Dataset Viewer
Auto-converted to Parquet
headline
stringlengths
5
185
date
stringlengths
19
19
author
stringlengths
6
16
mail
stringlengths
15
30
category
stringclasses
9 values
sub_category
stringlengths
3
20
body
stringlengths
25
116k
link
stringlengths
30
34
TASS: “Росатом” Монголд эрчим хүч, өндөр технологийн төсөл хэрэгжүүлнэ
2023-06-22 16:03:29
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /TASS/. ОХУ-ын "Росатом" корпорац Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдлыг хангах, эрчим хүчний бус өндөр технологийг хөгжүүлэхэд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлнэ гэж тус корпорацын хэвлэлийн алба мэдээлжээ.“Росатом-Олон улсын сүлжээ” компанийн ерөнхийлөгч Вадим Титов, Монголын “Даян дээрх энержи” компанийн ерөнхий захирал Бямбаагийн Мөнхбаатар нар зургаадугаар сарын 15-нд Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. “Талууд Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдлыг хангахад чиглэсэн цөмийн, салхин болон усан цахилгаан станцын чиглэлээр эрчим хүчний төслүүдийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв" гэж төрийн өмчит тус корпорацын мэдээнд дурджээ.Түүнчлэн цөмийн анагаах ухаан, нийлмэл материалууд, хотын дэд бүтцийн дижитал шийдэл зэрэг эрчим хүчний бус төслүүд ч хэлэлцээрийн сэдэв болсон гэдгийг онцолсон байна. “Стратегийн гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэх, өндөр технологийн бусад салбарыг хөгжүүлэх шинэ боломжийг нээх томоохон төслүүдийг эхлүүлж байна. “Росатом” нь түншүүддээ юуны түрүүнд хүмүүсийн амьдралын чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдлүүдийг санал болгоход бэлэн байна" гэж “Русатом-Олон улсын сүлжээ” компанийн ерөнхийлөгч Вадим Титов хэлснийг корпорацын хэвлэлийн алба эш татжээ.
https://montsame.mn/mn/read/321816
ДЭЗЧУ: Дэлхийн хүйсийн тэгш бус байдлыг арилгахад 131 жил шаардлагатай
2023-06-22 15:55:11
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ЛОНДОН. /CNN/. Дэлхий дээр хүйсийн тэгш бус байдлыг арилгах ахиц дэвшил өнөөгийн хурдацтайгаар үргэлжилбэл энэ ялгааг 2154 он гэхэд, өөрөөр хэлбэл 131 жилийн дараа л арилгах боломжтой гэж Дэлхийн засгийн чуулга уулзалтын /ДЭЗЧУ/ шинэ тайланд дурджээ. “Дэлхийн хүйсийн ялгаа 2023” нэртэй уг тайланд 146 орны хүйсийн тэнцвэртэй байдлыг "эдийн засгийн оролцоо ба боломж", "боловсролын салбарын ололт амжилт", "эрүүл мэнд ба эсэн мэнд үлдэх", "улс төрийн эрх мэдэл" гэсэн үндсэн дөрвөн шалгуур үзүүлэлтээр хэмжсэн байна. Энэхүү тайланд дурдсанаар, дэлхийн хэмжээнд хүйсийн тэгш бус байдлын асуудлыг шийдвэрлэх хурд янз бүрийн хямралын улмаас мэдэгдэхүйц удааширсан байна.Хүйсийн тэгш бус ялгаатай байдал энэ онд өмнөх оныхоос 0.3 хувиар багасжээ. Боловсролын салбарт хүйсийн эрх тэгш байдлыг хангахад гарсан ололт амжилт нь ахиц дэвшлийн гол үзүүлэлт болсон байна. ДЭЗЧУ-аас 2006 онд уг тайланг нийтэлж эхэлснээс хойш хүйсийн эрх тэгш байдлыг хангахад гарсан ахиц дэвшил дөнгөж 4.1 хувиар өсжээ.Дэлхий дээр хүйсийн тэгш бус байдлыг арилгах ахиц дэвшил өнөөгийн хурдацтай үргэлжилбэл энэ ялгааг 2154 он гэхэд, өөрөөр хэлбэл 131 жилийн дараа л арилгах боломжтой гэдгийг тогтоожээ. Үүнээс гадна, эдийн засгийн салбарт тэгш бус байдлыг арилгахад 169 жил, улс төрийн боломж дахь ялгааг арилгахад 162 жил шаардагдаж магадгүй байна. Хүйсийн тэгш бус байдлыг дэлхийн нэг ч улсад 100 хувь арилгаагүй байна. 91.2 хувийн үзүүлэлтээр Исланд улс нэгдүгээр бичигдэж, хүйсийн эрх тэгш байдлаар 14 жил дараалан тэргүүлжээ. Энэ үзүүлэлт Норвегид 87.9 хувь, Финландад 86.3 хувь, Шинэ Зеландад 85.6 хувь, Шведэд 81.5 хувьтай байна. Германд хүйсийн тэнцвэртэй байдал 81.5 хувь, Никарагуад 81.1 хувь, Намиби 80.2 хувь, Литва 80 хувь, Бельгид 79.6 хувийн үзүүлэлттэй байгаа бөгөөд Бельги улс анх удаа хүйсийн тэнцвэртэй байдал хамгийн өндөр түвшинд байгаа эхний 10 орны тоонд багтжээ.Энэ үзүүлэлт Афганистанд хамгийн бага буюу 40 хувьтай байгаа бол Чад, Алжир, Иран, Пакистан улсууд 57 хувийн үзүүлэлтээр тус улсын өмнө бичигдсэн байна.
https://montsame.mn/mn/read/321811
Дэлхийн банк Украинд нэмэлт санхүүгийн тусламж үзүүлнэ
2023-06-22 13:11:34
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /The World Bank/. Дэлхийн банк Украинд 1.75 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ гэж лхагва гарагт цахим хуудсандаа мэдээлжээ.Тусламжийн багцад Их Британи улсын баталгаатайгаар Дэлхийн банкнаас олгох  500 сая ам.долларын зээл, АНУ-ын 1.25 тэрбум ам.долларын буцалтгүй зээл,  Финлянд улсын 15 сая ам.долларын буцалтгүй зээл багтаж байна гэж мэдээнд онцлон тэмдэглэсэн байна. Энэ санхүүжилтийг "эрүүл мэндийн салбар, боловсрол, тэтгэвэр, нийгмийн тусламжийн хөтөлбөрийн зардал, төрийн үндсэн үйлчилгээ үзүүлж буй ажилтнуудын цалинд зарцуулна".Дэлхийн банк 2022 оны зургаадугаар сараас эхлэн Киевт ийм санхүүгийн тусламж үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд нийт 19.745 тэрбум ам.долларыг олгоод байна. Украины ард түмнийг дэмжих зорилгоор Австри, Бельги, Их Британи, Герман, Дани, Ирланд, Исланд, Испани, Канад, Латви, Литва, Нидерланд, Норвеги,  АНУ, Финланд, Швейцарь, Швед, Япон зэрэг улсуудаас амласан онцгой байдлын үеийн санхүүжилтийг оролцуулан  Дэлхийн банк нийтдээ 35 тэрбум ам.доллар босгож чаджээ.   Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль Дэлхийн банкнаас авсан зээлийг аврагчид, багш нарын цалинг тавих, тэтгэвэр  тэтгэмж олгох, бага орлоготой гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, дотоодын дүрвэгсэд, ганц бие эхчүүдэд үзүүлэх тусламж, түүнчлэн эмнэлгийн баталгааны хөтөлбөрийн дагуу үзүүлсэн эмнэлгийн үйлчилгээний хөлсийг төлөхөд зарцуулна гэж лхагва гаригт мэдэгдсэн байна.
https://montsame.mn/mn/read/321784
Ирланд улс төвийг сахих асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулна
2023-06-22 11:57:19
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ЛОНДОН. /Reuters/. Ирландын Засгийн газар олон жилийн турш баримталж ирсэн тус улсын цэргийн төвийг сахих бодлогын талаар олон нийтийн хэлэлцүүлгийг пүрэв гарагт Корк хотод эхлүүлнэ. Дөрвөн өдөр үргэлжлэх хэлэлцүүлэг Ирландын гурван хотод болно."Олон улсын аюулгүй байдлын бодлогын асуудлаар зөвлөлдөх чуулга уулзалт" хэмээн албан ёсоор нэрлэж буй энэхүү хэлэлцүүлгийн үеэр дэлхийн өнөөгийн байдал, олон улсын тавцанд Ирландын гүйцэтгэх үүрэг, дэлхий нийтэд одоо тулгарч байгаа болон шинээр бий болж буй аюул занал зэрэг сэдвээр 18 салбар хэлэлцүүлэг болно. Үүнээс гадна, НАТО-гийн талаар цаашид баримтлах бодлого, аюулгүй байдлын асуудлаарх Европын Холбооны /ЕХ/ нийтлэг бодлогод Дублиний оролцох зарчмуудыг тодорхойлоход энэхүү чуулга уулзалт нь хувь нэмрээ оруулах ёстой юм.Ирландын Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд Мишоль Мартин чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа дөрөвдүгээр сард зарлахдаа, одоогийн Засгийн газар "Ирландын төвийг сахих бодлогыг өөрчлөх" эсвэл тус улсыг Умард Атлантын эвсэлд элсэх асуудлыг хөндөхөөр төлөвлөөгүй, гэхдээ Ирланд улс ялангуяа Украинд үргэлжилж буй мөргөлдөөнтэй холбоотойгоор бусад улс, үндэстэн, ард түмэн, угсаатны бүлгүүдийн хэрэгт оролцохгүй байх үзэл дээр үндэслэсэн гадаад бодлогын чиглэлийг /Isolationism/ баримтлах боломжгүй гэдэгт итгэлтэй байгаагаа цохон тэмдэглэжээ.Түүний хэлснээр, хэлэлцүүлэгт бусад орны шинжээчид, төлөөлөгчдийг урьж оролцуулах бөгөөд Ирланд улс олон улсын аюулгүй байдлын салбарт бодлогоо хэрхэн тохируулах вэ гэдэг асуудлыг нарийвчлан авч үзэх зорилготой юм. Тус улсын сөрөг хүчний олон төлөөлөгч энэ чуулга уулзалт нь төвийг сахих зарчмыг хэсэгчлэн алдагдуулах, ялангуяа Ирландын өөрийгөө хамгаалах хүчнийг гадаадад ашиглах хатуу шалгуурыг эргэн харах талаар олон нийтийн санаа бодлыг бэлтгэх зорилготой гэж үзэж байна.Өнгөрсөн оны гуравдугаар сард тухайн үед шадар сайдын албыг хашиж байсан Лео Варадкар Украинд болж буй үйл явдал нь Ирландын Засгийн газрыг цэргийн төвийг сахих бодлогыг эргэн харахаас аргагүйд хүргэж байна гэж мэдэгдэж байв.
https://montsame.mn/mn/read/321781
Украиныг сэргээн босгоход 60 орчим орон дэмжлэг үзүүлнэ
2023-06-22 10:57:24
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
КИЕВ. /Xinhua/. Украины хот, суурин, тосгоныг сэргээн босгох үйл хэргийг 60 орчим улс орон дэмжиж байна гэж Украины Ерөнхий сайд Денис Шмигаль лхагва гарагт мэдэгдсэнийг Засгийн газрын хэвлэлийн алба уламжилжээ.Украиныг сэргээн босгох асуудлаарх олон улсын бага хурлын үеэр Д.Шмигаль мэдэгдэхдээ, суурин газрууд, бүс нутгуудыг сэргээн босгоход зохион байгуулалттай тусламж үзүүлэх санаачилгыг дэмжсэн тунхаглалд 30 орон хэдийнээ гарын үсэг зураад байна гэжээ. Украин улс түнш орнууд, олон улсын байгууллагуудтай хамтран 214 орчим төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд заримыг нь хэрэгжүүлж дууссныг тэрбээр онцолсон байна. Энэ оны хоёрдугаар сарын 24-ний байдлаар, Украиныг сэргээн босгоход шаардлагатай санхүүжилтыг 411 тэрбум ам.доллар гэж тооцоолсныг Д.Шмигаль эш татаад, тус улсыг түргэн сэргээн босгоход энэ онд 14.1 тэрбум ам.долларт шаардлагатай байгааг нэмж хэлжээ. Түүний хэлснээр, гадаадын түншүүд Украиныг түргэн сэргээн босгох үйлсэд хэдийнээ 4.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэхээ амласан байна.Украиныг сэргээн босгох асуудлаарх хоёр өдрийн бага хурал Их Британийн нийслэл Лондон хотноо лхагва гарагт эхэлсэн юм.
https://montsame.mn/mn/read/321775
Уур амьсгалын өөрчлөлт, ядууралтай тэмцэх санхүүгийн шинэ гэрээний талаар Парист хэлэлцэнэ
2023-06-22 10:52:37
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ПАРИС. /France24/. Дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөлөгчид пүрэв гарагт Парис хотноо цугларч, дэлхийн санхүүгийн шинэ гэрээний асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцоно. Францын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, баасан гараг хүртэл үргэлжлэх энэхүү дээд хэмжээний уулзалтад 130 орны төлөөлөгчид оролцох бөгөөд тэдний дотор 50 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар хүрэлцэн ирнэ.Өндөр дээд түвшний энэхүү уулзалтын гол сэдэв нь “Умард-Өмнөдийн шинэ гэрээ” хэмээн Елисейн ордны нэрлэсэн баримт бичгийг боловсруулах тухай байх юм. Уг баримт бичиг нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ядуурлыг арилгах чиглэлээр хөгжиж буй орнуудтай хамтран ажиллах үндэс суурийг тавих зорилготой ажээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой лхагва гарагт уулзах үеэрээ, "нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах, олон улсын санхүүгийн байгууллагуудыг шинэчлэх амлалтыг яг одооноос тууштай хэрэгжүүлэх ёстой" гэж хэлсэн байна.Энэхүү дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах санаачилгыг өнгөрсөн оны 11 дүгээр сард Египетэд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцод оролцогч талуудын 27 дугаар чуулганы үеэр Э.Макрон анх гаргажээ. Тэрбээр "өнөөгийн ядууралтай тэмцэх, ногоон эдийн засаг, биологийн олон янз байдлыг хангах нь хоорондоо маш нягт холбоотой” гэж дөрөвдүгээр сард онцлон тэмдэглэж байв.Энэхүү дээд хэмжээний уулзалт нь мөн хөгжиж буй орнуудын эдийн засагт өрийн хямралыг даван туулах, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхэд чиглэсэн замын зураглалыг боловсруулах зорилготой юм.Хоёр өдөр үргэлжлэх уулзалт XIX зууны эхээр баригдсан алдарт Броньярын ордонд болно.
https://montsame.mn/mn/read/321772
Европын Холбоо Оросын эсрэг 11 дэх багц хориг арга хэмжээг баталжээ
2023-06-22 09:30:55
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БРЮССЕЛЬ. /CNBC/. Европын Холбоо /ЕХ/ Украинд өдүүлсэн дайнтай холбогдуулан Оросын эсрэг 11 дэх багц хориг арга хэмжээг баталжээ.ЕХ-г даргалж буй Шведийн эрх баригчид энэ талаар лхагва гарагт мэдэгдэхдээ, “Энэ удаагийн багцад хориг арга хэмжээг тойрон гарахтай тэмцэхэд чиглэсэн арга хэмжээнүүд, хувь хүмүүсийн жагсаалт багтсан” гэв. Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйены хэлснээр, энэхүү алхам нь “Кремлийг дэмжигч байгууллагуудад чиглэсэн экспортын хязгаарлалтыг чангатгаснаар Путины дайны машинд дахин цохилт өгөх” аж. ЕХ авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнүүд нь аливаа улс орон, хүн амыг чиглэдэггүй харин тодорхой бодлого, үйл ажиллагаа руу үргэлж чиглэдэг гэдгийг онцолсон байна. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн багц хориг арга хэмжээ нь Оросын цэрэг, аюулгүй байдлын салбарт ашиглах магадлалтай өргөтгөсөн жагсаалтад оруулсан бараа бүтээгдэхүүн, технологийг Оросоор дамжин өнгөрүүлэхийг хориглоно. Хамгийн гол нь эмзэг, давхар зориулалттай бараа, технологийг Орост худалдаж магадгүй гуравдагч орнуудад хязгаарлалт тогтоох юм байна.Түүнчлэн украин хүүхдүүдийг Орос руу хууль бусаар шилжүүлэхэд оролцсон 71 хүн, 33 хуулийн этгээдийг ЕХ руу нэвтрэхийг хориглох, ЕХ-н дахь хөрөнгийг нь царцаах жагсаалтад нэмж оруулжээ.
https://montsame.mn/mn/read/321764
Токио “Formula E” уралдааныг зохион байгуулна
2023-06-21 16:37:52
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СПОРТ
ТОКИО. /Kyodo/. Японд болох анхны цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийн дэлхийн аварга шалгаруулах “Formula E” уралдааныг Токио хот ирэх оны хавар зохион байгуулахаар боллоо гэж тус хотын засаг захиргаанаас мэдээлэв.Токио 2050 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн шингээлт, ялгарлын зөрүүг тэглэх зорилтынхоо хүрээнд хүчин чармайлтаа эрчимжүүлж буй үед дээрх шийдвэрийг гаргажээ. “The ABB FIA Formula E World Championship” уралдаан 2024 оны гуравдугаар сарын 30-нд болох бөгөөд 11 багийн 22 нисэгч гуравдугаар үеийн цахилгаан хөдөлгүүртэй уралдааны машинаар Токиогийн зам дээр уралдана гэж зохион байгуулагч мэдээллээ. Токио хот нь “F1” уралдааныг хариуцдаг Олон улсын автомашины холбооноос /IAF/ зөвшөөрөгдсөн мото спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулах гэж буй нь энэ юм. “Formula E” уралдааныг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг цахилгаан тээврийн хэрэгслүүдийн хэрэглээг сурталчлан таниулах зорилгоор 2014 оноос зохион байгуулж эхэлсэн юм. Ийм машинуудын хөдөлгүүрүүд нь уралдааны машинуудынхаас чимээ багатай байдаг бөгөөд Лондон, Сан-Паулу зэрэг томоохон хотуудад зохион байгуулж байв. Токио хотын захирагч Койке Юрико уралдааны талаар хэлэхдээ, цахилгаан тээврийн хэрэгслүүдийн хэрэглээг зах зээлд нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулаад зогсохгүй олон улсын тавцан дахь Токиогийн оролцоог өргөжүүлэх боломж болж байгааг онцолжээ.
https://montsame.mn/mn/read/321740
Хималайн нурууны мөсөн голуудын хайлах явц түргэсжээ
2023-06-21 16:28:12
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
КАТМАНДУ. /Reuters/. Дэлхийн дулаарлын улмаас энэ зууны эцэс гэхэд Хималайн нурууны мөсөн голуудын 75 хүртэлх хувь нь хайлж болзошгүй байна. Мөсөн голууд хайлснаар энэхүү уулархаг бүс нутагт амьдардаг 240 сая хүн усны хомсдолд орж, үер усны аюул нүүрлэх эрсдэлтэй байгааг шинэ тайланд дурджээ.Эверест, К2 зэрэг алдартай оргилууд орших тус бүс нутагт мөсөн голууд хурдацтай хайлж байгааг олон улсын эрдэмтдийн баг тогтоожээ. Катманду хотноо төвтэй бүс нутгийн засгийн газар хоорондын шинжлэх ухааны байгууллага болох "Уулын бүсийн нэгдсэн хөгжлийн олон улсын төв"-ийн (“ICIMOD”) судалгаагаар, 2010-2020 онд мөсөн голууд өмнөх арван жилийнхээс 65 хувиар илүү түргэн хайлсан байна."Мөсөн голууд маань хайлж байна. Бид мөсөн голуудаа 100 жилийн дараа бүрэн алдана" гэж уг судалгааны багийн  ахлагч, “ICIMOD”-ийн  байгаль орчны судлаач Филиппус Вестер хэлжээ.Хималайн нуруу нь Афганистан, Балба, Бангладеш, Бутан, Мьянмар, Пакистан, Хятад, Энэтхэг улсын нутаг дэвсгэрийг дамжин 3500 км үргэлжилдэг.Аж үйлдвэржилтийн эриний өмнөх үеийн агаарын температураас Цельсийн 1.5  буюу 2 хэмээр дулаарвал,  2100 он гэхэд тус бүс нутгийн мөсөн голуудын 30-50 хувь нь хайлна гэж тайланд тэмдэглэжээ. Гэхдээ мөсөн голуудын хайлах явц тэдгээрийн газар зүйн байршлаас хамаарна. Агаарын температур Цельсийн 3 хэмээр дулаарвал Балба, Бутан зэрэг Зүүн Гималайн мөсөн голуудын 75 хүртэлх хувь нь хайлна. Хэрэв 4 хэмээр дулаарвал энэ үзүүлэлт 80 хүртэл хувь болж нэмэгдэх аж.Цаг уурын өөрчлөлт Хималайн нуруунд хэрхэн нөлөөлж байгааг тогтооход эрдэмтэд бэрхшээлтэй тулгарч байжээ. Европын Альпийн нуруу болон Хойд Америкийн чулуурхаг уул нуруудаас ялгаатай нь энэ бүс нутагт мөсөн гол нэмэгдэж байна уу, багасаж байна уу гэдгийг илтгэх хэмжилтийн түүхэн бүртгэл баримт дутагддаг байна. 1970 оноос хойших АНУ-ын тагнуулын хиймэл дагуулын авсан тус бүс нутгийн мөсөн голуудын зургийг 2019 онд нууцын зэрэглэлээс гаргаснаар шинжлэх ухааны судалгааны шинэ суурь үзүүлэлт болжээ.Үүнээс гадна, сүүлийн таван жилд хиймэл дагуулын технологийн ахиц дэвшил, мөн бүс нутгийн хэмжээнд хийж буй газар дээр нь хийсэн бодит хэмжилтийг бүртгэлжүүлэх хүчин чармайлтын үр дүнд мөсөн голуудын өөрчлөлтүүдийн талаарх эрдэмтдийн ойлголт тодорхой болсон байна. Дээр дурдсан тайланд 2022 оны 12 дугаар сар хүртэлх мэдээллийг ашиглажээ.
https://montsame.mn/mn/read/321736
Криштиану Роналду Гиннессийн дээд амжилтын номд бичигджээ
2023-06-21 16:14:45
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СПОРТ
РЕЙКЬЯВИК. /championat/. Криштиану Роналду шигшээ багийнхаа төлөө хамгийн олон тоглолтод оролцсон түүхэн дэх анхны хөл бөмбөгчин боллоо. Өдгөө 38 настай португал хөлбөмбөгчин 200 дахь тоглолтоо мягмар гаргийн орой Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Исландын шигшээ багтай хийжээ. Исландын нийслэл хот дахь "Laugardalsvöllur" цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын 89 дэх минутад Роналду цорын ганц гоолыг оруулсан байна. Энэ гоол нь түүний хувьд Португалын шигшээ багийн төлөө хийсэн 123 дахь гоол нь болсон бөгөөд мөн л дээд амжилт юм. Тоглолт эхлэхийн өмнө Криштиануд шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд хийсэн тоглолтын тоогоор дээд амжилтыг эзэмшигчийн батламжийг гардуулан өгчээ. Роналду шигшээ багийнхаа төлөө анхны тоглолтоо 2003 онд хийсэн байна. Ташрамд, Олон улсын хөл бөмбөгийн түүх, статистикийн холбоо (IFFHS) Малайзын Сон Чин Аннаг (219 тоглолт) энэхүү дээд амжилтын эзэн гэж үздэг аж. Тэрбээр албан ёсоор тооцогдоогүй 24 тоглолтод оролцжээ.Португалын хөл бөмбөгийн шигшээ баг Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны дөрвөн тоглолтод бүгдэд нь хожиж, J хэсгийг тэргүүлж байна. "Евро 2024" тэмцээний шувтаргын тоглолт ирэх оны зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 14-ний хооронд Германд болно. Роналду шигшээ багийнхаа хамтаар 2016 онд Европын аварга болж, 2018/19 оны Үндэстнүүдийн лигт түрүүлжээ.
https://montsame.mn/mn/read/321738
НҮБ: Хар тэнгисээр тээвэрлэсэн хүнсний экспорт эрс буураад байна
2023-06-21 14:49:32
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /Reuters/. Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээний хүрээнд хийсэн хүнсний экспортын хэмжээ тавдугаар сард 1.3 саяд тоннд хүрснээр өнгөрсөн 10 дугаар сард оргилдоо /4.2 сая/ хүрч байсантай харьцуулахад эрс буурлаа гэж НҮБ мягмар гарагт мэдээлэв.НҮБ-ын тэргүүн Антонио Гутерриш хяналт шалгалтын ажил удааширч, Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилгаас Южный боомтыг хассанд “сэтгэл дундуур” байгаагаа илэрхийлснийг түүний хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Фархан Хак уламжилсан байна. А.Гутерриш Орос, Украины талуудад үйл ажиллагаагаа түргэсгэж, долоодугаар сарын 17-нд дуусах үр тарианы гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийхийг уриалсан байна. Украин, Оросын аль алинд ургац хураалтын шинэ улирал эхлэх гэж буй энэ үед энэ нь онцгой чухал болохыг Ф.Хак тэмдэглэжээ. Турк, НҮБ, Орос, Украин өнгөрсөн оны долоодугаар сард Истанбул хотноо Украины боомтуудаас үр тарианы экспортыг үргэлжлүүлэх тухай гэрээ байгуулсан бөгөөд хамгийн сүүлд гэрээг энэ оны тавдугаар сарын 18-нд дахин 60 хоногийн хугацаатай сунгасан билээ.
https://montsame.mn/mn/read/321726
Украиныг сэргээн босгох асуудлаар олон улс хуралдана
2023-06-21 13:08:06
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ЛОНДОН. /urc-international/. Украиныг сэргээн босгох асуудлаарх олон улсын бага хурал Их Британийн нийслэлд өнөөдөр эхэлнэ.Хоёр өдөр үргэлжлэх энэхүү бага хурлын зорилго нь "Украины эдийн засаг, нийгмийг тогтворжуулах, дайны үр дагаврыг арилгахад олон улсын дэмжлэг үзүүлэх" явдал юм.Уг бага хуралд Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан нар оролцоно. Их Британийн засгийн газрын мэдээлснээр, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский цахимаар оролцох төлөвтэй байна.Улс орнуудын төрийн тэргүүн, сайд нараас гадна, төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид болон бизнесийн хэдэн зуун төлөөлөгч оролцох аж.Энэхүү бага хурлыг зохион байгуулагч орны удирдагчийн хувьд Р.Сунак үг хэлж, хөрөнгө оруулалт, инновацаар  дамжуулан Украиныг сэргээн босгох үйл явцыг түргэтгэх талаар уриалга гаргана. Тэрбээр мөн  хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нарт хандан Киевт урт хугацааны дэмжлэг үзүүлэхийг уриална.
https://montsame.mn/mn/read/321697
Дэлхийн хүн амын 3.6 хувь нь эх орноосоо гадна амьдарч байна
2023-06-21 12:36:42
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ЖЕНЕВ. /Anadolu/. Дэлхийн хүн амын 3.6 хувь буюу 281 сая хүн 2020 оны байдлаар эх орон, төрсөн нутгаасаа гадна амьдарч байгаа бөгөөд олон улсын шилжилт хөдөлгөөн нь дэлхий нийтийн хойшлуулшгүй асуудал болоод байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар /UNHCR/ мэдээлжээ.Хүн төрөлхтний түүхэнд тулгамдсан асуудал байсаар ирсэн шилжилт хөдөлгөөн нь сүүлийн 20 жилд янз бүрийн таагүй үйл явдлуудын улмаас дэлхийн өнцөг булан бүрд мэдрэгдсэн томоохон асуудал болж, улмаар шийдвэрлэх үйл явц нь олон улсын байгууллагууд, засгийн газруудын чадал чансаанаас хэтрээд байна. Дайн дажин, зөрчил мөргөлдөөн, орлогын тэгш бус байдал, муу засаглал зэрэг түгээмэл шалтгааны улмаас төрсөн улс орноо орхин явахаас өөр аргагүйд хүрсэн хүний тоо урьд хожид үзэгдээгүй түвшинд хүрээд байгаа бөгөөд дэлхийн дулаарал, байгалийн гамшигт үзэгдлүүд ч мөн нэрмээс болж байна.НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээллээр, 2020 оны байдлаар ойролцоогоор 281 сая хүн буюу дэлхийн хүн амын 3.6 хувь нь янз бүрийн шалтгааны улмаас төрсөн улс орон, бүс нутгаа орхин цагаачлахаас өөр аргагүйд хүрчээ. Тодруулбал, тэдний 86.7 сая нь Европ тив рүү, 85.6 сая нь Ази руу, 58.7 сая нь Хойд Америк руу, 25.4 сая нь Африк руу, 14.8 сая нь Латин Америк, Карибын тэнгисийн орнууд руу, 9.4 сая нь Австрали зэрэг далайн орнууд руу цагаачилсан байна. Өнгөрсөн долоо хоногт Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар мөн дэлхийн хэмжээнд 108.4 сая хүн зөрчил мөргөлдөөн, хавчлага, хүний эрхийн зөрчлийн улмаас орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрээд байгаа талаар мэдээлсэн юм. Тэдгээр хүмүүсийн 62.5 сая нь дотооддоо, 35.3 сая нь бусад улс орон руу дүрвэсэн бол 5.4 сая нь орогнол хүсэгч байна. Улмаар дэлхий даяарх дүрвэгсдийн 76 хувийг хүлээн аваад буй бага, дунд орлоготой орнууд “нуруун дээрээ хамгийн хүнд ачааг үүрч байна”. Түүнчлэн нийт орогнол хүсэгчдийн 20 хувьд нь буурай хөгжилтэй орнууд зөвшөөрөл олгосон бол 70 хувийг нь хөрш орнууд нь хүлээн авсан байна. Харин дүрвэгсдийн тоог улс орнуудаар авч үзвэл, Турк улс хамгийн олон буюу 3.6 сая дүрвэгч хүлээн авчээ.
https://montsame.mn/mn/read/321700
Европын Холбооны эдийн засгийн аюулгүй байдлын стратегийг танилцууллаа
2023-06-21 11:23:23
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
БРЮССЕЛЬ. /euronews/. Европын Комисс түүхэндээ анх удаа Европын Холбооны /ЕХ/ эдийн засгийн аюулгүй байдлын протекционист стратегийг танилцууллаа. Энэхүү стратеги нь Брюсселийн эрх мэдлийг өргөжүүлж, Өрнөдийн орнуудтай найрсаг бус харилцаатай улс орнуудтай худалдаа, технологийн солилцоог хязгаарлах юм. Стратегийн багц баримт бичгийг EХ-ны цахим хуудсанд нийтэлжээ.Брюссельд болсон хэвлэлийн бага хурлын үеэр уг төслийг Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, ЕХ-ны гадаад бодлогын албаны тэргүүн Жозеп Боррель, Европын Комиссын орлогч дарга нар болох Валдис Домабровскис, Маргрет Вестагер нар танилцуулсан байна. Энэхүү стратегийг хүчин төгөлдөр хэрэгжүүлэхийн тулд одоо ЕХ-ны Зөвлөл, Европын парламентаар батлуулах ёстой.Ийм стратеги боловсруулах болсон шалтгаан нь цар тахал, Украинд өдүүлсэн Оросын дайн, "эдийн засгийн дайсагнасан үйл ажиллагаа, кибер халдлага, сонгуульд хөндлөнгөөс оролцох явдал, түүнчлэн дэлхийн тавцанд хурцадмал байдал өсөн нэмэгдэхийн хэрээр Европын нийгэм, компаниуд, иргэдийн хувьд хэдэн жилийн өмнө байхгүй байсан эрсдэл, эмзэг байдал ил болсонтой холбоотой” гэж Европын Комисс цохон тэмдэглэв.Эдийн засгийн эрсдэлүүдийн тухайдЕХ нь энэхүү стратегийнхаа хүрээнд "худалдааны хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалт болон өөрийн экспортыг хянахын сацуу 5G ба 6G сүлжээний аюулгүй байдлыг хангах, шинэ хэрэгслийг ашиглан гадаад эдийн засгийн дарамт шахалттай /ЕХ-ны эсрэг авах гадаадын хориг арга хэмжээ/ тэмцэх зэргээр эдийн засгийн эрсдэлээс өөрийгөө хамгаалахыг зорьж байна. Энэхүү стратегийн зорилгыг дараах байдлаар томьёолжээ: "Нийлүүлэлтийн сүлжээг илүү тогтвортой болгох, технологи, аж үйлдвэрийн чадавхыг хөгжүүлэх, Европын нэгдсэн зах зээл, нийгэмд чиглэсэн эдийн засгийг хадгалах замаар ЕХ-ны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх явдал" юм. Үүнд ялангуяа "чухал материалуудаас хараат байдлыг багасгах, чухал материалуудын эх үүсвэр, экспортыг төрөлжүүлэх, дэвшилтэт хагас дамжуулагч, квант компьютер, биотехнологи зэрэг стратегийн технологиудыг хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгнө".Технологийн хязгаарлалтын тухайдВестагерын хэлснээр, ЕХ найрсаг бус бүх улс оронд экспортлохыг хязгаарлах давхар зориулалттай технологиудын жагсаалтыг есдүгээр сар гэхэд батална."Технологиудыг бид хүний эрх зөрчигдөхөд ашиглах эсэх эсвэл цэргийн зориулалтаар ашиглах эрсдэлээс хамаарч тодорхойлно. Бид жагсаалтыг есдүгээр сар гэхэд бэлтгэж дуусгана. Ингэснээр жилийн эцэс гэхэд эрсдэлийн үнэлгээний үр дүнтэй механизмтай болно" гэж тэрбээр онцлон тэмдэглээд энэ ажлыг ЕХ-той илүү нягт харилцаатай орнуудтай, түүний дотор АНУ-тай хамтран хийнэ" гэдгийг тэмдэглэсэн байна. Харин фон дер Ляйен мэдэгдэхдээ, энэ жагсаалтад "хамгийн дэвшилтэт технологиуд орно" гээд Европын экспортод тавихаар санал болгож буй хязгаарлалт нь "гадаадын улс орнууд технологийн давуу тал олж авах эсвэл Европын дэвшилтэт технологийг цэргийн зориулалтаар ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилготой" гэж онцлон тэмдэглэв. Эдийн засгийн хамтын ажиллагааны тухайдЭнэхүү стратегийг боловсруулагчид ЕХ-г "нийтлэг асуудал, нийтлэг эрсдэл, нийтлэг ашиг сонирхол бүхий хамгийн олон улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцуулахыг зорьж байна".Үүний зэрэгцээ нийтлэгдсэн баримт бичгийн багцад Европын Комисс хамтран ажиллахад тохиромжтой улсуудыг хэрхэн сонгохыг зорьж байгаа нь тодорхойгүй байна. Стратегийг боловсруулагчид ба хэрэгжүүлэх аргуудШинэ стратегийг Европын Комиссын эдийн засгийн асуудал эрхэлсэн хэд хэдэн газар болон ЕХ-ны гадаад бодлогын алба Боррелийн удирдлага дор хамтран боловсруулсан байна. Европын Зөвлөлөөс баталсан тохиолдолд уг стратегийг дагаж мөрдөж байгаа эсэхэд Европын Комисс хяналт тавих бол хэрэгжилтийг ЕХ-ны гадаад бодлогын алба хариуцах бөгөөд энэ нь түүний эрх мэдэл мэдэгдэхүйц өргөжнө гэсэн үг юм. Эдийн засгийн аюулгүй байдлын шинэ стратеги нь "түнш орнуудтай байгуулсан худалдааны хэлэлцээр, дүрэм журамд суурилсан олон улсын дэлхийн дэг журам, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон талт байгууллагуудын хүрээнд, мөн “Дэлхийн портал” хөтөлбөрийн хүрээнд хөрөнгө оруулалт хийх замаар хэрэгжинэ гэдгийг Европын Комисс онцолж байна. “Дэлхийн портал” хөтөлбөрийг ЕХ Хятадын "Бүс ба зам" төслийн хариу болгон баталсан юм. Уг хөтөлбөр нь ногоон шилжилттэй холбоотой дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулах замаар гуравдагч орнуудад ЕХ-ны нөлөөг сэргээх зорилготой. Энэ хөтөлбөрийг Хятад, Оростой эдийн засгийн өрсөлдөөнд ашиглах бодолтой байгаагаа Боррель дөрөвдүгээр сарын сүүлчээр Европын парламентад хэлсэн үгэндээ шулуухан мэдэгджээ.
https://montsame.mn/mn/read/321685
“Titan” шумбагч аппаратад 30 орчим цагийн хүчилтөрөгчийн нөөц үлдээд байна
2023-06-21 11:15:42
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ВАШИНГТОН. /DW/. Атлантын далайн ёроолд буй "Титаник" хөлгийг үзүүлэхээр жуулчдыг суулган далайн гүн рүү шумбасан “Titan” шумбагч аппаратыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. АНУ-ын Эргийн хамгаалалтын албанаас мэдээлснээр, уг аппаратад ердөө 30 орчим цагийн хүчилтөрөгчийн нөөц үлдээд байна. Сүйрсэн Титаник хөлгийг үзэхээр аялалд гарсныхаа дараа холбоо тасарсан шумбагч аппаратыг аврах багийнхан мягмар гаргийн байдлаар гурав дахь өдрөө эрэн хайж байна.Шумбагч аппарат өнгөрсөн ням гаргийн өглөө далайн гүн рүү шумбах үедээ 96 цагийн хүчилтөрөгчийн нөөцтэй байсан тул уг аппаратад сууж яваа таван хүнд санаа зовниж эхлээд байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шумбагч аппаратад 30 цагийн хүчилтөрөгч үлдээд байгаа бөгөөд одоогоор эрэн хайх ажиллагаа ямар нэгэн үр дүнд хүрээгүй байна.Уг аппаратад ямар хүмүүс сууж яваа вэ?Пакистаны нэрт бизнес эрхлэгч Шахзада Давуд, хүү Сулеманы хамт гүний шумбагч аппарат дотор байгаа гэж тэдний гэр бүлийнхэн мэдээлжээ. Мөн Британийн тэрбумтан Хэмиш Хардинг байгаа талаар гэр бүлийнх нь нэгэн гишүүн нийгмийн сүлжээндээ нийтэлсэн байна. Өдгөө 58 настай нисгэгч, сансрын жуулчин, “Action Aviation” компанийн захирал Х.Хардинг ням гарагт “Instagram” хуудсандаа, “OceanGate” компанийн зохион байгуулж буй, Титаникийг үзэх аяллын бүрэлдэхүүнд багтаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн нийтлэл оруулжээ. Х.Хардинг мөн хөлгийн багт домогт хоёр судлаач байгааг дурдаад, тэдний нэг нь 1980-аад оноос хойш Титаник руу 30 гаруй удаа шумбасан гэдгийг онцолсон байна. Хожим нь “OceanGate” компани энэхүү компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Стоктон Раш шумбагч аппаратын бүхээгт байгааг баталжээ.Эрэн хайх, аврах ажиллагааг АНУ, Канадын цэргийнхэн явуулж байгаа бөгөөд тэдэнд энгийн далайчид ч тусалж байна. Түүнчлэн Франц улс эрэн хайх, аврах ажиллагаанд туслалцаа үзүүлэхээр гүний шумбагч хөлгөө илгээж байгаагаа мэдэгджээ. Францын Засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр, шумбагч аппаратын бүхээгт байгаа хүмүүсийн нэг нь тус улсын иргэн, 77 настай судлаач Поль-Анри Наржеоле аж.Шумбагч аппаратад юу тохиолдсон бэ?6.5 метрийн урттай “Titan” шумбагч аппарат ням гаргийн өглөө далайн гүн рүү шумбасан бөгөөд шумбаснаас нэг цаг 45 минутын дараа холбоо тасарчээ. "Титаник" хөлөг онгоцны сэг Атлантын далайн ёроолд 3810 метрийн гүнд буй. АНУ-ын Эргийн хамгаалалтын албаны төлөөлөгч Жон Маугер сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, “Ийм гүн рүү эрэн хайх ажиллагаа явуулах нь хэцүү ч бид шумбагч аппаратын байршлыг тогтоож, дотор нь байгаа хүмүүсийг аврахын тулд боломжтой бүх техник хэрэгслээ дайчилж байна” хэмээн мэдэгджээ. Титаникийн байршил 70 гаруй жил тодорхойгүй байсан “Жившгүй” хэмээн алдаршуулан тодорхойлж байсан "Титаник" хөлөг 1912 оны дөрөвдүгээр сарын 14-ний шөнө дунд болохын өмнөхөн мөсөн уултай мөргөлдөж, гурван цаг хүрэхгүй хугацааны дараа живжээ. Уг гамшигт явдлын улмаас 1500 гаруй хүн амиа алдсан бөгөөд хөлөг онгоц 1985 оныг хүртэл олдоогүй юм. Тэр цагаас хойш далайн ёроолд үзэгдэх орчин хязгаарлагдмал хэдий ч сүйрсэн онгоц руу олон экспедиц хийжээ.
https://montsame.mn/mn/read/321682
Хантер Байден татварын асуудлаар буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ
2023-06-21 10:20:30
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
НЬЮ ЙОРК. /CNN/.  АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байден АНУ-ын прокуроруудтай хийж буй хэлэлцээний хүрээнд зарим хэрэгт буруутай гэдгээ хүлээсэн талаар “CNN” мягмар гарагт мэдээлжээ.Америкийн төрийн тэргүүний хүү татвараас санаатай зайлсхийсэн хоёр хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, харин зэвсэг хадгалах журмыг зөрчсөн хэрэгт буруутгаж байгаа асуудлаар талууд тохиролцоонд хүрсэн байна.“Энэ алхам нь хэргийг шийдвэрлэх явцыг түргэтгэхэд тус дөхөм болно” гэж Хантер Байдены өмгөөлөгч Кристофер Кларк онцлон тэмдэглэсэн байна. "Хантер амьдралынхаа төөрөгдөлд автаж, донтсон үедээ гаргасан алдааныхаа хариуцлагыг хүлээх нь чухал гэж үзэж байна" гэж К.Кларк хэлжээ.Эцэг эх нь Хантерыг "амьдралаа шинэчилж өөрчлөгдөхөд нь тусалж дэмжиж байгаа" гэж Цагаан ордон мэдээлсэн байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Цагаан ордны тэргүүний 53 настай хүү болон Америкийн шүүхийн хооронд хийгдэж буй хэлэлцээг эрс шүүмжилж, "олон зуун жил хоригдох ял хүлээлгэхийн" оронд АНУ-ын Хууль зүйн яам Хантер Байденд "замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний төлөө ноогдуулдаг хэмжээний торгууль тавьж байна" гэж "Truth Social" олон нийтийн сүлжээндээ бичжээ.Хантер Байдены зэвсэг эзэмшихтэй холбоотой мөрдөн шалгах ажил 2018 онд эхэлсэн бөгөөд тухайн үед тэрбээр “Colt Cobra” буутай байхдаа хар тамхи хэрэглэж байсан нь мэдэгдсэн аж. АНУ-ын хуулиар мансууруулах бодис хэрэглэх эсвэл хадгалах үедээ хүмүүс зэр зэвсэг худалдаж авах, эзэмшихийг хориглодог. Тэрбээр мөн тухайн үед  эрх баригчдын татвар төлөх шаардлагыг үл тоомсорложээ.“Associated Press” агентлагийн мэдээлснээр, Байдены хүүд зэвсэг хадгалах журмыг зөрчсөн хэргээр 10 хүртэл жилээр  хорих ял оноож болно. Харин татварын зөрчлийн асуудлаар АНУ-ын Хууль зүйн яам Америкийн төрийн тэргүүний хүүд тэнсэн өгөх бололтой. АНУ-ын Ерөнхийлөгчийн хүүд оногдуулах ялын талаарх эцсийн шийдвэрийг Делавар муж улсын шүүх гаргана.
https://montsame.mn/mn/read/321683
НҮБ Дэлхийн далай тэнгисийг хамгаалах тухай түүхэн гэрээг баталжээ
2023-06-20 16:04:25
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
НҮБ. /un.org/. НҮБ-ын гишүүн 193 орон 20 орчим жил хэлэлцсэний эцэст өөрийн улсын харьяа бүсээс гадна далайн биологийн олон янз байдлыг хамгаалах түүхэн гэрээг баталлаа гэж тус байгууллагын цахим хуудсанд мэдээлжээ.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш далай тэнгисийг хамгаалах хүчин чармайлтыг нэгтгэж өгсөн олон улсын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, улс орнууд нийтлэг сайн сайхны төлөө нэгдэж чаддагийг энэхүү гэрээ харуулж байна” гэж мэдэгджээ.  Далайн эрх зүйн тухай НҮБ-ын Конвенцод тусгагдсан зарчмуудад тулгуурлан энэхүү гэрээ нь далай тэнгисийн гуравны хоёрыг хамгаалах эрх зүйн орчныг ихээхэн бэхжүүлж байгаа ажээ. Тодруулбал, далай тэнгис, түүний нөөц баялгийг ашиглах чиглэлээр олон улсын болон байгууллага хоорондын хамтын ажиллагаанд шаардлагатай тогтолцоог бий болгож буй юм. Уг гэрээг үр дүнтэй, цаг тухайд нь хэрэгжүүлэх нь далайтай холбоотой Тогтвортой хөгжлийн зорилтууд болон биологийн олон янз байдлын тухай Кунмин-Монреалийн суурь хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.Химийн хорт бодис, олон сая тонн хуванцар хог хаягдал далайн эргийн экосистемийг алдагдуулж, загас, далайн яст мэлхий, далайн шувууд, далайн хөхтөн амьтдыг устгаж, их хэмжээний хохирол учруулж байна. Үүнээс гадна аюултай бичил хэсгүүд хүний идэж буй хоол хүнсэнд орж байна.Энэхүү гэрээ нь далайг бохирдуулж буй хүмүүст хариуцлага хүлээлгэж, болзошгүй маргааныг шийдвэрлэх механизмыг бий болгожээ. Баримт бичгийн заалтын дагуу өөрийн улсын харьяа бүсээс гадна явуулахаар төлөвлөсөн аливаа үйл ажиллагаанд талууд үйл ажиллагааныхаа хүрээлэн буй орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлэх үүрэгтэй.Үүнээс гадна, загасны нөөцийг хэт их ашиглахтай тэмцэх олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, далай тэнгисийн хүчиллэгжилтийн сөрөг нөлөөллийг тэсвэрлэх чадварыг нь нэмэгдүүлэх цогц арга замыг санал болгожээ.Энэхүү баримт бичиг нь 2023 оны есдүгээр сарын 20-ноос эхлэн хоёр жилийн хугацаанд гарын үсэг зурахад нээлттэй байх бөгөөд 60 улс соёрхон баталсны дараа хүчин төгөлдөр болно.Хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гэрээнд оролцогч талуудын анхны бага хурлыг хуралдуулах ёстой байна.
https://montsame.mn/mn/read/321636
Европ бусад тивээс илүү хурдан дулаарч байна
2023-06-20 13:58:54
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
БРЮССЕЛЬ. /Anadolu/. Европ сүүлийн хэдэн арван жилд бусад тивээс илүү хурдан дулаарч, агаарын температур дэлхийн дунджаас хоёр дахин хурдан нэмэгдэж байна гэж Дэлхийн цаг уурын байгууллагын шинэ тайланд мэдээллээ.Өнгөрсөн найман жилд дэлхийн температур тогтмол дээд үзүүлэлтэд хүрснээр түүхэнд хамгийн халуун үе болж тэмдэглэгдэн үлдсэнийг “Европын Уур амьсгалын байдлын тайлан-2022” харуулсан байна.Тухайлбал, 2022 он дэлхийн түүхэнд тавдугаарт бичигдэх хамгийн халуун жил байсан бөгөөд дэлхийн янз бүрийн бүс нутгуудад урьд өмнө бүртгэгдэж байгаагүй халуун температур ажиглагдсан юм. Ялангуяа, Европт хамгийн халуун зун тохиож, 2021 онд бүртгэгдсэн өмнөх дээд үзүүлэлтийг 0.3-0.4 хэмээр эвдсэн байна. Мөн Их Британи зэрэг орнууд орших Баруун Европт хэт халж, агаарын температур түүхэндээ анх удаа 40 хэм давжээ. Түүнчлэн Европын эргэн тойрны далай тэнгисийн гадаргуу орчмын дундаж температур түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн байна.Өнгөрсөн онд тивийн хэмжээнд цаг агаарын үзэгдлүүдийн улмаас 16 мянган хүн амиа алдсаны 99.6 хувь нь хэт халууны улмаас нас баржээ. Дэлхийн далайн дундаж түвшин 1993-2022 онд ойролцоогоор 9.7 см-ээр нэмэгдсэн байна. Тайланд дурдсанаар, далайн түвшин нэмэгдэх явц ч мөн хурдасаж байгаа бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд жилд дунджаар 4.2 мм-ээр нэмэгджээ. Цаг уурын мэргэжилтнүүд цаашид температурын өсөлт үргэлжилнэ гэж таамаглаж байгааг Европын Холбооны /ЕХ/ Коперникийн нэрэмжит Уур амьсгалын өөрчлөлт судлалын газрын дарга Карло Буонтемпо тэмдэглэсэн байна. “Харамсалтай нь үүнийг нэг удаагийн үзэгдэл эсвэл цаг уурын гаж үзэгдэл гэж үзэж болохгүй” хэмээн тэрбээр хэлээд, хэт халалтын давтамж, эрч цаашид улам нэмэгдэх магадлалтай байгааг сэрэмжлүүлжээ.
https://montsame.mn/mn/read/321602
Хятад улс сансрын аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлнэ
2023-06-20 12:07:26
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улсад сансрын жолоодлогот нислэг хурдацтай хөгжиж байгаагийн ачаар сансрын аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төслийн зорилго нь энгийн хүмүүсийг сансарт гаргах явдал юм гэж Синьхуа агентлаг мэдээлжээ. Энэхүү төслийн талаар Бээжин хотноо саяхан болсон Хятадын арилжааны сансрын нислэгийн хөгжлийн бага хурлын үеэр зарлажээ. Төслийн хүрээнд ирээдүйд сансрын аялал жуулчлалын үйлчилгээг үзүүлэхийн тулд тойрог замын туршилтын нислэгийг хийх ажээ. Дээр дурдсан бага хурлын зохион байгуулах хорооны болон "Жунгуанцун" шинжлэх ухаан, технологийн төвийн арилжааны сансрын аж үйлдвэрийн инновацын хөгжлийн холбооны хариуцлагатай нарийн бичгийн дарга Лун Кайцуны хэлснээр, энэхүү төслийг хэрэгжүүлэх ажлыг бага хурлын үеэр байгуулсан Сансрын тээвэр, сансар огторгуйг хамтран хөгжүүлэх төв удирдан явуулна.Уг төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эхлээд бага оврын ашигтай ачааг сансарт хүргэх зорилтыг биелүүлж, дараа нь сансрын ачаа, эцэст нь аялал жуулчлалын зорилгоор сансрын нислэг хийнэ гэж Лун Кайцун хэлжээ.
https://montsame.mn/mn/read/321601
“IndiGo”, “Airbus” нисэхийн түүхэн дэх хамгийн том захиалгын гэрээ байгуулжээ
2023-06-20 11:32:14
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ШИНЭ ДЕЛИ. /Hindustan Times/. Энэтхэгийн агаарын тээврийн хамгийн том компани болох “IndiGo” Европын нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компаниас 500 ширхэг “A320” нисэх онгоц худалдан авахаар болсон нь арилжааны агаарын тээврийн түүхэн дэх хамгийн том захиалга болж байна. “Энэхүү шинэ захиалга нь “IndiGo”, “Airbus”-ын стратегийн харилцааг урьд хожид байгаагүй гүн гүнзгий, өргөн цар хүрээтэй болгоно. Шинэ захиалгаар 2006 онд байгуулагдсанаасаа хойш манай компани “Airbus”-аас 1330 нисэх онгоц захиалаад байна” гэж “IndiGo” компани мэдэгджээ. Түлшинд хэмнэлттэй “A320NEO Family” нисэх онгоц нь үйл ажиллагааны зардлыг бууруулах, найдвартай байдлын өндөр стандарт бүхий түлшний хэмнэлт гаргах боломжийг бүрдүүлнэ гэдгийг компанийн мэдэгдэлд онцолсон байна. Одоогоор “IndiGo” 300 гаруй нисэх онгоцоор үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд урьд нь захиалсан 480 онгоцыг 2030 он гэхэд хүлээн авч дуусна. Харин шинээр захиалсан 500 онгоцыг “Airbus” 2030-2035 онд нийлүүлэх ажээ.
https://montsame.mn/mn/read/321598
Энэтхэгийн Ерөнхий сайд АНУ-д албан ёсны айлчлал хийнэ
2023-06-20 10:27:56
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ШИНЭ ДЕЛИ. /interfax/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди мягмар гарагт Нью-Йоркт хүрэлцэн ирэх бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийхээр энэ долоо хоногийн сүүлээр Вашингтоныг зорино.Мягмар гарагт Н.Моди Эндрюс нисэх хүчний баазад зочилж, энэтхэг гаралтай америкчуудтай уулзах төлөвтэй байна. Лхагва гарагт тэрбээр Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд болох Олон улсын йогийн өдрийг тэмдэглэх үйл ажиллагаанд оролцсоныхоо дараа Вашингтоныг зорино. Зургаадугаар сарын 22-ны пүрэв гарагт Цагаан ордонд Н.Модиг угтан авах албан ёсны ёслол болно. Энэхүү ёслолд 1000 гаруй хүн уригдсан байна. Үүний дараа Н.Моди, Ж.Байден нар хэлэлцээ хийх бөгөөд Энэтхэгийн Ерөнхий сайд мөн АНУ-ын Конгресст үг хэлнэ.Н.Модигийн айлчлал нь “АНУ, Энэтхэгийн гүн гүнзгий, нягт хамтын ажиллагаа, хоёр орны ард түмнүүдийг холбодог халуун дулаан, найрсаг харилцааг дахин батлан болно” гэж Цагаан ордон Энэтхэгийн Ерөнхий сайдын айлчлалтай холбогдуулан гаргасан мэдэгдэлдээ дурджээ. Америкийн засаг захиргаанаас мэдээлснээр, хоёр орны удирдагчид хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар, тэр дундаа боловсролын салбарын хамтын ажиллагааг, мөн “нийтлэг сорилтыг сөрөн зогсохын тулд хамтран ажиллах” талаар хэлэлцэнэ. Н.Моди, Ж.Байден нар хэлэлцээнийхээ үеэр батлан хамгаалахын болон технологийн салбарын хамтын ажиллагаатай холбоотой сэдвийг хөндөнө гэж Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөн мэдээлж байна."Энэ бол манай хоёр орны харилцааны чухал үе шат юм. Энэ бол чухал айлчлал, маш чухал айлчлал" гэж Энэтхэгийн Гадаад хэргийн дэд сайд Винай Куатра даваа гарагт мэдэгджээ.Баасан гарагт Н.Моди АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нартай үдийн зоог барих аж.Н.Моди 2014 онд Энэтхэгийн Ерөнхий сайдын албыг хашиж эхэлснээсээ хойш АНУ-д хийсэн зургаа дахь айлчлал нь энэ болно.АНУ-д айлчилсныхаа дараа тэрбээр Египетийг зорино.
https://montsame.mn/mn/read/321593
Бангладеш улс БРИКС-т элсэх хүсэлт гаргажээ
2023-06-20 09:40:26
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ДАКА. /Xinhua/. Бангладеш улс БРИКС-т гишүүнээр элсэх хүсэлтээ албан ёсоор гаргажээ. БРИКС нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк гэсэн хөгжиж буй таван орныг эгнээндээ нэгтгэдэг бүлэг бөгөөд энэ таван улсын англи нэрийн эхний үсгээс бүрдсэн товчлол юм.Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Швейцарын Женев хотноо Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина, ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафоса нарыг уулзсаны дараа дээрх хүсэлтийг гаргасан гэж Бангладешийн “Dhaka Tribune” сонинд даваа гарагт мэдээлжээ. Энэ жил БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт Өмнөд Африкт наймдугаар сард болох бөгөөд энэ үеэр шинэ гишүүнчлэлийн талаар хэлэлцэж магадгүй гэж тус хэвлэл мэдээлсэн байна.
https://montsame.mn/mn/read/321587
БНХАУ-ын шинэ Ерөнхий сайд анхны гадаад айлчлалаа эхлүүлжээ
2023-06-20 09:19:20
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЕРЛИН. /ABCNews/. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Хятад, Европын эдийн засаг, улс төрийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Герман, Францад хийх айлчлалаа эхлүүлжээ. Ли Чян ням гарагт Берлинд хүрэлцэн ирсэн бөгөөд даваа гаргийн өглөө Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайертай уулзжээ. Тэрбээр мягмар гарагт Канцлер Олаф Шольцтой уулзана.  ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдтай уулзах үеэрээ Украинд шударга энх тайван тогтоохын тулд Хятад улсыг дэлхийн улс төрийн тавцан дахь байр суурь болон Орост үзүүлэх нөлөөгөө ашиглахыг уриалсан гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Серстин Гаммелин мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, талууд мөн Хятад, АНУ-ын харилцааны талаар хэлэлцжээ. Штайнмайер "дэлхийн аюулгүй байдал, хамтын ажиллагаанд хоёр улсын харилцаа онцгой ач холбогдолтой" гэдгийг онцолж, "хоёр орны харилцаа холбооны сувгуудыг бэхжүүлэхийг" уриалсан гэж Гаммелин твиттер хуудсандаа бичжээ.Ли Чян Германд хүрэлцэн ирэх үеэрээ мэдэгдэхдээ, Бээжин Берлинтэй хамтын ажиллагааны нөөц бололцоог цаашид судалж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад хамтран ажиллахад бэлэн байна гэсэн байна. Тэрбээр мөн ХБНГУ нь БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын хувиар хийж буй анхны гадаад айлчлалынх нь эхний цэг болсныг онцлоод, энэхүү айлчлал хоёр орны уламжлалт найрамдлыг бэхжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулах болно гэж тэмдэглэжээ.Айлчлалын үеэр мөн Хятад-Германы Засгийн газар хоорондын долоо дахь удаагийн зөвлөлдөх уулзалт болох бөгөөд энэ нь хоёр орны шинээр байгуулагдсан Засгийн газруудын хувьд анхны ийм иж бүрэн түвшинд хийж буй уулзалт юм.Европын Холбооны хамгийн том эдийн засагтай Герман улсад айлчилсныхаа дараа Ли Чян хоёр дахь том эдийн засагтай Францад айлчлалаа үргэлжлүүлнэ. Тэрбээр Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны санаачилсан “Дэлхийн санхүүгийн шинэ гэрээний дээд хэмжээний уулзалт”-д оролцохоор төлөвлөжээ.
https://montsame.mn/mn/read/321582
Япон, АНУ, БНСУ-ын удирдагчид уулзана
2023-06-20 08:42:18
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТОКИО. /NHK/. Япон, АНУ, БНСУ-ын удирдагчид ойрын хугацаанд АНУ-д уулзаж, БНАСАУ удаа дараа пуужин харваж байгаатай холбогдуулан авах хариу арга хэмжээний талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.Японы Ерөнхий сайд Кишида Фүмио даваа гарагт болсон эрх баригч Либерал Ардчилсан намын удирдлагуудын уулзалтын үеэр дээрх төлөвлөгөөний талаар танилцуулжээ. К.Фүмио БНАСАУ-ын өнгөрсөн пүрэв гарагт харвасан хоёр баллистик пуужин Японы эдийн засгийн онцгой бүсэд унасныг тэвчих аргагүй явдал хэмээн тэмдэглэсэн байна. Тэрбээр Япон, БНСУ-ын харилцаа хурдацтай сайжирч байгааг онцлоод, гурван улсын нягт харилцаатай эвслийн хүрээнд мэдээлэл солилцох замаар аюулгүй байдлын ярвигтай нөхцөл байдалд илүү эрчимтэй хариу арга хэмжээ авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. К.Фүмиогийн хэлснээр, гурван орны удирдагчид Хирошима хотноо тавдугаар сард болсон “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсаныхаа дараа АНУ-д ойрын хугацаанд нарийн дэлгэрэнгүй хэлэлцээ хийхээр тохиролцсон ажээ.
https://montsame.mn/mn/read/321578
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Э.Блинкентэй уулзлаа
2023-06-19 16:56:28
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенийг Бээжин хотын Ардын их хурлын танхимд даваа гарагт хүлээн авч уулзлаа.Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад хэргийн хорооны дарга Ван И, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ган нар Э.Блинкентэй хийсэн хэлэлцээгээ илэн далангүй, гүн гүнзгий агуулгатай болсон хэмээн тодорхойлсныг Ши Жиньпин уулзалтын үеэр онцолжээ.“Хятадын тал өөрийн байр суурийг тодорхой илэрхийлж, хоёр тал Ерөнхийлөгч Байден бид хоёрын Балид хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэхээр санал нэгдсэн” гэж БНХАУ-ын дарга хэлээд, талууд мөн тодорхой асуудлуудаар ахиц дэвшил гаргаж, тохиролцоонд хүрснийг нэмж дурдсан байна.  “Улс орнууд хоорондын харилцаа харилцан хүндэтгэх, чин сэтгэлээсээ хандах зарчимд тулгуурлах ёстой. Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкений энэхүү айлчлал Хятад, АНУ-ын харилцааг тогтворжуулахад нааштай хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” гэж Ши Жиньпин тэмдэглэжээ.
https://montsame.mn/mn/read/321559
Австралид уугуул иргэдийг хүлээн зөвшөөрөх талаар бүх нийтийн санал асуулга явуулна
2023-06-19 16:55:51
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
СИДНЕЙ. /DW/. Австралийн парламентын Сенатын танхим аборигенүүд болон Торресын хоолойн арлуудын оршин суугчдыг тивийн уугуул иргэд гэж хүлээн зөвшөөрөх, хууль тогтоох байгууллагад дуу хоолойгоо хүргэх эрхийг нь Үндсэн хуулиар баталгаажуулах талаар бүх нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийг баталлаа.Зургаадугаар сарын 19-ний даваа гарагт болсон санал хураалтаар 52 сенатч санал асуулгыг явуулахыг дэмжсэн бол 19 нь эсэргүүцжээ.Бүх нийтийн санал асуулга энэ онд болох ёстой. Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезе сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, "Манай парламент бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмжлээ, одоо Австралийн ард түмэн уугуул иргэдийг Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрч "тийм" гэж хэлэх боломжтой болж байна" гэжээ. Тэрбээр мөн удахгүй болох санал асуулга нь "үндэсний эв нэгдлийг харуулах, үндэстнийг улам агуу болгох мөч болно" гэж онцлон тэмдэглэсэн байна. Тус улсын парламентын доод танхим бүх нийтийн санал асуулга явуулахыг хэдийн дэмжжээ. Санал асуулгыг хэдийд явуулахыг хараахан товлоогүй байгаа боловч энэ оны 10-12 дугаар сарын хооронд явагдах төлөвтэй байна. Санал хураалтаар оруулсан саналыг австраличуудын дийлэнх нь дэмжвэл Австралийн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.Нэмэлт өөрчлөлтийн дагуу Австралийн уугуул иргэд парламентад дуу хоолойгоо хүргэх эрхтэй зөвлөх хороогоо байгуулах боломжтой болно. Энэ хороо нь парламентын гишүүдэд уугуул иргэдтэй холбоотой асуудлаар зөвлөгөө өгөх юм байна.
https://montsame.mn/mn/read/321555
Дэлхийн агаарын тээврийн зорчигчдын урсгал цар тахлын өмнөх түвшинд дөхөж өснө
2023-06-19 15:39:38
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
МОНРЕАЛЬ. /Kyodo/. Дэлхийн агаарын тээврийн зорчигчдын урсгал 2023 онд 28.3 хувиар өсөж, зорчигчдын тоо 4.54 тэрбумд хүрснээр цар тахлын өмнөх 2019 оны түвшинд дөхөх төлөвтэй байна гэж Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооноос /IATA/ мэдээлжээ.Тус байгууллагын тайланд дурдсанаар, энэ онд зорчигчдын тоо 2022 онд 3.39 тэрбум байсантай харьцуулахад өсөж, дөрвөн жилийн өмнөх үзүүлэлтийн /4.54 тэрбум/ 96 хувьтай тэнцэнэ гэж урьдчилан таамаглаж байна. Ийнхүү нэмэгдэх төлөвтэй байгаа нь “COVID-19” халдварын улмаас тогтоож байсан хилийн хяналтын арга хэмжээнүүдийг цуцалсантай холбоотой аж. Мөн агаарын тээврийн эрэлт дэлхий даяар нэмэгдэх төлөвтэй байна. Тодруулбал, Ази-Номхон далайн бүс нутгийн бүх орон цар тахлын улмаас зорчигч тээврийн хөдөлгөөнд тогтоогоод байсан хязгаарлалтуудаа цуцалсантай холбоотойгоор тус бүс нутагт байрладаг агаарын тээврийн компаниудын эрэлт хамгийн их буюу 63 хувиар өсөх тооцоо гарчээ. “Хятад улс “COVID-19”-тэй тэмцэх хязгаарлалтуудаа энэ оны эхээр буюу урьдчилан таамаглаж байснаас эрт цуцалсан нь энэхүү салбарын ашиг орлого илүү хурдан өсөхөд нөлөөлж байна” гэж Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны тэргүүн Вилли Уолш мэдэгджээ.Түүнчлэн Африк, Ойрхи Дорнодын агаарын тээврийн компаниудын зорчигч тээврийн урсгал 30.1, 20.8 хувиар, Европ, Хойд Америкт 19.6, 16.5 хувиар тус тус өсөх төлөвтэй байна. Агаарын тээврийн эрэлт өөдрөг байгаа нь 2023 оны орлогын төсөөллийг ахиулахад нөлөөлж байна гэж дэлхийн агаарын зорчигч тээврийн 83 хувийг бүрдүүлдэг 300 агаарын тээврийн компанийг төлөөлдөг тус байгууллага мэдээлжээ. Тодруулбал, 2023 онд салбарын цэвэр ашиг 9.8 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа нь өнгөрсөн оны 12 дугаар сард танилцуулж байсан төсөөллөөс /4.7 тэрбум ам.доллар/ хоёр дахин өссөн байна. Тус салбар нь 2022 онд нийт 3.6 тэрбум ам.долларын цэвэр алдагдал хүлээжээ. Хойд Америкийн агаарын тээврийн компаниуд дээр дурдсан өсөлтийг түүчээлж, 11.5 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох төлөвтэй байгаа нь 2022 оныхоос 26.4 хувиар өссөн үзүүлэлт болох бол Европын компаниудын цэвэр ашиг 24.4 хувиар өсөж, 5.1 тэрбум ам.долларт хүрэх тооцоотой байна. Улмаар нийт орлого өмнөх оныхоос 9.7 хувиар өсөж, 803 тэрбум ам.долларт хүрэх тооцоо гарсан нь 2019 оны түвшинтэй харьцуулахад 96 хувьд нь хүрнэ гэсэн үг юм. Гэхдээ салбарын хэтийн төлөвт тулгарах эдийн засаг, геополитикийн зарим эрсдэл байгааг мөн тайланд анхааруулсан байна.     Томоохон Төв банкууд инфляцтай тэмцэхийн тулд бодлогын хүүгээ огцом өсгөж байгаа нь эдийн засгийн хямрал үүсэх эрсдэлийг үүсгэж байгаагаас гадна Украинд өдүүлсэн Оросын дайн хурцдах нь дэлхийн агаарын тээврийн салбарт сөргөөр нөлөөлөх магадлалтай гэж Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо мэдээлжээ.
https://montsame.mn/mn/read/321546
“Juno” аппарат Бархасбадь гаргийн аянга цахилгааны зургийг авчээ
2023-06-19 15:19:23
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН. /NASA/.  АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /NASA/ “Juno” сансрын аппарат Бархасбадь гаргийн аянга цахилгааны зургийг анх удаа авсан байна. Зургийг NASA цахим хуудсандаа нийтэлсэн бөгөөд дэлхийгээс 1300 дахин том, массаараа 318 дахин их, нарны аймгийн хамгийн том уг гараг дээр аянга цахидаг байж магадгүйн анхны нотолгоо болжээ.Дэлхий дээр аянга цахилгаан ихэнхдээ экваторын ойролцоо тохиолддог бол Бархасбадь гаргийн хувьд туйлуудынх нь ойролцоо цахидаг гэж таамаглаж байна. NASA-гийн танилцуулсан зургийг 2020 оны 12 дугаар сарын 30-нд уг гаргийн хойд туйлын орчмоор өнгөрөх 31 дэх нислэгийн үеэр авчээ. “Juno” -гоос хүлээж авсан мэдээллийг 2022 онд л боловсруулсан бөгөөд чухам энэ үед Америкийн эрдэмтэд 38 мянган км-ын өндрөөс авсан энэ зургийг илрүүлсэн байна. “Juno” аппаратыг Бархасбадийн таталцал, соронзон орон, мөн гаргийн агаар мандлыг судлах зорилгоор 2011 оны наймдугаар сарын 5-нд хөөргөсөн билээ.
https://montsame.mn/mn/read/321543
Япон, Бразилын компаниуд нисдэг автомашины хөдөлгүүрийн үйлдвэр байгуулна
2023-06-19 13:32:03
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ТЕХНОЛОГИ
ТОКИО. /Nikkei/. Японы Киото хотод төвтэй “Nidec”, Бразилын нисэх онгоц үйлдвэрлэгч “Embraer” компаниуд нисдэг цахилгаан автомашины хөдөлгүүр үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр байгуулахаар болсноо мэдэгджээ. Энэ тухай “Nidec” компанийн цахим хуудсанд ням гарагт мэдээлсэн байна. "Nidec Aerospace" гэж нэрлэх хамтарсан үйлдвэр АНУ-ын Миссури муж улсын Сент-Луис хотод төвтэй байх бөгөөд үйлдвэрлэл нь Бразил, Мексик дэх тус хоёр компанийн үйлдвэрүүдэд явагдана. Шинэ үйлдвэрээс гарах бүтээгдэхүүний анхны үйлчлүүлэгч нь 2026 онд нисдэг цахилгаан автомашины арилжааны үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж буй Бразилын "Eva Air Mobility" компани байх аж. Японы Nikkei сонинд мэдээлснээр, хамтарсан үйлдвэрийн хувьцааны 51 хувийг “Nidec”,  49 хувийг "Embraer" компани эзэмших төлөвтэй байна. Хяналтын байгууллагууд холбогдох шалгалтыг хийсний дараа гэрээг 2023 оны хоёрдугаар хагаст албан ёсоор байгуулна.
https://montsame.mn/mn/read/321528
БНСУ-ын цэргүүд “Хааны эрэлд-2023” сургуулилалтад оролцож байна
2023-06-19 12:40:03
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын армийн тусгай хүчний командлал хамтарсан ажиллагааныхаа чадавхыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсад болж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан сургуулилалтад оролцож байна.“Хааны эрэлд” сургуулилалтад тус командлалын 35 алба хаагч оролцож байна гэж БНСУ-ын Зэвсэгт хүчин мэдээлжээ. Даваа гарагт эхэлсэн энэхүү сургуулилалт нь долоодугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд АНУ, Энэтхэг, Катар зэрэг 35 орны 1100 алба хаагч оролцоно. Сургуулилалтад оролцогчид гар хийцийн тэсэрч дэлбэрэх төхөөрөмжийг аюулгүй болгох, шархадсан хүмүүсийг эмчлэх, цувааг дагалдан хамгаалах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагаа явуулах зэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцох ур чадвараа дээшлүүлэхэд анхаарлаа хандуулна. “Цэргүүд хилийн чанад дахь энхийг сахиулах ажиллагааны үеэр тохиолдож болох хувилбаруудын дагуу олон үндэстний хүчнүүдийн хамт бэлтгэл сургууль хийх явцдаа энхийг сахиулах ажиллагаа явуулах нэгдсэн ажиллагааныхаа чадавхыг бэхжүүлэхээр төлөвлөж байна” гэж БНСУ-ын армийн хэвлэлийн мэдээнд дурджээ.АНУ, Монгол Улс "Хааны эрэлд" хамтарсан сургуулилалтыг 2003 оноос хийж эхэлсэн юм. Харин БНСУ-ын арми анх 2006 онд буюу олон улсын энхийг сахиулах хөтөлбөр болон өргөжих үеэс нь оролцож эхэлжээ. БНСУ 2019 оноос хойш сондгой тоогоор төгссөн жилүүдэд тусгай хүчний командлалын бие бүрэлдэхүүнээ, тэгш тоотой жилүүдэд тэнгисийн явган цэргүүдээ сургуулилалтад илгээсээр ирсэн байна.
https://montsame.mn/mn/read/321509
Их Британид 3D хэвлэгчээр бүтээсэн пуужингийн хөдөлгүүрийн туршилтыг эхлүүлжээ
2023-06-19 11:04:46
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ТЕХНОЛОГИ
ЛОНДОН. /Sky News/. Их Британийн Эдинбург хотын “Skyrora” компани 3D хэвлэгчээр бүтээсэн пуужингийн хөдөлгүүрийн туршилтыг эхлүүлжээ.  "3D принтерээр "хэвлэсэн" шинэ хөдөлгүүрийг Шотландын Мидлотиан тойргийн туршилтын төвд туршиж эхэллээ" гэж "Sky News" суваг мэдээлжээ. Тус сувгаар мэдээлснээр,  гурван хэмжээст хэвлэгчийг ашигласнаар хөдөлгүүрийг бүтээх хугацаа хоёр дахин багасаж, өмнөх загваруудтай харьцуулахад зардал буурсан байна. Хөдөлгүүрийн туршилт амжилттай болбол тус компани үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. "Skyrora" компани нь пуужингийн хөдөлгүүрээ "Skyprint 2" хэвлэгчээрээ анх удаа бүтээсэн байна.Ташрамд дурдахад, өнгөрсөн гуравдугаар сард АНУ-д 3D хэвлэгчээр бүтээсэн “Terran 1” пуужинг хөөргөсөн боловч хөдөлгүүрүүдийн нэг нь доголдсоноос тойрог замд хүрч чадаагүй юм. Уг пуужинг бүтээгч “Relativity Space” компани вэб хуудсандаа мэдээлэхдээ, есөн хөдөлгүүрийг нь оруулаад “Terran 1”-ийн 85 хувийг 3D принтерээр бүтээсэн хэмээн онцолсон байна.
https://montsame.mn/mn/read/321506
Энэтхэгт хэт халсны улмаас 100 орчим хүн амиа алджээ
2023-06-19 10:26:02
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэгийн хойд нутгийн Уттар-Прадеш болон тус мужтай залгаа оршдог Бихар мужид сүүлийн өдрүүдэд хэт халсны улмаас амиа алдсан хүний тоо 98-д хүрлээ гэж орон нутгийн эрх баригчид ням гарагт мэдээлжээ.Тодруулбал, Уттар-Прадешт 54 хүн, Бихарт 44 хүн хэт халууны улмаас амиа алдсан бөгөөд тэдгээрийн дийлэнх нь 60-аас дээш насныхан байсан гэж эрх баригчид мэдээлсэн байна.Энэтхэгийн Цаг уурын газрын мэдээллээр, өнгөрсөн баасан, бямба гарагт нутгийн зарим хэсгээр агаарын температур 42.2 хэмд хүрсэн нь ердийнхөөс 4.7 хэмээр халсан үзүүлэлт болжээ.Хэт халууны улмаас амиа алдсан хамгийн олон тохиолдол Уттар Прадеш мужийн Баллиа дүүрэгт бүртгэгдсэн бөгөөд пүрэв гарагт 23 хүн, баасан гарагт 20 хүн, бямба гарагт 11 хүн амиа алдсан байна. Түүнчлэн сүүлийн гурван хоногт тус дүүргийн эмнэлэгт 400 орчим хүн хэвтэн эмчлүүлжээ. Өвчтөнүүдэд халуурах, амьсгал давчдах, мөн наранд цохиулсан бусад шинж тэмдэг илэрсэн байна.Баллиа дүүргийн удирдлагуудын мэдээлснээр, улсын эмнэлэгт өвчтөнүүд, ажилтнуудыг халуунд цохиулахаас сэргийлэхийн тулд сэнс, агааржуулагч зэргийг байрлуулжээ. Өвчтөнүүдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан эмч, эмнэлгийн ажилтнуудын тоог мөн нэмэгдүүлсэн байна.
https://montsame.mn/mn/read/321496
KCNA: БНАСАУ “цөмийн хүчирхэг зэвсгийн” үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ
2023-06-19 09:30:49
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ПЁНЬЯН. /Kyodo/. БНАСАУ “цөмийн хүчирхэг зэвсгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх” бодлогоо үргэлжлүүлнэ гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө мэдээлжээ.Эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн намын нэгдсэн хуралдаан ням гарагт дууссаны дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Пёньян мөн өнгөрсөн сарын сүүлээр цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөх оролдлого нь амжилтгүй болсныг “үл тоомсорлож болохгүй ноцтой алдаа дутагдал” гэж үзжээ. Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчоо “үндэсний батлан хамгаалах салбарт цөмийн зэвсэг бүтээх, цөмийн хүчирхэг зэвсгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар цөмийн хүчнийг бэхжүүлэх чиг шугамыг тууштай баримтлахыг” уриаллаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.
https://montsame.mn/mn/read/321490
Э.Блинкен, Чинь Ган нар хоёр талын асуудлыг шийдэх ажлын түвшний уулзалт хийхээр тохиролцжээ
2023-06-19 08:51:31
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /WP/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Ган нар ням гарагт Бээжинд хийсэн хэлэлцээнийхээ үеэр хоёр талын тодорхой асуудлуудыг шийдвэрлэх ажлын түвшний хэд хэдэн уулзалт хийхээр тохиролцсон байна.Энэ тухай “The Washington Post” сонин Америкийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүн дэх эх сурвалжуудаасаа эш татан мэдээлэв.Эх сурвалжуудын мэдээлснээр, талууд "өндөр дээд түвшний харилцаа холбоог сэргээх, хоёр талын асуудлуудыг хэлэлцэх, хамтын ажиллагааны чиглэлийг судлах гэсэн гурван үндсэн ажлыг шийдвэрлэхэд ахиц дэвшилд хүрчээ". Хоёр талын харилцааны сувгуудыг сайжруулах асуудлаас гадна, Америкийн төлөөлөгчид АНУ, БНХАУ-ын хооронд арилжааны нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар ажиллах сонирхолтой байна гэж “The Washington Post” онцолсон байна. Э.Блинкен, Чинь Ган нарын хэлэлцээ долоон цаг гаруй үргэлжилжээ. Талууд мөн Хятадын Гадаад хэргийн сайдын Вашингтонд хийх айлчлалыг төлөвлөхөөр тохиролцсон байна. АНУ-ын Төрийн департамент хоёр талын хэлэлцээг "илэн далангүй, ажил хэрэгч, гүн гүнзгий агуулгатай болсон" гэж тодорхойлжээ. Э.Блинкен зургаадугаар сарын 18-19-нд Хятадад айлчилж байгаа юм. Тэрбээр Бээжинд хоёрдугаар сард айлчлахаар төлөвлөж байсан боловч Хятадын тагнуулын гэх агаарын бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэрийн дээгүүр ниссэний дараа айлчлалаа хойшлуулсан билээ.
https://montsame.mn/mn/read/321483
Угандад болсон халдлагыг эрс зэмлэн буруушаажээ
2023-06-18 13:01:45
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /UN/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Уганда улсын баруун нутгийн бага сургуульд “Ардчилсан холбоотны хүчин” бүлэглэлийн /ADF/ үйлдсэн халдлагыг эрс зэмлэн буруушаав.Уганда улсын эрх баригчдын мэдээлснээр, “Ардчилсан холбоотны хүчин”-ий босогчид Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улстай /БНАКУ/ хил залгаа оршдог Мпондве мужийн ахлах сургууль руу халдсаны улмаас 37 сурагч амиа алдсан байна. Түүнчлэн найман сурагчийн биеийн байдал хүнд байгаагаас гадна зургаан сурагч босогчдод барьцаалагджээ. НҮБ-ын тэргүүн амиа алдагсдын ар гэрийнхэнд болон Уганда улсын Засгийн газар, ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлээд, барьцаалагдсан хүүхдүүдийг нэн даруй суллахыг уриалсан байна. Мөн аймшигтай халдлагыг үйлдсэн этгээдүүдэд шүүхийн хариуцлага хүлээлгэх ёстойг цохон тэмдэглэжээ. “Ардчилсан холбоотны хүчин” нь БНАКУ-ын зүүн нутгийн ширэнгэн ойд байрладаг Угандагийн босогчдын бүлэг бөгөөд “Лалын улс” бүлэглэлийн Төв Африк дахь салбар аж. Уганда, Конго улсын цэргийнхэн 2021 оны 11 сараас уг бүлэглэлийн эсрэг хамтарсан ажиллагаа явуулж эхэлжээ.
https://montsame.mn/mn/read/321471
Э.Блинкен БНХАУ-д айлчилж байна
2023-06-18 10:13:23
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЭЭЖИН. /CNN/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өнөө өглөө хүрэлцэн иржээ. Тэрбээр Хятадад 2018 оноос хойш буюу сүүлийн таван жилийн хугацаанд айлчилж буй АНУ-ын анхны Төрийн нарийн бичгийн дарга болж буй юм.  АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэтью Миллер лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ, Э.Блинкен Хятадын өндөр түвшний төлөөлөгчидтэй Бээжин хотноо уулзаж, АНУ-Хятадын харилцааг хариуцлагатайгаар зохицуулахын тулд харилцаа холбооны шугамыг нээлттэй байлгахын ач холбогдлын талаар хэлэлцэнэ гэсэн байна.“Талууд хоёр талын анхаарал татсан асуудлуудыг хөндөж, дэлхий дахин, бүс нутагт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх бөгөөд Хятадын тал мөн Хятад-АНУ-ын харилцааны талаарх байр сууриа илэрхийлж, “ашиг сонирхлоо тууштай хамгаална” гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь баасан гарагт мэдэгджээ. Э.Блинкен албан тушаалдаа томилогдоод удаагүй байгаа Гадаад хэргийн сайд Чинь Гантай уулзахаар Хятадад энэ оны хоёрдугаар сард айлчлахаар төлөвлөж байсан боловч Хятадын тагнуулынх байж болзошгүй агаарын бөмбөлгийг АНУ-ын агаарын орон зайд илрүүлсний дараа айлчлалаа хойшлуулсан юм.
https://montsame.mn/mn/read/321467
Суданы сөргөлдөгч талууд гал зогсоохоор тохиролцжээ
2023-06-18 08:52:22
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ХАРТУМ. /Reuters/. Суданы сөргөлдөгч талууд 72 цагийн хугацаатай гал зогсоохоор тохиролцсон талаар Саудын Араб, АНУ-ын эрх баригчид бямба гарагт мэдэгдлээ.Саудын Араб, АНУ-ын хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, Суданд гал зогсоох дэглэм орон нутгийн цагаар ням гаргийн өглөөний 06:00 цагаас хэрэгжиж эхэлнэ. Сөргөлдөгч талууд гал зогсоох хугацаандаа давших, харилцан дайралт хийхгүй байхаар тохиролцсон байна. Мөн хүмүүнлэгийн тусламжийг орон даяар саадгүй хүргэхийг зөвшөөрчээ. Хамтарсан мэдэгдэлд мөн талууд гал зогсоох дэглэмийг зөрчсөн тохиолдолд Жиддагийн хэлэлцээг түр зогсоож магадгүй хэмээн тэмдэглэсэн байна. Суданы арми болон Шуурхай хариу арга хэмжээ авах хүчний хооронд үүсээд буй зэвсэгт мөргөлдөөн нийслэл Хартум болон бусад бүс нутагт дөрөвдүгээр сарын 15-нд эхэлсэн юм. Лхагва гарагт Суданы Эмч нарын холбооноос мэдээлснээр, улсын хэмжээнд мөргөлдөөний улмаас 958 энгийн иргэн амиа алдаж, 4746 хүн шархадсан байна.
https://montsame.mn/mn/read/321464
Украины Ерөнхийлөгч Африкийн орнуудын удирдагчидтай уулзжээ
2023-06-17 15:22:52
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
КИЕВ. /DW/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Африкийн орнуудтай удирдагчидтай дайныг зогсоох арга замын талаар хэлэлцэхээр Киев хотноо баасан гарагт уулзжээ. Уг бүрэлдэхүүнд Коморосын Ерөнхийлөгч Азали Ассумани, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса, Замбийн Ерөнхийлөгч Хакаинде Хичилема, Сенегалын Ерөнхийлөгч Маки Салл нар багтсан байна. Мөн Египет, Бүгд Найрамдах Конго, Уганда улс төлөөлөгчдөө илгээжээ. Африкийн удирдагчид Оросын цэргүүдийн гарт амиа алдсан гэх 458 энгийн иргэнийг оршуулсан Буча дахь оршуулгын газарт хүндэтгэл үзүүлсэн байна. Мөн Михайливскийн талбайд очиж, дайны үед сүйрсэн Оросын цэргийн техникийг дэлгэн үзүүлсэн үзэсгэлэнг үзжээ. Дараа нь тэд В.Зеленскийтэй уулзсан байна.Хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр В.Зеленский хэлсэн үгэндээ, Оросын цэргүүд Украины нутаг дэвсгэрт байгаа үед хэлэлцээр хийх боломжийг бүрдүүлэхийн тулд дайныг зогсоох хэрэгтэй гэдгийг цохон тэмдэглээд, “Орос одоо хууран мэхлэх хуучны арга тактикаа хэрэгжүүлэхийг хичээж байгаа нь илт байна. Бидэнд жинхэнэ энх тайван хэрэгтэй, тиймээс Оросын цэргийг манай тусгаар тогтносон газар нутгаас бодитойгоор гаргах хэрэгтэйг дахин онцолж байна” гэж хэлжээ.Өмнөд Африкийн Ерөнхийлөгч С.Рамафосагийн хувьд, дайныг дипломат аргаар шийдвэрлэх ёстой хэмээн мэдэгдээд, талууд хурцадмал байдлыг намжаах шаардлагатай байгааг онцлон хэлсэн байна. Украин, Оросын үр тариа, бордооны экспортын талаар тэрбээр хэлэхдээ, дайны сөрөг үр дагаварт Африк ч нэрвэгдэж буй явдал нь Украинд ирэх өөр нэгэн шалтгаан болсныг тэмдэглэжээ. Африкт үр тарианы үнэ нэмэгдэж, бордоо хомсдож, улмаар үнэ нь ч мөн нэмэгдээд байгааг тэрбээр эш татсан байна.
https://montsame.mn/mn/read/321453
Ши Жиньпин Билл Гейтстэй уулзав
2023-06-17 10:23:45
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Билл ба Мелинда Гейтс” сангийн тэргүүн Билл Гейтстэй Бээжин хотноо баасан гарагт уулзав.Ши Жиньпин дэлхий даяар ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, хөгжил, хүмүүнлэгийн үйлсийг дэмжих чиглэлээр олон жилийн турш тууштай хүчин чармайлт гаргаж буй Б.Гейтс болон Гейтсийн сангийн үйл ажиллагааг сайшаажээ. Ши Жиньпин хэлсэн үгэндээ, “Өдгөө дэлхийн хэмжээнд зуунд үзэгдэж байгаагүй чухал өөрчлөлтүүд гарч байна. Миний бие дэлхий дахинд тулгамдаж буй сорилтуудыг даван туулахад Хятад улсын зүгээс шийдэл санал болгохын тулд “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга”, “Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга”-ыг дэвшүүлээд байна” хэмээн тэмдэглэжээ.Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, Хятад улс юун түрүүнд улс орондоо тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд түлхүү анхаарч байна хэмээгээд, 1.4 тэрбум гаруй хүн амтай томоохон орны хувьд урт хугацааны тогтвортой байдал, тогтвортой хөгжлийг хангах нь дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд оруулж байгаа томоохон хувь нэмэр юм гэв. “Хятад улс бүх оронтой шинжлэх ухаан, технологийн инновацын чиглэлд өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлж, уур амьсгалын өөрчлөлт, цар тахлын эсрэг тэмцэл, нийгмийн эрүүл мэнд зэрэг дэлхий нийтийн сорилт бэрхшээлийг даван туулахад идэвхтэй оролцож, хариу арга хэмжээгээ ахиулахад бэлэн байна” гэж БНХАУ-ын дарга хэлжээ. Мөн Хятад улс Гейтсийн сантай холбогдох салбаруудад хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, бусад хөгжиж буй орнуудад хүчин чадлынхаа хэрээр дэмжлэг туслалцаа үзүүлнэ хэмээн тэрбээр нэмж хэлэв. Түүнчлэн та бол энэ жил Бээжинд уулзсан миний анхны Америк найз гэж Б.Гейтст хандан хэлээд, дэлхий нийт “COVID-19” цар тахлыг даван туулаад байгаа энэ үед хүмүүс илүү их аялж зорчиж, харилцан ойлголцлоо нэмэгдүүлэх хэрэгтэйг тэмдэглэв.Үүний хариуд Б.Гейтс, Хятад улстай өрнүүлж буй хамтын ажиллагааны ахиц дэвшил, цаашдын хэтийн төлөвийн талаар хэлсэн үгэндээ цохон тэмдэглэсэн байна. Мөн Хятад улс ядуурлыг бууруулах, “COVID-19”-ийн эсрэг тэмцэлд гайхалтай амжилт гаргаж, дэлхий дахинд сайн үлгэр дууриал үзүүлж байгааг онцолжээ. Тэрбээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Гейтсийн сангийн Хятад улстай өрнүүлж буй хамтын ажиллагаанд гайхалтай ахиц дэвшил гарсан бөгөөд Хятадын хөгжил дэвшил, инновацын хөгжил нь Хятад улсдаа төдийгүй хөгжиж буй орнууд болон дэлхий дахинд үр нөлөөтэй болохыг тэмдэглэсэн байна. Гейтсийн сан нь Хятад улстай инновац, дэлхий даяар ядуурлыг бууруулах, нийгмийн эрүүл мэнд, эм, эмийн бүтээгдэхүүний судалгаа хөгжүүлэлт, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, амжилттай туршлага, технологийг хөгжиж буй бусад орнуудад түгээн дэлгэрүүлэхийн төлөө ажиллахад бэлэн байна гэж Б.Гейтс хэлжээ.
https://montsame.mn/mn/read/321447
ОХУ Беларусьт цөмийн зэвсгийнхээ эхний багцыг байрлуулсныг мэдэгджээ
2023-06-17 09:17:42
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
САНКТ-ПЕТЕРБУРГ. /BBC/. ОХУ Беларусьт тактикийн цөмийн зэвсгийнхээ эхний багцыг хэдийнээ байрлуулсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт мэдэгджээ.Тэрбээр Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, тэдгээр зэвсгийг улс орон болон нутаг дэвсгэрийнх нь бүрэн бүтэн байдалд аюул занал учирсан тохиолдолд л хэрэглэнэ гэсэн байна. Харин АНУ-ын Засгийн газрын зүгээс мэдэгдэхдээ, Кремль Украин руу довтлохдоо цөмийн зэвсэг хэрэглэхээр төлөвлөж байна гэж үзэх нөхцөл байдал ажиглагдахгүй байна гэжээ. “Орос цөмийн зэсвэг хэрэглэхээр бэлтгэж байгаа гэх ямар ч шинж тэмдэг ажиглагдаагүй байна” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен В.Путиний мэдэгдлийн дараа хэлсэн үгэндээ тэмдэглэжээ. В.Путиний мэдэгдсэнээр, тактикийн цөмийн цэнэгт хошуунуудыг шилжүүлэх ажил зуны эцэс гэхэд дуусах юм байна.
https://montsame.mn/mn/read/321443
Украины боомтуудаас 32 сая орчим тонн үр тариа экспортолжээ
2023-06-16 16:39:58
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ЖЕНЕВ. /Anadolu/. Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилга 2022 оны долоодугаар сараас хэрэгжиж эхэлснээс хойш 31.9 сая тонн үр тариа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг уг санаачилгын хүрээнд экспортолжээ. Швейцарын Женев хот дахь НҮБ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлснээр, энэхүү тоон үзүүлэлтэд Афганистан, Этиоп, Кени, Сомали, Судан, Йеменд явуулж буй хүмүүнлэгийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр Дэлхийн хүнсний хөтөлбөрийн захиалгаар тээвэрлэсэн 625 169 тонн үр тариа орсон байна.2022 онд Украин улс 2021 оныхтой адил Дэлхийн хүнсний хөтөлбөрийн улаан буудайн худалдан авалтын талаас илүү хувийг нийлүүлсэн гэж хэвлэлийн мэдээнд дурджээ.Энэхүү санаачилгын хүрээнд энэ оны тавдугаар сард экспортолсон хүнсний бүтээгдэхүүний хэмжээ хэрэгжиж эхэлснээс нь хойших “хамгийн доод хэмжээнд” хүрсэн бөгөөд "Украины тээвэр, экспортын хүчин чадлаас хамаагүй бага байна".Түүнчлэн гэрээнд бордоо, тэр дундаа аммиак экспортлох талаар мөн тусгасан болохыг дурдаад, одоогоор ийм төрлийн экспорт хийгээгүй байна хэмээн бичжээ. Улмаар Украины Южный боомт руу ОХУ-аас аммиак дамжуулах хоолойг дахин нээсний дараа уг санаачилгын хүрээнд аммиакийн экспортыг эхлүүлэх боломжтой гэжээ. Өнгөрсөн долоодугаар сард Турк, НҮБ, Орос, Украины талууд Истанбул хотноо Украины Хар тэнгисийн гурван боомтоос үр тарианы экспортыг үргэлжлүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Мөн ачаа тээвэрлэлтэд хяналт тавих зорилгоор гурван улс болон НҮБ-ын төлөөлөл бүхий Хамтарсан зохицуулалтыг төвийг Истанбулд байгуулсан билээ.
https://montsame.mn/mn/read/321419
Токиод “Харри Поттер” киноноос сэдэвчилсэн парк нээгдлээ
2023-06-16 16:00:39
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ТОКИО. /Kyodo/. “Харри Поттер” уран зөгнөлт киноноос сэдэвчилсэн парк Японы нийслэл Токио хотноо нээгдэж, цуврал кинонд гардаг гайхалтай ертөнцөөр аялах хүсэлтэй шүтэн бишрэгчдээ хүлээн авлаа. “The Warner Bros. Studio Tour Tokyo-The Making of Harry Potter” хэмээх энэхүү парк нь уран зөгнөлт цуврал киноноос сэдэвлэсэн хоёр дахь парк юм. Их Британи дахь нөгөө сэдэвчилсэн паркийг 2012 онд байгуулсан бөгөөд нээгдсэн цагаас нь хойш 17 сая гаруй хүн үзэж сонирхжээ.Уран зөгнөлт уг цувралд Харри Поттерын өрсөлдөгч Драко Малфойн дүрийг бүтээсэн Их Британийн жүжигчин Том Фелтон паркийн нээлтийн ёслолд оролцож, тууз хайчлах ёслолын ажиллагаанд оролцсон бусад япон хүүхдүүдийн хамтаар “шидэт шившлэг хийжээ”.Паркийг үзэж сонирхохоор ирсэн хүмүүсийн нэг болох Токиогийн оффисын ажилтан, 26 настай Аяка Мүраямагийн хувьд нөмрөг зүүж, шидэт саваа, Их Британийн зохиолч Ж.К.Роулингийн бичсэн Харри Поттерын тухай цуврал зохиолоос нэгийг нь барин иржээ. Тэрбээр, “Миний хувьд бага ангид байхаасаа эхлэн энэхүү цувралын шүтэн бишрэгч байсаар ирсэн. Шидтэний ертөнцийг ийм ойроос мэдрэх боломжтой болсондоо маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.Үзэгчид киноноос сэдэвлэсэн гайхалтай ертөнцөөр аялахаас гадна паркийн зоогийн газар, кафенуудад үдийн цай уух, мөн загас, чипс, шарсан үхрийн мах зэрэг британи маягийн хоол ундыг зооглож, зохиол, киноноос сэдэвлэсэн янз бүрийн ундааг амтлах боломжтой байна. Паркийн үйл ажиллагааг “Warner Bros. Studios Japan” компани хариуцаж байгаа бөгөөд 18 болон түүнээс дээш насныханд 6300 иен /45 ам.доллар/, 12-17 насныханд 5200 иен, 4-11 насныханд 3800 иенийн үнэтэй тасалбаар үйлчлэх юм байна.  Токио хотын Нэрима дүүрэгт байрлах уг паркийг нийслэл хотын хамгийн том соёл амралтын хүрээлэн болох “Toshimaen” байрлаж байсан 30 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд байгуулжээ. “Toshimaen” парк нь 2020 оны наймдугаар сард хаагдах хүртлээ 100 орчим жил үйл ажиллагаа явуулсан байна.
https://montsame.mn/mn/read/321414
The Hu: Babymetal-тай дахин хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна
2023-06-16 15:24:05
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
ЛОНДОН. /Metal Hammer/. Монголын “Хү” хамтлаг металл хөгжмийн ертөнцийн тайзнаа анх 2018 онд гарч ирсэн цагаасаа хойш хүчээ авч, дэлхий даяар аялан тоглож, 2019 онд гаргасан “The Gereg” цомгоороо чартуудыг тэргүүлсэн билээ.   Бид шүтэн бишрэгчдээс нь бөөгийн шашин мөн “Babymetal”-тай “Хү” хамтлаг дахин хамтрах эсэх зэрэг олон зүйлийн талаар хамтлагийн ахлагч Галаагаас тодруулсныг хүргэж байна. -Та хэдэн насандаа морь унаж сурсан бэ? (Жэк Дюдфилд, и-мэйл)-"Бид их хурдан морь унаж сурдаг, магадгүй бидний гентэй холбоотой байх. Гурван настай хүүхэд морь унах нь Монголд ердийн л зүйл. Миний хувьд бага сургуульд орохоосоо өмнө морь унаж сурч байлаа. Энэ мөч хамгийн хөгжилтэй зуны дурсамж болж үлдсэн. Анх морь унаж сурахдаа морьтойгоо харьцаж сурах, морь унах аюулгүй техникийг эзэмших нь маш чухал. Тиймээс багачуудыг морьтойгоо харьцаж, унаж сурах хүртэл нь ихэвчлэн аавууд, эсвэл ахмад настнууд зааж сургадаг”.-Та бүхнийг үлдсэн амьдралынхаа турш ганцхан уран бүтээлчийг сонс гэвэл, Та хэнийг сонгох вэ? (Стратосферий, Твиттер)-“Энэ чинь их хэцүү асуулт байна! Бид маш олон уран бүтээлчийг нэгэн зэрэг сонсдог. Үлдсэн амьдралынхаа турш ганцхан уран бүтээлчийг сонго! гэхээр хэн нэгнийг онцолж сонгохгүй л болов уу".-Пиццан дээр хан боргоцой байх ёстой юу? Та юу гэж бодож байна? (Раду Патрою, Фэйсбүүк)"Бид итали хүмүүс биш болохоор пиццаны талаар сайн хэлж мэдэхгүй юм! (инээв) Пиццаг юутай ч хийсэн амттай. Бид махтай пиццанд илүү дуртай".-2019 онд “Babymetal”-тай хамтран гурван тоглолт хийх ямар байсан бэ? (Паркер Буиссов, Фэйсбүүк)-“Babymetal бол гайхалтай хамтлаг. Тоглолтын үеэр өгч буй урам зориг, эрч хүчийг нь юутай ч зүйрлэшгүй. “Babymetal”-тай дахин хамтран ажиллана гэдэгтээ эргэлзэхгүй байна, тэд гайхалтай уран бүтээлчид төдийгүй аялан тоглолтын сайн хамтрагчид”.  - Та бөө мөргөл шүтдэг үү? Орчин цагийн Монголд бөөгийн шашин хэр нөлөөтэй вэ? (Рут Харрис, Твиттер)-"Үгүй ээ, гэхдээ бид бөөгийн шашныг хүндэтгэдэг. Бусдад хор хөнөөл учруулахгүй л бол энэ дэлхийн бүх шашныг бид хүндэтгэнэ. Орчин үеийн Монголд хуучин цагийнх шиг шашин бүрийг хүлээн зөвшөөрч, хүндэлдэг учраас бид бие биенийгээ хүлээн зөвшөөрч зэрэгцэн амьдардаг. Бөө удган, христийн номлогч, лам хувраг бүгд нэг хотод амьдарч болно. Хэн ч үүнд санаа зовдоггүй. Монголчуудын хувьд сайн хүн үү, муу хүн үү гэдгийг л чухалчилдаг”.-Таны хамгийн дуртай Монгол ардын үлгэр юу вэ? (Кэти Ли, и-мэйл)-“Миний дуртай хоёр үлгэр бол Гэсэрийн тууль ба Жангарын тууль юм. Эдгээр гайхалтай туульсыг уншаарай гэж хүмүүст зөвлөмөөр байна. Бид бүхний, Монголын соёлын хамгийн үнэт зүйлсийг агуулсан учраас бидний оюун санааны талаар хосгүй ойлголтыг өгнө".-Би яаж хөөмийлж сурах вэ? (Сенаж_01, Tвиттер)-"Юун түрүүнд хөөмийний талаар анхны мэдэгдэхүүнтэй байх ёстой. Тиймээс хөөмийн гарын авлагаас эхлэн суралцахыг зөвлөж байна. Хөөмийлөх техникийг сурсны дараа, олон удаа давтаж дадлагажих нь маш чухал. Энэ бол нэг шөнийн дотор сурчих техник биш учраас хэдий чинээ удаан давтана, төдий чинээ дуу хоолойгоо чичиргэж хөөмийлж сурна”.-Та бүхний уран бүтээлүүд “Star Wars Jedi: Fallen Order”, “The Sims 4” зэрэг тоглоомуудад эгшиглэдэг. Бүх цаг үеийн хамгийн дуртай видео тоглоом чинь юу вэ? (Луис Фостер, и-мэйл)-“Бидний хувьд аялан тоглолтын шахуу хуваарьтай байдаг учраас видео тоглоомууд оргилсон их эрч хүчээ дарахад гол туслах болдог. “UFC”, хөл бөмбөгийг одоогоор бид илүүтэй дурлан тоглож байгаа, “Fallen Order”-ыг анх гарах үед нь бид байнга тоглодог байсан учраас “Star Wars”-ын тоглоомоор зогсохгүй ертөнцөд нь зориулан илүү олон уран бүтээл гаргана гэж найдаж байгаа”.- Хилийн чанадтай харьцуулахад хамтлагийн тань Монгол дахь нэр хүнд хэр вэ? (Хью Маннити, Фэйсбүүк)-"Монголчууд биднийг маш их дэмждэг. "Хү"-г мэдэхгүй эсвэл бидний тухай сонсоогүй хүмүүс байдаг гэдэгт эргэлзэж байна. Бид үндэснийхээ уламжлалыг шингээсэн рок хөгжим зохиож, дэлхий нийтэд түгээхийг эрмэлзэж байгаа учир бидэнд талархаж, урам өгдөг хүмүүстэй байнга таардаг”.-Хоббиныхоо талаар хуваалцаач? (Энди Бөрнс,и-мэйл)-"Бид бүгд спортод дуртай. Тэмка (Н.Тэмүүлэн, товшуур хөгжимчин) хөл бөмбөгт дуртай, харин Энхүүш (Б.Энхсайхан, гоцлол морин хуурч, хөөмийч) бөхийн спортоор хичээллэдэг, холимог тулааны урлаг сонирхдог. Жааяа (Г.Нямжанцан, аман хуурч, цуур, лимбэчин, хөөмийч) хөдөө очихдоо морь унах илүү дуртай. Би пауэрлифтингээр хичээллэж байгаа, бас нэлээд сайн сурч байгаа. Бид хамт олноороо явган аялал хийх дуртай. Цүнхээ баглаад л зүрх сэтгэлийнхээ дуудлагыг даган аялдаг даа.  Монгол бол үгээр хэлэхийн аргагүй үзэсгэлэнтэй байгальтай орон юм”.-Танай хамтлагийн олон дуу дайчин мэдрэмжийг төрүүлдэг. Сэтгэл гутралд орсон хүнд Та ямар зөвлөгөө өгөх вэ? (Жэй Жонс, и-мэйл)-"Юуны өмнө өөрийгөө болон мэдрэмжээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дараа нь амьд байгааг чинь мэдрүүлдэг зүйлсийг хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, дуртай хөгжмөө сонсож, дуртай уран бүтээлээ хийж, хүсэж тэмүүлж буй бүхнээ хийх хэрэгтэй. Сэтгэл гутрал нь цөхрөлд хүргэж, түүнээс гарахад маш хэцүү болгодог. Заримдаа дотоод хүч чадлаа буцаан олж авахаас нааш уг мэдрэмж салдаггүй. Тиймээс бидний дуу хөгжим танд хүчтэй, өөртөө итгэлтэй байдлыг үргэлж мэдрүүлж байх болно". -Танай хамтлагийн гайхалтай хувцсыг хэн оёдог вэ? (Жесс Алсоп, и-мэйл)-"Бид Монголын олон уран бүтээлчтэй хамтран ажилладаг. Дизайны үндсэн санааг манай продюсер гаргаж, дизайнерууд өөрсдийн санаагаа нэмж баяжуулдаг. Тиймээс тайзан дээр таны харж байгаа хувцаснууд бол энэ хамтын ажиллагааны үр дүн юм. Бид тайзны хувцаслалтдаа цаашид илүү гүн гүнзгий санааг тусгахаар ажиллаж байгаа”.-Та бүхэнд металл хамтлагаа байгуулахад юу нөлөөлж, ямар хамтлагууд урам өгсөн бэ? (Присцилла Клариса Стэнфорт, Фэйсбүүк)-"Металл, рок хоёрын аль аль нь бидний зүрх сэтгэлд үргэлж эрхэм байсаар ирсэн. Бид хүүхэд байхаасаа л гитар, бөмбөр тоглож, үүнээсээ маш их баяр баясгалан, эрх чөлөөг мэдэрдэг байлаа. Хүннү рок жанрын тухай мэдсэн цагаасаа хойш уламжлалт хөгжмийн зэмсэг, рок хөгжмийг хослуулж уран бүтээл туурвих нь бидний хүсэл тэмүүлэл болсон".-Хэдэн жилийн өмнө Та бидэнтэй монгол буузны гайхалтай жорыг хуваалцаж байсан шүү дээ. Та өөр ямар монгол хоол санал болгомоор байна? (Харри Мэтүэс, Фэйсбүүк)-"Хөдөөгийн амтыг мэдрүүлсэн хорхог гэдэг монгол хоол бий. Үндсэндээ энэ хоол нь даралтаар жигнэсэн хонины мах л даа. Гэхдээ бид илүү амттай болгохын тулд махандаа халуун чулуу нэмж хийдэг. Зэрлэг гоньд, зэрлэг сонгино зэргийг нэмнэ. Энэ хоолны шөл нь хаван хөөх, стресс тайлах ач тустай. Мах нь маш зөөлөн, амин дэмээр баялаг, амт нь юутай ч зүйрлэшгүй. Та манай хөдөө нутагт зочилж, хорхог амсаж үзээрэй!” -Монголын соёлын талаарх хамгийн том ташаа ойлголтын тухайд? (Мэтт Пеннингтон,  и-мэйл)-"Нүүдэлчин соёлтой учраас “хөгжсөн" нийгмийн бүх зүйлс байхгүй гэсэн үг биш шүү дээ. Ийм ташаа ойлголт хүмүүсийн дунд түгээмэл байдаг. Манайд бусад том хот, улс орнуудын адил бүтээн байгуулалтууд бий. Та манай улсад очоод үзээрэй, нийгэмд хадгалагдаж буй нарийн тэнцвэрт байдлыг нүдээрээ хараад гайхна даа. "Танай гэрт цахилгаан байдаг уу?", “Та интернэт хэрэглэдэг үү?” гэх зэрэг маш олон асуулт биднээс асуудаг. Монголд Барууны соёлын юм бүхэн илүү биш ч дутахгүй л болов уу!”.- “Хү” хамтлаг концепт цомгоо хэзээ гаргах вэ? (Жоаким Сноп, и-мэйл)-"Концепт цомог гаргахад уран бүтээлчид, продюсерээс маш нарийн төлөвлөлт, уран сэтгэмж хосолсон олон чадварыг шаарддаг. Сайн концепт цомог гаргахад их цаг хугацаа хэрэгтэй. Аз болоход, бид хэдийн нэг концепт цомгоо эхэлчихсэн ажиллаж байна!”.- ЮНЕСКО-гийн “энх тайвны төлөөх уран бүтээлч” байх нь ямар утга учиртай вэ? (Энди Бентон, Фэйсбүүк)-"Бид ЮНЕСКО-той хамтран уугуул хэл, тэдгээрийн хэрэглээний талаар илүү их мэдлэг мэдээлэл түгээж, улс орнуудын соёлын ялгаатай байдлыг хэвээр хадгалах үйлсэд хувь нэмэр оруулна. Дуу, шүлэг, хөгжим бол тухайн бүс нутгийн аялга, соёлыг хадгалахад тусалдаг. Ялангуяа, дуу хөгжмийн түүх соёлын онцлогийг нь хадгалан тоглохын тулд уламжлалт хөгжмийн зэмсгийг ашиглах нь чухал. Аливаа соёлыг дээдлэхдээ хөгжмийн чухал ач холбогдлыг мартаж болохгүй. Тийм ч учраас бид дэлхий даяар уугуул иргэдийн соёлыг хадгалж, хамгаалахаар ЮНЕСКО-той хамтран ажиллаж байгаадаа баяртай байна".-Монгол соёлоос суралцвал зохих хамгийн чухал зүйл? (Ажет Мансүхани, Твиттер)-"Тэсвэр тэвчээр, няцашгүй зориг бол Монголын соёлоос олж харах хамгийн чухал шинж чанар юм. Бидний амьдарч буй орчин, ахуй байдал маань байгалийг ойлгож, маш их тэвчээртэй байхыг шаарддаг. Бид дуу болгондоо энэ мессежийг оруулж өгдөг”.
https://montsame.mn/mn/read/321143
Судалгаа: Амьсгалын замын эрхтэнд цагт 16 орчим бичил хуванцар ордог
2023-06-16 11:40:07
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН. /AIP/. Олон улсын физикчдийн баг анх удаа хүний амьсгалын дээд замаар дамжин өнгөрөх хуванцрын бичил хэсгүүдийн хөдөлгөөнийг судалж, амьсгалын замын эрхтэнд цаг тутамд дунджаар 16 орчим бичил хуванцар ордог болохыг тогтоожээ. Энэ нь дэлхийн нийт хуванцрын бохирдолтой тэмцэх шаардлагатайг дахин нотолж байна гэж Америкийн физикийн хүрээлэнгийн (“AIP”) хэвлэлийн алба мэдээлэв.Тайван ба түргэн амьсгалах үед янз бүрийн хэмжээ (1.6, 2.56 ба 5.56 микрометр), хэлбэр дүрс бүхий бичил хуванцрууд хүний амьсгалын замд орсны дараах хөдөлгөөнийг эрдэмтэд судалжээ. Ингэхдээ амьсгалын замын дээд хэсгээр өнгөрөх бичил хуванцрууд үлдэж байгаа эсэхийг мэдэхийн тулд тооцон бодох шингэний динамикийн загвар боловсруулсан байна. Эдгээр бичил хуванцрын нэлээд хэсэг нь амьсгалын замын зарим хэсэгт, тухайлбал хамрын хөндий болон амны хөндийн залгиур хоолой орчимд үлддэг болохыг тооцоолол харуулжээ. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд судлаачид асар их хэмжээний хуванцар хог хаягдал болон бичил хуванцруудыг гол мөрөн, нууруудаас төдийгүй аварга том "хогон толбо" үүсээд байгаа дэлхийн далай тэнгисийн алслагдсан бүсээс илрүүлсэн. Мөн салхи, хур тунадас, далайн гүний урсгалаар зөөгдсөн бичил хуванцрыг саяхан Марианы хонхроос, Эверест уулын оройгоос олсон билээ. Сиднейн Технологийн их сургуулийн ахлах судлаач Мохаммед Исламаар удирдуулсан Австрали, Хятад, Ираны физикчид хүний амьсгалын замын эрхтэнд орсныхоо дараа бичил хуванцрууд "хэрхдэг" болохыг судалжээ. Эрдэмтэд энэ асуудлыг сонирхох болсон нь жилийн өмнө эмч нар хуванцрын бичил хэсгүүд заримдаа амьсгалын замд маш гүн нэвтэрдгийг нотлох анхны нотолгоог олж илрүүлсэн холбоотой ажээ.Судлаачид цаашид хүний амьсгалын замд тогтож үлдсэн янз бүрийн хэлбэртэй бичил хуванцрууд эрүүл, өвчтэй уушгинд хэрхэн нөлөөлж байгааг судлахаар төлөвлөж байна.
https://montsame.mn/mn/read/321356
Илон Маск Италийн Ерөнхий сайдтай уулзжээ
2023-06-16 11:37:10
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
РОМ. /CNBC/. Америкийн “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелонитой пүрэв гарагт уулзаж, хиймэл оюун ухаанаас учрах эрсдэл, төрөлтийн түвшин зэрэг бусад асуудлаар хэлэлцсэн талаар Италийн удирдагч пүрэв гарагт “Twitter” хуудсандаа нийтэлжээ.И.Маск Ром хотноо пүрэв гарагт ирснийг тэрбумтны хувийн нисдэг тэрэгний мэдээллийг нийтэлдэг “Instagram” хуудас мэдээлсэн байна. Энэ нь түүний Европт хийх богино хугацааны айлчлалын эхлэлийг тавьж байгаа бөгөөд тэрбээр Францын технологийн салбарын хамгийн том үйл ажиллагаа болох “Viva Tech” бага хуралд оролцохоор баасан гарагт Парисыг зорино.Ж.Мелони италиар бичсэн жиргээндээ, И.Масктай “инновац, хиймэл оюун ухаанаас үүдэн бий болох боломж хийгээд эрсдэл, Европын зах зээлийн зохицуулалт, төрөлтийн түвшний” талаар хэлэлцлээ хэмээн бичжээ. И.Маск хиймэл оюун ухаанаас учрах эрсдэлийн талаар удаа дараалан анхааруулсаар ирсэн юм. Тухайлбал, энэ оны хоёрдугаар сард хиймэл оюун ухааныг “соёл иргэншлийн ирээдүйд учрах хамгийн том эрсдэлүүдийн нэг” гэж тодорхойлжээ. Урьд нь тэрбээр мөн төрөлтийн түвшин хурдацтай буурч байгааг “соёл иргэншилд тулгарах хамгийн том эрсдэлүүдийн нэг” гэж нэрлэж байсан юм. Европын орнуудын удирдагчид “Tesla”-гийн автомашины шинэ үйлдвэрийг өөрсдийн улсдаа байгуулахаар И.Маскийг ятгахыг оролдож буй үед дээрх уулзалт болжээ. Францын Дижиталчлалын асуудал эрхэлсэн сайд Жан-Ноэль Барро “CNBC” телевизэд энэ долоо хоногт ярилцлага өгөх үеэрээ, манай улсын Засгийн газар “Франц бол “Tesla”-гийн дараагийн үйлдвэрийг байгуулахад Европ дахь хамгийн тохиромжтой газар” хэмээн И.Маскийг ятгахыг оролдож байгаа гэж мэдээлсэн байна.И.Маск баасан гарагт Парист “Viva Tech” бага хурлын үеэр үг хэлэх төлөвтэй байгаа бөгөөд энэхүү арга хэмжээнд Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ долоо хоногт оролцжээ. “Tesla”-гийн гүйцэтгэх захирал мөн Э.Макронтой уулзах төлөвтэй байна.
https://montsame.mn/mn/read/321376
Суданд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна
2023-06-16 09:55:49
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ХАРТУМ. /Anadolu/. Суданы арми болон Шуурхай хариу арга хэмжээ авах хүчний хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш хоёр сарын хугацаа өнгөрч байгаа ч нийслэл хот болон эргэн тойрны бүсэд мөргөлдөөн үргэлжилсээр байна. Дөрөвдүгээр сарын 15-нд нийслэл Хартум болон бусад хотуудад Суданы арми, хагас цэрэгжсэн бүлэглэлийн хооронд мөргөлдөөн эхэлснээс хойш 958 хүн амиа алдаж, 4746 хүн шархаджээ. Цэргийнхэн Шуурхай хариу арга хэмжээ авах хүчнийг босогч бүлэглэл гэж зарлаад буй. Суданы армийн командлагч, генерал Абдель Фаттах аль-Бурхан, Шуурхай хариу арга хэмжээ авах хүчний командлагч, генерал Мухаммед Хамдан Дагало нарын эрх мэдлийн төлөөх тэмцэл улс орноо иргэний дайны ирмэгт авчраад байна. 2019, 2021 онд болсон цэргийн эргэлт, түүнчлэн 2018 онд амьжиргааны өртөг огцом нэмэгдэж байгааг эсэргүүцсэн жагсаал өрнөсний дараа улс төр, эдийн засгийн байдал тогтворгүй болоод байгаа үед ийм явдал болжээ. НҮБ-ын мэдээллээр, Суданд хамгийн багаар тооцоход есөн сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа бөгөөд хоёр сая гаруй хүн орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрснээс гадна 1.5 сая гаруй иргэн хөрш орнууд руу дүрвэсэн байна. Суданд үүсээд буй хямралыг зохицуулахын тулд АНУ, Саудын Арабын санаачилсан найрамдлын хэлэлцээ үр дүнгээ өгөөгүй бөгөөд гал зогсоох дэглэм удаа дараа зөрчигджээ.
https://montsame.mn/mn/read/321369
Африкийн орнуудын удирдагчид Украины мөргөлдөөнийг зохицуулах шинэ төлөвлөгөө санал болгоно
2023-06-16 09:38:37
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ЛОНДОН. /Reuters/. Африкийн хэд хэдэн орны удирдагчид Украины мөргөлдөөнийг зохицуулах төлөвлөгөөнийхээ хүрээнд “илтгэлцлийг бэхжүүлэх хэд хэдэн арга хэмжээг” санал болгож магадгүй талаар “Reuters” агентлаг баримт бичгийн төслөөс эш татан мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, уг төлөвлөгөөнд Оросын цэргийг Украины нутаг дэвсгэрээс татах, Беларусиас тактикийн цөмийн зэвсгийг шилжүүлэх, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг баривчлах ОУЭШ-ийн шийдвэрийг түдгэлзүүлэх, түүнчлэн Оросын эсрэг Барууны зарим хориг арга хэмжээг цуцлах зэрэг арга хэмжээг санал болгохоор төлөвлөж байгаа аж. Африкийн орнуудын төлөвлөгөөнд мөн үр тариа, бордооны талаар байгуулсан бүх гэрээг хадгалах шаардлагатай гэсэн заалт орсон байна.Үүний дараа байлдааны ажиллагааг зогсоох тухай гэрээ байгуулж, Орос, Өрнөдийн хооронд хэлэлцээ хийж эхэлж магадгүй гэж тэмдэглэжээ.“Reuters”-ийн мэдээлснээр, зургаадугаар сарын 16-ны өдөр ӨАБНУ, Замби, Коморын арлууд, Египет, Сенегал, Конго, Уганда улсын удирдагчид Украинд айлчилсныхаа дараа 17-ны өдөр ОХУ-д хүрэлцэн очих бөгөөд төлөөлөгчдийг Сенегалийн Ерөнхийлөгч Маки Солл, ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафоса нар тэргүүлж байна.
https://montsame.mn/mn/read/321367
БНАСАУ-ын харвасан хоёр баллистик пуужин Японы эдийн засгийн онцгой бүсэд унажээ
2023-06-16 09:10:42
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ПЁНЬЯН. /Kyodo/. БНАСАУ-ын зүүн эргээс пүрэв гаргийн орой харвасан ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн дотор унасан гэж Япон, БНСУ-ын эрх баригчид мэдээлэв.БНАСАУ-ын тал БНСУ, АНУ-ын явуулж буй байлдааны гал нээх томоохон сургуулилалтын хариуд арга хэмжээ авна гэж пүрэв гаргийн өглөө анхааруулсныхаа дараа пуужин харвасан байна. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены үндэсний аюулгүй байдлын зөвлөх уулзалт хийхээр Токиод хүрэлцэн ирээд байх үед энэ явдал болжээ. Японы Батлан хамгаалах яамны мэдээлснээр, эхний пуужин 850 орчим км, хоёр дахь пуужин 900 орчим км зайд нисэж, Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан бөгөөд пуужингуудын нислэгийн өндөр 50 орчим км байжээ. БНАСАУ-ын харвасан пуужин хамгийн сүүлд хоёрдугаар сард уг бүсэд унаж байв. “Пүрэв гарагт БНАСАУ-ын харвасан пуужингууд өнгөрсөн сарын сүүлээр бидэнд мэдээлэл хүргүүлсэн хиймэл дагуул хөөргөх оролдлоготой нь “холбоогүй байсан” гэж Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, пуужингуудын улмаас ямар нэгэн хохирол учирсан талаар мэдээлэл алга байна хэмээгээд, Токиогийн засаг захиргаа уг явдалтай холбогдуулан БНАСАУ-д эсэргүүцлээ илэрхийлсэн гэдгийг мэдэгдсэн байна. Тагнуулын хиймэл дагуул хөөргөх дараагийн оролдлогоо аль болох ойрын хугацаанд хийхээ Пёньяны зүгээс мэдэгдсэн юм.М.Хироказүгийн мэдээлснээр, Японы эрх баригчид Япон тэнгис рүү харвасан пуужингуудыг устгах тушаал өгөөгүй байна. Пуужингууд Японы төв нутгийн Ишикава мужийн эргээс 50 орчим км зайд оршдог Хегүра арлаас 250 орчим км зайд унасныг Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны мэдээллээр, ойрын зайн тусгалт баллистик пуужин хэмээн тодорхойлсон пуужингуудыг Пёньяны Сунан бүсээс 19:25-19:37 цагийн хооронд харвасан байна.
https://montsame.mn/mn/read/321360
Санчир гаргийн дагуулаас фосфор илрүүлжээ
2023-06-15 16:55:22
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН. /AFP/. Эрдэмтэд амьдрал үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг элементүүдийн нэг болох фосфор Санчир гаргийн сар Энцеладын мөсөн гадаргуугийн доорх далайд агуулагдаж байгааг илрүүлжээ.Энэхүү нээлтийг АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /NASA/ “Cassini” аппаратын цуглуулсан мэдээлэлд тулгуурлан хийсэн бөгөөд энэ талаарх нийтлэлээ лхагва гарагт “Nature” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлсэн байна. “Cassini” аппарат Санчир гараг болон түүний цагариг, дагуулуудыг 2004 оноос судалж эхэлсэн бөгөөд 2017 онд тус гаргийн агаар мандалд шатах хүртлээ даалгавраа гүйцэтгэжээ. “Энэ бол астробиологийн гайхалтай нээлт юм. Бид Санчирын дагуулын мөсөн давхаргаас цацагдсан жижиг хэлтэрхийнүүдэд их хэмжээний фосфор агуулагдаж байгааг нотлох нотолгоог илрүүлсэн” гэж “Southwest Research"  хүрээлэнгийн судлаач, судалгааг ахлан явуулсан хүмүүсийн нэг болох Кристофер Глейн мэдээлжээ.Эрдэмтэд өмнө нь мөсний хэлтэрхийнүүдээс өөр элементүүд, органик нэгдлүүдийг илрүүлж байсан ч ДНХ, РНХ-гийн үүсэлд чухал үүрэг гүйцэтгэдэг, түүнчлэн хүн, амьтан яс, шүд, цаашлаад далайн планктонд хүртэл агуулагддаг фосфор илрүүлж байгаагүй юм. Энгийнээр хэлбэл, бидний мэдэх амьдрал фосфоргүйгээр үүсэх боломжгүй байсан гэсэн үг.Геохимийн загварчлалаар фосфор байх магадлалтайг өмнө нь тогтоож байсан хэдий ч таамаглах нь нэг хэрэг, харин батлах нь өөр асуудал гэж К.Глейн ярилаа. “Дэлхийгээс гаднах далайгаас энэхүү чухал элемент олдсон анхны тохиолдол энэ болж байна” гэж “Freie Universitat Berlin” их сургуулийн гараг судлаач Френк Постберг хэлснийг “NASA”-гийн мэдэгдэлд эш татсан байна. Энэхүү судалгааг хийсэн судлаачид шинэ нээлт хийхийн тулд “Cassini”-гийн сансрын тоосонцрын судалгааны багажийн цуглуулсан мэдээллийг нарийвчлан судалжээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд гараг судлаачид манай нарны аймагт мөсөн гадаргуугийнхаа доор далайтай ертөнц олон байдгийг тогтоосон юм. Үүнд Бархасбадь гаргийн дагуул Европа, Санчирын хамгийн том дагуул Титан болон алслагдмал гараг болох Дэлхий ван хүртэл багтдаг.Дэлхий шиг далайтай гаргууд амьдрахад тохиромжтой температурыг хадгалахын тулд өөрийн нарнаас хол зайд байрлах ёстой боловч гүний далайтай ертөнцийг нээсэн нь амьдрал байх боломжтой гаргуудын тоог нэмэгдүүлж байна.“Энэхүү нээлтээр Энцеладын далай нь амьдралын үүслийн "хамгийн хатуу гэгддэг шаардлагыг" хангаж байгааг тогтоолоо. Одоо хүн төрөлхтний хийх дараагийн алхам тодорхой байна, бид уг далай үнэхээр амьдрал байх боломжтой эсэхийг олж мэдэхийн тулд Энцелад руу дахин очих хэрэгтэй” гэж К.Глейн хэлжээ.
https://montsame.mn/mn/read/321321
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хуурамч мэдээлэл, ялгаварлан гадуурхалттай тэмцэх тухай тогтоолыг батлав
2023-06-15 15:37:53
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /un.org/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хүлээцтэй байх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах асуудлаар 2686 дугаар тогтоолыг лхагва гарагт санал нэгтэйгээр баталжээ.Уг баримт бичигт НҮБ-ын гишүүн орнуудын энх тайвнаар зэрэгцэн орших үүрэг амлалтыг онцлон тэмдэглэж, эдийн засаг, нийгэм, соёл, хүмүүнлэгийн асуудлыг шийдвэрлэхэд олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай байгааг дахин баталжээ. Түүнчлэн бүх бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэх хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд уриалсан байна.Гишүүн орнуудын төлөөлөгчид үзэн ядах үг хэллэг, олныг төөрөгдүүлсэн хуурамч мэдээллээс үүдэлтэй хүчирхийлэл, ялангуяа олон нийтийн сүлжээнд газар авч буйд гүнээ сэтгэл зовниж байгаагаа илэрхийллээ.НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл олон улсын болон бүс нутгийн бүх байгууллагуудад хандан "арьсны өнгө, үндэс угсаа, хүйс, шашин шүтлэг, төрөлх хэлээр нь ялгаварлан гадуурхах явдлаас үүдэлтэй хүчирхийлэл, үзэн ядах үг хэллэг, хэт туйлшралыг ил тод буруушаахыг" уриалсан байна.
https://montsame.mn/mn/read/321305
“Microsoft”-ийг үүсгэн байгуулагч Б.Гейтс Ши Жиньпинтэй уулзана
2023-06-15 15:14:53
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Reuters/. Америкийн “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй баасан гарагт уулзахаар төлөвлөж байна гэж энэ талаарх мэдээлэлд ойр хоёр эх сурвалж мэдээлжээ.Энэхүү уулзалт нь Ши Жиньпиний хувьд сүүлийн жилүүдэд гадаадын бизнес эрхлэгчтэй хийсэн анхны уулзалт болох юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, талууд ганцаарчлан уулзаж магадгүй байна. Гурав дахь эх сурвалж тэднийг уулзана гэдгийг баталсан ч өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.Талууд юун тухай хэлэлцэх талаар эх сурвалжууд мэдээлээгүй байна. Лхагва гарагт Б.Гейтс “Twitter” хуудсандаа Бээжин хотноо 2019 оноос хойш анх удаагаа ирсэн талаараа нийтлээд, “Bill & Melinda Gates” сантай хамтран дэлхий нийтийн эрүүл мэнд, хөгжил дэвшилд тулгарч буй сорилтуудыг даван туулах чиглэлд ажиллаж буй түншүүдтэйгээ уулзана хэмээн бичжээ. Одоогоор тус сан болон Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба “Reuters” агентлагийн тодруулга авах хүсэлтэд хариу өгөөгүй байна. Б.Гейтс дэлхий нийтийн эрүүл мэнд, боловсрол, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой буяны үйлсэд түлхүү анхаарлаа хандуулахын тулд “Microsoft”-ийн удирдах зөвлөлөөс 2020 онд гарсан юм. Тэрбээр 2008 оноос “Microsoft” компанид байнгын удирдах албан тушаал хашихаа больжээ. Ши Жиньпин, Б.Гейтс нар хамгийн сүүлд 2015 онд Боаогийн чуулга уулзалтын хүрээнд уулзсан юм. Түүнчлэн 2020 оны эхээр Ши Жиньпин Б.Гейтс захидал илгээж, “COVID-19” цар тахалтай тэмцэхэд Хятад улсад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэнд түүнд болон “Bill & Melinda Gates” санд талархаж буйгаа илэрхийлж байв. Хятад улс энэ оны эхээр хилээ нээснээс хойш гадаадын хэд хэдэн компанийн гүйцэтгэх захирлууд тус улсад айлчилсан ч тэдний дийлэнх нь Засгийн газрын сайд нартай голчлон уулзсан юм.Тухайлбал, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян гуравдугаар сард “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Кук тэргүүтэй гадаадын компаниудын удирдлагуудтай уулзсан. Мөн “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск Шадар сайд Ди Сюсянтай өнгөрсөн сард уулзжээ. Гэсэн хэдий ч Хятад-АНУ-ын харилцаа улам хурцдаж, Ши Жиньпин улсынхаа үндэсний аюулгүй байдалд анхаарал хандуулах нь нэмэгдэж байгаа тул гадаадын бизнес эрхлэгчдийн Хятадад хандах хандлага нь болгоомжилсон шинжтэй болсон гэж шинжээчид үзэж байна.  Б.Гейтсийн айлчлал мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Хятадад хийх айлчлалын өмнө болж буйгаараа онцлогтой юм. Э.Блинкен дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орон, стратегийн өрсөлдөгчдийн харилцааг тогтворжуулахаар энэ сарын 18-19-ний өдрүүдэд Хятадад айлчилна. Э.Блинкен лхагва гарагт Хятадын Гадаад хэргийн сайд Чинь Гантай утсаар ярьсан бөгөөд энэ үеэр Чинь Ган Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, аюулгүй байдалд хохирол учруулахаа зогсоохыг уриалсан байна.
https://montsame.mn/mn/read/321312
АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ
2023-06-15 13:04:00
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан /ХНС/ 2022 оны гуравдугаар сараас хойш 10 дараалан өсгөөд байсан бодлогын хүүгээ 5-5.25 хувьд хэвээр үлдээх шийдвэрийг лхагва гарагт гаргажээ.“Бодлогын хүүг хэвээр хадгалснаар мөнгөний бодлогод үзүүлэх нөлөө болон нэмэлт мэдээлэлд дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлнэ” гэж Нээлттэй зах зээлийн үйл ажиллагааны хороо хоёр өдрийн хуралдааныхаа дараа мэдэгдсэн байна.АНУ-д тавдугаар сард хэрэглээний үнийн индекс 2022 оны зургаадугаар сард дээд цэгтээ буюу 9.1 хувьд хүрч байсантай харьцуулахад 4 хувьд хүрч саарсантай холбогдуулан ХНС бодлогын хүүг өсгөхөө түр зогсооно хэмээн шинжээчид таамаглаж байв.Төв банкны үүргийг гүйцэтгэдэг тус байгууллага инфляцыг зорилтот 2 хувьд хүргэж бууруулахын тулд тууштай хүчин чармайлт гаргахаа дахин нотолжээ. ХНС инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүгээ 500 суурь нэгжээр өсгөөд байгаа юм. Гэхдээ ХНС-гийн мөнгөний бодлого боловсруулагчид 2023 оны бодлогын хүүгийн таамаглалыг гуравдугаар сард 5.1 хувь байсныг 5.6 хувьд хүргэж ахиулсан нь түр завсарласны дараа хүүгээ дахин өсгөж магадгүй байгааг харуулж байна.
https://montsame.mn/mn/read/321299
Европын Холбоо хиймэл оюун ухаанаас учрах эрсдэлээс хамгаалах анхны хуулийг батална
2023-06-15 11:47:17
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БРЮССЕЛЬ. /BBC/. Европын Холбоо /ЕХ/ хиймэл оюун ухааны системийн хөгжлийг зохицуулах, иргэдийг хамгаалах хуулийг дэлхийд анх удаа батлах гэж байна. Уг хуулийн төслийг Европын парламент лхагва гарагт дэмжжээ. Одоо эцсийн хувилбарыг ЕХ-ны удирдах гол гурван байгууллага болох Европын Комисс, Парламент, Зөвлөл зөвшилцөх ёстой бөгөөд 2025 оноос өмнө хүчин төгөлдөр болох төлөвтэй байна.Дээрх хуулийн төсөлд заасны дагуу хиймэл оюун ухааны системийг Европын иргэд, хэрэглэгчдэд учруулах эрсдэлийн зэрэглэлээр нь бүлэг болгон хуваах бөгөөд бүлэг бүр зохих хязгаарлалт, хяналтын арга хэмжээтэй байх ажээ.Тухайлбал, хүмүүсийн далд ухамсарт нөлөөлөх зорилготой системүүд, түүнчлэн бодит цагт биометрийн мэдээллийг таних системийг бүрэн хориглох гэнэ.Мөн “СhatGPT” гэх зэрэг контент бүтээгч системүүдийн хувьд бүтээгдэхүүнүүд нь тодорхой шошготой байх, хүний ​​хийсэн ажил гэж бусдад дамжуулахгүй байх ёстой байна. "Европын парламентын гишүүд хиймэл оюун ухааны системийг хүмүүс хянадаг байх, аюулгүй, ил тод, мөшгих боломжтой, хэрэглэгчдийг ялгаварлан гадуурхдаггүй, байгаль орчныг хамгаалахад хувь нэмрээ оруулдаг байлгахад баталгаа гаргуулахыг хүсэж” гэж хуулийн төслийг боловсруулж байх үеэр Европын парламентын хэвлэлийн алба тавдугаар сард мэдээлж байв.Гишүүд зургаадугаар сарын 13-нд болсон хэлэлцүүлгийн үеэр нүүр царай таних системтэй холбоотой заалтуудад онцгойлон анхаарал хандуулжээ. Хуулийн төсөлд ийм системийг зөвхөн "үйл явдал болж өнгөрсний дараа" (бодит цагийн бус), зөвхөн шүүхийн шийдвэрийн дагуу гэмт хэрэгтэн, террористууд, сураггүй болсон хүмүүсийг л эрж хайхад ашиглахыг санал болгосон байна.Парламентын гишүүдийн олонх нь энэ заалтыг дэмжиж, цөөн тооны гишүүд л нүүр царай таних системийг бүрмөсөн хориглохыг уриалжээ.
https://montsame.mn/mn/read/321279
НАТО-гийн гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нар уулзана
2023-06-15 10:41:21
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БРЮССЕЛЬ. /unian/. НАТО-гийн гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын хоёр өдрийн уулзалт Брюссельд өнөөдөр эхэлнэ. Уулзалтын үеэр мөн Украинд зэвсэг нийлүүлэх асуудлаар холбоо тогтоох бүлгийн уулзалт, НАТО-Украины комиссын хуралдаан болно.НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг лхагва гарагт Брюссельд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, сайд нар Украины Зэвсэгт хүчний сөрөх довтолгооны явц, учирсан хохирлын талаарх тус улсын Батлан хамгаалахын сайд Алексей Резниковын илтгэлийг сонсож, Киевт шинээр зэвсэг нийлүүлэх талаар мэдэгдэл хийнэ гэжээ. Мөн НАТО-гийн цөмийн төлөвлөлтийн бүлгийн ээлжит бус хурал болох бөгөөд хурлын үеэр хэлэлцэх гол сэдэв нь Беларусьт цөмийн зэвсэг байрлуулах ОХУ-ын шийдвэр байх аж.
https://montsame.mn/mn/read/321270
В.Путин Африкийн орнуудын удирдагчидтай үр тарианы гэрээний талаар хэлэлцэнэ
2023-06-15 10:25:47
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
МОСКВА. /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд зургаадугаар сарын 17-нд Африкийн удирдагчидтай Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилгын талаар хэлэлцэнэ гэж түүний туслах лхагва гарагт мэдээлжээ.Африкийн орнуудын удирдагчид тивдээ үр тариаг тогтвортой нийлүүлэх сонирхолтой байгаа, харин одоогийн үр тарианы гэрээний дагуу ийм нөхцөл хангагдахгүй байна гэж ОХУ-ын төрийн тэргүүний туслах Юрий Ушаков лхагва гарагт эхэлсэн чуулганы үеэр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.“Энэхүү гэрээний ОХУ-тай холбоотой нөхцөлүүд хэрхэн биелж байгаад бид сэтгэл дундуур байна. Үнэндээ сэтгэл хангалуун бус байна. Иймд гэрээг үргэлжлүүлэн сунгах эсэх талаар бид тунгаан бодох болно” гэж Ю.Ушаков хэлжээ.Тэрбээр мэдэгдэхдээ, Орос-Африкийн хоёр дахь дээд хэмжээний уулзалт Африкийн орнуудад барууныхны үзүүлж буй “туйлын хүчтэй” шахалтыг үл харгалзан Санкт-Петербург хотноо долоодугаар сарын 27-28-ны өдрүүдэд болно гэжээ. Хэдийгээр шахалт үзүүлж байгаа ч ихэнх улс орнууд манай дээд хэмжээний уулзалтад оролцохоо батлан мэдэгдсэн гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Түүнчлэн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил “идэвхтэй” явагдаж байгааг дурдаад, энэхүү уулзалт нь Орос-Африк тивийн орнуудын цаашдын харилцаанд чухал ач холбогдолтойг тэмдэглэсэн байна.
https://montsame.mn/mn/read/321266
Умард Солонгос Хятадад болох Азийн наадамд оролцохоор бүртгүүлжээ
2023-06-15 09:36:32
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СПОРТ
БЭЭЖИН. /Kyodo/. БНХАУ-ын зүүн нутгийн Ханжоу хотод энэ намар болох бүс нутгийн наадамд оролцохоор Ази тивийн болон бүс нутгийн бүх Олимпын хороо, тэдгээрийн дотор БНАСАУ бүртгүүлсэн тухай Хятадын Үндэсний биеийн тамир, спортын ерөнхий газраас лхагва гарагт мэдээлжээ.Пёньян коронавирусний тархалтыг зогсоохын тулд 2020 оноос хойш хилээ үндсэндээ бүрэн хаасан билээ. Есдүгээр сарын сүүлчээс 10 дугаар сарын эхэн хүртэл үргэлжлэх Азийн наадмын өмнө БНАСАУ-ын эрх баригчид хилээр зорчих хоригийг сулруулах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.Азийн Олимпын Зөвлөлд нийт 45 улсын Үндэсний олимпын хороо багтдаг.БНХАУ-ын Үндэсний биеийн тамир, спортын ерөнхий газрын дэд дарга Жоу Жиньчян Бээжин хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, “COVID-19” цар тахлын улмаас нэг жил хойшлогдсон энэхүү наадам нь өнгөрсөн оны 10 дугаар сард болсон Коммунист намын их хурлаас хойш Хятад улсын зохион байгуулах "хамгийн том хэмжээний, хамгийн өндөр түвшний олон улсын спортын арга хэмжээ" болно гэжээ.Ханжоугийн наадмын бэлтгэл ажил бүрэн хангагдсан бөгөөд Азийн олон улс түүхэндээ хамгийн олон тамирчнаа илгээнэ гэж тэрбээр хэлжээ. Энэхүү наадамд Хятадын 900 орчим тамирчин оролцоно гэж Жоу Жиньчян нэмж хэлэв.
https://montsame.mn/mn/read/321249
Э.Блинкен Хятад, Их Британид айлчилна
2023-06-15 09:03:39
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ баасан гаргаас ирэх лхагва гаргийн хооронд Хятад, Их Британид айлчилна гэж Төрийн департамент лхагва гарагт мэдээлэв.Э.Блинкен Хятадын эрх баригчидтай Бээжин хотноо уулзана. Төрийн департаментын мэдээлснээр, тэрбээр АНУ-Хятадын харилцааг хариуцлагатайгаар зохицуулахын тулд харилцаа холбооны шугамыг нээлттэй байлгахын ач холбогдлын талаар хэлэлцэх ажээ."Хятад, АНУ-ын хэлэлцэн тохиролцсоны дагуу АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен зургаадугаар сарын 18-19-нд Хятадад айлчилна" гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь мөн мэдэгджээ. Энэ нь Э.Блинкений хувьд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хувиар Хятадад хийх анхны айлчлал болно. Тэрбээр Хятадад энэ оны хоёрдугаар сард айлчлахаар төлөвлөж байсан юм. Гэвч Хятадын тагнуулын гэх агаарын бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэрийн дээгүүр ниссэний дараа айлчлалаа хойшлуулсан билээ. Их Британийн нийслэл Лондон хотноо айлчлах үеэрээ Э.Блинкен Украиныг сэргээн босгох бага хуралд оролцоно. Мөн Их Британи, Украин болон бусад түнш, холбоотон орнуудынхаа төлөөлөгчидтэй уулзах ажээ.
https://montsame.mn/mn/read/321253
End of preview. Expand in Data Studio

Dataset Card for Dataset Name

Dataset Summary

This dataset card aims to be a base template for new datasets. It has been generated using this raw template.

Supported Tasks and Leaderboards

[More Information Needed]

Languages

[More Information Needed]

Dataset Structure

Data Instances

[More Information Needed]

Data Fields

[More Information Needed]

Data Splits

[More Information Needed]

Dataset Creation

Curation Rationale

[More Information Needed]

Source Data

Initial Data Collection and Normalization

[More Information Needed]

Who are the source language producers?

[More Information Needed]

Annotations

Annotation process

[More Information Needed]

Who are the annotators?

[More Information Needed]

Personal and Sensitive Information

[More Information Needed]

Considerations for Using the Data

Social Impact of Dataset

[More Information Needed]

Discussion of Biases

[More Information Needed]

Other Known Limitations

[More Information Needed]

Additional Information

Dataset Curators

[More Information Needed]

Licensing Information

[More Information Needed]

Citation Information

[More Information Needed]

Contributions

[More Information Needed]

Downloads last month
13