title
stringlengths
4
194
content
stringlengths
5
342k
ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол шинээр илэрчээ
Манай улсад ХДХВ-ын 146, 147 дахь тохиолдол шинээр бүртгэгдлээ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр манай улсад ХДХВ-ын 146, 147 дахь тохиолдол шинээр бүртгэгдлээ. Өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдөр тус төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд сайн дураараа хандаж шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцод ХДХВ-ын халдвар илэрч онош батлагджээ. Энэ хүн 35-39 настай, эмэгтэй, одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа аж.  Мөн наймдугаар сарын 27-ны өдөр ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторид эрүүл мэндийн байгууллагаас онош баталгаажуулахаар ирүүлсэн сорьцод ХДХВ-ын халдвар илэрч онош батлагдав. Энэ хүн 30-34 настай, эрэгтэй хүн байна. Биеийн байдал нь хэвийн. Тус төв эдгээр халдвартай хүмүүсийг хяналтдаа авч, тархварын судалгаа хийж байгаа аж.  Иргэдийг сайн дурын зөвлөгөө шинжилгээнд идэвхтэй хамарч, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалан, ХДХВ-ээс  хамтдаа сэргийлцгээе гэж эрүүл мэндийн салбарынхан уриалж байна.
Техникийн захуудыг нэгтгэж "Авто худалдааны цогцолбор" байгуулна
Улаанбаатар хотын хэмжээнд автомашин худалдаалах аж ахуйн нэгж байгууллагын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн нь импортоор орж ирж байгаа авто машины эрэлттэй холбоотой бөгөөд улсын хэмжээнд жилд дунджаар 45 000 авто машин шинээр нэмэгддэг гэсэн судалгаа байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 25 га талбайд  авто машин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг Да хүрээ, Өгөөмөр, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, Дако, Буян  хурах, Сутай буянт ХХК гэсэн 9 зах  ажиллаж байна. 8000 орчим түрээслэгчтэй эдгээр захуудаар өдөрт 6000-10000 хүн үйлчлүүлдэг нь захуудыг чиглэсэн авто замын ачаалал нэмэгдэх гол шалтгаан болж байгаа юм. Нөгөөтэйгүүр техникийн захууд олон байршилд үйл ажиллагаа явуулдаг нь иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг зөрчиж байна гэсэн шүүмжлэлийг дагуулдаг. Тиймээс эдгээр авто машин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг захуудыг нэгтгэж “Авто худалдааны цогцолбор” байгуулах газрыг эзэмшүүлэх” тухай асуудлыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 09 сарын 05-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гарган, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр болжээ. Эхний төлөвлөлтөөр “Авто худалдааны цогцолбор”-ыг СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт 130 га газарт Хотын шинэ төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон 2030 оны хөгжлийн чиг хандлагын авто замын сүлжээтэй уялдуулан байгуулахаар төлөвлөсөн байна.  Авто худалдааны цогцолборт худалдаа үйлчилгээ болон офиссын барилга, авто экспо төвийг төлөвлөсөн бөгөөд тус төвд олон улсын чанартай үзэсгэлэн яармаг худалдаа зохион байгуулах боломжтой гэж тооцоолж байгаа юм. Мөн авто машины худалдаа, түрээсийн болон нарнаас эрчим хүч хураагчтай саравч бүхий задгай зогсоолыг төлөвлөлтөд тусгаж, худалдан авагч нарт зориулан туршилт хийх хатуу хучилттай авто зам байгуулах юм. “Авто худалдааны цогцолбор” бүрэн ашиглалтад орсноор замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээгээр буурахаас гадна иргэд нэг дороос худалдаа хийх таатай боломж бүрдэх юм. Эхний ээлжинд цогцолбор байгуулах 130 га газрыг нийслэлийн ЗДТГ-т 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх бөгөөд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батална. Ингэснээр техникийн захуудыг төвлөрүүлж, “Авто худалдааны цогцолбор” байгуулах ажил албан ёсоор эхлэх аж.
Т-Батаар 120 сая төгрөгийн орлого олжээ
Т-Батаарын үзэсгэлэн Т-Батаар үлэг гүрвэлийн олдворыг Чингисийн талбай дахь Үлэг гүрвэлийн түр музейд энэ оны зургаадугаар сарын 8-наас байрлуулаад гурван сарын хугацаа өнгөрч буй. Эхний нэг сард нь иргэдэд үнэ төлбөргүй үзүүлсэн бөгөөд энэ хугацаанд 267 мянган хүн үзэж сонирхжээ. Нээгдсэн анхны өдөр 15 мянга, дараагийн өдөр 20 мянган хүн Т-Батаарын музейд зочилсон байна. Харин төлбөртэй үзүүлсэн өнгөрсөн хоёр сарын хугацаанд 320 мянган хүн музейг үзэж, Т-Батаар 120 сая 59 мянган төгрөгийг улсын төсөвт оруулжээ. Нийтдээ гурван сарын хугацаанд хагас сая хүн “Т-Батаарынд” зочилсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан: Т-Батаар нь монголчуудын сэтгэлгээнд хоёр том өөрчлөлт авчирсан хэмээн үздэгээ хэллээ. Нэгд, Т-Батаарыг эргүүлж авчрах хүртэл монголчууд өв, соёлын чухал зүйлсээ дандаа гадагш алддаг, хулгайлуулдаг, эзэнгүй айл шиг байсан. Одоо бол эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашна гэдгээр буруу гараар оруулж алдсан соёлын их өвөө эргүүлэн авч дэлхийг хэрсэн, олон улсын хил дамнасан гэмт хэргийн бүлэгт том дохио өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр хууль хяналтын байгууллагууд, эрдэмтэд, шинжээчдийн бүрэлдэхүүнтэй баг гарч үнэт олдвороо эргүүлэн эх оронд нь авчирсэн. Гэмтнүүд АНУ-д 10-20 жилийн хорих ял авч байгаа. Энэ нь Монгол Улс бол алдсанаа эргүүлж авч чаддагг орон шүү гэдгийг дэлхийд харууллаа. Мөн гуравхан сарын дотор хагас сая хүн Т-Батаарыг үзсэн нь сэтгэлгээнд гарч ирсэн том үзэгдэл юм гэлээ.  Т-Батаарын араас дахин 22 үлэг гүрвэлийн олдвор Монголд ирэх юм. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 30 ээж Т-Батаарын чихмэл тоглоом, бэлэг, дурсгалын зүйл хийж борлуулснаар зургаан сая 900 мянган төгрөгийн орлого олж амьжиргаандаа нэмэрлэжээ.   Дархан-Уул аймаг хүсэлт гаргаж Т-Батаарыг аймагтаа өвөлжүүлэн иргэдэд үзүүлэхээр болжээ. Маргааш буюу есдүгээр сарын 20-нд Т-Батаар, түүний багийнхан Дархан-Уул аймгийг зорих гэж байгаа аж.
Ц.Мөнхбаяр нарт 10 жилийн ял оноогдох гэнэ
“Гал үндэстэн” холбооны 11 гишүүнийг саатуулсан ч гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэжээ “Гал үндэстэн” холбооны 11 гишүүнийг саатуулсан ч гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэжээ  “Гал үндэстэн” холбооны гишүүд өнгөрсөн даваа гарагт төрийн тусгай хам­гаалалттай Төрийн ордонд галт зэвсэг болон тэсрэх бөм­бөг авч орохыг завдаж төрийн алба хаагчид төдийгүй энгийн иргэдийг ч цочирдуулсан.  Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж буй­гаар уг хэрэгт “Гал үндэстэн” холбооны 11 хүнийг саатуулан шалгасан ч зөвхөн гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэжээ.  Харин бусад нэр бүхий найман хүнийг оройн 17:00-18:00 цагийн үед тус­гаар­лаж, хүн тус бүрийг 20 мянган төгрөгөөр торгоод явуулсан байна.  Үлдсэн гурван хүн болох “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, ги­шүүн Н.Болд­баатар, Чаг­наа­дорж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.13, 177.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.  Тодруулбал “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 177.1-т зааснаар эрх бүхий байгууллага, албан тушаалт­наас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд болон шууд бус нөлөөлөх зорилгоор олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюул­тай хүч хэрэглэсэн, хэрэглэхээр заналхийлсэн гэх үндэслэлээр 10-15 жилийн ял оноох нь тодорхой болов. Одоогоор хэргийг харьяалалынхаа дагуу ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст шалгаж байгаа бөгөөд хэрэв зохион байгуулалтай бүлэг, гэмт бүлэглэлийн шинжтэйгээр үйлдсэн нь тогтоогдох аваас ялын хэмжээ хүндрэх магадлалтай гэнэ.  Харин хуульд зааснаар зандалчлах гэмт хэрэгт бэлтгэхэд идэвхтэй оролцсон боловч гэмт үйлдэл эхлэхээс өмнө эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдсэн, эсвэл уг үйлдлийг таслан зогсооход оролцсон, түүний үйлдэлд өөр гэмт хэргийн шинжгүй нь тогтоогдох аваас эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хүртэлх арга хэмжээг авах юм. Мөн Эрүүгийн хуу­лийн 91.2.13-т хүнийг санаа­тай­гаар ний­тэд аюултай байд­лаар ала­хыг завдсан бол 15-20 жил болон цаазаар авах ял оноохоор хуульчилж өгсөн байна. Үүнээс гадна албаны эх сурвалжийн мэдээлснээр “Централ таур”, Уул уурхайн яаманд тэсрэх бөмбөг суурилуулсан байж болзошгүй гэх мэдээллийг хууль хяналтынханд анх өгсөн иргэнийг ч шалгаж эхэлжээ.
ДАШТ 2013: С.Батцэцэг мөнгө, Т.Мөнхтуяа хүрэл медаль хүртлээ
С.Батцэцэг мөнгөн медаль хүртлээ Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 63кг-д дэлхийн аварга С.Батцэцэг мөнгөн медаль хүртэж хошой медальтан, мөн 59кг-д ОУХМ Т.Мөнхтуяа хүрэл медаль хүртснээр дэлхийн аваргын хошой хүрэл медальтай болов.  63кг-д С.Батцэцэг Венесуэлийн бөх Наталь Жозефина Греман Херрерыг эхний тойрогтоо ялж улмаар өнгөрсөн жилийн дэлхийн аварга, АНУ-ын бөх Елена Пирожкова, Италийн Диана Мариаг дарааллан ялсан. Хагас шигшээд ОХУ-ын бөх Братчикова Анастасияаг ялснаар олимпийн гурав, дэлхийн долоон удаагийн аварга, Японы бөх Каори Ичотой финалд үлдсэн ч ялагдсан юм. Харин Т.Мөнхтуяагийн хувьд дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Ито Аяакаг 9:2-аар ялж дэлхийн аваргын хошой медальтай боллоо.
Дэлхийн анхны үл үзэгдэгч цамхаг Өмнөд Солонгост баригдана
"Tower Infinity" хэмээн нэрлэгдэж байгаа дэлхийн хамгийн анхны үл үзэгдэгч цамхаг БНСУ-ын Сөүл хотод удахгүй  баригдах энэ цамхгийг та олж харж чадахгүй ч байж магадгүй. Учир нь 450 метр орчим өндөртэй, "Tower Infinity" хэмээн нэрлэгдэж байгаа уг барилга дэлхийд хамгийн анхны үл үзэгдэгч технологитой байх ажээ. Сөүлд 450 метр орчим өндөртэй, "Tower Infinity" хэмээх дэлхийд хамгийн анхны үл үзэгдэгч технологитой цамхаг тун удахгүй баригдах нь. Энэхүү барилга нь LED гадаргуутай байх юм байна. Түүнээс гадна ар талдаа бүрэн камержсан байх бөгөөд ар талынх нь орчны дүрсийг нөгөө талдаа шууд дүрслэх тул яг л тунгалаг, нэвт харагдаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Нэгэнт ийм LED дэлгэцүүдээр бүрхэгдсэн тул зарим үед сурталчилгаа видео гаргах, үйл явдлыг шууд дамжуулах боломжтой. Энэ дүрслэх систем нь унтарсан тохиолдолд ч барилга бүрэн шилээр хийгдсэн байх тул мөн л нэвт харагдах гэнэ. Энэ барилгад усан хүрээлэн, кинотеатр, ресторанууд байрлана Бүхэлдээ зугаа цэнгээний үйлчилгээний зориулалттай энэ барилгад усан хүрээлэн, кинотеатр, ресторанууд байрлана. Барилгын ажлыг АНУ-д төвтэй "GDS Architects" компани гүйцэтгэж байгаа бөгөөд дуусах хугацаа нь тодорхойгүй байгаа аж.
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө
УИХ-ын чуулганы хуралдаан УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Нийтдээ 10 бүлэг, 44 зүйлтэй уг хуулийн төсөлд тусгаснаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэх бөгөөд тухайн талбай нь бусад талбайтай давхцал бий эсэх талаар төрийн захиргааны байгууллагаас цахим хэлбэрээр мэдэгдэл авах юм байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох эрхийг аймаг, орон нутгийн захиргаанд шилжүүлснээр тусгай зөвшөөрөл олгох эрх мэдлийн төвлөрөл саарах давуу талтай гэж Засгийн газар үзэж байгаа аж. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд давуу эрхээр бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгодог зарчмаар олгох юм байна. Мөн бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгодгоос онцлог зүйл нь улсын төсвийн хөрөнгөөр судалгаа явуулж тогтоосон эрдсийн хуримтлал бүхий талбай болон Ашигт малтмалын тухай хуульд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох талбайд сонгон шалгаруулалтгүйгээр олгох боломжийг нээж өгч байгаа аж. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг түгээмэл тархацтай ашигт малтмалын төрөлд 2.5 хувь байхаар, тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг талбайн хэмжээтэй уялдуулан тогтоодог байхаар төсөлд тусгажээ. Ингээд хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж хариулт авав. УИХ-ын гишүүн Я.Содбаатар Гишүүн Я.Содбаатар манай улсад сүүлийн гурван жилийн хугацаанд ашигт малтмалын салбарын эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байгааг хэлээд УИХ-д оруулж ирсэн ч батлагдаагүй байгаа эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг шийдэж байж алтны болон түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулиа ярих ёстой юм биш үү, ээлжит бус чуулганаар үүнийг шийдүүлэх гэж яарах ямар шаардлага байна, эрдэс баялгийн асуудлыг төрөөс нэгдмэл бодлого, удирдлага, зөвшөөрлийн системтэй авч явах учиртай биш үү гэдгийг асуув. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг “УИХ-д өргөн бариад байгаа эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төсөлд түгээмэл тархацтай ашигт малтмалыг тусдаа хуулиар зохицуулахаар тусгасан тул бодлогын баримт бичигтэй зөрчилдөх явдал байхгүй. Хуулиа батлаад тусгай зөвшөөрөл олгогдож байх нь бүтээн байгуулалтын ажил зөв зохистой, шуурхай явахад хэрэгтэй байгаа юм. Энэ хуулиар орон нутагт үйл ажиллагаа явуулах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн ТЭЗҮ-ийн талаарх саналыг Уул уурхайн яаманд ирүүлж шийдүүлэх, харин уулын ажлын төлөвлөгөөг нь орон нутгийн Засаг дарга батлдаад явахаар тусгасан байгаа” гэсэн хариулт өгөв. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн гишүүн Я.Содбаатар хуулийн төсөлд орон нутагт эрх шилжүүлэхээр тусгасан нь эрдэс баялгийн салбарын тухайд эрсдэлтэй байж мэдэх тул энэ асуудалд нухацтай хандах учиртай. Нөгөө талаар орон нутагт төвлөрлийг саруулна гэж байгаа ч эсрэгээрээ бизнес эрхлэх, бүтээн байгуулалтын ажил явуулахад улам хүндрэл учруулж мэдэх юм. Түүнчлэн заавал бие даасан хууль гаргахгүйгээр одоогийн хуулийн зохицуулалтаар шийдээд явах боломж ч байна. Иймээс салбарын мэргэжилтнүүдийн саналыг сонсож, ажлын хэсэг гарган нухацтай хандах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон 45 гишүүний 38 нь буюу 84.4 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгэлүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
Энхтайваны гүүрний дэргэд автомашины ноцтой осол гарав
Энхтайваны гүүрний зам дээр осол гарав Хан-Уул дүүргийн нутагт уржигдар шөнө “Гранд Марк-II” загварын автомашины жолооч осол гаргаж,гудамжны гэрэлтүүлгийн шон мөргөжээ. Үүний улмаас автомашин хоёр хуваагдаж, дотор нь сууж явсан гурван хүн хүнд бэртсэн байна.  Ослын газарт 00.30 цагийн үед очиход “Хурд” компанийн бариулж буй барилгын хашааны дэргэд уг автомашины их бие нь байсан бол түүнээс нэлээд зайтай урд дугуй, моторын хэсэг нь автозам дээр хэвтэж байв.  Ослын шалтгааны талаар тухайн үед нь хэргийн газарт ажиллаж байсан Замын цагдаагийн алба хаагчид “Согтууруулах ундаа хэрэглэсэн байх магадлалтай, хурд хэтрүүлсэн байж болзошгүй” гэж мэдээлсэн юм. Ослын улмаас автомашин хоёр хуваагджээ Харин жолооч зорчигчдыг ГССҮТ-д аваачин цагдаагийнхан тайлбар авч, согтуурлын зэрэг хэмждэг багажаар үлээлгэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдоогүй гэж Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн эх сурвалж мэдээлэв. Замын цагдаагийн алба хаагчид “Замын нөхцөлд хурдаа тохируулаагүйгээс осол гарсан байх магадлалтай. Шинжээчийн дүгнэлт гараагүй байна” гэлээ. Машины урд хэсэг
Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ
Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ ХХ зууны Монголчуудын нэрт удирдагч, үндэсний эв нэгдлийг эрхэмлэгч интернационалч Ю.Цэдэнбалын мэндэлсний 97 жил өнөөдөр тохиож байна. Ю.Цэдэнбал нь социалист нийгмийн их бүтээн байгуулалтын жилүүдэд улс орноо тасралтгүй 44 жил удирдсан билээ. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва журмын нөхдийн хамт хөшөөнд нь цэцэг өргөж  хүндэтгэл үзүүллээ. Түүний төрсөн өдрийг тохиолдуулан Шадар сайд хэлэхдээ  “Эх орон ард түмнийхээ төлөө нөр их хөдөлмөр зүтгэл нь Монголын түүхэнд үүрд дурсагдахаар үр дүнд  хүрснийг тэмдэглэх нь бидний үүрэг юм. Тэрээр  оюуны салбарын томоохон шинэчлэгч байсан  бөгөөд түүний удирдлагын жилүүдэд ерөнхий боловсролын сургууль 580, ТМС-40, техникум 21,  их, дээд сургууль наймыг иж бүрэн шинээр байгуулсан нь бидний үр хүүхэд, хойч ирээдүйд ач буянаа өгсөөр байна. Амьдарлынхаа сүүлийн жилүүдэд эрүүл мэнд, сэтгэлзүйгээр хохирон төрөлх эх орон, төрүүлсэн ард түмнээ санасаар  хүний нутагт тэнгэрт хальсан Монгол төрийн энэ түүхэн зүтгэлтнийг  цагаатгахыг  хүсч буй олон нийтийн  хүсэлтийг дэмжиж байна” гэсэн юм.
Ард Аюушийн өргөн чөлөөг Жамсранжавын гудамжтай холболоо
III, IV хорооллоос урагш явсан шинэ зам Ард Аюушийн өргөн чөлөөг Жамсранжавын гудамжтай холбосон 0.5 км авто замын зорчих хэсгийг өчигдөр бүрэн нээжээ. Энэ зам нь 3, 4 дүгээр хорооллоос урагш явсан шинэ зам юм. Уг замын барилгын ажлыг "Хангайн зам" ХХК он дамжуулан гүйцэтгэж байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн асуудал 8 сарын 21-нд эцэслэн шийдэгдсэнээр замын хучилтын ажил хийгдсэн юм. Харин явган хүний замын ажлыг 10 сарын 30-ны дотор багтаан хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдэгдэл гаргана гэв
МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж чуулганаар хэлэлцэх таван хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулсан байна. Ээлжит бус чуулганы тухайд МАН-ын бүлгийн байр суурь тодорхой байгаа. Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал хүндэрч буйтай холбогдуулан УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах, Засгийн газраас хүндрэлийг даван туулах яаралтай арга хэмжээ авах, УИХ-ын зүгээс үүссэн нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй байх чиглэл өгч ажиллах талаар өнгөрөгч наймдугаар сарын эхээр УИХ-ын удирдлагад шаардлага хүргүүлсэн боловч хүлээж аваагүй. Гэхдээ МАН-ын бүлгийн тавьж байгаа шаардлагын дагуу энэхүү ээлжит бус чуулганаар эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах, бараа бүтээгдэхүүний үнэ ханш, ам.долларын өсөлт, төсөв тасарч буйн учир шалтгааныг тал бүрээс нь нягтлан хэлэлцэх хүлээлттэй байгааг МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хэллээ. Мөн МАН-ын бүлэг эдийн засагт үүсээд буй хүндрэл бэрхшээл, нөхцөл байдлын талаар мэдэгдэл гаргахаар бэлтгэж байгаа аж.   Ч.Хүрэлбаатар гишүүн МАН-ын бүлгээс эдийн засгийн алдаатай бодлогоо засахыг эрх баригчдад өнгөрөгч дөрөв, тавдугаар сард удаа дараа сануулж байсныг хэвлэлийн бага хурлын үеэр дахин сануулсан юм. Хэрвээ тухайн үед Ардын намын тавьж буй асуудалд эрх баригч хүчний зүгээс зөв онош тавьсан бол өдгөө үүсээд байгаа асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар шийдчих боломж байсан гэв. УИХ-ын сонгуулиар Увс аймагт МАН-аас нэр дэвшиж сонгогдсон хоёр гишүүнтэй холбоотой асуудал шүүхээр эцэслэн шийдэгдэж, цэг тавигдсаныг энэ үеэр сэтгүүлчдэд мэдээллээ.
Монгол Улс БНАСАУ-ын ард иргэдэд 1850 тонн гурилын тусламж үзүүллээ
Хүмүүнлэгийн шугамаар нийлүүлсэн 1850 тн гурилыг БНАСАУ-ын талд хүлээлгэн өглөө Монгол Улсын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар нийлүүлсэн 1850 тн гурилыг БНАСАУ-ын талд хүлээлгэн өглөө. Тусламжийн гурилыг Кесон хотын өнчин хүүхдийн асрамжийн төв, ясли, сургууль, Пёньян хотын эх нялхсын эмнэлэг болон Монгол, Солонгосын найрамдлын нэрэмжит байгууллага зэрэг газруудад тараажээ. Тусламжийн гурилыг хөдөө орон нутаг, ялангуяа байгалийн гамшигт өртсөн бүс нутгийн иргэдэд тараажээ.  Тухайлбал, Кесон хотын өнчин хүүхдийн асрамжийн төв, ясли, сургууль, Пёньян хотын эх нялхсын эмнэлэг болон Монгол, Солонгосын найрамдлын нэрэмжит байгууллага зэрэг газруудад түгээсэн байна. Хүмүүнлэгийн тусламжийг түгээхэд Монгол Улсын ЭСЯ–ны дипломат ажилтнууд болон Олон улсын холбогдох байгууллагын төлөөлөгчид хяналт тавьж ажиллажээ. Тусламжийн гурилыг Кесон хотын өнчин хүүхдийн асрамжийн төв, ясли, сургуулийнханд тараажээ  БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдаас Монгол Улсын Гадаад харилцааны сайдад хандан ирүүлсэн захидалд хүнсний дутагдалтай байгаа солонгосын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.
iPhone-ыг хэрхэн хурдан цэнэглэх вэ?
Утсаа унтраагаад цэнэглэвэл илүү хурдан цэнэглэгдэнэ  iPhone-ыг хурдан цэнэглэх энгийн таван аргыг хүргэж байна. 1. Хамгийн энгийн арга бол утсаа унтраагаад цэнэглэвэл илүү хурдан цэнэглэгдэнэ. Асаалттай нь цэнэглэмээр байвал сүлжээнээс салгах буюу “Airplane Mode” дээр тохируулбал мөн л түргэн цэнэглэгдэнэ. Энэ үед утас тань үүрэн холбооны болон Wi-Fi сүлжээнүүдээс бүрэн салгагддаг тул энерги зарцуулалт нь эрс багасна. Эдгээр аргыг хэрэглэх боломжгүй бол ядаж цэнэглэж байх үедээ Lock хийвэл үр дүнтэй. 2. USB портоор цэнэглэхийн оронд цахилгаан эх үүсвэрт залгавал хурдан байдаг.  Цахилгаан эх үүсвэрт залгавал хурдан байдаг 3. Халуун орчинд зай нь цэнэгээ хурдан алддаг. Тиймээс утсаа нарны гэрлээс хол байлгах хэрэгтэй. Мөн цэнэглэж байх үедээ гадуур гэр, уут, цүнхнээс нь гаргавал сайн. Тасалгааны хэм (22C) байвал хамгийн тохиромжтой байдаг.  4. Хэрвээ танд USB портоор цэнэглэхээс өөр сонголт байхгүй бол цэнэглэлтийг хурдасгах хэд хэдэн арга бий. Мэдээж iTunes програмтай холбож Sync хийхгүй байх хэрэгтэй. Өөр USB портуудад залгагдсан төхөөрөмжүүдийг аль болох цөөлөх хэрэгтэй. Тэд тэжээлийн чадлаас хуваалцдаг. Мөн холбосон компьютерээ унтах (Standby, Sleep, Hibernation) горимонд оруулах хэрэггүй. iTunes програмтай холбож Sync хийхгүй байх хэрэгтэй 5. Баттерейг удаан хэрэглэхийн тулд түүн доторх электронуудыг хааяа бүрэн хөдѳлгөөнд оруулж байх хэрэгтэй. Ингэхийн тулд сард дор хаяж нэг удаа баттерейгаа 100 хувь бүрэн цэнэглэсний дараа дуустал нь буюу 0 болтол нь хэрэглэж байх. Ингэснээр таны утасны баттерей удаан эдлэгдэж, чанараа алдахгүй.
“2030 Усны нөөцийн бүлэг”-тэй хамтран 1.5 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ “2030 Усны нөөцийн бүлэг”-тэй хамтран ажиллахаар болсон билээ.  Хамтын ажиллагааны эхлэл болж 2011 оны тавдугаар сард судалгааны манай улсад баг ирж ажилласан юм. Мөн оны 2011 оны зургаадугаар сард Монгол орны усан хангамжийн тулгамдсан асуудлаар бүх талуудын оролцоог хангасан хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн эдийн засгийн чуулган хамтран зохион байгуулсан яриа хэлцлийн нэг хэсэг болох “Монгол орны усны нөөц хөгжлийн хурдасгуур болох нь” салбар хуралдаан өчигдөр Төрийн ордонд болж өндөрлөлөө. Хуралдааны төгсгөлд БОНХЯ “2030 Усны нөөцийн бүлэг”-тэй хамтран төсөл хэрэгжүүлэх тухай хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ төслийн эхний шат нь 1-2 жилийн хугацаанд 1-1.5 сая ам.долларын төсөвтэй байх бөгөөд ойрын үед гэрээг үзэглэж төслийг эхлүүлэхээр тохирчээ.
Улаанбаатарын хүн амын сая гаруй нь газар хөдлөлтийн аюултай бүсэд ажиллаж, амьдарч байна
Газар хөдлөлт Монгол Улс нь газар хөдлөлтийн харьцангуй идэвхтэй бүс буюу аюул гарч болохуйц бүс нутагт оршдог. Бид онцгой байдлын үед ажиллах нөөц бололцоог хэмжиж, Улаанбаатар хотын барилгуудын бүтцийг судлаж, Газар хөдлөлтийг судлах сектороос гарсан мэдээлэл, Дэлхийн газар хөдлөлтийн статистикт үндэслэн энэ дүгнэлтийг бичлээ. Газар хөдлөлтийн эрсдлийг сайн тооцоолоогүй баригдсан дэд бүтэц, барилга байгууламжууд, онцгой байдал тохиолдох үед аврах ажиллагаа явуулах боломжгүй, бэлтгэлгүй байдал нь Монголын нийт хүн амын тал орчим нь амьдарч, ажиллаж буй Улаанбаатар хотыг эрсдэл өндөртэй бүс болгож байна. Монгол улсад 1970-2010 оны хооронд нийт 2500 гаруй газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгдсэн  байдаг. Үүнээс 900 нь 1970-2004 онд, дийлэнх буюу 1340 тохиолдол нь 2005-2009 онд  тохиолдсон байна. Сүүлийн 15 жилийн хугацаанд ойрын газар хөдлөлтийн тоо жилд дунджаар 50% нэмэгдсэн байна. Улаанбаатар хотын газар хөдлөлтийн байдлыг дүгнэж үзэхэд дараах байдалтай байна. Үүнд: Сүүлийн 30 жилийн томоохон газар хөдлөлт: 1980 онд – 4.4 Магнитуд; 1985 онд –  3.7М; 1987 онд – 3.9М;  1995 онд – 3.4М; 1997 онд – 4.4М; 2000 онд – 3.6М; 2008 онд – 3.9М; 2009 онд – 4.2М. Улаанбаатар хотын онцгой байдлын үеийн хүн хүч, техник хэрэгслийн нөөц  бололцоог судлаж үзээд туйлын хангалтгүй буюу бэлтгэлгүй байна гэж бид дүгнэлээ. Улаанбаатар хотын дэд бүтэц, барилга байгууламжийн томоохон хэсэг нь ихэвчлэн газар хөдлөлтийн эрсдлийг давж гарахааргүй төвшинд буюу чанарын шаардлага хангахгүй байна. 2005-2010 оны хооронд мэдрэгдсэн газрын чичиргээний тоо 700 орчим, магнитуд нь 0.8-4.4 хооронд. Хүчтэй газар хөдлөлт тохиолдоход нийт барилгын 18% нь тэсвэртэй, 18% нь дунд зэргийн тэсвэртэй бусад барилга нь тэсвэргүй байхаар байна. Мөн хотын дийлэнх барилгад хийцийн өөрчлөлт маш ихээр орж барилгыг инженерийн тооцоололгүй  зориулалтын бусаар ашигладаг. Энэ нь газар хөдлөлтөнд тэсвэртэй байдлыг ихээр бууруулах хүчин зүйл болж байгаа юм. Тоосгон өрөгт бүтэц  61% Металл хийц  2% Төмөр бетонон хийц  16% Модон хийц  2% Угсармал  18% Бусад 1% Монгол Улсын хүн амын 43% нь Улаанбаатар хотод амьдардаг ба нийт өрхийн 50%-55% буюу 650 мянга гаруй хүмүүс олон давхар барилгад амьдардаг байна. Дээрхээс тооцоолоход 230 мянга гаруй  хүн нь ямар нэгэн газар хөдлөлтөнд тэсвэртэй барилгад бусад 1 сая гаруй хүн газар хөдлөлтөд тэсвэргүй байгууламжинд ажиллаж амьдарч байна. Үүнээс гадна Монгол Улсын эдийн засаг болон нийгмийн өндөр ач холбогдолтой чухал объектууд зөвхөн нийслэл Улаанбаатар хотод байршдаг. Газар хөдлөсөн тохиолдолд байшин барилга гэмтэж нурахаас гадна гал түймэр гарах, дулааны шугам гэмтэж ус алдах, цахилгаан дулаан тасалдах зэрэг бодит эрсдэлүүд  бий болдог. Энэ бүх үр дагавар болох эрсдэлүүд хүн ам болон хөрөнгийн хохирлыг хэд дахин ихэсгэх боломжтой. Бид Монгол Улсад болон Улаанбаатар хотод газар хөдлөх магадлал харьцангүй өндөр гэж дүгнэж байна. Гамшгийн үед иргэдийг олж авран түргэн тусламж үзүүлэх, нүүлгэн шилжүүлэх бэлтгэл хангалтгүй, нөөц төлөвлөгөө байхгүй байгаа нь хохирлыг маш ихээр нэмэгдүүлэхээр байна гэж бид үзлээ. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авч сургалт, хүний нөөц, тоног төхөөрөмжийн бэлэн байдалд анхаарал хандуулах хэрэгтэй. Хот төлөвлөлтийг сайтар хийж, байшин барилгын хоорондох зай ба газар хөдлөлтөнд тэсэж үлдэх стандартыг мөрдүүлж, барилгын хийц чанар гэх мэт асуудалд анхаарал тавих шаардлагатай.Иргэдийн газар хөдлөлтийн үед авах арга хэмжээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх үүднээс сургуулилт, сургалтыг тогтмол хийх нь үр дүнтэй юм. Үүнээс гадна судалгаа шинжилгээний ажлыг сайжруулах, хийгдээгүй судалгааг шинээр нарийвчлан хийх нь том ахиц болно.
"Форбс 400"-гийн ганц бие тэрбумтнууд
Мэдээж ганц бие баян хүнд гэрлэх боломж хамаагүй илүү байдаг байх. Тэгвэл хэн хэн гэдэг баян хүмүүс одоогоор ганц бие амьдарч байгааг харцгаая. Саяхан 2013 оны хамгийн баян 400 Америк хүнийг тодруулсан "Форбс" сэтгүүл бидэнд энэ боломжийг олгож байна. Гэхдээ эдгээрээс урьд нь огт гэрлэж байгаагүй гэсэн шалгуураар нийт 12 хүн гарч ирж байгаа юм. Мѳн энэ жагсаалтаас 50 хүртэлх насны гэдэг давхар шалгуураар шүүвэл ердѳѳ зургаан тэрбумтан үлдэж байгаа ажээ. Эдгээр тэрбумтнуудын хэн нь хэн бэ? Жек Дорси (Jack Dorsey) 1.Жек Дорси (Jack Dorsey) Нас: 37 Хѳрѳнгѳ: 1.3 тэрбум доллар Сан Францискогийн тэрбумтан залуу Twitter, Square зэрэг технологийн компаниудыг байгуулалцсан. Гэвч хайр сэтгэлийн тал дээр тѳдийлѳн амжилтгүй яваа гэнэ. Британий модел Лили Коул (Lily Cole)-тай үерхдэг байснаа больж энэ оны эхнээс йогийн багш Кейт Грир (Kate Greer)-тэй найзлах болсныг эх сурвалжууд баталж байна. Түүний зүрхийг 140 тэмдэгтэнд багтаан байлдан дагуулъя гэвэл @jack хаягаар дагах боломжтой. Скот Дункан (Scott Duncan) 2. Скот Дункан (Scott Duncan) Нас: 31 Хѳрѳнгѳ: 5.5 тэрбум доллар Одоогоор хэнтэй ч гэрлээгүй байгаа. Түүний эцэг 2010 онд нас барснаар "Enterprise Products Partners" компани дахь хѳрѳнгийг нь ѳвлѳж авсан. Роберт Пера (Robert Pera) 3. Роберт Пера (Robert Pera) Нас: 35 Хѳрѳнгѳ: 1.95 тэрбум доллар Түүнд түргэн ѳсѳж байгаа харилцаа холбооны компани, NBA-гийн баг зэрэг орлогын эх үүсвэрүүд буй. Гэхдээ энэ баялгаа хуваалцах хүнийг олоогүй байгаа аж. Сүүлийн үеийн мэдээллээр Тайваний модел Руру Лин (Ruru Lin)-тэй болзож эхэлсэн гэнэ. Тор Питерсон (Tor Peterson) 4.Тор Питерсон (Tor Peterson) Нас: 49 Хѳрѳнгѳ: 2 тэрбум доллар "Glencore Xtrata"-ийн тэрбумтангуудын цор ганц Америк ганц бие эр. Энэхүү аварга компанийн нүүрсний салбарыг удирддаг байна. Жефри Скол (Jeffrey Skoll) 5. Жефри Скол (Jeffrey Skoll) Нас: 48 Хѳрѳнгѳ: 3.8 тэрбум доллар Баяны хажуугаар ѳглѳгч нэгэн. Нийтдээ 1 тэрбум долларыг буяны үйлст зарцуулжээ. Ѳглѳгийн эзэн, кино продюсер, eBay сүлжээний экс ерѳнхийлѳгч тэрээр найз бүсгүй Стефани Свидловтой хамт амьдарч байгаа гэнэ. Питер Тиел (Peter Thiel) 6.Питер Тиел (Peter Thiel) Нас: 46 Хѳрѳнгѳ: 1.8 тэрбум доллар 1998 онд онлайн тѳлбѳрийн "PayPal" компанийг байгуулалцаж байсан ба дараа нь хувьцаагаа 1.5 тэрбумаар зарж байжээ. 2004 онд Facebook-т 500,000 долларын хѳрѳнгѳ оруулалт хийж 10%-ыг нь эзэмших болсон. Хүмүүс түүнийг ганц бие, ижил хүйстэн гэцгээдэг байна.
Солонгос улсаас зориулалтын бус тээврийн хэрэгслээр импортлогдох гэж байсан 52.6 тонн гахайн өөхийг устгахаар болжээ
Зориулалтын бус тээврийн хэрэгслээр импортлогдох гэж байсан гахайн өөх БНСУ-аас зохих зөвшөөрөлгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр импортлогдох гэж байсан 52.6 тн гахайн өөхийг Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид илрүүлжээ.  Чанарын шаардлага хангахгүй энэхүү бүтээгдэхүүнийг “Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг үнэлэх зөвлөлийн хурал”-ын шийдвэрээр устгахаар болсон байна.  Мөн нийслэлийн Засаг даргын А/865 дугаар захирамжаар БНСУ-аас орж ирсэн 52.6 тн гахайн өөхийг устгах ажилд хяналт тавьж ажиллах “Ажлын хэсгийн бүрэлдэхүүн”-ийг томилжээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хяналтын хэлтэс хариуцан устгал хийх аж.
Жуулчны гээсэн 42 мянган долларыг эргүүлэн өгчээ
Үүргэвчинд бэлнээр 2.4 мянган доллар, 39.5 мянган долларын аяллын чек, бичиг баримт байжээ АНУ-ын Бостон хотод нэгэн орон гэргүй эр жуулчин эрийн мөнгө болон бичиг баримтынхаа хамтаар гээсэн үүргэвчийг нь олж өгч тусалжээ. Нэр нь тодорхойгүй байгаа тэнэмэл эр худалдааны төв дотроос  тэрхүү цүнхийг олоод цагдаа нарт мэдэгдсэн байна. Үүргэвчинд үзлэг хийхэд бэлнээр 2.4 мянган доллар, 39.5 мянган долларын аяллын чек зэрэг гарч иржээ. Мөн цүнхэнд БНХАУ-ын иргэний гадаад паспорт болон бусад бичиг баримтууд байсан аж. Төдөлгүй үүргэвчний хууль ёсны эзэн олдсон байна. Тэр азтай хүн орон гэргүй эрийн үйлдэлд яаж хандсан нь тодорхойгүй хэвээр үлдэв.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хороо дэмжлээ
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, тэдгээрийг дагалдан зарим хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хуулийн төслийн талаар танилцуулсан юм. Хөрөнгө оруулалтын тухай энэхүү хуулийн төсөлд хөрөнгө оруулалтыг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй нийтлэг эрх зүйн зохицуулалт, хамгаалалт, баталгааг бий болгох, хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчныг тогтвортой байлгах үүднээс энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэж байх, стратегийн салбар гэж тусад нь ялгахгүй байх, хөрөнгө оруулалтыг бүртгэлийн журмаар зохицуулах бөгөөд 100 мянган ам.долларын босгыг хэвээр хадгалах, харин төрийн өмчит гадаадын хөрөнгө оруулалтын хөрөнгийн хэмжээ тухайн аж ахуйн нэгжид 25 хувиас дээш гаргах тохиолдолд эрхэлсэн яамнаас зөвшөөрөл олгож байхаар тусгажээ. Түүний мэдэээлснээр энэ оны гуравдугаар улирлаас эхлэн хөрөнгө оруулалтын хэмжээ багасч эхэлсэн бөгөөд оны эхний хагас жил гэхэд жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад 42 гаруй хувиар буураад байна. Гадаадын шууд хөрөнгийн дотоод эдийн засаг уруу чиглэсэн урсгал буурахад дэлхийн эдийн засгийн байдал, дотоод дахь хууль эрх зүйн зохицуулалт, зарим шинэчилсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг зэрэг хүчин зүйл нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна. Иймд гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой байдлаар татах, эрх зүйн өнөөгийн зохицуулалтыг илүү сайжруулан хөнгөвчлөх шаардлагын үүднээс уг хуулийн төслийг санаачлан боловсруулснаа дурдав. Хөрөнгө оруулалтын тухай энэхүү хуулийн төсөлд хөрөнгө оруулалтыг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй нийтлэг эрх зүйн зохицуулалт, хамгаалалт, баталгааг бий болгох, хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчныг тогтвортой байлгах үүднээс энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэж байх, стратегийн салбар гэж тусад нь ялгахгүй байх, хөрөнгө оруулалтыг бүртгэлийн журмаар зохицуулах бөгөөд 100 мянган ам.долларын босгыг хэвээр хадгалах, харин төрийн өмчит гадаадын хөрөнгө оруулалтын хөрөнгийн хэмжээ тухайн аж ахуйн нэгжид 25 хувиас дээш гаргах тохиолдолд эрхэлсэн яамнаас зөвшөөрөл олгож байхаар тусгажээ. Түүнчлэн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахын тулд төслийн үр ашиг дээр тулгуурлан тодорхой хугацаанд татварыг нь тогтворжуулах, тухайлахад хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгөөс давсан, эдийн засгийн хөгжилд нийцтэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн төслүүдэд 5-10 жилийн хугацаанд зарим татварын хувь хэмжээг тогтвортой байлгахаар тусгасан байна. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг дэмжлээ. Мөн гишүүн Д.Зоригтоор ахлуулсан байнгын хорооны ажлын хэсэг байгуулахаар болсон байна.
Бүрэн шаталттай шинэ зуух авахдаа хуучин зуухаа заавал тушаана
Зааврын дагуу зуухаа хэрэглэвэл агаар цэвэршиж, уушгаа хамгаалахаас гадна зуухны үнийг 93 хувиар, түлшний зардлаа 30 хувиар хэмнэж, цахилгааны зардлаа 50 хувиар хөнгөлөх боломжтой Бүрэн шаталттай 45000 зуухыг нийслэлийн зургаан дүүргийн айл өрхөд хөнгөлөлттэй үнэээр өгөхөөр болсон билээ. Энэ дагуу энэ сарын 15-наас эхлэн зуухыг борлуулах ажил эхэлжээ. Зуухны утаа ялгаруулалт, үр ашгийг турших лабораторийн туршилтаар орсон 15 төрлийн зуухнаас бүрэн шаталттай Сэлэнгэ констракшн ХХК-ны “Өлзий” зуух, Роял Өүшн ХХК-ны “Том дөл” зуух, Элмеко ХХК-ны “Талст” зуух, Их тэнгэрийн хүч ХХК-ны “BEKAS-107” зуух шалгарчээ.  Өмнө нь бүрэн шаталттай зуух авч байгаагүй, амьдарч буй хороондоо бүртгэлтэй иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж зуух авах юм байна.  - Хас банкны гэр цэгт очиж зуухаа сонгож, төлбөрийн нэхэмжлэл авна.  - Хас банкны тооцооны төв рүү очиж, нэхэмжлэхийн дагуу төлбөрөө тушааж, төлбөрийн баримтыг авна.  - Төлбөрийн баримтаа үзүүлж, гэрээ байгуулна. Харин гэрээ байгуулсны дараа үйлдвэрлэгч шинэ зуухыг айл өрхүүдэд суурилуулж өгөх юм. Айл өрхүүдийн хувьд хуучин зуухаа заавал тушаах бөгөөд зааврын дагуу зуухаа хэрэглэвэл агаар цэвэршиж, уушгаа хамгаалахаас гадна зуухны үнийг 93 хувиар, түлшний зардлаа 30 хувиар хэмнэж, цахилгааны зардлаа 50 хувиар хөнгөлөх боломжтой аж. Нийслэлийн ЗДТГ-ын төслийн нэгж Улаанбаатар-Цэвэр агаар төсөл, Монгол Улсын Засгийн газрын Тусгай сан Цэвэр агаарын сантай хамтарч энэхүү зуухыг олгож байгаа юм.
Шилдэг таван Андройд ухаалаг утас
1.HTC One HTC One Үзэмжтэй 4.7 инч дэлгэц, Flipboard маягийн хуудаслагддаг homepage (BlinkFeed гэдэг), дунджаас дээгүүр үзүүлэлттэй камер зэрэг нь түүнийг Андройд тѳрѳлдѳѳ тэргүүлэх боломж олгож байна. Мѳн нүд булаам хѳнгѳн цагаан их бие, дууны ѳндѳр чанартай дуугаралт, универсал удирдлага (remote control) болох давхар функцыг нь дурдахгүй байх аргагүй. 2. LG G2 LG G2 Маш том 5.2 инч дэлгэц, анхны Snapdragon 800 чиптэй утас гэдэг утгаараа дэд байр эзэлж байна. Дээр нь нэмээд Hi-Fi аудио дуугаралт, бүтэн HD дэлгэц зэрэг үзүүлэлтүүд нь түүнийг энтертаймэнт хэрэглээний “мангас” болгож байгаа юм. 3. Samsung Galaxy S4 Samsung Galaxy S4 Гаднаас нь харахад ѳмнѳх S3 загвараасаа тѳдийлѳн ѳѳрчлѳгдѳѳгүй мэт боловч камер болон түүний мэдрэгчүүдийн чадвар нэмэгдсэн, баттерейн чанар эрс сайжирсан зэрэг нь гарцаагүй сайжирсан хувилбар гэдэг нэрийг зүүлгэж байгаа юм. 4. Nexus 4 Nexus 4 Энэ нэр нь Андройдын ертѳнцѳд “ахмад дайчин” мэт сонсогддог ч дунджаас дээгүүр процессор, зарим нэг давтагдашгүй боломжууд нь түүнийг моодноос хоцруулдаггүй. Тестийн үед бүрэн цэнэглээд 14 цаг хэрэглэгдсэн нь Андройдын ертѳнцѳд гайхмаар үзүүлэлт юм. Зарим хүмүүс зѳвхѳн энэ шалтгаанаар түүнийг энэ жагсаалтанд оруулах байх. 5. Moto X Moto X "Google"-ын мэдэлд шилжсэн 'Motorola" компанийн анхны утас нь хуруу хүргэлгүй удирдах (Touchless control) систем, Google Glass-тай ижил дуу хоолойгоор удирдах боломжтойгоороо бусдаас ялгарах аж. Мѳн 2000-гаад ѳнгѳний сонголтоос захиалах боломж нь хэрэглэгчид давтагдашгүй хийцтэй утас барих боломж олгож байгаа. Moto X нь 2013 оны хит бүтээгдэхүүнээр тодрох нь зайлшгүй.
Биокомбинатын замын хучилтын ажил эхэлжээ
Нисэхийн товчооноос баруун тийш 1 км суурь хучилтын ажил хийгджээ Нисэхийн товчоо - Биокомбинат - Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Нисэхийн товчооноос баруун тийш 1 км суурь хучилтын ажил хийгдээд байна. "Тотал Инж" ХХК зам барилгын ажлыг хийж байгаа бөгөөд гүйцэтгэл нь 50 хувьтай байгаа аж. Цаашид суурь хучилтын ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөжээ. Биокомбинатын замын хувьд 2014 онд ашиглалтад оруулах гэрээтэй хэдий ч энэ оны 11 сард багтаан ажлаа дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Тус компанийн хувьд 2011 онд 10-р хорооллын уулзвараас Саппоро хүртэлх 1.2 км, 2012 онд Саппорогийн уулзвараас 5 шарын уулзвар хүртэлх 3.2 км авто замуудыг өргөтгөн шинэчилж байсан юм.
“Мишээл Экспо” төвийн арын төмөр замын гармаас Яармагийн гүүр хүртэл замыг хаана
Өнөөдөр оройн 23.00 цагаас “Мишээл Экспо” төвийн арын төмөр замын гармаас Яармагийн гүүр хүртэл замыг хаана Энэ сарын 18-н буюу өнөөдөр оройн 23.00 цагаас “Мишээл Экспо” төвийн арын төмөр замын гармаас Яармагийн гүүр хүртэл 1.6 км замын хөдөлгөөнийг хаахаар болжээ.  Харин замын хөдөлгөөнийг энэ сарын 25-ны 07.00 цагт нээнэ. Зам хаах хугацаанд Яармаг чиглэлд зорчигчид Ажилчны гудамжнаас III ДЦС-ын баруун талаар Яармагийн гүүртэй нийлэх сайжруулсан замаар зорчих боломжтой аж. “Атар-Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд дээрх замыг хааж, асфальт-бетон хучилтын ажил хийх юм байна.
Ц.Элбэгдорж: Хөрөнгө оруулагчдын сэтгэл дэвтэж эргэж иртэл ажиллах ёстой
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын стратегийн яриа хэлэлцээ”-ний нээлт дээр үг хэллээ Есдүгээр сарын 15 буюу ням гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатарт үйл ажиллагаагаа эхлүүлээд буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт, Монгол Улсын Засгийн газар хамтран зохион байгуулж байгаа Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын стратегийн яриа хэлэлцээ”-ний нээлт дээр үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монголчууд ихийг дотроо үйлдвэрлэж, багыг гаднаас авах ёстой  Монгол Улсын Ерөнхийлөгч үгийнхээ эхэнд Улаанбаатарт хүрэлцэн ирсэн Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч профессор Клаус Шваб болон тус форумын хамт олон, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд чин сэтгэлийн баяр хүргэлээ. Тэрээр профессор Клаус Швабыг Монгол оронд ирнэ гэж хүлээж байсан, ийм олуулаа хүрэлцэн ирсэнд талархаж байна гэсэн юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол Улсад ямар хүндрэл, сорилт тулгараад байна вэ гэдгээс үгээ эхлэв. “Гол хүндрэл бол бодлогын хүндрэл юм. Хөрөнгө оруулагчид үүнийг ойлгож, мэдэрч байгаа. Монголд хөрөнгө оруулалтын бодлого сайн биш, үүнээс болж хүндрэл гарч хөрөнгө оруулагчдыг үргээдэг. Өнөөдөр Монголын эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт буурч, төгрөг, үндэсний валютын ханш суларч, төсвийн орлого хүндэрч байна. Үүнийг яаж засах вэ. Энэ бүхэн бодлоготой холбоотой хүндрэл юм. Энэ талаар нийгэм, олон нийт, бизнесийн салбарын хүмүүстэй яриа, хөөрөө өрнүүлсэн. Тэд маш энгийн зүйл хэлдэг. Бодлого, хөрөнгө оруулалтын орчин ойлгомжтой, татварын ачаалал хөнгөн, төрийн оролцоо бага байх хэрэгтэй гэдэг. Ийм зарчмаар хүндрэлээс гарах боломжтой. Монгол Улсын давуу тал бол нээлттэй байдал. Үүгээрээ давуу гэж хэлж болно. Бид хаана ч, юуг ч нуудаггүй. УИХ, Засгийн газар, нийгмийн хүрээнд нээлтэй ярилцаж чаддаг улс. Өнөөдрийн энэ ярилцлага ч үүний нэг хэсэг. Эдгээрээс гарч байгаа үр дүнд тодорхой шийдвэр гаргана гэж үзэж байна. Маргаашаас УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана. Ээлжит бус чуулганаар тодорхой хуулиуд баталж гаргахаар эрмэлзэж байгаа. Гол асуудал бол хөрөнгө оруулагчдад ээлтэй бус хуулиудыг өөрчлөх, хөрөнгө оруулагчдад урт хугацааны таатай боломж олгох талаар ярилцана. Монгол Улсын эдийн засаг, санхүүд гарсан хүндрэлээс гарах арга бол урт хугацааны бодлогод тулгуурлах ёстой. Ихийг дотроо үйлдвэрлэж, багыг гаднаас авах ёстой. Бага импорт, их экспорт, нэмүү өртөг, нэмүү үйлдвэрлэлийн төлөө Монгол Улс явах ёстой. Би ямар ч бондоос хөрөнгө оруулалт чухал гэсэн итгэл үнэмшилтэй байдаг. Бондыг бид эргүүлж төлдөг. Харин хөрөнгө оруулалт урт удаан хугацаанд үр ашгаа өгнө. Тэгэхээр ямар ч хөрөнгө оруулалт ямар ч бондоос илүү гэж боддог. Би ямар ч бондоос хөрөнгө оруулалт чухал гэсэн итгэл үнэмшилтэй байдаг. Бондыг бид эргүүлж төлдөг. Харин хөрөнгө оруулалт урт удаан хугацаанд үр ашгаа өгнө. Тэгэхээр ямар ч хөрөнгө оруулалт ямар ч бондоос илүү гэж боддог. Ашигт малтмалыг тойрсон асуудал их байна. Үүн дээр нэгдсэн нэг ойлголттой болцгооё. Өмнө нь Ашигт малтмалын тухай хуулийг бүрэн хэмжээгээ өөрчлөх талаар нэлээд ярьсан. Гэхдээ ингэлээ гээд сайжруулж өөрчлөх үү, муутгах уу гэсэн асуудал бас байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ашигт малтмалын хуулийг өөрчлөх талаар нэг хэсэг ярьсан. Тэгээд Ерөнхийлөгч Ашигт малтмалын тухай хуулиас гараа татаж авъя, түүнд оролцохгүй байя гэж шийдсэн. Эхлээд ерөнхий шинэчлэлээ тогтож авъя. Ерөнхий чиглэл гаргаж авъя гэж үзсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль гаргая гэж байгаа. “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын стратегийн яриа хэлэлцээ” Монгол Улс эрчим хүч, төмөр замын боломжоо нэмэгдүүлэх шаардлагатай Монголд ямар боломж байна вэ. Бизнесийн сонирхол хаашаа салхилж, зүг чиг нь хаашаа болох нь вэ гэж ажиглахаар ирсэн хүмүүс ч байгаа. Монгол Улс ойрын жилүүдэд эрчим хүчний асуудлаа анхаарах ёстой. Монголоос их боломж гарч ирнэ. Монгол Улс эрчим хүчний боломжоо нэмэгдүүлэхийн хэрээр бизнесийн боломж ихээр гарч ирнэ. Монгол Улс эрчим хүчний нөөц, боломж ихтэй орон. Төмөр замын хүчин чадлаа маш их нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ чиглэлд хоёр хөрш оронтойгоо идэвхтэй хамтарч ажиллах ёстой. Сая би Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр хоёр хөршийн удирдагчидтай уулзсан. БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй маш элэгсэг дотно яриа өрнүүлсэн. Шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хамтарч шийдвэрлэх талаар ярилцсан. Зорилгодоо хүрч чадна гэсэн итгэл дүүрэн байна. Өөрийн гэсэн бензин шатахуун боловсруулдаг хүчин чадалтай байя гэж бодож байна. Энэ чиглэлийн эх үүсвэр, газрын тос гаргах боломжийн талаар маш их онцгой анхаарч ажиллах төлөвлөгөө, эрмэлзэл байна. Монголд маш их бизнес байна гэж хэлж болно. “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын стратегийн яриа хэлэлцээ” Монгол Улс бол хүн захирдаг бус хууль захирдаг орон байх ёстой Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хууль, шүүхийн шинэчлэлд их анхаарал тавьж ирсэн. Шүүхийн шинэтгэлийг хийхэд 10 гаруй хууль гаргах байх гэж үзэж байсан ч 40-өөд хууль гаргах хэрэгтэй болж байгаа. Монгол Улс бол хүн захирдаг бус хууль захирдаг орон байх ёстой. Хуулийн засаглалтай орон болох ёстой. Монгол Улс 2012 оны байдлаар олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар авлигын индекс 26 орноор буурсан орон болсон. Юм л бол төрийн оролцоо, төрийн хувь хэмжээ, төрийн өмч гэсэн ойлголт газар авч болохгүй Монгол Улс хүнд суртал, төрийн оролцоо багатай орон байх ёстой. Юм л бол төрийн оролцоо, төрийн хувь хэмжээ, төрийн өмч гэсэн ойлголт газар авч болохгүй. Төрийн оролцоонд хяналт тавина. Төрийн компани дахин байгуулах талаар ярихгүй байх тухай Засгийн газартай ярилцана. Төсвөө өмнөх жилийн зардлаас илүү гаргахгүй төсөвлөе. Бүр хасч төсөвлөе гэсэн эрмэлзэлтэй байя. Төрийн сангийн оролцоо зэргийг анхаарч ажиллах болно. Монголд бизнес эрхлэхээр ирсэн байгууллага, хүмүүс яаж ашигтай ажиллах вэ гэдэг. Үүнд нууц процедур, нууц рецепт байхгүй. Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэж, олон нийтийн санаа бодлыг хүндэтгэж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах ёстой. Ингэвэл ашигтай ажиллаж болно. Дугуй ширээний ярилцлагад хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид хоёр өдрийн турш сэдэв сэдвээр тодорхой ярилцах байх аа. Манай хүмүүс энэ талаар нээлттэй. Энэ бол боломж. Ярьснаасаа дүгнэлт хийж цаашдын ажлаа төлөвлөөд явж болно. Хоёр өдрийн уулзалт амжилтай болно гэж итгэж байна. Хөрөнгө оруулагчдын сэтгэл дэвтэж эргэж иртэл ажиллах ёстой Профессор Клаус Швабт баяр хүргэе. Монголын хүндрэл хамгийн доод төвшиндөө хүрч зогссон. Одоо өсөх болно. Энэ үеийг мэдэрч Монгол Улсын нийслэлд цугларч Монголын ирээдүй, эдийн засгийн өсөлтийн талаар ярих гэж байгаа нь маш чухал юм. Ирэх 2014 оны нэгдүгээр сард Давост энэ асуудлыг дахин ярилцах болно. Гурван сарын дараа бид бүр илүү үр дүн, шийдвэртэйгээр очих ёстой. Хамгийн том хүндрэл бол хүний алдсан итгэлийг олж авах, хөрсөн сэтгэлийг дэвтээх, явсан хөрөнгө оруулагчдыг эргүүлж авчрах явдал. Тэдний сэтгэл дэвтэж эргэж иртэл ажиллах ёстой. Өөрийнхөө тухай товч ярья. Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр энэ оны зургадугаар сард дахин сонгогдсон. Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдох эрхтэй байдаг. Анх Ерөнхийлөгчөөр сонгогдоход хоёр морь байгаа гэдгийг мэдэж байсан. Одоо бол хоёр дахь морин дээрээ мордсон учраас сонгууль бодох биш улс орныхоо эрх ашгийг харж шийдэл гаргахын төлөө манлайлал үзүүлж ажиллах болно. Хэцүү хүнд зүйлийг сөрөх болно. Хөрөнгө оруулалт, хийж бүтээж байгаа харилцааны эсрэг гаргаж байгаа асуудал, популизмын эсрэг ихээхэн ачаа үүрч ажиллана. Хийж бүтээхийн төлөө Засгийн газартай хамтарч ажиллана. Та бүхэнд амжилт хүсье. Их баярлалаа. “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын стратегийн яриа хэлэлцээ”
Явган хүний зам дээр рекламны самбар зөвшөөрөлгүй байршуулсан байжээ
“Улаанбаатар сан”-гийн зөвшөөрөлгүй байрлуулсан рекламны самбар Зуун айлын явган хүний зам дээр өнгөрөгч өдрүүдэд рекламны самбар байрлуулсан гэх мэдээлэл иргэдээс ирээд байгаа. Энэ талаар Хотын ЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяраас тодруулахад: Явган хүний зам дээр “Улаанбаатар сан”-гийн рекламны самбарыг  ямар ч зөвшөөрөлгүйгээр байршуулсан байсан. Өнөөдөр тус сангийн холбогдох хүмүүстэй уулзаж, яаралтай буулгах үүрэг өгсөн” гэлээ. “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг нийслэлийн ИТХ-ын  2013 оны 3/32 тоот тогтоолоор  баталсан. Журмын дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлаж байсан рекламны самбаруудыг цэгцэлж, мэдээллийн болон реклам сурталчилгааны самбарууд гэж ангилан хориглох бүс тогтоосон. Энэ ажлын хүрээнд хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж,  жолооч нарын үзэгдэх орчныг хязгаарлаж буй реламны самбаруудыг буулгаж байгаа бөгөөд төлөвлөлтийн дагуу мэдээллийн болон рекламны самбаруудыг гудамж, талбайд байршуулахаар болсон билээ.
“Нарантуул”-ын хэргийн сэжигтнүүдийг батлан даалтад гаргажээ
Гал гарахад тэсэрч, дэлбэрэх бодисын нөлөө байгаагүй “Нарантуул”-ын худалдааны төвийн хүнсний зах өнгөрсөн сарын 23-нд шатсан. Үүний улмаас нэг хүн амь үрэгдэж, олон иргэн эд бараагаараа хохирсон билээ. ЦЕГ-ын даргын тушаалаар уг хэргийг шалгах Ажлын хэсэг тухайн өдөр байгуулагдсан. Ингээд энэ хэрэгт есөн хүнийг сэжигтнээр тооцож, дөрвөн хүнийг цагдан хориод байсан. Харин саатуулагдсан дөрвөн хүнийг өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргажээ. Тэд тухайн өдөр харуул хамгаалалтад ажиллаж байсан үйлчлэгч, манаач, цахилгаанчнаар ажилладаг хүмүүс байж. Энэ хүмүүс өмнөх шөнө нь согтууруулах ундаа хэрэглэж, ажлын хариуцлага алдсан нь шалгалтаар тогтоогдсон гэнэ. Ажлын хэсэгт багтсан эх сурвалжийн мэдээллээр галын шинжээчдийн дүгнэлт, түрээслэгчдийн ашиглаж байсан талбайд багтсан барааны хэмжээ зэрэгт үнэлгээ хийж буй шинжээчдийн дүгнэлтийг гарахыг хүлээж буй юм байна. Гал юунаас болж гарсан шалтгааныг тогтоох шинжээчийн дүгнэлт хараахан гарах болоогүй аж.
Тагнуулын байгууллага "гэнэтийн шалгалт'-д бүдрэв
Цагдаагийнхан тэсрэх бөмбөг байгаа эсэхийг шалгав Монгол төрийн нүд, чих болсон ТЕГ өчигдөр болсон үйл явдалд таварцаглаж орхив. Энэ тухай яриа ёстой л хуурай өвсөн ассан түймэр шиг газар авч дэлхийн ан­хаарлыг татчихлаа.  Ир­гэ­дийн ярьж буйгаар “Аливаа улсын тагнуулын бай­гууллага гарч болзошгүй аюул тотгорыг урьдчилан сайтар тагнаж мэдсэн байх ёстой” гэнэ. “Тэндээс ч бөмбөг олдлоо, энд ч бөм­бөг нуусан гэнэ, ирж хайж байна” гэх мэдээлэл Улаан­баатарчуудыг төдийгүй Мон­голын нийт иргэдийг өдөр­жин түгшээж айдаст автуулсан.  Иргэдийн ярьж буй­гаар “Гал үндэстэн” холбоо­ных­­ныг цагдаагийн­хан ба­­­ривч­лах гэж ноцолдож бай­­­гаад бууныхаа гохыг дар­­­сан гэсэн бол болсон үйл явдлаас хойш найман ца­гийн дараа тагнуулын бай­гууллага мэдээлэл хий­сэн юм. Ингэхдээ “Ц.Мөнхбаяр нарын хүмүүс УИХ-ын ээл­жит бус чуулган эхэл­сэн­тэй холбогдуулан Ашигт малт­­малын тухай хуулийг эсэр­гүүцэж Төрийн ордны хойд талын цэцэрлэгт байл­­дааны зориулалттай галт зэв­сэг болон тэсрэх бөм­бөг авч орон төрийн алба хааг­чид төдийгүй ир­гэдийн аюул­гүй байдалд занал­хийл­сэн. Гэмт үйлдлийг тас­­лан зог­­соох, баривчлах үед тэд эсэргүүцэл үзүүлсэн. Гэсэн ч энэ үед азаар хүний амь нас эрс­дэж, шархадсан зүйлгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэсэн юм. "Гал үндэстэн" холбооны тэргүүнийг баривчлав Хэрвээ буу алдаж, бөмбөг дэлбэрсэн бол УИХ-ын 76 гишүүн төдийгүй төрийн өндөр албан тушаал хашиж буй эрхмүүд болон тус газар ажиллаж байгаа 500 гаруй алба хаагчдын амь нас эрсдэх аюулд өртөх байв. Гэтэл тагнуулынхан бүх зүйл болж өнгөрсний дараа “Ниргэсэн хойно нь хашхирав” гэгчээр дээрх мэгдэгдлийг хийсэнд иргэд цахим хуудсаар өөрсдийн санал бодлоо илэрхийлж байлаа.  Тухайлбал “Гал үндэстэн холбоо”-ныхон ямар учраас төрийн ордон руу зэвсэглэж орохыг завдав. Тэднийг санхүүжүүлдэг хүмүүсийг ТЕГ урьдчилан мэдэж сөрөг арга хэмжээ авах ёстой байсан” гэж бичиж байсан юм. Харин иргэд редакцийн утас руу залгаж “Монголын тагнуул утгаа алджээ. Таг­нуулын бай­гуул­лагад улс­төрийн томилгоо хийснээс болж мэргэжилтэй боловсон хүчнүүд ажлаа хийх бо­ломжгүй, харин хэн нэгний та­таасаар гудамжинд лааз өшиглөж явсан нөхдүүд өнөө­дөр тагнуулын бай­гуул­лагад шургалан орсноос болж Монголын Тагнуулын байгууллагын нэр хүнд дэл­­хийд уналаа” хэмээн ундууцлаа илэрхийлж байсан юм.  Ард иргэдийг өдөржин түгшээсэн үйл явдлыг цухас дурдвал өчигдөр өглөө 10:30 цагийн үед Ашигт малтмалын тухай хуулийг эсэргүүцсэн “Гал үндэстэн” холбооныхон Төрийн тус­гай хамгаалалтын бүс бо­лох Төрийн ордны хойд цэ­цэрлэгт зэвсэг агсан ирж төрийн ордон руу нэвтрэхийг завдсан. Төд удалгүй Бай­галь орчин ногоон хөгжлийн яам, Уул уурхайн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Үндэсний тат­­варын ерөнхий газар болон “Централ таур”, Чин­гисийн талбай орчмын барил­­гуудыг цагдаагийнхан хамгаалалтад авч, ажлаа явуулж байсан иргэдийг яаралтай гаргаж эхэлсэн. Учир нь тэнд тэсрэх бөм­бөг байрлуулсан байж бол­зошгүй гэх мэдээлэл тарсан байсан юм. Буу зэвсгийг нь хурааж авлаа ТЕГ-аас мэдээлэл хийхдээ “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хүмүүст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91, 177 дугаар зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа. Түүнчлэн тэднээс “Скейз” бо­лон “Сайга” маркийн галт зэвсэг тус бүр нэг, “7.62” мм-ийн бууны сум 46, “F1” маркийн тэсрэх бөмбөг есөн ширхэгийг эд мөрийн баримтаар хураан авсан гэж мэдээлсэн ч энд тэнд байрлуулсан гэх бөмбөгийн талаар огт дурдсангүй. Ха­рин 21:00 цагт Цаг­даа­гийн ерөнхий газраас мэ­дээлэл хийхдээ “Централ таур”-ын хогийн сав, Уул уурхайн яамны үүднээс армийн хэмжээнд хэрэглэдэг тэсрэх бөмбөг илрүүлж аюулгүй болгосон гэх тайлбар өгч иргэдийн сэтгэлийг бага ч болов тайвшируулж со­нор сэ­рэмжтэй байхыг анхаа­руулсан юм.
Ээлжит бус чуулганаар таван хуулийн төсөл хэлэлцэнэ
Ээлжит бус чуулганаар таван хуулийн төсөл хэлэлцэнэ Өнөөдөр эхэлж буй УИХ-ын ээлжит бус чуулганаар таван хуулийн төслийг хэлэлцэх юм. Үүнд: хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл байна.  Хуваарь ёсоор өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдах бол маргааш үдээс өмнө Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.  Дараа нь Эдийн засгийн байнгын хороо хуралдана. Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын дэлгэрэнгүйг хүргэж байна. - Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, - Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, - Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, - Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, - Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, - Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын дэлгэрэнгүйг хүргэж байна. - Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, - Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, - Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, - Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/; - Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/; - Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/; - Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм. Мөн маргааш 14.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийднэ.
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана
Эдийн засгийн байнгын хороо Өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болох юм байна. Байнгын хороогоор Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэнэ. Мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ. Харин ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулган Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/; ​​Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/; Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/; Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/; Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/ байна.
ОУХМ Э.Сумьяа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Чөлөөт бөхийн барилдааны ДАШТ-д Э.Сумьяа мөнгөн медаль хүртлээ Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй чөлөөт бөхийн барилдааны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд ОУХМ Э.Сумьяа мөнгөн медаль хүртсэн сайхан мэдээ байна.  Тэрбээр нэгдүгээр тойрогт хийлсэн бөгөөд Вьетнам, БНАСАУ, АНУ-ын бөхчүүдийг ялж мөнгөн медалийн болзол хангалаа. Харин алтан медалийн төлөө БНХАУ-ын бөхтэй барилдсан ч ялагдсан юм. Мөн өчигдрийн барилдааны 48 кг-д барилдсан МУГТ Ц.Энхжаргал Украйн, Камериний бөхчүүдийг ялж, Венесуэлийн бөхөд ялагдсан ч дагах барилдаанд БНХАУ-ын бөхөд ялагдсанаар шагналт VII байр эзэллээ.  Эрэгтэй 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр Aзербайжаны бөх Жабриал Хассановтай барилдаж, ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.  Өнөөдөр эмэгтэйчүүдийн 55 кг, 59 кг, 63 кг-ийн жингийн барилдаан болно. 55 кг ОУХМ С.Бямбацэрэн эхний тойрогт БНХАУ, 63 кг-д МУГТ С.Батцэцэг Венесуэлийн бөхтэй таарсан байна. Харин 59 кг-д Т.Мөнхтуяа эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Польшийн бөхтэй учраа таарчээ.
П.Баатартуул: Хэрэглэгчдийг халаалт болон халуун усаар таслахгүй
Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажил, тэр дундаа орон сууц нийтийн аж ахуйн салбарт өвөлжилтийн бэлтгэл ажил ямар шатандаа явагдаж байгаа талаар ОСНААУГ-ын Инженерийн бодлогийн хэлтсийн дарга П.Баатартуулаас тодрууллаа.  -ОСНААУГазрын өвлийн бэлтгэл ажлын явц хичнээн хувьтай байна вэ? Засварын ажил дууссан уу. 2013-2014  оны өвлийн оргил ачааллыг өнгөрүүлэх бэлтгэл ажлыг хангах үүднээс 2,5 тэрбум төгрөгийн их болоод урсгал засварын ажил хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар их засвар 90, урсгал засвар 94 хувьтай буюу дунджаар 92 хувийн гүйцэтгэлтэй явж байна. 9 сарын15 гэхэд нийт орон сууцны халаалтыг өгнө. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдсан. Гадна инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлэх ажилд 2 тэрбум төгрөг, хорооллын доторхи шугам сүлжээг шинэчлэх ажилд 2 тэрбум төгрөгийг зарцуулсан. -Урсгал болон их засварыг хаагуур  хийсэн бэ? Одоо хүндрэлтэй газрууд бий юу?  Хотын захын хороолол буюу 15,16-р хороолол, Ус-15,  5 шар, 21-р хороолол, Толгойт,Нефтийн орчмын хамааралтай болон хамааралгүй хэсгийг инженерийн шугамд холбож, орон сууцны байруудыг Солонгосын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Койка” олон улсын нийгэмлэгийн шугамаар тоног төхөөрөмжийг шинэчилж, ус, дулаан дамжуулах төвийг ажиллуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Хорооллын дундах шугам сүлжээг насжилтаас нь хамаарч засварын ажилд хамааруулдаг. Тэгэхээр энэ жил насжилт ихтэй,  инженерийн шугам сүлжээ нь муудсан  буюу өвлийг өнгөрүүлэхэд нилээд хүндрэл гарч болзошгүй газруудад засварын ажил хийгдсэн байгаа.  Энэ жил дулааны үнэ тарифын хувьд суурь үнэ нэмэгдсэн. Орон сууцны метр кв-аас хамаарч 40м кв  хүртэлхи байр 3000, 40-80м кв хүртэл 5000, 80-аас дээш бол 10000 төгрөгийн үндсэн тарифтай. Харин халаалтын метр кв-ын үнэ нэмэгдэхгүй. -Одоо хүндрэлтэй асуудал байна уу?  Хүндрэлтэй асуудлын хувьд ОСНААУГазрын харьяа орон нутгийн өмчит газар дээр харьцангүй гайгүй. Харин ОСНААУГазар болон харьяа байгууллагуудаас хамаарахгүйгээр цахилгааны болон дулааны эх үүсвэрээс хамаараад доголдох магадлалтай бий. ОСНААУГазрын инженерийн шугам сүлжээ, болон тоног төхөөрөмжид ямар нэгэн хүндрэлтэй асуудал байхгүй. Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний 60-70 хувь нь хуучирсан,  нилээдийг нь  шинэчилж, зарим солиогүй шугам сүлжээндурсгал засвар шахалт хийж, хэсэгчлэн сольсон.  Тиймээс энэ өвлийг аваар осолгүй, иргэд оршин суугчдаа халаалт болон хэрэгцээний халуун усаар найдвартай хангана.     -Энэ жил дулааны үнэ тарифт өөрчлөлт орох уу? Хэрэглэгчдийн төлбөрөө төлөхгүй тохиолдол их гардаг уу?   Энэ жил дулааны үнэ тарифын хувьд суурь үнэ нэмэгдсэн. Орон сууцны метр кв-аас хамаарч 40м кв  хүртэлхи байр 3000, 40-80м кв хүртэл 5000, 80-аас дээш бол 10000 төгрөгийн үндсэн тарифтай. Харин халаалтын метр кв-ын үнэ нэмэгдэхгүй. Төлбөр төлөлтийн хувьд Улаанбаатар хотын захын хорооллуудаар энэ асуудал ихээр гардаг. Ялангуяа Ханын материал, Цэргийн хотхон, Ус-15 зэрэг газруудын төлбөр төлөлт хүндрэлтэй байдаг. Үүнээс засвар үйлчилгээний мөнгө хамааралтай байдаг. Тиймээс иргэд байгууллагууд орон сууцны төлбөрөө цаг хугацаанд нь төлж, бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. -Сургууль, цэцэрлэгийн дулаан өгөх ажил бэлэн үү?  Төсвийн байгууллагуудын хувьд дулаан авах ажил хэвийн явагдаж байна. Төсвийн хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан зарим нэг газар оройтох асуудлууд байгаа боловч энэ асуудал удахгүй шийдвэрлэгдэнэ.
Манай улсад олон улсын есөн тэмцээн зохион байгуулагдана
Засгийн газрын ээлжит бус хуралдаан Монгол Улсад 2014 онд жүдо бөх, чөлөөт бөх, шатар, олс таталт, гандбол, тэшүүр, марафон гүйлтийн олон улсын чанартай есөн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарчээ. Тодруулбал,  - Жүдо бөхийн “Чингис хаан 2014” Гран-При тэмцээнийг 2014 оны 7 дугаар сард, - Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 5 дугаар сард, - Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээнийг 8 дугаар сард, -Чөлөөт бөхийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн, - Олс таталтын Азийн аварга шалгаруулах тэмцээн, - Гандболын олон улсын тэмцээнийг тус тус 6 дугаар сард, - Тэшүүрийн олон улсын тэмцээнийг 2 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Дээрх тэмцээнүүдийг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2014 оны төсөвт тусган санхүүжүүлж, тамирчдын болон тэмцээний зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангах арга хэмжээг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл хариуцан ажиллахаар болжээ.
Баянмонгол хороолол Нарны замтай холбогдлоо
Барилгын ажлын явц 88 хувьтай, зорчих хэсгээ бүрэн нээж тээврийн хэрэгслийг нэвтрүүлж эхэлжээ Нарны замаас урагш Баянмонгол хороолол хүрэх 200 метр авто замыг төмөр замын доогуур гарах автомашины нүхэн гарцын хамт "Туулын гүүр далай" ХХК-ийн замчид гүйцэтгэж байгаа. Барилгын ажлын явц 88 хувьтай, зорчих хэсгээ бүрэн нээж тээврийн хэрэгслийг нэвтрүүлж эхэлжээ.  Тоноглолын ажил хийгдэж байгаа энэ замаар Баянмонгол хороолол руу саадгүй нэвтэрч байгаа бөгөөд нүхэн гарцын баруун талд явган хүний нүхэн гарц хэвээр ашиглагдаж байгаа юм.
Хөрөнгө оруулалтын болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын чуулган УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар эхлээд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.  Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүн Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Батчимэг, А.Бакей, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар нар санал хэлэв. Үг хэлсэн гишүүд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч гэж ялгаа тогтоохгүй нь зөв боловч зөвхөн өнөөгийн нөхцөлд баригдсан байдлаар асуудалд хандалгүй үндэсний аюулгүй байдлын үүднээс ирээдүйд үүсэх нөхцөлд үндэсний компаниуд өрсөлдөх чадвартай байж чадах эсэхийг тооцож үзсэн эсэх, мөн хөрөнгө оруулалт буурсан нь зөвхөн хууль эрх зүйн орчноос шалтгаалсан гэж үзэх нь өрөөсгөл юм, цөөхөн хэдэн компанид зориулсан хууль болсон мэт харагдаж байна, үүссэн нөхцөл байдлыг зөв үнэлж, оношоо зөв тавьж байж хүндрэлээс гарах арга замаа олсны дараа хөрөнгө оруулалтын хуулиа ярих нь зөв байсан зэргээр байр сууриа илэрхийлж байв. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон 56 гишүүнээс 45 нь дэмжсэнээр 80.4 хувийн саналаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхлэв.  Хуулийн төслийн танилцуулгыг Эдийн засгийн сайд Н.Батбаяр хийхдээ, энэ бол шинэ хууль, энэ хууль батлагдсанаар манай улсын санхүүгийн зах зээлд үгүйлэгдэж байгаа хөрөнгө оруулалтын сангуудын үйл ажиллагаа эрх зүйн зохицуулалттай болох юм гэлээ. УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаас гишүүдийн 80.4 хувийн саналаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар танилцуулсны дараа А.Телейхан, Л.Энх-Амгалан, Н.Энхболд нарын гишүүд төсөл санаачлагч болон ажлын хэсгийнхнээс асуулт асууж тодруулав. Тухайлбал, хөрөнгө оруулалтын сан байгуулах нь зүйтэй боловч эрсдэлгүй байх ёстой, хадгаламж зээлийн хоршооны түүх давтагдвал яах вэ, өмнөх хамтын сангийн ойлголт иргэдийн дунд бүрхэг хэвээр байгаа, үүнийг шийдэж байж, энэ сангийн тухай ярих нь зүйтэй биш үү гэдгийг тодруулж асуусан юм. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар гишүүдийн асуултад хариулахдаа, аливаа компанийн бонд хөрөнгийн барьцаатай байдаг, энэ нь хамгаалалт болох учиртай, өмнөх хамтын сантай холбоотой асуудал байгаа, түүнийг УИХ-аас өгсөн үүргийн дагуу иргэдийг хохироохгүй байх зохицуулалтыг хийнэ, хөрөнгө оруулалтын сангийн эрсдлийг төр хариуцахгүй, эрсдлээ хариуцна гэдэг баталгааг авч байж эрх өгнө, хуулийн төсөлд эрсдлийг төр хариуцна гэсэн заалт байхгүй, харин төр хариуцахгүй гэсэн заалтыг нэмэх нь зүйтэй юм байна, татварыг сангаас төлөхгүй, хөрөнгө оруулагчид нь өөрсдөө төлөхөөр зохицуулалт хийгдэнэ гэсэн тайлбар өгөв. Ийнхүү хэлэлцсэний эцэст 78.6 хувийн саналаар Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.   Мөн хэлэлцэх асуудлын хуваарийн дагуу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлэхээр төслийн танилцуулгыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, ЭЗБХ-ны санал дүгнэлтийг байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар нар танилцуулсан юм. Харин хуралдааны дэгийн дагуу асуулт асууж, санал хэлэх гишүүдийн нэрсийг авч эхлэхэд гишүүн Н.Энхболд МАН-ын бүлгийн зүгээс хэлэлцэх асуудалтай холбогдуулан нэмэлт мэдээлэл авах шаардлагатай байна, хэрэв санал хураавал намын бүлэг завсарлага авна хэмээн байр сууриа илэрхийлсэн учир Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийн танилцуулгыг хийснээр өнөөдрийн үдээс хойшхи хуралдааныг дуусгаж, маргааш үдээс өмнө МАН-ын бүлэгт Уул уурхайн яамнаас нэмэлт мэдээлэл өгөх, харин чуулганы нэгдсэн хуралдааныг үдээс хойш үргэлжлүүлэхээр боллоо.
Манай улсад уул уурхайн салбарт ажиллагчдын дундаж цалин хамгийн өндөр байна
ҮСХ-оос энэ оны эхний 8 сарын нийгэм-эдийн засгийн мэдээллийг гаргажээ Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний 8 сарын нийгэм-эдийн засгийн мэдээллийг гаргажээ. Тус тайланд ажиллагчдын дундаж цалин 2013 оны 2-р улирлын байдлаар хэд болсон талаарх мэдээлэл орсон байна. Энэ оны хоёрдугаар улирлын судалгааны дүнгээр 100 хүртэлх ажиллагчтай аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын дундаж цалин 631.7 мянган төгрөг, эрэгтэй ажиллагчдынх 654.1 мянга, эмэгтэй нь 609.7 мянга, 100 ба түүнээс дээш ажиллагчтай аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын дундаж цалин 826.2 мянган төгрөг, эрэгтэй ажиллагчдынх 955.8 мянга, эмэгтэй ажиллагчдынх 716.0 мянган төгрөг байна.   Уул уурхай, олборлох салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн өндөр 1486.1 мянга байгаа бол хөдөө аж ахуйн салбарт ажиллагчдын цалин 308.0 мянган төгрөг байна.   Мөн энэ мэдээллийг  эдийн засгийн үйл ажиллагааны салбаруудаар, ажил мэргэжлээр, байгууллагын хариуцлагын хэлбэрээр, аймаг, нийслэлээр гээд боломжтой бүх задаргаагаар гаргажээ. Тухайлбал,  уул уурхай, олборлох салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн өндөр 1486.1 мянга байгаа бол хөдөө аж ахуйн салбарт ажиллагчдын цалин 308.0 мянган төгрөг байна.   Харин байгууллагын хариуцлагын хэлбэрээр нь авч үзвэл, хувьцаат компани (ХК)-д ажиллагчдын дундаж цалин 902.5 мянган төгрөг байгаа бол хоршоонд ажиллагчдын цалин хамгийн бага 168.5 мянган төгрөг байгаа аж.
Зайсангийн хойд уулзварыг өнөө орой хаана
Зайсангийн газрыг зарсан сайд нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо Зайсан толгойн хойд уулзвараас зүүн тийш Америк сургууль руу эргэх гарц хүртэлх хэсгийн авто замын хөдөлгөөнийг өнөөдөр буюу 9 сарын 17-ны 22:00 цагт хаахаар болжээ. Учир нь автозамын 540 метр хэсэгт  хучилтын ажил хийх юм байна. Харин энэ сарын 21-ний өглөөний 09:00 цагт замын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөжээ. Энэ хэсгийн зам засварын ажлыг “Эсто” ХХК гүйцэтгэх аж.
Албан газруудын халаалтыг аравдугаар сарын 1-нээс өгнө
Байгаль цаг уурын олон жилийн дундаж, энэ жилийн цаг агаарын ерөнхий төлөв байдлыг харгалзан төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг орон сууц, эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэгийн халаалтын хугацааг 2013 оны 09 дүгээр сарын 15-наас 2014 оны 05 дугаар сарын 15-ны хооронд байхаар тогтоожээ. Одоогоор орон сууц болон эмнэлэгүүдийн халаалтыг өгч эхэлсэн тухай холбогдох газраас мэдээлж байна. Харин нийт аж ахуйн нэгж, байгууллагуудын халаалтын хугацаа 2013 оны 10 дугаар сарын 01-нээс 2014 оны 05 дугаар сарын 01-ний хооронд байх юм.  Мөн гадна агаарын температур огцом буурч өвлийн горим ажиллагаанд шилжихтэй холбогдуулан хотын дулаан хангамжийн хэвийн ажиллагааг тогтворжуулах, хадгалах шаардлагаар 2013 оны 10 дугаар сарын 15-наас ирэх оны 04 дүгээр сарын 01 хүртэлх хугацаанд дулааны шугамд шинээр хэрэглэгч холбох, төв ба салаа шугамаас огтолгоо хийх, аваар, ослын бус шалтгаанаар дулааны шугамын ажиллагааг зогсоохыг хоригложээ. Хэрэв дулааны эрчим хүч хэрэглэгчийн хүсэлт, төлбөр тооцоо, шугам тоноглолын гэмтлээс шалтгаалан дээр дурьдсан хугацаанаас өмнө буюу хойно дулаанаар хангах, хангагдах асуудлыг тухай бүрт нь гэрээгээр зохицуулах замаар холбогдох газрууд нь шийдвэрлэх юм байна. Нийслэлийн Засаг даргын А/861 дугаар захирамжийн дагуу дээрх хуваарийг гаргасан байна.
Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээ түр хойшлууллаа
Уул уурхайн сайд Д.Ганхуяг гишүүдийн асуултад хариуллаа Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг түр хойшлууллаа. Өнөөдөр болсон УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд Уул уурхайн сайд Д.Ганхуяг хуулийн төслийг танилцууллаа.  Гишүүдийн зүгээс салбарын сайдад хандаж асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянга, “Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд ямар ямар арга хэмжээ, оролдлогууд хийсэн, хэрэгжүүлэх шатанд ямар хүндрэл бэрхшээл тулгараад яагаад өөрчлөх болсон юм бэ? гэсэн асуулт асуув. Мөн тэрээр хуультайгаа зөрчилдсөн журам гаргах гэж байна гэсэн шүүмжлэлийг хэллээ. УИХ-ын гишүүн Д.Батцогт, “Хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг нь гүйцэтгэх засаглалд байгаа. Хоёр засгийн газар, хоёр парламент дамжаад энэ хууль хэрэгжиж чадахгүй байна. Хуулийг өөрчилж болно. Гэхдээ тооцоо судалгаатай хэлэлцүүлэг явуулж байж оруулж ирэх хэрэгтэй. Бид шууд ардчилал гэж яриад байгаа. Ард түмнээсээ асуух хэрэгтэй. Тэгж байж ээлжит чуулганаар оруулж ирэх боломжтой байсан. Харин заавал ээлжит бус чуулганаар оруулж ирж байгааг гайхаж байна. Энэ хууль бол байгаль орчин, газар дэлхийгээ хайрлах зориулалттай хийгдсэн хууль. Одоо компаниуд нөхөн сэргээлтээ хийж чадна гээд бүгд ашиглалтийн лицензээ авах гээд явна. Энд ямар тооцоо судалгаа байна вэ. Та бүхэнд хамгаалах газар үлдэх юм уу гэсэн байр сууринаас хандаж байсан юм. Мөн тэрээр өнөөдөр хуулийн дагуу нөхөн сэргээлт хийсэн болон нөхөн сэргээлт хийгээгүй хэдэн компани байгаа тоо баримтыг асууж тодрууллаа. Уул уурхайн сайд Д.Ганхуяг дээрх гишүүдийн асуултад хариулахдаа, “Хуулийг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх журмын тухай хуулийг оруулж ирж байгаа. Энэ хуулийн төслийг  ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаад шийдвэрлэсэн. Хуулийн төслийн талаар холбогдох байгууллага, эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлэг явуулсан. Өнөөдрийн эдийн засгийн байдалд уул уурхайн салбарын олон улсын эдийн засгийн төсөв, хөрөнгө оруулалт, санхүүгийн байдал нөлөөлж байгаад дүгнэлт хийж үзсэн. Эдийн засгийн байдалд гадаад, дотоод хоёр хүчин зүйл нөлөөлж байгаа. Одоо аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийх мөнгө байхгүй. Харин бидний оруулсан хөрөнгийг өгчих. Түүгээр нөхөн сэргээлт хийчихье гэсэн асуудлыг тавьж байна. Бид энэ асуудлыг шийдэх шаардлагатай байгаа юм. Монголчууд нүүдлийн мал аж ахуй, байгаль, дэлхийтэйгээ үнэхээр хүйн холбоотой. Энэ хуулийг сайн хууль гэдгийг хэлсээр, ярьсаар л байна. Урт нэртэй хууль гарснаас хойш таван сар болсон ч хэрэгжихгүй байгаа тул энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө журмын тухай хуулийг оруулж ирж байгаа. Харин урт нэртэй хуульд нэг ч үг, өгүүлбэрийн өөрчлөлт оруулаагүй. Харин энэ хуулийг хэрэгжүүлэх нь чухал. “ гэлээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан Ингээд гишүүдийн асуулт, хариулт дууссаны дараа УИХ-ын гишүүн А.Бакей төслийг Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн хуралдаанаар хэлэлцүүлж, ажлын хэсэг байгуулан нухацтай хэлэлцэх шаардлагатай тул төслийг хэлэлцэх эсэх асуудлыг түр хойшлуулах нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжснээр ийнхүү хойшлууллаа.
Цоо шинэ өнгө төрх бүхий iKon.mn вэбсайт нээлтээ хийлээ
Эрхэм уншигч, хэрэглэгч таны яг одоо зочилж буй iKon.mn сайт энэ өдрөөс эхлэн таны мэдээ, мэдээллийн хэрэгцээг хангахаар үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байна. Бенекрафт ХХК-ийн эрхлэн гаргаж буй iKon брэндийн анхны бүтээгдэхүүн болох мэдээллийн портал сайт нь танд мэдээлэл авах, түгээх олон давуу тал, дэвшилтэт технологийн боломж олгож буй юм.  iKon.mn сайт  хамгийн сүүлийн үеийн технологи ашигласан, давтагдашгүй, шинэ өнгө төрх бүхий мэдээллийн сайт юм.  iKon.mn-д зочлох Есөн шалтгаан 1.    Өнгө, дизайн: Бүх төрлийн мэдээ, мэдээллийг үзэх, уншихад олон улсын түвшинд хүрсэн хэрэглэгчид хамгийн тааламжтай өнгө, дизайны зохион байгуулалтыг танд санал болгож байна. 2.    Агуулга: Олон улсын мэдээллийн чиг хандлага болсон дата сэтгүүл зүйн контентууд нийтлэгдэнэ. Ингэхдээ мэдээ, мэдээлэл маань график дүрслэл бүхий мэдээллээр баялаг байх болно.  3.    Эх сурвалж:  iKon.mn –ийн редакцийн хамт олон мэдээлэл бэлтгэхээс гадна Монголын шилдэг хэвлэл мэдээллийн хамгийн сонин, содон, шинэлэг мэдээллүүдийг нэг дороос үзэх боломжтой. 4.    Ёс зүйн код: Хэвлэл мэдээллийн салбартаа редакцийн хараат бус байдлаараа  үлгэр болох үүднээс Редакцийн бодлогоо нийт уншигчдадаа зарлаж байна.  5.    Технологийн шийдэл:  iKon.mn сайтыг өөрийн компьютер, гар утас, iPad зэрэг бүх төрлийн төхөөрөмж дээр хамгийн тохиромжтой хэмжээгээр үзэх боломжтой. 6.    Олон нийтийн сүлжээ: Хэрэглэгч, уншигч мэдээллийг олон нийтийн сүлжээ буюу Facebook, Twitter –ээрээ  түгээх хамгийн өргөн сонголт бүхий технологийн шийдлүүдийг шингээсэн. 7.    Үсгийн шрифт: Уншигч, хэрэглэгч iKon.mn –с мэдээлэл уншихад хамгийн тааламжтай байх үсгийн шрифт, өгүүлбэрийн зохион байгуулалттай учир Таны нүд ядрахгүй. Уншиж буй текстэн дотроо төөрөхгүй.  8.    Нэмэлт контентууд: Уншигч хэрэглэгчийн хамгийн эрэлттэй мэдээллүүдийн төрөл болох цаг агаар, зурхай, валютын ханш, нислэг, галт тэрэгний хуваарийг хамгийн ойлгомжтой байдлаар үзүүлж, нэгдсэн санг нэг дороос үзэх боломжтой. 9.    Мэдээллийн цогц архив: Бид мэдээллийн өргөн сүлжээн дунд амьдарч байгаа. Гэвч энэ их мэдээллээс өөрт хэрэгтэй мэдээллээ он, сарын дараалалтай хайж олно гэдэг төвөгтэй. Харин iKon.mn мэдээллийн архивын он сарын дарааллаар хэрэглэгч хамгийн хялбар байдлаар өөрт хэрэгтэй мэдээллээ олох боломжийг бүрдүүллээ.  iKon.mn сайт албан ёсоор нээж ТУУЗ ХАЙЧЛАХ ЁСЛОЛ боллоо iKon.mn сайтын нээлтийн ажиллагаанаас Мэдээ, мэдээллийн цоо шинэ шийдэл бүхий iKon.mn вэбсайтын албан ёсны нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэхүү ёслолын ажиллагаанд төрийн болон хэвлэл мэдээлэл, бизнесийн байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. iKon.mn сайтын нээлтийн ажиллагааны үеэр Бенекрафт ХХК-ийн Ерөнхий захирал Б.Алтангэрэл хэлэхдээ “Монголын мэдээллийн вэбсайтын дараагийн шинэ үеийг эхлүүлж байгаадаа баяртай байна” гэлээ. iKon.mn сайтын нээлтийн ажиллагаанаас, iKon.mn сайтын нээлтийн ажиллагаанаас, Тууз хайчлах ёслолд  Бенекрафт ХХК-ийн Ерөнхий захирал Б.Алтангэрэл болон  Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишиг нар оролцлоо.  Энэ үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн iKon.mn сайтын хамт олонд баяр хүргэж, цоо шинэ өнгө төрхтэй мэдээллийн сайт хийсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. iKon.mn сайтын нээлтийн ажиллагаанаас, Мөн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид нээлтийн ажиллагаанд мэндчилгээ ирүүлсэн юм. Тус мэндчилгээнд  “Дэлхийн сэтгүүлзүйн цоо шинэ хандлага бий болгосон data journalism-ыг монголоор хэрхэн нэрлэхийг шийдэж амжаагүй байхад энэ төрлийн сэтгүүлзүйн анхдагч болж ikon сайт нээлтээ хийж буйд Монголын сэтгүүлчдийн эвлэлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе” гэжээ.  Өдөр бүр хувьсан өөрчлөгдөж байгаа цахим ертөнцөд өнөөдөр 10,000 гаруй домайн хаяг бүртгэлтэйгээс  4500  вэбсайт идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс 500 орчим тогтмол хандагчтай, 200 орчим нь мэдээ мэдээллээр, 100 орчим нь төрөлжсөн мэдээллээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр мэдээ, мэдээллийн сайтуудаас дараагийн шинэ үеийг тодорхойлж буй iKon.mn сайтыг хүлээн авцгаая! iKon.mn сайтын нээлтийн ажиллагаанаас, iKon.mn
Нисэхийн "Цагаан хаалга"-ыг буулгахаар боллоо
Хан-Уул дүүрэгт байрлах Нисэхийн цагаан хаалга Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний авто замын өргөтгөл, шинэчлэлтийн  ажилтай холбогдуулан Яармагийн гүүрээс Нисэх, Нисэхийн товчоо хүртэлх 13.7 км замын трасст орж буй нисэхийн “Цагаан хаалга”-ыг буулгахаар боллоо.  Харин “Хөшигийн хөндийд” баригдах олон улсын нисэх буудлын авто замын чиглэлд Айдсын даваа орчимд барихаар болжээ.  Өнөөдөр болсон НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан байна. Хан-Уул дүүрэгт байрлах нисэхийн Цагаан хаалгыг анх 1957 онд ЗХУ-ын дээд зөвлөлийн дарга К.Е.Ворошиловын Монгол улсад  хийх айлчлалыг тохиолдуулан барьжээ. Тус хаалганд хоёр улсын сүлд байдаг нь энэхүү үйл явдлыг илтгэдэг. Тухайн үедээ “Найрамдлын хаалга” гэгддэг байсан ч он цаг өнгөрсөөр “Цагаан хаалга” хэмээн нэрлэх болжээ. Нисэхийн цагаан хаалгаар өмнө нь баруун аймгийн тээврийн машинууд  нэвтэрдэг байсан бөгөөд өнөөгийн  “22-ын шалган бүртгэх товчоо” байсан билээ.
"Дараагийн ээлжийн сэтгүүлчдийг АНУ руу арваннэгдүгээр сард явуулна"
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан Мон­голын хэвлэл мэдээллийн байгуул­лагуудын сэтгүүлчдийг АНУ-д нэг сарын хугацаагаар англи хэлний мэдлэг, сэтгүүлчийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах ажлыг эхлүүлж нийт гурван багийг ам­жилттай суралцуулаад ирсэн. Энэ үйл ажиллагааны талаар хэв­лэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдэд мэдээлэл олгох зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатартай ярилцлаа.   -Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар манай хэвлэл мэдээллийн сэтгүүлчид АНУ-д сургалтад хамрагдах болсон. Энэ ажил юунаас эхэлсэн нь сонин байх болов уу?  -Монгол Улсын Ерөнхийлөгч 2009 онд сонгогдсоныхоо дараа­гаар гадаадад айлчлал хийхдээ уламжлал ёсоор сэтгүүлчдийг авч яван мэдээлэл бэлтгэдэг байсан. Албан ёсны айлчлалын хажуугаар Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй чөлөөт уулзалтуудыг их хийдэг. Мөн Ерөнхийлөгч нэлээд олон газар англи хэл дээр илтгэл болон лекц тавьж байсан нь сэтгүүлчдийн шууд мэдээлэл авах сонирхлыг их нэмэгдүүлсэн байх. Энэ үеэр сэтгүүлчдийн олон улсын хэл болох англи хэлний түвшин нь харилцан адилгүй байснаас үүдэн сэтгүүл­чид өөрсдөө Ерөнхийлөгчид хү­сэлт тавьж эхэлсэн юм. Сэтгүүлчдийн хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэлт хоёр гурван айлчлал дам­жин яригдаж Ерөнхийлөгч ч үүнд их анхаарч эхэлсэн. Сэтгүүлчид хүмүүсийн тавьж байгаа илтгэлийн агууламж, нугачаа, хэлэх гэсэн санаа, тухайн орчны мэдрэмж гээд олон зүйлийг мэдэхийг хүсч байна гэдгээ илэрхийлж хэл суръя, мөн бидний мэргэжлийн ур чадвар олон улсын жишгээс хэр байдаг бол гэсэн санал санаанууд тавигдаж эхэлсэн. Сэтгүүлчид ч энэ саналаа их зөв илэрхийлсэн гэж би боддог. Дараагийн ээлжийг арваннэгдүгээр сард явуулах зорилготой байна. Тухайн сэтгүүлч нь байгууллагадаа тодорхой хугацаагаар ажилласан, шаардлагыг тавина. Мөн хэлний мэдлэгийн түвшний шалгалт авна. -Тиймээ, хэлний бэрхшээ­лээс зарим мэдээллээс хоцрох тохиолдол их байдаг шүү... -Мэдээж хэлний мэдлэг сайтай хүн тухайн орчны байдлаас шууд мэдээллээ илгээж байхад, зарим нь орчуулагчаар дамжуулан авч, зарим нэг нь албаны хүнээс гадаад харилцааны болон зөвлөхүүдээр дамжуулан мэдээлэл авч ажилладаг. Тэгээд хэлний мэдлэг сайтай бол илүү өргөн хүрээг хамарч мэдээ мэдээлэл бэлтгэх боломжтой байна гэж үзсэн л дээ. Тэгээд Ерөнхийлөгч бидэнд үүрэг өгсөн. Сэтгүүлчдийн энэ санал санаачилгыг ажил хэрэг болгох нь зөв.Сэтгүүлчдийн хэлний мэдлэг өргөн байснаар гадаад орчны зөв мэдээ­лэл бидэнд хүрч мөн бидний талаар ч олон улсад мэдээллээ со­лилцох том алхам болно гэж хэлсэн. Би сэтгүүлч хүн, чи ч сэтгүүлч хүн энэ ажлыг чамд даалгаж байна гэсэн үүргийг хүлээж авсан.   -Сэтгүүлчдэд зориулсан сургалтаа АНУ-д хэрэгжүүлэх болсон талаараа тодруулаач? -Мэдээж дотооддоо зохион байгуулах боломж бий. Гэхдээ бид анхнаасаа Ерөнхийлөгчийн даал­гав­раар хэрэгжүүлж байгаа ажлаа яагаад сэтгүүлчдээ гадагшаа сургаж болохгүй гэж нэг ёсондоо том харсан. Энэ ажил ЕТГ-ын хүрээнд яригдаж АНУ-ын “Америкийн Зөвлөл” олон улсын боловсролын (American Councils for International Education) байгууллагыг судлан олж энэ байгууллагатай хамтрахаар шийдсэн.   -АНУ-ын “Америкийн Зөвлөл” олон улсын боловсролын (American Councils for International Education) байгууллагын талаар тодруулна уу. Өмнөх мэдээллээс харахад манай орон гишүүн нь болсон гэж байсан? -Уг сургалтыг Олон улсын боловсролын Америкийн консул (American Councils for international education) зохион байгуулдаг. Тус консул дэлхийн 62 улстай хамтран үйл ажиллагаа явуулдаг.Иргэдийн боловсролыг сайжруулах, туршлага солилцох тал дээр түлхүү ан­хаарч ажилладаг.АНУ-ын боловсон хүчнийг гадагш явуулж ажиллуулах, гадаад орны боловсон хүчнийг АНУ-д аваачиж сургадгаараа онцлог. Олон улсын боловс­ролын Америкийн консул нь Америкийн 1000 гаруй их, дээд сургууль, гадаадын зуу, зуун их, дээд сургууль, Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, ашгийн бус байгууллагатай хамтран ажилладаг. Бүх үйл ажиллагаа нь боловсрол, судалгаа, англи хэлний сургалтын хөтөлбөрт чиглэдэг байгууллага юм. Мөн тус консулд 2010-2011 оны хооронд гадаадын орнуудаас суралцах хүсэлтэй 54901 хүн санал ирүүлснээс ердөө 3677 хүнийг хүлээн авч сургалтад хам­руулсан тоо байдаг. Өөрөөр хэлбэл авч суралцуулж буй хүмүүсийн шалгуур нь их өндөр гэсэн үг. АНУ-ын иргэдээсээ ч тус консулын шугамаар гадаад орнуудад 2886 хүн явж суралцуулсан гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Энэ бай­гууллагын давуу тал нь тодорхой хувийн төрийн оролцоотой ТББ юм. Энэ утгаараа ч Ерөнхийлөгчид их таалагдсан.Төрийн том чиг үүргийг ТББ нь хийж болдгийн жишээ энэ байгууллага.Ерөнхийлөгчийн хэл­дэг төр данхар том байхаар зарим ажлыг ТББ хийж баймааж их иргэн­лэг болдог гэдэг нь үүнтэй ч их нийцсэн.Яах аргагүй тус байгууллага нь санал тавьсны дагуу судалж, манай орон 2013 онд гишүүн нь болж орсон.   -Тус байгууллагын гишүүн орон болсны давуу тал юу вэ? -Ер нь бол Азиас анх удаа сэтгүүлчдээ сургая гэсэн хүсэлтийг манай орон тавьсан. Их сайн хүлээж авсан.Тус консул нь хэлний сургалтанд тулгуурлан хүссэн сургалтууд явуулдаг учир сэтгүүл зүйн лекц, сургалт, дадлага явуулах бүрэн боломжтой гэдгээ бидэнд илэрхийлсэн. Үүнийг албан ёсны баталгаатай болгох үүднээс Мон­гол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тус Америкийн консул (American Councils for international education) -ын Ерөнхийлөгчийг Монголд урьсан. Бид зөвхөн сэтгүүлчдээ сур­гаад зогсохгүй энэ байгууллагын шаардлагад нийцсэн ямар ч сургалтанд хамтарч ажиллах боломж нээгдсэн.Мөн хэлний мэдлэг өндөртэй сэтгүүлчдээ зориулан өөр сургалтанд ч хамруулж болох талаар ярилцсан. -Монгол Улсын Ерөнхийлөг­чийн Тамгын газрын дарга П.Цагаан Америкийн консул (Ameri­can Councils for international education)-ын Ерөнхийлөгчийг Монголд урих үеэрээ сэтгүүлчдэд нэлээд мэдээлэл түгээсэн.Мөн энэ ажил нь 2013 оны Ерөнхийлөгчийн сон­гуультай холбоотой гэсэн харыг дарж чадсан болов уу? -Бид энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр Монголын талаас ЕТГ-ын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны дарга Ё.Бат­баяр очиж уулзан хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй. Эхний ээлж 14 хүний бүрэлдэхүүнтэй нэг сарын хугацаатайгаар суралцаад ирсний дараагаар АНУ-ын “Америкийн Зөвлөл” олон улсын боловсролын байгууллагын ерөнхийлөгч Дэн Дэвидсон тэргүүтэй төлөөлөгчид Монголд ирсэн. Олон улсын боловсролын Америкийн консулын ерөнхийлөгч Дэн Дэвидсон, өөрийн багийн төлөөлөгчид болох дэд ерөнхийлөгч Дэвид Паттон, Стратеги, хөгжлийн газрын дарга М.Пэрэл, тус газрын менежер А.Гидаетов нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Там­гын газрын дарга П.Цагаантай уулзаж, сэтгүүлчдэд байгууллагынхаа талаар мэдээлэл хийгээд энэ хөтөлбөрөө урт удаан байх талаар танилцуулсан. Тэр үед сонгуультай холбоотой хар сэтгүүлчдийн дунд байсан. Энэ бол сонгуульд зориулсан ажил биш цаашид үргэлжлээд явна гэдгийг сэтгүүлчид ойлгож авсан л даа.   -Та бүхний суралцуулахаар илгээсэн сэтгүүлчдийн үр дүн болон цаашдын зорилгын та­лаар та юу гэж дүгнэж байна вэ? -Манай гурван ээлжийн явсан сэтгүүлчид аяны богц дүүрэн, атга дүүрэн шар тостой ирж байгаад бид баяртай байгаа. Эхний ээлжийн сургалтад хамрагдсан сэтгүүлчид АНУ-ын Ерөнхийлөгч Б.Оба­магийн тангараг өргөх ёслолд оролцон мэдээ, сурвалжлага бэлтгэсэн бол хоёр дахь ээлжийн сургалтад хамрагдсан сэтгүүлчдээс Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг Монголд шилжүүлэх арга хэмжээнд оролцон сурвалжилсан юм. Харин гурав дахь ээлжийн сэтгүүлчид тус орны нэлээд олон хэвлэл мэдээллийн байгууллагаар зочилсноос гадна цаг үеийн мэдээллүүдийг тогтмол илгээж байсан гээд тус тусын онцлогтой. Гурав дахь ээлжийн сэтгүүлчдийн төгсгөлд Америкийн цагаан ордны гадаа Сирийн дайны эсэргүүцлийн жагсаалыг хүртэл сурвалжилж амжсан. Манай сэтгүүлчид Америкийн улстөрчид, академичид, сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзаж сэтгүүлчдэд зориулсан мэргэжлийн боловсролын төвд зочилж мэргэжлийн талаараа өөр хаана ч суралцаж байгаагүй хөтөлбөртөө хам­рагдаж чадсан гэдэгт итгэлтэй байна. Америк дахь консул нь АНУ-ын Вашингтон хотод байрлах олон улсын ашгийн бус байгууллага бөгөөд дэлхийн 25 улсад салбар нь байдаг.“Мэдлэг боловсролтой, өрсөлдөх чадвартай боловсон хүчнийг дэлхий дахинд бэлтгэх” уриатай ажилладаг газар юм.Тийм учраас бид сэтгүүлчдээ цаашид үргэлжлүүлэн тэднийхээ саналыг авч суралцуулахаас гадна, явсан сэтгүүлчид өөрсдийн бүлэг, багийг бүрдүүлж гаднаас ч алдартай хүмүүсийг урьж авчран сургалт, лекц зохион байгуулах ажлыг хийх зорилго байгаа.Гол нь сэтгүүлчдээ боловсруулах зорилготой.Хэлний мэдлэг өндөртэй сэтгүүлчээ сэтгүүл зүйн боловсролоо нэмэгдүүлэх, бүр том хэвлэл мэдээллийн бай­гуул­лагад дадлага хийлгэх, эсхүл мэргэжлийн болон хэлний хувьд гүнзгийрэх сонирхолтой гэх мэтээр ангилж сургаж болно гэсэн зорилго байгаа.   -Ямарваа нэг ажил өөрийн мөнгө санхүү гэж бий. Энэ хөтөлбөрийн санхүүжилтийн талаар сонирхуулаач? -Өмнө нь хоёр удаагийн сургалтад телевиз, сонин, сайтын 30 гаруй сэтгүүлч хамрагдсан. Сүүлийн ээлж 16 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Бид нийт 50 гаруй сэтгүүлчдээ сургалтанд хамруулаад байна. Суралцагчдын төлбөрийг АНУ-ын Сангийн яам, Дэл­хийн банк, сангууд төлдөг. Үүнд сургалтын төлбөр, байр АНУ дахь унааны төлбөр зэрэг багтдаг. Сэтгүүлчдээс замын зардлын мөнгө гардаг. Зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлчдээ дэмжин унааны зардал болон томилолтын мөнгө гаргаж өгдөг.Энэ завшааныг ашиглан сэтгүүлчдээ дэмждэг байгууллагын удирдлагууддаа талархал илэрхийлье.   -Энэ хөтөлбөр цааш үргэлжлэх үү. Суралцахаар явах ямар шаардлага тавих, цаашид юу анхаарах хэрэгтэй вэ? -Энэ сургалт цааш үргэлжилнэ. Дараагийн ээлжийг арваннэгдүгээр сард явуулах зорилготой байна. Байгууллага дотроо нээлттэй зарчмаар сэтгүүлчээ сонгон ирүүлэх, тухайн сэтгүүлч нь байгууллагадаа тодорхой хугацаагаар ажилласан, шаардлагыг тавина. Мөн хэлний мэдлэгийн түвшний шалгалт авна.Тодорхой хэлний мэдлэгтэй сэт­гүүлч­дэд нээлттэй хөтөлбөр юм. Мөн эцэст нь хэлэхэд сэтгүүлч Ерөнхийлөгч сэтгүүлчээ дэмжин ажиллаж байгаагийн нэг тод жишээ энэ юм.
Цагаан сараар гурван өдөр амардаг байх хуулийн төсөл өргөн барилаа
УИХ-ын гишүүн С.Батболд "Цагаан сар"-аар гурван өдөр амардаг байх хуулийн төсөл өргөн барилаа УИХ-ын гишүүн С.Батболд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.   Хууль санаачлагч дэлхийн улс үндэстэн болгон нийтийн, тооллын, шинэ жилийн баярыг албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг боловч тухайн улс үндэстний онцлог, уламжлал, зан заншлыг илтгэн харуулдаг өөр өөрсдийн уламжлалт баяраа өргөн дэлгэр тэмдэглэдгийг дурдаад, ихэнх улс орон тухайн ард түмнийхээ түүх соёл, зан заншил, онцлогийг харуулсан үндэснийхээ баярын өдрүүдийг хууль ёсны дагуу албан ёсоор 3 хүртэл өдөр бүх нийтээр амран, тэмдэглэн өнгөрүүлэхээр зохицуулсан байдаг тухай ярилаа. Монгол Улсын хувьд цагаан сарын шинийн 1,2-ны өдрүүдэд бүх нийтээр амрахаар хуульд заасан байдаг. Гэсэн ч өргөн дэлгэр газар нутагт  тархай бутархай оршин суудаг онцлогтой ард түмний хувьд цагаан сарын баярын бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх өдрийг нийтдээ 3 өдөр улс орны хэмжээнд амардаг байхаар  хуулийн төсөл өргөн барьж байгаагаа тэрбээр хэллээ.
Элчин сайд Б.Даваадорж мөнгө угаасан хэрэгт холбогдолгүй болжээ
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Даваадорж Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Даваадоржийг эрүүгийн хэрэгт холбогдуулан тус улсад шалгаж, хилээр гарахыг нь хориглосон тухай мэдээлэл өнгөрсөн зун хэвлэлээр цацагдсан. Түүний данс руу манай улсаас дөрвөн хүн 201 мянган евро шилжүүлсэн нь тус улсын хуулийг зөрчөөд тогтохгүй, мөнгө угаасан хэрэгт холбогдсон хэмээн мэдээлж байв.  Харин ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагынхан түүний гэм буруугүйг тогтоосон тухай мэдээлэл манай талд ирүүлжээ. Берлин хотын Прокурорын газраас Б.Даваадоржийн өмгөөлөгч Эгон Ж.Гайст “Б.Даваадоржийн эсрэг гаргасан банкны мэдээллийн дагуу 2013 оны хоёрдугаар сарын 28-наас шалгаад тухайн хүн мөнгө угаасан хэрэгт холбогдоогүй” гэсэн албан бичиг өгчээ. Элчин сайд Б.Даваадорж өмгөөлөгчөөрөө дамжуулж прокурорт хүсэлт гаргасны дагуу уг албан тоотыг хариу болгож өгсөн бөгөөд түүнийгээ манай улсын Ерөнхий прокурорын газарт хүргүүлсэн байна.
Төсвийн мөнгийг архи согтууруулах ундаанд зарцуулахыг хориглолоо
Аливаа баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээний үер Төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдан авахыг хориглосон захирамжийг Э.Бат-Үүл дарга гаргажээ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд төсвийн хөрөнгийг хэмнэх, үр ашиггүй зардлыг багасгах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих зорилгоор захирамж гаргасан байна. Энэхүү захирамжаа нийслэлийн нутгийн захиргааны болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудад хүргүүлж байгаа аж. Харин хэрэгжилтэд нь нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хяналт тавин ажиллахаар болжээ.
Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцоно
Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцоно Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  2013 оны 9 дүгээр сарын 22-27-ны өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн  68 дугаар чуулганд оролцоно. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд 102 улс төрийн тэргүүний, 49 улс Засгийн газрын тэргүүний, 42 улс Гадаад хэргийн сайдын түвшинд оролцохоо мэдэгдээд байгаа аж. Ерөнхийлөгч  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы үеэр дараах хөтөлбөрийн дагуу уулзалт, хэлэлцүүлэг, хуралд оролцох юм байна. Огноо Оролцох үйл явдал 9 дүгээр сарын 23 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар Ерөнхий Ассамблейн өндөр хэмжээний уулзалт, “Хөгжлийн үйлсэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо ба  олон улсын болон бүс нутгийн  хамтын ажиллагаа, түншлэл” дугуй ширээний хэлэлцүүлэг 9 дүгээр сарын 25 Мянганы хөгжлийн зорилтуудыг эрчимжүүлэх асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Тусгай арга хэмжээ 9 дүгээр сарын 26 Олон улсын Энх тайвны хүрээлэнгээс зохион байгуулах арга хэмжээ, Цөмийн зэвсгийг хураах асуудлаарх Ерөнхий Ассамблейн өндөр хэмжээний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн  Бүгд хуралдаанд оролцож үг хэлнэ Тэрбээр Нью Йорк хотноо ажиллах хугацаандаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-тэй уулзах, Ардчилал хөгжиж байгаа  улсууд дахь иргэний нийгмийн байгууллагууд” сэдэвт хэлэлцүүлгийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хамтран удирдах,  Нью Йоркт төвтэй Олон улсын Энхтайваны хүрээлэнгээс зохион байгуулах ”Ардчилал ба түншлэл” арга хэмжээнд үндсэн илтгэгчээр оролцохоор төлөвлөжээ.
Өөрийгөө буудсан эмэгтэй эмнэлэгт хүргэгдлээ
Эмэгтэй хүн өөрийгөө бууджээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 37 настай О гэгч эмэгтэй өөрийгөө буудаж эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарчээ.  Тэрбээр “ТОЗ-8” мар­кийн буугаар өөрийн баруун хөлийн өвдөгний дээд хэсэгт буудсан байна. Улмаар ар гэрийнхэн нь яаралтай эмнэлэгт хүргэсэн аж.  Одоогоор түүнийг санаатайгаар амиа хорлохыг завдсан, эсвэл буу алдсан уу гэдгийг тогтоохоор Чингэлтэй дүүр­гийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилнэ
Ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилнэ Ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/-ийн асуудлууд яригдана. Хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР танилцуулна. Харин Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЗОРИГТ танилцуулна. Өчигдөр болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн билээ. Мөн Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэнэ. Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ танилцуулна. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэнэ. Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ танилцуулна. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.АРВИН чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм байна. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар дээрх хуулиуд батлагдах учиртай.
Дэлхийн олон улсад гайхагддаг каберет циркчид Монголд ирнэ
Каберет циркчид манай улсад ирж тоглолтоо хийнэ Дэлхийн олон улсад гайхагддаг каберет циркчид манай улсад ирж тоглолтоо хийх нь.  Америк, Өмнөд Африк, Герман, Украйн, Унгар, Хятад, ОХУ болон Монголын уран бүтээлчдийн хамтарсан циркийн өвөрмөц шоу тоглолт энэ сарын 22-30-нд “Баянгол” ресторанд болно.   Монте-Карлогийн наадмын мөнгөн цом хүртсэн Английн “Алтан хүчтэнүүд”, БНХАУ-ын Уханийн олон улсын циркчдийн “А” зэрэглэлийн тэмцээний мөнгөн цомын эзэн Өмнөд Африкийн уран нугараач, “Гиннес”- ийн амжилтыг гурван удаа эвдсэн АНУ-ын цагирагаар наадагч, Европ тивд нэрд гарч буй Украйны каберет бүжигчдийн гайхалтай тоглолтуудыг үзэж болох нь. Нийт дөрвөн цаг орчим үргэлжлэх уг тоглолтын тасалбар 100-150 мянган төгрөг байх юм байна. Суудлын зэрэглэлээсээ хамаараад үнэ нь өөр өөр байх аж. "Кабаре" цирк хамгийн анх Франц улсад 1880 онд олны хүртээл болон дэлхий нийтэд түгсэн түүхтэй талаар өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр зохион байгуулагчид нь ярьж байлаа. Хэвлэлийн хуралд "UBS" телевизийн хөтлөгч Э.Гантулга, "Монголын циркийн хөгжлийн төв"-ийн тэргүүн Н.Эрдэнэ, "Ньютел" компанийн төлөөлөл Э.Ханболд нар оролцсон юм.
ОУХМ Г.Мандахнаран хүрэл медалийн эзэн боллоо
Чөлөөт бөхийн барилдааны ДАШТ-ээс Г.Мандахнаран хүрэл медаль авлаа Унгарын нийслэл Будапешт хотноо чөлөөт бөхийн барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Энэ өдөр Монголын баг тамирчид хүрэл медаль хүртэж, гараагаа амжилттай эхлүүлсэн сайхан мэдээ байна.   Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Украины Семён Радуловыг, мөн Унгар, Грекийн бөхчүүдийг илт давуу ялж, хагас шигшээд Кубын бөх Ливан Лопезод техникийн оноогоор ялагджээ. Ингээд хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын бөх Кан Жин Хьёктой барилдаж, 3:1 харьцаатайгаар яллаа.  Эхний өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 55, 66 ба 96 кг-ын жингийн барилдаан болж, 66 кг-д зодоглосон ОУХМ Г.Мандахнаран хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Украины Семён Радуловыг, мөн Унгар, Грекийн бөхчүүдийг илт давуу ялж, хагас шигшээд Кубын бөх Ливан Лопезод техникийн оноогоор ялагджээ. Ингээд хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын бөх Кан Жин Хьёктой барилдаж, 3:1 харьцаатайгаар яллаа.  Мөн өчигдөр ОУХМ Э.Бэхбаяр 55 кг-ын жинд эхний тойрогт хийлж, Азербайжан, Венесуэлийн бөхчүүдийг ялсан ч дөрөвний нэг шигшээд Туркийн бөхөд ялагдсан.  Харин 96 кг-ын жинд барилдсан ОУХМ Э.Хүдэрбулга эхний тойргийн барилдааныг өнжиж, хоёрдугаар тойрогт Казахстаны бөх Таймураз Тигиевт ялагдсанаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг орхисон байна. Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ням-Очир, 84 кг-д О.Үйтүмэн, 120 кг-д Ж.Чулуунбат нар хүч сорино.
Энэ улиралд оюутнуудын 70 мянган төгрөг нэмэгдэхгүй
Төсөвт өөрчлөлт оруулна Цалингийн доод хэмжээ есдүгээр сарын 1-ний өдрөөс 192 мянган төгрөг болж нэмэгдсэнтэй холбоотой оюутны тэтгэлэг нэмэгдэх ёстой. Учир нь оюутны тэтгэлэг олгох журманд “Үндэсний тэтгэлэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байна” гэж заасан байдаг.  Тэгвэл Сургалтын төрийн сангийн дэд захирал П.Лхагвасүрэнгийн хэлснээр оюутнууд энэ улиралдаа 70200 төгрөгний мөнгөн тэтгэлэгээ авах нь. Учир нь  төсөвт нэмэгдсэн дүнгээр мөнгө суугаагүй байгаа гэнэ.
Гал үндэстнийхэн Төрийн ордны хойд цэцэрлэгт буутай нэвтэрчээ
"Гал үндэстэн холбоо"-ны тэргүүн Ц.Мөнхбаяр УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийж гишүүд "дуу орж" эхэллээ. Үүний зэрэгцээ бас нэгэн "сонирхолтой" үйл явдал Төрийн ордны арын цэцэрлэгт өнөөдөр өглөө боллоо. Тодруулбал "Гал үндэстэн холбоо"-ны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй бүлэг хүмүүс Төрийн ордны хойд цэцэрлэгт буутай нэвтэрчээ. Тэд уг зэвсгээ хийн буу хэмээн тайлбарласан аж. Цагдаагийн байгууллагынхан тэднийг баривчилсан бөгөөд Төрийн ордныг хамгаалалтандаа авч, шинжээчид  үзлэг хийж эхэлжээ. Учир нь тус цэцэрлэгт хүрээлэнгээс гранат олдсон гэх мэдээлэл байгаа юм. Төрийн ордныг хамгаалалтанд авсан учир хэвлэл мэдээллийнхнийг ордон руу нэвтрүүлэлгүй хөл хорио тогтоогоод байгаа аж.  Хоёр жилийн өмнө тус хөдөлгөөнийхөн Төрийн ордны гадаа морьтой цуглаж, төрийн ордны хоёр талд хуваагдан байрлаж, нэг тал нь гурав, нөгөө тал нь хоёр сум нийт таван сум тавьж цонх хагалж байсан юм.
Оюу толгойн баг Рио Тинтотой хэлэлцээ хийхээр Лондонг зорино
“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн анхны гадаад айлчлалаа Япон улсад хийсэн. Айлчлал амжилттай боллоо гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг пүрэв гариг бүр болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт удааширлаа, зогсох нь гэсэн айдас иргэдийн дунд байна. Валютын ханшийн өөрчлөлт бараа бүтээгдэхүүний үнийг өсгөлөө, шатахууны үнэ нэмэгдэх нь, шатахуун түгээх зарим газрууд түгээлт хийхгүй байна гэхчлэн асуултыг Ерөнхий сайдаас хэвлэлийнхэн сонирхлоо. Найман хувийн хүүтэй зээл хэвийн үргэлжилж байгаа, цаашид ч үргэлжилнэ гэж Ерөнхий сайд хэлээд иргэдээс гарч буй асуудал, гомдол саналыг хүлээж авах ажлын хэсэг ажиллаж байгаа. Ойрын хугацаанд ажлаа тайлагнана гэлээ. Ерөнхий сайд валютын ханшийн түр зуурын өсөлтийн үеэр гадаадаас импортолдог цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос зэрэг барааны үнэнд өөрчлөлт гарсан. Иймд нөөцөөсөө нийлүүлэлт хийх замаар үнийн өсөлтийг сааруулах чиглэл барьж ажиллана гэлээ. Мөн шатахууны үнэ өсөх болон шатахууны хомсдол бий болохгүй гэдгийг мэдэгдлээ. Шатахууны үнийн өсөлтийг хязгаарласан, мөн 50 төгрөгөөр хямдруулсан. Нэмж өсгөхгүй, барих бодлогыг Засгийн газар хэрэгжүүлсэн. Үнэ өсөх болон шатахууны хомсдол бий болохгүй гэдгийг тэрбээр мэдэгдлээ. Валютын ханшийн түр зуурын өсөлтийн үеэр гадаадаас импортолдог цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос зэрэг барааны үнэнд өөрчлөлт гарсан. Ийм тохиолдолд нөөц бүтээгдэхүүн бий болгох, нөөцөөсөө нийлүүлэлт хийж үнийн өсөлтийг тогтвортой байлгах арга хэмжээ авч эхэлсэн. Ийм савалгаатай үед нөөцөөсөө нийлүүлэлт хийх замаар үнийн өсөлтийг сааруулах чиглэл барьж ажиллана гэлээ. Ерөнхий сайд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа “Эрдэнэс Оюу толгой” компанийн Монголын талын гүйцэтгэх захирал болон ТУЗ-ын гурван гишүүнийг өөрчилсөн. Энэ баг энэ бямба гаригт Лондон явна. Рио Тинтотой яриа хэлэлцээ хийнэ. Гүний уурхайд нэмэлт хөрөнгө оруулалт хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй ирнэ.  "Оюу толгой"-н үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн төлөө Засгийн газар идэвхтэй ажиллаж байгаа гэлээ.
С.Тунгалагийг шүүх буруутай гэж үзлээ
Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалаг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалаг өвчтөний хуурамч түүх бичиж, санхүүгийн баримт бүрдүүлэх замаар Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан хэргийг гурван жилийн турш шалгаж, өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцсэн юм. Хуралдаанаар түүний гэм буруутай нь тогтоогдохгүй байна хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ. Гэвч энэхүү шүүхийн шийдвэрийг улсын яллагч хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэл бичин Нийслэлийн шүүхэд хандсан. Тэгвэл өчигдөр эл хэргийг шүүх хурал Нийслэлийн шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө идсэн С.Тунгалагийг шүүх буруутай хэмээн үзэж,хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.
“Централ тауэр”-т нэгжлэг хийж байна
“Централ тауэр”-т нэгжлэг хийж байна УИХ-ын ээлжит бус чуулган эхлэхтэй зэрэгцэн “Гал үндэстэн” холбооныхон өнөө өглөө Төрийн ордны хашаанд буу, тэсрэх бөмбөг авч нэвтрэн орсон хэрэг гараад байгаа талаар бид мэдээлсэн.  13.00 цагийн үед Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд бөмбөг байрлуулсан гэх мэдээллийн дагуу тус яамыг хамгаалалтанд авсан. Үүний дараагаар  “Централ тауэр”-т мөн бөмбөг байрлуулсан гэсэн дуудлага ирсэн байна. Энэ дагуу "Централ тауэр" төвд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуй нэгжүүдийн ажилтнуудыг байрнаас гаргаад байгаа аж. Энэ талаар цагдаагийн болон төрийн тусгай хамгаалалтын холбогдох эх сурвалжууд мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. "Централ тауэр"-ын эх сурвалжийн хэлснээр 14:00 цагаас хойш хүмүүсийг гаргаж хогийн сав болон бусад газруудад холбогдох байгууллагууд нэгжлэг хийж байгаа аж.

Online Mongolian News Dataset

This dataset was scraped from an online news portal in Mongolia. It contains news stories and their headlines. It is ideal for a summarization task (making headlines from story content).

Downloads last month
0
Edit dataset card