id
stringlengths
3
6
url
stringlengths
32
594
title
stringlengths
2
105
text
stringlengths
1
119k
126107
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%B5%D0%BC%D0%B0%D0%BB%D1%8C%20%D0%AF%D0%BD%D0%B8%D0%BB%D0%BC%D0%B0%D0%B7
Кемаль Янилмаз
Кемаль Янилмаз бол Туркийн бөх, 1964 оны олимпийн найдвар юм. Тэрээр 1960 оноос эхлэн Олимпод оролцож эхэлсэн бөгөөд 1964 онд олимпийн найдвар болж, нэр алдраа дахин дээшлүүлжээ.
126109
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D1%83%D0%B0-%D0%98%20%D0%B8%20%D1%8E%D0%B9
Хуа-И и юй
Хуа И И Юй (уламжлалт ханз: 華夷譯語, хялбаршуулсан ханз: 华夷译语, пиньинь галиг: Huá yí yì yǔ) нь Мин улсын Хунъү хааны зарлигаар 1382 онд тус улсын бичгийн утгачийн хүрээлэнд харь хэлтэй хятад орчуулагчдыг сургахад зориулж зохиосон толь бичиг юм. Энэхүү толь бичгийг бичгийн түшмэл Хуо Юаньжэ, Ма Ша Ихэ нарын бичгийн түшмэд хариуцан ажилласан. Хуа-И и юй толь бичиг нь монгол, зүрчид, солонгос, вьетнам, энэтхэг, кхмер, түрэг, араб, бай, тай, япон зэрэг харь угсаатны хэлнээс бүрдсэн ботиудын нийлбэр. Нэр томьёо Хуа (华) хэмээх нь хятадууд өөрсдийгөө хэлдэг эртний үг бөгөөд, И (夷) хэмээх нь харь угсаатныг хэлдэг эртний Хятад үгсийн нэг. "И (译) хэмээгчийг утгыг өгүүлэн үгсийг тайлбарлахуй хэмээх хятад тайлбар тольд дөрвөн харь хэлний орчуулга үг болно... тухайлбал харийн хэлийг заана." "Юй (语) хэмээгч нь ... өгүүлэхийг заажээ... даруй өгүүлэлдэх болой." Нийлүүлж уншвал хятад-харь хэлний үгийн толь хэмээн ойлгож болно. Бүтэц 1382 онд Мин улсын бичгийн утгачийн хүрээлэнгээс харь хэлтэй орчуулагчдыг бэлтгэх сургалтын гарын авлага, толь бичиг, унших номыг бичих ажил эхлүүлэхдээ, уг ажлыг тус хүрээлэнгийн түшмэл Хуо Юаньжэ, Ма ша и хэ нарт хариуцуулжээ. Энэ ажлын хүрээнд монгол хэлний толь бичиг, унших гарын авлага зэргийг бичсний нэг нь Монголын нууц товчоо билээ. 1389 онд Хуо Юаньжэ нарын түшмэд монгол хэлний орчуулагчдад зориулж хуа и и юй гэх энэхүү толь бичгийг зохиож дуусгахдаа монгол хятад үгийн толь бичиг, унших хэсэг гэсэн хоёр хэсэгт хуваарилжээ. Эхний хэсэг буюу толь бичиг нь 17 бүлэгт хуваасан 840 үгтэй. Сүүлд нь хоёр удаагийн нэмэлтээр 700 гаруй монгол үгийг нэмжээ. Толь бичгийн нэг нүүрэнд үгийн урт богиноос хамаарч 2-4 үг бичихдээ, эхлээд уйгуржин монголоор бичсний дараа хятад үгийг бичээд, адагт нь монгол үгийн авиаг хятад ханзаар галиглан тэмдэглэсэн байдаг. Тус толь бичиг нь дараах 17 бүлэгтэй. Үүнд: Тэнгэрийн зүйл (天文門), газар орны зүйл (地理門), цаг улиралын зүйл (時令門), цэцэг модны зүйл (花木門), шувуу амьтны зүйл (鳥獸門), орд гэрийн зүйл (宮室門), эд хэрэгслийн зүйл (器用門), дээл хувцасын зүйл (衣服門), идээ ундааны зүйл (飲食門), мөнгө эрдэнэсийн зүйл (珍寶門), хүний зүйл (人物門), хүний зан байдал (人事門), өнгөний зүйл (聲色門), тооны зүйл (數目門), бие махбодийн зүйл (身體門), зүг чигийн зүйл (方隅門), ердийн зүйл (通用門) Хоёрдахь хэсэгт Мин улсад дагаар орсон монгол ноёдын Хун Ү хаанд илгээсэн захидлыг унших гарын авлга болгох зориулалтаар оруулж өгсөн. Тус захидлууд нь монгол үгийн авиаг ханзаар галиглан, өгүүлбэрийн эцэст хятад үгийг нь бичжээ. Энэ хэсэгт монгол хэлээр бичигдсэн зарлиг, бичээс, илтгэл тав; Самандашир, Торгочар, Намун хүргэн, Ширэмүн жихуй, Нэцэлай жи-юаний хоёр захидал, мянганы ноён Нангиас Хадай гэсэн хүмүүсийн долоон захидал байдаг. Товч түүх Уг бүтээлийг анх бичгийн түшмэл Хуо Юаньжэ, перс одон оронч Ма Ша Ихэ нар 1389 онд бичснээс хойш 3 удаа нэмж засварлажээ. 1403-1408 оны хооронд бичигдсэн Юнлэ Дадянь гэх нүсэр эмхэтгэлийг бичихдээ Монголын нууц товчоо, Хуа-И и юй зэрэг бүтээлийг багтаажээ. Ингэхдээ 1407 онд Си и гуан товчооны (四夷館) түшмэд өмнөх Хуа-И и юйгийн гадаад хэлний толь нь зөвхөн монгол, түрэг хэлнийх байсныг нэмж сайжруулан монгол, зүрчид, төвд, хинди, перс, уйгур, тай, мянмар гэсэн 8 хэлний толь бичгийг гаргасан. Энэ Си и гуаний хийсэн Хуа-И июйгийн доторх монгол хэлний толь бичигт (鞑靼馆) 17 зүйлд хуваасан 314 үгийг оруулахдаа өмнөх 840 үгтэй толь бичигт ороогүй монгол үгийг нэмж оруулсан. 1468 онд Хуйтон гуан (會同館) хэмээх товчооны түшмэд солонгос, япон, рюкю, вьетнам, кхмер, чампа, тай, ява, суматрагийн аче хэл, малайз, монгол, перс хэл, цагадай хэл, төвд хэл, хэшигийн хэл (тангуд?), мьянмар хэл, юньнаний тай хэл зэрэг 18 харь хэлний толь бичиг, бусад хавсралт номыг хийсэн. Чин гүрний Тэнгэрийн тэтгэсэн хааны үед толь бичгийг дууриалган төвд, хинди, перс, цагадайн хэл, тай, мьянмар, бабай хэл, бай хэл зэрэг найман үндэстэний хэлний толь бичгийг зохиолгосон. Ингэхдээ манж хэл нь Чин гүрний төрийн хэл байсан тул харь угсаатны хэл гэх ангиллаас манж, монгол хэлийг хасч бусад гадаад хэлийг хэвээр үлдээжээ. 1952 онд Германы хятад судлаач Эрик Хайниш "Sino-mongolische Dokumente vom Ende des 14. Jahrhunderts." (Berlin: Akademie-V 1952) нэртэй 61 нүүр эрдэм шинжилгээний бүтээл бичсэн. Тус бүтээлд Хуа-И Июйгийн хоёрдахь хэсэг болох монгол ноёдын захидал, бичээсийг хятад хэлнээс галиглаж, герман хэл рүү орчуулж, нэмэлт тайлбартайгаар хэвлүүлсэн. Мөн үзэх Хааны бичсэн таван зүйлийн үсгээр хавсарсан манж үгний толь бичиг Хааны бичсэн Манж-Монгол-Хятад үгийн 3 зүйлийн аялгуу нийлсэн толь бичиг Толь бичиг Эшлэл Толь бичиг Хятад хэлээрх утга зохиол Мин улсын утга зохиол 1389 он 14-р зуун Мин улс
126113
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A0%D1%8D%D0%B3%D0%B6%D0%B8%D0%B9%D0%B1%D1%83%D1%83%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%9D%D1%8F%D0%BC%D0%B4%D0%BE%D1%80%D0%B6
Рэгжийбуугийн Нямдорж
sain hun
126116
https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D0%B9%D1%81%D0%B8%D0%BD%D0%B3%D0%B8%D0%BE%D1%80%D0%BE%20%D0%A3%D0%BB%D1%85%D0%B8%D1%87%D1%83%D0%BD%D1%8C
Айсингиоро Улхичунь
Айсингиоро Улхичунь (манжаар: , хятад ханз: 爱新觉罗·乌拉熙春, пиньинь: Àixīnjuéluó Wūlāxīchūn) (1958 онд төрсөн) бол эртний зүрчид, кидан хэл, бичиг судлаач, түүхч эрдэмтэн. Тэрбээр эртний киданы их бичиг, бага бичиг, зүрчид бичгийн авиа дуудлагыг сэргээж, судлагааны эргэлтэнд оруулснаар дэлхийд танигдсан. Намтар Айсингиоро Улхичунь нь 1958 онд Бээжин хотод манж үндэстэн Жинь Цизонгийн хоёрдахь охин болж төрсөн. Тэрбээр Тэнгэрийн тэтгэсэн хааны тавдугаар агь Рун чин ван Юньчигийн 8-р үеийн ач бөгөөд аав Цизон, өвөө Гуанпин нар нь цөм манж, зүрчин, кидан хэл судлалын эрдэмтэн, түүхч хүмүүс байсан. Улхичунь Бээжингийн Үндэстэний Төвийн Их Сургуульд сурч төгсөөд, Японы Киотогийн Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан. Тэрбээр Япон улсын иргэн, хятад судлаач Ёшимото Мичимасатай (吉本道雅) гэрлэж, тус улсын иргэн болж, Ёшимото Чиэко (吉本智慧子) гэх япон нэр авсан хэдий ч, хэл судлалын салбарт Улхичунь гэдэг манж нэрээрээ олонд танигдсан. Улхичуний судлагааны гол чиглэл нь киданы их бага бичиг, түүнээс үндэслэж зохиосон зүрчидийн их, бага бичгээр бичигдсэн дурсгалуудыг судлах бөгөөд, хятадын түүхэн сурвалжтай харьцуулан нягтлаж, хятад сурвалж, судалгааны бүтээлд шүүмжлэлтэй хандаж судладагаар онцлогтой. Бүтээлүүд 1983. Манж хэлний дүрэм (Mǎnyǔ Yǔfǎ 滿語語法). Хөх хот: Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо 1985. Манж хэлний унших бичиг (Mǎnyǔ Dúběn 滿語讀本). Хөх хот: Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо 1987. Манж үндэстэний домог зүй (Mǎnzú Gǔ Shēnhuà 滿族古神話). Хөх хот: Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо 1992. Манж хэлний авиа зүйн судлагаа (Mǎnzhōuyǔ Yǔyīn Yánjiū 滿洲語語音研究) Токио: Гэнбунша 1996. Сүүлчийн улсад туслагч гүн Айсингиоро Хэншю (Mòdài Zhēnguógōng Àixīnjuéluó Héngxù 末代鎮國公愛新覺羅恆煦). Токио: Асахи Шимбунша. 1996. Жинь Гуанпин, Жинь Цизонгийн хамтаар. Айсингиоро овгийн гурван үеийн манж судлалын өгүүллийн эмхэтгэл (Àixīnjuéluóshì Sāndài Mǎnzhōuxué Lúnjí 愛新覺羅氏三代滿洲學論集) Юаньфан хэвлэлийн газар. 2001. Зүрчид хэлний толь бичгийн судлагаа (Nǚzhēn Wénzìshū Yánjiū 女真文字書研究). Фугаша. 2002. Жинь Гуанпин, Жинь Цизонгийн хамтын бүтээл. Айсингиоро овгийн гурван үеийн алтай судлалын өгүүллийн эмхэтгэл (Àixīnjuéluóshì Sāndài Ā'ěrtàixué Lúnjí 愛新覺羅氏三代阿爾泰學論集). Мэйзаньдо. 2002. Зүрчид хэл, бичгийн шинэ судалгаа (Nǚzhēn Yǔyán Wénzì Xīn Yánjiū 女真語言文字新研究). Мэйзаньдо. 2003. Жинь Цизонгийн хамтын бүтээл. Зүрчид хэлний их толь бичиг (Nǚzhēnwén Dàcìdiàn 女真文大辞典). Мэйзаньдо. 2003. Жинь Цизонгийн хамтын бүтээл. Зүрчид-Тунгус хэлний харьцуулсан толь бичиг (Nǚzhēnyǔ Mǎnzhōu-Tōnggǔsī Zhūyǔ Bǐjiào Cídiǎn 女真語·滿洲通古斯諸語比較辭典). 2004. Кидан, Зүрчид бичгийн түүхийн харьцуулсан судалгаа (Kittan Moji to Jōshin Wénzì no Rekishiteki Hikaku Kenkyū 契丹文字と女真文字の歴史的比較研究). 2004. Кидан хэл, бичгийн судлагаа (Qìdān Yǔyán Wénzì Yánjiū 契丹語言文字研究). Токио: Дорнын Утга зохиол ба Түүхийн холбоо. 2004. Ляо-Жинь улсын түүх ба Кидан, Зүрчид бичиг (Liáo-Jīn Shǐ yǔ Qìdān Nǚzhēnwén 遼金史與契丹女真文) Токио: Дорнын Утга зохиол ба Түүхийн холбоо. 2005. Киданы их бичгийн судалгаа (Qìdān Dàzì Yánjiū 契丹大字研究) . Токио: Дорнын Утга зохиол ба Түүхийн холбоо. 2006. Киданы оршуулгын бичээс дэх Ляо улсын түүх (Kittanbun Boshi yori Mita Ryōshi 契丹文墓誌より見た遼史) . Шокадо. 2007. Кидан бичиг ба Ляо улсын түүх (Kittan Moji to Ryōshi 契丹文字と遼史). 2009. Айсингиоро Улхичуний зүрчид, кидан судлалын судалгаа (Àixīnjuéluó Wūlāxīchūn Nǚzhēn Qìdān Xué Yánjiū 愛新覺羅烏拉熙春女真契丹學研究). Шокадо. 2009. Мин улсын үеийн зүрчидүүд - Ённин сүмийн гэрэлт хөшөөний зүрчид үг (Mindai no Jōshinjin—'Jōshin Yakugo' kara 'Eineiji Kihi' e— 明代の女真人—《女真訳語》から《永寧寺記碑》へ—). Киото: Киотогийн Их Сургуулийн Академийн хэвлэл. 2011. Кидан хэлний сүүл үеийн судлагаа (Kittango Shokeitai no Kenkyū 契丹語諸形態の研究). 2011. Ёшимото Мичимасагийн хамтын бүтээл. Солонгосын хойг дахь Кидан, Зүрчид хэлний дурсгал (Hanbandō kara Tagameta Kittan Jōshin 韓半島から眺めた契丹・女真). 2012. Ёшимото Мичимасагийн хамтын бүтээл. Шинээр олдсон Киданы түүхийн материалын судлагаа (新出契丹史料の研究) [A Study of Newly Excavated Khitai Materials]. Шокадо. 2014. Тахилын онгоны бичээс дэх Киданы их бичиг, бага бичиг: Жинь Цизонгийн нас барсны 10 жилийн ойн хурал II (契丹大小字石刻全釈──金啓孮先生逝去十周年記念叢書II). 2014. Зүрчидийн их бичгийн судлагааны материалын эмхэмтгэл: Жинь Цизонгийн нас барсны 10 жилийн ойн хурал I (女真大字文献彙編──金啓孮先生逝去十周年記念叢書I) 2016. Киданы их бичгийн толь бичиг (Qìdān dàzì cídiǎn 契丹大字辞典). Эшлэл Хятад судлаач Манж үндэстэн Манж судлаач 1958 онд төрсөн Айсингиоро Хэл судлаач
126132
https://mn.wikipedia.org/wiki/%D0%97%D0%B0%D0%B9%D1%84%D1%8D%D0%BD
Зайфэн
Айсингиоро Зайфэн (манж: ; хятадаар: 載灃, Zàifēng) (1883-1951) нь Чин гүрний сүүлчийн хаан Пүигийн аав, чүнь чин ван цолтой язгууртан. Түүний эцэг нь Төр гэрэлт хааны 7-р агь чүнь чин ван Ишюань. 1908 онд түүний хөвүүн Пүи нь хуандийн сууринд сууснаар 1908-1911 оны 12 сарын 6 хүртэл түүний өмнөөс төр барьж байсан. Намтар Тэрбээр 1883 оны 2 сарын 12 нд Бээжин хотын чүнь чин вангийн ордонд Ишюань вангийн бага хатан Люгия Цүйянь гэгчээс төрсөн. Эх нэгтэй 2 эрэгтэй дүү, 1 охин дүүтэй байсан. Эцэг нь 7 агь, 3 гэгтэй байснаас 4 агь, 1 гэг нь нас биед хүрсний ахмад нь Бадаргуулт төр хаан бөгөөд, Зайфэн нь эцгийн чин ван цолыг залгамжилсан. Түүний эх Люгия Цүйянь нь хятад хүн бөгөөд гэрлэсний дараа лю гэх хятад овгийн араас гия залгаж, манж овог болгосон. 1891 оны 1 сард найман настайд нь Ишюань чин ван нас нөгчсний дараа чүнь чин ван цолыг залгамжилсан. 1900 онд Боксёрын бослого гарах үеэр, найман улсын цэргийн хүч бослогыг дарахаар Бээжин хотыг довтлон эзлэхэд манжийн хааны ордны эрх баригчид Шиань хот руу зугтсан. 1901 онд түүнийг Герман улс руу элчин сайдаар томилон илгээн гэрээ хэлэлцээр хийж дуусгаад 1902 онд нутагтаа харьж ирсэн. Энэ үеэс эхлэн түүний европын орнуудад танигдаж, нэр хүнд сайтай болсон нь эрх баригч Цыши хатны хараанд өртөжээ. Улмаар түүнийг Цыши хатны талын сайд Ронлугийн охин Юлантай хүчээр хуримлуулсан. Тэр хоёрын дундаас 1906 онд Пүи, 1907 онд Пүже, 1909 онд Юньин, 1911 онд Юньлү, 1913 онд Юньли хэмээх 2 хөвүүн, 3 охин төрсөн. Зайфэнгийн хадам эцэг Ронлугийн талд Бэйянгийн армийн захирагч Юань Шикай байсан. Иймээс Зайфэн нь дургүй байсан ч, нүдээ аниад гэрлэжээ. 1908 оны 11 сарын 14 нд Бадаргуулт төр хаан тэнгэрт хальсан тэр өдөр Цыши хатан зарлиг буулгаж чүнь чин ван Зайфэнгийн ууган хөвгүүн Пүи-г талийгаач хааны өргөмөл хөвүүн болгон Чин гүрний дараагийн шинэ хаанд өргөмжлөхөөр шийдвэр гаргасан. Маргааш өдөр нь Цыши хатан нас барснаар Зайфэнийг төр баригч ван болгожээ. Тэрээр юун түрүүнд Юань Шикай болон түүний талын түшмэдийг төрийн албанаас хөөж явуулан засгийн газрын бүх эрхийг хуучин манж сайд түшмэдийн гарт төвлөрүүлж, уламжлалт хэмжээгүй эрхт хаант ёсыг халж үндсэн хуульт хаант улс болох шинэчлэлийн ажлыг эрчимтэй зохион байгуулж эхэлсэн. Түүний засаглалын үеийг тоймлон дурдвал 1909 онд Чин гүрний анхны сонгууль явагдан, 1911 оны 5 сарын 8 нд чин ван Икуанаар удирдуулсан 13 сайдын бүрэлдэхүүнтэй анхны засгийн газрыг байгуулжээ. Энэ арван гурван сайдын 9 нь манж үндэстэн, 4 нь хятад үндэстэнээс бүрдэж байсан. Мөн Чин гүрэн даяар хятад эзэнтэй хувийн компанийн байгуулсан төмөр замыг төрд шилжүүлэхээр шийдсэн нь тэдгээр баян чинээлэг хятад иргэдийн дургүйцлийг өдөөж, хятадын хувьсгал гарахад нөлөөлсөн. Түүний олон удаагийн алдаатай бодлого шийдвэр нь Синхайн хувьсгал гарахад дөхөм болжээ. 1911 оны 10 сарын 10 нд Учан хотод бослого гарч, тэр нь өргөжсөөр Синхайн хувьсгал болон Чин гүрний ноёрхол төгсгөл болох нь тодорхой болсон. Энэ бүх зүйл болж байхад түүний төр удирдах чадваргүй, шийдэмгий бус байсан нь хувьсгал гарахад далим болсон. 1911 оны 11 сарын 16 нд цин чин ван Икуанаар удирдуулсан засгийн газар огцорч, оронд нь Юань Шикай тэргүүтэй 12 хятад сайд, 1 манж сайд бүхий шинэ засгийн газар байгуулагдсан. 1911 оны 12 сарын 6 нд түүнийг огцоруулж, төр барих эрхийг бэлэвсэн хатан эх Лонюйд шилжүүлсэн. Пүи хааны багш асан сер Региналд Жонстонгийн хувийн дурдатгалд Зайфэн ванг дараах байдлаар дүгнэн бичжээ. "...тэрээр даруу дөлгөөн зан чанартай, элдэв хорон санаа, өшөө хорслоос ангид, бусадтай нийтэч бөгөөд хятадын ший жүжиг сонирхдог шигээ улс төрийг ерөөс ойшоон үздэггүй... тэр сайхан сэтгэлтэй ч бусдыг өөртөө татах чадваргүй, хариуцлагаас зайлсхийдэг, ажил хэрэгч бус, шийдэмгий бус нэгэн..." 1912 оны 1 сард Чин гүрэн мөхсний дараа хувьсгалчдыг дэмжиж байсан. 1913 онд Лонюй хатан эх нас барсны дараа Зайфэн нь хориотой хот дахь Пүи хааны дотоод асуудлыг удирдаж байсан. 1917 онд хятад генерал Жан Шюнь Бээжин хотыг эзлэн Пүи хааныг дахин төрийн тэргүүн болгож, хаант засаглалыг сэргээхийг оролдсон. Энэ үед Зайфэнийг засаг төрийн хэргээс холдуулж байсан. Тэрбээр 1928 онд чүнь чин вангийн ордондоо амьдарч байгаад Тяньжин хотын Британи, Японы нөлөөний газарт амьдарч байгаад 1939 оны 8 сард вангийн ордондоо буцан ирсэн. 1951 оны 2 сарын 3 нд Бээжин хотод нас барсан. Гэр бүл Эцэг: чүнь чин ван Ишюань Эх: Люгия Цүйянь Ах дүүс: Зайтянь, Зайшюнь, Зайтао Их хатан Юйлань (1884-1921): Гувалгия овгийн Ронлу сайдын охин. Пүи (溥儀; 1906 оны 2 сарын 7 – 1967 оны 10 сарын 17), ууган хөвүүн Пүже (溥傑; 1907 оны 4 сарын 16 – 1994 оны 2 сарын 28), дэд хөвүүн Юньин (1909–1925) (韞瑛), ууган охин Гобуло овгийн Руньлянтай (潤良; 1904–1925) гэрлэсэн. Юньхэ (1911–2001) (韞和), хоёрдугаар охин Жэн Гуанюаньтай (鄭廣元) гэрлэсэн. Юньин (1913–1992) (韞穎), гуравдугаар охин 1931 онд Гобуло овгийн Руньцитай (潤麒; 1912–2007) гэрлэсэн. Бага хатан Дэнгия овгийн бага хатан (側福晉 鄧佳氏; 1896–1942) Юньшянь (1914–2003) (韞嫻), 4-р охин Харчины Жао Цифантай (趙琪璠) гэрлэсэн. Пүци (溥倛; 1916 – 1918), 3-р хөвүүн Юньшинь (1917–1998) (韞馨), 5-р охин Вань Жяшитай (萬嘉熙) гэрлэсэн. Пүрэнь (溥任; 1918 – 2015), 4-р хөвүүн Юнью (1919–1982) (韞娛), 6-р охин манжийн Ваньян овгийн Айланьтай (愛蘭; 1921–2005) гэрлэсэн. Юньхуань (1921 – 2004) (韞歡), 7-р охин 1950 оны 2 сард Цяо Хонжитай (喬宏志; 1919–1960) гэрлэсэн. 1883 онд төрсөн 1951 онд өнгөрсөн Айсингиоро Манж үндэстэн
126133
https://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D0%B8%D1%87%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%83%D1%82%D0%B3%D0%B0%D1%87%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%85%D2%AF%D1%80%D1%8D%D1%8D%D0%BB%D1%8D%D0%BD
Бичгийн утгачийн хүрээлэн
Бичгийн утгачийн хүрээлэн (хятадаар: 翰林院, пиньинь галиг: Hanlin yuan) нь эртний хятадын Тан улсын үеэс нааш феодалын улс бүр бийрийн үзүүр, үгийн уранд шүтсэн бичгийн утгач түшмэдийг нэгтгэсэн төрийн байгууллага юм. Түүнээс хойш хятадын хөрш солонгос, япон, вьетнам зэрэг орнуудаас гадна хятадын нутагт кидан, зүрчид, тангуд, монгол, манж үндэстэний байгуулсан улсууд уг хүрээлэнг байгуулж байсан. Үүсэл гарал Анх Тан улсын Сюаньзон хааны засаглалын үе буюу 738 онд эзэн хааны төрийн хэрэгт зөвлөж, зарлигийн ноорог гаргах, түшмэдийн шалгалтыг зохион байгуулах, шүлэг яруу найраг зохиох, уран зураг, элдэв түүх гүн ухааны ном шастир туурвих, орчуулах зэрэг ажлыг гүйцэтгэх үүрэгтэй байгуулжээ. Энэ үеэс эхлэн хятадын түүхэнд нэр тодорсон олон бичгийн мэргэд, түшмэд энэ байгууллагаар дамжин улс төр, нийгэмд алдаршсан. Түүхэн тойм Тан улсын үе Таван улс, арван ванлигийн үе болон Сүн улсын үе Ляо, Жинь улсын үе Юань гүрний үе Хубилай нь 1260 онд их хааны сууринд өргөмжлөгдөн, Шанд хотоор төвлөрч, хятад орон, хятад түшмэдийг түшсэн төрийн тогтолцоог Их Монгол Улсын үндсэн байгууламж болгож эхлэсэн. Энэ хүрээнд Тан улсын үеэс үүссэн бичгийн утгачийн хүрээлэнг байгуулахдаа Улсын түүхийн хүрээлэнг хавсаргаж, төрийн хоёрдугаар дэсийн байгууллага болгожээ. Түүхэнд Бичгийн утгач-Улсын Түүхийн хүрээлэн (翰林兼国史院) гэж тэмдэглэж буй. Энэ нь Хааны зарлиг тушаал, зарлал тунхагийг бичих, нийтлэх; түшмэдийн шалгалтийг удирдан зохион байгуулах, төрийн судар шастир зохиох, найруулах, ард иргэдийг соён гэгээрүүлэх гэсэн үүрэг гүйцэтгэдэг байв. Салбар байгууллага Монгол бичгийн утгачийн хүрээлэн (蒙古翰林院) 1271 онд бичгийн утгачийн хүрээлэнгээс салбарласан. Үүрэг нь монгол бичиг, дөрвөлжин үсгээр аливаа зарлиг, тушаал, өдөр тутмын зар тунхагийг бичих, монгол хэл, бичгээр түүх, шүлэг найраглал, бурхны судар, өдөр тутмын бичиг дансыг хөтлөх ажлыг хариуцаж байсан. Албан тушаалтны орон тоо нь гол хүрээлэнтэй ижил. Энэ хүрээлэнгийн харьяанд Монгол улсын хөвгүүдийн сургуулийг (蒙古国子监) байгуулж, монгол түшмэдийг бэлдэх ажлыг хариуцаж байсан. Албан тушаалтан Хүрээлэнгийн тэргүүнийг бичгийн эрхин сайд хэмээж орон тоо нэг, бичгийн дэд сайд, дэслэн уншигч бичгийн дэд сайд, дэслэн хэлэлцэгч бичгийн дэд сайд, эвхмэл зохиогч, үсэг өргөгч бичгийн утгач, тохиолдуулан найруулагч түшмэл, хянан уншигч, хэрэг шийтгэгч, хэрэг бүртгэгч, тамга мэдэгч, монгол бичээч, туслах бичээч зэрэг албан түшмэдийн орон тоотой ажиллаж байсан. Мин улсын үе Чин гүрний үе Эшлэл Юань улсын засаг захиргааны нэгж Юань улс Хятадын засаг захиргааны нэгж Тан улс 1912 онд татан буугдсан
126135
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A2%D0%BE%D0%BC%D0%B0%D1%81%20%D0%9F%D0%B5%D0%BA%D1%85%D1%8D%D0%BC
Томас Пекхэм
Томас Пекхэм бол 1968 оны Мехикогийн Олимпийн наадмын шигшээд Монголын бөх Ж.Мөнхбаттай барилдаж дийлдэж байсан АНУ - Герман улсын нэрт бөх юм.
126139
https://mn.wikipedia.org/wiki/%D0%98%D0%B2%D0%B0%D0%BD%20%D0%9A%D1%80%D1%8B%D0%BB%D0%BE%D0%B2
Иван Крылов
Иван Андреевич Крылов (1769 оны 2-р сарын 2-нд Москва хотод төрсөн, 1844 оны 11-р сарын 9-нд Оросын Санкт-Петербург хотод нас барсан) -оросын алдарт ёгт үлгэр зохиогч, нийтлэгч, хошин сэтгүүл хэвлүүлэгч. "Үнэг, хэрээ хоёр", "Дууч Соно ажилч Шоргоолж хоёр", "Заан Моська хав хоёр" зэрэг ёгт үлгэрүүдээрээ /басня/ алдартай. Крыловын эдгээр үлгэрт гардаг хэллэгүүд орос хэлний зүйр үг болон тогтсон хэллэг болсон байна. Намтар Тэрээр 1769 оны 2-р сарын 2-нд Москва хотод цэргийн ядуу офицер эцэг Андрей Прокофьевич Крылов, эх Мария Алексеевна нарын ууган хүү болж төржээ. Түүний дүүг Лев гэдэг байжээ. Алдарт Пугачёвын бослогын үеэр эцэг нь армид ахмад цолтой Яицкийн цайзад алба хааж байжээ. Тэдний гэр бүл удалгүй Тверь хот руу нүүсэн байна. Санхүүгийн хүндрэлтэй байсан тул 8 насай Иван хүү мужийн шүүхэд канцелярын туслахаар ажилдаг байжээ. 1778 онд эцэг нь нас барж хоёр хүүтэй бэлэвсэн эхнэрийн санхүүгийн байдал улам хүндэрчээ. 5 жилийн дараа тэд нар Санкт-Петербург руу нүжж ууган хүүгээ ажилд оруулжээ. Залуу Крылов системтэй боловсрол авч чадаагүй боловч бие дааж их сурдаг байжээ. Тэр маш их уншдаг, бие даан янз бүрийн хөгжмийн зэмсэг дээр тоглож сурчээ. 15 настайдаа тэрээр "Кофены байшин" хэмээх жижиг комик дуурь хүртэл бичиж, түүнд зориулж хошин шог шүлэг зохиож байжээ. Энэхүү анхны бүтээл нь тод, баялаг хэлээр дүүрэн байжэээ - энэ залуу зохиолч яармаг худалдаа болон бусад алдартай зугаа цэнгэлийн үеэр энгийн хүмүүсийн дунд орж амьдралтай танилцах дуртай байсантай холбоотой. Ядуу байсны "ачаар" тэрээр энгийн хүмүүсийн амьдрал, зан заншлыг өөрийн биеэр мэддэг байсан нь ирээдүйд түүний уран бүтээлд маш их хэрэг болжээ.
126144
https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BB%D1%8C-%D0%9A%D0%B0%D0%B8%D0%B4%D0%B0
Аль-Каида
Аль-Каида нь 1988 онд байгуулагдсан Исламын Ваххабит чиглэлийн томоохон хэт радикал олон улсын террорист байгууллага. «Египетын исламын жихад» бүлэглэлийн зарим удирдагчид, Абдулла Аззама болон Осама бен Ладен нар Пакистаны Пешевар хотод уулзаж энэ байгуулллагын үндсийг тавьсан гэж үздэг. Тус байгууллагын үндсэн зорилго бол исламын шашинтай орнуудад төрийн байгууллагуудыг нурааж нэгдсэн нэг «Исламын Их Халифат» улс байгуулах юм. 1998 онд Кени, Танзани улсын нийслэлд суугаа АНУ-ын элчин сайдын яамдыг бөмбөгдсөний дараа Аль-Кайда дэлхийн номер 1 террорист байгууллагын статустай болжээ. 1996-2001 онуудад «Аль-Каида» бүлэглэлийн удирдлага Афганистанд байрлаж "хар тамхины наймаа"-г цэцэглүүлж байжээ. Аль-Кайда бүлэглэл нь АНУ-д 2001 оны 9 дүгээр сарын 11-ний халдлага зэрэг хэд хэдэн томоохон террорист халдлагыг төлөвлөн зохион байгуулсан. 2001 оны 9-р сарын 11-ний халдлагаас эхэлсэн Аль-Кайда бүлэглэлийн үйл ажиллагаа, түүнийг таслан зогсоох арга хэмжээтэй холбоотой үйл явдлын гинжин хэлхээг Терроризмтай тэмцэх дайн гэж нэрлэж байсан. Осама бен Ладен 2011 оны 5 дугаар сарын 2-нд алагдсанаар 2011-2022 онд Аль-Каидаг Айман ал-Завахири толгойлжээ. Байгууллагыг Шура (зөвлөл) удирддаг байсан. Түүний доор 8 хороотой байсан (шашин, цэрэг, олон нийттэй харьцах, санхүү, г.м.). Барууны судлаачид Аль-Каидагийн түүхэн дэх 5 үеийг ялгаж үздэг. Үүнд: үүссэн үе (1980-аад оны сүүл үе), "зэрлэг" үе (1990-1996), цэцэглэн хөгжсөн (1996-2001), сүлжээ хэлбэрээр үйл ажиллагаа явуулсан үе (2001-2005) ба хуваагдмал байдал (2005 оноос хойш). 1988 онд байгуулагдсан Исламын зэвсэгт байгууллага
126145
https://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D0%BE%D0%BA%D0%BE%20%D0%A5%D0%B0%D1%80%D0%B0%D0%BC
Боко Харам
Боко Харам – Нигери Улсад 2002 оноос Мохаммед Юсуф-ын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулсан исламын террорист байгууллага. Тэдний зохион байгуулж буй террорист халдлага болгоны үеэр дор хаяж 7 хүн амь насаа алддаг байна. Боко Харамыг шууд утгаар нь "Барууны боловсролыг хориглоно" гэж орчуулдаг. Байгууллагын гол зорилго нь Нигери даяар шариатын хуулийг нэвтрүүлж, өрнөдийн амьдралын хэв маягийг устгах явдал юм. Боко Харам нь Шариатаас хол байгаа зэргээс хамааран хохирогчоо сонгодог байна. 2011 оны 11 дүгээр сард «Боко харам» -ын төлөөлөгч Абу Кука "Аль-Кайда"-тай холбоотой гэдгээ мэдэгдсэн. Тус байгууллага нь 2014 оноос НҮБ-ын АЗ-оос терротист байгууллага гэж зарласан. 2015 оны 6 дугаар сард дунд сургуулийн 200 хүүхдийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнээ хариуцдаг. 2009 оны 6 дугаар сараас 2014 оны 7 дугаар сар хүртэл тэдний үйл ажиллагаанаас 5000 хүн хохирсон байна. Тус байгууллага үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл үргэлжлүүлж, дэлхий дээрх бүх хэлбэрийн боловсрол, гэгээрлийг үгүй болгохыг эрмэлздэг байна. Исламын зэвсэгт байгууллага 2002 онд байгуулагдсан
126146
https://mn.wikipedia.org/wiki/%D0%96%D0%B5%D0%B1%D1%85%D0%B0%D1%82%20%D0%B0%D0%BD-%D0%9D%D1%83%D1%81%D1%80%D0%B0
Жебхат ан-Нусра
Жебхат ан-Нусра - (Ялалтын фронт) бүлэглэл нь 2012 оны 1 дүгээр сарын 23-нд Сири улсын Иргэний дайны үеэр "Аль-Кайда" бүлэглэлээс салбарлан байгуулагдсан. Тэр цагаас хойш хамгийн амжилттай босогчдын бүлгүүдийн нэг гэж тооцогдох болсон. Энэ байгууллагыг НҮБ, АНУ, Их Британи, ОХУ, Австрали террорист байгууллага гэж үздэг. Сирийн иргэд тус бүлэглэлийн эгнээнд тулалдаж байгаагаас гадна Саудын Араб, Ирак, Пакистан, Ливан, Туркменистан, Франц, Их Британи болон бусад орны иргэд мөн ордог байна. Байгууллагын удирдагчид Сирийн дайн дууссаны дараа Израиль руу довтлохоор төлөвлөж байсан. Ан-Нусра фронтын удирдагчийн талаар “Абу Мухаммед аль-Жулани” гэсэн нууц нэртэй хүн байдаг гэхээс өөр мэдээллэл байхгүй. 2012 онд байгуулагдсан 2017 онд татан буугдсан Исламын зэвсэгт байгууллага Сирийн түүх
126147
https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BB%D1%8C-%D0%A8%D0%B0%D0%B1%D0%B0%D0%B1
Аль-Шабаб
Харакат аль-Шабаб аль-Мужахидин буюу Аль-Шабаб нь Аль-Каидатай нягт хамтран ажилладаг 2007 онд байгуулагдсан Сомалигийн исламын террорист байгууллага. "Исламын шүүхийн Холбоо" бүлэглэлийн үе залгамжлагч. Бага насны хүүхдүүдийг өөртөө элсүүлэх, хулгайн ан хийж жил бүр хэдэн зуун зааныг алдаг байна. Үнэт зааны соёогоор хөөцөлдөхдөө тэд амьтадаас гадна тэдний хамгаалагчдыг мөн хөнөөдөг байна. Энэ бүлэг нь Сомалид үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хөдөө орон нутагт шариатын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьдаг. Зарим тооцоогоор энэ байгууллагад 6000 орчим хүн хамрагдаж байна. Сомалигийн эрх баригчидтай байнга тэмцдэг бөгөөд Засгийн газрын холбоотон Этиопын эсрэг мөн дайтдаг байна. Исламын зэвсэгт байгууллага 2007 онд байгуулагдсан Сомали
126148
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D0%B8%D0%B7%D0%B1%20%D1%83%D1%82-%D0%A2%D0%B0%D1%85%D1%80%D0%B8%D1%80
Хизб ут-Тахрир
Хизб ут-Тахрир аль-Ислами (араб хэлнээс орчуулбал - "Исламын чөлөөлөх нам") нь 1953 онд Иерусалимд байгуулагдсан радикал исламист байгууллага бөгөөд орон нутгийн Шариатын давж заалдах шатны шүүхийн шүүгч Такиуддин ан-Набханигийн байгуулсан улс төрийн нам. Зорилго нь Исламын (Халифат) улсыг сэргээн байгуулах. 1977 онд Ливаны Бейрутад Набхани нас барсны дараа байгууллагын удирдлага Палестины Абдул Кадим Заллумын гарт шилжсэн. 2003 онд Заллум нас барсны дараа бүлгийг Палестины Ата Абу Рашта мөн удирдаж байжээ. Хизбут-Тахрир аль-Исламийг 1943 онд Хеброн мужид төрсөн Ата Абу Рашта удирддаг. 1966 онд Абу Рашта Каирын их сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгссөн. Тэрээр өөрийн мэргэжлээрээ маш их ажилласан бөгөөд Арабын орнуудад алдартай барилга, зам барихад шаардагдах материалын хэмжээг тооцоолох ном бичсэн ажээ. 1960-аад оны сүүлчээр тэрээр мэргэжлийн ажлаасаа гарч Хизбут-Тахрир аль-Исламид нэр нөлөөгөө нэмэгдүүлсэн юм. Хизбут-Тахрир нь дэлхийн 40 гаруй оронд өөртөө элсүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 50 мянга хүртэл хүн түүний эгнээнд багтаж байгаа гэсэн тооцоо байдаг. 1995 оноос Узбекистанд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд мөн Казахстан, Тажикистан, Киргизстан, Азейрбайжан зэрэг хуучин Зөвлөлт Холбоот улсын тусгаар улсуудад үйл ажиллагаа явуулж байгаа. Орост тус байгууллагын төлөөлөгчид Крым, Ижил мөрөн, Кавказад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан. 1953 онд байгуулагдсан Исламын нам Палестины нам Исламын зэвсэгт байгууллага Антисемитизмын байгууллага
126149
https://mn.wikipedia.org/wiki/%D0%96%D0%B5%D0%B9%D1%88%20%D0%B0%D0%BB%D1%8C-%D0%98%D1%81%D0%BB%D0%B0%D0%BC
Жейш аль-Ислам
Жейш аль-Ислам" - (Исламын Арми)- 2013 оны 9 дүгээр сард байгуулагдсан Сирийн Засгийн газрын сөрөг хүчин болох 50 зэвсэгт бүлэглэлүүдийн нэгдэл. Саудын Араб улс дэмжиж санхүүжүүлдэг байсан. Террорист "Жейш аль-Ислам" бүлэглэлийн дайчид Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг дэмжиж байгаатай холбогдуулан Орост дайн зарласан гэж Америкийн “The New York Times” сонинд мэдээлж байсан. Тус сонины мэдээлснээр тус бүлэглэл Оросын Агаарын цэргийн хүчин Сири улсад терроризмын эсрэг ажиллагаа явуулахаас өмнө ийм мэдэгдэл хийсэн байна. Жейш аль-Ислам нь 2012 онд байгуулагдсан. Эвсэлд “Лиуа аль-Тавхид”, “Ахрамаш-Шам”, “Ансараш-Шам”, “Лиуа аль-Хак” болон “Сукураш-Шам” бүлэглэлүүд багтдаг. Алеппо мужид Засгийн газрын хүчнийхэн амжилт олсонтой холбоотой Сирийн исламистууд ийнхүү нэгдэхэд хүргэсэн юм. Бүлгийн ахлагч нь Шейх Захран Аллуш юм. Жейшал-Исламд 30 гаруй бригад багтдаг бөгөөд Сирид 2016 оны үед 25 мянга орчим хүн тэдний далбаан дор тулалдаж байна. Бүлэг нь зөвхөн буу, гранат харвагч төдийгүй хуягт техникээр зэвсэглэсэн байдаг. Тус бүлэглэлийнхэн шашин нэгтнүүдээ устгаж байна гээд "Исламын Улс" байгууллагын эсрэг байдаг байна. 2016 оны 12 дугаар сард тус бүлэглэл ОХУ-ын санаачилсан энхийг тогтоох хэлэлцээрт орж нэгдсэн. 2012 онд байгуулагдсан Сирийн түүх Исламын зэвсэгт байгууллага
126150
https://mn.wikipedia.org/wiki/%D0%98%D1%80%D0%BB%D0%B0%D0%BD%D0%B4%D1%8B%D0%BD%20%D0%B1%D2%AF%D0%B3%D0%B4%20%D0%BD%D0%B0%D0%B9%D1%80%D0%B0%D0%BC%D0%B4%D0%B0%D1%85%20%D0%B0%D1%80%D0%BC%D0%B8
Ирландын бүгд найрамдах арми
Ирландын үндэсний чөлөөлөх арми. (Ирландын Бүгд найрамдах Арми гэж бас хэлдэг, ирланд. Arm Saoirse Náisiúnta na hÉireann) 1974 оны 12 дугаар сарын 8-нд бүрэлдсэн Ирландын зүүний үзэлтэй цэрэгжсэн зэвсэгт байгууллага. Зорилго нь Их Британиас Умард Ирландыг тусгаарлан салгаж арал дээр нэгдсэн Ирландын Социалист улс байгуулах юм. Марксист болон Ирландын социалист үзэл баримталдаг. Их Британий эрх баригчид үйл ажиллагааг нь албан ёсоор хаасан. Ирландын түүх Зэвсэгт байгууллага
126190
https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BB%D1%82%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B3%D0%BD%D1%83%D1%83%D1%80
Алтангагнуур
Алтангагнуур Үндэс болон үндэслэг иш нь салидрозид, астрагалин, родиозин, козирид зэрэг флавоноид, хурган чихний, нимбэгний, коффеин, алимны хүчил 0,15%, эдээлэгч бодис 20%, эфирийн тос, цайр, зэс, хүхэр, бром, иод агуулдаг байна. Үндэс нь 140 гаруй идэвхтэй нэгдэл агуулдаг ба хамгийн гол үйлчлэг бодис нь салидрозид, росавин юм. Алтангагнуур нь биеийн гадаад орчинд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх Адоптоген үйлдэлтэй ба биеийн тамир тэнхээ сайжруулах, стрессийг үеийн бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг тогтворжуулах, сэрээ булчирхайн хэмжээ багасахаас сэргийлэх, оюун ухааны болон биеийн ядаргаа стресс, Антидепрессантай адил сэтгэл хөдлөлд нөлөөлдөг нейротронсмиттери үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг. Хүний ясны болон зүрхний булчингийн ажиллах чадварыг нэмэгдүүлэх үйлдэлтэй.
126357
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D1%8D%D1%88%D1%8D%D0%BD%D1%8C
Хэшэнь
Хэшэнь (Манж хэл: , галиг:Hešen; хятадаар: 和珅; пиньинь: Héshēn) (1750 оны 7 сарын 1 - 1799 оны 2 сарын 22) бол манжийн шулуун улаан хошууны ниохуру овгоос гаралтай Чин гүрний төрийн сайд бөгөөд Тэнгэрийн тэтгэсэн хаанд итгэгдсэн нэгэн. Тэрбээр төрийн сайд байх үедээ их хэмжээний авилгал авч байсан гэдгээрээ түүхэнд тодоор бичигдэж үлдсэн. Тэнгэрийн тэтгэсэн хааны дараа Сайшаалт ерөөлт хааны зарлигаар түүнийг албан тушаалаас нь огцоруулж, хөрөнгийг нь битүүмжилж шалгахад 1 тэрбум 1 зуун сая лан мөнгө (орчин үеийнхээр 270 тэрбум гаруй доллар), 2790 өрөө тасалгаатай орд харш, их хэмжээний тариалангийн газар болон бусад зүйлсийг хураасан нь манжийн түүхэнд тохиосон хамгийн том авилгалч түшмэлийн хэрэг юм. Эдгээр их хэмжээний хөрөнгө нь тухайн үеийн Чин гүрний төсөвөөс давж байсан. Хэшэний төрсөн нэрийг Шаньбао (Shan-pao; 善保) гэж байсныг хожим Хэшэнь гэх шинэ нэр авчээ. Өргөсөн нэр нь Жызай (Chih-chai; 致齋). Товч түүх Хэшэнь болбоос манжийн шулуун улаан хошууны цэргийн түшмэл Чанбогийн гэрт төрж, төрийн сургуульд сурч, манж, монгол, хятад, төвөд хэлийг эзэмшээд, 1772 оноос хориотой хотын эзэн хааны харуул албаны 3-р дэсийн хиа болсон. 1775 онд тушаал дэвшиж, шулуун хөх хошууны мэйрэний занги буюу дэд дутун болсон. 1777 оны 3 сард тушаал дэвшиж цэргийн зөвлөлийн сайд болсон. Тэрбээр төрийн албанд ажиллах эхэн үедээ аливаа үйлд ажилч хичээнүй, чигч шудрага байж, орон нутагт гарч байсан авилгалын хэргийг хянаж шийтгэхдээ хуулийн дагуу хэрэгжүүлж байжээ. Иймээс Тэнгэрийн тэтгэсэн хаанд ивээгдэж, улс төрийн чухал албан тушаалд томилогдож байсан. Гэвч нэр алдарт хүрэх тусам хууль бусаар хөрөнгөжиж, төрийн болон иргэний хөрөнгийг шамшигдуулан, хувьдаа хөрөнгө хураах, худалдааны пүүс байгуулах, хөрөнгө оруулах, уурхай нээж ажилуулан бусдын хөрөнгийг эрх мэдлээрээ сүрдүүлэн булаах зэргээр баян чинээлэг болсон нь Чин гүрний түүхэнд түүншиг баян чинээлэг сайд дахин гараагүй. Түүнийг дэмжигч гэх сайд түшмэдийн оролцоотойгоор төрийн сангаас их хэмжээний хөрөнгө хулгайлж, зарим үед орон нутагт гарсан байгалийн гамшиг, өвчин тахалд зориулж төсөвлөсөн хөрөнгийг хувьдаа зарцуулж байжээ. 1790 онд Хэшэний ганц хөвүүн Фэншэниндэг Тэнгэрийн тэтгэсэн хааны 10-р охин гүрүн хэшяо гүнжтэй хуримлуулсан. 1796 оны 2 сард Тэнгэрийн тэтгэсэн хаан өөрийн сэнтийг 15-р агь Ёнянд шилжүүлээд тайшан хуанди буюу дээд эзэн хаан хэмээж, орчин үеийн ойлголтоор тэтгэвэрт гарчээ. 1799 оны 2 сарын 7 нд Тэнгэрийн тэтгэсэн хаан нас барсны дараа залуу хаан Ёняны зарлигаар Хэшэний эсрэг 20 зүйл ангиар буруутган ял тулгаж, бүх эрх мэдэл, албан тушаалыг хураан авч, гэрийн хорионд оруулж, гэрийн эд хөрөнгийг нь битүүмжилсэн. Харин түүний хөвүүн Фэншэн Индэ нь өмнөх хааны 10-р гүнжтэй хуримласан байсан тул Хэшэньд амиа хорлох ял тулгажээ. Ингээд 2 сарын 22 нд өөрийн гэртээ алтан утаст торгоор амиа хорлон үхсэн. Орд өргөөг нь гун чин ванд өгсөн нь өнөө үе хүртэл хадгалагдаж ирсэн. "᠋᠋᠋᠋᠋᠋᠋Сайшаалт ерөөлт хааны зарлигаар хөрөнгийг нь хураасныг бүртгэсэн нь: 2790 өрөө бүхий орд харш, 12000 акр тариан талбай, 10 банк, 10 зээлийн пүүс, 58000 лан шижир алт, мянган 100 алтан ембүү, зуун лангийн мөнгөн ембүү 56,600 ширхэг, арван лангийн мөнгөн ембүү 5,830,000 ширхэг, гадаадын мөнгөн ембүү 58000 нэгж, зэс зоос 1,500,000, Гирин мужийн дээд зэргийн хүн орхоодой 300 кг, хаш эдлэл 1200 ширхэг, сувдан бугуйвч 230, том сувд 10, том эрдэнийн чулуу 10, нарийн ширхэгт торго 14300 боодол, хонины ноосон хувцас 20,000, үнэгний арьс 550, элбэнхний арьс 850, хонь ямааны арьс 56000, дөрвөн улирлын бүрэн хувцас 7000 гаруй, нэрт мастеруудын урласан шаазан ваар 100,000 гаруй, эрдэнийн шигтгээтэй алтан ор 24, европын дээд зэрэглэлийн цаг 460 болсныг тухайн үеийн ханшаар тооцоход 1,100,000,000 лан мөнгө болсон нь Чин гүрний 15 жилийн төсөвтэй тэнцэж байв." Гэр бүл Эцэг: Чанбо (常保), Фужянь мужийн цэргийн дэд дутун (福建副都統) Эх: Уми овогтон (伍彌氏), Умитайгийн охин. Дүү: Хэлинь (和琳) (1753 – 1796) нь төрийн түшмэл байсан. Татара овогтонтой (他他拉氏) гэрлэсэн. Сулингагийн охин. Тэднээс Фэншэн Имянь гэх ганц хөвүүн, 2 охин төрсөн. Эхнэр: Фэн Живэнь (馮霽雯), Фэн Инляний ач охин. Хэшэньд 2 хөвүүн, 3 охин төрүүлсэн. Бага эхнэр: Чан овогтон (長氏) Хөвгүүн: Фэншэниндэ (豐紳殷德) (1775 – 1810), гүрний Хэшяо гүнж (固倫和孝公主)-тэй гэрлэсэн. хоёрдугаар хөвүүн (1794–?) Охин: 3 охин төрснөөс, бага охин нь Чүнь чин ван Ёнюний их ахайтан болсон. Эшлэл 1750 онд төрсөн 1799 онд өнгөрсөн Манж үндэстэн Чин улсын улс төрч
126359
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%B0%D0%B8%D0%B4%D0%BC%D1%83%D0%BC%D0%B8%D0%BD%20%D0%A0%D0%B0%D1%85%D0%B8%D0%BC%D0%BE%D0%B2
Саидмумин Рахимов
Саид Мумин Рахимов бол 1975 оны самбо бөхийн тэмцээний 100 кг-ийн жингийн алтан медальт, ЗХУ - Тажикстан улсын нэрт бөх юм.
126394
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%B0%D0%BC%D0%B4%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%A1%D1%8D%D0%BD%D0%B3%D1%8D%D1%8D
Самдангийн Сэнгээ
Самдангийн Сэнгээ нь 1924 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энх тайван” нэгдлийн 1-р бригадын нутаг болох Дулаан уул хэмээх газар малчин ард Самдангийн 1-р хүү болон  төрсөн. Таван наснаасаа эхлэн үндэсний гар урлалыг дүрслэх санаа төрж сурч эхлээд, найман настай байхдаа таван хошуу мал, ан амьтан, уул ус байгалийн гоёмсог сайхныг дүрслэх болсон юм. Түүнээс хойш эцэг, эх, дүү нарынхаа амьдралд туслахын тулд айлын мал маллах, элдүүр элдэх, янз бүрийн амьтны дүрс, бурханы өмнө чимэг болгон тавих зүйлүүд, морины хусуур, “Хорол” тоглоомуудыг гоёмсгоор дүрслэн сийлбэрлэж тав арван төгрөг буюу цай даалимба, гурил будаа, ишиг хурганаас өгч бага ч гэсэн тус нэмэр болж байжээ.   1944 онд Ардын хувьсгалт цэргийн албанд нас бие тэнцэн явж Монголын зүүн урд хязгаар Байшинтын 6-р морьт дивизийн 20-р тусгай хороонд байлдагч, жагсаалын даргын үүрэг гүйцэтгэж, 1945 оны чөлөөлөх дайнд оролцон Хятадын Жика хот хүртэл Зөвлөлтийн улаан армийн дайчидтай мөр зэрэгцэн тулалдаж байжээ.1949 оны 9-р сарын 20- нд цэргээс халагдталаа гар урлал сийлбэрээ хийсээр байлаа. Цэргээс халагдан орон нутагтаа ирээд Хужирт сумын Эвлэлийн үүрийн, хоршооны, сумын захиргааны орлогч даргын үүрэгт ажлуудыг тасралтгүй хийж байгаад, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв хорооны 310 тоот шийдвэрээр Гар үйлдвэрийн дээд зөвлөлийн харъяа Урчуудын артельд 1954 оны 10-р сарын 20-ноос эхлэн уран сийлбэрчнээр ажиллах болсон. 1972 оны 4-р сарын 4-нд Хоршооллын зохион байгуулалтын өөрчлөлтөөр Ой модны аж үйлдвэрийн Яамны харъяа мебелийн үйлдвэрт шилжин 1978 оны эцэс хүртэл ажилласан юм. 1953 онд Санжаа овогтой Аривжихтай гэр бүл болон амьдарч 10 хүүхэд төрүүлж өсгөжээ. 1945 оны 10 сараас 1975 он хүртэл улсад тасралтгүй 30 жил ажиллахдаа 3000 гаруй нэр төрлийн уран бүтээл  хийснээс 210 орчим нь жинхэнэ нэр бүхий том хэмжээний уран бүтээл болж өөрийн болон гадаад орнуудын музей, үзэсгэлэн, галерейн үнэт үзмэр болон тавигджээ. Мөн үйлдвэрийн болон хүүхдийн тоглоом 100 гаруй нэр төрөл, сийлбэрийн эх загвар 1000 гаруйг хийж бүтээсэн байна. Энэ урлаж хийсэн бүтээлүүдээс нь 50 гаруй үзэсгэлэнд тавигдаж олон түмнээс өндөр үнэлэлт авч байлаа. Мөн өөрийн болон гадаад орны уран бүтээлийн уралдаанд оролцож удаа дараа тэргүүн байруудад шалгарч байсан. Төв хороо, Засгийн газрын шийдвэрээр нам төрийн удирдлагууд гадаадад айлчлах болон гадаадын нам төрийн удирдлагууд айлчлан ирэх үед бэлэг дурсгал болгон захиалгаар хийлгэсэн уран бүтээлүүд нь дэлхийн 70 гаруй оронд эх орныхоо нэрийг гарган хадгалагдаж байдаг. Уран бүтээлээ туурвиж бүтээхийн хажуугаар нам улс, олон нийтийн ажилд идэвхитэй оролцож Сум, хороо, районы депутатаар 5 удаа, Монголын урчуудын эвлэл, Үйлдвэр хоршоолол, хот, районы их бага хурлуудад 25 удаа, МАХН-ын 16-р их хуралд төлөөлөгчөөр тус тус сонгогдож байжээ. Социалист хөдөлмөрийн бригад, сэхээтний социалист нөхөрлөлийн 1, 2-р зөвлөлгөөнд оролцсоноос гадна социалист хөдөлмөрийн бригадын ахлагчаар 10 жил ажилласан бөгөөд 200 шахам бригадад өөрийн бригадын туршлагыг нэвтрүүлж, цол мандатыг нь авахуулсан байна. Түүний хийж бүтээсэн ажлын амжилтуудыг нам засаг өндрөөр үнэлж төрийн дээд шагнал одон медалиудаар 6 удаа, БНМАУ-ын Урлагийн гавъяат зүтгэлтэн алдар цол, 5-р таван жилийн гавшгайч, социалист уралдаанд түрүүлэгч тэмдгээр 2 удаа бусад баярын бичиг, үнэмлэх, дипломоор 100 гаруй удаа сайшаан шагнагдаж байжээ. С.Сэнгээгийн дотоод гадаадын сургууль курст суралцаж байгаагүй бөгөөд яс модон сийлбэрийн мэргэжилтэй, ажлын 7-р зэргийн сийлбэрчин байсан юм. Нэр бүхий зарим бүтээлүүдээс нь дурьдвал: “Баян байгаль” модон сийлбэр “Бөхийж үзээгүй далбаа” зааны соёон сийлбэр “Миний Улаанбаатар” зааны соёон сийлбэр “Есөн давхар шаарик” ясан сийлбэр  / дэлхийд 2-рт ордог / “Халх гол” “Монгол-Зөвлөлтийн найрамдал” соёон сийлбэр “Октябрийн хувьсгалын 45 жил” “Октябрын хувьсгалын 50 жил” “Лениний 100 жил”  / Ленинградад / “Найрамдал” 3 давхар ясан сийлбэр  / Москвад / “Зөвлөлт төрийн бэхжилт” модон сийлбэр “Цэцгийн цомирлог” ясан сийлбэр  / Куба улсад / “Шунхлай” “Хүрэн морь” цуврал модон сийлбэр “Ясан хөөрөг” “Орсон буур” модон сийлбэр “Нийгмийн хонгор” модон сийлбэр “Одоо үе ба ирээдүй” 332 ан амьтны дүрсийг багтаасан соёон сийлбэр “Янгир аргалын дүүлэлт” ясан сийлбэр “Хөдөө аж ахуйн өөрчлөлт” “Эвтэй дөрвөн амьтан”  ясан сийлбэр   / Энэтхэгт / “Эвтэй дөрвөн амьтан” модон сийлбэр “Хэрэмний амьдрал”   / Олон улсын уралдаанд 1-р байр / “Монгол-Хятадын найрамдал” “Тээврийн хөгжмл соёон сийлбэр “Өндөр ургац” ясан сийлбэр “Алдарт барилгачин” ясан сийлбэр “Азарганы ноцолдоон” ясан сийлбэр “Аврора” ясан сийлбэр “Ленинизмийн тугийн дор” “Шүдэнзний хайрцагт багтдаг шатар”  / Болгарт / “Шатар” / Чита хотод /
126399
https://mn.wikipedia.org/wiki/%D0%92%D0%B8%D0%BD%D1%87%D0%B5%D0%BD%D1%86%D0%BE%20%D0%93%D1%80%D0%B0%D1%81%D1%81%D0%B8
Винченцо Грасси
Винченцо Грасси бол 1968 оны Олимпийн найдвар, Италийн нэрт бөх юм. Тэрээр 1964-1972 оны олимпод тус тус оролцож байсан.
126400
https://mn.wikipedia.org/wiki/%D0%99%D0%BE%D0%B7%D0%B5%D1%84%20%D0%A7%D0%B0%D1%82%D0%B0%D1%80%D0%B8
Йозеф Чатари
Йозеф Чатари бол олимпийн хошой хүрэл медальтан, Унгар улсын бөх юм. Тэр 1968-1972 оны Олимпоос хүрэл медаль хүртжээ.
126401
https://mn.wikipedia.org/wiki/%D0%98%D0%B2%D0%B0%D0%BD%20%D0%AF%D1%80%D1%8B%D0%B3%D0%B8%D0%BD
Иван Ярыгин
Иван Ярыгин бол 1972 оны Олимпийн наадмын алтан медальтан, ЗХУ-ын алдарт, нэрт бөх юм. Тэрээр дэлхийн бүх цаг үеийн хамгийн алдартай бөхчүүдийн нэгт тооцогддог билээ.
126402
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9E%D0%B4%D0%B0%D0%B3%D0%B8%D1%80%D0%B8%20%D0%AE%D0%BA%D0%B8%D0%BE
Одагири Юкио
Одагири Юкио - 1976-1980 оны Олимпийн наадмын шилдэг боксчин, Япон улсын нэртэй тамирчин юм. Одагири Юкио нь орчин үеийн хамгийн алдартай боксчдын нэг нь юм.
126403
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D0%B5%D0%BB%D1%8C%D0%BC%D1%83%D1%82%20%D0%A8%D1%82%D1%80%D1%83%D0%BC%D0%BF
Хельмут Штрумп
Хельмут Штрумп бол 1956, 1960, 1964, 1968, 1972, 1976 оны олимпод тус тус оролцож байсан, Зүүн Герман улсын нэрт бөх юм.
126404
https://mn.wikipedia.org/wiki/%D2%AE%D2%AF%D0%B4%D1%8D%D0%BD%20%D0%B2%D0%B5%D0%BD
Үүдэн вен
Хэвлийн хөндийн хос бус эрхтэний тараагуур, элэгний уганд нийлэн үүсгэсэн 4-5 см орчим урт судас. элэгрүү орж салаалан түүнийг тэжээх үүрэгтэй. элэгний цөсөн талын хөндлөн ховилд энэ судас байрлана. Венийн судас
126405
https://mn.wikipedia.org/wiki/Cell%20damage
Cell damage
Үхжил эсвэл апоптозын улмаас эсийн үхэл тохиолдож болно. Эсийн биологи
126412
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9B%D0%B8%D0%B4%D1%8D%D1%80
Лидэр
Шаравтар лидэр Үнэгэн сүүлхэй лидэр
126413
https://mn.wikipedia.org/wiki/%D2%AE%D0%BD%D1%8D%D0%B3%D1%8D%D0%BD%20%D1%81%D2%AF%D2%AF%D0%BB%D1%85%D1%8D%D0%B9%20%D0%BB%D0%B8%D0%B4%D1%8D%D1%80
Үнэгэн сүүлхэй лидэр
Үнэгэн сүүлхэй лидэр нь наяас зуун см хүртэл өндөр иш, мөчрийнхөө оройд цайвар шаргал өтгөн баг цэцэгтэй, олон хос зууван илтэс бүхий өдлөг навчтай. Олон наст өвслөг энэ ургамал зургаагаас долоон сард цэцэглэнэ. Цөлийн ба цөлийн хээрийн бүсэд гол нуурын эрэг, сайр хавиар ургадаг. Энэ ургамал нь алкалоидоос гадна хурган чихний, дарсны, алимны, нимбэгний, сүүний зэрэг хүчлүүд агуулсан байдаг. Үнэгэн сүүлхэй нь ханиад, хатгалгаа өвчнийг анагаах эмийн найрлаганд ордог. Энэ ургамлыг төлийн биж, хатгалгаа өвчнийг анагаахад өргөн хэрэглэж иржээ. Ургамал Эмийн ургамал Монгол улсын ургамлын аймаг
126427
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%B8%D0%B1%D0%B8%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%B3%D2%AF%D0%BB%D0%BC%D1%8D%D1%80
Сибирийн гүлмэр
Амьтан Сибирийн гүлмэр (Hynobius keyserlingii) нь хоёр нутагтан мөлхөгчдийн аймгийн сүүлтэй хоёр нутагтны баг болох гүлмэрийн овогт багтана. Тайга, ойт хээрийн бүсийн ус, гол, мөрний ойр намгархаг газар амьдарна. Шөнийн амьдралтай амьтан учир өдөр хад чулуу, унасан дархины доогуур бүгнэ. Хөвсгөл нуурын зүүн өмнөд эрэг, Орхон голын адаг, Шаамар, Улаанбаатар орчим Баянзүрхийн ар, Дархадын хотгор, Эгийн голын адаг, Бага Хэнтийн нурууны Богдын гол зэрэг газраас тэмдэглэгдсэн. Баянзүрхийн арын багахан талбай дахь гүлмэрийн популяцийг хамгаалах, алж устгахыг хориглосон. 5 дугаар сарын эцсээр түрс шахах ба эмэгчин гүлмэрийн гаргасан түрсний хос уут бүрд 30-60 өндөг байна. 2 сар орчим болоод түрснээс залуу амьтан гарах ба 8 дугаар сард хуурай газарт шилжиж амьдардаг. Биологич Н.Лхамсүрэн анх 1993 онд энэ амьтныг олж тогтоон, баруун монголын анхны сүүлтэй хоёр нутагтан амьтнаар тэмдэглэж байсан ажээ. Мөн энэ судалгааны явцад Тэсийн голд Голын халиу амьдардаг болохыг шинээр тогтоосон байна. Монгол орны амьтан ургамал
126429
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A4%D1%83%D1%85%D1%8D%D0%BD
Фухэн
Фухэн (манж: , галиг: fuheng; хятадаар: 傅恒, пиньинь: Fùhéng) (1720-1770) бол Манжийн Чин гүрний Тэнгэрийн тэтгэсэн хааны төрд зүтгэж байсан төрийн сайд, хааны хүргэн дүү юм. Тэрбээр манжийн хөвөөт шар хошууны фуча овгийн хүн, өргөсөн нэр Чүньхө (春和), эцэг Лирунбоо нь чахарын бүгдийн дарга асан, том эгч нь Тэнгэрийн тэтгэсэн хааны анхны их хатан Шяошяньчүнь. Намтар Фухэны өндөр өвөг Банжину нь Нурхач баатард өөрийн овог аймгаа удирдан дагаар орж, хүчин зүтгэсэн. Элэнц өвөө Хаштун нь Дээд эрдэмт, Эеэр засагч хааны төрийн сайд, өвөө Мисихан нь Энх амгалан хааны үед өрхийн яамны эрхин сайд, эцэг Лирунбоо нь чахарын бүгдийн дарга, авга ах Маска нь цэргийн жанжин, Мачи, Ма-у нар нь олон яамдын сайдын албыг хариуцаж байсан. Тэрбээр эцгийнхээ отгон хөвүүн нь болж мэндэлсэн. 1740 онд хиа болж удалгүй тэргүүн зэргийн хиа болж дэвшсэн. 1742 оны 7 сард тушаал дэвшиж дотоод яамны нийтийн даргын тушаалд очиж, зуны ордныг хариуцуулсан. 1743 оны 11 сард ахин тушаал дэвшиж өрхийн яамны баруун гарын жигүүрийн сайдаар томилогдов. 1744 онд түүний ээж нь нас барав. 1746 онд цэргийн зөвлөлийн сайд, өрхийн яамны баруун гарын жигүүрийн сайд, дотоод яамны сайдын албан тушаалыг хавсран мэдэж байгаад, удалгүй өрхийн яамны зүүн гарын жигүүрийн сайдын албан тушаалд томилогдсон. 1745 онд тушаал дэвшиж өрхийн яамны эрхин сайд болон бусад албан тушаалд давхар томилогдсон. 1748 онд Шяошяньчүнь хатан нас барсан. Мөн оны 4 сард түүнийг хунтайжийн тайбо түшмэлээр томилов. 1748 онд Сычуань дахь төвөдийн олон бага улсуудыг дайлсан жинчуаны дайнд гавьяа байгуулсан тул Цэргийн зөвлөлийн сайд болов. 1765-1769 онд Чин-Мьянмарын дайнд манжийн цэргийг удирдан мьянмарын эсрэг удаан хугацаанд байлдсан ч, ялагдав. 1770 онд мьянмараас буцах замдаа хумхаа өвчнөөр нас нөгчсөн. Гэр бүл Элэнц өвөө: Хаштун Элэнц эмээ: Гиоро овогтон Өвөө: Мисхан Эмээ: Мушигиоро овогтон эсвэл Боржигин овогтон Эцэг: Лирунбоо, чахарын найман хошууны бүгдийн дарга Эх: Гиоро овогтон Авга ах: Маска, Мачи, Ма-у Ах нар: Гуанчэн, Фунин, Фучин, Фувэнь, Фукуань, Фушинь, Фуюй, Фукянь Эгч нар: том эгч нь Шяошяньчүнь их хатан, бага эгч нь гүн Салашангийн эхнэр Гэргий, хүүхэд Анхны гэргий: Ехэнара овгоос гаралтай тэргүүн дэсийн гүнгийн хатан. Нара Минжүгийн удам. Фуканганыг төрүүлсэн. Татвар эм: Сүньгия овогтон (孙佳氏) Татвар эм: Ли овогтон (李氏). Фучананийг өргөж авсан. Хүүхэд Фулинань: юньцивэй (?-1767) Фулонань: 1-р дэсийн жунён гүн (1746-1784) Фуканган: жяён жүн ван (福康安 嘉勇郡王; 1753 – 1796) Фучанань (1760-): Фухэнгийн 8-р ах Фуюйгийн 4-р хөвүүн Охин (?-1813): Тэнгэрийн тэтгэсэн хааны 11-р агь Ёншин хошой мутэрэнгэ чин вангийн хатан болсон. 2 агь, 2 гэг төрүүлсэн. Охин: хошой мэргэн чин ван Чүньингийн хатан болсон. Эшлэл 1720 онд төрсөн 1770 онд өнгөрсөн Чин улсын улс төрч Манж үндэстэн
126437
https://mn.wikipedia.org/wiki/%D0%98%D0%B2%D0%B0%D0%BD%20%D0%AF%D0%BD%D0%BA%D0%BE%D0%B2
Иван Янков
Иван Янков бол Болгар улсын бөх, Болгар улсын хөдөлмөрийн баатар юм.
126438
https://mn.wikipedia.org/wiki/%D0%97%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0%20%D1%88%D0%B8%D0%B9%D1%82%D0%B3%D1%8D%D1%85%20%D1%8F%D0%B0%D0%BC
Зарга шийтгэх яам
Зарга шийтгэх яам (уламжлалт ханз: 御史臺, пиньинь:Yu shi tai) нь Юань улсын түшмэдийн ажил үүрэгт хяналт тавьж, хийсэн ажил нь төрд сайн муу алинаар нөлөөлсөн эсэхийг хянаж, тушаал дэвших буурахыг шийддэг чухал яам байсан. Энэ байгууллагийн нэрийг хятадаар Юйшитай гэх бөгөөд анх Цинь улсын үед түшмэдийг хянахын тулд байгуулагдсан нь дараагийн бүхий л төрт улсад өвлөгджээ. Юань улсын үе Юань улсын үед төрийн дагалт нэгдүгээр дэсийн яам байсан. Анх 1268 онд долоон түшмэлийн тоотойгоор байгуулагдажээ. Энэ яам нь төвлөн засах яаманд захирагдахгүй бие дааж үйл ажиллагаа явуулан, зөвхөн эзэн хаанд ажлаа танилцуулах үүрэгтэй байсан. 1368 онд хятадын Мин улс байгуулагдсны дараа тус байгууллагийн Юй Ши Тай гэх нэрийг Ду Ча юань (都察院) гэж өөрчилжээ. Бүтэц, орон тоо Зарга шийтгэгч тэргүүлсэн сайд (御史大夫) 2 хүн (дагалт 1-р дэсийн түшмэл) Туслагч түшмэл (中丞) 2 хүн (жинхэнэ 2-р дэсийн түшмэл) Шиюйши түшмэл (侍御史) 2 хүн (дагалт 2-р дэсийн түшмэл) Жишуюйши түшмэл (治書侍御史) 2 хүн (дагалт 2-р дэс, жинхэнэ 3-р дэсийн түшмэл) Хэрэг тэмдэглэгч түшмэл 1 хүн (дагалт 5-р дэсийн түшмэл) Доуши түшмэл 1 хүн (жинхэнэ 7-р дэс) Даамал 1 хүн (жинхэнэ 8-р дэс) Бичээч 4 хүн, тамга хадгалагч 2 хүн, элч 10 хүн, эмч 2 хүн, монгол бичээч 2 хүн, заргач 6 хүн, номч түшмэл 2 хүн гэсэн албан тушаалтан ажиллаж байсан. Зарга шийтгэх яам нь Юань улсын муж, чөлгө бүрт орон нутгийн салбарыг байгуулж, тухайн орон нутгийн түшмэдийг хянан шийтгэж байсан. Тэдгээр нь Төв мужийн зарга шийтгэх яамны 8 салбар, Жяньнаний олон замын зарга шийтгэх яамны 10 салбар, Шаньси зэрэг олон замын зарга шийтгэх яамны 4 салбар болой. Үүнээс гадна Ордны байцаах хэлтэс (殿中司, Diànzhōng sī),  Хянан байцаах хүрээлэн (察院, Chá yuàn), Орон нутгийн байцаах хэлтэс (廉訪司, Lián fǎng sī) гэсэн гурван харьяа хэлтэстэй байсан. Юань улсын үеийн Зарга шийтгэх яамны тэргүүлсэн сайд Тачар (塔察兒) 1268.7-1270.7 Тэжи (帖只) 1270.8-? Хададай (合答帶) 1273.10-? Болд (孛羅) 1275.4-1277 Иштөмөр (玉昔帖木兒) 1275.9-1285.1 Абшиха (阿必失哈) 1282.3-? Сариман (撒里蠻) 1285.1-? Юйлулу (玉呂魯) 1289.4-? Мэндажан (門答占) 1291.5-? Жиргалан (只而合郎) 1295.1-?, 1322.5-? Тучи (秃赤) 1296.1-? Тэгүдэр (鐵古迭而) 1304.8-? Тасбуха (塔思不花) 1307.5-? Тогтох (脱脱) 1307.5-1311 Буриадун (不里牙敦) 1309.8-? Шаша (沙沙) 1311.1-? Хоничи (火尼赤) 1311.3-? Дашхай (塔失海牙) 1311.3-? Байху (伯忽) 1313.1-? Тогоон (脫歡) 1313.3-? Тутуха (秃秃哈) 1319.3-? Төмөрбуха (鐵木兒不花) 1319.10-? Тогтох (脱脱) 1320.6-? Тэгш (鐵失) 1321.3-1323 Ниүзэ (紐澤) 1323.10-? Тухулу (秃忽鲁) 1324.2-? Давлат шах (倒剌沙) 1324.10-1328 Ашир дархан (阿昔兒答剌罕) 1327.4-? Болд (孛羅) 1329.4-? Баян (伯颜) 1329.8-? Элтөмөр (燕帖木兒) 1329.1-1333 Илэчи (亦列赤) 1329.10-? Ёлбуха (玥璐不花) 1330.12-? Тобидай (脫別台) 1331.7-1334.1 Мажардай (马札兒台) 1334.4-? Садун (撒的) 1334.4-? ,1335.4-? Ачачи (阿察赤) 1335.7-? Тогтох (脱脱) 1338.4-? Бэрхбуха (别兒怯不花) 1338.12-? Эсэнтөмөр (也先帖木兒) 1340.2-?, 1349.7-?, 1352.3-? Иринжинбал (亦憐真班) 1340.7 - 1347.6 Төмөрдаш (鐵木兒塔識) 1341.7-? Тайван (太平) 1341.10-? Нарин (納麟) 1347.7-? Дорж (朵兒只) ?-1347.9 Ванжяну (汪家奴) 1353.12-1355.2 Сюэсюэ (雪雪) 1355.4-? Шуосибан (搠思監) 1356.1-? Буха (普花) 1356.4-? Төртөмөр (帖里帖木兒) 1357.3-? Ладааш (老的沙) 1357.6-?,1364.7-? Элгүр (燕古兒) 1359.6-? Фужяну (佛家奴) 1362.12-? Өлзийтөмөр (完者帖木兒) 1363.6-? Тожинтөмөр (秃堅帖木兒) 1364.7-? Байтөмөр (别帖木兒) 1365.3-? Хоничи (火你赤) 1365.6-? Тулу (秃鲁) 1365.10-? Болуша (孛羅沙) 1366.1-? Тогтохбуха (脱脱不花) 1366.5-? Ширмэн (失列門) 1366.9-? Юэлубуха (月鲁不花) 1367.2-? Юэлутөмөр (月鲁帖木兒) 1367.2-? Буянтөмөр (不颜帖木兒) 1368.1-? Холбоотой хуудас Нууц бичгийн яам Төвлөн засах яам Эшлэл Юань улсын засаг захиргааны нэгж Хятадын засаг захиргааны нэгж Юань улс Яам
126440
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9E%D0%BB%D0%B8%D0%B2%D0%B8%D0%BD
Оливин
Оливин нь (Mg,Fe)2[SiO4] химийн томьёотой магнийн төмрийн силикат юм. Энэ эрдэнийн чулууны төрөл нь хризолит буюу перидот. Оливин хэмээх нэр олив (жимсний модны нэр) гэсэн үгнээс, тодруулж хэлбэл, ногоон өнгөний гандмал туяанаас үүссэн ажээ. ‘Хризолит’ гэдэг нэр «хризос» (алт), «литос» (чулуу) гэсэн Грек үгнээс үүсэлтэй. Энэ чулууны сайхан шинж нь түүний тунасан тааламжтай алтлаг ногоон өнгө юм. Химийн найрлагын хувьд оливин нь төмөр, магнийн царцууц бөгөөд ромбон системд талсждаг. Бусад эрдэнийн чулуутай харьцуулахад нэлээд зөөлөн учир гоёлын зүйл хийхэд тэр бүр тохирдоггүй. Манай зууны эхээр «ногоон мод» ид өрнөж байх үед оливин хүмүүсийн хамгийн дуртай эрдэнийн чулууны нэг болж байв. Гоёл чимэглэлийн зориулалттай том хэмжээний оливинууд Улаан тэнгист, Египетийн эргийн ойролцоо оршдог Зебергет хэмээх галт уулын жижиг арлаас гаралтай. Өнөө үеийг хүртэл олдвороос хамгийн том нь 346,6 карат жинтэй хризолит юм. Богемын арлууд дээрх Козаков хэмээх уулын дүүрэгт оршдог орд Зебергет арлын дараа хоёдугаарт ордог. Оливин энд жижиг мөхлөгүүдээс тогтсон бөмбөлөг хэлбэртэй том ялгарлуудыг үүсгэдэг бөгөөд энэ нь чулуулагт шигдэж байрласан байдаг.Богемын оливин нүдэнд илүү дулаан, алтлаг туяагаараа Египетийн оливинээс ялгагддаг.
126441
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D1%83%D1%85%D0%B0%D0%BC%D0%BC%D0%B5%D0%B4%20%D0%A4%D0%B0%D1%80%D0%B0%D1%85%D0%B2%D0%B0%D1%88%D0%B8-%D0%A4%D0%B0%D1%88%D0%B0%D0%BD%D0%B4%D0%B8
Мухаммед Фарахваши-Фашанди
Мухаммед Фарахваши-Фашанди бол Иран улсын нэрт бөх, Иран улсын хөдөлмөрийн баатар юм.
126442
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A2%D0%BE%D0%BD%D1%8F%20%D0%92%D0%B5%D1%80%D0%B1%D0%B8%D0%B9%D0%BA
Тоня Вербийк
Тоня Вербийк бол Канадын бөх, Олимпийн наадмын мөнгө, хүрэл медальт, ДАШТ-ын хошой хүрэл медальтан юм.
126443
https://mn.wikipedia.org/wiki/%D0%97%D0%BE%D1%83%20%D0%A8%D0%B8%D0%BC%D0%B8%D0%BD%D0%B3
Зоу Шиминг
Зоу Шиминг бол 2008 оны Бээжингийн Олимпийн наадмын алтан медальт, 2007 оны ДАШТ-ын мөнгөн медальтан билээ.
126446
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D2%AF%D0%B9%D1%81%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%8D%D1%80%D1%85%20%D1%82%D1%8D%D0%B3%D1%88%20%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B4%D0%B0%D0%BB
Хүйсийн эрх тэгш байдал
Жендэрийн эрх тэгш байдал буюу хүйсийн эрх тэгш байдал нь хүйсээс үл хамааран нөөц, боломж, түүний дотор эдийн засгийн оролцоо, шийдвэр гаргах зэрэгт ижил тэгш хүртээмжтэй байх нөхцөл юм; мөн хүйс харгалзахгүйгээр өөр өөр зан байдал, хүсэл эрмэлзэл, хэрэгцээг тэгш үнэлдэг байдал юм. Хүйсийн эрх тэгш байдал гэдэг нь "эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, охид хөвгүүд ижил эрх, нөөц, боломж, хамгаалалтыг эдэлнэ гэсэн үг юм. Энэ нь охид, хөвгүүд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд ижил байх, тэдэнд яг ижил хандахыг шаардах биш" гэж НҮБ-ын Хүүхдийн сан хэлжээ. Дэлхийн хэмжээнд хүйсийн эрх тэгш байдлыг хангахын тулд эмэгтэйчүүд, охидын эсрэг хүний наймаа, эмэгтэйчүүдийн амь насыг хөнөөх, дайны үеийн бэлгийн хүчирхийлэл, хүйсийн цалингийн зөрүү болон дарангуйллын бусад тактик зэрэг хор хөнөөлтэй зан үйлийг устгах шаардлагатай. НҮБ-ын Хүн амын сан "Хүний эрхийг баталгаажуулсан олон улсын гэрээ хэлэлцээрийг үл харгалзан эмэгтэйчүүд ядуу, бичиг үсэг тайлагдаагүй байх магадлал эрэгтэйчүүдээс хамаагүй өндөр хэвээр байна. Тэд өмч хөрөнгө эзэмших, зээл авах, сурах, хөдөлмөр эрхлэх боломж багатай байна. Энэ нь зарим талаараа хуучирсан хэвшмэл ойлголтоос үүдэлтэй. Эмэгтэйчүүдийг гэр бүлээ тэжээгч гэхээсээ илүүтэй хүүхэд төрүүлэгч, гэрийн эзэгтэй хэмээн цоллодог. Тэд эрчүүдээс хамаагүй бага улс төрийн идэвхтэй, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх магадлал өндөр байдаг." гэсэн байна. Түүх Хүйсийн эрх тэгш байдлын төлөө тэмцэгч Кристин де Пизан 1405 онд хэвлэгдсэн "Хатагтай нарын хотын ном" номондоо эмэгтэйчүүдийг дарангуйлах нь үндэслэлгүй өрөөсгөл үзлээр үндэслэсэн гэж дурьдсан бөгөөд энэ нь нийгэмд эмэгтэйчүүдийн бий болгосон олон дэвшлийг онцолсон байдаг.
126447
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9D%D2%AE%D0%91-%D0%AD%D0%BC%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4
НҮБ-Эмэгтэйчүүд
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүйсийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхижуулах байгууллага буюу НҮБ-Эмэгтэйчүүд (англ. UN Women) гэж нэрлэдэг байгууллага нь хүйсийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн оролцоо, бололцоог дээшлүүлэх чиглэлээр ажилладаг НҮБ-ын байгууллага юм. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага нь эмэгтэйчүүд, охидын эрхийн төлөө тэмцдэг бөгөөд дэмжиж эсрэг хүчирхийлэл, ЛГБТИК+ хүмүүсийн эсрэг хүчирхийлэл зэрэг өргөн хүрээний асуудалд анхаарлаа хандуулдаг. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага нь НҮБ-ын Эмэгтэйчүүдийн хөгжлийн сан (UNIFEM, 1976 онд байгуулагдсан) болон бусад байгууллагуудын нэгдлээр үүсгэн байгуулагдаж, 2011 оны 1-р сард үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Чилийн ерөнхийлөгч асан Мишель Бачелет анх гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд, одоо Сима Сами Бахус гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. UNIFEM-ийн нэгэн адил НҮБ-Эмэгтэйчүүд нь НҮБ-ын Хөгжлийн бүлгийн гишүүн юм. Түүх 2006 оны 1-р сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Хүйсийн эрх тэгш байдал ба эмэгтэйчүүдийг чадавхижуулах нэгдсэн байгууллагын тухай (англ.Comprehensive Proposal for the Composite Entity for Gender Equality and the Empowerment of Women) иж бүрэн саналыг нийтэлж, НҮБ-ын системийн дөрвөн тусдаа байгууллагын нөөц, эрх мэдлийг нэгтгэж хүйсийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг хамгаалах нэг шинэ байгууллага бий болгох санал болгов. Улс орон, бүс нутаг, НҮБ-ын төв байрны түвшинд үндсэн боловсон хүчин, холбогдох үйл ажиллагааны зардал, эхлүүлэх чадавхийг бэхжүүлэх нь жилд ойролцоогоор 125 сая ам.доллар байхаар тооцоолсон; Нэмж дурдахад НҮБ-аас хөтөлбөрийн тусламж хүссэн улс орнуудын хүсэлтэд хариу өгөхөд эхний ээлжинд жилд 375 сая доллар шаардлагатай болно. НҮБ-ын гишүүн орнууд, эмэгтэйчүүдийн бүлгүүд, иргэний нийгмийн хооронд олон жилийн хэлэлцээ хийсний үр дүнд 2010 оны 7-р сарын 2-нд Ерөнхий Ассамблей 64/289 тоот тогтоолыг санал нэгтэйгээр баталж, Эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих хэлтсийг (DAW) нэгтгэснээр НҮБ-Эмэгтэйчүүдийг байгуулсан; Эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих олон улсын судалгаа, сургалтын хүрээлэн (INSTRAW, 1976 онд байгуулагдсан); жендэрийн асуудал, эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан тусгай зөвлөхийн алба (OSAGI, 1997 онд байгуулагдсан), НҮБ-ын эмэгтэйчүүдийн хөгжлийн сан (UNIFEM, 1976 онд байгуулагдсан). Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хөдөлгөөнийг үүсгэн байгуулах үеэрээ "Дэлхийн эмэгтэйчүүд, охидын төлөө ийм томоохон алхам хийсэн гишүүн орнууддаа талархаж байна. НҮБ-ын Эмэгтэйчүүд хүйсийн эрх тэгш байдлыг хангах, боломжийг нэмэгдүүлэх мөн дэлхий даяар ялгаварлан гадуурхах асуудлыг шийдвэрлэх чиглэлээр НҮБ-ын хүчин чармайлтыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх болно" гэж мэдэгдэв. 2010 оны есдүгээр сарын 14-нд Чилийн Ерөнхийлөгч асан Мишель Бачелет НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын тэргүүнээр томилогдсоныг зарлав. Төрөл бүрийн улс орнууд тус байгууллагыг бий болгохыг дэмжиж, Бачелетийг тэргүүнээр хүлээн авчээ. НҮБ-ын 65-р Ерөнхий Ассамблейн нээлтийн үеэр болсон Ерөнхий мэтгэлцээний үеэр дэлхийн удирдагчид тус байгууллагыг үүсгэн байгуулж, "эмэгтэйчүүдийг чадавхижуулах" зорилгыг сайшааж, мөн Бачелетийг анхдагч тэргүүнээр сонгогдсоныг сайшаав. 2011 оны гуравдугаар сарын 11-нд Канадын Жон Хендра, Энэтхэгийн Лакшми Пури нар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын түвшний гүйцэтгэх захирлын нэгдүгээр орлогчоор томилогдсон.
126448
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%B8%D0%BC%D0%B0%20%D0%A1%D0%B0%D0%BC%D0%B8%20%D0%91%D0%B0%D1%85%D1%83%D1%81
Сима Сами Бахус
Сима Сами Бахус (1956 оны 6-р сарын 26-нд төрсөн) - Йорданы дипломатч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч бөгөөд одоо НҮБ-ын Эмэгтэйчүүдийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тэрээр 2016 оны наймдугаар сараас хойш, 2021 оны есдүгээр сард НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр ажиллах хүртлээ, Иорданы НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Бага нас ба боловсрол Бахус 1956 оны 6-р сард төрсөн. Тэрээр Иорданы Их Сургуулийг Английн уран зохиолын чиглэлээр бакалавр, Эссексийн Их Сургуульд уран зохиол, драмын чиглэлээр магистр, Индианагийн Их Сургуульд харилцаа холбоо, хөгжлийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Түүний диссертаци нь "Хөгжлийн харилцааны бодлого ба төлөвлөлт: Иорданы Телевизийн Корпораци: Кейс судалгаа (1988)" нэртэй байв. Ажил мэргэжил Бахус 1994-1995 онд Амман дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн харилцааны албаны дарга, 1996-1997 онд Сана дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хөгжлийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Тэрээр 1997 онд Йорданд буцаж ирээд Хаан Хуссейн ба Нур Аль Хуссейн сангийн Гүйцэтгэх захирлаар 2001 он хүртэл ажиллаж байгаад Хашамит Хашемитийн шүүхийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн албаны дарга, Хаан Абдуллагийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Бахус мөн 2005-2008 онд Иордан дахь Хэвлэл мэдээллийн дээд зөвлөлийн даргаар ажиллаж байсан. 2008-2012 онд Каир дахь Арабын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж байжээ. 2012 оноос Бахус НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Арабын орнуудын НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн бүсийн товчооны администратор, захирлаар ажиллаж байсан. 2016 оны 8-р сард тэрээр АНУ-д Иорданы Элчин сайдаар томилогдсон Дина Каварыг орлож, Нью-Йорк дахь НҮБ-д суугаа Иорданы Байнгын төлөөлөгч, Элчин сайдаар томилогджээ. 2021 онд Эрхэмсэг хаан II Абдулла Иорданы хөгжил дэвшилд оруулсан гавьяаг нь үнэлж Төрийн 100 жилийн одонгоор шагнагдаж байсан.
126450
https://mn.wikipedia.org/wiki/%D0%93%D0%B5%D0%B9%D0%B4%D0%B0%D1%80%20%D0%90%D0%BB%D0%B8%D0%B5%D0%B2
Гейдар Алиев
Гейдар Алирза оглы Алиев (азерб. Heydər Əlirza oğlu Əliyev, орос. Гейдар Алиевич Алиев; 1923 оны 5-р сарын 10-нд Нахичеваний автономит хязгаарын Нахичевань хотод төрсөн-2003 оны 12-р сарын 12-нд АНУ-ын Охайо мужийн Кливленд хотод нас барсан) —зөвлөлтийн болон азербайжаны нам, төрийн зүтгэлтэн. Азербайжаны (1993—2003) гуравдахь Ерөнхийлөгч. ЗХУ-ын хошой Хөдөлмөрийн баатар (1979, 1983). ЗХУ-ын үед 1944 оноос эхлэн Улсын Аюулаас хамгаалах байгууллагад алба хаасан. Улмаар албан тушаал дэвшсээр Азербайжаны ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Аюулаас хамгаалах Хорооны дарга (1966-1969), ЗХУ-ын Азербайжан улсын Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга (1969-1982), ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн(1982 оноос), ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал. 1987 онд албан тушаалаасаа огцорсон. 1990 оны 7-р сард Азербайжанд эргэж ирээд парламентын дарга (1991-1993), 1993 онд Азербайжаны Ерөнхийлөгчөөр сонгогдож 1998 онд улиран сонгогдсон байна. 2003 онд биеийн байдлаас шалтгаалж сонгуулиас нэрээ татаж хүү Ильхам Алиевыг сонгохыг уриалсан байна.
126451
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A7%D0%B8%D0%BC%D0%B8%D0%B4%D0%B1%D0%B0%D0%B7%D0%B0%D1%80%D1%8B%D0%BD%20%D0%9D%D0%B0%D1%81%D0%B0%D0%BD%D1%82%D0%BE%D0%B3%D1%82%D0%BE%D1%85
Чимидбазарын Насантогтох
Чимидбазарын Насантогтох (1949 онд Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн) Монгол улсын Хөдөлмөрийн баатар, 2008 онд Ардын багш, Гавьяат дасгалжуулагч. Намтар Тэрээр дөрвөн хүү, дөрвөн охинтой Чимидбазар гэж өнөр айлд төржээ. Түүний өвөг эцэг нь Эрдэнэ мэргэн Содномцэрэн Монголын тамгатай 13 хутагтын нэг нь байжээ. Харамсалтай нь тэр 1937 онд хэлмэгдэн, цаазаар авахуулсан байна. Эцэг Чимидбазар ч мөн хувилгаан хүн байжээ. 1968-1973 онд ОХУ-ын Биеийн тамирын дээд сургууль төгссөн. Монголын жүдо, самбо бөхийн анхны мэргэжилтэн тэрээр үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 1973-2012 онд ажилласан байна. Түүний шавь нараас Б.Бат-Эрдэнэ, Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар нар Хөдөлмөрийн баатар, О.Балжинням, Ц.Дамдин нар Ардын багш, гавьяат цолтон 43 төржээ. БНХАУ-д Өвөр Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар 2012-2016 он хүртэл ажилласан. 2016 оноос Монгол Улсын Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байна.
126455
https://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D0%B0%D0%B9%D1%88%D0%B8%D0%BD%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%B4%D1%83%D0%B3%D0%B0%D0%B0%D1%80%D0%BB%D0%B0%D0%BB%D1%82
Байшингийн дугаарлалт
Байшин дугаарлалт гэдэг нь байшинд дугаар олгох арга юм. Байшингийн дугаар гэдэг нь зарим хороололд (гудамж, хотхон, дүүрэгт) дахин давтагдахгүй онцлогтой хаягийн нэг хэсэг болох барилгын тодорхойлогч юм. Дүрмээр бол байшингийн дугаар нь ихэнхдээ тоогоор тэмдэглэдэг бол заримдаа корпусын тоо, үсэг (үсгийн индекс) залгаж дугаарлалтаа хийдэг. Хамгийн түгээмэл дугаарлах арга бол гудамж дагуу дугаарлах явдал юм. Үүний зэрэгцээ байшингуудыг дарааллаар нь эсвэл гудамжны эхлэлээс дуусах зайн хэмжээгээр дугаарлагддаг. Дэлхийн дугаарлалтын системүүд Дэлхийн хамгийн түгээмэл байшингийн дугаарлалтын схем нь гудамжны нэг талд сондгой тоо, эсрэг талд тэгш тоо байх ба гудамжны төвөөс эхлэн дугаарлалт нь нэмэгддэг европ схемийг хэлдэг. Энэхүү схемийг анх Наполеон 1805 онд Францад нэвтрүүлсэн. 19-р зууны дунд үеэс эхлэн иргэдэд хаяг олоход амар байсан тул Европын бүх улс орнууд болон хуучин колонид тархсан . Одоогийн байдлаар энэ схем нь гудамжны байшингуудын хуучин, бие биедээ хамааралгүй дугаарлалтыг аажмаар сольж байна. Жишээлбэл, Өмнөд Солонгосын шинэ гудамжуудыг Европ схемийн дагуу дугаарлаж байна. Мөн Арабын Нэгдсэн Эмират улсын эрх баригчид Европын схемийн дагуу байшингуудыг дугаарлахаар шийдээд байна . Үндсэн дугаарлалтын схемүүд Европ схем. Хамгийн түгээмэл схем. Гудамжны нэг талд 1-ээс эхлэн сондгой тоогоор нэмэгддэг, нөгөө талд тэгш тоо буюу 0 эсвэл 2-оос эхлэн нэмэгдэж байгаа барилгуудыг дугаарлах схем юм. Сондгой тоо нь ихэвчлэн замын зүүн талд, тоо нь нэмэгдэх чиглэлд байдаг. Мөн хэрэв хотын төв рүү нуруугаа харуулан зогсвол зүүн гар талд сондгой тоотой байшингууд байх болно. Дугаарлалт нь ихэвчлэн суурингийн төвөөс эхэлдэг. "Нэмэлт" барилгуудад (корпус, нэмэлт барилга) A, B гэх мэт үсгийг ихэвчлэн ашигладаг (Латин цагаан толгой; Испани, Францад bis, ter, quater гэсэн тэмдэглэгээг бас ашигладаг). Тус тусад нь байсан боловч дараа нь нэгтгэсэн барилгуудыг зөвхөн өмнөх дугааруудын аль нэгээр нь дугаарлах, эсвэл өмнө нь ашигласан дугааруудыг ("13/15") нэгтгэх эсвэл хэд хэдэн хаягийг (жишээлбэл, "13-17") зааж өгөх боломжтой. тэгш тоо 14 ба 16 ). Энэ нь хөрш зэргэлдээх газруудыг нэгтгэх үед ашиглагдана - жишээлбэл нэг эзэмшигч нь өмнөх хэд хэдэн газраас худалдаж авсан тохиолдолд. Дараалсан схем. Их Британи, Ирландын ихэнх хот, Германы зарим хэсэгт уг дугаарлалт түгээмэл байдаг. Бусад улс оронд гудамж нь нэг чиглэлтэй бол (жишээлбэл, голын эрэг дээр) тохиолддог. Байшингийн дугаарыг байршлын дарааллаар нь өгдөг. Системийн сул тал нь дугаар алга болж (жишээлбэл, байшинг нураасан, байшинг дахин барьж, өргөтгөж, нарийсгаж болно ...), хэрэв дугаарлалт гудамжны хоёр талд явбал олоход хэцүү болно. хүссэн тоо, ялангуяа байшингийн дугаар бүхий цөөн тооны тэмдэг байгаа бол олоход хэцүү байдаг. Метрийн схем . Энэхүү схем нь Бразил, Аргентин, Австралид түгээмэл байдаг. Гудамжнууд нь их урт учраас сонгосон цэгийн эхнээс эхлэн метрээр дугаарлагдсан. Европын схемийн дагуу зүүн, баруун гараараа дугаарлах ба тоонууд нь өөрөө метрээр байдаг. Хотхоны схем . АНУ, Канадад томоохон хотуудад ашигладаг. Эхний цифр нь блокийн дугаар, бусад нь блок дахь барилгын дугаар юм. Европын схемийн дагуу зүүн ба баруун гэж ангилдаг. Барилгын насжилтын схем . Барилга баригдсан он дарааллын дарааллын дагуу байшингуудын дугаарлалт хийдэг. Чех, Японд энэхүү схем түгээмэл байдаг. Хоёртын схем . Байшингууд нь хоёр дугаарлалттай. Нэг схемийн дагуу нэг тоо (ихэвчлэн хуучин), нөгөө нь өөр схемийн дагуу (ихэвчлэн Европ) байдаг. Европ дахь байшингийн дугаарлалт Байшингийн дугаарлалтыг гудамж эсвэл орших суух хэсэг доторх барилгыг нэгэн төрлийн байдлаар тодорхойлоход ашигладаг. Герман, Австри, Швейцарьт дугаарлалт нь коммунаар шийдэгддэг. ХБНГУ-д байрыг дугаар бүхий төмөр самбараар тэмдэглэх үүргийг ( бүтэн байшин ) Барилгын тухай хуулийн § 126-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан байдаг. Их Британийн байшингуудыг 1765 оны "Шуудангийн хууль (хууль)" -аар дугаарлаж эхэлсэн . Хөдөө орон нутагт олон байшин өөрийн гэсэн нэртэй байдаг ч дугааргүй байдаг. Завсрын барилгуудыг ихэвчлэн A, B, C гэх мэт дугаарласан байдаг ч зарим нь бутархай тоотой байдаг, тухайлбал, Камбервелл сүмийн гудамжны 20 ½ дахь хуучин цагдаагийн газар . 19-р зууны эхэн үеэс дунд үе хүртэл Англид замын нэг талд байрлах байшингуудад дугаарлаж, дараа нь эсрэгээр нь үргэлжлүүлдэг заншилтай байв. Гудамжны нэг талд байгаа хэсгийг дарааллан дугаарлаж, гудамжны эсрэг талд цагийн зүүний дагуу үргэлжлүүлдэг. Урд тал нь хуучин төмөр зам (одоо дугуйн зам) байсан Левеншулмегийн Крэйфилд замтай адил замын зөвхөн нэг тал нь хөгжсөн тохиолдолд дараалсан дугаарыг ашигладаг. Их Британийн зарим орон нутгийн эрх баригчид дугаарлалтанд 13 тоог ашигладаггүй, учир нь энэ тоог азгүйд тооцдог . Бүгд Найрамдах Чех улсад хуучин Хабсбургийн конскрипт дугаарын систем одоо ч ажиллаж байна. Энэ дугаарлалт нь барилга байгууламж баригдсан он цагийн дарааллын дагуу хийгддэг. Барилга нь хуучин байх тусам тоо нь бага байна гэсэн үг. Томоохон хотуудад чиг баримжаа олгох нэмэлт дугаарууд байдаг. Конскриптийн дугаарууд нь улаан самбар дээр, зүг чиг заасан нь цэнхэр самбар дээр байна. Флоренцийн Генуяд орон сууцны барилгуудыг хар (Флоренцад заримдаа цэнхэр) тоогоор тэмдэглэсэн байдаг бөгөөд захиргааны, оффисын барилгууд ихэвчлэн гудамж бүрийн дагуу хоёр өөр серийн дугаартай байдаг. Ихэнхдээ орон нутгийн дүрмээс хамааран ердийн хэмжээтэй пааландсан металл хавтанг барилгын дугаарыг тодорхойлоход ашигладаг. Орон сууцанд гэрэлтүүлэгтэй автомашины дугаарыг ашиглах нь өргөн тархсан бөгөөд Берлинд 1975 оноос хойш заавал байх ёстой гэж заажээ. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд Орос улсад байшингийн дугаарлалт нь 19-р зуунаас хойш байсан бөгөөд 20-р зуунаас хойш Европын стандартаас тийм ч их ялгаагүй болсон: гудамжны нэг талд тэгш тоо, нөгөө талд сондгой тоо байдаг; гудамжны эхлэлээс эхлэн тоо нь нэмэгддэг. Дугаарлалтын анхны хувилбар нь "баруун талд сондгой" ("Ленинград" ): сондгой тоо нь баруун талд, тэгш тоо нь гудамжны зүүн талд байна. Жишээлбэл, Санкт-Петербург хотын ихэнх гудамжууд эхэндээ яг "баруун-сондгой" дугаартай байдаг. Хожуу бөгөөд илүү түгээмэл хувилбар бол "зүүн сондгой" (Москва) дугаарлалт юм: зүүн талд сондгой тоо, баруун талд тэгш тоо болсон байдаг. Эхэндээ шуудангийн үйлчилгээг хүртээмжтэй байлгах үүднээс уулзвар дээр байрлах барилгуудад энэ барилга харъяалагдах бүх топоним нэгжийн дугаарыг өгдөг заншилтай байв. Тиймээс байшингийн дугаарыг эрт хүлээн авсан зарим хотод гудамжны булан дахь байшингууд бутархай (давхар) тоотой байдаг бөгөөд бутархай тэмдэг нь гудамж тус бүрийн хувьд энэ барилгын дугаарын тоон утгыг илэрхийлдэг(Зураг 1-ийг үз). Хоёр гудамжны уулзвар дээр байрлах барилгууд хоёр бутархайгаар бичигдсэн гурвалсан дугаартай байв. Дараа нь энэ үйлдлээсээ татгалзаж маргаантай барилгад дугаар олгох асуудлыг тус тусад нь шийдвэрлэдэг болсон. Шинээр барилга барихад хамгийн ойр байрлах байшингийн дугаарыг тухайн байрны дугаарыг тусгай тэмдэглэгээтэй өгдөг. Мөн байшингийн дугаарыг үсгээр өгөх боломжтой, жишээ нь 1А. ЗСБНХУ-д дайны дараах жилүүдэд олон орон сууцны өндөр барилгуудыг олноор барьж эхэлсэн үед байшингийн дугаарыг зөвхөн гудамж руу харсан хаалгатай барилганд олгоод харин квартал дотор байрлах барилгуудад бутархай тоо, эсвэл үсэг бүхий дугаартай байх ёстой гэсэн зөвлөмж батлагдсан байдаг. Гэвч үүнийг хаа сайгүй дагаж мөрддөггүй байсан. Жишээлбэл, Одесса хотын Сансрын нисгэгчдийн гудамжинд сондгой тал нь энэ зарчмаар дугаарлагдсан, тэгш тал нь дугаарлагдаагүй байдаг.  Корпусын дугаарыг зарим гудамжинд шууд нэвтрэх боломжгүй, өөрөөр хэлбэл хашаанд байрладаг барилгуудад өгдөг. Гудамжинд нэвтрэх боломжтой барилгад 1-р корпус, үлдсэн хэсэгт нь ижил барилгын дугаар болон дараах барилгын дугаарыг өгнө. Хоёр дараалсан дугаартай (жишээ нь, 27, 29) барилгын дунд баригдаж байгаа бол дугаарын ард үсгийг байрлуулна. Шинэ дугаарт хамгийн ойрын дугаарыг (27A) үсэгтэй өгнө. Мөн жижиг барилгуудад хуваарилдаг - гаднах барилга, хаалга гэх мэт. Барилгын дугаар - нэг цогцолборыг төлөөлдөг, гудамжнаас нэгдсэн гарцтай барилгад өгдөг. Бутархай тоог хэд хэдэн тохиолдолд өгдөг. Хоёр огтлолцсон гудамжны өнцөгт байрласан байшингуудын хувьд эдгээр тоог бутархайгаар оруулна. Энэ тохиолдолд тоонуудын дараалал нь хаягийн тэмдэглэгээний хувилбараас хамаарна: Боженко гудамжны 2-р байшин, Иван Франко гудамжны 42т мөн дугаарлагдсан бол, "Боженко гудамж, 2/42" эсвэл нөгөө талд нь "Иван Франко гудамж, 42/2" гэж тодорхойлдог. Ийм системийг Москвад ашигладаг. Хэрэв хэд хэдэн нураасан байшингийн оронд барилга барьсан бол (жишээлбэл, 7, 9, 11 дугаартай) эхний болон хамгийн сүүлд нураагдсан тоогоор (7/11) дугаарыг өгдөг. Өөр нэг арга бол кварталаар дугаарлах явдал юм. Энэ тохиолдолд квартал бүр өөрийн гэсэн дугаартай байдаг бөгөөд үүний зуутын орон нь байшингийн дугаарыг тэмдэглэсэн байдаг. Жишээлбэл, 1507 тоот байшин нь 15р блокийн долоо дахь байшин гэсэн үг юм. Жишээлбэл, Ленинград мужийн Тихвин хотод дөрвөн гудамжаар тусгаарлагдсан бичил дүүрэг тус бүр өөрийн гэсэн нэртэй, өөрийн гэсэн байшингийн дугаартай байдаг. Маш урт зам дээр хотын захын километрийн бүсийг дугаарлах системийг (Австралийн хөдөө орон нутгийн хаягжилтын систем шиг) бас ашиглаж болно. Жишээлбэл, Воткинское хурдны замын 9-р км, Шабердинскийн замын 7-р км. Бусад топонимик нэгжүүдийн дугаарлалтын онцлог Нэг талдаа барилгатай гудамжууд. Ихэнхдээ далангийн тэд гэх мэт дараалсан дугаарлалттай байдаг. Уулзвар. Зарим тохиолдолд баригдаж буй барилгуудын насжилтаар дугаарлаж болно. Уул. Уулын орой дээр эсвэл жалга довны дээгүүр хэд хэдэн байшин байвал (Пролетарская уул, Орел хот) эсвэл үндсэн гарцын дагуу хэсэгчлэн (Шкодова уул, Одесса) дугаарлаж болно. Талбай. Хаалттай муруй дагуух байшингууд. Ихэвчлэн тэд талбайг тэгш ба сондгой гэсэн хоёр тал болгон хуваах нөхцөлт шугамын дагуу гудамжинд дугаарлагдсан байдаг; зарим талбай тойрсон барилгууд цагийн зүүний дагуу дараалан дугаарлагдсан байдаг. Хүрээлэн. Эмх цэгцтэй зам, гудамжны сүлжээг төлөвлөх боломжгүй нарийн төвөгтэй газар нутаг дээр хэд хэдэн барилга байгууламж барьсан эсвэл хуваарилагдсан газар нутаг байвал дугаарлах нь бараг дур зоргоороо байдаг. Австрали, Шинэ Зеланд Австрали, Шинэ Зеландад хамтарсан дүрмийн дагуу (AS/NZS 4819:2003, AS/NZS 4819:2011) байшингийн дугаарлалт нь Европ схемийн загварыг дагаж мөрддөг. Австралид ихэнх хаяг Европтой адил байдаг (гудамжны зүүн талд сондгой тоо, баруун талд тэгш тоо). Маш урт гудамжууд (жишээ нь Сидней ) нь илүү төвөгтэй дугаарлах системтэй: дүүрэг эсвэл хотын захын хилээр гарахад тоо өсөхөө больж, дахин 1 эсвэл 2-оос эхэлдэг. Тиймээс урт гудамжинд байгаа байшингийн тоог давтаж болно. Байшин хоорондын зай маш их байдаг хөдөө орон нутагт хэдэн арван метрээр тоолдог. Тэгэхээр гудамжны эхнээс 2300 метрийн зайд баруун талд байрлах ферм нь 230 гэсэн тоотой байж болно. АНУ, Канад Америк-Канадын байшин дугаарлах системийг ихэвчлэн XYY схемийн дагуу бүтээдэг бөгөөд X нь блокийн дугаар (нэг, хоёр эсвэл бүр гурван оронтой), YY нь блок доторх хоёр оронтой байшингийн дугаар юм. Шинэ квартал бүрийн байшингийн дугаарлалт шинээр эхэлдэг бол квартал доторх зарим байшингийн дугаар алгассан болно. Тухайлбал, 501, 503, 505 дугаар байртай блокийн араас 601, 603, 605 дугаар байртай блок ордог. Гудамж тэгш, сондгой талтай. Энэ системийн онцлог нь дугаарлалт нь байшингийн эзэдтэй холбоотой байдаг. Тиймээс таун хаусуудад орц бүр өөрийн гэсэн дугаартай байдаг бол олон давхар байшинд нэг дугаар байдаг. Япон, Солонгос Японд байшингийн дугаар нь байршилтай ямар ч холбоогүй байдаг - дугаарлалт нь баригдсан дарааллаар хийгддэг, ихэвчлэн квартал бүрээр тусдаа дугаарлалттай байдаг. Өмнөд Солонгост энэ систем нь Японтой яг адилхан. Хойд Солонгост яг ижил системтэй, нэгийг эс тооцвол захиргааны байруудад 1-ийн тоог өгдөг, заримдаа БНАСАУ-ын удирдагчдын хөшөө байшингийн дугаартай төстэй байдаг. Латин Америк Бразил, Аргентинд өргөн уудам газар нутаг, өргөн уудам зайнаас шалтгаалан Европын схемийн дагуу байшингуудыг дугаарлах боловч ихэвчлэн гудамжны эхлэлээс хэдэн метрийн зайд байгаагаар нь дугаарласан байдаг. Мексик, Уругвайд Европын схемийг тооны дараа үсгээр нэмж оруулсан байдаг. Үсгүүд нь янз бүрийн үүрэг гүйцэтгэдэг. Заримдаа дарааллаж, жишээлбэл, 35А, 35Б байшин, заримдаа тодорхой заагч оруулсан байдаг, жишээлбэл, "2415 bis" байшин нь 2415-аас дараагийн (хоёр дахь) байшин, "2415 bis bis" нь 2415-аас хойшхи гурав дахь байшин гэсэн үг. см. Мөн Топоними Тэмдэглэл Топонимик Хот Pages with unreviewed translations
126456
https://mn.wikipedia.org/wiki/%D0%AD%D0%BB%D1%8C-%D0%9A%D1%83%D0%B2%D0%B5%D0%B9%D1%82
Эль-Кувейт
Эль-Кувейт бол Кувейт улсын бас нэг том хот юм.
126467
https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D1%88%D0%B0%D0%B1%D1%83%D1%85%D0%B0
Ашабуха
Ашабуха (хятадаар: 阿沙不花, пиньинь галиг:Āshā bù huā) (1263-1309) нь түрэг угсааны канли аймгаас гаралтай Юань Улсын төрийн сайд юм. Түүний эцэг Яя нь канли аймгийн язгууртан байсан бөгөөд, Чингис хааны үед дагаар орж, монголын төрд зүтгэж эхэлсэн. Яя нь Гүюг, Мөнх хаадын үед хишигтэн цэрэгт багтаж байсан. Товч намтар Ашабуха бээр 14 наснаасаа эхлэн Хубилай хааны албанд зүтгэж эхэлсэн. 1293 онд хунтайж Төмөрийг дагаж монгол нутагт цэрэг захиран ирж, Хайду ханаас сэргийлж Алтайн нуруунд цэрэг захиран суув. 1307 онд Өлзийт хаан тэнгэрт халисны дараа Булган хатан, Ахутай чинсан тэргүүтэй ихэс ноёд Аньши ван Анандийг их хааны сууринд өргөмжлөхөөр бэлдэж байхыг дархан ноён Хархасун чинсан, Ашабуха ноён, Аюурбарбад нарын ихэс ноёд эсэргүүцэн Булган хатан нарын хүмүүсийг баривчлан, шоронд хийж тус жилдээ Хархорумд байсан Хайсан ванг, их хааны сэнтийд залжээ. Хүлүг хаан, сууринд заларсны дараа Ашабухаг төвлөн засах яамны пинжан жэнши түшмэлээр томилж, тайвэй цол соёрхов. 1308 онд түүнийг Төвлөн засах яамны баруун гарын чинсангаар томилж, зарга шийтгэх яамны тэргүүлсэн сайдын үүргийг давхар хариуцуулж, цэрэг улс төрийн чухал албыг даатган, "кан гуо гүн" (康國公) цолыг хүртээв. Тус жилдээ нууц бичгийн яамны сайдаар томилж, хэшигтэн цэргийн канли харуулын мянгатыг захируулав. 1309 оны 11 сард 47 настайдаа нас барав. 1335 онд Тогоонтөмөр хааны зарлигаар Ашабуха ноёны төрд байгуулсан гавьяа зүтгэлийг үнэлж төрийн их сайд, кайфу итун сансы (開府儀同三司) хэргэм, төвлөн засах яамны баруун гарын чинсан (中書右丞相), дээд улсын түшээ (上柱國) гавьяат сайдын цол, шүннин ван (順寧王) цол, жун лиэ (忠烈) цолыг нэхэн өргөмжилжээ. Мөн түүний эхнэр Дахай тегинийг шүннин вангийн хатан цолоор шагнасан. Гэр бүл Эцэг: Яя, канли аймгийн ноён Ах дүүс: Юань улсын судрын 136-р дэвтэр дэхь Ашабухагийн шастирд Яя нь зургаан хөвүүнтэй гэснээс Ашабуха, Тогтох гэх хөвүүдийн нэр тодорхой байна. Эхнэр: Дахай тегин овогтон (達海的斤氏) Бага эхнэр: Бэгэлүн овогтон (別哥倫氏) Хөвүүн: Божяна (伯嘉訥), бичгийн утгачийн хүрээлэнгийн түшмэл болсон. Холбоотой хуудас Канли аймаг Хархасун Элтөмөр 1263 онд төрсөн 1309 онд өнгөрсөн Юань улсын хүн Түрэг хэлт угсаатан
126475
https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D1%85%D1%83%D1%82%D0%B0%D0%B9
Ахутай
Ахутай (монгол бичиг: ; хятадаар: 阿忽台, пиньинь: Ā hū tái) (?-1307) нь Монголын элжигин овгоос гаралтай Юань Улсын Өлзийт хааны үеийн төрийн сайд юм. 1301 онд нууц бичгийн яамны сайдын тушаалд томилогдсон. "1303 оны 7 сард зарлигаар Або, Ахутай нарыг Хэшигийн цэргийг шалгуулахаар илгээв." 1303 онд төвлөн засах яамны зүүн гарын чинсан болсон. 1307 онд Өлзийт хааныг тэнгэрт халисны дараах хаан суурины төлөөх тэмцэлд Булган хатны нэр дэвшүүлсэн Ананд ванг дэмжиж, Хархасун чинсантай эрх мэдэл булаалдаж тэмцсэн нь бүтэлгүйтэж баригдсан. 1307 оны 4 сард Хүлэг хааны зарлигаар Булган хатан, Ананд ван, Ахутай зүүн гарын чинсан тэргүүтэй ихэс ноёдыг төрийн эсрэг гэмт хэрэгт буруутган, цаазаар авсан. Холбоотой өгүүлэл Хархасун дархан Чинсан Эшлэл 13-р зуунд төрсөн 1307 онд өнгөрсөн Юань улсын хүн Монголын түүхэн хүн Юань улсын түшмэл
126476
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A2%D0%BE%D0%B3%D1%82%D0%BE%D1%85%20%28%D0%9A%D0%B0%D0%BD%D0%BB%D0%B8%20%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B0%D0%B3%29
Тогтох (Канли аймаг)
Тогто буюу Тогтох (хятад: 脱脱, пиньинь: tuō tuō) (1272-1327) нь Юань Улсын төрийн сайд, түрэг угсааны канли овгийн хүн. Эцэг нь канли аймгийн язгууртан гаралтай Яя хэмээгч бөгөөд, Гүюг, Мөнх хаадын үед хишигтэн, цэргийн ноён байсан. Тэрбээр зургаан хөвүүнтэй айлын отгон нь болой. Нэг ах нь Юань Улсын баруун гарын чинсан Ашабуха юм. Намтар Тогтох нь 1272 онд төрсөн. Хожим нь нас биед хүрээд Сэцэн хааны шадар хишигтэн цэрэгт элссэн. 1299 онд Өлзийт хааны зарлигаар хан хөвүүн Хайсаныг дагаж, Монгол нутагт ирж цэрэг захирч суусан. 1301 онд Хайсаны удирдлагаар Өгэдэй хааны удмын Хайду хааны эсрэг байлдсан. 1307 онд Хүлэг хааны зарлигаар Цэргийн явдлын хүрээлэнгийн хамт мэдэгч түшмэл болж, дараа нь Төвлөн засах яамны пинжан жэнши түшмэл, Зарга шийтгэх яамны тэргүүн сайдын албан тушаалд дараалан томилогдсон. Дараа нь Жянань мужийн зарга шийтгэх яамны сайд, тус мужийн зүүн гарын чинсангаар томилогдон, цинь гуо гүн цолоор өргөмжлөгдөв. 1308 онд Зарга шийтгэх яамны Юйрэнь хүрээлэнгийн (虞仁院) сайд болж тушаал дэвшив. Мөн жилдээ төвлөн засах яамны зүүн гарын чинсан болов. 1309 онд цэргийн явдлын хүрээлэнгийн сайд болсны дараа эрхин сайдын яамны баруун гарын сайд Тогтохыг албан тушаалдаа эрдэж, авилгалыг өөгшүүлж, төрийн хэргийг завхруулсныг шүүмжлэн шийтгэхийг хүсч хаанд бодрол бичиг өргөв. Буянт хааны эхэн үед Жяньжэ мужийн зүүн гарын чинсангийн тушаалд томилогдож очоод бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулж, иргэнийг амаржуулав. 1320 онд Гэгээн хааны үед түүнийг төрд буцаан дуудаж зарга шийтгэх яамны сайдаар томилж, жяньнань мужийн зарга шийтгэх салбар яамны сайдын албыг давхар хариуцуулав. Хожим нь түүнд атаархагч ноёдын шахалтаар албан тушаалаа хураалгаж, Юньнань муж руу цөллөгдсөн. 1327 онд 56 насандаа нас нөгчсөн. Тогоонтөмөр хааны үед түүний гавьяа зүтгэлийг нэхэн дурсаж төрийн гавьяат сайд, тайш (太師), кайфу итун санси(開府儀同三司) зэрэг, дээд улсын түшээ(上柱國),хэнин ван (和寧王) цолыг давхар соёрхож, үнэнч шудрага (忠獻) хэмээн өргөмж нэр хүртээв. Тогтох нь есөн хөвүүнтэй байснаас Төмөрташ, Даштөмөр хэмээх хоёр хөвүүний нэр нь түүхэнд бичигдэж үлдсэн. Холбоотой өгүүлэл Ашабуха Канли аймаг 1272 онд төрсөн 1327 онд өнгөрсөн Юань улсын түшмэл Юань улсын жанжин Юань улсын хүн Монгол үндэстэн
126478
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A2%D0%BE%D0%B3%D1%82%D0%BE%D1%85%20%28%D1%81%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B0%20%D1%83%D1%82%D0%B3%D0%B0%29
Тогтох (салаа утга)
Хүн Тогтоа бэхи: Мэргидийн удуйд овгийн ноён. Тогто хан: Алтан ордны улсын хан. Тогто чинсан: Юань Улсын Хайсан хүлэг хааны үеийн баруун гарын чинсан. Тогтох (Канли аймаг): Юань Улсын эхэн үеийн төрийн нэрт сайд, бичиг цэргийн түшмэл. Тогтох (Жалайр): Мухулай ноёны гуч хөвүүн. Юань улсын түшмэл. Тогтох (Ляо ван): Тэмүгэ отчигины удам. Тогтох чинсан: Тогоонтөмөр хааны үеийн төрийн алдарт сайд, Сүн улсын судар, Ляо улсын судар, Алтан улсын судар зэрэг шастирыг бичих ажлыг ерөнхийлөн хариуцсан хүн. Тогто (Хами): Хамигийн ван. Тогтобуха: Тайсун хаан Ван Тогтобуха: Юань Улсын үеийн Курёгийн вангийн угсааны сурвалжит ноён. Тогтохтөр: То ван Тогтох тайж: Хорчины Тогтох тайж Салаа утгатай үгс
126482
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A2%D0%BE%D0%B3%D1%82%D0%BE%D1%85%20%D1%87%D0%B8%D0%BD%D1%81%D0%B0%D0%BD
Тогтох чинсан
Тогтох буюу Тогто (хялбаршуулсан ханз: 脱脱; уламжлалт ханз: 脫脫; пиньинь: Tuōtuō) (1314-1356) болбоос монголын Юань Улсын сүүл үеийн төрийн сайд, улс төрийн зүтгэлтэн. Тэрбээр монголын мэргид овгийн Мажардайн хөвүүн бөгөөд авга ах нь Баян чинсан юм. Өргөсөн нэр Даён (хятадаар: 大用). Намтар Тогтох нь 1314 онд мэргид овгийн Мажардайн хөвүүн болж мэндэлсэн. Бага наснаас Ү Жифан хэмээх хятад багшаар хятад хэл заалгаж, күнзийн сургаалыг сурч өссөн. 1328 онд хунтайж Аригибагийн хишигтэн цэрэгт элссэн. Тогоонтөмөр хааны үеэс авга ах Баянгийн улс төр дэхь хүч нэмэгдэж, баруун гарын чинсан болсон нь түүний албан тушаал ахихад нөлөөлж, 1334 онд сюаньжэн хүрээлэнгийн хамт мэдэгч түшмэл болж, тус оны 6 сард жунжэн яамны тэргүүн түшмэл, 7 сард цэргийн явдлын хүрээлэнгийн хамт мэдэгч түшмэлээр томилогдов. 1335 онд Элтөмөр ноёны хөвүүн Тэнгисийн бослогыг дарахад идэвхитэй зүтгэсэн тул "дээдсийн тайлга эрхэлсэн түшмэл (太禧宗禋院使), зарга шийтгэх яамны дундад түшмэл (御史中丞), барсын тэмдэгт мянгатын ноён (虎符亲军都指挥使), зүүн жигүүрийн асуд хишигтэн (左阿速卫)" цэргийн захирагч зэрэг албан тушаалыг нэгэн зэрэг хүртэв. 1338 онд зарга шийтгэх яамны эрхэлсэн сайд болсон ч, өмнөх албан тушаалдаа хэвээр үлдэв. 1340 онд Тогтох нь өөрийн хятад багш Ү Жифаны ятгалга, өөрийн авга ах Баяны хэрэгжүүлж байсан бодлогыг эсэргүүцэж, түүнийг улс төрөөс шахан зайлуулах хуйвалдаанд оролцож, Тогоонтөмөр хааны дэмжлэгтэйгээр Баяныг анд явахыг нь ашиглаж улс төрөөс зайлуулж, алс нутагт цөлөв. 1341 онд Төвлөн засах яамны зүүн гарын чинсан болж, Баяны явуулж байсан бодлогыг зогсоож, түшмэлийн шалгалтаар дамжуулан түшмэдийг сонгодог тогтолцоог сэргээжээ. 1343 онд Улсын түүхийн хүрээлэнгийн тэргүүн түшмэлээр томилогдож, Ляо, Сун, Алтан улсын түүхийг зохиох ажлыг хариуцсан. Түүний удирдлагын доор “Жинь ши”, “Сун ши”, “Ляо ши” гэсэн гурван улсын түүхийг зохиож дууссан. 1344 онд өвчний улмаас албан тушаалаас чөлөөлөгдсөн ч, 1349 онд Төвлөн засах яамны зүүн этгээдийн чинсангаар дахин томилогдсон. 1352 онд цэрэг удирдан Сюйжоугийн улаан алчууртны удирдагч Жи Малигийн босогчдыг довтлон устгав. 1354 онд Жан Шичэн тэргүүтэй улаан алчууртны өөр нэг босогчдыг Гаоюй хотод бүслэн байлдаж байхад түүний өрсөлдөгч Аюушридар хунтайж өөрийн талын түшмэл Хама тэргүүтэй түшмэлээр эзэн хаанд гүтгэн мэдүүлсний улмаас албан тушаалаас нь огцоруулсан. Удалгүй 1356 онд Тогтох чинсаныг Юньнань муж руу цөллөгийн газар луу явах замдаа 1356 оны 1 сарын 10 нд Хама түшмэлийн явуулсан алуурчинд хорлогдож нас баржээ. Түүнийг өөд болсны дараа түүний удирдлаганд байсан арван түмэн цэргийн ихэнх нь тарж бутран тариачны бослогод нэгдэх, уулын дээрэмчин болох зэргээр тарж сарниснаар өмнөд хятад дахь улаан алчууртны бослогыг монголын эрх баригчид хяналтаасаа алдсан юм. Гэр бүл Өвөө: Жинжир Эцэг: Мажардай Авга ах: Баян чинсан Хүүхэд: Харажан, Санбаону Эшлэл 1314 онд төрсөн 1356 онд өнгөрсөн Юань улсын түшмэл Юань улсын жанжин Монгол үндэстэн Монголын түүхч
126484
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D0%B0%D0%B0%D0%BB%D0%B3%D0%B0%D1%87%20%28%D1%85%D3%A9%D0%BB%D0%B1%D3%A9%D0%BC%D0%B1%D3%A9%D0%B3%29
Хаалгач (хөлбөмбөг)
Хаалгач () — хөлбөмбөгийн багийн нэг гишүүн бөгөөд хаалгаыг хамгаалж тоглодог тоглогч. Хаалгачийн гол үүрэг нь эсрэг талын тоглогчийн бөмбөгийг өөрийн хаалгад оруулахгүй хамгаалах явдал юм.
126495
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9F%D0%B5%D1%88%D1%82
Пешт
Пешт ( Унгар дуудлага: [ˈpɛʃt] ) нь Унгар улсын Будапешт хотын зүүн хэсэг бөгөөд баруун хэсэг болох Буда, Обудагаас Дунай мөрөнөөр тусгаарлагддаг. Газар нутаг нь ерөнхийдөө тэгш хавтгай бөгөөд хотын нутаг дэвсгэрийн гуравны хоёр орчим хувийг эзэлдэг. Пешт талын хамгийн алдартай хэсгүүдээс дурдвал Хотын төв, Унгарын парламентын ордон, Баатруудын талбай, Андрашийн өргөн чөлөө зэрэг багтана. Унгар хэлээр ярьдаг хүмүүс нийслэл Будапешт хотыг бүхэлд нь "Пешт" хэмээн товчлон дууддаг. Будапештийн гурван хэсэг болох Пешт, Буда, Обуда 1873 онд нэгдэж нэгэн том хот болсон. Нэр зүй Птолемейгийн тэмдэглэснээр уг сууринг эрт дээр үед (Contra-Aquincum-ийн үед) Pession гэж нэрлэдэг байжээ. Мөн, Пешт гэдэг нэр нь "зуух" гэсэн утгатай слав үгнээс гаралтай байх магадлалтай (болгар ; Серб / peć ; Хорват peć ) бөгөөд уг үг нь ("агуй" гэсэн утгатай) гэдэг үгтэй холбоотой. Англи хэлэнд Pesth гэж 20-р зууны эхэн үед мэр сэр дуудагддаг байсан ч одоо үүнийг хуучирсан гэж үздэг. Түүх Пешт нь анх Кельтийн суурин хэлбэрээр байгуулагдсан бөгөөд дараа нь Ромчууд (Контра-Аквинкум-ийн үед) Аквинкум дахь цэргийн баазынхаа эсрэг талд бэхлэлт цайз болгож өргөжүүлсэн юм. Ромчуудын хуарангийн үлдэгдэл одоо ч гэсэн Március 15. tér хаягтай газар бий. Дундад зууны үед Пешт нь Буда/Офен хотоос тусдаа бие даасан хот байв. 11-13-р зууны үеэс эдийн засгийн чухал төв болсон. Пештийн тухай дурдсан хамгийн эртний бичээс нь 1148 оноос эхтэй. Пештийг 1241 онд Монголчууд Унгар руу довтлохдоо устгасан боловч удалгүй дахин сэргээжээ. 15-р зууны үеийн хүн ам зүйн хувьд Пештэд голдуу Унгарчууд байсан бол Дунай мөрний цаадах Буда талд Германчууд дийлэнх нь байв. Пешт 1838 оны Дунай мөрний үерт автсан. Хотын зарим хэсэг 2.4м хүртэл гүнзгий усанд автсан бөгөөд үерийн улмаас хотын барилгуудын дөрөвний гурав нурж эсвэл ноцтой сүйтсэн байна. 1849 онд Дунай мөрөн дээгүүр Пештийг Будатай холбосон анхны дүүжин гүүр болох Сечени гинжин гүүрийг барьжээ. Дараа нь 1873 онд Буда ба Пешт хоёр хотыг Обудатай нэгтгэж Будапешт болжээ. Алдартай хүмүүс Ласло Телеки (1811-1861), зохиолч, төрийн зүтгэлтэн, илбэчин Хенрик Вебер (1818-1866), зураач Теодор Герцл (1860-1904), улс төрийн зионист хөдөлгөөнийг үндэслэгч Харри Хоудини (1874-1926), илбэчин, жүжигчин Мөн үзэх Будапешт Хотын төв (Будапешт) Пешт муж Újpest (Шинэ Пешт) Kisest (Бяцхан Пешт) Pestszentlőrinc (Пештийн Гэгээн Лоренс) Буда Обуда (Хуучин Буда) Лавлагаа Цаашид унших Beksics, Gusztáv: Magyarosodás és magyarositás. Kulonos tekintettel városainkra . Будапешт, 1883 он Гадаад холбоосууд
126501
https://mn.wikipedia.org/wiki/Airbus%20A310
Airbus A310
Airbus A310 (англи. Эйрбас А310, франц. Эрбюс А310) - хоёр хөдөлгүүрт, дунд болон холын нислэгийн өргөн биетэй нисэх онгоц юм. Boeing 767-200 онгоцтой нэгэн адил өргөн биетэй боловч жижиг онгоц юм.
126502
https://mn.wikipedia.org/wiki/Airbus
Airbus
Airbus (англи хэлээр Э́йрбас; франц хэлээр Эрбю́с гэж дууддаг) 1960-аад оны сүүлээр европын хэд хэдэн нисэх онгоц үйлдвэрлэгч нар нэгдэж байгуулагдсан дэлхийн том нисэх онгоц үйлдвэрлэгч компаниудын нэг. Airbus маркийн нэр дор иргэний, ачаа тээврийн, цэргийн тээврийн нисэх онгоц үйлдвэрлэж байна. Түүх 1960-аад оны эхэнд нисэх онгоцны зах зээл дээр америкийн Boeing, McDonnell Douglas, Lockheed зэрэг компаниуд тэргүүлж байсан бөгөөд европын нисэх онгоц үйлдвэрлэгч нар өрсөлдөхүйц онгоц зохион бүтээх хангалттай хөрөнгөгүй байжээ. Ингээд 1965 онд Франц, ХБНГУ, Их Британий тус салбарын тэргүүлэх компаниуд цугларч 300 хүний суудалтай, дунд зайнд нисэх чадалтай иргэний тээврийн нисэх онгоц зохион бүтээх төсөл эхлүүлжээ. Удалгүй Их Британи уг төслөөс гарч франц, германы компаниуд 1969 оны 5-р сард Хэлэлцээр байгуулсаны үндсэн дээр 1970 оны 12-р сард Францын Тулуз хотын орчим төвтэй "G.I.E. Airbus Industrie" консорциум байгуулжээ. Зохион байгуулалтын хувьд "groupement d’intérêt économique" (G.I.E., эдийн засгийн ашиг сонирхолын групп) хэлбэртэй байжээ. 1971 онд энэхүү консорциумд испаний "Construcciones Aeronauticas S.A. (CASA)" 4%, 1979 онд британий "Hawker Siddeley" 20 %-тай нэгдэн оржээ. Онгоцны бүхээгний дийлэнх хувийг ХБНГУ-д, сүүл нь Испанид, далавч нь Их Британид хийж эцсийн угсралтын ажил болон дотоод засал Францад хий болжээ; Анх "Rolls-Royce plc"- ийн хөдөлгүүр ашиглах байсан боловч төлөвлөгөөнөөс хоцорч байсан тул "General Electric"-ийн мотор суулгасан байна. 1972 оны 10-р сарын 28-нд А300 онгоцны нислэг үйлдсэн байна. Тогтмол нислэгийг 1974 оны 5-р сард "Air France" компани үйлдэж эхэлсэн байна. 1975 он гэхэд уг онгоцны захиалга 40 ширхэгт хүрч зах зээл дээр сонирхол татсан гол үзүүлэлт бол шатахуун бага зарцуулалт байсан юм. Сүүлд америкийн "Eastern Air Lines" компани шууд 4 ширхэг A300 худалдан авмагц бусад компаниуд улам ихээр сонирхож эхлэсэн түүхтэй. 1978 оны 7-р сард арай бага оворын А310 нисэх онгоцны зохион бүтээх ажил эхэлж анхны нислэгээ 1982 оны 4-р сард хийж "Lufthansa" анхны худалдан авагч болжээ. 1980 он гэхэд Airbus дэлхийд онгоц үйлдвэрлэлээрээ "Boeing" компаний араас хоёрдугаарт орох болжээ. 1984 онд А320 онгоц үйлдвэрлэж эхэлжээ (электрон зайны удирдах системтэй иргэний агаарын тээврийн онгоц бөгөөд "Boeing 737" онгоцны гол өрсөлдөгч болсон). 1990-ээд оны эхээр өмнөх загваруудаас илүү олон зорчигчийн суудалтай илүү хол нисэх хүчин чадалтай А330 болон А340 нисэх онгоцны загваруудыг үйлдвэрлэж эхлэв. 1997 онд хувийн "Airbus Corporate Jetliner" онгоцнууд бий болж эхэлсэн бөгөөд 1999 оноос цэргийн тээврийн "Airbus Military" онгоц үйлдвэрлэж эхэлсэн. 2007 онд А380 загварын хамгийн том онгоцны үйлдвэрлэл эхэлж (853 зорчигчийн багтаамжтай) анхны онгоцоо "Singapore Airlines" компанид 2007 оны 10-р сарын 15-нд нийлүүлсэн байна. Airbus Монголд 1998 онд МИАТ компани Эйрбас 310-300 онгоцыг анх түрээслэн авч нислэгтээ ашиглаж байсан. Монгол Улс 2022 оны 12-р сарын 2-нд иргэний агаарын тээвэрт “Airbus” онгоцтой болов. Тодруулбал, “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалд “Airbus А320-200” загварын зорчигч тээврийн агаарын хөлөг газардав. Тус онгоцыг иргэний агаарын тээврийн “Монголиан Эйрвэйс” компани хүлээн авсан. "Монголд зочлох жил"-ийн өмнө ийнхүү иргэний агаарын тээврийн тэргүүлэх зэргийн, дэлхийн хамгийн найдвартай “Airbus” онгоцоор агаарын тээврийн шинэчлэлээ хийв. “Airbus А320-200” агаарын хөлөг зорчигч тээврийн зориулалтаар Берлин, Москва, Екатеринбург, Сингапур, Үрэмч, Шанхай зэрэг Ази, Европын агаарын тээврийн зангилаа хотууд руу нислэг үйлдэж байна.
126503
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A0%D0%B0%D0%B3%D1%87%D0%B0%D0%B0%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%91%D0%B0%D0%B0%D1%81%D0%B0%D0%BD
Рагчаагийн Баасан
Рангчаагийн Баасан (1943 онд Улаанбаатар хотод төрсөн)- Монгол улсын ахмад эмэгтэй дипломат, төрийн тэргүүн нарын орчуулагч. Боловсрол: 1951-1961 онд Нийслэлийн арван жилийн нэгдүгээр дунд сургууль, 1961-1967 онд Москва хотын Гадаад хэлний дээд сургуулийг англи, орос хэлний орчуулагч-референт мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Намтар Москвад сургуулиа төгсөж ирээд 1967-1969 онд НАХЯ-нд ахлах төлөөлөгч. 1969-1971 онд БНМАУ-аас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа ЭСЯ-нд орчуулагч, 1971-1974 онд БНЭУ-аас тус улсад суугаа ЭСЯ-нд орчуулагч, 1974-1978 онд ГЯЯ-ны III хэлтэст атташе, хоёрдугаар нарийн бичгийн дарга, 1978-1981 онд Монгол улсаас Афганистан Улсад суугаа ЭСЯ-нд III нарийн бичгийн дарга, 1981-1983 онд ГЯЯ-ны III хэлтэст хоёрдугаар нарийн бичгийн дарга, 1983-1988 онд Монгол Улсаас Энэтхэг Улсад суугаа ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн дарга, 1988-1990 онд ГЯЯ-ны V, III хэлтэст хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1990-1991 онд ГЯЯ-ны Нэгдсэн бодлогын газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1991-1995 онд ГЯЯ-ны Европ, Америкийн газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1995-1997 онд ГХЯ-ны I дүгээр газарт Зөвлөх, 1997-2001 онд АНУ дахь Монгол Улсын ЭСЯ-нд улс төрийн асуудал хариуцсан нэгдүгээр нарийн бичгийн дарга зэрэг алба хашиж байв. Тэрбээр 2001-2007 онд АНУ-ын Индианы Их сургуульд зочин судлаачаар ажиллаж 20 дугаар зууны Америк, Монголын улс төрийн харилцааны асуудлаар судалгааны ажил хийн "XX зууны Америк, Монголын улс төрийн харилцаанд Орос, Хятадын нөлөө" номыг АНУ-ын монголч эрдэмтэн Алишиа Кэмпи-ийн хамт бичиж хэвлүүлсэн. Мөн тэрээр "Төрдөө хэл залгуулж явсан он жил минь" ном бичиж хэвлүүлжээ. Гавъяа шагнал Гадаад харилцааны салбарт оруулсан түүний хувь нэмрийг үнэлж Засгийн газрын хүндэт жуух бичиг, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонгоор шагнаж, ГХЯ-наас "Түшээ"-гээс "Тэргүүн шадар" хүртэлх дипломат цолыг шат дараалан олгож, Хүндэт дипломат цолоор шагнасан байна. Р.Баасанд 2009 оны 12 сард Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, 2011 оны 12 сард "Боловсрол-90 медаль", 2014 оны 3 сард Хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн "Нигүүлсэл" алтан медалиар шагнасан.
126504
https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BB%D0%B8%D1%88%D0%B8%D0%B0%20%D0%9A%D1%8D%D0%BC%D0%BF%D0%B8
Алишиа Кэмпи
Алишиа Кэмпи (англи. Alicia Campi)- АНУ-ын Жонс Хопкинс Их сургуулийн судлаач багш, монголч эрдэмтэн. Намтар Др. Алишиа Кэмпи нь Хятад/Монгол судлалын мэргэжилтэн бөгөөд АНУ-ын Төрийн департаментын Гадаад харилцааны албанд 14 жил ажиллаж, Азийн Сингапур, Тайвань, Япон, Монгол зэрэг орнууд болон Нью-Йорк дахь НҮБ-ын төлөөлөгчийн газарт ажиллаж байсан. Тэрээр 2013 оноос хойш Эдвин О.Райшауэрын нэрэмжит Зүүн Ази судлалын төвд эрдэм шинжилгээний ажилтан, Жонс Хопкинс SAIS-ийн Азийн хөтөлбөрийн хүрээнд туслах профессороор ажиллаж, “Зүүн хойд Азийн бүтээн байгуулалт” сэдвээр хичээл зааж байна.2016 онд тэрээр АНУ-ын Төрийн департаментын Гадаад харилцааны хүрээлэнгийн Зүүн хойд Азийн бүс нутгийн судлалын курсын зохицуулагч болсон. Тэрээр 1971 онд Смит коллежид Зүүн Азийн түүхийн чиглэлээр бакалаврын зэрэг, 1973 онд Харвардын их сургуульд Монгол судлалын чиглэлээр Зүүн Ази судлалын магистрын зэрэг хамгаалж, Тайваньд Фү Жен их сургуульд 2 жил ажилласан. А.Кэмпи 1987 онд Индианагийн их сургуульд Хятад судлалын бакалаврын хамт Төв Еврази ба Монгол судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. 2004 оны долдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди “Найрамдал” одонгоор шагнаж, 2011 онд Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж "Алтан гадас" одонгоор шагнасан байна. 2007 оны есдүгээр сард МУИС-ийн хүндэт доктор цол хүртсэн. Доктор Кэмпи Хятад, Монгол, Евразийн орчин үеийн асуудлаар 100 гаруй өгүүлэл, номын бүлгүүд хэвлүүлсэн бөгөөд Чөлөөт Азийн радиогийн Хятадын нэвтрүүлгүүдэд зочноор оролцжээ. Тэрээр Хятадын болон барууны санхүүгийн байгууллагуудад Евразийн хөрөнгө оруулалтын асуудлаар, ялангуяа уул уурхайн салбарт зөвлөгөө өгдөг. Түүний 2009 онд "Хятад, Оросын АНУ-Монголын улс төрийн харилцаанд үзүүлэх нөлөө" ном нь 2009 онд, "Ардчилсан үеийн Монголын гадаад бодлого" шинэ ном 2018 онд хэвлэгдсэн ажээ.
126505
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A4%D1%80%D0%B0%D0%BD%D1%86%D1%8B%D0%BD%20%D0%95%D1%80%D3%A9%D0%BD%D1%85%D0%B8%D0%B9%D0%BB%D3%A9%D0%B3%D1%87%D0%B8%D0%B4
Францын Ерөнхийлөгчид
Франц улсын Ерөнхийлөгчид вүүнд Франц улсын Ерөнхийлөгчийн албан тушаал хашсан хүмүүсийг (албан ёсоор- Бүгд Найрамдах Франц улсын Ерөнхийлөгч, франц. Président de la République Française;) хэлнэ. Францын түүхэнд Нэгдүгээр Бүгд Найрамдах улсын үед төрийн тэргүүний үүргийг янз бүрийн хамтарсан байгууллагууд гүйцэтгэж байсан бөгөөд дараах Бүгд Найрамдах үед Үндсэн хууль Ерөнхийлөгчийн албан тушаалыг тогтоож өгсөн (1848 оны Үндсэн хуулиар Хоёрдугаар Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч, 1875 оны Үндсэн хуулиар Гурав дахь Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч, 1946 оны Үндсэн хуулиар Дөрөв дахь Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч, 1958 оны өнөөгийн мөрдөж байгаа Үндсэн хуулиар Тав дахь Бүгд Найрамах улсын Ерөнхийлөгч нарыг тус тус тогтоож өгчээ). Хоёр дахь Бүгд Найрамдах улс (франц. Deuxième Républih) Гурав дахь Бүгд Найрамдах улс (франц. Troisième République) Дөрөв дахь Бүгд Найрамдах улс (франц. Quatrième République) Жюль Винсен Ориоль (1884—1966) франц. Jules Vincent Auriol, 1947 оноос 1954 он хүртэл Ерөнхийлөгчийн алба хашсан. Жюль Гюстав Рене Коти (1882—1962) франц. Jules Gustave René Coty, 1954 оноос 1959 он хүртэл Ерөнхийлөгчийн алба хашсан. Тав дахь Бүгд Найрамдах улс (франц. Cinquième République) генерал Шарль Андре Жозеф Мари де Голль (1890—1970) франц. Charles André Joseph Marie de Gaulle, 1959-1969 онуудад 18 дахь Ерөнхийлөгч байсан. Жорж Жан Раймон Помпиду (1911—1974) франц. Georges Jean Raymond Pompidou, 1969-1974 онуудад 19 дахь Ерөнхийлөгч байсан. Валери Рене Мари Жорж Жискар д’Эстен (1926—2020) франц. Valéry René Marie Georges Giscard d’Éstaing, 1974-1981 онд 20 дахь Ерөнхийлөгчийн алба хашсан. Франсуа-Морис-Адриен-Мари Миттеран (1916—1996) франц. François Maurice Adrien Marie Mitterrand, 1981-1995 онд 21 дахь Ерөнхийлөгч байсан. Жак-Рене Ширак (1932—2019) франц. Jacques René Chirac, 1995-2007 онд 22 дахь Ерөнхийлөгч байсан. Николя Поль Стефан Саркози де Надь-Боча (1955 онд төрсөн-) франц. Nicolas Paul Stéphane Sárközy de Nagy-Bócsa, 2007-2012 онд 23 дахь Ерөнхийлөгчөөр ажилласан байна. Франсуа Жерар Жорж Никола Олланд (1954 онд төрсөн) франц. François Gérard Georges Nicolas Hollande, 2012-2017 онд 24 дахь Ерөнхийлөгчийн алба хаасан. Эмманюэль Жан Мишель Фредерик Макрон (1977 онд төрсөн) франц. Emmanuel Jean-Michel Frédéric Macron, 2017-2022, 2022- өнөө хүртэл 25 дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
126510
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%B0%D0%B4%D1%83%D0%BD
Садун
Садун (хятадаар: 撒敦, пиньинь: Sā dūn) (?-1335) нь Юань Улсын дунд үед төвлөн засах яамны зүүн гарын чинсан, цэргийн явдлын хүрээлэнгийн сайд, зарга шийтгэх яамны сайд байсан кипчак угсааны төрийн сайд юм. Тэр бол 1328-1333 он хооронд ноёрхож байсан Элтөмөр ноёны дүү. Товч намтар 1328 оны намар Есөнтөмөр хаан Шанду хотод байхдаа өвчнөөр тэнгэрт халисны дараа хунтайж Аригибаг хаан сууринд өргөмжлөх зурвас үеийг цэргийн түшмэл Элтөмөр өөрийн захирсан асуд цэргийн хүчээр Дайду хотыг хяналтандаа оруулж, төрийн эргэлт хийж, өмнөд хятадад байсан Тугтөмөр ванг нийслэл хотод залж авч ирэн Юань Улсын их хаанд өргөмжилсөн. Тус жилийнхээ 8 сараас 10 сарын хооронд шинэ хуучин хааны талынхан дайтаж, эцэст нь Элтөмөрөөр удирдуулсан асуд, хятад цэргийн хүч ялж төрийн эрхийг атгасан. 1330 оны 2 сарын 9 нд сюаньжэн хүрээлэнгийн сайд Садуныг цэргийн явдлын хүрээлэнгийн сайдаар томилов. 1332 онд Тугтөмөр хаан тэнгэрт халисны дараа Ринчинбалыг хаанд өргөмжилж, Садуныг зарга шийтгэх яамны сайдаар өргөмжилсөн. 1333 онд Элтөмөр тайпин ван нас барсны дараа Тогоонтөмөрийг их хаанд өргөмжлөн, Баяныг төвлөн засах яамны баруун гарын чинсан, Садуныг төвлөн засах яамны зүүн гарын чинсангаар томилон, нэмж тайфу, рун ван цолоор шагнаж, Лүжоу хотыг (одоогийн Аньхуй мужийн Хөфэй хот) соёрхол болгон хүртээв. 1334 оны 5 сард Садунд дээд улсын түшээ цол (上柱国), кайфу итун санси (开府仪同三司) хүндэт өргөмж цолыг нэмж шагнасан. 1335 онд Садун ван нас барсны дараа Элтөмөрийн хөвүүн Тэнгисийн удирдсан бослого бүтэлгүйтэж, Элтөмөрийн гэр бүл, удам угсааныхны албан тушаал, эрх мэдлийг хүчингүй болгоод, эд хөрөнгийг нь хураан авч, цаазлан устгав. Энэ самуунд Садуны гэр бүл хамрагдсан юм. Холбоотой өгүүлэл Элтөмөр Кипчак 1335 онд өнгөрсөн Юань улсын жанжин Юань улсын түшмэл Монголын жанжин Монгол үндэстэн
126511
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A2%D0%BE%D0%B3%D1%82%D0%BE%D1%85%20%28%D0%9B%D1%8F%D0%BE%20%D0%B2%D0%B0%D0%BD%29
Тогтох (Ляо ван)
Тогтох (хятадаар: 脱脱, пиньинь: Tuō tuō) (?-1328) нь Чингис хааны дүү Тэмүгэ отчигины удмын хиад боржигин овгийн язгууртан. Товч намтар 1316 онд Буянт хааны зарлигаар Тогтохыг Ляо ван (遼王) цолоор өргөмжлөв. 1323 онд Есөнтөмөр жинь ванг хаанд өргөмжлөгдсний дараа, өөрийн ойр төрлийн ах дүүс, тэдний хатад, хөвүүд 100 гаруй хүнийг алж, тоносон хэрэг гарчээ. Энэ явдалд төрийн сайд түшмэдийн эгдүүцэж, Тогтохыг зохих ёсоор нь яллаж, ляо ван цолыг нь хурааж цаазлахыг шаардаж байсан ч, Есөнтөмөр хаан түүний хийсэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тогтох нь энэ үеэс их хааны ойрын хүрээлэлд багтаж, эрх мэдэл нь өссөн. 1328 оны 1 сард Тогтох ванд 5000 дин мөнгө шагнав. Тус жилийнхээ намар нь Есөнтөмөр хаан тэнгэрт халисны дараа, Дайду хотод Элтөмөр ноён, Раднашири ван нар төрийн эргэлт хийж, Тугтөмөр ваныг хаанд өргөмжлөв. Мөн үүнтэй зэрэгцэн Шанду хотод балчир хунтайж Аригибаг хаанд өргөмжлөн нэгэн зэрэг хоёр хаантай болж, хоёр талын цэргүүд 8 сараас 11 сарын хооронд байлдав. 1328 оны 11 сард хасарын угсааны Ци ван Уругтөмөр нарын удирдсан цэргүүд Шанду хотыг бүслэн байлдаж, удалгүй эзэлсэн. Энэ тулаанд Тогтох ван алуулсан. Тугтөмөр хааны тал ялсны дараа хятад түшмэд Отчигины угсааны вангийн эрхийг хурааж, цөллөгт явуулан, газар эзэмшил нутгийг нь хураан төв засгийн газарт нэгтгэхийг гуйж байсан ч, эдгээр саналыг хүлээж авалгүй Тогтохын хөвүүн Янаширид ляо ван цолыг залгамжлуулав. Юань улс мөхөх үеэр Янашири вангийн хөвүүн Ажашири нь 1389 онд Мин улсад бууж өгсөнд, түүний захирсан нутагт нь Тайнин харуулыг байгуулсан. Гэр бүл Хуланц өвөө: Тэмүгэ отчигин Элэнц өвөө: Жибүгэн ноён Өндөр өвөө: Тагачар ноён Өвөө: Ажул ноён Эцэг: Наяа ноён Хөвүүн: Янашири ляо ван Омбол: Ажашири ляо ван Эшлэл 1328 онд өнгөрсөн 13-р зуунд төрсөн Хиад боржигин Юань улсын хүн Монголын язгууртан Ван
126514
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A2%D0%BE%D0%B3%D1%82%D0%BE%20%D1%87%D0%B8%D0%BD%D1%81%D0%B0%D0%BD
Тогто чинсан
Тогто (хятадаар: 脱脱, галиг: tuotuo) (?-1311) чинсан нь Юань улсын эхэн үеийн төрийн түшмэл юм. Тэрбээр уйгур угсааны хүн. Тогто нь 1307 онд Төмөр Өлзийт хааныг тэнгэрт хальж, Хүлэг хааныг сууринд залрах үеэр Төвлөн засах яамны пинжан жэнши түшмэл байсан бөгөөд тус жилдээ Жяньши синшэнгийн пинжан жэнши түшмэл, тайвэй цол хүртсэн. 1308 онд төвлөн засах яамыг (中书省) эрхин сайдын яам (尚书省) болгох шийдвэр гарсны дараа түүнийг уг яамны харьяанд шилжиж, сюаньжэн хүрээлэнгийн (宣政院) тэргүүн түшмэлээр томилсон. 1309 онд эрхин сайдын яамны зүүн гарын чинсан, баруун гарын чинсангийн тушаалыг хашиж эхэлсэн. Үүний зэрэгцээ эзэн хааны хишигтэн цэргийг захирах эрхтэй болжээ. 1310 онд засаг төрийн бүхий эрхийг атгаж, тайш, и гуо гүн (义国公) цол хүртэв. 1311 онд Хүлэг хаан тэнгэрт хальж, Буянт хаан заларснаар түүнд "ард иргэдийг зовоож, төр засгийг завхруулсан" гэж ял тулган цаазлан алсан. Эшлэл 13-р зуунд төрсөн 1311 онд өнгөрсөн Монгол үндэстэн Юань улсын түшмэл Юань улсын хүн Юань улсын зүүн гарын чинсан Юань улсын жанжин Юань улсын баруун гарын чинсан
126516
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A2%D0%BE%D0%B3%D1%82%D0%BE%D1%85%20%28%D0%96%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B9%D1%80%29
Тогтох (Жалайр)
Тогтох (хятадаар: 脱脱, пиньинь: Tuō tuō) нь Монголын Юань улсын түшмэл төдийгүй жалайрын гоо ван Мухулайн угсааны хүн. Түүний элэнц өвөг нь Мухулай гоо ван, өндөр өвөг нь Булу гоо ван, өвөө нь Сугунча ноён, эцэг нь Саман ноён болой. Бага наснаас Сэцэн хааны хишигтэн цэрэгт алба хааж, төрийн түшмэл болох гараагаа эхлүүлсэн. 1287 онд Тэмүгэ отчигиний удмын Наян ван бослого гаргахад, хан хөвүүн Төмөрийг дагаж цэрэг удирдан, тулалдаж гавьяа байгуулсан. 1294 онд Төмөр хунтайж, хаан болсны дараа Тогтохыг Шанду хотын захирагч түшмэлээр томилж, өртөө хариуцсан Тунжэн хүрээлэнгийн тэргүүн түшмэл, мянгатын ноёноор томилсон. 1299 онд Тогтохыг Жяньжэ мужийн пинжан жэнши түшмэлээр томилсон. Тэрбээр уг албан тушаалд байхдаа тус мужийн түшмэл Жу Чин, Жан Сюань нарын хууль бус үйлдлийг илчлэхэд тэдгээр түшмэд 50 лан алт, их хэмжээний эд хөрөнгийг хахууль болгон өгөхийг оролдсонд эрс татгалзаж, Жу Чин, Жан Сюань нарын түшмэдийг цаазаар авсан. Уг явдалд Өлзийт хаан түүний үнэнч шудрага зан чанарыг сайшааж, 50 лан алт шагнав. 1307 онд Өлзийт хаан тэнгэрт хальсны дараа Тогтох нь 44 насандаа нас барав. 1264 онд төрсөн 1307 онд өнгөрсөн Юань улсын түшмэл Юань улсын хүн Монгол үндэстэн
126518
https://mn.wikipedia.org/wiki/%D0%92%D0%B0%D0%BB%D0%B5%D1%80%D0%B8%20%D0%96%D0%B8%D1%81%D0%BA%D0%B0%D1%80%20%D0%B4%27%D0%AD%D1%81%D1%82%D0%B5%D0%BD
Валери Жискар д'Эстен
Валери Жискар д'Эстен (франц. Valéry René Marie Georges Giscard d’Éstaing; 1926 оны 2-р сарын 2-нд Германы Кобленц хотод төрсөн -2020 оны 12 дугаар сарын 20-нд Францын Отон хотод нас барсан) Францын улс төрийн зүтгэлтэн, 1974-1981 онд Франц улсын 20 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан. Намтар Ирээдүйд Ерөнхийлөгч болох хүү Францад эзлэгдсэн Германы нутаг дэвсгэр дэх Кобленц хотод чинээлэг язгууртан, санхүүгийн байцаагч Эдмон Жискар д'Эстэн (1894-1982)-ий гэр бүлд төржээ. Эх нь Марта Барду (1901-2003) гэж улс төрийн зүтгэлтнүүд, дипломатуудын удамтай хүн байжээ. Валери сургуульд сайн суралцаж, 15 настайдаа буюу 1941 онд философи, анхан шатны математикийн чиглэлээр бүрэн дунд боловсролын хоёр давхар диплом (фр. baccalauréat) зэрэг авч байсан ажээ. Тэрээр 18 настайдаа 1944 оны 8-р сард Парис хотыг чөлөөлөх ажиллагаанд оролцож, эзлэгдсэн нутаг дэвсгэрт генерал де Голлийн иргэний төлөөлөгч Александр Пародигийн хамгаалалтыг хариуцаж байжээ. Үүний дараа тэрээр сургуульдаа буцаж оролгүй генерал Жан де Латтр де Тассиньигийн Францын 1-р армид элсэн оржээ. 1944 оны 8-р сард Парис хотыг чөлөөлөх ажиллагаанд оролцсон бөгөөд 1945 оны долдугаар сарын 14-нд генерал Шарль де Голлийн өмнө болсон цэргийн ёслолын жагсаалд оролцсон байна. 1945 оны 9-р сарын 1-нд тэрээр сургуульдаа буцаж орж 1946 оны 7-р сард тэрээр Францын хамгийн нэр хүндтэй шинжлэх ухааны байгууллагуудын нэг болох Дээд Политехникийн сургуульд шалгалтаа амжилттай өгсөн (385-аас 6-р байранд орсон) байна. 1948 онд тэрээр шинээр байгуулагдсан Үндэсний удирдлагын сургуульд үргэлжлүүлэн суралцаж, улмаар улс төрийн карьераа эхлүүлсэн ажээ. 1952 оноос Санхүүгийн Хяналтын Ерөнхий газар ажиллаж эхэлсэн. 1955 онд Ерөнхий сайд Эдгар Форын ажлын албаны орлогч дарга болсон. 1956-1958 онуудад НҮБ-д дахь францын төлөөлөлгчдийн бүрэлдэхүүнд орж байсан. 1959 онд Сангийн яамны орлогч сайдын албан тушаалд очсон. 1962-1974 онуудад хэд хэдэн Засгийн газрын бүрэлдэхүүнд Эдийн засгийн бөгөөд Сангийн сайдын алба хашсан. Ерөнхийлөгч 1974 оны 5-р сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Жискар д'Эстен эхний шатанд Франсуа Миттеранд (43.3% ба 32.9% тус тус) ялагдаж, хоёр дахь шатанд (50.6%, 49.3%) ялалт байгуулжээ. Тавдугаар сарын 24-нд албан тушаалаа хүлээж авснаар тэрээр Европын орнуудын хамгийн залуу удирдагчдын нэг болсон (48 настай). Тэрээр 1981 оны 5-р сарын 24 хүртэл энэ албан тушаалыг долоон жил хашсан байна. Гэр бүл 1952 онд Анн Эймон Жискар д’Эстен (төрөхдөө Соваж де Брант гэж алдартай Вангийн удмын гаралтай)-тэй гэрэлсэн. Тэд 4 хүүхэд төрүүлсэн. Валери-Анн (1953), Анри (1956), Луи (1958), Жасинта (1960-2018).
126527
https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BD%D1%8C%D1%82%D1%83%D0%BD
Аньтун
Аньтун (хятадаар: 安童, пиньинь: Ān tóng, перс хэл: انتون نويان, Antūn Nūyān) буюу Хантум (هنتون نويان, Hantum nuyan) (1245–1293) нь Монголын Юань улсын эхэн үеийн улс төрийн зүтгэлтэн. Аньтун нь Чингис хааны хөлөг баатар жалайрын гоо ван Мухулай ноёны омбол Баатар ноёны ахмад хөвүүн байсан тул Хубилай хааны эхэн үед төвлөн засах яамны баруун гарын чинсангийн тушаалд томилогдоход нөлөөлсөн. Намтар Аньтун нь бага наснаас монгол, хятад бичиг, номонд суралцаж, бага наснаас Хубилайн хишигтэн цэрэгт элсэж, 1257 онд зуутын дарга болж, 1260 онд 16 настайдаа хишигтэн цэргийн мянгатын ноён болжээ. 1265 онд 21 настайдаа төвлөн засах яамны баруун гарын чинсан болсон. 1275 онд хааны зарлигаар Цагаадайн улсын зүүн хэсэг, Өгэдэй хааны хуучин өмч нутгийг багтаасан шинэ улс байгуулсан Хайду ханыг номхотгохоор умардыг төвшитгөгч ван Номуханы хамтаар монгол, хятад цэрэг захиран Шандугаас хөдлөн Хархорум төвтэй уугуул монгол нутагт ирээд, 1276 онд барууншлах замдаа түүний удирдаж байсан цэрэгт багтаж явсан Мөнх хааны хөвүүд, Аригбуха хааны хөвүүд нарын алтан ургийн хан хөвүүд тэргүүтэй ноёд бослого гаргаж, Аньтун чинсан, Номухан ван нарыг баривчлан Хайду ханд илгээн, Хубилай хааны эсрэг хамтран байлдах санал тавьсан. Хайду хан баригдаж ирсэн хан хөвүүн, ноёдыг хүлээн авчсан ч, бослого гаргасан хан хөвүүдийн саналаас татгалзсан байдаг. Хайду хан Аньтуныг өөртөө үлдээж, Номухан хан хөвүүнийг Зүчийн улсын Мөнхтөмөр ханд илгээн, Хубилай хаантай шууд тулалдахаас зайлсхийж, цаг хожихыг эрэлхийлжээ. Олзлогдсон хан хөвүүн, ноёдыг буцаан суллах гэрээ хэлэлцээр удаан үргэлжилсээр 1284 онд Тодмөнх хан, Хайду хан нар буулт хийж, тэднийг Юань улсад нь буцаан илгээжээ. Аньтуныг Юань улсад очсоны дараа Хубилай хааны дэргэд хишигтэн цэргийн албаа гүйцэтгэж байв. 1287 онд Хубилай хааны зарлигаар түүнийг эрхин сайдын яамны чинсан буюу тэргүүн сайдаар томилж, 3 жилийн дараа тус яамыг татан буулгаж, төвлөн засах яамыг дахин байгуулснаа Аньтуныг сайдын суудлаас огцоруулсан. Түүнийг буцан ирсний дараа хааны ордны ноёд ихэсийн дунд Хайду ханы тагнуул байх болзошгүй гэж хардах сэрдэх зэргээр багагүй төвөг удаж байсан. 1293 оны 2 сарын 26 нд өвчнөөр 49 насандаа нас барсан. Хожим нь 1303 онд Өлзийт хааны зарлигаар түүний гавьяа зүтгэлийг нэхэн дурсаж, тайш (太师), кайфу итун санси (开府仪同三司), дээд улсын түшээ (上柱国), дунпин ван (东平王) цолыг нэхэн олгож, дурсгалын хөшөө босгожээ. Гэр бүл Өндөр өвөө: Мухулай гоо ван Өвөө: Булу гоо ван Эцэг: Баатар ноён Эх: Хонгирад аймгийн эмэгтэй (Чаби хатны садан төрлийн хүн) Хөвүүн: Удудай (兀都帶) (1272-1302) гэх ганц хөвүүнтэй. Удутай нь Байжу хэмээх ганц хөвүүнтэй. Эшлэл 1293 онд өнгөрсөн Юань улсын жанжин Юань улсын түшмэл Монгол үндэстэн 1245 онд төрсөн
126531
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A4%D0%BE%D0%BB%D0%BA%D0%BB%D0%B5%D0%BD%D0%B4%D1%8B%D0%BD%20%D0%B0%D1%80%D0%BB%D1%83%D1%83%D0%B4
Фолклендын арлууд
Фолклендын арлууд (англ. Falkland Islands, Мальвины арлууд, испани. Islas Malvinas) -Атлантын далайн баруун өмнөд хэсэгт орших арлууд. Фолклендын арлууд Их Британий газар нутаг бөгөөд Өмнөд Атлантикийг хяналтандаа байлгаж Атлантын далайгаас Номхон далай хүрэх өмнөд хэсгийн замын чухал дамжлаг цэг юм. Тус арлуудыг эзэмших эрхийг Их Британитай Аргентин булаацалддаг байна. Аргентин Антарктид, Өмнөд Атлантидын арлууд, Галт газар арлууд зэргийн нэгэн адил өөрийн газар нутаг гэж үздэг. Аргентинчууд Фолклендын арлуудыг Мальвины арлууд гэж нэрэлдэг байна. 1982 оны 4-р сарын 2-нд Аргентин тус арлуудыг буцаан авах зорилгоор дайрч хоёр орны хооронд Фолклендын дайн (англи. Falklands War, испани. Guerra de las Malvinas; 1982 оны 4-р сарын 2-ноос 6-р сарын 14-ний хооронд) болсон юм.
126535
https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D1%80%D1%85%D0%B0%D0%B9%20%D0%A5%D0%B0%D1%81%D0%B0%D1%80
Архай Хасар
Архай Хасар (хятад: 阿児孩合撒児, перс: ارقای قسار نویان, галиг: Arqai Qasar nuyan) нь Их Монгол Улсын жалайр аймгийн Сэцэ Домогийн хөвүүн, Чингис хааны хишигтэн цэргийн мянган баатадын ноён. Товч тойм Архай Хасар болбоос Хамаг Монголын ханлигийн жалайр аймгийн харьяат Сэцэ Домогийн хөвүүн, Бала хэмээх дүүтэй. Тэмүүжинийг Жамухаас салж нүүхэд жалайрын Сэцэ Домог өөрийн хоёр хөвүүний хамтаар Жамухаас салж ирснээр түүхэнд бичигдэж эхэлсэн. 1189 онд Хар Зүрхний Хөх нуурт болсон монгол ноёдын хуралдайгаар Тэмүүжинийг Хамаг Монголын Хан цолонд өргөмжлөх үеэр "Архай Хасар, Тахай, Сүхэхэй, Чаурхан дөрвийг холын холч, ойрын отогч болтугай" хэмээж элч, өртөөчийн үүрэгт томилов. Мөн Жамухад өөрийн хан сууснаа мэдэгдэхээр Архай Хасар, Чаурхан хоёрыг элч болгон илгээжээ. Үүнээс нилээд хожим 1203 оны намар Хэрэйдийн Тоорил хан өөрийн мэдлийн их цэргээр Хамаг Монголыг довтлон орж түйвээсний дараа Тэмүүжин ханбээр Архай Хасар, Сүхэхэй нарыг элч болгон илгээж, Тоорил ханд үг дайлгасан байдаг. Тэндээс Сүхэхэй үлдэж, Архай Тэмүүжин рүү буцсан. Тус жилдээ Тэмүүжин хан ойр хавиас цэрэг цуглуулан Хэрэйдийн Тоорил ханыг гэнэдүүлэн довтлон 3 өдөр 3 шөнө амралгүй алалдаж, Хэрэйдийг бут цохиж, улмаар Хэрэйд улсыг эзлэн авчээ. Үүний дараа 1204 оны хавар эзэлсэн улсаа талан хуваах болоход Архай Хасарт "Мянган сайн баатрыг шилж автугай ! Байлдах өдөр өмнө минь явж байлдтугай! Ерийн өдөр, миний шадар хишигтэн болж явтугай! гэж зарлиг болов." 1204 онд Найманы Таян хан Онгуд аймагт элч илгээн Монголыг хоёр талаас нь довтлон байлдах санал болгосныг Тэмүүжин ханд Юхунан нэр элчээр өртөөлөн мэдэгдсний дараа Найманы улсыг довтлохоор цэргээ бүртгэн, дайнд бэлдэх үеэр "Архай Хасарыг шилдэг баатруудын дарга болгож, Халх голын Ор нугын хэлтгий хад гэдэг газраас Найман улстай байлдахаар мордов." Наху гүний тулалдаанд Найман улсыг мохотгон доройтуулахад тэнд байсан монгол аймгийн ноёд цэрэг ардын хамтаар дагаар ороод, тэндээс мэргидийг довтлон эзлээд, Алтайн нуруунаас Хянганы нуруу хүртлэх бүхий эсгий туургатаныг нэгтгэж, 1206 оны барс сард Их Монгол Улсыг байгуулах хуралдайд Архай Хасарт мянган баатар цэргийг захируулан энгийн өдөр ээлжийн торгон цэрэг болгож, хатгалдан байлдахад манлай цэрэг болгосон нь манлайд явж байсан мангудын Хуйлдар, урудын Жүрчидэйн үүргийг хариуцуулсан мэт. 1215 онд Алтан улсын дундад нийслэл Жунду хотыг эзлэн авсны дараа Архай Хасар, Өнгүр буурч, Шихихутаг нарыг илгээн хотын эд хөрөнгийг бүртгэхийг зарлигдав. Тэднийг хотод орсны дараа Алтан улсын түшмэл Хадай гэгч тансаг бэлэг сэлттэй угтаж, хахуульдан өгөхөд Архай, Өнгүр хоёр шунахайран авч, гагц Шихихутаг авалгүй энэ явдлыг Чингис хаанд хэлсэнд, их хаан хилэгнэж тэднийг зэмлэв. Ер энэ үеэс хойш Архай Хасарын тухай мэдээлэл түүхэнд бараг байдаггүй нь тухайн цагт ял шийтгэл авсантай холбоотой болов уу. Эшлэл 12-р зуунд төрсөн 13-р зуунд өнгөрсөн Монгол үндэстэн Монгол ноён Их Монгол Улсын төрийн зүтгэлтэн Монголын жанжин
126536
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9F%D1%83%D0%BD%D1%86%D0%BE%D0%B3%D0%BB%D0%B8%D0%BD%20%D1%85%D0%B8%D0%B9%D0%B4
Пунцоглин хийд
Пунцоглин хийд нь Монголын Сүсэгтний холбооны анхны гишүүн Д.Галбадрахын санаачилгаар 1990 оны 10-р сарын 1 буюу цагаан морин жилийн намрын дунд сарын 12-ны өдөр Монголын сүсэгтний холбооны төмөр зам дахь зөвлөл нэртэйгээр Төмөр замын удирдах газрын урд талд байх сурагчдын дотуур байрны гадна нэг гэр барин Дархан ловон лам А.Дэрэндорж, Н.Соном гуай нар сан тавьж нээлтэй хийсэн. 1991 оны 5 сарын 28 буюу төмөр хонин жилийн зуны арван тавны билэгт сайн өдөр Төмөр замын сүсэгтний холбоо нэртэйгээр бие даасан холбоо байгуулагдснаар хүүхдийн сектор байсан дан байшинд хурал ном хурж, үйл ажиллагаа явуулан эхэлжээ. Тус холбооны анхны тэргүүлэгчээр Галбадрах болж Сосорбарам, Нямбуу, Даваасамбуу, Лхамсүрэн нарын долоо найман хүний бүрэлдхүүнтэй байсан. 1992 оны Усан бичин жилийн хаврын тэргүүн бар сард олноо элчин багш  хэмээн алдаршсан БНЭУлсын Элчин сайд Бакула ринбүүчи багшийн хамт  одоогын МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц  ламтан хэлмэрчээр морилон саатаж лам хувраг сүсэгтэн олонд ном айлдахын дашрамд сүсэгтний холбоо нэрийг өөрчилж, орон хийдийн нэр хайрлахын айлтгасанд «Пунцоглин» хэмээх нэрийг хайрласан. Мөн ондоо цэцэрлэг байсан байрыг авч сүм дуганы хэлбэр маягын дагуу засч янзлан албан ёсны хийд болж дэг жаяг дагуу өдөр бүрийн уншлага, сарын дүйчэн хурлууд хурдаг болсон. 1992 онд хийдийн удирдлагын зохион байгуулалтанд оорчлолт оруулж хийдийн тэргүүн, Цорж лам, Ловон лам, Их, Бага умзад, Их Бага гэсгүй зэрэг мяндаг тушаал гаргаж Хийдийн тэргүүнээр Д.Галбадрах, Цорж ламаар С.Очир, Ловон ламаар Т.Бадам очир, Их умзад АДэрэндорж, Бага умзад О.Наваанжамц, Их гэсгүй Б.Цэнджав, Бага гэсгүй Х.Доржпалам нар, хурлыын ламаар Н.Соном, Лувсанданзан, Ширбазар, Д.Маналсүрэн, Ч.Эрдэнээ, Г.Хишигмөрөн, Адъяа, Пүрвээ, Батсайхан, Эрдэнэбилэг, Батбаяр, Дүгэрээ, Доной, Аптангэрэл, Гомбоо, Цэнд-очир, Отгонбаяр, Дамдиндорж, Дамдинсүрэн зэрэг хорь гаруй ламтай хурж эхэлсэн байна. 1993 оны үед лам нарын дийлэнх хувь нь хуучны гярган зоч лам нар байсан бөгөөд ярьж зөвлөсний үндсэн дээр номт гурван у.пс хэмээн алдаршсан Энэтхэг, Төвд, Монгол гурван оронд дэлгэрсэн Их хөлгөний урсгалуудыг нэг болох Шижэдва(амирлуулан үйлдэгч) буюу Жод, лүйжингийн ёсыг баримтлан, Монгол оронд дэлгэрсэн олон жүд дамжлагаас нэн ялангуа Жагар ламын жүдийг голлон хурал номоо явуулжээ. Тухай үеийн лам нараас дурьдвал Цорж лам Очир, Ловон лам Бадам-Очир, Гэсгүй Цэнджав, Маналсүрэн. Ширээбазар зэрэг лам нар байсан байна. Өнөө үед тус хийдийн хамба лам нь Чимэдрэгзэн Эрдэнэ юм.
126537
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD%20%D0%B1%D1%83%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%20%D1%88%D0%B0%D1%88%D0%BD%D1%8B%20%D0%B8%D1%85%20%D1%81%D1%83%D1%80%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D1%8C
Монголын бурхан шашны их сургууль
Монголын Бурхан Шашны Их сургууль нь Монголын Бурхан Шашны Төвийн тэргүүн хамба лам, номч мэргэн гавж агсан Самаагийн Гомбожав (1900-1900), ЗХУ-ын Буриадын бандида хамба агсан Гомбоев Жамбалдорж (1900-1900) нарын санаачлагаар Монголын Бурханы Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн дэргэд Шашны дээд сургууль нэртэйгээр анх 1970 онд байгуулагджээ. 1924 оноос Монголд Коммунист дэглэм тогтож улмаар 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед олон арван мянган эрдэмтэн лам хуврагууд амь насаа алдаж, зуун зуун жилийн туршид уламжлагдан хөгжсөн бурханы шашны агуу өв соёл устаж, нэр төдий болсон авч сайн ерөөл, буяны хүчээр Гандантэгчэнлин хийд 1944 онд Мөргөлийн дуган нэртэйгээр дахин нээгдэж, тухайн коммунист нийгмийн хатуу хараа хяналтын дор хурал номын үйл ажиллагаагаа явуулж байсан цорын ганц хийд байсан. Гандантэгчэнлин хийдэд газар, газрын олон эрдэмтэн мэргэд, нандин бурхан шүтээн, ховор ном судрууд цугларсны зэрэгцээ Өвөр Монголоос Дорнод аймагт Үзэмчин, Баргын хурал, Сүхбаатар аймагт Хуучидын хурал, Дорноговь аймгийн Хар айраг, Нүдэнд Балдан засгийн хошуу, Мэргэн вангийн хошуудын хурал, Ховдын Булган суманд Торгуудын хурал зэрэг нь нүүн ирээд тус хийдэд нэгдсэн. Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд нь Цогчэн хурал, Дашчойнпэл, Гунгаачойлин, Идгаачойнзинлин, Жанрайсиг дацан, Дүйнхор дацан, Жүд дацан, Манба дацан, Бадам Ёго дацан, Бурханы Шашны дээд Сургууль, шашны сургалттай дунд сургууль, Цогчэн сургууль, “Төгс баясгалангийн гэгээ” хүүхдийн цэцэрлэг зэрэг салбаруудаар уламжлалт бурханы шашны болон орчин цагийн мэдлэг, боловсрол, уншлага, зан үйл гэх мэт олон талт шавхагдашгүй өв соёлоо өвлүүлэн эзэмшүүлж байна. Тус их сургууль нь 1970 онд байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй удаагийн төгсөлт хийж Бурханы шашны дээд боловсролтой олон зуун лам нарыг төрүүлэн гаргасан байна. Буддын гүн ухаан судлаач, Эм зурхай судлаач, Шүтээн урлаач, Түвд хэл судлаач, Уншлага, зан үйл судлаач зэрэг мэргэжлээр бакалавр, магистрын сургалт явуулдаг бөгөөд Буриад, Тува, Халимаг зэрэг улсуудаас оюутнууд ирж суралцдаг. Энэ их сургуулиас олон эрдэмтэн, мэргэд төрөн гарч Монгол болон Оросын холбооны улсын Халимаг, Тува, Буриадад Бурханы шашныг дэлгэрүүлэх үйлст үнэтэй хувь нэмрээ оруулж байна. Монгол Улсын Засгийн Газраас 1995 онд тус сургуулийг Монголын шашин соёлын нэрт зүтгэлтэн, соён гийгүүлэгч “ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАР”-ын нэрэмжит болгов. Түүхэн товчоон 1970 оны 3-р сарын 9-нд 6 жилийн хугацаатайгаар сургалт эхлүүлэхээр МАХН-ын Улс төрийн товчооны тогтоол гарав. 1970 оны 9-р сард. Элссэн орсон Буриад, Монголын 30 оюутан, Төвд хэлний цагаан толгой зааснаар гучин оюутантай дөрвөн багштай хичээлээ эхлэж байв. 1995 он Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит болгов. 1995 он 25 жилийн ойн ёслолын арга хэмжээнд морилон ирсэн Дээрхий гэгээн 14-р Далай лам Данзанжамцад тус сургуулийн хүндэт доктор цол олгов. 1996 он Тус сургууль нь кредит системд шилжиж, мэргэжилийн чиглэлээр элсэлт авч эхлэв. 2000 он Тус сургуулийн З0 жилийн ой тохиов. 2004 он Уламжлалт Эм-зурхай судлалын анхны анги төгсөлтөө хийв. 2005 он Төвд-Санскрит хэл судлалын анги анхны төгсөлтөө хийлээ. 2006 он Төвдийн сангийн тэтгэглэгээр Төвд хэл судлалын ангид арван найман эмэгтэй оюутан элсүүлж төгсгөв. 2007 он Төвд-Англи хэл судлалын анги анхны төгсөлтөө хийв. 2008 он Хичээлийн шинэ жилд хоёр тэнхим байгуулан ажиллаж эхлэв. Цогчэн сургууль: Монголын Бурхан Шашны их Сургуулийн харъяа бөгөөд 1992 онд Гандантэгчэнлин хийдийн лам Б.Эрдэнэхүү Гандан хийд болон хөдөө орон нутгийн хийдүүдийн залгамж лам нарыг бэлтгэх зорилготой байгуулжээ. Тус сургууль нь дөрвөн жилийн хугацаанд суралцагчдад хурлын уншлага, ая дан, балин тахил, жаяг дүлба болон зарим ерөнхий боловсролын хичээлийн мэдлэгийг олгодог бөгөөд анх байгуулагдсан цагаас өнөөг хүртэл олон анги төгсгөөд байна. Шашны сургалттай 112-р дунд сургууль: 1990 онд Бурхан шашныг хөгжүүлэхэд мэдлэг боловсролтой залгамж үе бэлдэх, Бурханы шашны уламжлалт ёс заншил, энэрэнгүй сургаалийг хойч үедээ уламжлуулан үлдээх зорилготойгоор тус их сургуулийн салбар болгон байгуулжээ. Энэ сургуулийн онцлог нь Бурхан шашны сургалтыг ерөнхий боловсролын сургалттай хослуулан заадагт оршдог бөгөөд тус дунд сургуульд Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан Шашны Их сургуулийн болон Улсын Боловсролын Их сургуулийг төгссөн багш нар хичээл ном зааж байна. Тус сургууль нь төгсөгчиддөө бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгодог. Эдгээр сургуулийн төгсөгчид нь хөдөө орон нутаг болон бүх хийдүүдэд ажиллаж байна.
126538
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%B0%D0%BC%D0%B0%D0%B0%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%93%D0%BE%D0%BC%D0%B1%D0%BE%D0%B6%D0%B0%D0%B2
Самаагийн Гомбожав
Самаагийн Гомбожав ( 1902 онд Сэцэн хан аймгийн Харцага чин вангийн хошууны нутаг буюу өнөөгийн Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн- 1982 онд Улаанбаатар хотод нас барсан)- Гандантэгчэнлин хийдийн анхны хамба лам, Монголын бурхан шашны их сургуулийг үндэслэн байгуулагч, Азийн буддистуудын Энх тайвны бага хурлын Ерөнхийлөгч, Номч мэргэн цолтон. Намтар Тэрээр 5 настайдаа нутгийн маарамба лам Ваанжилаар төвд ном заалгаж 1909 оноос хошууны хийдэд шавилан сууж, 1912-1937 он хүртэл Их хүрээний Өрлүүдийн аймагт аймаглан Идгаачойнзинлин дацанд сууж буддын гүн ухааны номонд суралцаж эхэлжээ. 1935 онд Идгаачойнзинлин дацанд “Чойрын таван боть” хэмээх гүн ухаанаар гавж мяндаг цол хамгаалжээ. 1935 онд гавж болсний дараагаар Эрдэнэпэл, Загд, Ренчэнхорлоо, Шадав, нарын зэрэг лам нартай хамтран "Лам нарын сэтгүүл"-ийг гаргах тухай Засгийн Газарт өргөдөл гаргаж байв. 1936 оны зургаа дугаар сард хэвлэгдэн гарсан "Лам нарын сэтгүүл"-ийн анхны  дугаарт "1936 оны дөрөв дүгээр сарын хорины өдөр Ардын Сайд Нарын Зөвлөлийн Ерөнхий Сайдаас гаргасан 51-р тушаалаар Улаанбаатар хотын Гандан хүрээний Загд, Эрдэнэпэл, Шадав нарын зэрэг 26 лам нар гарын үсэг зурж Засгийн Газарт оруулсан өргөдөлийг анхааран үзэж Лам нарын сэтгүүлийг гаргах болсон байна. Гомбожав хамба Лам нарын сэтгүүлийг анх гаргаж эхэлсэн 1936 оноос идвэхтэй оролцож зарим нэг дугааруудад өгүүлэл бичиж байв. 1939 – 1950 онд модны артель, авто нефтийн хэрэг эрхлэх газар хариуцлагатай алба хашиж байгаад 1951 – 1960 онд Шинжлэх ухааны хүрээлэн, Төв номын сангийн төвд номын фондын эрхлэгчээр ажиллангаа МУИС-д төвд хэл зааж, шашны тухай лекц уншдаг байв. 1960 онд Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба ламаар өргөмжлөгдөж, 1961 онд Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгчдийн хурлаар “Номч мэргэн цол”-оор шагнагджээ. Монголын шашны түүхийн алдарт зохиол "Дармадалайн хор чойнжүн"-г орчуулсан юм. 1966 онд номын гэрийн лам нарын бүтээл "Дармабада"-г эрхлэн хэвлүүлжээ. 1970 онд Монголын шашны дээд сургуулийг үндэслэн байгуулж тус сургуулийн эхний гурван зиндааны оюутнуудад Бурханы шашны түүхийн хичээлийг заадаг байсан чингэхдээ "Хорчойнжүн" хэмээх номын дагуу хичээлээ заадаг байжээ. Мөн 1970 онд Улаанбаатар төвтэй “Азийн буддистуудын Энх тайвны бага хурал” хэмээх Олон улсын байгууллага бий болж ерөнхийлөгчөөр нь С.Гомбожавыг сонгож байжээ. Тэрбээр 20 гаруй олон улсын хурал, НҮБ-ын чуулганд хүртэл оролцон илтгэл тавьж дэлхийн буддистуудын дунд нэр алдрыг олж, 1979 онд XIY Далай ламыг анх удаа Монголд урьж ирүүлжээ. Мөн онд Унгар улсын ШУА-ийн “Норж До Чоне”-гийн хүндэт шагналыг хүртсэн бол 70 насны ойгоороо “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсан байна. Тэрбээр Гандантэгчэнлин хийдийн хамба ламаар 20 жил ажиллаж байгаад 80 насандаа таалал төгсчээ. Эдүгээ С.Гомбожав агсаны хүй цөглөсөн газарт “Аялал жуулчлалын цогцолбор” байгуулж шашны аялал жуулчлал хөгжүүлэхээр зорьж байгаа аж. Тус газар 110 жилийн ойгоор нь дурсгалын хөшөө байгуулан овоо босгожээ.
126540
https://mn.wikipedia.org/wiki/%D0%97%D0%A5%D0%A3-%D1%8B%D0%BD%20%D0%A3%D0%BB%D1%81%D1%8B%D0%B3%20%D0%90%D1%8E%D1%83%D0%BB%D0%B0%D0%B0%D1%81%20%D1%85%D0%B0%D0%BC%D0%B3%D0%B0%D0%B0%D0%BB%D0%B0%D1%85%20%D1%85%D0%BE%D1%80%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B%20%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%20%D0%B4%D0%B0%D1%85%D1%8C%20%D1%82%D3%A9%D0%BB%D3%A9%D3%A9%D0%BB%D3%A9%D0%B3%D1%87%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%B3%D0%B0%D0%B7%D1%80%D1%8B%D0%BD%20%D1%82%D1%8D%D1%80%D0%B3%D2%AF%D2%AF%D0%BD%20%D0%BD%D0%B0%D1%80
ЗХУ-ын Улсыг Аюулаас хамгаалах хорооны Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн нар
ЗХУ-ын Аюулаас хамгаалах хорооны албан ёсоор БНМАУ-д сууж байсан төлөөлөгчийн газрын тэргүүн нар. 1. АНДРЕЕВ Петр Ефимович (1954 оны 3 сар – 1955 оны 5 сар), ЗХУ-ын Аюулаас хамгаалахын хурандаа; 2. ХАРИТОНОВ Михаил Петрович (1956 оны 1 сар–1959 оны 4 сар), ЗХУ-ын Аюулаас хамгаалахын хурандаа; 3. ДОБРЫНИН Георгий Прокопьевич (1959 оны 4 сар–1962 оны 1 сар), ЗХУ-ын Аюулаас хамгаалахын дэслэгч генерал; 4. НИКУЛКИН Яков Прокопьевич (1962 оны 1 сар –1968 оны 8 сар), ЗХУ-ын Аюулаас хамгаалахын хошууч генерал; 5. ПАСТУХОВ Федор Сергеевич (1971–1977), хурандаа, 1974 оны 5 сараас ЗХУ-ын Аюулаас хамгаалахын хошууч генерал хүртсэн; 6. ЛИТВИНОВ Н. (1977–1983), ЗХУ-ын Аюулаас хамгаалахын хошууч генерал; 7. РАДЧЕНКО Всеволод Кузьмич (1983–1987), ЗХУ-ын Аюулаас хамгаалахын хошууч генерал; 8. СОЦКОВ Лев Филиппович (1987 – 1991) ЗХУ-ын Гадаад тагнуулын байгууллагын хошууч генерал.
126543
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9B%D0%B0%D0%BD%D0%B0%20%D0%94%D0%B5%D0%BB%20%D0%A0%D0%B5%D0%B9
Лана Дел Рей
Элизабет Вулридж Грант (1985 оны 6-р сарын 21-нд төрсөн) буюу Лана Дел Рей нэрээр алдартай Америкийн дуучин, дууны шүлэг зохиогч юм. Түүний хөгжим нь эмгэнэлт романс, гламур, меланхоли зэрэг сэдвүүдийг орчин үеийн болон 1950-1960-аад оны Америкийн поп соёлтой байнга ишлэж кино урлагийн чанартай дурдаж харуулсан гэдгээрээ өндөр үнэлэгддэг. Тэрээр 6 удаа Грэмми , Алтан бөмбөрцөг шагналд нэр дэвшсэнээс гадна Brit Awards, Billboard Women in Music, MTV Europe Music Awards тус тус 2 удаа, Satellite Award зэрэг төрөл бүрийн шагналын эзэн юм. Түүнийг "21-р зууны хамгийн нөлөө бүхий дуу зохиогчдын нэг" хэмээн Hitmakers Awards дээр Variety сэтгүүлээс онцолсон. Rolling Stone Дел Рэйг бүх цаг үеийн хамгийн н шилдэг 200 дуучны жагсаалтад оруулсан (2023), мөн Их Британийн Rolling Stone сэтгүүл түүнийг 21-р зууны Америкийн шилдэг дуу зохиогчоор нэрлэсэн (2023). Time сэтгүүл 2012 онд Дел Рэйг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэжээ Урлаг Хөгжмийн хэв маяг Дел Рэйг " alt-pop " эсвэл альтернатив поп уран бүтээлч гэж нэрлэсэн. Түүний уран бүтээлүүдийг трип хоп, хип хоп, lo-fi, болон трап элементүүдтэй хослуулан поп, рок, дрим-поп, барокко-поп, инди-поп, психоделик рок, гэж янз бүрээр ангилдаг. Дебют нээлтээ хийхдээ зарим шүүмжлэгчид Лана Дел Рэй-ийн хөгжмийг "Холливудын sadcore " гэж тодорхойлсон. Дел Рэй-ийн уран бүтээлүүд Америкийн 1950, 1960-аад оны хөгжмийг санагдуулам танил, хуучны ч гэж хэлж болохуйц өнгө аяс бүхий хүчтэй элементүүд нь Idolator- ийг альтернатив поп гэж ангилахад хүргэсэн. Лана Artistdirect сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би 50-иад онд төрөөгүй ч тэнд байсан юм шиг санагдаж байна" хэмээн дэлгэрүүлж ярьжээ. Ном зүй Erlewine, Stephen Thomas. "Lana Del Rey | Biography & History". AllMusic. Archived from the original on June 28, 2016. Retrieved June 29, 2016. Ewens, Hannah (March 8, 2023). "Lana Del Rey: she does it for the girls". Rolling Stone. Retrieved May 20, 2023. "The 200 Greatest Singers of All Time". Rolling Stone. January 1, 2023. Retrieved February 17, 2023. "The 2012 TIME 100 Poll". Time. March 29, 2012. Retrieved May 20, 2023. Shouneyia, Alexa (November 21, 2019). "Songs That Defined the Decade: Lana Del Rey's 'Born to Die'". Billboard. Retrieved October 23, 2022. "Lana Del Rey Sets New Album 'Blue Banisters'". www.billboard.com. April 28, 2021. Retrieved October 31, 2021. Sheffield, Rob (January 30, 2012). "Born To Die – Album Reviews". Rolling Stone. Archived from the original on September 27, 2013. Retrieved September 11, 2013. Rice, Paul (February 8, 2012). "Lana Del Rey's Feminist Problem". Slant. Archived from the original on September 27, 2013. Retrieved June 6, 2013. Williams, Mike (July 21, 2017). "Lana Del Rey: Music and witchcraft – read the exclusive NME interview". NME (in англи). Retrieved June 25, 2019. Burks, Tosten (August 5, 2019). "Lana Del Rey Previews New Song About Mass Shootings in America". Spin. Retrieved October 7, 2019. The pop singer shared an in-studio recording of the track Monday night on Instagram "Sex, Lies, and Lana Del Rey". Maxim. Archived from the original on November 28, 2014. Retrieved December 8, 2014. Lana Del Rey is America's sultriest and edgiest pop-music sensation ... [and] America's most enigmatic, controversial, and seductive rock star. Levine, Nick (September 17, 2015). "Lana Del Rey 'Honeymoon' album review". Time Out London. Archived from the original on August 3, 2016. "Lana Del Rey Drops 'West Coast': Listen". Billboard. April 14, 2014. Archived from the original on November 16, 2016. Retrieved June 29, 2016. Lappin, Erick. "Is Lana Del Rey Pop or Alternative?". Vix. Archived from the original on April 25, 2021. Retrieved September 27, 2019. James, Nicole. "New Video: Lana Del Rey, 'Blue Jeans'". MTV. Archived from the original on May 29, 2012. Retrieved October 5, 2012. Williott, Carl (March 9, 2016). "Silent Shout: It's Time To Stop Calling Stuff 'Dark Pop'". Idolator. Retrieved September 10, 2019. Sciarretto, Amy (January 20, 2015). "Lana Del Rey Is Working on New Music and Shared Some Hints About It". Artistdirect. Archived from the original on February 24, 2016. Retrieved February 16, 2016. Biography with signature Articles with hCards Айвор-Новелло шагналтан BRIT Award шагналтан 1985 онд төрсөн Articles with hCards Short description is different from Wikidata
126546
https://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D0%B0%D0%B0%D0%B2%D0%B3%D0%B0%D0%B9%20%D0%B1%D0%BE%D0%BB%D0%BE%D1%85%D1%81%D0%BE%D0%BD
Баавгай болохсон
«Баавгай болохсон» — 2023 онд Монгол улсад монгол хэлээр бүтсэн, нэгэн гэр бүлийн сонирхолтой түүхийг харуулсан уянгын уран сайхны кино. Уг кино нь Каннын кино наадамд танилцуулагдсан Монголын анхны кино юм. Үйл явдал Өлзий хүү физикийн олон улсын олимпиадад оролцож түрүүлэхийг зорино. Мөн тухайн үед ээж нь Өлзийг 2 дүүгийн хамтаар өвлийн хүйтэнд орхиод хөдөө яваад өгдөг. Өлзий хэрхэн хүнд нөхцөлийг давж тулгарсан бэрхшээлийг даван туулж буйг харуулна. Жүжигчид 2 дүүгийн ах Өлзий - Үүрцайхын Батцоож Тунгаа - Цэндийн Номинжигүүр Эрхэмээ - Батсайханы Төгөлдөр Ээж - Сандагдоржийн Ганчимэг Гаднын холбоос Киноны трэйлэр 21-р зууны монгол кино Монгол кинонууд Уран сайхны кино
126547
https://mn.wikipedia.org/wiki/%D0%92%D1%81%D0%B5%D0%B2%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B4%20%D0%A0%D0%B0%D0%B4%D1%87%D0%B5%D0%BD%D0%BA%D0%BE
Всеволод Радченко
Всеволод Радченко (орос. Всеволод Кузьмич Радченко. 1925 оны 11-р сарын 3-нд төрсөн- 2000 он орчим нас барсан) -ЗХУ-ын Гадаад тагнуулын албаны хошууч генерал. Хууль зүйн ухааны дэд эрдэмтэн. (1972 он). Намтар 1950 онд Гадаад хэлний дээд сургууль франц хэлээр төгссөн. 1951 оноос Улсыг аюулаас хамгаалах байгууллагад элссэн. ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах яамны №101 сургуульд сурч 1952 онд төгсөөд ЗХУ-ын Улсыг Аюулаас Хамгаалах Яамны (УАХЯ) Хил хамгаалах ерөнхий газрын 3-р газрын 1-р хэлтэст ажилласан байна. 1954 онд Франц, Швейцар руу богино хугацааны томилолтоор явж байсан, 1955 онд Франц руу урт хугацааны томилолт ав Парист ажиллаж байсан. 1959 онд эх орондоо ирээд УАХЯ-ны «Д» хэлтэст, дараа нь сөрөх тагнуулын албанд ажилласан байна. Швейцарын Женев дахь УАХХ-ны төлөөлөгчийн газрын дэд тэргүүн. (1972 –1976 онд); ЗХУ-ын УАХХ-ны «К» Газрын орлогч дарга (1976-1983 онд); Монгол улсын НАХЯ-ны дэргэдэх ЗХУ-ын УАХХ-ны төлөөлөгч (1983-1987 онд); ЗХУ-ын УАХХ-ны 1-р газрын даргын ахлах зөвлөх (1987 – 1991 онд); 1991 онд цэргийн чөлөөнд гарсан. В.Радченко Монголд Монголд 1983-1987 онуудад албан ёсоор томилогдон ажилласан. Энэ хугацаанд тэрээр Монголын дотоод хэрэгт шууд оролцож төрийн удирдлагад байсан Ю.Цэдэнбалыг огцруулж оронд нь Ж.Батмөнхийг томилох ажиллагааг гардан зохион байгуулсан хүний нэг. Энэ тухай өөрийн "Гол мэргэжил-тагнуулч " номондоо бичиж үлдээжээ. Түүний энэхүү номыг Ц.Гомбосүрэн орчуулж монголчуудын хүртээл болгосон байна.
126548
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%20%D0%BC%D1%8D%D0%B4%D1%8D%D1%8D%D0%BB%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%82%D3%A9%D0%B2
Статистик мэдээллийн төв
Эрүүл мэндийн статистик мэдээллийн төв Анх Эрүүл мэндийг хамгаалах яамны бүрдэлдэхүүнд үүссэн. Програм хангамжийн хөгжил 200
126549
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A6%D1%8D%D0%BD%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%91%D0%B0%D0%B0%D1%82%D0%B0%D1%80%D1%85%D2%AF%D2%AF
Цэндийн Баатархүү
Цэндийн Баатархүү (1981 оны 11 сарын 14-нд төрсөн) нь Монгол улсын улс төрч бизнесмен. 2012 нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралын төлөөлөгч,Ардчилсан Нам ҮБХ гишүүн Боловсрол 1989-1999 онд Хэнтий Хэрлэн сум II 10 жил /БҮРЭН ДУНД/ 1999-2003 онд Монгол улсын их сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль 1999-2004 онд Хан-Уул Дээд Сургууль 2005-2007 онд Удирдлагын Академи Ажилласан байдал 2005-2006 Монгол улсын Засгийн газрын Хэвлэл Мэдээллийн Албаны Дарга 2004-2012 Монголын Лектор Төвийн Захирал 2012-2013 Нийслэлийн Засаг даргын орлогч 2012 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралын төлөөлөгч 2013-2016 МЛС Трайнинг ХХК-ий УЗ-ын дарга 2014-2016 Улаанбаатар нэгтгэл ОНӨҮГ-ын УЗ-ын дарга 2013 оноос Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх 2014-одоо Хотын бодлогын судалгааны хүрээлэнгийн зөвлөх 2016 оноос НИТХ дахь Ардчилсан намын Бүлгийн ахлагч 2016 оноос МЛС Трайнинг ХХК-ий захирал 2016 оноос онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралын төлөөлөгч 2020 оноос Ардчилсан Нам ын Ерөнхий нарийн бичгийн дарга 2022 оноос MLC Business School 20к програмист хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Бүтээл Ном Ц. Баатархүү нь "Зөв ярих ухаан" "Ажил хэргийн гурвалжин" "Манлайллын мөрдлөг" зэрэг номыг зохиосон. Эх сурвалж Улаанбаатарын хүн Монголын улс төрч Монголчууд 1981 онд төрсөн Бизнесмен
126550
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9A%D1%83%D0%BB%D1%83%D0%B1%D0%B0%D0%B5%D0%B2%20%D0%96%D1%8D%D1%8D%D0%BD%D0%B1%D0%B5%D0%BA%20%D0%9C%D0%BE%D0%BB%D0%B4%D0%BE%D0%BA%D0%B0%D0%BD%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87
Кулубаев Жээнбек Молдоканович
Кулубаев Жээнбек (1963 оны 4-р сарын 5-нд ЗХУ-ын Бүгд Найрамдах Киргиз улсын Иссык-Куль мужийн Чырпыкты тосгонд төрсөн) -киризийн улс төрийн зүтгэлтэн, дипломат, 2022 оны 4-р сарын 29-нөөс эхлэн Бүгд найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайдаар томилогдсон. Намтар ЗХУ-ын Бүгд Найрамдах Киргиз улсын Иссык-Куль мужийн Чырпыкты тосгонд төрсөн. ЗХУ-ын нийслэл Москва хотын цэргийн дээд сурууль, БНХАУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын дээд сургууль тус тус төгссөн байна. 1992-1996 онд Киргизийн ГХЯ-ны Ази, Номхон далайн хэлтсийн 2-р, 3-р нарийн бичгийн дарга, зөөвлөх; 1996-1998 онд ГХЯ-ны Дорнодын газрын дарга; 1998-2001 онд БНХАУ дахь Киргизийн ЭСЯ-ны зөвлөх; 2001-2003 онд Киргизийн ГХЯ-ны Дорнодын газрын дарга, 2003-2004 онд Киргизийн Гадаад хэргийн яамны орлогч сайд; 2004-2007 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) нарийн бичгийн газрын гүйцэтгэх захирлын орлогч; 2007-2009 онд Малайз дахь Элчин сайд; 2009-2013 онд БНХАУ-д суугаа Элчин сайд; 2010-2013 онд Монгол, Сингапурт хавсран суугаа Элчин сайд; 2013-2016 онд Киргизийн ГХЯ-ны дорнодын орнуудын газрын захирал. 2016-2018 онд Киргизийн ГХЯ-ны 4-р улс төрийн газрын захирал. 2018-2021 онд Казахстан дахь Элчин сайд; 2021 оны 8-р сараас 2022 оны 4-р сар хүртэл Киргизийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад бодлогын хэлтсийн эрхлэгч. 2022 оны 4-р сарын 22-ноос Гадаад хэргийн сайдыг орлон гүйцэтгэгч, 4-р сарын 29-нөөс Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд. Орос, англи, хятад хэлний мэдлэгтэй.
126551
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9D%D0%B8%D0%B9%D1%81%D0%BB%D1%8D%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%B8%D1%80%D0%B3%D1%8D%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%82%D3%A9%D0%BB%D3%A9%D3%A9%D0%BB%D3%A9%D0%B3%D1%87%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%85%D1%83%D1%80%D0%B0%D0%BB
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал бол Нийслэл Улаанбаатар хотын эрх барих дээд байгууллага мөн. Монгол Улсын Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нэг танхимтай, дөчин таван гишүүнтэй байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. /Монгол Улсын Үндсэн хуульийн 20, 21 дүгээр зүйл. 1992.01.13./ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралын түүхэн товчоо 1924-1992 1924 онд Монгол орны нийслэл Улаанбаатар хот нь 1639 оноос шарын шашин, соёлын төв болон байгуулагдсанаас хойш 380 гаруй жилийн түүхэн замналыг туулж 28 удаа нүүдэллэсээр дөрвөн уулын дунд Тунгалаг Туул, Сэрүүн Сэлбийн хөвөөнд суурьшсаар өдийг хүрчээ. 1924 онд хуралдсан БНМАУ-ын анхдугаар их хурлаас баталсан Үндсэн хуульд Улаанбаатар хотын удирдлага, түүнийг тогтолцоог тодорхойлсноос хойш таван удаагийн Үндсэн хуульд улам баталгаажиж Хөдөлмөрчдийн Депутатуудын хурал /ХДХ/, Ардын Депутатуудын хурал /АДХ/, Ардын Депутатуудын Хурал болон Гүйцэтгэх захиргааны бүтцээс Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга гэсэн хоёр субъект бүхий тогтолцоог бий болгосон байна. Энэ нь нийслэл Улаанбаатар хотод орон нутгийн төрийн эрх барих чиг үүрэгтэй “хурал”-аас иргэдээсээ сонгогдож, иргэддээ ажлаа тайлагнадаг, иргэдийн хүсэл сонирхол, эрх ашгийг илэрхийлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага болох “Хурал” нөгөө талаас хурлаас нэр дэвшин, Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргаар батламжлагдсан “хурал” төр засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлдэг “Засаг дарга” /төрийн удирдлага/ гэсэн хоёр субъект Нийслэл Улаанбаатар хотын удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл нийслэл хотын удирдлагын асуудал нь Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулиар баталгаажиж, Хурал, Захиргаа гэсэн тогтолцоо бий болжээ. Улс төр, нийгэм, эдийн засаг, аж ахуйн соёлын төв болж өөрийн гэсэн байр суурьтай, өнгө төрхтэй, бүтэц тогтолцоотой, удирдлага зохион байгуулалтын өөрийн гэсэн шинж чанар бүхий улсын нийслэл болж, хөгжсөөр иржээ. 1992-1996 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж, УИХ-аас “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 1992 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 23 тоот тогтоол гаргаж, Орон нутгийн хурлыг шинэчлэн байгуулах, Засаг дарга нарыг томилох ажлыг 1992 оны 9 дүгээр сард багтаан зохион байгуулахаар заажээ. Орон нутгийн хурлын сонгууль явуулах тухай тусгайлсан хууль гаргаагүй бөгөөд “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуульд “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага гэсэн нэг бүлэг /II бүлэг/, удирдлагын тогтолцоо /II бүлгийн 7-р зүйл/ хурал, түүнийг байгуулах /II бүлгийн 9-р зүйл/ гэсэн зүйлийг шинээр нэмж оруулжээ. Нийслэлд Орон нутгийн хурлыг шинэчлэн байгуулах, Засаг дарга нарыг нэр дэвшүүлэх ажил 9 дүгээр сарын 10-аас 20-ны өдрийн дотор явагдаж дууссан бөгөөд сонгуулийн кампанит ажил явагдаж, сурталчилгаа хийгдээгүй байна. Нийслэлийн 12 дүүрэг, 119 хороонд Иргэдийн нийтийн хурлууд болж, хороо бүр хурлаараа дүүрэгтээ тав, таван төлөөлөгч сонгож дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийслэлд дүүрэг бүрээс хүн амынхаа тооноос хамаарч тус бүр 2-8 төлөөлөгч, тухайлбал Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Налайх, Багануур дүүргээс тус бүр 8, Багахангай, Гацуурт, Жаргалант, Туул дүүргээс тус бүр 2 төлөөлөгч сонгогдсон байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 137 хүн нэр дэвшиж 72 хүн сонгогдсоноос 58 төлөөлөгч буюу 80 хувь нь МАН, 3 төлөөлөгч буюу 6 хувь нь МҮДН, 1 төлөөлөгч МСДН, 10 төлөөлөгч буюу 14 хувь нь нам бус байв. 1996-2000 Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ыг сонгох сонгуулийн хууль 1996 оны VIII сард батлагдсанаар, бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох сонгуулийн бие даасан хуультай болсон юм. Энэ хууль нь урьд өмнөх АДХ-ыг сонгох сонгуулийн хуулиас эрс өөрчлөгдсөн олон намын тогтолцоо бүхий олон мандаттай, ардчилсан сонгуулийн тухай асуудлыг хуульчилж өгснөөрөө онцлог байв. Орон нутгийн хурлуудын сонгуулийн хуульд нам, эвсэл нэр дэвшигчдээ жагсаалтаар нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигчдийн тоо, тухайн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн тооноос илүүгүй байна. Харин сум, дүүрэг, баг, хороо бүрд нэг нэг хүний нэрийг дээд шатны хуралд тухайн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг төлөөлөн нэр дэвшүүлнэ гэж заасан байна. Сонгуулийн хуулийн дагуу Нийслэлийн ИТХ-ын сонгуульд улс төрийн 3 нам, нэг эвсэл оролцохоо алба ёсоор мэдэгдсэний дагуу Нийслэлийн сонгуулийн хороо бүртгэж, 40 суудлын төлөө дээрх нам, эвслээс 129 хүн, бие дааж 4 хүн нэрээ дэвшүүлжээ. Нийт нэр дэвшигчдээс нийслэл, дүүргийн хуралд 37 хүний нэр давхарлан дэвшигдсэний дотор 70 нь МАН, 7 нь МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо эвсэл” /АХЭ/, 23 нь МУНН-ын гишүүд байв. Нийслэлд сонгогчдын нэрийн жагсаалтад 294,557 сонгогч бүртгэгдсэнээс 182,643 хүн буюу 62.6 хувь нь санал хураалтад оролцсон байна. Нийслэлийн ИТХ-д сонгуулийн хуулиар тогтоосон 40 төлөөлөгчийг сонгохоос нам, эвслийн жагсаалтаар 31, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох 9 дүүрэг тус бүрээс нэг нэг хүн, бүгд 9 хүн сонгогджээ. МАН нийслэлийн 40 суудлын 23-ыг авснаас намын жагсаалтаар 15, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж болох дүүргийн төлөөллөөр 8, МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл жагсаалтаар 16, /МҮАН-9, МСДН-6, МНН-1/ дүүргийн төлөөллөөр нам бус 1 хүн авчээ. 2000-2004 Улаанбаатар хотод орон нутгийн сонгууль 2000 оны 10 дугаар сарын 8-ны өдөр явагджээ. Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд улс төрийн 8 нам, нэг эвсэл оролцох тухайгаа нийслэлийн сонгуулийн хороонд мэдэгдэн Нийслэлийн ИТХ-ын 40 тойрогт нам, эвслээс 157 хүн нэр дэвшигдсэнээс МАН-ын 40, “Ардчилсан холбоо эвсэл”-ээс 40, Эх орон-МАШСН-аас 38, ИЗН-аас 14, МБНН-аас 7, МИАШЛН-аас 1 хүн тус тус дэвшсэн бөгөөд 1 хүн биеэ даан нэрээ дэвшүүлжээ. Нийт нэр дэвшигчдээс 65 хүн нийслэл болон дүүргийн хуралд давхар дэвшигдсэний 10 нь МАН-ын, 18 нь “Ардчилсан холбоо эвсэл”-ийн, 7 нь МБНН-ын, 18 нь Эх орон-МАШСН-ын, 7 нь ИЗН-ын гишүүд байжээ. 2004-2008 2004 оны 10 дугаар сарын 17-нд явагджээ. Нийслэлийн хэмжээнд сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах сонгуулийн 126 хэсгийн хороо байгуулагдсан 1516 хүн ажиллав. Улс төрийн 4 нам, 1 эвсэл, нийслэл дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох тухайгаа “Нийслэлийн сонгуулийн хороо”-нд мэдэгдэн Нийслэлийн ИТХ-ын 40 тойрогт нам, эвслээс нийт 141 хүн дэвшигдсэнээс МАН-аас 40, “Эх-орон Ардчилсан хүчний эвсэл”-ээс 40, МНН-аас 2, МУНН-аас 36, БНН-аас 17 хүн тус тус дэвшсэн бөгөөд 6 хүн бие даан нэрээ дэвшүүлжээ. Нийт нэр дэвшигчээс 64 хүн нийслэл, дүүргийн хуралд давхар дэвшигдсэний 16 нь МАН, 16 нь “Эх-орон Ардчилсан хүчний эвсэл”, 11 нь МУНН, 17 нь БНН, 4 нь бие даан нэр дэвшигч байв. 2008-2012 2008 оны 10 дугаар сарын 12-нд явагдаж Орон нутгийн сонгуульд нийт 7 нам оролцжээ. Нийслэлийн ИТХ-ын 15 тойрогт 45 мандатын төлөө 165 хүн нэр дэвшсэнээс 45 нь МАН-аас, 45 нь АН-аас, 11 хүн МУНН-аас, 3 хүн Эх орон намаас, 3 хүн ИЗН-аас, 18 хүн нь МНН-аас, 1 хүн нь Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас тус тус дэвшсэн бөгөөд 42 хүн бие дааж нэрээ дэвшүүлжээ. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу нийслэлийн сонгогчдын ирц хүрээгүйгээс НИТХ-ыг сонгох сонгууль , Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн ИТХ-ыг сонгох сонгууль хүчингүй болжээ. Дахин сонгуульд нийслэлийн хэмжээнд нэрийн жагсаалтад нийт 436964 сонгогч бүртгэгдсэнээс 286644 сонгогч буюу 65.6 хувь нь саналаа өгч Нийслэлийн ИТХ-ын сонгууль хуульд зааснаар хүчинтэй болж өнгөрсөн байна. Нийслэлийн ИТХ-ын дахин сонгуулийн дүнгээр нийслэлийн 15 тойргийн 45 мандатын 36 мандатыг МАН-аас нэр дэвшигчид, 9 мандатыг АН-аас нэр дэвшигчид авч Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон байна. 2012-2016 УИХ болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийн саналыг нэгэн зэрэг авах ажлыг зохион байгуулжээ. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 9 нам, 2 эвсэл, нийт 11 субъект оролцох тухайгаа мэдэгдэж, нийслэлийн сонгуулийн 30 тойрогт 30 мандатын төлөө 224 хүн, намын жагсаалтаар 15 мандатын төлөө 87 хүн, нийт 331 хүн нэр дэвшсэнээс МАН, АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс тус бүр 45, бие даан 3 хүн нэрээ дэвшүүлсэн байна. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нийслэлийн хэмжээнд сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 805580 сонгогч бүртгэгдсэнээс 517006 сонгогч буюу 64,18 хувь нь саналаа өгч, сонгууль хүчинтэй болжээ. Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүнгээр нийслэлийн 30 тойргийн 30 мандатын 20 мандатыг Ардчилсан намаас нэр дэвшигчид, 10 мандатыг МАН-аас нэр дэвшигчид хамгийн олон санал авч Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ. Жагсаалтын 15 мандатыг нам, эвслийн авсан саналаар хуваарилахад АН-аас нэр дэвшигчид 6, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшигчид тус бүр 4 мандатыг, ИЗНН-аас 1 мандатыг авч жагсаалтаар нэр дэвшигчдийг дарааллын дагуу Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон байна. Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн 26 нь АН, 14 нь МАН, 4 нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, 1 нь ИЗНН-аас нэр дэвшигчид болжээ. Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 2012 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хуралдаж, НИТХ-ын даргаар Д.Баттулгыг сонгов 2016-2020 2016 оны Нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр Монгол Ардын Нам нийслэлчүүдийн үнэмлэхүй олонхын саналыг авч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 45 суудлын 34-ийг бүрдүүлэв. Ардчилсан нам 11 суудлыг авч, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэлээ. Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаас Цэндийн Сандуйг Нийслэлийн ИТХ-ын даргаар сонгосон бол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Сундуйн Батболдыг дэвшүүлэн, Ерөнхий сайдад уламжиллаа. 2019 онд Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Төлөөлөгч Сайнбуянгийн Амарсайханыг томилсон бол, Нийслэлийн ИТХ-ын даргаар Төлөөлөгч Рэнцэндагвын Дагвыг сонголоо. Бүтэц Дарга Цахим хуудас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал төлөөлөгчид 2020-2024 ВИДЕО: Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралын танилцуулгыг эндээс үзнэ үү. Монголын улс төр Монголын эрх зүй нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Улаанбаатарын засаг дарга
126552
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B1%D1%83%D1%8F%D0%BD%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%90%D0%BC%D0%B0%D1%80%D1%81%D0%B0%D0%B9%D1%85%D0%B0%D0%BD
Сайнбуянгийн Амарсайхан
Сайнбуянгийн Амарсайхан (1973 оны 6-р сарын 13-нд Налайх дүүрэгт төрсөн-) -Монгол Улсын Улс төрийн зүтгэлтэн, 2020 оноос Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд. Боловсрол 1991 онд Эрдмийн оргил дунд сургууль төгссөн. 1996 онд АНУ, Калифорни муж, Пресно хотын институт төгссөн. 2000 онд АНУ, Соут Вест их сургууль, эрх зүйч, магистр цол хүртсэн. Намтар 1992-1994 онд Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн төвд ажилтан 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Консулын ажилтан, атташе 2004-2007 онд АНУ, “American Trade and Development” ХХК, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны менежер 2007-2010 онд “Оюуны ундраа” ХХК, гүйцэтгэх захирал 2010-2017 онд “Оюуны ундраа” группийн ерөнхийлөгч 2016-2017 онд Нийслэлийн төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга 2019 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн 2021 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд. Сонгуульт ажил: 2012 онд MАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон. МАН-ын бага хурлын гишүүн, Хан-Уул дүүргийн зүүний хүчний холбооны дарга, Монголын “CEO” клубийн Ерөнхийлөгч, МҮХАҮТанхимын удирдах зөвлөлийн гишүүн, “Үндэстний цахим өв” академийн удирдах зөвлөлийн гишүүн, Монголын бодьбилдингийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, Хангарьд УБ клубийн удирдах зөвлөлийн гишүүн
126553
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9D%D0%B0%D1%80%D1%82%D0%B0%D0%B9%20%D1%86%D0%B0%D0%B3
Нартай цаг
Нартай цаг гэж өдрийн нартай цагийг хэлнэ.
126554
https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D1%80%D1%86
Арц
Арц-(латин нэр: Juniperus sabina)- бутлаг ургамал. Арц нь Агарууны (Cupressaceae) овогт хамаарах 60-аад зүйл ургамал тархсан байдаг. Эдгээрийг 50 сая жилийн өмнө үүссэн гэж үздэг. Дулаан оронд 30 метр орчим өндөр ургах мод ч бий. Харин манай оронд сөөг хэлбэрийн хонин арц (Juniperus sabina), дагуур арц (Juniperus dahurica), хуурамч хонин арц  (Juniperus peudossabinа), ямаан арц (Juniperus sibirica) гэсэн дөрвөн зүйл голдуу Хангай, Хэнтий, Хөвсгөл, Алтай, Говь-Алтай зэрэг уулархаг нутгийн өндөр уулсаар тархан ургадаг. Арц нь эфирийн тос бүхий анхилам үнэр ялгаруулан орчноо ариутган байдаг амьд байгалийг ариутгагч юм. Мөн цөөнгүй тооны эмийн найрлагад ордог гайхамшигт ургамал учраас монголчууд эрт цагаас ашиглаж ирсэн байна. Өндөр ууланд тархсан нь эфирийн тосны агууламж илүү учраас бусад ургамлаас үнэр илүү байдгаас голдуу ариутгал, утлагад ашигладаг. Ялангуяа хонин арцыг хэрэглэх нь илүүтэй. Таних шинж: Арц нь 1-3 метр өндөртэй мөнх ногоон бутлаг ургамал юм. Мөнх ногоон шилмүүст сөөг, шилмүүс нь зүү шиг шовх, анхилуун үнэртэй, мойл мэт жимсгэнэтэй, эмэнд ордог. Манай оронд дөрвөн зүйл(хонин арц, дагуур арц, ямаан арц, хуурамч арц)-ийн арц ургадаг. Арцыг түүний шилмүүс, мөчир үр, үндэс зэрэг олон шинжээр ялгана. Хонин арцны шилмүүс хайрсархуу, найлзуур буюу залуу мөчир дээр нь бие биеэ нягт дэрлэн байрласан эсвэл найлзуурын зарим хэсэг нь зуурхуу нарийхан, бүх шилмүүс нь хайрсархуу боргоцой жимсгэнэ дотроо хоёроос зургаан ширхэг үртэй байдаг. Харин ямаан арцны бүх шилмүүс нь зуурхуу гурваараа тойрч байрласан байдаг байх жишээтэй. Ургах орчин: Манай орны ойт хээр, шинэс, хушин ой, нуранги хад, асгатай ууланд ургадаг. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, тус улсын Бээжин, Нанчон зэрэг олон газар арцыг үржүүлж хот сууриныхаа чимэглэлд тарьсан байдаг.
126555
https://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D1%83%D1%86%D0%BB%D0%B0%D1%85%20%D1%82%D0%B5%D0%BC%D0%BF%D0%B5%D1%80%D0%B0%D1%82%D1%83%D1%80
Буцлах температур
Буцлах температур гэж тогтмол даралтад орших шингэний буцлах цаг буюу температурыг хэлнэ
126558
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D3%A9%D1%85%20%D1%85%D0%B0%D0%BB%D0%B8%D0%BC
Хөх халим
Хөх халим нь дэлхийд нэн ховордож буй амьтан юм.
126559
https://mn.wikipedia.org/wiki/%D0%98%D1%86%D1%85%D0%B0%D0%BA%20%D0%A0%D0%B0%D0%B1%D0%B8%D0%BD
Ицхак Рабин
Ицхак Рабин (иврит. ‏יצחק רבין (; англи. Yitzhak Rabin, 1922 оны 3-р сарын 1-нд Палестины Иерусалим хотод төрсөн, -1995 оны 11-р сарын 4-нд Израил улсын нийслэл Тель-Авив хотод нас барсан) -израилийн улс төр, цэргийн зүтгэлтэн. Израил улсын 5 дахь болон 11 дахь Ерөнхий сайд (1974-1977, 1992-1995) байсан. 1994 онд Нобелийн Энхтайваны шагнал хүртсэн. Намтар Ицхак Рабины эцэг нь 1886 онд Оросын эзэнт улсын Киев хотоос холгүй төрсөн Нехемия Рабичев гэж хүн байсан. Нехеми Рабичeв 18 нас хүрээд АНУ руу ажил хийж мөнгө олохоор явжээ. АНУ-д сионист ажилчны «Поалей Цион» нэртэй хөдөлгөөнд нэгдэж Рабичев овогоо иврит Рабин болгон өөрчилжээ. 1917 онд тэрээр Палестин явж Британчуудын засаг захиргааны байгуулсан "еврей легион"-д элссэн байна. Ицхакийн эх нь Оросын эзэнт гүрний Могилёв хотод (өнөөгийн Белорусь) төрсөн Роза Каган. Эх Роза нь еврей Исаак Каган гэр бүлд төржээ. Түүний эх Роза Каган, эцэг Нехемия Рабин нар Хайфа хотод танилцаж тэндээ гэрлэж хүү Ицхак, охин Рахель нарыг төрүүлжээ. Ицхак Рабин 1974 онд Ерөнхий сайд болж Израилийн иргэн хүн хилийн чанадад данс эзэмшиж болохгүй гэсэн хатуу хуулийг зөрчсөн хэрэгт эхнэрийн хамт холбогдон, 1977 онд засгийн эрхээс буужээ. Энэ явдал тухайн цагтаа ихээхэн дуулиан дэгдээж, Израилийн Сангийн сайд Иегошуа Рабиновичийн тодорхойлсноор тус улсын түүхэн дэх хамгийн том улс төрийн хямрал болсон байна. Ицхак Рабин олон жил нам гүм байсны эцэст гэнэт эргэн ирсэн агаад Израиль, Палестиний хооронд энхийн гэрээ байгуулна гэсэн амлалт өгч 1984 онд Батлан хамгаалахын сайд, 1992 онд Ерөнхий сайдаар томилогджээ. Харамсалтай нь тэрбээр гурван жилийн дараа иедуйн шашинт хэт үзэлтнүүдийн гарт амиа алдсан байна.
126560
https://mn.wikipedia.org/wiki/%D0%AD%D0%B3%D1%87%20%D0%B4%D2%AF%D2%AF%20%D0%B3%D1%83%D1%80%D0%B0%D0%B2%20%28%D0%B6%D2%AF%D0%B6%D0%B8%D0%B3%29
Эгч дүү гурав (жүжиг)
Эгч дүү гурав- (орос. "Три сестры") Оросын богино өгүүллэг болон жүгийн зохиолч Антон Чеховын 1900 онд бичсэн 4 үзэгдэлт жүжиг. Анх 1901 оны «Русская мысль» сэтгүүлийн № 2 хэвлэгдсэн байна; Москвагийн уран сайханы театрын (Московский Художественный театр) захиалгаар бичсэн энэхүү жүжгийг 1901 оны 1-р сарын 31-нд тайзан дээр амьлуулсан байна. Жүжгийн тухай Антон Павлович хүний ​​​​амьдралын олон чухал асуудлыг инээдэмтэй ойлголттой болгож, уншигч, үзэгчдэд эмгэнэлтэй биш, харин хүнийг итгэл найдвараар гомдоохгүй, харин ч эсрэгээрээ түүнийг итгүүлэх эрүүл инээмсэглэлээр харах боломжийг олгосон. амьдрах хэрэгцээний тухай. Чехов "Эгч дүү гурав"-ын тухай "Роман шиг ээдрээтэй жүжиг" гарсан гэж бичсэн байдаг. Энэхүү жүжиг нь Оросын туульсын зохиолын уламжлалыг хамгийн тод илэрхийлдэг. Чеховын театрын уянгын эгшиг нь хүсэл тэмүүлэлтэй, драмын үзэл суртлын хурцадмал байдалд хүрдэг. "Гурван эгч"-ийн баатрууд "зураг дээр" байгаа юм шиг, бүрэн дүүрэн амьдрах боломж хэвээр байх болно гэж найдаж байгаа мэт амьдардаг. Тэдний өдөр тутмын амьдрал Москвагийн тухай гашуун сайхан мөрөөдөл, илүү сайхан ирээдүйгээр өнгөрдөг. Тэдний амьдралын цаг хугацаа нэг чиглэлд, мөрөөдөл нь өөр чиглэлд шилждэг. ХХ зууны турш "Эгч дүү гурав" жүжгийг оросын, зөвлөлтийн Вл.Немирович-Данченко, Георгий Товстоногов, Олег Ефремов, Юрий Петрович Любимов, Лоренс Оливье, Эрвин Аксер нарын алдар цуутай найруулагчид тайзанд тавьж ирсэн байгаа бөгөөд ХI зуунд ч ач холбогдлоо алдаагүй байна.
126562
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A2%D1%83%D1%80%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD%20%D3%A9%D3%A9%D1%80%D1%87%D0%BB%D3%A9%D0%BB%D1%82%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%BD%D0%B0%D0%BC
Туркийн өөрчлөлтийн нам
Туркийн Өөрчлөлтийн нам нь 2020 оны 12-р сарын 17-нд Мустафа Сарыгүлийн удирдлаган дор байгуулагдсан, Турк улсад үйл ажиллагаа явуулдаг улс төрийн нам юм. Намын дүрмийн дагуу албан ёсны товчлол нь "TDP". Түүний бэлгэдэл нь Фрак, Анатолийг бэлгэддэг хоёр зүрх, хоёр тивийг холбосон одноос бүрдэнэ. Түүний дарга нь Мустафа Сарыгул юм. Ерөнхий ерөнхийлөгчид Сонгууль 2022 онд Чанкыри хотын Орта дүүргийн Додурга хотын даргын сонгуульд Туркийн өөрчлөлтийн нам оролцож, Туркийн Өөрчлөлтийн намаас Камил Эрдогду 1411 сонгогчтойгоор тус хотын долоо дахь нам болов. 2023 оны 3-р сарын 6-нд Туркийн Өөрчлөлтийн намын дарга Мустафа Сарыгүл СӨХ-ны дарга Кемал Кылычдароглугийн нэр дэвшихийг дэмжиж байгаагаа мэдэгдэв. Шилжилтийн үеийн хамгийн тохиромжтой нэр дэвшигч бол Кылычдароглу гэж хэлсэн Сарыгүл, 'Тэр бол амбицаас ангид, ардчилсан удирдагч' гэжээ.
126563
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A2%D2%AF%D1%80%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%B5%D1%80%D3%A9%D0%BD%D1%85%D0%B8%D0%B9%D0%BB%D3%A9%D0%B3%D1%87%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%81%D0%BE%D0%BD%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D1%8C-2013
Түркийн ерөнхийлөгчийн сонгууль-2013
Туркийн Ерөнхийлөгчийн сонгууль 2023 оны тавдугаар сард хоёр үе шаттайгаар явагдсан. 2023 оны бүх нийтийн сонгуулийн хүрээнд мөн өдөр болсон УИХ буюу парламентын сонгуультай хамт тавдугаар сарын 14-нд эхний шат явагдсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт тавдугаар сарын 28-нд болсон. Үүний үр дүнд Режеп Тайип Эрдоган ялалт байгуулж, дараагийн таван жилийн хугацаанд тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдов. Турк дотор 60.9 сая, хилийн чанадад 3.2 сая хүн нийт 64 сая хүн санал өгөх эрхтэй байсан гэсэн тооцоо байсан. Эхний шатанд одоогийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган (49.52 хувийн санал авсан) олонхийн санал (шаардлагатай 50%) авч чадаагүй тул 5-р сарын 28-нд түүнийг болон Кемал Кылычдароглу (44.88 хувийн санал) нарын хооронд хоёр дахь шатны санал хураалт явуулав. Энэ Түркийн Ерөнхийлөгчийн сонгууль нь хоёр үе шаттайгаар явагдсан Ерөнхийлөгчийн анхны сонгууль болсон гэдгээрээ онцлогтой.
126564
https://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D1%83%D0%BB%D1%83
Булу
Булу (1197-1228) нь Их Монгол Улсын жалайр аймгийн гоо ван Мухулайн хөвүүн. 1223 онд Чингис хааны сартуулд хийж байсан дайнд оролцож байсан үед эцэг Мухулай нь нас барсныг мэдэж хятад нутаг руу очиж, 27 настайдаа гоо вангийн суурийг залгамжилж, Алтан улсыг дайлах их цэргийг ерөнхийлэн захирч, тус нутаг дахь дайны ажиллагааг удирдах болжээ. 1224 оны 9 сард Инжоу хотыг эзлэн түм гаруй хүн, зуун мянган толгой мал сүрэг олзлон авсан. 1225 онд Чингис хаан сартуулын аянаас буцаж, аураг ордонд ирэхэд, бараалхахаар очсон. 1226 онд Сүн улсын жанжин Ли Цюань Шаньдун мужийн Иду хот болон бусад хот тосгодыг довтлон эзлэсний дараа, 9 сард авга ах Дайсун ноёны удирдсан цэргийг Иду руу илгээв. Удалгүй 12 сард нь өөрийн биеэр их цэрэг удирдан Дайсун ноёнд туслахаар очсон. 1227 оны 4 сард Ли Цюань тэргүүтэй Сүн улсын арми бууж өгч, Их Монгол Улсад дагаар орсон. Ли Цюанийг Шаньдун, Хуайнань, Чужоу зэрэг нутгийн захирагчаар томилсон. 1227 оны 9 сард Чингис хааныг тэнгэрт халисны дараа оршуулах ёслолд оролцохоор Монгол нутаг руу буцсан. 1228 оны 5 сард Булу ноён өвчний улмаас 32 насандаа нас нөгчив. Түүнийг ууган хөвүүн Тас нь залгамжлан гоо ван болж, хятад дахь Монгол цэргийн ерөнхий захирагч болсон. Хожим 1322 онд Гэгээн хааны зарлигаар Булу гоо ванд Жундин (忠定) хэмээх хятад цол нэхэн өргөмжлөв. Үр хойчис Булу гоо ван болбоос зургаан хөвүүнтэй байсан. Тас (1211 - 1239) Сугунчаг (? - ?) Баатар (? - 1261) Эмгэн Өвгөн Алихиши Эшлэл 1197 онд төрсөн 1228 онд өнгөрсөн Их Монгол Улсын төрийн зүтгэлтэн Монголын цэргийн зүтгэлтэн Ван Монголын язгууртан
126565
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A2%D0%B0%D1%81%20%28%D0%96%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B9%D1%80%29
Тас (Жалайр)
Тас (1211 - 1239) нь Их Монгол Улсын жалайр аймгийн мянгатын ноён, улсын ван Булугийн ахмад хөвүүн. 1228 онд улсын ван цол, хятад дахь монгол цэргийн ерөнхий захирагчаар томилогдсон. Өгэдэй хааны зарлигаар Лүжоу хотыг эзлэхээр довтолсон ч, Алтан улсын сахигч жанжин Ила Пуад ялагдсан. 1230 онд Өгэдэй хааныг дагаж Тунгуан боомтыг сахиж, алтан улсын цэргийн довтолгооноос сэргийлэв. 1232 онд Санфэн уулын тулалдаанд Толуй, Сүбээдэй нарын хамтаар 40,000 цэргээр Алтан улсын Ваньян Хада, Ила Пуа нарын удирдсан 150,000 цэргийн хүчтэй тулалдаж ялав. Тус жилдээ Худухугийн хамтаар Хэнань мужийн Пижоу руу довтлон эзлэв. 1233 онд хан хөвүүн Гүюгийн хамтаар Ляодун, Манжуурт төвлөрч байсан Пусянь Ваннугийн эсрэг довтлон, түвшитгэв. 1234 онд Алтан улсыг мөхөөсний дараа хан хөвүүн Хүчүгийн хамтаар Сүн улс руу довтлов. 1235 онд Заоян, Инжоу зэрэг хотыг довтлон эзлэв. 1236 онд Өгэдэй хааны зарлигаар Дунпин чөлгөөний 39,000 өрхийг соёрхол болгон хүртээв. 1237 онд Гуанжоу хотыг эзлэв. 1238 онд Бэйшягуаныг байлдан зэлэв. 1239 онд Шижин хотод 28 настайдаа нас барав. Үр хойчис Мухулай гоо ван Булу гоо ван Тас гоо ван Худуху Худутөмөр Баогэ Даотун Эшлэл 1211 онд төрсөн 1239 онд өнгөрсөн Их Монгол Улсын төрийн зүтгэлтэн Жалайр аймаг Монголын цэргийн зүтгэлтэн