 сая км2 газарт ноёрхож байв. «Дэлхийн талыг эзэлсэн» гэж ярих бөгөөд түүхэн дэх хоёрдугаар (Британийн дараа) их нутагтай гүрэн байжээ. Луужин, өртөө, энхтайван, цэргийн арга ухаан, өрнө-дорныг холбосон зэрэг дэвшил, нээлт авчирсан юм. Нүсэрдээд ирэхийн цагт Юань, Зүчи, Цагаадай, Хүлэгүгийн улс болон бутарчээ. Тогоонтөмөр хаан 1368 онд Хятадыг Мин улсад алдан «Давааны арын орон» буюу монгол нутагтаа эргэн суусан. Хаант улс Тогоонтөмөр хааныг Аюушридар залгаж Хархорумд суусан ч Хархорумыг Мингийн цэрэг 1380, 1388 онд довтлон галдан шатаажээ. 1634 онд Лигдэн хаан нас барж улсгүй болох хүртэл Чингисээс эхлэн тоолвол 39 хаан суусан. Улсын нэрийг эхэндээ «Умард Юань» хэмээсэн ч замхраад хожмоо түүхчид «Бага хаадын үе», «Монголын хаант улс», «Дөчин дөрвөн хоёр» зэргээр нэрийджээ. Улс төрийн эв бутарсан буюу алтан ургийн ноёнтой дөчин монгол (зүүн монгол)-дөрвөн Ойрад (баруун монгол) болон талцаж, хаад нэгнээ хороон солигддог байв. Мин улсын Жөнтун хааныг олзолж байсан Эсэн хаан (1453—1454) алтан ургийн дундуур ганцаар шургасан байдаг. Мандухай сэцэн хатны авчирсан Батмөнх даян хаан (1480—1517) улсаа хурааж «хөл хөсөр, гар газар» амаржуулж байв. Зүүн монгол нь халх, цахар, урианхай зүүн гурван түмэн, ордос, түмэд, юншээбүү баруун гурван түмэн, баруун монгол нь цорос, дөрвөд, торгууд, хошууд дөрвөн аймагт хуваагдаж байв. Сүүлчийн хаад цахар нутагт (хожмын Өвөр Монгол) сууж байсан ба түмэдийн Алтан хан 1577 онд төвөдийн Содномжамцыг урин залж «Далай лам» өргөмжилсөнөөс эхлээд монголчууд нийтээрээ шарын шашинд орсон нь буддын шашин Монголд гурав дахиа дэлгэрсэн явдал юм. Ар халхад 1585 онд Эрдэнэ зуу хийд баригдсан. 1634 онд манжууд Лигдэн хааныг дарж өвөр монголыг дагуулснаар Монголын хаант улс (1368—1634) мөхсөн юм. Гэхдээ ар Монголд халхын Түшээт, Засагт, Сэцэн ханы гурван аймаг, хотгойд, Шиньжянд дөрвөн Ойрад аймаг тусгаар оршин байв. 1688 онд Зүүнгарын Галданд ялагдан дайжсан Өндөр гэгээн, Чахундорж нар халхаа аван 1691 онд манж Чин улсад дагаар оржээ. Гадаад Монгол Манж Чин улс монголчуудыг 1634-1755 оны хооронд гурван хэсэг үед дагаар оруулж эзэрхээд олон хошуу, аймаг, чуулган болгон захирсан бөгөөд өнөөгийн Монгол орныг сүүлийн жилүүддээ «Гадаад (манжаар түлэрги) Монгол» хэмээж байв. Үүнд Сэцэн, Түшээт, Сайн ноён, Засагт ханы халх дөрвөн аймаг, Ховдын хязгаар, Тагны Урианхайн хязгаар (одоо Тува орон) орж байв. Хожим Богдын шавь нутаг нэмэгдсэн. Гадаад Монголын төрийг засах явдлын яам байгуулагдаж, Улиастай (төв), Хүрээ, Ховдод амбан жанжин суудаг байлаа. 1755 онд хотгойдын Чингүнжав Зүүнгарын Амарсанаатай зэрэг манжийн цэргийн эсрэг босоод дарагджээ. Чин улс монгол ноёдыг ван, бэйл, бэйс, гүн гэж зэрэглэн алба гувчуур авч, цалин пүнлүү өгч, ардыг дарлах шат тогтолцоог бий болгосон бөгөөд «хятад хүн монгол нутагт сууж болохгүй», «хятад хүн монгол эхнэр авч болохгүй» зэрэг үндэстний шинжийг хамгаалах цааз гаргасан байсан. 1907 онд Ховдын хязгаараас Алтайн хязгаарыг салган байгуулж, мөн онд «Шинэ засгийн бодлого» гэдэг хятаджуулах түрэмгий бодлого явуулж эхэлснээр ар Монголын ноёдын үндэсний ухамсар сэргэн, тусгаар тогтнох эв санаа нэгджээ. Тусгаар тогтнол Чин улс хэзээ мөдгүй мөхөх нь тодорхой болсон цагт халхын ноёд Их хүрээнд нууцаар зөвлөлдөх болж, 1911 оны 12 сарын 29-нд Богд гэгээн, 8-р Жавзандамба хутагтыг Богд хаанаар өргөмжлөн Монгол улс сэргэснийг зарлан тунхаглаж, оны цолыг «Олноо өргөгдсөн» гээд улсын нийслэлийг Нийслэл хүрээ хэмээжээ. Монгол улс сэргэн мандахад барга, харчин, өөлд зэрэг олон газрын монголчууд ирж хүчээ өргөж, талархан сайшааж байв. Олноо Өргөгдсөн Монгол Улс таван яам бүхий засгийн газар байгуулаад Хүрээ, Улиастай, Ховдын манж амбан, дарангуй цэргийг хөөн гаргажээ. Тухайлбал 1912 оны зун Дамдинсүрэн, Магсаржав нарын удирдсан 5000 монгол цэрэг Ховдыг чөлөөлж, 1913—1914 онд Өвөр Монголыг чөлөөлөхөөр 10000 цэрэг таван замаар байлдаж Хаалган хүртэл давшсан байна. Олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, ДИУ-ын нэхэлтийг сөрөхөөр Оросын Хаант Улс руу элч зарж тусламж гуйж байв. 1914-1915 оны Хятад-Монгол-Орос гурван улсын Хиагтын гэрээгээр тусгаар тогтносон бодит байдлаа баталж чадалгүй Гадаад Монгол нь Хятадын доор «өөртөө эзэрхэх» гэгджээ. 1919 онд хятадын Сю Шүжаны цэрэг Нийслэл хүрээг эзэлж, автономийг устган дарангуйлсан ч 1920 онд Барон Унгернээр удирдуулсан Оросын Хаант Улсын үлдэгдэл цагаан цэрэг нэвтэрч Үндэсний Хувьсгалт Армиг Хүрээнээс хөөхөд Хиагт руу бүгсэн. Богдыг дахин хаан ширээнд өргөмжиллөө. 1921 оны 3 сарын 18-нд Зөвлөлтийн улаан цэргээр дэмжүүлж Сүхбаатарын удирдсан ардын журамт цэрэг Хиагтыг Үндэсний Хувьсгалт Армигаас чөлөөлж, 7-р сард Нийслэл хүрээнд орж ирсэнээс хойш Монгол улс дахин тусгаар тогтнолоо алдаагүй юм. ЗХУ шинэ тутам коммунист ертөнцдөө Монголыг багтааж, Хятадаас өмгөөлөгч ар тал болжээ. Богдыг эхлээд хэмжээт эрхт болгоод Ардын засаг байгуулагдав. Богд нас барснаар хаант засгаас татгалзаж, 1924 оны 11 сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ)-ыг тунхаглан анхны үндсэн хууль баталж, нийслэлийг Улаанбаатар хэмээсэн. Харц ардыг тэтгэж, харин язгууртан, ламыг хавчих болсон бөгөөд 1932 онд шамбалын дайн дэгдэн дарагдаж, 1937 оны үед лам, сэхээтэн, феодал зэрэг 20,000 хүнийг хилсээр буудан хороожээ. 1936 оны Харилцан туслалцах протоколын дагуу 1939 онд Япон Монгол руу дайрахад ЗХУ цэрэг зэвсгээр тусалж, 1941 онд Герман Зөвлөлт рүү дайрахад БНМАУ агт, хувцас, аль байдгаараа тусалжээ. 1945 оны чөлөөлөх дайнд Монгол ардын хувьсгалт цэрэг Жанчхүүгийн даваа хүртэл Японоос чөлөөлж Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд болсон Яалтын бага хурлаар үнэлэгдэн, ард иргэдийн нэгэн үзүүрт сэтгэл биелж ЗХУ (Орос) ДИУ (Хятад) хоёр Монгол улсыг олсон тусгаар тогтнолоо хадгалахыг хүлээн зөвшөөрчээ. Хорлоогийн Чойбалсан Өвөр Монголыг нэгтгэхийг санаархсан ч Хятадыг коммунист улс болгосондоо ханасан Сталин дэмжээгүй. 1949 онд БНХАУ-тай дипломат харилцаа тогтоож, 1961 онд Монгол улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүн болсон. Социалист орон Социалист БНМАУ-ын нийгэм, эдийн засаг онц дэвшиж, тогтвортой суурь тавигджээ. Засаг захиргааны хуваарийг 1925, 1931, 1957 онд ихээр өөрчилж, аймаг, сумын төв хот сууриныг барьж босгож, улсын болоод орон нутгийн байгууллага, эмнэлэг, цэцэрлэг, сургууль, тээвэр, урлаг, спортын байгууллага, холбоо, их сургууль гээд олон зүйл бий болжээ. 1941 оноос монгол бичгийг «хуучин монгол» хэмээн халж кирилл үсгийг «шинэ үсэг» хэмээн хэрэглэх болж, 1960-аад онд бүх нийтээр бичиг үсэгтэн болжээ. 1930-аад онд хамтрал, 1960-аад онд нэгдэлжих хөдөлгөөн, соёлын довтолгоо, атрын аян явагдаж залуус илгээлтээр малчны хот, сангийн аж ахуйг зорьж ажилладаг байв. Дулааны цахилгаан станц, Налайхын уурхай, Багануурын нүүрсний уурхай, Шарынголын уурхай, Эрдэнэтийн зэс молибдений үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Говь, Улаанбаатар хивс, Эрдэнэт хивс, Талх чихэр, Мах импекс зэрэг хүнд болоод хөнгөн аж үйлдвэр бий болж хөгжсөн байна. Жамсрангийн Самбуу (1954—1972), Юмжаагийн Цэдэнбал (1940—1984), Жамбын Батмөнх (1984—1990) нар нам, төрийг олон жил тогтвортой тэргүүлж байв. Ардчилсан Монгол ЗХУ-ын өөрчлөн байгуулалт, дорно Европын тэмцлийн салхи Монголд итгэл төрүүлж 1989 оны 12 сарын 10-нд ардчиллын төлөө анхны цуглаан болж Монголын Ардчилсан Холбоо (МоАХ) байгуулагджээ. 1990 оны 3 сарын 7-нд улс төрийн өлсгөлөн зарлаж 3 сарын 9-нд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хорооны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров. Талууд харилцан ойлголцож «оготны хамраас дусал цус гаргаагүй» ардчилсан хувьсгал Монгол улсад олон намын тогтолцоо, хүний эрх, хувийн өмч зэрэг олон зөв зүйлийг авчирсан юм. 1990 онд Улсын Бага Хурал, дараа нь Ардын Их Хурал байгуулагдан Монгол Улсын үндсэн хуулийг батлав. Үндсэн хууль ёсоор төрийн эрх ард түмний гарт, түүний төлөөлөл Улсын Их Хуралд шилжсэн. 1992 оноос 2016 он хүртэл МАХН харьцангуй давамгай, заримдаа Ардчилсан Нам төр барьжээ. 2003 оноос иргэний хөдөлгөөн идэвхжиж, жагсаал цуглаан хэвийн үзэгдэл, Оюутолгой, Тавантолгой байнгын ярианы сэдэв болсон. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжихэд бусад орны адил хямарсан бөгөөд үнийн өсөлт, мөнгөний ханш уналт, банкны дампуурал, барааны хомсдол зэрэг олон бэрхшээл үзсэн ч 2000-аад он гарснаар байдал дээрдэж Монгол улсын нийгэм, эдийн засгийн амьдрал улам олон төрлөөр салбарлан хөгжиж байна Гэвч 2012 оноос хойш экспортын гол бүтээгдэхүүн болох ашигт малтмалын дэлхийн зах зээлийн уналт, мөн гадаад худалдааны гол харилцагч орон болох Хятадын эдийн засгийн удаашрал, хамгийн гол нь засгийн газрын үрэлгэн бодлогын нөлөөгөөр эдийн засгийн өсөлт удааширсан бөгөөд 2016 оны сонгуулиар МАН эдийн засгийг сэргээх амлалт өгч, эрх баригч хүчин болжээ. Төр засаг Монгол Улс (1992 оноос хойш) ардчилсан дэглэм, парламентын бүгд найрамдах засагтай. Ерөнхийлөгч Үндсэн хуульд зааснаар ерөнхийлөгч Монгол улсын төрийн тэргүүн бөгөөд эв нэгдлийн илэрхийлэл, зэвсэгт хүчний ерөнхий командлагч болно. Ерөнхийлөгч 45 нас хүрсэн, Монгол улсын иргэн байх ба дөрвөн жил тутам парламентат суудалтай намаас нэр дэвшин ард түмний шууд сонгуулиар сонгогдож, нэг удаа улирах эрхтэй. Тус хугацаанд Пунсалмаагийн Очирбат (1990—1997), Нацагийн Багабанди (1997—2005), Намбарын Энхбаяр (2005—2009), Цахиагийн Элбэгдорж (2009—2017), Халтмаагийн Баттулга (2017-одоо) нар ажиллажээ. Улсын хурал Монгол улсын хууль тогтоох хурал нь Улсын Их Хурал (УИХ) юм. УИХ-ын нэг танхимын 76 суудлыг дөрвөн жилийн хугацаатай сонгоно. Сүүлийн сонгууль тус бүр нэг мандаттай жижиг 76 тойрог бүхий мажоритари системээр зохион байгуулагдсан. 1992 оны УИХ-ын сонгуулиар Монгол Ардын Хувьсгалт Нам (72 суудал), 1996 онд Ардчилсан холбоо эвсэл (50), 2000 онд МАХН (72) дийлэнх олонх суудал авч байсан бол 2004 онд 38-38-аар тэнцэж анх удаа «эвслийн» тодотголтой засгийн газар байгуулагдаж байв. 2008 онд МАХН (45), 2012 онд Ардчилсан Нам (34) олонхийн санал авч засгийн газраа тэргүүлжээ. Харин одоогийн УИХ нь 2016 оны сонгуулиар бүрэлдсэн бөгөөд МАН 65 суудал, АН 9 суудал, МАХН 1 суудалтай, мөн 1 бие даагч сонгогдон ажиллаж байна. Одоо УИХ-ын дарга нь Гомбожавын Занданшатар юм. Засгийн газар Монгол улсын төрийн бодлогыг хэрэгжүүлэх байгууллага нь Монгол Улсын Засгийн Газар (ЗГ) юм. УИХ-ын сонгуульд олонх суудал авсан нам ерөнхий сайдыг тодруулах боломжтой ба ерөнхий сайд сайд нарын багаа бүрдүүлдэг. Засгийн газрын яамны тоо, бүтэц үргэлж өөрчлөгддөг. Яам үүргээрээ ерөнхий чиглэлийн (Сангийн яам шиг), чиг үүргийн (зам тээврийн гэх мэт) гэж хоёр янз байдаг. Өнөөгийн ерөнхий сайд бол 2021 оны 1 сарын 27-нд томилогдсон Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ юм. Шүүх байгууллага Монгол улсын шүүх байгууллага төрийн хараа хяналтаас ангид ажиллана. Улсын дээд шүүх (хяналтын шатны шүүх). Аймаг, нийслэлийн шүүх (давж заалдах шатны шүүх). Сум буюу сум дундын, дүүргийн шүүх (анхан шатны шүүх)-ээс бүрдэнэ. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр 2020 оноос хойш Дамдины Ганзориг ажиллаж байна. Гадаад харилцаа Монгол улс 1961 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагад (НҮБ) элсэж, түүний түүний төрөлжсөн байгууллагуудтай хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн. БНМАУ-ын үед Зөвлөлттэй ах дүүгийн ёсоор дотно харилцаатай байсан ба МУ-ын үед «Гуравдагч хөршийн бодлого» хэрэгжүүлсэн. Олон улстай найрсаг, төвийг сахисан, эдийн засаг, соёлын харилцааг хөгжүүлдэг. 1921 онд Зөвлөлт Холбоот Улс (одоо Оросын Холбооны Улс залгамжилсан), 1948 онд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, 1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улстай харилцаа тогтоосноос эхлээд 184 оронтой дипломат харилцаа тогтоогоод байна. Монгол Улс Астана, Анкара, Бангкок, Берлин, Бразилиа, Брюссель, Будапешт, Бээжин, Варшав, Вашингтон, Вена, Вьентьян, Хавана, Дели, Жакарта, Каир, Канберра, Кувейт, Лондон, Москва, Ром, Оттава, Парис, Пхеньян, Прага, Софи, Сөүл, Сингапур, Токио, Ханой, Стокхольмд элчин сайдын яамтай бөгөөд Алматы, Эрхүү, Улаан-Үд, Хөх хот, Эрээн, Кызыл, Хонконг, Осака, Сан-Францискод албан ёсны Консулын газартай юм. Нью-Йорк ба Женев хотуудад Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэдэх төлөөлөгч суудаг. АХБ, ДХБ, ОУВС, ЕАБХАБ зэрэг олон улсын эдийн засгийн байгууллагуудад гишүүнээр элссэн. Цэрэг зэвсэг Монгол улс нь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцдог. Үүний хүрээнд Монголын цэргийн баг Сьерра Леонд НҮБ-ийн тусгай шүүхийг хамгаалах үүрэг гүйцэтгэж байсан. 2005-аас 2006 онуудад Бельги ба Люксембургийн цэргүүдтэй хамт Косово руу цэргийн баг илгээжээ. Мөн Африкийн Чад улс уруу зэвсэгт хүчний 800 гаруй албан хаагч бүхий бие бүрэлдэхүүнтэй багийг илгээхээр зэхэж байна. Монгол улс 2003 онд Иракийн эрх чөлөө ажиллагааг дэмжиж Ирак руу, Талибан дэглэмийн эсрэг ажиллагааг дэмжиж Афганистан руу цэргийн багуудаа илгээсэн. 2012 оноос Өмнөд Судан улс руу нэг ээлжиндээ 850 гаруй хүний бүрэлдхүүнтэй цэргийн багуудыг удаа дараалан илгээгээд байна. Монгол Улс нь цөмийн зэвсгээс ангид бүс нутаг хэмээн НҮБ-аар баталгаажсан. Орон нутаг Засаг захиргааны хуваарь Монгол улсын нутаг дэвсгэрийг 1992 оны үндсэн хуулийн IV бүлэгт зааснаар гурван түвшний зургаан нэгжээр хуваасан. 1994 онд гурван аймаг нэмэгдэж 21 аймаг, 1 нийслэл байдаг болжээ. Аймаг нь суманд, сум нь багт хуваагдана. 2013 оны байдлаар Монгол улсад 330 сум, 1568 баг байна. Нийслэл нь 9 дүүрэг болж задардаг бол дүүргийн доторх хороо жил ирэх тусам олширсоор байгаа. 2011 оны байдлаар 152 хороо тэмдэглэгджээ. Аймаг, нийслэл Нэр бүхий хорин нэгэн аймаг, нэг нийслэл (Улаанбаатар)-ийн товч хүснэгт: Нутгийн удирдлага Бүх түвшний засаг захиргаат нутаг өөрийн гэсэн хилтэй бөгөөд нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулна. Эхний хоёр түвшний нутгийн өөрөө удирдах байгууллагыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ), баг, хорооныхыг иргэдийн Нийтийн хурал (ИНХ) гэнэ. Төрийн шийдвэрийг нутгийн Засаг дарга хэрэгжүүлнэ. Бүсчлэл Монгол улсын газар нутаг уудам болохоор бүсчлэх, мужлах болсон. Нэгдсэн бүсчлэл байхгүй. Статистикийн (тоо бүртгэлийн) газрын хэрэглэдэг бүсчлэлийг жишээлвэл: Баруун бүс (Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд); Зүүн бүс (Дорнод, Сүхбаатар, Хэнтий); Төвийн бүс (Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв); Хангайн бүс (Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл); Улаанбаатар (Улаанбаатар) гэж тав хуваасан байна. Монгол улсыг бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлал, шуудангийн нэгдсэн томъёолборт дээрх бүсчлэлийг ашигласан байдаг. Эдийн засаг Монголын эдийн засаг нь хөдөө аж ахуй ба уул уурхайд тулгуурладаг. Монголд ашигт малтмал элбэг байдаг бөгөөд монголын эдийн засагт зэс, нүүрс, молибден, цагаан тугалга, вольфрам, алтны олборлолт ихэд ач холбогдолтой. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод төвлөрч 30,000 гаруй хувийн бизнес үйл ажиллагаа эрхэлдэг. Харин хотоос гадуурх хүн ам нь мал аж ахуйг (хонины, ямааны, үхрийн, морины, тэмээний аж ахуй) голчлон эрхэлдэг. Газар тариаланд голдуу улаан буудай, арвай, хүнсний ногоо, улаан лооль, тарвас, чацаргана, малын тэжээл ургамал тариалдаг. 2006 онд 1 хүнд оногдох ДНБ нь $2,100 байв. ДНБ нь 2002 оноос хойш тогтвортой өсөж (2006 оны албан ёсны тооцоогоор жилд 7.5%-р) байгаа ч гэсэн том хэмжээний импорт, экспортын тэнцвэргүй байдлыг нөхөж амжаагүй л байна. ОХУ-д өгөх $11 тэрбум долларын өрийг 2004 онд $250 сая доллараар Монголын засгийн газар хэлэлцээрээр төлжээ. Монголын эдийн засаг хэдийгээр өсөж байгаа ч гэсэн 2006 оны байдлаар хүн амын ядуурлын хэмжээ нь 32.2%, ажилгүйдэл ба инфляцийн түвшин нь тус тус 3.3% ба 9.5% байна. Монголын хамгийн гол худалдааны түнш нь Хятад орон. 2006 оны байдлаар Монголын нийт экспортын 68.4% нь, импортын 29.8% нь Хятадад ногджээ. 1991 онд Улаанбаатар хотод байгуулагдсан Монголын хөрөнгийн бирж нь нийт хувьцааны хэмжээгээрээ дэлхийд хамгийн жижигт тооцогддог байна. Аж үйлдвэр ДНБ-ий 21.4%-г аж үйлдвэр хангадаг ба хөдөө аж ахуйн салбартай тэнцүүхэн байна (20.4%). Аж үйлдвэрлэлд барилгын материал, уул уурхай (нүүрс, зэс, молибден, хайлуур жонш, цагаан тугалга, вольфрам, алт), газрын тос, хүнс ба ундааны бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулалт, ноолуур, байгалийн нэхмэл үйлдвэрлэл зэрэг орно. Аж үйлдвэрлэлийн өсөлт нь 2002 онд жилд 4.1% байв. Уул уурхайн салбар нь Монголын хамгийн гол чухал аж үйлдвэрлэлийн салбаруудын нэг болж хөгжсөөр байна. Энэ нь Хятад, Орос, Канадын уул уурхайн компаниуд Монголд үйл ажиллагаагаа эрхлэх болсонтойгоор харагдаж байна. Дотоодын хоол хүнсний үйлдвэрлэл гадаадын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар хурдацтайгаар өсөж байна. Шинжлэх ухаан, технологи 1990-ээд оноос ардчилал хөгжснөөр Монгол улс нь технологийн салбараа хөгжүүлж эхэлжээ. Үүний үр дүнд нилээд олон тооны технологийн компаниуд үүсгэгджээ. Мөн Өмнөд Солонгос, Хятад зэрэг ойр орчмын орнуудын технологийн компаниуд Монголд салбараа нээж эхэлж байна. Мэдээлэл харилцааны ба интернетийн үйлчилгээ олгогч компаниуд ихэссэнээр интернет ба утасны салбарыг өрсөлдөөнтэй болгожээ. Үүнээс хамгийн өрсөлдөөнтэй нь үүрэн телефон утасны салбар бөгөөд одоо Монголын ихэнх нутгийг хамарч байна. Электроник ба механик аж үйлдвэрлэлтэй харьцуулахад программ хангамж нь Монголд үйл ажиллагаагаа эрхэлдэг Монголын ба гадаадын компаниудад түлхүү хөгжиж байна. Соёл Боловсрол Монгол улсын сургуулийн өмнөх насныхан хүүхдийн цэцэрлэг, гэрээр хүмүүжих ба 6 нас хүрээд сурагч болно. Бага боловсрол (5 жил), суурь боловсрол (9 жил), бүрэн дунд боловсрол (ерөнхий боловсрол, 12 жил)-ыг дунд сургуульд олж авна. Анх 10 жил байсан. Дээд боловсрол бакалавр, магистр, докторын зэрэг гээд шатлах ба их сургууль (ИС), дээд сургууль (ДС), хүрээлэнд сурч эзэмшинэ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ) гэж бий. Бакалавр 4-6 жил, магистр 2 жил суралцдаг. Монгол улсын их дээд сургуулиудын заримыг дурдвал: Монгол Улсын Их Сургууль — МУИС (1942 онд үүсэн байгуулагдсан); Хөдөө Аж Ахуйн Их Сургууль — ХААИС (1958); Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль — ЭМШУИС (1961); Хууль Сахиулахын Их Сургууль — ХСИС (1966); Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль — ШУТИС (1969). Баяр ёслол Улс даяар бүх нийтээр амардаг баяр: Эдийн соёл Монгол болон Төв Азийн нүүдэлчин ард түмний уламжлалт сууц гэр юм. Мод, эсгийг ашиглан 4-6 хана тойруулж, тоононд унь тулган босгодог, эсгийгээр туурга хийх дугуй хэлбэртэй, оньсон бүтээцтэй, нүүж суухад тохирох эд юм. Сүм хийд, орд өргөө ч болдог байв. 16-17-р зуунаас буддын сүм хийд чулуу, шавраар барьдаг болсон ба монгол, төвөд, хятад хийцийг хослуулж байлаа. Дээр үеэс Уянгын модон гэр, Дарьганга хийц алдартай. Мөнгөн аяга, хэт хутга гээд дарханы үйл үнэлэгддэг байсан. Дээл, малгай, гутал монголын олон ястанд өвөрмөц бөгөөд улирал, нас, хүйсэнд тохируулж олон янз хийдэг байв. Идээ унд Монголд уламжлал шинэчлэл хосолж байна. Монголчууд эртнээс таван хушуу малын мах, цагаан идээ зооглож ирсэн. Махаар хорхог, боодог, шорлог хийх ба дулаан цагт айраг, тараг, ээзгий, өрөм, бяслаг, аарц, ааруул зэрэг цагаан идээ бэлтгэн хэрэглэдэг. Архи нэрнэ. Хасаг үндэстний казы, бешбармак зэрэг хоол бий. 20-р зуунаас гурил, цагаан будаатай хоол зонхилж, хүнсний ногоо, тахиа, гахайны мах нэмэгдсэн. Гурилтай шөл, цуйван, будаатай хуурга, хуушуур, бууз үндэсний хоол болов. Монгол Улсад зоогийн газар ихээр үүсч хятад, солонгос, европ хоол хаа саагүй хийдэг болжээ. Цагаан хоолтон, зөв хооллолт бий болсон. Урлаг Монголын утга зохиол их хөгжсөн. Нацагдоржийн «Миний нутаг», Явуухулангийн «Би хаана төрөө вэ», Пүрэвдоржийн «Сэгс цагаан богд», Ринчений «Монгол хэл», Лодойдамбын «Тунгалаг тамир» гээд олон зохиолчийн шүлэг, найраглал, тууж, өгүүллэг, роман 108 боть болсон. Монголчууд эртнээс дуу бүжигтээ сайн. МНТ-д «...хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж хуримлав...» гэсэн нь бий. Уламжлалт уртын дуу, богино дуу, ардын дуунаас гадна орчин үеийн дуурь, рок, поп, хип хоп, зохиолын дуу дуулдаг. Хөөмий, исгэрээ зэрэг хоолойн өвөрмөц урлаг, бий биелгээ, аягатай бүжиг, ёохор гэсэн өөрийн дэг төрөл байна. Сэвжидийн дэглэсэн «Жалам хар» бүжиг алдартай. Морин хуур, аман хуур, төгөлдөр хуур, хуучир, ёочин, бүрээ, ятга, гитар, хийл зэрэг хөгжмийн зэмсэг хэрэглэнэ. 1938 оны «Норжмаагийн зам»-аас эхлээд Монгол кино үйлдвэр ганцаар кино бүтээх болсон. Хувьсгал, хөдөө хотын амьдрал, ажил хөдөлмөрийн сайхныг, шашны мууг гаргадаг байв. 1970-аад оноос баримтат кино хийдэг болсон. Шилжилтийн үед унасан кино урлаг 2000-аад оны сүүлээс илт сайжирч олон студи жилдээ 20-30 уран сайхны кино, мөн телевизийн олон ангит кино хийдэг болсон. Бямбасүрэнгийн найруулсан «Ингэн нулимс» кино нь 2005 оны Оскарын шагналын шилдэг гадаад баримтат кинонд дэвшиж байсан удаатай. Норовбанзад уртын дууч, Гончигсумлаа хөгжмийн зохиолч, Норовсамбуу уран нугараач, Цэвээнжав жүжигчин зэрэг олон авьяастан төржээ. Спорт «Эрийн гурван наадам» хэмээх хурдан морь, сур харваа, үндэсний бөх гурав Монголд спорт маягаар хөгжсөн. Бөхчүүдээс дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ улсын наадамд 11, Хорлоогийн Баянмөнх 10 түрүүлсэн ба харваачдаас гарамгай мэргэн Аюушийн Цэвээн үлгэр дуурайлал болж явдаг. Хэдий адгуус ч гэсэн морины уралдаан монголчуудад онцгой бахдалтай бөгөөд 2000-аад оны Эрдэнэчулууны шарга, 1950-аад оны Шийтэрийн зээрд азаргад төрөөс онцгой цол хайрласан удаатай. 20-р зууны дунд үеэс Монголд их спорт хөгжиж, 1964 оны Токиогийн олимпоос хойш өвөл, зуны олимпод оролцдог болсон. 1968-2012 оны хугацаанд бокс, буудлага, жүдо, чөлөөт бөх (топ 4)-өөр олимпоос 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл, бүгд 24 медаль хүртээд байна. 2008 оны Бээжингийн олимпоос Найданы Түвшинбаяр жүдоч, Энхбатын Бадар-Ууган боксчин хоёр анхны алтыг хослуулан авчирсан бөгөөд мөн жилийн паралимпад байт харваач Дамбадондогийн Баатаржав аварга болжээ. 1971 онд Должингийн Дэмбэрэл байт харваач анхны дэлхийн аварга болсон бол дэлхийн аварга болсон анхны чөлөөт бөх Зэвэгийн Ойдов (1974), анхны жүдоч Хашбаатарын Цагаанбаатар (2009), анхны боксчин Пүрэвдоржийн Сэрдамба (2009) байлаа. Монголын эмэгтэй буудлагын тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаяр (гавьяат тамирчин), Отрядын Гүндэгмаа (хөдөлмөрийн баатар) нар 1990-ээд оноос хориод жил тив, дэлхий, олимпод амжилт гаргасаар олимпийн аваргаас бусад бүх цолыг авсан. Монгол улсынхан Японд сүмо барилддаг болсон. Асашорю Дагвадорж анх 2003 онд ёкозүна (аварга) болсоноос хойш Хакүхо Даваажаргал (2007), Харүмафүжи Бямбадорж (2012), Какүрю Ананд (2014) нар залган сүмогийн дэвжээг эзэгнэсээр байна. Хүүхэд залуус хөлбөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннисийг түгээмэл тоглодог, сонирхдог. Зургийн цомог Нэмж унших Монгол сайтууд Цахим холбоос Монголын аялал жуулчлалын нэгдсэн сайт Монгол улсын төрийн байгууллагуудын цахим сүлжээ Монголын нээлттэй засаг − Засгийн газрын албан ёсны цахим сүлжээ Монголын аялал жуулчлалын байгууллагуудын нэгдсэн цахим сүлжээ Монголын уул уурхайн салбарын талаархи олон улсын мэдээ Зүүлт, тайлбар Википедиа:Онцлох өгүүлэл Азийн орон Далайд гарцгүй орон Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон
785
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%20%D1%85%D1%8D%D0%BB
Монгол хэл
Монгол хэл нь Монгол улсын албан ёсны хэл юм. Монгол үндэстний эрт эдүгээ цагийн хэл аялга, үсэг бичгийг хамтад нь Монгол хэл бичиг гэнэ. Түүнээс Монгол үндэстний эх хэлийг Монгол хэл (монгол бичгээр монггул хэлэ, тод монголоор монггол хэлэн) гэдэг. Монгол хэл XIII-XV, XVI зууны нэг, XVI-XVIII зуун, XIX зууны гэх мэтээр шатлан хөгжиж XX зуунд "Орчин цагийн монгол хэл"-тэй золгосон юмсанжээ. Монгол хэлийг өрнөд, умард, дорнод, төв гэсэн үндсэн дөрвөн аялгатай, биесээсээ тасралгүй үлдсэн хэл аялга юм гэж 1959 онд Ш.Лувсанвандан эрдэмтэн хэлсэн байдаг. 1206 онд Монгол үндэстэн бат тогтож, Согд, Уйгур ул сууриас өөрийн үсэг бичигтэй болжээ. Өнөө цагт хэлбэл монгол бичиг (1204?–), Тод (1648–) гэсэн хоёр янзын монгол үсэг, Монгол (1941–) Буриад (1939–) Халимаг (1941–) гурван янзын кирилл үсгийн аль нэгийг нь ашиглан Монгол хэлээ тэмдэглэснийг Монгол бичиг үсэгтэй гэнэ. Өнөөдөр тусгүй ч Дөрвөлжин, Соёмбо, галиг, Вагиндрын зэрэг үсэг бичгийн уламжлал бас бий. Монгол хэл бичиг нь эгшиг зохицох ёстой, Алтай хэлний язгуурын ерөнхий шинж буюу өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн дарааллаар өгүүлбрээ бүтээдэг. Нэр үг, үйл үгийн адаг нь тийн ялгал, дагавар, нөхцлөөр хувирдаг. Ангилал 1959 онд Монголын эрдэмтэн Ш.Лувсанвандан урьд нь монгол хэл аялгыг А.Руднев, Б.Я.Владимирцов, Г.Д.Санжеев, Н.Поппе, Н.Чингэлтэй нарын ангилж байсан саналыг харьцуулан үзээд харилцан зөрүүтэй зүйлсийг нь ойлгомжтойгоор тайлбарлажээ. Түүний дараа тэрээр өөрийн өвөрмөц саналаа дэвшүүлсэн байдаг: Өрнөд аялга: — Шинжааны ойрд (60 000 орчим), Ижил мөрний халимагууд (100 000 орчим) Төв, өрнөдийн завсрын аман аялга — Хөх нуур, Альшаа, Эзэнэ гол, Ховдын ойрдын аман аялга Умард аялга: — Байгалийн урд биеийн буриад, Байгалийн хойд биеийн буриад (бүгд ≈300,000) Төв, умардын завсрын аман аялга — Сэлэнгийн аман аялга, баргын аман аялга Төв аялга: — Халх (1 000 000 орчим), Цахар (100 000 орчим), Ордос (60 000 орчим) Дорнод аялга: — Хорчин (540 000 орчим), харчин (350 000 орчим) Төв, дорнодын завсрын аман аялга — Баарин, ар хорчин, найман, онниудын аман аялга” гэж ангилагдана. Халх аялга Халх аялга нь Монгол Улсын нэг төв аялга юм. 3 сая гаруй хүн ам бүхий Монгол Улсын хүн амын 84 орчим хувийг эзлэх Халхуудын аялга бөгөөд түүнд тохируулан кирилл бичгээр тэмдэглэх бичгийн хэл болох Монгол хэл нь Монгол Улсын албан ёсны хэл (Монгол Улсын Үндсэн Хууль, 8 дугаар зүйл) болно. Хэд хэдэн дэд аялгад хуваагдана. 1941 оноос ЗХУ-ын нөлөөгөөр Монгол бичгийг халж, «ө», «ү» үсгийг нэмж, орос үсгийн авч хэрэглэсэн нь одоогийн Монгол улсын бичгийн Монгол хэл юм. Цахар аялга Цахар аялга (Шулуун хөх хошуу) нь Өвөр Монголын нэг төв аялга юм. Өвөрлөгч аялга Өвөр Монголд албан ёсоор хэрэглэгдэх Монгол хэл нь нэг төв аялга болох Цахар аялгыг баримжаа авиа гэж нэрлэдэг. Албан ёсоор хэлийг тэмдэглэхэд хэрэглэдэг Монгол бичиг бол олон авиаг нэг үсгээр тэмдэглэх уламжлалтай байдаг болон өөр хэлтэн хүмүүстээ холилдон сууж байгаа зэргээс шалтгаалан Өвөр Монголд олон аялга байдаг. Өвөр Монголын төв хэсэгт тархсан Цахар аялга нь Халх аялгатай ялгаа тун бага байдаг бол, зүүн талын Хорчин, Харчин аялга нь дуудлага, авиагаараа нэлээд ялгаатай. Энэ нь Монгол хэлний зүүн аялга юм. Хойд этгээдэд Барга, түүнийг төрөл Буриад аялга, баруун талд Ойрад аялгад (Ордос аялга багтана) байна. Өвөр Монгол дахь, Монгол хэл нь албан ёсоор Урд Монголын, Ойрад, Барга-Буриад гэх гурван аялгад хуваагддаг. Урд Монголын аялга гэдэг нь Цахар, Ордос, Баарин, Хорчин, Харчин болон Алшаа аман аялгануудыг хамарна. Буриад аялга Буриад аялга нь Монгол хэлний хойд аялга болох бөгөөд зонхилох ярилцагчид нь ОХУ-ын Буриад улсад хэлээ Хори аялгад үндэслэн дүрэмжүүлж, 1939 онд «ө», «ү», «h» гэсэн гурван үсэг нэмж орос үсгийг авч, албан ёсны бичгийн хэл болгон Буряад хэлэн, Буряад-Монгол хэлэн хэмээн нэрлэгдэж байна. Монгол улс дахь Буриадууд Халх-Монгол кирил бичиг, Өвөр Монгол дахь Буриадууд Монгол бичгээр хэлээ тэмдэглэж байна. Буриад аялга нь дотроо 4 аман аялга багтаадаг. Эдгээр нь баруун (эхирид, булагад), дундад (алайр, түнхэн), зүүн (хори), урд (сонгоол, сартуул) аман аялганууд юм. Ойрад аялга Ойрад аялга нь Монгол хэлний баруун аялга юм. ОХУ-ын Халимаг, Монгол, Хятад гэх 3 улсад байх Ойрад аялганууд нь авиа, үг зүйн хувьд адил бөгөөд үгсийн сангийн хувьд улсын албан ёсны бичгийн хэлнээс хамааран зарим ялгаанууд ажиглагддаг. 1938 оноос Халимаг-Монгол хэлийг тэмдэглэхэд «ә», «һ», «җ», «ң», «ө», «ү» зургаан үсэг нэмж, «ъ» үсгийг хасч орос үсгийг авч, албан ёсны бичгийн хэл болгон Хальмг келн гэж нэрлэж байна. Ярилцагчдын тоо Явцуу утгаарх Монгол хэл нь Монгол улс болон, Өвөр Монголын Өөртөө Засах Оронд албан ёсны хэл юм. Нийтдээ 5.2 сая хүн тус хэлээр хэлэлцдэг гэсэн 2005 оны судалгааны үр дүн байдаг.. Хятад улс дахь хэлэлцэгсдийн тоог мэдээлэл дутуугаас болж яг нарийн тодорхойлоход төвөгтэй байдаг. 5.8 сая Монгол хүн Хятад улсад амьдарч байгаа гэх статистик байгаа боловч Монгол хэлээр хэлэлцэгсдийн тоо тэдний дотор буурч байгаа ба ялангуяа суурьшмал газруудад болон залуучуудын дунд буурч байна. Хятад улс дахь Монгол хэлээр ярилцагсдын ихэнх нь Өвөр Монголд байдаг бол Харчин болон Хорчин аялгаар ярилцагсад нь Өвөр Монголын зүүн талын залгаа мужуудад байна. Орост (1989 оны тооллогоор) 376 мянга орчим хүн буриадаараа ярьдаг. Үүний 86,6 %-нь Буриад хэлийг, 13,3 %-нь Орос хэлийг эх хэлээ хэмээн хариулсан байдаг. Халимаг хэлээр ярилцагсдын тоо тодорхойгүй байдаг. 1991 оноос хойш Буриад, Халимагт эх хэлүүд нь Орос хэлтэй зэрэгцэх албан ёсны хэл болсноор дунд сургуулиудад заан сургах болсон. Тулгамдсан асуудал Монгол улсаас өөр улсад амьдарч буй Монголчууд нь төрөхдөө эх хэлээрээ хэлд орох боловч сургуульд сурах, цаашлаад их дээд сургуульд сурах, төгсөөд ажил олох тэр орчин нь Хятад юмуу, Орос хэлээр байдаг тул улсынхаа албан ёсны хэрэгцээнд шахагдан монгол хэл нь орхигдож дайвар хэлний буюу судалгааны хэлний үүрэгтэй болж байна. Улсын албан ёсны хэл болох хятад, орос хэлний хүчтэй хүрээлэлд байгаа буриад, халимаг, өвөрмонголчууд эх хэл аажим аажмаар ийнхүү хэрэглээний хүрээ нь аяндаа багасаж, мөн нөгөө талаар үгсийн сангийн бүрэлдхүүн ихээхэн эрлийзжиж уугуул монгол хэлний чанараа алдан олон зуун жил харь хэлний хүрээлэлд байж салангид монгол хэл болсон могол, монгор, дунсян, баоань хэлтний хувь заяа руу аажимдаа дөтөлсөөр байна. Монгол хэлэнд тус үг нь байхад, оронд нь интернетээс орж ирсэн Англи, Орос хэлний үг томъёог шууд галигчлан хэрэглэх асуудал байгаа билээ. Цагаан толгой </div> Мөн үзэх Кирилл Монгол бичгийн дүрэм Монгол бичиг Монголын түүхэн үсгүүд Монгол хэлний Халх-Буриад-Халимаг товч толь бичиг Монгол хэлний бүлэг Монгол хэлний хэл зүй Цагаан толгой Эшлэл Гадаад холбоос Монгол хэлний тайлбар толь бичиг Asuult.net толь (Англи, Герман, Орос - Монгол хөрвөх) "Болор" толь (Англи, Монгол хөрвөх) Алтайн хэл зүй, Монгол хэлний толь бичигүүд (Кирилл Монгол, Буриад, Халимаг, Монгол бичиг) The Mongolic-Tungusic Language Cluster lingvoforum.net Studies in Turkic and Mongolic Linguistics Грамматические категории знаменательных слов языка "Сокровенного сказания монголов" в сопоставлении с бурятским языком Монгольское языкознание в России в первой половине XIX в.: проблемы наследия omniglot.com Дан ганц хэл Залгамал хэл бичиг Монголын соёл Монгол хэлний бүлэг Монголын хэл Эгшиг зохицох ёст хэл бичиг
787
https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BD%D0%B3%D0%BB%D0%B8%20%D1%85%D1%8D%D0%BB
Англи хэл
Англи хэл (English эсвэл the English language) нь Англид үүссэн, Энэтхэг-Европ хэлний аймгийн Роман-Германы хэлнээс салбарлаж үүссэн гэж хэлний шинжлэх ухаан үздэг. Энэ нь Их Британийн колоничлолын бодлогын үр дагавраар өнөөдөр дэлхийн хамгийн түгээмэл хэлнүүдийн нэг болоод байгаа бөгөөд Нэгдсэн Вант Улс, Америкийн Нэгдсэн Улс, Канад, Австрали, Шинэ Зеланд, Ирланд, Карибын орнуудад албан ёсны хэл гэж ашиглаж байна. Дэлхий дээр 340 сая хүн англи хэлийг төрөлх хэлээ гэж үздэг бөгөөд мөн тооны хүмүүс хоёрдогч хэлний хувиар ашиглаж ярьж байна. Орчин цагийн англи хэл нь эртний англи буюу англо-саксон хэлний нэгэн аялга байдлаар үүсч, 5 дугаар зууны үед Британид нэвтэрсэн Роман-герман хэлний аялгаар баяжсан хэл ажээ. Түүнчлэн тү Эшлэл Гадаад холбоос Ethnologue-д англи хэлний талаар Merriam-Webster-н онлайн толь Oxford-н онлайн толь Дан ганц хэл Европын Холбооны албаны хэл
788
https://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D1%83%D0%B4%D0%B4%D1%8B%D0%BD%20%D1%88%D0%B0%D1%88%D0%B8%D0%BD
Буддын шашин
Буддын шашин (Буддизм) нь НТӨ V зуунд Сиддарта Гаутамагийн үндэслэсэн шашин, гүн ухаан юм. Түүх Буддын шашин нь Ази тив, түүний дорно дахинаа үүсэж, дэлгэрэн тархаж дэлхийн энэ бүс нутгийн хүн ардын соёл иргэншлийн үндэс болон хөгжиж иржээ. Буддизм нь МЭӨ 6-4-р зууны үед эртний Энэтхэгт шрамана уламжлал хэлбэрээр үүсч, Ази тивийн ихэнх хэсэгт тархсан байна. Энэ бол Буддын шашинтнууд гэгддэг дэлхийн хүн амын 7 гаруй хувийг бүрдүүлдэг 550 сая гаруй дагагчтай, дэлхийн дөрөв дэх том шашин юм. Буддизм нь Буддагийн сургаал (МЭӨ 5-4-р зуунд амьдарч байсан Сиддарта Гаутама нэртэй) болон тэдгээрийн дараагийн философийн тайлбарт үндэслэсэн олон уламжлал, итгэл үнэмшил, оюун санааны зан үйлийг агуулж салбаралсан урсгалууд гарсан. Буддын шашныг үндэслэгч Сиддарта Гаутама нь түүхт бие хүн байсан бөгөөд эртний Энэтхэг орны умар зүгт орших Шагж вангийн мэдлийн нутагт буюу одоогийн Балбын Лүмбинид хаан хөвгүүн болж мэндэлсэн гэж эртний түүх шаштирт тэмдэглэгдсэн байдаг. Тэрээр 29 нас хүртлээ хааны ордонд амьдран эхнэр хүүхэдтэй болсон хойноо амьдралыг судлах зорилго тавьжээ. Ийнхүү ордноос гарч 6 жил ууланд суун даяан хийн гэгээрч, хутагтын дүрийг олон "Хутагтын Дөрвөн Үнэн"-ий сургаалийг айлдсан нь Буддын гүн ухааны үндэслэл болсон байна.Тэрээр 45 жил өөрийн үзэл сургаалаа айлдасны эцэст 80 насандаа нирваан дүрийг олсон байдаг. Ийнхүү Буддын гүн ухаан нь дэлхийн анхдагч гүн ухаан гэж зүй ёсоор тооцогддог бөгөөд философын олон урсгалын дэвсгэр болсон гэж үзэгддэг. Өнөө үед буддын шашин болон түүний гүн ухааны онолыг Ази тивийн олонхи орон, тухайлбал, Энэтхэг, Балба, Хятад, Бутан, Шри Ланка, Бирм, Лаос, Тайланд, Камбож, Вьетнам, Сингапур, Монгол, Япон, Солонгос зэрэг орны ард түмэн даган биширдгээс гадна сүүлийн жилүүдэд өрнөдийн орнуудад, тухайлбал, Америкийн Нэгдсэн Улс, Их Британи, Франц, Итали, Нидерланд зэрэг орнуудад буддын гүн ухаан судлал идэвхтэй явагдан, сонирхогчдын тоо ч нэмэгдсээр байна. Буддын шашин Монголд Буддын шашин Монголын Эзэнт гүрний үе буюу Юань Улсын үeд1182-1270 онуудад анх буддын гүн ухааны зохиолуудыг монгол хэлнээ орчуулах ажил эхэлсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. Үүнд сэтгэгч Саж Бандид Гунгаажалцан (1182-1251) Сахъяа ёсны номлолын судраас монгол хэлнээ хөрвүүлж байсан гэдэг. Энэ үеийн сэтгэгчид тухайлбал Чойжи-Одсэр (1214-1294), Дарамбал (1268-1283), Содномгалсан (1230-1296), Ролбийдорж (1340-1383) нарын Их хөлгөн судрын орчуулга болон тэдний өөрсдийн бичсэн тайлбар судрууд үе дамжин судлагдсаар байна. Сэтгэгч Чойжи-Одсэр гэхэд л 7-р зууны үеийн Энэтхэгийн сэтгэгч Шантидевагийн бичсэн "Boddhicaryavatara" хэмээх гүн ухааны бүтээлд зориулж 300 хуудас тайлбар судрыг бичсэн бөгөөд эл судрыг 1000 хувь хэвлэн түгээсэн байдаг. Мөн Дөрвөн мутарт Лхам бурхны түүх буюу "Mahakala Namo Stuti" судар мөн "Бурхан багшийн арван хоёр зохионгуй", "Manzushri Namo Samghiti" буюу Оюун ухааны дээд хэмээх судруудыг орчуулжээ. Их орчуулагч Сэсрэв Сэнгэ Буддын сургааль "Алтангэрэл" хэмээх судрыг 1328 онд орчуулсан байдаг. 14-р зууны сүүл гэхэд Будон Ренчиндэв гэдэг хүн алдарт "Ганжуур, Данжуур"-ыг бүрэн эхээр нь цуглуулан Монголд оруулж ирсэн бөгөөд Лигдэн хааны (1592-1636) үед бүрэн орчуулж дууссан байна. Буддын гүн ухаан нь ийнхүү үе дамжин судлагдсаар дөнгөж 14-р зууны сүүл гэхэд л гүн ухааны их хөлгөн судрууд бараг орчуулагдаж дууссан байна. Буддын гүн ухаан бүр Хүннүгийн үе буюу нийтийн тооллын өмнөх Монголд нэвтэрч дэлгэрснээс хойш хөгжлийн 3 үе туулсан гэж үздэг. 17-р зууны үед амьдарч байсан Монголын Сүмбэ Хамба Ишбалжирын "Пагсам Чонсон" хэмээх бүтээл мөн Зава Дамдин гавжийн "Алтан Дэвтэр" хэмээх алдарт судруудад бичсэнээр энэ нь Буддизмын түрүү дэлгэрэлтийн үе гэж үздэг. Тухайлбал Нирун улсын үед Буддын шашин нь төрийн шашин байсан нь архeологийн олон олдвороор батлагддаг. Буддын шашны 3-р дэлгэрэлт нь олон нийтэд түгэн дэлгэрсэн бодитой он тоолол нь Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарын хүүг Дарнатын анхдугаар хувилгаан гэж зарлаж Монголын шарын шашны тэргүүнээр өргөмжилсөн үеэс эхтэй. Буддын шашны Монгол дахь дунд дэлгэрэлтийн үе буюу 13-14-р зууны үе, тухайлбал, Юань гүрний мөхөлийн өмнөхөн маш хүчтэй дэлгэрч, тухайн үед мөн ордны түшмэд язгууртнуудын хүрээнд тархсан бөгөөд Чойжи-Одсэр, Шаравсэнгэ тэргүүтэй нэрт эрдэмтэд төрөн гарч буддын гүн ухааны олон арван бүтээлээ туурвисан байдгаас "Буддизмын хос ёсны зарчим" хэмээх номлол нь тухайн үеийн монгол төрийн үндэс болж байсан байна. Сургааль Хутагтын дөрвөн үнэн Хутагтын дөрвөн үнэнд нэг бүрчлэн тайлбар хийсэн байдгийг товчлон үзүүлбэл : Зовлон үнэн - Хүн болон аливаа амьд бүхэн энэ ертөнцөд төрөн буй болсноос эхлэн зовлон эдэлнэ. Зовлонгийн шалтгаан үнэн - Хүн амьтан амьдралынхаа бүх хугацаанд амьдралд шунан зовлонгийн шалтгааныг буй болгож байдаг. Зовлонг гэтлэх нь үнэн - Сансарын хүрднээс гарвал зовлонгоос бүрмөсөн ангижран Нирван болно гэж үздэг. Зовлонг гэтлэх арга зам үнэн - Зовлонгоос ангижрах Найман зөв зам Найман мөрт зам Найман зөв замаар явбал зовлонгоос ангижирч, нирван дүр олно гэж үздэг. Зөв сэтгэхүй Зөв санаа Зөв яриа Зөв үйлдэл зөв амьдрал Зөв зүтгэл Зөв ойлголт Зөв төвлөрөл Үүнээс гадна хамгийн чухал ухагдахуун нь буддын шашны итгэл хэмээх ном юм.Уг сургааль нь буддын гүн ухааны бүх чухал сургаалиудыг багцлан хураасан байдаг. Найман сахил Бурханы шашинтан, лам хувраг хүний  найман сахил хийгээд түүний ач тус: 1.Амьтны амь таслахыг цээрлэ. Ач тус нь: Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ нас урт, цог жавхаатай, өвчин эмгэггүй,  эрүүл саруул болно. 2.Хулгай хийхийг цээрлэ. Ач тус нь:  Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ төгс эдлэлийг эрхшээж, бусдад үл хорлогдоно. 3.Буруу хурьцлыг цээрлэ. Ач тус нь:  Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ үзэсгэлэнт сайхан царай зүс,  бие төрхтэй болж, сэрэл мэдрэхүйн эрхтэн нь бүрэн бүтэн байна. 4.Худал хэлэхийг цээрлэ. Ач тус нь:  Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ бусдад хууртагдан мэхлэгдэхгүй, бусад хүмүүс хэлсэн бүхнийг нь хүндэтгэн сонсох болно. 5.Архи, согтууруулах ундаа, тамхи, хар тамхи зэрэг мансууруулагч хорт бодис хэрэглэхийг цээрлэ. Ач тус нь:  Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ ой ухаан, санамж, сэрэхүй, мэдэрхүй сайтай , төгс билгүүнтэй болно. 6.Өндөр, өргөн ор суудалыг цээрлэ. Ач тус нь:  Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ бусдад хүндлэгдэн магтагдаж, таатай ор дэвсгэртэй болж, таатай аялж зорчих унаатай болно. 7.Буруу цагт идээ, ундаа зооглохыг цээрлэ. Ач тус нь:  Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ арвин их сайн ургац, жимс ногоо хураан авч, элдэв бэрхшээлгүйгээр идээ ундаа элбэг дэлбэг олдох болно. 8.Элдэв үнэртэн түрхэж, элдэв чимэг зүүлт зүүж, элдэв дуу бүжиг хийхийг цээрлэ. Ач тус нь:  Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ  анхилуун үнэртэй, гоо сайхан өнгө төрхтэй, өлзийт сайн бэлгэ найрагтай биетэй болно.Сайтар номхорсон бие, сэтгэлийг эрхшээж, Бурханы дээдийн номын дуу гаргана. Мөн үзэх Шашин Гүн ухаан Будда Их Майдар цогцолбор Эшлэл Википедиа:Онцлох өгүүлэл Буддын шашин Дэлхийн шашин
790
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A3%D0%BB%D0%B0%D0%B0%D0%BD%D0%B1%D0%B0%D0%B0%D1%82%D0%B0%D1%80
Улаанбаатар
Улаанбаатар ( улаганбагатур, улаан-баа-тар) нь Монгол Улсын нийслэл бөгөөд Монгол улсын цорын ганц саятан хот юм. 1992 оны шинэ нутаг дэвсгэрийн хуваариар үндсэн 6, дагуул 3, нийт 9 дүүрэгтэй, нутаг дэвсгэрийн хэмжээ 4,704.4 км2 газартай. 2021 оны эцсээр 1,649,172 хүн оршин сууж байна. Улаанбаатар хот Монгол Улсын төв хэсэгт хуучнаар Алтан тэвшийн хөндий, өнөөгийнхөөр Туул-Сэлбийн гол бэлчир хөндийд, далайн түвшнээс дээш 1300-1350 метр өндөрт Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй уул, Баянзүрх дөрвөн уулаар хүрээлэгдэн оршдог. 1639 онд Ширээт цагаан нуурт Өндөр гэгээнийг залж орд өргөө боссоноор Улаанбаатар хотын өмнөх суурин байгуулагджээ. 1778 он хүртэл олон газар нүүдэллэж байгаад одоогийн байрлалдаа тогтсон. Өмнө нь шашин, худалдааны төв байсан бол 1911 оноос улсын нийслэл болж, XX зуунд барилгажиж, аж үйлдвэржиж, XXI зуунд их хотын төрх бүрдэж байна. Улаанбаатар Монгол Улсын улс төр, эдийн засаг, соёл, технологийн төв юм. Нэр 1639 онд Ширээт нуурын газар Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж орд өргөө барьсан нь өргөжсөөр Улаанбаатар болжээ. Түүхэндээ хэдэн нэрийг үдсэн. 1639 оноос Өргөө (), 1651 оноос Номын хүрээ (), 1706 оноос Их хүрээ (), 1912 оноос Нийслэл хүрээ () хэмээж байгаад 1924 оноос хойш Улаанбаатар () гэв. XX зууны эхэнд Улаанбаатар хотыг Богдын хүрээ, Да хүрээ, Хүрээ () гэхэд ойлгодог байсан. Одоо үед хотын нэрийг УБ, Нийслэл, Хот гэж товчлон ярихад тодорхой танина. Өрнө дахин дахь орнууд, түүний дотор оросууд 1924 он хүртэл Улаанбаатар хотыг Урга (Urga) (Өргөө гэсэн үгнээс) гэж нэрлэж байсан. 1925 оноос хойш Оросоор Улан-Батор (Ulan Bator) гэж нэрлэх болсон. Англи хэлэнд Ulan-Bator гэсэн хэлбэр түгээмэл хэрэглэгддэг байсан ч орчин цагт Ulaanbaatar гэсэн хэлбэр түгээмэл болж байна. Түүх Урьд үе Монголын нууц товчоонд тэмдэглэснээр «12-р зууны хоёрдугаар хагаст Хэрэйд аймгийн удирдагч Ван ханы өргөө нь Туулын хар шугуй гэдэг газар байв» гэж тэмдэглэсэн нь одоогийн Улаанбаатар хот оршиж буй хөндийг гэж судлаачид таамагладаг. Их Монгол Улсын анхны нийслэл Хархорум хот нь Орхон голын хөндийд цогцолсон ба Юань Улс нуран унасны дараа Мин улсын довтолгоонд хоёр удаа галдан шатаагдсан. Түүнээс хойш монголчууд нэгдмэл байдалгүй болоод нүүдлийн иргэншилд бүрэн шилжиж, хот байгуулах завдалгүй дотоод, гадаадад тэмцэлдэн байлдацгааж байснаас үүдэн, амарлингуй байдлыг дэлгэрүүлэхээр 16-р зуунаас шарын шашинд сүсэглэснээр Монголд сүм хийдүүд баригдаж эхэлсэн юм. Ингэснээр Монголчуудын хот, хүрээ цогцлоох идэвх сэргэж, анхлан Абтай сайн хан Хар Хорум хотын бууринд Эрдэнэ зуу хийдийг босгожээ. Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг анхны Богд Жавзандамба хутагтаар өргөмжлөн 1639 онд өнөөгийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт орших Их Монгол уулын өвөр, Бага Монгол уулын ар бэлийн Ширээт цагаан нуурын хөвөөнд байгуулсан хожмоо “Шар бүсийн хот” хэмээн нэрлэгдэх болсон Өргөө нь өнөөгийн Улаанбаатарын үүслийн үндэс болсон. Өргөө нь 1639-1778 онд Орхон, Тамир, Туул голуудын хөндий дагуу 28 удаа нүүдэллэсний эцэст 1778 онд одоогийн байгаа газар суурьшиж Их хүрээ нэртэй болжээ. Ингэж нүүлгэхдээ Эрдэнэ зуу хийдийн доторх мөнхийн галтай Баруун өргөөг нүүлгэн гаргаж Занабазарын өргөөтэй нэгдүүлж Ширээ цагаан нууранд аваачжээ. Баруун өргөө нь төрийн гал голомтын бэлгэдэл өргөө байжээ. Ингэж төр, шашны гол үнэт зүйлсийг нэгдүүлсэнээр нийслэл үүссэн гэж үздэг. 1756 онд анхны шашны сургууль болох "Цаниг" байгуулагдсан бөгөөд 1786 оноос манж амбанд Сэцэн хан, Түшээт хан хоёр аймгийг хариуцуулах болсон зэрэг олон шалтгаанаас Их хүрээ суурьших шаардлагатай болжээ. 1780-1870 оны хооронд 70 гаруй суурин сүм, дуган, ялангуяа өнөөгийн Гандантэгчэнлин хийд 1809 онд, Дамбадаржаалин хийд зэрэг баригджээ. 1861 онд Оросын консулын газар байгуулагджээ. Хүрээний хүн ам нэмэгдсээр 1910 онд 50 мянга гаруй болжээ. Орчин үе 1911 оны 12 дугаар сард Богд Хаант Монгол Улс тунхаглагдаж, Нийслэл хүрээ нэртэй болсон. 1919 онд Сю Шүжанээр толгойлуулсан Хятад цэрэгт хот эзлэгдсэн ба 1921 оны 2-р сард Барон Унгернээр толгойлуулсан цагаан цэргүүд Хятад цэргээс хүрээг чөлөөлж, Богдыг дахин хаан ширээнд залсан бол 3-р сард Хиагт хотыг чөлөөлсөн Монгол-Зөвлөлтийн цэргүүд цагаантнуудыг 6-р сард цохин дутаалгаснаас хойш нийслэл нь гадаадын цэргийн түрэмгийллээс чөлөөлөгдсөн. 1924 оны Монгол Улсын анхны Үндсэн хуулиар Улаанбаатар нэртэй болсон байна. Социализмын үед болон голдуу Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-ын тэтгэлэгтэйгээр хуучны гэр хороолол нь аажмаар байр орон сууцаар солигдож эхэлсэн. Наушки-Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн замууд 1949, 1956 онуудад баригдсанаар өрнө, дорнотой төмөр замаар холбогдсон бөгөөд кинотеатр, жүжгийн театр, музей зэрэг олноор баригджээ. Харин нөгөө талаас 1930-аад оны сүүлчийн хэлмэгдүүлэлтийн дараа социализмын өмнөх үеийн сүм, хийдүүд устгагдсан байна. Нэн орчин үе 1990 оны ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн төлөөх тэмцэл Улаанбаатарт өрнөжээ. Энэ тэмцлийн үр дүнд дэлхийд нээлттэй болсон явдлаас Улаанбаатар хот шинэ хөгжлийн үеэ эхлүүлжээ. Хөгжил, төвлөрөлийг дагаж нийслэлд хүн амын хэт төвлөрөл гаарч, сүүлийн 15 жилд хоёр дахин өсчээ. Өнөөдөр нийслэлд хүн ам ихэссэнээс гэр хороолол хүрээгээ улам тэлсээр байна. Мөн нийт Монгол улсын хүн амын 40% энд байгаагаас үүдэн олон нийгмийн, байгалийн, тээврийн бэрхшээлүүдтэй тулгарч байна. Сүүлийн жилүүдэд шинэ барилга олноор баригдаж байгаа бөгөөд орон сууцны үнэ маш их өсөж байгаа. Улаанбаатар хотын ирээдүйн төлөвлөлт нь Монгол улсын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төв болон хөгжих хэтийн хандлагатай байна. Газар зүй Улаанбаатар хот нь Хэнтийн нурууны урд үзүүр болох Баянзүрх, Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан уулсаар зүүн, урд, баруун, хойд талаараа тус тус хүрээлэгдсэн бөгөөд Туул, Сэлбэ голуудын бэлчир хөндийд байрладаг. Дунджаар далайн түвшнээс дээш 1351 м өндөрт оршдог. Нийт 4,704.4 км2 нутагтай. Уур амьсгал Улаанбаатар нь маш өндөр газарт, харьцангуй өндөр өргөрөгт, ямар ч эргээс хэдэн зуун километр зайтай оршдог зэрэг шалтгаанаас болж дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог. Жилийн дундаж температур нь -1.3 °C. Богино, дулаан зунтай бөгөөд урт, маш хүйтэн, хуурай өвөлтэй. Жилийн дундаж хур тунадас нь 242.7 мм, дундаж чийгшилт нь 69%. Улаанбаатар хотын хаврын улирал нь 5 сарын дунд хүртэл үргэлжлэх бөгөөд дунджаар 5°С, дулаахан өдрүүдтэйгээс гадна сэрүүхэн ч өдрүүдтэй. Мөн гэнэт цасан шуурга ч тавьдаг. Харин зуны улирал нь дунджаар 30°С дулаан, бороотой, зарим тохиолдолд гэнэтийн мөндөр ордог. Намрын улиралд нарлаг налгар өдрүүд удаанаар үргэлжилдэг бөгөөд дундаж дулаан нь 7°С. Моддын навчис шарлаж, аажмаар хүйтрэн цас аажмаар орж хэлдэг. Улаанбаатар хотод ихэвчлэн маш хүйтэн өвөл болдог. Дундаж температур нь -25°С хүрдэг. Хэдийгээр өвөлдөө их хүйтэн байх ч үүл багатай нарлаг өдрүүдтэй үе олон байна. Засаг захиргаа Улаанбаатар хот нь Монгол Улсын Нийслэл юм. Засаг захиргааны хувьд Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай гэсэн 9 дүүрэгт хуваагддаг. Дүүрэг бүр нь хороодод хуваагдана. Налайх, Багануур, Багахангай гэсэн 3 дүүрэг нь хотын төвөөс алслагдсан байдаг. Хотыг 4 жил тутамд хотынхоо нийт иргэдээс сонгогддог Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал удирдах бөгөөд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хотын даргын нэрийг дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барьдаг бөгөөд Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд хотын даргыг 4 жилийн хугацаатайгаар томилдог. Хотын дарга нь Улаанбаатар хотын нийт газар нутагт Монгол улсын хуулийг хэрэгжүүлдэг бөгөөд ИТХ-даа тайлагнадаг. Нийслэлийн дүүргүүд Дүүрэг нь нийслэлийн засаг захиргааны нэгж юм. Нийслэл.9 дүүрэгтэй бөгөөд тэдгээр нь цааш хороодод хуваагдана. Дүүрэг бүр нь Улсын Их Хурлын сонгуульд тойрог болдог. Хүн ам зүй Улаанбаатар хотын хүн ам нь 2014 оны байдлаар 1,324,000 бөгөөд нягтшил нь квадрат километр тутамд 300 хүн. Нийт хотын хүн амын 67%-ийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг бөгөөд үүнээс 30% нь 16-аас доош насны хүүхдүүд байна. Тээвэр Олон улсын Улаанбаатарт хотын баруун өмнөд хэсэгт, 18 км зайд орших Чингис хаан олон улсын нисэх буудал байрладаг. Энэ нисэх буудлаас үндэсний тээвэрлэгч МИАТ төрийн өмчит компани Токио, Сөүл, Берлин, Москва, Эрхүү, Бээжин, Хонконг хотууд руу нислэг үйлддэг. Мөн гадаадтай Монголын төмөр замаар Транс-Сибирийн төмөр зам, Хятадын төмөр замын сүлжээтэй Москва, Бээжинтэй холбогддог. Хот дотор Улаанбаатар хотын доторхи тээврийн үйлчилгээг Нийслэлийн Нийтийн тээврийн газар удирдан зохион байгуулдаг ба нийтийн тээврийн үйлчилгээ нь Үндсэн, Туслах, Буухиа, Хот орчмын, Такси гэсэн ангиллаар зохион байгуулагддаг. Үйлчилгээнд троллейбус, автобус, рэйлбус, микробус, такси, дуобус зэрэг үйлчилдэг. Хотын тээврийн нэгэн онцлог нь хувийн машинтай иргэд хувиараа такси маягаар үйлчилэх явдал элбэг бөгөөд энэ нь бусад өөр улсын нийслэлд бараг ажиглагддаггүй онцлог үзэгдэл юм. Холбоо шуудан Улаанбаатар хотод анх 1919 онд телеграф холбоо байгуулагдаж олон улсын телеграфын сүлжээнд орсон тэрнээс өмнө энгийн цаасан хэлбрийн шуудан холбоо ажиллаж байв. 1924 онд Монголын Цахилгаан Холбооны газар үүсэн байгуулагдаж бүх шуудан харилцааг удирдаж нэгтгэсэн байна. 1995 онд анхны интернэт харилцааны Датаком ХХК-ий үйлчилгээгээр иргэдийн интернэт харилцааны эхлэл тавигдсан юм. Одоогоор Улаанбаатарт Монголын Цахилгаан ХК шугамын холбооны үйлчилгээг ба үүрэн утасны үйлчилгээг, Монгол Шуудан компани энгийн шуудангийн үйлчилгээг, 80 гаруй интернэт холболтын компаниуд, 4 үүрэн утасны хувийн компаниуд тус тус шуудан холбоо харилцааны үйлчилгээг хариуцаж байна. 2016 оны дундаас Улаанбаатарт 4G LTE гар утасны холбоо нэвтэрсэн нь хотын иргэдийг дэлхийн аль ч өндөр хөгжилтэй хотын адилаар өндөр хурдны интернэтээр хөдөлгөөнт байдлаар харилцах боломжийг олгосон байна. Шинжлэх ухаан технологи Орчин үед хувийн компаниуд ба их сургуулиуд Улаанбаатарт өөрсдийн ба гадны дэмжлэгтэй судалгаа туршилтуудыг эрчимтэй хөгжүүлж импортыг орлох бүтээгдхүүн үйлдвэрллийг эрчимтэй хөгжүүлж байна. Нарны зайн шинэ технологийн үйлдвэр, цахилгаан станцын системийн удирдлагыг дотооддоо бүрэн бүтээх ажилууд 2011-2013 онуудад хувийн компаниудын оролцоотойгоор амжилттай хийгдэж Монголын шинжлэх ухаан технологийн хөгжлийг дэлхийн түвшинд ойртуулсан алхмууд хийгдэж байна. Улаанбаатар дахь 100 орчим их дээд сургуулиуд нь судалгаа шинжилгээг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн дэвшлийг хангах гол түшиц болж төсөл хөгжүүлэлтийн ажилууд хийгдэж байна. 2013 оноос имбэдэд системийн үйлдвэрллийн эхний суурь Улаанбаатар дахь мэдээллийн технологийн салбарт тавигдлаа. 2016 оноос 4G гар утасны холболт Улаанбаатарт нээгдэснээс хойш технологийн шинэ дэвшил хотын оршин суугчидын мэдээлэл түргэн шуурхай авах боломж эрс сайжирч гар утсаараа телевиз үзэх зэрэг шинэ үйлчилгээ ба бусад техноллогийн инновацыг хотын орчинд бүрдүүлж байна. Соёл урлаг Улаанбаатар хотод соёл урлагийн шинэ хандлагууд үндэсний уламжлалын нөлөөгөөр Европын соёл урлагтай өвөрмөцөөр хослон хөгжиж байна. Дуу хөгжим, драм, балетийн олон арван жилийн өвөрмөц хосолсон хөгжил ба үндэсний гар урлалын олон зуун жилийн ур ухааны баялаг өв сан энэ хотод төвлөрдөг. Одоогоор Улаанбаатар хотод 70 гаруй соёл урлагийн байгууллага олон нийтэд үйлчилж байна. Дэлгэмэл зураг Үйлдвэрлэл Энэ хотын нэг онцлог нь үндэсний хамгийн их үйлдвэрлэл үйлчилгээ төвлөрсөн бүс болдогт бөгөөд одоогоор 40000 орчим том жижиг компаниуд Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 46%-ийг үйлдвэрлэж байна. Хотын бүсэд экологид хоргүй үйлдвэрллийг ихэсгэх ба хортой үйлдвэрллийг хотоос гаргах асуудал сүүлийн жилүүдэд хурцаар тавигдаж байна. Үүнд арьс боловсруулах үйлдвэрүүд нь УБ-ын бүсэд Туул голыг бохирдуулагч гол эх үүсвэр болж энэ талаар сайн эрс шийдэж чадахгүй байна. Аялал жуулчлал Улаанбаатар хот нь дэлхийд хосгүй үнэт үзмэртэй музейнууд, Буддын соёлын газрууд, хотын төв талбай болон хотын ойр орчмын аялал зугаалгын газруудтай. Сүүлийн үед олон үндэстний амтат хоолоор үйлчилдэг ресторанууд олноор нээгдсэн, мөн жуулчны байгууллагууд хотын аяллын хөтөлбөрт бүтээлчээр анхаарч байгаа нь Улаанбаатар хотод сонирхолтой аялал хийх боломжийг улам сайжруулж байна. Aх дүү хотууд 2012 оны 11 сарын 13-ы байдлаар: Москва Эрхүү ын Хөх хот ын Чикаго ын Денвер ын Сөүл ын Оакланд ийн Анкара ын Пёньян Тайбэй Хавана Элст ийн Газиентип Алдартай хүмүүс Улс төр, нийгмийн зүтгэлтэн Дамдины Сүхбаатар Амарын Тайван Спортын алдартнууд Отрядын Гүндэгмаа, 2008 оны олимпын буудлагын төрлийн мөнгөн медальт Энхбатын Бадар-Ууган, 2008 оны олимпын боксын 56 кг-н жингийн аварга Очирбатын Бурмаа Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа, жүдогийн ДАШТ-ний хүрэл медальт Цогбадрахын Мөнхзул, буудлагын спортын ААШТ-ний аварга Пүрэвдоржийн Сэрдамба, 2008 оны олимпын боксын 48 кг-н жингийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт Очирбатын Насанбурмаа Урлагийн алдартнууд Д.Энхжаргал Монгол Улсын "СТА", Алдарт "Сirque Du Soleil"-ийн "O"Show дахь "Уран Нугараач" Цэндийн Батчулуун, нэрт хөгжмийн удирдаач, МУАЖ, "Морин хуур" чуулгын даргаар ажиллаж байв. Тангадын Мандир, зураач, түүхч Болдын Сэргэлэн, балетчин, ДБЭТ-н даргаар ажиллаж байсан Дуучид Батмөнхийн Сарантуяа, МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Төмөрийн Ариунаа - МУГЖ Б.Батчулуун, Никитон хамтлагийн ахлагч, СГЗ Т.Бат-Оргил, монголын анхны кантри-рок дуучин Хайдавын Төмөрбаатар, МУГЖ, Баянмонгол чуулга Бавуудоржийн Тунгалаг, уртын болон нийтийн дуучин, МУГЖ Н.Ононы "Бүүвэйн дуу"-г сэргээн дуулжээ. Хөгжмийн зохиолчид Лувсанжамбын Мөрдорж Б.Долгион, хөгжмийн зохиолч, СГЗ Б.Ангирмаа, хөгжмийн зохиолч, продюссер Жүжигчид, найруулагчид Цэгмидийн Төмөрбаатар, МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг, "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны Сэнгүмд тогложээ. Намсрайн Сувд, МУАЖ Дамбын Батсүх тайз, дэлгэц, хошин урлагийн жүжигчин, циркийн алиалагч, акробатч Балжиннямын Амарсайхан, Аравт кинонд тогложээ. Намнангийн Наранбаатар, Төрийн соёрхолт найруулагч Зураг Мөн үзэх Цахим холбоос Албан ёсны Улаанбаатар хотын албан ёсны цахим хуудас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Хотын даргын албан ёсны цахим хуудас Бусад Улаанбаатар хотын газрын зураг Улаанбаатар хотын гудамжийн нэрс Эшлэл Википедиа:Онцлох өгүүлэл ! Монголын хот Азийн нийслэл Саятан хот Монголын их сургуулийн хот Монголын нийслэл 1639 онд байгуулагдсан
798
https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9%20%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B0%D0%B3
Архангай аймаг
Архангай аймаг нь Монгол Улсын 21 аймгийн нэг. Аймгийн төв нь Цэцэрлэг хот юм. Газар зүй Далайн төвшнөөс дээш дунджаар 2414 метр. Хамгийн өндөр цэг нь 3539 метр өндөр Харлагтайн сарьдаг уул. Хамгийн нам дор цэг нь 1290 метр өндөр Орхон Тамирын бэлчир юм. Хойд талаараа Хөвсгөл аймагтай, зүүн талаараа Булган аймагтай, өмнө талаараа Өвөрхангай аймагтай, баруун хойд талаараа Завхан аймагтай тус тус хиллэдэг. Дийлэнхдээ ойт хээр, тал хээр нутагтай, баруун урдуур нь Хангайн нуруу, баруун хойгуур нь түүний салбар болох Тарвагатайн нуруу оршдог ба зүүн болон төв хэсгээр тэдгээрээс эх авсан Орхон, Хануй, Тамир, Чулуут зэрэг томоохон голууд урсдаг. Энэ нутаг нь жуулчлалын нэгэн чухал газар бөгөөд Өгий, Тэрхийн цагаан зэрэг нуур болон Хорго, Тайхар чулуу зэрэг галт уулархаг тогтцоороо олны анхаарлыг татдаг. Хамгийн өндөр цэг нь Хангайн нурууны Харлагтайн сарьдаг (3539 м) ба хамгийн нам цэг нь Орхон-Тамирын бэлчир (1290 м) болно. Уур амьсгал Цэцэрлэг хотод агаарын дундаж температур нь жилд 0.1 бөгөөд, өвөл 1-р сард -15.6 хэм хүйтэн, зун нь 7-р сард 14.7 хэм дулаан байдаг. Хангайн нуруу нь монгол орны хамгийн их тунадастай нутгийн нэг бөгөөд Цэцэрлэг хотод жилд дунджаар 344 мм тунадас унана. Салхины дундаж хурд нь 2.6 м/с бөгөөд хамгийн их салхитай байдаг 4-р сарын дундаж хурд нь 3.5 м/с юм. Онцлог газар Аймгийн нутгийн хойд хэсэг нь пермийн ба чулуун нүүрсний галавын боржин, баруун өмнөд хэсгээр нь элсэн чулуу тархжээ. Тамирын голд төмрийн хүдэр, Суман голын савд галт уулын чулуу, үнэт чулууны баялаг бий. Аймгийн газрын хөрс сайн судлагдаагүй боловч сүүлийн үед эрэл, хайгуулын ажил ихээр явагдаж байна. Мөн Суваргахайрхан уул, Унтаа уул, Ямаат уул, Ноёнхангай уул, Хан Өндөр уул зэрэг сүрлэг уулстай. Эрдэнэмандал сумаас Хүннү гүрний үеийн Буган чулуу ихээр олддог. Мөн тухайн суманд Монголын эртний хаадын нэг болох Харуул хааны ордны туурь байдаг. Тамир, Орхон, Чулуут, Суман, Хануй, Хүнүй зэрэг том голууд оршдог. Хадат, Бор тал, Цагаан сүм, Мухар Хужирт, Бэлх ээрэг халуун хүйтэн рашаан олонтой. Архангай аймаг 2.1 сая малтай, үхрийн тоогоор 428 мянга буюу улсад тэргүүн байр эзэлдэг. Зүүн талын сумдад газар тариалан хөгжүүлж байна. Ургамал, амьтан Тус аймгийн нутагт 1700-гаад зүйлийн ургамал ургадгаас монгол алтан хундага, алтан гагнуур, вансэмбэрүү, бамбай, нохойн хошуу, царван, төллүүр, өргөст сарнай, таван салаа, ванжингарав, эрээгомбо, юмдүүжин, мягмансанжаа, хунчир, туйплан, шар, хөх дэгд, сөд өвс, говийн ганга, тарваган шийр, зүрхэн цэцэг, хурган чих, холтсон цэцэг, цагаан түрүү, чихэр өвс, хурган гоньд, эмийн багваахай, ягаан сэрдэг, цээнэ зэрэг эмчилгээний зориулалтаар ашиглагддаг ховор ургамлууд бий. Аймгийн нийт нутгийн 15.7 хувийг ой мод, 75 хувийг бэлчээр, 1.5 хувийг тариалангийн талбай эзэлдэг. Хуайс, боролзгоно, торлог, яргай, чаргай, ясиль, балгана, монос, тавилгана, шар мод, далан хайлс, гацуур, жодоо, сөөгөн ба бургасан царам, шинэс, хуш, хус, нарс, зожир өвс, улиас, бургас зэрэг тавь гаруй төрлийн модлог, бутлаг ургамал ургадгийн зэрэгцээ бүүргэнэ, цээнэ, согоон чих, бадаан, поврон, нохойн хошууны навч зэрэг цайны ургамал элбэг билээ. Аймгийн нутгийн зарим хэсэгт гичгэнэ, сонгино, халиар, халгай, тарна, гогод, бэрээх, мангир, хүнхээл, бандзоо, мөөг, ямаахай, зэрлэг жууцай, гоньд, хөмүүл, цагаан төмс, шар сэвэлгэнэ, цагаан сэвэлгэнэ, үхэр болон хурган мэхээр зэрэг хvнсний ургамал элбэг тохиолдоно. Жимс, жимсгэний төрлөөс үхрийн нүд, үрэл, хар хад, аньс, нохойн хошууны үр, нэрс, өргөст тошлой, мойл, улаалзгана, дорнодын гүзээлзгэнэ, самар, долоогоно, тансаг үнэрт ургамлаас хонин болон ямаан арц, агь, ганга, даль, санхам, минжиннаваг зэрэг ургамлууд ургадаг. Нар, хур хосолсон хавар, зуны дэлгэр сайхан улиралд удвал, жамъянмядаг, шар яргуй, хөх яргуй, сэржмядаг, улаалзай, алтанзул, сарнай, цээнийн ягаан, намуу, цагаан лавай, бэрцэцэг, багваахай цэцэг цаг цагаар солигдон цэцэглэх үеэр уул, тал, хөндий ягаан, цагаан, шар, цэнхэр өнгөөр солонгорон жигдэрч үнэхээр үзэсгэлэн төгөлдөр харагддаг билээ. Аймгийн нутгийн зонхилох хэсэг уулын нугын хийгээд ойн саарал, элсэрхэг бор, хар, хар хүрэн хөрснөөс тогтоно. Аргаль, янгир, шилүүс, буга, зэрлэг гахай зэрэг ан амьтнаар элбэг. Түүх 1923 онд засаг захиргааны өөрчлөлт хийж Сайн ноён хан аймгийн суурин дээр Цэцэрлэгмандал уулын аймгийг байгуулжээ. 1931 онд 71 сум, 16 хошуутай байсан тус аймгийг 35 сумтай Архангай аймаг болгосон. Хүн ам зүй Архангай аймаг 2020 онд 94,254 хүнтэй байв. Нийт хүн амын 34.4 хувийг 0-16 насны хүүхдүүд, 33.9 хувийг 16-35 насны залуучууд, 5.6 хувийг 60-аас дээш насны хүн ам эзэлж байна. Үндсэндээ монгол үндэстэн. Халх ястан зонхилно. Нутгийн хуваарь Архангай аймаг 19 сум, түүний 99 багт хуваагддаг. Алдартан Эрдэмтэн Д.Цэвээндорж, Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Хотонт сум Лүнрэг Дандар - Дорно дахины анагаах ухаанд томоохон шинэчлэл хийсэн их оточ, Цахир сум Бадрахын Жадамбаа - Шинжлэх ухааны доктор, Цахир сум Очирбатын Чогний - Шинжлэх ухааны доктор, Цахир сум Гүррагчаагийн Лхагваа - Шинжлэх ухааны доктор, Цахир сум Дэлэгийн Сангаа - Шинжлэх ухааны доктор, Цахир сум Мишиг-Очирын Цогбадрах - Шинжлэх ухааны доктор, Цахир сум Равсалын Ринчинбазар - Шинжлэх ухааны доктор, Цахир сум Лхамсүрэнгийн Гүрбазар - Доктор/Ph.D/, Цахир сум Раднаасүмбэрэлийн Вандангомбо - Доктор/ Ph.D/, Цахир сум Пүрэвбазарын Адъяасүрэн - Доктор/Ph.D/, Цахир сум Ванчинсүрэнгийн Бямбаа - Доктор/Ph.D/, Цахир сум Балданхүүгийн Шижээ - Доктор/Ph.D/, Цахир сум Батаагийн Хээрийнбаатар - Доктор/Ph.D/, Цахир сум Раднаасүмбэрэлийн Гончигдорж -Шинжлэх ухааны доктор, Цахир сум Чимэддоржийн Даваадорж - Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, Эрдэнэмандал сум Нацагдоржийн Цэрэнсодном - Эдийн засгийн ухааны доктор /Ph.D/, Эрдэнэмандал сум Самбуугийн Цэрэн-Очир - Шинжлэх ухааны доктор, Эрдэнэмандал сум Сэнгээгийн Гантулга - Хууль зүйн ухааны доктор (Ph.D), Ихтамир сум Чагнаагийн Пүрэвдорж - шинжлэх ухааны доктор, профессор, Жаргалант сум Дамдинжавын Даваадагва - Анагаах ухааны доктор, профессор, Өлзийт сум Баднааванчин Насан-Очир - Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, Эрдэнэмандал сум Төмөр-Очирын Идэрхангай - Түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор, Батцэнгэл сум Гэндэнсүрэнгийн Ёндонгомбо-Техникийн ухааны доктор (Ph.D), Чулуут сум Балдоржийн Сандагдорж - Доктор /Ph.D/ Хашаат сум Цэргийн зүтгэлтэн Рагчаагын Гүнчин-Иш - БНМАУ-ын ардын их хурлын депутат, хошууч генерал Хайрхан сум Гэлэгдоржийн Дэмид - БНМАУ-ын анхны маршал, өрлөг жанжин, Их Тамир сум Шагдарын Нацагдорж - Хошууч генерал, Цахир сум Пунцагийн Пүрэвбазар - Бригадын генерал, Цахир сум Лхамсүрэнгийн Лувсанпэрэнлэй - Хурандаа Тариат сум Улсын цолтой бөхчүүд Нацагийн Жамъян — даян аварга, гавъяат тамирчин, Цахир сум Гэлэгжамцын Өсөхбаяр — дархан аварга, Батцэнгэл сум Цэдэндоржийн Чимэд-Очир (1916-1985) — даян аварга, Хайрхан сум Чимэдрэгзэнгийн Санжаадамба — Улсын аварга, Хашаат сум Баатарын ТөрБат- Улсын арслан Жаргалант сум 1938 онд улсад түрүүлсэн Далайн Жамц - Улсын арслан, Хотонт сум Рэнцэнбямбын Пүрэвдагва - Улсын арслан, Булган сум Нисэхийн" хэмээх Дашийн Лувсан (1925 оны нэгдүгээр сарын 1-нд төрсөн[1]) нь Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, үндэсний бөхийн улсын заан юм. Хүү нь Монгол улсын гавъяат тамирчин, үндэсний бөхийн улсын начин Л.Энхбаяр болно. Чагнаадоржийн Ганзориг - Улсын начин Булган сум Дамбийн Рагчаа — Улсын гарьд, Булган сум Мягмарын Бадарч - Улсын заан, Цэнхэр сум Батсүхийн Зоригтбаатар -Улсын харцага, Батцэнгэл сум Дуламжавын Мөнх-Эрдэнэ - Улсын арслан, Булган сум Мишкагийн Батжаргал - Улсын харцага, Булган сум Гэлэгжамцын Батбаяр — Улсын харцага, Батцэнгэл сум Түмэнсанаагийн Мөнгөнцоож - Улсын харцага, Батцэнгэл сум Гүсэмийн Жалаа - Улсын начин, Хашаат сум Аймгийн цолтой бөхчүүд Лувсансодовын Чимэд-Очир - Аймгийн арслан, Батцэнгэл сум Гэндэнгийн Цэдэнбал - Аймгийн арслан, Өгийнуур сум Дэмбэрэлийн Содномпил - Аймгийн арслан, Хайрхан сум Даншигийн цолтой бөхчүүд Рэнцэнбямбын Пүрэвдагва - Даншигийн Дархан аварга, Булган сум Бусад спорт Соронзонболдын Батцэцэг — чөлөөт бөхийн дэлхийн аварга, Хашаат сум Урлаг Лэгшидийн Чуваамэд, Ардын зураач, УГЗ, Хашаат сум Ванчинсүрэнгийн Оросоо - Гавьяат жүжигчин, Цахир сум Өлзий-Утасын Баярмагнай, ЦДБЧ-н дуучин, МУАЖ Дэндэвийн Чимэд-Осор, БНМАУ-н Ардын Жүжигчин Гомбын Равдан, МУГЖ, Хашаат сум Цэндийн Доржготов МУСГЗ, шог зураач, төрийн шагналт зохиолч, Хашаат сум Соронзонболдын Батболд, Хүүхдийн элч уран бүтээлч, хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан, Багш, Батцэнгэл сум Бусад Л.Бямбадорж - адуучин, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Цахир сум М.Ганзориг - сансрын нисэгч, Цэцэрлэг сум Даваагийн Жигжидсүрэн - Улсын аварга малчин, Цахир сум Банзарын Хуягбаатар - Улсын аварга тууварчин, Цахир сум Бадрахын Жадамбаа, Гавьяат багш, Цахир сум Гончигын Халтархүү, Хөдөлмөрийн баатар, Цахир сум Аюурын Дангаасүрэн, (1913-1978), хилийн цэргийн тасгийн бага дарга байсан ба тасгаас нь Дүгэрийн Гуулин, Энхийн Шийлэг нарын Монгол улсын баатрууд төрөн гарсан байна. А.Дангаасүрэн Халхын голын дайнд оролцон "Эх оронч цол", "Байлдааны гавьяаны улаан тугийн одон”, "Алтан гадас одон", "Халх голын ялалтын медаль", "Дотоод яамны хүндэт чекист” цол тэмдэг, "Чойбалсангийн мэргэн буудагч” медалиудаар шагнагджээ, Цахир сум Төмөөний Зундуй, (1939-2001), алтан гадас одонт , улсын аварга малчин , улсын их хурлын депутат, Хайрхан сум Данзангийн Цэрэнбатаа, Гавьяат барилгачин, Эрдэнэмандал сум Жалбуугийн Шажинбат, Гавьяат барилгачин, Эрдэнэмандал сум Мөн үзэх Тайхар чулуу Тамир гол Орхон гол Чулуут гол Суман гол Хануй гол Хүнүй гол Хөхсүмийн рашаан Баатархан уул Тэрхийн Цагаан нуур Чойдогийн боргио Цахим холбоос Архангай аймгийн албан ёсны цахим хуудас Архангай аймгийн ИТХ-ын цахим талбар Эшлэл Википедиа:Онцлох өгүүлэл Монголын аймаг
799
https://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D0%B0%D1%8F%D0%BD%D1%85%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D1%80%20%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B0%D0%B3
Баянхонгор аймаг
Баянхонгор — Монгол улсын аймаг. 1941 онд үүсэн байгуулагдсан. 116 мянган км² нутаг, 82 мянган хүнтэй. Засаг захиргааны төв — Баянхонгор (хот). Газар зүй Баянхонгор аймаг нь Монголын баруун өмнөд хэсэгт Хангайн нурууны өмнөх өндөрлөг, Говь Алтайн нурууны уулс, Алтайн өврийн говийг хамран говь хангайн бүсийг дамнан оршдог аймаг юм. Иймд нутаг нь уул тал хөндий хосолсон хэлбэр бүхий гадаргатай юм. Нутгийн хамгийн өндөр цэг нь Говь Алтайн нурууны оргил өргөгдсөн Их Богд уул бөгөөд хамгийн нам цэг нь Алтайн өвөр говьд өндөр юм. Зээрэнгийн хөндий, Номингийн говь зэрэг Алтайн өврийн их говиуд бий. Говь-Алтайн ууланд 1957 онд газар хүчтэй хөдөлж, Ихбогд, Баянцагааны араар 300 орчим км үргэлжилсэн их хагархай гарсан юм. Баянхонгор аймгийн нутагт чулуун нүүрс, алт, барилгын материал элбэг байдаг. Байдраг, Түй зэрэг томоохон гол мөрдтэй, Бөөнцагаан, Орог нуур, Хөх нуур зэрэг том нууруудтай. Мөн 95 хэм хүрдэг халуунтай Шаргалжуутын рашаан болон Өүхэг рашаан, Хүрэмт рашаан, Халиут рашаан, Өргөөтийн рашаан гэж сайн рашаанууд бий. Баянхонгор аймгийн нутгийн хойд хэсэгт уулын хар шороон ба нутгийн хөрс, дунд хэсгээр нь тал хээрийн хүрэн хөрс, урд хэсгээр нь говийн саарал хөрс тархжээ. Уур амьсгал Баянхонгор аймагт агаарын дундаж температур нь жилд -0.7° бөгөөд 1 сард -18.4° хүйтэн, 7 сард 15° дулаан болдог. Жилд дунджаар 216.3 мм тунадас унана. Агаарын даралтын дундаж нь 1 сард 812 мм, 7 сард 808.5 мм байна. Салхины хурд жилийн дундажаар 3.1 м/с бөгөөд хамгийн их салхитай, 5 сард 3.9 м/с хүрнэ. Амьтан ургамал Нутгийн хойд хэсэгт ойт хээрийн ургамал, дунд ба урд хэсгээр нь хээрийн говийн ургамал тархжээ. Гоёо, цулхир, вансэмбэрүү, лидэр, алтан гагнуур зэрэг ховор ургамал бий. Баянхонгор аймгийн нутагт манай орны байгалийн энэ гурван бүсэд оршдог амьтад тарвага, үнэг, чоно, ирвэс, аргаль, бор гөрөөс гээд бараг цөм байх бөгөөд дэлхийд нэн ховордсон мазаалай гэх амьтан цөөн тоогоор оршиж байна. Хүн ам зүй Баянхонгор аймаг 2020 оны байдлаар хүн ам 87,993 байна. Үндсэндээ монгол үндэстэн. Нутгийн хуваарь Баянхонгор аймаг 20 суманд хуваагдана. Цааш 105 баг болно. үо Алдартан Шинжлэх ухаан Барнасангийн Пүрэвсүрэн - Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич, 2021 оны Дэлхийн шилдэг эрдэмтэн, Химийн шинжлэх ухааны Доктор, Профессор Спорт Шагдарын Чанрав — бөх, бөх тайлбарлагч, Хүрээмарал сум Цэдэндамбын Нацагдорж (1944) — чөлөөт бөх Пунцагийн Сүхбат (1964-) — бөх, Баян-Овоо сум (Баянхонгор) Зундуйн Дэлгэрдалай(1956) --- бөх, Дэлхийн самбо бөхийн 1 алт, 4 мөнгө, 4 хүрэл Мөнхбатын Уранцэцэг — жүдо бөхийн анхны эмэгтэй дэлхийн аварга, Баян-Овоо сум (Баянхонгор) Пүрэвийн Нямжанцан — Улсын начин Доржсүрэнгийн Нямхүү (1972-) — бөх, Улсын начин, самбо, жүдо, үндэсний бөхийн дасгалжуулагч багш, Хүрээмарал сум Дэлээбазарын Сүхбат — бөх, Улсын начин, Баянлиг сум Лхамдэмидийн Оломбаяр - Монгол улсын алдарт уяач, Баянлиг сум Урлаг Баатарын Санжид (1928-1998) — зураач Сэндэнжавын Дулам (1950) - Эрдэмтэн, багш Д.Отгонжаргал — СТА, "VOICE" хамтлагийн дуучин Гончигийн Бирваа (1916-2006) — хөгжмийн зохиолч, Эрдэнэцогт сум Сэмбийн Гончигсумлаа (1915-1991) — хөгжмийн зохиолч, Өлзийт сум (Баянхонгор) Чойжилжавын Лхамсүрэн (1917-1979) — яруу найрагч, Баацагаан сум Тангадын Галсан (1932) — зохиолч, Заг сум Дүгэрсүрэнгийн Лхамхүү ( 1935-2000) МУСТА, Жүжигчин Бөмбөгөр сум (Баянхонгор) Бирваагийн Мөнхдорж — МУАЖ, Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Эрдэнэцогт сум Гончигийн Дашхүү (1948-2001) - Хошин урлагийн нэрт жүжигчин, Богд сум Гэндэндоржийн Цэрэндондог — зураач Данзангийн Нямаа (1957-) — зохиолч, Баян-Овоо сум (Баянхонгор) Догмидын Сосорбарам (1958-) — жүжигчин, Баян-Овоо сум (Баянхонгор) Магсаржаламын Баярмагнай — жүжигчин, Маск продакшн Базарын Банзрагч - хөгжимийн зохиолч төв халхын алдарт морин хуурч Нийгэм Яндагийн Нямдорж (1956) - Хүн судлаач, АНУ-ын Кейс Вестерн Резервийн их сургуулийн доктор (Баян-Өндөр сум) Гомбожавын Занданшатар (1970) - Төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дарга (Баацагаан сум) Эрэндоо Дамба (1921-1991) Монгол Улсын анхны Гавьяат Усжуулагч Шадавын Лувсанвандан (1910-1983) — хэл шинжээч Дэнсмаагийн Дүнгэрдорж (1942-) — эмч, багш Дамдинжавын Гомбожав (1934) - Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Галуут сум Гомбын Манхан (1938) - Монгол Улсын хөдөлмөрийн баатар,Баянцагаан сум Нянцаннямын Алтанхуяг (1960)- Монгол Улсын төрийн соёрхолт, Галуут сум Цэвэлийн Шагдарсүрэн (1944) - Монгол Улсын төрийн соёрхолт, Галуут сум Ядамжавын Цэвэл (1902-1984) — Алдарт "Ногоон толь"-ийг зохиогч, эрдэмтэн, Галуут сум Доржсүрэнгийн Нямдорж, (1973) -ОХУ-ын Москва хотод ЗХАБ-ыг хангах чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, Хүрээмарал сум Зундуйн Дэлгэрдалай (1956) — Монгол Улсын гавьяат тамирчин, Галуут сум Цэдэндамбын Бат-Эрдэнэ (1960) — Монгол Улсын гавьяат холбоочин, Галуут сум Жамъянгийн Батбаяр (1947) — Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Данзангийн Баяраа (1949) — Монгол Улсын гавьяат эмч Дандардоржийн Өлзий (1935) — Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Халхын туульч Цэрэндоржийн Лувсанвандан (1935-1994) - Монгол Улсын гавьяат тээвэрчин, Богд сум Бүдхүүгийн Хуушаан (1947) — Монгол Улсын гавьяат багш Шархүүгийн Чимгээ (1963) — Монгол Улсын гавьяат багш Цамбажавын Шарав (1954) — Монгол Улсын гавьяат малчин Цэвэлийн Шагдарсүрэн (1944) — Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан Бямбажавын Пүрэв - Очир (1947 - 2015) Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн. Хэл шинжлэлч. Доктор. Профессор Чүлтэмийн Бизъяа (1938) — Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Пүрэвийн Сэмнээ(1942-2014)-Монгол улсын хошой аварга малчин, "Алтан төл"-ийн эзэн шагналт Пүрэвжалын Очир /1949 он/ Монгол Улсын гавьяат уурхайчин Баасангийн Сундуйжав /1949 он/ Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Баацагаан сум Халтмаагийн Баттулга - (1963) Төр нийгмийн зүтгэлтэн, Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч (Баянцагаан сум) Цахим холбоос Баянхонгор аймгийн албан ёсны цахим хуудас Эшлэл Монголын аймаг
802
https://mn.wikipedia.org/wiki/%D0%94%D0%BE%D1%80%D0%BD%D0%BE%D0%B3%D0%BE%D0%B2%D1%8C%20%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B0%D0%B3
Дорноговь аймаг
Дорноговь (монгол бичгээр – дорунагоби) аймаг нь Монгол Улсын зүүн аймаг бөгөөд 1931 онд байгуулагдсан. 2017 оны эцсээр 14 сум, 64 баг, 68606 хүн амтай бөгөөд олон хүн амын тоо хурдацтай нэмэгдэж байгаа юм. Аймгийн төв Сайншанд сум нь улсын нийслэл Улаанбаатар хотоос 450км-т оршдог. Дорноговь аймаг Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залган оршдог. БНХАУ-тай 600 км- урт газраар хиллэдэг. Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. Энэ замын дагуу тус аймгийн бүх сумын 42,8 хувь, хүн амын 61 хувь нь оршин сууж байна. Хүн ам Дорноговь аймагт 2017 оны эцсийн байдлаар 20844 өрхөд 68606 хүн ам оршин суудаг бөгөөд 1 кв.км нутаг дэвсгэрт 1.5 хүн ногдож байна. Тэдний 61 хувь нь Сайншанд хотод, 15.2 хувь нь сумын төвд, 24.2 хувь нь хөдөөд оршин суудаг. Хүн амын 48,7 хувь нь эрэгтэйчүүд, 51,3 хувь нь эмэгтэйчүүд байна. Нэг өрхөд дунджаар 3,4 хүн ногддог. Нийт 19,7 мянган ажиллагсад байгаа нь ажил эрхэлж байгаа нэг хүнд 2,6 хүн ноогдож байна. Хүн амын амьжиргааны түвшний үзүүлэлтээр тус аймаг улсын дунджаас дээгүүр байдаг. Нийт өрхийн 15.2 хувь, хүн амын 19,6 хувь нь амьжиргааны доод түвшинээс доогуур орлоготой амьдарч байна. Ажилгүйдлийн түвшин 2.6% байгаа юм. Газар зүй Дорноговь аймгийн нутаг бүхэлдээ говийн бүсэд багтдаг боловч өмнөд хэсэг нь говь, хойд хэсэг нь говь, хээр хосолсон нутаг юм. Дорноговь аймаг нь Монголын зүүн өмнөд хэсгийн талархаг гадаргатай хэсэгт оршдог. Гэхдээ энд Хутаг уул (1436 м), Оцол, Сансар, Их Багадулаан, Аргалант, Хан Баянзүрх хайрхан (1031 м) зэрэг уулууд бий, Нутгийн дундуур зүүн хойшоо баруун урагшаа их хотгор газар үргэлжилнэ. Аймгийн нутаг далайн түвшнээс дээш дунджаар 952 метрт оршино. Газар нутгийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 1436 метр өргөгдсөн Хутаг уул/Хөвсгөл сум/, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 700 метр өргөгдсөн Далантүрүүгийн говь/Улаанбадрах сум/ юм. Дорноговь аймгийн нутагт том гол мөрөн, нуур байхгүй, харин газар доорхи усны их нөөц бий. Халзан уул, Бусийн Чулууны, Толь булгийн зэрэг рашаан устай. Нутгийн ихэнхэд говийн бор хөрс тархсан бөгөөд элс нилээд байдаг. Захын цэгүүд Хойд талын цэг - Зүүн уртрагийн 11000410511, хойд өргөргийн 4603715511 солбицолд орших Хүйтний хүрэн овоо Урд талын цэг - Зүүн уртрагийн 10805012511, хойд өргөргийн 4202314311 солбицолд орших Сулинхээр уулБаруун талын цэг - Зүүн уртрагийн 10703911511, хойд өргөргийн 4401815611 солбицолд орших Шинэ усЗүүн талын цэг - Зүүн уртрагийн 11105715011, хойд өргөргийн 4304413011 солбицолд орших Уяа дамбын хоёр овоо Нутгийн онцлог -Чингис хааны төрийн их цагаан сүлдний дагуул 8 тугийн нэг бага цагаан тугийг хааны удмын тайж нар үе залгамжлан тахиж ирсний дотор Мэргэн ван Гүршихийн эзэмшилд, тус аймгийн Хөвсгөл сумын нутагт Хутаг уул, Авдрантай уулын зүүн талд байх Сүлдэн хөх толгойд тахиж байжээ. -Дорноговь аймаг нь өнөөгийн соёлт хүн төрөлхтний мөнхийн бүтээл болох ноён хутагт Данзанравжаагийн шашин, түүх, бичиг, соёлын өв дурсгалыг хадгалж үлдсэн юм. Ноён хутагт 1803 онд Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошууны нутаг Шувуун шанд хэмээх газарт ядуу ард Дулдуйтын хүү болон төрж, хожим нь шашин төрийн зүтгэлтэн, гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, найруулагч, зураач, эм баригч, ая зохиогч, соён гэгээрүүлэгч хэмээн олноо алдаршиж, нэгэн биед багтаж ядсан их авьяас билэг, нэгэн хүн дааж ядсан өндөр их нэр хүндийн эзэн болсон юм. Тэрээр иргэний уянгын 500 орчим шүлэг, яруу найраг, 120 гаруй дууны ая дан, 50 орчим сүм хийдийг цогцлоон бүтээж, уран зураг, сийлбэр, жүжгийн зэрэг урлагийн бүхий л хэлбэрийг говь нутагтаа хөгжүүлсэн шашин, түүх, бичиг, соёлын аугаа их өв дурсгалыг үлдээсэн соён гэгээрүүлэгч байлаа. -Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны нутаг Цавгийн ам, Эрдэнэ овоо, Үүдийн ус орчимд 1906 оноос жижиг суурин үүсгэж, хилийн цэрэг суулгаж, телефон утасны хороо, гаалийн хэсэг ажиллуулж эхэлснээр өнөөгийн Замын-Үүдийн шав тавигджээ. Тэр цагаас хойш Замын-Үүд нь улам өргөжиж Монгол улсын эдийн засаг, бараа эргэлтийн үндсэн ачааг үүрч, өмнөд хөрштэй харилцах үүд хаалга болж байгаа бөгөөд одоо тус сумын нутагт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ажил эхлээд байна. -Хилийн Замын-Үүд, Хангийн боомтууд нь Монгол Улсын эдийн засаг, бараа эргэлтийн үндсэн ачааг үүрч, өмнөд хөрштэй харилцах үүд хаалга болж байна. -1944 оны мичин жилийн зуднаар олон мянган адуун сүргийг хил дээр тогтоон барьсан гавьяат үйлсийг бүтээгсэд манай аймгийнхныг “Их говийн зоригтнууд” хэмээх хүндэт алдарт хүргэсэн билээ. -Халхын голд Японы түрэмгийлэгчдийг бут цохих тулалдаанд тус аймгийн эрэлхэг хөвгүүд оролцож, аугаа их Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн ялалт байгуулахад агт морь, эд хөрөнгө, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, ялалтыг хамтдаа байгуулсан юм. -1954 онд жилдээ 50 мянган тонн нефть үйлдвэрлэх хүчин чадалтай Зүүнбаяны нефтийн үйлдвэр, 1956 онд Улаанбаатар-Замын-Үүдийн 700 гаруй км төмөр зам ашиглалтанд орсон, жонш олборлох уулын гурван үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн зэрэг нь тус аймгийн төдийгүй Монгол улсын хөгжил дэвшилд түүхэн үүрэг гүйцэтгэх эдийн засгийн томоохон ололтууд байлаа.-Дорноговь аймаг мах, ноос, түүхий эд бэлтгэх ажлыг сайн зохион байгуулж, улсад тэргүүн байр эзэлсэн тул Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор 1942 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 1974 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан байна. Түүх Дорноговь аймаг ХI, ХII зууны үеийн Монголын эзэнт гүрний үед Онгуд аймаг, Манжийн ноёрхлын үед Түшээт хан болон Сэцэн хаан аймаг, Автономит төрийн үед Богд хаан уулын аймагт багтаж байжээ. Чингис хааны төрийн 8 хөлт их цагаан сүлдний дагуул 8 тугийн нэг, бага цагаан тугийг одоогийн Хөвсгөл сумын нутаг Сүлдэн хөх толгойд тахиж байсан түүхтэй. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа шашин, түүх, бичиг, соёлын аугаа их өв дурсгалыг үлдээсэн юм. Иргэний уянгын 500 орчим шүлэг, яруу найраг бичиж, 120 гаруй дууны үг аяыг зохиож,50 орчим сүм хийдийн барилгын зургийг зурж, бариулсан болон уран зураг, сийлбэр, жүжгийн зэрэг урлагийн бүхий л хэлбэрийг говь нутагт хөгжүүлсэн гавьяат үйлстэн байлаа. Эртнээс нааш хилийн хаалга болсон Замын-Үүдээс Чойрыг дамжин их Хүрээ ордог гүнж зам, Чуулалт хаалгаас Улиастай ордог харчин буухиа өртөөний зам гэж хоёр их зам тус аймгийн нутгаар дайран гардаг байв. Энэ нь гадаад худалдаа, соёл нэвтрэх зам болж байсан юм. 1911 онд Монголчууд Манжийн эсрэг тэмцэлдээ ялж, олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсыг байгуулахад Мэргэн вангийн хошуу нэрийг сэргээн тогтоосон байна. 1921 оны Ардын хувьсгалын дараагаар Монголын ард түмэн улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд шинэ шинэ өөрчлөлт хийж, амжилт олж, хөгжил дэвшлийн замд орсон юм. Орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтыг шинэчлэн, аймаг байгуулах шийдвэрийг 1930 онд Улсын Бага хурлын Тэргүүлэгчид, Засгийн Газар шийдвэрлэж, улмаар 1931 онд Дорноговь аймгийг байгуулснаар тус аймгийн шинэ үеийн түүх эхэлсэн билээ. Байгаль, цаг агаар Тус аймаг бүхэлдээ говийн бүсэд хамаардаг, говь хээр хосолсон нутагтай. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, зуны улиралд +41 хэм хүртэл халж, өвлийн улиралд -40 хэм хүртэл хүйтэрдэг. Салхины дундаж хурд 4,2-4,6 м/сек, зарим үед 35 м/сек хүртэл ширүүсэх тохиолдол бий. Цаг агаарын тааламжгүй нөлөөлөл болох хүчтэй цасан ба шороон шуурга, ган, зудын аюул цөөн бус удаа тохиодог, сүүлийн жилүүдийн хуурайшилтын улмаас цөлжилтийн явц хурдасч байна. Говийн эмзэг байгалийг нөхөн сэргээх боломж хязгаарлагдмал. Гадаргын усны нөөц бараг үгүйгээс гүний усыг татаж ахуй амьдрал болон мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг. Аж үйлдвэр, тээвэр Гадаргад нь кайнозойн эриний хурдас их тархсан бөгөөд хайлуур жоншны орд олонтой. Зэс молибден (цагаан суварга), чулуун нүүрс (Алагтогоо), төмөр (Чандмань уул) болон барилгын түүхий эдийн баялаг нөөц бий. Хайлуур, жонш олборлох уурхай байдаг. Дорноговь аймгийн нутгаар төмөр зам нэвтрэн єнгөрөх бөгөөд Сайншанд хот нь манай орны төмөр замын чухал зангилаа юм. Дорноговь аймгийн Замын-Үүд нь Монголоос Хятад руу гарах хилийн том боомт юм. 2016 оноос Ханги боомт байнгын ажиллагаанд орсон. Боловсрол, соёл, эрүүл мэнд Дорноговь аймагт Ерөнхий боловсролын 5 сургууль, 17 дотуур байр, 21 цэцэрлэг, эрүүл мэндийн 72 байгууллага, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг эрүүл мэнд, боловсролын байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн нэрэмжит "Саранхөхөө" театр, Хүүхдийн ордон, Залуучуудын хөгжлийн төв, Иргэдийн хөгжил төв, Усан спорт сургалтын төв, Нийтийн номын сан, Орон нутгийн судлах музей, Ноён хутагт Данзанравжаагийн музей, "Миний нутаг" фм 101.5 радио, Бизнес радио 93.1, DTV телевиз,DSB телевиз Өнөөгийн Дорноговь, Дорноговийн шуудан сонин зэрэг соёл мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Ургамал амьтан Хар сүүлт, хулан, янгир, аргаль зэрэг ховор ан амьтан элбэг. Алдартнууд Улсын баатар Дашийн Данзанваанчиг Хөдөлмөрийн баатар Наваантаяагийн Цэвэл (Үхэрчин) Сэргэлэнгийн Чимэддорж (Тэмээчин) Одсүрэнгийн Мажиг (Адуучин) Дарамын Даваасамбуу (Сум, нэгдлийн дарга) Насангийн Хүрээт (Тэмээчин) Чимэдийн Дүгэрээ (Эх баригч, бага эмч) Эдэвийн Батсүх (Усжуулагч) Гомбосүрэнгийн Очирбат (Барилгачин) Сэвжидийн Сүхбаатар (Бүжиг дэглээч) Ардын Жүжигчин Цэрэндуламын Сэвжид Цэндийн Батчулуун Данзанваанчигийн Ухнаа Ардын Зураач Лувсангийн Гаваа Ардын Уран Зохиолч Балжирын Догмид Улсын гавьяат Лувсангийн Нацагдорж (Байгаль орчны гавьяат ажилтан) Данзанваанчигийн Ухнаа (Урлагийн гавьяат зүтгэлтэн) Майдарын Дорж (Урлагийн гавьяат зүтгэлтэн) Доржийн Банди (Урлагийн гавьяат зүтгэлтэн) Лувсандоржийн Буянхишигт(Гавьяат жүжигчин) Доржийн Алтантуяа(Гавьяат жүжигчин) Гунгаагийн Зоригт (Гавьяат жүжигчин) Лувсанжамцын Нарантуяа (Гавьяат жүжигчин) Жамбалын Ёндонжамц (Гавьяат жүжигчин) Лодонгийн Ухнаа /Бүжиг дэглээч/ Дугарын Гүрдорж (Урлагийн гавьяат зүтгэлтэн) Гэнэнгийн Цэрэн (Урлагийн гавьяат зүтгэлтэн) Дамбадоогийн Нацагдорж (Урлагийн гавьяат зүтгэлтэн) Цэдэвийн Баатаржав (Урлагийн гавьяат зүтгэлтэн) Цэдэнгийн Жамсран (Шинжлэх ухаан) Мижидийн Юндэн (Урлагийн гавьяат зүтгэлтэн) Дамжингийн Нямхүү (багш) Сугирын Цэрэндэжид (эмч) Хайргын Жамбал (хуульч) Балжирын Хэнмэдэх (Эмч) Гэндэнгийн Амгалан (Эмч) Чойрогийн Отгонбаяр (Багш) Зундуйн Алтангэрэл (Соёлын гавьяат зүтгэлтэн) Ч.Дугуйцагаан (Багш) У.Доёд (Багш) Ренчингийн Энхтайван (Малчин) Батдоржийн Бадарч (Багш) Цэрэнхүүгийн Шаравдорж (Хуульч) Шагдарсүрэнгийн Гүрбазар (Сэтгүүлч), СГЗ Лувсангийн Одончимэд (Соёлын гавьяат зүтгэлтэн) Балжирын Догмид (Соёлын гавьяат зүтгэлтэн) Галсангийн Жамьян (Соёлын гавьяат зүтгэлтэн) Сэвжидийн Сүхбаатар (Соёлын гавьяат зүтгэлтэн) Авидын Шартолгой (Соёлын гавьяат зүтгэлтэн) Спортын алдартнууд Өлзийбаярын Дүүрэнбаяр, 2014 оны жүдогийн залуучуудын ДАШТ-ний +100 кг-н аварга, Замын-Үүд сум Болормаагийн Ууганхүү, 2016 оны Риогийн Паралимпын хүрэл медальт тамирчин Олны танил хүмүүс Улсын их хурлын гишүүд Данзандаржаагийн Туяа Цэндийн Монгол Яйчилын Батсуурь Жамъянсүрэнгийн Батсуурь Төмөртогоогийн Энхтүвшин Борхүүгийн Дэлгэрсайхан Дэд бүтэц Төмөр замын урт: 531 км Сайншанд-Замын-Үүд 232 км Сайншанд-Чойр 189 км Сайншанд-Зүүнбаян 50 км Айраг-Бор-Өндөр 60км Тавантолгой-Зүүнбаян-Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан 1100 км төмөр зам баригдахаар болж, эхний ажлууд нь хийгдэж эхэлсэн. Авто зам 2014 онд Чойр-Сайншанд-Замын-Үүдийн 432 км урт сайн чанарын хатуу хучилттай зам ашиглалтанд орсон. Сайншанд-Зүүнбаян-Хөвсгөл-Ханги боомтын 260 км хатуу хучилттай авто замын зураг, төсөв хийгдээд байна. Агаарын зам Улаанбаатар-Бээжин чиглэл дайран өнгөрдөг. Олон улсын онгоц буух боломжтой нөөц аэродромтой. Цахилгаан хангамж Чойр-Айраг-Сайншанд-Замын-Үүд 110 кВСайншанд-Зүүнбаян 35 кВ, Томоохон Барилга - "ТОБЭМ" ХХК Орд газрууд - Улаанбадрах сумын Дулаан уулын ураны орд, Францын "Арeво" групп - Мандах сумын Цагаан суваргын зэс молибдены орд, "МАК" ХХК - Хатанбулаг сумын Элстэйн төмрийн хүдрийн орд, “Мон-Лаа” ХХК - Даланжаргалан сумын Элдэвийн нүүрсний орд, "МАК" ХХК - Өргөн сумын шохой чулуу, цеолитын орд, цементийн үйлдвэр “Сэнж сант” ХХК Жонш- Монросцветмет нэгдлийн уулын үйлдвэр Өргөн, Айраг, Даланжаргалан суманд ажиллаж Монгол улсын жоншны 30 хувийг үйлдвэрлэж байна. - Даланжаргалан суманд “Кэйвин инвест” ХХК 98 хүртэл хувийн агуулгатай жонш баяжуулан Америк, Япон улсад экспортолдог. - Айраг суманд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Янтай уул” ХХК жонш баяжуулан экспортолж байна. - Эрдэнэ суманд “Коммод” ХХК жоншны хайгуул, олзворлолт хийж байна. Газрын тос 1. “Доншен газрын тос /Монгол/” ХХК 97-р талбай2. “Golden sea petrolium" ХХК Тариач XV3. “DWM" ХХК, “Манас гоби” ХХК Цагаан элс XIII, Зүүнбаян XIV4. "Шунхлай энержи" ХХК Сулин хээр XXIII5. "Сансарын геологи хайгуул" ХХК Төхөм хойд Х6. “Зон Хэн Юу Тиан” ХХК Галба XI “Доншен Монгол” ХХК нь Зүүнбаянд 2003 оноос газрын тосны хайгуул явуулж байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заагдсан хайгуулын 5314 кв талбайд жилд 600 мянга орчим баррель түүхий нефть олборлож, экпортолж байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөл ёсоор эрэл хайгуулын үе шат 2010 онд дуусах бөгөөд үүнээс хойш олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөгдсөн. Хөгжлийн тулгуур салбар 1. Ашигт малтмал - Газрын тос -Зэс молибден - Жонш - Нүүрс - Уран - Бусад 2. Боловсруулах үйлдвэр - Нефть -Хими - Кокс -Хий - Зэс - Төмөр 3. Хүний хөгжил - Техник, технологийн их сургууль байгуулах - Мэргэжилтэй ажилчин бэлтгэх сургуулийг өргөтгөх - Зам барилга, техникийн чиглэлээр түргэвчилсэн сургалт зохион байгуулах - Анагаах ухааны коллежийн статусыг дээшлүүлэх 4. Хөдөө аж ахуй - Мал аж ахуй - Газар тариалан 5. Аялал жуулчлал -Тур оператор, жуулчны бааз - Аялал жуулчлалын үйлчилгээний шинэ бүтээгдэхүүн - Бэлэг дурсгал /ЖДҮ/ Сумд Айраг сум Алтанширээ сум Даланжаргалан сум Дэлгэрэх сум Замын-Үүд сум Иххэт сум Мандах сум Өргөн сум Сайхандулаан сум Сайншанд сум Улаанбадрах сум Хатанбулаг сум Хөвсгөл сум Эрдэнэ сум Цахим холбоос Дорноговь аймгийн албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн хараат бус мэдээллийн портал цахим хуудас Эшлэл Википедиа:Онцлох өгүүлэл Монголын аймаг !
803
https://mn.wikipedia.org/wiki/%D0%94%D0%BE%D1%80%D0%BD%D0%BE%D0%B4%20%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B0%D0%B3
Дорнод аймаг
Дорнод (монгол бичгээр – дорунаду) — Монгол Улсын аймаг. Ерөнхий Дорнод аймаг 1931 онд байгуулагджээ. 1941 оноос Хорлоогийн Чойбалсангийн алдраар "Чойбалсан аймаг" гэж нэрлэгдэж байгаад 1963 оноос эргэн "Дорнод" хэмээн нэрлэгдэх болжээ. Газар нутгийн хэмжээ - 123,597 км². Хүн амын тоо - 74,200 (2007 оны эцсийн байдлаар). Засаг захиргааны төв - Чойбалсан хот. Аймгийн нутаг засаг захиргааны хувьд 14 суманд хуваагддаг. Газар зүй Дорнод аймаг Монгол Улсын хамгийн зүүн талд оршдог. Хэрэглээний бүсчлэлээр зүүн бүст хамаарна. Умард талаараа ОХУ (Өвөр Байгалын хязгаар), дорнод талаараа БНХАУ (ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол) гэх хоёр улстай хил залгана. Улс дотор Сүхбаатар, Хэнтий хоёр аймагтай хаяална. Тэгш тал газар зонхилно. Тус аймгийн нутагт байх Хөх нуурын хотгор (д.т.д. 560 метр) Монгол орны хамгийн нам дор газар гэгддэг. Дунд палеозой, Юра, Цэрдийн галавын чулуулаг болон дөрөвдөгчийн неогены хурдас их тархжээ. Хэрлэн, Онон, Улз, Халх зэрэг гол урсаж, Буйр, Хөх, Галуут, Яхь зэрэг нуур долгиотдог. Цагаан хүндийн, Утаатминчүүр, Эрээн, Цагаанчулуут, Дайхар зэрэг рашаан бий. Сумд Дорнод аймгийн нутаг засаг захиргааны хувьд дээд түвшинд 14 сум, дэд түвшинд 63 багт хуваагддаг. Дорнод аймгийн хүн амын тоо 2000 онд 75,373 байсан бол 2010 оны тооллогоор нийт хүн ам 69,552 болж буурчээ. Үүн дотор МУ-д оршин суугаа МУ-ын харьяат иргэн 68589, МУ-д оршин суугаа гадаадын харьяат болон харьяалалгүй хүн ам 284, гадаадад суугаа Дорнод аймаг, МУ-ын харьяат иргэн 679 бүртгэгджээ. * - Аймгийн төв Чойбалсан хот багтана. Ан амьтан, ургамал Аймгийн нутгийн ихэнхээр хээрийн хүрэн хөрс голлох бөгөөд хойд ба бүр зүүн өмнөд захаар нь нугын хүрэн хөрс тархжээ. Хээрийн өвслөг ургамал ихтэй, манай орны хадлан бэлчээрийн хамгийн их нөөцтэй аймаг юм. Халиун буга, цагаан зээр, монгол тарвага зэрэг ан амьтан элбэгтэй. Аж үйлдвэр Мал аж ахуй, газар тариалан голлон хөгжүүлсэн бөгөөд барилгын материал, хүнсний үйлдвэр хөгжүүлсэн. Аймгийн төв Чойбалсан хот нь төмөр замын цэг бөгөөд энд зүүн аймгуудад үйлчилдэг дамжлага бааз ажилладаг. Дорнод аймагт ОХУ руу гарах хилийн боомт Эрээнцав, Ямалах боомт Чулуунхороот суманд, Ульхан боомт Баян-Уул сумын нутагт, Хятад улс руу гарах Хавиргын боомт Чойбалсан суманд, Баянхошууны болон Өвдөгийн боомтууд Халхгол суманд тус тус бий. Давс, нүүрс (Адуун чулуу), холимог металл, газрын тос, уран, барилгын материал зэрэг ашигт малтмалтай. Цахим холбоос Дорнод аймгийн албан ёсны цахим хуудас Эшлэл Википедиа:Онцлох өгүүлэл Монголын аймаг
804
"https://mn.wikipedia.org/wiki/%D0%94%D1%83%D0%BD%D0%B4%D0%B3%D0%BE%D0%B2%D1%8C%20%D0%B0%D0%B9%D0%BC(...TRUNCATED)
Дундговь аймаг
"Дундговь (монгол бичгээр – думдагоби) нь Монгол улсын(...TRUNCATED)

Dataset Card for "mn_wiki"

More Information needed

Downloads last month
2
Edit dataset card