title
stringlengths
4
194
content
stringlengths
5
342k
СКАЙтел групп нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, нярайн ирээдүйг гэрэлтүүлэв
Ирээдүй хойч үед тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулан ажилладаг СКАЙтел групп нийгмийн хариуцлагын хүрээнд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч нартай хамтран “Хүүхэд-нярайн мэс заслын тусламжийг сайжруулах нь” сургалтыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Нярайд үзүүлэх мэс заслын тусламжийн чанарыг сайжруулах, мэс заслын эмгэгтэй нярайн ирээдүйг гэрэлтүүлэх зорилготой энэхүү аяны хүрээнд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын Тасгийн эрхлэгч, клиникийн профессор, зөвлөх эмч Л.Ганбаяр болон түүний баг бүрэлдэхүүн 20 гаруй хүүхдэд мэс засал хийж, 80 гаруй хүнд зөвлөмж үйлчилгээ үзүүлсэн юм. Өнгөрсөн жилийн хувьд Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр аймгийн нийт 552 мэргэшсэн эмч, эмнэлгийн ажилтныг хамруулсан бол энэ удаад Сүхбаатар аймгийн тэр дундаа алслагдсан сумдын 140 гаруй эмч, мэргэжилтнийг хамрууллаа. Аяны хүрээнд энэ онд 2 аймаг сонгогдож, эхний аймаг дахь сургалт ийнхүү өндөрлөсөн бол 2-р сарын 23-наас 2-р сарын 25-ны хооронд Сэлэнгэ аймагт үргэлжлүүлэн ажиллана. Мөн Скайтел групп нь Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд дуудлагын төвийн үйлчилгээг нэвтрүүлэн, найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна. Ингэснээр ЭХЭМҮТ-д ирэх дуудлагын ачаалал болон яаралтай дуудлага бүрийг алдахгүй байх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Бидний ирээдүйг өнгөлөх бяцхан зүрх бүхний төлөө СКАЙтел групп цаашдаа илүү өргөн цар хүрээтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллах болно.
Өмнөд Солонгосын барилгын компани ажилчдынхаа шинэ төрүүлсэн хүүхэд бүрийг $75,000-аар шагнадаг болжээ
Өмнөд Солонгосын барилгын томоохон компани Booyoung Group улсынхаа хүн амын өсөлтийг дэмжих зорилгоор 2021 оны нэгдүгээр сараас хойш мэндэлсэн ажилчдынхаа хүүхэд бүрд 100 сая вон ($75,000) олгох шийдвэрийг өчигдөр зарлажээ. Уг өглөгт заасан хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл хүүхэдтэй болсон тус компанийн 70 эрэгтэй, эмэгтэй ажилчин хамрагдаж, компани нийт 7 тэрбум вон зарцуулсан байна. Booyoung Group энэ хөтөлбөрөө цаашид тогтмол үргэлжлүүлэхээс гадна гурав дахь хүүхдээ төрүүлсэн ажилчин бүрд 300 сая воны нэг удаагийн тэтгэлэг, эсвэл 85 м.кв хүртэл талбайтай түрээсийн орон сууцанд байнга суух хоёр сонголтын аль нэгийг өгөхөөр болжээ. Энэ нь Өмнөд Солонгосын компаниудын түүхэнд анх удаа шинээр хүүхэдтэй болсон ажилчдаа санхүүгээр урамшуулсан хөтөлбөр болж байгаа гэнэ. “Төрөлт буурч байгаа өнөөгийн нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл манай улс 20 жилийн дараа мөхөх эрсдэлтэй байна. Манай компани ажилчдынхаа гэр бүлд тулгарч буй бэрхшээлийг хөнгөвчлөх зорилгоор урьд өмнө байгаагүй шинэ урамшууллыг хэрэгжүүллээ” гэж Booyoung Group-ийн ерөнхийлөгч И Жүн Кюн мэдэгджээ. Өмнөд Солонгосын төрөлтийн түвшин буюу эмэгтэйчүүдийн амьдралынхаа турш төрүүлэх хүүхдийн дундаж тоо 2022 онд 0.78 болсон нь бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад хамаагүй доогуур үзүүлэлт юм. Тус улсын хүн амын тоог 50 саяас доош бууруулахгүй байлгахын тулд дээрх түвшин 2.1-ээс доошгүй байх шаардлагатай байгаа. Солонгосын статистикийн газрын тоо баримтаас үзвэл шинээр мэндэлсэн хүүхдийн тоо 2022 онд 250,000 байсан бол 2025 онд 220,000, 2072 онд 160,000 хүрч буурахаар байна.   Эх сурвалж: Yonhap News
Гар утасны шинэ эрин Galaxy S24 загварууд худалдаанд гарлаа
Дэлхийн шилдэг гар утас үйлдвэрлэгч Samsung компанийн шилдэг бүтээл AI буюу хиймэл оюун ухаан бүхий Galaxy S24 загварын гар утаснуудыг албан ёсны борлуулагч Мобиком Корпораци худалдаалж эхэллээ. Хиймэл оюун ухаант гар утасны гол онцлог юу вэ? Хиймэл оюун ухааны апликейшныг интернэт холболтгүйгээр гар утсан дээрээ ажиллуулах боломжтой. Жишээ нь, ChatGPТ-г ашиглахын тулд заавал дата, Wi-Fi-аа асаах шаардлагагүй. Гадаад хүн рүү дуудлага хийж, төвөггүй ойлголцох боломжтой шинэ хиймэл оюун ухааны орчуулгын дуудлагын функцийг нэвтрүүлсэн. Ингэснээр ямар ч орны хүн рүү ярихдаа хэлний мэдлэгтээ санаа зовохгүй хэрэггүй боллоо. “Samsung Gauss”-н тусламжтайгаар зураг, текст, код бичиж, өдөр тутмын ажлуудаа хөнгөвчлөх боломжтой.   Та Мобикомоос Samsung Galaxy S24 загварын гар утсаа урьдчилгаа 0% эсвэл 35%, 12 ба 24 сарын ХҮҮГҮЙ зээлийн нөхцөлөөр худалдан аваарай. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Бриттни Гринер АНУ-ын шигшээд багтсангүй
Эх сурвалж: NBA Хар тамхины хэргээр ОХУ-д 10 сар шоронд суугаад ялтан солилцоогоор нутагтаа буцсан АНУ-ын сагсан бөмбөгчин Бриттни Гринер улсынхаа шигшээд багтсангүй. Шоронгоос суллагдаад WNBA-гийн "Финикс Меркури" багтаа тоглож буй Б.Гринер сонгон шалгаруулалтад дуудагдсан 18 тоглогчийн нэг болсон юм. Гурав хоног үргэлжилсэн бэлтгэлийн дараа 12 тоглогч тунаж үлдэхэд Б.Гринер хасагджээ. АНУ-ын эмэгтэй шигшээ баг Бельгийн Антверп хотод болох олимпын эрх олгох тэмцээнд оролцоно.  Америкчууд 2024 оны олимпын эрхээ хэдийнээ авчихсан ч бэлтгэлээ базаах зорилгоор тус тэмцээнд өрсөлдөх юм.  Бриттни Гринер хар тамхины хэргээр ОХУ-д саатуулагдсан тул 2022 оны лигийн улирлыг өнжсөн. Өнгөрсөн жил эргэн ирж 17.5 оноо, 6.3 самбар дундажласан юм.   Бельгийг зорих "Сэм авгын" шигшээд олимпын таван удаагийн аварга 41 настай Диана Таураси тэргүүтэй өмнөх олимпын багийн долоон тоглогч багтсан аж.    Эх сурвалж: Inside The Games
“ЛэндМН ББСБ” ХК 5.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар боллоо
Монгол Улсын анхдагч финтек компани ЛэндМН ББСБ” ХК (MSE:LEND)-ийн хувьд 2023 онд зээлийн багцыг 76.4 хувь өсгөж 125.4 тэрбум төгрөгт, цэвэр ашгийг 260 хувь өсгөж 19.8 тэрбум төгрөгт, өөрийн хөрөнгийн өгөөжийг 46.3 хувьд хүргэж ажиллалаа. “ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хурлаас компанийн 2023 оны цэвэр ашгийн 29.9 (хорин ес аравны ес) хувийг буюу 5,914,413,464 (таван тэрбум есөн зуун арван дөрвөн сая дөрвөн зуун арван гурван мянга дөрвөн зуун жаран дөрөв) төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэлээ. Тус шийдвэрийн дагуу компанийн нэгж хувьцаанд 8.0 (найм) төгрөг ногдож буй нь 2022 онтой харьцуулахад даруй 357.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Ногдол ашгийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулан олгох юм. Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байхаар тогтоожээ. Технологиор дамжуулан бүгдэд нээлттэй, гэгээлэг маргаашийг хамтдаа бүтээх зорилготой бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж байдаг хувьцаа эзэмшигчид, эрхэм түншүүд, үнэнч харилцагч та бүхэндээ талархлаа илэрхийлье.   “ЛЭНДМН ББСБ” ХК
"Ач зээгээ хардаг ахмадууд нийгмийн баялаг бүтээж байна. Урамшуулах системийг бий болгох хэрэгтэй"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын захиалгаар Мэргэжлийн социологичдын холбоо ТББ 2022 онд хийж гүйцэтгэсэн "Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй ахмад настны эрх, хамгаалал судалгаа"-ны тайлангаас хүргэж байна.  Улаанбаатар хотод 2021 онд нийт 153,724 ахмад настан бүртгэгдсэн байна. Үүнээс гэр хороололд амьдардаг ахмад настнуудын 77.6 хувь нь 69 хүртэлх насны ахмадууд байна. Суурьшлын хэв маягаар авч үзвэл судалгаанд оролцогч ахмадуудын 71.2 хувь нь хотын захын гэр хороололд амьдарч байгаа бөгөөд 72.2 хувь нь орон нутгаас шилжиж иржээ.    Судалгаанд оролцогч ахмад настнуудын: 23.6 хувь нь орлого олох ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа хөдөлмөр эрхэлдэг ахмадуудын 75.6 хувь нь цаашдаа үргэлжлүүлэх, хөдөлмөр эрхэлдэггүй ахмадуудын 51.3 хувь ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой байна гэжээ. Энэ нь ахмадууд үргэлжлүүлэн ажиллаж бусдын адил хөдөлмөр эрхлэх сонирхол өндөр байгааг харуулж байгаа үзүүлэлт юм. Судалгаанд оролцсон ахмадуудын тухайд үр хүүхэд (63.4%), ах дүү, хамаатан садан (9.5%)-аас дэмжлэг туслалцаа авах нь их бөгөөд эцэг эх, ах дүүгээ асрах уламжлалт соёлын нөлөө суурьшлаас үл хамааран хүчтэй хэвээр байгаа юм. Уг үр дүнгээс хэдий эерэг дүр зураг илэрч байгаа ч зарим тохиолдолд солилцооны шинжтэй харилцаа үүсэх, бие даан шийдвэр гаргах эрх нь хязгаарлагдах, бие даасан статусыг нь үгүйсгэж давхар үүрэг оноох, эсвэл үл хайхран санхүүгийн хэрэгсэл байдлаар ашиглах явдал гардаг байна. Баримт “... Чөлөөт цаг гарах нь ер нь ховор. Чөлөөт цаг гарахаар хүүхдүүдийнхээ хүүхдийг хардаг. Манай гэр бүлийн хүний ээж нь 80 настай асаргааны хүн. Эхийгээ асрах гээд очихоор нь хүүхэд хараад өг гээд бас явуулчихна. Ирэнгүүт нь энд байдаг нь хүүхдээ аваад ирнэ. Ерөөсөө чөлөөт цаг зав зай бага байгаад байдаг”. ФБЯ: БГД-ын 10 хорооны ахмад настан “... Манай улсад тэтгэвэрт гараад хүүхэд харах гэдэг асуудал маш их байдаг. Өөрөө бол бие даан идэвхтэй амьдрах дуртай, найз нөхөдтэйгөө уулзах хүсэлтэй байдаг. Нөгөө талаас үр хүүхэд нь хүүхдээ авчраад өгчихдөг, хүүхдийнхээ ажлыг хийлгэмээр байдаг. Энэ асуудал манай хороонд маш их түгээмэл байдаг”. ФБЯ: СБД-ын 17 хорооны ахмад настан "Гэр хорооллын ахмад настнууд ногоо тарих, гадаад хэл сурах зэрэг чиглэлийн сургалтыг сонирхож байна" Гэр хорооллын ахмад настнуудын сонирхож буй сургалтын агуулга, хэлбэрийн хувьд ашиг олох, шинэ мэдлэг чадавхад суралцах, чөлөөт цаг өнгөрүүлэх, мэдээллийн шинжтэй хэрэгцээ байна. Эдгээрийг тодруулбал,    Ахмадууд: Өвлийн хүйтэнд гарвал халтираад уначихна гэж айгаад, гэрээсээ ч цухуйж чадахгүй хөштөлөө хэвтэж байх шив  Баримт “...Гэр хорооллын хөгшчүүдэд чөлөөт цагаа сайхан суугаад өнгөрүүлэх байр, орчин нөхцөл байдаггүй учраас гэр гэртээ ганцаараа эсвэл хүүхдүүдийнхээ хүүхдийг хараад сууж байдаг. Зуны улирал болохоор зарим нэг нь ногоо, мод тарьдаг. Олуулаа сайхан тоглоод, халуун савтай цайгаа уугаад, эсвэл эрүүл мэндийнхээ талаар зөвлөгөө авдаг, хоорондоо ярилцдаг чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байхгүй. Ер нь бол нийтийг хамарсан үйл ажиллагаа, үйлчилгээ алга”. ФБЯ: СХД-ийн 24 хорооны ахмад настан “...Би өөрөө спортоор хичээллэх дуртай. Тэгээд хичээллэе гэхээр заал танхим маш хомс байдаг. Хорооныхоо ахмадуудтай энд тэнд очоод тоглоё гэхээр хүртээмжгүй байдаг. Тэгэхээр ганцхан надад ч биш залуучууд, хөгшчүүдэд заал л олон баривал сайн юм байна лээ”. ФБЯ: БГД-ийн 20 хорооны ахмад настан “...Манайх алслагдсан зайтай гэр хороололд байрлалтай болохоор өөрийгөө хөгжүүлж чаддаггүй. Гэрээсээ ч цухуйж чадахгүй хөштөлөө хэвтэж байх шив. Өвлийн хүйтэнд гарвал халтираад уначихна гээд айгаад хөдөлж ч чаддаггүй. Зуны цагт амралт сувилалд долоо, долоо хоног явах юм”. Ганцаарчилсан ярилцлага: БЗД-ийн ахмад настан Ач зээгээ хардаг ахмадууд нийгмийн баялаг бүтээж байна гэж үзэж болно. Эцэг эхийг нь ажилтай болгож байна, хүүхдийг нь асарч байна, хүмүүжүүлж байна, цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгч авч байна. Энэ улсын ачаа нуруунаас хөнгөлж байгаа хэрэг. Үүнийг урамшуулах системийг бий болгох хэрэгтэй гэж Нийслэлийн Ахмадын хороо үзэж байна. Магадгүй хүүхэд харах үйлчилгээтэй уялдуулж болох талтай гэж судалгааны багийнхан дүгнэжээ.
Т.Батжаргал: Гамшгийн үед ашиглах тусгай зориулалтын хүчирхэг техникүүдийг нисэх буудалд хадгалсаар зэвэрч дууслаа
Өдрийн сонин Нийтийг хамарсан гал түймэр, гамшгийн үед нисэх буудлын тусгай зориулалтын техникүүдийг дайчлан ашиглах бүрэн боломжтой ажээ. Энэ талаар нисэхийн доктор(РЬ) Т.Батжаргалтай ярилцлаа. - Саяхан газ тээвэрлэж явсан автомашин осол гаргаснаас болж урьд өмнө нийслэлд гарч байгаагүй аймшигтай явдал боллоо. Үүний улмаас олон хүний эрдэнэт амь үрэгдсэн. Энэ үеэр бүхэл бүтэн ОБЕГ орон сууцны барилгын есөн давхараас дээш ассан галыг унтраах техникийн боломжгүй гэдгийг харлаа. Олон давхар орон сууц галд авалцахад зүгээр харж байгаад л шатаачхав. Гэтэл Олон улсын нисэх буудлын өндөр хүчин чадалтай гал унтраах машинууд байдаг гэв үү. Эдгээрийг нийслэл хот дотор нийтийг хамарсан ахуйн болон объектын гал түймрийг унтраахад ашиглаж болдог уу? - Ер нь нийгэмд учирч байгаа нийтийг хамарсан гамшиг, гал түймэр, хорт хийн дэгдэлт, онц их хэмжээний агаарын бохирдол, олныг хамарсан гэнэтийн осол, байгалийн гамшиг үер ус, цас зудтай орон нутгийн ард иргэд, онцгой байдлын тангараг өргөсөн албан хаагчид бүхий л боломжоо шавхан тэмцээд ч хүч мөхөстөх тохиолдол гарч байна. Ийм аюул гамшгийг давж гарахад улс нийтээрээ нэгдэн тэмцэх хэрэгтэй. Ялангуяа төрийн байгууллагууд идэвх санаачилга гаргаж дотоод нөөц бололцоо, хүн хүчээ гарган зохион байгуулалтад орж хамтын хүчээр тэмцэх хэрэгтэй. Дараа нь иргэдэд учирсан хор хохирлыг барагдуулахад ч гэсэн нийгэм олон нийт хандив тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ард түмнээрээ нэгдэн нягтрах хэрэгтэй л байгаа юм. Саяын гарсан шиг их хэмжээний объектын болон ахуйн гал түймэр нийслэлд тэр дундаа орон сууцны хороолол дунд гарахад Буянт-Ухаа нисэх буудлын галын машинуудыг нэмэлтээр гарган унтраалгаж байсан туршлага байдаг.   Өдрийн сонин Би тодорхой баримт хэлье. 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний үеэр жагсагчид Тусгаар тогтнолын ордон руу дайрч галдан шатаасан балмад хэрэг гарсан даа. Энэ галыг унтраахаар очсон хотын гал командын автомашин техник хэрэгсэл үнэндээ хүчин мөхөстсөн. Тухайн үе бид ажил дээрээсээ энэ бүхнийг зурагтаар үзэж байв. Тэр өдрийн нислэгүүд ч явагдаад дууссан байсан л даа. Тэгэхэд миний санал болгосны дагуу манай ИНЕГ-ын С.Батмөнх дарга их зоримог шийдвэр гаргаж байлаа. Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын Гал унтраах албаны "OSHKOSH" Т-1500 маркийн АНУ-д үйлдвэрлэсэн гал унтраах хоёр автомашиныг нисэх буудлын хамгаалалтын бүсээс гадагш гаргаж МАХН-ын байр руу хөдөлгөсөн. Тэр өдрийн ээлжийн ахлагч Б.Мөнгөнжигүүр гал сөнөөгчдийг ахалж очсон юм. Манай техник хэрэгслүүдийг очиход гал хэдийнээ МАХН-ын байрны дээд давхарт авалцаж байв. Ингээд галыг 100 метрийн зайнаас шүршин унтраасан юм шүү дээ. Энэ хоёр машин бол аюулд орсон агаарын хөлгийн галыг унтраах зориулалттай. Ус, хөөс, химийн хуурай нунтгаар цэнэглэгдсэн маш оновчтой хүчтэй шүршдэг өндөр хүчин чадалтай машинууд. Саяын шатсан цестирийг галын хөөсөөр л хучаад унтрааж чадна. Одоогоор Буянт- Ухаа нисэх буудал тогтмол нислэггүй, гал унтраах авран туслах албаны гал сөнөөгчид нь зөвхөн өдрөөр ажилладаг. Тэр хоёр "OSHKOSH" Т-1500 машин бэлэн байдалд байдаг юм. Тэгэхээр цаашид нийслэлд баригдсан өндөр барилгуудын ахуйн болон объектын томоохон хэмжээний болзошгүй гал түймрийг унтраахад одоо Иргэний нисэхэд ашиглаж байгаа гал унтраах хүчирхэг автомашинууд шиг галын техник хэрэгслүүдийг хотын гал командад авах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Эдгээр нь олон улсын нисэх буудлын стандарт, категор хангасан, Австри улсад үйлдвэрлэсэн машинууд юм. - Хойшид нийслэлд баригдсан 20, 30 давхар өндөр барилга, объектод гал гарлаа гэхэд ийм машинууд гарсан галыг унтрааж хүчрэх үү, ер нь ямар техник төхөөрөмж нэвтрүүлэх хэрэгтэй вэ? - Манай нөхцөлд тийм өндөр 20, 30 давхар барилгад гарсан галыг унтраахад газрын техникээр тэмцэж чадахгүй нь мэдээж хэрэг. Шаардлагатай шинэ техник технологийг нэн даруй нэвтрүүлж хүн хүчээ сургаж бэлтгэх хэрэгтэй. Орчин үед өндөр барилга, байгууламжид гарсан гал түймрийг унтраахад нисдэг тэрэг ашигладаг. Нэн даруйдаа гэвэл энэ зориулалтаар ОХУ-д зохион бүтээгдсэн олон талын зориулалттай "Ка-32А11ВС" гэдэг давхар сэнстэй, таван тонн дүүжин ачаа даах чадвартай, дотроо усны банктай, өндөр даралтын усан буутай нэмэлт цахилгаан мотортой нисдэг тэргийг ОБЕГ-т авч ашиглах хэрэгтэй. Эсвэл одоо манайд байгаа "Ми-8", "Ми-171" маягийн 5-6 тонн ачаа тээвэрлэх даац сайтай нисдэг тэргэнд гал унтраах тусгай тоног төхөөрөмж нэмэлтээр суурилуулж байнгын бэлэн байдалд байлгаж энэ мэт болзошгүй гал түймрийг бага дээр нь газар авхуулалгүй агаараас шуурхай унтраах боломжтой. Буянт-Ухаа нисэх буудлаас хөөрсөн гал унтраах нисдэг тэрэг 8-15 минутын дотор л нийслэлийн аль ч өнцөгт хүрч чадна. Ер нь ОБЕГ-т ой, хээрийн түймэртэй тэмцэхэд 10-25 гал сөнөөгчдийг багаж хэрэгсэл, хоол хүнстэй нь тээвэрлэх даац, багтаамжтай, олон талын зориулалттай нисдэг тэргээр хангаж өгөх хэрэгтэй. Энэ жил Франц Улсын Засгийн газрын зээлээр ОБЕГ-т 24 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авах болсон гэж сонссон. Сангийн сайд болохоор 38.9 сая еврогийн зээлийг ОБЕГ-ын тоног төхөөрөмж авахад зориулна гэж ярьж байна лээ. Тэгэхээр эдгээр зээлийг үр ашигтай зарцуулах хэрэгтэй. Франц улсад үйлдвэрлэдэг "AirBus Helicopter 332" маркийн даац сайтай том нисдэг тэргийг тэр зээлийн хөрөнгөөр авсан ч болно. Хамгийн гол нь өндөр ур чадвартай нисэх баг, инженер техникийн бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, дадлагын нислэг сургуулилалтыг сайн хийлгэж бэлэн байдалд байлгах хэрэгтэй. Өмнө Онцгой байдлын газарт "EC-145C2" маркийн гурван нэгж, сургалтын зориулалттай "Cabri-2" нисдэг тэрэг нэг нэгж авсан байдаг. Эдгээр "ЕС-145С2" маркийн жижиг нисдэг тэргүүд нь ашиглалтын зардал бага. Бас багахан хэмжээний ослын газарт тусламж үзүүлэхэд ач тустай. Олныг хамарсан томоохон хэмжээний аюул гамшигт авран хамгаалах ажиллагаа явуулахад учир дутагдалтай. - Одоо осол болсон газар орчны агаарт хий тархаж агаарын чанарыг ихээр муутгасан гээд тэр орчмын сургууль, цэцэрлэг ажиллахгүй байгаа. Ингэхэд агаарын бохирдлыг бууруулах боломж, тоног төхөөрөмж техник манайд байдаг уу? - Өвлийн улиралд төв Ази, Сибирь, Монгол орны агаар мандлын доод хэсэгт инверсийн үзэгдэл ажиглагддаг. Иймд салхигүй, агаарын хэвтээ чиглэлийн шилжилт хөдөлгөөн тогтдог. Үүнийг дээр цагт "байнга", "байнгатай байна" гэдэг байсан юм билээ. Иймд утаа хуримтлагдаж бохир агаар тогтоод байгаа юм. Биднийг хүүхэд байхад Улаанбаатарын агаар ийм ч бохир байгаагүй. Гэтэл одоо салхи гарахгүй л бол агаарын энэ бохирдол арилахгүй. Тэгэхлээр "газ" дэлбэрсэн гамшгийн орчинд нь зохиомлоор салхи үүсгэн бохирдсон агаарыг албадан хөдөлгөөнд оруулж сарниулах хэрэгтэй. Саяын хийн дэлбэрэлтийн улмаас хэдэн хоногийн турш энэ хэсэгт бохирдсон агаарыг сарниулахад ашиглаж болох техник төхөөрөмж Иргэний нисэхэд байна. Тодруулбал нисэх онгоц бууж хөөрөх нислэгийн зурвас, зам талбайн цас мөс цэвэрлэх зориулалттай "ТМС-65" хэмээх “Урал" машин дээр “МиГ-15" сөнөөгч онгоцны "ВКА- 1А" хөдөлгүүр суурилуулж тоноглосон тусгай зориулалтын автомашиныг ашиглаж болох юм. Зөвлөлтийн зохион бүтээгчид нисэх онгоцны тийрэлтэд хөдөлгүүрээс гардаг асар хүчтэй халуун хийн урсгалын хүчийг ашиглан химийн зэвсэг хэрэглэсэн үед хорт утааг сарниулах, бохирдсон машин техникийн гадаргууг цэвэрлэж ариутгах зорилгоор энэ машиныг бүтээсэн байдаг. Мөн аэродром дээр их хэмжээгээр орсон цасыг цэвэрлэхэд, ялангуяа цас маш ихээр унадаг Сибирийн нисэх буудлууд, цэргийн аэродромуудад өргөнөөр ашиглаж ирсэн. - Ийм машин манайд хэчнээн байдаг юм бэ? - ИНЕГ-ын мэдэлд гурван ширхэг байдаг. Буянт-Ухаа, Мөрөн, Дорнодын нисэх буудалд тус бүр нэг, нэг байгаа. - Тэгвэл энэ их цас, зудтай үед зам харгуй гаргахад хамгийн их хэрэгтэй эд байна шүү дээ. Яагаад ашигладаггүй юм бол? - Ер нь бол цас, мөсийг халуун агаараар хуу үлээнэ. Тэр байтугай адуу зоогдсон өндөр цасыг юу ч үгүй үлээх хүчин чадалтай. Цас зуд нүүрлэж байгалийн гамшиг тохиосон газарт бэлчээрийн талбай хүртэл гаргаж болно. Цас их орохоор Завханы Загастайн даваа, Архангайн Цагаан даваа, Эрдэнэтийн Хөшөөтийн даваа хаагдчихдаг шүү дээ. Хүний хөдөлгөөн ихтэй эдгээр даваануудад дээрх техникийг аваачиж зам гаргах бүрэн боломжтой. Гэвч ашиглалтын зардал нь их гээд ажиллуулахгүй хадгалсаар байгаа юм. "ТМС-65" машин дээр суурилуулсан “ВКА- 1А" тийрэлтэт хөдөлгүүрийг хөөрөлтийн их горим дээр нь ажиллуулахад нэг цагт 900 л "ТС" нисэх онгоцны шатахуун зарцуулдаг. Өндөр зардалтай гээд сул зогсоож байгаад ашиглалтгүй нэрийдлээр актлуулж хувьдаа авах гэж тодорхой хүмүүс завдаж байсныг нь миний бие таслан зогсоож байсан ч удаатай. - Ямар учраас хувьчилж болохгүй гэж. Агуулахад зэвэрч байхаар хувийн хэвшилд өгчихвөл илүү үр ашигтай юм биш үү. Энэ техникүүдийг өөр юунд ашиглаж болох вэ? - Дээр хэлсэнчлэн эдгээр "ТМС-65" машинуудыг гэнэтийн их хэмжээний цас орж хөдөө орон нутгийн зам харгуй, уул даваа цас мөсөнд хаагдаж ердийн багаж техник, хүн хүч арилгаж дийлэхгүй хүчин мөхөстөх газарт ашиглаж болно. Зөвлөлтийн "Урал" машин гэдэг бол их хэмжээний цас, мөс, намаг шавар устай бартаа саадтай газар туршигдсан, туулах чадвар асар өндөр. Гагцхүү тийрэлтэт хөдөлгүүрийг ажиллуулахад шаардагдах өчүүхэн хэмжээний шатахуун "ТС" (керосин)-ыг нь нийгмийн хариуцлагын хүрээнд нисэхийн компаниуд, нисэх онгоцны "ТС" шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд зохих хувиар хариуцах зэргээр шийдэж болно. Тэгэхээр "ТМС-65" автомашиныг ажиллуулдаг нарийн мэргэжлийн инженер, оператор, техникчдэд илүү цагийн ажлын хөлс, урамшуулал олгож, техник үйлчилгээг тогтмол хийлгэн асааж, ажиллуулж байнгын бэлэн байдалд төрийн өмчид байлгах шаардлагатай. Жишээлбэл зүүн бүсийн авто зам үе үе цасанд хаагддаг. Тэр үед нь Дорнодын нисэх буудлаас, мөн баруун бүс болон Хангайн бүсийн зам даваа хаагдаж онц байдал тогтоосон үед Мөрөн нисэх буудлаас энэ "ТМС-бб" машиныг дайчлан гаргуулдаг байж болно. Энд зөвхөн төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоо, удирдлагуудын эх оронч сэтгэл зүтгэл байхад л шийдэж болох зохион байгуулалтын асуудал байгаа юм. - Та энэ бүхнийг сайн мэддэг мэргэжлийн хүний нэг байж саяын газ дэлбэрсэн ослын үед яагаад дээрх техник хэрэгслүүдийг хэлээд гаргуулж болоогүй юм бэ? - Надад тийм эрх мэдэл байхгүй л дээ. Тэгээд ч би шинэ он гарахын өмнөхөн орон тооны цомхотголоор ажлаас халагдсан. Ажилгүй яваа хүний үгийг хэн сонсох билээ. Би ажил албан тушаалтай байхдаа энэ мэт санал санаачилга гарган эрх бүхий хүмүүст хэлж зөвлөж л байлаа. Тухайлбал би 2017 онд "ТМС-65" машинуудыг хөдөө орон нутгаас татан авч ирж техник үйлчилгээг нь хийлгээд өвөл хотын утаа агаарын бохирдол өндөр үед Баянхошуу, Дэнжийн 1,000, Зурагт, 100 айл, Долоон буудал гэх мэт тодорхой нэг байрлалд энэ машинуудаа нэгэн зэрэг ажиллуулж зохиомлоор салхи гарган бохирдсон агаарыг хөдөлгөөнд оруулж угаарын хийг саармагжуулах боломж байна гээд хотын ерөнхий менежер Т.Гантөмөр гуайтай уулзаж байсан юм. Миний саналыг Т.Гантөмөр дарга сонирхон дэмжиж Ус цаг уур, орчны шинжилгээний газарт очиж тэдний супер компьютерт "ТМС-65" машины техникийн үзүүлэлтүүдийг оруулж тооцоолол хийлгэж үзэхэд хоёр км.хавтгай дөрвөлжин талбай газрын тогтмолжсон агаарыг хөдөлгөөнд оруулна гэсэн урьдчилсан тооцоо гаргаж өгч байсан. Үүнийг үндэслээд нийслэлийн утааны бохирдол хэт ихэссэн нэг газрыг сонгож туршилт явуулах ёстой болсон. Гэвч манай дарга нар шатахууны зардал их гарна гэх мэтээр шалтаглан дэмжээгүй. Хүнд суртал гарган аргацаасаар хаврын cap гарч утаа ч арилсан даа. Ингээд миний сэдэж хөөцөлдсөн ажил тэгсхийгээд орхигдсон. Энэ ажилд нэг их зардал хөрөнгө ороод байхгүй.
Далайн хар салхины хүч улам нэмэгдэж буй тул эрдэмтэд хэмжүүрийн шинэ ангилал нээх санал гаргажээ
Дэлхийн дулаарлын нөлөөгөөр далайн хар салхины хурд, хүч улам нэмэгдэж буй тул одоо хэрэглэдэг таван шатны ангилалтай системд шинэ ангилал нэмж нээхийг эрдэмтэд санал болгожээ. Одоогоос 50 гаруй жилийн өмнө бий болсон “Saffir-Simpson scale” хэмжүүр далайн хар салхийг хурдаар нь таван ангилалд хуваадаг. Тэгвэл энэ хэмжүүр өнөөдрийн шаардлагыг хангахгүй байгаа тул зургаа дахь ангилал (Category 6) нээхийг хоёр эрдэмтэн санал болгожээ. Тэдний саналаа тайлбарласан судалгааны тайлан өчигдөр “Proceedings of the National Academy of Sciences” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн юм. Эрдэмтэд цагт 309 км-ээс дээш хурдтай далайн хар салхины зургаа дахь ангилал нээхийг уриалжээ. Одоогийн системийн хамгийн дээд ангилалд цагт 252 км-ээс дээш хурдтай хар салхийг оруулдаг. Гэтэл сүүлийн арван жилийн хугацаанд 300 давсан хурдтай далайн хар салхины давтамж улам нэмэгдэх болжээ. Тухайлбал 2013 оноос хойш 309 км/цаг давсан хурдтай хар салхи таван удаа Номхон далайд дэгдсэний хоёр нь Филиппиний арлуудыг дайрч байсан байна. Ийм хурдтай салхи цаашдаа улам нэмэгдэж, зөвхөн Номхон далайгаар хязгаарлагдахгүй, АНУ-ын өмнөд эрэг дагуу Мексикийн буланд дэгддэг болох төлөвтэйг дээрх судалгаанд өгүүлжээ. “Уур амьсгалын өөрчлөлт далайн хар салхины хүч, аюулыг улам нэмэгдүүлж байна” гэж судалгаанд оролцсон эрдэмтдийн нэг Лоренс Беркли Үндэсний Лабораторийн ажилтан Майкл Венер хэлсэн юм. Уур амьсгалын өөрчлөлт далайн хар салхины тоо давтамжийг нэмээгүй, харин хүчтэй ангиллын салхины эрчмийг улам нэмэгдүүлж байгаа гэнэ. Эрдэмтэд “Category 6” ангиллыг нээх санааг эртнээс ярьдаг байсан бол 315 км/цаг хурдтай “Typhoon Haiyan” хар салхины дараа улам идэвхтэй ярих болсон байна. Хүчтэй далайн хар салхийг хаана дэгдсэнээс нь шалтгаалан өөр өөрөөр нэрлэдэг. Номхон далайг голоор нь хуваадаг “International Date line” шугамаас зүүн хэсэгт дэгдсэн бол “hurricane”, баруун хэсэгт дэгдсэн бол “typhoon” гэж нэрлэдэг байна. Харин Энэтхэгийн далай, Австралид дэгдсэн хар салхийг “cyclone” гэж нэрлэдэг ажээ. Сүүлийн 10 жилд бүртгэгдсэн 309 км/цагаас дээш хурдтай хар салхинуудыг дурдвал: 2013 оны Typhoon Haiyan (Филиппинд 6,300 хүний аминд хүрсэн) 2015 оны Hurricane Patricia (346 км/цаг хүрсний дараа суларч, Мексикийн Халискод дууссан) 2016 оны Typhoon Meranti (309 км/цаг хүрснийхээ дараа Филиппин, Тайвань, Хятадын эргийг нэрвэсэн) 2020 оны Typhoon Goni (309 км/цаг хүрснийхээ дараа Филиппинд арав гаруй хүний аминд хүрсэн) 2021 оны Typhoon Surigae (309 км/цаг хүрэхдээ Азийн зарим орнууд, ОХУ-ын эргийг нэрвэж байсан) Хэрвээ зургаа дахь ангилал бий болгохгүй бол хар салхины хүчийг үнэлэх, аюулаас сэргийлэхэд улам хэцүү болохыг судалгаанд оролцсон нөгөө нэг эрдэмтэн болох First Street Foundation байгууллагын ажилтан Жим Коссин анхааруулжээ. Хамгийн хүчтэй хар салхи Номхон далайд голдуу дэгддэг нь тэнд хүчийг сааруулах хуурай газар бага, хөгжих уудам орон зайтай байдагтай холбоотой. Харин Атлантын далайд одоогоор 309 км/цаг хурдны босгыг давах хар салхи хараахан дэгдээгүй байгаа гэнэ.   Эх сурвалж: Associated Press
Т.Уранжаргал: Beauty Expo-д зөвхөн албан ёсны эрхтэй байгууллагууд оролцдог бөгөөд хэрэглэгчдэд аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүнийг танилцуулдаг
Beauty expo 2024 олон улсын гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэнгийн алтан ивээн тэтгэгчээр ажиллаж буй Грийн Гэйт Интернэйшнл ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Т.Уранжаргалтай ярилцлаа. - Танай компанийн хувьд өнгөрсөн жилүүдэд үзэсгэлэнд тогтмол оролцсон.  Харин өнөө жил алтан ивээн тэтгэгч байгууллагаар оролцох гэж байгаа гэж сонссон. Та арга хэмжээний ач холбогдлын талаар ярихгүй юу? - Грийн Гэйт Интернэйшнл ХХК компани нь Монгол улсын гоо сайхны зах зээлд аль хэдийн томоохон байр суурийг эзлэх болсон. Энэ ч утгаараа бид нийгмийн хариуцлагатай бизнес эрхэлж, хэрэглэгчдэдээ гоо сайхны бүтээгдэхүүний талаарх зөв мэдлэг мэдээллийг тогтмол олгох ёстой гэж үздэг. Гоо сайхны бүтээгдэхүүн нь зөвхөн бүтээгдэхүүний чанар, орц найрлагаас гадна тээвэрлэлт, хадгалалтын горимыг нарийн сайн хангаж байж хэрэглэгчдийн хүссэн үр дүнг үзүүлэх боломжтой. Сүүлийн жилүүдэд хувь хүмүүс гарал үүсэл нь тодорхойгүй, тээвэрлэлт хадгалалтын горим зөрчсөн бүтээгдэхүүнийг сошиал орчинд борлуулах явдал түгээмэл болсныг бид бүгд мэднэ. Ингэснээр хэрэглэгчид эрүүл мэнд болон эдийн засгаар хохирох асуудал олширсон.   Beauty Expo-д зөвхөн албан ёсны эрхтэй байгууллагууд оролцдог бөгөөд хэрэглэгчдэд аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүнийг танилцуулдаг Монголын хамгийн том гоо сайхны экспо гэдгээрээ онцлог. Тус экспод хэрэглэгч нар ирснээр нэг дор мэргэжлийн оношилгоо зөвлөгөөг авахаас гадна олон төрлийн хямдрал урамшууллыг авах боломжтой байдаг. Манай байгууллагын хувьд 2018 оноос хойш уг экспод тасралтгүй оролцсон ба 2024 онд алтан ивээн тэтгэгч болж зохион байгуулагч нартай хамтран экспогийн чанар, хүртээмжийг улам нэмэгдүүлэн ажиллахаар зорьж байна. - GGI олон нийтэд танигдсан төдийгүй салбартаа томоохон байр суурийг хэдийн эзэлсэн. Та байгууллагынхаа бүтээгдэхүүн, үйлчилгээний  талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл? - Манай компанийн хувьд байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй эрүүл амьдралын үнэ цэнийг чанараар бүтээх зорилготой үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ. Тиймдээ ч импортоор оруулж ирэх брэнд бүтээгдэхүүн бүрдээ тодорхой шалгуур тавьж хэрэглэгчдэд хэрэгтэй юу, амьдралын чанарыг нь сайжруулж чадах уу, бүтээгдэхүүн нь өөрөө эрүүл орц найрлагатай юу гэх мэтээр маш олон дамжлагатай судалж байж импортолдог учраас бүтээгдэхүүнүүддээ нүүр бардам байдаг. Бидний хувьд хэрэглэгчдийн сайн мэдэх Babybio, Isispharma, Bourjois, President, Munchkin зэрэг эрүүл хүнс, эмчилгээний гоо сайхан, нүүр будалт, өргөн хэрэглээ болон хүүхдийн хэрэгсэл гэх 20 гаруй брэндийг 11 улсаас албан ёсны онцгой эрхтэйгээр Монгол улсад төлөөлөн ажилладаг.   - Сүүлийн жилүүдэд манай улсад гоо сайхны зах зээл өрсөлдөөн ихтэй байгаа. Танай байгууллагын бүтээгдэхүүнүүдийн онцлог, давуу тал юу вэ? - Бид Монгол улсад Derma Cosmetic буюу эмчилгээний гоо сайхны категорийг анхнаас нь хөгжүүлж ажиллаж байна. Эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнийг арьсны эмч нар болон эрдэм шинжилгээний багийнхан хамтран зохион бүтээж клиник судалгаагаар үр дүнг баталгаажуулдаг гэдгээрээ энгийн гоо сайхны бүтээгдэхүүнээс давуу талтай. Хүний арьс тухайн хүний амьдралын чанартай шууд холбоотой байдаг ба бидний бүтээгдэхүүнийг хэрэглэн арьсны асуудлаа шийдэж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж байгаа хэрэглэгчдийнхээ үр дүн сэтгэгдлээс урам авч, улам хичээн ажилладаг. 2023 онд манай байгууллага гоо сайхны зах зээлд тэргүүлэх байр суурьтай ажилласан нь манай бүтээгдэхүүний чанар үр дүн сайн байж давтан худалдан авагчдын тоо нэмэгдэж байгааг илтгэж байна гэж харж байна. - Энэ жилийн хувьд үзэсгэлэнгийн үеэр ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч нартаа танилцуулах вэ? - Энэ жилийн хувьд манай Isispharma брэндийн Secalia ATO шинэ бүтээгдэхүүн танилцуулах мөн бусад брэндүүд маань оношилгоо зөвлөгөө өгч ажиллах гэж байна. - Үзэсгэлэнд Алтан ивээн тэтгэгчээр оролцож байгаа Грийн Гэйт Интернэйшнл ХХК зорин ирсэн хэрэглэгч нартаа ямар бэлэг барих вэ? Манайх өөрийн нэрийн дэлгүүрүүд дээрээ мэргэжлийн эмчийн зөвлөгөө үйлчилгээг тодорхой давтамжтай өгдөг гэдгийг хэрэглэгч нар маань мэдэх байх.  Экспогийн үеэр манай бүх эмч нар хэрэглэгчдийн арьс болон үс хуйхны оношилгоо хийж, мэргэжлийн зөвлөгөө өгөхөөс гадна хямдралтай, бэлэгтэй худалдааг явуулах болно. Манай бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээлэл авах хүсэлтэй хүн бүрд мэргэжлийн баг хамт олон маань найрсгаар үйлчлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. - Урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
ФОТО: МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын ШИЛДГҮҮД
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын шилдэг тоглогч, дасгалжуулагчдаа шалгарууллаа.  Улирлын ҮНЭ ЦЭНТЭЙ тоглогчид: IHC APES багийн ахлагч Мягмарсүрэнгийн Өлзий-Орших /эрэгтэй/ Хасын Хүлгүүд багийн тоглогч Өлзийбатын Индра /эмэгтэй/ Улирлын шилдэг ДАСГАЛЖУУЛАГЧИД: Эрдэнэт майнэрс багийн дасгалжуулагч Фрагиас Василиус /эрэгтэй/ Хасын Хүлэгүүд багийн дасгалжуулагч О.Баярцогт /эмэгтэй/ Улирлын шилдэг ХАМГААЛАН тоглогчид: Налайх Бизон багийн тоглогч Ш.Мөнх-Эрдэнэ /эрэгтэй/ AC Scorpions багийн тоглогч Б.Болор-Эрдэнэ /эмэгтэй/ Шилдэг ОЛОН УЛСЫН тоглогчид: Аравт багийн тоглогч Amarah Coleman /эмэгтэй/ IHC APES багийн тоглогч Anthony Smith /эрэгтэй/ Улирлын шилдэг ШИНЭ ЗАЛУУ тоглогчид: Хасын Хүлэгүүд багийн тоглогч А.Азбаяр /эрэгтэй/ Аравт багийн тоглогч Э.Тунгалаг /эмэгтэй/ Улирлын шилдэг ЗУРГАА ДАХЬ тоглогчид:  Хасын Хүлэгүүд багийн тоглогч Амараагийн Сарантуяа /эмэгтэй/ Бишрэлт Металл багийн тоглогч З.Энхтөр /эрэгтэй/ Өмнөх улирлынхаас амжилт нь ахисан тоглогчид: Aode Winx багийн тоглогч Э.Нарангоо /эмэгтэй/ Сэлэнгэ Бодонгуудын багийн тоглогч О.Тулга /эрэгтэй/ Үндэсний дээд лигт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмээр 1994-1998 оны МСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн н.Батжаргал нар тус тус шалгарав.   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнийг шалгуулахаар хоёр албан тушаалтны материалыг Мөрдөх хэлтэст шилжүүлжээ
Гэрэл зургийг MPA.mn Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 390 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 278 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгааг АТГ мэдээлэв. Харин төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 13 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан байна. Хяналт шалгалтаар хууль зөрчсөнийг илрүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг нарийвчлан шалгуулахаар хоёр хүний материалыг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ. Улсын хэмжээнд албан тушаалтны ХАСХОМ-ийн 2023 оны шинэчилсэн бүртгэл энэ сарын 2-ны өдрийн байдлаар 82 хувьтай байгаа аж.
Дани Алвешийн шүүх хурал эхэллээ
Эх сурвалж: Inside The Games Бразилын нэрт хөлбөмбөгчин Дани Алвешийн олныг цочроосон хэргийн шүүх хурал эхэллээ. Испанийн "Барселона", "Севилья" болон Францын "ПСЖ"-д тоглож явсан бразил эр 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нд хүчингийн хэрэгт холбогдон саатуулагдсан билээ. Түүнийг Барселона хотын шөнийн цэнгээний газарт хүч хэрэглэсэн хэмээн хохирогч буруутгасан юм. Шүүхээс түүнийг буруутай гэж үзвэл есөн жил шоронд хоригдох, мөн 150 мянган еврогийн торгууль төлөх ял оноох магадлалтай аж. Нэрт хөлбөмбөгчин эр өнгөрсөн оны нэгдүгээр сарын 20-ноос хойш хоригдож буй.    Эх сурвалж: Inside The Games Өнгөрсөн хугацаанд Д.Алвешийн хуульчид үйлчлүүлэгчээ батлан даалтаар суллах хүсэлт нэг бус удаа тавьсан ч Испанийн шүүх хүлээж аваагүй. Учир нь сэжигтнийг төрөлх нутаг Бразил руу зугтах боломжтой гэж үзсэн юм.  Бразил улс иргэнээ шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрдөггүй билээ. Түүнчлэн Д.Алвешийн хэргийн талаар өгсөн мэдүүлэг хоорондоо зөрсөн. Эхлээд огт холбоогүй гэж байсан боловч дараа нь тохиролцсон харилцаа байсан хэмээн өөрчилсөн юм.  Д.Алвеш хөлбөмбөгийн замналдаа хамгийн олон цом хүртсэн тамирчин. Аваргуудын лигийн цомд гурван ч удаа түрүүлж Бразилын шигшээ багийн хамтаар Копа Америкад хоёр удаа аваргалсан. Нийт 42 цомтой тэр хэрэгт холбогдох үедээ Мексикийн "Пумас УНАМ" багт данстай байв.     Эх сурвалж: The Games Insider
П.Орхонбаяр: ТҮК-ийн ажилтнууд хэцүү нөхцөлд мундаг ажиллаж байгаа гэж боддог
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Хотын ерөнхий менежер Ц.Төрхүүгийн санаачилсан Нэг хот-Нэг гэр бүл чалленжид бөхийн дэвжээнийхэн нэгдэж, Улаанбаатар хотын зам талбайн дагтаршсан цасыг цэвэрлэж буй. Өнөөдөр Улсын арслан П.Орхонбаяр тэргүүтэй БХЯ-ны харьяа Алдар спорт хорооны бөхчүүд Хавдар Судлалын Үндэсний төв эмнэлэг болон Дөрөвдүгээр эмнэлэг рүү орох, гарах гарцын цасыг цэвэрлэж байна. Энэ талаар П.Орхонбаяр "Бид уг чалленжийг дэмжээд цас цэвэрлэгээнд оролцож байна. Нийгэмд тустай, хэрэгтэй зүйл хийх хэрэгтэй.  Байгууллагынхаа гаднах цасыг тогтмол цэвэрлэдэг болохоор ТҮК-ийн ажилтнууд хэцүү нөхцөлд мундаг ажиллаж байгаа гэж боддог. ААН-үүд гаднах 50 метр орчмын талбайгаа цэвэрлэх нь тааруу байгаа юм болов уу. Хүн болгон хариуцлагынхаа хүрээнд гараад эргэн тойрны цасаа цэвэрлэчихвэл хот халтиргаа гулгаагүй аятайхан болчихно. ААН-үүд, дэвжээний бөхчүүд Нэг хот-Нэг гэр бүл аянд идэвхтэй оролцож, эргэн тойрны 50м, 100 метр талбайн цасаа сэтгэлээрээ цэвэрлэчхээрэй гэж уриалъя. Цас их дагтаршсан байна, гэхдээ цэвэрлэхэд хүндрэлтэй зүйл алга. Спорт хороодыг дараагийн чалленжид дуудаж байна" хэмээн ярилаа. Тэрбээр "Энэ жилийн Цагаан сарын баярын барилдааныг өнжинө. Бэртэлтэй байгаа. Хүүхэд бүр айл хэсээд бэлэг авдаг болохоор энэ баярт дуртай байдаг. Цагаан сараар сумынхаа айлуудаар хэснэ" гэв.
Неолиберализм ба улс, нийтийн өмчийн эзэнгүйрэл
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Сүүлийн 30 жилийн энэ их “улсын хулгай”, боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг гээд нийтийг соён гэгээрүүлэх салбаруудын уналт, баян ядуугийн эрс ялгаа, хүн амын гуравны нэг нэн ядууралд орсны шалтгаан чухам юу вэ? Ямар тогтолцооны уршиг вэ? Энэ бидний үндсэн хуулиараа тунхагласан хүмүүнлэг, ардчилсан нийгмийн тогтолцоо мөн үү? Бид ямар эдийн засгийн бодлогоор явж ирэв ээ?  Бидний ардчилалд шилжсэн 1990-ээд он дэлхийн неолиберализмын оргил үетэй давхцах бөгөөд бид ардчиллын гол бодлого гэж эндүүрээд неолиберал эдийн засгийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлсэн. Неолиберализм нь чөлөөт зах зээл, хувийн өмчийг гол сууриа болгодог учраас эдийн засагт төр засгийн оролцоог аль болох хумихыг зорьдог. Нэг ёсондоо ард түмний, төрийн, улсын, нийтийн гэх тодотголтой юмстай бараг дайн зарладаг. Ардчиллыг бэхжүүлэхэд төрийн хүнд суртлыг халж, төрийн том аппаратыг задлах нь  мэдээж чухал гэхдээ энэ нь улс, нийтийн өмчийг эзэнгүйдүүлж, цөлмөнө гэсэн үг огт биш юм. Улсын, нийтийн өмчийг хамгаалах тухай ярьж байгаа нь чөлөөт зах зээл, хувийн өмчийг үгүйсгэж байгаа гэсэн үг огт биш гэдгийг энд мөн зориуд цохон тэмдэглэе. Хувийн өмчийг бид үндсэн хуулиараа баталгаажуулсан бөгөөд чөлөөт зах зээл болон хувийн өмч нь  ардчилсан нийгмийн салшгүй хэсэг гэдэгтэй хэн ч маргахгүй гэвч чөлөөт зах зээл, хувийн  өмчийг хөгжүүлэх нэрийн доор улсын, нийтийн өмчийг бусниулж болохгүй юм.  Неолиберал бодлого дэлхий даяар хүч түрж байсан 1990-ээд онд донор байгууллагууд хуучин соц орнуудын эдийн засгийг сэргээхэд неолиберал бодлогыг зөвлөж  байлаа. Олон улсын санхүүгийн байгууллагуудаас хуучин социалист орнуудын эдийн  засгийг босгох цогц арга хэмжээ боловсруулсан нь “shock therapy” (цочир засал) гэж  танилцуулагдсан бөгөөд үүнийг яаравчлан хэрэгжүүлэхийг зөвлөсөн байдаг. Үүнд улс,  нийтийн өмчийг багасгах зорилготой хэд хэдэн гол неолиберал бодлого хэрэгжүүлснийг  авч үзвэл, нийтийн өмчийг массаар хувьчлах, төрийн аппаратыг цомхон болгох, татварыг  багасгах, төрийн санхүүжилтийг багасгах зэрэг бодлогыг хэрэгжүүлснээр шинэ  бизнесүүдийг дэмжиж, ажил эрхлэлт нэмэгдсэнээр дагаад иргэдийн амьжиргаа дээшилнэ гэж үзэж байв. Энэ арга хэмжээ нь улсын өмчийг хайр найргүй хувьчилж эдийн засгийг  богино хугацаанд цочруулах боловч алсдаа эдийн засгийг босгох сайн засал болно гэж үзэж  байлаа. Хувийн секторыг дэмжсэн бодлого нэг талаараа бизнесүүдийг хөгжүүлж байсан  боловч нөгөө талд нь өмчгүй болсон мөн татварын орлого нь багассан төр хэрхэн төрийн  алба болон нийгмийн хамгааллын үйлчилгээгээ хэвээр нь авч явах талаар тодорхой бодлого байсангүй.   Хандивлагчдын тусламж дэмжлэгийг авах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын  тулд, тэдний санал болгосон неолиберал бодлогыг хэрэгжүүлэхээс өөр гарцгүй мэт болсон  хуучин соц орнуудын нэгэн адил Монголын засгийн газар чөлөөт зах зээл нэрийн доор  ямар ч бэлтгэлгүйгээр масс хувьчлал хийв. Хувийн өмчийг байж болшгүй зүйл гэж тархиа 70 жил угаалгаж ирсэн жирийн иргэдэд өмч хувьчлалыг ойлгох мэдлэг, мэдээлэл хомс байсан бөгөөд санхүүгийн анхан шатны мэдлэггүй массын орчинд өмч хувьчлал болон  газар хувьчлалыг яаравчлан хийлээ. Ийнхүү өмч хувьчлал нэртэй цочир ажиллагаагаар  улсын том том үйлдвэрийн газрууд цөөн хэдхэн хүний гарт хувьчлагдан очиж,  Монголчуудын дотоодын хэрэгцээгээ хангадаг байсан улсын буюу нийтийн өмчийн  үйлдвэрүүд хэдхэн жилийн дотор ихэнх нь хаалгаа барив. Төрийн албад суларч, улс  нийтийн өмч эзэнгүйдсэн далимаар, газрын наймаа, уул уурхай тойрсон авлигал хээл  хахууль гаарав. Нийгэмд бүхэлд нь ямар үр дагавар авчрахыг үл тооцсон неолиберал бодлогын уршгаар тун удалгүй ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг, авлигал, баян хоосны  ялгарал эрс нэмэгдэж, нийгэм бүхэлдээ хямарч үүнийг шилжилтийн үе хэмээн томьёолж, жам ёсны үзэгдэл мэтээр ойлгуулж байлаа. Хөгжихийн тулд ийм золиос гаргах хэрэгтэй,  хөгжсөн бүх улс энэ үеийг давсан гэх мэтээр неолиберал бодлогыг дэмжигчид ухуулдаг байлаа.   Олонх хуучин соц орнуудад цочир хэрэгжүүлсэн масс хувьчлалын бодлого  бүтэлгүйтэж төсөөлж байгаагүй олон асуудлыг дагуулсныг сүүлийн 30 жил бидэнд  харуулав. Энд зөвхөн улсын үйлдвэрүүдийг хэт яаруу хувьчилсан тухай асуудлыг бус харин  улс нийтийн өмчийг эзэнгүйдүүлж, алдагдах, хулгайлагдах нөхцөлийг бүрдүүлж өгсөн  туйлширсан тогтолцоог бид шүүн хэлэлцэх гэж байна. Нэг бол бүх зүйлийг хувьчилж эсвэл  бүх зүйлийг улсынх болгодог хэт туйлшралаас ангид тэнцвэртэй байхын тухай бид энд  өгүүлэх болно. Хувийн өмч гэж байгаа бол нөгөө талд олон түмний, нийтийн өмч гэж байх  бөгөөд хувьчилж болох ба болохгүй өмч гэж бий. Гэтэл бидний сүүлийн 30 жил баруунаас  хуулсан неолиберализмын бодлого социализмын үед бүх хувийн өмчийг хурааж  туйлширсан шиг улсын, нийтийн өмчийг үгүй хийх гэж туйлшрав. Нэг ёсондоо бид 70 жил  улсын өмчийг хамгаалсан эрс зүүн чигийн бодлого барьж байснаа сүүлийн 30 жил хувийн  өмчийг хамгаалах эрс баруун чигийн бодлого руу үсэрсэн нь хоёр туйлшралын дунд хүчтэй  цочролыг нийгэмд авчирч, улмаар энэхүү үймээнийг завшигч улс төр бизнесийн  бүлэглэлүүдийг үүсгэх нөхцөлийг бий болгосон гэж үзэхээр байдаг.   Тэгвэл энэ неолиберализм гэж чухам юу вэ? Хэдийгээр бүрэн тодорхойлолт  байхгүй ч, энгийн үгээр хэлбэл, неолиберализм нь чөлөөт зах зээлийг улс төр, эдийн  засгийн суурь болгодог үзэл онолыг хэлнэ. 1930-aaд оны Европын эдийн засагчдаас эхтэй  энэ үзэл онолыг 1970-аад оны үед Милтон Фридмэн тэргүүтэй эдийн засагчид илүү  дэлгэрүүлсэн гэж үздэг. Энэ онолд суурилсан эдийн засгийн болон улс төрийн бодлогыг  Чили улсад хэрэгжүүлж туршаад эхэндээ амжилт олсон тул неолиберал бодлогыг Англид Маргарет Тетчер, АНУ-д Рейгений засгийн газрын үеүдэд хүчтэй хэрэгжүүлж, улмаар  сүүлийн 30 жилд олон улсын хөгжлийн байгууллагуудаар дамжуулан дэлхий дахинаа  эрчимтэй хэрэгжүүлсэн байна. Энэ бодлогоор уг нь зах зээлийг төрөөс ангид чөлөөт  болгосноор, худалдааны урсгал улам нэмэгдэж, хувийн сектор хөгжин, инновац  нэмэгдэхийн хэрээр, илүү их мөнгөний эргэлтийг бий болгож, ажлын байр нэмэгдэснээр, иргэдийн орлого өсөж ядуурал буурна гэж төсөөлсөн боловч үр дүн үүний яг эсрэгээр  ядуурал туйлдаа хүрч, орлогын тэгш бус байдал уламбүр гаарсан байна. Оксфамын судалгаагаар өнөөдөр дэлхий дээр байгаа бүх баялгийн тэн хагасыг наймхан гэр бүл эзэмшиж байхад харин дэлхийн хүн амын тэн хагас нь нэн ядуурлын түвшинд амь зууж байна! Арав гаранхан жилийн өмнө энэ хөрөнгийг 395 гэр бүл эзэмшиж байсан бол одоо ердөө найман гэр бүл дангаар эзэмшиж байгаа нь хөрөнгө, эрх мэдэл маш цөөхөн хүний гарт улам бүр төвлөрч байгааг харуулна. Тэгвэл Монголд яг үүнтэй ижил дүр зураг ажиглагдана. Эрх мэдэл, эд  баялаг улс төр бизнесийн цөөнхийн бүлэглэлд улам бүр төвлөрсөөр, хүн амын гуравны нэг  нь нэн ядуурлын төвшинд амьдарч байна. Ийнхүү сүүлийн 30 жилд Монголд төдийгүй  дэлхий даяар баян хоосны ялгаа ямар ч хяналтгүйгээр эрс өсөж байгаагийн гол шалтгааныг  нийгэм судлаачид неолиберал гэх засаглалыг дэлхий даяар хяналтгүй хэрэгжүүлсний хор  уршиг гэж үзэж байна. Неолиберизм нь эдийн засгийг сайжруулах бус харин эдийн засгийн  эрх чөлөө, ардчиллыг алсдаа бөхөөж байгааг судлаачид онцолсон байна.  Улс орнуудад хэрэгжүүлж буй неолиберализмын нийтлэг шинж байдлыг авч үзвэл  баян хоосны ялгаа эрс нэмэгдсэн, масс хувьчлал хийгдсэн, нийтийн өмч үнэгүйдэж, үгүй  болсон, нийгмийн халамжийг багасгасан, үйлдвэрчний эвлэлийн хүчийг багасгасан, цаг  ямагт гүйцэтгэлийн үнэлгээгээр хүмүүсийг хянан шалгасан, бүгдийг өрсөлдүүлж, эрэмбэлж,  чансаагаар зэрэглэсэн, хувь хүнд илүү их хариуцлага ногдуулсан, оноожуулсан, хэт  өрсөлдөөнт нийгэмд цөөхөн нь хожиж олонх нь хожигдох мэдрэмжийг авснаас олонхоороо сэтгэлзүйн дарамтад орсон дүр зураг хаа саагүй харагдана. Энэ бодлогын хамгийн их  шүүмжлэл дагуулдаг хэсэг нь боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг зэрэг шууд мөнгөөр  хэмжигдэхгүй салбаруудыг унагасан явдал. Учир нь эдгээр салбар нь нийтийн сайн сайхан,  хүмүүнлэг оршихуйд чиглэсэн нийтийн соён гэгээрэл болон нийгмийн халамж үйлчилгээний  салбар бөгөөд ашгийн төлөөх бизнесийн салбараас өөр учраас төрөөс тусгайлан авч явах  эдгээр салбарыг орхигдуулан бүх зүйл зах зээлийн зарчмаар шийдэгдэнэ гэж үзсэнээр  нийгэмд хортой үр дагаврыг авчирсан гэж үздэг. Неолиберализм нь зөвхөн нэг эдийн засгийн  бодлого төдийхөн биш бүр хүнийг бүхэлд нь “хомо-экономикус” болгон засагласан буюу хүний үнэт зүйл зөвхөн ашиг олох, материаллаг хэрэглээнд суурилах болсныг 21-р зууны нэрт философич Фуко (Foucault) тэргүүтэй нийгэм судлаачид шүүмжилсэн байна.  Неолебирализм ямар хор уршгийг авчрав? Газрын баялаг болон мал сүргээр  арвин, дотоодын хэрэгцээгээ хангах үйлдвэр дэд бүтцийн харьцангуй боломжийн суурьтай  болсон, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээгээ бэхжүүлсэн, ижил угсаа хэл соёлтой, дайн  дажингүй Монгол улсын ээлтэй хөрсөн дээр ардчиллыг хөгжүүлэхэд улс орон гэрлийн  хурдаар хөгжинө гэж төсөөлж байлаа. Гэвч ардчилал хэмээн эндүүрсэн неолиберал жилүүд тэс өөр дүр зургийг бидэнд харуулсан билээ. Нийтийн өмчтэй дайн зарласан неолиберал эрэн үед нийтийн эрх ашигт үйлчилдэг гол салбарууд болох боловсрол, эрүүл мэнд,  шинжлэх ухаан, соёл урлаг, байгаль орчны салбарууд хамгийн хүндээр өртөв. Эдгээр  салбаруудад ажиллаж байсан олон сэхээтнүүд ажилгүй болж, ур чадвартай хүмүүс эх орноо  орхин харьд хар ажил хийхээр явснаар, хөдөлмөрлөх насны хүн амын тоо багатай манайх  шиг улсад ур чадварын хомсдол аяндаа бий болов.  Боловсрол, шинжлэх ухааны доройтол: Олон нийтийг соён гэгээрүүлэх,  боловсролоор дамжуулан ядуурлыг бууруулах, орлогын тэгш бус байдлыг арилгах  зорилготой боловсролын салбар харин ч бүр неолиберализмын гол уршиг болсон тэгш бус  байдалд хувь нэмрээ оруулагч гол хүчин болов. Боловсролын хоцрогдол, тэгш бус байдал  газар авч, чанартай боловсрол зөвхөн мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст нээлттэй байх зах  зээлийн зарчим үйлчлэх болов. Мөнгөтэй, эрх мэдэлтэй нь хүүхдээ чанартай хувийн  сургуулиудад, мөнгөгүй нь чанаргүй улсын сургуулиудад сургадаг болов. Багш нарын цалин,  үнэ цэн буурч, ажлаас гарсан багшийн тоо улам бүр нэмэгдэж байгаа нь улс орны ирээдүй болсон иргэдээ боловсруулах багшийн нөөцгүй болсоор байгаа нь анхаарал татах болов. Эрдэм шинжилгээ судалгаанд ДНБ-ий зөвхөн 0.1%-ийг зарцуулдаг болж, дээд боловсролд оруулдаг байсан улсын төсвийг хасаж, дээд боловсролдоо хөрөнгө оруулдаггүй цөөхөн орны нэг болов. Улсын их дээд сургуулиуд төрөөс тогтоосон бага төлбөрөөр олон оюутан элсүүлж  байж үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй байдалд болсноор дээд боловсрол массын хямд  чанаргүй боловсрол болж хувирав. Дипломтой иргэдийн тоо нэмэгдсэн ч ажилгүйдэл  буурсангүй. Дээд боловсрол эзэмшигчдийн тоо, хүн амд ногдох их сургуулийн тоо, 1,000 хүнд оногдох докторын тоогоороо дэлхийд дээгүүрт орж байвч ур чадвартай хүний хомсдол ихсэж, судалгаа инновацын гарц (инновацын индекс 11 сүүлийн 10 жил эрс бууралттай) дэлхийд сүүл мушгиж байгаа нь боловсролын чанар нийцэл, засаглал, санхүүжилт хэрхэн  буурсныг илтгэнэ.   Урлаг, соёлын уналт: 1990-ээд онд урлаг, соёлын салбарууд үнэ цэнээ алдаж, цалин  багассанаар олон урлагийн хүмүүс хувийн салбар луу орж, эсвэл ажилгүй болж, үнэт зүйлийн  хямралд орж, архинд оров. Ард түмнээрээ буюу олон нийтээрээ үр шимийг хүртэж байх  ёстой “нийтийн баялаг” болсон Монголын ард түмний өв, урлаг соёлын бүтээлүүд, музей  болон соёлын байгууллагуудад хадгалагдаж байсан оргинал эх сурвалжууд төр эзэнгүйдсэн  чөлөөгөөр төрийн нэрийг баригч хулгайчдын гараар орж нэлээдгүй замхрав. Харин сүүлийн  жилүүдэд соёлын өвийн алдагдалтай тэмцэж, соёлын өвийг хамгаалах хуулийг шинэчилж, соёлын биет болон биет бус өвийг тодорхойлдог болж, уурхайн байгаль орчин болон нийгэмд  нөлөөлөх нөлөөллийг үнэлэх журам хэрэгжиж эхэлсэн боловч, соёлын өвийн хамгаалалт сул хэвээр байна. Монголчуудын түүх, бичиг соёл, уламжлал, үндэстний ондоошлыг устгах  соёлын колончлолын бодлогоор 1939 онд үндэсний монгол бичгийг крилл бичгээр сольсныг ардчиллын үед сэргээж Монгол бичигтээ орох санал санаачилга ихээхэн гарсан боловч  өнөөг хүртэл дорвитой хэрэгжсэнгүй. Монголчууд уламжлалт шашин соёлоо сэргээж, бөө  мөргөл, бурхны шашнаа шүтэх боломжтой болсон боловч бурхны шашин эх хэлээр нь  гэгээрэл, ёс зүйн боловсролыг түгээхээсээ илүүтэй, арга засал талын үйлд илүү төвлөрч,  мухар сүсэгт живсэн массыг нэмэгдүүлэв. Элдэв шашны гаж урсгалууд ч мөн нэвтрэв.  Нийгмийн сэтгэлзүй хэт материаллаг соёлд автаж, мэргэжлийн бус байдал бүх салбарт  нүүрлэж, мухар сүсэг, гаж урсгал, шинжлэх ухааны үндэслэлгүй худал хуурмаг мэдээлэлд  итгэгчдийн масс нэмэгдэв.   Байгаль орчны сүйтгэл: Монголын ард түмний баялаг, нийтийн өмч болсон байгаль  орчин сүүлийн 30 жилийн неолиберал бодлогын уршгаар эрс доройтов. Байгальтай зохицон  амьдарч ирсэн малчид эдийн засгийн эрх ашгийн өмнө сөхөрч, хууль бусаар алт угаах “нинжа” болж амь зогоохоос өөр аргагүй байдалд хүрч байв. Байгалийн баялгаас хараат  эдийн засагтай улсад хяналтгүй төр, авлигал, хууль бус, зохисгүй уул уурхайн ашиглалт,  газрын наймаа болон бусад шалтгаанаас болж 2018 оны байдлаар манай орны  газрын гадаргын усны 1495 эх үүсвэр хатаж ширгэсэн, энэ тоо жил бүр эрс багасаж байгаа  буюу гадаргын усныхаа бараг 30%-ийг алдсан эмгэнэлт байдалд хүрэв (Усны тоо бүртгэлийн судалгаа, 2018).  Төрийн албаны завхрал: Хүнд суртал гэх нэрийн доор төрийн албанд хэт цомхотгол явуулан, гол мэргэшсэн хүний нөөцийг нь сарниулж, улсын өмчийг эзэнгүйдүүлэх неолиберал бодлого хүчтэй хэрэгжив. Төрийн алба нь залгамж халаа бүхий тогтвортой  бодлоготой, төрийн бодлогыг хэрэгжүүлэгч ур чадвартай, ёс зүйтэй хүмүүсээр бүрдсэн ард  түмэнд үйлчлэх ам тангараг бүхий нийтийн алба байх байтал төрийн алба нь төрлийн алба болж, авлигал, хээл хахуульд баригдан, ур чадваргүй хүмүүсээр дүүрч, хүнд сурталд  баригдсан, ой санамж муутай, олон нийтийн эрх ашигт үйлчлэх чадамжгүй алба болов. Энэ  мэтээр ардчилал нэрийн доор хэрэгжүүлсэн неолиберал маягийн засаглалын үр дүнд "улсын өмч", "төрийн, нийтийн өмч", "нийтийн эзэмшлийн" гэх тодотголтой нийт ард иргэдээрээ үр  шимийг нь хүртэх учиртай баялаг эзэнгүйрч, хулгайлагдаж, алдагдав. Тэгвэл улс, нийтийн  өмч гэж чухам ямар өмч болохыг тодруулъя.   Улсын, нийтийн өмч гэж юу вэ? Барууны нэршлээр "public good" "common good" буюу манай нэршлээр "төрийн, нийтийн өмч" гэдэг нь ард түмэн нийтээрээ үр шимийг нь хүртэж, хэрэглэж болдог, хэсэг бүлгийн хэрэгцээгээр хязгаарлагдах боломжгүй, хэрэглэж  ашиглахын тулд бусадтай өрсөлдөх шаардлагагүй юмс, нэг үгээр хэлбэл ард олноороо  хэрэглэж болох нийтийн баялгийг хэлдэг. Улс орны батлан хамгаалах, боловсрол, шинжлэх  ухаан, нийгмийн эрүүл мэнд, соёлын өв дурсгал, хувийн эзэмшилд байгаагаас бусад газар,  газрын баялаг, байгаль орчин, дэд бүтэц нь Монгол улсын иргэдэд нийтэд нь үйлчлэх,  нийтээрээ үр шимийг хүртэх нийтийн баялаг юм. Тийм учраас энэхүү баялгийг зөв зохистой  удирдах, хамгаалах зардлыг бүрдүүлэх үүднээс бид улсад татвар төлдөг. Жишээ нь дэд  бүтцийн нэг болсон замыг хүн бүр нээлттэй дундаа хэрэглэдэг. Харин үүний нөгөө талд  зөвхөн зах зээл дэх үнээр өрсөлдөн худалдаж авч, өмчилж, зарж борлуулах эд зүйлс, бараа  таваар, үйлчилгээ байх бөгөөд үүнийг бид хувийн өмч гэнэ. Ийм бараа, таваарлаг хэрэглээний зүйлсэд чөлөөт зах зээл бүрэн утгаараа үйлчилнэ, харин нийтийн өмчид зах  зээлийн зарчим төдийлөн үйлчлэхгүй. Нийтийн баялгийг хэн нэгэн өрсөлдөж худалдаж  аваад, хязгаарлаад, зөвхөн өөрөө хэрэглээд эсвэл зарах боломжгүй юм. Энэ нь бүх зүйл зах  зээлийн зарчмаар шийдэгдэхгүй болохыг харуулна. Жишээ нь шинжлэх ухааныг, батлан  хамгаалахыг хүн худалдан авч, борлуулж, өмчлөх аргагүй. Нийтийн боловсролыг мөн адил.  Батлан хамгаалах, шүүх засаглал сайн байвал улс орон амгалан, шинжлэх ухаан, чанартай боловсрол олон нийтэд нээлттэй байвал нийтээрээ боловсорч, хөдөлмөрийн бүтээмж  дээшилж, үүний үр шимийг ард олноороо хүртдэг нийтийн баялаг юм. Мэдээж нийтийн  өмчийг бүгд дундаа эзэмшдэг учраас татвар төлөхгүйгээр ашигладаг завшигчид, мөн  дундынх учраас сайн төрийн албагүй бол эзэнгүйдэх, ариглаж хамгаалахгүй байх асуудал  гардаг. Гэвч энэ нь бүх зүйлийг хувьчилж байж шийдэгдэнэ гэсэн үг биш юм. Дэлхийд  нийгэм эдийн засгийн хөгжлөөрөө цойлж буй Скандинавын орнууд болон Сингапурыг харахад ардчилсан засаглалтай, чөлөөт зах зээлтэйн зэрэгцээ нийгмийн хамгааллын хүчтэй  зүүн төвийн бодлогоор улсын, нийтийн өмчийг хамгаалдаг тэнцвэртэй тогтолцоотой  болохыг бид харж болно.  Төрийн өмч үү, олон нийтийн өмч үү? Энэхүү нийтийн баялгийг буюу англиар "public good" "common good"-ийг манай хуулинд “төрийн, нийтийн өмч” гэж нэрлэсэн нь төдийлөн оновчтой утгыг илэрхийлэхгүй мэт. Ялангуяа төрийн гэсэн үгийг нэмсэн байгаа нь  үнэндээ шаардлагагүй юм, яагаад гэвэл төр нь олон нийтээс буюу ард түмнээс тусдаа биш юм. Төрийн гэсэн үг нэмснээр эрх баригч нам төр барихдаа улсын, нийтийн өмчийг намын  өмч мэт захиран зарцуулдаг асуудал газар авч байна. Өөрөөр хэлбэл, ард түмний татварын  мөнгөөр ажиллаж буй төрийн алба олон нийтийн эрх ашгийн өмнөөс ажиллахын оронд  төрийн эрх барих нам, түүнийг атгасан хэсэг бүлгийн сонирхолд үйлчилж байна. Улмаар  намын нэрээр хэсэг бүлэг, түүний цаадах хэдэн толгойлогчдын өмч болгон ашиглах үйл явц  өрнөж, ард түмний баялаг үрэгдэж байна. Төрийн гэхийн оронд улс, нийтийн өмч гэвэл илүү зохилтой. Улс, нийтийн өмч гэсэн ерөнхий нэрийн доор төрийн захиргааны байгууллагын  өмч, орон нутгийн өмч, улсын сургуулийн өмч гэхчлэн ялгаж явахад болохоор мэт. Улс, нийтийн өмчийг хэн хамгаалж, удирдах вэ? Бидний ард түмний баялаг болсон  улс, нийтийн өмчийг удирдах эрх нь Улсын их хуралд байх бөгөөд УИХ-ын гишүүд гэдэг нь  Монголын ард түмний баялаг, нийтийн өмчийг хамгаалж, удирдан зохион байгуулах гэж ард  түмэн дундаасаа сонгон томилж, итгэл хүлээлгэсэн ард түмний төлөөлөл, ард түмэнд  үйлчлэхээр ажиллаж байгаа төрийн үйлчлэгчид юм. Гэтэл нийтийн эрх ашиг, нийтийн  өмчийг хамгаалах гэж сонгогдсон УИХ-ын гишүүдийн ихэнх нь нийтийн эрх ашигт бус  намын, хувийн болон хэсэг бүлгийн явцуу эрх ашигт үйлчилж байгаа нь нийтийн өмч,  нийтийн алба, ард түмний баялаг эзэнгүй болох үндэс болж байна.   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Эзэнгүй зүйл яах вэ? Алдагдана, хулгайлагдана, шамшигдана, үгүй болно. “Төрийн мөнгө уйлдаггүй” гэсэн үг хүртэл гарсан. Төр хамгийн том худалдан авагч  боловч төр эзэнгүй учраас төрийн өмч хөрөнгийг зувчуулахад хэн ч араас нь хариуцлага  тооцохгүй байгааг, төрийн хяналт, хууль төдийлөн үйлчлэхгүй байгааг илэрхийлнэ. Саяхны  жишээ дурдахад хувийн компани олон нийтийн өмчид төрийн зөвшөөрөлтэйгөөр халдаж,  үерийн даланг сэтлэн объект барьсан байгаа нь нийтийн эрх ашгийг уландаа гишгэж байгааг, мөн төрийн байгууллага олон нийтийн эрх ашгийн өмнөөс ажиллах чадамжгүй болсныг  харуулав. Хотоороо үерт автаж байж сая нийтийн өмчийг хамгаалахгүй бол олон нийтэд илүү  том аюулыг авчрах эрсдэл нүүрлэж байгааг дөнгөж нэг ойлгов. Энэ байдлаар бол нийтийн  эзэмшлийн газарт авлигал аван лиценз өгч, байшин бариулсан албан тушаалтныг болон нийтийн эзэмшилд халдсан хувийн өмчтөнийг шийтгэх шударга шүүх манайд байгаа эсэх нь  эргэлзээтэй. Тухайн нийтийн эзэмшлийг зөрчиж барьсан байшинг нураах шийдвэр гаргах  тохиолдолд төр лицензээ өгсөн учраас байшин барьсан, нураалгасан зардлыг улсаас гаргаж,  захиалга өгсөн хүмүүс улсаас мөнгөө гаргуулж, газар олгосон албан тушаалтан нь авлигал өгөөд шүүхээс мултарч, шүүгч авлигалаа авч, тиймээс араас нь нэхэж уйлах хүн хэн ч  гарахгүй тэгсхийгээд мартагдах эрсдэлтэй байна. Уг нь нийтийн эрх ашгийг хамгаалж ийм  асуудлыг л шийдэх гэж УИХ, засгийн газар, төрийн алба ажилладаг. Нийтийн эрх ашгийг хамгаал гэж ард түмэн татвар төлдөг, энэ логикоор бодвол тэдний эрх ашгийг хамгаалж  чадахгүй байгаа төрийн эрхийг барьж буй засгийн газар түүний удирдлагад буй төрийн  албанаас хариуцлага нэхэх эрх ард түмэнд уг нь бий боловч, авлигалч төрийн өмнө ард түмэн  хүчин мөхсдөх байдалтай байна.  Бид неолиберализмыг дагасаар байх уу? Манайд хэрэгжүүлж байгаа неолиберализм нь олон зууны настай хөрөнгөтөн орнуудын хөрсөн дээрх неолиберализмаас тэс өөр. Баруунд наад зах нь шүүхийн бие даасан байдал хүчтэй, зүүн баруун төвийн  бодлогууд нь илүү тэнцвэртэй хэрэгждэг, меритийн зарчим ажилладаг учраас тэднийд  байгаа неолиберализмын нөхцөл байдал манайхаас тэс өөр нь ойлгомжтой. Манайд  хэрэгжүүлж байгаа неолиберализм нь хуучин социалист орны хөрсөн дээр цочир  хэрэгжүүлсэн “коммунизмтай мутацлагдсан неолиберализм” гэлтэй. Судлаач Л.Мөнх Эрдэнэ энэхүү коммунизмжсан неолиберал шилжилтийг “коммунист дэглэм нь иргэдийг  гэмт халдлага, аюул ослоос хамгаалж, хууль сахиулах үүрэг бүхий шөнийн манаачийн үүрэг гүйцэтгэгч төр байдлаар дахин сэргэсэн бол коммунист номенклатур нь олигархуудын эрх мэдэлт засаг болон хувирч дүрээ өөрчилсөн байна” хэмээн онцолсон байна. Мөн өнөөдрийн тогтолцоог мөнгөний төлөөх улс төр, бизнесийн бүлэглэлийн “цөөнхийн” “олигархийн”, “феодалын”, “кроний” “хуурамч капитализм” “зэрлэг капитализм” ч гэж зарим нь тодорхойлсон байна. “Зэрлэг капитализм” гэдэг нь капиталист нийгмийг байгуулахад эхэн  үедээ капитализмын төлөвшөөгүй үе шатыг туулдаг, энэ үеэ даваад тууштай яваад байвал  төгөлдөржсөн капитализм гэгч рүү орно гэж еволюцийн маягийн тайлбар өгдөг хэсэг ч байх. Хуучин соц орнуудын нийгмийн өөрчлөлт шилжилт нь неолиберал эдийн засагчдын  төсөөлсөн шиг зүгээр нэг бэлэн жороор өөрчлөгдчихдөг энгийн үзэгдэл байсангүй, харин соц орнууд өөрсдийн нөхцөл байдалд тохирох зам мөрийг өөрсдөө бүтээх байсныг  сүүлийн 30 жилийн уналтууд харуулна.   Нийтийн өмчийг ч, хувийн өмчийг ч аль алиныг нь тэнцвэртэй барих төв түвшин төр  өнөөдөр бидэнд байна уу? Ардчилсан гэх, баруун төвийн үзэлтнүүд нь хувьчлал, чөлөөт зах  зээл гээд хэт туйлширчих нь, харин зүүн төвийнхөн нь нийтийн өмчийг хамгаалах чигтэй  гэх хэр нь төрийн нэрийг барьсан улсын хулгайчдаасаа салах нь байтугай, хамгаалаад байхаар алинд нь ч найдах эцэсгүй. Хамгийн том парадокс нь ард түмэн нэг талд нь хувийн  бизнесийг хөгжүүлэхийн тулд төрийг багасга, төсвийг тана, төр том байна гэх зэргээр  төрийн хяналтыг багасгаж эзэнгүйдүүлэх неолиберал үзэл суртлын туйлшрагчидтай тулгарна. Тэдний зоргоор явбал хэдхэн хөрөнгөтөн, хэдэн сая ядуучуудтай үлдээд, эцэстээ  үндэстэн дамнасан акулуудын аманд улсаараа орохоос аргагүй байдалд хүрч мэднэ. Гэтэл  нөгөө талд улс, нийтийн өмчөө хамгаалахын тулд төрөө хүчтэй болгоё гэхээр төрийн  нэрийг барьсан улсын хулгайд шүүх засаглал нь үйлчлэхгүй, эргээд улсаа худалдахаас ч  сийхгүй нөгөө л хэдхэн нөхдөд баялаг хуваарилагдаж, ямар ч ялгаагүй тул ард түмэн арга  мухардах байдалтай байна. Сонгууль нь “сонго, уйл” болж, ард түмний төрд итгэх итгэл  алдарсаар. Тэгвэл Монголын ард түмэнд одоо ямар сонголт үлдэв?   Бага хаадын тэмцлээр хагарсан 400 жил, Манжтай сүлбэлдэж тарсан 300 жил, Оросыг дагаж хэлмэгдсэн 70 жил, барууныг дагаж бадар барьсан 30 жилээс бид юу ухаарав? Одоо бид өөрийн толгойгоор явах болоогүй юу? Баруун тэр чигтээ неолиберализмыг шүүмжилж, шинэ гарц гаргалгааг эрэлхийлж, нэг талдаа үзэл санааны гацаанд орчхоод байхад бид өнөөх л байдлаараа бусдыг дагаж манаргасаар. Баруунаас суралцах зүйл мэдээж их, гэхдээ энэ нь барууныг сохроор дагахын нэр биш юм. Саруул ухаант Монгол хүн Монголын баялаг. Одоо бидэнд түмэн олноороо нэгдэж, цаашдаа өөрийн гэсэн үнэт зүйл, зарчимд тулгуурласан зам мөрөөр хэрхэн замнахаа хамтдаа эрэлхийлж, хэлэлцэж, ухаанаа уралдуулж, шийдэх л сонголт үлдлээ.
"Бүх төрлийн шинэ мөнгөн дэвсгэртийг банкуудад тараасан"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Ахмад настнаа хүндэтгэн золгох, бэлэглэх гэхчлэн Цагаан сарын баяр дөхөх тусам шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт ихэсдэг. Гэвч банкууд шинэ дэвсгэрт сольж өгөхгүй байна, Монголбанк 5,000 төгрөгийн дэвсгэртийг энэ жил хэвлэхгүй гэсэн учир банкуудад огт алга зэргээр олон нийтийн сүлжээнд иргэд бичсээр байгаа юм. Иймд Монголбанкнаас энэ талаар тодруулахад "Бүх төрлийн шинэ мөнгөн дэвсгэртүүдийг банкуудад тараасан. Мөн АТМ-уудад бий" гэлээ.
Долларын хадгаламж ашигтай юу?
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Монгол Улс банкны бүтээгдэхүүний хувьд сонголт олонтой, хадгаламжийн нэршлээсээ хамаарч нөхцөл өөр өөр байдаг. Энгийн иргэд байтугай санхүүч хүмүүс тооцоолол хийхээс залхах магадлалтай. Хэдий Монголбанк иргэдийн төгрөгт итгэх итгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа ч иргэдийн төгрөгт итгэх итгэл зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш байнга буурч байгаа. Энэ нь ч аргагүй юм. Төгрөг нь бусад валюттай харьцуулахад хэлбэлзэл өндөртэй, үүнийгээ дагаад эрсдэл өндөр валют. Тиймдээ ч иргэд гар дээрх мөнгөө доллароор хадгалах уу, төгрөгөөр хадгалах уу гэж эргэлздэг. Мэдээж энэ тооцооллыг хийхэд Монгол Улсын инфляц, тухайн улсын хэрэглээний үнийн индекс, эрсдэл зэрэг олон хүчин зүйл тооцоолох хэрэг гарна. Тэр бүрийг нуршихгүйгээр хялбар тооцоолол хийж үзье. Төгрөгийн хадгаламжийн өгөөж VS Долларын хадгаламжийн өгөөж: Энэхүү харьцуулалтыг хийхийн өмнө амьдралд ойр байх үүднээс нэг сая төгрөг (MNT) ба түүнтэй адилтгах 294 доллар (USD)-тай байсан гэж үзье. (Ханшийг 1USD=3,400MNT авч үзсэн болно). Хүснэгт 1: Системийн нөлөө бүхий банкнуудын хүү /2024.2.5/   MNT хадгаламж USD хадгаламж Голомт банк 12.50% 3.20% Төрийн банк 12.90% 1.80% Хаан банк 12.70% 2.80% Хас банк 11.57% 1.81% ХХБ 13.20% 3.00% Жич: MNT-хадгаламжийг хүүхдийн хадгаламж, USD хадгаламжийг энгийн хадгаламжаар тухайн банкнуудын сайтаас авсан болно. Дээрх хүснэгтээс харахад төгрөгийн хадгаламж ашигтай юм шиг боловч, төгрөгийн долларын эсрэг ханш алдах эрсдэл байгаа гэдгийн мартаж болохгүй. Тэгвэл дээрх бүх банканд нэг сая MNT болон нэг сая төгрөгтэй дүйцэхүйц USD нэг жилийн хугацаатай хадгалсан гэж үзвэл, өсөлтийг Хүснэгт 2-оос харж болно. Хүснэгт 2: 1жилийн дараах өгөөж   MNT хадгаламж USD хадгаламж Голомт банк 12.50% 1,125,000MNT 3.20% 303.41USD Төрийн банк 12.90% 1,129,000 MNT 1.80% 299.29 USD Хаан банк 12.70% 1,127,000 MNT 2.80% 302.23 USD Хас банк 11.57% 1,115,700 MNT 1.81% 299.32 USD ХХБ 13.20% 1,320,000 MNT 3.00% 302.82 USD Хүснэгт 2-оос харахад нэг жилийн дараах USD хадгаламж өнөөдрийн ханшаар тооцвол алдагдалтайг харж болно (Бодолт 1). Гэхдээ USD-ын ханшийг Монголбанк тогтвортой барина гэдэг хүндрэлтэй. Бодолт 1 303.49USD*3,400MNT=1,031,866MNT Тэгвэл USD хэдэн хувиар өсөхөд USD хадгаламж төгрөгөөс илүү ашигтай болох вэ гэсэн асуулт гарч ирнэ. Арилжааны банкнууд өөрсдийн гадаад валютыг өсгөх, хөрөнгийн хүрэлцээ, зардал зэрэг хүчин зүйлсийг тооцон, эдийн засгийн тооцоолол хийж хадгаламжийн хүүг тогтдог. USD хүлээлтийн ханшийг тооцоолох томьёо нь F=S*(1+i_p)/(1+i_b ) буюу Голомт банкны зарласан хүүн дээр жишээ авбал 3400*(1+12.50%)/(1+3.20%)=3706.40MNT . Хүснэгт 3: USD хүлээлтийн ханшийн тооцоолол   MNT хадгаламж USD хадгаламж USD хүлээлт USD өсөлт Голомт банк 1,125,000MNT 303.41USD 3,706.40MNT 9.02% Төрийн банк 1,129,000 MNT 299.29 USD 3,770.73MNT 10.90% Хаан банк 1,127,000 MNT 302.23 USD 3,727.43MNT 9.63% Хас банк 1,115,700 MNT 299.32 USD 3,742.94MNT 10.09% ХХБ 1,320,000 MNT 302.82 USD 3,736.70MNT 9.90% Өөрөөр хэлбэл та нэг сая төгрөг хадгалах уу доллар болгон хадгалах уу гэдгийг тооцоолохын тулд доллар жилийн дараа хэдэн хувиар өсөх вэ гэдэг таамгийг дэвшүүлж байж хадгална гэсэн үг. Хадгаламжийн даатгал: Монголбанкнаас долларжилтыг хязгаарлаж, иргэдийг төгрөг хэрэглэх сэдлийг төрүүлэх, төгрөгт итгэх итгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг зогсолтгүй авч байдаг. Тиймдээ ч Монгол Улсад гадаад валютаар төлбөр тооцоо хийхийг хориглох зэрэг арга хэмжээг зогсолтгүй авч байдаг. “Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хуульд зааснаар 2013 оноос “Хадгаламжийн даатгалын корпорац” иргэний банкан дахь 20 сая хүртэлх төгрөг валютын хадгаламжийг батлан даадаг. Харин “КОВИД-19” цар тахлын түр хуульд валютын батлан даалтыг түр зогсоож, тэр байтугай хүү тооцохгүй заалт оруулж өгч байсан. Шимтгэл: Банкнууд өөрсдийн эрсдэлийг хаахын тулд бас нэгэн арга хэмжээ авдаг нь гадаад валют худалдан авахад бэлэн болон бэлэн бус дээр шимтгэл авах явдал юм. Жишээ нь та Хаан банканд бэлэн бус USD худалдан авч дансанд байршуулсан тохиолдолд бэлэн бусын ханшаар тооцож авна. Харин данснаасаа бэлэн доллар гаргах тохиолдолд нэмэлт шимтгэл төлнө. Тиймээс хэрэв та гадаад валютаар харилцах, хадгаламж нээх хэрэгцээ үүсвэл дараа нь ямар хэлбэрээр (бэлэн эсвэл бэлэн бус) ашиглахаа тооцоолох хэрэгтэй.
Нийслэлийн Шинэ Зуунмод дагуул хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулна
Гэрэл зургийг mpa.mn Нийслэлийн Засаг даргын A/1542 захирамжаар байгуулсан Ажлын хэсэг өнөөдөр хуралджээ.  Тус Ажлын хэсэг нь бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий суурьшлын зөв тогтолцоотой хотыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Нийслэл хотын Шинэ Зуунмод дагуул хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэгтэй юм. Дээрх хуулийн төсөлд тусгахаар олон улсын сайн туршлагыг өөрийн орны онцлогт тохируулах боломжийг судалж, бусад улс орны эрх зүйн орчны харьцуулсан судалгааг хийж байна.  Мөн хөрөнгө оруулалтад суурилсан засаглал, эдийн засаг, хот төлөвлөлтийн талаарх нарийвчилсан зохицуулалт, татварын орчин, хувийн хэвшлийг дэмжих боломж нөхцөлийг тусгахаар ажиллаж буй аж.      Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Төрийн банк: Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Дундаж давхаргыг дэмжигч үндэсний тэргүүлэгч банк байх зорилт тавин ажиллаж байгаа Төрийн банкнаас жил бүр уламжлал болгон сар шинийн баярыг тохиолдуулан “Хүндэтгэлийн аян”-ыг зохион байгуулж ирсэн.   2024 оны хувьд, Төрийн банкны 15 жилийн ой тохиож байгаа бөгөөд Сар шинийн босгон дээр хамгийн өндөр настай 15 ахмад харилцагчдадаа 1,500,000 төгрөгийн урамшууллыг олгож байна. Мөн өнөөдөр болон маргааш Монгол орны 21 аймаг 330 сум нийслэлийн 9 дүүрэгт байрлах өөрийн 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан өндөр настай 93 ахмадууд болон үйлчилгээ авч байгаа харилцагч нараа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн ажиллаж байна. Төрийн банкнаас 2023 онд Гялсбанк 3.0 систем нэвтрүүлэн онлайнаар 12 сарын хугацаатай тэтгэвэр, цалин, пос болон хадгаламж барьцаалсан зээлийг хүссэн цагтаа, хүссэн газраасаа шуурхай авах боломжийг бүрдүүлж өгсөн билээ. Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк
А.Л.Оверчук: Эрчим хүч, уул уурхай, банк санхүүгийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар талууд санал солилцов.   ОХУ-тай найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт болохыг онцлон тэмдэглээд иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан бүх талын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгаад баяртай байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.   Цаашид худалдаа, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хоёр орны хооронд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн явцыг түргэтгэх, бодит ажил болгохын төлөө байгаа гэдэгт талууд санал нэгдлээ. Өнгөрсөн оны сүүлээр эрчим хүч, бензин болон дизель түлшний нийлүүлэлттэй холбоотой үүссэн хүндрэлийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэнд ОХУ-ын Засгийн газарт талархаж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.   ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук Монгол Улстай уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, банк санхүү, боловсролын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа мэдэгдлээ хэмээн Засгийн Газрын ХМОНХХ-ээс мэдээлэв.
Капитрон банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
КАПИТРОН БАНКНЫ БРАУХАУС САЛБАРЫН БАРИЛГЫН ИХ ЗАСВАРЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ Капитрон банкны Браухаус салбарын их засварын ажлыг гүйцэтгэж хамтран ажиллах эрх бүхий компаниудыг урьж байна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй компаниуд КАПИТРОН Банкны 3099019888 тоот дансанд 50,000 /тавин мянга/ төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй тушааж, баримтыг албан бичгийн хамт bilguun.m@capitronbank.mn хаягт илгээж, сонгон шалгаруулалтын материалаа авна уу. Гүйлгээний утга дээр БУ-2024/01 дугаарыг хамт заавал бичнэ. Захиалагч: Капитрон банк Санхүүжилтийн эх үүсвэр: Өөрийн хөрөнгөөр Нийт төсөвт өртөг: 617,377,715₮ Сонгон шалгаруулалтын материалыг 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд tender@capitronbank.mn хаягаар хүлээн авах бөгөөд зөвхөн шалгарсан компанид бичгээр хариу мэдэгдэнэ. Жич: Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг order@capitronbank.mn хаягт хандаж авна уу.
2024 оны нэгдүгээр сард экспортын дүн импортынхоос $389 саяар давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа
Гэрэл зургийг mpa.mn Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас 2024 оны нэгдүгээр сарын гадаад худалдааны гүйцэтгэлийг экспортын 66,043, импортын 36,659 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргажээ. Дурдсан хугацаанд гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.3 тэрбум ам.доллар болж, 2023 оны мөн үеэс 495.2 сая ам.доллар буюу 28 хувиар өссөн байна. Экспортын дүн импортынхоос 388.9 сая ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл эерэг гарав.   Энэ оны эхний сард Монгол Улс 1.3 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22.9 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Экспортод нийлүүлсэн барааны 98.6 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна. Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 1.2 тэрбум ам.доллар буюу 88 хувь  сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 82.7 сая ам.доллар буюу 6.2 хувь амьд мал, амьтад, мал амьтдын гаралтай бүтээгдэхүүн 20.9 сая ам.доллар буюу 1.6 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 95.8 хувийг эзлэв. 2024 оны эхний сард экспортолсон хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал, түүхий нефть болон чулуун нүүрсийг 100 хувийг БНХАУ-д, үхэр адууны боловсруулсан ширний 100 хувийг Туркт, самнасан ноолуурын 74.5 хувийг Италид, ямааны угаасан ноолуурыг 99.9 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 84.7 хувийг эзэлж байна.     Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар
Малчдын НДШ-ийн 50%-ийг төсвөөс даахыг цуцлах, утаанд хордсон хүүхдүүдийн нөхөн төлбөрийг гаргуулах зэрэг цахим өргөдөл үүсгэжээ
Нийтийн өргөдөл гомдлын систем petition.parliament.mn-д өнөөдрийн байдлаар 70 гаруй санал идэвхтэй байна.  Тодруулбал дээрх тооны иргэд цахим өргөдөл үүсгэж, дэмжлэг хүсэж буй юм. Хамгийн сүүлд гэхэд уг системд  Орон сууцны дундах шатахуун түгээх станцыг буулгах Малчин, туслах малчны тэтгэврийн даатгалыг шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс сар бүр төлөх заалтыг хүчингүй болгох Үндэсний болон олон улсын стандартыг үнэ төлбөргүй болгох Монголбанкны зээлийн мэдээллийн санг шинэчлэх Утаанд хордож байгаа хүүхдүүдийн эрүүл мэндийн нөхөн төлбөрийг гаргуулах Монгол орны хөдөө орон нутгийн хог хаягдлын менежмент ба хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулах тухай зэрэг цахим өргөдөл үүсгэжээ. Нийтийн цахим өргөдөл гомдлын системд нээгдсэнээс хойш дөрвөн санал зорилтдоо хүрч, амжилттай төлөвт шилжсэн байна.
Boeing 737 Max 9 онгоц үйлдвэрээсээ дөрвөн боолт дутуу гарсны улмаас хаалга нь салж унасныг тогтоов
Өнгөрсөн сард АНУ-ын Alaska Airlines компанийн Boeing 737 Max 9 онгоцны нислэгийн үеэр ослын хаалга нь салж унасан ховор тохиолдол гарсан билээ. Ослын шалтгааныг мөрдөн шалгасан мэргэжилтнүүд өчигдөр урьдчилсан дүгнэлтээ танилцуулжээ. Хаалгыг онгоцны эх биед тогтоох үүрэгтэй дөрвөн боолт үйлдвэрээсээ дутуу гарсныг тэд тогтоосон байна. Боолтууд яагаад үйлдвэрлэх шатанд гээгдсэнийг үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ. Аюулгүй байдлын шалгалтын албан ёсны дүгнэлт гарахад илүү урт хугацаа шаардагдах юм байна. “Үйлдвэрлэлийн шатанд зүүн хаалганы нээгдэх, хаагдах механизмыг угсрахдаа ямар бичиг баримт, заавар, гарын авлага ашигласан болохыг тогтоохоор үргэлжлүүлэн шалгаж байна” гэж шалгалтын хэсгийн тайланд бичжээ.   Нэгдүгээр сарын 5-ны өдөр Alaska Airlines компанийн онгоц Портлэнд хотоос хөөрөөд удаагүй байхад зүүн талын ослын хаалга нь салж унасан юм. Онгоц тэр дороо буцаж газардсан бөгөөд энэ үеэр зорчигчдын амь нас, эрүүл мэндийг хохироосон осол эндэгдэл гараагүй. Онгоцны гадна болон дотоод агаарын даралтын асар их зөрөөг тэсвэрлэхийн тулд ослын хаалга олон тооны боолтоор эх биетэй бэхлэгддэг байна. Гэтэл тэднээс дөрвөн боолт дутсан нь ийм осол гарахад хүргэсэн бололтой. Энэхүү ослын дараа агаарын тээврийн компаниуд шалгалтын дүн гарах хүртэл Boeing 737 Max 9 загварын онгоцнуудаа газардуулах арга хэмжээ авч байв.   Эх сурвалж: Reuters
Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад хамрагдахаар нэг өдөрт 570 хүн бүртгүүлжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулах тухай өчигдөр мэдээлсэн.  Тэгвэл өнөөдөр буюу нэг өдрийн дотор есөн дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад хамрагдахаар 570 иргэн бүртгүүлснийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.    Шинээр ирсэн автобуснуудыг үйлчилгээнд явуулахад тулгамдсан асуудал нь жолоочийн хүрэлцээгүй байдал болоод буй. Иймд Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар болон дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажил хайж бүртгүүлсэн В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулах билээ.  Мөн нийслэлийн өмчит автобусны компанид ажиллаад тэтгэвэрт гарах тохиолдолд жолоочид 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох зохицуулалтыг хийхээр болсон. Эдгээр зардлыг нийслэлийн нийтийн тээврийн баталсан төсвөөс гаргаж, жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг мэдээлсэн.
Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 6-нд цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд
2024 оны хоёрдугаар сарын 6-ны Мягмар гарагт Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан хязгаарлалт хийж “БОЛЗОШГҮЙ” байршлуудын хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас танилцуулав. Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, ТОГ-оо тохируулахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байгаа билээ.  Хязгаарлалт 1-2 цагийн хугацаанд үргэлжлэх бөгөөд тухайн үеийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс хамаарч хуваарьт өөрчлөлт орох магадлалтай тул нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд УБЦТС-нээс уриалав.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Том оврын ачааны хоёр машин мөргөлдөж, нэг жолооч амиа алджээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Ховд аймгийн Булган сумын нутагт энэ сарын 3-ны өдөр том оврын ачааны хоёр машин хөдөлгөөнд оролцох үедээ хоорондоо мөргөлдөж, ослын улмаас нэг тээврийн хэрэгслийн жолооч харамсалтайгаар амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, орон нутгийн замд зорчих үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын нөхцөлд тохируулж анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцох, Замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, өөрсдийн болон зорчигчдын аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.   Эх сурвалж: ЦЕГ
АНУ-ын шүүх анх удаа хүүхдийнх нь үйлдсэн аллагад эхийг нь буруутгалаа
Женифер Крамбли 2021 онд үйлдэгдсэн ангийнхаа дөрвөн сурагчийн амийг буудаж хөнөөсөн хүүхдийн хэрэгт ээжийг нь яллах шийдвэрийг Мичиган мужийн тангарагтны шүүх өчигдөр гаргажээ. Ингэснээр энэ нь АНУ-ын түүхэнд сургуулийн байранд үйлдсэн аллагын хэрэгт эцэг эхийг нь буруутгасан анхны тохиолдол болж байна. Прокурорууд мужийн хуулийн дагуу Женифер Крамблийг тухайн үед 15 настай байсан хүүгээ бусдад хор хөнөөл учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй байсан гэж үзжээ. Тухайлбал гэртээ буу, сум зохих ёсны дагуу хадгалж чадаагүй, хүү Этаны сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал халамж тавиагүй гэж буруутгасан байна. Ингэснээр 45 настай Крамбли дөрвөн хүний амийг бүрэлгэсэн аллагын хэргийн нэг яллагдагч болжээ. Хүүгийн эцэг Жэймс Крамблийн шүүх хурал ирэх сард болох юм.   Этан Крамбли 2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны өглөө Этан Крамбли математикийн даалгавар хийсэн дэвтэр дээрээ буу, сум, шархадсан хүн зурж, ёс бус үг хэллэг бичсэн байсныг Оксфордын ахлах сургуулийн ажилтнууд мэдэж, эцэг эхэд нь анхааруулж байжээ. Гэвч дуудагдсан эцэг эх хоёр хүүгээ гэрт нь хариулалгүй сургууль дээр үлдээсэн байна. Үүнээс хойш хэдхэн цагийн дараа Этан цүнхнээсээ гар буу гаргаж ирээд 10 сурагч, нэг багшийг бууджээ. 9 мм-ийн Sig Sauer загварын уг бууг тэр дөрөв хоногийн өмнө аавын хамт худалдан авч байсан юм. Ээж Женифер Крамбли амралтын өдөр хүүгээ буудлагын талбайд аваачиж, дадлага хийлгэж байжээ. Бууг аюулгүй хадгалах нөхрийнх нь үүрэг байсан, хүүд нь сэтгэл санааны хямралын ямар нэг шинж тэмдэг харагдаагүй гэж Женифер Крамбли шүүх хурлын үеэр өөрийгөө хамгаалж байв. Гэвч мөрдөгчид аллага гарахаас өмнө Этан ээждээ сэтгэл санааны зовлон шаналлынхаа тухай хэлж байсныг тогтоожээ.   Жэймс Крамбли Шүүгч нарын бүрэлдэхүүн өчигдөр 11 цаг хэлэлцсэний эцэст шийдвэрийг гаргасан юм. Мичиган мужийн хуулиар санамсаргүй хүний амь хохироосон хэрэгт дээд тал нь 15 жилийн хорих ял өгдөг. Өөрөөр хэлбэл хүүгийн ээж дээд тал нь 60 жилийн хорих ялаар шийтгүүлэх боломжтой гэсэн үг. Женифер Крамбли ямар хугацаагаар шоронд хоригдохыг шүүх дөрөвдүгээр сарын 9-нд эцэслэн шийдэх юм байна.   Эх сурвалж: Associated Press
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр гэргийн хамт Монгол Улсад хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Холбооны Бүгд Найрамдах Герман Улс(ХБНГУ)-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны хоёрдугаар сарын 7-8-нд Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна.  Энэ үеэр Ерөнхийлөгч нар албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинг ахиулах талаар ярилцана. Мөн Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээ болох юм байна.  Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүхт 50 жилийн ой энэ онд тохиож буй. Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2014 онд Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад айлчилж байжээ.
Х.Нямбаатар: Шар усны үер өнгөрсөн зуных шиг болохыг үгүйсгэхгүй
Шар усны үерээс болгоомжил Нийслэлийн Онцгой Комисс /НОК/ халиа тошингийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралджээ. Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний ус гарч, халиа тошин үүсэн, айл өрх, хашаа байшин, гудамж, авто замд мөс тогтож, халтиргаа гулгаа үүсээд байна. Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгожээ. Түүнчлэн энэ өвөл Улаанбаатар хотод цаг агаар хасах -42 хэм хүрч хүйтэрсэн. Олон жилийн дунджаар нийт нутаг дэвсгэрийн 50 хувьд цасан бүрхүүл тогтдог байсан бол энэ жил 70-80 хувьд нь цасан бүрхүүл тогтоод байна. Хөрсний ус өмнөх жилүүдээс 2-3 дахин нэмэгдсэн зэргээр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн талаар Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд ярьж байна. Холбогдох байгууллагуудын мэдээллийг сонссоны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүн хүч, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах шаардлагатай байна. Цаашлаад өнгөрсөн зуных шиг үер болохыг үгүйсгэх аргагүй юм. Иймд үерийн эрсдэлийг бууруулах, Сэлбэ голын лаг хагшаасыг цэвэрлэх, хэрэгцээтэй газруудад бетонон далан хийх хэрэгтэй” гэв. Мөн цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, танилцуулах, шаардлагатай арга хэмжээг авахыг холбогдох алба тушаалтнуудад үүрэг болгожээ.
Маш хүнд гэмтэж нисдэг тэргээр Сэлэнгээс ГССҮТ-д хүргэгдэж байсан охин эрүүл саруул болжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд өнгөрсөн оны долоодугаар сарын 13-нд найман настай охин моринд чирэгдсэн, маш хүнд гэмтэлтэй, газраар тээвэрлэх боломжгүй болж байжээ. Тухайн үед ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах ангийн алба хаагчид ЕС-145 загварын МТ-1111 агаарын хөлгөөр нислэг үйлдэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж, хүлээлгэн өгсөн байна. Хөл дээрээ босох боломжгүй гэгдэж байсан охин зургаан удаагийн хагалгаанд орж, эмчилгээ хийлгэн, эрүүл саруул болсон аж. Тэрээр ээж, ахын хамтаар Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид хүрэлцэн ирж, нислэгийн экипажийн бүрэлдэхүүнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, ангийн үйл ажиллагаатай танилцлаа гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.
ҮЙЛ ЯВДАЛ: Дүүжин тээврийн талаар мэдээлэл өгнө
Эрүүл Мэндийн Яам 11:00 цагт Сар шинийн өдрүүдэд эмнэлгийн байгууллагуудын ажиллах хуваарь, бэлэн байдлыг хэрхэн хангаж буй талаараа танилцуулна. Мөн амьсгалын замын болон хоол хүнсээр дамжих халдвараас сэргийлэх, уламжлалт хоол хүнс, архины зохистой хэрэглээний талаар зөвлөгөө өгнө. “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 11:00 цагт Алтаргана наадмын бэлтгэлийн явц болон дэлхийн буриадуудын холбоо байгуулах тухай тус наадмыг зохион байгуулагчдаас хэвлэлийн хурал хийнэ. 11:30 цагт НИТХ-аар нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг эсэргүүцэж Эко авто машин импортлогчдын холбоо ТББ-аас мэдээлэл хийнэ. 12:00 цагт “Зээлтэй иргэд, хуулийн этгээдүүдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн, Эдийн засгийн ухааны доктор Төмөрдөшийн Баярхүү, Иргэд ААН-үүдийн өр зээлийг шийдвэрлэх арга замын талаар мэдээлэл хийнэ. 12:30 цагт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, ногдол ашиг тараах үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны компаниудын төлөөлөл мэдээлэл хийнэ.  МҮЭХ-ны 4 давхарт хурлын танхимд 11:40 цагт МҮЭ-ийн холбооны нэрэмжит “Хөдөлмөрийн хүний төлөө” шагнал гардуулна. "Puma emperial" зочид буудлын хурлын танхимд 12:00 цагт Дүүжин тээврийн төслийн барилга угсралтын ажил эхлэх гэж буйтай холбоотойгоор хэвлэлийн хурал хийнэ. Түгжрэлийг бууруулах төслийн нэгж, гүйцэтгэгч Франц Улсын "Пома" группийн төлөөлөл оролцоно.  "Кинг Тауэр" хотхонд 13:00 цагт Хотын дарга Хан-Уул дүүргийн "Кинг тауэр" хотхонд сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөх асуудлаар ажиллана. Үндэсний Статистикийн Хороонд 13:30 цагт "Ядуурлын түвшин 2022" танилцуулна.
Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн арга хэмжээнүүд Монгол, ОХУ-ын ард түмний нөхөрлөлийг бэхжүүлнэ гэдэгт санал нэгдэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Алексей Логвинович Оверчукийг хүлээн авч уулзлаа. Харилцан итгэлцэл дээр суурилсан Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжиж байгааг Ерөнхийлөгч онцолж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэн, бодит агуулгаар баяжуулах шаардлагатай гэж үзэж буйгаа хэлэв.   2023 оны аравдугаар сард Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” дээд түвшний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзаж, худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбар дахь бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдсэнийг тэмдэглэв.   ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук, хоёр улсын төрийн тэргүүн болон Ерөнхий сайд нарын 2023 онд хийсэн уулзалтын үеэр хэлэлцэн тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгох, эрчим хүч, дэд бүтэц, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж буйгаа танилцууллаа.   Энэ онд тохиож буй “УБТЗ” ХНН-ийн 75 жил, Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн түүхт ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүд хоёр орны найрсаг харилцаа, ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт талууд санал нэгдэв.
Сар шинийн бөхийн барилдааны таавартаа оролцоорой
“Хайпэй” ХХК-ийн зүгээс хэрэглэгчдэдээ зориулан үндэсний баяр наадам болон сар шинийн бөхийн барилдааны тааврыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ удаа мөн XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн “Сар шинийн бөхийн барилдаан”-ы тааварт үнэ төлбөргүй оролцох боломжийг хэрэглэгчдэдээ бүрдүүлээд байна.   Оролцогчдын хувьд супер шагнал болох БНХАУ-ын Хайнань арал руу аялах эрхийн бичиг хожих боломжтой бөгөөд мөн эхний 10 байранд шалгарч 500 мянгаас 100 мянган төгрөгийн шагнал хожих боломжтой юм. Энэхүү бөхийн тааварт Hipay аппликейшний хэрэглэгчийн бүртгэлээ баталгаажуулсан бол +1 эрх, тус аппликейшнд өөрийн дурын банкны картаа холбосон бол +1 эрх, Мегаболл лотерейнд оролцож байсан хэрэглэгчдэд +1 эрх тус тус олгох бөгөөд хэрэглэгч нийт 3 таавар дэвшүүлэх эрхтэй байх юм. Оролцогчдоо шалгаруулахдаа оноогоор буюу шөвгийн найман бөхийг таавал 32 оноо буюу таасан бөх тутамд 4 оноо, шөвгийн дөрвөн бөх таавал 16 оноо буюу таасан бөх тутамд 4 оноо, үзүүр бөх таавал 9 оноо, түрүү бөх таавал 15 оноогоор тооцно. Бөхийн тааварт хамгийн өндөр оноо авсан эхний 10 хэрэглэгчдийг шалгаруулах бөгөөд 1-р байр Хайнань аялах эрхийн бичиг, 2-р байр 500 мянган төгрөг, 3-р байр 300 мянган төгрөг, 4-10 байр тус бүр 100 мянган төгрөгийн мөнгөн шагналтай байх юм. Ижил оноо авсан оролцогчид тааварт оролцсон огноогоор эрэмбэлэгдэн байр эзлэх бөгөөд таавар 2024 оны 2 дугаар сарын 7-ны өдөр эхэлж 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 12:59 цаг хүртэл явагдах юм. Энэхүү бөхийн тааврын зорилго нь үндэсний өв уламжлал, бахархал болсон үндэсний бөхийн барилдааныг залуус, хойч үедээ таниулан сурталчлах, сар шинийн бөхийн барилдааныг сонирхолтойгоор үзэх боломжийг хэрэглэгчдэдээ бүрдүүлэхэд чиглэжээ. Сар шинэдээ сайхан шинэлээрэй
Оны эхний сард импортын барааны дүн 936 сая ам.долларт хүрч, өмнөх жилийн мөн үеэс 36 хувь нэмэгджээ
Гэрэл зургийг Mpa.mn Монгол Улс энэ оны нэгдүгээр сард импортоор нийт 936 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 248 сая ам.доллароор буюу 36 хувиар өссөн байна. Импортоор нийлүүлэгдсэн барааны 97.2 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.5 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.5 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.2 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.6 хувийг төлбөрт зориулсан бараа эзлэв. Нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 170.5 сая ам.доллар буюу 18.2 хувь, эрдэс бүтээгдэхүүн 221.9 сая ам.доллар буюу 23.7 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 197.4 сая ам.доллар буюу 88.9 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 99.6 сая ам.доллар буюу 14.5 хувь, авто болон агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 249 сая ам.доллар буюу 26.6 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 55 сая ам.доллар буюу 5.9 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 40.9 сая ам. доллар буюу 4.4 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 86.3 хувь ногдож байна. Гол нэрийн импортын барааны тоо хэмжээг харвал 2024 оны нэгдүгээр сард 15,034 машин импортлогджээ. Энэ нь 2023 оны мөн үеэс 2.6 дахин өссөн үзүүлэлт боллоо. Түүнчлэн ачааны 2,481 автомашин импортлогдсон нь 2023 оны нэгдүгээр сараас 2.1 дахин өссөн дүн юм.         Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар
Замын хөдөлгөөнд оролцохдоо Apple-ийн шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг Тесла эзэмшигчдэд анхаарууллаа
Сүүлийн өдрүүдэд Тесла автомашин жолоодож яваа хүмүүс Apple компаниас саяхан зах зээлд гаргасан VR (Virtual Reality) зүүдэг төхөөрөмжийг хэрэглэж буйг харуулсан дүрс бичлэгүүд сошиал ертөнцөд хүчтэй тараад байна. Үүнтэй холбогдуулан АНУ-ын зам тээврийн сайд Пэт Буттигег өчигдөр X хуудсандаа анхааруулга нийтэлжээ. Орчин үеийн жолоодлогын системүүд хэдий автомат ажиллагаатай болсон ч замын хөдөлгөөнд оролцох бүх хугацаанд хүний оролцоог заавал шаарддаг хэвээр байгааг сайд анхааруулсан байна. Reminder—ALL advanced driver assistance systems available today require the human driver to be in control and fully engaged in the driving task at all times. pic.twitter.com/OpPy36mOgC — Secretary Pete Buttigieg (@SecretaryPete) February 5, 2024 Apple Vision Pro төхөөрөмж нь зүүсэн хүний нүдэнд бодит орчныг хийсвэр гурван хэмжээст орон зайтай давхар харуулдаг. Уг бүтээгдэхүүн хоёрдугаар сарын 2-ны өдөр АНУ-ын зах зээлд $3,499-ийн үнэтэй худалдаанд гарсан юм. Apple компани бүтээгдэхүүнийхээ гарын авлагад автомашин жолоодох үедээ зүүхгүй байхыг анхааруулсан байдаг. Тесла компани ч бас автомат жолоодлогын горимд байхдаа хэрэглэгч автомашиныхаа болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хариуцаж, анхаарлаа сарниулж болохгүйг анхааруулдаг юм.   Эх сурвалж: BBC
Өнөөдөр болон маргааш зарим замын хөдөлгөөнийг богино хугацаагаар хязгаарлана
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхтэй холбогдуулан нийслэлийн авто замын зарим хэсэгт энэ сарын 7, 8-ны /өнөөдөр, маргааш/ өдрүүдэд түр хугацаанд хязгаарлалт хийгдэхээр болжээ.  Авто замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Олимпын гудамж замуудад богино хугацаагаар хязгаарлалт хийгдэх юм байна.  Иймд замын хөдөлгөөнд түгжрэл, саатал үүсэж, ачаалал нэмэгдэж болзошгүй тул иргэд та бүхэн бусдад хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас уриаллаа.  Энэ нь дэлхийн бүхий л улс оронд хэрэгжүүлдэг хамгаалалт, зохицуулалтын арга хэмжээ ба манай улсын хувьд Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар зохицуулагдсан байна.   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
АНУ-ын ерөнхийлөгч Байден олны өмнө ярихдаа Макроныг нас барсан Францын ерөнхийлөгчтэй андуурав
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн Ням гарагт Лас-Вегас хотод болсон сонгуулийн арга хэмжээнд оролцохдоо Францын одоогийн ерөнхийлөгчийг олон жилийн өмнө нас барсан өмнөх ерөнхийлөгчтэй нь андуурсан байна. 81 настай Байден 2020 оны Их Долоогийн уулзалтын үеэр болсон үйл явдлыг дурсаж ярихдаа ийнхүү будилжээ. Ингэхдээ тэр бас Макрон ямар улс орны төрийн тэргүүн болохыг хүртэл мартсан юм. “Би сонгогдсоныхоо дараахан Их Долоогийн уулзалтад очсон. Намайг “Америк эргэж ирлээ!” гэж хэлэхэд Германы Миттеран, би Францыг хэлж байна, “Хэр удаан буцаж ирэв?” гэж асууж байлаа” гэж тэр ярьсан байна. Франсуа Миттеран бол 1981-1995 оны хооронд Франц улсын ерөнхийлөгч байсан хүн бөгөөд 1996 онд нас барсан юм.   Франсуа Миттеран Өндөр настай Байден энэ мэт алдааг үе үе гаргадаг. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тэр Шинэ Зеландын рэгбигийн баг “All Blacks”-ийн нэрийг Ирландын тусгаар тогтнолын дайны үеийн Британийн цэргийн хүч “Black and Tans”-ийн нэртэй сольж ярьсан юм. Ер нь ерөнхийлөгч нарын өндөр нас, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой сэдэв сүүлийн жилүүдэд Америкчуудын анхаарлын төвд байгаа. Biden confond Macron et Mitterrand "Right after I was elected I went to a G7 meeting. I sat down and said, 'America is back!' and Mitterand from Germany -- I mean France, looked at me and said, 'how long you back for?'" pic.twitter.com/Vb6UG2o2dL — Philippe Corbé (@PhilippeCorbe) February 6, 2024 Байдены өрсөлдөгч Дональд Трамп бас ийм алдаа гаргах болсон. Одоо 77 настай тэрбээр өнгөрсөн сард өөрийн нам доторх өрсөлдөгч Никки Хэйлийн тухай ярихдаа Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер асан Нэнси Пелоситой нэрийг нь сольсон юм. Тухайн үед Байден өрсөлдөгчийнхөө алдааг ашиглан хошигнож байжээ. “Би Никки Хэйлитэй ганцхан асуудлаас бусад бүх асуудал дээр санал нийлдэггүй. Түүнийг Нэнси Пелоси биш гэдэгтэй л зөвхөн санал нийлдэг” гэж Байден мэдэгдэж байв.   Эх сурвалж: AFP
Starlink Монгол дахь үйлчилгээний албан ёсны нээлтийг хоёрдугаар сарын 26-нд хийхээр тохирчээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Starlink компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрхээ өнгөрсөн онд авсан билээ. Ингэснээр Starlink нам орбитын хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээг Монгол Улсад албан ёсоор нэвтрүүлж, Монгол орны хаанаас ч өндөр хурдны интернэтэд шууд холбогдох боломж бүрдсэн болохыг салбарын сайд хэлж байв. Харин Starlink Монгол дахь үйлчилгээний албан ёсны нээлтийг 2024 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Испанийн Барселона хотноо хийхээр тохирчээ. Одоогоор үйлчилгээний үнэ тарифын талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.   ЦХХХ-ны сайд Н.Учрал SpaceX компанийн төвөөр зочилж, пуужин үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцаж, тус компанийн дэд ерөнхийлөгч Том Очинеротой уулзалт хийх үеэр уг шийдэлд хүрчээ. Starlink компани нь АНУ, Канад, Ин Британи, Герман, Шинэ Зеланд, Австрали зэрэг 50 гаруй улсад үйлчилгээгээ нэвтрүүлж, 4,000 гаруй хиймэл дагуулыг хөөргөн, дэлхийг хамарсан хиймэл дагуулын сүлжээг бий болгожээ.
ОХУ газрын тосны төлбөртөө Энэтхэгээс гадил жимс авч эхэлжээ
Украины дайны улмаас эдийн засгийн хоригт орсон ОХУ-ын хувьд Энэтхэг улс газрын тосны томоохон худалдан авагч нь болсон юм. Тухайлбал дайн эхэлснээс хойш Энэтхэгийн газрын тосны худалдан авалтын хэмжээ дайны өмнөх үеэс 11 дахин нэмэгджээ. Гэхдээ сүүлийн үед хоёр улсын худалдаанд асуудал үүсээд байгаа. Нэгд, худалдааны тэнцвэр алдагдсан, хоёрт АНУ-ын дарамт шахалтын улмаас төлбөр тооцооны бэрхшээл гарах болсон. Тэгвэл өнгөрсөн сараас эхлэн Орос улс Энэтхэгээс гадил жимс импортлох замаар энэ асуудлуудаа хэсэгчлэн шийдэж эхэлжээ. Россельхознадзор засгийн газрын агентлаг Энэтхэгийн гадил жимсний эхний хэсгийг нэгдүгээр сард ОХУ руу ачуулсныг өчигдөр мэдээлсэн байна. “Дараачийн тээвэрлэлт хоёрдугаар сарыг дуустал үргэлжилнэ” гэж тус агентлаг мэдээлжээ. Мөн цаашдаа манго, хан боргоцой, папайя, гуава жимснүүдийг Энэтхэгээс импортлох боломжтой талаар дурдсан байна. Энэтхэг бол дэлхийн хамгийн том гадил тариалагч бөгөөд НҮБ-ын хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан тоо баримтаар бол жил бүр 33 сая тонныг хураадаг ажээ. Харин ОХУ бол дэлхийн нийт гадилын экспортын тавны нэгийг авдаг томоохон худалдан авагч улс юм. Нөгөө талаас ОХУ саяхан гадил жимсний нийлүүлэлтийн хомсдолд орсон нь Энэтхэгээс авахад нөлөөлжээ. Өмнөд Америкийн Эквадор улсын гадилд хортон шавж илэрсэн тул импортлохыг хориглох шийдвэрийг Россельхознадзор саяхан гаргасан юм. Гэхдээ энэ шийдвэр улс төрийн агуулгатай болох нь тодорхой байгаа. Учир нь саяхан Эквадор улс өөрийн нөөцөд байсан Зөвлөлтийн үеийн зэвсэг техникийг Украинд нийлүүлэх зорилгоор АНУ-д шилжүүлсэн юм. Үүнээс гадна Орос-Энэтхэгийн газрын тосны худалдаанд төлбөр тооцооны маргаан гараад байгаа. Оргил үедээ буюу 2023 оны зун Энэтхэг улс өдөрт 2 сая баррель газрын тос ОХУ-аас авч байв. 2024 оны эхээр энэ хэмжээ 1.2 сая баррель болтлоо буурсан нь АНУ-ын үзүүлсэн шахалттай холбоотой юм. Энэтхэгийн тал эдийн засгийн хоригт орохгүйн тулд төлбөр тооцоогоо руппигээр гүйцэтгэхээс өөр аргагүй болсон ч Оросын тал үүнийг нь зөвшөөрөхгүй байгаа. Үүний улмаас сүүлд Энэтхэг улс Соколь төрлийн газрын тос ачсан Оросын 14 хөлөг онгоцыг боомтууддаа хүлээж авахаас татгалзаж байв.   Эх сурвалж: The Moscow Times
ХӨСҮТ: Золгох үед бага насны хүүхдийг үнсэж, нүүрэнд нь хүрэхгүй байхад анхаарах хэрэгтэй
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Сар шинийн баярын өдрүүд болох гэж буйтай холбогдуулан амьсгалын замын болон хоол хүнсээр дамжих халдвараас сэргийлэх, уламжлалт хоол хүнс, архины зохистой хэрэглээний талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ээс дараах зөвлөгөөг өглөө.  Томуу төст өвчин 2024 оны дөрөвдүгээр долоо хоногийн байдлаар: Улсын хэмжээнд томуу томуу төст өвчин идэвхжлийн түвшинд байна.  Дархан-Уул аймаг ногоон түвшинд, 12 аймаг Улаанбаатар хот идэвхжлийн түвшинд байна. Найман аймаг улбар шар өвчлөлийн түвшинд байна.  Эмнэлэгт 8,750 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 18.6 хувь нь уушгины хатгаагаар хэвтэн эмчлүүлж байна.  Хүүхдийн тасагт эмчлүүлж байгаа нийт 1,693 хүүхдийн 74.7 хувь нь уушгины хатгаатай байна.  Золгох үед бага насны хүүхдийг үнсэж, нүүрэнд нь хүрэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Мөн гараараа нүүр, амандаа хүрэхгүй байх, агаар сэлгэлтийг хоёр цаг тутамд хийх, чийгтэй цэвэрлэгээ хийх зэрэг энгийн халдвараас сэргийлэх аргуудаа баримтлахыг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.
Б.Жаргалан: Хоёрдугаар сард нийслэл орчмоор олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас их орох төлөвтэй байна
Нийслэлийн Онцгой Комисс (НОК) халиа тошингийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа. Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний ус гарч, халиа тошин үүсэн, айл өрх, хашаа байшин, гудамж, авто замд мөс тогтож, халтиргаа гулгаа үүсээд байна. Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байгааг хурлын үеэр албаныхан хэлж байлаа.   Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер Б.Жаргалан "Өнгөрсөн долоо, наймдугаар сард олон жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Олон жилийн дундаж гэдэг бол сүүлийн 30 жилийн харьцуулсан үзүүлэлт. Өнгөрсөн зун болон энэ өвлийн хур тунадас орох ёстой хэмжээнээс 100-120 хувиар илүү байгаа гэх мэдээлэл бий. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байсан. Тухайлбал дулаарахдаа олон жилийн дунджаас 15-20 хэмээр дулаарч, хүйтрэхдээ 10-15 хэм хүйтэрдэг онцлог жил байлаа. Арванхоёрдугаар сард хэт хүйтрэл олон хоног үргэлжилж, олон жилийн дунджаас хүйтэн байсан. Энэ өвөл Улаанбаатар хотод хасах 42 хэм хүрч хүйтэрсэн. Хоёрдугаар сард нийслэл орчмоор олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас их орох төлөвтэй байна. Улаанбаатар хот орчмоор томоохон гол мөрний мөсний зузааны хэмжээ 40-120 см байна” гэлээ. Цаг агаарын хэт хүйтрэл нь зам дээр цацсан давс, бодисын нөлөөг бууруулж байсныг мөн албаныхан онцолж байв.   Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын ус судлалын хэлтсийн ерөнхий инженер Э.Батбаяр "Шар усны үер болоход орсон цасны хэмжээ, цаг агаарын огцом дулаарал нөлөөлдөг. Олон жилийн дунджаар өдийд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 50 хувь нь цасан бүрхүүлтэй байдаг байсан бол энэ жил 80 орчим хувьтай байна. Энэ нь эрсдэлийг нэмэгдүүлж байгаа. Хур тунадас их орсонтой холбоотойгоор гадаргын усны хэмжээ нэмэгдсэн” гэв. "Геодези, усны барилга, байгууламжийн газрын тоног төхөөрөмжүүдийн 70 орчим хувь нь эвдрэлтэй"   Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа "Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын 161 км далан, авто замын борооны ус зайлуулах 209 км шугам сүлжээ бий. Мөн 45 мониторингийн цооног, нэг насост станц, 12 насост худаг байдаг бөгөөд эдгээр нь хөрсний усны түвшнийг хэмждэг. Өнгөрсөн онд орсон борооны улмаас хөрсний ус 2-3 дахин нэмэгдсэн. Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн насжилт хэтэрсэн. 60 хувь  буюу 100 км орчим нь 1966-1990 онд, 31 хувь  буюу 50 км нь 1987-2018 онд, үлдсэн барилга байгууламжууд нь 2019 оноос хойш баригдсан бөгөөд есөн хувийг эзэлж байна. 2020-2023 онд тогтмол 19 байршилд халиа тошин гарч байна. Бид тухай бүр шаардлагатай арга хэмжээг авч ажилладаг. Манайх 35 техник, тоног төхөөрөмжтэйгөөс 70 орчим хувь нь эвдрэлтэй байна. 50 хүн ажилладаг бөгөөд хүн хүч, машин техник маш дутагдалтай байгаа. Цаашид үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хяналт шинжилгээний төв, ул хөрсний усны түвшин бууруулах байгууламж байгуулах, мөн шаардлагатай санхүүжилтийг шийдэх хэрэгтэй байна хэмээн ярилаа. Х.Нямбаатар: Сэлбэ голын лаг хагшаасыг цэвэрлэх, хэрэгцээтэй газруудад бетонон далан хийх хэрэгтэй   Холбогдох байгууллагуудын мэдээллийг сонссоны дараа НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүн хүч, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах шаардлагатай байна. Цаашлаад өнгөрсөн зуных шиг үер болохыг үгүйсгэх аргагүй юм. Иймд үерийн эрсдэлийг бууруулах, Сэлбэ голын лаг хагшаасыг цэвэрлэх, хэрэгцээтэй газруудад бетонон далан хийх хэрэгтэй” гэв. Мөн цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, усны барилга, байгууламжийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, гүний ус зайлуулах томоохон суурин насосыг гурван байршилд байгуулахаар судалж, танилцуулах, шаардлагатай арга хэмжээг авахыг холбогдох алба тушаалтнуудад үүрэг болголоо. Түүнчлэн дүүргийн онцгой комиссууд хуралдсаны дараа НОК дахин хуралдахаар болов.     Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
"Дэлхийн буриад зоны Алтаргана наадмын үеэр 50 мянган хүн ирэх тооцоолол гарсан"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав ОХУ-ын Улаан-Үд хотод энэ сарын 2-нд дэлхийн буриадуудын их хурал болжээ. Энэ талаар болон "Алтаргана" дуун цэнгүүний талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө.  Энэ талаар Буриад зон олны төлөөлөл "Цар тахал, дайн дажин гээд сүүлийн үед буриад зоны их хурлыг зохион байгуулаагүй. Энэ хурлаар дэлхийн 34 оронд тархан суурьшсан буриадууд маань нэгдмэл бодлогоор цаашид үйл ажиллагаагаа явуулах зорилгоор шинэ тэргүүнээ сонголоо.  Уг хурлаар олон асуудал яригдсаны дотор буриад хэлээ хэрхэн хадгалж үлдэх талаар хэлэлцсэн. Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын тодорхойлсноор буриад хэлийг устах магадлалтай хэлний тоонд оруулсан.  Өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд "Алтаргана" наадам чухалд тооцогддог. Тиймээс ирэх долдугаар сарын 26-28-нд Булган аймгийн төвд дэлхийн буриад зон олны "Алтаргана" олон улсын наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ наадамд урьдчилсан байдлаар дэлхийн 34 орноос 50 мянга гаруй хүн оролцоно гэж таамаглаж байна. Өмнө нь Улаан-Үүд, Эрхүүд "Алтаргана" наадмыг зохион байгуулахад 60-80 мянган хүн цугларсан гэсэн тооцоолол бий.  Энэ жилийн Олон улсын наадмын гол зорилго бага насны хүүхдүүд рүү чиглэж буй. Буриад зон бол Монголын нэг хэсэг. Монголын нууц товчоонд 3,850 буриад үг бий. Ийм эртний хэлээр буриад зон хоорондоо ярьж хэлэлцдэг. Энэ хэлээ залуу үедээ хадгалж үлдээх нь "Алтаргана" наадмын зорилго юм.  Мөн дээрх хурлаар Дэлхийн Буриадуудын Холбоо гэж шинээр байгуулахаар болсон. Энэ холбооны төв нь Улаанбаатар хотод байрлана. Гол зорилго нь дэлхийн 34 оронд тархсан буриадуудыгаа нэгтгэх.  ОХУ-д болж буй дайны уршгаар Монголд 22,800 орчим буриад орж ирсэн. Тэдний зарим нь Монголд ажиллаж амьдарч байгаа бол ихэнх нь гуравдагч улс руу цагаачилсан. Монголд амьдарч байгаа буриадуудтайгаа бид хэл, соёлын ялгааны улмаас хамтрахад асуудал үүсэж буй тул энэ холбоог байгуулсан.  Монголчууд маань дээрх буриадуудад зориулж хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгч, халуун сэтгэлээр дэмжиж байгаад талархаж явдаг" гэж ярилаа.
“ЛэндМН ББСБ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
null
ЭМЯ: Азын бууз хийсэн бол зочдодоо анхааруулаарай. Халуун тогоогоо зөв газар байрлуулаарай
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Сар шинийн өдрүүдэд Улаанбаатар хотын эмнэлгийн байгууллагуудын ажиллах хуваарь, бэлэн байдлыг хэрхэн хангаж буй талаар холбогдох байгууллагаас мэдээлэл хийв. Сар шинийн баярын өдрүүдэд өрх, дүүргийн эмнэлгүүдийн ажиллах цагийн хуваарь:  Өрхийн эрүүл мэндийн төв хоёрдугаар сарын 10-ны өдөр буюу шинийн нэгний өдөр 13:00-16:00 цагийн хооронд, хоёрдугаар сарын 11, 12-нд 12:00-17:00 цагийн хооронд ажиллана.  Дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, хүүхэд, шүдний кабинет хоёрдугаар сарын 10-ны өдөр 11:00-14:00 цагийн хооронд хоёрдугаар сарын 11, 12-нд 11:00-16:00 цагийн хооронд ажиллана.  Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв хоёрдугаар сарын 10-12-ны өдрүүдэд 09:00-15:00 цагийн хооронд ажиллана.   Түргэн тусламж, амаржих газар, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасаг үндсэн цагийн хувиараар буюу 24 цагаар ажиллах талаар Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.  Зөвлөгөө: Баярын өдрүүдэд бууз жигнэхээр халуун тогоог их ашигладаг. Улмаар энэ үеэр хүүхдийн түлэгдэлт ихээр нэмэгддэг. Иймд халуун тогоонд хүүхэд түлэгдэхээс сэргийлж зөв газар байрлуулаарай Мөн азын буузнаас болж хахах тохиолдол гардаг. Хэрвээ азын бууз хийсэн бол зочдодоо анхааруулж хэлээрэй.   Өвөлжилтийн байдал хүнд байгаа учраас хөдөө орон нутгийн иргэд цаг агаарын нөхцөл байдлаа харж замдаа гарах мөн оройтож биш аль болох нартай гэгээтэй золголтоо хийгээрэй.  Халтиргаа гулгааны эрсдэлээс онцгой анхаарахыг эрүүл мэндийн байгууллагынхны зүгээс зөвлөлөө.
Ц.Лхагважав: Автомашины улсын дугаарыг 9911 шиг үнэтэй болгох гэж байна. Бидний амьдрал Сингапурынхтай адилхан биш
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав "Эко автомашин импортлогчдын холбоо" ТББ-аас Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.  Энэ үеэр нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар танилцуулсан хотын даргын журмыг эсэргүүцэж тус ТББ-ын тэргүүн Ц.Лхагважав байр сууриа илэрхийлэв.  Тэрбээр "Цагаан сарын баяр болох гээд хүн бүр завгүй байгаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар иргэдийг унах унаагүй болгох шийдвэрийг НИТХ-аар батлуулах гэж байна. 2023 оны арванхоёрдугаар сард УИХ-аар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийг Х.Нямбаатар батлуулсныг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа.  Энэ хуулийн хүрээнд нийслэлд олгох автомашины дугаарын хязгаарыг 730 мянгаар тогтоох эрхийг НИТХ-д олгосон. Улаанбаатар хотод бүртгэлтэй буй автомашины тоо 730 мянга. Журам батлагдвал маргаашаас эхэлж иргэд машин авах эрхгүй болох юм.  Үндсэн хуулиар олгогдсон өмчтэй байх эрхийг зөрчсөн хууль тогтоолыг хүчээр батлах гэж байна. МАН засгийн эрх бариад найман жил боллоо. Энэ хугацаанд түгжрэл, утааг бууруулах дорвитой шийдвэр гаргасан уу.  Автомашины улсын дугаарыг 9911 шиг үнэтэй болгох гэж байна. Бидний амьдрал Сингапурынхтай адилхан биш. Хотын дарга Сингапурт автомашины улсын дугаар 100 мянган ам.доллар байна гэж ярьсан, амьдралаас тасарсан баян байж болно. Жирийн иргэдийн амьдрал өнөөдөр ямар байгаа билээ.   Тиймээс "Эко автомашин импортлогчдын холбоо" ТББ-ын зүгээс тус тогтоолын төслөөс татгалзах, эсэргүүцэж байна гэж 600 гаруй хүний гарын үсэгтэй албан бичгийг Нийслэлийн Засаг дарга, МАН, ХҮН, АН-ын бүлэгт хүргүүлсэн. Гэвч одоог хүртэл хариу байхгүй.  Маргаашийн НИТХ-ын хурлаар хүмүүсийг завгүй үед нь журмаа батлах гэж байна.    Улсын төсвийн нэлээд жин дарах хэсгийг автомашины улсын татвар эзэлдэг. Бүх татварыг зөвхөн иргэд л төлдөг. Журам батлагдсан эхний өдрөөс автомашины улсын дугаарын үнэ 10 сая болно. Энэ журмаа татаж ав" хэмээн ярилаа.  ФОТО:
Б.Болормаа: Майонез, төмс болон калори ихтэй бүтээгдэхүүнээр бэлдсэн хоол хүнсийг багасгаж, ногоонууд түлхүү хэрэглээрэй
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-наас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийх үеэр удахгүй болох Цагаан сарын баяраар иргэдийн зөв хооллолттой холбоотой мэдээллийг өглөө.  УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч, Анагаах ухааны доктор Б.Болормаа хэлэхдээ "Цагаан сарын баярын дараа хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үрэвслүүд нэмэгдэж, иргэдийн эмнэлэгт хандах нь ихсэх байдал ажиглагддаг. Энэхүү баяр бол аав ээж, эмээ, өвөөгөө хүндлэн золгож, ах, дүү, хамаатан саднаараа уулзаж ажил амьдралынхаа сайн сайхныг солилцдог баяр болохоос биш архи ууж, наргидаг баяр биш. Нэгдүгээрт архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой хүндрэл үүсдэг. Тухайлбал нойр булчирхайн цочмог үрэвсэл мөн элэгний архаг эмгэг, ходоодны шарх сэдэрдэг.  Баярын хүнсэнд хэрэглэж байгаа идээ зоогоос харвал зохистой хэрэглэх бүтээгдэхүүнүүд байдаг.  Нэг ширхэг бууз 200 ккал байдаг. Монгол эрэгтэй хүн өдөрт 2,400 ккал, эмэгтэй хүн 2,100 ккал авах хэмжээтэй. Тэгэхээр өдөрт хэдэн бууз идэхээ тооцож идэх хэрэгтэй. Майонез, төмс болон ккал ихтэй бүтээгдэхүүнээр бэлдсэн хоол хүнсийг багасгаж, махан хоолтой шингэх ногоонуудыг түлхүү хэрэглээсэй гэж бодож байна. Гэрийн эзэгтэй нараас их зүйл шалтгаална. Мөн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны архаг эмгэгтэй хүмүүсийн баримтлах дэглэм нь Цагаан сарын үеэр хэвээрээ гэдгийг санаарай. Уудаг хэрэглэдэг эм тангаа тасралтгүй хэрэглэхийг зөвлөж байна" гэлээ.    Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Цагаан сарын баяраар хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэх хадгалахдаа дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөмжийг ХӨСҮТ-ийн захирал Байгальмаа хүргэлээ. Тэрбээр хэлэхдээ Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он сар өдөр, хадгалалтын хугацаа болон нөхцөлийг сайтар шалгах Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд ан цав үүссэн, чанар байдал нь алдагдсан эсэхийг заавал шалгаж авах. Өндөг өндгөн бүтээгдэхүүн, Майонез, кремтэй бялуу, жигнэмэг зэрэг хөргүүрт хадгалах ёстой бүтээгдэхүүний хөргүүртэй газраас худалдан авах хэрэгтэй Баярын ширээн дээр ууц, чанасан мах тавихдаа удаа хугацаагаар ил задгай тавихгүй байхад анхаарч , шөнөдөө сэрүүн газар хадгалж хэрэглэх Бууз, салат зэрэг бүтээгдэхүүнийг хонуулж хэрэглэхээс татгалзах хэрэгтэй Түүхийгээр хэрэглэдэг жимс ногоогоо сайтар угааж хэрэглэх Хоол хүнсээ сайтар чанаж болгох Ундны усыг заавал буцалгаж хэрэглэхийг зөвлөж байна.  Хоолны хордлогот халдварын өвчлөлийн шинж тэмдэг:  24 цаг буюу нэг хоногт гурав буюу түүнээс дээш хугацаагаар суулгах, бөөлжих,  37.5 градусаас дээш халуурвал ХӨСҮТ, болон өрхийн эмнэлэгтээ хандана уу хэмээв.
"Эрт илрүүлэгт хамрагдсан 1.3 сая иргэний 8.1% нь чихрийн шижинтэй байна"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Өнөөдрийн байдлаар нийт 1.3 сая иргэн эрт илрүүлэгтээ хамрагдаад байгааг Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас өнөөдөр мэдээллээ.  Залуучууд буюу 18-30 насныхан эрт илрүүлэгтээ бага хамрагдаж байгаа аж. Үзлэгт хамрагдсан залуучуудын өвчлөлийн тоо өндөр тэр дундаа шээс, бэлгийн замын тогтолцооны өвчлөл их байгаа аж.  Эрт илрүүлэгт хамрагдаж өвчтэй, сэжигтэй гэж оношлогдсон 964,000 хүний:   57.8 хувь нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчтэй,  13.4 хувь нь дотоод шүүрлийн бодисын солилцооны өвчтэй, 9 хувь нь шээс, бэлгийн замын тогтолцооны өвчтэй, 6.7 хувь нь зүрх, судасны тогтолцооны өвчтэй,  Мөн амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөл өндөр байгаа юм байна.  Насанд хүрэгчдийн дунд зонхилон тохиолдож байгаа халдварт бус өвчинд хувь хүний амьдралын хэв маяг тэр дундаа тамхи татах, архи уух, хөдөлгөөний хомсдол, жимс ногооны хангалтгүй хэрэглээ буюу буруу хооллолт зэрэг нөлөөлж байна.  Түүнчлэн Монголын уламжлалт хоол хүнс хоорондоо харшлах нь бага. Харин уламжлалт бус хоол хүнсний хэрэглээнээс болж маш олон төрлийн өвчлөл бий болж байна гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан онцолж байв.  "Ходоодны хавдрын 44 тохиолдол дээрээс авч үзэхэд нэг хүн дунджаар 10.4-9.1 жилийн өмнө хавдраа эрт илрүүлсэн байна"  Эрт илрүүлэгт хамрагдсан насанд хүрэгчдийн хоёр хүн тутмын нэг нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй. 36.4 хувь нь илүүдэл жинтэй байна. Тэр дундаа 40 ба түүнээс дээш насны дөрвөн хүн тутмын нэг нь таргалалттай байна.  Дөрвөн хүн тутмын нэг нь жимс, хүнсний ногоог 400 граммаас бага хэрэглэж байна.  Халдварт бус өвчнөөр өвчлөх 1-2 хүчин зүйл хүн амын 22.4 хувьд нь байна. /архи, тамхи, хөдөлгөөн, буруу хооллолт/ Огт эрсдэлгүй хүн ам нь маш бага буюу 4.1 хувьтай байна.  Үзлэгт хамрагдсан нийт хүн амын 8.1 хувь нь чихрийн шижинтэй байна.  Эрт илрүүлгийн үед илэрсэн ходоодны хавдрын 44 тохиолдол дээрээс авч үзэхэд нэг хүн дунджаар 10.4-9.1 жилийн өмнө хавдраа эрт илрүүлж оношлуулсан байна.  Замын түгжрэл, дэлгэцийн хэрэглээнээс болж стресс үүсэж байна. Иймд хүн болгон сэтгэцийн эрүүл мэнддээ онцгойлон анхаарах хэрэгтэй байна гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан уриаллаа.
Хүүхдийн тоглоомын талбайг авто замтай ойрхон байгуулсан зөрчлүүд илэрчээ
Хотын удирдлагууд хүүхдийн зарим тоглоомын талбайн байдалтай танилцжээ. Нийслэлд хүүхдийн тоглоомын 1,200 гаруй талбайтай бөгөөд 976 нь нийтийн эзэмшлийн талбайд байдгаас 803 талбайд стандарт хангуулах шаардлагатай бөгөөд 173 нь стандартын шаардлагыг 70 хувиас дээш хангажээ. Сүүлийн жилүүдэд тоглоомын талбайд гэмтэж, эмнэлгийн тусламж авсан хүүхдийн тоо өссөн байна. Тухайлбал 2022 онд энэ тоо 2,453 болж нэмэгджээ. Монгол Улсад мөрдөж буй хүүхдийн тоглоомын талбайд тавигдах ерөнхий шаардлагын дагуу ашиглалт, хамгаалалтыг тухайн тоглоомын талбайн газар эзэмшигч хариуцах ёстой ч үүнийгээ биелүүлдэггүй. Хүүхдийн тоглоомын талбайг ихэвчлэн нэг удаагийн хөрөнгө оруулалтаар бариад орхидог. Иймд тоглоомын талбайд эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд хариуцах эзэн олддоггүй. Үүнээс болж хүүхдүүд эрсдэлд ордог. Иймээс хүүхдийн тоглоомын талбайн эзэмшигчийг хариуцлагажуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох аж. Урьдчилсан байдлаар хяналт, шалгалт хийхэд төвийн зургаан дүүргийн хүүхдийн тоглоомын 474  талбайд зөрчил илэрчээ. Тодруулбал насны ангиллаар төрөлжүүлээгүй, авто замаас зургаан метрээс бага зайд байгуулсан, эвдэрсэн тоглоомд анхааруулах санамж, тэмдэг байрлуулаагүй, тоног төхөөрөмж эвдэрч хуучирсан, бэхэлгээгүй, засвар арчлалт тогтмол хийдэггүй зэрэг зөрчил түгээмэл илэрч байна. Тоглоомын талбайн гадаргуу нь уналтын хүчийг саармагжуулахаар байх, боолтын толгой, эрэг шураг зэрэг холбох эд ангийн ил харагдах хэсэг нь далдлагдсан, эсвэл хамгаалагдсан байх ёстой байна.          Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Чарли Коддериц: Дүүжин тээвэр 2025 оны арванхоёрдугаар сард иргэдэд үйлчилнэ
Дүүжин тээврийн төслийн барилга угсралтын ажил эхлэх гэж байгаа талаар хэвлэлийн хурал зохион байгуулж байна. Улаанбаатар хотод хэрэгжүүлэх дүүжин тээврийн төслийн ТЭЗҮ-г Улаанбаатар хотын Захиргаатай хамтран боловсруулж, 2023 онд батлуулжээ. Судалгаагаар хүн амын нягтаршил их зэрэг олон үзүүлэлтийг үндэслэж, дүүжин тээврийн шугамын байршлыг сонгосон байна. Уг төслийг хуулбарлах боломжгүй, судалгааг үндэслэн зөвхөн Улаанбаатарын нөхцөлд тохируулж хийж байгаа юм гэдгийг Францын "Пома" компанийн төслийн менежер хэллээ. Улаанбаатар хотод хэрэгжих дүүжин тээврийн төслийн танилцуулга: Яармаг өмнөд буудал, Хархорин зах хойд буудал байна. Туул гол, Трансмонголын төмөр замын дээгүүр явна. 4,250 метр урт зайд дүүжин тээвэр явна. 19 цамхагтай, зорчих хугацаа 11 минут, нэг секундэд 6 метрээр урагшлах хурдтай. Нэг бүхээгт 10 зорчигч байна. Үзэгдэх орчин сайтай. 4.2 км замыг 11 минутад туулах, нэг талдаа 2,500 зорчигч тээвэрлэх хүчин чадалтайгаар дүүжин тээврийн шугамыг суурилуулна. Дүүжин тээврийн бүхээгийн суудал халдаг байх шийдэлтэй. Төслийн явцын тухайд мэдээлснээр 2023 оны зургаадугаар сард түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулжээ. Төлөвлөлтийн дагуу ажлууд хийгдэж, Улаанбаатар хотын төслийн нэгжтэй олон удаагийн уулзалтыг хийж байгаа аж. Францын Пома компани одоогийн байдлаар нарийвчилсан зураг төсөл дээр ажиллаж эхэлсэн бол Улаанбаатар хотын удирдлагууд дүүжин тээврийн буудал баригдах газрыг чөлөөлөх ажлыг шийджээ. Дүүжин тээврийн барилга угсралтын ажил 2024 онд эхэлнэ. Туршилт, тохируулга 2025 онд хийгдэж, мөн оны арванхоёрдугаар сард иргэдийг тээвэрлэж эхлэхээр төлөвлөснийг танилцууллаа. Дүүжин тээврийн бүхээгийн өнгийг сонгох талаар төслийн нэгжтэй ярилцаж байгаа бөгөөд удахгүй эцсийн хувилбар гарах байх гэв. Франц улсаас Улаанбаатарт байнга ирж, төслийн нэгжтэй ярилцдаг болохыг Францын "Пома" компанийн төслийн менежер Чарли Коддериц тодотгов.
"Дүүжин тээвэр хүйтэнд ажиллана. Туул гол дээгүүр явна, бүхээгийн суудал халах шийдэлтэй"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Дүүжин тээврийн төслийн барилга угсралтын ажил эхлэх гэж байгаа талаар хэвлэлийн хурал зохион байгуулж байна. Хэвлэлийн хуралд дүүжин тээврийн төслийн гүйцэтгэгч Францын "Пома" группийн төлөөлөл оролцож байгаа юм. "Пома" компанийн төслийн менежер Чарли Коддериц "Улаанбаатар хотын Захигаатай хамтран хэрэгжүүлэхээр болсон дүүжин тээврийн төслийг танилцуулж байна. Төслийн гүйцэтгэгч Пома группийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэйгээр Франц улсаас энэ долоо хоногт ажлын шугамаар ирсэн. Бид энэ долоо хоногт Улаанбаатар хотын Захиргаа, төслийн нэгж, Франц улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран ажиллаж, төслийг урагшлуулах шийдвэрийг гаргана.  Францын Пома групп өөрийн охин компаниудтай хамтран дэлхий даяар дүүжин тээврийг нэвтрүүлэхийг зорьж ажилладаг. Охин компаниуд судалгаа, бүхээгийн загварыг зохион бүтээх, механик эд ангийн угсралтыг хийдэг юм. Спортын буюу цасны дүүжин тээврээс гадна хотын, аялал жуулчлалын, уул уурхай, салхины эрчим хүч, энтертайнмент зэрэг олон хэлбэрийн системийн төслийг хэрэгжүүлдэг. Уул уурхайн машин механизм хүрэх боломжгүй газарт дүүжин тээврээр ашигт малтмал зөөвөрлөдөг. Салхины эрчим хүчний төсөл болон энтертайнментад дүүжин тээврийг ашигладаг. Дүүжин тээвэр нь газрын ган татлагат, агаарын троссон татлагат тээврийн хэрэгсэл гэсэн хоёр технологитой. Бид төслөө АНУ, Өмнөд Америк, Европ, Азийн орнууд, Евро-Азийн орнуудад хэрэгжүүлсэн байдаг. Дүүжин тээврийг Колумб улс нийтийн тээвэртээ нэвтрүүлж чадсан юм. Тус улсад зургаан шугамыг амжилттай ашиглалтад оруулсан жишиг төсөл юм. Энэ нь 20 жилийн өмнө эхлүүлж байсан төсөл. Ингэснээр дуу чимээгүй, агаарын бохирдол үүсгэдэггүй, нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй төхөөрөмжийг бүтээх боломжийг Пома группт олгосон юм. Мөн Францын томоохон хотод дүүжин тээврийг нийтийн тээвэртээ амжилттай хэрэгжүүлсэн. 1-2 жилийн өмнө ашиглалтад орсон дүүжин тээвэр нь зорчигчдын суух дуртай, талархлыг хүлээсэн. Дүүжин тээврээсээ буугаад метро, автобусанд шууд суугаад явахаар холбогдсон байдаг. Дэлхийн том хотуудад газарзүйн байрлал нь хуваагдсан, хүн амын нягтаршлаас шалтгаалан түгжрэл ихтэй, агаарын бохирдол, дуу чимээ ихтэй асуудлыг дүүжин тээвэр шийдэх боломжтой болоод байгаа юм. Үүний үр дүнд иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, 40 минут зорчдог хугацааг дөрөв дахин багасгасан байх жишээтэй. Францын Телло дүүжин тээвэр нэг цагт хоёр талдаа 10,000 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Эдгээр иргэнийг автобусаар тээвэрлэвэл нэг цагийн хугацаанд 100 автобус хэрэгтэй, автомашинаар зөөвөрлөвөл 2,000 машин хэрэгтэй болно гэдгийг тооцоолсон болно. ОХУ-ын Нижний Новгород хотын Волга мөрөн дээгүүр дүүжин тээврийг нэвтрүүлсэн нь цастай, мөстэй хүйтэн нөхцөлд ажилладгийг нотолж байгаа юм. Хүйтэн, дулаанд ажилладаг" гэв. Улаанбаатар хотод ч гэсэн Туул гол дээгүүр дүүжин тээврийн шугам тавигдах бөгөөд дүүжин тээврийн бүхээгийн суудал халдаг байх шийдэлтэй. Агаарын нийтийн тээврээр зорчиход өөр мэдрэмж төрж, өндрөөс 360 градус хотыг харна гэв. ШУУД ҮЗЭХ:
ИНФОГРАФИК: Дэлхий далбаатай бол ямар байх байсан бол?
Дэлхийн улс орнуудын төрийн далбааны талаар uk-featherflags.co.uk дээр нийтлэгдсэн сонирхолтой инфографикийг орчуулан хүргэж байна.  Дэлхийн далбаатай холбоотой гарч байсан санаанууд Энэхүү далбааг 1937 оны 7-р сарын 1-нд Жорж Дибберн танилцуулсан бөгөөд бүтээсэн шалтгаан нь өөрийн дарвуулт онгоцондоо нацист Германы тугийг ашиглахаас татгалзсан явдал юм.  Citizen of the World Flag George Dibbern (1937) 1969 онд энх тайвны зүтгэлтэн Жон МакКоннелл Earth flag нэртэй загвар санал болгов. Далбааны одоогийн хувилбарт 1972 оны 12-р сарын 7-нд "Аполло 17" хөлгийн багийнхан сар руу явах замдаа авсан дэлхийн гэрэл зураг болох “Цэнхэр гантиг” байдаг.   Earth flag 1969 1970 оны 5-р сард Иллинойс мужийн Гомер хотын фермер Жеймс В.Кэдл дэлхийн далбааг хар дэвсгэр дээр, нар, дэлхий, сар гурвыг дүрсэлсэн байдалтайгаар зохиожээ.   Flag of earth 1970 1988 онд Пол Кэррол НҮБ-ын гишүүн 159 улсын далбааг хослуулсан The World Flag нэртэй загварыг зохиожээ. 2006, 2008, 2011 онуудад шинэчлэгдэж одоогоор 230 гаруй орны далбаа багтсан байдаг.   The World Flag, Пол Кэррол. 2006 оны хувилбар 2015 онд загвар зохион бүтээгч Оскар Пернефельдт International Flag of Planet Earth нэртэй далбааг танилцуулжээ. Уг загвар нь хоорондоо холбогдсон долоон цагаригаас бүрдэнэ. Голд нь нэг тойрог, түүнийг тойроод зургаан тойрог цэцгийн хэлбэрийг бүрдүүлдэг. Далбааны өндөр, өргөний харьцаа 2:3 гэжээ. Оскар Пернефельдт энэхүү далбааг төгсөлтийн ажил болгон зохиосон боловч маш хурдан олон улсад алдартай болж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг ихэд татсан бөгөөд уг далбаанд зориулан бүтээсэн вэб сайт нь эхний 24 цагийн дотор хагас сая гаруй хандалт авсан байна. Энэхүү дизайны санаа нь сансрын аялал, ялангуяа Ангараг гарагт хүрэх аялалд ашиглагдах магадлалтай гэж олон хүн таамаглаж байна.   International Flag of Planet Earth, 2015 Эх сурвалж: www.uk-featherflags.co.uk, wikipedia
ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр гэргий Элке Бюденбендэрийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц болон албаны бусад хүн угтан авлаа. Энэ удаагийн төрийн айлчлал нь ХБНГУ-аас Ерөнхийлөгчийн түвшинд хийж буй дөрөв дэх айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж байна. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2008 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд харилцаж байгаа юм гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.
Себастиен Сүрүн: Дүүжин тээврийн төслийг 40-өөс дээш жилийн хугацаатай, 0.0078%-ийн хүүтэй зээлээр хэрэгжүүлнэ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийн талаар Элчин сайд танилцууллаа. Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн "Би Улаанбаатар хотын төвд амьдардаг. Замын хөдөлгөөний түгжрэл, дуу чимээ, агаарын бохирдлыг мэдэрч байна. Энэ бүхнийг шийдэхэд тодорхой хувь нэмэр оруулах төслүүд юм. Дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлэх Монгол, Францын Засгийн газар хооронд санхүүгийн хэлэлцээр байгуулагдаж дөрөв дэх жилдээ орлоо. Төслийн санхүүжилтийн онцлог нь зээлийн нийт хугацаа 40-өөс дээш жил, эхний 12 жилийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс чөлөөлсөн. Жилийн 0.0078%-ийн хүүтэй, нэн хөнгөлөлттэй зээл. Төслийн гэрээ, хэлэлцээр бэлэн болсноос хойш эхлэхгүй удсан нь цар тахалтай холбоотой. Хоёрдугаарт энэ хугацаанд Улаанбаатар хотын Захиргаатай хамтран аль чиглэлд дүүжин тээврийг явуулбал тохиромжтой талаарх судалгааны ажлуудыг хийсэн. Хотын төвийг шинэ суурьшлын бүстэй холбох дүүжин тээврийн шугамыг барихаар болж байна. Санхүүжилтийн хүрээнд дүүжин тээврийн хоёр шугам барихаар төлөвлөсөн юм. Эхний шугамыг Туул гол дээгүүр тавихаар төлөвлөсөн бол хоёр дахь шугамыг алслагдсан дүүргийн иргэдийг хотын төв рүү авч ирэх, нийтийн тээвэр хүрэх боломжгүй газарт барихыг зорьж байгаа. Дүүжин тээврийн салбарт дэлхийд танигдсан халуун, хүйтэн, салхи шуургатай нөхцөлд төслийг хэрэгжүүлсэн туршлагатай Францын Пома компани гүйцэтгэнэ" хэмээн ярилаа. Тэрбээр "Дүүжин тээврийн бүхээгт ямар ч дуу чимээ байхгүй, түгжрэлгүй. Орчны, утааны бохирдлыг мэдрэхгүй, богино хугацаанд зорчоод машиндаа суух, автобусанд суух зэрэг сонголттой" зэрэг онцлогийг дурдав. Улаанбаатарт дүүжин тээврийн шугамын том цамхгууд удахгүй баригдана гэдэгт итгэж байгаагаа Элчин сайд илэрхийллээ.
Ц.Наран-Учрал: Одоогийн байдлаар ЭТТ компанийн хувьцааг ямар нэгэн байдлаар шилжүүлэх боломж аль ч хүнд нээгдээгүй
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, ногдол ашиг тараах үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ), Үнэт цаасны компаниудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.  МҮЦАЭХ нь 80 орчим гишүүн байгууллагатай аж.  МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөлийн дарга Ц.Наран-Учрал “Өнөөдрийн байдлаар 3.1 сая хүнд ЭТТ ХК-ийн ногдол ашиг олгогдсон байна. Үүнээс 2.5 сая иргэнд брокерын компани дээр нээсэн дансны мэдээлэлд мэдээлэлд нь үндэслэж ногдол ашиг тараагдсан. Харин ногдол ашиг авах ёстой хүмүүсийн гурван хувьд нь ороогүй байгаа. Гурван сая хүний гүйлгээ хийгдэж байгаа тул мэдээллийн зөрүүтэй байдал зэрэг бага зэргийн асуудал гарна гэдгийг ойлгоорой. Үүнийг эс тооцвол дийлэнх хүнийх амжилттай тараагдаж байна. Мөн иргэд хаалттай хувьцаат компанийн хувьцаатай л бол үнэт цаасны компанид данстай байх нь зөв. Хэрэв арилжаанд орох өдөр ирвэл уг данс ашиглагдах юм.  ЭТТ ХК сонгодог утгаараа арилжаанд орвол хөрөнгийн зах зээл талаасаа сайн үйл явдал. Энэ бол төр засгаас хамаарах шийдвэр. Бид аль ч хувилбараар байсан салбарын өнцгөөс дэмжиж, санал зөвлөмж өгнө. Хувьцаат компани болоход тухайн компаниас хамаарах асуудал байдаг. Зарчмын хувьд боломжгүй зүйл биш. Манай холбооны гишүүн байгууллагууд тус компанийг олон улсын бирж гэхээс илүүтэй Монголынхоо Хөрөнгийн бирж дээр нээлттэй болох нь зөв гэдэг дээр нэгддэг.   Түүнчлэн яг одоогоор ЭТТ компанийн хувьцааг ямар нэгэн байдлаар шилжүүлэх боломж аль ч хүнд нээгдээгүй. Тэр утгаараа нас барсан иргэдийн хувьцаатай холбоотой асуудал дээр хөдөлгөөн ордоггүй. Зохих шийдвэр гарах хүртэл энэ байдал хэвээрээ байна. Хувьцааг арилжаанд оруулах, өвлүүлэх зэрэгтэй холбоотой эцсийн шийдвэр гараагүй" гэв.    Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав МҮЦАЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Буянхишиг “Үнэт цаасны компанид данстай бол дахин үүсгэх шаардлагагүй. 1,072 хувьцааны ногдол ашиг өөр өөр дүнтэйгээр иргэдэд тараагдаж байгаа тухайд нягталж үзэхийг хүсье. Төрд худалдсан, эрүүл мэндийн даатгал, сургалтын төлбөрт зарцуулсан зэргээс хамаарч хувьцааных нь тоо иргэн бүрийнх өөр өөр байгаа. Энэ тоонд харгалзах хэмжээний ногдол ашиг олгогдсон гэсэн үг” гэв.
М.Оюунцэцэг: 2022 оны байдлаар манай улсын нийт хүн амын 914 мянга нь ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав “Монгол Улсын ядуурлын түвшин - 2022 онд" илтгэлийг ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга М.Оюунцэцэг танилцууллаа.  Тэрбээр "ҮСХ өрхийн нийгэм эдийн засгийн судалгаанд үндэслэж ядуурлын шугамын тооцооллыг хийдэг. 2023 онд 23 мянган өрхийг судалгаанд хамруулсан. 2022 оноос эхэлж ядуурлын шугамыг тооцох шинэ суурьтай болсон.  Монгол Улс хэрэглээнд суурилсан ядуурлын шугамыг ашигладаг. Энэ аргаар ядуурлын шугамыг тооцохдоо хүнсний болон хүсний бус гэсэн ядуурлын шугамыг гаргаж авдаг. Ингэхдээ хүний авах ёстой зайлшгүй хүнс болон хүнсний бус хэрэглээний наад захын зардлыг гаргана. Тухайн хүнсний наад захын зардал нь нийт хүн амын ядуурлын шугам болж тооцогддог.   Жишсэн насанд хүрсэн хүнд ногдох хэрэглээний зардал нь ядуурлын шугамаас доогуур бол тухайн хүнийг ядуу гэж тодорхойлно. 2022 оны байдлаар 418,090 төгрөг манай улсын ядуурлын шугам гэж тооцогдож байна.  2022 оны улсын дунджаар насанд хүрэгчдэд ногдох дундаж хэмжээ 657 мянган төгрөг. Үүний 30 хувийг тухайн хүн хүнсэнд, 42 хувийг хүнсний бус хэрэглээнд зарцуулдаг. Үүнийг амьжиргааны түвшинд харвал ядуурлын шугамаас бага хэрэглээтэй насанд хүрсэн нэг хүнд ногдох дундаж хэрэглээ 318 мянган төгрөг байна.  Гэтэл ядуурлын шугамаас дээгүүр хэрэглээтэй насанд хүрсэн нэг хүн сард 784 мянган төгрөгийг хэрэглээнд зарцуулж байна. Тухайн хэрэглээнийхээ 28 хувийг хүнсний, 42 хувийг хүнсний бус хэрэглээнд зарцуулдаг.  Өөрөөр хэлбэл ядуурлын шугамаас дээгүүр насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ нь ядуурлын шугамаас доогуур насанд хүрсэн хүний хэрэглээнээс 2.5 дахин өндөр байна.    ҮСХ 2022 оны байдлаар Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувтай гарсан. Өөрөөр хэлбэл насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ нь 418,090 төгрөгөөс бага байвал ядуурлын шугамаас бага гэсэн үг.  Манай улсын нийт хүн амын 914.2 мянга нь ядуурлын шугамаас доор хэрэглээтэй байна. Ядуурлын шугамыг 15 хувиар өсгөхөд нийт хүн амын 10.3 хувь буюу 346.4 мянган хүн  нэмж ядууралд өртөх магадлалтай байна" хэмээн ярив.  ВИДЕО: https://www.facebook.com/StatisticMGL/videos/709230334666540
"Парис 2024" олимпын үеэр хэт халах төлөвтэй байна
Эх сурвалж: Inside The Games "Парис 2024" зуны олимп нээлтээ хийхэд 170 хоног үлдээд буй. Зохион байгуулагчдын санааг чилээсэн нэгэн судалгааг цаг уурын шинжээчид танилцуулжээ.  Тодруулбал олимп яг ид дундаа явж байх үед Европ даяар хэт халах төлөвтэй байгааг анхааруулсан байна.  Эрдэмтэд хоёр долоо хоног үргэлжлэх халууныг 2003 оны хэт халалтыг давна гэж тооцоолж байна. Одоогоос 21 жилийн өмнө Парист хэт халсны улмаас ойролцоогоор 15 мянган хүний үхлийн шалтгаан болсон гэж үздэг. Голдуу ахмад насны, гэртээ ганцаараа амьдардаг хүмүүс ертөнцийн мөнх бусыг үзэж байв.  Тэгвэл уг гашуун түүх энэ жил ч дахин үзэгдэх боломжтой гэнэ.  Гэхдээ францчуудын хувьд хэт халалт шинэ үзэгдэл биш. Парис нь тивийнхээ 854 хотоос халууны улмаас амь насаа алдсан иргэдийн тоогоор тэргүүлдэг. Тус бүс нутагт сүүлийн таван жил хэт халалт эрс нэмэгдэж байгаа билээ. Ялангуяа 2019 оны зун дунджаар цельсийн 42.6 градус хүрсэн нь дээд үзүүлэлт болж байв. Гэтэл тамирчдыг байрлуулах тосгонд өрөөний температурыг зохицуулах төхөөрөмж хангалтгүй байгаа нь зохион байгуулагчдын санааг зовоож эхэлжээ. 2021 онд болсон Токиогийн олимпын үеэр дундаж температур цельсийн 30 градус хүрсэн нь олимпын түүхэнд шинэ рекорд бүртгэгдсэн. Хэт халуунаас болгоомжилсон япончууд марафон гүйлт болон холын зайн алхалтын тэмцээнийг нийслэл Токиогоос 790 километрийн зайд орших Саппород хийж байв.  Хэт халалтын улмаас олон тамирчин тэмцээнээ дуусгаж чадаагүй. ОХУ-ын нэрт теннисчин Данийл Медведев "Талбай дээр үхэж ч болзошгүй байлаа" хэмээн бухимдсан удаатай.   Эх сурвалж: Inside The Games
Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 7-нд цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав 2024 оны хоёрдугаар сарын 7-ны Лхагва гарагт Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан хязгаарлалт хийж “БОЛЗОШГҮЙ” байршлуудын хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас танилцуулав. Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, ТОГ-оо тохируулахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байгаа билээ.  Хязгаарлалт 1-2 цагийн хугацаанд үргэлжлэх бөгөөд тухайн үеийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс хамаарч хуваарьт өөрчлөлт орох магадлалтай тул нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд УБЦТС-нээс уриалав.   УБЦТС ТӨХК   УБЦТС ТӨХК   УБЦТС ТӨХК
“Эмэгтэй хүний бүсэлхийн тойрог 80 см-ээс, эрэгтэй хүнийх 90 см-ээс бага байвал хэвийн жинтэй гэсэн үг"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас "Энэ жилдээ эрүүл жиндээ" аяны талаар мэдээлэл хийлээ.  Монгол Улсын 15-69 насны хүн амын хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байна. Гурван хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй байгаа аж. Иймд улс орны хэмжээнд таргалалтыг бууруулах уг аяныг үргэлжлүүлэн зохион байгуулахаар болсон байна.  Өөрийгөө тураалтай эсвэл таргалалттай эсэхийг хэрхэн мэдэх талаар эрүүл мэндийн байгууллагаас дараах аргуудыг зөвлөв.  1. Байвал зохих эрүүл жин =(Биеийн өндөр / м)2  х Тогтмол тоо Тогтмол тоо: Эр – 22, Эм – 21 Тураал < 18.5, Хэвийн 18.5 – 24.9, Илүүдэл жин 25 – 29.9, Таргалалтын I зэрэг 30 – 34.9, Таргалалтын II зэрэг 35 – 39.9, Хэт таргалалт буюу Таргалалтын III зэрэг 40 < 2. Эмэгтэй хүний бүсэлхийн тойрог 80 см-ээс бага, эрэгтэй хүнийх 90 см-ээс бага байвал хэвийн жинтэй гэсэн үг.  3. Насаар тооцох буюу 40-өөс доош настай бол өндрөөсөө 110-г хасна, 40-өөс дээш настай бол өндрөөсөө 100-г хасна. 170 өндөртэй бол 70 кг жинтэй бол хэвийн гэсэн үг.  Жин дээрээ битгий их төвлөрөөрэй. Стресс, өвчин зэргээс шалтгаалж жин байнга хэлбэлзэж байдаг учраас өндөртэйгөө таарсан жинтэй байх ёстой гэдгээ тооцох хэрэгтэй гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөв.
БРИТТО КАРТ АЗ ДАГУУЛСААР...
Худалдаа, хөгжлийн банкнаас зохион байгуулдаг Уншуулах тусам урамшуулалтай “Happy pay” хөтөлбөрийн 01-р сарын урамшууллын эзэд тодроод байна. Энэхүү тохирол нь 2024.01.01 - 01.31-ний өдрийн хооронд БРИТТО картаараа гүйлгээ хийсэн харилцагчдын дунд явагдсан юм. Нийтдээ 794 харилцагч 20,000₮ - 3,000,000₮ хүртэлх төгрөгийн эзэн боллоо. Happy pay хөтөлбөр 2024.01.01 - 2024.03.31-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Та ч мөн урамшууллын эзэн болох боломжтой! Урамшууллын эрх хэрхэн цуглуулах вэ гэж үү? Та  TDB POS дээр БРИТТО картаа уншуулах бүрд нэг урамшууллын эрхтэй болно. Мөн  БРИТТО картаараа E-commerce буюу онлайн худалдан авалт хийх, гадаадад дурын пос уншуулах бүрд урамшууллын эрх тань нэг нэгээр нэмэгдэнэ. Ингээд л болоо. Мөн урамшуулалт хөтөлбөрөөр Бритто картаараа гүйлгээний дүн хамаарахгүй хамгийн олон удаа гүйлгээ хийсэн 1 харилцагчаа ПАРИСЫН ОЛИМПЫГ дэргэдээс нь үзүүлнэ. БРИТТО картаа захиалъя гэж үү? bit.ly/brittocard 🔗 линкээр Өөрт ойр байрлах ХХБ -ны салбар, тооцооны төв TDB online үйлчилгээнээс сонгон захиалаарай Урамшууллын эрхээ loyalty.tdbm.mn хаягт хандан 👉 Happy Pay картын урамшуулалт хөтөлбөр 👉 Нэвтрэх 👉 Миний урамшууллын эрх гэсэн дарааллаар ороод шалгаарай. 01-р сарын урамшууллын эзэн болсон 794 харилцагчдадаа зөвлөхөд та бүхэн loyalty.tdbm.mn хаягт хандан нэвтрээд баталгаажуулах товчийг дарснаар таны хожсон урамшууллын дүн таны дансанд орох юм шүү. Бритто картаа идэвхтэй уншуулж улам олуулаа 20,000₮ - 3,000,000₮ хүртэлх төгрөгийн эзэн болцгооё. Уншуулах тусам урамтай!   БРИТТО КАРТ ҮРГЭЛЖ ТАНД ХЭРЭГ БОЛНО ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
ФОТО: ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр болон түүний гэргийг төв талбайд албан ёсоор угтлаа
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр болон түүний гэргий Элке Бюденбендэр нарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Э.Болорцэцэгийн хамтаар Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа. Айлчлалын эхний өдөр хоёр улсын төрийн тэргүүн нар уулзаж, хамтарсан мэдээлэл хийнэ. Мөн хамтын ажиллагааны баримт бичгүүдэд холбогдох сайд нар гарын үсэг зурах юм. Харин айлчлалын хоёр дахь өдөр буюу маргааш Герман улсын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Чингис хаан музейгээр сонирхож, малчин өрхөд зочлох аж.  ФОТО:
Б.Эрдэнэсайхан: Иргэд автобусны картаараа дүүжин тээвэрт сууна. Одоогоор зорчих үнийг тогтоогоогүй
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Дүүжин тээврийн төслийн барилга угсралтын ажил эхлэх гэж байгаа талаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, тарифын талаар хэллээ. -Дүүжин тээвэр нь монголчуудын хувьд шинэ зүйл. Иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ? Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгжийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эрдэнэсайхан: Дэлхийн 80 гаруй улсад ашиглаж буй нийтийн тээврийн хэрэгсэл. Ингэхэд 20-30 жилд томоохон хэмжээний осол гарсан түүх байхгүй.  Хүйтэн үед бүхээгийн суудал доороосоо халдаг, 11 минут тухтай явна. Харин халуун нөхцөлд бүхээгийн салхивчийг нээх боломжтой, агаар сэлгэнэ. Дүүжин тээвэр хоёр тусдаа эх үүсвэрээс эрчим хүчээр тэжээгдэнэ. Энэ хоёр эх үүсвэрийн цахилгаан тасарвал генератор ажиллаж эрчим хүчээр хангана гэсэн үг. Тог тасрах аюул байхгүй. Аврах төхөөрөмжөөр тоноглогдоно.  Онцгой байдлын газартай хамтарч ажиллах нөхцөлүүд бий. -Иргэд дүүжин тээврээр хэдэн төгрөг төлж, зорчих вэ? -Одоогийн байдлаар зорчих үнийг тогтоогоогүй. Автобусаар зорчих үнэтэй ойролцоо байх эсэх талаар зөвшилцөх асуудал яригдаж байна. Ихэнх улсын жишгийг харахад татаацын хэлбэртэй байдаг. Өөрөөр хэлбэл нийслэл, улс тухайн нийтийн тээврийг санхүүжүүлдэг.  Бидний хийсэн ТЭЗҮ-гээр хугарлын буюу ашиг, алдагдлын тэнцүү цэг нь 2,600 орчим төгрөг байхаар гарсан. Үүнд инфляц болон эрчим хүчний үнэ ороогүй. Эрчим хүчний үнэ хэрхэн нөлөөлөхийг дахин тооцоолох шаардлагатай болно. Иргэд автобусны картаа ашиглан дүүжин тээвэрт сууна.  -Дүүжин тээврийн ашиглалтын хугацаа хэдэн жил вэ? -Систем 50-100 насжилттай гэж үздэг. Дүүжин тээврийн кабель болон бүхээгийн насжилт өөр өөр хугацаатай. Пома компанийн ерөнхий инженер Ромайн Паради: Дүүжин тээврийн цамхаг дээгүүр явдаг ган татлагат троссууд болон барилга байгууламжийн насжилт хязгааргүй, маш удаан гэж хэлье.  Хүн тээвэрлэж байгаа учир кабин, тодорхой тоног төхөөрөмж, сэлбэгийг байнга хянаж, шалгаж, тодорхой хугацаанд солих хэрэгтэй.  Системийг ажиллуулж байгаа инженер техникийн ажилтнууд өдөр тутам, 14, нэг сар, хяналт тавина. Хэчнээн километр цаг ашигласныг харж байгаад системийн бүрэн шалгалтыг хийдэг. Цагт 15,000 хүн тээвэрлэж буй тохиолдолд байнгын хяналт тавьдаг. Улаанбаатар хотод ашиглалтыг бид хамтран хариуцна. Мэргэжилтнүүдийг сургах юм. Энэ төслийг хэрэгжүүлж эхлэхэд Пома групп Улаанбаатар хоттой 30 жил хамт байна. Манай групп байгуулагдсан цагаас буюу 1936 оноос хойш дэлхийн 90 оронд дүүжин тээврийг нэвтрүүлээд байна. Улаанбаатарынх анхных. ОХУ-д 20, БНХАУ-д 50 систем нэвтрүүлсэн, бат бөх, европын стандартаар хийгддэг. Засвар үйлчилгээг хэдийд хийхээ бат мэддэг. Монгол Улсын төсөлд 30 жилийн баталгааг өгч байна.  Нэг кабинд 10 зорчигч сууна. Агаарт буй 98 кабин зорчигчоо дүүргээд явахад хамгийн ихдээ 700кВт/цаг эрчим хүчээр татлагат троссыг эргүүлдэг бөгөөд эрчим хүчний хэрэглээ бага. Хүн багатай бол эрчим хүч бүр бага зарцуулагдана. Тог тасарсан үед агаарт байгаа иргэдийг буулгах аюулгүйн тоноглолыг төлөвлөсөн. Тог тасарсан үед таван минут хүрэхгүй хугацаанд нөөцийн генераторт холбогдоно. Аюулгүйн босоо болон хэвтээ аргачлалаар ажиллана. Агаарт зогслоо гэхэд хамгийн түрүүнд иргэдийг богино хугацаанд буудал руугаа татна. Аюулгүй ажиллагаа номер нэг ажил учраас бүх зэрэглэлийг тогтоосон. Тухайлбал нэг систем эвдэрлээ гэхэд өөр нэг систем нөхөн ажиллах зэрэглэлээр дүүжин тээврийг тоноглосон байгаа. Хоёр буудлын хооронд хүмүүсийг агаарт үлдээхгүйгээр нөөц хувилбаруудаар тоноглолыг төлөвлөсөн. Кабин болгонд аюулгүй ажиллагааны тоноглол хийсэн байгаа. Монгол ажилчдыг агаараас аврах ажиллагааны сургалтад хамруулна. Бүх систем зогссон тохиолдолд гурван цагийн дотор аюулгүй болгох дүрмийнхээ дагуу ажиллана. Аюулгүй ажиллагааны систем нь найдвартай.  Дүүжин тээврийн бүтээн байгуулалтын ажилд франц мэргэжилтнүүдийн тусламжтайгаар монгол компани ажиллана. Дүүжин тээвэр ашиглалтад орсноор 60 орчим ажлын байр бий болно. Дүүжин тээвэр 06:00-22:00 цагийн хооронд ажиллахаар төлөвлөсөн. Яармагаас нэгдүгээр хороолол ороход автобусаар цаг гаруй явдаг, энэ хугацаа 11 минут болох юм. Нэгдүгээр хороололд амьдардаг иргэн Богд уул руу дүүжин тээврээр явах боломжтой гэсэн үг. Түгжрэл бууруулахад нөлөөлнө. Бүтээн байгуулалтын ажлыг гуравдугаар сараас эхлэх боломжтой гэж үзэж байгаа.  Монгол компанийн сонгон шалгаруулалтыг Францын Пома компани өөрсдөө хийнэ.
Ууц, өвчүүг эрүүл ахуйн шаардлага хангасан газраар чануулж, үйлчлүүлэхийг зөвлөв
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Нийслэлийн есөн дүүргийн 18 байршилд Сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй. Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн газраас эдгээр үзэсгэлэн худалдааны цэгүүдэд хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа 697 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулан шалгалт хийжээ. Энэ үеэр үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хийсэн бууз, банш, ул боов борлуулж байгаа нийтлэг зөрчил илэрсэн байна. Иймд иргэдийг гарал үүсэл нь тодорхой хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд сонгохыг анхаарууллаа. Мөн ууц, өвчүүг эрүүл ахуйн шаардлага хангасан газраар чануулж, үйлчлүүлэхийг зөвлөв.
У.Хүрэлсүх: Герман улс манай улсад 2025 он хүртэл ₮300 тэрбумын хөгжлийн санхүүжилт олгохоор болсон
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар хамтарсан мэдэгдэл хийж байна.  Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Холбооны Бүгд Найрамдах Герман Улс Монгол улстай стратегийн түншлэл байгуулж байгаа европын анхны улс болж байгаагаараа онцлог юм.  Талууд олон улсын авто тээврийн харилцааны тухай засгийн газар хоорондын хэлэлцээр болон эдийн засгийг төрөлжүүлэх, хууль эрхзүй, шүүх чадавхыг сайжруулах, тогтвортой эрчим хүч, соёл, боловсрол, шинжлэх ухаан, байгаль экологийн салбаруудад хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.  Мөн дээд болон мэргэжлийн боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. Одоогоос нэгэн зууны тэртээ их зохиолч Д.Нацагдорж тэргүүтэй анхны 30-аад залуу монголчууд эрдэм сурахаар герман улсыг зорьж орчин цагийн монгол улсыг цогцлоон хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй юм. Энэхүү түүхэн жимээр өртөөлөн өнөөг хүртэл 35,000 монгол иргэн герман хэл сурч, боловсрол эзэмшсэн. 2014 онд үүд хаалгаа нээсэн Монгол Германы хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль хоёр орны хамтын ажиллагааны бас нэгэн бэлэг тэмдэг болон өргөжиж олон зуун мэргэжилтнийг бэлтгэж байгаа.  Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө! Манай улс ардчилсан засаглалаа байгуулж хууль эрхзүйн шинэ тогтолцооны үндэс суурийг тавихад Герман Улсын шүүх, хууль эрхзүйн туршлага чухал үүрэг гүйцэтгэсэн.  Мөн монгол улс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 2,000 гаруй энхийг сахиулагчдыг дэлхийн халуун цэгүүдэд илгээхэд герман анд нөхдийн дэмжлэг туслалцаа их байсан.  Өнгөрсөн 30 жилийн хугацаанд монгол улсын хөгжил дэвшилд зориулан германы ард түмэн, төр засгаас 530 гаруй сая еврогийн дэмжлэг туслалцаа үзүүлсэнд манай ард түмэн ямагт талархдаг.  Холбооны Бүгд Найрамдах Герман Улс Монгол Улсад ирэх 2025 он хүртэл 300 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний хөгжлийн санхүүжилт үзүүлэхээр болсон.  Энэхүү дэмжлэг нь манай улсын тогтвортой эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сайжруулах, байгалийн нөөцийг хадгалан хамгаалах болон тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна" гэв.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 501 хүнд яллах дүгнэлт үйлджээ
Прокурорын байгууллагаас 2023 онд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох, харгис хэрцгий харьцах зэргээр Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 773 хэрэгт хяналт тавьж, 501 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь 31-44 насныхан. Тодруулбал энэ төрлийн хэрэгт шалгагдсан нийт 533 хүний  19.6 хувь нь 45-аас дээш, 20.9 хувь нь 18-30, 58.8 хувь нь 31-44 насныхан байгаа бол 43.2 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлджээ. Хүйсийн хувьд 94.6 хувь нь эрэгтэй,  63.2 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2022 оноос 22.1 хувиар өссөн бөгөөд 55.1 хувь нь нийслэлд, 44.9 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Козлов Александр Александрович: Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаатай учраас бүх чиглэлд хамтран ажиллах боломжтой
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд Козлов Александр Александровичийг хүлээн авч уулзжээ.  Уулзалтын үеэр Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг боловсруулах, зам тээвэр болон инженер хангамжийн чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон байна. Хотын дарга Х.Нямбаатар “​Монгол Улсын нийт хүн амын тал гаруй нь, нийт бүртгэлтэй автомашины 54.5 хувь нь нийслэл Улаанбаатар хотод төвлөрдөг. Энэ нь нэг талаараа Улаанбаатар хотын Монгол Улсын нийгэм, эдийн засагт эзэлж буй голлох байр суурийг илтгэж байгаа боловч хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй түгжрэл, дэд бүтцийн хүртээмжгүй байдал зэрэг асуудал тулгарч байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх хүрээнд хот төлөвлөлтийн шинэ зураг төсөлд гаднын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахад нээлттэй” хэмээлээ. ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд Козлов Александр Александрович “Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтран хэрэгжүүлж байгаа бүх төслийн хэрэгжилтийг хариуцаж байгаагийн хувьд Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно. Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаатай учраас салбар хамааралгүй бүх чиглэлд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэх боломжтой” гэсэн юм. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, мөн Засгийн газраас санаачлан боловсруулсан “Шинэ сэргэлтийн бодлого”болон бусад холбогдох баримт бичигт заасны дагуу Улаанбаатар хотыг иргэнд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжсэн, ухаалаг хот болгон хөгжүүлэх эн тэргүүний зорилтыг дэвшүүлэн ажиллаж буйг Хотын дарга онцлов. Улаанбаатар, Москва хот нь анх 1957 онд Ах дүүгийн харилцаа тогтоосон бөгөөд “НЗДТГ болон ОХУ-ын Москва хотын Засгийн газар хоорондын Хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг 2022 онд шинэчлэн байгуулсан болно.   Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Дэлхийн банкны санхүүжилтээр 361 километр зам болон Лүн зэрэг найман голын гүүрийг засварлахаар болжээ
Дэлхийн банкны санхүүжилтээр нийт 361 км хатуу хучилттай авто зам, найман байршилд 1,205 урт метр төмөр бетон гүүрэнд их засвар хийгдэхээр болжээ. Тодруулбал Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Өндөрхаан, Хархорин-Цэцэрлэг, Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Арвайхээр-Баянхонгор, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замд их засвар шинэчлэлт хийх бол Хэрлэн, Орхон, Тамир, Гичгэн, Хануй, Бэлх, Лүн, Түргэн зэрэг найман гол дээрх 1,205 у/метр гүүрийг засварлах аж. "Монгол Улсын хувьд барилгын ажил гүйцэтгэх боломжтой хугацаа маш богинохон. Төслийн зөвлөх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг шуурхай зохион байгуулж, барилгын ажил эхлүүлэх хэрэгтэй. Төслийг хэрэгжүүлэхдээ өмнөх алдааг давтахгүй байж, авто замыг чанартай,  аюул осолгүй, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлж, тээвэр ашиглалтын зардлыг бууруулж, цаг хугацаа хэмнэх, цаашлаад эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтойг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэллээ.   Эх сурвалж: ЗТХЯ
"Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдвэл гурван жил хүртэл хугацаагаар хорих хуультай"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав 2024 он гарснаас хойш махчин динозаврын толгойн яс болон өвсөн тэжээлт динозаврын бүтэн ясыг хууль бусаар олж авч, өндөр үнээр зарж борлуулахыг завдсан хоёр хэргийг илрүүлжээ. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр Э нарын долоон иргэн хууль бусаар палеонтологийн хайгуул, малтлага хийж одоогоос 70 сая орчим жилийн өмнөх үед хамаарах махчин динозаврын төрөл Тарбозаврын толгойн ясыг олж авч, БНХАУ-ын иргэдэд худалдахаар тээвэрлэж яваад баригдсан байна. Мөн Э нарын гурван иргэн  өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн ясыг бусдад өндөр үнээр худалдан борлуулах гэж байжээ. Хууль бусаар олж авсан эд зүйлсийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна. 2023 онд соёлын өвийн эсрэг гэмт хэрэг 12 бүртгэгдсэн бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих, санхүүжүүлсэн бол 1-5 жил хорих ял шийтгэхээр эрүүгийн хуульд заажээ.   Эх сурвалж: ЦЕГ
"Парис 2024" олимпыг зохион байгуулах хорооны дарга Тони Эстангег шалгаж байна
Эх сурвалж: France 24 Францын цагдаагийн газраас "Парис 2024" олимпын зохион байгуулах хорооны дарга Тони Эстангег шалгаж байгаагаа зарлав.  Түүнийг шалгах ажил өнгөрсөн долоо хоногоос эхэлж өнөөдөр сэтгүүлчдэд зарласан юм. Хууль сахиулагчид Тониг хэт өндөр цалин авсан хэмээн сэжиглэж байгаа бололтой. Харин олимп зохион байгуулах хорооныхон хууль сахиулагчдын энэ ажиллагааг гэнэтийн зүйл байлаа гэж үзэв. Уг хэргийг шалгаж буй Францын санхүү хариуцсан прокурорын газар мэдээлэл хийхээс татгалзав.  Тони Эстанге жилд 270 мянган еврогийн цалинтай аж. Уг цалин дээр 20 хувийн нэмэгдэл авсан гэж эх сурвалж баталж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард орон нутгийн нэгэн хэвлэлд гарсан мэдээллээр бол Т.Эстангегийн эзэмшлийн компани олимп зохион байгуулах хорооны орлого, зарлага тэр дундаа ажилчдынх нь цалинг хариуцдаг талаар мэдэгдэж байв. Тиймээс түүнийг өөртөө давуу байдал бий болгож хэт өндөр цалин тогтоосон байж магадгүй гэж хуулийнхан үзэж буй бололтой.  Энэ жил 45 настай Тони Эстанге каноэ завины нэрт тамирчин. Тэрбээр олимпын гурав, дэлхийн таван удаагийн аварга билээ.   Эх сурвалж: The France 24
СУДАЛГАА: Таны сарын дундаж хэрэглээ ₮418,090-аас бага бол ядуурлын шугамаас доогуурт орно
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав “Монгол Улсын ядуурлын түвшин-2022"-ыг Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр танилцууллаа.  ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга М.Оюунцэцэг "2022 оны байдлаар Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувтай гарсан. Өөрөөр хэлбэл насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ нь 418,090 төгрөгөөс бага байвал ядуурлын шугамаас бага гэсэн үг. Манай улсын нийт хүн амын 914.2 мянга нь ядуурлын шугамаас доор хэрэглээтэй. 2022 оны байдлаар 418,090 төгрөг манай улсын ядуурлын шугам гэж тооцогдож байна" хэмээн ярьсан юм. Мөн тус танилцуулгад дурдагдсан сонирхолтой үр дүнгүүдээс хүргэж байна.  Ядуурлын шугамаас бага хэрэглээтэй насанд хүрсэн нэг хүнд ногдох дундаж хэрэглээ 318 мянган төгрөг байна.Гэтэл ядуурлын шугамаас дээгүүр хэрэглээтэй насанд хүрсэн нэг хүн дунджаар сард 784 мянган төгрөгийг хэрэглээнд зарцуулж байна. Тухайн хэрэглээнийхээ 28 хувийг хүнсний, 42 хувийг хүнсний бус хэрэглээнд зарцуулдаг.  Өөрөөр хэлбэл ядуурлын шугамаас дээгүүр насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ нь ядуурлын шугамаас доогуур насанд хүрсэн хүний хэрэглээнээс 2.5 дахин өндөр байна.    Хамгийн бага хэрэглээтэй насанд хүрсэн нэг хүн сард ойролцоогоор 290 мянган төгрөгийг зарцуулдаг. Гэтэл хамгийн хэрэглээ өндөртэй буюу ядуурлын шугамаас дээгүүр хэрэглээтэй насанд хүрсэн хүн сард 1.2 сая төгрөгийг зарцуулдаг.  Мөн хамгийн бага хэрэглээтэй бүлгийн насанд хүрсэн хүн дундаж хэрэглээнийхээ 43 хувийг хүнсэнд зарцуулдаг байна. Гэтэл хамгийн өндөр хэрэглээтэй насан хүрсэн нэг дундаж хэрэглээнийхээ 24 хувийг хүнсэндээ зарцуулдаг гэсэн үр дүн гарчээ.    Баруун бүс хамгийн өндөр ядуурлын түвшинтэй буюу 36.5 хувь байна. Төвийн бүс болон Улаанбаатар хотын ядуурлын түвшин улсын дунджаас бага байгаа юм.  2022 оны байдлаар Улаанбаатар хотын нийт хүн амын 21.6 хувь, аймгийн төвийн 26.1 хувь нь ядуурлын төвшнөөс бага хэрэглээтэй байгаа ч нийт ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй 914.2 хүний 518.4 нь хотод амьдардаг аж.  Хэдийгээр ядуурлын түвшин Улаанбаатар хотод бага байгаа боловч нийт хүн амын 341.5 мянга буюу ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй нийт хүн амын 37.4 хувь нь нийслэлд амьдарч байна. Өөрөөр хэлбэл ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй таван хүн тутмын хоёр нь Улаанбаатар хотод амьдарч байгаа гэсэн судалгаа гарсан байна.
Ф.В.Штайнмайэр: Хоёр улс уур амьсгалын өөрчлөлтийн талаар илүү ахицтай ажиллана гэдэгт итгэж байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар хамтарсан мэдээлэл хийлээ.  Энэ үеэр ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд болон намайг найрсгаар хүлээн авсан Монголын ард түмэнд талархал илэрхийлье. Монгол Улсад хоёр дахь удаагаа ирсэндээ таатай байна. Улаанбаатар хотын эрс тэрс цаг агаарыг бараг мартаж. Та бүхэн санаж байгаа бол 2013 оноос хойш хоёр дахь удаагаа албан ёсны айлчлал хийж байна. Тэр үед миний бие гадаад хэргийн сайд байхдаа Герман-Монгол улсын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулж ирсэн бол өнөөдөр дахин ирсэндээ баяртай байна.  Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг цөөхөн хоног ч болтугай дахин тэмдэглэх боломж олдсонд таатай байгаагаа илэрхийлье. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хэлснээр гуравдагч хөршийн бодлогод Герман улс багтаж байгаад талархаж хүлээн авч байгааг мөн хэлэх нь зүйн хэрэг биз ээ. Бид ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчмын нийтлэг үнэт зүйлд суурилсан Монгол, Германы Иж бүрэн түншлэлийн харилцаа улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, зам тээвэр, археологи, хүмүүнлэг болон бусад салбарт өргөжиж байгааг харахад таатай байна. Цаашид ч энэ хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэдэгт найдаж байна. Мөн уур амьсгалын өөрчлөлт болон сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа билээ.  Энэ бүхнээс дүгнэхэд Герман улс бол Монголын хамгийн сайн түншийн нэг гэдэг нь харагдаж байна.  Түүнчлэн хоёр улс 2000 оноос хойш археологийн салбарт хамтарч ажиллаж буй. Ялангуяа эртний нийслэл Хархорин хотыг сэргээх, ашигт малтмалын хамтын ажиллагааны гэрээг шинэчиллээ. Энэ чиглэлээр цаашид олон жил хамтарч ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. Энэ төслийн хүрээнд олсон зарим олдворыг "Чингис хаан" музейд очиж харах үзэх болсондоо сэтгэл хангалуун байна.  Хоёр талын хамтын ажиллагаа сүүлийн хоёр жилд илүү өргөжсөн гэж хэлж болно. 2022 оноос хоёр талын хамтын ажиллагааг шинээр тодорхойлж 2023 оны намар Засгийн газар хоорондын хэлэлцээр хийсний үр дүнд 78 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар боловсрол, эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зарцуулахаар төлөвлөж байна.  Ойролцоогоор 30 мянган монгол хүн герман хэлээр ярьдаг. Энэ бол манай хоёр улсын хооронд боловсролын салбарт хийсэн хамтын ажиллагааны шууд үр дүн юм. 3.5 сая хүн амтай улсын хувьд маш өндөр тоо юм.  Манай улсад одоогоор 8,800 гаруй монгол оюутнууд суралцаж байгааг мэдэгдэхэд таатай байна. Айлчлалын хоёр дахь өдөр Монгол-Германы хамтарсан сургуульд очиж одоо суралцаж буй оюутнуудтай уулзаж санал бодлоо солилцох болно. Цаашид боловсролын салбарт хийж буй ажлаа илүү өргөжүүлж манай улсын 12 түнш сургуульд мэргэжлийн боловсон хүчнийг бэлдэх үйлсэд нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.  Эрхэм Хүндэт Ерөнхийлөгч өө! Манай хоёр улсын батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй төсөл амжилттай явж буйд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлье. Сүүлийн 10 гаруй жил энхийг сахиулах үйлсэд хамтарч ажилласан, алба хаасан үе үеийн албан хаагчдад талархаж явдгаа хэлэх нь зүйн хэрэг.  Цаашид уур амьсгалын өөрчлөлтийн талаар хоёр улс илүү ахицтай хамтарна гэдэгт итгэлтэй байна. Геополитикийн хүнд хэцүү цаг үед Монгол Улс маш ухаалаг бодлого баримталж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье" гэж ярилаа.
З.Батбаяр: Машин угаалгын гурван газар тутмын нэг нь усаа дахин ашиглаж байгаа тул ийм газраар үйлчлүүлэхийг уриалж байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс машин угаалгын газруудад цэвэр ус өгөхийг хориглох буюу гэрээ байгуулахгүйгээр цэвэр ус нийлүүлэхгүй байхаар болоод буй.  Үүнтэй холбоотойгоор машин угаалгын газруудын ус ашиглалтын талаар Усны газрын дарга З.Батбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Улаанбаатар хот дахь машин угаалгын газруудад хоёр үзлэг хийлээ. Усны газар, Туул голын сав газрын захиргаанаас буюу төрийн байгууллагын үзлэг Монголын байгаль орчны иргэний зөвлөлийнхөнтэй хамтарсан үзлэгийг тус бүр хийсэн. Үзлэгээс нэгтгэсэн үр дүнг хэлбэл Улаанбаатар хотод нийт 200 орчим машин угаалгын газар бий. Эдгээрээс 30 хувь нь усаа дахин ашиглаж, 10 орчим хувь нь зөөврөөр ус ашиглаж байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатарт гурван машин угаалгын газрын нэг нь усаа дахин ашиглаж байна.  Иймээс ард иргэд маань машинаа ямар газар очиж угаалгах вэ гэж сонгохоос илүүтэй аль нь усаа дахин ашиглаж байна вэ гэж үйлчлүүлэхийг уриалж байна. Ингэж байж хамтдаа машин угаалгын газрын асуудлыг шийднэ.  Өөр бас нэг сонирхолтой тооцоолол гарсан. Манай машин угаалгын газрууд нэг машин угаахдаа хэдэн литр ус зарцуулдаг нь харилцан адилгүй бөгөөд тооцоолол алга. Зарим нь тав, зарим нь 50, 100 литр ус хэрэглэдэг гэж хариулсан.  Тэгэхээр бизнес хийж байгаа бол нэг машиныг хэдэн литр усаар угаадагтаа анхаарахыг хүсэж байна. Хан-Уул дүүрэгт нэг машин угаалгын газар төвийн шугамаас усаа авч ашиглаж байхад сарын 2,400,000 төгрөг төлдөг байжээ. Усаа дахин ашиглаад эхэлтэл сарын төлбөр нь 1,400,000 төгрөг болж буурсан. Өнгөрсөн их борооны үеэр дээврийн усыг хуримтлуулаад ашиглатал төлбөр нь 400,000 болж багассан байх жишээтэй. Одоо автомат машин угаалгын газруудад хүний оролцоогүй учраас машин угаалгын үнэ 12-13 мянган төгрөг байгаа. Хүний оролцоотой машин угаалгын газарт дунджаар машин угаалгын хөлс хамгийн хямд нь 30, үнэтэй нь 86 мянган төгрөг байна. Усаа дахин ашиглаад автомат угаалга руу шилжиж чадвал усаа хэмнээд зогсохгүй машин угаалгын үнийг гурав дахин бууруулах боломжтой гэсэн үг. Цаашид үзлэг шалгалтуудаа үргэлжлүүлэн хийнэ. Гэхдээ бидний зорилго машин угаалгын газруудыг хаах бус харин ашиглаж байгаа усаа дахин ашиглаж хэмнэдэг болох явдал.  Нэмж хэлэхэд Улаанбаатар хотод 600 мянга орчим автомашин бий. Сар шинийн баяртай холбоотойгоор ойрын гурван өдөрт гурван машин тутмын нэг нь буюу 200 мянган машиныг дунджаар 30,000 төгрөгөөр угаалгана гэж бодвол зургаан тэрбум төгрөг болохоор байна" гэлээ.
Монгол, Герман хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч буйд баяртай байгаагаа илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны хоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Өнөөдөр тэд Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчмын нийтлэг үнэт зүйлд суурилсан Монгол, Германы Иж бүрэн түншлэлийн харилцаа улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, зам тээвэр, археологи, хүмүүнлэг болон бусад салбарт өргөжиж байгааг сайшаав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсад өрнөсөн ардчилал, зах зээлийн эдийн засгийн шилжилтийг Германы тал тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, өнгөрсөн 50 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтаа бэхжүүлэн, хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч буйд баяртай байгаагаа илэрхийллээ. Талууд олон улсын түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, тухайлбал уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах талаар ярилцсан байна.     Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар
Эрчим хүчний салбарыг шинэчлэхтэй холбогдуулан ХБНГУ-ын Засгийн газар хоёр сая еврогийн тусламж үзүүлэхээр боллоо
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Төрийн айлчлалын үеэр Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болов. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар оролцлоо. Монгол Улс, ХБНГУ хоорондын Стратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглал: Хоёр улсын Иж бүрэн түншлэлийн харилцааны тухай баримт бичгийг 2008 онд байгуулсан. Хоёр орны дипломат харилцааны 50 жилийн ойгоор буюу ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцааны түвшнийг шат ахиулж,  Стратегийн түншлэлийн түвшинд хүргэлээ. Гуравдагч хөрш ХБНГУ нь Европын орнуудаас стратегийн түншлэл байгуулсан  анхдагч улс боллоо. Монгол Улс одоогоор АНУ, Япон, БНСУ, БНЭУ-тай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоод байна. Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр: Хэлэлцээр байгуулснаар ХБНГУ төдийгүй Европын бусад улс оронтой эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа гүнзгийрэхэд чухал түлхэц болно. Монголын тээвэрчид Европын орнуудад тээвэр хийх боломж улам нэмэгдэнэ. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой бөгөөд Ази-Европ хооронд дамжин өнгөрөх тээврийн хамгийн дөт зам учир эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулна. “Монгол-Германы Хархорин экспедиц”, “Монгол-Германы Орхон экспедиц”-ийн хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх тухай Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль, ХБНГУ-ын Археологийн хүрээлэн хоорондын тохиролцоо: Орхоны хөндий дэх Монгол-Германы хамтарсан археологийн судалгаа 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, Р.Херцог нарын ивээл дор эхэлсэн. 20 гаруй жил амжилттай хэрэгжиж буй төслийн хүрээнд түүхэн дурсгалуудын байр зүйн зураг, малтлага хийх, олдворуудыг судлах, олон нийтэд хүргэх, үзэсгэлэн гаргах зэрэг цогц ажлыг гүйцэтгэдэг. Хамтын ажиллагааны гэрээг дахин таван жилээр сунгахаар тохиролцлоо.  “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын БШУЯ-ны яам, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр: Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь 2013 онд байгуулагдсан төрийн өмчийн их сургууль. Монгол Улсын уул уурхай, боловсруулах үйлдвэрийн салбаруудын хөгжилд нэн шаардлагатай хүний нөөцийг дотоодод бэлтгэх, судалгаа, инновацыг хөгжүүлэх, нутагшуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. ХБНГУ-ын Засгийн газрын долоон сая еврогийн санхүүгийн дэмжлэгтэйгээр их сургуулийн оюутны байр болон сургалт, судалгааны байр барих төсөл хэрэгжиж байгаа. Хэлэлцээрийн дагуу  сургуулийн зохион байгуулалт, үйл ажиллагаанд зориулан ХБНГУ-аас нэмэлт дөрвөн сая еврогийн санхүүжилт олгохоор боллоо. “Шүүх, эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын ХЗДХЯ, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр: ХБНГУ шилжилтийн эхний үеэс эхлэн эрх зүйн тогтолцоог төгөлдөржүүлэх, хууль, шүүхийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, төсөл хэрэгжүүлж ирсэн. Энэ дэмжлэгээ үргэлжлүүлж, шүүх байгууллагын шилжилтийн үйл явц, салбарын албан хаагчдын болон техникийн чадавхыг бэхжүүлэх талаар хууль зүйн зөвлөгөө өгөхөд зориулан санхүүгийн тусламж үзүүлнэ.   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь II төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын БОАЖЯ, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр: Тусгай хамгаалалттай газар нутгуудад орон нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр тогтвортой менежментийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.Зөвлөх үйлчилгээ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сонгосон сэдвүүдээр сайжруулах, байгаль орчны боловсрол, харилцаа холбоог сайжруулахад чиглэнэ. “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих нь II төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр: Энэ төсөл нь аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилготой. Ингэснээр эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэх гол оролцогчдын чадавх, уялдаа холбоог бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэрэгслийг боловсронгуй болгоно.  “Монгол Улсад тогтвортой эрчим хүчийг хөгжүүлэхэд шаардлагатай чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр: Эрчим хүчний салбарыг шинэчлэхтэй холбогдуулан төр, хувийн хэвшлийн оролцогч талуудын чадавхыг нэмэгдүүлэх, харилцан уялдааг сайжруулах ХБНГУ-ын Засгийн газар хоёр сая еврогийн тусламж үзүүлэхээр боллоо. “Чингис хаан, Монголын эзэнт гүрний үеийн түүхийг илтгэн харуулсан биет үзэсгэлэнг ХБНГУ-д хамтран гаргах тухай” Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, ХБНГУ-ын Пруссын Соёлын өвийн сангийн харьяа Берлин дэх үндэсний музейн нэгдлийн “Өвөг ба эртний түүхийн музей” хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг: Төрийн тэргүүн нарын ивээл дор Монголын эртний нийслэл Хархорум, Орхоны хөндийн археологийн малтлага, судалгааны төслийн үр дүн болон бусад түүхэн сурвалжид тулгуурлан “Чингис хаан, Монголын эзэнт гүрний үеийн түүхийг харуулсан биет үзэсгэлэн”-г 2026, 2027 онд Берлин, Бонн хотод хамтран гаргахаар тохиролцов. Энэ нь  Монгол Улсыг гадаадад сурталчлах, түүх, соёл, уламжлалаа таниулах, европын аялагч, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чухал түлхэц болно. Дээрх төслийн хүрээнд 2005 онд Бонн хотноо “Чингис хаан ба түүний өв залгамжлагчид” үзэсгэлэнг гаргаж байв.   Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
“АПУ ДЭЙРИ” ХХК: Нээлттэй тендер шалгаруулалтын урилга
Нээлттэй тендер шалгаруулалтын урилга 2024 оны 02 сарын 07-ны өдөр 1. Тендерийн ерөнхий мэдээлэл Тендерийн нэр: “АПУ Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төсөл барилгын нураалтын ажил БАГЦ-1 Тендерийн дугаар: APUDE - 01/2024 Тендерийн материал олгох хугацаа: 2024 оны 02 сарын 16-ны 17:00 цаг. Тендер хүлээж авах хугацаа: 2024 оны 02 дугаар сарын 26-ны 16:00 цаг. Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл: ХУД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах АПУ Дэйри сүүний үйлдвэрийн өргөтгөлийн хуучин барилгыг шинэчлэн өргөтгөж “АПУ Дэйри сүүний үйлдвэрийн өргөтгөл” төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хүрээнд АПУ Дэйри сүүний үйлдвэрийн өргөтгөлийн барилгыг хэсэгчлэн нураах ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна. Багц 1 : АПУ ДЭЙРИ сүүний үйлдвэрийн барилгын буулгалтын ажил: /АПУ Дэйри/ барилгын буулгалтыг гүйцэтгэх ажил Хуучин барилга нураах Үлдэх болон нурах барилга нь нийлсэн байрлалтай тул ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх. Тендерт оролцогч тал зураг төсөлд заагдсан материал болон шаардлагын дагуу ажил тус бүрийн зардлыг тооцох ба зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган тооцож тендер ирүүлнэ. Сонирхсон этгээд ажлын талбайтай танилцах бол урьдчилан мэдэгдэж талбайг үзэх боломжтой. 2. Оролцогчдод тавигдах шаардлага Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна. Төлөвлөгдсөн барилга нь үлдэх барилгатай нийлсэн  тул оролцогч байгууллага нь “Барилгын тухай” хуулийн дагуу БА2.1, БА3.1 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2024 оны 02 сарын 16-ны 17.00 цагийн дотор бүртгүүлэн хүлээн авна. Тендерийг 2024 оны 2 дүгээр сарын 26-ны өдрийн 16.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийн Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно. ХУД-ийн 19-р хороо, Чингисийн өргөн чөлөө 48/1, АПУ өөрийн байр Төслийн бичиг хэргийн ажилтан Д.Цанцалдулам, утас: 88227432 и-мэйл: tsantsaldulam.d@apu.mn
"С.Батдөлийн хахууль авсан гэмт хэрэгт оногдуулсан 8 жил хорих ялыг 7 болгосныг Дээд шүүх зөв гэж дүгнэсэн"
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Батдөл, С.Баттулга, Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарт холбогдох хэргийг шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг өчигдөр хянан хэлэлцжээ. Шүүхийн шийдвэрийн талаар Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Батцэрэн "Хэрэгт авагдсан нотлох баримт, прокурорын хуульзүйн дүгнэлт, шүүхийн шийдвэрийг шинжлэн судалж үзлээ. Шүүгдэгч С.Батдөлийн хувьд  УБТЗ ХНН-ийн Тээвэр Зохион Байгуулалтын Албаны орлогч даргаар ажиллаж байхдаа 11 удаагийн үйлдлээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэн Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нараас 2.3 тэрбум төгрөгийн хахууль авсан. Шүүгдэгч С.Баттулга иргэн Ж.Багамонголоос 235 сая төгрөгийн хахууль авах үйлдэлд хамжигчаар хамтран оролцсон. Шүүгдэгч Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нар хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн. Дээрх гэмт хэргээс гадна С.Батдөл нь гэмт хэрэг үйлдэх замаар олсон мөнгөөр Чингэлтэй дүүргийн Тасганы овоо, 23, 1 дүгээр байранд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хоёр хөрөнгийг худалдан авсан. Хан-Уул дүүргийн Ривер гарден хотхонд үйлчилгээний зориулалттай хоёр үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, хууль бус мөнгөний эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны үед нэгжлэгээр илэрсэн 5.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүх хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгч нарын гэм буруугийн хэмжээг харгалзан ял оногдуулахдаа эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэлээ. Давж заалдах шатны шүүх С.Батдөлд холбогдох хэргээс 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Ланд Круйзер-200 загварын тээврийн хэрэгслийг худалдан авч, мөнгө угаасан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг хяналтын шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн. Дээрх шийдвэртэй холбогдуулан мөнгө угаах гэмт хэрэгт оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, хахууль авах гэмт хэрэгт оногдуулсан 8 жил хорих ялыг 7 жил болгож, хөнгөрүүлэн өөрчилсөн. Уг шийдвэрийг гаргахдаа эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэсэн дүгнэлтийг хийж байна. Хяналтын журмаар гаргасан гомдлыг хянаж үзээд шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэлээ. Шийтгэх тогтоол болон магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаах тухай гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн хувьд хураагдсан 5.4 тэрбум төгрөгийг хахууль авах замаар олсон мөнгө гэж өмгөөлөгч тайлбарласан. Энэхүү нөхцөл байдлыг прокурор үндэслэлтэй гэж үзвэл шинэ нөхцөл байдлын улмаас хэрэг шалгагдах боломжтой. Өмгөөлөгч нар шүүгдэгч С.Батдөл үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахдаа хууль ёсны хөрөнгийг хууль бус хөрөнгөтэй нийлүүлж худалдаж авсан. Эдгээрийг салгаж, хууль ёсны хөрөнгийг буцаан олгуулах гомдол гаргасан. Уг гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ. Давж заалдах шатны шүүх С.Батдөлд холбогдох Чингэлтэй дүүргийн Тасганы овооны орон сууцанд болон Хан-Уул дүүрэг, Ривер гарден хотхонд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус худалдан авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгасан атлаа дээрх үйлдэлд давхардуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгасан үндэслэлгүй талаар зөв дүгнэлт хийсэн ч магадлалын тогтоох хэсэгт заагаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд зөвтгөсөн нэмэлт өөрчлөлт оруулж байна. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсэн. Шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Иргэний нэхэмжлэгч Долгорт хураагдсан хөрөнгөөс 100 сая төгрөг нөхөн төлөгдөнө" хэмээн танилцууллаа. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны аравдугаар сарын 10-ны өдрийн магадлалаар шүүгдэгч С.Батдөлд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор  хахууль авсан хэрэгт 8 жил хорих ял оногдуулсныг 7 жил, мөнгө угаах гэмт хэрэгт 2 жил  хорих ял оногдуулсныг 1  жил болгон өөрчилж, харин  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт оногдуулсан 2 жил хорих ялыг хэвээр үлдээж, нийт 10 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Улсын дээд шүүхийн С.Батдөлд нийт 10 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээжээ.
АНУ-ын явуулсан дроны цохилтын үеэр Багдад хотод Ираны холбоотон зэвсэгт бүлэглэлийн толгойлогч алагджээ
Ираны дэмжлэгтэйгээр Ирак улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Катеб Хезболла зэвсэгт бүлгийн толгойлогч өчигдөр Багдад хотод нисгэгчгүй онгоцны цохилтод амиа алдсаныг АНУ-ын зэвсэгт хүчин мэдээлжээ. Уг бүлэг өнгөрсөн сард Йорданы нутаг дахь АНУ-ын цэргийн баазад халдсан гэж Пентагон үзэж байсан юм. “АНУ-ын цэргийн алба хаагчид руу халдсаны хариуд Иракийн нутаг дэвсгэрт нэг талын цохилт өгснөөр бүс нутаг дахь АНУ-ын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд халдах ажиллагааг шууд төлөвлөж, хэрэгжүүлэх үүрэгтэй Катеб Хезболла бүлгийн командлагчийг устгалаа” гэж Пентагон мэдэгджээ. Цохилтын үеэр энгийн номхон иргэд хохирсон шинж тэмдэг илрээгүйг мэдэгдэлдээ дурдсан байна. Пентагоны мэдэгдэлд устгасан командлагчийн нэрийг дурдаагүй юм. Харин бусад эх сурвалжуудын мэдээлснээр тэр нь Абу Бакир аль-Саади гэгч байжээ. Багдад хотын зүүн дүүрэгт зорчиж явсан суудлын автомашин дроны цохилтын бай болсон байна. Уг автомашинд гурван хүн зорчиж байсан гэнэ. Тэд бүгд PMF (Popular Mobilization Forces) гэх Ираны дэглэмтэй холбоотой Иракийн зэвсэгт хүчний хүмүүс байжээ. Катеб Хезболла бүлэг уг байгууллагын бүрэлдэхүүнд ордог байна. Нэгдүгээр сард Йордан улсын хойд хилийн ойролцоох АНУ-ын бааз дроны халдлагад өртөхөд гурван алба хаагч алагдаж, 40 орчим хүн шархдаж байсан юм. Халдлагын газраас Катеб Хезболлатай холбоотой баримт илрүүлснээ Пентагон мэдээлж байв. Газын зурваст дөрвөн сар орчмын өмнө Хамас-Израилийн дайн эхэлснээс хойш Ойрх Дорнод дахь АНУ-ын баазуудыг чиглэсэн зэвсэгт халдлага эрчимжсэн. Гэхдээ Йорданы халдлагын үеэр анх удаа цэргийн алба хаагчийн амь үрэгдсэн юм. АНУ-ын засаг захиргаа уг халдлагын хариу арга хэмжээг өнгөрсөн долоо хоногт авч эхэлсэн бөгөөд эхний ээлжид Ирак, Сирийн нутагт оршдог Ираны дэглэмтэй холбоотой 85 байгууламжид агаарын цохилт өгөөд байгаа.   Эх сурвалж: Reuters
Оросын пуужингийн чухал үйлдвэр байрладаг хотод томоохон дэлбэрэлт болжээ
Лхагва гарагийн шөнө ОХУ-ын Удмуртын хязгаарын Воткинск хотод хүчтэй дэлбэрэлт болсныг орон нутгийн иргэд мэдээлжээ. Москвагаас зүүн зүгт 1,000 орчим километр зайтай, Удмуртын төв Ижевск хотоос 50 км зайтай оршдог энэ жижиг хотод Оросын зэвсгийн томоохон үйлдвэр байдаг юм. Гэрчүүдийн мэдээлснээр дэлбэрэлт Воткинскийн Машин Угсралтын Үйлдвэрт болсон гэнэ. Энд Оросын зэвсэгт хүчний сүүлийн үеийн пуужингуудыг үйлдвэрлэдэг. ТАСС агентлаг мэдээлэхдээ тухайн үйлдвэрт пуужингийн хөдөлгүүрийн төлөвлөгөөт туршилт явагдаж байсан гэжээ. “Энэ бол гэнэтийн осол биш, төлөвлөгөөт ажил” гэж ОХУ-ын онцгой байдлын яамны хэвлэлийн төлөөлөгч хэлснийг ТАСС агентлаг дамжуулсан байна. Гэхдээ албан ёсны эх сурвалжуудад ойрын үед ямар нэг туршилт төлөвлөгдсөн талаар мэдээлэл байхгүй байгаа юм. 2023 онд Воткинскийн үйлдвэр цөмийн зэвсгийн эд анги нийлүүлэх 19 тусдаа гэрээг засгийн газартай байгуулж байжээ. Ерөнхийлөгч Владимир Путин 2011 онд ерөнхий сайд байхдаа тус үйлдвэрт зочилж байсан юм. Тухайн үед Кремлийн вэб сайт Волкинскийн үйлдвэрийг тусгай зориулалтын үйлдвэрлэл явуулах 23 дамжлаг хэсэгтэй, 250 ажилчинтай гэж мэдээлж байжээ. Уг мэдээлэлд бас Тополь-М, Ярс, Булава пуужингийн системүүд, Искандер пуужингийн эх биеийг энэ үйлдвэрт үйлдвэрлэдэг тухай дурдаж байв. Үйлдвэрт зочлох үеэрээ Путин “Воткинскийн үйлдвэр бол Оросын батлан хамгаалах салбарын гол үйлдвэрүүдийн нэг гэдгийг хүн бүр, ялангуяа та бүхэн мэднэ. Засгийн газрын баталсан шинэ зэвсэглэлийн хөтөлбөрийн хүрээнд танай үйлдвэр томоохон захиалгуудыг авах болно” гэж ажилчдад нь хэлж байжээ.   Эх сурвалж: Radio Free Europe
Lifestyle Platform GS25 анхны “flagship” дэлгүүрүүдээ нээлээ
Олон улсын стандартыг Монголдоо нутагшуулж, дэд бүтцээрээ дамжуулан хэрэгцээт бүхнийг чанарын баталгаатайгаар хотын өнцөг булан бүрд байршуулж, салбар бүхнээрээ ая тух мэдрүүлж, хүний суурь хэрэгцээг хангах олон чиг үүргийг гүйцэтгэж байгаа GS25 нь конвениенс дэлгүүрийн концептийг өргөжүүлэн тэлэх флагшип буюу онцгой салбар болох “Wine25” болон “Ramyun” дэлгүүрүүдээ нээгээд байна.  Солонгос улсад конвениенс дэлгүүр нь өдөр тутмын хэрэгцээт зүйлсээ тав тухтай, түргэн шуурхай худалдан авах боломжтой газар гэсэн ойлголтоос цааш хөгжиж шинэ содон, тренд болж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгийн түрүүнд туршиж, хэрэглэх боломжтой газар болон хувьсаж буй аж. GS25 нь үйлчлүүлэгчдийнхээ орчин цагийн амьдралын хэв маягт тохирсон шинэ үйлчилгээ, шинэ стандарт бүхий флагшип салбаруудаа идэвхтэй дэлгэрүүлэхийг зорьж байгаа бөгөөд БНСУ улсаас гадна олон улсын зах зээлд ч GS25-н бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, онцлогийг нэвтрүүлэх зорилгоор энэ удаад “Глобал 500” дахь салбараа “Wine25 ликёр” нэртэйгээр Монгол улсад нээсэн билээ.    GS25-ын мастер франчайз үйлчилгээг Монголд нутагшуулагч “Дижитал Концепт” ХХК нь БНСУ-ын “GS Retail” группийн GS25 сүлжээ дэлгүүрийн олон улс дахь “Global” 500 салбарыг “Оргил Шилтгээн” хотхонд нээсэн бөгөөд тус салбар нь GS25-ын анхны олон улсын flagship дэлгүүр гэдгээрээ мөн онцлогтой. Шингэн хүнсэнд зориулсан онцгой интерьертэй Wine25 ликёр салбар нь 400 орчим нэр төрлийн ликёр категорийн бүтээгдэхүүнтэй ба шингэн хүнсний булангаас гадна халуун амтат төмс, үдэнтэй шөл, Солонгос хоол мөн хуушуур, пирожки зэрэг 7 төрлийн хоолны булантай юм.  Мөн 2 сарын 2-ны өдөр, дэлгүүр нээлтийн хурдаараа конвениенс дэлгүүрийн зах зээлд Монголдоо тэргүүлэгч Дижитал Концепт ХХК нь GS25-ын 2 дахь концепт дэлгүүр болох "Ramyun Store" салбараа нээсэн ба тус дэлгүүр нь олон төрлийн чанадаг гоймонгийн сонголт төдийгүй нэмэлт хачир бүтээгдэхүүнүүдээр дүүрэн гэдгээрээ онцлог юм. Сөүлийн гудамжны Твин Тауэрт байрлах тус салбар нь Монгол улсад бас нэгэн шинэ хоолны соёлыг түгээх зорилготой бөгөөд сууж үйлчлүүлэх хэсэг бусад GS25 салбаруудаас зай талбайн хувьд том юм.     Ташрамд дуулгахад, 2 сарын 29-нийг дуустал GS25-ын бүх салбаруудад "Глобал 500" дахь салбар нээгдсэнийг тохиолдуулан сугалаатай, стикертэй урамшуулал зарлагдсан гэсэн шүү. GS25-ын үйлчлүүлэгчид та бүхэн YOUUS-н бүтээгдэхүүнүүдээс худалдан авах бүрдээ Солонгос улс руу хосоороо зорчих тийзийн сугалаанд оролцох эрх авах боломжтой юм. Мөн сонгогдсон бүтээгдэхүүнүүдээс 3 удаа худалдан авалт хийх юм бол “Аягатай Кофе" өгч байгаа гэсэн шүү.
Хакерууд 2023 онд хамгийн их мөнгө буюу $1.1 тэрбумыг дижитал эд хөрөнгө барьцаалах арга замаар дээрэмджээ
Мэдээллийн технологийн дэд бүтэц, системүүдийг барьцаалж, мөнгө нэхдэг кибер орчны гэмт хэргийн (ransomware) хохирлын хэмжээ 2023 онд түүхэн дээд хэмжээндээ хүрснийг судалгааны байгууллагууд өчигдөр мэдээлжээ. Тухайлбал хакерууд ийм арга замаар томоохон байгууллагуудаас $1.1 тэрбумтай тэнцэх мөнгийг крипто валют хэлбэрээр салгасныг Chainalysis байгууллага мэдээлсэн байна. Хохирогчдын дийлэнх хэсэг нь чухал дэд бүтэц, өгөгдлийн сангаа хакеруудад барьцаалуулсан сургууль, эмнэлэг, засгийн газрын агентлагууд байжээ 2022 онд хакерууд ийм аргаар $567 саяыг дээрэмдэж байсан бол 2023 онд 76.4 хувиар огцом өссөн байна. Өнгөрсөн онд дэлхий даяар 538 “ransomware” төрлийн халдлага бүртгэгдсэнийг Recorded Futures судалгааны байгууллага мэдээлжээ. Зарим том тоглогчид их унацтай цөөн халдлага үйлдсэн бол шинэ тоглогчид энэ салбарт олноор орж ирснийг дээрх мэдээлэлд дурдсан байна. Үүнээс гадна “ransomware as a service” загварын халдлагууд нэмэгдсэнийг мэдээлжээ. Энэ бол халдлага үйлдэх бэлэн программын багаж зэвсгийг ашиглаад олсон орлогоо зохиогчтой нь хуваалцдаг хамтын ажиллагааны загвар юм. Ийм загвар халдлага үйлдэгчээс технологийн өндөр мэдлэг шаардахгүй болгож байгаа ажээ.   Эх сурвалж: Business Insider
Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа таалал төгсжээ
Монголын Зохиолчдын Эвлэл Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Монголын Зохиолчдын Эвлэлийн болон “Алтан өд” шагналт нэрт яруу найрагч, билиг авьяас төгөлдөр зохиолч Баяртогтохын Батрэгзэдмаа 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр өвчний улмаас таалал болсон гашуудалт мэдээг аваад үр хүүхэд, ахан дүүст нь гүн эмгэнэл илэрхийлж байна. Б.Батрэгзэдмаа 1972 оны тавдугаар сарын 23-нд Төв аймгийн Зуунмод хотод төрсөн. Төв аймгийн I арван жилийн дунд сургуулийг төгсөөд, УБДС-д анх удаа нээгдсэн Утга зохиолын ажилтны ангид элсэн суралцаж, “утга зохиол судлаач” мэргэжил эзэмшсэн юм. Анд минь ухамсарт амьдралаа уран бүтээлдээ бүрэн зориулж, яруу найраг, хүүрнэл зохиол, кино, жүжгийн зохиолын төрлөөр олон бүтээл туурвисан, авьяаслаг яруу найрагч, зохиолч байлаа. Тэрбээр “Нисэлт” нэртэй яруу найргийн анхны номоо хэвлүүлснээс хойш “Хайр” яруу найргийн хос ном, “Би дэлхийд нэр өглөө АСОАДАРЭ” , “Сэрсэн дэлхий АСОАДАРЭ”, “Гэрэлтэх дэлхий АСОАДАРЭ” яруу найргийн гурамсан бүтээл, “Очир эрхшээгч” роман, “Алтан соёмбын эх орон” кино тууж, “Би чамд хайртай 2” киноны зохиолыг бичиж, уншигч, үзэгчдэдээ хүргэсэн юм. Б.Батрэгзэдмаа 2000 оноос жүжгийн зохиолын төрлөөр дагнан, “Хаалганы өмнө” , “Дурласан хүн” , “Хорионыхон”, “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Бохир улс төр”, “Би хүсэхгүй байна”, “Зузаан цаг”, “Миний хайрыг хүлээ”, “Сэндэр охин”, “Их хаадын санаа”, “Ногоон дарь эх”, “Цаглашгүй гэрэл” жүжиг бичсэнээс олон жүжиг нь УДЭТ, орон нутгийн театрын тайзнаа тоглогдсон. Монголын уран зохиолын түүхэнд бүтээл туурвилаараа мөнхрөх, халгисан авьяаст, давтагдашгүй өвөрмөц анд чиний гэгээн дүр бидний зүрхэнд хоногшин үлдэх болно. МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ
“Макс Групп” Сар шинийн босгон дээр 31 ажилтандаа нийт ₮715,000,000-ын орон байрны урьдчилгаа олгож, урамшууллаа
Макс Групп нь “Макс гэр бүл” хөтөлбөрийнхөө хүрээнд сар шинийн баярыг угтан шилдэг 31 ажилтандаа 15-30 сая төгрөгийн орон байрны урьдчилгаа олгож, нийт 715 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, амьдралын орчин нөхцөлөө сайжруулахад нь томоохон дэмжлэг үзүүллээ.   Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, “Макс Групп”-ийн Ерөнхийлөгч Д.ГАНБААТАР: “Максчууд бид Монгол улсын бүтээн байгуулалтад өндөр хувь нэмэр оруулан өнгөрсөн хугацаанд манай замчид 800 гаруй км тосон замыг барьж, баруун нутагт хэрэгжиж буй “Хүдэр боловсруулах үйлдвэр”-ээ ашиглалтад оруулж, “Тайшир Шохойн үйлдвэрлэл”, “Бигэр 120 айлын орон сууц”-ны төслийг амжилттай хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн хөгжилд бодит хөрөнгө оруулалт оруулан ажиллаж байгаа билээ.  “Илүү Сайхан Монгол”-ыг бүтээхийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж буй хөдөлмөрч 4000 гаруй Максчуудаараа бид бахархдаг. Өнөөдрийн байдлаар бид 2001 оноос хойш 471 ажилтандаа орон байрны урьдчилгаа олгоод байна. Хүн бүрд өөрсдийн гэсэн орон байртай болох сайхан үйл явдал байдаг. Хөдөлмөрч хүн сайхан амьдардаг, хөдөлмөрч хүнийг бид үнэлж, хайрладаг. Бидэнд хамтдаа хөгжих олон сайхан боломжууд бий. “Илүү Сайхан Монголын төлөө Хамтдаа”. Ирж буй Луу жилдээ та бүхний ажил үйлс бүтэмжтэй байхын ерөөл дэвшүүлье.       “ХҮН ТӨВТ” бодлого,хүний нөөцийн тогтвортой хөгжлийн хүрээнд хэрэгжүүлж буй “Макс гэр бүл” хөтөлбөр нь 2001 оноос хойш тасралтгүй хэрэгжиж буй бөгөөд энэ хугацаанд нийт 471 ажилтандаа 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, орон байрны урьдчилгаа олгожээ.   Хан Алтай Ресурс ХХК-ийн Байгаль орчны ахлах мэргэжилтэн Т.Оргилсайхан: “Надад том итгэл хүлээлгэж, надад ийм гайхалтай боломж олгосон Макс Групп-ийн удирдлагууддаа баярлалаа. Орон байрны урьдчилгаа гэдэг залуу хүнд хамгийн том дэмжлэг байдаг. Энэхүү дэмжлэг миний гэр бүлийн амьдралд томоохон өөрчлөлтийг авчирч байна. Та бүхэндээ маш их баярлалаа”   СҮҮ ХК-ийн Химич Б.Золзаяа: “30 сая төгрөгийн орон байрны урьдчилгааг өнөөдөр гардан авсандаа маш их баяртай байна. Макс Группийн удирдлагууддаа маш их баярлалаа. Надад болон миний гэр бүлийн амьдралд томоохон өөрчлөлт авчирсан урамшуулал байлаа. Сүүний салбарт өөрийнхөө хувь нэмрийг оруулж, ард иргэдээ эрүүл сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хүргэдэг ажлаараа би маш их бахархдаг. Өнөөдөр энэхүү шагналыг хамтдаа гардсан авсан бусад шилдэг ажилчдадаа сайн сайхныг хүсье. Хамт олондоо баярлалаа.   Макс Групп нь “Макс гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд ийнхүү ажилчдадаа дэмжлэг үзүүлэхээс гадна сар шинийн босгон дээр мөн шилдэг 21 ажилтандаа 90 гаруй сая төгрөгийн “Гадаадад аялах эрх”-ээр урамшуулж, шагналаа.
БИТҮҮЛЭХ ЁС
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн отгон өдөр буюу битүүн маргааш тохионо.  Битүүлэх гэдэг нь билгийн улирлын cap бүрийн гучинд тэнгэрт cap үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг. Битүүний өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлдэж харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засаж бэлдэнэ. Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, сахиусуудын орох үүдийг нээдэг. Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаана. Ингээд шинэ сайхан хувцсаа өмсөцгөөн гал, бурхандаа дээж өргөөд дараа нь битүүлдэг. Битүүний орой хүжээ өргөөд унших тарни Битүүний орой, шинийн 1, 2, 3, 8, 15-нд зул, хүжээ өргөөд "Ум навова гавади базар сараа брамадани дата гадая архади самья сам буддава дадьята ум базар маха базар махадэза базар маха бидья базар маха зидда базар маха боди мандова сам гармана базар сарва гарма ава арани бишодана базар суха" гэдэг тарнийг уншаарай. Битүүний орой тотгон дээрээ яагаад мөс тавьдаг вэ? Монголчуудын эрт дээр үеэс дагаж мөрддөг ёс заншлын нэг бол Лхам хурах ёс юм. Энэ нь тэр жилийнхээ бурхан номын ажлыг хэрхэн дэлгэрүүлсэн, эх болсон зургаан зүйл амьтны төлөө буян үйлдсэн урган ирж буй жилдээ өөрсдийнхөө хийх буян номын ажил үйлсээ даатгаж Лхамаа шөнөжин хурж Цагаан сарын шинийн нэгний өглөө Цэдэр балингаа залдаг билээ. Битүүний орой айл өрхүүд зүүн хатавчиндаа харгана тавьдаг нь тэр жилдээ өрх гэрт элдэв гай барцад орж ирэхгүй, ажил төрөлд нь ямар нэг саад тотгор учрахгүй, ажил амьдралын үйл бүтээл бүхэн нь дэвжин дэлгэрч дээшлэн мандаж байхын билэгдэл бүхий учир утгатай юм. Мөн үүдний тотгон дээрээ мөс, будаа тавьдаг. Мөс нь Лхам бурхны хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ юм. Орчин цагийн айл өрхүүд мөсийг хөргөгчиндөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тахилын аяга эсвэл жижиг хундага мэтэд хийж тавьж болно. Дээр үед бол арвай буудай тавьдаг байсан. Харин одоо шар, цагаан аль ч будааг тавьж болно. Лхам бурхан нь "Умаа хум" гэх хооронд л ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний орой наран жартахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх л үйлээ цэгцлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой гэнэ. Битүүний зоог Битүүний зоог эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай богтос тавина. Битүү толгой чанасан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино саримс суулгаж, гургалдайны түрийтэй үзүүрийг толгойныхоо ард тавьж гургалдайгаар нар зөв ороож сэмжээр бүтээн дал дөрвөн өндөр, шаант богтосны аль нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж банш чанан, мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг. Бууз, баншиндаа цагаан мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг билэгшээдэг. Битүүний өдөр цээрлэх зан үйл Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчилнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг. Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдох бөлгөө. Харин цадтал хоолло. Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана. Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээн үздэг. Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ. Гэр орондоо хэл ам хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр улс орон амар тайван бус байх бөлгөө.   Эх сурвалж: http://www.budda.mn/
ҮЙЛ ЯВДАЛ: Явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх иж бүрэн тоноглогдсон дөрвөн автомашиныг хүлээлгэж өгнө
Хангарди ордны гадаа 10:00 цагт НИТХ-аар нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг эсэргүүцэж "Эко авто машин импортлогчдын холбоо" ТББ-аас Хангарьд ордны гадаа жагсана. Мөн НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд холбогдох шаардлагыг хүргүүлнэ. Хангарди ордонд  10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаан болно. Барилгачдын талбай Засгийн Газрын 12 дугаар байр  11:00 цагт ХЭҮК-оос хэвлэлийн бага хурал зохион байгуулна.  Хуралд Комиссын дарга Д.Сүнжид оролцож мэдээлэл өгнө. Төрийн ордонд  11:00-12:30 цагт Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн гадна талбайд 12:00 цагт Явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх иж бүрэн тоноглогдсон дөрвөн автомашиныг Монгол Улсад хүлээлгэж өгнө. Бүх төрлийн үзлэг, оношилгоо хийх боломжтой явуулын амбулатори гэж нэрлэдэг эдгээр автомашинаар алслагдсан нутаг оронд суугаа иргэдээ эрт илрүүлэгт хамруулах боломжтой юм. Монголбанкны Г байрны хоёр давхрын хурлын танхимд 14:00 цагт Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурал болно. Нийгэм, эдийн засгийн статистик тоон мэдээллүүдийг болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.
Сар шинийн баярын ширээ засахад өргөн хэрэглэдэг бараа, бүтээгдэхүүний дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 46 хувиар өсжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Сар шинийн баярын ширээ засахад өргөн хэрэглэдэг бараа, бүтээгдэхүүний дундаж үнэ 2024 оны нэгдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45.8 хувиар өссөн талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.  Сүүн ааруул, архи, хэвийн боов, ундаа, жүүс, хатуу чихэр, шар тос болон ууц, шилтэй өргөст хэмх, сүү, хиам, өргөст хэмх, хөлдөөсөн бууз, өндөг, майонез, төмс, мандарин 0.5-63.6 хувь хүртэл өссөн байна. Харин айраг, гадил, алим зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнэ 0.1-10.1 хүртэл хувиар буурчээ.
162 дугаар сургуулийн бага ангийн сурагчдад ОХУ-ын боловсролын яамнаас сурах бичиг ирүүлснийг хүлээлгэн өгчээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын 162 дугаар сургуулийн бага ангийн сурагчдад орос хэл, утга зохиол, математик, байгаль орчны хичээлийн 2,400 сурах бичгийг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас ирүүлжээ. ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар багш, сурагчдад уг сурах бичгүүдийг өчигдөр хүлээлгэн өгсөн байна. Ерөнхий боловсролын 162 дугаар сургуулийн хичээлийн байрыг 2022 онд ашиглалтад оруулсан бөгөөд 2023 оны есдүгээр сарын 1-нээс нэгдүгээр ангийн 127 сурагч оросын боловсролын хөтөлбөрөөр суралцаж эхэлжээ. Тус ЕБС нь 1,200 сурагчтай бөгөөд үүнээс 127 нь орос хэлээр хичээлээ үзэж байгаа аж.  Монгол Улсын Засгийн газраас 2023 оны наймдугаар сард Сонгинохайрхан дүүргийн 162 дугаар сургуулийг Монгол-Оросын хамтарсан сургууль болгох шийдвэр гаргасан билээ.
Хятадын гол банк Оросын компаниудын төлбөр тооцоог зогсоожээ
Оросын импортлогчдын харьцдаг Хятадын гол банк ОХУ-тай хийдэг бүх гүйлгээгээ зогсоож буйг мэдэгдсэн тухай Ведомости бизнесийн өдөр тутмын сонин өчигдөр мэдээлжээ. Zhejiang Chouzhou Commercial Bank нь Украины дайн эхэлсний дараа Оросын импортлогч компаниудын төлбөр тооцооны гол суваг болоод байсан юм. Тэгвэл тус банк өнгөрсөн долоо хоногт харилцагчдадаа Орос, Беларусийн компаниудын бүх гүйлгээгээ зогсоож байгааг мэдэгджээ. Удахгүй Хятадад эхлэх сар шинийн баярын амралтын дараа Оросын гадаад худалдаанд томоохон хямрал нүүрлэх нь гарцаагүй болсон гэж үзэж байгаагаа судлаач Павел Бажанов дээрх сонинд ярьсан байна. SWIFT, Хятадын CIPS, Оросын SPFS зэрэг гол төлбөрийн системүүдээр хийдэг гүйлгээнүүдээ Chouzhou Commercial Bank зогсоосныг бизнесийн өөр нэг эх сурвалж Ведомостид мэдээлжээ. Ведомости сонин энэ асуудлаар ОХУ-ын төв банк, Хятадын ардын банк, Chouzhou банк зэрэг байгууллагуудад хандахад хариу өгөөгүй байна. Сүүлд Кремлийн хэвлэлийн алба Хятадын банк, Оросын компаниудын хооронд асуудал үүссэнийг хүлээн зөвшөөрчээ. “Бид Хятадын найз нөхөдтэйгөө энэ талаар ярилцаж байгаа бөгөөд мэдээж үүссэн асуудлыг бүрэн шийдэх болно” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр хэвлэлийн хурлын үеэр ярьсан байна. Арванхоёрдугаар сард ОХУ-ын батлан хамгаалах салбарыг дэмждэг компаниудтай холбоотой банкуудын санхүүгийн системд нэвтрэх эрхийг хаахаа Вашингтоны эрх баригчид анхааруулж байсан юм.   Эх сурвалж: Ведомости
Монголын Мянганы Сорилтын Сан: Дадлагажигч авах зар
MILLENNIUM CHALLENGE ACCOUNT (MCA – MONGOLIA) INTERNSHIP ANNOUNCEMENT Closing date: 17.00 ULAT, February 23, 2024 1. NON-PAID INTERN FOR THE FINANCE UNIT “Millennium Challenge Account – Mongolia” or MCA-Mongolia is a state-owned entity established by Government Resolution No 297, dated October 2018. MCA-Mongolia is established to implement the Mongolia Water Compact signed with the Millennium Challenge Corporation (MCC), a U.S. government foreign aid agency. Under the direction of the Director of Finance, Intern will provide performs support functions for the Finance team. The term of the internship is THREE MONTHS. The working hours will be 20 hours per week. Duties and responsibilities Preparation and coordination of official meeting briefing packages; Preparation of presentation documents for training; Organizing and archiving documents; Support custom’s tariff and tax exemption request process; Data entry into the government reporting system; Writing weekly call memos; Assisting fixed asset counting; Other administrative tasks as assigned. The profile: Third or final year Economics, Finance, International Trade, Accounting and Business student, bilingual and with full schedule availability with the following basic requirements: Advanced knowledge in Microsoft Office; Good level of English and academic performance; Excellent communication skills and teamwork, dynamic and with initiative; Availability to work 20 hours per week. TO APPLY Please submit your Cover Letter and Curriculum Vitae (“CV”) in English, via email to hr@mca-mongolia.gov.mn Only qualified for the first round candidates will be contacted. For recruiting information, please contact at 7711-1710 during business hours. No fees will be paid to MCA-Mongolia or any of its agents at any stage of the recruitment process (application, interview, processing, training fees or other).
Цагаан сарын барилдаанд Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, О.Хангай, Ц.Содномдорж тэргүүтэй улсын цолтой 70 бөх зодоглоно
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав "Хилэнт эх" хэмээх Модон луу жилийн сар шинийн барилдаанд зодоглохоор бүртгүүлсэн бөхчүүдийн жагсаалтыг Монгол бөхийн холбооноос танилцууллаа. Сар шинийн барилдаан энэ сарын 8-9-нд Монгол бөхийн өргөөнд болно.  Энэ жилийн цагаан сарын барилдааныг даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарди Ө.Бат-Орших, Ц.Бямба-Отгон тэргүүтэй улсын заан долоо, улсын харцага 14, улсын начин 42 нийт 70 улсын цолтон бүртгүүлжээ. Мөн цагаан сарын аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн аймгийн арслан Э.Мөнхжаргал тус барилдаанд зодоглоно. Сонирхуулахад Э.Мөнхжаргал цагаан сарын том, бага хоёр барилдаанд түрүүлсэн гурав дахь бөх болсон билээ. Түүнээс өмнө улсын аварга Ч.Санжаадамба, улсын харцага Ш.Мөнгөнбаатар нар ийм амжилт үзүүлж байв.  Э.Мөнхжаргал хоёр жилийн өмнө аймгийн заан цолтойдоо Цагаан сарын барилдааны түрүү бөхөөр тодорсон анхны бөх болж түүхэн амжилт үзүүлсэн юм. Сүүлийн 10 жилд цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөхчүүд 2023: у.з Б.Бат-Өлзий 2022: а.з Э.Мөнхжаргал 2019: у.а Р.Пүрэвдагва 2018: у.х Б.Бат-Өлзий 2017: у.ав Ч.Санжаадамба 2016: у.х Ц.Содномдорж 2015: у.з Ч.Санжаадамба 2014: у.г Д.Рагчаа 2013: у.а Г.Эрхэмбаяр 2012: у.ав С.Мөнхбат
Цагаан сарын баяраар зах, худалдааны төвүүдийн ажиллах ХУВААРЬ
Гэрэл зургийг mpa.mn XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн 1-ний өдөр 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. Цагаан сарын баяраар шинийн 1, 2, 3-нд бүх нийтээрээ амрах хуультай. Энэ хугацаанд зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гаргасан байна. Маргааш буюу битүүнд нийслэлийн зургаан дүүрэг дэх зах, худалдааны төвүүд ердийн цагийн хуваариар ажиллах бол хоёрдугаар сарын 10-нд дийлэнх нь амарна. Харин Нарантуул зах, Баялаг ундраа худалдааны төв хоёрдугаар сарын 21-нийг хүртэл ажиллахгүй юм байна. Дэлгэрэнгүй хуваарьтай танилцана уу: № Д/д Зах, худалдааны төвийн нэр  Зах, худалдааны төвийн ажиллах болон амрах цагийн хуваарь Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо 2024.02.09-ний өдөр ажиллах цаг Амралт эхлэх огноо Амралт дуусах огноо БАЯНГОЛ ДҮҮРЭГ  1 1 ТБД андууд худалдааны төв 10:00-20:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 2 2 Гранд Плаза худалдааны төв   09:00-20:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 3 3 Барс-1 худалдааны төв  09:00-19:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 4 4 Ханбүргэдэй  худалдааны төв Хүнс /09:00-20:00/  Амрахгүй /09:00-20:00/ Бараа /Амарна/ 2024.02.09 2024.02.11 2024.02.12 5 5 Орхон худалдааны төв 09:00-19:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 6 6 Баянгол худалдааны төв 10:00-20:00 2024.02.10 2024.02.13 2024.02.14 7 7 Корал центр худалдааны төв 10:00-20:00 2024.02.10 2024.02.13 2024.02.14 8 8 Зурагт зах 10:00-20:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 9 9 Экстра худалдааны төв 09:00-16:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 10 10 Ардын хоршоо худалдааны төв 09:00-20:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 11 11 Өндөр дэнж төрөлжсөн худалдааны төв 10:00-14.00 2024.02.10 2024.02.19 2024.02.20 12 12 Нарлаг худалдааны төв 10:00-18:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 13 13 Ачлал их дэлгүүр 10:00-19:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 14 14 1000 нэр худалдааны төв 10:00-18:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 15 15 10000 нэр худалдааны төв 10:00-18:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 16 16 Билэг Их дэлгүүр 10:00-18:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 17 17 Экстра худалдааны төв 09:00-16:00  2024.02.10 2024.02.12 2024.02.13 18 18 Макс молл худалдааны төв 10:00-20:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 19 19 Момми худалдааны төв 08:00-20:00  2024.02.10 2024.02.10 2024.02.11 20 20 Гурван билэг худалдааны төв 10:00-17:00 2024.02.10 2024.02.11 2024.02.12 21 21 Элбэг их дэлгүүр 11:00-17:00 2024.02.10 2024.02.11 2024.02.12 22 22 Таван Эрдэнэ зах 08:00-20:00 2024.02.10 2024.02.15 2024.02.16 23 23 Хороолол худалдааны төв 09:00-19:00 2024.02.10 2024.02.14 2024.02.15 24 24 Гурвалжин-44 модны зах 10:00-20:00 2024.02.10 2024.02.13 2024.02.14 25 25 Биг худалдааны төв  09:00-14:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 26 26 Хермис худалдааны төв  10:00-19:00 2024.02.10 2024.02.13 2024.02.14 27 27 Хархорин худалдааны төв 09:30-18:00 2024.02.10 2024.02.15 2024.02.16 28 28 Барс-2 худалдааны төв 09:00-19:00 2024.02.10 2024.02.14 2024.02.15 29 29 Шинэ сандэй худалдааны төв 10:00-20:00 2024.02.10 2024.02.14 2024.02.15 30 30 Хялганат модны зах 10:00-14:00 2024.02.10 2024.02.13 2024.02.14 № Д/д Зах, худалдааны төвийн нэр  Зах, худалдааны төвийн ажиллах болон амрах цагийн хуваарь Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо 2024.02.09-ний өдөр ажиллах цаг Амралт эхлэх огноо Амралт дуусах огноо БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 31 1 Жуков худалдааны төв 10:00-20:00 2024.02.10 2024.02.13 2024.02.14 32 2 Баянзүрх худалдааны төв 09:00-19:00 2024.02.10 2024.02.15 2024.02.16 33 3 Баянзүрх худалдааны төв-2 09:00-19:00 2024.02.10 2024.02.13 2024.02.14 34 4 Тэнгэр худалдааны төв 07:00-21:00 11:00-21:00 цаг 35 5 Да хүрээ техникийн зах 10:00-14:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 36 6 Амгалан зах 08:00-20:00 2024.02.10 2024.02.19 2024.02.20 37 7 Нарантуул худалдааны төв 10:00-20:00 2024.02.10 2024.02.20 2024.02.21 38 8 Сандэй плаза худалдааны төв 10:00-16:00 2024.02.10 2024.02.13 2024.02.14 39 9 Шөнийн зах 11:00-00:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 40 10 Баялаг ундраа худалдааны төв 10:00-20:00 2024.02.10 2024.02.20 2024.02.21 41 11 Асайт худалдааны төв 09:00-19:00 2024.02.10 2024.02.15 2024.02.16 42 12 Дүнжингарав худалдааны төв 10:00-15:00 2024.02.10 2024.02.14 2024.02.15 43 13 Баянзүрх худалдааны төв 10:00-20:30 2024.02.10 2024.02.13 2024.02.14 44 14 Улаанхуаран эко зах 09:30:19:30 2024.02.10 2024.02.13 2024.02.14 45 15 Натур худалдааны төв 09:00-17:00 2024.02.10 2024.02.13 2024.02.14 № Д/д Зах, худалдааны төвийн нэр  Зах, худалдааны төвийн ажиллах болон амрах цагийн хуваарь Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо 2024.02.09-ний өдөр ажиллах цаг Амралт эхлэх огноо Амралт дуусах огноо СҮХБААТАР ДҮҮРЭГ 46 1 UB mart худалдааны төв 10:00-18:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 47 2 Гурван гал худалдааны төв 10:00-15:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 48 3 Выставка худалдааны төв 11:00-17:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 49 4 Шангрила худалдааны төв Цагийн хуваарийн дагуу хэвийн үйл ажиллагаа явуулна. /Амрахгүй/ 50 5 Наран плаза худалдааны төв 10:00-19:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 51 6 Наран Молл худалдааны төв 10:00-19:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 52 7 Саруул зах 09:00-16:00 2024.02.10 2024.02.16 2024.02.17 53 8 Улаанбаатар их дэлгүүр  10:00-19:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 54 9 Метро молл  худалдааны төв 10:00-19:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 55 10 Их тойруу худалдааны төв 09:00-13:00 2024.02.10 2024.02.14 2024.02.15 56 11 Бүрд худалдааны төв 09:00-16:00 2024.02.10 2024.02.14 2024.02.15 57 12 Экстра төв худалдааны төв 09:30-16:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 58 13 Бүрэн плаза  худалдааны төв 09:00-20:00 2024.02.10 2024.02.15 2024.02.16 59 14 Аму плаза худалдааны төв 09:00-21:00 2024.02.10 2024.02.13 2024.02.14 60 15 Бэлх зах  10:00-19:00 2024.02.10 2024.02.14 2024.02.15 61 16 Соёмбо зах  10:00-20:00 2024.02.10 2024.02.10 2024.02.11 № Д/д Зах, худалдааны төвийн нэр  Зах, худалдааны төвийн ажиллах болон амрах цагийн хуваарь Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо 2024.02.09-ний өдөр ажиллах цаг Амралт эхлэх огноо Амралт дуусах огноо СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 62 1 Сэлэнгэ худалдааны төв Амарна 2024.02.10 2024.02.16 2024.02.17 63 2 21 худалдааны төв 10:00-22:00 2024.02.10 2024.02.14 2024.02.15 64 3 Сутайн буянт худалдааны төв 09:00-17:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 № Д/д Зах, худалдааны төвийн нэр  Зах, худалдааны төвийн ажиллах болон амрах цагийн хуваарь Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо 2024.02.09-ний өдөр ажиллах цаг Амралт эхлэх огноо Амралт дуусах огноо ХАН-УУЛ ДҮҮРЭГ 65 1 Хүннү молл худалдааны төв 10:00-21:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 66 2 Фүүд сити худалдааны төв 10:00-21:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 67 3 Ханбогд эко зах 09:00-21:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 68 4 Фермерүүд зах 09:00-17:00 2024.02.10 2024.02.14 2024.02.15 69 5 Хан-уул яармаг зах 09:00-19:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 70 6 Дэлгэр хангай зах 09:00-19:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 71 7 Монопол худалдааны төв 09:00-20:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 72 8 Саямаа худалдааны төв 09:00-21:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 73 9 Буянт ухаа зах 09:00-21:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 74 10 Хаппи март худалдааны төв 09:00-21:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 75 11 Их наяд худалдааны төв 09:00-21:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 76 12 Зайсан стар худалдааны төв 09:00-20:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 77 13 Их монгол плаза худалдааны төв 09:00-21:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 78 14 Номин хайпермаркет 08:00-22:00 Амрахгүй 2024.02.13 79 15 Монгол фармер худалдааны төв 09:00-20:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 80 16 Органик маркет 10:00-20:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 81 17 Лавай худалдааны төв 10:00-20:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 82 18 Бум худалдааны төв 10:00-20:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 № Д/д Зах, худалдааны төвийн нэр  Зах, худалдааны төвийн ажиллах болон амрах цагийн хуваарь Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо 2024.02.09-ний өдөр ажиллах цаг Амралт эхлэх огноо Амралт дуусах огноо  ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 83 1 Бокс Молл  худалдааны төв 09:00-20:00 2024.02.10 2024.02.14 2024.02.15 84 2 Содон Бөмбөгөр худалдааны төв 09:00-20:00 2024.02.10 2024.02.14 2024.02.15 85 3 Алтжин Бөмбөгөр  худалдааны төв 09:00-20:00 2024.02.10 2024.02.14 2024.02.15 86 4 Юмт Бөмбөгөр   худалдааны төв 09:00-20:00 2024.02.10 2024.02.14 2024.02.15 87 5 Нарантуул 2 худалдааны төв 07:00-18:00 2024.02.10 2024.02.14 2024.02.15 88 6 Нарлаг Дэнж худалдааны төв 07:00-18:00 2024.02.10 2024.02.12 2024.02.13 89 7 Шонхор зах 03:00-17:00 2024.02.10 2024.02.14 2024.02.15
Их дэлгүүр, сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах ХУВААРЬ
Гэрэл зургийг mpa.mn Их дэлгүүр, сүлжээ дэлгүүрүүдийн сар шинийн баярын өдрүүдээр ажиллах хуваарийг хүргэж байна. Баярын өдрүүдэд Оргил супермаркет ердийн цагийн хуваариар ажиллах аж. Бусад сүлжээ дэлгүүрүүдийн хуваарьт өөрчлөлт оржээ. Дэлгэрэнгүй хуваарь: № Их дэлгүүр, сүлжээ дэлгүүрийн нэр Амрах огноо Богино цагаар ажиллах огноо     Богино цагаар ажиллах огноо Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо 1 Улсын их дэлгүүр Номин тав трейд ХХК 2024.02.10 2024.02.11-нд 11:00-20:00 цаг   2024.02.12-нд 09:00-22:00 цаг   2024.02.13. 2 Номин их дэлгүүр 2024.02.10 2024.02.11-нд 11:00-20:00 цаг   2024.02.12-нд 09:00-22:00 цаг   2024.02.13. 3 Номин супермаркет хайпермаркет, агуулах дэлгүүрүүд, 2024.02.10-нд Номин Супермаркет Зунжин, ЭНЭШТ салбар 11:00-20:00 цаг; Номин  Хайпермаркет Наадам, Буянт-ухаа салбар 11:00-20:00 цаг;  Номин Агуулах худалдаа 22-н товчоо, Баянзүрх салбар  10:00-21:00 цаг хүртэл ажиллана. Бусад сүлжээ дэлгүүрүүд амарна.   2024.02.11-нд Номин Супермаркет, Номин  Хайпермаркет,  Номин Агуулах худалдаа салбарууд  10:00-21:00 цаг 2024.02.12-нд Номин Супермаркет, Номин  Хайпермаркет салбарууд 08:45-22:00 цаг; Номин Агуулах худалдаа Баянзүрх, 22-н товчоо салбар 08:00-22:00 цаг; Номин Агуулах худалдаа Хан-Уул, Баянхошуу салбар 09:00-22:00 цаг; 2024.02.13. 4 Имарт хайпермаркет Скай хайпермаркет ХХК 2024.02.10 2024.02.09-нд 09:00-21:00 цаг 2024.02.11-2024.02.12-нд 12:00-21:00 цаг 2024.02.13. 5 Миний дэлгүүр 2024.02.10 2024.02.11-нд 10:00-19:00 цаг - 2024.02.12 6 Carrefour болон Сансар сүлжээ дэлгүүр -   2024.02.10-нд 11:00-22:00 цаг   2024.02.11-нд 10:00-22:00 цаг     2024.02.12 7 Оргил супермаркет Ердийн цагийн хуваариар ажиллана. /09:00-22:00 цаг /   Эх сурвалж: УБЗАА
Д.Баттөмөр Монгол Улсын Гавьяат жүжигчин боллоо
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Төрийн ордонд өнөөдөр сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.  Энэ үеэр жүжигчин, найруулагч Д.Баттөмөр Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ.  Тэрбээр 1981 онд төрсөн. Сүүлд түүний найруулагчаар нь ажилласан "Трио" уран сайхны кино олон нийтэд хүрсэн бөгөөд даун синдромтой иргэний дүрийг онцлон гаргасан. Тэрбээр мөн тус кинонд бүтээсэн дүрээрээ АНУ-ын "Seattle Filmmaker Awards" наадмаас "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагнал хүртсэн билээ.  "Трио" уран сайхны кино нь нийт 17 улсаас 22 шагнал хүртээд буй.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч гэргийнхээ авсан үнэтэй бэлэгтэй холбоотой дуулианд анх удаа тайлбар өгөв
Өчигдөр орой Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлын өгсөн дэлгэрэнгүй ярилцлага KBS телевизээр цацагдсан юм. Энэ үеэр тэр олон сэдэв хөндсөний нэг нь тэргүүн хатагтайн авсан үнэтэй бэлэгтэй холбоотой дуулиан байлаа. Тэргүүн хатагтай Ким Кон Хэ өөртэй нь уулзсан солонгос гаралтай америк номлогчоос гурван сая воны ($2,200) үнэтэй Christian Dior брэндийн цүнх бэлэгт авч байгааг харуулсан дүрс бичлэг өнгөрсөн сард нийтэд тарсан юм. Үйл явдал 2022 оны есдүгээр сард болсон бөгөөд бэлэг өгсөн хүн бугуйн цагны нууц камераараа бичлэгийг үйлдсэн юм байна. Юн Сүк Ёл үүнийг улс төрийн зорилготой явуулга байсан, тийм ч учраас 2022 онд үйлдсэн бичлэгийг сонгуулийн жил гарсан хойно тараасан гэж үзэж байгаагаа ярьжээ. Мөн гэргийгээ хүний өгсөн бэлгийг авахаас татгалзаж, гомдоохгүй гэсэндээ ийм урхинд орсныг тайлбарласан байна. “Тэр уг бэлгээс хүйтэн сэтгэлээр татгалзаж чадаагүй нь алдаа болсон. Хэрвээ үүнийг асуудал гэж үзэж байгаа бол надад жаахан харамсалтай байна” гэж ерөнхийлөгч ярьжээ. Тэрбээр цааш нь ярихдаа “Хамгийн гол нь бид дахин ийм арга зальд автахгүй байхын тулд дүрэм журмыг улам тодорхой болгож, биеэ зөв авч явах ёстой юм” гэсэн байна. Тэргүүн хатагтайг тойрсон энэ дуулиан дөрөвдүгээр сарын 10-нд болох парламентын сонгуульд оролцох эрх баригч намын нэр хүндэд муугаар нөлөөлөөд байгаа. Дээрх явдал Юн Сүк Ёлыг 2022 оны тавдугаар сард ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараахан, Сөүлийн өмнөд дүүрэг дэх хувийн сууцандаа амьдардаг байхад нь болжээ. Тухайн үед АНУ-ын солонгос гаралтай иргэн талийгаач эцэгтэй нь холбоотой байсан хүн гэж өөрийгөө танилцуулаад тэргүүн хатагтайтай уулзахаар ирж байсан гэнэ. “Одоо бид ерөнхийлөгчийн ордонд амьдарч байгаа. Тиймээс иймэрхүү асуудлыг илүү сайн зохицуулах боломжтой болсон. Гол нь ард иргэдийн дунд буруу ойлголт үүсгэх аливаа үйлдэл гарахаас сэргийлэх боломжтой болсон байгаа” гэж ерөнхийлөгч ярьжээ. Цүнхтэй холбоотой дуулианы улмаас тэргүүн хатагтайтай “ам муруйсан” эсэх талаар асуухад Юн Сүк Ёл инээгээд “Огт тийм зүйл болоогүй” гэж хариулсан байна.   Эх сурвалж: Yonhap News
Монгол Улсын Гавьяат малчин Д.Дашзэвэгт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.  Энэ үеэр уламжлалт улсдаа 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө сум нэгдлээ тэргүүлж, мал аж ахуйг орчин үеийн арга зүйтэй хоршуулан хөгжүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах, малын тоо толгойг тогтвортой өсгөхөд идэвх санаачилга гарган залуу малчдыг сурган бэлтгэж буй бодит хувь нэмрийг нь үнэлэн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин, Монгол Улсын Гавьяат малчин Доржийн Дашзэвэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Рэппер Дрэйкийн нүцгэн бичлэгийг үзэх гэсэн хүмүүс X аппликэйшнийг таталтын тоогоор тэргүүлэгч болгов
Лхагва гарагт X сошиал платформын гар утасны аппликэйшн таталтын тоогоороо Apple-ийн App Store дэлгүүрийн жагсаалтыг тэргүүлжээ. Энэ нь рэппер Дрэйкийн нүцгэн дүрс бичлэг тус платформд тарсантай холбоотой өсөлт байсан байна. Өөрөөр хэлбэл алдартай рэпперийн нүцгэн дүрсийг үзэх гэсэн олон хүмүүс X аппликэйшнийг татаж суулгажээ. Дрэйкийн хагас нүцгэн байдалтай бэлгийн харилцаанд орж буйг харуулсан гэгдэж буй дүрс бичлэг Лхагва гарагт X платформд тарж, “drakevideo” гэсэн хаштаг АНУ-ын зах зээлд тэргүүлж байлаа. Хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө тус платформд бас поп од Тэйлор Свифтийн хиймэл оюуны технологиор үүсгэсэн хуурамч нүцгэн зураг тарж байсан юм. Гэхдээ дээрх дуулианууд X-ийн хувьд зах зээлээ тэлэхэд нь сайн нөлөө үзүүлсэн байна. Өчигдөр тэрбумтан Илон Маск аппликэйшн нь жагсаалтын номер нэг болсныг бахархалтайгаар зарлажээ. 𝕏 is now the #1 most downloaded app of any kind! pic.twitter.com/TeqWxcmZfs — Elon Musk (@elonmusk) February 7, 2024 Гэхдээ нөгөө талаар энэ үзэгдэл X компани ёс бус агуулгыг хянаж, хязгаарлаж чадахгүй байгаагийн нэг илрэл болж байна. Тэйлор Свифтийн зураг тарахад X компани дуучны нэрээр хайх үйлдлийг бүрэн хориглосон нь үнэндээ аргаа барсан хэрэг байв. Энэ удаа ч бас Дрэйкийн дүрс бичлэгийн тархалтыг зогсоож чадахгүй байгаа нь харагдсан байна. Нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, зохисгүй бичлэгийг нийтэлсэн олон мянган постыг устгаад байгааг тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Жо Бенарроч мэдэгдсэн юм. Гэвч энэ мэдэгдлийн дараа “Drake” нэрээр хайхад олон сая хандалттай постууд илэрсээр байжээ. 2022 оны есдүгээр сард Илон Маск асар өндөр үнээр Твиттер компанийг худалдан авсныхаа дараа зардал хэмнэх зорилгоор агуулгын хяналт хариуцсан ажлын байруудыг цомхотгож байсан юм.   Эх сурвалж: The Verge
Тодруулга: Цахилгааны хязгаарлалт хуваарийн дагуу хийгдэж байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд цахилгааны хязгаарлалт хийж буй.  Цахилгааны хязгаарлалт 1-2 цаг үргэлжилдэг. Тэгвэл хязгаарлалт хийх хуваарьт багтаагүй ч зарим газар тог тасарсан талаар иргэдийн гомдол цахим орчинд гарсан билээ. Энэ талаар Улаанбаатар Цахилгаан Түгээх Станц (УБЦТЦ)-аас тодруулахад "Цахилгааны хязгаарлалт хуваарийн дагуу явж байгаа. Илүү газраар тасалдсан зүйл байхгүй. Харин Сонгинохайрхан дүүрэгт цахилгааны гэмтэл гарсан тул тодорхойгүй хугацаагаар тасарсан. Уг гэмтлийг засварлахаар шуурхай баг ажиллаж байгаа" гэж мэдээлэл өглөө. Мөн одоогоор Цагаан сарын баярын үеэр хязгаарлалт хийх мэдээлэл албан ёсоор ирээгүй гэж албаныхан мэдэгдлээ.
Д.Сүнжид: Халтиргаа гулгаа болон автобусны чиглэлийн асуудлаар Хотын даргатай холбоотой гомдол ХЭҮК-т ирээгүй
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав ХЭҮК-оос өнөөдөр хэвлэлийн хурал хийж, комиссын дарга Д.Сүнжид мэдээлэл өглөө. Тэрбээр "Гэр бүлийн тухай хуулийн төсөлд хүүхдийн тэтгэмж, хүүхдэд ногдох өмчийн асуудлаар санал өглөө. Засгийн газарт ХЭҮК-оос эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн чиглэлээр зөвлөмж хүргүүлсэн. Агаар, хөрсний бохирдол, усны менежмент, химийн хортой бодисын талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, барилга, зам талбай, гэрэлтүүлгийн стандартыг мөрдөх гэсэн таван зөвлөмжийг хүргүүлээд байна. Хүний эрхийн 22 дахь илтгэлийг 2024 оны хоёрдугаар сарын сүүлчээр Байнгын хороодтой хамтран хэлэлцүүлэг хийнэ. Өнгөрсөн жилийн илтгэлээр хил хамгаалах, шүүх, цагдаа, ЗХЖШ, ШШГЕГ, ШШҮХ зургаан байгууллагын албан хаагчдын хувцас хэрэгсэл, цалин хөлс, ажиллах орчны талаар тусгасан. Энэ асуудлыг хэлэлцэнэ. 2024 оны нэгдүгээр сард Дүнжингаравын уулзварт болсон ослын улмаас галд өртсөн айлуудын төлөөлөлтэй уулзсан. Засгийн газар болон НЗД нөхөн олговор, түрээсийн асуудлыг шийдэхээ хэлсэн. БЗД-ээс тухайн иргэдийг мэдээллээр хангаж, өрхийн эмнэлгийн эмч, сэтгэлзүйч 24 цагаар ажиллаж байна. Машины нөхөн төлбөрийг хэрхэх, түрээсийн төлбөрөө хурдан авах зэргийг хэлж байна. Цаашид ХЭҮК-оос хөндлөнгийн ажиглалт хийж өгөхийг хүссэн. Эдгээр асуудлыг Засгийн газарт уламжилсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх зөрчигдөөд буйг шалгасан. Эдгээр хүүхдүүдэд тохирсон сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар уулзалт хийж байна"  гэсэн мэдээллийг өглөө. Сэтгүүлчдийн асуултад "Халтиргаа гулгаа болон автобусны чиглэл өөрчлөгдсөн асуудлаар НЗД-тай холбоотой гомдол ХЭҮК-т ирээгүй. Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах, хүүхдийг оролцуулахыг хориглосон. 56 хүүхэд морьтой холбоотой осолд өртсөн байна. Орон нутгийн Засаг дарга нарт хурдан морины уралдаан зохион байгуулах гэж байвал зогсоох, хариуцлага тооцохыг сануулсан" хэмээн хариулав.
"Тухайн жилд учирсан болон учрах өвчин зовлон, ган зуд, муу муухай бүхнийг хөөн зайлуулж сор залдаг"
Гандантэгчэнлин хийдэд өнөөдөр/2024.02.08/ 16:00-17:00 цагт сор зална. Сүсэгтэн олон даган баясах боломжтой хэмээн мэдээллээ. Тухайн жилд учирсан болон учрах өвчин зовлон, ган зуд, алив муу муухай бүхнийг хөөн зайлуулж хуучин номын хурлын 29-ний өдрөөс үдээс хойно Чойжил бурхны үүднээс Сор залдаг. Сор гэдэг нь хадуур гэсэн үг бөгөөд нисванист сэтгэлээс үүдсэн сав, шимийн амьтдыг хорлогч ад, зэтгэрийг хатуу тарнийн зан үйл, бясалгалын үүднээс уг үндсээр нь хадуур мэт хяргаж галд шатаан устгаад сайн сайхныг галын дөл адил бадраах бэлгэдэлтэй зан үйл. Ингэж сахиус бурхдын тахилга бясалгалаар өнгөрч буй жилийнхээ бүх муу муухайг үлдэн хөөж, угтан ирж буй жилдээ сайн сайхныг жигдлэн даатгаж ачлалын тахил өргөн өлзий оршоосноор Хуучин номын хурал өндөрлөнө хэмээн тайлбарлав.   Эх сурвалж: МБШ Төв-Гандантэгчэнлин хийд
Удирдаач Ч.Чинбат Монгол Улсын Ардын жүжигчин боллоо
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.  Энэ үеэр Монгол Улсын Консерваторийн захирал асан, профессор, Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Чулууны Чинбатад Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээв.  Түүний хувьд Монголын хөгжмийн урлагийг хөгжүүлэх үйлсэд 40 гаруй жил үр бүтээлтэй ажиллахдаа хөгжмийн сургалтыг дэлхийн түвшинд хүргэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, өндөр зэрэглэлийн хөгжмийн урлагийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд оюун ухаан хүч хөдөлмөрөө зориулж, дэлхийн болон Монголын сонгодог хөгжмийг олон улсын тайзнаа удирдан тоглуулж, соёл урлагийн салбарт оруулсан жинтэй хувь нэмрээ оруулсан хэмээн Ерөнхийлөгч хэллээ.   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
"Баярын өдрүүдэд Улаанбаатарын гол гудамж, замуудад хөдөлгөөн зохион байгуулалтын өөрчлөлт хийхгүй"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Жил бүрийн цагаан сарын баяраар орон нутгийг зорьсон замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Жолооч нар орон нутгийн замыг зорихдоо урьдчилан цаг агаарын мэдээллийг харж, тээврийн хэрэгслийн өвлийн дугуй, цан үлээгүүр, галын хор, эмийн сан болон бусад дагалдах хэрэгслийг шалгаж, том оврын ачааны автомашины оврын хэмжээг тодотгосон гэрэл ойлгогч байршуулж, замд гарахаас өмнө сайтар амарч замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцох шаардлагатай. Тээврийн хэрэгслийн зорчигч нар аян замд бууж, суухдаа зорчих хэсэг тал руу, бие засахдаа замын эсрэг тал руу явж зам тээврийн ослын хохирогч болох эрсдэл цөөнгүй гардаг учир анхаарахыг зөвлөе. Золголт хийхдээ айраг, нэрмэл зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. "Согтууруулах ундаа" гэж хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, 2 хувиас дээш хатуулагтай нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи, дарс, шар айраг зэргийг хэлдэг. Жолооч нар шалгах үед архи, дарс уугаагүй бол зүгээр гэж ойлгодог эсвэл туршлагагүй, огт жолооч биш хүмүүст жолоогоо шилжүүлж өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулна. Нийслэл Улаанбаатар хотын хувьд жил бүр ачаалал авдаг гудамж замуудыг тоочвол: ХУД-ийн нутагт - Нисэхийн тойргоос хойш Моносын уулзвар хүртэлх замууд; СХД-ийн нутагт - Баянхошуу, Толгойт, Орбитын орчмын замууд болон  Энхтайваны өргөн чөлөө өглөө баруунаас зүүн тийш, орой зүүнээс баруун тийш; СБД-ийн нутагт -  Чингэлтэйн өргөн чөлөөний зам, Бэлх, Сэлх, 7 буудлын орчмын замууд; БЗД-ийн нутагт - Дарь эхийн болон Улиастайн замууд; ЧД-ийн нутагт - Хайлаастын эцэс, Хүчит шонхор, Дэнжийн 1000-аас Янмалын давдаг шулуун замууд; БГД-ийн нутагт - Энхболдын, Энхбаярын, Телевизийн замууд, Стандарт дэлгүүрийн гарц. Баярын өдрүүдэд Улаанбаатар хотын гол гудамж, замуудад ямар нэгэн хөдөлгөөн зохион байгуулалтын өөрчлөлт хийхгүй. Жолооч та бүхэн айлд золголт хийхээр орохдоо гудамж, зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулахдаа шуурхай албаны тээврийн хэрэгсэл явах боломжийг хязгаарлахгүйгээр зогсоох. Хорооллын доторх зам, хашаан дотор хөдөлгөөн эхлэхдээ зам орчны нөхцөл байдлыг биеэр шалгаж хүүхэд мөргөж гэмтээхээс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Зөвлөмж: Замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, Саадыг тойрон гарахдаа аюулгүй байдлыг бүрэн хангах; Замын зорчих хэсэг дээр зогсохгүй байх, зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд ослын зогсолтын тэмдгийг тогтоосон зайнд шуурхай байрлуулах; 8-аас дээш цагаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хот хоорондын замд зорчих үедээ 2 цаг тутамд зогсож 15 минутаас багагүй хугацаанд биеийнхээ чилээг гаргах, нойроо сэргээж байх; Зорчигч нар жолоочийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг анхаарч зөрчихгүй байх талаар шаардлага тавьж, зөвлөж явах зэрэг нь өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах хамгийн чухал алхам. 2022 оны цагаан сарын баярын амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 18, 2023 оны цагаан сараар найман хүн нас барсан харамсалтай тохиолдлууд гарчээ.   Эх сурвалж: ТЦА
Монгол Улс дахь бүс нутгийн ногоон хөгжлийг дэмжих бэлэн байдлын төслийг УАНС-гийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлнэ
Худалдаа, хөгжлийн банк болон Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан нар Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулснаар хоёр тал “Монгол Улс дахь бүс нутгийн ногоон хөгжлийг дэмжих бэлэн байдлын төсөл”-ийн хүрээнд хамтран ажиллах юм.   Оюу Толгойн зэсийн уурхайд түшиглэсэн эдийн засгийн хөгжил болон уул уурхайд ажиллах хүчин нэмэгдэхийн хэрээр Ханбогд сумыг зорих хүн амын тоо ирээдүйд өсөх хандлагатай байна. Үүнтэй холбогдуулан тус бэлэн байдлын төслийн зорилго нь Ханбогд сумын хөгжлийг анхнаас нь хүнд ээлтэй, ногоон, тогтвортой хөгжил рүү чиглүүлэх юм. Мөн энэ хүрээнд ногоон, байгальд ээлтэй тоног төхөөрөмжүүдийг тодорхойлох, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, төр болон хувийн хэвшлийн хамтарсан холимог санхүүжилтийн загварыг хөгжүүлнэ. Ингэснээр санхүүжилтийн схем болон хөшүүргийн механизмыг цогцоор нь тодорхойлох юм.   Худалдаа, хөгжлийн банк нь Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллага. Сангийн Удирдах зөвлөлд “Монгол Улс дахь бүс нутгийн ногоон хөгжлийг дэмжих бэлэн байдлын төсөл”-ийг танилцуулж батлуулсан юм. Үр дүнд нь төслийн нийт өртгийг Уур амьсгалын ногоон сан (УАНС)-гийн буцалтгүй тусламжаар бүрэн санхүүжүүлэхээр болж байна. Худалдаа, хөгжлийн банк нь уг төслийн зохицуулагч байгууллагын үүргийг гүйцэтгэх юм. Мөн хоёр тал хамтран орон нутгийн иргэд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, мэргэжилтнүүдийн оролцоо болон нөөц бололцоог нэгтгэж тус төслийн хэрэгжилтийг илүү үр дүнтэй болгох юм. Оюу толгой ХХК, Өмнөговь аймгийн ЗДТГ, Ханбогд сумын ЗДТГ, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран орон нутгийн хөгжлийн цогц төлөвлөгөө болох Ханбогд сумын төвийг хөгжүүлэх “Мастер төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд зориулан 5 жилийн хугацаанд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх амлалт өгч 2022 оны 5-р сард Санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Үүний хүрээнд Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгой сан ТББ албан ёсоор байгуулагдаж, Ханбогд сумыг аюулгүй, гэр бүлд ээлтэй суурин болгон хөгжүүлэх, оршин суугчдын амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, түргэн, бодит үр өгөөжийг өгөх бүтээн байгуулалт дэд бүтцийн, нийгмийн болон бизнес хөгжлийн төслүүдийг эхлүүлэн хэрэгжүүлсээр байна. ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА