title
stringlengths
4
194
content
stringlengths
5
342k
Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт хүлээлгэх ялын ялгамжтай заалт
Гэрэл зургийг mpa.mn Тэртээ 1934 онд их зохиолч Д.Нацагдорж “Монголын үрс маш олон болтугай” хэмээх алдарт шүлгээ бичсэнээс хойш  90 жил болжээ.  Манай улс 1935 онд хүн амын тооллогоор 738,200 иргэнтэй гэж бүртгүүлж байсан бол 2024 оны 02 сарын 01 өдрийн байдлаар 3,546,263 иргэнтэй болж их зохиолчийн ерөөлөөр бид олуулаа болов. Харин хүн амын өсөлттэй зэрэгцээд “ хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх” ийн талаар төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого, хууль тогтоомжийн хүрээнд хангалттай хамгаалагдсан байдаг болов уу? Монгол улсын олон улсын хүүхдийн эрхийн тухай конвенцийн  I хэсэг 1 дүгээр зүйлд  “Энэхүү Конвенцийн зорилгод тухайн хүүхдэд хэрэглэх хуулийн дагуу тэрээр 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ”,  Хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт  Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэлх эрхийг нь хангахад энэ хууль үйлчилнэ гэж тус тус заажээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2021 оны эцсийн тоон мэдээллээр  0-18 насны 1,272,527  хүүхдүүд байна.  Манай улсад хүүхдийн эрхийг хамгаалсан Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гэх мэт эдгээр хуулиуд хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Гэр бүлийн тухай хуульд "хүүхдийн эрх, ашиг сонирхол" гэсэн холбоо үг 21 удаа тус бүр давтагдан орсон бол Хүүхдийн эрхийн тухай хуульд энэ холбоо үг нэг ч ороогүй бөгөөд харин "хүүхдийн эрхийг хангах" 25 удаа, "хүүхдийн эрхийг хамгаалах" гэж 5 удаа тус тус орсон байна.  Харин эдгээр хуульд заасны дагуу хүүхдийн эрхийг хамгаалж чадаж байгаа юу?   KidsRights Index нь улс орнуудын хэмжээнд хүүхдийн эрхийн талаар судалгаа гаргадаг дэлхийн анхны бөгөөд цорын ганц байгууллага. Жил бүр НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийг соёрхон баталсан НҮБ-ын гишүүн орнуудын дунд хүүхдийн эрхийн талаар  амьдрах эх, боловсрол эзэмших эрх, хамгаалуулах эрх, эрүүл  байх эрх, хүүхдийн эрхийг хамгаалах орчныг бүрдүүлэх гэсэн таван чиглэлээр судалгаа гаргадаг бөгөөд 2023 оны судалгаагаар  манай Монгол улс дараах асуумжийн дагуу Хүүхдийн эрхийн индексийн зэрэглэлээр 193 орноос 93-д орсон байна.  Амьд явах эрх Эрүүл байх эрх Боловсрол эзэмших эрх Хамгаалуулах эрх Хүүхдэд ээлтэй хүрээлэн буй орчныг бий болгох эрх 101-102 115 69 92 127-133 Сүүлийн үед хүүхэд хүчирхийллийн талаар сэтгэлд сэрхийм  аймшигт хэргүүд гарч байгаа бөгөөд түүнд хүлээлгэх ялын бодлогыг чангатгахыг ард иргэд уриалав. Үүний дагуу  2023 оны 12 сарын 07 өдөр Эрүүгийн хуулийн  12.1 дүгээр зүйлийн Хүчиндэх гэмт хэрэг “ Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн;  энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг өөрчлөн найруулахдаа өмнө нь 20 жил байсныг 25 жил болгон хорих ялыг чангатгав.  Эрүүгийн хуулийн тусгай ангид  “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг” гэсэн бүлэг бий.  Үндэсний статистикийн хорооны  2022 тайланд дурдсанаар дараах хүүхдийн эсрэг гэмт хэрэг бүртгэгдсэн байна. 2018 2019 2020 2021 2022 21 31 17 31 54 ОТИС-ийн Хуулийн сургуулийн захирал С.Болорэрдэнэ “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын зарим асуудал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан бүтээлдээ Эрүүгийн хуулийн Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх буюу 11.7.2.1 болон Хүүхэдтэй харгис хэрцгий харьцах буюу 16.7.1 ийн ялгаатай шинжийг харьцуулж хүчирхийлэл үйлдсэн этгээдэд ял оногдуулахдаа БАЙНГА болон УДАА ДАРАА гэсэн обьектив талыг харгалзан шүүх ялгамжтай ял оногдуулж байгаа талаар дурдсан байдаг. Ялгаатай тал 11.7.2.1 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 16.7.1 дугаар зүйл. Хүүхэдтэй хэрцгий харьцах Обьектив тал Байнга/ 3 ба түүнээс дээш   Удаа дараа / 2 ба түүнээс дээш Халдлагад өртөгч 18 насанд хүрээгүй хүүхэд, ахмад настан, жирэмсэн эмэгтэй   18 насанд хүрээгүй хүүхэд Субъект   Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 16 насанд хүрсэн хүн 18 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувь хүн   Ял 6 сараас 2 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 2 жил хүртэл хагацаагаар хорих ял шийтгэнэ 450 нэгжээс 1,350  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 3 сар хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ  Тайлбар:  1 нэгж – 1,000 төгрөгөөр тооцогдоно. Дээрх эрүүгийн хуулийн 2 төрлийн гэмт хэрэг нь зорилго сэдлээрээ ялгаатай боловч хохирогч нь адилхан хүүхэд байхад нэг нь хорих ялтай нөгөөх нь хорих ялгүй байна. Доктор С.Болорэрдэнийн гаргаж дэвшүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7.1 дугаар зүйл Хүүхэдтэй хэрцгий харьцах заалтаар  шүүхийн шийдвэрийн сан www.shuukh.mn сайтад тавигдсан дараах 2 кейсээр жишээ болгон авлаа. КЕЙС 1.  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол. Дугаар 2022/ШЦТ/717 Яллагдагч З.Д  нь 2021 оны 8  сараас 2021 оны 11 сарын 13-ны өдрийг хүртэл  М.П –тэй хамтран амьдрах хугацаандаа түүний хүү болох 7 настай П.Ш -тэй тоглож байна гэх нэрийдлээр удаа дараа хүүхдийн зүүн хацар, 2 гарын шуу, зүүн өгзөг, зүүн гуянаас нь гараараа чимхэх, цохих зэргээр бие махбод, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүүхэдтэй хэрцгий харьцсан. Мөн түүний бэлэг эрхтнийг гарынхаа хумсаар хавчиж эрүүл мэндэд тээрхийн арьсанд шарх  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Хохирогч П.Ш  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “Аав дүү бид хоёр заримдаа тоглодог. Тоглож байхдаа намайг гараараа чанга  базаж өвтгөсөн. Тэгээд бас миний боожгойноос татаад цус гаргаж намайг уйлуулсан. Аав заримдаа намайг чанга загнадаг. Аав Сүлдээ бид хоёртой  ноцолдож тоглож байгаад  миний дотуур хувцсыг тайлаад өгөхгүй байсан. Тэгээд хазна гээд намайг гэрт хөөж байсан тэгээд намайг барьж байгаад боожгойноос нэг удаа хазаад, боожгойноос гараараа татахаар нь би /ёоё/ гэж хэлэхэд миний дотуур хувцас надад өгсөн.  Тэгэхээр нь би дотуур хувцсаа өмсөөд гэртээ байж байтал миний боожгой хорсоод байхаар нь аавдаа хэлтэл би үзье гээд миний боожгойг хараад гайхсан. Тэгээд ийм юм байдгаа гээд байсан. Тэгснээ миний боожгойнд бор өнгөтэй шингэн юмнаас асгаж байгаад түрхэхэд аймар хорсоод байсан. Аавдаа хэлээд юм түрхүүлж байхад ээж гаднаас орж ирсэн...” гэжээ Шүүхээс Яллагдагч З.Д-д  Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,200,000 төгрөгөөр торгох ял.  Хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 675,000 төгрөг нийт 1,875,000 төгрөгөөр торгох ял авсан байна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 5 (таван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай гэжээ. КЕЙС 2.  Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол.  Дугаар 2021/ШЦТ/488 Шүүгдэгч О.З нь 2021 оны 5 сард  Эрүүл мэндийн харьяа Хүүхдийн төв сувилалд өөрийн төрсөн хүү болох нярай Б.Х-тай хэвтэн эмчлүүлж байхдаа түүний эцэг болох Б.Б-г бусадтай хардан, гэр бүлийн асуудлын улмаас маргалдан 1 сартай Б.Х-г гэдэс нүүр хэсэгт удаад дараа алгадаж, нясалж “үхээд өг” гэж хашхиран амыг нь гараараа дарах зэрэг удаа даараагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүүхэдтэй хэрцгий харьцах” гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч О.З- шүүх хуралдаанд: “...Тухайн үед хүүхэд өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Нөхөр маань мөнгө олохоор Тавантолгой руу  ажиллахаар яараад явсан.  Явсны дараа түүнтэй утсаар ярихад  согтуу байсан бөгөөд цаана нь эмэгтэй хүмүүс сонсогдсон. Дараа нь залгахад өмнө үерхэж байсан найз охин нь утсыг нь аваад  би 2 сартай жирэмсэн гэж хэлсэн. Мөнгө төгрөг олно гээд намайг хүүхэдтэй эмнэлэгт хэвтсэн байхад тэнд наргиж, цэнгээд дуулж бүжиглээд байж байсан. Тэгээд дахиад утсаа авахгүй 2 хоног алга болсон. Би Б-д амьдралаа орхиж байгаа бол одоо хүүхдийг нь чинь аллаа гээд хүүхдээ зодож байгаа бичлэг хийгээд явуулсан” гэв. Сэтгэц эмгэг судлалын  дүгнэлтэд О.З- г сэтгэцийн ямар нэгэн өвчингүй гэжээ. Шинжээчийн дүгнэлтээр нярай Б.Х-н биед гэмтэл тогтоогдсонгүй гэж гарсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн бол ...шийтгэнэ” гэж тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлон хуульчилжээ. Удаа дараа гэх гэмт хэргийн шинж нь “хэвшил буюу дахин давтагдах шинжтэй бөгөөд тооны хувьд хоёр ба түүнээс дээш удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдсэн байх хууль зүйн ойлголт юм. Тиймээс ... “удаа дараа” гэх гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж шүүх дүгнэлээ. Түүнчлэн, Эрүүгийн хуульд хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө хэрцгий хандсан байхыг хууль тогтоогч хуульчилжээ. Нэг сартай нярай хүүхдийн хувьд аливаа үйлдэл, эс үйлдэхүй хийх боломжгүй бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүүхдийн үйлдэл, эс үйлдэхүйн төлөө бус харин өөрийн нөхөртэй маргалдсаны улмаас хийсэн үйлдэл байх тул гэмт хэргийн санаа зорилго, сэдэлт нь мөн уг гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж дүгнэв. Иймд улсын яллагчийн шүүгдэгч О.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.З-ыг үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан болно гэжээ. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэх УДАА ДАРАА (2 ба түүнээс дээш)  эсвэл БАЙНГА (3 ба түүнээс дээш ) гэсэн давтамжийн тооноос хамаарч ялын бодлого өөр байна.  Хүүхэд хүчирхийлэлд өртөхөд зохих шийтгэлийг гэмт хэрэгтэнд оногдуулахын  тулд 3-аас дээш хүчирхийлүүлж бие махбод сэтгэл зүйгээр хохирсоор байх уу? Гэр бүлийн хүрээнд гарч байгаа хүчирхийллийн гэмт хэрэгт хамаарал бүхий этгээд нь дуудлага өгөх, цагдаад мэдэгдэх зэрэг үйлдэл хийдэггүйгээс болоод ял завших боломжийг олгож байна. Мөн Улсын дээд шүүх байнга гэх үйлдлийг янз бүрээр тайлбарлан хэрэглэж байна. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.7.2.1 дугаар зүйлийн  Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, 16.7.1 дугаар зүйлийн Хүүхэдтэй хэрцгий харьцах гэмт хэргийн ялын ялгамжтай байдлыг арилгах, эрдэмтэн судлаачид энэ сэдвийг анхааралдаа авч илүү нарийвчлан судлах хэрэгтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн  11/ “... Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэсэн заалт бий. Хүүхдийн эрхийг төр нь хуулиараа хамгаалж, төрсөн эцэг эх нь хайраар дутаахгүй өсгөх юм сан.
Стратегийн түншлэл тогтоосон Европын анхны улс тодорлоо
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Монгол Улсын гадаад бодлогын амин сүнс зорилт нь юу вэ гэдэгт тун энгийнээр хариулт олъё. Гадаад бодлого айл өрх бүрийн хаалгаар орж очиж хойморт нь заларч буян үйлддэггүй учраас иргэд тэр бүр надад хамаагүй гэсэн байдалтай явдаг бол тэр буруу ойлголт болно. Эх орны маань хөгжил дэвшил, монголчуудын маань өөдөө дэвшихэд нь таатай гадаад орчныг бүрдүүлж, олон улсын таатай гадаад хамтын ажиллагааг монголчууддаа бэлтгэн өгч, түүний үр шимийг монголчууддаа эдлүүлэхэд л Монгол Төрийн гадаад бодлого чиглэгддэг юм. Тун энгийнээр ойлгуулахад.  Таатай гадаад орчин гэж юу вэ гэвэл, монголчууд даян дэлхийд нүүр бардам явах, аялах, аж төрөх, суралцах тэр эрхийг нь баталгаажуулна гэсэн үг, хамгийн наад зах нь. Өнөөдөр даян дэлхийн аль ч улсад очсон Монгол Улс, монголчуудын нэр хүнд муугүй байгаа бол тэр чинь гадаад бодлогын үр дүн. Даян дэлхийн бүх улс үндэстэнтэй найрсгаар харилцаж, хамтран ажиллаж, худалдаа арилжаа харилцан хийж, дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудаас  (гүрнүүд) хөрөнгө оруулалт татаж, ядарсан эдийн засгаа босгох, шилжилтийн үеийн хүндрэлийг давахад гадаад бодлогын тус дэм чиглэгддэг. Эрх зүйн орчныг нь гадаад бодлого л бүрдүүлдэг. Дэлхийн өндөр боловсролоос хүртэж монголын залуу, ирээдүй, хойч үе эрдэм номд гэгээрэхэд гадаад бодлого нэн чухал нөхцөлийг, эрх зүйн орчныг бүрдүүлдэг. Яг энэ өнцгөөс ХБНГУ-ын Төрийн тэргүүний түүхэн, төрийн айлчлалыг онцолж байна. Герман бол Европын ба Европын Холбооны гол локомотив, бүс нутгийн хүчирхэг гүрэн. Тийм гүрэнтэй нөхөрлөж чадсан нь монголчуудын гавьяа. Ардчилсан Монгол Улс гадаад бодлогодоо ямагт урагшлан давшиж, дэвшиж, өндөрлөгт хүрэхэд Монгол-Германы харилцаа үлгэр жишээ болж ирсэн, хойшдоо ч тийм байна.  Өнөөдөр даян дэлхийн аль ч улсад очсон Монгол Улс, монголчуудын нэр хүнд муугүй байгаа бол тэр чинь гадаад бодлогын үр дүн Миний бие өмнө нь МОНЦАМЭ агентлагт ярилцлагад өгөхдөө: -2008 онд “Иж бүрэн түншлэлийн харилцааны тухай Монгол Улс, ХБНГУ хоорондын хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан. Энэ хоёр чухал эрх зүйн баримт бичиг манай хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны чигийг зааж байна. Судлаачийн хувьд миний төсөөлөл бол Иж бүрэн түншлэлийн харилцаагаа шат ахиулах нь энэ 2024 он байх болов уу. Өнгөрсөн 50 жилийн хамтын ажиллагааны ололтуудаа нэгтгэн дүгнэж дараагийн 50 жилийн хамтын ажиллагааны чиг хараагаа тодорхойлохоор ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч манай улсад ирж байгаа болов уу гэж үзэж байна гэсэн байгаа. Тэгвэл яг тэгж шат ахисныг ХБНГУ-ын Ерөнхийлөгч ноён Франк-Вальтер Штайнмайэрын айлчлал нотлон харууллаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлжээ: -Монгол Улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр төрийн айлчлал хийж байгаад талархаж байна. Энэхүү айлчлал хоёр улсын найрсаг харилцаа,  хамтын ажиллагаанд түүхийн нэгэн шинэ хуудас нээж, ирэх 50 жилийн харилцааны замын зургийг тодорхойлон, хоёр орны харилцааг стратегийн түншлэлд хүргэсэн түүхэн  онцгой айлчлал болж байна. Монгол Улс, ХБНГУ-ыг манай гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш, анд нөхөр хэмээн үздэг бөгөөд Герман улс Монгол Улстай стратегийн түншлэл байгуулж байгаа Европын анхны улс болж байгаагаараа онцлог юм гэв.  Эрхэм хүндэт зочин ноён Франк-Вальтер Штайнмайэр хэлжээ: -Монгол Улсын гуравдагч хөрш орон байгаадаа талархаж байна. Бидний хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч стратегийн түншлэлээ хөгжүүлэхээр гэрээ зурсандаа таатай байна гэжээ.  Хоёр Төрийн тэргүүн айлчлалын улс төрийн ба стратегийн хамгийн гол ач холбогдлыг нь ингэж үнэлжээ. Товчхондоо стратегийн онц ач холбогдолтой айлчлал боллоо гэчихсэн юм биш үү? Хоёр Ерөнхийлөгчийн гаргасан Хамтарсан тунхаглал энэхүү айлчлалын эрх зүйн гол баримт бичиг, цаашдын замын зураг, хэтдээ баримтлах чиглэл болно.  “Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын зарчим, “Гуравдагч хөрш”-ийн бодлого болон энх тайван, аюулгүй байдлыг хангах, олон улсын эрх зүйд суурилсан дэг журам, байгаль орчныг хамгаалах чиглэлээрх ХБНГУ-ын үүрэг амлалт, тууштай хүчин чармайлт, бодлогыг уялдуулан ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, зах зээлийн эдийн засгийн зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлд суурилсан хоёр талын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж, шат ахиулахаар шийдвэрлэв” гэсэн нь хоёр талаасаа угталцах гадаад бодлогын зарчмуудаа  харилцан хүлээн зөвшөөрч, харилцан дэмжиж, түүндээ суурилсан нийтлэг үнэт зүйлээ тодорхойлон, өмнө нь хэрэгжүүлж ирсэн иж бүрэн түншлэлийн харилцаагаа шат ахиулан стратегийн түншлэл тогтоолоо гэсэн үг юм. Шууд утгаар нь хөөж ойлгох аваас Монголын нар, салхины эрчим хүчний үлэмж нөөцөд суурилсан сэргээгдэх эрчим хүч, ногоон устөрөгчийг хөгжүүлэхэд тусална, товчхондоо Монголын эрчим хүчний хараат бус байдлыг дэмжинэ гэчихжээ. “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд хамтран ажиллах 7 чиглэлээ тодорхойлжээ. Үүнд: Улс төр, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлнэ.   Ардчилал, эрх зүйт ёс, ил тод байдал, сайн засаглал, ардчилсан парламентын тогтолцоо, иргэний нийгэм зэрэг үнэт зүйлийг бэхжүүлнэ.   “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод уялдуулан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.        Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд болон жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлнэ, энэ хүрээнд археологийн судалгаа, уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааг урагшлуулна.    Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүний аюулгүй байдал, энх тайванд үзүүлж буй сөрөг нөлөөллийг нь бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах болон тусгай хамгаалалттай газруудын тогтвортой менежментийг сайжруулахад хамтран ажиллана. Усны нөөц, ойн санг хамгаалах, цөлжилттэй тэмцэхэд хамтын ажиллагааг бэхжүүлнэ, энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжинэ. Би товчлон авлаа. Энэ товчлол дээрээ өмнө бичсэн Монголын ард түмэнд хэрэгтэй, тэдэнд ашиг өгөхөөр ямар ямар хамтын ажиллагааны боломж байна вэ гэдэгт хариулт олъё. Тунхаглалын үг өгүүлбэрээс эшилье. Тунхаглал дахь чиглэлүүдийн 3-т зааснаар бол бидний тогтвортой бизнес, жижиг, дунд үйлдвэрийг Герман дэмжих юм байна. Гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөлийг нь сайжруулна, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, ойн аж ахуйн хамтын ажиллагаа хөгжүүлнэ гэчихлээ. Энэ заалтаас Герман гэхээсээ Монгол л хожиж хөгжиж гарах ёстой юм. Чиглэлүүдийн 4-т зааснаар бол монгол оюутнуудад асар их боломж нээж өгчээ. Германд дээд болон мэргэжлийн боловсрол эзэмшихийг дэмжсэн манай “Илгээлт 2100” санаачилга, тэтгэлэгт бусад хөтөлбөр нэмэгдэнэ, Германы мэргэжлийн боловсролын сургалтын тэргүүн туршлагыг нэвтрүүлнэ гэжээ. Монголчууд хамгийн түрүүн оновчтой зөв авч ашиглах эрдмийн дардан зам нээлттэй байна. Цаашлаад шинжлэх ухаан, судалгааг тодорхой дурджээ. 5-д зааснаар Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр үргэлжилнэ, уг хэлэлцээрээр байгуулсан “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль”-ийг тууштай дэмжинэ гэлээ. Бас л монголчууд инженер-техникийн боловсрол хүртэх боломжийг нь заачихлаа. Чиглэлүүдийн 6-д заажээ. Эрчим хүчний аюулгүй байдал, ногоон эрчим хүчний төлөө нийтлэг зорилтоо дахин тунхаглажээ. Шууд утгаар нь хөөж ойлгох аваас Монголын нар, салхины эрчим хүчний үлэмж нөөцөд суурилсан сэргээгдэх эрчим хүч, ногоон устөрөгчийг хөгжүүлэхэд тусална, товчхондоо Монголын эрчим хүчний хараат бус байдлыг дэмжинэ гэчихжээ. Амин чухал (зовлон болдог) асуудал, бэрхшээлийг маань гэтэлгэхэд тусална гэсэн үг биш гэж үү. Төгсгөлд нь байна. Цөлжилт, агаарын бохирдол, хүлэмжийн хийн эсрэг байгаль орчны стратегийн том зорилтыг (“Тэрбум мод”) маань Герман дэмжинэ гэж амлажээ. Нэг үгээр дээр задалж тайлбарласнууд бол бүгд л монголчуудад нэн хамаатай, ашиглаж чадвал ямар ч өндөрлөгт хүргэчих амлалтууд гэж ойлгох хэрэгтэй. Гадаад бодлогыг практик дээр буулгаж ойлгоё гэвэл дээрх хэдэн үндэслэл ба гаргалгааг дахинтаа уншина уу. Бүхэлдээ Монгол Төрийн гадаад бодлого 2024 оныхоо зөв эхлэлийг ийнхүү тавилаа. Хүчирхэг нэгдмэл Европт стратегийн түнш улсаа анх удаа зарлалаа. Дараагийн ээлжид тийм түнш, түүнээс ч дутахгүй том хөрөнгө оруулагч, туслан дэмжигч Францыг бид 2023 онд илтгэл түншээрээ олоод тогтоочихсон, стратегийн түншлэл ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна. 2024 онд магадгүй Европын Холбоо өөрөө, мөн Их Британи ийм түншлэгчийн хувиар орж ирээсэй гэсэн хүслээ нуух юун билээ!
Ф.В.Штайнмайэр: Луу жилээ угтах гэж буй та бүхэнд шинэ жилдээ аз жаргалтай, эрүүл энх байхыг хүсэн ерөөе
Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр бараалхлаа.  Үүний дараа тэд хамтарсан мэдээлэл хийсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг энд дарж уншина уу. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр "Хүйтэн өдрүүдэд халуун дулаан хүлээн авсан та бүхэнд талархал илэрхийлье. Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярын бэлтгэлээ базааж буй энэ үед биднийг хүлээн авсанд талархаж байна.  Манай хоёр улс газар зүйн хувьд хол ч гэлээ үнэт зүйлс нь ижил билээ. Ялангуяа ардчилал, эрх зүйт төр хэмээх ижил үнэт зүйлстэй. Геополитикийн хүнд нөхцөл байдал, шинэ эрсдэлүүд бий болж буй энэ цаг үед бид ойр түншилж байгаад баяртай байна.  Бидний хамтын ажиллагаа өргөн хөгжиж, улмаар найз нөхдийн холбоотой болж ирлээ. Өчигдөр бид Стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурснаар харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч буй.  Монгол, Герман хоёр улсын хамтын ажиллагаа боловсрол, соёл, батлан хамгаалах зэрэг салбарт амжилттай үргэлжилж байна. Дараагийн хамтын ажиллагаа буюу манай хоёр орны харилцаанд тодоор үлдэх арга хэмжээ нь 2026 онд Боннд Монгол Улсын түүх соёлыг харуулах томоохон үзэсгэлэн нээхээр төлөвлөсөн явдал.  Ийнхүү хамтын ажиллагаа амжилттай сайн байгаагийн үндэс нь иргэд юм. Хэрэгжиж буй төслүүдэд хүмүүсийн найрсаг харилцаа томоохон хувь нэмрээ оруулсан. Олон монгол хүн Германд суралцсан билээ. Тэдний зарим нь эх орондоо буцсан бол зарим нь Германд ажиллаж амьдарч байна. Манай хоёр улсын иргэдийн харилцаа нягт уялдаатай хөгжиж ирсэн. Ирэхээсээ өмнө зарим тоон мэдээллийг харахад Монгол Улсын хүн амын нэг хувь нь германаар ярьдаг, 8,800 сурагч герман хэлийг сурч байгааг харах надад бахархалтай сайхан байлаа. Би айлчлалынхаа хүрээнд сургуулиудад очиж, хүүхдүүдтэй ярилцах болно. Мөн н.Галбадрах хэмээх айлд очиж, Цагаан сарын бэлтгэлээ хэрхэн хангаж буйг сонирхож, ярилцах гэж байгаадаа их баяртай байна. Луу жилээ угтах гэж буй та бүхэнд шинэ жилдээ аз жаргалтай, эрүүл энх байхыг хүсэн ерөөе" гэлээ.  Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв. Монголын Мэдээ агентлаг: ХБНГУ-ын Ерөнхийлөгч таныг Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаад талархал илэрхийлье. Ерөнхийлөгч та 10 жилийн өмнө манай улсад айлчилж байсан. Энэ хугацаанд ямар өөрчлөлтүүд ажиглагдсан бэ. Манай улсыг ямар ирээдүй хүлээж байна гэж харж байна вэ? ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр: 10 жилийн өмнө зуны улиралд анх ирж байхад зүлэг ногоо ургасан, байгаль нь тун үзэсгэлэнтэй байсан. Энэ удаад өвөл ирж байна. Эргэн тойрноо харахад цав цагаан байна. Нийслэл хот их өөрчлөгдөж, олон гоё шинэ барилга баригдсан байна. Үүнээс харахад монгол иргэдийн амьдралын чанар сайжирсан байх гэж бодлоо. Хамгийн чухал нь энэ хугацаанд бидний харилцаа маш сайн хөгжиж ирсэнд бий. Би хойшоо биш урагшаа харахыг хүссэн. Өнгөрсөн 50 жил юу хийсэн, алдаа оноогоо ярилцах биш ирээдүйн 50 жилдээ хамтын ажиллагаагаа хэрхэн илүү сайжруулах, уялдуулах талаар ярилцахаар ирсэн.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй аялал жуулчлал, мэргэжлийн боловсрол зэрэг олон салбарт хамтран ажиллах талаар ярилцсан. Гэхдээ зөвхөн цаасан дээр гэрээ зураад зогсох биш хэрэгжүүлэх нь чухал. Иймээс хэрэгжүүлэлтдээ илүү анхаарна.Герман сэтгүүлч: ТВ9 телевиз: Сайн байна уу, Монгол, Германы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд таны айлчлал болж байна. Хоёр улсын харилцааны дараагийн 50 жилийг та юу гэж харж байгаа вэ. Ойрын жилүүдэд хоёр улсын харилцаа ямар салбарт голлон төлөвлөгдөөсэй гэж бодож байна вэ? ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр: Өнгөрсөн хугацаанд хамгийн амжилттай хэрэгжсэн нь мэргэжлийн боловсрол, эрдэм шинжилгээний салбар дахь хамтын ажиллагаа байсан. Энэ салбар дахь хамтын ажиллагаагаа цаашид улам хөгжүүлнэ гэж бодож байна.  Одоогийн байдлаар 39 монгол оюутан Германд техникийн чиглэлээр сурч байгаа. Мөн Герман, Монголын харилцааг зөвхөн энэ үеийнхэн хадгалаад явах бус залуу үе маань цаашид үргэлжлүүлж, уламжлуулах нь чухал байна.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтын ажиллагааг хөгжүүлэх тодорхой салбарууд нэрлэсэн. Эдгээр нь залуу хүмүүст илүү сонирхолтой байна байх гэж бодож байгаа. Ялангуяа аялал жуулчлал илүү их хөгжинө гэж харж байгаа. Эрчим  хүчний шилжилт, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх нь залууст сонирхолтой байх болов уу.  Ирэх гуравдугаар сард Зам тээврийн сайд албан ёсны айлчлал хийхээр болсныг дуулгахад таатай байна. Герман сэтгүүлч: Энэхүү айлчлалаар геополитикийн хувьд ямар дохио өгч байна вэ? ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр: Бид газар зүйн хол ч гэлээ үнэт зүйлс нэгтэй. Үүгээрээ бид их ойр улсууд. Хамгийн чухал нь улс орнууд олон улсын хууль дүрмийг дагадаг байх ёстой, НҮБ-ын түвшинд хамтын ажиллагаа нь нягт уялдаатай байх учиртай.
Л.Оюун-Эрдэнэ: Шууд нислэг нэмэгдүүлэх, 1,000 инженер бэлтгэх зэрэг олон талаар хамтарч ажиллахаар ярилцлаа
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр хоёрдугаар сарын 7-8-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.  Айлчлалын хоёр дахь өдөр буюу өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнд бараалхсаныхаа дараа хамтарсан мэдээлэл хийсэн юм. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрийн мэдээллийг энд дарж уншина уу. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бид аравдугаар сард Герман улсад албан ёсоор айлчилсан. Их үр дүнтэй, халуун дотно айлчлал болсон. Тэр үеэр эрхэм Ерөнхийлөгч тантай болон Холбооны Канцлер Шольцтой Стратегийн түншлэлийн талаар ярилцаж байсан. Ийм хурдан, тэгээд Ерөнхийлөгчийн түвшинд шийдэгдэнэ гэж бодсонгүй. Монгол Улс Европын Холбооны улсуудаас хамгийн анхны Стратегийн түншлэлийн гэрээг Герман улстай байгуулж байгаадаа баяртай байна. 1990-ээд оны үед Монгол Улс парламентын засаглалтай, ардчилсан улс байхыг Үндсэн хуулийг тунхаглан зарлаж, бүс нутгийн хэмжээнд ардчилсан замаар эргэлт буцалтгүй явах шийдвэрийг гаргаж байлаа. Энэ агуулгаар Жон Керри Монгол Улсыг "Бүс нутагтаа ардчиллын баянбүрд" гэж хэлсэн байдаг. Монголын ард түмэн далайд гарцгүй ч оюун санааны хувьд нээлттэй байж, гадаад харилцааны олон тулгууртай, гуравдагч хөршүүдтэй, хөрөнгө оруулалтыг илүү татахыг эрмэлзсэн, чөлөө хэвлэл, олон намын системтэй, илүү чөлөөтэй үзэл бодлын мэтгэлцээнтэй байж өнгөрсөн 30 жилийн хугацаанд ардчилсан замаар эргэлт буцалтгүй явж ирлээ.  1992 оны Үндсэн хуулийн эх нь Германы үндсэн хуульд тулгуурласан байдаг. Монгол Улсын 30 жилийн аялал бол Герман улстай, Герман улсын эрдэмтэн судлаачидтай салшгүй холбоотой.  Өнгөрсөн аравдугаар сарын айлчлалын үр дүнгийн талаар Ерөнхийлөгчтэй илэн далангүй ярилцлаа. Хамтын ажиллагааны хувьд эрчим хүчний төслүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцсон. Аялал жуулчлал, шууд нислэг нэмэгдүүлэх, 1,000 инженер бэлтгэх, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв(МСҮТ)-үүдэд манайд хэрэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэх, хот байгуулалт зэрэг олон талаар хамтарч ажиллахаар ярилцлаа. Эрхэм Холбооны Канцлер Шольцод миний халуун мэндийг дамжуулахыг хүсье. Канцлер Шольцын хэлсэн "Ардчилал бол дээрээс бууж ирдэг үнэт зүйл биш. Бид өөрсдөө тэмцэж босгодог зүйл" гэсэн үгэнд би дуртай. Дайны сорилттой, дэлхий хуваагдмал ийм үед улс орнууд бие биенээ дэмжиж, дэлхийд энх тайван тогтоохын төлөө хамтдаа цуцалтгүй хичээх хэрэгтэй" гэлээ. Түүний мэдээллийн дараа Германы сэтгүүлч асуулт асууж, хариулт авлаа. -Стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тодорхой төсөл бий юу. Санал бодлоо хуваалцана уу? Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс нь мөнхийн хоёр хөрштэй. Манай улсын эдийн засгийн 90 орчим хувь нь уул уурхайн салбараас хамааралтай. Ялангуяа коксожсон нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт гэх дөрвөн бүтээгдэхүүн дээр манай экспорт тогтдог.  Түлш шатахуун болон уул уурхайн зарим бүтээгдэхүүнээр ОХУ-аас 80 орчим хувийн хамааралтай. Эдийн засгийг төрөлжүүлэх нь Монгол Улсын стратегийн хамгийн том зорилт. Энэ агуулгаараа уул уурхайн салбар, газрын ховор элемент, эрчим хүчийг хэрхэн экспортлох, эрчим хүчний шилжилт хийхэд Герман улстай хамтарч ажиллана. Мөн Хот байгуулалт, аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллах нь Ерөнхийлөгчийн дурдсанаар шинэ 30 жилийн хамгийн чухал зорилтуудын нэг болж байгаа.
ФОТО: Сар шинийн баярын босгон дээр төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Олны танил эрхмүүдээс "Guys" хамтлагийн дуучин А.Төгсбаяр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ. Мөн энэхүү өдөр Монгол Улсад Ардын багш, Гавьяат эмч, эдийн засагч, багш, хуульч, барилгачин, тээвэрчид нэмэгдсэн юм. Тодруулбал МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ: Уламжлалт мал аж ахуйг орчин үеийн арга зүйтэй хослуулан хөгжүүлэх, малын үүлдэр угсаа, ашиг шимийг дээшлүүлж бэлчээрийн менежментийг сайжруулах, малын тоо толгойг тогтвортой өсгөхөд идэвх санаачилга гарган, залуу малчдыг сурган бэлтгэж буй бодит хувь нэмрийг нь үнэлэн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин, Монгол Улсын Гавьяат малчин Доржийн Дашзэвэгт  хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа. АРДЫН БАГШ ЦОЛООР: Дээд боловсролын байгууллагын сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнийг бэлтгэх, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэхэд идэвх, санаачилгатай ажиллаж, боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийг боловсронгуй болгон хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулgy, олон арван эрдэм шинжилгээ, сургалт судалгааны бүтээл туурвисан Монгол Улсын Боловсролын их сургуулийн зөвлөх профессор, Монгол Улсын Гавьяат багш Нямын Жадамба, АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛООР: Сонгодог урлагийн сургалтыг дэлхийн түвшинд хүргэхэд мэдлэг, чадвараа дайчлан, хойч үеийг сурган хүмүүжүүлж, авьяас чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, дэлхийн болон Монголын сонгодог хөгжмийн олон арван шилдэг бүтээлийг олон улсын нэр хүндтэй тайзанд амжилттай удирдан тоглуулж, соёл, урлагийн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Чулууны Чинбат, БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР: Монголын байгаль орчныг хамгаалах холбооны Эрдмийн зөвлөлийн ахлагч, биологийн ухааны доктор, “Байгаль эх дэлхий” сонины эрхлэгч Хөхөөгийн Отгонбилэг, ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР: Дотоод хэргийн их сургуулийн Хил судлалын профессорын судалгааны багийн тэргүүлэх профессор, хурандаа Норовын Наранжамц, Ерөнхий боловсролын “Ирээдүй” цогцолбор сургуулийн захирал асан, ахмад багш Үрчгээгийн Бямбаа, Ерөнхий боловсролын “Оном” сургуулийг үүсгэн байгуулагч Ономын Дашдорж, ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Дашнямын Цогтсайхан,   ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР: “Чандмань тал” ХХк-ийн захирал Жамцын Энхболд, СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР: Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зохион байгуулагч Бүлтэнгийн Эрдэнэхүү, Төр, захиргааны ахмад ажилтан Дандарын Эрдэнэдаш, ГАВЬЯАТ АГРОНОМИЧ ЦОЛООР: НҮБ-ын “Стреам” төслийн зөвлөх Жаргалын Бяцхандаа, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР: АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн тэнхимийн эрхлэгч академич Шаравын Болд, АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР: “ААББ” ХХК-ийн захирал Цэдэн-Ишийн Даваасүрэн, “Хос-Аз” ХХК-ийн захирал Намжаагийн Зоригт, “Талх чихэр” ХК-ийн талхны үйлдвэрийн дарга Чулуунцэцэгийн Энхтуяа, Завхан аймгийн Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинатын дарга асан Долгорын Банзрагч, “НВЦ” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Бэгзжавын Цэрэндаваа, ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР: “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дохиолол холбооны 2 дугаар ангийн орлогч дарга асан Загдаагийн Сумьяа, ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР: “Цомбо” эм ханган нийлүүлэх компанийн эдийн засагч Наваантаяагийн Өлзий-Орших, Геологи, уул уурхай, эрчим хүчний салбарын ахмад ажилтан Чимэдийн Батаа, ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР: Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ахмад хяналтын инженер Бадарчийн Цэцэгмаа, ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР: Дорноговь аймгийн “Хан-Өлгий” ХХК-ийн захирал Хоролын Хүрэл, ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛООР: Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Гомбосүрэнгийн Даваадорж, Сүхбаатар аймгийн Халзан сумын малчин Жамбын Мөнхсүрэн, ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, Анагаах ухааны доктор, хүний их эмч Ядамын Амаржаргал, ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР: Баянхонгор аймгийн “Мандал дент” эмнэлгийн захирал Дорж-Очирын Цэрэнхорлоо, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга асан, хүүхдийн их эмч Санжаагийн Нарантуяа, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Сономын Наранцэцэг, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР: Булган аймгийн Рашаант сумын Засаг дарга Батмөнхийн Бат-Эрдэнэ, ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР: “Макс рөүд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Чимэддоржийн Батбаяр, ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР: “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын орлогч захирал Балбарын Даваасүрэн, УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР: “Намир медиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ая зохиогч Буяндэлгэрийн Пүрэвсүрэн нарыг шагналаа. Төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдийн фото сурвалжилгыг хүргэе.  ФОТО:
“ЛэндМН ББСБ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
null
Х.Нямбаатар: Хэн нэгнийг үх гэж зүхээд түгжрэл шийдэгддэг бол хараалгаад байж баймаар
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Нийслэлийн машины тоог хязгаарлах талаар Хотын дарга Х.Нямбаатар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Улаанбаатарт анх 85,000 машин явахаар төлөвлөсөн зам дээр өнөөдөр 700 мянган машин яваад байгааг яагаад ойлгож болдоггүй юм бэ. Тээврийн хэрэгслийн тоог хязгаарлахгүй бол гурван жилийн дараа хоёр сая хүнтэй, сая машинтай болно. Замын даацыг огцом шийдэж чадахгүй. 2013 онд 325,000 тээврийн хэрэгсэлтэй байсан бол өнөөдөр 700,000 болсон. Энэ оноос хойш 10 жилийн хугацаанд нийт замынхаа уртыг 25%-аар нэмэгдүүлсэн ч машин нь 100 дахин нэмэгдэж орж ирсэн. Замын түгжрэлийн шалтгааны гол үндэс автомашины замбараагүй импорт. Улаанбаатарчууд амьдралынхаа нэг сарыг түгжрэлд зарцуулаад байна. Түгжрэлээс яаж гарах вэ гэдгийг бодмоор байна. Зам дээр машин чинь багтахгүй байгааг ойлгох хэрэгтэй. Замуудаа өргөсгөх, холбох, гүүрэн замууд байгуулж байж түгжрэлээс гарна. Хэн нэг хүнийг үх гэж зүхээд түгжрэл шийдэгддэг бол хараалгаад байж баймаар. Өнөөдөр акц хийж байгаа нөхөд 2016 онд импортын машины татварыг нэмэх гэснийг эсэргүүцэж Сүхбаатарын талбай дээр Приус загварын машин авчирч шатааж байсан хүмүүс. Өөрөөр хэлбэл сөрөг хүчин, машины шуналтай хэдэн ченж.  2018 онд Амарсайхан хотын дарга байх үед авто зам ашигласны хураамжийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцэж Энхбат тэргүүтэй АН-ын хүмүүс жагсаал хийж, шийдвэрийг зогсоож байсан. Улс төр хийж болно, улс орноо хорлон сүйтгэх шийдвэр рүү явмааргүй байна" гэв. "Эко автомашин импортлогчдын холбоо" ТББ-аас "Нийслэлд олгох автомашины дугаарын хязгаарыг 730 мянгаар тогтоох эрхийг НИТХ-д олгосон. Улаанбаатар хотод бүртгэлтэй буй автомашины тоо 730 мянга. Журам батлагдвал маргаашаас эхэлж иргэд машин авах эрхгүй болох юм. Энэ журмаа татаж ав" хэмээн өчигдөр эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
П.Сайнзориг: Нийтийн тээврийг алдагдалгүй байлгахын тулд зорчигч бүр төлбөрөө төлдөг нөхцөлийг л бүрдүүлэх ёстой
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаан өнөөдөр болж байна.  Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг Нийтийн тээврийн зарим асуудлаар дараах мэдээллийг өгөв.  Тэрбээр "Төлбөрөө бүрэн авдаг болж байж нийтийн тээврийн үйлчилгээг залгуулж байгаа компаниуд оршин тогтоно. Энэ үйл ажиллагааг нь 2014 онд зогсоож татаас өгнө,  зорчигчоос авсан мөнгийг Улаанбаатар Смарт Карт компанид төвлөрүүл гэснээс хойш иргэд төлбөрөө төлөхөө больж нийтийн тээврийн салбарын орлого буурч эхэлсэн.  Орлого буурахын хэрээр нийслэлээс өгч байгаа татаас өсөж байгаа. Улаанбаатар Смарт Карт компанийн үйл ажиллагаа, зарим дата, программ хангамжийг нийслэлд шилжүүлж авах өр авлагын тооцоо нийлэх асуудал яригдаж байгаа.  Цаашдаа нийтийн тээврийн салбарыг алдагдалгүй ажиллуулж парк шинэчлэл хийн татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас олгохгүй байхын тулд нийтийн тээврээр зорчиж байгаа хүн бүр төлбөрөө төлдөг нөхцөлийг л бүрдүүлэх ёстой" гэв.  "Нийтийн тээврийг хөгжүүлэх санд орж ирсэн хөрөнгүүдийг зөв зарцуулахын тулд хяналттай болгож байгаа" Үргэлжлүүлэн тэрбээр Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн талаар "Нийтийн тээврийг хөгжүүлэх сан бол шинэ зүйл биш анх Ардчилсан Нам буюу 2009 онд Зам, тээврийн сайд байсан хүн байгуулж байсан юм. Байгуулчхаад энэ сангийн үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавих тухай асуудал өнөөдрийг хүртэл тодорхойгүй явж ирсэн. Иймд эргээд хяналттай болгож орж ирсэн хөрөнгүүдийг зөв зарцуулах гэж хяналттай болгож байгаа юм.  ₮160 тэрбумаар 600 автобус авчихлаа. Энэ автобусны эргэн төлөлтөөс ₮28.5 тэрбумыг сандаа төвлөрүүлэх гэж байна. Санд орж ирээд хуримтлуулаад дараа дараагийн парк шинэчлэл, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцөө бэлтгэхэд зарцуулна. Тээврийн компаниуд парк шинэчлэлээ хийж чадахгүй байгаа учраас төр худалдаж авч өгөөд бага багаар мөнгө авна гэсэн зарчмаар л нийтийн тээврээр зорчих боломжийг нэмэгдүүлэх зорилготой байгаа.  Уг сангийн үйл ажиллагаа бүгд ил тод нээлттэй тавигдана" гэв.
Японы Саппород болсон олон улсын цасан баримлын уралдаанд Монгол баг “Нөмөр” бүтээлээрээ тэргүүн байр эзэллээ
Эх сурвалж: Sapporo Preorder Japan Японы Хоккейдо мужийн Саппоро хотод болсон 74 дэх удаагийн мөсний баярын үеэр зохион байгуулагдсан олон улсын цасан баримлын уралдаанд Монгол Улсаас хоёр дахь удаагаа оролцож тэргүүн байр эзэлжээ. Тодруулбал Монголын Урчуудын Эвлэл (МУЭ)-ийн гишүүн зураач Б.Содномдаржаа, Б.Ганбаатар, А.Батзориг нарын "Нөмөр" бүтээлээр түрүүлсэн юм. 48 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээнд энэ жил Монгол, БНСУ, АНУ, Индонез, Сингапур, Тайланд, Япон зэрэг найман орны есөн багийн мөсөн барималчид ур чадвараа сорьсон. Тус тэмцээнд хамгийн хүчтэй оролцогчид нь Тайландын баг байв. Тэд сүүлийн гурван жил дараалан уг тэмцээнд түрүүлжээ.   "Нөмөр" бүтээлийн тайлбараас: Эрт дээр үеэс монголчууд үнэг арга ухаантай амьтан тул үр хүүхдийг минь хар муугаас хамгаална хэмээн итгэн нялх хүүхдийнхээ өлгийд эсгийгээр үнэг хайчлан зүүж зүүд нойрыг нь мануулсаар ирсэн. “Нөмөр” цасан баримлаар өвлийн тэсгэм хүйтэн, цасан шуурганаас балчир хүүг өөрийн биеэрээ уул мэт өмгөөлөн нөмөрлөж, гэр мэт дулаацуулан тухлуулж, ээж мэт энэрэн хайрлаж буй үнэгийг дүрсэлжээ. Зөөлөн цас будрах Японы тэнгэр дор тайван нойрсож буй үнэг хүү хоёр үзэгчдэд амар амгаланг бэлэглэх буй заа.   Эх сурвалж: Монголын урчуудын эвлэл   Эх сурвалж: Sapporo Preorder Japan   Эх сурвалж: Sapporo Preorder Japan   Эх сурвалж: Sapporo Preorder Japan   Эх сурвалж: Sapporo Preorder Japan   Эх сурвалж: Sapporo Preorder Japan   Эх сурвалж: Sapporo Preorder Japan   Эх сурвалж: Sapporo Preorder Japan   Эх сурвалж: Sapporo Preorder Japan   Эх сурвалж: Sapporo Preorder Japan   Эх сурвалж: Sapporo Preorder Japan     Эх сурвалж: Монголын Урчуудын Эвлэл
Улсын арслан Ц.Содномдорж нэгийн даваанд уналаа
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Цагаан сарын баярт зориулсан уламжлалт барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэллээ.  Хоёр өдөр үргэлжлэх тус барилдаанд улсын цолтой 70 бөх зодоглохоор бүртгүүлсэн юм. Нэгийн даваанд улсын арслан Ц.Содномдорж сумын заан Д.Цэрэннямд уналаа.  Түүнчлэн улсын харцага Ш.Уламбаяр аймгийн заан Т.Мягмаржавт, харцага Л.Лха-Очир аймгийн начин Б.Батжаргалд, улсын начин Б.Эрдэнэхүү аймгийн начин П.Алтанхуягт, начин Ш.Шинэбаяр аймгийн начин О.Баярбаасанд, начин Б.Дэлгэрсайхан аймгийн начин Д.Төрбаярт, начин Ц.Чимэддорж аймгийн начин Б.Баатарболдод унажээ. Эхний даваанд улсын цолтой 16 бөх өрсөлдөгчөө барсангүй.
Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 8-нд цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав 2024 оны хоёрдугаар сарын 8-ны Пүрэв гарагт эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан хязгаарлалт хийж болзошгүй байршлуудыг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ.  Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, ТОГ-оо тохируулахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байгаа билээ.  Хязгаарлалт 1-2 цагийн хугацаанд үргэлжлэх бөгөөд тухайн үеийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс хамаарч хуваарьт өөрчлөлт орох магадлалтай тул нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд УБЦТС-нээс уриалав.
Арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй 14 улсын цолтон хоёр давсангүй
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэлсэн билээ. Нэгийн даваанд улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй 16 улсын цолтон өрсөлдөгчөө бараагүй бол хоёрын даваанд улсын арслан Р.Пүрэвдагва аймгийн начин П.Алтанхуягт, улсын гарди Ө.Бат-Орших аймгийн начин Б.Баярбаасанд уналаа. Сэлэнгэ нутгийн залуу, аймгийн начин П.Алтанхуяг нэгийн даваанд улсын начин Б.Эрдэнэхүүг, Архангайн харьяат аймгийн начин Б.Баярбаасан улсын начин Ш.Шинэбаярыг давсан юм. Түүнчлэн улсын харцага Б.Батзаяа аймгийн заан О.Төрбатад, харцага Г.Бадрах аймгийн заан М.Тэгшбаярт, харцага Д.Бат-Эрдэнэ аймгийн заан Г.Мөнхбаярт унажээ. Маргааш буюу энэ сарын 9-нд 13:00 цагаас хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэлнэ. Даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, залуу гарди Ц.Бямба-Отгон нарын бөхчүүд амаа авах юм.
1,000 төгрөг төлөөд тухайн өдрөө дөрвөн удаа автобусанд суухаар болов
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав НИТХ-ын ээлжит XXI хуралдаан боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийтийн тээврийн шинэчлэл бол урт хугацаанд хийх ажил. Зөвхөн автобус авснаар бүх асуудлыг шийдэх боломжгүй. Бид шинэ автобуснуудыг хувийн хэвшилд түрээсээр олгосноор жилд 100 автобус авах мөнгийг Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрүүлж чадна. Автобусны хүрэлцээнээс гадна жолоочийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэх тогтолцоо руу шилжинэ” хэмээлээ. Нийтийн тээврийн сангийн үйл ажиллагааг тогтворжуулснаар энэ онд 28.2 тэрбум төгрөгийг санд төвлөрүүлэхээр тооцжээ. Жилд 20 тэрбум гаруй төгрөг энэ санд төвлөрч, тус мөнгийг цаашид шинээр автобус авахдаа зарцуулна. Мөн энэ хүрээнд шинээр авсан 600 автобусны 300 гаруйг нь хувийн хэвшилд түрээсээр ашиглуулахаар гэрээ хэлэлцээр хийж байна. Одоогийн байдлаар 115 автобусыг хувийн хэвшилд шилжүүлсэн. Аж ахуйн нэгжүүд долоон жилийн хугацаанд автобусны төлбөрийг бүрэн барагдуулах юм. Түүнчлэн 2009 оноос хойш худалдаж авсан автобуснуудын эргэн төлөлтийг аж ахуйн нэгжүүдтэй тохиролцож байгааг хэлж байлаа. Түгжрэлийг бууруулах нэг алхам бол нийтийн тээвэр болон багтаамж ихтэй тээврийн хэрэгслийг дэмжих явдал юм. Энэ хүрээнд ажилчид болон сургуулийн автобусыг дэмжих зорилгоор татварын хувь хэмжээг бууруулахаар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах тухай асуудлыг НИТХ-аар хэлэлцүүллээ. Ингэснээр аж ахуйн нэгж, байгууллагууд найм болон түүнээс дээш хүн зорчих боломжтой тээврийн хэрэгслийг үйл ажиллагаандаа ашиглах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Түүнчлэн Нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг танилцууллаа. Автобусны тарифыг 2014 онд хүүхэд 200, том хүн 500 төгрөг гэж тогтоосноос хойш өөрчлөөгүй. 30 минутын дотор дамжин суулт үнэгүй байдаг. Тогтоолын төслөөр хүүхдийн автобусаар зорчих үнийг 200 төгрөг хэвээр байхаар тусгажээ. Мөн иргэд нийтийн тээврээр зорчихдоо өдөрт дунджаар 1,000 төгрөг зарцуулдаг гэх судалгаа байдаг. Иймээс дөрвөн удаагийн зорчилтыг 1,000 төгрөг байхаар тооцож, өглөө автобусанд суухдаа картаа уншуулж энэ мөнгөө төлөх зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, 1000 төгрөг төлөөд цагт баригдахгүйгээр тухайн өдрөө дөрвөн удаа автобусанд суух боломжтой гэсэн үг.   2014 оноос хойш шатахууны үнэ хоёр дахин өсөж, цалин ч мөн  нэмэгдсэн. Түүнчлэн автобусны жолоочийн цалинг 3.5 сая төгрөг болгож нэмэгдүүлж байгаа нь цаашид автобусаар зорчих үнийг нэмэх шаардлагыг бий болгож буйг албаныхан хэлж байлаа. Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийслэл хотод олгох автомашины улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтлоо
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын ээлжит хурлаар авто зогсоолын мэдээллийн нэгдсэн системд холбох, Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянган авто машинаар тогтоожээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журмын төслийг танилцуулсан. Энэ журам нь нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, оршин суугчдын тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, эрэлт, хэрэгцээг тооцож нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах зорилготой юм. Мөн зогсоолын мэдээллийг нэгдсэн системд холбож, нэг цэгээс нөгөө цэгт зорчихдоо тухайн газар авто зогсоол байгаа эсэхийг урьдчилж мэдэх нөхцөлийг бүрдүүлнэ. Түүнчлэн зогсоолд цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэгч байршуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон зайг тусгайлан төлөвлөх аж. Улаанбаатар хотыг анх 85 мянган автомашинтай байхаар төлөвлөсөн байдаг. Өдгөө бүртгэлтэй автомашины тоо 700 мянгад хүрээд байгаа бөгөөд энэ хурдаар гурван жилийн дараа нэг саяд хүрнэ. Хэдий шинээр зам тавьж байгаа ч жилд орж ирэх машины тоо түүнээс хэд дахин их байгаа. Энэ нь замын хөдөлгөөний эрчим удааширч, цаашлаад тэг зогсох эрсдэлийг бий болгосон. Иймээс Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох шаардлагатай байгаа тул дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоолоо.   Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
“Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх нээлттэй инновац ба хамтын бүтээл - Монгол 2023” /MICS 2023/ хөтөлбөр өндөрлөлөө
"ЖАЙКА”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй “Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх нээлттэй инновац ба хамтын бүтээл – Монгол 2023” буюу “MICS 2023” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ 2024 оны 2 сарын 6-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Өнгөрсөн хугацаанд Кайт Монгол ХХК нь төслөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хөтөлбөрт оролцсон хамтарсан 10 багийг менторийн хөтөлбөрт хамруулсан ба тус арга хэмжээгээр төслүүд энэ хугацаанд бий болгосон үр дүнгээ танилцуулж хөрөнгө оруулагчид болон гадаад дотоодын нийт оролцогчдын зүгээс өндөр үнэлгээ авлаа. Тус хөтөлбөрийн хамтарсан багууд олон улсын болон дотоодын нийт 8 тэмцээн, хөтөлбөрт амжилттай оролцож тэргүүн байруудыг эзэлж, 100 гаруй сая төгрөгийн тэтгэлэг грантыг хүлээн авсан юм.   Төслийн хэрэгжүүлэлтэд "ЖАЙКА”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газраас 100 гаруй сая төгрөг, багуудын зүгээс нийтдээ 671 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрсдийн санаачилгад оруулж Монголын нийгэмд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахаар зорин ажиллаж байгаагаа тэмдэглэв. Сүүлчийн Питч арга хэмжээгээр Инмо студи шилдэг хамтын бүтээлээр шалгарч Кайт Монгол компаниас хорин сая төгрөгийн анхны хөрөнгө оруулалтаа хүлээн авсан ба "ЖАЙКА”-н хэрэгжүүлэлтийн 50 сая хүртэлх төгрөгийн тэтгэмжээр Япон улсын Тохоку Фүкүши их сургуулийн профессор Кавасакитай хамтран сэргээн засах эмчилгээний шинэ бүтээгдэхүүнийг төслийн хугацаанд амжилттай туршиж, зах зээлээ тэлсэн гэх мэт бодит үр дүнгүүд нь манай улсын хувьд шинэхэн бий болж буй венчур сангуудаас өндөр үнэлгээ авч үргэлжлүүлэн санхүүжилт авах боломжийг нээлээ.     Удаах амжилттай хэрэгжиж буй хамтарсан төслүүдээр Калл про агент, Аргал цаас төслүүд шилдэг төслүүдээр шалгарсан юм. "ЖАЙКА”-н хэрэгжүүлэлтийн 50 сая хүртэлх төгрөгийн тэтгэмжийг хүлээн авсан өөр нэгэн хамтарсан баг болох Taб Солюшн компанийн “1000 оюутан, 1000 цагийн ажлын байр” төсөл нь хөтөлбөрийн хүрээнд  2800 гаруй оюутныг цагийн ажлын байранд OneDayJob апликейшн дамжуулан зуучилсан байна. Энэхүү арга хэмжээнд Япон улсын Shibuya Start-up Support, Gotanda Valley болон Plug and Play байгууллагуудын төлөөлөгчид хүрэлцэн ирж Монгол, Японы инновац болон стартапууд болон экосистемийн хамтын ажиллагаа түншлэлийг бэхжүүлэх эхлэлийг тавилаа.   Мөн түүнчлэн 2-р сарын 7-ны өдөр МICS 2023 хөтөлбөр болон Нийслэлийн Бизнес Инновац Хөгжлийн Газрын дэмжлэгтэйгээр “UB Start-up Day” үйл ажиллагааг зохион байгуулсан ба Shibuya Start-up Support, Gotanda Valley болон Plug and Play хурдасгуур төвүүд тус тусын үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд монголын хурдасгуур төвүүдийн 10 стартапууд өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцууллаа. МICS-2023 арга хэмжээ болон “UB Start-up Day” үйл ажиллагаа нь хоёр орны олон талт хамтын ажиллагаа, нээлттэй инновацыг дэмжсэнээр Монгол Улсын нийгмийн асуудлуудыг шийдэх шинэ гүүр болно гэдэгт итгэлтэй байна. MICS 2023 хөтөлбөрийг "ЖАЙКА”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газраас санхүүжүүлж  хамтран зохион байгуулагчаар Kайт Монгол ХХК болон Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг нар оролцсон бөгөөд дэмжигч байгууллагаар Монгол улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Эдийн Засаг, Хөгжлийн яам, Цахим хөгжил, Харилцаа Холбооны Яам,  Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Бизнес, инновац хөгжлийн газар, ШУТ сан, IT парк, МСS Venture, Ricycle, Teso Investment зэрэг газрууд тус тус оролцож, КDDI корпорац, СОС Медика Монгол болон Худалдаа Хөгжлийн Банк нь тус хөтөлбөрийг дэмжин хамтарсан 2 төслийг ивээн тэтгэсэн юм. KDDI корпорацын 15 сая төгрөгийн ивээн тэтгэлээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор СХД Нэгдсэн эмнэлгийн залуу эмч нарын санаачилгаар “Эрүүл аав ээж – эрүүл хүүхдүүд” төслийг Е-клиник стартаптай хамтран амжилттай хэрэгжүүлж 8 видео контент бүтээж тун удахгүй Мобиком-н VOO үйлчилгээгээр дамжуулан хүргэхээр ажиллаж байгаа бол боловсролын тэгш бус хүртээмжийг сайжруулах Шинэ Монгол Академийн Edu-mics төсөл нь СОС Медика Монгол ба Худалдаа Хөгжлийн Банкны нийт 15 сая төгрөгийн ивээн тэтгэлээр хөдөө орон нутгийн 20 гаруй сургуульд хүрч ажиллан, өөрсдийн хэрэгжүүлж буй төслийн үр дүнг шалгаж, багш сурагчдад шаардлагатай заавар зөвлөгөөг өгч ажилласан байна.
Улаанбаатар хотын 33 байршилд халиа, тошин үүсжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Нийслэлийн онцгой комисс/НОК/ Пүрэв гарагт хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоожээ. Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгосон байна. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Дүүргийн онцгой комиссууд хуралдаж, шийдвэрээ ирүүлсэн. Баянзүрх дүүргийн 12, Чингэлтэй дүүргийн ес, Сонгинохайрхан дүүргийн долоо, Сүхбаатар дүүргийн таван байршилд, нийт 22 хорооны 33 байршилд халиа тошин үүслээ. Иймээс нийслэл, дүүргийн холбогдох байгууллагын 284 ажилтан, алба хаагч, 48 техник хэрэгсэлтэй 8,460 метр суваг шуудуу татаж, 401 тонн мөсийг гаргаж тээвэрлэн, далан босгох ажлыг хийж, 205 өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс сэргийлж ажилласан. Мөн Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ болон төвийн зургаан дүүргийн онцгой комиссоос хүн хүч, техник хэрэгсэл дутагдалтай байгаа тул шийдэж өгөх хүсэлтийг ирүүлж байна. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс шар усны үерийн нөхцөл байдал үүсэж болзошгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зөвлөмжийг ирүүлсэн. Иймээс үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай байна” гэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоолоо. Шар усны үерээс урьдчилан сэргийлж шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдан авахыг УБЗАА-нд даалгаж байна. Техникүүдийг ирэх хүртэлх хугацаанд аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, тодорхой хэмжээний газрыг хариуцуулж, мөс болон лаг хагшаасыг аваачих байршлуудыг зааж өгөх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдтэй хоёрдугаар сарын 15-ны дотор гэрээ байгуулахыг УБЗАА, шаардлагатай судалгааг гаргахыг ГУББГ-т даалгаж байна” хэмээн хэллээ. Дээрх зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргах юм. Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын хөрсний ус зайлуулах насосыг байгуулах зураг төсөв, тооцоог гаргаж Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгож, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний бодлогын бичиг баримтад дөрвөн голын ай савыг усны тохируулгатай болох төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр тусгахыг Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгав.
Дайныг зогсоох зорилготой ганц улс төрчийг Оросын сонгуулийн хороо нэр дэвшигчдийн жагсаалтаас хаслаа
Украины дайныг зогсоох зорилготой улс төрч Борис Надеждинд өчигдөр ОХУ-ын Сонгуулийн Төв Хороо удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх олгохоос татгалзах шийдвэр гаргажээ. Ингэснээр одоогийн ерөнхийлөгч Владимир Путин ямар ч саад бэрхшээлгүйгээр тав дахь удаагаа сонгогдох боломж улам баталгаажиж байна. Гуравдугаар сарын 15-17-ны өдрүүдэд санал хураалт нь болох сонгуульд тэр зөвхөн Кремлийн бодлогыг дэмжигч нэр дэвшигчидтэй өрсөлдөх юм. Ганцаараа дайныг зогсоох мөрийн хөтөлбөртэй байсан Надеждин сонгуулийн хуулийн дагуу 100,000-аас дээш тооны дэмжигчийн гарын үсэг цуглуулсан. Парламентад суудалгүй намаас нэр дэвшигчдэд ийм шаардлага тавигддаг. Гэтэл сонгуулийн хороо түүний илгээсэн дэмжигчдийн жагсаалтаас 9,000 гаруй хуурамч гарын үсэг илрүүлсэн гэх үндэслэлээр нэр дэвших эрх өгөхөөс татгалзжээ. Сонгуулийн хуулиар дэмжигчдийн гарын үсгийн 5-аас дээш хувь хүчингүй болсон тохиолдолд нэр дэвшүүлэхээс татгалздаг. 60 настай Надеждин сонгуулийн хорооны шийдвэрийг шүүхэд давж заалдахаар болсон байна. “Энд зөвхөн би зогсож байгаа юм биш. Миний ард гарын үсгээ зурсан хэдэн зуун мянган Оросын иргэд бий” гэж Надеждин өчигдөр мэдэгджээ. Энэ сонгуульд бие даан нэр дэвшиж буй Путин 315,000 нэр дэвшигчийн гарын үсэг цуглуулсны ердөө 91 нь хүчингүй болж байсан юм. Путинтэй өрсөлдөх боломжтой сөрөг хүчний улс төрчдийн зарим нь шоронд, зарим нь гадаадад дүрвээд байгаа. Тухайлбал 2018 оны сонгуульд өрсөлдөх гэж оролдоод бас хасагдаж байсан Алексей Навальный одоо шоронд 19 жилийн хорих ял эдэлж байгаа. Энэ удаагийн сонгуулийн саналын хуудсанд зөвхөн дөрвөн хүний нэр байхыг ОХУ-ын Сонгуулийн Төв Хорооны дарга Элла Памфилова мэдээлжээ. Энэ нь 2008 оны сонгуулиас хойших хамгийн цөөхөн нэр дэвшигчтэй сонгууль болно гэсэн үг. Путинтэй өрсөлдөх гурван нэр дэвшигч нь Коммунист Намын Николай Харитонов, Либерал Ардчилсан Намын Леонид Слуцкий, Шинэ Ардын Намын Владислав Даванков нар байх ажээ. Эдгээр намууд Кремлийн бодлого, үйл ажиллагааг дэмждэг. Нэр дэвшигчдээс Харитонов 2004 онд Путинтэй өрсөлдөөд хол зөрүүтэй саналын тоогоор ялагдаж байжээ. Надеждинаас гадна дайныг зогсоох мөрийн хөтөлбөртэй сэтгүүлч Екатерина Дунцова хэмээх эмэгтэй өнгөрсөн онд сонгуульд нэр дэвшихээ зарлаж байв. Гэвч сонгуулийн хороо түүний бичиг баримтаас олон тооны алдаа (тэр дундаа үг үсгийн алдаа) илрүүлсэн шалтгаанаар 2023 оны арванхоёрдугаар сард нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан юм.   Эх сурвалж: Associated Press
Шинийн 1, 2-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс сулрах боловч хоёрдугаар сарын 13-наас цасан шуурга шуурна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Сар шинийн 1, 2-н буюу хоёрдугаар сарын 10, 11-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс сулрах боловч 12-нд нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Хоёрдугаар сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Хоёрдугаар сарын 10-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 12-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 10-наас нутгийн баруун хэсгээр, 11-12-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн. Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна. Хоёрдугаар сарын 12-нд нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.  Сануулахад шинийн 1, 2 нь хоёрдугаар сарын 10, 11-ний Бямба, Ням гарагт тохиох бол шинийн 3-ны Даваа гарагт амраад хоёрдугаар сарын 13-наас ажлын өдөр эхэлнэ.
Орон нутгийн замд халтиргаа гулгаа ихтэй байгаа тул анхаарал, болгоомжтой зорчихыг зөвлөлөө
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Он гарсаар цасанд суусан 58 дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 484 иргэний аюулгүй байдлыг хангаж, 108 тээврийн хэрэгслийг цаснаас татан гаргаад байна.  Иймд хол, ойрын замд зорчихдоо шатахууны нөөцтэй, дулаан хувцастай байх, хоол хүнсний нөөцтэй, автомашинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явж хэвших, авто замд халтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул хурдаа тохируулж явах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Өнгөрсөн онд сар шинийн баярын өдрүүдэд Онцгой байдлын байгууллагад цасанд суусан, төөрсөн, сураггүй болсон 18 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж байжээ.   Эх сурвалж: ОБЕГ
Парисын Зуны Олимпын бүх медалиудад Эйффелийн цамхгийн хэлтэрхийг шингээжээ
2024 оны Парисын зуны олимпын наадмыг зохион байгуулагчид өчигдөр медалийн загвараа танилцуулжээ. Энэ оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд үргэлжлэх зуны олимпын наадмын дараа паралимпын наадам бас зохион байгуулагдах юм. Уг наадмын үеэр олгох бүх алт, мөнгө, хүрэл медалиудад Парис хотын бэлгэдэл болсон Эйффелийн цамхгийн металл хэлтэрхийг шингээснээрээ онцлог болжээ. 1896 оноос хойш зохион байгуулагдсан 29 зуны олимпын наадмуудын үеэр олгогдсон 36,600 орчим медалиас гол ялгарах зүйл нь энэ юм байна. Өөрөөр хэлбэл Парисын наадмаас медаль хүртсэн бүх тамирчид Франц улс болон түүний түүхийн нэг хэсгийг гэртээ авч харих юм. 1889 онд Францын хувьсгалын 100 жилийн ойд зориулж, инженер Густав Эйффелийн босгосон цамхаг 330 метр өндөр, 18,038 металл хэсгээс бүтсэн байдаг. Анх уг цамхгийг Парисын төвд 20 жил байлгах төлөвлөгөөтэй байжээ. Гэвч олон жилийн засвар сайжруулалт, арчилгааны үр дүнд 135 жилийг өнгөрөөгөөд байна. Парис хот 1900 ба 1924 онуудад бас зуны олимпын наадмыг зохион байгуулж байжээ. Энэ наадмын медалиудын голд Эйффелийн 18 грамм металл хэсгийг суулгасан юм байна. Эдгээр нь цамхгийг засварлах үед тайрагдсан хэлтэрхийнүүд ажээ. Медалийн гол хэсэгт наадмын лого бүхий зургаан өнцөгт байрлуулсан нь бас Франц орны бэлгэдэл юм байна. Францыг газар нутгийн хэлбэрээр нь “L’Hexagone” буюу зургаан өнцөгт гэж нэрлэх тохиолдол байдаг. Медалийг бусад хэсгийг 100 хувь дахин боловсруулсан металлаар бүтээжээ. Парисын наадмын алтан медаль нь 529 грамм жинтэй, цэвэр мөнгөөр бүтээж, 6 грамм алтаар бүрсэн байна. Мөнгөн медаль 525 грамм жинтэй, бүтэц нь цэвэр мөнгө байх бол хүрэл медаль 455 грамм жинтэй, зэс, цагаан тугалга, цайрын хайлшаар бүтээсэн байх гэнэ. Бүх медалиуд 85 мм диаметртэй, 9.2 мм зузаан байна. Медалиудыг Францын үнэт эдлэлийн томоохон брэнд Chaumet урлажээ.   Эх сурвалж: Associated Press
Герман улсын ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын төрийн айлчлал өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийж, үр дүнгийн талаар мэдээлэл өгөв. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхлаа. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болсон төрийн айлчлалын үеэр нийтлэг үнэт зүйлд суурилсан Монгол, Германы харилцааг ахиулж, Стратегийн түншлэлийн түвшинд хүргэн, Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан нь харилцааг бүх салбарт гүнзгийрүүлэх түүхэн ач холбогдолтой боллоо. Төрийн айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурав. Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюнденбендэр нар Монгол- Германы хамтарсан 38 дугаар сургууль, 147 дугаар цэцэрлэг, “Чингис хаан” үндэсний музей, “Мөнх” ХХК болон малчин айлд зочиллоо. Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюнденбендэр нарыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц болон албаны бусад хүн үдлээ.       Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газрын ХМА
Явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх иж бүрэн тоноглогдсон дөрвөн автомашин хүлээн авлаа
ЭМЯ Азийн Хөгжлийн Банк(АХБ), Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх” МОН-9218 төслийн хүрээнд Монгол Улсад явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх иж бүрэн тоноглогдсон дөрвөн автомашин хүлээлгэн өгөх арга хэмжээ өчигдөр Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн гадна талбайд боллоо. Нүүдлийн эмнэлгийн зориулалтаар бүрэн тоноглосон машинуудыг хүлээлгэн өгөх ёслолд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг,  Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин болон эрүүл мэндийн салбарынхны төлөөлөл оролцов.   Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээний бүрэн тоноглогдсон автомашинуудтай болоход дэмжлэг үзүүлсэн Япон улсын Засгийн газар, АХБ-нд гүн талархал илэрхийлээд "Монгол Улсын Засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэр гарсантай холбогдуулан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулан өнөөдрийн байдлаар нийт хүн амын 40 шахам хувийг хамруулаад байна. Өнөөдөр хүлээн авч буй бүрэн тоноглогдсон  автомашинууд нь эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээнд иргэдээ бүрэн хамруулах зорилго зорилтоо амжилттай биелүүлэхэд чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт болж байна” хэмээсэн.    ЭМЯ Цаг агаарын эрс тэс нөхцөл, бартаатай замаар хол зайд зорчих зэргээс шалтгаалан хөдөө орон нутгийн иргэд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг цаг алдалгүй авахад хүндрэл учирдаг. Тулгамдсан энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор бартаат замын хүчирхэг ачааны машин дээр суурилуулж, иж бүрэн тоноглосон нүүдлийн эмнэлгүүдийн тусламжтайгаар хамгийн алслагдсан нутагт амьдардаг хөдөөгийн иргэддээ хүрч үйлчлэх боломж бүрдэж буйг Элчин сайд Игавахара Масарү, Суурин төлөөлөгч Шэннон Коулин нар ёслолын үеэр хэлсэн үгэндээ онцлон дурдаж байсан. Тэд улс орон даяар зонхилон тохиолдох өвчнийг эрт илрүүлэх, иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжиж буй гэдгээ ч хэлсэн. Монгол Улс болон АХБ, Ядуурлыг бууруулах Японы сангийн хэлэлцээрийн дагуу 5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх” МОН-9218 төслийн хүрээнд Явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх иж бүрэн тоноглогдсон эдгээр автомашинаас гадна 585 вакцинжуулалтын цэгүүдэд үйл ажиллагааг нь бэхжүүлэх бараа, тоног төхөөрөмж, аймгийн Зоонозын өвчин судлалын төвүүд болон хилийн боомтуудад нийт 11 иж бүрэн молекул биологийн лабораторийн тоног төхөөрөмж, гурван суурин рентген аппарат, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон хээрийн тандалтын нэгжүүдэд холбогдох багаж хэрэгслүүдийг амжилттай нийлүүлж ашиглалтад оруулаад байгаа юм. Мөн Үндэсний төвүүдээр дамжуулан дархлаажуулалтын эмч, вакцинаторууд болон бусад эмнэлгийн болон эмнэлгийн бус салбарын мэргэжилтнүүдэд зориулсан Ковид-19 цар тахлын дараах сургалтуудыг амжилттай зохион байгуулсан байна. Нүүдлийн эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон хоёр автомашины нэгд нь  лабораторийн шинжилгээ, дурангийн оношилгоо, эмэгтэйчүүдийн үзлэг хийх боломжтой юм. Энэ машинд гематологийн анализатор, биохими, шээсний хагас автомат анализатор, лабораторийн хөргөгчөөс гадна  дурангийн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, үзлэгийн ор, зөөврийн компьютер, принтер, ариутгал халдваргүйжүүлэлт хийх багаж тоног төхөөрөмжийг ч суурилуулсан байна.   Харин хоёр дахь машинд рентген оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, шүд, чих хамар хоолой, нүд, дотрын эмчийн үзлэг хийх бүх багаж хэрэгсэл бий. Тухайлбал, зөөврийн рентген аппарат, эмчийн ширээ, сандал, шүдний үзлэгийн сандал багаж, шүдний рентген аппарат, автоклав, шүдний чулуу, өнгөр цэвэрлэх чичиргээт машин, шүлс соруулах зөөврийн аппарат, зүрх, тархины цахилгаан бичлэгийн аппарат, зөөврийн эхо, ясны сийрэгжилт тодорхойлох аппарат зэрэг олон төрлийн багаж тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон.  Эдгээр машинд хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй хүн орж гарах зориулалтын хаалга шат, цахилгаан үүсгүүр, хиймэл дагуулын интернэт үйлчилгээг ашиглах төхөөрөмжийг ч хийж өгснөөрөө онцлог юм байна гэж Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлэв.
Украины ерөнхийлөгч Зеленский зэвсэгт хүчний командлагчаа солилоо
Зеленский, Залужный нар Дайн эхэлсэн цагаас хойш анх удаагаа Украины армийн дээд удирдлагад томоохон халаа сэлгээ боллоо. Тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр армийн ерөнхий командлагч Валерий Залужныйг албан тушаалаас нь огцруулж, оронд нь генерал Олександр Сирьскийг томилох шийдвэр гаргажээ. Одоо 50 настай Залужный дайны эхнээс Украины зэвсэгт хүчнийг командалж, Оросын эзлэн түрэмгийлэгчдийн довтолгоог няцааж чадсан юм. Гэхдээ тэр өнгөрсөн оны дундуур эхэлсэн сөрөг давшилтыг үр дүнд хүргэж чадаагүй. “Өнөөдөр бид армийн шинэчлэлтийн талаар илэн далангүй ярилцлаа. Яаралтай өөрчлөлтүүд хэрэгтэй байгааг. Би генерал Залужныйд Украины төрийн багийн нэг хэсэг хэвээр байхыг санал болголоо. Түүнийг зөвшөөрсөнд би талархаж байна” гэж Зеленский сошиал хуудсандаа мэдээлжээ. Олександр Сирьский нь 2022 оны намар Украины зүүн хойд Харьков мужийн нутгаас Оросын эзлэн түрэмгийлэгчдийг хөөн гаргах сөрөг давшилтыг амжилттай удирдсан генерал юм.   Олександр Сирьский Сүүлийн нэг жил гаруй хугацаанд Украины дайн нуувчны дайнд шилжиж, аль аль тал нь томоохон ахиц дэвшил гаргаагүй байгаа. Зеленский зэвсэгт хүчний шинэ удирдлагадаа Оросын түрэмгийлэгчдэд цохилт өгч чадах стратеги боловсруулахыг даалгажээ. “Хэрвээ бид Украины зэвсэгт хүчний үндэс суурийг үр дүнтэй өөрчилж чадвал 2024 онд амжилттай байх болно” гэж тэр мэдэгдсэн байна. Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Төмөр жанжин” гэж өргөмжилсөн Залужный эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцлийн бэлэг тэмдэг болсоор ирсэн юм. Украины олон нийтийн дунд төдийгүй цэрэг дайчдын дунд түүний нэр хүнд асар өндөр байдаг. Сүүлийн үед Залужный гадаадын хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө ерөнхийлөгч Зеленскийтэй зарим асуудлаар зөрчилдөж байж магадгүй гэсэн санааг цухуйлгаж байсан юм. Тухайлбал тэр үндэсний хэмжээнд шинэ дайчилгаа зарлаж, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг хагас сая хүнээр сэлбэхгүйгээр Украины армийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд хэцүү болохыг илэрхийлж байжээ.   Эх сурвалж: AFP
АНУ-ын сенат Украин, Израиль, Тайваньд $95 тэрбумын тусламж үзүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Сенатын олонхын бүлгийн тэргүүн Чак Шуммер АНУ-ын конгрессын дээд танхим Сенат өчигдөр Украин, Израиль, Тайваньд зэр зэвсгийн тусламж үзүүлэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ. 100 суудалтай Сенатын танхим 67-32 харьцаагаар дэмжиж, 60 хувийн босгыг давсан тул хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр болж байна. Өмнөх өдөр нь АНУ-ын хилийн хамгаалалтыг чангатгах арга хэмжээг багтаасан өргөтгөсөн хуулийн төсөл орж ирсэн нь дэмжигдээгүй юм. Харин өчигдөр үүнийг хасаж, зөвхөн холбоотнуудын аюулгүй байдлыг хангах хэсэг орж ирсэн нь ийнхүү дэмжигдсэн байна. Өмнөх өдөр нь эсрэг санал өгч байсан Бүгд Найрамдах намын 17 гишүүн дэмжсэн санал өгчээ. “Энэ бол эхний сайн алхам. Хуулийн төсөл нь манай үндэсний аюулгүй байдал, Украин, Израиль дахь холбоотнуудынхаа аюулгүй байдлыг хангах, Газын зурвасын гэм зэмгүй энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, Тайванийг дэмжихэд зайлшгүй шаардлагатай. Бид ажлаа дуустал үргэлжлүүлэх болно” гэж Сенатын олонхын бүлгийн тэргүүн Чак Шумер санал хураалтын дараа мэдэгдсэн байна. Эцсийн хэлэлцүүлгийг энэ амралтын өдрүүдэд явуулж болзошгүй тухай зарим сенаторууд мэдээлжээ. Хуулийн төсөлд Украинд үзүүлэх $61 тэрбум, Израильд үзүүлэх $14 тэрбум, Тайвань зэрэг бусад Номхон далайн бүсийн холбоотнуудыг дэмжих $4.83 тэрбумын тусламж тусгагдсан юм. Бас Газын зурвас, Баруун эрэг, Украин болон бусад дэлхийн дайн мөргөлдөөнтэй бүсэд амьдарч байгаа хүмүүст үзүүлэх $9.15 тэрбумын хүмүүнлэгийн тусламжийн багц багтсан байгаа. Гэхдээ хуулийн төсөл Сенатаар дэмжигдсэн ч Конгрессын төлөөлөгчдийн танхимд саад бэрхшээлтэй тулгарч магадгүй байна. Тухайлбал ерөнхийлөгч асан Дональд Трампын ойрын холбоотнууд болох Бүгд Найрамдах намын олон төлөөлөгч өмнө нь Украинд тусламж үзүүлэхийг эсэргүүцэж байсан юм. 2022 онд Оросын эзлэн түрэмгийлэх дайн эхэлснээс хойш Конгресс ганцхан удаа Украинд үзүүлэх $110 тэрбумын тусламжийн багцыг баталж байв. Өнгөрсөн оны сүүлээр энэ тусламжийн нөөц шавхагдаж дууссан гэгдэж байгаа. АНУ-ын холбоотнууд тусламжийн дараагийн багцыг батлалгүй удааж буй Конгрессын гишүүдийг шүүмжилж байна. Тухайлбал Польшийн ерөнхий сайд Дональд Туск тусламжийг гацааж буй Бүгд Найрамдах намын хууль тогтоогчдыг АНУ-ын ерөнхийлөгч агсан Рональд Рейганы “ясыг өндөлзүүлж байна” хэмээн шүүмжилсэн юм.   Эх сурвалж: Reuters
Туркмений эрх баригчид хуримд гадаадын дуу хөгжмийн оронд экс ерөнхийлөгчийн зохиосон дууг тоглуулахыг даалгажээ
Туркменистаны эрх баригчид иргэдийн хувийн амьдралд хэт оролцсон сонин шийдвэр гаргасан тухай эх сурвалжууд мэдээлжээ. Тухайлбал хуримын ёслолын үеэр гадаадын дуу хөгжим хориглож, зөвхөн туркмен үндэсний дуу хөгжим тоглуулахыг даалгадаг болсон байна. Тэр дундаа Туркменистаны экс ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын зохиосон дууг зөвшөөрөгдсөн дуунуудын жагсаалтад оруулжээ. Энэ шийдвэрийг олон үндэстэн угсаатны нутаг Балкан мужид хэрэгжүүлж эхэлснийг гэрчүүд мэдээлсэн байна. Каспийн тэнгисийн эрэгт оршдог тус мужид орос, армени, азери зэрэг үндэсний цөөнхийн төлөөлөл болсон хүмүүс амьдардаг. Мужийн төв Балканабад хот, эргийн хот Туркменбашид шинэ журам хэрэгжиж эхэлсэн нь эх хэл дээрээ хөгжилдөж, наргих хүсэлтэй хүмүүсийг нэлээд бухимдуулсан гэнэ. Албан ёсны шийдвэр гараагүй ч гэрлэлтээ бүртгүүлж буй хосуудад албаны хүмүүс ийм чиглэл өгдөг болжээ. Үүнээс гадна хуримын ёслолд ерөөлийн үг хэлэхдээ Туркменистаны ерөнхийлөгчийг магтах, танхимын хананд Бердымухамедовын хөргийг залах чиглэл өгсөн гэнэ.   “Хурим биш, засгийн газрын арга хэмжээнд оролцож байгаа мэт санагдсан. Эрх баригчид иргэдийн хувийн амьдралд ямар гүн хутгалдаж буйг харсан хүн бүхэн дургүйцэж байлаа” гэж сүүлийн үеийн нэг хуримд оролцсон гэрч мэдээлжээ. Саяхан бас Дашогуз, Лебап мужид амьдардаг узбек үндэстнүүдэд эрх баригчид хуримд зөвхөн туркмен дуу хөгжим тоглуулах, туркмен үндэсний хувцас өмсөх чиглэл өгсөн байна. Дуу хөгжим зохиох хоббитой Бердымухамедов 15 жил ерөнхийлөгчөөр ажилласны эцэст 2022 оны гуравдугаар сард хүү Сердарт албан тушаалаа шилжүүлсэн юм. Гэхдээ одоо түүнийг Ард Түмний Зөвлөл хэмээх дээд байгууллагаараа дамжуулан Туркменистаныг удирдсан хэвээр байгаа гэдэг.   Эх сурвалж: Radio Free Europe
Жүжигчин О.Тэмүүжинг Алтан гадас одонгоор шагналаа
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Төрийн ордонд өнөөдөр сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.  Энэ үеэр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан жүжигчин О.Тэмүүжинг Алтангадас одонгоор шагналаа.  Түүний хувьд "Эмоци" продакшнд харьяалагддаг билээ.
"Газар хөдлөлтөд тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зураг төслийг үнэгүй ашиглах боломжтой"
Улаанбаатар хотод учирч болзошгүй хамгийн өндөр эрсдэлтэй гамшиг бол газар хөдлөлт юм. Хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 гаруй газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2012 онд дөрөв дахин, 2013 онд 10 дахин олон бүртгэгдсэн нь Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгдэж байгааг харуулж байна. 2023 онд Улаанбаатар хот орчимд нийт 1,080 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс хүнд мэдрэгдэхүйц буюу 3-4.9 магнитудын газар хөдлөлт долоон удаа бүртгэгджээ.   Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллагаас “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 2012-2013 онд  Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийсэн. Тус үнэлгээгээр төвийн зургаан дүүргийн барилгын нурах магадлал, хохирлын хэмжээг 47.8 хувь, гал түймэр, газар хөдлөлтөд гэр хорооллын 80 хувь нь өртөх магадлалтайг тогтоожээ. Энэ нь гэр хороолол, зуслангийн бүсийн амины орон сууц болон байшин сууц нь норм, дүрэм, стандартын дагуу баригддаггүйтэй холбоотой юм. Иймд НЗДТГ, Хот байгуулалт, хөгжлийн газар хамтран газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшгийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх хүрээнд гамшигт тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, норм, дүрэм, стандартын шаардлага хангасан, орчин үеийн амьдралын тав тухыг хангасан амины орон сууцны жишиг зургийг боловсруулсан байна. Тус өрөгт бүтээц болон төмөр бетон бүтээцтэй 40, 60, 80, 100, 120 м.кв  талбайтай иж бүрэн ажлын зургийг боловсруулж, шинээр амины орон сууц барих иргэн, хуулийн этгээдэд үнэ төлбөргүй ашиглуулахад бэлэн болжээ.   Эдгээр амины сууцны зураг төсөл нь газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, төрөл бүрийн хөрсөнд зориулсан цутгамал төмөр бетон баганан, шугаман, хавтан гэсэн гурван төрлийн хийцлэлтэй, дэд бүтцийн хувьд төвийн болон бие даасан эх үүсвэртэй байхаар төлөвлөсөн. Материалын олдцоос хамаарч өрөгт болон цутгамал бүтээцийг сонгож ашиглах боломжтой. Түүнчлэн арилжааны банкнаас амины ногоон орон сууцны зээл олгоход тавьдаг шаардлагад ажлын зургийг шаарддаг тул дээрх зургийг ашиглаж юм. Тус зургийг авч ашиглах болон холбоотой мэдээллийг авахыг хүсвэл Хот байгуулалт, хөгжлийн газрын 11-315355 утсаар холбогдож болно.     Амины орон сууцны зургийн гадна зураг болон өрөөний зохион байгуулалтын зургийг дээрээс үзнэ үү.   Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Үлэг гүрвэлийн 20 орчим овог төрлийг шинжлэх ухаанд тогтоосон доктор, академич Р.Барсболдод Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Зургийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуудсаас ашиглав Цагаан сарын баярын босгон дээр эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж буй. Энэ үеэр Шинжлэх Ухааны академийн Палентологийн хүрээлэнгийн зөвлөх, Монгол Улсын Төрийн Соёрхолт, Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, доктор, академич Ренчингийн Барсболдод Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Тэрбээр 60 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа Монголд палентологийн эрдэм судлалын суурийг тавьж хөгжүүлэх үйлсэд эрдэм мэдлэг авьяас бэлгээ зориулж, Монгол олны үлэг гүрвэлийн судалгааны ажлыг тэргүүлэн эрхэлж, үлэг гүрвэлийн 20 орчим овог төрлийг шинжлэх ухаанд анх тогтоож, эрдэм шинжилгээний 20 гаруй ном, 300 гаруй олон улсад чансаатай өгүүлэл бүтээл туурвисан. Мөн Монголын геологи, ашигт малтмалын салбарыг олон улсад таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлсэн болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн юм.
ОБЕГ: Сүхбаатар аймгийн ихэнх сум мөсөн зудтай, орон нутгийн чанартай авто замууд хаагдсан байна
Гэрэл зургийг: MPA.mn Цагаан сарын баяр буюу шинийн 1, 2 ,3-ны өдрүүдэд иргэд нар харах, уул овоонд гарах зэргээр хол, ойрын замд зорчдог. Ялангуяа Хэнтий, Сүхбаатар аймгийн чиглэлд зорчих хөдөлгөөн эрс нэмэгддэг байна. Тухайн аймгуудын хувьд энэ өвөл цас ихтэй, Сүхбаатар аймгийн ихэнх сум мөсөн зудын нөхцөл байдалтай, орон нутгийн чанартай авто замууд хаагдсан байгаа тул тухайн чиглэлд зорчихгүй байхыг иргэддээ Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна. Түүнчлэн зайлшгүй шаардлагаар хөдөө орон нутагт зорчих гэж байгаа иргэдийн хувьд техник хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, шатах тослох материал, хоол хүнсний нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаат зам, гүүрээр явах, жижиг оврын суудлын машин, мотоциклоор зорчихгүй байж, бага насны хүүхдийг авч явахгүй байхыг зөвлөе хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Энхсайхан биатлоны Европын аварга боллоо
Эх сурвалж: focus biathlon Польшийн Якушецид болсон биатлоны Европын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин Энхбатын Энхсайхан түрүүллээ. Тэмцээний үеэр цаг агаар таагүй байсан ч 15 км-ийн уралдаанд 120 тамирчин бүгд гараанаас гарч Э.Энхсайхан 44:34.8 минутад замаа дуусгаснаар алтан медаль хүртсэн юм. Манай тамирчин бүх байгаа оновчтой буудсанаар хоёрдугаар байрт орсон Финландын тамирчин Калле Лоукханхунтагаас 1.6 секундээр илүүрхэн хурдалж түрүүлэх болзлоо хангасан.  Эхний хоёрт орсон тамирчин бүх байгаа оновчтой буудсан бол бусад нь багадаа хоёр сум алдсан аж. Хүрэл медалийг Эстонийн Якоб Кулбин зүүлээ.    Эх сурвалж: biathlonworld Э.Энхсайхан энэ жил 21 настай, үндэсний шигшээ багийн тамирчин. Тэрбээр 2020 оны Залуучуудын Өвлийн Олимпод оролцож XII байр эзэлсэн. Залуучуудын ангилалд уралдаж байхдаа насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрх авсан ч тодорхойгүй шалтгааны улмаас оролцож чадаагүй билээ. Өнгөрсөн долоо хоногт Европын залуучуудын цомын тэмцээнд хүч сорьж VI болон XI байрт оржээ. Манай тамирчныг олимпын алт, мөнгөн медальт Беларусийн Александр Попов дасгалжуулж буй юм.  Үр дүн:  Э.Энхсайхан (Монгол) 44:34.8 (0-0-0-0)  К.Лоукханхунтта (Финланд) +1.6 (0-0-0-0)  Я.Кулбин (Эстони) +20.0 (0-1-0-1)  В.Мандшин (Украин) +26.4 (0-1-0-1) Л.Абрахам (Чех) +44.3 (1-1-0-0)  М.Легович (Хорват) +50.6 (0-1-0-2) А.Хейкенин (Финланд) +59.1 (0-2-0-1) М.Заволь (Польш) +1:01.5 (1-0-0-2) Ж.Грегор (Чех) +1:18.2 (0-1-1-0)  С. Лоцца (Итали) +1:31.1 (0-1-1-0)
Баянгол дүүргийн ерөнхий боловсролын таван сургууль орчмын зургаан байршилд лед гэрлэн гарц суурилууллаа
Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчмын явган хүний гарцад замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг, тэмдэглэгээгээр лед гэрлэн гарц суурилуулж эхэлсэн. Тус ажлыг есөн дүүргийн 102 байршилд хийж гүйцэтгэнэ. Энэ хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх цэцэрлэг, сургуулийн ойролцоо 12 байршилд явган хүний 15-н гарцад лед гэрлэн гарц хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар тус дүүргийн нутаг дэвсгэрт таван сургуулийн ойролцоох зургаан байршилд явган хүний лед гэрлэн гарц суурилуулаад байна. Тодруулбал Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, 20 дугаар сургуулийн урд тал Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 113 дугаар сургуулийн баруун тал Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Сэтгэмж” цогцолбор сургуулийн зүүн тал Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 47 дугаар сургуулийн урд тал Баянгол дүүргийн 27 дугаар хороо, 38 дугаар сургуулийн урд явган хүний лед гэрлэн гарц суурилуулсан. Цаашид цэцэрлэг, сургууль орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үе шаттайгаар лед гэрлэн гарц, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагчийг хийх юм.
Төрийн банк: “Миний Монгол” үзэсгэлэн өндөрлөв
Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк, “Глобал Эвент” компанитай хамтран “Хүннү Молл” худалдааны төвийн Экспо танхимд зохион байгуулсан “Миний Монгол” үзэсгэлэн 27 хоног үргэлжилж өндөрлөлөө. Тус үзэсгэлэнд Монгол Улсын бүх аймаг сумдын Төрийн банкны Инкубатор төвийн бойжигч, жижиг дунд бизнес эрхлэгчид оролцож өөр өөрсдийн үндэсний бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчилжээ. Хоёр дахь жилдээ болсон “Миний Монгол” үзэсгэлэнд Сар шинийн гарын бэлэг, тавгийн идээ, үндэсний дээл хувцас зэрэг 200 гаруй үндэсний үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьжээ. Тус үзэсгэлэнг худалдааг зохион байгуулснаар, жижиг, дунд бизнес эрхлэгч харилцагчдаа дэмжих, тэдний бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулах, үйлдвэрлэгч хэрэглэгчдийг хооронд нь холбох, бизнесийн цар хүрээг тэлэхэд тодорхой дэмжлэг болсон гэж үзэж байгаа юм. Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк
ФОТО: Эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан 32 хүнд гавьяат цол хүртээв
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий хүмүүст төрийн дээд цол олгож, одон, медаль гардууллаа. МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ: Эх орондоо палеонтологийн эрдэм судлалын суурийг тавьж, хөгжүүлэх үйлсэд эрдэм мэдлэг, авьяас чадвараа зориулан, үлэг гүрвэлийн судалгааны ажлыг тэргүүлэн ажиллаж, шинжлэх ухааны олон арван өгүүлэл, нийтлэл туурвиж, геологи, ашигт малтмалын салбарыг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн зөвлөх, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, академич Ринчений Барсболдод хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа. АРДЫН ЭМЧ ЦОЛООР: Дүрс оношилгоо, судлалын салбарыг хөгжүүлэхэд мэргэжлийн ур чадвараа дайчлан, эрдэм шинжилгээний олон арван ном, гарын авлага, өгүүлэл туурвиж, зохиогчийн эрх болон шинэ бүтээл, оновчтой санал, ашигтай загвар бүтээн, дүрс оношилгооны мэргэжилтэн бэлтгэн сургаж, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дүрс оношилгооны лавлагаа төвийн тасгийн эрхлэгч, Хүний гавьяат эмч Цэрэндоржийн Бадамсэд, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР: Хөдөө аж ахуйн ахмад ажилтан, зөвлөх мал зүйч Дэлэгийн Жанцанхорол, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР: “Уур амьсгалын өөрчлөлт-хөгжил” академийн захирал, Шинжлэх ухааны доктор Дамдины Дагвадорж, АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР: “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагч асан, Уул уурхайн баяжуулалтын инженер Жамбаагийн Амаржаргал, “Говь” ХК-ийн ахмад ажилтан Цэндээгийн Анхбаяр, “Өвөр баян бүрд” ХХК-ийн зөвлөх Төмөр-Очирын Түдэвренчин, ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР: Төрийн албаны зөвлөлийн гишүүн асан Бадамцоогийн Идэрчулуун, ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР: Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн захирал Шугарсүрэн Ядамсүрэн, “Эхлэл” ерөнхий боловсролын сургуулийн захирал Аюурзанын Энхжаргал, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Батсүрэнгийн Жавзмаа, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректорын зөвлөх, зөвлөх профессор Баатарын Очирбат, ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР: Нийслэлийн “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн ахмад эх баригч, бага эмч Тогтохдоржийн Ренчинноров, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 35 дугаар цэцэрлэгийн ахмад ажилтан Гомбосүрэнгийн Алтанцэцэг, ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР: “Номун” нэгдсэн эмнэлгийн дарга, Анагаах ухааны доктор Жамганы Жанчив, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасгийн их эмч Бозын Төмөрбаатар, ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР: Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын ахмад уран бүтээлч Балжиннямын Банзаржав, “Хаадын хаан пикчерс” ХХК-ийн захирал, найруулагч, жүжигчин Доржийн Баттөмөр, ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР: Худалдааны салбарын ахмад ажилтан Бухаагийн Норжоо, Баянхонгор аймгийн “Баялаг богд” ХХК-ийн захирал Сүхцэрэнгийн Оюун, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР: Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Цэндийн Дагвадаш, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын ахмад ажилтан Сэнгийн Пэлжээ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР: “Монгол орны ойн тогтвортой хөгжил зөвлөл” төрийн бус байгууллагын тэргүүн Загдсүрэнгийн Болдбаатар, ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР: Тээврийн салбарын ахмад ажилтан, жолооч Бяруузанын Өлзийбат, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Зүүнбаян-Тавантолгой” төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн удирдагч Зунайн Отгонтөр, ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛООР: Дорноговь аймгийн Мандах сум, Улсын аварга малчин Нямсүрэнгийн Баясгалан, Дорнод аймгийн Цагаан-Овоо сум, Тод манлай уяач Түвдэнжаажидын Батзориг, ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР: “Батхаан групп” ХХК-ийн захирал Балдоржийн Энхтайван, ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР: “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Гэлгээгийн Батсүх, “Шинэ дөл констракшн” ХХК-ийн захирал Бат-Очирын Батболд, СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР: Соёл, урлагийн их сургуулийн захирал, Хэл шинжлэлийн ухааны доктор Эрдэнэцогтын Сонинтогос, Гандантэгчэнлин хийдийн “Гунгаачойлин” дацангийн багш, гавж Өсөхбаярын Гүндсамбуу, УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР: “Сарны чулуу” дуу бүжгийн чуулгын ерөнхий захирал Чулуунбаатарын Саранчимэг, ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР: Пауэрлифтингийн дэлхийн хошой аварга, багш, дасгалжуулагч Цэрэндамбын Баярхүү нарыг шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж байгаа нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардууллаа. Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөв. ФОТО:
Манай улсад 100 болон түүнээс дээш настай 130 иргэн амьдарч байна
Гэрэл зургийг mpa.mn Ахмад настан, азай буурлуудаа хүндэтгэн золгодог Цагаан сарын шинийн 1-нд маргааш тохионо. Уламжлалт энэхүү баяртай холбоотойгоор Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос зарим тоон мэдээллийг танилцууллаа.  Манай улсад нэгдүгээр сарын 25-ны байдлаар 100 болон түүнээс дээш настай 130 иргэн амьдарч байна. Тэдний 108 нь эмэгтэй, 22 нь эрэгтэй аж. 100 ба түүнээс дээш насны иргэдийн 69 нь орон нутагт, 61 нь нийслэлд аж төрж буй. Нийслэлийн есөн дүүргээс хамгийн олон ахмад настантай нь Хан-Уул.  Энэ жил шинийн 1-н хоёрдугаар сарын 10-нд таарч буй. Эл өдөр төрсөн 11,237 иргэн бий бөгөөд тэдний төрсөн өдөр Цагаан сарын баяртай давхцах нь. Нэрийн талаар сонирхолтой мэдээлэл хүргэхэд Монгол Улсад Цагаансар нэртэй 10, Саршинэ нэртэй хоёр хүн бий. Мөн Айраг, Хул, Хөөрөг, Хадаг нэртэй тус бүр нэг хүн байна.        Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
Эрчим хүчний дутагдлаас шалтгаалж Цагаан сарын өдрүүдэд цахилгаан хязгаарлаж болзошгүй
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Сар шинийн баярын өдрүүдэд эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан цахилгаан хэрэглээг хязгаарлаж болзошгүйг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдэгдлээ. Иймд 17:00-22:00 цагт ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, хэрэглээгээ тохируулахыг уриалсан байна.  АЙЛ ӨРХ ХЭРХЭН ЦАХИЛГААНАА ХЭМНЭХ ВЭ?  Индүү, тоос сорогч, угаалгын машин зэргийг 17:00-22:00 цагаас өөр цагуудад ажиллуулах Цахилгаан зуухны халаах хэсэг хоолны савны ёроолын хэмжээтэй адил байвал цахилгааны хэрэглээг 60 хувь хүртэл бууруулна Хоол, цайг буцалсны дараа плиткийн температурыг бууруулах, хоол бүрэн болохоос өмнө ширмэн зуухыг салгаж үлдэгдэл дулааныг ашиглах Хоол хийх үедээ савныхаа тагийг тавих, ингэснээр эрчим хүчний хэрэглээгээ 2.5 дахин багасгана Цагийн тохируулгатай будаа агшаагч зэрэг цахилгаан хэрэгслийг 17:00 цагаас өмнө ажиллуулах Хоёр тарифт тоолууртай бол цахилгаан хэрэгслээ 21:00-06:00 цагийн хооронд ажиллуулах замаар өдрийн цагаар зарцуулдаг цахилгааны төлбөрөө 2 дахин багасгах боломжтой Индүү 17-26 ширхэг 100 Вт-ын чийдэнтэй тэнцэх цахилгаан хэрэглэдэг. 21:00 цагаас хойш индүүгээ ашиглах Хэрэглээгүй телевизор, wifi төхөөрөмж, DVD тоглуулагч, хөгжим, гар утасны цэнэглэгч, хэт богино долгионы зуух, компьютер зэргийн залгуурыг тогтмол салгаж хэвших /Ашиглахгүй байгаа залгаатай цахилгаан хэрэгслүүд өрхийн цахилгааны хэрэглээний 7-25 хувийг эзэлдэг/  Гар утсаа цэнэглээд цэнэглэгчээ залгаатай хэвээр нь үлдээдэг бол жилд 560 төгрөг дэмий үрэгдүүлнэ. 5 минут шүршүүрт ороход ванны 1/3-тэй тэнцэх хэмжээний ус ордог. Энэ нь ус халаах эрчим хүчийг хэмнэж байгаа юм. Эрчим хүчний хэмнэлттэй А, А+, А++ ангиллын гэр ахуйн цахилгаан хэрэгслийг сонгосноор цахилгааны зардлаа 15-30 хувь хэмнэнэ.
НЭМГ: Жимсийг буцалсан бүлээн усаар угааж, махны модоо хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь ууттай байлгахыг зөвлөе
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярын шинийн 1-нд маргааш тохионо. Баярын үеэр орон нутагт зорчих хөдөлгөөнд ихэсдэг тул Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар(НЭМГ)-аас дараах зөвлөгөөг гаргажээ. Үүнд Бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр ганцааранг нь орхихгүй байх, Гал түймрийн аюулаас сэргийлэх Ногоон гэрэл цагаан шугамаар зам хөндлөн гарах Осголт, хөлдөлтөөс сэргийлэх, дулаан хувцаслах Хүүхдийг автомашинаар тээвэрлэх бол зориулалтын нэмэлт суудал, суудлын даруулга, бүс хэрэглэх Хол замд явахдаа автомашины суудлын даруулгыг тухайн автомашинд зорчиж буй бүх хүн зүүх, суудлын тооноос олон хүн тээвэрлэхгүй байх Хол замд зорчихдоо автомашины аюулгүй байдлыг хангах, хурдны хязгаараас хэтрүүлэхгүй байх Хол замд удаан хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх Хэт ядарсан, харшлын эм уусан, согтууруулах ундаа хэрэглэсэн, нойр муутай бол жолоо барихгүй байх Таньж мэдэхгүй гэрийн тэжээмэл амьтан, үхэр малын хөлөөс бага насны хүүхдийг хол байлгах Морь малаас унаж гэмтэхээс сэргийлэх Мөн хоолны хордлого гарах эрсдэл нэмэгддэг тул: Хоол хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа сонголтыг зөв хийх: Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж, мэддэг байх. Лаазалсан, савласан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх. Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах. Хувь хүний гар дээрээс ил задгай газар, чанаргүй, баталгаагүй, хариуцлага хүлээх чадваргүй, эргэн холбогдох боломжгүй, бохир нөхцөлд үйлдвэрлэгдэж, худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтад анхаарах Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчид, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хадгалах. Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисын ойролцоо хадгалахгүй байх. Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх. Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах. Жимсийг буцалсан бүлээн усаар зайлж хэрэглэх. Усыг буцалгаж хэрэглэх. Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь ууттай байлгах. Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвшихийг зөвлөлөө. Хоолны хордлогот халдварын үед илрэх шинж тэмдэг, хоол хүнсийг хэрэглэснээс хойш илрэх хугацаа үүсгэгчээсээ хамааран харилцан адилгүй байдаг боловч доорх нийтлэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандана уу. Үүнд:  Хоол хүнсийг хэрэглэсэнтэй холбоотой гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, бөөлжих, ядрах, суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, дотор муухайрах, ам цангах, гар хөл , үе мөчөөр өвдөх гэх мэт. Амьсгалын замын халдвараас сэргийлж шаардлагатай бол амны хаалтаа хийж, гараа бохирдсон тохиолдол бүрд сайтар савандаж угаана Та хаана ч байсан танд эрүүл мэндийн асуудал гарвал орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад заавал хандаж эмчийн тусламж авахыг зөвлөе   Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар
МАРШРУТ: Автобусны М:2, М:6 зэрэг 12 чиглэлд өнөөдрөөс эхлэн өөрчлөлт оруулжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Дүүрэг хороодын Засаг дарга болон иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2024 оны хоёрдугаар сарын 9-ний буюу өнөөдрөөс 12 чиглэлд өөрчлөлт оруулсан болохыг Нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас мэдээллээ. Өөрчлөлт орсон чиглэлүүд: М:2 "Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай"   М:6 “ТЭЦ-3-Баянмонгол хороолол-Шинэ 100 айл-Монгол Тэмүүлэл сургууль”   Ч:6 "Толгойт–10-р хороолол"   Ч:10 “Гадна тойруу-Баянмонгол хороолол-ТЭЦ-3”   Ч:33 "Шадивлан-7 буудал-Сансарын тойрог"   Ч:70 "ТЭЦ 3 - Нарны гүүр-Бөмбөгөр худалдааны төв-Ард кино театр"   Х:1 "Санзайн эцэс-Их Тамир-Зунжин худалдааны төв-7 буудал" Х:2 "Шарга морьт-Зунжин худалдааны төв-7 буудал"   Ч:23 "Чингэлтэй/Зүрх Уул/-Хүнсний 4-р дэлгүүр-Бөмбөгөр худалдааны төв"   Х:6 "Өлзийт хороолол– Яармагийн 3-р буудал"   Х:7 "Туул тосгон–Биокомбинат–Яармагийн 3-р буудал"   Х:9 "Био комбинат–Яармагийн 3-р буудал" болгон өөрчилж үйлчилгээг эхлүүлж байна.
Модон луу жилийн сар шинийн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлж, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өнөөдөр боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат "Аврагч" спорт хорооны бөх улсын аварга О.Хангай түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат "Хилчин" спорт хорооны бөх улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ.  Ийнхүү улсын аварга О.Хангай сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд анх удаа түрүүлж байна.  Харин их шөвгийн дөрөвт Увс аймгийн Давст сумын харьяат "Увс нуур" дэвжээний бөх улсын аварга П.Бүрэнтөгс, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа.
“МОНЛОЖИСТИКС ХОЛДИНГ” ХК-ийн IV улирлын тайлан
null
ФОТО: 19 шагайн харваачид улсын мэргэн, 34 хүнд алдарт уяач цол олголоо
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.7, 10.9 дэх хэсэг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4,  12.5 дахь хэсэгт заасан болзол  хангасан уяач, шагайн харваачдад улсын цол олголоо.   МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ ЦОЛЫГ: Архангай аймгийн Хотонт сумын уугуул Дуламсүрэнгийн Лхагвасүрэн, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Батмөнхийн  Батхүү,  Нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Мягмарсүрэнгийн Алтан-Очир,   Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Дугаржавын  Ганзориг, МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ ЦОЛЫГ: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул Батсайханы Пүрэв-Очир, Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Даваасамбуугийн Жаргалсайхан, Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөх, Төв аймгийн Баянцогт сумын уугуул Мөнхбатын   Цэрэнжав, МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ ЦОЛЫГ: Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Уртнасангийн  Тамир, Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул Адуучийн  Нямбаатар, Нийслэлийн Багахангай дүүргийн харьяат Баатарчулууны  Дашдорж, Төв аймгийн Заамар сумын уугуул Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзий, Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул Дайвийнямын   Батсайхан, Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Бүдийн Отгонсэлэнгэ, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Наранцэцэгийн  Алдаржаргал, Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Цэвэгдоржийн Туваан, Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Төмөрбаатарын Батжаргал, Завхан аймгийн Улиастай сумын уугуул Ганбатын  Даваадалай, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Чулуунбаатарын  Амарсанаа, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Бүтийн   Батсайхан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Цэдэндамбын Эрдэнэбаяр, Архангай аймгийн Чулуут сумын уугуул Цэдэнсодномын  Энхболд, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул Тогтохбаярын  Тогтохжаргал, Ховд аймгийн Зэрэг сумын уугуул Бөхчулууны  Баатарбилэг , Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул Эрдэнэ-Очирын  Отгонбаатар, Төв аймгийн Баянцогт сумын уугуул Дэмбээгийн  Гэсэрваань, МОНГОЛ УЛСЫН ДАРХАН МЭРГЭН ЦОЛЫГ: Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул Болдбаатарын Бадарч , МОНГОЛ УЛСЫН ГАРАМГАЙ МЭРГЭН ЦОЛЫГ: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын  уугуул Чойжилын  Буянжаргал, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Дэлгэрмаагийн Одгэрэл, МОНГОЛ УЛСЫН ХОШОЙ МЭРГЭН ЦОЛЫГ: Дундговь аймгийн Өндөршил сумын уугуул Чулууны Мөнхбаясгалан, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын   уугуул Энхтуяагийн Өсөх-Ирээдүй, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын уугуул Жамъяндоржийн Батбилэг, Дундговь аймгийн Адаацаг сумын  уугуул Цогбадрахын  Отгонбаяр, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын  уугуул Батмөнхийн Нямсүрэн, Дундговь аймгийн Өлзийт сумын  уугуул Рашинхүүгийн Цэрэндорж, Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул Уяатын Өнөрбаяр, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул Товуудоржийн Данзандорж, Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул Гансүхийн Дорждаваа, МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН ЦОЛЫГ:   Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул Явуухулангийн Чимэд, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын уугуул Ганхуягийн Тогтуунжаргал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Пүрэвээгийн Чинбат, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул Дэлгэрмаагийн Орхонтамир, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын уугуул Төмөрбаатарын Бат-Амгалан, Дорноговь аймгийн Айраг сумын уугуул нарт гардууллаа Батсайханы  Билгүүн нарт олголоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улсын цол хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөв. ФОТО:
Б.Алтангэрэл: Монгол Улс тээврийн хэрэгслийн үйлчилгээний нэгдсэн платформтой боллоо
Тээврийн хэрэгслийн үйлчилгээний нэгдсэн платформын иргэд, аж ахуйн нэгж болон Монгол улсын эдийн засагт авчрах бүтээмжийн талаар “ABA” аппликейшнийг нэвтрүүлж буй Грийн группын Гүйцэтгэх захирал Б.Алтангэрэлтэй ярилцлаа.   - Энэ платформ иргэдийн амьдралд ямар тустай талаар ярилцлагаа эхэлье. Такси, ачаа тээвэр, түрээс болон хүргэлтийн үйлчилгээ зэргийг нэгдсэн дижитал платформд багтааснаар иргэдийн амьдралыг элдэв дарамтаас чөлөөлж байгаа юм. Заавал үнэ цохиж такси барьдаг, эсвэл айл гэрээ нүүлгэх машинаа очиж ярих гэж давхар цаг, мөнгө үрдэг үе ийнхүү ард хоцорч байна. “ABA” аппликейшнаас бүх төрлийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг авахдаа тээвэрлэх өдөр, үйлчилгээний төрөл болон төлбөрийн хэрэгслээ сонгож, зардлыг урьдчилан тооцоолох боломжтой. Нөгөө талдаа тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгчид зөвхөн найдвартай, сэтгэлд хүрсэн, мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд бонус авах боломжтой Дэлхийд тогтсон соёлыг нэвтрүүлж байна. Иргэд та бид үнэт цагаа тээврийн хэрэгслийн үйлчилгээний учрыг олоход биш ар гэр, амжилт бүтээлдээ зориулснаар улс орон баян байна шүү дээ.   -Тэгвэл Бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд ямар ашигтай вэ? Тээврийн хэрэгслийн үйлчилгээний нэгдсэн платформ (Mobility as a service platform) Бизнес эрхлэгчид, компаниудыг зардлаа хэмнэж, логистикийн үр ашигтай менежмент хийх боломжийг олгож байна. Мөнгөө хөдлөх хөрөнгөд түгжиж байхаар, хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгож ашиглах нь бизнесийн бүтээмжийг өсгөнө шүү дээ. Грийн группын хувьд Талын Монгол брэнд болон хүнсний бүтээгдэхүүнүүдийн экспорт зэрэг үндэсний хэмжээний болон олон улсын томоохон нийлүүлэлтийн системүүдийг үүсгээд байна. Бид байгууллагынхаа 100 гаруй автомашинд шатахуун зарцуулалтыг 30 хувь, яндангаас нь ялгарах хорт удааны нэгдлийг 70 хувиар бууруулдаг “Eco” төхөөрөмжийг суурилуулсан. Мөн хүнсний үйлдвэрээс гардаг уурыг дулааны зориулалтаар ашиглахаас гадна “Active garden” төслийн нийтийн эзэмшлийн талбайн 70 хувийг  бүрдүүлдэг ногоон байгууламждаа саарал ус ашиглаж байна. Грийн группын хамгийн отгон төсөл болох Тээврийн хэрэгслийн үйлчилгээний нэгдсэн платформ бизнесийн байгууллагуудыг дараагийн шатанд гарах шийдэл болж байгааг дуулгахад таатай байна.   -Энэ төсөл Улс орны эдийн засгийн өсөлтөд үлэмж нэмэртэй нь илт харагдаж байна. 2021 онд Грийн групп Сингапурын хөрөнгө оруулалтын чуулганд оролцох үеэр хот төлөвлөлтийн тэргүүлэгч компанитай танилцаж, Монголд урьсан юм. 7 хоногийн турш Улаанбаатар хотын нөхцөл байдалд ажиглалт хийснийхээ дараа тэд Монголчууд ихэнх цагаа зам дээр өнгөрүүлж, бүтээмжийн алдагдалд орж байгаа тухай дүгнэлт гаргасан. Ингээд Грийн групп энэхүү компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, Сингапурын нөү хауг шингээсэн, бүгдийг багтаасан АВА аппликейшн 2024 оны 02-р сарын 22-ны өдөр  албан ёсоор нэвтрэхэд бэлэн боллоо. Хотын тээврийн хэрэгслийн үйлчилгээг дараагийн шатанд гаргаснаар түгжрэл багасаж, иргэд болон байгууллагын бүтээмж нэмэгдэх, автомашины түгжрэл буурснаар байгаль экологийн нөлөөлөлд чухал ач холбогдол үзүүлэх юм. АBA төслийн хүрээнд бид агаарын бохирдол бууруулах зорилготой BYD үйлдвэрийн 1000 ширхэг 100% цахилгаан автомашиныг зах зээлд нэвтрүүлнэ. Та дараах холбоосоор АBA сошиал хаягуудтай нэгдээрэй. АBA пэйж:  shorturl.at/bqGZ6 ABA Аравт: shorturl.at/nDRV9 ABA хэрэглэгчид: shorturl.at/wALRT ABA жолоочид: shorturl.at/hnJS8
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцалжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Өмгөөлөгч Б.Баатарсайхан, О.Батсүх нараас яллагдагч Н.Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай гомдол гаргасныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч өнөөдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ. Тодруулбал яллагдагч Н.Өнөрцэцэгийн ар гэрийн нөхцөл байдал, үр хүүхдүүдийнх нь эрх ашгийг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, түүний холбогдсон эрүүгийн хэрэг нь хянан шийдвэрлэгдэж дуустал хугацаанд Монгол Улсын хилээр гарч явахыг хязгаарлажээ. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад очих, өөрийн холбогдон шалгагдаж байгаа хэргийн асуудлаар хуулийн байгууллагад очихоос өөр бусад газарт очихыг хязгаарласан байна.      Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
ФОТО: Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 08:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв. Дараа нь УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн тэргүүний амар мэндийг эрэн золгов. өрийн золголтын дараа Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл, бичгийн шинжлэх ухааны доктор, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж Төрийн хан хуурын хөгийг тэгшиллээ. ТӨРИЙН ХАН ХУУРАНД: “Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо Төрийн магтаалыг аялгуулан айлтгая. Эх орон, тусгаар тогтнолоо Эрхэм төрөө, тамга, сүлдээ Алтан соёмбот далбаагаа Агуу жавхлант төрийн дууллаа Эцэг тэнгэр, эх газартаа Эзэн Чингис, хар сүлдэндээ Есөн цагаан тугандаа Сүслэн дээдэлж даатгая. Ашид мөнхийн нууц товчоогоо Аялгуу эгшигт хан хуураа Хөх Монголын хүндэт нумаа Хүндлэн дээдлэх Үндсэн хуулиа Эцэг тэнгэр, эх газартаа Эзэн Чингис, хар сүлдэндээ Есөн цагаан тугандаа Сүслэн дээдэлж даатгая” хэмээн төр, түмэндээ өргөх айлтгал, магтаалыг өргөн барилаа. Мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт золгож, Модон луу жилийн өнгийг хэлэлцэв. ФОТО:
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш Ховдод салхи секундэд 24-34 метрийг давж ширүүснэ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Маргааш өдөр Ховдын нутгаар салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэхийг Цаг, уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүллээ.  Тодруулбал Хоёрдугаар сарын 11-нд Ховдын нутгаар Фён салхины нөлөөгөөр дулаарч, хүчтэй салхи шуургатай, Хоёрдугаар сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, Хоёрдугаар сарын 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа.
"Эдийн засгийн бодит өсөлт долоон хувьд хүрч улсын төсөв цар тахлаас хойш анх удаа ашигтай гарсан сайхан мэдээтэй луу жилээ угтаж байна"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав “Эрхэм хүндэт ард иргэд ээ, Элэг нэгт монгол ахан дүүс ээ, Та бүхэндээ XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Настан буурлуудын ерөөл үр хүүхдүүдээ ивээж, насны буян хишиг нь өнө мөнхөд дэлгэрч, хатуу өвлийг өнтэй давж, хаврын урьтай учран золгож, буурал жилээ үдэж, буянтай жилээ угтахаар сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Монголчууд бидний өвөг дээдэс өнө эртнээс тэнгэр газрын үзэгдэл, нар сар, од эрхсийн хөдөлгөөнийг шинжиж, газар нутаг, аж амьдралдаа нийцүүлэн, монгол цаг тооллоо тогтоон, жилийн тэргүүн барс сард сар шинэ, цагаан сараа ёслон тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай билээ. Монголын цагаан сар бол Хүннү гүрний гурван их баяр цэнгэлийн нэг, Их Монгол Улс, Эзэнт гүрний төрт ёс, түүх соёл, түмэн олны эв нэгдлийн бэлгэдэл, монголчууд бидний өв соёл, үнэт зүйл, түүхэн ой санамж юм. Бидний өвөг дээдэс ирж буй жилийнхээ өнгө төөрөг, өлзий дэмбэрлийг цагаан өнгөөр бэлгэдэн, сар шинийн баяраар цайвар зүсмийн морь унаж, цагаан дээл хувцсаар гоёж, цагаан идээ ундаагаа хүртэж, сүүн цагаан сэтгэлээр ерөөл бэлгэтэй үг хэлэлцэж, эвийг эрхэмлэн, итгэлийг бэхжүүлж, ахас ихсээ хүндэтгэн, ард түмнээрээ ёслон золгодог сайхан уламжлалтай. Монголчууд бидний энэхүү өв соёлын өвөрмөц онцлогийг манай нэрт Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуай нэгэнтээ “Миний ардын сэтгэл цагаан, Мэндлэн золгох ёс нь ариун” хэмээн яруу тунгалгаар шүлэглэн хэлсэн байдаг. Энэхүү үндэсний их баяр ёслолоороо монгол хүн бүр эцэг тэнгэр, эх дэлхий, уул усандаа сүслэн мөргөж, эцэг эх, ахас ихсээ хүндлэн золгож, их түүхээрээ бахархан, өв соёлоороо гоёж, үр хүүхдүүддээ өвлүүлэн, үнэт зүйлээрээ нэгдэж, үндэсний дархлаагаа бэхжүүлдэг учиртай. Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд бид мянга мянган хавар сар шинэ, цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, өв соёлоо хөгжүүлж ирсний учир үүнд оршдог билээ. Эрхэм хүндэт ард иргэд ээ, Улиран одож байгаа “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 67 мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж, монголчууд бид 3 сая 500 мянгуулаа боллоо. Малчин түмний маань хичээл зүтгэл, хангай дэлхийн ивээл хишгээр буянт мал сүргийн тоо толгой 65 саяар тоологдлоо. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, үндэстний үйлдвэрлэл сэргэж, эдийн засгийн бодит өсөлт 7 хувьд хүрлээ. Гадаад валютын албан нөөц 4.7 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, Монгол Улсын төсөв цар тахлаас хойш анх удаа ашигтай гарсан сайхан мэдээтэй луу жилээ угтаж байна. Мөн манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлалууд амжилттай хийгдэж, монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан, Монголыг дэлхийд, дэлхийг Монголд ойртуулсан гадаад харилцааны өрнөл бадралын түүхэн он жил байлаа. Сар шинийн босгон дээр хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал, монголчууд бидний түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, цог хийморийн эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуураа эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлигийг Монгол Улсын Төрийн тэргүүн гаргалаа. Хөх тэнгэрийн хүчтэн луу жилдээ морин дэл дээр ассан монгол түмний сүлд хийморь босоо монгол бичиг шигээ өөдөө байж, молор эрдэнийн бэлгэдэлт морин хуурын аялгуу айл бүрийн хойморт эгшиглэн хөгжиж, монгол өв соёл, зан заншил үеийн үед түгэн дэлгэрч байх болтугай. Миний Монголын ард иргэд ээ, Даян дэлхийд тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ, Монгол хүн бүр Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлаж, Их хааныхаа билиг сургаалыг даган мөрдөж, халуун зуураа эе эвээ хичээж, нэг монгол, нэг ард түмэн, нэг гэр бүл гэдгээ ямагт санаж, уудам харж уужим сэтгэн, бие биеэ хайрлаж, бие биеэ дэмжиж, элэг зүрхнээс уяатай энхрий Монгол орноо мандуулан хөгжүүлэх учиртай. Сар шинийн баярын энэ өдөр өнө эртний түүхтэй нүүдэлчин түмний өв соёл, эрдэм ухааныг өвлөн тээгч, эрдэнэт мал сүргийн эзэн малчин түмэндээ өвлийг өнтэй, хаврыг хавтай давж, дэлгэр сайхан зунтай золгохын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Тэнгэр шигээ тэнүүн сэтгэлтэй, тал шигээ уужим ухаантай монгол түмний минь цог хийморь, буян заяаг Их Эзэн Чингис хааны сүр хүч, суу алдар өнө мөнхөд ивээх болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.”
Төр, түмний заяа буяныг даатган Очирдарь шүтээнд мандал өргөлөө
XVII жарны “Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн нэгний өглөө /2024.02.10/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нар Гандантэгчинлэн хийдэд морилж, Мэгжид Жанрайсиг бурханд мөргөн, төр, түмний заяа буяныг даатган Монголын төр, түмний эх шүтээн Очирдарь шүтээнд мандал өргөлөө.   Мандал өргөх ёс нь одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан, бурхны шашны нийт бясалгалын журам мэт чанарыг хураахын үүднээс үйлддэг "Хилэнцийг арилган буяныг хотол төгс болгоход оньс ихтэйг" сударт нэгэн дуугаар номлосон чухал зан үйлийн нэг юм. Мандал гэдэг нь самгарди үг бөгөөд "Шимийг авах" гэсэн утгыг хадгална. Мандалыг багш болон чухаг гурван тэргүүтэнг баясган тахиж хилэнц бүхнийг арилган буян чуулганыг хураахын тухайд бодитойгоор болон сэтгэлээрээ хувиргаж өргөдөг аж.     Төр, засгийн удирдлагууд шинийн нэгний өглөө өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан Очирдарь шүтээн, Мэгжид Жанрайсиг бурханд мөргөж, мандал өргөдөг уламжлалтай билээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Капитрон банкны “Нэмдэг хадгаламж” урамшуулалт аяны супер шагнал болох Ланд 300 автомашин эзэндээ очлоо
Капитрон банк нь “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг тохиолдуулан жил бүрийн 10-р сард хадгаламжийн урамшуулалт аяныг зарлан, зохион байгуулдаг. Тус аяныхаа хүрээнд Капитрон банк нь хадгаламждаа тогтмол орлого хийн, хуримтлал үүсгэж чадсан эрхэм харилцагчдынхаа ухаалаг хуримтлалыг урамшуулах, хуримтлал үүсгэх дадлыг нь дэмжих зорилгоор 100,000 төгрөгийн хадгаламж тутамд 1 сугалааны эрх олгож, Супер шагналуудыг азтай харилцагч нартаа олгосоор ирсэн. Тэд өнгөрсөн хугацаанд Хагас пассив хаус, 100.000.000 төгрөг, Цахилгаан автомашин, Гадаадад хосоороо аялах эрх, Iphone гар утас, Macbook, Цахилгаан дугуй, Мэргэжлийн зургийн аппарат, Bluetooth чихэвч, Ухаалаг зурагт, Сагсанбөмбөг болон Хөлбөмбөгийн дэд лигийн тоглолт үзэх 1 жилийн эрх, Хадгаламжийн эрхийн бичиг гэх мэт нэр төрлийн 200 гаруй шагналуудаар харилцагч нараа урамшуулсан байдаг. Энэ жилийн хувьд “НЭМ+ДЭГ хадгаламж” урамшуулалт аянаа 2023.10.24 – 2024.02.05-ны өдрийн хооронд амжилттай хэрэгжүүлж, Супер шагналд LAND300 GRX автомашин болон Гадаадад хосоороо аялах эрх, Iphone 15 pro max гар утас, 1.000.000 төгрөг, 500.000 төгрөгийн хадгаламжийн эрхийн бичиг, Ухаалаг зурагт, Bluetooth чихэвч, Ухаалаг цаг гэх мэт 34 шагналыг харилцагчдадаа урамшуулал болгон гардууллаа. Супер шагнал болох LAND300 GRX автомашины эзнээр Капитрон банкны “26 долоо хоног” болон “52 долоо хоног” хадгаламжийн данс эзэмшигч, харилцагч, “Эх  хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн хүүхдийн эмч Б.Мөнхсайхан тодорлоо. Б.Мөнхсайхан нь “26 долоо хоног” хадгаламждаа 7 хоног бүр тогтмол орлого хийн, хуримтлалт үүсгэснээр “Нэм+дэг хадгаламж” урамшуулалт аянд оролцож, ийнхүү Супер шагналын эзэн болсон байна.       Б.Мөнхсайхан: “Би тогтмол хуримтлал үүсгэдэг бөгөөд хуримтлуулах дадлыг өөртөө бий болгоход Капитрон банкны 26 болон 52 долоо хоногийн хадгаламж их тус болсон” гэлээ.  Мөн тэрбээр, энэхүү Ланд 300 автомашин нь эдийн засаг хийгээд нийгмийн  хүндхэн цаг үед залуу хүнд өгөөжтэй, нүдээ олсон биет шагнал боллоо гэдгийг онцлон дурдсан юм. Капитрон банк “НЭМ+ДЭГ хадгаламж” урамшуулалт аянаараа: Энгийн хугацаат хадгаламж Урьдчилсан хүүт хадгаламж “52 долоо хоног” хадгаламж “26 долоо хоног” хадгаламж “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламж Цалингийн хуримтлал Урамшуулалт хадгаламж Зарлагын эрхтэй хадгаламж зэрэг хугацаатай хадгаламжийн бүтээгдэхүүнүүдийг өөрийн харилцагч нартаа хамгийн өндөр өгөөжтэй хүү нөхцөлөөр санал болгон, урамшуулалд хамруулсан байна. Анх 2001 онд 17 ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Капитрон банк нь өдгөө 600 орчим ажилтан, 43 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Капитрон банк сүүлийн 6 жилийн хугацаанд банкны салбарт эзлэх байр сууриа тасралтгүй нэмэгдүүлсээр нийт актив 8 дахин өсөхийн зэрэгцээ МҮХАҮТ-аас тодруулдаг Монголын ТОП-100 аж ахуйн нэгжээр 7 жил дараалан шалгарсан. Мөн Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлагаар өөрийн зээлжих зэрэглэлийн үнэлгээг хийлгэж “B3” үнэлгээг 5 жил дараалан хангаад буй Монголын хамгийн хурдтай өсөж буй банк юм.       Сар шинийн босгон дээр өөрийн хэрэгцээндээ зориулан хуримтлал үүсгээд, урамшууллын эзэд болсон азтай харилцагч нарт баяр хүргэе! Ухаалаг ирээдүйн зүгт – КАПИТРОН БАНК
“Нүүрсний сонсгол”, нээлттэй хэлэлцүүлгүүдээр Монголчууд нийтээрээ хэрсүүжиж парламентын ардчиллаа төлөвшүүлж байна"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Улаан залаат, Хөх Монголын үр сад, удам заяа нэгт Монгол ахан дүүс ээ, Та бүхэндээ үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян байхын амны бэлгэ, ашдын ерөөл айлтган, Цагаан сарын Шинийн нэгний мэнд өргөн дэвшүүлье.  Өнө эртний уламжлалаа дээдэлж, өтгөс буурлуудаа хүндэтгэн золгож, Сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Монгол түмэн буурал жилээ үдэж, буянтай жилээ угтаж байна. Хатуу өвөл харьж, урин хавар айсуй. Улиран одож буй “усан” туулай жил монголчууд бидэнд өгөөж, хишгээ харамгүй хайрлалаа. Улс оронд ужгирсан гажуудлыг засах улс төрийн томоохон өөрчлөлтүүдийг Улсын Их Хурал хуульчлан баталлаа. Улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд түүхэн дээд хэмжээндээ хүрч, монголчууд бид Шинэ тогтолцоо, Шинэ сэргэлт, Шинээр цэгцрэх хөдөлгөөний гараан дээр байна.   Энэ бол Монгол Улсын Их Хурлаас “ард түмэн засаглах” эрхийг хангахын төлөөх шинэчлэлийн бодлогоо тууштай хэрэгжүүлж, засаглалын тогтолцоонд хийсэн эрхзүйн шинэчлэл, авлига луйвар, худал хуурмагийн эсрэг ард нийтээрээ хамтран тэмцсэний бодит үр дүн юм. “Нүүрсний сонсгол”, нээлттэй хэлэлцүүлгүүдээр “ард түмний мэдэх эрх” хангагдаж, томоохон хулгай луйврууд илчлэгдэхийн хэрээр Монголчууд нийтээрээ хэрсүүжиж, зөв өөрчлөлт, шинэ маргаашийн төлөө дуу хоолойгоо улам хүчтэй нэгтгэж, парламентын ардчиллаа төлөвшүүлж байна. Ингэж нэгэн зүгт нэгдэж чадсаны үр дүнд Монгол Улсыг хэрэн сүлжсэн авлигын систем нуран унаж, тэр хэмжээгээр улсын эдийн засаг сэргэж байна. Энэ бол том өөрчлөлт, цоо шинэ хэм хэмжээ, тэс өөр хандлага тогтож, улс орон бүхэлдээ хувьсан өөрчлөгдөж буй их хөдөлгөөний эхлэл юм. Энэ хөдөлгөөн одоохондоо эмх замбараагүй үйл хөдлөл мэт санагдаж болох ч эцсийн дүндээ нийт нийгмээрээ ЭМХЭРЧ ЦЭГЦРЭХ ЖАМ ЁСНЫ ЗӨВ ХӨДӨЛГӨӨН гарцаагүй мөн. Боломжийг нь хулгайлдаг, булаадаг, буурай хөгжлөө болж байна гэж итгүүлдэг, халамжаар дөрлөж, хулгайгаар мөлждөг хуурмаг явдлыг ард түмэн одоо маш сайн  мэддэг болсон. Хэн нь эх оронч, хэн нь дүр эсгэгч вэ гэдгийг ч андуурахаа байсан. Худал мэдээ, тархи угаалт, цахим сүлжээн дэх “амьгүй албатууд”-ыг сайн танидаг болсон. Улс орноо авлига, хулгайгаар дээрэмдэж, “амьгүй албат”-уудынхаа ард нуугддаг цаг үе өнгөрсөн. Ирээдүй өөр болж байгааг монголчууд сэрж, мэдэрч байна. Шинэ эргэлтийн цаг “ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН”-өөр түрж байгааг ч анзаарч байна. Бид ирэх хаврын чуулганаар бүсчилсэн хөгжлийн боломжуудаа бүрэн дайчлан ашиглан, хөдөө аж ахуйгаа сэргээн хөгжүүлж, ухдаг шар алтыг ургадаг цагаан алт болгож хувиргах, Монгол хүн Монголынхоо баялгийн жинхэнэ эзэн нь байх Баялгийн сангийн хуулийг хэлэлцэн батална. Түүнчлэн хүн бүрийн хөдөлмөрийг дэмжих иргэндээ ээлтэй татварын цогц реформыг хийх шаардлагатай байна. Ингэснээр чинээлэг дундаж давхарга бий болно. Бизнес, хөрөнгө оруулалтын таатай шинэ орчин бүрдэнэ. Монгол хүн бүр Монгол газар шорооныхоо эзэн нь болж, хөрөнгөтөн үндэстэн болох боломж бий. Ийм зорилгын хүрээнд хөдөө орон нутаг, хөдөө аж ахуйн салбарт шилжин очиж ажиллах нийслэлийн иргэн бүрт газар эзэмшүүлэх  санаачлагыг дэвшүүлж хэлэлцэхээр төлөвлөж байна. “Буян хурайлсан амин нутгаа бурхдаас ч хамгаалдаг” түүхэн уламжлалтай монгол хүн монгол газартаа эзэн нь байж, үр шимийг нь хүртэж, ажил хөдөлмөр эрхлэн, аятай таатай амьдрах боломжийг олгох нь ЗӨВ  НҮҮДЭЛ, ШИЙДЭЛ  мөн. Монголчуудын хөгжил дэвшлийн төлөөх цэгцрэх хөдөлгөөнийг хязгаарласан санаатай, санамсаргүй олон хүлээс нэг мөр тайлагдаж, Монгол Улс сэргэн мандах, үсрэнгүй хөгжих шинэ замдаа эргэлт буцалтгүй орж байна. Луу жил үүний эхлэл нь байна  гэсэн бэлгэ дэмбэрлийн сайхан үгээр Билгийн улирлын Хаврын тэргүүн сарын Шинийн 1-ний ерөөл мялаалгаа өргөе. Дэлхий даяар болон Монгол эх орныхоо дөрвөн зүгт амьдран суугаа Улаан залаат, Хөх монголчууд минь урган гарч буй Хөх луу жилдээ улам бадран хөгжиж, тэнгэрт тэтгэгдэж, газарт ивээгдэж, хангай дэлхийгээ хайрлаж, төр, ард түмэндээ хүндлэгдэж, золбоо хийморь, амжилт бахархал, баяр жаргалаар дүүрэн байх болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.   МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР
ФОТО: "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн 1-ний нар угтах ёслол
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Хилэнт эх хэмээх модон луу жилийн шинийн 1-ний өглөөний нарыг нийслэлчүүд Тасганы овоон дээрээс угтжээ. Монголчууд шинийн 1-ний нарыг угтахдаа тухайн жилдээ аз хийморьтой, эрүүл энх, сэтгэл түвшин байхыг ерөөн сүү, цайны дээж уламжлалтай. Мөн энэ өдрийнхөө өнгөөр тухайн жилээ шинждэг билээ.  Модон луу жилийн өнгө зурхайн ухаанд юу гэж буусныг энд дарж уншина уу.  ФОТО:
ШИНЭЛЭХ ЁСОН
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав -Дахин нийтлэв- Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, ул боов юм. Манай ихэнх нутагт үндсэн тавгийн идээний бяслаг буюу боов хавсайг сондгой тоогоор давхарлан өрдөг. Эцэг, ах нар нь буй айлын тавгийн идээ гурав буюу тав байж болдог. Эцгийнх нь долоон давхар идээ засна. Төрийн шинж чанартай ёслолын тавгийн идээг голчлон есөн давхар засдаг уламжлалтай. Тавгаа өрөм, ааруул, шар, цагаан тос зэрэг цагаан идээгээр чимэх ёстой. Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм. Золгох ёсон Өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадагны амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээр эвхэн нугалдаг нь хадагны хээ, үсгийн толгойг буруу харуулахгүйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа тавьчихаад золгохдоо мэндийг нь асууна. Цагаан сарын үеэр хэн боловч ёс горим зөрчих, ах захыг эс хүндэтгэх, агсам согтуу тавих, хэрүүл шуугиан гаргах, бие биедээ бардамнан баярхах, үрлэг зарлагыг хэтрүүлэх бүдүүлэг үг хэлэхийг хатуу цээрлэн, энх амгалан, эвтэй найртай ариун сайхан байхыг бэлгэдэн ухаан саруул, цэцэн цэлмэг, цовоо цолгин, мэндтэй хүндтэй байхыг ихэд эрхэмлэдэг сайхан ёс заншилтай. Хадагтай золгох ёсон Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой. Хадаг барих ёсон Монголчудын баяр ёслолд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чигээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг.Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж хүндийн эрэмбээр мэхийх юмуу сөгдөж барина. Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадах ёстой. Хадгийг барихдаа уул ёслолын тухай бэлэгтэй үг өгүүлж сүүлд нь эл баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухай доорх үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна. Хадаг барихад хэлэх үг Цаглашгүй урт наст ариун хадаг Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг Идээний дээж элгэн цагаан тараг Эдийн дээж ариун цагаан хадаг Хадаг барьж золгох сон /хадгаа барьж золгоно/ Өндөр настай буюу нутаг усандаа нэртэй хүмүүст хадаг барьж золгох ёс байдаг. Дүү хүн хадгаа гаргаж амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно. Хадаг авч байгаа хүн хадгаа хавсран хураагаад мөн хадагтайгаа золгож ч болно. Хадаг тавьж буй хүн хадгаараа бүх хурууг бүтээж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина. Хадгаа тавихдаа мэнд мэдэж болохгүй. Хадгаа тавьчихаад золгохдоо мэндээ мэднэ. Цагаан сараар цээрлэх зүйл -Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ. -Усанд явбал нацаг нарт нь цөв болно хэмээн, -Эд мал зээлээр өгвөл гарзын үүд нээгдэнэ хэмээн, -Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр хэмээн, -Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгvй болно хэмээн, -Шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэн зохисгүй байдлыг тус тус цээрлэдэг. -Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хүн боловч ёс бэлгийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно. -Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг. Харин зарим нутагт долоон бурхан одондоо цацал өргөж тахидаг байна. -Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, хэсэл зогсоно. Гэвч отор нүүдлээр явсан буюу гадагш ажил төрлөөр одсон хүмүүс цагаан сарын дараа уулзахад золгож амар мэндээ мэдэлцдэг заншилтай. -Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг дулбааг зөрчихийг цээрлэнэ. Эх сурвалж: budda.mn
Шүүгчийн биед халдсан Б.Болдбаатарыг 2026 он хүртэл МСБХ-ноос зохион байгуулах үйл ажиллагаанд оролцуулахгүй гэж шийдвэрлэжээ
BCH Гарьд болон Хасын Хүлгүүд баг Үндэсний дээд лигийн хагас шигшээд шалгарах эрхийн төлөө ээлжит тоглолтоо хийсэн.  Тоглолтын үеэр BCH Гарьд багийн тоглогч Б.Болдбаатар шүүгчийн биед гар хүрсэн байна. Энэ үйлдлийнх нь улмаас Үндэсний дээд лигээс гаргасан мэдэгдэлд "Лиг зохион байгуулах журмын Хавсралтын Хариуцлага хэсгийн 3.3-т заасныг үндэслэн 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо(МСБХ)-ноос зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд оролцуулахгүй байхаар тогтоосугай" гэжээ.
Цасанд суусан зургаан автомашиныг татан гаргаж 20 гаруй иргэний аюулгүй байдлыг хангажээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Өнгөрсөн хоногт буюу шинийн нэгэнд Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Түмэнцогт, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дундговь аймгийн Сайнцагаан суманд цасанд суусан зургаан удаагийн дуудлага онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.  Дуудлагын дагуу тус аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, автомашинуудыг татан гаргаж, 20 гаруй иргэний аюулгүй байдлыг хангалаа. Иймд хол, ойрын замд зорчихдоо бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, автомашинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явж хэвших, баталгаат зам, гүүрээр явах, жижиг оврын суудлын машин, мотоциклоор зорчихгүй байж, бага насны хүүхдийг авч явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.   Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
ТЦА: Өнөөдрийн 15:00 цагийн байдлаар зам тээврийн ослын дуудлага өмнөх өдрөөс 45.3%-аар буурч, 105 бүртгэгдлээ
Цагдаагийн байгууллагаас Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийнхээ амар тайван, аюулгүй зорчуулах чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин гудамж замд үүрэг гүйцэтгэж байна. Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-ны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд 15:00 цагийн байдлаар зам тээврийн ослын нийт дуудлага 105 бүртгэгдэж, өмнөх өдрөөс 87 нэгж буюу 45.31 хувиар буурав. Мөн эд материалын хохиролтой дуудлага 94 байгаа нь өмнөх өдрөөс 84 нэгж буюу 47.19 хувиар багасжээ. Харин согтуу жолоочийн дуудлага дөрөв, бусад дуудлага мэдээлэл мөн дөрөв бүртгэгдсэн байна. Өнөөдрийн 15:00 цагийн байдлаар орон нутагт дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй эерэг мэдээтэй байна гэж ТЦА-наас мэдээллээ.
Шинийн 1-ний өдөр зам тээврийн 391 осол гарч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 25 бүртгэгдэв
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Шинийн 1-ний өдөр гарсан зам тээврийн хэрэг зөрчлийн талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Хэвлэл мэдээллийн төвөөс танилцуулав. Өчигдөр зам тээврийн 391 осол гарсан байна. Үүний улмаас гурван хүүхэд гэмтжээ. Түүнчлэн согтуугаар жолоо барьсан 25 зөрчил илрүүлсэн байна. Зөрчлийн хуульд шинээр орсон өөрчлөлтийн дагуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400,000 төгрөгөөр торгох эсхүл 7-30 хоног баривчилна. Харин энэ үйлдэл дахин давтагдвал Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцох юм. Жолооч, иргэд та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хол замд зорчихдоо анхаарал болгоомжтой байж, аюулгүй байдлаа хангана уу.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ховд аймгийн нутгаар салхины хурд 16-32 м/с хүрч байна
Баян-Өлгий, Ховд аймгийн зарим сумын нутгаар хүчтэй салхи шуургатай байгааг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас мэдээлэв. Тодруулбал Баян-Өлгий аймгийн нутгаар салхины хамгийн их хурд 16-21 м/с байгаа бол Ховд аймгийн нутгаар 16-32 м/с хүрч хүчтэй салхилж байна. Үүнээс хамгийн хүчтэй салхилж байгаа нь Ховд аймгийн Чандмань сумын нутгаар салхины хурд түр зуур 32 м/с хүрч байна. Иймд хол, ойрын замд зорчихдоо шатахууны нөөцтэй, дулаан хувцастай байх, хоол хүнсний нөөцтэй, автомашинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явж хэвших, авто замд халтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул хурдаа тохируулж явах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
Оросын эсрэг хатуу чиг шугам баримтлагч Финландын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
Ням гарагт болж өнгөрсөн Финландын ерөнхийлөгчийн сонгуульд баруун төвийн үзэл баримтлалтай Үндэсний Эвсэл Намын нэр дэвшигч Александер Стубб ялалт байгуулжээ. Түүнтэй өрсөлдсөн Ногоон Намын нэр дэвшигч Пекка Хаависто ялагдсанаа хүлээн зөвшөөрсөн байна. Стубб бол Европын Холбооны нэгдэл, Украины тусгаар тогтнолыг тууштай дэмжигч, Оросын эрх баригчдын бодлогын эсрэг хатуу чиг шугам баримтлагч гэдгээрээ танигдсан улс төрч юм. Саналын хуудасны 99.7 хувийг тоолсны дараах байдлаар Стубб 51.6 хувь, Хаависто 48.4 хувийн санал авчээ. Финландын ерөнхийлөгч нь тус улсын аюулгүй байдал, гадаад бодлогыг хариуцдаг. Өмнө нь ерөнхий сайдаар ажиллаж байсан Стубб өнгөрсөн сар болсон ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шатны санал хураалтад 27.2 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч Хаависто 25.8 хувийн саналаар удаалж байжээ. Сүүлийн үеийн судалгаануудад тэр мөн өрсөлдөгчөөсөө 6-8 нэгж хувиар тэргүүлж байсан юм. Хаависто “Финландын 13 дахь ерөнхийлөгч” болсон Стуббд баяр хүргэжээ. Олон арван жилийн турш ерөнхийлөгч нар нь төвийг сахисан гадаад бодлого явуулж, ялангуяа хөрш Оростой найрсаг харилцаатай байхыг эрмэлздэг байсан Финландын хувьд энэ сонгууль томоохон эргэлтийг авчирч байна. 2022 онд Оросын цэрэг Украинд халдан довтолсны дараа Финланд улс гадаад бодлогоо эрс өөрчилж, НАТО-д элсээд байгаа. Өмнөх ерөнхийлөгч Саули Ниинисто нь Украины дайн эхлэхээс өмнө Оросын ерөнхийлөгчтэй ойр харилцаатай байсныхаа төлөө “Путиний хов зөөгч” хочтой болсон хүн юм. Түүний халааг авах Александер Стубб одоо Финландын НАТО-той харилцах бодлогод гол үүрэг гүйцэтгэхээр болж байна. Стубб бас Финландын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэх юм. Өнгөрсөн сард Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа Стубб “Украинд явуулж буй дайнаа зогсоох хүртэл Оросын ерөнхийлөгч болон Оросын удирдлагуудтай улс төрийн ямар ч харилцаа үүсгэхгүй” гэж хэлж байв. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Финланд улс НАТО-д элссэнээр ОХУ-тай хамгийн урт шугамаар (1,340 км) хил залгадаг гишүүн улс нь болсон юм.   Эх сурвалж: Reuters
Кубад төрийн өмчийн үйлдвэрээс 1,660 хайрцаг тахианы мах хулгайлсан 30 хүн баригджээ
Коммунист дэглэмтэй дэлхийн сүүлчийн улсуудын нэг Кубад томоохон хулгайн хэрэг гарч, хэсэг хүмүүс холбогдсон тухай тус улсын төв хэвлэл мэдээлжээ. Баасан гарагт Кубын төв телевизийн мэдээлснээр нийт 30 хүн нийслэл Хавана хот дахь засгийн газрын үйлдвэрээс 1,660 хайрцаг буюу 133 тонн тахианы мах хулгайлж, хар зах дээр зарсныг илрүүлсэн байна. Тэд хулгайлсан махаараа хөргөгч, зурагт, зөөврийн компьютер, агаар сэрүүцүүлэгч зэрэг цахилгаан хэрэгсэл солилцож авсан байжээ. Хулгайлсан тахианы мах нь Кубын иргэдэд засгийн газраас картаар олгодог хүнс байсан гэнэ. Энэ нь Кубын дунд хэмжээтэй нэг мужийн иргэдийн нэг сарын хэрэгцээ байсныг засгийн газрын харьяа хүнсний түгээлтийн COPMAR байгууллагын захирал Ригоберто Мустелиер ярьжээ. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн гүн хямралд орсон Куба улсад тахианы мах зөвхөн картын системээр л олддог болсон юм. Хулгайн хэрэгт буруутгагдсан 30 хүний дунд агуулахын удирдлагууд, мэдээллийн технологийн ажилтнууд, харуул хамгаалалтынхан байжээ. Тэдний гэм буруутайг шүүх тогтоовол 20 жилийн хорих ял сонсох магадлалтай гэнэ. Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлийн улмаас Куба улсад гэмт хэрэг өссөн ч ийм том хэмжээний хулгай ховор гарч байжээ.   Эх сурвалж: Reuters
ХУВААРЬ: Өнөөдөр ажиллах сүлжээ дэлгүүрүүд
Өнөөдөр ажиллах хүнс, барааны сүлжээ дэлгүүрүүдийн хуваарийг хүргэж байна. Тодруулбал Миний дэлгүүр, Carrefour болон Сансар сүлжээ дэлгүүр ердийн цагийн хуваариар ажиллаж эхэлжээ. Дэлгэрэнгүй хуваарь: № Их дэлгүүр, сүлжээ дэлгүүрийн нэр   Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо   Богино цагаар ажиллах огноо 1 Улсын их дэлгүүр Номин тав трейд ХХК 2024.02.12-нд 2024.02.13. 09:00-22:00 цаг   2 Номин их дэлгүүр 2024.02.12-нд 2024.02.13. 09:00-22:00 цаг   3 Номин супермаркет хайпермаркет, агуулах дэлгүүрүүд, 2024.02.12-нд 2024.02.13. Номин Супермаркет, Номин  Хайпермаркет салбарууд 08:45-22:00 цаг; Номин Агуулах худалдаа Баянзүрх, 22-н товчоо салбар 08:00-22:00 цаг; Номин Агуулах худалдаа Хан-Уул, Баянхошуу салбар 09:00-22:00 цаг;   4 Имарт хайпермаркет 2024.02.12-нд 12:00-21:00 цаг 2024.02.13. Скай хайпермаркет ХХК 5 Миний дэлгүүр 2024.02.12-нд ердийн цагийн хуваариар ажиллана. 2024.02.12 6 Carrefour болон Сансар сүлжээ дэлгүүр 2024.02.12-нд ердийн цагийн хуваариар ажиллана. 2024.02.12 7 Оргил супермаркет Ердийн цагийн хуваариар ажиллана. /09:00-22:00 цаг / Зах болон худалдааны төвүүдийн хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
"Мөнгийг дууддаг түрийвч гэж байхгүй"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Энэ асуултыг олон хүнээс сонсож байв. Мөнгө, санхүүтэй холбогдох салбарт 10 гаруй жил ажиллав. Та бүхэнд хэрэгтэй, хэрэггүй зөвлөгөө өгөхөөс илүү хүмүүс яагаад санхүүгийн эрх чөлөөнд хүрч чаддаггүйг хуваалцъя. Хүн өвдөөд эмч дээр очдог. Эмч биеийг нь үзээд, эм бичиж өгөөд л бие нь эдгэх юм шиг ихэнх нь санадаг. Гэвч эмчийн байнга шахуу хэлдэг үг бий. Бараг л тарни болчихсон. Нойроо зохицуул, хоолоо зохицуул, дасгал хөдөлгөөн тогтмол хий гэх мэт. Бид толгой дохиод гардаг ч гараад л өнөөх тогтсон амьдралын хэв маягаараа үргэлжлүүлэн амьдарч эхэлдэг. Хүн амьдралд хөл алдахдаа лам дээр очдог. Яг л эмч дээр байсан шиг бүх юмаа тоочиж, ном уншуулдаг. Өнөөх уншуулсан ном, засалдаа итгэн сэтгэлзүйн эмчилгээ маягийн юм хийлгээд тайвшраад гараад явна. Эргээд л өнөөх тогтсон амьдралын хэв маяг руу орно. Би яагаад эдгээрийг бичээд байна гэхээр санхүүгийн эрх чөлөөнд хэрхэн хүрэх вэ? Яаж мөнгөтэй болох вэ? гэх зэрэг асуултууд болон тэдэнд өгч буй зөвлөгөө тухайн үедээ үнэ цэнтэй мэт боловч гараад л хүн амьдралын урсгалдаа хөтлөгдөн одно. Тэгээд асуудал нь яг юунд байна вэ? Эмч, лам, санхүүч аль аль нь дээр очсон хүн гаднаас авралыг эрдэг. Өөрөөс шалтгаалах зүйлсээ хийгээгүй, өөрөө гэрийн даалгавраа сайн хийгээгүй атлаа гаднаас авралыг нэхдэг. Эмч хүн хэлдэг. Эм бол үрэвслийг чинь дарна. Өвчин бол дийлэнхдээ амьдралын хэв маяг шүү гэдэг. Лам хэлдэг. Тарни бол таны амьдралыг өөрчлөхгүй. Таны дотоод сэтгэл, та л өөр өөртөө амар амгаланг бий болгоно гэдэг. Мөнгөний энэ асуудал ч адилхан. Таны л тууштай, тэвчээртэй байдлаас хамаарах зүйл. Мөнгийг ургуулах мод байхгүй. Мөнгийг дууддаг түрийвч гэж байхгүй. Цаашлаад бодох юм бол хүн уг чанарт бий. Хүн угаас л дийлэнх нь уйдамтгай, тууштай биш, шуналтай гэх мэт. Яг ийм байдал дээр нь нэмээд нийгэмд үйлчилж буй дүрэм нь янз бүр. Энэ бүхний илрэл нь авлигал, ядуурал, тэгш бус байдал, эрх мэдлийн төлөөх тэмцэл. Тиймээс үнэхээр мөнгөтэй болох тухай бодох бол өөрөөсөө л эхэлнэ дээ. Өөрийн бүтээмжээ өсгөх, өөрийн мөнгөнд хандах хандлагаа өөрчлөх, өөрөө сахилга баттай байх нь л чухал. Ийм хүнд мөнгө өсгөх арга, мөнгө өсгөх боломжуудыг хэлж өгөхөд үр дүн нь мөдхөн гараад эхэлдэг.
Компани байгуулалгүй, хөрөнгө өвлөлгүйгээр тэрбумтан болсон 26 хүнийг Форбс зарлажээ
Стив Балмер Америкийн бүх тэрбумтнууд нэг бол өөрийн бизнесийг үүсгэн байгуулсан, эсвэл их хэмжээний хөрөнгө өвлөж авсан хүмүүс байдаг. Тэгвэл эдгээрийн аль ч замаар баяжаагүй, зөвхөн бусдын компанид ажиллаад тэрбумтан болсон 26 хүн байгааг Форбс сэтгүүл саяхан танилцуулжээ. Тэд бол АНУ-аас төрөн гарсан 760 тэрбумтны ердөө 26 нь юм байна. Ийм тэрбумтнуудыг Майкрософтын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Стив Балмер $143 тэрбумын хөрөнгөөр тэргүүлжээ. Тэрбээр Майкрософтын 4 орчим хувийг эзэмшдэг юм. Балмер 1980 онд тус компанид үүсгэн байгуулагч Билл Гэйтсийн туслахаар ажилд орж, 2000-2014 онуудад гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байжээ. Өнөөдөр тэр тэрбумтнуудын жагсаалтад боссынхоо (Билл Гэйтс) ард, ердөө $3 тэрбумын зөрүүтэй жагсаж байна. Гүйцэтгэх ажил эрхлээд тэрбумтан болсон хүмүүсийн дотор технологийн салбарынхан том байр эзэлжээ. Тухайлбал Гүүглийн гүйцэтгэх захирал асан Эрик Шмидт ($21 тэрбум), Майкрософтын программын ерөнхий архитектор асан Чарльз Симони ($7.3 тэрбум), Фэйсбүүкийн дэд ерөнхийлөгч асан Жэф Ротшилд ($5.7 тэрбум), eBay компанийн ерөнхийлөгч асан Жэф Сколл ($4.3 тэрбум), Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күк ($2.1 тэрбум) нар үүнд багтаж байна. Уг жагсаалтыг бүрдүүлэгч бас нэг том салбар нь банк санхүү болжээ. Үүнд Veritas Capital-ийн гүйцэтгэх захирал Рамзи Мусаллам ($9 тэрбум), JPMorgan банкны гүйцэтгэх захирал Жэми Даймон ($2 тэрбум), Goldman Sach банкны гүйцэтгэх захирал асан Ллойд Бланкфэйн ($1.2 тэрбум) нар багтсан байна. Тэрбумтнуудын жагсаалтад технологи болон банк санхүүгийн бус салбарын хоёрхон хүн оржээ. Тэд бол түүхий эд арилжааны Glencore компанийн нүүрсний салбарын захирал асан Тор Питерсон ($2.4 тэрбум), барилга угсралтын NVR компанийн гүйцэтгэх захирал асан Пол Савилл ($2.2 тэрбум) нар юм.   Эх сурвалж: Business Insider
Баруун болон төвийн аймгуудаар цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 12-нд Увсын зүүн, Завханы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурч, Ховдын хойд болон зүүн хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарах тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Өнөөдөр 08:00 цагийн байдлаар нийт нутгаар зам даваа саадгүй, цаг агаар тогтуун авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.  Ховд-Өлгий чиглэлийн Бураатын даваа  Өлгий-Цагааннуур чиглэлийн Зээгтийн даваа Өлгий-Цагааннуур чиглэлийн Улаанбайшинтын боомт Өлгий-Даянгын боомт чиглэлийн Ачит булгийн даваан дахь Шуурхай ажлын хэсгүүд бэлэн байдалтай байж авто замуудаар хэсэгчлэн хунгарласан цасыг тус тус цэвэрлэх ажил хийгдэж байгааг ОБЕГ мэдээллээ. Сар шинийн баяраар нийт 66,670 авто машин хөдөө орон нутгийг зорьжээ. Шинийн 3, 4-нд нийслэл хотыг зорих авто машины эрчим нэмэгдэх төлөвтэй байгаа хэдий ч цахим товчоод дээр оочер дараалал үүсэхгүй тул жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан нэн шаардлагагүй тохиолдолд эгнээ байраа солих, бусдын урдуур дайрах зэрэг үйлдэл гаргалгүй соёлтой боловсон зорчихыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас зөвлөв.
Орон сууц авсны болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтын материалыг авах хугацаа энэ сарын 15-нд дуусна
Албан татвар төлөгч иргэн Хувь Хүний Орлогын Албан Татвар(ХХОАТ)-ын тайланг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс цахимаар авч эхэлсэн. Тайланг авах хугацаа дуусахад хоёр хоног үлдээд байгааг Татварын байгууллагаас санууллаа. Иргэд цахим татварын систем буюу e-tax.mn хаягт нэр, нууц үгээр нэвтрэн орж, Тайлан хэсгийн "Тайлан тушаах" гэдгийг дарж, хадгалснаар бусад хавсралтыг бөглөх боломжтой болж, тайлангийн маягт идэвхэждэг. Хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах иргэд нотлох баримтыг бүрдүүлэх материал цэсэд бүрэн хавсаргахаас гадна өөрийн бүртгэлтэй дансны дугаар, гар утасны дугаар, цахим шуудангийн хаягийг үнэн зөв оруулсан байхыг зөвлөж байна. Анх удаа орон сууц худалдаж авсны болон сургалтын төлбөрийн буцаан олголтыг тавдугаар сард данс руу нь шилжүүлдэг билээ. 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс орон сууцны гэрчилгээ нь гарсан тохиолдолд буцаан олголтын зургаан сая төгрөг авах юм байна.
Бали арлыг зорих жуулчдаас $10-ын хураамж авах шийдвэр гарчээ
Бүгд Найрамдах Индонез Улсын Бали арлыг зорих гаднын жуулчдаас 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 150,000 индонез рупий буюу 10 орчим ам.долларын аялал жуулчлалын хураамж “The International Tourist Levy”-ийг авах шийдвэрийг тус арлын захиргаанаас гаргасан байна. Бали арлын аялал жуулчлалын хураамжийг тус арал руу зорчихын өмнө www.lovebali.baliprov.go.id цахим холбоосоор нэвтэрч, бүртгэл үүсгэн цахим хэлбэрээр урьдчилан төлөх, хураамж төлсөн баримтыг Бали арлын хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт уншуулж, баталгаажуулах шаардлагатай болжээ. Энэхүү аялал жуулчлалын хураамж нь Индонез улсын бусад хот, мужаас Бали арлыг зорих гадаад улсын жуулчдад мөн адил үйлчлэх ба албан болон хөдөлмөр эрхлэх, эсхүл суралцах албан ёсны виз, зөвшөөрөлтэй иргэдэд үйлчлэхгүйг ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид долоон иргэний амь насыг аварчээ
Гэрэл зургийг mpa.mn Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.02.05-02.11/нийслэлийн зургаан дүүрэг, 20 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын  89 удаагийн дуудлага бүртгэгджээ. Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, долоон иргэний амь насыг авран хамгаалсан байна. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн нас барж, хоёр хүн гэмтэж бэртжээ. Нийт дуудлагын 60 нь гал түймэр, 25 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, геологийн гаралтай аюулт үзэгдэл хоёр, биологийн гаралтай аюулт үзэгдэл хоёр байна.   Эх сурвалж: ОБЕГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Завхан, Архангай, Булган, Орхон, Дархан, Сэлэнгэд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Баруун болон төвийн аймгуудын нутгаар хүчтэй цасаар шуурч байна. Тодруулбал Завхан, Архангай, Булган, Орхон, Дархан, Сэлэнгэ аймгуудын нутгаар цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдсан байгаа тул дээрх чиглэлүүдэд зорчихгүй байхыг Зам, Тээврийн Хөгжлийн Төвөөс онцгойлон анхаарууллаа. Мөн орон нутгийн замд үүссэн саадыг арилгаж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж ажиллаж байна. Тухайлбал өнөөдрийн 16:00 цагийн байдлаар  А14 дугаартай Ховд-Манхан-Улсын хил чиглэлийн 195-200км, 201-205км хооронд зорчих хэсэгт хунгарласан цасыг автогрейдер, ачигчаар цэвэрлэж байна. /Ховд-АЗЗА ТӨХК/ А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн 45-53 км хооронд зорчих хэсэгт хунгарласан цасыг автогрейдерээр цэвэрлэж байна./Архангай-АЗЗА ТӨХК/ А0601 Элсэнтасархай-Хархорин чиглэлийн авто замын 335-360км хооронд зорчих хэсэгт хэсэгчлэн хунгарласан цасыг автогрейдрээр цэвэрлэж байна. /Хархорин-АЗЗА ТӨХК/ А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 37 дах км-т, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 12 дах км-т цас хунгарлаж нарийссан хэсгийг автогрейдрээр цэвэрлэж байна /Дундговь авто зам ХХК/ А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын 1-50км-т зорчих хэсэгт хэсэгчлэн хунгарласан цасыг цасны машинаар цэвэрлэж байна./Харгуй ТӨХК А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваа орчимд 397-398 км-ийн хооронд цасан шуургатай, авто замын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Завхан АЗЗА ТӨХК-иас Солонготын даваа руу цас буудагч автомашин, ажилчдыг нэмэлтээр замд гаргаад байна. /Завхан АЗЗА ТӨХК/. https://www.facebook.com/reel/711714594366916   Эх сурвалж: Зам, Тээврийн Хөгжлийн Төв ТӨҮГ
ЗАМУУДЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ: Солонготын давааны цасыг цэвэрлэж байна
Өнөөдөр Увсын зүүн, Завханы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурч, Ховдын хойд болон зүүн хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэхийг Цаг уурын байгууллагаас мэдээлээд буй. 11:30 цагийн байдлаар Солонготын давааг нээх, Байрмын давааны цасыг цэвэрлэх ажил хийгдэж байгаа аж. Тодруулбал Өлгий-Ачит нуур Байрмын давааны Улаангом талаас 40-54 дэх км-т хүчтэй шуурганы улмаас хунгарласан цасыг Шуурхай ажлын хэсэг гарч ковш-1, пикап-1, инженер-1, замчин-4 нийт долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэх ажил хийгдэж байна. /Увс АЗЗА ТӨХК/ Өлгий-Цагааннуур улсын хил чиглэлд шуургатай, шуурхай ажлын хэсэг хоёр ковшоор хунгарласан цасыг цэвэрлэх ажил хийгдэж байна. /Жол ХХК/ Ховд-Манхан-Булган-Хил чиглэлийн давааны цасыг шуурхай ажлын хэсэг цэвэрлэж байна, Хашаатын хөтөл 116-118км-н хооронд зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. /Ховд АЗЗА ТӨХК/ Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын давааны 397-398 дах км-т хүчтэй цасан шуурга шуурч байна. Шуурхай ажлын хэсэг цасыг цэвэрлэж авто замын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. /Завхан АЗЗА ТӨХК/ Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн 185-195 дахь км-т орсон цасыг зам хариуцагч байгууллага цэвэрлэж дууссан, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 1-50 дах км-т цасан шуурга шуурч байгаа тул замын үзлэг шалгалтыг хийж байна. /Хэнтий Харгуй ТӨХК/                 Эх сурвалж: Зам Тээврийн Хөгжлийн Төв ТӨҮГ
Цас хунгарлаж, гуу жалганд 100 см хүртэл зузаантай байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй тогтжээ.  Тодруулбал Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна. Энэ арав хоногт агаарын температур нийт нутгийн 60 гаруй хувьд олон жилийн дунджаас 1.1- 10.7 градусаар хүйтэн, хур тунадас 60 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага, баруун болон говийн нутгийн зарим сумын нутгаар дунджаас ахиу байжээ.
Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөснийхөө төлөө Унгарын ерөнхийлөгч огцров
Асрамжийн газрын хүүхдүүдийн эсрэг үйлдэгдсэн бэлгийн хүчирхийллийн хэргийг нуун дарагдуулсныхаа төлөө шоронд ял эдэлж байсан хүнийг өршөөлд хамруулсан Унгарын ерөнхийлөгч Бямба гарагт огцрох шийдвэрээ зарлажээ. Өршөөлийн зарлиг өнгөрсөн онд гарсан ч Унгарын нэг хэвлэл саяхан ямар хэрэг үйлдсэн хүмүүс хамрагдсаныг ил болгосноор дуулиан дэгдсэн юм. Бямба гарагт Унгарын ерөнхийлөгч Каталин Новак алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн хохирогчдоос уучлал гуйгаад огцрох шийдвэрээ зарлажээ. Новакын огцрох шийдвэр гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэх консерватив бодлоготой гэгддэг ерөнхий сайд Виктор Орбаны намд том цохилт болж байна. Парламент шинэ ерөнхийлөгчийг сонгох хүртэл Орбаны бас нэг холбоотон болох парламентын спикер Лазло Кёвер үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм. 2022 онд ерөнхийлөгч болсон Новак өөрийгөө Христийн шашны уламжлалыг дагагч, консерватив үзэлтэй улс төрч гэдэг. Олон нийтийн ширүүн шүүмжлэлтэй тулгарсан Орбаны засгийн газар Пүрэв гарагт хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг ерөнхийлөгчийн өршөөлд хамруулахыг хориглох үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг яаран санаачилсан байна. Гэвч энэ арга хэмжээ олны бухимдлыг дарж чадаагүй тул Новак гадаад айлчлалаа дундаас нь зогсоож, эх орондоо буцаж ирсэн юм. Новакын огцролт Унгарын улс төрд сүүлийн арав гаруй жил дангаар ноёлж буй Орбаны Фидес намын нэр хүндэд том цохилт болж байна. Виктор Орбан энэ оны сүүлээр болох Европын Холбооны парламентын сонгуульд намаа ялуулах зорилготой ажиллаж байгаа. Гэтэл түүний намын хоёр өндөр албан тушаалтан дараалан огцроод байна. Өршөөлийн зарлиг гарах үед хууль зүйн сайдаар ажиллаж байсан Юдит Варга бас парламентын гишүүний суудлаас огцорч байгааг Бямба гарагт зарласан юм. Түүнийг Евро парламентын сонгуульд Фидес намын жагсаалтыг тэргүүлэх өндөр магадлалтай хүн гэлцэж байжээ. Унгарын парламент дахь Фидес намын бүлгийн дарга Мате Кочиш хоёр улс төрчийг “хариуцлагатай шийдвэр гаргасан” гээд “Тэдний шийдвэр ямар ч алдаа үр дагавартай байх ёстойг батлан харууллаа” гэж мэдэгджээ.   Эх сурвалж: Associated Press
Марафоны дэлхийн рекорд эзэмшигч Кэлвин Киптум автомашины ослоор өөд боллоо
Эх сурвалж: CNN Кенийн цагдаагийн газраас орон нутгийн цагаар өнгөрсөн ням гаригт Элдорет мужийн Рифт Валлей хотын ойролцоо болсон автомашины ослын үеэр марафоны нэрт гүйгч Кэлвин Киптум түүний дасгалжуулагч Гервайс Хакизимана нар өөд болсныг мэдээллээ. Ослын улмаас бас нэгэн эмэгтэй орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Дөнгөж 24 настай К.Киптум Тоёота Премио загварын автомашинаа өөрөө жолоодож явсан бөгөөд замын хажуугийн мод мөргөсөн гэнэ. К.Киптум өнгөрсөн аравдугаар сард Чикагогийн марафонд 2:00:35 цагаар дэлхийн рекорд шинэчилсэн билээ.   Эх сурвалж: CNN Талийгаач хоёр цаг дотор замаа дуусгасан анхны марафонч болохоор зорилго тавьсан байлаа. Түүний дасгалжуулагч 36 настай Г.Хакизимана хагас марафон буюу 5,000 метрийн гүйлтээр Руандагийн шигшээд багтаж байсан юм.  Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Себастьян Ко "Бид нэгэн одоо алдлаа. Ийм мэдээ сонсоод шоконд орсон. Кенийн ард түмэн, найз нөхөд, гэр бүлийнхэнд нь эмгэнэл илэрхийлье" гэж ярьсан юм.   Эх сурвалж: CNN
Украин улс энэ онд нэг сая гаруй нисгэгчгүй онгоц үйлдвэрлэнэ
Украины дижитал шилжилтийн сайд Михайло Федоров Украин улс энэ онд нэг сая гаруй дрон буюу нисгэгчгүй онгоц үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгааг тус улсын дижитал шилжилтийн сайд мэдэгджээ. Сайд Михайло Федоров энэ тоог Ням гарагт Украины төрийн өмчит Diia мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус улсын үйлдвэрлэсэн дроны тоо 2022 оны турш үйлдвэрлэсэн нийт тооноос даруй 50 дахин өссөн байна. Украины засгийн газар өнгөрсөн онд цэргийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих BRAVE1 төсөл хэрэгжүүлж, энэ чиглэлийн компаниудад нийтдээ $2.5 саяыг хуваарилжээ. Украин нь алсын нислэгийн дрон үйлдвэрлэх хүчин чадлаараа ОХУ-тай нэг түвшинд хүрснийг Федоров ярилцлагадаа онцолсон байна. Өрнөдийн холбоотнуудын зэр зэвсгийн тусламжийн дутагдлыг нөхөхөд Украины дотоодын үйлдвэрлэл чухал ач холбогдолтой болоод байгаа. Сүүлийн саруудад Украины арми ОХУ-ын нутаг дэвсгэр дээрх газрын тос, байгалийн хийн дэд бүтцүүд болон Хар тэнгисийн флотын хөлгүүдэд үзүүлэх дроны цохилтоо эрчимжүүлэх болсон. Украинд үйлдвэрлэдэг дроны зориулалт, төрөл зүйл ч өргөжин хөгжих болжээ. Тухайлбал тагнуулын “Ironclad”, радио долгионы довтолгоонд тэсвэртэй “Backfire”, тэнгисийн дрон, хуурай газрын “Ratel S” дрон зэргийг нэрлэж болно. ОХУ-ын хувьд ч бас нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгаа. Тухайлбал Ираны Shahed ангиллын дронтой төстэй бүтээгдэхүүн олноор үйлдвэрлэх болсон байна. Одоогоор тулааны талбарт дроны тоо хэмжээгээр Оросын тал Украинаас илүүрхэж байгаа гэсэн мэдээлэл бий. Тухайлбал Украины нэг дронд Оросын 5-7 дрон оногдож байгааг Украины нэг командлагч ярьж байв. Талуудын технологийн хөгжүүлэлт сайжрахын хэрээр дроныг эсэргүүцэх зэвсэг улам боловсронгуй болж байгаа гэдэг. Тиймээс талуудын хооронд технологийн ширүүн өрсөлдөөн явагдаж байгаа тухай Федоров ярьжээ. “Бид дрон эсэргүүцэх зэвсгийг нэвтлэх технологи хөгжүүлэхэд анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна. Учир нь технологи л биднийг аврах болно” гэж тэр ярьсан байна. Өнгөрсөн долоо хоногт Оросын тал Киев хотод дуунаас хурдан Циркон пуужингаар цохилт өгсөн нь дайн эхэлснээс хойш ийм зэвсэг хэрэглэсэн анхны тохиолдол болсон юм. Хоёрдугаар сарын 7-ны өдөр болсон уг агаарын довтолгооны дараа Киевийн Шүүхийн Шинжилгээний Судалгааны Хүрээлэн уг зэвсгийн хэлтэрхийг цуглуулан шинжилж, урьдчилсан дүгнэлтээ гаргасан байна. “Бид 3М22 Циркон пуужинг ашигласан шинж тэмдгүүдийг олж тогтоолоо. Уг пуужингийн хөдөлгүүр, жолоодлогын механизмын эд ангиуд тусгай таних тэмдэглэгээтэй байдаг” гэж тус хүрээлэнгийн захирал Олександр Рувин өчигдөр Телеграм хуудсандаа бичжээ. Циркон пуужинг 1,000 км хүртэл тусгалтай, дууны хурднаас ес дахин өндөр хурдтай гэж Оросын тал мэдээлсэн байдаг. Ийм зэвсгийн эсрэг агаарын довтолгооноос хамгаалах систем хариу үйлдэл үзүүлэхэд хэцүү болж байгаа. Тиймээс энэ төрлийн шинэ пуужин Украины зэвсэгт хүчинд хүнд сорилт болж магадгүй байна. ОХУ-ын батлан хамгаалах яам Циркон пуужингийн туршилтыг дуусгаснаа 2022 оны зургаадугаар сард зарлаж байсан юм. Анх тэнгисийн хөлгөөс харвах зориулалттай бүтээгдсэн уг зэвсэг сүүлд хуурай газраас харвах хувилбартай болсон гэдэг. Өнгөрсөн долоо хоногт Циркон пуужинг Киев хот руу хаанаас харвасан талаар мэдээлэл одоогоор алга байна.   Эх сурвалж: Reuters
Биткоины ханш сүүлийн хоёр жил гаруй хугацаанд анх удаа $50,000-ыг давлаа
Хэдхэн цагийн өмнө дэлхийн хамгийн том крипто валют гэгддэг биткоины ханш $50,000-ыг давсан нь сүүлийн хоёр жил гаруй хугацааны хамгийн өндөр өсөлт байлаа. Хамгийн сүүлд 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр энэ босгыг давж байжээ. Биткоины ханш энэ он гарснаас хойш 16.3 хувиар өсөөд байгаа. Даваа гарагт дэлхий даяар крипто хувьцаанууд бас өсөлттэй байлаа. Тухайлбал крипто арилжааны төв Coinbase-ийн хувьцаа 4.9 хувь, крипто олборлогч Riot Platforms, Marathon Digital-ийн хувьцаанууд тус бүр 10.8 ба 11.9 хувиар өссөн юм. Крипто зах зээлийн энэ өсөлт нь өнгөрсөн сард зах зээлд анх нэвтэрсэн биткоин суурьтай ETF сангуудын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж судлаачид тайлбарлаж байна. АНУ-ын хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага нэгдүгээр сарын 10-ны өдөр анхны “spot bitcoin ETF” санд зөвшөөрөл олгосон юм. Уг сангийн зах зээлийн эрэлт эхэндээ сул байсан ч сүүлийн өдрүүдэд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж эхэлжээ. 2024 онд шинэ ETF-үүдийн татсан хөрөнгийн хэмжээ $10 тэрбумын босгыг давах тооцоог Bernstein компанийн шинжээчид гаргасан байна. Харин Standart Chartered банкны шинжээчид $50-$100 тэрбумд хүрэх тооцоог гаргажээ. Одоогоор АНУ-ын Үнэт Цаас, Арилжааны Хороонд бас нэг томоохон крипто валют болох ethereum-д суурилсан ETF зах зээлд гаргах долоон хүсэлт ирээд байгаа гэсэн мэдээлэл бий. Эдний зарим хэсэг нь ирэх тавдугаар сард зөвшөөрлөө авах сурагтай байна. Биткоины ханшийн өсөлтөд бас олборлолтын хэмжээг нь бууруулдаг “halving” хэмээх техникийн үйл явц нөлөөлж байгаа. Өмнө нь гурван удаа тохиож байсан “halving” ирэх дөрөвдүгээр сард дөрөв дэх удаагаа хэрэгжих юм. Хамгийн сүүлийн “halving” 2020 онд тохиож байжээ. Биткоины олборлогдох боломжит хэмжээ 21 сая байдаг ба одоогоор 19 сая нь хэдийнээ олборлогдоод байгаа. Ээлжит “halving” хэрэгжсэний дараа үлдсэн биткоиныг олборлоход улам хэцүү болно. Дөрөв дэх биткоин “halving”, Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүгийн эхний таналт, ethereum-ийн spot ETF сангийн зөвшөөрөл зэрэг үйл явдлууд крипто зах зээлийн өсөлтөд цаашид нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.   Эх сурвалж: Reuters
“ХасБанк” ХК 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас ₮15.5 тэрбумын ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ тараалаа
ХасБанкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг эчнээ санал хураалт хэлбэрээр явуулах тухай ТУЗ-ийн тогтоолын дагуу 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд санал хураалт үргэлжилж, саналын эрхтэй хувьцааны 99.9%-ийн саналаар ХасБанкны 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг зарлан хуваарилахыг дэмжсэн шийдвэр гаргалаа. Уг шийдвэрийн дагуу ХасБанкны 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нийт 15.5 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 14.75 төгрөгийн ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” дэх хувьцаа эзэмшигчдийн нэрийн дансанд байршууллаа. Мөн эчнээ санал хураалтаар ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийг тодорхойлох бүртгэлийн өдрийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр тогтоосон бөгөөд хувьцаа эзэмшигч та өөрийн үйлчлүүлдэг брокер, диллерийн компанид хандаж, ногдол ашгийн талаарх мэдээлэл авна уу. Хөрөнгө оруулагч та бүхэнд баярлалаа. Холбоо барих: Утас: +(976)-8508-1888 Цахим шуудангийн хаяг: investor-relations@xacbank.mn Ажиллах цагийн хуваарь: ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд
ГАЗРЫН ЗУРАГ: Валентины өдөр болох урлаг, спортын тоглолтууд
Гэгээн хайрын баярын өдөр маргааш тохиох гэж байна. Уг өдөр хосуудад зориулсан урлаг, спортын 10 гаруй арга хэмжээ болох юм. Уншигч та бүхэнд эдгээрийн нэгдсэн мэдээллийг газрын зурагт дүрслэн танилцуулъя. Хосуудад зориулсан арга хэмжээний тасалбарын үнэ 30,000-247,000 төгрөгийн хооронд байна.  "Start Exploring" товч дээр дарж, хажуу тийш гүйлгэн тоглолтын байршил болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг харна уу.
Модон луу жилийн цагаан сарын шинийн 1, 2-ны өдрүүдэд 198 нярай мэндэлжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн цагаан сарын шинийн 1, 2-нд улсын хэмжээнд 198 хүүхэд мэндэлжээ. Харин битүүний өдөр (2024.02.09)-нд 80 эх амаржиж, 82 хүүхэд мэндэлсэн байна. Энэ өдөр ихэр хүүхэд төрснийг Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвөөс мэдээллээ.  Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос мэдээлснээр Монгол Улсын хүн ам 2022 оны арванхоёрдугаар сарын байдлаар 3,457,548 болсон байна.
Путиний ярилцлагын дараа ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж X сошиал платформд Монголын дээд амжилтыг тогтоолоо
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний АНУ-ын Fox News сувгийн хөтлөгч асан Такер Карлсонд өгсөн ярилцлага дэлхийн нийтийн анхаарлын төвд байв. Ярилцлагынхаа турш Путин өнөөдөр Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэх дайнаа зөвтгөх түүхийн баримтуудын талаар ярьсан юм. Тухайлбал тэр олон зууны өмнөх хил хязгаарын зургаар тухайн үед Украин гэж улс байгаагүйг батлахыг оролдож байв. Тэгвэл энэхүү ярилцлагын дараа X сошиал платформд (хуучнаар Твиттер) Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нийтэлсэн мэдэгдэл олон сая хүний анхаарлыг татаж, дуулиан дэгдээгээд байна. Ерөнхийлөгч асан мэдэгдэлдээ 13 дугаар зууны үеийн Монголын Эзэнт Гүрний газрын зургийг хавсаргаад “Путиний ярилцлагын дараа би Монголын түүхэн газрын зургийг олж үзлээ. Бүү санаа зов. Манайх бол энхийг эрхэмлэгч, эрх чөлөөт улс” гэж бичжээ. Энэ нь Путиний түүхэн хил хязгаарыг сэргээх гэсэн оролдлогыг шүүмжилсэн хэрэг байв. After Putin’s talk. I found Mongolian historic map. Don’t worry. We are a peaceful and free nation🌏 pic.twitter.com/w5c2Hr0cQK — Mongol Tsakhia ELBEGDORJ (@elbegdorj) February 11, 2024 Элбэгдоржийн мэдэгдэл энэ мэдээг нийтлэгдэх үеийн байдлаар 8.2 сая хандалт, 23 мянган репост (дахин түгээлт), 99 мянган "лайк" цуглуулж, 2.5 мянган сэтгэгдэлтэй болсон нь X платформыг хэрэглэдэг монгол хэрэглэгчдийн хувьд дээд амжилт болсон гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Түүний мэдэгдлийг Оросын зарим хэвлэлүүд нэлээд хурцаар шүүмжилсэн байна. Тухайлбал тус улсын мэдээллийн гол сайтуудын нэг pravda.ru “Монголын өнөөдрийн байгаа бодит байдал Оросыг шүүмжлэх хэмжээнд биш” гэсэн утгатай гарчиг бүхий өгүүлэл нийтэлжээ.
Валентины өдөр зөвхөн өөртөө бэлэг авах хүсэлтэй эмэгтэйчүүдийн тоо Японд нэмэгджээ
Энэ оны Валентины өдөр зөвхөн өөртөө бэлэг авах төлөвлөгөөтэй эмэгтэйчүүдийн тоо улам өссөнийг Японы нэг маркетингийн компанийн судалгаа харуулжээ. Япон улсад жил бүрийн хоёрдугаар сарын 14-ний өдөр эмэгтэйчүүд нь эр нөхөр, найз залуу, аав, хамт ажилладаг эрчүүддээ хайрцагтай шоколад бэлэглэдэг уламжлалтай. Тэгвэл Intage компанийн явуулсан судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 21.7 хувь нь энэ жил зөвхөн өөртөө бэлэг худалдаж авахаар төлөвлөсөн байна. Энэ нь өмнөх жилээс 8.5 нэгж хувиар өссөн үзүүлэлт болжээ. Өөртөө бэлэг авах төлөвлөгөөтэй эмэгтэйчүүдийн тоо бусдад бэлэг өгөх төлөвлөгөөтэй эмэгтэйчүүдийн тооноос өнгөрсөн онд 1.7 дахин олон байсан бол энэ онд 3.4 дахин олон болж, зөрөө нь улам нэмэгдсэн байна. Судалгаанд оролцогсдын хамгийн том хэсэг буюу 44.7 хувь энэ өдөр хэн нэгэнд онцлолгүй, гэр бүлдээ зориулж шоколад авахаа мэдэгджээ. Ажил хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүдийн 82.2 хувь нь хамт ажилладаг эрэгтэйчүүдэд шоколад бэлэглэдэг уламжлалыг дагах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн байна. “Валентины өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга замууд олон янз болж, өөртөө бэлэг (шоколад) авдаг хүмүүсийн тоо улам нэмэгдэж байна” гэж Intage компанийн төлөөлөгч ярьжээ.   Эх сурвалж: Kyodo News
"Монгол Намшин" төвд БНСУ-ын виз мэдүүлсэн иргэдийн гадаад паспортыг олгох газар өөрчлөгдлөө
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Өмнөх визийн мэдүүлэг хүлээн авах газар болох "Монгол Намшин" төвд виз мэдүүлсэн иргэдийн гадаад паспортыг Солонгосын виз мэдүүлгийн төв (KVAC)-д түр олгож байсныг цуцалж, өнөөдрөөс эхлэн шинээр байгуулагдсан "M. ДАТСУН" визийн мэдүүлэг хүлээн авах газраас олгох болсныг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдэгдлээ. Хамрагдах хугацаа: Элчин Сайдын Яамнаас 2023.11.01-12.27-ны өдөр хүртэл виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгсөн боловч паспортоо буцааж аваагүй иргэдийн паспорт 2023 онд виз мэдүүлгийн материал өгөөд Элчин Сайдын Яаманд шалгагдаж буй паспортыг M. ДАТСУН төв олгохоор болжээ. Паспорт олгох байгууллагууд: E. Монгол Намшин Солонгосын виз мэдүүлгийн төв (KVAC) M. ДАТСУН Паспорт олгох шинээр сонгон шалгарсан виз мэдүүлгийн төвүүдийн хаяг, утасны дугаар M. ДАТСУН Байршил : Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Олимп хороолол, Сакура Тауэр 5 давхар 505 тоот Утасны дугаар : (+976)7599-0505 Ажиллах цаг : Даваа-Баасан 9:00-12:30, 13:30-17:00   Эх сурвалж: БНСУ-ын ЭСЯ
Манай улсад "Валентин" нэртэй гурав, "Хайраа" нэртэй нэг хүн байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэгээн хайрын баярын өдрийн тохиолдуулан энэхүү баяртай холбоотой нэрийн статистик мэдээллийг хүргэе.  Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2024 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн байдлаар Валентин нэртэй гурван хүн байна. Бусад нэрийг сонирхуулахад:    Нэр Тоо Валентин 3 Хонгороо 112 Хонгор 841 Хайрмаа 9 Ариун-Учрал 111 Гэгээнхайр 2 Учрал 3,603 Үерхэл 4 Хайраа 1 Хайр 12 Болзоо 6 Дурсамж 1
Мөсөнд авиралтын ДАШТ-д өрсөлдөх монгол тамирчид эх орноосоо мордлоо
Биеийн тамир, спортын улсын хороо Канад улсын Элмонтон хотод мөсөнд авиралтын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Н.Сэлэнгэ, Ч.Мандахбаяр нар хурд, хүчээ үзэхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Тэднээс Н.Хэрлэн дэлхийн цомын аварга, Ази тивийн алтан медальт бол Н.Сэлэнгэ дэлхийн цомын шагналт байрт орсон уулчин юм. Монголын тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн удаагүй бөгөөд баг тамирчдыг Х.Нямдоо, Ц.Хосбаяр нар дасгалжуулжээ гэж Биеийн Тамир, Спортын Улсын Хорооноос мэдээлэв.
ТААМАГЛАЛ: Дэлхийн хувь хэрэглэгчийн зах зээл 2030 онд
Энэхүү мэдээлэлд өдөрт багадаа 12 ам.доллар зарцуулдаг хүнийг “хэрэглэгч” ангилалд оруулан тооцсон бөгөөд мөн хэрэглэгчдийн тоо болон дундаж давхаргын тоог дүйцүүлэн тооцдог гэжээ. Хэрэглэгчид бол дэлхийн эдийн засгийн амин сүнс, зах зээл, эрэлтийг хөдөлгөгч гол хүч юм. Хэрэглэгчдийн зарцуулалтад гол анхаарлаа хандуулдаг World Data Lab компанийн 2030 оны төсөөлөлд үндэслэн дэлхийн хамгийн том 20 хэрэглэгчийн зах зээлийг танилцуулж байна. Хятад улс 2030 он гэхэд 1 тэрбум гаруй хэрэглэгчтэй болох төлөвтэй байгаа бөгөөд 2024 онтой харьцуулахад 15%-иар өссөн үзүүлэлт юм. Хоёрдугаарт бичигдэж буй Энэтхэг улсын хэрэглэгчдийн тоо 46% өсөж 773 саяд хүрнэ гэсэн гайхалтай төсөөлөл гарчээ (Энэтхэг улсын хэрэглэгчдийн тоо өнөөдрийн байдлаар 529 сая). Өсөн нэмэгдэж буй эдийн засгийн ачаар дундаж давхаргын өсөлт энэ бүс нутагт эрчимжиж, улмаар орон нутгийн зарцуулалтын чадавхыг нэмэгдүүлэх төлөвтэй байна. АНУ (348 сая хэрэглэгч), Индонез (158 сая хэрэглэгч) улсууд гурав, дөрөвдүгээрт байрт тус, тус оржээ. Орос, Герман улсуудын хэрэглэгчдийн өсөлт зогсонги байдалд орох төлөвтэй байгаа бол Япон, Итали улсууд буурах хандлагатай байгаа нь эдгээр орны хүн амын өсөлтийн шууд илэрхийлэл болж байна. # Улс Хэрэглэгч анги Өсөлт(2024 оноос) 1 🇨🇳 China 1,062,294,436 15% 2 🇮🇳 India 772,929,623 46% 3 🇺🇸 U.S. 348,393,863 4% 4 🇮🇩 Indonesia 158,448,996 27% 5 🇧🇷 Brazil 135,902,978 9% 6 🇷🇺 Russia 127,324,784 0% 7 🇯🇵 Japan 118,264,539 -3% 8 🇵🇰 Pakistan 99,263,255 30% 9 🇲🇽 Mexico 91,698,269 9% 10 🇧🇩 Bangladesh 87,183,060 59% 11 🇻🇳 Vietnam 80,383,445 34% 12 🇩🇪 Germany 80,370,656 0% 13 🇹🇷 Turkey 79,955,332 8% 14 🇬🇧 UK 69,179,607 3% 15 🇫🇷 France 67,980,532 3% 16 🇪🇬 Egypt 67,710,385 25% 17 🇵🇭 Philippines 65,545,279 35% 18 🇹🇭 Thailand 58,237,555 10% 19 🇮🇹 Italy 55,596,017 -1% 20 🇮🇷 Iran 55,219,774 11%   Эх сурвалж: visualcapitalist.com
"Хөрсний ус өмнөх жилүүдээс 2-3 дахин нэмэгдсэн. Дулааны хэм огцом нэмэгдвэл шар усны үер болох эрсдэлтэй"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Нийслэлийн Онцгой Комисс /НОК/ хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоосон байна.  Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням хэлэхдээ “Дүүргийн онцгой комиссууд хуралдаж, шийдвэрээ ирүүлсэн. Баянзүрх дүүргийн 12 Чингэлтэй дүүргийн ес Сонгинохайрхан дүүргийн долоо Сүхбаатар дүүргийн таван байршилд, нийт 22 хорооны 33 байршилд халиа тошин үүслээ. Иймээс нийслэл, дүүргийн холбогдох байгууллагын 284 ажилтан, алба хаагч, 48 техник хэрэгсэлтэй 8,460 метр суваг шуудуу татаж, 401 тонн мөсийг гаргаж тээвэрлэн, далан босгох ажлыг хийж, 205 өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс сэргийлж ажилласан" гэлээ. "Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай"   Мөн тэрбээр "Геодез, Усны Барилга, Байгууламжийн Газар /ГУББГ/ болон төвийн зургаан дүүргийн онцгой комиссоос хүн хүч, техник хэрэгсэл дутагдалтай байгаа тул шийдэж өгөх хүсэлтийг ирүүлж байна. Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэнгээс шар усны үерийн нөхцөл байдал үүсэж болзошгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зөвлөмжийг ирүүлсэн. Иймээс үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай байна” гэв. Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байна. Түүнчлэн хөрсний ус өмнөх жилүүдээс 2-3 дахин нэмэгдсэн зэргээр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд зөвлөж, хэрэв дулааны хэм огцом нэмэгдвэл шар усны үер болох эрсдэлтэйг сануулсан юм.   Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Таван аймгийн 21 суманд шилэн зуд болж байна
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 суманд цагаанаар зудархуу байна. Тодруулбал Увсын Өндөрхангай, Наранбулаг, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Дундговийн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Хэнтийн Баянмөнх, Галшард цасны нягт 0.35-1.05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын нөхцөл байдалтай байгаа юм. Төмөр буюу шилэн зуд гэдэг нь намар орой орсон цас дутуу хайлж мөстөж хөлдсөнөөс мал бэлчээхэд бэрхшээлтэй болж, малын хөлийн арьс зулгарч өвөлжөө бууц хөлдөх гамшиг. Цагаан зудын нөхцөл бүрдсэн аймаг, сумд: Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Зүүнхангай, Ховдын Алтай, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Завханмандал, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Цагаанхайрхан, Сантмаргац, Шилүүстэй, Тэлмэн, Идэр, Баянхонгорын Баянхонгор, Архангайн Цэцэрлэг, Хангай, Жаргалант, Төвшрүүлэх, Цахир, Эрдэнэмандал, Тариат, Өвөрхангайн Богд, Төгрөг, Хужирт, Есөнзүйл, Хархорин, Баян-Өндөр, Бүрд, Бат-Өлзий, Хөвсгөлийн Галт, Жаргалант, Цэцэрлэг, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Сэлэнгийн Ерөө (Бугант), Хүдэр, Сүхбаатар, Төвийн Эрдэнэсант, Өндөрширээт, Бүрэн, Лүн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Заамар, Дорноговийн Дэлгэрэх, Айраг, Сайхандулаан, Алтанширээ, Сайншанд, Хатанбулаг, Дундговийн Цагаандэлгэр, Сайхан-Овоо, Өмнөговийн Манлай, Хэнтийн Дархан, Баян-Овоо, Батноров, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Галшар, Баянмөнх, Сүхбаатарын Дарьганга, Дорнодын Матад, Дашбалбар, Баянтүмэн, Цагаан-Овоо, Сэргэлэн, Булган, Гурванзагал, Халхголд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн байна. Цагаанаар зудархуу байгаа аймаг, сумд: Увсын Завхан, Ховдын Үенч, Эрдэнэбүрэн, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Баян-Уул, Дэлгэр, Жаргалант, Тайшир, Завханы Отгон, Ургамал, Сонгино, Түдэвтэй, Яруу, Баянхонгорын Бууцагаан, Баянговь, Бөмбөгөр, Жаргалант, Жинст, Баянлиг, Эрдэнэцогт, Баянбулаг, Хүрээмарал, Галуут, Архангайн Өлзийт, Хашаат, Өгийнуур, Хотонт, Өндөр-Улаан, Батцэнгэл, Чулуут, Хайрхан, Өвөрхангайн Сант, Гучин-Ус, Баянгол, Хөвсгөлийн Цагааннуур, Цагаан-Үүр, Улаан-Уул, Ренчиглхүмбэ, Булганы Баян-Агт, Булган, Баян-Агт, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Зүүнбүрэн, Орхонтуул, Түшиг, Цагааннуур, Орхон, Баянгол, Төвийн Баянчандмань, Баян, Баянцагаан, Цээл, Нөхөрлөл, Угтаалцайдам, Борнуур, Зуунмод, Эрдэнэ, Улаанбаатарын Тэрэлж, Багануур, Дундговийн Өндөршил, Луус, Дэлгэрхангай, Дэрэн, Говь-Угтаал, Баянжаргалан, Өмнөговийн Мандал-Овоо, Цогт-Овоо, Дорноговийн Эрдэнэ, Хөвсгөл, Хэнтийн Өмнөдэлгэр (Гурванбаян), Биндэр, Өлзийт, Норовлин, Дэлгэрхаан, Батширээт, Өндөрхаан, Дорнодын Хөлөнбуйр, Чойбалсан, Чулуунхороот, Баяндунд цагаанаар зудархуу байна.   Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн
ХУВААРЬ: Амарч байгаа зах, худалдааны төвүүд
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Сар шинийн баярын гурав хоногийн амралт дуусаж, сүлжээ дэлгүүрүүд болон үйлчилгээний байгууллага, хилийн боомтууд хэвийн ажиллаж эхэллээ. Харин УБЗАА-наас өгсөн хуваариар нийслэлийн зургаан дүүрэгт 41 зах, худалдааны төв амарч байна. Тодруулбал Бөмбөгөр, Шонхор, Бэлх, Дүнжингарав, Барс худалдааны төв энэ сарын 15-наас ажиллах юм байна. Томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх хугацаа: Д/д Зах, худалдааны төвийн нэр  Хороо Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо БАЯНГОЛ ДҮҮРЭГ  1 Баянгол худалдааны төв 8 2024.02.14 2 Корал центр худалдааны төв 8 2024.02.14 3 Өндөр дэнж төрөлжсөн худалдааны төв 11 2024.02.20 4 Таван Эрдэнэ зах 19 2024.02.16 5 Хороолол худалдааны төв 19 2024.02.15 6 Гурвалжин-44 модны зах 25 2024.02.14 7 Хермис худалдааны төв  25 2024.02.14 8 Хар хорин худалдааны төв 29 2024.02.16 9 Барс-2 худалдааны төв 29 2024.02.15 10 Шинэ сандэй худалдааны төв 29 2024.02.15 11 Хялганат модны зах 29 2024.02.14 Д/д Зах, худалдааны төвийн нэр  Хороо Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ  12 Жуков худалдааны төв 4 2024.02.14 13 Баянзүрх худалдааны төв 6 2024.02.16 14 Баянзүрх худалдааны төв-2 6 2024.02.14 16 Амгалан зах 10 2024.02.20 17 Нарантуул худалдааны төв 14 2024.02.21 18 Сандэй плаза худалдааны төв 14 2024.02.14 20 Баялаг ундраа худалдааны төв 14 2024.02.21 21 Асайт худалдааны төв 32 2024.02.16 22 Дүнжингарав худалдааны төв 36 2024.02.15 23 Баянзүрх худалдааны төв 40 2024.02.14 24 Улаанхуаран эко зах 40 2024.02.14 25 Натур худалдааны төв 43 2024.02.14 Д/д Зах, худалдааны төвийн нэр  Хороо Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо  СҮХБААТАР ДҮҮРЭГ 26 Саруул зах 3 2024.02.17 27 Их тойруу худалдааны төв 9 2024.02.15 28 Бүрд худалдааны төв 12 2024.02.15 29 Бүрэн плаза  худалдааны төв 14 2024.02.16 30 Аму плаза худалдааны төв 14 2024.02.14 31 Бэлх зах  16 2024.02.15 Д/д Зах, худалдааны төвийн нэр  Хороо Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ  32 Сэлэнгэ худалдааны төв 20 2024.02.17 33 21 худалдааны төв 27 2024.02.15 Д/д Зах, худалдааны төвийн нэр  Хороо Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо ХАН-УУЛ ДҮҮРЭГ  35 Фермерүүд зах 4 2024.02.15 Д/д Зах, худалдааны төвийн нэр  Хороо Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ  36 Бокс Молл  худалдааны төв 2 2024.02.15 37 Содон Бөмбөгөр худалдааны төв 2 2024.02.15 38 Алтжин Бөмбөгөр  худалдааны төв 2 2024.02.15 39 Юмт Бөмбөгөр   худалдааны төв 2 2024.02.15 40 Нарантуул 2 худалдааны төв 11 2024.02.15 41 Шонхор зах 11 2024.02.15
"НИТХ-ын баталсан журам албажсаны дараа автобусаар 1,000 төгрөгөөр зорчих хугацаа тодорхой болно"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав НИТХ-ын хурлаар өнгөрсөн Пүрэв гарагт нийтийн тээврийн автобусаар зорчих үнийг 1,000 төгрөг болгох журмыг батлаад байгаа. Харин хэзээнээс автобусаар зорчих үнэ нэмэгдэх талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. Нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас өгсөн мэдээллээр том хүн 1,000 төгрөг төлөөд автобусаар өдөрт дөрвөн удаа зорчих тухай НИТХ-ын баталсан журам албажсаны дараа хэзээнээс мөрдөгдөх нь тодорхой болно. Энэ талаар иргэдэд мэдээлэх юм байна. Мөн системийн өөрчлөлт хийгдэх аж.  Тэгэхээр одоогоор автобусны үнэ 1,000 төгрөг болох хугацаа тодорхойгүй байна. Шинэ журмаар хүүхэд 200 төгрөг хэвээрээ бол том хүн 1,000 төгрөг төлөөд цагт баригдахгүйгээр тухайн өдрөө дөрвөн удаа автобусанд суух боломжтой болох нь. Одоогийн мөрдөгдөж буй тариф нь том хүн 500 төгрөг төлөөд 30 минутын дотор үнэгүй дамжин суулт хийж байгаа билээ.
“Монложистикс Холдинг” ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА
“МОНЛОЖИСТИКС ХОЛДИНГ” ХК ЖИЛИЙН ЭЦСИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА “Монложистикс Холдинг" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №24/ТУЗ/06 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 35 /гучин тав/ хувь буюу 3,000,609,870.76 /гурван тэрбум зургаан зуун есөн мянга найман зуун далан төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэлээ. Нэгж хувьцаа тус бүрд 7.58 /долоон төгрөг тавин найман мөнгө/ төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна. Ногдол ашиг авах эрхтэй компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дотор  "ҮЦТХТ" ХХК-аар дамжуулж олгохоо мэдэгдлээ. Өсөлтийн Цуваанд Хамтдаа !
Аргентины шинэ ерөнхийлөгч Ватиканы тэргүүнд нарийн боов, жигнэмгээр тал засав
Аргентин улсын шинэ ерөнхийлөгч Хавьер Милей өчигдөр Ромын католик сүм хийдийн тэргүүнтэй Ватиканд уулзжээ. Ингэхдээ тэр шашны тэргүүнтэй харилцаагаа хэвийн болгоход ихэд анхаарч, эх орноос нь авчирсан нарийн боов, жигнэмэг бэлэглэсэн тухай Ватиканы хэвлэлийн алба мэдээлсэн байна. Францис нь Аргентин улсаас тодорсон анхны пап юм. Либертари эдийн засагч Милей өнгөрсөн онд болсон сонгуулийн турш Ромын папыг элдвээр доромжилж байжээ. Нэг удаа тэр түүнийг “нийгмийн шударга ёсыг хамгаалдаг тэнэг” гэж хүртэл нэрлэж байв. Гэвч ерөнхийлөгч болсны дараа Аргентины эдийн засгийг аврах эрс хатуу бодлогоо хэрэгжүүлэхэд нь хүн амын католик шашны консерватив хэсгийн дэмжлэг хэрэгтэй болсон юм. Францис, Милей нар нэг цагийн турш ярилцсаныг Ватикан мэдээлсэн ч ярианы агуулгын талаар дурдаагүй байна. Аргентин улс өнөөдөр сүүлийн хэдэн арван жилийн түүхэндээ үзээгүй эдийн засгийн гүн хямралд унаж, инфляц нь 200 хувь даваад байгаа. Гэвч Милейн эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг Аргентины парламент батлахаас татгалзсан юм.   Уулзалтын өмнө Ватиканы суртал номлол хариуцсан албаны хүнээс Милейн сонгуулийн үеэр хэлсэн доромж үгсийн талаар асуухад “Ромын пап бол хүн бүрийг хайрладаг хүн. Тиймээс түүнд хэн нэгэнтэй дайсагналцах шалтгаан байхгүй” гэж хариулжээ. Мөн Милейн хэлсэн таагүй үгсийг “сонгуулийн кампанит ажлынх нь стратеги” байсан гэж Ромын пап үзэж байгааг тайлбарласан байна. Буэнос Айресын их хамба асан Францис 2013 онд пап болсноосоо хойш Аргентинд ганц ч удаа айлчлаагүй байгаа. Тэгвэл өчигдөр Ватиканы албаны эх сурвалж папыг энэ оны хоёрдугаар хагаст эх орондоо айлчилж магадгүй тухай мэдээлжээ. Гэхдээ айлчлал “маш олон хүчин зүйлээс шалтгаалах” тул баттай хэлэх боломжгүй гэсэн байна. Хэрвээ энэ айлчлал хэрэгжвэл Хавьер Милейн хувьд томоохон дэмжлэг болох юм. Өмнө нь пап Аргентины аль нэг улс төрийн хүчинд “ашиглуулах” бодолгүй байгаагаа илэрхийлж байжээ. Уулзалтын үеэр Милей төрсөн нутгийнх нь амттаны дээжийг Ромын католик сүм хийдийн тэргүүнд бэлэглэсэн тухай Аргентины ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Мануэл Адорни мэдээлсэн байна. Гар барин уулзахдаа пап улс төрч хүний хувьд ховорт тооцогдох их үстэй Милейд “үсээ засуулах болжээ” хэмээн инээмсэглэн хэлжээ. Милей тэвэрч, үнсэх зөвшөөрөл хүсэхэд пап “Бололгүй яахав, хүү минь” гэж хариулсан байна. Айлчлалынхаа өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа Милей папыг “Түүхэнд бичигдэх хамгийн чухал Аргентин хүн” гэж өргөмжилж байсан юм.   Эх сурвалж: Reuters
Ослын хохирогч Б.Түмэндэмбэрэл: Буруутай этгээд нь "Төлбөрийн чадвар байхгүй, ялаа авъя" гэвэл хаашаа харах вэ, бид
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Газ тээвэрлэж явсан машин дэлбэрснээс үүдэж Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Эдү апарт 207 дугаар байр галд өртсөн. Тус байранд хамгийн их хохиролтой буюу бүх өрөө нь галд автсан 10 орчим айл байгаа аж. Тэдний нэг Б. Түмэндэмбэрэлтэй ярилцлаа. - Танайх энэ байрандаа хэзээнээс амьдарч эхэлсэн бэ. Байраа ямар нөхцөлөөр авч байв? - Энэ байр анх баригдаж байх 2015 онд гурван өрөө байрны захиалга өгч, гэрээ байгуулж байсан. 30 хувиа бүрдүүлж өгөөд банкны найман хувийн зээлд хамрагдсан. Ингээд байр 2017 онд ашиглалтад орж байлаа. Манайх дөрвөн хүүхэдтэй, ам бүл зургуулаа. Нөхөр маань Нарантуул зах дээр зогсдог. Би өөрөө эрүүл мэндийн шалтгаанаар гэртээ суудаг. Нөхрийнхөө олсон орлогоос цааш хурааж ипотекийн зээлд сард 990 мянган төгрөг төлж ирсэн. Уг нь 2027 онд зээл маань дуусах товтой. Гэтэл нэг л шөнө орон байр маань галд өртөж, бид хаашаа харахаа мэдэхгүй болцгоосон байна. - Гал гарах үеэр бүгд гэртээ байсан уу. Ямар үйл явц болов? - Гэр бүлээрээ унтаж амарч байсан. Гэнэт цонх, хана чичрээд л маш хүчтэй дуу чимээнээр сэрцгээсэн. Тэгэхэд 01:00 цаг өнгөрч байсан. Жижиг өрөөнөөс хүүхдүүд маань орилолдоод, том хоёр нь "Аав аа, ээж ээ, манай байрны доор улаан гал гарч байна" гээд хэлж дуусаагүй байтал цонхны завсраар утаа ороод ирсэн. Тэгээд л "Гаръя. Бушуулаарай" болцгоогоод өмссөн хувцастайгаа гарцгаасан. Манайх долдугаар давхар. Давхрынхаа айлуудын хаалгыг цохиж сэрээгээд гал гарсныг дуулгасан. Айж сандарсан хүмүүс доош буугаад гарах гэтэл хойд хаалга галд автчихсан байлаа. Тиймээс урд шилэн хаалгаар гарахаар очтол цоожтой байсан. Залуучууд шууд л цохиж хагалаад гарцгаасан. Тэр даруй хойно гарч байсан гал тойроод орж ирээд л дээшээ пүр гээд л авалцчихсан. Тэр галыг харахад завсрын хөөс галыг маш хурдан дэмждэг юм билээ. Залгаа дөрвөн давхар сургууль байхад гал огт авалцахгүй байхад байр л шатаад байсан. - Гал командынхан гурван цагийн дараа галыг бүрэн унтрааж дууссан гэсэн? - Галын машин ирээд байрны араас нь л ус цацаад байсан. Урд нь гарах гэхээр сургуулийн хүзүүвч хоолой тээглээд шалаанк нь хүрэхгүй. Ингээд дөрөвдүгээр давхраасаа дээшээ бүрмөсөн шатсан. Дотроосоо унтраах боломжгүй. Уг нь дотроо 40 метрийн урттай галын хоолой байсан. Түүнийг нь өнгөрсөн зун хулгайд алдчихсан. СӨХ, харуул аль аль нь мэддэггүй, анхаардаггүй. Оршин суугчид л мэдэж хэлсэн, тоогоогүй. - Галын дараа гэртээ ирэхэд ямар нөхцөл байдалтай байв? - Бүх цонх хагархай. Гал дотогш нэвтрээд хана таазгүй шатчихсан. Бүх тавилга хөө тортог болчихсон. Дээд давхрын айлын галыг унтраахаар ус их цацсан бололтой. Тэр нь манай байр руу обжураар нэвтэрч орж ирсэн. Хөөтэй тогоо хөмөрчихсөн юм шиг л угтсан. Гал эргээд л хуйхлаад байдаг бололтой, обой, тааз, ханаараа бүтэн хөө тортог. Агааржуулалтын хоолойгоор ч гал орж ирсэн байсан. Хүв хүйтэн, бөөн хөө тортог, хөлдүүс болсон. Хүн орох нөхцөлгүй нүд халтирам дүр зурагтай л байна. Олон жил гэр бүлээрээ бужигнаж амьдарсан орон байр маань ийм болчихыг харах хэцүү юм билээ. Дайны бөмбөгдөлтөд өртчихсөн юм шиг л байгаа. - Авах эд хогшил, хувцас хунар ч үлдээгүй хэрэг үү? - Би өөрөө амьсгалын дутагдалтай хүн. Хөө тортог шингэсэн хувцас өмсөх боломжгүй, нэл угаар шингэчихсэн байгаа. МУИС-ийн багшийн ярьж байгаагаар нүүрсхүчлийн хий аливаа зүйлд шингэсэн бол цаашаа л иддэг. Нүүрсхүчлийн хий шингэсэн бетоныг өнгөн талаас нь шавардлаа гэхэд цаашаа явсаар арматураа идээд зэврүүлдэг гэж байна. Заавал хор нөлөөтэй байдаг. Ийм хортой хий шингэсэн хувцас хүн өмсөх аргагүй шүү дээ. Шууд л хавдар болох эрсдэлтэй. - Даатгалтай иргэд хохирлоо төлүүлэх боломжтой гэж хуульч ярьж байгаа. Танайх даатгалтай байсан уу? - Манайх 2017 онд байраа авахад "Практикал" даатгалаар даатгуулж байсан. 2019 оны арваннэгдүгээр даатгалаа гурван жилээр сунгуулж байж. Ингээд нэг ёсондоо бид мартчихсан. Нэгэнт ипотекийн зээлтэй, банк, даатгал гуравласан гэрээтэй учраас бид итгээд л орхичихсон хэрэг. Ингээд гал гарсны дараа "Практикал" даатгалаас хүн ирж зураг хөрөг аваад явсан. Араас нь юу болсон эсэхийг лавлатал "Та банктайгаа яриарай" гээд л утсаа тасалчихсан. Банкан дээр очлоо. “Танай даатгалын гэрээ 2022 онд дууссан байна. Таны буруутай үйлдлээс болж сунгагдаагүй байна" гэдэг л хариу сонслоо. Машин тэрэг үзлэг оношилгоонд жил бүр ороход даатгал шаарддаг шүү дээ. Сунгагдаагүй бол нөхөөд л сунгачихдаг. Гэтэл ийм гэнэтийн том осол, өндөр өртөгтэй гамшиг болоход "Сунгаагүй байна, манайх хариуцахгүй" гэдэг их л хүнд мэдээ юм. Уг нь иргэд бидний ойлголтоор банк, хувь хүн, даатгал гурван талт гэрээ хийчхэж байна. Ипотекийн зээл дуустал энэ даатгалаараа л явчихдаг юм байна гээд ойлгочхож байгаа шүү дээ. Магадгүй ийм осол гараагүй бол "Сунгая" гэхэд сунгаад л өгчих байсан байх. - Засгийн газраас иргэдийг хохиролгүй болгоно гэж мэдэгдсэн. Энэ ажил хэр явцтай байгаа бол оо. Та бүхэнтэй холбогдож байна уу? - Цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаагаар бол нэгдсэн журмаар үнэлнэ гэсэн. Үнэлгээний холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд үнэгүй хийгээд өгье гэсэн албан тоот ирүүлсэн гэж дууллаа. Даатгалтай байсан айлууд бол энэ үнэлгээгээр хохирлоо тогтоолгоод барагдуулчих бололтой. Харин даатгалгүй, мөнгөөрөө худалдаж авсан, манайх шиг даатгал нь сунгагдаагүй айлууд тодорхойгүй байна. Хууль зүйн сайд Б.Энхбаяр ирж уулзахдаа иргэний журмаар аль буруутай этгээдээс хохирол гаргуулах хуультай гэж ярьсан байна лээ. Тэгэхээр маш бүрхэг болчхож байгаа юм. Хэзээ шүүх хурал болж, буруутай этгээд тогтоогдох вэ. Буруутай этгээд нь "Төлбөрийн чадвар байхгүй, ялаа авъя" гээд суучихвал бид хаашаа харах вэ. Уг нь хохирогч айлын хувьд цөөхүүлээ. "Алтжин бөмбөгөр" шиг олон зуун хүний бараа материал шатсан осол биш. Болдог бол хохирлыг улсаас гаргаж өгөөд дараа нь буруутай этгээдээс нөхөн төлүүлэх арга хэмжээгээ авчихдаг болоосой. Иргэд бид 20, 30 жилийн хөдөлмөрөөрөө орон гэртэй болж, түүнийгээ тохижуулж, хувцас хунартай явж байгаа шүүдээ. Гэнэтийн ийм осол аваар гэдэг аюултай юм. Цөөхөн хэдэн хохирогч иргэдээ амьжиргааг нь дордуулахгүйгээр л шийдээд өгөөсэй гэж хүсэж байна.
“Үндэсний эвсэл” нь Германы мэргэжилтнүүдтэй гэр хороолол, орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх шийдэл дээр хамтран ажиллахаар боллоо
“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр хоёрдугаар сарын 12-ны өдөр ХБНГУ-ын “Drees & Sommer” компанийн төвд зочилж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хот төлөвлөлт, дэд бүтцийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч “Drees & Sommer” нь 50 гаруй жилийн түүхтэй, Германы Штутгарт хотод төвтэй компани юм. Тус компани нь эдийн засгийн үр ашигтай, тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн, инновац шингээсэн хот төлөвлөлт, дэд бүтэц, инженерийн төлөвлөлтийн төслүүд хэрэгжүүлдгээрээ олон улсад танигдсан юм. Лондон дахь “BBC” агентлагийн төв оффис, Итали дахь Ламборгини үзэсгэлэнгийн танхим, Шанхайн Пудон музей, Утрехт хотын орон сууцны дүүрэг гэхчлэн дэлхийн 60 орчим байршилд бүх төрлийн хот, барилга төлөвлөлт, инженерийн бүтээн байгуулалтыг уг компани гүйцэтгэжээ.   “Үндэсний эвсэл” нь “Drees & Sommer”-тай хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар ба Эрдэнэт, Дархан, Чойбалсан хот болон бүсчилсэн хөгжлийн төлөвлөлттэй уялдан аймгийн төвүүдийн шинэ төлөвлөлт болон евро-стандартаар гүйцэтгэлийг хэрэгжүүлэх зэрэг шийдлийг хамтран боловсруулахаар болжээ. Мөн санамж бичгийн хүрээнд ойрын хугацаанд “Drees & Sommer” компанийн инженерүүд Улаанбаатарт ирж хотын агаарын бохирдол, нийтийн тээвэр, гэр хороолол болон орон сууцны хөтөлбөр зэрэг хотод тулгамдсан олон асуудлын шийдэл дээр монгол мэргэжилтнүүдийн хамт ажиллах юм. “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярын хувьд Германд суралцаж инженер, бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсны хувьд тус компанитай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд монгол залуусыг Германд сургах боломжийн талаар уулзалтын үеэр ярилцлаа.   Мөн гаднын компаниудтай хамтран ажиллах, чадахгүйгээ хүлээн зөвшөөрч, чаддагаар нь хийлгэх буюу хотын хөгжлийг асуудлыг гадаадын компаниудтай хамтран шийдвэрлэх нь нэн чухал гэдгийг Н.Номтойбаяр тэргүүн уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.
"Шилийн Богд руу нэг ч машин очоогүй. Цас их, зам даваа хаагдсан тул ойрын хугацаанд зорчих боломжгүй"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Сар шинийн баярын өдрүүдэд Шилийн Богд хайрханыг зорьсон тээврийн хэрэгсэл гарсан эсэх болон тус газрын замын нөхцөл байдлын талаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас тодрууллаа.  Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас хэлэхдээ "Шилийн Богд руу очсон нэг ч машин байхгүй, хүмүүс нэг ч яваагүй. Цас хаачихсан тул ойрын хугацаанд Шилийн богд руу явах ямар ч боломжгүй байна. Аймгийн төвөөс гараад 50 километр яваад л машинууд цасанд суугаад байгаа. Зам гаргах гэж оролдсон ч өдөр бүр шуургатай байгаа тул оройдоо буцаад хаагдаж байна" гэлээ.  Сэрэмжлүүлэхэд хоёрдугаар сарын 13,14-нд буюу өнөөдөр, маргааш Төв болон Зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
Өнгөрсөн долоо хоногт онцгой байдлын алба хаагчид 129 иргэний амь нас, ₮1.8 тэрбумын эд хөрөнгийг авран хамгаалжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны гурав, гал түймрийн 37 дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 129 иргэний амь нас, 1 тэрбум 840 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Бүртгэгдсэн дуудлага мэдээллээс үзэхэд гэр хороолол, зуслангийн бүсэд өвөл, зуны сууц, монгол гэр, автомашин шатсан дуудлага зонхиллоо. Эдгээр нь яндангийн цонолт, ил гал, цахилгаан угсралт ашиглалтын буруугаас гал түймэр гарсан шалтгаан нөхцөлтэй байна. Гал түймрийн аюулаас эрүүл мэнд, амь насаа хамгаалж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.   Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
Интерполоор эрэн сурвалжилж байсан эмэгтэйг олж, Туркээс албадан авчирчээ
Таван "Ш" ажиллагааны хүрээнд 2019 онд гадаад улсад оргон зайлсан Э гэгчийг Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж олж тогтоолоо. Дээрх этгээдийг Турк улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд өнөөдөр (2024.02.13)-нд Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.  Интерполоос хайхад "Улаан булант" зард Монгол Улсын хоёр иргэнийг эрэн сурвалжилж байгааг байршуулсан талаар өмнө нь мэдээлж байсан.
Extension to Vacancy Announcement/ Зөвлөх үйлчилгээний зарын сунгалт
PIN Mongolia is looking for a “Consultant on the model program of the eco-labeling and green certification system in Mongolia” to join our team of "Switching on the Green Economy Project". Please refer to the following link for the detailed information bit.ly/3SbYN8Q   Deadline: 11:30 pm, 15th February 2024, local time (GMT+8) Submission: procurement.mongolia@peopleinneed.net Пипл ин Нийд ОУТББ нь “Эдийн засгийн ногоон шилжилт төсөл”-ийн хүрээнд “Эко тэмдэг, ногоон баталгаажуулалтын тогтолцооны үндсэн загвар, хөтөлбөрийн зөвлөх” сонгон шалгаруулна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр авна уу bit.ly/3SbYN8Q  Анкет болон холбогдох материалыг 2024 оны 2-р сарын 15-ны 23:30 цаг хүртэл (GMT+8) procurement.mongolia@peopleinneed.net хаягаар хүлээж авна.
Хилчид цасан шуурганд төөрсөн иргэнийг аварчээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Баян-Өлгий аймгийн Алтай сумын тавдугаар багийн иргэн Б.Ө нь хоёрдугаар сарын 11-ний өдөр Бор бургаст багаас Алтай сум руу явах үедээ цасан шуурганд төөрсөн байна.  Энэ талаарх мэдээллийн дагуу хилийн цэргийн 0147 дугаар салбарын ахлах дэслэгч Б.Инжир ахлагчтай тусгай томилгоот бүлэг тус иргэнийг эрэн хайжээ.  Улмаар сумын төвөөс 2.5 километр газарт осгосон байдалтай байхад нь олж, сумын эрүүл мэндийн төвд хүргэснийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.
ФОТО: Сэлбэ голын халиа гүүрний доорх дулааны шугамд тулжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Нийслэлийн онцгой комисс (НОК) хуралдаж мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн шар усны үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоосон билээ. Сэлбэ голын халиа гүүрний доорх дулааны шугамд тулсан байна. Тодруулбал нийслэлд нийт 22 хорооны 33 байршилд халиа тошин үүссэн. Тиймээс холбогдох байгууллагын 284 ажилтан, алба хаагч, 48 техник хэрэгсэлтэй 8,460 метр суваг шуудуу татаж 401 тонн мөсийг гаргаж тээвэрлэн, далан босгох ажлыг хийжээ.  Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн дотор байгаа дулааны шугам нь тухайн хэсэгт голын мөсийг хайлуулж, халиа үүсгэн түвшнийг нэмэгдүүлсэн.  Иймд дулааны шугамын ойролцоо үүссэн халиа тошингийн мөсийг гар аргаар суваг татан, түвшнийг бууруулах ажлыг хүний оролцоотой хийсэн аж. Энэ ажилд хүн хүчний оролцоо дутмаг байгааг мэргэжлийн байгууллагынхан онцоллоо.  Сэлбэ гол дагуух халиа, тошин, голын ёроолын хэвгийг гаргах, лаг хагшаас зөөж зайлуулах, хог хаягдлыг цэвэрлэх тээвэрлэх ажлыг богино хугацаанд гүйцэтгэхэд машин механизм, ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх боломжтой ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллахаар нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлав.
Олимпын хошой аварга Абдулрашид Садулаев тэргүүтэй 19 тамирчны "Парис 2024"-т орох эрхийг хасах санал тавив
Эх сурвалж: Inside The Games Украины Олимпын Хороо (УОХ)-ноос Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны ерөнхийлөгч Томас Бахад хандаж захидал илгээжээ.  УОХ-ноос нэр дурдсан 19 тамирчныг олимпод оролцох шаардлага хангахгүй байна гэж уг захидалдаа дурдсан юм. Тодруулбал өнгөрсөн арванхоёрдугаар сард ОУОХ-ноос ОХУ болон Беларусийн төвийг сахисан тамирчдад олимпын туг далбаан дор "Парис 2024"-д өрсөлдөх зөвшөөрөл өгсөн. Ингэхдээ хэдэн болзол тавьсны дотор дайныг дэмжихгүй байхыг шаардсан юм. Тэгвэл ОХУ болон Беларусийн чөлөөт бөхийн тамирчид олимпын эрхээ авсан ч зарим шаардлагыг хангаагүй гэж Украины тал үзжээ. Тиймээс нотлох баримтад үндэслээд дахин нягталж өгөхийг ОУОХ-ны тэргүүнээс хүссэн байна. Эдгээр 19 тамирчин бүгд чөлөөт, сонгомлын бөхчүүд бөгөөд олимпын эрх олгох эхний тэмцээнээс эрхээ авсан аж. Одоо хоёр дахь эрх олгох тэмцээн дөхсөн тул дайныг дэмжээгүй бусад тамирчдад боломж олгох үүднээс шалгуулах хүсэлтэй байгаагаа УОХ илэрхийлжээ. Эдгээр тамирчдыг өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан дайныг дэмжсэн гэж хардаж байгаа юм. Төвийг сахисан бодлогод нийцээгүй тамирчдын жагсаалт: Абдулрашид Садулаев (чөлөөт бөх) Угуев Заур (чөлөөт бөх) Садиков Зауербек (чөлөөт бөх) Ауэс Гонибов (сонгомол бөх) Милад Алирзаев (сонгомол бөх) Рахман Тавмурзаев (сонгомол бөх) Виталий Кабалоев (сонгомол бөх) Александр Гуштын (чөлөөт бөх) Сергей Семёнов (сонгомол бөх) Артур Саргсян (сонгомол бөх) Кирилл Маскевич (сонгомол бөх) Александр Лиавончик (сонгомол бөх) Ахмед Усманов (чөлөөт бөх) Мухтарович Магомедов (чөлөөт бөх) Артур Найфонов (чөлөөт бөх) Алина Касабиева (чөлөөт бөх) Анастасья Сиделникова (чөлөөт бөх) Ванесса Колодинская (чөлөөт бөх) Надежда Соколова (чөлөөт бөх)    Эх сурвалж: Inside The Games
Парис хотод 8,000 хүний суудалтай шинэ цэнгэлдэх ашиглалтад орлоо
Эх сурвалж: Direct Industry "Парис 2024" олимпод зориулж францчууд нийслэл хотдоо нэг цэнгэлдэх шинээр барихаар төлөвлөсөн билээ.  Парис хотын зүрхэнд орших Порте де ла Шапел дүүргийн ойролцоо 18 дугаар гудамжинд "Adidas arena" өчигдөр нээлтээ хийв. Шинэ цэнгэлдэх 8,000 хүний суудалтай бөгөөд олимпын үеэр бадминтон, гимнастик, пара бадминтон, пара пауэрлифтингийн төрлийг зохион байгуулах аж. Харин олимпын дараа орон нутгийн сагсан бөмбөгийн клубийн гэр болох юм. Мөн урлагийн тоглолт хүлээн авахаар төлөвлөжээ.   Эх сурвалж: Direct Industry Уг цэнгэлдэхийг дахин боловсруулсан гангаар бүрсэн. Түүнчлэн "ногоон дээвэр"-тэй ба газрын гүний дулаанаар эрчим хүчээ авна.  Сонирхолтой нь цэнгэлдэхэд зорьж очихын тулд зөвхөн дугуй эсвэл нийтийн тээврээр л зорчих боломжтой гэнэ. Үзэгчдийн суудлыг дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр хийсэн гэдгээрээ онцлог. Тодруулбал 8,000 суудлыг зургаан сая ундааны сав ашиглаж бүтээсэн юм.  Цэнгэлдэхийг барихад ойролцоогоор 127 сая евро зарцуулсан. Харин Адидас брэнд өөрсдийн нэрээр нэрлэхийн тулд жилд 2.8 сая евро төлөхөөр болжээ. Парис хотод олимпод зориулж шинээр гурван барилга барьж буй. Тамирчдын тосгоныг ирэх гуравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.    Эх сурвалж: Direct Industry
ХАРЬЦУУЛАЛТ: Баярын өдрүүдэд бүртгэгдсэн согтуу жолоочийн тоо өнгөрсөн оныхоос 58 хувиар буурчээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Цагдаагийн байгууллагын мэдээлснээр сар шинийн баяраар буюу хоёрдугаар сарын 9-12-ны өдрүүдэд 1,414 зам тээврийн осол бүртгэгдэж 14 хүн гэмтсэнээс 10 нь хүүхэд байна. Ослын улмаас нэг хүн нас баржээ.  Зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүний тоо өнгөрсөн оныхоос 57.5 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна.  Мөн өнгөрсөн онд 144 согтуу жолооч бүртгэгдэж байсан бол энэ онд уг тоо 61 болж 57.6 хувиар буурчээ.  Сар шинийн баярын өдрүүдийн зам тээврийн ослын нөхцөл байдал 2023 он болон энэ онд:  Битүүний өдөр болон шинийн 1,2,3-ны өдрүүдийн зам тээврийн ослын хоногийн мэдээ:
Орон сууцны зоорийн болон нэгдүгээр давхарт шингэрүүлсэн хий ашигладаг иргэн, ААН-үүдийг шалгахад 3,441 зөрчил илэрчээ
Гэрэл зургийг mpa.mn Онцгой байдлын байгууллагаас “Орон сууцны зоорийн болон I давхарт шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгууллаа. Хяналт шалгалтад 763 барилга байгууламжийг хамруулан, 3,441 зөрчлийг илрүүлж, 835 зөрчил буюу 24.2 хувийг газар дээр нь арилгуулжээ. Бусад зөрчлийг арилгуулахаар заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга, зөвлөмжийг боловсруулж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн байна.   ОБЕГ Шалгалтын явцад хийн тоног төхөөрөмжийн угсралтыг хийн аж ахуйн байгууллагын боловсруулж баталсан зураг төслөөр гүйцэтгүүлээгүй, хугацаа дууссан, шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа өрөө тасалгаанд гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл байрлуулаагүй, хийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллуулах талаар санамж, зааварчилгааг ил байрлуулаагүй, хий алдагдал илрүүлэх, дохиолох багаж хэрэгсэлгүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлага болоод галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, хууль, норм, дүрэм зөрчсөн 30 иргэн, хуулийн этгээдийн зөрчлийг “Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 17.2 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, хоёр иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийн биелэлтийг хангуулан гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.
Манай улс энэ жил зуны цагийн хуваарьт шилжих үү?
Гэрэл зургийг mpa.mn 2023 оны гуравдугаар сард зуны цагийн хуваарьт шилжих Засгийн газрын тогтоолын төсөлд яамдаас санал авч, шийдвэр гаргах асуудал яригдаж байсан ч хойшлуулсан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "ЦХХХЯ болон Стандарт Хэмжилзүйн Газраас "Олон улсын байгууллагуудтай харилцаа үүсгэдэг техникийн зохицуулалтыг хийхэд хугацаа ордог" гэсэн тайлбар, санал ирүүлсэнтэй холбогдуулаад Засгийн газраас энэ асуудлаар шийдвэр гаргана. Гэхдээ энэ жилээс эхлэхгүй.  Ирэх жилээс зуны цагийн хуваарьт шилжиж, мөрддөг байх нь манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө болон бусад асуудлаар ач холбогдолтой гэж үзэж байгаа учраас Засгийн газрын тогтоолыг гаргах нь зүйтэй гэсэн санал яригдаж байна. Тогтоолыг УИХ-д танилцуулж, Олон улсын байгууллагуудад хандана. Ирэх жилээс тогтмол цагийн хөдөлгөөн хийгддэг болох нь ач холбогдолтой" хэмээн мэдээлж байсан юм. Тэгвэл энэ жил зуны цагийн хуваарь шилжих үү, бэлтгэл ажлын явц ямар шатанд байгааг Стандарт Хэмжилзүйн Газраас тодруулахад "Цаг урагшлуулах асуудлаар Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамтай хамтарсан Ажлын хэсэг байгуулагдсан. Олон улсын байгууллагууд руу албан ёсны мэдээллээ хүргүүлж, хариу ирсний дараа тодорхой чиглэл гаргах тухай Ажлын хэсэг нэг удаа хуралдахдаа ярилцсан. Бүх бэлтгэл ажлаа хангаж, Засгийн газарт саналаа хүргүүлнэ.  Ажлын хэсгийг Цахим Хөгжил, Харилцаа Холбооны яам ахалж байгаа. Одоогоор зуны цагийн хуваарьт шилжих тухай тодорхой чиглэл гараагүй байна" гэлээ. ЦХХХЯ: "Цаг урагшлуулах асуудлаар Засгийн газраас шийдвэр гарсны дараа холбогдох байгууллагуудад мэдээллээ өгнө". Өнгөрсөн жил тогтоолын төсөлд гуравдугаар сарын 25-ны 02:00 цагаас есдүгээр сарын 30-ныг хүртэл зуны цагийн хуваарьт шилжүүлэхээр тусгасан байв. "Урт өвлийн улиралтай улсад нар мандах, шингэх цагийг харгалзан цагаа хөдөлгөж байх нь хөдөлмөрийн бүтээмж, эрчим хүчний хэмнэлт, эдийн засгийн ач холбогдолтой гэж эрдэмтэд үздэг" хэмээн ЗГХЭГ-ын дарга тайлбарлаж байсан юм.   Манай улс 2015 оноос зуны цагийн хуваарьт шилжиж байсан ч 2017 онд цуцалжээ.
"Монголчууд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэгэндээ аархаж, дээрэлхдэг. Уужуу сэтгэлтэй баймаар байна"
ЦЕГ Сар шинийн баяр амралтын өдрүүдэд иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ аль төрлийн гэмт хэрэгт их холбогдсон тухай мэдээллийг Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч н.Түвшинбаяр өглөө.  Тэрбээр "Сар шинийн баярын амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, гудамж олон нийтийн газар танхайрах, хүний эрүүл мэндэд гэм учруулах болон гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг дийлэнхдээ үйлдсэн байна. Монгол Улсад 2023 оны сар шинийн баяраар гэр бүлийн хүчирхийллийн 523 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бол энэ жил 465 болж буурсан. Гэхдээ 317 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Хүний эрүүл мэндийн эсрэг 36 гэмт хэрэг сар шинийн баярын өдрүүдэд үйлдэгдсэн. Монголчууд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн болон хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеийгээ үл хүндэтгэж, нэгэндээ аархаж, дээрэлхсэнээс үүдэн бусдынхаа биед гэмтэл учруулдаг. Монголчууд бие биедээ хүндэтгэлтэй хандаж, уужуу тайван сэтгэлтэй баймаар байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл их үйлдэх юм. Ийм гэр бүлд өссөн хүүхэд ямар байхыг бодох хэрэгтэй" хэмээн хэлэв.