title
stringlengths
4
194
content
stringlengths
5
342k
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван ханатай гэр шатаж, нэг иргэн амиа алдсан байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Өнгөрсөн хоногт/2024.01.30/ нийслэлийн хэмжээнд гал түймрийн найман дуудлага бүртгэгдэж, нэг иргэн гал түймэрт өртөж амь насаа алджээ. Онцгой байдлын байгууллагаас мэдээлснээр Чингэлтэй дүүрэг, гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага 21:50 цагт иржээ. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход таван ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж, уг гал түймэрт 44 настай эрэгтэй өртөж, нас барсан байсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна. "Гэр хороолол, зуслангийн бүсэд гэр, байшин шатсан дуудлага мэдээлэл буурахгүй байна. Иймд иргэд гэр, сууцныхаа цахилгааны ашиглалт, пийшин, зуух, яндан, угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангаж аюулгүй байдлаа хангах"-ыг онцгойлон анхаарууллаа. Гэрээс гарахдаа цахилгаан хэрэгсэл, пийшин зуухны аюулгүй байдлыг тогтмол шалгаж байхыг зөвлөв.   Эх сурвалж: НОБГ
Согтуугаар машин барьсан 675 иргэний жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 585 хүнийг ₮400,000-аар торгожээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Улсын хэмжээнд энэ сарын 25-ны байдлаар согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчил 1,156 гарчээ. Үүнээс 675 иргэнд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Тодруулбал дээрх иргэдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 585 хүнийг 400,000 төгрөгөөр торгосон бол 193 хүнийг 7-30 хоногоор баривчилжээ.  Торгуулийн мөнгөн дүнг тооцоод үзвэл 234 сая төгрөг. Харин өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу эрхээ хасуулсан байсан 167 иргэн дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон асуудлыг эрүүгийн журмаар шалгуулахаар болсон байна. Эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдлын 77.2% нь орон нутагт бүртгэгджээ. Жолооч согтуурсан үедээ машин барьсан эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400,000 төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулдаг болсон. Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ дахин машин барьсан бол 1-3 жилээр жолоодох эрхийг хасах, 2,700,000-14,000,000 хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жилийн хорих ял оноох хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэн билээ.
ҮЙЛ ЯВДАЛ: Тэгш хамруулах боловсролыг дэмжих төслийн хаалт болно
Төрийн ордонд  08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.  Туушин зочид буудалд 09:00 цагт Тэгш хамруулах боловсролыг дэмжих төслийн хаалт болно. Энэ үеэр төслийн хүрээнд гарсан сайн туршлага болон орон нутаг дахь тогтолцоо, сургууль, цэцэрлэгт бий болсон өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ.  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн дүгнэлтийг танилцуулна. Монгол Улсын Дээд Шүүхэд С.Батдөлд холбогдох эрүүгийн хэрэгт түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хянан хэлэлцэнэ. ГХЯ-д 11:00 цагт Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
Эх орны бүтээл Багро
Хүнсний ногоо нь их хэмжээний эслэг агуулдаг учраас хоол боловсруулах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Хүнд, махан хоол идэхдээ ногооны салат, эсвэл даршилсан ногоог хамт хэрэглэх нь хоолны шингэцэд ихээхэн нөлөөтэй байдгийг ч хоол зүйчид зөвлөдөг. Ялангуяа монголчуудын түгээмэл хэрэглэдэг даршилсан өргөст хэмх байгалийн антиоксидантаар баялаг учраас бие махбодыг чөлөөт радикалуудаас чөлөөлж, хорт хавдрын тархалтыг саармагжуулдаг ач тустай. Үүгээр зогсохгүй магни, төмөр, кальцийн агууламж бүхий зарим төрлийн даршилсан ногоо  нь цус багадалтаас сэргийлж, дархлааг тэтгэх ид шидтэй гэдэг. Гэвч хүмүүсийн дунд нэгэн төөрөгдөл байдаг нь нууц биш. Энэ бол даршилсан ногоо тийм ч сайнгүй гэх өрөөсгөл ойлголт юм. Тэгвэл хүнсний ногоо, жимс жимсгэнийг нөөшилж даршлах нь хүн төрөлхтний бодож олсон хамгийн шилдэг санаа болохыг хүнсний салбарынхан онцолж байна. Учир нь ногоо, жимсгэнийг зооринд удаан хугацаанд хадгалах боломжгүй. Ялангуяа нарийн ногоог удаан хадгална гэдэг бүр ч төсөөлөмгүй зүйл. Харин шилэн саванд жимс, ногоог битүүмжлэн даршилбал тухайн бүтээгдэхүүний амт, чанар алдагдахгүйгээр үл барам хоёр жил хадгалсан ч тэжээллэг чанар нь хэвээрээ байдаг аж. Гол нь технологийн дагуу зөв нөөшлөх нь хамгаас чухал. Европ стандартын дагуу байгуулсан орчин үеийн анхны үйлдвэр болох “Багро” “шимт бодис алдагдуулахгүй технологи”-ийг үйлдвэрлэлдээ ашигладаг. Энэ технологийг Монголд анхлан нэвтрүүлсэн цорын ганц үйлдвэрийн хувиар тэд бүтээгдэхүүний шимт байдалд онцгойлон анхаардаг. Тухайлбал, ариутгасан шилэн саванд жимс, ногоог даршлахдаа түүхий эдээ битүүмжилсний хойно шилэн савны гаднаас 96 хэмийн халуун уураар дахин ариутгадаг байна. Ингэснээр шилэн саван дахь хүнсний ногоо, жимс жимсгэнэ 80 хүртэлх хэмийн халууныг хүлээн авдаг аж. Хэрэв үүнээс илүү халуун уураар ариутгавал тухайн бүтээгдэхүүний тэжээллэг шинж чанар алдагдах эрсдэлтэй. Тийм ч учраас “Багро” үйлдвэрийнхэн үйлдвэрлэлийг стандартын дагуу явуулж буй эсэхдээ үргэлж хяналт тавьдаг байна. Эх орны эрүүл хөрсөнд тарьж ургуулсан жимс жимсгэнэ, хүнсний ногоо бүхий үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд итгэх хэрэглэгчдийн тоо ч өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг “Багро” үйлдвэрийнхэн онцолж байсан юм. Аюулгүй, найдвартай басхүү амт чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэх нь зөвхөн үйлдвэрт өрнөж буй үйл явцаас хамаарах зүйл биш аж. Үр сонгохоос эхлээд тариалалт, ургац хураалт, тээвэрлэлт гээд бүхий л шат дамжлагад санаа тавьж байж, хэрэглэгчдэд нүүр бардам санал болгох даршилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээ үйлдвэрийнхэн хэлж байлаа. “Багро”-гийн түүх ингэж эхэлсэн   Компот, даршилсан ногооны зах зээлд импортын бараа ноёлж байх үед “Багро” брэндийн үүсгэн байгуулагчид “Монголд түүхий эдүүд нь байхад бид яагаад үүнийг өөрсдөө хийж болохгүй гэж…” хэмээн бодсоноос түүх эхэлжээ. Ингээд 2009 онд Улаанбаатар хотоос 35 км-ийн зайд байрлах социализмын үеийн “Дэвшил” сангийн аж ахуйн газрыг худалдан авч, үйлдвэр байгуулснаар “Монголын” гэх цоо шинэ брэнд мэндэлсэн байна. Анх “Багро” хүнсний үйлдвэр дунайский салат буюу алаг салат, мөн даршилсан өргөст хэмх гэх мэт дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд хөл тавьсан гэдэг. Харин одоо тус үйлдвэр 30 гаруй нэр төрлийн 40 орчим брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цаашид тэд даршилсан жимс, хүнсний ногооноос гадна хөлдөөсөн, хатаасан ногоогоор бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлж, ногооны бэлдэцийн үйлдвэрлэл рүү орох төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн лечо болон нухаш төрлийн бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд ихээхэн анхаарч байгаагаа үйлдвэрийн хамт олон онцолж байлаа. “Багро” үйлдвэр үйл ажиллагаа явуулж буй энэ 15 жилийн хугацаанд зах зээлд хэд хэдэн үйлдвэрлэгч хөл тавьсан ч өнөөдөр томоохон үйлдвэрлэгчдээс тун цөөн нь л оршин тогтносон хэвээр байна. “Багро” үйлдвэр  зах зээлийн хамгийн сорилттой үеэ хэдийнэ даван туулж чадсан учраас одоо ирээдүйгээ илүү гэрэлтэйгээр төсөөлж, зах зээлээ тэлэхээр төлөвлөж байна.  Үндэсний үйлдвэрлэлийн үнэ цэн Ногоочдоос авч буй түүхий эддээ жил тутам хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулж байгаагаа “Багро” ХХК-ийн захирал Д.Энхболд онцолж байв. “Багро” брэндийн түүхий эдийг анх зөвхөн Дархан-Уул аймгийн Орхон сумын ногоочид бэлтгэн нийлүүлдэг байсан бол одоо Сэлэнгийн Зүүнбүрэн, Шаамар сумдын ногоочид нийлүүлэлтийн гинжин хэлхээнд нэгджээ. Үндэсний үйлдвэрлэлийн үр шимээр амьжиргаагаа тэтгэж буй эдгээр айл өрхийн тоо “Хүнсний хувьсгал”-ын нөлөөгөөр цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна. Төр засгаас хэрэгжүүлж буй энэ арга хэмжээнээс гадна иргэн бүрийн эх оронч сонголт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, газар тариалангаар амьжиргаагаа тэтгэж буй олон зуун айл өрхөд бодит үр нөлөөгөө үзүүлж чадахыг “Багро” ХХК-ийн захирал Д.Энхболд онцолсон. Мөн тэрбээр гадаад л бол сайн гэсэн өрөөсгөл ойлголт сүүлийн жилүүдэд харьцангуй эерч байгааг ярилцлагын үеэр тодотгож байсан юм. 2021 онд л гэхэд даршилсан ногоо, жимсний чанамал зэрэг чанар, эрүүл ахуйн баталгаагүй 11.6 тонн хүнсний бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэхийг завдсаныг гаалийн мэргэжилтнүүд таслан зогсоосон байдаг. Харин албан ёсоор импортолж байгаа бүтээгдэхүүний тухайд, лабораторийн түвшинд хар тугалга, пестицид, бактер зэргийг шалгаж байгаа ч, мөн л дотоодын үйлдвэрүүдийг шалгадаг шиг хяналт шалгалт хийх боломжгүй учраас хэрэглэгчид дотоодын брэндээ сонгох нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Өдгөө “Багро” хүнсний үйлдвэр үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP /Good manufacturing practice/ олон улсын стандартыг нэвтрүүлээд байна. ДЭМБ-аас гаргасан энэхүү стандартад хүнсний үйлдвэрлэл явуулах эрүүл, аюулгүй орчин бүрдүүлсэн, технологийн урсгал, хүнсний үйлдвэрлэлд тавигдах зохих шаардлагуудыг бүрэн хангасан үйлдвэрүүд л тэнцдэг байна. Үндэсний үйлдвэрлэл хөгжсөнөөр иргэдийн амьжиргаа дээшлэхийн зэрэгцээ хүн амын хэрэглээ илүү эрүүл, баталгаатай болдгийг олон улсын туршлага ч батлан харуулдаг. Солонгосчууд л гэхэд хүүхдэдээ багаас нь үндэсний үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүнийг сонгохыг зааж сурган үлгэрлэдэг. Тэд Монголд аялахаар ирэхдээ ч солонгос эзэнтэй зочид буудал, зоогийн газраараа үйлчлүүлдэг. Солонгост солонгос машины татвар ч бага байдаг. Дан ганц Солонгос гэлтгүй дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байгаа бүхий л улс орон үндэсний үйлдвэрлэлдээ түшиглэн хүчирхэг бөгөөд уян хатан эдийн засгийг бүтээж чадсан байдаг нь нууц биш. Яг үүн шиг монголчууд бид үндэсний үйлдвэрлэлдээ ээлтэй хандах хэрэгтэйг “Багро” компанийнхан уриалж байна. Мөн “эх оронч байх нь том зүйлээс эхлэхгүй, харин эх оронч сонголт хийх энгийн алхмаас эхэлнэ” хэмээн тэд тодотгож байсан юм. “Хүнсний хувьсгал”-д хүч нэмнэ Одоогоор монголчууд бид мах, гурилынхаа хэрэглээг дотоодоосоо бүрэн хангаж байна. Мөн өнгөрсөн намар ургац арвин байсны ачаар 175 мянган тонн төмс, 185 мянган тонн хүнсний ногоо хураан авч, төмсний хэрэглээг 100 хувиар, хүнсний ногооны хэрэглээг 85 хувиар дотоодоосоо хангасан. Хэдий бид хүнсний ногооныхоо дийлэнхийг дотооддоо тариалж байгаа ч даршилсан ногооны зах зээлд дийлэнх хувь нь импортын бүтээгдэхүүнээс хараат хэвээр байна.   Тиймээс  “Хүнсний хувьсгал”-ыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарынхны хүч, оролцоо хамгаас чухал. ХХААХҮЯ “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд ногоочдыг урамшуулдаг болж байгаа нь ногоочдыг дэмжих, түүхий эдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлж байгааг “Багро” үйлдвэрийн хамт олон хэлж байв. Салбартаа анхлан Италийн бүрэн автомат тоног төхөөрөмжөөр үйлдвэрээ тоноглосон “Багро” үйлдвэр цагт 2-3 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Хэрэв төр засгаас хэрэгжүүлж буй урамшуулал, хөнгөлөлттэй зээлийн бодлогууд үр дүнгээ өгч, түүхий эдийн нийлүүлэлт нэмэгдвэл тус үйлдвэрийн өнөөгийн үйлдвэрлэл 3-4 дахин өсөх бүрэн боломжтой аж. Энэ хэрээр дотоодын даршилсан ногооны зах зээлд үндэсний үйлдвэрлэгчид “гол тоглогчид” болох ирээдүй ойрхон байна.   Эх сурвалж: https://business.mn
Гэр бүлийн хүчирхийлэл давтагддаг, даамжирдаг, далд үйлдэгддэг
“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын зарим асуудал” сэдвээр 2023 онд Хууль зүйн докторын зэрэг хамгаалсан ОТИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал С.Эрдэнэболортой хийсэн ярилцлага хүргэж байна. - Таны "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын зарим асуудал" сэдвээр бичсэн докторын зэрэг хамгаалсан бүтээл нь өнөөгийн нийгмийн хамгийн эмзэг сэдвийг хөндсөн маш сонирхолтой, шинэлэг санаа дэвшүүлснийг онцлон дурдмаар байна.  Ярилцлагаа гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ гэдэг асуултаар эхлэх нь зүйтэй болов уу? - Би ярилцлагаа уншигчдадаа зориулаад аль болох хуулийн хэллэгээс зайлсхийж ярих нь зүйтэй болов уу гэж бодож байна. Бодит амьдрал дээр гэр бүлийн хүчирхийллийг хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр эхнэр нөхөр хоёрын хооронд үүссэн зодооны асуудал гэж ойлгодог. Энэ нь зөвхөн бие махбодын хүчирхийлэл бус давтагддаг, даамжирдаг, далд үйлдэгддэг нийгэм, гэр бүлд аюултай олон хэлбэрээр илэрдэг үйлдэл юм. Үүнийг үндсэндээ бие махбодын, сэтгэл зүйн, бэлгийн, эдийн засгийн гэж дөрвөн төрөлд хувааж үздэг. Энэ дөрвөн төрлийн хүчирхийллээс эдийн засгийн хүчирхийлэл нь хүмүүсийн болон мэргэжилтнүүдийн анхааралд төдийлөн өртдөггүй практик дээр ойлголт тааруу,мөн шүүхээр төдийлөн шийдвэрлэгдэхгүй байгаа юм.  Гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэргийн үйлдэх хэлбэр   Хүчирхийллийн хэлбэрүүд 2018 он 2019 он 2020 он 2021 он 2022 он Нийт  Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн нийт хүн 1135 1193 1552 1353 1132 5233 Бие махбодын  1053 1101 1465 1269 1028 4888 Сэтгэл санааны 18 39 40 15 17 129 Бэлгийн 50 51 47 68 85 301 Эдийн засгийн  14 2 0 1 2 19 /2018-2022 оны хүчирхийлэлд өртөгчийн талаарх тоон мэдээ / Үүнээс харахад, гэр бүлийн хүчирхийлэлд бие махбодын хүчирхийлэл зонхилж байна. Шүүхээс таслагдаж буй 13 хэрэг тутмын нэг нь бие махбодын шинжтэй хүчирхийлэл байдаг нь дээрх хүснэгтээс харж болохоор байна. Гэтэл эдийн засгийн хүчирхийлэлд өртөж хохирсон гэж эрүүгийн хэргээр тасалсан тохиолдол сүүлийн 5 жилд 19-хөн байгаа нь энэ төрлийн хүчирхийлэл эрх зүйн зохицуулалт хэр оновчтой байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Бодит амьдрал дээр бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн хүчирхийлэл яг адилхан гардаг тоон судалгаа байдаг. Хүчирхийлэлд өртөгч ихэнх тохиолдолд бие махбодын хүчирхийллээ шүүх цагдаад мэдэгддэг нь энэ тоон үзүүлэлтээс  харагдаж байна.  - Эдийн засгийн хүчирхийлэл нь ямар хэлбэрээр үйлдэгддэг вэ?  - Гэр бүлийн хүчирхийллийг "Нөөцийн онол"-оор тайлбарлавал хэн нь гэр бүлийн нөөцийг атгаж, бүрдүүлж байна тэр хүн эдийн засгийн хүчирхийлэл үйлдэх боломжтой. Жишээ нь, ажил хийдэг хүн нь тухайн гэр бүлийн нөөцийг бүрдүүлж байгаа учраас илүү эдийн засгийн хүчирхийлэл үйлдэх магадлал өндөр гэсэн үг. Мөн хохирогчийг санхүүгийн хувьд хараат байдалд оруулж хяналт тавих, ажилд орохыг хориглох, ажил хийлгэхгүй байх, тэтгэвэр тэтгэмжийг нь өмнөөс нь авч захиран зарцуулах нь эдийн засгийн хүчирхийлэлд хамаарна. Манай Монголд түгээмэл байдаг эцэг эхийнхээ тэтгэвэр тэтгэмжийн мөнгийг авч үрэх нь өөрийнх нь захиран зарцуулах эрхэд халдах эдийн засгийн хүчирхийллийн нэг хэлбэр юм. Хүмүүс гэр бүлийн хүрээнд энэ төрлийн хүчирхийлэлд өртөөд байгаа гэдгээ мэддэггүй, мэдсэн ч гомдол мэдүүлдэггүйгээс шалтгаалаад зөрчил, гэмт хэргийн тоон үзүүлэлт нь бага байгаа юм.  - Гэр бүлийн хүчирхийлэлд ямар хүмүүс өртдөг вэ, хүүхэд, эмэгтэйчүүд илүү эзэлж байгаа болов уу гэж бодож байна? - Зөвхөн хүүхэд эмэгтэйчүүд ихэвчлэн өртдөг гэвэл өрөөсгөл.  Эрэгтэй хүн, нөхөр ч гэсэн өртөж байгаа. Гэр бүлийн хүчирхийллийг 2 ангилж болохоор байгаа юм. Гэр бүл дэх эхнэр, нөхөр буюу хамтран амьдрагчдын хооронд,нөгөөдөх нь бусад гэр бүлийн гишүүдийн хүрээнд гэж ангилна. Судалгаанаас харахад хамтран амьдрагчийн эсрэг хүчирхийлэл нь бусад субъектийн эсрэг үйлдэгддэг хэргээс хэд дахин олон үйлдэгддэг болох нь нотлогдож байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид   Хохирогчдын тоо оноор 2018 он 2019 он 2020 он 2021 он 2022 он Гэр бүлийн хамаарлаар Эхнэр 607 374 511 604 456 Нөхөр 28 109 51 116 106 Хамтран амьдрагч 230 442 644 316 301 Эмээ 0 0 0 2 0 Төрсөн ах 19 22 20 12 11 Хадам эх 8 13 28 6 6 Төрсөн эгч 3 1 5 17 7 Төрсөн дүү 26 7 17 15 24 Төрсөн хүүхэд 45 40 58 49 60 Үрчилж авсан хүүхэд 7 1 6 1 1 Дагавар хүүхэд 28 39 48 48 57 Бусад 134 145 164 167 103 / Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг ангилж харуулбал/ Дээрх судалгаанаас харахад гэр бүлийн хүчирхийлэлд цар тахлын үед гэрийн орчинд хүүхэд өртөж байсныг харуулж байна. Ер нь бол “хүчирхийлэл”-ийг дан ганц  хүчингийн гэмт хэргээр  ойлгох хандлага бас байдаг.  Хүүхдийн хувьд харанхуй өрөөнд цоожлох, буланд олон цагаар зогсоох, гарыг нь өргүүлж зогсоох зэрэг олон хэлбэрээр хүүхдийн эсрэг хүчирхийлэл хэлбэрүүдээр илэрч болно.   - Гэр бүлийн хүчирхийлэл нь ямар хуулиар зохицуулагдаж байгаа вэ?  - Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой энэ хэргийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн 5.4, Эрүүгийн хуулийн 11.7 хоёр хуулиар зонхилон  зохицуулж байгаа гэж болно. Энд нэг анхаарууштай асуудал нь, дээр дурдсан эдийн засгийн хүчирхийллийн хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.4-д "Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг эдийн засгийн хүчирхийлэл гэнэ" гэж заасан нь эд хөрөнгийн шинжтэй хүчирхийллийн маш олон хэлбэрүүдийг тоочин дурдсан. Харамсалтай нь Гэр бүлийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд гэмт хэрэг гэж үзээгүй, орхигдуулсан байх жишээтэй. Эдийн засгийн хүчирхийллийн хувьд 6 үйлдэл заасан байдаг. Үүнээс цөөхнийг нь зөрчил, гэмт гэрэг гэж үзсэн. - Энэ гэмт хэргийг ямар тохиолдолд Эрүүгийн хууль,Зөрчлийн тухай хуулиар хоорондын ялгаатай хэрэглэж байна? -  Зөрчлийн хууль нь Эрүүгийн хуулиас гол ялгагдах онцлог нь хүний биед гэмтэл учруулахгүйгээр үйлдсэн нэг үйлдлийг зөрчлийн хуулиар шийдээд байгаа. Харин гурав буюу түүнээс дээш үйлдэх юм бол эрүүгийн хуулиар тооноос шалтгаалаад гэмт хэрэг гэж үзэх үү эсвэл зөрчил үү гэдэг асуудал үүсэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “зодсон” гэх үйлдэл нь 1 удаагийн шинжтэй байна. Хэрвээ 3 буюу түүнээс дээш зодсон /бие махбодын хүчирхийлэл/ бол гэмт хэрэг гэж үзнэ.  Гэхдээ энэ“зодсон” гэх үйлдлийг 3 буюу түүнээс дээш давтсан байх шаардлага нь сэтгэл санаа, эдийн засгийн хүчирхийллийг нийлүүлээд гурав буюу түүнээс дээш байх юмуу,давтан гэдгийг яаж тоолох вэ гэдгийг Дээд шүүх өөр өөрөөр тайлбарлаж шийдсэн тохиолдлууд байна. Мөн Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн асуудлыг нь оруулж тоолох уу үгүй юу гэдэг асуудал ч байна. Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай  хуульд хөөн хэлэлцэх хугацаа гэж бий. Энэ хугацаан дахь “зодсон” гэх үйлдлийг мөн адил Дээд шүүх өөр өөрөөр тайлбарлаж шийдсэн тохиолдлууд ч байна. Зөрчлийн тухай хуульд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж заасан бол Эрүүгийн хуульд зааснаар хорих ял, зорчих эрхийг хязгаарлах хоёр төрлийн ял оногдуулж хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Гэмт хэрэг Ял шийтгүүлэгчдийн тоо 2017 он 2018 он 2019 он 2020 он 2021 он 2022 он Нийт Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 33 73 176 67 60 84 493 /Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргээр ял шийтгүүлэгчдийн тоо/ - Байнга гэдгийг яаж нотолж тогтоох вэ?  - Хүмүүс болж өгвөл өөрийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахын тулд наад зах нь цагдаад мэдэгдэх хэрэгтэй. Цагдаад өгсөн дуудлага хадгалагдаад явна. Ямар нэгэн байдлаар хохирсон гэж үзэж байгаа бол шүүх эмнэлгээр тогтоолгох ёстой. Энэ байнга гэдэг үйлдэл гэмтлийн зэрэг байх юм бол зөвхөн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг биш эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гэж үзэж хариуцлага оногдуулах боломжтой, энд тоо хамаагүй. Дээрх хоёр шинж давхар байгаа бол давхар зүйлчлээд ял оногдуулна.  - Гэр бүл дэх хүүхдийн хүчирхийлэл маш эмзэг сэдэв. Хүчирхийлэл үйлдэгчийн ял бага байх, эсхүл ял завших гэх мэт хуулийн талаас ямар асуудлууд байна вэ? - Хүүхдийн хувьд практик амьдрал дээр ийм зүйл байна. Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл 2.1 дэх хэсэг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, энэ хуулийн 16.7 дугаар зүйлийн Хүүхэдтэй хэрцгий харьцах гэсэн энэ хоёр зүйл заалт хоорондоо нэлээн төстэй. Юугаараа ялгаатай вэ гэхээр хамгийн эхэнд хариуцлагаараа ялгаатай, хүүхэдтэй харгис хэрцгий хандах гэмт хэрэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг шиг хорих ял байхгүй торгох, нийтэд тустай ажил хийлгэх,  зорчих эрхийг хязгаарлах ялтай байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх ялтай адилхан хорих ял байх ёстой.Хүүхэдтэй харгис хэрцгий хандах гэдэг чинь адилхан л хүүхэд хохирогч болж байгаа гэмт хэрэг шүү дээ. Үүнийг манай өмгөөлөгчид үйлчлүүлэгчээ ял өгүүлэхгүйн тулд хүүхэдтэй харгис хэрцгий хандах гэмт хэргээр шийдүүлээд өнгөрдөг. Энэ нь юугаараа ялгаатай вэ гэдгийг судлаад үзэхээр нэг нь байнга, удаа дараа гэсэн давтамжаас гадна, сэдлээрээ ялгаатай байдаг. Мөн хариуцлага хүлээлгэх насны хувьд гэр бүлийн хүчирхийллийн хувьд 16 насанд хүрсэн байдаг бол харгис хэрцгий хандах гэмт хэрэгт 18 насанд хүрсэн байхыг шаарддаг.  Ялгаатай тал 11.7.2.1 16.7.1 Обьектив тал Байнга/3 ба түүнээс дээш Удаа дараа / 2 ба түүнээс дээш Объект Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, гэр бүлийн ашиг сонирхол Хүүхдийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхол Халдлагад өртөгч 18 насанд хүрээгүй хүүхэд, ахмад настан, жирэмсэн эмэгтэй 18 насанд хүрээгүй хүүхэд Субъект Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 16 насанд хүрсэн хүн 18 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувь хүн Ял ... зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ... дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Эрүүгийн хуулийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх буюу 11.7.2.1 болон хүүхэдтэй харгис хэрцгий харьцах буюу 16.7.1 -н ялгаатай шинжүүд  Шүүхээр шийдвэрлэгдсэн нэг кейсийг жишээ болгон авч үзвэл хүүхдийг гадуур тэнэлээ гэсэн шалтгаанаар дагавар хүүхдээ удаа дараа зодсон.Энэ нь тухайн хүүхдэд хөнгөн гэмтэл учруулсан, хөөн хэлэлцэх хугацааны хувьд ч авч үзсэн байнга биш удаа дараа гэдгээр хорих ялгүй шүүхээр шийдвэрлэгдсэн байгаа юм. Энэ хуулийн ялгаатай тал хариуцлага, ялын бодлогыг хууль тогтоогч нар өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдох зөрчлийн тоон баримт дурдахад зодох гэдэг дээр 2019 онд 6089 байсан бол 2020 онд 7917 болж өссөн байна. Нэг удаагийн энэ “зодох” гэдэг үйлдэл  маань өөрөө зөрчил гэдэг ойлголтод хамаардаг.  -  Тэгэхээр судлаач таны хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлага ялын бодлогод ямар байр суурь санал, дэвшүүлж байна вэ? -  Миний хувьд нийгмийн гол эд эс болдог гэр бүлийн бүхий л зүйлийг хуульчлаад ялыг нь чангалаад байвал гэр бүлийн үнэ цэнэ үгүй болох аюултай гэж үзэж байна. Харин ялын санкцуудыг олон хувилбартай болгох илүү оновчтой. Тухайлбал, эдийн засгийн хүчирхийллийн хувьд торгох ял, гэр бүлийн хүчирхийллийн хувьд зорчих эрхийг хязгаарлах ялын оронд нийтэд тустай ажил хийлгэх гэдэг ч юм уу. Гэр бүлийн хүчирхийлэлд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тийм ч оновчтой биш улам л гэрийн нөхцөлд хүчирхийлэл үйлдэх нөхцөл боломжийг нь олгоод байгаа юм. Энэ төрлийн гэмт хэрэг дээр хорих ялыг заавал оногдуулах шаардлага байхгүй харин бусад төрлийн гэмт хэргээс зааглан илүү нарийвчлан ялгах нь зүйтэй гэж үздэг эрдэмтэн, судлаачид бий. 2017-2022 онд шүүхээр хянан шийдвэрлэсэн ГБХ үйлдэх гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлэгчээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 109 хэрэг байна.  - Нэг ийм сонин асуулт байна. Сошиалд гэр бүлийн гадуурх харилцаанд хуулийн хариуцлага хүлээлгэдэг болгох  талаар маш олон хүмүүс бичсэн харагддаг. Энэ талаар таны байр суурь ямар байна? - Судалгаа хийгээд явж байхад гадаадад гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй зөрчлийн хувьд маш олон төрлийн гэмт хэргийг хуульчилсан байдаг юм байна. Жишээ нь Серби, Киргиз, АНУ улсын зарим мужуудад гэр бүлийн харилцаанаас гадуур харилцаа үүсгээд байгаа асуудлыг давхар гэрлэлтийн эсрэг гэмт хэрэг гэж хуульчилсан байдаг.Сербийн хуульд гэрлэсэн гэдгийг мэдсээр байж гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэсэн бол ял оногдуулах хуулийн заалттай. Хамгийн сонирхолтой нь манай улс яг энэ асуудлыг 1926 онд "Шүүх цаазын бичиг"-д анх  тусгаж оруулсан байдаг.Солонгост иймэрхүү асуудлыг зохицуулсан хуультай байгаад хүчингүй болгосон юм билээ. Монголд энэ гэр бүлийн гадуурх харилцааг эрүүгийн хуулиар зохицуулах нь оновчтой биш, харин Зөрчлийн тухай хуулиар шийдвэл байж болох асуудал гэж бодож байна.  - Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар ярилцаж байгаа энэ сэдэв маань маш өргөн ойлголт, хамрах хүрээ том юм. Ярилцлагад танд чухалчилж онцолж хэлэх зүйл юу байна? - Манайд 1926 оны "Хууль цаазын бичиг" хуульд,аливаа хүн өөрийн биеэс дээш доошоо тус бүр 3 үеийн доторх төрөл ургийн хүмүүстэй явалдвал 1-3 жил гянданд хорих буюу 600-1800 төгрөг хүртэл торгох ял оногдуулахаар заасан. Манай улсын хувьд төрсөн эгч дүүс хүртэл ийм харилцаанд орсон тохиолдол байна. Үүнийг судлаач миний хувьд гэмт хэрэгт гэж авч үзээд Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд оруулах шаардлагатай. Зарим улс орны хувьд үүнийг цус ойртолтын гэмт хэрэг гэж үздэг.  Мөн маш олон хууль тогтоомж дээр хүчирхийлэлтэй холбоотой зүйлийг хуульчилсан байдаг. Жишээ нь хөдөлмөрийн хууль дээр ажлын байрны дарамт хүчирхийлэл гэх мэтээр. Харин энэ бүгдийг нийлүүлээд Хүчирхийлэлтэй тэмцэх гэмт хэрэг гэсэн нэг хуультай болгох хэрэгтэй. Зарим улс оронд нэг хуулиар бүгдийг нь зохицуулсан байдаг. Нөгөө талаар дарамт, хүчирхийлэл гэдэг хоёр ойлголтыг ялгаж авч үзэх хэрэгтэй.Тухайлбал ямар үйлдэл дээр Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг асуудал. Үүнийг миний зүгээс хүчирхийллийн үйлдэл дээр зөрчлийн тухай хуульд хариуцлага шийтгэл хүлээлгэж, эрүүгийн хуулиар ял оногдуулах. Харин дарамт гэдэг ойлголтод ёс зүйн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.Үүнд ажлын байрны дарамттай холбоотой асуудлыг хамруулан авч үзнэ. Жишээ нь, Узбекистан улсын хуулийг судалж байхад дарамт хүчирхийлэл хоёрыг тусад нь авч үзээд дарамттай холбоотой энэ асуудлыг хариуцлага хүлээлгэхгүй, харин ёс зүйн асуудал гэж үздэг юм билээ.  - Миний саналыг хүлээн авч ярилцлага өгсөнд танд баярлалаа.
Монгол Улсаас Ардчилсан Солонгос улсад суугаа Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэдаваа 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Чой Рюн Хэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолын арга хэмжээний дараа БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Чой Рюн Хэ Элчин сайд Л.Эрдэнэдавааг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Л.Эрдэнэдаваа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг Солонгосын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Эрхэмсэг ноён Ким Жон Унд уламжлахыг хүсэв.   Тэрбээр Монгол Улсын Засгийн газар БНАСАУ-тай тогтоосон түүхэн уламжлалт найрсаг харилцаагаа цаашид гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа илэрхийлээд 2023 онд БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен Монгол Улсад айлчилсны 35 жилийн ой, Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тус тус тохиолдуулан хоёр тал олон арга хэмжээг амжилттай зохион байгуулсныг дурдаж, ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун нар захидал солилцсоныг тэмдэглэв. БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Чой Рюн Хэ Элчин сайд Л.Эрдэнэдавааг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргээд Монгол Улстай хөгжүүлж ирсэн 75 жилийн түүхэн уламжлалт найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлж, Элчин сайдын цаашдын ажилд нь амжилт хүслээ хэмээн ГХЯ-наас мэдээллээ. Л.Эрдэнэдаваа нь 2021 онд БНАСАУ-д суух Элчин сайдаар томилогдсон юм. Тэрбээр Гадаад Харилцааны Яамны Ази, Номхон далай орнуудын газрын зөвлөхөөр ажиллаж байжээ.
Асаргаа сувилгааны живхийг зорилтот хүмүүст нь хүргэх "Хайртай хүмүүсээ Халамжилъя" төсөл эхэллээ
“Нано Интернэйшнл” ХХК нь импорт худалдааны тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд Дэлхийн шилдэг Unilever, Pepsico, Beiersdorf, Reckitt Benckiser, Dr Pepper and Snapple, Perfetti Van Melle, TZMO зэрэг 20 гаруй компаниудын албан ёсны дистрибьютороор ажиллаж 3000 гаруй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлж 18 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. “Нано Интернэйшнл” ХХК нь “TZMO” группийн том хүний асаргаа сувилгаанд зориулагдсан “Seni” брэндийн асаргааны живхийг Польш улсаас импортлон Монголынхоо зах зээлд нийлүүлж хэрэглэгчдийнхээ өдөр бүр өсөн нэмэгдэж буй асаргаа сувилгааны зах зээлд нийлүүлсээр байна.   Дэлхийд нийт хүн амын 6-10% нь шээс задгайрах өвчлөлд өртөж болзошгүй ба 8 эрэгтэй тутмын 1 нь, 4 эмэгтэй тутмын 1 нь: ханиах, найтаах, инээж хөхрөх, хүнд юм өргөх үед шээс дусагнах, гоожих зэрэг задгайрах өвчний шинж тэмдэг илэрч байдаг гэсэн судалгааг олон улсын эмч нарын холбооноос хийсэн байдаг. Тиймээс та бүхний хайртай, дотны хэн нэгэнд тань энэ шинж тэмдэг илэрч байвал эмчид үзүүлж шаардлагатай чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэж байх нь тустай гэдгийг зөвлөж байна. Ялангуяа хүйтэн сэрүүн улирал ихтэй манай улсад энэ зовуурь маш түгээмэл. Олон хүүхэд гаргасан эмэгтэйчүүд, 45-с дээш насны эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд голлон тохиолддог байна.    Санамж бичигт Улсын Нэгдүгээр төв Эмнэлгийн Ерөнхий Захирал Б.Хишигжаргал Нано Интернэйшнл Компанийн Косметик Бизнес Газрын Захирал М.Одгэрэл нар гарын үсэг зурлаа. Тус хамтын ажиллагааны хүрээнд асаргааны живх нэн шаардлагатай тасгуудад хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд зориулан тодорхой тоогоор хандивлаж байгаа юм. “ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ ХАЛАМЖИЛЪЯ” төсөл нь цааш цаашдаа эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно.
Йорданы халдлагын хариу арга хэмжээг авахад бэлэн болсныг АНУ-ын ерөнхийлөгч мэдэгдэв
Ням гарагт Йордан дахь цэргийн баазад нь халдаж, алба хаагчдын амийг хөнөөсний хариу арга хэмжээг яаж авахаа эцэслэн шийдвэрлэснийг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр мэдэгджээ. Тэрбээр энэ асуудлаар Цагаан ордонд зөвлөхүүдтэйгээ уулзаж, ярилцсан юм. Өчигдөр сонгуулийн ажлаар Флорида руу нисэхээр Цагаан ордноос гарахдаа Байден сэтгүүлчидтэй уулзжээ. Шийдвэр гарсан эсэхийг сэтгүүлчид асуухад тэр “Тийм” гэж хариулсан ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм. “Ойрх Дорнодод бүрэн хэмжээний дайн явуулах шаардлага бидэнд байхгүй гэж би бодож байна. Надад ингэх сонирхол алга” гэж Байден энэ үеэр хэлжээ. Халдлагад Иран улс буруутай эсэхийг асуухад тэр “Тэд халдлагад ашигласан зэвсгийг нийлүүлсэн гэдэг утгаараа хариуцлага хүлээх болно” гэж хариулсан байна. Ням гарагийн өглөө Сирийн хилийн ойролцоох Йорданы цэргийн баазад дроноор халдсаны улмаас АНУ-ын гурван цэрэг амь үрэгдэж, 34 цэрэг шархадсан юм. Бүгд Найрамдахчууд хатуу хариу арга хэмжээ авахыг Ардчилсан Намын ерөнхийлөгч Байденаас шаардаж байгаа. Гэхдээ тэр Ойрх Дорнодод шинэ дайн дэгдээх хэмжээний арга хэмжээ авахаас болгоомжилж байна. Өчигдөр Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хариу арга хэмжээ нэг бус, хэд хэдэн хэсгээс бүрдэхийг мэдээлсэн юм. “Бид зохих ёсны хариу арга хэмжээг авна гэдэгт та бүхэн итгэлтэй байж болно. Ингэхдээ зөвхөн нэг үйлдэл биш, үндсэндээ олон цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж тэр хэлжээ. Тегераны дэглэм Йорданд болсон халдлагатай ямар ч холбоогүйгээ өмнө нь мэдэгдсэн. Мөн өөрийг нь уг халдлагатай улс төрийн зорилгоор холбож буй АНУ-ын засаг захиргааг шүүмжилж байв. Ираны дэмжлэгтэй Иракт үйл ажиллагаа явуулдаг Катэб Хезболла зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн баазуудад халдахаа зогсоох шийдвэрийг өчигдөр зарласан нь хариу арга хэмжээний хохирогч болохоос сэргийлэх зорилготой байлаа. Тус бүлэглэл Йорданы халдлагыг үйлдсэнээ хүлээгээгүй юм. Гэхдээ Пентагон болсон халдлагад тус бүлгийн оролцоо байгаа гэж үзэж байна. “Иракийн засгийн газрыг эвгүй байдалд оруулахгүйн тулд бид эзлэн түрэмгийлэгч хүчний эсрэг цэргийн ажиллагаагаа зогсоож байна” гэж Катеб Хезболла бүлэглэл вэб сайтаараа мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийн талаар байр суурийг нь асуухад Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Пэт Райдер “Үгнээс үйлдэл илүү чанга сонсогддог” гэж хариулсан байна.   Эх сурвалж: Reuters
Томас Бах: И-Спортын анхны олимпыг 2025 эсвэл 2026 онд зохион байгуулна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Өнгөрсөн оны аравдугаар сард Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны ээлжит их хурлаар и-Спортын анхны олимпын наадмыг зохион байгуулахаар хэлэлцэж тохирсон. Тэгвэл ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах саяхан Хятадын төрийн Шинхау агентлагт өгсөн ярилцлагадаа анхны и-спортын олимпыг удлаа гэхэд 2026 онд багтаахаар төлөвлөж байгааг онцолжээ.   Эх сурвалж: inside the games Энэ талаар тэрбээр "И-Спортын анхны олимпыг яг хэзээ хийх талаар эцсийн шийдвэр гараагүй. Гэхдээ 2026 оноос хэтрэхгүй зохион байгуулна. Олимп зохион байгуулна гэдэг тоглоом биш. Тиймээс бүх зүйлийг сайтар бэлтгэсний дараа албан ёсоор танилцуулна" гэв. Түүнчлэн олимпын босс цаашид хиймэл оюун ухааныг спортын шударга өрсөлдөөнд сайнаар нөлөөлнө гэж бодож байгаагаа илэрхийлсэн юм.  Анхны и-Спортын наадмыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Япон улс мэдэгдсэн. Одоогоор хоёр тал хэлэлцээрийн ширээнд сууж байгааг Т.Бах мэдэгдлээ.     Эх сурвалж: Inside The Games
Яагаад хятад машинууд дэлхийг "эзэлж" байна вэ?
2023 оны 4 сар Шанхай хот. Томоохон авто шоунуудын нэг болох "Шанхай Авто Шоу 2023" эхэллээ. Дэлхийн өнцөг булан бүрээс олон жилийн туршлагатай томоохон автомашин бүтээгчид өөрсдийн "дараагийн гайхамшгийг" танилцуулах цаг үе. Тухайн арга хэмжээний үеэр нийт гадаад дотоодын 900,000 хүн ирж, инженерчлэлийн гайхамшиг болсон шинэхэн 150+ машинтай танилцсан юм. Автомашины зах зээлд эзлэх хувиараа, онолт амжилтаараа үргэлж аваргалдаг байсан томоохон герман брэндүүд гэвч энэ удаа арга хэмжээний "гол дүр" байж чадсангүй. Volkswagen ID7, Maybach EQS гэх мэт инженерчилэл, загварчлалын төгс хослол болсон гайхалтай хүлгүүдийн сүр юунд дарагдсан бэ гэдэг нь хачирхалтай. Учир нь энэ удаа "эзэн орны тамирчид" нэг биш нэлээд хэд шат ахисан гэдгээ харуулж чадсан юм. Хятадын томоохон цахилгаан машин үйлдвэрлэгчид болох Nio, BYD, Polestar нар технологийн "үсрэлтээрээ" арга хэмжээний гол дүрүүд байсан юм. Тэгвэл яаж богино хугацаанд Хятадын машин үйлдвэрлэгчид өрсөлдөөний заагийг багасгасан юм бол? Үүнийг мэдэхийн тулд өнгөрсөн рүү явцгаая. 2015 он. Герман машинууд дэлхийн болон Хятадын дотоодын зах зээлийг ноёрхсоор байсан үе. Уламжлалт дотоод шаталтын хөдөлгүүртэй хятад машинууд зах зээл дээр гараад нэлээдгүй хугацааг өнгөрүүлсэн ч технологи, инновацаараа герман өрсөлдөгчдийнхөө анхааралд өртөмгүй жижиг байв. Нөгөө талаасаа Volkswagen, BMW, Mercedes-Benz гэх мэт герман машин бүтээгчид орлогынхоо томоохон хэсгийг хятадаас олдог байсан үе. Юу болов? Өрсөлдөөнийг тэнцвэржүүлж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээр хятадын төрийн оролцоо нэмэгдэв. Үүний тулд тэд цоо шинэ үйлдвэрлэлийн бодлогыг санаачилсан бөгөөд зах зээлд шууд нөлөөлж эхэлсэн юм. Тус бодлогод гаднын томоохон үйлдвэрлэгчдийг хятадын газар нутаг дээр үйлдвэрлэл явуулах тохиолдолд эзэн орны үйлдвэрлэгч нартай хамтран бүтээх шаардлагыг тавьсан байна. Ингэснээр олон арван жил төгөлдөржүүлж, хуримтлуулж ирсэн туршлагаа хятадын автомашин бүтээгч нартай хуваалцахаас өөр аргагүй болж технологио нутагшуулж эхэлжээ. Энэ үед тэдний олж харж чадсан өөр нэг "ирээдүй" нь цахилгаан машин байсан юм. Томоохон дотоодын үйлдвэрлэгч нарт улсаас урт хугацаатай, хүү багатай зээлүүдийг олгож, цахилгаан машиныг хаана ч унахад тохирох дэд бүтцийг улс орон даяар хөгжүүлэв. Ингэснээр цахилгаан машины эдийн засгийн орчин сайжирч, эрэлт хэрэгцээ нэмэгдсэн юм. 2018 он. Германы машин бүтээгчид хятадын дотоод зах зээлийг ноёрхсоор. Гэвч хятад машин бүтээгчид хэдийнээ зөв голдиролд орсон байлаа. Өдөр тутамдаа унах зориулалттай бүтэн цахилгаан машин дэлхий ертөнцөд хөл дөнгөж тавьж байх үед хятад машин бүтээгчид герман өрсөлдөгч нараасаа урьтаж цахилгаан машины хөгжүүлэлтэд асар их хөрөнгө, цаг хугацаа зарж байв. Теслагийн нөлөө 2019 он. Илон Маск Теслагийн үйлдвэрийн нээлтээ Шанхай хотод хийсэн нь дотоодын машин үйлдвэрлэгч нарт эрсдэл, эрсдэлээсээ том сорилт, боломж болон гарч ирсэн юм. Теслагийн машинууд бүтэн цахилгаан машины зах зээлд ирээдүйн ноёрхогч гэдгээ ухаалаг жолоодлогын технологи, минимал загвар, тог зарцуулалт, хурд авалт зэргээрээ  "зарлаж" байв. Хятадын зах зээл дээр ч ам сайтай байсан Теслагийн машинууд ирээдүйд гарах хятад цахилгаан машинуудад ч шинэ үйлдвэрлэлийн стандарт тогтоож өгсөн байна. Илон Маск 2012 онд өгсөн ярилцлагадаа хятадын цахилгаан машин үйлдвэрлэгч BYD -г "тохуурхан" "Тэдний бүтээсэн машиныг харсан уу? Би тэднийг өрсөлдөгч гэж бодохгүй байна" хэмээж байсан нь хэдхэн жилийн дараа түүний толгойн дээр "унасан" юм.   EV өрсөлдөөн ба Хятад 2023 онд эргэн ирье. Хятад дахь гадаадын машин үйлдвэрлэгч дундаас хамгийн том зах зээлийг эзэгнэдэг байсан Volkswagen 35'000$ -р зарагддаг бүтэн цахилгаан машинаа зөвхөн хятадын зах зээл дээр 17'000$ -оор зарж эхлэв. Яагаад вэ гэж үү? Өрсөлдөөнд үлдэхийн тулд. Учир нь тавхан жилийн дотор дотоодын машин үйлдвэрлэгч нар дэлхийн цахилгаан машины зах зээлийг ноёрхдог болсон байв. Хэдхэн жилийн өмнө Теслагийн стандартыг нутагшуулж байсан үйлдвэрлэгчид өөрсдөө зах зээл, чанарыг стандартыг тогтоож шилдэг герман машины инженер, дизайнеруудыг багтаа элсүүлжээ. Теслаг ч борлуулалтаараа гүйцэв. Тэгвэл авто салбарын "ирээдүй" гэгдэж буй EV машины салбарыг хятадууд хэрхэн "эзэгнэв". Зөвхөн барууны инженерүүдийн "бэлэн" мэдлэг засгийн газрын хүчтэй нөлөөгөөр өдий зэрэгт хүрсэн гэж хэлж болохгүй юм. Учир нь EV машины хамгийн гол бүрэлдэхүүн хэсэг болох батарейны технологийг хятадын дотоодын машин үйлдвэрлэгчид сүүлийн хэдэн арван жил хөгжүүлэн төгөлдөржүүлж иржээ. Үүний хамгийн том жишээ бол хятадын авто үйлдвэрлэгч BYD брэнд.   Та бүтэн сар цэнэгээ барьдаг хэмээн "ёжлуулдаг" Нокиа брэндийн утсыг сайн мэдэх байх. Уг наргиа нь мэдээж үнэний ортой. Тэгвэл тус гар утаснуудын удаан цэнэгээ барьдаг батарейг хятадын BYD брэнд үйлдвэрлэдэг байсныг мэдэх үү? Тийм ээ BYD нь хамгийн анх батарей үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр 1995 онд байгуулагдаж хожим 2003 онд EV хөгжүүлэлтийг эхлүүлсэн байна. Суурь батарей хөгжүүлэлтийн арвин туршлага + EV хөгжүүлсэн 20+ жилийн туршлага нь тэднийг EV салбарт барууны өрсөлдөгчдийнх нь "урд" аваачжээ. Өдгөө тэдний 29 жилийн батарей хөгжүүлэлт тэдэнд хамгийн аюулгүй EV батарейг гарган авахад тусалсан бөгөөд нэгэн цагт Тесла хүртэл тэдний батарейг машиндаа суурилуулахаар хөөцөлдөж байсан билээ. Харин тэдний технологид "шунасан" бусад шаркууд болох Бенз, Тоёота гэх мэт машин үйлдвэрлэгчид хамтарсан брэндүүдийг үүсгэн ажиллаж байна. Хэрэв та BYD -ийн машиныг өөрийн биеэр унаж үзвэл дэлхийн хэмжээний өрсөлдөөнд тунаж үлдээд байгааг тийм ч их гайхахгүй. Учир нь тэдний цахилгаан машин дан ган эко сонголт биш тав тух, загварлаг байдлаараа ч таны "хайрыг татна". Та BYD -г унаж үзэн, худалдан авахыг хүсвэл Монгол дахь албан ёсны дилер болох MSM Automotive -с авах боломжтой юм. Албан ёсны дилерээс худалдан авснаар 8 жилийн засвар үйлчилгээний баталгаа, DC Fast Charger -аар 3 жил үнэгүй цэнэглэх эрх гэх мэт олон давуу талтай. Ирээдүйд? Хэдийгээр бүтэн цахилгаан автомашины зах зээл уламжлалт хөдөлгүүртэй автомашины зах зээлийг бодвол шинэ, харьцангуй жижиг ч байгаа ч ирээдүйд энэ нь өөрчлөгдөх магадлал өндөр байгаа юм. Эдийн засгийн асар их хэмнэлт болон Ногоон ирээдүйг эрэлхийлсэн олон улсын байгууллага, нийгэмлэгүүд уламжлалт хөдөлгүүртэй машиныг ирэх хэдэн арванд бүрэн халж, утаа ялгаруулалтгүй автомашиныг ирээдүй хэмээн үзэж байна. Дотоод шаталтат хөдөлгүүртэй барууны машинууд хятадыг эзэлж байсан бол одоо нөхцөл байдал эсрэгээр эргэж барууны технологиор "зэвсэглэсэн" бүрэн цахилгаан хятад автомашинууд европыг "эзлэхээр" зэхэж байна.
1,072 хувьцааны ногдол ашиг хэдэн төгрөг байх, тараах эсэхийг өнөөдөр шийдэх бололтой
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашгийн талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын төслийг Засгийн газар өнөөдөр хэлэлцэж буйг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Тэгэхээр 1,072 хувьцааны ногдол ашиг хэдэн төгрөг байх, тараах эсэхийг өнөөдөр шийдэх бололтой. Хуралдаанаас гарсан шийдвэрийг нийтэд танилцуулах юм байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашиг 116,000 орчим төгрөгийг иргэдэд цагаан сараас өмнө олгоно хэмээн “Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн Эрхт Төлөөлөгч/БЭТ/ Ж.Ганбат мэдээлж байв. Үүнээс гадна өнөөдөр Засгийн газрын хурлын дараа 13:00 цагаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баялгийн сангийн тухай хуулиар мэдэгдэл хийж, парламентад суудалтай намын дарга нартай санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ болох аж. 1,072 хувьцааны ногдол ашиг тараах асуудлыг УИХ ээлжит бусаар хэлэлцэнэ гэх мэдээлэл гараад байгаа ч УИХ-ын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Газраас асуухад "Ээлжит бус чуулган хуралдах тов гараагүй" хэмээн үгүйсгэсэн юм. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн хүүхдүүд 1,072 хувьцаагүй байсан бол 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1,072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэх тухай тогтоолыг УИХ-ын чуулганаар баталсан билээ.
Итали улс иргэнийг нь гинжилж, “нохой шиг” хөтөлсөн Унгар улсад эсэргүүцэл илэрхийллээ
Иргэнийг нь шүүх хуралд оролцуулахдаа гинжилсэн Унгарын эрх баригчдад Итали улс эсэргүүцэл илэрхийлжээ. Гартаа гав зүүж, хөлөө холбуулж, гинжээр хөтлүүлсэн 39 настай Илариа Салис шүүх хуралд оролцож буйг харуулсан гэрэл зураг өчигдөр Италийн гол сонинуудын нүүр хуудсанд нийтлэгдсэн юм. Миланы ойролцоох Монза хотын оршин суугч, багш мэргэжилтэй тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард Будапешт хотод нео Нацистуудын жагсаалын эсрэг хариу жагсаалд оролцоод баривчлагдаж байжээ. Унгарын шүүх түүнийг зүүний экстремист хөдөлгөөнд оролцсон, бусдын биед халдсан зэрэг хэрэгт буруутгасан байна. Хэрвээ буруутай нь тогтоогдвол Салис 11 хүртэл жилийн хорих ял сонсох гэнэ. Иргэнийг нь гинжилсэн байгааг харсан Италийн гадаад хэргийн сайд Антонио Таяани “Энэ удаа тэд арай хэтрүүлсэн гэж би бодож байна” гэж RAI радиод ярьжээ. Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони, түүний шадар сайд Маттео Салвини зэрэг барууны үзэлтэй улс төрчдийн хувьд энэ нь ичмээр үйл явдал юм. Учир нь тэд Унгарын үндсэрхэг үзэлтэй ерөнхий сайд Виктор Орбантай найрсаг харилцаатай байдаг. Италийн тал өчигдөр Ром дахь Унгарын элчин сайдад эсэргүүцэл илэрхийлж, гаргасан үйлдэлдээ тайлбар хийхийг шаарджээ. Таяани бас Унгарын гадаад хэргийн сайдтай болсон явдлын талаар утсаар ярилцсан байна. Будапешт дах Итали улсын элчин сайд өчигдөр Унгарын хууль зүйн яаманд очиж, иргэнийхээ асуудлаар уулзжээ. “Түүнийг нохой шиг хөтөлж явааг хараад цочирдлоо. Энэ бол солиорол. Итали улс энэ асуудлыг дуусгах цаг болсон” гэж Салисын өмгөөлөгч Евгенио Лоско хэвлэлд ярьсан байна. Италийн барууны үзэл баримтлалтай одоогийн удирдагчид Унгарын ерөнхий сайд Орбантай сайн харилцаатай байдаг. Гэхдээ сүүлд Украины асуудлаар талууд зөрчилдөөд байгаа. Италичууд эзлэн түрэмгийллийн эсрэг Украины тэмцлийг дэмждэг бол Европын Холбооноос Украинд үзүүлэх олон тэрбумын тусламжийн багцад Путиний найз гэгддэг Орбан хориг тавиад байгаа юм. Унгарын эрх баригчид Италийн иргэний шүүх хурлыг тавдугаар сарын 24-нд зохион байгуулахаар товложээ.   Эх сурвалж: The Guardian
Дэлбэрэлтийн улмаас түлэгдэн эмчлүүлж байсан дахин нэг иргэн нас баржээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Дүнжингаравын уулзварт энэ сарын 23-наас 24-нд шилжих шөнө болсон ослын улмаас томоохон хэмжээний дэлбэрэлт болсон.  Дэлбэрэлтийн улмаас Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ)-д биеийн хэсгийн 90-95 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байсан иргэн өнөөдөр 10:30 цагт нас баржээ. "Тухайн иргэний хувьд биеийн байдал маш хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан. Одоо Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал хүнд дөрвөн хүн байгаагаас биеийн байдал маш хүнд оноштой нэг хүн байгаа" хэмээн ГССҮТ-өөс мэдээллээ.  Эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлын тухайд дөрвөн хүн хүнд байна. Мөн  Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан нэг хүн эмнэлгээс гарсан, гурван хүний биеийн байдал тогтвортой, БЗДЭМТ-д эмчлүүлж байсан хоёр хүн эмнэлгээс гарсан, нэг хүний биеийн байдал тогтвортой, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан нэг хүн эмнэлгээс гарсан. Эмчлүүлж байгаа найман хүний биеийн байдал тогтвортой, эмчилгээ үргэлжлэн хийгдэж байгааг мэдээллээ.  Ослын үеэр гурван гал сөнөөгч амиа алдсан бол түлэгдлийн улмаас эмчлүүлж байсан нэг иргэн энэ сарын 26-нд нас барсан харамсалтай явдал болоод байна.
Д.Амарбаясгалан: ЭТТ ХК-ийн ногдол ашиг ₮104,000 өнөөдөр иргэдийн дансанд шилжинэ
Гэрэл зургийг mpa.mn Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. Өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төслийн тухай зэрэг 22 асуудал хэлэлцэж, танилцжээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2022 оны цэвэр ашиг 1.3 их наяд төгрөг байна. Үүнээс 351 тэрбум төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон өгч байна. Нэгж хувьцааны ногдол ашиг нь 108 төгрөг. Ингэж үзвэл 2022 оны 1,072 хувьцааны ногдол ашиг нь татварын дараах дүнгээр 104,000 төгрөг болж, өнөөдөр иргэдийн дансанд шилжинэ. Харин шинээр хувьцаа авч буй 2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн иргэдийн мөнгө хүүхдийн мөнгөний дансаар нь шилжинэ. 104,000 төгрөг бол татвар суутгагдсан дүн. Тодруулбал 2.5 сая хувьцаа эзэмшигчийн мөнгө өөрсдийн брокерын компаниудад нээлгэсэн хувьцааны дансанд нь орно. Шинээр хувьцаа эзэмшигч болсон 893 мянган хувьцаа эзэмшигчийн хувьцааны мөнгө хүүхдийн мөнгөний дансаар шилжиж орохоор зохицуулагдсан. 2023 оны жилийн эцсийн тайлан хоёрдугаар сарын 10-нд эцэслэгдэн гарна. Аудитын байгууллага аудит хийснээр 2024 оны гуравдугаар сарын сүүл дөрөвдүгээр сарын эхэн үед 2023 оны ногдол ашиг ард иргэдийн дансанд шууд орно. Татвар суутгагдаж, нэг иргэнд олгогдох дүн нь 257,000 төгрөг болж байна.  Үндсэндээ 2022, 2023 оны 1,072 хувьцааны ногдол ашиг болох 362,000 төгрөгийг татварын дараах байдлаар ард иргэдийн гар дээр олгохоор болж байна.  Ногдол ашиг бол халамжаас өөр ойлголт. Цаашдаа иргэд ногдол ашгаа заавал бэлэн мөнгөөр нь шууд авдаг биш дотоодын бонд гаргадаг, хэрэгжүүлэх гэж буй төсөл хөтөлбөрүүдэд иргэдтэй хийсэн гэрээний үндсэнд санхүүжилт хэлбэрээр оруулдаг. Банкны хадгаламжийн хүүтэй дүйцэхүйц хэмжээний хүү төлдөг байх боломж Эрдэнэс Тавантолгой ХК-д байгаа" гэв. энд дарж өөртөө хэдэн хувьцаа байгааг болон аль үнэт цаасны компанид данс нээлгэсэн тухай мэдээллээ харах боломжтой. ВИДЕО: https://www.facebook.com/iKonNews/videos/1133421210991071
Оросын сонгуулийн төв байгууллага Путиний хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд танилцуулав
ОХУ-ын Сонгуулийн Төв Хороо өчигдөр ерөнхийлөгч Владимир Путиний хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд танилцуулжээ. Өмнөх өдөр нь тус байгууллага ирэх гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчээр Путинийг бүртгэсэн юм. Гуравдугаар сарын 15-17-ны өдрүүдэд санал хураалт нь болох энэ сонгуулиар тэр тав дахь удаагаа сонгогдох төлөвтэй байгаа. Тайланд үзүүлснээр бол 2018-2024 оны хооронд Путин 67.6 сая рублийн ($753,000) орлого олжээ. Энэ орлого түүний цалин, тэтгэвэр, үнэт цаас, банкны хадгаламж, үл хөдлөх хөрөнгөөс олсон ашгаас бүрдсэн байна. Санкт-Петербург хотод 77 метр квадрат талбай бүхий орон сууц, 18 метр квадрат талбайтай гарааш эзэмшдэг, Москва хотод засгийн газрын өмчийн 153.7 метр квадрат талбайтай орон сууцанд амьдардаг гэсэн нь өмнөх хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсанаас өөрчлөгдсөнгүй. Путин бас 1960, 1965 онд үйлдвэрлэсэн хоёр ширхэг ГАЗ M-21 автомашинтай, 1987 оны аяллын чиргүүлтэй, 2009 оны Лада автомашинтай хэвээр байгаа гэнэ. Түүнийг Оросын 10 банканд нийт 54.5 сая рублийн ($606,000) хадгаламжтай, Санкт-Петербург Банкны нэг бүр нь 280.49 рублийн үнэ бүхий 230 ширхэг хувьцаа эзэмшдэг гэжээ. Гэхдээ Оросын иргэдийн дийлэнх хэсэг төрийн албан хаагчдыг хөрөнгө, орлогынхоо өчүүхэн хэсгийг нийтэд ил зарладаг гэж үздэг нь судалгаанаас харагддаг. 2019 онд Левада төвийн явуулсан санал асуулгад оролцогчдын ердөө 3 хувь нь уг тайланд итгэдэг гэж хариулж байжээ.   Эх сурвалж: The Moscow Times
БАГШ НАР: Гэр бүлийн орчинд амьд харилцаа байхгүйгээс хүүхдийн өгүүлэх эрхтний хөгжил дутуу явагдаж байна
Гэрэл зургийг Mpa.mn Тэгш хамруулах боловсролыг дэмжих төслийн хаалт өнөөдөр болж төслийн хүрээнд гарсан сайн туршлага болон орон нутаг дахь тогтолцоо, сургууль, цэцэрлэгт бий болсон өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна.  Энэ үеэр гурван жилийн хугацаанд хэрэгжсэн уг төслийн үеэр багш нар  хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилласан туршлагуудаасаа хуваалцлаа.  Дундговь аймгийн Гуравдугаар цэцэрлэгийн багш н.Сүнжидмаагийн туршлага: Манай бүлэгт гар хөлийн сул хөдөлгөөнтэй, явж чаддаггүй хүүхэд ирсэн. Хамгийн эхлээд эцэг эхтэй нь ярилцаж хүүхдэд үр дүн гаргахын тулд би юу хийх хэрэгтэй вэ гэдгээ эрж хайсан. Анх хүнд байсан ч сууж сургахаас эхэлсэн. Дараа нь хооллож сургахын тулд таваг, халбага, аяга, ширээ зэрэг дээр нь анхаарч янз янзаар туршиж үзсэний дараа хүүхэд аяндаа 3-4 сарын дараа ямар ч асуудалгүй хоолоо иддэг болсон.  Дараа нь хүүхдээ зурж бичүүлж сургахын тулд сул хөдөлгөөнтэй гарт нь давстай хүндрүүлэгч зүүлгэх зэрэг аргыг туршиж үр дүнд хүрсэн. Мөн тэнцвэржүүлэх зорилгоор уг хүндрүүлэгчийг ашиглаж байсан.    Дундговь аймгийн III цэцэрлэгийн багшийн слайдаас "Хичээлээс авсан мэдлэг, чадварыг нийгмийн орчинд хэрэглээ болгоход эцэг эхчүүд голлох үүрэгтэй" Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн багш н.Ариунзаяагийн туршлага: Анх надад хөгжлийн онцлог ялгаатай хүүхдүүдтэй ажиллаж ахиц гаргаж чадах болов уу гэсэн айдас байсан. Ахмад багш нараасаа туршлага судлахад тэд энэ хүүхэд хийж чадна, чадахгүй гэж ялгалгүйгээр хүүхэд болгоны онцлогт тохируулан даалгавруудыг өгч хүүхдийг байгаагаар нь хөгжүүлж байсан.  Хүүхдийг "Хөгжлийн ай" бүрээр нь үнэлж тухайн хүүхдийн аль чадварыг хөгжүүлэх шаардлагатай байгааг тогтоодог. Хичээлээс авсан мэдлэг, чадварыг нийгмийн орчинд хэрэглээ болгоход эцэг эхчүүд голлох үүрэгтэй. Ангидаа суралцаж байгаа хүүхдүүдээ гурван түвшинд ангилж тухайн хүүхдийн онцлогт тохируулж дараах байдлаар хичээлээ заадаг. Нэг аргазүйгээр ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийг сургах боломжгүй.     Дархан-Уул аймгийн 12-р сургуулийн багш н.Ариунзаяагийн слайдаас "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, ажилчдын сэтгэлзүйд анхаарах нь их үр дүнтэй байсан" Дорнод аймгийн Наймдугаар цэцэрлэгийн багш н.Хулангийн туршлага: Эцэг эхчүүдэд хоорондоо туршлага солилцох ажлыг зохин байгуулдаг. Мөн багш, багшийн туслах, эмч, тогооч нараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлогт тохирсон хоол тэжээлийг өгөх, хөдөлгөөн заслын анхан шатны бариа хэрхэн хийх зэрэг чадавхжуулах сургалтад хамруулсан.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, ажилчдын сэтгэлзүйн асуудал маш чухал учир сэтгэлзүйн зөвлөгөөнд хамруулж ажиллах нь их үр дүнтэй байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах нь ганц багшийн үүрэг биш. Сургуулийн ажилчид, эцэг эхчүүдийн оролцоо чухал.    Дорнод аймгийн Наймдугаар цэцэрлэгийн багш н.Хулангийн слайдаас "Хагас боловсруулсан бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэснээс болж хүүхэд хазах, зулгаах, мэрэх, зажлах зэрэг үйл явцуудаа ажиллуулахгүй болж өгүүлэх эрхтний хөгжил нь дутуу явагдаж байна" Дархан-Уул аймгийн Долдугаар цэцэрлэгийн багш н.Баянжаргалын туршлага: Гэр бүлийн орчинд амьд харилцаа байхгүй, утасны хамаарлаас болоод хүүхдийн өгүүлэх эрхтний булчингуудын хөгжил дутуу явагдаж байна. Мөн хагас боловсруулсан бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэснээс болж хүүхэд хазах, зулгаах, мэрэх, зажлах зэрэг үйл явцуудаа ажиллуулахгүй болж амны зуулт нь буруу явагдан улмаар хэл ярианы бэрхшээл үүсэж эхэлж байна.  Түүнчлэн эцэг эхчүүдийн буруу хандлага буюу хүүхдээ эрхлүүлж буруу ярьснаас үүдэж хүүхдийн авианд зөв дуудлага нь сууж өгөхгүй байна.   Хэл заслын сургалтыг тоглоомын аргачлалаар явуулбал илүү үр дүнтэй. Жишээ нь үндэсний шагай таалцах тоглоом тоглоход хүүхэд шагайгаа нэрлэж харилцаа үүсгэхээс эхлээд олон чадваруудаа давхар хөгжүүлж байдаг.     Дархан-Уул аймгийн 7-р цэцэрлэгийн багш н.Баянжаргалын Мөн багш нар "Багш хүүхдүүдийнхээ төлөө суралцах хэрэгцээ байна", "Хөгжлийн бэрхшээлийг нь биш хөгжих боломжийг нь харж хөгжүүлье гэж уриалмаар байна", "Өмнө нь бэрхшээлийг нь илүү хардаг байсан бол одоо хүлээн зөвшөөрч хүртээмжтэй орчин, хэрэглэгдэхүүнийг нь бэлдэж өгөх хэрэгтэй юм байна" зэрэг зүйлсийг онцлон хэлж байв.
ФОТО: 1930 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын алтан дагина, Роналдо Назариогийн Ballon d'or...
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Олон улсын хөлбөмбөгийн холбооны музейд байрлах Бразилын алдарт хөлбөмбөгчин Роналдо Назариогийн 1997 онд буюу 21 насандаа хүртэж байсан Ballon d'or шагналыг өнөөдөр Шангрила худалдааны төвийн нэгдүгээр давхарт танилцууллаа.  Мөн Аргентины алдарт хөлбөмбөгчин Марадонагийн 1986 оны дэлхийн аваргын алтан медаль, 1930 оны дэлхийн аваргын цом буюу алтан дагина, Пелегийн 1958 онд дэлхийн аваргад өмсөж түрүүлсэн өмсгөлийг иргэдэд нээлттэй танилцуулж байгаа юм. Тус арга хэмжээг зохион байгуулагчид танилцуулагдаж буй үзмэрүүдийн талаар "Мексикт зохион байгуулагдсан 1986 оны дэлхийн аваргын шигшээ тоглолтод домогт хөлбөмбөгчин Диего Мардона багийн ахлагчаар тоглож өнөөдрийн танилцуулж буй медалийг зүүж байсан. Мөн энэхүү медалийг түүний гэр бүлээс нь дуудлага худалдаагаар авч байсан.  1997 онд Бразилын хөлбөмбөгчин Роналдо дэлхийн шилдэг хөлбөмбөгчин шагналыг авахдаа Италийн Интер Милан клубт тоглож байсан. Ballon d'or шагнал нь дэлхийд хоёрхон байдаг, нэг Роналдод өөрт нь хадгалагддаг. Энэхүү үзмэрүүдийг Италийн музейн компанийн эзэн манай улсад авч ирж танилцуулж байна" хэмээн онцлов.  ФОТО:
Л.Оюун-Эрдэнэ: ЭТТ компанийн 2022 оны ногдол ашиг ₮116,000-ыг иргэн бүрийн дансанд шилжүүлэх боломж бүрдсэн
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баялгийн сангийн асуудлаар мэдэгдэл хийж байна. Мэдэгдлийн эхэнд Үндэсний Баялгийн сангийн хуулийн төслийн хамтран боловсруулахаар МАН, АН, ХҮН намын дарга нар гарын үсэг зурлаа. Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын хуралдаанаар байгалийн баялгийг тэгш хүртээхэд заасны дагуу Үндэсний Баялгийн сангийн хуулийн төслийг парламентад суудалтай намуудын дарга нартай санамж бичиг байгуулж, хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. Ерөнхийлөгчийн баялагтаа эзэн байх суурь зарчимд санал нэгдэж, хуулийн төслүүд өргөн барьсан. Эдгээр төслийг зөвшилцсөн намын дарга нарт талархаж байгаагаа илэрхийлье. Монгол Улс анх удаа холимог тогтолцоогоор 126 гишүүнийг сонгох гэж байна. Маргааш парламентад суудалтай гурван намын дарга Бүсчилсэн хөгжлийн эдийн засгийн форумд оролцоно. Бид зөвшилцөж, нэгдэж чадвал бодит үр дүн гардгийг нүүрсний сонсгол зэрэг харуулж байна. Ирээдүйн, тогтворжуулалт, хуримтлал зэрэг сангаас бүрдэнэ. Хөрөнгө оруулалт татах, Норвегийн баялгийн сангийн жишиг загварт тулгуурлан хуулийн төсөл боловсруулахаар нэгдлээ. Стратегийн төслүүдийн 34 хувийг иргэдийн орон сууц зэрэгт зарцуулах юм. Өнгөрсөн хугацаанд олгогдсон ашигт малтмалын лицензийн талаар сонсгол явуулах зэрэгт уг хуулийн төсөл түлхэц өгнө. Өнөөдрийн хурлаас 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд 1,072 хувьцааг эзэмшүүлэх шийдвэрийг гаргалаа. Монгол Улсын 3.4 сая иргэн "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигч болж байна. Тус компани 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах урьдчилсан дүгнэлт гарлаа. Компанийн тухай хуулийн дагуу тус компани ногдол ашгаа хуваарилах үүрэгтэй. "Эрдэнэс Тавантолгой" компанийн 2022 оны ногдол ашгийг татварын өмнөх дүнгээр 116,000 төгрөгийг иргэн бүрийн дансанд өнөөдөр шилжүүлэх боломж бүрдсэн гэж ойлгож болно. 2023 оны ногдол ашиг урьдчилсан байдлаар 286,000 төгрөг байх төсөөлөл гарлаа. Санхүүгийн аудит орж, Баялгийн сангийн тухай хууль хэлэлцэн батлагдах үед энэхүү асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд бэлэн болно гэдэг мэдээллийг "Эрдэнэс Тавантолгой" компаниас өгсөн" хэмээн мэдэгдлээ. Баялгийн сангийн хууль батлагдсанаар: "Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар байгалийн баялгийн төслүүд эрчимжиж, ашигтай ажиллах тусам иргэн бүр хуримтлалын нэрийн дансандаа хадгаламж үүсгэх эрхзүйн орчин бүрдэнэ. Өөрөөр хэлбэл 1,072 хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгөөр олгох орчныг өмнө нь бүрдүүлсэн. Оюутолгой компани болон Эрдэнэт үйлдвэрийн 34%-ийн хувьцаа нь иргэн бүрийн хуримтлалын нэгдсэн санд шилжинэ. Тодорхой хугацаанд түгжигдэж, орон сууц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдах, арвижуулах эрхзүйн орчин багцаар үйлчлэх зарчмыг тохирсон. Компаниудын ТУЗ-ийн гишүүдийг хараат бусаар ажиллуулахад иргэд оролцох боломж бүрдэнэ" гэв. ШУУД ҮЗЭХ:
Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс долоон мэргэжлээр өрсөлдөнө
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Дэлхийн ур чадварын тэмцээн Францын Леон хотод ирэх есдүгээр сард болох юм. "WorldSkills Lyon 2024" тэмцээнд Монгол Улсаа төлөөлж мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид долоон мэргэжлээр оролцохоор болжээ. Дэлхийн ур чадварыг тодорхойлох 47 дахь удаагийн тэмцээнд 60 гаруй орны 1,500 гаруй оролцогч, 62 мэргэжлээр өрсөлдөнө. "Worldskills Lyon 2024" тэмцээний бэлтгэл, зохион байгуулалтыг хэлэлцэх Олон Улсын Форум энэ сарын 29-нөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Францад болж буй байна. Дэлхийн 60 гаруй орны 750 гаруй төлөөлөгчид оролцож байгаа тус форумд Монгол Улсаа төлөөлж Боловсролын ерөнхий газрын төлөөлөл оролцож байна. Форумаар: Тэмцээний дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтүүд Тэмцээний зохион байгуулалт, байршил Аюулгүй байдал, орчны эрсдэлийн менежмент Ивээн тэтгэгчидтэй холбоотой мэдээлэл Тогтвортой хөгжлийн бодлогын үзэл баримтлал Тэмцээнийг зохион байгуулагчдын баг бүрэлдэхүүний танилцуулга Тэмцээний брэндинг, гарсан өөрчлөлт Тэмцээний тээвэр, ложистик Экспертүүдэд тавих шаардлага Үнэлгээний зарчим, чиг хандлага Ур чадварын менежерүүдийн хөгжил Тэмцээнд оролцогчдын бүртгэл хийх хугацаа, төлбөр төлөлт Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд тавих шаардлага Тэмцээний үед болох бусад арга хэмжээнүүд, оролцооны хэлбэрүүд, түншлэгчдийн үзэсгэлэнгийн мэдээллүүдийн талаар танилцуулж, нэгдсэн зохион байгуулалтын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.   Эх сурвалж: Боловсролын Ерөнхий Газар
"Бүргэдийн баяр 2024" наадам гуравдугаар сарын 9-10-нд Чингис хааны хүрээ цогцолборт болно
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав "Бүргэдийн баяр 2024" гуравдугаар сарын 9-10-нд Чингис хааны хүрээ цогцолборт зохион байгуулагдана. 18 дахь удаагаа болох гэж буй уг наадам нь казах түмний бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилготой юм. Мөн наадмын үеэр бүргэдээр ан бариулах тэмцээн, харцага, шонхор шувууны үзүүлбэр, казах үндэсний тоглоом зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог уламжлалтай.
461 дүгээр хаалттай хорих ангийг хүний эрхийг хангах чиглэлээр ахиц гаргасан гэж талархав
Хүний Эрхийн Үндэсний Комиссоос/ХЭҮК/ 2023 онд хүний эрхийг хангах чиглэлээр тодорхой ахиц дэвшил гарган ажилласан гэж үзэж, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн удирдлагад талархлын бичиг гардуулан өгчээ. Энэ үеэр тус анги шүүхийн шийдвэрээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүний эрхийг хангах, хамгаалах, мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор шинэчлэн тохижуулсан өрөөгөө хүний эрх хамгаалагч нарт танилцуулсан байна. ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Б.Энхболд, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор Я.Цэлмэн нар өнгөрсөн онд тус комисст хоригдогчдоос ирүүлсэн 121 өргөдөл, гомдлыг хүлээн авч, эрх нь зөрчигдсөн байж болзошгүй тохиолдлыг холбогдох хууль хяналтын байгууллагад уламжлан, шийдвэрлүүлсэн болохоо мэдээлжээ. 461 дүгээр ангид 800 гаруй хүн хоригдож байгааг албаны хүн мэдээлж байв.   Эх сурвалж: ШШГЕГ
Т.Доржханд: Баялгийн сангийн асуудлыг шийдсэнээр өнөөдрийн $15 тэрбумыг $55 тэрбум болгох боломжтой
Гэрэл зургийг mpa.mn Үндэсний Баялгийн сангийн хуулийн төслийг хамтран боловсруулахаар МАН, АН, ХҮН намын дарга нар гарын үсэг зурсан.  Ингэснээр "Эрдэнэс Тавантолгой" компанийн 2022 оны ногдол ашгийг татварын өмнөх дүнгээр 116,000 төгрөгийг иргэн бүрийн дансанд өнөөдөр шилжүүлэх боломж бүрдэж, 2023 оны ногдол ашиг урьдчилсан байдлаар 286,000 төгрөг байх төсөөлөл гаргасан талаар Засгийн газрын тэргүүн мэдээлэл өгсөн.  Энэ үеэр гурван намын дарга нар Үндэсний Баялгийн сангийн хуулийн төслийг хамтран боловсруулахад гарын үсэг зурсан талаар УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд  байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Монгол Улс хөгжих асар боломжтой. Чангааж байсан зүйл нь улс төрийн тогтолцоо. Нэг ч төгрөг зарцуулахгүйгээр тогтолцооны өөрчлөлт хийж боломжтой байсан. Харамсалтай нь хоёр намын тогтолцоонд орсны үр дүнд зөвшилцөлд хүрч чадаагүй.  Одоогоор парламентад гурван нам байна. Цаашдаа олон нам байх болно. Үр дүнд цөөхөн монголчууд зөвшилцдөг, ойлголцдог, нэгддэг систем рүү алхсан. Үүнийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийж чадсан. Энэ нь монголчуудын хувь заяа байсан. Хөгжлийнхөө суурийг хийсэн гэсэн үг.  Дараа нь эдийн засгийн том өөрчлөлт хэрэгтэй. Өнөөдөр монгол залуучууд гадагшаа амьдрал хөөж явж байгаа, орлого багатай, ирээдүйгээ харж, итгэл найдвар хүсэж байна. Эдийн засгийнхаа бодит орлогыг өсгөх боломж байна гэдэг агуулгаар УИХ-д суудалтай гурван намын удирдлагууд холбогдох мэргэжилтнүүдтэйгээ сууж байгаад асуудлыг тавьж байна.  Бид маш амжилттайгаар засаглалын тогтолцоог хамгаалж чадсан. Одоо авторитар дэглэм байхгүй, Монголд хэн нэгэн дарангуйлагч төрөхгүй. Дараагийн ажил нь эдийн засгийн том, цогц реформ хэрэгтэй. Энэ системийг авч явах механизм нь Баялгийн сан юм. Популизмаас ангид, бодит прагматик зорилт тавьж асуудлынхаа ард гарья гэвэл улс төржихгүйгээр Баялгийн сангийн асуудлыг шийдье гээд өнөөдөр гарын үсэг зурлаа.  Баялгийн сангийн асуудлыг шийдсэн тохиолдолд өнөөдрийн 15 тэрбум ам.долларыг 55 тэрбум ам.доллар болгох боломжтой. Эх үүсвэрээ зөвхөн хэрэглэдэг бус хуримтлуулдаг, өсгөдөг, гаднын хөрөнгө оруулалтыг татдаг, дотоодын бизнесийг дэмждэг боломж нь байгаа. Дэлхий дээр хөрөнгө оруулалт татдаг гол суваг нь Баялгийн сан болсон.  Ийм учраас бидний ажил иргэдийн бодит орлогыг өсгөх, том төслүүдээ урагшлуулахад хамтарч ажиллах шийдлийн хүрээнд санамж бичиг байгуулагдаж байна. Үүнийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж шийдвэрлэхэд хатуу тохиролцоо хийсэн.  Бид хөгжих цаг болсон. Бие биедээ дэгээ тавьдаг цаг үеийг өнгөрөөж, хөгжлийнхөө төлөө эр зоригтойгоор иргэдийнхээ бодит орлогыг өсгөх чиглэлд хамтарч ажиллах цаг хугацаа ирсэн" хэмээн ярив.
Л.Гантөмөр: Баялгийн хараалаас салахаар МАН, ХҮН намтай санал нэгдлээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Ардчилсан Намын дарга Л.Гантөмөр баялгийн сангийн хуулийн төслийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр "Парламентад суудалтай намууд Монгол Улсын эдийн засаг, хөгжил, ардчиллын нөхцөл байдалд дүгнэлт хийгээд тодорхой асуудлуудыг хамтдаа ярилцаж, шийдэл гаргахаар нэгдлээ. Парламентын засаглалтай байхын тулд сонгогчдын санал гээгдэхгүй байх чиглэлийн асуудлыг шийдэж, пропорциональ системийг Сонгуулийн хуульд оруулсан. Ингэснээр олон намын төлөөлөл, олон ургалч үзэлтэй Монголын парламент бүгдээрээ тойрч суугаад ярилцах боломжийг гаргасан байгаа. Ирэх сонгуулиар нийт нэр дэвшигчдийн 30% нь эмэгтэй, нам, эвслийн жагсаалтаар орж ирж байгаа бол эрэгтэй, эмэгтэй төлөөллийг 50%, 50% байлгахаар шийдсэн. Монгол Улс бүхэлдээ даргын улс болж, авлига руу гулсаж орох магадлал өндөр байна гэдгийг МАН, АН, ХҮН намын дарга нар хэлэлцүүлэгт орох үеэрээ ярьж байсныг санаж байгаа байх. Улс төрийн намын шинэчилсэн хуулийг баталж, улс төрийн намаар дамжиж авлигачид төрийн толгойд гардаг байдлыг хязгаарласан. Намын санхүүжилт ил тод, хяналтад байх, улс төрийн намд цугларсан мөнгө юунд зарцуулагдахыг хуульд тодорхой заасан. Бид популист улс төрөөс татгалзаж байгаа. Үүнээс ангижрахын төлөө хичээн ажиллаж буй МАН, ХҮН намын дарга нарт талархал илэрхийлье. Цаашид хөгжлийн хөтөлбөрүүдэд санал нийлэх хувилбаруудыг гаргаж байгаа. "Эрдэнэс Тавантолгой" компанийг ашигтай ажиллуулж чадахгүй өнөөдрийг хүрсэн нь Монгол Улсын баялгаас жоохон юм хүртэх гэсэн, хоорондоо уралдсан, улс төрчдийн нөлөө баялгийн дээрэм тулаан рүү аваачсанаар манай орон баялгийн хараалд өртсөн. Үүнээс гарахын тулд ярилцах хэрэгтэй. Бүх намууд үндэсний баялгийн сантай болж, сан нь улс төрөөс хараат байх зарчимд санал нэгдсэн. Баялаг эзэмшиж, ашиглаж байгаа компаниудын хараа хяналт иргэдийн гарт очих ёстой, Олсон мөнгөө ирээдүйдээ хуримтлуулах, хөгжлийн бодлогод зарцуулах, хувьцаагаар дамжуулан ногдол ашгаа авахад санал нэгдэж, санамж бичгээ баталлаа" хэмээн ярилаа. ШУУД ҮЗЭХ:
Монголын Мянганы Сорилтын Сан: Худалдан авах ажиллагааны ерөнхий зарлал
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ЗАРЛАЛ Хөтөлбөрийн нэр: Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Монголын МСС нь Компакт гэрээгээр үзүүлж буй буцалтгүй тусламжийн хөрөнгийн тодорхой хэсгийг Компакт гэрээнд заасан төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад зарцуулах юм. Худалдан авах ажиллагааны тус ерөнхий зарлал нь 2024 оны 1 дүгээр сарын 1-ээс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааг хамрах ба дурдсан хугацаанд дараах зөвлөх үйлчилгээ болон барааг худалдан авахаар төлөвлөж байна. Үүнд: ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ: Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх үйл ажиллагааг таниулан сурталчлах зөвлөх үйлчилгээ; УСУГ-ын ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний зардал нөхөх техникийн туслалцааны зөвлөх үйлчилгээ; Лабораторийн мэдээллийн удирдлагын систем хөгжүүлэх зөвлөх үйлчилгээ; Монголын МСС-ийн "Ус" сэтгүүлийн график дизайн болон контент боловсруулах зөвлөх үйлчилгээ; Мониторинг, үнэлгээний мэдээллийн чанарын үнэлгээ хийх бие даасан зөвлөхийн үйлчилгээ; Лабораторийн мэдээллийн удирдлагын систем хөгжүүлэх тендерийн санал үнэлэх бие даасан зөвлөхийн үйлчилгээ; Лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн санал үнэлэх бие даасан зөвлөхийн үйлчилгээ; УСУГ-ын зөөврийн ус түгээх байрны төлөвлөлтийг сайжруулах төслийн дизайн боловсруулах бие даасан зөвлөхийн үйлчилгээ. Монголын Мянганы сорилтын санд Орчуулгын (Бичгэн) үйлчилгээ үзүүлэх зөвлөхийн үйлчилгээ; Монголын Мянганы сорилтын санд Орчуулгын (Аман) үйлчилгээ үзүүлэх зөвлөхийн үйлчилгээ. БАРАА: Хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл нийлүүлэх; Лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх; Оффисын агаар шүүгчийн сэлбэг нийлүүлэх. ЗӨВЛӨХИЙН БУС ҮЙЛЧИЛГЭЭ Катеринг үйлчилгээ үзүүлэх зөвлөхийн бус үйлчилгээ; Хурал, үйл ажиллагаа зохион байгуулах танхим түрээслэх зөвлөхийн бус үйлчилгээ. Хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжийн хөрөнгөөр дээр дурдсан бараа болон зөвлөхийн үйлчилгээг худалдан авахад МСК-ын www.mcc.gov/resources/doc цахим хуудас дахь Худалдан авах ажиллагааны бодлого, удирдамжид заасан үндсэн зарчим, дүрэм, аргачлалыг баримтална. Худалдан авах ажиллагаа нь МСК-ын Худалдан авах ажиллагааны бодлого, удирдамжид заасан шалгуурыг хангаж буй улсын харьяалал бүхий сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой бүх этгээдэд нээлттэй. Бараа, ажил, зөвлөх болон зөвлөхийн бус үйлчилгээний гэрээ байгуулах эрхийг нээлттэй тендер шалгаруулалтын зарчмаар олгох ба Худалдан авах ажиллагааны тусгай зарлалыг Нэгдсэн Үндэстний  Байгууллагын “Хөгжлийн Бизнес” (United Nations Development Business-UNDB) www.devbusiness.com, “Хөгжлийн гарц” (Development Gateway Market-dgMarket) mcc.dgmarket.com цахим хуудас, Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудас (mca-mongolia.gov.mn), өдөр тутмын сонин болон бусад мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тухай бүр зарлана. Худалдан авах ажиллагааны тухай зарлал хүлээн авах зорилгоор цахим хаягаа бүртгүүлэх, тендер шалгаруулалтын тухай нэмэлт мэдээлэл авах сонирхол бүхий ханган нийлүүлэгчид, гэрээт байгууллагууд, зөвлөх компаниуд/бие даасан зөвлөхүүд PA-Mongolia@charleskendall.com, procurement@mca-mongolia.gov.mn цахим хаягаар холбоо барина уу. Монголын Мянганы сорилтын сан 5-р давхар, МПМ Цогцолбор, ЮНЕСКО-ийн гудамж, 1 дүгээр хороо Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс   MILLENNIUM CHALLENGE ACCOUNT-MONGOLIA GENERAL PROCUREMENT NOTICE Program Name: Mongolia Water Compact  The United States of America, acting through the Millennium Challenge Corporation (“MCC”) and the Government of Mongolia (the “Government”) has entered into a Millennium Challenge Compact for Millennium Challenge Account assistance to help facilitate poverty reduction through economic growth in Mongolia (the “Compact”) in the amount of approximately 350 million USD (“MCC Funding”). The Government, acting through Millennium Challenge Account-Mongolia (“MCA-Mongolia”) intends to apply a portion of the MCC Funding to payments for contracts for goods, works, and services. This General Procurement Notice covering the period from January 1, 2024 through December 31, 2024 includes the following procurements: CONSULTING SERVICES: Consulting Services for Industrial Pre-Treatment Plan Public Outreach; Consulting Services for the Cost Recovery Technical Assistance; Consulting Services for Development of Laboratory Information Management System; Consulting Services of Graphic Design and Content Development for MCA-Mongolia "Water" magazine; Individual Consultant’s Services for M&E Data Quality Review (on New indicators); Individual Consultant’s Services to Serve as TEP for Consulting Services for Development of Laboratory Information Management System; Individual Consultant’s Services to Serve as TEP for Supply of Laboratory Equipment; Individual Consultant’s Services for the Design Development for the Kiosk Planning Component; Individual Consultant’s Services for Translation (Written) Services for MCA-Mongolia; Individual Consultant’s Services for Interpretation (Simultaneous/Consecutive) Services for MCA-Mongolia. GOODS: Procurement of Personal Protective Equipment; Supply of Laboratory Equipment; Procurement of Office Air Filter Spares. NON-CONSULTING SERVICES: Non-consulting Catering Service; Non-consulting Venue Rental Service; The above-listed procurements will be implemented in accordance with the principles, rules, and procedures set out in the MCC Accountable Entity Procurement Policy & Guidelines (“PPG”), which can be found on MCC’s website at www.mcc.gov/resources/doc. The procurements will be open to all offerors from eligible source countries as defined in the MCC PPG. A Specific Procurement Notice (“SPN”) for the above-listed contracts to be procured under the competitive procedures will be announced, as they become available, on the United Nations Development Business (UNDB Online) website at www.devbusiness.com, the Development Gateway Market (dgMarket) website at mcc.dgmarket.com, MCA-Mongolia website at mca-mongolia.gov.mn, in local newspapers, and other media outlets as appropriate. Interested eligible offerors who wish to be included in the mailing list to receive a copy of advertisements, or those requiring additional information, should send an email to the Procurement Agent for MCA-Mongolia at PA-Mongolia@charleskendall.com with a copy to procurement@mca-mongolia.gov.mn.   Millennium Challenge Account-Mongolia Floor 5, MPM Complex, UNESCO Street, Khoroo 1, Sukhbaatar District, Ulaanbaatar, Mongolia
Худалдааны санхүүжилтийн форум "Restore & Unlock" сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа
ХХБ-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Trade Finance Forum 2024” арга хэмжээ өчигдөр “Restore & Unlock” сэдэв дор болж өнгөрлөө. Форумын зорилго нь олон улсын худалдаа, түүний санхүүжилтийн сүүлийн үеийн чиг хандлага, хөгжлийг хэлэлцэж, бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан харилцагчдынхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх байдаг. Харин энэ жилийн гол онцлог сэдэв нь Монгол Улс дэлхийн ам.долларын төлбөрийн системд эргэн нэгдсэн үйл явдал байлаа. Учир нь 2019 онд манай улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсноор Монголын арилжааны банкнууд дэлхийн ам.долларын гадаад төлбөр тооцооны системээс хасагдсан. Харин энэ нөхцөл байдлыг ХХБ эргэн өөрчилж АНУ-н ТОП Bank of New York Mellon банктай хамтран ажиллаж эхлээд байгаа юм. BNYM нь 240 жилийн туршлагатай, дэлхийн нийт хөрөнгө оруулалтын активын 20%-г бүрдүүлдэг, 45.7 их наяд ам.долларын активтай дэлхийн санхүүгийн системд нөлөө бүхий А зэрэглэлтэй банк юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн "Trade Finance Forum 2024 - Restore & Unlock" арга хэмжээнд Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанган хүрэлцэн ирлээ. Тэрээр Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарч олон улсын ам.долларын төлбөр тооцооны системд эргэн нэгдсэнд баяр хүргэж, талархал илэрхийллээ. Мөн энэхүү үйл явдалд төр, хувийн хэвшлийн байгууллагууд болон элчин сайдын яамнуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа чухал байсныг онцоллоо. Түүнчлэн Монгол Улс ардчилал, олон улсын хэм хэмжээ, стандарт, хууль журмыг сахин ажиллаваас АНУ үргэлж дэмжин ажиллана гэдгийг илэрхийлсэн юм. Монгол Улс дэлхийн ам.долларын системд эргэн нэгдсэн үйл явдал нь Монгол Улс өөрийн санхүүгийн зохицуулалтын тогтолцоог сайжруулж, олон улсын комплайнсын стандартад нийцэж ажиллах чиглэлээр хүчин чармайлт гаргаж байгааг дэлхийд харуулах чухал алхам болсон. Мөн дэлхийн 100 гаруй улс руу болон улсаас ам.долларын шилжүүлэг илүү ХЯМД, ХУРДАН хийгдэж эхэлсэн юм. Хамгийн чухал нь гадаад худалдаа, үйлчилгээ эрхэлдэг бизнесийн байгууллага болон иргэдэд олон шинэ боломж нээгдэж байна. Арга хэмжээний үеэр харилцагч нар ам.долларын гүйлгээ шууд хийж, туршиж үзлээ. Харилцагч нарын гүйлгээ арга хэмжээ дуусаж амжаагүй байхад буюу 20 – 60 минутын дотор л тэр даруй хийгдэж байсан юм.   Худалдаа Хөгжлийн Банк 1991 онд банкны чөлөөт валютын эх үүсвэрийг гадаадын банканд байршуулан, экспорт, импортын баталгаа гаргах үйлчилгээ буюу худалдааны санхүүжилтийн үйлчилгээг Монгол улсад анхлан нэвтрүүлсэн. Өнгөрсөн 10 жилийн  хугацаанд ХХБ худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан 13 их наяд төгрөгийн экспорт, импортын худалдааг корреспондент харилцаатай  300 гаруй гадаадын банкаар дамжуулан түргэн шуурхай, эрсдэлгүй гүйцэтгэжээ. Энэ удаад дэлхийн ТОП банк болох BNYM-тэй хамтарснаар дэлхийн бусад томоохон банк санхүүгийн байгууллага болон Европын улсуудын банктай хамтран ажиллах суурь амжилттай тавигдлаа.  ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Хятадад нийлүүлсэн Газпромын хийн хэмжээ Европын алдагдсан зах зээлийн 11 хувийг нөхжээ
Украины дайн улмаас алдсан Европын зах зээлээ Хятадын зах зээлээр бүрэн орлуулах зорилготой байгаагаа өнгөрсөн аравдугаар сард Газпром компанийн ерөнхийлөгч Алексей Миллер хэвлэлд ярьж байв. Тэгвэл энэ зорилго биелэхэд хол байгаа нь өчигдөр Оросын төв банкнаас гаргасан төлбөрийн тэнцлийн тайлангаас харагдаж байна. Өнгөрсөн онд Хятадын зах зээлд “Сибирийн Хүч” дамжуулах хоолойгоор нийлүүлсэн Оросын байгалийн хийн хэмжээ 23 тэрбум шоо метр болж, өмнөх оноосоо 7 тэрбумаар буюу 1.5 дахин нэмэгджээ. Энэ өсөлт Европын зах зээлийн алдагдлыг тодорхой хэмжээгээр нөхсөн тухай дээрх тайланд дурдсан байна. Украины дайн эхлэхээс өмнө ОХУ гадаад зах зээлд нийтдээ 185 тэрбум шоо метр хий экспортолдог байжээ. Үүний 10 тэрбум орчим нь Хятадад, 145 тэрбум нь Европын зах зээлд нийлүүлэгддэг байв. Дайн эхэлснээс хойш Европын зах зээлд нийлүүлэх хийн хэмжээ буурсаар 2023 онд 30 орчим тэрбум шоо метр хүрчээ. Эндээс харвал Европын 115 тэрбум шоо метрийн алдагдлыг Хятадын 13 тэрбум шоо метрийн өсөлт л нөхсөн байна. Өөрөөр хэлбэл алдагдлын 11 орчим хувь болжээ. Одоо Газпром “Сибирийн Хүч” хоолойн дамжуулалтыг жилд 30 тэрбум шоо метрт хүргэх, “Сибирийн Хүч 2” дамжуулах хоолойг шинээр байгуулах замаар Хятадын нийлүүлэлтийг өсгөх зорилготой байна.   Эх сурвалж: The Moscow Times
Б.Мөнхтөр: Монголд хоёр дахь Оюу толгойн орд олдчихно гэж хэлэхэд эрт байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. - Ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл хайгуулаасаа олширсон гэдэг мэдээтэй нэлээд удаж байна. Энэ нь хайгуулын үйл ажиллагаа багассан гэж ойлгоно. Гэтэл уул уурхай нь улсын эдийн засгийг тэтгэж байдаг. Харилцан хамаарал ихтэй асуудал хөндөх гээд? - Өнөөгийн байдлаар Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбар дээр явж байгааг төсвийн бүрдүүлэлт, экспортын үзүүлэлт, аж үйлдвэржилт гээд олон хүчин зүйлс дээр тулгуурлан хэлж болно. Цаашид улсын эдийн засгийг авч явах салбар гэдэг агуулгаараа ч тэр, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн хувьд ч уул уурхайн салбарын ач холбогдол энэ түвшинд үргэлжлэх нь тодорхой. Мэдээж та бидний хувьд ярьж ирсэн солонгорсон эдийн засагтай болох хүртэл шүү дээ. Цаашид системтэй хөгжих, дараагийн 10, 20 жилд уул уурхайн салбарын төлөвлөлт зөв явах боломжийг бүрдүүлж өгөх салбар нь геологи, хайгуулын салбар. Сүүлийн жилүүдэд хайгуулын салбар дахь хөрөнгө оруулалт багассан, цар хүрээ нь хумигдсан нь үнэн. Энэ нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой. Нэгд Монгол Улсын хууль тогтоомжид олон удаагийн өөрчлөлт оруулж ирсэн нь хөрөнгө оруулагч нарт болгоомжлол үүсгэж, хөрөнгө оруулалт багассантай холбоотой. Хоёрт дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын түүхий эдийн үнэ ханш тийм ч сайн биш байдалтай хэдэн жил болсон. Аажим сэргэлт ажиглагдаж байна. Үүнтэй холбоотойгоор эрсдэл үүрэн үйл ажиллагаа явуулдаг хайгуулын жижиг компаниуд нэлээд хумигдсан маягтай байна. Тэр хэмжээгээр Монгол Улсад орж ирж байгаа гаднын хөрөнгө оруулалт багассан. Тэгэхээр Монгол Улсын хэмжээнд ч тусгай зөвшөөрөл олголт харьцангуй цөөрсөн. Гэсэн хэдий ч геологи хайгуулын салбарын төлөв байдал, ашигт малтмалын зах зээлийн судалгаа, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг хийж байдаг олон судалгааны байгууллагуудын дүгнэлтээс үзэхэд ойрын жилүүдэд хайгуулын салбарын цар хүрээ, хөрөнгө оруулалт нэмэгдэх нь төлөвтэй харагдаж байгаа. - Тоон агуулгаар товч мэдээлэл сонирхож болох уу? - Хайгуулын салбарын тогтолцоо, төлөвлөлт алдагдсан байгааг олон хүчин зүйлсээр хэлж байна. Юун түрүүн ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо, хайгуулын тусгай зөвшөөрлийн тооноос бараг хоёр дахин их байгаа нь салбарын бодлого, төлөвлөлтөд баримталдаг суурь зарчим болох геологи-хайгуулын салбарын хөгжил, төлөвлөлт, уул уурхайн салбарын хөгжил, төлөвлөлтөөс 15-20 жилийн өмнө түрүүлж явах ёстой, уул уурхайн салбарын хөгжил, төлөвлөлт улсын нийгэм, эдийн засгийн төлөвлөлтөөс 15-20 жилийн өмнө явах ёстой бодлого алдагдсаны илрэл. Хайгуулын салбар өөрөө тогтвортой хөгжих нь геологийн суурь судалгаануудаас хамаардаг. Геологийн суурь судалгааны ажлууд ч маш тогтвортой явж байж, түүн дээр тулгуурласан үр дүн сайн гарч байж хайгуулын салбарыг үр дүн, бодит мэдээллээр хангах бололцоогоор бүрдүүлдэг. Монгол Улс маш нийлмэл геологийн тогтоцтой шүү дээ. Түүнийгээ дагаад маш олон төрлийн ашигт малтмалууд нээн илрүүлэх боломжтой Өнөөдрийн байдлаар тус чиг үүргийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн алба хийж гүйцэтгэж, хэрэгжүүлж байна. Тус алба нь улсын хэмжээнд ашигт малтмалын чиглэлийн суурь судалгааны ажлуудыг хийхээс гадна, хот төлөвлөлт, дэд бүтэц, аж үйлдвэржилт, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрахад шаардлагатай геоэкологи, гидрогеологи, инженер геологийн чиглэлийн судалгаануудыг хийж байна. Сүүлийн үед үер ус, газар хөдлөл, хөрсний гулсалт үеийн судалгаанууд болон хот суурин газарт амьдарч байгаа хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхэд шаардлагатай геоэкологийн судалгаануудыг хийж байна. - Өнөөдөр бидний хөндөж байгаа сэдэв ашигт малтмал. Энэ салбарын хайгуул судалгааны ажлын тухайд? - Ашигт малтмалын хайгуулын салбар өөрөө асар их хэмжээний хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаардагддаг салбар. Дундаж ордын хайгуул хийхэд ойролцоогоор 10 орчим жил шаардагддаг. Түүнийг дагаад асар их хөрөнгө оруулалт, цаг хугацаа хэрэгтэй болж таарна. Үүнийг улс авч явах, төсвөөс санхүүжүүлэх нь эдийн засгийн боломжгүй учраас энэ салбар дахь хайгуулын ажлыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, санхүүжилт дээр тулгуурлаж явдаг тогтолцоотой. Тэр хэмжээгээр эрсдлийг хөрөнгө оруулагч нар үүрч байна гэж хэлж болно. - Нүүрс, зэс гээд эрэлттэй, үндсэн ашигт малтмалын ордууд бий. Сүүлийн үед уран, газрын ховор элементийг дэлхий нийт түлхүү ашиглаж байна. Энэ чиглэлийн судалгаанууд хийгдэж байна уу? - Улсын хэмжээнд региональ геологийн судалгааны ажлууд болон ашигт малтмал руу чиглэсэн сэдэвчилсэн болоод эрэл үнэлгээний ажлууд хийгдэж байгаа. Нэн тэргүүнд эдийн засгийн агуулгаараа зах зээлд шаардлагатай байгаа ашигт малтмалын судалгааг хийх ёстой. Манай зах зээл ойлгомжтой. Хойд хөрш бол манайтай ижил төстэй эдийн засгийн бүтэцтэй. Ашигт малтмалаа гадагшаа экспортод гаргадаг. Тэр тусмаа нүүрс, зэсийн баяжмал экспортолж байгаа нь манай шууд өрсөлдөгч гэж хэлж болно. Бидний хувьд том зах зээл бол БНХАУ. Энэ зах зээлд нэн тэргүүнд таны түрүүн дурдсан нүүрсний зах зээлийн маш том орон зай бий. Мөн жонш, төмрийн баяжмал, полиметалийн тодорхой баяжмалуудыг экспортолж байна. Эрэлтээ дагаад энэ чиглэлийн судалгаанууд тодорхой хэмжээнд явах нь гэж хэлж болно. Дэлхийн зах зээлийн хандлага бидний хэлж заншсанаар критикал буюу чухал ашигт малтмалын чиглэлийн судалгаа, хайгуулын үйл ажиллагаа нэлээд идэвхжиж байна. Үүнийг дагаад манай улсад ч гэсэн энэ төрлийн судалгаа, хэтийн төлөвөө тодорхойлох ажлууд хийгдэж байгаа. Үүнд мэдээж газрын ховор элемент, ховор металлууд, цацраг идэвхт буюу ураныг нэрлэж болно. Дүгнээд хэлэхэд энд нэр дурдагдсан ашигт малтмалын төрлүүдийн хувьд Монгол Улсын потенциал нэлээд өндөр. Гол нь шаардлагатай системтэй, олон жилийн зөв төлөвлөлттэй судалгааны ажлуудыг явуулах нь бидэнд хэрэгтэй. Монгол Улс маш нийлмэл геологийн тогтоцтой шүү дээ. Түүнийгээ дагаад маш олон төрлийн ашигт малтмалууд нээн илрүүлэх боломжтой. - Хоёр дахь Оюу толгой шиг ордыг нээмээр байна. Ингэж чадвал эдийн засагт нэлээд том хүч өгнө гэж эдийн засагчид хэлсээр байна. Та бол мэргэжлийн геологич хүн. Манайд дараагийн Оюу толгой болох орд бий юу. Байвал хаана байж болох вэ? - Мэргэжлийн хүний хувьд шууд хэлье. Оюу толгой шиг ордууд ойрын үед олдчихно гэж хэлэхэд эрт, маш эрт байна. Магадлалын хувьд байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр боломж тийм өндөр биш. Оюу толгой бол дэлхийн хэмжээний том орд. Ийм том орд дэлхийн хэмжээнд цөөхөн байдаг. Түүний нэг нь Оюу толгой. Монголд зэсийн ийм том орд дахиад бий болно гэж хэлэхэд хараахан эрт. Маш олон төрлийн геологи, эрэл, хайгуулын ажлуудыг хийж байж үр дүн хэлэх боломжтой. Харин зэсийн жижгээс дунд зэргийн ордууд Монголд олдоно. Судалгааны шатанд явж байгаа. - Заавал зэс гэхгүйгээр өөр ашигт малтмалын томоохон ордыг л хэлээд байгаа юм. Жишээ нь, уран? - Ураны хувьд манайд судалгаа маш системтэй сайн хийгдчихсэн. Тогтоогдсон баялаг, геологийн нөөцийн хувьд дэлхийд дээгүүр ордог. Бараг Австралийн дараа орж байна уу даа. Өнөөгийн байдлаар ураны тогтоогдсон нөөц 200 орчим мянган тонн байгаа. Тэр нь дэлхийн ураны нийт тогтоогдсон нөөцийн хоёр хувийг эзэлдэг. Цаашдаа ч ураны олон тооны ордууд тогтоогдоно. ...байгалийн баялаг шавхагддаг баялаг. Тэр утгаараа байнга уул уурхайн салбарт тулгуурласан эдийн засагтай яваад байж болохгүй Гэхдээ эдийн засгийн агуулгаар уран бол нүүрс, зэсийн түвшинд очих ач холбогдолтой биш. Энэ бол стратегийн түүхий эд. Хэрэглэх салбар нь тодорхой. Цөмийн эрчим хүч, цөмийн зэвсэглэлийн зориулалттай хэрэглэдэг ашигт малтмал. Түүнээс биш улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нүүрс, зэстэй харьцуулшгүй бага. - Дотоодыг эрчим хүчээр хангах том эх үүсвэр гэж цөмийн энергийн салбарынхан хэлсээр байгаа шүү дээ? - Мэдээж бүрэн санал нийлж байна. Аливаа улс орон эрчим хүчний аюулгүй байдлаа маш чухалд авч үздэг. Тэр тусмаа нэг эх үүсвэрээс хамааралтай байх нь эрсдэлтэй. Улс орнууд солонгорсон олон эрчим хүчний эх үүсвэрээр эрчим хүчний хэрэглээгээ авч явдаг. Түүн дотор дулааны цахилгаан станц, усан цахилгаан станц, нар, салхи гээд сэргээгдэх эрчим хүч багтана. Мэдээж нэг том салбар бол цөмийн эрчим хүч. Манай улсын хувьд ураны одоогийн тогтоогдсон нөөц, хэтийн төлөв ийм өндөр байхад цөмийн эрчим хүчний салбарыг яагаад хөгжүүлж болохгүй гэж. Үүн дээр төрийн хэмжээний нэгдсэн бодлого л дутагдаж байгаа. Харин ашигт малтмалын хайгуулын тухайд эмзэглэж явдаг асуудал бий. Геологийн салбарын тогтолцоо, төлөвлөлт алдагдчихсан байдалтай олон жил болсон. Түүнийгээ дагаад эдийн засгийн эргэлтэд оруулах ашигт малтмалын орд газрууд бэлтгэгдэх ажил алдагдсан. Магадгүй тогтолцоо зөв байсан бол өнөөдөр би танд арай ойлгомжтой, тодорхой байдлаар буюу дараагийн Оюу толгой байгаа юу. үгүй юу гэдэг дээр хариулт өгөх ёстой боломжтой байсан байх. Эцэст нь хэлэхэд байгалийн баялаг шавхагддаг баялаг. Тэр утгаараа байнга уул уурхайн салбарт тулгуурласан эдийн засагтай яваад байж болохгүй. Хурдан хугацаанд бусад салбараа хөгжүүлж эдийн засгаа дэмжих хэрэгтэй. Геологийн салбараа хөгжүүлэх гээд байгаа зорилго бол Монгол Улс нь газрын хөрсөндөө ямархуу хэмжээний баялагтай юм бэ, тэр баялаг нь хэдэн жил энэ улс орноо тэжээж тэтгээд байх боломжтойг тодорхойлох гол гарц нь геологийн салбарын хөгжлөөс шууд хамаарна. Тийм учраас Үндэсний геологийн алба нь зөв бүтэц зохион байгуулалттай, зөв бодлого, төлөвлөлтийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах нь маш чухал юм.
Эслэгтэй хүнс гэж юу вэ?
Хүн өдөрт багадаа 20 гр эслэг хэрэглэх хэрэгтэй гэдгийг та сонссон уу? Тэгвэл эслэгийг ямар хүнснээс авах боломжтойг танилцуулъя. Эслэг нь жимс жимсгэнэ, хүнсний ногоо, сахар, үр тариа олон зүйлд агуулагддаг ч, энэ удаад эслэг ихтэй мөртөө, амттай McVities жигнэмгийг танилцуулъя. Ижил төрлийн бүтээгдэхүүнээс 5 дахин илүү эслэгтэй, транс тосны агууламжгүй, генийн өөрчлөлттэй бодис, гахайн өөх болон түүнээс гаргасан бодис агуулагдаагүй зэргээс нь харахад өдөр тутмын хүнсэнд, ялангуяа бага насны хүүхдүүд, хөхүүл жирэмсэн ээжүүд сонгоход эргэлзэх шалтгаангүй байгаа биз. Нэмэлтээр эслэгийн төрлийг танилцуулахад, Insoluble fibre буюу уусдаггүй /шингэдэггүй/ эслэг нь улаан буудайн хивэг, хүнсний ногоо, үр тариа зэрэг хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж бие дэх усыг өөртөө татаж,  өтгөн хаталтаас сэргийлдэг. Мөн  цатгалан мэдрэмжийг өгснөөр хоолны дуршлыг бууруулдаг. Харин Soluble fibre буюу уусдаг /шингэдэг/ эслэг нь цөсний хүчлийг нарийн гэдсэнд холбож, шимэгдэхээс сэргийлснээр цусны холестерины түвшнийг бууруулдаг байна. Эслэг нь таргалалт болон бусад олон өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг. Учир нь бидний идэж буй хоол хүнс нь хүний биеэр дамжин цусанд сахар болж очдог тул бүхэл үр болон эслэгээр баялаг McVities жигнэмэг идсэнээр тухайн процессыг удаашруулж биеэс хорт бодисыг хөөн гаргаж өгдөг байна. Та бүхэл үрийн, амтат McVitie`s жигнэмгийг өдөр тутмын хүнсэндээ сонгож хэвшээрэй.  Энэхүү жигнэмэг нь бүхий л дэлгүүр супермаркетуудаар өргөн сонголттойгоор худалдаалагдаж байгаа билээ. Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл  9984-3982   Facebook   Instagram
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны хоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Энэ үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинг ахиулах талаар ярилцах юм байна. Мөн Монгол, Германы холбогдох яам, байгууллагууд эрчим хүч, тээвэр, боловсрол, байгаль орчин, хууль, эрх зүй, археологийн салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна. Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2014 онд Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад айлчилж байжээ.   Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар
2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдийн ногдол ашиг хүүхдийн мөнгөний данс руу нь шилжинэ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1,072 хувьцааны ногдол ашиг болох 104,000 төгрөгийг (татвар суутгагдсан дүн) өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн.  Монгол улсын 3,4 сая хүн хувьцаа эзэмшигч болж буй. Ингэхдээ  2.5 сая хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийн мөнгө өөрсдийнх нь брокерын компаниудад нээлгэсэн хувьцааны дансанд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн буюу шинээр хувьцаа эзэмшигч болсон 893 мянган хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийн мөнгө хүүхдийн мөнгөний дансаар нь шилжиж орох аж.  ВИДЕО:  https://www.facebook.com/iKonNews/videos/1133421210991071
Б.Жавхлан: Эрсдэлийн нэгдсэн мэдээллийн сан байгуулна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Даатгалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зэрэг 22 асуудлаар хэлэлцүүлэг хийхээр болсныг Сангийн Яамны сайд Б.Жавхлан мэдэгдлээ. Сангийн Яам болон Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) хамтарч, даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцээд ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа аж.  Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Санхүүгийн тогтвортой байдлын гурван тулгуур багана бол банк, даатгал, хөрөнгийн бирж. Энэ гурван салбар 100% үүргээ гүйцэтгэвэл санхүүгийн зах зээл тогтвортой байдаг. Аль нэгэн салбар доголдоход санхүүгийн салбар бүхэлдээ дордох нөхцөл үүсдэг. Тэгвэл өнөөдрийн байдлаар энэ гурван салбараас хамгийн сул явж байгаа нь даатгалын салбар болоод буй. Үүнийг баталдаг хоёр үзүүлэлт байдаг. Эхнийх нь нийт даатгалын хураамжийг дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хувь. Олон улсад энэ нь найман хувь байдаг бол манайд нэг хувь ч хүрдэггүй буюу 0.6 хувь эзэлж байна. Нөгөө үзүүлэлт нь даатгалын хураамжийг нэг хүнд ногдохоор хэмждэг. Манайд одоогоор 87.8 мянган төгрөг байдаг нь бусад улстай харьцуулахад найм дахин бага тоо. Энэ хоёр үзүүлэлт ийм сул байгаа нь санхүүгийн тогтвортой байдалд даатгалын зүгээс нөлөөлөх нөлөө тун бага байгааг харуулж байна. Даатгалын энэ сул талыг нөхөхийн тулд төрийн үүрэг оролцоо нэмэгдэнэ. Тодруулбал осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирлыг нөхөх нь нэмэгддэг" гэж ярилаа. Даатгалын сангийн эрсдэлийг бууруулах, аж ахуйн нэгж, иргэдэд даатгалын тухай мэдлэгийг нь тэлэх, даатгалын компаниуд хариуцлагатай байх шаардлага тулгарч байгаа тул Даатгалын тухай хуулийн төслийг шинэчлэх шаардлагатай байгааг тэрбээр онцолсон юм. Түүнчлэн хуулийн шинэчлэгдсэн найруулгаар технологийн шийдлийг санхүүгийн салбарт оруулж ирэх таатай нөхцөл үүснэ. Ингэснээр иргэдийн бухимдлыг төрүүлдэг даатгалын нөхөн төлбөр олгох явцыг илүү хурдтай болгохоор төлөвлөсөн гэв.  Мөн Сангийн сайдын тушаалаар Эрсдэлийн нэгдсэн мэдээллийн сан байгуулахаар төлөвлөж байгааг хэлэв.  ВИДЕО:  https://www.facebook.com/iKonNews/videos/1133421210991071
2024 оны Сар шинийн онцлох ТОП 3 бэлэг
Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болоход хэдхэн хоногийн хугацаа үлджээ. Сар шинийн баярыг Монголчууд бид өргөн дэлгэр тэмдэглэж, айлд ирсэн зочид бүрийн гарыг цайлгадаг уламжлалтай. Сүүлийн жилүүдэд “Хятадын” гэх тодотголтой, хэрэглээнд бараг л хэрэггүй зүйлс худалдаж авахын оронд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, хүний хэрэгцээнд нийцэхүйц зүйл бэлэглэхийг санал болгох болсон.. Судалгаагаар: Улаанбаатар хотын өрхийн 80 хувь нь, хөдөө орон нутгийн өрхийн 94 хувь нь цагаан сарын баярыг тэмдэглэдэг гэсэн судалгаа байдаг. Сар шинийн баярын нийт төсвийн 60 гаруй хувийг зочдын гар цайлгах бэлэгт зарцуулдаг бол тэрхүү бэлгүүд нь хэр хэрэгцээтэй байдаг талаар тодруулахад 64 хувь нь хэрэгцээгүй гэж хариулсан байна. Тэгвэл энэ жилийн сар шинийн баяраар зочдодоо өгөх дараах ТОП 3 бэлгийг санал болгож байна. Бэлэг бэлгийн дээд “БЭЛЭН МӨНГӨ” Гадаадаас болсон болоогүй бэлэн хувцас, элдэв шалдав зүйлс авч валютаа зарцуулахгүйгээр Монгол төгрөгөө бэлэглэж эдийн засагтаа нэмэр болох давуу талтай. Үндэсний үйлдвэрлэлийн “ОЙМС, БЭЭЛИЙ” Цагаан сарын сонгодог бэлэгт ноос, ноолууран бүтээгдэхүүн гарцаагүй орно. Тэр дундаа оймс, бээлий, малгай ороолт түгээмэл бэлгийн сонголтод багтдаг. Хажуугаар нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих маш сайхан боломж. Хүн бүрийн зайлшгүй хэрэглэдэг ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ бүтээгдэхүүн Монгол орны эрүүл үржил шимтэй хөрсөнд тарьж ургуулсан, нэмэлт химийн бодисгүй халуун шахалтын аргаар боловсруулсан “Эзэгтэй” ургамлын тос Сар шинийн баярт зориулсан шинэ шошготойгоор худалдаанд гарсан бөгөөд айл бүрийн эзэгтэйн сэтгэлд нийцэх бэлэг болж чаджээ. Нэмээд хэлэхэд Эзэгтэй ургамлын тос нь өнгөрсөн онд Япон улсад экспортоор гарч эхэлсэн юм. Сайн санааны үзүүрт шар тос гэдэг дээ. Ирсэн зочдодоо ерөөлтэй сайхан бэлэг барьж хотол олноороо сар шинэдээ Сайхан шинэлээрэй.
ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ: Хүүхдийг нь хөгжлийн бэрхшээлтэй гээд хасахгүй, дэмжиж ажиллана гэдгээ ойлгуулдаг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Тэгш хамруулах боловсролыг дэмжих төслийн хаалт өнөөдөр болж төслийн хүрээнд гарсан сайн туршлага болон орон нутаг дахь тогтолцоо, сургууль, цэцэрлэгт бий болсон өөрчлөлтийн талаар хэлэлцлээ.  Төслийн хүрээнд сургууль, цэцэрлэгт  хамрагдаж чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй 258 хүүхдийг илрүүлж, 154 хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулсан байна.  Төсөл хэрэгжсэн Сонгинохайрхан дүүргийн 253 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Байгалмаа "Хорооны эмч цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн судалгааг гаргаж хамтарч ажилласнаар тусгай хэрэгцээт хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломж гарсан юм.  Мөн Монгол Улсын Боловсролын Их Сургууль(МУБИС)-д тусгай хэрэгцээт боловсролоор мэргэшиж төгссөн багшийг авч ажиллуулсан. Үр дүнд нь бусад багш нар мэргэжлийн багшаас суралцах, ачаалал багасах, эцэг эхчүүд хүүхдийнхээ талаар мэргэжлийн багшаас зөвлөгөө авах гэх мэт сайн үр дүнгүүд гарсан. "Өмнө нь бусад эцэг эх хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хамт хүүхдээ сургамааргүй байна гэдэг байсан" Төсөл хэрэгжихээс өмнө бусад эцэг эх хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хамт хүүхдээ сургамааргүй байна гэдэг байсан бол одоо хөгжиж байгаа хүүхдүүдийг хараад хүлээн зөвшөөрч ойлгодог болсон.  Түүнчлэн эцэг эхчүүд хүүхэд нь анх хөгжлийн бэрхшээлтэй гэж оношлогдоход хүлээн зөвшөөрдөггүй байсан. Ийм нөхцөлд эртхэн оношлуулж шаардлагатай дэмжлэгийг нь мэдчих юм бол айгаад байх зүйл байхгүйг ойлгуулдаг. Хүүхдийг нь хөгжлийн бэрхшээлтэй гээд цэцэрлэгээс хасахгүй, дэмжиж ажиллана гэдгийг ойлгуулснаар хүүхдийн хөгжилд ч ахиц гарч эхэлдэг.  Сургуулиудтай хамтран ажиллаж өнгөрсөн хичээлийн жилд нэг хүүхэд, энэ жил хоёр хүүхэд сургуульд орох гэж байна. Эцэг эхчүүд хүүхдээ тусгай сургуульд өгье гэдэг. Гэхдээ эхлээд гэртэй нь ойрхон энгийн сургуульд явуулаад үз гэж зөвлөдөг" гэв.   Төслийн зорилтод сургуулиудад болон түүнээс гадна хоёр сургуульд тусгай хэрэгцээт боловсролд зориулсан анги танхимыг тохижуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан ариун цэврийн 30 өрөө, хөгжлийг дэмжих найман танхимыг байгуулсан байна. Мөн 11 сургууль, таван цэцэрлэгт хүүхдийн хараа, сонсгол, харилцаа, хөдөлгөөнийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүнийг нийлүүлжээ.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хэдэн хувьцаатайгаа шалгах ЗААВАР
Гэрэл зургийг MPA.mn "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлэхээр боллоо. Нэгж хувьцааны ногдол ашгийг 108 төгрөгөөр тооцон, татвар суутгасан дүнгээр 1,072 хувьцаатай иргэн 104,000 төгрөг авна. Харин зарим иргэн хувьцааны тодорхой хувиа Засгийн газарт зарсан, сургалтын төлбөртөө суутгуулсан зэрэг шалтгаанаар тоо ширхэг нь харилцан адилгүй байна. Тодруулбал "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаагаа зарсан 300,000 гаруй иргэн бий бөгөөд тэд ногдол ашиг авах боломжгүйг "Эрдэнэс Монгол" ХК-ийн захирал С.Наранцогт хэллээ. Иймд та бүхэн энд дарж өөртөө хэдэн хувьцаа байгааг болон аль үнэт цаасны компанид данс нээлгэсэн тухай мэдээллээ харах боломжтой. Нэмж дурдахад 2012 оны дөрөвдүгээр сараас өмнө төрсөн, хувьцааны дансаа нээлгэсэн 2.5 сая хувьцаа эзэмшигчийн мөнгө тухайн дансанд нь орно. Шинээр хувьцаа эзэмшигч болсон 893 мянган хувьцаа эзэмшигчийн хувьцааны мөнгө хүүхдийн мөнгөний дансаар шилжиж орохоор зохицуулагдаад байна.
"Ослын газарт хуулийн байгууллагын шалгалт дууссаны дараа даатгалын компаниуд орон сууцны хорооллын хохирлын үнэлгээг хийнэ"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах, энэ сарын 23-24-нд шилжих шөнө гарсан ослын улмаас хохирсон иргэдэд даатгал олгогдох эсэх талаар Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр "Даатгалын тухай хуулийг шинэчлэх төслийг бэлтгэсэн, хаврын чуулганаар батлагдах байх гэсэн хүлээлттэй байна. Хуулийн төсөлд зааснаар даатгалын гэрээний харилцаа, хяналт зохицуулалтад өөрчлөлт оруулна. Төр хариуцах санхүүгийн ачаалал буурна. Даатгалын санхүүгийн хүртээмж нэмэгдэнэ. Даатгалыг хурдан шуурхай олгоход технологийн шийдлийг ашиглахаар тусгасан. Үндэсний давхар даатгалын компанийг олон нийтийн компани болгохоор ажиллаж байна. Гамшгийн эрсдэлийн даатгалын тухай хуулийн ажлын хэсэг байгуулагдаж, хуулийн төсөлд өөрчлөлт оруулахаар боловсруулж байна" гэв. Энэ сарын 23-24-нд шилжих шөнө гарсан ослын даатгалын тухайд "34 машин осолд өртсөн байгаагаас гурав нь тээврийн хэрэгслийн бүрэн даатгалтай байсан. Үүнээс хоёр жижиг машинд тус бүр 15 сая төгрөгийг нөхөн олгосон. Осолдсон Норд бенз загварын машиныг 130 сая төгрөгөөр даатгуулсан байсан, тухайн даатгалын компани нөхөн олгох шийдвэр гаргасан, олгогдоно. Ослын улмаас галд өртсөн “Edu Apartment" хотхон, Sunny town хоёр хороололд 127 иргэн орон сууцны ипотекийн зээлтэй. Эдгээрээс 72 зээлдэгч амь нас буюу эд хөрөнгийн даатгалтай байна гэсэн мэдээлэл ирсэн. Энэ хөрөнгийн үнэлгээ 10.1 тэрбум орчим төгрөг гэсэн мэдээлэлтэй байгаа. Ослын газар дээр даатгалын компаниуд хохирлын үнэлгээг хийж эхлээгүй байна. Хуулийн байгууллагууд шалгаж, тодруулах үйл ажиллагаа хийгдэж байгаа юм билээ. Үүний дараа даатгалын компаниуд хохирлын үнэлгээг хийнэ. Гэхдээ даатгалын 15 компани тухайн иргэдтэй байнга холбогдож, мэдээлэл цуглуулж байна. Осолтой холбоотойгоор хөрөнгө, машин, жолоочийн хариуцлагын ипотекийн барьцаа хөрөнгийн зэрэг есөн төрлийн нэхэмжлэх ирэхээр байна. ОБЕГ-ын алба хаагчдын амь нас, эрүүл мэндийн даатгалд 50 сая төгрөг олгоод байна. "Дашваанжил" компанийн хувьд тэсэрч дэлбэрэх бодисын тээвэрлэлтийн үеийн хариуцлагын даатгал хийгдээгүй. Зөвхөн Норд бенз компани тээврийн хэрэгслийг 130 сая төгрөгөөр даатгуулсан байсан" гэв.
Өнөөдөр 17:00 цагаас цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд
Гэрэл зургийг mpa.mn 2024 оны нэгдүгээр сарын 31-ний Лхагва гарагт эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан хязгаарлалт хийж болзошгүй байршлуудыг "УБЦТС" ТӨХК-аас танилцууллаа. Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, тогоо тохируулахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалжээ. Тус компаниас "Хязгаарлалт 1 цагийн хугацаанд үргэлжилнэ. Тухайн үеийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс хамаарч хуваарьт өөрчлөлт орох магадлалтай тул нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгчдээс хүсье" гэв.
Хувийн таарамжгүй харилцааны улмаас хүний амь нас хохироосон этгээдийг баривчилжээ
Гэрэл зургийг Mpa.mn Цагдаагийн байгууллагад 2024 оны нэгдүгээр сарын 29-нд Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт “Хогийн цэг дээр хэн болох нь тодорхойгүй нас барсан хүн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар амь хохирогчид хүч хэрэглэн амь насыг хохироож, цогцсыг нь зөөвөрлөсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.  “Ч” гэгч эрэгтэй нь талийгаачтай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодож амь насыг нь хохироогоод, үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хохирогчийн цогцсыг “Т”-ийн хамт тээврийн хэрэгсэл ашиглан зөөвөрлөсөн болохыг тогтоосон аж. Сэжигтэй этгээдүүдийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл, маргаан үүсгэлгүй аливаа асуудлыг эерэг аргаар шийдвэрлэж байх, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.   Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл Мэдээллийн Төв
С.Батдөл нарт холбогдох хэргийн эцсийн шатны шүүх хуралдаан хоёрдугаар сарын 7-н хүртэл хойшлогджээ
Цагдаагийн Ерөнхий Газар Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Батдөл, С.Баттулга, Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарт холбогдох хэргийг шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг өнөөдөр хянан хэлэлцжээ.  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн 589 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 985 дугаар магадлалтай С.Батдөл нарын долоон хүнд холбогдох дээрх хэргийг хянан хэлэлцэх хугацааг хойшлуулах хүсэлтийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс шүүх бүрэлдэхүүнд ирүүлжээ. Тодруулбал шүүгдэгч С.Батдөлийн өмгөөлөгч Б.Мөнхбат, Д.Амаржаргал нар нь хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд ирж амжаагүй тул шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс шүүх хурлыг энэ оны хоёрдугаар сарын 7-н хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан байна.   Эх сурвалж: Улсын Дээд Шүүх
Орос, Хятадын талууд “Сибирийн Хүч-2” төслийн гэрээг идэвхтэй хэлэлцэж байгааг мэдэгдэв
Хятадын зах зээлд байгалийн хий нийлүүлэх “Сибирийн Хүч-2” дамжуулах хоолойн төслийн гэрээг Москва, Бээжингийн талууд идэвхтэй хэлэлцэж байгааг ОХУ-ын засгийн газрын шадар сайд Александр Новак өчигдөр мэдэгджээ. Тэрбээр сэтгүүлчидтэй уулзахдаа “Яриа хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байгаа” гэж хэлсэн байна. 2023 оны арванхоёрдугаар сарын сүүлээр Оросын Газпром, Хятадын CNPC компаниуд төслийн эдийн засаг, худалдааны нөхцөлийг эцэслэн баталсан тухай Новак мэдээлжээ. Мөн Монгол улсын нутаг дэвсгэрт байгуулах дамжуулах хоолойн хэсгийн зураг төсөл, судалгааны ажил үргэлжилж буйг тэр энэ үеэр дуулгасан байна. “Сибирийн Хүч-2” төсөл нь Баруун Сибирийн ордоос Хятадын зах зээлд байгалийн хий нийлүүлэх зорилготой бөгөөд жилдээ 50 тэрбум шоо метр хүртэл хий дамжуулах багтаамжтай байх юм.   Эх сурвалж: ТАСС
Санал асуулгад оролцсон иргэдийн 55% нь тэгш, сондгойгийн хязгаарлалтыг сунгахыг ДЭМЖСЭНГҮЙ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахын тулд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн тээврийн хэрэгслүүдийг улсын дугаарынх нь тэгш, сондгой орноор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байна. Хязгаарлалт өнөөдөр дуусах учиртай. Гэхдээ энэ сарын 29-нд нийслэлээс уг арга хэмжээг сунгах эсэх талаар иргэдээс санал авч эхэлсэн юм. Гурван өдөр үргэлжилсэн санал асуулга өнөөдөр 17:00 цагт хаагдлаа. Энэ хугацаанд 7,863 иргэн оролцсоноос 55% нь тэгш, сондгойгийн хязгаарлалтыг дэмжихгүй гэж хариулжээ.  Одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байна.
Луу жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Эрхэм танд XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн мөр гаргах зурхай болон суудлын заслыг хүргэж байна.  Шинийн нэгний өглөө тэр жилдээ аз хийморьтой, ажил үйлс өөдрөг байхыг бэлгэдэж зүг чигээ гаргахдаа, тухайн жилд суусан хөллийн цог хийморийн зүгт гарч, буян хишгийн зүгээс ирдэг уламжлалтай. Хэрвээ мөр гаргах зүгт “хар нохойн ам” таарвал эмийн ба амин зүгт мөрөө гаргаад, буян хишгийн зүгээс гэртээ ирнэ.  Доорх дүрснээс өөрийн төрсөн жилээ сонгоно уу! /Буцах бол голын дугуй дүрс дээр дарна уу./
П.Сайнзориг: Тэгш, сондгойгийн хязгаарлалт өнөөдрөөр дуусгавар болж байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Улсын дугаарын тэгш, сондгой орноор нь хязгаарлан тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт өнөөдрөөр дуусгавар болж байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг мэдээллээ. Ингэснээр маргаашаас хуучин хязгаарлалтын дагуу тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал 1, 6-гаар төгссөн дугаартай машинууд Даваа гарагт 2, 7-гоор төгссөн дугаартай бол Мягмар гарагт 3, 8-аар төгссөн дугаартай бол Лхагва гарагт 4, 9-өөр төгссөн дугаартай бол Пүрэв гарагт 5, 0-ээр төгссөн дугаартай бол Баасан гарагт замын хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг.  Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг "Маргаашаас хөдөлгөөний эрчим буурах буюу түгжрэл үүсэх магадлалтай. Үүнийг дагаад нийтийн тээвэр хүнд байдалтай болж, түгжрэл дунд зогсох эрсдэлтэйг хэлмээр байна. Улаанбаатарт 700 мянган машин бүртгэлтэй. Үүний 400 мянга нь гараад ирэхэд үе үе тэг зогсолт болох нөхцөл байдал үүсдэг. Мөн гарч буй ослууд түгжрэлийг нэмж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас болоод халтиргаа гулгаа их байна. Нийслэлээс давс бодисыг хангалттай бэлдсэн, хангалттай цацаж байгаа. Гэвч давс бодис цацсаны дараа замын хөдөлгөөний нөхцөл байдлаас болоод маш орой хамж авдаг бөгөөд тэр хугацаанд хөлддөг. Энэ мэтчилэн зам дээрээ багтаж шингэхгүй байгаагаас үүдэн асуудлууд хүндэрч байгаа" гэлээ.
ФОТО: Монгол, Герман улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан марк, гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд марк гаргаж, ГХЯ-ны байранд гэрэл зургийн үзэсгэлэн нээгджээ. Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кулитц, Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөл, ахмад дипломатууд болон Монгол, Германы харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүндэт зочид хүрэлцэн ирсэн байна. Хоёр улс 1974 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоожээ. Тэгш ойн хүрээнд бүтэн жилийн хугацаанд Улаанбаатар, Берлин хотод цуврал арга хэмжээг зохион байгуулах юм байна. Тус улсын ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны хоёрдугаар сарын 7-8-ны өдөр Монгол Улсад айлчлан ирэхээр болжээ. Марк, үзэсгэлэнгийн гэрэл зургуудыг сонирхуулж байна. ФОТО
PC mall-д Galaxy S24 ухаалаг гар утас албан ёсны эрхтэйгээр худалдаалагдаж эхэллээ
Өнөөдрөөс эхлэн Samsung Galaxy S24 цувралын ухаалаг гар утас албан ёсны эрхтэйгээр PC mall-н бүх салбар дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэллээ. Та бэлэн төлөлт болон урьдчилгаагүй лизингээр газар дээр нь шийдүүлэн авах боломжтой. Galaxy S24 цувралын утас худалдан авалтын бэлэг: 🎁 S24, S24 Plus загвар худалдан авалт бүрд Galaxy Watch 6 ухаалаг цаг + Case , 🎁 S24 Ultra загвар худалдан авалт бүрд Galaxy Watch 6 Classic ухаалаг цаг + Case тус тус бэлэглэнэ.   Galaxy S24 ухаалаг утасны онцлох мэдээллүүдээс хүргэе. Live Translate: Энэ нь дуу хоолой болон текстийг шууд орчуулдаг систем юм. Бусад аппликейшн болон программаар энэхүү хэрэглээг зохицуулж болох ч Samsung Galaxy S24 ухаалаг утас нь цаг хугацааны хоцрогдолгүйгээр шууд орчуулдгаараа илүү давуу талтай. Note Assist: Таны notes хэсэг дээрээ бичсэн зүйлсийг эмх замбараатай зөв дараалалтай болгож, таны өмнөөс маш олон янзын дизайнаар тэмдэглэлийг чинь хийх хиймэл оюун ухаан. Circle to Search: Энэ бол хиймэл оюун ухаан дээр суурилсан хайлтын системийн шинэ эрин үе. Энэхүү шийдэл нь та аппликейшнээ солихгүйгээр юу хайхыг хүсэж байна тэр хайлтаа шууд хийж болох юм. Ашиглахын тулд “Home Button” товчоо та удаан дараад л тухайн хайхыг хүссэн зүйлээ дугуйлах, доогуур нь зурах, идэвхжүүлэх байдлаар шууд хайлт хийгдэнэ гэсэн үг юм. Galaxy S24, S24+ загваруудын өнгөний сонголтын хувьд нил ягаан, шар, хар, саарал байх бөгөөд Galaxy S24 Ultra-н хувьд титан саарал, титан хар, титан ягаан, титан шар гэсэн өнгөний сонголтуудтай байна. Багтаамжийн хувьд загвар тус бүр 256GB, 512GB-тай худалдаалагдаж байна. Та яг одоо PC mall-ийн өөрт ойр байрлах салбарыг зорьж технологийн хамгийн сүүлийн үеийн гайхамшиг болох хиймэл оюун ухааны төгс бүтээл Galaxy S24 цувралын утсаа худалдан аваарай. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг pc-mall.mn сайтаас аваарай. Зээлийн хүсэлт бөглөх: bit.ly/3CFS3K3 📞 Дэлгүүртэй холбогдох: 7575-3535, 9494-0035, 8800-8768, 9441-9467, 9904-2026, 9904-2027, 9903-7487, 9903-7469. 📞 Хэрэглээний лизингтэй холбогдох: 7766-6699, 9511-3113, 9511-6226. 📍 Хаяг: pc-mall.mn/address Samsung брэндийн Монгол дахь албан ёсны эрхтэй борлуулагч PC mall
"Эрдэнэс Тавантолгой компани ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилсан"
Гэрэл зургийг mpa.mn Засгийн газрын /2024.01.31/хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд 1,072 хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийг гаргаад буй. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 73% орчим хувийг "Эрдэнэс Монгол" нэгдэл, 26.94% орчим хувийг Монгол Улсын 3.4 сая иргэн, 0.06%-ийг үндэсний 487 аж ахуйн нэгж эзэмшихээр болсон байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Үүнээс 351 тэрбум орчим төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж, нэг хувьцааг 108.7 төгрөгөөр тооцон 104,000-ыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн болохыг тус компаниас мэдээлэв. Тэтгэврийн, халамжийн, НӨАТ-ын буцаан олголтын, хүүхдийн мөнгө авдаг зэрэг төрд байгаа мэдээллийг ашиглан тухайн иргэний дансанд ногдол ашгийн мөнгийг шилжүүлж байгаа аж. Харин 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн 893,000 орчим хувьцаа эзэмшигчдэд хүүхдийн мөнгөний дансаар шилжүүлж эхэлжээ. Энд дарж өөртөө хэдэн хувьцаа байгааг болон аль үнэт цаасны компанид данс нээлгэсэн тухай мэдээллээ харах боломжтой.
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд гурван жилийн хорих ял оноож, ₮1.8 тэрбумыг хураан улсын орлого болгох шийдвэр гарлаа
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 15-наас хойш ажлын өдрүүдэд хуралдаж өнөөдөр эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг танилцууллаа.  Шүүгдэгч Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3.3 дахь зааснаар зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8.1, 2.2.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10.2 хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутайд тооцсон байна. Ингэснээр Т.Аюурсайханд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хугацаанд хорих ял оногдууллаа. Мөн түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхэлж тооцсугай хэмээн хуралдаан даргалагч шүүгч Б.Халиун танилцуулав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 11.4 сая төгрөгийг Т.Аюурсайханаас гаргуулах бөгөөд түүнээс 1.8 тэрбум төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх юм байна.
Нийтийн тээврийн салбарт 350 гаруй жолоочийн орон тоо сул байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Улсын дугаарын тэгш, сондгой орноор нь хязгаарлан тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт өнөөдрөөр дуусгавар болж байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг мэдээлсэн. Энэ үеэр тэрбээр "Өнгөрсөн хугацаанд нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах зорилгоор олон туршилт хийлээ. Гэвч зарим асуудлыг бүрэн шийдэж чадаагүй. Одоогийн байдлаар нийтийн тээвэрт 350 гаруй жолоочийн орон тоо сул, энэ чиглэлээр ажиллах хүнгүй байна. Түүнчлэн нэгдүгээр эгнээг чөлөөлж автобуснуудыг чөлөөтэй явуулахад саад учруулдаг гол шалтгаан бол зам дагуу байрласан зах, худалдааны төвүүд. Худалдааны төвүүд рүү баруун эргэж орох гэсэн үйлдлээс болж замын хөдөлгөөн тодорхой хэмжээнд саатдаг.  Үүнээс болоод нийтийн тээврүүд нэг талдаа овоорох асуудал үүсэж байна. Мөн Алтай хотхон 12 мянган өрхтэй боловч ойр орчимд нь сургууль, цэцэрлэг байхгүй. Оршин суугчид нь өглөө хүүхдүүдээ автомашинаар хүргэж өгөх шаардлага гардгаас болж тэр хавийн замын ачаалал ихэсдэг.  Энэ мэт олон асуудлыг урт хугацаандаа шийдвэрлэхээр ажиллаж байна" гэж ярив.
2023 онд Хятад улс Японыг гүйцэж, дэлхийн хамгийн том автомашин экспортлогч болжээ
Өнгөрсөн онд Хятад улс автомашин экспортын хэмжээгээр Японыг гүйцэж, дэлхийд тэргүүлснийг өчигдөр нийтлэгдсэн Японы Автомашин Үйлдвэрлэгчдийн Холбооны (JAMA) тоо баримт харуулжээ. Сүүлийн жилүүдэд Хятадын энэ салбар эрчимтэй хөгжсөн нь цахилгаан хөдөлгүүрт автомашины хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотой. Эсрэгээрээ Японы үйлдвэрлэгчид цахилгаан хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэлд болгоомжтой хандаж байгаа. 2023 онд Японы компаниуд 4.42 сая бүтээгдэхүүн экспортолсныг JAMA мэдээлсэн байна. Тэгвэл Хятадын Автомашин Үйлдвэрлэгчдийн Холбоо саяхан тус улсын өнгөрсөн оны экспортын хэмжээ 4.91 саяд хүрснийг зарласан юм. Хятадын гаалийн хороо үүнээс ч өндөр тоог зарлаад байгаа. Тухайлбал өмнөх оноосоо 57 хувиар өндөр буюу 5.22 сая автомашин экспортолсон тухай мэдээлжээ. Үүний гуравны нэг нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй байсан байна. Хятад улс сар тутмын экспортын  үзүүлэлтээр хэдийнээ Японыг даваад байсан юм. Харин өчигдрийн тоо баримт жилийн дүнгээр анх удаа илүү гарсныг харуулжээ. Гэхдээ Тоёота тэргүүтэй Японы компаниуд дотооддоо үйлдвэрлэхээс гадна дэлхийн олон оронд үйлдвэрлэл явуулдгаараа Хятадын компаниудаас давуу талтай байна. 2022 онд Японы нийт үйлдвэрлэгчид мотоциклыг оролцуулалгүйгээр дотооддоо 7.84 сая автомашин, гадаадад бараг 17 сая автомашин үйлдвэрлэж байжээ. Японы компаниуд бүрэн цахилгаан хөдөлгүүрээс илүү хосолсон (hybrid) хөдөлгүүртэй бүтээгдэхүүнд илүү анхаарал тавьсан хэвээр байгаа. 2022 онд Японы зах зээлд зарагдсан автомашинуудын ердөө 1.7 хувь нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй байжээ. Харьцуулбал баруун Европт энэ хэмжээ 15 хувь, АНУ-д 5.3 хувь, Хятадад 20 хувь байдаг. Гэхдээ Японы үйлдвэрлэгчид цахилгаан хөдөлгүүртэй автомашины борлуулалтаа нэмэгдүүлэхээр шаргуу ажиллаж эхлээд байгаа. Тоёота компани л гэхэд 2026 онд 1.5 сая, 2030 онд 3.5 сая бүрэн цахилгаан автомашин борлуулахаар төлөвлөжээ. Тус компани бас сүүлийн жилүүдэд батарейн технологийн судалгаанд ихээхэн хөрөнгө зарцуулж байгаа. Тухайлбал богино хугацаанд цэнэглэгдэж, илүү хол зай туулуулах чадвартай хатуу төлөвтэй батарейн бөөний үйлдвэрлэлд нэлээд анхаарал хандуулж байна.   Эх сурвалж: AFP
ХУВААРЬ: Хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 7-нд олгоно
Гэрэл зургийг MPA.mn Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хоёрдугаар сарын хуваарь гарчээ. ХХҮЕГ-аас мэдээлснээр хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 7-нд шилжүүлэх бол ахмадуудын тэтгэвэр, насны хишиг, хүнсний талон зэрэг есөн төрлийн халамжийг хоёрдугаар сарын 8-нд олгоно. Харин эхийн алдар одонгийн мөнгө болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмжийг хоёрдугаар сарын 20, 22-нд өгөхөөр хуваарилжээ. Эдгээр тэтгэмжийг сар бүрийн дундаас хойш хугацаанд олгодог ч цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан сарын эхээр өгөхөөр шийдвэрлэсэн бололтой.
Н.Намуу: Тэгш, сондгойгоор хязгаарласан хугацаанд 23:00 цагийн үед хөдөлгөөний ачаалал буурч байсан
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалт 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал үргэлжиллээ.  Энэ хугацаанд гарсан үр дүнгийн талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31, замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан. Өмнөх оны мөн үед буюу 12 болон нэгдүгээр сард 21:30 цаг гэхэд хөдөлгөөн сийрдэг байсан бол тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтын үед 23:00 цагийн үед хөдөлгөөний ачаалал бууран, сийрч байсан. Судалгаагаар хичээл орж байх үед тээврийн хэрэгслийн тоо 19.1, хөдөлгөөн зохицуулалт 8.4 хувиар өссөн байгаа юм. Мөн Сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор зах, худалдааны төвүүд рүү чиглэх хөдөлгөөн нэмэгдэж, амралтын өдрүүдэд хөдөлгөөн зохицуулалт 26.1 хувиар өссөн дүнтэй байна” гэлээ.   Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Фэйсбүүк, Инстаграмын хохирогч хүүхдүүдийн эцэг эхээс Марк Закербэрг уучлал гуйв
Өчигдөр буюу Лхагва гарагт АНУ-ын Сенатын хууль зүйн байнгын хороо онлайн орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулсан юм. Нэлээд ширүүн уур амьсгалтай болж өнгөрсөн сонсголд Meta, Snap, Discord, X, TikTok таван компанийн гүйцэтгэх захирлууд оролцжээ. Тэдний дунд Фэйсбүүк, Инстаграм сошиал платформуудыг эзэмшигч Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Закербэрг байсан юм. Бүгд Найрамдах намын сенатор Жош Хаули хохирогч хүүхдүүдийн эцэг эхчүүдийн нүүр рүү харж байгаад уучлал гуйхыг Закербэргээс шаардсан нь сонсголын хамгийн оргил мөч байлаа. Сонсголд сошиал платформын нөлөөгөөр амиа алдсан болон эрүүл мэндээр хохирсон хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож байжээ. Тэд гартаа хүүхдүүдийнхээ гэрэл зургийг барьсан байв. “Таны бүтээгдэхүүн хүмүүсийг алж байна” гэж хэлсэн Хаули яг одоо уучлал гуйх боломжтой эсэхийг залуу тэрбумтнаас асуужээ. Закербэрг суудлаасаа босож, эцэг эхчүүдийн төлөөлөл рүү харж зогсоод “Та бүгдийн амссан зовлон зүдгүүрийг өөр хэн ч дахин туулах ёсгүй. Үүний төлөө бид маш их хөрөнгө зарцуулж байгаа” гэж хэлээд уучлал гуйсан юм. Сонсголд оролцсон Сенатын гишүүдийн олонх нь сошиал медиа компаниудын хуулийн зохицуулалтын орчныг чангатгаж, хүүхдийн садар самуун, хүчирхийллийг сурталчилсан агуулгатай материалыг платформоороо тараасан тохиолдолд хатуу хариуцлага хүлээдэг болгохоо амлаж байлаа.   Эх сурвалж: Business Insider
Х.Нямбаатар: Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Санд саарал автобуснуудаас жил бүр ₮25 орчим тэрбумыг төвлөрүүлнэ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Нийтийн тээврийн 600 шинэ автобус авч байгаа ч хүртээмжгүй, иргэд гадаа удаан хүлээж зогсож буйг хэлж байгаа юм. Автобусны үйлчилгээний зохицуулалтын талаар НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "600 шинэ автобусаа бүгдийг хүлээн авч дуусаж байна. Шинэ автобуснуудын 115-ыг гурван хувийн байгууллагад өгсөн. Эдгээрийн төхөөрөмж суурилуулах, даатгалын ажил дуусаж байгаа. Шинэ автобуснуудаас 130 орчим нь үйлчилгээнд гарахад бэлэн байна. Өмнө нь 400 автобус аваад эргэж огт төлөлт хийгдээгүй жишгийг хувийн ААН шаардаад байгаа юм. Тиймээс хувийн байгууллагуудаас барьцаа, үйлчилгээний хураамж авч автобуснуудаа долоон жилийн хугацаатай ашиглуулах юм. Мөн өмнөх өрөө төлөх шаардлага тавьсан. Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Санд хувийн компанид өгсөн саарал автобуснуудаас жил бүр 25 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ. Дахин хоёр хувийн компани автобус авах хэлцэл хийх гэж байна" гэв. "Нийтийн тээврийн үйлчилгээнд 980 автобус гарах ёстойгоос 880 нь гарсан. 100 гаруй автобусыг ямар нэг байдлаар үйлчилгээнд гаргахгүй байна. Жолооч олдохгүй зэрэг зовлон байна. Дүүргүүдийн хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсүүдэд автобусны жолоочийг үнэ төлбөргүй сургах сургалт зохион байгуулна" гэдгийг тэрбээр хэллээ.
Х.Нямбаатар: Осолд өртсөн оршин суугчдын хохирлыг барагдуулах ажил хамгийн түрүүнд хийгдэж байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар осолд өртсөн оршин суугчдын хохирлыг барагдуулах болон орон сууцыг засварлах талаар мэдээлэл өгчээ. Тэрбээр "Хамгийн түрүүнд оршин суугчдын хохирлыг барагдуулах ажлууд хийгдэж байна. Мэргэжлийн байгууллагууд шатсан орон сууцны барилгын үндсэн хийцлэлд өөрчлөлт орсон эсэх талаар дүгнэлтээ гаргасны дараа яаралтай сэргээн засаж, айлуудыг хохиролгүй болгоно. Барилгын хийцлэлд нөлөөлөл үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарвал засвар хийх компаниудтай гэрээ хийхэд бэлэн байна. Айлуудыг хохиролгүй болгох хөрөнгийг нийслэл шийдэх хэдий ч осол гаргасан гэм буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлнэ. Даатгалтай орон сууцнуудын хохирлыг даатгалын компаниудаар төлүүлэхээр ажиллаж байна" гэв. Галд өртсөн “Edu Apartment" хотхон, Sunny town хоёр хороололд 127 иргэн орон сууцны ипотекийн зээлтэй. Эдгээрээс 72 зээлдэгч амь нас буюу эд хөрөнгийн даатгалтай. Энэ хөрөнгийн үнэлгээ 10.1 тэрбум орчим төгрөг байгааг Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээлсэн юм.
ЦУОШГ: 3-5 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Цаг уурын байгууллагаас 3-5 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ. Тодорхойлолт Агаарын температурын олон жилийн дундаж: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нургаар -26-30 градус хүйтэн, Увс нуур, Дархадын хотгороор -30-34 градус хүйтэн байдаг бол Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар -12-18 градус хүйтэн, бусад нутгаар 18-24 градус байдаг.  Хур тунадасны олон жилийн дундаж: Хангайн нурууны төгсгөл, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар 2-4мм тунадас ордог бол бусад нутгаар 0-2мм ордог. Агаарын дундаж температур: Гуравдугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, дөрөвдүгээр сард нутгийн баруун хэсэгт олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Тавдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас: Дөрөвдүгээр сард төв болон зүүн аймгуудын нутаг, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, гурав болон дөрөвдүгээр сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад үеүдэд олон жилийн дунджийн орчим. Гуравдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Увс, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. Дөрөвдүгээр сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завхан, Баянхонгорын ихэнх, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. Нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага, Хэнтий, Дорнодын нутаг, Сэлэнгийн ихэнх, Төвийн зүүн, Говьсүмбэр, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим орно. Тавдугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөв гарлаа.   Эх сурвалж: ЦУОШГ, ОБЕГ
The Asia Foundation - Call for proposal
ANNOUNCEMENT CALL FOR PROPOSAL DEVELOPMENT AND MAINTENANCE OF A WEB-BASED LEARNING MANAGEMENT SYSTEM (LMS) AND MOBILE APPLICATION FOR THE MACSS PROJECT OPPORTUNITY: With generous financial support from the United States Agency for International Development (USAID), The Asia Foundation (the Foundation) is implementing the five-year Media and Civil Society Strengthening (MACSS) in Mongolia Project from 2023-2028. MACSS aims to support citizen participation, public access to information, and social accountability mechanisms and to empower local actors to ensure Mongolia’s vibrant democracy grows even stronger and more resilient through empowered civic organizations that are supported by professional, unbiased media. The project will implement activities through four key Pathways: 1) strengthening civil society capacity; 2) expanding civic space; 3) enhancing investigative journalism and the media; and 4) combatting disinformation.    PURPOSE OF THE ASSIGNMENT: The Asia Foundation is seeking a Consultant to carry out the development of a Learning Management System (LMS) for the MACSS Project and provide operational and maintenance services. The Contractor will also be responsible for managing the server of the LMS web-based and mobile application, which will host all online training videos and other content developed under the MACSS Project for a minimum of 4 years beyond the final development of the LMS. REQUIRED DOCUMENTS AND QUALIFICATION: The Contractor must have the following minimum qualifications:   Proven work experience of at least 5 years in information technology (IT), software development, and related fields; Demonstrate proficiency in using the Agile project management methodology; Showcase experience in successfully implementing similar projects; Be eligible to submit proposals under one or more of the following development types: Perform additional development on the off-the-shelf training system as required; Execute development as necessary on the Moodle system; Undertake new system development; Demonstrate practical experience working with international organizations and others; Demonstrate experience in preparing comprehensive documentation and reporting for web and mobile application development.    Technical and Financial Proposal:    Proposal, including suggested IT solution and methodology and approach to undertaking the assignment, along with a detailed proposed financial budget using The Asia Foundation’s financial budget template, in English; Curriculum vitae of consultancy team and specialist(s); Organization profile and proof of registration in Mongolia and VAT payer certificate (if applicable); A minimum of three references demonstrating experience in undertaking similar assignments; demonstrated experience in Mongolia is an asset. BRIEFING SESSION AND BID SUBMISSION:  An online briefing session for interested firms will be organized after Tsagaan Sar (Lunar New Year), and invitations will be dispatched by the MACSS project through email. Please contact us via email at info.MACSS.MG@asiafoundation.org for a detailed Terms of Reference (ToR) in Mongolian and English and ZOOM link to the online briefing session before 10 a.m. on February 15, 2024. DEADLINE: Only shortlisted bidders will be contacted. Deadline for the proposal must be submitted by email at info.MACSS.MG@asiafoundation.org in a single PDF file with the financial proposal in a separate Excel file by 5p.m. on February 20, 2024.  Media and Civil Society Strengthening in Mongolia Project The Asia Foundation, Orient Plaza 3rd Floor G. Chagdarjav Street 9 Ulaanbaatar 14210, Mongolia
Самсунгийн шинэхэн цахилгаан бараатай шинэлцгээе
Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Самсунг нь гэр ахуйн цахилгаан бараандаа 27% хүртэлх хямдралыг орон даяар зарлан хэрэглэгчдээ угтан золгож байна. Гэрийн тань баярын их цэвэрлэгээг хөнгөвчлөх утасгүй тоос сорогч, AI угаалгын машин, өдөр тутмын амьдралын тань салшгүй хэсэг болсон хөргөгч, цахилгаан зуух зэргийг 27% хүртэлх хямдралтай үнээр худалдан аваарай. Урамшуулал үргэлжлэх хугацаа: 2024.01.15-2024.02.18 Samsung-ын Монгол дахь албан ёсны дистрибьюторууд: PC Mall, Next Electronics, Nomin Electronics Samsung-ын хэрэглэгчийн лавлах: 1800-2555 (Бүх операторуудаас дуудлага хийхэд үнэгүй) Урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүний нөөц хязгаартай тул та яараарай!
Агшиж буй сар хүн төрөлхтний сансар судлалд бэрхшээл учруулахаар байгааг эрдэмтэд анхаарууллаа
Сүүлийн жилүүдэд усны нөөцтэй байх өндөр магадлалтай гэгддэг сарны өмнөд туйл олон улсын өрсөлдөөний талбар болоод байгаа. Өнгөрсөн онд Энэтхэгийн Чандраяан-3 станц анх удаа дэлхийн дагуулын энэ хэсэгт амжилттай буусан. Үүнээс хэдхэн өдрийн өмнө Оросын Луна-25 станц бууж чадалгүй осолдсон билээ. NASA сарны энэ хэсэгт 2026 онд Artemis III хөлгөө сансрын нисгэгчдийн хамт буулгахаар төлөвлөж байгаа. Хятад улс ч бас сарны өмнөд туйлд хүрэхийг зорьж байна. Тэгвэл NASA-гийн захиалгаар хэрэгжүүлсэн судалгааны үр дүн сарны өмнөд туйл хүмүүсийг суурьшихад тийм ч таатай газар биш байж болзошгүйг тогтоожээ. Тухайлбал сарны цөм хөрж, агшиж байгаа бөгөөд үүний нөлөөгөөр сарны гадаргуу хатсан жимс мэт хорчийж буйг энэ судалгаа тогтоосон байна. Үр дүнд нь сарны “газар хөдлөлт”, хөрсний хагарал зэрэг үзэгдлүүд олон цагаар үргэлжилдэг болох ирээдүй харагдаж байгаа ажээ. Ийм үзэгдэлд хамгийн өртөмхий хэсэг сарны өмнөд туйл байх магадлалтай нь харагдсан байна. “Энэ бол сарны өмнөд туйлыг судлах хүмүүсийг айлгаж түгшээх, эсвэл урам зоригийг нь мохоох дүгнэлт биш. Харин сар бол юу ч тохиолддоггүй сайхан газар биш гэдгийг сануулах зорилготой” гэж судалгааг ахалсан АНУ-ын Дэлхий, Гараг Эрхэс Судлалын Үндэсний Төвийн эрдэмтэн Томас Уоттерс тайлбарлажээ. Сар сүүлийн хэдэн сая жилийн хугацаанд тойргоороо 45 метр орчим хэмжээгээр агшсан юм байна. Үүний дэлхийд үзүүлэх нөлөө бараг байхгүй бол тухайн биетийн өөрийнх нь геологийн хувьд том тоо юм. “Сарны цөмийн гаднах хайлмаг хөрж байна. Хөрөх тусам сарны хэмжээ багасаж, дотоод эзлэхүүн өөрчлөгдөж, энэ өөрчлөлтөд гадаргуу царцдас нь дасан зохицох ёстой болж байна. Сарыг хэдэн тэрбум жилийн турш огт өөрчлөгдөөгүй, геологийн хувьд үхмэл биет гэж үзэх нь үнэнтэй нийцэхгүй болжээ” гэж Уоттерс ярьсан байна. Сарны гадаргуу маш хэврэг байдаг бөгөөд агшилтын улмаас үүссэн хагарлуудыг Уоттерсын багийнхан Lunar Reconnaisance Orbiter (LRO) станцаас илрүүлжээ. “Хагарлууд маш залуу бөгөөд одоо ч үргэлжлэн үүсэж байна” гэж Уоттерс хэлсэн юм. LRO станцыг NASA 2009 онд сарны гадаргууг тойрог замаас нь ажиглахаар хөөргөж байжээ. Уоттерсын баг LRO станцын цуглуулсан мэдээллийг боловсруулснаа өнгөрсөн долоо хоногт "The Planetary Science Journal" сэтгүүлд нийтлүүлсэн юм. Тэд 50 гаруй жилийн өмнө Аполло багийнхны саран дээр үлдээсэн багажны тусламжтай сарны “газар хөдлөлт”-үүдийг хэмжжээ. Ингэхэд сарны өмнөд туйлд хүчтэй чичиргээнүүд олон удаа бүртгэгдсэн байна. Хамгийн хүчтэй чичиргээ нь дэлхий дээр 5.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөнтэй дүйцэх хэмжээтэй байжээ. Гэхдээ энэ нь сарны татах хүч багатай орчинд илүү өндөр эрсдэлтэй болдог юм байна. “Дэлхий дээр бид хүчтэй татах хүчний нөлөөгөөр гадаргууд сайн бэхлэгдэж, доргилтыг бага мэдэрдэг. Харин саран дээр бол энэ нь зогсож байгаа хүнийг авч шидэх хэмжээний хүч юм” гэж Уоттерс тайлбарлажээ. NASA одоогоор сарны 13 хэсэг газрыг Arthemis хөлгийн буух боломжтой цэгээр сонгоод байгаа. Тэдгээрийн нэг нь өмнөд туйл юм. Гэхдээ сарны гадаргын чичиргээ богино хугацаанд саатах сансрын нисгэгчдэд эрсдэлгүй гэж NASA үзэж байна. Харин урт хугацаагаар суурьших бол буух газрыг сонгохдоо геологийн хүчин зүйлийг анхаарах шаардлагатай гэж тус байгууллагын судлаач Рене Вебер ярьжээ. “Хүчтэй чичиргээ ойрхон давтамжтай тохиолдохгүй тул богино хугацаагаар саатах хүмүүст эрсдэл бага” гэж тэр ярьсан байна. Ойрын жилүүдэд NASA саран дээр сансрын нисгэгчдийг тийм удаан суулгах төлөвлөгөөгүй байгаа. Тухайлбал Arthemis аяллын багийн хоёр сансрын нисгэгч хамгийн уртдаа нэг долоо хоногийг саран дээр өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байна. “Хүмүүсийг саран дээр байх үед хүчтэй газар хөдлөлт тохиолдох магадлал маш бага. Гэхдээ энэ үзэгдлийн эх үүсвэрийг олж тогтоосон нь сайн хэрэг. Бид дэлхийг судалдаг шигээ сарыг ч бас сайн судлах ёстой. Тиймээс энэ судалгааны үр дүн бидний цаашдын ажилд чухал хэрэгтэй. Алсдаа саран дээр удаан хугацаагаар суурьших цаг ирэхэд бид хангалттай мэдлэгтэй болсон байх ёстой юм” гэж дээрх судалгаанд оролцоогүй Калифорнийн Технологийн Хүрээлэнгийн геофизикийн профессор Аллен Хаскер тайлбарлажээ.    Эх сурвалж: CNN
Самсунгийн шинэхэн бараатай шинэлцгээе
Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Самсунг нь зурагтууддаа 30% хүртэлх хямдралыг орон даяар зарлан хэрэглэгчдээ угтан золгож байна.  The Frame, Neo QLED, QLED, Crystal UHD зурагтууд нь олон инчийн сонголттойгоор албан ёсны борлуулагч дэлгүүрүүдээр 30% хүртэл хямдарлаа.  Цагаан сарын өв уламжлал, соёлыг түгээсэн сонирхолтой контентуудыг Самсунгийн ухаалаг зурагтаараа шимтэн үзэж Та сайхан шинэлээрэй. Урамшуулал үргэлжлэх хугацаа: 2024.01.15-2024.02.29 Samsung-ын Монгол дахь албан ёсны дистрибьюторууд: PC Mall, Next Electronics, Nomin Electronics, Sain Electronics Samsung-ын хэрэглэгчийн лавлах: 1800-2555 (Бүх операторуудаас дуудлага хийхэд үнэгүй) Урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүний нөөц хязгаартай тул та яараарай!
15 настай хүү гэрийнхээ хаалгыг онгойлгохгүй байна гэх дуудлагын дагуу очиж, үүдийг нь нээхэд унтаж байжээ
Гэрэл зургийг mpa.mn Онцгой байдлын албанд өчигдөр хаалга онгойлгоход туслахыг хүссэн хоёр дуудлага бүртгэгджээ. Тодруулбал Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд  хоёр настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэртээ цоожлогдсон цахилгаан тогоо залгаатай байгаа туслаарай гэсэн дуудлага өчигдрийн 19:19 цагт онцгой байдлын албанд ирсэн байна. Энэ дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж, хаалгыг онгойлгон ээжид нь хүүг хүлээлгэж өгчээ. Мөн Архангай аймаг, Эрдэнэбулган сумын Цагдуулт багт 15 настай хүү 18:00 цагаас хойш гэрийнхээ хаалгыг онгойлгож өгөхгүй байна, хаалга онгойлгоход дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас өчигдөр 22:45 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.  Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж хаалгыг онгойлгоход 15 настай хүү унтаж байсныг аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаад хүлээлгэж өгсөн гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.
Баянзүрх дүүргийн сууц өмчлөгчдийн 40 гаруй холбоонд хашаа буулгах мэдэгдэл хүргүүлэв
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, авто замын түгжрэлийг бууруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор хууль, журам зөрчсөн, стандартын бус хашаа, хайсыг 2021 оноос буулгаж эхэлсэн. Уг ажил 2024 онд ч мөн үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд орц, гарцыг нэмэгдүүлэх зорилгоор 40 гаруй сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-нд зөрчлийг арилгах мэдэгдэл хүргүүлээд байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Ашиглаж, эзэмшиж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн талбайд зохих зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх арга хэмжээний хүрээнд одоогийн байдлаар 33,300 метр гаруй хашааг буулгаж, 7,480 орчим хашаанд стандарт мөрдүүлээд байна. Хашаа арга хэмжээг энэ жил ч мөн үргэлжлүүлж, эрчимжүүлнэ. Өнгөрсөн долоо хоногт “Дүнжингарав” худалдааны төв орчимд болсон харамсалтай ослоос бид сургамж авах хэрэгтэй. Энэ алдааг дахин давтагдуулахгүйн тулд нэн түрүүнд төлөвлөлтийн алдаатай буюу нягтаршил ихтэй, орц, гарц байхгүй, өндөр хашаа барьсан хотхон, хорооллуудын СӨХ-нд хашаа буулгах мэдэгдлийг хүргүүлж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны 40 гаруй СӨХ-нд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газраас мэдэгдэл хүргүүлсэн. Цаашид энэ чиглэлийн арга хэмжээг нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулах юм. Мэдэгдлээр хүргүүлсэн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол албадан буулгаж, гарсан зардлыг тухайн СӨХ, барилгын компаниас гаргуулна. Иймд иргэд, олон нийт зөвөөр ойлгож, хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай байна гэлээ. Өнгөрсөн долоо хоногт болсон ослын газарт Барилга, хот байгуулалтын яамнаас Ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. Ослын газрын ойролцоо зам, талбайд орц, гарцыг хязгаарлан, орон сууц болон өөр объектууд барьсан нь гал командын машин нэвтрэхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгосон байна. Иймд цаашид энэ мэт алдаатай хот төлөвлөлт, барилгын зураг төслийг хийж байгаа байгууллагууд болон баталж байгаа албан тушаалтнуудтай хариуцлага тооцно" гэв.   Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Л.Оюун-Эрдэнэ: Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр хотоос хөдөөг зорьсон их нүүдэл эхэлнэ гэдэгт итгэлтэй байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав “Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган Төрийн ордонд өнөөдөр болж байна.  Тус чуулганыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр "Ардчилал төгс биш, гэхдээ ардчилсан нийгмийн хамгийн давуу тал бол нийгэм өөрөө өөртөө үнэлэлт, дүгнэлт өгч, түүнийгээ засахын төлөө нээлттэй хэлэлцэж чаддагт оршдог. Та бидний өчигдөр гаргасан шийдвэр өнөөдөр дүгнэгдэж, харин өнөөдөр гаргах шийдвэр ирээдүйд хэлэлцэгдэх болно. Аливаа хөгжлийн үйл явц, үнэт зүйл өөрөө дүгнэлт хийх цаг хугацааны шалгууртай байдаг. Саяхан Швейцарын Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумын үер дэлхийн улс төр, эдийн засгийн манлайлагчид цуглаж, цар тахал болон геополитикийн хуваагдлын эрин, дайн дэгдсэн сүүлийн гурван жилийг дүгнэн ярилцлаа. Үүнд: Хүн төрөлхтөн дэлхийн II дайнаас хойш хамгийн том сорилттой учирч байгаа тухай. Шинэ хүйтэн дайн дэгдэж, дэлхий дахин илүү хуваагдмал болж байгаа нөхцөл байдлын тухай. Дэлхийн хүчний харьцаа олон туйлт болж, олон улсын дэг журамд ноцтой сорилт учирч буй тухай зэрэг олон асуудлыг хөндөн ярилцлаа. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан хамгийн том дүгнэлт бол 30-40 жил тутамд хүн төрөлхтөн өнгөрсөн цаг хугацаандаа томоохон дүгнэлт хийдэг, үнэт зүйл болон хөгжлийн хувьд ирээдүйгээ дахин тодорхойлдог цаг хугацааны зүй тогтлын тухай байлаа. 33 жилийн тэртээ Зөвлөлт Холбоот Улс задарч, социалист систем нурахад энэхүү системд багтаж байсан улс орнууд өөр өөрийн хөгжлийн зам, үнэт зүйлээ сонгосон билээ. Түүний дотор Монгол Улс ч шинэ Үндсэн хуулиа баталж, парламентын ардчилсан засаглалыг сонгосон. Тэр цагаас хойш 30 гаруй жил өнгөрлөө. Саяхан миний бие 21 аймагт ажиллаж, 7000 орчим иргэдтэй уулзахад үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн хүмүүсийн дундаж нас 60 орчим байлаа. Тэд өнгөрсөн 30 жилийг бодитоор үнэлж, дүгнэхийг хүсэж байна. Тэд нийгмийн өөрчлөлтийн үед 30 орчим насны залуучууд байсан билээ. Өмч хувьчлал, байгалийн баялаг, нийслэлийн газрууд хэн хэнд хэрхэн очсон тухай, яагаад нийгмийн хэт тэгш бус байдал үүссэн тухай, яагаад өнөөдөр нийслэлийн авто замын түгжрэл, агаарын бохирдол ийм түвшинд хүрсэн тухай, ирээдүйд бид юуг зорьж яваа тухай олон зүйлийг асууж байлаа. Өнөөдөр бид хамтдаа 30 жилийн турш нийслэлийг зорьсон их нүүдэл, хөдөөгийн хөгжил, бүсчилсэн хөгжлийн асуудлаар энэхүү Эдийн засгийн форумыг зохион байгуулж байна. Энэ онд Улсын Их Хурлын сонгууль анх удаа бүсчилсэн тойргоор явахаар болж, Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэхүү форум УИХ-ын сонгуулийн өмнө болж байгаа нь улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр илүү прагматик байхад, мөн мэдээллийн хувьд тэгш гараанаас эхлэх, бодлогын мэтгэлцээнд тулгуурлах тал дээр туйлын чухал ач холбогдолтой юм. Та бүхний оролцож буй хэлэлцүүлэг, дэвшүүлж буй санал бүхэн Монгол Улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлох үнэ цэнтэй санаачилга юм. Учир нь форумын үр дүнд үндэслэж, Засгийн газар бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах болно. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, бодитоор хэрэгжүүлснээр эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлаж хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөр шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг бидний тулгамдсан асуудал шийдвэрлэгдэх болно. Өнөөдөр Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг нийслэл Улаанбаатар хотод хүн амын 50 хувь нь төвлөрч, агаарын бохирдол, авто замын түгжрэл, эдийн засгийн тэлэх боломжгүй мухардалд гацаж, орлогын тэгш бус байдал бий болсны үндсэн шалтгаан нь хот хөдөөгийн тэнцвэрт бус хөгжил гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Энэ бол аймгуудын хүн ам, газар нутгийн онцлог, нөөцөд тулгуурлаж, эдийн засгаа бүсчлэн хөгжүүлж чадаагүйн уршигт үр дагавар билээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улсын Их Хурал, Засгийн газраас 560 гаруй хөгжлийн бодлогын баримт бичиг баталж, 2001 онд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг дэвшүүлсэн ч сонгуулиас сонгуулийн хооронд хаягдал цаас болж байсны үндсэн шалтгаан бол тойргийн эрх ашигт уягдсан парламентын сонгуулийн тогтолцоо юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд анх удаа парламентын сонгуулийг холимог тогтолцоогоор, бүсчилсэн тойргоор явуулах болсноор тойрогт шүтсэн төсвийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг цэгцэлж, улсын хөгжлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой зорилгууддаа төвлөрч, тогтвортой хэрэгжүүлэх боломж бүрдэж, бүсчилсэн хөгжлийн бодлого бодитоор хэрэгжих болно. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд стратегийн ач холбогдолтой цөөнгүй мега төсөл эхлүүлсэн ч шаваа тавиад тэр чигтээ гацсан нь олон. Газрын тос боловсруулах үйлдвэр, Аж үйлдвэрийн парк, Арьс шир боловсруулах үйлдвэр, Дулааны IV цахилгаан станцын өргөтгөл, Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц зэрэг улс орны хөгжилд нэн шаардлагатай төслүүд 30 жил яригдсаар өнөөдрийг хүрлээ. "Жалга довны сэтгэлгээний хана хэрмийг нурааж, бүсчилсэн хөгжлийн реформын шинэ сэтгэлгээг эхлүүлэх юм" Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг сонгогдсон тойрогтоо ахиухан тавиулахын төлөө ил, далд лобби, бие биеэ шантаажилсан улс төр, сонгуулиас сонгууль дамжсан амлалтуудын төлөөст Монгол Улсын төсөв элсэнд асгасан ус шиг замхарч, олон улсын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхний алдагдсан боломжийг мартах ёсгүй. Энэ удаагийн Эдийн засгийн форумын гол зорилго бол жалга довны сэтгэлгээний хана хэрмийг нурааж, бүсчилсэн хөгжлийн реформын шинэ сэтгэлгээг эхлүүлэх юм. Хөгжлийн олон түгжээ гагцхүү бидний оюун санаанд байгаа. Форумоор эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлон хэлэлцэхийг хүсэж байна. Үүнд: Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн бүс эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариаланг шинэ түвшинд аваачиж, хүнс экспортлогч бүс болж эдийн засгийг төрөлжүүлж чадах уу? Энэ бүс нутагт татварын ямар орчин хэрэгтэй вэ? Энэ бүс нутагт гурван аймгийн нийт 320 орчим мянган хүн амьдарч, нийт ДНБ нь хоёр их наяд 900 тэрбум төгрөг байна. Энэ бүс нутаг нь улсын хэмжээнд үр тарианы 70.2 хувь, хүнсний ногооны 66 хувь, төмсний 79.4 хувийг хангаж байна. Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь аймгийг аж үйлдвэр, уул уурхайн томоохон төслүүд, хэрхэн хоорондоо интергацид орох вэ? Хэрхэн бид аж үйлдвэржсэн улс болох вэ? Говийн бүсийн тэнцвэрт хөгжил, усжуулалт, шар шороон шуурганы асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Энэ бүсийн нийт хүн ам 207 мянга, нийт ДНБ нь дөрвөн их наяд төгрөг байна. Экспортын дөрвөн шинэ төмөр замтай. Оюу Толгой, Тавантолгой, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг мега төслүүд хэрэгжиж байна. Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийг Баруун бүс нутаг. Сэргээгдэх эрчим хүчний экспортыг олон улсад гаргаж ирэх боломж юу? Нийт хүн ам 473 мянга, нийт ДНБ нь гурван их наяд 424 тэрбум төгрөг байна. Баруун бүс нь Монгол орны газар нутгийн 26.5 хувийг, хүн амын 16 орчим хувийг, нийт мал сүргийн 30 гаруй хувийг эзэлдэг. Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийг уламжлалт мал аж ахуйдаа түшиглэсэн хөнгөн аж үйлдвэрлэл, түүхэн дурсгалт хот байгуулалтын асуудал. Нийт хүн ам 295 мянга, нийт ДНБ нь хоёр их наяд 208 тэрбум төгрөг байна. Энэ бүс нутаг нийт 13.7 сая малтай. Орхон, Булган, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс. Нийт хүн ам 535 мянга, нийт ДНБ 4 их наяд 849 тэрбум төгрөг байна. Орхон аймаг улсын хэмжээнд аж үйлдвэрийн салбарын 25 хувийг бүрдүүлж байна.  Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болж эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж, тэнцвэрт хөгжлийг хангах том хөгжлийн амбицийг харах тухай энэ хоёр өдөр ярилцмаар байна. Нийт хүн ам 229 мянга, нийт ДНБ хоёр их наяд 444 тэрбум төгрөг байна. Зүүн бүсэд нийт адууны 23 хувь, үхрийн 18 хувь байна. Нийт үр тарианы 8.9 хувийг бүрдүүлж байна. Зүүн бүс нь газарзүйн байршлын давуу талаа ашиглан олон улсын түвшинд Зүүнхойд Азийн эдийн засгийн интеграц (6 улс)-д нэгдэхэд “Монгол-Орос-Хятад”-ын эдийн засгийн коридор байгуулахад гол бүс нутаг болох боломжтой. Нийслэл Улаанбаатар хотыг төр, эдийн засаг, соёлын бүс болгохоор тусгасан. Нийслэлд нэг сая 539 мянган иргэн амьдарч, нийт ДНБ нь 33 их наяд 851 тэрбум төгрөг байна. Энэ бол нийт хүн амын 49 хувь, нийт ДНБ-ий 65 хувийг бүрдүүлж байна. Цаашид энэ сэдэв олон нийтийн хэлэлцүүлэг болж, мөрийн хөтөлбөр болж бодитой хөгжих боломж гарна. Төсөв хөрөнгө оруулалт цэгцэрнэ. Та бүхний санал, хэлэлцүүлгийн үр дүнг Монгол Улсын Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын суурь болгон боловсруулна. "2024 онд багтааж 1300 км авто замын төслийг шинээр эхлүүлэх болно" Засгийн газар 2024 оны төсвийн жилийг бүхэлд нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийг хэрэгжүүлэхэд зориулан ажиллахаар төлөвлөсөн. 7,000 гаруй км үргэлжилдэг “Мянганы зам” төслийг 21 жилийн дараа буюу 2022 онд дуусгасан. Энэ жил үүний үргэлжлэл болгож, аймгийн төвүүдийг хооронд нь холбох “Хөдөөгийн сэргэлтийн таван цагариг” авто замын бүтээн байгуулалтын төслийг эхлүүлнэ. 2024 онд багтааж 1300 км авто замын төслийг шинээр эхлүүлэх болно. Орон нутгийн хөгжлийн бодлогыг дэмжих зорилтын хүрээнд орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутаг болон Багануур, Багахангай дүүрэгт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлтээ гаргасан иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн гурван нэгж хувийг эхний гурван жилд төсвөөс санхүүжүүлж, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэл хувьд баталгаа гаргах арга хэмжээг үргэлжлүүлнэ. Мөн орон нутагт орон сууц шинээр барих, түрээсийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд татварын бодлогоор дэмжинэ. Чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 2024 оны дөрөвдүгээр сараас төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж, нийтлэг төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг 20 хувь, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмнэ. Орон нутгийн нэмэгдлийг хөдөөгийн сумдад үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв, нийслэлийн алслагдсан гурван дүүргийн төрийн албан хаагчдад 20 хувиар тооцож олгоно. Орон нутагт ашигт малтмалын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхай эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс орон нутагт олгодог хандив тусламжийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэдийн оролцоог хангах эрхзүйн зохицуулалтыг бий болгоно. Нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ. "Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд хотоос хөдөөг зорьсон их нүүдэл эхэлнэ гэдэгт итгэлтэй байна" 1990 оны цагаан морин жилийн хавар Монгол Улсын шинэ 30 жилийн түүх эхэлж, шинэ нийгэмд хөл тавьсан билээ. Өнөөдөр бид 30 жилийн алдаа оноог хэлэлцэж, тогтолцооны реформыг хамтдаа эхлүүлж, ирэх 30 жилийн үндэс суурийг тавьж байна. 30 жилийн дараа шинэ үеийнхэн цуглаж, ирээдүйгээ тодорхойлох үед бидний энэ үеийг Монгол Улсын эрчимжсэн хөгжлийн гарааг эхлүүлж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг бүрэн шийдвэрлэсэн хэмээн дүгнээсэй гэж хүсэж байна. Та бид 30 жилийн дараа дахин нэг хоосон мөрөөдөл болж үлдээхгүйн төлөө, тогтолцооны реформыг тууштай хэрэгжүүлж, үр дүнг нь бодитоор үзэхийн төлөө чин эрмэлзэл, эр зориг, хүсэл мөрөөдлөө нэгтгэх цаг болжээ.Энэ бол ирээдүй үедээ эрүүл нийгмийг үлдээх үзэл санаа, үйл хэргийн тэмцэл юм. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд хөдөөгөөс хот руу биш, харин хотоос хөдөөг зорьсон их нүүдэл эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. 2024 оноос Монгол Улсыг дэлхий дахинд “Go MonGOlia, Always Moving” аялал жуулчлалын брэнд үг бүрэн илэрхийлэх болно. Энэхүү брэнд үг нь “Өөдөө тэмүүлэх Монгол”, “Монгол үргэлж хувьсан өөрчлөгдөж, шилжин хөдөлж байдаг” хэмээх агуулга илтгэнэ. Монголчуудын хүсэл зорилго, нөөц боломж, хөгжлийн загварыг дунд, урт хугацаанд илэрхийлэх, хувьсан өөрчлөгдөж буй цаг үеийн сорилтыг даван туулах чадамжтай энэ агуулга Монгол Улсыг бүрэн илтгэх болно” хэмээн ярилаа.
Т.Батцогт: Улаанбаатарт 560 ширхэг автобус байхад л нийтийн тээврийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт Замын хөдөлгөөний удирдлагын төв (ЗХУТ)-д очиж ажиллав.   НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт "Авто замын түгжрэлийн талаарх тооцоолол дээр олон жил ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүстэй хамтарч бид судалгаа хийсэн. Зайсангийн уулзварт танай байгууллагын хийсэн судалгааны дагуу бүтэн тойрдог болгосон. Гурван километр тойроход нэг цаг түгжирч байгаа нь тооцоолол буруу байсан гэсэн үг. Зайсангийн дөрвөн замын уулзварт асуудал үүсэж байгаа гол шалтгаан нь замын зорчих эгнээний тоог стандарт бус байдлаар хязгаарласанд байгаа юм. Өөрөөр хэлбэл баруун талаас орж ирж байгаа эгнээ, нэг эгнээ байж байгаад нэвтрэх болохоороо дөрвөн эгнээ болчхож байгаа юм. Энэ хооронд гэрлэн дохион дээр маш их хугацаа алдаж байна. Стандартаараа нэг минутын хугацаанд 45 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрнэ. Гэтэл тэнд 30 тээврийн хэрэгсэл нэвтэрч дараагийнх нь нэвтэрч чадахгүй түгжрэл үүсгэж байна.  Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зарцуулсан 960 тэрбум төгрөгөөр уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх бүрэн боломж байсан.  Улаанбаатар хотод явж байгаа 960 ширхэг нийтийн тээврийн автобусыг хангалтгүй байна гэж байгаа ч манай судлаачдын бодит судалгаа дээр 560 ширхэг автобус байхад л нийтийн тээврийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж гаргаж ирсэн" гэв.  "Энэ онд 13 км гудамж замыг нэмэлтээр сайжруулж зохион байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байгаа" ЗХУТ-ийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "Улаанбаатар хотын 13 уулзвар дээр гол ачаалал үүсэж өдөр тутамд 82.9 км зам түгжирдэг. Шалтгаан дээр нь биш гол үүсвэрийг нь судалсан. Жишээ нь Алтай хотхон сургууль, цэцэрлэггүй байхгүй. Иймд зарим нь нарны гүүрийг хойш давж хүүхдүүдээ өгдөг. Зарим нь Хурд хороолол руу явдаг байсан учраас сургууль цэцэрлэг барихаар болсон.  Мөн энэ онд 13 км гудамж замыг нэмэлтээр сайжруулж зохион байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байгаа.  Улаанбаатар хотын төмөр зам дээгүүр Энхтайвны гүүр, Нарны гүүр, Гурвалжингийн гүүр, Нарантуулын баруун урд талын төмөр замын призер, Олимпын гүүр гэсэн таван байгууламжаар л урагшаа, хойшоо төвлөрлийн бүс рүү буюу Яармаг, Хан-Уул руу орж гарч байна. Энэ хөдөлгөөнийг л дэмжиж явуулахгүй бол Улаанбаатар хот 0 зогсох магадлал маш өндөр байгаа юм" гэв.    Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Ерөнхийлөгч монгол айл өрх бүр морин хуурын аялгууг эгшиглүүлэхийг уриалсан зарлиг гаргажээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргажээ. Уг зарлигт: Нэг.Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай. 1.1.Ерөнхий боловсролын сургалтын байгууллагуудад үндэсний урлагийн цогц боловсрол олгох сургалтын орчин, нөхцөл, санхүүжилтийг бүрдүүлж, сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөрийг тусган хэрэгжүүлэх; 1.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн соёлын төв, соёлын ордны үйл ажиллагааны чиглэлд морин хуурын сургалт явуулах агуулгыг тусган, мөрдүүлэх; 1.3.Олон улсад морин хуурыг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх чиглэлд түлхүү анхааран, хилийн чанад дахь Монгол сургууль, сургалтын төвүүд дэх морин хуур болон үндэсний урлагийн сургалтыг дэмжих тусгайлсан хөтөлбөр гаргах; 1.4.Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч – Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлж, холбогдох төсөв, санхүү, материаллаг баазыг бэхжүүлэн шийдвэрлэх, мэргэжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжихэд анхаарах; 1.5.Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх; 1.6.Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын олон улсын наадам”-ыг 3 жил тутам зохион байгуулах. Хоёр.Монгол айл өрх бүр морин хуурын аялгууг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг нийт ард иргэдэд уриалсугай. Гурав.Энэхүү зарлигийн хэрэгжилтийн явцыг олон нийтэд тухай бүр мэдээлж, тайланг Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр ирүүлж байхыг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай” гэжээ. Зарлигийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардуулж өгсөн байна.   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав     Эх сурвалж: Ерөнхийлөгчийн ХМА
Канвон 2024: Манай цаначид холимог буухианд 19-д жагслаа
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав "Канвон 2024" залуучуудын өвлийн олимп өнөөдөр хаалтаа хийнэ. Тус тэмцээний сүүлийн өдөр гүйлтийн цанын холимог буухиа уралдаан боллоо. Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны 24 баг оролцсон буухиа уралдаанд Т.Өсөх-Ирээдүй, А.Хүслэн, Н.Нандинцэцэг, Ж.Уянга нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг 1:00:27.6 цагийн үзүүлэлтээр 19-д жагслаа.  Манай залуусын араас БНСУ, Хорват, Грек, Тайланд, Бразилын цаначид оржээ. Цанын буухиа уралдаанд германчууд онцгой хурдан байв. Тэд 53:07.3 секундээр замаа дуусгасан бол Франц, Швейцарын баг удааллаа.  Ийнхүү "Канвон 2024" залуучуудын олимп манай тамирчдын хувьд өндөрлөлөө.  Одоогоор тус тэмцээнийг медалийн чанараар Итали улс 11 алтан медаль хүртсэн үзүүлэлтээр тэргүүлж байна. Харин 20 (9 алт) медаль хүртсэн германчууд нийлбэрээр манлайлж байгаа юм. Өвлийн олимпод хэзээнээсээ дээгүүр өрсөлддөг Норвеги, Канадын баг санаснаас тааруу оролцлоо. Нийт 22 улс алтан медаль хүртсэн бол 32 орон ямар нэг медаль хүртжээ.
Тапан Мишра: Монголын залуучуудыг чадамжтай болгох чухал. Сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав “Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган Төрийн ордонд өнөөдөр болж байна.  Энэ үеэр бүсчилсэн хөгжилд юу чухал талаар салбарын мэргэжилтнүүдийн хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишра өөрийн санаа бодлоо хуваалцав.  Тэрбээр "Би монгол хэл, соёлын талаар бага зэрэг мэднэ. Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтыг хөгжүүлэх тал дээр тодорхой зүйлүүдийг хийж байгаа ч цар тахлын үед хурд нь саарсан асуудал байна.  Монгол Улс 33 жилийн түүхтэй залуу ардчилалтай орон. Тэгэхээр амжилтын хувьд эргэж харах цаг нь болсон. Хүний хөгжилтэй харьцуулж үзвэл 33 нас бол эрийн цээнд хүрсэн гэж тооцогдоно.  Өчигдөр би онгоцны буудлаас хотын төв рүү ороход гурван цаг болсон. Германы Элчин сайдын яамны арга хэмжээнд оролцох гэсэн боловч замын түгжрэлээс болж амжсангүй. Энэ бол тогтвортой хөгжил биш. Улаанбаатар хот энэ утгаараа тогтвортой хөгжиж байна уу гэдэг асуудал гарна.  Өнгөрсөн гучин жилийн хувьд бүсчилсэн хөгжлийн асуудал дутмаг байсан. 3.5 сая хүн ам маш бага газар нутаг дээр төвлөрч амьдарч байна. Хөдөөгийн хөгжил гэж байхгүй.  Мөн дээд боловсролын байгууллагын 90 гаруй хувь зөвхөн Улаанбаатарт байгаа. Боловсролын байгууллагуудаа тарааж байрлуулснаар улсын хөгжил эхэлдэг. Монгол Улсын хөрөнгө оруулалтыг хүний бие шиг бодвол Улаанбаатар хот ходоодтой адил бүх хүнс тэжээлийг аваад байгаа. Бусад эд эрхтэн нь сул дорой, хөгжиж чадахгүй нөхцөл үүссэн.  Цаг хугацаа маш чухал. Хүмүүс хот руу шилжиж байгааг хэрхэн урвуулж хөдөөг хөгжүүлэхийг бодох ёстой. Энэ нь зөвхөн зам, дэд бүтэц хөгжүүлэхээр шийдэгдэхгүй. Гол нь сэтгэлгээний өөрчлөлт юм.  Монголын залуучууд маш өндөр боловсролтой, бичиг үсэг тайлагдсан. Тэгвэл тэднийг яаж чадамжтай болгох вэ гэдэгт анхаарах чухал. Экспортын 90 гаруй хувь нь уул уурхайн эрдэс баялаг. Эцсийн бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байгаа. Тиймээс бидэнд сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй. Үүний тулд бүсчилсэн хөгжлийн оновчтой бодлого орчныг бий болгосноор өөрчлөлт гаргаж болно.  Хүмүүс одоо юу хийх, зах зээл хаана байна, юу үйлдвэрлэх гэсэн зорилгоос харах хэрэгтэй. Одоогийн Монгол Улс бүсчилсэн хөгжлийн талаасаа сул дорой байна. Тэгэхээр шинэ боломжийг гаргаж ирсний дараа урагшилна.  Улаанбаатар бол нэг хот. Бусад орон ганцхан хотыг дагаад хөгждөггүй. Тиймээс ямар алхмууд хийх, бодлого хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байгаа юм.  Би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүх аймаг, сумдаар явсан, малчин айлуудад очиж үзсэн. Дархан хотын Засаг дарга Б.Азжаргалтай ярьж үзсэн. Улаанбаатарт маш олон боломж байгаа. Үүнд төр засаг, хувийн хэвшил, олон улсын байгууллагыг уриалж хөдөөгийн хөгжилд анхаарах хэрэгтэй. Гэхдээ сонгуулиар сонгогдсон Засгийн газар тогтвортой ажилладаггүй гэсэн асуудал байна" хэмээн ярилаа.
Пакистаны ерөнхий сайд асан төрийн шугамаар авсан бэлгээ зарж, ашиг олсон хэргээр 14 жилийн хорих ял сонсов
Ерөнхий сайд асан Имран Хан гэргий Бушра Бибийн хамт Пакистан улсын шүүх ерөнхий сайд асан Имран Хан болон түүний гэргий Бушра Биби нарт өчигдөр 14 жилийн хорих ял оноолоо. Тэднийг төрийн шугамаар гадаад орнуудаас хүлээж авсан бэлгээ зарж, хууль бус замаар ашиг олсон гэж буруутгасан байна. Экс ерөнхий сайд, түүний гэргий нар бас Пакистаны төрийн сан хөмрөгт тус бүр 787 сая рупи ($2.8 сая) буцааж төлөхөөр болжээ. Дөнгөж өмнөх өдөр нь Имран Хан төрийн нууц задруулсан хэргээр 10 жилийн хорих ял сонсоод байсан юм. Пакистаны парламентын сонгуулиас долоо хоног орчмын өмнө гаргасан шүүхийн эдгээр шийдвэр улс төрийн зорилготой байх магадлалтай байна. Крикетийн тамирчнаас улс төрч болсон 71 настай Имран Хан бас шүүхийн шийдвэрийг улс төржсөн, намыг нь сонгуульд оролцуулахгүй байх зорилготой гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм. Түүнийг 2018-2022 онд ерөнхий сайдаар ажиллахдаа төрийн сан хөмрөгт хадгалагдаж байсан бэлэг сэлтийг ашиг олох зорилгоор зарсан гэж буруутгажээ. Пакистаны төрийн эрдэнэсийн сан хөмрөг Тошаханад тус улсын ерөнхий сайд, ерөнхийлөгч, сайд, парламентын гишүүдэд гадаад орнуудаас бэлэглэсэн үнэт эд зүйлс хадгалагддаг юм. Имран Ханы гэргийн хамт ашиг олох зорилгоор зарсан эд зүйлсийн жагсаалтад 108 бэлэг багтжээ. Эдгээр нь үнэртэн, үнэт чулуун эдлэл, хоолны хэрэгсэл, бугуйн цаг зэрэг зүйлс байсан байна. Тухайлбал долоон ширхэг бугуйн цаг байсны зургаа нь Rolex брэндийнх байжээ. Тэдгээрийн хамгийн үнэтэй нь 85 сая рупийн ($300,000) үнэлгээтэй “Master Graff limited edition” байсан байна. Пакистаны төрийн өндөр албан тушаалтнууд гадаад орнуудын төрийн тэргүүнүүдийн өгсөн бэлгийг хувьдаа худалдаж авах боломжтой байдаг. Хэрвээ үүнийгээ цааш зарах бол олсон орлогоо мэдүүлдэг байна. Ихэнхдээ тэд харьцангуй хямд үнээр бэлгээ төрийн сан хөмрөгөөс авдаг ч цааш худалдсан тохиолдол ховор байдаг ажээ. Имран Ханы хувьд бэлгийн эд зүйлсийг хуулийн дагуу худалдан авснаа хүлээсэн ч ашиг олох зорилгоор зарснаа няцаасан юм. Гэвч прокурорууд түүнийг бэлэг зарж олсон орлогоо нуусан гэж дүгнэжээ. Ерөнхий сайд асны туслахууд төрийн бэлэг сэлтийг Дубайд аваачин зарж, олсон орлогыг нуулцахад оролцсон хэрэгт буруутгагдсан байна. Имран Хан өнгөрсөн оны наймдугаар сараас хойш нийтдээ 150 гаруй хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Одоо тэр Пакистаны Равалпинди хотын Адиала шоронд хоригдож байна. Гэргий Бушра Бибиг нь бас өчигдрөөс эхлэн тус шоронд хорьжээ. Экс ерөнхий сайдын өмгөөлөгч нар одоо шүүхийн шийдвэрийг давж заалдахаар бэлдэж байгаа юм.   Эх сурвалж: Aljazeera
Холбоотнууд нь Оросын иргэдийг визгүй нэвтрүүлэхээс татгалзав
Исламын Бүгд Найрамдах Иран улс хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн иргэдийг нь визгүй нэвтрүүлэх 28 улсын нэрсийг саяхан зарлажээ. Эдгээр улсуудын дотор хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Беларусь, Киргизстан, Узбекистан зэрэг улсууд багтсан бол сүүлийн үед Өрнөдийн эсрэг эвслийн гол холбоотон болоод байгаа ОХУ багтаагүй байна. Оросын иргэд зөвхөн 5-50 хүний бүрэлдэхүүнтэй жуулчдын бүлэг хэлбэрээр 15 хүртэл хоногийн хугацаанд Иранд визгүй нэвтрэх боломжтой юм. Харин хувиараа зорчих бол 30 хоногийн визийг Ираны консулын газраас 35 еврогоор авах ёстой болжээ. Хэрвээ нисэх онгоцны буудалд шууд ирээд виз авах бол 70 евро төлөх юм байна. Иранаас өмнө Хятад улс бас Оросын иргэдийг визгүй хүлээж авахаас татгалзсан юм. Тус улс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Франц, Герман, Итали, Нидерланд, Испани, Малайз зэрэг улсуудын иргэдийг визгүй нэвтрүүлэх шийдвэр гаргахдаа ОХУ-ыг багтаагаагүй байна. Оросуудыг Ирантай нэг адил зөвхөн 5-50 хүнтэй бүлэг жуулчдын хэлбэрээр ирсэн тохиолдолд 15 хүртэл хоногийн хугацаанд визгүй нэвтрүүлэх нөхцөлийг хэвээр үлдээжээ. Үүнтэй төстэй журам 2000 оноос хойш хэрэгжиж байгаад цар тахлын үеэр цуцлагдсан нь ийнхүү дахин сэргэсэн байна. ОХУ-ын аялал жуулчлалын операторуудын холбооны мэдээлснээр 2023 оны эхний 10 сарын хугацаанд 70,000 хүн бүлэг жуулчдын хэлбэрээр Хятадад визгүй зорчжээ.   Эх сурвалж: The Moscow Times
"2011 онд ₮1 саяын хишиг хувь авсан ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд ногдол ашиг авахгүй"
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашиг нь зарим иргэдэд хувьцааны тодорхой хувиа Засгийн газарт зарсан, сургалтын төлбөртөө суутгуулсан зэрэг шалтгаанаар тоо ширхэг нь харилцан адилгүй байгаа юм.  Нэгж хувьцааны ногдол ашгийг 108 төгрөгөөр тооцон, татвар суутгасан дүнгээр 1,072 хувьцаатай иргэн 104,000 төгрөг авах юм.  Иймд та бүхэн энд дарж өөртөө хэдэн хувьцаа байгааг болон аль үнэт цаасны компанид данс нээлгэсэн тухай мэдээллээ харах боломжтой.  2011 онд нэг сая төгрөгийн хишиг хувь авсан ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьцаа 0 буюу үлдэгдэлгүй учир ногдол ашиг авахгүй юм байна. Тэр үед хүсэлтээ гаргаад нэг сая төгрөг авахгүй хувьцаатайгаа үлдэнэ гэсэн цөөн хүмүүс бий. Тэдгээр хүний хувьцаа бүтэн байгаа аж. Мөн 18 нас хүрээд хүүхдийн мөнгөнөөсөө саяхан хасагдсан хүмүүсийн хувьд хүүхдийн мөнгөний данс нь хаагдчихсан бол и-баримтых нь дансаар ногдол ашиг нь орж ирнэ гэдгийг Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвөөс мэдээлэв.  Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвөөс дараах мэдээллийг гаргажээ.  ЭТТ ХК 1072 ХУВЬЦААНЫ БОДОЛТЫГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ? Иргэн Дорж 2011 онд эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн. 8,040 төгрөгт ногдох хувьцаа: (1072*8,040) / 1000000 = 8.61888 ≈ 9 Доржийн эзэмших хувьцаа: 1072 – 9 = 1063 Оюутан Бат 2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500,000, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8,040 төгрөг нийт 508,040 төгрөгийн хишиг хувь хүртсэн байна. 508,040 төгрөгт ногдох хувьцаа: (1072*508,040) / 1000000 = 544.618 ≈ 545 Оюутан Батын эзэмших хувьцаа: 1072 – 545 = 527 Оюутан Сүрэн 2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491960 төгрөгийн хишиг хувь хүртсэн байна. 491,960 төгрөгт ногдох хувьцаа: (1072*491,960) / 1000000 = 527.3811 ≈ 528 Оюутан Сүрэн эзэмших хувьцаа: 1072 – 528 = 544 Иргэн Д 2012/03/18 өдөр нас барсан /Монгол улсын харьяатаас гарсан/ бол: Иргэн Д –ийн эзэмших хувьцаа: 536 Засгийн Газарт хувьцаагаа худалдсан бол:  Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 300,426 төгрөг авсан бол 322 ширхэг хувьцаа хасагдаж 750 ширхэг хувьцаа эзэмшинэ. Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 200,284 төгрөг авсан бол 215 ширхэг хувьцаа хасагдаж 857 ширхэг хувьцаа эзэмшинэ. Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 100,142 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 ширхэг хувьцаа эзэмшинэ.
The Asia Foundation - Call for proposal
ANNOUNCEMENT CALL FOR PROPOSAL DEVELOPMENT AND MAINTENANCE OF A WEB-BASED LEARNING MANAGEMENT SYSTEM (LMS) AND MOBILE APPLICATION FOR THE MACSS PROJECT OPPORTUNITY: With generous financial support from the United States Agency for International Development (USAID), The Asia Foundation (the Foundation) is implementing the five-year Media and Civil Society Strengthening (MACSS) in Mongolia Project from 2023-2028. MACSS aims to support citizen participation, public access to information, and social accountability mechanisms and to empower local actors to ensure Mongolia’s vibrant democracy grows even stronger and more resilient through empowered civic organizations that are supported by professional, unbiased media. The project will implement activities through four key Pathways: 1) strengthening civil society capacity; 2) expanding civic space; 3) enhancing investigative journalism and the media; and 4) combatting disinformation.    PURPOSE OF THE ASSIGNMENT: The Asia Foundation is seeking a Consultant to carry out the development of a Learning Management System (LMS) for the MACSS Project and provide operational and maintenance services. The Contractor will also be responsible for managing the server of the LMS web-based and mobile application, which will host all online training videos and other content developed under the MACSS Project for a minimum of 4 years beyond the final development of the LMS. REQUIRED DOCUMENTS AND QUALIFICATION: The Contractor must have the following minimum qualifications:   Proven work experience of at least 5 years in information technology (IT), software development, and related fields; Demonstrate proficiency in using the Agile project management methodology; Showcase experience in successfully implementing similar projects; Be eligible to submit proposals under one or more of the following development types: Perform additional development on the off-the-shelf training system as required; Execute development as necessary on the Moodle system; Undertake new system development; Demonstrate practical experience working with international organizations and others; Demonstrate experience in preparing comprehensive documentation and reporting for web and mobile application development.    Technical and Financial Proposal:    Proposal, including suggested IT solution and methodology and approach to undertaking the assignment, along with a detailed proposed financial budget using The Asia Foundation’s financial budget template, in English; Curriculum vitae of consultancy team and specialist(s); Organization profile and proof of registration in Mongolia and VAT payer certificate (if applicable); A minimum of three references demonstrating experience in undertaking similar assignments; demonstrated experience in Mongolia is an asset. BRIEFING SESSION AND BID SUBMISSION:  An online briefing session for interested firms will be organized after Tsagaan Sar (Lunar New Year), and invitations will be dispatched by the MACSS project through email. Please contact us via email at info.MACSS.MG@asiafoundation.org for a detailed Terms of Reference (ToR) in Mongolian and English and ZOOM link to the online briefing session before 10 a.m. on February 15, 2024. DEADLINE: Only shortlisted bidders will be contacted. Deadline for the proposal must be submitted by email at info.MACSS.MG@asiafoundation.org in a single PDF file with the financial proposal in a separate Excel file by 5p.m. on February 20, 2024.  Media and Civil Society Strengthening in Mongolia Project The Asia Foundation, Orient Plaza 3rd Floor G. Chagdarjav Street 9 Ulaanbaatar 14210, Mongolia
Г.Баярсайхан: Малчин ардын хүүхдүүд баячуудын зугаа, саналыг гүйцэлдүүлэх гэж хурдан морь унаж, амь насаа алдсан байдаг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Цагаан сарын баярын дараа болох Дүнжингарав хурдан морины уралдааныг эсэргүүцэн УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд асан тэргүүтэй иргэд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн, сайд асан Г.Баярсайхан "Би Хөдөлмөрийн сайд байх үедээ 2016 оны хоёрдугаар сарын 8-нд А36 дугаар тоот тушаалыг гаргаж, арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан, үсэргээ, сорилтыг хориглосон. 1990 онд Монгол Улсын тухайн үеийн парламент хүүхдийн эрхийг конвенцод нэгдэн орсон байдаг. 2000 онд Монгол Улсын парламент олон улсын хүүхдийн эрхийн конвенцын 1,2 дугаар баримт бичгийг хүлээн авч, баталсан байдаг. Хүүхдийг дайн дажинд оролцуулахгүй, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг хориглоно гэсэн заалтыг баталсан юм. 1996 оноос хойш өдийг хүртэл 50 гаруй хүүхэд, өвөл, хаврын хурдан морины уралдаанд амь насаа алдсан нь ноцтой. Хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр байсаар байтал эрх баригчид удаа дараа Дүнжингарав болон өөр нэртэй уралдааныг зохион байгуулж байсан. Энэ нь конвенцын дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүйг харуулж байгаа юм. Уяач улстөрчид Засгийн газрын шийдвэр, парламентад нөлөөлж байна. Тэд өөрсдийн гаргасан тогтоол шийдвэрийн эсрэг явж байна.  МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй нөхөд хаврын хурдан морины уралдаан зохион байгуулах үйл ажиллагааг таслан зогсоохгүй, хүүхдийн амь нас эрствэл олон улсын шүүхэд өгөхөө мэдэгдье. Жирийн малчин иргэдэд хурдан морь уралдуулах нь чухал биш, хаврын хахир хүйтэн хүнд цагийг давж гарах гол зорилготой байгаа.  Өвлийн хурдан морины уралдааны үеэр амь насаа алдсан 50 гаруй хүүхэд дотор хэчнээн Илон Маск, Марк Закербэрг, Эйнштейн байсан бол гэж хувьдаа харамсдаг юм. Орлого багатай малчин ардын хүүхдүүд баячуудын зугаа цэнгэл, саналыг гүйцэлдүүлэх гэж хурдан морь унаж, амь насаа алдсан байдаг. Хүүхдүүдийн эрх ашиг, амь насыг хамгаалж, өвөл, хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулж болохгүй" хэмээн ярилаа.
ФОТО: Богд хааны музейд дэлгэгдсэн уран хатгамалчдын бүтээлээс худалдаж авах, захиалж хийлгэх боломжтой
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Богд хааны ордон музейд “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ. Үзэсгэлэнд мэргэжлийн болон сайн дурын уран бүтээлчид, уран үйлчдийн бүтээлүүд тавигджээ. Тус музейн дизайнерын хэлснээр үзэсгэлэнд тавигдсан урлаачдын бүтээлээс худалдаж авах боломжтой юм байна.  Тодруулбал үзэсгэлэнг хамтран зохион байгуулж буй "Мандчирын Наран" ТББ-аар дамжуулан тухайн бүтээлийг урласан хүнтэй нь холбогдож, худалдаж авах, захиалгаар хийлгэж болох аж. Үзэсгэлэн хоёрдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Богд хааны хантаазны зөвхөн сувд нь 1.5 тэрбум төгрөг болж байлаа Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар "Үзэсгэлэнг долоо дахь жилдээ дэлгэн үзүүлж байна. Жил бүрийн үзэсгэлэн өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг. Үзэсгэлэнд тавигдах шаардлага хангасан бүтээлүүдийг оны эхэнд шалгаруулж тавигддаг. Богд хааны ордон музейд хадгалагдаж байгаа хаан, хатдын өмсөж, эдэлж байсан гутлыг урлаачид орчин цагт дуурайлган бүтээж, зэрэгцүүлэн тавьсан байна. Дондогдулам хатныг сувдан гуталтай байсан гэж ярьдаг. Хатных шиг сувдан гутал авч өгөхгүй бол би чамаас саллаа гэж залуу ноёдын хатад эрхэлдэг байсан яриа бий. Уг гутлыг дуурайлган сувдаар бүтээж үзэсгэлэнд тавьсан байна. Богд хааны сувдан хүрэм 17 ширхэг хээтэй бөгөөд нэг хээ нь 44,000 ширхэг сувдтай. Гэтэл нэг ширхэг сувд Хятадад долоон юанийн үнэтэй байсан. Үүнийг тооцоолоод үзэхэд хантаазны зөвхөн сувд нь 1.5 тэрбум төгрөг болж байлаа. Ийм үнэтэй эд зүйлсээр биеэ чимж, өөрийнхөө хүмүүн биеийг үнэтэй хэмээн сэтгэж явсан эрхэмсэг хаант язгуурт түмэн бол монгол. Одоо ч гэсэн гадаадад явж байгаа хамгийн ганган хүн монгол байдаг. Энэ сэтгэлгээ өнөөдрийн үнэт зүйлсийг бүтээхэд түлхэц болсон. Үнэтэй ихэмсэг бүтээлүүдийг урласан урлаач нартаа баяр хүргэе" гээд үзэсгэлэнг нээснийг мэдэгдлээ. Хөөргийн даалин дээр зоосон ширээний сүлжээсээр гоёл хийж, үзэмжтэй болгодог "Мандчирын Наран" ТББ тэргүүн Б.Бурмаа "Үзэсгэлэнд хатгамалчдын хамтын бүтээлүүд байгаа. Гутал дээр зүү ороож оёсон, торгон дээр зээгт наамал хатгасан, шүр, сувдаар хатгасан хатгамлууд, хаан, хатны хантаазыг хамтран урласан" гэв. Уран хатгамалч Г.Энхмаа зоосон ширээний сүлжээсний талаар тайлбарлалаа. Тэрбээр "Зээгийн утсыг өөрсдийн гараар эрчилж хийдэг. Ингэснээр зээгт наамал сулардаггүй. Зоосон ширээний сүлжмэл манай улсад хөгжсөн урлал. Зоосон ширээний сүлжээс бөөрөнхий хэлбэрт ордог гайхамшигтай. Бэлэн худалдаанд зарагдаж буй утаснууд бөөрөнхий хэлбэрт хэзээ ч ордоггүй.  Уг сүлжээсийг хийхэд хүний хоёр гар зэрэг ажилладаг учраас тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг" хэмээн ярилаа. Зоосон ширээний сүлжээсийг торгон утсаар 4, 32, 64 гэж дагнаж урладаг байна. Сүлжээсээр олон төрлийн хээ гаргах боломжтой. Хөөргийн даалин дээр зоосон ширээний сүлжээсээр гоёл хийж, үзэмжтэй болгодгийг урлаачид хэллээ. Фото: Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд
"Хөвсгөлийн Мөрөн хот хөлдөж байна. Хүүхдүүд хичээлдээ гадуур хувцастайгаа суусан ч даараад сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байгаа"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Бүсчилсэн хөгжлийн талаар Ардчилсан Нам(АН)-аас ялалт байгуулсан аймгийн Засаг дарга нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэдний хувьд Монголыг бүсчлэн хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар чуулган оролцож буй бөгөөд байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.  "Монгол хүний оюун ухааныг дэлхийд үнэлүүлэх аутсорсингийн том үйлдвэрийн цогцолборыг хойд бүсэд байгуулах нь зүйтэй"   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Хөвсгөл аймгийн Засаг дарга асан, Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ш.Идэрбаясгалан: Бүсчилсэн хөгжлийн асуудлыг ярих цаг нь болжээ гэж эрдэмтэн судлаачид үзэж байгаа юм байна. Хойд бүсэд Хөвсгөл, Булган, Орхон аймгууд хамрагддаг. Бүсийн чуулганд оролцож байгаа учраас саналуудаа хэлнэ. Одоогоор Хөвсгөл, Булган аймгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь мал аж ахуй байгаа. Тухайлбал Хөвсгөл аймаг улсдаа дараалан хоёр жил хамгийн олон мал тоолуулсан аймаг. Тэгэхээр эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь хэвээрээ байна. Мөн эрүүл бүс байх, эрүүл малтай байна гээд олон улсад гаргах зорилго тавьж, шат дараатай ажлууд хийж байгаа. Экспортлогч бүс нутаг болохын төлөө ажиллах нь зөв гэх саналтай байна. Дараагийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл бол аялал жуулчлал. Аялал жуулчлалын хамаарлыг багасгасан тогтвортой, эко байхаар төлөвлөх ёстой. Учир нь хог хаягдлын асуудал нэлээн яригддаг. Өөрөөр хэлбэл Хөвсгөл аймагт жилд 100 мянга гаруй жуулчин ирж байна гэж бодоход тэр хэмжээгээр хог хаягдал үүсэж, байгалийн доройтол явагддаг. Иймээс эко байх тал дээр анхаарах нь зүйтэй. Бас аялал жуулчлал ярьж байгаа бол үүдээ томоор нээх ёстой. Энэ талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хэдий ч хэрэгжихгүй байгаа Мөрөн хотод байгаа онгоцны буудлыг олон улсын дөрвөлсөн ангилалтай болгох ажлыг яаралтай эхлүүлэх ёстой.  Бид байгалийн баялгаа зарж эдийн засгийн гол түлхүүрээ болгож байгаа. Хамгийн гол нь монгол хүний оюун ухааныг дэлхийд үнэлүүлэх, экспортлох ажлыг төрийн бодлогод тусгахгүй байна уу гэж харж байгаа. Тиймээс монгол хүний оюун ухааныг дэлхийд үнэлүүлэх аутсорсингийн том үйлдвэрийн цогцолборыг хойд бүсэд байгуулах нь зүйтэй гэж бид үзэж байна. Жишээлбэл Мөрөн хотод Германд их дээд сургуулиа төгсөж ирээд тус улс руу аутсорсинг хийдэг компани үйл ажиллагаагаа явуулж байна. Анх гурван инженертэй байсан бол одоо 20-уулаа болсон. Бас нэг зүйл нь энэ хуваасан бүсчлэлүүд хэр оновчтой вэ гэдэгт санаа зовж байгаа. УИХ-ын сонгуулийн тойрог хуваасан бүсчлэлийг улсыг хөгжүүлэх бүсчлэл мөн гэж үзэх нь зөв буруу эсэхэд эрдэмтэд анхаарах байх.  Энэ ташрамд хэлэхэд өнөөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хот хөлдөж байна. Хүүхдүүд хичээлдээ гадуур хувцастайгаа суусан ч даараад сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй нөхцөл байдалд байна. Уг асуудлыг холбогдох яам нь УИХ-д суугаа гишүүд олон жилийн өмнөөс мэдэж байсан ч дорвитой шийдвэр өнөөдрийг хүртэл гаргаагүйн улмаас ийм нөхцөл байдалд хүрсэн. Холбогдох газрууд анхаарч өгөхийг хүсье.  "Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг нийлээд олон жил яригдсан усны төслөө урагшлуулах боломж бүрдэж байна"   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Говийн бүсээс Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж: Энэ жилээс бүсчилсэн хөгжлийг улс төрийн хүрээнд шийдэж байна. Говийн бүсийн тухайд дөрвөн аймаг бий. Бид зовлон бэрхшээл нэг, хүн амын аж амьдрал төстэй. Говийн бүсэд хариуцлагатай уул уурхай, ус, сэргээгдэх эрчим хүч гэсэн гурван зүйл хэрэгтэй байгаа. Өөрөөр хэлбэл одоо байгаа уул уурхайн том төслүүдийнхээ үйл ажиллагааг зогсоохгүйгээр ирээдүйн шинэ уул уурхайнуудад байгаль орны болон нийгмийн хариуцлагын санамж болгох хэрэгтэй. Гадаргын усны тодорхой хувийг буюу эрдэмтдийн тооцсоноор 5-10 хувийг дотооддоо хэрэглэхэд говийн бүс нутаг 100 хувь усаар хангагдана гэх тооцоо байдаг. Эрдэнэтийг Булган аймаг усаар хангадаг жишиг байна. Говийн бүсийн дөрвөн аймаг нийлэх алтан боломж гарч ирж байгаа тул усны хоолойгоо хаагуураа явуулах вэ гэдгээ тохирох нь зөв. 15 км тутамдаа ус гаргадаг байхаар хүртээх төсөл бий. Иймээс Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг нийлээд олон жил яригдсан усны төслөө урагшлуулах боломж бүрдэж байна. ""Баруун туруун хөдөө аж ахуйн цогцолбор" хэмээх баруун бүсийн эдийн засагт гол нөлөө үзүүлэх томоохон төслийг боловсруулаад, ТЭЗҮ-ийг бэлэн болгож байна"   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Баруун бүсийг төлөөлөл, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд: Баруун бүс нутаг нь олон боомттой. БНХАУ, ОХУ-тай хиллэдэг зэрэг онцлогтой газар байдаг. ОХУ, БНХАУ-ыг холбосон хоёр үндсэн коридор үүсэж байгаа. Үүнийгээ бид давуу тал болгож цаашид хөгжихөөр хөгжлийн бодлогоо баримталж яваа. Баруун бүсэд Увс аймаг газар тариалан эрхлэх боломжтой учраас бид "Баруун туруун хөдөө аж ахуйн цогцолбор" хэмээх бүс нутгийн эдийн засагт гол нөлөө үзүүлэх томоохон төслийг боловсруулаад, ТЭЗҮ-ийг бэлэн болгож байна. Ингэснээр баруун бүс нутгийнхаа гурил тэжээлийн хэрэглээг хангах боломж бүрдэнэ. Бүсийн хэмжээнд харахаар боломж их харагдаж байгаа. Өнгөрсөн 30 жил сумаа л хөгжүүллээ. Гэхдээ сум хөгжсөнөөр улс орон хөгждөггүй гэдэг нь харагдлаа. Сум жижиг асуудлыг л шийдэж байна. Тиймээс улсаа хөгжүүлэхийн тулд бүсчилж хөгжүүлэх хэрэгтэй. Бүсийнхээ онцлогт тохирсон  үйлдвэр үйлчилгээг бий болгох замаар эдийн засгаа сайжруулах хэрэгтэй. "Сүхбаатар аймагт Хөөтийн аж үйлдвэрийн парк байгуулах шаардлагатай"    Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Зүүн бүсийн төлөөлөл, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат: Байршлын хувьд Зүүн бүс нутаг бол алтан байршилтай. Далайд гарах хамгийн дөт зам нь Сүхбаатар аймагт байдаг. Хөнгөн болон хүнд үйлдвэрүүдийг хөгжүүлж валют олох боломж бий. Манай аймагт гэхэд ашиглалтын лицензтэй үйл ажиллагаа явуулж байгаа 10-аад уурхай байдаг. Нэг уурхайн нүүрсний нөөц нь хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа. Бүтээгдэхүүнийг түүхийгээр нь гаргахаас гадна аж үйлдвэрийн парк болгож боловсруулах шатанд экспорт хийх боломжтой. Энэ хүрээнд Сүхбаатар аймагт Хөөтийн аж үйлдвэрийн парк байгуулах шаардлагатай. Энэ олон зүйлийг шийдэхэд дэд бүтцийн асуудлыг ярих хэрэгтэй байгаа.  "Бүсийн хөгжил бол хөдөө орон нутагт зориулсан хөгжил биш"   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Улаанбаатар хотыг төлөөлөн Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Баатархүү: Ажлын байрыг хувийн хэвшил бий болгодог. Хувийн хэвшлийг дэмжих, хамгаалах, тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулах эдийн засгийн, татварын, хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх ёстой гэсэн байр суурийг Ардчилсан Нам гаргаж байгаа. Бүсийн хөгжил бол хөдөө орон нутагт зориулсан хөгжил биш. Улс даяараа хөгжих ёстой. Улаанбаатар хотод ч бүсийн хөгжил хамаатай.
2024 оны хамгийн “харанхуй” буюу гэрлийн бохирдол багатай орнуудын 7 дугаарт Монгол улс бичигджээ
Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн нэг сул тал нь гэрлийн бохирдол болсон гэж судлаачид үздэг. Сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхийн ихэнх улс орны иргэд цахилгаан гэрлийн нөлөөн дор амьдарч, одтой шөнийн тэнгэрийг харах боломжгүй болсон байна. International Dark-Sky Association байгууллагын гаргасан тооцооллоор дэлхийн хүн амын оршин суудаг нийт орон зайн 80 орчим хувь гэрлийн бохирдолд нэрвэгджээ. Тус байгууллага саяхан “Darkest Countries 2024” хэмээх судалгааны тайлангаа танилцуулсан байна. Уг тайланд дэлхийн 227 улс орон, бүс нутгийг иргэдийнх нь гэрлийн бохирдолд автсан байдлаар эрэмбэлжээ. Монгол улс энэ жагсаалтад 0.006 Radiance Average үзүүлэлтээр сүүлээсээ 7 дугаарт жагссан байна. Гэрлийн бохирдол өндөртэй орнуудыг хүн ам шигүү, газар нутаг багатай улсууд эзэлжээ. Харин бохирдол багатай орнуудыг голдуу хөгжил дорой улс орнууд эзэлсэн байна. Тухайлбал хамгийн их гэрлийн бохирдолтой газраар 108.025 Radiance Average үзүүлэлттэй Ватикан хот улс шалгарчээ. Хамгийн бага бохирдолтой газар 00 үзүүлэлтэй Номхон далайн Ниуэ арал болсон байна. Сонирхуулахад Өмнөд Солонгостой харьцуулсан хиймэл дагуулын зургаараа алдартай Умард Солонгос 0.020 үзүүлэлтээр сүүлээсээ 17 дугаарт эрэмбэлэгджээ. Хамгийн их гэрлийн бохирдолтой 10 улс орон: Ватикан 108.02 Монако 80.834 Макао 60.655 Бахрейн 48.796 Сингапур 43.994 Гибралтар 20.106 Хонконг 16.435 Катар 14.887 Мальта 12.815 Сан Марино 11.609 Хамгийн бага гэрлийн бохирдолтой 15 улс орон: Ниуэ 0 Төв Африкийн БНУ 0.001 Өмнөд Судан 0.002 Тувалу 0.003 Сомали 0.003 Фолклэндын арлууд 0.004 Токелау 0.005 Эритрей 0.005 Мавритани 0.005 Чад 0.005 Нижер 0.005 Мадагаскар 0.005 Монгол 0.006 Соломоны арлууд 0.007 Мали 0.007 Бүрэн жагсаалттай энэ холбоосоор танилцах боломжтой.   Эх сурвалж: World Population Review
ЗӨВЛӨГӨӨ: Мөнгөн аяга худалдан авахдаа хуурамч эсэхийг нь хэрхэн шалгах вэ?
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Улсын хэмжээнд үнэт металл, эрдэнийн чулуу, түүгээр хийсэн эдлэлийн худалдаа, түрээслүүлэгч, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй иргэн, хуулийн этгээдийг хяналтад хамруулж, зөрчлийг арилгуулах, зөвлөгөө өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой хяналтын үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна. Тодруулбал нийслэл, 21 аймгийн нутаг дэвсгэрт үнэт металл, эрдэнийн чулуу, түүгээр хийсэн эдлэлийн худалдаа эрхлэгч, талбай түрээслүүлэгч, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй 250 иргэн, хуулийн этгээд бий. Бүгд уг хяналтын үйл ажиллагаанд хамрагдах ба хяналт 2024 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх аж. Тэгвэл жинхэнэ мөнгөн аягыг хуурамчаас нь хэрхэн ялгах тухай болон мөнгөн аяганд тавигддаг стандартын талаарх мэдээллийг хүргэе.  Мөнгөн аяга худалдан авахдаа хуурамч эсэхийг нь хэрхэн мэдэх вэ? Стандарт хэмжил зүйн газраас тухайн мөнгөн аяганд баталгаажилт хийсэн гэрчилгээ нь байгаа эсэхийг шалгах Аяган дээр сорьц нь тавигдсан эсэхийг харах   Мөнгөн аяганд тавигддаг ерөнхий шаардлага Монгол Улсын хэмжээнд зарагдаж буй алт, мөнгө, үнэт чулуу орсон бүтээгдэхүүн бүр Санхүүгийн Зохицуулах Хороо(СЗХ)-ны тусгай зөвшөөрөлтэй байх ёстой.Мөн сорьц байх ёстой. Иймээс иргэд тусгай зөвшөөрлийг шаардах эрхтэй ба хэрэв тусгай зөвшөөрөлгүй бүтээгдэхүүн байвал СЗХ-ны 262607, 262604 дугаарт мэдээлэх боломжтой.
FUNDEA.mn дээр “ГАЛ СӨНӨӨГЧ РОБОТТОЙ болцгооё” хандивын төсөл оржээ
Краудфандингийн хамгийн найдвартай сайт ФАНДИА-д “ГАЛ СӨНӨӨГЧ РОБОТТОЙ болцгооё” хандивын төсөл оржээ. Дэлхийн жишигт олноороо нэгдэж мөнгө босгохыг “краудфандинг” гэдэг ба ихэвчлэн интернэтээр дамжуулж олон тооны хүмүүсээс төлөвлөсөн хэмжээний мөнгө босгохыг хэлнэ. Тэгвэл Монгол залуус нэгдэн өнгөрсөн оны арван нэгдүгээр сард САНААГАА САНХҮҮЖҮҮЛ уриатай Fundea.mn сайтаа нээжээ. Тэдний сайт дээр сошиалд хамгийн өндөр дэмжлэг аваад байгаа “ГАЛ СӨНӨӨГЧ РОБОТТОЙ болцгооё” Моод-ын хандивын төсөл орсон байна. Нийгмийн асуудлыг шийдэхэд түүчээлдэг МООД төслийн багийн хэрэгжүүлж буй уг хандивын аянаар том, жижиг 2 робот худалдаж авахаар нийт 588,640,000 төгрөгийн санхүүжилт босгохыг зорьж буй тухайгаа саяхан танилцуулсан. Тухайн цугларсан мөнгөөр худалдан авахыг зорьж байгаа уг робот нь хүний амь насанд эрсдэлтэй галын бүсэд ажиллаж орц гарц нарийн, бүх барилга руу орох чадалтай. Гал сөнөөгч робот нь 6-8 хүний ажлыг хөнгөвчлөх боломжтой бөгөөд бодит 400 гаруй гал руу орж туршигдсан хамгийн сүүлийн үеийн загварын автомат удирдлагатай төхөөрөмж аж. Хандивыг албан ёсны сайтаар дамжуулж өгөх нь дэлхийн бүх оронд хэрэгждэг аливаа учирч болох эрсдэлээс хамгаалах, ил тод шийдэл байдаг. Хэрэв та “ГАЛ СӨНӨӨГЧ РОБОТТОЙ болцгооё” хандивыг дэмжиж байвал fundea.mn сайт руу орж 5000 төгрөг болон түүнээс дээш хүссэн дүнгээрээ хандив өгч өөрийн хувь нэмрээ нийгэмдээ оруулаарай.
Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 1-нд цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав 2024 оны хоёрдугаар сарын 1-ний Пүрэв гарагт Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан хязгаарлалт хийж болзошгүй байршлуудыг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас танилцуулав. Хязгаарлалт нэг цагийн хугацаанд үргэлжилнэ. Тухайн үеийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс хамаарч хуваарьт өөрчлөлт орох магадлалтай тул нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг тус байгууллагаас хүслээ.  Мөн эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, тогоо тохируулахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалав.
Б.Дэлгэрсайхан: БНХАУ-ын талаас Дорноговь, Өмнөговь аймгийн нутагт сэргээгдэх эрчим хүчний станц барих санал тавьсан
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав “Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган Төрийн ордонд нээлтээ хийсэн.  Харин говийн бүсийн салбар хуралдааныг нээж УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан "Говийн бүсийн хөгжил, тэргүүлэх чиглэл" сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар Монгол Улсыг зургаан бүсэд хувааж энэ хүрээнд мөрийн хөтөлбөр боловсруулах, цаашдын зорилгоо тодорхойлох чиглэл өгсөн. Дэлхий нийтээрээ тун амаргүй нөхцөл байдлыг туулж байна. Ялангуяа хойд хөрш ОХУ-ын цэргийн ажиллагаа цаашид улам өргөжих хандлагатай байгаа тул үүнийг дагаад манай улсад нефтийн хомсдол үүсэх эрсдэл бий. Тиймээс Сайншандад баригдаж буй нефтийн үйлдвэрийн ажлыг хурдасгах нь Говийн бүс нутгийн хамгийн чухал асуудал болоод байна. БНХАУ-ын талаас нефть нийлүүлэх боомт бий болгох санал тавьсан. Тиймээс зөвхөн Замын-Үүдийн боомтоор нефть оруулах бус Гашуун сухайт, Хангийн боомтоор оруулж ирэх асуудлаар хэлэлцэж байгаа. Хоёрдугаарт, тэсрэх бодис оруулж ирэх зөвшөөрлийг хүн ам цөөн боомтоор оруулж ирэхийг зөвшөөрсөн. Тэсрэх бодис бол манай уул уурхайн салбарт хамгийн чухал зүйл гэдгийг онцлох хэрэгтэй болов уу. Одоогоор уул уурхайн компаниудын оруулж ирдэг тэсрэх бодис ОХУ-аар дамждаг тул үүнийг дагаад үнэ нь өсдөг. Тиймээс шууд БНХАУ-аар орж ирнэ гэдэг эдийн засгийн хувьд ашигтай шийдэл юм. ОХУ төдийгүй БНХАУ-ын байдал ч амаргүй байна. Тус улсын үл хөдлөхийн салбар хүнд байдалтай байна. Өнгөрсөн долоо хоногт "Evergrande" хэмээх үл хөдлөхийн том групп Хонконгийн шүүхэд дампуурлаа зарласан. Хятадын төр засаг энэ группээ дампуурлаас гаргах болов уу гэж таамаглаж байсан ч тийм зүйл болоогүй. Хоёр хөршийн маань байдал ийм тогтворгүй байгаа нь биднийг өөрсдөдөө найдахаас өөр аргагүйд хүргэж байгааг Ерөнхий сайд онцолсон. Дотоодын бүтээгдэхүүний хэмжээг нэмэх, Эдийн засгаа солонгоруулах шаардлагатай байгааг Засгийн Газраас даалгасан. Тиймээс энэ бүсчлэлийн хуралдааны гол зүйл нь дотоодын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Дэлхий нийтэд тулгарч буй бас нэг асуудал бол ажиллах хүчний дутагдал. Зөвхөн манай улсад гэлтгүй Япон, БНСУ-д ч ажиллах хүчний хомсдол орж байгаа тул 2030 онд гэхэд гадаад ажилчдынхаа тоог эрс нэмэх хандлагатай байгаа. Тиймээс манай улс ч гэсэн ажиллах хүчний дутагдлаа нөхөх зайлшгүй шаардлагатай. Үүнд орон нутгийн иргэдээ хамруулж тэднийг чадавхжуулахад анхаарна. Өмнөговь аймагт өмнө нь иргэдээ Австрали явуулж боловсон хүчиндээ анхаарч байсан туршлагатай. Дорноговь аймагт ч гэсэн төвөөс ажиллах хүч татах зорилгоор хямд, ашигтай нөхцөлөөр орон сууцны зээлд хамруулах гэх мэт ажил хийсэн. Энэ мэт ажлаа цаашид үргэлжлүүлэхэд Засгийн Газраас дэмжлэг үзүүлнэ. Говийн бүс нутагт үйл ажиллагаа явуулахад гол учирдаг бэрхшээл бол ундны усны нөөц. Энэ чиглэлээр арга хэмжээ авахаар "Хэрлэн гол" төслийг Засгийн газраас хэрэгжүүлж буй. Энэ төслийн ачаар гадагшаа урсгалтай голын усыг Говийн бүс нутагтаа тогтоох боломжтой болно. БНХАУ-ын талаас сэргээгдэх эрчим хүчний асуудлаар хамтрах санал тавьсан. Дорноговь аймгийн Алтанбулаг сум, Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хамарсан сэргээгдэх эрчим хүчний станц барих хүсэлтэй байгаагаа тэдний зүгээс илэрхийлсэн юм. Говийн бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Энэ бүс нутгийн үзэсгэлэнт газрууд болон шашны сүм хийдүүдийг аялагчид их сонирхдог. Өнгөрсөн жилээс цахим хуудсанд олон дагагчтай аялагчдыг улсдаа урьж аялуулсан. Энэ аян энэ жил ч үргэлжлэхээр төлөвлөж байгаа. Тиймээс энэ аянд нутгийн иргэд ч гэсэн бэлтгэлтэй байж жуулчдыг хүлээн авах "Жуулчны гэр"-тэй болж хөгжүүлэх шаардлагатай" гэж ярилаа.
Х.Бадамсүрэн: Говийн бүс нутагт зэс, ган, нүүрсийг гүн боловсруулах үйлдвэр баригдана
Гэрэл зургийг mpa.mn “Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулганы хүрээнд "Говийн бүсийн хөгжил, тэргүүлэх чиглэл" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийж байгаа билээ. Энэ үеэр говийн бүс нутагт шинээр дөрвөн үйлдвэр барихаар төсөл явж байгааг хуралд оролцогчид онцолсон юм. Энэ талаар Аж Үйлдвэржилтийн Үндэсний Хорооны Эцсийн Асуудал Хариуцсан дэд дарга Х.Бадамсүрэн "Говийн бүсэд аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгалыг эхлүүлэх ажил явж байна. Энэ ажлыг хийхдээ Монгол нутгийнхаа онцлогт тохируулах нь чухал. Тиймээс Аж үйлдвэржилтийн үндэсний хороонд дөрвөн дэд хороо байгуулсан. Тодруулбал Зэс, ган, нүүрсийг гүн боловсруулах болон жижиг дунд үйлдвэрийн дэд хороог байгуулсан. "Эрдэнэт" үйлдвэрийг түшиглээд говь нутагт зэсийн баяжмал хайлуулах анхны үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн. Энэ ажлыг хийхэд үйлдвэр технологийн паркийн зарчмаар явна. Эхний ээлжид хашааг нь босгосон. Цаашлаад дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэнэ. Дэд бүтцийг энэ ондоо багтаахаар төлөвлөсөн. Шинэ үйлдвэрийг барихад "Эрдэнэт"-ээс 140 гаруй тэрбум төгрөгийг өөрийн хөрөнгөөс гаргасан. Дорноговь аймагт түүхий нефть боловсруулах үйлдвэрийн ажил ид явагдаж байна. Дорнод аймгаас түүхий нефтиэ татах шугам хоолойг суурилуулах чиглэлээр ажил хийгдэж байна. Гэхдээ нефтийн түүхий эдийн асуудал тулгамдсан хэвээр байгааг онцолъё. Дээр дурдсан дөрвөн үйлдвэрийг барихад боловсон хүчний дутагдалд орох магадлалтай. Тиймээс цаг алдалгүй боловсон хүчнээ бэлдэх нь чухал юм. Энэ хэлэлцүүлгээс цаашдын тодорхой чиглэл гарах байх гэж найдаж байна" гэж ярилаа.
Дахин төлөвлөлтийн улмаас хохирсон 24 өрх 10 жилийн дараа орон сууцны батламжаа авцгаалаа
НЗДТГ НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоосон. Тухайн жилдээ “Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ. Төслийн байршилд 2015 онд “Жи Ди” ХХК 24 айлын 24 нэгж талбар бүхий 11 га газар чөлөөлсөн ч тус компанийн ажил зогссоны улмаас 24 өрх хохироод байсан юм. Тэгвэл өнөөдөр 10 жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон 24 өрхийн хохирлыг барагдуулж, орон сууцны батламжийг нийслэлийн Засаг дарга гардууллаа.   НЗДТГ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар энэ үеэр "Улаанбаатар хот гэр хорооллоо орон сууцжуулж байж агаар, хөрсний бохирдлоос ангижран, иргэдийн амьдралын чанар сайжирна. Одоо тулгарч байгаа асуудлуудыг шийдэхийн тулд өмнөх бодлогын алдааг засаж залруулах ёстой. Тиймээс Хотын даргын албан тушаалд томилогдсоны дараагаар “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК /НОСК/, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын удирдлагуудтай уулзаж, гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын улмаас хохирсон айлуудын хохирлыг барагдуулахаар ажилласан" хэмээв. "Эдгээр өрх өнгөрсөн хугацаад НОСК-ийн түр суурьшуулах байранд амьдарч байсан"   НЗДТГ Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү "Дээрх 24 өрх 2014 онд гэрээ хийж, газраа чөлөөлсөн. Энэ хугацаанд хоёр удаа гүйцэтгэгч компани нь солигдсон. Гэвч тус компаниуд үйл ажиллагаагаа явуулж чадаагүйн улмаас төсөл хэрэгжих боломжгүй болж, иргэд 10 жилийн турш хохирсон юм. Эдгээр өрх өнгөрсөн хугацаад НОСК-ийн түр суурьшуулах байранд амьдарч байсан. Бид 2023 оны арваннэгдүгээр сараас тухайн иргэдтэй уулзаж, ажил хэрэг болгон, өнөөдөр ийнхүү орон сууц эзэмшүүлэх эрхийн батламж гардууллаа" гэлээ. Д.Амархүү: Асуудлаа шийдэж чадалгүй явсаар 24 айлын 300 гаруй иргэн хохирсон   НЗДТГ Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч Д.Амархүү "2014 онд “Жи Ди” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан ч үйл ажиллагаа нь доголдож гэрээг нь цуцалсан. Үүнээс хойш цагдаа, шүүхэд хандаж, өнөөдрийг хүртэл асуудлаа шийдэж чадалгүй явсаар 24 айлын 300 гаруй иргэн хохирсон. Өнгөрсөн хугацаанд асуудлаа шийдвэрлүүлэхээр олон зүйл хийж явсны эцэст нийслэлийн одоогийн удирдлагууд бидний асуудлыг шуурхай шийдэж, шинэ орон сууцтай болгож байгаад баяртай байна" гэв. 2017 онд хийсэн судалгаагаар гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын улмаас 640 өрх хохирсон байдаг. Өнөөдрийн байдлаар НОСК-ийн түр суурьшуулах байранд 132 өрх амьдарч байгаа юм. Үлдсэн айлуудын хохирлыг үе шаттайгаар барагдуулах бөгөөд нийслэлийн зүгээс тухайн байршилд дэд бүтцийг бүрэн шийдвэрлэж, хүлээсэн үүргээ биелүүлсэн тул төслийг үргэлжлүүлэх бүрэн боломжтой. Иймд дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна. М.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийг нийслэлээс бүрэн хариуцаж ажиллах болно   НЗДТГ “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан "Тухайн байршилд чөлөөлсөн газрыг НОСК-д шилжүүлж байгаа. Үлдсэн айлуудын газрыг чөлөөлж, гэр хорооллыг орон сууцжуулах төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Өмнөх төсөл хэрэгжүүлэгч компанийн иргэд болон төрд учруулсан хохирлыг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Иргэдийг дахин хохироож болохгүй тул гэр хорооллыг орон сууцжуулах төслийг нийслэлээс бүрэн хариуцаж ажиллах болно. Мөн Баянхошуу, Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулна" хэмээв.   Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Парисын Их Дуулгад Монголын 18 жүдоч өрсөлдөнө
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Жүдо бөхийн нэр хүндтэй томоохон тэмцээний нэг бол Парисын Их Дуулга билээ. Энэ сарын 2-4-нд болох тус тэмцээн анх 1971 онд Парисын тэмцээн нэрийн дор зохион байгуулагдсан. Үүнээс хойш энэ жилийн тэмцээн нь 50 дахь удаагийнх гэдгээрээ ач холбогдолтой. Хамгийн анхны тэмцээнд таван жингээр болж байсан бол 1979 оноос хойш эрэгтэй долоон жингээр болж эхэлсэн. Харин эмэгтэйчүүд 1988 оноос хойш тус тэмцээнд нэмэгджээ.   Эх сурвалж: IJF Энэ удаагийн тэмцээнд 107 орны 621 жүдоч (эрэгтэй 365, эмэгтэй 256) өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Монголоос эрэгтэй найм, эмэгтэй 10 жүдоч хүч үзнэ.  Тодруулбал эмэгтэй 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, Б.Уранзаяа, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, Ц.Энх-Оргил, -70 кг-д Б.Ням-Эрдэнэ_ С.Лхагвадулам, -78 кг-д О.Хүслэн, эрэгтэй 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанабагана, -100 кг-д Б.Гончигсүрэн нар зодоглоно. Парисын Их Дуулгын сугалааг энд дарж үзээрэй.
Цагаан сарыг угтан бүх нийтийн цэвэрлэгээний аян эхлүүллээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд Цагаан сарыг угтсан их цэвэрлэгээний болзолт уралдааныг хоёрдугаар сарын 1-15-ны хооронд зохион байгуулахаар боллоо. Энэ нь Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм. Цэвэрлэгээнд есөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, сууц өмчлөгчдийн холбоо, орон сууцны контор, сургууль, цэцэрлэг, хог хаягдал, зам цэвэрлэгээний байгууллага, иргэд хамрагдана. Болзолт уралдаан нь 1.Хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлээр: Аж ахуйн нэгж байгууллага, СӨХ, төрийн байгууллагууд, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн оролцоог хангуулах, халтиргаа гулгааг арилгах, хог хаягдлыг цэвэрлэх; Гудамж, зам, талбайн ил задгай хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх; Хогийн сав, бункерүүдийн хогийг суллаж цэвэрлэх; Шөнийн тээврийн машины тоог нэмэгдүүлж, зуслангийн бүс, орон сууц, гэр хорооллын айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийг сайжруулах; Үерийн далангийн суваг, гуу жалганы хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх; Дүүрэг дотооддоо тодорхой үр дүнд чиглэсэн ажлууд санаачлан зохион байгуулж, өргөжүүлэх; 2.Гэрэлтүүлгийн засвар арчлалтыг сайжруулах, асалтыг нэмэгдүүлэх чиглэлээр: Гэрэлтүүлгийн асалтын хувийг нэмэгдүүлэх; Шонгийн тагжуулалт, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах чиглэлээр арга хэмжээнүүдийг авч ажиллаж, үр дүнг дүгнэнэ. Аяны хугацаанд хийж буй ажилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төв болон холбогдох байгууллагуудын оролцсон Хяналтын баг хяналт тавьж, явцын үнэлгээг хийнэ гэж Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас мэдээлэв.
Үерийн үед түр зуурын урсгалтай болдог сайруудад ус хуримтлуулах туршилтыг энэ онд эхлүүлнэ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав "Оюу толгой" ХХК хоёрдугаар сарын 5-нд өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын тайлангаа танилцууллаа. Энэ үеэр тус компани 2013 оноос 2023 оны дөрөвдүгээр улирал дуусталх хугацаанд 171 тэрбум төгрөгийг ус ашигласны төлбөрт төлсөн бөгөөд ус дахин ашиглаж буй үзүүлэлт нь 85.7 хувьтай байгаа тухай мэдээлсэн юм. Тэгвэл нэг шоо метр усанд хэдэн төгрөг төлдөг, мөн үйлдвэрлэлдээ хэр хэмжээний ус ашигладаг болохыг холбогдох мэргэжилтнүүдээс нь тодрууллаа. Тус компанийн үйл ажиллагаа явуулж буй нутаг нь Галба-Өөш-Долоодын голын сав газрын захиргаанд хамаарах бөгөөд энэ байршлын нэг шоо метр усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээ нь 3,994 төгрөг. Харин энэхүү дүнг нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх усны норм, итгэлцүүрээр бодоод өнөөдрийн байдлаар үйлдвэрт ашигласан усны төлбөр болгож "Оюу толгой" ХХК нэг метр куб тутамд 1,678.32 төгрөг төлж байна. Гэхдээ ашиглалтын зориулалтаараа өөр дүнтэй. Жишээлбэл өрөмдлөг, зам талбай, бетон зуурмагт тус тусдаа тариф нь тооцогддог гэдгийг "Оюу толгой" ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн Хүрээлэн буй орчны ахлах мэргэжилтэн С.Отгонбаатар тайлбарлав.   Оюу толгойн уурхайд ашиглах усыг хаанаас авдаг вэ? Говь нутагт гадаргын ус гэхээр зүйл бараг үгүй. Энэ бүсийнхэн ихэвчлэн цооног өрөмдөж, гүний усаар ундаалдаг. Уул уурхайн эрчимтэй хөгжиж буй энэ нутагт усны асуудал, цөлжилт хурцаар тулгамдаж буй. Иймээс ч хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх ундны усны эх үүсвэрээ хамгаалах нь нэн чухал болсон билээ.  Тэгвэл стратегийн орд Оюу толгойн уурхайд хэрэглэж буй усыг хаанаас авч буйг тодруулахад "Оюу толгой төслийн уурхайн ус хангамжийн үндсэн эх үүсвэр нь Гүний хоолойн газрын доорх усны орд. Ордын үндсэн уст давхарга нь 150-400 метрийн гүнд оршдог. Энэ нь нутгийн иргэдийн ашигладаг ундны усны эх үүсвэртэй харилцан хамааралгүй байдаг онцлогтой. Түүнчлэн гүний хоолойн уст давхаргын эрдэсжилт нь Монгол Улсын ундны усны стандартад заасан хэмжээнээс гурав дахин өндөр. Өөрөөр хэлбэл унданд ашиглах боломжгүй эрдэсжилт ихтэй усыг уурхайд ашигладаг" хэмээн тайлбарлав.   Мөн усны дахин ашиглалтаа ихэсгэхийг үргэлж зорьдог тухайгаа тус компанийн Байгаль орчны хэлтсийн Хүрээлэн буй орчны ахлах мэргэжилтэн С.Отгонбаатар ярьж байв. Тэрбээр "Дэлхийд үйл ажиллагаа явуулж буй ижил төстэй уурхайнуудыг харьцуулахад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 м.куб ус ашигладаг гэх тооцоо гаргасан байдаг. Оюутолгойн уурхайд ашиглаж буй усны 85-87 хувийг дахин боловсруулсан. Үлдсэн 13 хувийг үйлдвэрлэгдсэн хүдэр, зэсийн баяжмалдаа хувааж үзэхэд 0.4 м.куб буюу 300-400 литр усыг нөхөн авч байна. Дээрх үзүүлэлтээр харьцуулахад усны нөхөн сэлбэлт гурав дахин бага гэсэн үг.  Гэхдээ бид ус дахин ашиглалтаа цаашид улам нэмэгдүүлж, ус бага ашиглах технологиудыг нэвтрүүлэхийг ямагт зорьдог" гэсэн юм. Энд онцлоход Монгол Улсад нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай 2015 онд батлагдсан нормд үйлдвэр үйлчилгээний байгууллагуудын ус ашиглах зориулалт бүрээр нь ангилсан байдаг. Үүнд 4.1 м.куб усаар нэг тонн зэсийн баяжмал  боловсруулахаар заажээ. Харин дээрх уурхай нэг тонн зэсийн баяжмал боловсруулахад стандартаас бараг 30 хувь бага ус ашигладаг байна. С.Отгонбаатар: Гүний хоолойн газар доорх усны ордын нөөцийг дахин үнэлэх ажил 50 хувьтай үргэлжилж байна Оюу толгойн уурхайд ашиглаж буй усны орд болох Гүний хоолойн газар доорх усны ордыг дахин үнэлэх ажлыг өнгөрсөн онд эхлүүлжээ. Уг нь дахин үнэлгээний ажил нь эрхзүйн баримт бичиг, одоо мөрдөгдөж буй хуулийн дагуу 25 жил ашиглаад ордын нөөцийг дахин тогтоох заалттай юм. Гэтэл 10 жил ашиглагдаж буй ордод дахин үнэлгээ хийх шаардлага яагаад гарсан талаар тодруулахад тус компанийн Хүрээлэн буй орчны ахлах мэргэжилтэн С.Отгонбаатар "Монгол Улсын УИХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 92 дугаар тогтоолын 5 дахь заалт болон Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны Газрын 2021 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 01/947 тоот албан бичгийн шаардлагын дагуу "Оюу толгой" компанийн үйлдвэрлэлийн усан хангамжийн эх үүсвэрт ашиглаж буй Гүний хоолойн газрын доорх усны ордын ашиглалтын нөөцийг дахин үнэлж, хянан баталгаажуулах шаардлага бий болсон. Энэ тогтоолын дагуу хийгдэж байгаа ажил. Мөн гүний хоолойн газар доорх усны нөөцийн хайгуул судалгаа нь 2002 оноос хийгдэн нөөц нь хоёр шаттай батлагдсан. Эхнийх нь 2009 онд 870 литр секунд гэж батлагдсан бол 2012 онд нэмэлт хайгуул судалгаа хийснээр 2015 онд 918 литр секунд гэж батлагдсан юм. 2023 оны аравдугаар сард талбайн ажлууд эхэлсэн. Одоо өрөмдлөгийн ажлууд явагдаж байгаа. Нийт ажил 50 орчим хувьтай үргэлжилж байна" гэх хариултыг өгөв. Хэрлэн-Тооно төсөл хэрэгжих боломжтой эсэхийг тодорхойлохоор ТЭЗҮ-ийг нь шинэчилнэ 2022 оны тоон мэдээллээр Монгол оронд жилд дунджаар 250-300 мм хур тунадас ордгоос 90 хувь нь ууршдаг байна. Иймд манай орны гадаргын болон газрын доорх усанд шинжлэх ухааны үндэслэлтэй зөв ашиглалт, зохицуулалт хийх шаардлагатай байгаа юм. Энэ дагуу Хөх морь буюу говь руу ус татах төслийг хэрэгжүүлэхээр яриад удаж буй. Тухайлбал Хэрлэн-Тооно төслийг дурдаж болно. Уг төслийн талаар тодруулбал Хэрлэн гол Монголын нутгаар 1,090 километр урсаж, БНХАУ-ын нутаг руу жилд дунджаар 0.6 тэрбум м.куб ус гаргадаг гэх тооцоолол бий. Урсац нь олон жилийн дунджаар 19.3 м/с байдаг бол хур борооны үерийн үед 1,320 м/с болж нэмэгддэг байна. Тиймээс Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Тооно уулын дэргэд Хэрлэн голын үерийн усыг хураах 1.6 тэрбум м.куб устай хиймэл нуур байгуулж, урсцыг тохируулснаар гол татарсан үед сэлбэх боломжтойгоос гадна Сайншанд, Цагаан цав, Загийн усны ордыг дайруулан нийт 702 километр хоолойгоор Тавантолгойн нүүрсний уурхайн дэргэдэх усан санд ус дамжуулахаар тооцож байв. https://fb.watch/qcinPiCiEc/ Уг төслийн Техник, Эдийн Засгийн Үндэслэл(ТЭЗҮ)-ийг анх 10 жилийн өмнө буюу 2014 онд хийж байжээ. Харин хөрөнгө оруулалт, барилгын ажлыг эхлүүлэхэд сүүлийн таван жилд ТЭЗҮ-ийг шинэчилсэн байх шаардлагатай тул үүнд "Оюу толгой" ХХК тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон байна.  Энэ талаар "Оюу толгой" ХХК-ийн Усны харилцаа, хяналт шинжилгээний зөвлөх Б.Ууганхүү "Эхний ТЭЗҮ 2014 онд хийгдсэн. Энэ бол Монгол Улсын Засгийн газрын гадаргын усны шилжүүлэх хөтөлбөр. Үүнд "Оюу толгой" ХХК-ийг оролцооч гэсэн хүсэлт байнга ирж байсан. Өмнө батлагдсан ТЭЗҮ одоо тэс өөр болох магадлал бий. Иймээс 2023-2024 оны байдлаар ТЭЗҮ-д ямар өөрчлөлт гарах вэ, хэрэгжих боломжтой юу гэдгийг тодорхой болгох зорилгоор дэмжлэг үзүүлэн оролцохоор байгаа. Төслийн захиалагч нь "Эрдэнэс Оюутолгой" болон Усны газар" хэмээн тайлбарлав. Гадаргын усыг хуримтлуулах хөв цөөрөм барих туршилт энэ онд эхэлнэ Говийн аймгуудад үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүд голчлон газар доорх усыг ашигладаг. Тэгвэл гадаргын усыг хуримтлуулах чиглэлд гадаад улсаас туршлага судалж буй эсэх болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслийнхөө талаар "Оюу Толгой" ХХК-ийн Усны харилцаа, хяналт шинжилгээний зөвлөх Б.Ууганхүү "Өвөр Монгол, Хятадын бүс нутаг, Хойд Африк, Дундад Азийн орнуудад сүүлийн үед нэлээд хэрэгжиж буй элсэн далан буюу "Sand dam" гэх төсөл бий. Манай бүс нутгийн хэмжээнд гадаргын усны сүлжээ хөгжөөгүй тул усыг илээр хуримтлуулах боломжгүй, цаг уураас хамаарч ууршилт их. Нэгж талбайд ордог хур тунадасны хэмжээнээс ууршилтын коэффициент 10 дахин өндөр. Орон нутгийн Засаг дарга, иргэдийн зүгээс хөв цөөрөм барьж байгуулаач гэх саналыг нэлээд тавьсан. Энэ дагуу бид судлахад хамгийн боломжит шийдэл нь өмнө дурдсан "Sand dam" болон "Groundwater dam" байв. Зуны саруудад үерийн уснаас улбаалж түр зуурын урсгалтай болдог сайрууд говьд их бий. Түүнд усыг яаж цуглуулах вэ, хэрхэн ууршуулахгүйгээр газар доор цуглуулах боломжтой вэ гэдгийг судалж байна. Энэ төсөл нь сайран дээр жижиг далан барьж, үерийн усаар урсаж ирсэн бохирдлуудыг шүүсний дараа далан руу оруулах төлөвлөлттэй. Ил биш учраас ууршилтаас хамгаалахаас гадна мал амьтан бохирдуулахаас сэргийлнэ. Ингэж хуримтлагдсанаар усжуулалтын талбай, мод услах зэрэгт ашиглах эх үүсвэртэй болно гэсэн үг. Байгальд байгаа нөөцийг ашиглах биш, байгаль дээрх нөөцийг нь нэмэгдүүлж, түүнийгээ ашиглах зорилготой" гэлээ.   Уг төслийг хэрэгжүүлэхийн тулд ШУТИС-ийн Геологи, гидрогеологийн тэнхим, Барилга, инженер, архитектурын сургуультай хамтран судалгаа, зураг төслийн ажлуудыг хийж байгаа аж. Энэ жилдээ багтан эхний туршилтын элсэн даланг барихаар төлөвлөжээ. Боломжит байршил олон бий учраас гарын авлага боловсруулж, орон нутгийн захиргаанд өгөх юм байна. Ингэснээр олон нийт, нутгийн удирдлагууд сайрын ус хуримтлуулах арга техникээ эзэмшиж, хэрэгжүүлэх боломжтой болно гэж тэрбээр хэлсэн юм.  Үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд ус, цахилгаан хамгаас хэрэгтэй. Усгүйгээр аливааг үйлдвэрлэх, боловсруулах боломж бараг үгүй. Гэхдээ энэ нь усыг дур зоргоороо ашиглаад үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой гэсэн үг огт биш. Харин "Оюу толгойн баяжуулах үйлдвэр нь өндөр хүчин чадалтай. Баяжуулах үйлдвэрт ус яалт ч үгүй хэрэгтэй. Гол нь тухайн усыг хэрэглээд эдийн засагт ямар үр өгөөж авчирч байгаа нь хамгийн чухал" гэдгийг "Оюу толгой" ХХК-ийн Хүрээлэн буй орчны ахлах мэргэжилтэн С.Отгонбаатар хэлснийг энд онцлохыг хүсэж байна.  "Уул уурхайн салбарынхан говийн усыг цөлмөөд дууслаа", "Хүн мал амьдрах аргагүй боллоо" гэх байр суурийг зарим хүн илэрхийлдэг. Тэгвэл бодит байдал нь юу гэдгийг буюу уурхайнхан хэр хэмжээний ус хэрэглэдэг вэ, түүний хэдэн хувийг дахин ашиглаж байгаа вэ, нөхөн сэлбэлтээр авсан усандаа ямар хэмжээний төлбөр төлж байгаа вэ гэдгийг энэхүү нийтлэлээр тодруулан хүргэхийг зорилоо.
Цагаан сараар бэлэглэж болох онцлох ЗУРГААН бүтээгдэхүүн
Монголчууд сар шинийн баяраар импортын бүтээгдэхүүнээр алга дээш харуулахаас илүүтэй үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг бэлэглэх, аль эсвэл “Бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө” хэмээн уриалж бэлэн мөнгө өгөх соёл өргөн дэлгэр тогтжээ.   Монголд сар шинийн баяраар зах зээлд 1,2 их наяд төгрөг эргэлддэг байна. Үүний 46 хувь буюу 548 тэрбум төгрөг нь импортын бараа бүтээгдэхүүн эзэлж байна. Тэгвэл импортыг орлох олон нэр төрлийн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээс сар шинийн баяраар бэлэглэж болохуйц 6 бүтээгдэхүүнийг та бүхэнд санал болгож байна.  1. Оймс Монголчууд аяга, таваг, хэтэвч, цүнх, гутал тэр бүү хэл оймсыг дээш харсан сав хэмээн бэлгэдэн хүмүүсийн гарыг цайлган бэлэглэх нь олонтоо. Тэгвэл цагаан сарын баяраар үндэсний үйлдвэрлэлийн оймсны брэндүүдээс сар шинийн баяраар бэлэглэж болох юм.   2. Эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүн Хайртай бүхэндээ ерөөл өргөж эрч хүч, урам зоригоор цэнэглэдэг шигээ тэднийхээ эрүүл мэндийг нь дэмжиж эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг бэлэглэж болно. Үүнд тохирох бүтээгдэхүүн дундаа үндэсний үйлдвэрлэлийн Цэнэг эрүүл мэндийн бэлдмэлийг аав ээж, ахан дүүс, азай буурлууд, идэр залуу гээд насанд нь тохируулан бэлэглээрэй.   3. Сүү, цагаан идээ Цагаан сарын баяраар бүх зүйл ариун цагаан шинэхэн байхыг бэлгэдэн цагаан идээгээр таваг идээгээ засдаг уламжлалтай. Цагаан идээ нь цагаан сарын баярын гол идээ билээ. Тэгвэл цагаан сарын баяраар үндэсний үйлдвэрлэлийн цагаан идээ болох ааруултай үрэл, олон төрлийн баяжуулсан жимсний амттай сүү, пробиотик ундаа, тараг, хоормог зэргийг хүүхдийн бэлэгт өгөхөд тохиромжтой.   4. Гоо сайхны бүтээгдэхүүн Хүмүүс нэг нэгэндээ хүссэн биш юмаа гэхэд хэрэгцээтэй зүйлийг нь бэлэглэхийг боддог. Энэ ч утгаараа өдөр тутмыг гоо сайхан, арьс арчилгааны үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг сар шинийн баярын зочдодоо бэлэглэхэд тохиромжтой юм.   5. Ном Монголчууд идээ, эд дундаас оюуны бэлэг болох номыг бэлгийн дээд гэж үздэг. Иймээс сар шинийн баяраар хүүхэд багачууд, хүндэтгэлтэй хүмүүстээ ном бэлэглэх нь юу юунаас илүү үнэ цэнтэй бэлэг болно.   6. Эвлүүлдэг тоглоом Үндэсний үйлдвэрлэлийн эвлүүлдэг модон тоглоомыг сар шинийн баяраар хүүхэд багачуудад бэлэглэж болох юм. Мөн үндэсний онцлог, хэв маягийг шингээсэн эвлүүлдэг тоглоомууд зах зээлд олон төрлөөрөө худалдаалагдаж байна.
Оройн цагаар хоёр эмэгтэйн гар утсыг дээрэмдсэн этгээдүүд 18-20 насныхан байжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Энэ сарын 30-нд оройн цагаар Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Бусдад дээрэмдүүлсэн” гэх хоёр дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулж 18-20 насны эрэгтэй “М” болон “Э” нар Баянзүрх дүүрэгт 19 настай, Сүхбаатар дүүрэгт 14 настай эмэгтэй хүүхдийн iPhone загварын гар утаснуудыг дээрэмдсэн үйлдлийг шуурхай илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг мэдээллээ. Иймд иргэд шөнө оройн цагаар иргэдийн хөл хөдөлгөөн багатай болон харанхуй, гэрэлтүүлэггүй газраар ганцаараа зорчихоос зайлсхийх, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт шуурхай мэдээлэх, танихгүй хүнд яаралтай тусламж үзүүлэхээс бусад тохиолдолд гар утас болон эд зүйлээ ашиглуулахгүй байхыг зөвлөв.   Эх сурвалж: ЦЕГ
Ч.Хүрэлбаатар: Баруун аймгууд гурван нэр төрлийн 400 гаруй барааг ОХУ руу татваргүй оруулах хэлэлцээр хийгдэж байгаа
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав “Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган эхний өдрийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болж өндөрлөлөө.  Энэ үеэр Эдийн Засаг, Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын танилцуулсан "Баруун бүсийн хөгжил, тэргүүлэх чиглэл" илтгэлээс тоймлон хүргэе.  Тэрбээр "Баруун таван аймгийн хамгийн их ДНБ-ий үйлдвэрлэлтэй нь Ховд. Монгол Улсын хэмжээнд ДНБ-ий хэмжээгээр баруун бүс нь дөрөвдүгээр байрт бичигддэг.   Үндэсний статистикийн газрын мэдээллээр орон нутгийн хөгжлийн индексээр баруун бүс улсын хэмжээнд доороосоо хоёрдугаарт явж байгаа. Харин баруун аймгуудын цалингийн хэмжээ улсын дунджаас доогуур юм.  Ядуурлын түвшнийг авч үзвэл улсын дундаж 27.8 хувьтай. Гэтэл ганцхан Баян-Өлгий аймаг 22.8 хувьтай бөгөөд бусад аймаг нь улсын дунджаас илүү буюу ядууралтай байна. Говь-Алтай аймгийн ядуурлын түвшин хамгийн өндөр.      Баруун бүсийн аймгуудад Улаанбаатар, ОХУ, Хятад гэсэн гурван том зах зээл байгаа. Нэмэх нь баруун аймгуудын махыг Арабын орнууд авдаг. Баруун аймгууд Улаанбаатартай авто замаар холбогдсон. Тиймээс нөгөө хоёр зах зээл рүү гарах замын бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй.  Даян боомтын асуудлаар Баян-Өлгийн аймгийн иргэдээс хүсэлт ирүүлдэг. Даян боомтыг Өлгий хоттой холбож цаашаа Цагааннуур руу гарах боломжтой. Ингэснээр Даян боомтын цаана буй БНХАУ-ын холбогдох бүсээр бизнес, аялал жуулчлалын суваг үүсэх боломжтой. Мөн баруун аймгуудын хөгжил давхар явагдах юм.    Арц суурийн боомтыг Түдэвтэй сумын төв замтай холбосноор Завхан чиглэлээр ОХУ руу гарах боломжтой болно. Гурван том зах зээлд авто замаар холбогдсоноор эдийн засаг тэлнэ. Эдийн Засаг, Хөгжлийн Яам ОХУ-тай таван хоногийн өмнө хоёр өдөр тасралтгүй гэрээ хэлэлцээр хийсэн. Үр дүнд гурван нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаргах талаар хэлэлцсэн юм. Үүнд: мах болон махан бүтээгдэхүүн, арьс болон арьс ширээр хийсэн бүтээгдэхүүн, ноос ноолуур болон ноос ноолуураар хийгдсэн бүтээгдэхүүний 400 гаруй барааг ОХУ руу татваргүй оруулах гэрээ хэлэлцээр хийгдэж байна.  ОХУ-аас цахилгаан эрчим хүч, нефть, тэсэлгээний бодис, бордоо, хүнсний бараа авдаг. Худалдааны үзүүлэлтийг харвал 97 хувь нь ОХУ, гурван хувь нь манай улсынх юм. Тэгэхээр ОХУ-тай худалдаа алдагдсан учраас Монголын бүтээгдэхүүнийг гаргахаар гэрээ хэлэлцээр хийгдсэн гэсэн үг.    БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Хөгжил шинэтгэлийн хороо руу худалдааны хэлэлцээр байгуулах бичиг явуулсан. Энэ асуудал сүүлийн 20 жил огт яригдаагүй. Гэтэл БНХАУ-ын бараа бүтээгдэхүүн манай хил рүү чөлөөтэй ордог. Харин Монголын бараа бүтээгдэхүүн орох гэхээр саад учирдаг.  Энэ хоёр хэлэлцээрээр баруун аймгуудын боомт амилж эхэлнэ. Энэ оноос Улиастай, Алтай, Ховд, Улаангом чиглэлийн авто замын ажлууд эхлэх юм. Мөн Арц сууриас Шивээхүрэн рүү явах баруун босоо 623 км төмөр замын бодлого батлагдсан. Үүнээс салаалаад Шивээн хүрэнгээс Ховдын Булган руу гарах хувилбар яригдаж байгаа.  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудал яригдаж бөгөөд гэхдээ зээлийн гэрээнд гарын үсэг зурагдаагүй. Удахгүй зурагдах болов уу. Үндсэндээ баруун аймаг талдаа сэргээгдэх эрчим хүч рүү явах нь зүйтэй.   Баруун аймаг бол түүхийн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газар нутагтай. Тиймээс энэ чиглэлд онгой анхаарал тавьж хөгжүүлэх шаардлагатай.    ААН, иргэдтэй уулзахад чадвартай боловсон хүчин дутагдаж байгааг ярьсан. Тэгэхээр аймгуудын төв дээр МСҮТ, коллеж, Японы жишгээр коосен байгуулах ажлыг эхлүүлнэ. Ингэснээр баруун аймгийнхан дотооддоо боловсрол авах боломжтой юм.   Хамгийн гол нь хэн хийх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Ихэнх ажлыг хувийн хэвшил хийгээсэй. Зээл авсан тохиолдолд зөвхөн дэд бүтцэд зарцуулна. Зээл харж хөгжил дэвшил ирэхгүй. Хөрөнгө оруулалт хүчтэй дэмжигдсэнээр баруун аймгууд хөгжиж, иргэдийн амьдрал сэргэнэ" хэмээн танилцуулав.
"Хотын төв зам дагуу байрлалд 300 метр дотор оффис, гэртэй бол цусны хорт хавдраар өвчлөх магадлал өндөр"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Нийслэлийн Ардчилсан Нам (АН)-аас "Утаа ба эрүүл мэнд" сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.  Энэ үеэр дөрвөн докторын зэрэгтэй судлаач, эмч нар илтгэл тавьсан юм.  УНТЭ-ийн цусны тасгийн эмч Г.Саруул (Ph.D) цусны хавдарт агаарын бохирдол нөлөөлж байгаа эсэх талаар дэлхийд сүүлийн 10 жилд хийгдэж 2023 онд нийтлэгдсэн нэгэн судалгааны талаар танилцуулав.  Тэрбээр "Дэлхийд: Судалгаанд цусны хавдар үүсгэхэд хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйл нь замын түгжрэл, бензин орсон. Хотын төв зам дагуу байрлалд 300 метр дотор оффис болон гэртэй бол цусны хорт хавдраар өвчлөх магадлал өндөр байна гэсэн байна.  Замын түгжрэлтэй холбоотой цусны хавдар Азийн орнуудад ихсэх магадлал өндөр байгааг судалгаанд дурджээ.  Төв мэдрэлийн систем, амьсгал, цус, дархлаа зэрэг бүхий л эрхтний системд PM 2.5-тай бүтэц нэвтэрч орох боломжтой. Хүний биед цус, судас хүрдэггүй газар гэж байхгүй. Энэ бүх замаар тээвэрлэгдэж очоод гэмтээнэ гэсэн үг.  "Монголчууд өвөрмөц дархлаатай болохоор хорт хавдар үүсэхгүй гэдэг нь тодорхойгүй. Иймд шинжлэх ухааны салбартаа хөрөнгө оруулах хэрэгтэй байна" Харин Монголд: Монголчууд өвөрмөц дархлаатай болохоор хорт хавдар үүсэхгүй гэдэг нь тодорхойгүй. Монголдоо судалгаагүй байж дэлхийд ийм хорт хавдар үүсээд байна гээд дайраад байж ч болохгүй.  Иймд шинжлэх ухааны салбартаа хөрөнгө оруулж байж энэ тал дээр судалгаа хийн цаашдаа яах талаараа шийдэх хэрэгтэй. Цусны хавдарт нөлөөлж байгаа хүчин зүйлийн талаар судалгаа хийх гэхээр дэмжлэг байдаггүй.Цаашид энэ асуудлыг шийдэх хэрэгтэй болов уу" гэв.  Хэлэлцүүлгийг зохион байгуулагчид Монгол Улсад агаарын бохирдолтой холбоотой хийсэн суурь судалгаа байдаггүй. Иймд үндэсний хэмжээний суурь судалгаанууд хэрэгтэй байна гэдгийг онцолж байв.
Голомт банкны картаар Shangri-La Centre, Central Tower-аас хийсэн худалдан авалт бүрд буцаан олголттой
Голомт банкнаас сар шинийн баярыг угтан харилцагчдадаа хүргэж буй хөнгөлөлт урамшууллууд үргэлжилсээр байна. Бид энэ удаа Shangri-La Centre болон Central Tower-тай хамтран бүх төрлийн кредит карт болон Premier, Si дебит карт эзэмшигчдэдээ зориулсан буцаан олголттой урамшууллыг 2024.02.01-2024.02.09-ний хооронд хэрэгжүүлж эхэллээ. Энэ хугацаанд та дээрх сонгогдсон картаар Shangri-La Centre болон Central Tower-аас худалдан авалт хийхдээ Голомт банкны ПОС дээр төлбөрөө төлөөд үнийн дүнгийнхээ 10%-ийг буцаан авах боломжтой. Урамшуулалт хугацааны үеэр нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 300,000₮ байх бөгөөд буцаан олголт худалдан авалт хийснээс хойш 5 хоногийн дараа таны дансанд орох болно. Та зөвхөн дараах худалдаа, үйлчилгээний газруудын Голомт банкны ПОС дээр төлбөр төлснөөр буцаан олголт авах бөгөөд Shangri-La Centre болон Central Tower-аас хэрэгжүүлж буй S Rewards урамшууллын хүрээнд худалдан авалтын дүнгийнхээ 1-5%-д оноо цуглуулж, давхар урамшуулалд хамрагдах боломжтой. Иймээс харилцагч та тус худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ S Rewards аппликэйшнээ уншуулахаа битгий мартаарай.   S Rewards: S Rewards аппликэйшн нь үйлчлүүлэгчдийн үнэнч хэрэглээг урамшуулах лояалти систем бөгөөд аппликэйшний албан ёсны хамтрагчаар Голомт банк ажиллаж буй юм. Та S Rewards-ийн гишүүн болсноор Shangri-La Centre болон Central Tower-т байх дэлгүүр, үйлчилгээний газруудаас худалдан авалт хийх, төлбөр төлөх бүрдээ урамшууллын оноо авч, оноогоо дараагийн худалдан авалтын үнийн дүнгээсээ хасуулах, ваучер, купон, бэлгийн карт болон хямдрал, урамшууллуудад зарцуулж болно. Бүх төрлийн кредит карт болон Premier, Si дебит картын харилцагч та сар шинийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ Shangri-La Centre, Central Tower-аас худалдан аваад Голомт банкнаас хэрэгжүүлж буй буцаан олголттой урамшуулал болон тус худалдааны төвүүдийн оноотой урамшуулалд давхар хамрагдаарай. Буцаан олголттой урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлах боломжтой.
Европын Холбооны удирдагчид Украинд $54 тэрбумын санхүүгийн тусламж үзүүлэхээр тохиролцлоо
Европын Холбооны удирдагчид Унгарын ерөнхий сайд Виктор Орбантай уулзжээ Брюссель хотод чуулсан Европын Холбооны удирдагчид өчигдөр Украинд үзүүлэх 50 тэрбум еврогийн ($54 тэрбум) санхүүгийн тусламж дээр санал нэгдэж чаджээ. Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны хориг тавьж, саатуулаад байсан уг тусламжийн багц ийм түргэн шийдэгдсэн нь гайхмаар үр дүн байлаа. “Бүх 27 гишүүн улсын тэргүүнүүд Европын Холбооны төсвөөс Украинд 50 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр тохиролцлоо. Энэ нь Украиныг урт хугацаанд тогтвортой дэмжих, урьдчилан харах боломжтой санхүүжилт болж байна” гэж чуулганыг даргалсан Евро Зөвлөлийн ерөнхийлөгч Шарль Мишел сошиал хуудсандаа бичсэн байна. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих энэхүү тусламжийн гүйцэтгэлийн явцыг хоёр жилийн дараа нягтлах саналыг Европын Холбооны бусад удирдагчид гаргаснаар Орбан хоригоо татжээ. Украины ерөнхий сайд Денис Шмигаль “Украины ард түмний тэмцлийг дэмжих асуудал дээр нэгдмэл байр суурьтай байгаагаа Европын Холбооны гишүүн орнууд дахин нэг удаа харууллаа. Та бүхний санал нэг бүр манай ялалтад чухал ач холбогдолтой юм” гэж сошиал хуудсандаа талархан бичсэн байна. “2024-2027 онд Украинд үзүүлэх 50 тэрбум еврогийн санхүүжилтийг баталж чадсан Шарль Мишел болон Европын Холбооны удирдагчдад талархаж байна. Энэ шийдвэрийг 27 гишүүн орны удирдагчид бүгд дэмжсэн нь маш чухал бөгөөд Европын Холбооны эв нэгдлийн хүчийг дахин нэг удаа харууллаа. Украинд үзүүлэх Европын Холбооны санхүүгийн дэмжлэгийг үргэлжлүүлэх нь урт хугацааны эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал бөгөөд зэр зэвсгийн тусламж, Оросын эсрэг хориг арга хэмжээнээс дутахгүй ач холбогдолтой юм” гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгджээ. Украины өөр нэг хүчтэй холбоотон АНУ-ын тусламж гацаад байгаа энэ үед Европын Холбооны шийдвэр чухал нөлөө үзүүлэх юм. Энэ мөнгөөр Украины засгийн газар ойрын дөрвөн жилийн төсвийн дутуугаа нөхөх боломжтой болж байна. Тусламжийн багцыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард анх удаа хэлэлцэхэд Путиний холбоотон гэгддэг Унгарын ерөнхий сайд Виктор Орбан ганцаараа хориг тавьж байжээ. Түүнийг Украины хувь заяаг барьцаалан өөрийн засгийн газарт Европын Холбооны төсвөөс хуваарилах хөрөнгийг гацаанаас гаргахыг санаархаж байна хэмээн бусад гишүүн орнууд шүүмжилж байв. Тусламжийн хоёр дахь удаагийн хэлэлцүүлэг өчигдөр болоход Орбантай Герман, Франц, Итали болон Европын Холбооны удирдлагууд тусгайлан уулзсан байна. Энэ уулзалтаас өмнө чуулганы үеэр Орбан бусад гишүүн орнуудын удирдагчдад хүчтэй шүүмжлүүлсэн юм. Тухайлбал Польшийн ерөнхий сайд Дональд Туск “Бидэнд Украины зовлон гэж нэрлэгдэх асуудал алга. Харин Орбаны зовлон л гэж байна. Виктор Орбан манай нийгэмлэгийн нэг хэсэг мөн эсэхийг шийдэх цаг болсон” гэж мэдэгдэж байв. Бусад удирдагчид хэрвээ хоригоо татахгүй бол Орбаныг орхиод 26-уулаа цааш явах хувилбарыг хүртэл санал болгож байжээ. Тухайлбал Европын Холбооны дүрмийн 7 дугаар зүйл заалтын дагуу Унгарын саналын эрхийг цуцлах санаа яригдаж байлаа. Европын Холбооны төв удирдлага авлигатай тэмцэх, бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалах зэрэг асуудал дээр хангалтгүй ажиллаж байгаа гэсэн шалтгаанаар Унгарын засгийн газарт хуваарилах 20 тэрбум еврогийн хөрөнгийг саатуулаад байсан юм. Энэ асуудал Орбаныг хөшүүрэгдэх гол хүчин зүйл болсон бололтой.   Эх сурвалж: AFP
Леонил Мессигийн амны цаасан дээр хийсэн гэрээг дуудлага худалдаанд оруулна
Эх сурвалж: Manu Fernandez/AP/ Аргентины нэрт хөлбөмбөгчин Леонил Мессигийн Испанийн "Барселона" клубтэй хийсэн анхны гэрээг дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Өнөө цагийн шилдэг тамирчныг бусад багт алдахгүй гэсэндээ тухайн үеийн "Барселона" клубийн техникийн зөвлөлийн дарга Карлес Решак амны цаасан дээр анхны гэрээг үзэглэж байв.  Тэр үед 13 настай байсан Мессигийн анхны агент Хоракио Гажжиоли ирэх гуравдугаар сард амны цаасыг дуудлага худалдаанд дуудах анхны үнэ 380 мянган ам.доллар гэнэ. 2000 оны арванхоёрдугаар сарын 14-нд Помпеа дахь теннисийн клубт өдрийн хоол идэхээр тохирсон Карлес Решак, Мессигийн агент Хоракио Гажжиоли болон тус клубийн шинжээч Хосеп Минкуэлла нар дээрх гэрээнд гарын үсэг зурж байв. Тэр орой нь "Барселона" клубийн Ерөнхийлөгч Жоан Гаспарт гэрээг баталснаар хөлбөмбөгийн түүхийг үүрд өөрчилсөн билээ. Месси тухайн үедээ клубийнхээ хүүхдийн академид элсэж гурван жилийн дараа буюу 2006 онд 16 насандаа томчуудын багт эхний тоглолтоо хийсэн юм.    Эх сурвалж: CNN
"Эрээнээс гоё ганган хайрцагтай хуурамч архи, вискиг бэлэглэх зорилгоор авч байгаа нь бусдад эрсдэл учруулах аюултай"
Замын-Үүд-Эрээний боомтоор хуурамч архи, виски авч орж ирэх зөрчилд манай улсын иргэд холбогдох нь ихэсжээ. Энэ талаар Гаалийн байгууллагаас анхаарууллаа. Замын-Үүд дэх Гаалийн газрын эрсдэлийн албаны дарга Н.Төрсайхан "Манай улсын иргэд БНХАУ-ын Эрээн хотоос гарал үүсэл тодорхойгүй, илт хуурамч виски, архийг биедээ болон ачаа тээшиндээ авч улсын хилээр нэвтрэх гаалийн зөрчилд холбогдож байна. Хуурамч согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн, архи, вискиний шошго, хайрцаг, баглаа дээрх нэр нь буруу, тодорхойгүй бичиглэлтэй, лац нь гар аргаар хийгдсэн нь харахад илт мэдэгддэг. Орц, найрлага, юугаар хийсэн нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүнийг үнэ хямд, гоё ганган хайрцагтай учраас нэг нэгэндээ бэлэглэх зорилгоор авч орж байна. Энэ нь бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулах аюултайг анхааруулъя" гэв.
Амралтын өдрүүдэд Хүчит шонхор захын зүүн болон урд талын замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна
Бямба, Ням гарагт буюу хоёрдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Дэнжийн мянга дахь Хүчит шонхор худалдааны төвийн зүүн болон урд талын замыг 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар болжээ. Цагаан сарын баярын өдрүүд ойртсонтой холбоотой зах, худалдааны төвийг чиглэсэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн байна. Тиймээс хуулийн дагуу уг зохицуулалтыг хийхээр болжээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл “Цагдаагийн байгууллагын эрх үүрэг” 8.2.2-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах” эрхтэй гэж заасан байдаг хэмээн Тээврийн Цагдаагийн Албанаас/ТЦА/ мэдээллээ.
Г.Шийрав: Шаталтын явцад шахмал түлшний хүхэрлэг хийн 70 орчим хувь нь агаарт дэгдэж байгаа
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Нийслэлийн Ардчилсан Нам (АН)-аас "Утаа ба эрүүл мэнд" сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.  Энэ үеэр Хими, химийн технологийн хүрээлэнгийн нүүрсний хими технологийн лабораторийн эрхлэгч Г.Шийрав (Рh.D) Нүүрс болон шахмал түлшний шаталтаас үүсэх утааны найрлага, хүний биед үзүүлэх нөлөө" сэдвээр танилцуулга хийв.  Хими, химийн технологийн хүрээлэнгийн нүүрсний хими технологийн лаборатори нь 60 гаран жил нүүрстэй холбоотой судалгааг хийж байгаа аж. Энэ хугацаанд Монгол орны эдийн засагт түлш, эрчим хүчний салбарт чухал ач холбогдолтой 40 гаруй судалгааг хийсэн гэдгийг тэрбээр онцлов. Тэрбээр "2008-2010 онд манай лаборатори дээр утаагүй шахмал түлшний суурь судалгааны төсөл хэрэгжсэн. Энэ ажлын хүрээнд нүүрсийг яаж боловсруулж утаа багатай түлш хийх боломжтой, нэмэлт барьцалдуулагчийг эх орны түүхий эдээс яаж гаргаж авах боломжтой зэрэг шийдлүүдийг гаргасан. Эдгээрийн тодорхой хувийг одоогийн сайжруулсан шахмал түлшинд ашиглаж байгаа ч гүйцэд технологийн шийдлүүдийг ашиглаагүй.  2006, 2007 оны үед агаарын бохирдлын цэгийн эх үүсвэрийн судалгааг маш өргөн хүрээнд тоолсон судалгаа байдаг. Түүнээс хойш тийм өргөн хүрээний судалгаа хийгдээгүй" гэв.  Үргэлжлүүлэн тэрбээр шаталтын талаар болон сайжруулсан түлшний талаар дараах зүйлсийг онцлов.  Тэрбээр "Зуух дотор шаталтын процесс бүрэн гүйцэд явагдвал цэвэр шаталт явагдана. Харин зуух болон түлшнээс үүдэж горимын алдагдал гарч дутуу шаталт явагдвал агаарын бохирдол үүснэ.  Дутуу шаталтаас угаарын хий үүсэж байдаг. Шаталтын явцад нүүрсэнд агуулагдаж байгаа хүхрийн 70 орчим хувь нь агаарт дэгдэж байгаа. Тэр дотроос хамгийн түгээмэл дэгдэж байгаа нь хүхрийн давхар исэл. Энэ нь амьсгалын замын өвчлөлийг маш их үүсгэж байдаг. Мөн дутуу шаталтаас үүдэж органик нэгдлүүд үүсэх боломжтой. Эдгээрийн 200 шахам нь хортой хий.  "Сайжруулсан шахмал түлш ашиглаад илүү их хордоод байна гэдэгтэй мэргэжлийн хүний хувьд эсрэг байр суурьтай байдаг"    Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Сайжруулсан шахмал түлш ашиглаад илүү их хордоод байна гэдэгтэй мэргэжлийн хүний хувьд эсрэг байр суурьтай байдаг. Сайжруулсан түлш нь дараагийн шат руу ахиж байгаа л явц. Түүнээс биш шахмал түлш ашиглаад агаарын бохирдлыг байхгүй болгоно гэсэн үг биш. Чанарыг нь л сайжруулах гэсэн алхам.  Одоогийн шахмал түлшинд дараах стандарт, шаардлагыг тавьж ажиллаж байна. Илчлэг 5,200-оос багагүй Дэгдэмхий бодис нь 22-оос ихгүй Хүхрийн агуулга нэгээс ихгүй  Үнслэг нь 27-оос ихгүй байх ёстой Багануурын нүүрсний хувьд илчлэг нь 3,600 байдаг бол сайжруулсан шахмал түлшний илчлэг 5,800 байдаг. Багануурын нүүрс ашиглавал жилд 1.1 сая тонн нүүрс ашиглах шаардлага гарч байгаа. Одоо бол 650 мянган тонн шахмал түлш гарч байгаа.  Иймд сайжруулсан шахмал түлш ашиглахаа боливол эргээд нэг шат ухарна. Цаашид яаж чанарын сайжруулах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Зуух, шахмал түлш зэргийг туршаад, туршаад 50-55 хувь л агаарын бохирдлыг бууруулах боломжтой.  Нүүрс түлж л байгаа бол агаарын бохирдол хэзээ ч арилахгүй" гэв.
Улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй бөхчүүд 120 мянгатын явган хүний замыг цэвэрлэжээ
Улаанбаатар хотын зам талбайд үүссэн халтиргаа гулгааг арилгах цэвэрлэгээнд үндэсний бөхийн дэвжээнүүд оролцохоор болоод буй. Сар шинийг угтсан "Нэг хот нэг гэр бүл" чэллэнжид улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээ нэгдэж, Хан-Уул дүүрэг, хүн хамгийн их зорчдог 120 мянгатын автобусны буудлын ард талын явган хүний замын цасыг цэвэрлэж, халтиргаа гулгаагүй болгожээ. Тэд 200 метр талбайг цэвэрлэсэн байна. Цэвэрлэгээний дараагийн чэллэнжид тэд Архангай аймгийн Бөх билэгт дэвжээг дууджээ. Бөхийн дэвжээнийхэн халтиргаа гулгаа ихээр үүсэж иргэд, хүүхэд багачууд зорчиход хүндрэлтэй болсон газруудыг хуваарийн дагуу цэвэрлэх аж.
Ирак, Сири дэх Ираны эзэмшлүүдэд цохилт өгөх төлөвлөгөөг АНУ-ын ерөнхийлөгч баталжээ
Өнгөрсөн Ням гарагт Йорданы нутаг дахь цэргийн баазад дроноор халдаж, алба хаагчдын амийг хөнөөсөн үйлдлийн хариу арга хэмжээг авахаар АНУ-ын засаг захиргаа төлөвлөж байгаа билээ. Уг халдлагыг Иракт байрладаг Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэл үйлдсэнээ хүлээсэн юм. Тэгвэл хариу арга хэмжээний төлөвлөгөө батлагдсан, ойрын өдрүүдэд хэрэгжүүлэхээр болсныг АНУ-ын албаны эх сурвалж өчигдөр хэвлэлд мэдээлжээ. Төлөвлөгөөний дагуу Сири, Ирак дахь Ираны эзэмшлийн байгууламжуудад олон удаагийн агаарын цохилт өгөхөөр болсон байна. Ажиллагааг ойрын өдрүүдэд гүйцэтгэх гэнэ. Ням гарагийн халдлагын үеэр Йорданы хойд хилийн ойролцоо оршдог “Tower 22” нэртэй баазад алба хааж байсан гурван цэрэг алагдаж, 34 цэрэг шархадсан юм. Халдлагыг үйлдсэн нисгэгчгүй онгоц Иранд үйлдвэрлэгдсэн байсан гэж АНУ-ын тагнуулын алба мэдээлж байна. “Бид АНУ, түүний ашиг сонирхол, ард иргэдийг батлан хамгаалахад шаардлагатай бүх арга хэмжээг авах болно. Бид сонгосон газартаа сонгосон цагтаа сонгосон арга замаараа цохилтыг гүйцэтгэнэ” гэж Пентагоны тэргүүн Ллойд Остин өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр цохилтын цаг хугацаа тухайн бүс нутгийн уур амьсгалын нөхцөл байдлаас хамаарах гэнэ. Өөрөөр хэлбэл үзэгдэх орчин сайн байх үед агаараар алсын цохилт гүйцэтгэвэл оновч сайтай, иргэдийг хэлмэгдүүлэхээс сэргийлэх юм байна. Сүүлийн өдрүүдэд Бүгд Найрамдах намын улс төрчид хатуу хариу арга хэмжээ авахыг ерөнхийлөгч Жо Байденаас олон удаа шаардаж байв. Зарим нь бүр Ираны нутаг дэвсгэрт цохилт өгөхийг уриалж байлаа. Гэвч Байден болон түүний засаг захиргааны хүмүүс арга хэмжээг дайн дэгдээх хэмжээнд хүргэхгүй гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Газын зурваст Хамас-Израилийн дайн эхэлснээс хойш Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн баазууд хэд хэдэн удаа Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүдийн халдлагад өртсөн. Гэхдээ Йорданы баазад гарсан халдлагын үеэр анх удаа АНУ-ын цэргийн алба хаагчид амь үрэгдсэн юм. Одоогоор АНУ болон түүний холбоотнууд Улаан тэнгисийн ачаа тээврийн замд аюул учруулж буй Ираны холбоотон Йемений босогчдын байрлалд агаараас довтолж байгаа.   Эх сурвалж: BBC
ҮЙЛ ЯВДАЛ: Ногдол ашгийг ялгавартай олгохыг эсэргүүцэж иргэд хэвлэлийн бага хурал хийнэ
Төрийн ордонд  09:00 цагт “Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засаг”-ийн форум хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Үндэсний мэдээллийн төвд: 11:30 цагт Ногдол ашгийг ялгавартай олгохыг эсэргүүцэж иргэдээс хэвлэлийн бага хурал хийнэ.  12:00 цагт Баянхонгор аймгийн Загийн голын эхэнд уул уурхайн компани хууль зөрчиж, байгаль орчинд хохирол учруулсан. Таван сумын хүн малыг ундаалдаг Загийн голыг хамгаалсан иргэдэд хууль хяналтын нэр бүхий албан тушаалтнууд дарамт үзүүлж байгаа талаар МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хандаж байна. Нийслэлийн гаалийн газрын гадна  11:00 цагт иргэн мэдээлэл хийнэ. Гаалийн байгууллага энгийн иргэдийг чирэгдүүлж гаалийн татвар хүчээр төлүүлж буй асуудлыг мэдээлнэ.  Буудлага спортын төвд 13:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдрөөр Олимпын эрх авах тэмцээнд өрсөлдөх буудлагын тамирчдын том сорил, спортын цол зэрэг олгох тэмцээний нээлт болно.
Украины арми Крымийн ойролцоо Оросын байлдааны хөлгийг живүүлснээ мэдээллээ
Украины зэвсэгт хүчин Крымийн хойгийн ойролцоо Хар тэнгист Оросын флотын “Ивановец” байлдааны хөлгийг живүүлснээ мэдээллээ. Тус улсын цэргийн тагнуулын алба хэд хэдэн тэнгисийн дрон Оросын хөлөгт довтолж, дэлбэлж, живүүлж байгааг харуулсан дүрс бичлэгийг сошиал хуудсандаа нийтэлсэн байна. “Ивановец” хөлөг сүйрснийг Оросын цэрэг дайны сэдвээр дагнадаг блогчид бас баталжээ. #працюєГУР 🔥 «Івановєц» на дні ― внаслідок спецоперації ГУР МО знищено ракетний корабель ворога 🔗 https://t.co/b8MQb3KJrk pic.twitter.com/Tu6uuaF2rt — Defence intelligence of Ukraine (@DI_Ukraine) February 1, 2024 Үүнээс хойш хэдэн цагийн дараа Өрнөдийн албаныхан бас Украинчууд амжилттай довтолсон нь үнэн байх өндөр магадлалтайг мэдэгдсэн байна. “Эх биед нь хэд хэдэн удаа шууд цохилт өгсний үр дүнд хөлөг эвдэрч, живсэн. Уг хөлөг онгоцны үнэ ойролцоогоор $60-$70 сая юм” гэж Украины батлан хамгаалах яам мэдээлжээ. “Ивановец” бол 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй пуужин тээвэрлэгч хөлөг онгоц юм. ОХУ-ын батлан хамгаалах яам энэ талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна. Харин албан бус эх сурвалжууд “Ивановец” хөлөг живснийг баталжээ. Тухайлбал Оросын нөлөө бүхий блогчин Анастасия Кашеварова “Өнгөрсөн шөнө дайснууд манай пуужин тээвэрлэгч Ивановец хөлгийг живүүлжээ” гэж Телеграм хуудсандаа бичсэн байна. Өөр нэг блогчин хөлөг гурван удаа цохилтод өртсөний улмаас живсэн, багийнхан хөлгөө аврахын тулд сүүлчийн боломжоо шавхаж ажилласан талаар бичжээ. Дайн эхэлсэн цагаас хойш Украины арми Оросын флотын хэд хэдэн хөлгийг устгаж, Хар тэнгис дэх ноёрхлыг нь аажим аажмаар сулруулж байгаа. Үр дүнд нь Оросын тал байлдааны хөлгүүдээ Крымийн боомтоос эх газар дахь Новороссийск боомт руу шилжүүлж, Украины тал үр тарианы экспортоо Хар тэнгисээр явуулах боломжтой болсон. Украинчууд зайнаас удирдагддаг тэнгисийн дрон бүтээх ур чадвараа нэлээд нэмэгдүүлсэн нь эндээс харагдаж байна. Их Британийн батлан хамгаалахын сайд Грант Шаппс өнгөрсөн оны сүүлийн дөрвөн сарын хугацаанд Оросын Хар тэнгисийн флот нийт байлдааны хөлгийнхөө 20 хувийг алдсан тухай мэдээлсэн юм.   Эх сурвалж: The Guardian
Эсгий ширмэл урлаач Д.Цэндсүрэн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарчээ
“Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг. 2023 оны шилдэг өвлөн уламжлагчаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Алтанбулаг сумын харьяат иргэн “Эсгий ширмэл урлал” өвийг өвлөн уламжлагч Д.Цэндсүрэн шалгарсныг батламжилжээ. Д.Цэндсүрэн нь “Эсгий ширмэл урлал” өвийг өөрийн ээж Д.Долгороос долоодугаар ангид байхдаа сурч, язгуур хэв шинжээр нь 57 жил өвлөн уламжилж, хэрэглээний олон хэлбэр агуулгаар баяжуулан, хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж байна. Сануулахад 2018 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэн, олноо Дөмөн хэмээн алдаршсан уртын дуучин Д.Дулмаа, 2019 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн, туульч А.Балдандорж, 2020 онд Увс аймгийн Малчин сумын иргэн, Баяд бийч, ихэлч Ж.Хумбаа, 2021 онд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр иргэн, хөхүүр урлаач, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа, 2022 онд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, хөөмийч Д.Цэрэндаваа нар шилдэг өвлөн уламжлагчаар шалгарч, мөнгөн шагналаар шагнагдсан билээ.
Herbalife компани монгол түмэндээ Сар шинийн мэнд дэвшүүлж байна
Herbalife компанийн нийт Бие Даасан Гишүүд, хэрэглэгчид болон хамтран ажиллагч байгууллагууддаа ирж буй Хилэнт эх хэмээх модон луу жилийн мэндийг дэвшүүлж, төрлөөрөө түвшин амгалан элгээрээ энх амгалан байхын ерөөлийг дэвшүүлье. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй. Herbalife компанийн Монгол Улс дахь салбарын суурин төлөөлөгч Г.Дэнзэн
Өнөө өглөө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.  Тодруулбал өнөөдөр өглөө буюу 05:10:07 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.  Газар зүйн байршлын хувьд 43.77 105.35 (Өргөрөг, Уртраг) байжээ.  Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумдыг харвал:  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс Баруун зүгт 18 км Өмнөговь аймгийн Ханхонгор сумын төвөөс Зүүн зүгт 69 км Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвөөс Урд зүгт 72 км зайтай байна. Иргэд та бүхэнд өөрийгөө болоод бусдыг газар хөдлөлтийн аюулаас хамгаалах зөвлөмжийг хүргэж байна. Хүчтэй чичиргээ ихэнхдээ нэг минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгойгоо хамгаалах хэрэгтэй. Ийм ширээ байхгүй бол жин, овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай ханан талд очиж суух хэрэгтэй. Цахилгаан болон хийн зуухыг салгах. Гал гарсан тохиолдолд нэн даруй унтраах хэрэгтэй. Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно. Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай. Хэрвээ гудамжинд явж байхад тань газар хөдлөлт болбол барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол байж, нээлттэй, задгай талбай олж зогсох хэрэгтэй. Дэлгүүр, зах, үзвэр, үйлчилгээний газар зэрэг олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсдэг. Иймд тайван байж, сандарч тэвдэхгүйгээр тухайн байгууллагын ажилтны заавар зөвлөгөөг дагах хэрэгтэй. Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогсож радиогоор өгөх мэдээллийг сонсох хэрэгтэй. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй. Хэрэв гол, устай газрын ойролцоо байдаг бол нэн яаралтай өндөрлөг газар очих хэрэгтэй. Аль болох бага эд зүйлс биедээ авч, явганаар шилжин байрлах. Автомашинаар зорчих нь замын түгжрэлд орохоос гадна аврах ажиллагаа явуулахад саад болж болзошгүй. Гамшгийн үед хүмүүс цуу ярианд автах, төөрөлдөх явдал их байдаг тул нутгийн захиргааны болон онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бодит мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.    Эх сурвалж: Одон орон, геофизикийн хүрээлэн
Г.Өнөрбаяр: Орон нутгийн автомашинууд Улаанбаатарт олон хоновол татвар авах коммунист журмыг эсэргүүцэж байгаа
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав “Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган Төрийн ордонд үргэлжилж байгаа билээ.  Тус чуулганы үеэр Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр цаг үеийн асуудлаар болон бүсчилсэн хөгжлийн талаар өөрийн байр сууриа хуваалцлаа.  Тэрбээр "Хөдөө орон нутгийн автомашинууд Улаанбаатарт олон хоновол татвар авдаг болно гэсэн коммунист хуулийн төсөл өргөн барьсан гэж би ойлгосон. Үүнийг хувь хүнийхээ зүгээс эсэргүүцэж байна.  Хөдөө орон нутгийн иргэд Улаанбаатар хотод аялах, зугаацах гэж орж ирдэггүй. Эмчилгээ үйлчилгээ, боловсрол, гадаад томилолтод явахаар ирдэг. Энэ асуудалд тулгуурлаад орон нутгийн дугаартай автомашинаас татвар авна гэдэг нь дэндүү хүнлэг бус шийдвэр.  Үүний гарц шийдэл, бусад орны жишгийг бодож олох хэрэгтэй. Зөвхөн хөдөөгийнхнөөс татвар авна гэдэг нь Үндсэн хууль зөрчсөн. Ард иргэдээ хот, хөдөө гэж ялгасан үйлдэл болно. Тиймээс бүсчилсэн хөгжлийн хүрээнд хөдөөгийн аймгуудын хил гаалиар нээлттэй худалдаа хийх боломжийг олгох ёстой.  Заавал Улаанбаатар рүү ирж түгжрэл нэмэх бус орон нутагтаа худалдаагаа хийж хөгжих боломж байна. Ингэж чадсанаар орон нутгаас Улаанбаатарт ирэх урсгал багасна.  Мөн төрийн байгууллагууд нэг газар төвлөрсөн. Үүнийг болих хэрэгтэй. Яамдыг бүсүүдэд шилжүүлснээр төвлөрөл саарна гэж бодож байна" гэв. Үргэлжлүүлэн Завхан аймгийн нөхцөл байдлын талаар "Манай аймаг хөгжлөөрөө улсын хэмжээнд сүүл мушгиж байгаа гэсэн судалгааг хөндлөнгийн байгууллагууд гаргасан. Яг ямар асуудлаар сүүл мушгиж байгааг судалж үзэхэд, засаглалын бодлого, дэд бүтцийн хөгжил хангалтгүй байсан. Завхан аймагт мөнгө дутаагүй. Сэтгэл дутсан газар болов уу гэж харж байгаа. Сүүлийн 30 жилийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд сургууль, эмнэлэг, соёлын хангалттай баригдсан. Тэгэхээр ирэх 30 жилд ажлын байрыг нэмэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд төсвийн хуваарилалтыг зарцуулах хэрэгтэй.  Нөгөө талаараа Завханы бодлого хөрш аймгуудтайгаа ижилхэн, хөл зөрүүгүй байх ёстой" хэмээн ярилаа.