title
stringlengths
4
194
content
stringlengths
5
342k
Цагийн 3000-4000 доллароор нисдэг тэрэг хөлсөлж аваад мордсон эрхмүүд хэн байв
Цагийн 3000-4000 доллароор нисдэг тэрэг  хөлсөлж авд мордсон эрхмүүд хэн байв “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас өнгөрсөн баасан гаригт 12:40 цагт Төв аймгийн чиглэлд ниссэн “А-Жет лимитед” компанийн 55-66 дугаартай “Ми-8” нисдэг тэрэг Мөнгөнморьт сумын нутагт осолдсон гэх мэдээлэл дуулиан тарив.  Үүнийг дагаад нисдэг тэрэг унах үед дотор нь хэчнээн хүн явсан, юунаас болж унав, буруутан нь хэн байсан бэ гэх асуулт ар араасаа хариулт нэхэн хөвөрч түүнийг даган янз бүрийн мэдээлэл газар авав.Иймээс энэ тухай бодит мэдээллийг хүргэхээр албаны хүмүүстэй холбогдов. ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын газрын дарга Т.Лхагвасүрэн энэ тухай хэвлэлийнхэнд мэдээлэхдээ “Тухайн үед нислэгийн багийн гурван гишүүнээс гадна  долоон зорчигч явсан. Азаар хүний амь эрсдэж, гэмтэж бэртээгүй” гэдгийг онцолсон бол өөр эх сурвалжууд “Үүнийг осол гэж ойлгож болохгүй. Нисдэг тэрэг буулт хийх үеэрээ салхины хүчинд автаж хүчтэй газардсанаас сэнс нь хугарсан” хэмээн тайлбарлаж байна. Мөн ослын газарт машин очих боломжгүй учраас шалгалтын багийнхан нисдэг тэргээр очсон. Удахгүй энэ тухай мэдээллийг нийтэд дэлгэнэ хэмээж байгаа юм. Харин салбарын сайд нь энэ тухай арай дэлгэрэнгүй буюу “А-Жет лимитед” компанийн нисдэг тэрэг нислэгийн шаардлага хангасан зөвшөөрөлтэй байсан. Энэ нисдэг тэргийг загасчид хөлсөлж явсан. Урьдчилсан дүгнэлтээр тус компанийн нисдэг тэрэг голын эрэгт буугаад салхинд цохиулсан байна. Нисгэгчдийг Улаанбаатарт авч ирсэн. Харин загасчид загасаа барихаар үлдсэн” хэмээн жиргэснээр энэ тухай элдэв яриа таамгийг бага ч болтугай намжаав. Бид энэ асуудлыг тодруулахаар тус компанийнхантай холбогдсон ч мэдээлэл өгөх хүн олдоогүй. Харин өөр нэг эх сурвалж “Тус компани нь Засгийн газар, томоохон компаниуд, хувь хүмүүст өндөр үнээр захиалгаар нисдэг тэргээ хөлслүүлдэг. Ингэхдээ урьдчилан захиалга өгсөн, өндөр хөлс төлсөн хүмүүст үйлчилдэг. Тухайлбал, тус компанийн нисдэг тэргийн нэг цагийн хөлс нь 3000-4000 ам.доллар. Зөвхөн Багануур ороход л 10 мянга орчим ам доллар болдог. Учир нь Багануур ороход 30-40 минут нисдэг бөгөөд буцаж эргэхийг нь тооцвол ийм хэмжээний мөнгө болно. Мөн цаашлаад хөдөө явах бол үнээ нэмэх жишээтэй. Баасан гаригт болсон ослын тухайд нэлээд өндөр түвшний хүмүүс явсан гэх мэдээлэл байсан. Нисдэг тэрэг өнгөрсөн баасан гаригийн 14:10 цагийн үед осолдсон бөгөөд Бурхан халдун уулын наад талд Босго давааны орчимд Минжийн ширээт гэдэг газарт осолдсон гэсэн мэдээллийг өгсөн. Бидний олж дуулснаар тухайн үед нисдэг тэргэнд багийн гурван гишүүнээс гадна зургаан том хүн нэг хүүхэд явсан гэнэ. Түүнчлэн үүнтэй зэрэгцээнд Ми-8 нисдэг тэргэнд Засгийн газар, УИХ-ын гишүүн гээд нөлөө бүхий эрхмүүд явсан байна гэх шуум ч дэгдсэн. Гэхдээ яг хэн байсан бэ гэдэг нь нууц. Ер нь сүүлийн үед манай томчууд ан авд мордохдоо нисдэг тэрэг хөлөглөх дуртай болсон. Гэвч түүндээ ширвээтүүлчих гээд байдаг жишиг энэ мэтчилэн гарах боллоо. Тухайлбал, 2007 онд Зэвсэгт хүчний жанжин штабын мэдэлд байдаг Ми-8 нисдэг тэргийг тухайн үеийн УИХ-ын гишүүн “Симба” Ц.Батаа хөлөглөж яваад унагасан баримт байдаг. Хэдийгээр тухайн үед хүний амь эрсдээгүй ч манай батлан хамгаалахын салбар их хэмжээний хохирол амссан бөгөөд чамгүй өндөр үнээр авсан нисдэг тэрэг дахин ашиглах боломжгүй болтлоо эвдэрсэн тухай албаныхан өгүүлж байв. Мөн тэрбээр энэ хохирлоо төлж барагдуулаагүйгээс гадна эвдэрсэн нисдэг тэрэг одоо болтол Зэвсэгт хүчний жанжин шатабын хашаанд хэвтэж буй тухай албаныхан ам алдсан байдаг юм. Харин Ц.Батаа тухайн үед мөн л ан хийх зорилгоор буюу үнэг агнах гэж оролдож байгаад нисдэг тэрэг осолдсон гэх мэдүүлгийг хуулийнханд өгч байв. Тэгвэл 2007 онд Ми-8 тай холбоотой бас нэг ноцтой осол болсон нь онцгой байдлын аврагчдын хөлөглөж явсан нисдэг тэрэг Сэлэнгэ аймгийн Мандал суманд осолдож, 14 аврагч харамсалтайгаар амиа алдсан эмгэнэлт яьдал болсон. Тухайн үед аврагчид ойн түймэр унтраахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумыг зорьсон бөгөөд яг гал түймрийн бүст очих үед бороо орж, өтгөн манан бууснаар нисдэг тэрэг мод мөргөн осолдсон нь сүүлд тодорхой болсон юм. Түүнчлэн Ми-8 тай холбоотой өөр нэг харамсалтай үйл явдал нь 2001 онд УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг албаны хүмүүстэй явж байгаад Увс аймгийн Малчин суманд осолдож, олон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед түүний багт сэтгүүлчдээс гадна Япон улсаас ирсэн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид мөн НҮБ-ын ажилтнууд хамт яваад амиа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа.
Оюутолгойн олборлолт өссөн ч Хятадын импорт багасчээ
“Рио тинто” Монголоос гаргах зэсийн олборлолтоо өсгөж байгаа ч Хятадын импорт буурч байгаа талаар “Ройтерс“ мэдээллээ.  Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз хилл ресурсэз” компанийн мэдээлж буйгаар Оюутолгойн баяжмалын хэмжээ үргэлжлэн өсч байгаа бөгөөд өдөрт 100 мянган тонн хүдэр гаргах хүчин чадалтай ажиллаж байна.  Өнгөрсөн долдугаар сараас хойш Оюутолгой Хятадад зэсийн баяжмалаа экспортолж байгаа юм. Гэвч Хятадад зэсийн импортыг нөөцлөх эсэхэд үйлдвэрлэгчид болон Засгийн газрын хооронд шийдвэрээ хүлээн гацжээ.  Оюутолгойн зэсийн баяжмалыг Хятадын гангийн үйлдвэрлэгчдэд нийлүүлдэг. Гэвч Хятадын үйлдвэрлэгчид одоогоор нөөцөөсөө хэрэглэж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч БНПУ-ын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийв
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНПУ-ын Ерөнхийлөгч Бронислав Коморовскиг хүлээн авсныхаа дараа албан ёсны хэлэлцээнд урьлаа. Уг хэлэлцээнд Монголын талаас Ерөнхийлөгчийг дагалдан УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайд А.Ганбаатар, УИХ-ын гишүүн, Уул, уурхайн сайд Д.Ганхуяг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нарын албаны төлөөлөгчид байлцав. Харин Польш Улсын талаас хэлэлцээнд Шадар сайд, Эдийн засгийн сайд Я.Пехочиньски, БНПУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Хомицки, тус улсын Үндэсний аюулгүй байдлын товчооны дарга С.Кожей, ЕТГ-Төрийн нарийн бичгийн дарга О.Джеконьски нарын албаны хүмүүс байлцав.   Хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Эрхэмсэг Ерөнхийлөгч Бронислав Коморвски Та болон танай өндөр албаны хүмүүс манай оронд зочилж буйд бид баяртай байна. Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд ивэхитэй өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Польш Улс Европт ардчиллын галыг асаасан ардчиллын баялаг түүхтэй орон. Энэ нь манай хоёр ард түмний хооронд найрсаг дотно харилцааг хөгжүүлж байдаг нэг чухал зүйл юм. Таны энэ удаагийн айлчлал хоёр орны төрийн байгууллага хоорондын болон, эдийн засгийн харилцаанд чухал тус дэм болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.   Дараа нь Польш Улсын Ерөнхийлөгч Б.Коморовски хэлэхдээ “Бид өнөөдөр Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд би сэтгэл өндөр байна. Энэ удаагийн миний айлчлалын бүрэлдэхүүнд бизнесийн олон төлөөлөгчид ирсэн. Энэ нь хоёр орны хооронд бизнесийн прагматик харилцааг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болно гэж бодож байна гэлээ.   Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дараа нь Монгол Улс АОХН-ийг тэргүүлэх явцад БНПУ идэвхитэй дэмжлэг үзүүлэн хамтран ажилласанд талархал илэрхийлээд эдийн засгийн салбарын эрчимтэй харилцаанаас гадна батлан хамгаалах, боловсрол, шинжлэх ухааны салбаруудын харилцаа, хамтын ажиллагаа ихэд чухлыг онцлон тэмдэглэв.   Уулзалтын төгсгөлд БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморовски Ардиллыг бэхжүүлэх, ардчиллын боловсролыг дэлгэрүүлэх үйлсэд Монгол Улс амжилттай байр суурь эзэлж АОХН-ийг амжилттай даргалсанд баяр хүргэж буйгаа хэлээд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс гишүүнээр элссэнд мөн баяр хүргэж амжилт хүсэв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн яриандаа дурьдсан хоёр улсын хоорондын харилцааг улам бүр эрчимтэй хөгжүүлэхэд Польш Улс Монгол Улсад ЭСЯ-аа нээх нь чухал байгааг дэмжиж цаашид энэ талаар анхааран ажиллахаа хэлэв.   Мөн хэлэцээний үеэр БНПУ-ын Шадар сайд, Эдийн засгийн сайд Я.Пехочиньски хоёр орны хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, уул уурхайн, геологийн хайгуулын салбарт хамтран ажиллах талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Хоттой холбоотой дуудлагыг 45-35-01 утсаар авч байна
Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” байгуулагдсанаар хотыг тойрсон олон асуудал нэг дор зангидагдаж, хариуцах эзэнтэй болох эхлэл тавигдсан. Тус нэгтгэл нь нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалт, үерийн хамгаалалтын далан сувгийн засвар, арчлалт, цэвэрлэгээ, авто замын борооны ус зайлуулах шугам болон хөрсний ус зайлуулах барилга байгууламж, авто замын урсгал тусгаарлах хайс хашааны арчлалт хамгаалалт, авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт болон өвлийн улиралд авто, явган хүний замын хальтиргаа, гулгаа, гэрэлтүүлгийн нэгдсэн удирдлага, золбин нохой муурын устгал, төвлөрсөн хогийн цэгийн менежмент, нийтийн эзэмшлийн тавилгын бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах бөгөөд тэдгээрийн эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээтэй холбоотой дуудлагыг Шуурхай удирдлагын албаны дисперчерийн 453501 утсаар 24 цагийн турш хүлээн авч байна гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
Галт зэвсгийн бүртгэл ирэх сарын 15-нд дуусна
Галт зэвсгийн бүртгэл энэ сарын 15-аас ирэх сарын 15-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжилнэ Галт зэвсгийн бүртгэл улс орон даяар явагдаж эхэлсэн байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа. -Галт зэвсгийн бүртгэл улс орон даяар явагдаж байгаа. Бүртгэл  хэзээ дуусах вэ. Ер нь манай улсад хэчнээн галт зэвсэг бүртгэлтэй байдаг юм бэ? -Улс орон даяар явагдаж байгаа галт зэвсгийн бүртгэл энэ сарын 15-аас ирэх сарын 15-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Одоогийн байдлаар манай улсад 13 мянган галт зэвсэг бүртгэлтэй байдаг гэсэн тоо баримт байгаа. -Галт зэвсгээ бүртгүүлэх иргэд хаана хандах  вэ? -Галт зэвсэг эзэмшиж буй иргэд харьяа дүүрэг, сум, багийнхаа цагдаагийн байгууллагад очиж бүртгүүлэх ёстой.  -Өмнө нь бүртгүүлчихсэн байсан галт зэвсгээ дахин бүртгүүлэх шаардлагатай юу? -Тийм ээ. Нийслэлийн хэм­жээнд бүх дүүргийн цагдаагийн хэлтсүүд урьд нь бүртгэлтэй байсан галт зэвсгүүдийг  бүртгэж байгаа. Ер нь иргэд нуугдмал буюу өвөг дээдсээсээ уламжилж ирсэн галт зэвсэг байвал галт зэвсгийн бүртгэл үргэлжлэх  хугацаанд амжиж гэрчилгээжүүлэх хэрэгтэй гэдгийг анхааруулмаар байна. -Бэлгэнд авсан галт зэвс­гийг гэрчилгээгүй зэвсэг хадгалж байсан гэж үзэх үү? -Гэрчилгээгүй гээд тухайн иргэний галт зэвсгийг ху­раах­гүй. Бүртгэл явагдах нэг  са­рын хугацаанд л нуугдмал галт зэвсэг байвал гэрчилгээжүү­лэх хэрэгтэй. Түүнчлэн ямар нэгэн торгуулийн арга хэмжээ авахгүй. Харин бүртгүүлээгүйн улмаас асуудал үүсвэл захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, эрүүгийн хариуцлага хүлээлгэх болно. Тиймээс иргэд харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэс эсвэл Нийслэлийн хэв журам хамгаалах газарт ирж, гэрчилгээжүүлж болно. -Иргэдэд эзэмших эрх олгох боломжгүй галт зэвсэг гэж байдаг уу? -Монгол Улсын иргэн армийн зэвсэглэлд байхгүй, тусгай албанд ашиглагдаагүй зэвсэг эзэмших эрхтэй байдаг. Ер нь иргэд галт зэвсгийг аюулгүй орчинд хадгалах ёстой. Тухайлбал, галт зэвсгийн замаг, сум, бууг нь тус тусад нь хадгалах шаардлагатай байдаг. Галт зэвсгийг аюулгүй орчинд хадгалаагүйгээс болж санаандгүй байдлаар хэрэг  гарах тохиолдол байдаг.  Тиймээс аливаа осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд галт зэвсгийг найдвартай хадгалах хэрэгтэй.
Импорт барилгын материалын үнийг өсгөж байна
“Construction Mongolia-2013” хуралд 800 гаруй компанийн төлөөлөл ирсэн бол үзэсгэлэнд нь 100 гаруй компани оролцжээ Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв хамтран өнгөрсөн баасан гаригт “Construction Mongolia-2013” олон улсын хурал, үзэсгэлэнг анх удаа зохион байгууллаа.  “Construction Mongolia-2013” хуралд 800 гаруй компанийн төлөөлөл ирсэн бол үзэсгэлэнд нь 100 гаруй компани оролцжээ.  “Буянт-Ухаа” спорт цогцолборт төвлөрсөн энэ үзэсгэлэнд оролцогчид хамтран ажиллах шинэ түншээ сонгох, шинэ дэвшилтэт технологитой танилцах, барилгын салбарын сүүлийн үеийн судалгаа, мэдээллийг авах, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч компанитай түншлэх боломжийг нээлээ.  Мөн төр, хувийн хэвшил, олон улсын банк санхүү, хамтын ажиллагааны байгууллагууд, барилгын салбарын аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоод, дэлхийн нэр хүндтэй компаниудын төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллах саналаа солилцох боломж бүрджээ.  Барилгын салбарын өсөлт 37 хувиас 154 болов Өнөөдрийн байдлаар барилгын салбарт 70 орчим мянган хүн ажиллаж байгаа аж. 2010 онд 9800 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон бол 2012 онд энэ тоо 11 мянгад хүрч, харин энэ жил 14 мянган айлын орон сууц ашиглалтад орох юм байна.  Мөн барилгын материалын үйлдвэр гэхэд тус салбарт зөвхөн энэ жил 150 гаруй үйлдвэр үүдээ нээж, 10 орчим мянган хүн зам, барилгын салбарт шинээр ажилд орсон статистик мэдээ байна.  Энэ жил Монголбанкнаас барилгын материалын үйлдвэрлэлд 296.1 тэрбум, орон сууцны нийлүүлэлтийг дэмжихэд 429.5 тэрбум, худалдан авахад зориулж 1.3 их наяд төгрөгийг зарцуулжээ. Иймээс 2012 оны төгсгөлд ДНБ-ийн дөнгөж 37 орчим хувийг эзэлж байсан барилгын салбарын өсөлт энэ онд 154 хувь болжээ. Төрөөс ийнхүү барилгын салбарыг түлхүү дэмжих болсон шалтгаан нь Улаанбаатарын хэмжээнд гэхэд 495.5 мянган өрх байгаагийн 66 хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа аж.  Тэгвэл жил бүр 17 мянган өрх нийслэлд шинээр нэмэгддэг байна. Иймээс энэ хэрэгцээг хангахын тулд өнгөрсөн зургадугаар сараас эхлэн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Өмнө нь тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө ипотекийн зээл ДНБ-ийн зургаан хувийг эзэлж байсан. Энэ нь Хятад улсаас гурав дахин, Японоос долоо дахин, хөгжингүй орнуудтай харьцуулахад 10-15 дахин бага үзүүлэлт аж.  Үзэсгэлэнд оролцсон зарим барилгын компаниас орон сууцны үнэ буух боломж хэр байгааг сураглалаа.  Импорт барилгын материалын үнийг өсгөж байна “Бэрэн” группын төслийн удирдагч Ц.Эрдэмбаяр: Нийлүүлэлт нэмэгдэж байж үнэ буурна -“Construction Mongolia-2013” олон улсын хурал, үзэсгэлэнгийн ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?  -Барилгын салбарынхантайгаа төр нэг ширээнд суугаад ярилцаж байгаа нь таатай байна. Үзэсгэлэнгээр гадны туршлагатай компаниудтай танилцаж, түншүүдээ олж авах боломж бүрдэж байна. -Төрөөс олгож буй зээл хөтөлбөр та нарт хэр хүрэлцэж байна?  -Барилгын салбар бол Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар болон хөгжиж буй тул үүндээ хөрөнгө оруулалт хийхээс аргагүй. Гэхдээ хамгийн түрүүнд барилгын үйлдвэрлэлийн салбараа дэмжих хэрэгтэй гэж үзэж байна. Мэдээж импортыг хязгаарлах, дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нь зайлшгүй шаардлагатай зүйл.  -Орон сууцны үнэ буурах боломж бий юу?  -Энэ нь нийлүүлэлт нь эрэлтэндээ хүрэхгүй байгаатай холбоотой. Тэгэхээр барилгын салбарын нийлүүлэлт нэмэгдэж байж үнэ нь буурна.  “Дөрвөн Очирт” компанийн захирал Б.Гантөмөр: Барилгын ажилдаа дотоодын бүтээгдэхүүнээ авч дэмжих үүрэгтэй -Барилгын материалын үйлдвэрүүдийг төрөөс хэр дэмжиж байна вэ?  -Үйлдвэрүүд 100 хувь дотооддоо цэвэр, бохирын шугамыг үйлдвэрлэж байна. Ингэхдээ улсаас ямар ч татаас авдаггүй. Харин төрөөс үндэсний үйлдвэрлэлээ хангалттай дэмжихгүй байна. Өнгөрсөн хавраас зарим нэг үйлдвэрийг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгож байгаа ч үр дүн нь одоогоор мэдэгдэхгүй байна.  -Тэгвэл ямар дэмжлэг үгүйлэгдэж байна вэ?  -Өнөөдөр барилгын салбар эрчимтэй өсч байгаа. Гэтэл улсаас барьж буй барилгууд дээрээ ядаж үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг худалдаж авах хэрэгтэй. Энэ мэт жижиг зүйл үгүйлэгдэж байна.  -Барилгын материалын үнийг тогтворжуулахаар төрөөс хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Орон сууцны үнэ буурах боломж байна уу?  -Хэдий хөнгөлөлттэй зээл олгож байгаа ч бүх материалаа гаднаас нийлүүлдэг болохоор валютын ханшаас болж үнэд нааштай зүйл харагдахгүй л байна. Орон сууцны үнэ буурахад хамгийн ойрхон харагдаж байгаа боломж нийлүүлэлтийг нэмэх байна.
Берлускони парламентад хөл тавих эрхгүй боллоо
Италийн ерөнхий сайд асан Силвио Берлускони Италийн ерөнхий сайд асан Силвио Берлускони татвар цувчуулсан хэргээр шийтгэгдэж, хоёр жилийн хугацаанд Италийн парламентад хөл тавих эрхгүй боллоо.  Энэ хориг нь Италийн парламентыг ямар ч нам тэргүүлсэн хамаарах бөгөөд Италийн се­натууд түүнийг улстөрийн тавцанд дахин хүч үзэхийг хориглосон байна.  Берлускони энэ сарын эхээр дахин засгийн газрын ги­шүүнээр ажиллах хүсэлтээ гар­гаж, сонгуульд нэр дэвшихээ мэ­дэгдээд байсан ч түүнд нэр дэвшигчийн орон зай олдоогүй билээ. Хэрэв тэр сонгуульд ялалт байгуулж, парламентын гишүүн болсон бол Берлусконитой хол­боотой татварын хэрэг хүчингүй болох аюултай байжээ.  Үүнээс гадна Силвио Берлускониг насанд хүрээгүй хүүхэдтэй энгэр зөрүүлсэн гэх шийдэгдээгүй хэрэг хүлээж байна.
О.Бум-Ялагч: МАН-ынханд итгэл үнэмшил байхгүй учраас жүжиглэлт муутай байна
Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагчтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.  -Даян дэлхийн Ногоон намын тунхагыг орчуулж байгаа гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? -Манай нам Даян дэлхийн ногоон намын тунхагаа орчуулж, нэг мөр болгох гээд явж байна. Манай улс энэхүү тунхагыг өөрийн хэл дээр орчуулж байгаа зургаа дахь орон нь болж байна.  Даян дэлхийд 90 гаруй Ногоон нам байдаг. Мөн 130 гаруй төрийн бус байгууллага байдаг юм. 2001 онд  энэ бүхэн нэгдээд ногоон сүлжээ болсон. Харин энэ сүлжээнээс тунхаг гаргасан. Тэр нь  Даян дэлхийн Ногоон намын тунхаг юм. Өнгөрсөн онд Даян дэлхийн Ногоон намын гурав дахь удаагийн хурал болсон. Энэхүү хуралд манай нам оролцсон бөгөөд Даян дэлхийн Ногоон намын тунхагыг монгол хэл дээр орчуулах үүрэг хүлээсэн юм. Энэхүү ажлын хүрээнд энэ ондоо багтаан тунхагаа орчуулж, өргөн барина. Одоогийн байдлаар дэлхий дээр 10 гаруй Ногоон нам энэхүү тунхагыг орчуулчихаад байна. Түүнчлэн миний бие  саяхан Герман улсад сонгуулийн ажиглагчаар ажиллаад ирсэн Энэ хугацаанд Герман улсын ногоон намын үйл ажиллагаанаас туршлага солилцохын сацуу, Унгер, Чех орноор явж ногоон технологитой танилцаад ирсэн. -Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад нэг жил болжээ. Үйл ажиллагаанд нь ямар дүгнэлт өгч байна. Парламентад суудалгүй намууд уулзаж, энэ талаар санал бодлоо солилцдог уу? -Парламентад суудалгүй намууд уулзаж, санал бодлоо солилцох явдал зөндөө байдаг. Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих, шүүмжлэх нь аль аль нь байдаг. Харин манай намын хувьд шүүмжлэлтэй ханддаг. Энэ нь хэд хэдэн улс төрийн учир шалтгаантай байгаа. Монголд улс төрийн үйл ажиллагааг авч явах, сөрөг хүчинтэй байх ёстой.   Өнөөдрийн Монголын улс төрийн амьдралд Ардчилсан намын эсрэг зогсох хүчтэй сөрөг хүчин байхгүй байна. МАН-ынханы хувьд өнгөрсөн Засгийн газрын үед Ардчилсан намтай хамтарч байсан  болохоор нэг үзэл баримтлалтай, хоорондоо уусчихсан учир сөрөг хүчин болж ажиллахад хэцүү байна. Түүнчлэн тэд бизнесийн хэлхээ холбоотой байна. Тиймээс улс төрийн үзэл баримтлалаа бизнесийн ашиг сонирхлоосоо ялгаж чадахгүй байна. Сөрөг хүчин гэдэг нь хяналт шалгалт явуулах гэсэн үг. Манайд хяналтын үйл ажиллагаа нь Засгийн газар дотроо байдаг учраас мөнгө угаадаг, зувчуулдаг  хүмүүс  нь өөрийгөө хянадаг байж таарахгүй. Манай улс төсвийг маш их хяналтгүй зарцуулж байна. Ямар ч нам гарсан төсвөө хянаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүл даргын хүүхэд барилгын компанитай байх жишээтэй. Миний ойлгосноор Герман улсад ийм асуудал гарах юм бол Засаг дарга нь шууд албан үүргээ өгдөг юм байна лээ. Түүнчлэн манай улстөрчдөд ёс зүй алга. Өнөөдөр бидэнд үлгэр жишээ үзүүлээд явж байх ёстой УИХ-ын гишүүд бие биенээ  доромжилж, салаавч үзүүлж байна. Үнэхээр уураа барьж дийлдэггүй, ёс зүйгүй хүмүүсийг төрд гаргамааргүй байна. Тиймээс бид энэ Шинэчлэлийн Засгийн газрыг эерэгээр хардаггүй. Түүнчлэн иргэний хөдөлгөөн байгуулаад, жагсч, тэмцэж явсан хүмүүс төрд гарсан. Тодруулбал, Ж.Батзандан, С.Ганбаатар, Г.Уянга нар хэдийгээр дуу хоолойгоо илэрхийлдэг ч байх. Улмаар ганцаарддаг байх. Гэхдээ тэд маш их мэдээлэл дунд байдаг. Мөн 2014 оны төсөв гэхэд хэдхэн тоо л байна шүү дээ. Төсвийн задаргаа, олон нийтийн оролцоо ерөөсөө харагдахгүй байна.  Түүнчлэн “Иргэний танхим”-аа ордон дотроо байгуулчихсан. Жирийн иргэдэд энэ нь хаалттай байна. Иргэний хувиар орох гэхээр нэр чинь алга гээд оруулахгүй байна. Тиймээс “Иргэний тахим”-ын нэрийг өөрчлөх зэргээс эхлээд маш олон шүүмжлэл байгаа.  -МАН-ын зүгээс Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлээд, огцрох шаардлагыг хүртэл тавьж байна билээ? -Огцрох асуудлыг тавьж байсан. Гэхдээ энэ нь дуугүй сууснаас дээр шүү дээ. Гэвч хэтэрхий жүжиглэлт муутай байна. Тодруулбал, МАН-ынханд итгэл үнэмшил алга байна. Наад зах нь Должин эмээгийн амьдрал дээшлэхгүй байна гэж ярихад түүний цаана асар их итгэл үнэмшил байх ёстой. Тэр нь харагдахгүй байгаа юм. Магадгүй тэмцэл хийж байгаагүйн илрэл байх. Яаж тэмцэл хийх вэ гэдэг акцийнхаа үзэл санааг ойлгохгүй байна. Бүх зүйлийг мөнгөөр шийдэх гэдэг. Улс төрийн тэмцэл гэдэг бол маш хатуу ширүүн байдаг. МАН-ын үндсэн баримтлах зарчим бол ядуурлын асуудал. Улаанбаатарын нийт хүн амын тал нь ядуу байна. Дэлхийн банкны судалгаагаар гуравны нэг хувь ядуу гэсэн судалгааг гаргасан байна шүү дээ.  -Танай нам МАН-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тэр ч үүднээс МАН-ын Их хуралд ач холбогдол өгч байгаа байх? -Сөрөг хүчний байр суурийг илэрхийлэх үүднээс МАН-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. МАН-ын удахгүй болох Их хурлаар олонхийн хүлээлтийг илэрхийлсэн даргатай болох болов уу гэсэн найдлага байгаа. Мэдээж амьдралын туршлагатай, буйр суурьтай, хэлсэндээ хүрдэг  хүн л энэ том намыг удирдаад явах нь дээр биз дээ.  -МАН-ын даргын сунгааг хүн бүхэн өөр өөрийн өнцгөөр л харж байгаа. Таны хувьд энэ хүн намын даргаар хэн сонгогдвол зөв гэж дүгнэж байна вэ?   -УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжиж байгаа. Б.Бат-Эрдэнэ аварга МАН-ын дарга болох юм бол илүү  зөвшилцлийн байдалд хүрч чадах байх. Түүнчлэн ард түмний өмнө нэрээ барчихаагүй. Нэр цэвэр гэдэг  талаараа их давуу талтай. Гэхдээ нам дотроо мөнгө төгрөгтэй, залуу хүнээ намын даргад дэвшүүлэх магадлал өндөр байгаа юм шиг санагдсан. Хэдийгээр мөнгө төгрөгтэй байсан ч олны өмнө нэр нүүргүй бол бас л хэцүү шүү дээ.  -Сэдвээсээ жаахан хазайя. Хэзээ намын байраа сэлгэчихсэн юм бэ? -Манай нам Хуримын ордонд 15 жил болсон. Мэдээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хөөж гарга гэж хэлээгүй байх. Доод талынх нь хэдэн хурган дарга нар л ярьж байгаад  манай намыг Хуримын ордноос хөөсөн. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бидэнд Хуримын ордонд танай нам байж болно. Харин МАН-аас нэр дэвшигч  Б.Бат-Эрдэнийг дэмжихгүй байх  ёстой гэсэн утга бүхий зүйлийг  хүртэл хэлж  байсан. Бид өмнө нь өнгөрсөн хугацаанд хоёр даргатай байхад ардчиллын зарчмаар явдаг байсан. Тэгэхэд давуу талууд байсан. Гэхдээ сул тал ч байсан. Түүнчлэн намын үйл ажиллагааг зангидсан гараар явуулахад хэцүү байсан. Тиймээс манай нам одоо ганцхан даргатай болсон. Хажууд нь Иргэний зориг нам нэрээ өөрчлөөд ИЗНН болчихсон. Дээрээс нь гурван даргатай байгаа. Ямар ч улсад гурван даргатай нам байдаггүй байхгүй юу. Даян дэлхийн ногоон намын үзэл баримтлалаар тоглодог ёс суртахуунгүй улстөрчид их байна. Энэ улсын тоонд БОНХ-ийн сайд С.Оюун орно. Тэр намыг тойрон хүрээлсэн хүмүүс байна. Тэд бүгд албан тушаалд хүрсэн. Түүнчлэн намаа шинэчлэх гэсэн санаа бодолтой улсаа хөөчихдөг. Улмаар өмнөх сайд нар нь ховор ан амьтан агнахыг хориглочихсон байгаа. Гэтэл С.Оюун ховор ан амьтан агнахыг зөвшөөрч,  аргал угалз агнуулаад, онлайнаар дүүрэн зургийг тавьчихсан байна. Мөн Даян дэлхийн ногоон намын үзэл баримтлалд гишүүнээр элчихсэн. Тэгсэн хэрнээ Даян дэлхийн либериалын хөдлөгөөнд бас гишүүнээр элсчихсэн. Эсрэг, эсрэг хоёр үзэл баримтлалд нэгдээд явж л байна. Үүнээс нь их ичдэг. Гадны хүмүүсийн өмнө нь хоёр нүүр гаргаад явж л байна. Гэхдээ жинхэнэ монгол хүн ийм юм хийхгүй байх. Ядаж  ичиж зовохоо мэднэ. Тиймээс эдний намыг Даян дэлхийн Ногоон намын хөдөлгөөнөөс гаргах асуудлыг тавьсан. Энэ ондоо багтааж хэлэлцэнэ гэсэн.  -Танай хоёр намын нэрний маргаан эцэс болсон биз дээ? -Тийм ээ. Манай нам одоо дээрээсээ гуравт бичигдэж байгаа. ИЗНН-ын дарга С.Оюун 2012 оны сонгууль өнгөрөөд л  намаасаа Д.Энхбатыг хөөчихсөн шүү дээ. Би Д.Энхбатад наадах чинь худлаа. БНН-ын дарга Б.Жаргалсайханг хөөж байсан хүн. Тиймээс чамайг дор нь хөөнө гэдгийг нь хүртэл сануулж байсан. Гэтэл үгийг минь хүлээж аваагүй.
Анжелина Жоли Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэв
Анжелина Жолиг улс төрд хөл тавих бүрэн боломжтой гэжээ Түрийвч зузаантай зургаан хүүхдийн эх, Холливудын эрэлттэй жүжигчдийн нэг Анжелина Жоли Цагаан ордонд эзэн сууж, АНУ-ын Ерөнхийлөгч болох хүсэлтэйгээ мэдэгдсэнээр тус улсын улстөрчдийн зэвүүцлийг хүргэжээ. Хамгийн түрүүнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон ам нээж, алдарт жүжигчнийг Цагаан ордон руу хэзээ ч ойртуулахгүй гэсэн байна. Анжелина Жоли түүнтэй уулзах хүсэлт тавьсан ч туршлагатай улстөрч эмэгтэй хөнгөн хуумгай хуурамч жүжигчинтэй ярих зүйл байхгүй гээд эрс татгалзсан харулт өгчээ. Хэдий тийм ч АНУ-ын зарим хэвлэлийн нэр хүнд бүхий тоймчид гэр бүлийн тогтвортой байдалтай, буяны үйлсэд тогтмол оролцдог эерэг имижтэй жүжигчин эмэгтэйг улс төрд хөл тавих бүрэн боломжтой гэж үзсэн байна.
Ш.Эрдэнэбулган: Энэ чигээрээ зүтгэвэл нүүрс тээвэрлэх галт тэрэггүй болно
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр эрхэлсэн орлогч дарга Ш.Эрдэнэбулган “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр эрхэлсэн орлогч дарга Ш.Эрдэнэбулгантай ярилцлаа. -Төмөр замын дотоодын тээвэрт нүүрсний тээвэр гол байр эзэлдэг юм билээ. Тиймээс энэ тухай жаахан тодруулж ярих уу, та? -Улаанбааатр төмөр замын тээвэрт нүүрс гол суурь эзэлдэг. Нүүрсний тээвэр манай улсын нийгэм, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч бөгөөд уурхай, цахилгаан станц хоёрыг холбож өгдөг эрхэм үйл. Нүүрс тээврийн дүнд бий болдог цахилгаан, дулаан гэдэг бол ард түмний амьдралыг тэтгэгч суурь бүтээгдэхүүн нь. Яагаад ингэж чухалчлаад байна вэ гэвэл нүүрсний тээвэр төмөр замд асар их ачаалал өгдөг. Ачаалал гэж хэлээд байгаагийн учир нь мөн тийм их алдагдалтай тээвэр гэдгийг тодосгох учир байна л даа. -Нүүрсний тээвэрт яагаад тэгж их алдагдал бий болоод байна вэ? -Тээврийн тариф дэндүү бага. 2010 оноос хойш огт өөрчлөлтгүй байгаа юм. Өнөөдөр бидний мөрдөж буй тарифаар нэг тонн км-ийг нь 21 төгрөг 48 мөнгөөр тээвэрлэж байна. Энэ бол нүүрс тээвэрлэх өөрийн өртгийн 73 хувийг л хангаж байгаа гэсэн үг. Улаанбаатар төмөр замаар хийж буй орон нутгийн чанартай тээврийн 70 хувь нь нүүрсний тээвэр. Гэтэл төмөр замд орж буй орлогын есхөн хувь болдог. Иймээс жил бүр асар их алдагдлыг бид хүлээж байна. -Та жилийн жилд алдагдалтай байдаг гэлээ. Энэ жилийн алдагдлыг тооцож үзсэн үү? -Тооцоо хийсээн. Энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр үзэхэд дан нүүрс тээврээс бараг 12 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр тооцоо гарч бай­на. Тэгэхээр энэ их алдагдлыг нөхөх арга бай­даггүй юм уу гэсэн асуу­дал гардаг. Бид уул уур­хайн бусад төрлийн бү­тээгдэхүүний тээврийн үнийг жаахан нэмж түү­нээс олсон ашгаар нүүрс тээврийн алдагдлыг ба­гас­гаж ирсэн. Энэ сайн арга биш ээ. Уг нь уул уур­хайн алив бүтээгдэхүүн олборлолт, тээвэр нь хямд байж өөрийн өртөг багатайгаар экспортод га­рахдаа үнэ нь өсч байх учиртай. Тэгэхээр улс орны эдийн засагт сөрөг нө­лөөтэй юм хийгээд бай­гаа юм шиг санагддаг. Нүүрс тээврийн алдагдлыг багасгах арга замын талаар бид яам, Засгийн газарт удаа дараа асуудал тавиад байна. -Арга зам гэж та хэллээ. Түүнийгээ тодруулаач? -Юуны өмнө нүүрсний тээврийн тарифийг бага ч атугай нэмэх шаардлагатай. Тэгж байж төмөр замд ашигтай ажиллах боломж бий болно гэдгийг нарийн тооцоо судалгаатайгаар танилцуулж байна л даа. Алдагдалтай байна гэсэн мөртлөө төмөр зам “амьдраад” л байна шүү дээ. Болж байгаа юм биш үү гэх хүн байж мэдэх. Тэгвэл тийм их алдагдал хүлээгээд хойд хормойгоо авч урд хормойгоо нөхнө гэгчээр ажиллаж өмнөх зорилтоо ухамсартайгаар хэрэгжүүлж 15000 ажилч­даа цалинжуулж яваа л даа. Гэтэл техникийн ши­нэч­лэл хийж чадахгүй байна. Ялангуяа нүүрс тээвэрлэх галт тэрэг авч дийлэхгүй өдий хүрлээ. Одоо нүүрс тээвэрлэж байгаа вагоны маань 60 гаруй хувь ашиглалтын хугацаа дуусчихсан. Яаж ийж аргалаад л явуулж байдаг. Асар их хүнд нөхцөлд нүүрс тээврийг тасалдуулахгүйн төлөө ажиллаж байна. Ямар сайндаа гэхэв “Болд төмөр” компаниас галт тэрэг түрээслэж өөрийн зардлаар засварыг хийж нүүрс тээвэрт явуулж байгаа юм. Энэ бол түр зуурын арга л даа. -Удаан аргалахгүй гэсэн үг хэлээд байна аа даа? -Яг тийм. Шуудхан хэлэхэд энэ чигээрээ зүтгүүлээд мөлхүүлээд байвал жил гаруйхан болоход манайх нүүрс тээвэрлэх вагонгүй болно. Тэгээд нүүрсээ тээвэрлэж чадахгүй бол Улаанбаатарын хэдэн цахилгаан станц ажилгүй зогсоно. Цахилгаан, дулаанаа яахав нийгмийн шинж чанартай том бэрхшээл бий болно гэсэн үг. Үүнийг л хаа хаанаа ойлгох хэрэгтэй байгаа юм. Зүгээр лУлаанбаатар төмөр замынхан ашигтай ажиллаж хөрөнгөжих гэж байгаа юм шиг талын юм бодвол огт буруу. Бид яльгүй ашигтай ажиллах л юм бол вагоноо шинэчилнэ, замаа тордоно шүү дээ. Ашиггүй учраас л вагон худалдаж авах хөрөнгөө хуримтлуулж чадахгүй аргаа барж байгаа юм. -Нүүрсний тээврийн тарифийг хөдөлгөх талаар Засгийн газар ямар хариу өгдөг юм? -Засгийн газар, улстөрчид нүүрс тээврийн үнийг нэмж болохгүй л гэсэн хариу өгсөөр ирсэн. Энэ нь ард түмний нуруун дээр дарамт үүснэ гэж байгаа ч алс нь төмөр зам хөдлөх бүрэлдэхүүнгүй болж таг зогсох цаг ирнэ гэдгийг л ухаарах ёстой юм даа. -Нүүрсний хэрэглээ байнга өсч байгаа гэдэг юм билээ? -Тийм шүү дээ. Энэ олон орон сууц нэмж баригдаж тэр хэмжээнд дулаан, цахилгааны хэрэглээ нэмэгдэж байна. Цахилгаан  станцууд хүчин чадлаа нэмэх болдог. Энэ нь нүүрсний хангамжаас шалтгаална гэдэг нь мэдээж. Нүүрсний хэрэглээ жилээс жилд өснө. Энэ жил дуусах хугацаагаар тооцож үзэхэд 6.3 сая тонн нүүрс тээвэрлэх тооцоо бий. Өнгөрсөн жил 6.2 сая түүний өмнөх жил 5.9 сая тонныг тээвэрлэсэн. тэгэхээр нүүрс тээвэр өсөх хэрээр алдагдал бас өснө гэсэн үг. -Нүүрсний тээврийн тарифийг өсгөхгүйгээр бэрхшээлээс гарах арга байж болох уу? -Яахав зөвхөн нүүрс тээвэрт гэвэл Засгийн газраас төмөр замд вагон худалдаад авчих хөрөнгө өгчихвөл гарц байж болно. Бас бидэнд нэг бодол байдаг нь цахилгаан станц юм уу уурхай өөрөө вагоноо худалдаж авчихаад манайхаар тээврээ хийлгэж болох нэг боломж баймаар. Гэтэл манайд чинь зорчигч тээвэр гэж нэг алдагдлын том онгорхой нүх бас бий. Зорчигч тээврээс жилд 23 тэрбумын алдагдал хүлээдэг. -Тэгвэл зорчигч тээврийн тарифийг бас өөрчлөх шаардлагатай гэж үү? -Уг нь 2008 оноос хойш тарифийг огт хөдөлгөөгүй л дээ. Гэхдээ одоо нэмнэ, өсгөнө гэдэг талаар бид наанатай, цаанатай хандаж байдаг юм. Яагаад гэхээр зорчигч тээврийн үнийг их өсгөчихвөл автотээвэртэй өрсөлдөх чадварт нөлөөлнө гэсэн учир бас бий. Сонирхуулахад янз бүрийн харьцуулалт байдаг юм. Жишээ нь Улаанбаатараас Зүүнхараа руу төмөр замаар нэг зорчигчийг 3.800 төгрөгөөр тээвэрлэж байхад автомашины тээврийн үнэ 7000 төгрөг байна. Бас Улаанбаатараас Дарханд төмөр замын үнэ 5000 төгрөг. Гэтэл автомашиных 10 мянга байгаа. Мөн Нисэхээс хотын төв орж ирэхэд 15000 төгрөг гэж байна. Тэгвэл энэ мөнгөөр төмөр замаар хаа хүрэхэв гэвэл Замын-Үүд хүрч болно. Төмөр зам ард олондоо ийм л хямд үйлчилгээ үзүүлж байгаа юм шүү дээ. -Сүүлийн үед цементийн үнийн өсөлтийг төмөр замын тээвэртэй холбож их ярих юм? -Харин тийм. Төмөр зам муу тээвэрлэснээс цементийн үнийг өсгөсөн гэсэн буруу тайлбар яваад байгаа юм. Тэгвэл манайх өнгөрсөн хавраас хойш цементийг тун мундаг тээвэрлэсэн. Тэгснээр есдүгээр сарын 18 хүртэл нэг тонн цементийн үнийг 130 мянган төгрөгт барьж чадсан. Гэтэл цемент зөөдөг бизнесийнхэн хуйвалдаж Эрээнд байдаг цементийн гурван үйлдвэрийн хоёрыг техникийн зогсолт нэрээр 20 хоног хааж тэнд хуримталсан цементээ ач гээд авгон тавьж өгөөд байхад ачихгүй байсаар зохиомол хомсдол бий болгож нэг тонн цементийн үнийг 220-230 мянгад хүргэсэн. Тэгэхээр ура хашгираад цементээ ачиж байгаа юм. Манайх төмөр замчдаасаа ачих бригад 2-3 ээлжээр гаргаж ажилласан. Бодит байдал дээр цементийн үнийн өсөлт хэнээс хамааралтай нь тод харагдаж байгаа юм.
Архинаас гаргах сэтгэл заслын эмчилгээ хийнэ
“Сэтгэлийн анир” ТББ Хууль зүйн яамтай хамтран архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих, тэмцэх ажлын хүрээнд “Эрүүл сонголт-Тайван амьдрал” төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд Нийслэл хотын зургаан дүүргийн архи хэтрүүлэн хэрэглэдэг 600 иргэнийг сайн дурын үндсэн дээр архинаас гаргах сэтгэл заслын эмчилгээнд хамруулж, гэр бүлийн гишүүдэд нь сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлуудыг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. “Сэтгэлийн анир” ТББ-ын зүгээс иргэдийн архины хэрэглээний түвшинг тогтоох ярилцлагыг үнэ төлбөргүй хийх бөгөөд нэг сараас 45 хоног сэтгэл засах эмчилгээнд хамрагдахад 10 мянган төгрөгийн төлбөр төлөх юм байна. Төслийг хэрэгжүүлэхдээ дүүргүүдийн ЗДТГ-аар дамжуулан хороодын засаг дарга нийгмийн ажилтан, хороодын цагдаа нартай хамтран ажиллана.
В.Путин харгис, гэхдээ "Greenpeace" түүнээс долоон дор
Олон улсын байгаль хамгаалах “Greenpeace” байгууллагын хөлөг онгоц Олон улсын байгаль хамгаалах “Greenpeace” байгууллагын хөлөг онгоцыг ОХУ-д саатуулан багийн гишүүдэд нь эрүүгийн хэрэг үүсгэсэп явдал сүүлийн өдрүүдэд дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа билээ. Энэ сэдвээр Их Британийн “Daily Mail” сонинд өнгөрсөн тягмар гаригт нийтлэгдсэн өгүүллийг толилуулж байна. А аминдэмийн дутагдлаас болж дэлхий дахинд жилдээ хэдэн сая хүүхэд нас барж байна. Мөн хөгжиж буй орнуудад түгээмэл тохиолддог эрт сохролтын нэг гол шалтгаан нь А аминдэмийн дутагдал юм. Хүнсэнд энэ аминдэмийн хэмжээг нэмэгдүүлэх нь уг асууддыг шийдвэрлэх оновчтой төдийгүй зардал багатай арга бөгөөд тухайлбал Филиппиний эрүүл мэндийн байгууллагуудын хүсч хөөцөлдөж буй ганц зүйл энэ. Гэтэл “Greenpeace” цагаан будаанд генийн боловсруулалт хийхийг улайран эсэргүүцэх төдийгүй шинжилгээ судалгаа ч хийлгэхгүй хэмээн зүтгэх аж. Байгаль хамгаалдаг гэх энэ байгууллага хүний сайн сайхны төлөө хийж буй аливаа туршилтыг хаа байгаа газарт нь очиж булшлан, аливаад хандах шинжлэх ухаанч хандлагыг үзэн ядцагаа үүгээрээ нотолж байна, энэ нь ч аргагүй юм. Учир нь тэдний хувьд нэг ёсны Библи болдог Рэчел Карсоны “Чимээгүй хавар” (Silent spring) номд хиймэл пестицид гарснаар “хорт хавдрын өвчлөл дэгдэж, амьдралын ганцхан үеийн дотор хүн төрөлхтөнийг бүрмөсөн устгаж дуусгана” хэмээн лүндэгнэсэн буй. Энэ лүндэн хагас зууны тэртээ гарсан боловч хүн гэдэг амьтан байсаар, тэр ч байтугай наслалт тухайн үеийнхээс хавьгүй уртасчээ. Оросуудыг Хойд туйлд газрын тос хайлгахгүй хэмээн сурснаараа дайрч түрэмгийлж буй “Greenpeace”-ийнхний аз дутахад Владимир Путины Засгийн газар хар пиарын нөлөөнд манай улс төрчдийг бодвол хавьгүй бага автах аж. Оросууд “Arctic Sunrise” хөлөг онгоцыг саатуулж “Greenpeace”-ийн 28 идэвхтнийг далайн дээрмийн зүйл ангиар эрүү үүсгэхэд манай сонинууд (Уг онгоцон дээр байсан хоёр сэтгүүлчийг бол суллах нь зүйтэй) дуу дуугаа авалцан хашгиралдаж эхэлсэнтэй зэрэгцээд экологи сүйрлээ хэмээн орилолдож гарсан оросуудаас В.Путин айх хэрэггүй юм. “Greenpeace 28”-ийг суллуулах хбдөлгөөнд дуучин Дэмон Олбарн, дизайнер Вивьен Вэствүүд (ногооныхны аливаа тэмцэл энэ авгайгаар байнга дутахыг яана) нар нэгдсэн нь ч В.Путиныг сандаргахгүй биз. Баривчлагдсан идэвхтнүүдийг нь батлан даалтад гаргахыг татгалзсан, улмаар эрүүгийн хэрэгт яллах нь зайлшгүй болсон явдал “Greenpeace”-ийнхнийг нэг юм ухааруулах биз. Гэхдээ онц чухал обьект хамгаалж байсан Оросын далайн хилийнхнийг тэд ер нь яана гэж бодсон юм бол? Газрын тосны цооногийг дайран эзлэх нь хүлцэж болшгүй үйлдэл төдийгүй дайсагнасан ажиллагаа болно гэдгийг хилчид тэдэнд тов тодорхой ойлгуулж өгсөн байдаг. Тэд цооног руу дайрахдаа үнэхээрийн эр зориг гаргасан гэдгийг бол үгүйсгэх аргагүй. Гэхдээ Оросын төрийн мэдпийн компанийн цэвэр хуулийн дагуу үйл ажиллагааг таслан зогсоохыг оролдож, далайн эрхийн талаарх НҮБ-ын конвенцийг зөрчихийг нь дэлхийн хэвлэлүүд дэмжин уухайлна гэдэгт тэд найдсан бол гоомой л юм. Оросын мөрдөн байцаагчид “Arctic Sunrise” хөлөг дээрээс хууль бус хар тамхи “олсон” нь “Greenpeace”-ийг шившиглэх зорилготой байсан байж болно. Гэхдээ миний л хувьд, В.Путиныг дэмжих үү, “Greenpeace”-ийн талд зогсох уу гэвэл би яадаг ч байсан эхнийхийг нь л сонгох болно. В.Путин өс санадаг, эзэрхэг, жинхэнэ орос маягийн дарангуйлагч мөн нь мөн. Гэхдээ хүн төрөлхтнийг аж үйлдвэржилтийн өмнөх гуйланчлалд буцаан живүүлэхийг чармайж буй сайхан сэтгэлтэй малнуудтай түүнийг жишиж яагаад ч болохгүй билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол-Польшийн бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтад оролцож үг хэлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн нь урилгаар Польш Улсын Ерөнхийлөгчийн манай оронд хийж буй айлчлалын хүрээнд өнөөдөр зохион байгуулсан Монгол-Польшийн бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтад ихээхэн ач холбогдол өгч оролцон үг хэллээ.   Ерөнхийлөгч хэлэхдээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Бронислав Коморовски болон энд хүрэлцэн ирсэн Польш анд нөхөд, хоёр орны бизнес эрхлэгчдийн амар амгаланг айлтгая.   Монгол-Польшийн бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт, 2013.10.21 Ноён Ерөнхийлөгч бид хоёр дөнгөж уулзаад хамгийн түрүүнд “Хоёр тал тодорхой юм хийх цаг ирлээ” гэдэг дээр санал нэгдсэн байгаа. Энэ тодорхой ажил хоёр орны бизнес эрхлэгчдийн хүрээнд хийгдэх ёстой гэж би бодож байна.   Монгол, Польшийн бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг үр дүнтэй болгоход хоёр талаас дэмжиж ажиллах болно. Польш Улсад энэ оны эхээр хийсэн миний айлчлалын үеэр Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулагдсан. Одоо эдийн засгийн хамтын ажиллагааны байнгын комисс байгуулагдаад байна. Манай талаас Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат энэ комиссыг удирдаж ажиллах болж байна. Чулуунбат дэд сайд бол Монгол Улсад хөрөнгө оруулах, Монголын эдийн засгийг либералчлах асуудлаар онцгой байр суурьтай хүн. Ийм хүн энэ комиссыг удирдаж ажиллах болсонд би баяртай байна.   Хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ямар ямар давуу тал байгаа талаар зарим нэг зүйлийг хэлье. Хоёр орон бие биеэ хүндэтгэсэн уламжлалт онцгой харилцаатай. Ер нь социализмын үеэс бид бизнесийн харилцаатай байсан. Энэ харилцааг хөгжүүлэхэд Монголоос Польшид суралцан төгсөгчид болон Монголыг мэддэг польш хүмүүс, тэдэнтэй нэгдэж буй хоёр талын шинэ залуу үеийнхэн чухал үүрэг гүйцэтгэнэ. Польшийн техник, технологи маш өрсөлдөх чадвартай. Энэ бол бидний хамтын ажиллагаанд байгаа бас нэг  давуу тал гэж бид үзэж байна.   Монгол-Польшийн бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт, 2013.10.21   Уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, барилгын үйлдвэрлэл, хүнс, эм, оёмол эдлэлийн салбарт хамтарч ажиллах боломж байна.   Дэд бүтэц Монголд маш эрчимтэй хөгжих шатандаа орлоо. Үүнд хөрөнгө оруулах боломж бий. Товчхон хэлэхэд саяхан манай парламент Хөрөнгө оруулалтын тухай хууль баталсан байгаа. Энэ хууль парламентын гишүүдийн гуравны хоёрын саналаар л өөрчлөгдөх боломжтой. Ер нь Монголд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин тогтвортой байгаа гэж бид үзэж байна.   Монгол Улс Польш Улсын хувьд, польшийн бизнес эрхлэгчдийн хувьд Азийн бүс нутаг дахь хамгийн найдвартай түнш байхын төлөө ажиллах болно гэдгийг хэлье.   Чуулга уулзалтад оролцогсдод амжилт хүсье. Их баярлалаа” гэв
Бэлгийн цөөнх анхаарал татсаар...
Хүн амын 2-13 хувь нь, 50 хүн тутмын 1-8 нь гомосекс байх магадлалтай гэж үздэг юм байна -Үндсэн хуулийн 14.2-т нэмэлт өөрчлөлт оруулж, хүн хүнээсээ айсан цөвүүн цагийг төгсгөе- Саяхан нэг эмэгтэй манай редакци руу утас цохиж “Арван жилийн сургуулиудад бэлгийн цөөнх буюу ЛГБТ багш нар олширчээ. ...-дүгээр сургуульд...” гэж нэр цохож байгаад мэдээлэл өгдөг юм байна. Тэр эмэгтэй өөрийнхөө төрсөн хүүхдийг багш нартаа уруу татагдах вий хэмээн маш их болгоомжилж байгаагаа хэлээд энэ мэдээллийг бусдад дамжуулж өгөхийг хүссэн. Гэхдээ үнэн хэрэгтээ өнөөгийн нийгэмд “ЛГБТ хүмүүс сургуульд багшилж байна” гэдэг нь бус тэрхүү эмэгтэй энэ байдлаас айн цочирдож байгаа нь өөрөө гаж үзэгдэл гэж үнэлэгдэхээр болчихоод байгаа гэдгийг зориглон хэлье.  “Олны жишгээ л дагана даа” гэж нэг муухай үг бий. Монголчууд бид дундаасаа олон гэгээнтэн мэргэдийг төрүүлсэн оюунлаг ард түмэн. Харамсалтай нь дээрх муухай үг монголчуудын баримталдаг гол үзэл болчихжээ. Тийм ч учраас бэлгийн цөөнхийн талаархи ойлголтод энэ үзлээрээ хандаж, өөрсөддөө айдас хүйдэс бий болгож байна. Бэлгийн цөөнхийг ялгаварлан гадуурхах үзэл төр засгийн төвшинд байсаар байгаа нь үүнд хамгийн их нөлөөлж байгаа юм.  Үзэл суртлын хүлээсэнд оршиж байсан коммунист нийгмийн үед иргэд дагаж мөрдөх “жанжин шугам”-аа болгож асан “Нараа дагавал даарахгүй, намаа /төр засгаа/ дагавал алзахгүй”, “Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө”, “Олныхоо жишгийг дагана” хэмээх үгс одоо ч үүргээ гүйцэтгэн нийгмийн тодорхой хэсгийг золиосонд гаргасаар байгаа нь харамсалтай.  Бэлгийн цөөнх болох нь хүний хүсэл сонирхлоос шалтгаалдаггүй гэдгийг шинжлэх ухаан нотолсон ч төр засаг, хууль санаачлагчид бэлгийн цөөнхийн эрх ашгийг хамгаалсан хуулиас тойрч зугтсаар, мугуйдлан зүтгэсээр байна.      Монгол Улсад ЛГБТ хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан хуулийн заалт байхгүй. 1992 онд баталсан ардчилсан шинэ үндсэн хуулиндаа “Арьс өнгө, шашин шүтлэг, үзэл бодол” гэх зэргээр ялгаварлан гадуурхахыг хориглосон хэрнээ ЛГБТ хүмүүсийн тухай болоод бэлгийн чиг баримжаанаас нь шалтгаалан ялгаварлан гадуурхахгүй гэсэн заалт оруулаагүй. БНМАУ-ын үед бэлгийн цөөнхийг нийгэмд ёс суртахуунгүй гэмт хэрэгтнүүд хэмээн Эрүүгийн хуулийн 113-р зүйл ангид оруулдаг байсан бөгөөд ЗХУ буюу хуучнаар Орос болон хуучин ТУХН-ийн социалист орнуудад ардчилал, өөрчлөн байгуулалттай хамт ижил заалтуудаа хасахад Монгол Улс “олны жишгээ дагаж” хассан. Бразил Улс бэлгийн цөөнхийг хүлээн зөвшөөрөх талаар НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комисст өргөх бичиг гаргасан ч өнөөг болтол хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа. Гэхдээ 1990 оны тавдугаар сарын 17-ны өдөр ДЭМБ-ын Сэтгэцийн өвчний жагсаалтаас албан ёсоор  хассан. Манай улс мөн энэ жишгээр хассан, тэр ч байтугай НҮБ-ын Ерөнхий чуулганаас 3-р сарын 22-нд ЛГБТ хүмүүсийг бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээр гадуурхах, ЛГБТ хүмүүсийг хүчирхийлэхийн эсрэг НҮБ-ын Тогтоолд нэгдсэн /2011 оны гуравдугаар сард/ байдаг. Ер нь манай улсад нэг сонин шинж бий. Гадаадад нэр хүнд өндөртэй, дотоодод байдал эсрэгээрээ байдаг. Гадны тоймчид "Хөгжиж байгаа улс, ирээдүйтэй" гэж бичнэ, яг ирээд үзсэн хүүмүс болохоор "ядуурал ихтэй, цаашид улам ч ихсэх шинж байна" гэх мэтээр дүгнэдэг. ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалах тал дээр ч энэ байдал давтагдаж байна. Дэлхийн чиг хандлагыг дагаж, НҮБ-ын тогтоолд хүртэл нэгдсэн ч нийгмэмд оршсоор байгаа сөрөг хандлагыг өөрчлөх талаар дорвитой ажил хийдэггүй. Шууд хэлэхэд,энэхүү нийтлэлийн гол санаа болох Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, ЛГБТ хүмүүс ялгаварлан гадуурхагдах явдлыг дотооддоо таслан зогсоож чадахгүй байгаа юм.  Энэ мэт шалтгааны улмаас монгол ЛГБТ хүмүүс өөрсдийг нь хүлээн зөвшөөрч ижил тэгш ханддаг гадны улс орнууд руу гарах сонирхолтой байдаг нь нууц биш. ЛГБТ хүмүүс нь бэлгийн цөөнх гэж ярьж бичдэг ч үнэхээр цөөнх мөн үү гэдэг бас эргэлзээтэй. Хүн амын 2-13 хувь нь, 50 хүн тутмын 1-8 нь гомосекс байх магадлалтай гэж үздэг юм байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хувьд, хоёр хувь гэж бодвол 60000 орчим, 13 хувь нь гэж бодвол 300000 орчим байх магадлалтай. Гэхдээ тэдний ихэнх нь гадаад руу гарсан гэж “өөрсдөө” барим, тавим хэлж байна.  Гадаад орнуудад амжилттай ажиллаж байгаа залуучуудыг Монголдоо буцааж авчрах, эх орондоо ажиллаж амьдрах бололцоог нь бүрдүүлэх зорилготой “Зөгийн үүр” хөтөлбөрийг Засгийн газраас баталсан билээ. Хэрвээ Үндсэн хуулийн 14.2. /Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно/-т “бэлгийн чиг баримжаагаар” гэсэн нэмэлт оруулаад өгчихвөл энэхүү хөтөлбөрийн биелэлтэд маш эерэгээр нөлөөлнө.  ЛГБТ хүмүүсийг “бэлгийн цөөнх” гэж нэрлэдгийн учир нь ихэнх нь нуугдмал байдагт оршдог гэж үздэг юм билээ. Хэрвээ хууль эрхзүйн орчин нь батлагдаж нуугдмал хэсэг ил гарч ирэх юм бол редакц руу утас цохисон ээж шиг нууц айдас тээх шаардлагагүй болно. Нийгмийн сэтгэл зүй тодорхой хэмжээнд бэлтгэгдчихсэн.
Тэрбумтан Жек Дорсигийн “хийх ёстой” ба “хийх ёсгүй” зүйлсийн жагсаалт
Twitter, Square зэрэг амжилттай IT компаниудыг үүсгэн байгуулагчдын нэг, 30 хүрэхээсээ өмнө тэрбумтнуудын жагсаалтанд багтсан азтай залууг Жек Дорси (Jack Dorsey) гэдэг. Тэрээр саяхан олны өмнө үг хэлэхдээ хүн бүр өдөр тутам байнга санаж сахиж явах “хийх ёстой”, “хийх ёсгүй” үйлдлүүдийн жагсаалттай байх ёстойг зөвлөсөн байна. Мөн өөрийн ийм жагсаалтыг ч дэлгэж үзүүлсэн гэнэ. Түүний өдөр тутам мөрддөг дэглэмийг сонирхвол Хийх ёстой: Өнөөдрөөрөө амьдрах, өнгөрсөн болон ирээдүйдээ хэт анхаарал тавих хэрэггүй Эмзэглэлээ бүү нуу, бусдад өөрийн хийсэн алдаа болон болгоомжлолыг нээлттэй илэрхийлж байх Зөвхөн нимбэгтэй ус, улаан дарс ууж байх Өдөр бүр 6 удаа, тус бүр 20 давталттайгаар гар дээр суниалт, суултын дасгал хийж байх, энэ жагсаалтаа заавал нэг харж дүгнэж байх, 5 км орчим гүйж байх, дор хаяж 10 минут хүнд ачаатай (цүнхтэй) явж байх Бүгдтэй мэндэлж байх 7 цаг унтаж байх Хийх ёсгүй: Бусадтай харц тулгарч харилцахаас зайлсхийх Хоцрох Хэрээсээ хэтэрсэн зүйл амлах Чихэр идэх Ажлын өдрүүдээр хатуу ундаа болон шар айраг уух Жек ийм дэглэм мөрдсөнөөр ажил амьдрал илүү цэгцтэй байж, бүтээмж өндөр байдаг гэжээ. Өөрийн компаний ажилтнууддаа ч ийм жагсаалттай болж түүнийгээ дагаж мөрдөхийг зөвлөдөг гэнэ.
Шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах санал авч байна
Засаг даргын Тамгын газрын албан ёсны www.ulaanbaatar.mn цахим хуудсаар санал авч эхэллээ Нийслэл анх удаа Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирч, дэлхийн стандартад хүрсэн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулж, “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шагналд нэр дэвшиж байгаа бүтээн байгуулалтыг иргэдийн саналаар шалгаруулах бөгөөд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны www.ulaanbaatar.mn цахим хуудсаар санал авч эхэллээ.   Таны саналаа өгөх бүтээн байгуулалт нь хөрөнгө оруулалтын хэмжээ, далайцаараа дэлхийн жишигт хүрсэн, техник, технологи, бүтээгдэхүүний чанар нь байгальд ээлтэй, ажлын байрны тоо олноор бий болгосон, эрүүл аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалалтын стандарт, шаардлагыг хангасан, нийслэлийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон зэрэг  шаардлагуудыг хангасан байх учиртай юм.   Монгол Улсын бүтээн байгуулалтын гол талбар болсон Улаанбаатар хотын шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах санал асуулгад нийслэлийн иргэн та идэвхитэй оролцоорой гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Олон улсын нисэх буудал хугацаандаа ашиглалтад орох эсэх нь Засгийн газраас шууд хамаарч байна
Хөшигийн хөндийд олон улсын нисэх буудал барихаар шав тавиад дөрвөн сар өнгөрсөн. Тэгвэл эл ажлын хэрэгжилт ямар шатандаа явж байгаатай өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон Япон улсаас манай улсад суугаа Элчин сайд Шимизү Такэнори тэргүүтэй албаныхан танилцлаа. Олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлыг Монгол, Япон, БНСУ, Англи, Филиппин зэрэг орны 80 гаруй инженер, техникийн ажилтан удирдаж, 700 орчим ажилчид гүйцэтгэлийн ажлыг хийж байгаа юм байна. Шинэ нисэх буудал нь цахилгаан эрчим хүчээ хоёр талын эх үүсвэрээр хангахаар төлөвлөсөн бөгөөд Налайхаас 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам татжээ. Одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажлын хүрээнд барилга барих 2.8 сая кв/м хөрс хуулж, энэ жилийн төлөвлөсөн ажлынхаа 94 хувийг гүйцэтгэсэн байна. Мөн барилга болон онгоц хөөрч, буух зурвасын суурь ухах болон дүүргэлт тус бүр 1.48 сая куб/м газар шорооны ажил гүйцэтгэхээс 1.88 сая куб/м-т ухмал хийж, төлөвөлгөөний гүйцэтгэлийг 27 хувиар давуулан биелүүлсэн тухай Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн захирал Н.Эхнбат хэлж байна. Бүтээн байгуулалтын хүрээнд 30 орчим барилга байгууламж барихаас гуравынх нь суурийг цутгаж, барилгын эхлүүлсэн аж. Хамгийн түрүүнд нисэх буудлын захиргааны алба, Аэродромын засвар үйлчилгээний барилга, ачаа шуудан, тээврийн үйлчилгээний барилгыг барих шаардлагатай бөгөөд эдгээрийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газар гаргах юм байна. Тиймээс санхүүжилтын хөрөнгийг цаг тухайд нь шийдэж өгөхгүй бол нисэх буудал товлосон 2016 ондоо ашиглалтад орж чадахгүй аж. Тиймээс тус хөрөнгийг шуурхай гарган өгөх тал дээр анхаарч ажиллахаа Ерөнхий сайд амлалаа. Шинэ нисэх буудал нь цахилгаан эрчим хүчээ хоёр талын эх үүсвэрээр хангахаар төлөвлөсөн бөгөөд Налайхаас 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам татжээ. Хоёр дахь эх үүсвэр болох Сонгины дэд станцтай холбох шугамын угсралтын ажил дууссан бөгөөд ирэх онд Сонины дэд станц баригдахад холболтыг хийхээр болжээ. Хөшигийн хөндийд  шинэ онгоцны буудал баригдсанаар 100 мянга гаруй хүн амтай шинэ дагуул хот бий болно гэж Засгийн газар үзэж байгаа.  Нисэх онгоцны буудал барих хөрөнгө 28 тэрбум 807 сая иен бөгөөд тус мөнгийг 0.2 хувийн хүүтэйгээр 40 жилийн хугацаатай Япон улсаас зээлж байгаа. Түүнчлэн энэ шинэ буудлыг барьж байгуулснаар манай улсын нутаг дээгүүр өнгөрч байгаа баруун Европ, хойд Америкийг зүүн өмнөд Азитай холбосон агаарын замуудын нислэг буудаллах боломж нээгдэж, энэ нь Монголд төдийгүй бүс нутгийн эдийн засгийн хөгжилд таатай нөхцлийг бүрдүүлэх юм. Жилдээ 12 сая зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай олон улсын хэмжээний онгоцны буудлыг 2016 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа билээ.
Гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ ганцаараа шигшээд үлдлээ
Гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Алматыд болж байгаа. Манай улсаас долоон тамирчин дөрөө жийж, дэлхийн аваргыг зорьсон. Тэднээс гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ ганцаараа шигшээд шалгарч үлдлээ. Тэрбээр 64 кг-ын жинд өрсөлдөж байгаа. Өчигдөр Болгарын тамирчин Айрин Сметовтой тоглож, 3:0 буюу 30:27, 30:27, 30:27 гэсэн оноогоор илт давуу ялж, наймд шалгараад байна. Ийнхүү тэрбээр 2009 оны Азийн аварга Узбекийн Санжарбек Рахмоновтай маргааш тоглоно.  Түүнийг ялбал хүрэл медалийн болзол хангаж, Куба, Энэтхэгийн тамирчидын хэн ялсантай нь хагас шигшээд тоглох юм.
Шинэ үеийн шилдэг нягтлан бодогчдыг шалгаруулна
Тэмцээн ирэх сарын 23-ны өдрийн 11.00 цагаас орон даяар эхлэнэ Сангийн яам, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт, Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг хамтран Монголд анх удаа мэргэшсэн нягтлан бодогчдын нээлттэй онлайн тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээн ирэх сарын 23-ны өдрийн 11.00 цагаас орон даяар шууд эхлэх бөгөөд мэрэгжлийн нягтлан бодогчдоос гадна, нягтлан бодох мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд оролцох боломжтой юм. Хоёр үе шаттай явагдах уг тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалт мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, журам стандартын талаарх мэдлэгийг шалгасан 100 асуулт бүхий онлайн тестээс бүрдэх бөгөөд хоёрдугаар шатанд шалгарсан 50 оролцогч өөрийн биеэр заасан танхимд ирж “BAAZ” санхүү, бүртгэлийн онлайн систем дээр цогц бодлого бодож шилдэг нягтлан бодогчид тодрох юм байна.
Н.Энхболд: Өөрсдөө баталсан төсвөө яагаад авлигажсан гэж нэрлэснийг Ерөнхий сайдаас тодруулна
МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд мэдээлэл хийлээ 2014 оны төсвийн төсөл, 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэх явцад Ардын намын бүлэг байр сууриа илэрхийлж мэдэгдэл гаргаад байгаа билээ. Энэ долоо хоногт УИХ-аар шийдэх гол асуудал бол 2013 оны төсвийн тодотгол бөгөөд төсвийн тодотголоо баталсны дараа 2014 оны төсвийн төслийг хэлэлцэх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд  төсвийн тодотголын хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайдын зүгээс хэд хэдэн ноцтой мэдэгдэл хийснийг мэдээллийн эхэнд онцлов. Тухайлбал, МАН-ын бүлэг оролцолгүй баталсан 2013 оны төсвийг авлигажсан төсөв байсан, тийм учраас үүнийг засч залруулах ёстой гэж Ерөнхий сайд хэлсэн нь ноцтой асуудал хэмээн тодотголоо. Төсвийн гүйцэтгэлийн байдлаас харахад 80 гаруй хувийн биелэлттэй байгаа ч хийх ёстой ажил нь 30 орчим хувьтай байна.     Оны эцсээр энэ тоо бага зэрэг нэмэгдэж магадгүй ч Засгийн газар боломж байсаар атал хийх ёстой ажлаа хийгээгүй гэж Ардын намын бүлэг үзэж байгаа. 2013 онд ихээхэн хэмжээний мөнгө төсөвлөгдсөн ажлуудыг огт хийгээгүй мөртлөө 2014 оны төсвийн төсөлд мөнгөн дүнг нэмэгдүүлсэн цоо шинэ зүйл нэмж тусгасан нь анхаарал татаж байна. Энэ талаар бид Ерөнхий сайд, Засгийн газраас тайлбар авах шаардлагатай гэж үзэж байгаа. Ардын намын бүлгээс мэдэгдэл гаргана" гэлээ. МАН-ын бүлгийн хувьд энэ онд төсөвт тусгагдсан мөртлөө хийгдээгүй чухал ач холбогдолтой ажлуудыг ирэх жил гүйцээж дуусгах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс бүлгийн хуралдаанд Үндэсний аудитын газрын удирдлагуудыг байлцуулж, 2013 оны төсвийн гүйцэтгэлийн явц, 2014 оны төсвийн төсөлтэй холбогдуулж мэдээлэл гаргаж өгөх шаардлага тавьсан байна.   Үүний зэрэгцээ Шадар сайд Д.Тэрбишдагва өдөр тутмын сонинд ярилцлага өгөхдөө 10 хувийн авлигын талаар ярьсныг тодруулах шаардлагатай гэж үзэж буйгаа МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хэллээ. Мэдээллийн дараа тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.   -Ардын намын бүлэг Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа. Энэ шаардлагаа дахин тавих уу?   -Дахин тавихаас өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна. Төсвийн гүйцэтгэл 80 хувийн биелэлттэй байхад төлөвлөсөн ажлууд яагаад хийгдэхгүй байгаа, өөрсдийнхөө баталсан төсвийг ямар учраас авлигажсан төсөв гэж нэрлэж байгаа, энэ талаар шүүмжилсэн Ардын намын бүлгийн гишүүдийг нэг нэгээр нь онилж, эргээд тэр хүмүүсийг асуудалтай юм шиг харагдуулах сурталчилгаа нэвтрүүлгийг ямар зорилгоор цацаад эхлэв гэдэгт хариулт авах шаардлага бий болоод байна. УИХ-ын ээлжит бус чуулганы эхэнд манай намын бүлэг мэдэгдэл хийж, Засгийн газарт хариуцлага тооцох шаардлагыг эрх баригчдад тавьсан ч хариу ирээгүй. Үүний дараа дахин бичгээр шаардлага тавьсан ч одоо болтол хариу ирээгүй байна. Гэтэл төсвийн гүйцэтгэл хэлэлцэх үед дээр дурдсан ноцтой зүйлүүд яригдаж байгаа учраас Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.
“AVAR LLC” Монголд бүртгэлтэйг тогтоожээ
Монголд бүртгэлтэй “AVAR LLC” гэх компани Токио хотын Чиёода дүүрэг дэх солонгос иргэдийн холбооны төв байрыг 5.1 тэрбум иенээр худалдан авсан нь олон улсын анхаарлын төвд байна. Монголын жижиг зах зээлд есөн сарын хугацаанд ийм хэмжээний мөнгө хуримтлуулах боломжгүй. Мөнгө угаах зорилгоор Монголд байгуулагдсан гаднын компани байж болзошгүй гэв. Уг компани Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт бүртгэлтэй, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр өнгөрсөн нэгдүгээр сард байгуулагдсан гэх ч албаны хүмүүс үгүйсгэснийг Японы NHK телевиз мэдээлсэн.  Энэ талаар УБЕГ-аас тодруулахад уг компани Монголд бүртгэлтэйг нотоллоо. Харин ямар үйл ажиллагаа явуулдаг, одоо ажиллаж байгаа эсэхийг мэдээлэх боломжгүй гэлээ.  Түүнчлэн есөн сарын өмнө байгуулагдсан Монгол компани 5.1 тэрбум иенийн хөрөнгөтэй байх боломжийг мэргэжилтнүүдээс тодруулахад “Монголын жижиг зах зээлд есөн сарын хугацаанд ийм хэмжээний мөнгө хуримтлуулах боломжгүй. Мөнгө угаах зорилгоор Монголд байгуулагдсан гаднын компани байж болзошгүй” гэв. Б.Энх
Улаанбаатар хотын бэлгэдэл юу өгүүлнэ вэ?
Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ын захирал Д.Жаргалсайхан -Монголыг хөнөөх далд утга агуулсан бэлгэдлийг өөрчлөх цаг болжээ- Монгол Улсын хүн амын 50 хувь нь төвлөрөн суудаг Улаанбаатар хотын хөгжил дэвшлийг шинэ шатанд гаргахаар зүтгэж байгаа шинэчлэлийн баг нийслэлийг билэгдэл, логог өөрчлөх шаардлагатай юм. Амны билгээс ашдын билэг хэмээн сургадаг монголчуудын хувьд энэ нь бүр ч их хамаатай. Учир нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нийслэл хотын билэгдэл /лого/ ямар утга агуулгатай, юуг илэрхийлж,  хүмүүсийг хаашаа уриалан дуудаж байгаа нь нэн ойлгомжгүй. Тодотговол, энэхүү билэгдэл нь “Монголыг гурав салгаж, могойг гурав таслах ёстой” гэсэн Манж гүрний бодлого, сэтгэлгээний уламжлал шингэсэн гэж хэлж болохоор. Манжийн дарангуйлалд байсан Монгол аймаг, хошуудын ажлыг байцаан шалгаж, засаглахын өмнө хятад газраас томилогдон ирсэн амбангууд Чин гүрний мандал бат орших ерөөлийг хангарьд шувуугаар төлөөлүүлэн тавиулж, ном уншуулах, овоо тахих зан үйлийг хийж байсныг түүхийн олон эх сурвалжид дурдсан нь бий. Тэгвэл хангарьд шувуу могойг гурав таслан хөнөөж байгаа дүрслэл бүхий билэгдэл өнөөдөр Улаанбаатар хотын билэгдэл болчихоод байна. Гэтэл могой бол монголчуудын байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлгээ, уламжлалтай нягт холбоотой лусын амьтан хэмээн шүтэн хүндлэгддэг, цэцэн саруул ухаан болон монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах билэгдэл болсон амьтан. Тиймээс Улаанбаатар хотын билэгдлийг яаралтай өөрчлөх шаардлага тулгарсныг сануулах юун. Ингэхдээ үндэстний сэргэн мандал, хөгжил дэвшлийн зорилго, тэмүүллээ зөв хийсвэрлэн төгөлдөржүүлж, билэгдлээ сонгож ирсэн өвгөдийн туршлагаас суралцах нь зүйтэй. Монгол хүн бүр могойн чуулгантай таарах, могой гэрт орохыг элбэг баян  энх тунх амьдрахын ерөөл гэж билэгшээж сүү өргөх, сүүн зам гаргах зэргээр хүндэтгэл үзүүлдэг бөгөөд хулгана, зурам залгисан могойг цагаан алчуур дээр хэвтүүлэн асран тойлж амийг аврах гэх мэт эцэг өвгөдөөс сургаж ирсэн зан үйл, уламжлалыг ч яахан мартах билээ. Хөх толбот монгол эхчүүд үрээ хэвлийдээ олох үедээ могой зүүдэлж  сэрдэг хэмээх зөн дом байдгийг бас бид мэднэ. Учир иймд нэгэн цагт монголчуудыг дарлаж байсан манж үндэстний шүтээн шувуугаар монгол эхийн хэвлийд торних  алтан үрийг устгах далд утга санаатай, муу ёр шингэсэн билэгдлийг өөрчлөх санал асуулга, уралдааныг олон түмний дунд явуулах хэрэгтэй байна. Босоо заяат монгол үрсийн нэг миний хувьд шонхор шувууг багцалсан таван суман дээр суулгасан дүрслэлийг Улаанбаатарын шинэ билэгдэл болгох саналтай байна. Энэ нь эзэнт гүрэн байгуулж эрч хүчтэй, эрэмгий дайчин явах үедээ  Мөнх хөх тэнгэрээ шүтэж, шонхор шувуугаа дээдэлж ирсэн уламжлалаа сэргээх зорилготой билээ. Монгол хүний саруул ухаан мөнхөд оршиж, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Б.Коморовскийн Монгол Улсад хийх ажлын айлчлал эхэллээ
Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Бронислав Коморовски, гэргий Анна Коморовска нарын Монгол Улсад хийж буй ажлын айлчлал эхэллээ. Хүндэт зочдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дара П.Цагаан Чингисийн талбайд угтаж авсан бөгөөд зочид Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНПУ-ын Ерөнхийлөгч Бронислав Коморовскийг Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд хүлээн авч уулзав.   Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд “Эрхэм Ерөнхийлөгч таныг манай улсад айлчилж буйд талархаж тавтай морилохыг хүсье. Монгол Улсын хувьд Польш улс хийгээд, Польшийн ард түмэн ямагт дотно орон бөгөөд ардчилал, шинэчлэлийн жилүүдэд бидэнтэй ойр байж, тусалж дэмжиж ирсэнд талархаж явдаг. Ардчиллыг бэхжүүлэх үйлсэд ч хоёр орон хамтран ажиллаж байгаа нь үр өгөөжөө өгч байгаад баяртай байдаг” хэмээв.   Дараа нь БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморовски хэлэхдээ “Танай оронд зочилж байгаадаа баяртай байна. Манай хоёр орны хамтын ажиллагаа бүх талаар өргөжин хөгжиж байгаад ч сэтгэл хангалуун байна. Энэ оны эхээр Таныг Польш Улсад айлчилсныг би тодхон санаж байна. Мөн манай хоёр орон ардчиллын замаар замнаж өөрийн орнууд төдийгүй бусад орнуудад ч ардчиллыг улам бүр бэхжүүлэх үйлсэд хамтран ажиллаж байгаа нь сайн хэрэг” хэмээв.   Ийнхүү хоёр орны төрийн тэрүүн харилцан мэндчилсний дараа албан ёсны хэлэлцээ хийсэн юм.
Онгоц хөлсөлсөн эрхмүүдээс мэдүүлэг авч эхэллээ
Онгоц хөлсөлсөн эрхмүүдээс мэдүүлэг  авч эхэллээ “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Төв аймгийн чиглэлд ниссэн “Ми-8” нисдэг тэрэг өнгөрсөн баасан гарагт Багануур дүүрэгт осолдсон.  Онгоц “А-Жет компанийнх байсан бөгөөд салхинд цохиулсны улмаас ийнхүү осолдсон юм.  Онгоц осолдох үеэр онгоцонд долоон иргэн сууж явсан ч азаар нэг нь ч бэртэж гэмтээгүй. Тэгвэл онгоц хөлсөлж, загасанд явсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч эхэлжээ.  Онгоцны нисгэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 217.1, харин ИНЕГ-ын хоёр ажилтанд 245.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Мөн онгоцны нисгэгч, ИНЕГ-ын хоёр ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, онгоцны нисгэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 217.1, харин ИНЕГ-ын хоёр ажилтанд 245.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. 217.1-т Төмөр зам, усан болон агаарын тээврийн байгууллагын ажилтан тухайн төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний бие махбодид хүндэвтэр буюу хүнд гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.  Мөн 245.1-д Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ хэмээн заажээ.
Хүндэтгэлийн хуралдаан зарлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён Дэвид Жонстон төрийн айлчлал хийх гэж байгаа. Тэрбээр Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд үг хэлэх юм. Үүнтэй холбогдуулан энэ сарын 25-ны баасан гаригийн 12.30 цагаас Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдааныг зарлан хуралдуулах тухай захирамжийг Их Хурлын дарга З.Энхболд гаргалаа.
Нийслэлтэйгээ танилцав
Нийслэлийн  374 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Тээврийн газраас өнгөрсөн бямба гаригт “Миний нийслэл Улаанбаатар” аялалыг зохион байгууллаа. Аялагч хүүхдүүд Замын хөдөлгөөний Удирдлагын төвөөс аялалаа эхэлсэн бөгөөд тус салбарт ажиллагсадын 60 гаруй хүүхэд хамрагдаж нийслэлийн түүх соёлын дурсгалт газруудтай танилцаж, амралтын өдрийг зугаатай өнгөрүүллээ. Хүүхдүүд “Оюун ухааны музей”, “Богд хааны музей” үзэж, “Автобус-1” ОНӨААТҮГ-аар орж,  том оврын автобусыг хэрхэн хурдан угааж буйг  харсан юм.
Ж.Зума Монголын Элчин сайдад дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдлээ
ӨАБНУ-д суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ барив Монгол Улсаас Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Одонжил тус улсын Төрийн Тэргүүн Эрхэмсэг ноён Жакоб Зумад  энэ сарын 16-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.  Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Ж.Зума: Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд Элчин сайдад бүх талын дэмжлэг үзүүлнэ.  Энэ үеэр Элчин сайд Б.Одонжил Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг ӨАБНУ-ын төрийн тэргүүнд  уламжилсан бөгөөд Монгол, Өмнөд Африкийн хооронд  харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлж ирэх 2014 онд тохиож буй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд  тодорхой ажил, арга хэжмээнүүд  хэрэгжүүлэх болон олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцов.  Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Ж.Зума Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд Элчин сайдад бүх талын дэмжлэг үзүүүлнэ гэдгээ мэдэгдлээ.    Элчин сайд Б.Одонжил Итгэмжлэх жуух бичгээ барьсантайгаа холбогдуулан Преториа хотноо Өмнөд Африкийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Эрдэс баялагийн нөөц, Худалдаа, аж үйлдвэрийн яамны сайд нар, холбогдох газрын удирдлагууд, тус улсад суугаа зарим орнуудын ДТГ-ын тэргүүн, Йоханнесбург хотноо Өмнөд Африкийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлагатай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Элчин сайд Өмнөд Африкт ажиллах үеэрээ тус улсад  ажиллаж, амьдарч буй манай иргэдийн  төлөөлөгчидтэй уулзаж тэдний амьдрал ахуйтай танилцан, санал бодлоо солилцсоноос гадна  Элчин сайдын яамны зүгээс иргэддээ нотариатын үйлчилгээ үзүүлэв. Өмнөд Африкт манай 20 гаруй иргэд ажиллаж, сурч байна.  Монгол Улс, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын хооронд 1994 оны 5 дугаар сарын 25 ны өдөр дипломат харилцаа тогтоосон ба тус улс нь Африк тив дэх өндөр хөгжилтэй орнуудын нэг юм.
Монгол иргэний гэрээс 78 кг героин хураан авчээ
Өнөөдрийн байдлаар хар тамхи тээвэрлэсэн хэрэгт манай 38 иргэн холбогдоод байгаа. Саяхан Малайзад манай улсын гурван иргэн баригдсан мэдээлэл ч бий. Баригдсан хүмүүсийн нэг нь монголчуудаараа мансууруулах бодис тээвэрлүүлж, цөөнгүй гэр бүлийг хохирогч болгосон Баянжаргалын Халиун аж. Тэрбээр эгч Б.Хулангийнхаа хамт БНХАУ-ын Бээжин, Гуанжоу, Шэньжэнь, Хонконг болон Малайзад амьдарч, Африкийн нэгэн орны харьяат, хар тамхи, мансууруулах бодисын гэмт бүлэглэлийн гишүүн хоёр иргэнтэй гэр бүл болж, 60 гаруй монгол иргэнийг элсүүлэн энэ төрлийн гэмт хэргийн золиос болгоод байгаа гэнэ. Түүгээр зогсохгүй тэд төрсөн эхийгээ ч гэмт хэрэгтэн болгочихоод байгаа. Б.Хулан, Б.Халиун нар Бээжин, Хонконг, Малайзаас олон улсын банкны гүйлгээний “Western Union” үйлчилгээг ашиглаж, Монгол дахь гар хөл бологчдынхоо данс руу 1000-5000 ам.доллар илгээж, золиосны хүнээ олдог байжээ. Ээж хүүхдүүдээсээ ирсэн мөнгийг авч, золиосны хүмүүст нь өгдөг төдийгүй гадаад паспорт авч өгөх ажлыг нь хариуцдаг байсан гэнэ. Тэдний дүү Б.Билгүүн гэх залуу эхнэрийнхээ хамт хар тамхи тээвэрлэсэн хэргээр Казахстанд ял эдэлж буй бөгөөд эгч нарынхаа гар хөл болсноор гэр бүлээрээ шоронд сууж байгаа аж. Цагдаагийн ажилтнууд Б.Халиуны гэрт нэгжлэг хийж 78 кг героин хураан авсан гэнэ. Түүний нөхөр, эгч Б.Хуланг нь БНХАУ-ын хууль хяналтын байгууллагаас эрэн сурвалжилж байгаа албан бус мэдээлэл ч байгаа юм. Дашрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт Хан-Уул дүүргийн шүүхээс эд мөрийн баримтаар хураан авсан 5.5 кг мансууруулах бодисыг устгалд оруулсан бөгөөд энэ нь мөнгөн дүнгээр 300 сая гаруй төгрөг болсон байна.
“Роснефть” БНХАУ-ын CNPC корпорацитай хамтрахаар боллоо
“Роснефть” компани зүүн Сибирийн орд газрын нөөцөө БНХАУ-ын “China National Petroleum Corp” (CNPC) корпорацитай хуваалцахаар болжээ.  “Роснефть”-ийн цэвэр өрийн хэмжээ 57 тэрбум ам.долларт хүрчээ. Тэд өнгөрөгч баасан гаригт хоёр тал харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллахаар болсон байна. Өнгөрсөн сард манай урд хөрш нефть импортоороо АНУ-ыг гүйцэж түрүүлсэн. Харин хойд хөрш нефть үйлдвэрлэлээрээ хамгийн томд тооцогддог билээ. Учир нь Зүүн Сибирийн орд газрын нөөц хангалттай их бөгөөд ирэх онд нэг сая, 2017 оноос жилд тав гаруй сая тонн нефть олборлох төлөвлөгөөтэй байгаа аж.  “Роснефть”-ийн цэвэр өрийн хэмжээ 57 тэрбум ам.долларт хүрсэн ч гандан бууралгүй, Хятадын корпорацитай түншлэхээр эрс шулууджээ.
Хөнгөлөлттэй үнээр өгч байгаа нүүрсний бодлогыг зогсоох ёсгүй гэв
Төрөөс Багануурын нүүрсийг хөнгөлөлттэй үнээр олгосноор жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд сайн муу олон асуудал гарч байсан ч эцэст нь иргэд хөнгөлөлттэй үнэтэй нүүрсийг намрын сэрүү оронгуут л хүлээдэг болсон. “Замурагийн уут” хэмээн нэрлэгдэх болсон жижигхэн тортой нүүрсийг дарж гарч ирсэн энэхүү хөнгөлөлттэй нүүрсийг энэ жил тонноор нь авах боломжтой болсон гээд дэвшил их бий. Тиймээс энэ талаар иргэдийн санал бодлыг сонслоо. Чанаргүй нүүрс биш Баянзүрх дүүрийн иргэн С.Батцоодол: -Төрөөс хөнгөлөлттэй үнээр нүүрс олгож байгаа нь маш зөв бодлого. Энэ нь олон айлын санхүүд сайнаар нөлөөлж байгаа. Өнгөрсөн жил хямд үнэтэй энэ нүүрсийг дамлаж их байсан. Үүн дээр анхаарч, цэгцтэй олгох тал даар анхаарах хэрэгтэй. Манайх энэ нүүрсийг хэрэглэдэг. Чанарын хувьд асуудалгүй. Бусад хүмүүсийн хэлээд байгаа шиг тийм ч муу биш юм билээ. Энэ бол их давуу тал. Энэ жилээс тонноор болсон ч бүр ч сайн хэрэг. Тонноор нь авбал хүргэж өгнө гэж байсан. Тэгэхээр төрийн үйлчилгээ иргэддээ ойртож байна гэж хэлэхэд ч болохоор боллоо. Хөнгөлөлттэй үнэтэй нүүрс гэр хорооллын айлуудад их нэмэр болдог Сүхбаатар дүүргийн иргэн Г.Бүдгочоо: -Шинэчлэлийн Засгийн газрын зөв бодлогуудын нэг гэж боддог. Үүнийгээ үргэлжлүүлээд сайжруулаад авч явах ёстой. Хөнгөлөлттэй үнээр олгож байгаа энэ нүүрс гэр хорооллын айлуудад их нэмэр болж байгаа. Тиймээс үүнийг зогсоочихгүй, жил бүр л боловсронгуй болгоод явах хэрэгтэй. Харин анхаарах зүйл гэвэл хороонд байгаа цэгүүдийг олшруулах хэрэгтэй. Ингэж илүү хүртээмжтэй болгох хэрэгтэй байна. Жижиг торны хэмжээ томорсон Сүхбаатар дүүргийн иргэн Н.Энхтуяа: -Хөнгөлөлттэй үнээр өгч байгаа нүүрс шаталт сайтай, зөөврөөр зөөдөг айлуудад хямд төсөр гээд давуу талтай. Налайхын нүүрс шиг цэвдэгтэй чулуу гараад байхгүй, хог нь хүртэл сайн шатдаг нүүрс байна билээ. Том шуудайтай мөртлөө 3200 төгрөг гэдэг чинь боломжийн үнэ. Үүнээс хямд байна гэж юу байхав. Бусад нүүрсний үнэ хэмжээтэй харьцуулшгүй сайн нүүрс. Үүнээс гадна торны хэмжээ ч томорсон. Олон хүнийг ажилтай болгож, хөдөлмөр шингэсэн нүүрс 3200 төгрөг байхад бололгүй яахав. Энэ жил авч хэрэглэе гэж бодож байгаа Чингэлтэй дүүргийн иргэн Ч.Амарзаяа: -Хэрэглэж үзээгүй. Гэхдээ хүмүүс их ам сайтай байх юм билээ. Тиймээс энэ жил авч хэрэглэж үзье гэж бодож байгаа. Үнийн хувьд ч боломжийн, бөөнөөр нь авч болно гэсэн болохоор тонноор нь авъя гэж бодож байна. Хэрэв тонноор нь авахаар бол хүргэж өгдөг гэсэн. Энэ нь ч бас боломжийн санагдсан. Төр ийм үйлчилгээ үзүүлдэг болсон нь сайн хэрэг. Чанарын хувьд харин жаахан тааруу гэж ярих хүмүүс байх юм. Гэхдээ өмнө нь түлж байсан нүүрс болохоор дажгүй байх аа. Төр засгаас хөнгөлөлтэй нүүрс өгч байгаа нь их л нэмэр болж байна Чингэлтэй дүүргийн иргэн Д.Шура -Эмээ нь олон ач, зээтэйгээ амьдардаг, тэтгэврийн хүн. Бидэн шиг амьдралтай хүмүүст их л тус болж байгаа нүүрс. Энэ нүүрсийг л авч түлж байна. Үнийн хувьд харьцангуй хямдхан болохоор бидэнд их нэмэр болж байгаа. Гадуур жижигууттай нүүрс 3000 төгрөг гэж байхад том савлагаатай нь 3200 төгрөгийн үнэтэй байна гэдэг хамгийн том давуу тал. Төр засгаас ийм бодгсого явуулж, иргэдэд хөнгөлөлт үзүүлж байгаа нь их нэмэр болж байна даа. Чанарын хувьд ярих зүйлгүй Хан-Уул дүүргийн иргэн Ц.Үзмээхүү: -Худалдаанд гарсан нь эхлээд түлж үзсэн. Үнийн хувьд боломжийн учраас байнга авдаг. Гадуур нүүрсний үнэ ямар их өссөнийг харж байгаа биздээ. Энэ үед хөнгөлөлттэй үнэтэй нүүрс байхгүй бол тэтгэврийн бид чинь хэцүүдэх л юм байна. Тиймээс цаашид энэ хөнгөлөлттэй нүүрсээ өгсөөр байгаасай л гэж бодож байна. Чанарын хувьд ярих зүйлгүй. Шинэ зууханд таарсан хоггүй нүүрс ирдэг. Одоо бөөнөөр нь авч болно гэсэн болохоор тэтгэврээ аваад бөөнөөр нь авах санаа байна. Багануурын нүүрс гарч ирснээр үнэ буурч байна Чингэлтэй дүүргийн иргэн П.Лхагва: -Төрөөс    хөнгөлөлттэй үнээр нүүрс өгч байгаа нь бидэнд их тус болж байна. Тиймээс цаашид энэ арга хэмжээгээ үргэлжилнэ гэж бодож байна. нь Багануурын нүүрс гарч ирээгүй байхад их үнэтэй байсан. Гэтэл одоо хямд нүүрсийг худалдаалж эхэлснээс хойш үнэ нь бага ч гэсэн бууж байна. Хамгийн гол нь нүүрсээ таслахгүй сайн түгээххэрэгтэй. Тэгвэл иргэд хямд нүүрсээр хангагдаж чадна. Манайх хөнгөлөлттэй нүүрсийг байнга авч хэрэглэдэг. Чанартай нүүрс гэдгийг л хэлье. Энэ жил ч гэсэн авна Сүхбаатар дүүргийн иргэн П.Алтанхуяг: -Манайх хэрэглэж байгаагүй. Гэхдээ аав ээждээ авч өгсөн. Аав, ээж их л ам сайтай байдаг. Энэ жил ч гэсэн авч өгөөрэй гэж байсан. Үнийн хувьд ч боломжийн юм билээ. Өмнөх жилд өндөр настай хүмүүст өгнө гэж байсан болохоор аав ээждээ авч өгсөн. Одоо хэн хүссэн нь авч болохоос гадна бөөнөөр нь авч болох учраас өөрсдөө ч гэсэн хэрэглэх сонирхолтой байгаа. Угаасаа нүүрсний үнэ өссөн байгаа энэ үед төрөөс өгч байгаа энэ дэмжлэг их хэрэг болж байна.
Каддафийн бэлэвсэн эхнэр нөхрийнхөө цогцсыг харуулахыг шаардав
Ливийн тэргүүн агсан Муаммар Каддафийн бэлэвсэн эхнэр Сафия Фаркаш Ливийн тэргүүн агсан Муаммар Каддафийн бэлэвсэн эхнэр хоёр жилийн өмнө Ливид өрнөсөн хувьсгалын үеэр бусдын гарт зэрлэгээр алуулсан нөхрийнхөө цогц­сыг хаана байгаа тухай мэдээ­лэл өгөхийг шаарджээ.  Сафия Фаркаш дэлхий дахинд хаягласан энэхүү захидлаа дүү охин Фатима Фар­кашаараа дамжуулан “Оросын дуу хоолой” радиод илгээсэн байна. Өдгөө тэрбээр цөллөгт амьдарч байгаа юм. Ингээд түүний захидлыг орчуулан хүргэж байна.  “НАТО-гийн дайчид ми­ний хайртай эх оронд хал­даж, эмх замбараагүй бай­­дал үүсгэж, ард түмнийх нь дунд задрал, үймээн са­муун авч ирснийг дурсаж би­­­чив. Түүнчлэн би энэхүү ил захид­лаа өөрийн нөхөр, зов­лон тамлал үзсэн баатар Муаммар Каддафи болон хамгаас хайртай хүү Асад Аль-Жусурын гэгээнд дурс­галд зориуллаа. Миний хүү 2011 оны аравдугаар сарын 20-нд буюу НАТО-гийнхон төрийн тэргүүний цуваа руу гал нээсэн тэр нэгэн өдөр аавтайгаа хамт байсан. Муаммар Каддафийн бэлэвсэн эхнэр Сафия Фаркаш: Яргалалд өртөж амиа алдсан тэдний минь цогцсыг одоо ч хаана байгааг нь хэлэхгүй байгаа юм. Буу­далцааны дараахан шар­хад­сан тэднийг минь гэмт хэрэгтнүүдэд тасар татуу­лахаар өгч, зэрлэгээр хө­нөөл­­гөсөн. Энэхүү харгис хэрц­гий үйлдэл нь нэг ч шашин, шүтлэгт үл нийцэх зүйл би­лээ. Энэ гэмт хэргээс гадна тэд бас нэг зүйл үйлдсэн нь яргалалд өртөж амиа алдсан тэдний минь цогцсыг одоо ч хаана байгааг нь хэлэхгүй байгаа юм. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд болж байгаагүй зүйл.  Би НҮБ-ын Аюулгүйн зөв­лөл, Европын холбооны бүх гишүүн, түүнчлэн эдгээр яргалал тамлал амссан хүмүүсийг хөнөөхөд оролцсон бүх хүмүүсийг шууд болон дам байдлаар харгис гэмт хэргийнхээ хариуцлагыг хү­лээж, тэднийг хаана ор­шуулс­наа зарлаж, хүний ёсоор нутаглуулахаар төрөл төрөгс­дөд нь цогцсыг нь өгө­хийг шаардаж байна.  Түүнчлэн би Африкийн холбооноос энэ байгууллагыг үндэслэгч, баатар Муаммар Каддафи болон түүнтэй нэг өдөр амиа алдсан бүх хү­мүүсийг хэргийг нарийн шал­гахыг шаардаж байна.  Хүний эрхийн асуудал эрхэлсэн олон улсын бүх бай­­гууллагаас хүү Сейф Аль-Исламтай минь холбоо тогтооход туслахыг хүсч байна.  Баривчлагдсан ца­гаа­саа эхлээд гэр бүлийн бүх гишүүнтэйгээ холбоо тасар­сан тэрбээр өөрийнх нь эсрэг үүсгэсэн хэргийг хийгээгүй, бу­руутан биш гэдгийг тоо­цох хэрэгтэй. Магадгүй түү­ний хийсэн цорын ганц гэмт хэрэг бол Ливийн ард түмэнд өдгөө Ливид өр­нөж буй аймшигт явдал болно гэд­гийг урьдчилж анхаа­руулсан болох биз.  Сейф Аль-Ислам улс орныхоо хүний эрхийн асуу­далд үргэлж санаа зовнидог нэгэн байсан. Тэрбээр Америк, Европын шоронгоос тэрс үзэлтэн лалын ша­шинт­нуудыг гаргаж, тэд­нийг хэ­вийн амьдралдаа эр­гэн орох нь тусалдаг байв. За­рим нь түүнд засрах ам­­лалт хүр­тэл өгч байсан. Ха­рин одоо тэд хүүг минь цааз­­ла­хаар өөрс­дөд нь өгө­хийг шаар­даж бай­на.  Өөрийн нөхөр, хүү, тэд­ний хамтрагчдын амиа алд­саны хоёр жилийн ойг тохиолдуулан цөллөгт байгаа ээж, эхнэрийн дуу хоолойг дэлхий нийтэд сонсгоно гэдэгт найдаж байна” гэжээ.  Муаммар Каддафи Сирт хотоос зугтах үеэр НАТО-гийн агаарын цэргийнхэн машины цуваа руу нь гал нээж, баривчилсан юм. Түү­нийг газар дээр нь уст­гаж, Ливийн цөлд, нууц газар ор­шуулсан гэдэг.
Гурилын үйлдвэрүүд буудайг 340-360 мянгаар авч байна
Тариалан эрхлэлтийгдемжихсан нэг тонн буудайг 320 мянган төгрөгөөр үнэлж байгаа бол гурилын үйлдвэрүүд 340-360 мянгаар авч байгаа Ургац хураалт дуусч байгааг салбарын яамнаас мэдээллээ. Төв аймгийн ихэнх сум ургацаа хураагаад дууссан байна. Мөн Сэлэнгэ, Булган .аймгийнхан өнөөдөр ургацаа хурааж дуусч буйгаа салбарын яаманд мэдээлжээ. Манай улс энэ жил 341.3 мянган тонн буудай, 188.5 мянган тонн төмс, 101 мянган тонн хүнсний ногоо, 40.8 мянган тонн тэжээлийн ургамал хураагаад байна. Хүснэгтээр: 2013 онд хураасан ургацын хэмжээ Ургацын явцыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариаг 11.1 хувиар ахиу хураасан байна. Харин төмс, хүнсний ногооны хураалт өнгөрсөн оны түвшинд байна. Тариаланчид буудайгаа хэрхэн борлуулж байгааг Үр тариа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Э.Жаргалаас тодруулахад “Тариалан эрхлэлтийг дэмжих сан нэг тонн буудайг 320 мянган төгрөгөөр үнэлж байгаа бол гурилын үйлдвэрүүд 340-360 мянгаар авч байгаа. Гэвч энэ жил буудайнаас хоргодол их тооцож байгаа болохоор тариаланчид багагүй алдагдал амсч байна. Сүүлийн үед гурилын үйлдвэр нэмэгдэхийн хэрээр үнэд өрсөлдөөн бий болсон. Үйлдвэрүүд нэгнээсээ өрсөж илүү хэмжээний, чанартай буудай нөөцлөхийн тулд гайгүй үнэ хэлж байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үнэ бол үүргээ.л биелүүлж байгаа тоо. Санд буудайгаа өгч байгаа тариаланчид урамшууллын хэдэн төгрөгт найдаж байна. Тэд голдуу гурилын үйддвэрүүдэд буудайгаа өгч байна” хэмээсэн юм.
Сэргэлэнгийн хятадууд шөнөөр ажиллаж байна гэв
Сэргэлэнгийн хятадууд шөнөөр  ажиллаж байна гэв Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Салхитын хөндийд баригдаж буй Хятадын төрийн өмчит компанийн цементийн үйлдвэрийн ажлыг холбогдох байгууллагуудаас зогсоосон ч үйл ажиллагаа явуулсан хэвээр байна хэмээн нутгийн иргэд мэдээллээ.  “Өдөр үйлдвэрийн гадуур явахад ажил нь зогссон мэт, хүн харагдаггүй. Харин өнгөрсөн баасан гаригаас үйлдвэрийн хашаанд нэг эксковатор ажиллаж, шороо түрж, зөөж эхэлсэн. Иймд шөнө хөл хөдөлгөөн намжсан үед гэрэлтүүлэг тавьж барилгын ажил явуулж байж болзошгүй” гэж иргэд хэлж байна.
МИАТ-ын бүх нислэг хойшлов
МИАТ Цаг агаарын нөхцөл байдлын улмаас МИАТ компанийн өчигдрийн нислэгүүд хойшиллоо.  Энэ талаар тус компанийн Олон нийттэй харилцах албаныхнаас өчигдөр тодруулахад "Өнөөдөр манай компанийн бүх нислэг хойшлогдсон. Цаг агаарын байдал ямар байхаас шалтгаалж цаашид нислэг хийнэ. Нислэгийн хуваарийг цаг агаарын байдалтай уялдуулан цаг тухайд нь мэдэгдэх болно" гэв.
Маогийн төрсөн өдрөөр 2.5 тэрбум ам.доллар зарцуулна
БНХАУ Мао Зедуны мэн­дэлсний 120 жилийн ой болох гэж байна БНХАУ Мао Зедуны мэн­дэлсний 120 жилийн ойг нүсэр байдлаар тэмдэглэх гэж байгаа бололтой. БНХАУ Мао Зедуны төрсөн өдөрт 2.5 тэрбум ам.доллар төсөвлөжээ. Тэрээр 1893 оны арванхоёрдугаар са­­рын 26-нд Хунань мужийн Шаошань хотод төрсөн юм.  Тиймээс түүний тө­рөлх нутаг Шаошанийг бү­­рэл­­­дэ­хүүндээ багтаасан Сян­тань хот баярын үйл ажил­лагаанд зориулж 2.5 тэрбум ам.доллар төсөвлөжээ. Тус хо­тынхон дар­гын­­­хаа төрсөн өд­рөөр 16 том төсөл дуус­гахаар ажил­лаж бай­гаа аж. Үүнд ба­рилга, зам өр­гөт­гөх зэрэг ажил багтсан бай­на.  Гэвч Хятадын бло­гчид Сянтань хотынхны санаачил­гыг шүүм­жилж бай­­­на. Хя­тадад эко­­ло­ги, ядуу­­­рал, эрүү­лийг хам­­гаалах систем зэ­рэг ший­­дэг­дээгүй олон асуу­дал байхад нэг хүний төр­­сөн өдөрт хэтэрхий их мөн­гө зарцуулах гэж бай­гаад тэд дургүйцлээ илэр­хийл­жээ. Тэр ч бүү хэл нэгэн блогчин “Үхсэн хүнд ийм их мөнгө зарцуулсан ч буцаад амьдарна гэж үгүй” хэмээн бичжээ.
Ми-8 болон нисэх багийн гишүүд хүчин төгөлдөр гэрчилгээтэй байжээ
ИНЕГ Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт буулт хийх үедээ хүчтэй салхины нөлөөнд орж, хажуу бөөрөөрөө унасан “А-жет Авэйшн” ХХК-ийн Ми-8 нисдэг тэрэгний талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа мэдээлэл гарч байгаатай холбогдуулан ИНЕГ-аас мэдэгдэл гаргалаа.  Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичсэнчлэн тус нисдэг тэрэг нь ашиглалтын хугацаа дууссан биш байсан бөгөөд тухайн агаарын тээвэрлэгч, нисдэг тэрэг болон нисэх багийн гишүүд нь ИНЕГ-аас олгогдсон хүчин төгөлдөр агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх зэрэглэлтэй байсныг уг мэдэгдэлд онцолжээ. Тухайлбал “А-Жет Авиэйшн” ХХК-ийн “Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ”-ний хүчинтэй хугацааг 2012 оны 04-р сарын 02-ны өдөр ИНЕГ-аас үзлэг шалгалт хийж сунгасан бөгөөд 2014 оны 04-р сарын 02-ны өдөр хүртэл хүчинтэй байсан. Мөн JU-5566 дугаартай нисдэг тэрэгний “Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ”-г 2013 оны 05-р сарын 24-ны өдөр ИНЕГ-аас үзлэг шалгалт хийж сунгасан ба “Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ” нь 2013 оны 11-р сарын 22-ны өдөр хүртэл хүчинтэй, агаарын хөлгийн үйлдвэрлэгч болон их засвар хийсэн байгууллагаас олгосон засвар хоорондын баталгаат хугацаатай байсан байна. Түүнчлэн нисэх багийн гишүүд нь “Иргэний нисэхийн багц дүрэм”-ийн дагуу сургалт дадлагад хугацаандаа хамрагдаж, мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байсныг мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ. “Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ” 2014 хүртэл хүчинтэй байжээ Энэ сарын 18-ны өдрийн 12:45 минутанд “А-Жет Авиэйшн” ХХК-ийн JU-5566 дугаартай Ми-8Т загварын нисдэг тэрэг Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт буулт үйлдэх үедээ газар хүчтэй мөргөн баруун талын хажуу бөөрөөрөө унасан тохиолдол гарсан. Энэ үеэр нисдэг тэрэгний даах сэнс болон сүүлийн сэнс хугарах зэрэг гэмтэл нисдэг тэргэнд учирсан бөгөөд нисдэг тэргэнд байсан нисэх багийн гишүүд болон зорчиж явсан хүмүүст ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй юм. “Иргэний нисэхийн тухай” Монгол Улсын хуульд заасны дагуу нислэг-техникийн осол, зөрчил болон нислэг-техникийн осол, зөрчлийн урьдчилсан нөхцөл үүссэн тухай асуудлыг шинжлэн шалгах, ангилах, бүртгэх ажиллагааг Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба /НТОЗШША/ гүйцэтгэдэг. Одоогоор НТОЗШША-наас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа бөгөөд тус албанаас тухайн тохиолдлыг Олон улсын иргэний нисэхийн байгууллага болон манай улсын Иргэний нисэхийн дүрмийн дагуу ангилан шалтгааныг тогтоож, дүгнэлт гаргах юм.
Гэмтлийн эмч нар мэдэгдэл гаргав
Гэмтлийн эмч нар мэдэгдэл гаргав Гэмтэл согог суддалын үндэсний төвийн захирлаар “Ачтан” эмнэлгийн мэдрэлийн тасгийн эрхлэгч байсан Д.Энхбаярыг томилоод байгаа юм. ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирлын албан тушаалд хуучнаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс халагдсан хүүхдийн эмч Т.Нарантуяаг томилжээ. Түүнийг томилсноос хойш 200 орчим хүн ажлаасаа халагдах өргөдөл гаргасан бөгөөд зарим тасгийн эрхлэгч нарыг шинэ захирал нь халжээ. Түүнчлэн аравдугаар сарын 18-ны баасан гаригийн орой Гамшиг,осол гэмтэл, мэс заслын амь тэнссэн үеийн эмчилгээний асуудлыг шууд удирдан, мэргэжлийн шийдвэр гаргадаг Эмчилгээ эрхэлсэн дэд захирлын албан тушаалд хуучнаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс халагдсан хүүхдийн эмч Т.Нарантуяаг томиллоо. Энэ чухал албанд мэргэжлийн хамт олон дундаасаа шалгарсан эмчийг санал нэгтэй томилдог жишиг бий. Гэтэл шударга бус томилгоо хийсэн хэмээн үзэж мэдэгдэл гаргаж байгаа аж.
Их Британийн эрчүүдийг боолчилж байна
Боолчлол, хүний наймааны хохирогч нь гол төлөв бэлгийн мөлжлөгийн золиос болсон эмэгтэйчүүд байдаг боловч Их Британийн хувьд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн тоо бараг тэнцдэг болохыг статистик харуулж байна Их Британийн иргэн 30 настай Даррелл Сайместер 2000 оны наймдугаар сард Уэльсийн өмнөд нутаг дахь далайн эргийн амралтын газар руу яваад сураггүй алга болжээ.  Гэрийнхэн нь түүний барааг 13 жил хараагүй боловч уйгагүй эрж хайсны хүчинд хүнээ олсон байна. Өнгөрсөн гуравдугаар сард тэдэн нэг үл таних хүн Уэльсийн төв хот Кардиффын ойролцоо адууны жүчээг зааж өгсөн бөгөөд тэнд тавьсан дотроо хоёр дүүжин ортой чингэлэгт Д.Сайместерийн байхыг олжээ. Хэдийнэ 43 нас хүрсэн Д.Сайместер хир даг болсон уранхай хувцастай, хэд хэдэн шүд нь булгарсан байв. Цагдаагийнхан энэ хэргийн мөрөөр “Operation Imperial” нэртэй томоохон ажиллагааг орон даяар явуулснаар Д.Сайместерийн байснаас холгүй газарт англи, польш хоёр эр, хүн байхын аргагүй нөхцөлд амь хоргодож байсныг олжээ. Улмаар энэ хэрэгт сэжиглэн гурван эрэгтэй хүн, 42 настай нэг эмэгтэйг баривчилсан бөгөөд бусдыг боолчлох зорилгоор эрх чөлөөг нь хаан боогдуулсан, албадан хөдөлмөр хийлгэх зорилгоор үгсэн хуйвалдсан хэрэгт шалгаж байгаа аж. Их Британийн Дотоод хэргийн яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр эдгээр хэрэг нь онцгой ховор тохиолдол ч биш, улс орны хэмжээнд боолчлолын цар хүрээ ямар байгааг харуулсан “аймшигтай баримт” ажээ. Өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн “Global Slavery Index” хэмээх тайланг үзвэл улсын хэмжээгээр 4000 гаруй хүн боолчлолын нөхцөлд байгаа бөгөөд тэднийг аврах, бусдыг тэдэн шиг болгуулахгүйн тулд яаралтай арга хэмжээ авах шаарддагатай байгаа аж. Боолчлол, хүний наймааны хохирогч нь гол төлөв бэлгийн мөлжлөгийн золиос болсон эмэгтэйчүүд байдаг боловч Их Британийн хувьд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн тоо бараг тэнцдэг болохыг статистик харуулж байна. 2012 онд тус улсад илэрсэн хүний наймааны хэргийн 2255 хохирогчийн 40 хувь нь эрэгтэйчүүд байжээ. Гэмт этгээдүүд тэднийг бэлгийн хувьд мөлжихөөс гадна албадан хөдөлмөр хийлгэж орлого олох, ахуйн хүрээнд боолчлох болон эд эрхтнийг нь авч наймаалахад ашигладаг гэнэ. Өнгөрсөн онд Их Британид бусдын хүчинд автан албадан хөдөлмөр эрхэлж байсан 507 хохирогчийн 87 хувь нь эрэгтэйчүүд байжээ. Боолчлолын гэмт хэргийн бүртгэгдсэн тохиолдол нэмэгдэж, хохирогчдын тоо өссөний улмаас цагдаагийнхны энэ чиглэл дэх үйл ажиллагаа мэдэгдэхүйц идэвхжсэн тул сүүлийн үед Их Британийн иргэд эрэгтэйчүүдийг боолчилсон тухай мэдээг ойр ойрхон сонсох болсон байна. Их Британи дахь эрэгтэйчүүдийн боолчлол, хүний наймааны асуудлаар судалгаа хийжээ Асуудал ийм хэмжээнд хүрсэн тул Лондонд төвтэй олон улсын “Авралын арми” (The Salvation Army) буяны байгууллага Их Британи дахь эрэгтэйчүүдийн боолчлол, хүний наймааны асуудлаар судалгаа хийжээ. Өнгөрсөн оны ес болон аравдугаар сард хийсэн уг судалгааны дүнг үзвэл, тус улсад боолчлолын золиос болсон эрэгтэйчүүдийн 83 хувь нь Зүүн Европын орнуудаас гаралтай бол 86 хувь нь хөдөлмөрийн, 23 хувь нь бэлгийн хувьд мөлжлөгдөж байсан байна. Бусдын эрхэнд байсан тэдгээр хүмүүст нийтлэг нэг шинж байсан нь “эмзэг дорой зан” хэмээн судалгааны тайланд тэмдэглэжээ. “Их Британийн иргэдийн хувьд хүний наймааны хохирогчдын дийлэнх нь сэтгэлзүйн төрөлхийн тодорхой онцдогтойгоос гадна, сургуульд сурлагаар хоцрогдож байсан, эсвэл архи, хар тамхинаас хамааралтай хүмүүс байлаа. Зүүн Европоос ирж суурынсан хүмүүсийн тухайд, тэдний олонх нь Их Британид амьдралаа дээшлүүлэх гэж ирээд тулгарсан нөхцөл байдал нь хүсч хүлээснээс нь огт ондоо байснаас үүдсэн сэтгэцийн хямралтай. Дээр нь хэлний бэрхшээл, соёлын ялгаанаас болж бодит байддыг хэрхэн зөв зүйтэй үнэлж дүгнэх, учирсан бэрхшээлийг яаж даван туулахаа мэддэггүй нь тэднийг улам аймхай, сул дорой, бусдын нөлөөнд автамтгай болгодог” гэж “Авралын арми” байгууллагын судалгааны газрын дарга Гэйл Манро ярьсан байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээгээр 2012 оны зургадугаар сарын байдлаар дэлхий дахинд 20.9 сая хүн албадан хөдөлмөр, бэлгийн мөлжлөгийн золиос болжээ Д.Сайместерийн нэгэн адилаар боолчлогдож байсан 27 настай Марк Овендэр суллагдсан хойноо TIME сэтгүүлд ярилцлага өгчээ. Ирландаас жуулчлалаар явсан нэг гэр бүлийн хоёр түүнийг Английн өмнөд нутаг дахь төрсөн хотоос нь холгүй газар байр, ажил олж өгье гэсэн гэнэ. Энэ нь 2009 оны есдүгээр cap байсан бөгөөд ажилгүй, буяны газраар хооллож явсан тэрбээр энэ саналыг дуртай хүлээж авсан боловч хэрэг явдал бодсоноор нь болсонгүй. Сайх хоёр анх уулзсанаасаа хойш 2010 оны дөрөвдүгээр cap хүртэл М.Овендэрийг Их Британи болон Нидерланд, Швед улсаар дагуулж явсан бөгөөд нэг бол өчүүхэн бага хөлсөөр, эсвэл огт үнэ хөлсгүйгээр зам тавих ажил хийлгэж байжээ. Аав ээж, ах дүү, найз нөхөдгүй М.Овендэр нэг л мэдэхэд эздээсээ 'бүрэн хараат болж хувирсан байв. “Энэ хугацаанд би хармаандаа мөнгөтэй байж үзээгүй. Гэрээсээ хэдэн зуун км хол яваа хүн өөртөө ийм юм тохиолдсон гэж бусдад яривал итгэх хүн олдохгүй гэж боддог байсан. Тэр хоёр бусад ажилчдыг янз бүрээр зоддог, цохидог байсан боловч надад бол гар хүрч байгаагүй ээ. Гэхдээ бусдыг тэгж байхыг нь харахаар өөрөө тэгүүлэх вий гэж айгаад хэлсэн бүгдийг нь үг дуугүй биелүүлдэг болдог юм билээ” хэмээн тэрбээр ярьсан байна. 2010 оны дөрөвдүгээр сард М.Овендэр Шведэд байхдаа цагдаагийнханд хандсанаар нэг юм суллагджээ. Эрх чөлөөгөө олсон хойноо тэрбээр хүнд урьдынх шигээ итгэдэг болох гэж тун удсан тухайгаа TIME сэтгүүлд ярьсан бий. Тэгсээр амьдрал нь зөв замдаа орсон М.Овендэр одоо боолчлолтой тэмцдэг Их Британийн хэд хэдэн буяны байгууллагатай хамран ажиллаж байна. Түүнийг харгислаж байсан этгээдүүдийг Шведэд баривчилж байцаасан боловч эцсийн дүндээ хуулийн зохих заалтын дагуу буруугүй гэж үзэн суллажээ. Тэд Их Британид буцан ирж, М.Овендэрийн хэлснээр “Хаана зогссон, тэндээсээ дахин эхэлсэн” боловч 2011 онд бусдыг боолчлох зорилгоор үгсэн хуйвалдсан хэргээр гэр бүлийнхээ бас хэд хэдэн гишүүний хамтаар баривчлагдсан юм. Тэдний тавыг буруутай гэж үзэн шүүхээр шийтгэсэн бөгөөд дээд тал нь зургаан жилийн ял авчээ. Энэ удаад шударга ёс ийнхүү ялсан хэдий ч хүний наймаа эрхлэгчдэд оноож буй ял хэтэрхий хөнгөн, тэдний зарим нь бүр ял завшсаар яваа нь баримт юм. Боолчлолд өртсөн эрэгтэйчүүд, хөвгүүдийн асуудиаар ажилладаг Тара Топтигардены хэлснээр “Хүний наймаачдын олдог ашиг туйлын өндөр, тулгардаг эрсдэл нь маш бага” байдаг байна. Гэхдээ тэдэнтэй хийж буй тэмцэлд ахиц гарсаар байгаа юм. 2011-2012 онд Их Британид бусдыг боолчлох зорилгоор эрх чөлөөг нь хаан боогдуулсан хэрэгт 15 этгээдэд ял оноосон бөгөөд Засгийн газар энэ талаарх хуулъ тбгтоомжийг үндсээр нь өөрчлөхөөр зэхэж байна. Гэсэн хэдий боловч Д.Сайместер, М.Овендэр нар шиг аврагдаж чадалгүй, боолчлолын хохирогч болж явсаар хувь заяа нь түүгээрээ дуусч буй үй олон хүн бий юм. ‘Үндэсний статистик тоо баримтад хүний наймааны илэрсэн хэргийн хохирогчид л орж байгаа болохоос биш, хөөрхийлэлтэй байдалд байгаа нь бидний хараанаас гадуур өнгөрч буй өч төчнөөн хүн бий нь мэдээж” хэмээн Т.Топтигарден хэлжээ. Олон улсын хэмжээнд авч үзвэл хүний наймаа олон улсын зохион байгуулалттай гэмт хэргүүдээс орлого ашгаараа хар тамхи, зэвсгийн наймааны дараа гуравдугаарт ордог бөгөөд гэмт этгээдүүд энэ бизнесээр жилдээ хэдэн тэрбум долларын ашиг олдог. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээгээр 2012 оны зургадугаар сарын байдлаар дэлхий дахинд 20.9 сая хүн албадан хөдөлмөр, бэлгийн мөлжлөгийн золиос болжээ. НҮБ-ын тайланд дурьдсаныг үзвэл хүний наймааны хохирогчдын 25 хувийг эрэгтэйчүүд, хөвгүүд эзэлж байна. Гэвч гэмт этгээдүүд хийсэн хэргийнхээ ул мөрийг сайтар нууж чаддаг тул албан ёсны эдгээр тоог нь уг тайланд зориуд тэмдэглэжээ.
ОНЦЛОХ ЭШЛЭЛ
Онцлох ишлэл
Оросын төсвийн алдагдал гурван сая рубльд хүрчээ
ОХУ-ын экс Сангийн сайд Алексей Кудрин Хойд хөршийн экс Сангийн сайд Алексей Кудрин орон нут­гийн сонинд ярилцлага өгөх үе­дээ өнөөгийн Орос орны эдийн за­саг хүндхэн байгааг дуулгажээ. Тодруулбал тус улсын ирэх гур­ван жилийн төсвийн алдагдал аль хэдийнэ гурван сая руб­лээр хэмжигдэх бол­сон байна.  Сангийн сайд асан Алексей Кудрин: 2016 оны эцэс гэхэд Оросын санхүүгийн уналт эрчимтэй явагдах болно. “Манай орны эдийн засаг ирэх онд 2.6 ху­виар л өсөх байх. Ма­гад­­гүй цааш­дын жи­лүү­дэд, 2016 оны эцэс гэхэд Оро­­сын санхүү­гийн уналт эр­­­­­­­­­­­­­чим­­­­тэй яваг­дах болно. Энэ нь дэд бүтэц, аж үйлд­­­вэр­лэ­лийн аш­гийг Тө­­­­­­рийн өмчит ком­­­­­паниуд далд эдийн засагт эр­гэлдүүлэх болсноос үүдэлтэй. Дум дунд шатны төс­вийг хэтэрхий эрт баталсан. Энэ жил эдийн засагч­дын тоо­цоолсноор 1.8 хувиар зах зээлийн үнэ­лэмж өснө гэж байсан ч тоо­цоондоо хүрсэнгүй” хэ­мээн Кудрин “ТНТ” со­нинд өгсөн ярилц­лагадаа онцолжээ.
Х.Тэмүүжин: Шинээр Мөрдөх алба байгуулах нь цагдаагийн байгууллагыг эрүүлжүүлэхэд тустай
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ. Уулзалтаар цагдаагийн байгууллагыг хэрхэн өөрчилж, иргэддээ үйлчилдэг байгууллага болгох талаар ярилцаж, энэ салбарт хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулав. Өнөөдөр манай улсын цагдаагийн байгууллага хүнд сурталтай, дэндүү цэрэгжсэн хүчний, цол мөрдөсний хойноос хөөцөлдсөн, иргэддээ төмөр нүүр харуулсан байгууллага болсонтой ч санал нэг байгаагаа сайд нуулгүй ярилаа. Тиймээс энэ салбарыг иргэншсэн, хуулиа сахиулдаг байгууллага болгохын тулд хэд хэдэн шинэчлэл хийх шаардлагатай байгааг дурдав. Тухайлбал, мөрдөн байцаах үйл явцыг цагдаагийн байгууллагаас салгаж, тусад нь Мөрдөх албыг бий болгох шаардлагатай гэлээ. Иргэдийн дунд явуулсан судалгаагаар цол багатай цагдаа иргэдтэй илүү ойр, зөөлөн харьцдаг болох нь харагджээ. Ингэснээр цагдаагийнхан санал гомдол өгсөн, өргөдөл маягт гаргасан, гэм буруутайг нь тогтоохоор шалгаж байгаа иргэн бүрийг байцааж, мөрдөж, шалгаахгүй болох бөгөөд зөвхөн иргэдийнхээ аюулгүй байдлыг хангадаг, тэдэндээ үйлчилэх үндсэн үүргээ биелүүлэх боломж нь бүрдэх юм байна. Мөн ачаалал нь эрс буурсанаар зан харилцаа нь ч сайжрах гэнэ. Түүнчлэн цагдаагийн байгууллага иргэддээ биш даргадаа үйлчилдэг, цол, ажилсан жилээрээ аархдаг гаж буруу тогтолцоотой болсныг ч дурдлаа. Энэ байдлаасаа болж дотоодын маргаан ч ихэссэн байна. Үүний тод жишээ нь өнгөрсөн долоо хоногт болсон Тусгайгийнханы зодооны гэнэ. Тодруулбал, насаар залуу даргаа “Чи надад тушаал өгдөг хэн бэ” гэж цохисоны улмаас маргалдаж, нэгнээ гэмтээсэн байсныг сайд онцоллоо. Мөн сүүлийн үед цагдаагийнхантай холбоотой гэмт хэрэг ихээр гарах болсон учраас дотоодын хяналт шалгалтыг чангаруулах хэрэгтэй болсон байна. Хэрэв Мөрдөх албыг байгуулчихвал цагдаагийн байгууллага цагдаагаа хамгаалаад байдаг тогтолцоог нь халж, үнэхээр гэм буруутай бол ял шийтгэлийг нь өгдөг болгох нь зүйтэй байгааг сайд танилцуулгандаа мэдээлсэн юм. Иргэдийн дунд явуулсан судалгаагаар цол багатай цагдаа иргэдтэй илүү ойр, зөөлөн харьцдаг болох нь харагджээ. Тиймээс цагдаа нарт цол нэмдэг асуудлыг цаашид халж, бүр байхгүй болгох санаа байгаагаа ч Х.Тэмүүжин сайд хэлж байна. Уулзалтын үеэр сэтгүүлчидийн сонирхсон асуултад сайд хэрхэн хариулсаныг доор хүргэе. -УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хүн хутгалсан, хутгалаагүй гэх мэдээлэлд хууль хяналтынхан урьдчилсан байдлаар мэдээлэл өгч болохгүй юу? -Н.Номтойбаяр гишүүн шалгагдаж байгаа. Хутгалуулсан гэх этгээд өөрөө цагдаагийн газар ирж гомдол гаргаж мэдүүлэг өгсөн. Хэн нь ямар маргаан дэгдээсэн, хэн нь буруутайг шалгаж тогтоож байж хариуг өгөхгүй бол шууд буруутай, буруугүй гэж болохгүй.  -Налайх дүүрэгт галт зэвсэг хэрэглэсэн гэмт хэрэг гарлаа. Энэ тухай мэдээлэл өгөөч. -Налайх дүүрэгт гарсан гэмт хэрэгтэй холбогдуулан рецидив гэмт хэрэгтнүүдэд хяналт тавьж байгаа эсэх талаар холбогдох байгууллагуудаас би мэдээлэл авсан. Гурван хүн хэд, хэдэн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэж байсан. Ямар ч гэсэн тэд хууль хяналтын дор байгаа гэдгийг хэлье. Хуулиас гадуур явж чадахгүй. -Сүүлийн үед гарч байгаа гэмт хэргүүд харгис шинжтэй болж байна. Ялангуяа галт зэвсэг хэрэглэх тохиолдол нэмгэдэх боллоо. -Галт зэвсгийн хяналтаа тавиад туучихсаны хар гай. Хаана, хэнд хэчнээн буу байгааг мэдэх юм алга. Үүнийг хэн хийх ёстой вэ гэвэл шинээр байгуулах гэж байгаа Мөрдөх алба. Хоёр байгууллага ерөнхийдөө галт зэвсгийг хариуцан хянадаг байсныг одоо өөрчилнө. Нэг жил зургаан сарын дараа гэхэд галт зэвсгийн хяналт, статистик гээд бүгдийг нь өөрчилчөх болов уу. -Ш.Батхүүгийн хэрэг юу болж байгаа вэ. Хэргээ өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж байсан үнэн үү? -Батхүү хэргээ өөрөө хүлээх нь хамаагүй. Хамгийн гол нь Засгийн газар 140 гаруй сая ам.долларын өрөнд орох гээд байна. Татвар төлөгчдийн мөнгөөр үүнийг төлөх ёсгүй. Хуурамчаар гарын үсэг зурсан гээд байгаа. Хэрвээ тэгвэл Ганзориг гэм буруугүй болчихно. Хамгийн гол нь хуурамчаар гарын үсэг зурсан эсэх гээд үнэн бодит байдлыг тотгоох нь чухал. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой цөөнгүй асуудал сөхөгдөж байгаа.  -ТӨХ-ны дарга Д.Сугар гэж хүнийг яагаад шалгахгүй байгаа юм бол. Томоохон хээл хахуулийн хэргийн ард нь нэр нь явдаг мөртлөө ерөөсөө энэ хүнд халдаж чадахгүй юм? -Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарвал шалгаж болно. Цэцийн есөн гишүүн хуралдаад Д.Сугарыг шалгуулах нь зөв гэвэл шалгах ёстой. Энэ талаар бид хоёр удаа хүсэлт явуулсан ч хариу ирээгүй.
Р.Амаржаргалын суудал хэнийх вэ?
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал УИХ-ын гишүүн Р.Амаржаргал пар­ламентаас гарах нь тодорхой болжээ. Өөрөө ч суудал бөглөж суух шаардлага алга гэдгээ чуулганы танхимд өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдсэн. Хэдийгээр УИХ-ын даргад албан ёсоор хүсэлт гаргаж УИХ-ын гишүүнээс татгалзана гэдгээ баталгаажуулаагүй ч Ховд аймгийн намын даргадаа хандахаас өмнө ийм яриа нам дотор нь гарсныг улс төрийн хүрээнийхэн үгүйсгээгүй юм. Р.Амаржаргал гишүүн Ховд аймгаас намынхаа ҮЗХ-нд сонгогдсон учир тус аймгийн намын даргадаа хандан ҮЗХ-ны гишүүнээс татгалзах өргөдлөө бичсэн байдаг. Тэрээр зөвхөн намынхаа ҮЗХ-ны гишүүнээс татгалзаад зогсохгүй УИХ-ын гишүүнээс буух нь нэгэнт ил боллоо. Эрхэм гишүүн “Ийгл” телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт орж ярилцлага өгөхдөө энэ тухайгаа илүү тодотгосон байна. Эрхэм гишүүн парламентад суух шаардлагагүй болсон тухайгаа ирэх оны төсвийн төсөл, энэ оны төсвийн тодотгол хэлэлцэх үеэр онцолсон байдаг. Хариуцлагагүй ажилладаг сайд нар, Засгийн газрын өмнөөс ичиж буйгаа ийн илэрхийлсэн нь улс  төрийн хүрээнд онцгой сэдэв болсон юм. Мөн Н.Алтанхуягийн Засгийн газарт том сануулга болсон. Ардчилсан намд ч том асуудал болоод байна. Ардчилсан нам Учир нь Р.Амаржаргал гишүүн гарчихвал Ардчилсан намын нэг суудал эзгүйрнэ. Тэрээр намынхаа хэсэг нөхөрт, тодруулбал МҮДН фракцийнхандаа ҮЗХ болоод УИХ-аас гарах тухайгаа нэлээд эрт хэл­сэн байдаг. Гэвч түүнийг намын нөхөд нь ухуулж, ятгаж, гишүүнээрээ үлдэхийг гуйж түйсэн гэнэ. Тиймээс эрхэм гишүүн  өнөөдрийг хүртэл азнаж байгаа бололтой. Гэхдээ л тэр өнгөрсөн долоо хоногт тэсч чадалгүй үзэл бодлоо тодорхой хэлсэн. Намын дарга, Ерөнхий сайд, намын нөхдийнхөө өмнөөс харж байгаад хэлсэн. Тэгэхээр зүгээр нэг тоглоом, шоглоомын үг биш болов уу. Р.Амаржаргал ги­шүүний шийдвэр нэгэнт тодорхой болчихвол түүний оронд хэн пар­ламентад суух вэ гэдэг асуулт гарна.  Тэрээр нийслэлийн Сүхбаатар дүүргээс УИХ-д сон­гогдсон гишүүн.   Хэрэв Р.Амаржаргал гишүүнээсээ татгалзаад, хүсэлтийг нь УИХ хүлээж авбал Сүхбаатар дүүргээс өөр хүн парламентад орж ирэх нь тодорхой. Тус дүүрэг хоёр мандаттай бөгөөд Р.Амаржаргал, Л.Гантөмөр нар сон­гогдсон юм. Хоёул Ардчилсан намын гишүүн. Хачирхалтай нь тус дүүрэгт дээрх хоёрын ард МАН-ын хоёр нэр дэвшигч тун ойрхон бөгөөд өндөр санал авсан байх юм. Тодруулбал, Л.Гантөмөр 39.07 хувь, Р.Амаржаргал 33.42 хувийн саналаар ялжээ. Харин МАН-ын нэр  дэвшигч Ч.Ганхуяг 30.81 хувь, Ц.Цогзолмаа 30.53 хувийн санал авчээ. Үйл явдал цаашид Р.Амаржаргал гишүүний шийдсэн ёсоор өрнөвөл Сүхбаатар дүүрэгт нөхөн сонгууль болох юм.   Ямар үед, хэзээ нөхөн сонгууль явуулахыг Монгол Улсын сонгуулийн тухай хуульд тодорхой заажээ. Жагсаалтаар сонгогдсон гишүүний ор гарсан бол түүний дараа эрэмбэлэгдсэн хүнийг гишүүнээр шууд сонгох хуультай юм. Жишээ нь, У.Хүрэлсүх намын нэрийн жагсаалтаар сонгогдсон учир түүний оронд дараагийн хүн буюу Д.Сарангэрэл гишүүн болсон. Харин тойргоос сонгогдсон бол тухайн тойрогт нөхөн сонгууль явуулж асуудлыг шийдэх хуультай. Тэгэхээр Сүхбаатар дүүрэгт нөхөн сонгууль болж, Р.Амаржаргал гишүүний суудалд суух хүнийг тодруулах бололтой. Р.Амаржаргал гишүүнийг намын нөхөд нь хориглож, шийдвэрээ өөрчлөхийг гуйх нь зүйн хэрэг. Яагаад гэвэл, нөхөн сонгууль болж гэмээнэ Сүхбаатар дүүрэгт Ардчилсан нам нэг суудлаа алдах магадлал өндөр байна. Гэхдээ эрх баригчид  зүгээр суухгүй. Мэдээж тус дүүрэгт хүчтэй нэр дэвшигч буюу Р.Амаржаргалын дайтай өрсөлдөх чадвартай хүнээ дэвшүүлэх болов уу.
Н.Удвал сайд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны чуулганы дэд даргаар томилогджээ
Н.Удвал сайд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны чуулганы дэд даргаар томилогджээ ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 64 дүгээр чуулган өчигдөр Филиппин улсын нийслэл Манила хотноо Бүсийн хорооны төвд эхлэв.  Энэ удаагийн чуулганд бүсийн гишүүн 37 улс орны Эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ны ХШҮДАГ-ын дарга С.Төгсдэлгэр, ГХАХ-ийн дарга Б.Янжмаа нар оролцож байгаа аж.  Энэ жилийн хувьд Бүсийн захирлын сонгууль явагдахтай холбогдуулж Бүсийн хорооны чуулганыг Бүсийн хорооны төвд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Чуулганы нээлтэд ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Маргарет Чан оролцож, бүсийн гишүүн улсуудад хандаж үг хэлжээ.  Тэрбээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлж, бүх нийтийг хамруулахын чухлыг онцлон тэмдэглэж, шинэ болон сэргэж буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд онцгой анхаарал хандуулж ажиллахыг хүсчээ. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 64 дүгээр чуулган болж байна Мөн ДЭМБ-ын зургаан бүсийн хэмжээнд улс орнуудын эрүүл мэндийн тогтолцооны үнэлгээ хийгдэж байгаа талаар онцлоод, өнгөрсөн наймдугаар сард манай улсад айлчлахдаа Ази, номхон далайн ажиглалтын төвөөс Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоонд хийсэн үнэлгээг хүлээлгэн өгөх арга хэмжээнд оролцож, Монгол Улсын Ерөнхий сайдтай эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлаар илэн далангүй ярилцсанаа дурьдаад, салбарын шинэчлэлд Засгийн газрын зүгээс ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгааг хэлжээ.  ДЭМБ-ын ерөнхий захирал үг хэлснийхээ дараа дүрмийн дагуу хурлын дарга болон захиргааны бусад ажлыг гүйцэтгэх албан тушаалтнуудыг сонгожээ. Хурлын даргаар Самоагийн Эрүүл мэндийн сайд сонгогдсон бол дэд даргаар Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Н.Удвал сонгогдлоо. Түүнчлэн манай төлөөлөгчид чуулганы Итгэмжлэлийн хороонд сонгогдон ажиллахаар болжээ.
Үндэсний өгөх өдөрт нэгдэхийг уриаллаа
“Үндэсний өгөх өдөр” арваннэгдүгээр сарын 1-д болно “Үндэсний өгөх өдөр” ирэх сарын нэгэнд тохиох гэж байна. “Өгөх өдөр” хөдөлгөөн ТББ-аас энэ арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй. Монгол түмний нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгөх “Үндэсний өгөх өдөр”-ийг жил бүрийн арваннэгдүгээр сарын нэгэнд тэмдэглэж үндэсний хэмжээний тэмдэглэлт өдөр болгох зорилготой хэмээн зохион байгуулагчид ярьж байлаа.   Энэ жилийн “Үндэсний өгөх өдөр”-ийн хүрээнд “Халуун сэтгэл” залуусын нэгдэл Батсүбэрийн улсын асрамжийн газрын ахмадуудад 120 ширхэг ор хөнжлийн даавуу оёж өгөхөөр болж, “Оюунлаг Нийгмийн Залуус” ТББ болон модель А.Пүрэвмаа нар биеийн ихэнх хэсэг нь түлэгдсэн Э.Алтангэрэл хүүг Солонгос улсад эмчлүүлэх эмчилгээний зардал болох 15 сая төгрөгийн хандив цуглуулж, Туул ротаракт клубийнхэн хорих ангид хүмүүжигчдэд унших ном цуглуулж өгөх аяныг өрнүүлж байгаа юм байна. “Өгөх өдөр” хөдөлгөөнөөс хэвлэлийн хурал хийлээ Мөн “Өгөх өдөр” хөдөлгөөнөөс өнгөрсөн онд хэвлүүлж бүх хот аймгийн ЕБС-аар тараасан “Өглөгч мод” номоос сэдэвлэн уран зураг зохион бичлэгийн “Өглөгч мод ба Би” сэдэвт уралдаан зарлажээ.  Харин таван сая төгрөгийн шагналын сантай тус уралдааны ялагчдыг “Өгөх өдөр”-өөр буюу арваннэгдүгээр сарын 1-д зарлах  юм байна.
Баянзүрх, Багануур, Налайх дүүрэгт амьжиргааны түвшин доогуур өрх их байна
Баянзүрх, Багануур, Налайх дүүрэгт амьжиргааны түвшин доогуур өрх их байна Нийслэлийн 9 дүүргийн “Эрүүл аюулгүй байдлын индекс”-ийг  тогтоосон. Энэ үзүүлэлтийн дагуу амьжиргааны түвшин доогуур өрхийн эзлэх хувийг дүүрэг тус бүрт нийт хүн амд тооцон гаргасан байна. Ингээд Баянгол дүүрэг 3,55 хувь, Хан-Уул дүүрэг 5,8 хувь, Сүхбаатар дүүрэг 7,08 хувь, Чингэлтэй дүүрэг 7,88 хувь буюу  хэвийн үзүүлэлттэй гарчээ. Харин Сонгинохайрхан дүүрэг 11,29 хувь, Багахангай дүүрэг 11,68 хувьтай гарсан нь дунд зэргийн.  Хамгийн их амьжиргааны түвшин доогуур өрхтэй дүүргээр Баянзүрх дүүрэг 14,02 хувь, Багануур дүүрэг 23,5 хувь, Налайх дүүрэг 41,37 хувиар тооцогджээ. Хүснэгтээр: Амьжиргааны түвшин доогуур өрхтэй дүүргүүд Баянзүрх, Багануур, Налайх
Овсгоотой англи эр мах худалдан авалгүй 30 жил амьдарчээ
Их Британийн иргэн  Жонатан Мак Гоуэн Их Британийн нэгэн иргэн сүүлийн 30 жилд нэг ч удаа мах худалдаж аваагүй гэнэ.  Жонатан Мак Гоуэн цагаан хоолтон бус. Бас өөрөө ч мал малладаггүй. Харин тэрбээр зам дээр авто машинд дайруулж үхсэн амьтдын сэгийг цуглуулж иддэг аж.  МакГоуэн “Жилд хэчнээн амьтан машины дугуйн дор орж үхдэгийг таашгүй. Тэдгээрийг зам дээр шууд хаяна гэдэг том зарлага юм. Хүмүүс дайруулсан амьтдыг идэх нь эрүүл ахуйд аюултай гэж боддог. Гэтэл амьтад дайруулахаасаа өмнөхөн эрүүл саруул, эрх дураараа давхиж явсан шүү дээ. Тиймээс ч мах нь үнэхээр амт­­тай байдаг ” хэмээн “Sun” сонинд ярилц­лага өгөх үеэ­рээ дурджээ.  Өдгөө 46 настай тэрбээр анх 13-тайдаа авто машинд дайруулж үхсэн амьтны мах амсаж үзжээ. Тэр цагаас хойш МакГоуэн байгалиа хайрлах сэтгэл төрж, өөрөө амьтан хөнөөхөөс илүүтэй зам дээр дайруулсан амьтдыг цуглуулж иддэг болсон байна. Энэ хугацаанд тэрбээр хэрэм, дорго, үнэг, зараа, мэлхий, могой, тагтаа, ууль гээд төрөл бүрийн амьтдын мах идэж үзжээ. Заримдаа тэр зочдоо гайхшируулах зорилгоор бүтнээр нь шарсан үнэг ч ширээн дээрээ тавих нь бий.
Эрхэм гишүүд ээ, хүүхдийн төлөө за гэж хэлнэ биз дээ
Эрхэм гишүүд ээ, хүүхдийн төлөө за гэж хэлнэ биз дээ Хүүхдийн цэцэрлэг гэхээр бөөн дараалал, цувж зогссон хүмүүс, хонон өнжин хүлээх, авлига өгөх гээд цөөн хэдэн сонголт л иргэдэд бодогддог болсоор чамгүй олон жилийг үджээ. Өнөө цагт ихэнх хүмүүс Ерөнхийлөгч болохоос илүүтэй цэцэрлэгийн эрхлэгч болохыг мөрөөддөг болж. Учир начрыг нь тайлбарлаад ч хэрэггүй биз дээ, угаасаа ойлгомжтой. Яг ийм хүнд цаг үед БШУЯ-аас төрийн байгууллагуудын дэргэд цэцэрлэг байгуулах тухай журам боловсруулсан байна. Нарийн ярьвал, төрийн байгууллагууд хэдэн ажилтантайгаасаа хамаараад хажуудаа цэцэрлэг байгуулах юм. Цэцэрлэг байгуулах гэж байгаа нь энэ гээд нүсэр ажил хийгээд байх шаардлага байхгүй. Ердөө л нэг өрөөгөө жаахан тохижуулаад, ширээ сандал тавиад, хэдэн тоглоом өрөөд л янзалчихна.  За тэгээд хоёр багш, ажилчдын хоолны газартай бол тэндээ хүүхдүүдэд багахан идэж уух юм өгчихнө. Нэг байгууллагад сайндаа л 15 хүүхэд байхад хангалттай шүү дээ. За түүнээс олон хүүхэдтэй бол хоёр өрөө л гаргачихна биз. Ямар ч байсан асуудлыг иймэрхүү маягаар шийдэж болох юм байна гэсэн гарцыг Боловсролын яамны мэргэжилтнүүд олж хараад, журмаа боловсруулчихсан байгаа юм билээ. Энэ бол тун зөв зүйтэй санал.  Өнөөдөр Улаанбаатар хотод цэцэрлэгт явж чадахгүй 30 гаруй мянган хүүхэд байна. Тэр олон хүүхдийн ихэнх нь алслагдсан гэр хорооллынх. Хүүхдээ хувийн цэцэрлэгт өгчих чадалгүй, мөнгө төгрөг муутай айлынх л байж таарна. Нөгөө талаар төрийн хувийн гэлтгүй ажилтай хүмүүс өглөө хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд, ажилдаа явсаар байтал хоцрох нь зүгээр л энгийн үзэгдэл. За тэгээд хоцорчихлоо гэхэд цалин мөнгөө хасуулна. Янз бүрээр загнуулна, чичлүүлнэ. Өнөөх хэдэн дарга нь өөрсдөө цэцэрлэгийн насны хүүхэдтэй байгаагүй юм шиг л ажил амьдралаа зохицуулсангүй гээд л “хуцаж” өгнө дөө.  Ингээд дуусахгүй ээ, орой хүүхдийнх нь цэцэрлэг 17:00 гээд тарах болдог. Тиймээс ажлын цаг дуусахаас 30 минутын өмнө гарч явах хэрэг гарна. Түүнийг дарга нь мэдчихвэл “хуцах” нь битгий хэл “урах” дээрээ тулна биз дээ. Залуучууд иймэрхүү байдалтай л аж төрөх гэж ядаж байна.  Тэгвэл төрийн байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулчихвал энэ бүх хүндрэл зэрэг арилна биз дээ. Дээрээс нь төрийн байгууллагад ажилладаг хүмүүсийн хүүхдүүд улсын цэцэрлэгт явахаа больчихвол гэртээ сууж байгаа 30 мянган хүүхдээс цөөн хэд нь ч болов сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой болно. Энэ мэтээр уялдаа холбоог нь тоочоод байвал барагдахгүй.  Цаашлаад гайгүйхэн боломжтой, томхон хувийн байгууллагууд энэ жишгээр ажиллавал цэцэрлэгийн асуудал харин ч нэг шийдэгдээд ирдэг юм байгаа биз дээ. Одоогоор 3, 4 хувийн байгууллага дэргэдээ цэцэрлэг байгуулаад, ажилчдынхаа хүүхдүүдийг харж байгаа юм билээ. Мэдээж тэр байгууллагуудаас туршлага судалсан биз. Болж бүтэх нь тодорхой гэдэг нь үүнээс харагдлаа.  Нэгэнт журам гарсан талаар дээр дурьдсан. Журамд яг юу тусгасан талаар нарийн мэдээлэл хараахан гараагүй байгаа ч шийдэл нь зөв. Харин одоо УИХ-аар оруулж хэлэлцүүлэх юм гэсэн. Ямар ч байсан энэ намрын чуулганаар асуудлыг шийдвэрлүүлэх гэж оролдох байх, яамныхан. Харин УИХ-ын эрхэм гишүүддээ хандаж захихад, хүүхдийн төлөө “за” гэж хэлээрэй. Өмнө нь хэлж байсан эрхэм байвал дахиад нэг дуугарчихад муу нь юун. Огт хэлж байгаагүй хүн байвал нэг удаа хэлээд үзчих. Аятайхан байх болов уу. Энэ удаад “за” гэж дуугараад, журмыг нь дэмжчихвэл зөвхөн хүүхдийн төлөө ч биш залуу гэр бүл, гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эмэгтэйчүүд гээд олон хүний төлөө толгой дохисон хэрэг болно. Тэгээд ч нэг сумаар нэжгээд туулай буудлаа л гэсэн үг шүү дээ.  Улаанбаатар хот Өнөөдөр Улаанбаатар хотын нэг дүүрэг гэхэд 10, 20 хороотой. Томхон дүүрэг нь бүр 30 гарсан хороотой байдаг. Нэг хороо нь 10 гаруй мянган хүнтэй. Гэтэл 30 гаруй хорооных нь 10 нь ямар ч цэцэрлэггүй байгаа жишээ дүүрэн л байна. Дүүрэгтэй, хороотой нь дурьдсан ч болно. Тэр олон хороонд ядаж нэг нэг цэцэрлэг байгуулна гэвэл улсын төсвөөс багагүй мөнгө гарах нь тодорхой. Асуудлыг яваандаа шийдэж, цэцэрлэг, сургууль барина гэж байгаа ч хэзээ ч юм билээ. Мөн төгрөг, төсөв нь ч хаана байгаа юм, бүү мэд. Зарим дүүрэг “Орон нутгийн хөгжлийн сан”-д төсөвлөсөн мөнгөөрөө цэцэрлэг барьтал нийслэлээс больж гэж загнасан ч сураг байсан. Угаасаа “Орон нутгийн хөгжлийн сан”-д ирсэн мөнгийг иргэдээсээ асууж байж зарцуулна гэж байгаа.  Өнөөдөр иргэдийн санал, хүсэлтийн нэн тэргүүнд байгаа зүйл бол цэцэрлэг, сургууль гэдэг ойлгомжтой шүү дээ. Гэтэл хуульд иргэдийнхээ саналыг сонсоно гэж заачихаад, хүсэлтийнх нь дагуу цэцэрлэг барихаар болохгүй гээд байгаа. Энэ мэт жишээнээс харахад, төр засгаас цэцэрлэг барьж, ард түмэн биднийгээ гялайлгатал зай ч байна, лай ч байна. Үүнийг эрхэм гишүүд ч сайн мэдэж байгаа байх. Тиймээс БШУЯ-аас журам гаргаж ирсэн дээр нь шууд дэмжих хэрэгтэй шүү дээ. Тэртээ тэргүй УИХ-аар хэрэгтэй хэрэггүй баахан хууль баталчихаад худал хэлсэн хүнд сарын дараа өнөөхөө өөрчлөөд байж байгаа. Нэг хүн, нэг байгууллагад зориулсан хууль ч баталж байгаа гээд хэлчихвэл буруудахгүй биз. Угаасаа хэвлэлийнхэн бүгд тэгж хардаж байгаа юм чинь. Тэгэхээр нийтийн төлөө, залуу гэр бүлийн тусын тулд, гэртээ сууж байгаа 30 мянган хүүхдийн төлөө нэг удаа журам баталчихад яах вэ дээ. Улсын төсвөөс нэг цэцэрлэг барихын тулд тэрбум төгрөг зарцуулах хэрэгтэй болно. Зориглоод зарцуулбал тийм ч их мөнгө биш.  Цагийн сайханд гишүүд тойрогтоо зарцуулах нэрээр үрдэг байсан л мөнгө шүү дээ. Харин яг цэцэрлэг, сургууль барих дээрээ тулахаар татганахаас өөр аргагүй их хэмжээний төсөв юм байлгүй дээ.  Ямар ч байсан улсаас цэцэрлэг барина гэж сүүлийн хэдэн жилд л мөнгө төгрөг гаргасан. Нэгэнт улс ингэтлээ татганаж байгаа цагт төрийн байгууллагын нэг өрөөг тохижуулаад, ганц хоёрхон хүн цалинжуулаад цэцэрлэгийн асуудлыг шийднэ гэдэг үнэхээр сайн хэрэг биш үү. Бүр болохгүй бол тодорхой хэмжээний зардлыг эцэг, эхээр нь даалгасан ч яах вэ дээ. Хоолны мөнгийг нь ч юм уу. Тэгвэл төрийн нуруун дээр ирэх ачаа бага ч гэсэн багасна. Цэцэрлэг барих гэж тэрбум төгрөг үрэх ч шаардлагагүй болж байгаа юм.  Энэ мэтхэнийг УИХ-ын эрхэм гишүүд сайн мэдэж байгаа биз ээ. Гэхдээ намрын чуулганаар төсөв мөнгөтэй холбоотой олон чухал асуудал хэлэлцэнэ. Түүнээс гадна олон хүүхэд төрүүлсэн ээжид өгөх мөнгөнөөс авахуулаад халамжийн шинжтэй баахан хууль орж ирэх байх. Тэр бүхэнд дарагдаад, цэцэрлэгийн асуудлыг анхааралгүй орхичих вий гэж айсандаа л сануулаад, үглээд байгаа хэрэг.  Өнөөдөр цэцэрлэгийн насны 30 гаруй мянган хүүхэд гэртээ сууж байна гэдэг аймшигтай их тоо. Тэр олон хүүхдийн хэд нь харах хүнтэй, хэд нь гэртээ цоожлуулж байгаа бол. Мөн хэчнээн залуу эмэгтэй хүүхдээ харж гэртээ сууж, амьдрал ахуйгаа өөд нь татахад оролцож чадахгүй байгаа бол гэж бодохоор сэтгэл өвдмөөр. Дээрээс нь гэртээ цоожлуулаад үлдсэн хүүхдүүд гал алдаж шатаж нас барлаа гэсэн мэдээ ч долоо хоног бүр гарч байна. Хүн амын тэдэн хувь нь ядуу байгаа. Залуу гэр бүлийн төчнөөн хувь нь орох оронгүй байна гэсэн элдэв тоо баримтыг албаныхан ярьж л байдаг, ярьсаар байгаа. Цаашид ч яриад сууж байж ч магадгүй. Үүний цаана олон хүчин зүйл байгаа ч цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа гэсэн шалтгаан багагүй хувийг нь эзэлнэ гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Тиймээс БШУЯ-ныхан боловсруулсан журмаа дариухан УИХ-аар хэлэлцүүлж, бушуухан батлуулж авах хэрэгтэй байна.  Ээ дээ, эрхэм гишүүд минь ээ. Хүүхдийн, залуу гэр бүлийн төлөө за гэж хэлнэ биз дээ, энэ чинь. Төсөв баталсны дараа хамгийн эхэнд хэлэлцэх асуудал энэ байх хэрэгтэй. Болж өгвөл ирэх жилийн есдүгээр сард төрийн байгууллагын ажилчдын хүүхдүүд өглөө эцэг, эхтэйгээ хамт цэцэрлэгтээ явж, гэртээ сууж байгаа 30 мянган хүүхдийн 50 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байвал энэ ажлын үр дүн хурдан гарлаа гэсэн үг.
Фүкүшимаг худал дүгнэлт үйлдсэн гэв
“Фүкүшима Дайчи” компа­ни “Фүкүшима Дайчи” компа­нийн удирдлагууд өнгөрсөн 2011 оны гуравдугаар сард бол­сон цөмийн реакторын ослын дүгнэлтийг дутуу үйлдэж, үйл ажиллагаагаа эрт сэргээсэн хэмээн Японы Засгийн газар шүүмжилжээ​. Фү­күшимагийн далайд алд­сан цацраг идэвхт бодис хэм­жээлшгүй их гэв. “ТЕРСО”-гийн эзэм­­шилд байдаг тус ком­­­пани устөрөгчийн дэлбэ­рэлтээс үүдэж, далайд алдагд­сан цацраг идэвхжлийн хэм­жээ нь 1000 танкаас илүү га­раагүй гэсэн юм. Гэвч Японы Засгийн газрын цөмийн су­далгааны мэргэжилтнүүд “Фү­күшимагийн далайд алд­сан цацраг идэвхт бодис хэм­жээлшгүй их. “ТЕРСО” дутуу дүгнэлт үйлд­­­­сэн. Нөхцөл бай­дал хя­нал­таас гарчихаад бай­хад үйл ажиллагаагаа сэргээ­сэн нь байгаль экологийн тэнц­­­­вэрт байдлыг ор тас хаяж буй хэрэг” гэсэн байна.
Прокурорууд монгол бичгээр шалгалт өгнө
Прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг гурван жилд нэг удаа шалгаж, дүгнэх ёстой байдаг ба энэ шалгалт өчигдөр улс даяар эхэллээ. Уг шалгалт ирэх сарын 10-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт прокуроруудын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг Улсын ерөнхий прокуророор ахлуулсан мэргэжлийн зөвлөл шалгаж дүгнэх юм. Шалгалтаар прокурор бүрийн сүүлийн гурван жилд хийсэн ажлын тоо чанарын үзүүлэлтийг гаргаж, тусгай тестээр шалгалт авна. Мөн эрүүгийн хэргийн зүйлчлэлийн талаар бодлого бодуулж, ажлын чанарын үзүүлэлт болон бусад асуудлаар ярилцлага хийж, монгол бичиг эзэмшсэн ур чадварыг шалгахын зэрэгцээ прокуророос гаргадаг эрх зүйн баримт бичгийг хэрхэн хууль зүйн үндэслэлтэй боловсруулж байгааг шалгах аж.
Улсын арслан П.Бүрэнтөгс жүдод зодогложээ
Улсын арслан П.Бүрэнтөгс Саяхан болсон Зүүн Азийн наадмаас Монголын жүдочид таван хүрэл медаль авчирлаа.  Тэдний нэг нь улсын арслан П.Бүрэнтөгс юм. Тэр хилийн чанадад анх удаа жүдогоор зодоглож хүрэл медаль авсан нь түүний бөхийн амьдралд шинэ нэг хуудас нээв. Арслан маань +100 кг-д зодоглосон байна.
Цалин тэтгэвэр нэмэгдүүлэх хэлэлцээр хийнэ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Эрдэнэ нар Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг тус тусдаа боловсруулсан бөгөөд удахгүй УИХ-аар хэлэлцэх гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор МҮЭХ-ны зүгээс дараах саналуудыг гаргасан байна. 1. Даатгуулагчийн хэрэгцээт үйлчилгээ авах эрхийг баталгаажуулах. Энэ нь үйлчилгээг сонгох нөхцлийг бүрдүүлэх гэсэн үг юм. 2. Даатгуулагчийн эрх үүргийг хуулиар тодорхой болгох 3. Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас шаардлагатай мэдээлэл авдаг байх 4. Төрөөс шимтгэлийг нь төлдөг хүүхэд, өндөр настны даатгалын шимтгэлийн орлого нийт орлогын 12 хувийг бүрдүүлдэг хэрнээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 60 хувийг эзэлдэг. Иймд шимтгэл төлөлтийн тэгш байдлыг бий болгох хэт ялгааг арилгах шаардлагатай гэжээ. Мөн цалин тэтгэврийг нэмэгдүүлэх талаар хэлэлцээрийг Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран ойрын үед эхлүүлэх саналыг ЗГ-т гаргаад байгаа бөгөөд цалин тэтгэврийг инфляцийн түвшинд хүртэл нэмэгдүүлэх зорилготой хэлэлцээрт оролцохоо МҮЭХ-ноос мэдээллээ.
Нохойд зориулж "журмын хашаа" барьжээ
Эзэнтэй хэрнээ гадуур сул тэнэж яваа нохдыг золбин нохойтой андуурч устгах тохиолдол их байдаг тул Хөвсгөл аймгийнхан төвдөө нохой саатуулах байрыг барьсан байна.  Энэ нь эзэнтэй нохойг андуурч устгах, хүн урж гэмтээхээс сэргийлэх, иргэдийг нохойгоо хашаанаасаа гаргадаггүй болгох зорилготой аж.  Гудамж, талбайд тэнэж яваа нохдыг барьж, саатуулах байранд түр саатуулах бөгөөд тав хоногийн хугацаанд тухайн нохойг хүн ирж авахгүй бол устгах юм байна. Харин эзэн нь ирвэл хоногийн мөнгийг 3000 төгрөгөөр тооцож, торгууль ногдуулах гэнэ.
Нийслэлийн зарим иргэн гэрэл цахилгаангүй амьдарсан хэвээр байна
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны айл өрхүүд гэрэл цахилгаангүй хоёр сар шахам болж байгаа аж. "УЦТС" ХХК: Шинээр тавигдаж буй шугам өнөө маргаашгүй ашиглалтанд орно, Тэгэхээр нь холбож өгнө. Тус хорооны 34-7е тоотод оршин суудаг иргэн Б.Дорждэрэм өнгөрсөн есдүгээр сарын 4-нд "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" хувьцаат компанид өргөдөл гаргасан боловч одоо хэр нь гэрэл тавьж өгөөгүй гэнэ. Тэрбээр эрчим хүчээр хангах гэрээгээ байгуулж, хэрэглэгчийн кодоо авсан боловч “Хуучин шугамынх нь хүчин чадал хүрэлцэхгүй учир танайхыг эрчим хүчээр хангах боломжгүй. Шинээр тавигдаж буй шугам өнөө маргаашгүй ашиглалтанд орно, Тэгэхээр нь холбож өгнө” гэж "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" хувьцаат компаниас мэдэгджээ. "УЦТС"-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төв: Манай компанид хүлээлгэж өгөөгүй бид мэдэхгүй, тэр дүүрэг нийслэлдээ ханд. Гэсэн ч өнөөг хүртэл цахилгааныг нь холбоогүйгээр барахгүй ямар ч хариуцсан эзэнгүй орхигдуулсан байна. Б.Дорждэрэм гуай арга буюу "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний хэрэглэгчдэд үйлчлэх төв" -д хандсан боловч “Манай компанид хүлээлгэж өгөөгүй бид мэдэхгүй, тэр дүүрэг нийслэлдээ ханд”  гээд амыг нь таглажээ. Ийнхүү 21 дүгээр зууны нийслэлийн иргэд гэрэл цахилгаанаар хангагдаж чадахгүй, харанхуйд амьдарсан хэвээр байна.
Нийслэл цас хайлуулах бодис, давсны 800 тонн нөөцтэй
Өнгөрсөн шөнө орсон цасны улмаас Улаанбаатар хотын автозамд үүссэн  халтиргаа гулгаа их байна. Замын гулгааг арилгах цас хайлуулах бодис, давс хэр цацаж байгаа талаар “Улаанбаатар” нэгтгэлийн дарга Д.Энхсайханаас тодрууллаа. "Урьд шөнө Улаанбаатар хотод 02:45 минутанд цас орж эхэлсэн. Бид шөнийн 03:30 цагаас халтиргаа гулгааг арилгахаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж  эхэлсэн. Цас орсноос эхлээд осол их гардаг зам, уулзварууд болон "Нарны зам", "Энхтайвны өргөн чөлөө", "Их тойруу", “Бага тойруу”, "Нарны гүүр" гэсэн маршрутаар давс бодис цацаж байгаа юм. Мөн Морингийн даваа, Айдсын даваа, 22-ын товчоо чиглэлийн замд цас хайлуулах бодис давсыг цацах ажил үргэлжилж байна. Өглөөний 10.00 цагийн байдлаар нийт 40 тонн цас хайлуулах бодис цацсан бөгөөд цаашид автозамын халтиргаа гулгааг арилгах, цас хайлуулах бодис, давс хангалттай хэмжээнд  буюу 800 тонн  нөөцтэй байна" гэлээ.
Хуурамч НӨАТ-ын падаан авахгүй байхыг анхааруулав
ҮТЕГ Үндэсний татварын ерөнхий газраас “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” /НӨАТ/ хуулийн хэрэг­жилтэд хяналт та­вих шалгалт явуулжээ. Шалгалтын явцад зарим аж ахуйн нэгжүүд хуулийг санаатайгаар зөрчин, ихээ­хэн хэмжээний татварын төл­бөр, хүү, торгуульд орж буй тул татвар төлөгч аж ахуйн нэгжүүдэд хандан ҮТЕГ-аас анхааруулга гаргасан байна.  Шалгалтаар НӨАТ тө­лөгч бус этгээдээс худал­дан авсан бараа, гүйцэт­гүүлсэн ажил үйлчилгээг НӨАТ төлөгчөөс авсан мэтээр хуурамч падаан үйлдэх, засварлах, би­чүүлж авах, татварын ал­банд бүртгэлгүй НӨАТ-ын падааныг өөр хоорондоо худалдах замаар хуурамч анхан шатны баримт бүрдүү­лэх, дулаан, цахилгаанд төл­сөн НӨАТ-ын падаанаар түрээслэгч, түрээслүүлэгч давхар хасалт хийх зэрэг зөрчил олонтаа гарчээ.
Сэтгүүлчдийг Америкт суралцуулах хөтөлбөр элсэлтээ авч байна
Бүртгэл 10-р сарын 30-нд дуусах тул та бүхэн цаг алдахгүй байхыг хүсье Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар сэтгүүлчдийг АНУ-д сургаж, мэдлэг боловсролд нь хувь нэмрээ оруулж байгаа билээ. Уг сургалтын элсэлт шинээр эхэлсэн тул сэтгүүлчдийг өргөнөөр оролцохыг урьж байна. Энэхүү сургалт нь Вашингтон хот дахь Олон улсын боловсролын Америк дахь консул /American Councils for international education/ байгууллагад явагддаг.   Энэхүү сургалтад хамрагдсанаар хэвлэл мэдээллийн англи хэлийг орчинд нь эзэмшиж, сэтгүүлчийн мэргэжлээ дээшлүүлэн, АНУ-ын CNN, NBC, Washington Post зэрэг топ хэвлэл мэдээллийн байгууллагуудад дадлага хийн туршлага судлах боломжтой.  Мөн дэлхийн 48 орноос ирсэн мэргэжил нэгт сэтгүүлчидтэй нэг анги танхимд суралцаж, хамтдаа оюутны байранд байрлах юм байна. Хэвлэл, мэдээллийн байгууллага бүр нэг сэтгүүлчийн материалыг илгээх боломжтой бөгөөд нэр дэвшүүлсэн хүмүүсээс шалгаруулан нийт 14 сэтгүүлчийг АНУ-д суралцуулахаар  илгээнэ.   “Олон улсын боловсролын Америк дахь консул” нь АНУ-ын Вашингтон хотод байрлах олон улсын ашгийн бус байгууллага юм. Тус байгууллага дэлхийн 25 улсад салбартай, мэдлэг боловсролтой, өрсөлдөх чадвартай боловсон хүчнийг дэлхий дахинд бэлтгэх уриатай ажилладаг гэжээ.   Сургалтад бүртгүүлэхийг хүссэн сэтгүүлчид англи хэлний зохих төвшний мэдлэгтэй байх, тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад хоёроос доошгүй жил ажилласан, сэтгүүлч мэргэжилтэй байх зэрэг шаардлага тавих юм. Бүртгэл 10-р сарын 30-нд дуусах тул та бүхэн цаг алдахгүй байхыг хүсье.
Германы лалын шашинтнууд Сирид очиж байлдахаар хөдөлжээ
Германы лалын шашинт 200 иртэн Сирийг зорьлоо Германы лалын шашинт 200 иртэн Сирийн босогчдын талд байлдахаар тус улс руу мордсон хэмээн “Spiegel” сэтгүүл өчигдөр мэдээлэв. Германы Үндсэн хуулийг хамгаалах холбооны алба буюу сөрөг тагнуулын газрын нууц баримтад түшиглэн ийн өгүүлж байгаагаа “Spiegel” сэтгүүл тайлбарлажээ. Тэдгээр иргэдийн нэг хэсэг нь Сирид хэдийнэ очсон, нөгөө хэсэг нь замдаа яваа хэмээн тус сэтгүүлд бичсэн байна. Байлдахаар мордсон лалын шашинтнуудын нэлээд нь Умард Рэйн-Вэстфаль мужийнх бөгөөд Гессэн, Берлин, Хамбург, Бавараас мөн хүмүүс явжээ. “Deutsche Welle” радиогийн мэдээлснээр германчууд Сирийн умард нутаг дахь өөрийн тусдаа хуаранд байрлаж герман хэл дээр явуулах байлдааны сургалтад сууна гэнэ. Европын орнуудаас Сирид байлдахаар очсон иргэдийн тоо өнөөдөр 1000 гаруй болоод байна. 2012 оны сүүлийн мэдээгээр тэдний 120 нь Бельгиэс, 90 нь Их Британиас, 50 нь Даниас очсон бол Косовогоос гаралтай 150 шахам хүн мөн байгаа аж.
Төмөрлөгийн үйлдвэрлэлд “Чингис бонд”-оос 50 сая ам.доллар зарцуулна
Төмөрлөгийн үйлдвэрлэлд “Чингис бонд”-оос 50 сая ам.доллар зарцуулна Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын хамтарсан тушаа­лаар “Монгол төмөр”, “Монгол зэс” хөтөлбөр боловс­руулах ажлын хэсэг байгуулагдсан. Тус хөтөл­бөрийн хүрээнд гангийн үйлд­вэр, зэс хайлуулах бо­лон цэвэршүүлэх үйлдвэр барих нэгдсэн төлөвлөгөө гаргахаар болжээ.  Засгийн газраас төмөр­лөгийн үйлдвэрийн салбар, тэр дундаа төмрийн баяжмал үйлдвэрлэл болон барилгын арматур үйлд­вэрлэлийг дэм­жих зорилгоор 50 сая ам.долларыг “Чингис бонд”-ын хөрөнгөөс гарга­хаар шийдвэрлэсэн байна.
Төсвийн байнгын хороо хуралдана
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана. Хуралдаан Төрийн ордоны “А” танхимд 11.00 цагт эхлэх бөгөөд дараах асуулуудыг хэлэлцэх юм. Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон “Засгийн газарт үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг болно. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2013 оны 41 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2014 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/; Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/.
Өмнөговь аймагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаажээ
Монгол орны ихэнх нутгаар цас орсноос зарим аймагт онцгой байдал зарлах хэмжээнд хүрчээ.  Өнгөрсөн шөнө Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр цасаар шуурч хонов.  Өнөөдөр мөн Сүхбаатарын нутгаар, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга үргэлжилж байна.  Өчигдөр 18.00 цагийн үед авсан мэдээллээр Өмнөговь аймагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаажээ. Тус аймагт мал осгосон, малчид сураггүй болсон дуудлага сум бүрээс ирж, аврагчид нутгийн иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа аж.  Харин Дорноговь аймгийн хувьд долоон суманд цасаар шуурч, оройн алдад тэнгэр цэлмэсэн мэдээг дуулгалаа.  Сайншанд суманд хүн төөрсөн ч эсэн мэнд олжээ. Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн сумдад цас бага хэмжээгээр орсон ч шуургатай байгаа гэнэ. Одоогоор онц ноцтой хэмжээнд хүрээгүй байна. Өнгөрсөн өдрүүдийн цас төвийн болон зүүн, говийн нутгаар орсон бололтой. Баруун аймгийнхны хэмжээнд цаг агаар тогтуун байгаа аж. Увс аймгийн онцгой байдлын алба цаг уурчдын мэдээллийн дагуу сумддаа үүрэг даалгавар, сэрэмжлүүлэг хүргүүлж бэлэн байдалд ажиллаж байгаагаа хэллээ.  Түүнчлэн Дархан-Уул аймагт байдал хэвийн байна. Ирэх өдрүүдэд цас үргэлжлэн орохыг цаг уурчид мэдээллээ. Говийн нутгаар салхи ширүүсэх төлөвтэй байгаа аж. Агаарын хэм хасах руу орсон хэвээр байх бол маргааш, нөгөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарах төлөвтэй байна.
17 тэрбум бол Ч.Гансүхийн хүүгийн компанийн ганцхан жилийн орлого байжээ
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Чимэдийн Гансүх -Түүнийг цагдан хорих хугацааг Чингэлтэй дүүргийн шүүх сунгав - Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Чимэдийн Гансүхэд холбогдох хэргийг шүүхээс “Нэмж тодруулах шаардлагатай зүйл байна” гэж үзээд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст дахин шалгуулахаар буцаагаад байгаа билээ. Үүний дараа А.Ундрах тэргүүтэй Ч.Гансүхийн өмгөөлөгч нар хэвлэлийн бага хурал хийлгэж “Үйлчлүүлэгчид маань эрүү шүүлт тулгаж байна. Түүний данснаас 17 тэрбум битгий хэл нэг ч төгрөгийг мөрдөн байцаалтаар олж тогтоогоогүй. Түүнийг хэлмэгдүүлж байна” хэмээсэн. Өмгөөлөгч нарынх нь хэлж буйгаар Ч.Гансүх гэм буруугүй юм бол хуулийн байгууллагынхан яагаад түүнийг өдий хүртэл цагдан хориод байна вэ. Хүнийг хууль бусаар хоривол эрүүгийн хариуцлага хүлээлгэж, нөхөн төлбөр төр засгаас олгож, буруутай этгээдээр төлүүлэх хуулийн заалттай. Үнэхээр Ч.Гансүх гэм буруутай нь тогтоогдохгүй бол суллаж, хүн хэлмэгдүүлснийхээ хариуцлагыг төр хүлээх хэрэгтэй шүү дээ. Гэтэл Ч.Гансүхийг цагдан хорих хугацааг Чингэлтэй дүүргийн шүүхээс өнгөрсөн долоо хоногт дахин сунгав. Хорьж шалгах зайлшгүй шаардлага мөрдөн байцаагчдад байсан болоод л прокурорын зөвшөөрлөөр шүүгч ийм шийдвэр гаргаж хугацааг нь сунгасан нь ойлгомжтой. Ч.Гансүх нарт холбогдох хэргийн талаар хууль хяналтын байгууллагын баттай эх сурвалжаас зарим мэдээлэл олж авсан юм. Мөрдөн байцаалтын явцад Ч.Гансүх өөрийнхөө нэрээр аль ч банк, санхүүгийн байгууллагад огт данс нээлгэдэггүй, гэр бүл, төрөл төрөгсдийнхөө нэр дээр данс нээж, завшсан их хэмжээний мөнгөө байршуулж байсан нь шалгалтын явцад тогтоогдоод байгаа аж. Тухайлбал, төрийн байгууллагад ажилладаг нэг эрэгтэй дүүгийнхээ нэр дээр данс нээж, 20-30 сая төгрөг байршуулсан нь батлагдсан гэнэ. Мөн Японд амьдарч байгаа эхнэрийнхээ нэр дээр ч данс нээж, их хэмжээний мөнгө шилжүүлж байсан, эхнэр нь уг мөнгөнөөс нь сургуулийн төлбөртөө өгч байсныг шалгалтаар тогтоосон аж. Түүгээр ч зогсохгүй хэрэгт холбогдон шалгуулж эхэлснээс хойш эхнэр Гэрлээгээ “Монголд ирээд хэрэггүй” хэмээсэн сурагтай. Японд байгаа охиноо асрах нэрээр явсан тэрбээр өнөөг хүртэл эх орондоо эргэж ирэхгүй байгаа гэдгийг хууль хяналтын байгууллагын эх сурвалж мэдээлэв. Уг хэрэгт Ч.Гансүхийн өмнөх болон сүүлд суусан эхнэрээс нь гарсан хоёр ижил нэртэй хүүгийнх нь нэр холбогдоод байгаа билээ. Өмнөх эхнэрээс нь төрсөн хүү Г.Ганзул нь өдгөө “Бест-Анзу” гэх компани байгуулан ажилладаг гэнэ. Уг компани нь “Экстра Орос” бөөний худалдааны төв, Wholesale center, Food wholesale center гэх компаниудыг ажиллуулдаг юм байна.  17 тэрбум төгрөг Хууль хяналтын байгууллагынхан Ч.Гансүхийг хүү Г.Ганзулынх нь хамт саатуулан шалгах үед хэвлэлээр тэднийг 17 тэрбум төгрөг угаасан гэсэн мэдээлэл анх тарсан. Гэвч шалгалтын явцад уг 17 тэрбум төгрөг нь зөвхөн “Бест-Анзу” компанийнх нь санхүүгээр нэг жилийн дотор орж гарсан орлогын хэмжээ байсан аж. Шалгалтын явцад уг 17 тэрбумын хэчнээн нь Ч.Гансүхийн оруулсан “орлого” буюу угаасан мөнгө болохыг тогтоох нарийвчилсан шалгалт хийх шаардлагатай болоод буй аж. Тиймээс “Ч.Гансүхийн хэргийг хүү Г.Ганзулынх нь хэргээс тусгаарласан нь буруу. “Бест-Анзу” компанийн орлого, зарлагыг нарийвчлан шалга. Мөнгө угаасан үйлдэлд хэрхэн оролцсоныг нарийвчлан тогтоо” гэсэн шийдвэрийг анхан шатны шүүх гаргаж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад буй аж. Татварын ерөнхий газрын эх сурвалж “Ч.Гансүх аж ахуйн нэгжүүдийг гэнэт шалгаж, их хэмжээний торгууль ногдуулах замаар дарамталж, хахууль авдаг байж болзошгүй. Түүнд мөнгө төлөхөөс татгалзсан компанийг элдвээр дарамталдаг байсан” гэж Ч.Гансүхийг шалгагдаж эхлэхэд ярьж байсан юм. Шалгалтын явцад хэд хэдэн компаниас хүүхдүүд, дүү нар, аавынх нь нэр дээрх данс руу хэдэн саяар тоологдох хэмжээний мөнгөн дүнтэй гүйлгээ хийгдсэн байсан нь тогтоогдсон талаар эх сурвалж мэдээлсэн юм. Түүгээр ч зогсохгүй хоёр дахь эхнэрээс нь төрсөн, АНУ-д сурдаг Г.Ганзулынх нь данс руу ч сэжигтэй гүйлгээ хийгдсэн нь санхүүгийн шалгалтаар тогтоогдсон аж. ZTE компани Өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай ZTE гэх компаниас хахууль авсан гэх үйлдлийг нь уг хэрэгт нэгтгэн шалгаж байгаа гэнэ. Мөрдөн байцаалтын хэргийн материал өдгөө 60 гаруй хавтас болжээ. Энэ олон хавтаст хэргийн дийлэнх нь сэжигтэй гүйлгээг шалгасан санхүүгийн баримтууд аж.
50 саяын тоглоомын талбай долоо хоноод эвдэрчээ
Баянзүрх дүүргийн 7А, 11Б байрны саад -Савлуур тасарч унаснаас болж хүүхэд гэмтсэн байна-  50 сая төгрөгийн төсөвтэй тоглоомын талбай ашиглалтад ороогүй байхдаа эвдэрч, бага насны хүүхэд гэмтсэн харамсалтай явдал болжээ.  Баянзүрх дүүргийн гуравдугаар хороонд орших 7А, 11Б байрныхан өнгөрсөн зун тоглоомын талбайтай болох төсөл бичсэн байна. Төслөө холбогдох албаныханд хүргүүлж дэмжигдсэнээр зургадугаар сараас тохижуулалтын ажил эхэлжээ.  Уг ажлыг “Хатанбаатар” гэх компани гүйцэтгэхээр барилгын зураг төсөлд дурдагдсан ч “Чулуун-Овоо” компанийн ажилчид талбайг тохижуулсан аж.  Одоогоор талбайд нь сагсны шийт, савлуур, сүүдрэвч, сандал, хогийн сав, бага насны хүүхдийн хөдөлгөөнт сандлууд байрлуулсан байна. Түүнчлэн савлуурын нэг хэсэг, эргэдэг тоглоомных нь суурь харагдав. Гурав хоногийн өмнө савлуур нь тасарч, тоглож байсан бага насны хүүхэд гэмтсэн байна. Тоглоомын талбайгаас тасарсан савлуур, эргэдэг тоглоомыг байрны ойролцоо хураажээ.  Түүнчлэн сүүдрэвчнийх нь модыг хайнга буджээ. Харуулдаагүй, энд тэндгүй өргөс мэт өрвийх сандал дээр нь оршин суугчид суухаа байсан гэнэ. Гурван сар гаруй үргэлжилсэн ажлын явцад оршин суугчид дурамжхан байна. Учир нь тэдний төсөлдөө тусгасан зургаар хийгээгүй, нүд хуурах төдий цөөн тоглоом байрлуулсныг хэллээ.  Түүнчлэн төсөвтөө тохироогүй, хямд төсөр материалаар бүтээсэн нь хүүхэд багачууд тоглож эхэлсэн цагаас мэдрэгджээ. Эхний тоглоом нь долоо хоноод эвдэрч салж унасан байна. Гэвч эл байдлыг эс тоож 14 хоногийн өмнө албаны хүмүүс ашиглалтад авахаар иржээ. Оршин суугчид болон гуравдугаар хорооны Засаг дарга, “Соёмбо” СӨХ-ныхон ашиглалтад авахаас татгалзжээ.  “Соёмбо” СӨХ-ны нягтлан бодогч Ү.Чулуунцэцэг: Тэдний тохижуулсан тоглоом нь Хятадын хамгийн муу, хаягдал тоглоомууд гэсэн. Энэ талаар тус байрыг хариуцах “Соёмбо” СӨХ-ны нягтлан бодогч Ү.Чулуунцэцэг “Оршин суугчид хүүхдээ энэ тоглоомын талбайд тоглуулахаасаа айдаг болсон. Тохижуулж дуусаагүй байхад нь эхний тоглоомууд эвдэрч эхэлсэн. Энэ талаар холбогдох хүмүүст нь хэлсэн ч тоогоогүй. 50 сая төгрөгөөр ийм хэмжээний тохижуулалт хийсэнд харамсч байна. Хатанбаатар компани биднийг хуурах төдий ажил хийгээд төсвийн мөнгийг шамшигдууллаа. Тэдний тохижуулсан тоглоом нь Хятадын хамгийн муу, хаягдал тоглоомууд гэсэн. Тэгээд ч талбайд энэ гээд хэлчих олигтой тоглоом ч байхгүй. Бид талбайгаа дахин чанартай засуулмаар байна” гэв.  Түүнчлэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас төсвийн мөнгөө өгөөд таг чиг болсонд нь бухимдаж байна. Тэдний үгийг эс тоох компанийнханд төрийн байгууллага хяналт тавих ёстой гэж үзжээ. Хамгийн гол нь бага гэж хэлж болохооргүй төсвөөр хэдхэн хоногийн нүүр үзэх талбай тохижуулсанд иргэд бухимдалтай байлаа. Ойролцоох байрныхан 20 сая төгрөгөөр тохижуулсан талбай хэдэн сарын нүүрийг үзсэн ч ийм хэмжээнд тулаагүй байгааг ч дуулгалаа.
Цусны хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлэгт эмэгтэй гишүүд мөнгө хандивлана
ЭХЭМҮТ-ийн өргөтгөлөөр барих Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн шавыг өнгөрсөн тавдугаар сард тавьсан. Хүүхдийн цусны эмгэг-хавдрын эмнэлэг барих саналыг анх АНУ-ын Блуумингтон хотын Буддын сүмийн тэргүүн Ажиа Рэнбүүчи гаргаж, түүний тэргүүлдэг “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” төрийн бус байгууллага хөрөнгө босгох ажлыг хийж байгаа аж. УИХ-ын эмэгтэй гишүүд цусны хавдартай хүүхдийн эмнэлэгт тус бүр 500 мянган төгрөг хандивлахаар болсон байна. ЭХЭМҮТ нь 0-18 насны хүүхдэд гуравдахь шатлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлдэг эмнэлэг бөгөөд тус төвийн Хүүхдийн эмнэлэгт жилд 35000 хүүхэд хэвтэн эмчлүүлж, 100000 хүүхдэд амбулаторын тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага байна. Цусны эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй цусны хавдартай хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа учраас энэ ажил маш нүдээ олсон үр дүнтэй ажил болсон билээ.  Эмнэлэг хавдартай хүүхдүүдийн эмчилгээг гэр бүлийн уур амьсгал бүрдүүлсэн, хүүхдэд ээлтэй, цэвэр орчинд хийх боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн бүх төрлийн шинжилгээ хийх лабораторитай, орчин үеийн эмнэлгийн стандартыг бүрэн хангасан цусны эмгэг хавдрын эмчилгээ, оношлогооны иж бүрэн төв болох аж. Энэхүү эмнэлгийн барилга баригдаж дуусаад хурдан ашиглалтад орох асуудалд УИХ-ын нэр бүхий гишүүд анхаарал хандуулж байна. Тодруулбал, УИХ-ын эмэгтэй гишүүд цусны хавдартай хүүхдийн эмнэлэгт тус бүр 500 мянган төгрөг хандивлахаар болсон байна. Энэхүү мэдээллийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа тараасан бөгөөд хүмүүс гишүүдийн энэ санаачилгыг маш их дэмжжээ.
Сурагчдын автобусны шинэ маршрут гарлаа
Өнөөдрийн байдлаар нийслэлийн таван дүүргийн төрийн болон хувийн өмчийн 33 сургуулийн 3 424 сурагчдыг 104 автобусаар тээвэрлэж байгаа. Нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Тээврийн газрын хамтарсан судалгааны дагуу эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн  алслагдсан хороодын 107, 42, 65, 62 дугаар сургуулийн сурагчдийг тээвэрлэх маршрут гаргаж, явуулж эхэллээ. Уг автобус нь 200 төгрөгөөр зөвхөн сурагчдыг тээвэрлэх бөгөөд Нарангийн голын автобусны буудлаас 07:00 цагт хөдлөн замын буудлуудад зогсон 107 дугаар сургууль, 42 дугаар сургууль, 65 дугаар сургуулийн сурагчдыг хүргээд 62 дугаар сургууль дээр 07:50 цагт ирэх юм.  Дүүрэг Сургууль Маршрут Цаг Үнэ Сонгинохайрхан 107 Нарангийн голын автобусны буудлаас 07:00 цагт хөдлөн замын буудлуудад зогсон 107 дугаар сургууль, 42 дугаар сургууль, 65 дугаар сургуулийн сурагчдыг хүргээд хамгийн сүүлд 62 дугаар сургууль дээр ирнэ Хөдлөх цаг: 07:00 Хамгийн сүүлчийн сургууль дээр ирэх цаг: 07:50 200 төгрөг 42 65 62 Цаашид Бэлх, Сэлх, Нисэхийн хүүхдүүдийг тээвэрлэх тусгай автобусны маршрут зохиож, сурагчдыг тээвэрлэхээр төлөвлөөд байгаа ажээ.
Б.Нямгомбо: Дэлхийн жишигт хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх бодлого баримталж байна
Өнөөдөр манай улсад 800 орчим иргэн хорихоос өөр төрлийн ял эдэлж байна. Өнөөдөр манай улсад 800 орчим иргэн хорихоос өөр төрлийн ял эдэлж байна. ШШГЕГ-ын харьяа Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын дарга, дэд хурандаа Б.Нямгомботой хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа болон түүний үр дагаврын талаар ярилцлаа. -Өнгөрсөн хавар ШШ­Г­ЕГ бүтэц, зохион бай­­гуу­­лалт­даа нэлээд өөрч­лөлт хийсэн. Эл хүрээнд ШШГЕГ-ын харьяа Хори­хоос өөр төрлийн ял эд­лүү­лэх хэлтсийг газар болгон өргөжүүлж үйл ажил­ла­гаа­гаа явуулж байгаа. Өнөөд­­рийн байд­лаар хэч­нээн ир­гэн хо­рихоос өөр төр­лийн ял эдэлж байна вэ? -Шинэчлэлийн Зас­гийн газар, Хууль зүйн яамны эрх зүйн сал­барын ши­нэчлэлийн хү­рээнд хууль сахиулах чиг үүр­­­гийг хэрэгжүүлэх бай­­­гуул­лагуудын үйл ажил­­­­лагааг дэлхийн жи­­­шигт хүр­­гэх, дагаж мөр­­дөх эрх зүйн ор­чин нөх­­­цөлийг сайжруулах, хэрэгжүүлэх алба нэг­жийн бүтэц, зохион бай­­гуулалтыг өөрчлөн ши­­нэч­­лэх ажлын хүрээнд Хууль зүйн сайдын 2013 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн А/18 дугаар тушаалаар Шүүхийн шийд­вэр гүйцэтгэх ерөнхий газ­­рын бүтцэд өөрчлөлт орж шинээр “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газар”-ыг байгуулсан. Ин­гээд ШШГЕГ-ын харьяа Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс маань газар болон өргөжсөн.  Яг өнөөдрийн байдлаар торгох ялтай 60 гаруй, эд хөрөнгө хураах ялтай 130, албадан ажил хийлгэх ялтай 50, тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хасах ялтай 570 ир­гэн байна. Нийт 800 орчим ир­гэн хорихоос өөр ял эдэлж байна.  -Ингэхэд тухайн этгээдэд хийсэн хэргийнх нь төлөө хорих ял оноохоос илүү хори­хоос өөр төрлийн ялыг түл­хүү оногдуулахыг зорих бол­сон нь ямар учиртай юм бэ? -Манай улсын Эрүүгийн хуульд нийт 225 үйлдлийг гэмт хэрэгт тооцсон байдаг бөгөөд үүнийг үндсэн, хүнд­рүүлэх, онцлон хүнд­рүүлэх байдлаар задалбал 449 үйлдлийг гэмт хэрэгт тоо­цож ял оногдуулах бөгөөд үүний 330 зүйлд хорих ялыг үндсэн ялын чанартай оногдуулахаар заасан.  Б.Нямгомбо: Олон жил хорих ял эдэлсэн этгээдүүд суллагдахаараа нийгэмд дасан зохицож чаддаггүй, мэргэжил боловсролгүй, найз нөхдийн хүрээлэлгүй болчихсон байдаг. Ингэснээр шүүхээс хорих ялыг түлхүү хэрэглэж байна гэж үзэж болно. Тухайлбал УДШ-ийн 2010-2012 статис­тик судалгаагаар нийт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн 75-77 хувьд нь хорих ял оногдуулсан нь үүнийг гэр­чилнэ.  Гэтэл хорих ялын үр нөлөө өнөөдөр гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дахин давтан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийг­мээс тусгаарлан тэдний сон­­гох, сонгогдох, хурал цуг­лаан зохион байгуулах, га­дагш зорчих эрхийг хяз­гаарлахаас өөрөөр ямар ч үр нөлөөгүй гэдэг нь судал­гаагаар тогтоогдож байгаа. Өнөөдөр хорих ял нь эдийн засгийн хувьд зардал ихтэй. Төр тухайн этгээдийг гэмт хэрэг үйлдсэнийг ил­рүү­лэхээс эхлээд хорих га­зарт хүргэж эргээд суллах хүртэл бүх зардлыг өөртөө хүлээж, маш их ачаалал авч байна.  Тухайн ялтныг хоол­лох, хувцас­­лах, дулаан орон байранд байлгах гэх мэт урсгал зардалд өдөрт 10.000 гаруй төгрөг зарцуулдаг. Үүнийг ял эдэлж буй ялтны тоогоор үржүүлж үзвэл жилд хэдэн тэрбум төгрөг гарна.  Нөгөөтэйгүүр олон жил хо­рих ял эдэлсэн этгээдүүд сул­лагдахаараа нийгэмд дасан зохицож чаддаггүй, мэргэ­жил боловсролгүй, найз нөх­дийн хүрээлэлгүй болчих­сон байдаг.  Тийм учраас хорих ялын нийгэмд үзүүлэх үр нөлөө нь төдийлөн өндөр байдаггүйг дэлхий нийт хүлээн зөвшөөрч аль болох хорихоос өөр төрлийн ялыг сонгож, гэмт хэрэгт нь тохирсон ялыг шударгаар оногдуулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гэр бүл, нийгэмд нь байлгаж, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ухамсарлуулахад чиг­лэсэн ялын бодлогыг ба­римт­лах хандлагатай бай­гаа үүнийг бид өнөөдөр ойлгох цаг болсон.  Хорих ял эдэлж байгаа хүн бүхэн муу хүн биш. Бид тэднийг хорих газар биш хамт олон, найз нөхөд, гэр бүлд нь байлгаж ял эдлүүлж нийгэмшүүлэх нь чухал байгаа учраас сүүлийн үед хорихоос өөр төрлийн ялын талаар судлаачид их ярьж байна л даа.  -Мэдээж хүний амь насыг санаатай, санамсаргүйгээр хөнөөсөн хүнд хорихоос өөр ял оногдуулахгүй нь лав­тай. Харин Засгийн газ­раар хэлэлцэгдэж буй Гэмт хэргийн тухай шинэ хуульд ямар хэрэг хийсэн хүнд хорихоос өөр ял эдлүү­лэхээр заасан бэ? -Хууль зүйн яамны сай­т дээр тавигдсан Гэмт хэргийн хуулийн төслөөс харахад гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн шалтгаан нөхцөлийг хар­галзан гэмт хэргийн хор аюулаа арилгасан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх мэт олон нөхцөлийг харгалзаад хорихоос өөр төрлийн ялыг оногдуулахаар заасан бай­сан.  -Хууль ч яах вэ, батлагд­ана биз. Гагцхүү хорихоос өөр ялыг хэрхэн хэрэг­жүүлэх нь сонин байна л даа? -Хяналт яаж тавих талаа­раа ярьж л байна. Тухайл­бал “JPS” систем ашиглаад хяналтыг тавих асуудал яригдаж байгаа. Ингэхдээ биечилсэн болон техникийн хя­нал­тыг хослуулж тавих тал дээр судалгааны ажлыг хийж байгаа. Хамгийн гол нь ял гарцаагүй биелдэг байх нь чухал.  -Тэгвэл дэлхий нийтийн жишгээр хэрхэн хяналт тавьж хэрэгжүүлдэг юм бол? -Техник технологийн хөгж­лийн дэвшлийг ашиг­­лаад “JPS” ашиглан хянал­тыг тавьж байна. Шүүхээс тухайн хүнийг зорчих, хориглосон үйлдэл хийх, гэрийн хорионд байлгах гэх мэт хяналтыг ихэвчлэн цахилгаан бугуйвч, суу­рин болон хөдөлгөөнт теле­камерийг ашиглан хийж байна.  Энэ хяналтыг “JPS” ашиглан хэрэгжүүлж бай­гаа бөгөөд хязгаарласан хо­риг­лолтыг зөрчвөл төвд хянал­тын дохиолол өгч түү­ний дагуу хяналтын ажилт­­нууд шалгах байдлаар хэрэгжүүлж байна. Манай газар энэ чиглэлээр гадаадын улс, орнуудын туршлагыг ч судалж байгаа. -Гэхдээ тухайн этгээд хорихоос өөр төрлийн ял эдэлж байх хугацаандаа да­­хин гэмт хэрэгт ороо­цол­дохыг үгүйсгэхгүй шүү дээ? -Тийм ээ, үгүйсгэх ар­гагүй юм. Хяналтын тог­тол­­цоог төр, төрийн бус бай­гуул­лага, ард иргэд бүгд тавьдаг болбол энэ асуудал байхгүй болох магадлалтай.  -Яг ийм тохиолдолд тухайн этгээдэд оногдуулах ялын хэмжээ нэмэгдэх үү? -Мэдээж нэмэгдэнэ. Одоо мөрдөж байгаа эрүүгийн хууль болон шинээр гарах гэж буй хуульд ч бий. Хорихоос өөр төрлийн ял эдлэхээр шийтгүүлсэн эт­гээд хянан харгалзах хуга­цаанд дахин гэмт хэрэг үйлд­сэн тохиолдолд үлдсэн хугацааг нь хорих ял болгон шилжүүлнэ.  -Хэдийгээр энэ мэт сайн тал олон байгаа ч нөгөөтэйгүүр хори­хоос өөр төрлийн ял эдлүүлснээрээ гэмт хэрэгт ороо­цолдох за­луусын тоо эрс нэмэгдэх юм биш үү. Үгүй гэх ба­тал­гаа алга бай­на шүү дээ?  -Нийгмийн хөгжлийн чиг хандлагаа дагах ёстой. Болох­гүй гээд байвал бүгд л болохгүй шүү дээ. Хуулиар зохицуулаагүй маш олон харил­цаа үүсээд байхад бид болно гээд байгаад байж болохгүй. Нийгмийн хөгж­лөөс эрх зүйн шинэтгэл нь түрүүлж хийгдэх ёстой гэж би үздэг.  -Аливаа нэг бай­гууллагад ажилд ороход өмнө нь ял эдэлж байсан эсэхийн лавлагаа шаарддаг. Гэтэл өмнө нь хорихоос өөр төрлийн ял эдэлсэн иргэн ажилд орохдоо өөрийгөө ял эдэлсэн гэх үү, эдлээгүй гэх үү?  -Энэ асуудлыг хууль зүйн яам шийдвэрлэсэн. Хо­рих ял эдэлж байгаад сул­лагдсан этгээд ажилд орох нийгэмшихэд нэг том саад бол энэ лавлагаа. Үүнийг хууль зүйн яам хувь хүн авдаг байсныг болиулсан. Тэгэ­хээр энэ асуудал хойшид хүндрэл болохгүй байх гэж бодож байна.
Apple-ын ээлжит сюрприз
Удаан хүлээлгэсэн Apple компаний танилцуулга болж өнгөрлөө. Жилд хэдхэн удаа болдог энэ арга хэмжээнээс зарлагдсан бүтээгдэхүүнүүд нь дэлхийн сая сая хүмүүсийг байлдан дагуулж, өрсөлдөгчдөө хурцлан Мэдээллийн технологийн салбарыг бүхэлд нь доргиодог билээ. Энэ удаа нэг биш хэд хэдэн сюрприз задалж аргагүй дэлхийн тэргүүлэх компани гэдгээ баталлаа. Ингээд шинэ бүтээгдэхүүнүүдтэй нь танилцацгаая. iPad Air Цуурхал үнэн болж Apple том дэлгэцтэй iPad-аа нимгэн, хөнгөн болгожээ. Тиймээс ч түүнд iPad Air гэдэг шинэ нэр оноосон байна. Дөнгөж 7.5мм зузаантай болсон нь өмнөх загвараасаа 20% нимгэн. Жин нь дөнгөж 450 грамм, өмнөх загвараас 30% хөнгөн. iPad mini-гийн нэгэн адил нарийн хүрээтэй болсон нь жингээ хасахад нөлөөлжээ. 64 битийн А7 чиптэй болсон нь саяхан гарсан iPhone 5S-тэй ижил хурдтай гэсэн үг. 2010 онд гарч байсан анхны iPad-аас 72 дахин хүчтэй графиктай. Баттерейн хувьд 10 цаг даах чадвартай аж. 11 сарын 1-нээс 499$ (16Gb загвар) үнэтэйгээр зарагдаж эхлэх бол өмнөх iPad 4 нь 399$ үнэтэйгээр үргэлжлэн зарагдах гэнэ. Ретина дэлгэцтэй iPad mini Анхны iPad mini-гийн гол асуудал болж байсан дэлгэцний чанарыг Ретина түвшинд аваачсан шинэ загвар гарахаар болжээ. Бусад үзүүлэлтүүдийн хувьд iPad Air-тай яг ижил. Мэдээж дэлгэцний хэмжээ нь өөр 7.9 инч (iPad Air 9.7 инч). Хэрвээ танд iPad Air хэтэрхий том санагддаг бол шинэ Mini яг тохирно. Дутах зүйл нэг ч байхгүй.  Ретина дэлгэцтэй iPad mini 11 сарын сүүлээр 399$ (16Gb загвар) үнээр зарагдана. Харин өмнөх загварын iPad mini нь 299$-оор үргэлжлэн худалдаалагдана. Бусад Мac төрлийн бүтээгдэхүүнүүд OS X Mavericks үнэгүй боллоо OS X Mavericks үнэгүй боллоо Нэгэн дуулиантай мэдэгдэл нь алдарт Mac OS-ын сүүлийн хувилбар OS X Mavericks өнөөдрөөс эхлэн бүх Mac хэрэглэгчдэд үнэгүй болжээ. Та Mountain Lion эсвэл OS X Snow Leopard цувралуудын аль ч системтэй байсан Mac App Store-оос шинэ хувилбарыг үнэгүй татаж аваад апгрэйд хийх боломжтой. Шинэчлэгдсэн Ретина дэлгэцтэй MacBook Pro   Шинэчлэгдсэн Macbook Pro Retina Угаасаа л төгс машин болох Ретина дэлгэцтэй Macbook Pro-доо шинэ боломжууд нэмээд үнийг нь бууруулсан байна. Хуучин 1499$-оос эхэлдэг байсан 13 инч загвар одоо 1299$-оор зарагдана. 15 инч нь 2199$-оос 1999$ хүртлээ буурчээ. Шинэ машин нь дахин нимгэрч Thunderbolt 2 порттой болсон төдийгүй Intel-ын хамгийн сайн график чиптэй болжээ. Шинэ Mac Pro 12 дугаар сард худалдаанд гарна Удаан хүлээгдэж буй Apple-ын хамгийн хүчтэй дэсктоп болох Mac Pro нь 12 дугаар сард гарахаар болж Apple илүү дэлгэрэнгүй үзүүлэлтүүд болон үнийг нь зарлалаа. Хүчирхэг бас гоёмсог Mac Pro Нүд унагам гоёмсог загвартай Mac Pro нь 4, 6, 8 эсвэл 12 цөмтэй Intel Xeon E5 процессортой, 64Gb хүртэл RAM-тай, давхар дэлгэц залгах default горимтой, 1Tb хүртэл флаш дисктэй, 6 ширхэг Thunderbolt 2 порттой (тус бүрдээ 6 төхөөрөмж тэжээх чадалтай) байх гэнэ. Өөрөөр хэлбэл нэг зэрэг 3 хүртэл тооны 4K мониторыг ажиллуулах чадалтай гэсэн үг. Энэхүү хүч чадлын цуглуулга нь АНУ-д бүтэн угсрагдаж байгаа ба 12 сард үндсэн загвар нь 2999$ үнэтэй зарагдана. iLife, iWork программуудын том шинэчлэлт iLife болон iWork программын багц үнэгүй дагалдана OS X Maverick үнэгүй болсноос гадна шинэчлэгдсэн iLife, iWork программуудаа шинэ төхөөрөмж худалдан авч байгаа хэрэглэгчдэд багцлан үнэгүй өгч байгаа юм байна. Эдгээр программууд нь iOS 7 болон OS X Maverick системүүд дээр цоо шинэ өнгө төрхтэй болсон гэнэ.
Алтанхуяг+Экономикс
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын эдийн засгийн бодлогын (Altankhuyag+economics= Altan+nomics) хэрэгжилтийн үр дүн ямар байгаа тухай нэг жилийн ойгоор нь зарим ажиглалт, дүгнэлт гаргаж болох юм. Алтан+номиксийн хөтөлбөрт “Хүн амын үндсэн хэрэгцээг тогтвортой хангахуйц, өөрийгөө тэтгэх чадвар бүхий олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийг бүрдүүлэхэд чиглэгдсэн төсөв, санхүү, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх нь макро эдийн засгийн хүрээний гол зорилт мөн” гэж заажээ. Энэ нь бодлогынхоо зөвхөн зүг чигийг л хэлсэн болохоос яг хаана хүрэхээ заагаагүй, мөн бодлого хэрэгжүүлэх нь өөрөө зорилт юм шиг томъёолсон учир үйл ажиллагааны үр дүнг хэмжихэд бэрхшээлтэй. Харин макро эдийн засгийн хүрээний гол зорилт нь “Хөдөлмөрийн насны иргэдээ ажлын байраар хангах, авдаг цалин нь амьдрал ахуйд нь хүрэлцдэг болох, хавтгайрсан нийгмийн халамжийн бодлогоос татгалзаж, халамж шаардлагатай хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих явдал” гэж тодруулжээ. Мөн тэргүүлэх зорилтын нэг болгож “Төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх”-ээ онцолжээ. Макро эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Алтан+номиксийн хэрэгж үүлж буй төсөв, санх үү, мөнгөний бодлогын хэрэгжилтийг, эдийн засгийн өрсөлдөх чадварыг хэрхэн бүрд үүлж байгааг хөтөлб өрт өө амласан өөрчлөлт, шинэчлэлийн ажлуудын явцтай нь зэрэгцүүлэн үзэж болно. Төсвийн бодлогын хэрэгжилт УИХ Алтан+номикс хоёр төс өвтэй болсон учир өгөөжийг нь ялгахад хэцүү. Их хурлаас баталсан ил төсвийн долоон их наяд төгрөгийн орлого эдүгээ 1.5 их наядаар тасарч, төсвийн алдагдал хязгаарласан түвшингээ хол давжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Засгийн газрын гадаадад гаргасан өрийн бичгийн (“Чингис” бонд) 1.5 тэрбум долларын “далд төсөв”- ийн өгөөжийг хэн гаргах нь тодорхой бус. Эдийн засгийн хөгжлийн яам нь Хөгжлийн банкаар дамжуулан ганцаараа захиран зарцуулж буй энэ хөрөнгийг ямар шалгуураар, хэнд хуваарилж, ямар үр дүнд хүрч байгаа нь олон нийтэд ил тод биш. Энэ өдрүүдэд Засгийн газар 2013 оны төсвийн зардлаа нэг тэрбумаар хорогдуулж, улмаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу ДНБ-ий хоёр хувиас түүнийг хэтрүүлэхгүй байхаар тодотгож байна. Гэхдээ л төсвийн гадуур зарцуулж буй Засгийн газрын хөрөнгө төсвийн тогтвортой байдалд ноцтой саад учруулахаар байгаа юм. Хүүгийн төлбөр нь төсвөөс гарч буй учир, Хөгжлийн банкны захиран зарцуулж байгаа бондын хөрөнгийг улсын төсөвт хамруулах хууль эрхийн тогтолцоог яаралтай бүрд үүлэх шаардлагатай байна. Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Засгийн газрын одоогийн болон ирээдүйн бондын хөр өнгийн зардлыг төсөвт хамруулах, нэгдсэн зардал нь дээрх хоёр хувиас хэтрэхгүй байх арга хэмжээг авахгүй бол 2017 оноос Монголын дараачийн Засгийн газар шууд дампуурах юм. Гэтэл Засгийн газар улсын гадаад өрийг ДНБ-ий 40 биш 60 хувьтай тэнцүү болгож өөрчлөх хуулийн төсөл Их хуралд оруулж, нэмэлт бонд (“Самурай” бонд) гаргахаар хөөцөлдөж эхэлжээ. Эдүгээ улсын гадаад өр ДНБ-ий талтай тэнцээд байна. Санхүүгийн бодлогын хэрэгжилт Хөрөнгийн бирж Хөрөнгийн биржийг шинэчлэх замаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжиж, хувийн хэвшлийн хөрөнг ө оруулалт татах боломжийг дээшлүүлэх зорилтыг Засгийн газар тавьсан. Саяхан олон жил дуншсан Үнэт цаасны тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг Засгийн газар санаачлан Их хурлаар батлуулав. Гэсэн хэдий ч Лондоны хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээний үүргээ цагтаа биелүүлэх, улмаар хөрөнгийн биржийн хамгийн том тоглогч болох Тэтгэврийн санг бий болгох, хувийн тэтгэврийн сан бүрд үүлэхийг зөвшөөрөх замаар институциональ хөрөнгө оруулагчдыг хөгжүүлэх шаардлагатай юм. Дуудлага худалдаагаар биш, хөрөнгийн зах зээлээр дамжуулан төрийн өмчит компаниудын хувьцааг олон нийтэд гаргах замаар хувьчлахыг яарахгүй, ярихгүй суусаар тэдгээр компанийн алдагдал нэмэгдэж, үйл ажиллагаа нь ил тод болохгүй хэвээр байна. 100 орчим төрийн өмчит компанийн гуравны нэг нь алдагдалтай, тэдгээрийн 17 нь 1-8 тэрбум хүртэлх төгрөгийн алдагдалтай ажиллаж ашигтай үйл ажиллагаа явуулж буй хувийн өмчийн татвараар угжуулсаар байгаа. Төрийн өмчийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан хувьчлах нь эдийн засаг дахь олигархийн засаглалыг олонхийн засаглалаар солиход чухал үүрэгтэй. “Уул уурхайн бүтээгдэхүүний орлогоос баялгийн сан байгуулж, сангийн 60 хүртэлх хувийг ирээдүйн тэтгэврийн сангийн нөөц болгоно” гэсэн нь тэтгэврийн дансны хуримтлалыг бүрд үүлж хөрөнгө оруулалтад оруулах санааг бүдгэрүүлж байна. Харин одоо хоосон байгаа тэтгэврийн сандаа хуримтлуулна гэвэл зохистой бөгөөд одоогоор баялгийн сан байгуулах асуудал ч ярианаас хэтрээгүй ажээ. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх замаар банкны хүүг бууруулах бөгөөд тэр болтол хувийн хэвшил үйл ажиллагаагаа тэлэхэд хүндрэлтэй хэвээр байна. Мөнгөний бодлогын хэрэгжилт Мөнгө, төгрөг 2012 оны эцсээр Засгийн газар уул уурхайн компаниудаас хүч тулган Хүний хөгжлийн санд зээл авсан 1.2 тэрбум ам.долларын хүү, зээлийн дарамтад орж, сонгуулийн өмнө яаран баталсан стратегийн хөрөнгө оруулалтын шинэ хуулийн үр дүнд гадаадын хөрөнгө оруулалт эрс багассан, нүүрсний экспорт эрс буурсан нөхцөлд эдийн засагт эргэлтийн хөр өнгө дутагдаж эхэлсэн. Монголбанкны шинэхэн Ерөнхийлөгч макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг бууруулж, иргэдийн бодит орлогыг хамгаалах, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэвийн урсгалыг хангахын тулд гол нэрийн бараа бүтээгдэх үүний үнийг тогтворжуулах бодлого явуулж ирэв. Монголбанкны хэрэгжүүлж байгаа олон төрлийн хөтөлбөрийн хүрээнд гурван их наяд орчим төгрөгийг эдийн засагт зах зээлээс хоёр дахин бага хүүтэй нийлүүлсэн нь урт хугацаанд үргэлжлүүлэх боломжгүй юм. Ялангуяа гол нэрийн бүтээгдэхүүний үнийг хямд зээлээр барих нь урт хугацаандаа тухайн барааны нийлүүлэлтийг тасалдуулах, эсвэл үнийг цочмог хөөрөгдүүлэх эрсдэлтэй. Мөнгөний “хэмжээг суллах” (Quantitive Easing) дээрх бодлогыг бага багаар хязгаарлан зогсоохгүй бол макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулж, банкны салбарыг эрсдэлд оруулах магадлалтай юм. Нөгөө талаас Монголбанкнаас эдийн засагт нийлүүлсэн нийт мөнгөний хэмжээ өссөөр байвал төгрөгийн ам.доллартай харьцах ханш цаашид сулрах болно. Өнөөдөр ханш тогтвортой барихын тулд нөөцийн хөрөнгийг ашиглахгүй, ханшийг чөл өөтэй хэлбэлз үүлэх бодлого барьж байгаа нь зүйтэй алхам юм. Өрсөлдөх чадвартай болох чиглэлд Уул уурхай “Уул уурхайн салбарын хамаарлыг бууруулах, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах, өрсөлдөх чадвар бүхий олон тулгуурт эдийн засгийг бий болгох” зорилтын хувьд эхний жил хийсэн ажил тун бага байна. Үйлдвэржүүлэх, ноос, ноолуур, арьс шир болон уламжлалт мал аж ахуй, мах, сүүний чиглэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, өндөр технологи, био, нано, мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын талаар хийсэн ажлууд эхлэлийн төдий байна. Дэд бүтцийг барьж байгуулах ажлын хувьд замын төслүүд харьцангуй биелэлт сайн боловч V ДЦС барих ажил цааснаас цааш яваагүй 10 дахь өвөлтэйгээ золголоо. Эдийн засгийн тодорхой салбарт өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд тухайн салбарын бүтээгдэхүүнийг экспортод гаргаж, тогтвортой нийл үүлэхийг хэлэх бөгөөд үүний тулд тухайн салбарт хүчтэй өрсөлдөөн өрнөж, кластерууд буюу хэд хэдэн компаниуд ялгаран гарч ирэх ёстой. Алтан+номиксийн өмнө олон сорилт тулгарч байгаа бөгөөд макро эдийн засгийн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд дээрх бодлого тус бүрийн зорилгыг эрэмбэлэн тодорхойлж, төвлөрөн ажиллах, зах зээлийн зарчмыг голлон баримтлах шаардлагатай юм. Нийтийн засаглалыг чадваржуулах нь Алтан+номиксийн хамгийн том сорилт хэвээрээ байна.
Хятадын баруун бүсийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ
Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын ардын урлагийн "Домог" хамтлаг тоглолтоо сонирхуулсан байна. Хятадын баруун бүсийн олон улсын 14 дэх удаагийн үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэт зочны хувиар уригдан оролцож байна. Буурай, буйдхан үлдсэн баруун бүс нутгаа эрчимтэй хөгжүүлэхийн тулд Хятад улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэх нээлттэй бодлого хэрэгжүүлжээ. Бизнесийн харилцаанд оролцогч бүх талыг уулзуулах, дэвшилтэт шинэ бараа бүтээгдэхүүнийг нь сурталчлах, гэрээ хэлэлцээр байгуулах гээд бүх талын үйл ажиллагааг багтаасан “Баруун бүсийн олон улсын үзэсгэлэн” хэмээх арга хэмжээг Хятадын 15 яам, 12 муж болон Шинжааны Үйлдвэрлэл, барилгын нэгдэл хамтран 2000 оноос хойш зохион байгуулж ирсэн байна. Өнгөрсөн жилийн үзэсгэлэнд гадаадын 51 орон, Хятадын 27 мужийн бизнес эрхлэгчид оролцож, хөрөнгө оруулалтын 1590 гэрээнд гарын үсэг зурж байжээ. Энэ жилийн тухайд, 70 гаруй орны төлөөлөгчид, бизнес эрхлэгчид оролцож байгаа ба үүний дотор Австрали, Канад, Беларусь, Македон, Танзанийн төрийн өндөр албаныхан багтсан аж. Үзэсгэлэнгийн үйл ажиллагааг дэмжиж, ач холбогдлыг нь өндөрсгөх үүднээс нээлтийн ажиллагаанд нь гадаадын төр засгийн удирдлагуудыг жил бүр урьж оролцуулдаг. Энэ жилийн хүндэт зочин болсон Ерөнхий сайд Н.Алтанхуяг үзэсгэлэнгийн нээлтэд хэлсэн үгэндээ “Уг үзэсгэлэн нь олон улс, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, солилцоог өргөжүүлэх чухал талбар болсныг онцлоод, БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалаа ийм чухал арга хэмжээнээс эхэлж буйдаа сэтгэл хангалуун байна” гэлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын ардын урлагийн "Домог" хамтлаг тоглолтоо сонирхуулсан байна. Хятадын баруун бүсийн олон улсын 14 дэх удаагийн үзэсгэлэн энэ сарын 23-27-нд Хятадын эдийн засгийн төв болсон Чөндү хотод үргэлжлэх юм. Үзэсгэлэнгийн нээлт
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ өнөөдөр эхэлнэ
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ өнөөдөр эхэлнэ Олон улсын жүдо бөхийн холбоо (UF)-HbI залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Словенийн нийслэл Любляна хотод эхэлнэ. 18 дахь удаагийн тэмцээнд зургаан тивийн 89 орны 726 жүдоч эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жин болон багийн тэмцээн зохион байгуулах юм. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй дөрвөн жүдоч хүч үзэхээр өчигдөр Словенийн нийслэлд хөл тавиад байна. Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Б.Батбаяр (Женко), Г.Баттулга, 60 кг-д Д.Бямбасүрэн (хоёул Хүч), М.Ганболд (БТСДуС), 66 кг-д Э.Түмэннасан, 73 крд Д.Сандуйжав (хоёул Жүдо академи), Н.Хадбаатар (Орхон), 81 кг-д Г.Алтанбагана (Женко), 90 кг-д Л.Отгонбаатар (Аврагч), -100 кг-д Э.Амартүвшин, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр (хоёул Хангарьд). Эмэгтэйчүүдийн 44 кг-д Г.Наранцэцэг (Тэмүүжин), 48 кг-д Г.Саранзаяа (Женко), 52 кг-д Э.Гэрэлмаа (Аврагч) 63 кг-д Б.Мөнгөнчимэг, (Женко) нар ОУХМ Ш.Цэвэлмаа, спортын мастер Ц.Шийрэв, Г.Эрдэнэбат нарын удирддага дор хүч үзэхээр болжээ. ДАШТ-ий сугалаа өчигдөр болсон бөгөөд ДАШТ өнөөдөр эрэгтэйчүүдийн 55, 60, эмэгтэйчүүдийн 44, 48 кг-ын жингийн барилдаанаар эхэлнэ.
АНУ Францыг тагнадаг байжээ
Францын ерөнхийлөгч Фран­суа Олланд Францын ерөнхийлөгч Фран­суа Олланд тун бухимдалтай бай­на.  Учир нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба тус улсын бүхий л дотоод нууцад нэвтэрч, улстөрчдийн гар утсыг хянадаг байсан нь нотлогджээ. Үүнийг мэдсэн Францын эрх баригчид Вашингтонд асуулга явуулсан бай­на. Хариуд нь Барак Обома “Бат­лагдаагүй мэдээлэл хоёр орны найр­­­саг харилцаанд сэв суулгахгүй байх гэдэгт найдаж байна” гэжээ.  АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба тус улсын бүхий л дотоод нууцад нэвтэрч, улстөрчдийн гар утсыг хянадаг байсан нь нотлогджээ Гэхдээ энэ мэдээлэл баталгаатай гэд­гийг олон нотлох баримтаар харуулж болно хэмээн Францын тусгай алба мэдээлжээ.  Учир нь өнгөрсөн жил гаруй хугацаанд Франц, АНУ-ын үүрэн телефоны шугамд нийт 70.3 сая гар утасны дууд­лага бүртгэгдсэн бөгөөд үү­ний 10 хувь нь улстөр, дотоод асуудалтай холбоотой байсан аж. Харин АНУ-ын Үндэсний аюул­гүй байдлын алба тэдгээр гар утасны тэмдэглэлээс чухал гэсэн 150 гаруй яриаг бичиж авсан байна. Францын тал бичигдэж үлдс­эн яриаг АНУ-ын нууц ал­баны архи­ваас хакердаж авсан бө­гөөд хамгийн том нотлох баримт хэмээн үзжээ.
Л.Байгальмааг авчирна
Хятадад ял эдэлж буй долоо иргэнээ нутагтаа шилжүүлэн авчрах хүсэлтийг уламжилжээ Манай улс Хятадын эрх бүхий албаныханд тус улсад ял эдэлж буй долоо иргэнээ нутагтаа шилжүүлэн авчрах хүсэлтийг уламжилжээ. Энэхүү хүсэлтийг Хятадын тал хэлэлцээд одоогоор гурван хүнийг эх оронд нь буцаах шийдвэрийг гаргаад байгаа аж. Нутагтаа ирэх гурван иргэний дунд эрүүл мэндийн байдал нь эрс муудаад байгаа 19.6 жилийн хорих ялтай Л.Байгальмааг шилжүүлэн авчрахаар болсон аж. Хар тамхины хэрэгт ял эдэлж буй Л.Байгальмаагийн хоол боловсруулах эрхтэн нь муудсан, шүд нь суларч, элэг нь хатуурсан, амьсгалын замын бүх эрхтэн систем нь муудаж өвчлөлийн гуравдугаар шат руу орсон гэх эмчийн дүгнэлт гарсан юм. Тиймээс манай талаас түүнийг яаралтай эх оронд нь буцаах хүсэлтийг уламжилсан бөгөөд Хятадын тал уг хүсэлтийг хүлээн авчээ. Түүний хувьд 2009 онд Малайзаас Хятад руу 204 грамм герион тээвэрлэж улсын хил рүү нэвтрэхийг завдан баригдаж тус улсын шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон юм.
Волгоградад онц байдал зарлажээ
Автобусанд бөмбөг дэлбэлэхэд долоон хүн амь үрэгдэж, 28 хүн шархаджээ ОХУ-ын Волгоградын мужийн захирагч С.Боженовын захирамжаар тус мужид  15 хоногийн хугацаатай онц байдал тогтоосон байна. Хоёр өдрийн өмнө амиа золиослогч террорист эмэгтэй Волгоград хотын 29 дүгээр чиглэлийн автобусанд бөмбөг дэлбэлэхэд долоон хүн амь үрэгдэж, 28 хүн шархадсан билээ. Онц байдал үйлчлэх хугацаанд тус мужийн удирдлага иргэдийн аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авахаар төлөвлөсөн бөгөөд юуны түрүүнд хүн ихээр цуглардаг газрууд, Волгоград хотын олон улсын нисэх буудал, төмөр зам, усан зам болон автомашины вокзалуудад цэрэг, цагдаагийн эргүүл гаргахаар болжээ. Үүнээс гадна тус муж руу орох гарах бүх тээврийн хэрэгслийг шалгах шийдвэр гаргасан байна.  Мужийн захиргаа амиа алдсан хүмүүсийн ар гэрт нэг сая, хүндээр шархадсан иргэдэд 400 мянга, хөнгөн шархадсан хүмүүст 100 мянган рубль тус тус олгохоор болжээ. Волгоградад одоо гурван өдрийн гашуудал зарлаад байгаа аж. Автобусанд бөмбөг дэлбэлэн амиа алдсан террорист эмэгтэйг Наида Асиялова гэгч болохыг тогтоожээ. Тэрээр Дагестаны дээрмийн бүлгийн гишүүн Дмитрий Соколовын эхнэр байсныг ч мөн нотолсон байна. Буйнакск хотын уугуул Наида Асиялова нь 30 настай, ясны эдгэршгүй өвчин туссан нэгэн байсан бөгөөд сүүлийн жилүүдэд Дагестаны дээрмийн бүлгийн хамаатан саднуудаар амьдарчээ. Түүнийг бага байхад эцэг нь өөд болж, эхтэйгээ гурван жилийн тэртээгээс бүх холбоо харилцаагаа тасалсан аж. Тэрээр бүлэглэлдээ шинэ гишүүдийг элсүүлэхээс гадна холбоо баригчаар ажиллаж, дээрэмчдийн эхнэр, бэлэвсэн эхнэрүүдэд мөнгө хуваарилах үүргийг давхар гүйцэтгэдэг байсан гэнэ.  Түүний нөхөр Дмитрий Соколов өөрөөс нь арав дүү бөгөөд Москвагийн орчимд амьдарч байгаад лалын шашин, зэр зэвсэг, тэсрэх бөмбөг сонирхож эхэлснийхээ дараа Наида Асияловатай танилцжээ. Чухам түүний ятгалгаар Дмитрий Соколов гэрээсээ дайжин Дагестаныг зорьж, дээрмийн бүлэглэлд нэгдсэн бололтой. Дагестанд хөл тавиад тэрээр Абдул Жаббар нэр авч, хорлон сүйтгэх ажиллагааны сургалтад хамрагдсаны дараа Махачкалагийн террорист бүлгийн гол гүйцэтгэгчдийн нэг болсон байна. Автобусанд бөмбөг дэлбэлэн амиа алдсан террорист эмэгтэйг Наида Асиялова гэгч болохыг тогтоожээ. Түүнийг энэ оны тавдугаар сарын 25-нд Махачкала хотод болсон террорист ажиллагаанд хамаатай гэж үздэг. Тэгэхэд Дагестаны Дотоод явдлын яамны барилгын үүдэнд амиа золиослогч эмэгтэй Мадина Алиева бөмбөг дэлбэлж, хоёр хүний аминд хүрэн 11 хүнийг шархдуулсан билээ. Дмитрий Соколов Мадина Алиеваг ч, өөрийн эхнэр Наида Асияловаг ч бэлтгэсэн байх магадлал их ажээ. Волгоградад гэгээн цагаан өдөр болсон террорист ажиллагааны дараах шөнө үл мэдэх этгээдүүд тус хотод байдаг лалын сүмийг шатаахаар оролдсон байна. Тэд сүмийн барилга руу бензинтэй лонхнууд шидэн гал түймэр дэгдээжээ. Гал түймэртэй тэмцэх газрынхан галыг шуурхай унтраасан бөгөөд гэмт этгээдүүдийг хараахан саатуулж чадаагүй байгаа юм. Ийнхүү Волгоградад болсон террорист ажиллагааны уршгаар үндэстэн, шашинтан хоорондын мөргөлдөөн үүсэх аюул бодитойгоор нүүрлэсэн тул мужийн захирагч С.Боженов байдлыг намжаах үүднээс онц байдал тогтооход хүрсэн нь илт.
Ц.Бугасүрэн нарт таван сарын ял оноов
МАН-аас нэр дэвшигч, хэр­гийн захиалагч, зохион бай­гуулагч Ц.Бугасүрэн болон түүний менежер Ч.Бат­манлай нарт таван са­рын ял оноов Чингэлтэй дүүргийн ИТХ-ын сонгуулиар мөнгө та­раа­сан гэх нөхдүүдэд хол­бог­дох хэргийн шүүх ху­рал тус дүүргийн шүү­хийн танхимд боллоо.  Шүүх бүрэлдэхүүн МАН-аас нэр дэвшигч, хэр­гийн захиалагч, зохион бай­гуулагч Ц.Бугасүрэн болон түүний менежер Ч.Бат­манлай нарт таван са­рын ял оноов.  Мөн МАХН-аас нэр дэвшигч Н.Хи­шиг­сүрэнд дөр­­вөн са­рын ял, бусдад нь гурван сар 10 хоногийн хорих ял оноосон байна.  Хэргийг сануулахад МАХН-аас нэр дэвшигч Н.Хи­шиг­­­сүрэн, түүний тус­­лах Б.Гал-Эрдэнэ, Г.Сүх­­­­­баатар, Ш.Гантулга, МАН-аас нэр дэвшигч Ц.Бу­­гасүрэн, түүний ме­не­жер Ч.Батманлай нар хоёр сая 460 мянган төг­рөгийг тарааж, МАН-аас нэр дэвшигч Т.Ганболдын бо­лон тус хорооны иргэдийн сонгох, сонгогдох эрхээ хэ­рэг­­жүүлэхэд санаатай саад хий­сэн гэмт хэрэг үйлд­­сэн болох нь мөрдөн бай­­цаалтын явцад тог­тоогд­сон юм.
Ерөнхий сайд Сычуань мужийн дарга Вэй Хунтай уулзлаа
Айлчлалын эхэнд Ерөнхий сайдад Сычуань мужийн дарга Вэй Хун бараалхжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд хоёр талын холбогдох албаныхан угтан авсны дараа айлчлалын бүрэлдэхүүн Сычуань мужийг зорьсон байна.  Айлчлалын эхэнд Ерөнхий сайдад Сычуань мужийн дарга Вэй Хун бараалхжээ. “Хятадын 12 муж, хот болон Шинжааны Засгийн газар хамтран жил бүр зохион байгуулдаг баруун бүс нутгийн үзэсгэлэн Хятад ба олон улс хоорондын хамтын ажиллагааны нэгдэл, нөгөөтэйгүүр манай улсын гадагшаа нээж буй том цонх юм” гэж мужийн дарга Вэй Хун хэлсэн байна. 2008 онд тус мужид тохиолдсон газар хөдлөлтийн үед хүмүүнлэгийн тусламж үзүүлж, мөн гамшигт өртсөн 60 хүүхдийг эх орондоо урьж амраасанд мужийн ард иргэдийнхээ нэрийн өмнөөс гүн талархал дэвшүүлсэн байна. Бүс нутгийн чанартай болж өргөжсөн энэ үйл ажиллагаандаа жил бүр гадаадын төр, засгийн нэг тэргүүнийг урьж оролцуулдаг уламжлалтай бөгөөд 14 дэх удаагийн үзэсгэлэнд урилгыг нь хүлээн авч хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт талархал илэрхийллээ.  Сычуань муж, Монгол Улс хоорондын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг өргөтгөхөд дэмжлэг хүсч байгаагаа мужийн дарга уулзалтын үеэр тэмдэглэлээ.  Монгол Улсын аль нэг хотыг Сычуань мужтай “нөхөрлүүлбэл” илүү үр дүнтэй, бүтээлчээр хамтран ажиллах боломжтой юм гэдгийг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг тэмдэглээд, энэ хүрээнд яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Сычуань нь Хятад улсын баруун өмнөд хэсгийн нэг муж хэдий ч манай улсаас 30 дахин олон хүн амтай, үүний дээр олон улсын хөрөнгө оруулалт татаж хөгжсөн том зах зээл. Иймд боломжит нөөц, баримтлах бодлого чиглэл гээд ижил төстэй олон салбарт хамтран ажиллах боломж бий гэдгийг ч дурьдсан байна.
Хоёр Энхболд МАН-ын хувь заяаг хувааж атгах уу
Хоёр Энхболд МАН-ын хувь заяаг хувааж атгах уу МАН дэд даргатай байх асуудлыг ярьжээ   Өнгөрсөн даваа гарагт хэвлэлийнхэн МАН-ын 25 гишүүнийг “эрэн сурвалжлав”. Учир нь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд бүлгийн хурал хийх гэж “халтуурдаж”, Н.Алтанхуяг сайдын хэлсэн “авли­гаж­сан төсөв” гэдгийг шалгуулна гэж хальтхан мэ­дээлэл өгчихөөд үргэлжлүүлэн хуралдана гэ­сээр гарч одсон юм. МАН-ын бүлэг үргэлжлэн ямар асууд­лаар хуралдах вэ гэдэг нь сэтгүүлчдийн ан­хаар­­лыг татаж байсан ч тэд Төрийн ордонд ч, на­мын байрандаа ч олдохгүй сураг алдрав. Гэтэл бүлгийн хурал Туул голын эрэг дагуу байр­­­лах хотын төвийн гад­­­нах тан­саг амралтын газар бол­­­жээ. Энэ хуралд МАН-ын бүл­­гийнх­нээс гадна Удирдах зөв­­лөлийн ги­шүүд нь хүрэлцэн ирж 27 ду­гаар Их хурлын эргэн той­­рон дахь асуудлыг хөндөж ярилц­сан гэ­нэ. Хөгжлийн хө­төлбөр бо­ловс­руулахад ги­шүү­дийн саналыг тус­­гах, МАН-ын Их хурал дээр на­мын дарга Ө.Энхтүвшингийн та­­вих илтгэл зэрэг нэлээд олон асууд­­лыг тэд хөн­дөж ярилцсан байна.  Мөн ху­ралдаанаар ярьсан хамгийн чухал асуудал бол МАН-ын дүрмийн өөрчлөлтийн асуудал юм. Энэ нь МАН дэд даргатай байх уу, үгүй юу гэдэг асуудал байсан аж. М.Энхболд гишүүн ал­бан ёсоор МАН-ын даргад нэр дэв­­шинэ гэдгээ мэдэгдсэн гээд тун халуухан хурал болжээ МАН-ын дарга, генсекийн ажил үүргийн чиглэлийг тодорхой бол­гох, мөн дэд даргатай байсан тохиолдолд ямар чиг үүрэг гүй­цэтгэх талаар ярьж, үүнийгээ 27 дугаар Их хуралд тавьж санал хураалгахаар шийджээ. “River beach resort”-тод 15.00 цагаас эхэлж хуралдсан хурал 22.00 цаг хүр­­гэн тарж, М.Энхболд гишүүн ал­бан ёсоор МАН-ын даргад нэр дэв­­шинэ гэдгээ мэдэгдсэн гээд тун халуухан хурал болжээ. Ингэс­нээр МАН-ын даргаас гадна дэд даргад өрсөлдөх хүмүүсийн ширүүн тулаан эхэлсэн бололтой. МАН-ынхан дотооддоо тун ч их хагаралтай байгаа. М.Энхболдын нүүдлийг таашаахгүй нөхдүүд Н.Энх­болдыг гаргахаар хор най­руулж, нөгөө талд нь генсекээр суух гэсэн хэсэг бүлэг нь бү­лэглэл, фракциа идэвхжүүлээд үнэн­дээ бол МАН-ын гишүүдэд төр засгийн ажил чухал биш бол­чихоод байгаа. Тэдний намын аж­лыг урдаа тавьж төрийн ажлыг цал­гардуулж бай­гаа жишээ хан­галттай бий.  Ямар ч үед МАН-ын­хан намын до­тоод асуудал бо­лон Их хурал, Бага хуралд тө­рийн ажлаас илүү анхаарал тавьж, улстөржсөн байдлаар асуудалд хандаж ирсэн. 2013 оны Төсвийн тодотгол, 2014 оны төсөв хэлэлцэх чухал асууд­лууд байхад “авлигажсан төсөв” гэ­сэн жижигхэн шалтгаан тоочиж, төрийн ажилд бус намынхаа Их хуралд хэтэрхий их анхаарал хандуулж байгаа нь ч илхэн байна. Ардын нам дотоод хагарлаа нуух гэж Их хурал болон Байнгын хороон дээр нэг дохиогоор ажил­­лах гэж оролдож байгааг ч нуу­гаад яах вэ. Дуугарч байгаагүй, дуугарахыг хүсдэггүй байсан хү­мүүс нь хүртэл “хэл” орж эхэлсэн нь энэ нам Их хурлаас өмнө хүч­тэй сөрөг хүчин мэт харагдах гэсэн арга ядсан жүжиг гэдэг нь харагдаад байгаа юм. Үнэндээ МАН-ын даргад өрсөлдөж байгаа хүмүүсийн хувьд хүчтэй лидер гэж оноогоод нэрлэчихмээр хүн ал­га. Өрсөлдөж байгаа хүмүүс нь хүч тэнцүү байгаа учраас нам до­тор жинхэнэ “халуухан” тулаан болж байна.  Ардын намд дипломатчид биш жинхэнэ улстөрчид хэрэгтэй байна  МАН-ын төв байр МАН-ын Их хурлын ганцхан зорилго нь мэдээж нэр төрөө сэр­гээх. Алдагдаж одсон, амжилт да­гуулсан он жилүүдээ эргэн ирүү­лэх, ирэх жилүүдийнхээ ирээдүйг гэрэлтэй болгох гэсэн үүднээс тэд Их хуралдаа тун их ач холбогдол өгч байгаа. МАН-ын гол алдаа нь дипломатчаар улс төрийн намыг удир­дуулж, дипломат алба, улс төр хоёрыг ялгаж салгаагүйдээ, тэд алдсан. МАН сайн улстөр­чидтэй гэж ярьдаг ч намынхаа хувь заяаг Сү.Батболд гэх дип­ломатчийн гарт атгуулснаар энэ нам мөхлийн хаалгаа өөрсдөө нээ­сэн хэрэг билээ.  Харин одоо тэ­дэнд жинхэнэ улс төр мэддэг, түүнийг хийдэг, улс төрийн намыг удирдах “ориг” улстөрч хэрэгтэй байгаа. Тиймдээ ч энэ намыг арай дөнгүүр удирдах хүнийг сон­гохоор дотооддоо өрсөлдөөн явуу­лав. Гэхдээ тэдний дунд арай дөнгүүр, илүү их итгэл хүлээлгэж чадах хүн нь М.Энхболд. Хотын фрак­цийн хүчтэй нөлөөлөл энэ хүнийг МАН-ын даргын суу­далд өлхөн суулгачих юм. Тэ­гээд ч нэр дэвшсэн нөхдүүдээс ажил­ласан туршлагаараа арай дөн­гүүр улстөрч. МАН-ын Их хур­лын хүрээнд яригдаж байгаа асууд­луудаас харахад өрсөлдөөн хоёр Энхболдын дунд өрнөх нь тодорхой болжээ. Өөрөөр хэл­бэл, өдөр өнжихгүй хуралдаж бай­гаа Удирдах зөвлөл хэнийг нэр дэвшүүлнэ тэр хүнийг яаж ийгээд л гаргах гэж үздэг тогтсон жишиг байдаг учраас өрсөлдөөн энэ хоёрын дунд болно гэж үзээд байгаа юм. Б.Бат-Эрдэнэ, Т.Аюур­сайхан нар заалнаас нэрээ дэв­шүүлнэ гэж байгаа ч тэдний хувьд ялах магадлал бага юм.  Ц.Нямдорж өөрийн хүсэлтээр нэ­рээ татчихсан учраас МАН-ын дарга, дэд даргын өрсөлдөөн хоёр Энхболдын дунд өрнөх нь ээ. Үүнээс гадна МАН-ын дар­гаас илүү их хариуцлага хүлээх Ерөн­хий нарийн бичгийн даргын суудал хүн бүхний шүлсийг гоо­жуулж байна. МАН-ын Ерөн­хий нарийн бичгийн даргын суу­дал У.Хүрэлсүхэд тун их зо­хиж байсан. Харин одоо энэ суу­далд “У.Хүрэлсүхийн тал” шиг хүн хэрэгтэй байгааг хэн бү­хэн ярьж байна. Энэ суудалд мөн л дипломатчид болон Д.Цогт­баа­тар, Б.Энхмандах нар нэрээ сой­жээ. Дипломатчидад улс төрийн на­мын хувь заяаг даатгаж сөхөрч байсан учраас тэдний хувьд дахин ийм эрсдэлтэй алхам хийхгүй биз ээ. Тэгэхээр гол өрсөлдөөн МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүх­баатар, “Монголын үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат нарын дунд өрнөнө. Хоёр эрхмийн хувьд ядахдаа л У.Хүрэлсүхийн дайтай удир­дах чадвар, самбаа байгаа биз ээ. Өрсөлдөөн улам ширүүсч, намын дотоод асуудал ч дажинтай байна. Үлдэж буй дөрөв хоногт юм юм л болох шинжтэй.
Гуравдугаар эмнэлэг харвалт, зүрхний шигдээс эмчлэх аппараттай болжээ
П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэг П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэг өчигдөр “Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа сурталчлах зорилгоор эмнэлгийн захиргааны нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдрөөр эмнэлгүүд олон нийтэд үүдээ нээдэг. Тэгвэл энэ удаагийн нээлттэй хаалганы өдөр өвөрмөц байсан. Гуравдугаар эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламжтайгаар зүрхний хурц шигдээс, тархины харвалтын эрчимт эмчилгээний тус бүр 20 ортой тасаг байгуулсан. Учир нь тус эмнэлгийн удирдлагууд эмнэлгийнхээ ажилчдад хаалгаа нээсэн юм. Энэ үеэр тус эмнэлгийн эмч нар хүссэн мэдээллээ олж авсан. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн үйлчилгээний салбарыг сайжруулах, хүлээгдэл чирэгдлийг багасгахад эмч, ажилчдаас шаардагдах зүйлсийг хэрэгжүүлэх, мөн шинэчлэлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг эмч, ажилчиддаа таниулахыг зорьжээ. Тус эмнэлгийн санхүү, хүний нөөц, эмчилгээний шнар, сувилгааны албад өөрсдийн өдөр тутамд хийдэг ажлаа танилцуулж, хэрэгжүүлж байгаа шинэ санаачилгаа хамт олондоо сурталчилж байв. Тус эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир “Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлого”-ын хүрээнд эмнэлгийн захиргаанаас хэрэгжүүлсэн ажлын тайланг хамт олонд танилцуулсан юм. Энэ үеэр Ц.Төмөр-Очир даргаас зарим зүйлийг тодрууллаа. -Шинэчлэлийн бодлогын хүрээнд танай эмнэлэг ямар ажил хийж, хэрэгжүүлсэн бэ? -Манай эмнэлгийн хувьд хүлээгдэл чирэгддийг багасгах тал дээр анхааран ажиллаж байна. Мөн эмчилгээ үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж Мянганы сорилтын сангийн санхүүжилт, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламжтайгаар зүрхний хурц шигдээс, тархины харвалтын эрчимт эмчилгээний тус бүр 20 ортой тасаг байгуулсан. Тархины харвалт, зүрхний шигдээсийг эмчлэх өндөр хүчин чадалтай, дэлхийн хөгжилтэй орнуудын эмнэлэгт хэрэглэдэг аппараттай болсон. Зүрхний бичлэг, хэвлийн эхо шинжилгээг өдөрт 100-120 хүнд хийдэг болоод байна. Энэ мэт шинэчлэлийн бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа олон ажил бий. -Иргэдээс ямар гомдол, санал их ирж байх юм? -Ихэнхдээ иргэд эмнэлэгт үзүүлэх гэж олон өдөр алдлаа гэж бухимдцаг. Энэ нь иргэд өглөө гараад тэр өдөртөө багтаж эмнэлэгт үзүүлнэ гэсэн ойлголттой байгаатай холбоотой. Бид энэ сэтгэхүйн хэвшилд нь тулгуурлаад чиглүүлэх кабинетууд гарган ажиллуулж байна. Мөн зөвлөх поликлиникийн хэсэг дээр ачаалал ихтэй байдаг зүрх судас, элэг цөс, мэдрэлийн өвчтэй 60 хүнд нэг өдөр үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай тус бүр нэг кабинет байгуулж ажиллаж байна. Ингэснээр өдөрт 180 хүнд үйлчилж байгаа юм. Манайх товлолт цагийн үйлчилгээг өнгөрсөн зургадугаар сараас нэвтрүүлсэн. Үйлчлүүлэгч маань урьдчилан цаг товлоод тухайн өдөр цагтаа ирж үзүүлдэг. Энэ нь иргэдийг олон хоног дугаарлаж, цаг заваа алдахаас сэргийлж байгаа ажил. Гэсэн хэдий ч хүн амын нягтаршил, хотын төвлөрөлтэй холбоотойгоор бүх сард ачаалал ихтэй байна. Урьд нь өдөрт 1200 хүн хүлээн авч үйлчилгээ үзүүлдэг байсан. Харин одоо 1500 хүнд үйлчилж байна. Гэхдээ бид ард иргэдэд аль болох чирэгдэл багатай үйлчлэхийг хичээдэг. -Эмч, ажилчдад хамгийн их тулгамдаж байгаа асуудал нь юу байх юм? -Эмнэлгийн ажилчид маш олон хүнд үйлчилж, хүнд нөхцөлд ажилладаг. Гэсэн хэдий ч хийж байгаа ажилтай нь авч байгаа хөдөлмөрийн хөлс нь нийцдэггүй. Өөрөөр хэлбэл хүнд ажил хийдэг хэрнээ бага цалин авдаг гэсэн үг.
Хүүхдээ “Чихэр иддэг өдөр”-тэй болгоё
Хүүхдээ чихэр иддэг өдөртэй болгоё Амны хөндий, шүд эрүүл байх нь хүний бие эрүүл байхын үндэс болдог. Иймээс амны хөндий, шүдийг угаах цэвэрлэх дадал хэвшлийг аль болох багаас нь хүүхэддээ хэвшүүлэх хэрэгтэй юм. Харин манайхан хүүхдээ эрхлүүлж чихэр, жимс авч өгдөг хэрнээ шүдээ угаахыг огт заадаггүй, хүүхдүүд цэцэрлэгээс сураад ирэхээр нь хүүхэд маань шүдээ угаах болжээ гэж ойлгодог. Гэтэл нярай хүүхдийн амыг зургаан сартайгаас нь содтой усаар өдөр бүр цэвэрлэж, ой хүрмэгц нь сойзоор угааж, хоёр настайгаас нь эхлэн хүүхдийн оо хэрэглэх ёстой ажээ. “Эхийн хөхний сүүнд глюкоз ихээр агуулагддаг тул цахиур нь гарч эхэлсэн хүүхэдтэй эхчүүдийн хувьд хүүхдээ шөнөжин хөхүүлж, мөөм үлгүүлэх нь шүд цоорлын хамгийн эхний шалтгаан болдог” талаар Клиникийн нэгдсэн II эмнэлгийн Хүүхдийн тасгийн их эмч Ц.Хүдэрмөнх ярьсан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2000 оноос шүд цоорох өвчнийг халдварт өвчинд оруулсан байна. Учир нь эцэг эхчүүд хүүхэддээ хоолыг нь зажилж өгч, аяга халбагыг нь долоодог. Үүгээр нян дамжин хүүхдийн шүд цоорох тохиолдол бас их гардаг  байна. Энэ эрсдэл эцэг эхийн шүд өвчлөлтэй, цооролтой тохиолдолд бүр ч нэмэгддэг учир хүүхдээ амаараа хооллохоос татгалзах хэрэгтэй. Хүүхдийн шүдний өвчлөл их байна Энэ жил нийслэлийн эрүүл мэндийн газар, нүүр ам судлалын сургууль зэрэг холбогдох байгууллагаас хийсэн судалгаагаар 12 настай хүүхдийн 84 хувь нь, 5-6 настай хүүхдийн 94 хувь нь шүд цоорох өвчтэй байна. Бүр тодруулбал нэг хүүхдийн таваас зургаан шүд цоорхой байна гэсэн тоо гарчээ. Гэтэл зургаан насанд хүүхдийн сүүн шүд байнгын шүдээр солигдох үйл явц идэвхтэй явагддаг бөгөөд энэ үед сүүн шүд эрүүл, бүтэн, байрандаа байх нь ясан шүд зөв хэлбэртэй ургахын үндэс болдог байна. Иймээс хүүхдээ аль болох багаас нь шүд амаа цэвэрлэх дадал хэвшилд сургаж, шүдийг цоорч өвчлөхөөс нь өмнө эмчид тогтмол үзүүлж байх нь эдийн засагт ч хэмнэлттэй.  Хамгийн гол нь таны хүүхдийн эрүүл амьдралын хэвшил баталгаатай болох юм. Гадны орнуудад эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдэнд анхаарал их тавьдаг ГАДНЫ ОРНУУДАД ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДИЙНХЭЭ ШҮД АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ АХУЙД МАШ ИХ АНХААРДАГ Япончууд хүүхдээ юм барьж, хөдөлгөж чаддаг болмогц л өөрт нь тохирсон сойз бариулж үргэлж хажууд нь шүдээ хэрхэн угаахыг зааж эхэлдэг байна. Харин Швед, Австрит хүүхдүүд чихэр иддэг өдөртэй байдаг гэнэ. Чихрийн өдөр бол хагас сайн өдөр. Хагас сайн буюу та бүгдийн амралтын бямба гаригт л чихэр иднэ, бусад өдөр бол сүү тараг, жигнэмэг, элдэв төрлийн ногоо, махтай хоол гээд витаминлаг хүнс хэрэглэдэг юм байна. Ээж аав нь ч гэсэн хүүхдүүддээ бямба гаригт дуртай чихрийг нь авч өгөөд, бусад өдөр чихэр идэж болохгүйг тайлбарладаг, хүүхдүүд нь ч гэсэн сайн мөрддөг гэсэн. Монгол хүүхдүүд ч гэсэн чихэр иддэг өдөртэй болж эрүүл мэндээ хамгаалах зөв дадал хэвшилд суралцахад болохгүй юм байхгүй.
Facebook ба хүчирхийлэл
Саяхан Facebook өөрийнх нь сүлжээнд тараагдсан хүчирхийллийн агуулгатай контентоос болж нэлээд хэл аманд орооцолдов. Тодруулбал хүний толгойг авч байгаа бичлэгээс энэ асуудал үүсчээ. Мексикт хийгдсэн гэгдэж байгаа энэ бичлэгт толгойдоо багтай нэгэн эр үл таних эмэгтэйн толгойг тасдаж байгааг харуулжээ. Өнгөрөгч долоо хоногт энэ контент Facebook сүлжээгээр хүчтэй тараагдсан юм. Анхлан BBC мэдээллийн агентлаг энэ асуудлыг босгож ирсэн аж. Гэтэл Facebook өөрийгөө хамгаалсан хариу мэдэгдэлдээ “энэ видеог хүмүүс харууссан гашуудсан утгаар түгээсэн. Хэрвээ дэмжсэн, уриалсан утгатай байвал асуудал өөр байх болно” гэжээ. Энэ мэдэгдэл хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, Facebook хүчирхийллийн энэ мэт контентыг түгээхэд хориглохгүй байгааг шүүмжилцгээж эхэлсэн байна. Тиймээс Facebook компани анхны байр сууринаасаа ухарч Мягмар гарагт энэхүү контентыг сервэрээсээ устгасан байна. Facebook-ын эхний мэдэгдэлд таагүй хандаж байгаагаа нөлөө бүхий олон хүн илэрхийлсний дотор Их Британий Ерөнхий сайд Дэвид Камерон ч багтаж байгаа гэнэ.  Тэр Twitter хуудсандаа дараах мэдэгдлийг хийжээ. It's irresponsible of Facebook to post beheading videos, especially without a warning. They must explain their actions to worried parents. — David Cameron (@David_Cameron) October 22, 2013 Facebook компани ч контентын бодлогоо илүү сайжруулж, хяналтаа чангатгахаар ажиллаж байгаа гэнэ.
Гал түймрийн дуудлага эрс нэмэгдэв
Гал түймрийн дуудлага эрс нэмэгдэв Баянгол дүүргийн нэгдүгээр дүгээр хороо, 48 дугаар байрны хажууд авто машин шатаж байна гэх дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн I тасгийг гаргахад "клугер" загварын суудлын авто машины моторын хэсэг шатаж байсныг унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын задгайд өвөлжөө шатаж байна гэх дуудлагын дагуу очиж шалгахад ногоон бүсэд өвс шатаж байсныг унтраасан байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Жаргалантын гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 4х4 метрийн байшин, хажуугийн таван ханатай гэр, эд хогшил, бичиг баримт шатаж байсныг унтраасан аж. Дээрх хэргүүд энэ сарын 22-нд шилжих шөнө гарчээ. Өвлийн улирал эхэлж иргэд гал түлэх нь ихэсч байгаа тул анхаарал болгоомжтой байж галын аюулаас урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Т.Аюурсайханыг МАН-ын даргад дэвшүүлэх болсоноо Шинэчлэлийн хорооноос мэдэгдлээ
Дотооддоо чамгүй маргаантай байгаа МАН-ын 27 дугаар их хурал хэдхэн хоногийн дараа болно. Энэ үеэр намын даргыг солих асуудал яригдах нь зайлшгүй. Үүнтэй холбогдуулан МАН-ын Шинэчлэлийн хорооноос өнөөдөр мэдэгдэл хийж, намын даргад хорооныхоо Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайханыг нэр дэвшүүлэх болсоноо хэллээ. Т.Аюурсайхан: МАН-ын даргад нэр дэвшиж байгаа хэн бүхнийг халз мэтгэлцээнд урилаа. Сүүлийн жилүүдэд МАН сонгуульд яалагдал хүлээгээд зогсохгүй дотроосоо ялзарч, дарга нарын түвшинд асуудлыг шийдэн намын гишүүдээсээ холдсон тухай Шинэчлэлийн хорооны гишүүд хэлж байлаа. Тиймээс Шинэчлэлийн хороо 21 аймагт очиж, орон нутаг дахь намын дунд болон анхан шатны байгууллагын ажилтай танилцаж, 12 мянган гишүүдтэйгээ уулзан 5200 саналыг бичгээр авсан байна. Үүнээс МАН-ыг эрс шинэчилж, намын удирдлагыг үндсээр нь өөрчилөх шаардлага байгааг орон нутгийн дэмжигч, гишүүд нь дэмжиж байгаагаа хэлжээ.  Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан гэж хэн бэ Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан МАН-ын Шинэчлэлийн хорооноос хийсэн мэдэгдэлийн үеэр Т.Аюурсайхан өрийн үзэл бодлыг индэрээс хэлсэн. Тэрбээр “МАН дотроо ардчилалтай, ард түмэндээ ойрхон, гишүүддээ нээлттэй, шударга байх ёстой. Гэтэл өнөөдөр дарга нарын хүрээнд асуудлыг шийддэг, ард тумэндээ хаалттай болсон. Тиймээс миний бие зөв бодит ардчилалыг намдаа хөгжүүлж, намын дотоод олон ургалч үзэл, чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, улс төрийн түүчээллийг үргэлжлүүлэхийг эрхэм зорилго болгон ажиллах болно” гэсэн. Түүнчлэн МАН-ын даргад нэр дэвшиж байгаа хэн бүхнийг халз мэтгэлцээнд урьж байна гэлээ. Т.Аюурсайхан нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг байна. 1983-1993 он: Нийслэлийн 23 дугаар дунд сургууль 1994-1999 он: Турк улсын Докуз Ейлүл их сургуулийг Эдийн засагч мэргэжилээр төгссөн. 2004 он: Киргиз улсын Бишкек хотод судалгааны арга зүйч чиглэлээр мэрэгжил дээшлүүлсэн. 2004-2006 он: Сөүлийн үндэсний их сургуулийг  олон улсын хамтын ажиллагааны магистер, Япон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй дүүргэжээ.  Эдийн засгийн ухааны докторант,  англи, орос, турк, япон, солонгос хэлний мэдлэгтэй аж.
Максим Бердичевский: Канадын их сургуулиуд элсэлтийн шалгалт авдаггүй
Канадын Элчин сайдын яамны Зөвлөх, Худалдааны хэлтсийн дарга Максим Бердичевский Канад Улсын Элчин Сайдын яамнаас ирэх амралтын өдөр  буюу энэ сарын 27-нд боловсролын үзэсгэлэн яармагийг зохион байгуулах гэж байна. Энэ тухай Канадын Элчин сайдын яамны Зөвлөх, Худалдааны хэлтсийн дарга Максим Бердичевскийтэй ярилцлаа. -Канадын боловсролын үзэсгэлэнг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд  ямар байгууллагууд  ирж оролцох вэ? -Улаанбаатарт зохиогдож буй  энэхүү  арга хэмжээнд Канадын боловсролын салбарын олон төлөөлөгч ирж оролцоно. Тэдний олонхи нь Монголд анх удаа айлчилж байгаа юм. Канадын Элчин Сайдын яамнаас санаачлан зохион байгуулж буй энэ үзэсгэлэнд  Канадын боловсролын бүх шатны байгууллага, 20 сургууль,  түүний дотор 11 коллеж, таван их сургууль, дөрвөн  дунд сургууль оролцоно.   Энэ арга хэмжээг бид Монгол Улсын Боловсрол Шинжлэх Ухааны яам, Монголын “Англи  хэлний багш нарын холбоо”-той хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байна. Мөн Монголын Канадад Сургууль Төгсөгчдийн холбоо хамтран зохион байгуулагчаар  оролцож байгаа. Монгол залуус  Канадад суралцаж төгсөөд,  эх орондоо эргэн ирж эзэмшсэн мэдлэг, чадвараа улс орноо хөгжүүлэхэд зориулан ажиллаж байгаад бид баяртай байдаг. Канадад мэдлэг, мэргэжил эзэмшсэн залуус маань  www.cam.mn  цахим хуудсаар энэ холбоотой танилцаж,  бүртгүүлж байгаа. Максим Бердичевский: Канадын их сургуулиуд элсэлтийн шалгалт авдаггүй. Оюутнуудаа дунд сургуулийн төгсөлтийн дүнгээр нь шалгаруулдаг. Гадаад оюутнуудын хувьд, заримдаа тухайн орны дунд сургуулийнх нь дүнг Канадын дунд сургуулийнхтай харьцуулан баталгаажуулах хэрэг гардаг. -Канадад жил бүр  гадаадын 130 мянган оюутан ирж суралцдаг гэж сонссон. Мөн  англи, франц хэл сурахаар ирж байгаа хүмүүс  энэ тоог бүр нэмдэг байх.  Энэ удаагийн үзэсгэлэнд  хэлний төвүүд оролцох уу? -Канад улсын боловсролын чанар өндөр. Тогтолцоо нь оновчтой. Боловсролын байгууллагууд өөрийн мужийн Боловсролын яамны тавьсан хатуу шаардлагыг биелүүлэх ёстой. Канадад жил бүр гадаадын 130 мянган оюутан ирж суралцдаг Гадаадын оюутнууд Канадын сургалтын чанарыг сайжруулах, хичээлийн агуулгыг өндөржүүлэх, шашин, арьс өнгөөр ялгаатай олон үндэстний төлөөлөл эв найртай хамтран амьдарч суралцахад онцгой хувь нэмэр оруулдаг. 2012 онд Канадад сурч байгаа  гадаадын оюутны тоо 265 мянга  байсан. Канадын албан ёсны  хэл нь англи,  франц хэл. Тиймээс  Канадад суралцахаар очиж буй залуус франц хэлийг давхар сураад, судлаад явах боломжтой. Мэдээж, Канадын сургуулиуд Монголын тухай илүү ихийг мэдэх сонирхолтой  байгаа учраас энэ үзэсгэлэнд оролцож байгаа юм. Монголчууд энэ үзэсгэлэнгийн үеэр Канадын сургалтын хөтөлбөрүүд, судалгаа, шинжилгээний төс­лүүд, бусад хамтын ажиллагааны талаар сонирхсон мэдээллээ  авах бүрэн  боломжтой. Энэ үеэр сургууль тус бүр өөрийн тэтгэлэгт хөтөлбөрүүдээ танилцуулна. СУРГАЛТЫН ТӨЛБӨР БОЛОН ХӨТӨЛБӨР ИХ СУРГУУЛИАСАА ЗАРИМДАА ӨӨРЧЛӨГДДӨГ -Ер нь их, дээд сургуульд суралцахаар очиж буй гадаад оюутнуудад ямар шаардлага, шалгуур тавьдаг вэ. Канадын томоохон сургуулиуд гадны оюутан авах сонирхол их байдаг ч  босго өндөр гэж сонссон? -Канадын их сургуулиуд элсэлтийн шалгалт авдаггүй. Оюутнуудаа дунд сургуулийн төгсөлтийн дүнгээр нь шалгаруулдаг. Гадаад оюутнуудын хувьд, заримдаа тухайн орны дунд сургуулийнх нь дүнг Канадын дунд сургуулийнхтай харьцуулан баталгаа­жуулах хэрэг гардаг. Их сургуулиуд гадаадын оюутнаас дунд боловсролын  гэрчилгээг нь ойлгох зорилгоор дунд сургуулийн сургалтын хөтөлбөрийн хуулгыг авах тохиолдол гардаг. Хэдэн оюутан, ямар танхимд хичээллэх боломж, хичээлийн хуваарийн төлөвлөлт зэргээс  шалтгаалж сургууль бүр тухайн улиралд авах оюутныхан тоог тогтоодог. Ихэнхи гадаад оюутнууд их сургуулиудын хооронд шилжин суралцах  хөтөлбөр сонгодог.   Өөрөөр хэлбэл, энэ хөтөлбөрийг сонгосон оюутнууд  коллежийн эхний жилээ харьцангуй цөөн хичээлтэй сургуульд ороод, шинэ орчин, сургалтын нөхцөлд дасаад дараагийн  жилээсээ сонгосон сургуульдаа сурах,  хичээлийн кредит цагаа давхар шилжүүлэн хоёрдугаар курсээсээ сургалтаа үргэлжлүүлэх боломжтой байдаг. -Гадаадын оюутны төлбөр дотоодын оюутны төлбөрөөс гурав дахин илүү гэсэн, үнэн үү.  Их, дээд  сургуулийнх  нэг жилийн төлбөр дунджаар хэдэн төгрөг байдаг вэ? -Гадаадын оюутны сургалтын төлбөр нь дотоодынхоос их байдаг. Канадын их сургуулиудын санхүүжилтийн 30  хувийг Засгийн газар нь олгодог. Канадын оюутны эцэг, эх татвар төлдөг болохоор, тэр татвараас дээрхи санхүүжилтийг хийдэг гэсэн үг. Гадаад оюутнуудын төлбөр тийм учраас үнэтэй байдаг юм. Канадын Статистикийн мэдээллээр, бакалаврт сурч буй гадаадын оюутны сургалтын дундаж зардал 2012-2013  онд ойролцоогоор 18 мянга, магистрын сургалтын дундаж төлбөр нь 13 мянган  Канад доллар байсан. Сургалтын төлбөр болон хөтөлбөр их сургуулиасаа хамаарч заримдаа өөрчлөгдөг гэдгийн санах хэрэгтэй.  Сонирхсон хүн www.educationau-incanada.ca цахим хуудсаас Канадын аль сургуулийн  ямар хөтөлбөр, ямар үнэтэй болохыг мэдэж болно. КАНАДАД СУРЧ БУЙ ГАДААД ОЮУТНУУД СУРАЛЦАХЫН ЗЭРЭГЦЭЭ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ -Ер нь тус улсад суралцахад амжиргааны өртөг зардал ямар байдаг вэ? -Оюутны сурч амьдрахаар сонгосон мужаас шалтгаалж амьдралын зардал янз бүр байдаг. Үзэсгэлэнд ирсэн зочид оролцож буй Канадын сургуулиудаас аль хотод амжиргааны зардал ямар байдаг  талаарх  мэдээллийг шууд авах боломжтой. Сургалтын төлбөр болон хөтөлбөр их сургуулиасаа хамаарч заримдаа өөрчлөгддөг -Гадаадад суралцах оюутан залуусын хувьд, хичээлийнхээ хажуугаар ажиллах боломж хэр байдаг бол. Канад улсад ийм боломж хэр байдаг вэ? -Канадад сурч буй гадаад оюутнууд сурах, ажиллахаа хослуулах боломжтой. Канадын Цагаачлал, Иргэншлийн алба нь ажил ба сургалтын виз тусгайлан олгодог тул дараах цахим хуудасаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой: http://www.cic.gc.ca/english/study/work.asp Дашрамд дурьдахад Канадын их дээд сургуулийн тогтолцоо нь бүх оюутанд  өөрийн сурч, судалж буй сонгосон мэргэжлээрээ ажил хийж, туршлага хуримтлуулах өвөрмөц боломжийг олгодог. Үүнийг  Ко-оператив, товчоор Ко-оп хөтөлбөр гэж нэрлэдэг. Энэ хөтөлбөр нь оюутныг сонгосон мэргэжлээрээ ажлын туршлага хуримтлуулаад зогсохгүй цалин авах боломжийг олгодог. -Мөн оюутан залуучуудын хамгийн их сонирхдог зүйлийн нэг нь тэтгэлгээр суралцах. Канад улсын их, дээд сургуульд  тэтгэлгээр суралцъя гэвэл тухайн оюутан ямар шаардлага шалгуурыг хангасан  байх ёстой вэ? -Канадын тэтгэл­гүүдийн дийлэнхи хувь нь сурлагын  үр дүн, хувийн амжилтад тулгуурладаг. Их сургууль бүр өөрсдийн тэтгэлэгт хөтөлбөртэй. Энэ нь гадаад, дотоодын оюутнуудад нээлттэй байдаг.  Тиймээс оюутан залуус маань сургууль бүрийн албан ёсны цахим хуудсаас  тэтгэлгийн талаарх мэдээллийг авах боломжтой. Мөн Канад улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд ч байдаг. Канад улсын Засгийн газар тэтгэлэгээ улс орноор нь хуваарилж  өгдөггүй учир тэтгэлэгт өрсөлдөж буй сурагчдын сурлагын амжилт гол үүрэгтэй. -Тэтгэлгээр суралцана гэхээр сургалтын төл­бөрөөс гадна ямар зардлыг даах вэ. Тэтгэлгээр суралц­сан ч зарим тохиолдолд  амжиргааны зардлаа өөрсдөө даадаг гэж сонссон? -Тэтгэлэгүүд амьжиргааны зардлыг оруулсан ч, оруулаагүй ч байдаг. Бүх тэтгэлэгүүд ном болон бусад сургалын материалын зардлыг төлдөг. Тухайн тэтгэлэг олгогч байгууллагаас бас энэ талаарх зөвлөлгөөг авах нь илүү оновчтой юм. КАНАДЫН ОЛОН СУРГУУЛЬ ГАДААД ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН АЙЛД СУУХ ХӨТӨЛБӨРТЭЙ -Канадад  сур­гуулийн­хаа дотуур байранд амьдрахгүй гэвэл айлд сууж болдог. Мөн суух айлаа өөрөө сонгож, захиалга өгч болдог гэж сонссон.  Магадгүй, хэлний мэдлэгээ сайжруулахыг хүссэн хүүхэд залууст энэ талаарх мэдээлэл сонирхолтой санагдаж болох юм? -Тийм ээ, энэ бол үнэхээр Канадын соёл, нийгмийг таньж,  ойлгох сайхан боломж. Айлд суух нь гадаад оюутнуудад англи, франц хэлний  мэдлэгээ сайжруулахад чухал нэмэр болдог.  Канадын олон, сургуульд гадаад оюутнууддаа зориулсан айлд суух хөтөлбөрийг явуулдаг. Айлд суух хөтөлбөр сонголтуудын талаар ирэх амралтын өдөр буюу аравдугаар сарын 27-нд болох боловсролын үзэсгэлэнгийн үеэр оюутан залуус, эцэг, эхчүүд Канадаас ирсэн сургуулиудын төлөөлөлтэй биечлэн уулзаж, нэмэлт мэдээлэл авах боломжтой.  -Ер нь боловсролын тогтолцоо нь манай улстай харьцуулахад ямар вэ.  Бага дунд сургууль болон их, дээд сургуулийн  хичээллэх, амрах хугацаа,  элсэлт, төгсөлт нь хэдийд явагддаг бол? -Канадын  их, дээд сургуулиудын ихэнх нь три-местрийн тогтолцоогоор сургалтаа явуулдаг. Оюутнууд IX, I,V сард элсэх боломжтой байдаг. Сургалтын хугацаагаа хурдасгах сонирхолтой оюутнуудад энэ тогтолцоо нь  дөрвөн жилийн зэргийг  хоёр жил  найман сард дүүргэх боломж олгодог. Тиймээс хувийн зохион байгуулалт, хичээл сургуулиа эрт төлөвлөх нь чухал юм. Ер нь цаг хугацаа өнгөрөх тусам  Канад-Монголын боловсролын тогтолцоо  адилхан болох болов уу,  Жишээлбэл,  Монгол Улсын Боловсролын яам нь XII жилтэй ерөнхий боловсролын тогтолцоог ирэх  2014 онд хэрэгжүүлэх гэж байгаа нь Канад болон бусад орны тогтолцоотой ижилсэж байгаа гэсэн үг.
Хулгай хийсэн хүний гарыг огтлохоор болжээ
Дэлхийн хамгийн баян улсын нэг Брунэйн султан Хассанал Болкиах шариатын хуульд үндэслэсэн эрүүгийн эрхзүйн баримт бичгүүдийг улс орондоо хэрэгжүүлэхээр  болсноо зарлалаа. Тэдгээр нь хэвлэлд нийтлэгдсэнээсээ хойш зургаан сарын дараа хэрэгжиж эхлэх бөгөөд өдгөө 67 настай султан “Шударга ёс тогтооход зайлшгүй шаардлагатай Аллахын онцгой илгээлт” хэмээн шариатын дэг журмыг нэрлэсэн гэж "The Brunei Times" сонинд бичсэн байна. Хуульд оруулсан нэмэлтээр бол, садар самуун явсан хүмүүсийг чулуугаар нүүлгэх, хулгайчдыг гар хөлийг нь огтлох, архи уусан, үр хөндөлт хийлгэсэн бол ташуураар занчих болжээ. Гэхдээ энэ шийтгэлийг тус улсын хүн амын 70 хувийг эзэлдэг лалын шашинтнуудад л оноох гэнэ. Хуульд оруулсан нэмэлтээр бол, садар самуун явсан хүмүүсийг чулуугаар нүүлгэх, хулгайчдыг гар хөлийг нь огтлох, архи уусан, үр хөндөлт хийлгэсэн бол ташуураар занчих болжээ. Гэхдээ энэ шийтгэлийг тус улсын хүн амын 70 хувийг эзэлдэг лалын шашинтнуудад л оноох гэнэ. Өмнө нь Брунэйд шариатын шүүх байсан боловч юуны түрүүнд салалт зэрэг гэр бүлийн хүрээний зарим асуудлыг авч үздэг байжээ. 15 хувь нь хятад үндэстнүүдээс бүрддэг тус улсын лалын шашинт бус иргэдийн үйлдсэн хэрэг урьдын адилаар иргэний шүүхээр шийдвэрлэгдэх бөгөөд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн үндэс нь Брунэй Их Британийн хараат байсан 1984 онд танигдсан юм. Х.Болкиах нь 1967 онд газрын тос, байгалийн хийгээр баялаг Брунэй улсын султан болсон юм. Улс нь бүрэн тусгаар тогтносон 1984 оноос тэрбээр өнөөг хүртэл Ерөнхий сайд, Сангийн сайд, Батлан хамгаалахын сайдын албан тушаалуудаг нэгэн зэрэг хашиж иржээ. 2011 онд хөрөнгө нь 20 тэрбум доллараар үиэлэгдэж байсан Х.Болкиах сүүлийн жилүүдэд улс орноо лалжуулах чиглэлд хэд хэдэн томоохон алхам хийсэн юм. Тухайлбал лалын шашинт гэр бүлийн бүх хүүхдэд шашны боловсрол олгох шийдвэр гаргасан байна.
Өршөөлөөр суллагдах 3000 хүмүүжигч төрийн хайрыг даах уу
Өршөөл нэрийн дор цагаан захтнуудыг суллах вий Сүүлийн үед нийгмийг цоч­­роосон гэмт хэргүүд ихээр үйлдэгдэх боллоо. Хам­гийн аймшигтай нь тэдгээр гэмт хэргийг үйлдэж байгаа арга нь улам л зэрлэгшиж, хэрцгий болж байна. Үүний тод жишээг мэр­гэ­жил нэгт найзыгаа ха­ран­хуй орцонд 75 удаа хут­галж хө­нөөсөн Ц.Баттуяа гэгч эмэгтэй, хуруун чинээ охиныхоо хоо­лойг заазуураар хэрчиж тол­гойг биенээс нь салгасан эхийн жигшүүрт үйлдлээс харж болно.  Мөн эрх мэдэл, албан ту­­шаалаа ашиглан улсад хэд хэдэн тэрбумаар нь тоо­логдох хохи­рол учруулсан цагаан захт­­нуу­дын хэрэг шил шилээ даран гарсаар байна. Эдүгээ тэд эхнээсээ шо­ронд ял эдэлж буй хүмүүжигч нарын тоог нэгээр нэмж, хийсэн хэр­гийнхээ горыг ам­саж яваа.  Гэтэл хэдхэн сарын өмнө УИХ-ын нэр бүхий гишүүд Өршөөлийн тухай хуулийг дахин санаачилж Засгийн газарт өргөн барьжээ. Тэр нь яг одоо УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэгдэж, өнөө маргаашгүй батлагдах гэж байна. Уг хуулийн төсөлд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ялаар шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй хүү­хэд­тэй эхчүүд, жирэмсэн эмэг­тэйчүүд, хөдөлмөрийн чад­вараа 70 хувиас дээш алдаж тахир дутуу болсон хү­мүүс, насанд хүрээгүй байх­даа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүжигч нар ялаас чөлөөлөг­дө­хөөр тусгажээ  Дахин хүн алж, хулгай хийхгүй гэх баталгаа хаана байна Өнөөдөр манай улсад 25 хорих, 26 цагдан хорих, 13 баривчлах анги бий. Дээрх хорих ангиудад нийт 7000 гаруй хүмүүжигч ял эдэлж байгаа. Учир мэдэх хүмүү­сийн ярьж байгаагаар ял эдэлж байгаа хү­мүүжигчид хорих ангидаа баг­тах­гүйд хүрээд байгаа тул энэ хуулийн төслийг санаач­лах санаа урган гарсан гэнэ.  Нөгөөтэйгүүр Өршөөлийн тухай хууль батлагдах аваас 3000 хүмүүжигч өршөөлд хамрагдан суллагдахаас гад­на улсын төсөв жил тутам 5-6 тэрбум төгрөгөөр хэмнэгдэнэ. Учир нь нийт хүмүүжигч нарт улсаас жилд 12 тэрбум 500 сая төгрөг төсөвлөдөг бөгөөд нэг хүмүүжигчийн өдрийн урсгал зардалд төрөөс 10650 төгрөг зарцуулдаг аж.  Энэ мэт эерэг тал олон байгаа ч нөгөө талаар ний­г­эм гэмт хэрэг үйлдэж бай­сан 3000 хүнийг хүлээн зөв­шөөрөх сэтгэл зүйн бэлтгэл хэр байгаа бол. Өршөөлөөр суллагдах хүмүүжигч нарыг нийгэмшүүлэх эрх зүйн орчин нь бүрдсэн эсэх нь эргэлзээтэй хэвээр байгаа нь нууц биш. Хэчнээн хөнгөн, хүндэвтэрт тооцогдох хэрэг хийж, анх удаа ял шийтгэл авсан байлаа ч суллагдсан хүмүүжигчид дахин хэрэгт холбогдохгүй гэх баталгаа алга.  Судалгаанаас үзэхэд хо­рихоос суллагдсан иргэд ихэвчлэн бичиг баримтгүй, яаж амьдрах ухаанаа олох­гүйгээс дахин гэмт хэрэг үйлдэж, дасал болсон “аа­вынх руугаа” зорьдог болох нь тогтоогдсон байдаг. Эн­гийнээр бодоход тодорхой хугацаанд шоронгийн амьд­ралаар амьдарч байсан тэд улам ч зэрлэгшин хүн алж, хулгай хийхийг үгүйсгэхгүй. Үнэхээр үгүй гэх баталгаа байхгүй шүү дээ.  Өршөөл нэрийн дор цагаан захтнуудыг суллах вий Уг хуулийн төсөлд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ялаар шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй хүү­хэд­тэй эхчүүд, жирэмсэн эмэг­тэйчүүд, хөдөлмөрийн чад­вараа 70 хувиас дээш алдаж тахир дутуу болсон хү­мүүс, насанд хүрээгүй байх­даа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүжигч нар ялаас чөлөөлөг­дө­хөөр тусгажээ.  Харин эл хуулийн талаар иргэд олон янзаар ярьж байна. Нэг хэсэг нь “Үнэхээр хуульд заасанчлан хүнээ зөв олж суллах аваас нүдээ олсон хууль болно. Ямар ч аавын хүү, ээжийн охин алддаг шүү дээ” гэж байхад эсрэгээр нь ярьж байгаа нь ч бий.  Тэд “Өршөөлийн хууль батлах нэрийдлээр нөгөө мөнгө идсэн, авлига авсан нөхдөө л суллах гэж байгаа биз. Өөр яав л гэж” хэмээн тайлбарлаж байх юм. Үүнийг ч бас үгүйсгэх аргагүй. Үгүй гэж хэлэх баталгаа үнэхээр байхгүй. Учир нь тэд хүн алж, хүчин хийгээгүй шүү дээ.  Бас нөгөө хүний амийг хэрцгийгээр хөнөөж, хүчин­гийн хэргээр ял эдэлж бай­гаа нөхдүүдийн ар гэр хууль хяналтынхантай сэм хуйвалдаж аавыгаа, ахы­­­гаа, дүүгээ өршөөлд хам­руулчих вий.  Хуу­лиа батлахаас өмнө хаа хаа­­наа бодох л хэрэгтэй мэт санагдана. Наанадаж өр­­­­­шөөл нэрийн дор 3000 хү­мүү­­жигчдээ зүгээр л су­лалаа гэхэд дараа нь гарах үр дагавар, хариуцлагыг хэн хүлээх бол.
Монгол ноосоор хийсэн барилгын дулаалга ирэх онд худалдаанд гарна
Хонины ноос малчны х­о­тонд хог болон хөглөрч бай­даг үе ард хоцорчээ. Үүний тод жишээ өчигдөр болсон “Ноос, ноосон бү­тээг­дэхүүний салбарын өр­сөлдөх чадвар” сэдэвт хэлэл­цүүл­гийн үеэр ха­рагдаж байлаа. Өөрөөр хэл­бэл 2011 оноос малчдад хонины ноосоо үндэс­­­ний үйлд­вэрүүдэд ту­­шаасан то­хиолдолд кг ту­тамд нь 2000 төгрөгийн урам­­шуулал олгож эхэлсэн. Үүнээс үүдэн үндэсний үйлд­вэрүүд ч сэргэж ноосны анхан шат­ны боловсруулалт хийх хэд хэдэн үйлдвэрүүд үүдээ нээгээд буй.  Ноосны урамшуулал ол­гож эхлэхээс өмнө манай улсад Эрдэнэт үйлдвэрээс өөр тогтмол үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүд ховор байсан. Одоо энэ салбарт том жижиг нийлсэн 300 га­руй үйлдвэр тогтмол үйл ажиллагаа явуулж хивс, на­рийн утас ээрч экспортлох зэргээр энэ салбарын үйлд­вэрүүд хөгжих эхлэлээ тавь­жээ.  Одоо тэд дараагийн ша­танд шилжих, зах зээлд байгаа түүхий эдээ бүрэн боловсруулах хэмжээнд хөг­жих шаардлагатай байна гэдгээ хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа. Манай улс 20 гаруй жил хөдөө орон нутгаас түүхий эдээ хот суурин руу зөөлөө. Одоо түүхий эдээ түшиглэн үйлдвэр бай­гуулах шаардлагатай гэж үзэн улсын хэмжээнд 12 угаах үйлдвэрийг бүсч­лэн байгуулах ажлыг зо­хион байгуулсан талаар Монголын ноосны холбооны ерөнхийлөгч Ганбат хэлж байлаа.  НООСНЫ ИРЭЭДҮЙ ГЭРЭЛТЭЙ БАЙГАА ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаагаас зарим зүйлийг тодрууллаа. -Ноосны салбарын ирээ­­дүйн талаар өнөөдөр хэ­лэлцэж байна. Энэ сал­барын хүний хувьд ирээдүйг хэр­хэн харж байна вэ?  -Манай улсын үрждэг, ургадаг баялгийн нэг бол хонины ноос. Бид энэ баялгаараа дэлхийн жи­шиг, стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах, эх орныхоо байгалийн цэвэр, дулаан бүтээгдэхүүнээр иргэдийнхээ хэрэгцээг хангах боломжтой. Нөгөө талаасаа энэ салбар хөгжсөнөөр олон ажлын байр бий болох давуу талтай.  Энэ жилийн хувьд до­тоо­дынхоо ноосон бүтээг­дэхүүнээр сурагчийн дү­рэмт хувцас үйлдвэрлэх ажлыг зохион байгууллаа. Хөвөн даавуугаа дотооддоо үйлд­вэрлэх зорилгоор Беларус улсаас тоног төхөөрөмж оруулж ирэхээр ярилцаж байна. Дараа нь дүрэмт хувцас өмсдөг газрууд болох төмөр зам, иргэний нисэх, цагдаа хүч­ний байгууллагуудын дүрэмт хувцсыг дотооддоо үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.  Дүрэмт хувьцас байнга хэрэглэгдэж байдаг бо­лохоор чанар, эрүүл ахуйн талаасаа онцгой байх ёстой. Энэ шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө манай салбарынхан хичээж байгаа.  Цаашлаад манай хонины ноосон бүтээгдэхүүнийг га­даад зах зээл ихээхэн сонирхдог. Солонгос, Японд түүхий эд ховор учраас манай бүтээгдэхүүнээр дү­рэмт хувцас үйлдвэрлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Тиймээс бид бэлэн хувьцас болон ноосон даа­вуугаа экспортлох бүрэн бо­­ломжтой. Энэ үүднээсээ ноосны салбарыг маш өөд­рөгөөр харж байгаа. -“Чингис бонд”-оос 45 тэрбум төгрөгийг ноосны салбарынханд хөнгөлөлттэй зээлээр олгож байгаа гэсэн. Аж ахуйн нэгжүүд тус санхүүжилтээс зээлээ аваад эхэлсэн үү? -Манай бондын зээлүүд “Голомт” банкаар орж бай­­­­гаа. Төсөвлөгдсөн мөн­гө­­ний 40 хувь нь аж ахуйн нэгжүүдэд оч­сон байгаа. Бид энэ том ком­пани эрсдэл багатай юм. Тэр жижиг учраас эрс­дэл ихтэй гэдэг бодлого ба­риагүй. Гарах үр дүн, зах зээ­лийн тооцоо судалгаа, магад­гүй бүтээгдэхүүнийхээ борлуулалтын гэрээгээ хий­чихсэн аж ахуйн нэг­жүүдэд олгож байгаа. НООСНЫ САЛБАРТ МАРКЕТИНГ ХЭРЭГТЭЙ “Ноос, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэл төсөл”-ийн гүйцэтгэх захирал Ц.Мөнхбаатар “Ноос, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэл төсөл”-ийн гүйцэтгэх захирал Ц.Мөнхбаатартай ярилцлаа. -“Ноос ба ирээдүй” гэсэн энэ хэлэлцүүлгийн онцлог юу вэ? -Манай улс жилд дунд­жаар 18 мянган тонн ноос гаргадаг. Үүнийгээ до­тоод­доо ашиглья, үйлд­вэрүүдээ хөг­жүүлье гэ­сэн үүднээс өнөөдрийн арга хэмжээг зо­хион байгуулж байна.  Монгол ямааны ноолуур дэлхийд хамгийн сайн чанарын гэж үздэг. Харин ноосыг нь хамгийн муу чанартайд ордог. Яагаад гэхээр бүдүүн шир­хэгтэй, даавуу ээрэхээр бо­гинохон, тасардаг гэсэн шалт­гааныг хэлдэг.  Харин манай судлаач эрдэмтэд Монгол ноосны давуу талыг судлаад үзсэн байна. Тэдний судалгааны дүнгээс үзэхэд Монгол хонины ноос бусадтай харь­цуулахад дулаан хадгалах чанар, агаарын солилцоо сайн гэх мэт сонирхолтой илтгэлүүд тавигдаж байна.  Тиймээс эдгээр давуу та­луудыг нь ашиглан бүтээг­дэхүүнээ сурталчилах, өр­гөн далайцтай маркетинг хийх хэрэгтэй гэдгийг харж байна. -Барилгын дулаалга үйлдвэрлэж эхэлнэ гэж их олон жил ярьж байгаа. Та­ны ахалж буй “Ноос, ноосон бүтээгдэхүүн үйлд­вэрлэл төсөл”-д энэ чиг­лэлийн тө­сөл орж ирсэн үү? -Ирсэн. Төслөө бат­луу­­лаад ажилдаа орсон байгаа. Тэдний давуу тал нь юу байсан бэ гэхээр бүтээг­дэхүүнээ Япон улс руу гаргах гэрээгээ хийчихсэн байгаа. Харин төслийн санхүү­гийн асуудал хоёр сараар хойшилж шийдэгдсэн уч­раас бүтээгдэхүүн үйлд­вэр­лэх хугацаа нь хойшилж байгаа. Өөрөөр хэлбэл төсөл хэрэгжүүлэгч байгууллага маань ирэх оны дөрөвдүгээр сар гэж тооцоолсон. Тэгэхээр 2014 оны зургаадугаар сараас Монгол хонины ноосоор хийсэн барилгын дулаалга Японы зах зээлд нийлүүлэх нь гэж ойлгож байгаа. -Яагаад заавал шууд гадаад зах зээлд нийлүүлж байгаа юм бэ? -Одоо манай улсад ду­лаалгын материалд шилэн хөвөн, хөөсөнцөрийг ашиг­лаж байгаа. Тэгвэл маш их хэмжээгээр шууд үйлд­вэр­лэгддэг дээрх хи­мийн найрлагатай бүтээг­дэхүүн­тэй үнийн хувьд өрсөлдөхөд арай хүнд байна гэдгийг төсөл боловсруулагчид хэл­сэн. Япон, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнууд шилэн хөвөн, хөөсөнцөрөөс татгалзаж байгаа учраас тэнд манай бүтээгдэхүүний зах зээл байна гэж ойлгох хэрэгтэй.  Цаашид мэдээж до­тоо­­дынхоо зах зээлд ний­лүү­лэх боломжтой. Тухайл­бал Баянхонгор аймагт х­э­рэгжиж буй “Шинэ сум төсөл”-ийн хүрээнд бариг­даж буй Канад мо­дон барил­гад хонины ноо­сон дулаалга ашиглах жи­шээтэй.
Хуулийн төсөл, хөтөлбөр боловсруулах ажилд оролцохоор бүртгүүлсэн иргэдийн төлөөлөлтэй уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хуулийн төсөл, хөтөлбөр боловсруулах ажилд оролцох сонирхолоо илэрхийлэн бүртгүүлсэн иргэдийн төлөөлөлтэй Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд уулзлаа. Уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, Ч.Сосормаа, Л.Эрхэмбаяр нар оролцлоо.  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр дахин сонгогдоод бодлого, үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хүрээнд 14 хууль, дөрвөн хөтөлбөрийн төсөл боловсруулах ажилд иргэдийн санал бодлыг авах, төсөл боловсруулах ажилд иргэдийг өргөнөөр оролцуулахаар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр зарласан юм. П.Цагаан: Энэ 2013 оноос эхлэн орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт, түүний зарцуулалтад иргэд шууд оролцон саналаа өгдөг болсон. Одоо хууль, хөтөлбөрийн төслүүдэд саналаа өгч байна. Өнгөрсөн хугацаанд 14 хууль, дөрвөн хөтөлбөрийн төсөл боловсруулах ажилд оролцохоор нийт 195 хүн бүртгүүлж саналаа өгчээ. Энэ нь иргэдийн оролцоо, шууд ардчиллын нэг томоохон илэрхийлэл болж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд анх удаа Төрийн тэргүүнээр сонгогдоод иргэдийн үгийг сонсч байх Иргэний танхимыг санаачлан байгуулсан бол өдгөө улс даяар, аймаг, сум, дүүргүүдэд 270 гаруй Иргэний танхим ажиллаж, ердийн ойлголт болоод байгааг хэллээ. “Энэ 2013 оноос эхлэн орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт, түүний зарцуулалтад иргэд шууд оролцон саналаа өгдөг болсон. Одоо хууль, хөтөлбөрийн төслүүдэд саналаа өгч байна” гээд эх орондоо их зүйл хийх чин сэтгэлээр саналаа ирүүлж Иргэний танхимд хуран цугларсан хүмүүст Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан талархал илэрхийлж хууль, хөтөлбөрийн төслүүдийн товч агуулгыг танилцуулав.   Иргэд Аюулгүй байдал, батлан хамгаалахын тухай багц хууль, Иргэний оролцооны тухай хууль,  Нийтийн зар мэдээний тухай хууль, Иргэн, харьяатын тухай хууль, “Шилэн данс”-ны тухай хууль, Үйлдвэржилтийн тухай хууль, Өмчийн эрхийн тухай хууль, Хотын тухай хууль, Сургуулийн өмнөх насны хүүхэд асрах бичил цэцэрлэгийн тухай хууль, Баялгийн сангийн тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хууль, Хүний эрхийн тухай хууль, Шагналын тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хуулийн төслүүд, иргэдийн сайн санааны болон бусдад туслах санаачилгыг дэмжих “Ардын элч” хөтөлбөр,  оюутан залууст богино хугацаанд цэргийн эрдэм сургах “Оюутан цэрэг” хөтөлбөр, Монгол Улсынхаа түүхийн өвийг үнэн зөвөөр бичиж үлдээх “Монголын түүх” хөтөлбөр,  Монголын авъяас билэг, ур ухаант иргэдийн давтагдашгүй эрдэм, боловсрол, ур ухааныг хойч үедээ өвлүүлэх “Улсын эрдэнэ” хөтөлбөрүүдээр иргэдийн саналыг авч, боломжтой иргэдийг ажлын хэсэгт оруулан ажиллуулахаар болоод байгаа юм.
Халаасны хулгайн гэмт хэрэг өмнөх оноос 76 хувиар өсчээ
НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэсийн ахлах байцаагч М.Эрдэнэбилэг “Он гарсанаас хойшхи есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 11338 гэмт хэрэг гарсан” гэж НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч М.Эрдэнэбилэг хэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2082 хэргээр буюу 22.5 хувиар өссөн дүн юм. Харин гэмт хэргийн илрүүлэлт 53.5 хувьтай байсан ч өнгөрсөн оноос 3.1 хувиар буурсан үзүүлэлт аж. Татвар төлөхөөс зайлсхийх, хүнийг санаатай хөнөөх, биеэ үнлэхэд нь татан оролцуулах зэрэг гэмт хэрэг өмнө оноос буурсан бол хүн худалдаалах, бусдын эд хөрөнгийг булаах, дээрэмдэх, залилах, танхайрах мөн халаасны хулгайн гэмт хэрэг 20-76 хувиар өссөн байна. Хүснэгтээр: Хүн худалдаалах, бусдын эд хөрөнгийг булаах, дээрэмдэх, залилах, танхайрах мөн халаасны хулгайн гэмт хэрэг өсчээ Хамгийн их өсөлттэй гэмт хэргийн тоонд халаасны хулгай багтаж, өмнөх оноос 76 хувиар өсчээ. Энэ нь иргэдийн өөрсдийн сонор сэрэмжгүй байдал, эд зүйлдээ анхаарал хандуулдаггүй хэнэггүй зангаас ихээхэн шалтгаалж байгааг НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэсийн ахлах байцаагч, ахмад Л.Ганбаатар хэлж, анхааруулж байна.
С.Пүрэв: Далд эдийн засгийг ил болгох гол хөшүүрэг нь НӨАТ
Сангийн дэд сайд С.Пүрэв Сангийн дэд сайд С.Пүрэвтэй Татварын шинэчлэлийн багц хуулийн талаар ярилцлаа. -УИХ-д Татварын шинэч­лэлийн багц хуу­лийг өргөн бариад байгаа. Уг хуу­лийн ши­нэчлэлээр өөрчлөгдөж буй гол чиг­лэлүүдээс яриагаа эхлэх үү? -Татварын хоёр дахь шинэч­лэлээр үндсэн хэд хэдэн асууд­лыг шийдэхээр байгаа. Өнөө­­дөр монголын татвар 23 хуулиар зохи­цуу­­лагдаж байна. Эдгээр хуулиудын тоо хэм­жээг багасгаж хоорондын уялдаа холбоог сайжруулах, ойлгомжгүй зүй­лүүдийг тодорхой болгох, дав­хардсан зүйлүүдийг арилгах чиг­лэлийн зохицуулалтыг хийж байгаа.  Хоёрдугаарт хөдөлмөр эрх­лэлт, хөрөнгө оруулалтыг нэмэг­дүүлэх чиглэлээр томоохон өөрчлөлт орж байгаа.  С.Пүрэв: 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн татаврын 90 хувийг буцаан олгохоор болж байна. Үүнд манай улсын 70 мянга гаруй аж ахуйн нэгжийн 90 хувь нь хамрагдах боломжтой.  Тухайлбал саяхан УИХ-аар Хөрөнгө оруу­лалтын тухай хууль батлагдлаа. Үүн­тэй зэрэгцээд жижиг, дунд үйлд­вэрлэлийг дэмжих чиглэлээр хуульд өөрчлөлт орж байгаа. Тод­руулбал шинээр биз­нес эхэлж буй аж ахуйн нэгжүүдийг эхний жилийн орлогын албан татвараас чөлөөлөх, өөрсдийн ажилтнаа бэлтгэх сургах зэрэг зардлыг нь татварт хамаарахгүй зардалд хам­руулах зэрэг өөрчлөлтүүд орж байгаа. Гуравдугаарт далд эдийн засагтай тэмцэх, далд эдийн засгийг ил болгох, хүн болгон татварын өмнө тэгш эрхтэй байх боломжийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Дөрөвдүгээрт татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг цахимжуулах чиг­лэлээр томоохон өөрчлөлтийг хийхээр зорьж байна.  Энэ дотор НӨАТ-ын босгыг өндөрсгөх талаар орж байгаа. 1997 онд НӨАТ-ын босгыг 10 сая төгрөгөөр тогтоож байсан. Эдийн засгийн өсөлт, үнийн өсөлттэй уялдаад тухайн үеийн мөнгө одоо өөрөөр үнэлэгдэх болсон. Тиймээс манай яам олон улсын туршлага, ойролцоох хөгжилтэй орнуудын хувь хэмжээ, бодит байдал зэргийг харж үзээд НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг байхаар тусгаж оруулж байгаа. -Өнгөрсөн хугацаанд хууль эрх зүй татварын бодлогоос болж хөрөнгө оруулагчид дайжлаа гэсэн яриа гараад байгаа? -Ер нь манай татварын хууль Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг эс тооцвол 15 жил тогтвортой мөрдөгдөж ирсэн. Бид иргэдэд татварын шинэ ачаалал бий болгохгүй. Уул уурхай дээр шинэ татвар ногдуулах талаар бид яриагүй. Харин Газрын хэвлийн татварыг авахаар болж байгаа. Өнөөдөр бид ашигт малтмалын татвар авч байгаа, газрын хэвлийн татвар огт авахгүй байна. Үндсэн хуульд газрын хэвлийд байгаа баялаг бүх ард түмний өмч гээд заачихсан байгаа учраас манай орны газар нутгийг хөндөж буй хэн ч гэсэн монголын ард түмэнд татвар төлөх ёстой. -Хөрөнгө оруулалтын тухай хуулиар томоохон аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжсэн. Энэ нь төсвийн орлогод тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа учраас татварын шинэчлэлийн шинэ хуулиудаар иргэд, жижиг аж ахуйн нэгжүүдээс авах татвараа нэмлээ гэсэн шүүмжлэл байгаа? -Хөрөнгө оруулалтын тухай хуулиар то­моохон аж ахуй нэгж, хөрөнгө оруулагчдыг татвараас хөнгөлж чөлөөлсөн зүйл байхгүй. Харин оруулсан хөрөнгө оруулалтынх нь хэмжээнээс хамаараад тогтвортой байдлын баталгааг гаргаж өгч байгаа юм. Хөрөнгө оруулагчид татварын болон бусад хуулийн тогтвортой байдлыг эрхэмлэдэг.  Нөгөө талаасаа манай хууль 2-3 жил мөрдөгдөөд өөрчлөгдөөд байвал хөрөнгө оруулагчидад анх тооцоолж байсан ашиг орлого нь өөрчлөгдөх эрсдэлтэй байдаг. Тиймээс шинэ хуулиар өнөөдөр Монголд мөрдөгдөж буй хуулиар та тооцоо судалгаагаа хийгээд болж байвал хөрөнгө оруулалтаа хий. Харин бид 15 жил тогтвортой энэ хуулийнхаа дагуу авах ёстой татвар шимтгэлээ авах болно гэдгийг л баталгаажуулж байгаа юм. Одоо өргөн барих гэж буй татварын ши­нэчлэлтэй холбоотой багц хуульд жижиг аж ахуйн нэгж, иргэдэд нэг их дарамт уч­руулах зүйл огт байхгүй. Харин ч жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн Бичил бизнес эрхлэж буй аж ахуйн нэгжүүдийг эсдлээс хамгаалах зүйл заалтууд их бий. Тухайлбал 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн татаврын 90 хувийг бу­цаан олгохоор болж байна. Үүнд манай улсын 70 мянга гаруй аж ахуйн нэгжийн 90 хувь нь хамрагдах боломжтой. Энэ бол асар том хөнгөлөлт гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр төсвийн алдагдлыг нөхөх гэсэн ойлголттой байвал буруу. Бидний өргөн барьсан хуульд татварын хэмжээг нэмээд төсөвт тийм орлого оруулна гэсэн тооцоо байхгүй. Энэ хууль батлагдлаа ч гэсэн ирэх онд хэрэгжихгүй. Өөрөөр хэлбэл 2013, 2014 оэы төсвийн алдагдлыг нөхөх зорилготой хууль УИХ-д оруулаад байна гэвэл өрөөсгөл ойлголт. -Татварын багц хуулийг боловсруу­лахдаа олон улсын жишигтэй харьцуулсан талаар та дээр дурьдсан. Тэгэхээр манай улсын татварын хувь хэмжээг хөгжингүй орныхтой харьцуулах нь хэр зүйтэй алхам бэ. Ялангуяа Хувь хүний орлогын албан татвар дээр? -Манай улсын татварын ачаа­лал олон улсын жишигээс харахад харьцангуй бага. Хөгжингүй орнууд хувь хүнийхээ орлогтой харь­цуулаад 30 гаран хувийн татвар авдаг. Гэтэл манайд 10 хувийн орлогын албан татавар авч байгаа. Гурван тэрбумаас дээш орлоготой аж ахуйн нэгжүүдээс 25 хувийн татвар авч байгаа. Бусад иргэд аж ахуйн нэгжүүд 10 хувийн л татвар төлж байгаа. -Хувь хүний орлогын албан татвар дээр 25 хувиар тооцох нөхцөл гарах уу? -Ганцхан тохиолдолд гарна. Ногдол ашиг нь гурван тэрбум төгрөгөөс их байгаа тохиолдолд л 25 хувийн татвар төлнө. Тухайн хүн өөрт оногдож буй гурван тэрбум төгрөгийн ашигаа үйлдвэрээ өргөтгөхөд зарцуулж байвал 25 хувийн татвар төлөх шаардлагагүй болох жишээтэй.  -Малын татвар дээр бас хаана бай­гаагаас нь шалтгаалан хонин толгойд шил­жүүлснээр 50, 75, 100 төгрөгийн татвар авна гэж байсан. Ингэж ангилахын учир юу вэ? -Энэ бол яг таг болчихсон зүйл биш. Судалгааны түвшинд байгаа ажил. -Татварын шинэчлэлтийг хийх ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ багц хуулийг санасандаа хүртэл сайн боловсруулж чадсан уу? -Татварын шинэчлэлтэй холбоотой миний хүсэж мөрөөдөж байгаа зүйл бол татвараа бүрэн авдаг байх явдал. Тэр хувь хэмжээ өөрчлөх нь дараагийн шатны ажил. Өнөөдөр бид далд эдийн засаг 40 хувь байна гэж яриад байна. Энэ нь 100 хүн татвар төлөхөөс 40 нь төлөхгүй байна л гэсэн үг. Чи цалингаасаа 10 хувиа төлдөг биз дээ. -Төлдөг. -Тэгвэл зарим хүмүүс ажил хийгээд цалин авч байж яагаад татвар төлөхгүй байна. Аж ахуйн нэгжүүд нь яагаад татвараас бултаад байна гэдгийг ил болгох, тэднээс татвар авах нь чухал болоод байна. Түүнээс биш татвараа хуулийн дагуу төлж байгаа хувь хүн, албан байгууллага дээр хувь хэмжээг нь нэмэх тухай яригдаагүй байна. -Тэгэхээр далд эдийн засгийг ил болгох гол хөшүүрэг нь юу байх вэ? -Хууль эрх зүйн орчинг ерөнхийд нь боловсронгуй болгох талаар ажиллаж байна. Ялангуяа хуулиас гадуур ажиллаад байгаа нөхдүүдийг хуулийн тойрогт оруулахын тулд НӨАТ-ын тухай хууль гол хөшүүрэг нь болно. Үүнд иргэний оролцоо маш чухал. Иргэд аливаа үйлчилгээ бараа бүтээгдэхүүн авсныхаа төлөө НӨАТ-ын баримт авч байх ёстой. Үүнийх нь төлөө иргэдээ урамшуулах тогтолцоог бий болгоно.  Ингэснээр ашиг олж буй иргэн, аж ахуйн нэгжийн орлого тодорхой гарч ирнэ. Жишээ нь нэг ресторан 10 хүнд үйлчилчихээд тэд­гээр хүмүүсээс НӨАТ авчихна. Цаашаа тат­варын байгууллагад тайлагнахдаа манайх 50 хүнд үйлчилсэн гээд өгчихдөг. Энэ тохиолдолд үйлчлүүлсэн иргэдийн баримт байхад ту­хайн ресторанаас бид татвараа бүрэн авах жишээтэй.  -Төсвийн төсөөллийг боловсруулалцсан хүнтэй уулзсаных асуултыг асуухгүй өнгөрч болохгүй нь. 2014 оны төсвийн тухай хуу­лийн хэлэлцүүлэг дээр хамгийн их мар­гаан дагуулж байгаа зүйл нь тодорхой барилгын төсөвт өртөг хэт өндөр байна гэдгийг их ярьж байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?  -Мэдээж улсын төсвөөс зарцуулж байгаа хөрөнгө оруулалтад шат шатны төсөв за­хиран зарцуулах байгууллага нь хяналт тавин ажиллах ёстой. Сүүлийн үед яригдаад байгаа барилгын салбарын төсөвт өртөг хэд дахин өсдөг асуудал дээр Ерөнхий сайдын хэлж байгаа үнэний ортой. Мөн төсвийг бид зохиодогүй, хэдэн төсөвчид л зохиодог юм байна гэдэг нь үнэн.  Гэхдээ 3-4 жилийн өмнө боловсруулагдсан төслийн өртөг өнөөдөр тодорхой хэмжээгээр өсөх нь тодорхой. Энд одоо ажилтанд өгөх цалин, барилгын материал, тээврийн зардал нь ч гэсэн өссөн байгаа. Мөн анхнаасаа төсвөө буруу зохиох, буруу зохиосон дээрээ, бусад жижиг зардлуудаа нэмж оруулаад батлах гэх мэт олон асуудал байна. Тийм учраас эдгээр асуудлуудад манай яам, Эдийн засгийн хөгжлийн яам ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Ойрын хугацаанд үнийн зөрүүний асуудлыг төсөвт хэрхэн тусгаж байх гэдгийг тодорхой болгож өгнө. Ер нь төсөвт зураг төсөвгүй обьегтыг оруу­лахгүй гэсэн хууль зөрчигдсөнөөс өнөөдрийн асуудал үүсч байгаа юм. Ирэх оны төсөвт огт зураг төсөвгүй барилгыг огт оруулахгүй байх чиглэлийг барьж байгаа.
Ким Кардашиан төрсөн өдрөөрөө сүй тавилаа
Ким Кардашиан төрсөн өдрөөрөө сүй тавилаа Өхөөрдөм бяцхан Норти охины аав Кейни Вест хайрт бүсгүй Кимдээ хорвоод мэндэлсэн 33 насны төрсөн өдрийн үдэш түүний гэр бүл, найз нөхдийн өмнө Сан-Франциско хотын “AT&T” хүрээлэнгийн том дэлгэцийн өмнө хүн бүхэнд харагдахаар “Надтай гэрлээч” хэмээн сэтгэлээ илчилжээ. Ийнхүү нэг жилийн үерхэл болон бяцхан охиныхоо өмнө ирээдүйн ханиа сонгосон Вест сонголтоо баталгаажуулсандаа баяртай байгаагаа хэлж байна.
"Аялгуу" хамтлагийнхан япончуудад үндэсний урлагаа сурталчилна
"Аялгуу" хамтлагийнхан япончуудад үндэсний урлагаа сурталчилна Монголын хүүхдийн ордны ардын хөгжмийн “Аялгуу” хамтлагийнхан өнөө өглөө Япон улсыг зорилоо. Тэд үндэсний дуу, бүжиг, хөгжмийнхөө гайхамшгийг япончуудад таниулахаар явж байгаа юм. Гэхдээ энэ удаагийнх анхны нь биш юм. Гурав дахь удаа арлын улсыг зорьж байгаа багачууд Монголын хүүхдийн ордны Б.Энхтуяа багшийн удирдлага дор хичээллэдэг. Тэдний зарим нь анх удаа явж байгаа бол зарим нь япон төдийгүй маш олон улсаар аялж, авьяасаа тольдуулсан гэсэн. Энэ хамтлагт 4-17 насны 20 гаруй хүүхэд байдаг бөгөөд хуучир, ёочин, гоцпол дуу, морин хуур тоглодог аж. Өчигдөр тэднийг зорьж Монголын хүүхдийн ордонд 12.00 цагийн үед очиход Б.Энхтуяа багшийн өрөө болон үүдний танхим хөлд дарагдсан байв. Ажиглавал, багш нь хүүхдүүддээ хөгжмийг нь хүлээлгэн өгч, эцэг эхчүүдэд нь хүүхдийнхээ бэлтгэлийг сайн хангаж өгөхийг захиж байв. Хүний олон хүүхэд хариуцаж яваагийн хувьд эцэг эхээс нь зөвшөөрөл авч, анхааруулах, захих зүйлийг нь сонсолгүй яах вэ гэж бодогдов. Томоотой гэгч нь эгнэн сууж, багшийн сургаалийг сонсч байгаа эцэг эхчүүдийн дунд гавьяат жүжигчин Т.Баясгалан сууж байх сонирхол татав. Яагаад тэнд байгааг сурвал, хүүгээ Япон руу тоглолтоор явуулах гэж байгааг мэдэв. Түүний хүү дөрвөн настай Б.Элбэгбаяр тус хамтлагийн хамгийн балчир гишүүн бөгөөд гоцлол дуучин гэнэ. Дөрөвхөн настай хүү олон улсын тэмцээнд ямар дуу дуулах бол гэсэн бодол тэрхэн зуур толгойд минь эргэлдэв. Багшаас нь энэ талаар асуувал, “Б.Элбэгбаяр “Шүдээ угаацгаая” гэдэг монгол дуунаас гадна япон дуу ч.дуулна" гэлээ. Б.ЭНХТУЯА: МАНАЙ ХҮҮХДҮҮДЭД ҮЗҮҮЛЭХ ЗҮЙЛ ИХ БИЙ -“Аялгуу” хамтлаг хэд хэдэн удаа гадаадад аялан тоглолт хийлээ. Энэ удаагийн тоглолтын онцлог юу байна вэ? -Манай “Аялгуу” хамтлагийнхны хувьд тав дахь аялан тоглолт болж байна. Энэ жилийн онциог гэвэл илүү олуулаа явж байна. Мөн хөдөө орон нутгийн хүүхдүүдийг хамруулан хамтлагтаа авч явж байгаа. Тэднийг дурдвал, Өвөрхангай аймгийн бүжгийн хамтлагийн хоёр охин, “Дуулахуй” улсын уралдааны тэргүүн байрт шалгарсан Говь-Алтай аймгийн “Алтай” сумын дуучин сурагч бидэнтэй Япон улсыг зорих гэж байна. Монгол хүүхдүүдийг чөлөөт цагаараа үндэсний урлагаа ямар гаргуун эзэмшдгийг япончууд гайхаж, шагширдаг. Тиймээс жил бүр биднийг урьдаг. -Японы ямар газруудад тоглох юм бэ? -Цэцэрлэг, дунд сургууль, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэдийн халамжийн төвүүдэд тоглоно. Эдгээр газраар явж тоглох 40 гаруй номер бэлтгэсэн байгаа. Хөөмий, уран нугаралт, дуу бүжиг, ардын дуу, гадаадын хит аялгуунууд ч багтаж байгаа. Уг нь манай хамтлаг ардын хөгжмийнх гэдэг ч хүүхдүүд маань улам хөгжиж, мэргэжлийн түвшинд дуулж, нугарч сураад үзүүлэх юм арвинтай байгаа. -Японд очсон юм чинь япон дуу дуулах уу? -Тэгнэ ээ. Очсон газрын онцпогоос нь хамааран өөр өөр дуу дуулна. -Дөрвөн настай бяцхан дуучны эцэг эх нь цуг явах уу? -Тийм ээ. Ээж нь цуг явна. Аав нь бас ирэн очин байна. Түүний ээж гавьяат жүжигчин Т.Баясгалан миний шавь шүү дээ. Тиймээс хүүгээ урлагийн орчинд өсгөх гэж надад шавь оруулсан юм. Н.ТЭМҮҮЖИН: МУНДАГ ХӨГЖИМЧИН БОЛНО ОО -Миний дүү япон руу тоглолтоор явах гэж байна. Сэтгэгдэл хэр байна? -Гоё байна. Миний төрсөн эгч надтай цуг явж байгаа. Бид хоёр ордондоо нэг ангид суралцдаг юм. -Япон найзууддаа ямар үзүүлбэр үзүүлэх гэж байна? -Би дуулна. Бас морин хуур тоглоно. -Япон дуу дуулж, хөгжимдөх үү? -Монгол, япон аль алийг нь. -Энэ дугуйланд хэр удаан явж байна вэ? -Морин хуурын дугуйландаа дөрөв, дууныхад нь гурван жил суралцаж байна. -Урлагийн хүн болох зорилготой суралцаж байна уу, эсвэл үндэсний урлагтаа суралцаж байгаа юм уу? -Би угаасаа хөгжимчин болно гэж бодож байгаа. Одоо тавдугаар ангид сурдаг. 12 дугаар ангиа төгстлөө энд сурна гэж боддог. Тэгээд мэргэжлийн сургуульд суралцаж хөгжимчин, дуучин болно. Манай дугуйлангийн дууны ангид суралцахаар аль нэг хөгжмийг сонгон сурч болдог нь  давуу талтай юм шиг санагддаг.
Мобиком хэрэглэгчдээсээ илүү төлбөр авсан нь тогтоогджээ
ШӨХТГ-аас мэдээлэл хийлээ ШӨХТГ-аас сүүлийн үед явуулсан шалгалтын дүнгээ өнөөдөр танилцууллаа. Л.Ган-Өлзий: Зөрчлийн хэмжээг тогтоосны дараа Мобиком корпорацид торгууль ногдуулж иргэдийн илүү төлөлтийг буцааж олгоно. Тус байгууллага иргэдээс ирсэн гомдлын дагуу Скайтел, Юнител, Жи мобайл, Мобиком зэрэг үүрэн холбооны компаниудад шалгалт хийжээ. Шалгалтын явцад Мобиком корпораци дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдээсээ хэрэглээнээс нь давсан төлбөр авсан нь тогтоогдсон бөгөөд энэ үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байна. Энэ талаар Өрсөлдөөнийг зохицуулах хэлтсийн дарга Л.Ган-Өлзий “Шалгалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд зөрчлийн хэмжээг тогтоосоны дараа Мобиком корпорацид торгууль ногдуулж иргэдийн илүү төлөлтийг буцаан олгоно. Торгуулийн хэмжээ тухайн компанийн өнгөрсөн жилийн орлогын 4-6 хувьтай тэнцүү байх болов уу” гэлээ. ШӨХТГ-аас Да Хүрээ захын удирдлагууд хуурамч байцаагч томилон иргэдийг торгож байсныг тогтоосны үндсэн дээр хууль бус орлогоо буцаан иргэдэд олгохыг шаардсан албан бичгийг тус захын удирдлагуудад өгсөн байна. Мөн Монголын Үндэсний Дээд Сургууль /МҮДС/ гэсэн нэртэйгээр байгуулагдаж 2012 оноос Монголын Үндэсний Их Сургууль /МҮИС/ болсон нь МУИС-ийн нэртэй адил орчуулагдаж хүмүүсийг төөрөгдүүлнэ гэж үзсэн учир нэрээ солих шаардлагыг хүргүүлэхээр болоод байгаа юм байна.
АНУ-д тахианы махнаас халдварт өвчин илэрчээ
Салмонелла хэмээх гэдэсний савханцрын нян илэрсэн байна Хүнсний аюулгүй байдал харанга дэлдэж буй энэ үед АНУ-н “Foster Farms” фермерийн тахианы махнаас салмонелла хэмээх гэдэсний савханцрын нян илэрснийг “Лос Анжелос таймс” сонин мэдээллээ.  Тус улсын Нийтийн эрх ашгийн төлөөх шинжлэх ухааны төвийн хоол хүнсний аюулгүй байдлын хэлтсийн захирал Каролин Смит Дэ Вол “Энэ бол шинэ төрлийн гэдэсний савханцрын нян. Өвчлүүлэх хүч нь ч их” гэжээ.  Салмонелла Хэйделбергийн энэхүү савханцрын нянгаар өнгөрсөн тавдугаар сараас хойш 18 улсад нийт 300 гаруй хүн өвчилсөн мэдээлэл бий. Иймд АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас “Foster Farm”-ыг фермерээ хаахыг шаардаад байна.  "Foster Farms" фермерийн тахианы махнаас халдварт өвчин илэрчээ “Kroger Co”, “Costco”  хүнсний томоохон сүлжээ дэлгүүрүүд “Foster Farms” -аас авч зах зээлд нийлүүлсэн тахианы махан бүтээгдэхүүнээ эргүүлэн татаж эхэлжээ. Тэд Вашингтон мужийн Кинг каунти дахь Кирклэнд хот дахь нийт 13455 нэгжээс энэхүү тахианы махыг буцаан татах төлөвлөгөөтэй байгаа юм.  “Foster Farms” фермийн албан тушаалтнууд ярилцлага өгөөгүй ч тус компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Рон Фостер энэхүү үйлдэлдээ уучлал хүссэн мэдэгдэл бичсэн байна.  Манай улсын  хүнсний бүтээгдэхүүн импортоос хараат байгаа энэ үед  гадаадад гарч байгаа өвчин маргааш ороод ирсэн байхыг үгүйсгэхгүй юм. Хувь хүн та идэж байгаа хүнсэндээ цензуртэй хандахгүй бол манай улсын Хүнсний Аюулгүй байдлын хууль  хяналтгүй хэрэгжихгүй хэвээр байсаар байна.
6.2 тэрбумаар босч буй “Алдар” спорт хорооны шинэ барилга нуржээ
Цутгамал баганууд нь хоёр хоногийн өмнө нуран унажээ Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дэргэд шинээр барьж буй 6.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй спортын ордны цутгамал баганууд хоёр хоногийн өмнө нуран унажээ. Хоёрдугаар давхарт нь цутгалт хийж байх үеэр хэдхэн хоногийн өмнө цутгаад байсан даацын баганууд нурж хоёр ч хүн гэмтсэн байна. Эх сурвалжууд энэ ослоос болж нэг хүн нь нуруу нугасны хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн хагалгаанд орсон гэсэн бол нөгөө нь гараа хугалсан гэх мэдээллийг өглөө. Харамсалтай нь энэ үйл явдлыг БХЯ, ЗХЖШ-ынхан ихэд нууцалж буй бөгөөд нурж унасан барилгын хогийг маш хурдан цэврлэсэн гэх мэдээлэл ирсэн юм. Мөн осол болсны дараахан мэргэжлийн хяналтынхан ирээд явсан ч чухам ямар дүгнэлт гаргасан нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ. Энэ мэдээллийн мөрөөр өчигдөр Офицеруудын ордныг зорьсон юм. Гэтэл “Алдар” спорт хорооны дэргэд баригдаж буй уг барилгын урд хэсэг нурж, цутгасан баганууд нь дахин ашиглах боломжгүйгээр дундуураа хугарч унасан байв. Барилга юунаас болж нурсан, гэмтсэн хүмүүсийн биеийн байдал ямар байгаа талаар тодруулахыг хүссэн ч тэнд байсан, энэ ажлыг хариуцаж байгаа гэх хүмүүс мэдээлэл өгөх боломжгүй хэмээн эрс татгалзаж, бичиг баримт хурааж авахыг оролдсон. Азаар манай гэрэл зурагчин болсон үйл явдлыг баримт болгож хэд хэдэн кадр дарж амжсан юм. Иймээс бид улсын төсвийн хөрөнгө буюу татвар төлөгч та бидний төлсөн мөнгөөр барьж буй гэх уг барилгын талаар мөн хариуцан ажиллаж буй хүмүүс нь хэн бэ гэдгийг тодрууллаа. Спортын ордны барилгын ажлын гүйцэтгэгч нь хурандаа Л.Балдан-Очир захирагчтай Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017 дугаар анги юм байна. Хурандаа Л.Балдан-Очирын тухайд өмнө нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байгаад халагдаж улмаар ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавын дэмжлэгтэйгээр энэ ангийн захирагч болсон ажээ.   Мөн гурван  жилийн дотор бэлтгэл ахмадаас хурандаа цолд хүрсэн гэдгийг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж дуулгаж “Хурандаа Л.Балдан-Очир энэ дүгнэлтийг өөртөө ашигтайгаар гаргуулахаар идэвхийлэн хөөцөлдөж байна. Богд уулын аманд барьсан 400 сая төгрөгийн үнэтэй барилга галд өртөхөд Л.Балдан-Очир ямар ч асуудалгүй өнгөрсөн. Энэ удаад яах юм бол” гэсэн юм. Ингэснээр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн билэгт сайн өдрийг сонгон байж нээлтийг хийсэн спорт цогцолборын хувь заяа бүрхэг болж заасан хугацаанд ашиглалтад орох эсэх нь тодорхойгүй боллоо. Уг нь энэ цогцолборын нээлтийн үеэр Д.Бат-Эрдэнэ сайд “Шинэ спорт цогцолбороос үе, үеийн аваргууд төрөн гарна гэдэгт итгэж байна.   Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд ханш нээх улирал эхэлж буй билэгт сайн өдөр спорт цогцолборынхоо шавыг тавьсандаа баяртай байна. Бид ирэх оны өдийд шинэ спорт цогцолборынхоо нээлтийг хийхээр төлөвлөсөн. Тиймээс ч хамгийн орчин үеийн техник, хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон шинэ спорт цогцолбороос үе үеийн тив дэлхий, олимпийн аваргууд төрөн гарна гэдэгт найдаж байна. “Алдар” спорт хорооноос төрөн гарсан үе, үеийн аваргуудын буухиа үргэлжилж, медалийн өнгөө хувиргаж, тоог нь нэмнэ гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн бахархал дүүрэн өнгөөр ярьж байсан юм. Харамсалтай нь ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавын найз нь сайдын энэ бардам үгийг хоосон амлалт болгож орхив бололтой. Зарим хүн дэслэгч генерал Ц.Бямбажав найзыгаа дэмжих зорилгоор ямар нэгэн тендергүйгээр шууд гэрээ байгуулж энэ том объектыг барих эрхийг Барилгын цэргийн 017 дугаар ангид өгсөн гэх мэдээллийг өгч байгаа юм. Түүнчлэн Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа барилга угсралтын стандартыг огт мөрдөөгүйгээс ийм ноцтой осол боллоо гэдгийг энэ салбарынхан хэлсэн. Тодруулбал,  Барилгын цэргийн 017 дугаар ангийнхныг барилга барих чадвартай мэргэжлийн боловсон хүчин хомс, техник тоног төхөөрөмжгүй атлаа яаж энэ ажлыг гүйцэтгэх нь анхнаасаа ойлгомжгүй байсан гэдгийг энэ салбарт олон жил ажилласан туршлагатай зарим нь ярьсан. Салбарынхны өгүүлснээр стандарт барьж ажиллах, хяналт тавих боломж тус ангид байхгүй. Ядаж л бетон цутгалт хийх мэргэжлийн хүнгүйгээр энэ ажлыг гүйцэтгэж байсан гэдгийг онцлон, энэ зун БХИС-ийн Ахлагчийн сургууль төгссөн, барилгын мэргэжилгүй 30 ахлагчийг хуваарилагдсан анги руу нь явуулахгүйгээр барилга дээр ажиллуулж байгаа. Энэ бүгд барилгын чанарт нөлөөлөх нь дамжиггүй.Энэ барилга дээр ийм цутгамал барилга барьж байсан туршлагатай инженер, техникийн ажилтан нэг ч байхгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс нь хэлсэн юм. Зөвхөн тус ангийн захирагч хурандаа Л.Балдан-Очир нь л гэхэд 1980-аад оны эхэнд Барилгын техникум төгссөн бол доор нь ажиллаж байсан хүмүүс энэ жил Ахлагчийн сургууль төгссөн залуус юм байна. Ер нь Зэвсэгт хүчнийг тойрсон “но”-той асуудал олон дуулддаг. Зэвсгийн наймаа, онгоцны ангарын бизнес гээд л... Гэтэл үүний хамгийн сүүлийн жишээ нь дээрх үйл явдал болж, батлан хамгаалахын салбарын үе үеийн сайд нар ажлаа мэддэггүйгээс хоёр хүний амийг авах дөхсөн осол болох шахлаа. Уг нь зэвсэгт хүчний салбарт 2009 оноос шинээр Барилгын цэргийн ангиудыг тухайн үед салбарын сайдаар ажиллаж байсан Л.Болдын тушаалаар байгуулж эхэлсэн ч хүний нөөц, техник хангалтын асуудлыг бүрэн гүйцэт шийдээгүй нэр төдий байгуулсан нь эхнээсээ ийм аюул дагуулж эхэллээ. Товчхондоо бол барилгын салбарын одоогийн үсрэнгүй хөгжлийг хүрз, нийвийнээс өөр багажгүй хугацаат цэргийн алба хаагчид орлож, барилга барина, барьж байна гэснээс болж буй юм. Зөвхөн барьж дуусаагүй байхад нурж унасан шинэ ордны тухайд зургаан давхар томоохон  цогцолбор болох ёстой.   Ер нь бол дуусчихсаных нь дараа, нээлт нь болох үеэр магадгүй томоохон уралдаан тэмцээн болж байхад даацын баганууд нурсан бол гээд бодохоос ч аймар үйл явдал болох ч байсан юм билүү.Бас үүнийг дагаад мэргэжилтэй чадвартай барилгын инженерүүдэд мэддэг ажлыг нь даалгах уу эсвэл тогтмол цалинтай, тааруухан менежменттэй эрхмүүдэд ийм чухал ажил даалгаж, улсын өчнөөн хөрөнгө мөнгийг салхинд хийсгэх үү гэдэг нь анхаарах ёстой асуудлын нэг болж байна. Түүнчлэн саяхан хэвлэлээр “Баянхонгор аймаг дахь Барилгын цэргийн анги 40 айлын орон сууц барьж ашиглалтад орууллаа”, “Баян-Өлгий аймаг дахь Барилгын цэргийн анги Асгатын орд руу гүүр барьж 7.3км хайрган хучилттай зам тавилаа” гэсэн мэдээлал гарч байсан. Гэтэл дээрх хоёр ангиас гадна Сүхбаатар аймагт байрладаг ангид барилгын салбарын дээд мэргэжлийн нэг ч инженер байхгүй гэсэн мэдээлэл байна.Хэрэв энэ үнэн бол салбарын сайдаас энэ асуудалд анхаарал тавихыг хүсч байна. Эцэст нь Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн хашаанд баригдаж байгаа орон сууцны зориулалттай барилгыг Сүхбаатар аймагт байрладаг Барилгын цэргийн ангийн барилгачин дайчид барьж байгаа гэсэн.Гэвч тэднийг ахалж буй хүмүүсийн хэд нь энэ салбарын мэргэжилтэй хүн бол гэдэг нь анхаарал татаж байгаа.   За яах вэ, чанаргүй барилга нурж материалын гарлага дүүрч гэе.Гэтэл энэ мэт байдлаас болж хүний амь эрсдвэл яах вэ. “Ниргэсэн хойно нь” гэдэг болж  ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, түүний дотны найз “барилгачин” хурандаа Л.Балдан-Очир нар хариуцлага хүлээх үү, эсвэл энэ бүхний гайг Батлан хамгаалахын сайд үүрээд хоцрох уу гэдэг нь айдас дагуулж байна.
Найзыгаа хөнөөсөн А.Мэндбаярын хэргийг УМБГ-ынхан шалгахаар боллоо
А.Мэндбаярт Эрүүгийн хуулийн 91.2-оор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн Налайх дүүрэгт өнгөрсөн баасан гаригт хүн амины онц ноцтой хэрэг гарч, үе тэнгийн залуус нэгнийгээ буудаж хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Зургаан удаа буудуулж амиа алдсан Э нь тус дүүрэгт бизнес эрхэлдэг байсан бөгөөд түүний найз А.Мэндбаяр энэ хэргийг үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагынхан тогтоогоод байгаа юм. Түүнчлэн А.Мэндбаярыг энэ хэргийг үйлдсэнийхээ дараа буюу энэ сарын 20-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас урд хөрш рүү явах гэж байхад нь цагдаагийнхан баривчилсан билээ. А.Мэндбаярт Эрүүгийн хуулийн 91.2-оор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж эхэлжээ.
Нийт гэмт хэргийн 3.2 хувийг төрийн албан хаагч үйлджээ
Оны эхний есөн сарын байдлаар Нийслэлийн цагдаагийн газарт 49366 гомдол, мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад 61.2 хувь нь гэмт хэргийн шинжтэй байсан бол 33.8 хувь  нь захиргааны зөрчилтэй байжээ. Нийт бүртгэгдсэн 11338 гэмт хэргийн 53.4 хувийг тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс үйлдсэн бол 18.6 хувийг хувиараа хөдөлмөр эрхлэгчид үйлдсэн байна. Гэмт хэрэг үйлдсэн иргэдийг ангилбал: 0.09 хувийг хугацаат цэргийн алба хаагч /8 хүн/  0.1 хувийг хоригдол /15 хүн/  0.2 хувийг сургууль завсардсан хүүхэд /20 хүн/  0.7 хувийг тэнэмэл амьдралтай иргэд /61 хүн/  1.1 хувийг малчин /97 хүн/ 1.7 хувийг сурагч /153 хүн/ 2.1 хувийг төрийн бус байгууллагын ажилтан  /191 хүн/ 3.2 хувийг төрийн албан хаагч /283 хүн/  5.5 хувийг оюутан /489 хүн/  12.9 хувийг хувийн хэвшилд ажилладаг иргэд  /1138 хүн/  18.6 хувийг хувиараа хөдөлмөр эрхлэгчид /1644 хүн/  53.4 хувийг тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд  /4700 хүн/  тус тус үйлдсэн байна. Хүснэгтээр: Гэмт хэрэг үйлдэгсэдийг ангилбал
"Ахмадын орон сууц" хөтөлбөрт яаж хамрагдах вэ?
2012 он хүртэл бүртгүүлсэн 8600 гаруй иргэний өргөдлөөс судлан шалгуур хангасныг нь сонгон шалгаруулах комисст хүлээлгэж өгнө -Ахмад настны орон сууц хөтөлбөрт яаж хамрагдах вэ. Би Налайх дүүрэгт амьдардаг. Хаана хандах вэ? /Налайх дүүргийн иргэн Б.Батсүрэн/ -Нийслэлийн хэмжээнд орон сууц хүссэн ахмадуудаас төрийн халамжинд зайлшгүй хамрагдах шаардлагатай иргэдийг “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамруулахаар болсон. Нийслэлийн Засаг даргын А/720 тоот захирамжаар “Ахмадын орон сууц" хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах журам баталсан. Журамд улсаас орон сууц авч байгаагүй, Улаанбаатар хотын харьяат, сүүлийн таван жил нийслэлд амьдарсан, өрхийн орлого нь ашиглалтын болон түрээсийн зардлаа төлөх чадвартай байна. Мөн нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон гурван сарын түрээсийн болон ашиглалтын зардалтай тэнцэхүйц хэмжээний барьцааг төлөх чадвартай байх юм. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 60 ба түүнээс дээш насны эрэгтэй, 55 ба түүнээс дээш насны эмэгтэй Монгол Улсын иргэн байх. Тэтгэвэр эсвэл халамжийн тэтгэмжээс өөр орлогогүй байх ба өөрийн өмчлөлийн газар, гэр, байшиН болон автомашингүй байх ёстой. Байгалийн гамшиг, үер ус, гал түймрийн гэнэтийн аюулд өртөж амь нас, эрүүл мэндээр хохирсон, орон гэргүй болсон гачигдалтай иргэдийг Нийслэлийн Засагдаргын Шийдвэрээр хөтөлбөрт хамруулна. Энэ хөтөлбөрт эхний ээлжинд хамрагдах иргэдийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 2012 он хүртэл бүртгүүлсэн 8600 гаруй иргэний өргөдлөөс судлан шалгуур хангасныг нь сонгон шалгаруулах комисст хүлээлгэж өгөх юм. Комиссын гишүүд хуралдсанаар түрээсийн орон сууцанд орох иргэдийн асуудал шийдвэрлэгдэнэ. Харамсалтай нь орон сууц хүссэн ахмадуудын ихэнхи нь өөрийн өмчлөлийн байр, машин, газаргүй, халамжийн тэтгэмжээс өөр орлогогүй байна гэсэн шалгуурыг хангахгүй хасагдаж байгаа. “Ахмадын орон сууц” хөтөлбөр нь халамж шаардлагатай ахмадад зориулагдсан түрээсийн орон сууц юм. Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн ахмадууд иргэний цахим үнэмлэх, өргөдөл, өрхийн орлого тодорхойлсон баримт /тэтгэврийн дэвтрийн хуулбар, түрээс төлөх батлан даагчийн орлого, улсаас орон сууц авч байгаагүй тухай Улсын бүртгэлийн газрын лавлагаа, байгалийн гамшигт өртсөн иргэн гамшгаас хамгаалах төрийн захиргааны байгууллагындүгнэлт акт, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол группийн дэвтэр зэргийг бүрдүүлж “Хангарьд” ордны Иргэд хүлээн авах төвд өгнө. Захирагчийн ажлын албаны захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэг
ЮНЕСКО-д Монгол бичгийг бүртгүүлэх санал хүргүүлжээ
Дэлхийн соёл иргэншлийн өвд монгол гэр, яаралтай хамгаалах шаардлагатай өвд монгол бичиг, байгалийн дурсгалт газарт “Бурхан халдун” уулыг оруулахаар саналаа өргөн барьсан байгаа УИХ-ын Нийгмийн бодлого,боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж дэмжлээ. Соёл спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн хэлж буйгаар манай улсад түүх соёлын дурсгалт газруудыг сэргээн засварлах ажил нэн шаардлагатай байдаг аж. Гэвч энэ чиглэлийн боловсон хүчин дутагдалтай гэнэ. Хуралдааны үеэр Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд Ц.Оюунгэрэл сайдаас зарим асуултад хариулт авав.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Соёлын өвийн тухай хуулийг бүхэлд нь дэмжиж байна. Түүх соёлын хосгүй үнэт өвийг хил давуулан гаргахыг бүрмөсөн хориглоод, хуулбарыг нь гаргаж байхаар болж байгаа юм байна. Огт гаргахгүй гээд бүх зүйлээ хаах нь хэр зөв юм бэ. Үзэсгэлэнгийн шугамаар гаргаж, Монголоо сурталчилж байх шаардлагатай байдаг. Дэлхийн өвд энэ жил ямар дурсгалт газруудыг бүртгүүлэв" гэсэн асуултыг тавьсан. Харин үүнд Соёл спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл "Энэ жил биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр гурван зүйл өргөн барьсан. Дэлхийн соёл иргэншлийн өвд монгол гэр, яаралтай хамгаалах шаардлагатай өвд монгол бичиг, байгалийн дурсгалт газарт “Бурхан халдун” уулыг оруулахаар саналаа өргөн барьсан байгаа. Хууль батлагдвал аймаг бүрт түүх шашин, биет бус өвийг судлаач ажиллана” хэмээн хариуллаа.
Бодибилдинг фитнессийн ДАШТ Улаанбаатар хотод эхэлнэ
таван тивийн 38 улсын эрэгтэй, эмэгтэй нийт 300 гаруй тамирчин оролцоно Манай оронд бодибилдинг фитнессийн ахмадын болон залуучуудын ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдлээ.   Таван тивийн 38 улсын эрэгтэй, эмэгтэй нийт 300 гаруй тамирчин оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ ирүүлснээс одоогоор 16 орны 90 гаруй тамирчин оролцоно. Энэхүү тэмцээн болохтой холбогдуулан Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооноос мэдээлэл хийв. Тус тэмцээнд таван тивийн 38 улсын эрэгтэй, эмэгтэй нийт 300 гаруй тамирчин оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ ирүүлснээс одоогоор 16 орны 90 гаруй тамирчин Монголд хөл тавиад буй.  Тэд энэ удаад бодибилдинг фитнессийн  25 төрөлд дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх билээ. Тухайлбал, ахмадын эмэгтэйчүүдийн 35-аас дээш, эрчүүдийн 40-49, 50-59, 60-аас дээш насны ангилалд өрсөлдөх юм. Харин залуучууд классик, фитнесс, бикинийн төрөлд хүч үзэх ажээ.  Тэмцээний ерөнхий шүүгчээр ажиллахаар ОХУ-ын иргэн олон улсын шүүгч Рауп Буняталев, Хонгконгийн Хиьго Чан, Жое Фанг нарын албаны хүмүүс иржээ. Тэдний хамтаар манай улсын дөрвөн шүүгч тус тэмцээнийг шүүх юм байна. Тэмцээн энэ сарын 25-27-нд  болно. TV-9 телевиз энэ тэмцээнийг шууд дамжуулан олон нийтэд хүргэх юм байна.
Хямдралтай худалдаа долоон газарт явагдана
Нийслэлийн өдөр болох “Урамтай урамшуулал, хэмнэлттэй  хямдрал” арга хэмжээнд 30 гаруй аж ахуйн нэгж нэгдсэн байна. Хямдралтай худалдааг Хан-Уул дүүрэг-Яармаг худалдааны төв, Сүхбаатар дүүрэг-15-р хорооны талбай, Сонгинохайрхан дүүрэг- Ханын материал, Дүүхээ төвийн талбай, Баянгол дүүрэг-Энэбишийн гудамж, Чингэлтэй дүүрэг- “Нарантуул-2” худалдааны төв талбай, Баянзүрх дүүрэг-Жуковын талбай болон Их эзэн Чингисийн талбайд болох юм.  Д/д Дүүрэг Хямдралтай худалдаа явагдах цэгүүд 1 Хан-Уул “Яармаг” худалдааны төв 2 Сүхбаатар Их эзэн Чингисийн талбай, 15-р хорооны урд талбай 3 Сонгинохайрхан Ханын материал “Дүүхээ” төвийн урд талбай 4 Баянгол Энэбишийн гудамж 5 Чингэлтэй “Нарантуул-2” худалдааны төв талбай 6 Баянзүрх Жуковын талбай Хямдралтай худалдааны үеэр дотоодын бизнес эрхлэгчид үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүндээ хямдрал зарлах юм. Тухайлбал Их эзэн Чингисийн талбайд“Номин тав трейд” ХХК хүнсний бүх бараа 30%, “ВSВ сервис” ХХК-ийн  компьютер, цахилгаан бараа 2-3 хувиар хямдарна. Мөн “Дархан нэхий” ХК нэг хүнийг  “Нийслэлийн азтан”-аар шалгаруулж, гадна  зам талбайн үйлчлэгч нарт ажлын бээлий олгох бол “Таван богд интернэйшнл”, “Махмаркет”, “Дэвшилтрейд”  ХХК-иуд нэгдэж хэрэглэгчиддээ гэнэтийн бэлэг барихаар төлөвлөжээ.  Түүнчлэн үсчин гоо сайханчдын холбооноос үс  арчилгаа, үс уналтын оношлогоо хийхээс гадна нэр бүхий салоноор 15-25 хувийн хямдралтай үйлчлүүлэх боломжийг ард иргэддээ олгоно.   Аж ахуйн нэгжүүд зөвхөн хямдралтай худалдаа явуулаад зогсохгүй урамшуулалтай үйлчилгээг явуулах юм. “Номин тав” трейд ХХК-иас 50 мянган төгрөгийн худалдан авалт тутамд сугалаа сугалж, 374 азтанг тодруулах бол “Алтан жолоо трейд” ХХК хөнгөлөлтийн картын аян, “Хатан сүлжээ” ХХК худалдааны 11 салбарт бүх бараанд 5-20% хямдрал  зарлах юм байна.
Татварын хуулиудыг өөрчлөх төсөл өргөн баригдаагүй
Сүүлийн үед зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим сайтаар татварын тухай хуулиудыг өөрчилж, хүн амын орлогын албан татварыг нэмэгдүүлэх гэж байгаа тухай мэдээлэл гарах болсонтой холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас доорхи мэдээллийг гаргаж байна. Монгол Улсад мөрдөж хэрэгжүүлж байгаа аливаа албан татварыг зөвхөн хуулиар тогтоодог бөгөөд хууль тогтоох эрх мэдэл гагцхүү Монгол Улсын Их Хуралд хадгалагддаг. Монгол Улсын Их Хурлаас 2006 онд Хүн амын орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Онцгой албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудыг шинэчлэн найруулж баталснаар манай улсад татварын шинэчлэл хийгдэж, энэхүү дөрвөн төрлийн татварыг тогтвортой мөрдөхөөр болсон билээ. Улс төрийн намуудын тохиролцоогоор шийдэгдсэн татварын энэхүү шинэчлэл эдүгээ бодитойгоор хэрэгжиж байгаа болно. Хууль санаачлагчдын зүгээс татварын хуулиудыг өөрчлөх чиглэлээр ямар нэгэн хууль, тогтоомжийн төслийг одоогоор Улсын Их Хуралд өргөн бариагүй байна.   Улсын Их Хурлын Тамгын газар
Францын гадаад хэргийн сайд Монголд айлчилна
Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус 10 дугаар сарын 25-26-нд Монгол Улсад  албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улс, Франц Улстай 1965 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэхүү айлчлал нь тус улсаас Монгол Улсад Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын үеэр Франц Улсын Гадаад хэргийн сайд Л.Фабиус Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийнэ. Франц Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал нь Монгол Улс, Франц Улстай  улс төрийн итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэх эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд ач холбогдолтой юм.