title
stringlengths
4
194
content
stringlengths
5
342k
Буриадын ДБЭТ-ын дуучдын гала тоглолт болно
УДБЭТ-ын хамт олон уран бүтээлийн шинэ улирлын нээлтээ эхлүүлснээс хойш ОХУ-ын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолтуудыг үзэгч түмэндээ өргөн барьсаар байгаа. Энэхүү цуврал үйл ажиллагааны дараагийнх нь энэ сарын 7-нд болох ОХУ-ын Буриадын Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчидтэй хамтарсан “Байкал опера” хэмээх Гала концерт юм. Тоглолтод ОХУ-ын Буриадын Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид ОХУ-ын Гавьяат жүжигчин О.Хингеев, Д.Занданов, СССР-ийн Ардын жүжигчин Т.Шойдагбаева, Буриад Улсын Ардын жүжигчин Намхайн Мөнхзул, Буриад улсын төрийн шагналт Б.Дамбиев, Олон улсын уралдааны шагналт Д.Шагдуров нар оролцоно. Тоглолтын хөтөлбөрт алдарт хөгжмийн зохиолч Ж.Бизе, Ж.Пуччини, Ж.Верди, Ж.Россини, А.Бородин, Ж.Гершвин, Г.Доницетти нарын сор бүтээлүүдээс багтсан бөгөөд Буриадын Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын дуучид УДБЭТ-ын симфони найрал хөгжмийн бүрэлдхүүнтэй хамтран тоглоно.
Бага хурлын 310 гишүүдийн нэрс
МАН албан тушаал, авах ёстой суудлаа хуваарилж дууслаа МАН албан тушаал, авах ёстой суудлаа хуваарилж дууслаа. Тэдний хувьд өмнөх 400 гаруй гишүүдээ цөөлж 310 болгосон бөгөөд УИХ-ын гишүүдээс эхлээд жирийн гишүүдийг багтаасан нэрсийн жагсаалт гарчээ. Улаанбаатар Ц.Сандуй- Нийслэлийн МАН-ын дарга  Энхтөр  Сү.Батболд- УИХ-ын гишүүн  Ц.Гарамжав -ЭБЭХ-ний дэд сайд асан  Н.Багабанди- Ерөнхийлөгч асан  Б.Даш-Ёндон- МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан  У.Хүрэлсүх -МАН-ын генсек асан  Д.Идэвхтэн- УИХ-ын гишүүн асан, ОХУ-д суух элчин сайд асан  Б.Саранчимэг- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал  Ц.Цогзолмаа- Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн асан Ганбаатар Лхагвадорж Ганчимэг Энх-Амгалан Машбат Т.Гантулга- МАН-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга  Д.Сарангэрэл Су.Батболд- УИХ-ын гишүүн  Ганбат Д.Зоригт- ЭБЭХ-ний сайд асан  Д.Загджав- УИХ-ын гишүүн асан  Энхсайхан  Ундраа Алтанзагас Оюундэлгэр Б.Баатарзориг- Нийслэлийн Засаг даргын орлогч асан  Алтансүх Цогзолмаа Дэлгэрнаран Батбаяр Д.Содном- Монгол Улсын Ерөнхий сайд асан  Батхүү Б.Ганболд З.Батсүмбэрэл- МАН-ын бага хурлын гишүүн, Шинэчлэлийн бодлогын зөвлөлийн гишүүн  Оюунбилэг Б.Хажидмаа- МАН-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга  Ганхуяг  Д.Сумьяабазар- УИХ-ын гишүүн  Н.Алтаншагай- СХД-ийн МАН-ын хорооны дэд дарга  М.Ганбаатар- Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн дарга асан, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч асан  Баярсайхан Сандагсүрэн Р.Дагва- Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан  Авирмэд Батсайхан Ган-Эрдэнэ Халтар Ж.Батбаясгалан- НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга асан  Л.Амгалан- Баянгол дүүргийн Засаг дарга асан  Ц.Мөнх-Оргил- УИХ-ын гишүүн асан  Ганбаатар Т.Билэгт- Нийслэлийн ИТХ-ын дарга асан  Сэмжидмаа Баянмөнх Бат-Амгалан Ганбаатар Д.Амарбаясган- НИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч  Б.Батзориг- Баянзүрх дүүргийн Засаг дарга асан  Б.Төмөрчулуун- МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Г.Ганбаяр- НИТХ-ын Төлөөлөгч  НИТХ-ын төлөөлөгч Гантөмөр Н.Учрал- НАМЗХ-ы  идэвхтэн гишүүн, дуучин  Сүхбаатар Батсайхан Тогтохбаяр НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбаатар- УБЕГ-ын дарга асан  Ж.Алдаржавхлан- ОССК-ийн захирал асан  Энх-Амгалан Болдсайхан Ц.Амгаланбаяр- ОБЕГ-ын дарга асан  Эрдэнэбат  Отгонбаяр Батсайхан Баяндэлгэр Энхтайван Амарсайхан Д.Сандаг-Очир- ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал  Даваасүрэн Төмөрбаатар Энхцэцэг Баярмагнай Цэрэнпүрэв Д.Цогтбаатар - МАН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга  Д.Ганболд- Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан  Г.Мөнхбаяр- Нийслэлийн Засаг дарга асан  Зоригт Д.Очирбат- УИХ-ын гишүүн асан  Эрдэнтуяа Эрдэнбаяр Батнасан    Архангай Ж.Мөнхбат- МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Бадамжунай- УИХ-ын гишүүн асан  Ц.Мөнхнасан Д.Болормаа Ч.Ганзориг- "Эрдэнэт" үйлдвэрийн Захирал асан  Ж.Нэргүй- Архангай аймгийн Засаг дарга асан  Б.Ганбаатар Ө.Сумьяабаатар- Нийгэм улс төрийн судалгааны “Социометр төв” Гүйцэтгэх захирал  Оргил-Эрдэнэ Ц.Содбаатар Х.Ганболд Г.Өсөхбаяр- Монгол Улсын Даян аварга  Норовсамбуу Ё.Баатарбилэг- Архангай аймгийн Засаг дарга асан  Тамир   Баян-Өлгий А.Тлейхан –УИХ-ын гишүүн  А.Гелмэнтхан Х.Бадилхан- УИХ-ын гишүүн асан  Ж.Сауле- ХХААХҮ-ийн дэд сайд асан  С.Хавал Х.Абубакир Мэдсүрэн Д.Сараа Бадамцэцэг Бауржин Ербол Болат Д.Ербол Б.Телинбек Ебрай Солтан   Баянхонгор Гомбожав Г.Занданшатар- УИХ-ын гишүүн асан  Л.Доржхорлоо- Үндэсний “Соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Энхтүвшин Л.Элдэв-Очир- Баянхонгор аймгийн “Гурван булаг” сумын харьяат МСS группын дэд ерөнхийлөгч асан Дэмбэрэл Хишигжаргал Амарсанаа Батбаяр Оюундэлгэр Сайнжаргал   Булган Ё.Отгонбаяр- УИХ-ын гишүүн  Т.Батжаргал- Булган аймгийн МАН-ын Хорооны тэргүүлэгч Ц.Цэнгэл- УИХ-ын гишүүн асан  М.Оюунбат- Булган аймгийн Засаг дарга асан  Ж.Бат-Эрдэнэ- “БУЛГАНХАНГАЙ” МСУХ-ны Ерөнхийлөгч Ж.Бат-Эрдэнэ  Байгаль-    Говь-Алтай Ж.Энхбаяр- УИХ-ын гишүүн  Ц.Дашдорж- УИХ-ын гишүүн  Ц.Амгаланбаяр-  С.Бат-Эрдэнэ Ганзориг Ш.Раднаасэд- МАН-ын ХЭГ-ын дарга  Урамчимэг Ариунзаяа Билэгт   Говьсүмбэр А.Амарсайхан- АМГ-ын дарга асан    Дархан-Уул Д.Хаянхярваа- УИХ-ын гишүүн  Насанбат Цэндсүрэн Ариундалай Ганболд Энхжаргал Чимэдцэрэн Азжаргал   Дорноговь Ж.Батсуурь- УИХ-ын гишүүн  Шагдарсүрэн С.Одбаяр Ц.Анандбазар- "Сод Монгол" группийн Ерөнхийлөгч  Зоригтбаатар  Х.Булгантуяа- МАН-ын Нарийн бичгийн дарга  Баттүшиг   Дорнод М.Номтойбаяр- УИХ-ын гишүүн  М.Бадамсүрэн- Дорнод аймгийн Засаг дарга  Р.Зоригтбаатар- Дорнод аймгийн ИТХ-ын тэргүүлэгч  Ц.Жанлав- Дордод аймгийн Засаг дарга асан  Ёл Мөнхтөр Насантогтох Д.Шинэбаяр- “Дорнод худалдаа” ХК-ний ерөнхий захирал, Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч  Б.Ундармаа- "Бишрэлт"-ийн Ерөнхийлөгч, БСШУ-ы дэд сайд асан  П.Анужин- МАН-ын Бага хурлын гишүүн, нэвтрүүлэгч    Дундговь Сүхбаатар Мөнхчулуун С.Буджав- Дундговь аймгийн ИТХ-ын дарга  Долгорсүрэн Амарсанаа  Ганхүү   Завхан Д.Оюунхорол- УИХ-ын гишүүн  Ж.Жамьяантив- Завхан аймгийн Засаг дарга  Пунцаг Отгонбаатар Ц.Цэрэнпунцаг- Монгол Улсын Гарьд Т.Бүдээхүү- Завхан аймгийн Шүлүүстэй сумын уугуул, сэтгүүлч, "Үнэн" сонин Хүрэлбаатар Баярцогт Аюушжав Ганцэцэг Гантөмөр ОРХОН Батболд Бат-Энх  Пүрэвлхам Д.Дамба-Очир- УИХ-ын гишүүн асан    Өвөрхангай Д.Лүндээжанцан- УИХ-ын гишүүн  С.Тогтохсүрэн- Өвөрхангай аймгийн Засаг дарга  Я.Содбаатар- УИХ-ын гишүүн  Ганболд Самбуу С.Чинзориг- МАН-ын Бага хурлын гишүүн,  Н.Төмөрхүү- МАН-ын Бага хурлын гишүүн  Баттогтох Нацагдорж  Дашдорж Энхтөр Билэгсайхан Энхжаргал Доржсүрэн Цогтбаатар Н.Жанцанноров- Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч  Сэргэлэн    Өмнөговь Амарзаяа Эрдэнэ-Очир Наранбаатар Ганганбат Х.Мандахбаяр   Сүхбаатар Р.Буд- УИХ-ын гишүүн асан  Билэгбаяр Чулуунбат Цэрэндондов Төмөрчулуун- МАН-ын бага хурлын гишүүн  Чинзориг Мөнхболд Жавхлан   Сэлэнгэ Ж.Эрдэнэбат-УИХ-ын гишүүн  Санжжав Бүрэнбат Нарантуяа Оюунгэрэл Б.Цээпилдорж- Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга  Болормаа Оюундарь Б.Цогтгэрэл- МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Бямбаа   Төв М.Энхболд - МАН-ын дарга  Су. Батболд - УИХ-ын гишүүн  Ц.Энхбат  Батсуурь  Жаргалмаа  Жамбалдорж  Мөнхбаатар  Т.Гантулга- МАН-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга, ХХААХҮ-ийн яам Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Байгалмаа- Барилга хот байгуулалтын дэд сайд  Д.Дондог- УИХ-ын гишүүн асан    Увс Ц.Нямдорж -УИХ-ын гишүүн  Ч.Хүрэлбаатар -УИХ-ын гишүүн  Даваасүрэн  Цэрэнбат Баяржаргал Батболд Б.Заяабал-Төрийн өмчийн хорооны Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын газрын дарга асан  Баттөмөр Баяраа Алтан  Туяа   Ховд С.Бямбацогт-УИХ-ын гишүүн  Д.Дэмбэрэл-УИХ-ын гишүүн  Батмөнх Ганчимэг  Баатар Баярсайхан Д.Галсандондог- Ховд аймгийн Засаг дарга асан  Энхцэцэг  Түмэндэмбэрэл Дүгэржав   Хөвсгөл Ө.Энхтүвшин- УИХ-ын гишүүн  Л.Энх-Амгалан- УИХ-ын гишүүн  Д.Сарангэрэл- УИХ-ын гишүүн  Л.Ганболд- "Лидер кашмер" компанийн захирал, Хөвсгөл аймгийн Засаг даргад нэр дэвшигч  Л.Цэрэнжав- Хөвсгөл аймгийн Засаг дарга  Х.Цэнд-Аюуш- Хөвсгөл аймгийн МАН-ын дэд дарга  С.Баяр- Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн асан  У.Мэргэнбаяр - Монголын лектор төвийн марктенгийн албаны дарга  н.Цэрэнбат- МАН-ын Бага хурлын гишүүн  Л.Төмөрбаатар- "Хөвсгөл хүнс" компанийн захирал, Л.Цэрэнжавын дүү  Цэцэнзориг Цолмон М.Оюунчимэг - МАН-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга асан  Гансүх Сүхбаатар Л.Пүрэвдорж Одмөнх Батцогт   Хэнтий Б.Бат-Эрдэнэ- УИХ-ын гишүүн  Н.Ганбямба- УИХ-ын гишүүн асан  Л.Оюун-Эрдэнэ - НАМЗХ-ы Ерөнхийлөгч асан, Нарийн бичгийн дарга асан  Х.Хэрлэн -ТӨХ-ны Төрийн өмч, хувьчлалын газрын дарга асан  ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга Наранбат
"Хархорин" гэмт хэргийн үүр болжээ
Баянгол дүүргийн нутагт байрлах "Хархорин" зах Хотын төвд үйл ажиллагаа явуулдаг томоохон захуудыг нүүлгэх тухай нийслэлийн удирдлагууд хэлэлцэж эхлээд байгаа. Манай сонин ч энэ байр суурийг дэмжиж, нийслэлчүүд төдийгуй хөдөө орон нутгаас ирсэн иргэд тэдний хамгийн олноор үйлчлүүлдэг "Нарантуул", "Дэнжийн-1000" зэрэг захаар орж нөхцөл байдал ямар байгааг сурвалжлан хүргэсэн.  Энэ удаа Баянгол дүүргийн нутагт байрлах "Хархорин" захаас сурвалжлагаа үргэлжлүүлж байна. Төв замын дагуу байрлах тус захын явган хүний замыг жижиглэн худалдаа эрхлэгчид буюу гар дээрээс наймаа хийдэг хүмүүс бүхэлд нь эзэлчихсэн байна. Тэнд жимс, хүнсний ногоо, тахиа, загасны мах, оймс, бээлий, дотуур өмд зэргийг цаасан хайрцаг дээр өрчихсөн байх юм. Дээрээс нь "Хархорин"-гийн ойролцоо зам хамгийн их түгжрэлтэй байдаг бөгөөд мах, гурил, будаа ачсан машин олноороо зах руу орж, гарч бөглөрөл үүсгэдэг ажээ. Мөн тус захыг зорьж ирсэн иргэдийн багагүй хэсэг нь унаатайгаа ирдэг учраас зогсоол олдоход бэрх юм билээ. Биднийг очих үед тус захын яг дунд нь зургаан давхар барилгын ажил үргэлжилж байсан. Энд дуу чимээ дэндүү их юм. Олон хүмүүсийн бужигнаан, дээр нь барилга барьж буй хүмүүсийн ашиглаж буй техник хэрэгслийн дуу чимээ бараг л чихний хэнгэрэг хагалмаар. Үүнээс болж тус захаар үйлчлүүлж буй иргэд чанга ярьж байж л бие биенийхээ дууг сонч байсан юм. Мөн барьж байгаа барилга дээрээс юм унаж хүмүүсийг гэмтээх вий гэсэн айдас төрж байсан. Учир нь барьж буй барилгыг тойроод гадна лангуу түрээслэгчид ажлаа хийгээд суух нь цаанаа л түгшүүртэй харагдаж байсан юм. Бид энэ тухай худалдаа эрхлэгчдээс асуухад "Одоогоор гайгүй л байна. Хэрэв тэгвэл ч хэцүү л дээ. Гадуураа уг нь хашаа хатгасан л даа" гэцгээж байв.   Золбин нохой цуглуулсан махны худалдаачдыг яах вэ   1993 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулсан тус захад 2000 гаруй түрээслэгч ажилладаг ажээ. 1000 орчим нь гадаа талбайд сарын 200 мянган төгрөгийн түрээстэйгээр наймаагаа хийдэг бөгөөд энэ нь нэг түрээслэгч лангууныхаа талбайн хэмжээнээс хамаарч өдөрт 1500-3000 төгрөг төлдөг гэсэн үг юм байна. Харин хүнсний бүтээгдэхүүн зардаг түрээслэгчдийн ажлын байрны нөхцөлийг сайжруулж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард худалдааны хоёр байрыг ашиглалтад оруулжээ. Тэд сард 500 мянган төгрөгийн түрээс төлдөг ч гэлээ ил задгай талбайд худалдаа хийдэг иргэдийг бодвол харьцангуй таатай нөхцөлд байдаг хэмээсэн. Бид зах дотуур нэлээд явж, хашааг тойрч үзлээ.   Гэтэл машиныхаа багаажинд дүүрэн тахианы мах хийсэн залуу "Гурван ширхэг нь 5000 төгрөг" гэсэн бичиг машин дээрээ наачихсан зарж харагдсан. Харамсалтай нь ямар ч эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хэн хэзээ, хаанаас авчирсан нь тодорхойгүй мах худалдаалж байгаад хяналт тавьж байгаа хүн харагдаагүй. Мөн тус захын зүүн талаар мах шулдаг хүмүүс цус болсон хормогч өмсчихсөн, том балиус гартаа барин бөөнөөрөө суух нь сүрдмээр. Харин тэднийг бараадан хэдэн эмэгтэй газар хаясан ясны хажууд суун махыг нь уутлаж суусан юм. Бидний олж мэдсэнээр ченжүүд махаа ийн янзлуулдаг бөгөөд наймаачид нь ирж аваад зардаг гэж байв. Энэ бол нийслэлийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа захын дүр зураг. Товчхондоо бол худалдан авагчид нь шаардлага тавьдаггүй, худалдагчид нь ч тэртээ тэргүй энэ барааг авах л юм чинь гэсэн бодолтой байдаг нь энэ дүр зургаас харагдаж байсан бөгөөд захын түрээслэгчид хогийн цэг болчихоод буй энэ газраа эргэж тойрч хардаггүй юм байх даа гэсэн бодол төрж байсан.   Ер нь тус захын эргэн тойронд ийм газар цөөнгүй байсан. Тухайлбал, гурил будааны агуулах байрлах захын зүүн талаар гэхэд хүмүүс шээгээд хөлдчихжээ. Ер нь бол хэцүүхэн харагдсан. Наймаачдын өгүүлсэнээр энэ хавьд бараг нар тусдаггүй болохоор хүмүүсийн шээс намар, өвөлдөө овойгоод хөлдчихдөг гэж байсан юм. Энд байх хэсэгхэн хугацаанд хэдийгээр энэ захад олон хүн лангуу түрээслэн амьдрал ахуйгаа авч явдаг ч нэгдүгээрт нийслэлийн өнгө төрх, хоёрдугаарт эрүүл чанартай хүнс худалдаалж байгаа гэх баталгаа төрөөгүй юм. Түүнчлэн бүх захад хог хаях цэг байдаг ч амьдрал дээр зах гэдэг үг өөрөө хогийн цэгтэй адил болчихоод буй нь анзаарагдаж байлаа. Зөвхөн "Хархорин" зах дээр л гэхэд хаа сайгүй хог хөглөрч, эвгүй үнэр үнэртэж байсан бөгөөд хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн байх гэдгийг лангуу түрээслэгчид хэлж байв.   "Олон хүн амьдралаа залгуулж байхад та нар яасан олон юм асуудаг юм" Баянгол дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралт бусад дүүргээ бодвол их байдаг ажээ. Учир нь хөдөө орон нутгаас ирсэн иргэд олон байдгаас ажилгүйдэл ядуурлын түвшин өндөр. Мөн "Хархорин" зах энэ дүүргийн нутагт  байрладаг учраас гарч байгаа гэмт хэргийн тоог нэмэгдүүлдэг аж. Энд бүлэглэн танхайрах архидалт, халаасны хулгайн хэрэг их гардаг хэмээн албаныхан өгүүлсэн. Би худалдааны төвийн менежер Н.Баттуулаас захын үйл ажиллагааны талаар зарим зүйлийг тодруулсан юм.   -Энэ захын голд барьж байгаа байшин ямар учиртай юм бэ?   -Гадаа ажиллаж байгаа түрээслэгчдийг барилгын ажил дуусч ашиглалтад өгөхөөр оруулах юм. Гэхдээ гадаа байгаа лангуу харьцангуй хямд байдаг учраас манай түрээслэгчид дотогшоо орох сонирхолгүй байдаг. Уг нь дотор зах гадна сууснаас тохь тухтай дулаахан шүү дээ. Иймээс түрээс нь ч харьцангуй өндөр байдаг.   -Хүмүүс барилга барьж байхад эргэн тойронд нь хүмүүс ажилласаар л байна. Ямар нэг осол гарлаа гэхэд хариуцлагыг нь хэн хүлээх вэ?   -Барилга барьж дуустал түрээслэгчдийг ажиллуулахгүй байна гэдэг хэцүү л дээ. Энэ олон хүн хэдэн cap, магадгүй жил ажилгүй сууна гэсэн үг. Иймээс бид аль болох хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаад ажиллуулж байна.   -Танайх хогоо өдөр бүр ачуулдаг уу ?   -Тэгэлгүй яах вэ. 2000 гаруй түрээслэгч байдаг учраас маш их хог гардаг. Дээр нь цайны газрууд цөөнгүй бий. Өдөрт олон машин хог ачуулсан ч хог нь цэгцэрдэггүй. Гэхдээ манайхаас хог, бохир усны асуудлыг шийдэх гээд боломжийнхоо хэрээр ажиллаж байна.   -Машины багаажинд хийсэн тахианы мах зарж байгаа хүмүүс цөөнгүй байна. Үүнд ямар нэг хяналт тавьдаггүй юм уу?   -Энэ асуудлыг сайн мэдэхгүй байна. Ер нь тэгээд ч хүмүүс болж бүтэхээрээ ажил хийгээд амьдралаа залгуулж байхад та нар яасан олон юм асуудаг юм бэ.   Тэрбээр ийн уцаарлаж өөр мэдээлэл өгөхийг хүсээгүй юм. Уг нъ түүнээс олон зүйлийг асуусан ч байгууллагын нууц, гээд халгаасангүй. Гэхдээ тэрбээр "Олон хүнийг ажилтай байлгаж байна" гэх зэргээр тайлбарлаж байгаа ч бодит байдал дээрээ "Хархорин" захыг хотын төвөөс нүүлгэх хангалттай олон шалтгаан байгаа нь нүдэнд ил байна.
Ерөнхий сайд зарим яамыг магтав
Яам, агентлагийн удирдлагуудтай “Хариуцлага, хэрэгжилт, хяналт” ээлжит цахим хурлаа Засгийн газрын тэргүүн өнөөдөр хийлээ. Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд чамгүй олон ажлын ард гарч чадсан ч Засгийн газар гэдэг том далбаан дороос тодорхой албан тушаалтнуудын ажлын хариуцлагыг ялгаж ярих шаардлага байгаа. Н.Алтанхуяг:Төр засагтаа итгэх ард иргэдийнхээ итгэлийг дааж ажиллахын тулд удирдах албан тушаалтнуудаас илүү хариуцлага шаардана.   “11 11 төв”-д яам, агентлагуудын ажлын хүнд суртлыг шүүмжилсэн гомдол иргэдээс их ирж байна. Иргэдээс ирүүлсэн гомдол, саналын мөрөөр ЗГХЭГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газраас шалгалт хийж эхэлсэн.  Өмнө нь ийм шалгалтуудаар төсвийн мөнгийг тэрбум тэрбумаар нь завшсан олон баримтыг дэлгэж, албан тушаалтнуудаас хариуцлага нэхсэн, цаашид ч дотоод хяналтыг тогтмол хийнэ. Төрийн албан хаагчдыг үлгэрлэн дагуулах учиртай төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар хариуцлага, хандлагаа дээшлүүлэхгүй бол эхнээсээ арга хэмжээ авахуулж байгааг тэрбээр хэллээ. Асуудал боловсруулахдаа иргэнд тэр шийдвэр нь яаж тусахыг анхаарахгүй байна. Байшин босгох талаар ярихаасаа өмнө иргэнд хүргэх үйлчилгээгээ сайжруулах зөв зохион байгуулалтыг бодож олох хэрэгтэй гээд зарим саар жишээг хэллээ. Засгийн газрын хуралдаанд бэлтгэн оруулсан асуудал нь зургаан удаа буцсан тохиолдол гарч байгаа нь яам, агентлагийн ажил хариуцсан албан тушаалтнууд бичиг баримт боловсруулалтаа чамбайруулах шаардлагатайг харуулж байна.  Хэчнээн иргэнд тулгарсан асуудлыг шийдэв, хүнд суртлыг яаж халав, ямар бүтээн байгуулалт хийв гэсэн үзүүлэлтээр яам, агентлагуудын ажлыг дүгнэнэ гээд төрийн байгууллагуудын ажлын уялдаанд оновчтой зохицуулалт хийхийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Цогт-Очирт даалгалаа. Олон эх үүсвэрээс шатахуун авдаг болгосон УУЯ болон Газрын тосны газар, барилга, бүтээн байгуулалтын ажлуудыг саатаалгүй зохион байгуулсан БХБЯ, нүүрс болон хүнсний ногооны борлуулалтад оновчтой зохицуулалт хийсэн Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарын ажлыг энэ удаад сайны жишээгээр нэрлэлээ. “Шинэчлэлийн Засгийн газар хоёр дахь жилдээ хоёр дахин илүү ачаа үүрнэ. Төр засагтаа итгэх ард иргэдийнхээ итгэлийг дааж ажиллахын тулд удирдах албан тушаалтнуудаас илүү хариуцлага шаардана. Ажилдаа дадлагажих хугацаа гэж одоо байхгүй шүү” хэмээн Ерөнхий сайд яам, агентлагийн удирдлагуудад цахим хурлаар санууллаа.
Ирэх онд 14 мянган тонн мах нөөцөлнө
Нөөцийн мах Монголбанкны ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын 2013 оны хэрэгцээнд зориулан 11,4 мянган тонн махны нөөц бэлтгэн нийлүүлсэн. Ингэснээр 2012 оны аравдугаар сараас 2013 оны долоодугаар сарын хооронд махны үнэ өмнөх оны мөн үеэс хоёр дахин хямд байсан байна. Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах хөтөлбөр эхний жилд амжилттай хэрэгжиж, махны үнийн өсөлтийг сааруулж чадсан учир ирэх 2014 онд нийт 14 мянган тонн махны нөөц бүрдүүлж, худалдан борлуулах аж.
Оюутолгойн хувьцаа өсөлтгүй байна
“Оюутолгой” буюу Turquoise Hill Resources компанийн хувьцаа (NYSE:TRQ) Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр өнөөдрийн байдлаар 4.82 доллараар арилжаалагдаж байна. Энэ нь өчигдрийнхтэй харьцуулахад 1.23 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ жилийн байдлаар “Оюутолгой”-н хувьцаа оны эхэн үеийнхтэй харьцуулахад 40 орчим хувиар буураад байгаа юм. Энэ онд төслийн нэгдүгээр үе шат ашиглалтад орж, баяжмал бүтээгдэхүүний экспорт эхэлсэн зэрэг үйл явдлууд өрнөсөн ч эсрэгээр компанийн хувьцаа буурсаар байна. Энэ нь “Оюутолгой” төслийн ирээдүйд хөрөнгө оруулагчид итгэлгүй байгааг харуулж байна. Хэдийгээр өнгөрсөн сарын дундуур Оюутолгойн зэсийн баяжмалын худалдаанд Хятадын гаалийн газар зөвшөөрөл олгосноор тус компанийн хувьцаа 10 хувиар өсөөд байсан ч хувьцааны үнэ тухайн үеийнхээс аажмаар буурсаар байна. Энэ долоо хоногт Оюутолгойн хөрөнгө оруулалтын талаарх асуудал шийдэгдэх болно гэсэн Монголын Засгийн газар, “Рио Тинто”-гийн төлөөллийн мэдэгдэл бүхий хэд хэдэн мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан ч асуудал нааштайгаар эргэнэ гэдэгт хөрөнгө оруулагчид итгэлгүй хэвээр байгааг хувьцааны үнээс харж болохоор байна. Монголын Засгийн газар, “Рио Тинто”-гийн тал энэ онд багтаан  асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хүлээлт байгаа юм.
Долоо хоногийн топ мэдэгдэл
УИХ-ын гишүүн Г.Уянга Г.Уянга: Би Ц.Мөнхбаярыг өмгөөлж, хамгаалах эрхтэй хүн  Улс төр нийгмийн амьдрал ан­­хаа­­рал татсан сэдвээр хэн ямар байр суурь илэрхийлж, хэн гэгч эр­хэм олны анхааралд орс­­ныг онц­лон тоймлодог “До­лоо хо­ногийн топ мэдэгдэл” бу­лан­гаа УИХ-ын Г.Уянгын “Би Ц.Мөнх­баярыг хаана ч өмгөөлнө” гэх гар­чигтай өдөр тутмын хэвлэлд өг­сөн ярилцлагаар эхлүүлье.  Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнх­баяр нарын хэсэг бүлэг хү­мүүс Төрийн ордоны хашаа руу зэвсэг барин дайрч орж, бас нэ­лээд олон яам, томхон барилга бай­гууламжийн гадаа тэсрэх бөм­бөг байрлуулсан хэргээр шал­гагдаж байгаа. Энэ хэргийг одоо хүртэл шалгасаар байгаа бө­гөөд сэжигтэн Ц.Мөнхбаяр өм­гөөлөгч авах ч мөнгөгүй, өөрөө гэмт хэрэгтэн аятай байгаад нэ­гэн цагт нэг чиг зорилгын тө­лөө зүтгэж явсан Г.Уянга ги­шүүн анхаарал хандуулжээ.  Тэр­бээр, “Би Ц.Мөнхбаярыг баривч­лагд­сан цагаас эхлэн санаа зовж бай­лаа. Эх оронч сэтгэлтэй цөөхөн хү­мүүсийн нэг гэж боддог юм. Урт нэртэй хууль түүний бүтээл гэж хэлж болно. Энэ хуулийг бат­луулахын төлөө тэр маш их зүтгэсэн. Өнөөдөр олон уул уур­хайн компанийг тонож дээрэм­дээд мөнгө авчихсан мэтээр ярьж байна.  Энэ бол бидний тэм­цэгч­дийг иргэдээс салгах гэж оролд­дог хамгийн эхний арга. Олон ул­сын шагналаас авсан 200 сая төг­р­өг, гурван өрөө байраа тэр хүн тэмцлийнхээ төлөө зориулсан. Өнөө­дөр таван ханатай гэрт, гэр хороололд амьдарч байна. Би түүнийг өмгөөлж хамгаалах эрх­тэй хүн гэж бодож байна.  Би түү­ний төлөө тууштай зогсоно. Өнөө­дөр түүнд өмгөөлөгч хөлс­лөх мөнгө ч алга” хэмээжээ. Тэр­бээр, байгаль хамгаалагчид, өөрийнх нь адил иргэдийн эрх ашиг, улс ор­ныхоо төлөө тэмцэж яв­сан тэд­нийг ямар ч тохиолдол хам­гаалж, шаардлагатай гэвэл батлан дааж гаргасан ч бэлэн гэдгээ мэ­дэгдлээ. Түүний хэлж байгаа, илэр­хийлсэн байр суурь зөв үү, бу­руу юу гэдгийг өнөөдөр шүүхэд эрт­дэнэ.  УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Д.Эрдэнэбат: Муу сурдаг, хариуцлагагүй оюутнуудад тэтгэлэг авах учиргүй  Төрийн болон хувийн их дээд сургуульд суралцаж байгаа оюут­нуудын амнаас гарч байгаа ганц асуулт бол 70 мянгын тэтгэлэг хэ­зээ буух вэ гэх асуулт. Төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудад суралцагсад үн­дэс­ний болон урамшуулалт тэт­гэлэг авдаг болоод удаж байна.  Энэ мөнгө зарим талаараа оюут­нуудын амьдралд нэмэр болдог ч нөгөө талаараа шоу, цэнгээний мөн­гийг нь бэлтгэж өгч байгаа гэх шүүмжлэл байдаг. Энэ асуу­дал сүүлийн өдрүүдэд нэлээд ан­хаарал татаж байгаа бөгөөд УИХ-аас 2014 оны Төсвийн тухай хуу­лийг хэлэлцэж байгаа энэ үед Дээд боловсролын санхүүжилт, су­рал­цагчдын нийгмийн батал­гаа­ны тухай хуульд өөрчлөлт оруу­лах тухай хуулийн төслийг мөн хэлэлцэж байгаа юм.  Энэ асуудалтай холбогдуулан нэ­лээд ан­хаарал хандуулмаар, мөн цаа­шид өөрчлөлт оруулж боло­хоор са­нал хэлсэн хүн бол УИХ-ын ги­шүүн Д.Эрдэнэбат. Уг хуулийн тө­сөлтэй холбогдуулан “Мөнгө яри­хаар халамж  руу ороод байх юм. Би хувьдаа мөнгийг хариуцлагын хө­шүүрэг гэж хардаг.  Нийгмийн баталгааны цаана мэдлэгийн ба­талгааг өгч байгаа эсэхийг хол­бож ярих хэрэгтэй. Хамгийн гол нь олгож байгаа мөнгө оюут­ны хариуцлага, тухайн дээд сур­гуу­лийн сургалтын чанар стан­дар­тыг хангахад  үүргээ гүйцэтгэж бай­на уу гэдэг  нь чухал. Оюутны тэтгэлэг байгаа  зөв  олох ёстой. Үнэхээр мэдлэг чадвар өндөр, сур­лага сайтай оюутнууд нь 90 мянган төг­­рөгөөс илүүг ч авсан болно.   Муу сурдаг, хариуцлагагүй, идэвх­­гүй оюутнуудад энэ мөнгө очих ёсгүй. Нийгмийн шударга ху­ваа­рилалт байх ёстой. Хамгийн гол  нь номын сангүй, лабораторигүй биеийн тамирын заал байхгүй наад захын стандарт хангаагүй, тү­рээсийн байр, түрээсийн багш­тай сургалт явуулдаг их дээд сургуулиудад энэ тэтгэлэг очих ёсгүй” хэмээн байр сууриа илэр­хийллээ. Гишүүний хэлээд бай­гааг бид хаа хаанаа анхаарах цаг нь болсон.  Түрээсийн багштай, тү­рээ­сийн сургуульд суралцаж бай­гаа чанаргүй нөхдүүдэд мөнгө ца­цах бус ядахдаа нэг номын сан ч гэсэн бариад өгчих хэмжээний үр ашигтай зарцуулах цаг нь болж. Үүнийг тун удахгүй хууль­чилж өгнө гэдэг итгэлтэй бай­на. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ц.Нямдорж: С.В.Паушокийг О.Чулуунбат өөхшүүлсэн   -Олон тэрбумын татварын өр зэрэг аль муу бүхнээр хэсэгтээ л шуу­гиулсан ОХУ-ын бизнесмэн С.В.Паушок “ETV” телевизэд ярилц­лага өгч, өөрийнхөө биз­несийг дампуурах болсон шалт­гаа­нд С.Баяр, Сү.Батболд, Ц.Ням­­дорж нарыг буруутай хэ­мээн ярьсан нь өнгөрөгч долоо хо­но­г­ийн гол сенсааци болов.  Уг ярилц­лага “Зууны мэдээ” сонинд гарс­ны маргааш нь УИХ-ын ги­шүүн Ц.Нямдорж энэ асуудлаар сэт­гүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, “С.В.Паушок бол Мон­голын хуульд захирагддаггүй, ма­най газар нутгийг бараг хувийн өмч мэт боддог, татвар төлдөггүй, ду­раар дургисан хүн. 2006 онд на­майг УИХ-ын дарга байхад 68 хувийн татварын хуулийг батал­сан.   Тэгэхэд С.В.Паушок энэхүү тат­варыг төлөхөөс зайлсхийж, үүнийг нь тухайн үеийн Мон­голбанкны ерөнхийлөгч, одоо­гийн Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат өөхшүүлсэн. Энэ хүн үндсэндээ 1.5 тонн ал­тыг Монголбанкинд хадгалах нэ­рээр байлгаж, татвар төлөхөөс зайлс­хийсэн юм” хэмээн байр суу­риа илэрхийллээ. Түүний мэ­дээ­лэлтэй зэрэгцэн Эдийн зас­гийн хөгжлийн яамны дэд сайд О.Чулуунбат мөн байр сууриа илэр­­хийлэв. О.Чулуунбат дэд сайд энэ асуудалд ямар ч хамаа­гүй, С.В.Паушоктой ямар ч ха­маагүй хэмээгээд “Монголд ажил­­лаж байсан гадны бизнесмен хүн ярилцлага өгсний төлөө энд нэг хүн намайг буруутгаж байна гэ­дэг асуудалд би ч бас гайхаад л байна. Хамгийн гол нь баримт бүхий баталгаатай зүйл ярих ёстой.  Гэтэл улстөрч хүнийхээ хувьд тийм барьцгүй мэдээлэл хийж болж байгаа юм уу, бүү мэд. Ер нь бол Ц.Нямдоржийн авир нь тэр. Байнгын л тийм юм ярьж яв­даг хүн. С.В.Паушок гурван жи­лийн өмнө Монголоос явсан байх. Түү­нээс хойш би Москва нэг ч удаа яваагүй. Тэр цагаас хойш ганц ч удаа уулзаагүй.  Ямар ч үр ашиг гараагүй. С.В.Паушок өөрөө ал­таа хадгалуулах санал тавьсан. Мон­голбанк тэр хүсэлтийг нь бүх ша­тандаа ярилцаад шийдвэрлэсэн. Мон­­гол банк шүүх, цагдаа биш гэд­­гийг ойлгочих хэрэгтэй. Үүнийг Ц.Нямдорж шиг орон дот­­­роо хэвтэж байгаад хууль ян­зал­­­чих­­даг хүн ойлгохгүй л дээ” хэ­мээн эерэг байр суурийг илэр­хийл­жээ.   УИХ-ын гишүүн М.Энхболд М.Энхболд: Шинэчлэлийн төлөө та бүхэнтэй хамтран ажиллах болно   -МАН-ын 27 дугаар Их хурал таван өдөр үргэлжиллээ. Хурлын гуравдах өдөр буюу мягмар гарагт МАН даргаараа М.Энхболдыг сонгосон юм. Түүнд тамга тэмд­гийг гардуулж өгөхдөө МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Таньд мэ­дэхгүй зүйл гэж байхгүй. Таньд аж­лын туршлага бий. Та удир­дах албан тушаалд ажиллаж үз­сэн.   Мэдэхгүй, чадахгүй гэх зов­лон таньд алга. Ийм хүнд на­маа даатгаж, өөрийн ажлаа шил­жүүлэн өгч байгаадаа баяртай байна.Сэтгэл хангалуун үлдлээ. Цааш­даа энгийн гишүүд, их түүх­тэй намынхаа төлөө хамтран ажил­лахад таатай байна” гэсэн юм. Харин шинэхэн намын дарга М.Энх­болд тамга тэмдгээ гардан авс­ныхаа дараагаар “Надад итгэл үзүүл­сэн та бүхэндээ баярлалаа.  Надтай хамт өрсөлдсөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Н.Энхболд, Ө.Энх­түвшин, залуу гишүүн Т.Аюур­сайханд ажлын амжилт хүсье. Цаашдаа гар нийлэн, бурууд та­шуур болон хамтран ажиллана гэ­дэгт итгэлтэй байна. Түүхэн ялал­тын төлөө би та нартайгаа хамт­ран ажиллахдаа баяртай байх болно. Шинэчлэлийг бид эх­лүүлнэ. Шинэ бүхний төлөө хамт­ран ажиллах болно” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлж, 200 гаруй мянган гишүүнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхээ илэрхийлж байсан юм. Тэрбээр, ши­нэчлэл  өөрчлөлтийн төлөө сэт­гэл гарган ажиллаж, намаа ялал­тад хүргэж чадах эсэх нь ирэх өд­рүү­дэд харагдах биз ээ.  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Н.Номтойбаяр: Г.Нямдоржийн ард гурван УИХ-ын гишүүн байгаа   -Өнгөрөгч долоо хоногт анхаа­рал татсан мэдэгдэл хийсэн улс­төрч бол УИХ-ын гишүүн Н.Ном­тойбаяр. Түүний туслах байсан гэх Б.Батзориг гэх залуу өөрийгөө ямар ч буруугүй хэмээн зарлаж, Н.Ном­тойбаяраас болж хүний ну­тагт ядарч яваа талаар ярилцлага өг­сөн юм.  Гишүүн үүний дараа мэ­дээлэл хийсэн бөгөөд өөрийнх нь нэр төрд халдсан, гүтгэсэн эл­дэв хар мэдээлэл хэрээс хэтэрч бай­гааг дурьдаад энэ бүхний цаана олон хүмүүсийн эрх ашиг байгааг онцоллоо. Тэрбээр, “Та бүхэнд нэгэн бичлэгийг танилцуулна. Энэхүү бичлэг сар гаруйхны өмнө хийгдсэн байгаа.   Учир нь 2012 оны УИХ-ын сонгуультай холбогдуулан миний нэр төрд халдсан, сонгогч иргэдийн итгэлийг төөрөлдүүлэх, зорилгоор хийсэн бичлэгийг олон нийтэд дэлгэнэ. Б.Батзориг бу­садтай буюу  Дорнод аймагт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяртай  мөнгөөр тохироо хий­сэн гэдэг нь дээрх бичлэгээр илэр­сэн. Б.Батзориг анх 100 сая төг­рөгийн мөнгөн тохироог нэр дэв­шигч Ц.Шинэбаяртай хийсэн бо­ловч хэлсэндээ хүрэлгүй, мянган ам.доллар өгсөн гэдэг нь  иргэн Б-ийн  утасны бичлэгт хураагдсан байгаа.  Тиймээс энэхүү бичлэгийг холбогдох байгууллагад нь өгч, шалгуулахаар болсон” хэмээлээ. Мөн “Мунзуй” хочит Г.Нямдорж  нэг сая ам.доллар өгвөл өөрийг нь дахин оролдохгүй гэсэн утга бүхий дарамтыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт үзүүлсэн аж.  Мөн түүний энэхүү явуулгын цаана УИХ-ын гурван гишүүн, Засгийн газрын нэг гишүүн болон нэр бүхий хоёр бизнесмэн байгаа нь урьдчилсан байдлаар илэрсэн болохоор  холбогдох байгууллагад нь шалгуулахаар өгсөн гэдгээ мэдэгдсэн юм.
М.Энхдалай: Арилжааны биш жинхэнэ бүтээл хийх мөрөөдөл бий
Кино найруулагч М.Энхдалай “6.50”, “3.30”, “Ерөнхийлөгчийн туслах” киног бүтээсэн залуу найруулагч М.Энхдалайтай ярилцлаа. -Та “Шилдэг залуу найруулагч” болсон байхаа? -“Acdemy Awards” наадмаас энэ нэр хүндтэй шагналыг авсан. Үе тэнгийнхээ олон залуустай өрсөлдсөн. Энэ шагналыг хүртэнэ гэж санаагүй. Миний нэрийг дуудах үед гайхсан, үнэхээр баярласан. Тайзан дээр яаж гарснаа ч мэдээгүй шүү /инээв/. -Уран бүтээл хийх урам зориг төрсөн байх даа. Шилдэг найруулагч маань одоо ямар бүтээлд ажиллаж байна? -Гурван кино зохиол бий. Судалгаа хийж байна. Гэхдээ үүнээс өмнө талхныхаа мөнгийг олохын тулд хөнгөн, инээдэм аймшиг хослосон кино хийхээр зорьж байна. Надад ийм бүтээл хийх туршлага бий. Тиймээс энэ хоёр төрлийг нэгтгэж кино хийхээр төлөвлөөд байна. -Зөвхөн талхны мөнгөө олохын тулд кино хийдэг гэжүү. Их сонин санагдлаа? -Кино дотроо хоёр янз шүү дээ. Хурдан хугацаанд бүтсэн, ашиг олох зорилготой киног кассных гэж нэрлэж болно. Харин жинхэнэ урац бүтээл, хүнд үлдэх юмтай киног бүтээл гэж хэлнэ. Гэхдээ жинхэнэ бүтээлийг үзэгчид үзэх нь багэ байдаг. -Жинхэнэ уран бүтээл хийхээр хүмүүс үздэггүй гэлээ. Тэгэхээр арилжааны гэх кино их гарч байгаа нь үзэгчдийн буруу гэж үү? -Өнөөдрийн бухимдалтай нийгэмд хүмүүс хааяа алжаалаа тайлж, инээхийг хүснэ. Энэ нь хүмүүсийн буруу биш, нийгэм маань ийм төрлийн кино нэхэж байна. Тийм болохоор бараг өдөр алгасахгүй шинэ кино нээлтээ хийж байгаа юм. Гэхдээ кино бүхэн ашиг олдог гэвэл худал. Зарим хүн уран бүтээлчдийг киноноосоо хангалттай ашиг олдог гэж буруугаар ойлгодог. Бид ашиг олохын өмнө байгаа бүхнээ сэгсэрч, хүн царайчилдаг улс шүү дээ. Зарим киночид зарлагаа нөхөж чадахгүй, “шатах” тохиолдол ч бий. Кино хийхийн тулд зах зээлээ, үзэгчдээ нарийн судлах хэрэгтэй. -Ер нь кино хийхдээ хэр “шатаж” халаасаа сэгсэрч байв? -Овойж, оцойтлоо ашиг олсон гэж хэлэхгүй. Гэхдээ зарлагаа хангалттай нөхсөн. Анх “6.50” киног хийхдээ юу юу ч байхгүй, бүх зүйлээ хүнээс гуйгаад, танил тал, эх эгчээ туслаач гээд гүйж явсан. Жүжигчид маань хүртэл бүгд оюутан байлаа. Тэр үед 6и өөрийгөө зоригтой алхам хийсэн гэж боддог. Киноны маань ашиг гээд амьдралдаа үзээгүй мөнгөө тэр үед барьж үзсэн. Залуу уран бүтээлчийнхээ хувьд урамшиж, дахиад олон уран бүтээл хийнэ гэж өөртөө амласан. Тэгвэл таны анхны бүтээл “6.50” кассны кино байв уу. Эсвэл таны хэлснээр уран бүтээл байв уу. Юу гэж дүгнэх бол? -Төрөл жанрын хувьд инээдмийнх. Мэдээж цаана нь ашиг олъё гэсэн зорилго байсан. Үнэнийг хэлэхэд тэр үед нийгэмд тулгамдаад байсан олон асуудлыг кинондоо хөндохийг зорьсон. Жишээ нь хүүхдүүдийн оюун тархийг угааж, донтуулаад байсан компьютер тоглоом ямар уршиг дагуулдаг, охид бүсгүйчүүдийг хууран мэхэлдэг чатны ард ямар хүмүүс байдаг, гэр бүлийн амьдрал, хайр юун дээр тогтдог зэрэг хүнд ухаарал хайрласан олон асуудлыг тусгая гэж бодсон. Тийм болохоор анхны бүтээлдээ их хайртай. -Хойд хөршийн кино найруулагч Сергей Бодров “Монгол” бүтээлээрээ дуулиан тарьсан. Түүн шиг найруулагч бүр тийм бүтээл төрүүлэхсэн гэж мөрөөддөг. Харин та мөрөөдлийн бүгээлээ хэзээ хийх вэ? -Миний ойрын төлөв-лөгөөнд нэг кассны кино, нэг бүтээлч кино хийе гэсэн төлөвлөгөө бий. Жендерийн асуудлыг хөндсөн, монгол эмэгтэйн тэсвэр хатуужилтай байдал, амьдралаа авч явах хатан ухааныг харуулсан киног эрчүүдийн баг бүрдүүлж хийнэ. Зохиол нь бэлэн болчихсон. Зөвхөн санхүүгийн тал дээр гацчихаад байна. Хэрвээ мөнгөний асуудлаа шийдчихвэл сайн бүтээл болно. -Анхны бүтээл чинь инээдмийн төрлийнх. Тэгэхээр дараагийн киног ч тэгж төсөөлж байлаа? -Найруулагч хүн хөрвөх чадвартай байх хэрэгтэй. Миний хувьд зөвхөн инээдмийн төрлөөр дагнана гэж боддоггүй. Чадаж байвал бүх төрлөөр хүч үзнэ. Одоогоор уран бүтээлч бүхэн инээдмийн кино руу хошуурч байна. Үргэлж инээдмийн кино гараад байвал кино урлаг мөхнө шүү дээ. -Цуврал кино моод болоод байна уу? - Миний дотор нууг-даж явдаг нэг бодол маань олон ангит кино хийх. Нэгэнт хийвэл сайн хийнэ гэж боддог. Одоогоор сайн зохиол орж ирээгүй байна. Нэг ангит кино хийснээс олон ангит кино хийх нь амархан юм шигсанагдцаг. Учир нь хэлэх гэсэн санаагаа цаг хугацаанд баригдахгүйгээр чөлөөтэй, хангалтгай багтааж чадна гэсэн үг шүү дээ. Гэхдээ солонгосын цуврал шиг сунжирсан юм хийнэ гэж юу байхав. -Гэхдээ та өөрөө Солонгос кино үздэг юм биш биз? -Анх “Эхнэрийн урхи” гээд кино гарч байхад хальт үзэх шаарддага гарч байсан. Гэхдээ сайндаа ч биш тэр киноны голоор манай киноны реклам гардаг байсан юм. Рекламаа цаг тухайд нь гарч байна уу гэж хардаг байсан юм. -Та зохиолоо өөрөө бичээд, найруулдаг. Бэрхшээлтэй болон ололтгой тал нь юу вэ? -Бэрхшээлтэй гэхээсээ ололттой тал олон. Учир нь би зохиолоо бичиж эхлэхдээ л кадруудаа харчихсан байдаг. Кино зохиол бичиж эхэлсэн үеэс толгойн дотор минь кино бүтчихдэг. Өөрөө бичсэн болохоор найруулга хийхэд харьцангуй хялбар. Гэхдээ би зохиолоо биччихээд олон хүнд уншуулж, зөвлөгөө авдаг. -Найруулагч гэхээр жүжигчдээ хурцалсан, шүүмжилсэн, зөвлөгөө өгдөг хүмүүс байдаг. Тэгвэл таньд хаягласан шүүмжлэдд хэр ханддаг вэ? -Хүн алдаагаа заавал эргэж хардаг, засдаг байх ёстой. Миний хувьд шүүмжлэлийг баяртай хүлээж авдаг. Алдаагаа засах гэж хичээдэг. Залуу хүн алдалгүй яахав. Алдаж байж ухаардаг. Миний хийсэн кинонуудыг магтах хүн байхад игүүмжлэх ч хүн байна. -Хүнийг уйлуулахаас инээлгэх хэцүү гэдэг. Таны хийсэн киног үзээд үзэгчид татаж унатлаа инээдэг. Нууц нь юуцд байна вэ? -Хошин шогийн мэд-рэмжтэй хүн л инээдмийн кино хийж чаддаг. Үнэхээр ямар ч мэдрэмжгүй бол тэр найруулагчаас инээдмийн кино гарах нь юу л бол. Би өөрийгөө хошин шогийн мэдрэмжтэй гэж боддог. Багаасаа л хүн инээлгэх дуртай хүүхэд байсан. Одоо ч найзуудтайгаа яриад суухад бидний яриа инээдээр дуусдаг. -Тайзны бүтээл тавихгүй юм уу? -2007 онд сургуу-лийнхаа дөрөвдүгээр курсийнхэнтэй “Зүүд л байгаасай” жүжиг театрт тавьж байсан. Тайзны бүтээл хийе гэсэн бодол бий. Харин театрын тайз нэг жилийн хугацаагаар захиалгатай, тоглолттой байдаг юм билээ. -Одоо царайлаг, ондөр л бол загвар өмсөгчид хүртэл кинонд тоглодог болчихож. Ер нь мэргэжлийн жүжигчний хэрэг байна уу? -Мэргэжлийн жүжигчин ядахдаа текстээ зөв хэлнэ. Өгелт, авалт нь зөвбайна шүүдээ. Миний хувьд кинондоо аль болох залуу жүжигчдийг дэмжиж, ажиллахыг хүсдэг. Хэдий туршлага багатай ч тэдэнтэй ажиллахад, ойлголцоход хялбар байдаг. Томчууд бол зохиолоо аваад л хангалтгай. Надад жүжигчний уран чадвар талаас нь ажиллах шаард-лага гарахгүй. Арвин туршлагатай учраас ажиллагаа шаарддаггүй. -Алтан үеийнхний кинонууд их зүйлийг сургаж, дахиад үзэх бүрт туршлага, зөвлөгөө болдог байх даа? -Алтан үеийнхний киног хэд ч үзээд уйддаггүй, залхдаггүй. Үзэх бүрт шинэ мэдрэмж, ухаарал төрдөг. Ялангуяа “Анхны алхам” киног үзэх дуртай. Тэр кинонд олон дүр гардаггүй, олон хүний масс шаардсан хэсэг байдаггүй, өөр өөр газар үйл явдал өрнөдөггүй. Гэхдээ л тэр кино залууст олон зүйлийгухааруулсан, сургамж болсон. -Багш нарынхаа тухай яриач? -Би өөрийгөө азтай гэж боддог. Монголын киноны, театрын хоёр нэрт зүтгэлтний шавь. Анх “Кино урлагийн дээд сургууль”-д Х.Энхжаргал багшийнхаа шавь болж орсон. Миний найруулагч болох анхны суурийг тавьжөгсөн буянтан. Багш минь тэнгэрээс шавийгаа харж байгаа байх. Дараа нь драмын найруулагч урлагийн гавьяат.зүггэлтэн Б.Баатар багшийн шавь болсон. Б.Баатар багшаасаа театрын талын мэдэгдэхүүнийг сурсан. Манай багш чанга, хатуу, зарчимч хүн. Харин практикийг урлагийн гавьяат зүтгэлтэн Д .Жипкидсүрэн наируулагчаас суралцах гэж хичээж явна. Гурван жил хажууд нь дагалдан -хийсэн. Миний гурван буянтан. Та нарынхаа ачийг сайн уран бүтээлч болж заавал хариулна гэж хэлье. -Бапи нар тань юу гэж сургаж байна?  -Үргэлж уулзаж, зөвлөгөө авдаг. Гэхдээ шүүмжлээсэй загнаасай гэж хүсдэг. Манай Б. Баатар багшийн санаанд хэрийн юм тохирдогтүй. Үнэхээр мундаг уран бүтээлч болчихоод багшийнхаа өмнө нүүр бардам зогсоод үнсүүлэхсэн гэж хүсдэг. -Та гэр бүлийн амьдрал зохиосон уу? -Хараахан амжаагүй байна. Гэхдээ нэг хүүтэй. Хүү минь одоо дөрөвдүгээр анги. Зарим хүмүүс намайг хүүхэдтэй гэхээр итгэдэггүй юм. Олны газар “Аавын хүү” гээд дуудахаар гайхдаг. Хамт явахаар ах, дүү хоёр уу гэж асуудаг шүү. -Хүүд чинь уран бүгээлч болох авъяас мэдрэгдэж байна уу? -Мэдрэмжтэй шүү. Кинонд дуртай, сэтгэл хөдлөл өндөртэй. Ирээдүйд уран бүтээлч болж магадгүй. -Найруулагч байх, аав байх хоёрын аль нь хэцүү байна? -Аль аль нь сайхан. Гэхдээ хааяа ээжийн үүргийг гүйцэтгэнэ гэдэг хэцүү. Гунигласан үедээ хааяа хүүгээ харахаар, өнгөрүүлсэн амьдралаа бодохоор өөрийн эрхгүй нулимс урсдаг. Гэхдээ ядарсан үедээ гэртээ ирээд хүүгээ харахаар амьдралъш хамгийн үнэтэй аз жаргалыг мэдэрдэг.
Мирим морин тойруулга, Мүнсү усан санг үзэж сонирхов
Пхеньян хотын Мирим морин тойруулга БНАСАУ-д төрийн айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлал өндөрлөхийн өмнө аравдугаар сарын 31-ний өдөр Пхеньян хотын Мирим морин тойруулга, Мүнсү усан санг үзэж сонирхлоо. Мирим морин тойруулга нь хурдны үүлдрийн адуунаас эхлээд пони морьдтой, тус улсын морин спортын гол төв юм. Пхеньян хотын Мүнсү усан сан Мүнсү усан сан нь зүүн Пхеньян дахь томоохон бүтээн байгуулалтын нэгд тооцогддог. Уг усан санг 2013 оны аравдугаар сарын 15-нд нээжээ. Нийт 109 мянган метр талбайтай, жилийн турш ажиллах хүчин чадалтай юм. Бассейн. Саун, сагсан бөмбөг, гар бөмбөг, агаарын теннисний талбайтай. Монгол Улс, БНАСАУ-ын гар бөмбөгийн эмэгтэйчүүдийн багийн нөхөрсөг тоглолт болов Мөн өдөр Монгол Улс, БНАСАУ-ын гар бөмбөгийн эмэгтэйчүүдийн багийн нөхөрсөг тоглолт болов.   Айлчлалын үеэр Монгол Улс, БНАСАУ-ын хооронд Соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Дээрх арга хэмжээнүүд уг хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн эхлэл болж байгаа юм.
Android KitKat системтэй Nexus 5 зарагдаж эхэллээ
Google компани өөрийн шинэ загварын Nexus 5 ухаалаг гар утсыг KitKat үйлдлийн системтэйгээр гаргаснаа Пүрэв гарагт Сан Франциско хотод зарлалаа. 5 инчийн дэлгэцтэй уг утас 16Gb хувилбар нь 349$, 32Gb хувилбар нь 399$ үнэтэй зарагдаж эхэлжээ. Хар ба цагаан өнгөний сонголттой. Нимгэн, хөнгөн энэ төхөөрөмж 130 грамм жинтэй. Энэ утсанд 2 том шинэчлэлт нэвтэрсэн. Эхнийх нь камер. Камер нь хүний гарны чичиргээнд тааруулан тэнцвэржүүлдэг системтэй тул ямар ч орчинд чанартай фото авах боломжтой. Мэдээж хоёр дахь дэвшил нь цоо шинэ KitKat (Android 4.4) үйлдлийн систем. Энэ систем нь олон шинэ боломжуудыг авчирч байгаа юм. Удахгүй бусад Android гар утаснуудад KitKat-ын upgrade хийгдэж эхлэх гэнэ.
Турк Улсаас манай улсад суугаа Элчин сайд нутаг буцна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мустафа Сарнычийг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Элчин сайд Мустафа Сарныч уулзалтын үеэр “Монгол Улсад Элчин сайдаар сууж үүргээ гүйцэтгэж байх хугацаанд Ерөнхийлөгч таны зүгээс томоохон дэмжлэг туслалцаа авч байсандаа баяртай байна. Мөн ГХЯ, Монгол Улсын төрийн бүх түвшний байгууллага, Монгол Улсын ард иргэдээс бүх талын дэмжлэг авч ажиллаж ирлээ. Намайг Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд хоёр орны харилцаанд томоохон дэвшил гарсан гэж итгэж байна” гээд өнгөрсөн хугацанд хийсэн ажлуудаасаа дурдлаа. Тэрээр “Туркийн хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын зүгт олноор татах чиглэлд чармайлт тавилаа. Туркийн Ерөнхий сайд Р.Т.Эрдоаны Монгол Улсад хийсэн айлчлал, УИХ-ын дарга З.Энхболдын Турк улсад хийсэн айлчлал амжилттай болсон. Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. “Туркиш эйрлайнс” компанийн Монгол руу хийж байгаа нислэгүүд амжилттай үргэлжилсээр байна. Бүгд найрамдах Турк улсын “Эксим” банкнаас Монгол Улсад орон сууцны барилга барих ажилд зориулан 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох нь тодорхой болоод байна. Энэ ажил ойрын хугацаанд үр дүнгээ өгч эхэлнэ гэдэгт итгэлтэй байна.   Монгол Улс, Турк улс нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр харилцан бие биеэ дэмжих томоохон шийдвэр гаргасан. Монгол Улс  Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны нийгэмлэгийн гишүүн болоход Турк улс дэмжлэг үзүүлсэн” гэлээ.Турк улс 2020 оны дэлхийн Экспо үзэсгэлэн зохион байгуулах сонгуульд Измир хотын нэрийг дэвшүүлээд байгаа юм байна. Ерөнхийлөгч Элчин сайд Мустафа Сарнычийг хүлээн авч уулзав Улаанбаатар хотод Туркийн ЭСЯ, Элчин сайдын өргөөний хоёр барилгыг барих ажилд Монгол Улсаас үзүүлсэн дэмжлэгт Элчин сайд талархал илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Элчин сайдаар ажиллах богино хугацаандааих ажил хийж амжуулсанд нь Элчин сайд Мустафа Сарнычид талархал илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүсэн ерөөв.
“Khaan Quest”-д ӨАБНУ оролцох боломжтой"
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр ӨАБНУ-ын дэд Ерөнхийлөгч Халема Мотлантег хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар хийж буй ӨАБНУ-ын дэд Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлал нь тус улсын зүгээс Монголд хийж байгаа анхны дээд түвшний айлчлал юм. Ц.Элбэгдорж: Нүүрснээс шингэн түлш гаргах технологийн чиглэлд хамтарч ажиллах талаар Ерөнхий сайдтай тохиролцсныг дэмжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ӨАБНУ-ын дэд Ерөнхийлөгчийн айлчлалд амжилт хүсч баяр хүргэлээ. Ирэх 2014 онд Монгол Улс, ӨАБНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохионо. ӨАБНУ-ын анхны бүх нийтийн ардчилсан сонгуулийн дүнд Африкийн үндэсний конгресс ялж, 1994 оны тавдугаар сарын 10-нд Нелсон Мандела Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараахан Монгол Улс тус улстай дипломат харилцаа тогтоож байсныг ӨАБНУ-ын дэд Ерөнхийлөгч уулзалтын үеэр дурдав. Дипломат харилцааны тэгш ой тохиох үеэр харилцан ЭСЯ нээх ажлыг богино хугацаанд ажил хэрэг болгох боломжийн талаар мөн дурдаж байлаа.   Монгол Улс, ӨАБНУ нь ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн чиглэлээр ижил үнэлэмжтэй улсууд. Монгол Улсын зүгээс ӨАБНУ-ыг Африк тивийн орнуудтай харилцах гүүр, найдвартай түнш гэж үздэг болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлээд ӨАБНУ-тай уул уурхайн салбарт, түүний дотор нүүрснээс шингэн түлш гаргах технологийн чиглэлд хамтарч ажиллах талаар Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хийсэн хэлэлцээний үеэр тохиролцсоныг нь дэмжиж байгаагаа илэрхийлэв.   Мөн Монгол Улс нь НҮБ-ын Энхийг сахиулах үйлсэд идэвхтэй оролцдог. Түүний дотор Өмнөд Судан, Конго, Чад, Сьерра-Леон зэрэг Африкийн орнуудад Монголын энхийг сахиулагчид үүргээ амжилттай биелүүлж байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр хэллээ.  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ӨАБНУ-ын дэд Ерөнхийлөгч Халема Мотлантег хүлээн авч уулзлаа. Жил бүр Монголд “Khaan Quest” нэрийн дор олон улсын цэргийн хээрийн сургууль болдог. Энэ 2013 онд тус сургуульд 20 шахам орны төлөөлөл оролцсон. Тус сургуульд Африкийн анхны орон болж ӨАБНУ оролцох боломжтой гэлээ. Хоёр тал өндөр хэмжээний харилцан айлчлал хийж байх, харилцаагаа улам гүнзгийрүүлэх чиглэлээр ярилцав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ӨАБНУ-ын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Жакоб Зумад чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, дэд Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал дараа дараагийн удаа хийх олон айлчлалын анхны шанг татсан айлчлал байх болтугай хэмээн хүсч байна гэлээ.
Засгийн газрын хуралдаан болж байна
Засгийн газрын хуралдаан Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн Бямба гарагт болдог билээ. Энэ дагуу яг одоо хуралдаж байна. Өнөөдрийг хуралдаанаар 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Зарим орон сууцыг худалдах, хувьчлах тухай, Ойгоос хэрэглээний мод түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох тухай,Гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай, Хөрөнгө гаргах тухай асуудлыг хэлэлцэж байна.
Абу Дабигийн Гранпри 2013
Яас Маринагийн авто тойруулга Бямба гариг  02.11. 2013 Практик  3 18:00 - 19:00 Байрлал тогтоох 21:00 Ням гариг  03 .11. 2013 Уралдаан  21:00   Далайн  эргийн үзэсгэлэнт байгаль болон тансаг зочид буудлуудаар хүрээлэгдсэн Абу Дабигийн гараанд түрүүлэхийг хүсдэгүй Формула 1-ийн нисгэгч гэж үгүй билээ. Үзэсгэлэнт  далайн эрэг, хөлөг онгоцууд  болон эцэс төгсгөлгүй элсэн цөл яах аргагүй энэ гарааны нэгэн өвөрмөц онцлог нь юм.    Яас Маринагийн  авто тойруулгад Формула 1- с гадна Австралийн V8 Supercar , Драгийн уралдаан  болон ЖТ1 дэлхийн аваргын уралдаан тус тус болдог байна. Анх 2009  оноос эхлэн Формула 1-ийн уралдаан зохиогдох болсноор хэд хэдэн  тэмцээн уралдаан зохиогдож байгаа шинэ авто тойруулга юм.  2009 онд Херманн Тилк  Яас Маринагийн авто тойруулгын загварийг гарган тэр ондоо багтаан барьж дуусгасан. Энэхүү авто тойруулга нь нийслэл Абу Дабигаас 30 минут явах газар байрладаг ажээ. Яас Марина нь нэг ёсны арабын Монако юм. Учир нь авто тойруулгыг хүрээлээд гайхамшигтай байгаль мөн чамин тансаг зочдын буудлууд бөгөөд зочид буудлын доогуур тойруулга нь гарсан байдгаараа онцлогтой.  Авто тойруулгын суудлын багтаамж 41,093 Авто тойруулгын суудлын багтаамж 41,093 ба тойруулгын уртын хэмжээ нь 5.554 км юм. Энэхүү тойруулгыг маш хурдан хугацаанд барьсан ба 1.322 тэрбум доллар зарцуулжээ. 2009 оны есдүгээр сарын 7-нд ашиглалтанд орж, Бразилийн нисэгч Бруно Сенна анх туршиж үзсэн бол Абу Дабигийн гранприйг 2016 он хүртэл зохион байгуулахааар болжээ. 2009 оны 11-р сарын 15-н болсон анхны гараанд Ред Булл багийн нисэгч Себастиан Феттель анх түрүүлжээ. 2010 оны улирлын хамгийн сүүлчийн уралдаан явагдаж нийлбэр дүнгээр 3-р байрт явсан герман нисэгч маань уг гараанд дахин түрүүлснээр дэлхийн аваргынхаа анхны титмийг авч байсан. Харин 2011 оны гараанд Макларен Мерседэс багийн нисэгч  Льюис Хэмилтон түрүүлсэн бол өнгөрсөн жилийн гараанд гурван жилийн дараа формула 1-д иргэн ирсэн дэлхийн аварга Финлянд нисэгч Айсмен Кими хочит Райконнен түрүүлж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан.  Яас Маринагийн авто тойруулга Хэдийгээр өнгөрөгч Энэтхэгийн гараан дээр Феттель дэлхийн аварга болох нь тодорхой болсон ч энэхүү гранпри сонирхолтой болох нь дамжиггүй. Учир нь сүүлийн гараанууд дээр Лотус багийн Кими болон Грожан нар Феттельтэй хүчтэй өрсөлдөн шагналын тавцанд  гарч  байгаа болохоор энэ удаа Кимиг түрүүлж магадгүй хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. Ред Булл  баг хамгийн их олон түрүүлсэн ба нийт  хоёр удаа түрүүлсэн бол Лотус болон Макларен нар тус тус нэг  түрүүлээд байна.  Герман нисэгч Себастиан Феттель тойргийн хамгийн хурдан цаг болох 1:43.934 үзүүлсэн амжилтыг эзэмшдэг байна.  Феррари парк Арабын Эмиратын Шах нь  Формула 1 –н домогт нисэгч Михаел Шумахерийн шүтэн биширдэг учраас өөрийн улсдаа дэлхийн хамгийн томд тооцогдох Феррари паркийг байгуулсан. Энэ парк нь Яас аралд байрлах ба 2500 га газар эзлэдэг . Энэхүү байгууламжийг гуравхан жилийн дотор байгуулсан ба 2010 онд нээгджээ. Феррари парк Мөн Феррари багийн хамгийн том лого энэхүү паркийн дээвэрт байдаг. Паркад Формула Росси гэх 16 хүний багтаамжтай 240 км цаг хүртэл хурдлах дэлхийн хамгийн хурдан галзаа хулганатай.  Феррари парк Уг паркад хүрэлцэн ирсэн хүмүүс V12 мотортой Феррарийн 599 машиныг үзэх сонирхох боломжтой юм. Та хэрвээ Абу Дабигийн гарааг үзэхээр шийдсэн бол энэхүү Феррари Паркаар зочлохоо мартуузай.
“Цахим парламент” төслийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт орууллаа
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Вүдон Ван нар  “Цахим парламент” төслийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга  Б.Цэвээнпүрэв, Төслийг гүйцэтгэгч “Катенэт” компанийн төслийн менежер болон бусад албаны хүмүүс байлцав. Энэхүү төслийн хүрээнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын санал хураалтын систем болон дүрс бичлэгийн камеруудыг сольж, Байнгын хороодын хуралдааны танхимд санал хураалтын систем болон камерууд байрлуулах юм. Мөн парламентын сэтгүүлчдийн өрөөг бүрэн тоноглож дуу, дүрс бичлэг хийх боломжтой болгох юм гэдгээ төсөл хэрэгжүүлэгч тал онцоллоо. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар удаан хугацаанд хэрэгжээгүй байсан ажлууд өнөөдрөөс хэрэгжихээр болж буйд баяртай байгаагаа илэрхийлээд хоёр талын цаашдын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт найдаж байгаагаа хэллээ. Суурин төлөөлөгчийн орлогч Вүдон Ван БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Монгол Улсад айлчлахдаа энэ чиглэлээр хамтран ажиллахаар санал тавьсныг дуулгаад төслийг сайн хэрэгжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ. Уг төслийг ирэх оны 10 дугаар сарын 1 гэхэд бүрэн хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөж байгаа юм байна.
Манай улсад ял эдэлж буй гадаадын иргэдийг эргэжээ
Манай улсын хоёр хорих ангид гадаадын 18 иргэн ял эдэлж байна.  Үүнээс Амгалан дахь жирийн дэглэмтэй 421 дүгээр хорих ангид гадаадын дөрвөн иргэн байна. БНХАУ-ын 1, ОХУ-ын 1, БНСУ-ын 1, Украйн Улсын 1 иргэн. Багануур дахь чанга дэглэмтэй 427 дугаар хорих  ангид  гадаадын 14 иргэн ял эдэлж байгаа. Үүнээс  ОХУ-ын 4, БНХАУ-ын 2, БНСУ-ын 2, Малайзын 5, Сингапурын 1 иргэн байна. Хорих ангийн захиргаанаас гадаадын иргэдийг 14 хоногт 1 удаа ар гэрийнхэнтэй нь 10  минут утсаар яриулдаг бөгөөд он гарсаар эдгээр иргэн ар гэрийнхэнтэйгээ  давхардсан тоогоор 79 удаа утсаар холбогджээ. Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам, Хүний эрхийн үндэсний  комисс, ШШГЕГ, ОХУ, БНХАУ-ын ЭСЯ-дын хамтарсан Ажлын хэсгийнхэн эдгээр гадаадын хоригдлуудтай уулзсан байна. Ингэснээр манай улсад ял эдэлж буй гадаадын иргэдийг сэтгэл санаагаар дэмжих, суугаа болон хавсран суугаа орных нь ЭСЯ-ны ажилтнуудтай уулзуулах зорилготой аж.
“Ертөнцийн өнгө” үзэсгэлэн амралтын өдрүүдэд нээлттэй
Монголын гэрэл зургийн түүхэнд өөрсдийн өнгийг тодоор илэрхийлсэн эмэгтэй гэрэл зурагчид бол Г.Эрдэнэтуяа, С.Бадамханд нар юм. Амьдралынхаа ихэнх он жилүүдийг гэрэл зурагтай холбон, гэрэл зургаар түүхийг мөнхөлж яваа тэд маань “Ертөнцийн өнгө” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнгээ өнөөдөр дэлгэлээ. Эмэгтэй хүн аливааг зөөлнөөр харж, түүнийгээ сэтгэлдээ ургуулдаг гэдэг. Энэ үнэн ажээ. Хахир хатуу хаварт, хайруу жиндүү өвөлд ч үзэх гоо өнгө буйг энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнгээс харж болно. Үрээ хайрлах эхийн сэтгэл, салхинд найгах моддын чимээ, гол мөрний аядуухан урсац, омголон хүлгийн туурайн төвөргөө бас эндээс л мэдрэгдэнэ. 60 гаруй бүтээлтэй “Ертөнцийн өнгө” үзэсгэлэнг “BlueMon” арт галерейд нээсэн бөгөөд амралтынхаа өдөр зочилж, ажлынхаа алжаалыг тайлаарай гэж уншигч танд зөвлөмөөр байна. Учир нь энэхүү үзэсгэлэнг олон хүнд хүртээх үүднээс ирэх амралтын өдрүүдэд үргэлжлүүлэн гаргах юм.
Яагаад Ким Жон Ун Монголын Ерөнхийлөгчийг үл тоов?
БНАСАУ-д манай Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн хийсэн айлчлал өнгөрч буй долоо хоногт дэлхий нийтийн анхаарлын төвд байв. Энэ талаар The Wall Street Journal-ын сэтгүүлч Жюп С.Квак (Jeyup S Kwak)-ын нийтлэлийг орчуулан хүргэж байна. Монголын Ерөнхийлөгч энэ долоо хоногийн 4 өдөр Умард Солонгост тун завгүй ажиллалаа. Олон албаны хүмүүстэй уулзаж, Ким Ил Суны их сургууль, Пьёняны театр, Мунсу усан хүрээлэн, хоёр Солонгосын хил, Кимийн гэр бүлийн бунхан гээд олон газраар зочиллоо. Гэвч Пүрэв гарагт Цахиагийн Элбэгдоржийг Пьёнянаас хөөрсний дараа л бүгдийн хүсэн хүлээж байсан Ким Жон Ун-тай уулзаагүй болох нь тодорхой болсон юм. Ингэж илт үл тоомсорлосны шалтгаан юу байв? Шинжээчдийн үзэж байгаагаар Умардынхны далайд гарцгүй энэ оронд ханддаг хоёрдмол хандлагыг өөрчлөхийн тулд тодорхой алхмууд хийх хэрэгтэй гэжээ. Түүхчдийн дүгнэлтээр эртний нүүдэлчин Монголчуудыг Солонгос хүмүүс “зэрлэгүүд” (barbarians) гэж хардаг байж. “Умард Солонгос Монголыг өөрөөсөө илүү, тэр бүү хэл ижил түвшнийх ч гэж харахгүй байна” хэмээн Умар Солонгосын дүрвэгч, шинжээч Ли Ён-геол хэлж байна. Хэдийгээр Монгол улс нь Умардынхны уламжлалт холбоотон байсан ч тэд ингэж үл тоосон явдал нь анхных биш. 2004 онд тэр үеийн Монгол улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабандийг Умардад айлчлах үед удирдагч Ким Жон Ил мөн л хүлээж аваагүй гэнэ. Ноён Багабандийн нэгэн адил одоогийн Монгол улсын Ерөнхийлөгч тус улсын хоёрдугаар түвшний хүмүүстэй уулзалт, яриа хийснээр буцсан байна. Гэвч айлчлал өндөрлөсний дараа буюу Баасан гарагт Умард Солонгосын төрийн мэдээллийн сувгаар найрсаг үгтэй мэдэгдэл хийсэн байна. Уг мэдэгдэлд: “Ерөнхийлөгчийнхөө зөв мэргэн удирдлагын дор нийгэм улс төрийн тогтвортой байдлыг ханган, байгалийн баялаг нөөцөө ашиглан эдийн засгийн өндөр өсөлтөд хүрч, олон талт гадаад бодлого амжилттай явуулсны үр дүнд олон улсын тавцан дахь нэр хүндээ өсгөж байгаад нь БНАСАУ-ын зүгээс Монгол улсын засгийн газар, Монголын ард түмэнд баяр хүргэж байна” гэжээ. Эдийн засаг, соёлын олон гэрээ хэлэлцээр хийгдсэн талаар хоёр улсын мэдээллийн сувгуудаар дурдаж байгаа боловч дэлгэрэнгүй мэдээлэл нь ил болоогүй байна. Сөүлийн Их Сургуулийн хоёр Солонгосын нэгдлийн асуудлаар судалдгаа хийдэг судлаач Чан Ён-сукын хэлж байгаагаар Умардынхан “анхны дээд хэмжээний уулзалт” гэдэг нэрийг Хятад эсвэл Орост зориулан нөөцөлж байж болзошгүй гэнэ. Өнгөрөгч 7 дугаар сард Умардын удирдагч Хятадын дэд ерөнхийлөгч Ли Юаньчаотой уулзсан нь 2011 оны 12 сард Ким Жон Илийг өнгөрснөөс хойшх хамгийн дээд хэмжээний уулзалтанд тооцогдож байна. Мэдээж Денис Родман болон албан тушаалын ялгааг нь эс тооцвол шүү дээ.
Бурхан Халдуныг Үндэсний бахархалт хайрхнаар зарлалаа
Бурхан Халдун Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн тахилгат Бурхан Халдуныг Үндэсний бахархалт хайрхнаар олон нийтэд зарлан тунхаглахаар шийдсэн байна.  Бурхан халдуныг Хиад боржигны өвөг Бодончарын үеэс тахиж, Чингис хааны үед Монголын Их эзэнт гүрний сүлд уул болгон тайж байжээ. Бурхан халдун, Гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуултугай хэмээн онголон дархалж, хаадын шарилын орд бүхий ихсийн газар "Их хориг" гэж нэрлэж байсан түүх ч бий. Тахилга тайлгын энэ уламжлал 1920-иод оноос улс төр, үзэл суртлын шалтгаанаар хэсэг зуур тасалдсан ч нутгийн иргэд нууцаар хийж, уламжлалыг алдагдуулалгүй хадгалан авч үлдсэн байдаг. Улс төр, соёлын хүрээнд шинэчлэл хийгдсэн 1990 оноос тахилга тайлгын уламжлал эргэн сэргэсэн юм. Өнгөрсөн жилээс Их эзэн Чингис хааны төрсөн өдрийг жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн нэгний өдөр тэмдэглэж байх болсонтой холбогдуулан Монгол Улс, Их хааны түүхтэй салшгүй холбоотой Бурхан Халдуныг Үндэсний бахархалт хайрхнаар зарлан тунхаглах нь монголчууд түүх, соёлоороо бахархах, хайрлан хүндлэхэд чухал хувь нэмэр үзүүлнэ гэж үзэн энэ шийдвэрийг гаргасан байна.
“Чингис” бондын зарцуулалт, гадаад өр төлбөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “Чингис” бондын зарцуулалт, Монгол Улсын гадаад өр төлбөрийн байдлын талаар дараах мэдээллийг хийлээ. 1. “Чингис” бондын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд Чингис бондын хөрөнгөөс Засгийн газрын 2011 оны 336, 2012 оны 47, 110, 2013 оны 80, 81, 82, 118, 124, 126, 141, 180, 263, 285 дугаар тогтоолуудаар батлагдсан авто зам, инженерийн дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам, техник төхөөрөмжийн шинэчлэлт, барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхай, агаарын тээвэр, орон сууцны барилга зэрэг салбарын 204 төсөлд 2.0 их наяд төгрөгийн санхүүжилт батлагдсан ба үүнээс 2013 оны 10 дугаар сарын 22-ны байдлаар 837.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. 1.Авто замын төсөл хөтөлбөрүүд: Орон нутгийн авто замын төслийн хувьд 2013 онд шинээр хэрэгжих 9 зам барилгын ажил, он дамжин хэрэгжиж буй 14 зам барилгын ажил  болон замын хяналтын зөвлөх үйлчилгээнд зориулан Чингис бондын хөрөнгөөс 570,0 хүртэл тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхээр Засгийн газрын 96, 124 дүгээр тоот тогтоолуудаар баталсан. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 256,3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдээд байна. Одоогоор 1800 км зам баригдахаас 700 орчим км-ийг бүрэн хучиж, 250 орчим км-ийн суурийн ажил хийгдээд байна.  2.Гудамж төсөл: 2013 онд шинээр хэрэгжиж эхэлсэн “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн түгжрэл ихтэй уулзваруудыг өргөтгөж шинэчлэх, хөндлөн болон босоо тэнхлэгийн хурдны зам барих, гэр хороололын дундуур зам болон дэд бүтэц тавих ажлыг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхээр Засгийн газрын 81 тоот тогтоолоор баталсан. Төсөл хэрэгжсэний үр дүнд Нийслэлийн замын түгжрэл багасаж, замын нэвтрэлт сайжирч, замын хөдөлгөөний хурд нэмэгдэнэ. Төсөлд 32.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож түгжрэл ихтэй, нэвтрүүлэх чадвар багатай 13 уулзварыг шинэчлэх зам барилгын ажил дуусч, Хүй 7 худаг цогцолборын ажлыг хүлээлгэн өгөөд байна. Одоогоор 3 уулзварын барилгын ажил дуусах шатандаа явж байгаа ба ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. 3.Дэд бүтэц: Засгийн газрын 2013 оны 118, 285 дугаар тогтоолоор нийт 416.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 92 төслийг 2013, 2014 онд хэрэгжүүлэхээс 2013 онд 200 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилтийг нийт 66 төсөлд олгоно. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот болон орон нутагт баригдах орон сууцны хотхон, хороолол, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажил, Улаанбаатар хотын гэр хороололд баригдах инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний төслүүдийг хэрэгжүүлэх зорилготой юм. Энэхүү хөтөлбөрийн дагуу Улаанбаатар хотын 7 орон сууцны хороолол болон Улаанбаатар хотын 10 гэр хорооллын цэвэр ус, бохир ус, цахилгаан, дулаан, кабелийн инженрийн шугам сүлжээг цогцоор нь шийдэх юм. Хорооллуудад инженерийн дэд бүтэц барьснаар Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн дүүрэг, хорооны нутаг дэвсгэрт орон сууц, сургууль, хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, ахуйн үйлчилгээ, засварын төв, зочид буудал, оффис, олон нийтийн барилга, байгууламж баригдах нөхцөл бүрдэнэ. Инженерийн дэд бүтцийн төслүүдэд 60.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна. 4.Техник тоног төхөөрөмж шинэчилэх төсөл: Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас хэрэгжүүлж буй ноос, ноолуур, хүлэмж, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарын бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор тэдний техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулан 270.2 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг арилжааны банкаар дамжуулан олгож байна. 5.Шинэ төмөр зам төсөл: Тавантолгой - Сайншанд - Чойбалсан, Тавантолгой - Гашуун сухайт чиглэлийн нийт 1800 км төмөр зам барина. Төслийг Монголын Төмөр Зам ТӨХК удирдан зохион байгуулж байгаа ба "Шинэ төмөр зам" ХХК хэмээх төслийн компани байгуулан хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжүүлэхэд нийт 5.2 тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатайгаас Чингис бондын хөрөнгөөс 83,1 сая ам.долларын санхүүжилтийг олгоод байна. Нийт ажлын 19,3% хийгдсэн ба 2015 онд ашиглалтад орох юм. 6.Тавантолгой цахилгаан станц байгуулах төсөл: Гэрээнүүдийн төсөл, тендерийн техникийн шаардлагыг сонирхогч 4 байгууллагад явуулсан. Геологи инженерийн судалгаа, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгдсэн. 7.Байшин үйлдвэрлэх комбинатын төсөл: Тоног төхөөрөмжийн 30 хувийн  урьдчилгаа төлбөр болох 7 сая ам.долларыг шилжүүлж тоног төхөөрөмжийг үйлдвэрлүүлж эхэлсэн. Үйлдвэрийн барилгын засвар, дэд бүтцийн шинэчлэл хийгдэж байгаа ба 1 жилийн хугацаанд үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. 8.Төрийн орон сууцны корпорацийн төсөл: Засгийн газрын 2013 оны 263 дугаар тогтоолоор Төрийн орон сууцны корпорацийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах 100.0 сая хүртэл ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс санхүүжүүлэх зөвшөөрлийг Хөгжлийн банкинд олгосон. Буянт-Ухаа орон сууц хорооллын барилгын ажилд зориулан эхний ээлжийн санхүүжилт болох 50.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас ТОСК-д олгоод байна. 9.Төмөрлөгийн  үйлдвэрийг дэмжих төсөл: Засгийн газрын 2013 оны 256 дугаар тогтоолоор төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих шийдвэр гарсан. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэр болон барилгын арматурын үйлдвэрийг барьж байгуулахад 50.0 сая хүртэлх   ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулан олгохыг даалгасан.  Дотоодод барилгын арматур үйлдвэрлэх “Бэрэн групп” ХХК-ийн төсөл, экспортод зориулж төмрийн хүдрийн нойтон баяжмал үйлдвэрлэх “Монлаа” ХХК, ”Монголросцветмет”ХХК, ”Монголиан метал майниг холдинг” ХХК-ийн нийт 4 төслийг санхүүжүүлэхээр төслийн бичиг баримтын бүрдүүлэлт, бичиг баримтын судалгаа, үйл ажиллагаатай нь очиж танилцах зэрэг бэлтгэл ажлууд хийгдэж байна. 2. Монгол Улсын гадаад өр төлбөрийн байдал /1990-2013 он/ 1.Засгийн газрын гадаад зээлийн тухай 1.1.Гадаад зээлийн ашиглалт Монгол Улсын Засгийн газар чөлөөтэй хөрвөх валютаар Олон Улсын банк, санхүүгийн байгууллага, түншлэгч улс орнуудаас 1990-2013 оны хооронд 2,8 тэрбум ам.долларын гадаад зээлийг авч ашигласан. Зээлийн ашиглалтыг хугацаагаар нь авч үзвэл: Дээрх графикаас харахад гаднаас авсан хөнгөлөлттэй зээлийн ихэнх хэсэг болох 8 хувь буюу буюу 216.3 сая ам.долларыг 1991 онд ашигласан байгаа нь зах зээлийн шилжилтийн эхэн үед албан ёсны тусламж нэн хэрэгцээтэй байсныг харуулж байна. 2004 онд нийт зээлийн 5.7% буюу 154.9 сая ам.долларыг авч ашигласан нь АХБ-наас “Нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөр”, “Засаглалын шинэчлэлийн хөтөлбөр 2”, Дэлхийн банкнаас “Санхүүгийн салбарыг хөгжүүлэх хөтөлбөр”, ЯОУХАБанкнаас “Улаанбаатар хотын 4-р Цахилгаан станцын шинэчлэл төсөл” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгийг татан авсантай холбоотой юм. 2009 онд нийт зээлийн 7.7 хувь буюу 206.6 сая ам.долларыг авч ашигласан нь 2008 оны Дэлхийн дахинд үүссэн санхүүгийн хямралыг давах, Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулах зорилгоор Энэтхэг улсаас “Эдийн засгийг тогтворжуулах зээл”, мөн нийгмийн хамгаалал, ядуурлыг дэмжих зорилгоор АХБ-наас “Нийгмийн хамгааллын салбарыг дэмжих хөтөлбөр”, ЯОУХАБанкнаас “Нийгмийн хамгааллын салбарыг дэмжих хөтөлбөр”, Дэлхийн банкнаас “Хөгжлийн бодлогын санхүүжилт” зэрэг зээлийн хөрөнгийг татан авсантай холбоотой байна. Гадаад зээлийн ашиглалтыг донороор нь ангилвал (сая ам.доллар) Тайлбар: ХААХОУС \Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан\, НХС \Нордикийн хөгжлийн сан\ Нийт авч ашигласан зээлийн дийлэнх хувийг эдийн засгийн салбарт зарцуулжээ. Салбар тус бүрээр нь дэлгэрэнгүй авч үзвэл. 1.2.   Гадаад зээлийн эргэн төлөлт Монгол Улсын засгийн газар 1990 оноос хойш улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр тус бүр дээр Олон улсын банк санхүүгийн байгууллага, түншлэгч орнуудаас хөнгөлөлттэй нөхцөлтэй гэрээ байгуулан зээл авсан. Энэхүү зээлийн хөрөнгөөр нийт 189 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлснээс 161 нь амжилттай хэрэгжиж дууссан бөгөөд үлдсэн 28 төсөл, хөтөлбөр нь өнөөдрийн байдлаар хэрэгжиж байна. Эдгээр зээлүүдээс 29 нь гэрээний дагуу бүрэн төлөгдөж дууссан. 160 нь эргэн төлөгдөх хуваарийн дагуу төлөгдөж байна. Зээлийн эргэн төлөлтийг хугацаагаар нь авч үзвэл: 2013 оны эхний хагас жилийг хүртэлх хугацаанд гадаад зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн эргэн төлөлтөд нийт 990.9 сая ам.долларыг хугацаанд нь төлж барагдуулсан байна. Хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан гадаад зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хугацаагаар нь авч үзвэл: Дээрх графикаас хархад гадаад зээлийг 2052 он хүртэл төлөх бөгөөд зээлийн төлбөр 2024 он хүртэл тогтмол өсөх бөгөөд 2025 оноос эхлэн аажмаар буурч байна. 1.3.Гадаад зээлийн үлдэгдэл Монгол Улсын Засгийн газар Олон Улсын банк, санхүүгийн байгууллага, түншлэгч орнуудаас нийт 2.8 тэрбум ам.долларын гадаад зээлийг авч ашиглан үүнээс 990.9 сая ам.долларын буцаан төлөөд байгаа бөгөөд 2013 оны  эхний хагас жилийн байдлаар гадаад зээлийн үлдэгдэл нэрлэсэн үнээр 2 тэрбум ам.доллар буюу 2,9 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ нь 2013 оны хүлээгдэж буй ДНБ-ний 17 орчим хувьтай тэнцэж байна. 2.Засгийн газрын Гадаад бондын тухай Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолын дагуу 2012 онд Монгол Улсын Засгийн газар 500.0 сая ам.долларын бондыг, 5 жилийн хугацаатай, 4.125 хувийн хүүтэйгээр, 1.0 тэрбум ам.долларын бондыг 10 жилийн хугацаатай, 5.125 хувийн хүүтэйгээр нийт 1.5 тэрбум ам.долларын бондыг Олон Улсын санхүүгийн зах зээлд гарган арилжаалсан. Гадаад үнэт цаасны эргэн төлөлтийн хуваарь 2013 оны хагас жилийн гүйцэтгэлээр хүүгийн төлбөрт 37.7 сая ам.доллар буюу 54.4 тэрбум төгрөгийг хүүгийн төлбөрт төлөөд байна. Чингис бондын эргэн төлөлтийн хуваарийг хугацаагаар нь авч үзвэл: Дээрх графикт хүүгийн төлбөрийг жил бүр тогтмол төлөх бөгөөд үндсэн өрийг 2018 он, 2022 онд буцаан төлөх юм. Аливаа улсын Засгийн газар олон улсын зах зээл дээр хөгжлийн бодлоготойгоо уялдуулсан дэд бүтэц барьж байгуулах, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаг хувийн сектор дангаараа хийх боломжгүй үйлдвэрлэлийн салбарыг дэмжих болон төсвийн алдагдалаа нөхөх гэсэн  2 үндсэн зорилгоор бонд гаргаж арилжаалдаг. Манай улсын хувьд эдийн засгийн өсөлтөө дэмжих, дэд бүтэц барьж байгуулах, хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор анх удаа олон улсын зах зээл дээр бонд гарган арилжаалсан нь “Чингис” бонд амжилттай зарагдах гол үндэс суурь болсон.
Гадаад харилцаа, иргэд харилцан хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих хэлэлцээрүүдийг баталлаа
Засгийн газрын хуралдаан Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4 дэх хэсэгт “Монгол Улсын иргэдийн гадаададзорчих нөхцлийг хөнгөвчлөхөөр заасан. Энэ зорилтын хүрээнд олон оронтой гэрээ, хэлэлцээр байгуулж байна. Энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаар Польш, Серби, Колумб улсуудтай байгуулах хэлэлцээрийн талаар хэлэлцлээ. Ингэснээр Монгол Улс одоогоор 23 оронтой дипломат болон албан паспорт эзэмшигчид харилцан визгүй зорчих, 16 оронтой иргэд визгүй зорчих хэлэлцээр байгуулаад байна. Бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд 6 хүртэлх сарын хугацаанд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих тухай Бүгд Найрамдах Серби улсын Засгийн газартай байгуулах хэлэлцээрийн төслийг дэмжсэн юм. Серби улстай иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх нь аялал жуулчлал хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, хуучин нэрээр Югослав улстай 1956 оноос хойш хөгжүүлж байсан харилцааг сэргээхэд нааштай алхам болно гэж үзэж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы үеэр Нью-Йорк хотноо энэ оны 9 дүгээр сард гарын үсэг зурсан "Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Колумб улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталлаа. Хэлэлцээрийн дагуу хоёр орны дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хоног хүртэл хоногоор хоёр талын нутаг дэвсгэрт харилцан визгүй зорчихоор тусгасан юм. Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол, Бүгд Найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн протоколд өөрчлөлт оруулахаар боллоо. Хоёр тал энэ хэлэлцээрт 2011 оны 6 дугаар сарын 29-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан байна. Хэлэлцээрийн англи хэлээрх эх бичвэрт албан паспортыг "сервис паспорт" (servic passport) гэж орчуулж бичсэнээс нэр томьёоны зөрүү үүсч, албан паспорттой монгол иргэд Польшийн хил нэвтрэхэд хүндрэл учирсан тохиолдлууд гарчээ. Иймд хэлэлцээрт Монгол Улсын үндэсний албан паспорт (official passport), Польш улсын албан паспорт (service passport) байхаар нэмэлт тодруулга хийлээ.
“Эхлэлийн эхэнд”
48 цаг кино наадмын 2013 оны шалгаруулалтаас үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн "Эхлэлийн эхэнд" богино хэмжээний киног хүргэж байна. Энэ киног "A.M.B" баг бүтээсэн бөгөөд найруулагчаар найруулагчаар "TV5" телевизийн найруулагч С.Амарбилэг, Кино зохиолыг А.Болдсайхан, зураглаач Н.Мөнхбаатар тэргүүтэй TV5 телевизийн хамт олон хамтран бүтээжээ.
thingCHARGER цахилгааны дурын залгуурыг цэнэглэгч болгоно
Хүн бүр дор хаяж 2 төхөөрөмж хувь хувьдаа хэрэглэдэг болсон энэ үед тэднийг цэнэглэх гэдэг том асуудал. Цахилгааны залгуур хүрэлцэхгүй байх нь элбэг байдаг билээ. Тэгвэл thingCHARGER хэмээх энэ бүтээл дурын US стандартын цахилгааны эх үүсвэрийг 3 хүртэл төхөөрөмж цэнэглэгч болгож хувиргадаг байна. Төхөөрөмжийн хувьд аль ч төрлийнх байж болно. Уг шинэ бүтээлийг санаачлагчид нь нэг гэр бүлийн хосууд болох Сеймур болон Эми Сегнит нар юм. Уг төсөлдөө хөрөнгө босгох ажлыг Indiegogo сайтаар хийж байгаа бөгөөд явц нь тун амжилттай байгаа гэнэ. АНУ-ын зах зээлд борлуулж эхлэхтэйгээ зэрэгцээд Британи болон Европ стандартын хувилабруудаа гаргаж эхлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
ОУХМ Ж.Гантөгс түүхэн медалийн эзэн боллоо
ОУХМ Ж.Гантөгс Тайваний Тайпэй хотноо өнөөдөр дуусч буй байт харвааны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын тамирчин ОУХМ Ж.Гантөгс мөнгөн медаль хүртлээ. Энэ нь Монгол улсын түүхэнд хувийн харваанд Азийн аваргаас авч буй анхны мөнгөн медаль гэдгээрээ онцлогтой аж. Насанд хүрэгчдийн тэмцээнтэй хамтатган өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болон Залуучуудын олимпид оролцох эрхийн тэмцээн болсон юм. Энэхүү тэмцээний охидын рекурв (60 метр) төрөлд өрсөлдсөн “Хангарьд” клубын тамирчин, спортын дэд мастер Ч.Оюунтунгалаг хүрэл медаль хүртсэн юм.
Монгол Улсыг АПТА-д элсүүлэхээр болжээ
Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АПТА/-ийн Байнгын хорооны 42 дугаар хуралдаанаар Монгол Улсыг тус хэлэлцээрт гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэж дэмжсэн байна. Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд 1975 онд “Бангкокийн хэлэлцээр” нэртэйгээр худалдааны хөнгөлөлтийн хэлэлцээр байгуулж хожим 2005 онд “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр” гэж нэрлэх болсон. Өнөөгийн байдлаар Бангладеш, Лаос, БНХАУ, БНСУ, Шри Ланка болон БНЭУ АПТА-д гишүүнээр элсчээ. Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын бүс нутгийн хэмжээний худалдааны анхны хэлэлцээр бөгөөд олон улс, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграцид нэгдэхэд гол хөшүүрэг болох ач холбогдолтой. Хэлэлцээрт нэгдсэнээр гишүүн орнуудын зах зээлд манай экспортын бараа бүтээгдэхүүн хөнгөлөлттэй нөхцлөөр гарах боломж нээгдэх юм байна. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 60 орчим хувийг АПТА-гийн гишүүн орнууд эзэлдэг. Хэлэлцээрийн дагуу гишүүн улс импортод хамрагдах нийт барааны 40 хувь, хоорондын худалдааны үнийн дүнгийн 20 хувийг хөнгөлөх аж.
МАН-ын УЗ-ийн гишүүд
МАН-ын Бага хурлаас Ерөнхий нарийн бичгийн даргаараа Ж.Мөнхбатыг томилсон. Харин Удирдах зөвлөлийн гишүүд болон Хяналтын хорооны бүрэлдэхүүнд дараах хүмүүсийг томилсон байна. Удирдах зөвлөл 1 Жамъянгийн Мөнхбат  Ерөнхий нарийн бичгийн дарга 2 Хүрэлбаатарын Булгантуяа Нарийн бичгийн дарга 3 Түдэвхүүгийн Гантулга Нарийн бичгийн дарга 4 Нямаагийн Энхболд Нарийн бичгийн дарга 5 Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Нарийн бичгийн дарга 6 Жаргалтулгын Эрдэнэбат  Нарийн бичгийн дарга 7 Отгонбилэгийн Содбилэг Нарийн бичгийн дарга 8 Чимэдийн Хүрэлбаатар Нарийн бичгийн дарга 9 Долгорсүрэнгийн Сумьяабазар  Нарийн бичгийн дарга 10 Цэндийн Нямдорж Удирдах зөвлөлийн гишүүн 11 Янгугийн Содбаатар Удирдах зөвлөлийн гишүүн 12 Лувсанцэрэнгийн Энх-Амгалан Удирдах зөвлөлийн гишүүн 13 Даваажанцангийн Сарангэрэл Удирдах зөвлөлийн гишүүн 14 Алмаликийн Тлейхан Удирдах зөвлөлийн гишүүн 15 Дамдины Цогтбаатар Удирдах зөвлөлийн гишүүн 16 Пүрэвдоржийн Анужин Удирдах зөвлөлийн гишүүн 17 Санжаагийн Оюунбилэг  Удирдах зөвлөлийн гишүүн 18 Цэндсүрэнгийн Сандуй Удирдах зөвлөлийн гишүүн 19 Дуламсүрэнгийн Оюунхорол Удирдах зөвлөлийн гишүүн 20 Намхайн Төмөрхүү  Удирдах зөвлөлийн гишүүн 21 Баатарын Амарсанаа  Удирдах зөвлөлийн гишүүн   Хяналтын хорооны бүрэлдэхүүн 1 Х. Болдмандал  Мэдээлэл харилцаа, шуудан технологийн газрын хэлтсийн дарга асан 2 Н. Баярсайхан  ХЕХ-ны гишүүн  3 О. Оюун  Нийслэлийн хяналтын хорооны дарга  4 Б. Баттүшиг  Нийслэлийн Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны дэд дарга асан 5 Н. Цагаанхүү  Ёс зүйн хорооны дарга 6 Д. Ариунболд  “МОНЦАМЭ” агентлагийн захирал асан 7 Л. Дашмягмаржав  ХЕХ-ны гишүүн  8 Л. Дондог  ХЕХ-ны дарга 9 Т. Аюурсайхан  Шинэчлэлийн хорооны бодлогын зөвлөлийн дарга  10 Б. Очбадрах  Намын Эдийн засгийн бодлогын байнгын хорооны дарга  11 Н. Сайнбуян  Нийслэлийн Хяналтын хорооны дэд дарга  12 Г. Түвдэндорж  “Өндөр баян цогт” ХХК-ийн захирал  13 Л. Бямбасүрэн  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга асан  14 Т. Батмөнх  УИХ дахь намын бүлгийн зөвлөх  15 Б. Гүрсоронзон  “Эгэл амьдрал” ТББ-ын тэргүүн
Таеквондогийн Азийн оюутны аваргаас алтан медаль хүртлээ
Таеквондогийн төрлөөр анхны алтан медалийг оюутны азийн аваргаас авлаа БНСУ-ын Чеонг Янг хотноо зохиогдож байгаа Азийн Оюутны аварга шалгаруулах Таеквондогийн дөрөвдүгээр тэмцээний 11 дүгээр сарын 2-ны өдөр +87 кг жинд Б.Түвшинжаргал мөн 49 кг жинд С.Янжинлхам  эхний тойрогтоо хий мөргөж 2-р тойрогтоо Солонгосын тамирчин Lee Sinae тоглон 8:5 харьцаагаар ялж дараагийн тойрогтоо Индонезийн тамирчин Stefhanie Elizabet-д 7:5 харьцаагаар ялагдан тус тус мөнгөн медаль хүртлээ. Харин 58 кг-ийн жинд М.Түмэнбаяр эхний тойрогтоо хий мөргөн дараагийн тойрогтоо Солонгосын  тамирчин Jone Hongik-ийг 12:6 харьцаагаар ялж Хятадын тамирчин Lin Jiongranийг 9:7 харьцаагаар ялан таеквондогийн төрлөөр анхны алтан медалийг оюутны азийн аваргаас авлаа. Маргаашийн тэмцээнд манай тамирчид болох М.Мягмарбаяр, Д.Энхтүвшин, Э.Мөнхбуян, Н.Энхдөл нар тус тус өрсөлдөх бөгөөд түүний дараа багийн төрлөөр үргэлжилнэ. Одоогоор манай багийн тамирчид 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медалийг хүртээд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ким Ил Суны Их Сургуульд уншсан лекц
null
Орон нутагт орон сууц барих төлөвлөгөөтэй танилцлаа
“Чингис бондын хөрөнгөөс 100 сая ам.доллар буюу 150 гаруй тэрбум төгрөгийг орон сууцжуулах ажилд зарцуулахаар төсөвлөжээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нар аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга нартай ажил хэргийн уулзалт хийж, орон сууцжуулах ажлыг орон нутагт хэрхэн төлөвлөсөнтэй танилцлаа. Шинэчлэлийн Засгийн газраас өрнүүлж буй их бүтээн байгуулалтын нэг том хэсэг нь аймгийн төвүүдийг хот болгон хөгжүүлэх ажил. Ирэх онд аймгуудад 1000 хүртэлх айлын орон сууц, 200 хүртэлх амины хаус барихаар төлөвлөж байна. “Чингис бондын хөрөнгөөс 100 сая ам.доллар буюу 150 гаруй тэрбум төгрөгийг орон сууцжуулах ажилд зарцуулахаар төсөвлөсөн. Үүнийг тэр чигээр нь орон нутагт зарцуулахад бэлэн байна. Гагцхүү сайн зураг төсөл, нарийн төлөвлөгөө бэлэн болсон уу гэдэг санаа зовоож байна. Ямар хийц загварын хэчнээн орон сууцыг хэчнээн өртгөөр хаана, хэнээр, яаж бариулахав гэдэг дээр Шинэчлэлийн Засгийн газар өмнөх жишгийг өөрчлөхөөр хичээж байна. Энэ бодлого чиглэлийг орон нутгийн удирдлагууд ойлгож, хэрэгжүүлэх нь чухал байна” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Барилга, бүтээн байгуулалтын зураг төсөл, ерөнхий төлөвлөлтөө орон нутгийнхан эхний байдлаар гаргажээ. Эдгээрийг Барилга, хот байгуулалтын яам болон Төрийн орон сууцны корпорацид нэгтгэн зангидаж, зөвлөж, удирдан чиглүүлнэ. Зохион байгуулалттай холбоотой энэ мэт бэлтгэл ажлыг намар, өвлийн саруудад амжуулж, барилгын ажлыг хавар эрт эхлүүлэх ёстойг Засгийн газрын тэргүүн яамд, орон нутгийнханд анхаарууллаа. Түүнчлэн, ирэх мягмар гарагт болох ээлжит “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгээр орон нутгаа орон сууцжуулахад юуг анхаарах, яаж төлөвлөх талаар дэлгэрүүлэн ярилцана гэлээ.   Энэ чиглэлээр орон нутгийн удирдлагуудад санаа сэдэл өгөхөөр ЗГХЭГ-аас цогц сургалт зохион байгуулж байна. Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд нийслэлд амжилттай хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн бодит жишээнээс хороолол, инженерийн байгууламж, дэд бүтцийн төлөвлөлт зэргийг судалж танилцахад сургалтын нэг хэсэг чиглэсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Нийслэлийн авто замын түгжирлийг багасгах зорилгоор Улаанбаатар хотын зарим замуудад тогтоосон хязгаарлалтын бүсэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон билээ. Харин энэхүү зохицуулалт амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрүүдэд үйлчилдэггүй. Тйимээс Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.
У.Мөнх-Эрдэнэд хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ
Гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Эзэн богд Чингис хааны мэндэлсний  851 жилийн ойн баяр, “Монгол бахархалын өдөр” өнөөдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр тохиож байна. Тэгвэл энэ өдөр Монгол Улсын бахархал болсон МУГТ У.Мөнх-Эрдэнэд олгох шийдвэр гарсан байна. Тэрбээр саяхан Казахстаны Алма-Ата хотод болсон боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ганцаараа медаль авч, Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөсөн билээ. Мөн Лондоны Олимпийн наадмаас хүрэл медаль авсан.  Ерөөс түүнд медаль авч үзээгүй тэмцээн байхгүй. Тиймдээ ч Хөдөлмөрийн баатар цол хүртэх гавьяатай хүн. Ямар ч байсан түүнд Хөдөлмөрийн баатар цол олгох шийдвэр гарсан аж. Харин хэзээ цол, тэмдгийг нь гардуулж өгөх нь тодорхой биш байгаа юм.
YouTube Music Awards – яг одоо шууд дамжуулж байна
YouTube анх удаагаа тухайн жилийнхээ шилдэг видео шалгаруулах ажиллагааг зохион байгуулж байна. Арга хэмжээг өөрийн сүлжээгээр шууд дамжуулж байгаа ба Нью-Йоркын цагаар 18:00-д эхэлсэн байна. Доорх линкээр шууд дамжуулалтыг үзэж болно. Оны Шилдэг Видео (Video of the Year) номинацид нэр дэвшигчид: Demi Lovato: "Heart Attack" Epic Rap Battles of History: "Barack Obama vs Mitt Romney" Girls' Generation: "I Got A Boy" Justin Bieber (feat. Nicki Minaj): "Beauty And A Beat" Lady Gaga: "Applause" Macklemore and Ryan Lewis (feat. Mary Lambert): "Same Love" Miley Cyrus: "We Can't Stop" One Direction: "Best Song Ever" PSY: "Gentleman" Selena Gomez: "Come & Get It" Оны Шилдэг Уран бүтээлч (Artist of the Year) номинацид нэр дэвшигчид: Eminem Epic Rap Battles of History Justin Bieber Katy Perry Macklemore and Ryan Lewis Nicki Minaj One Direction PSY Rihanna Taylor Swift Оны шилдэг хариу видео (Response video) номинацид нэр дэвшигчид: Boyce Avenue (feat. Fifth Harmony): "Mirrors" Jayesslee: "Gangnam Style" Lindsey Stirling and Pentatonix: "Radioactive" ThePianoGuys: "Titanium / Pavane" Walk Off the Earth (feat. KRNFX): "I Knew You Were Trouble" YouTube-ын Шинэ Үзэгдэл (Phenomenon) номинацид нэр дэвшигчид Diamonds Gangnam Style
 Harlem Shake I Knew You Were Trouble Thrift Shop YouTube-ын Шинэ Нээлт (Breakthrough) номинацид нэр дэвшигчид Kendrick Lamar Macklemore and Ryan Lewis Naughty Boy Passenger Rudimental Оны Шинэчлэл (Innovation) номинацид нэр дэвшигчид Anamanaguchi: "ENDLESS FANTASY" Atoms For Peace: "Ingenue" Bat For Lashes: "Lilies" DeStorm: "See Me Standing" Toro Y Moi: "Say That" Ялагчдыг удахгүй мэдэгдэх болно.
"Монгол бахархлын өдөр" Төрийн далбаа мандуулах ёслолоор эхэлж байна
Өнөөдөр Эзэн богд Чингис хаан мэндэлсний 851 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон УИХ-аас хуульчилсан билээ. Яг одоо Чингисийн талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол эхэлж байна. Ёслолын ажиллагаанд Төрийн өндөрлөгүүд оролцох юм. Мөн өнөөдөр Чингис хааны хөшөөний өмнө Төрийн есөн хөлт цагаан тугийг байрлуулна. Ингэснээр ард иргэд хүндэтгэл үзүүлэх, зураг авахуулах боломжтой болох юм байна. Төрт ёсоо дээдлэх, уламжлалаараа бахархах энэ өдөр дараах арга хэмжээнүүд болох нь. Цаг Зохиогдох арга хэмжээ Хаана 10:00 Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол Чингис хааны талбай 10:10 “Эртний монгол”, “Эзэнт гүрэн”, “Өнөөгийн Монгол” сэдэвт монгол үндэсний хувцасны загварын үзүүлэх тоглолт  Чингис хааны талбай 10:40 Төрийн туг, Есөн хөлт Их цагаан сүлдийг  цэнгүүлэх ёслол Чингис хааны талбай 11:40 Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн өргөө 12:30 Төрийн тугийг Чингис хааны хөшөөний өмнө байрлуулна Чингис хааны талбай 12:40 Эзэн богд Чингис хааны хөшөөнд төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд хүндэтгэл үзүүлнэ Чингис хааны талбай 12:50 Төрийн тулганы гал бадраах ёслол Төрийн ордон Төрийн тулганы өргөө гэр 14:00 Чансаа өндөр 128 бөхийн барилдаан Бөхийн өргөө 17:40 Төрийн далбаа буулгах ёслол  Чингис хааны талбай Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
"Оюутолгой" төслийн санхүүжилт
Оюутолгой” компанийн далд уурхайн санхүүжилтийг яагаад зогсоосон бэ? Хэзээ зөвшөөрөх вэ гэсэн асуулт хэн бүхний анхаарлын төвд байсаар. “Эрдэнэс Оюутолгой”, “Рио Тинто” компанийн хэлэлцээр ид үргэлжилж байна. Хоёр талаас хамтарсан гурван ч ажлын хэсэг байгууллаа. Анхны хөрөнгө оруулалт, ТЭЗҮ-г өөрчлөх, мөн төслийн санхүүжилт буюу далд уурхайн санхүүжилтийг шийдэх ажлын хэсгүүд. Засгийн газар төслийн санхүүжилтийг зөвшөөрөх ёсгүй, “Рио Тинто” биднийг өрд оруулж байна гэх улс төржсөн хардлагууд ч гаарч байгаа. Тэгвэл “Оюутолгой” төслийг яаж санхүүжүүлэх ёстой юм бэ гэдэг асуулт зайлшгүй гарч ирнэ. Доллар хэвлэх ёстой юу, эсвэл Монголбанк төгрөг хэвлээд Оюутолгойд өгөх үү? Хаа нэгтэйгээс мөнгө олох ёстой юу? Ер нь Төслийн санхүүжилт /project finance/ гэж юуг хэлдэг юм бэ? Ямар ч төслийг санхүүжүүлэх тогтсон хэдэн хувилбар бий. Эзэд нь өөрсдөө ашгаасаа мөнгө хийх, хувьцаа гаргаж мөнгө босгох, бонд гаргах, зээл авах. Нэг байшин барилаа гэхэд банкнаас зээл авч барьдаг. Томоохон үйлдвэрийн хувьд хувьцаа гаргаад мөнгө босгож барьсан тохиолдол Монголд цөөнгүй бий. Ямар ч бизнес эрхэлдэг хүн төслийн санхүүжилт гэж юу байдгийг мэдэхтэйгээ. “Оюутолгой” ч бусдаас ялгарах зүйлгүй адилхан л нэг төсөл. Ялгаа нь гэвэл тав арван сая доллар биш тав арван тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аварга төсөл. Хувь нийлүүлэгч талууд Оюутолгойн хөрөнгө оруулалтын загварыг хэд хэдэн хувилбараар ярьсан байдаг. Хувьцаа эзэмшигчид өөрсдөө хувьцааны хэмжээгээр нэмэлт хувьцаа гаргах, төслийн санхүүжилтээр гуравдагч этгээдээс компани өөрөө зээл авах, давуу эрхийн хувьцаа гаргах гэх мэт. Өнгөрсөн хугацаанд “Оюутолгой” төслийг санхүүжүүлэх ямар процедур өрнөснийг эргээд санацгаая. Хөрөнгө оруулалтын гэрээнд анх давуу эрхийн хувьцаагаар санхүүжүүлэхээр тохирсон ч хэн нэгэн үүнийг Монголын хувь хэмжээ буурлаа гэж эсэргүүцсээр байгаад өөрчлүүлснийг бүгд санаж байгаа. Санхүүгийн зөвлөхүүд давуу эрхийн хувьцаа нь Монголд ашигтай байсныг одоо ч хэлдэг. Давуу эрхийн хувьцаагаар санхүүжүүлсэн бол зээл шиг ашигтай, ашиггүй ажилласан ч тогтмол хүү төлөхгүй, зөвхөн ашигтай ажилласан үед ашгийнхаа тодорхой хувийг ногдол ашиг хэлбэрээр төлөөд явах боломжтой байсан. Ингэсэн бол өнөөдрийнх шиг Монголын ногдол ашиг авах хугацаа хойшиллоо гэж гоншигнохгүй л байсан байх. Давуу эрхийн хувьцаа нэгэнт бүтэхгүй болж зээл авахаар боллоо. Ийм том төслийг бүхэлд нь зээлээр санхүүжүүлнэ гэдэг боломжгүй зүйл. Тиймээс “Рио Тинто” эхний хөрөнгө оруулалтуудыг хийж, зарим хөрөнгөө зарж эхэлсэн. “Туркойз Хилл”-ын Казахстан дахь алтны ордын эзэмшлийн 50 хувийг  300 гаруй сая доллараар зарлаа. Мөн 58 хувийг нь эзэмшдэг нүүрсний “Саусгоби Ресурс” компанийг нэг тэрбумаар зарахыг оролдоод чадаагүй. Хэн эсэргүүцэж юу болсныг бүгд л мэдэж байгаа. “Оюутолгой” өнгөрсөн гурван жилд сард 120 сая доллар “иддэг” байсан төсөл гэдгийг энд дурдах нь зүйтэй байх. “Туркойз Хилл”-ийн эзэмшлийн активыг зарахын хажуугаар “Рио Тинто” өөрөө хоёр тэрбум орчим долларыг “Туркойз Хилл”-д зээлэв. Гэхдээ энэ мөнгөөр дөнгөж төслийн нэгдүгээр үе шатыг дуусгасан. Дахиад далд уурхай барьж дуусгахын тулд мөнгө хэрэгтэй болсон. Одоо дэлхийн хамгийн том санхүүгийн байгууллагуудад хандаж, зээл хүсч байна. Рио Тинто Энэхүү зээлийг Засгийн газар яагаад эсэргүүцээд байгаа нь тодорхой. Ц.Сэдванчигийн гэх тодотголтой захианд тодорхой дурдсан хэд хэдэн шалтгаан бий. Гэхдээ Засгийн газар Оюутолгойгоос ногдол ашиг хүртэх хугацаа хойшлох вий гэдгээс хамгийн их айж байгаа. Үүнийг дагаад далд уурхайн санхүүжилтийг зөвшөөрвөл Монгол улсын авах ногдол ашиг хойшлох нь, “Рио Тинто” өөрөө зээл өгч ногдол ашгаа түрүүлж авах гээд байна гэсэн яриа хүртэл гарсан. Эдийн засгийн хувьд ногдол ашиг тийм чухал уу? Ер нь Монгол улс Оюутолгой төслөөс ямар ашиг хүртэх ёстой юм бэ? Монгол улс гэдэг дотор юуны түрүүнд төр хэдэн доллар авах вэ гэдгийг улстөрчид сонирхоод байгаа хэрэг. Төрийн авах мөнгө л багасах гээд байна хэмээн сандарч байна. Төрийн авах долларын хэмжээ маш тодорхой байгаа. “Оюутолгой” төслийн нийт ашгийн 53 хувь нь төрд татвар, ногдол ашгаар ирнэ. 2010 онд батлагдсан ТЭЗҮ-д Оюутолгойгоос нийт 118,7 тэрбум долларын орлого олохоор тооцсон байдаг. Энэ нь зэсийн нэрлэсэн үнийг 4400 доллараар тооцож авсан үед шүү. Нийт орлогоосоо хөрөнгө оруулалтын зардал, үйл ажиллагааны зардлыг хасахад  68 тэрбум орчим доллар үлдэнэ. Үүнээс 23 тэрбум гаруй долларыг нөөц ашигласны төлбөр, Орлогын албан татвар, бусад татвараар Монгол улсын Засгийн газар авна. Татварын дараах ашиг нь 43 тэрбум доллар бөгөөд ногдол ашгаар Засгийн газар 14 орчим тэрбум, “Рио Тинто” 30 тэрбум долларыг хүртэх юм. Ингээд Оюутолгойн ашгийн 68 тэрбум орчим доллараас 37 орчмыг нь Засгийн газар татвар, ногдол ашгаар авах бол “Рио Тинто” 32 тэрбум долларыг ногдол ашгаар авахаар тооцжээ. Засгийн газрын хүртэх ашгийн 2/3 нь цэвэр татвараар авч байгаа мөнгө. Хэрэв ногдол ашиг авах хугацаа хойшилбол Засгийн газар, “Рио Тинто” ялгаагүй л хойшлох болно. Харин татвар авах хугацаа хойшилно гэсэн ойлголт байхгүй. Авах ёстой татвараа авдгаараа аваад явна. Тэр дундаа зэсийн үнэ өндөр байвал авах татварын хэмжээ нэмэгдэх болно. Энэ талаасаа харвал ногдол ашиг авах хугацаа хэдэн жилээр хойшлох нь тийм ч том асуудал биш. Гагцхүү ард түмэнд амласан амлалтдаа хүрч чадаагүй улстөрчдөд л хүндээр тусах болов уу. Төр авах ёстой мөнгөө аваад үрэх ёстой зүйлдээ үрнэ л биз. “Оюутолгой” төслөөс ганц төр л хувь хүртээд бусад нь хоосон үлдэнэ гэсэн үг бас биш. Тиймээс төрд авах 13 тэрбум долларын ногдол ашгийг бодохоос илүүтэй өргөн цар хүрээнд харах шаардлага зайлшгүй байгаа юм. Энгийн жишээгээр тайлбарлавал, дундаж орлоготой, олон хүүхэдтэй айл байж. Бүх хүүхдээ дээд сургуульд оруулж чадахгүй болохоор хоёр томоо их сургуульд орууллаа гэж бодъё. Төлбөрийг нь аав ээж нь цалингийн зээлээр төлнө. Аав ээж хоёр том хүүхдийнхээ төлбөрийг банкнаас зээлээд төлж байхдаа миний хүү сургуулиа төгсчихөөд эргүүлээд төлөөрэй гэж хэлдэг бил үү? Үгүй л байх. Харин аав ээж нь чадлынхаа хэмжээнд нэг, хоёрыг нь сургуульд орууллаа. Мэргэжил боловсролтой болсон нэг нь дүү нараа харж асраад явна, аав ээждээ тус дэм болно л гэж бодно.   Аав ээж нь Монгол улс гэвэл хүүхэд нь “Оюутолгой” төсөл. Бусад хүүхдүүд нь иргэд, компаниуд гээд ойлгочих. “Оюутолгой” төсөлд зээл авч өгөөд ажиллууллах нь хожмоо олон мянган өрх гэр, компаниудыг тэжээх эх үүсвэр болно. Манайхны хэлдгээр “саалийн үнээ” гэсэн үг. Зарим нэг тоог дурдвал, өнгөрсөн гурван жил “Оюутолгой”-д Монголд бүртгэлтэй 2000 орчим компани ханган нийлүүлэлт хийж. Талаас илүү нь монгол хүн, 50 хувиас илүү хувьцаа эзэмшдэг үндэсний компаниуд. 2012 онд гэхэд бүтэн нэг тэрбум долларын үнэ бүхий бараа үйлчилгээг дээрх компаниуд “Оюутолгой”-д нийлүүлжээ. Үүний үр дүн нь олон мянган хүн ажилтай орлоготой болж, татвар төлөгч компаниудын чанар ахиж, тоо нь нэмэгдэж байна. Энэ бол “Оюутолгой” төслөөс эдийн засгийн үр өгөөжийг ганцхан Төр л ногдол ашгаар хүртээд өнгөрөхгүй шүү гэдгийг харуулж байгаа жишээ. Оюутолгойн ТУЗ-ийн ХБХ, 2013 Далд уурхайн санхүүжилтийг зөвшөөрөх нь бараг тодорхой болсон байх. Лондон явсан ТУЗ-ийн гишүүдийн үгнээс ч иймэрхүү санаа цухалзаж байгаа. Үр ашигтай байх юм бол төслийн санхүүжилтийг дэмжих болно гэдгээ тэд хэлсэн. Гэхдээ төслийн санхүүжилтийг дэмжихэд бас учир бий. Доллар хэрэгтэй байна гээд хэлсэн болгоныг нь зөвшөөрөөд байж болохгүй. Нэг алдаагаа хоёр давтахгүйн үүднээс хөрөнгө оруулагч талд тавих шаардлага гэж байх хэрэгтэй. Тэр нь харин юу байхав гэдгийг ул суурьтай тооцож гаргаж ирэх ёстой. Тухайлбал, “Рио Тинто”-гийн олон улсын санхүүгийн байгууллагуудаас зээлж байгаа мөнгөний үнэ хэд байх вэ гэдэг маш чухал. Ямар хүүтэй мөнгө зээлж байна вэ гэдэг дээр анхаарлаа хандуулах ёстой. Зээлж байгаа мөнгөний хүүг харьцуулах хэд хэдэн үзүүлэлт манайд бий. Жишээ нь 34 хувьдаа ногдох хөрөнгө оруулалтаа хийх гээд “Туркойз Хилл”-ээс зээлсэн LIBOR+6,5 хувь гэсэн хүү. “Рио Тинто”-гийн зээлж байгаа мөнгөний хүү манай “Туркойз Хилл”-ээс зээлсэн мөнгөний хүүтэй уялдаж байх ёстой. Нөгөө талд нь Чингис бондын хүүтэй уг зээлийн хүү мөн уялдаж таарна. Чингис бондын хүү гэдэг нь Монгол улс гаднаас мөнгө зээлвэл ямар хүүтэй авч чадах вэ гэдгийг тодорхойлсон хүү юм. Монгол улс 10 жилийн хугацаатай дунджаар зургаан хувийн хүүтэй /бондын хүү өссөнийг тооцоод/ мөнгө зээлэх боломжтой байхад “Рио Тинто” үүнээс хэт өндөр хүүтэй мөнгө зээлэх нь хэр тохиромжтой вэ? Ийм болохоор “Рио”-гийн олж ирэх гээд байгаа зээл дээр маш нухацтай хандах ёстой юм. Хоёрдугаарт, “Рио” дахиад хөрөнгө оруулалтаа хэтрүүлбэл яах вэ гэдэг дээр тохиролцох нь зүйтэй юм. Анхны хөрөнгө оруулалт 5,1 тэрбумаас 7,1 тэрбум болж өссөн. Хоёр дахь нь дахиад хоёр тэрбум доллараар нэмэгдэхгүй гэх баталгаа байхгүй. Анхны хөрөнгө оруулалтын өссөн шалтгааныг хоёр талын аудитын шалгалтын хэсэг тулгаж байна. Эндээс үндэслэлтэй нэмэгдсэн үү, эсвэл үндэслэлгүйгээр нэмэгдсэн үү гэдэг тодорхой болно. Харин далд уурхайн санхүүжилт дахиад нэмэгдэхгүй. Нэмэгдлээ гэхэд үндэслэлтэй нэмэгдэх ёстой гэдгийг гэрээндээ тусгах байдлаар зохицуулах гарц бий. Хэрэв үндэслэлгүй нэмэгдвэл тэр мөнгө Монголын Засгийн газарт хамаарахгүй, “Рио Тинто” өөрөө даах ёстой ч гэдэг юм уу. Энэ бүхнийг нарийн зааж өгөх баримт бичиг нь далд уурхайн ТЭЗҮ юм. Энэ ондоо Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ТЭЗҮ нь батлагдах байх. Ямар ч байсан “Оюутолгой” төслийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж таарна. Ирэх жилийн төсөв, мөнгөний бодлогод Оюутолгойн хөрөнгө оруулалт, орлого зарлагыг тусгачихсан. ТУЗ-д нь томилогдсон шинэ гишүүд төслийн санхүүжилтийг шийдэхээр чармайж байна.
Хөлбөмбөгийн домогт тоглогч Мишель Платини Монголд ирнэ
Францын хөлбөмбөгийн домогт тоглогч, Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишель Платини энэ сарын 9-нд манай улсад хөл тавих нь. Мишель Платини Европын хөлбөмбөгийн холбооны /UEFA/ ерөнхийлөгчөөс гадна Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ дэд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэдэг. Мишель Платинийг FIFA-гийн дараагийн ерөнхийлөгчөөр сонгогдох хамгийн өндөр магадлалтайд тооцдог. Тэрбээр Монголын хөлбөмбөгийн холбооны урилгаар ирж байгаа бөгөөд хувийн онгоцоороо ирэх гэнэ. Мишель Платини Европын шилдэг хөлбөмбөгчнөөр гурван жил дараалан шалгарч чадсан цорын ганц хөлбөмбөгчин юм.
Супермаркетууд ажиллаж байна
Чингис хааны мэндэлсэн өдөр хуулийн дагуу өнөөдөр албан газрууд амарч байгаа. Харин үйлчилгээний зарим байгууллагууд ажиллаж байна. Тодруулбал, томоохон худалдааны төв "Нарантуул", "Хархорин" зах өнөөдөр амарч байна. Харин Барс, Алтжин бөмбөгөр, Хүчит шонхор зах ажиллаж байгаа юм байна. Супермаркетуудын хувьд "Номин", "Sky", Миний сүлжээ дэлгүүр, "Боса" сүлжээ дэлгүүр ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа аж.
0.976 грамм мансууруулах бодис тээвэрлэж яваад баригджээ
ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрын ажилтнууд өнгөрсөн аравдугаар сарын 30-нд хар тамхи зөөвөрлөж явсан этгээдийг илрүүлжээ. Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор иргэн Б нь “Marlboro” тамхины хайрцагт 0.976 грамм мансууруулах үйлчилгээтэй бодис тээвэрлэж явсан байна. Тэрбээр БНХАУ-ын Эрээн хотоос ирэх хар тамхийг тосож, Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлэн Улаанбаатар руу хүргэх үүрэгтэй байсан гэдгээ мэдүүлгийнхээ явцад хүлээжээ. Б нь Гаалийн газарт нэлээд дээгүүр албан тушаал эрхэлдэг хүний хүүхэд гэх мэдээлэл ч бий. Тус хэргийг Хилийн тагнуулын  газар, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газар хамтран шалгаж байна.
77 настай Сильвио Берлускони нууцаар гэрлэжээ
Хэдэн жилийн өмнө насанд хүрээгүй бүсгүйтэй амрагийн харилцаанд орсон хэргээр ихээхэн дуулиан тарьж, удалгүй улс төрөөс холдож байсан Италийн улс төрч Сильвио Берлускони нууцаар гэрлэсэн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Өдгөө 77 настай Берлусконигийн шинэ эхнэр нь 28 настай, загвар өмсөгч Франческа Паскале юм байна. Тэднийг Аркор дахь гэр сүмд гэрлэлтээ батлуулсан талаар “бунга бунга” хэмээх мөн л шуугиан тарьж байсанг үдэшлэгт оролцож байсан, хосуудын найз, Доминиканы загвар өмсөгч, дуучин Маристель Поланко хэвлэлийнхэнд ярьжээ. Поланко өөрөө хүүхдээ харж байсан тул хуримын ёслолд биечлэн оролцож чадаагүй, тэдний гэрлэлт гурван долоо хоног орчмын өмнө болсон гэнэ. Берлускони шинэ эхнэртэйгээ иргэний бүртгэлд бүртгүүлээгүй байгаа бөгөөдучир нь тэрбээр хоёр дахь эхнэр Вероника Лариотой албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа юм. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар хосууд анх Франческаг “Итали, урагшаа” хэмээх Берлусконигийн намын залуучуудын байгууллагад ажиллаж байхад танилцсан гэнэ. Нөхрөөсөө 49 насаар дүү Франческа цагтаа “Неаполийн мисс” титэм хүртэж, телевизэд ажиллан, экс ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллах болсны дээр “Сильвио бид чамайг санаж байна” нэртэй улс төрийн хөдөлгөөн хүртэл үүсгэн байгуулж байсан юм. Анхны харцаараа л Берлуксонид дурласан гэж баталдаг Франческа түүний эхнэр болохоор эрс шийдсэн гэж хэдэнтээ мэдэгдэж байв. Тэр бүү хэл “Би түүний эхнэр болохоор шийдсэн, би дурласан, гэрлэх санал ч тавьсан. Бүх зүйлийг би өөрөө л хийсэн, харин тэр ердөө “зөвшөөрлөө”гэж хэлэх л үлдсэн байсан юм” хэмээн хэвлэлд ярьжээ.
360 градус бөмбөлөг зураг авдаг үнэгүй аппликэшн
Та iPhone эсвэл iPad-тай бол энэхүү үнэгүй аппликэшнийг суулгаснаар гайхалтай гоё 360 градус бөмбөлөг хэлбэртэй зураг авч чадна. Эхлээд та хэрхэн зураг авах заавартай танилцаарай. Тийм ч хүнд биш тул та хялбархан авч чадна. Түүний дараа авсан зургийг тань аппликэшн Cloud руу хуулж боловсруулалт хийсний дараа таньд бэлэн болсныг мэдэгдэнэ. Бэлэн болсон зургаа та найзуудтайгаа хуваалцаж болно. Татах линк: Bubbli for iOS
YouTube Music Awards-ын ялагчид тодорлоо
Оны Шилдэг Уран бүтээлч – Eminem Оны Шилдэг Видео – Girl’s generation Оны Шилдэг үзэгдэл (Phenomenon) – I Knew You Were Trouble Оны Шилдэг Шинэчлэл (Innovation) – DeStorm Оны Шилдэг Хариу видео (Response video) – Lindsey Stirling and Pentatonix Оны Шилдэг Шинэ нээлт (Breakthrough video) – Macklemore and Ryan Lewis
“Евро, Азийн тээвэр-Бүс нутгийн оролцоо” олон улсын хурал маргааш эхэлнэ
“Евро, Азийн тээвэр-Бүс нутгийн оролцоо” сэдэвт Олон улсын бага хурал маргааш Төрийн ордонд болох гэж байна. Энэхүү олон улсын бага хурлын зорилго нь бүс нутгийн орнуудын Засгийн газрын болон томоохон хувийн хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг оролцуулж мэдээлэл, туршлага солилцох, цаашид бүс нутгийн хэмжээнд хэрхэн бодлогоо нэгтгэх талаар санал бодлоо хуваалцахад оршиж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү “Бүс нутгийн тээвэрт Монгол Улсын оролцоо”, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Их Түмэн санаачлага” хөтөлбөрийн тээврийн мэргэжилтэн В.Кречетова “Зүүн хойд Азийн тээврийн коридорууд. Их Түмэн санаачлага хөтөлбөрийн хандлага ба ирээдүй”, “Оросын төмөр зам” нийгэмлэгийн нэгдүгээр дэд ерөнхийлөгч В.Морозов “Монголын дамжин өнгөрөх тээврийн боломж, хөгжлийн ирээдүй” сэдвээр  илтгэл тавина. Түүнчлэн НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын тээврийн мэргэжилтэн М.Йованович “Евро-Азийн тээрийн холбоос” хөтөлбөрийн талаар, Азийн хөгжлийн банкнаас Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны тээвэр, худалдааг хөнгөвчлөх стратеги, үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар, БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд Ван Шяолун “Хятад-Монголын дамжин өнгөрөх тээврийн өнөөгийн байдал, цаашдын төлөв”-ийн талаар илтгэх юм. Манай улсын эдийн засаг байгалийн баялаг, ялангуяа уул уурхайд түшиглэн хөгжиж байгаа бөгөөд судлаачид энэхүү хандлага ойрын жилүүдэд өөрчлөгдөхгүй гэсэн дүгнэлт хийж буй. Үүний зэрэгцээ дэлхийн улс орнуудад бараа, бүтээгдэхүүний хэрэгцээ,  үйлдвэрлэл нэмэгдэж байгаагийн хэрээр түүнд шаардагдах түүхий эд, тухайлбал; ашигт малтмал, газрын тос, байгалийн хий, тэдгээрийг богино хугацаанд бага зардлаар  тээвэрлэх шаардлага тулгарч байна. Монгол Улсын хувьд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь улам өргөжин нэмэгдэж буй хоёр хөрштэй. Тиймээс байгалийн асар их баялагтай Сибирийн бүсийг БНХАУ-ын аж үйлдвэрийн бүсүүдтэй холбох эдийн засгийн харилцааны гол гүүр болох бодлогыг баримтлах замаар тээврийн дэд бүтэц, нефть, хийн хоолой, холбоо, эрчим хүчний сүлжээний томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлж бүс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлтөд тодорхой хувь нэмэр оруулах бүрэн боломжтой юм. НҮБ-аас бүс нутаг, тивүүдийг холбосон тээврийн сүлжээнд ихээхэн ач холбогдол өгч байгаагийн үр дүнд Ази Номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын ивээл дор Азийн улсууд Азийн авто замын сүлжээ, Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг  байгуулсан. Хэдийгээр энэ сүлжээ нь одоогийн дэд бүтцэд тулгуурлаж байгаа боловч ирээдүйд Ази, Европын хооронд зорчигч, ачаа тээвэрлэлтийг богино хугацаанд саадгүй хангах нэгдсэн сүлжээг бий болгох зорилготой. Нөгөөтэйгүүр цаашид дамжин өнгөрөх тээврийн шинэ замналыг бий болгож богино хугацаанд, бага зардлаар тээвэрлэлтийг гүйцэтгэх шаардлага бүс нутгийн орнуудын өмнө тавигдаж буй. Тэгвэл Зүүн Ази, Европыг холбосон энэхүү тээврийн сүлжээний нэг дөт замнал нь Монгол Улсаар дамжин өнгөрдөг билээ. Иймээс УИХ урт хугацаанд төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор парламентад суудалтай намуудын төлөөлөл бүхий нийт 11 гишүүний бүрэлдэхүүнтэй Дамжин өнгөрөх тээвэр, логистикийн талаар бодлого боловсруулах Ажлын хэсгийг томилон ажиллуулж байгаа. Ажлын хэсгээс зохион байгуулж буй гурав дахь том арга хэмжээ нь “Евро, Азийн тээвэр-Бүс нутгийн оролцоо” Олон улсын бага хурал юм.
Хүчит 128 бөхийн барилдаан 14.00 цагт эхэлнэ
Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан 14.00 цагт эхэлнэ. Монгол бөхийн өргөөнд болох барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх уран мэх, хүч бяраа сорино. Өнгөрсөн жилийн барилдаанд 256 бөх зодоглосон бөгөөд Улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэж байсан билээ.
Улаан өнгө нь ардчиллыг, хөх өнгө нь ард түмний энхийг илэрхийлдэг
Суут богд Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойн баярыг тохиолдуулан өнөөдөр Төрийн далбаа мандуулах ёслолыг үйлдлээ. Үүнтэй холбогдуулан төрийн далбааны тухай товчхон мэдээллийг уншигч танд хүргэе. Одоогийн Монгол Улсын төрийн далбаа нь 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос хэрэглэгдэж эхэлсэн юм. Төрийн далбааны улаан өнгө нь ардчилсан хувьсгалыг, хөх өнгө нь манай ард түмний эгнэгт энхийг эрхэмлэгч үзэл санааг илэрхийлжээ. Харин соёмбо нь монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын билэг тэмдэг бөгөөд хамгийн дээр байдаг гурван дөл бүхий гал нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт ямагт бадрах бэлгэдэл бөгөөд монголчууд галыг мандан бадрах, голомт залгамжлах утгаар хэрэглэж ирсэн заншилтай.
Газрын ховор элементийн Томтор ордыг олборлоно
Орос улс газрын ховор элементийн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, тус улсын ИСТ групп болон төрийн өмчит “Ростех” компани хамтран Сахагийн Бүгд найрамдах улс /Якут/ дахь газрын ховор элементийн Томтор ордод олборлолт явуулах юм. ИСТ группын Ерөнхийлөгч Александр Несисийн мэдэгдэж буйгаар дээрх төсөлд ойрын 5-6 жилд 30 тэрбум рубль буюу 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа аж. Газрын ховор элементийн Томтор орд нь 154 сая тоннын нөөцтэй хэмээн үнэлэгддэг байна. Өмнө нь ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамнаас мэдэгдэж байснаар тус орд газарт 2014 оноос эхлэх техникийн судалгааны ажилд хоёр тэрбум рубль зарцуулах бөгөөд олборлолтын үйл ажиллагаа 2015 оноос эхлэх гэнэ. Төрийн өмчит “Ростех” компанийн хувьд төсвөөс санхүүжих ажээ. Томтор ордын геологи хайгуулын ажил ЗХУ-ын үед хийгджээ. Газрын ховор элементийн олон улсын зах зээлд ноёлогч Хятадын компаниуд эл ордод олборлолт явуулж, хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж байсан юм. Газрын ховор элемент нь стратегийн чухал эрдэс учир ОХУ-ын Засгийн газар энэхүү ордын ашиглалтын лицензийг гадаадын компаниудад олгоогүй аж.
"Монгол Костюмс" төв шилдэг бүтээлийн дээдээсээ сонирхууллаа
Монгол зоны үе дамжуулан авч үлдэх ёстой өв соёлын нэг бол яах аргагүй үндэсний хувцас билээ. Тэр ч үүднээс "Монгол Костюмс" төв үндэснийхээ хувцасыг дэлхийд сурталчилах олон арга хэмжээ зохион байгуулдаг юм. Тэд Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойн баяр буюу "Монгол бахархлын өдөр"-ийн хүрээнд өнөөдөр “Эртний монгол”, “Эзэнт гүрэн”, “Өнөөгийн Монгол” нэртэй шилдэг загваруудаа Чингисийн талбайд цугласан гадаад дотоодын иргэдэд толилууллаа. Монгол хувцас нь өнгө тод, хийц чамин, сүр жавхлантай болохыг энэхүү загварын шоу илхэн харуулсан юм.
"Монгол бахархалын өдөр"-ийн баярын ажиллагаа эхэллээ
Дэлхийн мянганы суут хүн Эзэн богд Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойн баяр буюу "Монгол бахархалын өдөр" өнөөдөр тохиож байна. Хэдхэн мөчийн өмнө Чингисийн талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол боллоо. Түүнчлэн “Эртний монгол”, “Эзэнт гүрэн”, “Өнөөгийн Монгол”-чуудын үндэсний хувцасны үзүүлбэр болж, хурсан олны нүдийг баясгав. Үүний дараа Есөн хөлт Их цагаан сүлдийг цэнгүүлэх ёслол болж, Төрийн ордоныг нар зөв тойруулан аялуулж, гадаад дотоодын гийчдэд үзүүлээд буцаан төрийн ордноо заллаа. Дашрамд дурдахад, энэхүү баярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар тэмдэглэх болсон бөгөөд өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглэхээр УИХ-аар хуульчлан баталсан юм.
Өнөөдөр ажиллаж буй банкууд
Өнөөдөр Худалдаа Хөгжлийн банк, Хас банк, Капитрон банк амарч байна. Харин Хаан, Төрийн банк, Голомт банкны зарим салбар ажиллаж байгаа юм байна. Ажиллаж буй банкны цагийн хуваарь: Банк Салбар Ажиллах цаг Хаан банк Баруун хүрээ салбар  09:00-17:00 Андууд  09:00-17:00 Яармаг тооцооны төв 09:00-16:00 Спортын төв ордон доторх салбар 09:00-17:00 Үйлдвэр комбинат дахь салбар 09:00-17:00 СБД-ийн 17-ын буудлын хажуу дахь 09:00-17:00 Өнөр тооцооны төв 09:00-17:00 Баянхошуу дахь салбар 09:00-16:00 Хархорин салбар 09:00-16:00 Амгалан салбар 09:00-17:00 Их дэлгүүрийн салбар 09:00-16:00 Ард кинотеатрын салбар 09:00-16:00 Зүүн дөрвөн замын салбар 09:00-17:00 Голомт Ард кинотеатрын салбар  10:00-18:00 Хүүхдийн 100-ын Солонго салбар 10:00-22:00 Сансарын салбар 10:00-18:00 Натур тооцооны төв 10:00-18:00 Цамбагарав дахь салбар 10:00-18:00 100 айлын 10:00-18:00 120 мянгатын 10:00-18:00 III, IV хорооллын Москва салбар  10:00-18:00 Төрийн банк Ялалт дахь салбар 09:00-18:00 Барсын 09:00-18:00 Өргөө кинотеатрын 09:00-18:00 Хан-Уул дахь салбар 09:00-18:00 Өнөр хорооллын 09:00-18:00 Сансарын салбар 09:00-18:00 Занабазарын  09:00-18:00 Худалдаа Хөгжлийн банк бүх салбар Амарна   Хас банк бүх салбар Амарна   Капитрон банк бүх салбар Амарна
Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Орхон, Завхан аймаг шилдгээр шалгарлаа
'Монгол бахархалын өдөр"-өөр 21 аймгаа түүчээлэн шилдгээр шалгарсан таван аймгийн удирдлагад өнөөдөр шагналыг нь Төрийн ордонд гардууллаа. Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Орхон, Завхан аймаг 2012 онд хийсэн ажлын амжилтаараа тэргүүллээ. Шилдгээр шалгарсан таван аймаг тус бүрт 10 сая төгрөгийн мөнгөн шагнал олгож буй бөгөөд Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг нэг сарынх нь цалингаар урамшуулах ажээ. Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцийг хөгжүүлэх ажил Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотоос эхэлсэн хэмээн Ерөнхий сайд шагнал гардуулах үеэр онцолж байлаа. Шилдгээр шалгарсан таван аймгийн удирдлагад өнөөдөр шагналыг нь Төрийн ордонд гардууллаа Сар бүрийн хоёр дахь долоо хоногийн хоёр дахь өдөр 14:00 цагаас зохион байгуулдаг “Шинэчилж шийдье-222” уулзалт хэлэлцүүлэг маргааш буюу 11 дүгээр сарын 5-ны мягмар гаригт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болох бөгөөд 21 аймгийн удирдлагууд нутаг орноо орон сууцжуулах ажлыг хэрхэн төлөвлөж байгаа талаар ярилцах юм байна. Шилдгээр шалгарсан таван аймгийн удирдлагад өнөөдөр шагналыг нь Төрийн ордонд гардууллаа
Ерөнхий сайд асан Д.Содном Чингис хааны одон хүртлээ
Монголын улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ерөнхий сайд асан Д.Содном гуайд өнөөдөр Чингис хааны одон гардуулж өглөө. Их эзэн Чингис хааны мэндэлсэн энэ өдрийг Монгол бахархлын өдөр болгон зарлаад буй. Тиймээс энэ өдөр Чингис хааны одонг Монгол улсын төр нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж буй хүмүүсийг Чингис хааны одонгоор шагнах уламжлал тогтоод байна. “Монголчууд бид хийсэн бүтээснээрээ бахархах бус хийж бүтээх үйлсдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй байна” Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Д.Содном гуайд Чингис хааны одонг дөнгөж сая Төрийн ордонд гардуулж өглөө. Энэхүү одонгоор өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, хөгжмийн зохиолч Б.Шарав нар шагнуулж байсан юм. Өнөөдөр Чингис хааны одонгийн эзэн болсон  Д.Содном гуай Монголын ард түмэнд хандан  “Монголчууд бид хийсэн бүтээснээрээ бахархах бус хийж бүтээх үйлсдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй байна” гээд одоогийн Ерөнхийлөгчийн авлигын эсрэг хийж буй ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ЧИНГИС ХААН ОДОН ГАРДУУЛЖ ХЭЛСЭН ҮГ     Төрийн ордон                                                             2013 оны 11 дүгээр сарын 04                                                 Эрхэм хүндэт ард иргэд ээ,             Хүндэт хатагтай, ноёд оо,   Монгол төрийн өргөө, хоймроос Их Эзэн Чингис хаан мэндэлсний 851 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн мэндийг ард түмэндээ болон дэлхий даяар тархан сууршсан монголчууддаа хүргэж байна. Мөн манай улстай найрсаг харилцаатай улс орон, олон улсын байгууллагын элч төлөөлөгчид, Монгол Улсын хөгжлийн төлөө хамтран зүтгэж байгаа хүн бүрт энэ баярын өдрийн халуун мэндийг хүргэе.   Бид өнгөрсөн жил Их Эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн тэгш ойг зон олноороо ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ. Чингис хаан–Тэмүжиний мэндэлсэн ойг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж, бүх нийтээр ёслон тэмдэглэж байх болсон. Ийнхүү өнөөдөр бид Тулгар төрийнхөө 2222 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 851 жилийн ой, Монгол бахархлын өдрөө тэмдэглэж байна.   Бидний их өвөг дээдэс “Эцгээс үүдэж эхээс унасан өдрөө олж хүндэлж яв” хэмээн сургасан. Өнөөдөр Монголчуудын бахархлын өдөр. Өнөөдөр Их эзэн Чингис Хааны өдөр. Их эзэн Богд Чингис бол Монгол түмний хаан бахархал юм. Тэр бол газрын зовлонг гаталж тэнгэрт тэтгэгдсэн монгол хүн.   Монголчууд бол их өвөг дээдэстэй, бахархам түүхтэй, бүтээлч өнөөдөртэй, гэрэлт ирээдүйтэй ард түмэн. Бидний бахархал бол Монгол үндэстний үе үеийнхний бүтээсэн үнэт зүйл, өвөрмөц түүх соёл юм. Бидний бахархал бол Монгол эх орон түүний тусгаар тогтнол, бие даасан байдал, хөгжил дэвшил юм. Бидний бахархал бол өнгөрсөн, өнөөдөр, ирээдүй үе маань юм. Ийм учраас бид жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний энэ өдөр Их өвөг дээдэстээ залбирч, өнөөдрөө цэгнэж, ирээдүйгээ шинждэг юм.   Бидний өмнөх үеийнхэн биднийг харж байгаа гэдэгт би итгэдэг. Тиймээс энэ өдөр Монгол хүн бүр монголоороо бахархаж ахмад үеэ баярлуулж, хийсэн бүтээснээ цэгнэж, хийх бүтээхээ бодож төлөвлөх өдөр юм. Өнөөдөр Монгол төрийн түүхэнд ч чухал өдөр. Монгол төрийн дээд хүндэтгэл Чингис хааны одон гардуулах ёслол энэ өдөр тохиож байгаа юм. Монгол бахархлын энэ өдөр Монгол төрийн дээд одон гардуулах ёслол давхцан тохиох энэ шийдлийг Монгол Улсын Их Хурал жилийн өмнө хуульчлантунхагласан юм. Чингис хааны одонгоор манай улсын чимэг болсон нэр хүндтэй зүтгэлтнүүд шагнагдаж ирсэн. Пунсалмаагийн Очирбат, Бямбасүрэнгийн Шарав, Дашийн Бямбасүрэн, Раднаасүмбэрэлийн Гончигдорж, Нацагийн Багабанди, Дамдингийн Дэмбэрэл нар Монгол төрийн энэ дээд хүндэтгэлийг хүлээсэн юм. Өнөөдөр Монгол төрийн энэ хүндэтгэлийг манай төр нийгмийн ахмад зүтгэлтэн Алтан Чой овогт Думаагийн Содном гуайд үзүүлэхээр би шийдвэрлэлээ.   Содном гуай бол малчны борог амьдрал дунд төрж, их говийн хээлэнд ээж, ах дүүтэйгээ амьдралын хатуу хүтүүг багаасаа туулж өссөн хүн. Содном гуайн аав Чойжамц улс орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ зориулсан халуун эх оронч.   Содном гуай бол Монгол Улсын хоёр зууны хөгжлийг холбон үүрч яваа манай нэр хүндтэй ахмадуудын нэг. Монгол Улсын Ерөнхий сайдуудаас наян насныхаа босгыг энх тунх алхаж, энэ их хүндэтгэлийг хүлээж байгаа буянтай буурал. Одоогоос хагас зуун жилийн өмнө төрийн сайдын хариуцлагатай албанд томилогдон ажилласан хүн.   Содном гуай бол Маршал Чойбалсангаас хойшхи манай төр, нийгмийн бүх удирдлагатай хамтран зүтгэж Монгол Улсын хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсаар яваа хүн. Содном гуай бол ард түмнийхээ язгуур эрх ашигт үйлчлэх Монгол төрийн зүтгэлтний ноён нуруу болсон хүн.   Монгол Улсын дээд шагнал, тэргүүн зэргийн одон – Чингис хааны одонг Монгол түмнийхээ баяр, бахархлын энэ өдөр Алтан Чой овогт Думаагийн Содном танд гардуулах төрийн ёслолын ажиллагаа ийнхүү эхэлж байна. Танд болон таны үр хүүхэд, ач, зээ, ойр дотны бүх хүмүүст хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.   Монгол түмнийг минь мөнх хөх тэнгэр ивээг ээ.
Төрийн тулганы галыг бадраав
Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн ойг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж, бүх нийтээр ёслон тэмдэглэж байх болсон. Тулгар төрийнхөө 2222 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 851 жилийн ой, Монгол бахархлын өдрөө монголчууд өнөөдөр тэмдэглэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномд  төрийн дээд шагнал, “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа Төрийн Ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд боллоо. Энэхүү ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон УИХ, Засгийн газрын гишүүд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Төрийн тулганы гал бадраах ёслолын арга хэмжээнд оролцлоо. Монгол бахархлын өдрийн арга хэмжээг олон нийтэд нээлттэй зохион байгуулж байгаа бөгөөд ард иргэд Чингис хааны хөшөө болон Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татуулж байна.
100 буудалт даамын ДАШТ-ээс Г.Дүүрэнбилэг мөнгөн медальтай иржээ
Беларусь улсын нийслэл Минск хотноо Өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн болж өндөрлөсөн. Эх орноо төлөөлөн охидын 8-10 хүртэлх насны ангилалд оролцсон манай даамчин Г.Дүүрэнбилэг мөнгөн медаль хүртжээ. Харин энэ насанд Б.Өнөржаргал 20 дугаарт бичигдсэн байна. Арав хүртэлх насны хөвгүүдийн ангилалд өрсөлдсөн тамирчин С.Мөнх-Оргил зургадугаар байрт шалгарчээ. Мөн Л.Билэгсайхан, Б.Энхрийлэн нар тус бүр 16, 23 дугаар байрт орсон. Тэмцээний 11-13 хүртлэх насны эрэгтэйчүүдийн ангилалд манай тамирчин М.Шийрэвжамц 13 дугаар байрт шалгарсан бол Б.Гантогтох 26-т оржээ. Харин энэ насны охидын ангилалд тоглосон Г.Хэрлэнмөрөн наймдугаар байрт, Б.Цолмонтуяа, Т.Ганчимэг нар 16 болон 20 дугаар байранд жагсчээ. Тэмцээнийг хоёр ангилалаар буюу 8-10 хүртэлх, 11-13 насны гэж зохион байгуулсан байна.
Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд асан Д.Содном үг хэллээ
Монголын улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ерөнхий сайд асан Думаагийн Содном гуайд өнөөдөр Чингис хааны одон гардуулж өгсөн билээ. Тэрбээр Чингис хаан одонг гардуулж өгөх үеэр үг хэлсэн юм. Ингээд Д.Содном гуайн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Эрхэм УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд ээ, Монгол төрийн дээд шагнал Чингис хаан одонг Монголчууд бидний бахархал Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө гардан авч байгаадаа туйлын их талархаж байна.   Дэлхий дахинд мянганы хүн гэж үнэлэгдсэн Чингис хааны агуу их ухаан, мэргэн бодол, мятаршгүй хүчин зүтгэл, монгол тулгатныг нэгтгэж, дэглэм журмыг сахиулж чадсанаараа дэлхийн талыг эзлэн эмхэтгэж, монголчуудын хаан бахархал болсон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Таны санаачилгаар бахархлын өдөр бий болгон тэмдэглэдэг болсон нь түүхээ мэдэж, түүнээс сургамж авч байхыг бодолцсон чухал ач холбогдолтой юм. Д.Содном: Монгол хүн бүр улс эх орныхоо ирээдүйн хөгжил, язгуур эрх ашгийг дээдэлж, алсын хараа, холын бодолтой байж өвөр зуураа толхилцох бус эв эеэ хичээн өөдлөн дэвжихийн төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээе. Монголчууд бид Их Эзэн Чингис хаанаараа, түүхээрээ, өвөг дээдсээрээ, эх орноороо бахархдаг. Бид хажуунаас нь харж бахархагч нар байх биш. Хүн бүхэн бахархууштай үйлс бүтээжбуйгаа үнэлж дүгнэж чаддаг, юу бүтээхээ төлөвлөн хөдөлмөрлөж, нөхдөөсөө үлгэр авч амьдарвал монгол тулгатан, Монгол Улс улам илүү хөгжих болно.  Бид өнгөрсөн ХХ зуунд эх орныхоо тусгаар тогтнолыг сэргээн бэхжүүлж, иргэд маань эрүүлжиж, боловсролтой болсон. Энэ бол бахархал юм. Өнөө үед улс төр, нийгмийн тогтолцоог боловсронгуй болгохын төлөө үр бүтээлтэй хөдөлмөрлөж байгаа төр, нийгмийн зүтгэлтнүүд, өдөр тутмын уйгагүй хөдөлмөр зүтгэлээрээ баялгийг бүтээж, үр хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлж байгаа эгэл жирийн идэвхтэй хөдөлмөрч иргэд, сум, аймаг, улсын хөдөлмөрийн алдар цолтой аваргууд, Монгол Улсынхаа нэр төрийг өндөрт үнэлүүлж байгаа соёл урлаг, биеийн тамирын алдартнууд, эдийн засаг, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа бизнес эрхлэгчид, шинжлэх ухааны зүтгэлтэн нараараа бахархаж, тэднийхээ гавьяаг үнэлж, үлгэр авч чаддаг байх нь эрхэм зүйл.             Би туулсан амьдралынхаа тухай бичсэн дурсамжийн болон бодол эрэгцүүллийн номоо эргэн сөхөж ажил амьдралын түүхээсээ хүүхэд, залуу үеийнхэнд бахархах, үлгэр авах өчүүхэн боловч юу бүтээлцсэн билээ гэж бодох болсон юм. Би өөрөөрөө гэхээс олон жил хамт амьдарч, сурч, хөдөлмөрлөж байсан хүмүүсээрээ бахархаж байна.             Намайг төрөхөөс 13 нас хүртэл халамжилж өсгөлцсөн, 1944 оны мичин жилийн зуднаар шуурганд уруудаж улсын хил давах дөхсөн 70 гаруй мянган адууг олон хоног тогтоон барьж чадсанаараа “Их говийн зоригтон” гэж цоллогдсон Дорноговь аймгийн Өргөн /хуучны Баянмөнх/ сумынхаа уугуул иргэд, одоо Аргалын-Уул хэмээх говийн их хайрхандаа амьдарч байгаа тэдний үр удмынхнаар бахархдаг юм.             Сангийн яам намайг 1946-1969 онд харьяа Санхүүгийн техникумдаа, мөн тухайн үеийн ЗХУ-ын Эрхүү хотын Санхүү эдийн засгийн дээд сургуульд нэр дээрээ суралцуулан санхүүч мэргэжилтэй болгож, байцаагч-нягтлан бодогчоос Яамны сайдаа хүртэл албан тушаалд ажиллуулж, ажил амьдралын туршлагатай болгож, сургаж хүмүүжүүлсэн билээ. Сангийн яамны ахмад ажилтнуудын улсынхаа санхүүг бэхжүүлж байсан гавьяаг би бахархан дурсдаг.               Социалист нийгмийн үе 1969-1990 онд Улсын төлөвлөгөөний комисс буюу Эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлыг хариуцсан Төрийн төв байгууллага, мөн Засгийн газрыг удирдан ажиллах үед Монгол Улсад бүтээн байгуулалтын оргил үе болж байсныг эргэн санахад бахархмаар байдаг. Тэр үеийн Улсын төлөвлөгөөний комисс болон түүний харьяа Эдийн засгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн чадварлаг, хөдөлмөрч хамт олны боловсруулсан “Монгол Улсын Үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлж байршуулах схем” нэртэй Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт хугацааны бодлого төлөвлөгөө, чанартай боловсруулсан төсөл, техник эдийн засгийн үндэслэлүүд нь Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааг шинэ шатанд гаргах, социалист гэж байсан улсууд, ялангуяа ЗХУ-ын зүгээс БНМАУ-д үзүүлэх эдийн засгийн тусламжийн хэмжээг 1975-1990 онд олон арав дахин нэмэгдүүлж, манай улсад урьд хэзээч байгаагүй өргөн далайцтай их бүтээн байгуулалтыг өрнүүлэх нөхцлийг бүрдүүлсэн нь одоо бодоход бахархмаар ажил болсон байдаг. Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном гуай үг хэллээ Монголын төрд алба хашсан жилүүдэд минь “Эрдэнэт”-ээр тэргүүлсэн уул уурхайн болон эрчим хүчний том үйлдвэрүүд баригдаж, үр тарианы үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, малын арьс шир, ноосыг бүрэн боловсруулж дотоод, гадаад зах зээлд амжилттай борлуулан, бүх нийтийг бүрэн дунд боловсролтой болгох болон хү ардын эрүүл мэндийг сайжруулах зорилтыг амжилттай хэрэгжүүлж, нийслэл Улаанбаатар хотыг дэд бүтэцтэй, орон сууцтай болгох зорилтын дагуу хорооллуудаар хөгжүүлж, сангийн аж ахуйн төв байсан бүх сумдын төвийг шинээр барьж тохижуулан, дээд сургууль, тусгай мэргэжлийн сургуулиудаар мэргэжлийн ажилчид, инженер техникийн ажилтнуудыг шаардлагатай хэмжээнд бэлтгэдэг болсон гэх мэт үнэхээр агуу их бүтээн байгуулалтын ажил өрнөж байсныг санахад бахархмаар байдаг.             Ардчилал, шинэчлэл, өөрчлөн байгуулалтын он жилүүдэд төр барьж, эгзэгтэй, ээдрээтэй, шийдвэрлэх цаг мөчид журмын нөхдийнхөө хамт ухаалаг шийдвэр гарган, залуу үеэ эхнээс нь дэмжин ажиллахын хамт зөвлөн шүүмжлэх зүйлийг ч хэлж байсандаа би баяртай явдаг юм.             Уул уурхай, хөдөө аж ахуй, барилгын болон аялал жуулчлалын салбарын олон чухал төсөлд хөрөнгө оруулж, зэсийн үйлдвэр, цементийн үйлдвэр, бетоны үйлдвэр барьж, бахархам шинэ бүтээн байгуулалт хийж байгаа “МАК” компанид ажиллаж байгаадаа би баяртай байдаг.             Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Таныг, бодлого үйл ажиллагааны хүрээндээ иргэний оролцоог нэмэгдүүлэх, авлига хээл хахуулыг таслан зогсоох, шүүхийг шинэчлэх, төсвийн ил тод байдлыг ханган, төвлөрлийг сааруулах, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, монгол соёлоо хамгаалан дэлгэрүүлэх, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өргөх талбарт онцгой анхааран тууштай, зарчимтай ажиллаж буйд нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий Сайдаар ажиллаж явсан хүний хувьд бахархаж буйгаа илэрхийлье.             Монголчууд бид эцэг өвгөдөөс өвлөсөн эх нутаг, газар шороогоо үр ачдаа өвлүүлэн, эрх чөлөө, тусгаар тогтнолоо хайрлан хамгаалж, улстөр, эдийн засгийн хувьд хүчирхэг болох ёстой. Бүтээсэндээ тайвширч бус бүтээхдээ шамдаж явцгаая. Монгол хүн бүр улс эх орныхоо ирээдүйн хөгжил, язгуур эрх ашгийг дээдэлж, алсын хараа, холын бодолтой байж өвөр зуураа толхилцох бус эв эеэ хичээн өөдлөн дэвжихийн төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээе. Би монгол хүний холч ухаан, уужим сэтгэл, хиймор заяагаар бахархаж явна.                Бид бүхнийг монгол төрийн сүлд ивээг.                                     Баярлалаа.                                                             Төрийн ордон. Еслол хүндэтгэлийн өргөө. 2013-11-04
Бахархлын өдрийн барилдаанд Улсын Заан Ч.Санжаадамба түрүүллээ
Тулгар төрийн 2222 жил, Чингис Хаан мэндэлсний 851 жил - Монгол бахархлын өдөрт зориулсан өндөр чансаатай 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд Улсын Заан Ч.Санжаадамба түрүүлж, Улсын Аварга С.Мөнхбат үзүүрлэлээ. Өнөөдрийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат, Улсын арслан Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Б.Гончигдамба, Улсын заан М.Өсөхбаяр, Ч.Санжаадамба, Б.Батмөнх нарын улс аймгийн алдар цолтой шилдэг 128 бөх зодоглосон юм. Тулгар төрийн 2222 жил, Чингис Хаан мэндэлсний 851 жил - Монгол бахархлын өдрийн бөхийн барилдааныг нээж Ерөнхийлөгч үг хэлсэн. Тэрбээр өнөөдөр Чингис хааны минь өдөр. Өнөөдөр монголчуудын Бахархлын өдөр. Өвөг дээдэс минь биднийг харж байгаа. Монголын хойч үеийнхэн өвөг дээдсийнхээ алдар цуугаар бахархаж, тэднийхээ алдар цууг хэрхэн хүндэтгэн тэмдэглэж буйг харж байгаа. Өнөөдөр бид наадам наадмын дээд болсон монгол бөхөө барилдуулж, нийт ард түмнээрээ баярлаж байна. Ингээд нийт ард иргэддээ магнай тэнүүн, золбоо хийморь өрнүүн сайхан баярлахыг хүсэн ерөөсөн юм.
Шүхэрт болзоо
МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн "Шүхэрт болзоо" дууны клип гарчээ. Ингээд та бүхэн шинэ клипийг хүлээн авч үзээрэй.
Кюүшюү башё сонирхолтой болох байх
Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээнийг зарлалаа Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башёгийн банцүкэг саяхан зарлав.  Өнгөрсөн есдүгээр сарын Аки башёд 27 дахь түрүүгээ авсан Хакүхо М.Даваажаргал зүүн жигүүрийг, сүүлийн дөрвөн тэмцээнд тааруу барилдсан мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж баруун жигүүрийг тэргүүлэн барилдах ажээ.  Кюүшюү башё нэлээд сонирхолтой болох төлөв бий. Их аварга Хакүхо 28 дахь түрүүгээ авахаар дайралт хийх бол Харүмафүжи өмнөх башёнуудад амжилт муутай барилдсан алдаагаа цайруулахын төлөө чармайх учиртай. Дээд зиндааны монгол бөхчүүдээс “Изүцү” дэвжээний тэргүүн бөх, озеки Какирюү М.Ананд зүүн жигүүрээс гарч барилдана.  Тэгвэл хамгийн ахмад бөх, Монголын сүмочдын “алтан хараацай”-нуудын нэг Кёкүтэнхо Н.Цэвэгням маэгиширагийн зүүны хоёроос барилдана. Тэр юун зодог тайлах тухай ярих болоогүй мэт амжилттай барилдаж байгаа юм. Түүний хувьд дээд зиндаанд 1300 гаруй барилдаан хийгээд байна. Олон ч рекордын эзэн болсон.  Харин Токитэнкү А.Хүчитбаатар барууны арваас, Тамаваши Б.Мөнх-Оргил барууны 11-ээс дээд зиндаанд эргэж ирсэн Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар зүүний 14-өөс, Шёот энро Д.Нямсүрэн 15-аас босох юм.  Бас энэ башёд шалгалтаа өгөх нэг сүмоч нь Японы найдвар гэгдээд байгаа “Ойтеказэ” дэвжээний бөх Эндо барууны долоогоос барилдана. Япончууд одоо Кисеносато болон Котошогикү, Точиазан нараас юм хараад хэрэггүйгээ мэдсэн биз.  Одоо Эндо дээр бүх юмны тусгал тусаад байна. Нөгөө нэг сонирхолтой сэдвийн эзэн озеки Котоошюү. Болгарын озеки маань найм дахь удаагаа кадобан болов. Хэрэв түүний хувьд ирэх башёд тавин хувиа хийж чадаагүй тохиолдолд цолоо алдана. Одоо 30 настай озеки 2008 оны тавдугаар сарын Нацү башёд дээд зиндааны анхны түрүүгээ авснаас хойш бэртлийн улмаас урьдын сайхан барилдаанаа үзүүлж чадахгүй байгаа. Сонирхуулахад арваннэгдүгээр сарын тэмцээнд Монголын 26 сүмоч хүч үзэх юм. Зүүн Цол Баруун Хакүхо   Ёкозүна Харүмафүжи Кисэносато  Озэки  Котошёогикү Какүрю  Озэки  Котоошюү Гоэйдо Сэкивакэ Точиоозан Шёохозан Комүсүби Окиноүми Миёогирюү М-1 Аминишики Кёкүтэнхо  М-2 Тоёоношима Такаясү М-3 Такэказэ Хоомашёо М-4 Точиновака Аойяма М-5 Кайсэй Чиёотайрюү  М-6 Икиой Тоёохибики М-7 Эндо Такарафүжи М-8 Тэнкайхо Саданофүжи М-9 Китатайки Токитэнкү М-10 Котоюүки Масүнояма М-11 Тамаваши Жёокорюү М-12 Фүжиазүма Ёшиказэ М-13 Гагамарү Кёкүшюүхо М-14 Токүшёорюү Шёотэнро М-15 Оосүнаараши Аран  М-16 Тамаасүка
2013 оны Дэлхийн хүчирхэг 100 эмэгтэй
Форбс сэтгүүлээс жил бүр тодруулдаг дэлхийн 100 хүчирхэг эмэгтэй. 2013 оны жагсаалтыг ХБНГУ-ын канцлер Ангела Меркел тэргүүлжээ. Тэр энэхүү жагсаалтанд сүүлийн 10 жилийн 8-д нь орсон бол 7 удаад нь тэргүүлсэн юм. Эрэмбэ Нэр Нас Улс Албан тушаал 1 Ангела Меркел 59 Герман Канцлер 2 Дилма Руссеф 65 Бразил Ерөнхийлөгч 3 Мелинда Гэйтс 49 АНУ Хүмүүнлэгийн байгууллагын тэргүүн 4 Мишел Обама 49 АНУ Тэргүүн хатагтай 5 Хиллари Клинтон 66 АНУ Хүмүүнлэгийн үйлстэн 6 Шерил Сандберг 44 АНУ Facebook-ын дэд захирал 7 Кристин Лагард 57 Франц ОУВС-ын тэргүүн 8 Жанет Наполитано 55 АНУ Улс төрч 9 Соня Ганди 66 Энэтхэг Үндэсний конгрессын тэргүүн 10 Индра Ноой 58 АНУ Гүйцэтгэх захирал, Pepsi Co 11 Геун-хи Парк 61 БНСУ Ерөнхийлөгч 12 Виржина Рометти 55 АНУ Гүйцэтгэх захирал, IBM 13 Опра Уинфри 59 АНУ Бизнес эрхлэгч 14 Урсула Бүрнс 55 АНУ Гүйцэтгэх захирал, Xerox 15 Мег Уитмэн 57 АНУ Гүйцэтгэх захирал, HP 16 Жеоржина Райнхарт 59 Австрали Ерөнхийлөгч, Hancock Prospecting 17 Бионсэ Ноулес 32 АНУ Дуучин 18 Мариа дас Грасас Силва Фостер 60 Бразил Гүйцэтгэх захирал, Petrobras 19 Жилл Абрамсон 59 АНУ Эрхлэгч, New York Times Co. 20 Айрен Розенфилд 60 АНУ Гүйцэтгэх захирал, Mondelez International 21 Хелен Кларк 63 Шинэ Зеланд Тэргүүн, UNDP 22 Нэнси Пелоси 73 АНУ Цөөнхийн тэргүүн, Төлөөлөгчдийн танхим, АНУ 23 Сафра Кац 51 АНУ Санхүүгийн захирал, Oracle 24 Энн Свини 56 АНУ Ерөнхийлөгч, Disney/ABC Television Group 25 Кэтлин Себелиус 65 АНУ Тэргүүн, Эрүүл мэнд, Хүмүүнлэгийн Үйлчилгээний Департмэнт 26 Кристина Фернандес дэ Киршнер 60 Аргентин Ерөнхийлөгч 27 Шери Маккой 55 АНУ Гүйцэтгэх захирал, Avon Products 28 Жулиа Жиллард 52 Австрали Ерөнхий сайд 29 Аунг Сан Су Ки 68 Бирм Парламентын гишүүн 30 Сюзан Вожицки 45 АНУ Дэд ерөнхийлөгч, Google 31 Инглук Шинаватра 46 Тайланд Ерөнхий сайд 32 Мариса Мэйер 38 АНУ Гүйцэтгэх захирал, Yahoo 33 Маргарет Чан 66 БНХАУ Тэргүүн, Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага 34 Мэрилин Хьюсон 59 АНУ Гүйцэтгэх захирал, Lockheed Martin 35 Мэри Барра 51 АНУ Дэд ерөнхийлөгч, General Motors 36 Эми Паскал 55 АНУ Ерөнхийлөгч, Sony Pictures Entertainment 37 Анжелина Жоли 38 АНУ Жүжигчин 38 Софя Вергара 41 Колумби Жүжигчин 39 Лорен Повел Жобс 49 АНУ Үүсгэн байгуулагч, Emerson Collective 40 Элизабет II 87 Их Британи Хатан хаан 41 Энн Винтоур 64 АНУ Эрхлэгч, Vogue 42 Эллен Куллман 57 АНУ Гүйцэтгэх захирал, El du Pont de Nemours 43 Дрю Жилпин Фауст 66 АНУ Ерөнхийлөгч, Harward University 44 Розалин Брювэр 50 АНУ Ерөнхийлөгч, Sam's Club, Wal-Mart Stores 45 Лэди Гага 27 АНУ Дуучин 46 Шер Ванг 55 Тайвань Үүсгэн байгуулагч, HTC 47 Жойси Банда 63 Малави Ерөнхийлөгч 48 Ву Яжун 49 БНХАУ Ерөнхийлөгч, Longfor Properties 49 Эртарин Кузин 56 АНУ Гүйцэтгэх захирал, Дэлхийн Хүнсний Хөтөлбөр, НҮБ 50 Жанг Шин 48 БНХАУ Үүсгэн байгуулагч, Soho China 51 Элен ДеГенерес 55 АНУ Хүмүүнлэгийн үйлстэн 52 Шакира Мебарак 36 Колумби Дуучин 53 Ангела Ахрендт 53 АНУ Гүйцэтгэх захирал, Burberry Group 54 Лиюань Пен 50 БНХАУ Тэргүүн хатагтай 55 Шри Муляни Индравати 51 Индонези Гүйцэтгэх захирал, Дэлхийн Банк 56 Ариана Хаффингтон 63 АНУ Эрхлэгч, Huffington Post Media Group 57 Падмасри Варриор 53 АНУ Технологи, Стратеги хариуцсан дэд захирал, Cisco Systems 58 Миучиа Прада 64 Итали Эзэн, дизайнер, Prada 59 Маргарет Хамбург 58 АНУ Комиссар, Food and Drug Administration, US 60 Абигал Жонсон 51 АНУ Ерөнхийлөгч, Financial Services, Fidelity Investments 61 Бонни Хаммер 63 АНУ Ерөнхийлөгч, Cable Entertainment Group, NBCUniversal 62 Гэйл Кэлли 57 Австрали Гүйцэтгэх захирал, Westpac Banking Group 63 Эми Хууд 41 АНУ Санхүүгийн захирал, Microsoft 64 Хо Чинг 60 Сингапур Гүйцэтгэх захирал, Temasek 65 Чанда Кочхар 51 Энэтхэг Гүйцэтгэх захирал, Icici Bank 66 Розаля Мера 69 Испани Хүмүүнлэгийн үйлстэн 67 Шейха Лубна Аль Касими 54 АНЭУ Гадаад худалдааны сайд 68 Хелена Гайлэ 58 АНУ Ерөнхийлөгч, CARE 69 Тори Бурк 47 АНУ Гүйцэтгэх захирал, Tory Burch 70 Маргарита Луйс-Дрэйфус 50 Швейцар Ерөнхийлөгч, Louis Dreyfus 71 Патрися Воерц 60 АНУ Ерөнхийлөгч, Archer Daniels Midland 72 Мэри Жо Вайт 65 АНУ Тэргүүн, Securities and Exchange Comission, USA 73 Дайана Сойер 67 АНУ Хөтлөгч, World News, ABC, Walt Disney 74 Дайана Вон Фурстенбэрг 66 АНУ Эзэн, дизайнер, Diane von Furstenberg 75 Пебэ Новакович 55 АНУ Гүйцэтгэх захирал, General Dynamics 76 Сю Нэйгл 44 АНУ Ерөнхийлөгч, HBO Entertainment, Time Warner Cable 77 Сун Яфанг 57 АНУ Ерөнхийлөгч, Huawei Technologies 78 Фабиола Жианотти 52 Итали Судалгааны физикч, CERN 79 Мэри Микер 53 АНУ Женерал Партнер, Kleiner Perkins Caufield & Byers 80 Солина Чау 51 Хонг конг Тэргүүн, Li Ka Shing Foundation 81 Денис Мориссон 59 АНУ Ерөнхийлөгч, Campbell Soup 82 Кэрол Мэйровиц 59 АНУ Гүйцэтгэх захирал, TJX Cos 83 Нгози Оконжо-Ивеала 59 Нигери Сангийн сайд 84 Риза Лавизо-Моурэй 59 АНУ Ерөнхийлөгч, Robert Wood Johnson Foundation 85 Киран Мазумдар-Шау 60 Энэтхэг Үүсгэн байгуулагч, Biocon Ltd. 86 Мэри Каллахан Эрдоз 46 АНУ Гүйцэтгэх захирал, J.P.Morgan Asset management 87 Эллен Жонсон-Сирлиф 75 Либери Ерөнхийлөгч 88 Вейли Дай 52 АНУ Үүсгэн байгуулагч, Marvell Technology Group Ltd. 89 Минди Гроссмэн 56 АНУ Гүйцэтгэх захирал, HSN 90 Сара Блэйкли 42 АНУ Үүсгэн байгуулагч, Spanx 91 Чуа Сок Куун 54 Сингапур Гүйцэтгэх захирал, Singtel 92 Любна С. Олаян 58 Саудын Араб Гүйцэтгэх захирал, Olayan Financing Company 93 Ж. К. Раулинг 48 Их Британи Зохиолч 94 Гулер Сабанси 58 Турк Гүйцэтгэх захирал, Sabanci Holding 95 Жизел Бундхен 33 Бразил Супермодел 96 Бет Бруук 54 АНУ Дэд ерөнхийлөгч, Public Policy, Ernst & Young 97 Грета Ван Сустерен 59 АНУ Хөтлөгч, FOX News, News Corp 98 Женифер Ли 46 БНХАУ Санхүүгийн захирал, Baidu 99 Жюдит Родин 69 АНУ Ерөнхийлөгч, Rockefeller Foundation 100 Лан Янг 45 БНХАУ Үүсгэн байгуулагч, Sun Media Group
Намын бүлгүүд хуралдана
Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд, ажлын хэсгүүд хуралдах юм байна. Тодруулбал,  Ардчилсан намын бүлгийн хуралдаан 09.00 цагаас Төрийн ордны “А” танхимд; МАН-ын бүлгийн хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд; МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 09.00 цагаас “В” танхимд болно. Ажлын хэсгийн хуралдаанууд: Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд; Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд; Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд; Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улс төрийн намын тухай болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгүүдийн санхүүжилттэй холбоотой асуудлаарх хамтарсан хуралдаан 15.00 цагаас “В” танхимд; “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд; Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд; Төрийн байгууллагууд өөрт ногдуулсан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж байгааг судлан дүгнэлт гаргах, саналын төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд тус тус болох нь.
Чингис бондын өр 2022 онд дуусна
Ирэх оны төсвийн тухай яриа хүчээ авах зуур Чингис бондын зарцуулалтыг олон нийт сонирхож байгаа. Их хааны мэндэлсэн өдөртэй давхцан энэ өрийн бичиг нэг ойндоо хүрэх гэж буй.  Иймд энэхүү бондын зарцуулалтын задаргааг эргэн харвал ямар тоо гарах бол.  Дэлхийн эдийн засгийн уналт ба өрийн бичиг Өнгөрсөн онд дэлхий дахинд эдийн засгийн өсөлт 12.6 хувиар буурчээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь буурсан улсуудын “хэтэвч” дагаад нимгэрсэн байна.  Тухайн үед Монгол Улс Чингис бонд гаргаж байхад дэлхийн хамгийн том эдийн засаг болох Хятад улсад бондын зах зээл ид хүчээ авчээ. Их хэрмийн эздийн хэтэвч нимгэрч, экспорт буурсан ч өрийн бичгийн зах зээл нь мөнгөний урсгалыг татруулаагүй байна. “Голдман сакс”-ийн мэдээлж буйгаар Хятадын бондын зах зээл дэлхийд багтаамжаараа дөрөвдүгээрт буюу 21.7 их наяд юань бичигдэж 3.4 их наяд ам.долларт хүрчээ. Хөрөнгө оруулагчид Бээжинд итгэж мөнгөө үүцлэх нь эдийн засгийн уналтаас үл хамааран тогтвортой өссөн байна. 2007 оноос хойш тус улсын эдийн засгийн өсөлт санхүүгийн хямрал хийгээд эдийн засгийн уналттай зэрэгцэн 10 хувиас буураагүй нь бондын зах зээлээр дамжсан мөнгөний урсгалтай холбогджээ. Тэгвэл “Ройтерс”- ийн мэдээлж буйгаар Засгийн газрын бондын өгөөжөөрөө Хятад улс өнгөрсөн оны сүүлчид ч дэлхийд тэргүүлжээ.  Харин манай улсын хувьд өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт 10 хувьтай байсан. Тухайн үед “Экспортын бууралт импортынхоос түрүүлж байгаа учраас урсгал дансны алдагдал цаашид улам нэмэгдэх магадлалтай” хэмээн Дэлхийн банкнаас мэдээлж байв. Үүнтэй давхцаад хөрөнгө оруулалт буурсан орон зайг нь Чингис бонд гаргаснаар нөхсөн хэмээн судлаачид тайлбарлаж байгаа юм. Тэдний үзэж буйгаар Монгол Улсын эдийн засаг жилд дор хаяж бодитоор 10 хувиар өсвөл 4-5 хувийн хүүтэй зээл бэрхшээл болохгүй.  Одоогоор Чингис бондын зарцуулалтын 77 хувь нь тодорхой болжээ. Үлдсэн 23 хувь нь стратегийн ач холбогдол бүхий салбарт зарцуулагдах нь.  Манай улсын өр 49.8 хувьтай байна  2018 он хүртэл бид жил бүр Чингис бондын хүүнд 72 сая ам.доллар төлөхөөр байна. 2018 онд 500 сая ам.долларын үндсэн төлбөрийг шилжүүлэх гэнэ. Үүнээс таван жилийн дараа буюу 2022 онд нэг тэрбум ам.долларын үндсэн төлбөрөө төлөх ёстой юм. Ингэхээр одоогоос есөн жилийн дараа Чингис бондын эргэн төлөлт бүрэн дуусна хэмээн эх сурвалж хэллээ.  УИХ-ын гишүүд манай улсын өр “савнаасаа” хальж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэднэ хэмээн сэрэмжлүүлж байгаа. Манай улсад өр болоод ДНБ-ий харьцаа өнгөрсөн онд 53.3, энэ онд 49.8 хувьтай байна. Засгийн газар нэмж 2.1 тэрбум ам.долларын зээл авбал энэхүү харьцаа ирэх онд 50 хувьтай байх нь.  Судлаачдын үзэж буйгаар энэ нь боломжийн тоо гэнэ. Судалгаанаас харахад эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудын өрийн хэмжээ буурч байдаг бол хөгжиж буй орнуудын хувьд эсрэгээрээ авах зээлийн хэмжээгээ нэмдэг байна. Тухайлбал Канадын өр ДНБ-ий харьцаа нь жилээс жилд буурч 84-72, Европын холбоо 82-79, Герман 83-75 хувь хүртэл бууруулахаар төсөөлөлтэй байна. Харин хойд хөрш маань энэ үзүүлэлтээ 11- 19 хувь хүртэл нэмэхээр зэхэж байна. Ингэхээр Монгол Улсад Чингис бондын үр өгөөж эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлж байна.
Зурвасхан бодлууд
Заримдаа зүгээр л гунигламаар Зүгээр л гунигламаар... Заримдаа зүгээр л гунигламаар. Зөрж өнгөрөх сайхан бүсгүйн араас эргэж харж, зөвхөн түүнтэй жаргаж чадаагүйдээ харамсан санаа алдмаар, зүггүйтэх сэхүүн бодолдоо намайг тоогоогүй түүнийг эргэж хартал санаа алдмаар, бүүр түүрхэн бодолдоо тэртээ холын дурсамжаа сэргээн сэтгэлдээ жаргамаар. Гэгэлзээд байгаа сэтгэлээ намрын дурсамжаар даруулмаар, дэнслээд байгаа бодлоо гэгээн сайхан мөрөөдлөөр тэнцүүлмээр, догдлоод байгаа зүрхээ далдхан хайрын дурсамжаар аргадмаар. Юу ч болоогүй хэрнээ гунигламаар байгаа сэтгэл минь, магад тайвшралыг хүсээ л биз. Хааяадаа зүгээр л гунигламаар. Асгарах борооны дуслыг шонхоор ширтэнгээ духаа хөлөрсөн шилэн дээр нааж сэтгэлээ чийглэмээр, айзам аянгалаг аялгууг сонсонгоо сэтгэлээ аргадаж аньсага норгомоор, алс алсхан тэнүүчлэх бодолдоо өөрөө уусаж холын холд хаа нэгтээ одмоор. Бүүдгэрхэн өдөр будаатай цай оочлонгоо бодлоо түүнд нь шингээж амталмаар, тэргэл сарны сүүн туяанд тэртээ холд одсон дотно нэгнийгээ дурсан уярмаар, өнөө ч олж чадаагүй хэрнээ сэтгэлдээ ямагт сайхнаар төсөөлөх амрагаа олж хайрламаар. Санаа алдмааргүй байсан ч сэтгэлээс алдрах хөнгөн гуниг салхинаа хийсэх нь , магад нөмөр нөөлөг хүсээ л биз. Гэнэхэндээ зүгээр л гунигламаар. Хаалганы хонх чимээлэнгээ дотно нэгнийг ирэхийг сэмхэн хүлээмээр, утасны зүг анирдангаа дуудах дуудлаганд нь хайрын уярам үгсийг сонсмоор, хэн нэгэн над дээр зорьж ирэн магтаал, бахархлаа нүдээрээ илчлэн инээхийг хармаар. Толины цараанд өөрийгөө харж хайрламаар, тоож өөрийгөө "мундаг шүү" гэж магтмаар, өөрийнхөөрөө байж чадсан араншиндаа омгорхмоор, өрөөл бусадтай муудалцсан шалтгаанаа олж, өөрийгөө ч түүнийг ч уучилмаар. Зөнгөөрөө байгаа хэрнээ гунигламаар байгаа мэдрэмж минь зүгээр л хэн нэгнийг сэтгэлээсээ хайрлахыг хүсээ биз. Та энэ орчлонд тэнгэрт зоргоор нисэх бүргэд шувуу, тэгэхдээ нэгэн цагт газар буун үрээ далавчиндаа үрээ нуух хун шувуу Аав хүн Үр минь энэ орчлонд мэндэлж өөрийн чадлаараа чарлан бархирахад энэ ертөнцийн чулуу бяслаг мэт зөөлөрч, эргээ халин урсах гол мөрөн сархад шиг мэлтэрч, зүрхний ховдолд нэг л бүлээн урсгал урсаж, зүйрлэшгүй сайхнаар наран хаа нэгтээ манддаг. Хатан зүрх билүү мэт зөөлөрч, хамаг судсанд баяр өөрөө урсан лугшиж, өөрийгөө хаан мэт омогшиж байсан сэтгэл өдгөө, харц мэт сэмэрч өөрийн эрхгүй үрийг минь төрүүлсэн чинийхээ өмнө өвдөг сөгдөн борхирно. Цаг цагийн урсгал дахь миний л үргэлжлэл өөрийн үрээ харахдаа самсаа шархирч нулимс нь хоолойд торж, амьсгалаа түгжинэ. Балчирхан үр минь хөлд орон баацганахад газрын хөрсийг хормой дэвсэн зөөллөнө, ганцхан мөчид дуу алдан бархирахад гариг ертөнцийн оддыг цээжээрээ халхлан өөрөө гэрэлтэнэ, нэгэн хоромд өвдөж хааяа шаналахад нь нууцхан нулимсаа арчин өөрөө л түүний өмнөөс зүрхээ базлан тарчилна, өөрөө өмнөөс нь өвдөн элийрнэ. Үрийнхээ инээд баясалд өөрөө л дагаж баясана, өрөөл бусдын өмнө юуг ч тоохгүй мэт ихэмсэглэнэ, гэхдээ сэтгэлдээ баярлана, хэн нэгний үрийг нь магтах магтаалд өөрөө л хөөрцөглөн дагана, хэнзхэн зүрхэндээ үрээ л ямагт харамлан, өмөөрнө. Үе үеийн минь үргэжлэл үрээ харахдаа сэтгэл нь ямагт зөөлөрч, үргэлж мөнхөд балчир байх мэт үрээ л хошуу дэвсэн эрхлүүлнэ. Өсөж том болсон үр нь зөрүүдэлж хааяа гомдоллоход нь өр зүрхнийхээ чанадад "үр минь дээ" хэмээн сэтгэлдээ дуу алдана, өөрийг нь огт тоолгүй хэн нэгний үрд сэтгэл алдрахад нь "үр минь жаргаж байвал, өтөл би яахав дээ" гэж өмөлзөн өмөлзөж өмөөрнө, хааяа бухимдахдаа хатуурхавч, хатан зүрхнийхээ чанадад "муу үрээ хэтрүүлчих вүү дээ" хэмээн өөрийгөө л зэмлэнэ. Эр биений нь орчлон дээрх үргэлжлэл, нэгэн цагийн гэнэн араншингийнх нь дуурайлал, алдаа онооных нь хатуу дэнс алаг үрээ сэтгэлдээ л хайрлах аав. Өөрөө омогшиж амьдрах энэ л орчлонд өөрийг нь хуулж төрсөн энхрий үр нь хожим нь өөрийнх нь төлөө нулимс унагаан сэтгэлдээ шаналахад, хонгорхон үрээ хожим нь хэн болохыг нь сэтгэлдээ мэдрэх эцэг хүн. Ямагт хошуу цорвойн эрхлүүлэхгүй ч сэтгэлийнхээ мухарт дандаа хайраар тэтгэх аав, өдөр болгон үгэлж дуулан тээр болохгүй ч өр зүрхнийхээ чанадад үргэлж хайрлан эрхлүүлэх аав, энэ л амьдралд урсан урсах хөлсөө балчирхан үрдээ зориулах эгэл эр хүн, зовлон жаргалын дэнсэнд зөвхөн зүрхэндээ л уйлах эр хүн, өөрийгөө зөвхөн үрийнхээ сайн сайхны төлөө урсах ёстой гэж ухаарсан эгэл сэтгэл, өргөн олны дундах нэр төрөө үрдээ өвлүүлж үлдээсэн "өв" гэж бардамнах эгэл сэтгэл. Ирээд буцдаг нүүдлийн шувуу шиг энэ амьдралд өөрөөрөө овоглож хэн нэгнийг үлдээсэндээ сэтгэл нь амирлах эцэг хүн. Та энэ орчлонд тэнгэрт зоргоор нисэх бүргэд шувуу, тэгэхдээ нэгэн цагт газар буун үрээ далавчиндаа үрээ нуух хун шувуу. Өөрийнхөөрөө амьдарсан эр хүн. Сэтгэлийн манан Дээр үед дээ, бас орчин үед ч "Царайны сайхнаар цай сүлдэггүй" гэдэг хэллэг байж билээ. Царайны сайхан гэдэг цаг хугацааны л хэмнэл. Насны халуун, цусны шингэнд бүх л зүйл дэндүү сайхан. Толигор хэрнээ өнгөлөг арьс, цоглог хэрнээ бардам төрх, хаа ч үсэрч дэгдэхэд борхирч нугарахгүй шулуухан хөл, задгай салхинаа дураар хийсэх зөөлөн үс, өөрөө өөрөөрөө гайхуулах онгиргон харц, өрөөл бусдыг шоолонгүй мушилзах сэхүүн зан. Энэ бол залуу насны гоёл. Дэвэрсэн цай буцалж даргидагтай адил, дэндүү омголон бас бардам залуу насанд юм бүхэнд л дарвиж дэгэлзэх. Хааяа бусдыг шоолон, тас тас инээх аалигүйтэлд бусдын анхаарлыг өөртөө татаж, залуу насаараа гайхуулах хүсэл нь буцалж л байдаг. Мөнх юм шиг санах залуу насандаа тэд амьдралын мананг огт анзаарахгүй, бас тоохгүй. Уулсын бэлд буух манан шиг идэр насанд ухаан бодлоо цэгцэлж, хорвоогийн жамыг ухаардаг. Үүлс хөөрч уулын оройд саатах мөч шиг, өнгөрүүлсэн амьдралаа эргэж санагалзан алдаа онооныхоо дэнсийг тэнцүүлэн нэгтээ санаа алдах. Нүүрэнд үрчлээ сууж, үсэнд хяруу унах цагт хүмүүний сэтгэлд уучлал, энэрэл сүлэлдэн байдаг. Залуу насны ойворгонд гомдоосон хайраа эргэн санагалзаж нэгэнтээ санаа алдах, бодлын мананд төөрсөн түүнийгээ нэгэнтээ санаж, "хөөрхий минь хаана яажшуу яваа болдоо" гэх дурсамжинд сэтгэл нь хөвсөлзөж орхих. Тэр л мөчид үнссэн уруул нь чимчигнэж, тэвэрсэн цээж нь хөндүүрлэж, зүрхний чанадад хайрын манан урсах мэт. Бүүр түүрхэн дурсамжиндаа өөрөө мишилзэж, сэтгэлд нь үүлсийн цаанаас мандах наран мэт дурсамж хөврөх. Өтөл насандаа шургааган хашааны гадна ээвэр наранд тухлан суухдаа, уулсын тэртээд нүүгэлтэх мананг саравчлан харж санаа алдах. Нүднийх нь аяганд өөрийн мэдрэлгүй урсах чийгийг гараараа арчин байж тэртээх холд сүүмэлзэх дурсамжаа сэргээж ядан санагалзах. "Хөөрхий дөө" хэмээн сэтгэлдээ уулга алдахдаа өөрийгөө, эсвэл хэн нэгнийг өрөвдөн халаглаж буйгаа ч үл мэднэ. Ирээд буцдаг энэ л тавиланд аагирхаж, ухаарч амьдарсан хэмнэлээ эргэн санахдаа сэтгэлийн манан дунд олон олон дурсамжаа сэдрээж, хааяадаа санаа алдан, бас заримдаа муухан мушилздаг. Хажуугаар нь ойворгон залуу насаараа гайхуулан өнгөрөх залуусыг, уулсын оройд тогтож ядан хөөрөх манан шиг л тогтож нэг, бүдэрч нэг ажна, бас инээмсэглэн өхөөрдөнө. Нэг өдөр энэ манан уулсын бэлээс алгуурхан дээшилж, оройд нэгтээ саатан холын холд нүүгэлтэн одох тавиланг тэрээр сайн мэдэх болж. Өөрөө нэг л өдөр энэ л манан дунд уусаж, шингэж одох мөчөө инээмсэглэн хүлээх мэт.
Мөсөөр хийсэн сийлбэрийн үзэсгэлэн тавигдлаа
СУИС-ийн багш Г.Цогбаяр шавь нартайгаа хамтран Монголд анх удаа 42 уран сийлбэрчийн бүтээлээр үзэсгэлэн гаргажээ. Үзэсгэлэнд модон, ясан, чулуун, мөсөн, элсэн гэсэн таван төрлийн сийлбэрийн уран бүтээл тавигдсан юм. Тэдгээр 42 уран бүтээлчийн сийлбэр тус бүртээ утга агуулга, хийц загварын хувьд тэс ондоо байсан.  СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуулийн багш Г.Цогбаяр нь Япон улсад мэргэжил, эзэмшиж тэндээ сурч, ажилладаг бөгөөд Токио хотын сүмийн сийлбэрийг гардан урладаг нэгэн бөгөөд түүний гарын дор нийт 100 гаруй шавь төгсч гарсан авьяаслаг нэгэн ажээ. Тус үзэсгэлэн энэ сарын 2-3-ны өдрүүдэд Уран зургийн галлерейд гарч, энэ үеэр түүний “Уран сийлбэр” номын нээлт болсон юм. Үзэсгэлэнгээр мод, яс, чулуу, мөс, элс гэх таван төрлийн сийлбэрийн бүтээлийг харуулсан төдийгүй өглөө нээлтээ хийснээс хойш зочид тасраагүй бөгөөд Монголд анх удаа мөсөн сийлбэрийн үзэсгэлэн нээгдсэн нь олонд сонирхолтой байсан юм.  Мөсөөр урласан бүтээлүүд дотроос хамгийн сонирхолтой нь тэмээн сүрэг, эмээл, ардын уламжлалт ахуйн хэрэгслүүд байсан юм. СУИС-ийн багш Г.Цогбаяр нь энэ чиглэлээр 6-8 жилийн турш уран бүтээл туурвиж буй гэнэ.  Г.Цогбаяр нь Япон улсын Осака хотод болсон Олон улсын модон барималчдын уралдаанд оролцож аварга болсноор тус улсад төдийгүй олон улсад танигдсан уран бүтээлч болжээ.
Нийслэл анх удаа иргэдийн оролцоотой төсөв батална
Санал авах хуудас Нийслэл анх удаа ирэх оны төсвийн төсөлд иргэдийнхээ оролцоог хангаж, санал авахаар “Иргэний оролцоотой төсөв-2014” кампанит ажил өнөөдрөөс эхэллээ. 12 хоногийн турш үргэлжлэх энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд нийслэлийн 2014 оны төсвийг иргэдийн оролцоонд тулгуурлан боловсруулж, төсвийг үр ашигтай зарцуулан, амьдрах орчин нөхцөлөө өөрсдийн оролцоотойгоор сайжруулах боломж бүрдэх юм. Иргэдийн оролцоог хангаж, санал авахаар өнөөдөр, маргааш нийслэлийн өрх бүрт тухайн хороонд шаардлагатай ажлыг 5 чиглэлээр жагсаан бичсэн дараахь саналын хуудсыг 152 хороогоор өрх бүрт тараана. Иргэд тухайн саналын хуудсыг зааврын дагуу бөглөж, хороондоо хамгийн хэрэгцээтэй гэж үзэж буй бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ зэргээс сонгон будна. Харин хорооны ажилчид 11 сарын 7-10-ны өдрүүдэд  саналын хуудсыг цуглуулан нэгтгэж, зориулалтын автомат машинд уншуулснаар хамгийн олон санал авсан ажлуудын нэрсийг гаргана. Ингээд тухайн ажлуудыг ирэх оны төсвийн төсөлд оруулах эсэхийг  11 сарын 12-14-ний өдрүүдэд хороо бүрт зохион байгуулах “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгээр нийслэлийн удирдлагууд иргэдтэй нээлттэй хэлэлцэх юм. Энэ ажлыг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд нийслэлийн Засаг дарга захирамж гаргахаар боловсруулж байна.
Монгол орныг цөмгүй бүс болгохыг уриаллаа
Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, Ангир нүдэн мөндөөхэй, Онги голынхон, Гал үндэстэн холбоо, Голомт цэх, Нэгдсэн монгол, Ногоон хас, Байгаль хүмүүн, Тусгаар тогтнолын төлөө нэгдэгсэд, "No nuclear power plants and wastes in Mongolia" бүлэг, "Монголын үндэсний ногоон хөдөлгөөн" зэрэг ТББ хөдөлгөөнүүд хамтран БОНХ-ийн сайд С.Оюунд хандан шаардлага хүргүүлжээ. Шаардлагад ураны хайгуул, олборлол, үйлдвэрлэл, АЦС, цөмийн хаягдал булшлах зэрэгтэй холбогдсон бүх хууль тогтоомжуудыг хүчингүй болгож, цөмийн дээрх үйл ажиллагаануудыг хориглож, Монгол орныг цөмгүй бүс болгож хуульчлан тунхаглахыг хүссэн байна. Мөн төр засгийн зүгээс уран олборлох нь аюул багатай гэсэн агуулгатай мэдээлэл тараасаар ирсэн нь харамсалтай гээд эсэргээрээ иргэдэд цөмийн үйл ажиллагааны сөрөг үр дагаварыг таниулан сурталчилахыг шаардлаа.
Формула 1 ба Макларен
Макларен Мерседэс Энэ жил Формула 1 –н шилдэг баг гэгддэг Макларен Мерседэс багийн байгуулагдсан 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан авто спортын нэрт сэтгүүлч Алан Хенригийн гаргасан Макларен багийн бүх цаг үеийн шилдэг 10 нисэгчийн жагсаалтыг цувралаар хүргэхээр боллоо.  Макларен  Мерседэс Формула 1 уралдааны баг болох  Водафөүн Макларен Мерседэс нь Английн Вокин хотод байрладаг. Макларен нь дан ганц Формула 1 зогсолгүй Индианнаполис 500 болон Канад-Америкийн уралдааны аварга баг юм. Мөн Макларен нь Ф1- н шилдэг баг бөгөөд нийт 182 гараанд түрүүлж, 12 нисгэгчдийн дэлхийн аварга, 8 зохион бүтээгчийн цомыг хүртсэн агуу түүхтэй баг юм.  Шинэ Зеландын иргэн Брьюс Макларен анх 1963 онд байгуулсанаас хойш 1974 онд анхныхаа зохион бүтээгчийн цомд түрүүлж байв.Үүнээс хойш Эммерсон Фитипалди, Жеймс Хант зэрэг нисгэгчид дэлхийн  аварга болсон билээ. Водафөүн Макларен Мерседэс 1981 онд алдарт Рон Деннис багийн  гүйцэтгэх захирал болж олон шинэчлэлийг хийснээр багийг хөл дээр нь босгожээ. Ники Лауда, Алайн Прост болон Айртон Сэнна нар уралдаж байх үед 6 удаа зохион бүтээгчийн цомд түрүүлж, 10 нисгэгчдийн дэлхийн аваргад түрүүлэн  Макларен багийг одоогийн энэ амжилтад хүргэсэн байна. Үүсэл Макларен Мерседэс 1963 онд Шинэ Зеландын иргэн Брьюс Макларен Bruce McLaren Motor Racing байгуулжээ.  Брьюс Английн Формула 1 багт Күүпертэй хамт  уралддаг байсан ба 1960 оны дэлхийн аваргын 2-р байр мөн гурван ч Гранприд  түрүүлжээ. 1966 онд Брьюс Макларен “Макларен”-ийг үүсгэн байгуулж 1970 онд нас барах хүртлээ багийн захирал байв.  Мөн Брьюс Австралийн Тасманы цуврал уралдаанд оролцохыг хүсч багийнхандаа хандсан ч багийн эзэн Чарльз Күүпер татгалзсанд Брьюс хожмын Ф1-н багийн анд болох Тимми Майртай хамтран багаа бүрдүүлэн оролцхоор шийджээ. Брьюс 1964 оны цувралд түрүүлсэн ч Майер уралдааны сүүлчийн тойрогт нас барснаар түүний ах менежер Тедди Майер багийг авч явах болов. 1964 болон 1965 онуудад Макларен Колнбрүүкт Нью Малденд дараа нь Фельтам хотуудад байрлаж байжээ.Энэ үед Брьюс Англи болон Өмнөд Америкийн авто машины уралдаанд идэвхтэй оролцож 1965 оны Тасманы цувралд Филл Хиллтэй хамт оролцсон ч тэр нэг ч удаа түрүүлж чадаагүй байна. Үргэлжлэл бий.
Гаалийнхан “инээнэ”
“Инээмсэглэл” аяныг өрнүүлж эхэллээ Гаалийн байгууллагаас “Шударга, шуурхай, соёлтой үйлчилгээний төлөө” уриан дор энэ сарын 01-ээс ирэх сарын 25-ны хүртэлх хугацаанд “Инээмсэглэл” аяныг өрнүүлж эхэлсэн.  Ингэснээр гадаад худалдаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад гаалийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шуурхай олж авах, авсан мэдээллээ үнэн зөв ойлгох, тодруулах, зөвлөгөө авах боломж, орчин, нөхцлийг бүрдүүлэх, гаальчдын ёс зүйн асуудлыг өндөр түвшинд авч үзэж, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээ, үйлчилгээний стандартыг хэвшүүлэн мөрдөж ажиллах, гаалийн зуучлагч болон бизнес эрхлэгчидтэй нээлттэй ил тод, итгэл хүлээлцэх харилцааг бүрдүүлэх гэж үзэж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, дүрэмт хувцас өмсөн, хөмсөг зангидаж суудаг гаалийн байцаагчид дээрх хугацаанд иргэдтэй инээмсэглэн харилцах аж.  Тус аяныг Гаалийн ерөнхий газрын бүтцийн нэгжүүд, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар хороодод зохион байгуулж байгаа гэнэ.
Нийслэлд 18 уулзварыг шинэчилжээ
Их эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархал”-ын өдөр “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн хэмжээнд хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын ажлуудыг танилцууллаа. ЭЗХЯ-аас санаачлан өнгөрсөн хавраас эхлэн хэрэгжүүлж буй “Гудамж” төслийн зорилго нь автозамын түгжрэлийг багасгаж, агаарын бохирдлыг бууруулж, газар ашиглалтыг сайжруулж нийгэмд ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэх явдал юм. Төслийн хүрээнд автозамын 33  уулзварыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөснөөс 18 уулзварыг нь ашиглалтад оруулаад байна. Нийслэлийн бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэр Шадар сайд Д.Тэрбишдагва  Монгол хүнд хийе бүтээе гэсэн сэтгэл байвал чадахгүй  бүтээхгүй зүйл байдаггүйг бэлхнээ харуулж байгаа нь үнэхээр Монголын бахархал юм. Бидний нүдэнд харагдаж, гарт баригдахуйц бүтээн байгуулалтыг хийсэн залуучуудаараа бид бахархах ёстой. Өнөөдөр Монгол бахархлын баярын өдөр гээд бүх нийтээрээ амарч байгаа хэдий ч зам барилгын ажил дээр олон залуус  хүйтнээс өмнө ажлаа дуусгах гэж цаг нартай уралдан хөдөлмөрлөж байна. Шинэчлэлийн Засгийн газар ажил хийж бүтээж буй хүн бүрийг дэмжин ажиллах болно гэсэн юм. Нийт 18 уулзварыг өргөтгөн шинэчлэх ажилд үндэсний 58 аж ахуйн нэгж байгууллага оролцож 5000 гаруй хүнийг ажлын байраар хангасан байна. Шадар сайдыг дагалдан  “Гудамж” төслийн удирдлага, инженер техникийн ажилтнууд дээрхи байршлуудад газар дээр нь очиж танилцахын зэрэгцээ иргэд болон зорчигчдын санал бодлыг сонссон юм. Энэ үеэр нийслэл хотын баруун болон хойд захын алслагдсан гэр хорооллын иргэд бидэнд нэн шаардлагатай автозамуудыг барьж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хотын үйлчилгээг хүртэх боломжийг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж байгаад талархаж байгаагаа ч хэлж байлаа. “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн хэмжээнд хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын ажлуудыг танилцууллаа Төслийн хүрээнд Чингисийн өргөн чөлөөний 2.2 км автозамын зорчих хэсгийг 2-3 дахин өргөсгөж, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлсний зэрэгцээ “Монос”-ын уулзвараас Нисэх-Яармаг чиглэлийн 5.5 км замыг мөн хоёр дахин өргөтгөх ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал, Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нэгдүгээр хорооллын арын замыг 21 дүгээр хорооллын замтай холбох, Толгойт, Бага Наран чиглэлд шинээр автозамууд барихаар төлөвлөөд байгаа аж.   Ийнхүү төслийн хүрээнд автозамын уулзваруудыг хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгож өргөтгөн шинэчилснээр зөвхөн замын нэвтрүүлэх чадвар сайжраад зогсохгүй нийгэм-эдийн засгийн олон талт үр өгөөжөө өгч эхэлжээ.  Тухайлбал “Өргөө” кинотеатрын өмнөх уулзаврын зам барилгын ажилд 1.6 тэрбум зарцуулсан бол ганцхан жилийн дотор 1.8 тэрбум төгрөгийн үр өгөөж буюу эдийн засгийн хэмнэлт гарна гэсэн тооцоог төслийн багийнхан гаргаад байна. Ер нь ашиглалтад орсон нийт 18 уулзварын зөвхөн нэгээс нь л гэхэд жилд 1.3-1.5 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах аж.
21 аймгийн дарга иржээ
Гадаад харилцааны яам Сар бүрийн хоёр дахь долоо хоногийн хоёр дахь өдөр "Шинэчилж шийдье-222” уулзалт хэлэлцүүлэг болдог уламжлалтай. Өнөөдөр болох уулзалт Төрийн ордонд биш Гадаад харилцааны яаманд 14.00 цагаас эхлэх нь. Хэлэлцэх асуудал нь их чухал. Тодруулбал, 21 аймгийн удирдлагууд оролцож нутаг орноо хэрхэн орон сууцжуулах талаар санал бодлоо хэлж, төлөвлөсөн ажлаа танилцуулах юм байна.
Жолоочийн хариуцлагын даатгалд долоон тэрбумыг төлжээ
Улсын хэмжээнд даатгалын үйлчилгээ үзүүлдэг 17 компани бий. Тэд оны эхний есөн сарын байдлаар 60.5 орчим тэрбум төгрөгийн даатгалын хураамж төвлөрүүлсний 16 хувийг жолоочийн хариуцлагын даатгалаас бүрдүүлжээ. Тухайлбал есөн сарын турш нийт 43948 гэрээ байгуулснаас  23527 буюу 53.5 хувийг нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгал бүрдүүлсэн байна. Түүнчлэн энгийн даатгалын компаниуд он гарснаас хойш давхар даатгалд нийт 16.8 орчим тэрбум төгрөг төлсөн тухай Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлснээр, даатгалын хохирол нөхөлтийн түвшин өнгөрсөн оны есдүгээр сард 22.9 хувь байсан бол энэ оны есдүгээр сард 30.5 хувь байсан гэнэ. Мөн 60.5 тэрбум төгрөгийн хураамжийн 30 хувь буюу 18.4 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт төлжээ. Үүний долоон тэрбумыг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд төлсөн байна.
MIBG: Биржийн талаарх хөрөнгө оруулагчдын зовнилыг шийдэх хэрэгтэй
MIBG: Биржийн талаарх хөрөнгө оруулагчдын зовнилыг шийдэх хэрэгтэй Монголын хөрөнгийн зах зээл хөгжлийнхөө үед байна. “Mongolian Investment Banking Group”-ийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Крис МакДугаллтай Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн боломж болон  компанийнх нь үндсэн үйлчилгээний талаар ярилцлаа.  -Танай компанийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь юу вэ? Хэдэн онд компаниа байгуулж байв? -“MIBG” үнэндээ 2008 оноос хойш ажиллаж ирсэн. Энэ байгууллага нь венчур капитал, амьдралын даатгал, хөрөнгө оруулалтын банкны салбарт тоглогч “FSCo /Эф Эс Си Өү/ компанийн охин компани юм. Одоогийн удирдлагын баг 2012 оны эхээр энэ байгууллагатай нэгдсэн. Бид энэ компаниа гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй метал хайгуулын компанид голлон үйлчилгээ үзүүлдэг уул уурхайн мэргэшсэн баг болгох гайхалтай боломж буйг олж харсан. Үүнээс хойш бид өргөн хүрээний эрдсийн компаниудыг хамруулан бизнесээ хөгжүүлж, гадаадын болон дотоодын аж ахуй нэгжүүдийн өсөн нэмэгдэж буй хэрэглэгчидтэй болж чадсан.  Крис МакДугалл:Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголд төвтэй компаниудын хувьцаа унаж байгаа нь нууц биш.  -Та өөрийн байгууллагын үндсэн үйлчилгээ болон энэ салбар дахь бусад компаниудтай харьцуулахад танайх ямар давуу талтайг хэлж өгнө үү? -Манай байгууллага бол андеррайтер, хувьцааны брокер, эдийн засгийн болон салбарын судалгааг багтаасан хөрөнгө оруулалтын зөвлөгөө зэрэг бүрэн цогц үйлчилгээ бүхий хөрөнгө оруулалтын банк юм.  Бид одоо улсдаа хамгийн хүчтэй судалгааны хэлтэст тооцогдохуйц эдийн засаг, хууль эрх зүй, салбар дахь гол чухал үйл явдал, тодорхой хувьцаануудыг судалдаг шинжээчид бүхий мэргэшсэн баг бүрдүүлсэн. Мөн мянга мянган уншигчдад даваа гариг бүр үнэгүй хүргэдэг мэдээллээ Монголын өргөн хүрээний сэдвийг хамруулан бэлтгэдэг.  Зах зээлийн нөхцөл байдлын талаарх энэхүү ахисан түвшний мэдээ нь манай багт гайхалтай давуу талыг олгодог юм. Цаг тухайд нь чанартай мэдээлэх нь бидний судалгаа үйлчилгээг дэмжээд зогсохгүй макро түвшний боломжууд болон хувьцаатай холбоотой үйл явдлуудыг танихад тус болдог.  -Монголын хөрөнгийн зах зээл том биш. Гэхдээ олон хүн ойрын ирээдүйд энэ зах зээл нэлээд хэмжээгээр өснө гэж харж буй. Та Монголын хөрөнгийн зах зээлийн ирээдүйн боломжийг юу гэж харж байна вэ? Энэхүү хөгжлийг авчрахад ямар саад бэрхшээл байна вэ? -Бид Монголын хөрөнгийн захын хөгжлийн тухайд нэлээд өөдрөг үзэлтэй байдаг. Ялангуяа Монголын хөрөнгийн биржид ирэх жил олон боломж бий болно. Тэрхүү өөрчлөлтүүдийг харгалзан үзвэл Монголын Засгийн газар хөрөнгийн зах зээлийг өргөжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчныг бий болгохоор зүтгэж буйгаа энэ жил мэдэгдсэн. Эдгээр хүчин зүйл, дэмжлэг бүхий хуулийн орчин, мөн тааламжтай үнэлгээжүүлэлт одоо тогтсон байгааг тооцож үзэхэд, бид дахин нэг дээд амжилтын жилийг ирүүлэх үндэс суурь бүрдсэн гэж үзэж байна. Одоогоор хөрөнгийн бирж арилжааны хэмжээ, ликвид, мэдээллийн тухайд хөрөнгө оруулагчдын зовнилыг шийдэх асуудалтай тулгараад байна. Гэхдээ, бид эдгээр асуудал нь ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих Үнэт цаасны зах зээлийн тухай шинэ хуулиар шийдэгдчих байх гэж харж байна. Үүнээс гадна бид удахгүй өргөн хүрээний үнэт цаас хувьцаа шинээр худалдаалагдана гэдэгт итгэлтэй байна. Шинэ хуулийн давхар бүртгэлийн талаарх заалтууд нь гадаадад бүртгэлтэй Монголд үйл ажиллагаа эрхэлдэг компаниудыг дотоодын зах зээлээс ашиг олохоор орж ирэх магадлалыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Энэ нь хөрөнгийн зах зээлийн татах хүчийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, институцийн томоохон хөрөнгө оруулагч болон жижиг хөрөнгө оруулагчдын сонирхол сэргэж шинэчлэгдэхэд хүргэнэ.  Монголын хөрөнгийн зах зээлийн тулгарч мэдэх ирээдүйн саад бэрхшээл нь хурдацтай өсөлтийн үр дүн байх магадлалтай. Энэхүү өсөлтийг удирдах нь хэцүү зорилт. Зах зээл өөрөө төдийгүй гол оролцогчдын цөөнгүй хэсэг нь харьцангуй залуу бөгөөд өсөлтийн бэрхшээлийг тооцож үзэх хэрэгтэй. Гэхдээ Монгол бол дунд зэргийн шинэ зах зээл биш юм. Засгийн газар аль хэдийнэ зах зээл боловсрохын хэрээр уян хатан гэдгээ батлах тогтолцоо, хуулийг хэрэгжүүлж эхэлсэн.  Үүний нэгэн адилаар, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль баталсан нь Монголын хөрөнгийн зах зээл хэрхэн хөгжиж буйн нэг жишээ юм. Үүгээр дундын болон хувийн хөрөнгө оруулалтын санг дотооддоо зохицуулах нөхцөлийг бүрдүүлж буй юм. Үр дүнд нь илүү мэргэжлийн болох төдийгүй Монголын төслүүдийг чиглэсэн боломжит хөрөнгийг нэмэгдүүлэх юм.  -Компанийнхаа энэ салбар дахь амжилтыг дурдахгүй юу? -Үнэт цаасны тухай болон Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн өөрчлөлтийг урьдчилан харж, бид дотоодын болон гадаадын хэд хэдэн хэрэглэгчидтэй өнгөрсөн жилийн сүүлээс хойш зах зээлд шинээр гарах боломжуудад бэлтгэхээр хамтран ажиллаж эхэлсэн. Ялангуяа шинэ хууль идэвхижмэгц Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй болохоор төлөвлөсөн компаниудтай ажиллаж байна. Бид өрсөлдөгчид дундаа ямар байр эзлэхийг таамаглаж хэлэх хэцүү ч шинэ ондоо бид андеррайтер, брокерийн үйлчилгээг гадаад дотоодын компаниудад олгодог тэргүүлэх компаниудын нэг байна гэдэгт итгэлтэй байна.  -Ямар шинэ үйлчилгээг үйлч­лүүлэгчдэдээ олгохоор төлөвлөж байна вэ? -Түрүүн хэлсэнчлэн, бид ирэх жил андеррайтер болон хувьцааны брокерийн үйлчилгээ нь манай бизнесийн гол өсөлтийн талбар байна гэж үзэж байна. Бид аль хэдийнэ өөрчлөлтөд бэлтгэж байсан бөгөөд эдгээр үйлчилгээнд голлож ажиллахаар өөрсдийгөө бэлтгэсэн байсан. -Энэ жил эрдсийн зах зээлийн хувьд харьцангуй таагүй жил байлаа. Нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ бүгд буурсан. Та Монголын эрдсийн зах зээлийн энэ жил болон ирэх жилийн байдлыг хэрхэн таамаглаж байна вэ? Та өөдрөг байна уу, эсвэл гутранги байна уу? Дэлхийн түүхий эдийн зах зээл манай улсын зах зээлд энэ жил, ирэх жилд хэрхэн эерэг болон сөрөг байдлаар нөлөөлөх вэ? -Түүхий эдийн зах зээлийн ерөнхий төлөв байдал тийм ч сайнгүй байгаа. Ихэнх шинжээч нар хөгжингүй улс орнуудын удаашралыг урт хугацаанд үргэлжилнэ гэж таамаглаж буй. Зах зээлийн оргил үе төгсгөл болохын хэрээр дэлхийн өсөлт удааширч байна. Гэхдээ түүхий эдийн зах зээл өснө гэж үзэх хүмүүс ч байсаар. Манай компани Монголын эдийн засгийн нөхцөл байдалд төвлөрөн ажилладгийн хувьд цаашид найдаж буй хүчин зүйл нь Хятадын эрэлт юм. Бид Хятадын өсөлтийн тухайд эерэг байр суурьтай байгаа. Одоогийн эдийн засгийн шинэчлэлийн нөлөө нь зах зээлийг бэхжүүлэх баталгаа болох төдийгүй энэ улсын өсөлтөд эргэлзсэн байдлыг эерүүлнэ гэж итгэж буй.  Монголын төслүүд дэх Хятадын оролцоонд сэтгэл дундуур байх үзэгдэл бий. Гэвч Монгол улс түүхий эдийн хамгийн том хэрэглэгчтэй тун ойр байрладгаараа туйлын азтай гэдэг нь тодорхой юм. Хэрэв түүхий эдийн үнэ үргэлжлэн буурвал өрсөлдөгчид болох Австрали, Канад зэрэг улсын хувьд тээвэрлэлтийн өндөр зардал нь тэдний сул тал байх болно. Энэ зуур Монголын үйлдвэрлэгчид ашигтайгаар экспорт хийж чадах хэрэгтэй.  Ирээдүйд Монгол улс түүхий эдийн үнийн өөрчлөлтөд эерэг сөрөг нөлөөллийн аль алиныг амсах болно. Эдийн засаг уул уурхайн салбарт тулгуурлаж байгаа тул хувийн хэвшил болон Засгийн газрын төсөв энэ салбарын нөхцөл байдлаас шууд хамаарч байна. Одоогийн зэс, нүүрсний үнийн уналттай тулгарч буй Засгийн газрын төсөв нь энэ сорилтын тод илрэл юм.  -Дэлхий зах зээлийн эерэг сөрөг үр дүнг Монгол хэрхэн ашиглаж болох вэ? -Эдийн засгийн бууралтыг эерүүлэх нь аль ч улс орны хувьд хэцүү байж болно. Монгол одоогийн эдийн засгийн нөхцөл байдлын улмаас хэцүү сорилттой тулгарч буй нь илэрхий байгаа. Гэхдээ бид Монгол улс өнөөдөр өнгөрсөн жилийнхээс илүү дээр нөхцөл байдалд байгаа гэдэгт тун итгэлтэй байна.   Яг одоогийн байдлаар, Монгол улс зөв арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Хэдийгээр бид хүндхэн эдийн засгийн нөхцөл байдалтай тулгарч буй ч танай улс одоогийн нөхцөл байдлыг адил тэнцүү зах зээлүүдтэй өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд, хөрөнгө оруулалтын хүчирхэг орчин бий болгоход ашиглаж байна. Илүү өөрчлөлт хийх шаардлагатай гэж хэлэхгүй. Засгийн газар одоогийн бууралтыг улс орныг зөв чигт нь залахад ашиглах тал руугаа хандаж байх шиг байна.  Монгол улс ийм зүйлийг өмнө нь ч зөв хийж байсан. 2009 оны дундуур Монголын Засгийн газар дэлхийн эдийн засгийн бууралтын ид дунд үед гол хуулийн өөрчлөлтүүдийг хийж байсан шүү дээ. Мөн түүхэндээ эдийн засгийнхаа хамгийн дээд өсөлтийг хийж чадсан. -Зарим шинжээч “Оюутолгой-“н хувьцаа удахгүй үлэмж өснө гэж харж буй. Саяхан Засгийн газрын төлөөлөл “Рио Тинто”-гийн төлөөлөлтэй Лондонд уулзалт хийсэн. Хэдийгээр энэ уулзалтаас сайн мэдээ дуулдсан ч “Оюутолгой”-н хувьцаа үргэлжлэн буурсаар байна. Энэ нөхцөл байдлыг та хэрхэн тайлбарлах вэ? Мөн та Монголд төвтэй уул уурхайн компаниудын хувьцаа бүхэлдээ энэ жил унаж буйг мэдэж байгаа? -“Оюутолгой”-н Лондон дахь захирлуудын уулзалт эерэг үр дүнтэй болсон. Засгийн газар болон “Рио Тинто”-гийн аль алиных нь төлөөлөл хэлэлцээр амжилттай болсон гэсэн байр суурьтай байгаа. Төслийг хоёр тал аль аль нь урагшлуулах хүсэлтэй байгаагаа олон нийтэд дуулгасан. Хурлын мэдээгээр хоёр талын дунд шийдэх ёстой асуудлуудын 50 хувь нь шийдэгдсэн гэсэн. Гэхдээ таны хэлсэнчлэн “Туркойз Хилл”-ийн хувьцаа энэхүү эерэг мэдээллийг дагаад өсөөгүй байна. Энэ бол шийдэгдээгүй үлдсэн асуудлууд хамгийн чухал бөгөөд төслийг удаашруулж мэднэ гэсэн санаа зовнилоос үүдэлтэй. Тухайн сэтгэл зовнилууд бол   гэнэт зогссон далд уурхайн бүтээн байгуулалт, төслийн зардал хэтэрсэн, менежментийн зардал зэргийг хамарсан хэлэлцүүлэг юм. Энэ бүгд хоёр талын давах шийдэх ёстой томоохон бэрхшээл юм. “Оюутолгой” нь одоогоор Монголын хөрөнгө оруулалтын хамгийн чухал жишээ хэвээр байгааг хэлэх шаардлагагүй биз. Энэ нь уул уурхайн салбарыг бүхэлд нь төлөөлөх бөгөөд олон улсын хөрөнгө оруулагчид Монголын улс төр, эрх зүйн орчинд бизнес эрхлэх нөхцөл байдлыг үүнээс л ойлгож авна. Оны сүүлээс өмнө үлдсэн асуудлуудыг амжилттай дүгнэх нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд хамгийн чухал нөлөөтэй. Энэ нь Монголын эдийн засгийн бас нэгэн эерэг хөгжил болж харагдах болно.  Салбарынхны хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголд төвтэй компаниудын хувьцаа унаж байгаа нь нууц биш. Энэ нь бидний өмнө ярилцсанчлан улс төр, хууль эрх зүйн тогтворгүй байдалтай холбоотой. Харамсалтай нь, Монголын ерөнхий байдал сайжрах үед дэлхийн эдийн засгийн төлөвийн улмаас бид үргэлжилсэн уналттай тулгарч байна. Энэ нь олон компанийн хувьцааг хамгийн доод үнэлгээнд хүргэсэн хэрэг. -Эцэст нь та Монголын хувьцаа эзэмшигчид болон үйлчлүүлэгчдэдээ юу гэж зөвлөх вэ? -Түрүүн хэлсэнчлэн зах зээлийн нөхцөл байдал, өөрчлөгдөж буй хууль эрх зүйн орчин нь хөрөнгө оруулагчдад ер бусын худалдан авалтын боломжуудыг олгож байна. Хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн хэрэгжүүлж буй арвин нөөц баялаг илрэх магадлал бүхий төсөлд багахан оролдлогоор мэдэгдэхүйц эзэмшилтэй болох боломж хөрөнгө оруулагчдад олдож байна. Иймд бид Монголын төлөв байдал туйлын эерэг гэдэгт итгэдэг. Мөн үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс сайн боломжуудыг нягталсаар байх болно.  Гэсэн ч хөрөнгө оруулагчдын итгэл сул хэвээр байна. Монголын Засгийн газар урт хугацааны шинэ хууль гаргана гэдгээ харуулах хэрэгтэй байна. “Оюутолгой”-н маргаан болон одоогийн эдийн засгийн байдал зэрэг нь хөрөнгө оруулагчид энэ зах зээлд орж ирэхээс өмнө тодорхой болгох шаардлагатай асуудлууд юм.  Бид бүхэн Монголын уул уурхайн салбар болон Монголын эдийн засгийн өсөлтийн тухайд бүхэлд нь өөдрөг хэтийн төсөөлөлтэй байгаа нь хэлүүлэлтгүй илэрхий зүйл. Бид богино хугацааны тухайд эргэлзээтэй байгаа ч Монголд хөрөнгө оруулахад учрах боломж болон эрсдэлүүдийг бүрэн мэдээлэхүйц бодитой зөвлөгөөг үйлчлүүлэгч нартаа хүргэсээр байна.
Blackberry-ыг зарахаа больж, Гүйцэтгэх захирлыг нь солихоор болов
Дампуурлын ирмэг дээр ирээд байгаа Blackberry компанийг худалдах яриа нэлээд хэдэн сар өрнөсөн билээ. Тэгвэл саяхан уг компаниас гаргасан мэдэгдэлд зарах санаагаа орхиж, оронд нь 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт босгож одоогийн гүйцэтгэх захирал Торстен Хейнзийг солихоор шийджээ. Шинэ захирал нь Жон С. Чен байх аж. Тэр Sybase компаний гүйцэтгэх захирал байсан юм. Урьд нь 4.7 тэрбумаар худалдаж авах санал тавиад байсан Fairfax Financial Holdings энэхүү 1 тэрбум долларынх нь санхүүжилтийг гаргаж магадгүй байгаа юм байна.
Нийслэлийн иргэн танаа
Иргэн Таны төлсөн татварын мөнгөөр их хотын ажил амьдралыг цогцлоодог билээ.  Нийслэлээс анх удаа 2014 оны төсвийн төсөлд иргэдийнхээ оролцоог хангаж, санал авахаар шийдвэрлэлээ. Төсвийг үр ашигтай зарцуулж, амьдрах орчин нөхцөлөө сайжруулсан эрүүл, аюулгүй хотыг бүтээхэд иргэн Таны санал хамгийн үнэтэй юм. Нийслэлийн иргэн Та нийслэлийн 2014 оны төсвийн төсөлд саналаа заавал өгөөрэй! Шууд ардчиллын үндэс нь Таны оролцоо.   Шууд ардчиллын үндэс нь иргэн Таны оролцоо Танд болон Таны гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье                НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ                ТӨЛӨӨЛӨГЧДИЙН                                                       ДАРГА БӨГӨӨД                ХУРЛЫН ДАРГА                     Д.БАТТУЛГА                  УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ          Э.БАТ-ҮҮЛ
Английн засгийн газрын хуралдаанд iPad хэрэглэхийг хориглоно
Өнгөрсөн долоо хоногт Английн засгийн газрын хуралдааны танхимд iPad хэрэглэхгүй байх шийдвэр гарсан байж болзошгүй байна. Энэ талаар The Daily Mail сонинд мэдээлжээ. Аюулгүй албаныхан уг төхөөрөмжөөр дамжин хуралдааны явцыг чагнах, тагнах явдал гарч болзошгүй гэж болгоомжилж байгаа юм байна. Ер нь АНУ-ын засаг захиргааны зүгээс бусад орнуудын улс төрчдийн гар утас, харилцаа холбоог тагнасан гэсэн мэдээлэл гарч нэлээд асуудал үүсгээд байгаа билээ. Үүнд Европын улс орнууд нэлээд эмзэг хандаж АНУ-д хандсан мэдэгдлүүд хийгээд байгаа юм. Тиймээс энэ алхам нь мэдээллийн нууцлалаа чангатгах ажлуудын эхлэл байж болзошгүй.
Абу Даби: Себастиан Феттель түрүүллээ
Энэ улирлын 17 дахь гараа болох Абу Дабигийн гранпри өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Бямба гарагт болсон байрлал тогтоох гарааны цаг агаар хуурай цэлмэг байсан ба агаар 31°-32° байсан бол зам дээр 33°-36 ° градустай байлаа. Сүүлийн үед байнга шүүмжлэлийн бай болоод буй дугуй үйлдвэрлэгч Пирели энэ удаа медиум софт гэсэн 2 дугуй авчирсан ба энэ нь өнгөрсөн Энэтхэгийн гараанд ашигласантай ижил дугуй авчирсан юм. Энэ 2 дугуйны ялгаа 1.5 секунд  ажээ. Софт дугуйг ашиглах нь бүгдэд нь ойлгомжтой байсан ба гарааг зохион байгуулагчид хамгийн сүүлийн эргэлт дээр 4 дугуйгаараа замаас гарч болохгүй гэдгийг онцгойлон анхааруулсан байна.  Эхний Q1 дээр бүгд софт дугуй ашигласан бол  Q2 дээр нар жаргаж эхэлсэн ба зам хөрч эхэлсэн байна. Сүүлийн Q3  эхлэхэд нар  жаргасан байсан ба Льюис Хэмилтоныг 12 дугаар эргэлтэн дээр замаас гарсны дараа байршил тогтоох гарааг шууд зогсоожээ.  Нисэгч  баг Q1  Q2 Q3 байр Цаг  тойрог байр цаг тойрог байр Цаг  1. М.Уэббер Red Bull 8 01:41.6 3 3 01:40.6 8 1 01:40.0 2. С.Феттель Red Bull 11 01:41.7 3 4 01:40.8 3 2 01:40.1 3. Н.Росберг Mercedes 6 01:41.4 9 1 01:40.5 3 3 01:40.4 4. Л.Хэмилтон Mercedes 1 01:40.7 10 2 01:40.5 4 4 01:40.5 К.Райкконен* Lotus 3 01:41.3 8 9 01:41.0 6 5 01:40.5 5. Н.Хюлкенберг Sauber 9 01:41.6 9 7 01:40.9 6 6 01:40.6 6. Р.Грожан Lotus 7 01:41.4 7 8 01:40.9 8 7 01:41.0 7. Ф.Масса Ferrari 2 01:41.3 9 10 01:41.0 6 8 01:41.0 8. С.Перес McLaren 12 01:41.7 10 5 01:40.8 6 9 01:41.1 9. Д.Риккардо Toro Rosso 16 01:41.9 10 6 01:40.9 6 10 01:41.1 10. Ф.Алонсо Ferrari 5 01:41.4 8 11 01:41.1 6     11. П.ди Реста Force India 10 01:41.7 11 12 01:41.1 8     12. Д.Баттон McLaren 14 01:41.8 9 13 01:41.2 6     13. Ж.Вернь Toro Rosso 13 01:41.7 9 14 01:41.3 6     14. П.Мальдонадо Williams 4 01:41.4 10 15 01:41.4 6     15. В.Боттас Williams 15 01:41.9 8 16 01:41.4 6     16. Э.Гутьеррес Sauber 17 01:42.0 8           17. А.Сутил Force India 18 01:42.1 10           18. Г.ван дер Гарде Caterham 19 01:43.3 10           19. Ж.Бьянки Marussia 20 01:43.4 7           20. Ш.Пик Caterham 21 01:43.5 10           21. М.Чилтон Marussia 22 01:44.2 8           Байрлал тогтоохын дараа Лотус багийн нисэгч Кими Райкконений машиныг шаардлагад нийцээгүй гэсэн шалтгаанаар хамгийн сүүлийн байрнаас гаргасан бол Маруссия багийн нисэгч Бьянки хурдны хайрцгаа сольсоноор 5 байр ухаржээ. Ням гарагт  болсон уралдааны үеэр  Макларений Баттон, Уилльямсийн Батос,  болон Райкконен нар медиум дугуй тавьсан бол бусад нь софт тавьжээ.  Уралдаан эхэлмэгц Себастиан Феттель болон Росберг хоёр Уэббэрийг гүйцэн түрүүлэн Феттель нэгээр гарсан. 2009 оны дэлхийн аварга Женсон Баттон 3 –р тойрог дээр урд далавчаа гэмтээн питэд орсноор  ерөнхийдөө оноо зулгаах боломжгүй болсон юм. Дөнгөж 4 дүгээр тойрог дээр л Феттель Росбергээс 3.7 секундаар тасарсан байлаа. Харин 29 –р тойрогийн үер Феттель Уэббэрээс 29.5 секундаар тасраад байв. Нийт 55 тойргийн дараа Феттель хоёрт явсан Уэббэрээс 30 гаруй секундээр тасарч түрүүлжээ.  Абу Даби гранпри Энэ нь түүний энэ улирлын 11 дэх түрүү ба нийтдээ 37 дахь удаагаа түрүүлж байгаа юм. Харин Ред Булл багийн хувьд гурав дах удаагаа нэг хоёрдугаар байрыг давхар авч байна.  Нисэгч  Баг  цаг Хурд  Пит 1. С.Феттель Red Bull 38:06.1 186.758 2 2. М.Уэббер Red Bull 30.829 185.785 2 3. Н.Росберг Mercedes 33.65 185.696 2 4. Р.Грожан Lotus 34.802 185.66 2 5. Ф.Алонсо Ferrari + 1:07.181 184.65 2 6. П.ди Реста Force India + 1:18.174 184.31 1 7. Л.Хэмилтон Mercedes + 1:19.267 184.276 2 8. Ф.Масса Ferrari + 1:22.886 184.164 2 9. С.Перес McLaren + 1:31.198 183.908 2 10. А.Сутил Force India + 1:33.257 183.845 1 11. П.Мальдонадо Williams + 1:35.989 183.761 2 12. Д.Баттон McLaren + 1:43.767 183.522 2 13. Э.Гутьеррес Sauber + 1:44.295 183.506 2 14. Н.Хюлкенберг Sauber + 1 тойрог 183.343 3 15. В.Боттас Williams + 1 тойрог 183.329 2 16. Д.Риккардо Toro Rosso + 1 тойрог 183.195 2 17. Ж.Вернь Toro Rosso + 1 тойрог 182.206 2 18. Г.ван дер Гарде Caterham + 1 тойрог 181.454 2 19. Ш.Пик Caterham + 1 тойрог 181.116 2 20. Ж.Бьянки Marussia + 2 тойрог 179.256 2 21. М.Чилтон Marussia + 2 тойрог 179.108 2 Нисэгчдийн дэлхийн аварга: Нисэгч  Баг  Оноо 1. С.Феттель Red Bull Racing 347 2. Ф.Алонсо Scuderia Ferrari 217 3. К.Райкконен Lotus F1 Team 183 4. Л.Хэмилтон Mercedes AMG 175 5. М.Уэббер Red Bull Racing 166 6. Н.Росберг Mercedes AMG 159 7. Р.Грожан Lotus F1 Team 114 8. Ф.Масса Scuderia Ferrari 106 9. Д.Баттон McLaren 60 10. П. ди Реста Sahara Force India F1 Team 48 11. Н.Хюлкенберг Sauber F1 Team 39 12. C.Перес McLaren 35 13. А.Сутил Sahara Force India F1 Team 29 14. Д.Риккардо Toro Rosso 19 15. Ж.-Э.Вернь Toro Rosso 13 16. Э.Гутьеррес Sauber F1 Team 6 17. П.Мальдонадо Williams F1 Team 1 Зохион бүтээгчийн цом:  Баг Мотор Оноо 1. Red Bull Racing Renault 513 2. Mercedes AMG Mercedes 334 3. Scuderia Ferrari Ferrari 323 4. Lotus F1 Team Renault 297 5. McLaren Mercedes 95 6. Sahara Force India F1 Team Mercedes 77 7. Sauber F1 Team Ferrari 45 8. Toro Rosso Ferrari 32 9. Williams F1 Team Renault 1
Монгол хэлийг латин галигаар бичих “номноо” хувилбар
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон Монголчууд нь бичиг үсгийн эртний уламжлал, соёлтой ард түмэн билээ. Тухайлбал мянган жилийн түүхтэй Монгол бичгээс эхлээд Дөрвөлжин үсэг, Соёмбо үсэг, Тод үсэг зэргийг зохион тухайн цаг үе бүрд хэрэглэж ирсэн уламжлалтай. 1930-1940-өөд оны үед Латин үсэгт шилжих хөдөлгөөн өрнүүлж нэгэн хэсэг хэрэглэж байсан баримт бий. Даяаршиж буй өнөөгийн нийгэмд Латин үсгийн хэрэглээ нийтлэг болж байгаа тул Кирилл үсгийн цагаан толгойг Латин үсгийн цагаан толгойн үсгүүдэд дүйцүүлэн хэрэглэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Өнөөдөр хэрэглээний түвшиндээ хүн бүр өөрийн дураар Кирилл үсгийг Латин үсэгт хөрвүүлэн хэрэглэж байгаа бөгөөд үүнийг нэг мөр болгон цэгцлэх шаардлага ч зүй ёсоор гарч байна. Ийнхүү цэгцлэхгүй бол аливаа асуудал дээр ойлголтын зөрүү гарах, маргаан дэгдэх ч магадлалтай байгаа тул Кирилл бичгийн цагаан толгойг Латин үсгийн цагаан толгойд дүйцүүлэн галиглах хувилбарыг зохиосон болно. Уг бүтээлийн ерөнхий агуулга нь Кирилл бичгийн цагаан толгойн 35 үсгийг Латин бичгийн цагаан толгойн 26 үсэгт дүйцүүлэн тохируулсан ба үсэг давхардуулах, нэг үсгийг хоёр тэмдэгтээр тэмдэглэх, аливаа цэг, таслал зэрэг нэмэлт тэмдэгтүүдээр үсэг ялгах зэргээс татгалзсанд оршино. Зарчмын хувьд хэрэглэхэд аль болох амар хялбар байх, нэг тэмдэгтээр нэг л үсгийг тэмдэглэн ингэснээрээ утгыг зөрүүгүй байх, дуудлагын ижил төстэй нөхцлийг хангах зэргийг голлон баримтлав. Зарчмууд: Орчин цагийн монгол хэлний кирилл бичгийн цагаан толгойн 35 үсгийг латин бичгийн цагаан толгойн 26 үсгээр тэмдэглэхдээ дараах зарчмуудыг баримталсан болно. Үүнд: 1. Орчин цагийн монгол хэлний 35 кирилл үсгийг 26 латин тэмдэгтээр үсэг хослуулахгүйгээр, давхардуулахгүйгээр нэг үсгийг нэгээр тэмдэглэнэ. 2. Тэмдэгтүүдийг оноохдоо тэмдэгтийн зөвхөн харагдах байдлыг бус харин дуудлагын авианы ойр дөт байдлыг харгалзан оноож хөрвүүлэхийг эрмэлзсэн болно. 3. 1940-өөд онд кирилл бичигт шилжихдээ тухайн галигийн бүх тэмдэгтийг ашиглахын тулд болон оросуудын хэрэглэж байгаа хувилбарыг хуулах байдлаар авсан тул уугуул монгол хэлэнд байдаггүй Й, Ы, Ь-ийг Ии-тэй адилтган оруулж Ii-ээр, мөн Ее, Ёё-г Ее-ээр Щщ-г Шш-ээр, Чч-г Цц-ээр, Юю-г Уу-аар орлуулан адилтгаж хэрэглэнэ. Эдгээр орлуулалт нь монгол хэлний дуудлага, бичлэгт хохирол хүндрэл учруулахгүй юм. Уугуул монгол хэлэнд байдаггүй Ъ-ийг латинд огт тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзэв. 4. Уугуул монгол хэлэнд байгаагүй ч орчин цагийн монгол хэлэнд ашиглагдах болсон Вв, Кк, Өө, Фф, Үү, Чч, Юю үсгүүдийг тусад нь латинаар тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв. Эдгээрийг тэмдэглэх үсэг латинд байгааг мөн харгалзан үзсэн болно. 5. Өө, Үү үсгийг оновчтой тэмдэглэх нь санал болгож буй хувилбарын шинэлэг, давуу тал юм. Кириллийн Өө-г ойролцоо дуудагддаг латины Qq /кө/-гээр, Үү-г ойролцоо дуудагддаг, төстэй харагддаг Vv-/вү/-гээр тэмдэглэхийг санал болгож байна.  6. Латины тэмдэгтийн дээр, доор, өмнө, хойно нь аливаа нэмэлт тэмдэглэл (. , - _ гэх мэт) хэрэглэхгүйгээр монгол үгийг бичиж байгаа нь энэхүү саналын давуу тал байх болно. Тэмдэглэгээ:   Ийнхүү 33 кирилл үндсэн үсэг, нэмэгдсэн хоёр /Үү, Өө/, нийт 35 тэмдэгт үсгийг 26 латин үсгээр хослуулахгүйгээр, давхардуулахгүйгээр тэмдэглэх болно. 1 Аа Aa 2 Бб Bb 3 Вв Ww 4 Гг Gg 5 Дд Dd 6 Жж Jj 7 Зз Zz 8 Ии, Йй, Ы Ii 9 Кк Kk 10 Лл Ll 11 Мм Mm 12 Нн Nn 13 Оо Oo 14 Өө Qq 15 Пп Pp 16 Рр Rr 17 Сс Ss 18 Тт Tt 19 Уу, Юю Uu 20 Үү Vv 21 Фф Ff 22 Хх Hh 23 Цц, Чч Cc 24 Шш, Щщ Xx 25 Ээ, Ее, Ёё Ee 26 Яя Yy
Австралийн компаниуд зэсийн ордуудыг түүсээр байна
Австралийн “PanAust” корпорац Папуа-Шинэ Гвиней дахь Фрида Ривер гэх орд газрын хяналтын багцыг худалдан авчээ Австралийн “PanAust” корпорац ”Glencore Xstrata” компанийн эзэмшиж байсан Папуа-Шинэ Гвиней дахь Фрида Ривер гэх алт, зэсийн дэлхийд томоохонд орох орд газрын хяналтын багцыг 125 сая ам.доллараар худалдан авчээ.  Фрида Риверээс жилд 100 мянган тонн зэс, 160 мянган унци алт олборлох уурхай барихад 1.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Хэдийгээр зэсийн томоохон хэрэглэгч БНХАУ-д энэ металлын хэрэгцээ буурах хандлагатай байгаа ч АНУ, Европын холбоонд өсч буй учир үнэ нь огцом унахгүй гэдэгт “PanAust” корпорацийнхан эргэлзэхгүй байна.  Иймд Фрида Риверийн ордыг өөрийн болгох алхам хийсэн гэжээ. Австралийн компаниуд зэсийн зах зээл дэх томоохон тоглогч болохын тулд орд газруудыг түүсээр байгаа тухай “Блүүмберг” мэдээллээ.
Ж.Мөнхбат: Хүнд хэцүү цагт намаас зугтсан биш зүтгэсэн нь хойморт сууна
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ЖМөнхбат МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас цөөн асуултад харилт авлаа. -МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөх сонгуульд та ялалт байгууллаа. Гэхдээ нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн Д.Цоггбаатар энэ өрсөлдөөнд яагаад орсонгүй вэ? -Д.Цогтбаатарын хувьд албан ёсоор нэрээ татаж байгаагаа намын даргад хэлсэн. Ингээд Ж.Сүхбаатар бид хоёр, дээрээс нь танхимаас Б.Энхмандах өрсөлдсөн. Ер нь Их хурлын өмнө нь ч би хэлж байсан. “Сонгох сонгогдох эрх нээлттэй, түүнийгээ эдлэх нь хувь хүний асуудал” гэж. Тиймээс энэ эрхээ эдэлж өрсөлдсөн. Сонгуулийн үр дүнг хэвлэлүүд өөр өөрсдийнхөө байр сууринаас таамаглаж байсан. Гэхдээ эцсийн шийдвэрийг Бага хурлын гишүүд гаргаж, 55 хувийн саналаар би намын Ерөнхий нарийн бичгийн дарга боллоо. Ж.Мөнхбат: Бид хүссэн ч, эс хүссэн ч сөрөг хүчний байр суурин дээр үйл ажиллагаа явуулахаас аргагүй.  -МАН өмнө нь даргаар ажиллаж байсан хүнээ дахин сонголоо. Тйймээс Ардын нам Их хурлаас шинэчлэл харагдсангүй гэх шүүмжлэл байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ? -Би 1999 онд хоёрдугаар дамжааны оюутан байхдаа МАН-д гишүүнээр элсч байв. Үүнээс хойш 13 жил намын ажлаар хөдөө гадаагүй явж, жагсах тэмцэх гээд бүх зүйлд нь хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Хөдөө сумын эгэл жирийн айлын хүүхэд, 34 настай залуу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албанд өрсөлдөж, ялж, сонгогдож болдог юм байна гэдгийг манай их хуралд харууллаа. Энэ утгаараа манай нам шинэчлэгдэж байна гэдэг уур амьсгалыг бий болгосон болов уу. Манай намыг дарга нар нь хайрцагласан гэж шүүмжилдэг. Гэвч жирийн гишүүнийхээ олон жилийн зүтгэлийг үнэлдэг болчихсон байна шүү дээ. -Та намын даргатайгаа хэр гар нийлж ажиллана гэж бодож байна? -Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөх хүмүүс Их хурлын өмнөхөн мөрийн хөтөлбөр боловсруулж байсан. Ер нь Ерөнхий нарийн бичгийн даргын мөрийн хөтөлбөр гэж байдаггүй юм. Намын Их хурлаас баталсан, даргынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг. Өөрөөр хэлбэл, нам өөрөө дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн хоёр толгойтой байж болохгүй. Айлаар бол намын дарга нь аав, Ерөнхий нарийн бичгийн дарга ээж нь байдаг. Тэгэхээр аав, ээж хоёр өөр өөр зүг рүү хараад сууж болохгүй. Тиймээс намын даргынхаа тулах цэг болж, гар нийлэн ажиллаж чадна гэдгээ Бага хурал дээрээ илэрхийлсэн. Тэр байр суурин дээрээ байж чадна. Би намын аль ч даргын үед албан тушаал гуйж авч байгаагүй. Тиймээс энэ удаагийн өрсөлдөөнд би өөрийнхөө болон намын гишүүдийнхээ цэвэр итгэл үнэмшил дээр найдаж орсон. Харин журмын нөхөд маань надад итгэл үзүүлсэнд баяртай байна. -Та МАН-ыг сөрөг хүчин болсон үед генсекээр нь томилогдлоо. Тэгэхээр өмнөх Ерөнхий нарийн бичгийн дарга нараас өөр байр суурин дээрээс ажиллах нөхцөл бий боллоо гэсэн үг? -МАН 12 жил эрх баригч байсан. Сөрөг хүчин болоод жил гаруй болж байна. Бид хүссэн ч, эс хүссэн ч сөрөг хүчний байр суурин дээр үйл ажиллагаа явуулахаас аргагүй. Тиймээс стратеги, үйл ажиллагааны хурд, менежмэнтээ өөрчлөхөөс өөр аргагүй. Дээрээс нь хурдацтай хөгжиж байгаа нийгмийн эрэлхийлэлд улс төрийн нам дасан зохицох ёстой. МАН-ыг дайчин тэмцэгч, чадварлаг сөрөг хүчин байх ажлыг хангах гол зарчмыг би баримтална. Би нэр дэвшихдээ ч тодорхой хэлсэн. “Даргын бөөрөнд наалдаж асуудлаа шийддэг, албан тушаал ахидаг байсан бол одоо тийм зүйл байхгүй шүү” гэж. Энэ нам сөрөг хүчин болсон хүнд хэцүү цагт зугтсан нь биш зүтгэсэн нь амжилтын хойморт суудаг нөхцөлийг бий болгоно. Нөгөө талаар манай намын удирдлагын бүрэлдэхүүнийг харахад Их хурал шинэчлэлийнх болж чадсан. МАН анх удаа 33 настай эмэгтэйг хамгийн гол асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар тавьж чадаж байна.
Нугаснууд эмийн сан руу дайрав
50 нугас эмийн сан руу дайрсан хэрэг гарчээ АНУ-ын Нью-Йорк мужийн нэгэн жижигхэн хотод сүрэг буюу 50 нугас эмийн сан руу дайрсан хэрэг гарчээ.  Шувуудыг поп корноор хуурч байж гудамж руу гаргасан талаар “The Daily Mail” сонин мэдээллээ.  “Youtube” сайтад та­­виг­даад долоохон хо­но­гийн дотор 360 мянган хүн үзсэн энэхүү бичлэгт эмийн сангийн ажилтнууд нугаснуудыг шүүрээр хөө­хийг оролдож байгаа тухай гарчээ.  Гэвч тэд зөрүүдэлсээр байсан тул поп корноор “найрсан” байна. Эмийн сан үүнээс болж хохирол амсаагүй ч урил­гагүй зочдоос болж шал нь бохирдсон аж.  Ер нь амьтад дэлгүүр, кафе руу бөөнөөрөө ор­сон тохиолдол их гардаг. Өнгөрсөн хавар л гэхэд Сомерсетэд өндгөн шоко­ладны худалдаа эрхэлдэг дэлгүүрт нэг хонь, хоёр хурга дайран орж, хэдэн мянган ширхэг бүтээгдэхүүнийг нь сүйтгэжээ.
Н.Гэрэлт-Од: Эрүүл мэндийн салбарт орчин үеийн дэвшилтэт техник, технологи хурдацтай нэвтэрч байгаа
Эрүүл мэндийн яамны Оношилгоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Н.Гэрэлт-Одтой ярилцлаа.  - Эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд тоног төхөөрөмжийн хангамж их чухал. Салбарын шинэчлэлийн хүрээнд тоног төхөөрөмжийн тал дээр хэрхэн анхаарч байна вэ?  - Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд юуны түрүүнд судалгаагаа маш сайн хийх ёстой л доо. Хэддүгээр шатлалын эмнэлэгт, хэдэн өвчтөнд үйлчлэх, ямар төсөвт багтаах гэж байгааг харахаас гадна, засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн олдоц, ашиглалтын зардал, боловсон хүчний сургалт гээд олон хүчин зүйлсийг нэг бүрчлэн судалж байж худалдан авалт хийх ёстой.  Н.Гэрэлт-Од: Гадаад орнуудын тусламжаар хуучин тоног төхөөрөмжүүд манай эмнэлгүүдэд нэлээдгүй орж ирсэн байгаа. Ашиглах боломжгүй тоног төхөөрөмжүүд ирдгийг ч үгүйсгэхгүй. Өмнөх жилүүдэд судалгаа хангалттай хийгдээгүйгээс болоод тухайн шатлалын эмнэлэгт тохирохгүй өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж авсан, ашиглалтын зардлаа тооцолгүйгээр сонголт хийснээс тоног төхөөрөмжөө бүрэн хүчин чадлаар нь ашиглахгүй байгаа тохиолдлууд гарсан. Түүнчлэн өрөө тасалгаанд нь багтахгүй, овортой тоног төхөөрөмж авчихаад хаалга, үүд, ханаа өөрчлөхөд хүрсэн, хоорондоо харилцан хамааралтай тоног төхөөрөмжийн зөвхөн нэгийг нь авсан гээд олон тохиолдол байна. Энд хэн нэгнийг буруутгах учиргүй юм. Бид тоног төхөөрөмжийн нэгдсэн бодлого зохицуулалттай болох, байгаа тогтолцоогоо өөрчлөх ёстой юм байна гэсэн үүднээс харж хийхээр төлөвлөсөн ажлууд бий. Энэ оны хувьд 11 аймагт байгуулагдаж буй Оношилгооны төвд шаардлагатай дүрслэл оношлогооны, лабораторийн, чих хамар хоолой, эрүү нүүр, шүд, дурангийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүд, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Анагаахын удамзүйн лаборатори, хүүхдийн зүрх судасны мэс заслын тусламж, үйлчилгээний чадавхийг сайжруулах зэрэгт шаардлагтай тоног төхөөрөмжүүдийг Ерөнхий сайдын багцаас санхүүжүүлээд байна. Мөн төсвийн хөрөнгөөр ариутгал халдваргүйтгэл, цэвэрлэгээ үйлчилгээний, яаралтай тусламжийн, хиймэл бөөрний “гемодиализ эмчилгээний”-ний тоног төхөөрөмж шинэчлэл хийгдэж байна. - Тоног төхөөрөмжийг шинэчлэхээс өөрөөр, хүчин чадал, чадавхийг нэмэгдүүлэх тал дээр ажлууд хийгдэж байгаа юу?  - Хүн амын эрүүл мэндийг хамгаалахын тулд лабораторийн тусламж, үйлчилгээний үүрэг нэн чухал. Манай улсад хэмжээ, хүчин чадлаараа ялгаатай, улсын болон хувийн хэвшлийн 400 орчим лаборатори үйл ажиллагаа явуулж байна. Бид лабораторийн чадавхийг сайжруулах зорилгоор богино хугацааны сургалтаар мэргэжилтэн бэлтгэх, шинжилгээний багаж, тоног төхөөрөмж, урвалж, оношлуураар хангах, лабораторийн онош зүйн тусламжийн бүх үе шат, үйлдэл, ажилбаруудыг стандартчилах, шаардлагатай байгаа стандартуудыг худалдан авах, орчуулах ажлуудыг эхлүүлсэн. - Эрүүл мэндийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт, хандив тусламжаар нэлээд тоног төхөөрөмж орж ирдэг. Энэ нь ч ихээхэн хувь нэмэр болдог байх? Гэвч зарим нь хэрэгцээ, шаардлага хангахааргүй байдаг гэж сонсогддог л доо?  - Энэ онд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт Кувейтийн Засгийн газраас 274,615 ам долларын буцалтгүй тусламж, Японы JICS байгууллагын 200 сая иений хөрөнгө оруулалт, Монголын мянганы сорилтын сан, Нэгдсэн үндэсний байгууллага Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагуудаас санхүүжүүлж шинээр тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдсэн байгаа. Мөн МУ-ын Засгийн газар Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-тай хамтран “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв” байгуулах гэж байна. Үүнд шаардлагатай төсвийн 288.6 сая төгрөгийг МУ-ын Засгийн газраас, харин 10,0 тэрбум төгрөгийг Солонгосын Экспорт-Импорт Банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөөд байгаа. Харин гадаад орнуудын тусламжаар хуучин тоног төхөөрөмжүүд манай эмнэлгүүдэд нэлээдгүй орж ирсэн байгаа. Тухайн тоног төхөөрөмжүүд өмнө нь ашиглагдаж байгаад дараагийн загвар гараад шинэчлэгдсэн, хуучирсан тоног төхөөрөмжийн ашиглалтын болон засвар үйлчилгээний зардал өндөр байдаг зэргээс шалтгаалан бусад орнуудад хандивладаг. Нэлээдгүй тохиолдолд ашиглах боломжгүй тоног төхөөрөмжүүд ирдгийг ч үгүйсгэхгүй. - Манай улсын эрүүл мэндийн технологи ямар түвшинд байна вэ?  - Эрүүл мэндийн салбарт орчин үеийн дэвшилтэт техник, технологи хурдацтай нэвтэрч байгаа. Үүнийгээ дагаад тухайн тоног, төхөөрөмжийг өөрийн хөрсөндөө нутагшуулах, засвар үйлчилгээ, хяналт тохиргоо, сэлбэг хэрэгслийн хангалт гээд нэгдсэн бодлогоор зохицуулах олон зүйлс байгаа. Бидний зүгээс улсын хэмжээнд байхгүй, шинэ техник, технологийг тодорхой үе шаттайгаар, цогцоор нь нэвтрүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна. Тухайлбал, Орчин үеийн өндөр хүчин чадалтай оношлогооны тоног төхөөрөмжүүд (3 теслатай MRI, SPECT CT, PET CT) эмнэлгийн тоног төхөөрөмжийн хяналтын аппаратууд гээд. - Тэгэхээр эмнэлгийн тоног төхөөрөмжийн хяналтын аппаратууд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэлээ. Салбарын хэмжээний томоохон шинэчлэл гэж ойлгож болох уу? Энэ талаараа та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.  - Орчин үеийн анагаах ухааны салбарт ашиглагдаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжүүд улам нарийн боловсронгуй болж байна. Эмнэлгийн тоног төхөөрөмжийг хэвийн найдвартай үйл ажиллагаагаар хангах нь эмнэлгийн тоног, төхөөрөмжийн инженерүүдийн үндсэн чиг үүрэг боловч ойр зуурын багаж хэрэгсэл ашиглаад тэр бүр үнэн зөв ажиллаж байгаа эсэхийг тодорхойлох, баталгаа гаргахад хүндрэлтэй байдаг.  Хүний амь настай шууд холбоотой нарийн нийлмэл бүтэцтэй оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүд гэж бий. Жишээлбэл, даралтын аппарат, өвчтөний амин үзүүлэлт хянах төхөөрөмж, амьсгалын аппарат, унтуулгын аппарат зэрэг нь үнэн зөв, найдвартай ажиллаж байж өвчтөний аюулгүй байдлыг тэр хэмжээгээр хангадаг. Хөгжилтэй орнуудын хувьд эмнэлгийн тоног төхөөрөмжийн хяналт тохиргоо, баталгаажилт, стандарчлалын байгууллагууд нь тусдаа байдаг. Мөн тухайн эмнэлгийн инженер техникийн ажилчид өөрсдөө дотоодын хяналт тохиргоо, баталгаажилтыг хийгээд явдаг ч улс орон байдаг. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хяналт, тохиргооны аппаратуудыг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлснээр, өвчтөний аюулгүй байдал хангагдах, стандартын шаардлага хангахгүй байгаа тоног төхөөрөмжүүдийг бүртгэлээс хасах, чанаргүй тоног төхөөрөмжүүдийн ханган нийлүүлэлтийг зогсоох, тоног төхөөрөмжийн баталгаажилт хийгдэх гээд хүлээгдэж буй үр дүн олон юм. - Саяхан танай яамны зүгээс “Эрүүл мэндийн технологи 2013” үзэсгэлэн зохион байгуулсан. Тус үзэсгэлэнд иргэд идэвхтэй оролцож байсан шүү?  - Тийм ээ. Тус үзэсгэлэнд эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн 110 гаруй байгууллага, 4000 гаруй үйлчлүүлэгч ирсэн бөгөөд эрүүл мэндийн 13 байгууллагын 39 илтгэлээр эрүүл мэндийн салбарт нэвтэрч байгаа болон нэвтэрсэн эрүүл мэндийн дэвшилтэт техник, технологийг сурталчлан танилцуулсан.  “Эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх” зорилтын хүрээнд Эрүүл мэндийн сайдын ивээл дор Эрүүл мэндийн яам “Мишээл Групп” ХХК, “Монголын Эмнэлгийн Инженерүүдийн Нийгэмлэг”, “Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм Холбоо”- той хамтран “Эрүүл мэндийн технологи 2013” үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан. Мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд ард иргэдийн сонсгол шалгах, цусны даралтыг нь хэмжих, жин өндрийн индекс тодорхойлох, бие бялдрын сорил үзэх, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн мэдээлэл, сурталчилгааг хийснээр олон нийтийн талархлыг ихэд хүлээсэн байгаа. - Дараагийн үзэсгэлэн хэзээ болох вэ?   - Үзэсгэлэнгийн үйл ажиллагааны үеэр эмнэлгийн тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэгч байгууллагууд болон ард иргэдийн зүгээс үзэсгэлэнгийн иймэрхүү үйл ажиллагаагаа жил бүр зохион байгуулж байгаач гэсэн хүсэлт нэлээдгүй тавьж байсан. Мөн гадны орны байгууллагуудын зүгээс ч танай үзэсгэлэнд оролцох сонирхол их байна гэсэн байгаа. Иймд илүү өргөн хүрээг хамарсан олон улсын хэмжээнд үзэсгэлэнг зохион байгуулна гэж бодож байна. - Ярилцсанд баярлалаа.
Бельги улс өвчтэй хүүхдүүдийг амгалан нөхцөөдөг хуультай болох гэнэ
Бельги улс өвчтэй хүүхдүүдийг амгалан нөхцөөдөг хуультай болох гэнэ Бельги улс эдгэршгүй өвчтэй хүүхдүүдийг ам­галан нөхцөөдөг болохыг хууль­чилсан дэлхийн анхны орон болох нь бололтой.  Энэхүү хуулийн төслийг өдгөө тус улсын парламентаар хэлэл­цэж байгаа талаар “The Boomerang” интернэт сонинд мэдээлжээ. Хуулийн төслийг эрх баригч Социалист на­маас хэлэлцүүлэхээр оруулж ир­сэн аж. Уг тө­сөлд маш хүнд өвчтэй хүүх­дүү­дийг эцэг эхийнх нь зөвшөө­рөлтэйгөөр амгалан нөх­цөөдөг болгох боломжийг дурджээ. Түүнчлэн тархи нь ажиллагаагүй болсон хү­мүүсийг эрт үед нь нойр­суулах талаар ч оруулсан байна. Уг хуулийн төслийг хэдэн сарын өмнөөс л ярьж байгаа гэнэ. Энэ асууд­лаас болж бельгичүүд са­нал хуваагдсан байна. Ту­хайлбал энэ санааг дэм­жигчид хүүхдийн эрхийг насанд хүрэгсдийнхтэй адил болгож, 2002 онд гар­гасан хуулийн дагуу сайн ду­раараа таалал төгсөх нөхцөл бүрдүүлж байна гэж үзэж байгаа юм. Гэтэл зарим нь үүнийг бодлогогүй алхам гэж шүүм­жилж байна. Ту­хайл­бал католик сүмийн хамба Андре-Жозеф Леонар “Гэр­лэлт зэрэг амьдралын чухал асуудалд шийдвэр гаргах чадваргүй гэгдэж бай­гаа хүүх­дүүдэд үхлээ өөрөө ший­­дэх эрх олгоно гэ­дэг утгагүй зүйл” гэж мэдэгд­жээ.  Энэ хуулийн төслийг Хрис­тийн ардчилсан нам, Бельгийн фламандын нам эрс эсэргүүцэж байна. Хэр­вээ уг хуулийн төсөл парламентаар дэмжигдвэл тэд Европын хүний эрхийн шүүхэд хандах бодолтой бай­гаа гэнэ.  Мэдээж эцсийн шийдвэрийг парламент гар­гана. Гэхдээ үүнд нэлээд хэдэн сарын хугацаа шаар­дагдах юм байна.  Бельгид өдгөө жилд 1.4 мянган хүн өөрсдийн болон гэр бүлийнхний хүсэлтээр нөгөө ертөнц рүүгээ оддог.  Сүүлийн 10 жилд энэ байд­лаар амьдралаа тас­луулах хүсэлтэй хү­мүү­сийн тоо эрс өсчээ. 2003 онд л гэхэд жилд 235 хүн эдгэршгүй өвчний улмаас амиа таслуулсан бол 2012 он гэхэд энэ тоо 1432 болтлоо нэмэгдсэн байна. Эмч нар өвчтөний зүрхийг зогсоох бэлдмэл хийхийнхээ өмнө тайвшруулах хүчтэй эм уулгадаг гэнэ.  Ер нь эдгэршгүй хүнд өвч­тэй хүүхдүүдийг амгалан нөхцөөх хууль эрх зүй, үйл ажиллагаа дэлхийн аль ч оронд хийгддэггүй аж. Хэ­дий тийм ч Голланд улс 12-оос дээш насныханд ийм үйл­чилгээ үзүүлдэг юм байна.  Эдгэршгүй өвчтэй хү­мүүсийг амгалан нөхцөөх хуультай Европын бас нэг орон бол Люксембург. Швей­царь, Германд эмч нар хү­ний амь таслах коктейль бэлтгэх эрхтэй ч үүнийгээ өвчтөнүүдэд биечлэн өгч бол­доггүй аж. Тиймээс ч өвчтөн өөрөө энэ коктейлийг уухаас өөр аргагүй гэсэн үг.  АНУ-д Орегон, Ва­шинг­тон, Вермонт, Мон­тана зэрэг зарим мужид л хүнд өвчтөнүүдийн амийг таслахыг хуульчилжээ.
Жастин Бибер шинэ нийгмийн сүлжээнд 1.1 сая долларын хөрөнгө оруулна
Жастин Биберт зөвхөн дуучин байх хангалтгүй бололтой. Тэр удахгүй хөрөнгө оруулагч болно. CNN Fortune мэдээлснээр тэр тун удахгүй нээгдэх өсвөр насныханд зориулсан Фото нийгмийн сүлжээнд 1.1 сая доллар оруулжээ. Үүсгэн байгуулагчид нь дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татагалзаж байгаа боловч маш их фото зураг хуваалцдаг “Shots Of Me” гэдэг нэртэй үйлчилгээ байх гэнэ. Өсвөр насныхны дунд асар их нэр хүндтэй Жастин нь 46.5 сая твиттер дагагчидтай, түүний зурагнууд Instagram сүлжээгээр хамгийн их тархдаг юм. Тэгэхээр зөвхөн түүний фэнүүд л энэхүү шинэ сүлжээнд нь элсэхэд хангалттай амжилттай ажиллахаар байна.
Бүх шатны дотоод аудитыг идэвхжүүлмээр байна
Монголын дотоод аудиторуудын институтийн тэргүүн Л.Отгонбаяр Монголын дотоод аудиторуудын институтийн тэргүүн Л.Отгонбаяр өнөөдөр хэвлэлийнхэнд хандав. Л.Отгонбаяр: Хоёр суманд яг ижилхэн хоёр цэцэрлэг барихад төсөв нь тэс зөрөөтэй гарч байна. Эндээс л дотоод аудит ямар сул байгаа нь харагдаж байна Шалтгаан нь төрийн, төсвийн, хувийн бүх шатны байгууллагад дотоод аудит сул, заримд нь огт байхгүйтэй холбоотой аж. Тэрбээр “Төсвийн ерөнхийлөн захирагч нэг бүрийн дэргэд есөн хүний бүрэлдэхүүнтэй Дотоод аудитын хороо байх ёстой гэж хуульчилсан. Гэтэл нэг жилийн хугацаа өнгөрчихөөд байхад огт хэрэгжихгүй байна. Өнөөдөр хоёр суманд яг ижилхэн хоёр цэцэрлэг барихад төсөв нь тэс зөрөөтэй гарч байна. Эндээс л дотоод аудит ямар сул байгаа нь харагдаж байна” гэв. МДАИ-ээс Төсвийн ерөнхийлөн захирагч нарт дотоод аудитын хороо байгуулах талаар сургалт зохион байгуулах тухай хүсэлт явуулсан ч хариу ирээгүй байна. Тиймээс “Дотоод аудит хяналтын шинэчлэл форум”-ыг энэ сарын 7-нд зохион байгуулахаар болжээ. Форумаар төсвийн нийт ерөнхийлөн гарын үсэг зурах эрхтэй албан тушаалтнуудыг цуглуулж, дотоод аудитын хороог төрийн болон хувийн бүх шатны байгууллагад байгуулж, идэвхжүүлэх шаардлага байгааг дуулгах гэнэ.
Хүн төрөлхтөнтэй мөр зэрэгцэн амьдрах үлэг гүрвэлүүд
“Правда”. Антон Евсив. “Үлэг гүрвэлүүд амьд” нийтлэлээс Тэртээ Цэрдийн галавын үед яагаад ганцхан хүчин зүйлээс болоод дэлхийн бүх амьд бие устсан юм бол. Энэ бүхний учир шалтгаан ердөө солирын бороо, галт уулын халуун лав юм гэж үү. Палеонтологич Кирил Еськов хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн үхлийн нарийн шалтгааныг олж тогтоохыг хүсчээ.  Ихэнх бодгаль устан алга болохдоо ту­хайн эрин зууныхаа хамгийн аюултай хүчин зүйлд нэрвэгдэж үгүй болдог. Тэр үед болж өнгөрсөн асар их гамшгийг бид нүдээр үзээгүйгээс хойш зөвхөн таамаг дэвшүүлж, олдвор, ул мөрийн баримтад тулгуурлан дүн шинжилгээ хийдэг нь судлаачдын гол гарц юм.  Юутай ч эх дэлхийд маань хэдэн зууны турш ор­шин тогтнож байсан үлэг гүрвэлийн нэгэн аймаг устан алга болохдоо сансар огтор­гуйгаас айлчилсан хэ­дэн зуун солирын бороонд цохиулан зэрлэгээр хө­нөөгд­сөн гэдгийг бид мэднэ. Гэхдээ тэд бүхэлдээ үхээгүй ч байж болно. Энэ л Кирил Еськовын барьж авах гол сэжүүр юм.  “Тэдгээр үйл явдлыг “Аймшигт түүх” хэмээн хүн төрөлхтөн нэрлэж, түүндээ итгэсэн байдаг. Бүх шинжлэх ухааны судалгаанууд зөвхөн солирын бороо орохоос эхлэн үлэг гүрвэлийн үхлийн шалтгааныг хайдаг юм. Хэвлэл мэдээлэл хүртэл хүмүүст олон жилийн турш ийм л өнцгөөс тайлбарлаж байсан шүү дээ. Улмаар үлэг гүрвэлүүдийн мөхлийг найруулагч, уран бүтээлчид улам лавшруулж солирын бороонд сүйтгэгдэн үхсэн зэргээр бүтээл туурвидаг. Гэхдээ эдгээр таамаг 100 хувь баталгаатай гэвэл эргэлзээтэй. Жишээ нь, Европ, Ази тивд хэдэн мянган солирын бороо унаж байхад бөмбөрцгийн нөгөө талд буюу Латин Америкт энгийн л зуны улирал болж байлаа. Тэнд үлэг гүрвэлүүд хэдэн саяараа амьдарч байсан. Юрын галав бөмбөрцгийг бүхэлд нь нөмрөөгүй юм” хэмээн ОХУ-ын Борисякийн Шинжлэх ухааны их сургуулийн палеонтологич Кирил Еськов тэмдэглэжээ. Тэрбээр энэ талаар үр­гэлжлүүлэн ярихдаа “Хэ­рэв 65 сая жилийн өмнө Триназаурус зэрэг үлэмж биет үлэг гүрвэлүүд ор мөргүй устан алга болсон юм бол тэмээ хаанаас үүссэн байж таарах вэ. Бүх үлэг гүрвэл үхээгүй гэдгийг одоо хэр нь амьдарсаар байгаа матар гэрчилнэ. Матрын бие организм бараг 40 сая жилийн турш хувьсан өөрчлөгдөөгүй” гэсэн байна.  “Cretaceous-Paleogene” буюу хүн төрөлхт­ний нэрлэж заншсанаар Цэрдийн галавын үе бол одоогоос 65 сая жилийн өмнөх манай гараг. Юуны өмнө Цэрдийн галавын үед устаж алга болсон амьтдын дараа нэлээд хэдэн зүйлийн динозавр эх дэлхийдээ эсэн мэнд үлджээ. Галав юүлдгээрээ юүлж, зарим нэр төрлийн амьтад устжээ. Үүний дараа бөмбөрцөг дээр галт уулсын асар их аюул занал болжээ. Энэ галавын дараа л үлэг гүрвэлүүд үлэмж багассан юм. Учир нь галт уулын халуун лав өвсөн тэжээлт үлэг гүрвэлүүдийн амьдралыг бүр мөсөн утсгаж, цөөн тооны махчид л үлдэж хоцорсон байна. Тэд Төв Азийн ихэнх нутгаар амьдарсаар яваад, байгалийн жам ёсоор буюу хүчтэй нь хүчгүйгээ барьж идсээр зарим чухал үлэг гүрвэлийн овог тэр чигтээ алга болжээ. Түүнчлэн дэл­хий дээр явагдсан мөст­лөгийн үе үлдэж хоцорсон үлэг гүрвэлүүдийг эрчимтэй багасгасан. Энэ л үеэс хойш үлэмж биетнүүдийн эрин үе дуусч, хэвлээр явагч, сүүн тэ­жээлт, сээр нуруутан зэрэг одоогийн амьтдын өвөг эцэг эх дэлхийд үзэгдэх болжээ. Үлэг гүрвэлүүд дэлхийн бүх газар нутгаар тархсаар байгаад, хоёр галавын дараачаас зөвхөн Төв Ази, Европ, Америкийн төв бүсээр үзэгдэх болж, улмаар Азид цөөн тоогоор амьдарч бай­гаад эцэстээ Юрын галавын үед ор сураггүй устсан байна. Тэднээс тэсч үлдсэн зарим үлэг гүрвэлүүд өнөө цагт хувьсан өөрчлөгдсөөр матар, хирс, заан, тэмээ зэрэг үе удам дамжин эволюцын шинжээ хадгалан үлдэж чадсан юм.  Эцсийн дүнд хэлэхэд, үлэг гүрвэлүүд одоо хэр нь амьдарсаар буй бөгөөд тэдний бие организм, араатны ёс зүйн хэм хэмжээ өөрчлөгдсөнөөс биш 65 сая жилийн өмнөх гениэ хадгалсаар буй ажээ. “Правда”. Антон Евсив. “Үлэг гүрвэлүүд амьд” нийтлэлээс.
Барилгын материалын захуудыг Налайх руу, Техникийнхийг 22-ын товчоо руу нүүлгэхээр боллоо
Барилгын материалын захуудыг Налайх дүүрэгт 130 га газарт, автомашин техникийн захуудыг 22-ын товчооны орчим 70 га газарт нүүлгэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан 22-ын товчооноос техникийн захын төлөвлөлт хийх байршил хүртэл 1,7 км автозам шинээр тавих бөгөөд 2014 оноос ажил эхэлнэ.  Мөн энэ сарын 20-ноос эхлэн зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг нь зогсоох хугацаатай мэдэгдэл хүргүүлэх юм байна. 2014 оны 2 сарын 20-ноос хойш зориулалтын бус газарт авто худалдаа, үйлчилгээ эрхлэхийг бүрэн хориглох гэнэ.  Харин шинээр барихаар төлөвлөсөн авто худалдааны цогцолборт Монгол Улсын Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах аж.
"Харцага" "Холбоодын цом"-д хоёр дахиа түрүүллээ
"Харцага" баг хоёр дахиа түрүүллээ Сагсан бөмбөгийн ууган гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын нэрэмжит “Холбооны цом-2013” сагсан бөмбөгийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Спортын төв ордонд боллоо. Тав дахь удаагийн тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 12 баг өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн ангилалд “Үндэсний супер лиг”-ийн багууд болон “Спрайт Супер лиг”-ийн плей-оффт шалгарсан шилдэг 16, нийт 24 баг найман хэсэгт хуваагдан өрсөлдсөн юм. Хэсэг тус бүрээс хоёр баг хасагдах журмаар тоглосон бөгөөд хүрэл медалийн төлөө энэ жилийн анхдугаар “Үндэсний супер лиг”-ийн аварга "Танан Импекс" компанийн "Танан гарьд" “Ёлууд” багууд өрсөлдөв. ХҮДС-ийн “Ёлууд” багийн тоглогчид багшийнхаа нэрэмжит тэмцээнд эргэн нэгдсэн бөгөөд “Танан”-г 90:65-аар буулган авчээ. “Елууд” багийн мэргэн буучид болох О.Цэвэлдорж, Н.Даваажав, Цолмонхүү нар тус тоглолтод ээлж дараалсан холын зайн шидэлтээ амжилттай болгосноос гадна Б.Пүрэвцэрэн, И.Эрдэнэбилэг нар самбарт тун сайн байж, аваргуудыг 25 онооны зөрүүтэй хожсон юм. “Танан гарьд” багаас багийн ахлагч ОУХМ Г.Ихбаяр, шигшээ багийн тоглогч, спортын мастер О.Ууганбаяр, Б.Мөнхболд, Ц.Азбаяр, М.Отгонмөнх нарын шилдгүүд энэ удаагийн “Холбоодын цом”-ын тэмцээнд оролцоогүй. Алтан медалийн төлөөх тоглолтод МСБХ-ны дөрвөн удаагийн аварга “Энержи ресурс” компанийн “Харцага” хагас шигшээд энэ жилийн “Супер лиг”-ийн аварга "Танан гарьд”-ыг буулган авсан залуу бүрэлдэхүүнтэй “TLG-13” багийн хооронд болов. Уг тоглолтод “Харцага” өрсөлдөгчөө 79:59-өөр буулган авснаар “Холбоодын цом”-ын тэмцээнд хоёр дахиа түрүүллээ. Тэд 2010 онд тус тэмцээний аваргаар тодорч байв. Түүнчлэн энэ удаагийн тэмцээн анх удаа эмэгтэй багуудын дунд болсноороо онцлог боллоо. Эмэгтэйчүүдийн тэмцээнд МУИС-ХҮС, “МУИС-Эхлэл”, ШУТИС-ийн нэг, хоёрдугаар баг, “ШУТИС-Нэг үе”, “Багануур”, МҮИС, ХҮДС, ОТИС, “Этүгэн”, “Мон-Алтиус” гэсэн 12 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөн юм. Эмэгтэйчүүдийн аваргын төлөө “МУИС-ХҮС” болон “ШУТИС-Нэг” багийн хооронд болж, Ц.Цэвэрбал багшийн шавь нар дөрвөн үеийн турш илүүрхэж, 76:41-ээр ялалт байгуулснаар “Холбоодын цом”-ын тэмцээний анхны аваргаар тодорлоо. Харин хүрэл медалийг ХҮДС болон “МУИС Эхлэл” багууд хүч үзэж, ХҮДС-ийн баг 59:52-оор ялалт байгуулав. Тус баг нь Цэвэрээ багшийн нэгэн үеийн шавь нар бөгөөд багшийнхаа нэрэмжит тэмцээнд нэгдэн орж, хүрэл медалийн эзэн болов. Тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор “Харцага” багийн хамгаалагч Б.Нэмэхбаяр, эмэгтэй тоглогчоор МУИС-ХҮС-ийн багийн довтлогч Б.Болор-Эрдэнэ нар тодорлоо. Тэмцээний хаалтын ажилла-гааны үеэр сагсан бөмбөгийн спортын хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлж, сагсан бөмбөгчдийн дунд “Орос Жагаа” хэмээн алдаршсан спор-тын мастер Д.Жаргалсайханд МҮСБХ-ы ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнасан байна.
Хийлч Дээгий “Улаанбаатар” чуулгын гоцлол хөгжимчин боллоо
Хийлч Ч.Дэлгэрцэцэг Саяхан шинэ даргатай болсон “Улаанбаатар” чуулга уран бүтээл, зохион байгуулалтын  шинэчлэл хийж байгаа юм байна. Энэ ажлын хүрээнд чөлөөт уран бүтээлч хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэгтэй тус чуулгын гоцлол хөгжимчнөөр ажиллах гэрээг өчигдөр байгуулжээ. Хийлч Дээгий “Улаанбаатар” чуулгын бүрэлдэхүүнд багтаж, нийслэлийнхээ дүр төрх болон ажиллах болсон нь нэр төрийн хэрэг” хэмээн үзэж байгаа бөгөөд шинэ хамт олонтойгоо хамтран энэ сарын 30-нд зургаа дахь бие даасан тоглолтоо хийх юм байна. Мөн ирэх сард тус чуулгын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ОХУ-ын Эрхүү хотыг зорих төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Улаанбаатар хот АНДБХХ-ны гишүүн боллоо
Ази Номхон далайн бүсийн хотуудын /Ситинет/ ээлжит 7-р хуралдаан БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 03-наас 07-ны өдрүүдэд  болж байна. Энэ удаагийн хуралдаанаар ирэх 4 жилд Ази Номхон далайн бүсийн хотуудын холбоог /АНДБХХ/ удирдах хотыг сонгосон бөгөөд гишүүдийн олонхийн саналаар БНСУ-ын Сөүл хот даргалахаар болжээ. Мөн  Улаанбаатар хот АНДБХХ-ны албан ёсны гишүүнээр элссэн байна.  Ази Номхон далайн бүсийн хотуудын /Ситинет/ ээлжит 7-р хуралдаан болж байна Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат Улаанбаатар хотын хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтын асуудлаар илтгэл тавьж, бусад орны төлөөлөгчидтэй санал солилцлоо.
Палео уран бүтээлчдийг бэлтгэн гаргалаа
Энэ төрлийн уран бүтээлчид манай улсад байхгүй билээ. Тиймээс Соёл, спорт, аялал жуулчлалын яам "Палеонтологи, археологийн музейн шинэчлэл" төслийн хүрээнд Палео уран бүтээлчдийг бэлтгэн гаргалаа. Төсөлд 50 гаруй мэргэжлийн уран бүтээлчид хамрагдсан бөгөөд тэдний хийсэн шилдэг бүтээлүүдээр  “Үлэг гүрвэл- Дүрслэх урлаг” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд гаргажээ. Дээрх төслийг Монгол орны соёлын үнэт өв болох палеонтологийн олдворуудыг хайрлан хамгаалах, тэдгээрийн ач холбогдлыг олон нийтэд дэлгэн таниулах  цуврал арга хэмжээний хүрээнд хийж байгаа юм. Үлэг гүрвэлийн уран зураг, уран барималыг хэрхэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зурах, урлан бүтээх арга ажиллагааг  АНУ-ын палео-уран бүтээлч Jason Poole, Dennis Wilson нар сургалтад хамрагдсан уран бүтээлчдэд зааж сургасан байна.
“Евро-Азийн тээвэр:Бүс нутгийн оролцоо” ОУ-ын бага хурал болж байна
“Евро-Азийн тээвэр:Бүс нутгийн оролцоо” сэдэвт олон улсын бага хурал өнөөдөр эхэллээ. Хурлын эхний хэсгийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү удирдан явуулж байна. Олон улсын бага хурлын эхний хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар “Монгол Улсын тээврийн талаарх төрийн бодлого, түүний хэрэгжилтийн төлөв байдал” сэдвээр илтгэл тавилаа. Үүгээр бага хурлын эхний хэсгийн хуралдаан завсарлалаа. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар илтгэл тавилаа Олон улсын бага хурлын ажиллагааг УИХ-ын дарга З.Энхболд нээсэн. Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Монгол Улсад суугаа орлогч суурин төлөөлөгч Томас Эриксон баяр хүргэлээ.
Хэлмэгдэгсдийн хүүхдүүд төрөөс тусламж хүслээ
1937, 1938 онд хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдүүд төрөөс нөхөн олговор хүслээ. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд монголын төр 25824 хүнийг хувьсгалын эсэргүү гэж үзэн шийтгэж, 20474-ийг нь буудан хороогоод зогсохгүй цаазлуулагчдын эд хөрөнгийг дээрэмдэн хурааж, үр хүүхдүүдийг нь нийгмээс  гадуурхаж байсан түүх байдаг.  Хэлмэгдэгсдийн хүүхдүүд боловсрол мэргэжилгүй, ажилгүй болсон бөгөөд одоо эдгээр иргэд нийгмийн доод давхаргад багтаж хамгийн бага тэтгэвэр авч байгаа юм.  Иймээс “бидний хохирлыг барагдуулж орон байртай болгож өгнө үү” хэмээн хэлмэгдэсдийн хүүхдүүд төрийн өндөр албан тушаалтнуудад хандлаа.  Хэлмэгдэгсдийн хүүхдүүд төрөөс тусламж хүслээ
Монголын залуус мопед үйлдвэрлэж байна
Монголд үйлвэрлэсэн анхны мопед Монгол залуус ур ухаанаараа дугуй, мопед бүтээж эхэлжээ. 220 вольтод цэнэглээд 50 км зам туулах хүчин чадалтай цахилгаан мопедийг ирэх хавар худалдаанд гаргах гэж байгаа бол үүнээс өмнө цахилгаан дугуй хийжээ. Цахилгаан дугуйг 30 минут цахилгаанаар цэнэглээд 35 болон 50 км явах хоёр төрлийнхийг цөөн ширхгээр бүтээсэн бөгөөд бүгд эзнээ олсон байна. Цахилгаан дугуйгаа 500 мянган төгрөгөөр захиалга авч, захиалсан эздэд нь хүргэсэн бол одоо угсарч буй цахилгаан мопедоо гурван янзын хүчин чадалтайгаар хийх бөгөөд хамгийн бага үнэ нь 900 мянган төгрөгт багтахаар захиалга авч, захиалсан эздэд нь хүргэх гэнэ. Залуус удахгүй шинэ төсөл эхлүүлэх бөгөөд цаашид шинэ төслийнхөө хүрээнд Цахилгаан мотоцикл, гурван дугуйт бүтээх гэнэ. Энэ бүхнийг залуусын дунд никель Ганбаа нэрээрээ алдаршсан Ганбат хэмээх залуу найзуудтайгаа нийлэн хийж байгаа юм.
Алабамагийн нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа сэргээлээ
АНУ-ын Алабама мужийн Бирмингем хотын олон улсын нисэх онгоцны буудал АНУ-ын Алабама мужийн Бирмингем хотын олон улсын нисэх онгоцны буудалд өнгөрсөн амралтын өдөр сүрдүүлгийн утгатай зурвас олдсоноос болж үйл ажиллагааг нь түр зогсооход хүрчээ. Үүний дараахан цагдаагийнхан, тэсрэх бодисын мэргэжилтэн, Холбооны мөрдөх товчооны ажилтнууд нисэх онгоцны буудалд нэгжлэг хийж, ямар нэгэн сэжигтэй зүйл илрүүлээгүй тул ажлаа хэвийн явуулахыг зөвшөөрсөн байна. Тус нисэх онгоцны буудлын ариун цэврийн өрөөнд сүрдүүлэгтэй зурвас үлдээсэн байсныг ажилтан нь олж тогтоожээ. Энэ нь зорчигчид, ажилчдыг терминалаас гаргаж, зарим нислэгийг хойшлуулахад хүргэсэн аж.
Никарагуа бүсгүй тогостой эндүүрэгдэж, Америкийн оролцогч трансформерсд хувирав
Жар гаруй жилийн түүхтэй “Ертөнцийн мисс” тэмцээн энэ жил хойд хөршийн нийслэл Москва хотноо болж байна. “Crocus City Hall” концертын танхимын тайзан дээр орон орны сайхан бүсгүйчүүд гоо үзэсгэлэнгээ гайхуулж байгаа юм. Өнөөдөр болох хагас шувтаргын шатанд 86 гоо бүсгүй орох бөгөөд арваннэгдүгээр сарын есний өдөр сүүлийн шатанд ердөө 16 нь тунаж үлдэх юм байна.  Энэ онд “Дэлхийн мисс” тэмцээнийг зохион байгуулагчид исламын шашинтнуудын эсэргүүцэлтэй тулсны улмаас усны хувцастай үзүүлбэрээс татгалзсандаа амаа барьж байлаа. Учир нь энэ тэмцээний гол өрсөлдөгч болох “Ертөнцийн мисс” шоу хамрах хүрээ болон хамгийн гол нь хагас нүцгэн бүсгүйчүүдийн нүд гялбам үзэсгэлэн гоог харуулснаараа дэлхийн сая сая хүнийг дэлгэцний өмнө уяж чадаж байгаа юм. Тэр дундаа энэ жил уг тэмцээн анх удаа Орост болж байгаа гэдгээрээ дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа гэхэд болно. Харин өчигдөр ертөнцийн миссүүд үзэгчдэд үндэснийхээ хувцсыг сонирхуулжээ.
Их зохиолчийн музейн үзмэр хэнд явна вэ
Саяхан Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Ц.Хулан ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд хандан захидал илгээжээ МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийн оюутнууд бидэнд 1980-аад онд их зохиолч Д.Надагдоржийн музейг ангиараа үзэх завшаан олдож билээ. Намхан шар тоосгон барилгад чамлахааргүй сонин содон үзмэр цуглуулсан музей байсныг одоо ч санаж байна.Тэр үзмэр дотор зохиолчийн байнга татдаг "Наадам" нэртэй орос янжуураас хоёрхон ширхэг үлдсэн байсныг дэлгэн тавьсан нь тухайн үед их л сонин санагдаж сонирхол татаж байж билээ. Харин өдгөө тэр үзмэр байгаа эсэхийг сургалахаас илүүтэй барилгыг нь олоход ч хэцүү болжээ. Д.Нацагдоржийн музейн үнэт үзмэр гар бичмэлийг нь бүртгэж музейг эргүүлэн байгуулах саналыг тавьж эхэллээ.  Саяхан Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Ц.Хулан ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд хандан захидал илгээжээ. Тэрбээр захидалдаа их зохиолч Д.Нацагдоржийн музейн барилгыг 12 жилийн турш баар, караоке, ресторан болгож хувиргасан нь олны сэтгэлийг эмзэглүүлж байгааг дурьджээ. Мөн музейн үзмэр, үндсэн хөрөнгийг бүртгэх, санхүүгийн үйл ажиллагааг баримтжуулж бүрэн бүтэн байгаа эсхийг шалгаж өгөхийг хүссэн байна. Ингэхээс ч аргагүй юм. Учир нь нэгэн эрх мэдэлтэн 2001 онд тус музейн үзмэрийг МЗЭХ-нд шилжүүлж, барилгыг нь баар болгож хувиргасан гэдэг. Харин музейн үзмэр бүрэн бүтэн байгаа эсэхэд эргэлзэж байгаа талаар хэд хэдэн зохиолч хөндөж улмаар зохиолчдын дунд өнгөрсөн сард хуралдсан их хурлын үеэр сөхжээ.   Аливаа улс орон суут хүмүүсийнхээ гэр музейг  байгуулж, гap бичмэл, эдэлж хэргэлж байсан эд зүйлсийг нь нандигнан хадгалсаар ирсэн байдаг. Бидний мэдэхээс Бээжинд Утга зохиолын музей, Оросын Ясная Полянад Л.Толстойн, Царское Селод А.С.Пушкины, Зельабургт Моцартын, Делид Рабиндрант Таагуурийн музей гээд үзэгчдээр дүүрэн байдаг гэх юм билээ. Тэгэхэд монголчууд бид Д.Нацагдоржийн музейн хувь заяаг хааш нь эргүүлчихсэнээ мэдэхгүй будилж сууна.   Суут зохиолчийн 1930-аад оны үед бичиж үлдээсэн Учиртай гурван толгой дуулалт жүжгийн цомнол, Миний нутаг, Од зэрэг алдарт бүтээлүүдийн гар бичмэлүүд өөрийн нь музей, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байсан гэдэг. Харин өдгөө хаана хадгалж байгаа бол хэмээн сураг тавьж үзэхэд хаана хэнд байгаа нь тодорхойгүй байна. Доктор Х.Сампилдэндэв агсны сейфэнд зарим гар бичмэл нь байсан одоо яасныг мэдэхгүй гэх мэдээллийг сураг сонсон зарим нь хэлсэн. Мөн нэн ховорт тооцогдох" Шинэ жилийг тэмдэглэсэн нь" нэртэй их зохиолчийн орос эхнэртэйгээ хамт Д.Намдаг, Д.Наваан-Юндэн нартай ширээ тойрч суугаад авахуулсан зураг нь үгүй болсон тухай ярьж байна. Саяхан МЗЭХ-нд баримтын шалгалт хийх үеэр нэлээд зөрчил илэрсэн сурагтай. Мөн Д.Нацагдоржийн өмсч байсан дээл, цамц, бичгийн машин нь байх ёстой ч хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа ажээ. Түүнчлэн музейд нь тавигдаж байсан, түүнд нэгэн вангийн бага хатны бэлэглэсэн дунд гарын мөнгөн аяга 2011 онд МЗЭХ-нд суудаг нэгэн эрхмийн ширээний нүдэнд үзэгдсэн сураг байгаа юм. Мөн манай уран барималчдын Д.Нацагдоржийн дүрийг бүтээсэн олон баримал байх ёстой ч сураг алдарчээ. Тус музейн барилга нь МЗЭХ-ны өмч бөгөөд үе үеийн дарга нар нь өмчдөө төдийлөн анхаардаггүй байсныг эндээс харж болохоор. Тэр ч бүү хэл нэрт зохиолч С.Удвал. Б.Явуухулан, Л.Ванган нарын тохойлдон сууж илээсэн ширээ сандал хашааны буланд тоосонд дарагдан хэвтэж байсныг саяхан олжээ. Аль ч улс бичгийн мэргэдийнхээ өв соёлыг нандигнан хойч үедээ өвлүүлэн үлдээдгийг манай мэргэд мэдэх учиртайсан.   Энэ онд ССАЖЯ-наас баримтат болон биет бус соёлын өвийг бүртгэх ажил улс орон даяар өрнүүлж эхэллээ. Энэ нь манай зохиолчдын байгууллагын холбогдох удирдлагуудад нэгийг сануулана биз ээ. Музейг байгуулж болно. Энэ бол сайхан мэдээ. Гэхдээ үзмэр нь үрэгдсэн бол яах вэ. Манайханд музейнхээ үзмэрт хүйтэн сэтгэлээр хандсан гашуун туршлага олон бий. Зохиолчдоороо гайхуулдаг хэр нь тэднийгээ дурсах ганц ч музейгүй нь харамсалтай. Ийнхүү манай зохиолчид их зохилчийнхоо музейн үзмэрийн эрэлд гарч эхэллээ. Харин үр дүн нь яаж гарах бол.
Ц.Элбэгдорж: Том төрөөс ухаалаг төр рүү
Шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэл уулзалт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.  Уг уулзалтыг хууль, шүүхийн байгууллагын удирдлага, иргэдэд зориулан хийсэн юм. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож шүүхийн шинэтгэлийн дараагийн алхам болох шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэлийн сэдвээр дэлгэрэнгүй үг хэлэв. Ц.Элбэгдорж:Том төрөөс ухаалаг төр рүү шилжиж, тэнд хүн эрх, эрх чөлөөгөө хэрэгжүүлж, өөрт байгаа боломжоо ашиглан ажиллахад хэрэгтэй нөхцөл, боломжийг бүрдүүлсэн байх ёстой. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсыг хуулийн засаглалтай, албан тушаалтан бус хууль засагладаг орон болгох чиглэлээр хийх ажлууд, шударга ёсны тогтолцоонд шинэтгэл хийхэд зайлшгүй баталж мөрдөх шаардлагатай хуулиуд зэрэгт анхаарлаа хандууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч шударга ёсны тогтолцооны асуудлын талаар нийгмээрээ тогтсон нэг ойлголттой болох ёстой гээд шударга ёсны тухай яриаг зөвхөн хуулийн байгууллагын асуудал гээд орхих биш, түүнээс хамаагүй өргөн хүрээтэй, нийт нийгмийн асуудал юм гэдгийг онцолж байв. Шүүхийн шинэтгэлийн дараагийн алхам болох шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэлийн сэдвээр үг хэлэв Том төрөөс ухаалаг төр рүү шилжиж, тэнд хүн эрх, эрх чөлөөгөө хэрэгжүүлж, өөрт байгаа боломжоо ашиглан ажиллахад хэрэгтэй нөхцөл, боломжийг бүрдүүлсэн байх ёстой. Бүх зөв үйлдэл хуулиар хамгаалагдсан нийгэм байгуулахын төлөө монголчууд зорьж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэл чиглэгдэх болно гэлээ.
ЗГ-т цалин, тэтгэвэр нэмэх шаардлага тавина
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодоор 2014 оны Төсвийн тухай хуулийн төсөл, түүнийг дагалдах хуулиудыг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан тус намын бүлгээс ажлын хэсэг гарч, АН-ын бүлэгтэй санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрэхээр болжээ. Тус намын бүлгээс  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэмэгдсэн энэ үед төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэх шаардлагыг ЗГ-т тавихаар болсон байна. Мөн 2014 оны төсвийн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх  хэрэгтэй гэж үзсэн байна. Учир нь "Чингис" бондын мөнгийг Монгол Улсын өр гэж үзвэл зайлшгүй төсөвт тусгах ёстой гэж үзжээ.
Азийн зах зээлд уналт өсөлт хосолж байна
Хонгконг - ДОЛОО ХОНОГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ - Азийн зах зээлд уналт өсөлт хосолж байна Долоо хоногийн эхээр Шанхай, Хонгконгийн зах зээл Хятадын үзүүлэлтүүд сайн гарсантай холбоотойгоор өсчээ. Банкны сектор болон эрчим хүчний салбаруудын компаниудын ашиг өссөн нь зах зээлд өсөлт авчрахад давхар нөлөөлсөн байна. АНУ-ын төв банк бодлогоо өөрчлөөгүй нь Азийн зах зээлд уналт авчиржээ. Өнгөрсөн зунаас хойш Азид сөрөг хүлээлт үүсгээд байсан АНУ-ын төв банк мөнгөний тэлэх бодлогоо бууруулна гэсэн шийдвэр өдгөөг хүртэл гараагүй байна. Хятад ба Японы компаниудын III улирлын ашгийн тухай мэдээлэл 11-р сарын турш цацагдахаар хүлээгдэж байна. Хятадын мөнгөний зах зээлийн хүү өссөөр байна Хятадын төв банк анх удаа хоёр долоо хоногийн дотор 13 тэрбум юаныг нээлттэй зах зээлийн арилжаагаар эдийн засагтаа нийлүүлжээ. Уг үйл ажиллагаа нь төв банкыг мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлнэ гэсэн хөрөнгө оруулагчдын хүлээлтийг бууруулах зорилготой байсан ч репо хүү өссөн байна. Нэг долоо хоногийн зээлийн хүү гурван сарынхаа дээд хэмжээнд хүрч 4.947%-д хүрлээ. Харин овернайт зээлийн хүү дөрвөн сарынхаа дээд хэмжээнд хүрч 4.446%-д хүрчээ. Сүүлийн хагас жилд Хятадын мөнгөний зах зээлд хүүгийн өсөлт ихээхэн ажиглагдах болсон билээ. Бүр бэлэн мөнгөний дутагдалд орж ATM нь мөнгөгүй болсон ч удаатай. АНУ-ын төв банк бодлогодоо өөрчлөлт оруулсангүй АНУ-ын төв банкны хурал өнгөрсөн долоо хоногийн хамгийн чухал үйл явдал байлаа. Төв банк бодлогодоо өөрчлөлт оруулаагүй нь эдийн засаг хангалттай сайн сэргэж чадаагүй байгааг илэрхийлж байна. Зарим хөрөнгө оруулагчид АНУ-ын засгийн газрын санхүүжилт зогссоны дараа бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг буруулах болов уу гэж таамаглаж байсан юм. Үүнтэй зэрэгцэн хүнсний бүтээгдэхүүний буурсан нь бөөний үнэ буурахад нөлөөлжээ. Ийнхүү инфляци бага байгаа нь төв банкныханд эдийн засгийг идэвхжүүлэх мөнгөний тэлэх бодлого явуулах боломжийг олгож байна. Төв банкны зүгээс “инфляци зорилтот түвшнээс бага байгаа ч урт хугацааны хандлага нь тогтвортой байна. Хэдий тийм ч инфляци хоёр хувиас бага байх нь эдийн засгийн өсөлтөд эрсдэл үүсгэх юм” гэжээ. Харин автомашинаас бусад жижиглэнгийн худалдааны борлуулалт өссөн байна. Энэ нь өрх гэрүүд засгийн газрын түр зогсолтоос үүдсэн сөрөг шокоос гарч хэвийн байдалдаа орж байгааг илэрхийлэх нэг үзүүлэлт болж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн хэрэглэгчийн итгэлцэл хоёр жилийн хугацааны хамгийн их дүнгээр буурчээ. Энэ нь АНУ-ын засгийн газрын санхүүжилт зогссонтой холбоотойгоор үүссэн сөрөг хүлээлтийн үр дүн юм. Мөн хөдөлмөрийн зах зээлийн сэргэлт удааширчээ. Ийм нөхцөлд төв банк бонд худалдан авах дүнгээ бууруулах, зогсоох процесс 2014 он хүртэл хойшлохоор байна. Евро бүсийн инфляцийн түвшин дөрвөн жилийнхээ доод хэмжээнд хүрч, харин ажилгүйдэл дээд хэмжээндээ хүрлээ Компаниудын санхүүгийн үр дүнгүүд гарч эхэлсэн ба хөрөнгө оруулагчид үүнийг анхаарч эхлээд байна. Хөрөнгийн захын индекс олон жилийнхээ дээд хэмжээнд хүрчээ. Цаашид ч өсөх төлөвтэй байгаа боловч алгуур өснө гэж шинжээчид үзэж байна. Бүс нутгийн инфляци буурч 0.7 хувьд хүрлээ. Төв банкны тавьсан зорилтоос бага байгаа нь эерэг үзүүлэлт болж байна. Харин ажилгүйдэл 12.2 хувьд хүрч өссөн нь сөрөг үзүүлэлт боллоо. Испанид л гэхэд ажилгүйдэл 26.6 хувь байна. Инфляци ба ажилгүйдлийн хувьд хийсэн шинжээчдийн таамаглал бүгд бодит байдлаас зөрж байгаа юм. Европын төв банкнаас “бүс нутаг аажуухнаар сэргэж байна” гэжээ.   Тэгвэл Russell Investments-ийн хөрөнгө оруулалтын стратегич Wouter Sturkenboom хэлэхдээ “төв банкны хэрэгжүүлж буй бодлого болон эерэг бизнесийн мөчлөг 2014 онд бий болох нь зах зээлийг удирдан авч явна. Төв банк тогтвортой бодлого хэрэгжүүлнэ гэж үзэж байна. Энэ нь эдийн засагт эерэг нөлөөтэй ч ашиг, орлого өсч байгааг баталсан бодит тоо бидэнд хэрэгтэй. Шулуухан хэлэхэд, өнөөгийн өсөлтийг цааш нь үргэлжлүүлэх хэмжээний эдийн засгийн таатай орчинд бид байгаа юм шиг харагдахгүй байна" гэжээ.
Аймаг бүрийг хот болгох зорилт зорилгодоо хүрч эхэлжээ
Ерөнхий сайдын "Шинэчилж шийдье-222” ээлжит уулзалт өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Энэ удаа “Аймгийн төв бүрийг хот болгоё” сэдвийн хүрээнд хэлэлцэж, 21 аймгийн Засаг дарга нар оролцов. Уулзалтын цаг давчуу тул төлөөлөл болгон Сүхбаатар, Өвөрхангай, Төв, Баянхонгор зэрэг аймгуудын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан. Өвөрхангай аймаг - 620 айлын орон сууц барьжээ Аймгийн төв бүрт 1000 айлын орон сууц барьж, аймаг бүрийг хот болгох зорилтын хүрээнд 620 айлын орон сууц барьжээ. Ингэснээр хамгийн их орон сууц барьсан аймаг болсон тухай Засаг дарга н.Тогтохсүрэн хэллээ.   Түүнчлэн 200 га-д ерөнхий төлөвлөт хийж, 70 га-д хэсэгчилсэн төлөвлөлт хийсэн бөгөөд 3780 өрхийг орон сууцаар хангахаар тооцоолоод байгаа аж. Сүхбаатар аймаг – “Хаус хороолол”-д 200 өрх амьдарч байна Тус аймгийг хамгийн их ажил хийсэн төдийгүй туршлага сайтай гэж Ерөнхий сайд магтсан. Сүхбаатар аймаг нь төлөвлөлт сайтай төдийгүй “Хаус хороолол”-ыг амжилттай нэвтрүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар 200 орчим өрх “Хаус хороолол”-д амьдардаг аж. Түүнчлэн нэмж 250 хаус барьж эхэлсэн бөгөөд эхний ээлжийн 50 өрх ирэх хавар байрандаа орох гэнэ. Хаусын нийт хэмжээ 64 м/кв бөгөөд 40 сая төгрөгийн өртөгтэй гэнэ. Мөн гахай, тахиа, таван хошуу мал тэжээдэг өрхүүдээ аймгийн төвөөс гаргаж, тусгайлсан шинэ суурьшлын бүсэд нүүлгэжээ. Ингэснээр аймгийн төвийн өнгө үзэмж, эрүүл ахуйн байдал эрс дээшилсэн байна. Энэ мэтчилэн өөрсдийн орон нутагт хийж байгаа ажлаа Засаг дарга нар танилцуулсан юм. Харин Ерөнхий сайд хэлэхдээ “Орон нутгийн удирдлагууд маш сайн ажиллаж байна. Шинэчилж чадаж байна. Орон сууцжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна” гэв. Өөрөөр хэлбэл, аймаг бүрийг хот болгох зорилт зорилгодоо хүрч эхэлжээ.
“Madness” хамтлаг 15 нас хүрлээ
“Хотын гудамж” дуугаараа олонд танигдсан “Madness” хамтлагийн 15 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд тэд энэ сарын 16-нд "UB  palace"-т “Madness 15 жил” нэртэй тоглолтоо хийж,  фенүүдтэйгээ хамт тэмдэглэхээр болжээ. Хамтлагийн залуус ойгоо угтан өнгөрсөн зургадугаар сард “Colors of Us” цомгоо гаргасан юм. “Madness”-ийн 15 жилийн ойн тоглолтод “Fire”, “Lemons”, “A Sound”, гитарчин Отгоо, дуучин Солонго, Баярцэцэг нар оролцох юм байна.
Д.Эрдэнэбат: 180 гаруй барилга байгууламжуудын санхүүжилтийг түр царцаах нь зөв гэж үзлээ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар  Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар Бүлгээс байгуулсан ажлын хэсгийн мэдээллийг  сонссон. Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлттэй холбоотойгоор 2014 оны төсвийн хөрөнгө оруулалт болон урсгал зардлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар гишүүд санал солилцлоо    Юун түрүүнд хөрөнгө оруулалтын зардлаас төрийн захиргааны байгууллагын тавилга, эд хогшил, компьютер, конторын тоног төхөөрөмж, автомашин худалдан авахад зориулсан тэвчиж болох хөрөнгийн зардлыг хасах нь зүйтэй гэж шийдвэрлэв. Түүнчлэн гадаад, дотоод томилолтын  болон төвлөрсөн арга хэмжээний зардлыг эргэж нягтлах ёстой гэсэн юм.  Харин цалин нэмэхтэй холбоотой асуудлыг инфляцийн  төвшинтэй уялдуулах нь зөв гэж бүлгийн гишүүд үзлээ. Төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой хэд хэдэн асуудалд  бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэв. Тухайлбал,  “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолийн 1 ба 2 дугаар хавсралтад заасан нийт 289 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжуудын төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэх хугацаа удааширсан шалтгаан нөхцөл байдалд дүгнэлт  гаргаж ирүүлэх үүргийг өгсөн. Тэгвэл Аудитын дүгнэлт болон түүнтэй холбоотойгоор АТГ-ын дүгнэлтээ УИХ-д өнөөдөр ирүүлснийг хэлэлцлээ. Дүгнэлтээр зураг төсөв нь бэлэн биш, гүйцэтгэгч нь шалгараагүй, ажил нь эхлээгүй, газрын зөвшөөрөлгүй 46, харин гүйцэтгэл нь хэвийн явагдаж байгаа, төсөвт өртөг нь нэмэгдээгүй, дуусах дөхсөн 46 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ барилга байгууламж байна гэсэн дүн гарчээ.  Мөн он дамжихаар хэрэгжиж буй хэдий ч зураг төсөв нь өөрчлөгдсөн, төсөвт өртөг нь нэмэгдсэн, санхүүжилтийнхээ ихэнх хэсгийг авсан боловч гүйцэтгэл нь хангалтгүй байгаа, ижил төстэй барилга байгууламжуудаас үнийн хувьд хэт өндөр, ялгамжтай байгаа хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжуудын шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллага, шинжээчдээр дүгнэлт гаргуулж зайлшгүй нарийвчлан хянах шаардлагатай гэсэн саналыг Үндэсний Аудитын газраас ирүүлсэн  байна.  Тиймээс “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолийн 1 ба 2 дугаар хавсралтад заасан нийт 289 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжуудын төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэх хугацаа удааширсан, нөхцөл байдалтай холбогдуулан Үндэсний Аудитын газраас ирүүлсэн судалгааны урьдчилсан дүн эдгээр барилга байгууламж, объектуудын талаар ул суурьтай судалж мэргэжлийн байгууллага, шинжээчдээр нарийвчилсан дүгнэлт гаргуулах шаардлагатай байгаа тул холбогдох 180 гаруй барилга байгууламжуудын санхүүжилтийг түр царцаах нь зөв гэж үзлээ.
Урт нэртээс нөхөн төлбөр нэхэгсдийн дараалал нэмэгдсээр
Урт нэртээс нөхөн төлбөр нэхэгсдийн дараалал нэмэгдсээр Урт нэртэй хуульд хамрагдсан хайгуулын нэгэн компани төрөөс 500 орчим сая доллар нэхэмжилж, шүүхэд хандахаар бичиг баримтаа бүрдүүлээд эхэлжээ. Тус компани уг хууль гарахаас өмнө хайгуулын тусгай зөвшөөрлөө авсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 10 гаруй сая долларын хөрөнгө оруулалтыг хайгуулын ажилд зарцуулсан байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцөө батлуулсан ч ашиглалтын тусгай зөвшөөрлөө авч чадаагүй байгаа аж. Урт нэртэй хуульд хамрагдсан болохоор А лицензийг нь өгөх боломжгүй гэж. Тус компанид урт нэртэй хуульд хамрагдсан шүү гэж төрөөс албан ёсоор мэдэгдээгүйгээр барахгүй хайгуулын ажлын төлөвлөгөөг нь жил бүр баталж өгч байж. Дөрвөн жил ингэж явсаар компани багагүй хэмжээний ашигт малтмалын нөөц илрүүлж, Улсын эрдэс баялгийн санд түүнийгээ бүртгүүлжээ. Хэрэв Урт нэртэй хуульд өөрчлөлт орохгүй бол тус компани хайгуулын ажлын зардлаасаа гадна эрсдэл гарган олон жил ажилласны үр дүнд илрүүлсэн ашигт малтмалын нөөцөө үнэлүүлж, түүнийхээ нөхөн төлбөрийг авахыг зорьжээ. Яг үүнтэй адил шалтгаантай 100 орчим лиценз эзэмшигч хайгуулын компани бий. Бүгд л их, бага хэмжээгээр ашигт малтмалын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан, батлуулахаар бэлдэж байгаа. Батлуулсан нөөцөө өнөөгийн зах зээлийн ханшаар бодож, олборлох зардлаа хасаад цэвэр ашгаа төрөөс нэхэмжилнэ гэсэн бодолтой. 50 сая, 100 сая, бүр нэг тэрбум доллар нэхэмжлэх компани ч байж магад. Бүгд Урт нэртэй хуульд хамрагдсан. Гэхдээ төрөөс “урт нэртэй” хуулийн хамрах хилийн заагийг тогтоож өгөөгүйгээс болж хайгуулын ажлаа үргэлжлүүлсээр байсан компаниуд. Гэхдээ бусдаасаа ялгаатай нь дээрх компаниуд өнгөрсөн хугацаанд амжилттай ажилласан компаниуд.  УИХ-ын Ээлжит бус чуулганаар “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалыг хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай“ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч Намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр хойшлуулсан. Ээлжит бус чуулганаар хамгийн их маргаан, улс төржилт дагуулсан хуулийн төсөл нь Урт нэртийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болсон.  Нэг талаасаа Монгол орны ус, ой модыг хамгаалсан уг хуулийн төслийг яаран өөрчлөх нь буруу гэсэн хандлага байсан бол нөгөө талаас үүнийг улс төржүүлэх хандлага давамгайлж байсан гэхэд болно. Уул уурхайн яам, БОНХЯ-наас   Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг өөрчлөхөөр болсон үндэслэл нь юу байсан юм бэ? 2009 онд батлагдсан уг хуулийг буруу, хэрэггүй хууль болсон гэж үзэж байгаа хүн байхгүй. Хэрэгтэй, заавал мөрдүүлэх ёстой хууль гэдэгтэй улс төрийн намууд, Засгийн газар, компаниуд бүгд санал нийлсэн. Харин яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуултад өнгөрсөн дөрвөн жилийн турш хариулж чадахгүй явсаар өдий хүрсэн хэрэг. Байгаль орчноо, уул ус, ой модоо хамгаалах зайлшгүй шаардлагатай, УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлэх ёстой байдаг. Гэтэл үүнийг дагаад уг хууль гарахаас өмнө энд хайгуул, ашиглалт хийж болноо гээд төр өөрөө зөвшөөрчихсөн компаниудын эрх ашиг, нөхөн олговрыг яах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Эсрэгцэн оршиж байгаа энэ хоёр асуудлын балансыг барьж, эцсийн дүндээ Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх гарцыг гаргаж ирсэн нь энэ юм.  Асуудал ингэж ужиграх болсон шалтгаан нь Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 5 сарын хугацаанд хуульд хамрагдсан тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, нөхөн олговрыг олгохоор заасан. Гэтэл хуулиар хориглосон талбайн хилийн заагийг тогтоох гэж 5 сар биш бүтэн хоёр жил болов. Нэг юм хил заагийг тогтоолоо гэтэл бөөн маргаан дагуулах нь тэр. Голгүй газар голтой байна, голтой газар голгүй байна гэсэн “мэдээг” сум, багийн дарга нар өгснөөс болж багагүй хэл ам дэгджээ. Аргаа ядаад БОНХЯ-аас энэ жил сансрын зургаар Урт нэртэй хуулийн үйлчлэх хил заагийг тогтоохоор болж. Ингэсэн нь илүү бодитой, үнэн мэдээлэлтэй байх болно. Хилийн заагийг тогтоогоогүй болохоор хэний хэчнээн лиценз хуулинд хамрагдаж, цуцлагдах вэ гэдгийг хэлж мэдэх хүн байсангүй. Ингээд л уг хууль хэрэгжилгүй өнөөг хүрсэн хэрэг. УИХ-ын зарим гишүүн Урт нэртийг маш сайн хэрэгжиж, компаниуд үйл ажиллагаагаа зогсоож байгаа хэмээн ярьсан. Илэрхий голын дэргэд, ой дунд лицензтэй, хайгуулын зардал гэж хэдхэн төгрөг зарцуулсан компаниуд эртхэн лицензээ буцаагаад өгчихсөн хэрэг.   Доорх хүснэгтэд 2012 оны Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор Урт нэртэй хуулийн үйлчлэх хилийн заагт орсон тусгай зөвшөөрлүүдийн тоог үзүүлэв. Нийт 427 А, 909 Х тусгай зөвшөөрөл багтжээ. Үүнээс Урт нэртэй хууль батлагдсан 2009 оны долдугаар сарын 16-наас өмнө олгогдсон  789 Х, 346 А буюу нийт 1135 лиценз байгаа юм. Дээрх 789 Х лицензээс 100 орчим нь хайгуулын ажил нь дуусч, ашигт малтмалын нөөцөө батлуулчихсан.  Харин хайгуулын ажилд тодорхой мөнгө зарцуулсан, ашигт малтмалын нөөц тогтоосон компаниудад нөхөн төлбөр өгөх ёстой. Гэтэл нөхөн төлбөр гэдэг нь төрийн дааж давах мөнгө биш бололтой. Дараагийн хүснэгтэд Урт нэртэй хуульд хамрагдсан хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнийг харуулсан байгаа. Нийт 789 хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд оруулсан хөрөнгө оруулалтын зардал 451,8 тэрбум төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрт 105 сая доллар, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрт 35,2 сая доллар байгаа аж. Нийтдээ 647,3 тэрбум төгрөг. Энэ бол компаниудын гаргасан зардал бөгөөд заавал нөхөн олговроор буцааж өгөх ёстой мөнгөний дүн. 647,3 тэрбум төгрөг ирэх жилийн төсөвт бүрэн сууж чадах эсэх нь эргэлзээтэй. Эхний 9 сарын байдлаар энэ жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 500 хүрэхгүй тэрбум төгрөг байна. Гэтэл хайгуулын ажлын зардлын 647,3 тэрбум төгрөг дээр батлуулсан нөөцийнхөө нөхөн төлбөрийг авна гэсэн компаниудыг нэмбэл хэдэн их наяд төгрөгийн нөхөн олговрын асуудал босч магадгүй болоод байна. Энэ бол зөвхөн хайгуулын лиценз эзэмшигч компаниудад хамааралтай нөхөн олговрын тоо. Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөлд хайгуулын лицензүүдийг орхиод зөвхөн ашиглалтын 346 зөвшөөрлийг зохицуулахаар оруулсан. Урт нэртэй хуулийг гарахаас өмнө төрөөс авсан ашиглалтын тусгай зөвшөөрлүүд. Тэднийг цуцлах гэхээр хэдэн зуун тэрбумын нөхөн олговор шаардаж байгаа. Төрд ийм боломж байхгүй болохоор А зөвшөөрлүүдийн олборлолтыг хэвийн үргэлжлүүлж, нөөцийг нь дуусгах нь зүйтэй гэж үзэж. Ингэснээр нэхэмжилж байгаа нөхөн олговрыг өгөхгүй байх боломжтой болно.  Үүнийг УИХ хүлээж авсангүй. Эдийн засгийн хүндрэлээр түрий барьж, алтны компаниудын лобби орж ирлээ хэмээн “хардав”. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хэдэн зуун тэрбум, магадгүй их наядаар хэмжигдэх нөхөн төлбөрт Төр унаж байгаа нь улстөрчдөд падлийгүй бололтой.  Уул уурхайн яамнаас анхлан Урт нэртээс өмнө олгогдсон хайгуул, ашиглалтын бүх зөвшөөрлийг үргэлжлүүлье гэсэн саналыг гаргасан байдаг. Хамгийн сүүлийн хайгуулын хугацаа таван жилийн дараа дуусна. Хугацаа нь хуулийн дагуу дуустал хайгуулыг нь явуулчихъя. Ингэхдээ голын урсац бүрэлдэх эх дээр тас хориод ойтой, устай газар бол голын эргээс тийм зайд хайгуул хийхгүй гэдгийг зааж өгөөд явуулж болно. Хайгуулаар үнэхээр орд нээчихвэл ордод нь хатуу шаардлага тавиад явъя. Олсон орд нь эдийн засгийн үр өгөөжгүй, нөхөн сэргээх зардлаа дийлэхээргүй бол бүртгэж аваад баяртай гэж болно. Ингэснээр төрөөс ганц ч төгрөгийн нөхөн төлбөр төлөхгүй. Үгүй бол 50 кг алт илрүүлсэн ч түүнийхээ нөхөн төлбөрийг авах эрхзүйн орчин бүрдчихээд байгааг ажил хариуцсан хүмүүс   учирлаж байна.  Ашиглалтын зөвшөөрлийн тухайд мөн л ялгаагүй. Эхэлж байгаа, дуусч байгаа гээд ордуудын нөөцийг нь барагдуулаад нөхөн сэргэлтээ маш өндөр түвшинд хий. Ингэхгүй бол ашиглах боломжгүй нөөцийнхөө хэмжээгээр нөхөн төлбөр нэхэх гэсэн мэр сэр үзэгдэл гараад байгаа гэнэ. Ямар ч байсан салбарын яам нь “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх гарцыг УИХ-д тавилаа. Хэрхэн шийдвэрлэж, батлах нь УИХ-ын бүрэн эрх юм.  Эдийн засаг, хөгжлийн дэд сайд О.Чулуунбат Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд О.Чулуунбат “Урт нэртэй” хуулийн анхны санаа нь газар орноо замбараагүй ухахаа болъё, байгаль орчноо хамгаалъя гэдэгт чиглэгдсэн байсан Батлагдахдаа нэлээд өргөн хүрээг хамарчихсан. Монгол  улс жилд 25 тонн алт худалдаалж, дэлхийн зах зээлд нийлүүлж байснаа одоо 2-3 тонн болж буурсан нь энэ хуультай шууд холбоотой. 68 хувийн татварын хууль бас бий. Энэ хуулиуд ганц алт олборлолт гэлтгүй олон сөрөг нөлөө үзүүлж байна. Орлого, татвар багасчихлаа, энэ салбарт ажиллаж байсан олон хүн амьдралаа зогоох аргагүй болчихлоо, байгаль орчныг хамгаалах зорилго нь зарим нэг талаараа байгаль орчныг сүйтгэж, нөхөн сэргээлтгүй орхигдуулдаг боллоо.  “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг өөрчлөх шинэ зохицуулалтын гол зорилго нь алт олборлолтыг цаашдаа үргэлжлүүлэх. Гэхдээ хуучин шиг байгаль орчныг сүйтгээд байя гэсэн үг биш. Алтаа олборло, байгаль орчноо хамгаалж, нөхөн сэргээлтээ маш чанга хяналтын дор гүйцэтгэ гэсэн санаа. УИХ яаж батлахыг хэлж мэдэхгүй байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Ээлжит бус чуулганаар хэлэлцүүлээд намрын чуулган руу хойшлуулсан. Ингэх тодорхой шалтгаан бий. Ганц “урт нэртэй” хууль ч биш Алтны худалдааны ил тод байдлын тухай хуулийн төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хамтад нь хойшлуулсан шүү дээ. Учир нь эдгээр хуулийг батлахаас өмнө эхлээд Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг батлах ёстой. Бодлогоо баталсны дараа дээрх хуулиудыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Эхлээд уул уурхайн бодлого  ямар байх юм бэ гэдгийг харах хэрэгтэй шүү дээ. Хоёрдугаарт Урт нэртэй хууль дээр АН-ын бүлэг тодорхой шийдэлд хүрч чадахгүй байх шиг байна. Өөрсдийнх нь Засгийн газрын оруулж ирсэн хууль шүү дээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид Хөрөнгө оруулалт Ашиглалтын Хайгуулын Нийт Тоогоор Т/З ААН Т/З ААН Т/З +ААН Гадаадын 100% 91 53 257 122 348 161 Хамтарсан 33 25 73 46 106 67 Дотоодын 303 226 579 410 882 599 Нийт 427 304 909 578 1336 827 Гол мөрний урсац бүрэлдэх эх, Ойн сан бүхий газар, усны сан бүхий газарт хамрагдсан хайгужулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хөрөнгө оруулалтын ангиллын жагсаалт Д/д Геологи  хайгуулын ажлын зардал/төгрөг/ Дотоодын хөрөнгө оруулалттай Х/т/з Гадаадын хөрөнгө боруулалттай Х/т/з Хамтарсан хөрөнгө оруулалттай Х/т/з Нийт 1 0-50 сая төгрөг 216 68 17 301 2 50-100 сая 86 32 9 127 3 100-500 сая 114 84 27 225 4 500-1 тэрбум 24 18 5 47 5 1 тэрбум төгрөгнөөс дээш 40 40 9 89 Нийт 480 242 67 789
Энэтхэг улс Ангараг гариг руу сансрын хөлөг хөөргөлөө
Энэтхэг улс Ангараг гариг руу сансрын хөлөг хөөргөлөө. Уг хөлөг 300 хоног нисэж 2014 оны намар Ангарагийн тойрог замд орох юм. Зургаан жил бэлдсэний эцэст ийнхүү хөөргөсөн байна. Хэрвээ энэ нислэг амжилттай болвол Энэтхэг улс нь Ангарагт станцаа хүргэж чадсан 4 дэх улс болох юм байна. Өмнө нь АНУ, ЗХУ, Европын Холбооны 3 станц л амжилттай хүрээд байгаа аж. Мөн Ази тивийн анхны төлөөлөгч болох боломжтой. Түүхэнд ЗХУ, ОХУ, АНУ, Англи, Европ, Япон, Хятад зэрэг улсууд сансрын хөлгөө хөөргөж байснаас амжилттай болсон нь дээр дурдсан гурав гэнэ. Энэтхэгийн гол өрсөлдөгч Хятадын хөөргөсөн хөлөг амжилт олоогүй юм. Тиймээс бүс нутгийн гол өрсөлдөгчийнхөө урд орох нь маш их ач холбогдолтой нь тодорхой.