title
stringlengths
4
194
content
stringlengths
5
342k
Харрисон Форд: Үр ачаа өсгөхийн тулд урт наслах болно
Харрисон Форд болон түүний эхнэр Калисте Флокхарт Харрисон Форд бол кино урлагийн амьд домог. Түүний бутээсэн гайхалтай дүрүүдээс “Оддын дайн”-ы Хан Соло, “К-19”-ийн ахмад Востриков, Индиан Жонс нарыг дурьдахад л хангалттай. Гэвч Харрисон өөрөө “амьд домог”, “супер од” гэх мэт нэрэнд дургүй, алдар нэрнээсээ татгалзахад бэлэн байдаг сонин зантай хүн аж. Харрисон Форд: Эхний гэрлэлтээ бүтэлгүй болгосондоо одоо болтол харамсч явдаг. Бусад жүжигчид өөрсдийг нь дөвийлгөсөн үгэнд дуртай, сэтгүүлчид ч энэ аргыг чадмаг ашиглан ихэнхдээ л ам алдуулчихдаг. Харрисон Фордтой ярилцаж байгаа сэтгүүлч жаахан л магтах юм бол жүжигчний харц нь ширүүсээд ирдэг гэнэ. Гэхдээ бусад үед бол мэдээж жирийн сайхан ярилцана л даа. Ингээд түүний хамгийн сүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Түүний тоглосон “Эндерийн тоглоом” хэмээх кино ирэх сарын 1-нд нээлтээ хийх гэж байгаа юм. -Ноён Форд, “Эндерийн тоглоом” хэмээх зөгнөлт бүтээсэн дүр чинь "К-19”-ийн ахмад Востировыг санагдуулаад байх юм. Ахмад бусдын төлөө хариуцлага хүлээж, ухамсартайгаар амиа золиосолдог шүү дээ. “Эндерийн тоглоом”-д насанд хүрэгчид биш, өсвөр насныхан байлддаг гэх юм. Хувь хүний тань хувьд асууж байша юм. Энэ байдал таныг эмзэглүүлэхгүй байна уу? -Зураг авалтын хамгийн том бэрхшээлүүдийн нэг нь энэ л дээ. Киноны үйл явдал 2135 онд өрнөдөг. Миний бүтээсэн хурандаа Граффын дүр бол залуу дайчдыг бэлтгэдэг, ирээдүйд сайн барьцаалагч болоход нь бүх талаар тусалдаг хүн юм. Тийм ч учраас их зөрчилтэй дүр гэж хэлж болно. -Шинжлэх ухааны зөгнөлт романаас сэдэвлэсэн болохоор энэ кино бусад шигээ л, тийм ч сонирхолтой биш байх гэж санагдана? -Зүгээр л сонирхолтой байя гэвэл эрүүл мэндээ бодсон нь дээр. Харин сэтгэл түгшиж, сандрахыг хүсч байвал энэ боломжийг ашиглаарай. “Эндрийн тоглоом”-ын зохиогч /энэ романыг АНУ-ын зохиолч Орсон Скотт Кард 1985 онд бичжээ/ 28 жилийн өмнө бичсэн гэхэд интернэт, блогийн ертөнцийг маш оновчтой зөгнөсөн байгаа. Цэрэг дайны зэвсэг, техникийн дэвшлийг ч гэсэн яг бичсэн. Үдийн хоолоо идэж дууслаа, тохилог оффисоос хэрэгтэй ганц товчлуур дарахад л ертөнцийн нөгөө захад хүмүүс үхэж байх жишээтэй. Харин та ямар ч стрессгүйгээр гэртээ буцан орж, оройн хоолоо тайван гэгч нь хийж болно. -Энэ кино нь бидэнд дэлхийг аврах шинэ үеийг хүмүүжүүлэх итгэл найдвар хайрлаж байгаагаараа онцлоггой гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Хэдий хүн төрөлхтнийг аврах чадвартай ч тэд супер баатрууд биш гэж. -Яг үнэн. Тэд супер баатрууд биш, хүүхдүүд. Тэдэнд эцэг эх бий. Тэгвэл эцэг эхчүүд юу хийх ёстой вэ гэж асуу л даа, та. Хайрлах, халамжлах. Зөвхөн сайн үлгэр дуурайлал үзүүлэх. Бас байгаль орчноо хайрлахгүйгээр хүн төрөлхтнийг аврах боломжгүй гэдгийг ойлгуулах. Ингэж чадвал чи супер баатраас ч илүү. Бид эх дэлхийгээсээ хаашаа ч зугтааж чадахгүй шүү дээ. -Таны хүүхдүүд өсч том болцгоожээ. Нэг нь ч жүжигчин болсонгүй...? -Тийм ээ. Тэд энгийн байдлаар амьдарцгааж байна. Миний нэрлэдгээр “фабрикт хиам үйлдвэрлэж” амьдрах нь тэдэнд илүү таалагдсан бололтой. Тэгээд яаж хийхийг нь ч сайн мэдэж авсан бололтой байдаг шүү. Хамгийн гол нь тэд бүгд сэтгэл хангалуун, сайн сайхан амьдрал босгож байгаа. -Та эртний дурлалт бүсгүй Калисте Флокхарттайгаа 2010 онд гэрлэсэн. Бурхны авралаар, бүх зүйл сайн сайхан л байна /Харрисон 17 жил ханилсан эхнэр Мелисса Мэтисоноос 1999 онд салсан. Тэд Малькольм хэмээх хүү, Жоржия хэмээх охинтой. Салалт жүжигчинд “үнэтэй” тусч, эхнэртээ 60 сая ам.доллар төлсөн юм. Дараа нь тэрбээр Минни Драйнер, Ларой Флинн Бойл нартай учир ургуулж байгаад 2002 онд "Элли Макбил" цувралын од Калиста Флокхартгай учирсан юм. Танилцаад хэдхэн сарын дараа Калиста хүү Лиэмийнхээ хамт Харрисоныд нүүж ирсэн гэдэг. Тэд найман жил хамт амьдарсны эцэст 2010 онд гэрлэсэн/. -Тийм шүү. Бидний бүх зүйл сайхан байна, урьдын адил. Танилцсаны дараа ч ийм байсан. Үүнд нэг их онц зүйл байхгүй дээ. Бид жаргалтай л байна. -Та гурав дахь эхнэртэйгээ амьдарч байна. Гэрлэлт болгон их сургууль дүүргэсний дайтай сургамж хайрладаг гэдэг үг бий. Та үүнд итгэдэг үү? -Би Калистад итгэдэг, тэгээд л боллоо. Надтай хамт амьдрах амархан, харин хүмүүжүүлнэ гэдэг хавьгүй хэцүү шүү. Гэртээ харихад минь бидний 12 настай жаал намайг хүлээж байдаг. Буруу юм хийвэл би нэг юм хэлэх хэрэгтэй болно. Дашрамд хэлэхэд, миний 45 настай хүү Бен /зоогийн газар, нарийн боовны үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг/ заримдаа бяцхан Лиэмээс илүү нерв бардаг шүү. Өөр нэг хүү маань мебель эдлэлийн дизайнер. Энэ ажлаа мужаанаар эхэлж байсан. Аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүү дээ /Харрисон Форд мужаан байсан/. Харин одоо бол амжилт арвинтай яваа менежер болсон. Хувцас загвараар ч юм хийж байгаа гэнэ лээ... Мэдэж байна уу, би маш их өөрчлөгдсөн. Өмнө нь би сайн эр нөхөр байгаагүй ээ. Эхний гэрлэлтээ бүтэлгүй болгосондоо одоо болтол харамсч явдаг /түүний анхны эхнэр нь арван жилийнх нь анхны Мэри Маркуардт хэмээх бүсгүй байсан. Тэд 15 жил амьдраад 1979 онд салсны дараа Мэри хүндээр өвдсөн юм. Харрисон түүнд бүх талаар тусалж эмчилгээнд нь их хэмжээний мөнгө зарлагадаж байжээ. Энэ эмэгтэй Харрисоны тухай муу үг нэг ч унагаж байгаагүй бөгөөд хөршүүд нь тохиолдлоор л Харрисон Фордтой ханилж байсан гэдгийг нь мэдсэн гэдэг/. -Та их сайхан харагдаж байна. Үргэлж л 10 насаар залуу харагдах юм? -Тийм ээ. Удмынх байгаа юм. -Таныг кино урлагаа тийм ч хурдан орхичихгүй байх гэж найдаж байгаа шүү? -Тэтгэвэрт гарна аа гэдэг чинь зөвхөн өөрийнхөө тусын тулд хийж байгаа хэрэг биш шүү дээ. Би одоогоор ажилласаар л байна, баярлалаа. Надад гурван ач, бас нэг жаахан хүү байна. Тэднийгээ өсч өндийхийг үзэхийн тулд урт наслах болно.
Шуудан тээврийн найман машин хот хөдөөг холбох боллоо
Хот хөдөөг холбосон нийгмийн үйлчилгээг шуурхайлах үүднээс Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүхэлд  нь хамарсан шуудангийн үндсэн сүлжээний техник хангамжийг сайжруулах үүднээс “Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх” багц төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэхүү төслийн хүрээнд өнөөдөр Монгол шуудан ТӨХК-д тээвэр логистикийн зориулалттай найман машиныг хүлээлгэн өглөө. Эдгээр машин нь БНСУ-д үйлдвэрлэсэн, даац, туулах чадвар, чингэлэг, бараа материалын чөнарыг алдагдуулахгүй байх бүх төрлийн техник хэрэгслээр хангагдсан орчин үеийн найвдарлаг машин юм байна. Үүнд нийтдээ тэрбум гаруй төгрөг зарцуулжээ.
Монгол бахархлын өдөр хаана юу болох вэ
Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр энэ жил 11 дүгээр сарын 4-нд тохионо. Энэ өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон УИХ-аас хуульчилсан юм. Мөн бүх нийтийн амралтын өдөр. "Монгол бахархлын өдөр" Төрийн есөн хөлт цагаан туганд ард иргэд хүндэтгэл үзүүлэх, зураг авахуулах боломжтой. Төрт ёсоо дээдлэх, уламжлалаараа бахархах энэ өдөр дараах арга хэмжээнүүд болох нь. Монгол бахархлын өдөр, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээний хөтөлбөр (Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу 11 дүгээр сарын 04-ний даваа гариг) Цаг Зохиогдох арга хэмжээ Хаана 10:00 Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол Чингис хааны талбай 10:10 “Эртний монгол”, “Эзэнт гүрэн”, “Өнөөгийн Монгол” сэдэвт монгол үндэсний хувцасны загварын үзүүлэх тоглолт  Чингис хааны талбай 10:40 Төрийн туг, Есөн хөлт Их цагаан сүлдийг  цэнгүүлэх ёслол Чингис хааны талбай 11:40 Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн өргөө 12:30 Төрийн тугийг Чингис хааны хөшөөний өмнө байрлуулна Чингис хааны талбай 12:40 Эзэн богд Чингис хааны хөшөөнд төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд хүндэтгэл үзүүлнэ Чингис хааны талбай 12:50 Төрийн тулганы гал бадраах ёслол Төрийн ордон Төрийн тулганы өргөө гэр 14:00 Чансаа өндөр 128 бөхийн барилдаан Бөхийн өргөө 17:40 Төрийн далбаа буулгах ёслол  Чингис хааны талбай
Манай хоёр жүдоч алтын төлөө хүч үзнэ
Олон улсын жүдо бөхийн (IJF)-ны Гран при тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Чиндао хотод эхэллээ. Тэмцээнд 14 орны 181 жүдоч зодоглож байна. Эрэгтэйчүүдийн 60кг-д зодоглосон ОУХМ Г.Хэрлэн хэсгийн аварга боллоо. Хагас шигшээд Германы жүдочыг вазари үнэлгээгээр ялснаар финалд БНСУ-ын бөх Чой Ин Хьюктэй хүч үзэхээр болжээ. Харин 66кг-д зодоглосон Д.Төмөрхүлэг алтан медалийн төлөө ОХУ-ын Алим Гадановтой барилдана.
"Tommy Hilfiger" топ моделиудыг "уруу татав"
43 настай модель бүсгүйчүүдийн хувьд Томмигийн шинэ цүнхийг рекламдах ёстой "Tommy Hilfiger" брэндийн эзэн хөхний хорт хавдартай тэмцэхэд хувь нэмрээ оруулах буяны үйлст алдарт загвар өмсөгч Клаудия Шиффер, Наоми Кэмпбелл нарыг “уруу татжээ”.  Америкийн дизайнер Томи Хилфигер долоо дахь жилдээ “Breast Health International” байгууллагатай хамтарч буяны ажил хийж буй юм. Томми тус байгууллагын ажлыг материаллаг талаас нь дэмжих зорилгоор өөрийн нэрийн "Tommy Hilfiger" нэрийн арьсан цүнх цөөн тоогоор үйлдвэрлэснээ худалдаанд гаргажээ. Улаан цэнхэр хослуулсан дэгжин цүнхийг "Tommy Hilfiger’’-ийн салбар дэлгүүрүүдээс авах бөгөөд цүнхний үнэ 299 ам.доллараас 100-г нь “Breast Health International” байгууллагад хандивлах юм. 43 настай модель бүсгүйчүүдийн хувьд Томмигийн шинэ цүнхийг рекламдах ёстой. Цасан цагаан цамцтай гоо бүсгүйчүүд алдарт фото зурагчин Патрик Демаршельегийн дурангийн өмнө хэдэн цагаар зогссон ч огт ядраагүй гэнэ. Тэд энэ ажлаас дулаан энерги, бусдын төлөө гэсэн сайхан сэтгэлийг мэдэрч байсан учраас "Tommy Hilfiger” брэндийн цүнхийг яаж бусдын нүд унахаар сурталчлах вэ гэдэгт л илүү анхаарсан аж. Тэгээд ч Клаудия Шиффер, Наоми Кэмпбелл хоёр загварын тайзыг нэгэн үед хамтдаа эзэгнэж байсны хувьд бие биенээ 20 жилийн өмнөөс мэднэ. Энэ нь аливаа ажлыг хамтдаа хийхэд тун ч их дөхөм болдог гэнэ. Түүнээс гадна Наомигийн хувьд хөхний хорт хавдар эмзэг сэдвийнх нь нэг. Түүний ээж яг ийм оноштой эмчлүүлж буй. Харин Клаудид шинэ цүнх маш их таалагдсан. Тиймээс Томмигийн шинэ бүтээлийг хүүхдүүдээ сургуульд хүргэх, найзуудтайгаа хоол идэхээр явах тэр ч бүү хэл аялалд явахдаа ч гараасаа салгахгүй гэнэ.
Өмнөд Африкийн дэд Ерөнхийлөгч өнөө орой тусгай үүргийн онгоцоор ирнэ
ӨАБНУ-ын дэд ерөнхийлөгч Кгалема Мотланте гэргийн хамт өнөө орой 18.30-д Чингис хаан олон улсын нисэх буудалд газардана. Тэрбээр Ерөнхий сайдын урилгаар манай улсад ирж байгаа юм. Айлчлалын хөтөлбөрөөс танилцуулбал, Ноён Кгалема Мотлантег албан ёсоор угтах ёслол маргааш Чингисийн талбайд болно.  Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте нар албан ёсны хэлэлцээ хийх юм байна. Үүний дараагаар 11.30 цагт  хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ. Харин баасан гараг буюу 11 сарын 1-д Ерөнхийлөгчид бараалхах юм байна. Ингээд Өмнөд Африкийн дэд Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөж нутаг буцна.
Сурагчид цагаан сараар амарна
Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхлээд долоо хонож байна. БШУЯ-наас 2013-2014 оны сургалтын үйл ажиллагаа, амралтын хуваарийг шннэчилсэнтэй холбогдуулан 1-2 дугаар ангийн сурагчид өнгөрсөн баасан гарагт амарсан билээ. Харин ахлах ангийнхан ирэх даваа гарагт амрах юм. Өмнөх жилүүдэд нийслэл, орон нутгийн сургуулиуд зөрж амардаг байсан бол энэ жил нэгдсэн журмаар амрах аж. Ингэхдээ бага ангийн сурагчид 14 хоног, гурваас дээш ангийнхан долоо хоног амарна. Сурагчдын өвлийн амралтыг цаг агаарын төлөв байдлыг харж цагаан сарыг тааруулан өгөхөөр болжээ. Хоёрдугаар улирлын амралтаар мөн л бага ангийн сурагчдыг 14 хоног, ахлах ангийн сурагчдыг долоо хоног амраахаар шийдвэр гарчээ.
Монгол Улс AНДХХ-ийн гишүүн боллоо
Монгол Улс БНСУ-ын Инчон хотноо болсон Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр (AНДХХ) буюу APTA-ийн Байнгын хорооны 42 дахь хуралдаанаар Монгол Улсыг тус хэлэлцээрт нэгдсэн долоо дахь улсаар батламжилсан байна. Уг хэлэлцээрт нэгдсэн орсон бүх улс оронтой Монгол Улс амжилттай харилцан тохиролцсоны  үр дүнд (APTA)-ийн гишүүн боллоо хэмээн Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Дэд бүсийн газраас ирүүлсэн мэдээлэлд дурджээ.  Бангладеш, Хятад, Энэтхэг, Лаос, Солонгос, Шри–Ланк улс тус хэлэлцээрийн гишүүд  ба  улс орнууд бүс нутгийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон Энэтхэг, Хятад болон Солонгосын  зах зээлд хөнгөлөлтэй нөхцөлөөр худалдаа хийх бололцоог зохицуулах зорилгоор уг хэлэлцээрийг анх  байгуулж байж. АНДХХ  бүс нутгийн худалдааны зохицуулалт Монгол Улсад үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байгаагаа НҮБ-ын  Ази, Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн Комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх захирал Ноелин Хейзэр  хуралдааны үеэр мэдэгдсэн байна.  2001-2006 онд АНДХХ-ийн хүрээнд бүс нутагт хийгдсэн худалдаа 50 хувиар нэмэгдсэн бол 2007 оны зөвшилцлийн үр дүнд 10 мянга гаруй төрлийн 4270 нэр бүхий бараа бүтээгдэхүүнд хөнгөлөлт үзүүлж байсан байна.  Өнөөдөр АНДХХ-ийн гишүүн орнууд худалдаандаа  20-25 хувийн  хөнгөлөлт харилцан үзүүлж, цаашид худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжиж, уламжлалт татвар, тарифийг шинэчилж, худалдааг хөнгөвчлөх бодлого баримтлан ажиллах зорилго тавьжээ.    АНДЭЗНК-ийн бусад гишүүн орнууд  АНДХХ-т  элсэх боломжтой ба худалдааг зүүн болон зүүн өмнөд азид  тэлэх ирээдүй бий.
Нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ Баянзүрх дүүрэг том
Улаанбаатар Хэнтийн нурууны урд үзүүр болох Баянзүрх, Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан уулсаар зүүн, урд, баруун, хойд талаараа хүрээлэгдсэн Улаанбаатар хот  Туул, Сэлбэ голуудын бэлчир хөндийд нийт 4.704.4 мкв нутаг дэвсгэртэй. Үүнээс Багануур дүүрэг 620,2, Багахангай дүүрэг 140,0, Налайх дүүрэг 687,6,  Баянгол дүүрэг 29,5, Баянзүрх дүүрэг 1244,1, Сонгинохайрхан дүүрэг 1200,6, Сүхбаатар дүүрэг 208,4, Хан-Уул дүүрэг 484,7, Чингэлтэй дүүрэг 89,3 мкв нутаг дэвсгэрийг эзэлдэг аж. Хүснэгтээр: Нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээ Харин хүн амын нягтралыг 1мкв нутаг дэвсгэрээр тооцвол хамгийн их нягтралтай нь Баянгол-6521, Чингэлтэй-1719 дүүрэг.  Хамгийн бага нь Багахангай 26, Багануур 44 бөгөөд Баянзүрх дүүрэг 232, Налайх 48, Сонгинохайрхан 216, Сүхбаатар дүүрэг 648, Хан-Уул дүүрэгт 255 хүн ногддог байна.
Замын хөдөлгөөний шинэ дүрэм хэрэгжснээр зөрчлийн тоо буурчээ
Нийслэлд өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс замын хөдөлгөөний шинэ дүрэм хэрэгжиж эхэлсэн. Журам хэрэгжснээр хурд хэтрүүлэх зөрчил 68 хувиар, гэрэл дохионы зөрчил 52 хувиар буурчээ. Буурсан зөрчил Хэмжээ Хурд хэтрүүлэх зөрчил 68% Гэрэл дохионы зөрчил 52% Нэгдүгээр эгнээний зөрчил 40% Шинэ дүрэм буюу “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ын дагуу зөрчил илрүүлэх зорилгоор 11 цэгт камер суурилуулсан юм. Энэ нь хурд хэтрүүлсэн болон уулзварт улаан гэрлэн дохиогоор нэвтэрсэн зөрчлийг илрүүлдэг болсон. Харин илэрсэн зөрчлийн торгуулийн хуудсыг тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар шуудангаар хүргэж байгаа. Мөн зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж лацдан, ачиж журамлаж эхэлсэн. Ингэснээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслээс болж үүсдэг түгжрэл багасч, зөрчлийн тоо 40 хувиар буурсан судалгаа гарчээ.
Г.Уянга гишүүн Ц.Мөнхбаярыг батлан даалтад гаргана
Байгаль хамгаалагчид Төрийн ордонд зэвсэгтэй халдаж, мөн нэлээд олон газар тэсрэх бөмбөг байршуулсан шалтгаанаар хоригдож байцаагдаад нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа.  Тэдний хувьд уул уурхайн компаниудад дарамт үзүүлж өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ажиллуулж, мөн мөнгө авдаг байсан гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон бөгөөд хэргийг одоогоор шалгах хугацаа дуусаагүй байгаа.  Ц.Мөнхбаяр нарын байгаль хамгаалагчдыг батлан даалтад гаргахаар Г.Баярсайхан гишүүн хөөцөлдөж эхэллээ гэсэн мэдээлэл гарч байсан ч гишүүн энэ мэдээллийг үгүйсгэж байсан юм.  Харин батлан даалтад гаргахаар эрчимтэй хөөцөлдөж байгаа хүн бол УИХ-ын гишүүн Г.Уянга аж. Тэрбээр байгаль хамгаалагчидтай уулзах зөвшөөрөл авахаар ШШГЕГ-т хандаад байгаа ажээ.
"Үл таних бүсгүй" мэндэллээ
МУСТА Б.Чинбат Төгөлдөр хуурч, "Sweetymotion" хамтлагийн продюссер, МУСТА Б.Чинбатын "Үл таних бүсгүй" шинэ уран бүтээл үзэгчдэд хүрч эхэллээ. "Үл таних бүсгүй" шинэ уран бүтээлийн шүлгийг МУСГЗ Ү.Хүрэлбаатар зохиож, аяыг хөгжмийн зохиолч МУУГЗ Л.Балхжав туурвижээ. Харин хөгжмийг нь монголын орчин үеийн эстрадын урлагийн тулгын чулууг тавьсан “Баян Монгол” чуулгын хөгжимчид тоглосон байна.  Монгол Улсын Урлагийн Гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын "Миний дуунууд - 2013" концерт арваннэгдүгээр сарын 07,08,09-ний өдрүүдэд "UB Palace"-ын концертын их танхимд болох юм. Б.Чинбат энэхүү шинэ уран бүтээлээ "Миний дуунууд - 2013"-т зориулан бүтээсэн аж. Та бүхэнд  "Үл таних бүсгүй" шинэ уран бүтээлийг толилуулж байна.
МАН-ын Бага хурлын гишүүдийг сонгож байна
МАН-ын 27-р Их хурал Соёлын төв өргөөнд яг одоо  болж байна. Хурлын дагуу одоо Бага хурлын гишүүдийг сонгох үйл явц үргэлжилж байгаа аж.   Бага хурал 310 гишүүнтэй байхаар шинэчлэн тусгасан бөгөөд 400 гаруй гишүүн нэр дэвшихээр бүртгүүлсэн байна. Нэр дэвшсэн эрхмүүдийг зааланд санал хурааснаар батлах ажээ. Түүнчлэн Бага хурлын гишүүдийг сонгон баталсны дараа намын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох аж.
ГССҮТ-ийн 250 гаруй эмч нарын дунд нууц санал хураалт явуулахаар боллоо
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргаар Ц.Энхбаярыг томилсон ч тус эмнэлэгийн эмч, сувилагч, ажилчид эсэргүүцэн ойлгомжгүй байдал үүсээд байгаа билээ. Үүнээс үүдэн эмнэлэгээс тусламж авахаар очсон нэг өвчтөн амиа алдсан харамсалтай явдал хүртэл гараад байгаа юм.  Тиймээс өнөөдөр салбарын сайд Н.Удвал тус эмнэлэг дээр ажиллаж байна.  Манай сурвалжлагчийн мэдээлснээр сайдын дэргэдэх хурал дуусч ГССҮТ-ийн эмч, ажилтнуудын дунд нууц санал хураалт явуулахаар болжээ.  Яг одоо ГССҮТ-ийн 250 гаруй эмч, ажилтан Ц.Энхбаярыг даргаар байлгах эсэх асуудлаар нууц санал өгөхөөр болсон байна.  Н.Удвал сайд эмнэлгийн ажилтнуудтай өглөө 09.00 цагт уулзаж, хуралдсан бөгөөд "Нааштай хариу өглөө" гэсээр эмч нар гарч ирсэн. Үүний дараа Ц.Энхбаяр дарга уулзалтын өрөө рүү орсон юм. Тэрбээр сайдад "Эмнэлгийн ажилтнуудын 70 орчим хувь нь наймаг дэмжиж байгаа" гэж хэлсэн нь эмч нарын дургүйг хүргэж, нэлээн шуугиан тарьсан юм. Тиймээс Ц.Энхбаяр даргыг дарга хэвээр үлдээх үгүйг эмнэлгийн ажилтнуудын саналаар шийдэх болж, ийнхүү нууц санал хууралтыг явуулж байгаа юм.,  Санал хураалтын дүнг гарсаны дараа 19.00 цагт Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийнэ гэж мэдэгдлээ.
Гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнийг салбарын яам хүлээн авч, баяр хүргэлээ
Сонирхогчдын боксын дэлхийн аваргаас манай тамирчид арай ч ганзага хоосон ирсэнгүй. Монгол улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийн дэмжээнд сийлсэн. Энэ баярт үйл явдлыг тохиолдуулан түүнийг ССАЖ-ийн дэд сайд М.Түмэнжаргал хүлээн авч уулзсан юм. У.Мөнх-Эрдэнэ: Казахууд өөрсдөө боксын спортод дуртай ард түмэн, ялангуяа өөрийн нь тамирчинтай таарч тоглоогүй тохиолдолд манай тамирчдыг уухайлан дэмжиж байсан. Уулзалтад Монгол улсын гавьяат дасгалжуулагч Г.Оюунболд болон ДАШТ-д шигшээ багийнхантай хамт яваад ирсэн ССАЖЯ-ны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Энхтүвшин нар оролцож тэмцээний талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр МУГТ У.Мөнх-Эрдэнэ “Энэ удаагийн тэмцээн бол Дэлхий боксын холбооны түүхэнд хамгийн олон орон оролцсон тэмцээн болсон. Мөн миний урьд өмнө нь оролцож байсан тэмцээнүүдээс хамгийн шударга шүүлттэй нь болсон. Миний хувьд өөрийн хүсч, зорьж байсан амжилтандаа хүрч чадаагүй ч эх орныхоо нэрийг гаргаж, медалийн буухиаг таслалгүй ирсэндээ баяртай байгаа.  Н.Энхтүвшин:Монгол улс өөрийн гэсэн шүүгчтэй болох зайлшгүй шаардлагатай гэдгийг эндээс мэдэрлээ. Ер нь Дэлхий боксын холбоо маш их шинэчлэлт хийж байгаа. Хүмүүсийн сонирхлыг татахын тулд дуулгагүй тоглуулдаг болсон. Казахстан улсад тэмцээнд оролцоход цаг, уур амьсгалын өөрчлөлт багатай учир эх орондоо байгаа мэт дотно байдаг. Казахууд өөрсдөө боксын спортод дуртай ард түмэн, ялангуяа өөрийн нь тамирчинтай таарч тоглоогүй тохиолдолд манай тамирчдыг уухайлан дэмжиж байсан” хэмээн ярилаа. Харин ССАЖЯ-ны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Энхтүвшин “Тэмцээн зохион байгуулалтын хувьд маш сайн болсон. Гэвч Монгол улс өөрийн гэсэн шүүгчтэй болох зайлшгүй шаардлагатай гэдгийг эндээс мэдэрлээ. Манай улсын болон зарим орны тамирчдын оноог дарж байсныг тэмцээнийг үзсэн хүмүүс ажигласан байх. Дараагийн олимп, дэлхийн аваргын тэмцээн болоход манай улс шүүгчтэй болох хэрэгтэй байна” гэж дурдсан юм.
АРА төсөл: ЛЕГО шиг угсардаг гар утас
Google-ын далбаан дор орших болсон Motorola компани АРА нэртэй төслөө (Project Ara) нийтэд зарлалаа. Энэ нь яг л ЛЕГО тоглоом шиг бүх эд ангиуд нь салангид, эвлүүлдэг ухаалаг гар утасны төсөл юм. Дэлгэц, гар, зай, процессор гээд бүх эд ангиуд нь салдаг, сольж болдог байх ажээ. Зөвхөн endoskeleton (эсвэл зүгээр л endo) хэмээх суурь нь л солигдошгүй байх юм байна. Бүх эд ангиуд нь яг л Лего шиг угсрагддаг Ингэснээр хэрэглэгч утсаа ямар функцтэй байх, хэрхэн харагдах, ямар үнэтэй байхыг хүртэл шийдэх юм. Үйлдлийн систем нь Android байх гэнэ. Motorola энэ төсөл дээр нэг жил орчим ажиллаж байгаа ажээ. Удахгүй эд ангиудыг нь зохион бүтээх нээлттэй багаж хэрэгслийг нь (Module Developer’s Kit) гаргах гэнэ.
Г.Хэрлэн, Д.Төмөрхүлэг нар мөнгөн медаль дээр буув
Олон улсын жүдо бөхийн Гран при тэмцээн өчигдөр БНХАУ-ын Чиндао хотод эхэлсэн билээ. Тус тэмцээнээс Г.Хэрлэн, Д.Төмөрхүлэг нар мөнгөн медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 60кг-д зодоглосон ОУХМ Г.Хэрлэн хагас шигшээд Германы жүдочыг ялснаар финалд БНСУ-ын бөх Чой Ин Хьюктэй алтан медалийн төлөө хүч үзэхээр болсон. Тэрбээр өчигдөр Чой Ин Хьюктэй барилдаж, ялагдан мөнгөн медаль хүртлээ. 66кг-д зодоглосон Д.Төмөрхүлэг ч мөн алтан медалийн төлөө ОХУ-ын Алим Гадановтой хүч үзсэн. Гэвч вазари үнэлгээгээр ялагдаж мөнгөн медаль хүртсэн байна. Эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын бөх Заблудинад ялагдснаар шагналт тавдугаар байрт оржээ.
ТЕГ-ын дэд дарга асан Ж.Батбаярын хэргийг хэрэгсэхгүй болгоогүй
ҮТЕГ-ын дэд дарга асан Ж.Батбаяр Татварын ерөнхий газрын өмнөх удирдлагуудыг өнгөрсөн өвлөөс хууль хяналтын байгууллагад шалгаж эхэлсэн нь олны анхааралд орсон. Тус газрын дэд дарга Ж.Батбаярыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст байцааж буй. Түүний хууль бус үйлдлийн талаар Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх хууль хяналтын байгууллагынханд мэдээлснээр бие биенээ барьж өгсөн гэх сураг байдаг. Түүнийг саатуулсны дараа Ч.Гансүхийг өөр хэд хэдэн албан тушаалтны хамт шалгаж эхэлсэн юм. Юутай ч хууль хяналтын байгууллагаас Ж.Батбаярыг шал гаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч ямар нэгэн үр дүн гаралгүй өдий хүрэв. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэлд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж бичжээ. Энэ талаар Татварын ерөнхий газар, АТГ, Нийслэлийн прокурорын газрын албаны эх сурвалжаас лавлахад “Зарим сонинд ташаа мэдээлэл гарсан. Ж.Батбаяр нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, түдгэлзүүлсэн. Гадаад оронд зарим ажиллагаа хийсний дараа сэргээн шалгана” гэв. Татварын ерөнхий газрын дэд дарга асан Ж.Батбаяр тэргүүтэй тус газрын хэд хэдэн албан тушаалтан нийлж хувийн компани байгуулан, хахууль авч, аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас зайлс хийхэд нь дэмжлэг үзүүлж байжээ. НӨАТ-аас зайлсхийсэн байж болзошгүй 2000 гаруй компанийг УМБГ-аас шалгасан бөгөөд тэднийг татварынхны тусламжтайгаар ийм үйлдэл хийсэн байх магадлалтай гэж үздэг юм билээ.
ГССҮТ-ийн дарга Ц.Энхбаярыг ажлаас халах асуудлыг 100 хувь дэмжиж, огцрууллаа
Гэмтэл, согог судлалын үндэсний төвд өчигдөр Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурал бүтэн өдөржин хуралдсан. Хуралдах болсон шалтгаан нь Ц.Энхбаяр даргатай хамтран ажиллах боломжгүйгээ мэдэгдсэн эмч нарын ажлаас халагдах өргөдлийн хуулийн хүрээн дэх 30 хоногийн хугацаа дууссантай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн эмч, сувилагчид “Ажлаас халагдах өргөдөл өгсөнөөс хойш 30 хоногийн дараа автоматаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдана” гэж хуулинд заасны дагуу ажлаасаа чөлөөлөгдөх байсан. Хэрэв ийм зүйл болсон бол хэдэн зуун хүний амь нас гаргуунд гарах нь тодорхой юм. Иймээс Эрүүл мэндийн сайд Н.Удвал арга хэмжээ авч, эмнэлгийн ажилтнуудтай болон дарга Ц.Энхбаяртай уулзаж, хуралдсан. Ингээд оройн 17.30 цагийн үед Ц.Энхбаяр даргыг үлдээх эсэхийг нууц санал хураалтаар шийдвэрлэхээр болсон билээ. Эцсийн дүнд санал хураалтаар ГССҮТ-ийн дарга Ц.Энхбаярыг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.  Нууц санал хураалтад 250 орчим эмч, сувилагч, ажилчид оролцож, Ц.Энхбаяр даргыг ажлаас халах хүсэлтийг 100 хувь дэмжжээ. Гэхдээ тус эмнэлгийн шинэ даргыг томилох хүртэл Ц.Энхбаяр нь даргаараа түр ажиллах аж.
УБЦТС-ын төлбөрт үйлчилгээг цуцална
Хууль бусаар төлбөрт үйлчилгээ нэвтрүүлж, хэрэглэгчдийг хохироосон УБЦТС компанийн үйлдлийг зогсоохоор албаныхан хэлэлцэж эхэлжээ. Тус компани хууль зөрчиж 386 төрлийн төлбөрт үйлчилгээг иргэдэд үзүүлж, жилд тэрбум төгрөгийн ашиг олдог байсныг Эрчим хүчний зохицуулах хороо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос тоггоосон юм. Тэд цахилгаан, дулааны үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоох тухай Эрчим хүчний хуулийг зөрчин тушаал гаргаж төлбөрт үйлчилгээ зохиодог байжээ. Тиймээс үндэслэлгүй төлбөрт үйлчилгээнүүдийг ойрын хугацаанд цуцалж, олон нийтэд зарлахаар болжээ.
Энэтхэгт автобус дэлбэлжээ
Энэтхэгийн Андра Прадеш мужид автобус дэлбэрч, 40 гаруй хүн амиа алдсан хэрэг гарчээ. Цагдаа нарын таамагласнаар халдлагыг лалын Жихад бү­лэглэл үйлдсэн байх магадлалтай аж. Сүү­­лийн жилүүдэд жи­ха­дууд Энэтхэгт ихээр суурьших болсон бө­гөөд Пакистан, Ара­бын орнуудаас илүүтэй аюул­гүй газар нь Дели гэж тооцох болжээ.  Автобусанд 50 гаруй зорчигч явсны дийлэнх нь бага насны хүүхэд байсан гэнэ. Халдлагад амиа алдсан 40 гаруй хүнээс гадна долоон хүн амьд гарсан хэмээн “ВВС” агентлагт бич­жээ. Халдлага Мах­буб­нагар гудамжинд болсон бө­гөөд Хайдербабаас 140 км-ийн зайд байдаг гэнэ. Хайдербаб нь жихадуудын орогнодог цор ганц газар учир цагдаа нар халдлагын буруутнаар тэднийг сэжиглэж байна.
Дэлхийн хамгийн хүчирхэг 72 хүн
Дэлхийн хамгийн хүчирхэг 6 хүн Дэлхий дээр нийт 7.2 тэрбум хүн амьдарч байна. Тэгвэл тэр дундаас хамгийн хүчирхэг, нөлөөтэй 72 нь хэн бэ? Форбс сэтгүүлээс 2013 оны хамгийн хүчирхэг 72 хүнийг тодруулжээ. Эрэмбэ Нэр Албан тушаал Улс Нас 1 Владимир Путин Ерөнхийлөгч ОХУ 61 2 Барак Обама Ерөнхийлөгч АНУ 52 3 Ши Жинпин ЕНБД, Хятадын Коммунист нам БНХАУ 60 4 Поп Франсис Ромын Католик шашны тэргүүн Ватикан 76 5 Ангела Меркел Канцлер ХБНГУ 59 6 Билл Гэйтс ТУЗ-ын дарга, Билл энд Мелинда Гэйтс сан АНУ 58 7 Бен Бернанке Холбооны Нөөцийн сангийн тэргүүн АНУ 59 8 Абдулла бин Абдул Азиз аль Сауд Хаан Саудын Араб 89 9 Марио Драги Ерөнхийлөгч, Европын Төв Банк Европын Холбоо 66 10 Майкл Дюк Гүйцэтгэх захирал, Уолл Март дэлгүүрийн сүлжээ АНУ 63 11 Дэвид Камерон Ерөнхий сайд Их Британи 47 12 Карлос Слим Хүндэт ерөнхийлөгч, Америка Мовил Мексик 73 13 Уорен Баффет Гүйцэтгэх захирал, Беркшир Хатавэй АНУ 83 14 Ли Көчианг Ерөнхий сайд БНХАУ 58 15 Жеф Безос Гүйцэтгэх захирал, Amazon.com АНУ 49 16 Рекс Тиллерсон Гүйцэтгэх захирал, Exxon Mobil АНУ 61 17 Сергей Брин Үүсгэн байгуулагч, Google.com АНУ 40 17 Ларри Пэйж Үүсгэн байгуулагч, Google.com АНУ 40 18 Франсуа Олланд Ерөнхийлөгч Франц 59 19 Тимоти Кук Гүйцэтгэх захирал, Apple АНУ 52 20 Дилма Руссеф Ерөнхийлөгч Бразил 65 21 Сониа Ганди Ерөнхийлөгч, Энэтхэгийн Үндэсний Конгресс Энэтхэг 66 22 Жэми Димон Гүйцэтгэх захирал, JPMorgan chase АНУ 57 23 Аль Хусейни-Хамени Их Аяатолла Иран 74 24 Марк Зукерберг Үүсгэн байгуулагч, Facebook АНУ 29 25 Жеффри Иммелт Гүйцэтгэх захирал, General Electric АНУ 57 26 Бенжамин Нэтаняху Ерөнхий сайд Израйл 64 27 Ллойд Бланкфэйн Гүйцэтгэх захирал, Goldman Sachs Group АНУ 59 28 Манмохан Сингх Ерөнхий сайд Энэтхэг 81 29 Майкл Блүмберг Захирагч, Нью-Йорк хот АНУ 71 30 Ли Ка-шинг Ерөнхийлөгч, Hutchison Whampoa Хонг Конг 85 31 Чарльз Кош Гүйцэтгэх захирал, Koch Industries АНУ 77 31 Дэвид Кош Дэд ерөнхийлөгч, Koch Industries АНУ 73 32 Бан Ги мун ЕНБД НҮБ 69 33 Руперт Мурдок Гүйцэтгэх захирал, News Corp АНУ 82 34 Халифа бин Заид Аль-Нахяан Ерөнхийлөгч АНЭУ 65 35 Кристин Лагард Захирал, ОУВС Франц 57 36 Шуедон Динг Ерөнхийлөгч, China Investment Corp БНХАУ 53 37 Энрик Пена Нието Ерөнхийлөгч Мексик 47 38 Мукеш Амбани Ерөнхийлөгч, Reliance Industries Энэтхэг 56 39 Харухико Курода Ерөнхийлөгч, Bank of Japan Япон 69 40 Али Аль-Наими Газрын тосны Сайд Саудын Араб 78 41 Ли Кун хи Ерөнхийлөгч, Samsung Group БНСУ 71 42 Ларри Финк Гүйцэтгэх захирал, BlackRock АНУ 60 43 Билл Клинтон Ерөнхийлөгч, Clinton Global Initiative АНУ 67 44 Акио Тойода Гүйцэтгэх захирал, Toyota Motor Япон 57 45 Масайоши Сон Гүйцэтгэх захирал, Softbank Япон 56 46 Ким Жон-ун Их удирдагч БНАСАУ 30 47 Элон Муск Гүйцэтгэх захирал, Space Exploration Tech Corp АНУ 42 48 Терри Гоу Гүйцэтгэх захирал, Hon Hai Precision Тайвань 63 49 Мартин Винтеркорн Ерөнхийлөгч, Wolkswagen Group ХБНГУ 66 50 Жим Ёнг Ким Ерөнхийлөгч, World Bank АНУ 53 51 Лакшми Миттал Гүйцэтгэх захирал, ArcelorMittal Люксембург 63 52 Геун-хи Парк Ерөнхийлөгч БНСУ 61 53 Дмитрий Медведев Ерөнхий сайд ОХУ 48 54 Бернард Арно Гүйцэтгэх захирал, LVMH Moet Hennessy LV Франц 64 55 Билл Гросс Үүсгэн байгуулагч, Pacific Investment Management  АНУ 69 56 Виржиниа Рометти Гүйцэтгэх захирал, IBM АНУ 55 57 Шинзо Абэ Ерөнхий сайд Япон 59 58 Ларри Эллисон Гүйцэтгэх захирал, Oracle АНУ 69 59 Маргарет Чан Ерөнхий захирал, Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага ДЭМБ 66 60 Игорь Сечин Ерөнхийлөгч, Rosneft ОХУ 53 61 Робин Ли Үүсгэн байгуулагч, Baidu БНХАУ 44 62 Жон Робертс Ерөнхий шүүгч, АНУ-ын Дээд Шүүх АНУ 58 63 Алишер Усманов Үүсгэн байгуулагч, Metalloinvest ОХУ 60 64 Алико Данготе Гүйцэтгэх захирал, Dangote Group Нигери 56 65 Рэйд Хоффман Үүсгэн байгуулагч, Greylock Partners АНУ 46 66 Жон Бойнер Төлөөлөгчдийн Танхимийн тэргүүн АНУ 63 67 Жоакин Гузман Лоера Синалоа Картел гэмт хэргийн бүлгийн толгойлогч Мексик 56 68 Жилл Абрамсон Ерөнхий эрхлэгч, New York Times Co АНУ 59 69 Жозеф Блаттер Ерөнхийлөгч ФИФА 77 70 Ингве Слингстад Гүйцэтгэх захирал, Norges Bank Investment Management Норвеги 50 71 Мохаммед Ибрахим Үүсгэн байгуулагч, Mo Ibrahim Foundation Судан 67 72 Жанет Иелен Дэд ерөнхийлөгч, Холбооны Нөөцийн сан АНУ 67
Улсын мэргэн Д.Норжмаа уламжлалт харвааны дээд амжилтыг тогтоов
Солонгос Улсад болсон Дэлхийн уламжлалт харвааны фестивальд манай харваачид амжилттай оролцоод иржээ. Уг наадамд 31 орны 450 гаруй харваач цэц мэргэнээ сорьсон.  Харин манай улсаас 20 харваач оролцсон юм. Ингээд Монгол Улсын мэргэн С.Баярмаа  41 оноогоор алтан медаль авсан байна. Улсын мэргэн Д.Норжмаа 38, гоц мэргэн Х.Оюунчимэг 30 оноогоор удаалжээ. Мөн Улсын мэргэн Д.Норжмаа 51 оноогоор уламжлалт харвааны дээд амжилтыг тогтоосон байна.
Л.Од-Эрдэнэ: Бөөрний дутагдалд орох шалтгаан нь цус багадалт
Гемодиализийн төвийн их эмч, анагаах ухааны доктор, ахлах зэрэгтэй эмч Л.Од-Эрдэнэ Хүйтэн сэрүүний улирал эхлэхээр бөөрний өвчлөл эрс нэмэгддэг. Үүнээс хэрхэн яаж сэргийлэх талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гемодиализийн төвийн их эмч, анагаах ухааны доктор, ахлах зэрэгтэй эмч Л.Од-Эрдэнэтэй ярилцлаа. БӨӨР ӨВЧЛӨХ ШАЛТГААН НЬ ТҮҮДГЭНЦЭРИЙН ҮРЭВСЭЛ -Сүүлийн үед манайд бөөрний өвчлөл нэмэгдэж байна. Тэр дундаа хүүхдүүдийн дунд гүйлсэн булчирхайн үрэвслээс болж бөөр нь өвдөх болсон гэсэн яриа байна. Энэ талаар яриагаа эхлэх үү? -Манай цаг уурын онцлогтой холбоотойгоор бөөрний өвчлөл нэмэгдсэн. Хоёрдугаарт, монголчуудын амьдралын хэв маяг нөлөөлж байна. Бөөрний өвчлөлийн гол шалтгаан нь амьсгалын замын өвчин, ханиад томуу, хоолой, шүдний өвчин их нөлөөлдөг. Мөн амьдралын хэв маягаас шалтгаалаад урьдчилан сэргийлэх арга хэмжээг дутуу авснаас бөөрний өвчлөл өсч байна. Ихэвчлэн хүүхдүүд хоолойн гүйлсэн булчирхайн үрэвсэлтэй байдаг. Үүнийг үүсгэгч нь хоруу чанартай бактери. Энэ бактери бөөрийг гэмтээх эрсдэлтэй. Зарим хүний дархлаа сул байдагтай ч холбоотой. Л.Од-Эрдэнэ: Нэгэнт удаан хугацааны үрэвслийн улмаас дутагдалд орсон бөөр эргэж хэвийн байдалдаа ордоггүй. Тиймээс бөөрний дутагдлыг даамжруулахгүй байх хэрэгтэй. Амьдрах орчин, хоол тэжээлээс шалтгаалж дархлаа сулардаг. Бөөрний өвчлөлийн шалтгаан нь бөөрний түүдгэнцрийн үрэвсэл. Хэрэв нэгэнт бөөрний түүдгэнцэр гэсэн онош тавьсан бол насан туршдаа бөөрний эмчийн хяналтад байх ёстой. Гэтэл манайхан 10 хоног хэвтэж эмчлүүлээд үрэвсэлтэй үеийг нь дарчихсан ч хяналтад орохгүй явсаар байгаад бөөрний дутагдалд орчихдог. -Манайхан “Намайг бөөрний үрэвсэлтэй” гэж байна гээд тоодоггүй. Энэ нь бөөрний дутагдалд ороход нөлөөлөх үү? -Аливаа бөөрний үрэвсэл цаашаа эмч­лэгдэхгүй, хянагдахгүй  байхаар бөөрний дутагдалд орох аюултай. Нэгэнт бөөрний дутагдалтай гэсэн бол эргээд хэвийн байдалдаа ордоггүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс бөөрний дутагдалд хүргэхгүй байх нь чухал. Оношийг зөв тогтоож, зөв урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Тэгвэл бид өөрсдийгөө энэ өвчнөөс бүрэн эмчилж, хамгаалж чадна. Урьдчилан сэргийлэх явдал дутмаг байдгаас сүүлийн үед бөөрний дутагдал ихэссэн. -Ямар тохиолдолд бөөрний дутагдалд ордог юм бэ. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч? -Бөөрний дутагдал архаг үрэвслүүдээс шалтгаалдаг. Энэ архаг үрэвслийг тухайн үед нь гүйцэд эмчлээгүй архагшуулчихсан. Дээрээс нь эмчилгээ дутуугаас даамжраад бөөрний дутагдалд ордог. Бөөр цус цэвэрлэдэг эрхтэн. Гэтэл нэг бөөрөнд нэг сая орчим нарийн судас байдаг. Энэ нарийн судаснууд ямар нэг үрэвсэл, бактери, халдварын улмаас тоо нь цөөрдөг. Цөөрч байгааг бөөрний шүүлтийн хурд гэдэг юмаар тодорхойлдог. Бөөрний шүүлт, хурд буурах тусам бөөрний үйл ажиллагаа алдагдаж дутагдалд орох үндэслэл болж байгаа юм. Нэгэнт удаан хугацааны үрэвслийн улмаас дутагдалд орсон бөөр эргэж хэвийн байдалдаа ордоггүй гэдгийг хүмүүс ойлгодоггүй. Тиймээс бөөрний дутагдлыг цаашид даамжруулахгүй байх хэрэгтэй. БӨӨРНИЙ ДАРАЛТТАЙ БОЛ ЗААВАЛ ЭМЧЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ -Бөөрний дутагдлыг бага дээр нь оношлоод эмчилбэл бүрэн эдгэрэх боломжтой юу? -100 хувь боломжтой. Ямар нэг архаг үрэвслийг тухайн үед нь зөв оношлоод, зөв эмчилгээ хийгээд тодорхой хугацаанд гам хийхэд бүрэн эдгэрнэ. Нэгэнт бөөрний өвчтэй гээд оношлогдоод эмчлүүлсэн тохиолдолд бөөрний эмчийн хяналтад байх ёстой. Тэгээд бөөрний үйл ажиллагаа бүрэн эдгэрч сэргээд цаашаа сэдрэх эрсдэлгүй гэж үзвэл дотрын болон өрхийн эмчийн хяналтад заавал үзүүлнэ. Мөн эмч эмнэлгүүд хоорондоо уялдаа холбоотой байх ёстой. Тухайлбал, дүүргийн бөөр болон дотрын эмчийн хяналтад байж өрхийн эмчийн хяналтад очих гэх мэт. Өрхийн эмчийн ажил бол энэ хүнээ урьдчилан сэргийлж байх зэргээр эмч нар хоорондоо холбоотой баймаар байна. Арав хоног эмчлээд эдгэрдэг өвчин гэж хаана ч байхгүй. -Энэ өвчин ямар шинж тэмдгээр илэрдэг юм бэ? -Нуруу бөөрөөр хөшиж өвдөх, хурц үрэвслийн үед халуурах, шээхэд зовиуртай байх, ойр ойрхон шээх, уураг алдаж буй тохиолдолд шээс булингартай, хөөстэй гардаг. Өглөөгүүр нүд хавагнаж, нүүр цэлхийсэн байх, бөөрний өвчин хүндэрсэн тохиолдолд мөчдөөр хаван үүснэ. Бөөрний үрэвсэл нь түүний судсыг гэмтээвэл даралт ихэснэ. Бөөрний өөрийнх нь судас нарийсах тохиолдол бас бий. Нэгэнт бөөрний даралттай гэж оношлогдсон бол заавал эмчлүүлэх хэрэгтэй. Даралтыг аль болох хэвийн төвшинд тогтоон барих нь чухал. Бөөрний архаг дутагдал таван үе шатаар илэрдэг ч эхний гурван шатанд мэдэгддэггүй, эрүүл юм шиг явдаг. Ингэж явж байгаад илэрдэг шинж тэмдэг нь ядарч сульдах, хоолонд дургүй болох, нойргүйддэг. Хүндрэхээрээ огиж бөөлжих, хоолоо идэж чадахгүй болно. Бүр даамжраад ирэхээр цус багадалт, даралт ихэсч, бөөрний бүх үйл ажиллагаа алдагдах зэрэг зовиур илрэхээс гадна эвшээхэд амнаас нь шээс үнэртдэг. Шээс бөөрөөр ялгарч гарахгүй цусандаа хуримтлагдаж амнаас нь үнэртдэг. БӨӨР МИНУТАНД 0.8-1.2 ЛИТР ЦУС ШҮҮДЭГ -Тэгвэл даралт ихэсч, багасах нь бөөртэй холбоотой юу? -Бөөр хүний амин чухал хос эрхтэн бөгөөд нэг минутад 0.8-1.2 литр цусыг шүүдэг. Бодисын солилцооны явц дахь бүх хортой бодис шээсээр дамжиж гардаг ба хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг. Үүнээс гадна бөөр нь цусны даралтыг тогтвортой байлгаж биеийн шингэний тэнцвэрийг барьдаг цус төлжүүлдэг эрхтэн. Даралт ихсэх нь бөөртэй холбоотой. Залуу насанд даралт ихсэх нь ихэвчлэн бөөрний гаралтай. Бөөрний үйл ажиллагаанд үрэвсэл гарч ирэхэд даралт ихсэх шинж тэмдэг илэрдэг. Харин настай хүнд бол зүрх судастай холбоотой. -Тэгэхээр цус багадалттай хүний бөөр өвдсөн байна гэж ойлгож болох уу? -Бөөр цус төлжүүлдэг эрхтэн, цусны улаан эсийг төлжүүлдэг даавар ялгаруулдаг. Энэ даавар бөөрний дутагдалтай холбоотой ялгарахаар даралт багасдаг. Бөөрний дутагдлын гол шинж тэмдэг нь цус багадалт. Архаг бөөрний дутагдалтай хүн маш их цус багадалттай байдаг. Тиймээс энэ өвчнийг эцсийн шатанд орохоос өмнө цус багадалтыг нь сайн эмчилбэл бөөрний дутагдал цааш даамжирдаггүй. Бөөрний дутагдлыг бид тодорхой шатанд бариад байж чадна. Удаан хугацаагаар барих бололцоотой. Энэ хяналтыг зөвхөн нарийн мэргэжлийн бөөрний эмч хянадаг. Тухайлбал, хиймэл бөөрний аппарат, бөөр шилжүүлэн суулгах, хэвлийн диализ гэсэн гурван төрлийн бөөр орлуулагч эмчилгээг бид хийж байна. ТУРАНХАЙ ХҮНИЙ БӨӨР ҮРЭВСЭХ НЬ ЭЛБЭГ -Туранхай хүний бөөр унжсанаас их өвддөг гэж хүмүүс ярьдаг. Энэ үнэн үү? -Үнэний хувьтай. Яагаад гэвэл бөөр гадуураа өөхөн бүрхүүлтэй байдаг. Тэр өөхөн бүрхүүлээрээ гаднах орчноос өөрийгөө хамгаалдаг. Гэтэл туранхай хүний бөөрний гадар өөх нь нимгэн байдаг учраас даарч сунадаг. Дээрээс нь ямар нэгэн гэмтэлд өртөмтгий байдаг. Тиймээс туранхай хүний бөөр үрэвсэлд өртөх эрсдэлтэй. Гэхдээ туранхай хүн бүрийн бөөр тийм биш. Хүний биеийн жингээс хамаардаг. -Хөл, гар хавагнах нь бөөр өвдсөнтэй холбоотой юу? -Бөөрний өвчнийг оношлохдоо шээхэд зовиуртай байна уу, хэр гарч байна, өнгө нь ямар байна, үнэртэй юү, үнэргүй юү гэж асуудаг. Бөөр өвдсөн эсэхээ мэдэхийн тулд цагаан шилэнд шээсээ хийгээд ард нь бичигтэй цаас бариад уншиж чадвал шээс тунгалаг байна гэсэн үг. Харин үсэгнүүд нь балартаад харагдахгүй байвал шээсээ шинжилгээнд өгөх хэрэгтэй гэдгийг энгийн аргаар мэдэж болно. Хаван олон янз. Бөөрний гаралтай хаван ихэвчлэн өглөөгүүр нүүрээр буюу зовхиор хавагнаж эхэлдэг. Мөн уурагтай холбоотой. Зүрхний гаралтай бол хөлөөр хавагнадаг. -Манайхан бөөр өвдлөө гээд эмийн сангаас дур мэдэн эм авч уудаг. Энэ зөв үү? -Ямар ч эмийг эмчийн заавраар уух ёстой. Бүх эмийн 80-85 хувь нь бөөрөөр ялгардаг. Гэтэл энэ эмийг буруу хэрэглэвэл бөөр тэр эмэндээ хордоно. Хордлогоос шалтгаалсан бөөрний үрэвслүүд гарч ирдэг. Бөөрний сувганцрууд бөглөрдөг. Манай эмийн сангууд эмчийн жоргүй эмийг дураараа зардаг. Мөн тэнд тариа хийлгэчихээд явж байна гэдэг. -Танай төвд бөөр орлуулах хэчнээн аппарат байдаг вэ. Өдөрт хэдэн хүн үйлчлүүлж байна? -Гемодиализийн төв диализын 30 аппараттайгаар ажлын өдөр гурван ээлжээр ажиллаж, архаг диализтэй 120 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Гэсэн ч өнөөдөр 200 гаруй хүнд үйлчилж байна. Манайхаар үйлчлүүлж байгаа бөөрний дутагдалтай хүмүүс ид хөдөлмөрийн насныхан байна. Гадаадын хөгжилтэй орнуудыг харахад дандаа настай хүмүүс энэ эмчилгээг хийлгэдэг. Японд бөөр орлуулах эмчилгээг хийлгэж байгаа хүмүүсийн дундаж наслалт 70 байхад манайд 28-45 байна. Яг ид ажиллаж, гэр бүлээ тэжээх ёстой хүмүүс дутагдалд орж байна. Тиймээс хүн бүр аль болох өөрийгөө хайрлаж, зөв хооллох, эмчийн зөвлөгөөг сайн авч аливаа өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлж зөв амьдраасай гэж хэлмээр байна. Хоол унд, ажил, амралтаа зөв зохицуулах, хөдөлгөөн дасгал, биеийн тамираар сайн хичээллэвэл аливаа өвчнөөс өөрийгөө сэргийлж чадна. -Хоол хүнс бөөрөнд нөлөөлөх үү? -Нөлөөлнө. Тухайлбал, шорвог хоол байна. Бөөр цус төлжүүлэх эрхтэнээс гадна даралтыг зохицуулж, шингэнийг тэнцвэржүүлдэг. Их шингэн уусан тохиолдолд их шээлгэдэг. Шингэн дутагдах үед ам цангах мэдрэмж төрснөөр хүн ус уудаг. Хэрэв бид шорвог хоол идвэл шингэн дутагдана. Шингэний тэнцвэр алдагдахад даралт ихэснэ. Цусны даралт ихсэхэд зүрхэнд ачаалал өгдөг. Хоёрдугаарт, өөх тостой хоол идээд их хэмжээний таргалалттай байвал цусны хатуурал үүсдэг. Бөөр судаслаг эрхтэн. Гэтэл таргалалттай холбоотой судасны ханан дээр өөхөн дуслууд наалдаад судасны ханыг хатууруулдаг. Үүнээс болж даралт ихэсдэг. Тиймээс өөх тостой, шорвог хоол, архи дарс, буруу хооллолт нөлөөлнө. Шөнө хоол идэхгүй байх хэрэгтэй. Хоолны дэглэмийг сайн баримтлах нь чухал. Бөөрний үйл ажиллагаанд нэмэр болох шээс хөөдөг ингэний хоормогыг уух нь биед сайн нөлөө үзүүлдэг. Мөн бөөрний цайг хэрэглэж сурах хэрэгтэй. Тухайлбал, Хөвсгөлийн Тайга цай нь дотроо нохой хошуу, тэхийн шээг зэрэг бөөрөнд дэмжлэг болох ургамлуудыг агуулсан байдаг. Манайхан шингэн бага хэрэглэж хуурай хоол их иддэг. Энэ нь бөөрөнд ачаалал өгдөг. Тиймээс шингэн зүйл сайн ууж бай гэж зөвлөмөөр байна.
Нийслэл олон улсын стандартад нийцсэн шинэ ТҮЦ-тэй болно
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан зарим ТҮЦ-үүдийг нийслэлийн өнгө төрхөд муугаар нөлөөлж, шаардлага хангахгүй байна гэх шалтгаанаар буулгасан. Харин “Киг” хэмээх компаниас олон улсын стандартад нийцсэн ТҮЦ-үүдийг оруулж ирээд байгаа юм байна. Энэ талаар “Киг” кампанийн захирал Б.Мөнхбатаас тодрууллаа. -Шинэ загварын стандартад нийцсэн ТҮЦ-үүдийг оруулж ирж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач? -Манай компани нийслэл хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу өөрсдийн зүгээс “Киоск” төсөл санаачлан хэрэгжүүлж байгаа. Бид өөрсдийн санаачилгаар өнгөрсөн жилийн гуравдугаар сараас эхлээд нийслэлд ТҮЦ эрхлэгчийн дунд судалгаа явуулсаны үндсэн дээр хүнсний буюу сонингийн чиглэлээр киоскуудыг оруулж ирж байгаа. Учир нь нийслэлээс гудамж талбайн өнгө үзэмж, оршин суугчдын тав тухыг бодолцож шаардлага хангахгүй ТҮЦ-ийг буулгасан. Тиймээс бид орчин үеийн киоскуудыг оруулж ирж байгаа. -Хүнсний буюу сонингийн киоскууд нь одоо байгаа ТҮЦ-үүдээс ямар давуу талтай вэ? -Хүнсний киоскийн урт нь тав, өргөн нь 3.5 метр, 18,5 метр квадрат талбайтай байгаа. Түүнчлэн дотор талдаа био жорлонтой, амрах өрөөтэй, шалнаасаа халдаг, гаднаа зар сурталчилгааны лед гэрэлтэй урсдаг самбартай, гэрэл халаалт зэргийг цогцоор нь шийдэж чадсан байгаа. Өөрөөр хэлбэл, хүнсний бүтээгдэхүүн борлуулахад зориулагдсан киоск гэсэн үг. Харин сонины киоск нь зөвхөн сонин хэвлэл борлуулах бөгөөд хажуудаа мөнгөний автомат машинтай байхаар хийгдэж байгаа. Киоск эзэмшигчидийн хувьд зар сурталчилгааны лед гэрэлтэй урсдаг самбарт зар байрлуулан орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломжтой. -Нийслэлээс эдгээр киоскуудыг оруулж ирэхийг зөвшөөрсөн юм уу? -Бид олон улсын стандартад нийцсэн киоскуудыг оруулж ирэх саналаа Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд тавьсан. Нийслэлийн удирлагууд бидний саналыг дэмжсэн учраас киоскны хоёр төрлийн загвар оруулж ирээд байгаа. -Манай улсад одоогоор ТҮЦ-ийн стандарт гэж байхгүй байгаа. Гэтэл та стандартын дагуу гэж ярилаа? -Монголд өнөөдөр киоскийн стандарт гэж байдаггүй юм билээ. Тиймээс бид Нийслэлийн стандарт хэмжил зүйн газраас байгууллагынхаа стандартыг тогтоолгосон байгаа. Тэгээд ч манайх оруулж ирж байгаа эдгээр киоскууд олон улсын стандартад нийсэн юм. Уг киоскууд Бээжин, Москва хотуудад байдаг. -Одоогоор хэчнээн ширхэг киоскийг оруулж ирээд байгаа вэ? -Хүнсний болоод сонины киоскуудаас туршилтын журмаар нэг, нэгийг л оруулж ирээд байгаа. Тодруулбал, П.Н.Шастины нэрэмжит улсын төв эмнэлэгийн урд хүнсний нэг киоск, хуучнаар "Ард" кино театрын хажууд нэг сонины киоск байгаа. Маргааш замын үүдээр 10 ширхэг киоск орж ирнэ. -Борлуулалт хийж эхлээгүй байгаа гэж ойлгож болох уу? -Одоогийн байдлаар 45 хүнээс урьчилсан захиалга аваад 30 хувийн урьдчилгаа авсан байгаа. “Хас лизинг” гэдэг компанитай хамтран ажиллаж байгаа. Тиймээс хүссэн иргэд лизингээр авч болно. Үнийн хувьд нэг киоск 25 сая 950 мянган төгрөгийн өртөгтэй байгаа. -Танай компанийг ТҮЦ-үүдийг буулгах шийдвэрт нөлөөлсөн гэх хардлага их байгаа энэ талаар? -Хэвлэл мэдээллээр янз бүрийн олон сөрөг мэдээлэл явж байгаа. Гэтэл бид ямар нэгэн лоби хийлгүйгээр өөрсдөө уг ажлыг өнгөрсөн жилээс эхлэн судалгаа хийж зохион байгуулж байгаа. БНХАУ-ын Гуанжөгийн "Гуан Жөү Кө Хун" үйлдвэрт захиалан хийлгэсэн. Захиалахдаа зэвэрдэггүй ган нерж метал хийцээр манай улсын эрс тэс цаг агаарын онцлогт тохируулан хийлгэсэн байгаа.
Нүүрсний орлого хоёр дахин буурчээ
Нүүрсний орлого хоёр дахин буурчээ Нүүрсний экспортын орлого улсын төсөвт оруулснаас хоёр дахин бага байгааг салбарын сайд нь мэдээллээ. Одоогоор нүүрснээс 178.2 тэрбум төгрөгийн орлого олжээ. Манай улс сард нэг сая тонн нүүрс гадагш гаргаж байгаа юм. Уул уурхайн яам ирэх сараас нүүрсний экспортыг нэмэхээр төлөвлөсөн байна. Зэсийн ханш дэлхийн зах зээлд унаснаас манайд үйлдвэрлэл 77 хувьтай байгаа гэнэ. Өнгөрсөн есөн сарын хугацаанд 542.4 мянган тонн зэсийг дэлхийн зах зээлд гаргажээ. Зэс, молибдений татварын орлого 81 хувьтай байгаа юм. Харин алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ давж, 6985.1 кг-д хүрчээ. Энэ үнэт металлын татварын орлогын гүйцэтгэл 165 хувьд хүрчээ.
Азийн оюутны аварга шалгаруулах таеквондогийн тэмцээн эхэллээ
Манай улсыг төлөөлж 19 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчин оролцоно Азийн Оюутны аварга шалгаруулах таеквондогийн дөрөв дэх удаагийн тэмцээн өчигдөр БНСУ-ын Чеонг Янг хотноо нээлтээ хийлээ. Зургаан өдөр үргэлжлэх тус тэмцээнд манай улсыг төлөөлж, 19 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчин оролцоно. Оюутны таеквондогийн шигшээ багийн тамирчдыг дотоодод зохион байгуулагдсан хэд хэдэн тэмцээнээс сонгон шалгаруулж, эрхийг нь олгосон юм. Монголын таеквондогийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд дараах тамирчид багтжээ. Тамирчин Хүйс Жин С.Янжинлхам Эмэгтэйчүүд 46 кг Г.Оюун-Эрдэнэ 53 кг  Р. Мөнхгэрэл 67 кг У.Ханд 57 кг М.Түмэнбаяр Эрэгтэйчүүд 54 кг М.Мягмарбаяр  58 кг Р.Тэмүүжин 63 кг Д.Энхтүвшин 68 кг Э.Мөнхбуян 74 кг Н.Энхдөл 87 кг Б.Түвшинжаргал  +87 кг Монголын багийн ахлагчаар Монголын Үндэсний шигшээ багийн захирал Ч.Эрдэнэтуяа, дасгалжуулагчаар МонголынТаеквондогийн холбооны дасгалжуулагч М.Энхбаатар, О.Хос-Эрдэнэ, Г.Төрмөнх, Б.Цэнгэл нар ажиллах аж. Дашрамд сонирхуулахад, Оюутны дэлхийн аварга шалгаруулах таеквондогийн 13 дахь удаагийн тэмцээн ирэх оны зургадугаар сард БНХАУ-ын Хөх хотод, харин зуны Универсиад БНСУ-ын Гванжу хотноо 2015 онд болох гэнэ.
"Jonas Brothers" тарлаа
"Jonas Brothers" хамтлаг Америкийн пoп рок хамтлаг болох "Jonas Brothers" тарах гэж буйгаа албан ёсоор зарлалаа. 2005 онд байгуулагдан 2008 оноос "Дисней филм" болон телевизийн шоунаас карьераа эхлүүлсэн тэд одоог хүртэл нэгэн цул болж чадахгүй байгаадаа санаа зовнин энэхүү шийдвэрийг гаргажээ. Уг шийдвэрт хамтлагийн гишүүд санал нэгдсэн байна. Эл шийдвэрээс болж тэдний 19 аялан тоглолт цуцпагдсан байна. Нью-Жерсигээс гаралтай ах дүү гурав анхны альбомоо 2006 онд бүтээсэн бөгөөд энэ хугацаанд тэд нийт 20 сая хуурцаг борлуулжээ. 2008 онд 51 дэх "Греммийн авард"-ын шагналын шилдэг, шинэ уран бүтээлч номинацид нэр дэвшиж байсан. Тэд Америкийн чартын топ 20-ыг нэг жилийн хугацаанд тэргүүлсэн, дэлхийн болон Америкийн хөгжмийн шагналаас 50 шагнал хүртсэн амжилтаараа Гиннесийн номонд бүртгэгдсэн.
МАН-ын Бага хурал болон Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгоно
МАН-ын XXVII их хурлын гишүүд, төлөөлөгчид МАН-ын Их хурлаас өчигдөр Бага хурал болон Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгох санал хураалт явуулжээ. Өнөөдөр Их хурлыг үргэлжлүүлэх бөгөөд санал хураалтын дүнг эцсийн байдлаар танилцуулах юм байна. Бага хурлын анхдугаар хуралдааны товыг зарлаж,  намын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэх гэнэ.
Ирэх оны мөнгөний бодлогын талаар хэн юу хэлэв
Төрөөс мөнгөний бодло­гын талаар 2014 онд ба­римтлах үндсэн чиглэ­лийн УИХ-ын тогтоолын төс­лийг байнгын хороогоор хэлэл­цэж байгаа.  Төв банкны зүгээс ирэх оны мөнгөний бодлогодоо 2013 оны бод­логыг үргэлжлүүлнэ гэ­сэн зарчмын саналыг дэв­шүүлээд буй.  Н.Дашзэвэг: Мөнгөний ханшийг өсгөхийн тулд бодлогын хүүгээ чангалах шаардлагатай. Тэгж байж л төгрөг үнэтэй болох гээд байна. Тодруулбал сан­хүү­гийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, хад­галах, эдийн засгийн бо­дит салбарыг мөнгөний бод­­ло­готой уялдуулж дэм­жих арга хэмжээг хэрэг­жүүл­нэ. Мөнгөний бодло­гоор дамжуулж эдийн зас­­­гийн дархлааг сайж­руу­­­­лахаас гадна макро эдийн засгийн тогтвортой байд­лыг бэхжүүлнэ гэд­гийг Мон­голбанкны ерөнхий­лөг­чийн зөвлөх Л.Болд хэлж байсан.  Ирэх оны мөнгөний бод­логын хүрээнд иргэдийн бодит орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах зорил­гоор инфляцийн түв­шинг найман хувьд барих аж.  Түүнчлэн гадаад орчноос дотоо­дын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нэг салбараас хэт хамаарах хамаарлыг ба­гас­гах, эдийн засгийн урт хугацааны өрсөлдөх чадва­рыг нэмэгдүүлж, дархлааг сайж­­руулах нь ирэх оны мөнгөний бодлогын үндсэн зорилтуудын нэг гэдгийг ч бодлого боловсруулагчид хэлж байв.  Нөгөөтэйгүүр дотоодын үйлд­вэрлэл, ху­римт­лалд суурилсан, эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг ханга­хын тулд богино хугацаанд экспортыг дэмжих, га­даад валютын урсгалыг сайж­руулах үүргийг Төв банк бод­логоороо хүлээж байгаа. Харин зарим эдийн засагчид энэ онд Мон­гол­банкнаас хэрэгжүүл­сэн мөн­гөний бодлого алдаатай бай­сан гэж үзэж байгаа. Тэдний байр суурийг хүргэж байна. Эдийн засагч Д.Даваасамбуу Д.Даваасамбуу: Аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөөнд төр оролцох хэрэггүй “Төв банк­­наас эдийн засгийн гол­лох дөрвөн салбарт үнэ тогт­вор­жуулахаар мөнгө олгосон. Хөтөлбөрийн са­наа зөв байсан. Салбарын сон­голтоо ч сайн хийсэн байна лээ. Гэхдээ хяналтын тог­толцоо тун ядмаг байлаа.  Гадаадын шууд хөрөнгө оруу­лалтыг шингээх сал­бараа манайх бий болгож ча­даагүй нь бодлогын алдаа. Зэс, нүүрсний орлого эр­гээд га­раад явчихаж байна. Үүнээс үүдэн эдийн засаг хүнд бай­далд орсон. Иймээс бид эхлээд суурь шалтгаанаа олж тогтоох ёстой. Томоохон мега төслүүдийн бүтээн байгуулалт цаг алдаж, түү­гээр хэт улстөржиж бай­гаа нь эдийн засгийн хөг­жилд сөргөөр нөлөөлсөн.  Ер нь хувийн хэвшлийг төрөөс байн­га дэмжиж чадахгүйгээс хойш дундуур нь орж, янз бүрийн хө­­төл­бөр гэх хэрэг­гүй. Төрөөс дэмж­сэн дэмжээгүй 20 гаруй жил үйл ажиллагаагаа явуулсан аж ахуйн нэгжүүдийг зүгээр орхих хэрэгтэй. Тэгэхгүй бол аж ахуйн нэгжүүддээ тэгш боломж өгөхгүй байна. Хэн нь төрөөс бага хүүтэй мөнгө аваад, хэн нь арилжааны банкны өндөр хүүтэй мөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаг юм бэ гээд асуудал ундарч эхэлнэ.  Тиймээс зах зээлийн зөв зарч­маар, дэлхий нийтээр тогтоосон гольдролоор л явах хэрэгтэй.  Монголд гадны хөрөнгө оруу­лалт багаслаа гэж яриад байгаа ч хэрэг дээрээ багасах ёстой юм. Оюу толгойн ил уурхайн хөрөнгө оруулалт зохих хэмжээндээ ороод ирсэн, Таван толгойн уурхай ба­раг ашиглалтад орсон учраас нийт хөрөнгө оруулалт багассан. Угаасаа төслийн бүтээн байгуулалт дууссан учраас хөрөнгө оруулалтын үзүүлэлт буур­на шүү дээ. Одоо гад­ны хө­рөнгө оруулалтаас бус хөрөнгө оруулалтаар боссон төс­лүүдээс ор­лого олох үе. Ингэж чадахгүй байгаа нь харамсалтай. Нөгөө та­лаас гадаадын хөрөнгө оруу­лалт аш­гаа өгөх нөхцөл бүрдээгүй бай­хад найр тавьж болохгүй”. Эдийн засагч Н.Дашзэвэг Н.Дашзэвэг: Бодлогын хүүгээ чангалах хэрэгтэй “Монголбанк зах зээлд үнэ тогтворжуулах хөтөлбөр нэ­­рээр маш их хэмжээний мөнгө ний­лүүллээ. Энэ нь инф­ляцийг нэг оронтой тоонд байлгахад чухал нөлөө үзүүл­сэн талаар өөрс­дөө тайлбарлаад байна. Гэтэл га­даад валюттай харьцах монгол төг­рөгийн ханш яагаад унаж байна вэ гэдэг асуудал гарч ирнэ. Үүнийг манайхан га­даадын хөрөнгө оруу­лалт буур­сантай хол­бон тайл­барладаг.  Бодит байдал дээр Монгол­банк­наас ний­лүүлсэн мөнгөний хэмжээ төгрөгийн ханшид сөргөөр нөлөөлж байна. Яагаад гэвэл барилгын ком­паниуд, барилгын материал үйлдвэрлэгчид нь авсан зээлээ валют болгож аваад хи­лийн дээс алхаж байна. Тэгэ­хээр валютын нөөц багасахгүй яах юм. Одоо юань, ам.долларын ханш өссөнөөр импортын барааны үнэ талийж өглөө. Иргэ­дийн хадга­ламжид бай­гаа төгрөг ч үнэгүйдэж бай­на.  Ам.доллараар зээл авсан ир­гэд хүнд байдалд орлоо гэх мэт асуудлууд их байна. Тэгэхээр одоо мөнгөний ханшийг өсгөхийн тулд бод­логын хүүгээ чангалах шаард­лагатай. Тэгж байж л төгрөг үнэтэй болох гээд байна.
Твиттерын шинэ feature таалагдахгүй байгаа бол
Саяхан Твиттер үйлчилгээ фото зургийг автоматаар нээж харуулдаг шинэ feature-тэй болжээ. Ингэснээрээ Facebook-тэй төстэй болсон байж магадгүй. Гэхдээ гар утсан дээр 3G сүлжээгээр холбогдож байгаа тохиолдолд энэ нь илүү төлбөр төлөх эрсдлийг бий болгож байгаа юм. Үүнээс сэргийлэхийн тулд та гар утсан дээрх Твиттер аппликэшнийхаа "Me" tab дээр байрлах Settings хэсэгт (арааны зурагтай) нэвтрэн "Image Previews" тохиргоог хаах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд урьдынх шигээ өөрийн хүслээр л зургийг нээж үзэх болно. iPhone-ын апп дээрх жишээ
МАН-ын XXVII Их хурал өндөрлөлөө
МАН-ын XXVII Их хурлаас Бага  хурлын гишүүнд 310 төлөөлөгч сонгогдсон байна. Эдгээр хүмүүсийн танилцуулгыг хийж дуусаад МАН-ын шинэ дарга М.Энхболд Их хурлыг хааж үг хэллээ. Ингэснээр МАН-ын Их хурал өндөрлөж байна. Одоо тун удахгүй МАН-ын Бага хурал эхэлнэ. Бага хурлаар  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно. Генсект Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат нар нэр дэвшихээ албан бусаар мэдэгдээд байгаа.
Боно Facebook-ыг ятгаж чадлаа
Facebook компани өөрийн Европ дахь төв оффисоо аль улс, аль хотод байршуулахаа саяхан шийдлээ. Уг нь Facebook-ын хоёр дахь хүн хатагтай Шерил Сандберг Швейцарт байгуулахаар бараг шийдээд байжээ. Гэтэл түүний найз алдарт U2 хамтлагийн дуучин Боно түүний бодлыг өөрчлүүлж дөнгөсөн байна. Ингээд Facebook-ын Европ, Африк, Ойрх дорнодын зах зээлийг хариуцсан төв оффис, алдарт дуучин Боногийн төрсөн нутаг Ирландын нийслэл Дублинд байгуулагдахаар боллоо.
"Шенхуа Энержи" Монголоос нэг тэрбум тонн нүүрс авна
Уул уурхайн яамнаас cap бур зохион байгуулдаг “Ил тoд уул уурхай” хурлаа хийлээ. Тус яам геологи, уул уурхайн салбарт хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар мэдээлэл өгснийг товчлон хүргэе. Шатах хийн орд ашиглан үйлдвэр байгуулна Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулах ажлыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр шийдсэн. Энэ үйлдвэрийн талаар Уул уурхайн яамнаас дэлгэрэнгүй мэдээллээ. Монгол Улсын Уул уурхайн яам, Хятадын Газрын тос-химийн корпораци “SINOPEC”-ийн хооронд Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн байгуулах шатах хийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, улмаар Хятадын зах зээлд борлуулах зорилготой бөгөөд энэхүү үйлдвэр нь эхний ээлжинд жилд 15 тэрбум шоо дөрвөлжин метр хэмжээний шатах хий үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар урьдчилсан байдлаар төлөвлөжээ. Энэ хэмжээний шатах хий үйлдвэрлэхэд жилдээ 50 орчим сая тонн хүрэн нүүрс ашиглах юм. Өөрөөр хэлбэл, жилд өнөөдрийн ханшаар тэрбум орчим ам.долларын үнэ бүхий хүрэн нүүрсийг ашиглана. Энэхүү шатах хийн 10 орчим хувиар Улаанбаатар хотын гэр хорооллыг түлш, дулаанаар хангах боломжтой гэж буй юм. Хийн түлшийг энэ төслийн хүрээнд үйлдвэрлэж, гудамж төслийн хүрээнд Улаанбаатар хотод хийн түлшийг дамжуулах хоолойн сүлжээг бий болгох асуудлыг Эдийн засгийн хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам хамтран төлөвлөх юм байна. Улмаар 2016 он гэхэд Улаанбаатар хотын гэр хорооллыг хийн түлшээр хангах асуудлыг шийдвэрлэх эхлэл тавигдах аж. Үйлдвэр болон түүний салбар аж ахуйн нэгжүүдэд нийтдээ 20 мянга орчим хүнийг ажлын байраар хангахаар урьдчилан тооцоолжээ. “Монгол-93” шатахууны нийлүүлэлтийг 4 дахин нэмнэ Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлнэ Монголд олборлож буй түүхий тосны хэмжээ нэмэгдэж байгаатай уялдуулан Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг Уул уурхайн яамны харьяа Газрын тосны газар, Хятадын “Петрочайна интернэйшнл” компанийн хооронд байгуулжээ. Манай улс сард 10 мянган тонн хүртэл хэмжээний шатахууныг урд хөршөөс авахаар тохирсон байдаг аж Энэ санамж бичгнйг байгуулснаар шатахууны дотоодын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах, нийлүүлэлтийг тогтворжуулах, жижиглэнгийн үнийн өсөлтийг зохицуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх бололцоотой болно гэж мэдэгдэв. Мөн Замын-Үүд өртөөн дэх шингэн түлш шилжүүлэн ачих төхөөрөмжийн өргөтгөлийн ажил ирэх сарын дундуур дуусах бөгөөд энэ байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллавал сард 35-40 мянган тонн шингэн түлш шилжүүлэн ачих боломжтой болох юм байна. Өөрөөр хэлбэл, одоогийн нийлүүлж буй хэмжээнээс дөрөв дахин нэмэгдэж манай улсын газрын тосны бүтээгдэхүүний нэг сарын хэрэглээний 40-50 хувийг БНХАУ-аас импортлох боломжтой болох гэнэ. Тэрбум хүртэл тонн нүүрс БНХАУ-д нийлүүлнэ Монгол Улсын нүүрс экспортлогчдыг төлөөлж Монгол Улсын “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, “Тавантолгой” компаниуд Хятадын “Шенхуа Энержи” компанитай хорин жилийн хугацаанд нэг тэрбум хүртэл тонн нүүрсийг олборлолт, үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулан Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Мөн зах зээлийн нөхцөлтэй уялдуулан олон улсын зах зээлд худалдаалах боломжийг талууд хамтран судлахаар тохиролцсон байна. Дээрх хэмжээний нүүрсийг өнөөгийн ханшаар тооцож үзэхэд 20 жилд 50 шахам тэрбум ам.долларын борлуулалт болох юм. Алт олборлож төлөвлөсөн хэмжээнээс давав Алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ давсан байна 2013 оны эхний есдүгээр сарын байдлаар авч үзвэл зэсийн үйлдвэрлэл 542.4 мянган тн буюу 77 хувийн гүйцэтгэлтэй, молибдений үйлдвэрлэл 2.777.0 мянган тн буюу 101 хувийн гүйцэтгэлтэй, зэс молибдений татварын орлогын гүйцэтгэл нь 81 хувьтай гарчээ. Харин нүүрсний үйлдвэрлэл 19.7 сая тн буюу 76 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 178.2 тэрбум төгрөг буюу 53 хувьтай байна. Алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ давсан буюу 6985.1 кг-ыг олборлож 194 хувийн гүйцэтгэлтэй, татварын орлого бүрдүүлэлт 165 хувьтай гарсан бол төмрийн олборлолт 4.441.3 мянган тн буюу 60 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 40 хувьтай байна. Цайрын үйлдвэрлэлийн хэмжээ 80.6 мянган тн буюу 194 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Ашигт малтмалын газар нийт 28.867.32 сая төгрөгулсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 26.281.54 сая төгрөг буюу 90.6 хувь, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1.407.44 сая төгрөг буюу 140.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Газрын тосны газар нийт 116.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь 104.7 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба газрын тосны орлого 104 тэрбум төгрөг буюу 104.1 хувийн гүйцэтгэлтэй, бусад орлого 2.7 тэрбум төгрөг буюу 134.7 хувийн гүйцэтгэлтэй байна.
Ирэх оны наймдугаар сард "Амгалан"-гийн дулааны станц ашиглалтад орно
Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “УС-15” халаалтын зуухыг шинэчлэн 300 МВт хүчин чадалтай дулааны станц барихаар Засгийн газрын 35, 55 дугаар тогтоолоор баталсан. “Амгалан” дулааны станц нь  348 МВт-ын хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор хотын зүүн хэсгийн 50 мянган өрхийг дулаанаар хангах төдийгүй ойрын жилүүдэд шинээр нэмэгдэх  дулааны хэрэглээг хангахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Тус станцыг 10.8 га газарт барихаар тооцон зургийг нь баталсан бөгөөд 45 айлын 10 орчим га газрыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр бүрэн чөлөөлж, барилгын ажлыг эхлүүлжээ. “Амгалан” дулааны станцыг барих ажлыг БНХАУ-ын “СМЕС” төрийн өмчит үйлдвэрийн компани гүйцэтгэхээр шалгарч, ажлын гэрээг концессийн хуулийн дагуу ажлаа хүлээлгэн өгсний дараа санхүүжилтээ авахаар хийсэн байна. Байгаль орчинд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу барьж өндөр үр ашигтай, техник технологи суурилуулахаар төлөвлөж байгаа станцын барилгын ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Гэрээний дагуу ирэх оны наймдугаар сард "Амгалан" дулааны станц ашиглалтад орно.
Сурагчид амралтаараа "Эрх цагаан унага"-тай хамт
ҮДБЭЧуулгын 150 гаруй уран бүтээлчид "Эрх цагаан унага" дуулалт жүжгийг тайзнаа амилуулсан. ЕБС-ийн сурагчдын амралт эхэлсэн байгаа учир дараах хуваарийн дагуу тэд уран бүтээлээ багачууддаа зориулахаар болжээ. Огноо Цаг Хаана 11 сарын 9 11:00 13:00 МҮЭСТО 11 сарын 11 11 сарын 12 11 сарын 13 11:00 Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын танхим "Эрх цагаан унага" дуулалт жүжиг нь хүүхдийг өв тэгш хүмүүжүүлэх, ёс заншлаа дээдлэх, эцэг эхийгээ хүндлэх, байгаль дэлхий, ан амьтнаа хайрлан хамгаалах ухааныг хүүхэд ахуй цагаас нь сэтгэл зүрхэнд суулгах ач холбогдолтой юм. Эцэг эхчүүд та бүхэн 3-15 насны хүүхэдтэй бол цаг заваа тэдэндээ зориулаарай. Мөн тус чуулгынхан "Эрх цагаан унага" дуугаар улсын уралдаан 3-13 насны хүүхдүүдийн дунд зарлаж байгаа юм байна.
Х.Тэмүүжин сайд бөхчүүдэд ясны дургүй
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ажлаа хүлээн авснаасаа хойш нэг асуудлыг цэгц­лэхээр их шуурхайлж бай­гаа.  Тэрбээр цагдаа­гийн байгууллагад харьяа­лагд­даг урлаг, спортынхоныг “үгүй” хийх юм.  Эрхэм сайдын үзэж буй­гаар нэг цагдаа хоёр гудамжийг хянах болол­цоотой аж. Гэтэл нэг орон тоог нь бөх болгочихоор нөгөө цагдаа дөрвөн гу­дамжийг хянах үүрэгтэй бол­чихдог гэнэ.  Ачааллаа дийлэхгүйгээс цагдаа нар бухимдаж, дууд­лага өгөхөд хурдан хуга­цаанд ту­хайн хүнд үйл­чилж амжихгүйд хүрдэг.  Тэ­гээд ч хэлтэс, тас­гийн дарга нь тэнд хэдэн заан, начин, арслан цолтон тэ­жээдэг нь сонин биш. 15 жил шударга ажилласан цагдаа гэр хороололд амь­дарч байхад гурван жил даргынхаа хажууд бөх гэж дагаж явсан хүн гурван өрөө байраар шагнуулсан байдаг. Энэ бол шударга ёс биш хэмээдэг нэгэн.  Гэсэн ч мань сайдтан тэдгээр бөхчүүдийг бу­сад цагдаа нарын адил эр­гүүлд гарах ёстой гэж үзэж байгаа төдийгүй эр­гүүл хиймээргүй байвал ту­хайн хүн өөрөө дуртай ажлаа хийгээд явна биз гэсэн байр суурьтай байгаа юм.  Тэгэхээр цагдаагийн бай­гууллагад сэтгэлтэй бол олны танил бөхчүүд тун удахгүй эргүүл гарч, дууд­лагын дагуу ажиллах бололтой.  Эсвэл цолны мялаал­гагүй болсон сал­ба­раасаа нүүр буруулж, баян бай­гуул­лагын нэрийн өмнөөс барилдах болох нь.
“Эрхэм сан”, “Баясгалант болор” ХХК-иудын кимчи үйлдвэрлэх цехийг хаажээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар наймдугаар сарын 25-наас аравдугаар сарын тавны өдрүүдэд нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд шалгалт хийжээ. Энэ удаагийн шалгалтад 2012 оны шалгалтаар их, дунд эрсдэлтэй гэсэн үнэлгээ авсан нийслэлийн 11, хөдөө орон нутгийн 15 аж ахуй нэгж хамруулсан бөгөөд нийт 305 зөрчил илрүүлж газар дээр нь 219 буюу 72 хувийг нь арилгуулсан байна. 2012, 2013 оны шалгалтаар удаа дараа их эрсдэлтэй гэсэн үнэлэлт авсан “Эрхэм сан”, “Баясгалант болор” ХХК-ийн кимчи үйлдвэрлэх цехүүдийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Мөн нийслэлийн таван аж ахуй нэгж болон Орхон, Дархан-Уул аймгийн нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгж, иргэдэд нийт нэг сая найман зуун дөчин зургаан мянган /1846000/ төгрөгийн торгууль ногдуулж 100 хувь барагдуулсан байна.  Шалгалтын явцад “Хүнсний тухай” хуулийн хэрэгжилт 46,5 хувь, “Хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилт 75 хувь, “Ариун цэврийн тухай” хуулийн хэрэгжилт 89 хувьтай байгааг тогтоожээ. Хэрэгжүүлэх ёстой  хууль Явц “Хүнсний тухай” хуулийн хэрэгжилт  46,5 хувь “Хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилт 75 хувь “Ариун цэврийн тухай” хуулийн хэрэгжилт  89 хувь
Гадаргын усаа ашиглахгүй бол цэвэр усны хомсдол үүсэхэд ойрхон болжээ
Нийслэлийн цэвэр усны нөөцийг одоо хэрнэ бодитоор тогтоож, яг хэр хэмжээтэй байгааг нь БОНХЯ, УСУГ мэдэхгүй байгааг ШУТИС-ийн профессор Д.Басандорж  шүүмжиллээ. Тэрбээр "Улаанбаатарчууд ямар ус ууж байна вэ” сэдэвт хэлэлцүүлэг дээр ийн хэлсэн бөгөөд “Нийслэлчүүд бид гүнээс хамгийн цэвэрхэн ус авдаг. Харин ус дамжуулах шугам хоолойны элэгдэл, гэмтлээс болж усны чанар алдагдаж, хэрэглэгчидэд хүрч байна. Тиймээс 1950-иад онд тавьсан энэхүү ус дамжуулах хоолойнуудыг шинэчлэх шаардлага бий” гэлээ. Монгол Улсын усны нөөцийн 90 гаруй хувь нь гадаргын ус, үлдсэн 10 хувь нь газар доорх гүний ус аж. Гэтэл энэхүү 10 хувиас их хэмжээгээр хэрэглэж байгаа нь цаашдаа усны хомсдол үүсэх аюулыг дагуулжээ. Д.Басандорж: Нийслэлийн цэвэр усны нөөцийг одоо хэрнэ бодитоор тогтоож, яг хэр хэмжээтэй болохыг нь мэдэхгүй байна Тиймээс ирээдүйд  гадаргын усыг хэрэглэх зайлшгүй шаардлага байгааг УСУГ-ын дарга С.Үнэн хэлж байна. Монгол Улс жилдээ 500-700 сая шоо метр усыг хүн амын хэрэглээнд болон үйлдвэр, уул уурхай, хөдөө аж ахуйн зориулалтаар ашигладаг бөгөөд 90 орчим хувийг гүний буюу бага усны нөөцөөс хангадаг аж. Гэтэл ойрын үед газрын доорх усны нөхөн сэргээгдэх хэмжээ багасаж хомсдох эрсдэл байгааг УСУГ-ын дарга С.Үнэнгийн илтгэлээс харж болохоор байлаа. Энэхүү тугамдсан асуудлаас үүдэн гадаргын усыг хуримтлуулах зорилгоор Туул гол дээр далан байгуулах судалгаа хийж эхэлсэн байна. Ингэснээр гүний усаа хадгалан авч үлдэх нөхцөл бүрдэх ач холбогдолтойгоос гадна Туул голын урсацыг тогтвортой байлгах, үерийн усыг хуримтлуулах гээд ашиг тус ихтэй гэнэ. Өнөөдрийн байдлаар Туул голын сав газрын дагуу байгаа 170 орчим гүний худгаас ус татаж, нийслэлчүүдийн ундны, үйлдвэрлэлийн хэрэгцээг хангадаг байна. Дашрамд дурдахад, дэлхий дээр бага усны нөөцтэй 22 орон байдаг бөгөөд энэ тоонд Монгол Улс багтдаг аж. Харин хамгийн их усны нөөцтэй орноор БНХАУ, ОХУ, Бразил улс нэрлэгджээ.
Соёлын өвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10:00 цагт 56.6 хувийн ирцтэй эхэллээ.  Хуралдаанаар эхлээд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийг дагалдан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Өмнө нь Баасан гарагт хэлэлцэж байсан юм. Уг хуулийн төсөлд  соёлын биет өвийг сэргээн засварлах улсын төсөвт байгууллага байгуулах эрх зүйн үндсийг бий болгох, соёлын хосгүй үнэт өвийн эх хувий хилээр гаргахыг хориглож зөвхөн хуулбарыг гаргах, үзмэрийн хуулбар, загвараар бэлэг дурсгалын эл зүйлс үйлдвэрлэж борлуулах, үнэт эдлэлийн нээлттэй худалдаа зохион байгуулах, хувийн музей байгуулах эрх олгодог болох зэрэг зохицуулалтыг тусгажээ.   Ингээд гишүүд санал бодлоо хэлсний дараа санал хураалт явуулахад хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн 43 гишүүний 38 нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр НББСШУБХ-нд шилжүүллээ.
Шинэ гүүр ашиглалтад оржээ
Дунд голын баруун талын гүүрийг шинээр барьж, ашиглалтад орууллаа. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг НАЗ-ын газрын захиалгаар Солонгосын “Сүсон инженер” компани зөвлөж, Монголын “ЗМЗ”  компани барьжээ. Гүүрийн ажлыг гурван сарын хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд 65 метр урттай, есөн метр өргөнтэй аж. Хэдийгээр гэрээт хугацаанаасаа өмнө ашиглалтад өгч, солонгосчуудын зөвлөгөөгөөр ажилласан ч, хийсэн ажилдаа эзэн сууж эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд 100 хувь хариуцаж ажиллана гэдгээ гүйцэтгэгч компани амласан байна.
Бритни Спирс гайхалтай ээж
Дуучин Бритни Спирс болон түүний хөвгүүд Поп гүнж хэмээн нэрлэгддэг дуучин Бритни Спирс тун сайн ээж гэнэ. Өдгөө 31 настай дуучин бүсгүйн бага хүү нь долоон настай. Харин том нь дүүгээсээ ердөө ганцхан насаар ах аж. Бритни тэрсхэн хоёр хүүгийнхээ бие болон оюун хөгжилд маш их анхаарал хандуулдаг төдийгүй гэрийн даалгаврыг нь хийлгэх, хоол цайг нь бэлтгэхэд багагүй цаг зарцуулдгаа “The Associated Press”-т өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн сүүлд хийсэн клипний ажилдаа зориулж фитнессээр уйгагүй хичээллэсэн болон өдөрт 2-3 хэрчим махнаас өөр юм идэлгүй идэвхтэй дасгал хийснээ ч нуугаагүй юм. Дуучны сүүлийн уран бүтээл болох “Work В” нь түүний амьдралын хамгийн дурсамжит, найм дахь цомогт багтсан байна. Тус цомгоо гэр бүлийнхээ дууддаг нэрээр “Britney Jean” хэмээн нэрлэсэн бөгөөд ирэх арванхоёрдугаар сарын 3-наас эхлэн худалдаанд гарах гэнэ. Мен “Piece of Me” тоглолтоо тухайн сарынхаа 27-нд Лас-Вегаст зохион байгуулахаар товложээ. Түүний шинэ цомогт орсон “Will.i.am” дуугаа өөрөө бичсэн гэнэ.
А.Навальныйтай холбогдох шинэ хэрэг үүсчээ
Олег Навальный болон Алек­сей На­вальный ОХУ-ын улс­төрийн шүүмж­­­лэгч, сөрөг хүч­ний тэр­­­­гүүн Алек­сей На­вальный­тай хол­богдох шинэ хэргийг Москвагийн хуу­лийн­хан гар­­гаж ирлээ.  Тод­руулбал Навальный­гийн ах Олег их хэмжээний мөнгө угаасан гэнэ. На­вальныйг ОХУ-ын улс­төрч­дийн эсрэг тэмцэж байх зуур түүний ах Олег Навальный Францын гоо сайхны компаниас 26 сая рубль зээлж, түүгээрээ бо­хир бизнест хөрөнгө оруулж байжээ.  Үүнийг ОХУ-ын хуулийн­хан баримт, нотолгоотой ба­талсан гэдгийг Навальныйд дуулгажээ.
“Манай улсын хүн ам 2040 онд дөрвөн сая хүрнэ”
Улаанбаатар хотын нийт иргэдийн 48.4 хувийг эмэгтэйчүүд, 51.6 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Насны бүлгээр нь авч үзвэл 26.7 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд, 54.3 хувь нь 15-44 насныхан харин 14.9 хувийг 45-59 насны иргэд бүрдүүлдэг аж. Хүснэгтээр: Нийслэлийн иргэдийг насаар нь ангилбал Түүнчлэн нийслэлд 100-гаас дээш настай 27 иргэн амьдарч байна.   Үүний зэрэгцээ МУ-ын хүн ам 10 минут 30 секунд тутамд нэгээр нэмэгддэг бөгөөд 2040 он гэхэд дөрвөн саяд хүрэх төлөвтэй байна гэж НСГ-ын мэргэжилтнүүд мэдээллээ.
Оффшор компаниудын нэрсийг ил болгожээ
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны “http://www.icij.org/” цахим хуудас дахь мэдээллийн санд зочилж хэнбугайн ч нэрийг шүүж үзэх эрх бүхний өмнө нээлттэй байгаа Дэлхийд шуугиан тариад байсан татварын диваажин буюу оффшор бүс дэх компани, хувь хүний мэдээллийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо нийтэд ил болголоо. Үүний дараа улс орон бүрт хууль бус мөнгөний урсгалтай холбоотой маргаан мэтгэлцээн өрнөж байна. Төрд удсан томчууд ч оффшор бүсэд данстай бөгөөд түүнийг нь түвэггүй мэдэж болохоор болсныг УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдэгдсэн билээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны “http://www.icij.org/” цахим хуудас дахь мэдээллийн санд зочилж хэнбугайн ч нэрийг шүүж үзэх эрх бүхний өмнө нээлттэй байгааг тэрээр бас онцолсон. Ийнхүү хаалттай сэдэв байсан оффшор бүсийн “хөшиг” нээгдэж тэнд данстай, нууц компанитай хүмүүсийг хялбархан “илрүүлэх” боломжтой болжээ. Энэ бүхний үргэлжлэл болж дэлхийн өнцөг булан бүрт оффшор данстай холбоотой хэргүүд мандсаар байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш оффшор бүстэй холбоотой 2.5 сая баримтыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос дэлгэсэн нь Энэтхэг, Монгол, Франц зэрэг олон улсад томоохон дуулиан тариад байгаа. Үүнийг Европын холбооноос “Европын нутгаас далдуур урсан гарч буй их хэмжээний мөнгөний урсгалыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримт дэлгэлээ” хэмээн сайшааж байгаа юм. “Бид өнөөдөр асуудлыг огт өөр өнцгөөс хардаг болсон. Энэ бол шинэ ертөнц” хэмээн Белгийн Төрийн нарийн бичгийн дарга ярьжээ. Францын эрх баригчид оффшор бүсийн мэдээллийг ил болгосноор Ирландын эрх баригчид 4.3 сая еврог нөхөж олж авах боломжтой болж байна. Харин Колумбын Засгийн газар Колумбын компаниуд болоод хувь хүн гуравдагч этгээд буюу татварын диваажин болсон 44 улс оронд санхүүгийн шилжүүлэг хийсэн тохиолдолд 33 хувийн татвар төлөх ёстой болж байна. “Манай нам татварын давуу эрх эдлэх явдлыг шийдвэрлэсэн” хэмээн тус улсын Эдийн засгийн сайд Маурисио Карденас орон нутгийн сэтгүүлчдэд мэдээлжээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо болон “The Indian express” сонин энэ оны эхээр Энэтхэгт 500 гаруй хувь хүн, албан байгууллага оффшор данс эзэмшиж буйг зарласан юм. Тэдний дунд парламентын хоёр гишүүн, үйлдвэрлэл, бизнесээрээ нэрд гарсан хэд хэдэн хувь хүн багтжээ. Өнгөрсөн долоо хоногт бас нэлээд хэдэн хүний нэрийн жагсаалт шинээр гарч ирсэн тухай Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос мэдээлж байна. Тэгвэл Өмнөд Солонгосын удирдагчид дарангуйлагч асан Чун До Хваны гэр бүл хууль бусаар оффшор гүйлгээ хийснийг илчилсэн хэмээн зарлалаа. Энэ оны эхээр Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо болон Өмнөд Солонгосын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн төв хамтран Чуны хүү Чун Жай Күк Их Британийн Виржин аралд нууц оффшор компанитай гэдгийг ил болгосон билээ. Энэ сарын 8-нд тус улсын Гаалийн газраас Чуны гэр бүлтэй холбоотой хууль бус гадаад валютын шилжүүлэг хийснийг зарласан юм. Тус газраас мэдээлж буйгаар тэрээр татвараас бултахыг оролдсон бөгөөд энэ хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Авлигын эсрэг Бангладешийн хорооноос Бангладешийн эрх баригч Авами лиг намын тэргүүлэгч гишүүн Кази Зафаруллатай холбоотой оффшор компанид хийсэн мөрдөн шалгалтыг ил болгохоор өнгөрсөн сарын 30-нд шийдсэн юм. Өнгөрсөн зургадугаар сард Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо болон тус улсын өдөр тутмын “New Age” сонин Зафарулла болон түүний эхнэр Нилуфер Зафар нар оффшор хоёр компанид хувь эзэмшдэгийг нийтэд дэлгэсэн билээ. Үүгээр зогсохгүй энэ хос Швейцарийн “UBS AG” банкны Сингапур дахь салбарт данстай гэдэг нь ил болсон юм.
Microsoft Kinect-ыг дохионы хэлний хөрвүүлэгч болгож ашиглана
Microsoft компаний Kinect төхөөрөмж нь хүний хөдөлгөөнийг мэдэрч төрөл бүрийн программуудыг удирдах боломж олгодог билээ. Үүнийг төрөл бүрийн салбарт ашиглах боломж үнэхээр хязгааргүй. Тэгвэл Хятадын судлаачид Kinect ашиглан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дохионы хэлийг ярианы хэл рүү хөрвүүлэх туршилт хийжээ. Мөн эсрэгээрээ хүний яриаг ч дохио болгон өөрчилдөг юм байна. Хэвийн хүмүүс болон дохионы хэлээр харилцдаг хүмүүсийн хооронд хөрвүүлэгч бүтээвэл үнэхээр том дэвшил болох билээ. Зөвхөн Хятадад 20 сая сонсголын бэрхшээлтэй хүн байдаг бол дэлхий дээр нийтдээ 320 сая байдаг гэсэн тоо байна. Хэдийгээр эхний туршилт амжилттай болсон ч хийх ажил маш их байгаа гэнэ. Одоогоор дөнгөж 300 дохионы үгс бэлэн болсон байгаа бол цаана нь 4000 орчим хүлээгдэж байгаа аж.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч айлчилж байна
Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте манай улсад айлчилж байна. Дэд Ерөнхийлөгчийг угтах ёслол ззэн Чингисийн талбайд болж хүндэт харуул жагсаж, хоёр орны Төрийн дуулал эгшиглэлээ. Угтах ёслолын дараагаар Дэд Ерөнхийлөгч Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ
Ерөнхийлөгчийн айлчлал үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНАСАУ-ын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд Пак Бон Жү өчигдөр бараалхав. Ерөнхийлөгч хэлэхдээ “БНАСАУ өөрийн орны удирдагч Ким Жон Уны удирдлагын дор эдийн засгийн хүчирхэг гүрэн байгуулах зорилтыг хэрэгжүүлж байна. Бид ч бас бие даасан эдийн засгаа бий болгон хөгжүүлэхээр ажиллаж байна. Ц.Элбэгдорж: Монголын нүүрс, шохойноос винолин гаргаж даавуу үйлдвэрлэхээр харилцан ярилцаж, манай хүмүүсийг сургасан байдаг. Та химич хүний хувьд энэ хамтарсан үйлдвэрийг яаж байгуулах нь зохистой талаар бодож үзээрэй.  Өнгөрсөн есдүгээр сард болсон хоёр орны Засгийн газар хоорондын зөвлөлдөх комиссын хуралдаанаар тодорхой асуудлууд ярьж протокол байгуулсан байгаа. Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр орны ард түмний эрх ашигт нийцэж, тэднийг ойртон нягтруулахад ач холбогдолтой юм. Монголын нүүрс, шохойноос винолин гаргаж даавуу үйлдвэрлэхээр харилцан ярилцаж, манай хүмүүсийг сургасан байдаг. Та химич хүний хувьд энэ хамтарсан үйлдвэрийг яаж байгуулах нь зохистой талаар бодож үзээрэй. Энэ бол хамтын ажиллагааны нэг алхам байж болно. Монголын байгалийн баялагт тулгуурлан энэ мэт хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтой. Бид бензин шатахууны өөрийн үйлдвэртэй болохоор ажиллаж байна. Төмөр зам, далайн боомтын чиглэлээр БНАСАУ-тай хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаа. Хоёр орны хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэхэд тээврийн асуудал хүндрэлтэй байгаа юм.   Мөн манайх мал аж ахуйн туршлага, технологитой орон. Олон малтай. Манай мал халуун, хүйтэнд их тэсвэртэй. Ер нь хамтын ажиллагааг нэгдсэн бодлогоор зохицуулах нь чухал гэж бодож байна.   БНАСАУ Монгол Улстай хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаад баяртай байна. Хоёр тал Улаанбаатар, Пхеньянд эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар хуралдаан зохион байгуулбал би өөрөө оролцоно. Хамтын ажиллагааны тодорхой санал тавибал би Ерөнхийлөгчийн хувьд талархан хүлээн авах болно” гэлээ.   БНАСАУ-ын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд Пак Бон Жү хэлэхдээ “Ким Жон Ун удирдагчийнхаа удирдлагын дор эдийн засгийн өөрчлөлт хийж байна. Үүнийг гадаад, дотоодынхон харж байгаа. Эдийн засгаа хөгжүүлэхдээ гол салбар болсон хөнгөн үйлдвэр болон газар тариаланд онцгой анхаарч байна. Пак Бон Жү: Ерөнхийлөгч танаас эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэхэд тусалж дэмжихийг хүсье. Мал үржүүлэх, жимсний аж ахуй хөгжүүлэх баазаа байгуулаад байгаа. Мөн өнөө жил ард түмнийхээ амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор хүүхдийн болон төрөлжсөн эмнэлгүүд, орон сууцнууд, цэцэрлэгт хүрээлэн, олон улсын стандартад нийцүүлсэн томоохон цанын бааз зэрэг олон том барилга байгууламж барилаа. Түүнээс гадна эдийн засгаа хөгжүүлэхийн тулд үйлдвэрлэлийг орчин үежүүлэх, автоматжуулах, шинжлэх ухаанжуулах, мэдээлэлжүүлэх зэрэг өөрчлөлт хийж байна. Эдийн засгийг удирдах арга барилаа боловсронгуй болгож байна. Орон нутаг өөрийн онцлогт тохирсон эдийн засгийн тусгай бүс, чөлөөт бүс байгуулахаар ажиллаж байна. Бидэнд багагүй бэрхшээл тулгарч байгаа хэдий ч ялан давах болно” гээд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэх нь БНАСАУ-ын байр суурь хэмээлээ. Тэрээр цааш нь хэлэхдээ “Манай хоёр орон эдийн засгийн хамтын ажиллагаагаа харилцан бие биеэ нөхөх хэлбэрээр хөгжүүлэх боломж байна. Энэ бол хоёр орны хамтын эрх ашиг байх болно. Ерөнхийлөгч танаас эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэхэд тусалж дэмжихийг хүсье” хэмээв.
БНАСАУ-тай мал аж ахуйн салбарт хамтарч ажиллана
БНАСАУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тус улсын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок өнөөдөр Пэкхвавон харшид ирж бараалхав.  Тэрээр ярианыхаа эхэнд өнгөрсөн онд УИХ-ын даргын урилгаар Монголд айлчилж, солонгосын ард түмэнд монголын ард түмэн найрсаг ханддагийг ойлгон мэдэрч явснаа дурдаад та энэ айлчлалаараа манай ард түмэн бас монголчуудад найрамдлын сэтгэлээр ханддагийг мэдэрч байгаа байх хэмээн хэллээ. Чой Тэ Бок: Манайд мал аж ахуй хөгжүүлэхэд тусалж, мэргэжилтнүүд сургаж өгөхийг хүсье. Мөн “Монголын эдийн засгийн хөгжил, амжилтад бид баярлаж байдаг. Бид хүндэт маршалынхаа удирдлагаар ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэхээр маш их чармайн ажиллаж байна. Манай нийгэм, улс төр тогтвортой байгаа. Үе үе бэрхшээл тулгардагч амжилтад хүрнэ гэж найддаг. Бид энх тайвныг сахиулахын төлөө байдаг. Эдийн засгийн хөгжилд энх тайван байдал маш хэрэгтэй. Эх орноо нэгтгэх байр суурь хэвээр байгаа. Бидний байр суурийг ойлгон дэмжлэг үзүүлнэ гэж бодож байна. Хоёр орон улс төр, эдийн засаг, соёл, спорт гээд бүх салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэж найдаж байна. Парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа ч хөгжинө гэдэгт итгэж байна. Манайд мал аж ахуй хөгжүүлэхэд тусалж, мэргэжилтнүүд сургаж өгөхийг хүсье” гэв. Ц.Элбэгдорж: Монгол Улс хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хамтарч ажиллахад бэлэн байна.  Ерөнхийлөгч БНАСАУ-ын удирдлага, ард түмэн өөрийг нь халуун дотноор хүлээн авч буйд баярлаж байгаагаа илэрхийлээд “Манай хоёр орны харилцаанд ахмад үеийнхний хүчин зүтгэл шингэсэн учир улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх үүрэг бидэнд ногдож байна. Хоёр орны ард түмний эрх ашигт нийцсэн тийм хамтын ажиллагааг бид хөгжүүлж чадна гэдэгт итгэж байна” гэлээ. Тэрээр цааш нь хэлэхдээ “Манай эдийн засгийн зорилт бол дотооддоо үйлдвэрлэлээ бэхжүүлэх явдал. Энэ бол эдийн засгийн хувьд бие даах боломж юм. Бидний энэ талаарх зорилт ижил учраас олон салбарт хамтран ажиллана гэж бодож байна. Таны хэлснээр парламент хоорондын хамтын ажиллагаа ч чухал. УИХ-ын даргын урилгаар Монголд айлчилсанд талархаж байна. Өндөр дээд түвшний айлчлалын давтамжаа хадгалах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээлээ.   Монгол Улс хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хамтарч ажиллахад бэлэн байна. Манайхаас чацаргана зэрэг зарим бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой. Бид хүнд мөчид харилцан туслалцаж байсан. Өнөөдөр ч туслахад бэлэн байна. Манай орон мал аж ахуй эрхлэх арвин туршлагатай. Залуучууд, мэргэжилтэн сургах, манай хүмүүс ирж ажиллах боломж бий хэмээн Ерөнхийлөгч хэлэв.
Есөн гэр бүл “Нийслэлийн тэргүүний өрх” боллоо
Хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриал үзүүлсэн шилдэг өрхийг жил бүр шалгаруулдаг. Энэ жил "Нийслэлийн тэргүүний өрх"-өөр есөн гэр бүл шалгарчээ. Сүхбаатар дүүргийн 16-р хороо Балданжоржийн гэр бүл, Сүхбаатар дүүргийн  20-р хороо Чулуунбаатарын гэр бүл, Чингэлтэй дүүргийн 15-р хороо Батбаярын гэр бүл, Чингэлтэй дүүргийн  5-р хороо Намчингийн гэр бүл Хан-Уул дүүргийн 8-р хороо Эрдэнэбатын гэр бүл, Хан-Уул дүүргийн 16-р хороо Дэмбэрэлийн гэр бүл, Баянзүрх дүүргийн 28-р хороо Янжмаагийн гэр бүл, Налайх дүүргийн 7-р хороо Базаррагчаагийн гэр бүл. Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Өлзийтогтохыг гэр бүл энэ жилийн тэргүүний өрх боллоо.
"2014 онд ДНБ-ний 40 хувьд хүргэж буулгах ёстой"
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2014 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийг Сангийн сайд Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ц.Даваасүрэн нар танилцуулсан юм. Дараа нь гишүүд хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж хариулт авлаа.  Гишүүн М.Батчимэг өрийг ухраах зохицуулалт хийх болсны шалтгаан, өрийн дарамтад орох нөхцөл байдал хэр байгааг тодруулахад Сангийн сайд “Өрийг олон улсын аргачлалын дагуу 7 үзүүлэлтээр тооцож байгаагаас нэгээс бусдыг нь манай улс хангаж байгаа учраас өрийн дарамтад орохооргүй байгаа. Энэ оны эцэст өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 49.5 хувь байхаар тооцсон, энэ шаардлагыг ч хангахаар байна. Харин 2014 онд ДНБ-ний 40 хувьд хүргэж буулгах ёстой. Гэхдээ бүтээн байгуулалтын ажлын санхүүжилттэй холбогдуулан 2014 онд өрийг хоёр жилээр ухрааж тооцох зохицуулалт хийх нь зүйтэй гэж Засгийн газар үзэж ийм санал оруулж ирж байгаа юм. Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг Засгийн газар боловсруулж байгаа” гэлээ. Мөн гишүүн Д.Хаянхярваа хүүхдийн мөнгийг хавтгайруулан олгосоор байх уу, зорилтот хэсэг уруу чиглүүлэх үү гэдгийг тодруулахад сайд “Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлэх тооцоог 2014 оны хувьд хийгээгүй, цаашдаа нийгмийн зорилтот бүлгийн хүүхдэд илүүтэй хандах чиглэл уруу явах нь зүйтэй гэсэн саналтай санал нэг байна. Оюутны тэтгэлгийн тухайд ч энэ чиглэл уруу хандуулах саналтай Засгийн газар байр суурь нэг байгаа. Одоогоор 165 мянган оюутанд 106 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгох тооцоо гараад байна. Иймээс тэтгэлгийг үр дүнтэй өгөөжтэй болгох тал дээр цаашид анхаарна. Ирэх онд их, дээд сургуулийн оюутан, МСҮТ-д суралцагчдад 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор тусгасан” гэлээ. УИХ-ын чуулганы хуралдаан Харин гишүүн Ё.Отгонбаяр улсын өрийн тооцоонд хувийн хэвшлийн өрийн хэмжээ орж тооцогдож байгаа эсэх, төсвийн жилийг тооцох хугацааг өөрчлөх болсныг учрыг лавлахад Сангийн сайд улсын өрөнд хувийн хэвшлийн өрийг оруулж тооцдоггүй. Төсвийн жилийг өөрчлөх талаар Сангийн яам судалгаа хийж үзээд одоогийн хугацаа нь ашигтай биш байна гэж үзсэний үндсэн дээр саналаа оруулж ирсэн гэдгийг хэлэв. Мөн гишүүн Ж.Батсуурь өрийн ангиллыг нэмэгдүүлэх нь манай улсын зээлжих эрхийн баталгаа хангахгүй байдалд хүргэх юм биш үү гэсэн асуултад сайд Ч.Улаан ирэх онд өрийн хэмжээг ДНБ-ний 60 хувь болгох нь өрийн дарамтад орсон гэж үнэлэгдэхгүй, зээлжих эрхийн баталгаанд ч ямар нэг сөрөг нөхцөл байдал үүсэхгүй гэсэн хариулт өгөв. Түүнчлэн гишүүн Б.Гарамгайбаатар төсвийн мөчлөгийг өөрчилж байгаа нь буруу юм биш үү гэдгийг тодруулахад Сангийн сайд “Санхүүгийн жил нь 12 дугаар сарын 31-ээр тасалбар болж, төсвөө 11 дүгээр сарын 15 гэхэд баталдаг байх нь төсвийн нэгдмэл байдалд илүүтэй нийцнэ гэж үзэж ийм санал оруулж ирж байгаа” гэдгээ хэллээ.  Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Үдээс хойшхи хуралдаанаар энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Баажий: Одоохондоо тоглолт төлөвлөөгүй
“Lumino” хамтлаг “Lumino” хамтлагийнхан 2000 оны эхээр залуусыг байлдан дагуулж байсан ч одоо хааяа нэг шинэ уран бүтээл гаргачихаад нам гүм байх болсон. Уран бүтээлээ яагаад тасалдуулаад байгааг хамтлагийн дуучин Баажийгаас асуусан юм. -Танай хамтлагийнхан яагаад нам гүм болчихов оо. Шинэ уран бүтээл хийж байна уу? -Нам болоогүй шүү дээ. Манай хамтлагийн 15 жилийн ирэх жил тохионо. Тиймээс ойгоо угтан хийх олон зүйл бидэнд байна. Бид уран бүтээлээ завсарлаагүй, хийсээр л байгаа. “Сэмбий” гэдэг шинэ дуу гаргасан. Өнөө маргаашгүй олон нийтэд хүргэнэ. Клипнийх нь зураг авалтад  орчихсон байгаа. Баажий: Бид уран бүтээлээ завсарлаагүй, хийсээр л байгаа. “Сэмбий” гэдэг шинэ дуу гаргасан. -Ойдоо зориулан төлөв­лө­сөн олон ажил байгаа байх? -Тэгэлгүй яах вэ. Энд тэнд клубүүдэд зохион байгуулах багахан хэмжээний шоунууд байгаа. Мөн “Best of Lumino” DVD-ийгээ гаргахаар хэвлэлтэд явуулсан. Удахгүй ирнэ. Ирэхээр худалдаанд гаргахгүй байж байгаад он гармагц худалдаанд гаргана. Учир нь энэ бол ойдоо барьж буй бидний бэлэг шүү дээ. -Ямар дуунууд багтах вэ? -Манай хамтлаг үүсэн байгуулагдсанаас хойш хийсэн бүтээлүүдээс шилдгийн шилдэг дуунуудаа шигшин оруулсан. Тухайлбал, “Бүтэлгүй хайр”, “Намайг дагаад цэнгэ”, “Хүнийх” зэрэг 30 хит дуу багтаана. -Тоглолт төлөвлөж байгаа юу? -Энэ ондоо багтаан тоглолт хийнэ гэдэг худлаа. Юутай ч он гарахаар DVD-гээ худалдаанд гаргачихаад, дараа нь тоглолтын талаар ярина.
“Аясын салхи” өнөөдөр тоглолтоо хийнэ
“Аясын салхи” хамтлаг социалист нийгмийн хаагдмал орчинд ч уран бүтээлээ туурвиж байсан гэдгээрээ урлаг соёлынхоны дунд хүндтэй байрыг эзэлдэг. Шинэ үеийн залууст танил бус нэр байж болох ч хөгжим сонирхогч залуусын хувьд мэдэхгүй өнгөрөөж болохгүй хамтлаг билээ. Тэд хүнд рок метал чиглэлээр уран бүтээлээ тууривдаг юм. “Саран доорх авсан хот” нэртэй анхны цомгоо хэвлүүлсний дараахан  хамтлагийн дуучин Д.Энхтэгш амьдрал, уран бүтээлийнхээ тухай өгүүлсэн “Амьд салхины домог” номоо өнгөрсөн долдугаар сард хэвлүүлж, уншигчдын хүртээл болгосон. Тэр бүр тоглолтоо хийгээд байдаггүй тус хамтлагийнхан энэ удаад “Halloween” буюу сүнсний баярыг тохиолдуулан “UB Palace”-ын “Royal” танхимд өнөөдөр 20.00 цагт тоглолтоо хийх гэж байна. Энэхүү тоглолтонд “Булсара”, “Нисванис”, “Рropeths”, “Хос сүх”, “Silent scream” хамтлагууд оролцох аж.
Израиль Палестинийн 26 хоригдлыг суллав
Израиль Палестинын 26 хоригдлыг суллав Улстөрийн томоохон сөр­гөл­­дөөнтэй оршдог Из­раиль, Палестинийн хоо­­ронд сүүлийн үед эн­­хийн хэлэл­­цээр хийгдэх болжээ.  Тодруулбал Из­раиль улс Пал­ести­нийн 26 хо­ригд­­лыг суллаж, эх ну­­тагт нь буцаажээ. Эд­гээр хоригдлуудын дий­лэнх нь Га­зын зурвас дахь мөр­гөлдөөний үеэр Израи­лийн цэргүүдэд олзлогдсон пар­тизанууд байжээ. Тэд бүгд улстөрийн шалтгаанаар тор­­ны цаана суусан тул Иеру­салем дахь хуулийнхан ца­гаатгалын дэвтэрт гарын үсэг зурахдаа “П” үсгээр тэмдэглэл хөтөлсөн байна. Энэ нь дахин баривчлагдвал үл суллах тэмдэглэгээ ажээ.
Монгол улсын хүн амын цэвэр өсөлт нэмэгджээ
Монголын хүн ам өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. Улаанбаатар хотод л гэхэд 1000 хүнд ногдох цэвэр өсөлт дунджаар 19,4 хүн байгаа юм. Хүн амын өсөлт нь цөөхөн хүн амтай манай орны хувьд сайшаалтай зүйл. Харин өргөн уудам нутагтай Монгол улсын хувьд нийслэл хотдоо хэт төвлөрөх нь тийм ч таатай зүйл биш нь ойлгомжтой.  Улаанбаатарын хүн ам 2012 оны байдлаар 1,2 саяд хүрээд байна. Графикаас харвал, нийслэлийн хүн ам Монгол улсын нийт иргэдийн 44 хувийг эзэлж байгаа юм. Харин хамгийн бага хүн амтай бүс нутагт зүүн бүсийн гурван аймаг болох Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн оршин суугчид орж байна.  Хүн ам байршлаар, 2012 Зүүн бүсийн гурван аймаг нийлээд 200 мянган хүн амтай байгаа юм.  Нэгэнт нийт хүн амын 44 хувь нь амьдарч байгаа нийслэлийн өрхийн тоо хамгийн өндөр үзүүлэлттэй гарах нь ойлгомжтой.  Манай улс нийт 768,263 мянган өрхтэй. Үүнээс 317 мянга нь буюу 41 хувь нь Улаанбаатарт аж төрж буй.  Хүснэгтийг харвал, Аймаг 2009 2010 2011 2012 Хувь Улсын дүн 716,521 713,780 759,915 768,263 100% Улаанбаатар 273,182 302,242 306,795 317,131 41% Хөвсгөл 34,793 33,007 35,707 35,467 5% Өвөрхангай 32,349 28,051 32,888 32,072 4% Сэлэнгэ 28,159 26,889 29,041 29,416 4% Төв 26,119 24,687 26,901 26,779 3% Архангай 25,631 24,551 26,431 26,508 3% Дархан-Уул 27,203 24,227 27,993 26,220 3% Орхон 24,401 24,273 24,715 24,900 3% Баянхонгор 23,008 21,695 23,370 23,747 3% Дорнод 21,323 18,895 21,921 21,890 3% Хэнтий 20,955 19,147 21,360 21,757 3% Баян-Өлгий 21,253 19,225 20,995 20,689 3% Ховд 20,209 18,944 20,489 20,046 3% Завхан 20,643 18,574 19,961 19,919 3% Увс 20,014 18,641 19,799 19,845 3% Дорноговь 17,170 16,543 18,397 17,901 2% Өмнөговь 15,258 14,939 17,082 17,829 2% Булган 16,742 15,807 17,054 17,160 2% Сүхбаатар 15,191 14,145 15,767 15,984 2% Говь-Алтай 15,540 14,562 15,547 15,244 2% Дундговь 13,234 10,895 13,183 13,186 2% Говьсүмбэр 4,144 3,841 4,519 4,573 1% Харин хамгийн бага өрхтэй аймаг нь Говьсүмбэр байна.  Сонирхуулахад, иргэд сүүлийн үед эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байна гэлцдэг. Гэтэл Монгол улсын нийт хүн амын 51 хувийг бүсгүйчүүд эзэлж байна. Энэ нь эрчүүдээс хоёр хувь буюу 80'838 –аар олон байна гэсэн үг.  Хүйсийн харьцаа, 2012 Орон нутгийн иргэд нийслэл рүү нүүдэллэж байгаа нь Улаанбаатарын амьдралын чанартай тийм ч холбоотой биш байна. Учир нь хотын 1000 хүнд ногдох нас баралтын түвшин тийм ч сайн биш байгаа юм. Тодруулбал, нийслэл 1000 хүнд ногдох нас баралт 4,4 хүн байгаа нь нийт таван бүс нутгаас дундуурх үзүүлт юм. Хамгийн бага нас баралттай нь төвийн бүс нутаг болох Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгууд багтаж байна.  Хүснэгтийг харвал, Аймаг 2013 оны 3-р сарын байдлаар 1000 хүнд ногдох төрөлт  1000 хүнд ногдох нас баралт  1000 хүнд ногдох цэвэр өсөлт  Зүүн бүс 19 4.6 14.4 Хангайн бүс 20.8 4.4 16.3 Улаанбаатар 23.8 4.4 19.4 Баруун бүс 21 4 17 Төвийн бүс 16.8 3.8 13 1000 хүн ногдох хүн амын цэвэр өсөлтөөрөө Уланбаатар тэргүүлж байгаа нь нас баралтын түвшингээрээ хамгийн бага нь биш ч  шинэ төрөлт их байгаатай холбоотой юм.  Энэ оны гуравдугаар сарын байдлаар Монгол улсын хэмжээнд 1000 хүнд ногдох цэвэр өсөлт дунджаар 17,1 хүн байна.  Энэ тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1,5 хүнээр нэмэгдсэн сайшаалтай үзүүлэлт гарчээ.  Харин нийслэлийн хувьд хүн амын цэвэр өсөлт 1000 хүнд ногдох хэмжээ 2012 оны гуравдугаар сард 14,1 байсан нь 19,4 болж тус тус нэмэгджээ.
Ерөнхий сайд Дэд Ерөнхийлөгч нарын хэлэлцээ амжилттай боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте нар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд тодорхой ажлууд зохион байгуулах нь Монголыг Өмнөд Африкт, Өмнөд Африкийг Монголд таниулахад чухал ач холбогдолтой. 20 жилийн босгон дээр тохиож буй энэ айлчлал хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж  байна. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Дипломат төлөөлөгчийн газрыг харилцан нээх нь чухал. Н.Алтанхуяг: Өмнөд Африкийн уул уурхайн салбарын бодлого, нэвтрүүлсэн технологиос судлах, хамтарч ажиллах, хөлбөмбөгийн ДАШТ шиг томоохон тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлтэй байна. Өмнөд Африк жилд 240-250 сая тн нүүрс олборлодог. Монгол Улс жилд 20 орчим сая тн нүүрс олборлож байна. Энэ тоог нэмэгдүүлэх зорилттой ажиллаж байгаа. Өмнөд Африкийн уул уурхайн салбарын бодлого, тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэсэн арга зам, нэвтрүүлсэн технологиос судлах, хамтарч ажиллах сонирхлоо Ерөнхий сайд илэрхийллээ. Өмнөд Африк нүүрсийг шингэрүүлсэн шингэн түлш гаргасан технологиор дэлхийд тэргүүлж байгаа. Энэ технологийг судлах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, хамтран ажиллах сонирхлоо мөн илэрхийллээ. Кгалема Мотланте: Нэр хүнд бүхий томоохон компаниудын үйл ажиллагаатай танилцах, хамтарч ажиллах нь зүйтэй. Спортын тэмцээн уралдаан зохион байгуулахад туршлагаасаа хуваалцахад таатай байх болно. Монгол Улс, ӨАБНУ-ын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх, хоёр орны хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг идэвхжүүлэх, холбоо тогтоох, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх нь чухал. 2010 онд ӨАБНУ эх орондоо Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсныг дурдаад Монгол Улс ийм томоохон тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлтэй гээд энэ талаар туршлага судлах хүсэлтээ илэрхийллээ. Хэлэлцээ хийлээ Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте хэлэлцээний үеэр ”ӨАБНУ-д ардчилал бий болсны 20 жилийн ойг ирэх жил тэмдэглэнэ. Энэ үеэр  манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож буйг хэлээд ардчиллынхаа ойд Монголын соёл, урлагийнхныг оролцуулах хүсэлтэй байна. Соёл, урлагаар дамжуулж харилцаагаа өргөжүүлэх нь чухал. Африк тив дэх Монголын гүүр болж ажиллахдаа манай улс талархалтай байх болно гэлээ. Нүүрсийг шингэрүүлсэн түлш болгох технологийг SASOL гэж төрийн өмчит компани гардаж хийдэг. SASOL зэрэг уул уурхайн нэр хүнд бүхий томоохон компаниудын үйл ажиллагаатай танилцах, хамтарч ажиллах нь зүйтэй. Спортын тэмцээн уралдаан зохион байгуулахад туршлагаасаа хуваалцахад таатай байх болно гэдгээ хүндэт зочин илэрхийлж байлаа. 20 жилийн ойгоо угтаж хоёр тал Дипломат төлөөлөгчийн газраа нээх нь чухал. Олон улсын түвшинд харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж бие биенээ дэмжиж, харилцан туршлага судалж ажиллахаа илэрхийлж байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэлцээний дараагаар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийхдээ ӨАБНУ нь уул уурхайн салбарт тэргүүлэх технологитой, баялгийн ордыг ашиглах, нөхөн сэргээх арвин туршлагатай, гэрээ хийх нарийн дэг журмуудтай. Нүүрс шингэрүүлсэн түлш гаргах технологийг судлах өргөн боломж байгааг хэлэлцээний үеэр ярилцаж, бодит ажил хэрэг болгохоор хамтран ажиллахаар тохирлоо. Бүс нутагтаа төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгт үүрэг оролцоо, нэр хүнд нь улам бүр өсч буй ӨАБНУ-аас дээд хэмжээнд айлчилж, яриа хэлэлцээ хийсэн нь Монгол Улс, Өмнөд Африкийн харилцаа, хамтын ажиллагаа төдийгүй манай улсаас Африкийн улс орнуудтай хөгжүүлэх хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ гэв.
Сүнсний баярыг өргөн дэлгэр тэмдэглэнэ
Манайхан их баяр наадам тэмдэглэх дуртай хүмүүс бололтой. Шинэ жил, Цагаан сар, Мартын 8, Цэргийн баяр, Эх үрсийн баяр, Наадам гээд л бараг сар бүр нэг баяр болох юм. Ингээд зогсохгүй бас бүх нийтийн амралтын тэмдэглэлт өдрүүдийг нэрлэж барамгүй бөгөөд тоог нь нэмсээр л байгаа. Гэтэл манайхан энэ олон баяртаа түүртэх ч үгүй гадны баяр ёслолуудыг идэвхтэй тэмдэглэх болжээ. Эдний нэг нь сүнсний баяр. Баяр бүр өөрийн гэсэн бэлгэдэл агуулдаг учир шинэ баярынхаа утга агуулгыг сонирхлоо.  Сүнсний баяр Ирландчуудаас үүсэлтэй. Тэд аравдугаар сарын 31- ний үдэш дэлхийд бүх сүнс цугладаг хэмээн үздэг байж. Ингээд айл бүхэн гаднаа сүнснүүдэд хоол үлдээж тэднийг дайлдаг байна.  Энэ өдөр “аалз” харвал үхэгсдийн ертөнцөөс ирсэн хэн нэгэн таныг битүүхэн харж явааг илэрхийлдэг. Англичууд энэ өдөр цагаан муур харвал муу ёрыг зөгнөдөг гэж үздэг бол ирланчуудад үүний эсрэгээр хар муур нь азын бэлгэдэл болдог.  Баярын үеэр хонх жингэнүүлэх нь чөтгөрийн сүнсийг үргээдэг хэмээн үздэг байна. Баярын гол чимэглэл хулуу. Харин сүнсний баяраар маск зүүх болсон уламжлал нь Уэльсчүүдээс эхтэй бөгөөд хүн төрөлхтний амьдралд зочилж наадан цэнгэж буй үхэгсдэд тэднийг бодит ертөнцөд ирснийг мэдэгдүүлэхгүй гэсэн санаа ажээ.  Өвөрмөц бэлгэдэлтэй энэ баяр шинэ бүхэн сонирхлыг нь татаж байдаг залуусыг байлдан дагуулж сургууль бүр дээр Сүнсний баяр тэмдэглэж байгаа сурагтай. Залуус өнөөдөр үхэгсдийн ертөнцөөр аялан нүүр будалт, хувцаслалтаараа хамгийн сонирхол татсаныгаа шагнаж, хулуу зүсэн, шөнөжин хөгжилдөхөөр бэлдэж байна.
МАН-ын бага хурал эхлэх гэж байна
МАН-ын Их хурал өнөөдөр өндөрлөсөн. Харин Бага хурал нь 16.00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхлэхээр товлогдсон ч хойшлогдож одоо эхлэх гэж байна. Их хурлаас сонгогдсон Бага хурлын 310 гишүүн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батална.
Л.Нарантуяа: Багшийнхаа өвлүүлсэн 187 адууг зүсэлж амжаагүй л явна
Соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Нарантуяа Ард түмэн нэрнийх нь өмнө “Морины” хэмээх нэгэн тодотгол хайрласан энэ дуучныг Ламжавын Нарантуяа гэдэг. Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Ж.Нансалмаагийн гарын шавь түүнтэй уулзаж ярилцлаа. -Монгол хүнийг морь, уртын дуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Мөн адуу, дуу хоёрыг хүний сайн нөхөр гэх нь ч бий. Энэ сайхан хийморлиг амьтныг дуутай ижилсүүлж, бас багшийнхаа олон сайхан дуунаас дуулж байгаа болохоор Нарантуяа дуучин ямагт уран бүтээлийн олз омог арвинтай байдаг байх. Тэгээд ч танд багшийн тань ижил “Морины” хэмээх тодотгол хайрласан болов уу?  -Би 2008 оноос Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Нансалмаа багшийнхаа шавь болж, дуулж байсан дуунуудыг өвлөн авч заримыг нь дуулж байгаа.  Дуунд дуртай, моринд бүр ч их дуртай ард түмэн надад тийм нэрийг харамгүй хайрласан нь маш их хүндлэл гэж боддог. Бас их итгэл хүлээлгэж буй хэрэг. Аав ээжийн минь өгсөн нэртэй дүйцэхүйц хүндэтгэлтэй тийм нэртэй болчихоод л байна.  -Уран бүтээлийн олз омгийн тухайд? -Ер нь миний аавын талаас дууч удамтай. Өвөө аавын маань эгч Хамбын гэгээний уртын дуучин хүн явсан гэдэг. Үе удам дамжсан тэр сайхан ген надад өвлөгдөж дуучин болгожээ. Удмаас өвлөгдсөн авьяас, дээр нь багшийн маань өгсөн дуунууд гээд олз омог ихээ их. Ундарч байна.  -Өнөө цагт эдийн засагч мэргэжил гэдэг цалин багатай урлагийнхантай дүйх юм биш. Гэтэл яагаад дуучин болж орхив оо? -Багшийнхаа гарын шавь болсон нь ийм учиртай. Би багадаа нэлээн сайн дуулдаг байсан. Харин сургуульд ороод дуулахаа байчихсан. Эдийн засагч мэргэжлээр төгссөнөөс хойш хүмүүс намайг “дуул” гэж их зөвлөсөн. Тэгээд л 2005 оноос дуулж эхэлсэн. Тэгээд Нансалмаа гуайн дууг дуулах юмсан гэж их боддог байлаа.  Дараа нь 2008 онд багштайгаа танилцаад өөрийнхөө уран бүтээлүүдийг сонирхуултал “Миний гарын шавь бол” гээд бүх уран бүтээлээ өвлүүлсэн. Понограм, ая юу байдаг юм бүгдийг нь ашиглаад дуулаад яв гээд MD, CD, видео хальс, ном гээд бүгдийг нь өгсөн. Ер нь боломжтой болтлоо багшийнхаа ганц нэг понограмм дээр дуулдаг байсан.  -Морины тухай дуу дуулдаг эрэгтэй дуучид байдаг. Харин эмэгтэй дуучин бараг байгаагүй болохоор багш чинь их амархан өөрийнхөө уран бүтээлийг өвлүүлсэн юм болов уу? -Багш маань өөрийнхөө мэдрэмжээр намайг таньсан гэж би хувьдаа боддог. Багш “Чи бид хоёрын хоолой их төстэй юм. Гэхдээ чиний хоолой чадалтай байна” гэж байсан. Бас “Нарантуяа гэж дүүтэй болохоор нэр чинь хүртэл их дотно санагдлаа” гэсэн.  -Ж.Нансалмаа гавьяат их олон шавьтай гэдэг. Тухайлбал гавьяат жүжиг­чин “Морины” Г.Батбаяр, У.Далантай, Н.Амгалан, соёлын тэргүүний ажилтан С.Цогтсайхан гээд. Тэр дундаас өөрийг тань гарын шавиа гэж онцолсон нь учиртай байх? -Уран бүтээлч хэн ч байсан өөрийнхөө урсгал хэм хэмнэлийг тасалдуулахгүй тэр эрчээр нь авч явахыг боддог нь мэдээж. Тэр нь тухайн хүний бодол мэт боловч цаад утгаараа Монголын урлагийн төлөө цохилж буй зүрхнийх нь хэм хэмнэл учраас багш маань надад уран бүтээлээ өвлүүлсэн болов уу.  Таны дурдсан дуучид үнэхээр чансаатай сайн дуучид. Харин би бол гарын шавь нь, бас отгон шавь нь. Миний тухай магтаал сонсохоороо багшийн маань сэтгэл өндөр байдаг. Тэр хэмжээгээрээ надад итгэлтэй болсон байх гэж боддог юм.  -Одоо хийх тоглолтод тань шинэ уран бүтээл нэлээд бий болов уу?  -Бий, бий. Энэ удаагийн тоглолт миний гурав дахь тоглолт. Хамгийн анхны тоглолтоо “Амин заяа адуун заяа” нэртэйгээр 2009 онд Бямбахүүтэй хамтарч хийж байлаа. Энэ тоглолт дээр Нансалмаа багш маань ирж оролцоод бөхийн өргөөг нар зөв тойрч дуулахдаа “187 адуугаа би шавьдаа өглөө” гэж албан ёсоор зарлахад тайзны ард сэтгэл огшоод зогсож байж билээ.  Дараа нь 2011 онд “Сүлдэнд мөнхөрсөн морьд” нэртэй цомог гаргаад тэр нэрээрээ тоглолтоо нэрлэж байсан. Энэ онд “Аргагүй хурдан ажнай” гэж тоглолтоо үзэгч түмэндээ барих гэж байна. Дандаа шинэ дуунуудаас бүрдсэн байгаа. Мөн л цомгийнхоо нэрээр нэрлэсэн. -Багшийнхаа өвлүүлсэн 187 адууг зүсэлж амжив уу? -Үгүй ээ, амжаагүй. (инээв) Би гарын 10 хуруунд багтахаарыг нь дуулсан байгаа. “Сайхан монгол морьд” гэж өөрийнхөө но­толж худалдаанд гарга­сан дан морины дуутай номоо надад бэлэглэсэн. Би зарим дуунуудыг нь орчин үеийн хөгжмийн найруулгад оруулж дуулсан. Ер нь бүгдийг нь сэргээж дуулна гэсэн бодол байна. Гэхдээ тийм олон дууг нь багшийнхаа хэмжээнд хүрч дуулж чадах болов уу гэж эмээх л юм. Тун удахгүй энэ тоглолтынхоо дараа зөвхөн морины, ардын дуунуудаас бүрдсэн цомог гаргаж ард түмэндээ хүргэнэ. Цомгийн ажил эхэлсэн ч одоохондоо түр зогсоосон.  -“Аргагүй хурдан ажнай” ямар онцлогтой бол?  -Цомог маань 16 дуунаас бүрдсэн. Тоглолтын тасалбарт цомог дагалдаж байгаа. Адуундаа хайртай ард түмэн минь морины тухай дуугаа хурдан сураасай гэсэн үүднээс тарааж байгаа. Бас Монголын морин спорт уяачдын холбоо энэ тоглолтод хамтарч ажиллаж байгаа.  Монголын 21 аймгийн шилдэг уяач нар ирж энэ тоглолтыг үзнэ. Одоогоор уяачдын тоо тодорхойгүй байна. Уг нь уяачид улсын баяр, Дүжингарав, Их хурд зэрэг наадамд л бөөндөө цугладаг болохоос тэр бүр уулзалдаад байдаггүй шүү дээ. Өөрөөр хэлбэл өөрсдийнх нь хийморийг сэргээдэг морины тухай дуулдаг дуучнаа дэмжин оролцож байгаа гэж хэлж болно.  “Хос морьтой заяа”, “Зандан шоо”, “Хангал зээрд” дууг ямар л арга хэмжээнд очно байнга дуулдаг даа -Бас таны сүлд дуу?  -Яруу найраг ч О.Чулуунбатын шүлэг, Д.Цэцэрлэг багшийн хөг­жим “Хос морьтой заяа” энэ л миний сүлд дуу юм уу даа. Эрэгтэй, эмэгтэй хэнийг нь ч магтан дуулсан сайхан дуу. Яагаад ч юм энд тэнд ялангуяа том том тоглолтуудад очихоороо энэ дуугаа дуулдаг. Яагаад гэвэл энэ сайхан Цагаан уул, Отгонтэнгэр маань түшиж яваа учраас тэр. Энэ дууны гурав дахь бадагт  Тотгон зүгээ мялаасан ухаан нь хө  Толгой бүрэн сүргийг минь манадаг.  Отго жинстэй малгайг минь хүртэл  Отгонтэнгэр түшиж байдаг юмаа гэдэг үнэхээр сонсголонтой, сэтгэлд нэг л дулаахан байгаа биз. Хурим найранд очихоороо арай өөр дуу дуулмаар байдаг. Гэтэл хүмүүс тэр дуугаа дуулаач гээд морины дуу руу өөрийн эрхгүй хөтөлчихдөг юм.  Ер нь “Хос морьтой заяа”, “Зандан шоо”, “Хангал зээрд” дууг ямар л арга хэмжээнд очно байнга дуулдаг даа. Өөр дуу дуулахаар үл ойшоодог юм. (инээв)  -Таны ярианаас дуучин болсоны тань дараа МУГЖ Ж.Нансалмаа гавьяат уран бүтээлээ харамгүй өвлүүлж гэж ойлголоо. Харин танд хөгжмийн цагаан толгойг хэн заасан юм бэ? -Би чинь СУИС-ийг төгсөөгүй шүү дээ. 2005 оноос Монгол Улсын ардын жүжигчин Жаргалсайхан багшаар хичээл заалгасан. Хүмүүс тэр хүнийг “Халуун элгэн нутаг” дуугаар нь сайн танина. Дараа нь Нансалмаа багш маань онол, дадлага хоёрыг хослуулж заасан. Миний хоёр багш хосгүй их авьяас билэгтэй хүмүүс. Нансалмаа багш бүтэн оркестр ард нь суусчихсан байхад буруу тоглосон хүнийг “Чи буруу тоглоод байна шүү дээ” гээд эргэж хараад заачихдаг тийм агуу сонсголтой.  -Уран бүтээлчид, бизнес­мэн, улстөрч хэнийг ч олны танил болоод ирэхээр хүмүүс ар амьдрал руу нь өнгийж сонирхдог нь нууц биш л дээ. Хэрэв та татгалзахгүй бол...?  -Татгалзах юм алга. Сайхан асуулт байна. Миний өнөөдрийн өдий зэрэгтэй яваа нь ханийн минь ач гавьяа. Миний ханийг Баасанжав гэдэг, гэр бүл болоод 10 гаруй жил болж байна. Бид Завхан аймгийнх, охин Бямбажав БЗД-ийн 48 дугаар сургуульд сурдаг. Уран бүтээлч хүн гэртээ байхаасаа байхгүй нь их. Та хоёртоо их баярлаж явдаг гэдгээ сониноор тань дамжуулан хэлмээр байна. Харин миний аавыг Ламжав, ээжийг Оюундэлгэр гэдэг. Би ээж ааваас тавуулаа. Хоёр эгч, хоёр дүүтэй. Элэг бүтэн сайн сайхан байгаа болохоор уран бүтээлээ улам илүү их эрчтэйгээр хийж ард түмэндээ хүргэнэ ээ. Багшийн маань өгсөн дуунд аяыг нь мэддэггүй дуу ч бий.  Энэ дашрамд тоглолтын маань ерөнхий зохион байгуулагчаар “Очирваань уул холбоо”, найруулагчаар нь МУГЖ С.Батсүх ах ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Ингээд ард түмэнтэйгээ, уяачидтайгаа морины тухай дуугаа дуулж хамтдаа нэг оройг үдэцгээе.  -Ирэх сарын 3-ны 19:00 цагт таны тоглолт Монгол бөхийн өргөөнд болно. Яагаад энэ өдрийг сонгосон юм бол. Дашням, Балжиннямтай өдөр гэдэг шиг нэг учир байна уу. Өмнө нь мөн энэ өдрийг сонгож байсан шиг санаж байна? -Миний төрсөн өдөр өө. (инээв )
Зэвсэгт хүчнийхэн төрийн одон медаль гардлаа
Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 374 жилийн ой, Нийслэлийн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа офицер, ахлагч  ажилтан албан хаагчдыг Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагч Ц.Элбэгдоржийн зарлигаар Монгол Улсын одон медалиар шагнасныг БХ-ын сайд Д.Бат-Эрдэнэ өнөөдөр гардууллаа.  Зэвсэгт хүчний Жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Отгон-Ерөөлт, ЗХЖШ-ын Цэргийн хангалт үйлчилгээний газрын мэргэжилтэн, дэд хурандаа Ө.Дорж нарыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, БХЯ, ЗХЖШ-ын үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн дарга, хурандаа Г.Энхбаатар, БХИС-ийн Цэргийн командын сургуулийн Ар тал, эдийн засгийн тэнхимийн ахлах, багш хурандаа Л.Баатар нарын долоон алба хаагчийг “Цэргийн гавьяаны одон”, Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн мэргэжилтэн П.Сарантуяа нарын дөрвөн ажилтанг “Алтан гадас” одон, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Баасандамба нарын 12 хүнийг “Цэргийн хүндэт медаль”, Зэвсэгт хүчний нэгдсэн лабораторийн ийлдэс судлагч их эмч Л.Баттулга, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн жолооч Т.Сугар нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагналаа.  Монгол улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэн байгаа алба хаагч, ажилтнууддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
БОНХЯ Гамшгийн эсрэг үндэсний төвтэй хамтрах гэрээг үзэглэв
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам Гамшгийн эсрэг үндэсний төвтэй Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд  боллоо. БОНХЯ-ыг төлөөлж  Тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газрын дарга Т. Эрдэнэчимэг, Гамшгийн эсрэг үндэсний төвийг төлөөлж тэргүүн Г.Аранзал нар санамж бичгийг үзэглэв.    Санамж бичиг нь тусгай хамгаалалтай газар нутагт тохиолдож болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалагчдад болон тухайн бүс нутагт оршин суугаа иргэдэд гамшгаас хамгаалах, эрсдэлтэй нөхцөлд амьдрах арга дадлыг олгох, дадлагажуулах, тусгай хамгаалалтай бүс нутгийг хамгаалах талаар төр, хувийн хэвшил, иргэдийн хүчин чармайлтын сайн дурын үндсэн дээр нэгтгэх замаар гамшгийн эмзэг байдал, эрсдэлийг  бууруулахад орших юм.
"Монголд очих мөрөөдөл минь биеллээ"
Хоёр орны харилцаанд шинэ хуудас нээсэн айлчлал болж байна “Ерөнхий сайд миний урилгыг хүлээн авч манай оронд албан ёсны айлчлал хийж байгаад ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте танд талархаж байна” гэж уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд Монгол оронд тавтай морилохыг эрхэм зочиндоо хүслээ. Манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой ирэх онд тохионо. 20 жилийн ойн босгон дээр болж буй энэхүү айлчлал хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьж буйг Ерөнхий сайд хэлж байлаа. 2010 онд дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулсанд Ерөнхий сайд талархал илэрхийлээд энэ тэмцээн, сүлд дуу нь танай улсыг дэлхийд сурталчлах гүүр болсон гэлээ. Уул уурхайн салбар нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг эзэлдэг. Энэ чиглэлийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байгааг Ерөнхий сайд уулзалтын үеэр дурдаад энэ салбарт хамтран ажиллах, харилцан туршлага судлах сонирхлоо илэрхийлж байлаа. ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте арьс өнгөөр алагчлах үзлийн эсрэг тэмцэж, үүнээсээ болж шоронд хоригдож байжээ. Энэ үеэрээ Монголын түүхийн тухай ном уншиж, Монголд очихыг мөрөөдөж байсан. Энэ мөрөөдөл минь өнөөдөр биелж байна гэж Ерөнхий сайдтай уулзахдаа хэлж байлаа.
Бүсгүйчүүдийн мэлмийд буусан “Ертөнцийн өнгө”-өөр аялаарай
Бүсгүйчүүдийн нүдээр ертөнцийн өнгийг тольдох нэгэн боломж бүрдэх нь. Учир нь “Өнөөдөр” сонины гэрэл зургийн албаны дарга Г.Эрдэнэтуяа, гэрэл зурагчин С.Бадамханд нар хамтран “Ертөнцийн өнгө” уран бүтээлийн үзэсгэлэнг “Blue Moon” арт галерейд маргааш нээхээр болжээ. Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнгээс та энэ ертөнцийн өнгө бүсгүйчүүдийн нүдэнд хэрхэн бууж, туссаныг харж болох юм. Дашрамд дурдахад, эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан анхны үзэсгэлэн 2011 онд  “Таван өнгө” нэртэйгээр гарсан бөгөөд гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяа, С.Бадамханд, Т.Чимгээ, н.Отгонжаргал, Д.Эрдэнэцэцэг нар оролцож байсан билээ.
Өмнөд хөршид таван жилийн хугацаанд жилд 1000 Монгол оюутан сургахаар болжээ
Ярилцлагын эхэнд Засгийн газрын тэргүүн өмнөд хөршид хийсэн айлчлалынхаа гол үр дүнг танилцууллаа Сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгдөг ярилцлагын эхэнд Засгийн газрын тэргүүн өмнөд хөршид хийсэн айлчлалынхаа гол үр дүнг танилцууллаа. Энэ удаагийн айлчлалаар хоёр орны ирэх 20 жилийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийг баталсан. Засгийн газрын тэргүүнүүдийн хэлэлцээний мөрөөр хоёр орны холбогдох шатны байгууллагуудын хооронд 11 баримт бичгийг албажуулан гарын үсэг зурсан. Хятадтай хийх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд анх удаа тодорхой тоо, хэмжээ ярьж тогтоосон.  Засгийн газрын түвшний яриа хэлэлцээнд шинэ механизм бий болгож, Ерөнхий сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нарын түвшний уулзалтыг жил бүр хийхээр тохиролцсон тухайгаа Ерөнхий сайд хэллээ. Мөн эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх хэд хэдэн жишээ татлаа. 50 тэрбум ам.доллартай тэнцэх өртөгтэй нэг тэрбум тонн нүүрсийг 20 жилийн хугацаанд Хятадад нийлүүлэхээр болсон байна. Түүнчлэн Монголд нүүрс хийжүүлэх үйлдвэр байгуулан хийн түлш гаргаад, заримыг нь Хятадад экспортолно. Өөрийн орны түүхий тосны бүтээгдэхүүн “Монгол-93” шатахууны нийлүүлэлтийг 4 дахин нэмж, сард 35-40 мянган тонныг авахаар болжээ. Чухал шаардлагатай мэргэжлүүдээр өмнөд хөршид таван жилийн хугацаанд жилд 1000 оюутан сургахаар болжээ Хилийн боомтуудыг төмөр замаар холбож, хоёр орны худалдааны албан ёсны боомтын тоог 4-өөр нэмж, далайн шинэ гарц бий болгох, чухал шаардлагатай мэргэжлүүдээр өмнөд хөршид таван жилийн хугацаанд жилд 1000 оюутан сургахаар болжээ. Нээлттэй ярилцлагаар сэтгүүлчид сонирхсон асуултууддаа хариулт авдаг.  Төмөр замын холбогдолтой асуудлуудаар 3 улсын ажлын хэсэг удахгүй Монголд уулзаж ярилцана, цалин тэтгэврийн хэмжээг салбар, бүтээмжээс нь хамааруулан шатлалтай нэмэхээр ирэх оны төсөвт тодорхой мөнгө суулгасан, Оюутолгойн хэлэлцээрийг урагшлуулахын тулд Ерөнхий сайдын хувиар хэд хэдэн санаачилга гаргаж, ажлыг нь эрчимжүүлсэн, баруун 3 аймагт барьж буй битүү захыг ойрын 3 сард багтаан дуусгана, олны анхаарлын төвд байгаа зарим эмнэлгийн асуудлыг салбар хариуцсан сайд эргэн харж шийдвэрлэхээ мэдэгдсэн гэсэн мэдээллүүдийг сэтгүүлчдийн асуултын мөрөөр өглөө.
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ц.Оюунбаатар нар танилцууллаа.  УИХ-аас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай болон Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Үүний дагуу шүүхийн багц хуулийн хүрээнд гарч буй зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүдийг шүүх болон хууль хэрэглэх практикт бодитойгоор хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарч байгаа аж. Хуулийн төслийн агуулга нь эвлэрүүлэн зуучлалын болон шүүхийн иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаа, түүнчлэн Шүүхийн тухай хуульд нийцүүлэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаантай холбоотой харилцааг зохицуулсан зарим зүйл заалтуудыг өөрчлөхийн зэрэгцээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх практикт хэдийнэ хэвшсэн боловч хууль тогтоомжид төдийлөн нарийвчлан зохицуулагдаагүй зарим асуудалд найруулгын болон агуулгын шинжтэй өөрчлөлт хийж зохицуулалтын үндсэн санааг хоёрдмол утгагүйгээр тодотгоход чиглэж байгаа гэдгийг сайд хэллээ. Үүний дараагаар гишүүд санал бодлоо хэлж, хуулиудын төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 47 гишүүний 31 нь буюу 66 хувь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. УИХ-ын чуулган Мөн дараа нь Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг Хууль зүйн байнгын хороо 10 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Хууль санаачлагч дээрх хууль, тогтоолын төслүүдийг Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийг хангах, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанаар дээрх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх явцад С.Баярцогт шүүгч болон бусад төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг цаашид тусгай хуульд нэгдсэн байдлаар тусгах, хууль, тогтоолыг ердийн журмаар болон тодорхой хугацаа зааж хүчин төгөлдөр дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн санал гаргасан байна. Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн С.Ганбаатар асуулт асууж тодруулан төслүүдийг дэмжих эсэх талаар гишүүн Ц.Оюунбаатар, Д.Лүндээжанцан, С.Баярцогт, З.Баянсэлэнгэ нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 48 гишүүний 70.8 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Улсын заан Б.Соронзонболдын барилдах эрхийг хоёр сараар түдгэлзүүлжээ
Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж улсын заан Б.Соронзонболдын барилдах эрхийг хоёр сараар түдгэлзүүлжээ. Учир нь энэ жилийн наадмаар Монгол Улсын арслан Г.Эрхэмбаяр улсын заан Б.Соронзонболдыг зургаагийн даваанд өвдөг шороодуулсан. Харин энэ үеэр Б.Соронзонболд заан нэлээд бухимдаж босч ирэхдээ Г.Эрхэмбаярын нүүр лүү цохиж бөхийн цээр зөрчсөн юм.
Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ асуудлын талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцуулав. Тус байнгын хороо уг асуудлыг 10 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэх үеэр гишүүн Х.Тэмүүжин хуулийн төслийн дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны 1, 2 дугаар шүүхүүдийн байрших газрын нэрийг тус тус “Улаанбаатар” гэж заасныг тодотгон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг харьяалах шүүхийн байршлыг “Улаанбаатар /зүүн бүс/” гэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийг харьяалах шүүхийн байршлыг “Улаанбаатар /баруун бүс/” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн.  Түүнчлэн байнгын хорооны гишүүдээс гаргасан саналын дагуу байнгын хорооноос “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг санаачлан чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.  Уг тогтоолын төсөлд Шүүх байгуулах тухай хуульд оруулж байгаа өөрчлөлттэй уялдуулан дүүргийн 1 дүгээр прокурорын газрын байрших газрын нэрийг “Баянзүрх дүүрэг” гэснийг “Улаанбаатар /зүүн бүс/”, дүүргийн 2 дугаар прокурорын газрын байрших газрын нэрийг “Сонгинохайрхан дүүрэг” гэснийг “Улаанбаатар /баруун бүс/” гэж өөрчлөхөөр тусгажээ. УИХ-ын чуулганы хуралдаан Байнгын хорооны хуралдаанд гишүүн С.Баярцогт, З.Энхболд нар цаашдаа шүүх, прокурорын газар, тахарын алба, эвлэрүүлэн зуучлал, хууль зүйн туслалцаа үзүүлэх төв болон холбогдох бусад байгууллагууд нэг байранд төвлөрөн үйл ажиллагаа явуулахаар болж байгаа тул тухайн байранд оноосон нэр өгөх, Улаанбаатар хотод баригдах шүүхийн хоёр байрыг барих төсвийг Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед тусгах асуудлыг анхаарах зэрэг асуудлаар саналаа илэрхийлжээ.   Ингээд байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Д.Лүндээжанцан асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.4 хувь нь дэмжсэнээр төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
III, IV хорооллын автобусны буудлыг иж бүрэн тохижуулжээ
III, IV хорооллын автобусны эцсийн буудлын 10000 м2 талбайг тохижуулж дуусчээ. Энэ хэсэгт  тээврийн хэрэгслийн зам талбай, явган хүний зам, гарц, тэмдэг тэмдэглэгээ, замын гэрэлтүүлэг, амрах талбай, сандал зэрэг тохижилтын ажлыг цогцоор нь шийдсэн байна.  Улаанбаатар хотын сул шороон хөрс бүхий гудамж талбайг зүлэгжүүлэх, усан оргилуур, гэрэлтүүлэг, амрах орчин бүхий талбай бий болгох, явган зорчигчийн нүхэн гарц, гүүрэн гарц, дугуйн, гүйлтийн зам барьж байгуулах ажлын хүрээнд энэ бүтээн байгуулалт хийгдсэн юм.   Өмнө нь Оюутны гудамж буюу Монгол Улсын Боловсролын Их сургуулийн автобусны буудлаас Монголын Залуучуудын холбоо хүртэлх гудамжыг  “Оюу толгой” ХХК өөрсдийн хөрөнгөөр тохижуулсан билээ. Харин нийслэлийн ойн өдрийн өмнөхөн “Орчлон констракшн”  3, 4 дүгээр хорооллын автобусны эцсийн буудлыг 500 сая төгрөгөөр тохижуулсан байна.
МАН-ын Бага хурал болж байна
МАН-ын Бага хурлын анхдугаар хуралдаан товлосон цагаасаа нэлээд хожуу эхлэв. Тус хурлыг намын шинэ дарга М.Энхболд нээж үг хэллээ. Өнөөдрийн хуралдаанаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын хорооны бүрэлдэхүүнийг сонгон батална. Намын ЕНБД-д Бага хурлын гишүүдээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн боловч өөрөө нэрээ татжээ. Харин МАН-ын даргын зүгээс Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат нарыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлсэн гэх мэдээлэл байна.
Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2014 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс бусдыг нь хэлэлцэхээр шийдвэрлэж энэхүү хуулийн төслийг нам, эвслийн бүлгүүд хуралдаанаараа дахин хэлэлцэж эцсийн шийдэлд хүрсний дараа нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулан хэлэлцэх эсэхийг шийдэхээр тогтлоо. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж Орон нутгийн төсвийн харилцаанд шинэтгэл хийн аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрт орон нутгийн хөгжлийн сан байгуулах, энэ зорилгоор Монгол Улсын төсөвт орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан байгуулахыг хуульчлан заасан. Энэхүү нэгдсэн санд дотоодын Нэмэгдсэн өртгийн албан татварын 25 хувь, Ашигт малтмалын нөөц ашигласны албан татварын 5 хувь гэх мэт тодорхой татварын орлогоос хатуу тогтоосон хувь хэмжээгээр хөрөнгө төвлөрүүлэх, нэгдсэн сангаас тодорхой шалгуур үзүүлэлтийг үндэслэн томьёонд тулгуурласан байдлаар загварчилсан шилжүүлгийг орон нутгийн хөгжлийн сангуудад хуваарилах, нийт хөрөнгө, эх үүсвэрийн 60-аас доошгүй хувийг сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд оруулахаар Төсвийн тухай хуулинд заасан билээ. Загварчилсан шилжүүлгийн журмыг Сангийн яамнаас оруулсан саналын дагуу Засгийн газар тогтоохоор хуульд тусгасан. Засгийн газар энэхүү журмаа 2012 оны 9-дүгээр сард баталжээ. Гэтэл Орон нутгийн хөгжлийн санг байгуулах журамд орон нутгийн хөгжлийн индекс 25 хувь, хүн амын тоо 25 хувь, хүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээ 25 хувь, орон нутгийн татварын идэвх санаачилга 25 хувь хэмээн бүх үзүүлэлтийн нөлөөллийг адилхан байхаар тэгшитгэн 2013 оны төсвийг энэ байдлаар боловсруулж батлан аймаг, сум орон нутагт хуваарилсан байгаа нь ихээхэн зөрчлийг дагуулж байна гэж хууль санаачлагч үзсэн байна. Тухайлбал, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд Сангийн яамны тооцоогоор 2013 онд нийт 250 тэрбум төгрөг төвлөрөх бөгөөд үүний 20 хүрэхгүй хувь нь (40 орчим тэрбум төгрөг) хүн амын хагас нь одоо нэгэнт суурьшаад байгаа Улаанбаатар хотод хуваарилагдахаар байгаа нь гажуудал болжээ гэж дүгнэжээ. УИХ-ын чуулганы хуралдаан /2013.10.31/ Тиймээс Монгол Улсын төсвийн Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд оруулах загварчилсан шилжүүлгийн шалгуур үзүүлэлтийн хувь хэмжээг Төсвийн тухай хуулинд дараах байдлаар хатуу зааж өгөхөөр төсөлд тусгасан байна. Хүн амын тоо-70 хувь, нутаг дэвсгэрийн хэмжээ-10 хувь, аймаг, нийслэлийн татварын идэвх санаачилгын индекс-20 хувь байхаар, аймаг, нийслэлийн хувьд татварын идэвх санаачлагын индексийг нэг хүнд ногдох орон нутгийн татварыг нэг хүнд ногдох орон нутгийн ДНБ-д нь харьцуулсан харьцаагаар тооцож тогтоохоор тусгасан байна. Тухайн аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн нийт хуримтлагдсан орлого, эх үүсвэрийн 60-аас доошгүй хувийг нийт сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд Хүн амын тоо-70 хувь, төвөөс алслагдсан байдал-10 хувь, сум, дүүргийн татварын идэвх санаачилга-20 хувь байхаар тооцсон байна. Тухайн аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн нийт хуримтлагдсан орлого, эх үүсвэрийн 60-аас илүүтэй хувийг нийт сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд хуваарилах асуудлыг тухайн аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдвэрлэх, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд одоогийн Төсвийн тухай хуулиар дотоодын Нэмэгдсэн өртгийн албан татварын 25 хувь орж буйг 5 пунктээр нэмэгдүүлэн 30 хувь болгох саналыг ч мөн тусгажээ. Гишүүд энэ асуудлыг нухацтай хэлэлцсэн бөгөөд олонхийн саналаар хэлэлцэхээр боллоо.
Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй
Зөвхөн эд материалын бус хайр, чин сэтгэлийн сайхан үг, урам зоригийн өглөгийг уриалж байдаг “Үндэсний өгөх өдөр” өнөөдөр тохиож байна. Жилээс жилд өргөжин олон хүнд хүрч, зөвхөн эд материалын бус хайр, чин сэтгэлийн сайхан үг, урам зоригийн өглөгийг уриалж байдаг “Үндэсний өгөх өдөр” өнөөдөр тохиож байна. “Өгөх өдөр” хөдөлгөөн ТББ 2010 оны арваннэгдүгээр сарын нэгэнд анх “Үндэсний өгөх өдөр”-ийг зохион байгуулж “Том болоорой Удвал” төслийг хэрэгжүүлэн Э.Удвал охины хагалгаанд шаардлагатай 25 сая төгрөгийг хэдхэн хоногт цуглуулж чадсан билээ. Харин 2011 онд нийслэлийн 25 дугаар тусгай дунд сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд цуглуулсан 20 сая төгрөгийн хандиваараа Hyundai County маркын автобус худалдан авч өгсөн бол 2012 оны 11 дүгээр сарын 1-нд АНУ-ын нэрт зохиолч Шел Силверстайны “Өглөгч Мод” номыг хэвлэн, нийслэл болон хөдөө орон нутгийн сургуулиудад үнэгүй тараан өгсөн. Энэ жилийн хувьд “Үндэсний өгөх өдөр”-өөр “Халуун сэтгэл” залуусын нэгдэл Батсүмбэрийн улсын асрамжийн газрын ахмадуудад 120 хос ор хөнжлийн даавуу бэлэглэж, “Оюунлаг нийгмийн залуус” ТББ  биеийн ихэнх хэсэг нь түлэгдсэнээс болж ээж нь хаяж явсан Э.Алтангэрэл хүүгийн хагалгааны зардал 15 сая төгрөгийг цуглуулж, “Туул” ротарикт клубийнхэн оюутан залуусыг уриалан хорих ангид хүмүүжигчдэд унших ном цуглуулж өгөх ажлыг өрнүүлж байна. Өгөөд л байх энэ өдөр гэр бүлийнхэн, найз нөхөд, танил хүмүүстээ халуун дулаан үгсийг харамгүй хэлж, зөрөөд өнгөрөх танихгүй хүнд ч дотно сайхан инээмсэглэлийг бэлэглээрэй.
"Интер РАО"-гийн Монголд экспортолсон эрчим хүч 13 хувиар нэмэгджээ
Монголд нийлүүлж буй эрчим хүчний хэмжээ ч мөн хугацаанд 13 хувиар нэмэгдэж, 309 сая кВт цаг хүрлээ ОХУ-ын ’’Интер РАО” компани энэ оны эхний есөн сард Хятад улсад нийлүүлэх эрчим хүчний хэмжээгээ 1,5 дахин нэмэгдүүлжээ. Түүнчлэн тус компанийн Монголд нийлүүлж буй эрчим хүчний хэмжээ ч мөн хугацаанд 13 хувиар нэмэгдэж, 309 сая кВт цаг хүрсэн тухай мэдээлэв. Энэ нь импортлогчдын эрчим хүчний хэрэглээний эрэлт хэрэгцээ үлэмжхэн нэмэгдэж байгаатай холбоотой аж. ОХУ цахилгаан эрчим хүчний аварга том зах зээлтэй хаяа дэрлэн оршдог нь экспортын бэлэн боломжийг бүрдүүлж байгаа юм. Эдүгээ “Интер РАО”-гоос гадна ОХУ-ын ВЭК компаии БНХАУ-руу эрчим хүч экспортолж байна. Тус компани 2013 онд нийлүүлэх эрчим хүчний хэмжээгээ 30 хувь нэмэгдүүлж, 3.35 тэрбум кВт/цагт хүргэхээр төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл бий. Дашрамд дурдахад ВЭК нь Хятад улсад эрчим хүч нийлүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд 2012 онд Хятадын Төрийн эрчим хүчний сүлжээний корпорацтай 25 жилийн хугацаатай байгуулсан гэрээний хүрээнд нийт 100 тэрбум кВт/цаг эрчим хүч нийлүүлэх юм.
МАН-ын ЕНБД-аар Ж.Мөнхбатыг сонголоо
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар "Үнэн" сонины эрхлэгч Ж.Мөнхбат 55 хувийн саналаар сонгогдлоо. МАН-ын дарга М.Энхболд ЕНБД-д МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат нарыг  нэр дэвшүүлсэн юм. Ингээд МАН шинэ Ерөнхий нарийн бичгийн даргатай боллоо.
Монголын хоол, ундны анхдугаар үзэсгэлэн болно
Монголын анхны хоол, ундны "UB Food and Beverage 2013" үзэсгэлэн худалдаа өнөөдөр "Мишээл экспо" төвд 10.00 цагаас эхэлнэ.  Үзэсгэлэнд хүнсний үйлдвэрлэл, хүнсний импорт, нийтийн хоолны тоног төхөөрөмж, гал тогооны хэрэглэл-цахилгаан бараа, нийтийн хоолны үйлчилгээний байгууллагууд оролцох ажээ. Гурван өдөр үргэлжлэх тус үзэсгэлэнгийн үеэр Монгол туургатны аварга тогооч шалгаруулах тэмцээн, Монгол улсын шилдэг бартендер шалгаруулах тэмцээн, Мастер тогоочийн хийсэн гарын хоолны дуудлага худалдаа, хэн хамгийн их хотдог идэх вэ?, хоолны талаар мэдлэг олгох үнэгүй сургалт болон амттай хоол хийх үзүүлбэрүүд зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа, тэмцээн болно.
АНУ-д 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдахыг хориглолоо
21 нас хүрээгүй хүнд тамхи худалдахыг хориглолоо Нью-Йорк хотын зөвлөл 21 нас хүрээгүй хүмүүст тамхи худалдахыг хориглосон журмыг өчигдөр олонхийн саналаар батлав. АР агентлагийн мэдээлснээр, тамхи авч болох иргэдийн насны хязгаарыг 18-21 болгож нэмэгдүүлсэн энэ шийдвэрт хотын мэр Майкл Блүмбэрг нэг сарын дотор гарын үсэг зурах ёстой юм. Хотын зөвлөл үүнээс гадна хайрцаг тамхины доод үнийг 10.5 доллар болгосон төдийгүй, хууль бусаар тамхи худалдсан этгээдүүдэд оноох шийтгэлийг чангатгажээ. Өнөөдрийн байдлаар АНУ-д тамхийг 18 нас хүрсэн хүмүүст худалдах Холбооны хууль үйлчилдэг бөгөөд энэ хязгаарыг нэмэгдүүлсэн анхны томоохон хот нь Ныо-Йорк болж байна. Үүнээс өмнө ийм журамтай ганц хот байсан нь Массачүсэтс мужийн Нийдэм хот юм. Одоогоор Хавайн арал, Нью-Жэрси муж, Массачүсэтсийн Кантон хот энэ асуудлаар санал хураалгахаар бэлтгэж байгаа ажээ. Тамхидалтыг хязгаарлах арга хэмжээг идэвхтэй дэмждэг Ныо-Йоркийн мэр Майкл Блүмбэрг дэлгүүрийн лангуу, шилэн хорго, кассны дэргэд тамхи тавьж худалдаалахыг хориглосон хууль батлах санаачлага гаргаж байсан бөгөөд ийм аргаар хүмүүсийг тамхинд татагдахаас нь сэргийлж болно хэмээн үзэж байсан юм. Гэвч утаагүй тамхи өргөн дэлгэрснээр асуудлыг өөрөөр шийдвэрлэх шаардлага тулгарсан тул энэ санаачлагыг нь хэлэлцэхийг хойшлуулсан билээ. Үүний өмнө М.Блүмбэрг тамхидалтыг хязгаарлах хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байв. Тухайлбал 2010 онд хотын талбай, цэцэрлэгт хүрээлэн, наран шарлагын газруудад тамхи татахыг хориглосон бол үүний өмнө бар, ресторан, хүүхдийн тоглоомын талбайн дэргэд, гадаа болж буй олон нийтийн арга хэмжээн дээр тамхи татахыг хориглож байжээ. Тамхидалттай тэмцэх ажпын санхүүжилтэд М.Блүмбэрг өөрийн хөрөнгөнөөс хэдэн зуун сая доллар гарган нэмэрлэж байв.
“Ану хатан”- “СКАЙМЕДИА” Видео санд
Цаг хугацаа улиравч Цадиг түүх мөнх  Өнгөрсөн саруудад  “Дурлалын гэмт хэрэг”, “Лардьма” кинонуудыг  зөвхөн  Скаймедиа хэрэглэгчид  онцгой эрхтэйгээр хүлээн авч үзсэн билээ. Тэгвэл Монголын түүхэн дэх домогт хатны тухай өгүүлэх 2 дахь бүрэн хэмжээний киногоор энэхүү буухиа үргэлжилж байна. Энэ бол Хошуудын Очирт сэцэн ханы отгон охин, Галдан бошигт хааны гэргий Ану хатны түүх. Галдан бошигт хаан Манж Чин Улсад дагаар орсон Халхын ноёдтой тэмцэж яваад 1696 онд Тэрэлж голын ойролцоох Зуунмодын тулаанд оролцжээ. Тэрхүү тулаанд Ану хатан өөрийн эр нөхрийг Манжийн цэргийн бүслэлтээс аварч яваад баатарлагаар амь эрсэдсэн гэгддэг. Эр нөхөр, эх нутгийнхаа газар шорооны төлөө халуун амиа алдсан чин зоригт Ану хатны түүхийг энэхүү кинонд хэрхэн өгүүлэх бол?  “Ану хатан” киног та бүхэн Видео сангийн КИНО БАГЦ үйлчилгээнээс хүлээн авч үзээрэй.  Кино багц гэж юу вэ? Энэ бол сар бүр 50 шилдэг киног багцлан хүргэх IPTV-ийн цоо шинэ үйлчилгээ. Та ердөө 2-3 кино үзэх үнээр тэдгээр 50 киног сарын турш хүссэнээрээ хэдэн ч удаа үзэж болно. КИНО БАГЦ сард ердөө 5900₮.  Та зурагтынхаа TV SELF-CARE-г ашиглан үйлчилгээгээ өөрөө идэвхжүүлэх боломжтой.    Та 11-р сард төхөөрөмжийн үнэ төлөхгүйгээр, СКАЙМЕДИА гурвалсан үйлчилгээний шинэ хэрэглэгч болох боломжтой.  Үйлчилгээний багцуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалга өгөхийг хүсвэл:    энд  дарах буюу 7676 9000 /Скайтелийн дугаараас төлбөргүй /  76117611  /Даваа-Баасан 09:00-18:00/ дугаарт холбогдоно уу.
Авлигын хэргээр ял сонссон цагдаа нар давж заалдав
Авлигын хэргээр ял сонссон цагдаа нар давж заалдав БНХАУ-ын иргэдээс их хэм­жээний авлига авсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдсан Нийс­лэлийн хэв журмыг хамгаалах газар, хөдөлгөөнт эргүүлийн Б.Раднаабазар нарын таван албан хаагчийг шүүх хурал өнгөрсөн сарын сүүлээр Баян­гол дүүргийн шүүхэд  хоёр өдөр  үргэлжилсний эцэст  тэдэнд 3.5-5.1 жилийн хо­рих ял оноосон билээ.  Тод­руулбал,  У.Раднаабазар, Б.Бат­баяр нарт тус бүр 100 мян­ган төгрөгийн торгууль ног­дуулж, таван жил нэг хоног, Б.Төгс­баяр, Д.Энхбаатар нарт мөн тус бүрт нь 100 мянган төг­рөгийн торгууль ногдуулж, 3.5 жил, Т.Ууганбаярт 3.5 жилийн ял оноож, мөн 100 мянган төгрөгөөр торгох ял ногдуулсан юм.  Харин эл хэрэгт шүүгдсэн Ж.Оюунчимэгт 5.1 жилийн ял оноож, 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оноож, жирийн дэглэмтэй хо­рих ангид шилжүүлэхээр шийд­вэрлэсэн юм.  Тэгвэл У.Рад­­наабазар, Б.Батбаяр нар анхан шатны шүүхийн шийд­вэрийг эсэргүүцэж давж заал­дах шатны шүүхэд гомдол гар­гасан байна. Уг гомдлыг Нийс­лэлийн шүүх өнөөдөр хү­лээн авч хэлэлцэх өдрийн то­вийг тогтоох гэнэ.  Авлигын  хэрэгт холбогдсон цагдаагийн зургаан алба хаагчийн хувьд  иргэдийн өгсөн мэдээллийн мөрөөр хууль бусаар самар ачиж байсан хятадуудын хэргийг шалгаж эхэлсэн ч хятадуудтай хуйвалдаж, хэр­гийг нуух зорилгоор 40 ор­чим сая төгрөгийг хахуульд авч, их хэмжээний самрыг хи­лээр гаргасан хэрэгт сэ­жигт­нээр та­тагдсан байдаг.
Ерөнхийлөгчид бараалхана
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте ӨАБНУ-ын дэд ерөнхийлөгч Кгалема Мотланте гэргийн хамт манай улсад айлчилж байгаа. Тэрбээр өнөөдөр 12.00 цагт Ерөнхийлөгчид бараалхана. Ерөнхийлөгчийн БНАСАУ-д хийсэн төрийн айлчлал өндөрлөж өчигдөр орой эх орондоо ирсэн юм.  Ноён Кгалема Мотлантегийн айлчлал өнөөдөр дуусаж нутаг буцна.
Хорих ангиудын өвөлжилтийн бэлтгэл хангагджээ
ШШГЕГ-ын харьяа нийт 48 алба, хорих анги, албадууд өвөлжилтийн бэлтгэлээ бү­рэн хангасан байна ШШГЕГ-ынхан өвөл­жил­тийн бэлтгэ­лийг да­раах ажлын гүйцэтгэлээр шалгадаг аж. Үүнд: Хорих анги, албадын хэмжээнд ашиглаж байгаа барилга бай­гууламж, албан кон­­тор, харуул хам­гаалалт, шалган нэвт­рүүлэх болон ялтны байр, халуун ус, гал тогооны ду­­лаалга, засвар үйл­чилгээ тэдгээрийн бүрэн бүтэн байд­лыг хангах түүнчлэн цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээг доголдолгүй, хэвийн ажил­лах нөхцлөөр хангахад чиг­лэдэг гэнэ. Дээрх үзүүлэлтийн дагуу ШШГЕГ-ын харьяа нийт 48 алба, хорих анги, албадууд өвөлжилтийн бэлтгэлээ бү­рэн хангасан байна.
Н.Түвшинбаяр өнөөдөр барилдана
Тэмцээний өчигдрийн байдлаар Монгол Улс долоодугаар байрт явна Олимпийн эрхийн оноо цуглуулах Чиндаогийн татамид Австрали, Бразил, Хятад, Тайвань, Чех, Герман, Хонконг, өмнөд Солонгос, Киргиз, Румын, Орос, Арабын нэгдсэн Эмират, Монгол зэрэг 13 орны эрэгтэй 91, эмэгтэй 71 нийт 162 тамирчин өрсөлдөж байгаа юм. Хятадын Чиндао хотод болж байгаа тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 9, эмэгтэй 4 буюу 13 тамирчин зодоглосноос эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Хэрлэн, 66 кг-д Д.Төмөрхүлэг, нар мөнгөн медаль, 73 кг-д Х.Бүүвэйбаатар долоодугаар, эмэгтэйчүүдээс , 57 кг-д өрсөлдсөн Д.Сумъяа, 70 кг-д хүч сорьсон Ц.Цэрэнханд нар шагналт тавдугаар байрт шалгараад байна. Тэмцээний өчигдрийн байдлаар ОХУ 3 алт, 7 хүрэлтэйгээр хошуучилж, Герман 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл, Хятад 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медальтайгаар удаах байруудад бичигджээ. Харин Монгол Улс зургаадугаар байрт явна. Тэмцээний -100 кг-д "А" хэсэгт барилдсан Э.Энхбат, +100 кг-д зодоглосон П.Бүрэнтөгс нар эхний учраагаа ялаад байгаа бөгөөд өнөөдөр энэ жингүүдийн аваргууд тодорсноор Чиндаогийн Гран-при тэмцээн өндөрлөх юм. Дашрамд сонирхуулахад тус тэмцээний -100 кг-д зодоглож байгаа Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт мөнгөн медальт Н.Түвшинбаярт Монголын ард түмэн нэлээд итгэл хүлээлгээд байгаа юм. Түүний барилдаан өнөөдөр болно.Тэрбээр Лондонгийн олимпоос аваргын алтан медаль хүртсэнээс хойш өвдөгний бэртлээ эмчлүүлж байгаад анх удаа ийнхүү зодоглож буй юм. Түүний барилдаан өнөөдөр болно.
Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдлаа
УИХ-ын чуулганы хуралдаан /2013.11.01/ УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, гишүүдийн санал хураалтаар эхэллээ.  Ажлын хэсгээс гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулсныг гишүүд дэмжсэнээр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Үүний дараа Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Болор танилцууллаа. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүд гараагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны горимын саналаар санал хураалт явуулсныг 83, 3 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 77,1 хувийн саналаар батлагдлаа. Чуулганы хуралдаан Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төслийг дагалдан гарах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж байна.
“Чингис” бонд сэргэж эхэллээ
Нэгэн таатай мэдээ байна. Монгол Улсын Засгийн газраас Олон улсын зах зээл дээр гаргасан бондын ханш сүүлийн гурван сарын дээд түвшиндээ хүрчээ. Мөн сар бүрийн сүүлийн хагасын үзүүлэлтүүдийг нэгтгээд харвал аравдугаар сар хамгийн амжилттай сар болж. Ирэх 2018 он гэхэд эргэн төлөгдөх таван жилийн хугацаатай “Чингис” бондын ханш есдүгээр сарын 6-ны өдрөөс хойш 6.8 хувиар өсөөд байгаа бол аравдугаар сард 2.8 хувиар чангарч, эрчээ алдаагүй байна. Тэр дундаа аравдугаар сарын сүүлийн хагас буюу сүүлийн 15 хоногийн өөрчлөлт нэмэх 2.2 хувьтай гарсан тухай эдийн засагчид ярьж эхэллээ. Ийнхүү УИХ-аар батлагдсан шинэ "Хөрөнгө оруулалтын тухай хууль"-ийн эерэг нөлөөлөл “Чингис” бондын ханшид хамгийн түрүүнд нөлөөлж байгаа бололтой.
Монголбанк 81.0 сая ам.доллар худалдлаа
Пүрэв гарагийн гадаад валютын дуудлага худалдаагаараа Монголбанк 106.0 сая юань, 81.0 сая ам.доллар худалдаж валютын захад нийлүүлжээ. Гадаад валютын дуудлага худалдааг Монголбанкнаас долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог юм. Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхыг зорьдог билээ.
Дэлхийн улс орнууд нар, агаарт татвар ногдуулж эхэлжээ
Дэлхийн улс орнууд нар, агаарт татвар ногдуулж эхэлжээ Агаар, бороонд татвар ногдуулах тухай яриа хам­гийн анх XIX зуунд хүүх­дийн номон дээр гарч байсан бол өдгөө энэ бүхэн бодит зүйл болжээ.  1961 онд ЗХУ-ын “Союз­мульт­фильм”-д бүтээгдсэн “Чипполино” хэмээх хүү­хэлдэйн кинонд Нимбэг хунтайж ард түмэндээ хан­дан “Сүүлийн үед манай улсын орлого багасах боллоо. Бид агаарт татвар ногдуулж эхэлснээс хойш та бүхэн бага амьсгалж байна. Энэ бол үнэхээр зэвүү хүрмээр зүйл юм.  Тиймээс бид хур тунадаст татвар ногдуулна. Энгийн бороонд 100 лир бол аадар бороонд 200 лирийн татвар оноохоор боллоо” хэмээн ярьдаг.  Агаар бохирдуулагчдаас “Агаарын татвар” авч байна “Агаарын татвар”-ын хувьд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор дэл­хийн улс орнуудад хэрэг­жүүлээд олон жилийн нүү­рийг үзэж байна.  Тухайлбал хүлэмжийн хий, хорт бодис маш ихээр ял­га­руулж буй үйлдвэрүүд агаар бохирдуулсныхаа тө­лөө татварын дарамтад өр­төж, алдагдал хүлээх, эсвэл техник технологио сайж­руу­лахад мөнгө зарцуулахаас өөр аргагүй.  Хоол хүнсэнд ч татвар ногдуулна Яг үүн шиг хүмүүсийн идэж ууж, өмсөж зүүж буйд ч татвар ногдуулдаг бол­­жээ. Тухайлбал Мек­сикийн Засгийн газар хүн амынхаа дунд тахал болоод буй таргалалттай тэмцэх зорилгоор саахар, өөх тос ихээр агуулсан хүнсний бү­тээгдэхүүнүүдэд нэмэлт тат­вар ногдуулахаар болжээ.  Тус улсын парламентын доод танхимынхан чипс, шо­коладтай чихэр зэрэг “хог болсон бүтээгдэхүүн”-д та­ван хувийн татвар оноох Ерөнхийлөгчийн төсвийн тө­лөвлөгөөг дэмжсэн байна.  Үүнээс гадна хийжүүлсэн чихэрлэг ундааны литр ту­тамд нэг песогийн татвар авахаар ярилцаж байгаа аж.  Тэгвэл Францын Үндэс­ний хурал энэ сарын дундуур литр тутамдаа 220 мг-аас дээш кофеин, эсвэл 300 мг-аас дээш таурин агуулсан чихэрлэг хийжүүлсэн ун­даанд татвар ногдуулахыг дэмжсэн. Үүний үр дүнд “Red Bull” зэрэг эрч хүчний бүх ундаа 250 мл-ийн лааз­тай нь л гэхэд 25 центээр өссөн аж. Францын төсөв энэ хэрээр жилд 60 сая еврогийн нэмэлт орлого олох юм.  Тус улсын эрүүл мэндийн байгууллагуудын мэ­­­дээлснээр өсвөр насныхан ийм төрлийн ундаанаас болж хүнд хордлого авч, амь насаа алдах нь нэмэгдсэн тул худалдан авагчдыг хор­той зуршлаас нь салгах зо­рилгоор ийнхүү өндөр тат­вар ногдуулжээ.  Яг ийм шалтгаанаар Ун­гарт ч сүүлийн жилүүдэд эрч хүчний ундаа, давс, саа­харын өндөр агууламжтай хүнс­ний бүтээгдэхүүнд өн­­­дөр татвар ногдуулж бай­­­­­на. “Чипсний татвар” хэ­­­мээх өвөрмөц нэртэй энэ­­хүү ху­раам­жид савласан бя­луу, чи­хэрлэг жигнэмэг ч баг­таж байгаа аж.  Үр дүнд нь Унгарын төсөв 74 сая ев­ро­гоор нэ­мэгдэж байгаа ч төр зас­гийн­хан үүгээрээ эрүүл мэндийн системийн ачаал­лыг багасгасан гэж үзэж байгаа юм. “The New York Times” сонинд бич­сэнээр Унгарын хүн амын 2/3 нь илүүдэл жил, таргалалтад нэрвэгджээ. Үүнээс гадна Унгар улс хүн амынхаа давс­ны хэрэглээгээр Европын хол­­боондоо тэргүүлдэг бай­на.  Энэ мэтчилэн “ашигтай” татваруудыг Итали, Таи­ланд, Финланд зэрэг аялал жуулчлал хөгжсөн ор­­­нууд хэрэгжүүлэх нь олон­таа. Жишээлбэл зочид бууд­лаар үйлч­­­­­лүү­лэгч­дээс авдаг уг тат­­­варыг л гэхэд архи­тек­ту­рын дурс­­­­­­га­луу­дыг сэргээн зас­вар­лах зэ­рэгт ашигладаг байна.  Нарны эрчим хүч хэрэглэгчид хараанд өртжээ Үүнээс гадна тайлбар­лахын аргагүй зарим татвар байдаг аж. Тухайлбал Ита­лийн засаг захиргаа энэ са­­­рын эхээр нарны татвар авах болсон тухай гэнэт мэ­дэгджээ.  Нарлаг цаг агаар, нар­ны энерги хураагуурт үзүүлж буй хөнгөлөлтийн ачаар тус улсын иргэд бай­­шин­гийн­хаа дээвэр дээр сэр­гээгдэх эр­чим хүчний тө­­хөө­рөмжийг дур­тайяа суу­­­рилуулж эхэл­жээ.  Гэ­тэл бүрхэг өдрүүдэд эр­чим хүч­ний бусад эх үүс­­вэр бо­лох хийн болон неф­тийн цахилгаан станцыг ашиг­­лахаас өөр аргагүй тул үүн дээр нь дөрөөлөн татвар ног­дуулахаар болов.  Учир нь санхүүжилт бага авдаг бол­­сон эдгээр салбарынханд улсаас 26 сая евро төлөхөөс өөр аргагүй болсон гэнэ.  Тиймээс хууль батлагчид нэг кВт цахилгааны үнийг 5.3 центээр нэмж, нарны батарей эзэмшигчдээс “нар­­­ны татвар” хэмээн нэмж 6.8 цент авахаар бол­жээ. Энэ­хүү татвараас зайлс­хий­­сэн то­хиолдолд 30 сая ев­рогийн торгууль төлөх эрс­дэл­тэй.  Хачирхалтай татварууд Гипсний татвар. Гадаа­дын жуулчдаас болж Авст­рийн цанын баазуудын гэмт­лийн эмнэлгүүд алдагдалд орох болсноос ийм татвар ног­­дуулах болжээ.  2012 онд Клайпедийн за­саг захиргаа жинхэнээсээ бо­роонд татвар ногдуулсан. Энэхүү татварыг борооны ус зайлуулах шугамд хол­богдсон бүх хүн төлөх бөгөөд олсон орлогоор нь засвар, үйлчилгээ хийх юм байна.  Хятадад нэг удаагийн савхны татвар хэрэгждэг. Тус улсын засаг захиргаа ой модоо хамгаалах зорилгоор 2006 оноос энэхүү татварыг санаачилжээ. Таван хувийн татварын ачаар Хятадын иргэд, үйлчилгээний газ­рынхан олон удаагийн хэрэг­лээний савханд шилжсэн байна.  Белорус улс ажилгүй­чүүд, хувиараа хөдөлмөр эрх­­­лэгчдээс татвар авахаар зэ­хэж байна. Энэ нь улсын төсөвт хэдэн тэрбум рублийн орлого оруулах ашигтай гэнэ.  Газрын хэвлийг хөндөгч­дийг ч татвар тойрдоггүй. Гүржид л гэхэд эрдэст ус олборлоход тусгай татвар төлдөг аж. АНУ-ын Арканзас мужид шивээс, пирсингийн татвар үйлчилдэг. 2005 оноос эхлэн биедээ шивээс хийлгэсэн бүх хүн үйлчилгээний хөлс­ний зургаан хувьтай тэнцэх татварыг улсдаа тушаах үүрэгтэй.
Баянхошууныхны цахилгааныг хязгаарлана
УБЦТС компаниас Баянхошуу дэд станцад өргөтгөл, шинэчлэлийн ажил хийж байгаатай холбогдуулан цахилгааныг хязгаарлахаар болжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 7-10, 24, 25 дугаар хороо, Баруун болон Зүүн салаа орчмын айл өрхүүдэд хамаарах юм байна. Цахилгааны хязгаарлалт өнөөдөр 10:00-18:00 цагт үргэлжилнэ.
Жигнэсэн төмс хамгийн витаминлаг
Төмсийг хальстай нь чанавал 75 хувь витаминаа хадгалдаг Байхуу цайг амттай болгохын тулд түүнийг хадгалж байгаа саванд нь нимбэгний хальс хийж болно. Төмсийг хальстай нь чанавал 75, хальсыг нь арилгаж бүхлээр нь чанавал 60-70, хэрчиж чанавал 35-50 хувийн витаминаа хадгалдаг. Харин төмсийг хальстай жигнэвэл түүнээс ч их хэмжээгээр витаминаа хадгалж үлддэг. Өндөгний муудсан эсэхийг мэдэхийн тулд гэрэлд хар. Муудаагүй өндгөн дотор толбо харагдана, харин муудсан өндөг нэвт гэрэлтэхгүй. Мөн муудсан өндгийг давстай усанд хийхэд хөвнө.
Ерөнхийлөгч Монгол Улс, БНАСАУ-ын өсвөрийн хөлбөмбөгчдийн хамтарсан тоглолтыг үзжээ
Ерөнхийлөгчийг БНАСАУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол Улс, БНАСАУ-ын өсвөрийн хөлбөмбөгчдийн хамтарсан нөхөрсөг тоглолт болжээ. Хоёр улсын өсвөрийн хөлбөмбөгчдийн холимог багийн тоглолт Пёнъяан хотын Ким Ир Сений нэрэмжит 50 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд суудал дүүрэн үзэгчдийн өмнө болсон. Энэ үеэр Ерөнхийлөгч өсвөрийн хөлбөмбөгчдийн тоглолтыг хөгжөөн дэмжиж цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд гарч тамирчдад баяр хүргэн гар барьж мэндчилжээ. Өсвөрийн хөлбөмбөгчдийн “Эрх чөлөө”, “Энх тайван” багууд хоёр үеэр 50 минутын турш эн тэнцүү өрсөлдөж, “Эрх чөлөө” багийнхан 2:1-ийн харьцаагаар ялсан юм. Тоглолтын туршид 50 мянган хөгжөөн дэмжигч үлээвэр хөгжмийн амьд тоглолтын дор цэнгэлдэх хүрээлэнг доргитол уухайлан дэмжиж байв. Монгол Улсын Ерөнхийлөгч БНАСАУ-ын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг эх орондоо урьсан бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын хөлбөмбөгийн холбоооны дэд ерөнхийлөгч А.Ганбаатар тамирчид, дасгалжуулагчдаас урив. БНАСАУ-ын хөлбөмбөгийн дасгалжуулагчдаас Монгол Улсад ажиллуулах, Монголын өсвөрийн хөлбөмбөгчдийг БНАСАУ-ын хөлбөмбөгийн дугуйлан, клуб, тусгай сургуулиудад сургах талаар энэ үеэр ярилцсан юм. БНАСАУ-ын сургууль бүр хөлбөмбөгийн дугуйлан, клубтэй, сум болгон нь хөлбөмбөгийн талбайтай бөгөөд хөлбөмбөгийн ДАШТ-нд тэргүүлдэг орны нэг юм. Хөлбөмбөг нь БНАСАУ-ын тэргүүлэх зэргийн спортын төрөл юм байна.
“Фонтерра” компани сүүнд орсон нефть, хийн үлдэгдлийг шалгаж байна
Шинэ Зеландын сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн аварга “Фонтерра” компани сүү тээвэрлэгч зургаан машинд нь нефть, хийн өрөмдлөг хэрхэн орж, 150 тонн түүхий эдээ устгахаас өөр аргагүй болсныг шалгаж байна. Тус компанийн энэ асуудлаас болж Орос, Хятад зэрэг зарим орон бүтээгдэхүүнийг нь худалдаанаас татаж, хүний биед хортой ботулизм хэмээх нян байгааг ард иргэддээ мэдээлсэн билээ. Манай улс ч энэ асуудлаар тухайн үед сэрэмжлүүлэг гаргаж байсан. Гэтэл сүүлд хийгдсэн 200 орчим шинжилгээгээр тус компанийн сүүнд ботулизм үүсгэдэггүй, хүний биед хоргүй ч бүтээгдэхүүний чанарыг амархан муудуулдаг өөр нян байгааг тогтоосон юм.  Энэ асуудлаас болж “Фонтерра” компани төдийгүй Шинэ Зеландын сүүн бүтээгдэхүүний салбар асар их алдагдалд орсон аж.
“30 хүүхэд, 30 хүсэл” төсөл хэрэгжиж байна
МЗХ-ны БХЗГ-ын дарга Ц.Түвшинжаргал, Түгээмэл ундарга ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Шинэхүү, Удирдах зөвлөлийн дарга Б.Билгүүн, My key world хэлний сургалтын төвийн захирал Б.Батбаяр Монголын залуучуудын холбоо, “Түгээмэл ундарга” ТББ, “Му key world” хэлний сургалтын төвтэй хамтран “30 хүүхэд, 30 хүсэл” төсөл хэрэгжүүлж байна. Уг төсөлд Чингэлтэй дүүргийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айлын 15-19 насны, сурч боловсрох хүсэл эрмэлзэлтэй 30 хүүхдийг хамруулна. Төсөлд хамрагдсан хүүхдүүдийг англи хэлний анхан шатнаас IELTS-ийн шалгалтад өндөр оноо авах түвшинд хүртэл үнэ төлбөргүй сургахаас гадна ёс зүйн боловсролын хичээлийг заах ажээ.
“Бумбардай”-н дээжийг багачуудад өглөө
Засгийн газрын тэргүүний дэмжлэгтэйгээр хүүхдийн 108 цуврал зурган ном хийж байгаа. Цувралын эхний дугаар “Бумбардай аргалд явсан нь” нэртэйгээр хэвлэгджээ.  “Бумбардай” 108 цуврал нь Монголын түүх соёлыг ирээдүй хойч үеийнхэндээ зурган хэлбэрээр хүргэх анхны томоохон бүтээл болох юм.  Н.Алтанхуяг: Араг савар, аргал түлээнээс эхлээд манай нүүдэлчин түмнээс салгаж боломгүй, хойч үе минь мартаж болохгүй олон соёл, ухааныг эндээс таньж мэднэ гэдэгт итгэлтэй байна. Бумбардай хүүгийн адал явдлаар дамжуулан монгол ахуй, өв соёлын гайхамшигт ертөнцөөр аялуулах цуврал номын хоёр дахь нь “Борц алга болсон нь” нэртэйгээр энэ сарын сүүлчээр хэвлэгдэн гарна гэж номын зохиогч зураач Н.Эрдэнэбаяр хэлсэн. Шинэ цувралын дээжийг Ерөнхий сайд өнөөдөр хүүхдүүдэд гардуулан өгсөн юм. Энэ үеэр “Бидний хүүхдүүд бусад орны үлгэрийн баатар, хүүхэлдэйн дүр, тоглоом наадгайн дунд өсч бойжиж байна. Даяаршиж, хотжихын хэрээр улам бүр холдон мартагдаж байгаа монгол ёс заншил, өв уламжлалыг энгийн хэллэг, зурган дүрслэлээр хойч үеийнхэндээ зааж хэлж өгөхийг хүсч, энэ номыг дэмжин гаргалаа. Араг савар, аргал түлээнээс эхлээд манай нүүдэлчин түмнээс салгаж боломгүй, хойч үе минь мартаж болохгүй олон соёл, ухааныг эндээс таньж мэднэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Даваа гаригт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Нийслэлийн авто замын түгжирлийг багасгах зорилгоор НИТХ-ын 2012 оны 2/8 дугаар тогтоол гаргаж Улаанбаатар хотын зарим замуудад тогтоосон хязгаарлалтын бүсэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон билээ. Харин энэхүү зохицуулалт амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрүүдэд үйлчлэхгүй. Тиймээс энэ сарын дөрөвний Даваа гараг буюу  Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.  УИХ-аас  2012 онд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол Бахархлын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтээр амрахаар хуульчилсан юм.
УИХ-ын чуулганы хуралдаан завсарлалаа
УИХ-ын чуулганы хуралдаан Чуулганы хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталсан.  Үүний дараагаар Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг гишүүд дэмжлээ. Үүгээр үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлаад байна. Харин үдээс хойш үргэлжлэх хуралдаанд /14:00 цагаас/ Ерөнхий сайд Чингис бондын зарцуулалт, Монгол Улсын гадаад өр, төлбөрийн талаар мэдээлэл өгнө.
Ногоон тивийнхэн архи уудаг жолооч нарт зориулсан түгжээ бүтээв
Ногоон тивийнхэн согтуугаар машин барьдаг хүмүүстэй тэмцэх өвөрмөц арга бодож олжээ. Энэ шалтгаанаар хэд хэдэн удаа баригд­сан жолооч нар авто машиндаа суухаас өмнө хаалганы түгжээ рүүгээ заавал үлээх ёстой юм байна. Энэ талаар “Sydney Morning Herald” мэдээллээ. “Согтууг шалгагч түгжээ” нь хөдөлгүүртэй холбосон электрон төхөөрөмж бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үед машины хаалгыг онгойлгодоггүй байна.  Австралийн Тээврийн сайд Дункан Гэй “Шинэ түгжээг дүрэм зөрчиж баригдсан хүмүүсийн машинд заавал суу­рилуулна. Энэ ажлыг ирэх оноос хэрэгжүүлнэ” гэж мэдэгджээ.  Шинжээчдийн урьдчилсан таамгаар энэ арга хэмжээ нь ирэх таван жилийн хугацаанд 140 осол, зургаан хүнийг үхэл, 102 хүнийг гэмтэл бэртлээс сэргийлж чадах аж. Харин согтуугаар машин барих хүмүүсийн тоо жилд 500-гаар буурах гэнэ.
Бага сургуулиуд хаана баригдах вэ
Шинээр баригдах бага сургуулийн загвар Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан 3500 м2 газраас багагүй эдэлбэр газарт 280 хүүхдийн суудалтай бага сургууль барих  байршил, газрын хэмжээг НИТХ-аас тогтоосон билээ.  Урьдчилан төлөвлөж байгаагаар бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь 34мх54м хэмжээтэй 2-3 давхар байна. Харин стандартын шаардлагын хувьд спорт заалтай, сургуулийн урд хүүхдүүд тоглох уужим саруул талбайтай, бага насны хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинг бүрэн хангасан байх аж. Шинээр барих бага сургуулийн барилгын байршил, газрын хэмжээ: Д/д Байршил Газрын хэмжээ Нэг.Нөхөх олговортой шийдвэрлэгдэх газрын байршил 1 Баянгол дүүргийн 16 дугаар хороо нутаг дэвсгэрт Гандангийн 60 айлын урд талд 14 нэгж талбар бүхий  газарт 3800  м2 2 Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүн Нарангийн  11 дүгээр гудамжны 6 нэгж талбар бүхий газарт 4210м2 3 Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  "Аривжих Хүнс" ХХК-ийнхойд талд Зүүн Ард Аюушийн 132 тоот болон Иргэн Т.Амгалангийн эдэлбэр газарт 2 нэгж талбар 4000 м2 4 Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Алтай хотхоны баруун хойд талд 1 нэгж талбар бүхий газарт 3500 м2 5 Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  Горькийн 30 дугаар гудамжны 9 нэгж талбар бүхий газарт 4691 м2 6 Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хасбаатарын гудамжны хойд талд Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 9 нэгж талбар  бүхий газарт 4321 м2 7 Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүн Ард Аюушийн 10 дугаар гудамжны 10 нэгж талбар бүхий газарт 4014 м2 8 Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цагаан давааны хогийн цэгийн баруун талд 7 нэгж талбар бүхий газарт 3701м2 9 Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт КТМС-ийн баруун хойд талд 9 нэгж талбар бүхий газарт 3544 м2 10 Баянзүрх дүүргийн 1 дүгээр   хорооны нутаг дэвсгэрт РЦНК–ын баруун талд байршуулан 6 нэгж талбар  бүхий газарт 3642 м2 11 Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт зэвсэгт хүчний 310 дугаар ангийн баруун талд 5 нэгж талбар бүхий газарт 3794 м2 12 Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Алтан өлгийн баруун талд 12 нэгж талбар бүхий газарт  3906 м2 13 Баянзүрх дүүргийн 19  дүгээр хорооны нутаг дэвсгэрт  Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн зүүн урд талд 1 нэгж талбар бүхий газарт 3613м2 14 Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шархадны автобусны буудлын баруун талд 9  нэгж талбар бүхий газарт 3747м2 15 Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хонхорын  88 дугаар сургуулийн зүүн талд 4 нэгж талбар бүхий газарт 4728 м2 16 Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ботаникийн урд, Жанжин клубын зүүн талд 6 нэгж талбар бүхий газарт 3708 м2 17 Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чулуун овооны аюулгүйн тойргийн урд талд 8 нэгж талбар бүхий газарт 4070 м2 18 Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гачуурт тосгонд “Монгол шилтгээн” амралтын газрын баруун талд 2 нэгж талбар бүхий газарт 5312 м2 19 Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гачуурт тосгонд “Монгол шилтгээн” амралтын газрын зүүн талд 7 нэгж талбар бүхий газарт 4877 м2 20 Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус хорооны цогцолбор байрны хойд талд 3 нэгж талбар бүхий газарт 4127 м2 21 Баянзүрх дүүрэг 11 дүгээр  хорооны нутаг дэвсгэрт орон сууцны “Ургах наран” хорооллын баруун хойд талд байршуулан 3767 м2 22 Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн авто зам дагуу шатахуун түгээх станцын хойд талд 7нэгж талбар бүхий газарт  4741 м2 23 Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баатархайрханд Улиастай чиглэлийн авто замын эргэлтийн зүүн талд байршуулан 7 нэгж талбар бүхий газарт  3596 м2 24 Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Нарантуул” олон улсын худалдааны захын хойд талд 9 нэгж талбар бүхий газарт  4252 м2 25 Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Да хүрээ” захын зүүн урд талд 4 нэгж талбар бүхий газарт  4426 м2 26 Сонгинохайрхан дүүргийн дугаар 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянхошууны 9 дүгээр гудамжны 8 нэгж талбар бүхий газарт  3638м2 27 Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Орбитын гудамжны 5 нэгж талбар бүхий газарт  3547 м2 28 Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Алтан Овооны 9 дүгээр гудамжны 7 нэгж талбар бүхий газарт 4250 м2 29 Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Мандал Овооны 25 дугаар гудамжны 6 нэгж талбар бүхий газарт  3687 м2 30 Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Овоотын 4 дүгээр гудамжны 9 нэгж талбар бүхий газарт  3585 м2 31 Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Их Нарангийн 13 дугаар гудамжны 7 нэгж талбар бүхий газарт  3880 м2 32 Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Толгойтын гудамжны 5 нэгж талбар бүхий газарт  байршуулан 3976м2 33 Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүнбаян уул 16б  гудамжны  8 нэгж талбар бүхий газарт  3921м2 34 Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хилчны 5 дугаар гудамжны 8 нэгж талбар бүхий газарт  3775 м2 35 Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хилчин 77 дугаар гудамжны 6 нэгж талбар бүхий газарт  3791м2 36 Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 384 дүгээр гарамд  2 нэгж талбар бүхий газарт 4344 м2 37 Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нуурын 5 дугаар гудамжны 3 нэгж  талбар бүхий газарт 4433 м2 38 Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хангайн 40 дүгээр гудамжны 5 нэгж талбар бүхий газарт 5102 м2 39 Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Дэнжийн задгайн 4 дүгээр хэсгийн 7 дугаар гудамжны  6 нэгж талбар бүхий газарт 4028 м2 40 Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хангайн 36 дугаар гудамжны 8 нэгж талбар бүхий газарт  4769 м2 41 Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хилчин 35 гудамжны 5 нэгж талбар бүхий газарт  4300м2 42 Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хилчин 27 дугаар гудамжны 6 нэгж талбар бүхий газарт  3520 м2 43 Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянхошууны 1 дүгээр гудамжны 6 нэгж талбар бүхий газарт 3991 м2 44 Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянхошууны 32 дугаар гудамжны 1 нэгж талбар бүхий газарт  3500 м2 45 Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Малчины гудамжны  8 нэгж талбар бүхий газарт 3541м2 46 Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Зээлийн гудамжны  6 нэгж талбар бүхий газарт  байршуулан  4316 м2 47 Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Зүүн Сэлбийн 8 дугаар гудамжны 9 нэгж талбар бүхий газарт  4240 м2 48 Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хангайн3 дугааp гудамжны 13 нэгж талбар бүхий газарт  5011м2 49 Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хандгайтын 18 дугааргудамжны 6 нэгж талбар бүхий газарт  3578 м2 50 Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Рашааны 15 дугааp гудамжны 7 нэгж талбар бүхий газарт  3814м2 51 Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэртДамбадаржаагийн 15 дугааргудамжны 9 нэгж талбар бүхий газарт 3752 м2 52 Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэртБэлхийн 11 дүгээp гудамжны 8 нэгж талбар бүхий газарт  3929 м2 53 Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэртДамбадаржаагийн 64 дүгээp гудамжны 7 нэгж талбар бүхий газарт  3968 м2 54 Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бэлхийн 33-1 гудамжны 5 нэгж талбар бүхий газарт байршуулан 3596 м2 55 Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт БэлхОйчдын 1 дүгээр гудамжны 5 нэгж талбар бүхий газарт  5612 м2 56 Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Рашаантын 15 дугааp гудамжны 12 нэгж талбар бүхий газарт 3997 м2 57 Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Яармагийн дэнжийн гудамжинд 7 нэгж талбар бүхий газарт  3752м2 58 Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хувьсгалчдын Б7 дугаар гудамжинд 153 дугаар ус түгээх байрны зүүн хойд талд 5 нэгж талбар бүхий газарт 3900 м2 59 Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Булгийн 19 дүгээр гудамжны  8 нэгж талбар бүхий газарт 4000 м2 60 Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянхайрханы 4 дүгээр гудамжны хойд талд 1 нэгж талбар бүхий газарт  3800 м2 61 Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сурагчийн 30 дугаар гудамжны 7 нэгж талбар бүхий газарт 3984 м2 62 Чингэлтэй дүүрэг 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Согоотын 63 дугаар гудамж, Хайлаастын эцсийн буудлын баруун талд 8 нэгж талбар бүхий газарт  3900 м2 63 Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баянбүрдийн тойргийн хойд талын бүрд төвийн зүүн хойд талд  Дэнжийн 3 дугааргудамжны 11 нэгж талбар бүхий газарт  3900 м2 64 Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2 нэгж талбар бүхий газарт 3500 м2 Д/д Хоёр. Нөхөх олговоргүй шийдвэрлэгдэх газрын байршил Талбайн хэмжээ м2 65 Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Био комбинатын үйлдвэрийн гэр хорооллын замын урд талд 5000 м2 66 Хан-Уул дүүргийн 12 дугаар  хорооны  нутаг дэвсгэрт Юн Хабитат төслийн амины сууцны хорооллын баруун урд талд 5000 м2 67 Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гавжийн шандын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу байршуулан 5000 м2 68 Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул тосгонд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу байршуулан 5000 м2 69 Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Морин давааны баруун талд 5000 м2 70 Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны   нутаг дэвсгэрт Нисэхийн цагаан хаалганы хойд талд 5000 м2 71 Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны  нутаг дэвсгэрт  7 дугаар хэсгийн задгайд 5000 м2 72 Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт Өлзийт хороололд 165 дугаар цэцэрлэгийн хойд талд 5000 м2 73 Багануур дүүргийн 2 дугаар  хорооны  нутаг дэвсгэрт  Нуур хороололд  байршуулан 3500 м2 74 Баянзүрх дүүрэг 11 дүгээр  хорооны  нутаг дэвсгэрт  орон сууцны “Ургах наран” хорооллын баруун хойд талд 3767 м2 75 Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шар хоолойн аманд  7948м2 76   Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт  Өлзийт хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу байршуулан 5000 м2 77 Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт  Буянт ухаагийн 23 дугаар гудамжны баруун талд 5000 м2 78 Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Шинэ дэлхий телевизийн хойд талд 13000 м2 79 Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Залуус хотхоны баруун талд 14000 м2 Гурав.Сургуулийн эдэлбэр газарт баригдах барилгын газрын байршил 80 Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт  47 дугаар сургуулийн эдэлбэр газарт Хөл б өмбөгийн талбайн урд 12931 м2 81 Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны  нутаг дэвсгэрт 52 дугаар дунд сургуулийн эдэлбэр газарт тус сургуулийн урд талд 18021 м2  82 Чингэлтэй дүүргийн 2 дугаар  хорооны  нутаг дэвсгэрт  24 дүгээр  сургуулийн эдэлбэр газарт тус сургуулийн баруунхойд талд 13488 м2 83 Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт  50 дугаар  сургуулийн эдэлбэр газарт тус сургуулийн хойд талд 1053 Дээрх байршлуудад бага сургууль барьснаар сургууль, цэцэрлэгийн  хүрэлцээ, хангамж сайжрахаас гадна хүүхдүүд гэрээсээ 500 метрээс илүү холдохгүйгээр сургуульдаа явах боломжтой болох юм.
Цоо шинэ өнгө төрх бүхий iKon.mn вэбсайт нээлтээ хийлээ
Эрхэм уншигч, хэрэглэгч таны яг одоо зочилж буй iKon.mn сайт энэ өдрөөс эхлэн таны мэдээ, мэдээллийн хэрэгцээг хангахаар үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байна. Бенекрафт ХХК-ийн эрхлэн гаргаж буй iKon брэндийн анхны бүтээгдэхүүн болох мэдээллийн портал сайт нь танд мэдээлэл авах, түгээх олон давуу тал, дэвшилтэт технологийн боломж олгож буй юм.  iKon.mn сайт  хамгийн сүүлийн үеийн технологи ашигласан, давтагдашгүй, шинэ өнгө төрх бүхий мэдээллийн сайт юм.  iKon.mn-д зочлох Есөн шалтгаан 1.    Өнгө, дизайн: Бүх төрлийн мэдээ, мэдээллийг үзэх, уншихад олон улсын түвшинд хүрсэн хэрэглэгчид хамгийн тааламжтай өнгө, дизайны зохион байгуулалтыг танд санал болгож байна. 2.    Агуулга: Олон улсын мэдээллийн чиг хандлага болсон дата сэтгүүл зүйн контентууд нийтлэгдэнэ. Ингэхдээ мэдээ, мэдээлэл маань график дүрслэл бүхий мэдээллээр баялаг байх болно.  3.    Эх сурвалж:  iKon.mn –ийн редакцийн хамт олон мэдээлэл бэлтгэхээс гадна Монголын шилдэг хэвлэл мэдээллийн хамгийн сонин, содон, шинэлэг мэдээллүүдийг нэг дороос үзэх боломжтой. 4.    Ёс зүйн код: Хэвлэл мэдээллийн салбартаа редакцийн хараат бус байдлаараа  үлгэр болох үүднээс Редакцийн бодлогоо нийт уншигчдадаа зарлаж байна.  5.    Технологийн шийдэл:  iKon.mn сайтыг өөрийн компьютер, гар утас, iPad зэрэг бүх төрлийн төхөөрөмж дээр хамгийн тохиромжтой хэмжээгээр үзэх боломжтой. 6.    Олон нийтийн сүлжээ: Хэрэглэгч, уншигч мэдээллийг олон нийтийн сүлжээ буюу Facebook, Twitter –ээрээ  түгээх хамгийн өргөн сонголт бүхий технологийн шийдлүүдийг шингээсэн. 7.    Үсгийн шрифт: Уншигч, хэрэглэгч iKon.mn –с мэдээлэл уншихад хамгийн тааламжтай байх үсгийн шрифт, өгүүлбэрийн зохион байгуулалттай учир Таны нүд ядрахгүй. Уншиж буй текстэн дотроо төөрөхгүй.  8.    Нэмэлт контентууд: Уншигч хэрэглэгчийн хамгийн эрэлттэй мэдээллүүдийн төрөл болох цаг агаар, зурхай, валютын ханш, нислэг, галт тэрэгний хуваарийг хамгийн ойлгомжтой байдлаар үзүүлж, нэгдсэн санг нэг дороос үзэх боломжтой. 9.    Мэдээллийн цогц архив: Бид мэдээллийн өргөн сүлжээн дунд амьдарч байгаа. Гэвч энэ их мэдээллээс өөрт хэрэгтэй мэдээллээ он, сарын дараалалтай хайж олно гэдэг төвөгтэй. Харин iKon.mn мэдээллийн архивын он сарын дарааллаар хэрэглэгч хамгийн хялбар байдлаар өөрт хэрэгтэй мэдээллээ олох боломжийг бүрдүүллээ.  iKon.mn сайт албан ёсоор нээж ТУУЗ ХАЙЧЛАХ ЁСЛОЛ боллоо iKon.mn сайтын нээлтийн ажиллагаанаас Мэдээ, мэдээллийн цоо шинэ шийдэл бүхий iKon.mn вэбсайтын албан ёсны нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэхүү ёслолын ажиллагаанд төрийн болон хэвлэл мэдээлэл, бизнесийн байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. iKon.mn сайтын нээлтийн ажиллагааны үеэр Бенекрафт ХХК-ийн Ерөнхий захирал Б.Алтангэрэл хэлэхдээ “Монголын мэдээллийн вэбсайтын дараагийн шинэ үеийг эхлүүлж байгаадаа баяртай байна” гэлээ. iKon.mn сайтын нээлтийн ажиллагаанаас, iKon.mn сайтын нээлтийн ажиллагаанаас, Тууз хайчлах ёслолд  Бенекрафт ХХК-ийн Ерөнхий захирал Б.Алтангэрэл болон  Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишиг нар оролцлоо.  Энэ үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн iKon.mn сайтын хамт олонд баяр хүргэж, цоо шинэ өнгө төрхтэй мэдээллийн сайт хийсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. iKon.mn сайтын нээлтийн ажиллагаанаас, Мөн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид нээлтийн ажиллагаанд мэндчилгээ ирүүлсэн юм. Тус мэндчилгээнд  “Дэлхийн сэтгүүлзүйн цоо шинэ хандлага бий болгосон data journalism-ыг монголоор хэрхэн нэрлэхийг шийдэж амжаагүй байхад энэ төрлийн сэтгүүлзүйн анхдагч болж ikon сайт нээлтээ хийж буйд Монголын сэтгүүлчдийн эвлэлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе” гэжээ.  Өдөр бүр хувьсан өөрчлөгдөж байгаа цахим ертөнцөд өнөөдөр 10,000 гаруй домайн хаяг бүртгэлтэйгээс  4500  вэбсайт идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс 500 орчим тогтмол хандагчтай, 200 орчим нь мэдээ мэдээллээр, 100 орчим нь төрөлжсөн мэдээллээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр мэдээ, мэдээллийн сайтуудаас дараагийн шинэ үеийг тодорхойлж буй iKon.mn сайтыг хүлээн авцгаая! iKon.mn сайтын нээлтийн ажиллагаанаас, iKon.mn
Түргэн хоолонд татвар ногдуулах замаар таргалалттай тэмцэнэ
Түргэн хоолонд татвар ногдуулах замаар таргалалттай тэмцэнэ Хүнсний хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон согтууруулах найрлагагүй ундаа үйлдвэрлэгчдэд нэмэлт татвар ногдуулах шийдвэрийг Мексикийн конгресс гаргажээ.   Ийм алхам хийснээр төсвийн орлогыг нэмэгдүүлж, Мексикийн  насанд хүрсэн хүн амын ихэнх хэсэгт нь нүүрлээд байгаа таргалалт, чихрийн шижингийн өвчлөлтийг шийдэх боломжтой гэж хууль тогтоогчид үзсэн гэнэ. Учир нь одоогийн байдлаар Мексикийн насанд хүрсэн хүн амын дундах илүүдэл жингийн үзүүлэлтээрээ тус улс АНУ-ыг гүйцэж түрүүлээд байгаа юм. Түргэн хоол болон амтлаг ундаа үйлдвэрлэхэд шинэ төрлийн татвар нэмэх нь тус улсын Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетогийн санал болгосон татварын шинэчлэлийн нэгээхэн хэсэг юм байна. Энэхүү шинэчлэлийн хөтөлбөрт өндөр цалинтай ажилтнуудын орлогын татварыг нэмэгдүүлэх талаар мөн тусгагджээ. Хэдийгээр хууль тогтоогчид татвар нэмснээр төсвийн орлого нэмэгдэнэ гэж үзж байгаа ч ийнхүү татварыг нэмэгдүүлэх нь тэртэй тэргүй сул байгаа Мексикийн эдийн засгийн өсөлтийн хурдыг улам сааруулна гэж шүүмжлэгчид үзэж байгаа юм. Одоогоор энэ хууль батлагдаагүй байгаа бөгөөд ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр үйлчилж эхлэх гэнэ.
Н.Түвшинбаяр ялалт байгуулж чадсангүй
Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Н.Түвшинбаяр Олимпийн эрхийн оноо цуглуулах Чиндаогийн татамид 13 орны 91, эмэгтэй 71 нийт 162 тамирчин өрсөлдөж байгаа. Тус тэмцээний -100 кг-д зодоглож байгаа Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт мөнгөн медальт Н.Түвшинбаяр ОХУ-ын Зафар Махмадовт ялагдлаа. Мөн дагах барилдаанд ОУХМ Э.Энхбатад ялагджээ. Тэрбээр эхний тойрогт Хятадын тамирчин Ван Шаотонтой барилдаж ялсан юм.
Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага, зохицуулалтын төв байгуулахаар хэлэлцлээ
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн өчигдөрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага, зохицуулалтын төв байгуулах” асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцуулсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод дулаан, цахилгаан, ус сувгийн сүлжээтэй холбоотой иргэдийн санал, хүсэлт, гомдлыг холбогдох газрууд нь мэдээллийн төв дээр хүлээн авч шийдвэрлэж байгаа бол  замын хөдөлгөөний ачаалал, зөрчил, ослыг Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцан ажиллаж байна. Эдгээр тусдаа ажиллаж байгаа шуурхай мэдээллийн төвүүдийг нэгтгэж нэгдсэн нэг удирдлагаар хангах шаардлагатай байгаа тул “Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага, зохицуулалтын төв” байгуулахаар төлөвлөсөн гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер мэдээлсэн. Уг төвийг байгуулснаар иргэд цахилгаан, дулаан, ус сувгийн сүлжээ, замын хөдөлгөөний ачаалал, зам засвар, шинэчлэлт, халтиргаа гулгаатай холбоотой асуудлаар утсаар дуудлага өгч, дуудлагын дагуу хугацаа алдалгүй шийдвэрлэн, иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой болно гэж албаныхан үзэж байгаа юм.
“Өглөгч мод ба би” тэмцээний ялагчид тодорлоо
Уралдаанд ирүүлсэн хүүхдүүдийн бүтээл “Үндэсний өгөх өдөр”-ийг тохиолдуулан ЕБС-ийн сурагчдын дунд зарласан “Өглөгч мод ба би” зохион бичлэг, гар зургийн тэмцээний ялагчид тодорлоо. Авъяаслаг хүүхдүүдийн шагналыг БОНХ-ийн сайд С.Оюун гардууллаа. Гар зургийн уралдаанд 800 гаруй хүүхдийн 1000 орчим зураг ирснээс Нэгдүгээр байрыг Нийслэлийн Үй Цай дунд сургуулийн 4А ангийн сурагч есөн настай Э.Адиша, Хоёрдугаар байрыг Налайх дүүргийн 119-р сургуулийн 4-р ангийн сурагч М.Саруул, Гуравдугаар байрыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн 3Б ангийн сурагч Б.Дагвадорж нар тус тус эзэлсэн байна. Харин зохион бичлэгийн уралдааны Тэргүүн байрыг Дархан-Уул аймгийн 9-р сургуулийн 11А ангийн сурагч Б.Нямсүрэн, Хоёрдугаар байрыг А. Энх-Үйлс, Гуравдугаар байрыг 119-р сургуулийн наймдугаар ангийн сурагч Э.Биндэръяа нар эзэлжээ. Мөн тэмцээн тус бүр дээр шагналт гурав, тусгай 10 байрыг нэмж шалгаруулан хүүхдүүдийг урамшууллаа. Уралдааны бяцхан оролцогчид
АНУ бусдыг тагнаснаа хүлээн зөвшөөрчээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэл хийлээ Сүүлийн үед АНУ-ын тусгай албад Европын орны улс төрчдийг тагнаж чагнасантай холбоотой шуугиан дэгдээд байгаа билээ. Энэ талаар өнөөдөр хүртэл АНУ-ын зүгээс ямар нэг тайлбар хийгээгүй байсан юм. Харин өнөөдөр тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэл хийн Америкийн тусгай албад тагнуулын мэдээлэл цуглуулах явцдаа зарим тохиолдолд хэтэрхий “гүнзгийрсэн” гэдгийг хүлээн зөвшөөрчээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн зүгээс ийм “зохисгүй үйлдэл” дахин давтагдахгүй байх тал дээр тэрбээр Ерөнхийлөгч Барак Обамагийн хамтаар шаардлагатай бүхий л алхмыг хийнэ хэмээн амалсан байна.   Түүний зэрэгцээ тагнуулын үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай гэдгийг дэмжээд  тусгай албадын олж авсан мэдээллийн ачаар барилга, онгоц дэлбэлэх, хүмүүсийг алан хядахаас сэргийлж  чадсан гэж онцлон тэмдэглэжээ. АНУ Европын холбоотнуудаа тагнаж чагнасан тухай шуугиан тархснаас хойш энэ талаар тайлбар өгсөн цорын ганц албаны хүн нь өнөөдрийн байдлаар Керри болж байгаа юм.  Ийнхүү АНУ бусдыг тагнаснаа хүлээн зөвшөөрчээ.