id
stringlengths
3
6
url
stringlengths
32
594
title
stringlengths
2
105
text
stringlengths
1
119k
1914
https://mn.wikipedia.org/wiki/%D3%A8%D0%B3%D1%8D%D0%B4%D1%8D%D0%B9%20%D1%85%D0%B0%D0%B0%D0%BD
Өгэдэй хаан
Өгэдэй хаан (, ойролцоогоор 1186 он - 1241 оны XII сарын 11) нь Чингис хааны гуравдугаар хүү бөгөөд өөрийн эцгийн дараах Монголын эзэнт гүрний хоёр дахь их хаан байв. Тэрээр эцгийнхээ эхлүүлсэн байсан эзэнт гүрний тэлэлтийг үргэлжлүүлсэн ба Европ дахь монголчуудын довтолгоон, Хятад дахь Монголын байлдан дагуулалтын үеэр өмнөд болон баруун зүгт Монголын эзэнт гүрэн өөрийн хамгийн дээд хэмжээнд хүрэхэд дэлхийн хүн болов. Чингисийн бүх бага хөвгүүдийн адил тэр Хятад, Иран, Төв Ази дахь байлдан дагууллуудад өргөн хүрээнд оролцжээ. Оршил Өгэдэй нь Чингис хаан болон Бөртэ үжин нарын гурав дахь хүү байв. Тэрээр өөрийн эцгийн дээшлэн мандах үеийн үймээн самуунтай үйл явдлуудад оролцсон. Өгэдэйг 17 настай байхад Чингис хаан Жамухын цэргийн эсрэг хийсэн Хар халзан элээтийн тулалдаанаас ("Монголын нууц товчоо"-ы уг эхэд тулалдаан болсон газрын нэрийг Халахалжит элэт гэж тэмдэглэжээ) аймшигт ялагдлыг амсжээ. Өгэдэй хүнд шархадсан бөгөөд тулалдааны талбарт гээгдсэн байна. Эцгийнх нь өргөмөл дүү, хамтран зүтгэгч Борохул түүнийг аварчээ. Хэдийгээр тэр аль хэдийн гэрлэсэн байсан ч 1204 онд эцэг нь түүнд ялагдсан мэргид ноёны хатан Дөргэнэг өгөв. Иймэрхүү байдлаар эхнэр нэмж авах нь тал нутгийн соёлд ховор биш байжээ. 1206 онд Чингисийг хаан (khagan) буюу эзэн хаанд (emperor) өргөмжилсний дараа жалайр, бэсүд, сүлдүс, хонхотон овгийн мянгатуудыг түүнд хараат газар нутаг болгон өгсөн байна. Өгэдэйн газар нутаг Ховог (Хобок) болон Эмээл (Эмель) голуудыг хамарчээ. Эцгийнх нь хүсэлтийн дагуу жалайрын захирагч Илүгэй Өгэдэйн багш болов. Өгэдэй өөрийн ах нарын хамт Алтан улсын (Jin dynasty, Государство Цзинь) эсрэг 1211 оны XI сард анх удаа бие дааж цэргийн ажиллагаа явуулсан. Тэрээр Хэбэйгээр дамжин өмнөд нутгийг, тэгээд дараа нь 1213 онд Шаньсигаар дамжин умардыг сүйрүүлэхээр илгээгдэж байв. Өгэдэйн хүч Ордосын гаднаас Алтан улсын гарнизоныг хөөсөн ба тэрээр Сүн улс, Алтан улс, Тангуд улсын (Xi Xia буюу Western Xia (Баруун Ся), Great Xia (Их Ся)) эзэмшлүүдийн хилийн уулзвар руу хөдөлжээ. Хорезмын эсрэг Монголын байлдан дагуулалтын үеэр Цагадай, Өгэдэй нар 1219-1220 онд таван сарын бүслэлтийн дараа Отрарыг эзэлж, оршин суугчдыг нь хядсан бөгөөд Ургенчийн хэрмийн гадна талд байсан Жочитай нэгдэв. Жочи, Цагадай нар цэргийн стратегийн тал дээр дайсагнан маргалдаж байсан учраас Чингис хаан Ургенчийн бүслэлтийг хянуулахаар Өгэдэйг томилсон байна. Тэд 1221 онд хотыг эзлэв. Афганистан, зүүн өмнөд Персэд бослого гарахад Өгэдэй бас Газнийг номхотгожээ. Их Хаанд өргөмжлөгдсөн нь 1219 онд Хорезмын эзэнт гүрний эсрэг довтолгооны өмнө Чингис хаанаас өв залгамжлагчаа томилохыг Есүй хатан хүчлэн гуйв. Ахмад хоёр хүү Жочи, Цагадай нарын хоорондох аймшигт хэрүүл шуугианы дараа тэд өв залгамжлагчаар сонгож болно хэмээн Өгэдэйг байлгахаар тохиролцсон. Чингис тэдний шийдвэрийг баталжээ. Чингис хаан 1227 онд нас барсан ба Жочи түүнээс эрт нэг юм уу хоёр жилийн өмнө нас барсан байна. Өгэдэйн дүү Толуй 1229 он хүртэл засаг баригч (regent) байв. Өгэдэйгээр өв залгамжлуулах Чингисийн тодорхой хүсэлд эргэлзэх явдал үнэндээ хэзээ ч байгаагүй хэдий ч Чингисийн нас барсны дараа Хэрлэн мөрөн дээрх Хөдөө Аралд болсон хуралдайгаар 1229 онд Өгэдэй их хаанд (great khan) сонгогдсон байдаг. Ёс жаягийн дагуу гурван удаа найр тавьсны дараа Өгэдэй 1229 оны IX сарын 13-нд монголчуудын Хаанд (Khagan) өргөмжлөгдсөн байна. Цагадай өөрийн дүүгийн эрх шаардлагыг үргэлжлүүлэн дэмжсэн. Чингис хаан Өгэдэйг эелдэг, өгөөмөр зан чанартай гэж харж байв. Түүний билэг авьяас эцгийнхээ зам дээр эзэнт гүрнийг хадгалсан амжилтад нь тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэсэн. Түүний хаанчлалын үед гол төлөв Чингис хааны ардаа үлдээсэн зохион байгуулалт ба Өгэдэйн хувь хүний шинж чанарын ачаар Монголын эзэнт гүрний ажил хэрэг ихэнх хэсэгтээ тогтвортой үлджээ. Өгэдэй прагматик хүн байсан, гэсэн ч тэр хаанчлалынхаа хугацаанд зарим алдаа гаргасан. Өгэдэй цэргийн захирагч юм уу зохион байгуулагчийн хувьд өөрийгөө эцэгтэйгээ эн тэнцүү хүн гэж үзэн төөрөлддөггүй байсан бөгөөд өөрийн олсон хамгийн чадварлаг хүмүүсийн авьяас чадварыг хэрэглэжээ. Түүний сэтгэл татам зан байдлын тухай мэдээллүүдийг үл харгалзан 1237 онд үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө Монгол, Персийн түүхчид Өгэдэйг шүүмжилсэн байдаг ба энэ нь Персийн түүхчдийн бичсэнээр долоогоос дээш насны 4,000 ойрад охидыг хүчирхийлэх тушаалаас бүрддэг. Тэгээд дараа нь эдгээр охид Өгэдэйн гаремд (эмсийн байр) хураагдах, эсвэл Монголын эзэнт гүрэн даяарх аяны буудлуудад биеэ үнэлэгчид болон хэрэглэгдэхээр өгөгдсөн байна. Өмнө нь Ойрад нутгийг захирч байсан Өгэдэйн эгч Чэчэйхэний үхлийн дараах энэ алхам нь Ойрад аймаг болон тэдний газар нутгийг Өгэдэйн хяналтын доор авчирчээ. Дэлхийн байлдан дагуулалт Дундад Дорнод дахь тэлэлт Хорезмын эзэнт гүрнийг устгасны дараа Чингис хаан Тангуд улсын эсрэг хөдлөхөд чөлөөтэй болсон. Гэсэн хэдий ч 1226 онд Хорезмын хаадын сүүлчийнх нь болох Желал ад-Дин Мангуберди өөрийн эцэг II Ала ад-Дин Мухаммедын алдсан эзэнт гүрнийг сэргээхээр Персэд буцаж иржээ. 1227 онд түүний эсрэг илгээсэн Монголын зэвсэгт хүчин Дамганд ялагдсан байна. Желал ад-Динийн эсрэг хөдөлсөн өөр нэг арми Исфаханы ойролцоо пиррийн ялалт (pyrrhic victory - ялагдсантай адил ялалт) байгуулсан боловч тэр амжилтаа үргэлжлүүлж чадаагүй аж. Өгэдэй дайны ажиллагаа эхлүүлэхийг зөвшөөрснөөр Чормаган хорчи 30,000-50,000 монгол цэргийг толгойлон Бухараас гарчээ. Тэрээр хорезмуудын тусламж дэмжлэгийн удаан хугацааны хоёр бааз суурь болох Хорасан, Персийг эзлэн авав. 1230 онд Амударья мөрнийг гаталсан ба ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгаралгүйгээр Хорсасан руу орсон тул Чормаган хурдан, чөлөөтэй явж өнгөрлөө. Тэрээр баруун Афганистан руу довтлох цаашдын зааврыг өгсөн байсан Дайр баатрын хяналт доор бие бүрэлдэхүүнийхээ нэлээд их хэсгийг дэмжлэг болгон үлдээжээ. Чормаган болон түүний армийн олонх хэсэг 1230 оны намар Эльбурсын уулс болон Каспийн тэнгисийн хоорондох бүс нутаг Табаристан (орчин үеийн Мазендеран) руу орж, ингэснээр Низаритын исмайлитуудын (ассасинууд) хяналтад байсан өмнө зүг дэх уулархаг бүсээс зайлсхийв. Рей хотод хүрээд Чормаган өвлийн хүрээгээ тэнд байгуулсан ба хойд Персийн үлдсэн хэсгийг номхотгохын тулд цэргүүдээ илгээжээ. 1231 онд тэр өөрийн удирдсан армийг өмнө зүг рүү хөдөлгөсөн бөгөөд Кум, Хамадан хотууд хурдан хугацаанд эзлэгдэв. Тэндээс тэрээр Фарс, Керманы бүс нутгууд руу цэргүүдээ илгээхэд тэдгээрийн захирагчид мужуудаа сүйтгүүлж байхаас илүү Монгол эздэд алба гувчуур төлөхийг эрхэмлэн хурдан хугацаанд дагаар орлоо. Энэ хооронд зүүн зүгт Дайр баатар Кабул, Газни, Забулистаныг эзлэх зорилгодоо гуйвалтгүй хүрч байв. Монголчууд аль хэдийн Персэд дэг журам тогтоосон тул Желал ад-Дин хөөгдөхөд хүрч, Өвөр Кавказад тусгаарлагдсан байна (тэрээр энэ явдлаас хойш удалгүй алагджээ). Ийнхүү Перс бүхэлдээ Монголын эзэнт гүрэнд нэгдсэн болой. Алтан улсын уналт 1230 оны сүүлээр Доголху чэрби (монгол жанжин) Алтан улсад санамсаргүй байдлаар ялагдсаны хариуд Өгэдэй хаан дүү Толуйн хамт өмнө зүгт Шаньси муж руу хөдлөн уг мужийг Алтан улсын цэргээс цэвэрлэж, Фынсян хотыг эзлэн авав. Хойд зүгт зуны улирлыг өнгөрөөсний дараа тэд Хэнань дахь Алтан улсын хүчний эсрэг дахин дайны ажиллагаа явуулсан бөгөөд Алтан улсын ар талаас довтлохын тулд Өмнөд Хятадын нутгаар (Сүн улсын газар нутгаар) дайран гарчээ. 1232 он гэхэд Алтан улсын хаан нийслэл Кайфын хотдоо бүслэгдсэн байлаа. Удалгүй Өгэдэй аян дайны эцсийг өөрийн жанждад даатгаж үлдээгээд буцав. Хэд хэдэн хотыг эзэлсний дараа монголчууд Сүн улсын хожимдсон тусламжаар 1234 оны хоёрдугаар сард Цайчжоу хотыг эзлэн авч (Алтан улсын хаан Кайфын хотоос явж Цайчжоу хотод орогноод байжээ) Алтан улсыг мөхөөжээ. Гэвч дараа нь Сүн улсын амбан захирагч Монголын элч төлөөлөгчийг хороосон бөгөөд Сүн улсын цэргүүд монголчуудын захиргаанд байсан Сүн улсын урьдын нийслэлүүд болох Кайфын, Лоян, Чанъань зэрэг хотуудыг эзэлж авав. Алтан улстай хийсэн дайнаас гадна Өгэдэй Пусянь Ваньну (урьд нь Алтан улсын жанжин байсан) гэгчийн байгуулсан Дорнод Ся улсыг 1233 онд бут цохин мөхөөж, өмнөд Манжуурыг төвшитгөжээ. Мөн энэ бүс нутгийн хойд хэсэгт орших Усны татаруудыг номхотгож, 1237 онд гаргасан бослогыг нь дарсан байна. Гүрж, Арменийг байлдан дагуулсан нь 1232 онд Чормаганы удирдсан монголчууд Кавказад эргэж ирэв. 1235 онд Гянжа хотын хэрмийг катапульт, түншүүр зэвсгээр эвдэн нураажээ. Эрбиль хотын иргэд Монгол хааны ордонд жил бүр алба гувчуур хүргэхээр тохиролцсоны эцэст монголчууд ухарсан байна. Чормаган 1238 он хүртэл, өөрөөр хэлбэл ханхүү Мөнхийн цэргийн хүч Хойд Кавказад идэвхтэй үйл ажиллагаа явуулах хүртэл хүлээв (1236 оноос Бат хааны удирдсан Монголын их цэрэг Европ руу цөмрөн аян дайн хийж эхэлсэн бөгөөд энэ аян дайны үеэр ханхүү Мөнх, Хадан нар Хойд Кавказын овог аймгуудыг байлдан дагуулсан байна). Арменийг эрхшээлдээ оруулсныхаа дараа Чормаган Тбилиси хотыг эзлэн авлаа. 1238 онд монголчууд Лори хотыг эзлэв. Хотын захирагч шахиншах нь монголчуудыг ирэхээс өмнө гэр бүлийнхээ хамт зугтаж, энэхүү баян хотыг хувь заяанд нь даатгаж үлдээсэн аж. Хоханаберд цайз хүчтэй эсэргүүцэл үзүүлсний дараа цайзын захирагч Гасан Жалал монголчуудад дагаар оров. Дараа нь монголчууд Гүржийн өөр нэгэн түшиг тулгуур болох атабек Авагийн захирсан Каен цайзын эсрэг хөдөлжээ. Монгол жанжин Тохта шууд дайралт хийлгүй, хотыг тойруулан хана хэрэм босгосон тул Аваг удалгүй бууж өглөө. 1240 он гэхэд Чормаган Өмнөд Кавказыг байлдан дагуулж дууссан бөгөөд ингэснээрээ Гүржийн язгууртнуудыг бууж өгөхөд хүргэв. Солонгос 1224 онд Солонгост очсон Монголын элч буцах замдаа тодорхой бус байдлаар алагдаж, Солонгосын эрх баригчид Монголд албан татвар өгөхөө больжээ. 1231 онд Өгэдэй үрэгдсэн элчийнхээ өшөөг авах, Солонгосыг дарангуйлах зорилгоор Саритай хорчийг илгээв. Ингээд энэ хаант улсыг дарангуйлах тушаалын дагуу Монголын цэрэг Солонгос руу довтолж эхэллээ. Корё улсын (тухайн үед Солонгост оршин тогтнож байсан улс) хаан Монголын даргач нарыг хүлээн авахаар тохиролцсон бөгөөд тэд нараар улс орныхоо хэргийг түр хугацаанд мэдүүлэв. Гэвч тэднийг 1232 оны зун буцахад Чхве У (тухайн үед Корё улсад цэргийн дэглэм тогтож, цэргийн эрхтнүүд улс орныг удирдаж байсан бөгөөд энэ үеийн цэргийн дэглэмийн удирдагч нь Чхве У байв) нийслэлээ Кэсоноос Канхва арал руу нүүлгэжээ. Саритай тэдний эсрэг дайн хийж байгаад тэнэсэн суманд өртөж амь үрэгдэв. 1234 онд Монголд болсон их хуралдай дээр Өгэдэй Монголын элч нарыг хороосон солонгосчууд, Өмнөд Сүн улс, кипчакууд болон тэдний Европын холбоотнуудыг байлдан дагуулах төлөвлөгөөгөө зарлалаа. Өгэдэй Монгол цэргийн жанжнаар Данхыг (Danqu) томилж, дагаар орсон солонгос жанжин Хон Бок-воныг Корё улсаас эзэлж авсан дагасан цэрэг, иргэд бүхий 40 хотын захирагч болгов. 1238 онд Корё улсын хааны ордон энх тайвныг тогтоохыг хүсэхэд Өгэдэй Корё улсын хааныг өөрийн биеэр Монголд ирэхийг шаарджээ. Корё улсын хаан эцэстээ өөрийн хамаатан Ён Нон-гун Суныг сурвалжит 10 хөвгүүний хамт Монгол руу барьцаанд илгээснээр 1241 онд дайн түр зогсов. Европ Монголын эзэнт гүрэн өрнө зүгийн тал хээр нутгийн (Кипчакийн тал нутаг) нүүдэлчдийг эрхшээлдээ оруулж, Европ руу хөөх зорилгоор Бат хааны удирдлага доор баруун зүгт өргөжин тэлж эхлэв. Тэд баруун зүгийн байлдан дагууллаараа Ижил мөрний Булгар, Аланы бараг бүх хэсэг, Кипчакийн тал нутаг, Оросыг эзлэн авснаас гадна Унгарыг богино хугацаанд эзэлсэн юм. Тэд бас Польш, Хорват, Серби, Болгар, Латины эзэнт гүрэн, Австри руу довтолжээ. Коломнагийн (Оросын хот) бүслэлтийн үеэр Өгэдэй хааны эцэг нэгт ах (дүү?) Хүлгэн суманд оногдож амиа алдсан байна. Энэ аян дайны үеэр Өгэдэйн хүү Гүюг, Цагадайн ач Бүри нар Батыг тохуурхан доромжилж, монголчуудын хүрээнд зөрчил үүсэв. Өгэдэй хаан Гүюгийг "Чи өөрийн армийн эр хүн бүрийн санаа сэтгэлийг алдагдуулсан... Чамайг өөрийнхөө эрчүүдэд харгис хандаж байснаас болж оросууд бууж өгсөн гэж бодож байна уу?" ("Аялж одруун зуур бөгст хүний бөгс нь эс үлдэв хэмээгдэмү чи... Оросууд иргэнийг тэр чиний уур хилэнд айж орогдсоноо болгон ахуюу чи") хэмээн хатуу зэмлэжээ. Дараа нь тэр Европыг байлдан дагуулах ажиллагааг үргэлжлүүлэхээр Гүюгийг буцаан илгээсэн байна. Гүюг болон Өгэдэйн өөр нэг хүү Хадан нар Трансильвани, Польш руу тус тус довтолжээ. Хэдийгээр Өгэдэй хаан Европын үлдсэн хэсэг рүү, "Их тэнгис" - Атлантын далай хүртэл довтлох зөвшөөрөл олгосон байсан боловч түүнийг нас барсны дараах жил буюу 1242 оны эхээр монголчуудын давшилт Зүүн Европт зогссон юм. Монгол суртал ухуулга хожим энэ аян дайны бүтэлгүйтлийг түүний цаг бусаар нас барсантай холбон тайлбарлаж, Өгэдэйн залгамжлагчийг сонгоход Бат биечлэн оролцох ёстой байсан гэх болно. Гэвч үнэндээ Бат хэзээ ч ийм сонгуулийн төлөө Монгол руу буцаж ирээгүй бөгөөд 1246 он хүртэл залгамжлагч тодроогүй юм. Европын цайз бэхлэлтүүд стратегийн хувьд асуудал үүсгэж, монгол жанжид байгаа нөөц бололцоогоороо түүнийг даван туулж чадахгүй байсан явдал нь аян дайн зогсонги байдалд орж, дахин сэргээгүйн шалтгаан болсон байх магадлалтай. Сүн улстай зөрчилдсөн нь 1235-1245 оны үед Өгэдэйн хөвгүүдээр удирдуулан хийсэн ихээхэн хор хөнөөлтэй цуврал довтолгооныхоо үр дүнд монголчууд Сүн улсын нутгийн гүнд нэвтэрч, Чэнду, Сянъян, Хөх мөрөнд хүрчээ. Гэвч тэд газар орны уур амьсгал, Сүн улсын цэргийн тоо зэргээс шалтгаалан аян дайнаа амжилттай дуусгаж чадаагүй бөгөөд энэ дайны явцад Өгэдэйн хүү Хүчү амь үрэгдсэн байна. 1240 онд Өгэдэйн нөгөө хүү Хүдэн туслах чанартай армийг Төвд рүү илгээжээ. Сүн улсын түшмэлүүд Сэлмүс (Selmus) тэргүүтэй Өгэдэйн элч нарыг хөнөөснөөр хоёр улсын хоорондох нөхцөл байдал улам дордов. Өгэдэйн удирдлага доор Ази тив даяар явагдсан Монгол гүрний өргөжин тэлэлт нь улс төрийн тогтвортой байдлыг авчирч, Өрнө ба Дорныг холбосон худалдааны гол зам болох Торгоны замыг дахин сэргээхэд тус болсон юм. Энэтхэг Өгэдэй Газнид Дайр баатрыг, Кундузад Мэнгэт (Menggetu) ноёныг тус тус захирагчаар томилжээ. 1241 оны өвөл монгол цэргүүд Инд мөрний хөндий рүү довтолж, Делийн султант улсын мэдэлд байсан Лахор хотыг бүслэв. Гэвч Дайр баатар 1241 оны 12-р сарын 30-нд хот руу дайрах үеэр амь үрэгдсэн ба монголчууд Делийн султант улсаас гарахаасаа өмнө хотыг эвдэн устгажээ. 1235 оноос хойш хэсэг хугацааны дараа монгол цэргийн өөр нэг хүч Кашмир руу довтолж, тэнд хэдэн жил даргач суулгав. Удалгүй Кашмир Монголын хараат болжээ. Ойролцоогоор тэр үед Кашмирын буддын шашны их багш Оточи болон түүний ах Намо нар Өгэдэйн ордонд ирсэн байна. Засаг захиргаа Өгэдэй Монголын засаг захиргааны хүнд суртлыг бий болгожээ. Түүний захиргааг гурван бүлэг бүрдүүлсэн. Эдгээр нь: Уйгур бичээч Чингай болон хэрэйдүүд төлөөлсөн христ шүтлэгт дорнод түрэгүүд Хорезм хүмүүс болох Махмуд Ялавач, Масуд-бек нар төлөөлсөн лалын шашинтнууд (Лалын шашинтнууд Монголын төрд олон үеэрээ зүтгэж байсны нэг нь энэ үеийнхэн болно) Хятан үндэстэн Елюй Чуцай, зүрчин үндэстэн Няньхэ Чжуншань нар төлөөлсөн күнзийн сурталт хойд хятадууд юм. Махмуд Ялавач төр засгийн зүгээс татвар хураах ажлыг мөнгөөр төлбөр төлдөг татварын фермерүүдэд хариуцуулах тогтолцоог сурталчилж байжээ. Елюй Чуцай төр засгийн уламжлалт хятад хэв маяг бүхий тогтолцоог бий болгох тал дээр Өгэдэйд дэмжлэг үзүүлж байсан бөгөөд татварыг төрийн албаны төлөөлөгчдийн гарт шилжүүлж, засаг төрийн гаргасан мөнгөн тэмдэгтээр төлбөр хийдэг байв. Лал худалдаачид Монголын язгууртнуудын хувь нийлүүлсэн хөрөнгөөр ажиллаж, татвар төлөхөд шаардлагатай мөнгийг өндөр хүүтэй зээлж байжээ. Ялангуяа Өгэдэй эдгээр ортог (Монголын эзэнт гүрний үед төр ба хувь язгууртнуудын түнш худалдаачныг ийн нэрлэж байжээ) аж ахуйн нэгжүүдэд идэвхтэй хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүний зэрэгцээ монголчууд мөнгөний нөөцөөр баталгаажсан цаасан мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулж эхэлжээ. Өгэдэй төрийн хэрэг эрхлэх салбар хэлтсүүдийг татан буулгаж, Елюй Чуцайн санал болгосны дагуу Монголын захиргаан дахь Хятадын газар нутгийг 10 замд хуваасан ажээ. Мөн тэрээр эзэнт гүрнийг Бешбалык ба Яньцзингийн засаг захиргаанд хуваасан ба Хархорум дахь төв байр нь Монгол, Манжуур, Сибирийн асуудлыг шууд хариуцдаг байв. Түүний хаанчлалын сүүл үед Амударьягийн захиргаа байгуулагдсан байна. Туркестаныг Махмуд Ялавач захирч байсан бол Елюй Чуцай 1229-1240 оны үед Хойд Хятадыг захирч байлаа. Өгэдэй Шихихутугийг Хятадад ерөнхий шүүгчээр томилжээ. Иранд Өгэдэй эхлээд хар хятан хүн Чинтөмөрийг, дараа нь шударга захирагч гэдгээ харуулсан уйгур хүн Коргузыг томилов. Хожим Елюй Чуцайн зарим үүргийг Махмуд Ялавачид шилжүүлж, албан татварыг Абдурахманд хүлээлгэн өгчээ. Абдурахман татварын нэг жилийн мөнгөн орлогын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж амласан байна. Ортог буюу түнш худалдаачид Өгэдэйн мөнгийг тариачдад хэт өндөр хүүтэй зээлүүлж байсан хэдий ч Өгэдэй өөрөө нэлээд өндөр хүүтэй зээл авдаг байжээ. Энэ нь ашигтай байсан авч олон хүн татвар хураагчид болон тэдний хүчтэй зэвсэгт бүлэглэлүүдээс зайлсхийхийн тулд гэр орноо орхин дүрвэжээ. Өгэдэй эзэнт гүрний ноёдод христийн шашинт бичээч Кадак, даосын шашны санваартан Ли Чжичан нараар хичээл заалгаж, сургууль, академи байгуулж байв. Мөн Өгэдэй хаан торгоны нөөцөөр баталгаажсан цаасан мөнгөн тэмдэгт гаргах зарлиг буулгаж, хуучин мөнгөн дэвсгэртийг устгах үүрэгтэй газар байгуулжээ. Елюй Чуцай Өгэдэйн Иран, Баруун болон Хойд Хятад, Хорезм зэрэг хараат газар нутгийг өргөн хэмжээгээр хувааж байгаа явдлыг эзэнт гүрнийг задралд хүргэж болзошгүй хэмээн эсэргүүцэж байлаа. Ийнхүү Өгэдэйн зарлиг болгосноор Монголын язгууртнууд хараат газар нутгуудад даргач томилж болох боловч хааны ордноос бусад албан тушаалтныг томилж, татвар авахаар болжээ. Өгэдэй хаан эцгийнхээ тушаал, зарлигууд хүчин төгөлдөр хэвээр байгааг баталж, дээр нь өөрийн зарлигийг нэмж, "Их Засаг" ("Их Яса" гэж бас нэрлэдэг) хуулийг үүний салшгүй нэгэн хэсэг хэмээн тунхагласан байна. Өгэдэй хуралдай явуулах болон хувцаслалтын дүрмийг хуульчилсан юм. Тэрээр 1234 онд замын дагуу элч зарлагуудын хэрэгцээг хангах байнгын хүмүүс бүхий өртөөнүүд (яам) байгуулжээ. 25 миль тутамд буухиа өртөөнүүдийг байгуулсан ба өртөөний хүмүүс элч нарт морь унаа өгч, тогтоосон хоол ундаар үйлчилдэг байв. Өртөөнд хавсаргасан айл өрхүүд бусад албан татвараас чөлөөлөгдсөн байсан ч өртөө улаа залгуулахын тулд гувчуур татвар төлөх ёстой байлаа. Өгэдэй Цагадай, Бат хоёрыг өөрсдийн өртөөнүүдээ тус тусдаа хянан захирахыг тушаажээ. Мөн Өгэдэй хаан язгууртнуудыг пайз (энгийн ард түмнээс хэрэгцээт зүйлс, үйлчилгээ шаардах эрх мэдэл бүхий тэмдэг) болон зарлиг гаргахыг хориглов. Бас Өгэдэй зарлиг буулгаж аравт бүрд 100 хониноос нэгийг авч тухай тухайн аравтын дотор буй ядууст өгөх ба сүрэг бүрээс нэг хонь, нэг гүү авч эзэн хааны зоог шүүсэнд хэрэглүүлэхээр болгожээ. Хархорум Өгэдэй 1235-1238 оны үед Монголын төв нутгаар дамжин өнгөрдөг жил бүрийн нүүдлийн замынхаа буудаллан саатах газруудад хэд хэдэн ордон, асар барьжээ. Анхны ордон "Ваньнянгун"-ыг ("Түмэн амгалант ордон") Хойд Хятадын гар урчууд барьсан байна. Их Хаан өөрийн хамаатан садангууддаа ойр орчимд нь ордон сууц барихыг уриалж байсан ба Хятадаас авчирсан гар урчуудыг уг газрын ойролцоо суурьшуулжээ. 1235 онд Хархорум хотын бүтээн байгуулалт дуусаж, Өгэдэйн ивээлийг хүртэхийн төлөө өрсөлдөж байсан Лалын болон Хойд Хятадын гар урчуудыг хотын өөр өөр хэсгүүдэд хуваарилан байршуулав. Хотыг дөрвөн хаалгатай шороон хэрэм хүрээлж байлаа. Хотод хавсарсан хувийн орон сууцууд байсан ба урд талд нь Зүүн Азид түгээмэл хэрэглэгддэг сийлбэртэй багана бүхий аварга том чулуун яст мэлхий зогсож байв. Мөн цэцэрлэгийн хаалгатай адил хаалгануудтай цайз шилтгээн болон олон тооны усны шувууд цугларсан хиймэл нуурууд байжээ. Бас Өгэдэй будда, лал, даос, христ шашинтнуудад зориулан хэд хэдэн мөргөлийн сүм бариулсан аж. Хятадуудын оршин суух тойрогт Елюй Чуцайн хятад загвараар хуанли зохиож, зохицуулалт хийдэг күнзийн суртлын сүм байв. Зан байдал Өгэдэйг хүүхэд байхаас нь эцгийнх нь хайртай хүү гэж авч үздэг байв. Тэрээр насанд хүрсэн хойноо аливаа мэтгэлцээнд оролцохдоо эргэлзэгчдийг зүгээр л өөрийн хувийн зан чанарын хүчээр няцаах чадвараараа алдартай байжээ. Өгэдэй бие бялдарын хувьд том, хөгжилтэй, сэтгэл татам хүн байв. Тэрээр ихэнхдээ цагийг сайхан өнгөрүүлэх сонирхолтой байсан бололтой. Тэр ухаалаг, тогтвортой зан чанартай байлаа. Өгэдэйн удирдахуйн авъяас билэг нь эцгийнхээ тогтоосон зам дээрх Монголын эзэнт гүрнийг хэвээр нь авч үлдсэн түүний амжилтад тодорхой хэмжээний байр суурь эзэлж байсан. 1232 онд Толуй гэнэт нас барсан явдал нь Өгэдэйд гүн нөлөөлсөн бололтой. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Толуй өвчинд шаналж байсан Өгэдэйг аврахын тулд бөө мөргөлийн зан үйлээр хордуулсан ундаа ууж амиа золиосолжээ. Бусад эх сурвалжид Өгэдэй бөө нарын тусламжтайгаар архичин Толуйд хар тамхи татуулж амийг нь хороосон гэж бичсэн байдаг. Өгэдэй архинд донтсон гэдгээрээ алдартай нэгэн байв. Цагадай зуршлыг нь харж хянаж байхыг түшмэлдээ даалгасан боловч Өгэдэй ямар нэгэн аргаар үргэлжлүүлэн уусаар байжээ. Нийтэд тархсан таамгаар бол Өгэдэй өдөрт уудаг аяганыхаа тоог цөөлөх тангараг тавьж, дараа нь хувийн хэрэгцээндээ зориулж ерийн аяганаас хоёр дахин том аяга хийлгэсэн ажээ. Тэрээр Абдурахмантай шөнийн турш архидсаныхаа дараа 1241 оны 12-р сарын 11-ний үүрээр нас барахад хүмүүс Толуйн бэлэвсэн эхнэрийн эгч, Абдурахман хоёрыг буруутгаж байв. Харин Монголын язгууртнууд хаан өөрийгөө хянах чадвар дутмаг байснаас амиа алдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Өгэдэй бас даруухан, өөрийгөө суут ухаантан гэж итгэдэггүй хүн байсан ба эцгийнхээ үлдээсэн агуу жанжид, мөн өөрийн чадварлаг гэж үзсэн хүмүүсийн үгийг сонсох, хэрэглэхэд бэлэн байдаг байв. Тэр эзэн хаан байсан ч дарангуйлагч биш байлаа. Өгэдэй өөрийн үеийн бүх монголчуудын нэгэн адил багаасаа дайчин болж хүмүүжсэн бөгөөд Чингис хааны хүүгийн хувьд дэлхийн эзэнт гүрэн байгуулах эцгийнхээ төлөвлөгөөний нэг хэсэг байсан юм. Түүний цэргийн туршлага нь жанждынхаа үгийг сонсох, нөхцөл байдалд дасан зохицоход бэлэн байдгаараа онцлог байв. Тэрээр аавтайгаа адилхан прагматик хүн байсан бөгөөд арга хэрэгсэл гэхээсээ илүү төгсгөлийг нь хардаг байжээ. Өгэдэйн тууштай зан чанар, найдвартай байдал нь аавынх нь хамгийн их үнэлдэг зан чанар байсан ба энэ нь түүнийг хоёр ахтай байсныг үл харгалзан эцгийнхээ залгамжлагчийн үүргийг хүлээн авахад хүргэсэн ажээ. Гэсэн хэдий ч Монгол, Персийн түүхчид Өгэдэйг 1237 онд эцэг Чингис хааныхаа бага насны охидыг булаан авах, хүчиндэх, хулгайлах, солилцох, худалдахыг хориглосон болон хэдийгээр охид бага залуу насандаа гэрлэж болох ч 16 нас хүртлээ бэлгийн харьцаанд орохгүй байх тухай хууль тогтоомжуудыг зөрчсөн хэмээн шүүмжилдэг. Монгол түүхүүдэд гэмт хэргийн мөн чанарын талаар тодорхой тэмдэглээгүй байдаг ч Персийн түүхчид ойрадууд Өгэдэйн гаремд охид явуулахаа больсны дараа Өгэдэй долоогоос дээш насны 4,000 ойрад охидыг хамаатан садных нь нүдэн дээр цэргүүдээрээ нүцгэлүүлж, олон удаа хүчирхийлүүлж байсан гэж тэмдэглэсэн байдаг. Эдгээр охидоос хоёр нь зовлон зүдгүүрийн улмаас нас барсан ба хүчирхийлэлд өртөөгүй үлдсэн охидыг цэргүүд хуваан авч, зарим охидыг хааны гарем руу явуулж, заримыг нь бэлгийн боолчлолын зорилгоор аяны буудлуудад хуваарилжээ. Үүнд тохиромжгүй гэж үзсэн бусад охидыг авч явах юм уу хөсөр хаясан байна. Өгэдэй энэ алхмыг бэлгийн завхралд автсандаа биш, харин Ойрад дахь эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд хийсэн бололтой. Дээрх мэдээ, тухайлбал монгол сурвалжид уг гэмт хэргийг шүүмжилсэн (одоо ч эргэлзээтэй) гэсэн таамаглалыг Жек Уэзерфордын (Jack Weatherford) 2011 онд хэвлэгдсэн "Монгол хатдын нууц түүх: Чингис хааны охид түүний эзэнт гүрнийг хэрхэн аварсан бэ?" ("The Secret History of the Mongol Queens: How the Daughters of Genghis Khan Rescued His Empire") номд (энэ ном монгол хэлээр "Монголын Их Хатдын нууц товчоо: Чингис хааны эзэнт гүрнийг охид нь аварч хамгаалсан түүх" хэмээх нэртэйгээр орчуулагдсан) дурдсан байдаг. Уэзерфорд үүнийг "түүний (Өгэдэйн) 12 жилийн хаанчлалын үеийн хамгийн аймшигт гэмт хэрэг бөгөөд Монголын түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн аймшигт харгислалын нэг" гэж нэрлэжээ. Анна Ф.Бродбрижийн (Anne F. Broadbridge) бичсэн "Эмэгтэйчүүд ба Монголын эзэнт гүрний бүтээн байгуулалт" ("Women and the Making of the Mongol Empire") хэмээх Монголын түүх судлалын сүүлийн үеийн номд (энэ ном 2018 онд хэвлэгдсэн) "Ойрад охидыг олноор нь хүчирхийлсэн гэх гутамшигт хэрэг"-ийг Өгэдэй өөрийн авга ах Тэмүгэ отчигины нутаг дэвсгэрээс охидыг Тэмүгэгийн зөвшөөрөлгүйгээр хураан авсан явдалтай холбосон байдаг. Гэсэн хэдий ч Бродбриж "Бүх нотлох баримт дарагдсан тул энэ нь зөвхөн таамаглал байж болно" гэж тэмдэглэжээ. "Юань улсын түүх" ("Юаньши") болон "Монголын нууц товчоо"-д Өгэдэй "зүүн жигүүр" болон "авга ах Отчигины эзэмшил"-ээс эмэгтэйчүүдийг хүчээр булааж авсан тухай өгүүлдэг боловч хүчингийн тухай дурдаагүй байдаг. "Монголын нууц товчоо"-д Өгэдэй хийсэн үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийлж "Миний хоёр дахь буруу, зарчимгүй эм хүний үгийг сонсож, миний авга ах Отчигины нутгаас охидыг надад авчирсан нь гарцаагүй алдаа байсан" ("Нөгөө буруу ёс үгүй эм хүний үгд орж Отчигин авгын улсын охид авчруулах алжаас болов зэ. Улсын эзэн хаан бөгөөтөл ёс үгүй алжаас үйлд дөлэсгэгү (түлэсгэх) минь нэгэн буруу энэ болов зэ") гэж хэлсэн тухай өгүүлсэн байдаг ч Игорь де Рахвельц (Igor de Rachewiltz) дөрвөн сайн үйл, дөрвөн алдааг жагсаасан бүх догол мөр нь Өгэдэйн нас барсны дараах үнэлгээ байж болохыг тэмдэглэжээ. Хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэх цорын ганц мэдээлэл нь Жувейнийн (1226-1283) 1252 онд бичсэн "Дэлхийг байлдан дагуулагчийн түүх"-ийн ("Tarikh-i Jahangushay") 32-р бүлэгт байдаг. Энэ бүлгийг хожим Рашид ад-Дин XIV зууны эхэн үед бүтээсэн "Судрын чуулган" ("Jami' al-Tawarikh") (энэ номын нэрийг "Шастирын чуулган", "Шастирын эмхэтгэл" гэж бас орчуулж болно) номдоо бүхэлд нь үгчлэн хуулбарласан хэдий ч бага зэрэг товчилсон хувилбараар бичжээ. Жувейни номынхоо 32-р бүлэгт Өгэдэй хааныг магтан дуулж эхлээд Өгэдэйн "энэрэл, өршөөл, шударга чанар, өгөөмөр зан"-г харуулахын тулд маш нарийн 50 анекдот (Бодит үйл явдал, эсвэл хүний тухай богино, хөгжилтэй юм уу сонирхолтой түүх) өгүүлж, дараа нь түүний "уур хилэн, хатуу чанд байдал, догшин ширүүн зан, аймшиг төрүүлсэн байдал"-ыг харуулах нэг анекдот өгүүлсэн ба энэхүү нэг анекдот нь дээр дурдсан хүчингийн хэргийн тухай юм. Энэхүү анекдот энэ бүлгийг төгсгөж байна. Жувейнийн хоёр гар бичмэлд уг хүчирхийлэлд өртсөн овог аймгийн нэр тодорхой байдаггүй ч D гар бичмэл болон Рашид ад-Дин нар "Ойрад" гэж бичжээ. Бродбриж, И. де Рахвельц нар ойрадуудтай холбосон энэ тодорхойлолтын үнэн бодит эсэхэд эргэлзэж байв. Анекдотуудыг перс үлгэрийн хэв маягаар бичсэн байна. Жувейни 46-р анекдотын эх сурвалжийн тухай "Миний тааламжтай яриа өрнүүлдэг найзуудын нэг надад дараах түүхийг хэлсэн юм" гэж тэмдэглэжээ. Өгэдэйг магтан дуулсан анекдотууд нь лалын шашинтнуудыг дэмжигч, хятадуудын эсрэг байр суурийг илэрхийлдэг. Хэд хэдэн анекдот Өгэдэйн өөрийгөө хянах чадвар дутмаг байдлыг харуулсан доог тохууны өнгө аястай байдаг. Анекдотууд нь үнэний ортой байж болох ч зарим нь лал худалдаачдын нийгэмлэгээс гаралтай хуурамч домог мэт санагддаг тул болгоомжтой хандах хэрэгтэй. Перс хэл дээрх өөр нэг мэдээ бол "монголчуудыг шоолж", "хорон муу санаа"-гаа илэрхийлснийх нь төлөө Алтан улсын цэргүүдийг бөөнөөр нь "содом"-дох ("sodomy" ("содоми") - ижил хүйстний бэлгийн харилцаа) буюу хүчирхийлж байсан явдал юм. Үүнийг Рашид ад-Дин эш татсан бөгөөд Уэзерфорд тэмдэглэжээ. Хэдийгээр энэ мэдээ нь хэтрүүлэгтэй байж болох ч бэлгийн хүчирхийллийг зэвсэг болгон ашиглаж байгааг харуулсан байна. Уэзерфордын хэлснээр бол Өгэдэй Чингис хааны бий болгосон охид эмэгтэйчүүдийг бэлгийн харьцаанд эрт оруулах, хүчиндэх, хулгайлах, худалдахыг хориглосон хууль тогтоомж бүрийг зөрчиж байжээ. Үхэл ба үр дагавар "Дэлхийг байлдан дагуулагчийн түүх"-энд дурдсанаар бол Өгэдэй бие нь чилээрхэх болсон тул ямар нэг амьд амьтныг өршөөж суллавал түүний өвчилсөн гэдсийг Төгс Хүчит Бурхан эдгээнэ гэж найдан нэгэн чоныг суллаж тавьжээ. Гэвч хааны арслан шиг биетэй ноход нь тэр чоныг элдэн хөөж хэсэглэн тасдаж алсан байна. Өгэдэй энэ явдлаас хойш удалгүй нас баржээ. Энэхүү анекдот (47-р анекдот) нь Өгэдэй Абдурахмантай шөнийн турш архидсаны дараа нас барсан гэх нийтээр хүлээн зөвшөөрсөн мэдээлэлтэй зөрчилддөг. Өгэдэй өөрийн ач хүү Ширэмүнийг (Ширмэн?) өв залгамжлагчаараа сонгосон боловч түүний бэлэвсэн хатан Дөргэнэ таван жил төрийн хэргийг хамаарсны эцэст Гүюг ор суурийг нь залгамжилжээ. Гэсэн хэдий ч Алтан ордны улсын (Жочийн улс, Кипчакийн хаант улс гэж бас нэрлэдэг) хаан Бат Гүюгийг нэрийн төдий хүлээн зөвшөөрсөн ба Гүюг Баттай тулалдахаар явах замдаа нас барсан байна. Мөнх хааны үед буюу 1255 онд л Бат Европыг дахин довтлох бэлтгэл хийхэд хангалттай аюулгүй байдлыг олж авав. Гэвч тэр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээс өмнө нас баржээ. Хубилай хаан 1271 онд Юань улсыг байгуулахдаа албан ёсны тэмдэглэлд Өгэдэй хааныг "Тайцзун" (хятадаар: 太宗) хэмээн нэхэн өргөмжилжээ. Хатад, татвар эмс ба хүүхдүүд Өгэдэй өөрийн эцэг Чингис хааны нэгэн адил олон хатантай байсан бөгөөд жаран татвар эмтэй байв: Өгэдэй эхлээд Борогчинтой, дараа нь Дөргэнэтэй гэрлэжээ. Бусад хатдын дунд Мөгэ хатан (урьд нь Чингис хааны татвар эм байсан), Жачин хатан нар байв. Гол хатад: Борогчин Дөргэнэ Гүюг – Монголчуудын гурав дахь Их Хаан Хүдэн – Анхны Буддист Монгол ханхүү Хүчү (1237 онд зуурдаар нас барсан) – Сүн улстай хийсэн дайны үеэр амь үрэгдсэн. Ширэмүн – Өгэдэй өв залгамжлагчаараа товлосон. Боладчи Сөсэ Харачар Тотаг Хаш – Өгэдэйн хаанчлалын үед нас барсан. Хайду (1235–1301) Мөгэ Хөрүгэнэ Татвар эмс: Эргэнэ Хадан Мэлиг – Данишменд-хажиб хүмүүжүүлсэн. Дурсгал Монголын Иргэний Агаарын Тээвэр (МИАТ) Boeing 737-800 EI-CSG онгоцоо "Өгөөдэй Хаан" гэж нэрлэсэн байдаг. Мөн үзэх Өгэдэйн угсаа Ном зүй "HISTORIA MONGALORUM" Fra Giovanni da Pian del Carpini, 1245-1247, "Монголчуудын түүх" Плано Карпини, итали хэлнээс орчуулсан Л.Нямаа, 2006, ISBN 99929-2-214-1 Эх сурвалж Википедиа:Онцлох өгүүлэл Алтан ураг Иx Монгол Улсын зэвсэгт хүчний хүн Монголын их хаан Их хаан Чингис хаан Боржигин Монголчууд 1241 онд өнгөрсөн 1186 онд төрсөн
1925
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A3%D0%BB%D1%81%20%D0%BE%D1%80%D0%BD%D1%83%D1%83%D0%B4%D1%8B%D0%BD%20%D0%B3%D0%B0%D0%B7%D0%B0%D1%80%20%D0%BD%D1%83%D1%82%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%85%D1%8D%D0%BC%D0%B6%D1%8D%D1%8D
Улс орнуудын газар нутгийн хэмжээ
Дэлхийн 195 улсыг нутаг дэвсгэрийн хэмжээгээр байр эзлүүлэн хүснэгтлэв. Үүнд НҮБ-ын гишүүн 193, НҮБ-ын байнгын ажиглагч 2 (Ватикан, Палестин) байна. Мөн хүснэгтэнд удаан хугацаанд тусгаар байгаа Тайвань орныг дугаар өгөлгүй хавчуулсан. Бусад орон, харьяа нутгийг хамаарах улсын газар нутагт нийлүүлж тооцов. Дэлхийн хуурай газрын хэмжээ 148 сая 940 мянган хавтгай дөрвөлжин километр байгааг 195-д хуваавал нэг орон дунджаар 763,795 км² нутаг ногдож байгаа юм. Энэ дунджаас том орон 37 (Оросоос Турк хүртэл) байна. Харин улс орнуудын дэс дугаарын дундаж буюу 98-р байрын Эритрей улсын нутаг дэвсгэр 121,320 км² юм. Дэлхийн хамгийн том Орос орон 17 сая км², хамгийн жижиг Ватикан 0.44 км² газар нутагтай байна. Мөн үзэх Дэлхийн улс орны нэрс Улс орнуудын хүн амын тоо Улс орнуудын хүн амын нягт сийрэг газар нутгийн хэмжээ
1926
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%87%D1%83%D1%83%D0%B4
Монголчууд
Монголчууд — Монгол Улсын үндсэн хүн ам болсон монгол угсаат ард түмэн, 10 сая хүнтэй үндэстэн. Монгол улсаас гадна Хятад, Орос, Киргиз, Өмнөд Солонгос, Америк болон Европын орнуудад тархан суурьшиж байна. Хянганаас Или мөрөн, Тарвагатайн нуруу, Цагаан хэрэмнээс Байгал нуур хүрсэн өргөн уудам газар нутагладаг. Мөн дорно Европын Ижил мөрний эрэг, Тэнгэр уулын Төмөрт нуурын эрэгт суужээ. НТӨ 209 онд монголчуудын анхны улс Хүннү байгуулагдаж улмаар МЭ 156 онд онд Сяньби, 330 онд Нирун, 386 онд Тоба Вэй, 907 онд Кидан Улсууд байгуулагджээ. Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан нь орчин үеийн монгол үндэстэн бүрэлдэхэд нөлөөлсөн сүүлчийн томоохон үйл явдал юм. 17-18-р зуунд монголчууд манж, оросын харьяанд орсоноос зарим хэсэг нь хэлээ мартаж орос, хятад хэлээр ярих болсон байна. 1911 онд Монгол улс сэргэн мандаж, 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон. Нүүдлийн мал аж ахуй бол монголчуудын уламжлалт аж ахуйн хэлбэр юм. Бөө мөргөлтэй байсан монголчууд 16-р зуунаас буддын шашинтан болжэээ. Коммунист засаглалын үед (1924-1990) атеизм буюу шашингүй үзлийг ихэд сурталчилж байв. Нэр «Монгол» () гэдэг энэ нэрийн тухай анх яаж хэдийд үүссэн талаар судлаач эрдэмтэд их маргалддаг бөгөөд албан ёсоор батлагдсан тайлбар байхгүй. Энэ нэрийг уул усны нэртэй холбож үздэг. Буриадын эрдэмтэн Дорж Банзаров Монгол гэдэг нэр нь Мон гэдэг голын нэрээс иш авсан гэж үзсэн байна. Гэхдээ «Мон» гэдэг гол олдоогүй юм байна. Нөгөө талаас монгол аймгийнхан 3 голын эхэнд нутаглаж голынхоо эхийг Мон гэж нэрлэсэн байж болох юм. 17-р зууны үеийн түүхч Саган сэцэн Эрдэнийн товч зохиолдоо энэ нэрийг Чингис хаан өөрөө өгсөн гэж тэмдэглэжээ. Тэрээр Монгол гэдэг нэрийн Мон гэдэг нь зовж зүдрэх гэсэн утгатай, харин гол гэдэг нь гол цөм гэсэн утгатай гэжээ. Энэ нэр монгиносон мунгинасан гэдэг үгнээс гаралтай гэж үзсэн байна. Эртний монгол аймгийн өвөг дээдэс Эргүнэ күнгээс мунгинан монгинон нүүсээр 3 голын сав газарт ирж суурьшсан. Бөө мөргөлийн бэлгэ тэмдгээр өгсөн нэр гэж үзсэн. Монка-тэнгри-гал гэдэг үгний ка-тэнгри нь хасагдаад. Цаашдаа 2 дахь үеийн эгшиг эхнийхтэйгээ ижилсэж «Монгол» гэдэг нэр үүсэн байна. «Монгол» гэдэг нэрийг Хятадын судруудад Мэн-гү/Ман-гу-зы/Мон-гу-лун/Ман-ту/Мэн-гү-лүн хэмээх дуудлагатай дүрс бичгүүдээр тэмдэглэдэг байсан. Юань улсын үеэс үүнийг нэг мөр «Мэнгү» гэж тэмдэглэдэг болжээ. Энэ нь хэдийнээс мунгинагсад хуучин бүдүүлэгчүүд гэсэн утгатай юм байна. Эрдэмтэн судлаач Сүхбаатар Вэй улсын судар (Вэй ном)-т Тоба Вэй улсын цэргүүд нэгэн аймгийг эзэлчихээд тэндээс нэг хүүг олзлон авчээ. Тэр хүүг Мугулюй гэж нэрлэсэн байна. Тэр хүү нь Их Нирун улсыг үүсгэн байгуулсан. Нирунчууд өөрийн удирдагчынхаа нэрээр аймгаа нэрлэсэн байж болох юм. V зууны үеээс Эргүнэ хунаас нүүн ирэгсэд гурван голын хөвөөнд амьдарч эхэлсэн бөгөөд тэр овог аймаг дундаас Мон овогтон хүчирхжиж, улмаар Гол буюу зонхилогч улс болсон учраас «Монгол» гэх нэр үүссэн гэж ШУА-н академич Далай гуай тэмдэглэсэн байдаг. Газар зүй Монгол үндэстэн мандсан нутаг нь Төв Ази юм. Монголын тэгш өндөрлөг буюу Монголын тал хээр нь далайн түвшнээс дээш 900-1500 м өндөр өргөгдсөн өндөрлөг юм. Монголчуудын нутгийн урд хэсэгт нь говь, дунд хэсэгт нь тал хээр, хойд талд нь ойт хээрийн бүс зонхилдог. Баруун болон хойд талдаа харьцангуй өндөр Тэнгэр уул ( хүрнэ), Тарвагатай, Алтай (), Соён (), Хангай (), Хэнтийн нурууд (), урд талаараа Зүүнгар, Говь зэрэг говь, цөл газар байна. Зүүн талдаа Мэнэнгийн тал, Хөлөнбуйрын нам доор тал нутаг байх ба Шилийн Богд уул зэрэг унтарсан галт уулстай. Дорнош Их Хянган, өмнөш Цагаан хэрэмд тулна. Монголчуудын нутагт Байгал нуур, Хөвсгөл, Увс, Хяргас, Хар-Ус, Буйр, Далай, Бост, Эв, Өрөнгө нуур, Ангар мөрөн, Сэлэнгэ мөрөн, Орхон, Завхан, Ховд , Хэрлэн, Туул, Или, Хатан гол зэрэг томоохон гол нуурууд бий. Халимагийн тал Каспи хавийн нам доор газарт байрладаг. Нутаг орон Монгол улс 21 аймаг, нэг нийслэлд хуваагддаг. Баян-Өлгийгээс бусад аймагт монголчууд дийлэнх олонх байна. Хятад улсын монголчууд улсын нэг, хоёрдугаар зэргийн нутагт хүн амын цөөнх болсон. Монгол улсыг даган сунасан Өвөр Монгол, түүнтэй хаяа залгаа муж оронд байна. Баруун захаас дурдвал Шинжааны Бортал, Баянгол тойрог, Ховогсайр шянь, Хөхнуур мужийн Хайши тойрог, Хөнань шяньд байна. Ганьсү мужийн Сүбэй шянь, Хөбэй мужийн Вэйчань шянь, Ляонин мужийн Фүшинь шянь, Харчин зүүн гарын шянь, Гирин мужийн Өмнөд горлос шянь, Хармөрөн мужийн Дөрвөд шянь зэрэг болно. Өвөр Монголын газар нутгийн дотор монголоороо байгаа нь аймаг, хошуу байдаг бол хятаджиж байгаа нь хот (аймгийн зэрэгтэй), шянь болон өөрчлөгддөг. 2010 оны байдлаар халимагууд Халимаг улсын хүн амын 57.4%-г бүрдүүлж байгаа бол буриадууд Буриад улс, Агийн тойрог, Усть-Ордын тойрогт цөөнх болж байна. Оросын ЗГ Агийн тойрог, Усть-Ордын хоёр буриад автономит тойргийг 2008 онд Эрхүү муж болон Өвөр Байгалийн хязгаарт нэгтгэжээ. Киргиз улсын Иссык-Куль муж дахь Төмөрт нуурын (Иссык-көл зүүн эрэг, Караколь (Харгол) хот, Ак-Суй районд ойрадууд бий. Хүн ам зүй 2010 оны тооллогоор дэлхий даяар 9.3 сая монгол үндэстэн байсан бөгөөд 2015 оныхоор тооцоход 9.7 сая байна. Монголд Монгол улсын 2010 оны хүн амын тооллогоор суурин хүн амын 95.3 хувь буюу 2,523,621 нь монгол үндэстний ястан байв. 2015 онд Монгол улсын хүн ам 3 сая хүрч, дээрх хувиар тооцвол түүн дотор монгол хүний тоо 2.8 сая болжээ. Хятадад Хятад улсын 2010 оны хүн амын тооллогын дүнгээр 5,981,840 «монгол үндэстэн» байв. 2000-2010 онд өссөн хувийг харгалзан тооцвол 2015 онд монгол хүний тоо 6.06 сая болсон. 68.72%: Өвөр Монголын өөртөө засах орон — 4.1 сая 11.52%: Ляонин муж — 700 мянга 2.96%: Гирин муж — 180 мянга 2.92%: Хэбэй муж — 180 мянга 2.58%: Шинжаан — 155 мянга 2.43%: Хармөрөн муж — 145 мянга 1.48%: Хөхнуур муж — 90 мянга 1.41%: Хэнань муж — 85 мянга 5.98%: бусад газар — 360 мянга Орост Орос улсад монголчуудыг «буриад», «халимаг», «монгол» гурван нэрээр бүртгэдэг. 2015 оны байдлаар тооцвол 660 мянган монгол бий. Бусад газар 2009 оны байдлаар Киргизстанд 4188 сарт халимаг хүн байна. Албан бус тоогоор 12000 бий. 2010 оны хүн амын тооллогоор МУ-ын иргэн монголчуудаас 110 мянга орчим нь Өмнө Солонгос, Америк болон Европын орнуудад амьдран сууж байна. Овог аймаг Хэл бичиг Монгол хэл олон аялгуутай. Монгол хэл нь Дуншян, монгор, дагуур хэлний хамт алтай язгуурын монгол бүлэгт орно. Хэл шинжлэлч Шадавын Лувсанвандан 1959 онд монгол хэлийг дараах байдлаар ангилжээ: Монголчууд түүхэндээ монгол бичиг, дөрвөлжин үсэг, тод [монгол] үсэг, галиг үсэг, соёмбо үсэг, вагиндрын үсэг, латин үсэг хэрэглэж байсан. Одоо албаны бичигт гурван өөр бичгийн дүрэм бүхий кирилл үсэг, уламжлалт монгол үсгийг зэрэгцэн хэрэглэж байна. Монгол улсад халх аялгыг (төв) гол болгон 1941 оноос хойш кирил үсгээр бичиж байна. 35 үсэгтэй. Хятад улсад цахар аялгыг (төв) гол болгон уламжлалт монгол үсгээр бичиж байна. 29 үсэгтэй. Оросын буриадууд буриад аялгыг (умард) «буряад хэлэн» хэмээж 1939 оноос хойш кирилээр бичиж байна. 36 үсэгтэй. Халимагууд халимаг аялгыг (өрнөд) «хальмг келн» хэмээж 1941 оноос хойш кириллээр бичиж байна. 38 үсэгтэй. Хятад дахь монголчуудын тал нь буюу 3.3 сая орчим нь монгол хэлээ мэднэ. ОХУ дахь буриадуудын тал хувь буюу 230 мянга, халимагуудийн тал хувь буюу 80 мянга нь монгол хэлээр ярьдаг ба бусад нь монгол хэлээ мартжээ. Монгол хэлээр ярьдаг нийт хүний тоо — 6.4 сая юм. Шашин шүтлэг Монголчууд анх бөө мөргөл, тэнгэр шүтлэгтэй байв. МНТ-д Хөхөчү бөө буюу Тэв тэнгэр Чингис хаанд шадарлан, бас тэрссэн талаар дурдсан ба 13-р зууны Гүюг хааны тамганы дардас, Аргун ханы захидал «Мөнх тэнгэрийн хүчинд» хэмээн эхэлсэн байдаг. Одоо бөөгийн ёс харьцангуй хумигдмал болсон боловч овоо босгох, газар ус аргадах, тахих зан үйл үлджээ. Буриад орон, Хөвсгөл аймгийн тайга нутгаар, дархад ястны дунд бөөгийн уламжлал хүчтэй хадгалагджээ. Монголд буддын шашин Хүннү, Нирун улс, Хубилай хааны үе, 16-р зуунд гэх мэтээр дөрвөн удаа дэлгэрчээ. Монгол оронд 16-р зуунаас хойш Жавзандамба хутагт, Зая бандид, Агваан Доржиев гэх мэт олон хутагт хувилгаан тодорч, үсэг бичиг зохиох, бурхны ном орчуулах, бурхны хөрөг, шуумал бүтээх, суварга, сүм хийд барих зэргээр буддын шашин хөгжиж байв. 20-р зуунд коммунистнийгмийн үед шашны нөлөөг бууруулах бодлого явуулж байсан ба 1990 оноос Монгол улсад шашин шүтэх явдлыг чөлөөтэй болгожээ. 2010 оны тооллогоор МУ-ын хүн амын 53 хувь буддын шашин шүтдэг, 38 хувь шашин шүтдэггүй гэж хариулжээ. ЗХУ задарснаас хойш ОХУ дахь монголчууд улмажлалт бөө мөргөл болон буддын шашныг сэргээн хөгжүүлж байна. БНХАУ дахь монголчууд улс төрийн дэглэмээс шалтгаалаад шашнаас зайлсхийдэг хэвээр байна. Сарт халимаг, дунсян, баоань, Алшаа дахь цөөн тооны монголчууд лал шашинтай. Христийн шашин оросоор дамжин Байгал нуурын баруун эргийн буриадад 18-р зуунаас дэлгэрч үндсэн шашин болсон бол МУ-д 1990 оноос хойш сүм хийд олныг барьснаар одоо хүн амын 2.3% христийн шашинтан болжээ. Түүх Эртний түүх Монгол нутагт хүрлийн үед тархсан дөрвөлжин булшны соёлын хүмүүс нь антропологи төрхийн хувьд монголжуу төрхтнүүд байв. Монголчууд Монгол нутагт эртнээс байсан уугуул үндэстэн юм .Дөрвөлжин булшны соёл нь Хүннү, Сяньби зэрэг монгол угсаатнуудын соёл мөн орчин үеийн монголчуудын соёлтой ижил байдаг.Монголчуудад хамаарагдах бусад археологийн соёл бол Дээд Сязядян, Доод Сязядян, Жукайгоу, Ордосын соёлууд юм. Өвөг монгол овог аймгуудыг ху, жун, ди, төвд хэлэнд хор, согбу гэх нэрээр тэмдэглэж ирсэн ба хьюнюй, сьюнюй зэрэг Хүннүгийн өвөг, дунху нар нь бүгд монгол болно.Хүннүгийн ноёлогч Хуянь овог Сүмбэ, Нирун, Хамаг Монголд (Хиад) байв. Хэрэйд, Мэргид, Татарчуудыг Кидан Улсын үед Зүбү хэмээн нэрлэж байв. Зүбү нэрийг Хүннүгийн Сьюйбү овгоос улбаатай гэдэг. 13-р зууны хятад зурганд дүрслэгдсэн монгол нумны зураг хүннү нумтай ижил болох нь харагддаг. Мөн ширэн завь хэрэглэдэг, тулааны үед эмээлээ овоолж хамгаалдаг зэрэг нь монгол, хүннүд адил байдаг. Найман, Онгуд , Хэрэйд гэх мэт зарим монгол аймгийг түрэг гэж үзэх явдал байдаг ч тэдний удирдагчдын нэр, овог аймгийнх нь нэр монгол үгтэй утга санаагаараа таардаг.Археологийн судалгаагаар 10-13-р зуунд олон тооны түрэг аймаг монголд байсан гэх нотолгоо олддоггүй мөн монголчуудын дунд түрэг соёлын нөлөө бараг байдаггүй. Их Монгол Улсын хүн амыг 4 хэсэгт хуваахад ноёлогч ангид монголчууд, түүний дараа кидан, түрэгүүд, 3 дахь ангид зүрчид, 4 дэхь ангид нь хятадууд орсон байдаг бөгөөд харин гарал нь эргэлзээтэй гэх энэ аймгуудыг монгол биш хэмээн ялгаж ангилсан явдал огт байхгүй байна. Эцгийн талаас өвлөгддөг генийг Y хромосомын ДНХ, эхийн талаас өвлөгддөг генийг митохондрийн ДНХ гэдэг ба эцгийн талаар нь аливаа хүний гарал угсааг нь тодорхойлдог.Ген нь устаж үгүй болдоггүй. Мөн цусны бүлгээр нь ямар угсаатнууд хоорондоо холбоотой болохыг тодорхойлдог. Ойролцоо гаралтай буюу хил залгаа нутагт оршин суудаг үндэстнүүдын цусны бүлэг ижил байдаг. Монголчуудын болон Алтайн угсаатнуудын голлох ген бол C3 буюу C-M217 гаплогрупп юм. Төв Азид хүмүүс 2 замаар Африкаас ирсэн гэж үздэг ба Африкаас Баруун Ази-Энэтхэг-Зүүн Өмнөд Ази-Зүүн Ази-Төв Ази гэсэн өмнөд зам , Африкаас Баруун Ази-Төв Ази гэсэн хойд замаар эртний хүмүүс Төв Азид иржээ.Энэ хүмүүс бол Монголжуу төрхтний умард салбарынхан буюу эх газрын монголоид төрхтөн юм.Эх газрын ази төрхтөн дотроо 2 хэсэгт хуваагддаг ба Төв Азичуудыг монголжуу төрхтний умард салбарын өмнөд Сибирийн дэд бүлэгт (Төв Азийн дэд бүлэг), Умард Азичуудыг умард Сибирийн дэд бүлэгт (палеосибирь төрхтний дэд бүлэг) оруулан ангилдаг. Дархадын бүрэлдэхүүнд анчин самоедь угсааны зарим хүмүүс орж ууссан гэж угсаатны зүйч Х.Бадамхатан үзжээ. Монголчуудын антропологи хэв шинж, генийн сан Дорнод Монголын дөрвөлжин булшны монголжуу хүмүүс, Баруун Монголын европжуу төрхтний хиргисүүрийн буюу чулуун овоот соёлын хүн ам, Сяньби, Хүннүчүүдээс бүрэлдэн бий болжээ. Угсаатан үүсэн бүрэлдэх үйл явцыг этногенез гэж нэрлэдэг. Хүннүчүүдийн хувьд зарим хэсэг нь бага зэрэг европжуу төрхтэйгээрээ ялгарах боловч гоц ялгарах шинж байхгүй, үндсэндээ нэг гаралтай монголжуу хүмүүс байжээ. Монгол угсаатнуудаас буриадууд өмнөд Сибирь хавьд байсан N гапло бүлэгтэй үндэстнүүдтэй нилээн холилдсон байдаг бөгөөд баруун монголчууд халхуудаас нуруугаар ялимгүй өндөр, дөрвөдүүд өндөр, шулуун хамартай, гавлын хэлбэр нь ялгагдах онцлог шинжтэй гэх мэт зарим өвөрмөц шинж төрх монголчуудын угсаатны бүлэг, газар орны ялгаанаас хамааран ажиглагддаг. Монгол хүн дунд зэргийн нуруутай, өргөн шанаатай, товгор хацартай, жартгар нүдтэй, гавлын хэлбэр нь зүүн өмнөд ази, зүүн азийнхантай харьцуулахад арай зууван, хар, бор өнгийн нүдтэй, шулуун хар, хүрэн үстэй, цайвар цагаан, шар, хөрслөг бор өнгийн арьстай, тэгш шүдтэй байдаг. Индианчуудын шүдний хэлбэр монголчуудынхтай ихээхэн төстэй. Захчингуудаас 8, Халхуудаас 6 төрлийн ген илэрдэг.Монголчуудад нийтдээ 10-аад ген байдаг.Монголчууд эрт үед европоос ирсэн тохар, юэжи, иран угсааны скифтэй бага зэрэг холилдсон байдаг.Архангай аймгийн Эрдэнэмандал, Өгий нуур зэрэг сумдаас Хүннүгийн үед амьдарч байсан монголжуу болон европжуу төрхтний холимог төрхтэй болон европ төрхтэй хүмүүсийн булш олджээ.Хүннүгийн харъяанд усунь , лоулань, хуцзе (цзеху), юэжи зэрэг европ аймгууд олноороо байсанаас зарим нь Хүннүд алба хаахаар Хүннүгийн нутгийн гүн рүү ирсэн нь эдгээр хүмүүс юм.З.Батсайханы үзэж буйгаар Өгий нуур сумаас олдсон дээрх булш нь усуньчуудынх байжээ.Хагас нүүдэлчин усуньчууд европ үндэстэн байсан боловч Тэнгэр уулын усуньчууд нь Долоон усны усуньчуудаасаа арай илүү монголжуу төрхтний хольцтой байжээ.Аль ч арьстанд бусад арьстны ген 10 орчим хувь байдаг бөгөөд үүнийг хүн төрөлхтөн уулаасаа нэг гаралтай байдагтай холбон тайлбарладаг байна.Генетик судлаач Ж.Батсуурийн үзэж буйгаар монгол үндэстний ген Хангай,Хэнтийн нурууны хооронд Орхон, Сэлэнгэ, Туул гэсэн гурван голын савд бүрэлджээ. Аливаа үндэстэнд байгаа хэд хэдэн генийн бүрдлийг генийн сан гэдэг. Өөр өөр хүмүүсийг нэг угсаатан хэмээн дүгнэх хэмжүүр бол угсаатны нийтлэг шинж юм. Түүхийн нэг ижил цаг хугацаанд, нэг нутагт нэгдэрэн нягтарч бүрэлдсэн, нэг өвөг дээдсээс гаралтай, ижил хэл соёлтой ард түмнийг угсаатан (ethnicity, ethnos) гэдэг. Угсаатан, үндэстэн (nation) гэсэн 2 үг заримдаа ижил утгаар, заримдаа ондоо утгаар хэрэглэгдэх ба угсаатан нь үндэстэн гэсэн үгээсээ илүү ерөнхий, өргөн хүрээтэй утга санааг илэрхийлнэ. Үндэстнийг нэгтгэх хамгийн гол шинжүүд бол ген, хэл, үндэсний ухамсар гурав юм.Аливаа хүн аль нэг угсаатны бүлгийн нэгэн гишүүн хэмээн өөрийгөө хүлээн зөвшөөрөх, ямарваа нэг угсаатан өөрсдийгөө өөр бусад үндэстнээс өөр гаралтай, өөр угсаатан хэмээн ялган зааглах үзлийг үндэсний ухамсар (ethnic identity) гэдэг. Үндэсний ухамсартай холбогдох өөр нэг үзэл бол угсаатан төвтэй үндэсний үзэл , иргэн төвтэй үндэсний үзэл 2 юм. Угсаатан төвт үндэсний үзэл гэдэг нь зөвхөн нэг гаралтай хүмүүсийг л өөрийн үндэстний нэг хэсэг гэж үзэх, гарал үүслээрээ нэгдмэл улс байгуулах үзэл юм.Иргэн төвт үндэсний үзэл нь гарал үүсэл хамаарахгүй, өөрийн улсын иргэн болсон аль ч хүнийг нэг үндэстэн гэж үздэг үзэл юм. Цөөхөн тоотой үндэстнүүд эхний үзэл баримтлалыг нь барьдаг. Төвдүүд XIX-XX зууны дунд үе хүртэл хилээ бүрмөсөн хааж өөрсдийгөө хамгаалахыг оролдож байжээ. Тэд монголчуудыг Төвдөд чөлөөтэй нэвтэрэхийг зөвшөөрч байсан ч зөвшөөрөлгүй нэвтэрсэн бусад гадаад хүнийг шууд цаазалж байв. Монгол гэсэн нэр түүхийн сурвалж бичигт анх 7 дугаар зуунд дурдагдсан байдаг бөгөөд Хятадын сурвалж бичигт Монголын тэгш өндөрлөгийн зүүн захад орших жижигхэн овог аймгийг "мэнгү" хэмээн нэрлэсэн байдаг. Хамаг Монголчууд Урианхадтай хүч хавсран Жалайр овгийг нэгтгэн, улмаар 12 дугаар зууны дунд үеэс Чингис хааны өвөг болох Хабул хан хамгийн анх хан цол хүртэн, хүчирхэгжих эхлэл нь тавигджээ. Гэвч Хабул ханыг нас барсны дараа хан болсон Амбагай хан нь Татаруудад олзлогдон Алтан улсад хүргэн хоригдож, 3 дахь хан Хутула хан үгүй болсны дараа эрх мэдлийн төлөө тэмцэлдсэн язгууртнууд болон бусад овог аймгаас болж Хамаг Монгол улс задрах аюулд хүрээд байв. Хан болох ёстой байсан боловч бусад овгийнхонд хүлээн зөвшөөрөгдөлгүй, Хиад овгийн ахлагчаас хэтрээгүй Есүхэй баатар Татаруудтай тэмцэлдэн, овог аймгаа нэгтгэхийг оролдож байсан хэдий ч Чингисийг 9 настайд Татаруудад хорлогдон нас нөгчжээ. Дундад зуун Эцгийг нь нас барсны дараа овгийнхон нь нүүр буруулан хүнд хэцүү бага насыг өнгөрөөсөн Чингис өөрийн хичээл зүтгэлээр Татар аймаг болон Монголын Тайчууд, Жадран овгийнхонтой тэмцэлдэн ялж 1189 онд Хамаг Монголын ханд өргөмжлөгдсөн байна. Тэрээр 1203 аймгийг бут цохин, Онгуд, Мангуд аймгийг дагаар оруулан Монголын тал нутгаар тархсан байсан овог аймгуудыг нэгтгэн, 1206 онд Их Монгол улс буюу Монголын эзэнт гүрнийг үндэслэж, хаан болжээ. Тэр үеэс Монголчууд улам бүр хүчирхэгжин, Чингис болон түүний үр ач нар урьдын Хамаг Монголын овог аймгуудаар зогсохгүй зэргэлдээх улс гүрнээ дагаар оруулж байв. Байлдан дагууллын явцад Дундад Ази, Иран, Афганистан гэх мэт газар орнуудад тархсан монголчууд Исламын шашинд орсоноор зарим хэсэг нь түрэгжин зарим нь өөр бусад үндэстэнд уусчээ. Жишээ нь Умард Кавказийн даргин үндэстний нэг хэсэг кайтаг хэлэнд цөөн тооны монгол үг бий. Моголчууд 20-р зуун хүртэл монгол хэлээ хадгалж байсан ч сүүлийн үед зэргэлдээх үндэстнүүдэд уусч байна. Эзэнт гүрний үед Монголчууд төрөл бүрийн шашин шүтэж, олон орны урчууд, эрдэмтэн мэргэд цугларан соёл, шинжлэх ухаан, шашны төв болон хөгжиж байлаа. Буддын шашинг нийтээр шүтэх болсон нь XVI зууны үед Халхын Алтан хан Төвдийн шарын шашинг нэвтрүүлснээс үүдэлтэй гэж үздэг. Хубилай хааны үүсгэн байгуулсан Юань улс 1368 онд Хятад дахь ноёрхлоо алдсанаар их хаадын үе дуусч, улмаар Ойрадууд хүчирхэгжин эзэнт гүрэнд "Дөчин Дөрвөн хоёр" (Дөрвөн Түмэн Ойрад, Дөчин Түмэн Монгол) гэж хуваагдан тэмцэлдэж эхэлсэн байна. XVII зуунд Өвөр монгол, Халх манжийн Чин улсад эзлэгдэн, XVIII зуунд ойрадын Зүүнгар улс нь манжийн эрхшээлд орсноор Монгол улс тусгаар тогтнолоо алдсан байна. Орчин үе XX зууны эхээр Чин улс унахад Ар Монгол дахь Монголчууд тусгаар тогтнолоо зарлан Монгол улсыг тунхагласан байна. Гэвч 1912 онд Өвөр Монгол Хятадад эзлэгдсэн ба БНХАУ-н бүрэлдэхүүн дэхь Өвөр Монголын Өөртөө Засах Орон нь автономит эрхтэй муж юм. 20-р зууны үед халимаг, буриадууд Оросын захиргаанаас гарах тэмцэл өрнүүлж байв. Он дараалал МЭӨ 1300-300 он - Дөрвөлжин булшны соёл Төв Азийн зүүн хэсэгт тархжээ МЭӨ 209 он - Хүннү улс байгуулагдав. 1206 он - Чингис хаан Монголын тал хээрийн аймгуудыг нэгтгэж, Их Монгол Улсыг байгуулав. 1234 он - Зүрчидийн Алтан улсыг бүрэн эзлэв. 1240 он - Монголын нууц товчоо бичигдэж дуусав. 1271 он - Хубилай хаан нийслэлийг Хархорумаас Бээжинд шилжүүлж, улсын нэрийг Юань болгож өөрчлөв. 1368 он - Юань гүрэн мөхөж, Монголчууд уугуул нутагтаа буцаж ирэв. 1607 он - Ижил мөрөн рүү Торгууд голцуу Ойрадууд нүүдэллэв. 1636 он - Өвөр Монгол Чин улсын хараанд оров. 1691 он - Ар Монгол Чин улсад дагаар орсон. 1755 он - Зүүнгарын хаант улс Чин улсад ялагдан мөхөв. 1911 он - Богд Хаант Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглав. 1915 он - Хиагтад болсон Гурван улсын хэлэлцээрээр Ар Монголыг Хятадын харьяаны өөртөө засан тохинох улс хэмээн тулган хүлээлгэв. 1921 он - Ардын хувьсгал. 1924 он - Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглав. 1939 он - Халх голын дайн. 1945 он - Чөлөөлөх дайн. 1947 он - Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсан. 1961 он - Бүгд Найрамдах Монгол Ард Улс НҮБ-д элсэв. 1992 он - Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нэрийг халж, шинэ Үндсэн Хууль батлагдаж, ардчилсан тогтолцоонд шилжин, улсын нэрийг Монгол Улс болгож өөрчлөв. 2006 он - Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэв. Соёл Монгол соёл зан заншил, ёс суртахуун, шашин шүтлэг, аж ахуй, дуу хөгжим, үлгэр домог, ном судар, тоглоом наадгай, урлагт илэрнэ. Монголчууд ханаар тусгаарлагдахгүй нэг гэртэй, байгаль дунд нүүдэлчин ахуйтай болохоор ахмадаа, газар усаа хайрлах ухаан, эрээ цээр, зан заншилтай. Тухайлбал «ахмадаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл» зэрэг зарчим, сургааль, хэлц үгсийг санаж явах ба «тогтмол усанд бие, хувцсаа угаахгүй» гэж цээрлэх, «нүүхдээ үлдэж буй бууриа сайн цэвэрлэдэг» гэх мэт олон зан үйл байдаг. Монгол дуу бүжиг дэлхийд хосгүй. Уртын дуугаар сэтгэлийн жавраа, морин хуураар гэрийн жавар үргээнэ. Усны дуу, хадны цуурай мэт хөөмийлж, уран налархай биелдэг. Нялх үрээ дугжраах «Бүүвэйн дуу»-наас эхлээд эцэс төгсгөлгүй мэт «Жангар» тууль ч бий. Дэлхийн ихэнх үндэстэн бөө шүтлэгээ орхиж шашин шүтэх болсон байдаг бөгөөд монголчууд мөн адил бөө шүтлэгээс буддын шашинд шилжжээ.Бөө мөргөл бол шашин биш шүтлэг юм. Л.Гумилев монголчуудыг "бусад үндэстнүүдээс илүү ухаалаг, эрч хүчтэй хүмүүс төрөх байгаль цаг уур, газар зүйн буюу экологийн нөхцлөөр хүрээлэгдсэн байдаг" гэжээ.Харин Америкийн монгол судлаач эрдэмтэн А.Кампи "Монгол хүний даруу зан чанарыг идэвхгүй гэж үзэж огт болохгүй.Үнэндээ монголчууд сэтгэлийн асар их тэнхээтэй эргэцүүлж ухаарах их чадвартай, дотроо бодолтой улсууд бөгөөд Азийн бусад орны ард түмнээс эрс ялгаатай.Тэд цайлган сэтгэлтэй учираас гадны хүнд бүдүүлэг мэт харагдавч яг дунд нь амьдарсан нэгэнд сайтар ойлгогддог юм" гэсэн байдаг. Зураг Гадаад холбоос Монголчуудын гарал үүсэл Монгол угсаатны удам гарал Монгол гэдэг үг ямар үндэстний ямар утгатай үг болох тухай Монгол гэдэг нэрийн тухай Хятадын түүхэнд юу гэж байдаг вэ? Монголын түүхийн эх зохиолуудад юу гэж байдаг тухай Монгол гэдэг нэр хэрхэн үүссэн АМЕРИКИЙН АНХНЫ ОРШИН СУУГЧИД НЬ МОНГОЛ Дэлхийн хамгийн эртний хүн Монголоос олдсон уу Индианчууд Монгол гаралтай юу Монголчууд гарал үүсэл, Өвөг монголчууд Монгол цусны АМЕРИК ТАСАРХАЙ Монголын чулуун зэвсгийн үе Өвөг монголчууд Америк тивийг нээжээ Панмонгол үзлийг булшлах нь хэнд ашигтай вэ Угсаатан хэмээх ойлголт, угсаатны зүйн ухааны судлах зүйл Монголоид нууц төсөл гэж байна уу Монгол үндэстнийг дуудав уу, эсвэл Монгол, Түрэг төрөл үү? Холбоотон уу? Эрдэмтэд Монгол нутагт биш Африкт хүн үүссэн гэж нотолсон Эртний монголын түүхэн улбаа домогт эх Алангоо Африкчууд ч хөх толботой Ж.Батсуурь: Монголчууд түүхийн баян, урт настай генийн санг тээж явна Ж. Батсуурь: Генетикийн судалгаа хийж буй эрдэмтдийг хангалттай цалинжуулдаг болсон vед л Монголдоо ир гэж би шавь нартаа хэлсэн Боржигин нь язгуурын Монгол овогтон болохыг єнєє цагт олон улсын эрдэмтдийн хийсэн ДНК-н шинжилгээгээр баталж байна С.Бямбадорж: Цэвэр угсаатан гэж хэзээ ч байдаггүй Монгол орон эрт цагт-тест slideshare.net Эртний хүмүүс МОНГОЛЫН ГАЗАР ШОРООН ДЭЭРХ БАЛАР ЭРТНИЙ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ Монголын угсаатан судлалын лекци Монголд хориод угсаатан бий Хүний үүсэл, хөгжил. Монгол нутаг дахь эртний хүмүүс (эхний хэсэг) Хүн төрөлхтний зам мөр (Хүний үүсэл хөгжил ба Монгол орон дахь эртний хүмүүс-дэд хэсэг) Afghanistan's Ethnic Groups Share a Y-Chromosomal Heritage Structured by Historical Events Analysis of paternal genetic relationship of ancient Hungarian, modern Hungarian and modern Szekler population Ancient DNA from nomads in 2500-year-old archeological sites of Pengyang, China Ancient mtDNA from Jomon skeletons THE CAMBRIDGE HISTORY OF INDIA - I - ANCIENT INDIA Anthropology of Archaeological Populations from Northeast Asia, D.Tumen www.user.dankook.ac.kr/~oriental/Journal/pdf_new/49/11.pdf Characteristics of Mongoloid and neighboring populations based on the genetic markers of human immunoglobulins Department of Archaeology and Anthropology Cultural relationship Dual origins of the Japanese: common ground for hunter-gatherer and farmer Y chromosomes EASTERN HUNS GENETICS ETHNIC COMPOSITION AND ORIGIN OF ALTAIANS Eurasian Y-DNA note C3 M217 Finno - Ugric facial reconstruction - ForumBiodiversity .com The Genetic Legacy of the Mongols Genetic features of Mongolian ethnic groups revealed by Y-chromosomal analysis Genetic variation in the enigmatic Altaian Kazakhs of South-Central Russia- insights into Turkic population history Indo-European Loanwords in Altaic - Sino-Platonic Papers Institute of Archaeology 2007 Report In the heartland of Eurasia-the multilocus genetic landscape of Central Asian populations International Journal of Central Asian Studies Mitochondrial DNA Analysis of Mongolian Populationsand Implications for the Origin of New World Founder Genetic relationship of Asians and Northern Europeans revealed by Y chromosomal DNA analysis Mitochondrial DNA diversity in indigenous populations of the southern extent of Siberia, and the origins of Native American haplogroups Molecular analysis of HLA polymorphism in Khoton-Mongolians Nuclear and Mitochondrial DNA Analysis of a 2,000-Year-Old Necropolis in the Egyin Gol Valley of Mongolia Multiple origins of Tibetan Y chromosomes The origin of the Japanese race based on genetic markers of immunoglobulin G Origin of caucasoid-specific mitochondrial DNA lineages in the ethnic populations of the Altai-Sayan region Origin of the Japanese People and Language The Origins of the Japanese people Paleolithic art from the Danube to Lake Baikal.pdf Population origins in Mongolia: genetic structure analysis of ancient and modern DNA Sequencing of 50 Human Exomes Reveals Adaptation to High Altitude Türkic Genetic Charts Y DNA maps dienekes.blogspot.com frontiers-of-anthropology.blogspot.com worldanthropology.blogspot.com The Central Siberian Origin for Native American Y Chromosomes Worldwide distribution of human Y-chromosome haplotypes Антропологические характеристики калмыков hamagmongol.narod.ru/library/khoyt_2012_r.htm В Туве исследуют свои родословные Древние тюрки в Сибири и Центральной Азии Гаплогруппа С3 у казахов Разнообразие линий У-хромосомы у коренного населения Южной Сибири.pdf The Russian Journal of Genetic Genealogy (Русская версия) Структура и филогеография генофонда коренного населения сибири по маркерам y-хромосомы СТРУКТУРА ГЕНОФОНДА СУБПОПУЛЯЦИЙ БАШКИР - ANRB Субэтнические группы бурят в прошлом и настоящем ТОТЕМИЧЕСКИЙ ЛЕКСИКОН НАРОДОВ ВОСТОЧНОЙ СИБИРИ-АСПЕКТЫ СЕМАНТИКИ Цивилизации, государства, культуры Центральной Азии ЭТНИЧЕСКАЯ ГЕНЕАЛОГИЯ БУРЯТ Этногеномика населения Сибири и Средней Азии.pdf Этногеномика и филогенетические взаимоотношения народов Евразии Народы мира Зүүлт, тайлбар Википедиа:Онцлох өгүүлэл Өвөр Монгол дахь угсаатан Европ дахь угсаатан Афганистан дахь угсаатан Ганьсү дахь угсаатан Гирин дэх угсаатан Ляонин дахь угсаатан Хармөрөн дахь угсаатан Хөхнуур дахь угсаатан Хэбэй дэх угсаатан Хэнань дахь угсаатан Шинжаан дахь угсаатан Нүүдэлчид
1927
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD%20%D1%82%D1%8D%D0%B3%D1%88%20%D3%A9%D0%BD%D0%B4%D3%A9%D1%80%D0%BB%D3%A9%D0%B3
Монголын тэгш өндөрлөг
Монголын тал хээр нь Төв Азид орших тал хээр бөгөөд өндөр уулс хосолсон томоохон тэгш өндөрлөгүүдийн нэг бөгөөд монгол үндэстэн оршин суудаг. Энэхүү тэгш өндөрлөгт Монгол Улс, Өвөр Монголын Өөртөө Засах Орон болон Оросын холбооны нэгж болох Тува орон зэрэг улсууд оршдог. Монголын тэгш өндөрлөг нь Төв- ба Дорнод Азийн бүсэд орших хамгийн том Төвөдийн өндөрлөгийн дараа ордог бөгөөд далайн түвшнээс дээш 900-1500 метр орчим өндөр бүхий өмнөд болон зүүн өмнөд хэсэгтээ говийн элсэрхэг бүсээр хүрээлэн оршино. Хур тунадас бага, температурын зөрүү ихтэй, эрс тэс уур амьсгалтай нутаг болно. Байршил ба цаг уур Тус тэгш өндөрлөг нь ойролцоогоор 2.000 × 1.000 километр бараг дөрвөлжин хэлбэртэй нутаг ба Тэнгэр Уулаас Өвөр Монголын зүүн хойд зүгт байх Их Хянганы нуруу хүртэл үргэлжилнэ. Өмнө зүгт Наньшань уулс ба Шар мөрөн дэх Ордосын тэгш өндөрлөгөөр хязгаарлагдана. Зүүн урд зүгтээ түүний бэл нь 200 орчим км Бээжинд дөхөж очно. Умард зүгт монголын Алтай-, Хангайн нуруу болон зүүн зүгт Байгал нуураар хязгаарлагдана. Энэхүү уртаашаа сунасан, овгор ихтэй тэгш өндөрлөг нь говь хээрийн бүсийн шинж бүхий маш хуурай уур амьсгалтай юм. Хөрсөн доорх баялаг Монголын тэгш өндөрлөг нь газрын доорх ашигт малтмалын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх баялагтай. Үүнд: зэс, алт, мөнгө, алмааз, төмрийн хүдэр, хайлуур жонш, чулуун нүүрс, силикат, доломит, фосфорит, цагаан тугалга, цайр, гянт болд (вольфрам), молибден, уран, газрын ховор металл, газрын тос зэрэг байна. Говийн өмнөд хэсэгт нь магадгүй дэлхийн хамгийн том зэсийн баяжмалын орд байх ба олборлолт хийгдээгүй өөр олон баяжмалын орд газрууд бий. Ар Монгол, Өвөр Монголын аль алинд нь нийт газар нутгийн зөвхөн гуравны нэг хэсэгт л геологийн судалгаа (2017 оны байдлаар) хийгдсэн байна. Одоогийн байдлаар 6000 гаран орд газарт 80 орчим эрдэс бодис байгааг олж тогтоожээ. Эшлэл Азийн бүсчлэл Монголын газар зүй Сибирийн газар зүй Өвөр Монголын газар зүй Төв Ази Дорнод Ази Монголын тэгш өндөрлөг Азийн газрын гадаргуу
1928
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%20%D1%85%D1%8D%D0%BB%D0%BD%D0%B8%D0%B9%20%D1%8F%D0%B7%D0%B3%D1%83%D1%83%D1%80
Монгол хэлний язгуур
Монгол хэлний язгуур гэдэг нь зүүн болон Төв Азид, тодруулбал Монгол улс, залган орших ОХУ, БНХАУ дахь өөртөө засах орнуудад суух язгуур гарвал нэгтэй ард түмнүүдийн харилцах хэлнүүдийн бүлэг юм. Эдгээр хэлнүүд дүрэм, үг, авиа зэрэг талаар нягт холбоотой бөгөөд эдгээр хэлээр ярилцагчдыг монгол хэлтнүүд гэж нэрлэх нь ч бий. Ангилал Монгол хэлний язгуур хэлээр дэлхийн бусад хэлнүүдтэй харьцуулахад ярилцагчдын тоо цөөн учир хэл зүйн үүднээс бага судлагдсан хэл олон байх бөгөөд тогтсон ангилал байхгүй. Нилээд үнэмшилтэй ангилалыг доор заав. Төв анги (Монгол хэл) Хойд (Буриад хэл) Зүүн (Хорчин аялга, Харчин аялга) Төв (Халх аялга, Цахар аялга, Ордос аялга) Баруун (Ойрад аялга, цаашилбал Халимаг хэл) Дагуур хэл (БНХАУ дахь Дагуур ардуудын хэл) Гансу-Хөх нуурын бүлгэмдэл (БНХАУ дахь Монгол, Хятад, Төвд, Уйгур найрлагат хэлнүүд) Зүүн Югур Цагаан Монгол Бонан Дунсянь Могол (Афганистан дахь ярилцагчын тоо тодорхой бус, бараг мөхсөн хэл) Төв буюу Монгол хэл гэх ангилалд Буриад аялга, Монгол улсын аялгад, Өвөр Монголын аялгад, Халимагийг багтаагаагүй Ойрад аялгаг багтаан ойлгох нь түгээмэл. Монголчуудын баруун анги болох Ойрад ардууд (Монгол улсын баруун аймгууд, БНХАУ-ын Цинхай, Шинжиан, ОХУ-ын Халимагт байх) нь түүхэн үйл явдлуудаар бусад Монголчуудаас алслан холдсоноос хэлний зарим ялгаануудтай учир Ойрад хэл хэмээн үзэх судлаачид бас бий. Ойрд нь Монгол бичгийг дэлгэрүүлсэн Тод бичиг хэрэглэсэн уламжлалтай. Гэхдээ тэднийг Монгол үндэстэн гэж авч үзэн, Ойрад хэлийг Монгол хэлний нэгэн аялга хэмээн ойлгох нь түгээмэл. Үсэг бичиг Нирун улс дахь монгол хэлний язгуурын хамгийн эртний бичгийн хэл, Брахми үсгээр бичсэн Нирун чулуун хавтанг 2019 онд тайлсан байдаг. Монгол үндэстэн бичиг үсэгтэй болсон тухай Нууц товчоонд дурьдсанаар 1204 онд Чингис хаан Найман аймгийг бут цохиход Тататунга хэмээх Уйгур хэлтэй бичгийн хүн олзлогдож, Монголчуудад бичиг үсгийн чухлыг ойлгуулснаар үр ач нартаа тэрхүү Уйгур бичгийг сургаснаас эхлэлтэй гэж байдаг. Гэхдээ түүнээс өмнө ч бичиг үсэгтэй болсон байх магадлал бий. Ямартай ч одоогоор олдсон Монгол хэл дээрх хамгийн эртний бичгийн дурсгал бол 1224 онд босгосон Чингисийн чулуун бичиг юм. Гэвч Хятадын эд өлгийн зүйл дунд Кидан бичгийн дурсгал байх бөгөөд Кидан хэлийг өвөг Монгол хэлний нэг хэмээн хамааруулдаг тул Киданы чулуун бичээсүүд одоогоор олдсон Монгол хэлтний хамгийн эртний бичиг үсгийн дурсгал болох юм. 13-р зууны сүүлийн хагаст Чингис хааны ач Хубилайн зарлигаар улааны шашны мяндагтан Пагва лам Төвөд үсэгт үндэслэн Дөрвөлжин бичиг зохион Юань гүрэн даяар хэрэглэж байсан ч түүний уналттай цуг мартагджээ. Өдгөө өвөр Монголд хэрэглэгддэг монгол бичиг нь Чингис хааны үеэс хойш хэрэглэж ирсэн Уйгуржин бичиг болно. 17-р зуунд Ойрадын Зая Бандида Ойрад аялгад тохируулан Монгол бичгийг өөрчлөн, Тод үсгийг бүтээн Ойрадын бичиг үсгийн соёлыг үндэслэжээ. Энэ нь одоо ч Хятадын баруун хэсгээр байх Ойрад Монголчуудын дунд хэрэглэгдсээр буй. Халимагууд ч мөн энэ үсгийг хэрэглэж байсан боловч Орос хэлэнд хэрэглэгдэх Кирилл бичиг дээр 6 үсэг нэмсэн цагаан толгой болон зөв бичгийн дүрэм ЗХУ-ын үеэс хэрэглэх болжээ. Мөн одоогийн Халимаг хэлэнд Орос хэлний үг ихээр орж ирсэн тул ярианы хэл нь төстэй Ойрад аялгаас бичгийн хэл нь маш ихээр ялгаатай болжээ. Буриад хэл болон Монгол улсын Халх Монгол хэл нь мөн ЗХУ-ын нөлөөгөөр Кирилл бичигт үндэслэсэн зөв бичгийн дүрэмтэй болсон бөгөөд Буриад хэл нь 36, Монгол хэл нь 35 үсэгтэй. Ишлэл Гадаад холбоос Монгол хэлний бүлэгт багтах хэлнүүдийг хооронд нь харьцуулсан харьцуулалтын жагсаалт starling.rinet.ru Comprehensive Introduction To Nostratic Comparative Linguistics (1st edition)
1929
https://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D1%83%D1%80%D0%B8%D0%B0%D0%B4%20%D1%8F%D1%81%D1%82%D0%B0%D0%BD
Буриад ястан
Буриад (о.т. буриадууд) — Монгол угсаатны эртний аймаг. Одоо цагт буриадууд гурван улсад тархан суудаг. Орос болон Монгол улсад "Буриад", Хятад улсад "Монгол" нэрээр хүн амын бүртгэлд бүртгэгддэг. Орост 461,389, Монголд 45,087, Хятадад 10,000 орчим Буриад хүн бий. Буриадуудын ихэнх нь ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад амьдардаг. Нэр Монгол Кирилл үсгээр "Буриад" эсвэл "Буриад Монгол", Буриад Кирилл үсгээр "Буряад" эсвэл "Буряад Монгол" гэж бичээд араас нь "зон", "ястан", "ард" юм уу олон тооны дагавар залгаж хэвшсэн. Харин Цахар, Үзэмчин нар "Бураад", Халимагууд "Бүрэд", зарим Буриад аялгаар "Баряад" гэж дууддаг. Буриад гэдэг нэр түүхэнд анх 1240 онд бичигдсэн Монголын Нууц Товчоод дурьдагджээ. Буриад гэдэг нэрийн талаар хэд хэдэн таамаглал бий: "бу" болон (эртний, цэцэн) "ойн ард" гэсэн үгнээс үүссэн. "Буруут" гэдгээс гаралтай – Монголчууд исламын шашинтай кыргызуудыг буруу номтон гэж нэрлэдэг байсанчлан монголчуудаас өөр шашин шүтдэг байсантай холбоотой байж магадгүй ч энэ хувилбар нь үндэслэл муутай юм. "Брат" (оросоор "ах" эсвэл "дүү") гэдгээс гаралтай. Оросууд өөрсдөдөө ойр дотно хандаж байсан учир тэгж нэрлэсэн байж магадгүй гэдэг ч энэ нь ямар ч үндэслэлгүй юм. "Буруулсан ард" гэдэг нийлмэл Монгол үг. Орост дагаар орсны дараа ингэж нэрлэдэг байсан нь сунжран буриад болсон. Ойн ардаас үүссэн гэж үздэг бөгөөд анхнаасаа л Байгал нуурын орчим нутагладаг байсан гэж зарим түүхийн сурвалжид бичсэн байдаг. Буриад зон нь 90 овгоос бүрдэнэ. Буриадуудын эрэгтэй хүний дээлийн энгэр 3 өнгөтэй байдаг бөгөөд хамгийн дээд талын өнгө тухайн хүний овгийн өнгө нь байдаг. Жишээлбэл, Халибин овгийн дээлийн дээд өнгө нь шар, Цонгооль овгийн эрэгтэй хүний дээлийн энгэрийн дээд өнгө нь улаан байдаг. Гарал үүсэл Буриадын гарал үүсэл маш эртний Монгол аймгийн салбар аймаг юм. Буриадтай гарал нэг барга нар анх хятад сурвалжид баегу, байргу нэрээр 6-р зуунд тэмдэглэгджээ. Тэд тэр үед Байгаль нуур орчимд амьдарч байв. Хорь буриадууд буриад ястны эртний томоохон бүлэг бөгөөд түмэдүүд мөн хорь түмэд нэрээр МНТ-д тэмдэгдэглэгдсэн байдаг учир түмэд, буриадыг гарал нэгтэй байж магадгүй гэж үздэг. Буриад нь дотроо 90 шахам отог удмын угсаатан ястнаас бүрдсэн улсууд юм. Дотроо Сонгоол Буриад, Ага Буриад, Хорь Буриад гэж хуваагдана. Шинэхээн буриад нь Хорь Буриадаас гаралтай бөгөөд Өвөрмонголын Хөлөнбуйрт Оросын хавчлагаас зайлсхийхийн тулд 20-р зууны эхээр нүүн очжээ. Монгол улсын буриадууд нь хэл аялганы хувьд Онон Улзын Хорь, Ага, Хамниган, Худир буриадын аялга болон Сэлэнгэ-Үүрийн голын Түнхэн-санагын сонгоол буриадын аялгаар голчлон ярилцана. Түүнчлэн Буриад ястан нь өвөрмөц соёл бүхий зон юм. Тэд байшин сууцанд голлон суух ба барилга барих хадлан хадах, жимс түүх, ан агнах, сааль сүүний ажилд нэн сурамгай. Найр наадамд харилцаа дуу дуулалцах, цэц булаалдах, бүжиг бүжих, домог тууль хэлэх, тэргүүтнээрээ ихэд алдартай зон олон юм. Түүх Буриад зон эрт цагт Ойн иргэдийн дотор багтаж байлаа. Ойн иргэд Байгал нуурын хоёр талаар, Сэлэнгэ мөрний адаг, Зүлгэ мөрний сав, Саяны уулс, Енисей мөрний эх, Тагна (одоогийн Тува) газруудаар суурьшиж байсан гэж үздэг. Тэр цагт Түмэд, буриад, булгачин, хэрэмчин зэрэг буриадын өвөг болох овог аймгууд зарим нь ой тайгаар ан гөрөө хийж зарим нь мал маллаж аж төрж байв. Буриад нэртэй газар усны нэр зүүн тийш Өвөр Байгалийн хязгаарын төв, өмнөд хэсэг, Эргүнэ мөрөн хүртэлх нутагт тааралддаг. 1207 онд тэд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын захиргаанд оржээ. Монголын Юань улсын дараагаас Барга, Буриадууд "Арын ганц модон" гэх отогууд буюу Дөрвөн Ойрадын мэдэлд оров. 14-р зуунд Ойрад буюу Баруун Монголчууд өрнө зүг нүүж, Барга Буриад аймгууд Зүүн Монголын Батмөнх Даян хааны харьяат болоод, зургаан түмэн Монголын зүүн 3 түмний нэг Урианхай түмэний бүрэлдэхүүнд багтаж байв. Тэр үед Буриад зон Байгал, Сэлэнгэ, Онон, Хөлөнбуйр, Хянган нутгаар нүүдэллэн амьдарч байв. 17-р зуунд Урианхай бутарч, Буриад зон Халхын Түшээт хан, Цэцэн ханы захиргаанд хамаардаг байв. Буриадууд хүн цөөтэй, Монголын төв нутгаас хол зайдуу байсан тул 12-р зууны дотоодын тэмцэл тулаан, 14-17-р зууны Халх-Ойрадын зөрчил, Монгол ноёдын дундах маргаан тэмцэлд төдийлөн оролцоогүй юм. Тэд Халхад алба төлөх байдлаар харилцаж байсан ба газар нутгийн байршлаас шалтгаалан Монголоос харьцангуй бие даасан байдалтай байсан бололтой. Мөн зарим нь үндсэн хэсгээсээ холдон нүүж нилээд зайдуу амьдарч байв. 16-17-р зууны үед Сибирийн хамгийн олон тоотой, цэрэг, эдийн засгийн хувьд хүчирхэг ард түмэн бол буриадууд байсан бөгөөд тэд ойр хавийн кеть зэрэг жижиг үндэстнийг захирч байв. 17-р зууны дунд үеэс Оросууд Сибирь нутагт орж ирэн Буриадад бэхлэлт цайз барьж эхлэв. Монгол улс, Ойрадын хил өмнөд Сибирийн томоохон хэсгийг хамарч байсан тул Оросын цэрэг хоёр улсын хилийг тойрч баруун хойд зүгээс нь Буриадад цөмрөн орж 1648 онд Үдийн цайз, 1652 онд Баргажаны, 1654 онд Эрхүүгийн, Нэршүүгийн нутагт гэх мэтээр хэрэм барин сууж Буриадуудыг захирч эхлэв. 17-р зууны эхэнд буриадуудын нилээд хэсэг нь Байгалийн баруун талаар Эрхүү мужийн өмнөд хэсэгт төвлөрөн сууж байсан бололтой. Бусад буриадууд Байгалийн зүүн талаар нь байв. 17-р зууны эхэнд Байгалийн зүүн хэсгээр байсан буриадуудын талаар харьцангуй бага мэдээ үлдсэн бол баруун талаар байсан буриадуудын талаар харьцангуй дэлгэрэнгүй мэдээ буриад, орос сурвалжид үлджээ. Буриадууд 17-р зууны эхэнд Оросын түрэмгийлэлд өртөн Байгалийн зүүн тал руу буюу голчлон одоогийн Буриад улсын нутагт ихэнх хэсэг нь нүүн орж ирсэн бололтой бөгөөд тэд тэр хавиар байсан халхуудыг шахан одоогийн нутагтаа суужээ. Зарим нь Агийн буриадын тойрогт суурьшсан байна. Ийнхүү одоогийн Эрхүү муж буюу Байгалийн баруун талаар буриадуудын тоо эрс цөөрчээ. Мөн Оросын довтолгоонд түрэгдсэн зарим хэсэг нь Байгалиас нилээн хойд зүгт байдаг нутагт очжээ. Дагуур монголчууд одоогийн Өвөр Байгалийн хязгаарын Агийн Буриадын тойргоос Амар мөрнйи дунд урсгал хүртэлх нутагт тархан сууж байсан ба тэд Оросын цэрэгт шахагдан Өвөрмонголд дүрвэн очсон тул эзгүйрсэн нутагт нь буриадууд суусан байна. Буриад отгуудын түрүүч, ноёд хуралдаад ямар улсыг түшэх тухай гэж зөвшилцөөд Халх, Манж, Оросыг дагах гэсэн гурван санал гаргацгаажээ. Орос буриадыг 1656 онд сайн дураараа дагаар орж 1689 онд албан ёсоор нэгдсэн гэдэг ч буриадууд зэвсэг дутмаг, хүн цөөний улмаас 1620-иод оноос эхлэн Оростой хийсэн тулаануудад олон хүнээ алдсан байдаг. 17-р зууны эхэнд буриадын хүн ам ойролцоогоор 77,000 байв. 1767 онд Ока голын буриадууд бослого гаргасан ба эдгээр бослого тэмцэл дарагдсаны дараа 18-р зууны сүүлээр Буриадыг бүрэн нэгтгэж дуусчээ. Цаашид олон ядуу Орос тариачдыг Цагаан хааны зарлигаар суурьшуулан үржил шимтэй газар нутгийг нь аажим аажимаар эзлэжээ. 1727 оны гэрээгээр хилийн шугамын овоод босгогдож, Буриад нутаг тэр хэвээр Хаант Оросын мэдэлд орсон юм. 1900-аад оны эхнээс буриадууд Оросын хавчлага хэлмэгдүүлэлтэд ихээр өртөх болсноос Монгол руу дүрвэж эхэлжээ. 1920-иод он гэхэд Буриадын нийгэм улс төрийн олон зүтгэлтэн Монголд ирсэн учраас энгийн олон иргэн өрх гэрээрээ дагалдан ирж, БНМАУ-ын харьяалалд оржээ. 1925 оны 9 дүгээр сарын мэдээгээр Халхын голын хошуунд 450 өрх, Улз голын хошуунд 1700 өрх, Онон голын хошуунд 1250 өрх, Хэрлэн голын хошуунд 400 өрх, Ерөө голын хошуунд 500 өрх, Улаанбаатарт 2000 орчим буриад иргэн , нийтдээ 15800 буриад Монголд сууршсан ажээ. Нөгөөтэйгүүр БНМАУ-д шилжин суурьшсан буриад иргэдийн тоо бүртгэлийг гаргах, тэдний дотроос цагаантантай хобоотой байсан хүмүүс, баячууд, гэмт хэрэг үйлдэгчдийг судлан тогтоох зорилгоор ДХГ-т ДХАТ-ын төлөөлөгч сургагч сууж Буриадаас тэдний удирдлагад ажиллах нууц ажилтнуудыг (сексот) нарыг ирүүлсэн байна. 1930 онд Орос буриадуудын нүүдлийг зогсоосон байна. 1927 онд буриадууд Оросын дарангуйллын эсрэг бослого гаргав. Уг бослогийн үеэр 35,000 буриад хүн хөнөөгдсөн байна. Орос улс буриадын үндэсний үзэл хүчтэй болохоос болгоомжилж байсан тул Сталины тушаалаар 1937 онд 10,000 буриад хүнийг буудан хороожээ. 2-р дайнд оролцсон Зөвлөлтийн буриадуудаас 13,000 хүн амь үрэгдсэн нь хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн 20% болжээ. Буриадын эрдэмтэд буриадын бичгийн хэл зохиохдоо халх аялгад хамгийн ойр сонгоол аялган дээр түшиглэхийг зорьж байсан ч Орос буриадуудыг монголтой ойртохоос болгоомжлон халх аялгатай хамгийн төсгүй хорь аялган дээр буриадын орчин үеийн бичгийн хэлийг зохиохыг тулгажээ. Сонгоолууд 1689 оны Халх-Ойрадын дайнаар буриадын нутагт дүрвэн очсон халхууд байв. Тэд яваандаа буриадуудын дунд ууссан ч халхуудын адилаар хэл яриандаа "с" үсгийг түгээмэл хэрэглэдэг хэвээр байсан ба харин эртний буриад аймаг болох хорь буриадуудын хэл ярианд "с" үсэг бараг хэрэглэгддэггүй харин "с"-г "х"-р дууддаг байна. Жишээ нь сайн-хайн г.м Буриад нь 1923-1958 он хүртэл Буриад-Монголын Автономит БНУ нэртэй байв. Зөвлөлтийн удирдагч Хрущёвээс нэг хүн танайд яагаад Буриад-Монгол гэсэн нэртэй улс байгаа юм бэ гэж асуусны дараа Хрущёв Москвад буцаж ирээд Буриад-Монголын Автономит БНУ гэсэн нэрнээс Монгол гэсэн үгийг, Карели-Финийн Автономит БНУ-н нэрнээс Фин гэсэн нэрийг хасчээ. Энэ нь монгол, буриадууд мөн карели, фин зэрэг угсаа нэгт ард түмнийг хоорондоо холбоогүй мэтээр харагдуулахыг зорьсонтой холбоотой юм. Зөвлөлтийн зүгээс нэрийг өөрчлөх болсон шалтгаанаа монголчууд Буриадад амьдардаггүй гэж тайлбарласан байдаг бол зарим эрдэмтэд дундад зууны үед буриадууд монголчуудын нэг хэсэг байсан тул нэр өөрчлөх шаардлагагүй гэсэн байр суурь илэрхийлж байв. Зөвлөлтийн ЗГ-тай холбоотой ажиллаж байсан зарим Зөвлөлтийн эрдэмтэд буриад, халимагуудыг монгол биш гэж тэдэнд итгүүлэхийг оролддог байв. Мөн оросууд одоо ч буриад, халимагуудыг монгол гэж хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийдэг ба тэднийг жинхэнэ монгол угсаатны бүлэг биш харин монгол гаралтай угсаатны бүлэг, бусад монголчууд, монголын түүх болон Монгол улстай төдийлөн холбоогүй мэтээр бичиж тайлбарладаг. 1980-аад оныг хүртэл Буриадад гадаадын иргэд зорчихийг хориглож байв. 2008 онд Усть-Ордын Буриадын тойргийг Эрхүү мужтай, Агын Буриадын тойргийг Өвөр Байгалын хязгаартай нэгтгэх санал асуулга явуулан уг хоёр тойргийг өөр мужтай нэгтгэн автономит эрхийг нь хасчээ. Буриадууд нэгтгэх ажиллагааг эсэргүүцэж байсан ч В.Путины ЗГ хүлээн аваагүй ба бусад үндэсний цөөнхүүдийн автономит эрхтэй БНУ, тойргуудыг орос мужуудтай үргэлжлүүлэн нэгтгэхээр төлөвлөөд байна. Оросын ЗГ Буриадын БНУ, Өвөр Байгалын хязгаар, Эрхүү мужийг Байгал гэсэн шинэ мужид нэгтгэхийг оролдож байгаа бол харин Алтайн Бүгд Найрамдах Улс, Алтайн хязгаарыг Кемерово мужид нэгтгэхээр оролдож байна. Буриад овгууд Буриадууд хорь-буриад, булагад, хонгодор, эхирид, сартуул буриад, цонгоол, табунгуд (табунуд) гэсэн үндсэн 7 томоохон овгоос бүрдэнэ. Үүнээс гадна томоохон овгийн бүрэлдэхүүнд ордоггүй атаган гэх мэт жижиг овгууд 17-р зуунд Байгаль нуурын баруун, зүүн талаар сарнин суурьшсан байв. Хорь, эхирид, булагад нь буриадын хамгийн эртний үндсэн аймгууд ба сартуул, цонгоол, хонгодор нь 1680-аад оны Халх-ойрадын дайн тулаанаас дүрвэж хойд зүгт дүрвэн очсон хүмүүс юм. Овгуудын бүтэц бүрэлдэхүүн Булагад, Эхирэд, Хори, Хонгоодор бол буриад ястныг бүрэлдүүлдэг гол дөрвөн овог юм. Мөн Сартуул, Табунгуд, Сонгоол, Ашибагад, Атаган, Икинад зэрэг томоохон овгууд бий. Булагад Алагуй Тугалаг Онгой Обогон Хогой Шарадай Хурамша Ользон Буумал Булгадай Хубдууд Эхирэд Абазай Һэнгэлдэр Хадалай Һэрхэ Һэрһэлдэй Буура Готол Зонхи Баяндай Шоно Абаганууд Буян Хори Галзууд Хуасай Хөбдүүд Гушад Шарайд Харгана Худай Бодонгууд Хальбан Сагаангууд Батанай Хайшир Хонгоодор Ашхай Тайбжан Хагта Дүрэтэн Боолдой Шошоолог Бадархан Һарнууд Шарнууд Ашат Холто Даши Тэртэ Улаахан Долоонгууд Наймангууд Дардайтан Бурюууха Шуранхан Булбу Уляба Хотогойт Бусад Ашибагад Зузаан Икинад Сонгоол Сартуул Хамниган Соёд Урианхай Хариад Овгуудын байршил 16-17-р зууны үеийн байршил 16-17-р зууны үед хорь-буриад Байгалийн баруун, зүүн эрэгт, ашибагад баруун хойно, атаган Сэлэнгийн адагт, табунуд Сэлэнгийн баруун эргээс Шилка, Онон гол хүртэл нутаглаж байжээ. Орчин үеийн буриад овгуудын тархалт Хүн ам Нийт буриад хүний тоо 550,000 орчим бөгөөд эдгээрээс 445 мянга нь Орост (2002 оны өгөгдлөөр), 70 мянга орчим нь Монголын хойд хэсгээр (1998 оны дүнгээр), 25 мянга орчим нь ӨвөрМонголын зүүн хойд хэсэгт оршин суугаа гэсэн үнэлгээ бий. 1897 онд С.Паткановын баримтаар Оросын Хаант улсад 288 мянга 383 Буриад хүн байна гэж бүртгэгджээ. Өдгөө 118 жил өнгөрөхөд Буриадын хүн ам ердөө 1 дахин л өссөн байна. Үүнд Орсод гарсан хувьсгал Оросын хүн амын түрэлт зэрэг нь ихээр нөлөөлж Буриадууд урагшаа ихээр нүүн суурьшиж хүн амын хувьд тархай бутархай нэгдмэл биш байдалтай болжээ. Сибирийн хүн ам МЭ 1-1000 онуудад 100,000 1500 онд 200,000 1600 онд 200,000 1700 онд 300,000 байсан ба харин Орос Сибирийг захиргаандаа оруулж оросууд ихээр суурьших болсноос хүн ам нь эрс өсч 1820 онд 1,143,000 1870 онд 3,727,000 болсон. Хэл бичиг Буриадууд өргөн утгаараа Монгол хэлний хойд аялга буюу буриад аялгаар ярилцдаг. Буриадууд монгол бичиг ашигладаг байсан ба мөн монгол бичигт үндэслэсэн вагиндра бичгийг зохиосон байдаг. Орос дахь буриадууд 1931 оноос латин, 1939 оноос кирилл бичиг хэрэглэх болсон. Шашин шүтлэг Уламжлалт шашин шүтлэг нь Бөө мөргөл бөгөөд 16-р зууны сүүлчээс Төвөдийн Буддын шашины урсгал шарын шашинд бусад Монголчуудын адил биширсэн байдаг. Буриадад Христосын шашин анхны оросуудтай хамт нэвтэрч, 20-р зууны сүүлийн хагаст өргөн тархсан. 1741 онд Буддын шашин Оросын албан ёсны шашнуудын нэг болсон бөгөөд Буриадын анхны Буддын сүм Тамчин дацан тэр үед байгуулагдсан байна. 1914 оны байдлаар Буриадад 48 дацанд 16,000 лам шавилан сууж байсан гэдэг баримт бий. 1930-аад онд Буриадын Буддын сүм хийдүүд бараг бүгд хаагдаж, сүйтгэгдсэн ажээ. Тэр үед Нармай Монгол хөдөлгөөн өрнөж байснаас болж Иосиф Сталины дэглэм 10 гаруй мянган буриад хэлмэгдэж, улсын нэр Буриад-Монгол байсныг Буриад болгон өөрчилсөн гэдэг. Хоол Буриад хоол нь монгол хоолтой маш адилхан бөгөөд бууз, хуушуур зэрэг олон төрлийн ижил хоол бий. Сүүн бүтээгдэхүүн нь хоолны чухал хэсэг бөгөөд уламжлалт хоол нь ихэвчлэн энгийн байдаг. Ихэнх гол хоол нь махаар хийгдсэн байдаг ч омул гэх мэт загасаар хийсэн хоол ялангуяа Байгал нуурын эргэн тойронд түгээмэл байдаг. Газар нутаг Буриадын газар нутаг 17 дугаар зууны дунд үед Оросын Хаант Улсын бүрэлдэхүүнд орж, эхлээд Эрхүүгийн захирагчийн харьяанд байгаад, Байгалын чанад мужийн бүрэлдэхүүнд оржээ (1851 он). 1917 оны социалист хувьсгалын дараа байгуулагдсан Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын бүрэлдэхүүнд багтаж байгаад 1921 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж, 1922 онд өөртөө засан тохинох эрхтэй болжээ. 1923 онд ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүн дэх Автономит Улс болсон байна. 1992 оноос Бүгд Найрамдах Буриад Улс гэж нэрлэх болсон байна. Буриад газар усны нэр Оросын судлаач М.Н. Мельхеев буриад газар усны нэр Эрхүү мужийн өмнөд хэсэг, Киренга гол, Саяны нуруунаас Буриад, Өвөр Байгалийн хязгаарын төв, өмнөд хэсэг хүртэл тархсан болохыг тогтоожээ. Гэвч М.Н. Мельхеев буриад үг, монгол үг хоёрыг нарийн ялгаж салгаагүй байж болох юм. Географические названия Восточной Сибири Топонимика Бурятии БАМ-ын төмөр зам дагуух газар усын нэр: Топонимы БАМ и окрестностей Территория расселения бурят представляет собой обширную полосу лесостепей и горно-таежной зоны, простирающуюся от г. Нижнеудинска на западе и до верховьев Амур История до и начало XX века Буриадуудын нутаглаж байсан гол мөрөн Аг гол - Агийн буриадын тойрог Ангар мөрөн Бирюса Боорж гол Витим Зэд гол Зүлгэ (Лена) Ингэдэй Ия Кан Киренга Нэрчүү гол Онон Ах гол Сэлэнгэ мөрөн Үд (Тасеевын цутгал) Үд гол Хялга Цөх Шилка Эргүнэ (оросоор:Аргунь) Эрхүү гол (оросоор: Иркут) Алдартай хүмүүс Эрдэмтэд Бямбын Ринчен Жамсрангийн Цэвээн Эрдэнэбатын Оюун Чүлтэмийн Батмөнх (1929-2000),(Дорнод аймгийн Дашбалбар сум) 3-р эмнэлгийн зүрх мэс заслын доктор профессор Жалцавын Дүгэрсүрэн Цэдэндамбын Батбаяр түүхч ШУА-ийн жинхэнэ гишүүн 2021 оноос Төрийн зүтгэлтэн Дашийн Бямбасүрэн Санжаасүрэнгийн Зориг Эрдэнэбатхаан Элбэгдорж.Ринчино Соёл урлагийн хүмүүс Дуучид Данзаншаравын Жамъянжав, МУАЖ, Дэд профессор, дуурийн дуучин, Сэлэнгэ, Ерөө сум Цэвэгжавын Пүрэвдорж, Зууны манлай эрэгтэй дуурийн дуучин, Хэнтий, Дадал сум Дэмбэрлийн Жаргалсайхан(1939-2011),(Дорнод аймгийн Дашбалбар сум) муаж,Буриад ардын жүжигчин,дуурийн дуучин,жүжигчин Намдагийн Төмөрхуяг(1959-2018),(Хэнтий Өндөрхаан хот) Мугж Зураач Гэлэгийн Одон (1925-1996 Дорнод аймаг Дашбалбар сум) Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн,төрийн шагналт зураач. Зохиолч Чимидийн Гомбо - Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, кино зохиолч (“Анхны алхам”, “Моторын дуу”…) Орчуулагч Гүрбазарын Амар (1933-2016) Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын орчуулагч Спорт Дамдинжав Банди (1948-2018 Булган аймаг Тэшиг сум) Монгол улсын ардын багш, Гавьяат дасгалжуулагч, Буриад улсын гавьяат дасгалжуулагч, Академич, Профессор, олон улсын хэмжээний мастер (2008 оны Бээжингийн олимпийн наадмийн боксын төрөлд дасгалжуулагчаар оролцон алт, мөнгөн медаь эх орондоо авж ирсэн) Галсанжамцын Пүрэв-Очир - Монгол Улсын гавьяат тамирчин, улсын начин, самбо бөхийн дэлхийн аварга Зураг Судалгаа Балдандоржийн Сумъяабаатар: "Буриадын үгийн бичээс", хуудас 315, 1967 Цахим холбоос Хамаг Монгол Буриадуудын сайт "Национальный вопрос в Бурятии: 1980-2000-е гг" В.Хамутаев Тайламж Ази дахь угсаатан Өвөр Монгол дахь угсаатан Нүүдэлчид Монгол угсаатан Өвөр Байгалын хязгаар Монгол үндэстэн Оросын ард түмэн
1930
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9D%D1%8D%D0%B3%D0%B4%D1%81%D1%8D%D0%BD%20%D2%AE%D0%BD%D0%B4%D1%8D%D1%81%D1%82%D0%BD%D0%B8%D0%B9%20%D0%91%D0%B0%D0%B9%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D0%BB%D0%B0%D0%B3%D0%B0
Нэгдсэн Үндэстний Байгууллага
Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) нь олон улсын хууль, эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд болон хүний эрхийн талаар хамтран ажиллах зорилго бүхий олон улсын байгууллага юм. Үндэстнүүдийн Лиг үүргээ гүйцэтгэж чадалгүй дэлхийн дайн гаргуулснаас улбаалан Дэлхийн хоёрдугаар дайны ялагч тал болох Холбоотнууд голлон 1945 онд байгуулжээ. Өнөөдөр дэлхийн бараг бүх улс гүрэн энэхүү байгууллагад элсжээ. Тухайн үед дайнд ялсан улсууд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд болсон бөгөөд тэдгээр улсуудын нөлөө маш их байдаг нь даяаршил, Нэгдсэн Үндэстний байгууллагыг эсэргүүцэгчдийн шалтгаан болдог байна. НҮБ нь 1945 оны 10-р сарын 24-нд АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод 51 гишүүн оронтойгоор үндэс сууриа тавьж байжээ. 2022 оны байдлаар НҮБ-ын 193 орныг эгнээндээ нэгтгээд байна. Зорилго Олон улсын хэмжээний асуудлыг шийдвэрлэх Энхтайван, аюулгүй байдлыг сахиулах (Гол зорилго) Хүний эрхийг хамгаалах зэрэг Түүний тулд улс орнуудын харилцааг зохицуулах Түүх 1943 оны 10-р сард Москва хотноо Америкийн Нэгдсэн Улс, Их Британи, Зөвлөлт Холбоот Улсуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар "Хүн төрөлхтний аюулгүй байдлын талаарх 4 улсын тунхаглал" гаргаж, Дэлхийн хоёрдугаар дайны дараа олон улсын хэмжээний энхтайвны байгууллагыг дахин байгуулах хэрэгцээтэй гэж үзжээ. Үүнд үндэслэн 1944 оны 8-10 дугаар саруудад АНУ, Их Британи, Бүгд Найрамдах Хятад Улс, ЗХУ-ын төлөөлөгчид Вашингтон дахь Дамбэртон Оукст хуралдан, НҮБ-ын дүрмийн төсөл ("Олон Улсын Байгууллага байгуулах тухай")-ийг боловсруулсан юм. 1945 оны 4-р сарын 25-нд Герман буюу Японд дайн зарлаад байсан Холбоотны 50 орны төлөөлөгчид Сан-Францискод цугларан, НҮБ-ыг байгуулах Сан-Францискогийн чуулган чуулж, Дамбэртон Өүксийн хурлаас боловсруулагдсан НҮБ-ын дүрмийн төслийг хэлэлцэн баталжээ. United Nations хэмээх нэр анх 1942 оны 1 дүгээр сарын 1-нд "Нэгдсэн Үндэстнүүдийн Тунхаг (Вашингтоны Тунхагт)" дурьдагдсан бөгөөд дайны дараа байгуулагдсан шинэ байгууллагын нэр болгох тухай Дамбэртон Оуксын хурлаас санал болгосон юм. Энэ нэрийг санаачилсан АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт НҮБ-ыг байгуулах үйлсэд хүчээ зориулсан бөгөөд харамсалтай нь Сан-Францискогийн чуулганаас НҮБ-ын дүрмийг батлахаас хэдхэн долоо хоногийн өмнө нас эцэслэсэн юм. 1919 оноос 1946 оны хооронд оршин тогтносон Үндэстнүүдийн Лигтэй хууль зүйн үүднээс холбоогүй боловч Олон Улсын Эрүүгийн Шүүх, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага зэрэг байгууллагуудыг нь өвлөн авч, хуучин Үндэстнүүдийн Лигийн байрыг шилжүүлэн авсан учир нэг талаар уг байгууллагын үргэлжлэл хэмээн үзэж болох юм. НҮБ-аас хүний эрхийг хамгаалсан олон гэрээ, конвенцийг батлан гаргасан ба хамгийн гол баримт бол хүний эрхийн түгээмэл тунхаглал юм. Гишүүн орнууд 2011 оны 7 сарын 14-нд Өмнөд Судан НҮБ-д элссэнээр, нийт 193 гишүүн оронтой болжээ. Санхүүжилт НҮБ-ын төсвийн хэмжээ 4.19 тэрбум америк доллар байгаа (Хүснэгтийг үз) ба гишүүн орнуудын хандив, татвараар санхүүждэг байна. Гишүүн орнуудын татвар Гишүүн орнуудын төлөх татварын хэмжээг тусгай байгууллага Үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээнд нь үндэслэн 2 жил тутам шинэчлэн тогтоодог. Түүнчлэн аль нэг улс орны нөлөөг ихэсгэхгүйн тулд гишүүн орнуудын татварын хувь хэмжээний дээд хязгаарыг тогтоосон байдаг. Хандив НҮБ-ын дэргэдэх НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP), НҮБ-ын Хүн Амын Сан (UNFPA), Дэлхийн Хүнсний Байгууллага (WFP) гэх мэт байгууллага, хөтөлбөрүүд нь гишүүн орнуудын сайн дурын хандиваар санхүүждэг. НҮБ-ын зардлын дийлэнх нь энхийг сахиулах үйл ажиллагаанд зориулагддаг байна. 2005-2006 онд 70,000 цэрэг бүхий, 17 энхийг сахиулах ажиллагаанд 5 тэрбум ам. доллар (мөн хугацаанд НҮБ-ын бусад зардал 1.5 тэрбум ам. доллар байсан) зарцуулсан байна. 2008 оны 1 сарын байдлаар Энхийг сахиулах ажиллагааг хамгийн ихээр санхүүжүүлэгч 10 оронд: АНУ, Япон, Герман, Их Британи, Франц, Итали, Хятад, Канад, Испани, Өмнөд Солонгос багтаж байв. Нэгдсэн Үндэстний Байгууллагын албан ёсны хэл НҮБ-ын албан ёсны хэлд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хэлүүд болох англи хэл, франц хэл, хятад хэл, орос хэлнүүдээс гадна түгээмэл хэрэглэгддэг испани хэл, араб хэл гэсэн 6 хэл тооцогддог. Aнгли, франц, хятад, орос, испани хэлийг албан ёсны хэл болгох тухай Ерөнхий Чуулганы 2-р шийдвэр 1946 онд хуралдсан анхны чуулганаас, араб хэлийг нэмж оруулах тухай шийдвэр 1973 оны 30-р чуулганаас тус тус гарсан байна. Албан ёсны хурал чуулгануудын протоколууд, бичиг баримтууд эдгээр хэлээр заавал орчуулагдах ёстой байдаг юм. НҮБ-ын Ажлын алба англи ба франц хэлийг хэрэглэнэ. Гол байгууллагууд НҮБ нь доорхи 5 үндсэн байгууллагаас бүрдэнэ (хуучин 6 байсан ба Фонд хариуцсан зөвлөлыг 1994 онд татан буулгасан). Үүнд: Ерөнхий чуулган, Аюулгүйн зөвлөл, Эдийн засаг, нийгмийн зөвлөл, Ажлын алба (Нарын бичгийн дарга нарын газар - the Secretariat), Олон улсын шүүх багтана. Ерөнхий Ассамблей Бүх гишүүн улсаас бүрдэх Ерөнхий Ассамблейд улс бүр 1 саналын эрхтэй бөгөөд НҮБ-тэй холбоотой бүх асуудлыг хэлэлцэнэ. Бүх гишүүд санал нэгдсэн асуудал л батлагддаг системтэй байснаас болж үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон Үндэстнүүдийн Лигийн туршлагад тулгуурлан Ерөнхий Ассамблейгаар чухал асуудлуудыг гуравны хоёр, энгийн асуудлуудыг олонхийн саналаар шийдвэрлэх болсон. Гэвч Ерөнхий Ассамблейн шийдвэр нь гишүүн улсууд болон Аюулгүйн Зөвлөлд хүргүүлэх санал төдий байх бөгөөд шийдвэрээ хэрэгжүүлэх эрхгүй. Аюулгүйн Зөвлөл НҮБ нь Аюулгүйн Зөвлөлд маш том эрх мэдэл олгосон байдаг бөгөөд НҮБ-ын Энхийг Сахиулах хүчний тусламжтайгаар энхийг сахиулах үйл ажиллагаа явуулах эрхтэй. Түүнчлэн Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон болох 5 орон (АНУ, Франц, ОХУ, Их Британи, БНХАУ) нь дангаараа хориг тавих эрхтэй байдаг нь хүйтэн дайны үед АЗ-ын байнгын гишүүн орнуудын сөргөлдөөнөөс болж үйл ажиллагаанд нь нөлөөлж байв. Мөн Аюулгүйн Зөвлөл нь НҮБ-ын байгууллагууд дундаас гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх эрхтэй цорын ганц байгууллага юм. Эдийн Засаг, Нийгмийн Зөвлөл Эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэндийн асуудлаар үйл ажиллагаа явуулахаар заагдсан байдаг ч ихэнхдээ дэргэдээ байх Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ILO) зэрэг тусгай байгууллагуудаар дамжуулан явуулдаг. Бүтэц: 53 улсыг жил тутам гуравны нэг нь шинэчлэгдэхээр 3 жилийн хугацаагаар сонгоно. Дэргэдэх байгууллагууд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага(ILO) Бүс Нутгийн Эдийн Засгийн Зөвлөлүүд Ази Номхон Далайн Эдийн Засаг Нийгмийн Зөвлөл 1947 онд байгуулагдсан, анхны бүс нутгийн эдийн засгийн байгууллага(ESCAP) Комиссарууд НҮБ-ын Хүний Эрхийн Комиссаруудын хороо 1948 онд байгуулагдсан, Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Олон Улсын Хүний Эрхийн Гэрээ зэрэг баримт бичгийг гаргасан. •1945 онд Женевт хуралдсан НҮБ-ын Бага хурлаар Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл хэд хэдэн тодорхой салбарт ажлын хэсэг байгуулан ажиллах үүрэг өгсний нэг нь хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргах явдал юм Нарийн Бичгийн Даргын Газар Aль нэг улс орны нөлөөнд авталгүй дундыг баримтлан НҮБ-ын өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байгууллага юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга удирддаг. Олон Улсын Шүүх НҮБ-ын Олон улсын шүүх нь 1945 онд байгуулагдсан ба Нидерландын Гааг хотод байрлана. Үйл ажиллагаагаа 1946 оноос эхэлсэн байна. Зорилго нь улс хооронд гарсан маргааныг таслан шийдвэрлэх юм. Шүүхээр дайны гэмт хэрэг, улсын дотоод хэрэгт хууль бусаар хөндлөнгөөс оролцох, үндэстний хомроголон устгах зэрэг асуудлуудыг шүүн хэлэлцэнэ. Асрамжийн зөвлөл 1994 онд үйл ажиллагаа нь зогссон. Ядуу орнуудад тусламж үзүүлэх зорилготой байсан. Энх тайван аюулгүй байдал Зэвсэглэлийг бууруулах 1945 оны НҮБ-ын Дүрэмд "Даян дэлхийн хүн төрөлхтөн болон эдийн засгийн нөөцийг зэвсэглэлд зарцуулахыг багасгах" талаар дүрэм журмуудын цогцыг бий болгохоор заасан байдаг. Харамсалтай нь НҮБ-ын дүрэм батлагдсанаас хэдхэн долоо хоногийн дараа цөмийн зэвсэг хэрэглэгдсэн нь энэхүү асуудлыг хурцаар тавих шаардлагыг бий болгожээ. Ийнхүү НҮБ-ын Ерөнхий Чуулганы анхны хуралдааны (1946 оны 1 дүгээр сарын 24) анхны шийдвэр нь "Цөмийн энергийг нээсэнтэй холбоотой асуудлуудын тухай зөвшилцөх зөвлөл байгуулах тухай" гэсэн нэртэй гарсан байна. Өдгөө НҮБ нь цөмийн туршилтыг хориглох, сансарт зэвсэг хэрэглэхийг хязгаарлах, химийн зэвсгийг хориглох, цөмийн зэвсэггүй бүс нутаг бий болгох, батлан хамгаалах зардлыг бууруулах, олон улсын аюулгүй байдлыг хангах талаар хүчин чармайлт тавин ажиллаж байна. Энхийг сахиулах Энхийг сахиулах нь НҮБ-ын хамгийн чухал үүрэг бөгөөд тус байгууллагын дүрмийн 1-р бүлгийн 1-р зүйлд НҮБ-ын зорилгын нэгээр тодорхойлогдсон байдаг. Үүний тулд цэргийн хүч хэрэглэх тухай 7-р бүлэгт зааснаар зөвшөөрөгддөг боловч хүйтэн дайны үед Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд болох АНУ болон ЗХУ-ын сөргөлдөөний улмаас бараг хэрэглэгдэж байгаагүй бөгөөд цорын ганц удаа Солонгосын дайнд Энхийг сахиулах хүчин үйл ажиллагаа явуулсан байна. Харин үүний оронд хэрэглэж байсан арга нь сөргөлдөгч талуудыг хэлэлцээрийн ширээний ард суулгах үйл ажиллагаа байлаа. Хүйтэн дайн төгсгөл болсноор 7-р бүлгийг хэрэглэж эхэлсэн хэдий ч уг дүрэм ёсоор төлөвлөгдөж байсан Нэгдсэн Үндэстний Арми хараахан байгуулагдаагүй байна. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаа нь гишүүн орнуудын татвараар санхүүждэг. Ердийн төсвөөс ялгаатай нь энэ үйл ажиллагааны зардалд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд ердийнхөөсөө их хувийг нь санхүүжүүлэх болдог байна. 1988 онд НҮБ-ын Энхийг Сахиулах Хүчин ("Цэнхэр дуулгатнууд" гэж нэрлэгддэг), 2001 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Анан Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн байна. Хүний эрх Хүний эрхийн асуудал нь НҮБ-ыг байгуулах болсон үндсэн шалтгаануудын нэг билээ. Дэлхийн 2-р дайны үед харгислал, аймаглан устгах явдал гарч байсан учраас иймэрхүү асуудал дахин гаргахгүй байх нь шинэ тутам байгуулагдсан НҮБ-ын үүрэг хэмээн заажээ. Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал нь хууль зүйн үүднээс заавал биелүүлэх ёстой зүйл биш боловч "бүх хүн төрөлхтөн, бүх улс орнууд заавал хангах ёстой ерөнхий стандарт" болж 1948 онд Ерөнхий Чуулганаар батлагдсан билээ. Эдийн Засаг, Нийгмийн Зөвлөл (Economic and Social Council, ECOSOC)-ийн дэргэдэх НҮБ-ын Хүний Эрхийн Хороо (UN Human Rights Commission, UNHRC) нь янз бүрийн судалгаа явуулж, техникийн туслалцаа үзүүлэх зэргээр энэ асуудлыг шууд хариуцдаг бөгөөд НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссар нь энэхүү хороог удирдана. НҮБ болон түүний дэргэдэх байгууллагууд улс орнуудад чөлөөт сонгууль явуулах бололцоогоор хангах, эрүүгийн хуулийг шинэчлэх, хүний эрхийн ажилтнуудыг сургах, зэвсэгт бүлэглэлүүдийг улс төрийн нам болгон төлөвшүүлэх зэргээр ардчилал, хүний эрхийг хамгаалах үйлсэд маш их хувь нэмэр оруулж байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн эрхийн талаар ч үйл ажиллагаа явуулж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Шинэчлэл Сүүлийн жилүүдэд Аюулгүйн Зөвлөлийг өргөтгөх зэрэг төрөл бүрийн шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа юм. Иракийн дайны үед өөрийн үүргээ биелүүлж чадаагүй нь томоохон асуудал болсон юм. Япон, Герман, Энэтхэг болон Бразил зэрэг улсууд Дэлхийн хоёрдугаар дайны үеэс хойш огт өөрчлөгдөөгүй Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон болохоор зорьж байна. Гэтэл нөгөө талаар Канад зэрэг Аюулгүйн Зөвлөлийн эрх хэтэрхий их байна хэмээн шүүмжилж, Ерөнхий Ассамблей эрхийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа орон ч олон байгаа юм. Мөн үзэх Монгол ба Нэгдсэн Үндэстний Байгууллага НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсууд НҮБ-ын Хөгжлийн 10 жил Олон Улсын байгууллагууд Эшлэл Цахим холбоос United_Nations (англи, хятад, франц, испани, араб, орос хэлээр) Ерөнхий Ассамблейн тогтоолууд (англи хэлээр) Нээлттэй Жагсаалт: Society: Government: Multilateral: United Nations (англи болон бусад хэлээрх НҮБ-тэй холбоотой холбоосууд) Википедиа:Онцлох өгүүлэл Геополитик Дипломат байгууллага Дэлхийн засгийн газар Нью-Йорк дахь олон улсын байгууллага Олон улсын эрх зүйн байгууллага Энхтайвны Нобелийн шагналтан 1945 онд байгуулагдсан
1931
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A4%D0%B8%D0%BB%D1%8C%D0%B4%D1%81%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%BC%D0%B5%D0%B4%D0%B0%D0%BB%D1%8C
Фильдсийн медаль
Фильдсийн медаль буюу шагнал (англи. Fields Medal) математикийн салбарт Абелийн шагналын нэгэн адил дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал юм. Нобелийн шагнал математикчдад олгогддоггүй явдалд эмзэглэж явсан Канадын математикч Жон Чарльз Фильдс (John Charles Fields) санаачлан 1936 онд бий болгосон медаль юм. 4 жил тутам болдог Олон улсын математикчдын Холбооны (The International Mathematical Union, ICM) зохин байгуулдаг Олон улсын математикчдын чуулганы (The International Congress of Mathematicians (ICM) үеэр математикийн шинжлэх ухаанд өндөр амжилт гаргасан, 40-өөс доош насны 2,3 буюу 4 залуу математикчдад энэхүү медаль олгодог байна. "Математикийн Нобелийн шагнал" гэж нэрлэгдэх нь ч бий. Гэвч Нобелийн шагналаас "4 жилд нэг удаа олгогддог", "40-өөс доош настай хүн хүртэнэ" гэдгээрээ ялгаатай. Түүнчлэн Нобелийн шагнал нь амжилт бүтээл, ажил үйлсийг нь үнэлж олгодог тул нэг хүн хэдэн ч удаа хүртэж болдог бол Фильдсийн медалийг ганц л удаа хүртэх боломжтойгоос гадна мөнгөн шагнал байдаггүйгээрээ онцлогтой байсан. Энэхүү шагнал нь 2006 оноос хойш 15,000 канад долларын мөнгөн шагнал дагалдан ирдэг болжээ. Медалийн тухай Фильдсийн медалийн загварыг канад-америкийн барималч Р.Тэйт Маккензи зохион бүтээсэн байна. Медалийн диаметр 2,5 дюйма бюу 63,5 мм бөгөөд 14-каратын алтаар (583) хийдэг ажээ. Нүүрэн талд нь Архимедын дүрс бөгөөд латин хэлээр: «Transire suum pectus mundoque potiri» («Хүний хязгаарлагдмал байдлаас халин гарч Ертөнцийг эзлэх»). Ар талд нь: «Congregati ex toto orbe mathematici ob scripta insignia tribuere» («Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн математикчид энэхүү шагналыг хөдөлмөр гавьяаг үнэлж олгосон юм») гэж бичсэн байдаг. Монголчуудаас хараахан энэ медалийг хүртсэн хүн гараагүй байна. Медаль хүртэгсэд Ард нь байгаа улсын нэрс нь тухайн эрдэмтний төрсөн орон. 1942, 1946 онуудад Дэлхийн 2-р дайны улмаас олгогдоогүй болно. 1936 он Ларс Валериан Алфорс (Lars Valerian Ahlfors, 1907 он - 1996 он) Финланд Жэсс Дуглас (Jesse Douglas, 1897 он - 1965 он) АНУ 1950 он Лоран Щварц (Laurent Schwartz, 1915 он - 2002 он) Франц Атл Селбэрг (Atle Selberg, 1917 он - ) Норвеги 1954 он Кодайра Күнихико (Kunihiko Kodaira, 1916 он - 1997 он) Япон Жан-Пьер Серр (Jean-Pierre Serre, 1926 он - ) Франц 27 настайдаа шагнал хүртсэн хамгийн залуу шагналтан. 1958 он Клаус Фридрих Рот (Klaus Friedrich Roth, 1925 он - ) Герман Рүнэ Том (René Thom, 1923 он - 2002 он) Франц 1962 он Ларс Хёрмандэр (Lars Hörmander, 1931 он - ) Швед Жон Уиллард Милнор (John Willard Milnor, 1931 он - ) АНУ 1966 он Майкл Фрэнсис Атья (Michael Francis Atiyah, 1929 он - ) Англи Пол Жозеф Коэн (Paul Joseph Cohen, 1934 он - ) АНУ Александр Гротендик (Alexander Grothendieck, 1928 он - ) Герман Стивен Смэйл (Stephen Smale, 1930 он - ) АНУ 1970 он Алан Бэйкэр (Alan Baker, 1939 он - ) Англи Хиронака Хэйсүкэ (Heisuke Hironaka, 1931 он - ) Япон Сергей Новиков (Sergei Novikov, 1938 он - ) ОХУ Жон Григгз Томпсон (John Griggs Thompson, 1932 он - ) АНУ 1974 он Энрико Бомбиери (Enrico Bombieri, 1940 он - ) Итали Давид Брайант Мамфорд (David Bryant Mumford, 1937 он - ) Англи 1978 он Пьер Рүнэ Дэлинь (Pierre René Deligne, 1944 он - ) Бельги Чарльз Луйс Фефферман (Charles Louis Fefferman, 1949 он - ) АНУ Грегорий Александрович Маргулис (Gregori Aleksandrovich Margulis (1946 он - ) ОХУ Даниель Квиллен (Daniel G. Quillen, 1940 он - ) АНУ 1982 он Алан Конн (Alain Connes, 1947 он - ) Франц Уильям Тёрстон (William P. Thurston, 1946 он - ) АНУ Яу Шинтан (Shing-Tung Yau, 1949 он - ) Хятад 1986 он Саймон Дональдсон (Simon K. Donaldson, 1957 он - ) Англи Герд Фальтингс (Gerd Faltings, 1954 он - ) Герман Майкл Х.Фридман (Michael H. Freedman, 1951 он - ) АНУ 1990 он Владимир Дринфельд (Vladimir Drinfeld, 1954 он - ) Украин Вон Жонс (Vaughan F. R. Jones, 1952 он - ) Шинэ Зеланд Мори Шигэфүми (Shigefumi Mori, 1951 он - ) Япон Эдвард Виттен (Edward Witten, 1951 он - ) АНУ 1994 он Жан Бурген (Jean Bourgain, 1954 он - ) Бельги Пьер-Луй Лионс (Pierre-Louis Lions, 1956 он - ) Франц Жан-Кристоф Йокко (Jean-Christophe Yoccoz, 1957 он - ) Франц Эфим Зелманов (Efim Zelmanov, 1955 он - ) ОХУ 1998 он Ричард Борчердс (Richard E. Borcherds, 1959 он - ) ӨАБНУ Тимоти Гауэрс (William Timothy Gowers, 1963 он - ) Англи Макси Концевич (Maxim Kontsevich, 1964 он - ) ОХУ Картис Макмуллен (Curtis T. Mcmullen, 1958 он - ) АНУ Эндрью Уайлс (Andrew J. Wiles, 1953 он - ) (Тусгай шагнал) Англи 2002 он Лоран Лафорг (Laurent Lafforgue, 1966 он - ) Франц Владимир Воеводский (Vladimir Voevodsky, 1966 он - ) ОХУ 2006 он Андрей Окунков (Andrei Okounkov, 1969 - ) ОХУ Григорий Перельман (Grigori Perelman, 1966 - ) ОХУ (Уг шагналыг хүртэхээс татгалзсан) Теренс Тао (Terence Tao, 1975 - ) Австрали Венделин Вернер (Wendelin Werner, 1968 - ) Франц 2010 он Элон Линденштраус (Elon Lindenstrauss, 1970 - ) Израил Нго Бао Тяу (Elon Lindenstrauss, 1972 - ) Вьетнам, Франц Станислав Смирнов (1970 - ) ОХУ Седрик Виллани (Cédric Villani, 1973 - ) Франц Мөн үзэх Абелийн шагнал Цахим холбоос Албан ёсны хаяг Медаль Математикийн шагнал 1936 онд анх гардуулсан шагнал
1934
https://mn.wikipedia.org/wiki/%D0%93%D1%80%D0%B0%D1%84%D1%8B%D0%BD%20%D0%BE%D0%BD%D0%BE%D0%BB
Графын онол
Графын онол нь орой болон тал (мөчир)-уудын олонлогоос тогтох Граф гэх зүйлийн мөн чанарыг судалдаг математикийн нэг салбар ухаан юм. Компьютерийн Өгөгдлийн бүтэц болон алгоритм зэрэгт өргөнөөр хэрэглэгддэг. Граф Галт тэрэг ашиглан нэг өртөөнөөс нөгөөд очиход уг 2 өртөө (орой) нь төмөр зам (тал) -аар холбогдсон эсэхийг мэдэх хэрэгтэй болохоос төмөр замын сүлжээ нь ямар хэлбэр дүрс үүсгэж байгаа нь чухал биш байх нь олонтаа. Тийм ч учраас улс орнуудын төмөр замын сүлжээний зурагт өртөө хоорондын зай, өртөөнүүдийн байршил, зам зэргийг жинхэнээс нь ялгаатай дүрсэлсэн байх тохиолдол олон. Ийнхүү хэрхэн холбогдож байгааг нь голлон анхаарч бий болгосон цэг ба тэдгээрийг холбох шугамуудаас бүтэх хийсвэр дүрс нь граф бөгөөд графын шинж чанарыг графын онолд судалдаг. Хэрэв төмөр замын холбогдсон зам нь ганцхан чиглэлтэй бол нэг өртөөнөөс нөгөөд очиж болдог байхад буцаж очих боломжгүй байж болно. Ийнхүү төмөр замд чиглэл гэсэн ойлголт нэмж болно. Үүнтэй адилаар графын онолд талд чиглэл оноож болдог. Ийм графыг чиглэлт граф гэнэ. Эсрэгээр, талууд нь чиглэлгүй бол чиглэлгүй граф гэж нэрлэдэг. Графын жишээ Төмөр замын сүлжээний зураг Цахилгааны шугам WWW-ийн бүтэцWWW дэх цахим хуудаснуудын хоорондын холбоосыг харуулсан зураг нь чиглэлт граф болно. Графын онолын үүсэл Графын онол нь 1736 онд "Кёнигсбергийн бодлого"-ыг Леонард Эйлер шийдсэнээс эхлэлтэй. Энэхүү бодлого нь үзэг салгалгүй зурахтай гүнзгий холбоотой юм. Графын математик тодорхойлолтууд Чиглэлт граф нь оройнуудын олонлог, нь талуудын олонлог байг. Талуудыг оройнуудын хост харгалзуулдаг функц тодорхойлогдсон гэж үзье. . Тэгвэл чиглэлт граф нь гэж тодорхойлогдоно. Чиглэлгүй граф нь -ийн бүх дэд олонлогуудын олонлог байг. Талд хэд хэдэн оройг харгалзуулдаг g функц оршин байг. Энд дурын талын хувьд g(e) = (v1, v2) хэлбэрээр 2 орой харгалздаг гэж үзье. Тэгвэл чиглэлгүй граф G нь гэж тодорхойлогдоно. g нь 3-аас олон оройг талд харгалзуулдаг функц байвал уг графыг хайпэр граф гэдэг. E-г анхнаасаа ямар нэг олонлогийн дэд олонлог гэж үзвэл дээрх тодорхойлолтоос функцийг нь хасч болно. Үүний тулд чиглэлт графт E-г V×V-ийн дэд олонлог, чиглэлгүй графт E-г P(V)-ийн дэд олонлог гэж ойлгоход болно. Үндсэн ойлголтууд Граф нь тодорхойлолтоосоо хамааран талууд нь жин(өртөг)-тэй байж болно. Ийм графыг Жинтэй граф гэж нэрлэнэ. G графын оройнуудын олонлогийг V(G)、талуудын олонлогийг E(G) гэж тэмдэглэх нь элбэг. e талын холбож буй оройнуудыг төгсгөлүүд гэх бөгөөд тэдгээр нь e-гээр хөрш гэж хэлнэ Мөн нэг оройгоос гарсан 2 талыг зэргэлдээ талууд гэнэ. Хэрэв талын 2 төгсгөл нь давхцаж байвал уг талыг гогцоо гэдэг. Бас 2 оройг холбосон тал хэд хэд байвал тэдгээр талыг давхар замууд гэнэ. Гогцоо болон давхар замгүй графыг энгийн граф гэдэг. G ба G' графуудын хувьд G' -ийн оройнуудын болон талуудын олонлог нь харгалзан G-ийн оройнуудын болон талуудын олонлогийн дэд олонлог байвал G' -г G-ийн дэд граф гэж нэрлэдэг. Эсрэгээрээ, G нь G' -ийн өргөтгөсөн граф гэдэг. Тухайлбал уг 2 графын оройнуудын олонлог нь давхцаж байвал нэг нь нөгөөгийнхөө үржигдэхүүн граф гэнэ. Графын ямар нэг v орой төгсгөл нь болдог талуудын тоог уг оройн эрэмбэ гээд d(v) гэж тэмдэглэнэ. Түүнчлэн чиглэлт графын хувьд v оройгоос гарсан талуудын тоог v-ийн гарсан эрэмбэ, хүрч ирсэн талуудын тоог v-ийн орсон эрэмбэ гэнэ. Дурын v оройн хувьд d(v) = k гэсэн нөхцөл биелж байвал k-зөв граф гэнэ. k-ийн хувьд k-зөв графыг товчоор зөв граф гэдэг. G графын хамгийн бага эрэмбэ бүхий оройн тоог δ(G), хамгийн их эрэмбэ бүхий оройн тоог Δ(G)-ээр тэмдэглэх нь элбэг. Мөн эрэмбэ нь 0 байх оройг Саланги цэг гэдэг. Хөрш оройнуудаар дамжсан v1, e1, v2, e2, ..., en-1, vn дарааллыг зам, нэг ч тал давхардаж ороогүй бол энгийн зам гэдэг. Мөн эхлэл, төгсгөл нь давхцах замыг битүү зам(цикл) гэнэ. Дурын 2 орой нь талаар шууд холбогдсон байвал бүтэн граф гэх бөгөөд n оройтой бүтэн графыг Kn-ээр тэмдэглэдэг. Графын онолын бусад ойлголтууд Эйлерийн зам (Эйлерийн битүү зам, Эйлерийн граф) Хамильтоны зам (Хамильтоны битүү зам, Хамильтоны граф) Мод Диаметр Холбоост граф Хавтгай граф Хөршийн матриц Бодлогууд, асуудлууд Хамгийн бага замын бодлого Хамильтоны битүү замын бодлого Штейнерийн мод Дөрвөн өнгийн теорем Өнгөт бүтэн графын теорем Хэрэглээ Үхлийн цоожийг олох Гарбэж коллекшн Файлын систем Хуудсыг эрэмбэлэх Мөн үзэх Рамсейн онол Жижиг ертөнцийн үзэгдэл Комбинаторик Математикийн салбар
1936
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9E%D1%80%D0%B3%D0%B0%D0%BD%D0%B8%D0%BA%20%D1%85%D0%B8%D0%BC%D0%B8
Органик хими
Органик хими нь химийн нэгэн салбар бөгөөд нүүрстөрөгч ба устөрөгчөөс бүрдсэн химийн нэгдлүүдийн (эдгээр нэгдлүүд нь азот, хүчилтөрөгч, галогений бүлгийн элементүүд, мөн фосфор, цахиур, хүхэр зэргийг бага хэмжээгээр агуулна) структур, шинж чанар, найрлага, тэдгээрт явагдах химийн урвал зэргийг судална. . Органик хими нь органик нэгдлийн найрлага, бүтэц, шинж чанарыг судалдаг химийн шинжлэх ухааны томоохон салбар юм. Нийлэг болон байгалийн гаралтай, голчлон нүүрстөрөгч ба устөрөгчийн атомаас тогтсон нэгдлийг органик нэгдэл гэнэ. Органик нэгдэлд нүүрстөрөгч, устөрөгчөөс гадна хүчилтөрөгч, азот, хүхэр, фосфор, галоген гэсэн элементүүд орно. Нийлэг аргаар гарган авсан органик нэгдэл: хуванцар, мяндас, каучук ... Байгалийн гаралтай органик нэгдэлд ургамал амьтны эд эсийг бүрдүүлэгч, нефть нүүрс гэсэн ашигт малтмалуудыг бүрдүүлэгч орно. Каучукыг байгалийн ба нийлэг гэж 2 ангилна. Байгалийн каучукийг Бразилд ургадаг гевеи модны шүүснээс гарган авч байв.Гевеи модны холтсонд хэрчлээс гаргаад түүнээс ялгарах сүүн шүүс буюу коллойд уусмалыг коагуляцид оруулж каучукыг ялгадаг Гадаад холбоос MIT OpenCourseWare: Organic Chemistry I Organic Chemistry Lectures, Videos and Text Journal of Organic Chemistry (Table of Contents) Organic Letters (Table of Contents) Synlett Synthesis Organic Chemistry Portal - Recent Abstracts and (Name)Reactions Home of a full, online, peer-reviewed organic chemistry text. Virtual Textbook of Organic Chemistry Organic Chemistry Teaching kit Organic World Wide - A collection of Links Organic Families and Their Functional Groups Roger Frost's Chemistry Teaching Tools - Organic Chemistry Organic chemistry help Chemical Freeware on http://www.acdlabs.com Organic Chemistry - Learning Resources
1939
https://mn.wikipedia.org/wiki/%D0%AF%D0%BF%D0%BE%D0%BD
Япон
Япон нь Номхон далайн баруун хэсгийн бүлэг арлуудаас тогтох дорнод Азийн орон юм. Япон нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа зохиосон Японы Үндсэн Хуульд үндэслэн шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг Үндсэн хуульт хаант засагт улс бөгөөд Үндсэн хуульд нь Төрийн тэргүүн гэж хэн болохыг заагаагүй боловч Япон Улсын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох эзэн хаан нь төрийн тэргүүн гэж хэлж болох юм. Япон нь эдийн засгийн чадавхаараа дэлхийд АНУ, Хятадын дараа 3-т ордог, Их Наймын нэг гишүүн улс юм. Азийн цор ганц өндөр хөгжилтэй орон хэдий ч түүхий эд, хүнс, эрчим хүчний 80-аас илүү хувийг импортолдог, гадаад худалдаанаас хамааралтай улс болно. Японы хүн ам нь Хоншүү арлаар төвлөрөн суудаг япон, Окинава аралд оршин суух Рюүкюү болон Хоккайдо, Сахалинаас гаралтай Айнү, Орок, Нивхи зэрэг жижиг үндэстнүүдээс бүрдэнэ. Албан ёсны хэл нь япон хэл бөгөөд Рюүкюү хэл, Айнү хэл зэрэг цөөн ярилцагч бүхий хэлнүүд оршдог. Газарзүйн байрлалын хувьд газраар хиллэдэг орон байхгүй бөгөөд Япон тэнгисээр Солонгосын хойг (БНСУ, БНАСАУ), ОХУ-тай (ОХУ нь Япон тэнгисээс гадна Агнуурын тэнгисээр хиллэнэ), Дорнод Хятадын тэнгисээр БНХАУ, Тайвань зэрэг улсуудтай хиллэнэ. Түүнчлэн өмнө этгээдэд байх Огасавара олтригоор Микронез (Умард Марианы арлууд) улстай хиллэдэг. Нэр Япон хэлэнд 日本 (албан ёсоор Ниппон, аман ярианд Нихон гэж дуудагдана, "Наран үндэст/язгуурт/гарвалт" гэх утгатай) гэж нэрлэгддэг. Энэхүү нэрийг анх 645 оны 7-р сард Солонгосын хойгт оршин байсан Гүгурёо болон Вэкжэ улсын элчид хандсан бичигт "Бурханы сурвалжит Наран үндэст улсын эзэн хаан" хэмээн хэрэглэгдсэн гэж үздэг. Европод түгсэн нэр нь Хятад хэлний У аялгуун дахь Жепен гэдгээс уламжлагдсан өвөг Малай хэлний Жипенкүо гэдгээс үүссэн байдаг. Энэ үгийг 16-р зууны Малаккад очсон Португалын далайчид Европт авчирч, англи хэлний сурвалжид 1565 онд Giapan (Жиапан) гэж бичигджээ. Түүнээс дамжсан герман хэлний Japan (Япан) гэдгээс орос хэлэнд Япон гэж зээлдэгдэж, өдгөө монгол хэлэнд Япон гэж нэрлэгдэх болсон юм. Мөн монголчууд албан бусаар уугуул нэрийг үндэслэн Наран Улс, Мандах нарны орон гэж нэрлэх нь түгээмэл юм. Газар зүй Япон орон 377,944 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, дэлхийн 60-р том улс болно. Байрлал Япон хойд өргөргийн 24° — 46°, зүүн уртрагийн 122° — 146° дотор багтах ба НҮБ-ийн ангиллаар Дорнод Азид хамаарна. Хуурай газрын хилгүй, арлын орон. Дорноос Номхон далай, өмнөөс Филиппиний тэнгис, өрнө өмнөдөөс Дорнод Хятадын тэнгис, өрнөдөөс Солонгосын хоолой, Япон тэнгис, умар дорнодоос Агнуурын тэнгисээр хүрээлэгдэнэ. Орос, өмнө умар Солонгос, Хятад, Тайваньтай ойр. Арал Номхон далайн өрнөд хэсгийн 6,852 арал Японд харьяалагддаг. Хоккайдо (22%), Хоншүү (60.3%), Шикокү (5%), Кюүшүү (9.5%) хэмээх дөрвөн том арал бүх нутгийн 97%-ийг эзэлж байна. Окинава арал хамаардаг Рюүкюү олтриг Кюүшюүгээс өрнө өмнөш нумран тогтсон байдаг. Хамгийн хол буюу Токиогоос өмнөш 1000 км алсад Бонин олтриг гэж байна. Ийм олон аралтай болохоор монголчууд «Арлын Япон» гэцгээнэ. Хамтад нь Японы олтриг () гэж болно. Маргаан Хоккайдогоос холгүй, Курилийн арлуудад хамаарах, ОХУ-ын мэдлийн дөрвөн арлыг 1945 онд булаалгасан гэж Япон батлаад буцааж авна гэж маргаж байгаа. Япон тэнгис дэх БНСУ-ын харьяаны хэдэн жижиг арлыг (японоор Такэшима) өөрийнх гэж зүтгэдэг. Эсрэгээр Дорнод Хятадын тэнгист байгаа Японы мэдлийн Сэнкакү хэмээх 5 арал, 3 хадыг БНХАУ, Тайваниас 1895 оноос өмнөх эзэд нь авна гээд ид мэтгэцгээж байна. Уул усан Өмнөөс Филиппиний хавтан Амарын, Окинавын хоёр хавтан доогуур, умар руу Номхон далайн хавтан Агнуурын тэнгисийн хавтан доогуур шурган шүргэж байдгаас Японд үе үе хүчтэй газар хөдөлж, галт уулс оргилдог. Дэлхийн бүх газар хөдлөлтийн эрчмийн 10-20% нь Японд үүсдэг гэнэ. Японы галт уулс Номхон далайн галт цагирагт хамаатай. Хавтангийн шургалт Евразитай залгаа байсан Японы газрыг дорнош атируулж, 15 сая жилийн урьд Япон тэнгисийг үүсгэсэн гэдэг. Японд одоо оргиход бэлэн 108 галт уул байна. Зуун зууны туршид үхлийн газар хөдлөлт, цунами тохиосоор л байсан. 1923 оны Кантоогийн газар хөдлөлтөөр 140 мянган хүний амь үрэгдэж байв. Ханшины 1995 оны газар хөдлөлт, Тоохокүгийн 2011 оны газар хөдлөлт, цунами гээд саяхны жишээ ч байна. Ийм нутагт байдгийнх амарч эмнүүлэхэд аятай халуун рашаан харин элбэг олдоно. Хамгийн өндөр уул бол д.т.д 3,776 м-т цоройсон Фүжи галт уул. Үүнээс гадна Хида, Кисо, Акайши гурван нурууг нийлүүлээд Японы Альп гэдэг. Оргил нь Кита уул (3,193 м). Ер нь Японы газар нутгийн 73% нь уулархаг, ой модтой. Ийм газраа газар тариалан, аж үйлдвэр, оршин суухад тохьгүй гээд далайн эрэг хавийн нам доор газарт хүмүүс шавалдсаар ирсэн. Нам доор газраас Токио байрладаг Кантоогийн нам доор газар эн арай их (13,000 км2). Үүнээс гадна Нагоя хавийн Нооби, Осака-Кёото орчмын Кинки, Сэндай хавийн Сэндай гээд нам доор талууд бий. Уулын, түргэн урсгалт, богино голуудтай. Тэдэндээ усан цахилгаан станц барьсан нь олон. Хамгийн урт Шинано гол 367 км урсаад Япон тэнгист цутгадаг. Кёотогийн хажуугийн Бива нуур хамгийн том цэнгэг уст нуур гэдэг. Уур амьсгал Ихэнх нутаг нь дулаан бүст хамаарах бөгөөд өмнөд хэсгийн арлууд нь халуун, хойд хэсэг нь сэрүүн бүст хамаардаг. Сибирийн их даралт хойноос ирэх салхи нь Япон тэнгисийн чийглэг агаарыг авчрах тул Япон тэнгис талдаа цас их унана. Харин Номхон далай талдаа цэлмэг өдөр олширдог. Зун нь Номхон далайн их даралтын нөлөө ихэсч, халуун чийглэг өдрүүд үргэлжилнэ. Гэхдээ нутгийн умард хэсгээр нь Агнуурын тэнгисийн их даралтын нөлөөгөөр сэрүүн байдаг. Японы тэнгис талдаа өвөл цас их унадаг, 6, 7 сард (Окинавад 5, зургаадугаар сар) агаарын их даралтын шугамын нөлөөгөөр борооны улирал болж, зун, намрын заагаар өмнө талаас ирэх тайфунь зэргийн нөлөөгөөр харьцангуй хур тунадас ихтэй бүс нутгийн тоонд орно. Түүх Японд эрт үед хүн амьдарч байсныг батлах олдвор НТӨ 30,000 оны буюу Хуучин чулуун зэвсгийн үед хамаарна. Арай хожуу үед хамаарах чимэглэсэн шавар сав, ваар зэрэг нь дэлхий дээрхи хамгийн эртний хадгалагдан үлдсэн эд өлгийн зүйл гэж тооцогддог байна Хоккайдо, Хонсю Кюсю, Сикоку гэсэн дөрвөн том арлаас Японы бүлэг арал тогтдог. Японы уугуул оршин суугчид нь Курилийн арлууд болон Японы бүлэг аралд хамаарагдах Хоккайдо, Хонсю арлуудыг оролцуулан Японы ихэнх хэсэгт суурьшиж байсан Айнү юм. Одоогийн япончууд анх Зүүн Азийн эх газраас тус арлын өмнөд хэсэгт нүүн ирж хэдэн мянган жилийн турш аажим аажмаар тэднийг түрэн уусгасаар Японы арлуудын нутаг дэсвгэрт бүхэлд нь суурьшжээ. Айнүчүүд нь эрт цагт Зүүн Өмнөд Ази дахь папуачуудтай адилхан австралоид төрхтэй (афирикчуудтай төстэй) байв. Япончуудын гарал бүрэн тодорхойгүй, зарим эрдэмтэд дор хаяж 10,000 гаруй жилийн өмнө Японд байсан уугуул хүмүүс гэж үздэг ч ихэнх эрдэмтэд Зүүн эсвэл Зүүн Өмнөд Азиас нүүн ирсэн хүмүүс гэж үздэг. Хэдийгээр эхний онолд 10,000 гаруй жилийн өмнө тэд Японд байсан гэсэн таамаг дэвшүүлдэг ч Айнүчүүдээс сүүлд тус аралд ирсэн болох нь археологийн олдвороор батлагддаг. "Яёойн эрин" буюу МЭӨ III зууны үеэс цагаан будаа тариалан, төмөр ба хүрэл боловсруулж, вааран эдлэл хийх болжээ. Эдгээр нь Хятад эсвэл Солонгосоос шилжин ирсэн одоогийн япончуудтай холбоотой гэж үздэг байна. Буддын шашин Солонгосын Вэкжэ улсаас дамжин нэвтэрсэн боловч Хятадын нөлөө их байсан байна "Нарагийн эрин" буюу МЭ VIII зууны үед Японы анхны хүчирхэг улс, одоогийн Нара орчимд төвлөрөн бий болжээ. Энэ үед хамаарах "Кожики" (Kojiki, 712 он), "Нихон Шоки" (Nihon Shoki, 720 он) зэрэг судрууд хадгалагдан үлдсэн байдаг XVI зууны үед Португалын худалдаачид ба шашны номлогч нар анх Японд хүрсэн ба энэ үеэс Баруун болон Японы хооронд худалдаа, соёлын солилцоо эхэлжээ. Ода Нобүнага Европоос нэвтэрсэн галт зэвсэг хэрэглэн Японыг нэгтгэж эхэлсэн боловч 1582 онд алуулсан байна. Түүний дараа Тоёотоми Хидэёши үйл хэргийг нь үргэлжүүлэн 1590 онд бүх Японыг нэгтгэж дуусав. 1598 онд Хидэёши нас барсны дараа, Токүгава Иэясү 1603 онд Эдо буюу одоогийн Токио хотын орчим Токүгава шогуныг үндэслэв. 1639 оноос эхлэн "Хаалттай улс" бодлого баримтлах болсон байна. Энэ үеийг "Эдогийн эрин" гэж нэрлэдэг байна. 1854 оны 3-р сарын 31-нд АНУ-ын усан цэргийн ахмад Маттью Перри Японтой "Канагавагийн хэлэлцээр"-ийг байгуулснаар Япон дахин гадаад ертөнцтэй харилцаж, "Мэйжийн эрин" эхэлжээ (1868 он). Энэ үед Япон өөрийн улс төр, хууль, цэргийн зохион байгуулалтыг барууны маягаар шинэчлэн, Японы эзэнт улсыг аж үйлдвэржүүлж эхлэв. Энэ үеэс Хятад, Орос зэрэг улсуудтай дайн хийж, Тайвань, Солонгос, Сахалины өмнөд хагасыг эзлэв. 1931 онд Манжуурыг эзлэн, 1941 онд "Тэнхлэгийн хүчинд" нэгдсэн байна. 1937 онд Хятадын бусад хэсгийг эзлэн, 1941 онд АНУ-ын Перл Харбор дахь цэргийн баазыг довтлов. Үүний дараа Япон нь АНУ, Их Британи, Нидерланд зэрэг улсад дайн зарлажээ. Энэ явдал АНУ-ыг Дэлхийн II дайнд татан оролцуулав. 1945 онд АНУ, Японы Нагасаки, Хирошима хотууд дээр цөмийн бөмбөг хаяж, ЗХУ Японд дайн зарласны дараа 1945 оны 8 сарын 15-нд Япон бууж өгөх гэрээнд гарын үсэг зуржээ. 1947 онд Япон нь шинэ Үндсэн хууль баталж, Үндсэн хуульт, хаант засаглалтай ардчилсан орон болов. Япон 1956 онд НҮБ-ын гишүүн орон болсон байна. Хүн ам Япон улсад 2012 оны гуравдугаар сарын байдлаар 127.3 сая хүн амьдарч байна. Энэ нь дэлхийн улс орнуудаас хүн амын тоогоор 10-р олон болохыг илтгэнэ. Хэл соёлоороо бараг нэгэн төрлийн ард түмэн. Тоолвол 98.5% нь Япон үндэстэн, үлдсэн хувийг Солонгос, Хятад, Филиппин, Бразил, Перу гэх мэт орноос ирээд буцаагүй улс, тэдний үр хойч дүүргэж байдаг. Яг Япон (Ямато)-оос гадна маш цөөн тоот Айнү, Рюкюү ард түмэн Япон үндэстэнд багтана. Нэг км2-т 336 хүн ноогдож байгаагаар дэлхийд хүн амын 24-р шигүү суурьшилт улс гэгдэнэ. Хүн амын 80% нь Хоншүү аралд нутагтай, 89.7% нь хот газрын суугуул. Түүнчлэн Саппоро, Сэндай, Токио, Сайтама, Чиба, Кавасаки, Ёкохама, Нагояа, Киото, Осака, Кобэ, Хирошима, Китакюүшюү, Фүкүока зэрэг саяас дээш хүн ам бүхий хотуудад хүн амын төвлөрөлт явагдаж байна. Газар нутгийн нь 10 хувьд нь хүн амын 90 хувь нь амьдардаг гэсэн тоо баримт байдаг юм байна. Үүний нөгөө талд хөдөө орон нутагт хүн ам сийрэгшиж, хөгшид л үлдэж хоцорч байна. 1940 онд 73 сая хүнтэй байсан Япон 1960 онд 94 сая, 1980 онд 117 сая, 2000 онд 127 сая болж өссөний эцэст тогтворжиж 2010 онд 128 сая хүнтэй л байна. Японд хүн хамгийн өндөр насалж (82.7 нас) байгаа, хүн амын 21.2% нь 65 гарсан настан болсон, хүүхэд төрөх нь урьдынхаас цөөрсөн зэргээс шалтгаалаад Японы хүн ам цаашид буурах нээ. Эрүүл мэндийн сайд нь 2060 он болоход 87 сая хүнтэй байх нь гэж халаглажээ. Хэл бичиг Албан ёсны боловсролыг япон хэлээр олгодог боловч парламентад айнү хэл болон окинава аялга (рюүкюү хэл) хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. Англи хэлийг дунд сургуулиас эхэлж заадаг боловч хүн амын англи хэлний мэдлэг ерөнхийдөө сайн биш. Шашин шүтлэг Шинто, Буддын шашинд давхар шүтлэгтэй хэмээн өөрсдийгөө тодорхойлох хүн олон тул энэ хоёр шашны сүсэгтнүүдийн тоог нэмбэл 200 сая болдог ажээ. Түүнчлэн католик, протестант зэрэг христианууд байх боловч хүн амын 1%-д ч хүрэхгүй боловч зул сарын баяр зэрэг христийн шашны зан үйл өргөн тархжээ. Ислам, жүүдийн шашин шүтдэг хүн бараг үгүй гэхэд болно. Боловсрол Мэйжийн эрин үеэс буюу 1872 оноос, бага дунд сургууль, их сургуулиуд байгуулагдаж эхэлжээ. 1947 оноос Японд 6-15 насандаа бага, дунд сургуульд, мөн дараа нь 3 жил ахлах сургуульд суралцдаг болсон байна. 2005 оны байдлаар ахлах сургууль төгсөгчдийн 75.9% нь их сургууль, коллеж болон бусад тусгай мэргэжлийн сургуульд элсэн орсон байна. Токиогийн их сургууль, Киотогийн их сургууль нь дэлхийд нэртэй том сургууль болно. Олон улсын байгууллагын судалгаагаар Японы боловсролын систем дэлхийд эхний 6-д багтаж байна. Бичиг үсэгт тайлагдсан байдал: 100.0% (эр: 100.0%, эм: 100.0%, 2000 он). 1990 онд 99.8% (эр: 99.9%, эм:99.7%) байсан аж. Суурь боловсрол: Бага сургууль 6 жил, дунд сургууль 3 жил. Дунд сургууль төгсөгчдийн 96% нь ахлах сургуульд дэвшин суралцдаг. Төр засаг Өнөөгийн Японы төрийн бүтэц, эрх хувиарилалт 1947 оны үндсэн хуулиар тогтжээ. Эзэн хааны эрх мэдэл хумигдмал тул Японыг үндсэн хуульт хаант засагт улс гэж ойлгоно. Японы үндсэн хуулинд эзэн хааныгаа "ард түмний эв нэгдэл, төр улсын бэлгэ тэмдэг" гэж тодорхойлж, ёс ямбаны тэргүүнд өргөж, их л хүндэтгэж байдаг. Одоогийн хаан нь Нарүхито юм. Нарүхито нуган үргүй тул одоогоор дүү нь болох Хунтайж Акишино хаан өвийг нь залгах магадлалтай. Япон улсын хурал (парламент) хууль цааз тогтоох үндсэн үүрэгтэй. Япон улсын хурлыг Улсын Хурал (УХ, японоор 国会 коккай) гэнэ. УХ нь дөрвөн жил тутамд сонгогддог 480 суудалт Ардын танхим (衆議院 шүүги-ин), зургаан жилийн хугацаат 242 суудалт Цэцдийн танхим (参議院 санги-ин) гэсэн доод, дээд хоёр танхимаас бүрдэнэ. Японд хүн 20 нас хүрч байж сонгуульд санал өгөх эрх нээгддэг. Японы парламентад 1955 оноос хойш ихэнхдээ Японы Либерал Ардчилсан Нам олонх болж засгийн газраа бүрдүүлж байсан бөгөөд 2009 онд болсон бүх нийтийн сонгуулиар Ардчилсан Нам илт давуу ялалт байгуулан засгийн эрхийг авч, Либерал Ардчилсан Нам 2 дахь удаагаа сөрөг хүчин болсон. Гэсэн ч 2012 оны 12 сард болсон сонгуулиар Либерал Ардчилсан Нам дахин засгийн эрхэнд гарчээ. 1947 оноос ерөнхий сайдад улсын гол хариуцлага оногдох болсон. УХ-аас ерөнхий сайдад нэр дэвшүүлж, эзэн хаан баталснаар үүрэгтэй ажилдаа ордог. Ерөнхий сайд нь сайд нарын багаа бүрдүүлж, болохгүй бол халж сольдог. 2001-2006 оны хооорондох Койзүми Жүничирогоос хойш жил бүр ерөнхий сайд солигдсоны эцэст 2012 оны 12 сараас Абэ Шинзоо 2 дахь удаагаа ерөнхий сайд болоод 8 жил орчим буюу хамгийн удаан ажиллажээ. Одоо тус улсын ерөнхий сайдаар 2020 оны 9 сарын 16-нд сонгогдсон Сүга Ёшихидэ ажиллаж байна. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлтнээс гадна шүүх тогтолцоо байна. Гэхдээ шүүхийн салбар сул, гүйцэтгэх нь хүчтэй байдгаараа Германтай төстэй. Сонгууль Сонгуулийн нас нь 20 бөгөөд Төлөөлөгчдийн Танхимын сонгууль 4 жил болгон, харин Зөвлөхүүдийн Танхимын сонгууль 3 жил тутамд болдог байна . Орон нутаг Бүхэл Япон эхлээд, том түвшинд 47 ялгаатай нутаг, засаг захиргааны нэгж болж хуваагдана. Үүнд Токио гэсэн нэртэй 1 өргөн хот (都 to), Хоккайдо гэх 1 хязгаар (道 dō), Осака, Киото гэдэг 2 хотжсон аймаг (府 fu), бусад нэр бүхий 43 энгийн аймаг (県 ken) багтана. Энэ түвшнээ японоор тодоофүкэн (都道府県 todōfuken) гэж бүлэглэнэ. Монголоор зүгээр л «аймаг» гэхэд болно. Доошилбол аймаг дотроо хэд хэдэн хот (市 shi), орон нутгийн тойрог (郡 gun) болж хуваагдана. Орон нутгийн тойрог цаашаа суурин (町 chō), гацаа (村 son) гээд дараална. Зарим аймаг дотроо завсрын шат үүсгэдгийг тойрог (支庁 shichō) гэж бичиж болох юм. Жишээ нь: Хоккайдо дотроо 14 тойрогт хуваагддаг. Токио бол хот аймаг. «Токио хот», «Токио аймаг» гэвэл нэг л газар юм. Газар зүйн байрлалаар нь аймгуудаа мужилдаг уламжлалтай. Үүнийг монголоор муж, эсвэл бүс гэж (Chihō) бичиж болно. Эдийн засаг Эдо эринд зарим зохион байгуулалттай аж ахуйн харилцаанууд үүсч, эдийн засаг хөгжсөн байдаг. Тухайлбал, Осакагийн будаа зууч нар даатгал, банкны хэлбэрүүдийг хөгжүүлж, усан, газрын замаарх худалдааны сүлжээ өргөжсөн байна. Мэйжийн эринд зах зээлийн эдийн засагт шилжиж, аж үйлдвэржиж эхэлсэн ба одоогийн томоохон аж ахуйн нэгтгэлүүд тухайн үед байгуулагдсан байдаг. Япон нь өнөө үеийн Азид тэргүүлэх, дэлхийн гурав дахь том хэмжээний дотоодын нийт бүтээгдэхүүн бүхий орон юм. Хоёрдугаар дайны дараа үсрэнгүй өсөлт хэмээгдсэн үе ирсэн ба 1960 болон 1970-аад онуудад эдийн засгийн жилийн дундаж өсөлт 7.5% байв. Харин 1980 болон 1990-ээд онуудад 3.2%-ын жилийн дундаж өсөлттэй байсан. Ерөнхийдөө байгалийн баялаг хомс боловч цементийн түүхий эд, шил зэргээр баялаг. Эрт цагт алт, мөнгө, зэс, чулуун нүүрс их хэмжээгээр олборлодог байсан түүхтэй. Нефть, ашигт малтмал зэргийг импортлон автомашин, цахилгаан бараа, химийн бүтээгдэхүүн зэргийг үйлдвэрлэн экспортолдог. Гадаад худалдааны гол түншүүд нь АНУ, Зүүн, Зүүн Өмнөд Ази, Европын Холбоо, Саудын Араб, Хятад гэх мэт. Гадаад худалдааны тэнцэл нь ашигтай байдаг. Өв соёл Японы нутаг дэвсгэр дээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын дурсгал 10, байгалийн дурсгал 3 бий. Бүх нийтээр тэмдэглэх баяр Баярын өдөр Ням гарагт таарвал дараах өдөр буюу Даваа гарагт нь, түүнчлэн баярын өдрүүдийн хоорондох өдөр Бүх нийтийн амралтын өдөр болдог. Нэмэр Япон хэл Оригами Манга Анимэ Цахим холбоос Kunaicho.go.jp Эзэн хааны гэр бүлийн албан ёсны цахим сүлжээ Ministry of Foreign Affairs Японы гадаад бодлого, боловсролын хөтөлбөр, соёл урлаг, амьдралын тухай Shugi-in.go.jp Төлөөлөгчдийн танхимын албан ёсны цахим сүлжээ Парламентын номын сан (Англи хэлээр) Албан ёсны хэвлэл мэдээлэл Интернетээр NHK Кёодо мэдээ Ёмиүри Шимбүн (Англи хэлээр) Асахи Шимбүн (Англи хэлээр) Жапан Таймс Жуулчлал Японы Үндэсний Жуулчны Байгууллага Японоор жуулчлах танилцуулга-Викитравел Бусад CIA World Factbook Британника нэвтэрхий толь Эшлэл Википедиа:Онцлох өгүүлэл Азийн орон Арлын орон Азийн арлын бүлэг Их наймын орон Хаант Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон ЭЗХАХБ-ын гишүүн орон
1940
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%20%D0%A3%D0%BB%D1%81%D1%8B%D0%BD%20%D0%95%D1%80%D3%A9%D0%BD%D1%85%D0%B8%D0%B9%D0%BB%D3%A9%D0%B3%D1%87
Монгол Улсын Ерөнхийлөгч
Монгол Улсын Ерөнхийлөгч нь Монгол Улсын төрийн тэргүүн юм. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийг Улсын Их Хуралд суудалтай улс төрийн нам, эвслээс нэр дэвшүүлж, бүх ард түмний сонгуулиар шууд сонгодог. Ерөнхийлөгч нь Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл учраас улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн аливаа улс төрийн намын харьяаллаас татгалздаг. Түүх Анх 1924 онд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн дарга гэсэн албан тушаалыг Монголын төрийн тэргүүн болгож байжээ. Бага хурлыг татан буулгасны дараа Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, хожим нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг болсон байна. Хамгийн сүүлд 1990 онд ардчилсан хөдөлгөөн гарснаар Ерөнхийлөгч гэсэн цол /албан тушаал/-ыг бий болгосон юм. Тухайн үеийн нэрээр Монгол улсыг Бүгд Найрамдах Монгол Ард Улс буюу /БНМАУ/ гэдэг байсан бөгөөд Пунсалмаагийн Очирбат нь БНМАУ-ын эхний бөгөөд эцсийн, цор ганц ерөнхийлөгч юм. 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийг шинэчлэн батласнаар /1992 оны Үндсэн хууль одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Монгол улсын түүхэнд 4 дэх Үндсэн хууль юм/ БНМАУ гэдэг нэрийг Монгол улс болгон өөрчилсөн юм. П.Очирбат нь 1993 онд Монгол улсын анхны Ерөнхийлөгч болон дахин сонгогдсон. Ерөнхийлөгч нар Мөн үзэх Монгол Улсын Ерөнхий Сайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Цахим холбоос Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын албан ёсны цахим хуудас Монголын улс төр Төрийн тэргүүний цол
1944
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%20%D0%A3%D0%BB%D1%81%D1%8B%D0%BD%20%D0%95%D1%80%D3%A9%D0%BD%D1%85%D0%B8%D0%B9%20%D0%A1%D0%B0%D0%B9%D0%B4
Монгол Улсын Ерөнхий Сайд
Монгол Улсын Ерөнхий Сайд нь Монгол улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн бөгөөд Засгийн газрыг толгойлдог. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар УИХ дахь олонхоос нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулж Улсын Их Хурал тогтоолоор томилдог байна. Түүх Монгол улсын ерөнхий сайд гэдэг албан тушаалыг 1911 онд Манж Чин улсаас салж тусгаар тогтнолоо зарласнаас бараг 1 жилийн дараа анх бий болгожээ. Энэ тусгаар тогтнолыг олон орон хүлээн зөвшөөрөөгүй билээ. 1921 оны хувьсгалын дараа дахин тусгаарласны дараагаар ерөнхий сайдыг Монгол Ардын Нам 8-р Богд хаантай зөвшилцөн томилдог байв. Харин 1924 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулиар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглаж, ерөнхий сайдын албан тушаалыг "Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны тэргүүлэгч" гэж нэрлэх болжээ. Энэ нь 1946 онд "Сайд нарын зөвлөлийн дарга" гэж өөрчлөгджээ. Монгол оронд ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос дахин Ерөнхий сайд гэж нэрлэж байна. Харин энэ нэрийн өөрчлөлтүүдээс хамаарахгүйгээр одоогийн Засгийн газар нь энэ албан тушаалыг 1912 оноос хойш тасралтгүй үргэлжилж байна гэж үздэг бөгөөд эзэмшигчдийг нь бүгдийг нь Ерөнхий сайд гэж тооцдог. Гамин цэрэг Нийслэл хүрээг 1919 онд эзлэж аваад төр засгийн эрхийг Г.Бадамдоржид мэдүүлж байсан тул түүнийг жил гаруй ерөнхий сайд хийсэн гэж тооцдог аж. Үүний дараа Барон Унгерн 8-р Богд хааныг гамингаас чөлөөлж буцаан хаан болгож, 8-р Богдыг хийддээ нууж байсан Ноёдын Намын зүтгэлтэн Манзушир хутагт Цэрэндоржийг ерөнхий сайд болгожээ. Дараа нь Монгол Ардын Намынхан Нийслэл хүрээнд Улаан Оросоос цэрэг дагуулан ирж, засаг төрийн эрхийг авахаар шахсан тул 8-р Богд хэлэлцэн нэлээд хэдэн буулт хийж, Тангаргийн гэрээ гэгчийг байгуулан Хэмжээт цаазат хаант улсын хэлбэрээр улсаа байгуулахаар тохиролцжээ. Ингээд 8-р Богд өөрөө хэмжээт эрхт хаан болж, ерөнхий сайдаар Ноёдын намын зүтгэлтэн Жалханз хутагт Дамдинбазарыг тавьжээ. Харин одоогийн Засгийн газар нь тушаалыг анх албан ёсоор эзэмшсэн Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнг анхных гэж үздэг. Мөн Дамбын Чагдаржавын статус маргаантай байдаг. Зарим хүмүүс түүнийг зөвхөн үүрэг гүйцэтгэгч гэж үздэг бол зарим нь жинхэнэ Ерөнхий сайд гэж үздэг. Ерөнхий сайд нар Гадаад холбоос Монгол Улсын Ерөнхий сайдын тухай Мөн үзэх Монгол Улсын Ерөнхийлөгч
1945
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A3%D0%BB%D1%81%D1%8B%D0%BD%20%D0%98%D1%85%20%D0%A5%D1%83%D1%80%D0%B0%D0%BB
Улсын Их Хурал
Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална. Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. /Монгол Улсын Үндсэн хуульийн 20, 21 дүгээр зүйл. 1992.01.13./ Монгол Улсын парламентын түүхэн товчоо Их хуралдай 1206 онд Онон мөрний эхэнд монголын язгууртан дээдсийн их чуулган хуралдаж Их Монгол Улс байгуулагдсаныг даяар олонд тунхаглан зарлаж, Тэмүүжинг Чингис хаанд өргөмжлөв. Чингис хааныг Хамаг Монголын хаанд өргөмжлөхөд Монгол овог аймгийн язгууртнууд цуглан Их Хуралдай хийж шийдвэрлэсэн нь анхны парламентын хэлбэр байжээ. Монголчуудын их хуралдайгаар хааныг сонгох, дайн ба энхийн асуудлыг шийдвэрлэдэг байв. 1914.04.12 Улсын Дээд, Доод хурал байгуулагдав. 1915 оны 12 дугаар сар хүртэл оршин тогтосон Улсын хурлын газар төрийн бүтцэд тодорхой газарт суурь эзэлж, Богд Жибзүндбамба /Жавзандамба/ хутагт хаан ба Засгийн газарт зөвлөхийн зэрэгцээ цөөнгүй асуудлаар төрийн яаманд үүрэг даалгавар өгч ажилладаг зөвлөх эрх бүхий хурлын байгууллага байв. Аливаа асуудлыг Улсын хурлын Дээд хурал, Доод хурал гэсэн хоёр танхимаараа дамжуулан хэлэлцэх ба шийдвэрийг Дээд хурал гарган эрх зүйн харилцааг зохицуулсан дүрэм, журмыг хэлэлцэн батлах үндсэн үүргээ биелүүлж байв. 1924.11.08 Улсын Анхдугаар хурал нээгдэв. 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Анхдугаар Их Хурлаар 6 бүлэг, 50 зүйл бүхий анхны Үндсэн хуулийг баталжээ. Тус Үндсэн хуульд "БНМАУ-ын дээд эрх Их Хуралд хадгалах бөгөөд мөн хурлын чөлөөт цагт Улсын Бага Хурал, Улсын Бага Хурлын чөлөөт цагт Бага Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн газарт улсын дээд эрхийг хадгалуулбал зохино" гэж заажээ. Ийнхүү Улсын Бага Хурлыг 30 гишүүнтэй, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийг 5 гишүүнтэйгээр сонго байгуулсан түүхтэй. 1940 он 6-р сар Улсын VIII Их Хурал хуралдаж, Монгол Улсын хоёр дахь Үндсэн хуулийг батлав. БНМАУ-ын засгийн дээд эрхийг барих газар нь Улсын Их Хурал болно. Улсын Их Хурал бол хот ба аймгийн хурлуудаар хүн амын 1500 хүн тутмаас нэг төлөөлөгчөөр сонгогдсон хот, аймгийн хөдөлмөрчин ард олон ба ардын хувьсгалт цэргийн албан хаагчдын төлөөлөгчдөөс байгуулагдана. Улсын Их Хурлыг Улсын Бага Хурлаас гурван жилд нэгэн удаа зарлан хуралдуулна. 1960.07.13 Бүгд Найрамдах Монгол Ард Улсын гурав дахь Үндсэн хуулийг батлав. БНМАУ-ын төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал мөн. БНМАУ-д гагцхүү Ардын Их Хурал хууль тогтоох эрхтэй байна. БНМАУ-ын Ардын Их Хурлын байнгын комисс, Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөл, БНМАУ-ын Дээд шүүх, Ардын Их Хурлын депутатууд хуулийн төсөл боловсруулж оруулах эрхтэй. Монгол Улсын байнгын ажиллагаатай парламент БНМАУ-ын Бага Хурал /1990-1992/ Монгол Улсад 1989 оны сүүлчээс нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтийн үйл явц өрнөж, Ардчилсан хүчний эвлэл, холбоод үүсч байгуулагдан улс төрийн олон намын эхлэл тавигдсан билээ. Үүний үр дүнд манай оронд нэг намын тогтолцоог халж, ардчилсан чөлөөт сонгуулийг 1990 оны 07 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулсан түүхтэй.   1990 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улс /БНМАУ/-ын Ардын Их Хурлын депутатуудын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган ажлаа эхэлж, БНМАУ-ын Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг сонгох, Улсын Бага Хурлыг байгуулах, Засгийн газрын бүрэн эрхийг дуусгавар болгон шилжүүлэх, Ерөнхий сайдыг томилох зэрэг бусад асуудлуудыг хэлэлцэв.   Ардын Их Хурлын анхдугаар чуулганаар БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр П.Очирбат, БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын даргаар Р.Гончигдорж, Улсын Бага Хурлын орлогч даргаар К.Зардыхан, Улсын Бага Хурлын нарийн бичгийн даргаар Б.Чимидийг тус тус сонгожээ.   БНМАУ-ын Ардын Их Хурлын 1990 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 16 тоот тогтоолоор УБХ-ыг 50 гишүүний бүрэлдэхүүнтэй сонгосон байна. Үүнд, МАХН-аас 31, МоАН-аас 13, МҮДН-аас 3, МСДН-аас 3 депутат тус тус сонгогдсон бөгөөд нөхөн сонгуулиар 9 гишүүнийг сонгожээ.  1990-1992 оны Улсын Бага Хурал нь бүтцийн хувьд 5 байнгын хороотой үйл ажиллагаагаа явуулав.   Үүнд:   Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудын асуудлын байнгын хороо. Улсын Бага Хурлын анхдугаар чуулган 1990 оны 09 дүгээр сарын 13-нд болж, Улсын Бага Хурлын дарга, БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч Р.Гончигдорж чуулганыг нээж, Ерөнхийлөгч П.Очирбат үг хэллээ. Тэрбээр, Монголын нийгмийг шинэ маягаар эмхлэн төвхнүүлэх, хууль цаазат төрийг төлөвшүүлэх их үйлсийг БНМАУ-ын Бага Хурал гардан хариуцаж, шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх учиртайг онцлон тэмдэглэжээ.   Улсын Бага Хурлын отгон тавдугаар чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн тухай, Үндсэн хуулийн цэцийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай зэрэг шинэ Үндсэн хуулийн дагуу шинэчлэгдвэл зохих хуулийг хэлэлцэн баталжээ.   Шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдах төрийн дээд байгууллага-Монгол Улсын Их Хурлын анхдугаар чуулганы бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах тухай, Сонгуулийн тойрогт мандат хуваарилах тухай, Сонгуулийн Ерөнхий хороо байгуулах, түүний бүрэлдэхүүн, удирдлагыг батлах тухай, Төрийн дууллын үг, аяыг тогтоох, Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдгийн эх загварыг баталж, хийлгүүлэх зэрэг олон асуудлаар шийдвэр гаргаж байжээ.   Улсын Бага Хурал нь таван жилийн бүрэн эрхийн хугацаатай байгуулагдсан ч шинэ Үндсэн хуулиа нэн даруй хэрэгжүүлэх дээд зорилгоо эрхэмлэн үлдсэн гурван жилийн бүрэн эрхээ эдлэлгүйгээр Монгол Улсын Их Хуралд шилжүүлэн өгсөн нь монгол төрийн түүхэнд онцлог нэгэн явдал болж тэмдэглэгддэг билээ. Монгол Улсын Их Хурал /1992-1996/ Монгол Улсын Их Хурлыг сонгох анхдугаар сонгуулиар байгуулагдсан 1992-1996 оны Улсын Их Хурал нь монголын парламентын хөгжлийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуульд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн баталгаажуулсны дагуу манай улс нэг танхимтай парламентын тогтолцоонд шилжсэн билээ.   Улсын Бага Хурлын 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19 тоот тогтоолоор Монгол Улсын Их Хурпын сонгуулийг 1992 оны 06 дугаар сарын 28-ны өдөр явуулахаар тогтож, Улсын Их Хурпыг сонгох сонгууль сонгуулийн мажоритар системээр, 2-4 мандат бүхий томосгосон 26 тойрогт болж МАХН - 70, МоАН, МҮДН, НН-ын “Ардчилсан холбоо” эвсэл - 4, МСДН - 1, бие даан нэр дэвшигч - 1 суудал тус тус авчээ. Үндсэн хуулийн дагуу Улсын Их Хуралд хамгийн олон суудал авсан МАХН-аас Улсын Их Хурлын даргаар Нацагийн Багабандийг, дэд даргаар Ж.Гомбожавыг сонгожээ.  1990-1992 оны Улсын Бага Хурлын гишүүдээс 15 хүнийг УИХ-д сонгосон байна. Анхдугаар Улсын Их Хурал нь бүтцийн хувьд 10 байнгын хороотой үйл ажиллагаагаа явуулж байсан. Үүнд:   Байгаль орчныг хамгаалах байнгын хороо, Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байнгын хороо, Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороо,   Дотоод асуудлын байнгын хороо   Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хороо,   Хурал, захиргааны байнгын хороо,   Хууль зүйн байнгын хороо,   Хүн ам зүй, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хангамжийн байнгын хороо,   Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо,   Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн бодлогын байнгын хороо тус тус ажиллажээ.   1992-1996 оны Улсын Их Хурал нь өөрийн бүрэн эрхийн хугацаанд нийт 137 хууль шинээр баталж, 142 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Олон улсын 40 гэрээг соёрхон баталж 46 хууль хүчингүй болгожээ. Тэдгээрээс зарим онцлог хууль, тогтоомжийг дурдвал: Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч, Шүүхийн тухай зэрэг хуулийг шинэчлэсний зэрэгцээ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталж, 1993 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүх нийтийн анхдугаар сонгууль явуулахаар тогтсон байна.   Энэ парламентын үед зах зээлийн эдийн засгийн харилцааны тулгуур хуулиудыг баталсан. Тухайлбал, Улсын төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэл, Татварын багц хууль, Онцгой албан татвар, Гаалийн болон Гаалийн тарифын тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиудыг дурдаж болно. Монгол Улсын Их Хурал /1996-2000/ Монгол Улсын Их Хурлын 1996 оны 4-р сарын 8-ны өдрийн 16 тоот тогтоолоор Улсын Их Хурлын хоёр дахь удаагийн сонгуулийг 1996 оны 06 дугаар сарын 30-ны өдөр явуулахаар шийдвэрлэсэн байна. Улсын Их Хурлын хоёр дахь удаагийн сонгуулийг нэг мандат бүхий 76 тойргоор явуулж, сонгуулийн дүнд МҮАН, МСДН, НН-ын "Ардчилсан холбоо" эвсэл 50, МАХН 25, МУНН 1 суудал авч сонгогч олон шинэ залуу ардчилсан хүчнийхэнд итгэл найдвар хүлээлгэн төрийн эрх мэдэл анх удаа улс төрийн шинэ хүчинд шилжсэн онцлогтой парламент байгуулагдав. УИХ-ын даргаар Р.Гончигдорж сонгогдов. Олон жил төрийн эрх барьсан, туршлагатай улс төрийн том хүчин болох МАХН анх удаа цөөнх болж, засгийн эрх барих нам, хүчний байр суурьт эргэлт болсон билээ. 1996-2000 оны Улсын Их Хурал нь бүтцийн хувьд таван байнгын хороотой үйл ажиллагаагаа эхэлсэн бол 1997 онд Улсын Их Хурлын байнгын хороодын бүтцийг шинэчлэн нийт долоон байнгын хороотой болов. Үүнд, Аюулгүй байдал, гадаад бодлогын хороо Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо Нийгмийн бодлогын хороо Төрийн байгуулалтын хороо Төсвийн хороо Хууль зүйн хороо Эдийн засгийн байнгын хороо Энэ удаагийн парламентын үед Засгийн газрыг огцруулах тухай хоёр удаа санал гарч, 1997 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн нэр бүхий 24 гишүүний гаргасан саналыг Улсын Их Хурал хэлэлцэн олонхийн саналаар Ерөнхий сайд М.Энхсайханы Засгийн газарт итгэл хүлээлгэжээ. Харин 1998 онд Улсын Их Хурал дахь ардчилсан хүчний олонхийн нэр бүхий 11 гишүүний гаргасан мэдэгдлийг үндэслэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын мэдэгдлийг Улсын Их Хурал хэлэлцэн гишүүдийн 98.3 хувийн саналаар Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталжээ. Энэ нь Монголын төрийн түүхэн дэх ардчилсан засаглалын тогтолцооны хариуцлагын нэгэн хэлбэр болж тогтсоноороо онцлог байв. 1996-2000 оны Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацаанд шинээр 173 хууль баталж, давхардсан тоогоор 255 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, 32 хуулийг хүчингүй болсонд тооцжээ. Мөн олон улсын гэрээ, конвенци 71-ийг соёрхон баталсан байна. Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд Банкны тухай, Дампуурлын тухай, Даатгалын тухай, Компанийн тухай, Төрийн бус байгууллагын тухай, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай, Ашигт малтмалын тухай, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай, Орон сууц хувьчлалын тухай зэрэг эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг гүнзгийрүүлэн бататгахад зарчмын ач холбогдол үзүүлсэн олон хууль батлан гаргажээ. Энэ удаагийн Улсын Их Хурлаас 1996 онд жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгон тэмдэглэж байхаар тогтож Улсын Их Хурлын тогтоол гаргав. Түүнчлэн Улсын Их Хурлаас баталсан хуулийн дагуу 1998 оноос Монгол Улс ажлын таван өдөртэй долоо хоногт шилжжээ. Монгол Улсын Их Хурал /2000-2004/ Монгол Улсын Их Хурлыг сонгох гурав дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурал нь төрийн бодлогын тогтвортой шинж, үйл ажиллагааны нэгдмэл цогц байдлыг хангаж, төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлсэн, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, бодлогын чанартай болон эрх зүйн томоохон шийдлүүдийг гаргахад бодитой алхам хийсэн парламент байв.    Гурав дахь удаагийн Улсын Их Хурлыг сонгох сонгуулиар МАХН 72, МҮАН-МШАН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 1, ИЗН-НН 1, Эх орон-МАШСН 1, бие даан нэр дэвшигч 1 суудал тус тус авч МАХН парламентад үнэмлэхүй олонх болжээ. 2000-2004 оны Улсын Их Хурал бүтцийн хувьд өмнөх сонгуулийн 7 Байнгын хорооны бүтцийг хэвээр хадгалж, Байнгын хорооны дарга нар 4 жилийн хугацаанд улиран сонгогдож ажиллажээ.    Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацаанд нийт 140 хууль шинээр баталж, 443 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан олон улсын 110 гэрээ, конвенцийг соёрхон баталж, 51 хууль хүчингүй болгожээ. Тухайлбал, Төрийн албаны тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай болон Төрийн аудитын тухай хуулиуд батлагдаж, эдгээр байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн шинэ орчин бүрдэв. Түүнчлэн, Монгол Улсын Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай  зэрэг томоохон хуулийг шинээр батлав. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах эрхэм зорилгын хүрээнд Хүний эрхийн Үндэсний хөтөлбөрийг баталж, Хүний эрхийн үндэсний комиссыг байгуулав.    2000-2004 оны парламент газрын шинэтгэлийн бодлогыг тодорхойлсон газрын тухай багц хууль, түүний дотор Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлан гаргасан нь иргэний нийгмийн баталгааг хангах, газрыг аж ахуйн эргэлтэд оруулах хийгээд анх удаа иргэд газраа өмчлөх эрхийг нээж өгсөн билээ.  Иргэдийнхээ нийгмийн хамгааллын талаар төр, засгаас онцгойлон анхаарч ирсний дүнд тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговор, хөдөлмөрийн хөлсний болон тэтгэврийн доод түвшингийн хэмжээ хоёр дахин нэмэгджээ. Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд монголын төр, засгийн бодлого, тогтвортой үйл ажиллагаа нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэвэл зохилтой. Онцлоход, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт анх удаагаа 10 орчим хувиар нэмэгдсэн байна. Монгол Улсын Их Хурал /2004-2008/ Энэ удаагийн сонгуулийн дүнд байгуулагдсан Монгол Улсын Их Хуралд суудал авсан улс төрийн хүчнүүдэд хамтран эвсэж төр, засгаа бүрдүүлж ажиллах итгэлийг сонгогчид хүлээлгэсэн өвөрмөц бүрэлдэхүүнтэй парламент байв. 2004 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд улс төрийн 7 нам дангаараа, 3 нам эвсэл болж оролцсноос МАХН 37, “Эх орон-Ардчилал” эвсэл 35, Бүгд найрамдах нам 1 суудал тус тус авч, бие даан нэр дэвшсэн 3 нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдов. Сонгуулийн дүнгээр хамгийн олон суудал авсан МАХН, “Эх орон-Ардчилал” эвсэлтэй хамтран ажиллах улс төрийн зөвшилцөөнд хүрч “Зөвшилцлийн гэрээ”-ний дагуу хамтарсан Засгийн газар байгуулсан юм. Харин 2004 оны 12 дугаар сард Улсын Их Хурал дахь “Эх орон-Ардчилал“ эвсэл татан буугдаж, Ардчилсан намын болон ИЗБН-аас Улсын Их Хуралд сонгогдсон нэр бүхий 26 гишүүн Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэгт нэгдэн орж ажиллажээ. Улмаар 2005 оны 07 дугаар сард Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэг дангаараа ажиллах болсон тухай шийдвэр гаргаснаа мэдэгдсэнээр хамтарсан шинэ Засгийн газар байгуулагдсан байна. Ийм нөхцөл байдалд парламентын баримтлах гол зарчим нь улс төрийн намууд харилцан зөвшилцөж, өөр өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ улс орон, ард түмнийхээ эрх ашиг, үндэсний эв нэгдлийг дээдлэн ажиллах явдал байв. Энэ удаагийн Улсын Их Хурал ийм хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, Монголын парламентат ёсны хөгжлийн ээдрээтэй бөгөөд сургамжтай үеийн түүхийг бүтээсэн гэж хэлж болно. Бүтцийн хувьд Улсын Их Хурал нь Байнгын хорооны бүрэлдэхүүнд нийт гурван удаа өөрчлөлт оруулж, 2004 оны 08 дугаар сард 7 Байнгын хороотой үйл ажиллагаагаа эхэлжээ. Харин 2004 оны 12 дугаар сард 11 Байнгын хороотой болсон бол 2006 оноос Байнгын хороодын тоог цөөрүүлэн 7 болгожээ. Үүнд: Аюулгүй байдал, гадаад бодлогын хороо Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хороо Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны хороо Төрийн байгуулалтын хороо Төсвийн хороо Хууль зүйн хороо Эдийн засгийн байнгын хороо Дөрөв дэх удаагийн Улсын Их Хурал нь өөрийн бүрэн эрхийн хугацаанд нийт 89 хууль батлан гаргаж, 336 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, олон улсын 68 гэрээ, конвенцийг соёрхон баталж, 50 хууль, хуулийн зүйл, заалтууд хүчингүйд тооцсон тухай хууль баталжээ. Тэдгээрээс зарим онцлог хууль, тогтоомжийг тоймлон дурдахад, Газрын тосны бүтээгдэхүүний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Авлигын эсрэг тухай, Ашигт малтмалын тухай /шинэчилсэн найруулга/, Төмөр замын тээврийн тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тогтоох тухай, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ зэрэг томоохон хуулиуд батлан гаргасан. Түүнчлэн, Хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай зэрэг хуулиуд баталж нийгмийн халамж, хамгаалал, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар дорвитой арга хэмжээ авсан байна. Монгол Улсын Их Хурал /2008-2012/ Улсын Их Хурлын тав дахь удаагийн ээлжит сонгууль 2008 оны зургадугаар сарын 29-ний өдөр болж, улс төрийн 11 нам, 1 эвслээс нийт 356 хүнийг нэр дэвшүүлсэн байна. Мөн 45 хүн бие даан нэр дэвшжээ. Сонгуулийн дүнд МАХН /хуучин нэрээр/-аас 45, АН-аас 28, Иргэний эвслээс 1, Иргэний зориг намаас 1, бие даагч 1 нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон байна. Улсын Их Хуралд олонхийн суудал авсан Монгол Ардын Нам /тухайн үеийн МАХН/ Ардчилсан Намтай засгийн эрхийг хамтдаа барих, 2012 он хүртэлх хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулах тохиролцоонд хүрч, Улсын Их Хурал хамтарсан Засгийн газрыг үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангажээ. Энэ удаагийн Улсын Их Хурал бүтцийн хувьд өмнөх сонгуулийн Улсын Их Хурлын 7 Байнгын хорооны бүтцийг хэвээр хадгалав, Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацаанд бие даасан 111 хуулийг батлан гаргаж, 485 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, олон улсын гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 59 хуулийг баталжээ. Түүнчлэн Улсын Их Хурлын 351 тогтоол баталсан байна. Тухайлбал, Улсын Их Хурал сонгуулийн хуулиа шинэчлэн баталсны зэрэгцээ Шүүхийн тухай, Байгаль орчны тухай багц хууль, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, иргэдийнхээ орлогыг өсгөж, амьжиргааг дээшлүүлэх бодлогын олон чухал баримт бичиг баталжээ. Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацаанд Оюутолгой, Тавантолгойн стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах түүхэн шийдвэр гаргасан нь улс орны хөгжлийг хурдацтай урагшлуулах нэгэн алхам болов. 2008-2012 оны Улсын Их Хурлын бодлого, шийдвэрийн нэг гол чиглэл нь хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбартай холбоотой байв. Улсын Их Хурлаас батлан гаргасан “Монгол мал” хөтөлбөр нь төрийн зохицуулалтгүй байсан мал аж ахуйн салбарыг дэмжсэн, мал, малчид уруугаа анхаарсан шийдэл болсон юм. 2008-2012 оны онцлог үйл явдлыг дурдвал, Ардчилсан хувьсгалын 20 жил /2009.12.10/, Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 20 жил /2010.10.20/, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жил /2011.12.28/, Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 20 жил /2012.01.13/-ийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулжээ. Улсын Их Хурлын ээлжит бус чуулган гурвантаа хуралдав /2009.02.12, 2009.08.21, 2012.03.05-09/. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын урилгаар Ази, Номхон далайн орнуудын парламентын 19 дүгээр чуулганыг Улаанбаатар хотноо 2011 оны 01 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. Монгол Улсын Их Хурал /2012-2016/ Монгол Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн ээлжит сонгууль болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль 2012 оны 06 дугаар сарын 28-нд улс орон даяар нэгэн зэрэг явагдсан билээ. Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд сонгуулийн хосолсон тогтолцоогоор анх удаа зохион байгуулсан нь урьд өмнөх сонгуулиас онцлогтой байв. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын 76 гишүүний 48 нь мандатын журмаар 26 тойргоос, үлдсэн 28 нь сонгуулийн үр дүнгээр улс төрийн намуудын авсан саналын дүнгээр гишүүнээр сонгогдсон юм. Монгол Улс түүхэндээ анх удаа гадаад оронд байгаа сонгогчдынхоо саналыг авч, сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах болон сонгогчийн бүртгэл хяналтын үйл ажиллагааг мөн анх удаа автоматжуулсан системээр амжилттай зохион байгуулж явуулав. Сонгуулийн дүнгээр Ардчилсан Намаас 34, Монгол Ардын Намаас 26, “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс 11, Иргэний Зориг-Ногоон Намаас 2, бие даан нэр дэвшсэн 3 хүн тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдов. Парламентын ээлжит сонгуулиар 11 эмэгтэй Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон нь манай улсын сүүлийн 20 гаруй жилийн түүхэнд гарсан хамгийн өндөр үзүүлэлт юм.  Бүтцийн хувьд Улсын Их Хурал 2013 оны 08 дугаар сард Өргөдлийн байнгын хороог шинээр байгуулснаар найман Байнгын хороотой ажиллав. Үүнд: Аюулгүй байдал, гадаад бодлогын хороо Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хороо Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны хороо Өргөдлийн хороо Төрийн байгуулалтын хороо Төсвийн хороо Хууль зүйн хороо Эдийн засгийн байнгын хороо Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд батлагдсан зарим онцлог хууль, тогтоомжийг тоймлон дурдахад, Газрын тосны тухай,  Шилэн дансны тухай, Монгол хэлний тухай, Өршөөл үзүүлэх тухай, Хамтын тэтгэврийн тухай, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай, Сонгуулийн тухай, Тариалангийн тухай зэрэг бие даасан чухал хуулиуд батлагдав. Сонгуулийн хуулийг шинэчлэн баталснаар Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотой харилцааг нэг хуулиар зохицуулж, эдгээр сонгуулийг нэг ижил хугацаанд явуулж байхаар тогтоож, үндсэн зарчим, журмыг нэг мөр тодорхойлж өгөв. Энэ удаагийн Улсын Их Хурлаас хүн ардаа аюулгүй орчин, тохилог орон сууцаар хангах зорилгоор Ипотекийн зээлийн хүүг бууруулж 5 хувь болгох, Малчдыг дэмжих зарим арга хэмжээний тухай тогтоол гаргаж, мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор малчдад олгох зээлийн хүүг 10 хувь болгосон байна. Монгол Улсын Их Хурал /2016-2020/ Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн ээлжит сонгууль анх удаа Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай хамт 2016 оны 06 дугаар сарын 29-нд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдав. Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар /2016.05.05./ Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталснаар энэ удаагийн сонгууль тус бүр нэг мандаттай 76 тойргийн зарчмаар явагдахаар болсон юм. Сонгуулийн дүнгээр Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Ардын Намаас 65, Ардчилсан Намаас 9, МАХН-аас 1, бие даан нэр дэвшигч 1 хүн тус тус сонгогдов. Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдийн 13 буюу 17.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ нь өмнөх парламент болоод 1990 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг Улсын Их Хурал 2018 оны 06 дугаар сарын 15-нд хүлээн авснаар Улсын Их Хуралд Монгол Ардын Нам 64 суудалтай, 2018 оны 12 дугаар сарын 03-нд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзанданг намаасаа хасаж, 2019 оны 04 дүгээр сарын 11-нд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд намаасаа гарч, намын бүлэг тарсныг зарласнаар Ардчилсан Нам 7 суудалтай болсон байна. 42-р тойргоос сонгогдсон гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 6 дугаар сарын 30-нд зохион байгуулахаар товлосон ч Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэрийн улмаас зохион байгуулагдаагүй. Тус УИХ-ын гишүүдээс Н.Номтойбаярын бүрэн эрхийг 2020 оны 1 сарын 30-нд түдгэлзүүлж, 2020 оны 4-р сарын 17-нд Б.Батзоригийн гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг хүлээн авснаар УИХ 73 гишүүнтэй болсон байна. Энэ удаагийн Улсын Их Хурал бүтцийн хувьд өмнөх сонгуулийн Улсын Их Хурлын 8 Байнгын хорооны бүтцийг хэвээр хадгалан ажиллаж байлаа. Монгол Улсын Их Хурал /2020-2024/ Сонгуулийн дүнгээр УИХ-ын гишүүнээр Монгол Ардын Намаас 63, Ардчилсан Намаас 11, МАХН /Монгол Ардын Хувьсгалт Нам/-аас 1, Хөдөлмөрийн Үндэсний Намаас 1 хүн тус тус суудал аван сонгогдов. Улсын Их Хуралд 13 буюу 17,1 хувь нь эмэгтэй гишүүд эзэлж байна. Энэ нь 2016-2020 парламент үзүүлэлттэй ижил байна. УИХ-ын даргаар МАН-аас дэвшсэн Г.Занданшатар сонгогдов. Энэхүү 2020-2024 оны парламентийн байнгын хороод шинэчлэгдэж байгуулагдав. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хороо Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо Инноваци, цахим бодлогын байнгын хороо Нийгмийн бодлогын байнгын хороо Төрийн байгуулалтын байнгын хороо Төсвийн байнгын хороо Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо Хууль зүйн байнгын хороо Эдийн засгийн байнгын хороо Тус 2020 оны УИХ-ын сонгуулийн 13-р тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан Жаргалтулгын Эрдэнэбат 2020 оны 07 сарын 05-ны өдрөөс эхлэн УИХ-ын гишүүний халдашгүй байдал нь хэрэгжиж эхлэсэн боловч 2020 оны 07 сарын 06-нд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаас 6 жилийн ял оноосон. Сонгуулийн тухай хуулиас Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталсан юм. Сонгуулийн тухай хуульд зарчмын шинжтэй хэд хэдэн томоохон өөрчлөлт орсон. Тухайлбал, Улсын Их Хурлын сонгуулийг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамт явуулах, Өмнө нь тус тусдаа зохицуулалттай байсан Улсын Их Хурлын, Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг нэгдсэн нэг хуулиар зохицуулах, Сонгогчдын саналын хуудсыг сонгуулийн хэсгийн хороодын 50 хүртэл хувьд техникийн тооллого хийх, Өмнө нь байсан 48:28 гэсэн тогтолцоо буюу 48 нь тойргоос, 28 нь намын жагсаалтаар сонгогддог тогтолцоог хэвээр үлдээх, Сонгогч намын нэр дугуйлахдаа хүнээ харж сонголтоо хийх, Сонгуулийн маргаан шийдвэрлэх хугацаа дээд тал нь 60 хоногийн дотор шийдвэрлэгдсэн байх, Орон нутгийн сонгууль 100 хувь мажоритар тогтолцоогоор явагдах, Төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн Хурлын төлөөлөгчид нэр дэвших бол 3 сарын өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх. Харин төрийн үйлчилгээний жирийн албан хаагчид үндсэн үүрэгт ажлаа хийж байгаад сонгуульд нэр дэвших боломжтой юм. Сонгуулийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх Хууль тогтоох бүрэн эрх Хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах Төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах Гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах зэрэг болно. Сонгох, томилох эрх: Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. Ерөнхийлөгчийн ба Улсын Их Хурал, түүний гишүүний сонгуулийг товлон зарлах Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах Ерөнхийлөгчийг сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах, чөлөөлөх, огцруулах зэрэг болно. Хянан шалгах бүрэн эрх: Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах. Бүтэц Дарга Монгол Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хурал /УИХ/ хэрэгжүүлнэ. Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, 76 гишүүнтэй бөгөөд УИХ-ын ээлжит сонгуулийн дараа нийт гишүүний дөрөвний гурав буюу 57-гоос доошгүй гишүүн сонгогдож, УИХ-ын гишүүний тангараг өргөсөн бол УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцдог. Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, ард түмний ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэнд тангараг өргөснөөр эхэлж, УИХ-ын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА НАР: /2012-2016/ - УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгээс сонгогдсон УИХ-ын дэд дарга Раднаасүмбэрэлийн ГОНЧИГДОРЖ - УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс сонгогдсон УИХ-ын дэд дарга Логийн ЦОГ - УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгээс сонгогдсон УИХ-ын дэд дарга Миеэгомбын ЭНХБОЛД МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА НАР: /2016-2020/ - УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгээс сонгогдсон УИХ-ын дэд дарга Цэндийн НЯМДОРЖ - УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгээс сонгогдсон УИХ-ын дэд дарга Ядамсүрэнгийн САНЖМЯТАВ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА НАР: /2020-2024/ - УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгээс сонгогдсон УИХ-ын дэд дарга Төмөрбаатарын АЮУРСАЙХАН - УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгээс сонгогдсон УИХ-ын дэд дарга Салдангийн ОДОНТУЯА УЛСЫН ИХ ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ХЭЛБЭР: Анхдугаар чуулган - Ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж хуралдуулна. Ээлжит чуулган - Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 1-ний өдрөөс дараа оны 02 дугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган 04 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнө мөн оны 07 дугаар сарын 01-ний хооронд тус тус хуралдана. Ээлжит бус чуулган - Улсын Их Хурлын нийт гишүүдийн гуравны нэгээс дээшихийн шаардлагаар эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар хуралдуулна. Онцгой чуулган - Ерөнхийлөгч онц болон дайны байдал зарлавал түүнээс хойш 72 цагийн дотор хуралдуулна. УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХЭЛБЭР: Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан - Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан нь Улсын Их Хурлын чуулганы хугацаанд Улсын Их Хурлын нийт буюу 76 гишүүний олонх буюу 39-өөс дээш гишүүний ирцээр бүрддэг бөгөөд долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт хуралддаг. Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан - Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, гадаад орны өндөр хэмжээний зочин чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхэд зориулж Улсын Их Хурлын даргын захирамжаар зарлан хуралдуулдаг. Байнгын болон дэд хороодын хуралдаан - Улсын Их Хурлын төрийн бодлогын салбар чиглэлээр дагнасан Байнгын хороодтой байх бөгөөд түүнийг 10-19 гишүүний бүрэлдэхүүтэйгээр байгуулж, долоо хоногийн Мягмар, Лхагва гарагт хуралдуулдаг. Дэд хорооны хувьд Байнгын хорооны харъяанд тухайн хорооны эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцдаг бол Түр хороог Улсын Их Хурлын тогтоолоор тодорхой асуудлыг шалган судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэгтэйгээр байгуулан ажиллулдаг. Нам, эвслийн бүлгийн хуралдаан - Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулдаг бөгөөд бүлгийн хуралдааныг долоо хоног бүрийн Даваа гарагт зохион байгуулдаг. Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын Тамгын газар Монгол Улсад анх 1990 онд хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага буюу байнгын ажиллагаатай парламент болсон Улсын Бага Хурал байгуулагдсанаар парламентад хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь бүх талын зөвлөгөө өгч, туслалцаа, үйлчилгээ үзүүлэх мэргэжсэн төрийн захиргааны байгууллага болох Тамгын газрын эхлэл тавигджээ. БНМАУ-ын Бага Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийг үндэслэн Улсын Бага Хурлын даргын 1990 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 4 дүгээр захирамжаар Улсын Бага Хурлын гүйцэтгэх аппаратыг "Тамгын газар" хэмээн нэрлэж, Улсын Бага Хурлын Тамгын газрын бүтэц, орон тоо, дүрмийг Улсын Бага Хурлын дарга батлахаар заажээ. БНМАУ-ын Бага Хурлаас 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар бүлгийн 57 дугаар зүйлд "Улсын Их Хурал нь өөрийн гишүүд, Байнгын болон бусад хороон үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Тамгын газартай байна" гэжээ. Тамгын газрыг Ерөнхий нарийн бичгийн дарга удирдахаар зохицуулсан байна. Ийнхүү 1992 онд болсон Монгол Улсын Их Хурлын анхны сонгуулиас хойш өдгөө ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан Монгол Улсын байнгын ажиллагаатай долоо дахь парламент /2016-2020/ бүрэн эрхээ хэрэгжүүлэн Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага - Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, Улсын Их Хурлаар хууль, тогтоолын төслийг хэлэлцэж батлах, Улсын Их Хурлын гишүүд бүрэн эрхийнхээ дагуу хууль санаачлах бүхий л үйл ажиллагаанд Улсын Их Хурлын Тамгын газрын зүгээс мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалт, мэдээлэл судалгааны үйлчилгээ үзүүлж байна. МОНГОЛ УЛСЫН БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТЫН ТАМГЫН ГАЗАР номыг эндээс уншина уу. Үе үеийн Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар: Хууль тогтоох үйл ажиллагаа Хуулийг хэн санаачилдаг вэ? - Монгол Улсын Ерөнхийлөгч - Монгол Улсын Их Хурлын гишүүн - Монгол Улсын Засгийн газар ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦЭХ, БАТЛАХ ҮЕ ШАТ Нэгдүгээр үе шатны ажиллагаа: - Нам, эвслийн бүлэг болон холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх тухай санал, дүгнэлт гаргана. - УИХ-ын нэгдсэн хуралдаанаар уг төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. - Төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн бол анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлнэ. Харин хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзвэл төсөл санаачлагчид буцаах шийдвэр гаргана. Хоёрдугаар үе шатны ажиллагаа: - Байнгын хорооны хуралдаанаар төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлт гаргана. Энэ үе шатанд нам, эвслийн бүлэг УИХ-ын гишүүд төсөлтэй холбогдсон зарчмын зөрүүтэй саналаа гарган хураалгаж, Байнгын хорооны санал, дүгнэлтэд тусгуулна. - УИХ-ын нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооноос оруулсан зарчмын зөрүүтэй санал нэг бүрээр санал хураана. - Санал хураалт дууссаны дараа төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлнэ. Гуравдугаар үе шатны ажиллагаа: - Байнгын хороо анхны хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлыг эх төсөлд тусгаж, эцсийн хэлэлцүүлэгт хэрхэн бэлтгэсэн талаар танилцуулга гаргана. - УИХ-ын нэгдсэн хуралдаанаар төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хороо танилцуулна. Энэ үе шатанд Байнгын хорооноос дэгд заасан асуудлаар дахин санал хураалгахаар саналын томьёолол оруулж болно. - УИХ-ын нэгдсэн хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлэг хийн, санал хураалт явуулж, төслийг бүхэлд нь батална. Хэрэв төслийг бүхэлд нь батлаагүй бол хууль санаачлагчид буцаах шийдвэр гаргана. Дөрөвдүгээр үе шатны ажиллагаа: - Байнгын хороо эцсийн хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлыг тусгаж, хууль, УИХ-ын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг бэлтгэнэ. - УИХ-ын нэгдсэн хуралдаанд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг танилцуулна. - Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг УИХ-д танилцуулснаас хойш УИХ-ын дарга ажлын 3 өдрийн дотор түүнд гарын үсэг зурж ёсчилно. - Хууль, УИХ-ын бусад шийдвэрийг ёсчилсноос хойш 24 цагийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчид илгээнэ. Ерөнхийлөгч хориг тавьсан бол тухайн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. - Хууль, бусад шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхтгэлд нийтэлнэ. Цахим хуудас Монгол Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудас Монгол Улсын Их Хурлын гишүүд 2016-2020 ВИДЕО: Төрийн ордны танилцуулгыг эндээс үзнэ үү. 3600: Төрийн ордны цахим хуудсаар аялаарай. Эндээс үзнэ үү. Гэрэл зураг түүх өгүүлнэ: Монгол Улсын Үндсэн хууль 1924, 1940, 1960, 1992. Эндээс үзнэ үү. Монголын улс төр Монголын эрх зүй Монгол Улсын Их Хурал
1947
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A2%D0%BE%D0%B3%D0%BB%D0%BE%D0%BE%D0%BC%D1%8B%D0%BD%20%D0%BE%D0%BD%D0%BE%D0%BB
Тоглоомын онол
Тоглоомын онол (Англи: Game theory; Орос: Теория игр) гэдэг нь 20 дугаар зууны дундуур үүсч хөгжсөн ухаан бөгөөд Үйлдлийн шинжилгээ, микро эдийн засаг, Улс төр судлал, Олон улсын харилцаа, Сэтгэл судлал зэрэгтэй өргөн холбоотой. 1944 онд Жон фон Нойманн, Оскар Моргенштерн нарын "Тоглоомын онол ба эдийн засгийн үйл ажиллагаа" хэмээх номонд энэхүү онолыг тодорхойлсон гэж үздэг. Тоглоомын онолд авч үздэг тоглоом гэдэг нь ерөнхийдөө дараах шинж чанарыг агуулсан хийсвэр загварыг хэлдэг. Хэд хэдэн оролцогч байна.(Олигополи зах зээлийн өөр хоорондоо өрсөлдөгч компаниуд) Оролцогч бүр нь тодорхой нөхцөлд тус бүрийн зорилгыг биелүүлэх үйлдлийг сонгоно.(Зах зээл дэх бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоох) Уг үйлдэл нь нөхцөл байдал болон оролцогчдод нөлөөлнө. Оролцогч бүрийн зорилго, сонгох боломж бүхий үйлдлүүдийн төрөл нь математикийн аргаар илэрхийлэгдэх хэлбэртэй байна. Ийм шинж чанар бүхий загварын жишээ гэвэл, Шатар, Даам зэрэг 2 тоглогч тодорхой хэлбэржсэн(өөрөөр хэлбэл, математикийн аргаар илэрхийлэх боломжтой)дүрмийн дагуу тодорхой зорилго биелүүлэхийг зорьж тоглох тоглоомууд болно. Иймээс энэ онолыг "Тоглоомын онол" гэж нэрлэсэн ажээ. Энэхүү хийсвэр загвар нь дараах хэлбэрээр дүн шинжилгээ, судалгаанд ашиглагддаг. Одоогийн нөхцөл байдлыг загварчилж, энэ нөхцөл байдал дахь боломжит үйлдлүүдийн дундаас хамгийн тохиромжтой арга замыг олох. (Сонгуульд нэр дэвшсэн улс төрчид сонгуулийн сурталчилгаагаа яаж явуулбал дээр вэ гэдгээ сонгох) Одоогийн нөхцөл байдлыг загварчилж, уг тоглоом нь цааш үргэлжилбэл ямар үр дүн гарах вэ гэдгийг тогтоох. Нөхцөл байдлыг загварчилж, оролцогчид бүгд зөв тоглодог бол ямар үр дүн гарахыг тооцоолох (бүтээгдэхүүний үнэ яаж өөрчлөгдөх, эсвэл тогтворжих) Мөн үзэх Математик Нэшийн тэнцвэр Тэг биш нийлбэр Шувуу агнах тоглоом Хоригдлын дилемма Ньюкомбын парадокс Ном зүй 岡田 章: ゲーム理論, 1996, ISBN 4-641-06794-5 Robert Axelrod: The Evolution of Cooperation, 1985, ISBN 0-465-02121-2 Robert Axelrod: The Complexity of Cooperation - Agent-Based Models of Competition and Collaboration, 1997, ISBN 0-691-01567-8 Avinash K. Dixit, Susan Skeath: Games of Strategy, 1999, ISBN 0-393-97421-9 Manfred Eigen, Ruthild Winkler: Das Spiel, 1976, ISBN 3-492-02151-4 Shaun P. Hargreaves Heap, Yanis Varoufakis: Game Theory - A Critical Text, 2004, ISBN 0-415-25095-1 Anthony Kelly: Decision Making Using Game Theory - An Introduction for Managers, 2003, ISBN 0-521-81462-6 Welter Schlee, Einführung in die Spieltheorie, 2004, ISBN 3-528-03214-6 Drew Fudenberg, Jean Tirole: Game Theory, 1991, ISBN 0-262-06141-4 Математикийн салбар Хүний зан араншин Шийдвэрийн онол
2054
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A2%D1%83%D1%80%D0%BA
Турк
Турк ( [ˈtyɾcije]), албан ёсоор Бүгд Найрамдах Түрк Улс ( [ˈtyɾcije dʒumˈhuːɾijeti]), нь тив дамнасан зүүн Европ болон өрнөд Азийн улс юм. Баруунаас нар зөв тойруулвал Грек, Болгар, Гүрж, Армени, Азербайжан, Иран, Ирак, Сири гэх 8 улстай хиллэдэг. Мөн урд, баруун, хойд талуудаараа Газар дундын тэнгис, Эгейн тэнгис, Хар тэнгисээр хөвөөлөгдөнө. Гантиг тэнгис, Босфорын, Дарданеллын хоолойнуудаар тивүүдийг заагладаг. Нийслэл нь Анкара, хамгийн том хот нь Стамбул. Нийтээрээ шахуу Ислам шашны шүтлэгтэй, албан ёсны хэл нь Турк, бас Иран гаралтай өөрсдийн хэлээр ярилцдаг Курд, Заза нар байдаг. Огуз түрэгүүд 11-р зууны үест одоогийн нутагт нүүдэллэн иржээ. Тухайн үед Түрэгийн Селжүкүүд баруун Азид ноёлж байгаад улс нь мөхсөний дараа Анатолийн хойгт (Туркийн Азийн нутаг) хүч нь шилжиж, Османы эзэнт гүрэн тогтож хүчирхэгжсээр Балканы хойг, Баруун Ази, Хойд Африкийг нэгтгэн (Өрнөдийн нэрлэдгээр Ойрх Дорнодыг) захирч байсан. Дэлхийн 1-р дайнд ялагдсанаар гүрэн задарч, дайнд ялсан улсуудын мэдэлд хуваагдсан үед Мустафа Кемал Ататүрк чөлөөлөх дайныг удирдан ялснаар 1923 онд одоогийн Бүгд Найрамдах Турк Улс байгуулагдсан. Хөл бөмбөгийн холбоо, Олимпын хороодод бол Европын улс гэж явдаг. Эдийн засаг, улс төрийнхөө хувьд ч европ тивийн гишүүн гэгдэж, одоогийн байдлаар Европын Холбооны гишүүн улс болохоор албан ёсоор нэрээ дэвшүүлээд байна. Нэр Туркууд голлон амьдардаг учир энэ улс орныг Түрк гэнэ. Турк хэлээр [түүрькие] гэж хэлээд Türkiye гэж бичдэг. Үүнээс монголоор [Тү́рк] / [Түүрк] гэж дуудна. Мөн Монголчууд Турк гэж бичээд [Туурк] гэж дуудаж хэвшсэн. Харин монгол бичгээр яаж ч хэлсэн "түрк" гэж бичдэг. Энэ хос нэр нь Түрэгийн Билгэ хааны хөшөөнөө түрүк (монгол бичгээр түрүг, халимаг кириллээр түрг) гэж бичсэн «Түрэг» гэдэг үгний балархай эгшиг гээгдэж богиноссон хэлбэр бололтой. Удаах үе -ие нь Араб хэл бичгийн -ияя, Грек, Латин, Англи -иа, Орос -ия гэдэгтэй дүйх монголоор «-ын газар», «орон», «улс» гэсэн утгат дагавар юм. Сонирхвол энэ улсыг англиар Turkey [төөрки], оросоор Ту́рция, хасагаар Түркия, хятадаар 土耳其 [түөрци] гэдэг. Улс төр Өнөөгийн Түрк улс бол парламентийн эрх мэдэл давамгайлсан төлөөллийн ардчилсан дэглэм, нэгдмэл байгууламж бүхий бүгд найрамдах засаглалтай улс юм. 1923 онд БНУ болсоноос хойш шашин төр хоёрыг ангид болгож хэвшүүлжээ. Өнөөдөр үйлчилж буй үндсэн хууль 1982 онд батлагдсан. Түркт өмнө нь 1876, 1921, 1924, 1961 онуудын Үндсэн хууль үйлчилж байжээ. Улсын ерөнхийлөгч бол тус улсын төрийн тэргүүн. Таван жилээр сонгогддог ерөнхийлөгчийн үүрэг харьцангуй бага, бэлгэдлийн шинж чанартай байна. 2007 онд Абдулла Гюль тус улсын 11 дугаар ерөнхийлөгч болон сонгогджээ. Ерөнхий сайд сайд нараа томилж, Засгийн газраа бүрдүүлж төрийн бодлого үйл ажиллагааг эрхлэн хэрэгжүүлдэг. Улсын хурал (парламент) нь нэг танхимт Түрк Улсын Их Хурал (товчоор ТУИХ, түркээр Türkiye Büyük Millet Meclisi) болно. Шүүх эрх мэдэлд хууль тогтоох, хэрэгжүүлэх эрх мэдэлтэн нөлөөлж чадахгүй. Улсын шүүх (Danıştay) нь төр засгийн маргааныг шийддэг бол бусад зарга маргааныг Зарга таслах газар (Yargıtay) авч хэлэлцдэг. Түркийн Улсын Их хуралд илүү олон суудал эзлэсэн намын дарга ерөнхий сайд болдог уламжлал бараг тогтжээ. Өнөөгийн ерөнхий сайд 2003 оноос хойш гурван удаа дараалан сонгогдоод байгаа Режеп Тайип Эрдоан юм. Сайд хүн улсын хурлын гишүүн байх ёсгүй боловч гишүүн давхар сайдын ажилтай байх нь Түркт ердийн үзэгдэл болчихсон. Улсын хурлын 550 суудлыг сонгуулийн 85 тойрогт намуудын цуглуулсан дэмжлэгийг нэгтгэн хувь тэнцүүлж намын жагсаалтын дээрээс эхлэн оноодог. 2004 онд 50 нам бүртгэлтэй байсан. Шашнаар ялгаварлах, улсыг салган бутаргах үйлдэл илэрвэл намын санхүүжилт, үйл ажиллагааг улсын шүүх хорьдог. Гадаад харилцаа Түрк улс Нэгдсэн Үндэстний Байгууллага (1945), Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага (1961), ИШОБ (1969), Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага (1973), ЭЗХАБ (1985), ХТХЭЗХАБ (1992), Хө-8 (1997), Их 20 (1999) зэрэг олон улсын байгууллага холбоодыг анх байгуулцаж, гишүүн болсон юм. БНТУ ер нь Азийн гэхээсээ эдийн засгийн хөгжил ойр Европын орнуудтай илүү дотно хамтарч ажилладаг. Тухайлбал хүйтэн дайны үед УАЦЭ (НАТО)-д 1952 онд гишүүнээр элсэж, ЗХУ-г сөрөх АНУ-ын холбоотон болж байсан бөгөөд 1987 онд ЕЭЗХН-т гишүүн элсэж, 2005 онд Европын Холбоо (ЕХ)-той хамтын ажиллагааны гэрээ байгуулж байсан. Түрк 1974 онд БНКипУ-тай харьцаа муудаж, улс гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, харин Киприйн умард хагаст 1983 онд Кипрээс тусгаар тогтносон УКБНТҮ (Умар Кипр)-ийг хүлээн зөвшөөрсөн цор ганц улс болжээ. Бүрэн эрхт Кипр улсыг салгаж хуваасан энэ хэргээс болж Түрк ЕХ, УАЦЭ (НАТО)-ээс зэмлэл хүртэж, ЕХ-д элсэж чадахгүй байгаа юм. 1991 онд ЗХУ задарснаас хойш шинээр үүссэн Түрэг угсаатны Азербайжан болон Дундад Азийн орнуудтай хэл соёл, эдийн засаг, улс төрийн сайн харилцааг өргөжүүлжээ. Засаг захиргааны хуваарь Түрк улсын төрөөс бүхэл орноо 81 «ил» (il, цар хүрээгээр нь монголчловол «аймаг») болгон хувааж засч захирдаг. Аймгууд дотроо 923 «илчэ» (ilçe, цар хүрээгээр нь монголчловол «сум») болж хуваагдана. 81 аймгаа ойр шадраар нь 7 «бөлгэ» (bölge, үгээр нь монголчловол «бүлэг», утгаар нь «муж», аль эсвэл «бүс») болгон бүсчлэх юм уу мужлан хөгжүүлдэг. Өдгөө нэг ил (аймаг)-д дунджаар 9670 км2 газар, 933,000 хүн ноогдож байна. Тэдгээрийн нэр, хил хязгаарыг доор харууллаа. Газар орон Турк орон 800 км өргөн, 1600 км урт бүхий бараг тэгш өнцөгт хэлбэрийн 783,562 км2 газрыг эзлэн оршдог. Газар нутгийн хэмжээгээр 37-р том орон бөгөөд Европ Ази хоёр тивийг дамнан тогтсоноор олон улсын зам харилцааны чухал харгуй болжээ. Туркийн нийт нутгийн 97% (үндсэндээ Анатолийн хойг) нь Ази, 3% (дорно Фрак) нь Европ тивд харъяалагддаг. Энэ хоёр хэсгийг Босфорын хоолой, Гантиг тэнгис, Дарданеллын хоолой гурав цувран заагласан байна. Түрк орныг өрнө өмнө зүгээс Газар дундын тэнгис, өрнөөс Эгейн тэнгис, умраас Хар тэнгис хүрээлж, дорно зүгийн урт зурвасаар бусад улстай хиллэдэг. Тухайлбал дорно талаараа Гүрж (252 км зурвасаар хиллэнэ), Армени (268 км), Азербайжан (9 км), Иран (499 км), Ирак (352 км), Сири (822) таван улстай, Европын өрнө талаараа Грек (240 км) Болгар (206 км) хоёртой хил залгадаг. Нутгийн ихэнх нь субтропикийн уур амьсгалтай. Хар тэнгисийн эрэг дагуу 3000 мм хүртэл тунадас унадаг. Баруун Понтийн уулс, Тавра, Баруун Анатолийн хөндийгөөөр хуурай зун, чийглэг өвөлтэй. Төв хэсгийн уулархаг нутаг хагас цөлийн уур амьсгалтай тул зун нь халуун, зарим жил сэрүүн, хүйтэн өвөл болдог. Дорнод уулсаас Тигр, Евфрат, Аракс, Кызылырмак, Их Мендерес зэрэг томоохон гол мөрөн эх авч урсдаг. Гол мөрнийг газар тариаланд өргөн ашигладаг. Мөн энд Арарат уул (5,137 м), Ван нуур (3,755 км2) нь байдаг.. Нийгэм Боловсрол Ерөнхий боловсролын сургууль (ilk öğretim okulu) нь найман жилтэй. Их дээд сургуульд элсэн сурагчид нь гурван жилийн ахлах сургуулийг дүүргэх хэрэгтэй. Гэхдээ 2004 оны 9-н сараас хойш сургуульд орсон бол 3 биш 4-н жил ахлах сургуульд суралцах хэрэгтэй. Мөн сургуулиас өмнөх боловсрол олгох цэцэрлэг бий. Хувийн сургуулиуд бас бий боловч цөөн. Сурагчын нэг сард төлөх ёстой сургалтын төлбөр, болон хоол, дотуур байрны зардал нь дундаж сарын цалинтай дүйцэхүйц байдаг байна. тьиотилт Соёл Тамир, спорт Хөлбөмбөг бол Түрк улсад хамгийн их дэлгэрсэн тамир, спорт юм. Хөлбөмбөгийн лиг дээд, дунд, доод гэсэн гурван ангитай. «Фенербахче», «Галатасарай», «Бешикташ», «Трабзонспор» зэрэг багууд олон улсад танигдаж чаджээ. Туркийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2002 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Нэг спорт нийгэмлэгийн харъяат болохоор хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн сайн багууд адилхан нэртэй байх нь таарна. Сагсан бөмбөгийн «Анадолу Эфес», эмэгтэй гар бөмбөгийн «Фенербахче» баг тив, дэлхийд сайн амжилт үзүүлдэг. НБА-д тоглодог Хидайет Туркоглу гэдэг сагсан бөмбөгч бий. Мөн Туркчүүд хүч чадлын спортод сайн. Турк үндэстний «Ягли гүреш» (Тосон барилдаан)-ийн бөхчүүд биеэ тосолж, зүлгэн дээр өрсөлдөгчийн далыг дээш харуулан дарахын төлөө барилддаг. Чөлөөт, сонгомол барилдаанаар Яшир Догу мэтийн алдартадтай. Эр, эм хүндийг өргөлтийн олимп, дэлхийн аваргуудтайгаас Наим Сулейманоглу, Халиль Мутлу хоёр домог болсон. Зургийн цомог Лавлах холбоос Гадаад холбоос Азийн орон Европын орон Европын зөвлөлийн гишүүн Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон ЭЗХАХБ-ын гишүүн орон
2058
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D1%8F%D1%82%D0%B0%D0%B4
Хятад
Бүгд Найрамдах Хятад Ард Улс (товчоор Хятад) — Дорнод Азид оршсон бүрэн эрхт улс. Хятад улс 9.6 сая км2 нутаг дэвсгэртэй дэлхийн 3-р том орон бөгөөд зүүн талаараа Номхон далайд тулж бусад талаараа Вьетнам, Лаос, Бирм, Бутан, Энэтхэг, Балба, Пакистан, Афганистан, Тажикистан, Киргиз, Казах Монгол, Орос, Хойд Солонгос гэсэн 14 улстай хиллэдэг. Хангай говь, халуун сэрүүн гээд газрын тогтоц, уур амьсгал янз бүр. Тайвань, Энэтхэг зэрэг хэдэн оронтой газар нутгийн маргаантай. 1.36 тэрбум буюу дэлхийн хамгийн олон хүнтэй улс юм. Үндсэн хүн ам хятад үндэстнийг (91.5%) багтаагаад 56 нэрийн ард түмэн байна. Албан ёсны хэл — хятад. Нийслэл — Бээжин. Хятадад эртнээс соёл иргэншил тогтсон. Домгийн Ся улсаас хойш НТӨ 221 онд Цинь улс хүчирхэгжиж хятад үндэстний анхны нэгдсэн улсыг үүсгэжээ. Олон улс халалцсаар 1911 онд манж Чин улс мөхсөнөөр хаант засгаас татгалзаж, бүгд найрамдах засаг авсан бөгөөд иргэний дайныг төгсгөж өнөөгийн БНХАУ 1949 онд байгуулагдсан. Коммунист (эв хамт) улс төрийн дэглэм, зах зээлийн баримжаат социалист (нийгэм журамт) эдийн засагтай, нэгдмэл төрийн байгууламжтай. Дотроо муж, өөртөө засах орон, төвөөс захирах хот, онцгой захиргаат орон гээд 33 нутаг болж хуваагддаг. Хятад улс аж үйлдвэржиж, эдийн засаг нь тогтмол хурдтай өсч байгаа бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр Америкийн Нэгдсэн Улсын дараа 2-рт байна. Цөмийн зэвсэгтэй. 1971 онд Тайваньд байсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын- суудлыг зүй ёсоор авсан бөгөөд НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн юм. Дэлхийн Худалдааны Байгууллага, АПЕК, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага, Их Хорь зэрэг олон улсын байгууллагын гишүүн. Нэр Хятад хэлээр улсын товч нэрийг «Жунгуо» (中国; Жунгаа) гэх бөгөөд тус улсад монголоор «» (Дундад улс) гэж орчуулан бичдэг. Энэ нь соёл иргэншлийн төв гэсэн санаа, эрт цагт тойрж асан бүдүүлэг аймгуудаас ялгасан утга юм. Харин дэлхийн бусад оронд дээрхээс гадна үндсэн хоёр төрлийн нэрээр нэрийдэж байна. Нэг нь кидан үндэстнийг анх нэрийдсэнээс үүсэлтэй, монгол, оросоор дамжсан «Хита» төрөл. Үүнд «», монгол кириллээр «Хятад», буриад, халимаг кирилээр «Хитад», «Китд» гэж бичих хамаарна. Урьдын «хятад улс» нь Сүн улс, Мин улс, Дундад Иргэн Улс гэж өөр өөр нэртэй бол одоогийнх Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) гэсэн нэртэй. Нөгөө нь эртний Цинь улсын гарвалтай, самгарди, перс хэлээр дамжин тархсан «Чина» төрлийн нэрс юм. Газар зүй Хятад улс 9,596,961 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, Канадаас бага, Америкаас ялимгүй том буюу дэлхийн 3-р том орон болно. Маргаантай газар нутаг ихтэй, тоо хэмжээ нарийн тохироогүй. Байрлал Хойд өргөргийн 18° — 54°, зүүн уртрагийн 73° — 130° дотор НҮБ-ийн ангиллаар Дорнод Азид оршино. Нутгийн хэсэг Хайнань нь зүүн өмнөд азид, ЮНЕСКО-гийн ангиллаар Шинжаан, Төвөд, Өвөр Монгол, Төвөд нь Төв Азид хамаарна. Хятад 22,117 км хуурай газрын хилийн уртаар дэлхийд тэргүүлэх бөгөөд Вьетнам, Лаос, Мьянмар, Энэтхэг, Бутан, Балба, Пакистан, Афганистан, Тажикистан, Киргиз, Казахстан, Монгол, Орос, Умард Солонгос гэсэн 14 оронтой хиллэдэг. Дорнод захаараа Номхон далайд 18000 км эрэгтэй. Үүнд Бохайн тэнгис, Шар тэнгис, Дорнод Хятадын тэнгис, Тайванийн хоолой, Өмнөд Хятадын тэнгист гарах бөгөөд Өмнө Солонгос, Япон, Тайвань, Вьетнам, Филиппинтэй усан хил тогтоожээ. Газрын гадарга Хятадын газрын гадарга хотгор гүдгэр. Нутгийн 33 хувийг уул нуруу, 26 хувийг тэгш өндөрлөг, 19 хувийг дов гүвээ, 12 хувийг нам доор газар, 19 хувийг гол мөрний сав газар эзэлнэ. Дорно умард талаар хүн ам шигүү суух тэнгисийн эргийн нам доор газар, Хятадын их тал байх ба умард нутгаар Монголын тэгш өндөрлөгийн өмнөд зах, баруун өмнөд хэсэгт Хөхнуур-Төвөдийн тэгш өндөрлөг (4000 м-ээс өндөр) байна. Дорно өмнөд нутгаар дов гүвээ хавтгай нутаг, баруун хойд хэсгээр Зүүнгар, Говь, Такламакан зэрэг эх газрын хотгор, хүнгүй цөлүүд байна. Хамгийн нам доор цэг Айдин нуур (−154 м) Турфаны хотгорт байна. Нутгийн өрнөд зах, хилээр голцуу Хималай, Кунь-Лунь, Памир, Каракорум, Тэнгэр уул (Тянь-Шань), Алтай зэрэг хөвч нурууд тогтжээ. Дэлхийн 17 өндөр уулын 9 нь Хятадын хил дээр байдаг. Хималайн Эверест (8848 м), Лхоцэ (8516), Макалу (8485), Чо Оюу (8188), Каракорумын Чогори (8611), Гашербрум I (8080), Конгур (7649), Тэнгэр уулын Ялалтын оргил (7439), Кунь-Луний Улугмузтаг (6973), Алтайн Хүйтэн (4374) болон Утай (3061) зэрэг уулс байна. Ус зүй Хятад улсын хуурай газрын 0.28 хувь гадаргын ус байна. 50,000 орчим гол горхины нийлбэр урт 420,000 километр. Хөх мөрөн (6300 км урт) Шанхай орчмоор, Хатан гол (Шар мөрөн) Тяньжинь орчмоор, Хар мөрөн (Амар) Оросын нутагт орж, Сувдан мөрөн Макао орчмоор далайд цутгадаг. Мөн Ляо, Хуай, Вэй, Ялу, Вэй, Юань, Шян, Тарим гол байх ба Меконг, Брахмапутра, Эрчис, Или гол Хятадын нутгаас эх авдаг. Хөх нуур (4340 км²), Ханка, Пуян, Дунтин, Тайхү, Далай, Хунзэ зэрэг нуур бий. Гол мөрд тариалангийн газар болно. Эрт цагт үүсгэсэн Бээжингээс Ханжоу хүрэх усан суваг (1794 км) байна. Ашигт малтмал Хятад улс нүүрс, төмрийн хүдэр, газрын тос, шатдаг хий, сурьма, цайр, никель, гянт болд, давсны нөөцтэй. Уур амьсгал Өмнөд нутгаар тропикийн дулаан уур амьсгал, умард захаар суб-арктикийн хүйтэн уур амьсгалтай. Төвөдийн өндөрлөгт альпийн уур амьсгалтай. Хармөрөн мужид I сард дунджаар −30 °C, VII сард 18 °C байх бол Хайнаньд I сард 17 °C, VII сард 28 °C байдаг. Дорнод өмнөд эргээр жилийн 1500 мм-ээс дээш тунадас унадаг бол баруун хойд говь, цөлөөр 100 мм хүрэхгүй хур тунадастай. Амьтан ургамал Хятадад 34,687 зүйлийн амьтан ургамал байна. Дэлхийд зүйлийн тоогоор Бразил, Колумбийн дараа гуравдугаар байрт орно. 551 зүйлийн хөхтөн, 1221 зүйлийн жигүүртэн, 424 зүйлийн хоёр нутагтан, 333 зүйлийн шавж байгаагаас 840 зүйлийн амьтан мөхөх аюултай байгаас сэрэмжлэн улсын хэмжээнд 2349 тусгай хамгаалттай газар нутгийг зааж өгчээ. Хятадад 30,000 гаруй зүйлийн ургамал бий. Ой олон төрлөөрөө байна. Хулс ихээр анхааралд өртдөг. Хүн ам зүй Хятадын "Синхуа" агентлагийн мэдээлж буйгаар 2021 онд 1,412,636,575 хүн амтай болжээ. Дэлхийн хамгийн олон хүнтэй улс юм. 16.6 хувь нь 14 хүртэлх насны хүүхэд, 70.1 хувь 15-60 настай, 13.3% нь 60-аас дээш ахмад настан байв. Дундаж наслалт — 73.2 жил, хүн амын жилийн өсөлт — 0.46%. 1979 оноос «Нэг хүүхдийн бодлого» хэрэгжүүлэх болсон. Хэт өсөлтийг зогсоож, хэмжээг хязгаарлах, ядуурлыг бууруулахад амжилт олсон боловч ажиллах хүч цөөрөх, хүүхэд нуух, наймаалах муу үйл бас дагалджээ. Төрж буй хүүхдийн эр-эм хүйсийн харьцаа 105/100 болж гажсан бөгөөд 2010 онд бүр 118/100 байжээ. 2013 оноос эхнэр нөхрийн аль нэг нь айлын ганц хүүхэд бол хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрч зөөлрүүлсэн. Ард түмэн БНХАУ ард иргэдээ хэл, яс үндсийг нь харгалзан 56 нэрээр бүртгэдэг. Үндсэн хүн ам Дотор газрын унаган, тариачин уламжлалтай хятад үндэстэн 91.5 хувийг бүрдүүлж, Төвөд Шиньжян хоёроос бусад муж, оронд дийлэнх олон болон амьдарч байна. Үлдсэн 8.5 хувийг 16.9 сая жуан, 10.5 сая хотон үндэстэн, 10.3 сая манж, 10.0 сая уйгур, 9.4 сая мяо, 8.7 сая и, 8.3 сая тужя, 6 сая төвөд, 6 сая монгол, цаашилбал солонгос, хасаг, дуншян, дагуур, 3 мянган татар гээд 55 өөр нэрийн ард түмэн бүрдүүж байна. Хэл, шашин Улсын албан ёсны хэл нь хятад хэл. Хятад хэлтний 70 хувь нь үндсэн аялга буюу умард аялгаар (мандарин) ярьж байна. Ү (Шанхайн), юэ (Хонконгийн), минь зэрэг олон аялга нь хоорондоо ойлголцоход төвөгтэй боловч бүгд нэг ханзаар бичих дүрэмтэй. 1956 оноос хялбар ханз хэрэглэсэн. Өмнөд нутгаар тай-кадай, төвөд-бирм, мон-кхмер, умард нутгаар тунгус, монгол, түрэг төрлийн хэлээр хэлцэнэ. Хятадууд күнз, бомбо (дао), будда гэсэн «гурван шашин ном»-ыг эртнээс идээшүүлж авсан. Хотон үндэстэн болон түрэг угсаатан ислам шүтлэгтэй. БНХАУ эхэндээ шашныг хориглосон ч 1980-аад оноос хяналттай чөлөөлжээ. Хот суурин Хятад улс хотжиж байгаа. 1990 онд хотын хүн ам 20% байсан бол 2007 онд 46% хотынхон болцгоосон. Ажил хайж хөдөөнөөс хот бараадсан 220 сая хүн бий. Дотор газарт шигүү, өөртөө засах орнуудад сийрэг суудаг. Түүх Бээжингийн ойрх агуйгаас 750,000 жилийн тэртээх «босоо хүн»-ий араг яс олсон. НТӨ 7000 оны үед хамаарах бичиг зураг Жиахү гэдэг газраас олжээ. Эртний улс Хятадад анх домгийн Шя улс НТӨ 2100 онд бүрэлдсэн ба хагас домгийн шинжтэй Шан, Жоу улсууд залган байв. Хатан гол (Шар мөрөн), Хөх мөрний адаг, Дотор газар үүссэн вант улсууд НТӨ 500 он болоход байлдагч олон тал болон зэрэгцэн оршсон байна. Эрт үед Хятадад Күнз, Мэнз, Сүнз зэрэг соён гэгээрүүлэгч, Сыма Цянь түүхч амьдарч байв. НТӨ 221 онд Цинь Ши Хуан бусад улсыг байлдан дагуулж хятад үндэстний анхны нэгдсэн улсыг Шиань хотод төвлөн байгуулж, хэл бичгийн дүрэм, мөнгөний нэгж, хэмжих нэгж зэрэг нэгэн хэв болгожээ. Цинь улсын тавьсан суурин дээр Хань улс (НТӨ 206–НТ 220 он) тогтож газар нутгаа ихээр тэлж Солонгосын Когурё, Вьетнамын улс, Монголын Хүннү улстай хиллэх болжээ. Хан улсын үед күнзийн суртал дэлгэрч, төрийн ёс жигдэрсэн юм. Дараа нь Гурван улсын үе (220–280), Жинь улс (265–420), Умард ба Өмнөд улсуудын үед тархай бутархай байлдаж байсны эцэст 581 онд Сүй улс дахин нэгтгэжээ. Когурётэй хийсэн дайны дараа хүчин муудаж төрийн эргэлтээр Тан улс байгуулагдсан. Тан улсын (618–907) үед уран зураг, яруу найраг хөгжиж, буддын шашин хүчтэй дэлгэрсэн бол Сүн улсын (960–1279) үед цаасан мөнгө хэвлэж, байнгын тэнгисийн цэрэгтэй болж, күнзийн үзэл эргэн иржээ. 11-р зуунд Хятадын хүн ам 100 сая хүрч олширсон байв. Юань, Мин, Чин 13-р зуунд хятад үндэстэн, түүний Дотор газар бүхлээрээ харь хэлт монголчуудын харьяанд орсон. Их Монгол улс Евразийг нэлэнхүй эзлээд Хубилай хаан нийслэлийг Дайдуд (Бээжин) нүүлгэн, 1371 онд улсын нэрийг Юань хэмээгээд 1279 онд Сүн улсын үлдэгдлийг бүрэн даржээ. Юань улсын үед дөрвөлжин үсэг хэрэглэж, буддын шашныг улсын шашин болгож байв. Юань улсыг хятад тариачин Жү Юаньжангийн удирдсан бослого нурааж Мин улсыг (1368-1644) үүсгэв. Мин улсын үед урлаг соёл цэцэглэж, хөлөг онгоц нь Африк хүрч аялсан ба Цагаан хэрэмийг ихээр барьж Наньжинд (өмнөд нийслэл) байсан нийслэлийг 1421 онд Бээжинд (умард нийслэл) авчирчээ. Ван Янмин күнзийн шинэ суртлыг нэвтрүүлсэн. 17-р зуунд умардын тариачин-нүүдэлчин манж үндэстэн хүчирхэгжив. 1644 онд Ли Зичөнгийн удирдсан бослого Бээжинг эзэлж Мингийн сүүлчийн хаан амиа хорлов. Мөн онд Мингийн жанжин Ү Сангуй Цагаан хэрэмийн хаалгыг манжийн цэрэгт онгойлгон өгсөнөөр манж Чин улс (1616-1912) Бээжинг эзлэн улмаар 1662 он гэхэд Дотор газрыг бүрэн дагуулжээ. Чин улс 18-р зууныг дуустал газар нутгаа ихээр тэлсэн нь Юань улсынхаас арай бага газар нутагтай байсан боловч 19-р зуунаас дотоодын хятад, мяо, дунган зэрэг ардын бослого, Британи, Франц зэрэг Европын империалист улсуудын гар дүрэлтэд хүчин доройтжээ. Хар тамхины нэгдүгээр дайнаар 1842 онд Хонконггийг Британид өгч, Япон-манжийн дайнд ялагдан 1895 онд Тайванийг Японд алджээ. Хятадын үндсэрхэг үзэл сэргэж тэмцсээр 1911 оны Цагаагчин гахай жилийн хувьсгал Чин улсыг мөхөөсөн ба Монгол тусгаар тогтносон. Дундад Иргэн Улс 1912 оны 1 сарын 1-нд Дундад Иргэн Улсыг Сунь Ятсен түр ерөнхийлөгч зарлан тунхаглав. Хятад орон бүгд найрамдах засагт шилжжээ. Удалгүй Чингийн жанжин асан Бээжинд суугаа Юань Шикай ерөнхийлөгч болсон ба Хятадын зүг бүрт жанжид бүлэг үүсгэх ба нэр төдий нэгдмэл, үнэндээ дайн байлдаан ихтэй байв. 1928 онд Гоминдан намын Чай Кайши нэгдсэн удирдлаганд оруулж Наньжинд нийслэлийг шилжүүлэв. Гэвч шинэ өрсөлдөгч буюу ЗХУ-аар дэмжигдсэн коммунист улс байгуулахыг хүсэгчид дайтаж эхэлжээ. 1931 онд Япон Хятадын зүүн хойд нутагт халдаж Манж-го улсыг үүсгэв. 1937-1945 оны хоорондох Япон-хятадын дайнд гоминдан болон коммунист хүчин эх орны төлөө эвсэв. 1945 онд Япон дайнд бууж өгсөн ба Тайвань буцаад Хятадын харьяанд ирэв. Хэд хэд хүчтэй байлдсаны эцэст коммунист хүчин ялж 1949 онд Бээжинг нийслэл болгож, Гоминданы үлдэгдэл Тайвань руу дүрвэв. БНХАУ (1949 оноос) 1949 оны 10 сарын 1-нд Коммунист намын дарга Мао Зэдун Бээжингийн төв талбайд БНХАУ байгуулагдсаныг зарлан тунхаглав. Ардын Чөлөөлөх Арми 1950 онд Тайванийн (Гоминданы) харьяанд байсан Хайнанийг эзэлж авсан төдийгүй тусгаар байсан Төвөдийг эзэлж авав. Мао газрыг хурааж, эдийн засаг, нийгмийн эрс хувьсгал хийж байв. «Их үсрэлтийн бодлого» нь амжилттай болоогүй, 1966 оны «Соёлын хувьсгал» нь бас л олон сая хүний амийг үрсэн. Мао 1976 онд нас барж Дэн Сяопин төрийн эрхэнд гарч 1978 оноос эдийн засгийг чөлөөлж эхэлсэнээр Хятад улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт аажмаар шилжин холимог шинжинд оржээ. Мөн «Нэг хүүхдийн бодлого» хэрэгжүүлсэн. Одоогийн үндсэн хууль 1982 онд шинэчлэн батлагдсан. Энэ хугацаанд хүнд, хөнгөн аж үйлдвэр хөгжин «Дэлхийн үйлдвэр» хэмээн нэрлэгдэх болтлоо эдийн засаг нь өссөн юм. 1993 оны 3-р сараас Жян Жэминь, Жү Рунжи, 2002 оноос Ху Жинтао, Вэнь Жябао нар улсыг удирдав. Эдийн засаг, ардын амжиргаа дээшилсэн. Гэвч улс төрийн ардчилалгүй хэвээрээ бөгөөд 1989 оны ардчиллыг хүссэн Тяньаньмэний талбайн бослого, 2000-аад оны уйгур, төвөдийн салан тусгаарлах хөдөлгөөнийг цэргийн хүчээр дарав. 2005 онд Салан тусгаарлахын эсрэг хууль гаргасан. 2012 онд дараагийн удирдлага бую Ши Жиньпин, Ли Көчян нар нам, төр, засгийг тэргүүлэх болж «Нэг хүүхдийн бодлого»-ыг зөөлрүүлсэн. Улс төр Төр засаг БНХАУ 1954, 1975, 1978, 1982 онд үндсэн хуулиа шинэчилжээ. Үндсэн хуульд зааснаар «ажилчин анги удирдаж, ажилчин болон тариачны холбоонд түшиглэсэн ардын ардчилсан дэглэмт социалист улс» юм. Дэлхий дээр социалист улс цөөхөн үлдсэн. Ардын төлөөлөгчдийн их хурал (АТИХ) — төрийн эрх барих дээд байгууллага. АТИХ хууль тогтоож, улс орны чухал шийдвэрийг гаргана. 2,987 төлөөлөгчийг 5 жилийн хугацаатай сонгох бөгөөд жилд нэг удаа 14 хоног хуралдаад тардаг. Улсын дарга — төрийн тэргүүн. АТИХ болон түүний байнгын хорооны шийдвэрийг батлах, төрийн албан хаагчдыг томилох, алдар цол шагнах гэх мэт олон үүрэгтэй. Одоогийн БНХАУ-ын дарга нь 2012 онд сонгогдсон Ши Жиньпин. Төрийн зөвлөл (Ардын төв засгийн газар) — төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх дээд байгууллага. АТИХ-аас сонгож улсын дарга баталдаг. АТИХ, түүний байнгын хороонд ажлаа тайлагнана. Ерөнхий сайд, ерөнхий сайдын орлогч, яам болон төрийн хорооны сайд нар, Улсын банкны даргаас бүрддэг. Одоогоор 28 яам, хороотой. Одоогийн ерөнхий сайд — Ли Көчян. Хятад улс нэг гоц намтай. Хятадын эв хамт нам (ХКН) нь 1921 онд байгуулагдсан, 1949 оноос эрх баригч нам болсон. Удирдах дээд байгууллага нь 5 жил тутамд хуралддаг Их хурал, түүнээс сонгогдсон Төв хороо юм. Үнэндээ Намын төв хорооны 500 гишүүн, түүний Улс төрийн товчооны 7 гишүүн улсыг удирддаг. Гадаад харилцаа БНХАУ дэлхийн 180 улстай дипломат харилцаатай, 171 улсад Элчин сайдын яамтай байна. 1971 онд Тайвань (БНХУ)-д хадгалагдаж байсан НҮБ-ын суудал БНХАУ-д шилжин ирсэн. Хятад улс НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүний нэг, Их хорь, БРИКС-ын бүлэг, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн юм. Дорно Азийн уулзалт, АСЕАН-ы уулзалтад оролцдог. БНХАУ ЗХУ-тай сайн харьцаатай байснаа 1960-аад оноос муудсан, Энэтхэгтэй Аксай Чин нутгаас болж дайтаж муудсан. Харин 1990 оноос хойш Орос, Энэтхэгтэй түншийн хэмжээнд хүртэл харьцаа сайжирсан. БНХАУ одоогоор Японтой Сэнкакү олтригийг булаацалдаж байгаа бөгөөд Тайванийг анхнаасаа л өөрийн гэж үзэн гадаад улстай харилцах эрхийг нь хааж иржээ. 1997 онд Хонконгийг Их Британиас, 1999 онд Макаог Португалаас буцаан авсан нь гадаад харилцааны том амжилт байв. Хүний эрхийг зөрчиж, ардчиллыг боомилдог гэдгээрээ өрнөдийн орнуудаас их шүүмжлэл хүртдэг. Орон нутаг Хятад улс нутаг дэвсгэрээ таван түвшний олон нэгжээр хуваадаг. Нэгдмэл улс. I дэсийн (мужийн зэргийн) 33 нутаг байна. Үүнд хоёр онцгой захиргаат орон (Хонконг, Макао) нь илүү их өөртөө засах эрх эдэлнэ. Мөн 22 муж, 5 өөртөө засах орон, 4 төвөөс захирах хот бий. Зүүн хойд орон, баруун өмнөд орон гэх мэтээр 6 бүс болгон хуваадаг. <div class="thumb tleft"><div class="thumbinner image" style="width:502px;"><div id=imgborder style="width:500px; text-align:left; background-color:white; border:none; padding:0; position:relative; font-size:100%"> </div imgborder>БНХАУ-ын I дэсийн 33 нутаг болон Тайвань газрын зурагт</div thumbinner></div thumb tright> Цэрэг зэвсэг Хятад улсын зэвсэгт хүчин нь Ардын Чөлөөлөх Арми юм. 2,285,000 хүн алба хааж байна. Цэргийн төв зөвлөл удирддаг. Хуурай замын цэрэг, цэргийн нисэх хүчин, тэнгисийн цэрэг, стратегийн цөмийн зэвсгийн хүчин, их бууны хорооноос бүрдэнэ. Батлан хамгаалахад 132 тэрбум $ зардгаараа АНУ-ын дараа 2-рт орно. ДНБ-ийн 1.5%-тай тэнцэнэ. Цөмийн 50-75 пуужин байна. Зөвлөлтийн зэвсэг техникт суурилан дотооддоо үйлдвэрлэдэг. Сүүлийн үед Оросоос Су-30 сөнөөгч онгоц худалдан авсан ба өөрөө Чөндү Ж-10, Шэньян Ж-11 зэрэг нисэх онгоц үйлдвэрлэжээ. Байлдааны үндсэн танк 7950, хуягт 5000, их буу 6000-аас олон бий. ЗТЗ-99 танк, ХЧ-9 газар-агаар төрлийн пуужин, ЗБД-97 загварын хуягт машиныг сүүлд үйлдвэрлэн хэрэглэж байна. Умард, дорнод, өмнөд гэсэн тэнгисийн флоттой. Нисэх онгоц тээгч 1 хөлөг онгоц, 55 шумбагч, нийт 200 гаруй хөлөг онгоцтой. Эдийн засаг 2014 оны Хятад улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 10 их наяд ам.доллартай тэнцэж дэлхийд 2-р байр эзэлж байна. Нэг хүнд ноогдох ДНБ нэрлэсэн үнээр 7,589 $, худалдан авах чадвараар тэгшитгэсэн үнээр 12,880 $ (80-р байр) байв. 1949 оноос төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан улс 1978 оноос эдийн засгийг чөлөөлж зах зээлийн эдийн засагт шилжсэнээр мэдэгдэхүйц үр дүнтэй байлаа. Хувийн өмчийг зөвшөөрсөн бөгөөд томоохон үйлдвэрүүд төрийн мэдэлд байдаг. Хятадын хямд, ихээр байгаа ажиллах хүчнийг ашиглахаар гадаадын хөрөнгө оруулалт их орсон бөгөөд үндэстэн дамнасан корпорациуд Хятадад хамгийн хямд зардлаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Жилийн дундаж өсөлт тогтмол 10.5 хувь байдаг. Эрчим хүч, газрын тосны гол хэрэглэгч болсон. Жилд 3.9 их наяд $ бүтээгдэхүүн экспортолдгоороо дэлхийд тэргүүлдэг. Мөнгөний нэгж нь — Хятадын юань. 2010 оноос эхлэн Орос улс доллараар биш юаниар Хятадтай наймаа хийдэг болсон. Холбоо харилцаа Хятад улсад 1 тэрбум хүн гар утас, харилцуур утсаар холбогдож байна. 2013 онд 591 сая хүн байнга интернет хэрэглэж байсан. Хятадын цахилгаан холбоо, Хятадын сүлжээ холбоо хоёр компани энэ салбарт тэргүүлдэг. Бэйдоу хэмээх хиймэл дагуулын сүлжээтэй. Зам тээвэр 2000-аад он болоход Хятад улсын бүх муж, орон хурдны замд холбогдсон. Хурдны замын нийт урт — 85,000 км. Жишээлэхэд 1991 онд Хөх мөрөн дээгүүр 6 гүүр байсан бол нэмж барьсаар 81 гүүр, хонгил болжээ. Жил болгон 40 сая автомашин шинээр худалдан авдаг. Ослын тоо нэмэгдсэн. 2011 онд 62 мянган хүн автомашины ослоор нас барсан. 470 сая унадуг дугуй хэрэглэгдэж байгаа. Төмөр зам улсын өмчинд байна. 2013 оны байдлаар 103,144 км төмөр зам тавигджээ. Макаогаас бусад муж, орон төмөр замаар холбогдсон. Цагаан сарын үеэр ачаалал эрс нэмэгддэг. 2013 онд 2.1 тэрбум зорчигч, 4 тэрбум тонн ачаа тээш зөөсөн гэнэ. Бээжин—Шэньжэнь, Бээжин—Шанхай чиглэлийн хурдны төмөр зам барьсан. 2014 оны байдлаар 20 хотод метро баригдаад байна. 182 нисэх буудал бий. Бээжингийн нисэх буудал зорчигчийн тоогоор, Хонконг, Шанхайнх ачаа тээврээр дэлхийд дээгүүр байрт байна. Соёл Урлаг Хятадад утга зохиол НТӨ Жоугийн үеэс хөгжсөн. Эртний ном судрууд яруу найраг, одон орон, зурхай, анагаах ухааны чиглэлээр байдаг. Тан улсын үед Ли Бай, Ду Фу зэрэг алдарт яруу найрагчид байсан бол Мин улсын үед «Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл» зэрэг жүжиг, роман их бичигдэж, 20-р зуунд Жинь Юн алдартай үшя (хятад зодоон) зохиолуудаа бичсэн. Дэлхийн өв Хятадын нутагт ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын өв 22, байгалийн өв 4, нийлмэл өв 4 бий. Хоол Хятад хоол олон төрөл зүйл байна. Өмнөд нутагт цагаан будаа, умард нутагт талх, гоймонг түлхүү хэрэглэдэг байсан. Гахайн мах голчлон иддэг. Сычуань, Кантон, Жянсү, Шаьдун, Фужян, Хүнань, Аньхуй, Жөжян нутгийн хоол алдартай. Хэрчих, болгох, амтлах, чимэглэх хэв маяг янзтай. Буддын болон лал шашны тусгай хоол гэж бий. Өмнөд нь далайн бүтээгдэхүүн, ногоо, умард нь гурилан, хуурай бүтээгдэхүүний уламжлалтай. Спорт Хөлбөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, бадминтон, усанд сэлэлт, снукерийг өргөнөөр тоглож, хичээллэдэг. Го даам тоглодог. Хятад зодооныг үшя (күнфү) гэнэ. Тай чи чуань, чигун зэрэг зодооны арга байна. Луун завиар уралддаг. Хятад 1932 оноос Олимпын наадамд оролцож эхэлсэн ба БНХАУ 1984 оноос хойш тасралтгүй баг тамирчдаа илгээх болжээ. 2008 онд нутагтаа хүлээн авсан Бээжингийн олимпод 51 алт, бүгд 100 медаль хүртэж багийн дүнгээр тэргүүлсэн. Өвлийн олимпод 3-4 алтан медаль хүртдэг. Усанд үсрэлт, хүндийн өргөлт, гимнастик, ширээний теннис, буудлага, бадминтон, усанд сэлэлт, жүдо, хөнгөн атлетик, шорт трекийн тэмцээн уралдаанд илүү амжилттай оролцсон. Зоу Кай гимнастикч 5 алтан медаль хураагаад байгаа. Зургийн цомог Тэмдэглэл Лавлах холбоос Гадаад холбоос «Google Maps» цахим талбар дахь газрын зураг Монгол улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны цахим талбар Википедиа:Онцлох өгүүлэл Азийн орон Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон Социалист улс
2065
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A8%D0%B0%D1%80%D0%B0%D0%B2%D1%8B%D0%BD%20%D0%93%D1%83%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B0%D0%B4%D0%BE%D1%80%D0%B6
Шаравын Гунгаадорж
Шаравын Гунгаадорж (1935-) нь Монгол улсын 15 дахь Ерөнхий сайд, улс төрч юм. Хөдөө аж ахуйн ухааны доктор, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн гишүүн. Амьдрал Тэрээр Дорноговь аймгийн Иххэт суманд 1935 онд төрсөн. 1958 онд ЗХУ-ын Москва хотын Тимирязевын нэрэмжит Академийг агрономич мэргэжилээр төгссөн. МАХН-д 1959 онд элссэн. 1968-1975 онд Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд, 1975-1980 онд Завхан аймгийн Тэсийн тарилангийн аж ахуйд дарга, ХААЯ-нд хэлтсийн даргаар ажилласан. 1980-1981 онд Сангийн аж ахуйн яамны нэгдүгээр орлогч сайд, 1980-1986 онд Сэлэнгэ аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажилласан. 1986-1987 онд ХААЯ-ны сайд, 1987-1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайд, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн даргаар ажиллажээ. 1990-1991 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, 1991-1997 онд БНАСАУ, Казахстан улсад элчин сайдаар суусан. 1997 оноос Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч, "Агро" ХХК-ний захирал. 2000-2004 онд Сэлэнгэ аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Монгол Улсын Ерөнхий Сайд Монголын хөдөө аж ахуйн сайд Монгол Улсын Их Хурлын гишүүн Казахстан дахь Монголын элчин сайд Умард Солонгос дахь Монголын элчин сайд Монголчууд 1935 онд төрсөн
2066
https://mn.wikipedia.org/wiki/%D0%95%D0%B2%D1%80%D0%BE%D0%BF
Европ
Европ тив нь дэлхийн нийт газар нутгийн 2%-г эзэлдэг, хүн амын 11% нь амьдардаг тив юм. Зүүн талаараа Азитай холбогдож, Евразийг үүсгэнэ. Европ тив нь хойд хэсгээр Умард мөсөн далай, урд талаар Газар дундын тэнгис, зүүн урд хэсгээр Хар тэнгисээр хүрээлэгдэнэ. Европ нь дэлхийд жижгээрээ 2-т орох тив юм. Талбайн хэмжээ 10,180,000 км2 болно. Европ тивд орших 50 улс орон дотроос Орос улс хүн ам болон газар нутгийн хэмжээгээр хамгийн томд орох ба Ватикан Хот улс хамгийн жижиг юм. Европ нь 731сая хүн амтай ба энэ нь Ази, Африкийн дараа 3-т байна. Дэлхийн хүн амын 11% болно. Гэсэн ч НҮБ-н тооцоогоор 2050 он гэхэд Европ тивийн хүн ам 7% болтлоо буурах магадлалтай аж. Европ нь, ялангуяа Эртний Грек нь Өрнөдийн соёл төрөн дэлгэрсэн газар хэмээгддэг. Европ гэдэг нэр нь Грекийн домогт гардаг Europa хэмээх үзэсгэлэнт гүнжийн нэрнээс гаралтай гэгддэг байна. Улсуудын жагсаалт Европын бүсчлэл Мөн үзэх Дэлхийн улс, орнуудын нэрсийн жагсаалт Лавлах бичиг Еврази Тив
2067
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9B%D0%B8%D1%82%D0%B2%D0%B0
Литва
Литва ( ), албан ёсоор Бүгд Найрамдах Литва Улс ( ), нь Европын Балтын бүс нутагт оршдог улс юм. Энэ нь Балтын гурван орны нэг ба Балтын тэнгисийн зүүн эрэгт оршдог. 1991 оноос НҮБ, 2004 оноос Европын Холбоо, НАТО-гийн гишүүн. Литва Улс хойд талаараа Латви (хил 453 км урт), зүүн талаараа Беларусь (502 км), баруун урд талаараа Польш (91 км), Орос (Калининград мужаар 227 км) гэх 4 улстай газраар хиллэж, баруун талаараа Балтын тэнгист гарах 97 км эрэг газартай. Литва 65,300 км² (дэлхийд 123-р том) газар нутагтай бөгөөд 2012 онд 3.2 сая хүн амтай (дэлхийд 151-р олон) байна. Нэг км²-т 50.3 хүн (дэлхийд 120-р шигүү ) оногдож байна. Хүн амын тоогоор Монголтой ойролцоо боловч газар нутгаараа 25 дахин бага юм. Дээр үед Балтын тэнгисийн эргээр Балт аймгууд байдаг байв. Тэднээс Миндовгас гэгч хавь ойрыг нэгтгэж Литвын бэйст улсыг 1253 онд байгуулсан. 14-р зууны үед улам хүчирхэгжиж, өнөөгийн Литва, Беларусь, Украин болон Польш, Оросын зарим хэсгийг хамарсан Европын хамгийн том нутагтай улс болж байв. 1569 онд Люблины гэрээгээр Польш-Литвын хамтын нөхөрлөл гэх холбоо үүсэж бас хоёр зуу илүү жил оршин байж байгаад хажуугийн нөлөөгөөр салж, Литва Оросын эзэнт гүрний мэдэлд орчихсон юм. Орост хаант засаг унасны дараа Латви, Эстонийн адилаар 1918 онд тусгаар тогтнож, 1944 оноос ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж, эцэстээ ЗХУ бутрахад хамгийн түрүүнд л 1990 оны 3 сарын 11-нд тусгаар тогтнолоо зарласан байдаг. Латви, Эстони хоёртой харьцуулахад цөөн оростой. 2011 оны тооцоогоор хүн амын 84.6% нь (2.583 сая)-ийг литва, 6.0% нь польш, 4.8% нь орос, 4.6% нь бусад яс үндэст хүн юм байна. Литва хэл улсын цор ганц албан ёсны хэл болно. Литва хэл бол Балт төрлийн оршин байгаа хоёр хэлний нэг (нөгөөх нь Латви хэл) юм. Литва улсын нутаг дэвсгэр эхлээд 10 нэгжид, цаашилбал дотроо 60 нэгжид хуваагддаг. Литваар "apskritis" (; ) гэх том нэгж нь дунджаар 6,530 км² нутаг, 320 мянган хүнийг харьяалдаг. Монгол хэлнээ «хошуу» гэж орчуулан ойлговол болмоор байдаг юм. Литвад нийслэл Вильнюс (2011 онд 552,445 оршин суугчтай байв), Каунас (321,200) тэргүүтэй бумаас олон хүнтэй 5 хот байдаг. Алдарт Жальгирис спорт клуб байрладаг хот. Цахим холбоос Литва улсын албан ёсны цахим хуудас Эх үүсвэр Европын орон Европын зөвлөлийн гишүүн Европын Холбооны гишүүн орон Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон
2068
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A3%D0%BB%D1%81
Улс
Улс (Монгол бичиг: Улус) нь тодорхой газар нутагтай төрт нэгдэл юм. Эрх мэдлээрээ бүрэн эрхт, харъяат хоёр янз байна. Хүчээр эсвэл албадлагагүй нийлсэн холбооны тусгаар улс байх нь цөөнгүй. Түүнчлэн өөр улсын манлайлал, нөмөрт байх улс бас бий. Улс гэдэг нь орон гэдэгтэй ижил утгатай боловч албан ёсоор хэрэглэгддэг. Үгийн гарал 1225 оны Чингисийн чулууны бичигт хамаг монгол улс (Монгол бичгийн галиг: хамуг моңгол улус) гэж, хожим 1246 онд Гүюг хаанаас Ромын пап 4-р Инноцентд илгээсэн захидлын тамганы дардаст их монгол улс (Монгол бичгийн галиг: йэхэ моңгол улус) хэмээн бичигдсэн нь Монгол бичгээрх эх сурвалжууд болдог. Мөн Монгол хэлэнд эртнээс хүмүүс (иргэн, хүн ам, ард түмэн, үндэстэн гэж бас ойлгогдож магадгүй) гэхийг өөрөөр "улс" хэмээдэг нь энэ хоёр утга угаасаа нэг үг байсан, эсвэл аль нэгнээсээ шилжсэн байж магадгүй юм. Улс орны онцлог Улс орон нь ихэвчлэн өөрийн засгийн газар, төрийн байгууламж бүхий хууль, голчлон Үндсэн хууль, цагдаа, цэрэг, татварын систем, түүнчлэн бусад орны оршин суугчдаас тусгайлан бүрдсэн хүн амтай байдаг. Улс орны төрөл Улс Улс нь тусгаар тогтносон нутаг дэвсгэр дээрх засгийн газар, хүн ам, дээд эрх мэдэл гэсэн ойлголтуудаар тодорхойлогддог. Дэлхийн өмнөд туйлаас бусад бүх газар нутаг нь улс орнуудад хуваагдсан байдаг. Ватикан хот улсыг оруулаад нийт 193 улс орон НҮБ-ын гишүүн орноор, хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Эдгээр дээр өөрөө-тодорхойлогч гэсэн философитой, улс болон хүлээн зөвшөөрүүлэх хүсэл бүхий дээд эрх мэдэлгүй нутаг дэвсгэрүүд бий. Тэдгээрийн зарим нь хүн ам, нутаг дэвсгэрээ хянах де-факто бүхий Авхаз зэрэгтэй адилхан ч, дээд эрх мэдэл нь хүлээн зөшөөрөгдөөгүй байдаг. Өөрөөр төв засгийн газаргүй ч бодит байдал дээр улс хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн улсууд ч бий. Эдгээр нь олон улсад тус тусын улс гэж явдаггүй ч, олон улсад өөрийн нутаг дэвсгэр бүхий улс гэж хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Үндэстэн Үндэстэн гэдэг нь "Төрт-улсад хэлбэршсэн эсвэл хэлбэршихээр эрмэлзсэн нэгдсэн нэг адилтгал бүхий хүмүүсийн бүлэглэл" юм гэж 2001 онд Финландын улс төрч, судлаач Пиа-Ноора Кауппи нар нь тодорхойлсон байдаг. Эндээс улс оронд байх зүйл нь нэгдсэн нэг угсаа гарал, хэл зүй, шашин, түүх бүхий хүмүүсийн групп юм гэж хэлж болох юм. Дээд эрх мэдэл бүхий Төрт-улс(nation-state) гэдгээс ялгахын тулд дээд эрх мэдэлгүй үндэстэн байх үеийн улс орон гэдэгтэй ойролцоо утгатайгаар энэхүү ойлголт нь хэрэглэгдэх болсон. Нэмэр Дэлхийн улс, орнууд Бүрэн эрхт улс Эшлэл
2091
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D0%B0%D0%BB%D0%B8%D0%BC%D0%B0%D0%B3
Халимаг
Халимаг (о.т. Халимагууд; халимагаар хальмг - [хальмъг], о.т. хальмгуд, хальмг улс; оросоор калмык, о.т. калмыки; англиар о.т. Kalmyk people, Kalmyks) — Монгол хэл-угсааны, Ойрадын бүлэгт багтдаг, ОХУ-ын харьяа болох монгол ард түмэн, 190 мянга орчим хүнтэй ястан. 17-р зууны эхэнд Торгуудын Хо өрлөг Эрчисийг уруудан баруунш алслаж хасаг, татар зэрэг олон улс түмэнтэй байлдан нүүсээр Ногайн улсыг мөхөөгөөд газар орныг нь эзлэн сууснаас эхлэсэн 9 хэсэг нүүдэл, 1771 оных гэх мэт Зүүнгар руу буцсан 4 нүүдлийн дараа Ижилийн хөвөөнд хоцорсон нь Халимаг болон үлджээ. Буддын шашны салбар шарын шашныг шүтдэг. Нүүдэлчин боловч одоо нилээд нь хот сууринд амьдрах болжээ. Халимаг хэлний кирилл бичгийн дүрэм ЗХУ-ын үед зохиогдож 1942 оноос кирилл үсэг хэрэглэж эхэлжээ. 1631-ээс 1771 он хүртэл «Ижилийн Ойрадын улс» () тусгаар тогтнож байсан хэдий ч 1771 оноос Оросын Хаант Улсын Астрахань мужийн харьяанд 9 улс болон хуваагдаж оржээ. Хожим 1920 онд ЗХУ, түүний ЗСБНХОУ-ын доор «Халимагийн автономит муж» байгуулагдаж, 1935 онд «Зөвлөлт Социалист Автономит Бүгд Найрамдах Халимаг Улс» (1944 онд татан буугдаж, 1957 онд сэргээгдсэн) болсон ба ОХУ байгуулагдахад 1992 оноос Бүгд Найрамдах Халимаг Улс (Республика Калмыкия, Хальмг Таңһч) болжээ. Өдгөө энэхүү Халимаг орны хүн амын 57.4%-ыг 162,740 (Орос дахь бүх халимагийн 88.7%) Халимаг хүн бүрдүүлж байна. Орос хэлний "калмыки" гэдэг оноосон нэр ЗХУ-ын бүрэлдэхүүн дэх Ойрадыг хэлэх ерөнхий нэр болсноор алс хол ч гэсэндээ Киргиз улсад байгаа 4,188 Сарт халимагийг мөн л калмыки гэж бүртгэдэг хэвээрээ байна. Орост 2010 онд 80,546 хүн Халимаг хэлтэй болохоо мэдүүлсэн нь бүртгэгдсэн 183,372 Халимагийн 43.9%-тай тэнцэнэ. Нэр Халимаг (; ) хэмээх нэр бол калмак гэх түрэг (татар, хасаг г.м), калмык гэх орос үгний хожмын монгол хувилбар юм. Ижил мөрөний Ойрадууд өөрсдийгөө торгууд, дөрвөд г.м-ээр овог аймгийн нэрээр тодорхойлдог байв. Оросууд тэднийг калмык гэдэг болсон нь «үлдсэн», «гээгдсэн» гэсэн утгатай калмак гэх татар тэмдэг нэрээс уламжласныг 1761 онд Оросын түшмэл В.Бакунин бичиж үлдээсэн. Тархалт Халимагууд одоо Астрахань мужид багтсан 10 аймаг, Ойрадын Батут, Хэрэйд, Дөрвөд, Хошууд, Харнууд, Тэлэнгэд овог, ястнууд багтсан ОХУ-ын харъяа 178000 орчим хүн амтай, өөртөө засах эрх бүхий Бүгд Найрамдах Халимаг Улсад амьдарч байна. Түүх Хо өрлөгөөр ахлуулсан Торгууд, Дөрвөд аймгийнханаас ихэвчлэн бүрдсэн Ойрад нь 1607 онд баруун зүг нүүдэллэн одсон бөгөөд цааш нүүсээр Ижил мөрөнд суурьшиж Халимагийн хант улсыг байгуулжээ. Тэд 1655 онд Оросын хаанд элч илгээн холбоотон нь болжээ. Халимагийн Аюук (1670-1724) I Пётр хаантай гэрээ байгуулан Оросын өмнөд хилийг Кавказынхан, Туркуудээс хамгаалах болсноор Оросын цэргийн гол холбоотон болжээ. Халимагууд Оросын харъяанд байсан жирийн нэгэн жижиг угсаатан байсангүй 1681 онд Башкирыг Орост нэгтгэхэд, 1710 онд Туркийн эсрэг дайнд, 1709 онд Шведтэй хийсэн Полтавын тулалдаанд, 1728 онд Персийн дайнд, 1786 онд Оросууд Кавказыг эзлэн авч Крымын ханлигийг бут цохиход, 1810-1814 оны Орос-Францын дайнд (Ялангуяа алдарт Бородины тулалдаанд) Оросын гол холбоотон болж оролцож байжээ. Наполеон I Бонапарт "хүн төрөлхтөн дайн байлдааны үед жигд цэмцгэр хувцас, ёслол төгөлдөр жагсаал, нижгэр бөмбөр гэх мэт цэргийн урлагийн соёлыг харуулах ёстой. Оросын армийн дунд хүн иддэг зэрлэгүүд байгаа ба тэдгээр махчидаас болж эр цэрэг ид хаваа үзүүлж чадахгүйд хүрч байна. Та тэр зэрлэгүүдийг турхирч араас нь Оросын армийн хүч чадал гэж хийрхэж буй нь инээдэмтэй хэрэг. Харин би тэр зэрлэгүүдтэй бус тантай, Оросуудтай тулалдахыг хүснэ" гэж Оросын хаан I Александрт захидал илгээж байлаа. Энэ дайнд халимагийн Түндэв, Цэрэнжав, баруун Монголоос ирсэн Жамъян, Цэвэгжав нарын удирдсан Халимаг цэргүүд Оросын армийн бүрэлдхүүнд явж Австри хүртэл тулалдаж Оросын хаанаас их шан харамж авчээ. Иймээс их яруу найрагч А.С.Пушкин өөрийн шүлэгтээ "Тал нутгийн нөхөр Халимаг" гэж онцлон тэмдэглэсэн байдаг. 1917 оны хувьсгалын дараа Халимагийн олон язгууртан, ноёд Франц, Америкийн Нэгдсэн Улс руу цагаачилсан бөгөөд Ижил мөрөндөө үлдэн өлсгөлөнд нэрвэгдсэн халимаг ах дүү нартаа 1922-1923 онд Монголын АЗГ-аас тусламж үзүүлж байсан тухай архивын мэдээ байдаг. Октябрийн хувьсгалын дараа халимагчууд бие даах зорилгын үүднээс 1917 онд ван Тундутовын удирдлагаар Халимагийн зэвсэгт бослого гаргасан ба зөвлөлтжүүлэх үйл явцын эсрэг 1930-д онд мөн зэвсэгт бослого гарган эсэргүүцэж байсныг Зөвлөлт Холбоот Улс өөрийн Улаан Армийн хүчээр цус урсган хүчээр дарж байжээ. Л.Гумилевээс ямар ард түмнийг хамгийн их хүндэлдэг гэж асуухад халимаг болон Умард Америкийн индианчууд, учир нь тэд боол болсноос үхсэн нь дээр гэж үздэг гэж хариулжээ. Америкийн сэтгүүлч Анна-Луиза Стронг 1945 онд "Зөвлөлтийн ард түмнүүд" номондоо Берлиний сонингууд халимагуудын хэтэрхий гэмээр эрэлхэг зоригийг онцгойлон бичиж байсан гэжээ. 1943 оны арванхоёрдугаар сард И.Сталины тушаалаар халимагудыг хэлмэгдүүлж үйл олноор нь Сибирь рүү цөлж байжээ. Үүнийг Зөвлөлт засгийг олноороо эсэргүүцсэн, Улаан армийн эсрэг тэмцсэний төлөөх шийтгэлийн арга хэмжээ гэж үздэг байв. Энэхүү албадан цөлөх нь үндэсний хэмжээний сүйрэл болжээ. Цөллөгөөс эхлээд 1946 оны 4-р сар хүртэл 14343 халимагууд суурин амьдарч байжээ. Үүний зэрэгцээ халимагуудын төрөлт туйлын бага байв. 1943-1950 онд цөллөгт байсан 97-98 мянган халимагуудаас 40 мянга гаруй нь нас баржээ. Халимагуудын нийт хохирол нь түүний нийт тооны талаас илүү хувийг эзэлжээ. Халимагийн ард түмнийг цөлж авснаар үндэсний автономийг устгахад хүргэв. 1944 онд Халимагийн Автономит БНУ оршин тогтнохоо больсон. Түүний нутгийг хөрш зэргэлдээх бүс нутгуудын засаг захиргааны харьяанд хэсэгчлэн оруулсан байв. Зөвхөн 1956 онд И.Сталиныг нас барсаны дараа Халимагуудыг цагаатгагдсан байна. Халимаг овгууд Халимагийн үндсэн угсаатны дэд бүлгүүд байдаг: Баатууд, Дөрвөд, Хойт, Хошууд, Өөлд, Торгууд, Бузаав. Торгууд, Дөрвөдүүд тоон үзүүлэлтээрээ давамгайлж байна. Бузаавчууд бол цөөнх бөгөөд хамгийн оросжсон Халимагт тооцогддог. Мөн үзэх Зүүнгарын Хаант Улс Бүгд Найрамдах Халимаг Улс Цахим холбоос Encyclopedia of the Stateless Nations: Kalmyks Халимаг, буриадын түүхэн хүн ам зүй Эшлэл Монгол угсаатан Ази дахь угсаатан Европ дахь угсаатан Оросын ард түмэн Нүүдэлчид Шинжаан дахь угсаатан Халимаг Монгол үндэстэн
2093
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%B0%D1%80%D0%BA%D0%B5%D1%82%D0%B8%D0%BD%D0%B3
Маркетинг
Маркетинг () нь Филип Котлерын тодорхойлолтоос үзвэл, "Бүтээгдэхүүн болон үнэ цэнийг (өртөг, value) бий болгон бусадтай солилцох замаар хувь хүн буюу байгууллагууд хэрэгцээтэй буюу хүсч байгаа зүйлсээ олж авахын тулд явуулах нийгэм, бизнесийн үйл явц" юм. Бусад судлаачид, байгууллагын хувьд маркетингийг янз бүрээр тодорхойлдог боловч алийг нь ч авч үзсэн маркетинг нь худалдаа арилжаа, солилцоотой холбоотой. Нийгэм эдийн засгийн ухаан болон макро эдийн засгийн ухаанд илүү өргөн хүрээнд "Хэрэглэгч болон нийлүүлэгчийн хоорондох солилцоо" гэж үздэг ч "Нийгэм дэх амьдралын түвшинг сайжруулах үйл ажиллагаа" гэж тодорхойлох нь ч бий. Түүнчлэн, маркетингийн эцсийн зорилгын тухай Петр Дракерын "Сэйлинг (Арилжааны зар сурталчилгаа зэрэг үйл явц)-ийг үгүй болгох" гэсэн үзэл зонхилдог. Өргөн тархсан ойлголт болох "Бараа үйлчилгээг худалдаалснаас олох ашгийг нэмэгдүүлэхийн тулд хэрэглэгчийн үйлдэл, сонирхлыг судлан дүн шинжилгээ хийх", "тэдгээр судалгаа, дүн шинжилгээний үр дүнд үндэслэн бараа бүтээгдэхүүний арилжааг явуулах үйл явц" гэх зэрэг утгаар хэрэглэгдэх боловч үнэндээ энэ нь маркетингийн нэг бүрэлдэхүүн ойлголт төдий бөгөөд ялангуяа эхнийхийг нь маркетингийн судалгаа хэмээн нэрлэдэг. Жишээ нь, судалгаатай холбоогүй зүйл болох арилжааны арга замыг боловсронгуй, үр ашигтай болгох замаар ашгийг нэмэгдүүлэх нь ч маркетинг юм. Маркетингийн хэлбэрүүд сэдвээс дэлгэрэнгүйг үзнэ үү. Тухайн нөхцөл байдал, цаг үе, зах зээлээс хамааран үр ашигтай маркетингийн бодлого нь янз бүр байдаг. Орчин үед мэдээллийн технологийг маркетингад ашиглах шаардлага нэмэгдэж буй. Маркетингийн 4P (4Пи) Маркетингийн үндсэн 4P гэдэгт дараах ойлголтууд багтдаг: Бүтээгдэхүүн (Product) Үнэ (Price) Идэвхжүүлэлт (Promotion) Хуваарилалт (Place) Дээрх үндсэн 4Р дээр зөвхөн үйлчилгээний маркетингэд хамаарах дараах 3Р нэмэгдэж орсноор маркетингийн "7Р" бүрддэг. Үйлчилгээ үзүүлж буй хүмүүс (People) Үйл явц (Process) Бодитоор илрэх шинж (Physical evidence) Аливаа байгууллага эдгээр "4 үндсэн Р"-г хэрхэн амжилттайгаар удирдан зохион байгуулснаас тухайн байгууллагын амжилт хамаардаг. Маркетингийн 4Р-г удирдах ухааныг Маркетингийн хольц буюу "Marketing Mix" гэж нэрлэдэг. Маркетингийн хольц Маркетингийн хольц нь маркетингийн иж бүрдэл гэж нэрлэгддэг маркетингийн дөрвөн "Пи" гэсэн ойлголтыг хамардаг. Энэ нь англи хэлний "Пи" үсгээр эхэлсэн 4 ойлголтыг хамарсан тул "Маркетингийн 4 Пи" гэж нэрлэх нь түгээмэл байдаг. Үүнийг тайлбарлавал Product-Бүтээгдэхүүн, Price-Үнэ, Place-Хуваарилалт, Promotion-Идэвхжүүлэлт. Эдгээр бүх үйл явц нь маркетингийн үйл ажиллагааны хүрээг хамардаг байна. Эдгээр иж бүрдлүүдийг хэдийгээр тусад нь авч үздэг боловч хоорондоо нарийн уялдаа холбоотой харилцан хамааралтай ойлголт юм. Маркетинг цогцоороо Маркетинг цогцоороо дараах байдлаар илэрхийлэгддэг. Дөрвөн үндсэн хэсэг байдаг нь: Ойлгох- Энэ нь зах зээлийн 5 үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг буюу 5C-ийг шинжлэх, ойлгохыг хэлдэг. Үүнд: Хэрэглэгч (Customer) Компани (Company) Өрсөлдөгч (Competitors) Түнш (Collaborators) Мэдээлэл (Content) Сонгох-Дээрх 5C-ийг ойлгож, шинжилж судалсны үндсэн дээр Маркетингийн стратегийг тодорхойлдог. Ингэхдээ: Зах зээлийг сегментчлээд Зорилтот зах зээлээ тодорхойлж Байрших буюу хуваарилах стратегиа сонгодог Үйлдэх-Дээрх бүгд дээр үндэслэсний дараа Маркетингийн холцыг (4P/SAVE) ашиглан: Бүтээгдэхүүн буюу шийдэл санал болгож, Байршил (хуваарилалт) буюу нэвтрэлтийг хийж, Идэвхжүүлэлт буюу мэдлэгжүүлэх, Үнэ/үнэ цэнийг бий болгох ажлуудыг хийдэг. Хянах-Хамгийн сүүлийн шатанд Харилцагчийн Үйлчилгээний Менежментийг хийдэг. Ингэхдээ: Шинэ хэрэглэгчийг бий болгож, Улмаар хэрэглэгчийг урт хугацаанд авч үлдсэн эсэхийг хянаж, судлах ажлуудыг энд хийдэг. Мөн үзэх Маркетингийн төлөвлөгөө Дижитал маркетинг Инбаунд маркетинг Мэдлэгийн менежмент Маркетингийн онол Зах зээлийг ангилах Хэрэглэгчийн үйлдлийн онол Маркетингийн дөрвөн П Филип Котлер Өрсөлдөөний бодлого Маркетингийн менежмент Маркетингийн төрлүүд Хэрэглэгчтэй харилцах менежемент Харилцааны маркетинг Маркетингийн судалгаа Сегментчилэл Зар сурталчилгаа Борлуулалтын суваг Олон нийтийн харилцаа Холбоос Маркетинг (Герман хэлээр) KnowThis.com - Маркетингийн номын сан SOSIG-ийн маркетингийн лавлах Мэдээлэл, зар сурталчилгааны лавлах Маркетинг, Жемми Аллены бичсэн үнэгүй электрон ном. Маркетингийн блог Ажлын- ба байгууллагын сэтгэл судлал Зах зээлийн сэтгэл судлал Аж ахуйн нэгжийн ялгарах онцлог
2094
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%B0%D1%80%D0%BA%D0%B5%D1%82%D0%B8%D0%BD%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%BE%D0%BD%D0%BE%D0%BB
Маркетингийн онол
Маркетингийн онол гэдэг нь зах зээл, хэрэглэгчийг судалдаг ухаан бөгөөд голчлон бараа үйлчилгээг арилжаалах, нийлүүлэгч талын хувьд зөвлөгөө болохоор мэдлэг болон үзэл бодлыг судалдаг. Компани нь бодлого, үйл ажиллагаагаа сайжруулахад ашиглагддаг тул өргөн утгын бизнес удирдлагын ухааны нэг салбар гэж үздэг. Судалгааны гол сэдвүүд нь: Зах зээлийн хэрэгцээг судлах Хэрэглэгчийн үйлдэл болон сонирхлыг судлах(Хэрэглэгчийн үйлдлийн онол зэрэг) Бүтээгдэхүүнийг худалдаалах, сурталчлах бодлогыг үнэлэх Шинэ бүтээгдэхүүнийг зах зээл яаж хүлээж авахыг таамаглах Ашиглагдах судалгааны арга зам нь олон янз бөгөөд мониторинг, ярилцлага, анкет бөглүүлэх, статистикийн дүн шинжилгээ, ажиглалт зэргийг хослуулан судалдаг. Их сургууль болон Зар сурталчилгааны агентлаг, Бодлого боловсруулах хэсэг зэрэг нь ихэнх судалгааг хийж гүйцэтгэдэг. Энэхүү онолын хувьд хамгийн нэрд гарсан нь Филип Котлерын бүтээлүүд болно. Мөн үзэх Текст майнинг Зах зээлийг ангилах(сегментчилэл) Хэрэглэгчийн үйлдлийн онол Маркетинг Филип Котлер Өрсөлдөөний бодлого Маркетинг Үйлдвэрийн эдийн засгийн онол
2095
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9D%D0%B8%D0%B9%D0%B3%D1%8D%D0%BC%20%D1%8D%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%B7%D0%B0%D1%81%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%83%D1%85%D0%B0%D0%B0%D0%BD
Нийгэм эдийн засгийн ухаан
Нийгэм эдийн засгийн ухаан (англи: socioeconomics)гэдэг нь эдийн засгийн үзэгдлүүд болон нийгмийн үзэгдлүүдийн хоорондын холбоог судалдаг шинжлэх ухаан юм. Мөн үзэх Нийгмийн ухаан Эдийн засаг Дээд боловсролын хичээл
2098
https://mn.wikipedia.org/wiki/%D3%A8%D0%BD%D0%B4%D3%A9%D1%80%20%D0%93%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D1%80
Өндөр Гонгор
Монголын хамгийн өндөр хүний нэг бол Пүрэвийн Гонгор юм. Ард олны дунд өндөр Гонгор хэмээн алдаршсан тэр Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт 1880 оны эхээр төржээ. Түүний биеийн өндөр, бяр чадлын талаар домог болсон хууч яриа хөөрөө, гадна дотно хүмүүсийн бичиж үлдээсэн тэмдэглэл, дүрс зураг цөөнгүй байдаг. Тэрбээр 4 хүүхэдтэй байжээ. Түүний 2 охины нэг нь Жаргалант суманд аж төрж байна. Нөгөө охин Г.Бүдханд сэрүүн тунгалаг байхдаа 1997 оны намар ингэж хуучилсан юм. Аавын эцэг Пүрэвийнх олон хүүхэдтэй айл байсан гэдэг. Аав тэдний 3 дахь хүүхэд нь юм. Аав багадаа тийм ч өндөр байгаагүй, харин гарын сарвуу урттай байсан гэдэг. Аав хоол их иддэг болохоор тvvнийг жаахан шоолонгvй байжээ. Тиймээс аав жинчин дагаад Их Хүрээ явчихсан гэсэн. Хүрээнд очоод нэлээд удсан юм байх. Нэг өдөр зах дээр явж байтал нэг хүн ирж, чамайг Богд хаан аваад ир гэсэн гээд дагуулаад явж гэнэ. Ордныхон аавын биенд тохирсон хувцас хийлгэж, бүрэн хувцаслаад, минжин малгай өмсгөж өгсөн гэдэг. Нэлээд удсан хойно хоёр лам дахин ирж, дагуулан айлд очин, нэгэн эмэгтэйтэй уулзуулжээ. Богд эзэн: Та хоёрын заяа төөрөг таарах учир айл гэр бол гэсэн хэмээжээ. Аавыг ингэж Богд хаан гэрлүүлсэн гэдэг. Миний ээж их уран хүн байсан. Богд эзний малгайг оёдог байсан гэж ярьсныг тэмдэглэн авч, тухайн үед Ардын эрх сонинд нийтлүүлсэн юм. Богд хаан Гонгорыг их сангийнхаа даамал, Богдын зааны маллагчаар ажиллуулж байсан гэдэг. Ардын хувьсгалын дараа түүнийг Гаалийн хороонд байцаагчаар хэсэг хугацаанд ажиллуулсан байна. Монгол Улсын Ерөнхий Сайд Төгс-Очирын Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Хаант Орос Улсад 1913 онд айлчилахад П.Гонгор бүрэлдэхүүнд нь орж явж байжээ. 1920-иод оны үед Монголд шинжилгээний ажлаар явж байсан АНУ-ын эрдэмтэн Рой Чэпмэн Эндрюс Гонгортой уулзаж зургийг нь авч, өндрийг нь хэмжиж 2 метр 41 см гэж тодорхойлжээ. Зарим судлаачид үүнээс өндөр байсан гэж үздэг. Үр хүүхдүүдийнх нь ярьж байснаар 50 шахам насандаа 1920-иод оны эцсээр нутаг усандаа нас баржээ. Хосгүй өндөр байсан тэр моринд мордохдоо дөрөөлөлгүй хөлөө шууд давуулаад мордчихдог байж. Түүний эдэлж хэрэглэж явсан хэт хутга Унгар улсын музейд байсныг тус улсад элчин сайдаар сууж байсан М.Жамсран 25 мянган форинтоор худалдан авч, улсын төв музейд өгсөн гэдэг. Хэрэглэж байсан нэг мөнгөн аяга нь түүний ач болох хүүхдийн зохиолч Д.Даваанямд хадгалагдаж байгаа ажээ. Тэрээр Сайн ноён хан аймгийн бөхийн сорилгыг тэргүүлэн явуулдаг, даншгийн начин цолтой сайн бөхчүүдийн нэг байжээ. Гонгор дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр хүн болох АНУ -ийн иргэн Роберт Уодлоугоос өндөр байсан гэсэн мэдээ байдаг. Гойд өндөр хүн Жаргалантын (Хөвсгөл) хүн Монголчууд 1880 онд төрсөн 20-р зуунд өнгөрсөн
2099
https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BD%D0%B0%D0%BD%D0%B4%D1%8B%D0%BD%20%D0%90%D0%BC%D0%B0%D1%80
Анандын Амар
Агданбуугийн Амар (1886 - 1941 оны 7 сарын 27) нь Монгол төрийн тулхтай зүтгэлтэн байв. Тэрээр 1928 оны 2 сарын 21-ээс 1930 оны 4 сарын 27 хүртэл Монгол Улсын Ерөнхий Сайд, 1934 оны 7 сарын 2-оос 1936 оны 3 сарын 22 хүртэл Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1936 оны 3 сарын 22-оос 1939 оны 3 сарын 7-ы хооронд дахин Ерөнхий сайдаар тус тус ажиллаж байв. 1939 оны 3 дугаар сард баривчлагдаж, Зөвлөлт Холбоот Улсад (ЗХУ) хүргэгдэж 1941 оны 7 дугаар сарын 27-нд Москва хот орчим цаазаар авахуулжээ. Агданбуугийн Амарын зохион хэвлүүлсэн "Монгол Улсын товч түүх" ном нь өнөө ч үнэ цэнээ алдаагүй чухал бүтээлийн нэгд тооцогдож байна. Нийслэл Улаанбаатар хотын төв талбайн хажууд буюу Төрийн ордны баруун талын гудамж түүний нэрэмжит болсон юм.Алтан ургийн Агданбуу тайжийн голомт залгасан ганц хүү. Гонгор нэртэй байгаад 1910-аад оны сүүлчээр өвдөж, лам багш нь Амар хэмээн нэрийг нь сольсон. Эцэг Агданбуу тайжийн сахилын нэр Ананд тул Анандын Амар гэдэг.Одоо зарим нэг эрлэмтэд Амарыг алтан ургийн хүн байсан тул Зөвлалтүүд устгасан гэж үздэг Намтар Анандын (Агданбуу) Амар нь арван тавдугаар жарны улаан нохой жил 1886 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу, одоогийн Булган аймгийн Хангал сумын нутагт Анандын хүү болон мэндэлжээ. А. Амарыг Бугат сумын Уулын голын Ар маалын аманд төрсөн хэмээдэг нь үндэслэлгүй гэж үр хүүхдүүд нь үздэг аж. Эцэг Агданбуугийн сахилын нэр нь Ананд бөгөөд хохь тайж байжээ. Эцэг нь хүүдээ Гонгор хэмээх нэр хайрласан боловч хожим 1920 онд хүндээр өвчилснөөс болж төрийн хар хүний бэлгэ тэмдэг болсон гэзэг үсээ авч, нэрээ Амар болгон сольсон гэх нь бий. Түүнийг 12 нас хүрэхэд эцэг нь өөрийн хошууны тамгын газрын дэргэдэх бичгийн сургуульд оруулжээ. Хичээл оролдлого сайтай Амар төдөлгүй монгол бичиг сайн сурч манж, төвд хэл бичиг ч төсөөлдөг болж, тэрээр Манж Чин улсын үед бичээч, эх зохиогч түшмэлээр ажиллаж байгаад 1913 оноос Богд Хаант Монгол улсын Гадаад явдлын яам, аймгийн чуулганд бичээч, түшмэл, дэс түшмэлээр ажиллаж байгаад 1917-1918 онд Монгол улсын хойд хил хязгаарыг харгалзан хамгаалсан 50 цэргийг захиран суужээ. 1919 онд Хятадын харгис цэрэг Монголд цөмрөн орж Монголын автономит төрийг устгахад Амар нутагтаа одож, хоёр жил орчим хугацаанд мал ажил эрхлэн байв. Судлаачдын тогтоосноор Сүхбаатар 1921 оны хавар хилийн чанадад байхдаа Амар болон бусад дэвшилт үзэлтэй хүмүүст нэг бус удаа элч зарж, ажил хэрэг зөвлөж байв. Монгол оронд Ардын хувьсгал ялсаны дараа тэрээр нийслэл хүрээнд ирж 1921 оны намар Ардын Засгийн газрын туслах түшмэлийн албанд томилогдон шинэ Монгол улсад хүчин зүтгэж эхэлжээ. Удалгүй Гадаад явдлын яамны эрхэлсэн түшмэлээр дэвшиж, улмаар мөн сайдаар тохоогдон ажиллаж байгаад 1924-1925 онд Аж ахуйн яамны сайд, 1926-1927 онд Дотоод яамны сайд, Эдийн засгийн тэргүүлэгчээр ажилласан байна. 1928 оны эхээр хуралдсан Улсын Бага хурлаас Амарыг Монгол улсын Ерөнхий сайдаар томилсонд 1930 он хүртэл ажиллаж байгаад, 1930-1932 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга, 1932-1936 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга, 1936-1939 онд хоёронтоо Монгол Ард Улсын Засгийн газрын Ерөнхий Сайдаар тус тус ажилласан. Анандын Амар нам төрийн удирдлагад ажиллаж байхдаа Монгол улсын төрийн тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэхэд ихэд анхаарч байсан. Сталиныг тахин шүтсэн нь манайд нөлөөлж хүмүүсийг олноор хэлмэгдүүлж байсныг Амар тухайн үед эсэргүүцэж байжээ. Чойбалсан нар 1933 онд зохиомлоор үүсгэсэн Лхүмбийн хэрэг гэгчийг тэрээр нягтлуулан шалгуулж уг хэрэг үндэсгүй тул баригдан хоригдсон хүмүүсийн ихэнхийг суллуулах арга хэмжээ авч байв. "Хүний эрхийг хөсөрдүүлж буйг илчлэн чухамдаа гэмт хэрэг хэмээгч нь жинхэнэ хийж үйлдсэн явдал дээрээс бүтэж гардгаас бус, хэн нэгэн хүний санааны дураар зохиомол хэрэг ба зохиомол ял хийж явуулдаг ёсон хаа ч байж болохгүй" хэмээн хэлжээ. Хэлмэгдэл Анандын Амар эл бодлого, үйл ажиллагаа Х. Чойбалсан нарын зорилгод саад тотгор болж байв. Иймд А. Амарт улс төрийн эсэргүү хэрэгтэн хаяг зүүгээд 1939 оны 3 сарын 7-нд болсон Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцжээ. Уг хуралд нарийн бичгийн дарга Д. Лувсаншарав Амарын нам бус явдалын тухай илтгэл тавьж түүндээ гэхчлэн хамаг бурууг тохоож, Х. Чойбалсан дэмжин ийм өнгөө будсан дотор нь харалсан, идээ бээрээр гүйцсэн этгээдийг намын хүрээлэлд нэг минут ч байлгахгүй хөөвөөс зохино, Ерөнхий сайдын тушаалаас шууд зайлуулбал таарна гэжээ. Уг хурал дээр Амар гэж хэлжээ. Мөн өдрийн орой 12-р бага хурал болж, Х.Чойбалсан Ерөнхий сайд Амарын ажил явуулгын тухай илтгэл тавьж, уг хурлаас гаргасан тогтоолд хэмээн заагаад түүнийг ялтны ширээнд шилжүүлэн, мөнхүү хурлаар Хорлоогийн Чойбалсан Ардын сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайд болжээ. Үүний дараа А. Амарыг ЗХУ-д хүргүүлэн, Сталины шадар этгээдүүдээр хэргийг нь шалгуулж байгаад 1941 оны 7 сарын 10-нд ЗХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн шийдвэрээр "хувьсгалын эсэргүү нарын бүлэглэлийн гишүүн" хэмээн яллаж, 1941 оны 7 дугаар сарын 27-нд Москва орчмын "Коммунарка" хэмээх хороох газар цаазаар аваачжээ. Анандын Амар эцсийн мөрдөн байцаалтад, өөрийгөө ямар ч гэм буруугүйг нотлоод, өмнөх мэдүүлэг бол аргагүйн эрхэнд гаргасан худал зүйл. Үнэн хэрэг дээрээ Монгол Улсын нутагт хувьсгалын ямар ч эсэргүү бүлэглэл байгаагүй, эсэргүү хэмээн баривчлагдсан хүмүүс бол хууль бус мөрдлөгийг үл тэсвэрлэн, худал хэрэг хүлээсэн хүмүүс, тэд хувьсгалын эсэргүү огтхон ч биш гэж өчжээ. Цагаатгал, түүний баримтууд Анандын Амар агсны хэргийг хянан үзсэний үндсэн дээр түүнийг цагаатгах тухай ЗХУ-ын Ерөнхий прокурорын мэдэгдэл 1956 онд Монгол улсад ирсэн байна. Энэ мэдэгдлийн дагуу дагуу Амарыг 1962 онд БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр цагаатгажээ. ЗСБНХУ-ЫН ДЭЭД ШҮҮХ МАГАДЛАЛ №4н-022693/56 ЗСБНХУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЦЭРГИЙН КОЛЛЕГИ Хууль цаазны хурандаа Семик даргалж, гишүүдэд хууль цаазны хурандаа Сенин, Ладик нарын бүрэлдэхүүнтэйгээр: 1887 онд төрсөн, БНМАУ-ын иргэн МАХН-ын 1923 оны гишүүн, БНМАУ-ын ерөнхий сайд байгаад ЗСБНХУ-ын дээд шүүхийн цэргийн коллегоор 1941 оны 7 дугаар сарын 10-нд ЗСБНХОУ-ын ЭХ-ийн 58 дугаар зүйлийн 1 дүгээр ангийн А 58-р зүйлийн 11 дүгээр ангид зааснаар буудан алж бүх хөрөнгийг хураах ял шийтгүүлсэн Агданбуугийн Амарт холбогдох хэргийн талаар ЗСБНХУ-ын прокурорын дүгнэлтийг 1956 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэв. Н.Ладикийн илтгэл, цэргийн ерөнхий прокурорын туслах, хууль цаазны дэд хурандаа Н.Арсеньевын дүгнэлтийг сонсоод ОЛСОН НЬ: Агданбуугийн Амар нь 1935 оноос эхлэн их монголын тагнуул-хуйвалдагчдын байгууллагын удирдагчийн нэг байсан ба уг байгууллагын даалгавраар БНМАУ-д зэвсэгт бослого гаргахад бэлтгэж, Японоос цэргийн тусламж авах зорилгоор Япон тагнуулын байгуулагуудтай холбоо тогтоож, Японы тагнуулын байгууллагад тагнуулын шинжтэй мэдээ дамжуулж, байгууллагадаа хүмүүсийг шинээр элсүүлж алан хядах үйл ажиллагаанд бэлтгэж байсан гэж яллагджээ. Шүүх хурал дээр Амар өөрийгээ гэм буруугүй гээд урьдчилсан мөрдөн байцаалт дээр гаргасан мэдүүллэгээсээ буцаж, тэдгээр мэдүүлэг нь аргагүйн эрхэнд гаргасан худал мэдүүлэг, үнэн хэрэг дээрээ БНМАУ-ын нутагт хувьсгалын эсэргүү ямар ч бүлэглэл байгаагүй, түүний аргагүйн эрхэнд гаргасан худал мэдүүлгийн дагуу баривчлагдсан хүмүүс бол хувьсгалын эсэргүүчүүд огтхон ч биш гэж мэдэгдсэн байна. ЗСБНХУ-ын ерөнхий прокурор дүгнэлтэндээ: Амарт ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгох ба нэмэлт мөрдөн байцаалтаар Амарын хэрэг нь БНМАУ-ын төрийн бусад зүтгэлтнуүд, хариуцлагатнуудын хэргийн нэгэн адил зохиомол болох тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгохыг санал болгожээ. Шалгалтаар дараах байдлууд тогтоогдсон байна: 1939 оны 3 дугаар сарын 7-ны өдөр БНМАУ-ын бага хурлын шийдвэрээр Амарыг БНМАУ-ын ерөнхий сайдын албан тушаалаас зайлуулж тэр өдөрт нь баривчилжээ. Амарыг БНМАУ-ын засгийн газрын удирдлагаас зайлуулах ба баривчлах асуудлаар БНМАУ-ын Дотоод явдлын яам Бериятай тохиролцсон байжээ. Үүний дараа 1939 оны гуравдугаар сараас наймдугаар саруудад БНМАУ-д МАХН, Засгийн газрын удирдах ажилтнуудаас Лувсаншарав, Насантогтох, Дансрангийн Догсом нарын олон хүнийг баривчилж улмаар БНМАУ-аас Чит мужийн ДЯАК газарт хүргэсэн ба тэнд Наседкинаар толгойлуулсан ЗСБНХУ-ын ДЯАК-ын төв аппаратын мөрдөн байцаах групп ажиллаж байсан юм. Байцаалтын үеэр баривчлагсдыг хайр найргүй зодож жанчиж байсан ба тийм л аргаар БНМАУ-д хувьсгалын эсэргүү байгууллагад оролцож байсан гэдэг мэдүүлгийг тэднээс гаргуулжээ. 1939 оны 8 дугаар саруудад баривчлагдагсдын Читээс Москвад хүргэж мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэхдээ мөн л зодох, хоолыг хасах мэтээр хууль ёсыг бүдүүлгээр зөрчиж байжээ. Мөрдөж байгаа хүмүүсийг байлцуулахгүйгээр байцаалтын протокол үйлдэж, дараа нь харгислах замаар уг протоколдоо гарын үсэг зурахыг албадах явдал олонтой байжээ. А.Амар хувьсгалын эсэргүү гэмт хэрэг үйлдсэн гэдгийг илчлэн мэдүүлсэн Лувсаншарав, Насантогтох, Балжинням нар нь зодох болон бусад аргаар тарчилгасны улмаас мөрдөн байцаалтад ямар ч хамаагүй мэдүүлэг өгөх байдалд хүрсэн байжээ. Эдгээр хэргийг мөрдөхөд оролцож байсан ЗСБНХУ-ын ДЯАК-ын ажилтан Васильев, Добротин, Морозов нар 1939 оны 11 дүгээр сард ЗСБНХУ-ын ДЯАК-ын намын хороонд хандаж, мөрдөн байцаалт объектив биш явагдаж байгаа тухай өргөдөл гаргажээ. Энэ асуудлаар шалгалт хийхэд өргөдөлд бичигдсэн зүйл үнэн болох нь нотлогджээ. Гэтэл Берия, Меркулов нар энэ асуудлаар ямар ч арга хэмжээ аваагүй байна. 1956 оны наймдугаар сард гэрчээр байцаагдсан Добротин, Чернонебов нар мөрдөн байцаах байгууллагын мэдэлд А.Амар болон түүнтэй хамт баривчлагдсан хүмүүсийн гэм бурууг нотлох ямар ч объектив материал байгаагүй юм гэж мэдуүлжээ. Шалгалтын явцад хэргийг мөрдөхөд орчуулагчаар оролцсон Б.Ч.Балданг байцаав. Мөрдөн байцаагчид хэрэг хүлээсэн мэдүүлэг гэгчийг авах зорилгоор барвчлагсдыг зодож, тарчилгаж байсан тухай Балдан дэлгэрэнгүй мэдүүлжээ. А.Амар болон БНМАУ-ын төрийн бусад зүтгэлтэн, хариуцлагатай ажилтнуудын хэргийг мөрдөх ажил 1940 оны зургадугаар сард дууссан байтал ЗСБНХУ-ын дээд шүүхийн цэргийн коллеги 1941 оны долдугаар сарын 10-нд хэргийг хэлэлцжээ. Хэргүүдийг шүүхээр хэлэлцэхийн өмнө ДЯАК-ын ажилтнууд шүүгдэгчидтэй уулзаж шүүхэд өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлбэл ял шийтгэнл хөнгөрнө гэж ятгаж, өдөөн хатгасан аргаар нөлөөлж байжээ. ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх УАХХ, ЗСБНХУ-ын ГЯЯ, ДЯЯ-ны архивуудаар шалгахад А.Амар болон түүнтэй хамт шийтгүүлсэн бусад хүмүүс ямар нэг хувьсгалын эсэргүү байгууллагад оролцож байсан, Японы тагнуулын байгууллагатай холбоотой байсан гэдгийг гэрчлэх баримт олдоогүй. Хэргийн болон нэмэлт мөрдөн байцаалтын материалыг хянаад ЗСБНХУ-ын ерөнхий прокурорын дүгнэлтэд дурьдсан баримтыг үндэстэй гэж үзэж ЗСБНХУ-ын дээд шүүхийн цэргийн коллегоос ТОГТООХ НЬ: Шинэ нөхцөл байдал илэрсэн тул ЗСБНХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегоос Агданбуугийн Амарт ял оногдуулсан 1941 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгож гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосугай. Зохих гарын үсгүүд зурагдсан. Хуулбар үнэн: ЗСБНХУ-ын дээд шүүхийн цэргийн коллегийн Нарийн бичгийн дарга нарын газрын дарга Хууль цаазны хурандаа А.Никонов. Орчуулсан: Н.Төмөрхуяг МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын Хянан Шалгах Хорооны 1989 оны 09-р сарын 26-ны өдрийн тогтоолоор А. Амарыг МАХН-ын 1923 оны гишүүнээр нэхэн сэргээжээ.Мөн түүнийг цолтойн сэргээсэн юм. Хэлсэн үг Шүүх хурал дээр хэлсэн үгээс-“...-Монголын нутагт хувьсгалын эсрэг ямар ч бүлэглэл, эсэргүү дайсан гэж байхгүй. Эсэргүү гэгдэгсэд бол коммунистуудын хууль бус мөрдлөг, хүн ёсноос ангид яргаллыг тэсэхээ болиод худал хэрэг хүлээсэн хүмүүс. Тэд хувьсгалын эсэргүү огтхон ч биш. Тэдний ихэнх нь эх орноо гэсэн чин сэтгэлтэй улс...Том гүрэн жижиг улсыг эзэрхийлэхдээ удирдагчдыг нь баривчилдаг нь дандаа тохиолддог явдал. Зөвлөлт Холбоот улс Монголыг тусгаар улс гэж байгаа ч хэрэг дээрээ мөн л ингэж хандаж байдгийн бодит жишээ нь би өөрөө болоод байна...” Мөрдөн байцаалтын үед өгсөн өчгөөс-“...-Би Оросын ард түмнийг хүндэтгэдэг. Харин тэднийг мунхруулж, дарлаж буй улаан коммунистуудад дургүй...” Ном зохиол "Монголын товч түүх" "Нам ба аж ахуйн тухай" (1926) "Арван жилийн ой ба шинжлэх ухааны үйлдвэр" (1931) "Бүгд Найрамдах Монгол Ард Улсын арван хоёр жилийн ой ба Үндсэн хуулийн ёсоор гүйцэтгэн явуулж байгаа улсын нийтийн бодлого, үүргүүдийн тухай" (1933) "Монгол үндэсний хэл бичгийг хөгжүүлэх тухай сэдэв" (1933) "Монголчуудын манж лугаа тэмцэж тусгаар тогтносон байдал ба Монголд эртнээс нааш тогтож ирсэн улс төрийн байдал" (1933) "Шинэ эргэлтийн бодлогын үр дүн, цаашдын зорилт" (1936) Монголын төрийн тэргүүн БНМАУ-ын Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга Монгол Улсын Ерөнхий Сайд Олноо Өргөгдсөн Монгол Улсын гадаад хэргийн сайд Монголын их хядлагын хэлмэгдэгч Зөвлөлтийн цаазлагдсан хүн Монголчууд 1886 онд төрсөн 1941 онд өнгөрсөн
2118
https://mn.wikipedia.org/wiki/%D0%94%D1%8D%D0%BB%D2%AF%D2%AF%D0%BD%20%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B4%D0%BE%D0%B3
Дэлүүн болдог
Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч Чингис хааныг Дэлүүн болдог гэдэг газар төрсөн гэж түүхийн сурвалжид өгүүлжээ. Өдгөө Монгол Улсын Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байдаг нэгэн болдог (дов, гүвээ)-ийг мөн гэлцэж тахин шүтээд чандлан сахидаг. Чингис хаан хар усан морин жил буюу 1162 онд Онон мөрний Дэлүүн болдог хэмээх газар Есүхэй баатарын Өүлэн хатнаас мэндэлжээ. Дэлүүн болдог нь Онон Балж голын бэлчирээс дээхнэ, Ононы зөв талаас зүүн хойш чигтэй гол руу түрж тогтсон том хошуу юм. Үнэхээр дэлүү мэт хэлбэртэй гэж хэлж болохоор бөгөөд хойд өргөрөгийн 49.03.143, зүүн уртрагийн 111.38.546 хэмийн солбицолд, далайн түвшнээс дээш 982.8 метр өндөрт оршдог. Алсаас харахад дэлүү хэлбэр нь арай тод харагддаг ажээ. Дээр нь Чингис хааны төрсөн “Ононы Дэлүүн болдог” хэмээн уйгаржин монголоор бичсэн байна. Эрдэмтэд “Дэлүүн” гэдгийг “өргөн дэлгэр” хэмээх утгатай, “болдаг” гэдгийг “дов, гүвээ” гэсэн утгатай гэх мэтээр тайлбарлажээ. Чингис хаан Азийн уул Монголын уул Их Монгол Улс Хэнтий аймгийн газар зүй Хэнтийн нуруу Монголын хөндий
2119
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D2%AF%D0%BD%20%D0%B0%D0%BC%D1%8B%D0%BD%20%D1%82%D0%BE%D0%BE%D0%BB%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE
Хүн амын тооллого
Засаг захиргааны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх зэрэгт ашиглах зорилгоор улсаас 10 жил тутамд нийт орон даяар нэгэн зэрэг явагддаг хүн амын судалгаа. Энэ нь улсад оршин суугаа болон түр ирээд байгаа болон гадаад иргэдийг ч бас хамарсан нийт иргэд оршин суугчдын тоо, хөдөлгөөн, хөдөлмөрийн байдал гэх мэт мэдээллийг олох зорилготой ч хувь хүний мэдээллийг цуглуулж хэрэглэж ашиглахыг хориглосон байдаг. Мөн 5 жил тутамд товч судалгаа хийгддэг. Анхны ийм судалгаа нь 1920 онд явагджээ. Түүх Хүн амын тооллого нь 200 гаруй жилийн тэртээгээс тодорхой давтамжтайгаар явагдаж, үр дүн нь албан ёсоор тэмдэглэгдэж иржээ. Монгол улсад хүн амын тооллого XX зууныг хүртэл тогтмол явагдаж байгаагүй бөгөөд XX зууны анхны тооллого 1918 онд явагдсан байна. Дараа нь 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 онуудад ээлжит тооллогуудыг явуулсан юм. Богд хаант Монгол Улсын үед буюу 1918 онд Оросын эрдэмтэн И.М.Майский-гийн шинжилгээний анги Монгол улсын нийт хүн амыг тоолж монголчууд 542.5 мянга, хятадууд 100 мянга, оросууд 5000 гэж тооцож нийт 647.5 мянга хүн амтай гэж үзсэн байдаг. О.Пүрэвийн “Монгол Улсын төр, хүн ам, эдийн засгийн түүхэн газар зүй” бүтээлд И.М.Майскийн тооцоонд тусгагдаагүй хүн амын дундаж тоо 38.1 мянга гэж тооцсоны дотор Алтайн урианхай 17.4 мянга, Казах 45.2 мянга, Торгууд 3.2 мянга, Дарьганга 1.2 мянга, Хөвсгөлийн урианхай 1.3 мянга, нийт 68.3 мянга байсан гэж дурьджээ. 1921 оны Ардын хувьсгалын дараа Монгол Улсын Нутгийн захиргааны дүрэмд “Орон нутгийн засаг захиргааг арван гэр, баг, сум, хошуу, аймаг, гэж хуваарилан дүрмийн ёсоор арван өрхөөр нэг арван, тавин өрхөөр нэг баг, зуун тавих эрх, аж ахуйтнаар нэг сум байгуулж хүн амыг нас, хүйсээр нь бүртгэнэ” гэжээ. Эдгээрийн үндсэн дээр 1921-1923 оны үед малын тоо, толгойг тоолж тодорхойлох, албан татвар ногдуулах зэрэг төрийн бодлогтой уялдуулан хүн амын тоог тогтоодог байсан бөгөөд энэ нь орон нутгийн засаг захиргааны хүрээнд явагдаж байсан байна. Монгол Улс ХХ зууны туршид 10 удаа (1918, 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000, 2010 онуудад) хүн амаа тоолжээ. Харин 1924 онд Засгийн газраас Дотоод явдлын яамны дэргэд “Эдийн засгийн хэлтэс”-ийг байгуулснаар 1925 оноос эхлэн 1935 он хүртэл улсын хүн амын тоог жил бүр малын тоотой хамт гаргах болсон байна. 1926 оны 10 дугаар сарын 15-нд Засгийн газрын эрхлэх товчооны хурлын тогтоолын 3 дугаар зүйлд “эр, эм бололцохоор санаа тохирч батлуулахыг хүсч мэдүүлэх өргөдөл бичиж өөрсдийн гарын үсгийг тавьж батлан мэдүүлбээс зохих ба мөн харьяат хотын захиргааны газраас ёсоор болгож баталсан тухайн хариуг зохигчдод бичиж, хуудас тушааж, хойч өдрийн бат баримт болгон ...” хэмээн зааснаас үзвэл гэр бүлийн бүртгэлийн талаар гарсан анхны албан ёсны түүхэн баримт гэж хэлж болно. 1935 оны хүн амын тооллогоор 738.2 мянган хүрсэн байна. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1940 онд Дотоод явдлын яамны Улсын цагдан сэргийлэх газарт паспортын албыг 6 хүний орон тоотой, Сайд нарын Зөвлөлийн 1941 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 25 дугаар тогтоолоор хотын захиргаанд ажиллаж байсан гадаадын харьяат нарыг бүртгэх паспортын хэлтсийг Улсын цагдан сэргийлэх газарт шилжүүлж, паспортын хэлтэст гадаадын харьяат нарыг бүртгэх, зөвшөөрөл олгох визийн тасгийг байгуулснаар паспорт бүртгэлийн бие даасан алба бий болжээ. 1944 онд 759.1 мянган хүн тоологдож, 9 жилийн дотор 21.3 мянган хүнээр нэмэгдэж жилийн дундаж өсөлт 0.32 хувьтай байжээ. 1950 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар баталсан “Гэрлэлт ба гэр бүл, асрамж, тэтгэмжийн хууль”-ийг биелүүлэх зорилгоор Сайд нарын Зөвлөлийн 1950 оны 12 дугаар сарын 8-ны өдөр “Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагыг байгуулах тухай” 286 дугаар тогтоол гарч, 1951 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг хөтлөн явуулахаар шийдвэрлэн, бүртгэлийн маягтын загваруудыг баталж, аймаг, хотод бүртгэлийн ажлыг эрхлэн явуулах товчоодыг байгуулж, хүн амын бүртгэл байршлыг тогтоож, гэр бүл болон хүүхэд төрсний гэрчилгээ олгож эхэлсэнээр иргэний бүртгэлийн байгууллагын гүйцэтгэх үүрэг нэмэгдсэн байна. Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх ажлыг товчоодын эрхлэгч, сумдад сумын захиргааны нарийн бичгийн дарга нар, нарийн бичгийн даргагүй бол сумын захиргааны дарга нарт тус тус хариуцуулжээ. Хүн амын 1956 оны тооллогыг бие даасан мэргэжлийн байгууллага явуулсан бөгөөд тэр үедээ аргачлал, хөтөлбөрийн хувьд нэлээд боловсронгуй болсон гэж тооцогддог. 1956 онд 845.5 мянган хүнтэй болж, 12 жилийн дотор 86.0 мянган хүнээр нэмэгдсэн нь эерэг үзүүлт бөгөөд дайн дуусаж, улс орон тайван замаар нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийг хөгжүүлэх таатай нөхцөл бүрэлдсэн. 1956 оны хүн амын тооллогыг статистикийн байгууллага явуулсан бөгөөд аргачлал, хөтөлбөрийн хувьд өмнөх үеэсээ нэлээд боловсронгуй болсон байна. 1960 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар 1940 оны “Иргэний паспортын дүрэм, заавар”-ыг хүчингүй болгож, нийгмийн хэв журам сахиулахад иргэний паспортын үүрэг ролийг өндөржүүлж, хүн амын бүртгэл, ялангуяа хот, суурин газрын хүн амыг журамлах, засаг захиргаа завсардагсад, эрхэлсэн ажилгүй хүмүүсийг илрүүлэн хөдөлмөрт оруулах зорилгоор Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 163 дугаар тогтоолоор “Иргэний паспортын шинэ дүрэм, заавар”-ыг баталж, мөрдүүлсэн нь зохих ач тусаа өгчээ. 1963 онд анх удаа 1017.1 мянга буюу нэг сая хүнтэй болж, жилийн дундаж өсөлт 2.7 хувьд хүрчээ. Шинэ шинэ дэвшилтүүдийг 1963 оны тооллогоор нэвтрүүлсэн, жишээлбэл тооллогын үйл ажиллагааг хурдасгах болон тооллогын аргачлалыг улам сайжруулах зорилгоор анх удаа цахим тооцоолуур машиныг ашигласан байна. Уг тооллогын хөтөлбөрийг Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл (ЭЗХТЗ)-ийн гишүүн орнуудын аргачлалын дагуу боловсруулсан байна. 1969 онд 1197.6 мянган хүн амтай болсон. Жилийн дундаж өсөлт 2.8 хувь болжээ. 1969, 1979, 1989 оны тооллогыг ЭЗХТЗ-өөс /СЭВ/ гаргасан аргачлалын дагуу явуулсан. Мөн түүнчлэн НҮБ-ын зөвлөмжийн дагуу эдгээр тооллогыг 10 жилд нэг удаа явуулснаас гадна орон сууцны талаархи асуултуудыг нэмж оруулсан байна. Хүн ам, орон сууцны 1979 оны тооллогоос эхлэн тооллоготой хамтруулан хүн амын зарим бүлгийн дотор тодорхой сэдвээр өргөн хүрээтэй асуулгаар түүвэр судалгаа явуулж байв. Тухайлбал 1979 оны тооллоготой хамт аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ажиллагч “Ажилчин”, “Малчин”-ы судалгааг, 1989 онд ажил эрхлээгүй хүн амын судалгаа, нөхөн үржихүйн асуудлаар эмэгтэйчүүдийн дунд түүвэр судалгааг явуулсан байна. 1974 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хорооны Улс төрийн товчоо хүн амын бүртгэл, судалгаа, түүнд тавих хяналтыг сайжруулахын тулд улсын хэмжээгээр паспортжуулах ажлын бэлтгэл хангахыг Сайд нарын Зөвлөлд даалгасны дагуу “Бүх иргэдийг паспортжуулах тухай”, БНМАУ-ын паспортын дүрэм, заавар, паспортын хэлтсийн дүрэм, паспортын байцаагч нарын ажлын заавар, хаяг, лавлагааны ажлын заавар гэх мэт тогтоол, дүрэм, заавар зэрэг эрх зүйн актыг боловсруулсанаар паспортын хэлтсийн үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн үндэс шинэчлэн бүрдсэн байна. Сайд нарын Зөвлөлийн 1977 оны 42 дугаар тогтоолоор иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх ажлыг удирдан зохион байгуулах үүргийг Шүүх яаманд хариуцуулж, тус яаманд иргэний гэр бүл, нотариатын хэлтэс, аймаг, хотын гүйцэтгэх захиргаанд иргэний гэр бүл, нотариатын товчоог байгуулжээ. 1979 онд 1595.0 мянга болсон нь Монгол улсын хүн амын өсөлтийн хамгийн өндөр үзүүлэлт юм. НYБын зөвлөмжийн дагуу тооллогыг 10 жилд нэг удаа явуулдаг болсон. 1989 оны тооллогоор 2044.0 мянган хүн тооллогдсон. Энэ хугацаанд БНМАУ хоёр сая иргэнтэй болсон. 1988 оны 7 дугаар сарын 11-нд төрсөн 25 хүүхдийг 2 сая дахь иргэн хэмээн батламжилсан. Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого нь өмнөх тооллогуудаас ихээхэн онцлогтой болж өнгөрсөн. Энэхүү тооллого нь Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцаанаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж байгаа үед хийгдсэн анхны тооллого болсны хувьд нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг шинэчлэн өөрчлөх шаардлагыг тусгах хэрэгтэй байв. 2000 оны тооллого нь НҮБ-ын удирдамж, зөвлөмжүүдийг голчлон удирдлага болгосон тул олон улсын стандартад нийцсэн, Монгол улсад явагдсан анхны орчин үеийн тооллого болсон гэж үзэж болно. 2000 оны 1 дүгээр сарын 5-ны байдлаар 2.373.493 хүн Монгол Улсын байнгын оршин суугчаар тоологдсоны дотор 1.177.981 нь эрэгтэйчүүд, 1.195.512 нь эмэгтэйчүүд байна. 1989-2000 оны хоорондох 11 жилд хүн ам 16,1 хувиар өссөн нь жилийн дундаж өсөлт нь 1,4 хувь болж байна. Өсөлтийн энэ хувь урд өмнөх тооллого хоорондын өсөлтийн хувьтай харьцуулахад ихээхэн доогуур байгаа юм. 1956 оноос хүн амын жилийн дундаж өсөлт огцом нэмэгдэж, 1989 он хүртэл жилийн дундаж өсөлт 2.5 хувиас дээш байлаа. 2000 оных төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн үед хийгдсэн анхны тооллого харин 2010 оны тооллого нь төлөвлөлт, газар зүйн зураглал, мэдээлэл цуглуулах, тархаах үйл явцад газар зүйн мэдээллийн (GIS) санг шинээр ашиглаж, тооллогын бэлтгэл ажлын хүрээнд олон улсын жишгийн дагуу тооллого явуулах мастер төлөвлөгөө гарган ажиллах зэргийг дурьдаж болно. 2010 оны тооллогоор 2.754.6 мянга болсон. Харин 2015 онд 1 дүгээр сарын 24-нд Монгол улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн билээ. Хамгийн сүүлд 2010 онд Монгол Улсын Үндэсийн Статистикийн Хорооноос (www.nso.mn) зохион байгуулан тооллого судалгааг явуулсан байна. Үр дүнг нь www.toollogo2010.mn цахим хуудсанд байршуулсан байдаг. 2021 оны байдлаар Монгол Улсын хүн ам 3 сая 358 мянга хүрээд байна. Монгол Улсын иргэний бүртгэл, мэдээлэл хариуцсан албаны түүх. а) 1921-1930 онд иргэний бүртгэл, мэдээлэл, хяналтын үүргийг хил орчмын нутагт дотоодыг хамгаалах газрын төлөөлөгч, цагдан сэргийлэх анги, тасаг, хэсгийн төлөөлөгч; б) 1930-1940-өөд онд цагдан сэргийлэх тасаг, ангийн дотоод гадаадын иргэдийн бүртгэл, хяналт хариуцсан хэрэг хөтлөгч, байцаагч; в) 1940-1970 онд Улсын цагдан сэргийлэх газрын паспортын хэлтсийн дотоод, гадаадын иргэд хариуцсан ахлах байцаагч, орон нутгийг удирдах болон гадаадын иргэдийн виз бүртгэлийн тасаг; г) 1970-1992 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын паспортын хэлтсийн дотоод, гадаадын иргэд хариуцсан ахлах байцаагч, орон нутгийг удирдах болон гадаадын иргэдийн виз бүртгэлийн тасаг; д) 1992-1996 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяа Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв; е) 1996-2008 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагИргэний бүртгэл, мэдээллийн улсын төв; ё) 2008 оны 12 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар. Албаны статистик Нийгэм- ба эдийн засгийн статистик
2186
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A4%D1%80%D0%B8%D0%B4%D1%80%D0%B8%D1%85%20%D0%A5%D0%B0%D0%B5%D0%BA
Фридрих Хаек
Фридрих Август фон Хаек () нь 1899 оны 5 сарын 8-ны өдөр Австрийн Вена хотноо сэхээтэн Др. Август фон Хаекийн гэр бүлд мэндэлжээ. 1974 онд Ф.А Хаек эдийн засгийн шинжлэх ухаанаар Нобелийн шагнал авсан бөгөөд тэрээр 130 өгүүллэг, 25 ном хэвлүүлсэн байдаг. Хаек засгийн газрын хөндлөнгийн оролцоо, социализмын үеийн эдийн засгийн төлөвлөлт, нийгмийн байгуулалын хөгжил гэсэн гурван ойлголтыг боловсруулан томъёолсон нь бидэнд оруулсан томоохон хөрөнгө оруулалт байлаа. Ф.А Хаекын хамгийн анхны багш бол Фридрих Визер байлаа. Тэрээр Фабиан социалист байсан бөгөөд Визерийн арга зам нь Хаекын сонирхлыг ихэд татаж тэрээр Визерын шавь болсон юм. Хаекыг сонгодог либерализм лүү оруулсан хүн бол яах аргагүй Людвиг фон Мизес бөгөөд Хаекын эдийн засаг болоод сонгодог либерализмд оруулсан хувь нэмэр нь Мизестэй салшгүй холбоотой. Ф.А Хаек Виены их сургуульд сурч байхдаа Мизесын хичээлийг судалдаг байсан бөгөөд тэрээр Мизесын социалист бус үзлийг өөрийн төсөөлж байснаас хэтэрхий их байгааг мэдсэн. Людвиг фон Мизесын 1922 онд бичсэн Социализмыг шүүмжилсэн шүүмж хэвлэгдсэнээр Хаекыг Фабиан Социализмаас холдход хүргэлээ. Хаекын бүтээлүүд нь Мизесын дутуу орхисон зүйлийг гүйцээх, сайжруулах мөн Мизесын хариулж амжаагүй асуултууданд хариулах зэргээр бий болж байлаа. Тэрээр 1921 онд 21-н настайдаа анх Эрх зүйч мэргэжлээр Докторын зэрэг хамгаалсан /Эрх зүйгээр мэргэших нь түүнд Эдийн засагт суралцахад нь улам дөхөм болж байв/ бөгөөд дараа нь 1923 онд 23-н настайдаа улс төрийн эдийн засагчаар докторын зэргээ тус тус хамгаалав. Виены их сургуульд сурч байхдаа Хаек Мизестэй харамсалтай нь уулзаж байгаагүй байна. Харин тэрээр сургуулиа төгссөнийхөө дараа Фридрих Визер багшийнхаа туслалцаатайгаар Мизестэй анх танилцсан байна.Ийнхүү Хаек болон Мизес нарын хамтын ажиллагаа эхэллээ. Хаек Мизесын удирдлаган доор Австрийн засгийн газарт хууль зүйн зөвлөхөөр 5 жил ажилжээ. 1929 онд анхныхаа номыг “Мөнгөний онол ба Худалдааны Цикл” нэртэйгээр хэвлүүлэн гаргажээ. Үүний дараа түүнд Лондонгын их сургуульд хүрэлцэн ирж лекц уншихыг Лионел Робинс санал болгосон байна. Тэнд тавьсан илтгэлүүд нь олны талархлыг хүлээсэн ба Үнэ ба Үйлдвэрлэл /1931/ нэртэйгээр хэвлэгдсэн байна. 1930-аад оны үед Лондонгын Кембриж дээр Кейнстэй хийсэн эдийн засгийн маргааны гол төлөөлөгч Хаек байсан бөгөөд түүний үзэл 20 орчим жил Лондонгийн Эдийн засгийн сургуульд чухал нөлөөтэй байжээ. Ийнхүү Ф.А Хаек нь 32 настайдаа эдийн засгийн мэргэжлийнхээ оргилд нь хүрсэн байлаа. 1944 онд Хаек Британийн Акедемын гишүүнээр сонгогдсон бөгөөд гишүүнээр нэр дэвшүүлэх үйл явц нь Кейнсээр дамжуулан явагджээ. Энд ажиллаж байхдаа Хаек өөрийн суут бүтээл болох “Боолчлогдох зам”-ыг хэвлүүлсэн нь түүнд олон улсын тавцанд нэр хүнд авчирлаа. Тэрээр эл бүтээлээрээ ардчилсан социализм нь хэрхэн тотилатиризмд хувирч болдогыг харуулсан байдаг. Ф.А Хаек: Сонгодог либерализмыг сэргээх, хамгаалах үйл явцад саад болж буй зүйлтэй тэмцэхдээ “нийгэмд ямар нэг нийгэмлэгүүдийн гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх замаар төрд шахалт үзүүлэх явдал” гэж үзээд 1944 онд тэрээр чөлөөт болон либерал нийгмийн гол гол зарчмуудын талаар хэлэлцэж байдаг либерал үзэл баримтлалын олон улсын нийгэмлэг байгуулах санааг дэвшүүлж байв. Түүний энэ санаа төд удалгүй Женев нуурын эрэг дээр байгуулагдсан Монт-Пелерин /Mont Pelerin/ нийгэмлэг 1947 онд байгуулагдсанаар биелэлээ олсон юм. / Mont Pelerin нийгэмлэг өнөөг хүртэл оршиж байна./ Хаекын либерализмын шинэ сонирхол 1970-аас 1980-аад оны хооронд бий болжээ. Мөн түүний эдийн засгийн зохицууллын судалгаа нь Кейнсизмын нөлөө буурсан 1990 оны үеэс хүчээ авч эхэлжээ. Эдийн засгийн либерализм нь АНУ, Их Британид 1990-д оноос дэлгэрч эхэлж Шинэ Эрхийн эдийн засгийн бодлогод нөлөөлөх болов. 1950 онд Хаек Лондоны их сургуулийг орхин Чикагогийн их сургуульд Нийгэм ёс суртахууны чиглэлээр 1962 он хүртэл багшилжээ. Түүнийг 20-р зууны шилдэг эрх чөлөөний философичоор тодруулсан бөгөөд 1974 онд Эдийн засгийн шинжлэх ухааны салбарын Нобелийн шагналтнаар тодруулжээ. 20-р зууны суут либертари сэтгэгч, эдийн засгийн шинжлэх ухааны салбарын Нобелийн шагналтан Ф.А Хаек нь 1992 оны 3-р сарын 23-нд 92 настайдаа нас барсан юм. 20-р зууны гүн ухаантан 20-р зууны эдийн засагч Германы гүн ухаантан Германы эдийн засагч Либерализмын хүн Нийтлэлч Эдийн засгийн шинжлэх ухаан дахь Альфред Нобелийн дурсгалын шагналтан Фрайбургийн Альберт-Людвиг Их Сургуулийн багш Чикагогийн их сургуулийн багш Эдийн засаг ба улс төрийн шинжлэх ухааны Лондон Их Сургуулийн багш Зальцбург Их Сургуулийн багш Вена их сургуулийн төгсөгч Австри-Унгарын дэлхийн нэгдүгээр дайны хүн Австрийн Бүгд Найрамдах Улсын төлөөх гавьяаны одтой их алтан хүндэт тэмдгийн шагналтан Австрийн шинжлэх ухаан ба урлагийн хүндэт тэмдэг шагналтан Баден-Вюртемберг Муж Улсын Гавьяаны одон шагналтан Германы Гавьяаны одон шагналтан (энхтайвны зэрэг) Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медаль шагналтан Франциско Маррокины их сургуулийн хүндэт доктор Зальцбург Их Сургуулийн хүндэт доктор Британийн Академийн гишүүн Австричууд 1899 онд төрсөн 1992 онд өнгөрсөн
2212
https://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D0%BE%D1%80%D1%82%D0%B0%D0%BB%20%D1%82%D0%BE%D0%B9%D1%80%D0%BE%D0%B3
Бортал тойрог
БНХАУ-ын Шинжаан - Уйгурын ӨЗО-ы харьяанд Монгол үндэстэн өөртөө засах Бортал тойрог (аль эсвэл Бортал жуу; - боротал-а жвү) гэх нутаг бий. Хятадаар 博尔塔拉蒙古自治州 bóěrtǎlā měnggǔ zìzhìzhōu (уйгураар بۆرتالا موڭغۇل ئاپتونوم ئوبلاستى‎ börtala mongghul aptonom oblasti; оросоор Боро-Тала-Монгольский автономный округ; англиар Bortala Mongol Autonomous Prefecture) хэмээх бүтэн нэрийг Хятадын монгол хэлтэн Борталын монгол үндэстний өөртөө засах жуу гэж дууддаг. 24,934 км² Бортал нутагт 2007 онд хятад голдуу 472,918 хүн оршин сууж байлаа. Өрнө захаараа Казахстан улстай 385 км зурвасаар хиллэдэг бол бусад талаараа улсынхаа Тарвагатай, Или хоёр тойрогтой хаяа залгадаг. Эв, Сайрам гэх хоёр сайхан нууртай. Засаг захиргааны хуваарь Ард түмэн Хятад улсад Монгол угсаатныг 蒙古族 ( Ménggǔ zú, Хятадад монголоор Монгол үндэстэн) гэж бүртгэдэг. Тиймээс эндхийн Монголчуудыг нутгаар нь Борталын Монголчууд гэж ялган танина. Уг нь Ойрад голдуу, тэр тусмаа 1770-аад онд Ижил мөрнөөс ирсэн Торгууд, цөөн хувь нь 1760-аад оны үед харуулын албанд ирсэн Цахаруудын үр хойчис юмсанжээ. Шинжааны суурин Хятадын өөртөө засах тойрог
2217
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%20%D0%A3%D0%BB%D1%81%D1%8B%D0%BD%20%D2%AE%D0%BD%D0%B4%D1%81%D1%8D%D0%BD%20%D0%A5%D1%83%D1%83%D0%BB%D1%8C
Монгол Улсын Үндсэн Хууль
Монгол Улсын VIII эзэн Богд хаан мөнх бусыг үзүүлсний дараа жил гаруй хэлэлцсэний эцэст Анхны Үндсэн хууль 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг, 17 минутад баталсан.  Анхны Үндсэн хуулиар хаант улсыг халж Бүгд Найрамдах улсыг тунхагласанаараа түүхэн онцлогтой юм. Социализмын он жилүүд өнгөрөх тусам Соёлын довтолгоо, Нэгдэлжих хөдөлгөөн, Атрын аян зэрэг томоохон үйл явдлууд улс орон даяар өрнөж байв. Монгол Улсын хүн ам, соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлтүүдийг хийх зорилтуудаас шалтгаалж 1940 оны 6 дугаар сарын 30-нд, 1960 оны 7 дугаар сарын 6-нд тус тус Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ. Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч 1992 оны 1 сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо 2 сарын 12-ны өдрөөс эхлэн даган мөрджээ. Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хууль тавьж өгчээ. Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалжээ. Мөн Засгийн газрын бүтэц зохион байгуулалт, сонгуулийн талаар товч зохицуулсан байдаг. Үндсэн хуулиа монголчууд "Эцэг хууль", "Эх хууль" гэж бас нэрлэдэг. Анхны Үндсэн хууль БНМАУ-ын Анхны Үндсэн хуулийн товчлол 1 дүгээр бүлэг. Монголын жинхэнэ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах нь Нэг дүгээр зүйл: Бүх монгол улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхтэй ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн улсын аливаа хэргийг улсын их хурал ба мөн хурлаар сонгогдсон засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүслэн дагаваас зохимой. Хоёр дугаар зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын зорилт болбаас, хуучны эзэрхэг харгисын ёс сурталын үлдэгдлийг үндсээр устгаж , улс төрийн захиргааны явдлыг жинхэнэ ардын ёсонд нийлүүлж, шинэ ёсны Бүгд Найрамдах Улсын үндэс тулгуурыг бататган бэхжүүлмой. Гурав дугаар зүйл: Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгүүлэх явдлыг хүндэтгэх ба, дээр дурьдсан ёсоор улсын үндсийг бататгахад гол болгон явуулбаас зохих зүйлүүд нь: БНМАУ-ын хязгаарын дотор бүх газар ба, уурхай хийгээд ой мод усны ба, мөн тэдгээрийн баялагууд болбаас, эрт цагаас нааш ард нийтийн хөрөнгө байсаар ирсэн зан суртал нь чухам эдүгээгийн ард улсын ёсонд нийлэлцэх тул, энэхүү хөрөнгө бүрэн ардын мэдэлд байваас зохих бөгөөд, энэ тухай хувийн өмч байгуулж үл болмой. Монголын улсын арван нэгдүгээр оны хувсгалаас цааш монголын эрх баригчдын гадаад лугаа тогтоосон гар бичгүүд ба, мөнгө зээлдсэн зүйлүүд болбаас, гадаадаас хүчирхэн хүлээлгэсэн болох тул, цөмийг устгасанд тооцмой. Дотоод гадаадын эзэрхэг харгисийн үеэс эхлэн зарим нэгэн хүн ба, албаны газраас олны хөрөнгийг зааж гадаадын эзэрхэг шунахай нар лугаа хуйвилдан байгуулсан өр шир болбаас, улсын ба, ард олны аж ахуйд маш хорлолтой болох учир нь арван дөрөвдүгээр онд, ардын засгийн газрын тогтоосон ёсоор эл өрийн үлдэгдлийг бүрэн төлүүлэхийг хэрэгсэхгүй болгон устгаж, басхүү арван нэгдүгээр онд засгийн газрыг тогтоосон ёсоор аль нэгэн этгээдийн байгуулсан өрийг ард олонд халдаан төлүүлэх сурталыг устгасан явдлыг батлав. Улсын аж ахуй ба эдийн засгийн бодлогыг чухал болгон, тус улсаас эрхлэн удирдах ба, басхүү гадаад лугаа харилцах худалдааны улсын онц эрх болгон авах нь, ардын эрхийг мандуулах, мөн ардын эрхэт засгийг бататгахад чухал нөхцөл тул, цөм улсаас эрхэлбээс зохимой. Үүнд тайлбарлах нь: гадаад улс лугаа харилцах худалдааг улсын онц эрх болгон авах явдлыг зүй зохисыг үзэж гүйцэтгэвээс зохимой. Жинхэнэ ард түмний эрх чөлөөг бүрэн бүтнээр хамгаалах ба, басхүү гадаад дотоодын харгис шунахай нарын эрх мэдэлдээ хөгжих замыг таслан сэргийлэхийн тулд, ардын хувсгалт цэргийг байгуулахаас гадна бүх улсын идэр залуу ардыг цэргийн эрдэмд боловсруулаваас зохимой. Тус улсын харъяат аливаа хүний шүтэх итгэх явдалд бүрэн эрх чөлөө олгохын тулд, шашны хэргийг улс төрийн хэргээс тусгаар байлгаж, шашин шүтлэгийн явдлыг өөр өөрийн доор шүшгээр болговоос зохимой. Элдэв хэргийг жинхэнэ ард түмнээр шүүмжлэх эрхийг хүндэтгэж, тус улсаас аливаа хэвлэх нийтлэх явдлыг бүртгэн гүйцэтгүүлэвээс зохимой. Жинхэнэ ард түмний нийтээр хуралдах цэнгэлдэх ба баяр ёслол үйлдэх явдлыг хүндэтгэж тус улсаас тэдний хэрэглэх орон байшин элдэв хэрэглэл зэргийг бэлтгэн гүйцэтгүүлбээс зохимой. Жинхэнэ олон ардын аливаа эвлэл хоршоо зэргийг байгуулах эрх чөлөөг хүндэтгэж эл явдалд тус улсаас элдэв тусламж үзүүлбээс зохимой. Жинхэнэ олон ардын аливаа эрдэм соёлд гэгээрүүлэх замыг нээгдүүлэн тус улсаас элдэв ухааны эрдэмд бүрэн үнэ төлбөргүйгээр боловсруулах явдлыг гүйцэтгүүлэвээс зохимой. Тус улсын харъяат ард түмэнд угсаа шашин эрэгтэй эмэгтэй хэмээх ялгаваргүй нэгэн адил эрхийг эдлүүлбээс зохимой. Тус улсын олон ардын эрх ашгийг хүндэтгэн хамгаалахын тулд хэрвээ аль нэгэн хүн буюу, хэсэг этгээд нар өөрийн эрхийг улсын явдалд хортойгоор хэрэглэх аваас, тэд нарын эрхийг хязгаарлах буюу устгаваас зохимой. Ван гүн тайж нарын хэргэм зэрэг, аливаа хутагт хувилгаадын захирах тушаах ба, ардын хөрөнгөнд холбогдох эрхийг устгаваас зохимой. Бүх дэлхийн жинхэнэ ард түмний зорилго нь, эдүгээгийн эзэрхэг хөрөнгөтний байдлыг үндсээр устгаж, нийгэм журам ба, эв хамтын ёс журмыг эрхэмлэх тул, бидний жинхэнэ ард улсаас, гадаад лугаа харилцах засгийн бодлогыг бүх дэлхийн бага буурай улс ба, хувьсгалт ард түмний ашиг тус үндэсний зорилго лугаа нийлүүлэн явуулбаас зохимой. Үүнд тайлбарлах нь: мөн цагийн байдлыг хянаж ямар ч гадаад лугаа харилцан найрамдаж болох боловч, бидний улсын бүрэн эрхэд халдах этгээд буй ахул бүхий л хүчээр эсэргүүцэн эхлүүлбээс зохимой. Хоёрдугаар бүлэг. Улсын дээд эрхийг барих газрын тухай Дөрөвдүгээр зүйл: БНМАУ-ын дээд эрхийг улсын их хуралд хадгалах бөгөөд, мөн хурлыг чөлөө цагт улсын бага хуралд хадгалуулах ба, бас мөн хурлыг чөлөө цагт бага хурлын тэргүүлэгчид ба, засгийн газрын дунд хадгалуулбаас зохимой. Тавдугаар зүйл: Улсын дээд эрхийг хадгалуулах газруудын эрхлэн шийтгэвээс зохих зүйлүүд нь: Гадаад лугаа харилцахад тус улсыг төлөөлөх ба, мөн харилцах явдлыг эрхлэх, улс төрийн ба, худалдааны зэрэг хэргүүдийн тухай гадаад лугаа гар бичиг тогтоох Тус улсын хил хязгаарыг өөрчлөх , байлдах, найрамдах явдлыг эрхлэх, мөн гадаад лугаа тогтоосон гар бичиг батлах Гадаад дотоодоос мөнгө урьдчилан зээлэх, эл зүйлийн их хүүг төлөн дуусгах, мөн төлөх хугацааг сунгах ба, гадаадад мөнгө зээлдүүлэх Гадаад лугаа харилцах худалдааны хэргийг удирдах дотоод худалдааны явдлын тухай хэмжээ заавар тогтоох Тус улсын ард олны аж үйлдвэрийн бодлогыг зохиох, концесс ба, монопол хэмээх онц эрхийг олгох, өөрчлөх, устгах Аливаа зам тээвэр, цахилгаан мэдээ шууданы явдлыг байгуулах Улсын цэргийн хүчнийг байгуулах, удирдах Улсын орлого зарлагыг батлах, гувчуур татварын зэрэг орлогын зүйлийг тогтоох Улсын мөнгөний үнийн хэмжээг тогтоох, мөнгөний тэмдэгт цаас, зоос үйлдвэрлэх Газар эдлэх нийтийн дүрмийг батлах, аймаг хошуудын нутгийн хил хязгаарыг байгуулах, дэлхийн баялагийг ашиглах, дүрэм заавар тогтоох Улсын шүүн таслах газруудын ба, хэргийг явуулах дүрэм хэмжээ, мөн иргэний ба эрүүгийн хууль зүйлийг тогтоох Ардыг гэгээрүүлэхийн тухай дүрэм хэмжээ тогтоох Хүний өвчин эмгэгийг анагаах засах, сэргийлэх дүрэм хэмжээ тогтоох Аливаа хэмжээ жигнүүрийг тогтоох Улсын аливаа тоо бүртгэх явдлыг тогтоох Зургаадугаар зүйл: Улсын үндэсний хуулийг өөрчлөх батлах явдлыг гагцхүү Улсын их хурлаас эрхлэн шийтгэвээс зохимой Улсын их хурлын тухай Долдугаар зүйл: Улсын их хурал болбаас олон аймаг ба, хот, жич ардын цэргийн төлөөлөгчид хуралдах бөгөөд, тоог төлөөлөгчид сонгох газрын хүн амын олон цөөхөныг үзэж нэгэн жилийн хугацаагаар сонговоос зохимой. Үүнд тайлбарлах нь: Хэрвээ ямар ба, шалтгаанаар аймгийн хурал хуралдаж үл чадах нь буй аваас хошуудаас төлөөлөгчдийг томилон явуулмой. Улсын их хурлын төлөөлөгчдийн сонгоход мөн улсын их хурлын төлөөлөгчдийг сонгох дүрмийг баримталбаас зохимой. Наймдугаар зүйл: Улсын их хурлын тогтмол хурлыг улсын бага хурлаас эрхлэн жил бүр нэгэн удаа хуралдаваас зохимой. Есдүгээр зүйл: Улсын их хурлын онц хурлыг улсын бага хурлаас буюу, их хурлын гишүүдийн гурван хувийн нэгэн хувь ба, эсвэл харъяат улсын гурван хувийн нэгэн хувиас дээш тооны хүмүүс бүхий газруудын улсын их хурлын төлөөлөгчдийг сонгох эрхтэй, хурлаас хуралдуулсугай хэмээн хүсэвээс даруй хуралдуулмой . Аравдугаар зүйл: Улсын их хурал нь 30 гишүүнийг сонгож, улсын бага хурлыг байгуулмой. Арваннэгдүгээр зүйл: Улсын бага хурлын аливаа хэргийг улсын их хурлаас хянан байцаамой. Улсын бага хурлын тухай Арванхоёрдугаар зүйл: Улсын бага хурал нь, хууль, дүрэм, тогтоол, тушаал гаргах, засгийн газар ба, олон яамны газруудыг хянан байцаах явдлыг ерөнхийлөн эрхлэх, харъяат хурлын тэргүүлэгчид ба, засгийн газрын эрхлэн шийтгэх зүйлүүдийн дүрмийг төлөвлөн тогтоох , засгийн газрын явуулах хэргүүдийн гол төлөвийг зааварлах, улсын үндсэн хууль ба, мөн их хурлын тогтоолуудыг ёсоор гүйцэтгэх явдлыг эрхлэн шийтгэвээс зохимой. Арвангуравдугаар зүйл: Улсын бага хурал нь, нэгэн жилд хоёр удаагаас цөөнгүй хуралдаваас зохимой. Арвандөрөвдүгээр зүйл: Улсын бага хурлын онц хурлыг мөн хурлын тэргүүлэгчид буюу, засгийн газрын ба, эсвэл тус хурлын гишүүдийн гурван хувийн нэгэн хувиас хуралдуулсугай хэмээн хүсэвээс даруй хуралдуулаваас зохимой. Арвантавдугаар зүйл: Улсын бага хурал нь үргэлж шүүх харъяат хурлын тэргүүлэгчид таван хүн ба, засгийн газрыг нэгэн жилийн хугацаагаар тус тус сонгохоос гадна, хэрвээ чухал хэрэг тохиолдовоос комисс хүмүүсийг сонговоос зохимой. Арванзургаадугаар зүйл: Улсын бага хурал нь, шийтгэсэн хэрэг ба, явуулсан засгийн ерөнхий бодлого зэргийг улсын их хуралд илтгэн байцаалгаваас зохимой. Арвандолоодугаар зүйл: Улсын бага хурлын олон гишүүдийг тус хурлын тэргүүлэгчид буюу, эсвэл мөнхүү тэргүүлэгчдээс зөвшөөрлийг авч аливаа албан тушаалд явуулаваас зохимой. Үүнд тайлбарлах нь: Бага хурлын тэргүүлэгчдээс тус хурлын гишүүдийн эрхийн тухай тусгай дүрэм тогтоовоос зохимой. Улсын бага хурлын тэргүүлэгчдийн тухай Арваннаймдугаар зүйл: Улсын бага хурлын тэргүүлэгчид нь, хурлыг жолоодмой. Арванесдүгээр зүйл: Улсын бага хуралд хэлэлцэн шийтгэвээс зохих зүйлүүдийг бэлтгэн гүйцэтгэвээс зохимой. Хорьдугаар зүйл: Аливаа хууль дүрмийн эхийг зохиож бага хуралд хэлэлуүүлэвээс зохимой. Хорин нэгдүгээр зүйл: Улсын бага хурлын тогтоолуудыг хэрхэн гүйцэтгэж буйг хянаваас зохимой. Хорин хоёрдугаар зүйл: Улсын бага хурлын тэргүүлэгчид болбаас, засгийн газрыг удирдан, орон нутгийн ба, аливаа хэргүүдийн тухай зохих газрууд лугаа засгийн газраар уламжлуулан харилцах боловч, онц чухал хэрэг тохиолдовоос шууд харилцаж болмой. Хорин гуравдугаар зүйл: Аливаа ял хэлтрүүлэх хөнгөтгөх явдлыг эрхлэн шийтгэвээс зохимой. Хориндөрөвдүгээр зүйл: Бага хурлын тэргүүлэгчид нь, тус хурлыг чөлөө цагт аливаа дүрэм хэмжээ батлах ба, басхүү засгийн газрын тогтоолын дотроос татгалзалтай зүйл буй аваас эргүүлэн залруулах буюу, эсвэл түтгэлзүүлэн дараагийн бага хуралд оруулж таслан тогтоолгохоос гадна, яамны сайдуудыг сонгож огцруулах явдлыг эрхэлвээс зохимой. Хорин тавдугаар зүйл: Бага хурлын тэргүүлэгчид нь, засгийн газрын хоорондоо үл тохирох буюу, засгийн газарт гомдоосон хэрэг гараваас хянан шийтгэвээс зохимой. Хорин зургаадугаар зүйл: Бага хурлын тэргүүлэгчид нь аливаа шийтгэсэн хэргээ тус хуралд тайлбарлан илтгэж хянан байцаалгаваас зохимой. Засгийн газрын тухай. Хорин долдугаар зүйл: Засгийн газар болбаас, тус улсыг ерөнхийлөн захирах газар мөн бөгөөд, гишүүд нь, ерөнхий сайд, жинхэнэ орлогч сайд, бүх цэргийн ба, эдийн засгийн зөвлөлийн тэргүүлэгчид,бүх цэргийн жанжин, улсын хянан байцаагч, дотоод, гадаад, цэрэг, санхүү,аж үйлдвэр,шүүх, ардыг гэгээрүүлэх яамны сайдууд болмой. Хорин наймдугаар зүйл: Засгийн газар нь, тус газрын эрхлэн шийтгэх зүйлүүдийн дүрэмд дурьдсан аливаа хэргийг гүйцэтгэн явуулваас зохимой. Эдийн засгийн зөвлөлийн тухай Хорин есдүгээр зүйл: Тус улсын аливаа аж ахуй, эдийн засгийн бодлогыг ерөнхийлөн эрхлүүлэхийн тухай засгийн газрын дэргэд тусгай дүрмийн ёсоор эдийн засгийн зөвлөлийг байгуулаваас зохимой. Гуравдугаар бүлэг. Нутгийн захиргааны тухай Гучдугаар зүйл: Нутгийн захиргааны хууль дүрмийн ёсоор аймаг, хошуу, сум, баг, арван гэр хүртэл, олон хотын газар, орон нутгийн хурал байгуулаваас зохимой. Гучин нэгдүгээр зүйл: Нутгийн хурлууд нь, аливаа аж ахуй ба, албаны хэргүүдийг гүйцэтгэн явуулахаар өөрсдийн дундаас аймаг, хошуу , сум, баг, арван гэрийн аливаа хэрэг явдлыг гүйцэтгэх захиргаан газрыг сонгон байгуулаваас зохих бөгөөд, мөн албан хаагчдыг нэгэн жилийн хугацаагаар сонговоос зохимой. Гучин хоёрдугаар зүйл: Дээр дурьдсан аливаа захиргааны газрууд тус тусын орон нутгийн хуралд хянан байцаагдаваас зохимой. Гучин гуравдугаар зүйл: Аймаг, хошуу, сум, баг, арван гэрийн хурал ба, захиргааны газруудын эрх хэмжээ, харилцах зэрэг явдлыг нутгийн захиргааны дүрэмд заасан ёсоор гүйцэтгэн явуулаваас зохимой. Дөрөвдүгээр бүлэг. Сонгох, сонгогдох эрхийн тухай Гучин дөрөвдүгээр зүйл: Улсын их, бага хурал ба, нутгийн хурлуудад төлөөлөгчдийг сонгох ба, мөн төлөөлөгчдөд сонгогдох эрхийг эдэлвээс зохих тус улсын харъяат эр, эмялгаварлахгүй хэн боловч, сонголт үйлдэх өдөр 18 нас хүрэгсэд нь: Өөр хүчнийг үнэлэх буюу, хувины аж хийж амьдрагчид Ардын хувьсгалт цэрэг болмой. Гучин тавдугаар зүйл: Аливаа хурлын төлөөлөгчдийг сонгох ба, мөн төлөөлөгчдөд сонгогдох эрхгүй хүмүүс нь: Ямагт ашгийг эрмэлзэж бусдыг зарж мөлжин амьдарагчид Ямагт бусдыг хөлслөн зарах ба хөрөнгө орлого зэргийн үржлээр амьдрагч жинхэнэ худалдааны ба мөнгө хүүлэгчид Ордын ван гүн ба, хутагт хувилгаан, жич орон хийдэд үргэлж суух санваартан лам нар. Солиорсон ба ухаан эвдэрсэн бөгөөд зохих газраас шинжлэн батлагдсан. Эд хичээх зэргээр нэрийг гутаах явдал үйлдэж зарга шүүх газраас ял шийтгэгдсэн болмой. Гучин зургаадугаар зүйл: Сонголтыг үйлдэх ба, түүнийг хянан байцаах, сонгох зэргийг сонголтын тусгай дүрмийг баримталж шийтгэвээс зохимой. Тавдугаар бүлэг. Улсын орлого зарлагын эрхийн тухай Гучин долоодугаар зүйл: Тус улсын аливаа орлого зарлагыг бүх улсын төсөвлөсөн дансанд нэгтгэвээс зохимой. Гучин наймдугаар зүйл: Улсын бүх орлого зарлагын төсөвлөсөн дансыг улсын их хурал буюу, онц хэрэг учир тохиолдовоос, улсын бага хуралд мэдүүлэн батлуулаваас зохимой. Гучин есдүгээр зүйл: Улсын бүх орлого зарлагын төсөвлөсөн дансыг уул орлого зарлагыг хэрэглэх жилийн наана, хоёр сарын урьдаас зохиож, дээд газар мэдүүлэн батлуулаваас зохимой. Дөчдүгээр зүйл: Хэрвээ төсөвлөсөн жилийн эхэн хүртэл улсын орлого зарлагын дансыг үл батлаваас, батлахын наана, засгийн газраас өнгөрсөн жилийн орлого зарлагын дансыг баримталж хэрэглэвээс зохих боловч, төсөвлөсөн жилийн дөрвөн сараас цааш хэтрүүлж үл болмой. Дөчин нэгдүгээр зүйл: Ямар ч зүйлд, хэрвээ улсын төсөвлөсөн дансаа оруулж үл батлагдсан буюу, эсвэл тусгай дүрэм гаргасан нь бус боловаас ,улсын сангаас гаргаж үл болмой Дөчин хоёрдугаар зүйл: Улсын орлого зарлагын дансаар тавьж олгосон зүйлийг уг зориулсан зүйлд шууд зарах ба, нэгэнт батлагдсан төсөвлөлийн доторхи зүйл, ангиар ялгаварлан хэтрүүлэлгүй зарахаас гадна, засгийн газраас тусгай тогтоосон зүйлгүй аваас, бусад зүйлд хэрхэвч зарж үл болмой. Дөчин гуравдугаар зүйл: Улсын их буюу, бага хурлаас ямар зүйлийн орлого татвараас аль зүйлийг бүх улсын орлого зарлагын төсөвлөсөн дансаа оруулах ба, ямар зүйлийг нутгийн захиргааны зарлагад хэрэглэвээс болох явдлыг ялган салгаж тогтоомой. Дөчин дөрөвдүгээр зүйл: Улсын бүх зардлыг улсын сангаас тавьж гүйцэтгэхээс гадна, орон нутгийн захиргааны газрууд нь, төв засгийн газраас тогтоон зарласан дүрмийг баримталж, харъяат ардаас татварлан авч, нутгийн зохих зүйлд таацуулан хэрэглэвээс зохимой. Дөчин тавдугаар зүйл: Орон нутгийн албаны газруудаас нутгийн зарлагыг төсөвлөхдөө зургаан сар ба, нэгэн жилээр данс үйлдэвээс зохихоос гадна, сумын төсөвлөсөн дансыг хошууны тамгын газраас баталж хошууны төсөвлөсөн дансыг аймгийн яамнаас баталж, аймгийн төсөвлөсөн дансыг засгийн газраас бүх улсын орлого зарлагын дансанд багтааж,зургаан сар ба нэгэн жилийн хугацаагаар батлуулаваас зохимой. Дөчин зургаадугаар зүйл: Улсын төсөвлөсөн дансанд үл орсон зүйл буюу орсон боловч үл гүйцэлдэх бөгөөд, бүх улсын зарлагад хэрэглэх учир тохиолдовоос нэмэгдүүлэн шийтгэх явдлыг орон нутгийн захиргаа нь зохих явдлын яаманд мэдээлэн шийтгүүлэвээс зохимой. Зургаадугаар бүлэг. Улсын тамга ба, сүлд тэмдэг, туг далбаа гурвын тухай Дөчин долдугаар зүйл: Улсын их хурлаас дараалан засгийн газар, олон явдлын яам, албаны газруудын тамгыг цөм дөрвөлжин бөгөөд нүүрийн дунд дор соёмбо хэмээх эрхэм үсэг, түүний хоёр этгээдэд уул газрын нэр сэлтийг үйлдүүлэн гүйцэтгэвээс зохимой. Дөчин наймдугаар зүйл: Улсын сүлд тэмдэгт, дээр дурдсан соёмбо үсэг, түүний доорд этгээдэд бадамлянхуа цэцгийн зураг бүхий сүлдэн тэмдэг хэрэглэн явуулваас Дөчин есдүгээр зүйл: Улсын туг далбааг улаан өнгөтэй бөгөөд, дунд нь улсын сүлд тэмдгийг оруулан үйлдүүлж гүйцэтгүүлэвээс зохимой. Тавьдугаар зүйл: Тус улсын их бага хурлыг Улаанбаатар хотод хуралдуулан байваас зохимой. Монгол улсын арвандөрөвдүгээр он арван сарын гучин бөгөөд ,аргын улирлын арван нэгэн сарын хорин зургааны өдрийн үдийн хойд дөрвөн цаг арван долоон минутад энэхүү үндсэн хуулийг улсын анхдугаар их хурлын арван дөрөвдүгээр тогтоолын нэгдүгээр зүйлд батлав. Хурлын дарга ...... Жадамба Дэд дарга ....... Бадрах Нарийн бичгийн дарга ..... Гэлэгсэнгэ Дугаржанцан 1931 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн БНМАУ-ын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор 1924 онд батлагдсан  Үндсэн хуулийн 11 ба 34 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, Улсын Бага Хурлын эрх хэмжээ болон сонгуулийн эрхийн хүрээнд өөрчлөлт оруулсан байна. 1940 оны Үндсэн хууль Монгол Улсын хоёрдугаар Үндсэн хуулийг 1940 оны 6 сарын 30-ны өдөр Улсын VIII Их Хурлаар баталсан байна. 1940 оны үндсэн хууль нь ард түмний дунд “Чойбалсангийн үндсэн хууль” гэж нэрлэгддэг. Энэ хууль 12 бүлэг 95 зүйлтэй бөгөөд 1940 оноос 1960 он хүртэл нийт 16 удаа нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Тус хуулийн 1-р зүйлд “Бүгд Найрамдах Монгол Ард Улс болбоос эзэрхэг түрэмгий ба феодалын дарлалыг устгасан, цаашид нийгэм журамд дэвшин орохын учир улс орон юугаа хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангаж бүхий хөдөлмөрчин (малчин, ажилчин, сэхээтэн) ардын тусгаар тогтносон улс мөн болно” гэж заасан. Бүх газар, түүний хөрсөн доорх зүйлүүд, ой мод, ус ба тэдгээрийн баялаг, фабрик завод, төмөрлөг алт боловсруулах явдал, төмөр зам, усан ба агаарын тээвэр, холбоо харилцааны хэрэгсэл, банк, машинаар өвс хадах станц, улсын аж ахуйтнууд улсын өмч буюу нийт ардын хөрөнгө мөн гэж заасан байжээ. БНМАУ-ын 18 насанд хүрсэн бүх иргэн нас, хүйс, шашин шүтлэг, эрдэм чадвар, эд хөрөнгө, нүүдлийн ба суурьшмал байдлыг харгалзалгүй сонгох болон сонгогдох эрхтэй гэж заасан байдаг. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор /1941.02.14/ БНМАУ-ын Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлт нь “БНМАУ нь Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Увс, Сэлэнгэ аймгууд ба Улаанбаатар хотоор бүрдэл болгож тогтооно” хэмээн заажээ. Монгол Ардын Хувьсгалт Нам /МАХН/ бол улс, нийгмийн бүх байгууллагуудыг удирдан чиглүүлэгч үүрэгтэй гэж намын удирдах чиглүүлэх үүргийг хуульчлан тогтоожээ. Хоёрдугаар Үндсэн хууль нь “Нийгмийн байгуулалт; Улсын байгуулалт; Улсын Их Хурал, Бага Хурал ба Бага Хурлын Тэргүүлэгчид; Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөл; Улсын орон нутгийн засаг захиргааны эрхийг барих байгууллагууд нь; Шүүх ба прокурорын газар; Бүгд Найрамдах Монгол Ард Улсын орлого, зарлага; Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сонгуулийн журам; Ард иргэний үндсэн эрх ба үүргүүд; Сүлд тэмдэг, туг, нийслэл; Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хуулийг өөрчлөх журам;” гэсэн 12 бүлэг, 95 зүйлтэй. Уг Үндсэн хуулиар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын албан хаагчдын өдрийн ажлын хэмжээг найман цагаар хязгаарлах, иргэд нь үнэ төлбөргүйгээр сурах, тэтгэвэр тэтгэмж авах, эмэгтэйчүүд нь аж ахуй, улсын ба соёл, боловсрол, улс төр, олон нийтийн бүхий л төрлийн ажил хэрэгт эрэгтэй хүний нэгэн адил тэгш эрхийг эдлэх, нутаг дэвсгэр дотор өөрийн биеэр чөлөөтэйгөөр шилжин явах ба оршин суух газраа шилэн сонгох эрхтэй хэмээн тусгасан юм. 1960 оны Үндсэн хууль 1960 оны 7 дугаар сарын 6-нд Үндсэн хуулийн баталсан байна. Энэхүү  хууль 10 бүлэг, 94 зүйлтэй байсан бөгөөд 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. 1-р бүлэгт “БНМАУ бол ажилчид, хоршоолсон ардууд (малчин тариачид), хөдөлмөрч сэхээтний социалист улс бөгөөд түүний үндэс нь ажилчин анги, хоршоолсон ардын холбоо мөн” хэмээн заасан. БНМАУ-ын эдийн засгийн үндэс бол үйлдвэрлэлийн хэрэгслийг нийтээрээ өмчлөх социалист өмч мөн гэж заасан байдаг. Бүх хүчин чадал, эрдэм мэдлэгээ социализм байгуулах үйлсэд бүрнээ зориулах, Үндсэн хуулийг ёсчлон сахихыг хуульчилсан. БНМАУ-ын төр, нийгмийн удирдан чиглүүлэх хүч бол...Монгол Ардын Хувьсгалт Нам мөн гэж заасан байжээ. 1992 оны Үндсэн хууль БНМАУ-ын Ардын Их Хурлаас сонгогдсон депутатуудын хоёрдугаар хуралдаан 76 хоног хуралдаж 1992 оны 1 дүгээр сарын 13-нд Монгол Улсын 4 дэх үндсэн хуулийг баталжээ. Энэ Үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй бөгөөд Монгол Улсад нэг танхимтай парламент, Ерөнхийлөгчийн институт бүхий олон намын тогтолцоотой Бүгд найрамдах засаглалын ардчилсан хэлбэрийг хуульчлан баталгаажуулсан юм. Нөхцөл байдал Зөвлөлтийн удирдагч Л.Брежнев 1982 оны 11-р сард, араас дараагийн удирдагч Ю.Андропов 1984 оны 2-р сард, жилийн дараа залгамжлагч К.Черненко 1985 оны 3-р сард ар араасаа ойр ойрхон нас барж Зөвлөлтийн залуу удирдагч Михаил Горбачев гарч ирж өөрчлөн байгуулалт эхлүүлж, Зүүн Европын социалист системийн орнуудад 1980-аад оны эхээр ардчилсан хувьсгалын үйл явц өрнөж тодорхой үндсэн өөрчлөлтүүд гарсан юм. Энэ бүхний тусгал нөлөө тухайн үед манай улсад орж ирсэн байна. Ингээд төр, засгийн удирдлагын арга барилд шүүмжлэлтэй хандаж эдийн засгийн талаар томоохон өөрчлөлт хийх эхлэл тавигдаж эхэлсэн. Ялангуяа 1980 оны сүүлчээр эрчимтэй өрнөсөн байдаг. Тухайн үед Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзээд Ж.Батмөнх даргатай Үндсэн хуулийг шинэчлэн найруулах комисс хүртэл байгуулж байсан түүхтэй. Гэвч удалгүй манайд Ардчилал гарч байж Үндсэн хуулиа зарчмын хувьд шинэчлэх боломж бүрдсэн юм. Манай улсад 1989 оноос залуучууд, тэр үеийн МАХН-ын удирдлага, тэдний үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг бүлэг хувьсгалын үйл явц эхлүүлж өрнүүлсэн түүхэн том гаьяатай юм. Үүний үр дүнд Монгол улсад улс төрийн нэг намын тогтолцоог халж олон нам тогтолцоотой болсон юм. Нөгөө талаар харийн гүрний оролцоогүйгээр өөрсдөө бие дааж төр засгаа шинээр төвхнүүлэх онцгой сайхан боломж бүрдсэн билээ. Зөвхөн өөрсдөө боловсруулж баталсан гэхээр хүн төрөлхтний хөгжил дэвшил, дэлхийн улс орнуудын Үндсэн хуулийн ололт амжилтыг тусгаагүй гэсэн үг биш юм. Тухайлбал, 1991 оны дундуур НҮБ-ын шинжээчийн баг ирж Үндсэн хуулийн төслийн бүлэг, заалт бүрээр холбогдох хүмүүстэй уулзаж ярилцсан байдаг. Үүнээс гадна АИХ-ын дэргэд  парламентын бүлгэм бий болгож АИХ-ын 430 депутат хамрагддаг байжээ. Тэгээд Гадаад харилцааны яамтай хамтран дэлхийн 10 гаруй орны төлөөлөл оролцуулан Үндсэн хуулийн төслөөр санал бодлоо солилцож байжээ. Мөн Үндсэн хуулийн төслийг 1992 оны зургадугаар сарын 10-аас есдүгээр сарын 1 хүртэл бүх ард түмнээр хэлэлцүүлсэн байна. Энэ хэлэлцүүлэгт 900 гаруй мянган хүн оролцож 500-аад мянган хүн үг хэлж 5177 санал төвд ирүүлж байсан юм. Тэгэхээр 1992 оны Үндсэн хууль бол Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл гэж хэлж болно. Урд нь Үндсэн хуулийн төсөл боловсруулах комисс нь 16 хүний бүрэлдэхүүнтэй, таван ажлын хэсэгтэй байсныг Улсын Бага Хурлаар долдугаар сарын 5-нд Ардын Их Хурлын даргын мэдээллийг сонсож, тогтоол гаргасан. Энэ тогтоолд Үндсэн хууль боловсруулах комиссын бүрэлдэхүүнийг өргөтгөж 10 ажлын хэсэгтэй, АИХ, Улсын Бага Хурлын  гишүүн, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 90 хүний бүрэлдэхүүнтэй болж Үндсэн хуулийн төслийг боловсруулсан ажээ. Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэж парламентын хоёр танхим байгуулсан. Доод танхим болох Улсын Бага Хурлын танхимд Ардын Их Хурлын оролцоо бүрэн шингэсэн юм. Улсын Бага Хурал 53 гишүүнтэй байлаа. Тэдний 41 нь Ардын Их Хурлын депутат байсан юм. Үндсэн хууль боловсруулах эхний таван ажлын хэсгийн дөрвийг нь Ардын Их Хурлын депутат тэргүүлсэн байдаг. Тэгэхээр Ардын Их Хурал өөрийн төлөөллөөр дамжуулж төрийн хэрэгт оролцож байсан гэж хэлж болно. Ардын Их Хурлын депутат Монгол Улсын аймаг, нийслэл, сум, хороо бүрээс сонгогдсон нь Үндсэн хуулийн төсөл боловсруулж, гаргахад ихээхэн ач холбогдолтой байжээ. 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг баталснаар улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн, аюулгүй байдлын улс төрийн баталгаа нь болсон юм. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Цахим холбоос Монгол Улсын Үндсэн Хууль Үндсэн Хууль Үндсэн Хууль Үндсэн Хууль улс орноор Үндсэн Хууль 1924 оны улс төр 20-р зууны эрх зүйн эх сурвалж
2226
https://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D0%B0%D0%BD%D0%B3%D0%BB%D0%B0%D0%B4%D0%B5%D1%88
Бангладеш
Бангладеш ( «бенгал орон»), албан ёсоор Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс нь Өмнөд Азийн улс юм. Урдуураа Бенгалын булантай нийлж, эргэн тойрондоо Энэтхэг, зүүн урд талдаа багахан зурвасаар Мьянмар улстай тус тус хил залгадаг. Бангладеш улс (Зүүн Бенгал) нь Энэтхэг улсын Баруун Бенгал мужтай нийлж, Бенгалын бүс нутаг хэмээгдэнэ. 1947 онд Бенгал, Энэтхэг салж шинээр байгуулагдсан Пакистан улсын зүүн хэсэг болох үед өнөөгийн Бангладеш улсын хил хязгаар тогтоогджээ. Харин энэ нь баруун хэсгээс нь Энэтхэгээр 1,600 км газраар тусгаарлагдаж байв. Улс төр, хэл ярианы ялгаварлан гадуурхал, мөн эдийн засгийн хайхрамжгүй байдал зэргээс болж тусгаар тогтнолын төлөөх дайн болж, 1971 онд тусгаарлажээ. Гэвч шинээр байгуулагдсан Бангладеш улс нь хоолны хомсдол, байгалийн гамшиг, ядуурал, улс төрийн үймээн самуун, цэрэг армийн эхлүүлсэн төрийн эргэлт зэрэг үйл явдлууд олноор тохиолдох болов. 1991 онд ардчилсан тогтолцоог сэргээснээр харьцангуй тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил дагалдаж байна. Бангладеш нь дэлхийд хүн амын нягтралаараа маш өндөрт бичигддэг бөгөөд ядуурлын түвшин нь ч өндөр. Газар зүйн хувьд Ганга мөрний бэлчирийн хоёр талд орших бөгөөд жил болгон улирлын борооны үер, хар салхи тохиолдоно. Засаглалын хэлбэр нь парламентийн засаглалтай ардчилал боловч 2007 оны 1 сарын 11-нээс онцгой байдал зарлан ард түмний засаглалыг түр зогсоосон байгаа. Бангладеш нь Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл, Өмнөд Азийн Хамтын Ажиллагааны Байгууллага (South Asian Association for Regional Cooperation), Бенгалын Буланд Бүх Секторын Техник, Эдийн Засгийн Хамтын Ажиллагааг Дээшлүүлэх Санаачлага (Bay of Bengal Initiative for MultiSectoral Technical and Economic Cooperation), Исламын шашинт улсуудын байгууллага (Organization of the Islamic Conference), Хөгжиж буй 8 орон (Developing 8, D8) зэрэг байгууллагуудын гишүүн орон юм. Дэлхийн Банкны 2005 оны 7 сарын судалгаагаар Бангладеш улс нь бичиг үсэгт тайлагдах байдал, сургуулиудад хүйсийн тэгш байдал, хүн амын өсөлтийн сааруулалт зэрэгт ихээхэн ахиц дэвшил гаргажээ. Төр улс Эрт дээр үе Эртний Бенгал газарт Ванга, Саматата, Харикелын гэх мэт төр улс оршин байв. МЭӨ II зуунд Ашока хааны Маурья гүрний мэдэлд байсан. III-VI зууны Гуптын улс задарсны дараа Шашанка гэгч Гауда (590–626) улсыг үндэслэсэн нь Бенгал нутагт төвлөсөн анхны төр улс байсан. Хэсэг уймарсны дараа Пала улс (750–1174) тогтож буддын шашныг дагаж байлаа. Түүнийг хинду шашинт Сена улс (1070–1230) залгаж авсан. 1206 онд Делийн султант улсыг үндэслэсэн түрэг угсааны хилжи аймгийн Бахтияр, хожим түүний үр хойч Сена улсыг мөхөөж Бенгалд эзэн суув. Энэ цаг, түүнээс урьд гэвэл XII зуунаас ислам шашны суф урсгал Бенгалд дэлгэрчээ. XIV зуунаас Бенгалын султант улс (1352–1576) хүчирхэг оршин байгаад Их Могол Улсын үе ирэхэд мөхөв. Могол гүрний доор Бенгал мужийн эрхтэй болж, Дакка шинээр үүсч төв нь болсон. Европын худалдаачид Ганга мөрний адаг Бенгалыг баян чинээлэг гэж санаархаж байв. Анх Португалын худалдаачид Читтагонгт ирж суугаад 1577 онд Акбар хаанаас зөвшөөрөл аван байнгын суурин үүсгэжээ. Европынхон байр сууриа бэхжүүлсээр Палаши гэдэг газар 1757 онд шийдвэрлэх ялалт байгуулснаар Бенгал нутаг Британийн Дорно Энэтхэгт хамаарчээ. 1857 оны их бослого нэг жил үргэлжлээд дарагдсан. Бослогын дараа Британийн хаан Энэтхэгийг (тухайн үеийн Бенгал бас орно) шууд өөрийн мэдэлд авч чангалаад урлаг соёлын хүчтэй нөлөө үзүүлэв. Рам Мохан Рой (1775–1833) гэгээнээс эхлээд Рабиндранат Таагүр (1861–1941) яруу найрагчаар дуустал олон сэхээтэн төрснийг Бенгалын сэргэн мандалт гэдэг. Орчин үе 1905 онд Бенгалыг хоёр хуваав. 1911 онд буцаад нэгдэв. Британиас 1947 онд тусгаар тогтноход урьдын адил хуваагдлаа. Хинду шашин давамгайлдаг баруун хэсэг нь Энэтхэгт нийлж, ислам шүтлэгтэй Дорно Бенгал нь Пакистанд нийлж 1956 оноос Дорно Пакистан гэгджээ. Эхний жилээс л ялгаа мэдрэгдсэн. Эдийн засаг, хүн амын тоогоор дорнод илүү жин дарж, улс төрийн эрх, цэрэг зэвсгээр өрнөд ноёлж байв. 1952 онд Даккын оюутнууд урду хэлээр хөтөлж буй албан хэргийг бенгал хэлээр хөтлөхийг шаардан жагсч байсан. 1949 онд байгуулагдсан «Авами лиг» (Ардын холбоо) нам одоо ч улс төрийн гол хүчин байсаар байгаа. 1966 онд намын тэргүүн Мужибур Рахман зургаан заалтат шаардлагынхаа гайгаар шоронд хоригдсон ч олны тэмцлээр 1969 онд суллагдаад хожим Бангладешийн анхны ерөнхийлөгч болжээ. Дорно Пакистанд Пакистаны арми орсон 1971 оны III сарын 26-ны орой Бангладеш тусгаар тогтнолоо зарлан дайтав. Үхэж үрэгдсэн ч тоймгүй. Өвөл нь Бангладеш-Энэтхэгийн холбоот цэрэг нийслэлийг эргүүлэн авч XII сарын 16-нд ᠌Пакистан бууж өгчээ. Тусгаар тогтносон Бангладеш 1975–1990 оны хооронд цэргийн эрхтний гарт байв. Бие биенийгээ авч чулуудсаар 1982 оны Хуссейн Мохаммад Эршадын үед овоо тогтож 1990 оны коммунизмын уналтын нөлөөгөөр ардчилсан зам руу орсон. 1991 онд Халеда Зиа ерөнхий сайд болжээ. Түүнтэй ээлж халаа солилцсон бас нэгэн эмэгтэй бол нөгөө анхны ерөнхийлөгчийн охин Шейх Хасина юм. Өнөөдөр Бангладеш нэгдмэл төрийн байгууламж, парламентийн эрх давуу бүгд найрамдах засаг бүхий төрийн хэлбэр, ардчилсан дэглэмтэй улс юм. Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч боловч ерөнхий сайд хамаг ажлыг нугалдаг. 5 жил тутам сонгодог нэг танхимийн 350 суудал (50 эмэгтэй байх)-тай «Жатио Шонгшод» (Үндэсний Хурал) гэдэг улсын хуралтай. Орон нутаг Бангладешийн нутаг дэвсгэр 7 «бипхага» (муж), дотроо 64 «зила» (тойрог), 483 «упазила» (дэд тойрог)-д хуваагддаг. Нийгэм соёл Хүн ам зүй Бангладеш улсад 2011 онд 142,316,000 хүн байна гэж тоологдсон. Үүнээс олон буюу 150-170 сая хүн байгаа гэж үзэх нь ч бий. Хүн амын олноор дэлхийд 8-рт, хүн амын нягтшилаар 11-д зогсдог. Бага газартай орнуудыг үл тооцвол нэгдүгээр байр эзлэхээр шигүү суудаг гэж ойлгож болно. 1960-1970-аад онд Бангладешийнхан 65 саяаас 110 сая хүрч огцом олширсон. Ингээд 1980-аад оноос төрөлтийг хязгаарласнаар арай саарсан. Гэвч хүн амын өндөр өсөлттэй (жилд 1.59%) хэвээр байна. Хүн ам харьцангуй залуу, 15 хүртэлх насны хүүхэд 34 хувийг бүрдүүлдэг. Хүн амын 98% нь бенгал үндэстэн. Түүнээс тэдний төрөлх энэтхэг-ари салбарын бенгал хэл (бангла [банла]) улсын албанд хэрэглэгдэнэ. Нэгэн зүйлийн үет үсэг болох бенгал үсгээр бичдэг. Уламжлалт хэрэглээтэй учраас англи хэлийг бусад харь хэлнээс илүү сайн мэднэ. Шашин шүтлэгээр үзвэл бүх ард түмний 90.4% ислам, 8.2% хинду шашны шүтлэгтэй. Ислам шашинтан (хотон) нь үндсэндээ суннит дэгийг дагадаг. 1972 оны үндсэн хуульдаа төр шашин хоорондоо хамаагүйг цаазлан тогтоожээ. Хот суурин Бангладешийн хүн амын 27% хот газар суудаг. 30 мянгаас олон хүнтэй 200 гаруй хот байгаа. Томоохон нь: Хүний хөгжил Бангладешт бичиг үсэг тайлагдалтын хувь бага байна. Эрэгтэйд 61.3%, эмэгтэйд 52.2%. Бага, дунд, ахлах сургууль, зарим хувийн дунд сургуулийг төрөөс санхүүжүүлдэг. Ерөнхий мэдлэгт 12 жил боловсорно. Их дээд сургууль гурван янзаар санхүүжнэ. Улсын сургууль (төр санхүүжүүлнэ), хувийн сургууль (хувийн хэвшлийн), олон улсын (олон улсын байгууллага, сангаас). Улсын өмчит их дээд сургууль 34, хувийн 64, олон улсын 2 сургууль одоо байгаа. Хамгийн том нь Бангладеш улсын их сургууль (1992 онд байгуулагдсан) бол хамгийн нэртэй нь Даккын их сургууль (1921 оноос) юм. Бангладешт эрүүл мэндийн байдал муу, эмнэлгийн хангамж тэр бүр хүрэлцдэггүй. 10,000 хүний дунд эмнэлгийн 4 ор ноогдоно. Хүн амын 26% хоол тэжээл, хүүхдийн 46% жингийн дутагдалтай. Хүнсний хангамж хүрэлцдэггүйгээс өлсгөлөн, өлөн зэлмүүн байдал хавтгай. ДНБ-ийн 3.35% эрүүл мэндийн салбарт зарцуулагдаж байгаа. Урлаг соёл Бенгал нутгаас Кази Назрул Ислам, Рабиндранат Таагүр, Сарат Чандра гээд зохиолч, яруу найрагч олон төрсөн. Бенгал яруу найргийн эх нь VIII зууны Чарьяпада байж магадгүй. Бенгал аман зохиолын сан арвин баян. Бангладешийн нийслэл Даккад 1956 оноос кино хийж эхэлсэн. Далливүүд гэх энэ газраас жилд 80-100 орчим кино төрж байна. Гэхдээ телевизээр ихэвчлэн Энэтхэгийн кино гардаг. Гамбхира, бхатиала гэх мэт энэ нутгийн дуулах өвөрмөц хэв маяг, урсгал гэж бий. Эктара (нэг чавхдаст) гэдэг хөгжмийн зэмсэг байна. Хоолондоо цагаан будаа, загас, хүнсний ногоо, халуун ногоо, өндөг хийдэг. «Биряни», «панта бхат», «рашгула» зэрэг хоол байна. Эмэгтэйчүүд сари өмсдөг бол эрэгтэйчүүд европ хувцас их өмсөнө. Курта гэдэг хослол, лунги гэх богино өмд бас өмсдөг. Бангладешийн хүүхэд залуус хөлбөмбөг, крикет, каббади тоглодог. Бангладеш Олимпийн наадмаас медаль хүртэж амжаагүй. Зүүлт, тайлбар Гадаад холбоос edu.olloo.mn. «Бангладеш (Бvгд Найрамдах Бангладеш Ард Улс)» Цээноров. «Монгол-Бангладешийн харилцааны товч лавлах» (2010) Азийн орон Буурай хөгжилтэй орон Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон
2249
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%B0%D1%82%D1%80%D0%B8%D0%BD%D0%B0%20%D1%85%D0%B0%D1%80%20%D1%81%D0%B0%D0%BB%D1%85%D0%B8
Катрина хар салхи
Катрина хар салхи нь Атлантын далайн хар салхины улирлын 2005 оны анхны 5-р зэргийн хар салхи байв. Атлантын хөндийд учирсан хар салхиудаас 6-д бичигдэх хүчтэй хар салхиар рекорд тогтоов. 2005 оны 8 сарын 25-нд Флорида мужийн Майами хотын хойгуур Катрина 1-р зэргийн хар салхиар газардаж хэдэн арван хүний аминд хүрэн ойролцоох нутгаар хуй салхи дэгдээхэд хүргэжээ. Мексикийн буланд хүчээ аван 5-р зэргийн хар салхи болсон ч эх газар ойртох тусам хүч суларч 8 сарын 29-нд 3-р зэргийн хар салхиар Луйзиана мужийн эргийг мөргөв. Албан ёсны мэдээгээр 1383 хүн амь үрэгджээ. Мөн 4000 гаруй хүн одоо хүртэл сураггүй байна. Катринаг газардахаас өмнө дайжин нүүх заавар авсан иргэдийн тоо 1 сая 200 мянга байв. Өглөөний 6 цаг 10 минутад газардаж 11 цаг гэхэд Нью-Орлеанс хотын үерийн далангууд нурав. 9 сарын эхээр иргэдийг хүчээр хөрш мужууд руу автобусаар зөөж эхэлсэн байна. Нийтдээ 1 сая 500 мянгаас илүү иргэд оргон дайжихад хүрчээ. Энэ Америкийн түүхэнд Их Хямралын дараа орох гамшиг юм. 233000 км2 буюу Их Британийн нутагтай дүйцэхүйц газар Катрина салхинд өртөж том жижиг гамшиг амссан байна. Салхины гайгаар 3 сая гаруй хүн тоггүй хоцорсон бөгөөд цахилгааныг буцааж залгахад хэдэн долоо хоног шаарджээ. Катрина хар салхи нь АНУ-ын түүхэнд тохиолдсон хамгийн их хохиролтой байгалийн гамшиг байв. Халуун орны хар салхи (Атлантын далай) Үер Луйзианагийн түүх Нью-Орлеанс Хойд Америк дахь цаг агаарын үзэгдэл АНУ-ын түүх (1988 оноос хойш) 2005 оны байгалийн гамшиг
2263
https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D1%82%D0%BB%D0%B0%D0%BD%D1%82%D1%8B%D0%BD%20%D0%B4%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B9
Атлантын далай
Атлантын далай - Номхон далайн удаах хоёрдугаар том далай бөгөөд 91,6 сая км² талбайд, дэлхийн далайн усны 25% болох 329.7 сая км³ эзлэхүүнтэй юм. Дундаж гүн - 3736 м, гүнзгийдээ - 8742 метр (Пуэрто Рикогийн хонхор). Грек домогийн Атлас (Аталанта) гэх дүрээс юм уу Атлантида гэх домгийн арлын нэрийн аль нэгнээс үүсэж нэрлэгджээ. Мөн Алтантын далай нь цэвэр усны маш их нөөцтэй бөгөөд эдгээр нь уг далайд айсберг(мөсөн уул) хэлбэрээр хадгалагдана. Тус далай нь S хэлбэрээр хойноос урагш чиглэсэн байрлалаар оршдог. Экваторын шугамаар Умард ба Өмнөд Атлантын далай болж хуваагдана. Баруун талаараа Америк тив, зүүн талаараа Европ болон Африкаар хашигдаж, Номхон далайтай хойд талаараа Умард мөсөн далайгаар, өмнө талаараа Дрейкийн гарцаар холбогдоно. Мөн Хойд ба Өмнөд Америкийн хооронд байгуулсан Панамын сувгаар Номхон далайтай холбогдоно. Манай гаригийн гадаргуун 20%-ыг эзлэх Атлантын далай нь хэмжээгээрээ зөвхөн Номхон далайн дараа ордог. Ойролцоох тэнгисүүдийг хамруулвал 106,400,000 км², хамруулахгүй бол 82,400,000 км² талбай эзлэнэ. Биарриц Атлантын далайтай хиллэдэг энэ хот Бискэй булангийн хөндийд 4 км урт эрэг хавтай. Энэ хот нь хөрш зэргэлдээ Байонна хотын захын хоёр бүсийг нэгтгэсний үр дүнд үүссэн бөгөөд нэг нь газар тариалан эрхэлдэг, нөгөө нь далайн аж үйлдвэр эрхэлдэг байв. Францын анхны халим хийх боомт энд байсан юм. Тэмдэглэл Мөн үзэх Номхон далай Энэтхэгийн далай Далай
2271
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9E%D1%80%D0%BE%D1%81%20%D1%85%D1%8D%D0%BB
Орос хэл
Орос хэл (Русский язык) бол Энэтхэг-Европын хэлний язгуурын славян хэлний зүүн дэд бүлэгт багтдаг. Оросын Холбооны Улсын албан ёсны хэл бөгөөд хуучин Зөвлөлт Холбоот Улсын орнуудад өргөн хэрэглэгдэж ирсэн. Эдүгээ орос хэлийг төрөлх хэлээ болгосон 160 сая орчим хүн байна. Бичиг үсгийн хамгийн эртний дурсгал нь манай эриний 10-р зуунд хамаарагддаг. Орос хэл бол НҮБ-ын албан ёсны 6 хэлний нэг юм. «Language Monthly» (№ 3, 1997) сэтгүүлийн мэдэгдэж буйгаар дэлхий дээр 300 сая орчим хүн орос хэл мэддэг бөгөөд тэдний 160 сая нь төрөлх хэлээ гэж үздэг бол 110 сая орчим хүн хоёр дахь хэлээ гэж үздэг байна. Гэллапын судалгааны институтын (Gallup, Inc), хуучин ЗХУ-д багтаж байсан Бүгд Найрамдах Улсуудад орос хэлний талаарх санал асуулгаар Беларусийн хүн амын -92 %, Украины -83 % , Казахстаны - 68 %, Киргизийн- 38 % орос хэлийг сонгосон байна. Лавлах холбоос Гадаад холбоос Справочно-информационный портал «Русский язык». Возможна проверка слов по различным онлайн-словарям Самая крупная русскоязычная электронная библиотека Cайт о древнерусской литературе Русскiй поискъ — Поисковая система, поддерживающая дореволюционное правописание «Основные правила грамматики русского языка» Федеральный закон «О государственном языке Российской Федерации» «Инструкции: русский под Windows и в Интернете» — русские шрифты, фонетическая, транслитерационная русская клавиатура, виртуальная русская клавиатура, настройка e-mail… Дан ганц хэл
2272
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A4%D0%B5%D1%80%D0%BC%D0%B0%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%B8%D1%85%20%D1%82%D0%B5%D0%BE%D1%80%D0%B5%D0%BC
Фермагийн их теорем
Фермагийн их теорем (Fermat's last theorem, Fermat's great theorem) гэдэг нь "3-аас багагүй натурал тоо n-ийн хувьд байх 0-ээс ялгаатай (x、y、z) натурал тоон гурвал олдохгүй" гэсэн теорем юм.n = 2 үед дээрх харьцааг хангадаг натурал тоон гурвал нь Пифагорын тоонууд гэж нэрлэгддэг бөгөөд ийм чанартай тоонууд төгсгөлгүй олон олддог билээ. Түүх 17 дугаар зуун、Францын математик сонирхогч Ферма(1601 - 1665)нь Диофантын "Тооцооллын урлаг" хэмээх номын хоосон зайд "Би маш гайхалтай баталгааг нь олсон боловч энэ жижигхэн зай уг баталгааг бичихэд багадаж байна" хэмээн энэхүү теоремыг бичиж үлдээжээ. Түүний үлдээсэн таамаглалууд бүгд шийдэгдсэн боловч энэхүү теорем нь батлагдалгүй, эсрэг жишээ ч олдолгүй он удаан жилийг элээсэн тул Фермагийн их теорем хэмээн нэрлэгдэг болжээ. Үүнийг n=4 болон n нь анхны тоо үед батлахад л хангалттай. Учир нь, жишээлбэл n=6 үед хэмээн өөр хэлбэрээр бичиж чадах билээ. n = 4: Ферма(1640 он)д баталсан. n = 3: Эйлер(1753~1770 он)Гэвч баталгаа нь дутуу байсан. n = 5: Лежандр、Ламэ(1825 он) n = 14: Дирихле(1832 он) n = 7: Ламэ(1839 он) Өөр олон алдаатай "баталгаанууд" зарлагдаж байжээ. Эрнст Куммер Идеал хэмээх ойлголтыг оруулж ирсэн. Фальтингс уг тэгшитгэлийн жинхэнэ шийд төгсгөлөг тоотой болохыг баталжээ. 1993 онд Эндрю Уайлс теоремын баталгааг олсноо зарлажээ. Гэвч харамсалтай нь дутуу баталсан байлаа. 1994 оны 10 дугаар сард мөнхүү Уайлс , Тэйлортой хамтран алдаагаа залруулснаар 360 жилийн түүхтэй уг теоремыг шийдэж математикчдийн урт удаан хугацааны хүсэл мөрөөдлийг биелүүлжээ. Дэлгэрэнгүй түүх (st-and.ac.uk) Баталгааны явц Эндрю Уайлс нь Фермагийн Их Теоремыг батлахаар оролдох болсон нь түүний судалж байсан салбар болох эллиптик муруйн тухай Герхарл Фрай хэрэв Фермагийн Их Теорем худлаа бол түүнээс гарах эллиптик муруй нь модуляр хэлбэртэйгээр оршин байхгүй гэж таамаглал (Фрайгийн таамаглал) гаргасныг Кэн Рибье баталснаас үүдэлтэй гэгддэг. Холбогдох ном зохиолууд Саймон Шин "Фермагийн Их Теорем - Пифагороос эхэлж, Уайлс батлах хүртэл" ISBN 4-10-539301-4 Бест селлер Мөн үзэх Фермагийн бага теорем Математик Фермагийн Их Теорем Фермагийн Их Теорем
2273
https://mn.wikipedia.org/wiki/%D0%94%D1%8D%D0%BB%D1%85%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%85%D2%AF%D0%BD%20%D0%B0%D0%BC
Дэлхийн хүн ам
Дэлхийн хүн ам гэдэг нь эдүгээ дэлхий дээр амьдарч буй нийт хүмүүсийн тоог хэлнэ. 2022 оны 11 сарын 15-нд дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрч, цаашид ч өсөх хандлагатай байна. Дэлхий дээр нийт 600 гаруй угсаатан оршин байна. Цааш унших Хүн ам Холбоос World Economy Хүн ам
2274
https://mn.wikipedia.org/wiki/%D2%AE%D0%BB%D0%B4%D1%8D%D0%B3%D0%B4%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%82%D1%83%D1%85%D0%B0%D0%B9%20%D0%A5%D1%8F%D1%82%D0%B0%D0%B4%D1%8B%D0%BD%20%D1%82%D0%B5%D0%BE%D1%80%D0%B5%D0%BC
Үлдэгдлийн тухай Хятадын теорем
Үлдэгдлийн тухай Хятадын теорем (Chinese remainder theorem) нь "Сун Цзы Тооцооллын зарчим (孫子算経, Sun-tzi Suan-king) хэмээх эртний сударт анхлан бичигдсэн бүхэл тооны үлдэгдэлтэй холбоотой теорем юм. Уг теоремыг анхлан баталсан нээсэн хүн болон цаг хугацааны талаар тодорхой зүйл байдаггүй ч дээрх номонд анх бичигдсэн тул Сун Цзыгийн теорем гэх нь ч бий. Америкийн математикч Л.Е.Диксон тооны онолын түүхийн талаарх бүтээлдээ Үлдэгдлийн тухай Хятадын теорем хэмээсэн нь өдгөө албан ёсны нэршил нь болжээ. 3-аас 5-р зууны үед бүтээгдсэн Хятадын тооллын ухааны бүтээл "Sun-tzi Suan-king"-д "3-т хуваахад 2 үлддэг, 5-д хуваахад 3 үлддэг, 7-д хуваахад 2 үлддэг тоо олдох уу?" гэсэн бодлогыг бодолттой нь хамт бичиж үлдээсэн байдаг. Үлдэгдлийн тухай Хятадын теорем нь энэхүү бодлогыг ерөнхий тохиолдолд шийдсэн теорем юм. Теорем Үлдэгдлийн тухай Хятадын теоремын өргөн тархсан тодорхойлолтыг доор бичвэл: Өгөгдсөн хоёр бүхэл тоо m, n нь харилцан анхны байвал дурын бүхэл a, b тоонуудын хувьд чанаруудыг хангах x гэсэн бүхэл тоо mn-ийн хувьд модулиар нэг утгатай оршин байна. Үүнийг дараах байдлаар өргөтгөж болно. Өгөгдсөн k ширхэг бүхэл тоо m1, m2, ...,mk нь аль ч хоёр нь харилцан анхны бол дурын бүхэл тоо a1, a2, ..., ak-уудын хувьд нөхцлийг хангах x нь m1m2…mk-ийн хувьд модулиар нэг утгатай оршин байна. "Sun-tzi Suan-king"-д бичигдсэн бодлогыг теоремын дээрх хэлээр хөрвүүлж бичвэл, нөхцлүүдийг хангах x гэсэн тоо оршин байхыг илтгэж байгаа болно. Түүгээр ч үл барам x нь 3 × 5 × 7 = 105-ийн хувьд модулиар нэг утгатай. Өөрөөр хэлбэл, дээрх нөхцлийг хангах бас нэг y гэсэн тоо олддог бол заавал байх ёстой. Шийдийг олох арга Аливаа теоремоор шийд оршин байх гэдэг нь уг шийдийг бодож гаргахаас тусдаа асуудал юм. Гэвч Үлдэгдлийн тухай Хятадын теоремын хувьд шийдийг нь харьцангуй амархан тооцоолох боломжтой. Үүнийг бодох хэд хэдэн арга байдаг. Алгоритмын арга Дараах жишээг авч үзье. Евклидийн алгоритмаар 12 × 3 + (-1) × 35 (=5 × 7) = 1, (-2) × 5 + 1 × 21 (=3 × 7) = 1, (-2) × 7 + 1 × 15 (=3 × 5) = 1 болно. Үүнийг ашиглавал ((-1) × 35)= -35 ≡ 1 (mod 3), ≡ 0 (mod 5), ≡ 0 (mod 7), (1 × 21) = 21 ≡ 0 (mod 3), ≡ 1 (mod 5), ≡ 0 (mod 7), (1 × 15) = 15 ≡ 0 (mod 3), ≡ 0 (mod 5), ≡ 1 (mod 7) болох нь харагдах учраас 2 × (-35) + 3 × 21 + 2 × 15 = 23 гэдэг нь манай бодлогын нэгэн хариу болно. Теорем ёсоор бодлогын хариу маань 3 × 5 × 7 = 105 -ийн хувьд модулиар нэг утгатай тул бүх хариу нь 23 + 105k (k ∈ Z) хэлбэртэй байх ёстой. Өөрөөр энэ шийд нь манай бодлогын ерөнхий шийд болно. Теоремын өргөтгөл Үлдэгдлийн тухай Хятадын теорем нь бүхэл тоо болон үлдэгдэлтэй холбоотой теорем хэдий ч үүнийг нэгжтэй цагираг болон түүний идеалийн хувьд болгон өргөтгөх боломжтой. Үлдэгдлийн тухай Хятадын теорем Үлдэгдлийн тухай Хятадын теорем
2275
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9E%D0%BB%D0%BE%D0%BD%20%D0%A3%D0%BB%D1%81%D1%8B%D0%BD%20%D0%9C%D0%B0%D1%82%D0%B5%D0%BC%D0%B0%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%9E%D0%BB%D0%B8%D0%BC%D0%BF%D0%B8%D0%B0%D0%B4
Олон Улсын Математикийн Олимпиад
Олон Улсын Математикийн Олимпиад (ОУМО, International Mathematical Olympiad, IMO) нь жил бүр ахлах ангийн сурагчдын дунд зохиогддог бөгөөд математикийн бодлого бодож өрсөлддөг олон улсын тэмцээний нэр. Улс болгоны багт хамгийн олондоо 6 сурагч оролцох боломжтой. Монголын нэрийн өмнөөс оролцох сурагчдыг Монголын Математикийн Олимпиад болон бусад сорилын дүнг үндэслэн сонгодог. Тавигдах бодлогууд нь дунд сургуульд үздэг математикийн мэдлэгийн хүрээнд бодогдохоор түвшний алгебр, комбинаторик, геометр, тооны онол гэсэн 4 төрлөөс сонгогдсон байдаг. Тэмцээн нь 2 өдөр, өдөр болгон 4 цаг 30 минутанд 3 бодлого бодож өрсөлддөг. Бодлого бүр нь 7 оноо, бүтэн оноо нь 42. Оноогоороо оролцогчдын дунд эхний 1/12-д багтвал алтан медаль, дараагийн 2/12-д багтвал мөнгөн медаль, удаах 3/12-д багтвал хүрэл медаль олгогддог. Мөн нэг бодлого бүтэн бодсон боловч медаль авч чадаагүй оролцогчдод тусгай шагнал хүртээдэг. Түүнчлэн уран гоё бодолт олсон оролцогчдод тусгай шагнал хүртээх тохиолдол бий. Хамгийн сүүлд 2005 онд онд уг шагналыг олгосон. Ирэх олимпиадууд 2020 он: Санкт-Петербург, Орос 2021 он: Санкт-Петербург, Орос 2022 он: Осло, Норвеги 2023 он: Чиба, Япон 2025 он: Мельбурн, Австрали Олимпиадууд Анхны олимпиад. 1959 он-7 орон, Бухарест, Румын 1960-5 орон, Синайя, Румын 1961-6 орон, Везпрем, Унгар 1962-7 орон, Прага, Чех 1963-8 орон, Вроцлав, Польш 1964-9 орон, Москва, Зөвлөлт Холбоот Улс 1965-10 орон, Берлин, Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс 1966-9 орон, Софи, Болгар 1967-13 орон, Четинье, Югослав 1968-9 орон, Москва, Зөвлөлт Холбоот Улс 1969-14 орон, Бухарест, Румын 1970-14 орон, Кестели, Унгар 1971-15 орон, Жилина, Чех 1972-15 орон, Торун, Польш 1973-16 орон, Москва, Зөвлөлт Холбоот Улс 1974-16 орон, Берлин, Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс 1975-17 орон, Бургас, Болгар 1976-19 орон, Линц, Австри 1977-20 орон, Белград, Югослав 1978-17 орон, Бухарест, Румын 1979-23 орон, Лондон, Англи) 1981-27 орон, Вашингтон, Америк 1982-30 орон, Будапешт, Унгар 1983-32 орон, Парис, Франц 1984-34 орон, Прага, Чех 1985-38 орон, Ёотса, Финланд 1986-37 орон, Варшав, Польш 1987-42 орон, Хавана, Куба 1988-49 орон, Канберра, Австрали 1989-52 орон, Брунсвик, Герман 1990-54 орон, Бээжин, Хятад 1991-55 орон, Шигтуна, Швед 1992-56 орон, Москва, Оросын Холбооны Улс 1993-73 орон, Стамбул, Турк 1994-69 орон, Хонконг 1995-73 орон, Торонто, Канад 1996-75 орон, Мумбай, Энэтхэг 1997-82 орон, Мар-дель-Плата, Аргентин 1998-76 орон, Тайбэй, Тайвань 1999-81 орон, Бухарест, Румын 2000-82 орон, Тэжон, Бүгд Найрамдах Солонгос Улс 2001-83 орон, Вашингтон, Америк 2002-84 орон, Глазго, Шотланд) 2003-82 орон, Токио, Япон 2004-89 орон, Афин, Грек 2005-91 орон, Мерида, Мексик 2006-104 орон, Любляна, Словени 2007-93 орон, Ханой, Вьетнам 2008-97 орон, Гранада, Испани 2009-104 орон, Бремен, Герман 2010-98 орон, Астана, Казахстан 2011-101 орон , Амстердам , Нидерланд 2012-100 орон, Мар-дель-Плата, Аргентин 2013-97 орон, Санта Марта, Колумб 2014-101 орон, Кейп, Өмнөд Африк 2015-104 орон, Чианг-Май Тайланд 2016-109 орон, Хонконг 2017-111 орон, Рио-де-Жанейро, Бразил 2018-107 орон, Клуж-Напока, Румын 2019-112 орон, Бах, Их Британи Эхний байр эзэлсэн улсууд 1995: 1. БНХАУ 2. Румын 3. ОХУ 4. Вьетнам 5. Унгар 1996: 1. Румын 2. АНУ 3. Унгар 4. ОХУ 5. Англи 1997: 1. БНХАУ 2. Унгар 3. Иран 4. ОХУ 5. АНУ 1998: 1. Иран 2. Болгар 3. АНУ, Унгар 5. Тайвань 1999: 1. БНХАУ, ОХУ 3. Вьетнам 4. Румын 5. Болгар 2000: 1. БНХАУ 2. ОХУ 3. АНУ 4. БНСУ 5. Болгар, Вьетнам 2001: 1. БНХАУ 2. АНУ, ОХУ 4. Болгар, БНСУ 2002: 1. БНХАУ 2. ОХУ 3. АНУ 4. Болгар 5. Вьетнам 2003: 1. Болгар 2. БНХАУ 3. АНУ 4. Вьетнам 5. ОХУ 2004: 1. БНХАУ 2. АНУ 3. ОХУ 4. Вьетнам 5. Болгар 2005: 1. БНХАУ 2. АНУ 3. ОХУ 4. Иран 5. БНСУ 2006: 1. БНХАУ 2. ОХУ 3. БНСУ 4. Герман 5. АНУ 2007: 1. ОХУ 2. БНХАУ 3. Вьетнам 4. БНСУ 5. АНУ 2008: 1. БНХАУ 2. ОХУ 3. АНУ 4. БНСУ 5. Вьетнам 2009: 1. БНХАУ 2. Япон 3. ОХУ 4. БНСУ 5. БНАСАУ 2010: 1. БНХАУ 2. ОХУ 3. АНУ 4. БНСУ 5. Казахстан, Тайланд 2011: 1. БНХАУ 2. АНУ 3. Сингапур 4. ОХУ 5. Тайланд 2012: 1. БНСУ 2. БНХАУ 3. АНУ 4. ОХУ 5. Канад, Тайланд 2013: 1. БНХАУ 2. БНСУ 3. АНУ 4. ОХУ 5. БНАСУ 2014: 1.БНХАУ 2.АНУ 3.Тайвань 4.ОХУ 5.Япон 2015: 1.АНУ 2.БНХАУ 3.БНСУ 4.БНАСАУ 5.Вьетнам 2016: 1.АНУ 2.БНСУ 3.БНХАУ 4.Сингапур 5.Тайвань 2017: 1.БНСУ 2.БНХАУ 3.Вьетнам 4.АНУ 5.Иран 2018: 1.АНУ 2.ОХУ 3.БНХАУ 4.Украин 5.Тайланд 2019: 1.БНХАУ 2.АНУ 3.БНСУ 4.БНАСАУ 5.Тайланд Монголын амжилт Монгол Улс нь 1964 оноос Олон улсын математикийн олимпиадад оролцож эхэлсэн. Энэ хугацаанд 3 алт, 24 мөнгө, 68 хүрэл, 53 тусгай шагнал хүртээд байна. 1964 8-р байр, 1 хүрэл. 1965 9-р байр. 1966 9-р байр. 1967 12-р байр, 1 хүрэл. 1968 12-р байр. 1969 9-р байр, 1 хүрэл. 1970 14-р байр, 1 хүрэл. 1971 14-р байр. 1972 13-р байр. 1973 15-р байр, 1 хүрэл. 1974 18-р байр. 1975 16-р байр, 1 хүрэл. 1977 17-р байр. 1978 17-р байр. 1982 22-р байр, 1 хүрэл. 1984 10-р байр, 3 мөнгө, 1 хүрэл. 1985 23-р байр, 1 мөнгө. 1986 31-р байр. 1987 30-р байр. 1990 46-р байр, 3 тусгай шагнал. 1991 47-р байр, 3 тусгай шагнал. 1992 36-р байр, 2 тусгай шагнал. 1993 61-р байр. 1994 51-р байр, 1 мөнгө, 3 тусгай шагнал. 1995 42-р байр, 1 хүрэл, 5 тусгай шагнал. 1996 44-р байр, 2 хүрэл, 1 тусгай шагнал. 1997 30-р байр, 1 алт, 3 хүрэл, 1 тусгай шагнал. 1998 30-р байр, 2 мөнгө, 2 хүрэл. 1999 25-р байр, 2 мөнгө, 1 хүрэл. 2000 40-р байр, 4 хүрэл. 2001 31-р байр, 2 мөнгө, 2 хүрэл. 2002 35-р байр, 3 хүрэл. 2003 25-р байр, 1 мөнгө, 3 хүрэл, 1 тусгай шагнал. 2004 19-р байр, 3 мөнгө, 2 хүрэл 2005 оролцоогүй 2006 44-р байр, 2 хүрэл, 4 тусгай шагнал. 2007 34-р байр, 2 мөнгө, 1 хүрэл, 3 тусгай шагнал. 2008 29-р байр, 2 мөнгө, 1 хүрэл, 2 тусгай шагнал. 2009 54-р байр, 3 хүрэл, 1 тусгай шагнал. 2010 50-р байр, 2 хүрэл, 4 тусгай шагнал. 2011 54-р байр, 2 хүрэл, 3 тусгай шагнал. 2012 43-р байр, 1 алт, 2 хүрэл, 3 тусгай шагнал. 2013 42-р байр, 3 хүрэл, 3 тусгай шагнал. 2014 44-р байр, 5 хүрэл, 1 тусгай шагнал. 2015 45-р байр, 2 хүрэл, 4 тусгай шагнал. 2016 33-р байр, 2 мөнгө, 2 хүрэл, 2 тусгай шагнал. 2017 48-р байр, 1 мөнгө, 2 хүрэл, 3 тусгай шагнал. 2018 28-р байр, 1 мөнгө, 5 хүрэл. 2019 26-р байр, 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл, 1 тусгай шагнал. 2020 29-р байр, 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл, 2 тусгай шагнал. ОУМО-ын медальт монголчууд Алтан медаль Ө.Баттулга (1-р сургууль), 1997 (36 оноо) Э.Төрбат (Монгол-Турк сургууль), 2012 (28 оноо) М.Өнөболд (1-р сургууль), 2019 (32 оноо) О.Мишээл (Шинэ Монгол сургууль), 2020 (36 оноо) Мөнгөн медаль Д.Түвшинжаргал, 1984 (36 оноо) Р.Батдэлгэр, 1984 (34 оноо) Б.Мөнхтөр, 1984 (31 оноо) Б.Батгэрэл, 1985 (24 оноо) Ү.Отгонбаяр (11-р сургууль), 1994 (32 оноо) Ө.Баттулга (1-р сургууль), 1998 (26 оноо) Б.Дэмчигсүрэн (1-р сургууль), 1998 (25 оноо) Б.Баттулга (11-р сургууль), 1999 (22 оноо) Л.Хатанбаатар (11-р сургууль), 1999 (21 оноо) У.Наранхүү (Дорнод), 2001 (23 оноо) Т.Баасанжав (1-р сургууль), 2001 (23 оноо) С.Сайнбаяр (1-р сургууль), 2003 (24 оноо), 2004 (25 оноо) Ц.Гэрэлт (1-р сургууль), 2004 (31 оноо) А.Ганбат (1-р сургууль), 2004 (24 оноо) Б.Сумъяа (Олонлог), 2007 (24 оноо) Н.Бямбажав (1-р сургууль), 2007 (23 оноо), 2008 (29 оноо) Г.Оюундарь (1-р сургууль), 2008 (25 оноо) Г.Баяржавхлан (Олонлог), 2016 (25 оноо) О.Бодрол (Орчлон сургууль), 2016 (25 оноо) С.Цэнд-Аюуш (Монгол-Турк сургууль), 2017 (19 оноо) М.Лханаажав (Олонлог), 2018 (28 оноо) Э.Эрдэнэбилэг (11-р сургууль), 2019 (28 оноо) А.Нямдаваа (Сант сургууль), 2020 (29 оноо) М.Өнөболд (1-р сургууль), 2020 (29 оноо) Хүрэл медаль Ц.Мижиддорж, 1964 (27 оноо) Ж.Дашдорж, 1967 (26 оноо) Д.Халтар, 1969 (25 оноо) Р.Гончигдорж, 1970 (23 оноо) М.Энхсайхан (1-р сургууль), 1973 (20 оноо) П.Энхболд (32-р сургууль), 1975 (26 оноо) Б.Баясгалан (1-р сургууль), 1982 (21 оноо) Ц.Энхболд, 1984 (18 оноо) Л.Ганболд (1-р сургууль), 1984 (18 оноо) Ш.Эрдэнэбат (МУИС), 1993 (13 оноо) Б.Цогбадрал (11-р сургууль), 1995 (20 оноо) Т.Хулан (11-р сургууль), 1996 (16 оноо), 1997 (16 оноо) Б.Баяржаргал (11-р сургууль), 1996 (13 оноо) Б.Энхбаяр (11-р сургууль), 1997 (19 оноо) Б.Баттулга (11-р сургууль), 1997 (23 оноо) Ж.Эрдэмбилэгт (11-р сургууль), 1998 (15 оноо) Т.Билигбаатар (Мон-Турк сургууль), 1998 (17 оноо) Ж.Эрдэмбилэгт (11-р сургууль), 1999 (14 оноо) А.Амарсанаа (1-р сургууль), 2000 (20 оноо) Н.Сансархүү (11-р сургууль), 2000 (16 оноо) Б.Амарсанаа (11-р сургууль), 2000 (15 оноо) Т.Баасанжав (1-р сургууль), 2000 (13 оноо) О.Ням-Эрдэнэ (32-р сургууль), 2001 (14 оноо) Н.Энхбат (1-р сургууль), 2001 (12 оноо) Т.Баасанжав (1-р сургууль), 2002 (22 оноо) С.Сайнбаяр (1-р сургууль), 2002 (21 оноо) Ц.Гэрэлт (1-р сургууль), 2002 (17 оноо), 2003 (18 оноо) Г.Энхтайван (МУИС Лицей Байгаль-Эх), 2003 (16 оноо) Х.Сайнжаргал (1-р сургууль), 2003(16 оноо) Ч.Сугардорж, (Дархан ХААИС Лицей) 2004 (22 оноо) Э.Цэнгүүн (1-р сургууль), 2004 (18 оноо) Б.Сумъяа (Олонлог), 2006 (17 оноо) Ц.Бат-Эрдэнэ (Шинэ-Үе) 2006 (16 оноо) Т.Энхзаяа, 2007 (14 оноо) Э.Тэмүгэ (1-р сургууль), 2008 (18 оноо) Э.Энхзаяа (Олонлог), 2009 (21 оноо) О.Зоригоо, 2009 (17 оноо) Б.Лувсанбямба (Монгол-Турк сургууль), 2009 (14 оноо) Ц.Ивээл (1-р сургууль), 2010 (18 оноо) Б.Лувсанбямба (Монгол-Турк сургууль), 2010 (16 оноо) Б.Батхуяг (1-р сургууль) , 2011 (19 оноо) Б.Төгөлдөр (1-р сургууль) , 2011 (17 оноо) Ч.Золбоо, 2012 (17 оноо) Б.Бат-Оргил (1-р сургууль), 2012 (16 оноо) М.Ананд, 2013 (21 оноо) Ч.Золбоо, 2013 (17 оноо) А.Сүхбат, 2013 (17 оноо) О.Бодрол (Орчлон), 2014 (21 оноо), 2015 (16 оноо) Б.Мөнх-Эрдэнэ, 2014 (18 оноо) Д.Батзориг, 2014 (17 оноо) А.Сумъяабат, 2014 (16 оноо) Г.Баяржавхлан (Олонлог), 2014 (16 оноо) Б.Эрдэнэбаяр (11-р сургууль), 2015 (15 оноо) С.Цэнд-Аюуш (Монгол-Турк сургууль), 2016 (21 оноо) Б.Пүрэв (Сант сургууль), 2016 (16 оноо) Б.Алтангэрэл (Монгол-Турк сургууль), 2017 (17 оноо) Н.Эрхэс, 2017 (17 оноо) Б.Төрбат (Орчлон), 2018 (23 оноо) М.Өнөболд (1-р сургууль), 2018 (23 оноо) Х.Санжаахүү, 2018 (22 оноо) О.Мишээл (Шинэ Монгол сургууль), 2018 (19 оноо), 2019 (23 оноо) Б.Батмэнд (1-р сургууль), 2018 (17 оноо), 2019 (21 оноо) Б.Долгормаа (Олонлог), 2019 (23 оноо) Б.Хантүшиг (11-р сургууль), 2020 (22 оноо) Холбоос http://imo.math.ca/ http://www.imo-official.org Математикийн тэмцээн Сурагчдын тэмцээн Шинжлэх ухааны олимпиад 1959 онд анх гардуулсан шагнал
2331
https://mn.wikipedia.org/wiki/%D0%92%D0%B0%D0%BB%D0%B5%D0%BD%D1%82%D0%B8%D0%BD%D1%8B%20%D0%B1%D0%B0%D1%8F%D1%80
Валентины баяр
Гэгээн Валентины баяр нь Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн, дурлалт хосуудын баяр юм. Энэхүү баяр нь жил бүрийн 2 сарын 14-нд болдог. Энэ нь Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн тогтсон баяр юм. Манай эрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосонн хууль гаргажээ. Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж Валентиныг шоронд хатааж дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрээр хайртай бүсгүйдээ “Чиний Валентинаас” гэсэн хаягтай өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, үүрд, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна. Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг 2-р сарын 14 юм. Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгож Валентиныг шүтээнээ болгон авчээ. Хожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болжээ. Дурлалт хосуудын энэ баярыг 18-р зуунаас хойш өнөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн бөгөөд үүнээс ч өмнө эртний Ромын үед дурлалаар “өвчилсөн” охин тэнгэр Juno Fеbruata-д зориулан “Янаглал амраглалын наадам” гэж хийдэг байжээ. Ганц бие залуус хань ижлээ олоход нь туслах зорилготой энэ баярын өдөр бүх нийтээрээ амарч зугаацдаг бөгөөд баярын дараа гэр бүл бологсдын тоо нэмэгддэг байжээ. Өмнөд Европд Гэгээн Валентины өдрийг 13-р зуунаас хойш, Америкт 1777 оноос тэмдэглэж иржээ. Оросууд Петр, Феврония хоёрын хайрын тухай домогтой холбоотой дурлалт хосын баярыг 7-р сарын 8-нд тэмдэглэдэг байсан. Харин 2-р сарын 14-нд Трифоны өдөр гэж тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр бүсгүйчүүд Трифонд хандан хуримын сар буюу 2-р сард амжиж нөхөрт гарахаар сүйт хархүү азтай гэрлэлтийг мөрөөдөн залбирдаг байна. Англид нөхөрт гараагүй эмэгтэйн ирээдүйн нөхөр нь 2-р сарын 14-нд хамгийн түрүүнд тааралдсан эрэгтэйтэй төстэй царайтай /тухайн хүн бүсгүйд таалагдсан, таалагдаагүй хамаагүй / байдаг гэдэгт итгэдэг гэнэ. Харин Япончууд Гэгээн Валентины өдрийг “Эрчүүдийн мартын 8” болгон хувиргажээ. Учир нь энэ өдөр Японд зөвхөн эрчүүдэд л бэлэг өгдөг гэнэ. Мэдээж улс орон бүрийн ёс заншил өөр байдаг ч хайр дурлал бол хил хязгааргүй билээ. Хайр хэзээд хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж баяр баясгалан авчирдаг. Энэ баяр бол гэгээн хайрын баяр юм.ЭРТНИЙ РИМИЙН ЛУПЕРКАЛИ Эртний Римийн Луперкиас Гэгээн Валентины баярын түүх эхэлдэг. Луперкали бол  “тэчъяадсан” хайрын бурхан Juno Februata  болон жил бүрийн 2 сарын 15-нд тэмдэглэдэг байсан мал сүргийн бурхан Фавнагийн хүндэтгэлд зориулсан эротик наадам юм. Луперк гэдэг нь Фавна бурхны нэг нэр нь билээ. Эртний Римд хүүхдийн эндэл асар өндөр байжээ. МЭӨ 276 онд гэдсэн дотроо нярай үхэх буюу зулбах “тахлын” улмаас Рим  арай л сөнөчихөөгүй байна. Мэргэч, төлөгчид төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд эмэгтэй хүнийг золигт гарган шийтгэж арьсаар нь зан үйл хийхийг зарлажээ. Хүмүүс ямар нэгэн шалтгаанаар цөөхөн хүүхэдтэй буюу эсвэл ор хүүхэдгүй байдаг байжээ. Иймээс хүүхэдтэй болохын тулд  хараал идэж, мэхлэн төөрөгдүүлсэн зан  үйлийг харахаар гүйлддэг байв. ГЭГЭЭН ВАЛЕНТИН МЭӨ 494 онд I Геласий эцэг Луперкали наадам хийхийг хориглохыг хичээж оронд нь МЭӨ 269 онд Римийн император II Клавдийгийн  зарлигаар залуучуудын дунд хөдөлгөөн өрнүүлсний улмаас цаазлагдсан тэнгэрийг ивээгч Гэгээн Валентиний баярыг зарлажээ. Тэрээр 2 сарын 14-ний өдөр цаазлагдсан юм. Дараа нь дундад зууны үед Франц, Англи зэрэг улсуудад Гэгээн Валентиний тухай домогтой холбоотойгоор хайртай хосууд сүмд нууцаар гэрлэх нь ихэсжээ. Домог болсон эртний, балар харанхуй цагт Римийн хатуу, яхир II Клавдий хаан эрчүүдийг эхнэр авч гэр бүлтэй болсноос эх орныхоо төлөө дайнд явсан нь дээр гэж үзэн  эрчүүдэд эхнэр авахыг, хүүхнүүдэд хайртай залуутайгаа гэрлэхийг хоригложээ. Харин Валентин нь жирийн нэг ламтан байжээ. Тэрээр дурласан хосуудыг өрөвдөж, хайрладаг болохоороо шөнийн харанхуйд азгүй тэднийг нууцаар гэрлүүлдэг байв. Удалгүй Валентин ламтны “үйл ажиллагаа” илэрснээр түүнийг цаазын зарлиг гарган шоронд хаяжээ. Валентин шоронд байхдаа нэгэн харгалзагчийн үзэсгэлэнт охин Жулитэй танилцсан байдаг. Дурласан ламтан үхэхийнхээ өмнө хайртай бүсгүйдээ хайраа илчилсэн захидал бичээд, харин өөрөө МЭӨ 269 оны 2 дугаар сарын 14-нд цаазлагджээ. Мөн Римийн пап I Геласий 2 сарын 15-нд болдог Луперкалийн наадмыг 14 –ны өдөр болгон өөрчилсөн байна. Хэсэг хугацааны дараа Луперкалийн наадам устан үгүй болж Валентиний баяраар солигджээ. /Сонирхолтой баримтууд/ Гэгээн Валентиний өдөр буюу Дурлалт хосуудын өдрийг дэлхийн нийтээрээ жил бүрийн 2-р сарын 14-нд тэмдэглэдэг. Гэгээн Валентины баяраар хүмүүс хайртай дотны болон хүндэтгэлтэй ханддаг хүмүүстээ цэцэг, чихэр, тоглоом, агаарын бөмбөлөг, ялангуяа хайраа илчилсэн, шүлэгтэй, хайр дурлал, сайн сайхныг хүссэн зүрхний хэлбэртэй ил захидлыг бэлэглэдэг. АНУ-ын Баярын ил захидал, мэндчилгээний холбооныхны судалгаагаар ил захидал, мэндчилгээний борлуулалтаараа  Гэгээн Валентиний баяр нь зул сарын баярын дараах байрыг эзэлдэг байна. XIX зуунд Валентины баярын ил захидал илгээх нь Англи улсад моод болсон байлаа. 1847 онд Эстер Хоуланд гэртээ өөрийн гар хийцийн ил захидлыг британи загвараар хийж Вустер, Массачусетс мужид салбараа нээн нэлээд амжилтанд хүрчээ. XIX зуунаас эхлэн гар хийцийн ил захидлууд байр сууриа алдаж, үйлдвэрийн аргаар хийх нь олширсон байна. Ийнхүү ил захидлын үйлдвэрлэл XIX зуунаас эхлэн АНУ-д хүчээ авснаар тус улсын баяр худалдаа үйлдвэрлэлийн шинжийг тодорхойлж эхлэв. Энэ баяр нь эмэгтэйчүүд эрэгтэй хүнд шоколад бэлэглэх баяр юм. Баярын өдөр
2368
https://mn.wikipedia.org/wiki/%D0%AD%D0%BD%D1%8D%D1%82%D1%85%D1%8D%D0%B3
Энэтхэг
Энэтхэг, албан ёсоор Бүгд Найрамдах Энэтхэг Улс (БНЭУ) (, Bhārat Gaṇarājya, Бхарәт Гәнәражй), бол Өмнөд Азийн Энэтхэгийн хойгт орших бүрэн эрхт улс юм. Мөн дэлхийн долоодугаар том газар нутагтай, хүн амын тогоороо хоёрдугаарт, эдийн засгаараа дөрөвдүгээрт ордог гүрэн гэгдэнэ. Пакистан, Хятад, Балба, Бутан, Бангладеш, Мьянмар зургаан улс оронтой газраар хил залгаж, Энэтхэгийн далайгаар хүрээлэгдэн оршдог. Бас Энэтхэгийн далайд Мальдив, Шри Ланка, Индонез гурван улстай усаар хиллэдэг бол Пакистаны хянаж буй нутгийг Жамму-Кашмир мужийнх гэж зүтгэдгээр болвол Афганистантай бас хиллэнэ. Энэтхэгийн хойг, Энэтхэг орон бол Индийн соёл иргэншил болон бусад эртний соёл иргэншил үүсэн цэцэглэсэн өлгий нутаг бөгөөд түүхийн ихэнх үед худалдааны замын зангилаа болж, суурин иргэншил, соёл, шашин цэцэглэн хөгжиж байжээ. Энэтхэгт Хиндү, Будда, Сикхи, Жайна дөрвөн шашин үүсч хөгжиж байв. 18-р зууны эхнээс 20-р зууны дунд үе хүртэл алхам алхмаар Британийн колони орон болсоор л байсан. 1947 онд тусгаар тогтносны дараа эдийн засаг, цэргийн хүчин маш ахицтайгаар хөгжсөн, одоо нэрлэсэн үнээр дэлхийн 12-р, худалдан авах чадвараар тэгшитгэснээр дэлхийн 4-р их жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй улс болжээ. Гэхдээ тэрбум илүү хүнтэйн хувьд ядуурал, бичиг үсэг тайлагдалтын хувь доогуур зэрэг сул талуудтай байсаар байгаа. Нэр Тус орны Энэтхэг (мо.б энэдхэг, enedkeg) гэсэн монгол нэр дундад зууны согд хэлний yntk'k гэсэн үгнээс гаралтай. Энэ нь цаашилбал эртний перс хэлнээ «хиндү» гэснээс гаралтай. Хиндү гэдэг бол «Инд мөрний газар орон» гэсэн утга юм. Самгардиар үүнийг «синдү» гэдэг байв. Өрнөдөд перс, араб, грек, латинаар дамжин «инд-ия» гэсэн бүтэцтэй түгсэн. Их Могол Улсын хаад газар орноо лалын шашинтнаа өргөн тархсан дагавар залгаж «индү-стан» гэж байв. Бас нэгэн монгол нэр Жагар (мо.б. жагар, jayar) юм. Энэ нь төвөд хэлний rgyadkar үгнээс гаралтай бөгөөд үгчилбэл «цагаан улс» гэсэн утгатай. «Арван цагаан буянт номын цагаан түүх» номонд Энэтхэгийг «Замбуутив» гэсэн. Өдгөө Энэтхэгт улсаа भारत бхарата [паарэт] гэдэг. Энэ нь эрт цагаас эхлэн самгардиар бичигдэн үлдсэн нэр билээ. Энэтхэгийн нэрс албан ёсны хэлээр Англи: India индия Хинди: भारत бхарата Ассам: ভাৰত бхарота Бенгал: ভারত бхарота Бодо: भारत бхарота Догри: भारत бхарата Гүжарати: ભારત бхарата Каннада: ಭಾರತ бхаратаа Кашмир: ہِندوستان/हिन्दोस्तान хиндустан Кокборок: India/ইন্ডিয়া индия Конкани: भारत бхарот Майтхили: भारत бхарата Малайлам: ഭാരതം бхаратам Мейтей: भारत бхарата Маратхи: भारत бхарата Мизо: India индия Непал: भारत бхарата Ория: ଭାରତ бхаратаа Пунжаби: ਭਾਰਤ бхарата Санскрит: भारतम् бхаратам Сантали: ᱥᱤᱧᱚᱛ/भारोत cинот/бхарот Синдхи: भारत бхарата Тамил: இந்தியா/பாரதம் интия/бхаротам Телүгү: భారత бхарата Газар зүй Энэтхэг орон 3,287,590 км² нутаг дэвсгэртэй, дэлхийн 7-р том орон юм. Байрлал Энэтхэг Өмнө Азид хамаарна. Энэтхэгийн техтоник хавтангийн зааг болсон Энэтхэгийн хойг дээр хойд өргөргийн 8° — 38°, зүүн уртрагийн 68° — 98° дотор багтан байрладаг. Өрнө умард талаараа Пакистан (2910 км), умард талаараа Хятад (3588 км), Балба (1751 км), Бутан (699 км), дорнод талаараа Бангладеш (4097 км), Бирм (1643 км) гэсэн зургаан улстай хуурай газраар хиллэнэ. Хилийн нийт урт — 15106 км. Умард талаараа Памир, Хималайн нуруунд тулж, өмнөд талаараа Энэтхэгийн далайн Бенгалын булан, Лаккадивын тэнгис, Арабын тэнгис хүрнэ. Арлуудын эргийг оролцуулаад эргийн нийт урт — 7517 км. Далай тэнгисийн усаар зааглагдаж Мальдив, Шри Ланка, Бирм, Тайланд, Индонезтэй ойр байрлана. Түүх Эртний үе – маур, гупта эзэнт гүрэн Өмнөд Азид 30.000 жилийн өмнөөс анх хүн төрөлхтөн суурьшиж байсан олдворууд олдож байжээ. Чулуун зэвсгийн үеийн хадны сүг зураг Энэтхэгийн олон газраас олддог. МЭӨ 7000 оны үед анхны Шинэ чулуун зэвсгийн үеийн хүмүүс суурьшиж байсан газар одоогийн Пакистаны баруун хэсгээс олдож байв. Эдгээр нь аажмаар МЭӨ 2500-1900 оны үед Өмнөд Азид тавигдсан анхны соёл болох Индус хөндийн соёл иргэншил болж хөгжжээ. Тухайн үед хүмүүс гар урлал, өргөн хүрээний худалдаа наймаа эрхэлж амжиргаагаа залгуулан, соёл иргэншил ихээхэн хөгжиж байв. МЭӨ 2000-500 оны үе буюу Төмөр зэвсгийн үеэс Хиндуизмийн хамгийн эртний гар бичмэл болох Ведас зохиогдож, тэр үеэс Ведийн соёл үүссэн гэж үздэг. Хуврага, цэрэг, худалдаачдын дотор шатлан захирах ёсыг бий болгох зорилгоор Кастын систем энэ үед үүссэн ба яваандаа уугуул иргэд болон хаадын угсааныхны дунд түгсэн юм. Ведийн үеийн сүүлч МЭӨ 6-р зууны үед жижиг овгуудыг 16 цөөнх болон хаант засагт болгон нэгтгэж, хотжилт үүсэн бий болж мөн Буддизм, Жайнизмын шашны шинэчлэлийн хөдөлгөөн өрнөж, эдгээр нь бие даасан шашин болов. Жайнизм Махавирагийн номлолоор дэлгэрч, харин Буддизм дунд давхаргаас бусад бүх нийгмийн давхрагын Буддагийн шавь нараар түгэн дэлгэрч байв. Бурхан багшийн амьдралын зам мөр Энэтхэгийн эхэн үеийн түүхийн хуудаснаа томоохон байр суурийг эзэлжээ. Улс төрийн хувьд МЭӨ 3-р зуунд Магадхагийн хаант улс бусад бүх салангид ханлигуудыг нэгтгэн, асар өргөн газар нутгийг анх удаа нэгдсэн захиргаанд оруулснаар аугаа Маурын эзэнт гүрний суурийг тавьсан юм. Маурчууд анх эзэнт гүрний шинжтэй болсноороо зүүн хойд нутагт төвлөрсөн газар нутгаа тэлж Энэтхэгийн хойгт бүхэлд нь давамгайлах болов. Энэ улс Ашока хааны үед хамгийн өргөн уудам нутаг дэвсгэртэй болж, соёл юугаа хөгжүүлэн цэцэглүүлсэн юм. Буддын шашин өсөн дэлгэрэхэд Ашока хаан гол үүрэг гүйцэтгэжээ. МЭӨ 321 оны үед Нандагийн династыг хожим Маурын аугаа Эзэнт гүрэнийг (МЭӨ 321-185) үндэслэгч Чандрагупта Маур унагав. Эзэн хаан Чандрагупта жижиг ханлигуудыг нэгтгэн нийлүүлэх замаар асар өргөн газар нутгийг анх удаа нэгтгэн нэг захиргаанд оруулжээ. Эзэнт гүрэнд Энэтхэгийн хойгийн ихэнх хэсэг, Афганистаны зарим хэсэг багтаж байв. Түүний байгуулсан энэ гүрний гол зүрх нь өнгө зассан нийслэл Паталипутра (одоогийн Патна хот) байлаа. Чандрагуптагийн итгэлтэй гарын доорх цэргийн хүч болон идэвхитэй ажилладаг нууц албаны үр дүнд хөдөө аж ахуй, худалдаа хөгжин цэцэглэсэн билээ. Тэрээр хэт мацаг барьсны улмаас МЭӨ 297 оны үед нас барав. Жайнизмыг шүтэх болсон Чандрагупта амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд ард түмэндээ тохиолдсон аймшигт өлсгөлөнгийн үеэр юу ч хийж чадаагүйдээ ихэд гашуудан даяанч маягаар нүглээ наминчилж байжээ. Энэ улсын хоёрдахь хаан Биндусара юм. Түүний хүү Ашока 3 дахь хаан (МЭӨ 265-232) болсон бөгөөд Маурын динаслтын сүүлчийн гол захирагч юм. Тэрээр эртний дэлхий дахины түүхийн аугаа хүмүүсийн нэг мөн билээ. Ашока хаан эзэнт гүрнийг хамгийн том газар нутагтай болгож тэлсэн юм. Асар их цуст тулаан хийж эзлэгдээгүй үлдээд байсан Калингаг нэгтгэв. Уг тулалдааны дараа Даяа гол улаанаар урсаж байсан гэлцдэг. Ашока хааныг Энэтхэгийн алтан эрин үеийн эхлэлийг тавьсан гэдэг. Эзэнт гүрэн цэцэглэхийн хэрээр урлаг, шинжлэх ухааныг хөгжүүлж, их барилгын ажлыг эхлүүлжээ. Үүнд бөмбөгөр оройт барилгууд орно. Ашока өөрийн засаглалын жилүүдэд түргэн хурдацтай хөгжиж байсан Буддын шашныг шүтэх болсон. Өвөг эцгийнхээ наминчлалын түүхтэй адил Калингагийн дайны үед их цус асгаруулсандаа гэмшиж, хүчирхийллээс холдон тайван амгалан Буддист замыг сонгосон юм. Тэр Буддизмыг дэлгэрүүлэхийн тулд хуврагуудыг Ази даяар илгээж байлаа. Мөн өөрийн зарлигийг Энэтхэг, Балба, Пакистан, Афганистан даяар чулуун дээр сийлж тарааж байв. Ашокийн үеийн хөгжил цэцэглэлт, тайван амгалан байдал түүнийг нас барсны дараа тийм ч удаан үргэлжилсэнгүй. Хаан ширээ залгамжлагдын дунд хэрүүл маргаан тасарсангүй. Маурын сүүлчийн эзэн хаан Брихадрата МЭӨ 185 оны үед шадар туслагчийнхаа нэг Пусиямитрад алуулав. Пусиямитра Энэтхэгийн төв хэсгийг МЭӨ 73 он хүртэл захирч байсан Сунгагийн династыг үндэслэжээ. Энэтхэг одоо Маурын өмнөх үе шиг хуваагдмал, эмх замбараагүй байдалд эргэн орлоо. Хойд Энэтхэгт жижиг хант улсууд бий болж “Энэтхэг-Грек” хэмээн нэрлэгддэг захирагч нар гарч ирэв. Тэднээс хамгийн алдартай нь Мэнандэр (МЭӨ 115-130) юм. Хойд Энэтхэгт Хиндиузм гэр бүлүүдэд эцгийн эрхт ёс бат бөх болж байсан нь эмэгтэйчүүдийн хараат байдлыг улам нэмэгдүүлж байв. 4-5-р зуун гэхэд Гупта эзэнт гүрэн Энэтхэгийн хожмын дүр төрхийн эхлэлийг тавьж, засаг захиргааны болон татварын цогц системийг анх нэвтрүүлэв. Гупта гүрний хаадын үед шашныг зан үйлээс илүү сүсэг бишрэл талаас нь шүтэх шинэчилэлтийг хийж байв. Уг шинэчлэл нь нутгийн элитүүдийн ивээн тэтгэлэгээр бүтээгдсэн уран баримал, архитектурт цэцгэн хээгээр илэрхийлэгдсэн байдаг. Санскрит сонгодог уран зохиолууд мөн цэцгэн хээгээр чимэглэгдсэн байдаг. Мөн энэ үед Энэтхэгийн шинжлэх ухаан, одон орон судлал, анагаах ухаан, математикийн шинжлэх ухаан шинэ түвшинд хүрч хөгжжээ. 1) МАУРЫН ЭЗЭНТ ГҮРЭН (МЭӨ 321-183) 1. Чандрагупта хаан Бүх салангид ханлигуудыг нэгтгэн, асар өргөн газар нутгийг анх удаа нэгдсэн захиргаанд оруулсан. 2. Хүү Биндусара Эцгийнхээ эзэлсэн газар нутгийг бага зэрэг тэлсэн. 3. Хүү Ашок (МЭӨ 265 - 323) - Эзэнт гүрнийг хамгийн том газар нутагтай болгосон – асар их цуст тулаан хийсэн. - Урлаг, шинжлэх ухаан хөгжсөн - Их барилгын ажил өрнөсөн (dome-shaped temples) - Буддын шашныг Ази даяар түгээсэн Ашок хааныг таалал төгссөний дараа хаан ширээний тэмцэл эхэлж, Маур гүрэн задарч, дахин ханлиг улсуудад хуваагдав. 2) ГУПТАГИЙН ГҮРЭН (МЭ 320-540) 1. Гандра Гупта 2. Хүү Самудра Гупта Энэтхэгийн соёл ялангуяа Хинду, Буддын урлагийн сонгодог гэж үздэг. Гупта нар хатуу Хинду үнэмшилтэй байсан боловч энэ улсад Жайнизм, Буддизм хөгжсөөр байв. Бутралт - Хэпалитийн нүүдэлчдийн буюу Цагаан Хүннү довтолгоотой давхцсан. 3) ХАРШАГИЙН ГҮРЭН (МЭ 606) 4) ЧОЛАГИЙН ГҮРЭН (МЭ 805-1200) Дундад үе – делийн султант улс Энэ үед Энэтхэг салгуу бутархай ханлигууд болж эргэн задарч, дахин нэгтгэх удирдагч гарч ирэхгүй байлаа. Уламжлалт зарим хөдөө аж ахуй эрхлэгчид газраа ашиглан өсөн хөгжиж байсан газар тариаланг түшиглэх болсон нь кастын дахрага дунд явагдаж байлаа. Улмаар кастын системд газар нутгийн ялгарал гарч эхлэв. Төв Ази болон Персээс ирсэн дүрвэгсэд хот босгож, эзэнт гүрнүүдийн бүтээн байгуулалтуудыг хийж байлаа. Нүүдэлчин муслим овог 1193 оноос Делиг удаа дараа дайран довтолж, дээрэмдэн тонов. Мухамед Гүрийг нас барсны дараа 1206 онд түүний жанжнуудын нэг, урьд нь боол байсан Кутб-уд-дин Айбэк Энэтхэгт түүний эзэлж байсан байр суурийг булаан авч Делийн Султант улсыг байгуулав. Үүнийгээ тэмдэглэж мөн Исламийн ертөнцөд шинэ газар нутгийг нэтгэсэний бэлгэ тэмдэг болгон дэлхийн хамгийн өдөр Ислам шашны гонх болох Гутаб Минарыг бариулсан байна. Энэхүү 72.5м цамхаг нь Энэтхэг дахь Султант улсын бэлгэ тэмдэг болжээ. Эзэнт гүрэн өргөжин тэлэхийн хэрээр баян чинээлэг султанууд уг гонхыг тойруулан асар том хөшөө дурсгалууд барив. Энэ үед хаан ширээг үе залгамжлах ёсыг халж, хааны титэмийн төлөө өрсөлддөг болсноор маш олон Султанууд солигдож байв. Муслим биш хүмүүсийг Исламийн төрд татвар төлөхийг шаарддаг байв. 14-р зуунаас эхлэн Делийн султант улс тарж бутарч эхлэв. 1398 оноос эхлэн Монголын Төмөр хаан удаа дараа дайралт хийх болж, 1525 онд түүний хүү Бабур сүүлчийн Султаныг дийлж, Могулын эзэнт гүрнийг байгууллаа. МОГУЛ ГҮРЭН (1525 – 1858 он) 1. 1527 он – Бабур Энэтхэг улсыг бүрэн эзэлсэн. 1530 онд нас барсан. 2. Хүү Хумаюн – эцгийн эзэнт гүрнийг бага зэрэг тэлсэн 3. Хүү 12 настай Акбар – газар нутгийг асар өргөн тэлсэн. Засаглалын төвлөрсөн тогтолцоо бий болгосон. Олон шашны эвлэрэнгүй бодлого баримталдаг байсан. Акбар Аграгийн ойрхи Фатепур Сикри дэх шинэ ордондоо шүтээний өргөө бариулж тэндээ шашны хэлэлцүүлэг өрнүүлдэг байв. Акбар хөгжим, урлагийг сонирхдог байв. Фатепур Сикрид могол зургийн сургууль байгуулсан нь урсгалын хувьд Перс, Энэтхэгийн нөлөөг тусгаж байсан бөгөөд тэр нь 4. түүний хүү Жахангирын үед оргил үедээ хүрч хөгжив. 5. Хүү Жах жахан (1628-1658) нь Аград Таж Махал, Делид Улаан хэрэм, Жама Масжид зэргийг бариулсан. Эдгээр нүсэр төслүүд нь Моголын үед цэцэглэж байсан ХАА, худалдаанаас хамааралтай баялгийн бэлэгдэл, илэрхийлэл байв. 6. Сүүлчийн хаан Ауранзэв 1658 онд хаан ширээнд сууснаар тус гүрний тэлэлт дээд цэгтээ хүрч мөн уналтын эхлэл болов. Аян дайнд улсын сан хөмрөгөө шавхсан, ислам номлолыг уян хатан бус тайлбарлаж байснаараа хамтрагчид болох ражпүдчүүд болон хинду албатуудаа өөрөөсөө хөндийрүүлсэн гэж үздэг. 1739 онд түүнийг нас барсны дараа эзэнт гүрний хаадууд ойр ойрхон солигдож эцэст нь 1857 онд Бринтаничууд Моголын эзэнт гүрний сүүлчийн хаан Бабадур шахыг хаан ширээнээс нь зайлуулав. Британийн раж Европчууд хоолны амтлагч сонирхож эхэлснээр Энэтхэг рүү ихэд татагдах болжээ. 15-р зуунд Португальчууд худалдааны өндөр ашигтай хоол амтлагч хайж, Энэтхэгт хамгийн анх ирэв.Тэдний араас Англи болон бусад зарим Европын орнууд худалдаа наймааны ашиг хайж Энэтхэгт очжээ. Португальчуудтай өрсөлдөх зорилгоор Англи, Нидерландчууд тус тусдаа East India компаниудыг (1600 он) байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байв – эхэндээ худалдааны зорилготой байгууллагдсан ба яваандаа өөрийн гэсэн цэрэг армитай болов. Энэтхэгийн өнөөгийн хөгжлийн суурийг 1848-1885 оны үед тавигдсан гэж үздэг. Ист Индиа компаний захирагч Лорд Далхуиз 1848 онд Энэтхэг дахь орчин үеийн бүтээн байгуулалтын хийж эхэлжээ. Төмөр зам барьж, цахилгаан холбоо суурилуулж, иргэдэд Английн боловсролын системийг нэвтрүүлсэн байна. Гэвч 1858 онд Ист Индиа компаний эсрэг уугуул иргэдийн Англи загварын нийгмийн шинэчлэл, газрын өндөр татварын бодлогыг эсэргүүцсэн дургүйцэл Хойд Энэтхэгээс эхлэн Төв Энэтхэг хүртэл газар авч байв. Энэ бослогыг түүхэндээ тусгаар тогнолын төлөөх анхны дайн гэж нэрлэдэг. Гэвч уг бослогыг 1 жилийн дотор Англичууд таслан зогсоосон бөгөөд Энэтхэг дахь хяналтаа улам чангатгаж, Энэтхэг дахь Ист Индиа компаний удирдлагын оронд Британийн засгийн газрын шууд удирдлага дор оруулав. Түүнээс хойш хэдэн арван жилийн турш нийтийн улс төрийн хөдөлгөөн Энэтхэг даяар аажмаар бүрэлдэж, улмаар Энэтхэгийн Үндэсний Конгресс 1885 онд байгууллагдав. 19-р зууны 2-р хагас гэхэд технологи, газар тариалангийн худалдааны холын зах зээлтэй хамааралтай хэт хязгаарлагдмал байдал нь Энэтхэгийг хүнсний хомсдолд оруулж, ард иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэж байлаа. Харин Англичуудын барьсан төмөр замын сүлжээ ашиглалтанд орсноор Энэтхэгийн дөнгөж хөгжиж эхэлж байсан үйлдвэрлэлүүдэд ихээхэн дэмжлэг болж, хүнсний үнэ буурснаар ард иргэдэд нүүрлээд байсан өлсгөлөнгийн асуудал багасав. 1 сая гаруй Энэтхэгчүүд оролцсон Дэлхийн 1-р дайн дууссаны дараагаас Энэтхэгт шинэ үе эхлэв. Энэ бол Британий Энэтхэг дахь хараа хяналтаа сулруудах шинэчлэл ба Энэтхэгийн үндэсний түүхэн удирдагч Махатма Гандигийн эрх чөлөөний төлөө тайван хөдөлгөөн эхэлсэн үе юм. 1930 оны үед Английн шинэ хууль журам батлагдав. Үүнээс хойшхи 10 жил Энэтхэг Дэлхийн 2-р дайнд оролцож, ард иргэдийн дунд Муслим шашинтнуудын үндсэрхэг үзэл улам хүчээ авч байсан хүндхэн үе байв. 1945 онд Дэлхийн 2-р дайны төгсгөлд Британичууд бүх эрх мэдлээ хүлээлгэж өгөхийг зөвшөөрч, урт удаан хугацааны эрх чөлөөний тайван тэмцлийн үр дүнд 1947 онд Энэтхэг тусгаар тогтнолоо олсон боловч шашны үзэл сурталын хагаралдаанаас үүдэн Энэтхэг болон Пакистан улс болж хоёр хэсэг хуваагджээ. Энэ үеэр хилийн хоёр талд үлдсэн хүмүүсийг газар нутгаасаа хөөсөн 2 сар гаруй үргэлжилсэн шашны үймээн самуун дэгдэв. Нийт 12 сая орчим хүн хилийн наана, цаана гарч шилжин суурьшсан ба 1 сая гаруй хүн амь үрэгджээ. 1950 оны 1-р сарын 25-нд Энэтхэг улс Үндсэн хуулиа батлаж парламент бүхий Энэтхэг улсыг байгуулсан юм. Эдийн засгийн чөлөөт зах зээлд 1990-ээд онд шилжсэнээс хойш Энэтхэг дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй улс болон хувирсан байна. Кашмирын үүдэлтэй мөргөлдөөн Хүн амын олонхи нь Мусулман шашинтай Кашмирын муж улсыг Энэтхэгт өгсөнөөс хойш тус мужийг эзэмшихийн төлөө Энэтхэг, Пакистаны хоорондоо өрөлдөж иржээ. Тухайлбал, 1947-1948 болон 1965 онд тус тус дайтаж байв. Энэтхэг дахь Кашмирын Мусулманчуудыг 2001 онд Парлементын ордон руу, 2008 онд Мумбай дахь зочид буудал руу террорист халдлага хийсэн хэмээн буруутгав. 1998 онд Энэтхэг, Пакистан 2 улс цөмийн туршилт хийв. НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөл цөмийн туршилт хийсэнд тус 2 улсыг шүүмжлээд, зэвсгийн бүх хөтөлбөрөө зогсоохыг шаардав. 1999 онд Энэтхэг, Пакистан 2 маргаантай асуудлаа шийдвэрлэх хүчин чармайлтаа идэвхижүүлэх тухай тохиролцсон Лахорын тунхаглалд гарын үсэг зурав. Гэсэн хэдий ч 2 улсын хооронд цөмийн мөргөлдөөний аюул оршсоор байна. 20-р зууны 2-р хагаст хөрш зэргэлдээ орнуудтай хил тойрсон байнгын маргаантай тулгарч эхэлсэн ба Хятад улстай 1962 онд дайтаж байсан ч өнөөг хүртэл зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Харин Пакистан улстай 1947, 1965, 1971 онуудад тус тус дайтаж байжээ. Улс төр Улс төрийн тухайд Энэтхэгийн Үндэсний Конгрессын нам голлох үүргийг гүйцэтгэх бөгөөд энэ намын лидерүүд нь Энэтхэг улс тусгаар тогтнолоо олж авсан үеэс эхлээд одоог хүртэл улс орныг удирдан залж яваа юм. Энэтхэг улсад үйл ажиллагаагаа явуулж буй намуудыг жагсаавал: Энэтхэгийн Үндэсний Конгресс - Энэ нам нь хэдийгээр 100 гаруй жилийн түүхтэй ч хэд хэдэн удаа уналтанд орж байсан түүхтэй. Индира Гандийн Энэтхэгийн Үндэсний Конгресс ч гэж нэрлэгдэж явсан үе бий. Зүүнийг тэргүүлэгч энэхүү нам нь 1947—1977, 1980—1989, 1991—1996 болон 2004 оноос өнөөг хүртэл бусад намуудын тэргүүнд явж байна. Бхарати Джанатын Нам (Энэтхэгийн Ардын Нам) - Энэхүү баруун хэсгийг тэргүүлэгч намыг 1980 онд Атал Бихари Ваджпаи, Лал Кришной Адвани нар байгуулсан бөгөөд хиндуизмыг баримтлагч нам юм. Улс орныг 1996 болон 1998-2004 онуудад тус тус удирдаж байсан. Үлдсэн намууд нь ердөө 2-3 жижиг улсуудын хүрээнд хүчтэй байр суурь эзэлдэг байсан ба ийм намуудын тоонд Энтэхэгийн коммунист нам Самаджвадийн нам Джаната Далын нэгдсэн нам зэрэг орно. 1991 оноос эхэлсэн өөрчлөлт шинэчлэлтийн ачаар энэтхэг улс хөгжиж буй орнуудын нэг болжээ. Өөрчлөлт шинэчлэлтийг 1996 онд Атала Бихари Ваджпаигийн удирдсан засгийн газар, 2004 онд Соня Гандигийн удирдсан Энэтхэгийн Үндэсний Конгресс сонгуульд ялж засгийн газрын тэргүүнээр нэрт эдийн засагч Манмохан Сингх томилогдон үргэлжлүүлж байна. Засаг захиргааны хуваарь Энэтхэг бол холбооны байгууламжит улс. Энэтхэгийн холбооны байгууламжид 28 муж улс () болон холбооны 7 нутаг () хамрагддаг. Муж улсууд доод тал нь нэг албан ёсны нутгийн хэлтэй байдгаас гадна холбооны хоёр нутгийн адил (Пүдүчэрри, нийслэл Дели) өөрсдөө засгийн газраа сонгон байгуулах эрхтэй. Үлдэх холбооны таван нутаг улсын ерөнхийлөгчийн шууд хяналтанд байж төвөөс засаг даргыг нь томилдог. 1956 онд хүн амын зонхилох хэлийг харгалзан муж улсуудыг өөрчлөн байгуулсанаас хойш бараг өөрчлөгдөөгүй байна. Холбооны нэгж тус бүр дотроо дүүргүүдэд (, ; ) хуваагддаг. Өнөө үед улсын хэмжээнд 642 дүүрэг байна. Цаашилбал, дүүргийг хэд хэдэн техсил болгон хуваадаг. 28 муж улс {| |- | Андра Прадеш Аруначал Прадеш Ассам Бихар Чаттисгар Гоа Гужарат Харяна Химачал Прадеш | <ol start="11"> Жарканд Карнатака Керала Мадхя Прадеш Махараштра Манипур Мегхалая Мизорам Нагаланд | <li> Орисса <li> Панжаб <li> Ражастан <li> Сикким <li> Тамилнаду <li> Трипура <li> Уттар Прадеш <li> Уттараканд <li> Баруун Бенгал |} Холбооны 7 нутаг Эдийн засаг Энэтхэг нь 20-р зууны дунд үе хүртэл Британы эзэнт гүрний колони байгаад 1947 онд тусгаар тогтнолоо олж авч эдийн засаг болон цэрэг дайны салбар хүчтэй хөгжиж ялангуяа сүүлийн 20-д жилийн хугацаанд дээрх салбаруудад ихээхэн амжилт гарсан ажээ. Энэтхэгийн эдийн засаг нь номиналь ҮНБ-р тооцвол 12-т, худалдан авах чадварын паритетаар тооцвол дөрөвт жагсдаг. Эдийн засгийн шинэчлэлийн үр дүнд өсөлтөөрөө дэлхийд хоёрт ордог боловч ядуурал, бичиг үсэгт тайлагдахгүй байх, хоолны хомсдол зэрэг нь элбэг байна. Эдийн засгийн хувьд амьжиргааны түвшнээс доогуур хүн ам 25% (2002), инфляци 4,2% (2004), хөдөлмөрийн чадвартай хүн ам 482,2 сая (2004), ажилгүйдэл 9,2% (2004), аж үйлдвэрийн өсөлт 7,4% (2004), цахилгаан энерги үйлдвэрлэл 547,2 миллиард. кВт.цаг (2002), цахилгаан энергиин хэрэглээ 510,1 миллиард. кВт.цаг. (2002) байна. Экспорт Нийт экспорт нь 2012 оны байдлаар 69,18 миллиард доллар. Үүнээс АНУ — 20,3%, Хятад — 6,3%, Их Британи — 5,2%, Хонконг — 4,7%, Герман — 4,3%. Импорт Нийт импорт нь 2003 оны байдлаар 89,33 миллиард доллар. Үүнээс АНУ-аас — 6,7%, Бельгиэс — 5,9%, Их Британиас 5%, Хятадаас — 4,5%, Сингапураас — 4,2%. Хүн ам Дэлхийд Хятадын дараа хоёрдугаар олон хүн амтай улс бол Энэтхэг. 2010 оны тооллогоорх хүн амын тоо - 1 тэрбум 210 сая. Үүнээс 70% нь хотод бус хөдөө нутагтай. 2011 онд 53 саятан хоттой байгаагаас Мумбай (хуучнаар Бомбей), Дели, Бангалор, Хайдарабад, Ахмадабадад хамгаас олон оршин суугчтай. Хүн амын 64.8% бичиг үсэг тайлдагдсанаас хамгийн ихдээ Керала муж улсад 91%, хамгийн багадаа Бихарт 47% байна. Энэтхэг бол олон хэлтний өлгий. Үндсэндээ Энэтхэг-Ари (хүн амын 74%), Дравид (24%) хоёр хэлний бүлэгт хамаардаг. Энэтхэг-Ари бүлгээс Хинди (41.0%), Бенгал (8.1%), Маратхи (7.0%), Урдү (5.0%), Гужарат (4.5%), Ория (3.2%), Панжаби (2.8%), Дравид бүлгээс Тэлүгү (7.4%), Тамил (5.9%), Каннада (3.7%), Малаялам (3.2%) хэлнүүд түгээмэл тархжээ. Энэтхэгийн хүн амын 80.5% нь Хиндү, 13.4% нь Ислам, 2.4% нь Христ, 1.8% нь Сикх, 0.7% нь Будда, 0.4% нь Жайна шашны шүтлэгтэй юм байна. Мөн үзэх Энэтхэгийн хөдөө аж ахуй Тэмдэглэл Эшлэл Цахим холбоос Энэтхэг улсын Засгийн газар – (Англи хэлээр) Энэтхэг UCB Libraries GovPubs дахь мэдээлэл Википедиа:Онцлох өгүүлэл Азийн орон BRICS-ийн гишүүн орон Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон Парламентын засаглалтай холбооны бүгд найрамдах улс
2419
https://mn.wikipedia.org/wiki/%D0%95%D1%81%D2%AF%D1%81%20%D0%A5%D1%80%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%96%D0%B8%D0%BD%D1%85%D1%8D%D0%BD%D1%8D%20%D0%A1%D2%AF%D0%BC
Есүс Христийн Жинхэнэ Сүм
Есүс Христийн Жинхэнэ Сүм бол 1917 онд БНХАУ-ын Бээжин хотод байгуулагдсан биеэ даасан сүм юм. Өнөөдөр тус сүм нь 6 тивийн 8 орны 48 улсад ойролцоогоор 2.5 сая гишүүнтэй болсон байна. Энэхүү сүм нь 12 дугаар зууны эхээр үндэслэгдсэн Христийн шашны Пентекостал бүлгэмд харьяалагддаг юм. Мөн тус сүм нь 1949 онд Хятадын засгийн эрхийг Коммунистууд авахаас өмнө оршиж байсан уугуул 3 сүмийн нэг юм. Түүний зорилго нь Исүс Христийг 2 дахь удаагаа эргэн залрахаас өмнө бүх үндэстэнд бурханы номлолыг хүргэхэд оршино. Сүмийн арван номлол Ариун сүнс "Олон хэлийн амьтдын хүүрнэхийг үзвээс Ариун Сүнсийг хүлээн зөвшөөрөх нь Тэнгэрийн Вант Улсыг өвлөн авах ганц баталгаа бөлгөө." Усан баптизм "Усан баптизм нь хүн нүглээсээ салж шинэчлэгдэж буйг бэлгэдсэн ёслол бөлгөө. Баптизмыг гол мөрөн, булаг шанд, тэнгис далай гэх мэт байгалийн амьд уснаа Эзэн Иисус Христосын нэрийн өмнөөс гүйцэтгэмой. Баптизм хийлгэж байгаа хүмүүн болбоос бүтэн биеэрээ усан дотор тэргүүнээ бөхийлгэж нүүрээ алтан дэлхий рүү хандуулсан байдалтай байх учиртай." Хөл угаах ёслол "Хөл угаах ёслол нь хүнийг Эзэн Иисустэй хамт байх боломж олгодог. Мөн энэ нь хүнийг зөөлөн, ариун, хүлцэнгүй, нигүүлсэнгүй бөгөөд тусч байхыг үргэлж сануулж байдаг. Усан баптизм хийлгэсэн хүн бүр Эзэн Иисусын нэрийн өмнөөс хөлөө угаах хэрэгтэй. Боломжтой бол бие биенийхээ хөлийг угааж болно." Ариун нэгдэл "Ариун нэгдэл нь Эзэн Есүс Христын үхлийг тэмдэглэсэн бэлэг дэмбэрэл юм. Энэ нь Сүүлчийн Өдөрт өргөгдөж үүрд амьдрахын тулд бидний ЭЗЭНий бие болон цусыг хуваалцан Түүнтэй нэгдэлд байх боломжийг олгодог юм. Энэ бэлэг дэибэрэлийг аль болохоор олон удаа явуулдаг. Зөвхөн нэг л эсгээгүй талх ба усан үзмийн шүүсийг хэрэглэдэг." Саббатын өдөр "Саббатын өдөр буюу долоо хоногийн 7 дахь өдөр (Бямба гариг) нь Бурханы өршөөн ариутгасан Ариун өдөр. Энэ нь Бурханы бүтээл ба авралыг тэмдэглэж, дараачийн амьдрал дахь үүрдийн амралтын найдварт Бурханы ивээл дор тэмдэглэгддэг." Есүс Христ "Есүс нь нүгэлт хүмүүсийг аврал ивээлдээ авахын тулд загалмайд цовдлуулж нас барснаас хойш 3 хоногийн дараа эргэн амь орж, тэнгэрт илгээгдсэн хүн төрөлхтний цорын ганц аврагч, Тэнгэр Газрын эзэн, цорын ганц үнэн бурхан юм." Библи "Шинэ гэрээ" нь бурханы онгодоор бичигдэж, үг дуугүй дагаж мөрдөх үнэн мөнийг батлах цорын ганц бурханы ном бөгөөд шүтлэг хийх үндэс нь болдог." Аврал "Авралыг найдварын замаар Бурханы энэрэлээс авдаг. Христосын шашинтнууд гэгээрэлийг олж авах, Бурханыг хүндлэх, хүн ардыг хайрлахын тулд Ариун Сүнсэнд найдах хэрэгтэй." Бидний Эзэн Есүс Христ "Бидний Эзэн Есүс Христ "дараачийн бороо"-гийн үеэр Ариун Сүнсийн замаар бүтээсэн Үнэн Есүсийн Сүм нь Есүсийн шавь нарын үеийн сүмийг сэргээсэн сүм мөн." Дэлхийн төгсгөл ирэхэд "Дэлхийн төгсгөл ирэхэд, Эзэн Есүс нь түр бууж ирэн, олон иргэдийг шүүж, ёс журамтай хүнд мөнхийн амьдрал олгож, ёс журамгүй нүгэлт хүнд насан туршийн шийтгэл онооно гэж итгэж байна." Христийн шашны урсгалууд
2428
https://mn.wikipedia.org/wiki/%D0%96%D0%BE%D1%80%D0%B6%20%D0%91%D1%83%D1%88
Жорж Буш
Жорж Уокер Буш (, 1946 оны 7 сарын 6 -) нь Америкийн Нэгдсэн Улсын 43 дахь ерөнхийлөгч ба 2 удаа сонгогдсон. Түүний эцэг нь АНУ-ын хуучин ерөнхийлөгч Жорж Хэрбэрт Уокер Буш байсан юм. Намтар Бага нас Жорж Уокер Буш нь 1946 оны 7 сарын 6-ны өдөр Коннектикут муж улсын Нью-Хэйвэнд ерөнхийлөгч асан Жорж Хэрбэрт Уокер Бушийн том хүү болон төржээ. Тэрээр аавынхаа газрын тосны бизнес эрхэлдэг байсан Техас муж улсын Мидлэндэд өсч торнижээ. Түүний ах, эгч дүүс нь одоогийн Флорида муж улсын удирдагч Жэб болон Нил, Марвин, Дороти, Робин нар юм. Жорж Уокер Буш аавын адилаар Массачусеттс дахь нэр хүнд бүхий Филипс Андовер Академид суралцаад дараа нь Йел Их Сургуульд элсэн оржээ. 1968 онд Йелийг бакалаврын зэрэгтэй дүүргээд Техастаа буцаж ирэн "Texas Air National Guard" буюу Техасын үндэсний агаараас хамгаалахад орж байлдааны онгоц жолоодож суран дэслэгч цол авсан боловч Вьетнамд байлдахаар дуудагдаагүй байна. 1970-аад оны эхэн үе нь түүний амьдралын тогтвор суурьшил нилээд муутай үе байлаа. Тэрээр Техасын зүүн хэсэгт нүүж ирээд газар тариалангийн компанид удирдлагын дадлага хийх, АНУ-ын Алабама, Флорида муж улсууд дахь Сенатын сонгуулийн кампанит ажилд оролцох зэрэг тогтмол биш ажлууд хийж байлаа. 1972 онд тэрээр Харвард бизнесийн сургуульд орж 1975 онд M.B.A. зэрэг авчээ. Тэрээр аавынхаа замаар явж газрын тосны бизнест хүчээ үзэхээр шийдсэн байна. Тэр Мидлэндэд буцаж ирээд бие даасан газрын тос болон хий олборлох компани байгуулан "Арбусто" гэж нэрлэсэн нь испаниар "Буш" гэсэн үг юм байна. Тэр номын санч, багш байсан Лора Вэлчтэй 1977 онд гэрлэж 1981 онд хоёр ихэр охид Барбара, Женна нарыг төрүүлжээ. Улс төрд орсон нь 1978 онд бизнесийнхээ ид дундуур АНУ-ын Төлөөлөгчдийн Танхим буюу Конгрессын доод шатны хууль тогтоох байгууллагын сонгуульд оролцон урьдчилсан сонгуульд ялалт байгуулсан боловч Ардчилсан Намын сенатор Кэнт Хансад 6 хувийн саналаар ялагджээ. 1980-аад оны эхэн үеэр газрын тосны ханш унаснаас Буш өөрийн компанийг (Одоо Bush Exploration) "Spectrum 7" хэмээх газрын тосны хөрөнгө оруулагч компанитай нэгдэх саналыг хүлээн авч үүсэн гарсан корпорацийнхаа дарга болжээ. 1986 оны газрын тосны үнийн огцом уналтаас Spectrum 7-г Harken Energy-д зарах тохиролцоонд хүрчээ. Дараа нь тэр өөрийн хувьцаагаа зарж тодорхой хэмжээний ашиг олжээ. 1986 оны 7 сард 40 насныхаа ойн дараахан, тэрээр мэргэжлийн болон хувийн амьдралынхаа бага зэрэг адармаатай эргэлтийн үед очжээ. Тэр архи бүрмөсөн уухаа больж эхнэрийнхээ шүтдэг Методист шашныг улам бүр шүтэх болжээ. Тэр мэдэгдэхүйц нухацтай болсон нь түүний аавын 1988 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцох болсон шийдвэртэй салшгүй холбоотой юм. Үндэсний улс төрийн бодлого өөрчлөгдөн аав нь сонгуульд нэр дэвших болсоноор 1987 онд Бушын гэр бүлийнхэн Вашингтон хотод аавынх нь амжилттай болсон сонгуулийг нь дэмжихээр нүүн очжээ. Хэдийгээр бага Буш компанит ажилд албан ёсны оролцогчийн албан тушаалгүй байсан ч аавынхаа хамгийн их итгэлийг олсон хамгийн гол харилцдаг хүн байсан байна. Тэр энэ үеэр уран илтгэгчийн авьяасаа илрүүлж Христийн консервитевуудтай гол холбоо болж байлаа. 1989 онд болсон сонгуулийн дараа удалгүй бага Буш Техастаа буцаж нүүж очихдоо Далласт очин тэндээ бүлэг чинээлэг хөрөнгө оруулагчдыг цуглуулан Техас Рэйнжерс (Texas Rangers) хэмээх мэргэжлийн бейсболын багийг худалдан авчээ. Тэрээр өөрөө ч энэ бүлэгтээ багтаж байсан байна. Багийн удирдлагын гишүүний хувьд өөрийн талбай дээр тоглох тоглолт болгонд ирэх болсоноор гэр бүлийн нэр хүндээс гадна нэр хүнд нь Техаст нилээн өссөн байна. Мөн тэрээр үүгээрээ багагүй ашиг олсон нь тэр анх $606,000-н хөрөнгө оруулалт хийгээд дараа нь зарахдаа $15 саяыг олсоноос харагдаж байна. Техас муж улсын амбан захирагч Энэ амжилтаас гадна тэр 1994 онд Техас муж улсын амбан захирагчаар Ардчилсан Намын Анн Ридардсийг 350,000 саналын давуутайгаар ялсан нь гэр бүлийнхэн болон бүх л хүнийг гайхшруулжээ. Тэр гайхмаар тайван байдлыг сонгуулийнхаа компанит ажилд харуулан, сонгуулийн мөрийн хөтөлбөрт сургуулиудын орон нутгын хяналтыг сайжруулах, шинэчлэлт хийхийг амласанаар гарч иржээ. 1995 оны анхны улиралдаа Буш ихэнх зорилгодоо хүрчээ. Энэ зорилтуудад нь захиргааны хариуцлагын шинэчлэл буюу зарга мэдүүлэгчдийн заргалдах эрхийг хязгаарлах гэсэн Техасын том компаниудын сонирхолд нийцсэн зүйл оржээ. Түүний олонд нийцтэй бусдыг өөртөө татах чадвар нь түүнийг анхны жилийн эцэс гэхэд л АНУ-ын хамгийн алдартай том мужийн захирагч болгон тухайн үед удирдаж байсан Ардчилсан намынхан ч түүнийг хамтран ажиллах боломжтой хүн хэмээн авч үзэж байжээ. 1997 онд Буш хөрөнгийн татварыг жилд 3 сая доллараар багасгасан болон бусад татварыг хөнгөлсөн татварын шинэчлэлтийг дэмжиж байлаа. Энэ нь консервативуудыг ч, либералуудыг ч баярлуулаагүй улс төрийн эрсдэл байсан юм. Эцэст нь түүний төлөвлөгөөнөөс 1 сая доллараар татварыг бууруулж, тэр энэ алдаанаасаа бараг нэр хүндээ алдалгүй цэвэрхэн үлдэж чадсан юм. 1998 оны 11 сард Буш Техас мужийн анхны 2 удаа дараалан сонгогдож 4 жил тасралтгүй ажиллаж байгаа амбан захирагч болжээ. Энэ ялалтаа 65% - 35%-ийн харьцаатайгаар ялан, Бүгд Найрамдах Намын түүхэнд хар, латин америк гаралтай үндэсний цөөнхүүдээс хамгийн их олон санал авсан байлаа. Түүний Техас дахь амжилт ялангуяа үндэсний цөөнхүүдээс авсан дэмжлэг нь Бүгд Найрамдах Намынхны анхаарлыг татаж Ардчилсан Намаас дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ал Гоорын эсрэг үндэсний хэмжээнд нэр дэвшүүлж болох сонголт гэж үзсэн байна. Ерөнхийлөгчийн сонгууль 1999 оны 7 сард Буш Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарлаж, өөрийгөө "энэрэнгүй консерватив" гэсэн байна. Тэр кампанит ажилдаа Бүгд Найрамдах Намын оролцоог нэмэгдүүлэх, нэр хүндээ алдсан Цагаан ордны нэр хүндийг дээшлүүлэх мөн боловсролыг сайжруулах, засгийн газрын оролцоог багасгах, үндэсний баялаг, татварын бодлогыг шинэчлэхээ амласан байна. Шүүмжлэгчид түүний улс төрийн бага дадлага туршлага болон зөвхөн хөрөнгөтнүүд, том бизнесүүдийн ашиг сонирхолд анхаардагийг шүүмжилж байхад, дэмжигчид нь түүнийг жинхэнэ дундаж Америк хүн Вашингтоны заваан улс төрийн тогооноос гарч ирээгүй гэж үздэг байна. Бушийн энэрэнгүй консерватив үзэлд нь итгэдэггүй либералчууд түүний алах ялыг дэмжсэн, абортыг эсрэг тэмцсэн, гомочуудыг хамгаалсан хуулийг эсэргүүцсэн зэргийг нь сөхөн тавьдаг. Түүний зарим алдаанууд болох хэн дэлхийн удирдагчид вэ? гэсэн сурвалжлагчийн асуултанд хариулж чадаагүй, Боб Жөүнс их сургуулийн католик шашины эсрэг төв дээр сурталчилгааны компанит ажлынхаа нэг гол зочлолтыг хийсэн зэргийг эс тооцвол тэрээр өөрийн намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр түүнтэй өрсөлдсөн сенатч Жон МакКэйнийг 3 сарын "Супер мягмар гариг"-т Нью Йорк, Калифорни зэрэг олон муж улсад ялан ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй болсон байна. Түүний амжилтыг МакКэйн албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. 2000 оны долоодугаар сард Буш ерөнхийлөгчийн сонгуульд хамтран нэр дэвшиж дэд ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх хүнээр Вайоминг мужийн конгрессийн гишүүн, Бушийн аавын батлан хамгаалахын сайд байсан, газрын тосны бизнес эрхэлдэг Дик Чейниг зарлажээ. Буш, Чейни 2-ыг 2000 оны 8 сарын 2-ны өдрийн Бүгд Найрамдах Намын Их Хурал дээр албан ёсоор нэр дэвшсэнийг зарласан байна. Тэдний Аль Гор болон түүнтэй хамтран дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Коннектикут муж улсын сенатор Жозеф Либерман нарын эсрэг хийсэн өрсөлдөөн нь хамгийн бага зөрөөтэй, маргаантай ерөнхийлөгчийн сонгуулиудын нэг байлаа. 2000 оны 11 сарын 7-ны сонгуулийн шөнө Флорида муж улсын 25 сонгуулийн санал л бүх юмыг шийдвэрлэх болсон байсан. Өчүүхэн бага хэмжээний сонгуулийн саналын зөрүүтэйгээр Буш олон нийтийн санал илүү авсан Ал Гоорыг ялж мэдээнүүдээр цацагдан Ал Гоор ялагдлаа хүлээн зөвшөөрөхөд хүрсэн байна. Хэдэн цагийн дараа Ал Гоор Флорида дахь эцсийн санал тоололтын дүн маш ойрхон гарснаас үүдэн дахин тоололт хийж эхлэхэд өмнөх үр дүнг хүлээн зөвшөөрснөө больсноо мэдэгдсэн байна. Америкийн Нэгдсэн Улсын хуулийн дээд шатны байгууллагад хүрсэн 5 долоо хоногийн хууль зүйн маргааны эцэст дээд шүүх 5:4 -н харьцаатайгаар хүлээн зөвшөөрч Флорида дахь дахин тоололтыг болиулж Бушийг 537 хүний саналаар ялсныг зарласан юм. 12 сарын 13 ны өдөр энэ шийдвэрийн дараа Ал Гоор кампанит ажлаа зогсоож Бушийн ялалтанд баяр хүргэн хоёул орон даяараа энэ бага ялгаат сонгуулийн талаарх маргаанаа орхихыг уриалсан байна. Буш ерөнхийлөгч болонгуутаа нэг намын удирдагч биш нэгдмэл нэг улсын удирдагч байхаа онцгойлон хэлжээ. Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Ингэснээр тэрээр 2001 оны 1 сарын 20-нд албан түшаалаа хүлээн авчээ. Албан тушаалаа хүлээн авснаас хойш Бушийн удирдлага сурталчилгааан дээрээ амласан татварын хөнгөлөлтөө хэрэгжүүлж, эдийн засгийн тэсрэлт, том корпорацийн хэмжээний ялзрал, хээл хахуульд хязгаар тавьж чадсан улс төрийн амжилттай байна. 9 сарын 11-ний алан хядлагын дараа Буш терроризмын эсрэг дайн зарлан АНУ-ын гадаад бодлогод түүхэнд шийдэмгий бие даасан алхам хийжээ. 2002 онд 4 жил завсарласны дараа НҮБ Ирак дахь зэвсгийн шалгалтаа хэрэв шалгагч нарт ямар нэгэн саад учруулвал ноцтойгоор авч үзэх болно хэмээн анхааруулан эхэлжээ. Энэ шийдвэр гарснаас хойш удалгүй дипломатууд хэрэв Ирак шаардлагыг биелүүлэхгүй бол хүч хэрэглэх нь зөв үү буруу юу гэдэг дээр маргалдаж эхэлжээ. 2003 оны 3 сард хэдэн сарын маргааны эцэст АНУ, Британи хоёр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дэмжлэггүйгээр Иракд дайн эхэлжээ. 4 долоо хоногийн дараа холбоотны хүчин Багдадыг бүслэн эзэлжээ. Мөн Саддам Хуссэйний төрсөн хот Тикрит бага зэрэг эсэргүүцсэний эцэст бууж өгсөнөөр Пентагон Ирак дахь том мөргөлдөөнүүд дууслаа гэж мэдэгджээ. 2005 оны 11 дүгээр сард Ерөнхийлөгч Ж.Буш, тэргүүн хатагтай Лора Бушийн хамт Монгол Улсад албан ёсоор айлчилсан анхны Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч юм. Хоёр дахь сонгууль 2004 онд Буш нь сенатч Жон Керриг илт давуу ялан дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Сонгуулийн кампанит ажил нь нилээд хурц ширүүн өрсөлдөөнтэй байсан ч энэ ялалт нь Бушийн 2000 оны ялалтаас хамаагүй илүү тууштай, амархан ялсан ялалт байлаа. Мөн үзэх Америкийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Цагаан ордон Цахим холбоос Цагаан ордны Албан ёсны вэбсайт Цагаан ордны Албан ёсны намтар АНУ-ын ерөнхийлөгч Техасын амбан захирагч Бүгд Найрамдах Намын гишүүн (АНУ) 20-р зууны улс төрч 21-р зууны улс төрч Бэйсболын Дээд Лигийн баг эзэмшигч Өөрийн намтар 2001 оны 9 сарын 11-ний халдлагууд Румыны Од шагналтан (колланэ) Гурван Одод одон шагналтан (их загалмай одонгийн гинжтэй) Их Витаутасын одон шагналтан (их загалмай) Марийн орны загалмай одон шагналтан (1-р зэрэг) Харвардын их сургуулийн төгсөгч Иелийн их сургуулийн төгсөгч Охайо Улсын Их Сургуулийн хүндэт доктор Америкчууд 1946 онд төрсөн
2436
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D0%B0%D0%B0%D0%BD%D1%82%20%D0%B7%D0%B0%D1%81%D0%B0%D0%B3
Хаант засаг
Хаант засаг — улсыг засах эрх мэдэл ганц хүний мэдэлд байх төрийн хэлбэр. Удирдагч ганц хүн нь хаан, ван, бэйс, гүн, эзэн хаан, султан, эмир гэх мэт цолтой байж, өв залгамжлан засагладаг. Хэлбэрүүд Эрх мэдлийн хязгаарлалтаар Хэмжээгүй эрхт хаант засаг — хааны эрх хязгаарлаагүй хаант засаг. Одоогийн АНЭУ, Катар, Оман, Саудын Араб улсын төрийн хэлбэр ийм байдаг. Үндсэн хуульт хаант засаг — хааны эрх үндсэн хууль, уламжлал, бичигдээгүй ёсын дагуу хязгаарлагдсан хаант засаг. Дотроо хосолмол хаант засаг (одоогийн Марокко, Йордан, Кувейт, зарим тайлбарын дагуу Лихтенштайн, Монакогийн төрийн хэлбэр), парламентын хаант засаг (одоогийн Их Британи, Дани, Шведийнх шиг) гэж хоёр янз байдаг. Хаант төрийн хэлбэр Ноёрхлын хэлбэр
2437
https://mn.wikipedia.org/wiki/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%20%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB
Өвөр Монгол
Өвөр Монголын Өөртөө Засах Орон ( Nèi Měnggǔ Zìzhìqū; монг.; товч. ӨМӨЗО, Өвөр Монгол, Өвөр Монголын ӨЗО) — Бүгд Найрамдах Хятад Ард Улсын өөртөө засах орон (нэгдүгээр түвшний нэгж). Хойд талаараа Монгол Улс, ОХУ-тай БНХАУ-г төлөөлж хил залгадаг бол улс дотор Хармөрөн, Гирин, Ляонин, Хэбэй, Шаньси, Шэньси, Ганьсү гэх долоон муж, Ниншя - Хотонгийн ӨЗО-той хаяална. Нийслэл нь Хөх хот, хамгийн том хот нь нь Бугат. 1947 оны 5 сарын 1-нд Улаан хотод төвлөн байгуулагдсан. 1,183,000 км² (нэгдүгээр түвшинд 3-р том) талбайт нутагтай, 2010 оны байдлаар 24,706,321 (23-р олон) хүн амтай. 2000 оны байдлаар хүн амын 79.17%-ийг улсын олонх Хятад үндэстэн, 17.13%-г өөртөө засах орны өргөмжит Монгол үндэстэн, 3.70%-г бусад угсаатан эзлэж байна. ӨЗО-ны дотор Хятад хэлнээс гадна Монгол бичигт Монгол хэл албан ёсных байна. Нэр Өвөр Монгол ялгаатай утга бүхий хоёр нэрээр дэлхийд танигддаг. Монгол хэлт хүн "Өвөр Монгол" гэж нэрлэдэг. Монгол хэлэнд «өвөр» гэдэг үг хоёр салаа утгатай байдгаас «ар» гэдгийн эсрэгцүүлсэнээр нэрлэгдсэн. Газар орныг заахад уулын ар, өвөр гэж түгээмэл хэрэглэгддэг. Говийн хойд талын нутгийг "Ар Монгол", өмнөд талын нутгийг "Өвөр Монгол" гэжээ гэх тайлбар байдаг. Хятад хэлээр "内蒙古" (Nèi Měnggǔ, «дотоод монгол») гэж нэрлэдэг. Хятад хэлээрх энэ нэрийг Манж хэлээрх dorgi («дотоод»), tulergi («гадаад») гэдгээс уламжласан гэх тайлбар байдаг. Хятад төвтэй энэ нэр дэлхийн хэлнүүдэд хамгийн их орчуулагддаг. Монгол хэлээр түүх бичигт Хятад, Орос, Японы талын байр суурийг тайлбарлахын тулд "Дотоод Монгол" гэж бичих тохиолдол бий. Түүх Монгол үндэстний нутаг анх Хятадын харъяанд байсангүй. Заримдаа ар, өвөр, баруун, зүүн гар болон хуваарилагдагддаг байлаа. Баруун урд зүгт Алтай, зүүн урд зүгт Говь нь суурьшмал Хятадаас нүүдэлч умардын үндэстнүүдийг тусгаар байлгах байгалийн саад, тотгор болдог байжээ. Зүүн монгол Юань улс (Их хааны улс) мөхсөний дараа Цагаан хэрэмээс умард нутаг ахин Монголчуудын төв болов. Эхний зуунд үнэндээ Баруун (Дөрвөн Ойрад), Зүүн (Зургаан түмэн) хоёр болон тусгаарлаж, түүнээс Зүүн Монгол баруун, зүүн хоёр гарт хуваагджээ. Халх, Цахар, Урианхай гурав буюу Зүүн гар хаанаар удирдуулж, Түмэд, Ордос, Юншээбү гурав буюу Баруун гар жононгоор залуулж байлаа. 1504 онд Батмөнх Даян хаан өөд болсны хойно орон нь 12 хөвүүнд салж өвлөгдөв. Ар Халх (одоогийн Монгол орны дийлэнх хэсэг) отгон хүү Гэрсэнзэд очиж, Өвөр Халх зэрэг бусад Зүүн Монголын ихэнх хэсэг хожим Өвөр Монгол болсон юм. 16-р зууны дунд үед Барсболд жононгийн хүү Түмэдийн Алтан хүчийг олов. Тэр Цахарт суух хааны зэрэгцээгээр хан цолтон болжээ. Алтан хан Мин улсыг уулгалан довтолж, худалдааны ашигтай нөхцөлийг тулган хүлээлгэж, 1552 онд Ойрдын заримыг ихээр дарж, Хөх нуурын газрыг эзэлж байжээ. Мөн 1575 онд Хөх хотыг үүсгэн байгуулсан нь өдгөө Өвөр Монголын нийслэл хот юм. 1577 онд Алтан хан Төвөдийн Гэлүгваа ёсын их лам Содномжамцад Далай лам цол өргөмжилжээ. Чин улсын дор 17-р зууны эхээр Цахарын Лигдэн хаан Монголын хаан гэх нэртэй боловч үнэндээ Монгол ноёд бие даан тус тусдаа нутгаа мэдэн сууж байв. Тэр эвээр ноёдыг нэгтгэхийг хичээсэн боловч үеэл нарынхаа үйлдлээс болж санасандаа хүрээгүй. Харчин, Хорчин, Өвөр Халхын ноёд Зүрчидийн Нурхач баатартай холбоолов. Лигдэн хаан хэд хэдэн ялагдлын дараа 1634 онд Хөх нуур руу ухарч яваад Ганьсүд өвчнөөр нас эцэслэжээ. Хөх хот Манжид эзлэгдэн Манж Дээд эрдэмт хаан өөрийгөө Монголын хаан өргөмжлөв. Ингэж одоогийн Өвөр Монгол орон Чин улсын нутаг дэвсгэр болж байлаа. Энэ үеэс 1691 он хүртэл Ар Халх тусгаар байсан. Хятадыг Манжууд байлдан эзлэхэд Өвөр Монгол голлох үүрэгтэй оролцсон бөгөөд Чин улсын дор 49 хошуу болон хуваагджээ. Харъяатын ёсоор 17-р зууны эцсээр Галдан бошогтийн эсрэг, 18-р зууны дундуур Зүүнгарын хаант улсын эсрэг аян дайнд явалцжээ. 19-р зууны Өвөр Монголын уран зохиол онцгой хөгжиж байлаа. Тэр дундаас Ванчинбалын Инжаннаш хэмээх нэрт зохиолч төрсөн билээ. 19-р зууны эцсээр Манжын ноёрхлын эсрэг дугуйлан хөдөлгөөн өрнөсөн. Хөдөлгөөний нэг идэвхтэн нь шүлэгч Хишигбат байжээ. Хөдөлгөөн Манжын цэргийн хүчинд дарагджээ. Хорьдугаар зуун 20-р зууны эхээр Ар Монголд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүсэж, 1911 онд шашны тэргүүнээ хаан залж Богд Хаант Монгол Улсыг байгууллаа. Энэ үед Өвөр Монголын 49 хошууны дийлэнх нь (зарим судлаачид 36, 38 хошуу гэдэг), Хөхнуур, Алшаагийн Монголчууд шинээр тогтсон улсад дагаар орохоо баталж байв. 1913-1914 онд Богдын засгийн газраас Дундад Иргэн Улсын цэргийг Өвөр Монголоос үлдэн хөөхөөр цэрэг илгээн байлдаан үүсгэж байлаа. 1915 оны Монгол, Орос, Хятад гурван этгээдийн Хиагтын гэрээгээр Өвөр Монголыг нийлүүлэх Монголын төлөвлөгөө үгүйсгэгджээ. Чухамдаа Хаант Орос Японтой Гадаад Монголыг Оросын, Дотоод Монголыг Японы нөлөөний хүрээнд хамруулна гэж тохиролцсоноо барьсан болон Өвөр Монголын газар орныг лавшруулан эзлэх Дундад Иргэн Улсын хүсэл үүнд нийлсэн байдаг. Тэгэвч Өвөр Монголын ард түмэн эрх чөлөөнийхөө төлөө үргэлжлүүлэн тэмцэж байв. Дэлхийн хоёрдугаар дайны үед Японыг түшиглэн Хятадын эзэмшлээс гарахаар хэсэг ноёд чармайсан байдаг. Энэ үеийн эрх чөлөөний тэмцлийг Дэмчигдонров ван оройлсон. 1945 оны Японы Квантуны армийн эсрэг Зөвлөлтийн армийн давшилтанд туслах, Японы цэрэг болон Хятадаас Өвөр Монголыг чөлөөлөхөөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын цэрэг Өвөр Монголд нэвтэрсэн. Чөлөөлсний дараахан Өвөр Монгол Монголын цэргийн мэдэлд тогтнож байлаа. Гэвч Алс Дорнодод Америкийн Нэгдсэн Улсыг сөрөхийн тулд Манж Чин Улсын дайтай Хятад орныг нэгтгэх Иосиф Сталины төлөвлөгөө хэрэгжсэнээр Мао Зэдуны хүчин ахин Өвөр Монголыг эзлэсэн. Дэмчигдонров болон бусад эх орончид 1949 он хүртэл эрх чөлөөний төлөө тэмцсээр байжээ. Засаг захиргааны хуваарь Манж Чин гүрэн 1636 онд Өвөр Монголыг бүрэн эзэлж аваад 6 чуулганд хувааж, Гадаад Монголын төрийг засах яам байгуулан, түүнийгээ Монгол журган хэмээн нэрлэх болжээ. Энэ 6 чуулганыг Шилийн голын, Жирмийн, Зостын, Хөлөнбуйрын, Зуу-Удийн, Улаанцавын чуулган хэмээн нэрлэж, эдгээр чуулган 1912 он хүртэл хэвээр оршин тогтнож байгаад Дундад Иргэн Улсын (1912-1949) үед 8 аймаг болон хуваагдсан нь Шилийн гол, Жирмэн, Хөлөнбуйр, Зост, Улаанцав, Урад (Баяннуур), Ордос (Их-Зуу), Алшаа аймаг бөгөөд саяхнаас 4 том аймгийн зохион байгуулалтыг эвдэж хот болгосон бөгөөд Шилийн гол, Хөлөнбуйр, Баяннуур, Алшаа 4 аймгаараа үлдэж, Ордос аймгийг Ордос хот, Улаанцав аймгийг Бугат хот (голдуу Баотоу гэнэ), Зост аймгийг Улаанхад хот (голдуу Чэфэнг гэнэ), Жирмэн аймгийг Түнляо хот гэж нэрлэж байна. Хятадын коммунист удирдагч Мао Японы эсрэг дайнд монголчуудын дэмжлэгийг авахын тулд өвөр монголчуудад Монголын түүхэн нутгийг эргүүлэн өгөхөөр амлаж дайны дараа нилээд нутгийг эргүүлэн өгөхөөр оролдсон ч шинээр суурьшсан хятад иргэдийн эсэргүүцлээс шалтгаалж зарим хэсэг нь хятад мужуудын хилд үлджээ. 19-р зууны сүүлээс хойш өвөр монголчууд хятад иргэдэд шахагдан хойш нүүх, уусах, олноороо хядагдах, ноёд нь манжийн Шинэ засгийн бодлогийн үед газраа худалдах, хятад мужид монголын нутгийг тасдан өгсөн зэргээс шалтгаалан Өвөр Монголын газар багасчээ. 1891 оны хятадын нууц байгууллагын босогчдын хядлагаар Өвөр Монголын зүүн талаар байсан (харчин голдуу?) 150,000 амь үрэгдсэн байдаг. Дундад Иргэн Улсын үеийн Өвөр Монголын нутаг: Цахар муж Жэхэ муж Ляобэй муж Хянган муж Суйюань муж ӨМӨЗО өөрөө БНХАУ-ын нэгдүгээр түвшний засаг захиргааны нэгж. Харин дотроо хоёрдугаар түвшний (аймагтай тэнцэх) 12 нэгжид хуваагддаг. Энэ түвшний нэгжүүд Чин улсын үеэс чуулган, 20-р зуунаас аймаг ( méng) гэж нэрлэгдсээр ирсэн. Үүний адилаар гуравдугаар түвшинд хошуу үндсэн нэгж болдог уламжлалтай. 1990-ээд оноос аймгуудыг тойргийн энтэй хот ( dìjíshì) болгон хувиргасаар одоогоор гурав нь (Алшаа, Хянган, Шилийн гол) аймаг нэрээрээ байна. Энэ өөрчлөн байгуулалтаар Хайлаар, Жинин гэх мэтийн хотууд хотын дүүрэг гэгдэх болсон. Хөлөнбуйр, Баяннуур, Улаанцав гурав нэрээ хадгалж үлдсэн бол Улаанхад, Жирэм хоёр Чифен (одоо Монголоор Улаанхад гэдэг), Тонляо гэх Хятад албан нэртэй болж өөрчлөгджээ. Их Зуу харин Ордос гэж өөр нэг Монгол нэрээр солигдсон. Үлдэж буй гурван аймгийн зэргэмж яваандаа бас өөрчлөгдөх шинжтэй. Хоёрдугаар (аймагтай тэнцэх) түвшнээс доор гуравдугаар (хошуутай тэнцэх) түвшинд 21 дүүрэг, 11 шяны энтэй хот, 17 шянь, 49 хошуу, 3 өөртөө засах хошуу бүгд 101 нэгжид хуваагдаж байгаа. Цаашилвал дөрөвдүгээр (сумтай тэнцэх) түвшинд 532 балгас, 407 шян, 277 сум, 18 угсаатны шян, 1 угсаатны сум, 190 хороо буюу бүгд 1425 нэгжид хуваагддаг. Хүн ам ӨМӨЗО-д 2000 оны байдлаар 23.84 сая хүн суурьшиж байна. Хүн амын 79.17% Хятад үндэстэн, 17.13% болох 3,995,349 нь Монгол үндэстэн байгаагаас гадна бусад 48 угсаатны төлөөлөл нийлээд 3.70%-г бүрдүүлж байна. Өвөр Монголын 4 сая гаруй Монгол нь Хятад дахь Монголчуудын 68.72% нь болж байгаа. Хятад дахь Монголчуудыг "Монгол" гэж бүртгэдэг болохоор ястан тус бүрийн хүн амын тоог мэдэхэд хүндрэлтэй. Хэдий тийм ч түүхэн нутаг болон хэл аялгуугаар ялгардгаас Цахар, Сөнөд, Үзэмчин, Авга ба Авханар, Урад, Ордос, Хошууд, Халх, Баарин, Ар хорчин, Онгиуд, Хишигтэн, Хорчин, Харчин, Дөрвөд, Барга, Буриад, Түмэд, Өөлд, Торгууд гэх мэтээр олон яст Монголчууд Өвөр Монголд байгаа. Өвөр Монголын хэл шинжлэлийн газраас ангилснаар тэндэх Монгол хэлийг Урд Монголын (магадгүй урд биш өвөр байж мэднэ), Ойрад, Барга-Буриад гурван аялгуутай гэдэг. Халхтай ойр Цахар аялгууг Шулуун хөх хошууныхны аман аялгуунд үндэслэн Өвөр Монгол дахь Монгол хэлний баримжаа авиа гэж тогтоожээ. Монгол хэлээр бичих, уншихдаа Монгол бичгээ гээлгүй хэрэглэж байгаа. Эдийн засаг Уурхай Өвөр Монгол Хятадад төдийгүй дэл­­хийд үнэт металл, орд газраараа тэргүүлж бай­на. Дэлхийн үнэт метал­лын орд газрын 50 хувь тус нутагт байдаг гэдэг нь судал­гаагаар тогтоогджээ. 2001 оны судал­гаагаар нэг жилд 46.600 тн үнэт металл олборлодог аж. Хөдөө аж ахуй Улаан буудай, эрдэнэ шиш, наран­цэцэг тарьж газар тариаланг түлхүү хөгжүүлэх бодлогыг Хятадын Засгийн газраас явуулж байна. Зургийн цомог Цахим холбоос Өвөр Монголын албан ёсны цахим хуудас (монголоор) Өвөр Монголын албан ёсны цахим хуудас (хятадаар) (Англи, Монголоор) Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөө (Монгол бичгээр) Өвөр Монголын аймаг хотуудын газрын зураг Монголын эрх чөлөө холбооны нам 50 YEARS OF TURMOIL IN INNER MONGOLIA Эшлэл Википедиа:Онцлох өгүүлэл Хятад улсын өөртөө засах орон Монголын түүхэн улс
2439
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%20%D1%82%D2%AF%D2%AF%D1%85%D1%8D%D0%BD%20%D0%B1%D0%B8%D1%87%D0%B8%D0%B3%20%D2%AF%D1%81%D0%B3%D2%AF%D2%AF%D0%B4
Монгол түүхэн бичиг үсгүүд
Олон зууны туршид Монгол хэлийг бичигт буулгах төрөл бүрийн системүүд зохиогдсоор иржээ. Хамгийн хуучных нь болох Монгол бичиг нь одоо хүртэл хэрэглэгдсээр буй хамгийн их амжилт олсон бичиг юм. Их Монгол Улсын өмнө Манай эриний зургаа, долоодугаар зуунд монголчууд өөрийн Өвөг монгол хэл, Монгол брахми бичигтэй байжээ. Энэ нь Манай эриний 571-582 онд бичигдсэн Бугатын хөшөөний бичээс хийгээд Манай эриний 601 онд бичигдсэн Хүйс толгойн монгол брахми бичээсээр гэрчлэгдэнэ. Германы эрдэмтэн Дитер Мауэ, Солонгод Л.Хурцбаатар, Францын эрдэмтэн Александер Вовин нар энэ тухай тусгай судалгаа хийжээ. Солонгод Л. Хурцбаатар “Өвөг монгол хэл – Монгол брахми бичиг” зэрэг эрдэм шинжилгээний ном бүтээл хэвлүүлжээ. Монгол брахми үсэг: Судалгаанаас үзэхэд , Монгол брахми бичгийн цагаан толгой нь 31 тэмдэгээс (үсэг) бүрддэг. Үүнд нь 2 дан эгшиг ᠳᠠᠩ ᠡᠭᠡᠰᠢᠭ, 3(4) биеэ эс даах харьяат эгшиг ᠬᠠᠷᠢᠶᠠᠲᠤ ᠡᠭᠡᠰᠢᠭ (4 тэмдгээр 3 эр 3 эм 6 авиа гаргана), 24 гийгүүлэгч буюу эгшигт гийгүүлэгч үсэг ᠡᠭᠡᠰᠢᠭᠲᠦ ᠭᠡᠢᠭᠦᠯᠦᠭᠴᠢ тэмдгээс бүрэлджээ ( 20 авиа ). Монгол брахми бичиг ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠪᠷᠠᠾᠮᠢ ᠪᠢᠴᠢᠭ нь авиа хийгээд үеэр бүрэлдсэн үсэг бичиг болно. Дээрээс доош, баруунаас зүүн тийш баганаар бичнэ . Харин сонгодог монгол үсгүүд шиг үгийн эхэнд дунд адагт орох дүрс байхгүй. Киданууд нь их, бага гэсэн хоёр төрлийн бичигтэй байсан. Эдгээр нь одоо ч гэсэн бүрэн тайлагдаагүй. Их бичиг (хятад нэр) Кидан Улсыг үндэслэгч Елюй Абаожи (Амбагян) 920 онд энэ үсгийг анх үндэслэжээ. Хятад ханзнаас гаралтай. Ихэнхдээ дүрс хэрэглэж байсан гэгдэх боловч үсэг хэрэглэж байсан ч байж болно. Бага бичиг (хятад нэр) Ельюй Абужийн дүү Елюй Диэла 924-925 оны үед үндэслэсэн. Уйгур хэл бичгээс гаралтай. Монгол бичиг Монгол хэлд зориулан бүтээгдсэн хамгийн анхны болоод хамгийн их амжилт олсон бичиг. Чингис хааны бичгийн түшмэл Тататунга, уйгур бичигт суурилан зохиосон бөгөөд уйгур бичиг нь өөрөө арамей бичгээс гаралтайгаар үүссэн согд бичгээс эхтэй юм. Монгол бичгийг өөрөөр босоо бичиг, хуучин монгол бичиг, худам монгол бичиг, уйгуржин бичиг гэж олон янзаар нэрлэдэг. Монголын Эзэнт Гүрэн мөхсөний дараахи хоёр зуун жилд монголчуудын дунд утга зохиол, орчуулгын ажил тасалдаж зогссонгүй, харин бага хэмжээгээр боловч үргэлжлэн явагдаж байсныг 1944 онд Өвөр Монголын Олон сүмийн нуранхай суварганаас олдсон 211 гар бичмэл тасархай хуудаснуудын боодол гэрчилж байгаа юм. Тэдгээрийн бичлэгийн хэлбэрийн онцлог, мөн бичсэн цаасыг химийн аргаар шинжилсэний дүнгээс үзэхэд гар бичмэл тасархай хуудаснууд нь цөм XV зууны эцэс XVI зууны үед хамаарагдаж байгаа ажээ, 211 тасархай хуудасны давуу ихэнх нь буддын шашны холбогдолтой ном судрын орчуулга, зөвхөн дөрвөн хуудас нь шашны бус иргэний агуулгатай (захидал, сүмд өргөсөн зүйлсийн жагсаалт, сургаал) зэрэг болно. XVI зууны эцсээс эхлэн буддын шашны ном судрыг монголчлох ажил улам хүчтэй болов. Тэр үеэс бичиг ном заах ажил ч идэвхжиж ирсэн байна. Аюуш гүүшийн дэргэд нэлээд олон хиа нар шавилан сууж байсан тухай мэдээ байдаг. Аюуш гүүш бол XVI зууны Монголын эрдэм номтой хүмүүсийн нэг мөн. Тэр нь ялангуяа Монголын орчуулгын түүхэнд их зүйл бүтээснээс гадна энэтхэг, төвөд үгийг монгол бичгээр галиглах ёсыг 1587 онд боловсруулан гаргажээ. Эдгээр шавь нарын дотор 1621, 1624, 1627 онуудад Халхын Цогт тайжийн чулууны бичээсийг сийлэлцсэн бөгөөд Лигдэн хааны үед орчуулсан монгол Ганжуурын дотор байдаг “Хутагт эрдэнэ гарахын орон” нэрт их хөлгөн судрыг бичсэн, Сэцэн дайчин хиа багш байжээ. Аюуш гүүш Юань улсын үед Шаравсэнгэгийн монголчилсон Хутагт Банзрагч хэмээх таван сахъяа” гэдэг их хөлгөн судрыг 1587 онд дахин засаж орчуулсан ба мөн Хутагт цагаан шүхэрт, Хар хэлэн нэрт зэрэг номыг XVI зуунд монголчилсон байна. Аюуш гүүшийн зохиосон галигийг “Али гали” үсэг хэмээн нэрлэдэг нь энэтхэг хэлээр эгшиг гийгүүлэгчийг тэмдэглэх үсэг гэсэн утгатай болно. Өнө эртний түүхтэй монгол бичиг маань олон монгол хэл, аялгууны авиалбар, түүний хувилбарыг нэгтгэн цөөн тэмдэгтээр тэмдэглэж чадсан боловсорсон бичиг боловч харь орны үгийг нарийн тодорхой тэмдэглэхэд үсгийн тэмдэг дутагдах болжээ. Ер нь ямар ч цагаан толгойн үсгийн тэмдгүүд энэ шаардлагыг хангаж чаддаггүй юм. Тийм ч учраас хэл, хэлний авиаг шинжлэн судлах, сурч мэдэхийн тул тусгай нарийн тэмдэгт үсгүүдийг зохиодог. Ийм үсгийг галиг үсэг буюу транскрипци гэдэг. Ийнхүү тухайн хэлний бүх авиаг бүх онцлогтой нь тэмдэглэх галиг үсгийг авиан зүйн галиг үсэг гэдэг. Одоо дэлхий дахины олон улсад галиг үсэг хэрэглэхдээ латин цагаан толгойн үсгийг суурь болгож түүнд олон нэмэлт тэмдэг нэмж хэрэглэх заншилтай болжээ. Тухайн хэлний авиалбар, түүний хувилбарыг хэлэхүйн урсгалд нь нарийн тэмдэглэхийг эрхэмлэсэн транскрипци буюу үгчлэн буулгах авиа зүйн галигаас гадна уг хэлний цагаан толгойн үсэг бүрийг үсгийн нэгэн тэмдэгтээр тэмдэглэх транслитераци буюу үсэгчлэн буулгах галиг гэж байдаг. Бид одоо монгол бичгээ сурахдаа үсэгчлэн буулгах галиг хэрэглэн агула (уул), халагун (халуун), шибагу (шувуу) гэх мэтээр тэмдэглэж байгаа билээ. 1587 онд Харчины Аюуш гүүш монгол бичгийн галигийн тогтолцоог зохион боловсруулжээ. Монгол бичгийн хэлний түүхэн хөгжлийг монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов гурван үетэй гэж үзсэн бөгөөд өдгөө хүртэл дэлхийн монголч эрдэмтэд даган баримталж байна. Тэрхүү хөгжлийн үе бүрийн онцлогийг монголч эрдэмтэн Г.Д.Санжеев ”Монгол хэлнүүдийн харьцуулсан хэлзүй” хэмээх номдоо: Нэгдүгээр үе нь 13 дугаар зууны эцсээр төгссөн бөгөөд энэ үед монгол бичиг үсгийг гол төлөв төрийн бичиг хэрэгт хэрэглэж байжээ. Хуучин монгол бичгийн хэлний хоёрдугаар үе нь 14 дүгээр зууны эх, 16 дугаар зууны эцсээр тохиолдох бөгөөд энэ үед монгол бичгийн хэл нь төрийн бичиг хэрэгт үргэлжлэн үйлчилж мөн бурхан шашны ном судрыг монгол хэлэнд орчуулахад өргөнөөр хэрэглэгдэж эхэлжээ. Чухам энэ үед уйгар, согд, хотон, кучар, карашар, перс ба бусад хэлний үгс хуучин монгол хэлэнд олноор нэвтрэн оржээ. Мөн монгол хэлэнд уйгар, иран үгс нэвтрэн орохын хамтаар нэлээд тооны араб үгс тэр ч байтугай грек үгс хүртэл орсон байна. Энэ үеийн туршид мөн урьдах үеийн нэгэн адил уйгар үсгийг зөвхөн бичих хэлбэрийг бяцхан өөрчилж бараг хэвээр нь хэрэглэсээр байжээ. Энэ учраас эл хоёр үеийн цагаан толгойг уйгаржин монгол үсэг гэж нэрлэдэг байна. Гуравдугаар үе нь 16 дугаар зууны эцэс 17 дугаар зууны эхэн үеэс эхэлсэн бөгөөд энэ үеэс уул хэл ба цагаан толгойн аль аль нь үлэмжхэн өөрчлөгдсөн байна. Тухайлбал ойлгогдохгүй болсон хуучин үг хэллэгийг нь шинэ үг хэллэгээр сольж ардын нутгийн аялгууны зүйл өргөнөөр нэвтрэн орох зам нээгдээд хуучин уйгар, иран үгс байсны зэрэгцээ төвд үгс нэвтрэн орж эхэлжээ. Мөн бичиг нь хувиран өөрчлөгдөж цагаан толгойн зарим үсгийг нарийвчлан тодотгож хэрэглэх болов. Энэ бүгдийн үрээр сонгодог монгол бичгийн хэл бүрэлдэн тогтож энэхүү хэлийг БНМАУ-д сүүлийн үе хүртэл утга зохиолын хэл болгон хэрэглэж БНМАУ-ын монголчууд одоо хүртэл хэрэглэсээр байна” гэж тодорхойлжээ. Монгол бичгийн хэлний хөгжлийн шинэ үе буюу сонгодог бичгийн хэл буй болоход монгол бичгийн галигийн тогтолцоог боловсруулан зохиосон нь үлэмж нөлөө үзүүлсэн бөгөөд академич Б.Ринчен: “Аюуш гүүшийн галиг үсэг зохиосноос хойш олон ном судар орчуулсан, зохиосон зүйлд тэр галигийг нь хэрэглэсэн цаг нь яг монгол хэлний шинэ үе гэж шинжилсэн үе таарах тул шинэ үеийн эх нь тэр галиг зохиосон оноос тоолж болох магадлал баримтыг нь бид олжээ” /Ш.Чоймаа. Галиг үсэг. хэмээн бичсэн буй Али-Гали үсэг Аюуш гүүшийн галиг үсгийг Али-гали үсэг гэж бас нэрлэх бөгөөд али- эгшиг, гали-гийгүүлэгч гэсэн санскрит үг ажээ. Галиг гэдэг үг маань ч энэхүү гали гэсэн үгтэй гарал нэг буй. Аюуш гүүш санскрит хэлний 16 эгшиг, 34 гийгүүлэгч, төвд хэлний 4 эгшиг, 30 гийгүүлэгч үсгийг монгол бичгээр бичих галигийг зохиохдоо монгол бичгийнхээ авиан зүй, үсэг зүй, санскрит төвд хэлний авианзүйн онцлогийг тун нарийн ажиглан шинжилсэн байдаг. Аюуш гүүшийн галиг үсэг нь гадаад үгийг үгчлэн буулгах (транскрипци), үсэгчлэн буулгах (транслитераци) хоёр зүйлийн галигийг нэгэн хамтад гүйцэтгэж чадах галиг үсгийн тогтолцоо болсон юм. Аливаа үсэг бичиг түүнд хийсэн шинэтгэл хэр зэрэг шинжлэх ухаанч болж вэ? Гэдгийг хожим яаж түгж дэлгэрснээр нь багцаалж болох билээ. Ингэж үзвэл Аюуш гүүшийн галиг үсгийг зохиосон цаг үеэс нь эхлэн төвд, санскрит хэлнээс орчуулсан нэн арвин судар номд нарийн чанд мөрдөн хэрэглэж ирсэн билээ. Одоо бидний хэрэглэж байгаа монгол бичгийн цагаан толгойн гадаад үгийг тэмдэглэдэг П, Ф, Ц, З, К, ЛХ зэрэг үсгүүд бол мөн л Аюуш гүүшийн зохиосон галигаас авчээ. Банзрагч буюу таван сахияан хэмээх судрын доторхи санскрит хэлний тарнийн үгийг али галгийн үсгээр (Аюуш гүүшийн галигаар) анх тэмдэглэсэн гэж академич Ц.Дамдинсүрэн бичжээ. Монголчуудын дунд “Бардам бандиар банзрагч уншуул, Бардам хүүхнээр панс оёул” гэсэн зүйр үг байдаг. Энэ нь Банзрагч хэмээх судар бол зүгээр төвд үсэг гаргаад уншдаг банди уншиж чадахгүй, тарни унших аргыг мэддэг лам шударга уншиж чадах тарнийн үг элбэгтэй судар болохыг хэлж байгаа билээ. Нууц увдис тэргүүтэнтэй холбоотой тул судрын доторхи тарнийн зүйлийг ер орчуулдаггүй тэр хэвээр нь буулгадаг уламжлалтай билээ. Ийм учир төвд хэлнээс өдий төдий хөлгөн судар орчуулахдаа түүнд гарах тарнийн зүйлийг али-галийн үсгээр л буулгадаг журамтай байжээ. Аюуш гүүшийн зохиосон галиг үсгийн тогтолцоо нь хожмын хэлний мэргэдийн бүтээлд их нөлөө үзүүлсэн бөгөөд тухайлбал ойрадын Хошууд яст Гөрөөчин отгийн Шангас овогт их бандида Огторгуйн далай буюу Намхайжамцын тод бичгийн галигт их тодорхой харагддаг. 1648 онд тод бичгийг зохиосон ойрдын зая бандид Намхайжамц энэтхэг төвд үсгийг тэмдэглэх тод бичгийн галиг үсэг зохиосон бөгөөд олонхи үсгийн хэлбэр нь Аюуш гүүшийн галиг үсэгтэй яг тохирдог байна. Харин зарим үсгийн хэлбэрийг аль болохоор төвд үсгийн хэлбэрт ойртуулахыг хичээсэн тал ажиглагддаг юм. Ийнхүү 1587 онд Аюуш гүүш монгол бичгийн галиг үсгийн тогтолцоог буй болгосноор их бага таван ухааны үлэмж арвин ном судрыг төвд хэлнээс монгол хэлэнд саадгүй орчуулах нөхцөлийг бүрдүүлж, монгол бичгийн хэлний хөгжлийн шинэ үеийг эхлүүлжээ. Аюуш гүүшийн галиг үсэг болон хожим манж, хятад хэлний зарим авиаг тэмдэглэх цөөн үсэг нэмсэн монгол үсгийг хэрэглэн гадаадын ямар ч үгийг тэмдэглэх бүрэн боломжтой болжээ. Монгол бичгийн галиг үсэг нь үгчлэн буулгах, үсэгчлэн буулгах хоёр зүйлийн хэргийг хамтад гүйцэтгэдэг байсан тул үсэгчлэн буулгасан галигийг зөв уншихын учир эрх биш төвд хэлийг гадарлах нь чухал байдгийг дурдах хэрэгтэй юм. Урьд өмнийн бичгийн хүмүүс төвд, манж зэрэг хэлийг сайн мэддэг байсан тул төвдөөр өгсөн монгол хүний нэрийг бичихдээ ч төвдөөр нь яаж бичдэгийг тун чанд баримтлан бичдэг байсан. Монголчуудын хэрэглэж ирсэн олон зүйл бичиг үсэг нь бүгд л өөр өөрийн тогтолцоондоо тохирсон, тухайн зорилго, шаардлага хангасан галиг үсэгтэй байжээ. Жишээлбэл дөрвөлжин бичгийн цагаан толгой 41 үсэгтэй байснаас жинхэнэ үгийг тэмдэглэхэд хэрэглэдэг үсэг нь 28-аас хэтрэхгүй юм. Монголчууд өөрийн үсэг бичгээ улам боловсронгуй болгох, дэлхийн олон улс орны соёлоос хүртэж харилцаа холбоогоо өргөтгөхөд монгол галиг үсгийн тогтолцоо эрхэм үүрэгтэй байжээ Тод бичиг Ойрадын лам Зая Бандид Намхайжамцын 1648 онд зохиосон. Монгол бичгийг жинхэнэ аялгатай нь ойртуулах, мөн төвд ба санскрит хэлүүдийг хялбар бичих зориулалтаар бүтээгдсэн. Тод бичиг хэмээн нэрлэсний учир нь Монгол бичгийг тодорхой нарийн болгосныг өгүүлж буй. 1924 он хүртэл Орос дахь Халимагууд хэрэглэж байсан. Хятадын Шинжаан мужид Ойрадууд одоо болтол хэрэглэдэг. Вагиндрагийн үсэг Вагиндрагийн үсэг нь 1905 оны үед Буриадын лам Агваандорж монгол, тод үсэгт тулгуурлан зохиосон буриадын шинэ үсэг юм. Вагиндра үсэг монгол болон тод бичгийн аль алинаас ялгарах нэг гол ялгаа нь үгийн эхэн, дунд, адагт орох үсгийн дүрс хэлбэр хувирах ёс байхгүй. Энэ нь орос (кирилл), славян зэрэг өрнө дахины бичгийн тогтолцооны нөлөө юм. Вагиндрагийн үсгээр 1905-1910 оны хооронд Санкт-Петербург хотноо чулуун бараар нэлээд хэдэн ном хэвлэн гаргажээ. Дөрвөлжин бичиг Дөрвөлжин бичиг (дөрвөлжин үсэг) нь Хубилай хааны зарлигаар төвдийн Пагва лам Лодойжалцан 1269 онд зохиосон бичиг юм. Дөрвөлжин бичиг хэлбэр дүрсийн хувьд төвд үсэгт, зурлага бичлэгийн хувьд Монгол бичигт тулгуурласан 44 үсэг бүхий авианы цагаан толгойт бичиг юм. Дөрвөлжин бичиг нь Юань гүрнийг мөхтөл албан бичиг болгож (1368 он хүртэл) хэрэглэгдэж байсан гэх боловч түүнээс хойш монгол бичгийн хүмүүсийн хүрээнд төдийгүй олноо өргөгдсөн Монгол улсын үед төрийн тамгын гурван бичгийн нэг нь болж хэрэглэгдэж байв. Дөрвөлжин үсгийн мөхлийн шалтгааныг судлаачид нэг талаас бичихэд төвөгтэй, цэг тэмдэг тавьдаггүй, үг хоорондын зааг тодорхойгүй тул уншиж бичихэд бэрхшээлтэй байсан, нөгөө талаас нэгэн аялгатны (дорнод монгол аялгуу) онцлогийг нарийн тэмдэглэсэн учир бусад монгол аялгуутны дунд түгэхэд саад учирсан, мөн Юань гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан ихэнх үндэстэн, ястан өөрсдийн бичигтэй байсан тул уул бичгийг хүлээн аваагүй зэрэг нь нөлөөлсөн хэмээн тайлбарладаг. Соёмбо үсэг Соёмбо үсэг нь 1686 онд Гомбодоржийн Занабазарын зохиосон, Монгол, Санскрит, Төвд үг бичихэд зориулагдсан, Энэтхэг, Ланз, Нагар үсгүүдээс гаралтай 90 үсэг бүхий бичгийн хэл юм. Соёмбо үсгийг 200-гаад жил голдуу Халхын хүрээ хийдэд сүмийн барилгын чимэглэлд хэрэглэж байсан. Соёмбо гэж санскрит хэлээр "өөрөө буй болсон гэгээн үсэг" гэсэн утгатай. Соёмбо бичгийн эхний бирга тэмдэг нь өнөөг хүртэл Монгол улсын туг далбаан дээр тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болон тасралтгүй уламжилсаар өнөөдрийг хүрсэн алтан соёмбо юм. Хэвтээ дөрвөлжин үсэг Соёмбо үсгийн хамтаар Занабазар нь хэвтээ дөрвөлжин үсэг гэгчийг зохиожээ. Энэ нь 1801 онд л дахин нээгдсэн бөгөөд одоогоор хэрэглээ нь тодорхойгүй. Латин үсэг 1941 оны 2 сарын 1-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс латин үсгийг албан ёсныхоо бичгээ болгосон боловч хоёрхон сарын дараа буюу 3 сарын 25-нд энэ шийдвэрээ буцаажээ. Албан ёсоор бол Монгол хэлний бүх дуу авиаг тэмдэглэж чадахгүй байсан тул больсон гэсэн хэдий ч дараахан нь ЗХУ-ын бүрэлдэхүүн улсуудтай бараг нэгэн зэрэг кирилл үсгийг албан ёсны болгосон тул энэ нь улс төрийн бодлого байсан байж магадгүй. Кирил үсэг Кирилийг 1946 онд Монголын албан ёсны бичиг болгосон. Монголд хэрэглэгдэж буй кирил цагаан толгой нь Оросынхоос 2 үсгээр илүү (ө, ү). Кирил нь Грек үсгээс гаралтай бөгөөд IX зуунд амьдарч байсан Болгарын Кирилл, Мефодий Гэгээнүүд түүнийг стандартчилсан гэдэг. Кирилл монгол үсэг нь сурахад хялбар, интернэт хэрэглээнд дасан зохицдогоороо давуу талтай. БНМАУ кирилл үсгийг сурталчилсаны дараа монголчуудын бичиг үсгийн түвшин хурдацтай өсч 95 гаруй хувьд хүрсэн. Бусад Монгол хэлийг мөн Хятад, Араб бичгээр тэмдэглэж байсан. Арабаар бичигдсэн монгол хэлний толь бичиг байдаг бол Монголын соёлын анхныд тооцогдох бичгийн дурсгал болох "Монголын Нууц Товчоо"-г Монгол хэлийг Хятад ханзаар галиглан бичсэн хувилбар нь өнөөгийн хувилбаруудын эх болж байна. Ном зүй Б. Сумъяабаатар, "Гучинзургаат тайлбар толь" I - V, хуудас 454, 2005, ISBN 99929-61-13-9 Б. Сумъяабаатар, "Гучинзургаат тайлбар толь" VI, хуудас 514, 2003, ISBN 99929-5-823-5 Б. Сумъяабаатар, "Гучинзургаат тайлбар толь" VII, хуудас 480, 2005, ISBN 99929-61-01-5 Б. Сумъяабаатар, "Гучинзургаат тайлбар толь" VIII, хуудас 399, 2006, ISBN 99929-61-18-X Б. Сумъяабаатар, "Монголын нууц товчооны толь, Монгол-Нангиад, Нангиад - Монгол толь, үсэгнүүд А, Б", 2010, ISBN 978-99962-842-1-2 Гадаад холбоос The Silver Horde: Mongol Scripts The Mongolian language and scripts, Tseveliin Shagdarsuren, Indiana University Inkway Mongolian Calligraphy Википедиа:Онцлох өгүүлэл
2460
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A2%D1%83%D0%B2%D0%B0%D0%BB%D1%83
Тувалу
Тувалу улсын нийслэл нь Фонгафале. Умард Номхон далайн Элисийн арлуудад багтдаг арал улс юм. Хүн амаараа Ватикан хот улсын дараа орохоор, хамгийн цөөн хүн амтай тусгаар тогтносон улсуудын нэг юм. Газрын түвшин нь маш доогуур бөгөөд хамгийн өндөр цэг нь 5 метр. Тиймд далайн түрлэг эхлэхэд арлын урд хэсэг нь усанд автах тохиолдол цөөнгүй. Ирээдүйд далайн түвшин энэ эрчээрээ өндөрсвөл энэ улс нь бүхэлдээ живнэ гэж судлаачид үзэж байна. Топ лэвэл домэйнийн нэг болох .tv ийг нь Америкийн нэг компани 50 сая доллараар худалдан авсан гэж яригддаг. Үүнээс олсон орлогын нэг хэсгийг 2000 онд НҮБ-д гишүүнээр элсэх зардалд хэрэглэжээ. Монгол улстай хараахан дипломат харилцаа тогтоогоогүй байгаа. Цахим холбоос Тувалын Арлууд Арлын орон Австрали ба Далайн орон Буурай хөгжилтэй орон Хамтын Нөхөрлөлийн орон Австрали ба Далайн орнуудын арлын бүлэг Номхон далайн арлын бүлэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон Полинезийн арлын бүлэг
2476
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D1%81%20%28%D1%81%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B0%20%D1%83%D1%82%D0%B3%D0%B0%29
Солонгос (салаа утга)
Солонгос ( солонггос, солонгосоор өмнөд улсад нь 한 хань, умард улсад нь 조선 чусонь) гэж Ази тивийн дорнод захад оршсоор ирсэн төр, улс, орон, түүн дээр хэл соёл, зан заншлаар ялгаран бүрэлдсэн ард түмний ерөнхий нэрийдэл юм. Монголын “Солонгос” гэдэг нэр нь эртний Шилла хэмээх нутгаас гаралтай. Улс орон Солонгос орон — 한국 / 조선 Өнөөгийн хуваагдмал Солонгос орон, хоёр Солонгос улс (1945-одоо) (1948-одоо) Бүгд Найрамдах Солонгос Улс — 한국 [ханьгүүг] (1948-одоо) Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс — 조선 [чусоонь] Солонгос орон, Солонгос үндэстний түүхэн төр улс (НТӨ 2333 - НТ 1945) (1392-1897) Чусонь улс (918-1392) Гуулин улс (Курё) (Гурван улсын үе) Когурё, Пэгжэ, Шилла .... Ард түмэн Солонгос үндэстэн (한국인 хань-инь, 조선인 чусонь-инь) Өмнөд Солонгосын хүн ам зүй Умард Солонгосын хүн ам зүй Японы солонгос Бусад утга Солонгос хэл Солонгос үсэг Солонгосын хойг Солонгосын хоолой Мөн үзэх User:Historiographer/My history maps
2477
https://mn.wikipedia.org/wiki/%D0%95%D1%81%D2%AF%D1%81%20%D0%A5%D1%80%D0%B8%D1%81%D1%82
Есүс Христ
Есүс Христ (Бүтэн нэр: Иешуа бен Иосеф - Иосефын хүү Есүс) ХристИтгэлиийн гол төлөөлөгч ба үүсгэсэн хүн юм. Христэд итгэгчид түүнийг "Хуучин Гэрээ"-нд бичигдсэн зөгнөлийн Аврагч, Ариун Гурвалын нэг хэмээн үзэж, итгэдэг. Нэр Есүс гэдэг Грек хэлний 'Ίησους (Iеsous)", Еврей хэлний “יהושע (Yehoshua)” эсвэл “ישוע (Jeshua)” гэх үгнээс гаралтай бөгөөд Ёхова бол Аврагч гэсэн утгатай. Христ гэдэг нь Есүс гэдэг нэрийн Грек хувилбар бөгөөд мөн л Аврагч, Мессиа гэсэн утгатай юм. Амьдрал Есүс Христийн талаарх мэдээлэл нь "Шинэ Гэрээ"-ний эхний 4 номд бичигдсэн байдаг. Баярын мэдээний 4 номын 2 номд Христийн төрөлтийн талаар дэлгэрэнгүй дурдсан байдаг. Лукын сайн мэдээнд тэнгэр элч Габриел Галил хот луу явж, онгон бүсгүй Мариатай уулзан, түүнд Христийг төрүүлэх болсон тухай хэлдэг. Мариа нь Давидын удмын Иосеф гэгч хүнтэй сүй тавьсан байлаа. Матайн сайн мэдээнд Иосеф Мариаг хөл хүнд болсныг мэдээд Мариагаас нууцаар сүйгээ цуцлах гэтэл Габриел тэнгэр элч түүнд үзэгдэн учрыг тайлбарласнаар Иосеф Мариаг эхнэрээ болгон авдаг. Лукын сайн мэдээнд тэр үеэр бүх нийтийн хүн амын тооллого болох болсон тул бүх хүн төрөлх нутагтаа очиж бүртгүүлэх шаардлагатай болсон ба тэр 2 Израйлийн Бетлехем хот уруу явав. Тэнд байх үедээ Мариа анхны хүүгээ төрүүлэн Есүс гэж нэрлэсэн тухай Матай болон Лук номонд хоёуланд нь өгүүлдэг. Тэдэн дээр дорно зүгээс ирсэн мэргэд болон талын хоньчид ирэн хүндлэл үзүүлсэн талаар мөн дурдсан байдаг. Орой нь тэнгэр элч Габриел Иосефын зүүдэнд дахин үзэгдэж Египет уруу зугт гэсэн тул Иосеф эхнэр, хүү хоёроо аваад зугтдаг. Учир тэр үед Иудаг хаанчилж байсан Херод хаан Есүсийг алахаар санаархсан байжээ. Цаг тайван болоход тэд буцан ирж Назар хотод суурьшсан. Түүний дараа 30 настай байх үедээ, Иохан Баптистаар усан баталгаа хийлгэж, 40 хоногийн турш цөлд мацаг барин, дараа нь Галилд байхдаа өөрийн үйлчлэлээ эхэлсэн. Тэрээр хамгаас дотно 12 шавьтай байсан. Үйлчлэл Христийн үйлчлэлийн талаар мөн л сайн мэдээний 4 номд дурдсан байдаг. Түүний үйлчлэл ойролцоогоор МЭ 28-29 оны үед эхэлсэн бөгөөд Иордан голд усан баталгаа хийлгэж эхэлсэн. Тэрээр Иудейзмын номлол болон Тэнгэрийн орны хаанчлалын талаар сургаал номлож, өвчтэй нэгэн болон чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүсийг эдгээж байлаа. Гэм нүгэлтэй хүн зохих шийтгэлээ хүртэх бөгөөд нүглээ хүлээн зөвшөөрсөн хүнд Тэнгэрбурхан мөн хайр ивээл, энэрлээ харамгүй өгөх тухай сургаал заадаг байсан байна. Тэрээр өөрийгөө Тэнгэрбурханы Хүү хэмээн өргөмжилсөн бөгөөд үүнд нь Еврейчүүд итгээгүй. Еврей Библи буюу Хуучин Гэрээнд Мессиа нэртэй аврагч ирээдүйд ирж өөрийн ард түмэнд тусална хэмээн зөгнөж бичигдсэн байдаг бөгөөд Израйльчууд тэрхүү аврагчийг Ромын дарлалаас чөлөөлнө хэмээн ойлгосон байна. Христийг дагагчид болон түүний арван хоёр шавь нь түүнийг Мессиа мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Христ нь "Дайснаа хүртэл хайрлаж, найр тавин, ах дүүс мэт харьцах хэрэгтэй" хэмээн заадаг байсан. Есүс Христ өөрийгөө Эцэг буюу Тэнгэрбурханд хүрэх гүүр хэмээн өгүүлсэн байдаг. Цовдлолын үхэл МЭ 30 эсвэл 33 оны Дээгүүр өнгөрөх баярын өмнөх өдөр Христ Иерусалим хот уруу ирсэн. Түүнийг хүмүүс халуун дотноор хүлээн аван баярлаж байлаа. Тэрээр Иерусалим хотод дагалдагч нартайгаа сүүлчийн оройн зоогийг барьсан байдаг. Тэд хоолондоо усан үзмийн дарс, исгээгүй талх идсэн бөгөөд усан үзмийн дарс нь Христ хүмүүсийн төлөө өргөсөн цусыг төлөөлж, талх нь Христийн биеийг төлөөлдөг байна. Одоо ч Христийн итгэгчид ялангуяа католик шашинд үүнийг санан дурсаж талх ба дарсыг хуваалцдаг. Талх ба дарсыг хуваалцах үед хувиралт явагдаж эдгээр нь жинхэнэ Христийн бие ба цус болдог гэж католик шашинд номлодог ба шашны хамгийн гол зан үйлд тооцогддог. Хооллож дууссаны дараа Есүс дагалдагч нарынхаа хамтаар Сион ууланд байх цэцэрлэгт очоод байж байтал түүний дагалдагч Иудас түүнээс урван 30 мөнгөн зоосоор түүнийг худалдан хуулий багш нарт барьж өгсөн гэж Ариун Библид өгүүлсэн байдаг. Тэгээд тэд Түүнийг загалмайд цовдолсон ба нас барах үед нь Иерусалимын Иудейн сүмийн хөшиг голоороо урагдаж, 3 цагийн турш тас харанхуй болж, газар хөдөлсөн гэж бичигдсэн байдаг. Үхлийн дараах Амилалт Шинэ Гэрээнд тэмдэглэгдсээр Христийг нас барсны дараа түүний дагалдагч нар түүнийг хадан булшинд оршуулсан байна. Гэвч Христ 3 өдрийн дараа амилсан бөгөөд 40 хоногийн турш дагалдагч нартайгаа хамт амьдраад тэнгэрийн орон руу буцсан хэмээн сүсэгтнүүд итгэдэг ажээ. Тэрээр тэнгэрт буцахаасаа өмнө дагалдагч нартаа Өөрийнх нь талаар дэлхийн бүх үндэстэн, хэлтэнд хэл гээд итгэсэн хүн бүр мөнх амьтай болно гэж амласан байдаг. Энэ талаар сайн мэдээний дөрвөн номын сүүлчийн бүлэг бүрт бичигдсэн байдаг. Мөн үзэх Абрахам Библи Христийн шашин Гадаад холбоос Шинэ Гэрээний хүмүүс Шашин үндэслэгч
2482
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9D%D1%8D%D0%B3%20%D1%88%D0%B0%D1%82%D0%BB%D0%B0%D0%BB%D1%82%20%D1%82%D0%B0%D1%82%D0%B2%D0%B0%D1%80
Нэг шатлалт татвар
Нэг шатлалт татвар ()ыг тэнцүү буюу тэнцүүлсэн татвар ч гэдэг. Өөрөөр хэлбэл Татварын нэг шатлалын систем юм. Нэг шатлалт татварыг санаачлагч буюу загалмайлсан эцэг гэгддэг эдийн засагч Э.Рабушка анх эдийн засгийн хувьд уналтад ороод байсан Хонконгод тус системийг амжилттай хэрэгжүүлж чадсан. Тэ­рээр тэнцүү татварын хувь 12-19 хувь байх нь хамгийн тохиромжтой гэж үздэг. Yүнийг А.Лафферын муруй буюу татварын хувь хэмжээг оновчтой тогтоож чадвал орлого хамгийн ихэсдэг хэмээх хуулиар тайлбарладаг. Татварын хувь их байх нь орлого нэмэгдүүлэх мэт боловч түүнээс зугтах, луйвардах оролдлогууд их гардгаас гадна эдийн засгийн хөгжлийг уядаг. Хэт бага татвар мэдээж хэрэг орлогыг багасгах ч бизнесийн хөгжилд маш их үр нөлөөтэй байдаг. Тийм болохоор эдгээрийн алтан дунджийг оновчтой тогтоож чадсан тохиолдолд татварын орлого хамгийн их болдог. Одоогоор Ирланд, Кипр, ОХУ, Румын, Польш, Ирак, Словак гээд дэлхийн олон орнууд тус системтэй, татварын хувь хэмжээ нь 10-24 хувь байдаг. Шаталсан татварын системтэй харьцуулахад тус татварын сөрөг тал гэвэл томоохон компаниудад ээлтэй бодлого болж тэдэнтэй өрсөлдөхөөр өсч байгаа жижиг дунд хэмжээний компаниудын хөгжлийг сааруулдаг. Тус системийг эдийн засгийн хөдөлгөгч хүч гэж сайшаан хэрэгжүүлсэн орнууд олширч, тодорхой хэмжээгээр дэлгэрсэн тул Монгол улсад ч нэг шатлалт татварыг нэвтрүүлэхээр орлогын албан татварыг хуульд өөрчлөлт оруулан 2006 оны 6 сард УИХ-р батлан гаргажээ. Татвар Татварын шинэчлэл
2484
https://mn.wikipedia.org/wiki/%D0%92%D0%B8%D1%80%D1%83%D1%81
Вирус
Вирус нь бие даан өсч үржих чадваргүй, зөвхөн амьд эзэн эсийн уургийн нийлэгшлийн аппарат, ферментийг ашиглан репликац нь явагддаг бичил биетэн юм. Одоогийн вирусийн ангиллын түгээмэл системд овог, төрөл, зүйл ордог. Вирусийн овог, дэд овогууд нэршлийнхээ төгсгөлд –viridae, -virinae гэсэн төгсгөлтэй байдаг. Овгууд нь вирусүүдийн төрлийн эволюцийн нэгдмэл байдлыг илэрхийлдэг. Төрлүүд нэршлийнхээ төгсгөлд –virus гэсэн төгсгөлтэй байдаг. Овог хоорондын ялгаа нь төрлийн шалгуур болдог. Вирусийн ангилал нь нуклейн хүчил, уургийн бүрэлдэхүүн, вирионы морфологи, репликацийн стратеги, физик химийн шинж чанар энгийнээс комплекс руу шилжсэн өөрчлөлт дээр тулгуурлан ангилдаг. Хүн ба амьтны вирусийн 25 орчим овгийн 60 гаруй төрөл мэдэгдээд байна. Вирус нь үржихдээ эхлээд вирусийн биетийн уургийн бүрхүүл нь өөр эсийн гадаргууд бэхлэгдэж авна. Ингэхдээ вирус хаа таарсан эсүүд дээр очиж наалдаад байдаггүй, өөрийн онцлогоосоо хамаарч зөвхөн тодорхой эсүүд дээр наалддаг. Жишээнь: томууны вирус нь салст бүрхүүл, ялангуяа мөгөөрсөн хоолойн салст бүрхүүлийн хучуур эсүүдэд бэхлэгддэг, хомхойны вирус нь мэдрэлийн эс, дархлалын олдмол хомсдолын вирус нь дархлаа ны эсүүдэд очиж бэхлэгддэг. Үүнийхээ дараа өөрийн генийн материалыг эзэн эсийн дотогш оруулна. Тэндээ вирусийн ДНХ, эсвэл РНХ нь эзэн эсийн фермент системийг өөртөө тохируулан өөрчлөнө. Ингэсний дараа эс нь өөрөө вирусийн уургийг шинээр үйлдвэрлэж эхэлдэг байна. Эзэн эсийн нуклеины хүчил болон уургийг ашиглан "угсрагдсан" шинэ вирусүүд нь эзэн эсийг үхэж задрахад цааш тархан шинэ шинэ эсүүдийг гэмтээдэг. Вирусээр үүсгэгддэг хамгийн түгээмэл халдваруудаас тоочвол: томуу, хомхой, дархлалын олдмол хомсдол, улаан бурхан, улаан эсэргэнэ, гахайн хавдар, цагаан цэцэг, гепатит гэх мэт. Бүтэц Вирус нь эсийн бүтэцгүй. Удмын материаллаг үндэс нуклейн хүчил, гадуур нь хүрээлэн тогтсон уурган бүтэц капсидаас бүрдэнэ. Үүнийг энгийн бүтэцтэй вирус гэдэг. Зарим вирусийн уурган капсидын гадна талаар эсийн мембранаас гаралтай липид, вирус өвөрмөц уургаас бүрдэх суперкапсид байх ба ийм вирусийг нийлмэл бүтэцтэй вирус гэнэ. Вирусийн хэмжээ нь нанометрээр хэмжигдэх тул бактерийн шүүрээр нэвтэрдэг. Зөвхөн амьд эсийн дотор үрждэг. Иймээс туйлын паразит. Вирусийн репродукц эзэн эсийн метаболизмаас хамаардаг. Удмын мэдээллийг дезоксирибонуклейн хүчил ба рибонуклейн хүчлийн аль нэг нь л хадгалдаг. ДНХ-тэй вирусийг дезосивирус, РНХ-тэй вирусийг рибоксивирус гэдэг. Геном Вирусийн удмын мэдээллийг дезоксирибонуклейн хүчил (ДНХ) ба рибонуклейн хүчлийн (РНХ) аль нэг нь хадгалдаг. Өнөөг хүртэл ДНХ, РНХ-ийг зэрэг агуулсан вирус хараахан тогтоогдоогүй байна. Вирусийн ДНХ хоёр утаслаг, 106-108 молекул жинтэй, шугаман болоод цагираг тогтоцтой байдаг. Нэг ба хоёр утаслаг РНХ нь шугаман, хэсэгчилсэн тогтоцтой байна. Удмын мэдээллийг хадгалж байгаа РНХ вирусийн уургийн нийлэгжлийн үед РНХ-ийн үүргийг гүйцэтгэх эсэхээс үүдэн +РНХ, -РНХ-тэй гэж рибоксивирусийг ангилна. РНХ удмын мэдээллийг хадгалахын зэрэгцээ дамжуулагч болж байвал + РНХ, РНХ-ээс мРНХ үүсэж уургийн нийлэгжил явагдаж байвал -РНХ гэнэ. Үүний зэрэгцээ эргээх транскриптаза эсгэгтэй ретровирусийн репликац дээр дурьдсан хоёр хэлбэрээс ялгаатай. Вирусийн +РНХ, ДНХ (поксвирусээс бусад тохиолдолд) халдаах чадвартай. Учир нь ДНХ-ээс РНХ үүсэх трансрипцийн явцад эсийн полимераза оролцдог бол +РНХ рибосомд шууд уураг нийлэгждэг. Хоёр утаслаг РНХ, -РНХ дангаараа халдвар үүсгэдэггүй. Мөн үзэх Капсид Суперкапс Вирусийн вакцин Вирус судлал
2489
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A3%D1%83%D1%80%D0%B0%D0%B3
Уураг
Энэ өгүүллэг нь уургийн тухай ерөнхий ойлголтыг агуулах бөгөөд уургийг молекулын талаас нь авч үзсэн өгүүллэгийг эндээс үзнэ үү. Ангилал Бие махбод бол тэжээллэг бодис ялангуяа уургаас өөрийн эс эдийг тогтмол шинэчлэн нөхөн сэлбэдэг. Уураг нь амьтны болон ургамлын гаралтай гэж ангилагдана. Амьтны гаралтай уургийг мах, загас, өндөг, сүү болон сүү сүүн бүтээгдэхүүн, ургамлын гаралтай уургийг шар буурцаг, арвай, төмс, цагаан будаа гэх мэтийн олон ургамлаас авдаг. Монгол хүний хоол бодисын солилцоонд гүйцэтгэх үүрэг химийн найрлага болон тэжээллэг бодисын солилцоонд гүйцэтгэх үүрэг химийн найрлага болон тэжээллэг чанараараа харилцан адилгүй байдаг байна. Хоол хүнсэн дэх уураг нь хоол боловсруулах эрхтнүүдэд боловсрогдон амин хүчил болон задрах ба бие махбодид тэдгээрээс биохимийн нийлмэл процессийн замаар цус, тархи, булчин, бусад эд эрхтний уургийг бүтээхэд “Химийн тоосго” гэж нэрлэгдсэн 20 төрлийн амин хүчлийн найрлага бүхий өвөрмөц шинж чанартай уургийг бий болгодог байна. Уураггүйгээр ялангуяа түүнд агуулагдах азот үгүйгээр биеийн өсөлт, хөгжилт нөхөн сэргээлт ба илч үйлдвэрлэлийн аль нь ч явагдах боломжгүй юм. Эрэгтэй хүний бие дунджаар 17 хувийн уургаас бүрдэх бөгөөд гол төлөв булчин, биеийн тулгуур холбоос эдүүдэд хуваарилагдсан байдаг. Үүний зэрэгцээ уурагт катализатор болох ферментгүйгээр ганц ч эс үйл ажиллагаа явуулж чадахгүй. Энэ нь амьсгалахаас авахуулаад бодож сэтгэх хүртэлх биологийн бүх процессийг хамаардаг. Хоол хүнсэнд нүүрс ус, өөх тосны аль нэг нь дутагдахад бие махбоди өөртөө шаардагдах илчийг уургаас авдаг нь нэг ёсны хохирол юм. Хүнс тэжээлийн зүйлд уураг дутагдсанаас болж эцэж турах нь өөх тосны нүүрс усны дутагдалтай адил илэрхий мэдэгдэхгүй боловч уургийн дутагдлыг нөлөө нь үхэлд ч хүргэх аюултай байдаг. Насанд хүрэгсдийн хоол хүнсээр авах хоногийн илчлэгийн 15 хувь нь уургаар хангагдах ёстой. Халуун орчинд болон халуурах үед уургийн задрал өндөр байдаг. Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд нь төгс уураг буюу үл орлуулах амин хүчлийн баялаг байхад ургамлын гаралтай бүтээгдэхүүн өөр аминхүчлүүдээр баялаг байдаг. Бие махбодид зайлшгүй шаардлагатай амин хүчлийг зохистой харилцаагаар авахын тулд амьтны болон ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хослуулан хэрэглэж байх хэрэгтэй. Уургийн найрлага дахь амин хүчлүүдийг орлуулж болох ба үл орлуулж болох гэж шинж төрлөөр нь хоёр ангилдаг. Бие махбоди зарим төрлийн амин хүчлүүдийг өөртөө нийтэгшүүлдэг. Харин үүнийг нь орлуулж болох амин хүчил гэдэг. Гэвч амин хүчлийн нийтэгшил нь их удаашралтай явагдаж бие махбодийн хэрэгцээг бүрэн төгс хангаж чаддаггүй. Харин үл орлуулах амин хүчлүүдийг болон хоол боловсруулах замаар нийтэгших амин хүчлүүдийн дутуу хэсийг ч мөн адил хоол хүнсээр авах шаардлагатай байдаг юм. Эх сурвалжууд Уураг нь олон төрлийн хоолонд байдаг. Дэлхий даяар нэг хүнд ногдох уургийн 60 гаруй хувийг ургамлын гаралтай уураг бүрдүүлдэг. Хойд Америкт амьтны гаралтай хоол хүнс уургийн эх үүсвэрийн 70 орчим хувийг бүрдүүлдэг. Шавжууд дэлхийн олон оронд уургийн эх үүсвэр болдог. Африкийн зарим хэсэгт хоол хүнсний уургийн 50 хүртэлх хувийг шавжаас авдаг. Өдөр бүр 2 тэрбум гаруй хүн шавж иддэг гэсэн тооцоо бий. Эшлэл Уургийн бүлэг Эсийн биологи Шим тэжээл
2490
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%B0%D0%B0%D0%B1%20340
Сааб 340
Сааб 340(Saab 340)нь хоёр хөдөлгүүртэй богино зайны иргэний тээврийн онгоц бөгөөд нийт 33-аас 37 зорчигчийн суудалтай. Шведийн Сааб болон Америкийн Фэйрчайлд хоёр онгоц үйлдвэрлэгч компани 65:35-ийн харьцаатайгаар хөрөнгө оруулан зохион бүтээсэн. 1983 онд анхны нислэгээ хийж амжилттай болсон ч нэр нь SF340-аас 340A болж өөрчлөгдсөн байна. Түүний дараагаар 340B гэсэн дараагийн загвар нь 1989 онд гарсан байна. Хөдөлгүүрийн шинэчлэл болон далавчийн хэмжээнд өөрчлөлт оруулжээ. 1995 онд дахин сайжруулсан альфа Б гэсэн загварыг гаргасан ч, удалгүй буюу 1999 онд тус онгоцны үйлдвэрлэлийг зогсоожээ. Нийт 500 гаруй онгоц үйлдвэрлэгдсэн ажээ. Мөн 340-ийг зорчигч тээвэрлэх чадлыг нь ихэсгэсэн Сааб 2000 бас бий. Тус онгоцны давуу тал нь гэвэл ердөө 1200 м-ийн зайд газраас хөөрч буух чадалтай гэнэ. Манай улсад 2006 оны 6-н сарын 7-нд агаарын тээврийн Изинис Эйрвэйз компани Сааб 340B-г 3 ширхэгийг Америкаас оруулж ирсэн. Тус онгоцууд нь 1992-1995 оны загвар бөгөөд Техас мужид Американ Ийгл (American Eagle) компанид нислэг үйлдэж байжээ. Дотоодын нислэгт ашиглагдах энэ онгоц нь монголын цаг уурт зориулан тусгай тоноглол: FMS, EGPWS, Gravel Kit, Heating System, Stand Alone GPS, ELT зэргийг хийлгэсэн гэнэ. Мөн GE CT7-9B маркийн хөдөлгүүртэй, Hamilton Sundstrand сэнстэй. Одоо эдгээр онгоцууд дотоодод Улаанбаатраас Мөрөн, Чойбалсан, Баянхонгор, Даланзадгад, Улаангом, Ховд хотуудад нисч байна. Тус онгоцыг ашигладаг улсууд Америк (Colgan Air, Mesaba Airlines, American Eagle Airlines, Pen Air, RegionsAir) Австрали (Rex, Macair Airlines) Мексик (Aerolitoral) Шинэ Зеланд (Air Nelson) Британи (Loganair) Япон (Japan Air Commuter, Хоккайдо Эашистем, Далайн эргийн хамгаалалтын алба) Канад (Calm Air, Transwest Air, Quebec Air Express) Швед (Golden Air, Шведийн батлан хамгаалах яам) Румын (Carpatair) Монгол (Изинис Эйрвэйз) Үзүүлэлтүүд Нисгэгчийн тоо:2 Зорчигчийн тоо:30-34 Нэг удаад туулах зам:1,735km Далавчийн урт: 21.44m (70ft 4in) Урт: 19.73m (64ft 9in) Өндөр: 6.97m (22ft 11in) Хурд:522 km/h Хөдөлгүүр: GE компани CT-7-9A/9B загварын турбо хөдөлгүүр 2 талдаа Цахилгаан:1,870 shp Онгоцны хөдөлгүүр: Dowty Rotor эсвэл Hamilton Standard (Нийт голч нь 132in, сэнсний 4 алгатай) Хамгийн дээд даацын жин: 13,155 kg Цахим холбоос Богино зайн нисэх онгоц Хоёр хөдөлгүүрт нисэх онгоц Саабын агаарын тээврийн хэрэгсэл Шведийн зэвсэгт хүчний агаарын тээврийн хэрэгсэл Анхны нислэг 1983 он
2493
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9B%D0%BE%D0%BA%D0%B8%D0%B9%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%85%D1%8D%D1%80%D1%8D%D0%B3
Локийдийн хэрэг
Локийдийн хэрэг (; )гэж дэлхийн түүхэн дэх хамгийн шуугиантай хээл хахуулийн хэрэг юм. Америкийн агаарын хөлөг үйлдвэрлэгч Локийд компаниас олон улсын агаарын тээврийн компаниудад Локийд Л-1011 ТриСтар онгоцоо зарахдаа улс төрчдийг туслахыг хүсч өгсөн улс төрийн хандив нь гол асуудал болсон юм. Японд Бүх Японы Агаарын Тээвэр зэрэг компаниудад зарахын тулд улстөрчдөд их хэмжээний хахууль өгсөн болох нь 1976 оны 2 сард нийтэд ил болсон юм. Улмаар тухайн үеийн ерөнхий сайд байсан Танака Какүэй нь 3-н сая орчим ам.долларын хандив авсан нь тодорч албан тушаалаасаа огцоров. Энэ нь японы дайны дараахь түүхэн дэх хамгийн дуулиантай хэргүүдийн нэгд ордог байна. Мөн Нидерландад хунтайж Бернард нь F-104G Старфайтерийг батлан хамгаалахын нисэх хүчнийг зузаатгах Мирааж Ви төсөлд шалгарахад нь тусласан хэрэгт мөн орооцолдсон байна. Авсан хахууль нь 1.1 сая ам.доллар ч гэж яригддаг. Тус хэрэг нь олон улсын анхаарлыг татаж Америкт хуулиндаа өөрчлөлт оруулахаар болсон байна. Тус Америкийн гадаад авилгалын тогтоолд Америкийн иргэн болон хуулийн этгээд нь гадаадын засгийн газрын ажилтанд хахууль өгөхийг хоригложээ. Дайны дараах Японы түүх АНУ-ын түүх (1964–1980 он) Италийн улс төрийн хэрэг Нидерландын улс төр АНУ-ын улс төрийн түүх Зэвсэгт хүчин-аж үйлдвэрийн цогцолбор 1976 оны улс төр 1976 оны зөрчилдөөн Японы улс төрийн хэрэг Япон хүйтэн дайнд Германы улс төрийн хэрэг АНУ-Японы харилцаа
2494
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D1%83%D1%85%D0%B0%D0%BC%D0%BC%D0%B5%D0%B4
Мухаммед
Абу ал-Касим Мухаммад ибн Абд Аллах ибн Абд ал Мутталиб ибн Хашим (Aрабаар: محمد بن عبد الله بن عبد المطلب‎; англиар: Abū al-Qāsim Muḥammad ibn ʿAbd Allāh ibn ʿAbd al-Muṭṭalib ibn Hāshim, 570 оноос 632 оны 6 сарын 8) бол Исламын шашныг үндэслэгч. Бурханы үгийг дамжуулагч юм. Мухаммед нь худалдаачин айлд төрсөн ч, багаасаа өнчирч хамаатныдаа өсч том болсон байна. 25 настайдаа 40 настай бэлэвсэн эмэгтэйтэй гэрлэжээ. Насны хойно Меккагийн ойролцоох ууланд гарч бясалгал үйлдэнэ. Исламын шашныг үндэслэгч Түүний өгүүлснээр бол бурханы өмнө бүх хүн эрх тэгш байна гэжээ. Энэхүү бурханы сургаалийг түүнд бурханы элч дамжуулан хэлдэг гэнэ. Харин эдгээр сургаалийг буулгасан нь Коран судар юм. Гэвч тухайн үеийн Меккад тэр дэмжлэг олсонгүй. Харин өөр хотод очиж шашныхаа үзэл номлолоо дэлгэрүүлж эхэлсэн нь амжилт олж, сүсэгтнээр хүрээлүүлэх болов. Түүхийн хувьд бол Исламын шашин нь Христийн шашин болон Иудейн шашнаас хожим үүссэн. Аль аль нь нэг л бурханыг шүтдэг боловч Христийн шашин болон Иудейн шашнуудад бурханы сургааль үнэн зөвөөрөө хүрээгүй, хүний гараар өөрчлөгдөн итгэх аргагүй болсон хэмээн Исламын шашин авч үздэг байна. Зааг буюу баримтлах ёстой жаяг нь бол Мухаммедийн үйл хөдлөлөөс үлгэр авч тогтоогдсон зүйл. Мухаммедаас хойших Исламын шашны хөгжил Улмаар Исламын шашинтай улсууд хүчээ тэлж, үүссэн хүчтэй арми бүхий исламын шашинтнууд нь Византийн эзэнт улсыг мөхөхтэй зэрэгцэн өөрийн газар нутгаа тэлснээр Арабын улс гүрнүүд үүсэн бий болжээ. Энэхүү үе нь Тансан ламын "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл" бичигдсэн үетэй холбогдоно. Гэвч энэхүү Араб улсын суурь нь ганхах болов. Удалгүй жам ёсоороо улс үүссэн нь Исламын Их Гүрэн буюу Халифт юм. Эхэндээ нийт сүсэгтэн дундаас сонгогддог байсан улсын тэргүүлэгч нь 5-р тэргүүлэгчээс хойш үе залгамжлан тэргүүнээр тодрох болжээ. Дэлхий даяар тархаж чадсан энэ шашны үндсийг тавигч Мухаммед нь шашнаараа дамжуулан шинэ соёл иргэншил, нийгмийн нийтлэг зан суртахуун бүрэлдэн тогтоход нөлөөлсөн нь Мухамедийн гүйцэтгэсэн ололт амжилтын нэг юм. Исламын бошиглогч Бошиглогч Шашин үндэслэгч Исламын түүх 6-р зуунд төрсөн 632 онд өнгөрсөн Арабчууд
2495
https://mn.wikipedia.org/wiki/%D0%95%D0%B3%D0%B8%D0%BF%D0%B5%D1%82%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%BF%D0%B8%D1%80%D0%B0%D0%BC%D0%B8%D0%B4%D1%83%D1%83%D0%B4
Египетийн пирамидууд
Египетийн пирамидууд нь түүхэн дэх хамгийн том барилгуудын тоонд ордог бөгөөд одоо хүртэл Эртний Египетийн иргэншлийн хамгийн том бэлгэ тэмдэг болдог. Ихэнх пирамидууд Хуучин хаант улс болон Дунд хаант улсын үеүүдэд босгогджээ. Эртний Египетийн шашинд хойд насны амьдралын тухай үзэл санаа шийдвэрлэх үүрэгтэй байсан нь пирамид, бунхан, нийт уран уран барилгын хэв загварт нь тусгалаа олжээ. Хүн үхсэний дараа амьдрал нь үргэлжлэн мөнхийн хутгийг олно, хойд насны амьдралдаа нухацтай бэлтгэх нь хүний энэ хорвоо дээрх амьдралын гол утга гэж сургадаг байсан тул ирээдүйн бунхнаа зохих ёсоор тохижуулахад онцгой анхаардаг байжээ. Барих болсон шалтгаан Пирамидын бүтээн байгуулалт ид өрнөж байсан 4000 гаруй жилийн өмнөөс л Африк тивийн хөгжилт цэцэглэлтийг тэтгэж ирсэн Нил мөрөн үе үе үерлэж тариаланчдыг ажилгүй болгодог байж. Ийм эдийн засгийн эгзэгтэй үед тэднийг ажлаар хангаж авардаг байсан нь энэ пирамидын бүтээн байгуулалт байжээ. Фараонууд үнэхээр ард түмнээ бодож хийсэн алхам эсэх нь тодорхойгүй ч нийт улсынхаа төсвийн дөрөвний нэгийг үүнд зарцуулдаг байсан гэх. Өөрсдийгөө тахин шүтэж бусдыг үгүйсгэгчид шиг эрх мэдэл, сүр хүчээ илтгэх гэж бүтээсэн байж магад. Пирамидын түүх Пирамидыг 1926 оны 11 сарын 1-ны өдөр 8 гишүүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг Кайро усан онгоцоор Египетэд очин анх судалсан байдаг. Гурван пирамид тус бүр өөр өөрийн гэсэн нэртэй. Хамгийн жижиг пирамид буюу Менкаура; өндөр - 213 фут; Урт - 2493 BL Дунд хэмжээтэй пирамид буюу Кефра; өндөр - 471 фут; Урт - 2520 B Хамгийн том пирамид буюу Хуфу; өндөр - 481 фут; Урт - 2550 BL Египетээс гадуур Дэлхий дээр Египетээс гадна Мезоамерик, Хятад зэрэгт пирамидууд байдаг боловч Египетийн пирамидуудтай харьцуулбал өндөр нь нам. Египетийн пирамидууд нь 100 гаруй метр өндөртэй байдаг. Гадаад холбоос Эртний Египет
2496
https://mn.wikipedia.org/wiki/%D0%AD%D0%B3%D1%88%D0%B8%D0%B3%20%D0%B7%D0%BE%D1%85%D0%B8%D1%86%D0%BE%D1%85%20%D1%91%D1%81
Эгшиг зохицох ёс
Авиа судлалнаа нэгэн онцгой үйл явц бий. Аливаа эгшиг үсэг нь тухайн эгшигтэй нэг төрөл (тухайлбал хэлний болон уруулын гэх мэт) бүхий эгшгүүдтэй нөхцөн, зохицох явдлыг эшгиг зохицох ёс хэмээнэ. Зохицож буй эгшгүүд тухайн хэлний онцлогоос болон нэг төрөлд хамаарагдах нь олонтаа хийгээд залгамал хэлэнд түлхүү тохиолддог. Чухалчилбал угтвар, дагавар нь эгшиг зохицох ёсыг даган залгагддаг юмсанжээ. Үгийн язгуурт буй эгшиг хоёр гуравдугаар болон түүнээс цааш үеүүдэд орох эгшгийг тодорхойлдог зарчим. Монгол хэлэнд эгшгийг эр, эм, саармаг хэмээн ангилж, эр эгшиг бүхий язгуурын араас эр болон саармаг эгшиг, эм эгшиг бүхий язгуурын араас эм болон саармаг эгшиг ордог. Монгол хэл бичигт 1204 онд бий болсон Монгол бичигт эгшиг зохицох ёс ажиглагдана. 1941 онд шинэ үсгийн дүрэм зохиоход мөн эгшиг зохицох ёсыг авч үлджүхүй. Монгол хэлэнд эгшиг уруул ба хэлний талаар зохицдог. Эр ба эм эгшиг нэг үгэнд цуг орохгүй. Үүнийг монгол хэлний эгшиг зохицох ёс хэмээнэм. Монгол бичигт Үгийн тэргүүн үеийн эгшиг нь дараа үеийн эгшгүүдийг ялган тогтоодог зохицлыг эгшиг зохицох ёс гэдэг. Монгол хэлнээ (а), (э),(и),(о),(у),(ө)(ү) хэмээх долоон эгшиг үсэг бий. Үүний (а), (э),(и) гурав нь хэл голчлох эгшиг тул шүдтэй, (о),(у),(ө)(ү) дөрөв нь уруулын эгшиг тул гэдэстэй ажээ. (а),(о),(у) эгшгийг эр буюу чанга үсэг гэнэ. Учир нь эр дууны хүч нь чанга мөн эр эгшгийг өгүүлэхэд өгүүлэх эрхтнүүдийн оролцоо хүчирхэг байдагтай холбоотой ийн нэрлэв.(э),(ө),(ү) эгшгийг эм эгшиг буюу хөндий үсэг гэнэ. Юуны тул хэмээвээс эм дууны хүч уяхан учир эм эгшгийг өгүүлэхэд өгүүлэх эрхтний оролцоо хөндийн тул.(и) эгшгийг эрс буюу саармаг үсэг гэнэ. Саармаг үсэг эр үгэнд орвоос эр саармаг, эм үгнээ орвоос эм саармаг үсэг болно. Эр эм үсэг нэг үгэнд хамт орохгүй. Тиймээс тэргүүн үеэс хойших (а), (э) хоёр, (о),(у),(ө)(ү) дөрөв ижил бичигдэх боловч, эр эмээр нь ялган дуудахдаа заавал тэргүүн үеийн эгшигтэй зохицуулан зургаан ондоогоор авиалан тэмдэглэхдээ дүрс хурааж нэгтгэдэг нь монгол хэлний дотоод жамыг үсгийн зурлагатай нийцүүлсэн нь энэ мөн. Эр эгшигт үгийг чанга үг, эм эгшигт үгийн хөндий үг, дан саармаг үсэгтэй үгийг хөндий үг гэж тооцдог. Үгийн эхэнд үед (а),(у) орвоос дараах үед нь (а),(у),(и) орж болно. Жишээлбэл ‍‍(amaralta),(ariγun),(aduγu),(ungšiγul),(ularil) гэх мэт. Үгийн тэргүүн үед (о) эгшиг орвоос дараах үед нь(о),(а),(у),(и) орж болдог. Жишээлбэл (onoγta),(oqi),(oron),(oroqu, oruqu),(orongna) гэх мэт. Үгийн тэргүүн үед (э),(ү) орвоос дараах үед нь (э),(ү),(и) орж болдог. Жишээлбэл (ereγül),(eqi),(ündüsü),(eγüde) гэх мэт. Үгийн эхэн үед(и) орвоос дараах үед нь (а), (э),(и),(о),(у),(ө),(ү) эгшиг аль нь ч орж болдог. Жишээлбэл (ilγaburi),(ileqüü),(iǰili),(ilalta),(nidünün) гэх мэт. Үгийн тэргүүн үед (ө) орвоос дараах үед нь (ө),(э),(ү),(и) орж болно. Жишээлбэл (ümüdu),(öngγe),(söni),(öngγetü) гэх мэт. Хэрэв оноосон нэрийг хам бичих үеэс эр эм үг нийлмээр бол эгшиг зохицох ёсыг зохиомлоор зөрчиж хамт бичнэ. Жишээлбэл (altangγerel),(öbürhangγai),(haramüren) гэх мэт. Кирилл монгол үсэгнээ Кирилл үсэг нь ЗХУ-с шахсан улс төрийг бодлогот үсэг байсан нь илт мэдэгддэг. Академич Ц.Дамдинсүрэн гуай кирилл үсэг зохиох асар хүнд ажлыг аваад, монгол бичгээр бичигдсэн үгийг кирилл үсэгт буулгахдаа монгол бичгийн эгшиг зохицох ёсыг авч үлджээ. Гэвч монгол бичиг нь нийт монголчуудад зориулсан өндөр боловсронгуй залгамал хэл, харин кирилл үсгээр нуглармал хэлийг тэмдэглэдэг, дээрээс нь халх аялгад уялдуулсан тул монгол хэлний сонгодог дүрэм, эгшиг зохицох ёсыг зөрчсөн олон гажилтууд гарч ирчээ. Тухайлбал, үйлийн эзэнд мэдэгдэж өнгөрсөн цагийн -жээ -чээ нөхцөлийг зарим эр үгэнд залгахад тус ёсыг зөрчдөг.Харин монгол бичигт тус нөхцөлийг үгийн дэвсгэрлэсэн үсэг, эгшиг ба эр эм үгэнд тулгуурлан -жухуи -жүхүи -чухуи -чүхүи нөхцөлийг залгана. Фонологи Монгол хэл Турк хэл Фин хэл
2497
https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D0%B4%D1%83%D1%83
Адуу
Адуу нь битүү туурайт хөхтөн бөгөөд уналга, ачилга, хүнс зэрэгт ашиглагддаг эдийн засгийн ач холбогдол бүхий гэршүүлсэн амьтан. Хүн төрөлхтөн 10000 жилийн өмнөөс адууг гэршүүлсэн гэдэг. Монголын нүүдлийн соёл, амьдралын хэв маяг, уламжлалт цэргийн урлаг нь адуун дээр үндэслэсэн гэхэд хилсдэхгүй. Адуу нь таван хошуу малын нэг бөгөөд бод мал юм. Адууг Монголчууд нас хүйсээр нь ялган нэрлэдэг. Япон улсад бол морь унах буюу эзэмших нь нэр төрийн хэрэг байсан байна. Нэг ёсондоо эрх мэдэл, хүч чадалтайг нь илтгэж байсан гэсэн үг. Харин эдийн засгийн байдал өөрчлөгдөж нүүдэлчин соёлынхтой харьцуулахад одоо мориний илэрхийлэх эдийн засгийн үнэ нь буурсан гэж судлаачид үздэг. Саяхан хүртэл тахийг адууны шууд өвөг гэж үзэж байсан боловч, бусад эрдэмтэн нарын судалгаагаар тахь нь 66 хромсомтой, гэрийн адуу нь 64 хромсомтой болохыг сүүлийн үеийн цитогенетикийн судалгаагаар нотолж тахийг тусгай биеэ даасан салбар гэж үзэх болсон. Амьтан судлалын ангиллаар гэрийн адуу болон түүний өвөг болох одоогийн зэрлэг адуу нь битүү туурайтны отряд, адуу төстний язгуур, адууны төрөлд хамаарагдана. адууны төрөл дотроо жинхэнэ адуу, илжиг, илжгэнцэр буюу хулан, зебр буюу эрээн тахь гэсэн дөрвөн дэд төрөлд хуваагдана. Адууны эртний өвөг Адууны эртний өвөг нь туулайрхуу биетэй, урд хоёр сарвуу нь дөрвөн салаа, хойд хоёр сарвуу нь гурван салаа сарвуутай хиракотериум хэмээх нэртэй шүүслэг ургамлаар хооллодог 28-56 см өндөртэй жижиг амьтан гэж үздэг. Хэтэрхий жижиг биетэйгээсээ болоод махчин амьтадын хялбар олж иддэг хоол нь болдог байсан байна. Энэ нь адууны хамгийн том байгалын шалгуур байсан учраас махчин амьтадаас зугтаах, хурдлах, сонор сэргэг байх зэрэг олон шаардлагын улмаас адууны өвөг хувьсаж эхэлсэн байна. Үүнтэй зэрэгцэн цаг уурын өөрчлөлт буюу дөрвөн удаагийн том мөстлөгийн үеэр адуу биеийн хэмжээгээрээ нэг томрон нэг жижгэрэх замаар өнөөгийн адууны төрхийг олсон байна. Энэ хувьслын дүнд адуу сарвуугаа өөрчлөн ганц хуруутай буюу битүү туурайтай болсон нь адууны хурдан давхиж араатнаас зугатах давуу талыг нөхцөлдүүлсэн байна. Сарвуутай байсны ул мөр болох эвэрлэг зүйл адууны хөлний дотор талд хадгалагдан үлдсэн байдаг. МОНГОЛ адууны өвөгийг тахь гэж үздэг байсан боловч хромсомын тоо адилгүй учир байх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Харин тарпан гэж адуутай адилхан зэрлэг адуу байсаныг судлаачид адууны өвөг байж болох талаар дурьдсан байдаг. Харамсалтай нь тарпан нь арван ес дүгээр зуунд бүрэн устсан тул тарпаны хромсомын тоог тодорхойлж чадаагүй. Иймээс энэ нь онолын сул тал болж байна. Морины явдал Адууны үндсэн явдал Алхах Шогших Хатирах Цогих Давхих ЖОРООЛОХ ЕРҮҮЛЭХ МӨН ҮЗЭХ Тахь Цахим холбоос Эх сурвалж Геномын дараалалтай организм Морь Морины сэдэв
2503
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D1%88%D0%BE%D0%B2%D1%86%D0%B5
Мошовце
Мошовце (Mošovce) нь Турчансгийн Туриец, Словак бүс нутгаас хамгийн том нь юм. Түүх Тэдний баялаг түүхийг түүх дурсгалын арвин сан болон, 770 гаруй жил бичигдэж ирсэн түүх нь харуулна. Мошовцын тухай анхны бичмэл нь Ондрей II ханы 1233 зарлиг бичиг юм. Эртний Мошовце нь хоёр суурингаас бүрддэг байжээ. Тэдний нэг болох Махюх нь одоогийн Стары рад хавьд байсан ба хоёр дахь хэсэг Терра Мойс нь одоогийн Видрмох ба өнөөдөр хүртэлх нэр нь хэвээр үлджээ. Яг энэ хоёр дахь нэрний Мойсовын газар гэдэг утгаас нь эрт дээр үед уг газар нутаг нь Мойсов буюу одоогийнхоор Мойтех, Войтэх, эсвэл Моймир гэдэг нэртэй хүний эдлэн газар байжээ гэж болох. Түүхийн явцад нэр нь янз бүрээр өөрчлөгдсөөр Мошовых, Мошоц, Мошовец, Моаёс гэж явсаар одоогийн Мошовце үлджээ. Дээр үед Хорнуков гэгдэж байсан одоогийн Чэрньаков тосгон эрт дээр үед Мошовцед хамаарадаг байжээ. Мошовце анхандаа хааны шууд харъяанд чөлөөт эрхтэй тосгон байсан ба 14-р зууны дунд үеэс жижигхэн хот маягаар хааны ордонд хамаарагддаг болжээ. 1527 оноос бараг 400 гаруй жил Реваы-гийн удмынханд хамаардаг байжээ. Эрт дээр үед Мошовце нь гар урчуудийн төв байлаа. Гар урчуудын үйлдвэрлэл нь маш их өргөн цар хүрээтэй 15 гаруй салбар байснаас хамгийн удаан үргэлжилсэн нь түрийтэй гутал ба савхины үйлдвэр байв. Өнөөгийн Мошовце нь сонирхолтой амралт зугаалга, сувиллын газар болжээ. Түүх дурсгал Байшин барилгуудаас 18-р зууны дунд үед баригдсан английн садтай сүмийн барилга юм. Өөр бусдаас сонирхуулахад Ян Колларын амьдарч байсан байшин, мон неоготикийн сүмийн байшин, Эвангелискийн сүмийн байшин, гар урчуудын музей байсан, 1800 онд баригдсан танхим, мөн шилэн дарлага гэх мэт. Байгалийн гоо үзэсгэлэн Мошоцве нь ой мод элбэгтэй, олон төрлийн түүх дурсгалын газартай, байгалийн гоо үзэсгэлэн тэгширсэн сайхан газар нутагтай юм Велькей Фатры. Дээрх уул нуруунууд нь аялал жуулчлалын гол хэсэг нь билээ. Шохойн чулуу, Доломит, Гадерска долина, Блатницка долина гэх мэт байгалийн сайхан хөндийнүүд бий. Ардын урлаг соёлын сангаас Мошовцоос олон арван алдар суутнууд төрөн гарснаас хөгжмийн зохиолч Фрицо Кафенда; (1883-1963), зохиолч Анна Лацкова-Зора; (1899-1988) уран зохиолын шүүмжлэгч, түүхч, яруу найрагч Штефан Крчмеры(1892-1955); Жүжгийн зохиолч Юр Тесак Мошовскы; мөн гал сөнөөгчдийн чуулгыг үүсгэн байгуулагч, хөгжмийн зохиолч Милослав Шцимт гэх мэт. Хамгийн алдар цуутай хүн бол “Алдрын охин” яруу найргийн цомог бичсэн яруу найрагч, гүн ухаантан, гэгээнтэн Ян Коллар (1793-1852) юм. Слав болон слав биш хэлтэй олон оронд энэ зохиол нь орчуулагджээ. Зургийн цомог Цахим холбоос www.mosovce.sk Жуулчин товхимол инфо - Мошовце Дриенок Жилин край Словакийн суурин
2507
https://mn.wikipedia.org/wiki/%D0%94%D0%B0%D1%80%D1%85%D0%B0%D0%BD-%D0%A3%D1%83%D0%BB%20%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B0%D0%B3
Дархан-Уул аймаг
Дархан-Уул (монгол бичгээр – дархан агула) аймаг нь Монгол улсын 21 аймгийн нэг. Орхон, Говьсүмбэр аймгуудтай адилаар 1994 онд Дархан хотыг Сэлэнгэ аймгийн зарим сумдтай нийлүүлж байгуулжээ. Засаг захиргааны нэгжийн хувьд 4 сум, 24 багтай. Дархан-Уул аймаг нь Сэлэнгэ аймгийн сумдтай хил залгаа оршдог. Түүх Дархан хотын анхны суурийн чулууг "Бурхантын хөндий"-д 1961 оны 10 сарын 17-нд тавьсан нь Монгол улсын 2 дахь томоохон хот болох эхлэл тавигдсан юм. Дархан хотыг хуучин социалист орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чех, Зүүн Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн. Дархан хот нь Орхон, Сэлэнгийн сав газрын бүсэд багтдаг. Хараа голын эрэг Бурхантын хөндийд оршдог бөгөөд далайн төвшнөөс дээш 707м-ийн өндөрт байрласан ба 327.5 мянган га газар нутагтай, эрс тэс уур амьсгалтай.Нийт хүн амын 64.5% ыг 35 хүртэлх залуус эзэлдэг учир залуусын хот гэх нь ч бий. Улсын Их Хурлын 1994 оны 32 тоот тогтоолоор Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон зохион байгуулсан. Боловсрол Тус аймагт Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Анагаах ухааны коллеж Хүмүүнлэгийн ухааны их сургууль Дархан дээд зэрэг хувийн болон улсын 15 их, дээд сургууль ба УГТСЭШХүрээлэн Бактер судлалын хүрээлэн зэрэг олон шинжлэх ухааны хүрээлэнгүүд, Виктори зон зэрэг сургалтын төвүүд сургалт эрдэм шинжилгээний байгууллага ажилладаг. Эдгээрт 660 гаруй эрдэмтэн багш ажиллаж, 21000 гаруй оюутан сурагч суралцаж байна. Мөн аймгийн хэмжээнд 35 Ерөнхий Боловсролын Сургууль, 24 цэцэрлэг, Монгол Туркийн хамтарсан сургууль, Хан-Уул дээд сургуулийн харъяа 10 жилийн сургууль, Монгол-Германы хамтарсан сургууль, хүүхдийг эрт хөгжүүлэх тусгай сургууль ажиллан тэдгээрт 35 мянган хүүхэд суралцаж, Орос, Англи, Герман, Турк, Япон хэлийг гадаадын мэргэжилтэн багш нараар хичээл заалгаж байна. Эрүүл мэнд Дархан-Уул аймаг нь нийт 650 ортой эмнэлэг, урьдчилан сэргийлэх зориулалттай эрүүл мэндийн 2 томоохон төв ажиллаж, тэдгээрт 300 гаруй их эмч ажиладаг. Харилцаа холбоо Тус аймаг нь зам, тээвэр, харилцаа холбоо, цахилгаан, дулааны эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбарууд сайн хөгжсөн үйлдвэрлэл, соёл боловсрол, шинжлэх ухаанны томоохон төв учраас гадаад орнуудын муж, хот, компани, хувь хүмүүстэй харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж хамтран ажиллах хамгийн таатай нөхцөл бүрдсэн аймаг юм. Германы Цайтц, Унгарын Капошвар, Буриад улсын Улаан-Үд, Беларусь улсын Витабск, БНХАУ-ын Же-Жань, Данийн Хилероид хотуудтай шууд харилцаатай ажилладаг. Дархан-Уул аймагт орчин үеийн технологи, техникээр бүрэн тоноглогдсон Мобиком, Скайтел Юнител Ж-Мобайл компаниудын салбарууд үүрэн телефоны, Миком Ситинет, Дархан нет, Цахим нет компаниуд интернетийн үйлчилгээ явуулдаг байна. Мөн Univision, Skymedia, Darkhan IPtv, DBS, ЛХА телевиз үүдээр 24 цагийн турш дотоод гадаадын сувгуудыг үзэх боломжоор бүрэн хангадаг. Аж үйлдвэр Дархан-Уул аймагт жижиг дунд, үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж байна. Хувийн хөрөнгө оруулалтаар оёдол, архи спиртийн үйлдвэр, савхин эдлэл, талх нарийн боов, мах махан бүтээгдэхүүн зэрэг жижиг дунд үйлдвэрүүд болон Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо зэрэг аж ахуйн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлдвэрлэл ба аялал жуулчлал Дархан-Уул аймаг нь байгалийн баялагтаа түшиглэн барилгын матералын үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлсэн бөгөөд Цемент, Силикат, Байшин үйлдвэрлэх комбинат, Архины үйлдвэр, "Керамзит", "Эрдэс хөвөн", "Төмөр бетоны" үйлдвэр, "Хүнсний үйлдвэр", "Нэхий Эдлэлийн үйлдвэр", "Мах комбинат", "Хар төмөрлөгийн үйлдвэр" зэрэг олон үйлдвэрүүдтэй. барилгын материалын болон нүүрс, алт, төмрийн хүдрийн арвин их нөөцтэй аймаг юм. Мөн аялал жуулчлалын шинэ нөөц гэдэг нь харагдаж байна. Энд Бурхантай толгой, дүүжин гүүр, морин хуур цогцолбор зэрэг шинэ үеийн бүтээлүүд гадаад дотоодын аялагчдын сонирхлыг татаж байна. Хөдөө аж ахуй Дархан-Уул нь Монголын газар тариалангийн төв бүсэд оршдог учраас хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүнд газар тариалан голлодог бөгөөд газар тариалангийн аж ахуйнууд шинжлэх ухааны баазтайгаа ойрхон байрлаж, түүнтэй хамтран ажилладгаараа бусад аймгуудаас давуутай юм. Аймгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь хүн амын мах махан бүтээгдэхүүний хэрэгцээний 30%, сүү сүүн бүтээгдэхүүний 90%, гурил гурилан бүтээгдэхүүний 70% гаруй хувийг, төмс, хүнсний ногооны хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа стратегийн ач холбогдол бүхий салбарын нэг юм. Дархан-Уул аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 100 гаруй аж ахуйн нэгж, 12 мянга гаруй өрх 37.0 мянган га орчим эргэлтийн талбайд тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байна. Аймгийн эдийн засагт мал аж ахуйн үйлдвэрлэл бага хувийг эзэлдэг ч 3 мянган өрх, 40 гаруй аж ахуйн нэгжид 130 гаруй толгой малыг өсгөж байна. Одоогийн байдлаар тус аймагт 21 үүлдэр, омог, хэвшлийн 28 мянган толгой малыг үржлийн сайжруулагчаар ашиглаж байгаа нь нийт малын 18 орчим хувийг эзэлж байна. Сумд Дархан Хонгор сум Орхон сум Шарынгол сум Алдартай хүмүүс Урлаг Vandebo хамтлагийн Ванде болон Эбо Опозит хамтлаг Эмоци продакшны жүжигчин Цогтоо Жүжигчин Хулан Спорт Жүдо бөхийн тамирчин Х.Цагаанбаатар Залуучуудын улсын хүрэл медальт Атарсайхан Цахим холбоос Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газар Дархан-Уул аймгийн албан ёсны цахим хуудас Эх сурвалж Монголын аймаг
2509
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D2%AF%D0%BD%20%D0%B0%D0%BC%D1%8B%D0%BD%20%D0%BD%D1%8F%D0%B3%D1%82%D1%80%D0%B0%D0%BB
Хүн амын нягтрал
Хүн амын нягтрал гэдэг нь нэгж газар нутгийн зайд оногдох хүн амын тоог хэлдэг. Нэгж газар нутаг гэдэг нь тив, улс, бүс нутаг, цаашилбал засаг захиргааны аливаа нэгжүүдийг хэлж болно. Хүн амын нягтралыг өөрөөр Газар нутгийн жин гэж ойлгож болно. Дэлхийн хүн ам нь одоогоор 6.8 тэрбум бөгөөд дэлхийн нийт гадаргуугийн хэмжээ 510 сая ам дөрвөлжин километр байгаа. Тэгвэл, дэлхий дахины хүн амын нягтрал нь 6.8 тэрбум ÷ 510 сая = 13.3 хүн/км² байна. Хэмжих аргачлалууд Тоон нягтрал нь, Нийт хүн амын тоог нийт нутгийн хэмжээнд харьцуулна. Бие судлалын нягтрал нь, Нийт хүн амын тоог тариалангийн газарт харьцуулна. Тариалангийн нягтрал нь, Нийт хөдөөний хүн амын тоог тариалангийн газарт харьцуулна. Суурингийн нягтрал нь, Нийт суурингийн хүн амын тоог суурингийн нутгийн хэмжээнд харьцуулна. Хүн амын газар зүй Хүн ам зүй Геостатистик Нийгмийн шинжлэх ухааны илтгэцүүр
2511
https://mn.wikipedia.org/wiki/%D0%94%D0%B0%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%20%28%D1%85%D0%BE%D1%82%29
Дархан (хот)
Дархан («дархан» гэдэг утгаас нэрлэгдсэн) — Дархан-Уул аймгийн засаг захиргааны төв болсон хот. Засаг захиргааны хуваарь ёсоор адил нэртэй сум болдог. 2018 оны тооцоогоор 105,923 оршин суугчтай бол метрополи газар нутагт 180,000 оршин суугчтай байна. Үүнээс үзвэл нийслэл Улаанбаатар хотын дараах Монгол улсын хоёр дахь том хот болох юм. Дархан хотод ойрын үед олон сайхан барилга байгууламж баригдсан. Эдгээр нь Морин хуур цогцолбор, Бурхантай уул, мөн хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх паркийг шинэчилж сайжруулсан. Дархан хотод тээврийн үйлчилгээний таксиний үйлчилгээг 10 компани, нийтийн тээврийн том оврын автобусаар үйлчилдэг нэг компани хангадаг. Дархан хот Улаанбаатар, Эрдэнэт хотуудыг бодвол амьдрах болон зорчих зарлага багатай, ажлын байр олдоц ихтэй, цэвэр агаар сайтай, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай, харилцаа холбоо, төмөр зам, автозам зэрэг дэд бүтэц сайтай Монголын 2 дахь нийслэл хэмээгддэг хот юм, Тус хотод эхлээд 1970 оноос ЗХУ-ын дараа нь 1991 оноос ОХУ-ын Ерөнхий консулын газар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Түүх Дархан хотын анхны суурийн чулууг "Бурхантын хөндий"-д 1961 оны 10-р сарын 17- ны өдөр тавьсан бөгөөд тус хотыг хуучин социалист орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чехословак, Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн юм. Мөн Япон улсын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтай Дарханы төмөрлөгийн үйлдвэр байгуулагдсан. Засаг захиргааны хуваарь Улсын Их Хурлын 1994 оны 32 тоот тогтоолоор Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон зохион байгуулсан ба Засаг захиргааны нэгжийн хувьд 4 сум (Дархан, Хонгор, Шарын гол, Орхон), 24 багтай. Дархан-Уул аймаг нь Сэлэнгэ аймгийн сумуудтай хил залгаа оршдог. Дархан хотыг шинэ Дархан, хуучин Дархан гэж 2 хэсэгт хуваадаг. Бэлгэ тэмдэг Сүлд дуу Ая Д.Лувсаншарав (МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин) Үг Д.Пүрэвдорж (МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт) Сүлд тэмдэг Эмблем түүнийг хэрэглэх журмыг анх Хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны гишүүдийн 1974 оны 95-р тогтоолоор баталсан бөгөөд "Хаан бугуйвч" бол Дархан хотын эрхэмлэн дээдэлдэг бэлгэ тэмдэг юм. "Хаан бугуйвч" нь найрамдан эвлэлдэхийн утгыг бэлэгдсэн ардын хээний дурсгалт зүйл болно. Газар зүй Дархан хот нь Орхон-Сэлэнгийн сав газрын бүсэд багтдаг. Хараа голын эрэг Бурхантын хөндийд оршдог бөгөөд далайн түвшнээс дээш 700 м-ийн өндөрт байрласан ба 327.5 мянган га газар нутагтай, эрс тэс уур амьсгалтай. Уур амьсгал Хүн ам Дархан хот нь 2018 оны байдлаар 105,923 мянган хүн амтай. Нийт хүн амын 64.5 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлдэг ба нийт өрхийн 67.5 хувь нь орон сууцанд амьдардаг. Анх 1960-аад оны эхээр тус хотыг байгуулахад улс орны өнцөг булан бүрээс залуучуудыг илгээлтээр илгээж хүн амыг бүрэлдүүлсэн байна. Түүх, соёлын дурсгалт газрууд Төмөртэй хүннү булш Дархан хотын Төмөртэй уулын шувтрах үзүүрт Хүннү нарын булш байсныг 1946 онд эрдэмтэн судлаач А.П.Окладников анх илрүүлсэн. Дараа нь 1969 онд Х.Пэрлээ, Ю.С.Гришин нар судалж 6 булшийг малтан шинжилж, үр дүнг нь нийтэлсэн. Булшнаас гарсан эд зүйлс хүний яс, үйсэн савны үлдэгдэл, төмөр эдлэлийн хэлтэрхий, малын яс, цүлхэм бөөртэй ваар савнууд, даавуу болон эсгийний өөдөс, сурны тасархай. Судлаачид эдгээр булшийг Нийтийн Тооллын Өмнөх 21-р зууны үед хамааруулж үзсэн. Шарын голын зосон зураг Дархан хотоос хойш 25 км-т орших Цагаан нуураас зүүн тийш хясаалан тогтсон толигор хаданд 3 хэсэг газар улаан зосоор зураг зурсныг 1980 онд эрдэмтэн судлаач А.П.Окладников Д.Дорж нарын удирдсан Монгол-Зөвлөлтийн хамтарсан экспедици анх олж илрүүлсэн. Бат-Амгалан Бичигт хошууны Хүйтэний голын бичээс Энэ нь монгол, дөрвөлжин 2 бичгийн дурсгал бөгөөд Дархан хотоос зүүн хойт зүгт 70км-т Хүйтэний голын бичигт хошуу хэмээх газар байдаг. Бичээсүүдийг анх 1981 онд Н.Сэр-Оджав, Д.Цэвээндорж, А.Очир нар илрүүлсэн. Монгол бичээс нь нэлээд баларсан боловч ерөнхий тоймыг нь гаргаж тайлсан, бичгийн хэлбэр нь 12-14-р зуунд холбогдоно гэж үзсэн. Дөрвөлжин бичиг нь бүрэн тайлагдаагүй боловч 17-р зуунаас хойших үеийн шашин мөргөлийн утгатай хэмээн үзсэн бөгөөд Монгол нутгийн хаднаас анх удаа илэрсэн ховор дурсгалд тооцжээ. Бусад Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн улсын комиссын " Орон нутгийн хамгийн сайн санаачлага"-аар өргөмжлөгдсөн " Морин хуур" цогцолбор Бурхантай уул Төмөр замчдын хөшөө Аавын гутал Аавын гутал хэмээх 5 настай хүүгийн энэхүү хөшөө нь Дарханчуудын үр удмаас улсдаа төдийгүй дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг мандуулсан суут эрдэмтэн мэргэд, спорт урлагийн алдартнууд олон арваараа төрөн гарахыг бэлэгддэг бөгөөд хөшөөг 2006 онд хот байгуулагдсан өдөр буюу 10 сарын 17-ны өдөр хүлээн авсан байна. Монгол гутал хөшөө Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн Найрамдлын Дархан тэмдэг хөшөө Дүүжин гүүр Мөн Дархан хотод улсдаа хэмжээгээ 3т орох /1т Улсын их дэлгүүр, 2т Улаанбаатар их дэлгүүр/ Дархан их дэлгүүр бий. Дархан Улаанбаатарын чиглэлийг засмал зам дагуу Дарханаас 20 км Дархан хаалт Дархан Сэлэнгийн засмал зам дагуу Дарханаас 10 км Aх дүү хотууд Димитровград Ирвинг Улаан-Үд Капошвар Зүүлт Дархан-Уул аймгийн суурин ! Монголын аймгийн төв Монголын их сургуулийн хот Монголын суурин Монголын хот 1961 онд байгуулагдсан
2624
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A4%D0%B5%D1%82%D1%85%D1%83%D0%BB%D0%BB%D0%B0%D1%85%20%D0%93%D1%8E%D0%BB%D0%B5%D0%BD
Фетхуллах Гюлен
Муххамед Фетхуллах Гюлен (, 1941 оны 4 дүгээр сарын 27-нд төрсөн Түркийн Эрзэрум хотод төрсөн) нь Туркийн зохиолч, ислам шашин судлаач, шашны зүтгэлтэн юм. Түүний бичсэн 60 гаруй номоос гадна «Хизмет» буюу "Гюлений" олон нийтийн хөдөлгөөн үүсгэгч юм. Алдартай сэтгэгч. 1999 онд эмчлүүлэх зорилгоор АНУ руу яваад буцаж ирээгүй. Өнөөгийн байдлаар сайн дураараа нутаг заагдан АНУ-ын Пенсильвани мужийн Сэйлорсбург (Saylorsburg) хотод амьдардаг. Европд очихоороо Монако болон Монте-Карлод байралдаг байна. 2013 онд Ф.Гюленийг "Time" сэтгүүл «Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн» жагсаалт, "Foreign Policy" сэтгүүл журналом «Дэлхийн хамгийн нөлөөтэй 500 хүний» жагсаалтад багтаасан байна. Мөн түүнийг «Дэлхийн хамгийн чухал исламын зүтгэлтнүүдийн нэг» үздэг. "Хизмет" сургааль Нэгдүгээрт, тэрээр лалын шашинтнууд дэлхий даяарх лалын шашинтнууд болон лалын шашинтнууд, нийгэм, үндэстний нийтлэг сайн сайхны төлөө үйлчлэх ("hizmet etmek") үүрэгтэй гэж заадаг. "Хизмет хөдөлгөөн" нь Гюлений үзэл санаанаас үүдэлтэй олон улсын нийгмийн хөдөлгөөн юм. Ард түмэнд үйлчлэх сургаал нь Турк, Төв Ази болон дэлхийн бусад улс орнуудад олон тооны шүтэн бишрэгчдийг татсан бөгөөд татсаар байна. Хоёрдугаарт, лалын шашинтнууд ядаж "Номын хүмүүс" (Христэд итгэгчид, Еврейчүүд)-тэй шашин хоорондын яриа хэлэлцээ хийх ёстой гэж үздэг байна. Монгол дахь үйл ажиллагаа Монголчуудын хувьд түүнийг сайн мэдэхгүй. Гэхдээ Монголын ахлах сургуулиудын дунд сургалтаараа үнэлэгддэг МУИС-ийн харъяа байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай Монгол-Туркийн хамтарсан ахлах сургуулийн үндэслэгч гэдгийг мэддэг хүн ховор. Түүний боловсрол бол бүхний эхлэл гэдэг үзлийн үүднээс байгуулагдсан дунд сургуулиуд Турк, Төв Азийн орнуудад өндрөөр үнэлэгддэг. Ихэнх сургуулиудад шашны боловсрол сургалтын хөтөлбөрт ордог гэгддэг ч Монгол улс дахь сургуулиудад шашны хтөлбөр хэрэгжүүлдэггүй байна.
2625
https://mn.wikipedia.org/wiki/%D0%97%D0%B8%D0%BD%D0%B5%D0%B4%D0%B8%D0%BD%20%D0%97%D0%B8%D0%B4%D0%B0%D0%BD
Зинедин Зидан
Зинедин Язид Зидан (, , Zīn ad-Dīn Zīdān) нь (1972 оны 6 сарын 23-нд төрсөн), Зизу хэмээх хочоороо алдаршсан Францын хөлбөмбөгчин юм. Алжирын Кабылаас гаралтай тэрээр Францын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг болон 4 клубт, түүний дотор хамгийн сүүлд Реал Мадрид клубт тоглож байсан. Өөрийн цаг үеийн шилдэг хөлбөмбөгчин гэгддэг. Гайхамшигтай бөмбөг эзэмшилт, тэнцвэр, дамжуулалт, цохилт болон чөлөөт цохилтын чадваруудаар нь түүнийг Францад Мишель Платинитай адилтган шилдэг холбогч гэдэг байна. Зиданы 1998 оны ДАШТ-ий шигшээ тоглолтонд Бразилын хаалганд мөргөж хийсэн 2 гоол Францыг анх удаа аваргын тавцанд хүргэсэн билээ. Тэрээр ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчнөөр 3 удаа (1998, 2000, 2003) сонгогдсон 2 тамирчны нэг (нөгөөх нь Роналдо), мөн нэг удаа Европын шилдэг хөлбөмбөгч (1998) болж байв. Зидан 2006 оны ДАШТ-д оролцоод зодог тайлсан. Клуб Зинедин Зидан нь Францын Марсель хотноо төрсөн хэдий ч төрөлх хотынхоо Олимпик клубт тоглож байсангүй. Тэрээр Ювентуст 3 сая фунтаар худалдагдах хүртлээ Францын лигийн Кан, Бордо багуудад алба хашиж байв. 2001 онд Италийн Ювентус багаа орхиж Испанийн алдарт Реал Мадрид багтай 4 жилийн гэрээ байгуулсан. Уг солилцоо нь 66 сая евро-гоор биеллээ олсон бөгөөд энэ нь Зиданыг дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болгожээ. Тэрээр Дэвид Бекхэм, Рауль Гонзалес, Луйш Фигу, Роналдо болон Роберто Карлос зэрэг шилдэг хөлбөмбөгчидтэй мөр зэрэгцэн тоглож байлаа. 2001-2002 оны улирлын УЕФА Аваргуудын Лигийн шигшээ тоглолт Глазго хотын Хампден Парк цэнгэлдэх хүрээлэнд болоход тэрээр хожлын гоолыг оруулж байсан түүхтэй. 2006 оны 5 сарын 7-нд Зидан Реал багийн бүрэлдэхүүнд Сантьяго Бернебау цэнгэлдэх хүрээлэнд сүүлчийн тоглолтоо хийсэн. Уг тоглолтонд Реалчууд "ZIDANE 2001 - 2006" хэмээх бичээс бүхий өмсгөлтэй тоглосон юм. Вижареал CF-тэй хийсэн уг тоглолтонд Зидан нэг гоол оруулсан бөгөөд тоглолтын дараа эсрэг багийн хагас хамгаалагч Хуан Роман Рикельметэй өмсгөлөө солилцжээ. Шигшээ баг Зидан Франц, Алжирын давхар иргэншилтэй бөгөөд анхандаа Алжирын шигшээ багт тоглох хүсэлтэй байсан боловч тухайн үед дасгалжуулагч байсан Абделхамид Кермали түүнийг уриагүй ажээ. Ийнхүү Зидан 1994 оны 8 сарын 17-нд Чехийн багтай хийсэн Францын шигшээ багийн тоглолтонд "3 өнгөт" өмсгөлийг өмссөн юм. Уг тоглолтын 63 дахь минутанд Зиданыг сэлгээгээр ороход 2-0-ээр хожигдож явсан Францын баг 2-2-ын харьцаагаар тоглолтыг дуусгаж чадсан байна. Зидан Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж 1998 оны Хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцон, Бразилын багтай тоглосон шигшээ тоглолтонд толгойгоороо 2 гоол оруулан багийнхаа ялалтанд маш их хувь нэмэр оруулсан юм. Францын баг анх удаа дэлхийн аварга болсон бөгөөд сүүлийн 20 жилийн турш эзэн орны баг түрүүлж чадаагүй байсныг эвдсэн юм. Тэрээр уг ДАШТ-ий хэсгийн эхний тоглолтонд өрсөлдөгч Саудын Арабын багийн ахлагч Фуад Аминыг санаатайгаар гишгэсэн хэмээн улаан хуудсаар торгуулан талбайгаас хөөгдөж, дараах 2 тоглолтонд оролцох эрхээ хасуулсан. Зиданы ойр дотныхны ярианаас үзвэл Амин түүнийг доромжилсон ажээ. 2 жилийн дараа Зидан багтайгаа хамт 2 дахь том тэмцээнийхээ түрүүг авсан. 2000 оны ЕАШТ-ий шөвгийн тоглолтонд Испанийн багийн хаалганд хаалттай цохилтоос оруулсан гоол, хагас шигшээд Португалын багийн хаалганд торгуулийн цохилтоор оруулсан алтан гоол нь Францын багийг шигшээ тоглолтонд хүрэх замыг зассан билээ. Энэхүү амжилтаараа Францын шигшээ баг дэлхийд чансаагаараа тэргүүлэх болж, Баруун Германы баг 1976 онд 2 жилийн өмнө Дэлхийн аварга болсныхоо дараа Европын аваргын хэргэмд хүрсэн амжилтыг давтсан бөлгөө. 2002 оны Хөлбөмбөгийн ДАШТ-д тэрээр гэмтлийн улмаас олигтой тоглолт үзүүлж чадаагүй. Өмнөх тэмцээний аварга Францын баг ч ганц ч гоол оруулалгүй, ганцхан оноотойгоор тэмцээнээ өндөрлөсөн билээ. Зидан уг ДАШТ-ий эхний 2 тоглолтыг гэмтлийн улмаас өнжиж, ганцхан тоглолтонд оролцсон нь багийн амжилтанд сөргөөр нөлөөлсөн юм. 2004 оны 8 сарын 12-нд ЕАШТ-д, уг тэмцээнд түрүүлсэн Грекийн багт хожигдон хасагдсаны дараа Зидан дахиж шигшээ багтаа тоглохгүй гэдгээ зарласан. Гэвч Францын баг 2006 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тэмцээнд маш муу тоглож, ДАШТ-д оролцох эрхээ олж авч чадах эсэх нь эргэлзээтэй болоод байсан үед Зидан буцаж ирсэн юм. Шигшээ багаасаа зодог тайлаад байсан хагас хамгаалагч Клод Макелеле, хамгаалагч Лилиан Тюрам нарын "алтан үе"-ийнхэн ч бас багтаа буцаж ирэв. Ийнхүү 2005 оны 9 сарын 3-нд Фарерын арлын багийг 3-0-ээр хожсоноор Францын баг Германыг зорих эрхтэй болсон юм. 2006 оны 5 сарын 27-нд Францын баг Мексикийн багийг Сен-Дени дэх Стад де Франц цэнгэлдэх хүрээлэнд 1-0-ээр хожиход Зидан шигшээ багийнхаа хувцсыг 100 дахь удаагаа өмссөн байна. Ийнхүү тэрээс Францын тамирчдаас Марсель Десайи, Дидье Дешам, Лилиан Тюрам нарын дараа зуугийн босгыг давсан дөрөв дэх хүн болжээ. 2006 оны ДАШТ Хэсгийн 2 дахь тоглолтын сүүлийн минутанд Зидан тоглолтыг саатуулсан хэмээн шар хуудсаар торгуулан, 1 тоглолт өнжихөөр болсон юм. Баг нь хэсгээсээ шалгарахгүй бол энэ нь түүний сүүлчийн тоглолт байж болох байсан ч азаар баг нь түүний эзгүйд Тогогийн багийг 2-0-ээр хожиж, фэнүүдэд Зиданыг дэлхийн аваргын дэвжээн дээр дахиж харах завшаан тохиолдсон юм. Шөвгөрөх тоглолтонд Испанийн багийг 3-1-ээр хожиход Зидан 1 гоол хийж, 1 гоолын дамжуулалтыг хийсэн байна. Түүнчлэн өмнөх тэмцээний аварга Бразилын эсрэг хийсэн шөвгийн тоглолтонд хожлын ганц гоолыг дамжуулсан бөгөөд уг тоглолтын шилдэг тоглогчоор нэрлэгдсэн. Португалтай хийсэн хагас шигшээ тоглолтонд мөн л хожлын ганц гоолыг Зидан торгуулийн цохилтоос оруулан багаа шигшээ тоглолтонд хүргэв. 2006 оны ДАШТ-ий шигшээ тоглолт 2006 оны 7 сарын 9-нд болсон ДАШТ-ий шигшээ тоглолт Зиданы хувьд сүүлчийн тоглолт байлаа. Италийн багтай хийсэн уг тоглолтын 7 дахь минутанд Зидан торгуулийн цохилтоор гоол оруулж, 2 дэлхийн аваргын шигшээ тоглолтонд гоол оруулсан амжилтаараа Пеле, Пол Брайтнер, Вава нартай эн зэрэгцэв. Мөн ДАШТ-ийн шигшээ тоглолтонд хамгийн олон буюу 3 гоол оруулсан Вава, Жефф Харст, Пеле нартай мөр зэрэгцлээ. Гэвч тэрээр Италийн багийн хамгаалагч Марко Матерацциг тоглолтын 110 дахь минутанд мөргөж унаган улаан хуудсаар торгуулан талбайгаас хөөгдөв. Уг тоглолт 1-1 буюу тэнцээгээр өндөрлөж, торгуулийн цохилтын үе дүнд өрсөлдөгчид нь дэлхийн аварга болох нь тэр. Болсон явдлын үнэн мөнийг тэр хоёроос өөр хүн мэдэхгүй ч уруул уншигчдын дүн шинжилгээгээр Матерацци итали хэлээр "Чи бол алан хядагч янхны хүү" гэж хэлсэн аж. Энэ тухай "хохирогч" Матерацци "Би түүнийг алан хядагчаар нь дуудаагүй. Би тийм үг хэрэглэдэг ч үгүй" гэсэн байна. Харин уг үйл явдал болохын өмнө 2 тоглогч зууралдах үед Матерацци Зиданы цамцнаас татсан бөгөөд Зидан түүнд хандаж "хэрвээ чи миний цамцыг авмаар байгаа бол тоглолтын дараа болъё" гэж хэлсэн нь үнэн юм байна. Гэвч маргааш нь Зидан ДАШТ-ий шилдэг тоглогчид олгодог Алтан бөмбөг шагналын эзнээр тодров. Францын баг Парист буцаж ирэхэд ард иргэд тэднийг халуунаар угтаж авсан бөгөөд Берлинд шигшээ тоглолтыг үзэж сонирхсон ерөнхийлөгч Жак Ширак тамирчидтай үдийн зоог барьсан байна. Амжилт Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд Хөлбөмбөгийн ДАШТ Аварга: 1998 Дэд аварга: 2006 Оролцсон: 1998, 2002, 2006 Европын АШТ Аварга: 2000 Оролцсон: 1996, 2000, 2004 Ювентус багийн бүрэлдэхүүнд Италийн лиг - Serie A-гийн аварга (скудетто): 1996/1997, 1997/1998 Европын Супер Цом: 1996 Тив Хоорондын Цом: 1996 Италийн Супер Цом: 1997 Реал Мадрид багийн бүрэлдэхүүнд Испанийн Супер Цом: 2001, 2003 УЕФА Аваргуудын Лигийн аварга: 2001/2002 Тив Хоорондын Цом: 2002 Испанийн лиг: Ла Лига-гийн аварга: 2002/2003 Европын Супер Цом: 2002 Хувийн шагналууд ФИФА Оны шилдэг хөлбөмбөгч: 1998, 2000, 2003 Европын шилдэг хөлбөмбөгч (Алтан бөмбөг): 1998 УЕФА Аваргуудын Лигийн шилдэг тоглогч: 2001-2002 УЕФА-ийн 50 жилийн ойн санал асуулга (Европын сүүлийн 50 жилийн шилдэг тоглогч): 2004 ФИФА ДАШТ Алтан бөмбөг шагнал: 2006 Хувийн амьдрал Зиданы эхнэр Вероник Зидан нь Испани гаралтай бөгөөд бүжигчин, загвар өмсөгч байсан. Тэд 1993 онд гэрлэж, Энцо, Лука, Тео, Эляз хэмээх 4 хөвгүүний эцэг эх болцгоожээ. Зидан өөрийгөө "Исламын шашинтан" гэсэн байдаг. Цахим холбоос Wikiquote (en) – Зинедин Зидан Aлбан ёсны сайт (Франц, Испани хэлээр) Википедиа:Онцлох өгүүлэл Францын шигшээ багийн хөлбөмбөгчин Бордо багийн тоглогч Канн багийн тоглогч Реал Мадрид багийн тоглогч Ювентус багийн тоглогч Хөлбөмбөгийн Реал Мадрид багийн дасгалжуулагч Реал Мадридын хөлбөмбөгийн тэргүүн Францын хөлбөмбөгийн тэргүүн УЕФА Аваргуудын Лигийн аварга Францын хөлбөмбөгийн дэлхийн аварга Францын хөлбөмбөгийн европын аварга Испанийн хөлбөмбөгийн улсын аварга Италийн хөлбөмбөгийн улсын аварга Европын оны шилдэг хөлбөмбөгчин ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчин Хүндэт легионы гишүүн (офицер) Берберчүүд Францчууд 1972 онд төрсөн
2632
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%B0%D0%B9%D0%BA%D0%BB%20%D0%9F%D0%BE%D1%80%D1%82%D0%B5%D1%80
Майкл Портер
Майкл Портер(Michael E. Porter, 1947 - )нь Америкийн эдийн засагч, бизнесийн удирдлагын эрдэмтэн хүн юм. Одоогоор Харвардын Бизнесийн Сургуулийн MBA-уудийн нэг Бишоп Уильям Лоренс Их Сургуульд багшилж байна. Намтар Тэрээр Мичиган мужид төрсөн ч, түүний аав дээгүүр цолтой цэргийн хүн байсан тул дэлхийн олон оронтой танилцаж өсчээ. 1969 ондПринстон Их Сургуулийн сансарын хөлгийн техникийн тэнхмийг дүүргэсэн. Спортын хувьд ч бас идэвхтэй нэгэн байжээ. Ахлах сургуульд байхдаа америк хөлбөмбөг, бэйсболоор мужийнхаа шигшээ багт шалгарч, оюутан болоод ч тэр Гольфийн Америкийн шигшээ багт тоглож байжээ. 1971 онд Харвардын Бизнесийн Сургуулийн MBA-ийн зэрэг авч、1973 онд сургуулийнхаа эдийн засгийн ухааны доктор цолыг бас хамгаалж чаджээ. Улмаар тэрээр 1982 онд сургуулийнхаа түүхэн дэх хамгийн залуу профессор нь болов. Тэрээр Америкаас гадна олон улсын засгийн газар, компаниудад стратегийн зөвлөхөөр ажиллаж байсан бодит туршлагатай. Мөн 5-н хүчний шинжилгээ, Валью Чэйн зэрэг өрсөлдөөний онолуудыг үндэслэснээрээ маш алдартай ажээ. Түүний бүтээлүүдээс Өрсөлдөөний онол нь стратегийн онолын библь болон оюутнуудын дунд тухайлан MBA курсынхны таалагдсан номны жагсаалтыг тэргүүлдэг байна. Бүтээлүүд Porter, M. (1979) "How competitive forces shape strategy", Harvard business Review, March/April 1979. Porter, M. (1985) Competitive Strategy, Free Press, New York, 1980. Porter, M. (1987) "From Competitive Advantage to Corporate Strategy", Harvard Business Review, May/June 1987, pp 43-59. Porter, M. (1996) "What is Strategy", Harvard Business Review, Nov/Dec 1996. Porter, M. (2001) "Strategy and the Internet", Harvard Business Review, March 2001. АНУ-ын эдийн засагч 20-р зууны эдийн засагч 21-р зууны эдийн засагч Харвардын их сургуулийн багш Америкчууд 1947 онд төрсөн
2633
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A6%D0%B0%D0%B9%D0%B4%D0%B0%D0%BC%20%D0%BD%D1%83%D1%83%D1%80%D1%8B%D0%BD%20%D0%BD%D2%AF%D2%AF%D1%80%D1%81%D0%BD%D0%B8%D0%B9%20%D0%BE%D1%80%D0%B4
Цайдам нуурын нүүрсний орд
Цайдам нуурын нүүрсний орд нь Төв аймгийн Баян сумын нутагт байдаг аж. Энэ орд төмөр зам, өндөр хүчдэлд ойрхон байрладгаараа давуу талтай. Дээр нь нүүрсний чанар сайны дээр нийт нөөц нь 6,8 тэрбум тонн учир газрын тосны бүтээгдэхүүн гаргах үйлдвэр хөгжүүлэхэд ашиглахад тустай. Төв аймаг Монголын ашигт малтмалын ордууд
2634
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D1%8D%D1%80%D0%BB%D1%8D%D0%BD%20%D0%B3%D0%BE%D0%BB
Хэрлэн гол
Хэрлэн гол нь Хэнтийн нуруунаас эх авч урссаар Хөлөн нуурт (Далай нуур)-аар дамжин Номхон далайд хүрч цутгадаг Монголын томоохон голуудын нэг юм. Монголын нууц товчоонд их дурдагдсан байдаг бөгөөд гурван голын монголчууд гэдэг нэр илэрхийлдэг гурван голын нэг юм. Азийн гол мөрөн Монголын гол мөрөн Амар мөрний голын систем Дорнод аймгийн гол мөрөн Өвөр Монголын гол мөрөн Хэнтий аймгийн гол мөрөн Сүхбаатар аймгийн гол мөрөн
2635
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9F%D1%83%D0%BD%D1%81%D0%B0%D0%BB%D0%BC%D0%B0%D0%B0%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%9E%D1%87%D0%B8%D1%80%D0%B1%D0%B0%D1%82
Пунсалмаагийн Очирбат
Пунсалмаагийн Очирбат (1942 оны 1-р сарын 23-нд Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын хэмээх газар төрсөн) -Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол улсын анхны Ерөнхийлөгч юм. Ерөнхийлөгчөөр ажиллаж байх 1992-1997 оны хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрийг цөмийн зэвсгээс ангид бүс болгох тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганд (1992 он) зарлан мэдэгдсэнийг баталгаажуулж, энэ саналыг цөмийн зэвсэгтэй, НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүн гүрнүүд дэмжиж, манай статусыг хүндэтгэхээ албан ёсоор илэрхийлсэн нь Монгол Улсын хувьд аюулгүй байдлаа улс төрийн аргаар бататгах чухал алхам болсон. Ажил мэргэжил, боловсрол П.Очирбат 1942 оны 1 дүгээр сарын 23-нд Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын хэмээх газрын өвөлжөөнд төрсөн. 1951-1960 онд Завхан аймгийн дунд сургууль, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Техникийн ухааны дэд эрдэмтэн, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор. П.Очирбат нь 1965-1967 онд Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаад эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, 1990 оны 3 дугаар сараас 1990 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга. 1990 оны 9 дүгээр сараас 1992 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн 2-р зүйлд заасны дагуу 1992 оны 2 дугаар сараас 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1997 оны 8 дугаар сараас "Очирбат" сангийн удирдах зөвлөлийн дарга, 2000 оноос Монгол Улсын ШУТИС-ийн "Экологи-тогтвортой хөгжлийн төв"-ийн захирлаар ажиллаж байна. П.Очирбат 2005 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан.ШУА-ийн гишүүн, Академийн тэргүүлэгч гишүүний үүрэг хүлээдэг, дээрээс нь 2010 оноос уул уурхайн компани болох “Энержи ресурс”-ийн Удирдах зөвлөлийн гишүүний /1 жилд 24 мянган ам.доллар авдаг/ үүргийг давхар гүйцэтгэдэг байв. Баримтууд Монгол Улсын анхны ерөнхийлөгч. П.Очирбат 1961-1965 онд Ленинградын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхай ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд тун удалгүй Шарын голын уурхайн ерөнхий инженерээр ажиллаж, уурхайн амьдралыг арван хуруу шигээ мэддэг болж авъяаслаг зохион байгуулагч болохоо харуулжээ. Орлогч сайдаар ажилласан жилүүддээ Эрдэнэтийн зэс молибдений орд газрыг эзэмших техник, эдийн засгийн үндэслэлийг хийхэд гар бие оролцож, зохион байгуулан, Төвийн бүсийн нүүрсний хэрэгцээг хангах, Налайх, Шарын голын уурхайнуудыг өргөтгөх, Бага нуурын нүүрсний уурхайг байгуулах, орон нутагт нүүрсний уурхай нээх ажлыг зохион байгуулалцсан байна. Түлш, эрчим хүчний яамны сайдаар ажиллахдаа Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам дэд станцын барилга байгуулалтын хамт иж бүрэн барих, Улаанбаатар III цахилгаан станцын өргөтгөлийг дуусгах, IV цахилгаан станцын зураг төслийг боловсруулж батлах, барьж эхлэх, Улаанбаатар хотын дулаан хангамжийн схемийг хийж батлуулах, дулаан шугам сүлжээг хөгжүүлэх шинээр барих, ЗХУ-ын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд орох зэрэг асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулсан ажээ. Тэрбээр Гадаад эдийн засгийн харилцааг удирдсан үедээ улс орнуудтай хамтын ажиллагааны үр ашгийн коэфицентыг нэмэгдүүлж, ЗХУ болон социалист бусад орнуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Монгол Улсын Эдийн засгийг гадаад олон улсын байгууллага, өрнө, дорнын өндөр хөгжилтэй орнуудтай холбох боломжийг судалж хэрэгжүүлэх, гадаад эдийн засгийн харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх талаар томоохон алхам хийжээ. Монгол Улсын хөгжлийн шинэ сонголтын үед АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон хүчин зүтгэхдээ Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг (1992) боловсруулан батлуулах, уг хуулийн дагуу бүх ард түмнээр сонгогдсон анхны Ерөнхийлөгч болж, тус улсад эрх зүйт төр, ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засагт шилжих, гадаад бодлогыг нээлттэй болгох талаар их зүйл хийсэн билээ. Тэр бээр “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал” боловсруулж, богино хугацааны дотор АНУ-ын хоёр Ерөнхийлөгчтэй гурван ч удаа уулзаж, Монгол, Америкийн харилцааны зарчмыг дэлхий нийтэд зарлан, ОХУ, БНХАУ-тай найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Тэрбээр техникийн ухааны доктор (Sc.D), профессор, академич хүн. 2005 оноос 2015 он хүртэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хоёр удаа томилогдон ажилласан байна. Шагнал, эрдмийн зэрэг цол Пунсалмаагийн Очирбат нь 2005 оны 7 дугаар сарын 11-нд Монгол Улсын төрийн тэргүүн дээд шагнал "Чингис хаан" одонг хүртсэн анхны төрийн зүтгэлтэн болсон. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгч гишүүн, академич цол хэргэмтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн зөвлөх профессор, доктор, академич Пунсалмаагийн Очирбатад “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” эрдэм судлалын цогц долоон боть бүтээлд  Монгол Улсын Төрийн шагнал/Соёрхол/ 2022 оны 7-р сард хүртээв. Туурвисан ном, бүтээл Үнэт эрдсийн цогцолборын хөгжлийн стратеги ба экологи/ алт, мөнгө, алмаз (2013) Монгол улсын эрдэс баялагийн цогцолборын хөгжлийн стратеги ба экологи “Нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн стратеги ба экологи” “Оюу толгой: Эрт, эдүгээ, ирээдүй” ном 2010 онд бичсэн. “Таван толгой: Өчигдөр, өнөөдөр, маргааш” ном 2006 онд гаргаж байсан. Гэр бүл Эхнэр Ш.Цэвэлмаа, охин О.Очирмаа, охин О.Оюумаа Эшлэл Монгол Улсын Ерөнхийлөгч БНМАУ-ын сайд АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Монголын сайд Монгол Улсын Их Хурлын гишүүн Монголын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Монголын Ардчилсан Намын гишүүн Монгол Ардын Намын гишүүн Уул уурхайн инженер Чингис хаан одон шагналтан Санкт-Петербургийн Уул Уурхайн Улсын Их Сургуулийн төгсөгч Түдэвтэйн хүн Монголчууд 1942 онд төрсөн
2642
https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D0%B4%D0%B0%D0%BC
Адам
Адам нь Абрахам тулгуурт шашин буюу Иудей, Католик, Ислам болон Христ Итгэлийн дийлэнх урсгалын итгэгчдийн хувьд Тэнгэрбурханы бүтээсэн анхны эр хүн, хүн төрөлхтний язгуур өвөг дээдэс хэмээн үздэг. Адамын талаар Христ Итгэл болон Иудей, Исламын гол судар болох Хуучин гэрээний Эхлэл номы 1 дүгээр бүлэгт өгүүлдэг. (Адам – Эхлэл 1:26-27) 19-р зууныг хүртэл энэ мэт хүний уг гарвалыг Тэнгэрбурхантай шууд холбодог байсан бөгөөд эртний Месопотам (хоёр мөрний сав газар) ба бусад соёл иргэншлийн хувьд ч адил байсан нь ХТӨ 2000 оны үеийн Гилгамэшийн тууль зэргээс ч харагддаг. Ариун Библийн Эхлэл номын 3:4-24, хүний язгуурын гэмийн талаар өгүүлдэг бөгөөд түүнээс хойш хүн гэмт чанартай болсон гэж Абрахам тулгуурт шашны номлолд авч үздэг. Куранд ч гэсэн Адам анхны хүн мөн бөгөөд Тэнгэрбурханы анхны их элч хэмээн өгүүлдэг. Хэдийгээр Адам Ева хоёрын түүхийг хувьслын онол зэргээр үгүйсгэх болсон ч Эхлэл 2:18-24 дээр гардагчлан эрэгтэй эмэгтэй хүний үүслийг холбон тайлбарласан нь давуу байдаг. Мөн сүүлийн үед шинжлэх ухаанчдын анхаарлыг татах болсон Бүтээлийн онол, Генийн эх сурвалжийн судалгаа зэрэг нь Библи дэх Адам, Ева хоёртой тохирдог. Дарвины дэвшүүлсэн Хувьслын онол хэмээх таамаглал өдөр ирэх бүр үгүйсгэгдэж байна. Мөн үзэх Ева Библи Библи Библи дэх түүхэн хүмүүс Хуучин Гэрээний хүмүүс
2643
https://mn.wikipedia.org/wiki/%D0%95%D0%B2%D0%B0
Ева
Ева (Еврей хэл: חַוָּה, Хаввах in Сонгодог еврей хэл, Орчин үеийн Израйль Еврей: "Кхавах", Араб хэл:حواء) нь Ариун Библийн Эхлэл номонд бичигдсэнээр анхны эмэгтэй хүн юм. (Эхлэл 1:26-27) Ева гэдэг нь "Амьдрал" гэсэн утгатай ба амьд бүхний эх юм гэсэн утгыг агуулдаг. Адамын (Анхны эрэгтэй хүн) эхнэр бөгөөд Каин, Абел дараа нь Сет гэх 3 хүүг төрүүлсэн. Ева нь Адамаас гаралтай бөгөөд Тэнгэрбурхан Адамд тохирох туслагчийг хайгаад олоогүй тул Адамыг гүн нойронд автуулж, түүнийг унтаж байх зуур хавирганаас нь нэгийг сугалж аваад ормийг нь махаар бөглөсөн байна. Бурхан Адамаас авсан тэр хавиргаараа эмэгтэй хүн бүтээж Адамд туслагч, хань болгохоор авчирж өгсөн тухай Ариун Библийн Эхлэл 2:22-24-т бичигдсэн байна. Мөн үзэх Адам Библи Библи дэх түүхэн хүмүүс Хуучин Гэрээний хүмүүс
2644
https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BB%D1%82%D0%B0%D0%BD%20%D0%9E%D1%80%D0%B4
Алтан Орд
Алтан Ордны Улс нь Их Монгол Улсын бүрэлдэхүүн хэсэг байсан бөгөөд Чингис хааны ач Бат хааны удирдлага дор Дунай мөрнөөс Балхаш нуур хүртэлх нутагт оршин тогтносон, монголчуудын төрт улс юм. Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулаад өөрийн хүүхдүүдэд газар нутгаа хуваан өгсөн бөгөөд Бат хааны эцэг Зүчи өөрийн эзэмшил харьяа нутагтаа бие даасан улс байгуулах эхлэл тавьсан нь түүхэнд Зүчийн Улс буюу Алтан Ордны Улс хэмээн нэршиж үлджээ. 1227 онд Зүчи нас барж түүний хүү Бат хаан ширээнд сууснаар Алтан Ордны Улс бий болж төлөвшиж эхэлсэн байна. Чингисийн залгамжлагч Өгэдэйн кипчакуудыг сөнөөхөөр илгээсэн аян дайныг 1235 онд Бат хаан удирдан явсан юм. Монголчууд Урал мөрөнг 1237 онд гатлан Кипчак, Булгар, Башкир зэрэг улсуудыг эзлэн төв Русьт нэвтрээд Москва, Киев зэрэг олон хотуудыг довтлон эзэлжээ. Оросоос Монголчууд Польш, Силези, Унгарт очиж 1240 онд Люблин, Харьковыг газартай тэгшилсэн байна. Бат 1241 оны дөрөвдүгээр сард Легницийн ойролцоо Силез, Польш, Тевтоны цэргийн нэгдсэн армийг бут цохисон. Неостадын бэхлэлтээр довтолгоо зогсож, зүүн зүг буцан Ижил мөрний савд Бат өөрийн гоёмсог торгон гэрээ барьжээ. XIV зууны сүүлээр Алтан ордны улс Москвагийн бослогуудаас болж сульдсан ба Төмөр 1395 онд Алтан Ордны Улсыг нэгтгэсэн ч түүнийг нас бармагц Астрахань, Казань, Крым, Сибирь гэх дөрвөн улсад хуваагджээ. 1480-аад онд III Иван Васильевич татвар төлөхөө больж, улмаар 1502 онд Крымын ханлигт эзлэгдэн Алтан ордны улс оршин тогтнохоо больсон байнa. Алтан ордны улс унасан ч Крымын ханлиг хүчирхэгжиж Русь руу үе үе хүчтэй довтлох болсон тул Русь довтолгооныг нь болиулахын тулд эд бараагаар алба барьж байв. 1685 онд Русийн I Петр хаан золиосны мөнгө төлөхийг бүрмөсөн болиулсан бөгөөд золиосны мөнгө төлж байсан нь Алтан Ордны ноёрхол үргэлжилж байсан эсвэл Крымын хараат байдалтай байсан гэсэн үг биш юм. Алтан ордны улсыг яваандаа бүрмөсөн түрэгжиж түрэгийн буюу татар үндэстний улс болсон гэж үздэг ба хэдийд, хэрхэн түрэгжсэн талаар эрдэмтэд маргасаар байна. Крымын хан I Мехмед Гирей 1515 онд өөрийгөө "Бүх мугалчуудын падишах" цолд өргөмжилжээ. Мөн өөрийн харьяат татаруудыг мугал буюу монгол гэж нэрлэхийг оролдсон ч татарчуудын дийлэнх нь түрэг гаралтай тул энэ нэрийг хүлээж авсангй. Крымын ханлиг, Астраханийн ханлиг, Казанийн ханлигийн хангууд бүгд Зүчийн угсааных байв. Алтан ордны хаад Бат хан (1237-1256) Сартаг хан (1255-56) Улагчи хан (1257) Бэрх хан (1257-1266) Мөнхтөмөр хан (1266-1282) Тодмөнх хан (1282—1287) Тулабуга хан (1287—1291) Тохта хан (1291—1312) Өзбег хан (1312-1341) Тинибег хан (1341-1342) Жанибег хан (1342—1357) Бердибег (1357—1361) Кульпа (1359-1360) Наурузбег (1360-1361) Хидырьбек (1361-1362) Төмөрхожа (1362) Абдаллах (1362-1370), бодитоор бол Мамай захирч байв Мурид (1362-1367), бодитоор бол Мамай захирч байв Азиз (1367-1369), бодитоор бол Мамай захирч байв II Жанибек (1369-1370), бодитоор бол Мамай захирч байв Мухаммед Булак (1370-1379), бодитоор бол Мамай захирч байв Тулунбек (1370-1373), (засаг баригч), бодитоор бол Мамай захирч байв Айбек (1373-1376), бодитоор бол Мамай захирч байв Араб шах (1376-1379), бодитоор бол Мамай захирч байв Хаанбек (1375-1376), бодитоор бол Мамай захирч байв Илбани (1373-1376), бодитоор бол Мамай захирч байв Хажи Черкесс (1375-1376), бодитоор бол Мамай захирч байв Урус (1376-1378), мөн Цагаан Ордны хан байсан бөгөөд Тохтамышын авга нь байв, ийнхүү Ордуудыг нэгтгэж чаджээ. Тохтамыш (1380-1395) Төмөркутлуг (1396-1401), жинхэнэ захирагч нь Эдигу Шадибек Болд султан Төмөр (1410-1412) Желал Ад Дин Керим Берди Кебек (Алтан Орд) Жаббар Берди Үлүг Мухаммед (1419-1421, 1428-1433) Давлет Берди Борак (1422-1427) Саид Ахмед (1433? - ?) Хүчүг Мухаммед (1459-1465) Ахмед (1465-1481) Шейх Ахмед (1481-1498, 1499-1502) Муртаза (1498-1499) Газрын зураг Лавлах холбоос Азийн түүхэн улс Их Монгол Улс Еврази Европын түүхэн улс Төв Азийн түүх Дундад зууны улс Монголын түүхэн улс
2645
https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D1%80%D1%81%D0%BB%D0%B0%D0%BD
Арслан
Арслан (Panthera leo) нь мийнхэн овгийн том биет махчин амьтан юм. Одоогоор зөвхөн Африк болон Энэтхэгийн нутагт тархах боловч, цагтаа Африк, Ази, Европийн умард нутаг гэсэн өргөн уудам нутгаар тархан амьдардаг байсан. "Араатны хаан" ч гэгддэг. Сүрэглэж амьдардаг амьтан ба нэг сүрэгт нэгээс хоёр эрэгчин, гурваас зургаан эмэгчин, бас гүегүүд байна. Гэхдээ сүрэгтэй болтлоо эрэгчин нь ганцаараа амьдарна. Эрээн тахь, нүү, анааш, одос зэргийг барьж иддэг. Хүнд халгүй гэгддэг ч, хүний аминд хүрч байсан удаатай. Эрэгчин нь 2 ойтойдоо хүзүү орчимд нь үс ургаж сүргээсээ хөөгдөнө. Түүнээс хойш өөр сүргийг өөрийн болгож автлаа бие даан өнгөрөөх хэрэгтэй болно. Амьтны хүрээлэнд ч гэсэн өсөж төлжих учир устаж үгүй болох аюул бага ч, төрөл болон тоо нь багассаар байгаа болно. Ховордож байгаа амьтдын IUCN ангилалд ордог. Мөн зарим улсын амьтны хүрээлэнд бартай эвцэлдүүлэн эрлийзжүүлэн барслан хэмээх амьтныг гаргаж авсан бөгөөд биеийн хэмжээгээр эцэг эхээсээ хавьгүй том, бие гүйцсэн шар үхрийн чинээ болдог ажээ. Арслан хуурай газар дээрх том биетэй аюултай араатнуудын нэг. Хурд хүч гээд жинхэнэ аюултай мангас гэсэн үг, барыг хэдий арслангаас том биетэй гэдэг боловч энэ үзүүлэлт нь хэдхэн тооны арслан барын харьцуулалт юм. Дийлэнх үзүүлэлтээр биеийн хэмжээ бараг ойролцоо байдаг ба биеийн жин нь хурд хүчтэй шууд хамааралтай байна. Өөрөөр хэлбэл илүүдэл жинтэй байна гэдэг бол тийм ч сайн зүйл биш. Хурдтай хүчтэй бяр тэнхээ нь тэгширсэн эрэгчин арслан 250-280кг жинтэй өндөр нь 120-140см урт нь 3.2-3.5м , 8-10см урт хумс болон соёотой байна, харин бар 250-300кг жинтэй 100-120см өндөр 3.3-3.8м урт 8-10см урт хумс болон соёотой байдаг. Үүнээс үзхэд арслан барнаас богинохон биетэй харин барнаас төдий чинээ өндөр байна. Бас арслангийн нуруу хотгор хэлбэртэй харин барынх бөгтөр хэлбэртэй байдаг, биеийн араг яс муурын төрлийн амьтад бүгд ижил төстөй байдаг. Гадны холбоос Animal Diversity Web: Panthera leo (lion) African Wildlife Foundation: Lion Battle at Kruger: video of a pack of lions fighting against a crocodile and buffalos over a kill Biodiversity Heritage Library bibliography for Felis leo Biodiversity Heritage Library bibliography for Panthera leo Lion Conservation Fund: example of a fund and its projects about the research and conservation of the lion Lion Research Center: website of the research group at the University of Minnesota that has conducted field research on lions and published over 50 peer-reviewed scientific articles Мийнхэн
2655
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D1%8D%D0%BD%D1%82%D0%B8%D0%B9%20%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B0%D0%B3
Хэнтий аймаг
Хэнтий (монгол бичгээр – хэнтэи) — Монгол Улсын аймаг. Ерөнхий тойм Хэнтий аймаг 1923 онд байгуулагдсан. Газар нутгийн хэмжээ - 80,311 км² (21 аймгаас 9-р том). 2008 оны тооцоогоор хүн амын тоо - 73608 (21 аймгаас 14-р их). Засаг захиргааны төв - Чингис хот. Аймгийн нутаг засаг захиргааны хувьд 18 сум, 5 тосгон 88 багтай. Хэнтийн нурууны нэрнээс аймгийн нэр өгөгджээ. Эзэн Чингис хааны төрж өссөн олон газар энэ аймгийн нутагт бий. Газар орны тойм Хэнтий аймаг Монгол орны дорно умар биед оршино. Хэрэглээний бүсчлэлээр зүүн бүст хамаарна. Хойд талаараа Оросын Холбооны Улстай (Өвөр Байгалийн хязгаар) хил залгана. Улс дотор Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ гэх 6 аймаг, улсын нийслэлийн Багануур дүүрэгтэй хаяална. Аймгийн баруун талаар Хэнтийн нурууны зүүн хошуу сунайна. Нуруунд төрийн тахилгат Бурхан Халдун уул байдаг. Нурууны араас Онон гол, өврөөс аймгийн урд талаар хөндлөн урсдаг Хэрлэн гол эх авдаг. Хүн амын тойм Хэнтий аймгийн хүн амын тоо 2000 онд 70,946 байсан бол 2010 оны тооллогоор нийт хүн ам нь 65,811, суурин хүн ам нь 65,335 болж буурчээ. Энэ тоогоор бол Монгол улсын 13-р олон хүн амтай аймаг гэж үзэгдэнэ. 2007 оны үед хүн амын нягтрал 0.89 (21 аймгаас 14-р шигүү) байв. Хүн амын үнэмлэхүй олонх нь Монгол үндэстэн. 2000 оны тооллогын дүнгээр олонх Халх ястнаас (нийт хүн амын 86.5%) гадна Буриад ястан онцлохуйц олноор (6,223 буюу 8.8%) оршин суудаг гэжээ. 2010 онд гадаад улсын харьяат иргэн 580 хүн тоологдсон нь хүн амын 0.8% болж байгаа юм. Засаг захиргааны хуваарь Хэнтий аймгийн нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд дээд түвшинд 17 сум, дэд түвшинд 83 багт хуваагддаг. Хүн ам олонтой 3 суурин газартай. Тухайлбал, Хэрлэн суманд харьяалагддаг аймгийн төв Чингис хот 17164, Бор-Өндөр сум буюу Бор-Өндөр тосгон 8080, Батноров суманд харьяалагдах Бэрх тосгон 2413 хүн амтай. * - Тоонд Бэрх тосгон багтаагүй. ** - Тоонд Чингис хот багтсан. Цахим холбоос khentii.mn - Хэнтий аймгийн засаг захиргааны газраас эрхлэн хөтөлдөг цахим сүлжээ khentii.com - Хан Хэнтий нутаг минь сүлжээ Эх сурвалж Монголын аймаг
2660
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D0%B8%D1%82%D0%BE%D1%86%D2%AF%D0%B1%D0%B0%D1%88%D0%B8%20%D0%98%D1%85%20%D0%A1%D1%83%D1%80%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D1%8C
Хитоцүбаши Их Сургууль
Эмблем Түүх 1875 онд Мори Аринори нь Худалдааны хуулийн лекцийн газрыг нээсэн нь улмаар Хитоцүбаши Их Cургуулийн үндсэн суурь болсон. Дэлхийн 2-р дайны өмнөх үеээс Худалдааны мэргэжилжээр дагнан мэргэжилтэн бэлдэх улсын сургууль болон өргөжсөн байна. Сургуулийн тухай 1875 онд байгуулагдсан. Эдийн засаг, Бизнесийн удирдлага-Худалдаа, Хууль, Нийгмийн ухааны тэнхимтэй. Вэб хуудас=http://hit-u.ac.jp/ Одоогоор Күнитачи кампус(東京都国立市中2丁目1番地) Канда кампус (東京都千代田区一ツ橋2-1-2 学術総合センター) Кодайра олон улсын кампус 小平国際キャンパス(東京都小平市) нь голлох кампусууд бөгөөд Маруно-Үчи үйлдвэрлэлийн тэнхимийн 10давхарт(東京都千代田区丸の内2-4-1丸の内ビルディング10階) хөдөлгөөнт кампус нь байрладаг. Он цагийн хэлхээс 1875 он Мори Аринори нь Токиогийн Гинза Овари хотод Худалдааны хуулийн лекцийн газрыг нээсэн. 1884 он Тариалан, Худалдааны хэрэг эрхлэх яамны харъяанд орж Токиогийн Худалдааны сургууль нэртэй болсон. 1885 он Боловсролын яамны харъяанд орж, Токиогийн Гадаад хэлний сургуультай нэгтгэн Канда Хитоцүбаши руу нүүсэн. 1886 он Гадаад хэлний сургалтыг(Токиогийн Гадаад хэлний сургууль) халсан 1887 он Нэр нь Худалдааны ахлах сургууль болон өөрчлөгдсөн 1897 он Худалдааны ахлах сургуулийн харъяа Гадаад хэлний сургуулийн байгуулсан 1899 он Худалдааны ахлах сургуулийн харъяа Гадаад хэлний сургуудийг Токиогийн Гадаад хэлний сургууль болгон салгасан.(Одоогийн Токиогийн Гадаад хэлний Их сургууль) 1902 он Кобэгийн Худалдааны ахлах сургууль(Одоогийн Кобэгийн Их сургууль) байгуулагдсантай холбогдож Токиогийн Худалдааны ахлах сургууль гэж нэрлэгдэх болсон. 1909 он Мэргэжлийн тэнхимүүдийг байхгүй болгох Боловсролын Яамны тушаалыг эсэргүүцэж Нийт оюутан, төгсөгчид эсэргүүцэл илэрхийлж нийтээр сургуулиа хаях хөдөлгөөн өрнөсөн.(Бич Тахиа жилийн хэрэг) 1912 он Мэргэжлийн тэнхимүүдийг хэвээр нь байлгах Боловсролын Яамны тушаал гарсан 1920 он Их сургуулийн хуулийн дагуу Токиогийн Худалдааны Их Сургууль болон дэвшсэн 1927 он Кантогийн Их газар хөдлөлтийн улмаас Күнитачи болон Кодайра руу шилжсэн 1931 он Бэлтгэл курс болон Мэргэжлийн тэнхимүүдийг байхгүй болгох Боловсролын Яамны тушаалыг Профессор багш нарийн хурлаар эсэргүүцсэн тушаал гарч, оюутнууд удаан хугацаагаар сургуульдаа бүгэх байдлаар тэмцсэн.(Роожоо хэрэг)。 1944 он Боловсролын Яамны удирдлагын дор хүчээр Токиогийн Үйлдвэрлэлийн Их сургууль болон өөрчлөгдсөн. 1947 он Нэр нь буцаж Токиогийн Худалдааны Их Сургууль гэгдэх болсон 1949 Сургалтын системийн өөрчлөлтийн дагуу шинэ их сургуулийн системд шилжсэн.Сургуулийн нэр нь оюутнуудын санал дагуу Хитоцүбаши Их Сургууль болов. Эдийн засаг, Худалдаа, Хууль Нийгмийн ухааны тэнхимүүдтэй болсон. 1951 он Хууль Нийгмийн ухааны тэнхимийг Хуулийн тэнхим болон Нийгмийн ухааны тэнхим болгон салгасан 1996 он Хэл судлал Нийгмийн ухаан судлалын магистрантурыг бэлдэж эхэлсэн. 1998 он Эдийн засгийн магистрантуртаа гол анхаарлаа хандуулж Олон улсын хил дамжсан пүүсүүдийн стратеги судлалын магистрантурыг бэлдэж эхэлсэн. 1999 он Хууль зүйн магистрантуртаа гол анхаарлаа хандуулж эхэлсэн. 2000 он Худалдаа болон нийгмийн ухааны салбарын магистрантуртаа гол анхаарлаа хандуулах болсноор бүх тэнхимүүдийн магистрантуртай болсон. Японд анхны МБА олгох сургалтыг явуулж эхэлсэн. 2004 он Хууль Зүйн харъяа сургуулийг үүсгэсэн. 2005 он Нийтийн Бодлого боловсруулалтын магистрантуртай болсон. Японы их сургууль Токио аймгийн дээд сургууль Кодайра Күнитачи Чиёдагийн байгууллага 1875 онд үүсгэн байгуулагдсан
2672
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D0%BE%D0%BD%D1%88%D2%AF%D2%AF
Хоншүү
Хоншүү (本州) - Япон улсын гол 4 том арал болох Хоншүү, Хоккайдо, Кюүшүү, Шикокү зэргийн дотор талбайн хэмжээгээр хамгийн том нь. Азийн арал Японы арал Номхон далайн арал
2674
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9F%D0%B5%D0%BD%D1%82%D0%B5%D0%BA%D0%BE%D1%81%D1%82
Пентекост
Пентекост ( [], Pentēkostē [hēmera], "Тавь дахь өдөр" гэсэн утгатай) Христийн шашны Ариун Сүнс ирсэн баярын өдөр мөн Протестант урсгалын нэгэн сектийг ийнхүү нэрлэдэг. Христ амилаад тавин өдрийн дараа тэнгэрт одсоны дараахан буюу Дээгүүр өнгөрөх баяраас 50 өдрийн дараа Пентекост гэх баяр болдог байжээ. Энэ баярыг мөн "Ургац хураалтын баяр" гэдэг. Уг баяраар Ариун Сүнс Есүсийн шавь дээр ирсэн учраас Пентекост өдрийг нэгэн төрлийн Христ Итгэлийн баяр болгосон (Үйлс 2:1-32). Эзний баяр Христийн теологи Библийн сэдэв Пасха Апостолын түүх
2679
https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BB%D0%B3%D0%B0%D1%81%D0%B0%D0%BB%20%D0%B1%D0%B0%D1%8F%D1%80
Алгасал баяр
Алгасал баяр нь Библийн сударт бичигдсэн байдаг, Иудаизм болон Католик шашны тэмдэглэлт өдөр юм. Египетийн боолчлолоос Израйльчууд МЭӨ 1445 оны үед гарсанаас хойш еврейчүүд (хожим нь иудейчүүд хэмээн дурдагдах болсон) Дээгүүр өнгөрөх баярыг жил бүрийн хавар тэмдэглэдэг юм. Абрахам, Исаак, Иаковын үр сад болох израйльчууд Египетийн дарлалд 400 жил хүлэгдсэний эцэст Тэнгэрбурхан тэднийг боолчлолоос чөлөөлөхөөр шийдэн Мосе гэдэг еврей хүнээр удирдуулан Египетийн нутгаас гаргасан хэмээн израйльчууд үздэг бөгөөд Египетэд амьдарч байхдаа амссан дарлал, Тэнгэрбурхан тэднийг гайхалтайгаар чөлөөлсөн тухай бүхнийг дурсан санах үүднээс тэмдэглэдэг баяр болно. Баярын тухай Ариун Библийн Гэтлэл номын 12:11-т бичсэн байдаг. Уг баяраар израйльчууд гэр бүлээрээ цуглан гэрээсээ исгэх хөрөнгийг зайлуулан, исээгүй талх барин, гал дээр шарсан хурганы махыг халуун ногоо болон талхтайгаа хольж иддэг. Үүний дараа өрхийн тэргүүн эцэг Тэнгэрбурхан тэднийг эрт дээр үед хэрхэн гайхамшигтайгаар Египетийн нутгаас гаргасан түүхийг дурсан ярьж өгдөг. Иерусалим хот дахь Ариун Сүм устгагдахаас өмнө жил бүр израйлийн өнцөг булан бүрээс иудейчүүд Иерусалим хотод ирэн баяраа тэмдэглэдэг байжээ. Одоо харин жил бүр тэмдэглэдэг энэхүү баярыг Седер хэмээн нэрлэх болжээ. Израилын баярын өдөр Иудаизм Библийн сэдэв Гэтлэл ном
2680
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%B0%D0%BD%D0%B0%D0%B0%D0%BD
Канаан
Канаан нь Газар дундын тэнгис, Иордан гол болон Сөнөсөн тэнгисээр хүрээлэгдсэн газрын эртний нэр юм. Библи сударт Сүү болон Зөгийн бал урсдаг газар гэж дүрслэгдсэн. Бурханаас Абрахамын ур удамд олгоно гэж амласан газар хэмээн яригддагаас "Амласан газар" гэж хэлэгдэх тохиолдол байдаг. Одоогийн энэ газарт Израил улс оршдог. Канаанд оршин суугчдын талаарх орчин үе дэх мэдээллүүдийн ихэнх нь 1928 онд олдсон Угарит хотын балгасын малтмалаас гаралтай юм. Палестин Библийн суурин Израилын түүх Тора Шашны газар зүй
2681
https://mn.wikipedia.org/wiki/%D0%93%D0%B0%D0%B7%D0%B0%D1%80%20%D0%B4%D1%83%D0%BD%D0%B4%D1%8B%D0%BD%20%D1%82%D1%8D%D0%BD%D0%B3%D0%B8%D1%81
Газар дундын тэнгис
Газар дундын тэнгис нь Атлантын далайн нэгэн тэнгис бөгөөд хойд талаараа Европ, өмнө талаараа Африк, зүүн талаараа Ази тивээр хүрээлэгдэнэ. Нийт талбай нь 2.5 сая км² боловч Атлантын гичиш далайтай зөвхөн 14 км өргөнтэй Гибралтарын хоолойгоор холбогддог, үндсэндээ эх газар дундын гэж хэлж болохоор тэнгис юм. Улаан тэнгистэй Суэцийн сувгаар холбогдоно. Эрт үед уг тэнгис нь түүнийг тойрон оршин тогтнож байсан эртний Египет, Перс, Грек, Ром, Финик, Карфаген, Месопотами (Хоёр мөрний хөндийн) зэрэг олон иргэншлүүдийн хооронд худалдаа болон соёл дамжуулах гол зам байжээ. Нэр Газар дундын тэнгисийн англи хэлэн дэх "Mediterranean" гэдэг нэр нь латин хэлний "mediterraneus" (газруудын хоорондох, дэлхийн дундах) буюу газрын дундах (medius, "дундах" + terra, "газар", "дэлхий") гэдэг үгнээс гаралтай. Газар дундын тэнгис нь түүхэнд янз бүрийн нэрээр нэрлэгдэж байсaн нь баримтуудаас тодорхой байдаг. Жишээ нь Эртний Ромчуудад бол латин хэлний "Mare Nostrum" буюу "Бидний тэнгис" гэсэн утгатай нэрлэгдэж байсан. Библийн сударт бол "Аугаа их тэнгис" эсвэл "Баруун тэнгис" гэж гарч ирдэг. Орчин үеийн Еврей хэлэнд "הים התיכון" (а-Ям а-Тихон), эсвэл "дундад тэнгис" гэж хэлэгддэг. Сүүлийнх нь бол герман хэлэнд "Mittelmeer" (Миттелмээр) гэж хэлдэгтэй нэг ижил утга юм. Турк хэлэнд бол "Akdeniz" (Акдениз) буюу "Цагаан тэнгис" хэмээх нэрлэгддэг. Араб хэлэнд бол "البحر الأبيض المتوسط (Аль-Бахр аль-Абяд аль-Муттавасит)" буюу "дундад цагаан тэнгис" гэгддэг. Сүүлийн үед "The Med" гэж хэлэгдэж байгаа нь Газар дундын тэнгис болон түүнийг эргэн тойрон дахь газар нутгийн талаар өдөр тутмын ярианд ярихдаа хэрэглэж буй товчилсон нэршил юм. Газар зүй Газар дундын тэнгис нь Европ, Ази, Африк тивүүдийн дунд оршдог, эх газрын дунд орших дотоод тэнгис бөгөөд баруун талаараа Атлантын далайтай Гибралтарын хоолойгоор холбогддог. Эртний Ромчууд энэ тэнгисийг эх газрын дунд бүрэн түгжигдсэн байдаг гэж үздэг байсан бөгөөд бидний тэнгис /Mare Nostrum/ гэж нэрлэдэг байв. Газар дундын тэнгист хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнууд Хар тэнгис, Дарданеллын хоолой, Мраморын тэнгис, Босфорын хоолойгоор дамжин холбогддог ба улмаар задгай далайд гарах гарц нь болдог. Европын Холбооны улсууд болон АНУ нь Газар дундын тэнгисийг ашиглан Ливи, Алжираас, Суэцийн сувагийг ашиглан Персийн булангийн орнуудаас түүхий газрын тос татаж авдаг улс төр, эдийн засгийн чухал бүс нутаг юм. Газар дундын тэнгис нь 2509000 кв.км гадаргууг хамран оршдог бөгөөд баруун эргээсээ зүүн эрэг хүртэлх хамгийн хол зай нь 3900 км, өргөнөөрөө 1600 км хүрдэг. Ерөнхийдөө гүехэн, дундаж гүн нь 1500 метр ба Грекийн өмнөд эрэг орчмоор 5150 метрт хүрдэг нь хамгийн гүн хэсэг нь юм. Энэ газарт 30 сая жилийн өмнө байсан Тефис гэж нэрлэдэг эртний далай байжээ. Энэ далай нь Еврази болон Африкийн эх газруудын хоорондоо ойртох тектоник хөдөлгөөний үйлчлэлээр шахагдан жижгэрч үлдсэн хэсэг нь өнөөгийн Газар дундын тэнгис болжээ гэж үздэг байна. Энэ тектоник хөдөлгөөн одоо хүртэл үргэлжилж байгаа бөгөөд Итали даяарх идэвхитэй галт уулууд, Этна, Везувий галт уулын тэсрэлтүүд, Итали, Грек, Туркэд болж буй олон удаагийн газар хөдлөлтүүд үүний илрэл юм. Тунисаас Сицили арал хүртэл тэнгисийн ёрооолын тавцанд усан доорхи нуруу үүсч байгаа бөгөөд энэ нь аяндаа Газар дундын тэнгисийг баруун, зүүн хэсэгт хуваах төлөвтэй байна. Гадагш задгай далайд холбогдож байгаа Гибралтарын нарийн хоолой нь хангалттай хэмжээний усны солилцоог хийж чадахгүй байгаа тул Газар дундын тэнгис нь Атлантын далайгаас илүү шорвог, давсархаг болсон байдаг. Тус тэнгист Мальта, Сицили арлууд далайн тээвэрлэлтэд чухал ач холбогдолтой байрласан байдаг. Мөн Балеарын арлууд /Испани/, Корсика /Франц/, Сардини /Итали/, Кипр, Ион, Кикладес, Додеканес болон Эгейн арлууд /Грек/ нилээд чухал ач холбогдолтой байна. Газар дундын тэнгисийн дотор Тиррений тэнгис (Баруун Итали орчимд), Адриатын тэнгис (Итали болон Балканы хойгийн хооронд орших), Эгейн болон Ионы тэнгис (Грек) оршин байдаг. Тус тэнгист Барселон, Марсель, Генуя, Триест, Хайфа гэх мэт олон чухал боомтууд байдаг ба Эбро, Роне, По, Нил зэрэг томоохон мөрнүүд цутгадаг. Гол арлууд Зүүн хэсэг: Кипр, Родос, Крит Дунд хэсэг: Сицили, Мальта, Сардини, Корсика Баруун хэсэг: Балеарын арлууд Гадаад холбоос Greenpeace campaign "Defending Our Mediterranean": Threats, Solutions and Photo Petition Planblue - Environment and Development in the Mediterranean Region Азийн газар зүй Африкийн газар зүй Европын газар зүй Дотоодын тэнгис
2687
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD%20%D0%BC%D3%A9%D0%BD%D0%B3%D3%A9%D0%BD%20%D1%82%D1%8D%D0%BC%D0%B4%D1%8D%D0%B3%D1%82
Монголын мөнгөн тэмдэгт
Монголын мөнгөн тэмдэгт нь урт удаан жилийн түүхтэй мөнгөн тэмдэгт юм. Танилцуулга Нэг улсын мөнгөн тэмдэгтийн нэгжийн нөгөө улсын мөнгөн тэмдэгтийн нэгжээр илэрхийлэгдэх харьцааг валютын ханш гэдэг. Валютын ханшийг тогтоохдоо валют тус бүрийн алтан баталгааг үндэс болгоно. Тухайн улсын мөнгөний нэгжид агуулагдаж байгаа алтны хэмжээ болон алтны албан ёсны үнийг үндэслэн валютын алтан баталгааг тогтоодог. Төгрөгийн алтан баталгааг үндэслэн түүний ханшийг ямар ч улсын валюттай харьцуулан тогтоож болно. Валютын ханшийг дотор нь албан (худалдааны) ба худалдааны бус гэж ангилдаг. Худалдааны бус валют нь худалдааны биш шинж чанартай дипломат төлөөлөгч солилцох, албан томилолт, жуулчлалаар харилцан зорчих, шуудан холбоо, тээврийн үйлчилгээний төлбөр төлөлцөх зэрэг харилцааны холбогдсон төлбөрийн тооцоонд хэрэглэгдэнэ. Тус улсын үйлдвэрлэл, үйлчилгээний бүх төрлийн төлбөр тооцоо зөвхөн улсын банкаар дамжин үндэсний валютын төгрөгөөр хийгддэг. Монгол Улсын Мөнгөн тэмдэгтийн түүх Монгол туургатан Хүннү, Түрэг, Уйгар гүрний үеэс зоосон мөнгө цутгаж арилжаа наймаанд хэрэглэж байсан баримтууд олон бий. Их хаан Чингис Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж Сүхэс нэртэй алт, мөнгөн зоос цутгуулж улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэжээ. Энэ нь Чингис хаан Монголын нэгдсэн эзэнт гүрнийг улс төр, эдийн засаг, соёлыг зангидан барьж нэгэн удирдлагад захирахдаа таваар мөнгөний харилцааг ухаалгаар ашиглаж байсныг харуулж байна. Монгол туургатан 1236 онд төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, жинтэй зоосон мөнгийг нэгтгэн ижил хэмжээ, жинтэй зоос цутган гаргах "Мөнгөний шинэтгэл" хийж байжээ. Цаасан тэмдэгт, зоосон мөнгө их хэмжээгээр гүйлгээнд гарган 1253 онд "Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс" нэртэй мөнгөн гүйлгээ эрхэлсэн байгууллага буюу одоогийнхоор банк байгуулан ажиллуулж байлаа. Тэр үеийн зоосон мөнгө нь эхэн үедээ тодорхой тоо хэмжээ заагаагүй, төдтийн дэвсгэрт гэж ялгадаггүй байснаа 1241 онд "Их Монгол улсын мөнгө" нэртэй зоосыг анх удаа "Нэг" гэсэн тоотой гаргасан байна. Хувилай хааны үед 1260 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хар хоринд "Мөнгө тушаах банк" байгуулж, улмаар аравт, хорьт, зуут, мянгатын дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулан 1282 онд олон замд (худалдааны төв газруудад) тэгшитгэх банк нэртэй салбаруудыг байгуулан ажиллуулж байжээ. Мөнгөний гүйлгээ эрчимтэй хөгжиж 1280-аад онд цаасан мөнгөний шинэтгэл хийж, 1327 онд хуучирсан цаасан мөнгийг шатааж устгах газартай болгон устгалын ажилд мужийн түшмэл гэрчээр оролцдог журам тогтоож байжээ. Монголын эзэнт гүрний хаанчлалын үед 100 гаруй удаа алт мөнгөн болон металл зоос, цаасан тэмдэгтүүдийг гүйлгээнд гарган хэрэглэж байв. Монгол орон Манжийн эзэмшилд орж хэдэн зуун жил нухлагдахдаа үндэсний эдийн засаг, соёл, шинжлэх ухааны ололт бүтээлээ мэдрэхгүй болтлоо доройтжээ. Монгол оронд 1911 онд хувьсгалт хөдөлгөөн өрнөж 1921 онд Ардын хувьсгал ялж тусгаар тогтносон Монгол улсыг шинээр үүсгэн байгуулснаар өөрийн мөнгөний гүйлгээг шинэчлэх боломж бүрдсэн. Тэр үеийн Монгол улс нь үндэсний банк, санхүү, мөнгө зээлийн системгүй, зах зээлд нь хаант орос, хятадын цаасан тэмдэгт, англи, америк, мексик алт мөнгөн зооснууд, цутгасан гулдмай мөнгө, хятад манжийн юмбүү нэртэй мөнгөн цутгамал болон амбан шар, атан тэмээ, агт морь, хонь мал, хадаг, цай, ангийн үс зэрэг таваарууд зэрэгцэн арилжаалагдан мөнгөн гүйлгээ эдийн засагт сөргөөр нөлөөлөх болжээ. Ийм нөхцөлд ялсан Ардын хувьсгалын дараа, Ардын засгийн газраас улс төр, эдийн засгийн амьдралыг өөрчлөн төвхнүүлэхэд чиглэгдсэн дэс дараатай олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь санхүү мөнгө-зээлийн системийг бүрэлдүүлэн хөгжүүлэх явдал байлаа. Хувьсгалын эхэн, тухайлбал 1921 оны 3 дугаар сард үндэсний санхүүгийн системийн эх суурийг тавьж 1924 оны 6 дугаар сарын 2-нд Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк "Монгол банк"-ыг (хожим нь 1954 онд БНМАУ-ын Улсын банк болсон) нээж ажиллуулснаар эдийн засгийн шинэчлэл хийх алхамуудыг дэс дараатай хэрэгжүүлэх эхний оролдлого боллоо. Үндэсний мөнгөн тэмдэгтгүй, улс орны зах зээл дээр гадаадын мөнгөн тэмдэгтүүд зэрэгцэн гүйлгээнд явж байсан нь хэдийгээр үндэсний санхүү банк үүсэн байгуулагдсан ч нэгдсэн санхүү, мөнгө зээлийн бодлогыг хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулж байлаа. Засаг төрөөс хувьсгалын эхэн үед авч явуулсан томоохон арга хэмжээнүүдийн нэг нь үндэсний мөнгөн тэмдэгтийг бий болгох явдал байв. Үүний тулд юуны өмнө улс орны мөнгөн гүйлгээг цэгцэлж, нэгэн хэмжүүрт шилжүүлэх шаардлагатай байснаас 1921 оны 8 дугаар сард мөнгөний нэгжээр "лан"-г түр хэрэглэж бүх төрлийн тооцоог лангаар үйлдэхээр тогтоож, нэг лан цэвэр мөнгөтэй хятадын мөнгөн янчаан, оросын алтан монетын нэг янчаан 42 мөнгийг тэнцүүлж, оросын мөнгөн төгрөгийг 2 лантай тэнцэхээр тогтоосон байна. Санхүү зээл нь үндэсний мөнгөтэй шууд холбоотой, санхүүг судлахын тулд урьдаар мөнгөний шинж чанар, үүрэг зориулалтыг мэдэх шаардлагатай. Төр засгийн өмнө өөрийн үндэсний мөнгөн тэмдэгттэй болох тухай асуудал ардын хувьсгал ялсан анхны өдрөөс эхлэн тавигджээ. Ардын хувьсгалын ялалтын дараахь жилүүдэд тус орон эдийн засаг, улс төрийн талаар томоохон амжилт олж, Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк бэхжиж эрдэнэ металл, үнэ бүхий зүйлийн нөөцийг арвижуулан, үндсэн хөрөнгө нь нэмэгдэж, харилцагчдын хөрөнгийг цугларуулж, улс ардын аж ахуйд банкны байр суурь мэдэгдэхүйц нөлөөтэй болсон нь мөнгөний гүйлгээг өөрчлөн шинэчилж үндэсний мөнгөн тэмдэгтийг бий болгох нөхцөл бүрэлдүүлжээ. 1924 оны 8 дугаар сард хуралдсан МАХН-ын Ш их хурлаар Монголбанкны үйл ажиллагааны тухай авч хэлэлцээд "цагаан мөнгөн баталгаа бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах нь зүйтэй" гэж онцлон заасан бөгөөд БНМАУ-ын анхдугаар хурлын тогтоолд гадаадын мөнгө хэрэглэх нь улс орны эдийн засагт ихээхэн хор хохиролтой болохыг тэмдэглээд үндэсний мөнгөн тэмдэгт буй болгох нь чухал гэж заажээ. Монгол ардын засгийн газраас 1925 оны 2 дугаар сарын 22-ны өдөр мөнгөний шинэчлэл хийх тухай түүхэн тогтоол гаргажээ. Уг тогтоолд: 1.Мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах онц эрхийг Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкинд олгох, 2.Банкны тэмдэгт цаас нь мөнгөний нэгж болох төгрөгөөр 1, 2, 5, 10, 25, 50, 100-тийн дэвсгэрээр гаргах. 3.Мөнгөн тэмдэгт бүрэн баталгаатай байвал зохино. 25-аас доошгүй хувь нь үнэт металлаар, 75 хувь нь түргэн борлогдох бараа материалаар батлагдана" гэж заасан байдаг. Инхүү 1925 оны 12 дугаар сарын 9-нд анх 200100 төгрөгийг гүйлгээнд гаргасан бөгөөд эдүүгээ 77 жил болж байна. Монголын үндэсний шинэ мөнгөн тэмдэгтээр 900 сорьцын 18 граммын жин бүхий цагаан мөнгөн зоосыг батлан гаргаж "төгрөг" гэж нэрлэн цагаан мөнгөн зоосны зэрэгцээгээр цаасан тэмдэгтийг гүйлгээнд гаргажээ. Дан ганц цагаан мөнгийг гүйлгээнд гаргах нь энэ хүнд металлыг хадгалах, зөөх, тээвэрлэх явдалтай холбогдсон тохиромжгүй байдлыг өөрчлөх шаардлагатай уялдсан ажээ. Төгрөгийг эхлээд гүйлгээнд гаргахдаа цалингаар дамжуулан гаргаж дараа нь улсын хэмжээний бүх албан газруудын төсөвт зардлуудыг төгрөгөөр тооцох болгожээ. Төгрөг гүйлгээнд гарангуут гадаадын мөнгөн тэмдэгтүүдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Гадаадын мөнгөн тэмдэгтүүдийн дотроос зах зээлд эзлэх жин багатай мөнгүүдийг гүйлгээнээс татаж авах ажил түргэн хугацаанд амжилттай хийгдсэн байна. Харин хятадын янчаан нь тоогоор олон, зах зээлийн гүйлгээнд зонхилох үүрэгтэй байснаас хууль ёсны төлбөрийн хэрэгслийн үүргийг гүйцэтгэж, улсын төсвийн орлого, зарлага, үйлдвэр, аж ахуйн газар, банкны бүртгэл тооцоог түүгээр хөтөлж байснаас эхэн үедээ төгрөгтэй зэрэгцэн гүйлгээнд хэрэглэгдэж байв. Ард түмэн металл мөнгийг хэрэглэж заншсан, орос хятадын цаасан тэмдэгтийн ханш буурч итгэл алдсан нөхцөлд үндэсний шинэ цаасан тэмдэгтийг гүйлгээнд нэвтрүүлнэ гэдэг хүнд байлаа. 1925 оны байдлаар тус улсын гүйлгээний эргэлтэнд Монголын эд хэрэглэгчдийн хоршоо болон гадаадын худалдаачдын нийт 20 гаруй сая гадаадын мөнгөн тэмдэгт гүйлгээнд явж байжээ. Төгрөгийг гүйлгээнд гаргасан үеэс үндэсний валют төгрөг, хятадын янчаан хоёрын хооронд ширүүн тэмцэл өрнөж байлаа. Мөнгөний шинэчлэлт явуулах нь ард түмний ашиг сонирхолд нийцсэн хувьсгалт арга хэмжээ байсан учраас Монголын нийт ард түмний ухамсартай дэмжлэгийг хүлээсэн байна. Засгийн газар Төв банкнаас үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах бэлтгэл ажлыг далайцтай зохиож, мөнгөн тэмдэгтийн ач холбогдлыг өргөн сурталчилж, мөнгөний шинэчлэлт хийхэд онцгой анхаарал тавьж байсан бөгөөд, үүнийг хэр амжилттай хэрэгжүүлснээс эдийн засгийн бусад арга хэмжээний үр дүн шалтгаалах ёстой байв. Зах зээл дээр явагдсан төгрөг, янчааны хороондын тэмцлийн явцад янчааны ханш буурч төгрөгийн худалдан авах чадвар дээшилж байв. Төгрөгийн нэр хүнд, эзлэх жин нь түргэн өсч анх гаргахдаа хятадын 0.88 янчаантай тэнцүү байсан нэг төгрөг, жилийн дараа тодруулбал 1926 оны сүүлчээр нэг янчаантай тэнцэх болсон нь шинэ мөнгөн тэмдэгт зах зээлд амжилттай нэвтэрснийг харуулж байна. Ингэж шинэ мөнгөн тэмдэгт "төгрөг" зах зээл дээр ноёлох чанартай үндсэн валют болон хувирчээ. Шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд орсноор 6.8 сая янчаантай тэнцэх гадаадын мөнгийг хурааж гадаадын мөнгөн тэмдэгтийн гүйлгээнд том цохилт өгчээ. 1927 оноос тус орны бүх албан газар, үйлдвэр, аж ахуйн байгууллагын бүртгэл, тайлан баланс, хоорондын тооцоо, үнэ, татвар хураамжийг төгрөгөөр тооцоолон бодох болж улсын зах зээлээс хятадын янчаан бүрэн шахагдан төгрөг дангаараа үйлчлэх болов. Мөнгөний шинэчлэлт хийх хугацаанд (1926-1927) Монголбанкны эрдэнэ металлын нөөц 4.2 дахин нэмэгджээ. 1925-1927 оны хооронд олон улсын байдалд зарим өөрчлөлт гарч дэлхийн зах зээлд цагаан мөнгөний үнэ буурч алтны эрэлт хэрэгцээ өсч ирсэнтэй уялдуулан төгрөгийн бат тогтвортой байдлыг хангах зорилгоор 1927 онд хуралдсан Улсын бага хурлын шийдвэрийн дагуу тэр үед Монголбанкинд хуримтлагдсан Улсын алт болон валютын фондод түшиглэн 1928 оны 4 дүгээр сарын 15-наас төгрөгийг алтан баталгаанд оруулжээ. Ингэснээр БНМАУ-ын үндэсний валют "Төгрөг" бат найдвартай валют болох үндэс тавигдаж 1928 оны 8 дугаар сарын 1 гэхэд төгрөг нь албан ёсны алтан баталгаанд орж 51.8 америк центтэй тэнцэх болжээ. Үүгээр мөнгөний шинэчлэлтийн ажил үндсэндээ төгсч шинэ валют төгрөг нь БНМАУ-ын мөнгөний хууль ёсны бат бэх нэгж болж чаджээ. Засгийн газраас мөнгөний шинэчлэлттэй холбогдуулан 1924-1928 онд авч явуулсан шат дараалсан арга хэмжээний дүнд Англи, Америк болон бусад орны худалдаачид, хятадын томхон пүүсүүд Монголын зах зээлээс шахагдан гарсан байна. Мөнгөний шинэчлэлтийг амжилттай явуулж, үндэсний мөнгөн тэмдэгттэй болсон нь эдийн засаг, улс төрийн ихээхэн ач холбогдолтой юм. Тухайлбал, - Монголбанк нь худалдааны банкнаас мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах эрх бүхий эмиссийн банк болон хувирчээ. - Тус орны зах зээлээс гадаад орнуудын ямар ч баталгаагүй үнэ ханшгүй мөнгөн тэмдэгтүүдийг шахан зайлуулж, түүгээр худалдаа хийх замаар монголын ард түмний эд баялгийг хямд үнээр завшиж байсан гэмт явдлыг таслан зогсоожээ. - Улс орны хэмжээгээр борлогдож байгаа бараа таваарын үнийг тогтвортой болгож, нэг төрлийн таваар хэд хэдэн янзын үнэтэй байсныг таслан зогсоож улсаас тогтоосон ганцхан үнээр худалдах болгож улмаар бараа таваарын үнийг аажмаар бууруулах бололцоо бий болгов. - Үйлдвэр, аж ахуйн байгууллагыг хөгжүүлэх нэгдсэн төсөв санхүүгийн төлөвлөгөөг урьдчилан тооцож төлөвлөх бололцоо олгожээ. - Санхүү зээллэгийн системд өөрчлөлт хийх бололцоо олгож улс ардын аж ахуйн байгууллагуудыг аажмаар аж ахуйн тооцоонд оруулах, төгрөгийн хяналт тавих нөхцөлийг бүрэлдүүлэв. - Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг нь тус улсын борлуулалт, хуваарилалт зах зээлд ноёлох болсноор улс орны эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэх хүчирхэг зэвсгийг төр засгийн газарт өгсөн юм. Ингэж үндэсний мөнгөн тэмдэгт "төгрөг" улс ардын аж ахуйн хөгжлийн бүхий л үе шатанд амжилттай үйлчилж, мөнгөн гүйлгээ, төлбөрийн хэрэгсэл, өртгийн хэмжүүр, хадгаламжийн үндсэн нэгж, олон улсын мөнгөний үүргийг бүрэн чанартай гүйцэтгэж ирлээ. Улсын банкны мөнгөний фондыг өргөтгөж сэлбэх зорилгоор 1939, 1941, 1955, 1996 онуудад төгрөгийг шинээр хэвлүүлэн гүйлгээнд гаргажээ. Анх 1925 онд гүйлгээнд гаргасан цаасан тэмдэгт дээрх бүх бичиг тоог монгол үсгээр бичиж, 1, 2, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэрттэйгээр бүтээсэн байна. 1925 оны цаасан дэвсгэртүүдийн 100, 50, 25 төгрөгийн дэвсгэртүүд дээр Монголын худалдаа аж үйлдвэрийн банк (Монголбанк)-ны дарга Микилман, гишүүн Амар, Шигунов, Бат-Очир, Дугар, нярав Большаков нар, бусад жижиг дэвсгэртүүд дээр дарга Микилман, гишүүн Амар, Шигунов, нярав Большаков нар гарын үсгээ зурсан байдаг. 1939 онд төгрөгийн дэвсгэртүүдийн хэмжээг өөрчлөхгүйгээр бүх дэвсгэртэд Д.Сүхбаатарын хөрөгтэйгээр монгол үсгээр хэвлүүлж, 2-тын дэвсгэртийг 3-тын дэвсгэртээр сольж гаргасан бөгөөд 1941 онд төгрөгийн хэмжээ, өнгө, хээг өөрчлөхгүйгээр зөвхөн бичиг тооны зарим хэсгийг крилл (шинэ) үсгээр хэвлэж, 1955 онд дэвсгэртүүдийн хэмжээг томсгож зураг хээг өөрчлөн бүх бичиг тоог крилл үсгээр хэвлэж, 1966 онд төгрөгийн ханшийг өөрчлөхгүйгээр дэвсгэрт бүрийн хэмжээг гүйлгээнд хэрэглэхэд тохиромжтой болгон жижигрүүлж, өнгө, зураг урлалыг цоо шинээр өөрчлөн бүтээж, хэвлэн гаргасныг одоо гүйлгээнд хэрэглэж байна. 1966 оны шинэ тэмдэгтийг гүйлгээнд оруулахдаа урьд нь гүйлгээнд явж байсан бүх цаасан тэмдэгтүүдийг богино хугацаанд сольж олгох замаар гүйлгээнээс татсан байна. Тэгэхдээ ханшийн өөрчлөлт хийгээгүй ажээ. 1966 оны мөнгөн тэмдэгтийн нөөцийг хуучин зураг загвараар нь 1981, 1983 онд сэлбэн хэвлүүлж, 1981 онд 20-тын дэвсгэртийг шинээр бүтээн гүйлгээнд нэмж хэрэглэсэн байна. 1925, 1939, 1941, 1955 онуудын мөнгөн тэмдэгтэд хуурамчаар үйлдэхээс хамгаалсан тусгай хийц байгаагүй, зөвхөн цаас, зураг хээ нь мөнгөн тэмдэгтэд зориулагдсан онцлог хийцээр бүтсэн байжээ. 1966 оны мөнгөн тэмдэгтийн цаасыг үйлдвэрлэхдээ хуурамчаар үйлдэхээс хамгаалсан усан хээний аргаар өлзий хээг бүтээн оруулсан бөгөөд цаасны найрлагын 3/5-ийг хөвөн, 2/5-ийг нийлэг эд, маалинга, бусад хольц эзэлдэг. Иймээс төгрөгийг томруулж нарийвчлан харвал улаан, цэнхэр болон бусад өнгийн зураасыг ажиглан харж болно. 1993 оны шинэ мөнгөн тэмдэгтийн дэвсгэрт дүрс нь өөр өөр өнгө, хэмжээтэй, 500, 1000, 5000, 10000-тын дэвсгэртэд их эзэн Чингис хааны хөрөг, 10-аас 100-тын дэвсгэртэд Д.Сүхбаатарын хөрөгтэй, түүхэн болон байгалийн зураг, төрийн туг, соёмбо, үндэсний хээ угалзаар чимэглэж бүтээсэн. Шинэ мөнгөн тэмдэгтийг 100 хувийн хөвөн цаасаар бүтээж, хуурамчаар үйлдэхээс хамгаалах зорилгоор усан хээ, металл утас, байнга давхцах дүрс, микро үсгэн шугам, ультра гэрэлд тодрох дүрс, гарт тэмтрэгдэх товгор хээ, скайнер болон бүх төрлийн хувилагчаар олшруулбал тодрох юмуу хувилагдахгүй байх дүрс, гэрлийн ойлтоор тодорч харагдах дүрс зэрэг нууц тусгай хийцийг оруулан бүтээсэн болно. 2002 онд дахин хэвлүүлсэн 10000-ын дэвсгэртэд хамгийн сүүлийн үеийн нууц хийц болох өнгөө сольж гялалздаг "колограмм" хийцийг оруулсан. Шинэ мөнгөн тэмдэгтийн дэвсгэртүүд дээр Монголбанкны Ерөнхийлөгч Д.Моломжамц гарын үсэг зурсан. 1998 онд гүйлгээнд гарсан 1000-тын дэвсгэрт дээр Монголбанкны ерөнхийлөгч Ж.Үнэнбат гарын үсэг зурж 2000 оноос хойш гадаадад хэвлүүлж буй дэвсгэртүүдэд Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат гарын үсгээ зуржээ. Зоосон мөнгийг 1925, 1937, 1945 онд Зөвлөлт Холбоот Улсад, 1959 онд Хятад улсад хэвлүүлж гүйлгээнд гаргасан бөгөөд 1970 оноос хойш жилийн хэрэгцээгээр жил бүр өөрсдөө үйлдвэрлэн гүйлгээнд гаргаж байжээ. 1925 онд гаргасан зоосон мөнгөний 10, 15, 20, 50-тын зоос, 1937 онд 10, 15, 20-тын зоосыг цэвэр цагаан мөнгөөр цутгаж гүйлгээнд гаргасан. 1959 онд хөнгөн цагаанаар 1, 2, 5-тыг голдоо нүхтэй зоос гаргажээ. Одоо 1970 онд гаргасан зоосон мөнгө юм уу энэ хэлбэр хэмжээгээр түүнээс хойш үйлдвэрлэсэн зоосон мөнгөнүүд гүйлгээнд хэрэглэгдэж, 1970 оноос өмнө үйлдвэрлэж гаргасан зоосуудыг гүйлгээнээс хасагджээ. Гүйлгээнд яваа төгрөг зоосон мөнгөний гүйлгээнд тэнцэх эсэхийг төв орон нутгийн банкны бүх байгууллагууд шалган тогтоож ялган, муудсан мөнгөн тэмдэгтийг Төв банкинд татан авч, Тусгай комиссын хяналттайгаар шалгаж зориулалтын машинаар хигэж үртэс болгон устгадаг. 1970 оноос хойш нэг төгрөгний зоосон мөнгийг Маркс, Сүхбаатарын хөрөг, Соёмбо, Сансарын билэг тэмдэг зэрэг 8 төрлийн зураг дүрстэйгээр хэвлэж гаргажээ. БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойгоор нэг төгрөгний цагаан өнгөтэй зоосон мөнгө, Улсын банк байгуулагдсын 50 жилийн ойгоор 10 төгрөгний зоосон мөнгө цөөн тоогоор үйлдвэрлэн гаргаж байжээ. Монголбанк дэлхийн улс орнуудын жишгийг харгалзан зоосон мөнгөнөөс гадна 20, 50, 100, 200 төгрөгийн зоосон төгрөг үйлдвэрлүүлэн 1996 онд гүйлгээнд гаргасан. 200 төгрөгний зоос нь Засгийн газрын ордны зурагтай, 100 төгрөгний зоос нь Жанрайсэг сүмийн, 20, 50 төгрөгний зоос нь дэвсгэртийн үнийн дүнгээр чимэглэсэн зурагтай. Өнгөрсөн 2001 онд Ардын хувьсгалын 81 жилийн ойд зориулан 500 төгрөг болон Сүхбаатарын хөрөгтэй зоосыг гүйлгээнд нэмж гаргав. 1925 онд үүсэн бий болж гүйлгээнд гарсан үндэсний валют төгрөг нь өнөөг хүртэл манай орны байгууллага, иргэдийн эдийн засгийн амьдралд бат тогтвортой, итгэл найдвартай оролцож, санхүү, мөнгө зээлийн системийг амжилттай хөгжихөд чухал хэрэгсэл болон үйлчилж ирлээ. Мөнгөн тэмдэгт хэрэглэх болсон түүх Хүн төрөлхтөн түүхэн хөгжлийнхөө олон арван мянган жилийн турш мөнгөн тэмдэгт гэгчийг огт мэдэхгүй, түүнийг хэрэглэж ч байгаагүй үе байжээ. Цаг хугацаа улиран өнгөрөх тутам байгалийн бэлэн зүйлээр амьдрах боломж багассаны улмаас хүмүүсийн нэг хэсэг нь газар хагалж тариа тарих, нөгөө хэсэг нь мал маллах эсвэл уран дархан, ан агнуур хийх зэргээр бие биенээсээ ялгаатай олон янзын хөдөлмөр эрхлэх болжээ. Энэ явцад жишээ нь малчин хүн хонио тогоо буудайгаар, дархан хүн модон анижисаа ямаагаар солих зэргээр хэрэгцээгээ харилцан хангадаг байв. Улмаар энэ нь цааш хөгжсөөр хэрэгцээт эд бараагаа арилжин авч болдог тийм зүйл (эквивалент) тодорхой газар нутгийн хүрээнд бий болов. Тэр нь эртний Грек, Ром, Славянд мал; Скандинавын орнуудад арьс; Номхон далайн орнуудад үнэт хавч; Хятад, Абиссинд давс; Монголд цай болж байжээ. Гэтэл тодорхой нэг нутаг оронд бүх таваарыг сольж авч чаддаг эквивалент байсан таваар (өрийн хэрэгцээнээс илүү гарган арилжиж худалдахын тулд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн) нөгөө нэг нутаг оронд тэр чанараа хадгалж чадахгүй байв. Монголын Эзэнт гүрний үе Монгол туургатан Хүннү, Түрэг, Уйгур гүрний үеэс зоосон мөнгө цутгаж арилжаа наймаанд хэрэглэж байсан баримтууд олон бий. Чингис хаан Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж Сүхэс нэртэй алт, мөнгөн зоос цутгуулж улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэжээ. Энэ нь Чингис хаан Монголын нэгдсэн эзэнт гүрнийг улс төр, эдийн засаг, соёлыг зангидан барьж нэгэн удирдлагад захирахдаа таваар мөнгөний харилцааг ухаалгаар ашиглаж байсныг харуулж байна. Монгол туургатан 1236 онд төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, жинтэй зоосон мөнгийг нэгтгэн ижил хэмжээ, жинтэй зоос цутган гаргах "Мөнгөний шинэтгэл" хийж байжээ. Цаасан тэмдэгт, зоосон мөнгө их хэмжээгээр гүйлгээнд гарган 1253 онд "Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс" нэртэй мөнгөн гүйлгээ эрхэлсэн байгууллага буюу одоогийнхоор банк байгуулан ажиллуулж байлаа.Тэр үеийн зоосон мөнгө нь эхэн үедээ тодорхой тоо хэмжээ заагаагүй, төдтийн дэвсгэрт гэж ялгадаггүй байснаа 1241 онд "Их Монгол улсын мөнгө" нэртэй зоосыг анх удаа "Нэг" гэсэн тоотой гаргасан байна. Хубилай хааны үед 1260 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хар хоринд "Мөнгө тушаах банк" байгуулж, улмаар аравт, хорьт, зуут, мянгатын дэвсгэрт бүхий Жунтунгийн цаасан мөнгө, Жыюаний цаасан мөнгө хэмээх мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулан 1282 онд олон замд (худалдааны төв газруудад) тэгшитгэх банк нэртэй салбаруудыг байгуулан ажиллуулж байжээ. Мөнгөний гүйлгээ эрчимтэй хөгжиж 1280-аад онд цаасан мөнгөний шинэтгэл хийж, 1327 онд хуучирсан цаасан мөнгийг шатааж устгах газартай болгон устгалын ажилд мужийн түшмэл гэрчээр оролцдог журам тогтоож байжээ. Монголын эзэнт гүрний хаанчлалын үед 100 гаруй удаа алт мөнгөн болон металл зоос, цаасан тэмдэгтүүдийг гүйлгээнд гарган хэрэглэж байв. Юань гүрний монгол хаад зоосон мөнгөнөөс гадна алт мөнгөн ембүүг цутгуулж хэрэглэж байв. Манжийн үе Монгол орон Манжийн эзэмшилд орж хэдэн зуун жил нухлагдахдаа үндэсний эдийн засаг, соёл, шинжлэх ухааны ололт бүтээлээ мэдрэхгүй болтлоо доройтжээ. Монгол оронд 1911 онд хувьсгалт хөдөлгөөн өрнөж 1921 онд Ардын хувьсгал ялж тусгаар тогтносон Монгол улсыг шинээр үүсгэн байгуулснаар өөрийн мөнгөний гүйлгээг шинэчлэх боломж бүрдсэн. Тэр үеийн Монгол Улс нь үндэсний банк, санхүү, мөнгө зээлийн системгүй, зах зээлд нь Хаант Орос, Хятадын цаасан тэмдэгт, Англи, Америк, Мексик алт мөнгөн зооснууд, цутгасан гулдмай мөнгө, хятад манжийн юмбүү нэртэй мөнгөн цутгамал болон амбан шар, атан тэмээ, агт морь, хонь мал, хадаг, цай, ангийн үс зэрэг таваарууд зэрэгцэн арилжаалагдан мөнгөн гүйлгээ эдийн засагт сөргөөр нөлөөлөх болжээ. Ийм нөхцөлд ялсан Ардын хувьсгалын дараа, Ардын засгийн газраас улс төр, эдийн засгийн амьдралыг өөрчлөн төвхнүүлэхэд чиглэгдсэн дэс дараатай олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь санхүү мөнгө-зээлийн системийг бүрэлдүүлэн хөгжүүлэх явдал байлаа. Таваарын үйлдвэрлэл, арилжаа солилцооны цаашдын хөгжлийн явцад нэг төрлийн, хувааж жижиглэж, удаан хадгалж болдог, эвдэрч хуучрах нь бага чанар өөртөө агуулсан металл (тухайлбал зэс, хүрэл, мөнгө, алт) эквивалентын үүрэг гүйцэтгэх болжээ. Монгол оронд дээр үед бод мал, хонь, дараа нь цай, хадаг эквивалент таваарын үүрэг гүйцэтгэж байв. Хадаг нь хэмжээгээр бага, хөнгөн жинтэй их бага олон янз байсан нь гүйлгээнд хэрэглэхэд бод мал, хонь, цайнаас илүү тохиромжтой байв. 1921-1925 он Хувьсгалын эхэн, тухайлбал 1921 оны 3 дугаар сард үндэсний санхүүгийн системийн эх суурийг тавьж 1924 оны 6 дугаар сарын 2-нд Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк "Монголбанк"-ыг (хожим нь 1954 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын (БНМАУ) Улсын банк болсон) нээж ажиллуулснаар эдийн засгийн шинэчлэл хийх алхамуудыг дэс дараатай хэрэгжүүлэх эхний оролдлого боллоо. Үндэсний мөнгөн тэмдэгтгүй, улс орны зах зээл дээр гадаадын мөнгөн тэмдэгтүүд зэрэгцэн гүйлгээнд явж байсан нь хэдийгээр үндэсний санхүү банк үүсэн байгуулагдсан ч нэгдсэн санхүү, мөнгө зээлийн бодлогыг хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулж байлаа. Аажимдаа монголчуудын таваарын солилцоонд эхлээд зэс зоос, хожим нь цагаан мөнгө хэрэглэгдэх болжээ. Дэнс мөнгө, 1, 2, 5, 10, 50 лангийн ембүү мөнгө (нэг лан 37 граммтай тэнцэнэ), зоос гэдэг гурван төрлийн мөнгө монголын зах зээлийн гүйлгээнд хэрэглэгдэж байжээ. Засаг төрөөс хувьсгалын эхэн үед авч явуулсан томоохон арга хэмжээнүүдийн нэг нь үндэсний мөнгөн тэмдэгтийг бий болгох явдал байв. Үүний тулд юуны өмнө улс орны мөнгөн гүйлгээг цэгцэлж, нэгэн хэмжүүрт шилжүүлэх шаардлагатай байснаас 1921 оны 8 дугаар сард мөнгөний нэгжээр "лан"-г түр хэрэглэж бүх төрлийн тооцоог лангаар үйлдэхээр тогтоож, нэг лан цэвэр мөнгөтэй хятадын мөнгөн янчаан, оросын алтан монетын нэг янчаан 42 мөнгийг тэнцүүлж, оросын мөнгөн төгрөгийг 2 лантай тэнцэхээр тогтоосон байна. Санхүү зээл нь үндэсний мөнгөтэй шууд холбоотой, санхүүг судлахын тулд урьдаар мөнгөний шинж чанар, үүрэг зориулалтыг мэдэх шаардлагатай. Төр засгийн өмнө өөрийн үндэсний мөнгөн тэмдэгттэй болох тухай асуудал ардын хувьсгал ялсан анхны өдрөөс эхлэн тавигджээ. Ардын хувьсгалын ялалтын дараахь жилүүдэд тус орон эдийн засаг, улс төрийн талаар томоохон амжилт олж, Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк бэхжиж эрдэнэ металл, үнэ бүхий зүйлийн нөөцийг арвижуулан, үндсэн хөрөнгө нь нэмэгдэж, харилцагчдын хөрөнгийг цугларуулж, улс ардын аж ахуйд банкны байр суурь мэдэгдэхүйц нөлөөтэй болсон нь мөнгөний гүйлгээг өөрчлөн шинэчилж үндэсний мөнгөн тэмдэгтийг бий болгох нөхцөл бүрэлдүүлжээ. 1924 оны 8 дугаар сард хуралдсан Монгол Ардын Хувьсгалт Намын III их хурлаар Монголбанкны үйл ажиллагааны тухай авч хэлэлцээд "цагаан мөнгөн баталгаа бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах нь зүйтэй" гэж онцлон заасан бөгөөд БНМАУ-ын анхдугаар хурлын тогтоолд гадаадын мөнгө хэрэглэх нь улс орны эдийн засагт ихээхэн хор хохиролтой болохыг тэмдэглээд үндэсний мөнгөн тэмдэгт буй болгох нь чухал гэж заажээ. Эквивалентын үүрэг гүйцэтгэхийн хувьд цаасан тэмдэгт хамгийн тохиромжтой учраас орчин үед хүн төрөлхтөн үүнийг түгээмэл хэрэглэж байгаа билээ. 1925 оны XII сарын 9-нд засгийн газраас үндэсний мөнгөн тэмдэгт—төгрөгийг гүйлгээнд гаргаж, 900 сорьцын 18 грамм жинтэй цагаан мөнгөн зоосыг "нэг төгрөг" гэж нэрлэх болов. Ийнхүү манай улсын үндэсний мөнгөн тэмдэгт анх бий болсон билээ. Төгрөг бий болгох хүртэл манай улсын зах зээлд гадаадын янз бүрийн орны (хятад, орос, мексик гэх мэт) цаасан болон зоосон тэмдэгт янчаан, бие мөнгө, цай, арьс шир нэгэн зэрэг худалдаа арилжаанд төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэж байлаа. 1928 он гэхэд манай улсын албан байгууллага, ард иргэдийн болон улсын мөнгөн тооцоонд төгрөг хэрэглэж, үндэсний зах зээлд зөвхөн төгрөгөөр гүйлгээ хийх болжээ. Монгол улсын хэрэглээнд байгаа мөнгөн тэмдэгт Одоогийн байдал Мөн үзэх Монгол Улс Лавлах бичиг Монголын мөнгөн тэмдэгтийн түүх Их Монгол Улс Монголын зоосон мөнгө Монголын эдийн засгийн түүх
2719
https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D1%82%D0%BB%D0%B0%D1%81%D1%8B%D0%BD%20%D0%BD%D1%83%D1%80%D1%83%D1%83
Атласын нуруу
Атласын нуруу нь Африк тивийн зүүн хойд хэсэгт байрлах ба Эртний Грекийн домогт гардаг аврага биет Атлас бурхны нэрнээс ийнхүү нэрлэгдэх болсон. Баруунаас зүүн тийшээ Мароккогоос Алжираар дамжаад Тунис хүртэл 2400км урттай тогтсон уулархаг нуруу юм. Хамгийн өндөр цэг нь Мароккогийн баруун урд хэсэгт байрлах Тубкал оргил бөгөөд далайн түвшнээс дээш 4167м өндөр юм. Мароккод байрлах Атласын нуруу нь 4 хэсэгт хуваагдах ба хойноосоо урагш нь нэрлэвэл Риф, Дунд Атлас, Өндөр Атлас, Эсрэг Атлас юм. Алжирт бол Атласын тал хээр нутгийг хоорондоо хавчсан хойд хэсэг нь Тэл-Атлас урд хэсэг нь Сахарын-Атлас гэж нэрлэгдэх 2 хэсгээс бүрддэг. Цахим холбоос Африкийн нуруу Мароккогийн нуруу Алжирын нуруу Магреб Тунисын газар зүй Африкийн геологи
2726
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D1%83%D0%B6%D0%B8%D1%80%D1%82%D1%8B%D0%BD%20%D1%80%D0%B0%D1%88%D0%B0%D0%B0%D0%BD
Хужиртын рашаан
Өвөрхангай аймгийн нутаг дахь Хужиртын рашааныг үе мөчний өвчинд гаргууд сайн. Энэхүү рашааныг урьд цагт эмчилгээний эрхэм чанартай гэж нутгийн ардууд мэддэггүй, жирийн нэг булаг л гэж боддог байсан бөгөөд үүнтэй холбоотой нэгэн домгийг энд өгүүлье. Энэ булгийн усанд нэгэн доголон гөрөөс өглөө болгон ирж хөлөө дүрэн хэвтдэг байжээ. Сүүлдээ өнөө доголон хөл нь бүрмөсөн эдгэрснийг нь тэр хавиар нутагладаг Шунхлай гэдэг хүн анх ажиглаж, нутаг усныхандаа хэлснээр нутгийн хүмүүс үе мөчний өвчинг анагаах увидастайг нь мэдэж тэр цагаас хойш "Шунхлайн рашаан" хэмээн нэрлэж ахуй амьдралдаа хэрэглэж иржээ. Хожим нь оршин байгаа газраар нь Хужиртын рашаан хэмээн алдаршиж, эдүгээ ч олон түмэнд ач тусаа өгсөөр байна. Хужиртын халуун рашааныг түшиглэн 1940 онд 40 ортой рашаан сувиллын газар нь анх нээгдсэн. Энэ нь дотоод гадаадын олон жуулчдын амрах дуртай сувиллын тосгон болж өргөжсөн. Өвөрхангай аймаг
2749
https://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D0%BB%D0%BE%D0%B3
Блог
Блог эсвэл Вэблог (, Вэблог ч гэж нэрлэдэг) гэдэг нь интернет дээрх веб сайт, заримдаа веб сайтын хэсгийг хэлдэг. Интернетэд веб тэмдэглэл бичих гэсэн утгатайгаар анх веблог гэсэн үгнээс анх богиносгон шинэ үг зохион блог гэсэн нэр үүссэн гэдэг. Эхэн үед өөрсдийн ажил амьдралын тухай өдрийн тэмдэглэл, тусгай сэдэв гэх мэт хэлбэртэйгээр он цаг дарааллын нарийвчлалтайгаар үзүүлдэг хувийн тэмдэглэл хэлбэртэй вэб сайтууд байсан бол одоо маш олон хэлбэрээр маш том хэмжээний веб сайтуудыг ч блог хэмээх ухагдахуунд багтаан авч үзэж байна. Блогт ихэвчлэн сэтгэгдэл бичих боломжтой байдаг бөгөөд үүгээр дамжуулан блогийн нийтлэгч нь уншигчидтайгаа чөлөөтэй харилцах боломж олгодог нь блогийн нэгэн том давуу тал болдог. Ийм хэлбэрийн вэб сайтуудыг санал болгодог үйлчилгээг ч мөн ингэж нэрлэх тохиолдол бий. Ихэвчлэн Blog hosting, blog hoster буюу Блог түгээгч, блог хостинг веб сайт гэж нэрлэдэг. Ийм веб сайтууд нь хүмүүст илүү мэдлэг шаардахгүйгээр бүртгүүлээд өөрийн блог, интернет тэмдэглэлийн веб сайтыг нээн ажиллуулах боломжийг олгодог. Ихэвчлэн энэ үйчилгээ нь үнэ төлбөргүй байх бөгөөд зарим нэмэлт үйлчилгээг авахад төлбөр төлөөд авч болох сонголттой байдаг. Гар утас болон зөөврийн холбооны хэрэгслээс мэйл илгээх хэлбэрээр шинэчилж явдаг Моблог, фото зураг зэргийг оруулах байдлаар хэрэглэдэг Фотолог, сүүдэр ший, хөдөлгөөнт дүрс видео бүхий В-лог зэрэг олон төрөл бий. Одоо түүнийг ашигласан сүлжээ, хамтран бичдэг хүмүүсийн бүхэл бүтэн портал сайт хэлбэрт хүртэл ороод байна. Жишээ нь сонирхол нэгтэй хүмүүс хамтран нэг блогийг бичнэ. Хүн бүр дэлхийн өнцөг булан бүрээс шинэ мэдлэг, мэдээлэл, өөрийн хийсэн зүйлийг бусдад аа танилцуулж веб дээрээ бичлэг хийнэ. Блогоор хоорондоо танилцан найзуудтай ч болдог. Угсарсан нийлмэл үг Өдрийн тэмдэглэл World Wide Web
2769
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D0%BE%D0%BA%D0%BA%D0%B0%D0%B9%D0%B4%D0%BE
Хоккайдо
Хоккайдоо - Японы хойд хэсэгт орших хамгийн том арал юм. Цахим холбоос Азийн арал Номхон далайн арал Хоккайдо аймгийн арал Азийн бүсчлэл Японы аймаг Японы муж
2777
https://mn.wikipedia.org/wiki/%D0%94%D1%8D%D0%BB%D1%85%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%B4%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BE%D0%BD%20%D0%B3%D0%B0%D0%B9%D1%85%D0%B0%D0%BC%D1%88%D0%B8%D0%B3
Дэлхийн долоон гайхамшиг
Дэлхийн долоон гайхамшиг, тодруулбал дэлхийн долоон эртний гайхамшиг гэж хүний гараар бүтээгдсэн уран нарийн хийц бүхий түүхийн сонгодог үеийн маш алдартай барилга байгууламжуудаас шалгаруулан нэрлэдэг. Энэ бүтээлүүд нь Газар дундын тэнгисийн эрэг орчмын нутгуудад бүтээгдсэн барилга байгууламжууд бөгөөд Эртний Грек хүмүүсийн үзэл бодлоор илэрхийлэгдсэн байдаг. Энэ жагсаалт нь дундад зууны болон орчин цагийн гэх мэт Дэлхийн гайхамшгуудын хувилбарууд байдаг. Эртний дэлхийн 7 гайхамшиг Түүхч Геродот /МЭӨ484 – 425/, эрдэмтэн Киренегийн Каллимакус /МЭӨ 305-204 он орчим/ эртний үеийн “7 гайхамшиг”-ийн жагсаалт хийсэн нь Александрия хотын музейд хадгалагддаг байсан тухай бичигдсэн байдаг ч өнөө үед уг бичээсүүд хадгалагдаж үлдээгүй байна. МЭӨ 140 оны үед Сидоны Антипатер энэхүү гайхамшигуудын жагсаалтыг эмхлэн нэгтгэж, байгууламжуудын бүтцийг тайлбарласан яруу найраг тууривжээ. “...Би хос дугуйт тулааны морин тэрэг явж болохуйц зам бүхий Вавилоны өргөн хэрэм, дүүжинт цэцэрлэг, Олимп уулын Зевс, Родосын Гелиос, агуу Пирамидууд, Мауссолосын бунханг нүдээрээ үзсэн боловч тэдгээрийн аль нь ч үүлсийн дээр сүндэрлэх Артемисийн сүмийн гуа үзэсгэлэнг үл гүйцэх билээ...” Антипатер, Грекийн утга зохиолын цоморлиг, IX.58 VI зууны сүүлч үеэр инженер Византын Фило хүснэгтээр зохион гаргажээ. Грекчүүд энэхүү зүйлсийг гайхамшиг гэхээсээ илүү заавал үзэх ёстой байгууламжууд гэж тооцдог байжээ. Антипатерын өөрийнх нь зохиосон гайхамшигуудын жагсаалтад Александрын гэрэлт цамхаг ороогүй байдаг бөгөөд түүний оронд Вавилоны Иштар хаалга дурдагдсан байдаг. Гэвч VI зуунаас хойш энэ нь хасагдсан байна. Эдгээр байгууламжуудаас Гизагийн Пирамид л устаж үгүй бололгүйгээр өнөөг хүрсэн билээ. Дүүжинт цэцэрлэг оршин байсан эсэх нь тодорхойгүй байдаг. Харин бусад 5 бүтээл оршин байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Артемисийн сүм болон Зевсийн хөшөө нь түймэрт үрэгдсэн бол Александрийн гэрэлт цамхаг, Колоссус, Мауссолосын бунхан нь газар хөдлөлтөд эвдрэн үгүй болжээ. Мауссолосын бунхан, Артемисийн сүмийн загвар Лондоны Британийн музейд байдаг. Дэлгэрэнгүй мэдээлэл D'Epiro, Peter, and Mary Desmond Pinkowish, "What Are the Seven Wonders of the World? and 100 Other Great Cultural Lists". Anchor. December 1, 1998. ISBN 0-385-49062-3 Цахим холбоос The Seven Wonders of the Ancient World — an in-depth look from a professor of civil engineering at the American University in Dubai Image of the Seven Wonder locations Video about the Seven Wonders of the Ancient World, a virtual satellite tour made with Google Earth [02:34] Parkin, Tim, Researching Ancient Wonders: A Research Guide, from the University of Canterbury, New Zealand. - a collection of books and Internet resources with in-depth information on seven ancient wonders. Google Maps 7 Ancient Wonders of the World "Eternal wonder of humanity's first great achievements", by Jonathan Glancey in The Guardian, March 10, 2007 Seven Wonders Suite for Orchestra — A symphonic suite inspired by the seven ancient monuments by UK composer Stuart Mitchell - The Prague Symphony Orchestra Эртний дэлхийн гайхамшиг
2778
https://mn.wikipedia.org/wiki/%D0%93%D1%83%D1%82%D0%B0%D0%BB
Гутал
Гутал нь хөлийн гадуур хувцас юм. Түүх Гутлыг чухам яг хэзээ зохиосон нь тодорхойгүй гэнэ. Одоогоос мянга мянган жилийн өмнө хүмүүс авласан ангийн арьсаараа хөлөө хучин өмссөн нь гутлын анхдагч гэж хэлж болно. Чухам тэр үеэс гутал өнөөг хүртэл улс үндэстэн бүхэнд, үеэс үед, соёлоос соёлд өөрчлөгдөн хөгжсөөр хүний амьдралд байр сууриа эзэлжээ. Мөн үзэх Монгол гутал Хувцас Хувцас
2781
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A6%D1%83%D1%81%D0%BD%D1%8B%20%D0%B1%D2%AF%D0%BB%D1%8D%D0%B3
Цусны бүлэг
Цусны бүлэг (цусны төрөл) нь эритроцитийн (улаан бөөм) гадаргууд антиген байгаа эсэх, мөн удамших антигенлэг бодисууд байгаа эсэх дээр үндэслэсэн цусны ангилал юм. Эдгээр антигенүүд нь цусны бүлгийн системээс хамааран, уураг, нүүрс ус, гликоуураг, гликолипид байж болно. Эдгээр антигенүүдийн зарим нь өөр өөр эдийн ялгаатай эсийн гадаргууд мөн оршдог. Улаан бөөмний гадаргуун антигенүүдийн зарим нь нэг аллелээс үүсэлтэй байх ба эдгээр нь хамтдаа цусны бүлгийн системийг үүсгэнэ. Цусны төрөл нь эцэг эхийн аль альнаас нь удамшигдан төлөөлөгдсөн байдаг. Олон улсын цус сэлбэлтийн нийгэмлэг (ISBT) нь одоогийн байдлаар нийт 35 төрлийн хүний цусны бүлгийн системийг тодорхойлоод байна. Тэдгээрээс хамгийн чухал системүүд бол, ABO ба RhD антиген юм. Энэ хоёр системээр, хэн нэгний цус A, B, AB эсвэл O ба RhD төлөв нь эерэг, сөрөг эсвэл огт үгүй (null) гэдгийг тогтооно. Түүх Английн нэрт эрдэмтэн В.Харвейгийн нээлтийн дараа (1578-1657) судсаар дамжуулан цус сэлбэх санаа төржээ. 1667 оны 6-р сарын 15-нд философийн профессор Жеан Денис, операторч Еммеретз нар анх удаа цус сэлбэжээ. Гэвч цусны бүлгийн талаар мэддэггүй байсан тул нэлээн хүн нас барсан байна. 1901 онд Австри эмч Ландстейнер цусны эхний 3-н бүлгийг тогтоож A、B、C гэж нэрлэж байсан. С нь сүүлд О гэж нэрлэгдэх болсон байна. Дараа нь АВ бүлгийг тогтоосноор цус сэлбэх ажиллагаа шинжлэх ухааны үндэстэй болж түгэн тархжээ. Ландстейнер хүмүүс (1-О, 2-А, 3-В, 4-АВ) гэсэн 4 бүлгийн цустай байдгийг тогтоож, энэ нь Менделийн хуулийн дагуу эцэг эхээс хүүхдэд нь удамшдагийг ажиглажээ. Эх сурвалж Гадаад холбоос BGMUT Blood Group Antigen Gene Mutation Database at NCBI, NIH has details of genes and proteins, and variations thereof, that are responsible for blood types Цус Цус судлал Сэлбэх анагаах ухаан
2782
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%B0%D1%80%D0%BB%20%D0%9B%D0%B0%D0%BD%D0%B4%D1%88%D1%82%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B5%D1%80
Карл Ландштайнер
Карл Ландштайнер (, 1868 оны 6 сарын 14 - 1943 оны 6 сарын 26) нь Австрийн биологич байв. Намтар Тэрээр Вена хотод хуульч, нийтлэлч Леополд Ландштайнерын хүү болон мэндлэсэн. Эцэг нь 6 настай байхад нь нас барж эх Фани Хэсс нь өсгөсөн байна. 1891 онд Венийн Их сургуулийг анагаах ухааны мэргэжлээр төгсөж, Эмил Фишерийн удирдлагын дор эрдмийн ажлаа эхэлсэн байна. 1908 онд Венийн Их сургуульд эмгэг судлалын доктор болсон. 1916 онд Хэлэн Властотой гэрлэж 1 хүүтэй болсон. Дэлхийн нэгдүгээр дайны улмаас Нидерланд руу нүүсэн байна. 1922 онд Нью-Йоркын Рокфеллерийн судалгааны газарт орж 1939 онд тэтгэвэрт гарсан ч амьдралынхаа эцсийн мөч хүртэл судалгаандаа үнэнчээр зүтгэж байжээ. Тэнд байх хугацаандаа Америкийн иргэншил олж авсан. Зүрхний шигдээсээр туршлагынхаа өрөөндөө насан эцэслэсэн байна. Тэрээр 1909 онд одоогийн цусны бүлэг дэх ангиллын системийг анхлан нээж, 1930 онд Биологийн салбарт Нобелийн шагнал хүртсэн. Цахим холбоос Нобелийн и-музей дэхь намтар Физиологи эсвэл анагаах ухааны Нобелийн шагналтан Австрийн биологич Патологич 19-р зууны эмч 20-р зууны эмч Вена их сургуулийн багш Рокфеллер их сургуулийн багш Полиомиелит Вена их сургуулийн төгсөгч 20-р зууны Леопольдинагийн гишүүн АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн гишүүн АНУ-ын Гүн Ухааны Нийгэмлэгийн гишүүн Ласкер~Дебэкейн клиник анагаахын судалгааны шагналтан АНУ дахь Австрийн цагаач Цислейтанийн хүн АНУ-ын хүн Австричууд 1868 онд төрсөн 1943 онд өнгөрсөн
2785
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A2%D0%BE%D0%BC%D0%B0%D1%81%20%D0%90%D0%BB%D1%8C%D0%B2%D0%B0%20%D0%AD%D0%B4%D0%B8%D1%81%D0%BE%D0%BD
Томас Альва Эдисон
Томас Альва Эдисон (1847 оны 2 сарын 11 - 1931 оны 10 сарын 18) нь амьдралыг хамгийн ихээр хялбарчилсан нээлтүүдийг хийсэн АНУ-ын зохион бүтээгч, бизнесмен байв. Тэрээр АНУ-д нэг мянга давсан бусад орнуудад 3 мянган зохион бүтээгчийн нээлтийн эрхийг авсан байдаг. Хамгийн гол нээлтүүд нь цахилгаан гэрэл, нүүрстөрөгчийн эсэргүүцэлтэй харилцуур утас, дуу бичлэгийн машин фонограф болон кино гаргадаг машин кинофотограф юм. Мөн туршилт хийх зориулалттай анхны үйлдвэрлэлийн, шинжилгээ судалгааны лабораторийг байгуулжээ. Намтар Бага нас 1730 оны орчим Голландаас Америк руу өвөг эцэг тээрэмчин Эдисоны гэр бүл нүүж иржээ. 1837 онд Канадад эдийн засгийн хямрал, газар тариалангийн хомсдолын нөлөөн дор бослого гарч, бага Самуэль оролцов. Гэсэн хэдий ч засгийн газрын цэргүүд бослогыг дарж, Самуэл шийтгэлээс зайлсхийхийн тулд Майлен (АНУ, Охайо) руу дүрвэхээс өөр аргагүй болжээ. 1839 онд тэрээр Нэнсиг хүүхдүүдийн хамт нүүлгэж чаджээ. Эдисоны бизнес сайн явж байсан. Эдисоны яг энэ үед Майлен хотод 1847 оны 2-р сарын 11-нд түүний хүү Томас Алва мэндэлжээ. Эдисон бага насандаа ердөө 3 сар л сургуульд явжээ. Томас Алва хүүг бага байхад нь Аль гэж дууддаг байсан бөгөөд энэ үед тэрээр улаан эсэргэнэ туссаны улмаас сонсгол нь муудсан боловч үүнийг нь ойлгоогүйгээс сурах чадваргүй гэсэн тодотголтойгоор түүнийг сургуулиас гаргажээ. Сургуулиас гарсны дараа ээж нь гэрээр боловсрол олгон түүний хамгийн гол онцлог чанар болох эцэс төгсгөлгүй сониуч зангийн суурийг тавьж өгчээ. Хэсэг хугацааны дараа Эдисонд тусгай багшаар хичээл заалгаж эхэлсэн бөгөөд анхны туршилтаа 10 настайдаа гэрийнхээ дээврийн хонгилд хийж, энд л хими, электрон орчны тухай ерөнхий ойлголтыг өөрөө сурчээ. Тухайн үеийн шинжлэх ухаан, техникийн бараг бүх мэдээллийг агуулсан Ричард Грин Паркерын "Байгалийн ба туршилтын философи" номыг уншсан байна. Тэрээр номонд дурдсан бараг бүх туршилтыг хийж үзсэн байна. 12-тойгоосоо төмөр замд сонин зарж мөнгө олж эхэлжээ. 16 настайдаа санамсаргүй цахилгаан мэдээний холбоочинтой танилцсан байна. Нэгэн бяцхан хүүг галт тэргэнд дайруулахаас аварчээ. Хүүгийн эцэг цахилгаан мэдээний холбоочин байсан бөгөөд Эдисонд цахилгаан мэдээний талаар зааж сургажээ. Ийнхүү цахилгаан мэдээ дамжуулагч болсон Эдисон хажуугаар нь шинэ туршилт хийж, мөн сүүлийн үеийн техникийн дэвшлийг ч судалж байлаа. Эвдэрсэн багажийг засч сэлбэхдээ маш гаргууд болсон учраас хүмүүс түүнийг алтан гартан гэж нэрлэдэг болжээ. Зохион бүтээгч болсон нь 1869 онд Нью Йоркийн үнэт цаасны арилжаа явагддаг алдарт Уолл Стрит гудамжинд алтны арилжаа эрхэлдэг нэгэн компаниас Эдисоныг дууджээ. Учир нь алтны ханшийн талаар мэдээлэл авдаг цахилгаан мэдээ дамжуулагч нь эвдэрсэн байлаа. Эдисон богино хугацаанд дамжуулагчийг засахад үүнийг харсан цахилгаан мэдээ дамжуулагч төхөөрөмжийн Вестерн Юнион компани түүнд хувь нийлүүлэгчийн үнэт цаасны ханшийн өөрчлөлтийг тэр даруйд нь мэдээлж чадах төхөөрөмж захиалжээ. Эдисон хамгийн анхны чухал нээлт болох энэ захиалгыг хийжээ. 1876 онд "Нээлтийн үйлдвэр" нэртэй хувийн лаборатороо байгуулжээ. Энд өөрийн сонирхсон салбар бүрт судалгаа, туршилт хийж байлаа. Нью-Жерси дэх Менло паркт дэлхийн анхны үйлдвэрлэлийн лаборатори байгуулж шинэ нээлтүүд хийсээр байлаа. Тэр жилдээ бас нэг чухал нээлт хийсэн нь, урд нь Александр Грахам Беллийн зохион бүтээсэн харилцуур утсанд дууны өнгийг илүү тод болгодог өсгөгч нэмж хийсэн юм. Үүний дараа 1877 онд фонографыг зохион бүтээсэн нь анхны авиа тэмдэглүүр болжээ. Фонографын дараа Эдисон цахилгаан гэрэл хийхээр махран оролдож эхлэв. Английн зохион бүтээгч Жозеф Сван 20 жилийн турш үүнийг туршсан байна. Чийдэнгийн бөмбөлөгийг анх Жозеф Сван бүтээсэн ч шил нь хагарах юмуу эвдэрсэн үед холболтыг дахин шинэчлэх хэрэг гардаг байлаа. Өөрөөр хэлбэл одоогийнх шиг зүгээр л шинэ шил эргүүлж оруулалгүй, заавал системийг шинэчилдэг байв. Тусгай эрчим хүч үүсгүүр болон тараах системийг Эдисон анх бодож олжээ. Анхны цахилгааны шугам сүлжээг Нью-Йоркт Эдисоны төлөвлөгөөний дагуу байгуулжээ. 1884 онд Эдисон Сербийн залуу инженер Никола Теслаг цахилгаан мотор болон тогтмол гүйдлийн үүсвэр генераторыг засварлах ажилд хөлсөлж байжээ. Харин Никола Теслаг үүрэгт ажилаа хийж өгсний хариуд амласан хөлсөө өгөөгүй юм./28/ 1887 онд Нью-Жерсид Эдисоны туршилтын лабортори байгуулагдсан нь технологийн томоохон төв гэмээр болжээ. Эндээ өмнөх бүтээлүүдээ сайжруулах, шинэ нээлт хийхээр ажилладаг байсан ажээ. 1891 онд анхны киноны төхөөрөмж болох кинофотографийг зохион бүтээжээ. Парист ах дүү Люмере энэ аргаар нь кино зураг авах төхөөрөмж болгон хэрэглэжээ. Эдисон бусдын зохион бүтээсэн бүтээлүүдийг илүү сайжруулсан зүйл ч байгаа бөгөөд нэгтгэн дүгнэх чадвар нь амжилтанд хүргэж байлаа. Мөн түүний бүтээлийн зарим нэгийг хожим засаж сайжруулсан нь ч бий. Жишээ нь цахилгаан чийдэн дэх хоёр электродын дундуур цахилгаан гүйдэл явуулахад нэг нь халдаг. Эдисоны нөлөө гэж нэрлэдэг энэ нээлтэнд үндэслэн хожим нь цахилгаан дамжуулах хоолой гуурс хийжээ. Эдисон хоёр дахин гэрлэж зургаан хүүхэдтэй болжээ. Насан эцэслэтлээ шинэ нээлт хийхээр оролдож байлаа. Түүний ажиглалт, туршилтаа тэмдэглэсэн 3400 дэвтэр үлдсэн байна. Томас Эдисон 1931 оны 10-р сарын 18-нд Нью-Жерси мужийн Вест Оранж дахь гэртээ чихрийн шижин өвчний хүндрэлийн улмаас нас барж, 1886 онд Мина Миллерт хуримын бэлэг болгон худалдаж авсан байшингийн арын хашаанд оршуулжээ. Цахим холбоос Киноны техникийн анхдагч Дуугүй киноны хүн Цахилгааны инженер Зай зохион бүтээгч Цахилгаан техникийн бизнесмен АНУ-ын зохион бүтээгч 19-р зууны бизнесмен 20-р зууны бизнесмен АНУ-ын Гүн Ухааны Нийгэмлэгийн гишүүн Хүндэт легионы гишүүн (командлагч) Шведийн Ханы Шинжлэх Ухааны Академийн гишүүн Оросын Шинжлэх Ухааны Академийн гишүүн АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн гишүүн Конгрессын хүндэтгэлийн алтан медаль шагналтан Ратгерсын Их Сургуулийн хүндэт доктор Грэммийн шагналтан Америкчууд 1847 онд төрсөн 1931 онд өнгөрсөн
2788
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9B%D0%B5%D0%BE%D0%BD%D0%B0%D1%80%D0%B4%D0%BE%20%D0%B4%D0%B0%20%D0%92%D0%B8%D0%BD%D1%87%D0%B8
Леонардо да Винчи
Леонардо ди сэр Пиэро да Винчи (, 1452 оны 4 сарын 15 - 1519 оны 5 сарын 2) нь Италийн эрдэмтэн, математикч, инженер, зохион бүтээгч, анатомич, зураач, сийлбэрч, уран барималч, архитектор, хөгжимчин, ба зохиолч байв. Намтар Леонардо да Винчи нь Итали улсын Флоренц хотын ойролцоо Винчи гэдэг газар 1452 онд нотариатч Пьеро да Винчийн гэр бүлд мэндэлжээ. Леонардо Да Винчи-гийн эх нь Катерина гэдэг тариачин бүсгүй байсан гэж зарим судлаачид үздэг байна. Леонардо Да Винчигийн насыг яв цав мэддэггүй байна. Леонардо орчин үеийн утгаар овоггүй байсан; "Да Винчи" гэдэг нь "Винчи хотоос гаралтай" гэсэн утгатай. Түүний бүтэн нэр нь италиар:-Leonardo di ser Piero da Vinci гэх, өөрөөр хэлбэл "Винчигийн ноён Пьерогийн хүү Леонардо" гэдэг байжээ. Тэр бага наснаасаа ажил хөдөлмөр эрхэлж 15 нас хүрэх үедээ уншиж, бичиж сурч, бага зэрэг арифметикийн ухаан сурчээ. Түүнийг 15 настай байхад нь аав нь Андрео Верокио гэдэг нэгэн авъяас билигтний туслах болгосон нь Леонардод амьдралын чухал алхам болжээ. Леонардо түүнээс маш ихийг сурчээ. Ганц зураг ч биш янз бүрийн хөдөлгүүр, механик техникийн тухай ч мэдлэгтэй болов. Хожим түүний нээлт хийсэн бүхний үндсийг энд л сурсан гэж болно. Тэрээр Андрей Вероклогийн хөрш Полаяла Анатоли хэмээх амьд биеийг судлагчид ч мөн тусалдаг байсан бөгөөд тэр үед төдий л хөгжөөгүй анатомийн шинжлэх ухаан Леонардогийн сонирхолыг онцгой татаж байв. Дараа нь энэ талаар анатомийн олон зурлага хийх болов. Тэр үед Леонардогийн зургийн их авъяас нь тодорч Флоренцийн зураачдын нийгэмлэгт орсон боловч Верокиогийн дэргэд дахин 5 жил байжээ. Леонардо маш нарийн мэдрэмжтэй, зургийн сайн багш болж болох байсан боловч зургийн багштайгаа хамт зургаа зурсаар, түүнд тусалсаар байв. Тэр багшийнхаа зурж дуусаагүй зургийг үргэлжлүүлэн зурж сайн үнэлэлт авах нь их байжээ. Ингээд олон жилийн "сурагчийн" амьдралаа үдэж Миланд очиж хотын захирагчийн удирдлагад ажиллах болов. Тэр зөвхөн урлаг биш мөн шинжлэх, ухаан боловсролын салбарт анхаарлаа хандуулах болов. Тэр маш их хөдөлмөрлөдөг байв. Түүний хувьд харах мэдрэмж хамгийн чухал юм. Тэрээр бүх юмыг ажиглаж, тэр бүхнийгээ зурж, тэмдэглэдэг байсан. Ном их уншин, уншсан ном бүрийнхээ төгсгөлд өөрийн санал бодлоо бичдэг байжээ. Түүний бичиж тэмдэглэсэн нь асар их бөгөөд мянга мянган хуудас боловч бидэнд зөвхөн 31 дэвтэр л уламжлагджээ. Түүний бичиж, зурж, тэмдэглэсэн энэ дэвтрүүд нь олон орны музейд хадгалагдаж байна. Тэр бусдаас огт өөрөөр бичиж тэмдэглэдэг нь сонирхолтой. Өөрөөр хэлбэл тэр эсрэг чиглэлээр бичдэг, мөн бичиж зурахыг хослуулдаг байжээ. Түүний дэвтрүүдэд зургийг бичгээр, бичгийг зургаар гүйцэлдүүлж тайлбарласнаас ихэнх хэсэгт зураг байна. Тиймээс түүнийг шинжлэх ухааны тайлбарт зургийн "эцэг" гэж болно. 1500-гаад оны үед Францчууд Миланыг эзлэх үеэр Леонардо Флоренц руу буцжээ. Тэрээр аялан явах дуртай, явсан газрынхаа зургийг тоймлон зурж явдаг байв. Тэр алдарт "Мона Лиза"-г энэ үед л бүтээсэн гэдэг. Леонардо эрдэм шинжилгээний ажлаа зогсолтгүй үргэлжлүүлж, Санта Мария Нуво эмнэлэгт хүний биеийн судалгаа хийж байв. Нисэх нь хүн төрөлхтний нэн эртний агуу том хүсэл мөрөөдлийн нэг. Леонардо ч үүнийг хүсч байв. Тэр шувууд хэрхэн нисдгийг судалжээ. Леонардо хүн болон шувууны бие харьцуулан судалж, зураг төсөл гаргажээ. Түүний олон сайхан уран бүтээл цаг хугацааны эрхээр үрэгдэж, бас тэр олон бүтээлээ дуусгаж чадсангүй. Түүнийх гэгддэг 17 зураг байдаг бөгөөд "Ангхиарын дайн" , "Леда" зэрэг зургийнх нь зөвхөн хуулбар нь олджээ. Гэсэн ч эдгээр зургууд түүний ямар их авъяастайг батлахад хангалттай. Түүний гол авъяас чадвар нь зурах. Тэрээр зургаа улам амьд, улам дөхөмтэй, улам сайн болгохын тулд л анатоми, техник технологийн салбарыг судалдаг байжээ. Тэр гайхалтай хөдөлмөрч байсан. Леонардо уран барималч мөн. Түүний уран баримлын бүтээл нь өвлөгдөж ирсэнгүй нь маш харамсалтай. Ердөө хоёр бүтээлийнх нь ерөнхий зураг төсөл олджээ. Гэхдээ бас эндээс түүний хэр зэрэг барималч болохыг мэдэх бололцоотой. Төсөлд байгаа морьдын зураг хэмжээ, биеийн булчин шөрмөсийг хэрхэн үзүүлснээс бүхнийг мэдэж болно. Бас энд нэг юм байна. Леонардо энэ аварга бүтээлээ нэг дор цутгахаар төлөвлөжээ. Энэ нь түүний амьдарч байсан эрин үетэй харьцуулахад боломжгүй байсан боловч тэр болох боломжтой гэдгийг мэдэрч ухаарч, тооцоолж, алсыг харж зоригтой байсны баталгаа болно. 1490-ээд оны үед Миланд нэгэн бяцхан ном гаргаж түүндээ механикийн салбарт хийсэн нээлтүүдийн тухай бичжээ. Өнөөгийн бидний хэрэглэдэг шүхэр,нисдэг тэрэг, танк, оёдлын машины зураг төслийг хийж бэлтгэжээ. Тэр амьдарч байсан үеэсээ дэндүү хол ирээдүйг харж байсан юм. Леонардогийн олон зураг, төсөл хэрэгжихэд 20-р зуун зайлшгүй хэрэгтэй байсан бөгөөд харин түүний үед зөвхөн л цаасан дээр хийсэн юм. Ижилгүй энэ авъяастан машины ажиллах зарчмыг хүний биеийн хөдөлгөөнтэй харьцуулж байгалийн хамгийн дэвшилттэй машин нь хүн гэдгийг баталж, хөдөлгөөнийг үүсгэгч нь нь хүч гэдгийг нотолжээ. 1519 онд агуу их сэтгэгч Леонардо да Винчи таалал төгсчээ. Түүний олон загвар туршилтууд дуусалгүй үлджээ. Леонардогийн үнэнч туслах, дотны шавь Францеско Мелзи түүний ажил үйлсийг үргэлжлүүлсэн гэдэг. Түүнийг оршуулсан бунхан нураад шарилыг олох боломжгүй болжээ. Гэтэл түүний суут бүтээлүүд нь хүн нэг насандаа ямар их юм бүтээж болдгийн үлгэр дуурайл болж байна. Леонардо шинжлэх ухаанд түүний дотор соёл урлаг, механик техникийн шинжлэх ухаанд байнга нээлт хийсээр амьдарчээ. Тэр дүрслэх урлагийг эрдэмтэй хослуулсан агуу их өмч хөрөнгийн эзэн байлаа. Тиймээ тэр бол сэргэн мандалтын үеийн хамгийн агуу суутны нэг мөн. 1952 онд хүн төрөлхтөн түүний мэндэлсний 500 жилийн ойг ёслон тэмдэглэсэн билээ. Мөн үзэх Мона Лиза Цахим холбоос National Museum of Science and Technology Milano The drawings of Leonardo da Vinci J. P. Richter: The Notebooks of Leonardo da Vinci. 1886. Италийн уран зураач Италийн зохиолч Италийн сэргэн мандалтын үеийн уран зураач Миланы ордны уран зураач Сэргэн мандалтын үеийн архитектор Италийн архитектор Инженер, шинийг нээгч, зохион бүтээгч Баллистикч 15-р зууны зураг зүйч Зэвсэгт хүчний инженер Флоренцын дүрслэх урлагийн уран бүтээлч Италийн түүхэн хүн 1452 онд төрсөн 1519 онд өнгөрсөн
2790
https://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D0%BB%D0%B5%D0%B7%20%D0%9F%D0%B0%D1%81%D0%BA%D0%B0%D0%BB%D1%8C
Блез Паскаль
Блез Паскаль (* 1623 оны 6 сарын 19-нд Клермон-Ферранд; † 1662 он ы 8 сарын 19-нд Парист) нь Францын математикч, физикч, теологич байв. Намтар Тэрээр Францын Клермон-Ферран хотод төржээ. Балчир наснаасаа эхлэн онцгой хүүхэд гэдэг нь тодорхой байжээ. Эцэг Етин Паскаль нь өмгөөлөгч, мөн математик сонирхдог байсан. Түүнийг гурван настай байхад нь ээж нь нас барсан бөгөөд 1632 онд Паскалийн гэр бүлийнхэн Парис руу нүүн иржээ. Түүний аав хуучныг баримтлагч байсан тул Паскальд өөрөө гэрээр боловсрол олгох нь зөв гэж үзжээ. Паскалийг төрөх үед математикч Рене Декарт 27 настай байлаа. Ньютоноос хэдхэн жилийн өмнө төрсөн байлаа. Декарт, Ферма зэрэг агуу математикчидтай нэг үед төрсөн нь түүний хувьд нэг талаар азгүй хэрэг байжээ. Тийм болохоор өөрөө баталчих байсан теоремын зарим хэсгийг Ферматтай хуваалцжээ. Өөрийг нь “Гайхамшигтай хүүхэд” хэмээн алдартай болгосон геометрийн нээлтээ тухайн үед түүнээс бага нэртэй байсан Десергугаас санаа болгон авсан гэдэг. Шашин, гүн ухааныг илүү их сонирхдог, математикт дургүй охин дүү нь түүнд их нөлөөлдөг байсан боловч Паскаль хэтэрхий ихийг бүтээжээ. Тэр 12 настайдаа ааваасаа геометр гэж юу болохыг, юу судалдгийг асуужээ. Аав нь түүнд “ зөв талбайд биетүүд зурж, тэдний хоорондох уялдааг судалдаг” гэж хариулжээ. Үүнээс үндэслэн баталгаа хийж эхэлсэн бөгөөд аав нь ч түүнд Евклидийн “Эхлэл”, Аполлогийн “Конус” номыг өгчээ. Тэгээд математикийн хичээлд сууж эхэлсэн бөгөөд Парисын Академи дахь хичээлд оролцдог болжээ. Эцэг нь математикаар хичээллэхийг хориглосон боловч нууцаар геометр үзэж эхэлсэн бөгөөд татварын албаны байцаагч аавынхаа ажлыг хөнгөвчлөхийн тулд тооны машиныг зохиожээ. Паскаль 1639 онд 16 нас хүрэхээсээ өмнө хамгийн гайхалтай геометрийн нотолгоогоо хийжээ. 19-р зуунд амьдарч байсан нэрт математикч Силвестр, Паскалийн уг теоромыг “муурын өлгий” гэж нэрлэжээ. 11 настайдаа дуу чимээний тухай бүтээл туурвисан бөгөөд 16 настайдаа конусын талаар бичсэн нь Декартыг хүртэл гайхшруулж байлаа. 18 настайдаа одоо Парисын музейд хадгалагдаж байгаа тооны машиныг зохион бүтээжээ. Физик дэх агаарын хүнд, хийн нягт даралт зэрэг өөрийн нэрээр нэрлэгдсэн хуулиудыг нээжээ. Апполо болон бусад эрдэмтдийн судалгаанд дүгнэлт хийсэн 400 гаруй бүтээл туурвижээ. Эдгээрийг хэвлээгүй байсан тул одоо алга болсон байна. Харин Лейбниц энэ бүтээлийн хувийг олж үзэж, судалсан байдаг. Энэ нь метрийн систем дэх бус геометрийн проекц байсан байна. Аристо математикийг “олонлогийн ойлголт” гэж тодорхойлж байсан бол Паскалийн геометрт олонлог байхгүй байв. 17 настайгаасаа эхлээд 39 насандаа нас барах хүртлээ амар тайван, зовлон зүдгүүргүй өдрийг үзсэнгүй. Хоол шингэхгүй байх, гэдэсний өвчин, нойргүйдэл, энэ бүхнээс үүссэн хар дарсан зүүд зэрэг нь түүнийг дуусгажээ. Хэдий тийм боловч энэ бүхний дунд зогсолгүйгээр ажилласаар байлаа. 23 насандаа охин дүүгийнхээ шахалт, шаардлагаар христосын шашинд орж зарим нэг урсгалыг нь дагажээ. Энэ талаар их зүйлийг туулсан ч мөн л математикаа орхисонгүй. Хасарваанийн мод мэт оройгоосоо эхлэн хатаж эхэллээ. Тэр жилдээ хоол боловсруулах эрхтэн нь муудан, тахир дутуу болсон нь тун их шаналгаатай байлаа. Тийм боловч бүтээлээ туурвисаар байв. 1648 онд Торричеллийн (1608-1647) бүтээлийг судлан түүнийг даван гарч өндөр газар даралт өөрчлөгддөгийг баталжээ. Декарт Паскальтай олон сэдвээр ялангуяа барометрийн талаар ярилцахаар ирсэн боловч хоёр эрдэмтний зан байдал нь таарсангүй. Декарт 16 настай хүүхэд конусын талаар бичсэнд итгэснээ ил хүлээн зөвшөөрөөгүй юм. Мөн барометрийн туршилтуудаа Мерсеннийн судалгаанаас авсан байх хэмээн таамаглаж байлаа. Тэдний үл ойлголцох байдлын гурав дахь шалтгаан нь шашны талаарх үзэл байв. Гэвч дүү охиных нь дурссанаар тэр хоёр бие биедээ атаархдаг байсан бөгөөд дээр дурдсан уулзалт, зочлолт нь хүйтэн, хөндий болжээ. Декарт залуу анддаа хэдэн зөвлөгөө өгсөн ч Паскаль үүнийг нь тоосонгүй. 1658 оны нэгэн орой унтаж чадахгүй, шүдний өвчнөөр шаналж байсан Паскаль зөвхөн бахиар авхуулсны дараа зүгээр болох, аймшигтай өвчнийг мартахын тулд хэд хэдэн нэртэй математикчидийн оролдож байсан гайхалтай тооны цувралыг судалж эхэлжээ. Хамаг бие нь өвдөхөө больж, өвчнөө мартсан нь хэтэрхий махруу оролдсоноос нь болсон ч байж болох юм. Найман өдрийн туршид зогсолтгүй ажиллажээ. Энэ тойрогтой холбоотой бодлогуудыг бодож эхлэв. Эдгээр нээлтийн заримыг нь Франц, Английн математикчидыг урамшуулахын тулд Амос Детонвилл нэрээр хэвлүүлжээ. Мөн үзэх Паскалийн гурвалжин Цахим холбоос Зохион бүтээгч 17-р зууны математикч 17-р зууны физикч Логик судлаач Францын математикч Шинэ эриний өмнөх гүн ухаантан 17-р зууны гүн ухаантан Христийн шашны гүн ухаантан Янсенизмын хүн Урсгалын механикч Афорист Францчууд 1623 онд төрсөн 1662 онд өнгөрсөн
2793
https://mn.wikipedia.org/wiki/%D0%AD%D1%81
Эс
Эс (cella, жижиг өрөө гэсэн утгатай латин үгээс гаралтай) нь бүх мэдэгдэж буй амьд биесийн биологийн бүтэц, үйл ажиллагааны үндсэн нэгж юм. Эс бол амьдралын хамгийн жижиг нэгж. Эсийг ихэвчлэн "амьдралын тоосго" гэж нэрлэдэг. Эсийн талаар судалдаг биологийн салбарыг эсийн биологи буюу цитологи гэж нэрлэдэг. Эс бол мембран ба түүн дотор байрлах цитоплазм аас бүрддэг ба үүнд уураг, нуклейн хүчил зэрэг олон биомолекулууд байдаг. Ихэнх ургамал, амьтны эсүүд нь зөвхөн дуранбайгаар (микроскоп) л харагддаг ба хэмжээ нь 1-100 микрометрийн хооронд байдаг. Амьд биеийг нэг эстэн (бактери гэх мэт нэг эсээс бүрдэх) эсвэл олон эстэн (ургамал, амьтан орно) гэж ангилж болно. Ихэнх нэг эстэн махбодыг бичил биетэн гэж ангилдаг. Эсийг 1665 онд Роберт Гук нээсэн бөгөөд үүний дараагаар 1839 онд анх Матиас Якоб Шлейден, Теодор Шван нар эсийн онолыг боловсруулсан. Эсийн онол нь бүх амьд бие махбодь нэг буюу хэд хэдэн эсээс бүрддэг, эсүүд нь бүх амьд бие дэх бүтэц, үйл ажиллагааны үндсэн нэгж бөгөөд бүх эсүүд эсүүдээсээ үүсдэг гэж мэдэгджээ. Эсийн төрөл Эсийг хоёр төрөл болгон үздэг: Жинхэнэ бөөмтөн эс(эукарёт)- Бөөм нь бамбайтай. Нэг ба олон эстэн Язгуур бөөмөрхөг эс (прокарёт)- Бөөмийн бамбайгүй. Ихэнх нь нэг эстэн. Язгуур бөөмөрхөг эс Гурван дээд аймгийн хоёр нь болох бактери ба ужуур нян (архэй) нь язгуур бөөмөрхөг эс болно. Язгуур бөөмөрхөг эс дэлхий дээрх амьдралын анхдагч хэлбэр байсан нь түүний дотор явагдах биологийн чухал үйл явц болох эсийн харилцаа холбоогоор батлагддаг. Эдгээр эсүүд жинхэнэ бөөмтөн эсээс хавь бие жижиг, цөм гэгч нь ялгагдашгүй, эсийн эрхтэнцрүүд эсийн арьстайгаа нягт бэхлэгдсэн буй. Язгуур бөөмөрхөг эстний хүчилтөрөгч үгүйдүүлэх бөөм хүчил нь дан цагариг бүхий өнгөт бие дээр оршдог, эсийн дотоод орчинтой шууд харилцдаг. Хамгийн бяцханаас үлэмж язгуур бөөмөрхөг эсийн хэмжээ нь өчүүхэн. Дотоод үйл ажиллагаа Эсийн дотоод үйл ажиллагаа нь одоо ч сонирхол татсан хэвээр байна. Тэр дундаа эсийн энергийн үйлдвэрлэл ба эс дэх бодис зөөвөрлөлт, бодис задрах ба нэгдэх урвалууд, эсийн бодис хуримтлуулах механизм зэрэг нь анхаарлийн төвд оршиж байна. Эс дэх бодисийн эргэлт хэзээ ч тохиолдлын чанартай явагддаггүй харин ч гайхалтай эмх цэгцтэй, дэс дараатайгаар хамгийн бага зардлаар хамгийн ихийг бүтээж байдаг. Өөрөөр хэлбэл эсийн биомолекулуудын дунд “шүтэн захирах ёс” оршин, үйл ажиллагааг нь зохицуулна. Жишээ нь бидний хоол тэжээлээрээ авсан уургын бодис хэзээ ч тэр хэлбэрээрээ шингэдэггүй. Эхлээд бүтцийнхээ хамгийн жижиг нэгж амин хүчил болтлоо задардаг.Энэ аминхүчлээс биед хэрэгтэй шинэ уураг нийлэгжин бий болно. Өөрөөр хэлбэл жижиг молекулуудаас том молекул үүсэж байна. Хэрэв шаардлагатай бол цаашаа дахин макро бүтэц байгуулалтад шилжиж болно. Аливаа үйл хөдөлгөөнд зайлшгүй шаардлагатай нэг зүйл нь энергийн эх үүсвэр юм. Эс өөрөө термодинамик систем учир гадаад орчинтойгоо бодис, энергийн солилцоог байнга явуулдаг нээлттэй систем юм. Хэрэв ийм харилцаа байдаггүй байсан бол эсийн амьдралын тухай ярих ч аргагүй байсан биз ээ. Эс гадаад орчноос авсан бодисоо химийн энерги болгон хувиргаж тэр нь эсийн дотоод үйл ажиллагаа, молекул зөөвөрлөлт, булчингийн ажиллагааг хангах химийн урвалуудын явцад зарцуулагдана. Иймээс эсийг “химийн мотор” гэж нэрлэж болмоор. Нарны энергээс бусад шаардлагатай бүх энергийг биомакромолекулууд бий болгодог. Өөрөөр хэлбэл биомолекулийн задралаар их хэмжээний энерги ялгардаг. Жишээ нь глюкоз нүүрсхүчлийн хий ба ус болон задрах явцдаа ялгарсан энерги нь хадгалагдан, улмаар хэрэгцээ гарахад ашигладаг байна. Энергийн ийнхүү хадгалагдахад хамгийн гол үүргийг аденозин 3 фосфорын хүчил (ГФА) хэмээх молекул гүйцэтгэдэг. Хадгалагдсан энергээ зарцуулахад ГФА нь 1 фосфороо алдаж хоёр фосфорын хүчил улмаар нэг фосфорын хүчил болж хувирдаг. Урвалын өөрийгөө хянах систем Аливаа зүйлийн адил урвалд ч мөн хяналт шаардлагатай.Эсийн доторх энэхүү хяналтын систем дээд зэрэглэлийн компьютерээс ч илүү хариуцлагатай, сайн ажилладаг. Жишээ нь эсийн нэг хэсэгт аминхүчлүүдээс уураг нийлэгжиж байхад нөгөө хэсгүүдэд зэрэгцэн хэдэн мянган өөр уургууд нийлэгжинэ. Гэтэл энэ бүхнийг хамгийн шилдэг лабораторид хамгийн өндөр мэдлэгтэй эрдэмтэд хийхэд тийм ч хялбар байхгүй. Лабораторид явуулж буй урвал бүрт тохирсон дулаан, даралт гэх мэт тусгай нөхцөлүүд шаардагддаг. Мөн цаг хугацаа их авдаг тул эс дэх адил урвалуудаас бүх үзүүлэлтээр доогуур бөгөөд үр дүн муутай байдаг. Эсийн урвалын тогтолцоонд “эргэх–саатуулга“ хэлбэрийн хяналт үйлчилдэг. Үүнд эсэд хэрэгтэй бодис хангалттай хэмжээнд хүрсэн тохиолдолд урвалыг нь хурдасгагч ферментийн нийлэгжилт зогсдог. Учир нь эс өөрөө эдийн засгийн хэмнэлт гаргах үүднээс урвалын бодисын солилцоог зохицуулах чадвартай байдаг. Хэдий дээрх жишээ тайлбарууд эсийн үйл ажилгааны өчүүхэн хэсэг боловч бидний биеийн 75-100 триллион эсийн дотор хором мөч бүрт дээрх урвал явагдаж байдагт та итгэх үү? Тэгвэл энэ “аугаа” үйлийг 10-120 микрометр хэмжээтэй бяцхан эс явуулж байгааг бодохоор байгаль дэлхийн гайхамшиг гэдэг хүмүүн бидний төсөөлж үл чадах, гүн бат нууц гэлтэй. Мөн үзэх В эс Эсийн биологи Генетик Эд судлал
2794
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9D%D0%B0%D1%80%D0%BD%D1%8B%20%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B0%D0%B3
Нарны аймаг
Нарны аймаг нь Нар, түүнийг татах хүчнийх нь улмаас тойрон эргэх найман гараг, 5 тогтоогдсон одой гараг (Дэлхийн ван, Церера, Макемаке, Эрида, Хаумеа), тэдгээрийн дагуулууд, маш олон тооны жижиг биетүүдийг багтаасан систем юм. Хүмүүс байгаль ертөнцийг хүрээлэн буй хамгийн ойр дөт зүйлээсээ эхлэн таньж мэджээ. Дэлхий бөөрөнхий хэлбэртэй, нарыг тойрч эргэдэг зэргийг тогтооход олон зуун шаардагдсан юм. Одод бол манай нартай адил бөгөөд гагцхүү нэн алс хол оршдог, нарыг тойрон гарагууд, үүнийг тойрон тэдгээрийн дагуулууд эргэж байдаг гэдгийг баталсан явдал дундад зууны шинжлэх ухааны лут их ололт байлаа. Ийм байр сууринаас авч үзвэл эх дэлхий маань энгийн нэг гариг болох тул бусад гараг дээр бидний адил оюун ухаант амьтад аж төрдөг л байж таарна гэсэн үзэл бодол аль эрт цагаас газар аван тархжээ. Орчин үеийн одон орон судлалын онцгой хөгжил, техникийн дэвшлийн дүнд өнөөдөр бид орчлонт ертөнцийн тогтоцын талаар арвин их мэдлэгтэй болж тэнгэрийн янз бүрийн эрхсийг эх дэлхийгээсээ төдийгүй сансрын хөлөг, станцуудыг ашиглан өргөн хүрээтэй судалгааг хийж шинэ шинэ мэдээллийг олж авсаар байгаа. Орчлон ертөнцийн тухай өнөөгийн төсөөлөл асар уудам орон зайг хамарч байна. Нарны аймагт одоогоор есөн гаригтай, арав дахь гараг байгаа нь тодорхой болов. Нарны аймгийн гарагуудыг нарнаас алслагдах дарааллаар нь нэрлэвэл: Буд, Сугар, Дэлхий, Ангараг, Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далайн ван (Дэлхийн ван гаригийг бага гаригийн ангилалд оруулах болсон). Нар, дэлхийн хоорондох дундаж зай /150 сая км/-ыг нэг одон орны нэгж зай гэж нэрлэдэг. Манай гаригт хамгийн ойр орших тэнгэрийн эрхэс бол өөрийнх нь цорын ганц дагуул болох сар юм. Сар нь дэлхийг 384000 км радиустай тойрог замаар эргэх ба ийм зайг цагт 100 км хурдтай галт тэргээр зогсолтгүй явна гэвэл хагас жил шахам хугацаа шаардагдана. Гэтэл вакуум гэж нэрлэх нэн сийрэг орчинд гэрэл тарах хурдаар энэ зайг дөнгөж нэг сек гаруйхан хугацаанд туулна. Агааргүй орчинд гэрэл тарах хурдыг орчлонгийн хамгийн дээд хурд гэж үздэг. Энэ хурд ойролцоогоор 300000 км/сек байдаг тул нарнаас цацрах гэрэл дэлхийд ердөө л найман минут гаруйхан хугацаанд ирэх нь байна. Тэгвэл гэрэл дэлхийгээс Дэлхийн ван гариг хүрэхэд таван цаг, манай нарны аймгийн нэг захаас нөгөө зах хүрэхэд 11 цаг, бидэнд хамгийг ойр орших Өмнөд хаалганы гялаан од хүрэхэд 4.3 жилийн хугацаа шаардагдах ажээ. Хэрэв нарыг таван см хөндлөн огтлолтой жижиг бөмбөг гэж сэтгэвэл манай дэлхий түүнээс 540 см зайд орших хагас милиметр ч хүрэхгүй хөндлөн огтлолтой бяцхан үрэл болж таарах юм. Энэ машстабаар авч үзвэл нарны аймгийн хамгийн захын гариг 220 орчим метрийн алсуур эргэх болно. Манай нарны аймагт есөн гаригаас гадна 2000 шахам жижиг гаригууд, сүүлт одод нарыг тойрон эргэнэ. Од бол халуун цөмийн урвалын дүнд өөрөөсөө асар их энергийг ялгаруулдаг нартай адилхан эрхэс юм. Харин сүүлт од бол төв одоо тойрон эргэж, түүний татах хүчинд баригдаж байдаг өөрөөсөө гэрэл үл гаргах тэнгэрийн нэгэн эрхэс юм. Ийм болохоор сүүлт одыг од(Нар )той адилтган үзэж болохгүй. Манай нар шиг одод өөрийгөө тойрсон гариг, бусад эрхэсүүдтэй байхыг огтхон ч үгүйсгэдэггүй. Одод бүхэн өөр хоорондоо адил байдаггүй бөгөөд гэрэлтэлт, масс, хөгжил хувьслын үе шат гэх зэрэг олон шинж чанаараараа ялгагддаг. Манай нар аль ч талаараа бусад ододоос үл онцгойрох ердийн л шар нэг од болох нь нэгэнт тодорхой болжээ. Хэрэв манай нар бусад бүх оддоос эрс ялгаатай олон шинж чанартай байдаг бол нарны аймгийн хүрээний олон үзэгдлийг онцгой зүйл гэж үзэж болох талтай. Гэтэл нэгэнт иймгүй нь судалгаа шинжилгээгээр батлагдаж байгаа болохоор өөр ододын хувьд манай нарны аймгийн бүтэц тухайлбал, гаригийн систем байхыг үгүйсгэх аргагүй болно. Манай нар бүрэлдэхүүнд нь багтдаг хоёр зуун тэрбум шахам ододын аймгийг манай галактик /Галактик-Galaxy гэдэг нь латины сүү гэсэн үгнээс гаралтай юм/ буюу манай оддын ай гэж нэрлэдэг. Манай ододын айг бүрдүүлэгч ододын олонх нь нимгэн хоёр тавгийг амсраар нь нийлүүлэн тавьсан мэт хэлбэрийн эзэлхүүнд төвлөрдөг. Хэрвээ манай галактикийг өөрийнх нь гол хавтгайд сүүдэрлэн буулгавал эрчилсэн давхар цагираг маягийн угалзан дүрс бууна. Төв хэсэгтээ бөмбөрцөг хэлбэрийн эзэлхүүнд хэдэн арван тэрбум одод хуралдсан байх ба түүний гадуур зээрэнцэг хэлбэртэйгээр угалзлан бас хэдэн арван тэрбум од тархаж оршдог ажээ. Манай нар галактикийн төвөөс 32600 гэрлийн жил орчим зайд оршдог. Цэлмэг шөнө тэнгэрийг заагласан мэт татсан цайвар зурвас ажиглагддаг. Эрт цагаас энэ цайвар зурвасыг улс үндэстэн бүхэн гайхан ажиглаж янз бүрээр нэрлэж байжээ. Тухайлбал, монголчууд “Тэнгэрийн заадал” (" Бадамгарав"), “Тэнгэрийн оёдол”, “Эрхтийн зам” хэмээн нэрийдэж ирсэн байна. Галактикийн хэмжээ асар их юм. Түүний масс гэхэд нарны массаас наяд /1011/ дахин их ажээ. Бөмбөрцөг хэсгийн хөндлөн огтлол 50 мянга, зээрэнцгийн хөндлөн огтлол 100 мянга, зузаан нь 12 мянга орчим гэрлийн жилийн хэмжээтэй юм. Бөмбөрцөг хэсгийн төвд галактикийн цөм оршино. Энэхүү цөмөөс холдох дутам одод сийрэгжин байршдаг зүй тогтолтой. Галактикийн цөмөөс барагцаалбал 10 мянган гэрлийн жилийн зайд орших нарны ойр орчимд хааш хаашаа дундажаар зургаан гэрлийн жилийн орон зайд нэг од оногдож байдаг бол цөм хавьдаа түүнээс 10 сая дахин нягтарч ирдэг. Гэтэл галактикийн төвөөс 25-30 мянган гэрлийн жил зайд дээрхээс бараг 300 дахин сийрэг болдог ажээ. Галактик бүхэлдээ тэнхлэгээ эргэх бөгөөд манай нар 250 сая жилд галактикийнхаа төвийг нэг бүтэн тойрдог ажээ. Манай нарны насыг таван тэрбум орчим жил гэж үздэг тооцоогоор бол үүссэн цагаасаа хойш галактикийнхаа төвийг хориод удаа л тойроод байж таарах нь. Гэхдээ яг нэг тойрог замаар давтан эргэнэ гэж үздэггүй. Бид дэлхий нарыг нэг бүтэн тойрох хугацааг байгалийн үзэгдэл давтагдах нэг жилийн хугацаа болгон авч үздэг бол галактикийн нэг жил нь дэлхийн 250 сая жилтэй тэнцэх болж байна. Тэгвэл дэлхий дээр хүн үүсээд 2.5 сая орчим жил болж байгаа буюу галактикийн жилээр долоо хоног ч хүрэхгүй хугацаа өнгөрчээ гэсэн тооцоо гарна. Галактикийн бөмбөлөг болоод зээрэнцэг аль ч системд одод хэсэг хэсгээр бөөгнөрөн байршсан байдаг онцлогтой. Ийм ододыг бөөн од гэнэ. Нэг бөөн одод нэг ижил гарал үүсэлтэй, бусад ододтой харьцуулахад нэг ерөнхий чиглэлийн хөдөлгөөнтэй байдаг нь батлагджээ. Сарнимал болон бөмбөлөгөн бөөн одод гэж хоёр янз байдгаас манай галактикт эхнийх нь 800 орчим, сүлчийнх нь 200 орчим тоологдоод байна. Бидний сайн мэдэх Мичид бол сарнимал бөөн од юм. Сая шахам ододоос тогтох бөмбөлгөн бөөн одод 8-10 тэрбум жилийн настай байдаг нь сарнимал бөөн ододынхоос үлэмж их юм. Орчлонгийн уудамд манай галактиктай адил галактикууд олон байдгийг ХХ зуунд л анх нарийвчлан судалж тогтоожээ Манай галактикаас гадагш орших өөр галактикуудыг гадаад галактик гэж ерөнхийлөн нэрлэдэг. Хэдийгээр манай галактикийн нэг захаас нөгөө зах хүртэл 100 мянган гэрлийн жилийн хэмжээтэй, оддын хооронд хүрч хүрэлцэхийн аргагүй хол мэт санагдавч үүний дотор агуулагдах бүх од бүгд нэгэн аврага их бүлд харъяалагдан нэг ерөнхий хүчинд захирагдан хөдөлж байгаагаараа бидний ойрын “нутаг ус” нэгт одод билээ. Гадаад галактикуудыг эртнээс судлан бүгдийг нэгэн жагсаалтанд оруулжээ. Жишээ нь, М31 галактик гэдэг бол Францын одон оронч Ч.Мессьегийн үндэслэсэн жагсаалтад 31 дэх обьект болон бүртгэгдсэн Адаг чуулганы ордны их угалзан галактик юм. Мөн одон оронч И.Дрейерийн зохиосон Шинэ ерөнхий жагсаал/NGC/ гэж бий. NGC-224 гэдэг бол Адаг чуулганы мананцрын шинэ дугаар юм. Оптикийн ердийн дуран авайд маш бүдэг од мэт ажиглагдаж байдаг обьектыг хамгийн хүчтэй дуран авайгаар ажиглахад хэдэн зуун тэрбум оддоос тогтсон галактик болох нь мэдэгддэг. Өнөө үед ОХУ-д зургаан метрийн голчтой аварга том дурангаар алсын галактикийг ажиглан судалж байгаа бол АНУ-д 10м-ийн голчтой дуранг бүтээж байна. Алсын галактикийг дэлхий дээрээс оптик дурангаар судлахын зэрэгцээ сансрын хөлөгт байрлуулсан тойрог замын оптик дурангуудыг өргөн ашиглаж байна. Харьцангуйгаар биднээс тийм ч их хол биш орших галактикуудын нэг нь дээр өгүүлсэн М31 буюу Адаг чуулганы ордны угалзан галактик болно. Энэ галактик дэлхийгээс барагцаалбал 2.3 сая гэрлийн жилийн зайд алслагджээ. Өөр хоохрндоо ойр орших галактикууд нэгдэн тэнгэрийн эрхсийн бас нэгэн аймаг болох галактикийн бөөгнөрлийг үүсгэдэг байна. Галактик хоорондын зайг бид ойролцоогоор мэддэг тул хэдэн зуугаас хэдэн мянган галактикаас тогтох энэхүү тэнгэрийн эрхсийн аймаг ямар орон зайг эзэлж байдгийг баримжаалан олж болно. Бидэнд хамгийн ойр орших, бүрэлдэхүүндээ 200 гаруй галактикийг багтаасан ийм нэгэн бөөгнөрөл хүртлэх зай 40 сая гэрлийн жил байхад хамгийн алсын галактикийн бөөгнөрөл биднээс дөрвөн тэрбум гаруй гэрлийн жилийн зайд оршдог ажээ. Одоогоор хүний ажиглаж чадсан орчлонт ертөнцийн хаяа хязгаар ийнхүү хэдэн тэрбум гэрлийн жилийн зайд тэлжээ. 20 зууны сүүлийн хагаст техникийн дэвшлийн дүнд одон орон судлал улам хөгжиж радио, рентген, гамма, одон орны ажиглалтаар алс холын объектуудын шинж чанарыг судлан орчлонт ертөнцийн бүтэц, зүй тогтлыг улам бүр танин мэдсээр байна. Радио одон орончид квазар хэмээх өвөрмөц сонин объектыг 1960-аад онд анх нээсэн. Энэ объектын хэмжээ нь харьцангуй бага боловч цацруулж буй цахилгаан соронзон долгионых нь эрчим асар их ажээ. Квазаруудын цацруулалтын чадал 1047-1048 эрг/с-д хүрдэг нь хамгийн том аварга галактикийн бүрэн цацруулалтаас ч 10 мянга дахин их юм. Нөгөө талаар энэ сонин объект маш алс оршдог. 10 тэрбум гэрлийн жилийн зайд орших квазарууд ч нээгдсэн байна. Тэгэхээр бид уг объектын 10 тэрбум жилийн өмнө цацруулсан цахилгаан соронзон долгионыг л хүлээн авч байгаа хэрэг юм. Гэтэл 10 тэрбум жилийн өмнө нарны аймаг ч үүсээгүй байсан шүү дээ. Үүнээс ч алсын объектыг цаашид нээн илрүүлж болох юм. Дэлхийгээс сар хүртэлх зайг 384 мянган километр энэ зайг гэрэл нэг секунд гаруйхан хугацаанд туулна гэдгийг дээр өгүүлсэн. Гэтэл өнөөдөр хүн оюун ухаанаараа хэдэн тэрбум гэрлийн жилийн цаадахь ертөнцийн нууцад нэвтэрч байна. Орчлон ертөнц байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Энэхүү өөрчлөлт, түүний үр дагавар нь хүний амьдралын өчүүхэн бага хугацаанд үл анзаарагдана. Орчлогт ертөнцийн энэ хувьсал хөдөлгөөнийг жолоодох гол хүч нь таталцал юм. Их эрдэмтэн А.Эйнштейн 1916 онд харьцангуй ерөнхий онол буюу таталцлын релятив онолыг боловсруулж их масштаб дахь массын тархалт, хөдөлгөөн, орчлонт ертөнцийн хувьслыг үзэх шинэ үзэл баримтлалыг дэвшүүлжээ. Нэрт эрдэмтэн А.А.Фридман, Эйнштейний таталцлын тэгшитгэлээс орчлонт ертөнц хувьсан өөрчлөгдөж буйг илтгэн үзүүлэх шийдийг олж орчин үеийн Орчлон судлал /Космолог/-ийн үндсийг тавьсан байна. Орчлонт ертөнц хугацаанаас хамааран хувьсч байдаг гэдэг нь Фридманы онолын гол санаа юм. Фридманыг энэхүү дүгнэлтийг хийснээс хойш тун удалгүй 1929 онд Америкийн одон оронч Э.Хаббл гадаад галактикууд бие биесээс улам алслагдсан тэлсээр байгааг ажиглалтаар баталсан юм. Хабблын ажигласнаар галактикууд бие биесээс холдох тусмаа цаашлах хурд нь улам өсч байв. Галактикууд бие биеэсээ гурван сая гаруй гэрлийн жилийн зайтай алслагдах тутамд тэдгээрийн холдох хурд секундэд 55 км-ээр өсч байдгийг өнөө үед нарийвчлан тогтоожээ. Орчлонгийн бодис ийнхүү зугтаах мэт бие биесээс улам алслагдсан тэлсээр байгаа энэ сонин үзэгдлээс улбаалан Тэлэгч орчлонгийн орчин үеийн онол үүссэн юм. Бидний мэдэх сонгодог механикийн хууль ёсоор аливаа хөдлөгч бие кинетик энеригээ алдан алдсаар хөдөлгөөн нь зогсдог. Гэтэл орчлонгийн бодис тэлэхдээ тэлэлтийн хурд нь ийнхүү улам ихэссээр байгаа нь ихээхэн сонирхолтой юм. Сонгодог механизмийн хуулиудыг бичил ертөнцийн үзэгдэлд хэрэглэхэд ямар бэрхшээлтэй тулгарч байсныг 20 зууны эхэн үеийн физикийн шинжлэх ухааны сургамжтай үйл явдлаас бид мэдэх билээ. Бичил ертөнцийн хөдөлгөөний зүй тогтол квант механикийн хуульд захирагдаж байдаг. Тэгвэл орчлонгийн уудамд их масштабт явагдах физик үзэгдэл нь хөдөлгөөний тухай бидний мэдэх сонгодог төсөөлөлтэй нийцдэггүй байж бас болохгүй юу. Орчлонт ертөнц юунаас болж тэлсээр байна вэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Өнөө үед үүнтэй холбоотой асуудлыг “Их тэсрэлтийн онол” хэмээн нэрлэгддэг онолыг хүрээнд үзэж байна. Тэлж алслагдсаар байгаа галактикуудын хөдөлгөөнөөс үндэслэн бүх бодис орон зайн нэгэн мужид нягтран хуримтлагдсаар байгаад “тоймгүй хүчтэй тэсрэлт”-ээр зүг бүр тийш шидэгдэн сарнижээ гэдэг таамаглал нь Их тэсрэлтийн онолын үндэслэл болно. Галактикуудын хөдөлгөөнд тооцоо хийхэд 16-20 тэрбум жилийн өмнө бүх бодис орон зайн нэг цэгт цугларч байсан гэдэг дүгнэлтэд хүрдэг. Энэ үед бодисын нягт санаанд багтамгүй их хэмжээтэй байжээ. Ийм их нягттай орчинд чухам ямар эх сурвалж бүхий ямар үзэгдэл явагдахыг өнөө үед хараахан бүрэн дүүрэн тайлбарлаж чадаагүй байна. Их тэсрэлт явагдаж эхлэх үеийн төлөв байдлыг сингуляр/онцгой/ төлөв гэж нэрлэдэг. Таталцлын квант онолыг бүрэн дүүрэн боловсруулснаар энэ үеийн огторгуй, хугацааны шинж чанар, бодисын төлөв байдлын тухайд зарим хариулт өгнө гэж өнөө үед үзэж байна. Гагцхүү энэ асуудал үлэмж төвөгтэй буюу одоогоор мэдэгдэж байгаа байгалийн үндсэн дөрвөн харилцан үйлчлэлийг нэг хүрээнд нэгтгэсэн “Их нэгтгэлийн онол” гүйцэд боловсорсон цагт чухал үр дүнд хүрэх найдвар төрүүлж байна хэмээн нэрт судлаачид үзэж байна.Цахилгаан соронзон үзэгдлийг цөмийн бодисын задралын зарим нэг үзэгдэлтэй нэгтгэснээр дээрх дөрвөн харилцан үйлчлэлийн хоёрыг нь нэгтгэгдсэн. Нобелын шагналт нэрт эрдэмтэн С.Вайнберг их тэсрэлтийн дараах эгшинд явагдсан физик процессыг орны квант онолын үүднээс тайлбарлан бичсэн байдаг. Ер нь орчлон ертөнцийн үүслийн эхэн шатанд бодис болоод цацаргалтын харьцаа ямар байсан, цаашид галактикууд, тэнгэрийн бусад эрхсийг үүсэхэд хүргэсэн бодисын хувирал яаж явагдсан тухайд эрдэмтэд ерөнхийдөө нэг саналыг баримталж байна. Эхэн үед устөрөгч, гелийн плазмаас бүрдсэн асар халуун үүл байжээ. Тэлэх тусам түүний температур нь буурч ертөнцийн нэгдсэн их тэгш хэм алдарсаар аажимдаа түүнээс галактик, од, гариг, сүүлт од гэхчлэн тэнгэрийн эрхсүүд үүссэн гэж үзэж байна. 1965 онд долоон см-ийн урттай радио долгионы мужид сансрын өвөрмөц радиоцацаргалтыг илрүүлсэн явдал дээрх таамаглалыг баталж байгаа билээ. Орон зайн чиглэл бүхэнд нэгэн төрөл байдаг энэ цацаргалтыг үлдэгдэл буюу реликт цацаргалт гэж нэрлэдэг. Энэ нь орчлон ертөнц асар халуун, нягт байх үед үүссэн цацаргалт бөгөөд өнгөрсөн урт удаан хугацаанд хөрч өнөө үед 30К-ийн температур бүхий радиоцацаргалттай адил болсон ажээ. Энэ цацаргалт орчлонгийн орон зайг жигд дүүргэсэн бөгөөд түүний шинж чанар “их тэсрэлт”-ийн онолын тооцоотой сайн тохирдог. Орчлон ертөнц цааш мөнхөд тэлэх юм уу эсвэл эргэж агших уу гэдэг асуудал онц сонирхолтой юм. Энэ бол их орон зайн бодисын дундаж нягт болон таталцалтай холбоотой асуудал. Орчлонгийн уудмыг дүүргэх бодисын дундаж нягт тодорхой критик утгаас их буюу бага байх нь зарчмын ач холбогдолтой болж байна. Хэрэв бага байвал тэтэлт төгсгөлгүй үргэлжлэх, их байвал аажимдаа агшилтаар солигдоно гэдгийг Стефен Хокинг нарын онолчид баталдаг. Үүнийг одоогоор нарийн хэмжиж тодорхойлох боломжгүй байгаа бөгөөд баримжаагаар дүгнэлт хийх нь их гэнэн хэрэг болно. Түүнээс гадна орчлонгийн уудамд тархсан бодисын янз бүрийн төрлүүд нийт массын хэдий хир хувийг эзэлж байна гэдэг нь мөн нарийн тогтоогдоогүй байна. Нейтрино гэгч бөөм тайван масстай нь бүрэн нотлогдвол дээрх тэлэлтийн асуудлыг нэлээд өөрөөр үзэхэд хүрнэ. Учир нь туршлагын физикчдийн урьдчилсан мэдэгдэж байгаачлан нейтриний тайвны масс 35 эВ орчим гэдэг нь тогтоогдвол бүх массын дийлэхн хувь нь нейтринод ноогдох юм. Нэг үгээр хэлбэл бүхий л одод болон од хоорондын орчны масс нийлээд нейтриний массын өчүүхэн хувийг эзэлнэ гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Ингэвэл бодисын дундаж нягт дурдсан критик утгаасаа давж гарах буюу агшилт явагдах болно. Энэ талаар судлаачид шаргуу ажилласаар байна. Галактикийн бодисын массын 99-ээс илүү хувийг оддын масс эзлэх ба үлдэх бага хэсгийг од хоорондын хий, тоосонцор орчин эзэлнэ. Ийм учраас од бол орчлонгийн уудамд нэн их тархсан объект юм. Чухамдаа од /нар/-ыг тойрсон гариг болох дэлхий дээр амьдрал байгаа нь бидний хувьд уг одыг онцлон үзэхэд хүргэж байна. Оддыг түүний цацруулж буй гэрлийн спектр, хөдөлгөөн зэргээр нь судалж улмаар ажиглалтын баримт болон онолын тооцоог харьцуулан үздэг. Оддын цацаргах гэрлийн спектрээр нь одны гадаад давхарга болох хийн бүрхэвчийг судалж тогтооно. Харин оддын дотор явагдах процессыг цэвэр физик онолын үүднээс тайлбарлаж байна. Оддын гүнд явагдах халуун цөмийн урвалаар хөнгөн элементүүд нэгдэж үүний дүнд асар их хэмжээний энерги суллагдана. Бидний амьдралыг тэтгэгч нарны энерги ийм гарал үүсэлтэй. Одод буюу нарны төвд асар их температурын улмаас атомаас электронууд нь салсан байдаг ийм өвөрмөц орчинг плазм гэж нэрлэдэг. Оддын хувьслын эцсийн шатанд энэхүү халуун хайлмаг плазмын бодис бөхсөн хий буюу заримдаа нейтроны үүсгүүр болно гэж үздэг. Эдгээрийн алинаар нь одны хувьсал төгсөх нь түүний массаас хамаарна. Тухайлбал их биш масстай ердийн одод эцсийн шатандаа 1 см3 эзэлхүүндээ хэдэн зуун кг масс агуулсан харьцангуй жижиг хэмжээний цагаан одой одод болж хувирна. Харин их масстай одод, хувьслын эцсийн шатандаа аварга том хэмжээтэй болоч 0,001 г/см3 орчим нягттай сийрэг бодисоос тогтох аварга улаан одод болж хувирна. Улаан аварга оддын гүнд халуун цөмийн урвал явагдаж байдаг бол цагаан одой одод халуун цөмийн урвалаар устөрөгчөө бүгдийг нь шатаан гели болгож хувиргасан байдаг ажээ. Манай нар бол масс, хэмжээ, гэрэлтэлт зэрэг хэмжигдэхүүнээрээ эдгээрийн алинд ч үл хамаарах хувьслын дунд хирийн шатандаа яваа шар од ажээ. Цаашид манай нарыг тэрбумаар тоологдох жилийн настай гэж баталдаг. Өнөө үед оддыг од хоорондын орчны их сийрэг хий тоосонцорын нягтралын дүнд үүссэн гэж үздэг. Од хоорондын орчин хэдийгээр нэн сийрэг, 1 см3 эзэлхүүнд барагцаалбал ганц атом ноогдох нягттай боловч түүнийг цэвэр вакуум гэж үзэж болохгүй. Од хоорондын орчны химийн бүрэлдэхүүнийг судалснаас үзэхэд устөрөгч гелийн атом зонхилох бөгөөд металлын атом харьцангуй ховор байдаг. Од хоорондын орчин дахь устөрөгчийн атом 21 см урттай, харгалзах давтамж 1420 Мгц радио долгионыг цацруулж байдгийн улмаас түүнийг 21 см урттай долгион дээр радио одон орны судалгаа явуулах журмаар судалдаг. Чухам ийм судалгааны дүнд тулгуурлан од хоорондын хийн галактиктайгаа цуг эргэх хөдөлгөөн, температур зэргийг тодорхойлдог. Мөн одод хоорондын орчноос гидроксил(OH), ус(H2O) болон бусад 20 гаруй молекул нэгдлүүдийг илрүүлсэн бөгөөд өнөө үед эдгээрийн зарим харгалзах долгионы урт дээр ажиглалтыг явуулж байна.Эдгээрийн дотор нийлмэл олон атомт молекулууд ч тухайлбал цууны альдегид /CH3HCO/ тохиолдож байгаа нь орчлонт ертөнц дэх амьдралын үүслийн асуудлыг өргөн хүрээтэй авч үзэх боломж олгож байна. Од хоорондын орчинд ийм нийлмэл молекулууд тохиолдолж буй явдал нь амьдрал үүсэх нөхцөл тийм ч ховор биш гэдгийн баталгаа болно. Өөр нэг чухал объект бол гариг юм. Оддыг тойрон манай дэлхий болон нарны аймгийн бусад гаригийн нэгэн адил гаригууд эргэж байдаг уу гэдэг асуулт зүй ёсоор анхаарал татна. Одоохондоо өнөө үеийн хамгийн хүчтэй дуран авайгаар ч ойр орших оддыг тойрч буй гаригийг шууд ажиглан харах боломжгүй байна. Гэхдээ тойрог замын станцын судалгаагаар харьцангуйгаар ойр орших оддыг тойрох томоохон гаригуудыг илрүүлэх боломжтой арга бий бөгөөд гаригийн систем бүхий зарим ододыг илрүүлсээд байна. Томоохон гариг төв одоо тойрон эргэх хөдөлгөөн хийхийн зэрэгцээ цуг шилжих хөдөлгөөн хийнэ. Ийм болохоор одны хөдөлгөөн нь эдгээрийн ерөнхий хүндийн төвийг тойрох хөдөлгөөний улмаас долгиолог муруй замыг үүсгэнэ. Энэ долгионы далайц өчүүхэн байдгийн учир нь ямар ч аварга гариг одныхоо масстай харьцуулахад тун өчүүхэн масстай байдагтай холбоотой юм. Орчин үеийн нэрт одон оронч И.С.Шкловский “Орчлонт ертөнц, амьдрал, оюун ухаан” гэдэг номондоо дараах нэгэн жишээг авчээ. Биднээс 33 гэрлийн жил зайд орших манай нарны адил нэгэн одыг тойрон Бархасбадь гариг хүртэлх зайтай ижил зайд нэгэн аварга гариг эргэж байжээ. Энэ гаригийн хэмжээ болон масс нь Бархасбадь гаригийнхтай адил байсан гэвэл зарчмын хувьд доорх аргаар илрүүлж болох юм. Үүнд: нэгдүгээрт; дурдсан долгионы далайцыг хэмжих. Энэ хэмжээ жилд 0,0005 нумын секунд орчим байна, хоёрдугаар; од-гариг системийн массын төвийг тойрох хөдөлгөөнөөр одны гэрлийн цацрагийн хурд тодорхой үетэйгээр хэлбэлзэх шинжтэй болно. Тухайлбал түүний тойрог замын хурд бидэн руу чиглэхдээ өсч биднээс холдохдоо буурах юм. Үүнийг тооцоолж үзэхэд маш бага байгаа бөгөөд спектрийн шугаман шилжилтийн өөрчлөлт нь мэдэгдэхүйц биш юм. Гуравдугаарт, фотометрийн аргыг ашиглах. Үүний тулд одны гэрэлтэлтийг маш нарийн тасралтгүй хэмжих хэрэгтэй болно. Дурдсан гариг 11,9 жилд эх одоо нэг бүтэн тойрох болохоор түүний ийм хугацаанд нэг удаа халхлах юм. Нэг үгээр хэлбэл энэ нь одыг гариг хиртээж буй үзэгдэл юм. Энэ үед одны гэрэлтэлт бага гэсэн буурч ажиглагдах ёстой. Тооцоо ёсоор дээрх жишээн дээр одны гэрэлтэлт 0,01 одны хэмжигэхүүнээр багасах бөгөөд үүнийг орчин үеийн электрофотометрээр бүрэн илрүүлэн хэмжиж чадах юм. Нарны аймгийн аврага гаригуудын дагуул нь тэдгээрээс тасран салсан гэдэг санаа одог орончдын дунд ихээхэн газар авсан байдаг. Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван гаригуудын хажуугаар нисч өнгөрсөн гариг хоорондын “Пионер”, “Вояжер” зэрэг автомат станцуудын дамжуулсан гэрэл зураг, дүрс бичлэг сонин баримтуудыг гаргаж ирсэн юм. Юуны өмнө Санчир гаригийн бүслүүр янз бүрийн хурдтай эргэгч олон тооны цагирагаас тогтдог нь тов тодорхой болов. Тэр ч байтугай хамгийн захын цагирагийн нэгэн цэгт хуралдаж бөөгнөрсөн бодис байгаа нь түүний гэрэл зургаас тодорхой харагдана. Үүнийг чухамдаа гаригийн дагуул үүсэх үйл явцын эхэн үе шат гэж үзэж байна. Бодисын нягт багатай, тэнхлэгээ харьцангуй хурдан эргэх аварга гаригууд эргэлтийнхээ улмаас экваторынхоо орчмоор цүлхийн тодорхой нөгцөлд бодисын хэсгүүд тасарч цагираг үүсгэх буюу аажимдаа дагуул болон хувирах процесс хөгжил хувьслын урт удаан хугацаанд бүрддэг гэсэн одон орончдын таамаглал олон жилийн настай ч хөдөлгөөнгүй баталгааг шаардсан хэвээр ээ. Орчлонгийн хязгааргүй уудамд манай нарны аймаг, оддын айн өнөөгийн ерөнхий дүр зураг ийм болой. Үүсэл хөгжил Нарны аймаг 4.6 тэрбум жилийн өмнө молекул, тоосонцрын аварга үүл дотоод таталцлынхаа хүчээр (гравитацын хүч) агшсаны үр дүнд бүрэлдсэн байна. Энэхүү үүл нь хэдэн гэрлийн жилийн хэмжээтэй байсан ба нэг биш хэд хэдэн одыг төрүүлсэн байж болзошгүй . Уг үүлнээс манай Нарны аймаг үүссэн нарны мананцар хэмээх тэр хэсэг агшихад өнцгөн момент хадгалагдсанаар эргэлт нь түргэссэн байна. Массын дийлэнх нь бөөгнөрсөн төв хэсгийн температур эрс нэмэгдэж, түүнийг тойрон эргэж буй хавтан хэлбэрт тоосонцрынхоос илүү өндөр температуртай болсоор байв. Ийнхүү агшин буй манацар нь эргэлтийнхээ явцад хавтгай хэлбэртэй болж, 200 AU орчим диаметр бүхий гараг хөврөлийн хавтгай үүсгэж, төвдөө нэн халуун бөгөөд өндөр нягттай одны хөврөл үүсгэсэн байна. Энэ шатанд Нар T Tauri ангиллын од байсан гэж үздэг. T Tauri ангиллын оддыг ажиглахад 0.001–0.1 нарны масс бүхий гараг хөврөлийн үүлэнцрээр хүрээлэгдсэн нь олонтаа ажиглагддаг бөгөөд мананцрын массын дийлэнх хэсэг одондоо төвлөрсөн байдаг. Энэхүү дугуй хавтан манацар дахь тодорхой цэгүүдэд массын төвлөрөл үүссэнээр гарагууд бүрэлдсэн байна. Одны хөврөлийн төв дэх ус төрөгчийн даралт хэлбэрэлтгүй нэмэгдсээр 50 сая жилийн дотор халуун цөмийн урвал эхлэх нөхцөл бүрджээ. Тийнхүү температур, урвалын хурд, даралт, нягт нэмэгдсээр дулааны энерги таталцлын хүчний тэнцвэрт байдал тогтжээ. Энэ шатанд Нар гол цувааны одны бүх шинжийг олсон билээ. Нар Нар бол од юм. Нар болон түүнийг тойрон эргэх гарагууд нь мананцрын бөөгнөрөлөөс үүссэн. Гэвч энэ мананцар нь Их дэлбэрэлтийн үе шиг зөвхөн устөрөгч болон гелигээс тогтоогүй юм. Тэднээс өөр олон элемент байсан юм. Эдгээр хүнд элементүүд нь Их дэлбэрэлтээс хойш Нар бий болж эхлэх хүртэлх ойролцоогоор 10 тэрбум жилийн туршид үүссэн анхны оддоос үүсчээ. Эдгээр одод сөнөхдөө өөрийн агуулж байгаа бодисын ихэнх хэсгийг сансарт цацдаг. Ингээд эхлээд устөрөгч, бага хэмжээний гели агуулсан оддын хоорондох орон зай хүнд элементээр баяжжээ. Гэвч устөрөгч, гелигээс бусад элементүүд 2%-д ч хүрэхээргүй бага байлаа. Үүний дараа шинээр үүссэн одод эдгээр элементийг агуулсан хийнээс тогтсон тул гараг,дагуул, сүүлт оддыг үүсгэх түүхий эдийг агуулж байдаг. Энэ байдал цааш үргэлжлэхэд оддын хоорондох зай хүнд элементээр баяжиж эхэлдэг. Манай нарны аймаг ч бас гараг үүсэхэд хэрэгцээтэй бодис бүхий мананцраас бий болсон юм. Өөрөөр хэлбэл манай Нарны аймаг, өмнө үүсээд сөнөсөн одноос үүссэн юм. Гарагууд Нарны аймаг найман гарагтай. Эдгээрийг хөрстэй болон хийн гэж хоёр бүлэгт хуваадаг. Хөрстэй гараг Хөрстэй гарагт Буд, Сугар, Дэлхий, Ангараг багтдаг. Эдгээр гарагууд хатуу, чулуурхаг гадаргуутай тул хөрст гараг гэдэг. Хийн гараг Хийн гараг болох Бархасбадь, Санчир, Далайн ван, Тэнгэрийн ван нь их хэмжээний хийнээс тогтдог бөгөөд жижиг, хатуу цөмтэй байдаг. Дагуулууд Аварга том гарагууд анх нягтрахдаа маш халуун байдаг. Иймээс одоогийн хэмжээтэй нь харьцуулахад илүү том байдаг байсан. Гараг үүсэх явцын төгсгөлд гарагийг бий болгосон хий, тоосонцруудын үлдэгдэл гарагийг тойрон эргэлдсээр байдаг. Цаг хугацаа өнгөрөхөд хийн ихэнх хэсгийг гараг залгиж эсвэл сансарт таран замхардаг. Үлдсэн хий, тоос нь нэг дор цугларч дагуулуудыг бий болгоно. Дагуулуудын ихэнх нь дээр өгүүлсэн маягаар бий болсон гэж үздэг ч зарим нь гараг бий болсны дараа гаднаас нэгдсэн нь ч бий. Энэ дагуулуудын тойрог зам нь маш нягт элипс хэлбэртэй бөгөөд бусад дагуултай харьцуулахад өөр байдаг. Үүнд Поебе, Тритон болон хэд хэдэн бяцхан дагуулууд багтдаг. Ангараг гарагийн дагуул Побос, Деймосыг гараг үүссэний дараа нэгдсэн гэж үздэг. Хөрст гарагуудын дагуулууд бүгдээрээ нэг бол гараг бий болсны дараа нэгдсэн эсвэл мөргөлдсөнөөс болж үүссэн байна. Энэ нь аварга том хийн гарагуудын эргэн тойронд л дагуул үүсдэг гэсэн таамаглалыг нотолж байгаа юм. Бага гараг Бага гарагууд хөрст болон хийн гарагуудын хоорондох Бага гаригийн бүсэд оршдог. Энэ бүсэд гараг болж нэгдэхүйц том хэмжээний сансрын биет байдаггүй. Эдний нийт масс нь Сарныхаас ч бага юм. Нарны аймгийн гарагуудын хоорондох зайг авч үзвэл Нарнаас холдох тусам тодорхой дараалалтай байгааг ажиглаж болно. Гараг бүрийн тойрог зам нь өмнөхөөсөө 75%-иар илүү өргөн байдаг. Үүнээс харахад Бага гарагийн бүс оронд мөн гараг байх ёстой мэт. Гэхдээ тодорхой баталгаа байхгүй. Харин зарим нэг гараг судлаач эрдэмтэдийн үзэж байгаагаар урьд нь энд нэг гараг үүсч байгаад Бархасбадь гарагийн хүчтэй татах хүчинд автан хэдэн хэсэг болж таржээ. Мөн энд гараганцрууд нэг дор бөөгнөрөөгүй тул ямар нэг гараг үүсээгүй гэж үздэг. Сүүлт од Дэлхий вангийн цаад талд гараг үүссэний дараа үлдсэн бодисоос тогтсон нэгэн бүс байдаг. Энэ бүсэд тус бүр нь 1 км буюу үүнээс илүү диаметртэй, 200 сая сансрын биет байгааг тооцоолон гаргажээ. Куйперийн бүс гэж нэрлэсэн энэ бүсэд Дэлхий ван, түүний дагуул Чарон ч ордог. Мөн Далай вангийн дагуул Тритон ч энэ бүсийн гишүүн юм. Эдгээр дагуулууд уг бүсийн хамгийн том хэмжээтэй нь ажээ. Сүүлт одууд тойрог замаасаа гарч Нарны аймаг руу чиглэх нь уг сүүлт одод хоорондоо мөргөлдөн тогтворгүй байдал үүсгэснээс болдог. Богино хугацааны сүүлт одууд (ойролцоогоор 100 жилд нэг удаа) ихэнхдээ Куйперийн бүсээс ирдэг. Харин урт хугацааны давтамжтай ирдэг сүүлт одууд өөр бүсээс ирдэг гэж таамаглаж байна. 1950 онд одон орон судлаач Жан Хендрик Оорт энэ талаар нэгэн таамаглал дэвшүүлжээ. Түүний таамаглалын дагуу эдгээр сүүлт одууд Нарны системийг бүхэлд нь бүрхсэн нэг бүсээс ирдэг ажээ. Оортын үүл гэж нэрлэсэн энэ бүс бидэнд харагддагүй боловч урт хугацааны давтамжтай ирдэг сүүлт одууд энэ бүсийн талаар мэдээлэл авчирдаг. Оортын үүл бий болсон явцыг дараах маягаар тайлбарладаг. Бархасбадь зэрэг аварга том гарагууд дэргэдүүр нь өнгөрөхийг завдсан гараганцруудыг хүч султай тойрог замд оруулан тогтоон барьдаг. Заримдаа эдгээр биетүүд Нарны татах хүчнээс мултран сансар руу ахиж эргэж ирэхгүйгээр оддог. Харин ихэнх нь Нарны татах хүчнээс салж чадалгүй хүч султай тойрог замаар тойрон эргэлдсээр байдаг. Нарнаас хол байдаг мөн, хурд багатай тул ихэнхдээ Оортын үүлэнд байрлацгаана. Оортын үүлийг тойруулан тойрог зурахад гадиус буюу Нар хүртэлх урт нь нэг гэрлийн жил байдаг. Үүнээс цааш Нарны аймгийн хил төгсч, оддын орчин эхэлдэг гэж хэлж болно. Ишлэл Мөн үзэх Нарны аймгийн биетүүд Гадаад холбоос Нарны аймгийн НАСА-гийн судалгааны дүрслэл Нарны аймгийн НАСА-гийн симулятор Одон орон
2843
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9F%D0%B8%D0%B0-%D0%9D%D0%BE%D0%BE%D1%80%D0%B0%20%D0%9A%D0%B0%D1%83%D0%BF%D0%BF%D0%B8
Пиа-Ноора Кауппи
Пиа-Ноора Кауппи (; 1975 оны 1 сарын 7-нд төрсөн, эмэгтэй) нь Финланд улсын Парламентийн гишүүн, Үндэсний Нэгдмэл Намын (Kokoomus) төлөөлөл. 2004-2009 хоорондох Европын холбооны парламентийн гишүүнээр улиран сонгогдоод ажиллаж байгаа. 2004 оны Европын холбооны парламентийн сонгуульд нийт 62914 санал авсан байна. Брюссельд байхгүй үедээ Оулуд амьдардаг. Финландын улс төрч 1975 онд төрсөн Финландчууд
2844
https://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D0%B5%D0%BD%D0%B5%D0%B4%D0%B8%D0%BA%D1%82%20%D0%90%D0%BD%D0%B4%D0%B5%D1%80%D1%81%D0%BE%D0%BD
Бенедикт Андерсон
Бенедикт Андерсон нь 1936 оны 8 сарын 26-нд Хятадын Күнмин хотод төрсөн Корнелийн Их сургуулийн Олон улс судлалын профессор. Марксист онолч Перри Андерсоны ах. Төсөөлөл дэх бүлэглэл буюу "Imagined Communities" хэмээх номоороо алдартай. Улс төр судлаач Корнелл Их Сургуулийн багш Уран зохиолын бус ном зохиогч Ирландын эрдэмтэн АНУ-ын эрдэмтэн Англи хэлээрх утга зохиол Улс төрийн утга зохиол Эссе Англи хэл рүү орчуулагч Малай хэлнээс орчуулагч АНУ-ын Гүн Ухааны Нийгэмлэгийн гишүүн АНУ-ын Урлаг ба Шинжлэх Ухааны Академийн гишүүн АНУ-ын хүн Ирландчууд 1936 онд төрсөн 2015 онд өнгөрсөн
2848
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A8%D0%B8%D0%BD%D0%B6%D0%BB%D1%8D%D1%85%20%D0%A3%D1%85%D0%B0%D0%B0%D0%BD%20%D0%A2%D0%B5%D1%85%D0%BD%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%98%D1%85%20%D0%A1%D1%83%D1%80%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D1%8C
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль нь Монгол Улсад орших их сургууль юм. Түүх Монгол улс дотооддоо инженер, техникийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор Монгол Улсын Их Сургуулийн (МУИС) бүрэлдэхүүнд 1959 оноос Аж үйлдвэрийн эдийн засаг, Барилгын инженер, 1960 оноос Геологийн инженерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлснээр тус сургуулийн суурь тавигдсан юм. 1969 онд МУИС-ийн бүрэлдэхүүнд Политехникийн дээд сургууль /ПДС/-ийг Барилга, Эрчим хүч, Геологи-уул уурхай, Механик-инженер, Инженер-эдийн засгийн гэсэн таван факультет, мэргэжлийн 13 тэнхимтэйгээр байгуулжээ. Политехникийн дээд сургуулийн хөгжил бэхжилтэнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн төсөлд бодитой хувь нэмэр оруулсан юм.Энэ төслийн хүрээнд тус сургуулийн шинэ үеийн багшлах боловсон хүчин, сургалтын материаллаг баазын асуудал зохих түвшинд шийдвэрлэгдсэн юм. 1982 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр ПДС-ийг МУИС-ийн бүрэлдэхүүнээс гарган, бие даасан дээд сургууль болгон зохион байгуулсан байна. ПДС-ийн хөгжлийн асуудалд төр, засгаас анхаарал тавьж 1988 онд тусгайд авч хэлэлцэн "ПДС-ийн талаар авах арга хэмжээний тухай" гэсэн тогтоол гаргаж байв. Сургуулийн материалаг баазын хөгжилд 1980 оны сүүлчээр тэр үеийн үнэлгээгээр 15.6 төгрөгийн өртөг бүхий хичээлийн байрны шинэ өргөтгөл ашиглалтанд орсон нь чухал түлхэц болсон юм. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 154-р тогтоолоор тус сургуулийг Монгол Улсын Техникийн Их Сургууль болгон зохион байгуулсан юм. ПДС нь их сургууль болж зохион байгуулагдахын өмнө 9 факультет, мэргэжлийн ба үйлчлэх 31 тэнхим, 374 профессор багш, 3600 гаруй оюутантай дээд сургууль байсан юм. Политехникийн дээд сургууль нь 1969-1990 онуудад 12322 инженер техник, инженер эдийн засгийн мэргэжилтэнг өдөр, орой, эчнээ сургалтаар бэлтгэн гаргасан түүхтэй. Зах зээлийн нөхцөлд Монголын дээд боловсролыг өөрчлєн шинэчлэх бодлогыг хэрэгжүүлэх, сургалтын дэвшилтэт технологи нэвтрүүлэх зорилго дэвшүүлсэн эргэлтийн үетэй ПДС-ийг ТИС болгон өөрчилсөн цаг хугацаа давхцсан юм. ТИС 1992 онд өөрийн бүтцэд өөрчлөлт хийж, факультетын зохион байгуулалтаас сургууль, төвүүдийн зохион байгуулалтанд шилжин, ТИС-ийн дээд түвшний удирдлагын төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн юм. ШУТИС-ийн бүрэлдэхүүнд 8 сургууль, 2 төв, мэргэжлийн ба үйлчлэх 31 тэнхим байсан бол 1998-2006 оны хичээлийн жилийн байдлаар бүрэлдэхүүн 15 сургууль, (үүнээс аймаг орон нутагт 3 салбар сургууль), эрдэм шинжилгээний хүрээлэн, 40 гаруй тэнхимтэй, 646 профессор багштай, 21000 гаруй оюутантай, 3 лицей сургуультай томоохон их сургууль болон өргөжиж, улмаар шинжлэх ухаан сургалт-үйлдвэрлэлийн том цогцолбор болон хөгжиж байна. Бүрэлдэхүүн сургуулиуд Барилга, архитектурын сургууль Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль Геологи, уул уурхайн сургууль Механик тээврийн сургууль Мэдээлэл, холбооны технологийн сургууль Үйлдвэрлэлийн технологийн сургууль Хэрэглээний шинжлэх ухааны сургууль Эрчим хүчний сургууль Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль Гадаад хэлний сургууль Шинжлэх ухаан технологийн ахлах сургууль ШУТИС-Коосен технологийн коллеж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит "Эрдэнэт цогцолбор" дээд сургууль Эх сурвалж ШУТИС-ийн албан ёсны сайт Монголын их сургууль Техникийн их сургууль 1959 онд байгуулагдсан
2853
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9E%D1%82%D0%B3%D0%BE%D0%BD%D1%82%D1%8D%D0%BD%D0%B3%D1%8D%D1%80%20%D0%98%D1%85%20%D0%A1%D1%83%D1%80%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D1%8C
Отгонтэнгэр Их Сургууль
Отгонтэнгэр Их Сургууль нь 1991 оны 11-р сард Боловсролын Яамны сайдын тушаалаар “Оюунхоролын Хувийн дээд сургууль” нэртэйгээр байгуулагдсан ба үүсгэн байгуулагдсанаасаа хойш англи, франц, хятад, япон, герман, орос, испани, хэлний багш орчуулагч, олон улсын эрх зүй, аж ахуйн эрх зүй, тээврийн менежмент, сэтгүүл зүй, санхүүгийн удирлага, нягтлан бодох бүртгэл зэрэг мэргэжлийн чиглэлээр сургалт явуулж, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж одоо Отгонтэнгэр Их Сургууль болтлоо өргөжсөн. Товч танилцуулга 2005-2006 оны хичээлийн жилд Аялал жуучлал-орчуулагч, олон улсын менежмент, олон улсын сэтгүүл зүй, солонгос хэлний орчуулагчийн анги шинээр нээн сургалт явуулж байна. Отгонтэнгэр Их Сургуулийг өнөөдөр нийт 1900 гаруй оюутан төгсөж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд ажил хөдөлмөрөөрөө хувь нэмэр оруулан амжилттай ажиллаж байгаа бөгөөд нийт төгсөгчдийн 80 гаруй хувь нь дараагийн шатны сургалтанд суралцах буюу мэргэжлээрээ ажиллаж байна. Дээд боловсролын байгууллагад тавигдах Үндсэн шаардлага, шалгуурыг хангасан тул 1999 онд анхны магадлан итгэмжлэгдсэн их сургууль болсон юм. Отгонтэнгэр Их Сургууль 14 жилийн хугацаанд сургалтын үйл ажиллагаа явуулах материаллаг баазтай, санхүүгийн чадавхитай хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага болж чадсан.Цогоо Тус сургууль нь нийтдээ 7700 м2 талбай бүхий хичээлийн 3 байранд 1200 гаруй оюутан суралцаж байна. Оюутны сурах, ажиллах таатай орчинг бүрдүүлж өгсөн. Үүнд: номын сангийн цогцолбор, спорт заал, хурлын танхим, саун, билльярдын өрөө, интернет төв, компьютерийн болон фото студи, аудио видео хичээлийн, шүүн таслах ажиллагаа, оюуны өмчийн кабинетууд, лекцийн болон дадлагын хичээл явуулах тохилог анги танхимуудтай. Эрхэм зорилго, зорилт Дэлхийн хөгжлийн ерөнхий хандлага, Монгол орны эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангах, хувь хүний эрх ашиг сонирхолд уян хатан зохицож чадах , хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх таатай орчин нөхцлийг бүрдүүлэх явдал мөн. Он цагийн товчоон 1991 онд - Анх Англи, Герман, Хятад, Франц, Япон хэлний ангийн 187 оюутан 7 багштайгаар түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 1992 онд - 1080 м2 талбай бүхий хоёр давхар шинэ байранд шилжин орсноор Монгол улс дахь сургалтын үйл ажиллагааны зориулалтын байртай анхны хувийн дээд сургууль болов. 1993 онд - Орос, испани хэлний багш-орчуулагч мэргэжлийн анги шинээр нээж, сургууль нийт 7 мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэллээ. 1994 онд - Отгонтэнгэр дээд сургууль анхны төгсөлтөө хийж улс эх орондоо 101 мэргэжилтэй боловсон хүчин шинээр бэлтгэж өглөө. Автотээврийн эдийн засагч, менежер, олон улсын хуульч, сэтгүүлч, мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэллээ. 1995 онд - Англи, орос хэлний тэнхим, Дорно дахины хэлний тэнхим, Роман-Герман хэлний тэнхим, Эрх зүйн тэнхим гэсэн дөрвөн тэнхимтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэллээ. 1996 онд- Сургууль зарим тэнхимийн зохион байгуулалтад өөрчлөлт хийж англи, орос хэлний тэнхимийг Англи хэлний тэнхим болгон өөрчлөв. 1998 онд-120 гаруй суудалтай номын сангийн цогцолбор, биеийн тамирын заал, хичээлийн танхим, үйлчилгээний төв бүхий 3 давхар 2404 м2 Б-корпусыг шинээр барьж ашиглалтанд оруулсан. 1999 онд- Тус сургууль Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн анхны сургууль болж их сургуулийн стaтустай болов. Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлагын мэргэжлээр шинээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. 2000онд- Завхан аймгийн Тосонцэнгэл суман дахь салбар сургууль англи хэл, хуулийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлэв. 2001 онд- Швейцарын соёлын төв байгуулагдан, Швейцарын номын сангийн монгол дахь сүлжээг бий болгов. 2002 онд- ААЭЗүйчийн II ангийн оюутан Д.Дашдэмбэрэл үг, аяыг нь зохиосон сургуулийн сүлд дуу төрөв. Отгонтэнгэр-TV-ийг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байгуулав. 2003 онд- Завхан аймгийн Тосонцэнгэл суманд Сургалт, үйлдвэрлэлийн төвийг байгуулж оёдолчин, мужаан, гоо засалч, үсчин, тогооч, нарийн боовчин зэрэг мэргэжлээр сургалт явуулж эхлэв. 2005 онд- 3500м2 талбай бүхий 5 давхар Сургалт-Бизнесийн цогцолборыг ашиглалтанд оруулсан. Мөн Олон улсын худалдааны менежмент, аялал жуучлалын менежмент, олон улсын эрх зүйч, солонгос хэлний ангиуд нээгдлээ. Гадаад харилцаа Гадаад болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах ажиллагаа жилээс жилд өргөжин тэлсээр байна. Манай хамт олон гадаадын болон олон улсын байгууллагуудтай хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна. Тухайлбал, Дэлхийн Банкны Шүүх Эрх зүйн Шинэчлэлт төслийн хүрээнд хууль зүйн сургалтын агуулга, стантартыг боловсронгуй болгох дэд төсөл, АНУ-ын Шүүх эрх мэдэл шинэчлэл хөтөлбөртэй хамтран Шүүхийн ажиглагч төсөл, Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран эрх зүйн нийтийн боловсрол төслийн хүрээнд зохиомжит теле цуврал нэвтрүүлэг, Япон-Монголын Эдийн засгийн хөгжлийг дэмжих төв, Японы Их Сургуулиудтай хамтран “Солонго” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Хамтран ажилладаг сургууль, олон нийтийн байгууллагууд: Сунг Сил Их Сургууль, Солонгос улс Юта Валли Стейт Коллеж, АНУ Багшийн Их Сургууль, Иркутск, ОХУ Хажеттебе Их Сургууль, Турк Улс Интернейшнэл Сургууль, Осака, Япон Комазава Их Сургууль, Токио, Япон Дайко Бунко Сургууль, Токио, Япон Сока Их Сургууль, Токио, Япон Германы Текникийн хамтын ажиллагааны нийгэмлэг Үндэсний Бүтээмжийн Төв АНУ-ын элчин сайдын яам Их Британи Улсын элчин сайдын яам Герман Улсын элчин сайдын яам Азийн сан Дэлхийн Банкны Шүүх Эрх Мэдлийн Шинэтгэл төсөл Монголын Их Дээд Сургуулиудын Консерциум Хувийн Их Дээд Сургуулиудын Холбоо Боловсролын Магадлан Итгэмжлэлийн үндэсний Зөвлөл Монголын өмгөөлөгчдийн Холбоо Оюуны өмчийн газар Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхим Сангийн сайдын дэргэдэх Мэргэжлийн зөвлөл Монголын Маркетингийн Холбоо Монголын Менежментийн Холбоо Улаанбаатар Дээд Сургууль Хууль Зүйн Үндэсний Төв Худалдан авах ажиллагааны төв Монголын Сэтгүүлчдийн Холбоо Чөлөөт Сэтгүүлчдийн Холбоо Японы Элчин Сайдын яам Хятадын Элчин Сайдын яам Швейцарын консулын газар Монголын бусад Их, Дээд Сургуулиуд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна. ОТИС-ийн эрдмийн зөвлөл тус сургуулийн боловсролын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд сургуулийн Хүндэт Профессор, Хүндэт доктор цол олгодог. Монголын их сургууль 1992 онд байгуулагдсан
2854
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%20%D0%A3%D0%BB%D1%81%D1%8B%D0%BD%20%D0%91%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B2%D1%81%D1%80%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD%20%D0%98%D1%85%20%D0%A1%D1%83%D1%80%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D1%8C
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Боловсролын Их Сургууль нь Монгол улс дахь их сургууль юм. Түүх Боловсролын Их Сургууль нь 1951 онд Улсын Багшийн Институт нэртэйгээр байгуулагдсан бөгөөд анх 4 тэнхэм, 8 багш, 212 оюутантай байжээ. Багшлах боловсон хүчин бэлтгэх хэрэгцээ шаардлагын дагуу 1957 онд Улсын Багшийн Дээд Сургууль (УБДС), 1990 онд Улсын Багшийн Их Сургууль (УБИС), 2004 онд Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС) болон өргөжжээ. МУБИС нь өнгөрсөн түүхийн хугацаанд монгол хэл-уран зохиол, физик, математик, мэдээлэл зүй, хими биологи, түүх, газарзүй, зураг-шугам зураг, техник хөдөлмөр, найрал дуу, хөгжим, кино драм, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, бага ангийн багш, англи, герман, хятад, солонгос, япон хэлний багш орчуулагч зэрэг 40 гаруй мэргэжлээр мэргэжилтэй 50000 гаруй, дээд мэргэжилтэй 40000 гаруй боловсон хүчнийг бэлтгэн гаргажээ. Эдүгээ МУБИС нь 700 гаруй профессор багш, 800-гаад ажилтан ажилчид, 9000 гаруй оюутан, 500 гаруй магистрант, докторанттай, Тус улсын хэмжээнд төрөл бүрийн мэргэжлийн багшлах боловсон хүчин, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтан бэлтгэдэг хамгийн том төв болж байна. 1951-1957 онд Улсын Багшийн Институт. 1957-1990 онд Улсын Багшийн Дээд Сургууль. 1990-2003 онд Улсын Багшийн Их сургууль. 2003 оноос Монгол Улсын Боловсролын их сургууль. Бүтэц, зохион байгуулалт МУБИС нь проректорын 4 ажлын алба, бүрэлдэхүүний 12 сургуультай бөгөөд Ховд аймгийн Биеийн тамирын дээд сургууль, Архангай, Баян-Өлгий, Дорнод аймаг дахь Багшийн коллежууд нь мөн тус сургуулийн харьяанд багтдаг. Сургуулийн удирдлагын менежментийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон бүтцийн өөрчлөлтийг хийж ректор проректорууд ажлын албатай, албад нь менежерийн багуудтай байхаар шинэчлэн зохион байгуулсан юм. Шинэчилсэн бүтцийн дагуу ажлын албад нь өөрсдийн ажлын чиглэл, үүргийн дагуу өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, чиглэл чиглэлийн дагуу маркетинг, менежмент хийх, зах зээлд өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Бүрэлдэхүүний байгууллага: МУБИС нь бүрэлдэхүүний 8 сургууль, 10 төв, 1 цэцэрлэг, 1 ЕБС-тай. Багшийн сургууль Биеийн тамирын сургууль Боловсрол судлалын сургууль Дүрслэх урлагийн сургууль Сургуулийн өмнөх боловсролын сургууль Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль Математик, Байгалийн ухааны сургууль Архангай аймаг дахь Багшийн сургууль Захиралууд Түнжингийн Машлай /1951-1956 онд УБИС-ын захирал, 1965-1966 онд дэд захирал/. Шагдарсүрэнгийн Бат-Өлзийт /1956-1957/ Дэнзэнгийн Гомбосүрэн /1957-1960/ Төмөрийн Балдан /1960-1968 онд УБДС-ийн захирал/ Батын Дашжамц /1968-1975 онд УБДС-ийн ректор/ Оролжавын Отгонсүрэн /1975-1990 онд/ Цэгмидийн Цэвээн /1990-1991/ Бэгзийн Чулуундорж /1991-1996/ Сэрээнэнгийн Тогмид /1996-2000/ Д.Мандах /2021 оноос МУБИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч доктор / Цахим холбоос Албан ёсны сайт https://web.msue.edu.mn/ Б Улаанбаатарын их сургууль 1951 онд байгуулагдсан
2858
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D3%A9%D0%B4%D3%A9%D3%A9%20%D0%90%D0%B6%20%D0%90%D1%85%D1%83%D0%B9%D0%BD%20%D0%98%D1%85%20%D0%A1%D1%83%D1%80%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D1%8C
Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (товчоор: ХААИС) нь 1958 онд мал эмнэлэг, зоотехник, агроном гэсэн 3 факультеттайгаар анхны хичээлээ эхэлж байсан бол өнөөдөр бүрэлдэхүүндээ 7 сургууль, Дархан-Уул, Ховд, Орхон зэрэг аймгуудад салбар сургуулиуд, Улаанбаатар хот, хөдөө орон нутагт нийт 5 эрдэм шинжилгээний хүрээлэн бүхий сургалт-эрдэм шинжилгээний цогцолбор болжээ. Тус сургууль нь өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуйд шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, өмнөө тавьсан зорилго, зорилтоо биелүүлж хэрэгжүүлсээр ирсэн. Үүсэл хөгжил, түүхэн замнал 1942 он МУИС-ийн бүрэлдэхүүнд Мал эмнэлгийн ангийг нээсэн. 1943 он МУИС-ийн Хими биологийн ангийг өөрчлөн Мал зүйн ангийг нээсэн. 1946 он МУИС-ийг анхны 16 малын их эмч төгссөн. 1949 он МУИС-ийн дэргэд ХАА-н факультет байгуулагдав. 1958 оны 4-р сарын 15 МУИС-аас мал эмнэлэг, мал зүй, агро гэсэн үндсэн 3 салбартай бие даасан нэг сургууль байгуулагдсан нь одоогийн ХААИС юм. 1959 он ХААДС-ийн дэргэд мал эмнэлгийн факультетийн харъяа мал эмнэлгийн клиникийн байр ашиглалтанд орсон. 1960 он ХААИС-ийн инженер механикийн факультет байгуулагдсан 1961 он ХААИС-д Мал аж ахуйн эрдэм шинжилгэний хүрээлэн байгуулагдсан. 1967 онд ХААИС-д хөдөө аж ахуйн эдийн засгийн анги нээгдсэн. 1972 он ХААИС-д эчнээ сургалт эхэлсэн. ХААИС нь өнөөдөр бүрэлдэхүүний 7, салбар 3 сургууль, харъяа эрдэм шинжилгээний 5 хүрээлэнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эдгээрт 750 гаруй багш эрдэм шинжилгээний ажилчин, ажиллагсад ажиллаж, 9500 гаруй оюутан залуус суралцаж байгаа нь сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний их сургууль болсныг бэлхнээ харуулж байна. Мөн 25 орны 60 гаруй их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж оюуны болоод материаллаг баазын нөхцөл, хангамжаа нэмэгдүүлж, сайжруулсаар байна. Онцлог Хүн төрөлхтний өнөөгийн эрин үе экологи, байгаль шинжлэл, биотехнологи, генийн инженерчлэлийн хөгжлөөс ихээхэн хамаарах болсон энэ цаг үед Монгол орны нийгмийн үйлдвэрлэлийн үндсэн салбар болсон ХАА-н мэргэжилтэн боловсон хүчнийг бэлтгэдэг ХААИС-ийн гүйцэтгэх үүрэг хариуцлага улам бүр нэмэгдэж байна. Хөдөө аж ахуй нь дэлхий нийтийн нийгэм эдийн засгийн өөрчлөлтийн гол хүчин зүйл байсаар ирсэн учир хөдөө аж ахуйн түүх нь хүний түүхийн үндсэн нэг, салшгүй бүрэлдүүлэгч хэсэг билээ. Бүрэлдэхүүн сургуулиуд Мал эмнэлэг биотехнологийн сургууль Биологийн нөөцийн менежментийн сургууль Инженерийн сургууль Агробиологийн сургууль Эдийн засаг бизнесийн сургууль Экологи технологи хөгжлийн сургууль Шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Цахим холбоос Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн албан ёсны цахим хуудас Эшлэл Монголын их сургууль Улаанбаатарын байгууллага Монголын боловсролын байгууллага Хөдөө аж ахуйн дээд сургууль 1958 онд байгуулагдсан