title
stringlengths
4
194
content
stringlengths
5
342k
Дамаскийн оршин суугчид нохой, муураар хооллож байна
Дамаск хотын баруун, хойд хэсэгт 400 мянга гаруй иргэд эрүүл мэнд, хоол хүнсний дутагдалд орж байна Иргэний дайн үргэлжилж байгаа Сирийн нөхцөл байдал өдөр ирэх бүр дордож, иргэдийн амьжиргаа туйлджээ. Хүнсний хомсдолд орсон Дамаскийн иргэд гудамжны золбин нохдоор хооллож байна. “Ройтерс” агентлагийн тусгай сур­валж­лагч­дын мэдээлснээр Да­маск хо­тод тус­гаарлагдаж үлдсэн хо­тын оршин суугчдын хүнсний хангамж тасраад нэлээд уджээ. Хоол ундгүй болсон Дамаскийн иргэд гудамжны золбин нохдоор хүнсний гол хэрэгцээгээ хангаж байна.  Дамаск хотын баруун, хойд хэсэгт босогчид бэхлэлт барьсан бөгөөд бусад гармыг засгийн газрын цэргүүд хяналтдаа аваад байгаа юм. Олон жижиг байшин их­тэй, гудамж нарийн тул сөр­гөлдөгч талууд Дамаскт тэр бүр зэвсэгт тулгаралт хийлгүй ал­сын цохилт, бага оврын пуужин хэрэг­лэж, үндсэндээ хотыг ер­төн­цөөс тусгаарлажээ.  Тиймээс тус­гаарлагдсан орчинд буй 400 мянга гаруй иргэд эрүүл мэнд, хоол хүнсний дутагдалд орж байгаагаас нэгнийгээ идэхээс буцахгүйд хүр­сэн талаар “Ройтерс”-ийн сурвалж­лах баг мэдээлж байна.
Ухаалаг унадаг дугуй – ногоон шийдэл
Хот төлөвлөгчдийн хоёр том толгойны өвчин бол замын түгжрэл, агаарын бохирдол билээ. Тэгвэл дэлхийн томоохон хотуудад унадаг дугуйг илүү сайжруулах замаар дээрх хоёр асуудлыг шийдэх гарц хайцгааж байна. Олон янзын туршилт судалгаа энд тэнд хийгдэж байгаа бол бид нэг сонирхолтой шийдлийг онцолж байна. Энэ бол FlyKly ухаалаг унадаг дугуй. Унадаг дугуйны хойд талын дугуйг цахилгаан хөдөлгүүрээр дэмждэг болгосноор хагас автомат тээврийн хэрэгсэл болгоно. Ингэснээр дугуйгаа жийж эхлэнгүүт мотор ажиллаж дугуйны эргэлтэнд хүч нэмэх юм. iPhone, Android гар утсанд дагалдах апп суулгаснаар та хурдаа тохируулж, бас GPS ашиглан дугуйгаа хулгайлагдахаас сэргийлэх боломжтой. Цагт 32 км хурдтайгаар 50 км зайг нэг цэнэглэлтээр туулна. Харин 2-3 цагийн дотор энгийн цахилгааны эх үүсвэрт залгаж бүрэн цэнэглэх боломжтой. Мөн уруу газар өнхөрч байхдаа өөрөө өөрийгөө цэнэглэдэг функцтэй. Энэ төсөл Kickstarter сайт дээр эхний хөрөнгө оруулалт босгож байгаа ба 2014 оны дундуур эхний хэрэглэгчдэд хүрэх юм.
Бразилийг зорих 21 азтан тодроод байна
Бразилыг зорих 21 азтан тодроод байна Ирэх жил Бразил улсад зохион байгуулагдах хөлбөмбөгийн хамгийн том баяр 20 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 32 багийн 21 нь тодроод байна. Зохион байгуулагч орон Бразил шууд оролцох эрхтэй бол үлдсэн 31 нь зургаан тивээс шалгаран оролцох юм. Өчигдөр шөнө хамгийн олон улстай Европ тивийн хэсгийн сүүлийн тоглолт болж, хэсэг тус бүрээ тэргүүлсэн баг ДАШТ-д оролцох эрхээ авав. Ази тивээс Япон, Австрали, Иран, БНСУ, Европ тивээс Нидерланд, Итали, Герман, Швейцарь, Бельги, Босни Герцеговина, Англи, Испани, ОХУ, Өмнөд Америкаас Аргентин, Колумб, Чили, Эквадор, Төв Америк буюу Конкакафын бүсээс АНУ, Коста-Рика, Гондурас гэсэн 20 улс Бразилийг зорих тийзээ захиалаад байна. Дээрх багуудаас Английн “Манчестер Сити” клубын довтлогч Эдин Жеко тэргүүтэй, Босни Герцеговиний хөлбөмбөгчид түүхэндээ анх удаа ДАШТ-д өрсөлдөхөөр боллоо. Харин Европын бүсээс хэсэгтээ хоёрдугаар байраар гарсан есөн багаас хамгийн бага оноотой Данийн шигшээ баг хасагдаж, Португал, Грек, Хорват, Украин, Франц, Швед, Румын, Исланд гэсэн найман улс хоорондоо тоглож, дөрвөн азтан Мундиалыг зорих эрхээ авна. Дээрх найман багийн сугалаа энэ сарын 21-нд Швейцарийн Цюрих хотод болох бөгөөд эхний тоглолт арваннэгдүгээр сарын 15-нд хариу тулаан үүнээс дөрвөн хоногийн дараа болно. Харин Өмнөд Америкийн бүсээс тавдугаар байраар гарсан дэлхийн хошой аварга Луис Суарес, Эдинсон Кавани гэсэн супер довтолгооны хослолтой Уругвай Азийн бүсээс таваар гарсан Иордантай, Төв Америкийн бүсээс дөрөвдүгээр байраар гарсан Мексик Далайн орнуудын аварга Шинэ Зеландтай нэмэлт тоглолт хийж, хожсон баг нь дэлхийн аваргад оролцох эрхтэй болох юм. “Хар тив”-ээс таван баг дэлхийн аваргад оролцох бөгөөд Кот-д'Ивуар Сенегалтай, Этиоп Нигеритэй, Тунис Камерунтай, Гана Египеттэй, Буркина-Фасо Алжиртай тус тус оноолт таараад байна. Эдгээр хосын эхний тоглолт өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд хариу тулаан ирэх сарын 16-19-нд болно.
С.Ганбаатар гишүүний сарын цалин нэг сая 684 мянга гэнэ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр гишүүн болсноосоо хойш зарцуулсан төсөвт зардлаа танилцуулсан юм.  Түүний хэлснээр УИХ-ын гишүүний төсөв нь УИХ-ын гишүүний өөрийн төсөв, нийтлэг үйлчилгээний зардал гэсэн бүрдэлтэй байдаг байна.  УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрийн эзэмшлийн газаргүй, өвлөж авсан гурван сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий хөөрөг, 70 сая төгрөгийн үнэтэй угсармал бетонон орон сууц, 17 сая төгрөгийн үнэ бүхий 2011 оны Toyota RAV-4 автомашин, хурдан удмын гурван адуу, 50 үхэр, 30 ямаатай. Өөрөөр хэлбэл, УИХ-ын нэг гишүүн жилд нийтдээ 100 сая төгрөгийн мөнгөн төсвийг зарцуулах боломжтой байдаг байна. Түүний сарын үндсэн цалин нь нэг сая 267 төгрөг байдаг бөгөөд үүн дээр онцгой нөхцлийн 30 хувь нэмэгдэж, сарын цалин нийтдээ нэг сая 648 төгрөг байдаг байна.  Гишүүний зарцуулах боломжтой мөнгөн төсвөөс 67 сая 592 мянган төгрөгийг үндсэн цалин, туслах, зөвлөхийн цалинд, 32 сая төгрөгөөс албан томилолт, унаа, мэдээлэл сурталчилгаа, зочны хүлээн авалт, ном хэвлэл, гадаад арга хэмжээний бэлэг дурсгал зэрэгт зарцуулжээ.  Үүнээс 10 сая төгрөгийг нь хуулийн төсөл боловсруулахад зарцуулсан байна. Үүнээс гадна өөрийн хөрөнгийн орлогоо танилцуулсан юм.  Түүний хэлснээр өөрийн эзэмшлийн газаргүй, өвлөж авсан гурван сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий хөөрөг, 70 сая төгрөгийн үнэтэй угсармал бетонон орон сууц, 17 сая төгрөгийн үнэ бүхий 2011 оны Toyota RAV-4 автомашин, хурдан удмын гурван адуу, 50 үхэр, 30 ямаатай ажээ.  Харин С.Ганбаатар гишүүн мэдээллийн үеэр ажилдаа автобусаар ирж, өөрийн сонгогдсон тойрог болох Дархан-Уул аймаг руу томилолтоор явахдаа шугамын таксинд сууж явдаг гэсэн юм.
Монгол малын чанар 1990 оноос муудсаныг санал нэгтэй хүлээн зөвшөөрлөө
“Малын үржлийн ажил, үйлчилгээний мэргэжлийн нэгжийг чадавхижуулах, шинээр бий болгоход дэмжлэг үзүүлэх” төслийг хэрэгжүүлэгчдийн уулзалт. Монгол мал зөвлөлийн үдэсний хорооноос малын удам зүй, сайн чанарын үүлдэр угсааг сайжруулахад ихэд анхаарах болжээ. Иймээс эхний ээлжинд үндэсний хороо дотоод бүтэц зохион байгуулалтаа өөрчилж, “Малын үржлийн ажил, үйлчилгээний мэргэжлийн нэгжийг чадавхижуулах, шинээр бий болгоход дэмжлэг үзүүлэх” төслийг эхлүүлсэн байна. Төслийг өнгөрсөн тавдугаар сарын 20-ноос эхлүүлсэн бөгөөд Архангай, Баянхонгор, Булган, Төв, Дорнод, Сүхбаатар аймгийн малчид хамрагдсан аж. Малчид Үзэмчин, Барга үүлдрийн болоод илүү нугаламт хонь, Залаа жийнстийн цагаан омгийн ямаа, Сэлэнгэ үүлдрийн үхрийн өсвөр хээлтүүлэгчийг сонгон авч, өсгөн бойжуулж эхэлжээ. Эрдэмтэдийн хийсэн судалгаагаар сүүлчийн 20 жил нутгийн шилмэл үүлдэр, омгийн хонины ноосны гарц стандартад заасан хэмжээнээс 210 граммаар буурсан дүнтэй гарчээ. Дээрх үүлдрүүдийг сонгож авсан нь монголчууд эрт дээр үеэс “хээлтүүлэгч мал сүргийн тал” хэмээн үзэж, үржлийн хуц, ухна, бух, азарга, буурыг сонгохдоо удам гарвалийг нь ихэд харгалздаг байсантай холбоотой гэж Мал эмнэлэг, үржлийн газрын дарга М.Галбадрах хэлж байна. Түүнчлэн Шинэчлэлийн засгийн газраас малын чанарыг сайжруулах чиглэлд онцгой анхаарч “Малын үржлийн ажил, үйлчилгээний мэргэжлийн нэгжийг чадавхижуулах, шинээр бий болгоход дэмжлэг үзүүлэх” төслийг хэрэгжүүлж байгааг ч дурдлаа. Энэхүү төслийг малчид маш их дэмжиж, идэвхитэй оролцож байгаа юм байна. Өнөөдөр дээрх төслийг хэрэгжүүлж байгаа аймаг, сумдын удирдлага, мэргэжилтэн, ААН-ийн захиралууд цугларч үр дүнгийн асуудлаар ҮХААЯ-нд санал солилцов. Эл уулзалтын үеэр малыг хувийн өмчинд шилжүүлснээр тоо толгой нь өссөн ч чанар, ашиг шим нь муудсаныг санал нэгтэй хэлж байлаа. Эрдэмтэдийн хийсэн судалгаагаар сүүлчийн 20 жил нутгийн шилмэл үүлдэр, омгийн хонины ноосны гарц стандартад заасан хэмжээнээс 210 граммаар буурсан дүнтэй гарчээ.
Н.Алтанхуяг: Монгол Улс, БНХАУ хоорондын дипломат харилцаанд чухал ач холбогдолтой баримт бичигт гарын үсэг зурна
“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт боллоо Пүрэв гариг бүрийн 12.30 цагт сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг "Ерөнхий сайдын 30 минут" уулзалт боллоо.  Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчид ирэх долоо хоногийн мягмар гаригт БНХАУ-д албан ёсны айлчлал хийх гэж буй. Энэхүү айлчлалтай холбоотойгоор Ерөнхий сайд товч мэдээлэл өглөө. Тэрбээр ярихдаа "Монгол Улс, БНХАУ хоорондын стратегийн түншлэлийн дунд болон урт хугацааны хамтын ажиллагааг тодорхойлох чухал баримт бичигт ирэх долоо хоногт хийх айлчлалын үеэр хоёр тал гарын үсэг зурна. Мөн тус орны эдийн засаг, бизнесийн салбарынханд Монголын бизнесийн орчин, нөхцөл байдлын талаар танилцуулга хийнэ" гэлээ. Н.Алтанхуяг: Боловсролын яамны дэд сайд, ТНБД нар нийлэн бусдыг зодсон талаарх хэргийн учрыг олоогүй байна. Тодорхой мэдээлэл аваагүй байна. Манай улсын төлөөлөгчид ирэх мягмар гаригаас бямба гаригийн хооронд БНХАУ-д айлчлал хийх юм.  Ерөнхий сайд Н.Алтанхуяг мөн өнмөх долоо хоногт хийсэн ажлын тайлангаа товч танилцууллаа.  Тэрбээр  гадаадад суугаа Элчин сайдуудтай хийсэн цахим хурал, "ТҮЦ" машины үйлчилгээ нэмэгдсэн зэрэг ажлуудыг тодотгон ярьсан юм.  Тодруулбал, иргэд ТҮЦ машинаас одоо найман төрлийн үйлчилгээ авч байгаа бол нэмээд цахилгаан, эрчим хүчний төлбөр, үл хөдлөх бүртгэлийн лавлагааны мэдээллийг авах боломжтой болж байгаа юм байна.  Өнгөрсөн хугацаанд 34 мянган иргэн  43 мянган төрлийн үйлчилгээг ТҮЦ машинаас авсан байна.  Мөн өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхний анхаарлыг татсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ нар нийлэн бусдыг зодож, гэмтээсэн гэх мэдээллийг Ерөнхий сайдаас сэтгүүлч нар тодруулахад "Би энэ хэргийн учрыг олоогүй байна. Тодорхой мэдээлэл аваагүй байна" гэлээ.
Оросын сөрөг хүчний удирдагчийн хорих ялыг тэнсэн болгов
Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навальный Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навальныйд өмнө нь луйврын хэргээр оноосон хорих ялыг тэнсэн харгалзах болгон өөрчилсөн талаар өчигдөр Оросын хэвлэлүүд мэдээлэв. Түүний хэрэгт хамт яллагдсан Петр Офицеровт дөрвөн жилийн тэнсэн харгалзах ял оноосон бөгөөд шүүхийн шийдвэр тэр даруй хүчин төгөлдөр болжээ. Тэд тэнсэн харгалзах ялыг эдэлж байх хугацаандаа гэрийн хаягаа холбогдох байгууллагад сард хоёр удаа бүртгүүлэх ёстой болсон байна. Өмгөөлөгчийнх нь мэдэгдсэнээр А.Навальный шүүхийн шийдвэрийг давж заалдах бодолтой байгаа гэнэ.
“Төрийн банк”-ийг хувьчлах үгүйг УИХ, Засгийн газраас шийд өгсний дараа нээлттэй болгох гэнэ
“Төрийн банк”-ийг хувьчлах үгүйг УИХ, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсний дараа нээлттэй болгох гэнэ ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар өчигдөр мэдээлэл хийв. Хэдхэн хоногийн өмнө унаж явсан машин нь гэнэт шатсан, энэ нь санаатай халдлага байж магадгүй гэх  баахан дуулианд холбогдоод байсан тэрбээр энэ удаад дээрх асуултад албан ёсны тайлбар өгснөөс гадна удахгүй хувьчлах гэж буй компаниудын талаар мөн төрийн өмчит компаниудын алдагдлыг бууруулахын тулд хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгснийг багцлан хүргэж байна.    ТЭЦ-III засварын ажлаа өөрсдөө хийж 740 сая төгрөг хэмнэсэн, харин ТЭЦ-IV...    Төрийн өмчийн хорооны дарга юуны өмнө төрийн өмчит компаниудын алдагдалтай ажиллаж буй шалтгааны талаар ярьсан юм. Тэрбээр манай төрийн өмчит компаниудад алдагдлаа нөхөх боломж бүрэн бий. Тухайлбал, ТЭЦ-IV засвар үйлчилгээний ажлаа хувийн хэвшлийн компаниудаар хийлгэж, жилдээ 1.3-1.7 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ бол их мөнгө. Гэтэл ТЭЦ-III засварын ажлаа ажилчдаасаа баг гарган хийлгэснээр их засвараас 480 сая, цалингийн зардлаас 260 сая төгрөг хэмнэсэн байна. Ингэснээр 740 сая төгрөг хэмнэсэн гэсэн үг. ТЭЦ IV Мөн “Эрдэнэт” үйлдвэр жилдээ 20 мянган тонн ган бөмбөлөг ашигладаг бөгөөд үүнийгээ хувийн компаниудаар дамжуулан өндөр үнэтэй авдаг байсан. Харин Дарханы Төмөрлөгийн үйлдвэртэй хамтран ажиллах гэрээг байгуулснаар дөрвөн сая ам.долларыг хэмнэлээ. Түүнчлэн  “Эрдэнэт” үйлдвэрийн хэлтсийн дарга нь  л гэхэд хоёр орлогчтой байдаг. Иймээс энэ байдлыг халж, ажилчид нь даргатайгаа шууд харилцдаг тогтолцоог бүрдүүлэхээр болж байгаа. Энэ бол томоохон ажил гэдгийг тэрбээр мэдээллийн эхэнд онцлов.  МИАТ-ийг хувьчлах бол 51 хувийг төр мэдэлдээ авна  Энэ үеэр сэтгүүлчдийн хамгийн их сонирхсон асуулт нь төрийн өмчийн томоохон компаниудыг хувьчлах тухай асуудал ид яригдаж байгаа, үүнд ямар компанийн нэрс орсон бэ. МИАТ, Төрийн банк, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр багтсан уу гэдгийг лавласан юм. Энэ асуултад тэрбээр “Нийтдээ арав гаруй компанийг хувьчлах талаар УИХ хэлэлцэж байгаа. МИАТ МИАТ-ийн тухайд 49 хувийг нь үндэсний компаниудад давуу эрхтэйгээр хувьчилж, 51 хувийг төрд үлдээнэ. Энэ бол үндэсний компаниудыг дэмжих бодлого. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг ч мөн ярьж байна. Харин “Төрийн банк”-ийг хувьчлах үгүйг УИХ, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсний дараа олонд нээлттэй болгоно. Одоогоор би энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгч болохгүй. Хэлэлцэх шатанд яваа учраас эцэслэж мэдээлэл өгөх боломжгүй байна” хэмээн учирласан юм. Мөн тэрбээр хувьчлах жагсаалтад орсон гээд байгаа арав гаруй компанийг 2013-2016 онд багтаан хувьчлах юм гэдгийг онцлосон.  Төрийн өмчийн компаниудын бүтээсэн баялаг ДНБ-ий 23 хувийг эзэлж байгаа  Төрийн өмчит компаниудыг тойрсон бас нэг таагүй хэл ам нь алдагдалтай ажиллаж байна гэх олон нийтийн шүүмжлэл. Энэ асуултад ТӨХ-ны дарга “Өнөөдрийн байдлаар манай улсад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 101 компани байдаг. Эдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 13 их наяд, харин нийт авлага нь 1.6 их наяд төгрөг. Урт хугацаат зээл нь 1.9 тэрбум төгрөг бол богино хугацаат зээл нь 1.9 сая төгрөг байна хэмээгээд “Гэхдээ төрийн өмчийн компаниудын бүтээсэн баялаг ДНБ-ий 23 хувийг эзэлж байгаа шүү” гэдгийг онцлон хэлж байлаа. Тэрбээр цааш нь “Манайхан төрийн өмчит компаниудыг алдагдалтай ажилладаг гэж шүүмжлэлтэй ханддаг ч төсөвт, татварт чамгүй хэмжээний мөнгө төвлөрүүлдэг. Тухайлбал, төрийн өмчит компаниудын нийт орлого нь 3.2 их наяд төгрөг бол үүний цэвэр ашиг нь 250 тэрбум төгрөг, ногдол ашиг нь 119 тэрбум төгрөг. Мөн  татварт 98 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Эрдэнэт үйлдвэр Мэдээж үүнд үндэсний хэмжээний томоохон компаниуд чухал хувь нэмэр оруулсан. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр эхний есөн сарын байдлаар 381.8 мянган тонн зэсийн баяжмал, 2.8 тонн молибден үйлдвэрлэн гаргасан бол “Багануур”ХК 2593.5 мянган тонн нүүрс, “Шивээ овоо”ХК 1416.2 мянган тонн нүүрс олборлосон. Эцэст нь  дүгнэж хэлэхэд төрийн өмчийн компаниуд алдагдалтай ажиллаж байгаа хамгийн гол шалтгаан нь удирдлагын менежмент, төрийн байгууллагын хоорондын уялдаа холбоо. Энэ тухай ганцхан баримт хэлэхэд ИНЕГ нисэх онгоцоо засварлуулахын тулд МИАТ-ийн ангарыг түрээслэх гэж жилд 300 сая төгрөг зардаг байсан.Энэ байдал үргэлжилсээр МИАТ компани ИНЕГ-т 4.5 тэрбум төгрөгийн өртэй болсон байсан. Иймээс Төрийн өмчийн хороо уг ангарыг ИНЕГ-т шилжүүлэх замаар дээрх өрийг үгүй болгохоор Засгийн газарт хүсэлтээ хүргүүллээ. Удахгүй асуудал  шийдэгдэх байх хэмээв.    Миний машин 50 мянга  бус 28 мянган ам.долларынх  Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар Энэ бүх  мэдээллийнхээ эцэст тэрбээр улсын мөнгөөр 50 мянган ам.долларын үнэтэй тансаг автомашин авч унасан гэдэг үнэн үү гэсэн сэтгүүлчдийн асуултад албан ёсны байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Энэ сарын 7-нд миний унаж явсан машин шатсан.Үүнтэй холбоотойгоор янз бүрийн мэдээлэл гарч байна. Шатсан машин бол хуучин дарга нарын хэрэглэж байсан “Соната-7” автомашин.Зүгээр явж байгаад гэнэт гал гарсан. Үүний шалтгааныг шинжээчдийн баг олж тогтоох байх. Намайг Солонгосын Элчин сайдын авч унах гэж байсан 50 мянган ам.долларын үнэтэй автомашиныг урдуур нь дайрч ороод авсан мэтээр бичсэн байна билээ. Энэ талаар зөвөөр ойлгох хэрэгтэй. Надад үзүүлэх материал нь ч байгаа. Энэ машиныг 2012 оны төлөвлөгөөгөөр оруулаад, 2013 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд орчихсон байсан. Тэгээд тендер нь зарлагдаад HYNDAI компани шалгарч тухайн үедээ 48 сая төгрөгөөр, одоогийн ам.долларт шилжүүлбэл 28 мянган ам.доллароор авсан. Гэрээг нь зургадугаар сарын 27-нд байгуулж машинаа авах хугацааг есдүгээр сарын 25 гэж заасан байсан. Энэ машиныг хуулийн дагуу, хөрөнгө оруулалтаар шийдэгдсэн байхад авсан” хэмээсэн юм.
Швейцарийн банкууд үйлчлүүлэгчдийнхээ нууцыг хадгалахаа болино
Швейцарийн банкууд үйлчлүүлэгчдийнхээ нууцыг хадгалахаа болино Швейцарь улс Татварын асуудлаарх захиргааны хамтын ажиллагааны олон улсын конвенцэд нэгдсэн орсон дэлхийн 58 дахь орон болов. Ингэснээр тус улсад банкны нууц хадагалах гэдэг урьдын хатуу ойлголт байхгүй болно хэмээн Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (ОУЭЗХАХБ) татварын асуудал хариуцсан зохицуулагч Паскаль Сен-Амон хэлжээ. Түүний хэлснээр Швейцарь улс энэ конвенцэд нэгдсэн нь татвараас зайлсхийгчидтэй тэмцэхэд ихээхэн үр нөлөө үзүүлэх бөгөөд тус улс цаашид хадгаламж эзэмшигчдийн мэдээллийг шууд солилцох хэлэлцээрт гарын үсэг зурна хэмээн ОУЭЗХАХБ найдаж байгаа гэнэ. Швейцарийн нэгдсэн орсон хэлэлцээр нь татварын асууддаарх бүх талын хамтын ажиллагааг зөвшөөрдөг агаад нэгдсэн орнууд нь нэг нэгэндээ урьдчилсан болон яаралтай хүсэлтээр мэдээлэл гаргаж өгөхөөс гадна татварын хяналт шалгалтын чиглэлээр бүрэн хэмжээгээр хамтран ажиллдаг байна. Швейцарийн хувьд Засгийн газрынх нь энэ шийдвэрийг тус улсын парламент баталгаажуулах л үлдэж байгаа юм. Европын холбоо сүүлийн үед банкны нууцыг ил болгох чиглэлд хөшүүн хойрго байна хэмээн Швейцарьт шахалт үзүүлж байгаа билээ. Энэ оны нэгдүгээр сард Европын холбооны татварын комиссар Альгирдас Семета тус улсыг Европын холбооны татварын системд хуулиа нийцүүлэхгүй бол холбооны бусад орон хориг тавих болно хэмээн мэдэгдсэн юм. Ингэснээр Швейцарь улс Татварын хуульдаа нэлээд өөрчлөлт оруулсан бөгөөд энэ чиглэлээрх яриа хэлэлцээр одоо ч үргэлжилж байгаа юм.
84 настай эмэгтэй Туул голд живж амиа алджээ
Өчигдөр шөнө нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх аврах тасагт Туул голд хүн живсэн тухай мэдээлэл иргэдээс иржээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, Сонсголонгийн гүүрний орчимд очиход голд хүн живж, нас барсан байдалтай байсныг гаргасан байна. Нас барсан иргэн 84 настай, эмэгтэй хүн байсан бөгөөд чухам ямар шалтгаанаар живсэнийг харъяа дүүргийн цагдаагийн  хэлтэс шалгаж эхэлжээ.
“Миний дуунууд” 15 дахь жилдээ эгшиглэнэ
Нэгэн хөгжмийн зохиолч жил жилийн намар уран бүтээлийн тоглолтоо зохион байгуулсаар 15 дахь жилтэйгээ золгож байна. Энэ эрхэм бол Монгол Улсын Урлагийн Гавъяат зүтгэлтэн, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны шагналт, “Пентатоник” наадмын таван удаагийн  шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжав юм. Дуунд дуртай монголчууддаа зориулж жил бүр зохион байгуулдаг "Миний дуунууд" тоглолт өөр өөрийн онцлог, сонин содон, дурсах яриатай өндөрлөдөг. Тэгвэл энэ жилийн хувьд хөгжмийн зохиолчийн "Миний дуунууд" тоглолтын 15 дахь жилийн ой тохиож байгаа нь яах аргагүй томоос том онцлог хэмээн тодотгож болох юм. Тоглолтонд монголын рок поп орчин үеийн хөгжмийн урлагийн  үе үеийн одод, шилдэг уран бүтээлчид болон, Төрийн соёрхолт дуучин Д.Болд МУГЖ, дуучин Д.Жаргалсайхан МУГЖ, дуучин Т.Ариунаа МУГЖ дуучин Б.Сарантуяа МУГЖ, дуучин Б.Дашдондог “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн Поп дива С.Наран “Хурд” "Камертон" "Номин талст" "Sweetymotion" "Гурван охин" “Мотив” хамтлагууд, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч  Б.Чинбат, ОХУ-ын Буриад улсын Ардын Жүжигчин, дуучин Б.Амархүү, дуучин Б.Баярцэцэг, Э.Агиймаа, Б.Маралжингоо, Ч.Цэлмүүн, Б.Жавхлантөгс, П.Өнөржаргал  нар оролцож ая дуугаа өргөх юм. Түүнчлэн МУГЖ Г.Ариунбаатар, МУГЖ Ө.Уянга, МУГЖ У.Уранчимэг, “Universe Best Songs” 2009, 2010, 2011, 2012  уралдааны шилдэг оролцогчид мөн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Хөгжим бүжгийн коллежийн Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ “Миний дуунууд" тоглолтын 15 жилийн ойн баярт оролцох ажээ. Тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 7, 8, 9-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд болно.
Монгол Улс хөрөнгө оруулалтын ийм хуультай болжээ
16.2.1 Уул уурхайн олборлолт, хүнд үйлдвэр, дэд бүтцийн салбарт: Хөрөнгө оруулалтын хэмжээ /тэрбум төгрөгөөр/                         Хөрөнгө оруулалтын хэмжээ /тэрбум төгрөгөөр/ Тогтворжуулах гэрчилгээ олгох хугацаа /жилээр/   Хөрөнгө оруулалтаа хийж дуусах хугацаа /жилээр/ Улаанбаатарын бүс Төвийн бүс /Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Дархан-Уул, Өмнөговь, Сэлэнгэ, Төв/ Хангайн бүс /Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл/   Зүүн бүс /Дорнод, Сүхбаатар, Хэнтий/   Баруун бүс /Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд/   10-30 хүртэл 5-15 4-12 3-10 2-8 5 3 30-100 хүртэл 15-50 12-40 10-30 8-25 8 3 100-200 хүртэл 50-100 40-80 30-60 25-50 10 4 200-аас дээш 100-аас дээш 80-аас дээш 60-аас дээш 50-аас дээш 15 5 Энэ хуулийн 16.2.1-д зааснаас бусад салбарт: Тогтворжуулах гэрчилгээ олгох хугацаа ​/жилээр/ Хөрөнгө оруулалтаа хийж дуусах хугацаа /жилээр/ Хөрөнгөс оруулалтын хэмжээ  /тэрбум төгрөгөөр/ Улаан-баатарын бүс Төвийн бүс /Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Дархан-Уул, Өмнөговь, Сэлэнгэ, Төв/ Хангайн бүс /Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл/   Зүүн бүс /Дорнод, Сүхбаатар, Хэнтий/   Баруун бүс /Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд/   30-100 хүртэл 5 6 6 7 8 2 100-300 хүртэл 8 9 9 10 11 3 300-500 хүртэл 10 11 11 12 13 4 500-аас дээш 15 16 16 17 18 5 Манай улсын эдийн  засаг хүндэрч, хөрөнгө  оруулалт багассаны нэгэн  шалтгааныг гаднын хөрөнгө оруулагчдад  Монгол Улс хууль, эрх зүйн тогтвортой  баталгаа гаргаж өгч чадахгүй байгаагийнх гэж үзсэн юм. Тиймээс Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай хуулиа өөрчлөн шинэчилж, УИХ-ын ээлжит бус чуулганаар батлуулаад байна. Төв Азийн өндөрлөг дэх манай  оронд хөрөнгө оруулах гэсэн хэн бүхэнд  “Тавтай  морил” гэж хэлээд, хэн хэндээ ашигтай хууль  гаргасанаа зарлалаа. Одоогоор бүрэн  эхээрээ  нийтэд ил  болоогүй байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийг  батлахаас нь өмнө баахан хэл  ам  болж  байгаад  чимээгүй болов. Тэгвэл 15 хоногийн  дараа  буюу ирэх сарын 1-ний  өдрөөс хэрэгжиж эхлэх  энэ хууль  хөрөнгө оруулагчдад ямар  боломж, давуу талыг олгов, монголчуудад  хэрхэн  ашиг тусаа өгөх хууль гэдгийг УИХ-ын дарга хараахан гарын үсгээ  зураагүй байгаа  эцсийн хувилбараас нь  иш татаж уншигчиддаа мэдээлэл  хүргэе.  Монголд  хөрөнгө оруулах гадаад, дотоодын  компани, хувь хүмүүст  зориулсан хууль нийт  7  бүлэг,24  зүйлтэй. Энэ хуулийн  зорилт  нь Монгол Улсын  нутаг дэвсгэрт  хөрөнгө оруулагчийн  хууль ёсны  эрх  ашиг, сонирхлыг  хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх  зүйн  нийтлэг  баталгааг тогтоох,  хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын орчныг тогтворжуулах, хөрөнгө  оруулалтын талаар төрийн байгууллагын эрх  хэмжээ, хөрөнгө  оруулагчийн эрх, үүргийг тодорхойлох  болон хөрөнгө  оруулалттай  холбоотой бусад  харилцааг зохицуулахад  оршино гэжээ.   Юуны  түрүүнд энэ  хууль гадаад, дотоод хамаарахгүйгээр  иргэд, компаниудад адилхан үйлчилнэ. Хуулиас анхаарал  татаж  байгаа  хамгийн чухал асуудал нь хэдэн  төгрөгийн хөрөнгө оруулсан  хүнд Тогтворжуулах гэрчилгээ  олгох/ Энэ гэрчилгээ нь татварын хөнгөлөлт эдлэх гол  баримт  бичиг болно/, хэнийг  Монголд хөрөнгө оруулагч гэж үзэх,  хэдэн төрлийн татварыг тогтвортой  байлгах  эсвэл чөлөөлөх, газрыг  ямар хугацаанд  эзэмшүүлэх гэх мэт заалт юм.  Энэ хуулийн 7,2,7-д Монголын ард  түмний  үндэсний өв  уламжлал, ёс заншлыг хүндэтгэх тухай заалт  оруулсан нь  содон байна. Монгол улс  хөрөнгө оруулагчдадаа  олгох  дэмжлэгийн тухай энэ хуулийн IV бүлэг, Хөрөнгө оруулалтын дэмжлэг гэдэгт 10.1. Хөрөнгө оруулагчид олгох хөрөнгө оруулалтын дэмжлэг нь татварын болон татварын бус дэмжлэгээс бүрдэнэ. 11 дүгээр зүйл. Татварын хөрөнгө оруулалтын дэмжлэг  11.1. Хөрөнгө оруулагчид дараах хэлбэрээр татварын дэмжлэг үзүүлнэ: 11.1.1.албан татвараас чөлөөлөх; 11.1.2.албан татварын хөнгөлөлт үзүүлэх; 11.1.3.албан татвар ногдох орлогоос хасагдах элэгдлийн зардлыг түргэвчилсэн аргаар тооцох; 11.1.4.албан татвар ногдох орлогоос хасагдах алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох; 11.1.5.ажилтны сургалтын зардлыг татвар ногдуулах орлогоос хасч тооцох. 11.2. Доор дурдсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг “0”  хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно: 11.2.1.барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих; 11.2.2.нано, био болон инновацийн технологи агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр барих; 11.2.3.эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барих” гэжээ. Энэ бүхэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг  урин дуудах  тогтвортой  байдлын  нэг  үзүүлэлт  гэж  үзсэн  байна. Мөн хуулийн 14-р зүйлд  Тогтворжуулах  татварын төрөл  гэдэгт  “14.1.Тогтворжуулах гэрчилгээгээр доор дурдсан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд тогтворжуулна: 14.1.1.аж ахуйн нэгжийн орлогын албан татвар; 14.1.2.гаалийн  албан татвар; 14.1.3.нэмэгдсэн өртгийн албан татвар; 14.1.4.ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр.хэмээн  зааж  өгчээ. Харин тамхи , согтууруулах  ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах үйл  ажиллагаанд  татварын хувь хэмжээг  тогтворжуулахгүй юм байна.  Энэ хуульд  мөн татварын  бус аргаар хөрөнгө  оруулагчдад дэмжлэг  үзүүлэх тухай  заасан. Энэ тухай 12-р  зүйлд “12.1. Хөрөнгө оруулагчид татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг дараах хэлбэрээр үзүүлж болно: 12.1.1.газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах; 12.1.2.чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркт үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчид дэмжлэг үзүүлэх, бүртгэлийн болон шалган нэвтрүүлэх хөнгөвчилсөн горимоор үйлчлэх; 12.1.3.дэд бүтэц, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, боловсролын салбарын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо, хэмжээг нэмэгдүүлэх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, холбогдох зөвшөөрлийг хөнгөвчилсөн горимоор олгох; 12.1.4.инновацийн төслийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, экспортод чиглэсэн инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн санхүүжилтэд  батлан даалт гаргах 12.1.5. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз болон  байнга оршин суух зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох” хэмээн заажээ. Тогтворжуулах гэрчилгээ олгох шалгуур хугацааны  тухайд уул уурхайн олборлолт,  хүнд үйлдвэр, дэд  бүтцийн  салбарт, бусад  салбарт  хэмээн ялгаж, өөр, өөрөөр тогтоосныг 1-р  нүүрт  хүснэгтээр  хэвлэснээс  хараарай. Харин Хуулийн 16-р  зүйлийн 3,1-д зааснаар “Улс орны нийгэм, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжилд онцгой ач холбогдол бүхий импортыг орлох болон экспортлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, техник, эдийн засгийн үндэслэл батлагдсан өдрийн Төв банкны албан ханшаар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх тооцоотой, бүтээн байгуулалтын ажилд гурваас дээш жил шаардагдах төслийг байршил, салбар харгалзахгүйгээр татвар тогтворжуулах  хугацааг 1,5  дахин уртасгаж  тооцох  ажээ. Мөн энэ  хуульд зааснаар  500 тэрбум төгрөгөөс  дээш хэмжээний  хөрөнгө  оруулалт  хийвэл хөрөнгө  оруулалтыг  нь тогтвортой  байлгах зорилгоор  хөрөнгө  оруулалтын гэрээ байгуулна.Уул уурхай, банк, санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа,  холбооны  салбарт  Монгол Улсын хуулийн этгээдийн  нийт гаргасан хувьцааны 33  буюу түнээс  дээш хувийг гадаадын төрийн өмчит  этгээд эзэмших  тохиолдолд Засгийн газраас зөвшөөрөл  авах  юм.  Эцэст нь  хуулийн  VII  бүлэгт Хөрөнгө оруулалтын тухай  хуулийг  зөрчсөн  иргэн, аж  ахуйн  нэгжид  ногдуулах хариуцлагын тухайд “23.1. Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд   шүүгч, эсхүл хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтан дараах захиргааны хариуцлага ногдуулна: 23.1.1.тогтворжуулах гэрчилгээг хууль бус бичиг баримт бүрдүүлэн авсан болох нь тогтоогдсон бол холбогдох эрх бүхий албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, төлөх ёстой татварыг нөхөн төлүүлж, хууль бусаар олсон орлогыг хураах; 23.1.2.тогтворжуулах гэрчилгээ олгохоос хууль бусаар татгалзсан, хуульд заасныг зөрчиж тогтворжуулах гэрчилгээг олгосон, эсхүл тогтворжуулах гэрчилгээг хууль бусаар хүчингүй болгосон бол буруутай албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох. 23.2.Хөрөнгө оруулагч нь энэ хуулийн 7.2.1-7.2.5, 7.2.8-д заасан үүргээ биелүүлээгүй  бол хяналтын асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу захиргааны хариуцлага ногдуулна” хэмээжээ. Монгол  улсын  хөгжлийг түргэтгэнэ гэж үзэж  буй Хөрөнгө оруулалтын хуулийг товчхонд  нь танилцуулахад  ийм байна. “Зууны мэдээ”  энэхүү хуулийн төслийг  удахгүй бүрэн эхээр нь нийтлэж  уншигчиддаа  танилцуулах  болно.
Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийг баталлаа
Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийг баталлаа Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийг баталж, уг конвенцид гарын үсэг зурах Бүрэн эрхт төлөөлөгчдийн бага хурал Япон Улсын Кумамото хотод 2013 оны 10 дугаар сарын 10-11–ний өдрүүдэд боллоо.  2020 он гэхэд мөнгөн ус агуулсан баттерей, унтраалга, флюрецент гэрлийн шил, гоо сайхны бүтээгдэхүүн, пестицид, хэмжилзүйн багж тоног төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспортыг хориглож, тэдгээрийг мөнгөн ус агуулаагүй бүтээгдэхүүнээр орлуулна. Хуралд дэлхийн 139 орон, олон улсын болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын 1000 гаруй төлөөлөгчид оролцож, Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийг 139 орон баталж, 92 орон конвенцийн эх бичвэрийг хүлээн зөвшөөрөн гарын үсэг зурлаа. Бага хуралд Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Жаргалсайхан нар оролцож,  Элчин сайд С.Хүрэлбаатар Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийн эх бичвэрт гарын үсэг зурлаа.  Энэхүү конвенцийн зорилго нь хүний үйл ажиллагаагаар үүссэн мөнгөн ус болон түүний нэгдлүүдийн үүсэл, ялгарлаас хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахад чиглэж байгаа бөгөөд конвенцийн гишүүн орнууд 2020 он гэхэд мөнгөн ус агуулсан баттерей, унтраалга, флюрецент гэрлийн шил, гоо сайхны бүтээгдэхүүн, пестицид, хэмжилзүйн багж тоног төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспортыг хориглож, тэдгээрийг мөнгөн ус агуулаагүй бүтээгдэхүүнээр орлуулах үүргийг хүлээж байгаа юм.  Мөнгөн ус ашиглаж гар аргаар алт олборлох үйл ажиллагаа болон нүүрсээр ажилладаг цахилгаан станц нь мөнгөн усны бохирдол үүсгэдэг томоохон эх үүсвэрт ордог. Конвенциор улс орнууд гар аргаар алт олборлох үйл ажиллагаанд ашиглагдаж буй мөнгөн усны хэрэглээг бууруулах, зогсоох бодлогыг боловсруулан, үйл ажиллагааны төлөвлөгөөг конвенци хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн дотор батлуулж хэрэгжүүлнэ. Мөн түүнчлэн уг конвенциор нүүрсээр ажилладаг цахилгаан станц, үйлдвэрийн уурын зуух, хог хаягдал шатаах зуух, цементийн зуух гэх мэт томоохон эх үүсвэрээс үүсэх мөнгөн усны үүсэл, ялгаралд хяналт тавих юм.
Д.Уранбаяр: Дугаарын хязгаарлалт үргэлжилнэ
Даваа гаригт 1, 6-гаар, мягмарт 2, 7-гоор, лхагвад 3, 8-аар, пүрэвд 4, 9-өөр, баасан гаригт 0, 5-аар төгссөн машинууд явахгүй гэсэн журам цаашид хэвийн үргэлжилнэ Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Уранбаяраас зарим зүйлийг тодрууллаа. Дугаарын хязгаарлалт Засаг даргын захирамжаар хэрэгжээд явж байгаа. Даваа гаригт 1, 6-гаар, мягмарт 2, 7-гоор, лхагвад 3, 8-аар, пүрэвд 4, 9-өөр, баасан гаригт 0, 5-аар төгссөн машинууд явахгүй гэсэн журам цаашид хэвийн үргэлжилнэ. -Нийтийн тээврийн том оврын автобуснууд нэгдүгээр эгнээгээр явах журам нь уржигдар дууссан гэсэн яриа хүмүүсийн дунд гарсан байна. Энэ талаар манай уншигчдад тодорхой мэдээлэл өгөхгүй юү? -Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн авто замыг хэт ачааллаас урьдчилан сэргийлэх үүднээс нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн үйлчилгээг явуул^х захирамж гарсан. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн том оврын автобуснуудыг явуулна, явуулахгүй гэсэн асуудал байхгүй. Энэ захирамж хэвийн үргэлжилнэ. -Мөн жолооч нар ч гэсэн дугаарын хязгаарлалт цаашид үргэлжлэх болов уу гэж бодож байгаа байх. Энэ талаар? -Дугаарын хязгаарлалт Засаг даргын захирамжаар хэрэгжээд явж байгаа. Даваа гаригт 1, 6-гаар, мягмарт 2, 7-гоор, лхагвад 3, 8-аар, пүрэвд 4, 9-өөр, баасан гаригт 0, 5-аар төгссөн машинууд явахгүй гэсэн журам цаашид хэвийн үргэлжилнэ. Мөн өнгөрсөн сарын 30-наас аравдугаар сарын 16-ны байдлаар зам тээврийн осолд хүүхдүүд их өртөж байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлэх, сургуулийн багш нар, нийгмийн ажилтнууд хүүхдүүдээ тарах болон цуглах үед нь Нийслэлийн боловсролын газар, Замын цагдаагийн газрын хамтарсан 148-ын 90 гэсэн тушаалын захирамжаа биелүүлж тарах үед нь багш нар, эцэг, эхчүүдээ ажйллуулдаг журмыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөн хүүхдүүдийг нийтийн тээврийн үйлчилгээ болон том оврын автобусаар зохион байгуулалттайгаар тээвэрлэх нь хүүхдийг зам тээврийн осолд холбогдох эрсдлийг бууруулна.
Охид эмэгтэйчүүд, хүүхдүүдийн зургийг авч байсан хятад иргэдийг албадан нутаг буцаахаар боллоо
Хятад улсын иргэн 58 настай Ян Гуан Ли, 27 настай Гү Хай Боа, 57 настай Лью Зон Ю нар амьдар­даг байжээ Манай сонины 2013 оны аравдугаар сарын 11-ний №199 -д “Хятад эр юун учир охид эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүдийн зургийг нууцаар авч байна вэ” гэсэн нийтлэл гаргаж байсан. Тэгвэл манай мэдээллийн мөрөөр ГИХАЭГ-аас дээрх хятад иргэдийн бичиг баримтыг шалгаж нутаг руу нь буцаахаар болсон мэдээг дуулгахад таатай байна. Учир нь эл үйл явдлын улмаас Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Дөлгөөн нуур” төвийн ард байрлалтай 62 дугаар байрны оршин суугчид хоёр сарын өмнөөс айдас, хүйдэстэй өдөр хоногийг өнгөрөөх болсон юм.  Тус байрны оршин суугчдын зүгээс гуравдугаар давхрын 78 тоотод үл таних хятад эр өдөр, шөнийг ялгалгүй цонхоо битүүлж гадаа тоглож байгаа хүүхдүүд болон охид, хүүх­нүүдийн зургийг нууцаар авдаг болсон тухай гомдоллох бол­сон. Тэг­вэл уг тоотод 27-58 насны БНХАУ-ын гур­ван иргэн амьдардаг болох нь тогтоогдсон байна.  Тодруулбал Хятад улсын иргэн 58 настай Ян Гуан Ли, 27 настай Гү Хай Боа, 57 настай Лью Зон Ю нар амьдар­даг байжээ.  Харин дээрх нэр бүхий хятад иргэд энэ оны тав­дугаар сараас эхлэн тус тоотод амьдарч байгаа бө­гөөд манай улсад 2014 оны арванхоёрдугаар сар хүртэл ажиллах гэрээтэй ирсэн аж.  Иргэдээс ирсэн мэ­дээл­лийн дагуу хууль хя­нал­тынхан шалгахад “Бид ямарч зураг дараагүй, ир­гэд бу­руу ойлгосон” гэх утгатай зүй­лийг хэлжээ.  Гэвч оршин суугчдын зүгээс хоёр сар га­руйн хуга­цааны өмнөөс ихэвчлэн охид эмэгтэйчүүд, бага насны хүүх­дийн зургийг нууцаар дарж байгаа нь ажиглагдсан талаар гомдоллосон хэвээр байгаа юм.  Тиймээс бид “BCEGMN” буюу Бээжингийн барилга угсралтын Монгол дахь компанийн дарга Ван Ян Биотой уулзаж дараах тайлбарыг авлаа. Харин эл хэргийн улмаас дээрх нэр бүхий гурван хятад тус байрны 78 тоотод амьдрахаа больжээ.  Ван Ян Био: Бид хамаагүй хүнд хаалгаа тайлж өгдөггүй  -Танай ажилчид “Дөл­гөөн нуур” төвийн ард байр­лах 62 дугаар байрны 78 тоотод амьдардаг юм бай­на?  -Тийм ээ. -Яг ямар хүмүүс амьдар­даг юм бэ? -Дандаа инже­не­рүүд бай­даг.  -Инженерүүд гэхээр нэ­лээд олон хүн амьдардаг юм аа даа? -Гурван ажилчин маань амьдардаг.  -Бүгд БНХАУ-ын иргэд үү?  -Тийм ээ, гурвуулаа хя­тад иргэн.  -Манай улсад ямар зорил­гоор орж ирсэн юм бэ?  -“Улаанбаатар хо­тын до­лоо, 14 дүгээр хо­роол­­лын орон сууц, дэд бүтцийн төсөл”-ийн хүрээнд ажиллахаар ирсэн инжене­рүүд юм. Түүнээс ямар нэгэн өөр зорилго агуулж ирээгүй.  -Тэгвэл тэд яагаад охид хүүхнүүд болон бага насны хүүхдүүдийн зургийг нуу­цаар авдаг байв? -Би тэр гуравтай уулзаж тод­руул­сан л даа. Надад ал­бан ёсоор огт тийм зүйл байх­гүй гэдгээ хэлсэн. Эн­дэ­­хийн оршин суугчид л бу­руу­гаар ойлгосон юм шиг байна лээ.  -Гэхдээ оршин суугчид огт үндэслэлгүй зүйл ярих­гүй шүү дээ. Тэгээд ч охид хүүхнүүд, бага насны хүүх­дийн зургийг дарсан байхыг харсан хүн хүртэл байна? -Яг нарийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ цонхны тагтан дээр суусан шувуу, гаднах орчингийн зургийг дарсаныг иргэд өөрсдийнхөө зургийг авсан гэж буруу ойлгосон байж магадгүй.  -Тийм л юм бол өдөр, шөнөгүй цонхоо битүүлдэг нь ямар учиртай юм. Бас хэнд ч хаалгаа тайлж өгдөггүй нь сонин санагдаж байна? -Янз бүрийн хүмүүст хаалгаа онгойлгосон ч хэл нэвтрэлцэхгүй. Улмаар хоо­рон­доо буруу ойлголцох явдал их гардаг. Тэр үүднээс хамаагүй хүнд хаалгаа битгий тайлж өгөөрэй гэж хэлсэн байсан. Бид өглөөнөөс орой хүртэл барилга дээр ажилладаг.  Тиймээс хөшгөө нээлттэй орхидоггүй юм. Ганцхан 78 тоот биш, манай бүх ажилчдын амьдарч бай­гаа байрны хөшиг хаалт­тай байдаг.  -Одоогоор 78 тоот эзэнгүй байгаа гэсэн үнэн үү? -Өнгөрсөн амралтын өдөр цон­хыг нь хагалсан. Тий­мээс гэнэтийн аюулаас болгоомжилж “Та нар энд амьдрах хэрэггүй” гээд өөр газар аваачсан байгаа. 78 тоот байранд хэн ч амьдрах­гүй, эзэнгүй байгаа нь үнэн.  Хууль хяналтыхан тэднийг нутаг буцаахаар болжээ Ямартай ч хууль хянал­тынхан тус газрыг шалгаж шаардлагатай арга хэмжээг авчээ. Улмаар эл мэдээллийн мөрөөр “BCEGMN” болох Бээжингийн барилга угс­ралтын Монгол дахь ХХК нь БНХАУ-ын 300 сая ам.­долларын хөнгөлөлттэй зээ­лээр хэрэгжиж буй “Улаан­баатар хотын долоо, 14 дүгээр хорооллын орон сууц, дэд бүтцийн төсөл”-ийн үйл ажил­лагааг түр зогсоо­гоод байгаа аж.  Харин тус компанийн зүгээс Ян Гуан Ли, Гү Хай Боа, Лью Зон Ю нарыг компа­нийнхаа бүрт­гэлээс хасах хүсэл­тийг ГИХАЭГ-т тавьж, нутаг буцаа­хаар болжээ.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт нь бодит өртгөөс доогуур байгааг шийдвэрлэнэ
ЭМЯ-ны БТГ-ын дарга Ц.Цолмонгэрэл Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодит өртгийн тооцоо, судалгааг салбарын яамнаас хийсэн талаар ЭМЯ-ны БТГ-ын дарга Ц.Цолмонгэрэлтэй уулзаж тодрууллаа.  -Эрүүл мэндийн сал­ба­рын суурь шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бо­дит өртгийн тооцоо, су­дал­гаа хийгдсэн тухай мэдээ­лэл байгаа. Бодит өртгийн судалгааг яагаад хийх болсон бэ? -Эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай үзүү­лэхэд уг тусламж үйл­чил­гээнд шаардлагатай санхүү­жилтийг олгох нь чухал юм. Нөгөө талаас тусламж, үйлчилгээг бодит өртгөөр санхүүжүүлэхгүй байгаагаас хувь хүн нэмэлт төлбөр төлөх нөхцөл бүрддэг. Эрүүл мэндийн салбарт албан бус төлбөр байгааг нэлээд олон удаагийн судалгаа ха­руулсан байдаг ба үүний нэг томоохон шалтгаан нь эмчилгээ үйлчилгээнд шаард­­­лагатай байгаа санхүү­жилтийн дутагдлаас үүдэлтэй байгаа юм. Иймд Шинэчлэлийн Засгийн газ­­рын үйл ажиллагааны хү­­рээнд иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад тулгарч буй чирэгдэл, төлбөрийг бууруулах зорил­гоор Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодит өртгийн судалгааг анх удаа хийлээ.  -Бодит өртөг гэдгийг тодруулж өгнө үү?  -Бодит өртөг гэдгийг то­­дорхойлсон олон тодор­хойлолт бий. Гэхдээ бид өнөө­дөр иргэн эмнэлэгт очоод, үйлчилгээ авахад өөрөөсөө гаргаж байгаа эм­чилгээ үйлчилгээтэй хол­боо­той зардлууд болон тухайн эмнэлгээс гарч буй хүн хүч­ний, дулаан цахилгааны, эм тарианы, хоолны гэх мэт тоологдох бүх зардлыг тооц­сон өртгийг бодит өртөг гэж хэлж байгаа юм аа. Ц.Цолмонгэрэл: Судалгаагаар анхаарал татсан томоохон асуудал бол өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ нь хэвтүүлэн эмчлэх бүлэгтээ хамаардаг. Гэтэл мэс заслын тусламж, үйлчилгээний зардал нь хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнийхээс өндөр байна. Эдгээр өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээний өртөг нь 1,2 сая төгрөгөөс 8,3 сая төгрөгийн хооронд байгаа нь даатгуулагчдад санхүүгийн дарамтыг үүсгэж байна. -Судалгааг ямар хүрээнд хийж гүйцэтгэсэн бэ? -Бодит өртөг тооцох энэ­хүү судалгаанд хоёр дахь шатлалын буюу аймаг, дүүр­гийн 21 нэгдсэн эм­нэлэг, 3 дахь шатлалын буюу 10 төв эмнэлэг, тус­гай мэргэжлийн төвүүд хам­рагд­сан бөгөөд зонхилон то­­хиолдох өвчний өртгийг тоо­цоолсон. Судалгаагаар эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж буй хэв­түүлэн эмчлэх 107 оношийн бүлгийн 85 хувь буюу 91 оношийн бүлгийг тө­лөө­лөх нийт 267 оношийн өртгийг 8,725 өвчний түү­хийг түүсний үндсэн дээр тооцсон. -Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодит өртгийг тооцон үзэхэд одоогийн ЭМД-ын сангаас олгож буй санхүүжилтийн хэмжээ, бодит өртөг зардлын хооронд хэр зөрүүтэй байгаа вэ? -Өвчин тус бүрээр нь авч үзвэл зарим тусламж, үйлчилгээний санхүүжилт нь бодит өртгөөс хэт доогуур, зарим нь бодит өртгөөс дээгүүр гэх мэтээр бодит өртөг, даатгалын санхүүжилтийн хэмжээ хоёрын хооронд тодорхой зөрүү байгаа нь харагдсан. Тухайлбал, эд, эрхтэн өнгөц бэртэх, ил шарх, мэдрэл, судас, шөрмөс бэртэх оношийн тариф 249,936 төгрөг байхад бодит өртгийн судалгаагаар өртөг нь 622,381 төгрөг байна. Ихэнх оношийн бүлгийн хувьд одоогийн санхүүжиж буй тусламж, үйлчилгээний тариф нь бодит өртгөөс дунджаар 15-60 хүртэлх хувиар доогуур байна. Гэвч бид тусламж, үйлчилгээ тус бүрийн өртөг зардлыг хооронд нь харьцуулахаас илүүтэйгээр өнөөгийн санхүүжилт хийж буй төлбөрийн аргатай уялдуулан суурь тарифыг харьцуулах нь илүү бодитой гэж үзэж байна.  Одоогоор эрүүл мэндийн даатгалын тус­ламж, үйл­чилгээний зардлыг 115 оношийн хамааралтай бүлгээр санхүүжүүлж байгаа бөгөөд, үүнээс хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний оношийн хамааралтай бүлэг нь 107 байгаа юм. Оношийн хамааралтай бүлэг гэдэг нь өвчний онош, зардал гэх мэт үзүүлэлтүүдийг харгалзан, хоорондоо ижил хамаарал бүхий байдлаар нь нийт өвчнүүдийг 107 бүлэгт ангилан хамааруулсан гэсэн үг юм. Энэхүү 107 оношийн хамааралтай бүлгийг санхүүжүүлэх үндсэн суурь тариф байдаг боловч 107 оношийн бүлэг бүр өөрийн өртөгт нийцсэн харгалзах коэффициенттой байдаг юм. Тэрхүү үндсэн суурь тарифыг тухайн оношийн бүлэгт харгалзах коэффициентоор үржүүлж, тухайн оношийн бүлгийн үндсэн зардлыг тодорхойлдог.  Өнөөгийн байдлаар үндсэн суурь тарифын хэм­жээ нь 240,000 төгрөгөөр тогтоогдон мөрдөгдөж бай­гаа. Гэтэл дээрх судалгаагаар суурь тарифын хэмжээ 316,000 төгрөг байх нь бодит өртөгт нийцнэ гэсэн үр дүн гарсан.  Харин судалгаагаар анхаарал татсан томоохон асуудал бол өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ нь хэвтүүлэн эмчлэх бүлэгтээ хамаардаг. Гэтэл мэс заслын тусламж, үйлчилгээний зардал нь хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнийхээс өндөр байна.  Эдгээр өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээний өртөг нь 1,2 сая төгрөгөөс 8,3 сая төгрөгийн хооронд байгаа нь даатгуулагчдад санхүүгийн дарамтыг үүсгэж байна. Тухайлбал, Тархи, мэдрэлийн мэс засал гэхэд ЭМД сангаас 557,5 мянган төгрөгийн тарифаар санхүүждэг байхад бодит өртгийн судалгаагаар энэ нь 8,3 сая төгрөг гарах жишээтэй. Эдгээр мэс засал цөөн тохиолддог, өртөг өндөртэй байгаа тул дээрхи судалгаагаар гарсан үр дүнгээр буюу бодит өртгөөр санхүүжилтийг олгох ажлыг ЭМЯ хийж эхлээд байна.  Мөн одоогийн тогтолцоогоор тусламж, үйлчилгээг өвчний хүнд, хөнгөний зэрэглэл болон хавсарсан өвчин байгаа эсэхийг ялгахгүй ижил тарифаар санхүүжүүлж байна. Харин энэхүү өртгийн судалгаагаар хавсарсан өвчинтэй болон өвчин хүндэрсэн тохиолдолд өртөг зардал нь хэрхэн нэмэгдэж байгааг судалж гаргасан нь онцлог юм. Тухайлбал, Даатгуулагч хавсарсан өвчинтэй тохиолдолд дундаж зардал нь 15 хувиар, өвчин хүндэрсэн тохиолдолд 20 хувиар тус тус нэмэгддэг нь судалгаагаар нотлогдсон. Энэхүү хавсарсан болон хүндэрсэн өвчлөлийн зардлын өсөлт нь онош бүрээр ялгаатай байгаа юм.  мчилгээ, үйлчилгээний өртөг дотор өнөөдөр цалингийн хэмжээ 7 хувь эзэлж байдаг -Судалгааны үр дүнгээр тусламж үйлчилгээний бодит өртөг, санхүүжилтийн хэмжээ хоёрын хооронд зөрүү байгаа нь нотлогдсон байна. Энэхүү зөрүүг бууруулах талаар ямар арга хэмжээ авах вэ? Үүнийг бууруулах боломж бий юу?  -Мэдээж иргэнийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалахын тулд энэхүү зөрүүг багасгах шаардлагатай. Үүнийг бууруулах боломж ч бий. Иймээс бид энэхүү судалгааны үр дүнд үндэслэн, хэт өндөр зөрүүтэй тусламж, үйлчилгээнүүдийн зардлыг тусгайлан авч үзэхээс гадна, нийт тусламж үйлчилгээний суурь тарифыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэн, тодорхой ажлуудыг хийж байна. Тухайлбал, Дээр дурдсан хэт өндөр өртөг бүхий тусламж үйлчилгээнүүдийг аваад үзэхэд тухайн эмчилгээнд хэрэглэгддэг мэс заслын хэрэгслүүд нь өндөр үнэтэй байгаагаас тусламж үйлчилгээний зардал нь өндөр гарч байна. Иймд бид нэн тэргүүнд хувь хүнээс өндөр зардал гаргадаг, өндөр өртөг бүхий мэс заслын хэрэгслүүдийн зардлыг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзэж, тодорхой тооцоо судалгаа хийн, 40 орчим нэр төрлийн өндөр өртөг бүхий мэс заслын хэрэгслийн зардлын 85 хувийг даатгалын сангаас, 15 хувийг даатгуулагч төлөх зохицуулалтыг хийсэн тушаалын төсөл боловсруулж Сангийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хүргүүлээд байна.  Энэхүү тушаалыг хэрэгжүүлэхэд 9 тэрбум орчим төгрөг шаардлагатай тооцоо гарсан. Эдгээр байгууллагууд зөвшөөрч, төсөв нь батлагдвал өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнүүдийг ЭМД-ын сангаас бодит өртгөөр нь санхүүжүүлэх нөхцөл бүрдэх юм. Энэхүү зохицуулалтыг жишээ дур­дан тайлбарлавал, Зүрхний цочмог шигдээсийн үед хагалгаанд хэрэглэгдэх хэрэгслийн зардал нь 2,2 сая төгрөг байхад үүний 15 хувь буюу 336 мянган төгрөгийг иргэн өөрөө, 85 хувь буюу 1,9 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар иргэн өөрөө 100 хувь энэхүү зардлаа гаргаж, тусламж үйлчилгээг авч байна. Түүнчлэн эрүүл мэндийн даат­галын тусламж, үйлчилгээний суурь тарифыг нэмэгдүүлэх санал, тушаалын төслийг боловсруулж, Сангийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад хүргүүлсэн бөгөөд тушаал батлагдах шатандаа явж байна.  -Бодит өртгөөр тооцоход ажиллагсдын цалинг хэдий хэмжээтэй болгох шаардлагатай байна вэ?  -Эмчилгээ, үйлчилгээний өртөг дотор өнөөдөр цалингийн хэмжээ 7 хувь эзэлж байгаа бөгөөд дунджаар 486,7 мянга орчим төгрөг байна. Гэтэл бусад улс орнуудтай харь­цуулахад энэ хэмжээ наад зах нь 40 хувь байдаг. Энэ жишгээр бодвол эмнэлгийн ажилчдын дундаж цалинг 2 сая төгрөг хүртэл өсгөх шаардлагатай. -Иргэний эрүүл мэндийн даат­галын тухай хууль хэлэл­цүүл­гийн шатандаа явж байна. Энэ хууль батлагдсанаар сал­барын ши­нэчлэлийн бодлогыг хэрэг­жүү­лэхэд хэр түлхэц болох вэ?  -Иргэний эрүүл мэндийн даат­галын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдвал эрүүл мэндийн салбарт тул­гамдаж буй олон асуудлыг шийдвэрлэгдэх бо­ломж бүрдэнэ гэж миний зүгээс харж байгаа. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан нэг томоохон асуудал болох хувь хүн, өрхийн шууд төлөх төлбөрийн хэмжээ эрүүл мэндийн нийт зард­лын 41 хувьд хүрсэн явдал юм.  Энэхүү хувь хүн, өрхийн эрүүл мэнддээ төлөх шууд зардлыг буу­руулахын тулд иргэний өөрөө хариу­цан төлдөг болон төр төл­бөрийг нь хариуцах нэрээр бүрэн хариуцахгүй байгаагаас иргэн нэмэлт зардал гаргадаг тусламж, үйлчилгээнүүдийг Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээнд үе шаттайгаар шилжүүлэх нэн шаардлагатай байгаа ба хуулийн төсөлд үүнийг хэрэгжүүлэх зохи­цуулалтыг тусгаад байна.  Юуны түрүүнд дараах тусламж үйл­чилгээнүүдийн зардлын за­рим хэсгийг ЭМД-ын сангаас сан­хүүжүүлэх нь зүйтэй гэж Эрүүл мэндийн яамны зүгээс үзэж байгаа. Үүнд: MRI, томографи зэрэг өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээ,  Өндөр өртөг бүхий мэс ажилбаруудын хэрэгслийн зарим зардал  Өдрийн мэс заслын тусламж үйлчилгээ,  Амбулаторийн эмчилгээ  Өрх, сум, тосгоны эмнэл­гээс үзүүлж буй зарим тусламж үйлчилгээ Хорт хавдрын хими болон туяаны өдрийн эмчилгээ Бүх шатлалын амбула­то­рийн эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт гэх мэт юм.  Иргэний ЭМД-ын хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан чухал зүйлүүдийн нэг нь Эрүүл мэндийн даатгалын бие даасан байгууллагын асуудал юм. Хэдий­гээр Эрүүл мэндийн даатгал манай улсад бий болоод 20 жилийг үдэхдээ нийт хүн амынхаа 90,4 хувийг ЭМД-д хамруулж, эрүүл мэндийн зардлыг бүрдүүлэгч гол эх үүсвэр болсон боловч ЭМД-ын санхүүжилт нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх хөшүүрэг болж ча­даагүй. Түүнчлэн иргэд даатгал болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар сэтгэл дундуур байна.  Эрүүл мэндийн даатгалын бие даасан байгууллага байгуулагдаж, олон талын оролцоог хангасан Үндэсний зөвлөл бий болсноор эрүүл мэндийн даатгалын тулгамдаж буй олон асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна.
“Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2013” нээлтээ хийлээ
Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2013” үзэсгэлэн худалдааг өнөөдөр нээлээ.  “Мишээл экспо” төвд зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаанд арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 100 гаруй аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 21 хүртэл үргэлжилнэ.
Жагсаал томоохон хотуудад болж байна
Бразилийн Рио Де Жаниеро, Сао Пауло зэрэг хотод "Багш нарын жагсаал" хэмээх эсэргүүцлийн цуглаан үймээн самуун болтлоо даамжирчээ. Риод болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөнд 5000 гаруй хүн оролцож байгаа мэдээ ирсэн бол Сао Пауло хотод үүнээс гурав дахин их хүн цугласан байна. Жагсагчид боловсролын системийн бодлого, багш нарын цалин, тэдний нийгмийн халамжийн асуудлыг засгийн газрын сонорт дуулгахаар тэмцлээ эхлүүлжээ. Үймээнд оролцогчид цагдаагийн автомашиныг шатааж, шатамхай шингэн гудамж-ны энд тэнд шидэлж байгаа нь асуудлыг бүр ч хүндрүүлжээ.
Болгарт Монгол оюутан сургана
Болгарын Боловсрол, Шинжлэх ухааны сайд, Хатагтай Ангелиа Клисарова Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд Л.Дүгэржавыг хүлээн авч уулзлаа Болгарын Боловсрол, Шинжлэх ухааны сайд, Хатагтай Ангелиа Клисарова Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд Л.Дүгэржавыг энэ сарын 15-ны өдөр хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа болон Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Болгар Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хооронд “Хөдөө аж ахуйн салбарт монгол оюутан сургах, тэтгэлэгт хөтөлбөр”-ийг ойрын хугацаанд байгуулах асуудлаар санал солилцов. Мөн Болгарын Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хатагтай Ангелиа Клисарова Болгар Улсын боловсролын салбарт Европын Холбооны хөрөнгөөр  хэрэгжүүлэх сургалтанд Монгол оюутан сургах, магистрант бэлтгэх асуудалд анхааран ажиллахаа онцлон тэмдэглэлээ.
Ерөнхий сайд Хятадад очоод юу ярих вэ?
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны урилгаар энэ сарын 22-26- нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ.  Айлчлал болох гэж буй талаар манай Гадаад харилцааны яам албан ёсоор зарласан байна. Мөн айлчлалын бэлтгэл ажлыг өндөр хэмжээнд бэлтгэж буй тухай Ерөнхий сайд өмнө нь хэлж байсан юм. Урьдчилсан бэлтгэл ажлыг хангах, яриа хэлэлцээ хийхээр Засгийн газрын сайд нар өмнөд хөршид ажилласан байна.  Тухайлбал, Батлан хамгаалахын сайд Д.БатЭрдэнэ, Зам тээврийн сайд А.Гансүх, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар Хятадад айлчилжээ. Сайд нар Хятад ы н холбогдох албаны хүмүүстэй уулзаж Ерөнхий сайд Н.Алтанхуягийн албан ёсны айлчлалаар ярьж тохирох зүйлийг урьдчилан ярилцжээ. Ирэх сарын 1-нээс хэрэгжих хөрөнгө оруулалтын хуулийн талаар өмнөд хөршийн хөрөнгө оруулагчдад танилцуулах гэнэ Манай улс өмнөд хөрш рүү экспортын барааны ихэнх хувийг гаргадаг учраас Ерөнхий сайдын айлчлалын үеэр энэ талаар илүү яриа хэлэлцээ хийхээр төлөвлөсөн бололтой.  Ялангуяа Хятадын “Чалко” компанитай байгуулсан гэрээг өөрчлөх, үргэлжлүүлэн хамтран ажиллах талаар ч хөндөх мэдээ байна. Манай улс саяхан Хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчилж хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлсэн. Ирэх сарын 1-нээс хэрэгжих энэ хуулийн талаар айлчлалын үеэр өмнөд хөршийн хөрөнгө оруулагчдад танилцуулах гэнэ.  Мөн өнөөдөр Монголд суугаа Хятадын Элчин сайдын яамнаас “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин ба БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулагч компанийн нийгмийн хариуцлага” сэдэвт семинарыг зохион байгуулах юм. Элчин сайдын яамнаас ийм арга хэмжээ зохион байгуулах болсон нь манай Ерөнхий сайдын Хятадад хийх албан ёсны айлчлалтай холбоотой байх.  Ерөнхий сайд Н.Алтанхуяг уржигдар Хятадын “Синьхуа” агентлагт айлчлалынхаа талаар ярилцлага өгсөн тухай мэдээлсэн. Тэрээр “Синьхуа” агентлагийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа БНХАУд хийх айлчлалынхаа зорилгыг 2011 онд хоёр улсын хооронд байгуулсан стратегийн түншлэлийн гэрээний ойрын ба дунд хугацааны хөтөлбөрийг батлах явдал гэж тодорхойлсон юм.  Мөн ирэх жил тохиох БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг төр засгийн төвшнээс гадна хоёр орны жирийн иргэдийн харилцааны том баяр болгож тэмдэглэх төлөвл өгөөтэй ажиллаж байгаагаа онцолсон байна. Монгол Улс нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч орны хувьд төв азийн бусад орнуудтай худалдаа, эдийн засгийн салбарт өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулахыг дэмжиж байгаа.  Монгол Улс нь байршлын хувьд ази европыг холбосон, БНХАУ-ыг европ болон азийн зарим оронтой холбоход чухал үүрэг бүхий байрлалтайн хувьд төмөр зам, автозам болон дэд бүтцийн олон салбарыг хөгжүүлэхэд Монгол улс идэвхтэй оролцогч байна. Энэ чиглэлээр БНХАУ болон бүс нутгийн бусад улсуудтай хамтарч ажиллана гэдгээ хэлжээ.  Мөн тэрээр Монгол улс саяхан татварын орчинг хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, тодорхой, өөрчлөгдөхгүй байх чиглэлээр хөрөнгө оруулалтын хуульдаа өөрчлөлт оруулсан тухай танилцуулжээ. Монголд хөрөнгө оруулах гэж байгаа компаниудын хувьд Монголын хууль тогтоомж гэнэт өөрчлөгдчих вий гэж санаа зовох хэрэггүй гэдгийг тодотгосон байна.
Монголын үндэсний их сургууль бусдын нэрийг ашиглажээ
Монголын үндэсний их сургууль ШӨХТГ-аас ижил төстэй нэртэй сургуулийг нэршлээ өөрчлөхийг шаарджээ. Тодруулбал, МУИС-аас тус сургуулийн нэртэй ижил төстэй нэрийг өөр сургууль ашиглаж байна гэх гомдлын дагуу шалгасан байна. “Монгол улсын их сургууль” нь 1942 онд үүсгэн байгуулагдсан, нийтийн өмчид суурилсан олон улсад “The National University of Mongolia” гэсэн англи нэрээр танигдсан байхад “Монголын үндэсний их сургуулийнхан өөрийн нэрээ өнгөрсөн онд улсын бүртгэлд бүртгүүлж мөн олон улсад “The National University of Mongolia” гэсэн англи нэрийг ашигладаг нь тогтоогджээ. Уг байдал нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.4-т ”...аж ахуй эрхлэгчийн нэр,....-ыг хуулбарлах-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн тул тус сургуулийг нэрээ солихыг шаарджээ.
ТҮЦ-ээ нураалгасан иргэд тусыг “эс олов”
ТҮЦ-ээ нураалгасан иргэд тусыг “эс олов” Нийслэлийн засаг даргын захирамжаар “Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх” ажлын хүрээнд ТҮЦ-үүдийг албадан буулгаж буйтай холбоотойгоор ТҮЦ ажиллуулагсад болон Нийслэлийн өмчийн харилцааны газар/НӨХГ/, Нийслэлийн тээврийн газар /НТГ/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. НӨХГ-ын ажилтан н.Батчимэг: ТҮЦ-үүдийг буулгах болсон шалтгаан нь ТҮЦ-үүдийн ойр орчид амьдардаг иргэдийн амгалан тайван байдал алдагдаж байна гэсэн цагдаагийн газарт ирсэн удаа дараагийн гомдолуудтай холбоотой. Хэлэлцүүлгийн үеэр ТҮЦ ажиллуулагч иргэд албаны хүмүүсээс ямар учраас ТҮЦ-үүдийг буулгаж буй талаар тодруулахад:  Нийслэлийн өмчийн харилцааны газар нь НЗД-ын захирамжийн дагуу ТҮЦ-үүдийг албадан буулгасан бөгөөд өмнө нь гурав хоногийн дотор буулгах албан бичиг өгсөн боловч нүүгээгүй учир цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж хүчээр буулгасан.  Мөн “ТҮЦ-үүдийг буулгах болсон шалтгаан нь ТҮЦ-үүдийн ойр орчид амьдардаг иргэдийн амгалан тайван байдал алдагдаж байна гэсэн цагдаагийн газарт ирсэн удаа дараагийн гомдолуудтай холбоотой” гэж НӨХГ-ын ажилтан н.Батчимэг хэлсэн юм. Харин НТГ-аас энэ асуудал манайхтай ямарч холбоогүй манай байгууллага автобусны буудал дээр ТҮЦ ажиллуулах эрх өгдөг ч үгүй, байгаа ТҮЦ-үүдийг хаадаг ч үгүй. Зөвхөн иргэд автобусны зогсоол дээр тав тухтай, тайван зорчих нөхцлийг бүрдүүлэхээр ажилладаг гэлээ. НМХГ-ын байцаагч Б.Мягмаржав: Манай байгууллага ямарч стандарт баталдаггүй, харин стандартын хэрэгжилтэд хяналт тавьж мөрдүүлэхэд чиглэн ажилладаг. Одоогийн байдлаар ТҮЦ-үүдэд мөрдөх стандарт байхгүй нь үнэн. ТҮЦ ажиллуулдаг иргэдийн зүгээс  худалдаа үйлчилгээний бүхий л төрлийн газруудад бүр жижигхэн  түргэн хоолны газар хүртэл мөрддөг стандарт байдаг хэрнээ бидэнд ямарч стандарт байхгүй байгаа нь ТҮЦ-ийг иргэний өмч худалдааны байгууллага гэж тооцохгүй байгаагийн илрэл үү? гэсэн асуултад НМХГ-ын байцаагч Б.Мягмаржав хариулахдаа “Манай байгууллага ямарч стандарт баталдаггүй, харин стандартын хэрэгжилтэд хяналт тавьж мөрдүүлэхэд чиглэн ажилладаг. Одоогийн байдлаар ТҮЦ-үүдэд мөрдөх стандарт байхгүй нь үнэн” гэв. Ингээд төрийн аль ч байгууллагад хамааралгүй ТҮЦ-үүдийн асуудал шийдэгдээгүй бөгөөд ТҮЦ-ээ нураалгасан иргэд нөхөн олговор авах эсэх нь тодорхойгүй үлдлээ.
Польшийн Ерөнхийлөгч манай улсад айлчилна
БНПУ-ын нийслэл Варшав хот Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовски энэ сарын 21-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.  Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Польшийн Ерөнхийлөгчтэй уулзалт хийх юм байна.   БНПУ-ын Ерөнхийлөгч Бронислав Коморовскийн тухай БНПУ-ын Ерөнхийлөгч Бронислав Коморовски Тэрбээр 1952 оны 6 дугаар сарын 4-нд Оборники Шлонске хотод төрсөн. Польшийн язгууртан удамтай.  /Бельгийн гүнж Матильдагийн эх Анна Коморовска нь Коморовскийн язгууртан удмынхны нэг юм. Б.Коморовскийн эцэг Зигмунт Коморовски нь Африк судлаач эрдэмтэн, дипломатч байв. Тэрээр Румынд Элчин сайдаар ажиллаж байжээ/ Эхнэр, таван хүүхэдтэй.  Варшав хотын 24 дүгээр лицей /1971/, Варшавын Их сургуулийг тус тус дүүргэсэн. Түүхч мэргэжилтэй. Ажилласан түүх 1977 - 1980         “Слово Повшехне” сонины туслах ажилтан 1982 - 1989        Непоколанов дахь Шашины дунд сургуульд багш 1989 - 1990    Улс төрийн байгууллага, нийгэмлэгүүдтэй хамтран ажиллах асуудал эрхэлсэн сайдын ажлын албаны дарга    1990 - 1993         Батлан хамгаалахын дэд сайд  1991 - 2010        Сеймийн гишүүн 2000 - 2001        Батлан хамгаалахын сайд 2005 - 2007         Сеймийн Дэд маршал  2007 - 2010        Сеймийн Маршал 2010 оны 7 дугаар сараас БНПУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон /Бүрэн эрхийн хугацаа 5 жил/  Улс төрийн хүрээнд 1968     Оюутнуудын улс төрийн эсэргүүцлийн жагсаалд оролцож байв 1971     Эсэргүүцлийн үйл ажиллагаанд оролцсон хэргээр анх удаа саатуулагдсан  1980     “Эв санааны нэгдэл”-ийн гишүүн, тус хөдөлгөөний Мазовше мужийн зохицуулагч. Нэг сарын хугацаагаар хоригдсон. 1981 - 1982    Цэргийн байдлын үеээр Явоже дэх хорих газар хоригдож байсан 1982 - 1989    “АБЦ” нууц сэтгүүлийн редактор 1993 - 1994    “Ардчилсан холбоо” намын Ерөнхий нарийн бичгийн дарга  1994 - 1995    “Эрх чөлөөний холбоо” намын Ерөнхий нарийн бичгийн дарга 1997 - 2001    Консерватив Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Дэд дарга 2001 - 2006    “Иргэний индэр” намын Удирдах Зөвлөлийн гишүүн 2006 - 2010     “Иргэний индэр” намын Дэд даргаар ажиллаж байжээ.
Иргэний агаарын тээврийн салбарт ХБНГУ-тай хамтарч ажиллахаар боллоо
“Люфтханза Консалтинг” компанитай хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа Монгол Улсын Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 15-нд Франкфурт Майн хотноо Германы “Люфтханза Консалтинг” компанийн удирдлагатай уулзаж, тус компанитай хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав. Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбарт ХБНГУ-ын агаарын тээврийн хөгжлийн туршлага, орчин үеийн ололтоос суралцах, менежментийг нэвтрүүлнэ. Уулзалтад Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Даваадорж, зөвлөх Ц.Батмөнх, МИАТ ХК-ийн Берлины салбарын ахлагч Д.Дорждэрэм нар оролцлоо.  Энэхүү Санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбарт ХБНГУ-ын агаарын тээврийн хөгжлийн туршлага, орчин үеийн ололтоос суралцах, түүний менежментийг нэвтрүүлэх боломж бүрдэж байгаа юм. Санамж бичгийн хүрээнд “Люфтханза Консалтинг” компани нь Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн оновчтой бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд нь Зам, тээврийн яаманд дэмжлэг үзүүлэх ба агаарын тээврийн дэд бүтцийн өнөөгийн байдалд шинжилгээ, дүгнэлт хийж, цаашид хэрхэн хөгжүүлэх, удирдан зохион байгуулах, ашиглах, мөн түүнчлэн үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн олон улсын зах зээлд эзлэх байр суурийг сайжруулан нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөх үйлчилгээг үзүүлэх юм. “Люфтханза Консалтинг” компани нь агаарын тээврийн салбарын дэлхийд тэргүүлэгч зөвлөх компаниудын нэг бөгөөд олон улсын түвшинд агаарын тээврийн олон компани, байгууллагуудтай хамтран ажиллаж тэдний үйл ажиллагааг сайжруулахад бодит хувь нэмрээ оруулж байгаа юм. Тус компани ялангуяа гадаад орнуудын агаарын тээврийн компанийн бүтцийн өөрчлөлт, хувьчлал, шинэ компанийн үйл ажиллагааны гараа, агаарын хөдөлгөөний стратегийг тодорхойлох, нисэх буудлыг хувьчлах, агаарын тээврийн дэд бүтцийн баталгаажуулах зэрэг чиглэлээр мэргэжлийн өндөр түвшин зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажилладаг юм.
Европын холбооны түншлэлийн талаар ярилцлаа
Европын холбооны түншлэлийн талаар ярилцлаа Монгол Улсаас Бельги Улсад суугаа ЭСЯ, Европын Холбоо болон Европын Ази судлалын хүрээлэнтэй хамтран "Монгол Улс, Европын Холбооны харилцаа ба Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр" сэдвээр энэ сарын 15-нд семинар зохион байгуулав.  Семинарт оролцогчид Монгол Улсын хөрш орнуудтай харилцаж буй байдал, бүс нутагт тэр дундаа Зүүн Хойд Ази дахь энх тайван, ауюлгүй байдлын асуудлаар Монгол Улсаас явуулж буй бодлого, үйл ажиллагаа, Гадаадын хөрөнгө оруулалтын хууль, сэргээгдэх эрчим хүч, Монгол Улсад Европын Холбооны Төлөөлөгчийн газар нээх зэрэг асуудлаар нэмэлт асуулт тавьсанд Элчин сайд Х.Даваадорж болон илтгэгчид хариулж харилцан яриа өрнүүлэв. Монгол Улсын олон улсын тавцан дахь нэр хүнд өсч, эдийн засгийн хөгжлийн чухал үедээ Европын Холбоотой Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, хоёр талын харилцаа шинэ түвшинд гарч буйг олон нийтэд, тэр дундаа Европын Холбооны шийдвэр гаргах институтууд, нэртэй их сургууль, судалгааны байгууллагууд, хөрөнгө оруулагч, бизнесийн хүрээлэл, хэвлэл мэдээлэл, дипкорпуст сурталчлан таниулсан нь чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.  Арга хэмжээнд Европын Зөвлөл, Европын Парламент, Европын Комисс, Нидерландын Хронинген Их Сургуулийн Зүүн Ази судлалын төв, Ноттингэмийн Их Сургууль, Германы Олон улс, Аюулгүй байдлын Институт бусад судалгааны байгууллагууд, Бельгийн Валлони болон Фландерс мужуудын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын агентлаг, Брюссель дэх дипкорпус, Хятад, Японы сэтгүүлчид, мөн Бельгид амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөл зэрэг 70 гаруй хүн оролцжээ.
Ахмад жолоочид хүндэт өргөмжлөл гардууллаа
Ахмад жолооч Д.Чойжилд 85 насных нь ойг тохиолдуулан ГХЯ-ны Хүндэт өргөмжлөл гардууллаа Гадаад Харилцааны сайд Л.Болд дипломат үйлчилгээний салбарт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ахмад жолооч Дэжидийн Чойжилд 85 насных нь  ойг тохиолдуулан ГХЯ-ны Хүндэт өргөмжлөл гардууллаа.  Ахмад жолооч Д.Чойжил нь эх орныхоо бүтээн байгуулалтад залуу наснаасаа оролцон 40 шахам жил аяны алтан шар замд жолоо мушгисан бөгөөд 1966-1969 онд Гадаад явдлын яамны сайд, орлогч сайдын жолооч, 1969-1972 онд БНМАУ-аас Египет Улсад суугаа ЭСЯ-нд аж ахуйн эрхлэгч, жолооч, 1972-1976 онд Япон Улсаас БНМАУ-д суугаа ЭСЯ-нд анхны монгол жолооч, 1976-1980 онд ЗСБНХУ-д суугаа БНМАУ-ын ЭСЯ-нд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын жолооч, 1981-1988 онд БНМАУ-д суугаа БНПАУ-ын ЭСЯ-нд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын жолоочоор тус тус ажиллаж байжээ.  Мөн тэрбээр 1981 оны 3 дугаар сард монгол хүн анх сансарт нисэх үед ГЯЯ-ны албан томилолтоор “Сансарын хотхон”-д байрлаж, сансарын нисгэгч Ж.Гүррагчаагийн нислэгийн үйлчилгээнд аж ахуйн эрхлэгч, жолоочоор 40 хоног ажиллан түүхэн үйл явдалд гар бие оролцож байсан гавьяатай нэгэн юм.
Ардын жигүүрийнхэн гэр барих зөвшөөрөлгүй байжээ
МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордны өмнөх талбайд өчигдөр өглөө "Ардын жигүүр"-ийнхэн гэр барьчихсан байсан. Тэд МАН-ын 27 дугаар их хурал болох гэж байгаатай холбогдуулан "Хариуцлага тооцохгүйгээр шинэчлэл хийгдэхгүй" хэмээн үзэл бодлоо илэрхийлж, намын дарга асан С.Баяр, Сү.Батболд нарын алдаатай үйлдлүүдэд улс төрийн дүгнэлт гаргахыг ээлжит их хурлаас шаардаж буйгаа мэдэгдсэн. Гэсэн хэдий ч гэр барих зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр тэдний гэрийг нь төд удалгүй буулгасан. Харин энэ тухайгаа тус жигүүрийн зохицуулагч "Яг үнэндээ хаанаас зөвшөөрөл авахаа мэдэхгүй байлаа. Бид Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгөөд зөвшөөрөл авна гэж бодож байсан боловч тийм биш байж. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл авах ёстой юм байна. Өргөдлөө өгсөн. Удахгүй хариу ирэх учир гэрээ буцаагаад барина" гэсэн байна.
Зүүн азийн сүүлчийн наадам хөшгөө хаав
Спортын 17 төрөлд 140 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож дөрвөн мөнгө, 18 хүрэл, нийт 22 медаль хүртлээ Азийн олимпийн зөвлөл (ОСА), Зүүн Азийн наадмыг зохион байгуулах холбоо хамтран зохион байгуулдаг Зүүн Азийн VI наадам энэ сарын 6-15-нд БНХАУ-ын Тяньжин хотод боллоо. Дөрвөн жил тутамд болдог тус наадам 1993 онд БНХАУ-ын Шанхай хотод анх зохион байгуулагдснаас хойш Монголын тамирчид тасралтгүй оролцсоор ирсэн. Аваргагүй ч 22 медаль хүртсэн манай тамирчид Гуамыг ардаа хийж, наймдугаар байрт оржээ. Зүүн Азийн сүүлчийн наадам (Учир нь Азийн олимпийн зөвлөлөөс цаашид тус наадмыг Азийн өсвөр, залуучуудын тоглолт болгосон юм-д тус бүст харьяалагддаг Монгол, Япон, БНХАУ, Хонконг, Макао/Тайвань, БНСУ, БНАСАУ, Гуам гэсэн есөн орны 3000 гаруй тамирчин спортын 26 төрөлд (үүнээс 17 нь олимпийн төрөл) 262 багц медалийн төлөө өрсөлдсөв. Манай улсаас зургадугаар наадамд спортын 17 төрөлд 140 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож, жүдо, хөнгөн атлетик, хүндийн өргөлт, буудлага, тэквондо, үшүгийн төрөлд дөрвөн мөнгө, 18 хүрэл, нийт 22 медаль хүртлээ. Тэмцээний сүүлийн өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Азийн АПГГ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ ГДашдаваа, +100 кг-д П.Бүрэнтөгс, эмэгтэйчүүдийн 63 кг-д спортын мастер АСаранзул, +78 кгд О.Жавзмаа нар хүрэл медаль хүртэв. Ялангуяа +100 кг-ын жинд зодоглосон үндэсний бөхийн улсын арслан П.Бүрэнтөгс жүдо бөхийн төрлөөр хилийн чанадад анхны тэмцээндээ оролцож, хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Уг нь Монголын баг тамирчид энэ удаагийн наадамд жүдо бөхийн тамирчдаа ихээхэн найдлага тавьж байсан ч зургаан хүрэл медальтай буцсан. Монголын жүдо бөхийн холбоо ОУХМ ГДашдаваа, Б.Хишигбаяр, Б.Бат-Эрдэнэ нарыг эс тооцвол дан залуу тамирчдаа Тяньжинд ирүүлсэн нь үүнд нөлөөлжээ. Харин БНСУ, Япон улс нэлээд хүчтэй бүрэлдэхүүнтэй десант урд хөршид бууж бүр жиндээ медальтай харьжээ. Тяньжиний наадамд зохион байгуулагч орон БНХАУ 134 алт, 79 мөнгө, 51 хүрэл, нийт 264 медальтай багийн дүнгээр тасархай тэргүүлж, Япон 179 (47 алт+57 мөнгө+75 хүрэл), БНСУ 161 (36+51+74), Тайвань 91 (17+28+46), Хонконг 56 (10+16+30) медальтай айрагдав. Харин аваргагүй ч 22 медаль хүртсэн манай тамирчид Гуамыг ардаа хийж, наймдугаар байрт орлоо.
Нэгдүгээр эгнээг тусгаарлаж эхэллээ
НИТХ-аас Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг нийтийн тээврээр түргэн шуурхай зорчих боломжийг нэмэгдүүлэхээр арга хэмжээ авч байгаа. Үүний хүрээнд Энхтайвны өргөн чөлөөний Офицеруудын ордны тойргоос “Таван шар” хүртэл авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, хүүхдийн болон ажилчдын автобус, стандартын шаардлага хангасан таксийг явуулахаар тогтоосон. Мөн хоёр болон түүнээс дээш эгнээтэй автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр дээрх тээврийн хэрэгслүүдийг саадгүй явуулахаар журамлах тухай заасан юм.   НИТХ-ын энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс  гурван эгнээтэй авто замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн автобус зорчиход зориулж туршилтын журмаар хашлага байрлуулж эхэллээ. Одоогоор “Техник импорт” ХХК-ны урдаас “Гермес” төвийн уулзвар хооронд хоёр метрийн урттай автозамын 140 ширхэг хашлагыг 2,7 метрийн зайтайгаар байрлуулсаар байна.
"Twitter" хувьцаагаа Нью-Йоркийн биржээр арилжихаар шийджээ
"Twitter" хувьцаагаа Нью-Йоркийн биржээр арилжихаар шийджээ ‘Twitter” олон нийтэд гаргаж буй анхдагч хувьцааныхаа арилжааг Ныо-Йоркийн хөрөнгийн бирж дээр хийнэ гэдгээ өчигдөр албан ёсоор мэдээлллээ. Өндөр технологийн компаниудын хувьцааг гол төлөв арилждаг “Nasdaq” бирж, “Twitter’’-ийн IPO-г гаргах өрсөлдөөнд Нью-Йоркийн биржэд ялагдсан нь энэ аж. 2012 оны тавдугаар сард "Fасеbоок”-ийн IPO-r хийхэд “Nasdaq” техникийн саатал гаргасан нь “Twitter’’-ийн хувьд Нью-Йоркийн биржийг сонгох шалтгаан болсон хэмээн ажиглагчид үзэж байна. Twitter” Нью-Йоркийн биржийг сонгох болсноо мэдэгдэхдээ санхүүгийн үйл ажиллагааны хамгийн сүүлийн үеийн мэдээллээолоннийтэдхүргэсэн бөгөөд энэ оны гуравдугаар улиралд компанийн орлого 168.6 сая доллар болсон нь өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин өссөн хэрэг болжээ. Харин 64.6 сая долларын алдагдал хүлээсэн нь жилийн өмнөхөөс гурав дахин өндөр үзүүлэлт болсон байна. Мөн “Twitter’’-ийн мэдээлснээр, өнгөрөгч есдүгээр сарын сүүлээр компанийн идэвхтэй хэрэглэгчид 230 саяд хүрсэн бөгөөд зургадугаар сарын сүүлээр энэ тоо 218 сая байсан юм. Хөрөнгийн зах зээлд анхдагч хувьцаа гаргах хүсэлтээ АНУ-ын Үнэт цаасны хороонд есдүгээр сарын 15-нд гаргасан Twitter” энэ IPO-гоороо нэг тэрбум доллар босгох төлөвлөгөөтэй байгаа юм. Нийт гаргах хувьцааны тоо хэмжээ, үнэ, арилжиж эхлэх тов одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд албан бус мэдээгээр бол арваннэгдүгээр сард багтаан гаргах гэнэ.
С.Бямба: Кино наадам гэдэг улаан хивсний ёслол биш юм
Найруулагч С.Бямба Найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” кино Монголд боловсорч, Нью-Йоркт төрмөгцөө шууд л Бусаны олон улсын 18 дугаар кино наадмын түрүүг авав. Уг бүтээл “Азийн Канн”-д тэргүүлснээр дэлхийн кино урлагийн ертөнцөд эдүгээ Монголын киноны тухай, киночдын тухай яриа болж байгаа. Дэлхийн 80 гаруй орны 300-гаад киног 220 мянган үзэгч сонирхсон уг наадмаас аяны дөрөө дөнгөж мултлаад буй найруулагч  С.Бямбатай ярилцсан юм.    -Том наадмын тэргүүн шагнал авсанд тань баяр хүргэе?  -Баярлалаа.  -Уран сайхны төрөлд анх­ны бүтээл тань юм байна. Кино болмогцоо дэлхийн шилд­­гүүдтэй өрсөлдөөд түрүүл­чихлээ. Хэр их хүч хөдөл­мөр, цаг хугацаа орсон бүтээл вэ?  -Дөрвөн жил гаруй ажилласан. Мэдээж хүч хөдөлмөр зарсан. Олон улсын төсөл болохоор баг  бүрдүүлэх, улс дамнасан харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлэх гээд продюсерийн түвшинд хийгдсэн ажил их. Зардал хөрөнгө олох амаргүй байлаа.  С.Бямба: Зөвхөн хүнээс хамаарахгүй маш олон хүчин зүйлийг давж байж сая кино бүтдэг. -Нийт 500 сая төгрөгөөр боссон гэсэн үү?  -Тэгсэн. Гэхдээ сүүлийн үед уран сайхны кино бараг үүнд дөхөж очихуйц хөрөнгөөр бүтэж байгаа. Тэгэхээр айхавтар өндөр зардал биш л дээ.  -“Алсын удирдлага” юун тухай кино юм бэ. Нэрнээсээ авахуулаад бүх юм нууцлагдмал байгаа болохоор үзэх юмсан гэсэн хүсэл төрөөд байх юм. Монголынхоо үзэгчдэд хүргэх болоогүй гэсэн, ямар учиртай вэ?  -Энгийн хийцтэй ч нэлээд олон санаа давхар агуулсан  гэж хэлж болно. Үнэндээ таны хэлдэгчлэн зурагтын удирдлага ч энэ кинонд бий. Таныг хэн нэгэн алсаас удирдаад байгаа юм биш биз гэсэн санаа ч бий. Нийслэлийн ойролцоо жижигхэн өртөөнд амьдардаг Цог хүүд хэдхэн өдөрт тохиолдсон үйл явдал, түүний хүсэл мөрөөдөл, анхны хайрын тухай тун энгийнээр өгүүлдэг. Хүүгийн дүрээр хувьсан өөрчлөгдөж байгаа Монголын нийгмийн өнөөгийн байдал, уламжлал, шинэчлэлийн зохицол, зөрчилдөөний талаар уран сайхны аргаар харуулсан. Монголынхоо үзэгчдэд хүргэхээс өмнө олон улсын өөр өөр кино наадамд сойх бодол байна. Дэлхийн кино наадмуудын шаардлагуудын нэг нь хаана ч гараагүй шинэ бүтээл байх юм. Тийм л утгаар хүмүүст хүргээгүй байгаа дээрээ ганц, хоёр наадамд оролцуулах гээд үзье гэж байгаа юм. Түүнээс биш зориуд, эсвэл их зан гаргаад Монголдоо гаргах болоогүй гээд байгаа юм биш л дээ.  -Таны ажилласан, бүтээсэн кинонуудын нэр өвөрмөц байх юм. Олон жилийн өмнө таны зураглаачаар нь ажилласан “Нохойн орон” кино гарахад хүмүүс сургаар нь гоочилж байлаа. Энэ нөхөд эх орноо нохойн орон гэх гээд байгаа юм уу гэх зэргээр дайрч эхэлснээ киног үзээд учрыг нь олсон. Үүн шиг түүх давтагдах ч юм шиг...  -Бодит амьдралыг бага зэрэг мөрөөдөл, бэлгэдлийн шинж чанараар баяжуулж өгсөн. Гэхдээ хэтрүүлээгүй. Найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” кино Монголд боловсорч, Нью-Йоркт төрмөгцөө шууд л Бусаны олон улсын 18 дугаар кино наадмын түрүүг авав -Кино зохиолоо 2009 онд бичжээ. Олон улсын кино зохиолын уралдаанд илгээж шагнал авсан байв уу?  -Тэгсэн. Зохиолоо танилцуулсан төсөл бэлтгэж илгээснээр Нидерландын вант улсын хаан Клаусын нэрэмжит тусгай шагнал авсан юм. Энэ нь яах вэ, кино бүтээх нүсэр ажлын нэг хэсэг нь, хөрөнгө олох арга байсан. Тэгж кино продюсерууд, үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг хүмүүсийн анхааралд төслөө хүргэсэн хэрэг. Филм маркет гэдэг. Манайд яадаг вэ гэхээр нэг талаас кино театрын дарга, нөгөө талаас кино хийсэн продюсер хоёр сууж киногоо үзээд л гаргах эсэхийг   шийддэг. Уг нь ингэж болохгүй л дээ. Олон улсын түвшинд ажиллая гэвэл дэлхийн кино яаж бүтэж байна, тэр технологи, тэр замналыг туулах л болно. Яагаад гэхээр уран бүтээлийн шаардлага нь тэр. “Алсын удирдлага” энэ хувь заяаг тойроогүй, дайрч, туулж ирсэн. Үүнд цаг хугацаа их орсон. Зарим талаар хүмүүс кино хийхийг амархан ажил гэж боддог шиг байгаа юм. Кино наадам гэхээр улаан хивсний ёслол, эгнэж зогссон гэрэл зурагчид, дуран барьсан хүмүүс зэрэг гялгар цалгараар нь төсөөлөөд байдаг. Гэтэл энэ бүхний цаана маш их ажил явагдаж байдаг. Зөвхөн хүнээс хамаарахгүй маш олон хүчин зүйлийг давж байж сая кино бүтдэг. Продюсер, үйлдвэрлэл, хөрөнгө мөнгөний асуудал бүгд тэр гоё сайхан зүйлүүдийн ард нуугдаж байдаг. Үүнийг мэргэжлийн хүмүүс, тэр дундаа энэ бүхний дунд орж хутгалдсан хүмүүс л мэднэ.  -Хийх киноныхоо сэдвийг олох гэж нэлээд бодсон уу, зовсон уу?  -Сэдэв олох гэж зовно гэж байж болохгүй л дээ. Сэдэв хүнээ олж болно. Чиний өөрийн зан ааш, араншин, гэр бүлийн хүмүүжил, боловсрол тэр бүхэн уран бүтээлчдэд үргэлж нөлөөлж байдаг. Намайг зарим нэг хүн арилжааны биш, “арт хаус” чиглэлийн кино хийдэг гэж хэлсэн байсан удаатай. Үүнтэй би төдийлөн санал нийлэхгүй байгаа юм. “Алсын удирдлага” бол авторский буюу зохиогчийн л кино.  -Таны энгийн, ямар ч гял цал юм байхгүй энэ киног тань монгол үзэгчид тэгтлээ сайшааж хүлээж авахгүй байвал яах вэ. Сэтгэлээр унах байх даа. Сүүлийн үед монгол үзэгчид хөнгөн адал явдал, ахуйн аар саар, ойр зуурын амар хялбар асуудлын эргэн тойронд үзэгдээд өнгөрөх мэт шийдлээр хийсэн кинонуудад дасал болчихлоо шүү дээ...  -Би монгол үзэгчдэдээ киногоо үзүүлсний дараа уулзалт ярилцлага хиймээр байна. Тэд яаж хүлээж авсан, юу гэж харсан, би юу буруу зөрүү хийсэн нь сонин байна. Хүмүүсийн зүгээс ямар ч санал сэтгэгдэл ирэх байлаа, би хүлээж авахад бэлэн.  -Таны найруулж бүтээсэн, олон улсын нэлээд хэдэн кино наадмын шагнал авсан “Хүсэл шунал” баримтат киног мэднэ. “Алсын удирдлага” тань бас өвөрмөц санаа, хийцтэй кино болсон бололтой. Ер нь таныг кино урлагт арай өөр өнцгөөс харж ханддаг юм болов уу гэж санадаг. Таны гаргах гэсэн санаа, уран бүтээлийн зорилго өнөөгийн бусад киночдоос арай өөр санагддаг. Та хүлээн зөвшөрөөх үү?  -Би өөрөө юу хийхийг хүсч байна, түүнийгээ хийдэг. Хүн бүр л тэгдэг байх. Түүнээс биш нэг чиг, загварт баригдах, ангилалд хамаарах гээд байдаггүй.    -Кино бүтээхэд баг бүрдүүлэх их чухал гэж та түрүүн хэлсэн. Энэ кинондоо хамтран ажилласан уран бүтээлчдийнхээ ажилд сэтгэл хангалуун байгаа юу. Зураглаач АНУ-ын Чарли Либин, ерөнхий зураач ХБНГУ-д мэргэжлээрээ багшилдаг Д.Ариунсайхан, хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх, эвлүүлэгч Наоми Спиро гээд олон улсын баг ажилласан байна...  -Сэтгэл хангалуун байна. Гэхдээ л бие даасан том уран бүтээлчдийг нэг гарт зангидаж ажиллах гэдэг ур чадвар шаардсан ажил юм билээ. Үүн дээр продюсерийн үүрэг маш чухал байлаа. Киноны продюсерээр Ц.Ариунаа, Х.Хулан, Хейно Декерт нар ажилласан.     -Анхны тань уран сайхны кино амжилтад хүрлээ. Дараагийн уран бүтээл юу байх бол?  -Хэлэхэд хэцүү. Зөвхөн энэ киног хийх гэж дөрвөн жил зарцууллаа. Өмнө нь бичсэн, нэмж янзлах шаардлагатай зохиол бий. Гэхдээ одоогоор яг тийм бүтээл барьж авах гэж байна гэж хэлэх боломжгүй байна.  -Зохиол хуучирна гэж байхгүй юу?  -Өнөөдөр тулгарч байгаа асуудлыг киногоор хөндөнө гээд байвал бүтэхгүй л дээ. Энэ бүхнийг  харааныхаа төвд байлгадаг хэвлэл мэдээллийн энэ олон хэрэгсэл байхад заавал кино хийж тулгамдсан асуудал хөндөх гэх шаардлага байхгүй. Харин урлаг бол өөр. Цаг хугацаанаас хамаарахгүй мөнхийн асуудал, асуултуудын эргэн тойронд киночид тархиа ажиллуулах хэрэгтэй.         Найруулагч С.Бямбын бүтээл “Алсын удирдлага” кино Азийн хамгийн том кино наадамд тэргүүлсэн тухай мэдээллийг олон нийтэд албан ёсоор дуулгахаар ССАЖЯ-наас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр уг наадамд оролцож, монгол кино шилдэг нь болох агшинд хамт байлцсан “Саунд оф синема” компанийн захирал Х.Жигжидсүрэн сэтгүүлчдэд хандан юу гэж ярьсныг сонирхуулъя.    “Шинэ давалгаа” ангиллын шилдэг арван киноны тэргүүн шагналт “Алсын удирдлага” кино -Бусаны наадам 18 дахь удаагаа болсон. Азид хамгийн том, дэлхийд нэр хүндээр дээгүүрт ордог. Энэ удаа дэлхийн 80 гаруй орны 300-гаад киног уран сайхны, баримтат, богино хэмжээний гэх зэрэг хэд хэдэн ангиллаар арав хоногийн турш үзүүлж өрсөлдүүллээ. Х.Жигжидсүрэн: Дөрвөн мянган хүний суудалтай задгай талбайд тусгайлан зассан тавцанд тэргүүн шагналын эзэн хэн болохыг зарлахдаа Монголын “Алсын удирдлага” киноны найруулагч С.Бямба гэж дуудсан. Ингэж Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойшхи он жилүүдийн тухайд монгол уран бүтээлчдийн хамтын бүтээл олон улсын А зэрэглэлийн кино наадамд тэргүүн шагнал авч буй тохиолдол юм. Эцсийн мөчид хамгийн гол номинац болох “Шинэ давалгаа” ангиллын шилдэг арван киноны дунд шалгаруулалт явуулж тэргүүн шагнал олгох киног тодруулахад манай найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” шалгарсан байлаа. Энэ бол Монголын киночдын том амжилт. Бид бүгд баярласан. Миний хувьд өмнө нь энэ наадмыг олон удаа үзсэн, оролцож ч байсан. Гэхдээ манайхан энэ жилийнх шиг амжилттай байсан нь үгүй. Кино наадмын хүрээнд гаргасан орон орны бүтээлүүдийг нийт 220 мянган хүн үзсэн гэсэн статистик байгаа юм. Тэгэхээр энэ ямар өргөн хүрээтэй наадам болох нь харагдаж байгаа юм. Киноны хамгийн гол шүүмж, хэлэлцүүлэг гэж болдог. Үүгээр хамгийн их анхаарал татаж байгаа киноны талаар яриа өрнүүлж, тал бүрээс нь асууж лавлан хэлэлцдэг. Энэ удаа уг хэлэлцүүлгийг “Алсын удирдлага”-ын эргэн тойронд, найруулагч С.Бямбыг байлцуулж хийсэн. Түүн дээр ч гэсэн монголчууд маш сайн гурван кинотой ирлээ гэж мэдээлж байсан. Дэлхийд алдартай “Холливүүд репортёр” сэтгүүлийнхэн манай киночдын талаар материал, шүүмж бэлтгэж байлаа. Энэ бол маш том үзүүлэлт. Хаалтын арга хэмжээ, наадмын хамгийн гол шагналыг задлах ёслол сүртэй болсон. Дөрвөн мянган хүний суудалтай задгай талбайд тусгайлан зассан тавцанд тэргүүн шагналын эзэн хэн болохыг зарлахдаа Монголын “Алсын удирдлага” киноны найруулагч С.Бямба гэж дуудсан. Ингэж Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойшхи он жилүүдийн тухайд монгол уран бүтээлчдийн хамтын бүтээл олон улсын А зэрэглэлийн кино наадамд тэргүүн шагнал авч буй тохиолдол юм. Энэ том үйл явдлын гэрч болсондоо би баяртай байгаа.
1996 онд интернэт хэрэглэгчдийн 66% АНУ-ынх байсан
1996 онд нийт интернэт хандалтын 66% АНУ-аас ирдэг байжээ.  Тэгвэл 17 жилийн дараа энэ тоо 13% болж буурсан байна.  Энэ нь өнгөрсөн хугацаанд интернэт хэр их даяарчлагдсаныг харуулж байна. Тэгвэл одоо хамгийн олон интернэт хэрэглэгч Азид байгаа ба 2012 оны байдлаар тэд 42%-ыг эзэлж байна. Европчууд мөн дараагийн том хэсэг буюу 27%-тай байна.
Арьс цайх өвчин бодисын солилцоотой холбоотой
Арьс цайх өвчин бодисын солилцоотой холбоотой -Бага насны хүүхдийн дунд арьс цайх өвчний тархалт их байна. Энэ юунаас үүдэлтэй юм бэ? /БГД-ийн иргэн Д.Мэргэн/ -Зөвхөн хүүхэд биш насанд хүрэгчдийн дунд арьсны нөсөөжилт алдагдах зэрэг сүүлийн үед ихэсч байна. Арьс хэт нөсөөжих, эсвэл нөсөөгүй болох нь эрүүл мэнд, тэр дундаа гоо зүй талаасаа хор уршигтай. Энэ өвчин яагаад нэмэгдэж байгааг нарийн судлаагүй. Гэхдээ шалтгааныг тогтоохын тулд холбогдох бүх шинжилгээг хийдэг. Гэхдээ эцсийн дүнд шалтгааныг тодорхойлж чадаагүй ч бодисын солилцоотой холбоотой гэдгийг нь баталсан. Аливаа өвчин нийгмээ дагаж өөрчлөгддөг. Үүний адил техник технологийн үсрэнгүй хөгжил, хүн амын зөв зохистой хооллолт нөлөөлж байх талтай гэж үзэн судалгаа хийж байна. Гэхдээ одоогоор ямар нэгэн үр дүн гараагүй. Арьсны өвчин судлалын төвийн үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Ш.Мягмаржав
Жилд арван тэрбум төгрөгийн хүнсний талон тараана
Хүнсний талон Азийн Хөгжлийн банкнаас манайд 20 сая ам.долларын зээлийг хүнс тэжээлийн санхүү­жилт хэлбэрээр өгөхөөр хэлэлцээ хийж байгаа аж. Уг асуудлыг өчигдөр Эдийн засаг болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн юм. Гэхдээ уг хөтөлбөр өмнө нь хэрэгжиж байсан бөгөөд, иргэдэд хүнсний талон олгох халамжийн үйлчилгээг үүнээс санхүүжүүлж байжээ. Харин энэ удаа нэршил нь хэвээрээ ч, зарцуулалтад нь өөрчлөлт орсон байна. Тухайлбал дээрх зээлээс есөн сая ам.доллараар нь тоног төхөөрөмж авах бол, зургаан сая гаруй ам.доллараар нь мэдээл­лийн цахим сан байгуулах гэнэ. Мөн уг хөтөлбөрийг хэрэг­жүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компаниуд нэг тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Түүнчлэн хөтөлбөрийн санхүүжилтийн гурван сая ам.долларыг нь Мон­голын Засгийн газар гаргах бөгөөд, одоохондоо уг мөнгөний эх үүсвэр улсын төсөвт суугаагүй байгаа аж. Жилд арван тэрбум төгрөгийн хүнсний талон тараана Энэ асуудалтай холбогдуулан Хүн амын хөгжил, Нийгмийн бодлогын сайд С.Эрдэнэ, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Эдийн зас­гийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нар байнгын хорооны гишүүдийн асуултад хариулсан юм.  -Р.Амаржаргал: Энэ зээлээс ядуу иргэдэд өгдөг хүнсний талоноо үргэлжлүүлэн олгох уу. Мөн үүний өмнөх төслийн үр дүн хэрхэн гарсан бэ?  -С.Эрдэнэ: Өмнөх төслөөс 400 мянган өрх хүнсний талон авсан. Ер нь цаашид зорилтот бүлгийн айл өрхүүдийг уг хөтөлбөрт бүрэн хамруулна. Энэ хөтөлбөрөөс үргэлжлүүлэн хүнсний талон олгохгүй. Гэхдээ төсвөөс уг халамжийн үйлчилгээг өгөх бөгөөд том хүнд арван мянга, хүүхдэд таван мянган төгрөгийн талоныг олгох юм. Нийт 320 мянган өрхөд энэ талоныг өгөх судалгаа бий.  -Д.Хаянхярваа: 320 мянган иргэнд олгох хүнсний талонд улсын төсвөөс хэдэн төгрөг зарцуулах вэ?  -С.Эрдэнэ: Жилдээ арван тэрбум төгрөг шаардлагатай.  -Л.Энх-Амгалан: Энэ хүнсний талон орон нутагт бөөн хэрүүлийн эхлэлийг тавьдаг. Өмнө нь ядуу өрх, иргэдийн талаарх мэдээллийг орон нутгийн удирдлагууд өөрсдөө гаргаж, өгдөг байсан. Гэтэл баахан их сургуулийн багш нараар бүрдсэн баг нийслэлээс очоод, бодит бус судалгаа хийдэг болсон. Үүнээс болж хүнсний талон эзнээ олж очихгүй байна?  -С.Эрдэнэ: Анх судалгаа хийхдээ их алдаа гаргасан гэдэгтэй санал нийлж байна. Тиймээс өнгөрсөн наймдугаар сараас дахин хяналтын судалгаа, тооллого хийсэн. Үүнтэй холбогдуулан мэдээллийн дата сан бий болж байна. Ер нь уг төслийн хөрөнгийн тавин хувь нь мэдээллийн сан бий болгоход зарцуулагдаж байгаа.  -Ч.Хүрэлбаатар: Нэг тэр­бумын өр­төгтэй зөвлөх үйл­чилгээнд нь юу орж байгаа юм бэ?  -О.Чулуунбат: Олон улсын санхүүгийн байгууллагууд иймэрхүү үйлчилгээний тогтсон тарифтай байдаг. Ер нь техник, тоног төхөөрөмжтэй холбоотой зөвлөгөө үйлчилгээнд нь давамгайлж байгаа.  Ийнхүү жилийн хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хуга­цаанд буцаан төлөх зээлийн санхүүжилтийг байнгын хороо­ны төвшинд дэмжлээ. Гэхдээ гэрээнд тусгагдсан зарим заалтуудад анхааралтай хандахыг гишүүд сануулж байсан. Тухайлбал зээлийг төрөл бүрийн валютаар авах ч, буцаан төлөхдөө заавал ам.доллараар барагдуулна гэсэн заалт бий аж. Зээлийн нөхцөлийн хувьд эхний таван жилд үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна. Харин манай Засгийн газар төслийг хэрэгжүүлэхэд гурван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм. Төслийг ирэх оноос эхлэн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж дуусах юм байна.
Байгальд ээлтэй орон сууц барина гэв
Нийслэлийн Засаг даргын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Итали Монголын худалдааны тэнхимийн ерөнхийлөгч Микель Де Гасперис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Итали улсын барилгын салбарын шилдэг архитектор, төлөөлөгчид Улаанбаатар хотын “Гэр хорооллын дахин төлөвлөлт” буюу иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн талаар  Засаг даргын орлогчтой санал солилцож,  барилгын салбарын шийдлийг харуулсан хороолол бий болгох талаар өөрсдийн хийсэн төсөл, хөтөлбөрийг танилцуулсан юм. Тэд “Монголын худалдан авах эдийн засгийг судалж, тодорхой хугацаанд ажиглалт хийсний үндсэн дээр төсөл хөтөлбөрөө боловсруулсан. Бид  Улаанбаатар хотод байгальд ээлтэй, ухаалаг технологийг ашиглан, орчин үеийн орон сууцны хорооллыг бүтээн байгуулах хүсэлтэй байна гэв.  Мөн Улаанбаатар хотын шинэ үеийн архитекторуудыг ирэх сард хот төлөвлөлтийн чиглэлээр зохион байгуулагдах өдөрлөгтөө урьж байна” гэсэн юм  Нийслэлийн Засаг даргын орлогч  “Та бүхний саналыг талархан хүлээн авч байна. Улаанбаатар хот бизнес эрхлэгчдэд хуулийн дагуу ажлаа хийхэд нь бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж ажилладаг. Тиймээс төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой байршлыг сонгон авч төсөл хөтөлбөрөө албан ёсоор эхлүүлэхийг урьж байна” гэлээ.
Хүн худалдаалсан есөн удаагийн гэмт хэргийг илрүүлжээ
Сүүлийн үед хүн худалдаалах гэмт хэрэг ихсэж, эд эрхтэний наймаанд өртөх болсон тухай мэдээлэл маш их гарч байгаа. “Энэхүү ташаа, зохиомол мэдээлэл нь иргэдийг айдас түгшүүрт автуулж байна” хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч Ё.Лхагвасүрэн хэлж байна. 2013 он гарснаас хойш улсын хэмжээнд хүн худалдаалах гэмт хэрэг есөн удаа гарсан бөгөөд хэргийг шуурхай илрүүлж, шалгаж байгаа гэнэ. Тиймээс хүн худалдаалах гэмт хэргийн талаар урьдчилан сэргийлэх ажлыг цагдаагийн байгууллагаас идэвхтэй явуулж байгаа юм байна. Ташаа мэдээлэл нь гэмт хэргийг сурталчлах томоохон хэлбэр болоод байгаа тухай ахлах байцаагч Ё.Лхагвасүрэн хэллээ. Дашрамд дурдахад, сүүлийн үед цацагдаад байгаа "Хүүхдийн бөөрийг авч цогцсыг нь хаяжээ" гэх мэдээлэл ор үндэсгүй мэдээлэл болохыг ЦЕГ-аас мэдэгдэж байна.  Монголд эд эрхтэн хулгайлагдсан гэмт хэрэг одоогоор бүртгэгдээгүй гэнэ. Мөн саяхан 60 дугаар сургууль дээр хутга барьсан хүн бусдын биед халдлаа гэсэн мэдээлэл  гарсан. Энэ ч бас ташаа мэдээлэл бөгөөд иймэрхүү зохиомол мэдээ нийгэмд цацаж байгаа нь иргэдийг айдас түгшүүрт автуулахаас гадна гэмт хэргийг сурталчлах хэлбэр болоод байгаа тухай  ахлах байцаагч Ё.Лхагвасүрэн  дурдлаа.
Д.Сугарт холбогдох хэргийг түдгэлзүүлэхээр болгожээ
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт холбогдох хэргийг түдгэлзүүлэхээр болсон талаар НПГ-ын эх сурвалж мэдээллээ. Учир нь түүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй тул мөрдөгчдөд хийх ажил байхгүй гэнэ. Д.Сугараас тайлбар, мэдүүлэг авах, шинжээчийн дүгнэлт гарах зэрэг ажил л үлдсэн, нотлох баримт хангалттай байгаа талаар эх сурвалж өгүүлэв. Бидэнд олдсон мэдээллээр тэрбээр ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа МИАТ-ын гэх хэрэгт холбогдож, мөнгө угаасан хэмээн ял шийтгүүлээд байгаа Ч.Хоролсүрэнд төрийн өмчийн хэд хэдэн объект, компанийг хууль зөрчин хувьчилсан байна. Тухайлбал, “Аэрогеодези” төрийн өмчит компанийг 2008 онд хувьчлахдаа Ч.Хоролсүрэнд хууль бусаар өгсөн байх магадлалтай гэнэ. Мөн ИНЕГ-ын харьяанд байсан Буянт-Ухаа дахь хуучин нисэх буудлын барилгыг Ч.Хоролсүрэнгийн компанид бас л хуудуутай хувьчилсан баримт олдсон аж. Өдгөө тэнд “Хүннү эйрлайнс” компани агуулахын зориулалттай барилга барьжээ. МИАТ-ын гэх хэргийг шалгах үед тус агуулахыг хууль хяналтын байгууллагынхан битүүмжилсэн бөгөөд шүүхээс улсын орлого болгох шийдвэр гаргасан юм. Энэ мэтээр Д.Сугарын гэм буруутай байж болзошгүй үйлдлүүд ар араасаа тодорхой болсон ч бүрэн эрхээс нь болоод шалгаж чадахгүй, Цэц ч хамгаалсаар байгаа учраас түдгэлзүүлэхээр болсон юм байна.
Монголыг цементээр боомилох хятадуудын бодлого
Хятадууд цементний үйлдвэр барьж байна Энэ өдрүүдэд УИХ-ын чуулганы нэгдсэн ху­ралдаанаар 2013 оны Төс­вийн тодотголын тухай хуу­лийн төслийг хэлэлцэж байгаа. Өчигдрийн хуралдаан ширүүхэн болж  Ерөнхий сайд Н.Алтанхуягаас эхлээд Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нар УИХ-ын дарга, гишүүдийн зүгээс багагүй шүүмжлэлд өртөн, тэдний хувьд тун хүнд өдөр өнгөрөх шиг болов.   Стратегийн ач холбогдол бүхий  салбарт үйл ажил­лагаа явуулж байгаа аж ахуй нэгжид  гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд цементийн үйлдвэрлэлийг  тусгайлан оруулж заагаагүй нь болзошгүй аюулд хүргэхэд ойрхон болжээ.    УИХ-ын гишүүн М.Энх­болдын  “Цемен­тийн үнэ нэмэгдсэн, хө­рөнгө оруулалт, орлого та­салдсанд хэн хариуцлага хүлээх вэ” гэсэн асуулт Ерөнхий сайдыг хөөрхөн сандаргаж “Цементийн үнэн дээр өнгөрсөн таван сар дэвшилтэй байсан. Бү­­тэн таван сар үнэ нь тогт­вортой байж байгаад сүүлийн нэг сард өөрчлөлт орчихлоо.    Цаашдаа бид хөтөлбөрт хамрагдаж, үнэ бууруулна гэж орчихоод авсан мөнгөө зориулалтын бусаар зар­цуулсан байгааг ил тод зарлана. Цементийн үнийг тогворжуулна гэж хө­төл­­­бөрт хамрагдсан ком­па­ниудыг шалгах ажлын хэсэг гаргасан” хэмээх тайл­барыг хийнэ лээ.    Жилийн хоёр сая тон­нын хэрэглээ рүү ойр­тож яваа цемент яах арга­гүй стратегийн ач хол­бог­дол­той бүтээгдэхүүн бол­чихоод байгаа. Монгол Улс хөгжиж дэвшье л гэвэл зам, барилга, дэд бүтцийн салбарт хувьсгал хийх учиртай.    Гэтэл энэ бүх бүтээн бай­гуулалтыг хөдөлгөгч хүч нь болсон цементээр хэрэгцээгээ хангах нь бай­тугай  өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа эрэлтийн өмнө өвдөг сөхөрч, үнэ ханш нь байнга өссөөр байгаа.    Стратегийн ач холбогдол бүхий  салбарт үйл ажил­лагаа явуулж байгаа аж ахуй нэгжид  гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах ту­хай хуульд 2013 оны дө­рөв­дүгээр сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганаар нэмэлт өөрчлөлт оруулсан.    Энэ хуулийн 4.7 дугаар зүйлд “Стратегийн ач хол­богдол  бүхий  салбарт  үйл ажиллагаа  эрхлэх, эсхүл үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн гадаадын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ  49 хувиас илүү га­рах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэх бөгөөд бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэжээ.    Стратегийн ач холбогдол бүхий салбар гэдэгт  эрдэс баялаг, банк санхүү, хэв­лэл мэдээлэл, харилцаа хол­бооны салбарыг тодорхой  заачихсан байна. Эрдэс бая­лаг гэдэгт шохой, гөлт­гөнө гээд цементийн үйлд­вэр­лэлийн гол түүхий эдүүд орсон байдаг. Гэтэл це­ментийн үйлдвэрлэлийг  дээрх хуульд тусгайлан оруулж заагаагүй нь өнөөдөр биднийг эрсдэлд оруулж болзошгүй аюулд хүргэхэд ойрхон болжээ.    Хятадын  100 хувийн хөрөнгө оруулалттай, жилд нэг сая тонн цемент үйлд­вэрлэх хүчин чадалтай тө­рийн эзэмшлийн  це­ментийн үйлдвэр  Төв аймгийн Сэр­гэлэн сумын нутагт   бариг­даж хэзээ мөдгүй хаалгаа нээх гэж байна.    Эндээс харахад урд хөршийнхөн  манай хуу­лийн цоорхойг ашиглан це­ментийн үйлдвэрээ Монголд барьж үеийн үед хараат байлгах гэсэн далд санаагаа хэрэгжүүлэх гэж байна гэ­хэд хатуудсан болохгүй. Тус үйлдвэрийн төсөл хэ­рэг­жүүлэгчид 2009 онд  ша­выг тавьж, тууз хайчлан ёсолцгоож байж.    Тухайн үед гадны 100 хувийн хөрөнгө оруулалттай цементийн үйлдвэр баригдах гэж байгаад дотоодын үйлд­вэрлэгчид болон зарим эдийн засагчид, холбогдох тө­­рийн бус байгууллагууд эсэр­­гүүцэж, өөрсдийн байр суурийг илэрхийлж,  хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн энэ талаар дуу хоолойгоо хүргэж байсан.   Түүнээс хойш   цаг хугацаа Монголчуудад боломж ол­гож, хуулийн цоорхойгоо “нө­хөх” боломжийг олгосон ч эрх баригчид хүний урманд анзаарч үзээгүйн балгаар Сэргэлэнгийн цементийн үйлдвэр хэзээ мөдгүй ашиг­лалтад орох гэж байна.     Уг нь шинэчлэлийн Зас­гийн газрын гишүүд ба­рилгын материалын үйлд­вэрлэл тэр дундаа  дотоодын цемент үйлдвэрлэгчдээ дэм­жих  байр суурьтай  байгаа энэ цаг үед гадаадын хөрөнгө оруулалттай Цементийн үйлд­вэрийг эх орондоо барих ямар ч хэрэггүй баймаар.      Харин бид дээрх хуу­лийн цоорхойг бусдад ашиг­луулахгүйн тулд цементийн үйлдвэрлэл, ган төмөрлөгийн үйлдвэрлэлийг хуульчилж нэмэлт, тодот­голыг цаг ал­далгүй хийх хэрэгтэй байгаа. УИХ-ын чуулган УИХ-ын гишүүд улсын төс­вөө баталж чадахгүй мун­ги­нацгааж байх хооронд хя­тадын төрийн өмчийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мөнхийн баянгал” нэртэй цементийн үйлдвэрийн ор­чимд  хөл хөдөлгөөн нэмэг­дэж хэзээ мөдгүй тууз хайч­лах нь дөхөж байна.    Төслийн  анхны хэрэг­жүү­лэгч нь өөрчлөгдөж, Бүх хятадын цементийн нэгдсэн холбоо буюу тус улсын тө­рийн өмчит компани  төс­лийг хэрэгжүүлж байгаа нь яваандаа монголыг це­мен­тээр боомилох гэсэн урд хөршийнхний том бодлого гэж хардахаас өөр аргагүй юм.    Хятадууд ашиг хар­даг­гүй, харин бодлого барьж явдаг айхтар улс. Үүнийг гэрчлэх түүхэн сургамж бидэнд бий. 1990-ээд оноос манай ХАА-н салбар тэр дундаа ноос, ноолуур, арьс шир­ний дотоодын үйлд­вэр­лэлийг хятадууд бод­ло­гоор дампууруулсан га­шуун түүхийн балаг одоо ч арилаагүй байгаа.    Гэтэл бид өнгөрснөөс сур­гамж авсангүй ээ. Хятадын 100 хувийн тө­рийн мэдлийн Цементийн үйлдвэрийг Мон­голд байгуулах нь хөгж­­лийн суурь сал­бар бо­­­лох цементийн үйлд­вэр­лэлийг Хятад улс өөрийн хя­налтандаа байлгах, үндэс­ний компаниудыг сөхрүүлэх бодлого барьж байгаагийн хамгийн тодорхой нотолгоо юм.    Тиймээс  оройтоогүй    дээ­рээ бодлого боловсруу­лагчид эр­чим хүч, ган төмөрлөг, цементийн үйлдвэрлэлийн салбарыг стратегийн ач хол­богдол бүхий салбарт нэн даруй оруулж, хуульчлах нь Монголын үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, бататгах чухал алхам болохыг эрхэм төрийн түшээд болгоож л суугаа гэж найднам.
Өдөрт дунджаар 40 машин ачиж байна
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн “Ачиж журамлах алба” нь замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар ачиж байгаа. Өдөрт дунджаар 40 тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж лацдан, ачиж журамладаг аж. Ингэснээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслээс болж үүсдэг зохиомол түгжрэл багасах болжээ.
Ерөнхий сайд үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрүүдийг танилцуулна
Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын намрын чуулган хуралдана. Өнөөдөр 10-аад асуудал хэлэлцэх юм байна. Түүнчлэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрүүдийн талаар 14.00 цагаас чуулганы хуралдаанд мэдээлэл өгнө. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /нэг дэх хэлэлцүүлэг үргэлжилнэ/: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар дүгнэлт: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.ГАНЗОРИГ танилцуулна; Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/: Хууль санаачлагчийн илтгэлийг Монголбанкны ерөнхийлөгч Н.ЗОЛЖАРГАЛ танилцуулна; Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ДЭМБЭРЭЛ танилцуулна. “Бүгд Найрамдах Солонгос Улс болон Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ДЭМБЭРЭЛ танилцуулна. Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/: Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна; Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЮУНХОРОЛ танилцуулна. Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/: Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна; Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна. Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/: Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад харилцааны сайд Л.БОЛД танилцуулна; Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯР танилцуулна. Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/: Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ танилцуулна; Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна. “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хаалттай, анхны хэлэлцүүлэг/: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ДЭМБЭРЭЛ танилцуулна.
Баянзүрхчүүд маргааш ИТХ-ын төлөөлөгчөө сонгоно
Баянзүрх дүүрэгт маргааш нөхөн сонгууль болох гэж байна. Тус тойрогт АН, МАН, МАХН гэсэн гурван намын төлөөлөл сурталчилгаагаа эхэлсэн байна.  Тодруулбал, АН-аас Баянзүрх дүүргийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Ганчимэг, МАН-аас өмнө нь тус тойрогт нэр дэвшиж байсан Э.Бат-Амгалан, МАХН-аас улс төр судлаач Л.Эрдэнэтуул нар нэр дэвшсэн байна. Нөхөн сонгууль болох гэж буй Баянзүрх дүүргийн долдугаар хороо нь 1700 гаруй өрх, 5000 орчим сонгогчтой. БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч С.Наранбаатар өнгөрсөн хоёрдугаар сард таалал төгссөн учир түүний оронд шинэ төлөөлөгч сонгох нөхөн сонгуулийг явуулахаар болсон юм.
Израйль улс жилд 10-15 атомын бөмбөг үйлдвэрлэдэг
Израиль улс жилд 10-15 атомын бөмбөг үйлдвэрлэдэг “Janes Defense Weekly” сэтгүүлд бичсэнээр Израйль улс биологи, цөмийн зэвсгээс гадна химийн зэвсгийн хамгийн хэцүү төрлүүдийг боловс­руулж, олон улсын ямар нэгэн зөвшилцөлд га­рын үсэг зурахаас тат­галз­саар байгаа гэнэ. Уг нь олон улсын зөвшилцөлд нэгдвэл НҮБ-ын ажиглагчид тус ул­сын цөмийн, химийн болон биологийн зэвсгийг шалгах боломж бүрдэх юм.  Үүнээс гадна тайланд тусгагдсанаар Израйль улс Ойрх Дорнодын цөмийн зэв­сэгтэй цорын ганц гүрэн гэнэ. Тус улсад 100-300 шир­хэг цөмийн зэвсэг, түүнийг хүргэх баллистик болон да­лав­чит пуужин, сөнөөгч, бөм­бөгдөгч байгаа аж. Стокгольмын энх тайвны асуудлын судалгааны хүрээ­лэнгийн тооцоолсноор Из­райль улс одоогоор 690-950 кг плутон бүтээсэн бөгөөд Нагасакид хаясантай ижил 10-15 бөмбөг хийж боло­хуйц плутон жил бүр үйлдвэр­лэ­сээр байна.  Тус улс Цөмийн зэвс­гийг үл дэлгэрүүлэх гэрээ, Биологийн зэвсгийг хориг­лох тухай конвенцид огт нэгдээгүй юм. Нес-Цион дахь Израйлийн биологийн судал­гааны хүрээлэнгийн цаад зорилго нь химийн бо­лон биологийн зэвсгийн судал­гаа, үйлдвэрлэлийг хал­хавч­лах юм байна.  Израйль улс Ойрх Дорнодын цөмийн зэв­сэгтэй цорын ганц гүрэн бөгөөд 100-300 шир­хэг цөмийн зэвсэг, түүнийг хүргэх баллистик болон да­лав­чит пуужин, сөнөөгч, бөм­бөгдөгчтэй. Үүнээс гадна Израйль улс тритий хэмээх цацраг идэвхт хий үйлдвэрлэдэг. Энэ хийг цацрагийн халдвар бага тараадаг хэрнээ хамгийн ихээр үхэлд хүргэдэг нейро­нон зэвсэг бүтээхэд ашиг­ладаг байна. Олон улсын байгуул­ла­гуудын зарим тоо­цоо, судал­гаа, дүгнэлтээс үзэхэд Тель-Авиваас холгүй орших Нес-Цион хотын Био­логийн судалгааны хү­рээ­лэнд био­логийн болон химийн зэвсэг боловсруулдаг гэнэ. Энэ та­лаар Израилийн “Ha-aretz” сонинд ч бичжээ.  160 судлаач, 170 лабо­рант­тай тус хүрээлэнгийн ажилтнуудын тодорхой хэсэг нь биологи, хими, биохими, биотехнологи, эм зүй, физик болон шинжлэх ухааны бу­сад салбарт судалгаа хий­дэг нь ойлгомжтой. Гэх­дээ тус хүрээлэн Димон дахь цөмийн төвтэй адил Израи­лийн хамгийн нууцлаг бай­гууллага гэж тооцогддог бө­гөөд Ерөнхий сайдын шууд бус хяналтан дор үйл ажил­лагаа явуулдаг.  Үүнээс гадна дайсан орнууд­даа тарааж, тахалд нэр­вэг­дүүлэх магадлалтай био­­логийн зэвсэг, бактери, вирус зэргийг судалдаг салбар онцгой нууц зэрэглэлд ордог байна. Эдгээр судалгаан дотор Дундад зууны үеийн “Хар үхэл” гэгддэг цавины булчирхай цочих тахал, Эбо­лын өвчний вирус зэрэг бичил организмууд багтаж байгаа аж. Биотехнологийн хөгжил­тэй зэрэгцээд хүн амд та­рааж болохуйц өвчин үүс­­гэгч бичил организмын ши­­нэ хэлбэрүүдийг бүтээх бо­ломж бүрдсэн. Тэр ч бүү хэл Израйль улс хүний дарх­лааны системийг эв­дэх чадвартай биологийн зэвсэг боловсруулж байгаа тухай ч баримт байдаг аж. Израйлийн хүрээлэн ал­бан ёсоор боом зэрэг өвч­ний вирус, нянгийн эрэг вак­ци­ны судалгаа явуулдаг боловч үнэн хэрэгтээ Пен­тагоноос санхүүжүүлж буй эдгээр судалгаа нь цэр­гийн зорилготой шинэ пато­ге­нуу­дыг нээхэд чиглэдэг байж болзошгүй.  АНУ болон бусад орон ч олон улсад хориглосон био­логи, химийн зэвсэг бүтээ­хийн тулд ийм арга хэрэг­лэдэг байсан билээ. Харин Данийн сэтгүүл Карел Книп эрдэмтдийн хамт мөрдлөг хийс­ний ачаар Израилийн зарим нууц ил болж эхэл­сэн. Үүнээс гадна энэ хүрээлэн­гийн боловсруулсан хортой бодисыг Моссад Палестины лиде­рүүдийг хөнөөхийн тулд ашиг­ласан болох нь ч тог­тоогд­сон.  Израйлийн дайчид Га­зын зурвас, Ливанд дай­тах үеэрээ шинэ үеийн зэв­сэг ашигласныг батлах эмнэл­гийн баримт ч байдаг.  Энэ зэвсэг нь цогцсыг гаднаас нь хара­хад огт хөн­дөгдөөгүй мэт боловч задлан шинжилгээ хийж үзэхэд булчингийн эдүү­дийг нь ажиллагаагүй бол­гож, элэг, ясыг нүүрс бол­гож, цусыг бүлэг­­­нүүлдэг аж. Үүнийг зөв­­хөн нано техно­­ло­гийн тус­­­ламж­тайгаар л хийх боломжтой. Итали улс ч бас цэргийн хамтын ажиллагааны хү­рээнд энэ зэвсгийг боловс­­руу­лахад оролцдог байна. Тус улс бол энэ талын судалгааны ажилд Израйлийн Европ дахь 1 түнш гэхэд болно.  Итали улс Улсын төсвийн тухай хамгийн сүүлчийн хуульдаа Израйльтай хийх хам­тын судалгаанд жил бүр гурван сая евро олгоно гэж тусгажээ. Тус улсын ГХЯ-ны Фар­не­­зины ордны мэдээлс­нээр энэ мөнгийг “эмч­лэгд­дэг­гүй, өв­­чин үүсгэгч би­чил орга­низмтай тэмцэх”-д зориулах гэнэ.
Хорвоод мэндлэх эрхийг сая сая хүүхдэд олгосон зураг
Дэлхийг өөрчилсөн гэрэл зургууд энэ удаа Шведийн нэрт гэрэл зурагчин Леннарт Нильсений “Амьдрал хэрхэн үүссэн бэ” хэмээх бүтээлийг танилцуулж байна.  “Амьдрал хэрхэн үүссэн бэ” хэмээх бүтээл Леннарт Нильсен бүтээлч, шинийг эрэлхийлсэн байдлаараа гэрэл зурагчдаас эрс ялгардаг. Тэрбээр эмэгтэй хүний биеийн дотор болж буй үйл явцыг гэрэл зурагт буулгах оролдлогыг 1957 оноос хийж эхэлжээ.  Зорилгоо биелүүлэхийн тулд тэрбээр Стокгольмын төрөх эмнэлгийн байнгын зочин болж, маш жижиг эндоскоп ашиглан туршилтуудаа явуулдаг байжээ. Түүний нөр их хөдөлмөр 10 жилийн дараа үр ашгаа өгч, 1965 онд “Амьдрал хэрхэн үүссэн бэ” хэмээх алдарт зургаа авч чаджээ. Зураг Life сэтгүүлийн 1965 оны дөрөвдүгээр сарын 30-ны дугаарт хэвлэгдэж, найман сая хувиар борлогдсон гэдэг.  Б.Нильсений нэр ч энэ үеэс дэлхий даяар алдаршжээ. Үүний дараа тэрбээр ажлаа цаашид улам шамдангуй хийсээр эр бэлгийн эс өндгөн эстэй нийлэхээс эхлээд төрөх хүртэлх процессыг гэрэл зурагт буулгаж чадсан юм. Түүний зургууд мөн үр хөндөлтийг эсэргүүцдэг байгууллагуудын үйл хэрэгт маш чухал тус болсон бөгөөд олон оронд үр хөндөлтийг хориглох хууль гаргахад нөлөөлжээ.
“Дулаан эрүүл орчинд хэмнэлттэй амьдарцгаая” аян үргэлжилж байна
Нийслэлийн засаг даргын тамгын газраас “Дулаан эрүүл орчинд хэмнэлттэй амьдарцгаая” аяныг нийслэлийн дүүргүүдэд өрнүүлж байгаа билээ. Аяны хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн өдөрлөг Драмын театрын өмнөх талбайд болж байна.  Гэр байшингийнхаа дулааныг барих, агаарын бохирдлыг багасгахад чиглэсэн олон бүтээгдэхүүнүүд тавигдсан бөгөөд эдгээр нь иргэдийн эдийн засагт ч хэмнэлттэй аж. Хамгийн гол нь өвөл цагийн хахир хатуу, хүнд бэрхийг мэдэх монгол хүний ур ухаанаар бүтэж, монголд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнүүдийг иргэдэд танилцуулан, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж  хэрэглэх боломжийг нээн өгч байгаа нь сайшаалтай.
Осолд орсон имж эмийн сан руу зугтав
Нисэх онгоцны буудлын эмийн санд орж нуугджээ Австралийн Мельбурн хотын нэгэн эмийн санд авто машины осолд орсон имж нуугдаж байжээ.  Ингэхдээ бүр нисэх онгоцны буудлын хоёрдугаар давхарт байрлах эмийн санд орсон нь олон хүнийг гайхшируулж байна. Уг имж машинд дай­руу­­лаад өрөөсөн хөлөө гэм­тээжээ. Ингээд сандарсан имж шууд эмийн сан руу зугт­сан бөгөөд Австралийн онгон байгаль хамгаалах нийгэмлэгийн сайн дурын ажилтнуудыг иртэл тэндээ бүгсэн аж. Хэдий түүнд зугтах боломж байсан боловч тэр байгаль хамгаалагчдыг хүлээсэн шинжтэй зогсож байсан гэнэ. Мельбурнийн нисэх он­гоцны буудлын хэвлэлийн нарийн бигийн дарга Анна Жиллет “Имж гэмтчихээд, өөрийнхөө аюулгүй байдлын үүднээс эмийн сан руу зугтсан бололтой” гэжээ.
Ё.Отгонбаяр "Шинэ зууны боловсрол" төсөл өөр нэг гомдол дагуулж эхэллээ
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр БНХАУ-ын төрийн мэдлийн ZTE компанийн Монгол дахь салбарын удирддагууд хээл хахуулийн хэрэгг холбогдон хэсэг хугацаагаар “аавынд” суусан. Тэд хэдхэн хоногийн өмнө суллагдаж гадуур байцаалт өгч эхэлсэн гэнэ билээ. Тус компанийн удирддагуудыг татвараас зайлсхийсэн, авлига өгсөн гэх мэт хэдэн үндэслэлээр буруутгаж буй бөгөөд БСШУ-ы сайд асан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг 46 сая ам.долларын тендерийг санаатайгаар будлиантуулж Монгол Улсын харилцаа холбооны салбарт дархлааг нь тогтоож өгсний төлөө дээрх мөнгөний 10 хувийг бэлэг болгон өгсөн гэх хардпага ч байдаг юм. “Цахим анги”-тай боллоо гэсэн гэрчилгээ өгч байсан ч өнөөх нь өнөөдрийг хүртэл хоосон байгаа аж. Иймээс зарим аймгийн багш нар компьютер зэрэг тоног төхөөрөмжөө салбарын яамнаас нэхжээ. Тэгвэл тэдэнтэй холбоотой өөр баримтууд илэрч байгаа талаар зарим эх сурвалж мэдээлж байна. Тухайлбал, өмнөх засгийн үед төр, барьж байсан эрхмүүд “Шинэ зууны боловсрол” төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн бүх багшийг зөөврийн компьютертэй болгох ингэхдээ нийслэл, орон нутгийн гэлтгүй бүх сургуулийг цахим ангитай болгоно хэмээн амлаж зарим аймаг, сумын сургуулийг сонгон очин баярын тууз хайчлан “Цахим анги”-тай боллоо гэсэн гэрчилгээ хүртэл өгч байсан ч өнөөх нь өнөөдрийг хүртэл хоосон байгаа ажээ. Иймээс зарим аймгийн багш нар “Цахим анги”-аа тохижуулахын тулд компьютер зэрэг тоног төхөөрөмжөө салбарын яамнаас нэхэж эхэлсэн бөгөөд бүтэлтэй хариу сонсохгүй байгаа тухайгаа хэлж байна. Салбарын яамныхан “Монгол Улсын бүх сургуулийг цахимжуулна, цахим ангитай болгоно гэсэн наад асуудалтай чинь холбогдуулан өмнөх сайдын үед төсөв мөнгийг нь шийдээд гаргаад авчихсан юм билээ. Бүр багагүй хэмжээний мөнгөн дүн сонсогдсон. Тэгэхээр наад асуудлыг чинь бид мэдэхгүй, өмнөх дарга нар л мэднэ" гэсэн тайлбар хэлжээ. Тодруулбал, Баянхонгор, Өмнөговь, Дорнод зэрэг хэд хэдэн аймгийн сургуулийн удирдлагууд энэ асуудпаар салбарын яамныхантай уулзахад “Монгол Улсын бүх сургуулийг цахимжуулна, цахим ангитай болгоно гэсэн наад асуудалтай чинь холбогдуулан өмнөх сайдын үед төсөв мөнгийг нь шийдээд гаргаад авчихсан юм билээ. Бүр багагүй хэмжээний мөнгөн дүн сонсогдсон. Тэгэхээр наад асуудлыг чинь бид мэдэхгүй, өмнөх дарга нар л мэднэ гэсэн үг” гэсэн тайлбар хэлжээ. Иймд цахим ангиа тохижуулж хүүхдүүдээ баярлуулна хэмээн найдсан багш нар арга мухардаж, хоосон гуяа ганзгалаад нутаг буцаж байгаа тухайгаа ярьцгааж байна. Мөн орон нутгийн зарим багш нар БШУ-ы сайд Л.Гантөмөрийг энэ асуудлыг эргэн харж, болж өгвөл хөдөө орон нутгийн сургуулиудтай биечлэн танилцах, өмнөх сайдын үед туузыг нь хайчилж сүйд болоод байсан өчнөөн тэрбумын өртөгтэй гэх анги танхимыг ямар байдалтай байгааг ирж хараач гэсэн хүсэлтийг холбогдох хүмүүсээр нь дамжуулж хүргүүлжээ. Тэдний гол зорилго нь “Цахим анги” гэсэн Ё.Отгонбаярын гоё гарын үсэгтэй хоосон гэрчилгээг жинхэнэ эзэнтэй болгож өгөөсэй гэсэн хүсэлт юм байна. Бид энэ буюу Монголын бүх сургуулийг “Цахим анги”-тай болгох хөтөлбөртэй холбогдуулан хууль хяналтын хүмүүстэй холбогдож зарим мэдээллийг цуглуулсан юм. Тэгэхэд ийм хөтөлбөр хэрэгжсэн, хийж төлөвлөж байсан зарим зүйл нь ажил хэрэг болоогүй нь үндэслэлтэй юм билээ. Ер нь Ё.Отгонбаярыг тойрсон маш их асуудал байгаа. Наад асуудалтай чинь холбогдуулан ганцхан жишээ хэлэхэд БСШУЯ-наас зарласан тендерт ялсан ZTE л гэхэд ямар ч компьютер үйлдвэрлэдэггүй, гар утас зэргээр дагнасан компани юм билээ. ZTE компани Гэтэл энэ тендерт ZTE-тэй хамт ороод ялагдсан “Haier” өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй. Мөн энэ хэргийг шалгах явцад Ё.Отгонбаяр “Haier”-aac багагүй хэмжээний мөнгө авсан байж магадгүй сэжиг дуулдаж байсан. Яагаад гэвэл тэрбээр намынхаа шинэ байр буюу Тусгаар тогтнолын ордонг барих үед компьютер, дотоод сүлжээ зэргийг хаанаас гаргуулсан нь гэдэг анхаарал татаж байгаа. Гэхдээ хэргийг шалгаж байгаа учраас тэр хүнийг яг энэ хэргийг үйлдсэн гэж хэлэх боломжгүй. Энэ хүний гэм буруутайг шүүх тогтооно” гээд өмнөх Засгийн газрын үед БСШУЯ-наас хэрэгжүүлсэн “Шинэ зууны боловсрол” төслийн тендерт салбарын сайд асан Ё.Отгонбаярын оролцоотой шударга бусаар ялсан ZTE компанийнхны тендер будилуулсан талаарх 30 гаруй хуудас баримт материал Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд байгаа тухай дуулгасан юм. Уншигчиддаа сонирхуулахад, хоёр жилийн өмнө 40 сая долларын өртөгтэй тендерт ZTE компани 46 саяын санал тавьсан бол “Haier” компанийн зүгээс 36 сая 200 мянган ам.долларт багтаан гүйцэтгэх төсөл боловсруулж ирүүлж байжээ. Хамгийн ноцтой нь энэ хоёр тендерийн материалыг тухайн үед шүүхээр хэлэлцээд ZTE компани хууль зөрчсөн болохыг тогтоож байсан юм байна.
С.Баяр зөвлөгөө өглөө
Улс төрөөс болон  улс орны амьдралаас  нэг хэсэгтээ хөндий байсан экс Ерөнхий сайд С.Баяр гэнэт гарч ирж  байр сууриа илэрхийлэх болов. Энэ удаа тэрээр хэнийг ч шүүмжилсэнгүй, гагцхүү зөвлөх, зөвлөгөө өгөх маягаар хэвлэлд ханджээ. Түүнийхээр бол АН ямар ч тохиолдолд МАН-тай хамтрахгүй бол амжилтад хүрэхгүй гэнэ. Мөн тус намыг ялагдчихаад байхад МАН засагт оруулж өргөж өөд нь гаргасан ачийг хариулах ёстойг Н.Алтанхуягт  сануулсан байна. С.Баяр намын дарга байсны хувьд одоо их хурлаа хийх гэж буй журмын нөхөддөө ч зөвлөгөө өгчээ. Тухайлбал, Ө.Энхтүвшингээс өөр нам даргалах сайн лидер байхгүй гэсэн байна. Тэрээр бусад нам, эвсэлд ч бас үг дайжээ. Ингэхдээ намын хуучин нэрийг сэргээсэн МАХН-ын хувьд баярлууштай ч, тарж бутарсан нь сайн зүйлд хүргээгүйд дотроо дурамжхан байгаагаа нуусангүй.
Монгол залууст эрүүгийн хэрэг үүсгэжээ
Одоогийн байдлаар 11 удаагийн үйлдлээр 8.3 сая вонын хохирол учруулсныг тогтоогоод байна БНСУ-д хулгайн хэргээр гурван монгол залууг саатуулжээ. Тэд Сөүлд гудамжинд эмэгтэйчүүдийн цүнх, халааснаас үнэт зүйлсийг бүлэглэн хулгайлсан байна. Сөүл хотын Намдэмүн дэх Цагдаагийн газраас мэдээлж буйгаар тэдний үйлдэл олон удаагийнх болох нь тогтоогджээ.   Тэд энэ сарын 1-нд Сөүл хотын Ёнду дүүрэгт болсон наадмын үеэр олон тооны гар утас хулгайлсан гэнэ. Одоогийн байдлаар 11 удаагийн үйлдлээр 8.3 сая вонын хохирол учруулсныг тогтоогоод байна. Залуус БНСУ-д эрхэлсэн тодорхой ажилгүй байсан нь цагдаагийнхны анхаарлыг татсан гэнэ.
М.Уранцэцэг тэргүүтэй жүдочид Санкт-Петербургт өрсөлдөнө
Дэлхийн тулааны спортын II наадам өнөөдөр ОХУ-ын Санкт Петербург хотод нээлтээ хийнэ. Энэхүү наадмыг олон улсын олимпийн хороо (ЮС)-ны ивээл дор олон улсын спортын “Спорт аккорд” холбоо, Оросын бие хамгаалах урлагийн холбоо хамтран зохион байгуулж байна. Хоёр дахь удаагаа болж буй уг наадамд дэлхийн 140 гаруй орны 1500 гаруй тамирчин айкидо, бокс, туялзуур сэлэм, жүдо, жиү-жицү, каратэ, кендо, кикбокс, муай-тай бокс, самбо, савате, сүмо, тэквондо, бөх, үшү гэсэн спортын 15 төрөлд 136 багц медалийн төрөлд өрсөлдөх юм. Манай улс жүдо, сүмо, муай-тай бокс гэсэн гурван төрөлд оролцох бөгөөд манай цагаан өмсгөлтнүүд өчигдөр хойд хөршийг зорив. Жүдо бөхийн тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүн Эрэгтэй  Эмэгтэй  Б.Батгэрэл /ОУХМ/  М.Уранцэцэг /ОУХМ/ Г.Одбаяр Д.Сумьяа /ОУХМ/ Г.Түвшинжаргал Ц.Цэрэннадмид Б.Жанчивдорж Ц.Наранжаргал Н.Батсуурь Б.Мөнхтуяа Жүдо бөхийн тэмцээн зөвхөн багийн төрлөөр болох бөгөөд манай улсаас эрэгтэйчүүдээс ОУХМ Б.Батгэрэл, Г.Одбаяр, Г.Түвшинжаргал, Б.Жанчивдорж, Н.Батсуурь нар хүч үзнэ. Харин эмэгтэйчүүдийн багийн төрөлд энэ жилийн дэлхийн аварга ОУХМ М.Уранцэцэг, ОУХМ Д.Сумьяа, Ц.Цэрэннадмид, Ц.Наранжаргал, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй цагаан өмсгөлтнүүд барилдахаар болсон байна.
Н.Шинэбаяр илт давуу яллаа
Израйлийн боксчин манай тамирчны эсрэг ширүүхэн тулалдсан ч гурван раунд дараалан хожигдлоо Казахстаны Алматы хотод болж буй боксын ДАШТ үргэлжилж байна. Өчигдөр тэмцээний 75 кг-ийн жингийн тоглолт болж манай тамирчин Н.Шинэбаяр Израйлийн боксчин К.Снигоуртай тулалдаж гурван раунд дарааллан яллаа. Константин Снигоур ямар нэг хайхрамжгүй байдал гаргалгүй, нөхцөл байдлыг бүрэн тооцоолон тоглосон ч манай боксчин эхний раундад хоёр хүндхэн цохилт өгсөн юм. Израилийн агуу боксчин чац өндөртэй манай тамирчны эсрэг ширүүхэн тулалдсан ч гурван раунд дарааллан хожигдлоо. Энэ тоглолтыг харсан хүмүүс боксын хагас мэргэжлийн лигт нэрээ дуурсгасан алдарт тамирчин ийнхүү ялагдал хүлээсэнд итгэж чадахгүй гайхширч байсан юм.  Өнөөдөр 52кг, 64кг, 91 кг-ийн жингүүдийн тоглолт болно. Манай Гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-д эхэлж гоц мөргөөд дараагийн даваанд Туркменистаны А.Бебитов, Хятадын Т.Саирике нарын нэгтэй тоглох юм.
Гавьяат тамирчин Н.Баярмаа Польшийг зорилоо
Гавьяат тамирчин Н.Баярмаа Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-27-нд Полынийн Вроцпав хотод болно. Энэ удаагийн тэмцээн Вроцпав хотын “Centennial Hall” спортын ордонд зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 62 орны 434 туйванч эрэгтэй найм, эмэгтэй долоон жинд өрсөлдөхөөр болсон байна. Манай улсаас гавьяат тамирчин Н.Баярмаа дасгалжуулагч Я.Дөрвөнжин, олон улсын шүүгч Б.Гансүх нарын хамт оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо. Гавьяат тамирчин Н.Баярмаа эх орноо төлөөлөн “Афин-2004”, “Бээжин-2008” олимпод оролцсноос 2005 онд Дохагийн дэлхийн аваргад нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт орж байв. Өдгөө 35 настай тэрбээр саяхан БНХАУ-ны Тяньжин хотод болсон Зүүн Азийн наадамд 63 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн юм.
Тавантолгойн цахилгаан станцын ажилд таван компани үлджээ
Тавантолгойн цахилгаан станцын ажилд таван компани үлджээ Манай улсын нүүрс боловсруулах үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангах зориулалт бүхий Тавантолгойн ордын дэргэдэх цахилгаан станцын ажлын сонгон шалгаруулалтад таван компани үлдсэн байна. Тухайлбал, БНСУ-ын “Daewoo Engineering & Construction” компани, БНСУ-ын “Posco Energy”, Японы “Marubeni”, Францын “GDF Suez”, Японы “Kansai Electric Power” компаниуд тунаж үлджээ. Тэрбум ам.долларын хөрөнгөөр босох уг цахилгаан станц зөвхөн нүүрс боловсруулах үйлдвэрээс гадна Оюутолгойн ордод эрчим хүч нийлүүлэх билээ. Уг цахилгаан станц Эрдэнэс Тавантолгойн уурхайн талбайд баригдах бөгөөд 450 мВт-ын хүчин чадалтай. Мөн эхний блокийг 2016 он гэхэд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.
АНУ төсвөө батлав
АНУ төсвөө батлав Арав гаруй хоног засгийн газрын үйл ажиллагааг бойкотлосны хариуд эрх баригчид Конгрессийн үйл ажиллагааг зогсоогоод байв. Тэгвэл яаралтай хуралдсан Конгресс улсынхаа ирэх оны төсвийг хэл амтай баталлаа. Парламентад суудалтай Бүгд Найрамдах намын сөрөг хүчин Обамагийн засаглалыг эсэргүүцэж, гадаад өрийн хэмжээ хэрээс хэтэрсэн хэмээн үзэв. Мөн Эрүүл мэндийн шинэчлэгдсэн хуультай холбоотой асуудал засгийн газрын үйл ажиллагааг арав хоног зогсоосон юм. Гэхдээ Бүгд Найрамдахчуудын шахалтыг Ардчилсан намын гишүүд зөв замд нь оруулж улсын төсвийг 80:18-аар баталлаа. Сенатуудын зөвлөснөөр АНУ энэ жилд гадаад өрийн балансыг тогтворжуулахгүй бол эдийн засгийн бодлогоо хүүгийн өсөл-төд гацаах аюулд хүрч байгаа гэсэн байна.
Филиппин газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 156-д хүрлээ
Амь үрэгдсэн хүний тоо нэмэгдсээр өнөө өглөөний байдлаар 156-д хүрчээ Филиппиний газар хөдлөлтөд өртөн амь үрэгдсэн хүний тоо нэмэгдсээр өнөө өглөөний байдлаар 156-д хүрчээ. Холбогдох байгууллагын эх сурвалжаас аван The Philippine Star со энэ талаар мэдээллээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо бараг хоёр дахин өсч 374 болсон байна. Үүнээс гадна 22 хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа ажээ.  Хамгийн их хохирлыг Бохол муж амссан байна. Хамгийн их хохирлыг Бохол муж амссан байна Энд 144 хүн амь насаа алджээ. Түүнээс гадна Себу, Сикихор мужид хүний амь нас хохирсон байна. 606 барилга бүрэн нурж, 1400 барилгад гэмтэл гарчээ. Эд материалын хохирлын хэмжээг нарийвчлан гаргаж амжаагүй ч Бохол мужид зөвхөн эвдэрсэн замын хохирлыг л 1.73 сая ам.доллар гэж тооцоолжээ.
Энэ оны улсын төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг дуусгалаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Н.Энхболд: Засгийн газрын үйл ажиллагаанд УИХ хяналт тавьж, шаардлагатай бол хариуцлага тооцдог байх учиртай. Зөв зүйтэй юмаа дэмжиж ойлголцоод явъя гэхээр Засгийн газар нь тоодоггүй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал бодлоо хэлсэн юм. Тухайлбал,  Ц.Оюунбаатар: Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа нь хэнд ч тодорхой байна. Иймээс гишүүдийн зөв, шударга үг, байр суурийг Засгийн газар ажилдаа сайн тусгаж хэрэгжүүлэх ёстой. Төсвийн орлогыг бүрдүүлэх чиглэлээр нөөц бололцоог бүрэн дайчилж чадахгүй байна гээд Засгийн газар, төрийн байгууллага, албан тушаалтнууд хуулиа дээдэлж, хяналт шалгалтаа сайжруулах хэрэгтэй. Д.Ганхуяг: Гишүүдийн санал шүүмжлэлийг хүлээн авч ажил хэрэг болгоно гээд улс орны өмнө тулгамдаад байгаа хүндрэлийг хамтдаа даван туулах учиртай. Н.Энхболд: Засгийн газрын үйл ажиллагаанд УИХ хяналт тавьж, шаардлагатай бол хариуцлага тооцдог байх учиртай. Зөв зүйтэй юмаа дэмжиж ойлголцоод явъя гэхээр Засгийн газар нь тоодоггүй. Хэрэв олонх нь хариуцлага тооцож чадахгүй бол цөөнх Засгийн газрын асуудлыг дахиж тавихаас аргагүй.   Ж.Батзандан: Төсвийн тодотголоор Хууль зүйн сайд болон онцгой байдал, цагдаагийн байгууллагын төсвийг нэлээд танахаар тусгасныг эргэж харах, ер нь УИХ зөвхөн улсын нэгдсэн төсөв, Нийгмийн даатгал, Хүний хөгжил сангаар хязгаарлахгүйгээр улс орноо бүхэлд нь харж байх нь зүйтэй байна. С.Баярцогт:  Төсвийн тодотголыг ирэх оны төсөвтэй хамтад нь оруулж ирж байгаа нь ирэх оны төсвийг зөв зүйтэй төлөвлөхөд хэрэгтэй юм. Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулснаар яамд хоорондын зохицуулалтыг хийх ёстой байтал тэгж чадсангүй. Одоо төсвийн урсгал зардлыг Сангийн яам нь төлөвлөдөг, харин Эдийн засгийн хөгжлийн яам нь хөрөнгө оруулалтын асуудлыг оруулж ирдэг болоод байна. Иймээс Засгийн газрын бүтцийг эргэн харах нь зүйтэй байна гэсэн юм. Мөн гишүүн М.Сономпил, О.Содбилэг, Ц.Баярсайхан, Ц.Нямдорж, З.Баянсэлэнгэ, Ж.Эрдэнэбат нар үг хэлснээр Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг дуусгалаа.
Ж.Нэргүй: Яамнаас санхүүжилт шилжүүлэхгүй байна гэдэг яриа үндэслэлгүй
ЭМЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга Ж.Нэргүйтэй ярилцлаа Эрүүл мэндийн яамны салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц ямар байгаа талаар ЭМЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга Ж.Нэргүйтэй ярилцлаа. -Сүүлийн үед эмнэлгийн барилгын асуудал нэлээдгүй хэл ам дагуулж байна. Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн салбарын хэмжээнд хэчнээн барилга баригдаж байгаа вэ. Ихэнх нь он дамжсан барилгууд байгаа. Хэдэн барилга энэ онд ашиглалтад оров?  -Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн салбарын хэмжээнд он дамжин баригдаж байгаа 38 барилга байгаагаас энэ онд 6 барилга ашиглалтад орсон. Улаанбаатар хотын СЭМҮТ-ийн өргөтгөл, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Эрүүл мэндийг дэмжих төв, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрүүл мэндийг дэмжих төв, Сүхбаатар аймгийн Онгон сумын 20 ортой эмнэлэг, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 15 ортой эмнэлэг, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 10 ортой эмнэлгийн барилгууд багтаж байна. 2013 онд шинээр 9 барилгын ажил эхэлснээс онцлон ярих нэг барилга байгаа нь Архангай аймгийн Тариат сумын 20 ортой эмнэлгийн барилга байна. ЭМЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга Ж.Нэргүй: Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн барилга, 2012 оны 11 сард ашиглалтад орсон Хэнтий аймгийн Хэрлэн сумын Уламжлалт анагаах ухааны эмнэлэг, мөн сумын өнгөрсөн хоёрдугаар сард ашиглалтад орсон Эрүүл мэндийн дэмжих төв, 2010 онд ашиглалтад орсон Архангай аймгийн Хашаат сумын 10 ортой төрөх эмнэлэг, 2011 онд ашиглалтад орсон Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 80 ортой хүүхдийн эмнэлэг, Төв аймгийн Зуунмод хотын 30 ортой халдвартын эмнэлэг, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 20 ортой эмнэлэг  шаардлага хангахгүй барилгын тоонд ороод байна. Гүйцэтгэгч “Хатиган болор” ХХК нь гэрээний дагуу наймдугаар сард ажлаа эхлэсэн бөгөөд ажлаа эрчимтэй, зөв зохион байгуулалттай явуулсны үр дүнд угсралтын ажил үндсэндээ дуусах шатандаа орсон, гэрээт хугацаандаа буюу энэ оны 12 дугаар сард багтаан ашиглалтад оруулах боломжтойгоор ажлаа гүйцэтгэж байна. Энэ бол барилгыг гэрээнд заасан хугацаандаа барьж болдог юм байна гэдгийг харуулж байгаа нэг жишээ л дээ.  -Бүр болон түр хугацаагаар ажлаа зогсоогоод байгаа хэдэн компани байгаа вэ?  -Таван компанийн ажил зогссон байгаа. Үүнд, Говь-Алтай аймгийн Цээл сумын төвд 2011 оноос баригдаж эхлэсэн 10 ортой эмнэлэг, 2012 онд эхэлсэн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 10 ортой эмнэлгийн барилга, УКТЭ-ийн өргөтгөлийн барилга, Геронтологийн 60 ортой төв эмнэлгийн барилга, Хан-Уул дүүргийн 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил байна.  -Яамны зүгээс зураг төслийг нь батлахгүй, мөнгө төгрөг шилжүүлэхгүй байгаа гэсэн яриа бас байгаад байна. Харин яамнаас өөр тайлбар өгдөг. Танай зүгээс санхүүжилтийг нь шилжүүлсэн үү?  -Барилгын зураг төслийг Эрүүл мэндийн яам баталдаггүй гэдгийг юуны өмнө хэлмээр байгаа юм. Яам бол зураг төслийг захиалагч нь байдаг. Бүр нарийн хэлье л дээ. Тухайн жилд хаана, ямар хүчин чадалтай, эмнэлэг барих вэ гэдгийг аймаг, нийслэлээс өгсөн захиалгыг үндэслэн ЭМЯ-ны холбогдох газар хэлтсийнхэн судалгаа хийж, шийддэг. Яамнаас зарласан тендэрт ялсан зургийн компани боловсруулсан зураг төслөө хянуулж баталгаажуулах ажлыг өөрөө хариуцаж байгаа. Ингээд баталгаажсан зураг төслөө яаманд хүлээлгэж өгснөөр барилгын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажил хийгддэг. Харин санхүүжилтийн тухайд манай Барилга захиалагчийн алба шинээр байгуулагдснаас хойш санхүүжилтийг шилжүүлэхгүй удаасан тохиолдол огт гараагүй. Гэхдээ барилгын угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа компани гэрээний хугацаанаас хоцрох, буруу эсвэл дутуу гүйцэтгэл гаргах зэргээс болж эргэж буцах асуудал гарах тохиолдол бий. Мэдээж санхүүжилтийн асуудал шийдэхэд тодорхой хугацаа шаарддаг. Өнөөдөр бичгээ өгөөд маргааш мөнгөө авна гэж байхгүй шүү дээ. Бид хийсэн гүйцэтгэлийг нь хянана, шалгана. Тэгээд гүйцэтгэл хангалттай байна гэж үзвэл санхүүжилтийг шилжүүлдэг учраас яам мөнгө гаргахгүй байгаа гэдэг үндэслэлгүй яриа.  -Танай алба хэзээ байгуулагдсан юм бэ?  -Өмнөх алба татан буугдаад 2013 оны хоёрдугаар сарын 25-наас одоогийн ажиллаж байгаа шинэ алба байгуулагдсан.  -Он дамжин баригдаж байгаа барилгуудаас энэ онд ашиглалтад орох барилгууд яагаад боломжгүй болоод хөхөө өвлийн хүйтэнтэй золгочихов?  -Барилгын ажил яагаад гэрээний хугацаандаа дуусахгүй байна вэ гэдэг нь хэд хэдэн үндсэн шалтгаантай байгаа юм. Нэгд, Бид гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулдаг. Гэтэл цаг уурын байдлаас шалтгаалан 11 дүгээр сараас хавар 4 дүгээр сарыг хүртэл барилгын ажил явуулах боломжгүй зогсдог. Гэрээ байгуулахдаа өвлийн сарын зогсолтоо тооцож хийх хэрэгтэй. Хоёрт, Гүйцэтгэгч компанийн ажлын зохион байгуулалт, хариуцлагын асуудалтай салшгүй холбоотой. Хугацаандаа амжих боломж байсаар байхад түүнийгээ ашиглаж чаддаггүй. Талбайд ажиллаж байгаа инженер техникийн ажилтан, мэргэжлийн ажилчид хүрэлцээгүй, тоног төхөөрөмжийн хүчин чадал муу байна. Гуравт, Газар олголтын шийдвэрээс шалтгаалан угсралтын ажил эхлэхэд асуудал үүсдэг. Олгосон газрын хөрсний бүтэц нь тохирохгүйгээс болж барилгын байршил өөрчлөгдөх тохиолдол гарч байна. Яг ийм асуудал саяхан хоёр аймагт гарсан. Өмнөговь аймгийн Ханбогд сумын 50 ортой барилгын газар доор олон улсын шилэн кабель байрласнаас анх төлөвлөсөн газраасаа 100 гаруй метр зайд барилгыг зөөж байрлуулсан. Дөрөвт, Техникийн нөхцлөөс болж ажил удаашрах хандлага гарч байгаа. Дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн анхан шатны зөвшөөрөл шийдэгдэхгүй удаж байна. Жишээлбэл, Нэгдүгээр эмнэлгийн өргөтгөлийн барилгын гадна дулааны техникийн нөхцлийг авах гэж жил шахам болсон шүү дээ. Мөн Гуравдугаар шатлалын лабораторийн дулааны техникийн нөхцөл эх үүсвэр нь тодорхойгүй гэсэн шалтгаанаар одоо болтол шийдэгдээгүй учраас зураг төсөл, тендэр гээд бүх зүйл хойшлогдож байна. Тавд, Хийгдсэн зураг төсөл шаардлага хангахгүй байна. Манайд эмнэлгийн барилгын зураг хийдэг мэргэжлийн байгуллага гэж алга. Ганц нэг зураг төсөл хийдэг мэргэжлийн хүн байгаа ч тэд нар бүх эмнэлгийн барилгын зургийг хийнэ гэдэг боломжгүй. Мэргэжлийн бус хүмүүсийн хийсэн зурагнаас болж асуудал багагүй үүсч байгаа.  -Гээнэдээ ч бий, гоонодоо ч бий байх л даа. Тэгэхээр эдгээр зогсонги байдалд орсон барилгын ажлыг хэвийн үргэлжүүлэх талаар яамны зүгээс ямар ажил хийж байна?  -Эрүүл мэндийн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, ажил гүйцэтгэгчидтэй хийсэн гэрээний үр дүнг тооцсон. Цаашид барилгын ажлыг хэвийн үргэлжлүүлэх үүднээс удаашралтай байгаа найман барилгын гүйцэтгэгчид хугацаатай үүрэг өгсөн. Харин зогсонги байгаа Говь-Алтай аймгийн Цээл сумын 10 ортой эрүүл мэндийн төвийн барилгын гүйцэтгэгч “Гуулин тал” ХХК, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 15 ортой Эрүүл мэндийн төвийн барилгын гүйцэтгэгч “Бэржин-Уньт” ХХК, Улаанбаатар хотын 60 ортой Геронтологийн үндэсний төвийн барилгын гүйцэтгэгч “Арвис интернешнл” ХХК, Дорнод аймгийн Хэрлэн сумын Уламжлалт анагаах ухааны эмнэлгийн барилгын гүйцэтгэгч “Эйч Жи Эй” ХХК, Архангай аймгийн Өгийнуур сумын 10 ортой Эрүүл мэндийн төвийн барилгын гүйцэтгэгч “Хасу мандал” ХХК , Дорноговь аймгийн Сайншанд сумын 50 ортой Төрөх эмнэлгийн барилгын гүйцэтгэгч “Монинжбар” ХХК“ зэрэг зургаан компанийг хууль, хяналтын байгууллагад өгөх шийдвэр гарсан. Мөн эдгээр компаниудыг хар жагсаалтад оруулах, ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээг авах хууль эрх зүйн үндэс байгаа. Эндээс харахад барилгын ажлын явцыг цаашид хэвийн үргэлжүүлэхэд тодорхой хугацаа шаардагдах нь ойлгомжтой болж байгаа юм л даа.  -Барилга угсралтын чанарын байдлаас болж барилгын ажлыг нь зогсоосон тохиолдол гарсан уу?  -Хоёр барилга байна. Дорноговь аймгийн Сайншанд сумын 50 ортой эмнэлгийн барилгыг зогсоогоод нэг давхрыг тэр чигт нь буулгах арга хэмжээ авсан. Гүйцэтгэгч компани барилга угсралтын технологи зөрчиж, өвлийн улиралд цутгалт хийснээс 1 давхрын бетон хөлдсөнийг буулгуулж дахин шинээр эхлүүлсэн. Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын Уламжлалт анагаах ухааны эмнэлгийн барилгыг барихдаа зураг төслийг зөрчиж, 1-р давхрын хучилтын ажил хийгдсэн асуудал гарсан. Тиймээс зохиогчийн дүгнэлтийн дагуу хучилтыг буулгаад одоо дахин угсралтын ажил хийгдэж байгаа.  -Дахин нурааж байгаа барилгуудын төсвийг хэрхэн шийддэг вэ?  -Дээрх алдаанууд бүгд гүйцэтгэгч талын хариуцлагагүй байдлаас болсон учраас өөрсдөө эрсдэлээ үүрнэ.  -Улсын комисс хүлээж авахад бэлэн болсон барилга байгаа юу?  -Нийслэл хотод байхгүй. Харин Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 10 ортой эмнэлэг, Баян-Өлгийн аймгийн Эрүүл мэндийн төвийн барилга, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд баригдаж байгаа Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн барилга удахгүй ашиглалтад орно.  -Хэд хэдэн барилгыг онцолж асуумаар байна. Гуравдугаар төрөхийн барилга угсралтын ажил мөн л зогсонги байдалд орчихлоо. Яг юу нь болохгүй байгаа юм бэ?  -Тийм ээ. Маш удаан байгаа.Нийт 18,7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэх ёстойгоос одоогийн байдлаар 95 хувийн санхүүжилтаа авсан хэдий ч гүйцэтгэл нь 50 хувьтай, барилгын ажил зогссон байгаа. Одоо нэмэлт 14 тэрбум төгрөгийн хөрөнгө хэрэгтэй гэсэн тооцоог гүйцэтгэгч компаниас ирүүлсэн. Уг төсвийг нь улсын эскспертизийн албаар хянуулах хүсэлт гаргасан. Хянаж үзээд батлах боломжгүй гэсэн хариулт өгсөн учраас нэмэлт мөнгөний асуудал шийдэгдэхгүй байдалд хүрээд байна.  Төрөх эмнэлгийн барилга -300 ортой төрөх эмнэлгийн дэд бүтцийн асуудал хүндхэн байгаа. Ус, бохир, дулааны асуудлыг нь яагаад анхнаасаа шийдэлгүйгээр барилга бариулсан юм бол. Үүн дээр эксперт ажиллуулсан уу?  -Дэд бүтэц анхандаа хүндхэн байсан. Одоо бол шийдэгдэх шатандаа орсон байгаа шүү дээ. Анхнаасаа Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар олгохдоо дэд бүтэцгүй газар өгөөд яваандаа хот өөрөө дэд бүтцээ шийдэхээр төлөвлөж байсан юм. Өнгөрсөн хавраас Яармаг, Буянт-Ухаагийн дэд бүтцийн шугам сүлжээ тавигдаад эхэлчихсэн. Харин бид төрөх эмнэлгийн барилгаа энэ шугамтай холбох гадна шугам сүлжээний зураг төслөө шинээр хийх ёстой болж байгаа. Зураг төсөл бэлэн болсны дараа угсралтын ажлын төсөв гарна. Үүнээс шалтгаалан барилгын ашиглалтад орох хугацаа хойшлох бас нэг нөхцөл үүсч байна. -Бас Түлэнхийн төвийн барилга байна? Энэ барилга баригдах болов уу гэж бодогдож эхэлж байна шүү? -Техникийн нөхцөл нь шийдэгдэхгүй байсаар зураг төсөл хийх хугацаа хагас жилээр хойшилсон. Том обьект болохоор дулаанаас гадна агааржуулалт, салхивчийн асуудлыг давхар шийдэх шаардлагатай гэж үзээд үүнээс шалтгаалан техникийн нөхцөлд нэмэлт тодруулга хийх ёстой байсан юм. Барилгын зураг төсөл нь иж бүрнээр долдугаар сард баталгаажсан. Тэгээд угсралтын ажлын тендэр зарлах гэтэл 2013 оны төсөвт суусан 8 тэрбум төгрөг 26 тэрбум болж өссөн төсөв гарсан. Иймээс Сангийн яаманд хүсэлт гаргаж, зөвлөмж авахад 8 тэрбумдаа багтаан тендэрээ зарлах нь зүйтэй гэсэн чиг өгсөн л дөө. Ийм ийм бодит шалтгаанаас болж тендэр хойшлогдсон.  -Орон нутагт баригдсан барилгын чанарын тухайд бас л шүүмжлэлтэй хандмаар зүйл байгаад байна? Аль аймагт шинээр ашиглалтад орсон мөртлөө чанарын шаардлага хангахгүй барилга хэд байна?  -Олон байна. Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн барилга, 2012 оны 11 сард ашиглалтад орсон Хэнтий аймгийн Хэрлэн сумын Уламжлалт анагаах ухааны эмнэлэг, мөн сумын өнгөрсөн хоёрдугаар сард ашиглалтад орсон Эрүүл мэндийн дэмжих төв, 2010 онд ашиглалтад орсон Архангай аймгийн Хашаат сумын 10 ортой төрөх эмнэлэг, 2011 онд ашиглалтад орсон Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 80 ортой хүүхдийн эмнэлэг, Төв аймгийн Зуунмод хотын 30 ортой халдвартын эмнэлэг, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 20 ортой эмнэлгийн барилгууд байна. Бүгд шаардлага хангахгүй барилгуудын тоонд багтаж байна.
Н.Оюун: Гоо сайхны хагалгаа хийнэ гэдэг бол урлаг
“Perfect” эмнэлэгийн их эмч Н.Оюун Бид энэ удаагийнхаа баасан гаригийн зочноор “Perfect” эмнэлэгийн их эмч Н.Оюуныг урилаа.   -Сүүлийн үед манайд гоо сайхны пластик мэс засал хийдэг эмнэлэг олон болсон. Энэ чиглэлээр олон жил ажиллаж, мэргэшсэн эмнэлэг бол “Perfect”. Танд энэ чиглэлээр дагнаж ажиллах санаа анх хэдийд төрсөн юм бэ?   -Би Кубад сургууль төгсч ирээд Анагаах ухааны их сургуульд 13 жил багшилсан.   Багшилж байхдаа аль болох олон өвчтөн үзэж, мэс засал хийхийн тулд эхний таван жил амралтаа ч авалгүй ажилласан. Тэр үед анагаахын сургуульд орос зөвлөхүүд их ирдэг байсан. Миний хувьд К.К.Замятин гэдэг маш их мэдлэг, чадвартай зөвлөхийг хоёр жил гаруй дагалдахдаа мэс заслын олон арга техник эзэмшсэн гэж боддог. Номын сангаас мэргэжлийнхээ холбогдолтой 3-4 монографийг авч долоо хоногийн дотор уншиж тэмдэглэх нь хэвийн үзэгдэл байлаа. Ингэж хоёр жилийн дотор 180 орчим ном уншиж билээ. Н.Оюун:  Гоё, сайхныг мэдрэх мэдрэмж хүн бүрт байх ёстой. Эмэгтэй гэлтгүй эрэгтэй хүнд ч ийм мэдрэмж байх хэрэгтэй. Тэгээд таван жил багшлаад дахин Куба руу суралцахаар явж, дөрвөн жилийн ординартурын сургалтын хөтөлбөрийг товчилж, шалгуулаад нэг жилийн хугацаанд суралцаж төгсөж байсан. Энэ бол орос багшийн минь ач. Би дараа нь Японд хүзүү, толгойн хавдрын мэс заслаар суралцсан. Япончууд ажилсаг гэдгээрээ гайхагддаг мөртлөө намайг өдөржин хагалгаанд орж, орой чөлөөт цагаа номын санд л өнгөрөөх юм гэж их шүүмжилдэг байлаа. Миний багш Сакуда профессор санаа зовсон юм байлгүй "Япон улстай танилцалгүй буцах нь дээ чи" гээд Киото хот руу авч явж билээ.   Аав минь намайг Японд байхад хорт хавдрын улмаас нас барсан юм. Талийгаач болохынхоо өмнө надтай утсаар ярьж, энэ өвчнийг япончууд эмчилж чадах уу, үгүй юу гэж асуухад нь надад хэлэх үг олдохгүй, дэмий л уйлж байсан. Хүний амьдралд дийлдэшгүй зүйл бас байдаг юм байна гэдгийг тэр үед л хатуу ойлгосон. Түүнээс өмнө би бүхнийг хийж чадах юм шиг бодож явлаа. Тэгээд Японоос ирээд удалгүй АНУ-ын пластик мэс засалчидтай холбоо тогтоосон. Түүнээс хойш жилд 1-2 удаа мэргэжил дээшлүүлэхээр Америк руу явдаг болсон. Би Америкийн Пластик мэс засалчдын нийгэмлэгийн гишүүн. Энэ нь нэг талаасаа өнгөрсөн хугацаанд миний хийж бүтээсэн ажил болон мэдлэг чадварын маань үнэлэмж боловч хамгийн чухал нь энэ мэргэжлийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг авах, цаг үеэсээ хоцрохгүй байхад их дөхөмтэй байдаг юм. Косметик мэс засал гэдэг бол пластик мэс заслын нэг хэсэг нь -Гоо сайхны хагалгаа гэхээр хүмүүс пластик мэс засал, косметик хагалгаа гэсэн хоёр янзаар хүлээж аваад байдаг. Нүүр амаа янзлуулж, нүд хөмсгөө өөрчлүүлэх хүсэлтэй хүүхнүүд ч гэсэн үүнийг ялгаж салгадаггүй. Тиймээс та ялгааг нь хэлж өгөөч?   -Косметик мэс засал гэдэг бол пластик мэс заслын нэг хэсэг нь. Тиймээс косметик мэс засалч гэдэг нарийн мэргэжил байдаггүй. Харин пластик мэс засалч гэж байдаг. Манайд энэ талын тодорхой ойлголт байдаггүй болохоор хүмүүс зөвхөн давхраа оёод косметик мэс засалч болчихно гэж ойлгодог. Тийм л төвшинд явж байна. Гэхдээ энэ байдал удахгүй өөрчлөгдөнө. Хоёрдугаарт, манайд нэг буруу ойлголт байдаг. Сургууль төгсөөд диплом авсан л бол эмч болчихлоо гэж боддог. Энэ бол 35 үсгийн А, Б-г дөнгөж сураад төгсөж байна гэсэн үг. Эмч хүн тэтгэвэрт гаран гартлаа, шаардлагатай бол гарсан хойноо ч суралцсаар л байдаг. Гэтэл манайхан сургуулиа төгсөөд л уншихаа больчихдог.  Одоогийн анагаахын сургалт жил ирэх тусам муудаад байх шиг санагддаг. Би таван жилийн өмнө сургуулиа төгсөөд ирж байгаа эмч нарыг муу байна гэж дүгнэж байсан. Одоо хэлэх ч үг алга. Ирээдүйд бидний үр хүүхдийг ямар эмч яаж эмчлэхийг хэлж мэдэхгүй байна. Энэ нь цаг зуурын асуудал байх, нийгмийн байдлаас шалтгаалж байгаа болов уу гэж бодож байна.   -Та энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдийг дотроо сайн, муу гээд дүгнэж суудаг байх. Сүүлийн үед чанартай, чанаргүй эмнэлэг олширсон байна. Гадны гэсэн нэр хаягтай эмнэлэгт хандаад нүүр ам нь эрэмдэг, зэрэмдэг болчихсон хүн цөөнгүй байна. Энэ бүхнийг та юу гэж харж байна вэ?   -Нийгэм тэр чигээрээ коррупцид автаад байгаагийн нэг жишээ энэ л дээ. Гаднаас ирж байгаа нөхдүүд мэдээж бүгдээрээ жинхэнэ мэргэжлийнхэн биш гэдэг нь тодорхой. Хэрэв тэд тийм л сайн юм бол өөрийнхөө улсад маш өндөр өртгөөр мэс засал хийхээ бодохоос биш манайх шиг улсад ирэхгүй л байсан болов уу. Жишээ нь, Солонгост бидний төвшний мэдлэг боловсролтой эмч нар дунджаар 1000 ам.доллараас доош үнээр давхраа хийдэггүй. Энд ирж байгаа хэсэг хүмүүс тухайн зах зээлдээ борлогдохоо больчихсон бүтээгдэхүүнийг Монголд авчирч шахаж байна. Амьтны гаралтай коллаген, полиакриламид гель гэх мэт.   Манайхан өөрт нь хийх гэж байгаа бүтээгдэхүүн чухам ямар шошготой, хаанахын, ямар үйлчилгээтэй вэ гэдгийг нягталдаггүй. Ороод л нэг юм шахуулчихдаг. Гэтэл амьтны гаралтай коллаген гелийг аль эрт хэрэглэхээ больсон. Чанартай юмны үнэ өсөх прогрессоор явдаг байтал хэдэн жилийн өмнө нэг сая 800 мянгаар тарьж байсан гель одоо 200-300 мянга болоод бүр сүүлдээ 100 мянга ч хүрэхгүй төгрөгөөр үнэлэгдээд явж байна. Тиймээс үйлчлүүлэх гэж байгаа хүнийхээ мэргэжлийн сертификат, хийлгэх гэж байгаа бүтээгдэхүүнийхээ хаяг шошго, савлагаа зэргийг нь сайтар шалгаж байгаач гэж хэлмээр байна. Хоёрдугаарт, явуулын хүнээр ийм үйлчилгээ битгий хийлгээч гэж гэдгийг онцолж хэлье. Ямар ч хүндрэл гарч болно шүү дээ. Ийм тохиолдолд эргэж хандах эзэнтэй байх хэрэгтэй.   Өнөөдөр хүүхнүүд манай эмнэлэг дээр ирээд та энэ тухай хэлсэнгүй, ярьсангүй гэдэг. Би өмнө нь энэ тухай үнэн, зөв мэдээлэл өгөх гэж оролдож байсан. Гэтэл зарим сонин намайг өөрийнхөө ажлыг, бизнесийг рекламдах гэж байна гэж ойлгосон. Тэгэхээр нь миний гэдэн хөдөлчихсөн. Тэгээд ч сонголтыг хүмүүс өөрсдөө л хийдэг шүү дээ. Манай эмнэлгийн хувьд хангалттай олон үйлчлүүлэгчтэй. Бид тэднийг аль болох гоё, сайхан болгохыг хичээдэг. Би ер нь гоё, сайхан юм болгонд дуртай. Хүмүүсийг илүү гоё болгож сэтгэл санаа нь өөдрөг байгааг харах дуртай. Би энэ ажлаасаа кайф авдаг.   -Манайхан гоо сайхны хагалгааг Америкт болон Солонгост хамгийн сайн хийдэг гэсэн ойлголттой байдаг. Ер нь пластик мэс заслыг дэлхийн хэмжээнд аль орон илүү сайн хийдэг вэ? -Америкийн Калифорния мужид 5000 гаруй мэс засалч завгүй ажилладаг гэсэн судалгаа байдаг. Гэхдээ энэ тоо одоо түүнээс ч их болсон. Латин Америкчууд хүний галбир засахдаа их сайн. Тэд хүний нүүр царайнаас илүү биеийн галбирыг их чухалчилдаг. Азид Солонгос, Тайландын мэс засалчид нэлээд дээгүүрт тооцогддог. Гэхдээ манайд ирж байгаа хүмүүсийг хэлээгүй шүү. Тэнд цөөн тооны топ мэс засалчид нь маш өндөр үнээр урлагийн одод болон баячуудад үйлчилдэг. Япончууд бас гайгүй. Гэхдээ тэнд гоо сайхны хагалгааг маш өндөр үнэтэй хийдэг.   -Хараад байхад манайхан хамар өндөрлөх, нүдэндээ давхраа хийлгэх гэх мэт хагалгаануудыг түлхүү хийлгэдэг юм шиг. Европчуудын хувьд, нүүрний арьсаа татуулах, үрчлээ арилгах гэх мэт зүйлдээ түлхүү анхаарна уу гэхээс биш, нүд нүүрээ өөрчлөөд байдаггүй юм шиг санагдсан?   -Тийм шүү. Ер нь ази хүмүүс илүү их косметик мэс засал хийлгэдэг. Японд жилд 20 мянган хүн давхраа хийлгэдэг гэсэн судалгаа байдаг. Солонгосын тухайд үүнээс ч их тоо гарна. Гэхдээ хүн амын тоо энд бас нөлөөлнө гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Ер нь дэлхийн хамгийн гоё сайхан зүс царай бол Европ хүнийх л байдаг шүү дээ. Өндөр хамар, гоё нүдтэй гээд. Тийм болохоор Ази залуучууд Европ хүмүүс шиг хамраа өндөрлөж нүдээ томруулахыг хүсдэг.   Манайхан ч гэсэн давхраа хийлгэх, хамар өндөрлөх хагалгаануудыг түлхүү хийлгэдэг. Үүний дараа нүүр өргөлтүүд орно. Сүүлийн үед биеийн галбир засуулах мэс засалд их орж байгаа. Өөрөөр хэлбэл, хөх томруулах, өөх соруулах гэх мэт.   -Гоо сайхны хагалгаа хийдэг хүнд гоозүйн өндөр мэдрэмж хэрэгтэй байх. Дээр нь хүн, хүний нүүр царайнд тохируулж хагалгаа хийнэ гэдэг их төвөгтэй байх. Ер нь гоо сайхны хагалгаа хийхэд хамгийн төвөгтэй хэсэг юу вэ?   -Косметик мэс засал хийхэд хамгийн төвөгтэй хэсэг гэсэн ойлголт байдаггүй. Хүний биеийг хэсэг, хэсгээр нь салгаж ойлгож болохгүй шүү дээ. Анатомиос гадна физиологи бас психологи гэж байна. Үүнтэй холбоотойгоор аливаа мэс заслыг хийхэд анагаахын шинжлэх ухааны бүхий л талын мэдлэг, чадвар, ур дүй, анхаарал төвлөрөл шаардсан их хэцүү ажил. Косметик мэс засал хийхэд ур чадвар, дадлага туршлагаас гадна гоо сайхны өндөр мэдрэмжтэй байх хэрэгтэй. Гоо сайхны мэс засал хийнэ гэдэг чинь бас нэг төрлийн урлаг. Жишээлбэл, давхраа хийхэд тухайн хүний онцлог, нүүрний булчингуудын хөдөлгөөн, харц, тэр бүү хэл мэргэжлийг нь хүртэл бодолцох хэрэгтэй болдог. Яагаад гэвэл, үйлчлүүлэгч маань тухайн мэс заслын үр дүнд өмнөхөөсөө ч илүү сайхан болох ёстой. Тэгээд дээр нь эмч, багш, дуучин, жүжигчин гээд мэргэжил бүхэн өөрийн гэсэн онцлогтой.   -Монголчуудын дунд ам дамжсан яриа, сургаар өөрийгөө эмчилдэг хүн цөөнгүй бий. Үсчинд орох гэж байгаа юм шиг гүйж очоод хагалгаанд орчихдог, түүнээсээ болж хохирсон хүн олон байдаг. Ийм хүмүүс танай эмнэлэгт хэр ханддаг вэ?   -Байлгүй яахав. “Би ийм болчихлоо. Засаж өгөөч” гээд уйлаад ороод ирдэг хүн байдаг. Хятадад хагалгаа хийлгэсэн гээд хамар нь тас татчихсан юм шиг сорвитой. Бас нүд нь чимхсэн бууз шиг болчихсон. Манай эмнэлэгт ийм шалтгаантай хүмүүс ирдэг. Бүгд бусдын амнаас сонссон буруу мэдээллээсээ болж ингэж хохирсон байдаг. Тэгэхээр гоо сайхны хагалгаанд орсон хүмүүс бусдад худлаа мэдээлэл өгөхөө болиоч гэж хэлмээр байгаа юм. Манай урлагийнхан Монголд хийлгэсэн, манайд хийлгэсэн хагалгаагаа дандаа гадаадад хийлгэсэн гэж ярьдаг. Гадныхан бол мэс засалд орсон тухайгаа нуудаггүй. Гэтэл манайхан нуугаад, зарим нь бүр “Би энэ хагалгаагаа гадаадад хийлгэсэн гэж хэлнэ шүү” гэдэг. Би сүүлийн үед энэ мэт буруу ташаа мэдээлэл нь эргээд хүмүүсийг хохироодог юм байна гэдгийг их сайн ойлгосон. Тиймээс найз нөхөддөө, таньж мэддэг хүмүүстээ битгий худлаа мэдээлэл өгөөсэй гэж хүсч байна.   -Танай эмнэлэгт хагалгаа хийлгэхээр ирж байгаа хүмүүс янз бүрийн шалтгаантай ирдэг байх. Аваар, осол, түлэгдэлтээс болж, нүүр царайгаа янзлуулах хүн ч байдаг байх. Одоо байгаа зүс царайндаа сэтгэл хангалуун бус явдаг хүн ч ханддаг байх. Сүүлийн үед хүүхнүүд хүзүү, нүүрнийхээ арьсыг татуулахаас гадна гарынхаа арьсыг хүртэл татуулдаг болсон гэж байсан?   -Гарын үений орчим үүссэн бага зэрэг үрчлээг мэс заслын аргаар засч болдог. Ийм хагалгаа хийлгэсэн хэд хэдэн хүн бий. Хэт туранхай гарыг нь гель болон өөрийнх нь өөхийг шахах аргаар засч янзалж болдог. Мөн элдэв янзын тууралт харшил, түлэгдэлтээс үүссэн арьсны толбыг хуулж болдог.   -Үсчинд орохдоо хүмүүс үс засах хүнийхээ үс рүү нь эхлээд хардаг. Түүн шиг хагалгаа хийлгэхээр ирж байгаа хүмүүс таныг бас хардаг байх. Нууц биш бол та өөрөө ийм хагалгааг хийлгэж байсан уу? -Хийлгэж байсан. Гэхдээ модель, мисс шиг болохын тулд хийлгээгүй. Зүгээр л өөрийнхөө дутагдалтай талыг засуулах гэж америк найз эмчээрээ хийлгэсэн. Гэхдээ арьсаа татуулж байгаагүй. Одоо харин нас яваад нүүр өргөлт хийлгэх шаардлагатай болж байх шиг байна.   -Гоо сайхны хагалгаа манайд ашигтай бизнесийн нэг болоод хувирчихсан. Гадаад, дотоодын эмнэлгүүд нэмэгдэхийн хэрээр өрсөлдөгчид илүү л олширно. Танай эмнэлгийг Монголдоо номер нэг гэдэг ч мэргэжил, ур чадвараараа өрсөлддөг эмч, эмнэлэг байдаг байх. Энэ тухай...?   -Би шавь нартайгаа өрсөлддөг. Тэд л миний өрсөлдөгч. Гантөмөр, Пүрэвдагва, Алимаа, Ариунбаяр бас резидентурт суралцаж байгаа хоёр залуу байна. Тэд л миний өрсөлдөгчид. Тэд надаас мэдлэг, мэргэжил, ур чадвараараа илүү гарах ёстой. Би тэдэнд яаж зааж сургаж байсан шиг энэ мэргэжлийг бусад хүнд эзэмшүүлэх ёстой. Мөн тэд надаас хавьгүй илүүг хийж бүтээх ёстой. Энэ л миний тэднээс нэхэх өр. Энэ бол маш их ур чадвар шаарддаг хагалгаа.   Би эх орондоо энэ салбарыг хөгжүүлчих юмсан, чадвар сайтай залуучуудыг сургаад үлдээчих юмсан гэж боддог. Хагалгааны дараа миний шавь нар улам туршлага сууж байгааг хараад их бахархдаг. Тиймээс Монголд миний шавь нартай өрсөлдөх өрсөлдөгчид одоогоор байхгүй. Тэд энэ салбарыг үргэлж тэргүүлж явдаг гэдэгт огт эргэлзэхгүй байна.   -Орчин үеийн охид, бүсгүйчүүд дунд гоё сайхан байх нь ажил, амьдралд оноо нэмдэг, албан тушаал ахихад ч нөлөөлдөг гэж үздэг хүн олон бий. Та гоо сайхны пластик мэс засалч хүний хувьд эмэгтэй хүний гоо сайхныг хэрхэн үнэлдэг вэ?   - Гоё сайхан байх гэдэг эмэгтэй хүний төрөлхийн шинж шүү дээ. Гэхдээ зөвхөн гаднах үзэмжээр үүнийг дүгнэх нь өрөөсгөл ойлголт. Эмэгтэй хүн өндөр боловсролтой бас дотроосоо үргэлж гэрэлтэж байх ёстой. Гоё сайхан байлаа гээд эрдэм мэдлэггүй бол хэцүү шүү дээ. Үнэргүй цэцэгтэй адил гэдэг биз дээ. Тиймээс боловсролтой байна гэдэг хүмүүжилтэй байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр, гоё, сайхныг мэдрэх мэдрэмж хүн бүрт байх ёстой. Эмэгтэй гэлтгүй эрэгтэй хүнд ч ийм мэдрэмж байх хэрэгтэй. Энэ бол хүнд байх ёстой хамгийн чухал зүйл. Яагаад гэвэл, ийм мэдрэмж хүний амьдралд гэрэл гэгээ, баяр баясгалан нэмж байдаг.
Хойд хөрш зөөвөрлөгч пуужин илгээнэ
“Протон-М” зөөвөрлөгч пуужин Энэ сарын 20-нд ОХУ-ын сансар судлалын хүрээлэн, нисэх хүчний бодлогын төв газар хамтран “Протон-М” зөөвөрлөгч пуужинг сансрын тойрог замд илгээх гэж байна. “Роскосмос”-т бичсэнээр уг зөөвөрлөгч нь сансарт буй ОХУ-ын хиймэл дагуулд тоног төхөөрөмж нийлүүлэх, сэлбэг аваачиж өгөх гол зорилготой ажээ.  Казахстаны Байконурт байрлах олон улсын сансрын нисэх буудлаас хөөрөх “Протон-М” зөөвөрлөгч пуужин “Бриз-М” хэмээх пуужингийн эд анги засварлах роботыг задгай сансарт буй “Сириус ФМ-6” хиймэл дагуулд хүргэж өгөх энгийн даалгавартай.  “Протон пуужин зорьсон ажлаа бүтээгээд, ямар нэгэн гэмтэл авчихалгүй буцаж ирэх байх гэж нйадаж байна. Глонасс байрлалын системд тооцоолсноор уг ажиллагаа 100 хувь “GPS” технологиор удирдагдаж явна. Бид энэ төрлийн пуужинг Байконураас хоёр дахь удаа үдэн гаргаж байна” хэмээн судалгааны багийнхан ярьжээ. “Протон-М” пуужин нийт 6 тонн ачаа хүргэж өгөх бөгөөд энэ нь 15 жилийн турш ашиглагдах сэлбэг, хэрэгсэл аж.
Шатарчид Жакартад өрсөлдөв
10-17-нд Индонезийн Жакарта хотод болсон Индонезийн нээлттэй тэмцээнд оролццлоо Монголын шатарчид энэ сарын 10-17-нд Индонезийн Жакарта хотод болсон Индонезийн нээлттэй тэмцээнд оролцов. 108 шатарчин швейцарь системээр 11 өрөгт оюун ухаанаа уралдуулсан бөгөөд манай улсаас их мастер Ц.Батчулуун, Б.Гүндаваа, Т.Батчимэг, ОУМ Г.Мөнхгал, фиде мастер С.Билгүүн нарын таван тамирчин өрсөлддөө. Манайхнаас “Алдар” спорт хороо, “Зууны шатар” клубийн тамирчин, их мастер Ц.Батчулуун хамгийн өндөр амжилтыг үзүүлж, 6.5 оноотой 18 дугаар байрт оров. Харин улсын дөрвөн удаагийн аварга Өвөрхангай аймаг, “Шунхлай” группийн тамирчин, их мастер Б.Гүндаваа 6.0 оноотой 28, ОУМ Г.Мөнхгал (6.0) 31, их мастер Т.Батчимэг (4.0) 80, фиде мастер С.Билгүүн (3.5) 93 дугаар байрт оржээ.
М.Пүрэвцогт: Мөнгө хадгалъя гэвэл орлого, зарлагаа бүртгээрэй
Эдийн засагч М.Пүрэвцогт Эдийн засагч М.Пүрэвцогттой өрхийн төсвөө хэрхэн хөтлөх,  орлого, зарлагаа яаж хянах талаар ярилцлаа. -Хувь хүмүүс төсөв хөтөлнө гэхээр нүсэр ажил гэж ойлгох нь их байх шиг? -Хувь хүн төсөв хөтлөхгүй байна гэдэг нь төлөвлөлтгүй амьдарч байна гэсэн үг л дээ. Ингэлээ гээд гарах эрсдэл, алдагдал нь аж ахуйн нэгж, улс орныхтой харьцуулахад харьцангуй бага. Тэгээд ч орлого, зарлага энгийн хүний ой тойнд багтаж байгаа болохоор илүү хялбар. Гэхдээ зорилго, боломжоосоо хамаараад өөртөө ойлгомжтой хүснэгтэд орлого, зарлагаа тухай бүрт нь тэмдэглээд явах нь илүү боломж, хяналтыг хувь хүнд бий болгодог. Үнэндээ 20 хувийн чинээлэг давхаргынхан нийгмийн баялгийн 80 хувийг эзэмшиж байгаатай хүн амын ихэнх хэсэг буюу 80 хувийг харьцуулаад дундажлана гэдэг утгагүй. Ингэснээр таны орлогын их, багаас үл хамааран сарын тогтвортой орлого, зарлагын харьцаа бий болно. Бас хуримтлалтай болох ач тустай. Энэ нь түр зуурын биш, харин ч амьдралын тань дадал зуршил болж чадвал санхүүгийн эрсдэлээс өөрийгөө хамгаалах өргөн боломж. Ингэж л байж та сард чухам хэдийг олоод хэдийг үрээд байгаагаа мэднэ. -Гэхдээ хүмүүс хуримтлалтай болохыг хүссэн ч цалин, орлого нь хүрэлгүй “ширгэчихдэг” гэж гомдоллодог шүү дээ? -Америк, Европын холбооны дундаж давхаргын айлын орлого, зарлагыг үзэхэд сарынхаа тогтмол зардлыг нөхөөд, цаана нь хуримтлалтай үлдэж байна. Харин манай улсад парадокс буюу харилцан тэнцвэргүй гаж хэлбэр үйлчилж байна. Америк, Монгол хоёрын өргөн хэрэглээний барааны үнэ ижил хэрнээ орлогын хэмжээ нь 5:1-ийн харьцаатай байна. Өөрөөр хэлбэл, Америкт нэг кг мах гурван ам.доллар байхад сарын орлого доод тал нь 3000 “ногоон”. Харин бид махаа таван ам.доллараар авч идэнгээ 500 ам.долларын цалинтай байна. Тэгэхээр манайханд гарын салаагаар урсгаад байх их орлого байхгүй л гэсэн үг. Мэдлэг, оюун ухаан нь одоогийн тогтмол бага орлогоосоо хэд дахин илүү хурдтай хөгжиж байгаа дундаж иргэдийн хувьд зардал нь орлогоо хэд дахин давах үнэхээр хорлонтой шүү дээ. Улс орон хөгжиж, шударга хуваарилалттай болох хүртэл яах аргагүй бид цаасан дээр төлөвлөж, дүн шинжилгээ хийж байж л санхүүгийн асуудлаа шийдэж чадахаар байна.     -Өрхийн орлого, иргэдийн цалин өссөн гэсэн статистик мэдээлэл сар бүр л гарах юм. Бодит байдал дээр цалин бахь байдагтаа, зарлага өссөн хэвээрээ байна? -Би Үндэсний статистикийн хорооноос гаргаж буй тоонд дурамжхан ханддаг. Улс орны тоон үзүүлэлт, өсөлт хөгжлийг нийтээр нь харуулахын тулд ашигладаг (ДНБ, Хүн амын дундаж орлого зарлага гэх мэт) тоон утгыг нийт хүн амын амьдралын чанартай холбож ойлгуулж байгаад гол асуудал байна. Үнэндээ 20 хувийн чинээлэг давхаргынхан нийгмийн баялгийн 80 хувийг эзэмшиж байгаатай хүн амын ихэнх хэсэг буюу 80 хувийг харьцуулаад дундажлана гэдэг утгагүй, хуурсан тоонууд. Манай нийт хүн амын дундаж орлого 950 мянган гаруй төгрөг боллоо гэдэг тоо ямар олон хүнийг хэлмэгдүүлж байгааг мэдэрмээр. Тэгснээ зарлага нь улсын дунджаар 800 гаруй мянга. Ийм харьцуулалт гарсан ч өөрийгөө ялж, энэ нөлөөллөөс ангид амжилтанд хүрсэн хүмүүс цөөнгүй байна шүү дээ. Бидний аав ээж, эмээ өвөө үр хүүхдийнхээ төлөө өмсөх зүүх, идэж уухаа хасан байж сарынхаа хэрэгцээг нарийн удирдаж байгаа жишээ Монголоор нэг байна.  -Тухайлбал, би цалин буухын өмнө хэрэгцээний зардлаа тооцоолж бичдэг юм. Гэтэл цалин гар дээр ирэхээр нэг л мэдэхэд дуусчихдаг. Хэрэгцээний зүйлээ авч амжаагүй байдаг. Энэ асуудлаа хэрхэн хянах вэ? -Нэгдүгээрт энэ таны цалин, бас таны зардал юм. Мөнгө өөрөө дуусна гэж байхгүй. Та орлогын эх үүсвэрээ нэмэх, зардлаа хасах гэсэн наад захын аргуудыг хэрэгжүүлжээрэй. Зардлаа хянаж, хэрэгцээгээ зохистой төвшинд байлгаж, төсвөө үнэхээр удирдахыг хүсвэл яах аргагүй цаасны булан дээр ч болтугай одоогийн орлого, зарлагын харьцаагаа бичиж эхлэх нь цаашдын амжилтын эхлэл болно. Орлогынхоо эх үүсвэрийг тогтмол болон тогтмол бусаар нь ангилж, зардлаа ч хуваарилна. Дараа нь зардлын төрөлд дүн шинжилгээ хийж, чухлаас чухал бус руу, эдийн засгийн өгөөжтэйгээс өгөөжгүй хүртэл, бие сэтгэхүйн хувьд хортойгоос хоргүй хүртэл жагсаах, ангилах, ялгахаас зардлаа удирдах ажил эхэлж байгаа юм. Тэр үед та цээжиндээ тоо бодох, цаасан дээр тоо бодохын ялгааг мэдрэх болов уу гэж найдаж байна. Ер нь аливаа бүх зүйлийг удирдахыг хүсвэл юуны түрүүнд мэдэх хэрэгтэй. Мэдэхийн тулд бичиж бүртгэлжүүлж, улмаар алдаатай цэгүүдийг олж тогтоон дахин давтахгүй байх шүү дээ.  -Ажил эрхэлж байгаа залууст гэр бүлийн  гишүүддээ тодорхой хэмжээгээр мөнгөн тусламж үзүүлэх шаардлага сар бүр гардаг. Тэдэнд мөнгөө өгөх нь зардлаа зөв зохицуулж байгаатай холбоотой юу? -Голландад залуучууд ээж аавтайгаа хоолонд ороод гарсан тооцоогоо хувааж төлдөг гэдэг үгийг олон хүнээс сонссон байх. Тэнд хүвь хүний санхүүгийн төсөв тооцоолол гэдэг нь нийгмийн хэрэгцээ шаардлага, үүрэг нь байдаг. Тэдний төлөвлөгөөнд маш олон тооны татвар, даатгал, торгуулийн хураамжууд тооцогддог. Нийт орлогынх нь 60 орчим хувь нь зөвхөн татварын зардал байх энүүхэнд. Нэгэнт нийгмийн хуваарилалтад тэгш орж, бусад боломжоо жирийн иргэн ашиглах боломж муутай манай нийгэмд бусаддаа дэм болох нь буруу биш.  Гэвч урт хугацаандаа тэдгээр хүмүүсийг бие даасан хараат бус орлоготой болгох, эрдэм мэдлэгтэй, мэргэжилтэй болгож, бэлэнчлэх сэтгэлгээнээс салгах нь таны нийгмийн хариуцлагын асуудал. Бас хувийн санхүүгийн төлөвлөлтөд хэтдээ сайн нөлөөтэй. -Тэгвэл төсвөө хянахын тулд сэтгэл зүйгээ бэлтгэж, мэдлэгтэй болох хэрэгтэй юм байна. Ингэхдээ өөрийгөө яаж бэлтгэх вэ? -Орлого чинь зардалд чинь хүрэхгүй байна гэсэн бодлоосоо ангижрах хэрэгтэй. Төсөв хөтлөөд маргааш нь хуримтлалтай болчихгүй. Харин зорилготой болоод түүндээ хүрэхийн тулд амьдарч эхэлбэл та аяндаа цаас харандаа шүүрч, орлогоо наад захын зардалдаа хуваарилаад, үлдсэнийг нь хугацаатай дансандаа хийж эхлэх байх. Дүгнээд хэлэхэд бид хэвийн хэрэглээтэй байх хэмжээний орлого олохгүй байгаа нь үнэн. Орлого өссөн ч инфляц өндөр байгаа нь энэ нөхцлөө удаан хадгалах эрсдэл бас их. Иймд та, бидэнд санхүүгийн сахилга баттай аж төрөхөөс өөр сонголт даан ч байхгүй. Хүсвэл та интернэтээс өрхийн төсвийн хүснэгт хайвал монгол хэл дээр хийсэн боловсронгуй программ ч гараад ирнэ. Амжилт хүсье.
Нийслэлийн өдрөөр хямдрал зарлана
Улаанбаатар хотын 374 жилийн ойн өдрийг тохиолдуулан НЗД-ын санаачлагаар нийслэлийн иргэддээ зориулан “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” арга хэмжээг Чингис хааны талбайд зохион байгуулахаар боллоо.  Хүнс, худалдаа, нийтийн хоол, барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг томоохон аж ахуйн нэгжийн удирдлагууд НЗД-ын санаачлагыг дэмжин, нийслэлийн өдрөөр ард иргэддээ хямдралтай үнээр бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулахаа илэрхийлсэн бөгөөд зарим байгуулгууд нэн ядуу өрхүүдэд тусламж үзүүлэх ажээ.  Харин зохион байгуулагчдын зүгээс аравдугаар сарын 29-нд болох энэ үйл ажиллагаанд иргэд өргөнөөр оролцож хэрэгцээт бараагаа хямдралтай үнээр худалдан авч эдийн засгийн хэмнэлт хийхийг уриалж байгаа юм.
Windows 8.1 болон Remote Desktop
Microsoft компани Windows үйлдлийн системынхээ 8.1 хувилбарыг зарлалаа. Та Windows 8.0 системтэй бол үнэгүй апдэйт хийх боломжтой. Уг хувилбараараа Microsoft нь алдарт “Start” товчоо буцааж сэргээж байна. 8.0 хувилбартаа уг товчыг хассанаар хэрэглэгчдээсээ нэлээд шүүмжлэл дагуулсан юм. Үүнтэй зэрэгцэн бас нэг шинэ боломж бий болсон нь хэрэглэгч Windows ширээний компьютертээ iOS, Android төхөөрөмжүүдээс нэвтэрч удирдах Remote Desktop программ. Та Apple AppStore, Google PlayStore-оос программыг үнэгүй татаж суулгаад, утаснаасаа эсвэл таблетнаасаа Windows PC рүүгээ нэвтрэн ажиллаж болох юм. Харгалзах Store-уудаас “Microsoft Remote Desktop” гэж хайх хэрэгтэй. Android төхөөрөмж дээрх дэлгэцний харагдах байдал iOS төхөөрөмжийн дэлгэцэнд харагдах байдал
Цоомоо өөрөө ч мэдэлгүй бие хамгаалагчтай болжээ
“TV коктейль” хамтлагийн жүжигчин Цолмонбаярын хуримын үеэр Өнгөрсөн долоо хоногт нэгэн сүртэй хурим болсон нь “TV коктейль” хамтлагийн жүжигчин Цолмонбаярынх. Сүртэй гэж хэлэхийн учир нь урлаг, спортын залуу үеийн маш олон төлөөлөл түүний хуримын зочин болсон юм. Тэдний нэг нь “Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагай байв. Тэрбээр хуримлагчдыг хаана ч явсан дагаж, тэднээс алхам ч холдоогүй гэнэ. Угийн том биетэй тэрбээр чамин хослол, нүдний хар шилээр гоёж очсон нь яг л бие хамгаалагч шиг харагдаж байсан. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа тэр өдрийн зургийг оруулж, “хамгаалагч уу, зүгээр дүү нь үү хэхэ” хэмээн бичсэн байв. Харин тэр зургийн дор цахим ертөнцийн найз нар нь “Мэргэжлээ буруу сонгосон юм биш үү, бие хамгаалагч болбол зохих байжээ” хэмээн санал дэвшүүлжээ.
21 иргэнийг галаас аварчээ
Нийтийн байранд гал гарчээ Энэ сарын 18-ны шөнө 02:11 цагт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын  хоёр тоотод байрлах 10 айлын 10*8 метрийн хэмжээтэй нийтийн байранд гал гарчээ.  Азаар хүний амь нас хохирсонгүй. Аврагчид шатаж байсан байрнаас 10 айлын 21 иргэнийг гаргаж амжжээ. Тус байрны коридор, лампиран тааз болон цахилгааны утас шатаж байсныг аврагчид 45 минутанд унтраасан байна.  БЗД-ийн 63 дугаар ангийн салааны захирагч, онцгой байдлын дэслэгч  Б.Өлзийсайханаар ахлуулсан хоёрдугаар салааныхан гал гарсан газарт ажиллажээ. Гал гарсан шалтгааныг тогтоохоор НОБГ-ын жижүүрийн байцаагч, дэд хурандаа Д.Ганболд, БЗД-ийн цагдаагийн I хэлтсийн цагдаагийн дэслэгч Ц.Отгоннямаар ахлуулсан бүрэлдэхүүн ажиллаж байгаа аж.
Хуулиа эргүүлэн татахыг уриалав
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, С.Ганбаатар нар өчигдөр сэт­гүүлчдэд мэдээлэл хийлээ УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, С.Ганбаатар нар өчигдөр сэт­гүүлчдэд мэдээлэл хийлээ.  Тэд “Урт нэртэй хууль хоёр их хурлын бүрэн эрхийн хугацаанд яригдаж байж батлагдсан. Энэ хууль бол эх орны язгуур эрх ашиг, амьдрах газар нутгийн маань ус, хөрс, агаар нь цэвэр байх, хойч үедээ өвлүүлж үлдээхэд чиглэгдсэн хууль.  Сонгууль болохоор бүх нам, улстөрчид байгалиа хамгаална, байгальд ээлтэй орчин бүрдүүлнэ гэж ярьж байгаад гарч ирдэг ч өнөөдөр энэ тал дээр хийж хэрэгжүүлсэн зүйлгүй, алтны компаниудын лоббинд автаад хуулийнхаа эсрэг зүйл хийж байна.  Хуулийг дагаж гарах журмын тухай хуульд нэ­мэлт, өөрчлөлт оруулна, харин урт нэртэй хуулийн үг, өгүүлбэрт ямар ч өөрч­лөлт оруулахгүй гэж байгаа ч цаагуураа энэ нь бодит байдалтай нийцэхгүй бай­гаа” хэмээгээд хууль са­наачлагчдыг хуулиа эргүүлэн татаж авахыг уриалав. Дээрх гишүүд урт нэртэй хуулийн хэрэгжилттэй танилцах, санал дүгнэлт гаргах мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт багтсан бөгөөд Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн зарим сумдаар явж алтны компаниудын үйл ажиллагаатай танилцсан байна.
Адуучидтай өглөөний цай уув
21 аймгаас шалгарсан шилдэг адуучид энэ 10 дугаар сарын 06-нд Хүй долоон худагт өрсөлдсөн. Улсын шилдгийн шилдэг уран уургач, бугуйлч, эмнэг хангал сургагчдыг шалгаруулах “Адуучин” тэмцээнийг Ерөнхий сайдын ивээл дор анх удаа улсын хэмжээнд зохион байгуулж,  тэмцээний төрөл бүрт амжилттай оролцсон адуучдыг нийлбэр дүнгээр нь шалгаруулж эхний таван байрын эзнийг тодруулсан юм. Айргийн тавд шалгарсан шилдэг адуучидтай Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр өглөөний цай хамт уулаа. Монголчуудын адуу эдлэх соёлыг олон нийтэд  түгээн сурталчлах, энэ соёлыг хадгалж хамгаалж үлдэх, эзэмшихэд энэ арга хэмжээ чухал. “Адуучин” тэмцээн монголчууд төдийгүй гадаадынхны сонирхох аялал жуулчлалын том брэнд болно. Хүй долоон худагийг Монгол наадмын төв болгож байгаа. Үндэсний их баяр наадмаас гадна үндэсний хэмжээний ийм баяр наадам зохион байгуулдаг болох нь зөв гэж Ерөнхий сайд уулзалтын үеэр ярьж байлаа. Ирэх жилээс “Адуучин” тэмцээнийг сум, аймаг, улсын гэсэн 3 үе шаттай зохион байгуулах бөгөөд сүүлчийн шалгаруулалтыг есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн ням гаригт Хүй долоон худагт явуулна. “Адуучин” тэмцээний шилдэг таван оролцогч болох Хэнтий аймгийн Батноров сумын адуучин А.Алтаншагай, Сэлэнгийн Цагааннуурын С.Батсуурь, Дорноговийн Айрагийн Е.Баасанхүү, Өвөрхангайн Бүрдийн Д.Охинтогтох, Дорнод аймгийн Матад сумын адуучин Г.Баяржаргал нар  энэ өдөр Төрийн ордонтой танилцаж, Төрийн түүхийн музей үзэж сонирхлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Анжелина Жоли, Брэд Питт хоёр 320 саяын гэр бүлийн гэрээ байгуулав
Холливуудын жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт Холливуудын хамгийн алдартай хос өдгөө зургаан хүүхэлтэй болсон ч өнөөг хүртэл албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй явжээ. Тэд саяхан гэр бүлээ батлуулахдаа 320 сая ам.долларын гэрээ байгуулсан аж. Хэрэв тэд салахдаа тулбал Брэд Питт 176 сая, Анжелина Жоли 144 сая ам.доллар халааслахаар гэрээнд заажээ. Ийм гэрээ байгуулсанаар Брэд, Анжелина нар шар хэвлэлийнхний элдэв янзын таамгаас нэг мөсөн салж байгаа юм.
Nikon-ы анхны WiFi, GPS-тэй DSLR камер гарлаа
Зөвхөн гар утастай хүмүүс биш, DSLR камертай хүмүүст авсан зургаа Instagram-д байрлуулж найзууддаа хаана яваагаа мэдээлэх боломж бий боллоо. Nikon өчигдөр өөрийн DSLR төрлийн камерны цувралдаа D5300 загварыг нэмснээ зарлав. Энэ нь тухайн компаний хувьд анхны утасгүй холболт болон GPS төхөөрөмж суурилагдсан камер болж байгаа юм. WiFi холболттой болсноор авсан зургаа хялбархан бусадтай хуваалцах (mail, social media) боломжтой болж байгаа бол  GPS нэмэгдсэнээр авсан зургандаа geotag (зураг бүрт газарзүйн байрлалын мэдээлэл нэмэгдэх) нэмж чадах юм. Бусад үзүүлэлтүүдийн хувьд өмнөх D5200 загварынхтай ижил гэнэ. D5300 загвар энэ сардаа багтан зарагдаж эхлэх ба зөвхөн эх бие нь 800$ бол дурантайгаа 1400$ болох гэнэ.
Хичээлээ хийдэггүй дэд сайд
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “Бүтээн бай­гуулалтын цаг” уул­залтын үеэр сайд, дэд сай­дууд Ерөнхий сайдаар амаа асуулган байж ганц хоёр үг унагадаг.  Бусад үед хаана юу хийж явдаг нь бараг нууц шахуу зүйл. Тэгвэл одооноос эх­лээд тэдний өмнөөс ярих биш тэд өөрсдөө ярьж байх гэнэ. Харин УИХ-ын чуулганы өчигд­рийн хуралдааны үеэр Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат шал­галтад тааруухан оноо авсан. Ямар сайндаа л УИХ-ын дарга З.Энхболд “Битгий толгойгоо гудайлгаад бай. Наад микрофон дээр гараад яриач” хэмээн зандраад авсан.  Ганц дэд сайд О.Чулуунбат ч гэлтгүй гишүүдийн асуусан асуултанд час хийсэн оновчтой хариулт өгөх нь битгий хэл харж ярих ёстой бичгээ орхичихсон байна гэх шалтгаан хэлж байсан холбогдох хурган дарга нар ч байсан юм.  Одооноос хичээлээ сайн хийж шалгалтандаа бэлдэж байхгүй бол эрхэм дэдүүд хэцүүдэх шинжтэй.
Г.Баасан: МАЧХ намаас, улс төрөөс ангид ажилладаг
МАЧХ-ны тэргүүн Г.Баасан ахмадуудын хамт өнөөдөр мэдээлэл хийлээ Тэрбээр Монголын ахмадын холбоо, Монголын ахмадын чөлөөт холбоо хоёрыг иргэд ялгаж салгаж чадахгүй байгааг ихэд шүүмжлэв. Түүний тэргүүлдэг холбоо бол бүх зүйлээрээ чөлөөт бөгөөд улс төрөөс ангид, ахмадуудынхаа эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг, намаас, улс төрөөс ангид ажилладаг гэж тодотголоо. Тухайлбал, ахмадууддаа итгэл, урам хайрладаг, нэгийг нь ч орхилгүй жигд ажилладаг, ахмадын төлөөх бүх ажлыг дэмждэг, настангуудаа эвлэрүүлдэг, нэгтгэдэг байгууллага гэв. Харин Монголын ахмадын холбоо бол ахмадуудаа эзгүй хаясан, байнга хуурдаг, ахмадуудыг сонгуульд хэрэглэхийн төлөөл ажилладаг гэлээ. Монголын ахмадын чөлөөт холбооноос явуулсан судалгаанд 2916 ахмад хамрагджээ. Тэдний 96.9 хувь нь ахмадуудыг нэгдмэл болгож өгөөч, 87.6 хувь энэ ахмадуудын дунд намчирхах асуудал байгаа нь үнэн, 64.8 хувь нь ахмадын байгууллага бидэнд хүрч ажиллаагүй гэжээ.
Харшлын улмаас цэрэгт тэнцэхгүй тохиолдол ихээр гарч байна
Хан-Уул дүүргийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага Нийслэлийн 52 дугаар сургууль дээр болж байна. С.Баярсайхан: Би цэрэгт явмаар байна. Намайг тэнцүүлээд өгөөч гээд гуйж байна. Өнөөдрийн байдлаар 1000 орчим залуусыг цэрэгт татахаас 14.00 цагийн байдлаар 600 орчим залуус бүртгүүлсэн дүнтэй байв. Хошууч С.Баярсайханаас цэрэг татлагын талаар тодрууллаа. -Залуус цэрэг татлагад хэр идэвхитэй оролцож байна вэ? -Маш идэвхтэй байна. 14.00 цагийн байдлаар аль хэдийнэ 60 хувьтай болчихсон байгаа нь үүнийг гэрчилнэ. -Харж байхад цэрэгт тэнцсэнгүй гээд гарч ирж байгаа залуус цөөнгүй байна. Ихэвчлэн ямар шалтгаанаар тэнцэхгүй байна вэ? -Мэдээж бие бялдарын хөгжилөөрөө тэнцэхгүй байх нь бий. Гэхдээ сүүлийн үед хараад байхад ямар нэгэн харшлын улмаас цэрэгт тэнцэхгүй тохиолдол их гарч байна. Өнөөдрийн цэрэг татлагаар ч гэсэн харшлаас болж тэнцээгүй маш олон тохиолдол гарлаа. Бие дээр нь их хэмжээний тууралт гарсан, захтнах шинж тэмдэг байнга илэрдэг, шороо, тоосны харшилтай гээд. Тэгсэн хэрнээ “Би цэрэгт явмаар байна. Намайг тэнцүүлээд өгөөч" гээд гуйж байгаа нь залуусын идэвхи сайжирсныг харууллаа гэв. Цэрэг татлага болж байгаатай холбогдуулан 52 дугаар сургууль өнөөдөр хичээллээгүй. Татлагын ажил энэ амралтын өдрүүдэд үргэлжлэх юм.  Цэрэг татлагын комисс байрласан сургуулиуд, Сонгинохайрхан дүүрэгт 83-р сургууль Баянгол дүүрэгт 96-р сургууль Баянзүрх дүүрэгт 53-р сургууль Сүхбаатар дүүрэгт 31-р сургууль Чингэлтэй дүүрэгт 24-р сургууль Хан-Уул дүүрэгт 52-р сургууль дээр тус тус байрлаж байна.
“Нарантуул”-ын галын шалтгааныг тогтоосон гэдэг худлаа гэв
“Нарантуул” худалдааны төвийн хүнсний павилон шатсанаас хойш 55 хоног өнгөрч байгаа бөгөөд 800 орчим түрээслэгчид ажлын байргүй болсон. Үүнтэй холбогдуулан тус захын түрээслэгчидийн төлөөлөл өнөөдөр сэтгүүлчидэд мэдээлэл хийлээ. Тэд “Хохирол барагдуулах асуудлыг нэн тэргүүнд тавихаасаа илүүтэй ажлын байраа хурдхан сэргээн барих нь бидний хувьд чухал байна” гэсэн. Түүнчлэн сүүлчийн хэдэн хоног хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр галын шалтгааныг тогтоосон талаар мэдээлж байгаа нь ташаа бөгөөд галын дүгнэлт огтхон ч гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна хэмээн түрээслэгч Д.Цамбажав хэллээ. С.Эрдэнэцэцэг: Захын удирдлагын зүгээс ч анхаарал тавьдаг байсныг хэлэх хэрэгтэй. Түүнчлэн хүнсний павилонд үйлчилгээ эрхэлдэг байсан 25 цайны газрыг төлөөлж ирсэн С.Эрдэнэцэцэг “Нарантуул захын хүнсний хэсгийг нэг муу бор овоохой шиг юм байсан мэтээр хэвлэл мэдээллээр ярьж байна. 480 орчим түрээслэгчидтэй маш том зах зээл тэнд байсан. Захын удирдлагын зүгээс ч анхаарал тавьдаг байсныг хэлэх хэрэгтэй. Галын дохиолол, агааржуулалтын систем, хүнсний бүтээгдэхүүнээс дээж авдаг шинжилгээний төв томоохон захад байх ёстой бүх юм байсан. Тэр бүү хэл цайны газруудыг хийн гааз хэрэглэхийг хүртэл хориод байсан” гэлээ. Юутай ч түрээслэгчид хүнсий павилоны шатсан хогийг цэвэрлэж дууссан бөгөөд үлдэгдэл хэсгийг нь 12 дугаар сарын 1 гэхэд нурааж дуусгах гэнэ. Мөн шатсан суурин дээр нь дахин ажлын байр барих талаар захын удирдлагуудтай ярилцаж эхэлсэн байна.
Газрын тосны бүтээгдэхүүний ирэх оны нөөцийг 13 компани бүрдүүлэхээр болжээ
Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох, шатахууны нөөц бүрдүүлэх талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа. 2014 онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг баталлаа. Үүнд, “НИК”, “Петровис”, “Магнай трейд”, “Шунхлай”, “Сод Монгол”, “Монпетэкс”, “Жаст ойл”, “Ойн бирж” зэрэг 13 аж ахуйн нэгж багтжээ. Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 2013 онд аж ахуйн нэгжүүд гэрээний дагуу нийт дүнгээр 70200 тн-оос доошгүй хэмжээнд барьж байгаа.  Харин ирэх 2014 онд 80480 тн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэх нь зүйтэй гэж үзлээ. Иймээс Уул уурхайн яамнаас нөөц бүрдүүлэх ажлыг ирэх оны 3 дугаар сарын 1-ий дотор зохион байгуулахаар боллоо.
Ирэх сарын нэгэн гэхэд хот бүрэн гэрэлтүүлэгтэй болно
Ирэх сарын нэгэн гэхэд хот бүрэн гэрэлтүүлэгтэй болно Авто замыг өргөтгөн шинэчлэх  ажлын хүрээнд ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, явган зорчигчийн замыг цогцоор нь хийж байгаагаас шалтгаалан Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийт 28000 гаруй гэрэлтүүлгийн 83,7 хувь нь л асаж байгаа ажээ. Өнөөдөр  Доржийн гудамж буюу Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийш Цайз зах хүрэх замын гэрэлтүүлгийг асаасан бөгөөд Чулуун овооны постноос Өгөөмөр зах хүртэлх замын гэрэлтүүлгийн угсралт бүрэн дууссан Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-иас цахилгааны эх үүсвэрийг нь шийдүүлэхээр хүлээж байна.  Мөн Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн уулзвараас 32-ын тойрог хүртэлх гэрэлтүүлгийг ирэх долоо хоногт, Яармагийн гүүрээс Нисэх хүртэлх замын урд талын зорчих хэсгийн гэрэлтүүлгийг борооны усны шугамын ажил дууссаны дараа хийж энэ сарын 30 гэхэд дуусгахаар төлөвлөжээ.  Нийслэлийн өдөр буюу энэ сарын 29-нөөс өмнө Улаанбаатар хотын гэрэлтүүлгийг бүрэн асаах зорилт тавин ажиллаж байгаа.
МИ-8 нисдэг тэргийг хөлслөн явсан зорчигчид, нисэх багийнхан эсэн мэнд ...
Нийслэлийн Багануур дүүргийн ойролцоо МИ-8 нисдэг тэрэг унаж осолдсон тухай мэдээлэл зарим сайтад гарсан байна. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад "ослын талаар ямар ч мэдээлэл манайд ирээгүй байна. Шуурхай 105, 101 гэсэн дугааруудад ч ямар нэгэн дуудлага ирээгүй байна" гэлээ.  Харин МИ-8 нисдэг тэрэгний ослын талаар салбарын сайд А.Гансүх өөрийн твиттер хуудаст дараах мэдээллийг оруулжээ.  А-жет компанийн нисдэг тэрэгтэй холбоотой ослыг газар дээр нь шалгаж бна. Шалтгааныг тогтоосны дараа албан ёсоор мэдэгдэнэ — Gansukh. A (@ganaa_gts) October 18, 2013 А-жет компанийн нисдэг тэрэг нислэгийн шаардлага хангасан, зөвшөөрөлтэй. (актлагдсан гэдэг ташаа мэдээлэл)— Gansukh. A (@ganaa_gts) October 18, 2013 А-жет компанийн нисдэг тэргийг загасчид хөлсөлж явсан бна. Буух үедээ алдаа гарсан бололтой. Зорчигч-загасчид цаашаа явган явжээ — Gansukh. A (@ganaa_gts) October 18, 2013 А-жет компани өөрийн өмчлөлийн нисдэг тэргээр нислэг хийж, газардах үедээ налж унасан бна. Зорчигч 7 хүн гэмтэлгүй. — Gansukh. A (@ganaa_gts) October 18, 2013
Чуулганд лоозонтой сууж байсан МАН-ыхан чуулганыг хаяж гарлаа
Чуулганы үеэр МАН-ы гишүүд ам.доллар 1389-1705 боллоо”, “Шатахуун, дулааны үнэ өслөө”, “Гурилын үнэ 20 хувь өслөө” “Атар талх 850” гэх зэрэг лоозон бичиж, ширээн дээрээ тавиад сууж байгаа. Дөнгөж сая тэдгээр гишүүн чуулганыг орхин гарсан байна. Ингэснээр өнөөдрийн хурал ийнхүү өндөрлөлөө. Ерөнхий сайд МАН-ынхан бүгдээрээ гарч явсан ч бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар асуултад нь бүрэн хариулт өг гэж үүрэгдэв. МАН-ын гишүүд чуулганд лоозонтой сууж байна "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах  үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж буй чуулганы хуралдаанд МАН-ын бүлгийн гишүүд лоозонтой сууж байна.  Үдээс хойшхи чуулганы хуралдаан 14.40 цагт эхэлсэн бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газраас Монголбанктай хамтран хэрэгжүүлж буй үнэ тогтворжуулах хөтөлбөрийн талаар мэдээлэл хийсэн юм. Үүний дараа МАН-ын бүлгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан бөгөөд Ерөнхий сайдаас мэдээлэлтэй нь холбогдуулан цөөнхийн бүлгийнхэн асуулт асууж байгаа юм.  Харин тэд энэ үеэрээ “Ам.доллар 1389-1705 боллоо”, “Шатахуун, дулааны үнэ өслөө”, “Гурилын үнэ 20 хувь өслөө” “Атар талх 850” гэх зэрэг лоозон бичиж, ширээндээ тавиад сууж байна.   Цөөнхийн гишүүд Ерөнхий сайдыг худлаа мэдээлэл өгч байна гэж шүүмжлээд, хэрэв үнэнээр нь мэдээллээ өгөхгүй бол чуулганыг хаяж гарахаа илэрхийлээд байна. Харин Ерөнхий сайд “МАН-ынхан бүгдээрээ гарч явсан ч бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар асуултад нь бүрэн хариулт өг” гэж үүрэгдлээ.  Яг одоогийн байдлаар чуулганы танхимд МАН-ын бүлгийн гишүүдээс тун цөөхөн үлдээд байна.
Налайх дүүрэгт хүн амины аймшигт хэрэг гарчээ
Эмэгтэй хүн өөрийгөө бууджээ Тус дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Mustang" баарны гадна нийслэлийн БГД-ийн харьяат нэгэн иргэн машиндаа дөрвөн удаа буудуулж амиа алджээ.  Хэрэг энэ сарын 17-18-нд шилжих шөнө 01 цагийн үед гарсан байна. Хохирогч 1986 онд төрсөн эрэгтэй хүн байсан гэнэ. Уг хэргийг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж байгаа юм байна.
Ж.Батзориг: Засгийн газар дураараа шийдэх эрхгүй
Төрийн албан хаагчидын тэр дундаа эмч, багш нарын цалинг нэмэхэд төр дангаараа шийдвэр гаргаж, дураараа зарлах ёсгүй хэмээн Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Ж.Батзориг өнөөдөр хийсэн хурлынхаа үеэр мэдэгдлээ. 2014 онд цалин, тэтгэвэр нэмэх асуудлаар МҮЭ-ийн холбооноос гурван талт хэлэлцээр эхлүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд нэлээд уджээ. Гэтэл ямар ч хариу өгөөгүй байж цалин нэмэх талаар ярьж байгааг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо,  боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, ажилтан, албан хаагчдын ҮЭ-ийн холбоод эсэргүүцэж байгаа аж. Түүнчлэн тэд цалин, тэтгэвэр нэмбэл өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг гэсэн ойлголтыг ард иргэд өгч, буруу мэдээллээр толгойг нь угааж байна хэмээн Засгийн газрыг буруутгав. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2012 оны жилийн эцэст инфляцийн түвшин 14 хувь, 2013 оны есдүгээр сарын байдлаар 8.2 хувь буюу нийт инфляцийн түвшин 23.3 хувьтай байгаа аж. Мөн эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 12.3 хувь, энэ оны эхний хагас жилд 11.3 хувийн өсөлттэй байгаа учраас энэ бүхнийг анхаарч үзэн цалин нэмэх асуудлыг хэлэлцэх хэрэгтэй гэж ҮЭ-ийнхэн үзэж байлаа. Тиймээс Засгийн газар цалин нэмэх асуудлаар гурван талт хэлэлцээрээ даруй эхлүүлэх хэрэгтэй байгааг ч хэллээ.
МСҮТ-ийн төгсөгчид сардаа сая төгрөгийн цалин авч байна
Монгол Улсад өрнөж буй бүхий л бүтээн байгуулалтад Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн “бүтээгдэхүүнүүд” гар бие оролцож байна. Бид Завханы МСҮТ-ийг төгсөөд хувиараа хөдөлмөр эрхэлж, сургуулийнхаа оюутнуудад дадлага хийх боломж олгож, төгсөгчдөө ажлын байраар хангаж байгаа Б.Отгон, Г.Ганзориг нартай уулзсан юм. Г.Ганзориг: Өвөл машинаа будвал хавар нь ховхроод уначихдаг. Завхан аймгийн иргэн Г.Ганзориг МСҮГ-ийг 1992 онд төгссөн. Тэрбээр сургуулиа төгссөнөөс хойш авто засварын газар ажиллуулж эхлээд 13 жилийн нүүр үзэж буй гэнэ. Завханыхан авто засварчин Ганзо гэхээр андахгүй юм билээ. Тэр МСҮТ-ийн оюутнуудад дадлага хийх боломж олгохоос гадна ажлын байраар хангадаг. Ганзо нийт 50 гаруй залууг өөрийн засварын газарт дадлага хийлгүүлж, ажлын дөртэй болгож өгсөн байна. Тэр ч бүү хэл түүний шавь нь төгсөөд Завхан аймгийн Отгон суманд засварын газар нээн ажиллуулж байгаа ажээ. Г.Ганзориг: Машин засахад хэрэгтэй тоног төхөөрөмжүүдийг худалдаж авсан учраас завханчууд тэр бүр хот руу явж машинаа засуулахаа больсон. Уг нь Г.Ганзориг МСҮГ-ийг мужаанч мэргэжлээр төгссөн байна. Гэхдээ сонирхолдоо хөтлөгдөн машин засч эхэлжээ. Тэрбээр машин засч сурахын тулд Улаанбаатарт ирэх бүртээ вьетнам автозасварын газруудаар орж ажигладаг байж. Ингээд өөрийн засварын газрыг нээж, завханчуудад эвдэрсэн машинаа бага зардлаар засуулах боломжийг олгосон байна. Г.Ганзориг авто машины бүх төрлийн засвар үйлчилгээг хийдэг. Машин засахад хэрэгтэй тоног төхөөрөмжүүдийг худалдаж авсан учраас завханчууд тэр бүр хот руу явж машинаа засуулахаа больсон хэмээн ярьж байв. Гэхдээ нэг л хүндрэлтэй асуудал байдаг нь халаалтгүй учраас өвөл ажилладаггүй юм байна. Тиймээс гурваас арваннэгдүгээр cap хүртэл л үйл ажиллагаа явуулдаг аж. Дулааны шугам татах гэхээр дэндүү хол учраас өртөг мөнгө нь хэцүү байгааг Г.Ганзориг учирлаж байсан. Гэхдээ өвөл ажиллахгүй байх нь хоёр сайн талтай юм байна. Нэгдүгээрт, жилийн дөрвөн улирал кузов засвар ажиллуулах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учраас биеэ бодоод амардаг. Хоёрдугаарт, өвөл машины будаг хийхээр хавар нь ховхроод уначихдаг, тогтдоггүй аж. Тиймээс хуурамч юм хийж, хүмүүсийн сэтгэлийг гонсойлгохгүйн тулд өвөл үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн юм. Тэрбээр “Манайх хамгийн найдвартай нь. Бид хүний нүд хуурсан юм хийхгүй" гэж байсан. Иймээс ч эднийх Завхандаа хамгийн нэр хүндтэй нь юм байна. Машин нь эвдэрсэн бүх л хүн Ганзоригийг зорин ирдэг. Ганзо Улаанбаатарын засварчдаас ч дутахгүй машиныг нь засаад өгдөг болохоор хүмүүс түүнд ам сайтай. Тийм ч учраас тэр сардаа сая гаруй төгрөгийн орлоготой ажилладаг юм байна.
“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг АХБ-тай хамтарч хэрэгжүүлнэ
Манай улсын нийт хүн амын 1,3 сая нь Улаанбаатар хотод амьдарч байгаа бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд хотын хүн ам жил бүр 6 хувиар өссөн байна. Шилжилт хөдөлгөөний хэт өсөлт, гэр хороололд амьдрах иргэдийн тоо нэмэгдсээр байгаа ч гэр хорооллыг хөгжүүлэх хөгжлийн бодлого, дэд бүтэц, газар ашиглалтын зохицуулалт хангалтгүй явж ирсэн. Эдгээр тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг Азийн хөгжлийн банктай хамтарч 10 жилийн  хугацаанд 3 үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэхүү хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд зөвшөөрч, уг гэрээг УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо. Хэлэлцээрийн хүрээнд АХБ-аас 224 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 96 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Хөтөлбөрийг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөр, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, “Гудамж” төсөл болон бусад бодлогын баримт бичгийн зорилтуудад үндэслэн боловсруулсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Товч мэдээ Тайланд улсын Бангкок хотноо ирэх 11 дүгээр сарын 4-8-нд болох Тээврийн сайд нарын хоёрдугаар чуулга уулзалтад Зам, тээврийн сайд А.Гансүх оролцоно. Энэ үеэр Азийн Автозам, Транс-Азийн төмөр замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Ази номхон далайн бүс нутгийн орнуудын хооронд байгуулах Хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Шүүхийн захиргааны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд, Засгийн газрын гишүүдээс хуралдаан дээр гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Л.Болдод олголоо. “Иргэний агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах ажиллагааг зохицуулах тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам тээврийн сайд А.Гансүхэд олголоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 9 дүгээр сарын 21-27-нд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.
НИК-ийн хэргийг шүүх хурал өнөөдөр болно
ШӨХТГ-аас нефть импортлогч компаниудад ногдуулсан 17 тэрбумы торгуулийг сэргээн эхнээс нь төлүүлээд байгаа. Уг шийдвэрийг  “НИК” компани эсэргүүцэн ШӨХТГ-ыг шүүхэд өгсөн билээ.  Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “НИК” компанийн нэхэмжлэлтэй ШӨХТГ-ын улсын байцаагч М.Мөнхбаяр, Ж.Очирхуяг нарт холбогдох хэргийг хэлэлцээд тус компанид оногдуулахаар шийдвэрлэсэн 4.9 тэрбум төгрөгийн торгуулийг шинэ акт гартал түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан. Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Захиргааны хэргийн шүүхэд болно.  Хуралд ШӨХТГ-ын дарга О.Магнай өөрийн биеэр оролцож, тайлбар өгөх аж.
Мэс заслын тасгуудыг камержуулна
Нэгдсэн эмнэлэгүүдийн мэс заслын тасгыг камержуулах нь дэлхийн жишиг болоод удсан. Харин манай улсад хараахан нэвтрээгүй юм. Тэгвэл улсын хэмжээний хоёр том эмнэгийн мэс заслын өрөөг камержуулахаар болсон байна. Ингэснээр мэс ажилбарын дараа эмч нар үйл явцаа эргэн харж, шинжиж, дүгнэх сайн талтай гэнэ. Мөн эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байгаа оюутануудад сургалтын журмаар үзүүлэх юм байна.
Осолдсон нисдэг тэргэнд АПУ-гийн дэд захирал тэргүүтэй хүмүүс сууж явжээ
“МИ-8” нисдэг тэрэг унасан газар  “А- Жет лимитед” компанийн “МИ-8” нисдэг тэрэг өнгөрсөн баасан гаригийн 12.30 цагийн үед Төв аймгийн Мөнгөнморьт суманд ослын буулт хийсэн билээ. Ингэхдээ тус сумын Ширээт гэдэг газарт унасан байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар осолдсон нисдэг тэргээр АПУ компанийн дэд захирал Л.Батжав нарын долоон том хүн, нэг хүүхэд зорчиж явсан гэнэ. Золоор хүн гэмтээгүй төдийгүй ИНЕГ, аврагч, шалгалтынханыг очиход зорчигчид загасчилж байсан байна. Албан эх сурвалжийн мэдээллээр нисгэгчид буух гэж байгаад салхинд цохиулан 15 метрийн өндрөөс унасан бөгөөд ослын улмаас “МИ-8”-ын их биеийн 70-80 хувь нь эвдэрч, дахин ашиглахааргүй болжээ.
Li-Fi - гэрлийн чийдэн бүхэн хэт өндөр хурдны утасгүй сүлжээг үүсгэнэ
Шанхайн Фудан Их сургуулийн судлаачид гэрлийн чийдэн ашиглан хэт өндөр хурдны утасгүй сүлжээ үүсгэх туршилт хийсэн байна. Li-Fi гэгдэж байгаа энэ шинэ технологи нь радио долгионы оронд гэрлийн долгионыг ашиглан одоогийн WiFi сүлжээнээс 10 дахин хурдан дата дамжуулах чадалтай юм. Хэрвээ энэ технологийг амьдралд нэвтрүүлбэл радио долгионы лицензийн асуудал, олон радио сигнал давхардаж чадлыг сарниулдаг зэрэг олон асуудал шийдэгдэх юм. Өрөөндөө асах гэрлийг л ашиглах тул давхардах асуудал үүсэхгүй нь тодорхой. Ажиллах зарчим нь энгийн. Гэрлийн чийдэн секундэд олон мянган удаа анивчдаг. Хүний нүд энэ хурдыг мэдэрдэггүй. Энэ анивчилтаар датаг кодлон дамжуулах арга юм. Дутагдалтай тал нь гэрэл гэдэг утгаараа хананд шууд хаагдаж хязгаарлагддаг. Тиймээс уламжлалт WiFi технологийг бүрэн солихгүй, зөв газраа зөв хэрэглээнд орон зайгаа хадгалсаар байх нь.
Монгол компанийг оффшор байх магадлалтай гэжээ
Монгол компанийг оффшор байх магадлалтай гэжээ Японы Токио хотын Чиёода дүүрэгт орших Япон дахь солонгос иргэдийн холбооны төв байрны үнэ хаялцуулах худалдаанд Монголын компани ялсан тухай тус улсын Кюту Тунгшин агентлаг мэдээллээ. “AVAR Limited Liability Company” гэх компани 5Л тэрбум йенээр үнэлэгдэх 12 давхар барилгыг худалдан авсан нь тус улсад шуугиан тарьж байна. Учир нь тус компанийн баримт бичигг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт байрлалтай гэсэн мэдээлэл байгаа ч албаныхан үгүйсгэжээ. Бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр байгуулагдаад есөн cap болсон монгол компани ийм хэмжээний мөнгөөр гадаадад барилга худаддан авсан нь хардлага төрүүлж, оффшор компани байх магадлалтай гэж үзжээ. Харин Японы зарим мэргэжилтэн “Уг явдалд Японы Засгийн газрын хүсэлтээр монголчууд оролцсон байж магадгүй. Хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг шийдэхэд солонгос иргэдиин ходбоог ашиглахын тулд Хойд Солонгостой холбоо сүлбээ ихтэй Монголоор зуучлуулах магадлал өндөр” гэж дүгнэсэн байна. Учир нь тус компанийн баримт бичигг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт байрлалтай гэсэн мэдээлэл байгаа ч албаныхан үгүйсгэжээ. Бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр байгуулагдаад есөн cap болсон монгол компани ийм хэмжээний мөнгөөр гадаадад барилга худаддан авсан нь хардлага төрүүлж, оффшор компани байх магадлалтай гэж үзжээ. Харин Японы зарим мэргэжилтэн “Уг явдалд Японы Засгийн газрын хүсэлтээр монголчууд оролцсон байж магадгүй. Хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг шийдэхэд солонгос иргэдиин ходбоог ашиглахын тулд Хойд Солонгостой холбоо сүлбээ ихтэй Монголоор зуучлуулах магадлал өндөр” гэж дүгнэсэн байна.
Б.Одонхүү: Энэ жилийн буудайн чанар сайн байгаа
ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүүтэй ярилцлаа.  -Цас, бороо ойр ойрхон орсны улмаас энэ жилийн ургац хураалтын урьдчилсан балансад өөрчлөлт орох нь тодорхой болсон гэсэн мэдээлэл байна. Бодит байдал ямар байгаа вэ?  -Жил бүрийн намар өөр өөрийн онцлогтой байдаг. Энэ жилийн намар тариалан эрхлэгчдэд хүндрэл ихтэй болж өнгөрлөө. Ес­дүгээр сард нэг өнжөөд л бороо орсон.  Сүүлдээ дөрвөн ч удаа цас орлоо. Есдүгээр сарын 21, 22-нд орсон цас нийт 35 мянган га хамарсан. Үүнээс болж тариа налах, хугарах асуудлууд гарсан. Харин аравдугаар сард газар тариалангийн бү­сэд харьцангуй бага цас орсон учраас нэг их хүндрэл учруулаагүй. Тариалан эрхлэгчидтэй уулзаж байхад цас орсноос хойш нэг га-гаас авах ургац хураалт 1.5-2 центнерээр буурсан гэсэн. Энэ нь тариа налсан, хугарч унасантай холбоотой. Үүнээс гадна цаг агаарын нөхцөл байдлаас болж ангилан хадалт явуу­лалгүйгээр шууд хурааж байгаа учир хаягдал хорогдол ихтэй байна. Ургацын урьдчилсан ба­лансаар бид 404 орчим мян­ган тонн ургац хураах боломжтой гэсэн тооцоог гаргаад байсан. Өөрөөр хэлбэл нэг га-гаас 14.8 цент­нер улаан буудай хураана гэсэн үг. Ургац хураалтын ажил өнгөрсөн сарын 5-наас эхэлсэн.  Энэ сарын 23 гэхэд тариа хураалтын ажил дуусч, тариаланчдад дараагийн шатны ажил буюу үр тариагаа борлуулах ажил өрнөнө дөө. -Өнөөдрийн байдлаар хэдэн тонн улаан буудай ху­раагаад байна вэ?  -Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 350 мянга орчим тонн үр тариа ху­раагаад байна. Дунджаар нэг га-гаас 13 центнер буудай хураасан гэсэн үг. Одоогийн байдлаар өмнөх балансаас 10 орчим хувиар дутуу ургац хураах болов уу гэж таамаглаж байна. Гэхдээ энэ тоо ургац хураалтын төгсгөлд өөрчлөгдөх болно. -Тариаланчдаас худал­даж авах улаан буудайн үнэ нэмэгдсэн. Дээрээс нь ургац хураалт тааруухан байна?  -Буудайн үнийг төр тогтоохгүй гэсэн зарчмыг баримталж байгаа. Гэсэн ч ямар нэгэн байдлаар оролцохгүй бол болохгүй байгааг та бүхэн ойлгож байгаа байх. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас аж ахуйн нэгжүүдэд хаврын тариалалт эхлэх үеэр хөнгөлөлттэй зээл олгодог.  Зээлийн эргэн төлөлтийн 30 хувийг нь бэлэн мөнгөөр, үлдсэнийг нь намар бүтээгдэхүүнээр нь авдаг. Энэ бол хүүгүй зээл учраас эдийн засгийн хувьд аж ахуйн нэгжүүдэд ямар ч дарамт учрахгүй. Тариалан эрхлэгчдээс өрөндөө буудай авахын тулд салбар яамнаас үнэ хэлэх шаардлагатай болно. Энэ үнийг тогтоохдоо тухайн жилийн улаан буудайн өөрийн өртөг, гадаад зах зээлийн үнэ ямар байгаа гэх мэтийг дундчилж харь­цуулаад үнэ тогтоодог. Энэ жилийн хувьд нэг тонн буудайг 320 мянган төгрөг гэж тогтоосон.  Дээрээс нь үнэ тогтвор­жуулах хөтөлбөр, тариалан эрхлэлтийг дэмжих зо­рил­гоор Засгийн газраас нэг тонн буудайд 100 мянган төг­рөгийн урамшуулал ол­гож байгаа.  -Тариа хураалт урьд­чилан тооцоолсноор 10 хувиар буурсан тохиолдолд дотоодынхоо зах зээлийг хангаж чадах уу?  -Энэ жил манай Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр нөөцийн будаа үндсэндээ байхгүй. Өмнөх жилүүдэд хуримтлуулсан улаан буу­дай­гаа энэ жил үйлдвэрт ний­­лүүлчихсэн. Харин гу­рилын үйлдвэрүүдэд нөө­цөлсөн хэдэн тонн буудай бий гэсэн нарийн тоо гар­гаагүй байна.  Ойролцоогоор “Алтан тариа” ХХК 30 орчим мянга, “Улаанбаатар” 6-10 мян­ган тонн гээд гурилын үйлдвэрүүд өөр өөрийн гэсэн буудайны нөөц­тэй байгаа.  Урьдчилсан балансаар тооцож үзэхэд үр нөөцлөөд, тэжээл, үйлдвэрийн буудай­гаа хангаад гурилын үйлд­вэрийн хэрэгцээг бүрэн хангахаар байсан.  Харин одоо ургац хураалтын эцсийн дүнг гаргахдаа байгаа бүх нөөцөө тооцож үзнэ. Магадгүй тодорхой хэмжээний буудай импортлохыг үгүйсгэхгүй. -Өнгөрсөн жил буудайн чанар муу байна гэсэн шүүмжлэл их гарсан. Ха­рин энэ жилийн бороо хур буудайн чанарт хэрхэн нөлөөлөв?  -2012 оны наймдугаар сарын 20-ны үеэр ихэнх нутгаар цочир хүйтэрч хя­руу унаснаас болж нийт ур­га­цынхаа 60-70 хувийг хяруунд цохиулж байсан. Ингээд гүйцэд боловсроогүй буудай хяруунд цохиулснаар цавуулаг нь муудсан тал бий.  Энэ жил хяруу жам ёсоороо есдүгээр сарын дундуур унасан. Тиймээс буудайн чанар сайн байгаа гэж ойлгох хэрэгтэй.
“Оюуны ундраа”-гийн 200 сая төгрөгийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгов
“Оюуны ундраа”-гийн 200 сая төгрөгийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгов Өнгөрсөн баасан гарагт 13:00 цагт Сүхбаатар дүүр­гийн шүүх дээр “Оюуны ундраа групп” компани “Эм Жи Ти Эм Эл” ХХК-ийн Zone.mn сайт болон сэтгүүлч Б.Отгонбаярт холбогдуулсан “гэм хорын хохиролд 200 сая төгрөг гаргуулж, бус­дын нэр төрийг, гутаасан нийтлэлийнхээ төлөө албан ёсоор хүлцэл өчүүлэх, нийт­лэлийг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсвэл өөр хэлбэр, хэрэгслээр няцаалт өгөхийг үүрэг болгуулах” тухай нэхэмжлэлийг хэлэлцэв.  Шүүгч С.Базархандын даргалсан уг шүүх хуралдаан 30-аад минут үргэлжилсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг үндэслэн “Оюуны ундраа групп” компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
Домогт аваргад сургамж хайрласан монгол охин
Мон­голын залуу даам­чин, спор­­тын дэд мастер М.Одгэ­рэл Даамын спортын амьд домог, дэлхийн 13 удаа­гийн аварга Зоя Го­лубева “Улаанбаатар 2013” ДАШТ-ий 13 дугаар тойргийн да­­раа “Энэ тоглолтыг би хэ­зээ ч мартахгүй” хэмээн уул­га алджээ. Тэрбээр энэ өрөгт Мон­голын залуу даам­чин, спор­­тын дэд мастер М.Одгэ­рэлд хожигдсон юм. Амьд­ра­­лын­хаа 30 гаруй жилийг даа­­мын спортод зориулж, дэл­­хийд 13 түрүүлсэн түүнд мар­­тагдашгүй дурсамжтай тог­­лолт олон л байж таарна.  Гэ­тэл их спор­тоос болж зодог тай­лах дөх­сөн үедээ /Тэрбээр “Та­ван ца­гариг” сонинд өгсөн ярилц­ла­­га­даа “Улаанбаатар 2013” ми­ний оролцсон сүүлчийн тэм­цээн байж ч болох юм” гэж өгүүл­сэн/ ийнхүү хожигдож, хэлж болдоггүй “Хэзээ ч” гэдэг үгийг амнаасаа унагасан нь агуу авар­гууд ч алдаж болдгийг ха­руу­­лахын дээр залуу тамирчид ч агуу аваргыг хожиж давхар но­тол­сон билээ. Ийнхүү 16 настай М.Одгэрэл хэмээх охин спорт со­нирхогчдын анхаарлын төвд орж ирсэн билээ. “ММ” түүнийг “Долоо хоногийн дуулиант нө­хөр”-өөр онцолж байна. Даамын  спорт  ухаж ойлгоо­гүй хүнд уйтгартай, байрлалын тө­­лөө өрсөлдөж, түүнийгээ хөг­жүүлж чадсан нь хождог, ком­­бинацид орчихгүй л бол ихэнх­дээ тэнцэж өндөрлөдөг онц­лог­той. Тэр ч утгаараа З.Го­лу­бева 12 дугаар өрөгт гол өр­сөл­дөгч Дарья Ткаченког буул­гаж аван, гурван оноогоор тас­рахад ДАШТ уйтгартай болж эхэлс­нийг тааж ядах юмгүй. Хүн болгоны амнаас “Одоо ойл­гомжтой” гэсэн үг унаж байх энэ үед М.Одгэрэлийн “од гийж”, аваргыг хожин  Монголд бол­сон тэмцээнийг сүүлчийн өрөг хүр­тэл нь сонирхолтой болго­сон юм. Хэдийгээр М.Одгэрэлд хо­жигдсон ч З.Голубева барьц ал­далгүй түрүүлж чадсан нь ма­най залуу даамчны ялалтыг улам ч үнэ цэнэтэй болгох учир­тай.           Эмэгтэй даамчдын дэлхийн авар­га шалгаруулах тэмцээнийг ну­тагтаа зохион байгуулах эр­хийг авахдаа манайхан өн­дөр амжилт үзүүлэх л ганц зо­рил­го­той байсан нь мэдээж. Гэвч найдлага тавьж байсан их мас­терууд маань ихэд сургамж­тай тоглолтуудыг хийлээ. Нутгийн дэв­жээндээ амссан энэ сур­гамж цаашдын амжилтад нь үр өгөө­жөө хайрлах биз.  Дэлхийн аваргыг “хазайлга­сан” монгол охины нэр Мон­го­лын төдийгүй даамын спортын “топ” гүрнүүдийн сонин хэв­лэлд олонтаа бичигдлээ. Товч­хон­доо, М.Одгэрэлд хариуцлага ирж байна. Тэрбээр үүнийг ойл­гож байгаа биз ээ.  Даамын спортын дэд мастер Мо­ломжамцын Одгэрэл 1998 онд төрсөн. Энэ жил 15 нас­тай. “Шавь” цогцолбор сур­гуу­лийн сурагч. Даамын спор­тоор 10 нас­тайгаасаа эхлэн хичээл­лэ­жээ. Өсвөр үийнхний Ази ти­вийн аварга цолтой амжилт нь өсч яваа тамирчин. Мэдээж, нэг удаа­гийн тоглолтоор бүхнийг дүгнэх нь учир дутагдалтай. Манай тамирчин энэ тэмцээнд үе тэнгийн өвөрмонгол охиноос оноо бага авсан. Гэхдээ түүний өмнө их амжилт хүлээж байгаа гэ­дэгт эргэлзэхгүй байна. М.Од­гэрэлдээ амжилт хүсье.
Долоогоос хоёр нь нутаг буцах боллоо
гавьяат тамирчин Н.Төгсцогт, ОУХМ Б.Шинэбаяр нар ялагдал хүлээж, ОУХМ Г.Ган-Эрдэнэ тулаанаа үргэлжлүүлэхээр боллоо Олон улсын сонирхогчдын боксын холбоо (АIВА)-ны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Алматы хотод үргэлжилж байна. Алматы хотын “Baluan Sholak Palace* урлаг, спортын ордонд болж буй тэмцээнд дэлхийн 116 орны 576 боксчин 10 жинд хүч үзэж байгаа юм. Манай улсаас Казахстаны рингэнд долоон ширэн бээлийтэн нударга зөрүүлж байгаа бөгөөд бүгд хоёрдугаар тойрогт шалгарсан. Харин бямба гаригт гавьяат тамирчин Н.Төгсцогт, ОУХМ Б.Шинэбаяр нар ялагдал хүлээж, ОУХМ Г.Ган-Эрдэнэ тулаанаа үргэлжлүүлэхээр боллоо. Ингээд тэмцээний зургаа дахь өдөр манайхан хэрхэн өрсөлдсөнийг хүргэе. 49 кг-ын жинд улсын хошой аварга ОУХМ Г.Ган-Эрдэнэ хоёрдугаар тойргийн тоглолтоо Унгарын Истван Унгваритай хийв. “Жижиг Үүеэ” (түүний хоч) эхний даваанд гоц мөргөж, шууд хоёрдугаар тойрогт тоглох эрхтэй болсон юм. Тэрбээр Унгарын боксчинтой хийсэн тулаанд бүх талаараа илүү байж, 3:0-ээр ялалт байгууллаа. Харин өнөөдөр гуравдугаар тойргийн тоглолтоо тус жинд чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй Бразилийн Патрик Лоуренстэй хүч үзнэ. 56 кг-д манай ширэн бээлийтнүүдийн “гол найдвар” олимп, ДАПГГ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт санасныг бодвол эрт тэмцээнээ дуусгалаа. “Лондон-2012” олимпоос хойш дээд жиндээ хүч үзэх болсон түүний хувьд Г.Ган-Эрдэний адил эхний даваанд хийлсэн. Харин бямба гаригт хоёрдугаар тойргийн тоглолтоо Азербайжаны Жавид Чалабиевтэй хийж, 1:2-оор ялагдал хүлээж тун харамсалтайгаар нутаг буцахаар боллоо. Уг нь Төгсөө гавьяатын хувьд тун боломжийн сугалаа татсан ч Азербайжаны боксчинд ердөө нэг онооны зөрүүтэй хожигдов. 75 кр-д энэ жилийн Казаний “Универсиад”-ынхүрэл медальт, ОУХМ Н.Шинэбаяр хоёрдугаар тойргийн тоглолтоо Полыпийн Михаэль Ковалчиктэй хийв. Түүний хувьд тэмцээний дөрөв дэх өдөр Израилийн боксчин Константин Снигурыг 3:0-ээр ялж, гараагаа амжилттай эхлүүлсэн юм. Харин уржигдар өрсөлдөгчдөө 1:2-оор ялагдснаар тэмцээнээ дуусгалаа. Дэлхийн аваргад анх удаа тоосоо өргөж буй түүний хувьд Полыпийн боксчинг бүтэн гурван үеийн турш нүдсэн ч шүүгчдийн булхайтай шийдвэрийн гороор ялагдал амсав. Өмнө нь Монголын боксчид шүүгчдийн золиос болж ялагдал хүлээж байсан тохиолдол олонтоо гарч байсан. Харин сүүлийн жилүүдэд боксын шүүлт харьцангуй шударга болсныг AIBA хүлээн зөвшөөрөөд байв. Тэгвэл боксын шүүлт “маапаан”-тай хэвээрээ гэдгийг манай Н.Шинэбаярын тоглолтоос тодорхой харагдпаа. Ямар сайндаа дэлхийн аваргыг шууд дамжуулж байсан Казахстаны телевизийн тайлбарлагч манай хүнд бус Полыпийн тамирчинд ялалтыг өгсөнд тун гайхаж байсныг удаа дараа өгүүлж суусан. Хэдийгээр ялалтаа луйвардуулсан түүний хувьд нас залуу байна. Дараа нь Полынийн боксчинтой даагаа нэхэх цаг ирэх байлгүй. Ингэснээр Алматыгийн рингэнд өрсөлдөж буй манай долоон боксчноос хоёр нь нутаг буцахаар боллоо. Сонирхуулахад, боксын дэлхийн аваргыг Монголын нэг ч телевиз шууд дамжуулаагүй, мэдээлэл ч тун хомс байсан. Ядаж бүхэл бүтэн боксын холбоог толгойлдог AIBA-гийн албан ёсны сайт мэдээллээр хомс, үнэхээр тааруухан ажиллаж байна. Ялангуяа тоглолтын дүнг тухайн тулаанаас даруй хоёроос гурван цагийн тавьж байх жишээтэй. Өчигдөр манай ширэн бээлийтнүүдээс 60 кг-ын жинд Азийн АПГГ-ий мөнгөн медальт, ОУХМ Д.Отгондалай Бразилийн Робсон Консейсаотой, 69 кг-д 2010 оны оюутны дэлхийн аварга Б.Түвшинбат ОХУ-ын Александр Беспутинтай, 81 кг-д С.Эрдэнэбаяр Узбекистаны Ойбек Мамазулуновтой хоёр дахь тулаанаа хийсэн юм. Д.Отгондалай эхний даваанд Кенийн Жон Майтайг хугацаанаас нь өмнө ялсан. Түүний дараагийн өрсөлдөгч нь 60 шчлн жингийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэтэй, Пан Америкийн наадмын мөнгөн медальт, Бразилийн Консейсао юм. Тэрбээр түүнийг өнгөрсөн зургадугаар сард Кубад болсон Роберто Баладогийн цомын тэмцээний хагас шигшээд ялж, аваргалах замаа засч байв. 69 кг-д Б.Түвшинбатын хувьд өмнө нь хоёр удаа ялагдсан БНХАУ-ын боксчинг нэгдүгээр тойрогт 3:0-ээр ялж, хариугаа чангахан аваад байгаа. Харин энэ жилийн ОХУ-ын аварга Беспутинтай хоёр дахь тоглолтоо өчигдөр хийв. 81 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр нэгдүгээр тойрогт АНУ-ын АНУ-ын Геремиас Торресийг хүнд цохилтоор ялсан бөгөөд хоёрын даваанд энэ жилийн Азийн аварга Узбекстаны Мамазулуновтой тулалдлаа. Монголын боксчдын өчигдрийн тоглолт манай сонины дугаар шилжих мөчид эхлээгүй байв. Тиймээс тэдний хэрхэн тулалдсаныг маргаашийн дугаараас уншаарай.
Бараа сураггүй барилгуудын төсөв өссөөр байна
Хаа сайгүй төсөвт өртгийг нь нэмж, жил бүр санхүүжилт авдаг хэрнээ ажил нь дуусдаггүй төслүүд олноор бий болсон УИХ-ын чуулганаар төс­вийн хэлэлцүүлэг ши­рүүхэн өрнөж байгаа.  Төс­вийнхөө алдагдлын шалт­гааныг олж, онош тогтоох нь нэн тэр­­гүүний ажил болоод бай­на. Гэтэл энэ асуудлыг улс­­ төржүүлж, зарим нэг нь өөрийн карьераа өсгөх арга хэмээн харж байгаа бололтой.  Манайхан ер нь ор­логоосоо давсан зарлага­тай. Улсын хэмжээнд гэлт­­гүй өрх, гэр бүлийн хү­рээнд энэ асуудал байдаг. Авдаг цалингаасаа давсан зарлагатай байх жишээтэй. Ингэж яриад байдаг мөрт­лөө улсын төсвийг бат­лахдаа дунд, доод шатны байгууллагуудаас оруулж ир­­сэн төсвийн саналыг тал бү­рээс нь нягталж, шүүсийг нь шахалгүйгээр гар өргөөд баталчихдаг. Гэтэл манай улсын эдийн засаг гайхалтай хурдтай өсч байна хэмээн дээр дооргүй хэлэлцэж байгаа. Үүний тод жишээ нь 2000 онд 430 тэрбум төгрөг байсан улсын төсвийн нийт зарлага энэ онд 7.4 их наяд болтлоо өссөн үзүүлэлт юм.  Гэхдээ өнөөдрийн байд­лаар урсгал зардлын хэмжээ 2000 оныхоос даруй 11 да­хин өссөн байна. Тухайлбал ба­раа үйл­чил­­гээний буюу эд хогшил худалдаж авах зар­дал 5.1, урсгал засвар 2.7, гадаад то­­ми­лолтын зар­дал 8.5, га­даа­дын зочид төлөө­лөгч­­дөд хамаарах зар­дал 6.2, сургалт хурал зөвлөгөөний зар­дал 15.2 дахин өссөн байна. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, дотуур байр зэрэг байнгын хэрэгцээний бүтээн байгуулалт, нийгмийн халамж, асрамж үйлчилгээний болон цэрэг цагдаагийн албан хаагчдын эм, хоолны зардал ч мөн өссөн.  Энэ чиглэлийн зардлын өсөлтийг багасгах оролдлогыг Засгийн газар хийж, тодорхой үр дүн ч гарч байгаа. Тухайлбал, инфляци өмнөх онтой харьцуулахад хоёр дахин бага байгаа.  Харин эдгээрээс хамгийн их замхар­даг нь төсвийн хөрөнгөөр баригддаг барилга, байшингууд юм. Бүтээн бай­гуулалт гэдэг утгаараа төсвийн нэлээд хувийг эзлэх нь дамжиггүй. Гэхдээ тэд­гээрийг төлөвлөгөөт хугацаанд нь багтаахгүйн төлөө чадах бүхнээ хийдэг хэсэг бүлэг байдаг бололтой. Тухайлбал Гандантэгчэлин хийдийн өргөтгөлийн 1080 суудал бүхий барилга 2009 онд 2.5 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан хэдий ч ирэх оны төсөвт 18.3 тэрбум болж суусан байна. Мөн Гачуурт тосгонд баригдах Аврах гал унтраах ангийн барилга 2010 онд 916 тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн бол 2014 онд 2.8 тэрбум болж өссөн байна. Түүнчлэн Баянзүрх дүүрэгт баригдах 960 суудал сургуулийн барилга 2011 онд 2.8 тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн боловч ирэх оны төсөвт 3.6 тэрбум болсон байна.  Энэ мэт тоймгүй олон барилгын жаг­саалт байх аж. Улсын төсөв хэмээх дуусч дундардаггүй их сангаас санхүүждэг болохоор бүх шатны дарга, даамал, захи­ран зарцуулах эрх бүхий хүмүүс төсөвт өртгийг нь байж болох дээд хэмжээгээр нь тогтодог бололтой. Түүгээр ч зогсохгүй он дамжуулан зүтгүүлснээрээ хувааж авах унац нь ч гайхмаар их болдог аж.  Үүнийгээ барилгын зураг төсөлд элдэв янзын загвар гаргаж, байж болох үргүй зардлын дээд хэмжээг тогтоох, төсөв гаргахдаа нэгдсэн стандарт мөрдөхөөс аль болох зайлсхийх, ямар нэгэн томоохон барилга байшин босгохдоо он дамжуулан удаашруулдаг юм байна.  Ингэхээр цаг цагаараа байдаггүй гэж барилгын материалын үнэ, хэрэглээний зардлын зөрүү үүсэх нь тодорхой. Ингэж л санаанд оромгүй том тоо гаргаж ёстой л дансны аргаар завшдаг бололтой. Өнөөдөр хаа сайгүй төсөвт өртгийг нь нэмж, жил бүр санхүүжилт авдаг хэрнээ ажил нь дуусдаггүй төслүүд олноор бий болсон. Түүний улмаар дуусаагүй зам, ашиглалтад ороогүй барилга байшин газар сайгүй ёрдойх болжээ.
С.Бямбацогт: Хөл дээрээ боссон салбарууд эргээд сөхөрлөө
УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн чуулганаар МАН-ынхан хурал хаялаа. Шалтгаан нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн талаарх мэдээлэл нь үнэнээс хэт гуйвсан, ард түмний аж амьдралаас хол байна гэж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Та долоон буудалд байгаа Должин эмээ ямархуу байдалтай амьдарч байгааг мэдэхгүй байна. Гурил, будаа, махны үнэ өсөөд Должин эмээ ядруухан амьдарч байгаа” гэж үл мэдэгдэх эмээгийн тухай ярив. Үүнийг нь ч гэсэн Ерөнхий сайд өлгөж аваад “Хэн ч үл мэдэгдэх хүний тухай ярихаа боль” гэхэд МАН-ынхан өргөн хэрэглээний барааны өсөлтийг графикаар харуулсан цаасыг өмнөөс нь өргөн, өргөн харуулсан. Тэд үүнийгээ бид цээжнийхээ бангаас энэ тоог ингэж бичсэнгүй. Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханы гаргаж өгсөн харьцуулалт гэв. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн талаар мэдээлэл өгсөн. Н.Алтанхуяг: Засгийн газраас 2012 оны аравдугаар сараас эхлэн гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахаар хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Эдгээр хөтөлбөрүүд гурван жилийн хугацаатай. Хөтөлбөрийн гол санаа нь импортоор оруулж ирдэг бензин, дизелийн түлш буюу манай ард иргэдийн ахуй амьжиргаан дээр үнийн хамгийн их өсөлт авчирдаг, өнгөрсөн жил байнга үнэн нь өсч ирсэн шатахууны асуудал дээр Засгийн газар юуны түрүүнд ач холбогдол өгч хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хөтөлбөр хэрэгжээд үндсэндээ нэг жил болж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд 192 тэрбум төгрөгийг Монголбанк арилжааны банкуудад өгсөн. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойшхи нэг жилийн хугацаанд бензин шатахууны үнэ үндсэндээ тогтвортой байгаад зогсохгүй 50 төгрөгөөр хямдраад байна. Мөн хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Анхнаасаа үнэ бууруулна гэдэг хөтөлбөр хийгээгүй. Үнэ бол тодорхой хэмжээгээр өсөх байх гэхдээ тэр өсөлт бага байх юм гэж үзсэн” гэлээ. Үүний  дараа УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт намаа төлөөлж мэдэгдэл хийсэн. С.Бямбацогт: Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилт ил тод бус, шалгаруулалт хаалттай, тендергүй явагдсан. Хөтөлбөрийг 2013 оны мөнгөний бодлогод тусган, хугацаа, зорилт, хүлээгдэх үр дүн, тооцоо үндэслэлийг Их Хурлаар хэлэлцээгүй. Ер нь энэ хөтөлбөрүүд нь Монголбанкны зүгээс улсын санхүүгийн эх үүсвэрийг субъектив хандлагатай зарцуулсан, мөнгөний зах зээлийг гажуудуулж, чөлөөт өрсөлдөөнийг боомилсон, цаг хугацаа аргацаасан, зах зээлд буруу жишиг тогтоох, алсын хараагүй арга хэмжээ болоод байна. Үүнээс болж үнэ буурах биш, харин орон сууцны 1м2-ын үнэ 1.2 сая төгрөг байсан бол найман хувийн ипотекийн зээл гарснаас хойш даруй 2.0 сая төгрөг болж өссөн, Алтан тариа нэгдүгээр гурилын үнэ 700 төгрөг байсан бол 1000 төгрөг болсон. Нэг тонн цементийн үнэ 130 мянган төгрөг байсан бол зарим үед 260 мянган төгрөг болж өссөн. АИ-92 шатахууны бөөний үнэ жижиглэнгийн үнээс давж 1800 төгрөг болсон. Өмнөх Засгийн газрын үед Атрын гуравдугаар аяныг өрнүүлж, үүний үр дүнд хөл дээрээ боссон газар тариалангийн салбар бодлогогүй засгийн харгайгаар эргэж сөхөрхөд хүрлээ. Хүчээр гурилын үнийг барих гэж оролдон 48,7 тэрбум төгрөг зарцуулсан ч атар талхны үнэ 620 төгрөгөөс 820 болж өсөв. Гурилын үнэ 20 хувиар өссөн  гэх мэт жишээг дурдаж болно. Энэ нь Үнэ тогтворжуулах хөтөлбөр маш муу хэрэгжсэн гэсэн үг” гэж бараа бүрийн үнийг өсөлттэйгээр нь тайлбарласан. Ерөнхий сайд тэдний энэ мэдэгдэлд холбогдох албаныхан буюу Монголбанк, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төлөөлөгч нарыг хариулт өгөхийг  хүсэхэд  МАН-ынхан “Та өөрөө хариул. Хариулж чадахгүй бол бид гарлаа. Вакум орчноосоо гарч амьдралтай танилцаач” гэснээр хурлыг хаясан юм.
Архангай, Булган, Сэлэнгэ, Өвөрхангай аймагт цасаар шуурна
Хэдийнэ аравдугаар сар талдаа орсон ч нийт нутгаар цаг агаар тогтуун дулаахан байсан. Харин өнөөдрөөс Архангайн зүүн, Булган, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн нутгаар цасан шуурга  шуурч, Өмнөговь, Дундговийн нутаг, Говь-Алтайн хойд, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шийрүүсэх гэнэ. Мөн зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ гэж Ус, цаг уур орчины шинжилгээний газраас мэдээллээ. Улаанбаатарт өдөртөө 3-5 градус хүйтэн. Тиймэээс сонор сэрэмжтэй байхыг малчидад сэрэмжлүүлж байна. Өнөөдрийн 20.00 хүртэлх цаг агаарын байдлыг тольдвол, ихэнх  нутгаар солигдмол үүлтэй. Төвийн ихэнх нутаг, говь болон зүүн зүгийн нутгийн  баруун хэсгээр цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус  хүйтэн, говийн нутгийн баруун, зүүн   зүгийн нутгийн хойд хэсгээр 1-6 градус, зүүн зүгийн нутгийн өмнөд, говийн   нутгийн зүүн хэсгээр 8-13 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна. Харин нийслэл хотод үүлэрхэг, цас орно, салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө  3-5 градус хүйтэн байх нь.
Үзэгчид Оросын балетийн оддыг их хүлээжээ
“Михайловский” театрын гоцлооч В.Арбузова, А.Косьяненко нар төгөлдөр хуур, виолончелийн аялгуунд ийн бүжнэ ДБЭТ хоёр үдэш үзэгчдээ баярлуулан цэнгүүлэв. Уран бүтээлийн 51 дэх улирлын нээлтээ хийгээд удаагүй байгаа тус театр Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд Оросын балетийн оддын тоглолтыг хоёр дахь жилдээ зохион байгуулсан нь амжилттай боллоо. Дэлхийн балетийн урлагийн өнгийг тодорхойлогч орос балетчдын дунд ур чадвар, алдар хүндээрээ тэргүүлэгч 14 гоцдоочийг урьж сэтгэл сэргээсэн тоглолтыг нь сонирхуулав. Тэдний дундаас хоёр нь Украины Үндэсний дуурийн театрын балетчид юм. “Оросын балетийн одод” тоглолтоор монгол үзэгчдийн сайн мэдэх сонгодог “Хунт нуур”, “Нойрсч буй гоо бүсгүй”, “Дон Кихот”, “Шахерезада” зэрэг балетийн хослолуудын зэрэгцээ модерн балетийн хэсгээс ч үзүүлсэн нь сонирхолтой байлаа. Зочин балетчин, “Михайловский” театрын гоцлооч, ОХУ-ын гавьяат жүжигчин Вера Арбузова балетмейстерээр давхар ажилладаг юм билээ. Түүний дэглэсэн “Зүүдний хойно”, “Дөрвөн улирал” гэсэн хослол бүжиг үзэгчдэд шинийг мэдрүүлсэн сайхан үзүүлбэр байлаа. “Кремлёвский балет” театрын гоцпооч АЛимофеева, М.Мартынюк нар үнэхээр гар нийлсэн хамтрагчид гэдгээ харуулсан. Тэд орчин үеийн шийддээр тавьсан “Юу ч болсон бай” хэмээх жүжгийн хэсгээс тоглож үзүүлсэн юм. Хос хоёр хэрэлдэж муудалцан, улмаар бие бие рүүгээ гар далайна. Хэсэг түр тар хийж байгаад учраа ололцож тэврэлдэн үнсэлдэнэ. Энэ мэт амьдралын аар саар асууддыг балетийн хэлээр тун чадварлаг үзүүлнэ. Москвагийн Их театрын гоцдооч, ОХУ-ын гавьяат жүжигчин АХорячева, АБолотин нар “Сильфида” балетийн хослол бүжгийн па-де-де үзүүлсэн. Бүсгүй цасан цагаан даашинзтаи яг л өд шиг хөнгөн. Тэр хоёр синхрон буюу хөдөлгөөнийг зэрэг хийх чадвараар хамгийн сайн нь санагдсан. Үзэгчид тэдний тоглолтыг илүү таашааж байгаа нь алга ташилтаас харагдаж байлаа. Балет сонирхогчдын хүсэн хүлээж байсан мөч Марийнскийн театрын гоцпол бүжигчин Юлия Махалинагийн тоглолт байсан. Эхлээд тэрбээр үзэгчидтэй хамтран бүжиглэгч М.Венщиковтой Римский-Корсаковын “Шахерезада” бүжгийн гол дүрээр уулзсан бол дараа нь П.И.Чайковскийн “Хунт нуур” балетийн хун болов. 1985 оноос бүжиглэж, ардын жүжигчин цол авах хүртлээ алдаршсан тэрбээр гоё хун юм. Танхимд буй оросууд тусгайлан баяр хүргэж алга ташиж байхад монгол үзэгчид харин төдийлөн нижигнүүлэхгүй байсан. Үүнээс харахад ардын жүжигчнээс илүү ихийг шаардаж байгаа бололтой байсан шүү. Энэ мэтчилэн тус бүрт нь тодруулж онцолмоор сайхан тоглолтыг Оросын балетийн шилдэг гоцлоочид харууллаа. Тоглолтыг өнгөрсөн жил манай улсад уг тоглолтыг зохион байгуулсан “Рус арт” продюсерийн компани Монголын үзэгчдэд хүргэсэн. ДБЭТ ч шилдэг гоцдоочдоо зочин балетчидтай хамтран тоглуулж урчадварыгхаруулаад авсан. Манай балетчид нуруу намтай л болохоос дутах юмгүй уран бүтээлчид гэдгээ харуулж чадсан. Хоёр үдэш театрт үзэгчдийн алга ташилт тасраагүйгээс балетийн урлагт дуртай үзэгчид Оросын оддыг ихэд хүлээсэн нь илт байлаа.
О.Содбилэг гишүүн анхдагч боллоо
УИХ-ын гишүүн О.Содбилэг УИХ-ын гишүүд чуул­ганы нэгдсэн хуралдаанд суухдаа ширээн дээрээ өөрийн ай фад, бал, дэвтэр, хуулийн төсөл, өдөр тутмын сонин гээд л бишгүй зүйлийг тавьдаг.  Харин УИХ-ын гишүүн О.Содбилэг чуулганы танхимд бараг анхны гэмээр нэгэн сонирхолтой зүйлийг барьж ирсэн байв. Тэрбээр дулааны хоолой барьж ирсэн байв. Гишүүд ч сонирхон харж байлаа. Тэрбээр энэ тухайгаа “Энэ турба нь Эрдэнэт хотод баригдаж буй барилгын хороололд ашиглагдаж бай­гаа турба. Өвөлдөө хөл­дөж болохоор, стандарт шаар­д­лага хангаагүй ийм тур­ба байна. Үүнийгээ бү­тээн байгуулалт гэж хэлж болохгүй” хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуягт уурсаж байв. Энэ үйлдлээрээ тэрбээр чуулганы танхимд бас нэгэн зүйлээр анхдагч боллоо.
ИТХ-ын нөхөн сонгуулийн ирц хүрээгүй тул дахихаар болжээ
Сонгогчдын ирц 38 гаруй хувьтай байжээ Баянзүрх дүүргийн долдугаар хороог төлөөлөн ИТХ-д суух эрхийн төлөө нөхөн сонгууль нийслэлийн 97 дугаар сургууль дээр өнгөрсөн бямба гаригт болсон.  Тус хорооны иргэдийн итгэлийг хүлээж Баянзүрх дүүргийн ИТХ-д сонгогдсон "NBS" телевизийн захирал С.Наранбаатар өнгөрсөн хоёрдугаар сард зуурдаар нас барж, түүний суудал өнөө хэр эзэнгүй байсан юм.  Тиймээс нөхөн сонгуулийг зарлаж, санал хураалт явуулсан ч сонгогчдын ирц хуульд заасан хэмжээнд хүрээгүй байна.  Уг нь нөхөн сонгуульд идэвхитэй оролцож, саналаа өгсөн сонгогчдод хэсгийн хорооноос гар утасны 2000 төгрөгийн нэгжийн урамшуулал өгч байсан юм. Энэ талаар тус хэсгийн сонгуулийн хорооны дарга Н.Мэндбаяраас тодруулахад "Хуульд зааснаар ирц 50 хувьд хүрэх ёстой.  Гэвч сонгогчдын ирц 38 гаруй хувьтай байна. Тиймээс ирэх бямба гаригт дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн" гэсэн юм. 18,19 дүгээр хэсгийн хорооны нөхөн сонгуульд гурван намаас нэр дэвшигч өрсөлджээ. АН-аас Баянзүрх дүүргийн АН-ын Тамгын газрын дарга Ш.Ганчимэг, МАН- аас өмнө нь тус хороонд нэр дэвшиж байсан залуу бизнесмэн Э.Бат-Амгалан, МАХН-аас улс төр судлаач Л.Эрдэнэтуул нарыг нэр дэвшүүлсэн байна.
Налайхад хүн амины ноцтой хэрэг гарлаа
“Mustang” барны гадна нэгэн иргэн автомашиндаа 6 удаа буудуулж амиа алджээ Нийслэлийн Налайх дүүрэгт хүн амины аймшигт хэрэг гарлаа. Тус дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Mustang” барны гадна нэгэн иргэн автомашиндаа 6 удаа буудуулж амиа алджээ. Хүн буудсан хэрэг өнөөдөр үдээс өмнө гарсан бөгөөд тус дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна. Одоогоор хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв.
"JP Morgan" банк 13 тэрбумын нөхөн төлбөр төлөхөөр болжээ
"JP Morgan" банк 13 тэрбумын нөхөн төлбөр төлнө АНУ-ын хамгийн том банкуудын нэг “JP Morgan” ердөө зургаан долоо хоногийн дотор хоёр тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн хэрэг 2012 онд гарч, АНУ даяар шуугиан тарьж байсан билээ. Мэдээлэл олон нийтэд цацагдсаны дараа Ерөнхийлөгч Б.Обама энэ хэргийг шалгах ажлын хэсгийг яаралтай байгуулах үүргийг холбогдох байгууллагуудад өгч, ABC телевизийн “The View” хөтөлбөрт оролцох үедээ “JPMorgan Chase банк дэлхийн шилдэг санхүүчдээс бүрдсэн байдаг. Тэд тийм их алдагдалтай ажилласан гэхэд итгэхгүй. Энэ хэргийн цаана ямар нэг хууль бус үйлдэл нуугдаж байхыг үгүйсгэхгүй, шалтгааныг нь заавал олно" хэмээн өгүүлж байв. Банкны зүгээс энэ хэрэгт хэд, хэдэн том менежерээ буруутгаж, ажлаас нь чөлөөлсөн юм. Тэгвэл энэ хэрэг “JP Morgan’’-ы өөртөө хураасан "лай"-ны зөвхөн өчүүхэн жижиг нэг хэсэг нь байжээ. JPMorgan Chase санхүүгийн корпораци өөрийнх нь эсрэг үүсгэсэн хэргийг хаалгаж, үйл ажиллагааг нь шалгаж байсан ажлын хэсгүүдийг татан буулгахын тулд төрд 13 тэрбум ам.доллар төлөх болсон гэсэн мэдээлэл өчигдөр цацагдлаа. Гэрээ JPMorgan Chase банкны удирдлагууд болон Хууль зүйн яамны хооронд байгуулагдсан байна. “Ройтерс” агентлагийн мэдээлж байгаагаас үзвэл энэ нь АНУ-ын төр нэг компаниас гаргуулж авсан хамгийн их нөхөн төлбөр ажээ. Гэрээний нөхдлийн талаар нарийн мэдээлэл одоогоор гараагүй байгаа, гэхдээ банкийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх заалт ороогүй гэж нэрээ нууцалсан эх сурвалж “Ройтерс” агентлагт өгсөн мэдээлэлдээ дурьджээ. Эрүүгийн хариуцлагад унах эрсдлийг арилгах заалтыг гэрээнд оруулахыг банкны удирдлагууд ихэд хичээсэн ч Хууль зүйн яам зөвшөөрөөгүй байна. Гэрээ байгуулах ажил чухамхүү энэ асууддаас болж нэлээд удааширсан ч JPMorgan Chase банкны тэргүүн Жейми Даймон, АНУ-ын Ерөнхий прокурор Эрик Холдер нар энэ сарын 19-ний шөнө утсаар ярьснаар ойлголцолд хүрч, гэрээг эцэслэн батлах нөхцөл бүрдсэн гэнэ. Энэхүү яриа болохоос нэг хоногийн өмнө буюу энэ сарын 18-нд “Ройтерс” агентлаг “JPMorgan Chase банк Орон сууцны зээлийг санхүүжүүлэх Холбооны агентлагт дөрвөн тэрбум ам.долларын нөхөн төлбөр өгөхөөр боллоо” гэсэн мэдээллийг “баттай бус эх сурвалжаас авсан” гэсэн тайлбартайгаар цацсан. Тэгвэл энэхүү төлбөр нь банк, Хууль зүйн яам хоёрын хооронд хийгд-сэн гэрээний хүрээнд хийгдэж байгаа ажил, өөрөөр хэлбэл, гэрээгээр хүлээсэн үүргийнх нь нэг хэсэг байжээ. Гэрээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга байна. 2007 онд болсон үл хөдлөх хөрөнгийн зээлийн хямралд JPMorgan Chase банкны гүйцэтгэсэн үүргийг холбооны болон мужийн төвшинд хүртэл шалгах ажлын хэсгүүдийг АНУ-ын Хууль зүйн яамнаас байгуулаад нэлээд хугацаа өнгөрч байсан бөгөөд тэд сайн ажилласан, өөрөөр хэлбэл банкны бульхайг илчилж чадсан гэдэг нь дээрх гэрээ байгуул агдсанаар батлагдлаа. Ныо-Йоркийн хөрөнгийн биржийн2013 оны хоёрдугаар сарын арилжаагаар “JP Morgan Chase” банкны нэгж хувьцааны ханш өсч зах зээлийн нийт үнэлгээ нь 184.9 тэрбум ам.долларт хүрэн улсдаа хамгийн том банкаар тодорч байсан. Тэгвэл нөхөн төлбөр хийх гэрээ байгуулснаар энэ байр сууриа “Wells Fargo”-д алдах нь тодорхой боллоо. Тус банкны зах зээлийн үнэлгээ 184.1 тэрбум ам.доллар байгаа юм. АНУ-ын хамгийн баян банкуудын жагсаалтын гурав, дө-рөвдүгээрт 130.4 тэрбумын үнэлгээтэй “Citigroup”, 128.58 тэрбум ам.долларын үнэлгээтэй “Bank of America” бичигддэг аж.
Ч.Мөнхцэцэг: Галт тэргээр ирсэн хятадууд онгоцоор буцаж байна
Иргэн Ч.Мөнхцэцэг 6 настай охины хамт хэвлэлийнхэнд хандлаа. Сүхбаатар дүүргийн иргэн Ч.Мөнхцэцэг өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр БНХАУ-ын иргэн Сүн Зихуа, Цай Зихуа нарын “Тод чоно” компанийн тухай болоод нөхөр, хүүгийнхээ эрүүл мэндийн талаар мэдээлэл хийсэн юм. Түүний нөхөр В.Батсүх нь 2007 оноос “Тод чоно” компанид орчуулагчаар ажилласан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард бие нь гэнэт өвдөж, эмнэлэгт хандсан байна. Шинжилгээгээр түүнийг хорт хавдартай гэж оншилсон бөгөөд цөс, элэг, ходоод нь бүхэлдээ хорт хавдарт идэгдсэн болох нь тогтоогджээ. Түүнчлэн тус компанид жолоочоор ажилладаг 25 настай хүүгийнх нь биеийн байдал эрс муудаж, цусаар бөөлжиж, ходоод нь шархалж, цоорсон байна. Ийнхүү гэр бүлийнх нь хоёр хүний эрүүл  мэндийн байдал дордсон нь “Тод чоно” компнийн удирдлагууд ажилчиддаа хоол гэхээсээ илүүтэй хор өгдөгтэй шууд холбоотой гэж Ч.Мөнхцэцэг хэлж байна. Сүн Зихуа, Цай Зихуа нар нь “Далай ээж” захын хаягдал муудсан байцаа, гахайны хаягдал ясаар ажилчиддаа хоол хийж өгдөг байсан нь ийнхүү нөхөр, хүүгийнх нь эрүүл мэнд муудахад хүргэсэн гэлээ.  "Та нар бол зүгээр л боол шүү дээ. Бидэнд хамаагүй, монголын хууль бидэнд үйлчилдэггүй юм"  Түүнээс зарим зүйлийг тодрууллаа. -“Тод чоно” компани нь яг ямар үйл ажиллагаа эрхэлдэг газар вэ? -   Сүн Зихуа, Цай Зихуа нар нь араваад жилийн өмнө 4000 юаньтай Монголд ирж манай барилгын салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Харин өнөөдөр жилдээ 40 сая юанийн ашиг олдог хөрөнгөтэй нэгэн болсон. “Тод чоно” компани нь хятад ажилчид оруулж ирж, барилга барьдаг. Өнөөдрийн байдлаар 80 хятад, таван монгол ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна. “Баянмонгол”, “Саруул өглөө”, “Саруул тэнгэр”, “Билэг” их дэлгүүр гээд маш олон барилга барьсан.   “Тод чоно” компанийн ажилчидын хоолноос болж нөхөр тань хорт хавдар тусаж, хүүгийн чинь ходоод цоорсон гэж та хэллээ. Яагаад ийм итгэлтэй хэлж байна вэ. Идсэн хоолноосоо болсон гэх баттай баримт таньд байгаа юу? Тус компани хаягдал хүнсээр ажилчдын хоолыг бэлтгэдэг болохыг миний хүү өөрөө харсан. Жолооч нь болохоор бүх л юмыг нь зөөвөрлөдөг юм. Мөн нөхрийгөө БНХАУ-раа авч явж, шинжилгээ хийлгэсэн. Идсэн хоолноосоо болсон байх магадлал өндөр байна гэж гарсан. Түүнчлэн энэ компанийн 2-3 хятад ажилчид жил бүр нутаг буцдаг. Яагаад гэвэл ходоод нь цоорч, бие нь муудсан учраас. Нэг хятад ажилчин бүүр үхсэн удаа ч бий. Бас өнгөрсөн жил Дорноговиос ирж ажиллааж байсан Түвшин гэдэг 30 настай залуу ажлын байранд дээрээ гэнэт нас барсан. Тэр залуу хотод байх газаргүй тул барилга дээрээ байрлаж ажилладаг байсан юм. Энэ талаар та холбогдох хууль, хяналтын байгууллагад нь мэдээлсэн гэж байсан. Ямар хариу авав? Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтад хандаж, “Тод чоно” компанийн гал тогоонд шалгалт хийлгэсэн. Шалгалтаар усанд байх нянгийн хэмжээ хоёр дахин их, бусад хүнсний бүтээгдэхүүн нь ялзарч муудсан нь болох нь тогтоогдсон. Гэтэл 960 мянган төгрөгөөр торгохоос өөр ямар ч арга хэмжээ аваагүй. Дараа нь мэдэхнээ тус дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч  н.Энхмаа, н.Хорлоо нар нь 10 сая төгрөгийн хахууль авсан байна лээ. Тиймээс  би энэ асуудлыг АТГ-т мэдэгдэнэ гэж бодож байна. Нөхөрт тань компанийн зүгээс ямар нэгэн тэтгэмж өгсөн үү? Үгүй. Тэтгэмж өгөх нь бүү хэл нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нь төлөөгүй байснаас болоод өнөөдөр би хоёр хүний группийн мөнгө авах боломж хомс болоод байна. Компаниас хохиролын мөнгө гаргуудах гэтэл "Та нар бол зүгээр л боол шүү дээ. Бидэнд хамаагүй, монголын хууль бидэнд үйлчилдэггүй юм" гэж хэлсэн.  Нөхөр маань тус компанид орчуулагчаар долоо жил ажиллахад нэг ч удаа нийгмийн даатгалыг нь төлөөгүй байна. Гэтэл Сүн Зихуа, Цай Зихуа нар нь өнөөдөр үнэтэй цайтай ямар л машин байна тэр бүхнийг унаж, монголд сэрүүн унангуут нутаг буцаж амарчихаад, дулаарахаар ирдэг. Анх галт тэргээр ирж очдог байсан хятадууд өнөөдөр онгоц хөлөглөдөг болтлоо баяжиж. Гэтэл манай төр засаг, хууль хяналтынхан энэ бүхнийг огт анхааралдаа авахгүй байна. Маш олон монгол иргэд хятад эзэнтэй компанид ажилласанаараа хохирч байна гэсэн юм.
Амралтын өдрүүдэд гал түймрийн 28 дуудлага иржээ
Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд объектын гал түймрийн 28, гал түймрийн зөрчлийн гурав, аврах ажиллагааны дөрвөн дуудлага ирсэн байна. Дуудлагуудын дагуу аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангиудын бүрэлдэхүүн  шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цэргийн ангийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08:38 цагт иргэд өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад  сүмийн 15х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай ажиллан унтрааж, 180 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Мөн Налайх дүүргийн тавдугаар хороо, Гордокын баруун талд /автозамын босоо тэнхлэгийн 39 дүгээр багана/ автозам дээр зам тээврийн осол болж хүн автомашин дотроо хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 13:12 цагт иргэд өгчээ. Үүний дагуу нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад “Соната-3” загварын суудлын автомашин, “Ланд крузер-100” загварын автомашинтай мөргөлдсөний улмаас “Соната-3” автомашины дотор зорчиж явсан 60 гаруй настай эмэгтэй автомашины төмөр хийцэд хавчуулагдсаныг гаргаж, эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн байна. Харин цуг явсан 56 настай, эрэгтэйн цогцосыг гаргаж, дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн  бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
АНУ-ын дотоод зөрчил дээрх Хятадын идэвхтэй тоглолт
АНУ-ын дотоод хямрал үргэлжилсээр байх хооронд БНХАУ дээрх компаниудад хэсэгчилсэн хяналттай болсноор юанийг дэлхийн өөр нэг валют болгох боломж нээгдэж эхэлнэ Бүтэн сарын турш дэлхийн тэргүүлэгч гүрэн АНУ 2014 оны төсвөө баталж чадалгүй дефолт буюу нэг ёсны дампууралд хүрэхийн даваан дээр хоёр том нам нь арайхийн зөвшилцөлд хүрсэн билээ. АНУ-ын дефолтоос үүдэн гинжин урвалаар өрнөж болох даяар эдийн засгийн хямрал өрнөх вий гэж түгшиж байсан бусад улс орон ч америк улстөрчид зөвшилцөлд хүрсний дараа сая нэг тайвшрах шиг. Энэ сарын 17-ноос хойш улсын төсвөөс санхүүждэг бүх байгууллага хэвийн горимоор дахин ажиллаж эхэлсэн билээ. Дефолт гэдэг нь бусадтай хийсэн зээлийн гэрээний дагуу төлөх учиртай зээлийн хүү, үндсэн өрөө хугацаанд нь төлж чадахгүйд хүрэхийг хэлдэг. АНУ түүхэндээ 1790 онд хамгийн хэцүү дефолтод орон төлөх өрөө бүхэл бүтэн арван жилээр хойшлуулж буйгаа зарлахад хүрч байсан гэх. Үүнээс хойш тус улс арай бага цар хүрээтэй дефолтыг 1862 онд иргэний дайныхаа үеэр, 1930-аад онд Их депрессийн үеэр амсч байсан түүхтэй. Аливаа улс төлбөрийн чадваргүй болж байсан хэд хэдэн тод жишээ байдаг. ОХУ 1998 оны наймдугаар сарын 17-нд хэд хэдэн төрлийн төлбөрөө тодорхой бус хугацаагаар зогсооход хүрсэн тухайгаа мэдэгдэж байсан бол БНАСАУ 1987 онд, Мексик 1994 онд, Аргентин 2001 онд, Уругвай 2003 онд дефолтод орж байжээ.  Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар АНУ-ын улсын төсөв дээрх дотоод зөрчил манай урд хөрш БНХАУ-д хамгийн ашигтайгаар туссан гэнэ. БНХАУ нь АНУ-ын Засгийн газрын хамгийн том зээлдүүлэгч. Бээжин АНУ-ын Засгийн газраас гаргасан 1.3 их наяд ам.долларын өрийн бичиг эзэмшдэг билээ. Энэ бол албан ёсны тоо. Урд хөрш маань зуучлагчдаар дамжуулан үүнээс ч их үнэт цаасны эзэн байж болох. АНУ-ын Бүгднайрамдах намын “Цайны фракц”-ийнхны үзэж буйгаар тус улс Бээжинд хэдийнэ 3.5 их наяд ам.долларын өртэй ажээ. Иймээс ч БНХАУ-ын Сангийн дэд сайд Жу Гуанжоу мэдэгдэл хийхдээ, АНУ-ын эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалтыг нь хамгаалах тодорхой улс төрийн шийдвэр гаргахыг Вашингтоноос уриалсан юм. Угтаа бол хятадууд дипломат хэллэгээр “сэтгэл түгшиж” буйгаа албан ёсоор илээрхийлээд амжсан нь энэ. Угтаа бол урд их хөрш АНУ-ын төсвийн асуудал америкуудын дотоодын асуудал биш шүү гэдгийг анхааруулсан хэрэг гэнэ. Вашингтон үгийг нь  үл тоовол Бээжин АНУ-аас хэдий хэмжээний авлагатайг дэлхий даяар ил тод мэдэгдэж болзош­гүй аж. Тийм алхам хий­вэл энэ нь шууд утгаараа сүрдүүлэг гэсэн үг. Харин бодит алхмын тухайд гэвэл Бээжин АНУ-ыг зээлийн гэрээний заалтуудаа цаг тухайд нь гүйцэтгэж чадахгүйг мэдэгдэн авлагаа Америкийн томоохон компаниудын хувьцаагаар барагдуулах шахаа үзүүлж болох тухай шинжээчид ярих боллоо. Ийм тохиолдолд манай урд хөрш юуны түрүүнд Зүүн-Өмнөд Азид идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Америкийн газрын тос, тээвэрлэлт, хөрөнгө оруулалтын томоохон компаниудын хувьцааг сонирхох нь ойлгомжтой юм. АНУ-ын дотоод хямрал үргэлжилсээр байх хооронд БНХАУ дээрх компаниудад хэсэгчилсэн хяналттай болсноор юанийг дэлхийн өөр нэг валют болгох боломж нээгдэж эхэлнэ.  Дэлхийд биш гэхэд Ази-Номхон далайн бүс нутагт тогтворгүй ам.долларын оронд юань олон улсын гүйлгээний гол валют болох бүрэн боломжтой гэж олон улсын эдийн засагчид үзэж байна. Товчдоо бол АНУ-ын дотоод зөрчлийг ашиглан өөрт ашигтай тоглолт хийж чадаж байгаа цорын ганц улсаар манай урд хөрш тодроод байгааг олон улсын нэр хүнд бүхий бүх шинжээчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ БНХАУ-аас гадна арлын Японы Засгийн газар АНУ-д үүссэн нөхцөл байдалд сэтгэл түгшиж буйгаа илэрхийлсэн нь мөн анхаарал татаж байгаа юм. Токио өөрийн үндэсний валют йенийг олон улсын тавцанд “сойх” эрмэлзэл дүүрэн буй нь энэ мэдэгдлийн цаад утга нь. Япон нь БНХАУ-ын дараа орох АНУ-ын Засгийн газрын гол зээлдүүлэгч билээ. Токио АНУ-ын 1.13 их наяд ам.долларын өрийн бичгийг эзэмшдэг аж. Гэвч йенийн ханш юанийг бодвол ам.долларын ханштай дэндүү хамааралтай байдаг тул олон улсын төлбөрийн хэрэгсэл болох магадлал өндөр биш ажээ. Хэдийгээр АНУ-ын улс төрчдийн төсвөө батлах асуудал сүүлийн жилүүдэд тогтмол гацаанд орсны дараагаар л шийдэгддэг “уламжлал”-тай болсон тул орон дефолтод унах магадлал ямар ч байсан ойрын хэдэн жил туйлын бага юм. Тэгээд ч дефолт нь АНУ-ын дотоодынх нь улс төрийн хүчнүүдэд ч, БНХАУ, Япон, Саудын Арави, БНСУ, ОХУ гээд томоохон зээлдүүлэгчдэд ч ашиггүй билээ.  Иймд дэлхийн эдийн засгийн зүтгүүрийн үүргийг гүйцэтгэсээр ирсэн АНУ-ын Засгийн газар дампуурна гэдэг дэндүү хол сонсогдоно.