title
stringlengths
4
194
content
stringlengths
5
342k
Э.Дариймаа: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хүйтэн байх бол хоёрдугаар сарын 23-наас агаарын температур суларна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Ирэх 10 хоногийн буюу хоёрдугаар сарын 19-28-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний төвийн цаг уурч Э.Дариймаа мэдээллээ.  Хур тунадас  Хоёрдугаар сарын 19-нд Монгол Алтай Уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор  Хоёрдугаар сарын 20-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  Хоёрдугаар сарын 21-нд Баруун аймгуудын нутгийн зарим газар, Говийн нутгийн баруун хэсгээр Хоёрдугаар сарын 22, 27-ны өдөр Баруун болон төвийн нутгийн зарим газар, говийн бүс нутгийн баруун хэсгээр  Хоёрдугаар сарын 23, 26-ны өдөр Баруун болон төвийн нутгийн зарим газраар  Хоёрдугаар сарын 24-нд Алтай хангайн уулархаг нутгаар  Хоёрдугаар сарын 25-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар  Хоёрдугаар сарын 28-нд Төв болон зүүн аймгуудын зарим газар, говийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах юм байна.  Салхи, шуурга  Хоёрдугаар сарын 19-22-ны өдөр Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор Хоёрдугаар сарын 27,28-нд Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 м/с хүрч ширүүснэ.  Агаарын температур  Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хүйтэн, жавартай хэвээр байна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус хүйтэн, өдөртөө 25-30 градус хүйтэн Томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус хүйтэн, өдөртөө 20-25 градусын хүйтэн  Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус хүйтэн Бусад нутгаар шөнөдөө 28-33 градус хүйтэн, өдөртөө 16-21 градусын хүйтэн  Улаанбаатар хот Хур тунадас Хоёрдугаар сарын 23-нд ялимгүй цас орно.  Хоёрдугаар сарын 25-нд цас орж, явган шуурга шуурна.  Салхи  Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байна.  Агаарын температур  Ойрын хоёр хоногтоо хүйтэн хадгалагдаж Яармаг, Сонгинын орчмоор шөнөдөө 34-39 градус хүйтэн, бусад хэсгээр 28-33 градус хүйтэн байна.  Өдөртөө 16-21 градус хүйтэн байна.  Харин хоёрдугаар сарын 23-наас эхлээд агаарын температур нийт нутгаар бага зэрэг сулрах төлөв ажиглагдаж төлөв илэрчээ.  ВИДЕО:  https://www.facebook.com/Mongolianweather/videos/909879797504179
Улаанбаатар-Лүнгийн 101.7 километр замыг дөрвөн эгнээтэй болгоно
Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 километр авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх төслийн хүрээнд Улаанбаатар хотыг Шинэ Хархорум хоттой харилцах тээврийн дэд бүтцийг байгуулах, авто замын гүүрэн байгууламж, олон түвшний огтлолцол бүхий дөрвөн эгнээ авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болжээ. Уг төслийн ажлыг Ростов ХХК гүйцэтгэж байгаа аж. Төслийн газар инженерийн шугам сүлжээг замын трассаас холдуулах шаардлага үүсэхтэй холбогдуулан харилцаа, холбооны үйлчилгээ эрхлэгчид доорх замын трассын дагуу өөрийн эзэмшлийн шугам, сүлжээ өртөж байгаа эсэхийг хянаж, шаардлагатай тохиолдолд Ростов ХХК-тай холбогдож ажиллахыг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос/ХХЗХ/ мэдээллээ. ТӨЛӨВЛӨЖ БУЙ АВТО ЗАМЫН БАЙРШИЛ, ХУВИЛБАР   Трассын эхлэл, төгсгөл: А0301 Чиглэлийн авто зам, Хүй долоон худаг орчим байх ба трассын төгсгөл нь Төв аймгийн Лүн сум Туул голын гүүр орчим     Авто зам төлөвлөлт: Ажлын даалгавар: ЗЗБНбД 22-004-2016   Төслийн ТЭЗҮ
Бичиг баримт, гэрээ, хэлэлцээрт засвар оруулсан эсэхийг шинжлэн тогтоох боломжтой болжээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Шүүх шинжилгээний ерөнхий газарт өнөөдөр ажиллаж, орчин үеийн дэвшилтэт шинжилгээний лабораториудын үйл ажиллагаатай танилцан, албан хаагчидтай уулзлаа. Шүүх шинжилгээ нь  аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж шинжлэх ухааны үндэслэлтэй, хараат бусаар дүгнэлт гаргаж, хэрэг маргааныг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг салбар юм. ШШЕГ нь БНСУ-ын олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологи бүхий шинжилгээний лабораториудыг 2023 онд үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Ингэснээр аливаа хэрэг маргааныг илүү нарийвчлалтай, шинжлэх ухааны үндсэн дээр цаг алдахгүй хянан шийдвэрлэх техник технологийн нөөц боломж нэмэгдэж байгаа юм. Өмнө нь манай Улсад хийгдэх боломжгүй байсан  ахуйн хэрэглээний хийн найрлага тодорхойлох, биологийн дээжээс этиль, метилийн спиртийг төрөл тус бүрээр нарийвчлан тогтоох зэрэг шинжилгээг хийх бүрэн боломжтой боллоо. Тухайлбал, Бичиг баримтын шинжилгээний лабораторид иргэн, хуулийн этгээдтэй холбоотой бичиг баримт, иргэд хооронд байгуулсан маргаантай гэрээ, хэлэлцээрт засвар орсон эсэх, хуурамч мөнгөн тэмдэгтийн үйлдлийн аргыг нарийвчлан тогтоох шинжилгээг хийх нөхцөл бүрдэж шинжилгээний цар хүрээ нэмэгдсэн байна.   Эх сурвалж: ХЗДХЯ
Хашаандаа мод, сөөг тарьж ургуулдаг 50 айл өрхөд дэмжлэг үзүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зарлажээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Ойн газраас хашаандаа мод, сөөг тарьж ургуулдаг 50 айл өрхөд дэмжлэг үзүүлэхээр “Төсөл сонгон шалгаруулах хөтөлбөр”-ийн удирдамжийг нээлттэй зарласан байна.  Уг шалгаруулалт нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах, мод тарих, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх нийгмийн шинж чанартай бичил төсөл хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж, дэмжих зорилготой аж.  Төсөл шалгаруулах тухай удирдамж:  Дараах зорилт, үйл ажиллагааны хүрээнд төсөл сонгон шалгаруулна. Хашаандаа мод тарьж ургуулсан туршлагатай, цаашид мод бут сөөгийн тарьц суулгац ургуулах сонирхолтой байх; Өөрийн амьдарч буй гудамж, хороо, дүүргийн айл өрхөд мод тарьж, ургуулах, арчлах талаар мэдээ мэдээллийг өгөх; Айл өрхүүдийг хашаандаа мод тарьж, ургуулах, арчлан хамгаалах, амьдрах орчноо сайжруулахад татан оролцуулах; Уг төслөөс нийт 50 айл өрхийг сонгон шалгаруулна. Шалгарсан 1 айл өрхөд дараах дэмжлэгийг үзүүлнэ. Үүнд: 4x8 хэмжээтэй (32м2 ) хүлэмж – 1 ширхэг Хүлэмжид тарих мод сөөгийн үр Сургалт, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх Дэмжлэг хүссэн өргөдлийг, төслийн хамт ирүүлэх. Төсөлд дараах шаардлагыг тавина. Үүнд:  Төслийн зорилт зорилгод нийцсэн байх; Үр ашигтай байх; 0,07 га өмчилсөн газартай байх; Хашаандаа тарьсан мод, бутыг арчилж хамгаалах, ургуулж байсан туршлагатай байх; Өмчилсөн газарт хүлэмж байршуулах зай талбайтай байх; (4x8 хэмжээтэй хүлэмж) Тухайн айл өрх нь тодорхой хэмжээнд мод, бут хашаандаа тарьсан байх; Гудамж, хороо, дүүргийн айл өрхөд мод тарьж ургуулах арчлах талаар мэдээлэл өгөх; (30-аас доошгүй айл өрх) Айл өрхүүдийг хашаандаа мод тарьж, ургуулах, арчлан хамгаалах, амьдрах орчноо сайжруулахад татан оролцуулсан байх (10-аас доошгүй айл өрх) Хамрах хүрээ:  Хашаандаа мод тарьж, ургуулах хүсэл сонирхолтой Улаанбаатар хотын 9 дүүргийн айл өрх хамрагдана. Төсөл хүлээн авах хугацаа, хаяг:  Хугацаа: 2024 оны хоёрдугаар сарын 1-нээс 2024 оны гуравдугаар сарын 1-ний хороонд бүртгүүлнэ. Хаяг: 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 17:00 цагаас өмнө modurjuulegch@met.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Лавлах утас: 51-264447; 77111178
“Бадрах Энержи” ХХК: МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ Улаанбаатар хот, 2024 оны  2 дугаар сарын 19-ний өдөр 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхээс “Бадрах Энержи” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах тухай Эвийн хүч эх нутгийн төлөө ТББ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Тухайн өдөр шүүх хурлын дараа сэтгүүлч Б.Отгон, тус ТББ-ын тэргүүн Б.Хөхөө, гүйцэтгэх захирал О.Цэнгэлсайхан нар “Баасанжавын Отгон” фэйсбүк хуудсаар дамжуулан лайв хийж, шүүхийн шийдвэрийн талаар үзэл бодол, байр сууриа илэрхийлжээ. Дээрх хүмүүсийн тус лайваар илэрхийлж олон нийтэд түгээсэн үзэл бодол нь шалган нягталсан баримт нотолгоонд тулгуурлаагүй, бодит байдлыг мушгин гуйвуулсан, бусад оролцогч талуудын байр суурь, судалгаа, мэдээллийг үл хайхарсан, зөвхөн энэ лайв цацалтад оролцогчдын сэтгэгдэл, төсөөлөлд үндэслэн ураны эрэл хайгуул, олборлолтын талаар олон нийтийг айдаст автуулахыг оролдсон агуулгатай  болсонд Монгол улсын төрийн өмчит “Мон-Атом” ХХК, Франц улсын төрийн өмчит “Орано” группийн хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн зүгээс харамсаж байна. Дээрх төрийн бус байгууллагаас фэйсбүк хуудсаар дамжуулсан лайваар хийсэн мэдэгдэл нь манай хамтарсан компанийг үндэслэлгүйгээр буруутгаснаас гадна хамтарсан компанийн нэр хүндэд халдсан, Монгол Улсад уул уурхайн шинэлэг, ирээдүйтэй  салбар хөгжихөд саад болохын зэрэгцээ эгэл жирийн малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг үнэгүйдүүлсэн үйлдэл боллоо гэж бид үзэж байна.  Үг хэлэх эрх чөлөөтэй, нээлттэй нийгмийн нэгэн хариуцлагатай оролцогчийн хувьд “Бадрах Энержи” компани нь энэхүү мэдэгдэлд хариу өгч, үнэн бодит, шалган нягталсан мэдээллийг олон нийтэд хүргэх эрхээ эдэлж энэхүү мэдэгдлийг хийж байна. “Бадрах Энержи” ХХК-ийн үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудаас жил бүр төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол хийж ирсэн. Түүнчлэн, үе үеийн Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгүүд бүхий л чиглэлээр хяналт шалгалт хийн тухай бүр дүгнэлтүүд гаргасан байдаг. Дүгнэлтүүдээс товч дурдахад: 2023 онд хийсэн Малын эрүүл мэндийн судалгаа (Зөөвч-Овоо ордын үйлдвэрлэлийн туршилтын ажил дууссаны дараа хийгдсэн) нь Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл, Айраг сумдын 57 малчин өрхийг хамарсан бөгөөд судалгаанд “дээрх гурван сумын мал сүрэгт илэрч буй өвчний шинж тэмдэг, шалтгаан адил төстэй байгаа нь ажиглагдаж байна” гэж дурдсан. Улаанбадрах сумын мал сүрэгт ямар нэгэн бие даасан, онцгой  өвчин эмгэг илэрч ажиглагдаагүй болохыг тус судалгаанд мөн онцлон дурджээ. 2023 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны захиалгаар Монгол улсын Шинжлэх ухааны академийн ажлын хэсгээс “Бадрах Энержи”  компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайд хийж гүйцэтгэсэн судалгааны (Зөөвч-Овоо ордын үйлдвэрлэлийн туршилтын ажил дууссаны дараа хийгдсэн) дүгнэлтэд: “үйлдвэрлэлийн туршилтаас малчдын худаг усанд өөрчлөлт ороогүй байна”. “Хоёр жилийн өмнө хийгдсэн судалгааны цэгүүд дээр хийсэн ажиглалтаар цаг уурын өөрчлөлт, мал сүргээс шалтгаалсан өөрчлөлтөөс бусад ямар нэгэн нөлөөлөл байхгүй болох нь харагдсан”. 2021 онд Галба-Өөш Долоодын сав газрын захиргааны захиалгаар хийж гүйцэтгэсэн усны аудитын тайланд: “Шинжилгээний дүн мэдээг харьцуулан үзэхэд Зөөвч-Овоо туршилтын үйлдвэр ашиглалтанд орсноор газрын доорх усны нөөц, чанарт гарсан ноцтой өөрчлөлт одоогоор байхгүй байна”. 2021 онд Шинжлэх ухааны академийн ажлын хэсгийн дүгнэлтэд: “Тухайн газар нутаг нь хортой болон био идэвхт хүнд металлын бохирдолгүй. Хөрсөн дэх байгалийн цацраг идэвхт элемент болох уран, торийн агуулга дэлхийн дунджаас хоёр дахи бага байв...”. 2020 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн тайланд: “Дорноговь аймаг халдварт, халдваргүй өвчний гаралт, малын зүй бус хорогдлоор 2012 оноос хойш хугацаанд улсын дунджаас ихгүй байна”. 2013 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэд: “Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян, Улаанбадрах сумын Аргалант багийн зорилтот бүлгийн иргэдэд хийсэн үзлэг шинжилгээгээр хүний эрүүл мэндэд ионжуулагч цацраг болон хүнд металлын нөлөөллөөс үүдэлтэй өвчлөл, эмгэг өөрчлөлтүүд илрээгүй”. Дээр дурдсан дүгнэлтүүд нь төрийн хяналт шалгалтын албан хаагчдаас гадна шинжлэх ухааны харьяа байгууллагын эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор гарсныг дурдах нь зүйтэй.  Хяналт шалгалтуудаар тус компанийн үйл ажиллагааны улмаас байгаль орчин болон хүн, малын эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө учраагүй гэсэн нэгэн ижил дүгнэлтэд хүрч байсан билээ. “Бадрах Энержи” ХХК нь үйл ажиллагаандаа олон улсын шилдэг туршлага, стандартыг баримтлан ажилладаг  бөгөөд байгаль орчин, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлын онцсайн үзүүлэлтүүдээрээ бахархдаг. Тус компани үйл ажиллагаагаа бүрэн нээлттэй, ил тод зарчимд нийцүүлэн явуулж, Монгол Улсын төрийн байгууллага, орон нутаг болон иргэний нийгмийн төлөөлөлтэй идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэхэд таатай байна. “Бадрах Энержи”  ХХК нь “Хариуцлагатай уул уурхайн кодекс”-т нэгдэн орсон эхний цөөн уул уурхайн компаниудын нэг бөгөөд 2022 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Үндэсний Уул уурхайн ассоциацитай тус кодексийг байгуулан ажиллаж байна. Цаашдаа төрийн бус байгууллагуудаас “Бадрах Энержи” ХХК-тай холбоотой аливаа мэдээллийг түгээхдээ албан ёсны хяналт шалгалт, шинжилгээгээр тогтоогдсон, үнэн зөв мэдээлэлд үндэслэн, сайтар нягталсны үндсэн дээр олон нийтэд түгээж байхыг хүсье.  “Бадрах Энержи” ХХК Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамьян гүний гудамж-9, ICC цамхаг, 5-р давхар Утас: +976- 70110475 (103) byambadolgor.luvsanjamts@orano.group www.badrakhenergy.com/MNG www.facebook.com/badrakhenergy
Д.Баярцогт: Нэр бүхий студийн бэлтгэсэн нэвтрүүлгийн үеэр хууль зөрчин Төв аймагт морин уралдаан зохион байгуулсан
Гэрэл зургийг mpa.mn Төв аймгийн нутагт хууль бусаар өвлийн морин уралдаан зохион байгуулсан зөрчил хоёрдугаар сарын 18-нд гарчээ.  Энэ талаар Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар (ГБХЗХГ)-ын холбогдох мэргэжилтнээс тодрууллаа.  Тус газрын Эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдийн эрхийн хэрэгжилт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Баярцогт "Уг уралдааныг нэр бүхий студийн бэлтгэсэн "Хөх уяач" гэх нэвтрүүлгийн хүрээнд зохион байгуулсан нь тогтоогдсон.  Төв аймгийн нутагт хоёрдугаар сарын 18-нд зохион байгуулжээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн ГБХЗХГ, Төв аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас ажиллаж байна. Холбогдох хүмүүст арга хэмжээ авч, прокурорт зөрчлийн хэрэг нээхээр хүсэлтээ өгсөн. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолын дагуу арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Дээрх хориглосон хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулбал Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцдог. Одоогоор Төв аймгийн аль суманд морин уралдаан зохион байгуулсан нь тогтоогдоогүй байна. Үүнийг тогтоохоор тус аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, цагдаагийн газраас ажиллаж байна" гэлээ.  Үргэлжлүүлэн "Өвлийн морин уралдааныг хориглосон байхад хууль зөрчсөн гэсэн үг.  Энэ оны нэгдүгээр сарын 30-нд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн Ажлын албанаас хурдан морины уралдаантай холбоотойгоор бүх аймгийн Засаг дарга нарт хориглосон чиглэл хүргүүлсэн байгаа. Хэрэв хурдан морины уралдаан зохион байгуулсан тохиолдолд иргэн, хуулийн этгээдэд арга хэмжээ тооцож ажиллах чиглэлийг 21 аймаг, есөн дүүрэгт хүргүүлсэн" хэмээн ярилаа.
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоодог болов
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллаж, орчин үеийн дэвшилтэт шинжилгээний лабораториудын үйл ажиллагаатай танилцан, албан хаагчидтай уулзлаа. Шүүх шинжилгээ нь  аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж шинжлэх ухааны үндэслэлтэй, хараат бусаар дүгнэлт гаргаж, хэрэг маргааныг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг салбар юм. ШШЕГ нь БНСУ-ын олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологи бүхий шинжилгээний лабораториудыг 2023 онд үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Ингэснээр аливаа хэрэг маргааныг илүү нарийвчлалтай, шинжлэх ухааны үндсэн дээр цаг алдахгүй хянан шийдвэрлэх техник технологийн нөөц боломж нэмэгдэж байгаа юм. Өмнө нь манай Улсад хийгдэх боломжгүй байсан  ахуйн хэрэглээний хийн найрлага тодорхойлох, биологийн дээжээс этиль, метилийн спиртийг төрөл тус бүрээр нарийвчлан тогтоох зэрэг шинжилгээг хийх бүрэн боломжтой боллоо.  Эрүүгийн хуулийн 14 бүлгийн 85 гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох асуудлыг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж хуульчилсан нь Монгол Улсын хэмжээнд анх удаа энэ төрлийн шинжилгээг хийх эрх зүйн зохицуулалттай болж, хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд үнэтэй хувь нэмэр болсон.   Эх сурвалж: ХЗДХЯ
Энгийн нүдээр харагдахгүй биологийн ул мөрүүдийг илрүүлэх боломжтой болжээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Шүүх шинжилгээний ерөнхий газарт өнөөдөр ажиллаж, орчин үеийн дэвшилтэт шинжилгээний лабораториудын үйл ажиллагаатай танилцан, албан хаагчидтай уулзлаа. Шүүх шинжилгээ нь  аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж шинжлэх ухааны үндэслэлтэй, хараат бусаар дүгнэлт гаргаж, хэрэг маргааныг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг салбар юм. ШШЕГ нь БНСУ-ын олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи бүхий шинжилгээний лабораториудыг 2023 онд үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Ингэснээр аливаа хэрэг маргааныг илүү нарийвчлалтай, шинжлэх ухааны үндсэн дээр цаг алдахгүй хянан шийдвэрлэх техник технологийн нөөц боломж нэмэгдэж байгаа юм. Өмнө нь манай улсад хийгдэх боломжгүй байсан ахуйн хэрэглээний хийн найрлага тодорхойлох, биологийн дээжээс этиль, метилийн спиртийг төрөл тус бүрээр нарийвчлан тогтоох зэрэг шинжилгээг хийх бүрэн боломжтой боллоо. Тухайлбал, ДНХ-ийн шинжилгээний лабораторид цагт 24 шинжилгээний дээжийг нэгэн зэрэг уншуулах, 13 дээжийг хүний нөлөө оролгүйгээр нэгэн зэрэг ялгах, энгийн нүдээр харагдах боломжгүй байсан биологийн ул мөрүүдийг илрүүлэх боломжтой болж, олон жил болсон хүний биеийн яс, шүднээс геномын ДНХ ялган авч, харьцуулах шинжилгээг хийж, дүгнэлт гаргаж эхэлсэн. Мөн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой эд мөрийн баримтад агуулагдаж буй эр бэлгийн эсийн тоо хэмжээ, ДНХ-ийн задралын индекс зэргийг тогтоож эхэлсэн хэмээн ХЗДХЯ-наас мэдээллээ.
Пицца Хат брэнд Дархан хотод шинэ салбар нээхтэй холбоотой хамтран ажиллах санал
“Таван Богд Фүүдс Пицца” ХХК үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэхээр, Дархан хотод Pizza Hut брэндийн, салбарын байршлын судалгаа хийж байгаа тул үйлчилгээний талбай түрээслүүлэх байгууллагатай хамтран ажиллана. Түрээсийн талбайд тавигдах шаардлага: Үйлчилгээний зориулалттай, 1 давхрын 150-180м.кв талбай Төвийн цэвэр, бохир ус, дулаан инженерийн шугам сүлжээнд холбогдсон байх 380в ашиглах боломжтой, гадна зогсоолтой байх Гадна фасад хийцлэлд, хаяг лого байршуулах боломжтой Хамтран ажиллах хүсэлтэй байгууллагууд дараах материалуудыг бүрдүүлэн ирүүлнэ үү. Үүнд: Тухайн объектын мэдээлэл, план зураг Байгууллагын танилцуулга, гэрчилгээний хуулбар Гадна харагдац зураг болон объектын зураг Хамтран ажиллах саналыг 2024 оны 2 сарын 26-ны өдрийг хүртэл, tbfp-bd1@tavanbogd.com болон tuvshinjargal.e@tavanbogd.com и-мэйлээр хүлээн авна.  Утас: 85087585, 95119636
Симона Халеп эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниас багадаа 10 сая ам.доллар нэхэмжилнэ
Эх сурвалж: CNN Румыны нэрт теннисчин Симона Халеп допинг хэрэглэсний улмаас дөрвөн жил их спортоос хөөгдсөн. Тэрбээр хоёр жилийн өмнө Америкийн Их Дуулга тэмцээнд оролцох үеэр хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон юм. Түүний шинжилгээнээс роксадустат хэмээх бодис илэрсэн билээ. Америкийн Допингийн Эсрэг Агентлагаас энэ бодисыг цусан дахь улаан эсийг нэмэгдүүлснээр тамирчдын ажиллах чадварыг ахиулдаг гэж үздэг аж. С.Халеп өөрийгөө буруугүй гэж шүүхэд давж заалдсан ч нэмэр болоогүй юм. Тиймээс Канадын эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллагыг шүүхэд өгч багадаа 10 сая ам.доллар нэхэмжилж байна.  Америкийн Их Дуулгад оролцох үеэр "Quantum Nutrition" хэмээх бэлдмэл хэрэглэсэн гэдгээ С.Халеп хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ бэлдмэлийн найрлагад дээрх хориотой бодис байдгийг тайлбарлаж бичээгүй гэж нэрт теннисчин гаргасан гомдолдоо бичжээ. Үүнээс болж багадаа 10 сая "ногоон" олох боломжоо алдсан гэж өмгөөлөгчид үзэж буй.  С.Халеп АНУ-ын Нью-Йорк дахь иргэний шүүхэд гомдлоо гаргасан юм. Дэлхийн чансааг тэргүүлж байсан С.Халеп WTA-гийн хоёр Их Дуулгад түрүүлж замналынхаа турш 40 сая ам.долларыг тэмцээнээс олсон билээ.    CNN Олон Улсын Талбайн Теннисний Холбооноос румын бүсгүйг 2022 оны аравдугаар сарын 7-ноос 2026 оны аравдугаар сарын 6-нд хүртэл тэмцээнд оролцох эрхийг нь хассан.  Харин "Quantum Nutrition" үүсгэн байгуулагч Жон Ковеос энэ талаар "Манайхаас гаргасан бэлдмэлийг өөр олон тамирчин хэрэглэдэг. Олимпод оролцогчид төдийгүй мэргэжлийн хоккейн лигийн тамирчид ч сэргэх зорилгоор ашигладаг. Тэднээс допингийн бодис илрээгүй. С.Халепын талаас хэн нэгнийг буруутгахын тулд шүүхэд хандсан байх" гэж онцолжээ.   Эх сурвалж: CNN
“УБТЗ” ХНН-ийн хамт олон малчдад туслах хандивын аянд нэгдэж байна
Гэрэл зургийг Н.Батхүрэл Улс орны хэмжээнд нүүрлээд байгаа зудын гамшгийг богино хугацаанд даван туулж, эрдэнэт мал сүргээ авран хамгаалах, малчдад туслах хандивын аян “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хэмжээнд эрчимтэй өрнөж байна. Уг хандивын аянд УБТЗ-ын 16 мянган төмөр замчид нэгдсэнээс гадна тус нийгэмлэгийн 7 мянга гаруй ахмад нэгдлээ. Цаг агаарын хүндрэлийн улмаас монгол орны нийт нутгийн 60 орчим хувь зудын гамшигт нэрвэгдэж 668 мянган толгой мал хорогдож, эрдэнэт мал сүрэг, малчдад асар их гарз хохирол тохиолдоод байгаа хүнд цаг үеийг төр, хувийн хэвшил, хүн бүр хамтын хүчээр даван туулахыг “УБТЗ” ХНН уриаллаа.   Эх сурвалж: “УБТЗ” ХНН
П.Сайнзориг: Энэ онд метро барих суурь судалгааг хийж, барилгын ажлыг эхлүүлэхээр ₮333 тэрбумыг төсөвлөсөн
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Хотын дарга Х.Нямбаатар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-д өргөн барьсан. Тодруулбал метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр төсөвт тодотгол хийхээр төлөвлөжээ. Уг асуудлаар НИТХ өнөөдөр хуралдсан юм. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос зарим зүйлийг тодрууллаа. Энэ оны төсөвт метроны ТЭЗҮ-ийг боловсруулж, барилгын ажлыг эхлүүлнэ Энэ удаагийн төсвийн тодотголд метроны асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. 2024 оны төсөвт метроны ТЭЗҮ-ийг боловсруулж, бэлтгэл ажлыг хангахад 180 тэрбум төгрөг төсөвлөж, бүтээн байгуулалтыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр баталсан. Тэгвэл өнгөрсөн оны эцэст Засгийн газраас шийдвэр гарч, метроны бүтээн байгуулалтыг нийслэлийн төсвөөс бүрэн санхүүжүүлэхээр болсон юм. Тиймээс гадаад болон дотоодын мэргэжилтнүүдтэй уулзаж, метрог хэрхэн богино хугацаанд, чанартай, аюулгүй, найдвартай гүйцэтгэх талаар ярилцсан. Энэ хүрээнд зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөгийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр төсвийн тодотголд тусгаад буй. Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-ийн хийж байсан урьдчилсан ТЭЗҮ-д тулгуурлан тендер зарлахаар болов. Энэ жилийн хувьд бүтээн байгуулалтад 333 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд мөн гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ. Зөвлөх үйлчилгээ авсны дараагаар тендерийн бичиг баримтыг боловсруулж, гүйцэтгэгчээ сонгон шалгаруулна. Зөвлөх үйлчилгээг хэрхэн сонгож, авахаас шалтгаална гэсэн үг. Урьдчилсан байдлаар ирэх  6-9 дүгээр сарын хооронд гүйцэтгэгч компанийг шалгаруулна гэж тооцоолж байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар эхний ээлжид байршлын, гидрогеологийн гэх мэт суурь судалгаануудыг хийх шаардлагатай. Уг судалгаануудыг энэ онд хийнэ. Улмаар есдүгээр сар гэхэд барилгын ажлыг эхлүүлсэн байхаар төлөвлөж байна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмнэ   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Өнгөрсөн хугацаанд нийслэлийн удирдлагын баг хүн амын нягтаршил ихтэй боловч улсын сургууль, цэцэрлэггүй байршлуудад сургууль, цэцэрлэгийн барилга барихаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, газар чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Тухайлбал Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны “Хан хиллс” хотхон,  Баянгол дүүргийн “Голден парк” хотхон, “Материал импекс” орчимд хувийн хэвшлүүдтэй тохиролцож, газар чөлөөлсөн учраас улсын сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг төсөвт тусгалаа. Байршлын онцлогоос шалтгаалж аж ахуйн нэгжүүдтэй янз бүрээр зөвшилцөж байна. Объект барьчихсан, хувийн өмч байгаа бол үнэлүүлж, нөхөн олговор олгох, газрыг нь авч байгаа бол өөр байршил дахь газраар солих, батлагдсан А даалгаврынхаа дагуу сургууль, цэцэрлэг бариагүй бол шаардлага хүргүүлэх зэргээр хууль ёсоор газар эзэмшиж буй эрх, өмчлөлийг зөрчилгүйгээр арга хэмжээ авч байгаа юм.   Дотоодын чулуун хийцлэлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжихээр төлөвлөсөн   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх буюу явган хүний замыг сайжруулах, явган зорчих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Зам өвөлдөө халтиргаатай, зундаа ус тогтдог зэрэг нь Улаанбаатар хотод явган зорчиход хүндрэлтэй байдаг. Иймд явган хүний замыг сайжруулж, иргэдийн хэрэгцээнд нийцүүлэх, эдэлгээ, чанар, насжилтыг уртасгахын тулд байгалийн чулуун хийцлэлтэй болгох юм. Монгол Улсад чулуун орд олон бөгөөд энэ чиглэлийн 20-иод аж ахуйн нэгж бий. Тиймээс валютыг Хятад руу урсгах бус, дотооддоо үлдээхийг зорьж дотоодын чулуун хийцлэлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих ажлыг бодлогын хүрээнд авч үзэж буй юм. Энэ хүрээнд явган хүний замыг шинэчилж, сайжруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, гүйцэтгүүлэхээр 45.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Түүнчлэн Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Үүнтэй холбоотойгоор Урт цагааны чөлөөлсөн талбайд авто зогсоол, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, тохижуулах хөрөнгийг энэ оны төсөвт тусгасан. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тавдугаар сарын 25-ны Бямба гарагт автомашингүй өдөр байна
Гэрэл зургийг mpa.mn “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил тус тэмцээнийг тавдугаар сарын 25-ны Бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Уг өдрийг автомашингүй болгож, хотын төв замаар тээврийн хэрэгсэл явуулдаггүй билээ. Өнгөрсөн онд уг тэмцээнд 100 гаруй аж ахуйн нэгж, 500 гаруй сайн дурын ажилтан оролцож, 30 орны 30 мянга гаруй оролцогч гүйж байв. Марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж, иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээний нэг болоод буй.   Иргэд, аж ахуйн нэгж байгууллага, хамт олноороо марафонд идэвхтэй оролцохыг урьж байна хэмээн НЗДТГ-ын ХМОНХХ-ээс мэдээллээ.
Хитлертэй холбоотой маргааны улмаас Бразил улс Израильд суугаа элчин сайдаа эгүүлэн татлаа
Газын зурваст Израилийн явуулж буй дайныг Хитлерийн жүүдүүдийг хоморголон устгасан үйл явдалтай адилтгасан Бразилын ерөнхийлөгчийн мэдэгдэл хоёр орны харилцааг хурцатгалаа. Бямба гарагт Этиопын нийслэл Аддис-Абеба хотод Африкийн Холбооны дээд чуулганд оролцохдоо Бразилын ерөнхийлөгч Луйз Инасио Лула да Сильва “Өнөөдөр Газын зурваст палестин хүмүүст тохиолдож буй зүйлтэй адилтгах үйл явдал түүхэнд өмнө нь тохиолдож байгаагүй. Хитлерийн жүүдүүдийг устгах шийдвэр гарахад л ийм үйл явдал тохиолдсон байх” гэж хэлсэн юм. Даваа гарагийн өглөө Израилийн гадаад хэргийн сайд Израил Кац хэлсэн үгээ залруулах хүртэл Бразилын ерөнхийлөгчийг нутаг дэвсгэртээ хүлээж авахгүй байх шийдвэрийг зарлажээ. “Бид түүний хэлсэн үгийг мартахгүй, уучлахгүй. Энэ бол ноцтой антисемитист халдлага юм. Израилийн ард түмний нэрийн өмнөөс би ерөнхийлөгч Лула хэлсэн үгнээсээ буцах хүртэл Израильд хөл тавих эрхгүй (persona non grata) болсныг зарлаж байна” гэж тэр мэдэгдсэн байна. Хариуд нь Бразилын гадаад хэргийн яам тус улсад суугаа Израилийн элчин сайдад эсэргүүцэл илэрхийлэх зорилгоор Рио Де Жанейро хотод дууджээ. Мөн Израильд суугаа элчин сайдаа эгүүлэн татах шийдвэр гаргасан байна. Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-ны өдөр палестины Хамас зэвсэгт байгууллага Израилийн нутаг дэвсгэрт зэвсэгт халдлага үйлдсэний дараа Газын зурваст дайн эхэлсэн юм. Тухайн өдөр Хамасын тал Израилийн 1,200 орчим хүний амийг хөнөөж, 250 орчим хүнийг барьцаалсан. Үүний дараа Израилийн арми Газын зурваст өргөн хэмжээний байлдааны ажиллагаа явуулсны улмаас энгийн иргэд голдуу 29,000 гаруй палестин хүн алагдаад байна. Дөрвөн сар гаруй хугацаанд үргэлжилж буй дайны улмаас Газын зурвасын хоёр сая гаруй оршин суугчийн ихэнх нь орон гэрээсээ дүрвэжээ.   Эх сурвалж: Reuters
Навальныйн үхлийн талаар Трамп анх удаа ам нээхдээ Путинийг буруутгасангүй
АНУ-ын ерөнхийлөгч асан, 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас дахин нэр дэвшихээр өрсөлдөж буй Дональд Трамп удтал чимээгүй  байсны эцэст Даваа гарагт Оросын сөрөг хүчний улстөрч Навальныйн үхлийн талаар анх удаа ам нээжээ. Ингэхдээ тэр АНУ-ын бусад топ улстөрчдөөс ялгаатай нь Путинийг буруутгаагүй байна. Харин Америкийн өнөөдрийн улс төрийн амьдралыг Навальныйн үхэлтэй жишсэн ойлгомжгүй мэдэгдэл хийжээ. “Алексей Навальныйн гэнэтийн үхэл манай улсад болж буй үйл явдлын талаар миний ойлголтыг улам тодорхой болгож байна. Муудаж ялзарсан, радикал зүүний улстөрчид, прокурорууд, шүүгчид биднийг аажим аажмаар сүйрлийн зам руу хөтөлж байна. Нээлттэй хил хязгаар, будилаантай сонгууль, шүүхийн шударга бус шийдвэрүүд Америкийг устгаж байна. Бид суларч буй, унаж буй улс үндэстэн болоод байна. MAGA 2024” гэж тэр сошиал хуудсандаа бичжээ. MAGA 2024 (Make America Great Again) бол түүний сонгуулийн уриа юм. Баасан гарагт Нью-Йоркийн шүүх зээлдүүлэгчдийг хууран мэхлэхийн тулд өөрийн бизнесийн үнэлгээг хэтрүүлж мэдүүлсэн үндэслэлээр түүнд $355 саяын торгууль оноох шийдвэр гаргасан. Одоо Трампыг өөр дөрвөн шүүх хурал хүлээж байгаа. Баасан гарагт Навальный 47 насандаа шоронд нас барсны дараа АНУ-ын ерөнхийлөгч, Конгресс дахь хоёр намын тэргүүнүүд ОХУ-ын ерөнхийлөгч Путинийг энэхүү үхэлд буруутгасан мэдэгдэлд гаргасан юм. Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшихээр Трамптай өрсөлдөж буй Ники Хэйли хүртэл Путинийг буруутгаж байв. Харин Трамп өчигдрийг хүртэл ямар нэг байр суурь илэрхийлээгүй байсан юм. 2017-2021 онуудад АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллахдаа Дональд Трамп хэд хэдэн удаа Путинийг хүндэтгэж явдгаа илэрхийлж байв. 2016 оны сонгуульд Оросын эрх баригчид нөлөөлсөн гэх өөрийнх нь засаг захиргааны тагнуулын байгууллагын дүгнэлт 2018 онд гарахад Трамп хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байсан. Өнгөрсөн долоо хоногт тэр НАТО-гийн хамтарсан батлан хамгаалах зардалд хангалттай хувь нэмэр оруулахгүй байгаа гишүүн орнуудыг Оросын түрэмгийллээс хамгаалахгүй гэсэн мэдэгдэл хийгээд АНУ-ын улс төрийн хүрээнд ширүүн шүүмжлэлтэй тулгарсан юм. Бүгд Найрамдах намын сонгуулийн сунгаанд Трампын гол өрсөлдөгч болоод буй Өмнөд Каролина мужийн захирагч асан Ники Хэйли “Дональд Трамп аллагынх нь төлөө Путинийг буруушааж болох байсан. Тэр Навальныйн эр зоригийг магтаж болох байсан” гэж өчигдөр сошиал хуудсандаа шүүмжлэн бичжээ. 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Трампын дэмжигчид Конгрессын ордонд халдсан үйл явдлыг мөрдөн шалгах хорооны дарга, Бүгд Найрамдах намын хууль тогтоогч асан Лиз Чени “Путиний Навальныйд хийсэн зүйл удирдагч нь хууль дүрэмд захирагддаггүй улс оронд юу тохиолдож болохыг харуулж байна” гэж Ням гарагт телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан байна.   Эх сурвалж: Reuters
"Гуравдугаар сарын 1-нээс өмнө 21 аймаг, есөн дүүрэгт УИХ-ын сонгуулийн хэсэг байгуулна"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт явуулахаар шийдвэрлээд буй. Энэ удаагийн сонгуулиар 126 гишүүн сонгогдох бөгөөд таван бүсэд хамаарах сонгуулийн 13 тойргийг байгуулж, 78 мандаттай байхаар баталсан юм. УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулах хуваарь ёсоор гуравдугаар сарын 1-нээс өмнө сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн хэсгийг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлах нь. Сонгуулийн Ерөнхий Хорооноос/СЕХ/ 21 аймаг, есөн дүүргийн ИТХ болон Засаг Даргын Тамгын Газарт сонгуулийн хэсэг байгуулахдаа хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлжээ. 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тавдугаар сарын 20-ноос хойш ил болно. УИХ 126 гишүүнтэй болох тул Төрийн ордонд ажиллах боломжийг хангахаар засвар үйлчилгээг 12 тэрбум төгрөгт багтааж хийхээр болжээ. Цахим тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх юм байна.
Баруун болон зүүн аймгуудын нутгаар 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас оров
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Энэ жилийн өвөл ширүүн байна. Цаг уурын эрс тэс өөрчлөлтөд хүн, малгүй зүдрэв. Нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтож 20 аймгийн 200 орчим суманд зудын аюул нүүрлэсэн. Өнөө жилийн өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй их цас орж байгааг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас мэдээллээ. Хамгийн сүүлд 14 жилийн өмнө зудтай өвлийг үзэхэд нийт нутгийн дунджаар 8.5 мм цас орсон нь олон жилийн дунджаас 1.4 дахин их бол энэ жил одоогийн байдлаар 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6-гаар их байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд олон жилийн дунджаас 2.5 дахин их хур тунадас орсон ба түүхэнд ажиглагдаж байгаагүй хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө. Увс, Завхан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас оров. Харин өнгөрөгч арванхоёрдугаар сард Монгол орны хэмжээнд олон жилийн дунджаас 1.9 дахин их хур тунадас орсон ба 2012 оноос хойш ажиглагдаж байгаагүй хур тунадас ихтэй сар болж өнгөрсөн бөгөөд Говь-Алтай, Дундговьд 1975 оноос хойш үзэгдээгүй их цас бүртгэгдлээ.  Нэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 3.5 мм хур тунадас орсон нь олон жилийн дунджаас хоёр дахин их ба 2010 хойш тохиолдож байгаа хур тунадас ихтэй сар боллоо. Мөн Баянхонгор, Төв, Сүхбаатар аймагт 1975 оноос хойш ажиглагдаж буй хамгийн их цас орсон байна. Энэ сард нийт нутгаар олон жилийн дундажтай харьцуулахад Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Төвийн ихэнх нутаг, Булган, Дундговь, Дорноговь, Хэнтийн зарим сумын нутгаар 1.2-3.6 дахин их цас орлоо.   Эх сурвалж: УЦУОШГ
Сингапур улс Тэйлор Свифтийн тоглолтыг зохион байгуулах онцгой эрх авсан тухай Тайландын ерөнхий сайд ярьжээ
Америкийн поп од Тэйлор Свифтийн аялан тоглолтыг Зүүн Өмнөд Азийн бүс нутагт дангаар зохион байгуулах эрхийг Сингапурын эрх баригчид авсан тухай Тайландын ерөнхий сайд гомдолложээ. Сингапурын эрх баригчид энэ эрхийг авахын тулд $2-$3 саяын хөнгөлөлт үзүүлснийг тоглолтыг хариуцагч AEG компани өөрт нь мэдээлсэн тухай Тайландын ерөнхий сайд Сретта Тависин ярьсан байна. Свифт ирэх сард Сингапурын 55,000 хүний суудалтай Үндэсний Стадионд зургаан удаа тоглох юм. “AEG нарийн тоо хэлээгүй ч Сингапурын засгийн газар $2-$3 сая орчмын хөнгөлөлт амласныг надад дуулгасан. Ингэхдээ Сингапурын эрх баригчид ухаалаг зан гаргаж, Зүүн Өмнөд Азид өөр тоглолт зохион байгуулахгүй байх нөхцөл тавьсан байна” гэж ерөнхий сайд Бангкок хотод болсон бизнесийн форумын үеэр ярьжээ. Өнгөрсөн онд Свифтийн “Eras Tour” аялан тоглолт Зүүн Өмнөд Азийн орнуудаас зөвхөн Сингапурт болох хуваарь зарлагдсан нь түүний фэнүүдийг гонсойлгосон юм. Хэдий тийм ч уг тоглолтын тасалбар эрт дуусаж, бүс нутгийн фэнүүд Сингапурыг зорих бэлтгэлээ базааж эхэлжээ. Тэдний зарим нь агаар, ус, газраар олон унаа дамжиж ирэхээр төлөвлөсөн байна. Зүүн Өмнөд Азид поп одын олон сая фэн байдаг. Тухайлбал Филиппиний Кезон хот Свифтийн дууг хамгийн олон сонссон үзүүлэлтээр Spotify стриминг платформд дэлхийн хотуудын тав дугаарт бичигддэг юм. Свифтийн тоглолт тухайн улсын аялал жуулчлалын салбарт томоохон сэргэлт авчрах нь тодорхой байгаа. Тайландын ерөнхий сайдын мэдэгдлээс өмнө Свифтийн фэнүүд Сингапураас өөр улсад тоглолт зохион байгуулагдахгүй болсныг улс төрийн тогтворгүй байдал, исламын экстремизм, зам тээврийн дэд бүтцийн сул хөгжил зэрэг бусад шалтгаануудтай холбон таамаглаж байжээ.   Эх сурвалж: The Guardian
Оффис хэрэглээнд хамгийн тохиромжтой, хүчирхэг үзүүлэлт, хамгийн таатай үнэ бүхий HUAWEI Matebook D Series худалдаанд гарлаа
270м хүртэлх зайнаас Wi-Fi сүлжээнд холбогдох инновацыг шинэ түвшинд нэвтрүүлсэн HUAWEI Matebook D14 болон Matebook D16 загвар 2-р сарын 14-нөөс эхлэн нээлтийн бэлэгтэй урамшуулалтайгаар PC mall-д худалдаанд гарлаа.   Зөөврийн компьютер худалдан авахаар хайж буй хэрэглэгчдийн хамгийн чухал үндсэн үзүүлэлтүүд буюу өндөр хүчин чадал, боломжийн үнэ болон бусад давуу талуудыг энэхүү зөөврийн компьютеруудаар санал болгож байна. Хөнгөн, Бат бөх Металл гадаргуу Зөөврийн гэх тодотголд бид үргэлж хөнгөн бөгөөд бат бөх байдлыг хайдаг. Яг тэрхүү онцлогийг HUAWEI брэнд нь үйлдвэрлэлийн технологийн давуу байдлаар зөөврийн компьютерууддаа шингээж чаджээ. Ижил хэмжээ бүхий бусад зөөврийн компьютеруудтай харьцуулахад 10% хүртэл хөнгөн буюу HUAWEI Matebook D14 – 1.39кг, Matebook D16 загвар – 1.68кг байна.   270м Хүчирхэг Wi-Fi сигнал хүлээн авагч антен 270м зайнаас гадна интернэт сүлжээний хурлыг илүү хурдан бөгөөд тогтвортой барих хүчин чадалтай технологийн инновацыг Huawei брэнд нь энэхүү D Series -ын зөөврийн компьютерууддаа нэвтрүүлжээ. Швейцарын SGS компанийн 5 одтой Wi-Fi антен нь ижил интернэт сүлжээнд холбогдож буй бусад зөөврийн компьютертой харьцуулахад 6 дахин хол зайнаас 57%-иар илүү татах хурдтай ажээ. Харааны хамгаалалт Өдөржин дэлгэцийн цэнхэр туяа ширтэж компьютерын ард суудаг хүмүүсийн хараа муудах магадлал энгийн хэрэглээтэй хүмүүсээс харьцангуй өндөр. Ажлынхаа бүх цагийг нүдээ ядрааж өнгөрүүлэлгүй, Олон улсын бүтээгдэхүүний стандартыг үнэлж, баталгаажуулдаг TUV Rheinland байгууллагаас харааны хамгаалалттай дэлгэцийн сертификаттай дэлгэцийн цэнхэр туяаны хамгаалалттай Энгийн нүдээр үл анзаарагдах хэдий ч камерын дуранд мэдрэгддэг дэлгэцийн жирэлзээ нь хүний нүдийг хамгийн их ядраадаг байна. Худалдаанд гарч буй HUAWEI Matebook D16-н хувьд ийм жирэлзээгүйгээрээ таны нүдэнд ээлтэй ажээ. Дэлгэцийн алтан харьцаа 16:10 харьцаа буюу алтан харьцаа гэгдэх энэхүү дэлгэц нь танд илүү олон контент нэг дор харах боломжийг олгодог. Түүнээс гадна 16 инчийн их биеийн 90%-ийг дэлгэц эзэлдэг нь бусад зөөврийн компьютеруудтай харьцуулахад илт давуу тал болж чаджээ.   Эцэст нь дуулгахад дараах 2 загварын зөөврийн компьютерыг PC mall-с бэлэн төлөлтөөр эсвэл УРДЧИЛГААГҮЙ лизингээр та газар дээр нь зээлээ судлуулаад 15 минутын дотор авах боломжтой. PC mall танд MateBook-ийн хамгийн хямд үнэ, урьдчилгаагүй лизинг, бэлгийг санал болгож байна. Худалдан авалтын бэлэгт: HUAWEI MateBook D16 i5-1255U 16GB 512GB загварыг худалдан авсан хэрэглэгчид HUAWEI Nova Y61 ухаалаг утсыг бэлэглэнэ. HUAWEI MateBook D16 i7-13700H UMA 16GB 1TB загварыг худалдан авсан хэрэглэгчид HUAWEI MatePad SE таблетыг бэлэглэнэ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: MateBook D14:  consumer.huawei.com/mn MateBook D16:  consumer.huawei.com/mn PC mall: Лавлах утас: PC mall 75753535 HUAWEI Mobile Mongolia 77777722
ҮЙЛ ЯВДАЛ: С.Цогтсайхан агсны төрсөн өдрийг тохиолдуулан хөшөөнд нь хүндэтгэл үзүүлнэ
Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд 09:30 цагт Дэлхийн банкны “Ухаалаг засаг-2” төслийн баг, бүрэлдэхүүн төслийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор МУ-д айлчилж байгаатай холбогдуулан санхүүжүүлэгч болон төсөл хэрэгжүүлэгч байгууллага, үр шим хүртэгч байгууллага, төсөл хэрэгжүүлэгч байгууллагыг оролцуулсан "Ухаалаг засаг 2" төслийн танилцуулга уулзалт зохион байгуулагдана. Төрийн ордонд 10:00 цагт УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Ц.Туваан тэргүүтэй төлөөллүүд “Амь нэгтэй Монголчууд” аяныг улс орон даяар зохион байгуулах болсонтой холбоотой Ардчилсан намын даргын тушаал гарсныг танилцуулна.  Гранд плаза худалдааны төвийн баруун талд 10:00 цагт Хонхын Цогтсайхан сангаас Ардчиллын дууч С.Цогтсайхан агсны төрсөн өдрийг тохиолдуулан хөшөөнд нь хүндэтгэл үзүүлнэ.  Үндэсний мэдээллийн төвд 11:40 цагт Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс хандивын аян эхлүүлэх талаар хэвлэлийн хурал зохион байгуулна.  Holiday INN зочид буудлын хурлын танхимд 13:30 цагт “Жуулчны хөтөч тайлбарлагчдын III чуулган” зохион байгуулагдана "Central Tower"-ийн 17 давхрын Kryptos ресторанд 19:15 цагт Монголын спортын корпорацаас Монголын хөлбөмбөгийн Премьер лигийн ирэх зургаан жилийн стратеги төлөвлөгөө, шинэ өнгө төрхийг танилцуулна.
“ХасБанк” ХК 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилна
null
Монголд урьд нь хийх боломжгүй байсан ахуйн хэрэглээний хийн найрлагыг тодорхойлох шинжилгээг хийдэг болжээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллаж, орчин үеийн дэвшилтэт шинжилгээний лабораториудын үйл ажиллагаатай танилцан, албан хаагчидтай уулзлаа. Шүүх шинжилгээ нь  аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж шинжлэх ухааны үндэслэлтэй, хараат бусаар дүгнэлт гаргаж, хэрэг маргааныг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг салбар юм. ШШЕГ нь БНСУ-ын олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологи бүхий шинжилгээний лабораториудыг 2023 онд үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Ингэснээр аливаа хэрэг маргааныг илүү нарийвчлалтай, шинжлэх ухааны үндсэн дээр цаг алдахгүй хянан шийдвэрлэх техник технологийн нөөц боломж нэмэгдэж байгаа юм. Өмнө нь манай улсад хийгдэх боломжгүй байсан  ахуйн хэрэглээний хийн найрлага тодорхойлох, биологийн дээжээс этиль, метилийн спиртийг төрөл тус бүрээр нарийвчлан тогтоох зэрэг шинжилгээг хийх бүрэн боломжтой боллоо.  Тухайлбал, химийн шинжилгээний лабораторид Монгол Улсад хийгдэх боломжгүй байсан ахуйн хэрэглээний хийн найрлага тодорхойлох, биоматериалаас ахуйн хэрэглээний хийг (газ) илрүүлж, хордсон эсэхийг тогтоох, мөн биологийн дээжээс этиль, метилийн спиртийг төрөл тус бүрээр нарийвчлан тогтоох болон шинээр бүртгэгдэж буй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох шинжилгээг хийх бүрэн боломжтой болсон байна. Өөрөөр хэлбэл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг химийн шинжилгээгээр нарийвчлан тогтоосноор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” заалтад тусгагдсан энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг нотлон тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэхэд чухал ач холбогдолтой ажил болжээ. Монгол Улсын хилээр хорт бодис, хуурамч эмийг ихээр нэвтрүүлэх гэмт хэрэг нэмэгдэж Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсэж байна. Манай улсад эмийн шинжилгээ хийдэг лаборатори цөөн байдаг тул цаашид тус химийн шинжилгээний лабораторид эмийн бодисын найрлага тодорхойлох, хуурамч эмийг олж илрүүлэх, биологийн дээжээс хорт бодис илрүүлэх зэрэг шинжилгээний арга, аргачлалыг нэвтрүүлэхээр ажиллаж байна хэмээн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
"Өсвөр насны охид нэгийгээ зодсон гэх үйлдлийг шалгаж байна"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Олон нийтийн цахим сүлжээнд охид нэгийгээ зодож буй бичлэг цацагджээ. Уг асуудлыг шалгаж эхэлсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. ЦЕГ-ХМТ-өөс "Өсвөр насны хүүхдүүдийн асуудал урьдчилсан байдлаар энэ сарын 8-ны өдөр Баянгол дүүрэгт болсон бөгөөд хохирогч охиныг үе тэнгийн 3-4 охин зодсон байж болзошгүй байна. Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол мэдээллийн бүртгэлд авч, шалгаж байна" гэв. Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхэдтэйгээ илэн далангүй сайтар ярилцдаг болох. Өдөрт 15 хүртэл минутыг хүүхдэдээ гаргаад ярилцдаг, хүүхдээ сонсдог болох. Зөв, бодит мэдээллийг хамтдаа хайж, энэ талаар ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх. Хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаана, юу хийж яваад анхаарлаа хандуулж, бусдын эрх чөлөөнд халдах нь Эрүү, Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээдэг болохыг тайлбарлан өгч байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
“Голомт банк” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны А/86 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам”-ыг үндэслэн Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага: Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсролтой, хууль эрх зүй, мэдээллийн технологи, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн байж болно.  Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүний таваас доошгүй жилд банк санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажилласан туршлагатай байх; Банкны холбогдох этгээд биш, бизнесийн аливаа холбоогүй байх; Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх; Эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй байх; Ес зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх; Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан бол сонирхлын зөрчилгүй, банкны шийдвэр гаргах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй байх; Зөрчлийн улмаас банк ба банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх; Банк, банкны нэгдлийн оролцогчийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч биш байх; Банк, банкны нэгдлийн оролцогчид сүүлийн таван жилийн хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээс бусад эрх бүхий албан тушаалтан, сүүлийн гурван жилийн хугацаанд бусад ажилтнаар тус тус ажиллаагүй байх; Банкны үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтээс хамаарч урамшуулал авч байгаагүй, авдаггүй байх; Банкны үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагад хяналт тавихад саад учруулах аливаа нөхцөл байдал үүсээгүй байх; Төрийн үйлчилгээнээс бусад төрийн, улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх; Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон байх; Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх; Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх; Олон улсын хөрөнгө оруулалттай компанид өмнө нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн хийж байсан туршлагатай бол давуу тал болно. Бүрдүүлэх материал: Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт; Товч намтар (Ажлын туршлага, мэргэжил, мэргэшлийг дурдсан байх); Ажил байдлын тодорхойлолт; Өмнө нь ажиллаж байсан газраас ажил байдлын талаарх лавлагаа (Тавигдах шаардлагын 1-т заасныг нотлох ажил эрхэлдэг байгууллагаас тодорхойлолт авах); Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ,  сертификатыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; Иргэний үнэмлэхийн хуулбар; Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын лавлагаа; Шүүхийн лавлагаа (Шүүхийн төрөлжсөн архиваас авах) Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, цахим хаяг: 2024 оны 03-р сарын 06-ны өдрийн 12:00 цаг хүртэл solongo_z@golomtbank.com цахим шуудангаар хүлээн авна. Анхаарах зүйлс: Материалыг гаргацтай сканердаж, PDF форматаар цахим шууданд хавсаргах. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно. Хугацаа хоцорсон эсвэл материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй.   Зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй сонгон шалгаруулалтын хорооноос холбогдоно.   Шаардлага үүссэн тохиолдолд хууль журмын дагуу нэмэлт тодруулга авч, материал бүрдүүлэх боломжтой.
ХААИС-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн байгууллагад хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүлжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 12-18-нд гэмт хэргийн шинжтэй 93 гомдол, мэдээллийг шалгасан байна. Мөн эрүүгийн 850 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт зургааг шүүхэд, зургааг хаах, хоёрыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдээс дурдвал: Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын удирдах албан тушаалтан “П”, албан тушаалтан “Э” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх; Баянгол дүүргийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгч “Э” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх; Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын албан тушаалтан “Б”, “З”, “М” нар хахууль авсан гэх; Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан тушаалтан “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэх; “Х” нь Хөдөө аж ахуйн их сургуулийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн байгууллагад хохирол учруулсан гэх. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 835 хэрэг шалгагдаж байгаа бөгөөд гэмт хэргийн шинжтэй нэг гомдол, хоёр объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан аж. Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.   Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар
Ройтерс: Монголын хямд нүүрс Хятадын зах зээлд ноёлно
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав БНХАУ-ын Монгол Улсаас импортлох нүүрсний хэмжээ 2023 онд өмнөх оноос хоёр дахин нэмэгдэж, дээд амжилт тогтоосон. Тэгвэл 2024 онд нүүрс тээврийн дэд бүтцийн хөгжил, хямд үнээс шалтгаалан дахин дээд амжилт тогтоох магадлалтай байгааг шинжээчид онцолж байна. Монгол Улсын хувьд шинээр өргөтгөсөн нүүрс тээврийн авто зам нь нүүрс тээврийн эрчмийг нэмэгдүүлж байгаа тул 2024 онд БНХАУ-ын Монгол Улсаас авах коксжих нүүрсний хэмжээ өмнөх оныхоос 10 гаруй хувиар өсөх магадлалтай байна гэж Бээжинд төвтэй нүүрсний худалдааны албаныхан тооцоолжээ. Хятадын Засгийн газар Австралийн нүүрсний хоригийн үеэр Монгол Улс бол тус улсыг орлож чадах ирээдүйтэй улс хэмээн үзэж, түүнээс хойш тээврийн харилцаа, тэр дундаа шаардлагатай дэд бүтцийг сайжруулахаар ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Монгол Улсаас авах нүүрсний импортоо нэмэгдүүлэхийн тулд Монголын коксжих нүүрсний экспортын 60 орчим хувийг хүлээн авдаг “Ганц мод” боомтод БНХАУ-ын талаас 40 сая юань буюу 5.58 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, дэд бүтцийг нь сайжруулсан хэмээн Хятадын төрийн хэвлэл мэдээлжээ. Үүний үр дүнд 2023 оны 12 дугаар сарын эхний долоо хоногт “Ганц мод” боомтоор өдөрт дунджаар 1136 ачааны машин нэвтэрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 39%-иар өссөн байна гэж Haitong Securities-ийн шинжээчид онцоллоо. Түүнчлэн Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтаас үүдэн ган үйлдвэрлэгчдийн ашиг багассан нь Монголын хямд нүүрсний эрэлтийг улам нэмэгдүүлсэн гэж шинжээчид дүгнэжээ. “Wood Mackenzie”компанийн зөвлөх Саймон Ву (Simon Wu) “Амьд үлдэх гэж тэмцэж буй Хятадын гангийн үйлдвэрүүдийн хувьд хэт өндөр үнэтэй коксжих нүүрс худалдаж авах боломжгүй байна” гэж хэлсэн нь шинжээчдийн анхаарлыг мөн татлаа. Түүнчлэн БНХАУ Монголын коксжих нүүрсийг өнгөрсөн онд нэг тонныг нь дунджаар 974 юань буюу 135.98 ам.доллароор авч байсан нь Оросын нүүрснээс 20%, Австралийн нүүрснээс 50 хувиар бага үнэтэй байсныг Reuturs агентлаг тус улсын гаалийн мэдээлэлд үндэслэн тооцоолсон байна.   Монгол Улс 2022 онд “Тавантолгой”-гоос “Гашуунсухайт” боомт хүртэл жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай төмөр зам барьж дуусгасан ч Хятадын төмөр замын сүлжээнд хараахан холбогдоогүй байна. Тиймээс дараагийн чухал ажил бол хил дамнасан төмөр замын холболтыг дуусгах явдал гэж ММС-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл хэлсэн бол шинэ төмөр замын шугам ашиглалтад орсноор Монголын бүх төрлийн төмөр замын экспортын ачааны хэмжээ 2030 он гэхэд 80 сая тоннд хүрэх төлөвтэй байна гэж China's People's Daily сонин өнгөрөгч 12-р сард мөн иш татан мэдээлжээ.   Эх сурвалж: Reuters
С.Даваасүрэн: Санхүүгийн зах зээлийн хөгжил нь гадаадын хөрөнгө оруулалтад чухал үүрэгтэй
Эдийн засгийн ухааны доктор С.Даваасүрэнтэй санхүүгийн зах зээл, тэр дундаа хөрөнгийн зах зээлийн асуудлаар ярилцлаа.   Тэрбээр 2016-2019 онд Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажилласан юм. Түүний ажиллах хугацаанд банк бус санхүүгийн салбарт л гэхэд нийт хөрөнгийн хэмжээ 700 орчим тэрбум төгрөгөөс 2.3 их наяд төгрөгт хүрч гурав дахин өсөж байсан бол энэ үзүүлэлт өнөөдөр 4.3 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлж, хувьцааны зах зээлийг өргөжүүлэх, шинэ IPO гаргах ажлыг тэрбээр эхлүүлсэн. Тухайн үед хоёрхон жилийн хугацаанд 10 гаруй компанийн IPO гаргаж, 2016 онд 1.0 их наяд төгрөг хүрэхгүй үнэлгээтэй, нийт арилжааны 90 орчим хувийг Засгийн газрын бонд эзэлдэг байсан үнэт цаасны зах зээлийг хоёрхон жилийн дотор 3.0 их наяд төгрөгт хүргэж байлаа. Өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 10 их наядыг нэгэнт давжээ. -Ахиц дэвшил байгаа ч гэлээ Монголын хөрөнгийн зах зээл харьцангуй сул хэвээр байгааг мэргэжилтнүүд дүгнэдэг. Санхүүгийн зах зээлийн зохицуулалтыг хариуцан ажиллаж байсны хувьд салбарын нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ? -Санхүүгийн систем банк, даатгал, хөрөнгийн зах зээл гэсэн бүтэцтэй, үндсэндээ мөнгөний, хөрөнгийн зах зээлүүдээс бүрддэг. Үүний мөнгөний зах зээл дээр нь арилжааны банкууд гол тоглогчид байж, богино хугацаатай санхүүгийн хэрэгслүүд энэ зах зээл дээр гол байр эзэлдэг бол хөрөнгийн зах зээл дээр урт хугацаатай хөрөнгө оруулалтын хэрэгслүүд арилжаалагдаж байдаг. Манай улсын эдийн засаг төрөлжөөгүй, ганцхан уул уурхайн салбараасаа хэт хамааралтай байгаатай нэгэн адил санхүүгийн салбар маань банк гэсэн ганц тулгууртай байна. Хүмүүс даатгалын болон хөрөнгийн зах зээл байгаа л биз дээ гэх байх. Эдгээр салбарууд маань зохистой хэмжээнд хүрч хөгжиж чадаагүй байгаа юм. Гурвуулаа зэрэг хөгжиж ирвэл санхүүгийн зах зээл тогтвортой, тэнцвэртэй болно. Өнөөдрийн байдлаар санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг банкны салбар эзэлж байгаа. Манай улсын хөрөнгийн зах зээл 30 гаруй жилийн түүхтэй боловч дэлхийн зах зээлтэй харьцуулахад харьцангуй сул байгаа юм. Зохих ёсоор хөгжсөн бол иргэдийн гар дээр, эсвэл хадгаламжид нь байгаа хөрөнгө өнөөдөр хувьцааны арилжаанд эргэлдэн, хэрэгцээтэй салбар руу хөрөнгө оруулалт болон орж, зүй зохистойгоор хуваарилагдаж байх байсан шүү дээ. Сүүлийн жилүүдэд анхдагч зах зээл идэвхжиж, хоёрдогч нь ч бас тодорхой хэмжээнд хөрвөж, биржийн бус зах зээлүүдийн асуудал яригдах болсон. IPO, компанийн бонд гаргах маягаар анхдагч зах зээлийн арилжаа идэвхтэй явагдаж байгаа ч, яг урт хугацаандаа үр дүнгээ өгч буй хөрөнгө оруулалтын хэрэгсэл болж чадахгүй байна. -30 жил гэдэг хангалттай хугацаа шүү дээ. Гэвч ийм хугацаанд хөрөнгийн зах зээл дорвитой хөгжөөгүйн гол учир нь чухам юунд байна вэ? -Энэ зах зээлийг хөгжүүлэхийн төлөө тавьсан хүчин чармайлт, бодлого, концепц маань ямар байв аа гэдгээ бид эргэж харах ёстой. Зах зээлийн тогтвортой байдлыг хангахад хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах явдал ихээхэн чухал байдаг. Тэр үйл явц анхнаасаа алдагдсан, орхигдсон нь энэ зах зээлд оролцоод байх шаардлага байхгүй юм байна гэсэн бодлыг хүмүүст төрүүлж, тэднийг түлхсэн болов уу. Улсын 400 гаруй үйлдвэрийг хувьчилж, цэнхэр, ягаан тасалбар өгч, хөрөнгийн зах зээлийг анх үүсгэсэн шүү дээ. Энэ бүхнийг мэргэжилтнүүд олон янзаар тайлбарлаж, хэрэгжилт, үр дүнг өөр өөрөөр дүгнэж ярьдаг. Төдий л олон биш ч хүмүүс өмч хөрөнгөтэй болсон, зарим нь өмч хөрөнгөгүй үлдсэн энэ бүх үйл явц анхны тэр задралын үеэсээ харьцангуй цэгцгүй, зохицуулалтгүй шийдэгдсэн тал бий. Тухайн үед Үнэт цаасны хороо гэж байгаад улмаар Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдаж зөвхөн хөрөнгийн зах зээл бус банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршоо, даатгалын салбарыг нэгтгэн зохицуулах болсон. Энэ үеэс банк бусын болон хоршооны зах зээлдээ түлхүү анхаарч, даатгал, хөрөнгийн зах зээлийг харьцангуй орхигдуулсан юм болов уу гэж санагддаг. -Зах зээлийн тогтвортой байдлын тухай та хэдэнтээ дурдлаа. Тогтвортой байх гэдгийг хэрхэн тодорхойлох вэ? -Тогтвортой байна гэдэг бол аливаа асуудал, хямрал үүсэхэд сөрөн тэсвэрлэх чадварыг хэлж байгаа юм. Дээрээс нь зах зээлийн тэнцвэрт байдлыг хэлж байгаа юм. Урт хугацааны гэж миний яриад байгаа хөрөнгийн, даатгалын зах зээлээ хөгжүүлж санхүүгийн сектороо бүхэлд нь тэнцвэржүүлэх шаардлагатай. Үүний тулд зах зээлийн оролцогчдыг чадавхжуулах, санхүүгийн зах зээлээ либералчлах, хүртээмжтэй санхүүг хөгжүүлэх, санхүүгийн олон төрлийн бүтээгдэхүүн тухайлбал, ногоон санхүүжилт зэргийг нэвтрүүлж, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангасан өргөн хүрээтэй бодлогыг судалгаа, тооцоотойгоор хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ талаар ярихдаа би Австрали Улсын жишээг эш татах дуртай. Австрали улс манайх шиг уул уурхайн баялаг ихтэй, дэлхийд зургаад орох хөрөнгө оруулалтын нөөцтэй. Австралийн хөрөнгийн бирж бол Ази тивийн хамгийн том бирж юм. Тус бирж дээр 1969 оны есдүгээр сард Посейдон Никел гэдэг компани хувьцааныхаа ханшийг өсгөж, хөөс үүсгээд улмаар дампуурсан байдаг. Энэ нь хөрөнгийн биржид маш том цохилт өгсөн байгаа юм. Олон тооны хувьцааны ханш дам дамаа огцом унаж, биржийн нэр хүнд, иргэдийн хөрөнгийн зах зээлд итгэх итгэлд ч сөргөөр нөлөөлсөн байна. Үүнтэй холбоотойгоор 1971 онд ашигт малтмалын нөөцийн ангиллыг тайлагнах талаарх актыг гаргаж, үүнийхээ хүрээнд Австралийн эрдэс баялгийн зөвлөл, уул уурхай, металлургийн институт, геофизикийн хүрээлэнгийн оролцоотой комиссыг байгуулсан. Энэ хүрээнд 1970-аад оноос JORC кодыг боловсруулж, 1980-аад оноос мөрдүүлсэн нь Австралийн хөрөнгийн зах зээлд уул уурхайн арилжаа амжилттай явагдах, тогтвортой, найдвартай байдлыг хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. -Улс төрийн тогтвортой байдлын тухай нэн тэргүүнд дурдах байх гэж бодож байлаа. -Тэр мэдээж. Улс төрийн, бодлогын тогтвортой байдал маш чухлаар тавигдана. Аль нэг улс төрийн хүчин Засгийн эрхэд гарч ирмэгцээ бодлого, чиглэлийг өөрчлөөд, дахин төлөвлөөд, орвонгоор нь эргүүлээд байвал зах зээлийн тогтвортой байдал яагаад ч хангагдахгүй. Миний ярьж буй Австралийн эдийн засаг 1990 оноос хойш байнгын өсөлттэй, хамгийн тогтвортой эдийн засаг гэж тооцогддог. Дэлхий дахиныг хамарсан 2008-2009 оны санхүүгийн хямралын үед ч унаагүй ийм эдийн засаг. Үүнийг Австралийн Бүтээмжийн хороотой холбож үзэж болох талтай. Энэ хороо 1998 онд байгуулагдсан, бие даасан статустай, хөгжлийн асуудлуудаар хараат бус судалгаа хийдэг институц бөгөөд засгийн газарт зөвлөх чиг үүрэгтэй ажилладаг. Засгийн эрхэд ямар нам, эвсэл, улс төрийн хүчин гарч ирснээс үл хамааран Бүтээмжийн хорооны судалгаа бүхий л хөгжлийн бодлогод тусгалаа олж, зах зээлд хэрэгжээд явдаг. Асуудлыг микро түвшинд, аж ахуйн нэгж, айл өрхийн хэмжээнд нарийвчилж судалдаг, өндөр үр ашиг, бүтээмжтэй эдийн засгийг бүтээхэд иргэдийн амьжиргааны түвшинд анхаардаг. Бүтээмжийн хорооны судалгаа, шинжлэх ухааны үндэслэлтэй нөхцөл байдлын үнэлгээ дүгнэлтийг салбар, салбараар нь нарийвчлаад гаргаад өгчихдөг учир Австрали Улсын хэрэгжүүлж байгаа бодлого, гаргаж буй шийдвэр урт хугацаанд тогтвортой хэрэгжиж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг ч ихээр татдаг. -Манай улс гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчноо өөрчлөх, сайжруулах талаар ярьж байна. Сүүлийн жилүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалт ихээхэн буурсан дүнтэй байна. Энэ талаар юу хэлмээр байна? -Гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээл хоёр хоорондоо шууд хамааралтай. Хөрөнгө оруулагчдын анхаарч, авч үздэг гол асуудлуудын нэг нь санхүүгийн зах зээлийн хөгжил ямар байна вэ гэдэг асуудал. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой зарим судалгааны ажлыг би сонирхож үзсэн. Гадаадын хөрөнгө оруулагчид юунд анхаарал тавьдаг вэ гэхээр энэ зах зээлд хөрөнгө оруулахад эргээд надад үр өгөөжтэй байх уу, үгүй юу гэдгийг олон талаас нь тооцно. Тийм ч учраас богино хугацааны гэхээсээ илүүтэй урт хугацаанд үр өгөөж өгөх санхүүгийн хэрэгслүүд энэ зах зээл дээр байна уу, үгүй юу гэдэг нь чухал юм. Гэтэл манай улс баялаг болон орлогын төвлөрөл харьцангуй ихтэй. Зах зээл нь цөөхөн хүчин зүйлээс хамааралтай. Эдийн засагт уул уурхайн түүхий эдийн экспортын орлого зонхилдог. Тэгвэл, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр тогтдог. Арилжаалагдах тоо хэмжээ нь хүртэл гадаад зах зээлээс хамааралтай байна. Дээр нь манай санхүүгийн зах зээл дээр тоглож байгаа компаниуд жижиг, сул хөгжилтэй байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдын болгоомжлох бас нэг шалтгаан болдог. Дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй 69 орныг хамруулж хийсэн судалгааны дүнгээр санхүүгийн тогтолцоо нь либералчлагдаагүй, зах зээл нь сайн хөгжөөгүй үед гадаадын хөрөнгө оруулалт нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа нь харагдсан байна лээ. Харин санхүүгийн салбар сайн хөгжсөн орнуудад гадаадын хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн байгаа юм. Үүнээс үзэхэд, гадаадын хөрөнгө оруулалт татах нь чухал ч дотоодын санхүүгийн зах зээлээ хөгжүүлж, сайжруулах нь түүнээс дутахгүй чухал болохыг үүнээс харж болно. -Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай боловч эрдэс баялгийн ч, орлогын ч дийлэнх хэсэг төвлөрсөн байна гэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн зонхилох салбарынхаа үр өгөөжийг бид зохистой ашиглаж чадахгүй байна гэх гээд байна уу? -Уул уурхайн салбар хөгжсөн сүүлийн жилүүдэд эрдэс баялгаасаа олж байгаа орлогынхоо доллар тутмын 99 центийг манай улс зүгээр л хэрэглэчихсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид ердөө нэг центийн хуримтлал үүсгэсэн гэсэн статистик гарч ирж байна. Уул уурхайн орлого өсөн нэмэгдэх нь сайн ч гэлээ ийм байдлаар зарцуулаад явбал бид ирээдүй хойч үедээ зориулсан хангалттай хуримтлалыг бий болгож чадахгүй, өнөөдөртөө идэж уугаад л дуусгана гэсэн тооцоо судалгаа байна. Маш харамсалтай. Манайх шиг байгалийн баялаг ихтэй, уул уурхайн салбар зонхилсон улс орнууд баялгийн хараал, голланд өвчнөөс зайлсхийхийн тулд хүндээ л хөрөнгө оруулах ёстой юм. Хүмүүн капитал бол хамгийн үнэ цэнтэй, үр өгөөжтэй зүйл. -Хүмүүн капитал гэдгийг тодруулахгүй юу? -Авьяас, ур чадвартай, мэдлэг боловсролтой, туршлагатай хүмүүсээ л хүмүүн капитал гэж байгаа юм. Монгол хүний авьяас чадварыг хөгжүүлж, мэдлэг боловсролыг дээшлүүлж, туршлагыг хуримтлуулан хүмүүн капиталыг бий болгосноор тухайн хүмүүс эдийн засагт хувь нэмэр оруулж, бүтээмжийг өсгөдөг. Хүмүүн капиталыг бий болгохын тулд үндсэндээ хоёр зүйлд л хөрөнгө оруулалт хийдэг байна. Эхнийх нь, эрүүл мэнд, нөгөөх нь боловсрол. Хүн эрүүл байх тусмаа урт хугацаанд боловсрол эзэмших боломжтой болдог бол боловсрол өндөртэй хүн эрүүл мэнддээ анхаарч чаддаг байна. Тэр дундаа анхны хөрөнгө оруулалт буюу хүүхэд багачууддаа бага насанд нь хөрөнгө, хүчийг зориулж чадвал үр өгөөж нь илүү өндөр байдаг. Яах нь вэ гэхээр, эрүүл бөгөөд эрдэм мэдлэгтэй хүн нийгэмд урт удаан амьдрах тусмаа тэр хүний эдийн засагт үзүүлэх үр өгөөж нэмэгддэг. Хүн ам цөөтэй манайх шиг улсын хувьд хүмүүн капиталаа хөгжүүлэх явдал эн тэргүүний ач холбогдолтой. -Гадаадын хөрөнгө оруулалтын тухай нэмж асууя. Одоо бид эргээд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй болох нь, тийм үү? -Хамгийн чухал нь хөрөнгө оруулагчдын эрх ашиг, өмчийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг хангалттай сайн болгох шаардлагатай. Хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан үзүүлэлттэй байгааг та дурдлаа шүү дээ. Гол нь үүнтэй холбоотой юм. Манай хөрөнгө оруулалтын орчин нөхцөл капитал дүрвэлтэд өртөмтгий. Энэ бол хөрөнгө оруулагчдын хувьд нэн тэргүүнд тооцож үздэг хүчин зүйл юм. Би энэ улсад хөрөнгөө оруулчихвал хөрөнгө оруулагчийн эрх ашиг, өмчийн эрх яаж хамгаалагдах вэ гэдгийг тэд эхний ээлжид харгалзана. Зөвхөн Монгол Улсад бус, манай улстай ижил төстэй улс орнуудыг жишээг ярихад өмчийг нь хураах, компаниудыг улсын өмч болгох, авлига хээл хахууль шаардах эрсдэл өндөр байдгаас гадаадын хөрөнгө оруулалт бага байдаг. Мөн гэрээний хэрэгжилтийн үйл явц ихээхэн сул буюу гэрээ хэрэгжих явцдаа, байгуулж байх хугацаандаа нөхцөлөө ихээхэн өөрчилдөг, ямар нэгэн асуудал үүслээ гэхэд шүүхийн тогтолцоо болон процесс нь шударга ажилладаггүй. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулагчид арбитрын шүүхээр асуудлаа шийдүүлэх нь олонтоо байдаг. Манай улсын валютын нөөц өсөж байгаа нь хөрөнгө оруулагчдад очиж байгаа сайн дохионы нэг. Хэдийгээр эдийн засгийн өсөлт өндөр, 2023 онд 7 орчим хувийн өсөлттэй байсан боловч энэ өсөлт хэр тогтвортой байхыг хөрөнгө оруулагчид бас харж байгаа. Эдийн засгийн өсөлт өндөр байна гэхээсээ илүү тогтвортой байхыг хөрөнгө оруулагчид чухалчилна. Түүнчлэн төсөв, мөнгөний хяналт, сахилга бат ямар байгаа, мөн ажиллах хүчний ур чадвар, үйлдвэржилт, технологийн дэвшил зэрэг олон үзүүлэлтийг хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах шийдвэртээ харгалздаг. Гадаадын хөрөнгө оруулалтад чухал үүрэг гүйцэтгэдэг санхүү хөрөнгийн зах зээлийн онцлог нь өгөөж өндөр, бас эрсдэл ч өндөр байдаг. Энэ утгаараа хөрөнгө оруулагчийн эрх ашиг, өмчийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалт нь тус салбарын зохицуулалтын бас тэргүүн зорилгын нэг юм. -Засгийн газрын гэрээ хэлцлийн 95-аас дээш хувь нь гадаад валютаар хийгдсэн байгаа талаар Та ярьсан байсан? -Манай хөрөнгийн зах зээлийн хөгжил сул байгаа учир Засгийн газрын санхүүжилтэд дорвитой үүрэг гүйцэтгэхгүй байгаа юм. Тиймээс Засгийн газар зээлдэгч талынхаа нөлөөнд орж, гэрээ хэлцлийг ихэвчлэн гадаад валютаар хийж байгаа нь хугацаа тулсан үед гадаад өрийн дахин санхүүжилт хийх, зээлийн төлбөрийг гүйцэтгэхэд хүндрэл,  бэрхшээл учрах эрсдэл бий. Хэрэв манай дотоодын санхүү хөрөнгийн зах зээл боломжийн хөгжсөн бол бидэнд ийм эрсдэл нүүрлэхгүй.
Филиппиний нэрт боксчин Мэнни Пакьяогийн олимпод оролцох тусгай хүсэлтийг нь хүлээн авсангүй
Inside The Games Филиппиний нэрт боксчин Мэнни Пакьяогийн олимпод оролцох хүсэлтийг нь Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) хүлээж авсангүй. Энэ жил 45 настай М.Пакьяо Парист эх орноо төлөөлөх тусгай хүсэлтийг Филиппиний олимпын хороогоор дамжуулан тавьсан юм. Филиппиний олимпын хороо өнгөрсөн оны аравдугаар сард нэрт тамирчныхаа хүсэлтийг уламжилсан аж.  Сонирхогчдын боксын дүрмээр тамирчид 40 нас хүртлээ тулалдах боломжтой байдаг. Тэгвэл ОУОХ энэ дүрмээ өөрчлөхийг хүссэнгүй.  Мэргэжлийн боксын найман холбооны аваргын бүсийг нэг дор эзэмшиж явсан М.Пакьяо 2021 онд Филиппиний Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр их спортоосоо зодог тайлсан билээ. Гэхдээ тэр одоо ч залуучуудтай тулалдахад бэлэн, өөрийгөө 30 настай юм шиг л мэдэрч байна гэж ярьсан удаатай.  Мэргэжлийн боксод гялалзсан ч М.Пакьяод сонирхогчдын боксоор амжилт гаргах боломж гараагүй. Анх 12 настайдаа авга ахынхаа удирдлага дор тулааны спортоор хичээллэх болсон филиппин тулаанч 19 настайгаасаа мэргэжлийн боксод хүч сорьсон түүхтэй.  Анх удаа олимпод орох мөрөөдөлтэй байсан ч дүрмийн дагуу боломжгүй болсондоо тэрбээр сэтгэл гонсгор байгаагаа өөрийн цахим хуудсандаа мэдэгдсэн юм. М.Пакьяо боксчин бас улс төрч гэдгээрээ алдартай. Филиппиний сенатын гишүүнээр 2016-2022 он хүртэл ажилласан туршлагатай юм.     Эх сурвалж: Inside The Games
Жо Байдены элэнц өвөөг Абраам Линкольн өршөөж байсан баримтыг түүхчид архиваас олжээ
Америкийн иргэний дайны үеэр ерөнхийлөгч Жо Байдены элэнц өвөө хүний амь хөнөөхийг завдсан хэргээр шийтгүүлж, тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Абраам Линкольн түүнийг өршөөж байсан тухай баримтыг түүхчид илрүүлжээ. Өчигдөр буюу Даваа гараг нь АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны төрсөн өдрийг тэмдэглэх бүх нийтийн амралтын өдөр байсан бөгөөд энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан дээрх баримтыг нийтэд дэлгэсэн байна. Вашингтон хоёрдугаар сарын 22-нд төрсөн бол “Ерөнхийлөгчийн өдөр”-ийг жил бүрийн хоёрдугаар сарын гурав дахь Даваа гарагт тэмдэглэдэг. Жо Байдены эцгийн талын элэнц өвөг Мосес Робинетт иргэний дайны үеэр Холбооны армид хамт алба хааж байсан Жон Александертай маргалдсаны улмаас хутгалан шархдуулж байжээ. Робинетт өөрийгөө хамгаалсан гэж шүүхэд мэдүүлсэн ч баталж чадаагүй тул хоёр жил хүнд хөдөлмөр албадан эрхлэх ял сонссон байна. Армийн гурван офицер уг шийтгэлийг хэтэрхий хатуудсан гэж үзээд ерөнхийлөгч Линкольнд давж заалдаж байжээ. Ингээд Линкольн 1864 оны есдүгээр сарын 1-ний өдөр Робинеттийг өршөөх зарлиг гаргасан юм байна. Зарлиг гаргаснаасаа хойш долоон сарын дараа Линкольн алагдсан юм. Энэ түүхтэй холбоотой баримтыг түүхч Дэвид Герлман АНУ-ын үндэсний архиваас олсноо өчигдөр “Вашингтон Пост” сонинд нийтлүүлжээ. АНУ-ын үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн хоёрдугаар заалтад ерөнхийлөгчийн өршөөл үзүүлэх эрх мэдлийг бататгасан байдаг. Уг заалт нь АНУ-ыг Их Британийн колони байх үед хэрэгжиж байсан хааны өршөөлийн эрх мэдлээс угшилтай гэдэг. Одоо АНУ-ын ерөнхийлөгч нар ихэнхдээ өөрийн бүрэн эрхийн хугацааны төгсгөлд энэхүү эрх мэдлээ хэрэгжүүлдэг байна. Сүүлийн үеийн ерөнхийлөгч нараас Жорж Уоррен Буш 200 удаа, Барак Обама 1,927 удаа, Дональд Трамп 237 удаа тус тус өршөөл үзүүлж байжээ. Одоогийн ерөнхийлөгч Жо Байден 14 өршөөл үзүүлээд байгаагаас гадна марихуана биедээ хадгалсан жижиг гэмт хэрэгтэй олон мянган хүнийг цагаатгасан юм. Робинеттийг өршөөсөн ерөнхийлөгч Абраам Линкольн нийт 343 удаа өршөөл үзүүлж байжээ. Жо Байдены элэнц өвөө шоронгоос суллагдсаныхаа дараа Мэрилэнд дэх гэртээ харьж, гэр бүлийнхээ фермийн аж ахуйг үргэлжлүүлэн ажиллуулсан байна. 1903 онд нас барахад нь гаргасан эмгэнэлийн бичигт Робинеттийг “боловсролтой, эрхэмсэн нэгэн” байсан гэж магтсан байдаг. Харин дайны үед үйлдсэн гэмт хэрэг, ерөнхийлөгчийн өршөөлийн талаар дурдаагүй байна. Робинеттийг нас барснаас хойш 12 жилийн дараа түүний ач хүү буюу одоогийн ерөнхийлөгч Жо Байдены эцэг мэндэлж байжээ.   Эх сурвалж: The Guardian
Цахим гэмт хэрэг үйлдэгдсэн ул мөрийг нарийвчлан олох, цахим гэмт хэрэг үйлдэгчийн хандалт, байршлыг тогтоох боломжтой болжээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллаж, орчин үеийн дэвшилтэт шинжилгээний лабораториудын үйл ажиллагаатай танилцан, албан хаагчидтай уулзлаа. Шүүх шинжилгээ нь аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж шинжлэх ухааны үндэслэлтэй, хараат бусаар дүгнэлт гаргаж, хэрэг маргааныг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг салбар юм. ШШЕГ нь БНСУ-ын олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологи бүхий шинжилгээний лабораториудыг 2023 онд үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Ингэснээр аливаа хэрэг маргааныг илүү нарийвчлалтай, шинжлэх ухааны үндсэн дээр цаг алдахгүй хянан шийдвэрлэх техник технологийн нөөц боломж нэмэгдэж байгаа юм. Өмнө нь манай улсад хийгдэх боломжгүй байсан  ахуйн хэрэглээний хийн найрлага тодорхойлох, биологийн дээжээс этиль, метилийн спиртийг төрөл тус бүрээр нарийвчлан тогтоох зэрэг шинжилгээг хийх бүрэн боломжтой боллоо.  Тухайлбал, Цахим технологийн шинжилгээний лабораторид хөдөлгөөнт төхөөрөмжийн, эх код-өгөгдлийн сангийн, кибер орчны болон цахим технологийн зэрэг 4 нэр төрлийн шинжилгээг шинээр хийх боломж бүрдэж, интернэт банкны халдлага, цахим залилан, цахим мөрийтэй тоглоом, сошиал цахим халдлага зэрэг цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хохирсон хэрэгт бүх төрлийн хөдөлгөөнт төхөөрөмжийн санах ойгоос мэдээлэл сэргээх, хөрвүүлэн авах, дуу авиа, хүний гадна дүр төрхийг биометрик аргачлалаар адилтгах, хэргийн газрыг сэргээн дүрслэх арга, аргачлалаар шинжилж, цахим гэмт хэрэг үйлдэгдсэн ул мөрийг нарийвчлан тогтоох, хортой программын төрөл, ангиллыг шинжлэх, цахим гэмт хэрэг үйлдэгчийн хандалт, байршлыг тогтоох боломжтой болсон зэрэг дэвшил гарчээ.   Эх сурвалж: ХЗДХЯ
“Инвескор ББСБ” ХК 2023 оны цэвэр ашгаас ₮4 тэрбумын ногдол ашиг хуваарилна
“Инвескор ББСБ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №09 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 4,014,446,893 /дөрвөн тэрбум арван дөрвөн сая дөрвөн зуун дөчин зургаан мянга найман зуун ерэн гурван/ төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.   “Инвескор ББСБ” ХК нь 2021 онд нэгж хувьцаанд 17₮-ийн ногдол ашиг, 2022 онд нэгж хувьцаанд 25₮-ийн ногдол ашиг, 2023 онд нэгж хувьцаанд 38₮-ийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилсан бол энэ онд нэгж хувьцаанд 53 төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна. Энэ нь 2023 онд хуваарилсан ногдол ашигтай харьцуулахад нэгж хувьцаанд ногдох нь 40%-иар, нийт дүнгээр мөн 40%-иар өссөн дүн юм. Ногдол ашиг авах эрхтэй Компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй бүртгэлийн өдөр байхаар тогтоож, ногдол ашгийг  “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК- аар дамжуулан 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Компанийн хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаа мэдэгдлээ.
Ч.Сугармаа: Улиастай-Алтай, Улаангом-Ховдыг холбосон хатуу хучилттай зам барих ажил энэ онд эхэлнэ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаатай ярилцлаа. -Өнгөрсөн 2023 онд авто замын салбарт хийсэн бүтээн байгуулалтуудыг дурдвал? -Өнгөрсөн жилүүдэд олон улсын чанартай авто замын сүлжээний уртыг 14.921 км болгож нэмэгдүүлсэн. Олон улсын АН-4 чиглэлийн  742 км замыг хатуу хучилттай авто замыг шинээр барьсан. Завхан аймгийн Загастайн давааны замыг ашиглалтад оруулснаар Монгол Улсын 21 аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдсон.   -2024 онд авто замын салбарт хийх онцлох ажил? -Монгол Улсын 21 аймаг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдсоноор Мянганы замын төслийн их бүтээн байгуулалт дууссан. Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн таван тойрог төслийн хүрээнд аймгийн төвүүдийг хооронд нь, аймгийн төвийг хилийн боомттой, сумдыг хооронд нь хатуу хучилттай авто замаар холбоно. Тухайлбал Улиастай-Алтай чиглэлийн 198 км, Улаангом-Ховд чиглэлийн 163 км авто замын барилгын ажил энэ онд эхэлнэ. Манай улсын 330 сумын 107 нь нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдсон. Энэ онд 44 сумыг хатуу хучилттай авто замаар холбоно. Зам барих нэг хэрэг. Ээлжит, урсгал, их засварыг тогтмол хийх нь бас чухал.  Дэлхийн банкны санхүүжилтээр 361 км авто замын засвар арчлалт, найман гүүрэнд их засвар хийнэ. -Тодруулбал аль аймгийн авто замд засвар хийх вэ? -Өвөрхангай, Баянхонгор чиглэлийн авто замд хэсэгчлэн засвар хийнэ. Мөрөн, Дорнод аймгийн 50 км замд их засвар хийнэ.   Эх сурвалж: ЗТХЯ
Дасгал хөдөлгөөн эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд сайн нөлөөлдгийг судалгаа харуулжээ
Биеийн тамирын дасгал хөдөлгөөний ач тус эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд өндөр байдгийг шинэ судалгаа харуулжээ. Их Британийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр 19-64 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс долоо хоногт хэвийн эрчимтэй дасгал 150 минутаас дээш, өндөр эрчимтэй дасгалыг 75 минутаас дээш, хүчний дасгалыг долоо хоногт хоёроос дээш удаа хийвэл биед ач тустай гэж үздэг. Гэхдээ судалгаануудаас харахад эрчүүдийн дасгал хөдөлгөөнд зарцуулах цаг эмэгтэйчүүдийнхээс илүү өндөр байдаг байна. Харин өчигдөр “Journal of the American College of Cardiology” сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгааны тайланд өгүүлснээр ижил хэмжээтэй дасгал хийхэд нөлөө нь эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд өндөр байдгийг тогтоожээ. “Бидний судалгаа эмэгтэйчүүдэд бага дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөөгүй. Харин янз бүрийн шалтгаанаар дасгал хийж чаддаггүй эмэгтэйчүүдэд бага хэмжээгээр хийсэн ч ашиг тус нь өндөр болохыг харуулж байна” гэж судалгааг хамтран гүйцэтгэсэн Циньдаогийн их сургуулийн доктор Хунвэй Жи бичжээ.   Тэдний баг 1997-2017 онд явуулсан судалгаандаа ямар нэг суурь өвчин эмгэггүй 412,413 хүнийг хамруулсан байна. 2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар тэдний 39,935 нь нас барсны 11,670 нь зүрх судасны өвчнөөр нас барсан байжээ. Судалгааны туршид оролцогчдын биеийн тамирын дасгал хөдөлгөөний дадал, зуршилтай холбоотой мэдээллийг асуулга бөглүүлэн авч байсан байна. Мэдээж эрчүүд энэ тал дээр эмэгтэйчүүдээс илүү идэвхтэй байжээ. Гэхдээ үр дүн талаас нь харахад эмэгтэйчүүдийнх илүү өндөр байсан байна. Тухайлбал долоо хоногт 140 минут энгийн эрчимтэй дасгалаар хичээллэсэн эмэгтэйчүүдийн цаг бусаар нас барах эрсдэл идэвхгүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад 18 хувиар буурч байжээ. Гэтэл эрэгтэйчүүд ийм үр дүнд хүрэхийн тулд ижил дасгалаар долоо хоногт 300 минут хичээллэх шаардлагатай нь харагдсан байна. Гэхдээ цаг бусаар нас барах эрсдэлийн бууралт 300 минутаас цааш эрэгтэй, эмэгтэй аль ч тохиолдолд зогсож байжээ. Өөрөөр хэлбэл долоо хоногт 300 минутаас дээш хугацаагаар хэвийн эрчимтэй дасгалаар хичээллэсэн тохиолдолд ийм эрсдэлийн бууралт эрчүүдийн хувьд 18 хувь, эмэгтэйчүүдийн хувьд 24 хувь хүрээд зогссон байна. “300 минутын босго бол бидний олж тогтоосон хамгийн өндөр үр өгөөжтэй цэг. Гэхдээ статистик талаасаа хүйсийн ялгаа хадгалагдсаар байна” гэж Хунвэй Жи тайлбарлажээ. Энэхүү судалгааг оролцогчдын өөрсдийнх нь мэдүүлэгт үндэслэн явуулсан, бас дасгалаас гадуурх үйл ажиллагаатай холбоотой физик хөдөлгөөнийг тооцоогүйг судлаачид тайландаа анхааруулсан байна.   Эх сурвалж: The Guardian
Т.Есүхэй: Бие даагчид ээлтэй сонгуулийн тогтолцоо гэж ер нь байхгүй
Гэрэл зургийг mpa.mn МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн Улс төр судлалын тэнхимийн багш Т.Есүхэйтэй ярилцлаа. - Энэ жилийн сонгууль нэлээд онцлогтой болно гэж яриад байгаа. Тэгвэл яг ямар онцлог байгаа юм бэ? - Бид өмнө нь огт хэрэглэж байгаагүй тогтолцоогоор энэ удаад сонгуулийг хийнэ. Өмнөх 2012 оны УИХ-ын сонгуулиар хэрэглэж байсан гэж яриад байгаа боловч тойрог хуваасан зэрэг нь өөр л дөө. Ерөнхийдөө их өөр тогтолцоо, систем, дүрмээр сонгуулиа зохион байгуулна гэж хэлж болно. Сонгуулийн системийг ярихдаа олон талын зүйлийг хамааруулж үзэх шаардлагатай. Саналын хуудас дээрээ хүмүүсийнхээ саналыг хэрхэн тэмдэглүүлэх гэдгээс суудлаа хэрхэн хуваарилах вэ хүртэлх бүх процессууд нь нийгэм, улс төрийн амьдралд нөлөө үзүүлдэг. Тиймээс тэр жижигхэн өөрчлөлт нь хүртэл томоохон нөлөө үзүүлэх боломжтой. Тэгэхээр энэ удаагийн сонгууль 2012 оныхоос нэлээд өөр болно гэж хэлээд байгаа хэрэг. Яг ийм хэлбэрээр анх удаа явуулах гэж байна. - Хүн амтайгаа харьцуулбал Улаанбаатар хотын мандатын тоо нэлээд бага байна уу гэж харж байгаа хүмүүс байна. Таны хувьд мандатын хуваарилалт дээр юу хэлэх вэ?   Өдрийн сонин - Парламентыг байгуулах, сонгуулийг зохион байгуулахдаа тал талын зүйлийг авч үзэх шаардлагатай гэж би хэлсэн. Таны хэлж байгаачлан хүн амынхаа бүлгийн төлөөллийг яаж хангах вэ. Үндэстний цөөнх, эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллийг хангах, цаашлаад нийгэмд ямар асуудал түлхүү тулгардаг гээд олон зүйлийг авч үзэж байж сонгуулийн системээ сонгож, зохион байгуулах шаардлагатай байдаг. Харин Улаанбаатар хотын иргэд энэ удаад мандатынхаа тоонд сэтгэл дундуур байгаа нь дамжиггүй. Манай улсын хүн амын бараг 50-55 хувь нь Улаанбаатар хотод амьдардаг учраас парламентынхаа 55 хувийг нь эзлэхээр байдаг. Гэтэл манайд тийм боломжгүй тал байгаа ч заавал тийм байх ёстой гэсэн үг биш. - Бүсчилсэн том тойргоор сонгууль явагдана. Гэтэл нэр дэвшигчийн сурталчилгааны хугацааг багасгасан нь шинэ нэр дэвшигчийн сонгогдох магадлалыг бууруулж байгаа юм биш үү? - Пропорциональ системээр тойроггүй нэг том санал хураана. Тэр нь шинэ нэр дэвшигч, эмэгтэйчүүдэд ач холбогдолтой гээд байгаа. Харин мажоритар системийнх нь тойрог томрох нь яагаад муу гээд байгаа вэ гэхээр ямар байдлаар дугуйлж буй вэ гэдэгтээ байгаа юм. Нэг нь тухайн намыг буюу багаар нь дугуйлж буй нь жагсаалт яаж гаргасныг нь дэмжиж байгаа. Харин нөгөөх нь яг хувь хүнийг нь сонгож байгаа болохоор “Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэдэг сэтгэл зүйгээр хандах магадлал өндөр. Энэ нь ч маш олон судалгаагаар нотлогдсон зүйл. Тэгэхээр аль хэдийнээ танил болчихсон хүмүүс, эсвэл богино хугацаанд өөрийгөө таниулах чадамжтай, хөрөнгө чинээтэй хүмүүст илүү давуу тал болдог. Хэдийгээр улсын төсөв, эдийн засгийн бодлогыг олон жижиг тойрогт хуваахгүй гэж байгаа ч нөгөө талдаа ийм сөрөг үр дагаврыг яалт ч үгүй өгнө. - Нэр дэвшигчээс гардаг зардлыг бууруулсан гэж УИХ-ын гишүүд хэлээд байгаа. Харин нөгөө талдаа тойрог нь томсоод явах газар, уулзах хүмүүс нь нэмэгдсэн. Тийм болохоор бодитоор бууруулж чадах уу? - Зардал ганцхан сонгуулийн системээс хамаарахгүй л дээ. Тухайн намын дотоод ардчилал, санхүүжилтээ хэрхэн шийддэг байдал ч нөлөөлнө. Бид чинь яг уламжлалт буюу ухуулагчтай, цаасан материал тараадаг, хүн нэг бүртэй уулздаг байдлаар сурталчилгаагаа явуулдаг улс төрийн соёлтой болохоор зардлыг нэмнэ үү гэхээс бууруулахгүй. Уг нь манай улсын хүн амын дийлэнх нь интернэтэд холбогдсон, цахим улс гээд байдаг. Тэгэхээр зардлыг бууруулах бодит бааз суурь нь байна. Даанч үүнийг эрүүлээр улс төрийнхөө үйл явцад ашиглах соёл нь нэвтрээгүй учраас одоо болтол уламжлалт аргаасаа салж чадахгүй байгаа юм. - Сурталчилгааны хугацаа, хэвлэмэл материал, самбарын тоо хэмжээг багасгасан. Тэгэхээр нэр дэвшигчид өөрийгөө бүрэн таниулах боломжгүй гэж харагдаад байна. Тиймээс нэр дэвшиж байгаа хүн энэ сонгуулиар яг юун дээр төвлөрч ажиллах ёстой юм бэ? - Ер нь манай улсад өнөөдрийг хүртэл явагдсан нийт сонгуулийн тогтолцоо, үр дүнгээ харвал шинэ, залуу нэр дэвшигчид үргэлж халтай байж ирсэн. Энэ нь улс төрийн соёл, сонгуулийн системээсээ болж байгаа юм. Мөн манай улсын хүн амын тоо, сийрэг амьдардагтай ч холбоотой. Хэрэв бид жижигхэн газар нутагт суурин амьдардаг байсан бол нэг самбарт тавигдсан мэдээлэл нь олон хүнд хүрнэ. Гэтэл орон нутагт сонгогчдод хүргэхийн тулд заавал машин унаатай, туг далбаагаа намируулаад явахаас өөр арга байхгүй шүү дээ. - Орон нутагт нэр дэвшсэн бол, суурин газарт нэр дэвшвэл гээд тусдаа хуулийн заалт оруулж өгөх боломж бий юү? - Болохгүй зүйл байхгүй. Яагаад гэхээр тухайн улс чинь өөрийнхөө сонгуулийнхаа дүрэм, журмыг практик, өөрсдийн итгэж, үнэмшдэг шударга байдалд л нийцүүлээд явдаг. Түүнээс биш хуулиа огт өөрчилж болохгүй гэсэн зүйлгүй. Өөрсдийнхөө онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлээд аль болох илүү шударга өрсөлдөөнтэй, ард түмнийхээ хүсэлд нийцсэн сонгууль хийх ёстой. Ингэхийн тулд яаж өөрчилж болохоор байна. Түүгээр нь хийгээд явах боломжтой. - Энэхүү сонгуулийн системийг өөрчилснөөр бие даагчдад ер нь амжилт үзүүлж, ялалт байгуулах ямар боломж байгаа вэ? - Монгол Улсын нөхцөлд бие даагчид амин чухал хэрэгтэй, зайлшгүй байх ёстой мэт ойлголт байна. Учир нь манай улс төрийн намуудын нэр хүнд маш муу байгаа. Тиймээс иргэдэд намд харьяалагддаггүй хүн сонгох хүсэл буй учраас энэ асуудал хүчтэй яригдаад байгаа юм. Түүнээс биш сонгодог парламент гэж юу вэ. Засгийн газрыг хэрхэн байгуулж, дараа нь яаж хариуцлага тооцдог юм бэ гэвэл ер нь бие даагчдыг дэмжих ямар ч шаардлагагүй. Эсрэгээрээ өөрийн гэсэн үзэл баримтлал, бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлэх чадвартай нам, лидерийг сонгох ёстой. Тэдгээр нь гарч ирээд Засгийн газраа байгуулаад бодлого, амлалт биелүүлнэ. Намын тогтолцоог л төлөвшүүлж хийнэ үү гэхээс бие даагчид ээлтэй сонгуулийн тогтолцоо ер нь байхгүй. - Энэ системээр хоёр, гурван удаагийн сонгууль болсны дараа гишүүн болох ямар ч ашиггүй зүйл болно гэх юм? - Парламентын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор ингэж үзэж байгаа байх. Нэг гишүүнд ногдох эрх мэдлийн хэмжээ буурна. Ингэснээр бие биедээ хяналт, шаардлагаа тавиад ирэхээр авлига буурах ч боломжтой. - Гишүүдийн тоо нэмэгдсэнээр батлагдаж байгаа хуулиудын чанар дээшлэх үү. Одоо бол бараг л хорин хэдхэн хүний саналаар хууль батлагдаад байна гэсэн шүүмжлэл байдаг? - Нэг танхимтай парламент цөөхөн гишүүнтэй парламентын тоонд ордог. Тийм болохоор хуулийг хэтэрхий цөөхөн хүн баталж байна. Парламентын үйл ажиллагаа доголдохгүй, цэвэр шударга явагдахгүй байна гэсэн шүүмжлэл гардаг. Энэ нь яалт ч үгүй үнэн. Ер нь сонгуулийн систем төрийн баримтлах бодлогуудад шууд нөлөө үзүүлж байдаг. Тэгэхээр пропорционал системийг оруулж ирж байгаа нь нэг хэсэг газар нутгийг төлөөлж байгаа бус намынхаа мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалыг төлөөлж байгаа хүмүүс Их хуралд орж ирнэ. Ингэхээр улс орны хөгжил дэвшил, үндэсний эрх ашигт нөлөөтэй мега төслүүд гацдаг байдал багасна.
Нидерландын мэргэжилтнүүд үерийн гамшгаас сэргийлэх талаар зөвлөмж өгч байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Нидерландын Хаант Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгж /DRRS/-ийн төлөөллүүдтэй уулзлаа. Энэ үеэр үерийн гамшгаас сэргийлэх, усны барилга, байгууламжийг сайжруулах талаар санал солилцсон юм.   Нидерландын Хаант Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгж нь ус, уур амьсгалтай холбоотой гамшгаас урьдчилан сэргийлэх, үр дагаврыг бууруулах, гамшигт өртсөн бүс нутаг, хүн амын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Тус нэгжийн Усны нөөц ба үерийн эрсдэл хариуцсан зөвлөх Эйссе Вижма болон бусад албаныхан үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар зөвлөмж өгч, төлөвлөгөө гаргахаар Улаанбаатар хотод долоо хоногийн хугацаатай ажиллаж буй юм.   Уулзалтын төгсгөлд талууд Улаанбаатар хотод тулгарч болзошгүй үерийн эрсдэлээс сэргийлэх, голын сав газрын менежмент болон усны барилга, байгууламжийг сайжруулах, хот төлөвлөлттэй уялдуулахад хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.     Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
“ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулах зар
null
НЭМҮТ: Шошго дээр Hydrogenated Vegetable Oil гэсэн бичиглэлтэй бол транс тос агуулсан бүтээгдэхүүн гэж ойлгоно
Ургамлын тосыг өндөр температурт халааж устөрөгчтэй урвалд оруулснаар исэлдэж мууддаггүй тос буюу транс тос үүсдэг. Тус тосыг хэтрүүлэн хэрэглэснээр цусны муу холестерин болох Low Density Lipoprotein(LDL)-ы төвшнийг нэмэгдүүлж улмаар судасны хатуурал үүсгэх өндөр эрсдэл дагуулдаг байна. Тиймээс транс тос агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхээс татгалзах талаар дараах зөвлөмжийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(НЭМҮТ)-өөс гаргажээ. Транс тосыг хэтрүүлэн хэрэглэснээр дараах өвчнүүдийг үүсгэх эрсдэлтэй: Зүрх судасны өвчин, цус харвалт Хөх, бүдүүн гэдэсний хорт хавдар Альцгеймер, мэдрэлийн сэрэл дамжуулах чадвар сулрах Таргалалт, чихрийн шижин. Транс өөх тос ихээр агуулсан өргөн хэрэглээний хүнсний жагсаалт: Маргарин ба ургамлын тос Чипс Шоколадны крем Гурилан бүтээгдэхүүн Майонез Өрмөнцөр Зарим чихэр Ихэнх түргэн хоолны газрын тосонд шарсан бүтээгдэхүүн байна. Дэлхийн зарим оронд транс тосыг хэрэглээнээс гаргасантай холбоотойгоор аливаа хүнсний бүтээгдэхүүний хайрцаг, сав, баглаа, боодол тосны агууламжийг бичихийг шаарддаг. Иймд иргэд та бүхэн өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс шошгын мэдээллийг сайтар шалгаж авахыг НЭМҮТ-өөс зөвлөж байна. Шошгын мэдээллийг шалгахад устөрөгжүүлсэн ургамлын тос буюу Hydrogenated Vegetable Oil гэсэн бичиглэлтэй бол үүнийг транс тос агуулсан бүтээгдэхүүн гэж ойлгож болно.
ФОТО: "1990 оны ардчилсан хувьсгалд Хонхны дуу байгаагүй бол амжилт олохгүй байсан"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав 1990 оны Ардчилсан хувьсгалын бэлгэдэл болох "Хонхны дуу"-г дуулсан "Хонх" хамтлагийн ахлагч С.Цогтсайхан агсан төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан түүний хөшөөнд цэцэг өргөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо. С.Цогтсайхан агсны гэр бүл, Хонх хамтлагийн дуучин Н.Энхбаяр, Баянгол дүүргийн Монголын Ардчилсан Холбооны гишүүд, Э.Бат-Үүл нар тус арга хэмжээнд оролцов. Энэ үеэр түүний хүү Ц.Түшиг "Аав маань маш хүйтэн өдөр төрсөн юм байна. Хүрэлцэн ирсэн журмын нөхдөд нь баярлалаа.  Манай аав үзэг, гитар хоёроор товчхон бичиж, дуулсан. Мөн товчхон ч амьдарсан гэж хүмүүс ярьдаг. Би аавынхаа үргэлжлэл учраас ардчилсан эрх чөлөө, нийгмийн төлөө зүтгэх болно" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.  "1990 оны ардчилсан хувьсгалд хонхны дуу байгаагүй бол амжилт олохгүй байсан"   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Мөн Монгол Улсын баатар Э.Бат-Үүл ирж үг хэлэв. Тэрбээр "Би энэ хөшөөнд ирэх бүрд нэг зүйлийг хэлдэг. 1990 оны ардчилсан хувьсгалд хонхны дуу байгаагүй бол амжилт олохгүй байсан. Хонхны дууны хүчээр ардчилсан хувьсгал ард түмний үзэл санаа болсон.  Бид Хонхны дууг дуулж, төв талбайг дүүргэж ардчилсан Монгол Улсын үндсийг тавьсан. С.Цогтсайхан бол Хонхны дууны зохиогч төдийгүй суу билигтэй нэгэн байсан.  Миний хувьд С.Цогтсайхантай "шинэ үе" гэдэг нууц бүлгэм байгуулж, Хонхны дууг анх өлгийдөж авсан нь нэр төрийн хэрэг" хэмээн ярьсан юм. 2014 оны арванхоёрдугаар сарын 14-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн З.Элбэгдоржийн зарлигаар “Хонхны дуу”-д  Төрийн соёрхол хүртээж байв. Одоогоос 34 жилийн өмнө буюу 1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд Ардчилсан Нам Улсын Дээд шүүхэд хууль ёсоор бүртгүүлж байжээ.  ФОТО:
Насанд хүрээгүй хүнийг эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдэд яллах дүгнэлт үйлджээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Прокурорын байгууллага энэ сарын 12-16-нд буюу дөрөв хоногийн хугацаанд 112 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал: Нийслэлийн прокурорын газраас Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Ө, Засаг даргын орлогч Х.Д, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д, Ц.Б, Н.Б нарын 11 албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан “Ш” ХХК-тай нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд   Иргэн Д.Г, Т.З нар нь ашиг хонжоо олох зорилгоор насанд хүрээгүй хүний эмзэг байдлыг далимдуулж эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  Энэ гэмт хэргийг байнга тогтвортой, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ. Баянзүрх дүүргийн прокурорын газраас иргэн Б.А нь байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар хадгалж, худалдан борлуулахаар завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Ж.Батсуурь: Малчдын зээлийг тэглэх арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барина
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Ц.Туваан тэргүүтэй төлөөллүүд “Амь нэгтэй Монголчууд” аяныг улс орон даяар зохион байгуулах болсонтой холбоотойгоор Ардчилсан Нам(АН)-ын даргын тушаалыг танилцуулж мэдээлэл хийлээ.   "УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж энэ асуудал руу орох тодорхой шийдвэрүүдийг санаачилсан"    Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав УИХ-ын гишүүн Ц.Туваан "Малчдын гар дээр мөнгө алга. Хөдөөгийн айлыг утаа гарч байгаа яндангаар нь баримжаалж очиж олж байна. Энэ гамшиг биш юм уу. УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн хуралдаанаар УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж энэ асуудал руу оръё гэх тодорхой шийдвэрүүдийг санаачлаад явж байна. Тухайлбал  УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж гамшиг оруулж гэнэтийн аюулын үед түр хороо байгуулж, эрх баригч, сөрөг хүчин гэхгүйгээр асуудал руу хамтарч орох Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгосон "Зудын аюул, гамшиг үүссэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан. Уг төсөл нь гурван зүйл заалттай" гэв.  Тогтоолын төслийн тухайд:  Зудын аюул гамшигтай тэмцэх, хор уршиг хохирлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх тусгай бодлого төлөвлөгөөг нэн даруй боловсруулж УИХ-д танилцуулж, хэлэлцүүлэх Зудын аюул гамшигт нэрвэгдсэн малчин иргэдийн (Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан шаардлага хангаж буй) арилжааны банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг төрөөс нэг удаа хариуцан төлөх тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх  Зудын аюул гамшгийг даван туулсны дараах үеийн нийгмийн амьдралыг хэвийн болгох бодлогын хүрээнд малчин иргэдийг малын тоо толгойн татвараас хоёроос доошгүй жил чөлөөлөх хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх Дээрх арга хэмжээг авахын тулд 2024 оны улсын төсвөөс зарцуулах зарлагын хэмжээг гурван их наяд төгрөгөөр танаж бууруулан 2024 оны төсөвт тодотгол хийх хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгах гэжээ.  “Цаг агаарын нөхцөл байдал малчдаас биш Монголын төрөөс авч байгаа шалгалт. Төсөвт тодотгол хийхийн тулд УИХ ээлжит бусаар хуралдах ёстой. Ээлжит бусаар хуралдуулах шаардлагыг УИХ-ын даргад өгнө " гэж УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хэлэв.   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Арваннэгдүгээр сард орсон цаснаар АН хэлж байсан. Гурван сар юу ч хийгээгүй байж ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр бүх мал үхээд дууссан хойно нь улс төрийн шинжтэй арга хэмжээ авч, хэдэн сайд нар нь хэдэн хивэг ачаад бүс рүүгээ явлаа гэсэн матрын нулимс унагаж байна. Энэ жилийн зуд бол түүхэнд байгаагүй зуд. Зүүн бүсэд гэхэд хоёр сая мал үхчхээд байхад телевизээр улсын хэмжээнд 600 гаруй мянган мал хорогдлоо гэж худал хэлж байна. Телевизүүдийг ч бүгдийг нь худалдаж авсан. Тухайлбал талбай дээрх ногоон автобусыг бүх хүн хуучин байна гэж байхад МҮОНРТ нь цоо шинэ байна гэж байсантай яг адилхан зудыг тийм болгож байна. АН-ыг үг хэлэхэд нохой хуцсан чинээ тоодгүйн шинж нь энэ. Хавар сонгууль болох гэж байгаа. Тэгээд хэдэн ногоон машиндаа жоохон хивэг аваачиж өгч байдаг. Хэзээ мөдгүй амьсгаагаа хураах гэж байгаа малд тэр хивэг нь юу болох вэ. Арваннэгдүгээр сард отрын штабыг байгуулаад, сум болгонд нэг ногоон урал машин аваачиж өгөөд байгаа зүйлүүдээ аймгийн онцгой комисст нь өгчихсөн бол өнөөдөр ийм хэмжээний хохирол амсахгүй байсан. Одоо үхсэн мал босохгүй хүнээ аврах ажиллагаа үлдэж байна. Малчид түлэх түлээгүй, идэх хоолгүй, үзүүлэх эмч нь очиж чадахгүй болсон. Иймд малчдыг өр зээлээс нь гаргах, зээлийг нь тэглэх зэрэг арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг санаачлаад УИХ-ын даргад өргөн барих гэж байна. Богино хугацаанд УИХ-ын чуулганыг хуралдуулах ёстой" гэлээ.
Путин өөрийн үйлдвэрийн суудлын автомашиныг Ким Жон Унд бэлэглэжээ
Умард Солонгосын удирдагч ОХУ-ын ерөнхийлөгчөөс бэлгийн автомашин хүлээж авсан тухай өнөөдөр өглөө Пёньяны төв хэвлэл мэдээлжээ. Ким Жон Ун, Владимир Путин нар өнгөрсөн оны есдүгээр сард Оросын Алс Дорнодын бүс нутагт уулзсанаас хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжээд байгаа. Тухайлбал энэ уулзалтын дараа Умард Солонгос их бууны сум, пуужин зэрэг зэвсгийг Украины дайнд ашиглахад зориулан ОХУ-д нийлүүлсэн гэх мэдээлэл бий. Кремлийн эрх баригчид үүнийг няцаадаггүй ч бас хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Харин Пёньяны дэглэм үүнийг эрс няцаадаг. Оросын тал өөрийн үйлдвэрийн суудлын автомашиныг Ням гарагт Ким Жон Уны шадар хүмүүст хүлээлгэж өгснийг Солонгосын Төв Мэдээний Агентлаг өнөөдөр мэдээлжээ. Ким Жон Уны төрсөн дүү Ким Ёо Жон ахынхаа талархлыг Оросын талд дамжуулсан тухай мэдээнд дурдсан байна. Мэдээнд ямар загварын автомашин бэлэглэсэн, ямар замаар Умард Солонгост тээвэрлэн хүргэсэн талаар дурдаагүй байна. Ким Жон Ун нь тансаг ангиллын автомашинд ихээхэн дур сонирхолтой бөгөөд Mercedes, Rolls-Royce, Lexus үйлдвэрийн хэд хэдэн автомашины цуглуулгатай гэдэг. Есдүгээр сард тэр Путинтэй уулзахдаа Mercedes Maybach хөлөглөж байв.   Путиний `Аурус Сенат` лимузин Тухайн үед Ким бас Путиний “Аурус Сенат” лимузин загварын төмөр хүлгийг сонирхож, арын суудалд нь сууж үзэж байсан юм. Умард Солонгост тансаг ангиллын автомашин нийлүүлэх нь НҮБ-ын хориг арга хэмжээг зөрчсөн хэрэг. Ким Жон Ун өөрийн автомашинуудыг гадаад орнуудаас хулгайн замаар худалдаж авдаг гэсэн мэдээлэл бий. Өнгөрсөн онд Японы эрх баригчид Умард Солонгос руу Бангладешаар дамжуулан шинэ загварын Lexus автомашин тээвэрлэх гэж байсныг таслан зогсоосноо мэдээлж байв.   Эх сурвалж: Reuters
Монбийф үхрийн фермийн 100 хоногийн бордолтын үед үхрийн жингийн масс 2-3 дахин нэмэгддэг
Монбийф брэнд нь эрчимжсэн мал аж ахуйг Монгол улсдаа анхлан хөгжүүлж, хөдөө аж ахуйн кластер системийг бүрдүүлэн эмийн болон антибиотикийн үлдэгдэлгүй эрүүл, чанарын баталгаатай үхрийн махыг хэрэглэгчдэд хүргэн ажилладаг билээ. Нийт үхрийн 100 хоногийн бордолтын үйл явц 3 үе шаттайгаар явагддаг. Эхний үе шат: Тэжээлд дасгах үе -15 хоног Монгол малчдын хотноос ирсэн 18-24 сартай бяруу шүдлэн үхрийг фермд хүлээн авч хоргүйжүүлэх ариутгал болон угаалгыг хийн, малын эмчийн үзлэг хийгддэг. Тариаланчдаас шим тэжээл өндөртэй өвс тэжээлийг тогтмол фермдээ нийлүүлэн авч, үхрийн махны ашиг шим, эрдэс баялгийг нэмэгдүүлэх тэжээлийн тусгай жороор өдөрт 3 удаа хооллож, малын эмчийн ажиглалт тогтмол хийгддэг. Дунд үе шат: Бордолтын үе. Тэжээлд дасгах үеийн ажиглалт дууссанаар үхрийн биеийн жингийн онцлогт тохирсон хэмжээгээр уураг өндөртэй хүчит тэжээлийг бага багаар нэмэгдүүлэн бордолтын дунд үеийг эхлүүлнэ. Энэ үед жингийн масс нэмж эхэлдэг. Эцсийн үе шат: Бордолтын төгсгөл үе. Төгсгөл үед хамгийн сайн чанарын хүчит тэжээлээр бордож, тэжээлийн мэргэжилтэн, малын эмч нар хяналт, ажиглалт, анхаарлыг өндрөөр өгсний үндсэнд Монгол үхрийг 100 хоногийн турш нийт 3 үе шатыг дамжин уураг, эрдсээр баялаг органик өвс тэжээлээр бордон тэжээх үйл явц дуусаж, эрүүл, найдвартай бүтээгдэхүүн болон хэрэглэгчдийн гарт хүрдэг.
Англи хэлтэй бас автомашинтай болох боломж зарлаж байна
Луу жилийн эхлэлийн үеийн эрч хүчээ эрдэм мэдлэгт чиглүүлж, англи хэлээ ахиулсан амжилтаараа шалгарч төмөр хүлэгтэй болох гайхам боломжийг зарлаж байна. “МОЗО ФИНАНС” ХХК болон “Монголын Оюунлаг Зон Олон” ТББ хамтран хэрэгжүүлж буй МOZO MIND төслийн хүрээнд Монголын төр, хувийн хэвшлийн дунд шатны менежерүүдэд зориулсан менежментийн Англи хэлний “Global Manager” сургалтыг ирэх сарын нэгнээс тавдугаар сарын 30-ны хооронд гурван сарын хугацаатай хэрэгжүүлэх гэж байна. Сургалтын хөтөлбөрөөр тогтсон Англи хэлний хичээлүүд үзэхээс илүүтэй ирээдүйд амжилтад хөтлөх ур чадваруудыг Англи хэл дээр үзэж, цаашид Англи хэлээр өөрийгөө биеэ даан хөгжүүлэх ба харилцах, ажилдаа ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ. Тодруулбал, Та бусдыг удирдах, төсөл удирдах, санхүүгээ удирдах зэрэг нийт 50 гаруй хичээлийг үзэх бөгөөд энэхүү хөтөлбөрт сууснаар Харвардын бизнес, менежмент, санхүү Стэнфордын инновац, энтрепренерийн цахим хөтөлбөрүүдэд хамрагдаж дараа нь бие даан суралцахад дадна. Мөн гадаадад албан томилолтоор аялах, ажил хэргийн уулзалтуудыг Англи хэл дээр явуулах практик хийж, дадлагажих зорилгоор Монголд амьдарч буй гаднынхан мөн Монголд түр хугацаагаар ирсэн гаднынхантай үдшийн зоог, өглөөний цай хамт уух зэргээр ажил хэргийн уулзалтууд мөн гэр бүлийн гишүүдийг оролцуулсан мэдлэг соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Хөтөлбөр нь цахим болон танхим сургалт хосолсон хэлбэрээр хэрэгжих бөгөөд суралцагсад анхан шатны Англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай. Таны бүтэн цагийн ажлыг цалгардуулахгүйгээр зэрэгцүүлэн сурах боломжийг олгоно.  Сургалтын төлбөр: 2’000’000 төгрөг Үргэлжлэх хугацаа: 3 сар Хөнгөлөлт: 2024 оны 2 дугаар сарын 25-ны дотор бүртгүүлбэл бол 1’750’000 төгрөг. Зээлээр суралцах: Та сургалтын төлбөрийг 50 хүртэл хувьд зээлээр суралцах боломжтой. Хөтөлбөрийн супер шагнал: Хамгийн өндөр ахиц гаргасан, идэвхтэй суралцсан нэг суралцагчийг шударгаар шалгаруулж, Монголын анхны автомашин үйлдвэрлэгч “Барс Моторс” ХХК-ийн Монгол орны тэсгим хүйтнийг таван жилийн хугацаанд амжилттай давж, чансаагаа харуулж чадсан MOZO загварын дунд оврын суудлын автомашинаар шагнах болно. Та Монголд анх удаа Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх хамгийн таатай нөхцөл, цаашлаад автомашинтай болох боломжийг олгож байгаа Луу жилийн лут боломжийг бүү алдаарай! Сургалтад бүртгүүлэх, дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 88772411 утсаар холбогдоно уу. Хүний тоо хязгаартай тул хойшлуулалгүй бүртгүүлээрэй!
"18 дугаар сургуулийн зарим сурагч юунаас болж хордсон талаарх шинжээчийн дүгнэлтүүд эцэслэн гараагүй"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн зарим сурагч 2023 оны есдүгээр сарын 21-нд үл мэдэгдэх зүйлээс хордож, эмнэлэгт хүргэгдэж байсан юм.  Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд "электрон тамхины шингэнээс болж сурагчид хордсон" гэсэн мэдээлэл тархсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Тус хэрэгт Мөрдөн байцаах албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тухайн хэрэгт шинжээчийн дүгнэлтүүд эцэслэн гараагүй. Олон нийтийн цахим сүлжээнд энэ хэргийн талаар албан бус мэдээлэл гарч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдээлж болно гэсний дагуу одоогийн байдлаар мэдээлэл өгөх боломжгүй. Одоогоор ноцтой зүйл байхгүй" хэмээн хариу өгөв.
Э.Цэндбаатар ирэх долоо хоногт Канадын Мохамед Соумаоротой тулалдана
Эх сурвалж: Erdenebat Tsendbaatar хаягнаас авав Мэргэжлийн боксод хүч сорьж буй Э.Цэндбаатар ирэх долоо хоногт ээлжит тулаанаа хийнэ. Тодруулбал АНУ-ын Флорида мужийн Плант Ситид "Уайтсандс" спортын ордонд энэ сарын 28-нд Канадын Мохамед Соумаоротой хүч үзнэ. "Про Бокс"-оос зохион байгуулж буй тус тоглолт нь Э.Цэндбаатарын хувьд мэргэжлийн боксод хийж буй ес дэх, энэ оны эхний тулаан юм. Тэрбээр өмнөх бүх тулаандаа ялалт байгуулсан билээ. Харин түүний өрсөлдөгч нь энэ жил 31 настай. 2017 оноос хойш мэргэжлийн боксод хөл тавьж үүнээс хойш 16 тулаан хийхдээ хоёрт нь дийлдсэн. Хамгийн сүүлд Кубын Орестес Велакуйзтай тулалдаж ялагдсан. М.Соумаоро Гвиней улсад төрсөн ч Канадын иргэншилтэй юм.    Эх сурвалж: Pro Box
БШУЯ: Зудын нөхцөл байдлын улмаас зарим сурагч сургуульдаа ирж чадахгүй байна
БШУЯ Энэ жил өвөлжилт хүндэрч, нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтсон. Зарим аймагт шилэн зуд болж, цаг агаарын онц аюултай үзэгдэл болж байгааг Ус, Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(УЦУОШГ) болон Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас мэдээлсээр байгаа. Уг нөхцөл байдал нь боловсролын салбарт ч нөлөөлж байна. Тухайлбал цас зуд ихтэй, хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор Булган аймгийн Баяннуур сумын Ерөнхий Боловсролын сургуулийн нийт 23 сурагч Цагаан сарын баярын дараа сургуульдаа ирэх боломжгүй болжээ. Иймээс Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж буй. Энэ сарын 19-ний өдрөөс зам, давааг нээх ажлыг шуурхай эхлүүлсэн бөгөөд 2-7 хоногийн дотор хүүхдүүдийг сургуульдаа явах боломжоор хангахаар төлөвлөсөн байна. Мөн ойрын өдрүүдэд үүсээд буй зудын нөхцөл байдлаас улбаалан хүүхдийн ирц хангалттай бус байгаа ч хичээл сургалтын үйл тасралтгүй үргэлжилж байгааг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас онцлов.
Зэвсэгт хүчний 100 гаруй алба хаагч 12 аймагт өвс тэжээл хүргэх, зам гаргах үүрэг гүйцэтгэж байна
Цаг агаар эрс хүйтэрч, цас, зудын байдал хүндэрч буй энэ өдрүүдэд Зэвсэгт хүчний 20 ангийн 100 гаруй алба хаагч, 50 орчим техниктэй зургаан чиглэлд нөхцөл байдал хүндрэлтэй байгаа 12 аймгийн 15 суманд ажиллаж байгааг БХЯ-наас мэдээллээ. Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт Зэвсэгт хүчний дөрвөн ангийн 20 алба хаагч, 13 нэгж техниктэйгээр Ховд аймгийн Булган, Алтай, Үенч, Баян-Өлгий аймгийн Улаанхус, Говь-Алтай аймгийн Тайшир сумын чиглэлд өвс, тэжээл хүргэх, зам гаргажээ. Зарим техникүүд цааш Говь-Алтай аймгийн Жаргалан сум руу хөдөлгөөнөө үргэлжлүүлэн, үүргээ гүйцэтгэсээр байна. Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт Зэвсэгт хүчний дөрвөн ангийн 10 гаруй алба хаагч, 7 нэгж туулах чадвартай техниктэйгээр Архангай аймгийн чиглэлд хөдөлгөөн үйлдэж, Өгийнуур, Төвшрүүлэх суманд өвс, тэжээл хүргэх, зам гаргах үүргийг гүйцэтгэж эхэллээ. Булган, Хөвсгөл, Орхон аймагт Зэвсэгт хүчний дугаар ангиас томилогдсон найман цэргийн алба хаагч, дөрвөн техниктэйгээр Булган аймгийн Дашинчилэн, Баяннуур, Рашаант, Гурванбулаг сумдад малчдад өвс, тэжээл хүргэж байна. Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт Зэвсэгт хүчний хоёр ангийн найман алба хаагч, дөрвөн техниктэйгээр 14 тонн өвс, тэжээл хүргэж орон нутгийн замд гарц гаргаж байна. Зэвсэгт хүчний дугаар ангиас Төв аймгийн Өндөрширээт суманд зургаан алба хаагч, хоёр техниктэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Зэвсэгт хүчний таван ангийн 13 алба хаагч, зургаан техникээр өвс, тэжээл хүргэх, зам гаргах үүрэг гүйцэтгэхээр Хэнтий аймгийн Жаргалтхаан, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумдад очиж, цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлж байна. Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт Зэвсэгт хүчний гурван ангиас Дундговь аймагт үүрэг гүйцэтгэхээр 12 алба хаагч, зургаан техникээр өвс, тэжээлээ ачаалж хөдөлгөөн үйлдэж байна. Мөн дугаар ангийн дөрвөн алба хаагч, хоёр техниктэйгээр Дорноговь аймгийн нутагт өвс тэжээл хүргэж орон нутгийн замд гарц гаргаж байна гэв.
"Тавантолгой төмөр зам" компани ажлын байрны дүрэм, журам зөрчсөн ажилтнуудаа халжээ
Зургийг олон олон нийтийн сүлжээнээс ашиглав “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн зарим ажилтны зүй бус үйлдэл бүхий бичлэг олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан. Уг бичлэгтэй холбогдуулан тус компаниас мэдэгдэл гаргажээ.  Мэдэгдэлд "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн нэр бүхий ажилтнуудтай холбоотой бичлэг олон нийтийн цахим сүлжээгээр цацагдсан нь компанийн үйлдвэрлэлийн хэвийн уйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсгэж компанийн нийт ажилтан, албан хаагчид харамсаж байна. Компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байранд тавигдах шаардлагыг зөрчсөн холбогдох ажилтнуудыг 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон болно. Гүйцэтгэх захирлын зүгээс нийт ажилтнуудын сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах албан даалгаврыг гаргаж, аливаа зөрчил дахин гарахаас урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч ажиллаж байна..." гэжээ.
"Залуучууд өөр боломжгүй гээд өөрсдийгөө кодолж байна. 10,000 хүнийг бизнесийн сургалтад хамруулна"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/-аас 15-29 насны 10,000 залууг бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх Р-MBA сургалтад үнэ төлбөргүй суралцуулах талаар мэдээлэл өглөө.  МҮХАҮТ-аас уг сургалтаас шалгарсан 1,000 залууг олон улсын бизнес аялал, сургалтад хамруулж түүнээсээ 100-200 залууг сонгон гарааны бизнест нь туслалцаа үзүүлэх юм байна.  "Баялгийн хуваарилалт тэгш бус байгаагаас хүмүүсийн бизнес эрхлэх итгэл буурч байна"  Гурван жил тутамд хийгддэг "Бизнес орчны судалгаа"-нд: Хүмүүсийн бизнес хийх итгэл найман хувиар буурсан буюу шинэ бизнес эхлүүлж, улсдаа хөрөнгө оруулахаас айж байна гэсэн дүгнэлт гарчээ.  Энэ нь бизнест төрийн оролцоо ихээр нэмэгдэж байгаатай холбоотой гэж дүгнэсэн байна.  Улсын томоохон бүтээн байгуулалтыг томоохон компаниуд авч хэрэгжүүлж байгаа нь баялгийн хуваарилалт нь тэгш бус тархахад хүргэж байна. Том компаниуд нийт хөрөнгөө оруулалтынхаа 90 хувийг өөртөө шингээгээд зөвхөн 10 хувь нь бичил, дунд, жижиг бизнесүүд рүү хуваарилагдаж байна. Гэр хороололд амьдарч буй залуусын хөдөлмөр эрхлэлтийн талаарх судалгаагаар:  15-29 насны залуусын 52.8% нь ажилгүй, 20.7% нь сурдаггүй, ажилладаггүй байгаа нь 140,000 орчим залуус өөрсдийгөө зоригжуулах, дээд боловсрол, карьераа хөөхөд бэрхшээлтэй тулгарч байгааг харуулж байна. Энэ нь тэдний нийгэм, эдийн засгийн байдалтай шууд холбоотой бөгөөд нийгмийн халамж нь наад захын амьдралд нь хүрэлцэхгүй байгаа боловч амьжиргаагаа дээшлүүлэх боломж байхгүй. Иймээс гэр хороололд амьдарч буй залуучууд дотооддоо эдгээр бэрхшээлтэй тулгараад байгаа тул тэдэнд өөр боломж байхгүй гэж өөрсдийгөө кодолж эхэлдэг" гэжээ.   Иймд МҮХАҮТ-аас иргэдийг бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор уг төслийг эхлүүлж байгаа бөгөөд төсөл жил бүр зохиогдох юм байна.  "Халамжаас бизнес" гэсэн уриатай уг сургалт нь насны шаардлагыг л хангаж байвал өөр шалгуур тавихгүй бөгөөд бизнес эрхлэх сонирхолтой залуучуудад нээлттэй аж. Сургалт 24/7 хаанаас ч сурч болохоор буюу цахимаар явагдах бөгөөд бодит амьдралд нийцсэн ойлгомжтой, 11 модуль сургалтын хөтөлбөрийн хүрээнд явагдах юм байна.   Бүртгэлийг 2024 оны гуравдугаар сарын 1-нээс цахим болон бусад сувгаар авах аж. Уг сургалт нь гадаад явж ажиллах уу, бизнес хийх үү гэсэн эргэлзээ дунд байгаа ажиллах урам зориггүй болсон залуучуудыг сэдэлжүүлэх мэдлэг олгох зорилготой гэдгийг  МҮХАҮТ-аас онцолж байв.