title
stringlengths
4
194
content
stringlengths
5
342k
Дүнжингаравын уулзвар орчимд гарсан галын осолд өртөн эмчлүүлж байсан нэг иргэн нас баржээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Дүнжингаравын уулзварт энэ сарын 23-наас 24-нд шилжих шөнө болсон ослын улмаас томоохон хэмжээний дэлбэрэлт болсон.  Үүний улмаас галд өртөж, биеийн байдалд нь маш хүнд байсан нэг иргэн нас баржээ.  Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс "2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчим гарсан галын ослын улмаас ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт 80-90 хувийн түлэгдэлтэй, биеийн байдал маш хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан нэг үйлчлүүлэгч нас барсан.  Анх галын ослоос үүдэлтэй түлэгдэж, гэмтсэн нийт 14 хүн тусламж үйлчилгээ авснаас дөрвөн иргэнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, харьяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагын хяналтад шилжүүлсэн байна. Улмаар тус салбар эмнэлгийн Түлэгдлийн төвийн тасагт биеийн байдал дунд буюу тогтвортой байгаа дөрөв, Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал хүнд болон маш хүнд оноштой зургаан хүн хэвтэн эмчлүүлж байсан.  Одоо тус Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал хүнд таван хүн байгаагаас биеийн байдал маш хүнд оноштой хоёр хүн байна. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс дээрх нас барсан үйлчлүүлэгчийн нэр болон насыг хэлэх боломжгүй" гэж мэдээллээ. УОК-оос мэдээлснээр түлэгдэж нас барсан иргэн 19 настай байжээ.
"Дэлбэрэлт болсон худалдааны төв орчимд химийн хорт бодисын дэгдэлт зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан үзүүлэлт илрээгүй"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Улсын Онцгой Комисс, Нийслэлийн онцгой комиссоос Дүнжингаравын уулзарт гарсан гал түймэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэлэхдээ “Түймэрт өртсөн иргэдийн хоёр зочид буудалд байрлуулсан. Засгийн газрын нөөц сангаас түймэрт өртсөн иргэдийн орон сууцыг засварлаж хэвийн болгох хүртэлх хугацаанд түрээсийн зардлыг гаргахаар тогтсон. Ажил амьдралын олон асуудал үүсдэг тул иргэд өөрсдийнхөө амьдралын хэв маягт тохирсон байрыг сонговол түрээсийн мөнгийг нь төлнө. Өнөөдөр зарим айл түрээслэх байраа олсон гэх мэдээллийг авсан. Холбогдох хүмүүст шуурхай ажиллаж байгаа. Түймэрт өртсөн орон сууц, объектод хуулийн үнэлгээ хийх чиглэлээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа. 29 автомашин ашиглах боломжгүйгээр бүрэн шатсан. Нэмээд 35 тээврийн хэрэгсэл их бага хэмжээгээр түймэрт өртсөн тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг тогтооно” гэв. Дашваанжил газ дээр хөдөлмөрийн аюулгүй байдлын шалгалт хийхээр ажлын хэсэг оржээ. Дэлбэрэлтээс үүдэлтэй цэвэр усны шугамд гарсан гэмтлийг Ус сувгийн удирдах газраас засварлаж дууссан аж. Түүнчлэн дэлбэрэлт болсон худалдааны төв орчимд холбогдох хэмжилтүүдийг хийхэд ямар нэгэн химийн хорт бодисын дэгдэлт зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан үзүүлэлт илрээгүй. Глобал сургуулийн сурагчдын ар гэрийнхний хүсэлтийн дагуу долоо хоногийн хугацаанд цахимаар хичээллүүлэх шийдвэр гаргаад хэрэгжүүлж байгааг тэрбээр хэллээ.  Эхний ээлжид орон байргүй болсон иргэдийг Засгийн газраас орон байраар хангах үүрэгтэй.  Асуудал шалгагдаж, хууль хяналтын байгууллагаар эцэслэн тогтоогдсоны дараа үүссэн хохирол, Засгийн газраас гарч байгаа хөрөнгө мөнгөтэй холбоотой бүхий л асуудлыг нэхэмжилж авах, буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй гэдгийг тэрбээр нэмж онцлов. ВИДЕО:  https://www.facebook.com/niisleliinmedeee/videos/3556573511223327
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ хоёрдугаар сарын 4-ны өдөр дуусах байв. Гэвч прокуророос таслан сэргийлэх арга хэмжээг сунгах саналыг энэ сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд гаргажээ. Шүүхээс саналыг хүлээн авсан бөгөөд үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байна. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан бичсэн тоймыг хүргэе.  Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.” Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Н.Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3, 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр сунгах тухай саналыг 2024 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 11:18 минутад ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус өдрийн 15:00 цагт хянан хэлэлцэв. Яллагдагч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг /мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /төрийн нууцыг хууль бусаар олж авах/ зэрэг эрүүгийн хэргүүдэд яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байх бөгөөд хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилаагүй, мөн нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байх тул яллагдагч Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2024 оны хоёрдугаар сарын 4-ний өдрөөс нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв. Уг шүүх хуралдаанд яллагдагч Н.Өнөрцэцэг онлайнаар, түүний өмгөөлөгч А.Бум-Аюуш, О.Батсүх нар оролцсон бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг “маш нууц”-ын зэрэглэлтэй ирүүлсэн болно.
Хохирсон иргэдийн төлөөлөл: Манай байранд үндсэн оршин суугчид байдаг. Байраа засагдтал түрээслэх байрны санхүүжилт олгогдоогүй
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд их хэмжээний газ дэлбэрсний улмаас гарсан гал түймэр “Edu Apartment" хотхон өртөж, оршин суугчид зочид буудалд байрлаж байгаа билээ.  Тус оршин суугчдын төлөөлөл өнөөдөр байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ. Иргэдийн байр суурийг тоймлон хүргэж байна. Оршин суугчдын төлөөлөл “Байрныхаа хохирлын талаар яръя. БЗД-ийн 26 дугаар хороонд нэр дэвшсэн гурван гишүүн өнөөдрийг хүртэл бидэнтэй уулзаж, санал бодол сонсоогүй, хариуцлагагүй байна. Орон сууцаа гамшгийн байдалд оруулчихсан 63 айл сэтгэлзүйн байдлаараа, өрхийн орлогоороо хохирсон. Өвлийн хүйтэнд орон гэргүй болсон. Удахгүй болох Цагаан сарыг тэмдэглэх ямар ч нөхцөл боломжгүй болж баярын уур амьсгал байхгүй болсон. Үүнээс гадна өөрсдийнхөө өмч хөрөнгөөр хохирсон гэдэг нь чухал. Байрыг ашиглаж болох эсэх дүгнэлт яаж гарах нь эргэлзээтэй. Миний хувьд нэг давхарт орчин суудаг. Галын машин урагшаа орох боломжгүй байсан тул манай байрны урд талын айл бүгд шатсан. 10 давхрын айлыг дөрвөн цаг шатаж дуусахыг нь харж зогссон” гэв. 207 дугаар байрны дөрвөн давхрын оршин суугч “Манайхаас юм үлдээгүй. Бид их ам аймшигтай юмнаас гарсан. Даралт тогтохгүй л байна. Би барилгын мэргэжлийн хүн байгаа юм. Галаас манай байрны хөгшин залуу гэлтгүй бүх хүн сайн гарч чадсан. Бас тэргэнцэртэй хүнийг өргөөд гаргасан. Хүч ордог юм билээ. Нэг хүүхэд бид хоёрыг байран дотроо байхад хоёр удаа тэсэрсэн. Хөл нүцгэн байсан болохоор "өвөө нь гутлаа авчихъя, гарч ирэхгүй бол мөлхөөд ирээрэй" гэсэн чинь мөлхөөд ирсэн. Хүү байна гэж бодсон чинь охин байна лээ. Манай барилгыг барьсан хүмүүст хэлэхэд гал дотор гарахад хэрэглэх шаланк бүгд байгаагүй шүү. Онцгой байдлынхандаа баярлалаа. 208 дугаар байрны оршин суугч “Манай байр хотхоны баруун урд байрладаг учраас дэлбэрэлтэд бага өртсөн. Гэсэн хэдий ч байрны амьдрах орчин, хоёр байрыг холбосон гараашны холбоос ихээр сүйдсэн тул 207 дугаар байрны оршин суугчидтайгаа хамт байгаа. Гэр оронгүй болж, эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүст дэмжлэг үзүүлж байгаа нийт ард иргэддээ талархал илэрхийлмээр байна” гэв.    Оршин суугчдын зөвлөл гарсан ба 17 хүн байна. Бид түрээсийн байруудыг судалж байгаа. Манай байранд үндсэн оршин суугчид л байдаг. Гадуур ташаа мэдээлэл явж байна. Байраа засагдтал түрээслэх байрны санхүү бидэнд олгогдоогүй байгаа. 63 айлаас 10 айл нь түрээсийн байраа олоод, мөнгөө дараа нь өгөхөөр тохиролцсон байгаа юм байна. Одоо буудалд 53 айлын 120 том хүн, 23 хүүхэд энэ буудалд байна.    207 дугаар байрны оршин суугч “Гадуур ташаа мэдээлэл их явж байгаад харамсалтай байна. Өчигдөр олон байраар явж үзэхэд эхний гурван сарын түрээсийн мөнгөө өгөөд, нэмээд нэг сарын барьцаатай өг гэнэ. Бидэнд одоогоор нийслэлээс түрээсийн мөнгө өгөөгүй байгаа. Дээрээс нь автомашины хохирлыг яах вэ гэдэг нь тодорхойгүй байна. Цаг хугацаа давчуу байна. Нэг дэх өдөр хүүхдийн хичээл сургууль орох байтал төвхнөж чадаагүй сууна” гэв.     ВИДЕО:  https://www.facebook.com/iKonNews/videos/2109458762726889
"Оршин суугчид Монголд стандарт хэрэгждэггүйгээс үүдсэн осол болсон гэх байр суурьтай байгаа. Хувь хүн рүү битгий дайраасай"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймэрт өртсөн “Edu Apartment" орон сууцны оршин суугчдын төлөөлөл мэдээлэл хийж байна.  Осолд өртсөн 207 дугаар байрыг сэргээн засварлах хүртэл тус байрны өрхийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, энэ оны есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд байр түрээслэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон.    Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав 207 дугаар байрны оршин суугч О.Ганболд “Өнөөдрийн байдлаар оршин суугчдаас 50 өрхийн 113 том хүн 51 хүүхэд "Интернэйшнл" зочид буудалд, зургаан өрхийн 10 том хүн, 10 хүүхэд "Рояал" зочид буудалд хуваагдаад орсон. Мэдээгээр хэлэхдээ биднээс гадна "Санни таун" хотхон руу гал ороод айлуудын цонх шатсан байсан. Тус иргэд бас хохирогчид учраас бидэнтэй адил арга хэмжээнүүд авагдаад яваасай гэж үзэж байна. Мөн оршин суугчдын зүгээс жолоочид буруу өгөхөөс илүүтэйгээр Монгол Улсад стандарт хэрэгждэггүй байдлаас үүдсэн ослын улбаатай гамшгийн үйл явдал болсон гэх нэгдмэл байр суурьтай байгаа. Тиймээс ард иргэд хувь хүн рүү битгий дайраасай. Гурван удаа дэлбэрэлт болсон учраас хүүхдүүд маш их цочирсон. Болохгүй байгаа гэхээс илүүтэй болж байгаа зүйлс бий. Төрийн байгууллагууд шуурхай ажиллаж байна. Бас хувийн байгууллагууд тусалж байна. Гэхдээ мэдээллүүд удаашралтай ирэх зүйл бий. Мэдээлэл хийхдээ цөөхүүлээ байгаа шалтгаан нь зарим оршин суугчид цагдаагийн байгууллага руу мэдүүлэг өгөхөөр, зарим нь цонхны хэмжээсээ өгөх зэргээр явсан. Оршин суугчид хохирлын зэргээсээ хамаараад янз бүр байгаа. Нийтлэг хохирсон зүйл бол бид байр орон сууц, амьдрах орчин, аюулгүй байдлаараа хохирчхоод байна гэж үзсэн. Дийлэнх нь ипотекийн зээлээр авсан байр байсан. Даатгалтай оршин суугчдын дунд нөхөн олговортой холбоотой шийдвэр хүлээгдэж байгаа. Даатгалгүй иргэд яах талаарх тусгайлсан мэдээлэл ирээгүй. Хоёр сая төгрөг гэсэн мөнгөн дүнгийн мэдээлэл яваад байна. Нэг, хоёр, гурван өрөөнд оршин сууж байсан бол түүнтэй нь дүйцүүлээд гамшгийн үеийн орон байраар хангах шийдвэр л байгаа. Мөнгөн дүн хэлсэн албаны мэдээлэл байхгүй. Буудалд байх хоног заагаагүй. Өөрсдөдөө тохируулаад байраа олж байгаарай гэсэн тул бид байраа хайж байгаа. Түрээсийн мөнгөтэй холбоотой гэрээ хийнэ гэсэн. Тэр мэдээллийг хүлээж байна. Хувь оршин суугчид тус тусдаа бас хүсэлт байгаа байх. Бид нийтлэг эрх ашгийн талаарх мэдээллээ өгч байгаа” гэв. ШУУД ҮЗЭХ:  https://www.facebook.com/iKonNews/videos/2109458762726889
Т.Баярхүү: Нас барсан иргэдийн тоог дарах ямар ч боломж байхгүй
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Улсын Онцгой Комисс, нийслэлийн Онцгой комиссоос Дүнжингаравын уулзарт гарсан гал түймэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Холбогдох мэдээллийг бид тухай бүрд нь өгөх тул албаны мэдээллийг хүлээн авахыг хүсье. Гал түймэрт өртсөн 27 хүн эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж, 13 нь зөвлөгөө, анхан шатны тусламж аваад гэртээ харьсан. Түлэгдэж бэртэж гэмтсэн 19-60 насны 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас өнгөрсөн шөнө 19 настай нэг иргэн харамсалтайгаар амь насаа алдсан.  Одоо нэг иргэний биеийн байдал туйлын хүнд, дөрвөн хүний биеийн байдал маш хүнд, найман хүн хүндэвтэр зэрэгтэйгээр эмчилгээ үргэлжилж байна. Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа.  Цагдаагийн байгууллага холбогдох мэргэжлийн байгууллагууд мөрдөн шалгах ажиллагааг хийгээд явж байна. Нас барсан иргэдийн тоог дарах ямар ч боломж байхгүй. Олон нийтийн дунд, сошиал сүлжээнд хардлага маш ихээр явж байгаа. Тухайн нөхцөлд байдалд онцгой байдлын гурван алба хаагч нас барсан. Өнгөрсөн шөнө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нэг иргэн нас барсан байна. 10, 20, 30 хүн нас барсан гэх үндэслэлгүй мэдээллийг түгээхгүй байхыг хүсье. Хүний амь нас эрсэдсэн асуудлыг байтугай бэртсэн тоог нуун дарагдуулах боломж байхгүй. Ард нь ар гэрийнхэн нь бий" гэв.  ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Хэргийн газрын үзлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, прокурор бүрэн хяналт тавьсан. Үзлэгийн дунд онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсан нь тогтоогдсон. Цахим орчинд 5, 21, 31 хүн нас барсан, тоог нуун дарагдуулж байна гэх мэдээлэл гараад байна. Нас барсан хүний тоог нуух, дарах боломж, ёс зүй, хууль дүрэм байхгүй. Иймд ташаа мэдээлэл тараахгүй байхыг хариуцлагатайгаар мэдэгдье. Мөрдөн шалгах ажиллагаанд 12 төрлийн шинжээч томилсон. Шүүх шинжилгээний тухай хууль, Улсын ерөнхий прокурор болон ХЗДХ-ийн сайдын хамтарсан тушаалд шинжилгээ хийх жишиг хугацааг заасан байдаг. Үндсэн хугацаа нь 14 хоног байдаг ч шинжилгээний цар хүрээнээс хамаараад сунгагдаж болох тул үзлэг шинжилгээ хийж дуусах хугацааг нарийн хэлэх боломжгүй" гэв.  ВИДЕО:  https://www.facebook.com/niisleliinmedeee/videos/3556573511223327
Ж.Хунан: Улаан-Уул сумын 11 жил гацаасан ЕБС-ийн байрыг ашиглалтад оруулахад шаардлагатай бүх арга хэмжээг авна
ХЭҮК ХЭҮК-ын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллах хүрээнд тус аймгийн Улаан-Уул сум дахь хүүхдийн эрхийн зөрчил нөхцөл байдалтай танилцлаа.  Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас, бүтэн өнчин хүүхэд болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин хүүхэд, "өрх толгойлсон" хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг судалж, тусгахаар Комисс ажиллаж буй. Уг ажилтай холбогдуулан хүүхдийн эрхийн хэрэгжилт Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээ конвенцод нийцсэн эсэхэд дүн шинжилгээ хийж, Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн, олон улсын байгууллагаас санхүүжилттэй зарим байгууллагад хяналт шалгалт зохион байгуулан хүүхдийн эрх зөрчилтэй холбоотой мэдээлэл цуглуулж байгаа юм.  Уг асуудлаар Улаан-Уул сумын Засаг дарга, нийгмийн халамж хариуцсан ажилтан, ЕБС-ийн нийгмийн ажилтан зэрэг холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл цуглуулж, зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллав.  Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн барилгыг шинэчлэх ажил 2013 онд эхэлсэн ч өнөөг хүртэл ашиглалтад орохгүй "царцсан". Энэ нь хүүхдийн сурч, боловсрох эрхийг зөрчиж байна гэх утгатай гомдол, мэдээлэл Комисст ирсэн.  Дээрх гомдол, мэдээллийн мөрөөр сургуулийн барилгын ажил зогссон шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйл, нөхцөл байдал зэргийг тодруулах хүрээнд шаардлагатай баримт материалыг цуглуулж, дүн шинжилгээ хийж байгаа. Мөн уулзалтын үеэр сургуулийн багш, ажилтнуудтай ганцаарчилсан ярилцлага хийж, зөвлөгөөг мэдээлэл өглөө.  Тус сумын ерөнхий боловсролын сургууль, дотуур байр нь 1963-1988 оны хооронд ашиглалтад орсон нийт таван барилга байгууламжтай. Хоёр ээлжээр 870 хүүхэд суралцдаг.   ХЭҮК Хяналт шалгалтын явцад сургуулийн хичээлийн болон дотуур байр стандартын шаардлага хангахгүй, сургалтын бүх өрөөг ил зуухаар галлаж халаадаг, сурагчдын хичээлийн ширээ, сандал, самбар зэрэг наад захын хэрэглээ бүгд хуучирч муудаж, эвдэрсэн байсан нь сургуулийн барилга, дотуур байрыг нэн яаралтай шинээр барьж ашиглалтад оруулах шаардлагатайг илтгэж байна. Цаашид Комисс уг асуудлаар эрх бүхий байгууллагаас тодруулга, мэдээлэл авч холбогдох асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад уламжлах зэргээр хүүхдийн дээд эрхийг хамгаалахын төлөө шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллах болно гэдгийг Комиссын гишүүн Ж.Хунан хяналт шалгалтын үеэр хэлсэн юм.   ХЭҮК   Эх сурвалж: ХЭҮК
Украины дайнд оролцогчдыг Путин ирээдүйн Оросын элитүүд гэж нэрлэв
Бямба гарагт Санкт-Петербург хотод оюутнуудтай уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хөрш Украиныг эзлэн түрэмгийлэх дайнд оролцож буй хүмүүсийг ирээдүйд “Оросыг удирдах хүмүүс” гэж өргөмжилжээ. “Яг энэ хүмүүсээс бид ирээдүйн улс орны элит хэсгийг бүрдүүлэх ёстой. Бэлэг эрхтнээ ил гаргадаг, өгзгөө харуулдаг нь биш, уучлаарай, гэхдээ бидэнд бас ийм хачин хүмүүс хэрэгтэй. Тэд байж л байг. Харин Орос орныг гарт нь шилжүүлж болох жинхэнэ элит хэсгийг эдгээр хүмүүс бүрдүүлэх ёстой юм” гэж Путин энэ үеэр ярьсан байна. Түүний хэлснээр одоо Украины фронт дээр байлдаж буй 600,000 орчим хүн ирээдүйн “Оросын төрийн үндэс суурь болох ёстой” гэнэ. “Дайны тулааны сорилт бэрхшээлийг даван туулсан хүмүүс эх орондоо үргэлж хэрэгтэй байдаг” гэж Путин энэ үеэр хэлжээ. Тэрбээр цааш нь ярихдаа “Дайнаас буцаж ирсэн хүмүүс амьдралд юу чухал болохыг өөрөөр хардаг болдог. Тэд ямар ч арга хэмжээнд өмдгүй оролцдоггүй хүмүүс болно” гэсэн байна. Путин хэлсэн үгэндээ өнгөрсөн сард Оросын урлаг соёлын элитүүдийн оролцсон эротик шоуг шүүмжилсэн бололтой. Телевизийн хөтлөгч, блоггер Настя Ивлеевагийн зохион байгуулсан “Бараг л нүцгэн” нэртэй энэ үдэшлэгт Дима Билан, Филипп Киркоров, Ксения Собчак, Лолита Милявская зэрэг алдартнууд оролцсон нь дайн, эдийн засгийн хямралд нэрвэгдсэн оросуудыг бухимдуулж байв. Дээрх алдартнууд сүүлд бүгд олон нийтээс уучлал гуйсан юм. Путин өөрийн “цэргийн тусгай ажиллагаа”-нд оролцсон хүмүүсийг дэмжих, урамшуулах янз бүрийн арга хэрэглэж байгаа. 2023 оны зургаадугаар сарын байдлаар ОХУ-ын Хөдөлмөрийн яам Украинаас буцаж ирсэн 133 мянган хүнд ахмад дайчны статус олгожээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Путин фронтоос буцаж ирсэн хүмүүсийг нэн тэргүүнд ажилд авахыг дэмжих хуулийг баталсан юм. Үүнээс хойш нэг сарын дараа тэр хот, орон нутгийн засаг захиргааны сул орон тоонд дайнаас буцаж ирсэн хүмүүсийг авахыг уриалж байжээ.   Эх сурвалж: The Moscow Times
Тэйлор Свифтийн хуурамч нүцгэн зургийн тархалтыг зогсоохын тулд X платформ нэрийг нь хайлтын системээсээ хасав
Америкийн поп од Тэйлор Свифтийн хуурамч порнограф зураг X платформд тарсан нь энэ долоо хоногийн нэг гол дуулиан байлаа. Энэ нь хиймэл оюуны технологи ашиглаж бусдын зураг, дүрсийг зөвшөөрөлгүй бүтээх аюул ямар ноцтой хэмжээнд хүрснийг харуулсан үйл явдал болсон юм. Тэрбумтан Илон Маскийн эзэмшдэг X сошиал платформ Свифтийн порнограф контентын тархалтыг зогсоохын тулд бүх хүчин чармайлтаа шавхан ажиллаж байна. Баасан гарагт тус компани ийм зураг дүрсүүдийг устгаж, тараасан хүмүүсийн эсрэг зохих арга хэмжээг авахаа мэдэгджээ. Бямба гарагт X платформоос дуучны нэрээр хүртэл мэдээлэл хайх боломжгүй болсон байна. Тухайлбал хайлтын цонхонд “Taylor Swift” гэж бичихэд алдааны мэдэгдэл үзүүлж байв.   Авсан арга хэмжээнээс нь харвал X платформ “deepfake” гэгддэг хиймэл оюуны технологи ашиглан бүтээсэн хуурамч зураг, дүрстэй тэмцэх аргаа олохгүй байгаа бололтой. Тэйлор Свифтийн дуулиан АНУ-ын эрх баригчдын анхаарлыг хүртэл татаад байна. Баасан гарагт Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жеан Пьер ийм үзэгдэлтэй тэмцэх хууль бий болох шаардлагатай болсныг мэдэгджээ. Эндээс үзвэл конгресс удахгүй “deepfake” контенттой тэмцэх хуулийн төслийг хэлэлцэж магадгүй болсон байна.   Эх сурвалж: Mashable
Суурьшлын бүсэд орж ирсэн зэрлэг амьтдыг үргээхгүй, хэт ойртохгүй байхыг анхааруулж байна
Өвөлжилт хүндэрч идэш тэжээл хайсан халиун буга, бор гөрөөс, цагаан зээрийн сүрэг нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт орж ирэн байршсан. Тус газраас тухайн зэрлэг амьтдад идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх биотехникийн арга хэмжээг авч, өөрийн зөнгөөр гарах хүртэл ажиглалт мониторинг хийж байгаа тул тухайн дүүргүүдийн алслагдсан хороодын иргэд зэрлэг амьтныг үргээх, хэт ойртохгүй, нохойгоо сул тавихгүй байхыг анхааруулж байна. Мөн хот орчимд гэмтэж бэртсэн амьтантай таарвал ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780, ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар мэдээлэл өгөх боломжтой. Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар
Биеийн жингээ хасах яагаад үргэлж хэцүү байдаг вэ?
Орчин үеийн хүмүүсийн хувьд илүүдэл жин эрүүл мэндийн гол асуудал болж, турах шаардлага байнга тулгарч байгаа. Гэхдээ урт хугацаанд жингээ нэмэхгүй байх маш хэцүү нь олон янзын судалгааны үр дүнгээс харагддаг. Барагцаалбал жингээ хасаж чадсан хүмүүсийн 80 гаруй хувь нь таван жилийн дотор дахин нэмдэг гэсэн судлаачдын гаргасан тоо байна. Ийм бүтэлгүйтлийн гол шалтгаан нь эрүүл хооллолт, биеийн дасгал хөдөлгөөнийг амьдралын хэв маягаа болгож чадаагүйгээс болдог. Жингээ хасах, дахин нэмэхгүй байхад юуг ойлгох шаардлагатай талаар палеоантропологич Даниэл Либерман CNN сувагт ярьжээ. Тэрбээр энэ асуудлыг хүний эволюц, хувьслын хөгжлийн түүх талаас тайлбарласан нь онцлог болсон байна. “Бидний бие махбод жингээ хасах биш, харин нэмэх зорилгоор бүтээгдсэн юм” гэж Либерман ярьжээ. “Бүх амьтдад өөх хэрэгтэй ч хүмүүсийн хувьд онцгой илүү хэрэгцээтэй байхаар хувьсан хөгжсөн байдаг. Тиймээс бид шаардлагатай тохиолдолд хэрэглэх зорилгоор өөх хуримтлуулах биологийн их дарамт дор амьдардаг гэсэн үг. Хүн бол бусад бүх хөхтөн амьтад, тэр ч байтугай бүх хүн дүрст мичнүүдтэй харьцуулахад ер бусын их өөхлөг амьтан” гэж тэр тайлбарласан байна. “Бидэнд асар их эрчим хүч зарцуулдаг том тархи бий. Энэ нь бидний бодисын солилцооны 20 хувийг эзэлдэг. Хүүхэд төрөхдөө эрчим хүчнийхээ тал хувийг тархиа ажиллуулахад зарцуулдаг. Энэ нь маш их өөх тос шаардана. Тиймээс хүүхэд төрөхдөө тархиа хэвийн ажиллуулахын тулд маш их өөхлөг, тарган байдаг” гэжээ. Либерман өөх тосны шаардлагыг тайлбарлахдаа “Энэ бол банканд мөнгө хуримтлуулахтай адил. Сайн өөх тос хуримтлуулсан хүмүүс хувьслын түүхэнд амжилттай шалгарч үлдсэн байдаг” гэсэн юм. Гэвч орчин үеийн хүмүүсийн амьдрах орчин нөхцөл чулуун зэвсгийн үеийнхээс тэс өөр болсон тул хувьслын энэ үйл явцын эсрэг тэмцэх шаардлага тулгарч байгаа ажээ. “Жин хасах хэцүү байх нь аргагүй. Учир нь бидний бие байгалийн жамаараа жин хасах зориулалтгүй бүтээгдсэнээс тэр. Тиймээс бид жингээ хасахын тулд хоолны дэглэм барьж, бие махбодоо хуурах шаардлагатай болдог. Энэ бол урт удаан үргэлжлэх тэмцэл юм” гэж Либерман ярьж байна. Ингээд тэр жингээ хасахдаа дараах хүчин зүйлсийг байнга санах ёстойг зөвлөжээ.   Өөх тосны хэмжээг хүлээн зөвшөөрөх Хүн бүр хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурталчилгаанд үзүүлдэг шиг гоолиг, туранхай байх албагүй. Өөх тос хүмүүст онцгой ач холбогдолтой. Туранхай хүнд ч өөхний хэмжээ 15-25 хувь байдаг нь ихэнх хөхтөн амьтдад байдгаас 3-4 дахин их юм. Хүний биед заавал тодорхой хэмжээний өөх тос байх ёстой.   Гэхдээ гэдэс хэвлийгээрээ таргалахгүй байх нь чухал Хэдийгээр хүний бие хувьслын үр дүнд өөх хуримтлуулахаар бүтээгдсэн ч гэдэс хэвлийдээ их хэмжээний хуримтлал үүсэхээр бүтээгдээгүй. Гэдэс хэвлий орчимдоо их өөхтэй байх нь эрүүл мэндийн олон асуудлын эх үүсвэр тул багасгах зайлшгүй шаардлагатай.   Бага хэмжээний хэлбэлзэл хэвийн үзэгдэл Биеийн жин богино хугацаанд цөөн килограммаар өсөх, буурах нь хэвийн үзэгдэл. “Ийм хэлбэлзлийн голлох шалтгаан устай холбоотой байдаг. Хүмүүсийн бие махбод илүүдэл эрчим хүчээ нөөцөлж, дараа нь хэрэгцээтэй үед ашиглах гэх мэтээр байнгын эргэлт, давтамж дор амьдардаг” гэж Либерман тайлбарлажээ.   Бие махбод хүний хүслийн эсрэг ажилладаг Нэгэнт байгалийн шалгарлаар өөх хуримтлуулах зориулалттай бүтээгдсэн хүний бие эсрэгээрээ ажиллах хэцүү. Жин хасах хамгийн гол арга нь хэрэгцээнээсээ бага эрчим хүчийг гаднаас хоол хүнсээр дамжуулан авах. Үүнийг хоолны дэглэм гэдэг. Гэхдээ дэглэм барих үеэр өлсгөлөнгийн мэдрэмжийг нэмэгдүүлж, эрчим хүчээ алдахгүйн тулд бодисын солилцоог удаашруулах хариу арга хэмжээг хүний бие авч эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл бие махбод эрчим хүчний хэмнэлтийн горимд орж, гаднаас нэмж авах сэдлийг өдөөдөг. Тиймээс хоолны дэглэмээр турах нь хувьслын үр дүнд шалгарсан зүй тогтлын эсрэг хийх маш хэцүү тэмцэл болохыг Либерман тайлбарлажээ.   Хоолны дэглэм ба дасгал хөдөлгөөн Жин хасахад хоолны дэглэм, дасгал хөдөлгөөний аль нь чухал болох тухай асуудал байнга яригддаг. “Дасгал хөдөлгөөнөөс илүү хоолны дэглэмээр хүн илүү жин хасдаг. Гэхдээ жингээ буцааж нэмэхгүй байхад дасгал хөдөлгөөн чухал үүрэгтэй. Үүнээс гадна дасгал хөдөлгөөнд бие болон сэтгэцийн эрүүл мэндэд тустай өөр олон ач холбогдол бий” гэж Либерман ярьжээ. Хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн аль аль нь хэрэгтэй, гэхдээ ямар зорилгоор ашиглахаасаа хамаарахыг тэр тайлбарласан байна.   Эх сурвалж: CNN
Маргааш СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай машинууд хөдөлгөөнд оролцоно
Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Хуваарийн дагуу маргааш буюу 2024 оны нэгдүгээр сарын 29-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай машинууд замын хөдөлгөөнд оролцоно. Харин дугаарын хязгаарлалт амралтын өдрүүдэд үйлчлэхгүй бөгөөд бүх тоо хөдөлгөөнд оролцох боломжтой юм.
Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ дээд зиндаанд ес дэх түрүүгээ авлаа
Эх сурвалж: The Japan Times Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэгдүгээр сарын башёгийн ялагч боллоо. Тэмцээний сүүлийн өдөр аварга Теронофүжи Г.Ган-Эрдэнэ болон секиваки Котоновака нар ижил 12 даваатайгаар тэргүүлж байв. Аварга Г.Ган-Эрдэнэ озеки Киришимаг, Котоновака Тобизарүг тус тус ялснаар түрүү бөх нэмэлт барилдаанаар шийдэгдэх болов. Улмаар нэмэлт барилдаанд өрсөлдөгчөө унагаснаар Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ Эзэн хааны цомыг ес дэх удаагаа хүртлээ. Гэмтлийн улмаас гурван тэмцээн дараалан өнжсөн Терүнофүжид Ёкозүнагийн зөвлөл сануулга өгснөөр энэ сарын башёд барилдахаар болсон билээ.  Тэрбээр Эзэн хааны цомыг өнгөрсөн тавдугаар сард хүртсэн. Ингээд долдугаар сарын башёг гэмтлийн улмаас орхиж дөрвөн сар дэвжээнд гараагүй юм. Энэ хугацаанд өвдгөндөө хагалгаа хийлгэжээ. Терүнофүжи дээд зиндаанд ес ба түүнээс дээш түрүүлсэн 20 дахь сүмоч. Монгол аваргуудаас Хакүхо М.Даваажаргал 45, Асашорюү Д.Дагвадорж 25, Харүмафүжи Д.Бямбадорж ес түрүүлсэн билээ.
"Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж байгаа асуудалд бодит арга хэмжээ авахаа мэдэгдсэн"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Манай иргэдийн БНСУ-ын виз мэдүүлэх нөхцөлд зарим тодорхой хөнгөлөлтүүдийг солонгосын үзүүлж тал эхэлсэн. Дээрх ажлын хүрээнд Гадаадын Иргэн, Харьяатын Газрын дарга Н.Ууганбаяр, Гадаад Харилцааны Яамны Консулын газрын захирал Б.Болд нар 2024 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр БНСУ-ын Цагаачлалын албаны дарга И Жэ Юүтэй Сөүл хотноо албан уулзалт хийж, монгол иргэдийн виз мэдүүлэх болон зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар тодорхой саналуудыг тавьжээ. Тухайлбал олон удаагийн виз авах шаардлагыг хангасан иргэдийн хариуг ЭСЯ-наас 7-14 хоногт багтаан өгөх, хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэлгүй буцааж байгаа асуудалд анхаарал хандуулж, хил дээрээс буцааж байгаа монгол иргэдийн тоог эрс багасгах, БНСУ-д хууль бусаар оршин суугаа монгол иргэдийг өршөөлийн аянд хамруулан нутаг буцаах, аяны хүрээнд тус улсыг сайн дураар орхин гарсан иргэдэд дахин виз мэдүүлж, хууль ёсоор зорчиж болно гэсэн баталгааг гаргаж өгөх зэрэг асуудлаар санал солилцсон байна. БНСУ-ын Цагаачлалын албаны дарга И Жэ Юү манай талын дээрх саналуудыг нааштайгаар хүлээн авч, олон удаагийн виз олголтыг богино хугацаанд шийдвэрлэх, хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг хил нэвтрүүлэлгүй буцааж байгаа асуудалд анхаарал хандуулж, тодорхой, бодит арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ мэдэгджээ. Мөн БНСУ-д зорчиж буй монгол иргэдэд шаардлагатай зөвлөмж, мэдээллийг тогтмол хүргэх, тус улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчихгүй байх чиглэлээр соён гэгээрүүлэх хамтарсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тохирчээ.   БНСУ-д байгаа 54,000 гаруй монгол иргэний 30 гаруй хувь нь хууль бусаар оршин сууж байгаа нь манай улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр тодорхой шийдвэр гаргахад томоохон сөрөг нөлөө үзүүлдэг байна. Иймд тус улсад хууль бусаар оршин суухын сөрөг нөлөөг сурталчлан таниулах нөлөөллийн ажлыг хоёр тал хамтран зохион байгуулсны үр дүнд 2023 онд 20,000 гаруй монгол иргэн БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан бол энэ оны нэгдүгээр сарын байдлаар 18,000 гаруй болж буурчээ.   Эх сурвалж: ГХЯ
Галд шатсан машины хохирлыг даатгалаас үл хамааран шийдвэрлүүлэх саналыг ОРШИН СУУГЧИД уламжилжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Дүнжингарав” худалдааны төвийн авто замын уулзвар орчимд гарсан галд өртсөн орон сууцны оршин суугчдын эрүүл мэнд, орон байр, ахуй амьжиргааны нөхцөл байдал, иргэдийн эрхийг хамгаалахад Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) хяналт тавин ажиллаж байна.  Тухайлбал 2024 оны нэгдүгээр сарын 24-ны шөнө гарсан галын үеэр Комиссын гишүүн Б.Энхболд УОК, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох албаныхантай хамтарч шуурхай ажилласан юм. Аливаа гамшиг ослын үед орон байраа алдсан иргэдийг орон байраар хангах нь Засгийн газар, тухайн орон нутгийн захиргааны байгууллагын нэгдүгээр үүрэг. Иймээс Засгийн газрын нэгдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар гал түймэрт өртсөн 60 айлын орон сууцыг засварлахтай холбоотой зардал болон оршин суугчдын түр хугацаанд байрлуулах түрээсийн байрны зардлыг Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн.  Түүнчлэн түймэрт өртсөн хоёр орон сууцны оршин суугчдыг Баянзүрх дүүрэг дэх хоёр зочид буудалд хуваан байрлуулсан бөгөөд түрээсийн байрны зардалд дэмжлэг үзүүлэх, иргэдийн бичиг баримтын бүрдэл, лавлагааг шийдвэрлэх асуудалд НЗДТГ-аас дэмжлэг үзүүлж байгаа аж.  Мөн Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэс, Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын газар зэрэг холбогдох албан байгууллагаас бүрдсэн шуурхай штаб байгуулагдаж, зочид буудалд түр суурьшсан иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна.  Энэ хүрээнд СЭМҮТ, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг, 26 дугаар хорооны халамжийн ажилтан, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын ажилтнууд зочид буудалд байрлаж буй иргэдэд 24 цагаар эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа бол тус дүүргийн цэцэрлэгийн багш нарын төлөөлөл хүүхдийн өрөө байгуулж, хариуцан ажиллуулж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Комиссын дарга Д.Сүнжид, Хяналт шалгалт хариуцсан ахлах рeфeрeнт Б.Мөнх-Эрдэнэ, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Дэлгэрноров нарын бүрэлдэхүүн нэгдүгээр сарын 27-ны өдөр оршин суугчдын төлөөлөлтэй уулзаж, тулгарсан хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, санал хүсэлтийг хүлээн авлаа. Уулзалтын үеэр иргэдийн төлөөллийн зүгээс Комиссоос дараах хүсэлтийг уламжилсан юм. Үүнд:   Төрийн эрх бүхий байгууллагаас тухайн асуудалтай холбоотой явуулж буй үйл ажиллагаанд Комисс хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэх, Орон сууц түрээслэх хөрөнгийг шийдэх процессыг тодорхой болгож мэдээлэл түгээх, төрөөс тодорхой хугацааны түрээсийн төлбөр төлөх тухай баталгааны хуудас, эсхүл баталгаажуулсан түр баримт бичиг олгох, Хөрөнгөний үнэлгээ хийлгэх зардлыг хохирогч нараас бус өөр байдлаар шийдвэрлэх талаар уламжлах, Гал гарсан газрын ойр орчмын хотхон, байрны оршин суугчид, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эсэх, химийн хортой бодисын дэгдэлт байгаа эсэх, хоруу чанарын талаар болон галд өртсөн байр, мөн доторх эд хөрөнгө, бусад зүйлсийг цаашид ашиглаж, хэрэглэж болох эсэх талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах асуудлыг уламжлах, Галд шатсан машины хохирлыг даатгалаас үл хамааран шийдвэрлүүлэх, Албан бус салбарт хөдөлмөр эрхэлдэг иргэдийн тасалдаж буй амьжиргааны орлого дэмжих талаар холбогдох арга хэмжээг зохих байгууллагад уламжлах зэрэг хүсэлтийг илэрхийллээ. Комиссын төлөөлөл иргэдийн дээрх хүсэлт, саналын дагуу Комиссоос хуульд заасан чиг үүргийн хүрээнд холбогдох байгууллагад уламжилж шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллана.    Эх сурвалж: Хүний Эрхийн Үндэсний Комисс
Политехник коллеж, МСҮТ төгсөгчдийн тэтгэлгийг энэ сарын 31-нээс олгоно
2023-2024 оны хичээлийн жилийн өвөл политехник коллеж, мэргэжлийн боловсролын 51 сургуулийг 7,230 суралцагч төгсөнө. "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад амжилттай суралцан төгсөж буй төгсөгчдөд тэтгэлэг олгохтой холбоотой материалыг политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургуулиудаас хүлээн авч хянах, шалгах, нягтлах үйл ажиллагаа явагдаж байна. Шаардлага хангасан төгсөгчдийн тэтгэлэг олголтын гүйлгээ 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхэлнэ" хэмээн БЕГ-аас мэдээллээ. Тэтгэлгийн зорилго нь мэргэжилтэй боловсон хүчин, ур чадвартай хүмүүс бэлтгэхэд оршдог байна. 2021-2022 онд 10,400 гаруй оюутанд 11.2 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгожээ.
АНУ-д тэтгэлгээр суралцуулах Фулбрайтын хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-ын Төрийн департамент, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан 2025-2026 оны Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрийн өргөдөл хүлээн авч эхэллээ. Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж, жил бүр 4,000 орчим гадаад оюутанд тэтгэлэг олгодог. АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1995 оноос, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр 2010 оноос хэрэгжиж эхэлсэн. 2022 оноос хоёр засгийн газрын санхүүжилттэйгээр нэгдсэн сонгон шалгаруулалт явагдах болж жилд 25 хүртэлх тооны оюутан хамруулж байна. Хамтарсан хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор нэвтэрч авна уу.       Эх сурвалж: БШУЯ
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгчид Луврийн музейн “Мона Лиза” бүтээл рүү шөл цацав
Ням гарагийн өглөө уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хөдөлгөөний хоёр идэвхтэн Парис хотын Луврийн музейд хадгалагдаж буй Сэргэн Мандалтын үеийн суут уран зураг “Мона Лиза” хөрөг рүү шөл цацжээ. Энэ үеэр бүтээлийн шилэн хорго бохирдсон байна. Халдлага үйлдсэн идэвхтнүүд энэ үеэр байгаль орчинд ээлтэй хоол хүнсний системийг дэмжсэн утгатай уриа үгсийг хашхирч байжээ. “Хамгийн чухал нь юу вэ? Урлаг уу, эсвэл эрүүл, байгальд ээлтэй хоол хүнс үү? Манай газар тариалангийн систем өвчилсөн байна. Тариаланчид ажил дээрээ үхэцгээж байна” гэж тэд хахирч байсан байна. Цагдаа нар тэмцэгчдийг баривчилж, Луврийн музейн ажилтнууд “Мона Лиза” хөргийг хар өнгийн хавтангаар хааж, үзэгчдийг танхимаас гаргажээ. Халдлага үйлдсэн хоёр эмэгтэй нь “Food Riposte” нэртэй хөдөлгөөний гишүүд юм байна.   Энэхүү үйл явдал Францын фермерүүдийн засгийн газрын эсрэг тэмцэл эрчимжсэн цаг үетэй давхацсан юм. Фермерүүд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж, хямд импортоос дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалахыг засгийн газартаа шаардаж байгаа. Тэмцэгчид нийслэл Парис хотод тракторын цуваагаар нэвтрэх гэж сүрдүүлсэн тул Францын засгийн газар өчигдөр нийслэл хот руу орох замууд дээр 15,000 цагдааг дайчлан ажиллуулах шийдвэр гаргажээ. Францын фермерүүдийн хоёр том үйлдвэрчний эвлэл өчигдөр гаргасан мэдэгдэлдээ Даваа гарагийн өглөөнөөс эхлэн гишүүд нь Парис хотыг тойрон бүслэхийг анхааруулсан юм. Бухимдсан тариаланчид сүүлийн өдрүүдэд Парис хот руу орох гол замуудыг хааж, хөдөлгөөний хурдыг сааруулахын хажуугаар өмхийрч муудсан бүтээгдэхүүнээ засгийн газрын байруудын үүдэнд асгах болсон байна.   Баасан гарагт Францын засгийн газар хэд хэдэн арга хэмжээ авахаа амласан ч фермерүүдийн тэмцэл зогсоогүй юм. Тус улсын шинэ ерөнхий сайд Габриэл Атталь өчигдөр төв бүсийн нэг фермд зочлохдоо нөхцөл байдал хүнд байгааг хүлээн зөвшөөрчээ. Тухайлбал нэг талаас бүтээгдэхүүнийхээ чанарыг хадгалах, нөгөө талаас зах зээлд хямд үнэ санал болгох хоёр хэцүү шахалтын дунд фермерүүд зовж буйг тэр хүлээсэн байна. Импортын бүтээгдэхүүний “шударга бус өрсөлдөөн”-ийг хязгаарлах зэрэг фермерүүдийн санааг зовоосон хэд хэдэн асуудлаар ойрын үед дорвитой шийдвэрүүд гаргахаа Атталь энэ үеэр мэдэгджээ.   Эх сурвалж: Associated Press
"Монгол, Хятад хоёр улсын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн"
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар БНХАУ-д болсон Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын Байнгын уулзалтын механизмын тавдугаар уулзалтад оролцох үеэрээ ӨМӨЗО-ы Хөх хот, Ордос хотуудаар зочилж, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөнтэй уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар,БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, худалдаа эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтад Монголын талаас Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүд болон УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн,Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Б.Бейсен, Д.Батлут нар болон Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суугаа Ерөнхий консул Ш.Оргил нар оролцов.  БНХАУ-ын ӨМӨЗО-ы талаас ӨМӨЗО-ы Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны Дэд дарга Ай Лихуа, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Гадаад хэрэг эрхлэх хорооны гишүүн Жян Чөнхуа, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны тамгын гадаад хэрэг эрхлэх газрын нэгдүгээр зэргийн хянагч, Жя Юунмэй, НАХЯ-ны Тусгай албаны хамгаалалт хариуцсан дарга Мөү Зэнюй, ӨМӨЗО-ы АТИХ-ын Үндэстний болон хилийн чанад дахь асуудал эрхэлсэн хорооны дэд дарга Ван Шюмин, ӨМӨЗО-ы Гадаад хэрэг эрхлэх газрын дэд дарга Лю Жыпин нарын төлөөлөгчид оролцлоо. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар ноён Сүнь Шаочөний өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болж, хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал түлхэц үзүүлснийг тэмдэглэхэд таатай байгааг уламжлав.  Үргэлжлүүлэн хоёр улсын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлснийг дурдаад2023 оны байдлаар хоёр талын худалдаа 17.6 тэрбум ам.долларт хүрэхэд ӨМӨЗО чухал үүрэгтэй байсныг онцоллоо. Цаашид хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтынх амтын ажиллагааг эрс  идэвхжүүлж, худалдааны хэмжээг ойрын жилүүдэд 20 тэрбум ам.долларт хүргэх тухай тохиролцоог бодит ажил болгохын тулд Монгол, Хятадын хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, зарим боомтыг төмөр замаар холбох, тээвэр, ложистикийн үйл ажиллагааг саадгүй явуулах зэрэг чиглэлд хоёр тал сүүлийн саруудад идэвхтэй хамтран ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд ӨМӨЗО-ы Ардын засгийн газартай илүү нягт хамтран ажиллах саналтай байгаагаа Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар илэрхийллээ.  Тэрбээр энэ хүрээнд Ханги-Мандал хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар талууд нэгдсэн тохиролцоонд хүрч холбогдох ажлыг эхлүүлэх саналтай байгааг хэлж, Ханги-Мандал төмөр замын боомтыг бүтээн байгуулснаар Замын-Үүд–Эрээн боомтын ачааллыг багасгах төдийгүй Хятад-Европ чиглэлийн чингэлэг тээврийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байгаагаа илэрхийлээд энэхүү төмөр замыг холбоход орон нутгийн зүгээс идэвхтэй хамтран ажиллахыг хүслээ. Мөн "Монгол Улс газар зүйн байршил, цаг уурын нөхцөлийн хувьд 2,600 гигаваттаар хэмжигдэхүйц сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашид бүс нутгийн эрчим хүчний хангамжид хувь нэмэр оруулах боломжтой. Сэргээгдэх эрчим хүчний салбарт туршлагатай, тэргүүний техник, технологи бүхий БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдтэй бид хөрөнгө оруулах, барих-ашиглах-шилжүүлэх концессын хэлбэрээр хамтран ажиллахад бэлэн байна" гэв. Харин БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн "Хятад-Монгол орнууд бол ойрын хөршүүд, ойрын жилүүдэд тогтвортой хамтын ажиллаагаа хэрэгжүүлж ирсэн төдийгүй ӨМӨЗО нь хоёр орны хамтын харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдаад  цаашид хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт найдаж байгаа" хэмээн илэрхийлэв.  Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан ӨМӨЗО иргэдийг Монгол Улсад зочлохыг урилаа.   Ташрамд дурдахад жил бүр ӨМӨЗО-ы АЗГ-ын тэтгэлгээр Монгол Улсаас бакалаврын түвшний 150 оюутан суралцдаг бөгөөд Их дээд сургуулийн хамтын ажиллагаа, оюутан солилцоо, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг эрчимжүүлж,хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн БНХАУ-д инженер, архитектор болон шинжлэх ухааны нарийн мэргэжлийн чиглэлээр бакалавр, магистр, докторын түвшний оюутан сургах саналаа Улсын Их Хурлын дэд дарга уулзалтын үеэр илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Д.Амгалан: Буруутай этгээд хохирлыг нөхөн төлөх учраас НЗДТГ-аас осолд өртсөн орон сууцны иргэдтэй гэрээ байгуулна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослоос үүдсэн нөхцөл байдал, сэргээн босгох ажлын талаар УОК болон НОК-оос мэдээлэл өглөө. Энэ үеэр НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Амгалан "Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу түрээсийн зардалд дэмжлэг үзүүлэх, иргэдийн бичиг баримтын бүрдэл, лавлагааны талаар мэдээлэл өгөхөөр НЗДТГ-аас иргэдтэй уулзсан. Осолд өртсөн орон сууцнуудын засвар, сэргээн босголтын зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж байгаа. Буруутай этгээд хохирлыг нөхөн төлөх учраас НЗДТГ-аас иргэдтэй гэрээ байгуулна" гэж хэллээ.
Йордан улсын нутагт болсон дроны халдлагын үеэр АНУ-ын гурван цэрэг алагджээ
Сирийн хилийн ойролцоо Йордан улсын нутаг дэвсгэрт алба хааж байсан АНУ-ын гурван цэргийн алба хаагч өчигдөр нисгэгчгүй онгоцны халдлагад өртөж, амиа алджээ. Өөр 34 цэрэг ямар нэг хэмжээгээр шархадсан тухай Цагаан ордон мэдээлсэн байна. Энэ нь Газын зурваст дайн эхэлснээс хойш АНУ-ын армийн амссан анхны хүн хүчний хохирол болжээ. Ерөнхийлөгч Байден цохилтыг Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэл үйлдсэнийг мэдэгдэж, хатуу хариу арга хэмжээ авахаа амласан байна. “Халдлагын талаар баримт цуглуулах ажил үргэлжилж байгаа ч Сири, Иракт үйл ажиллагаа явуулдаг Ираны дэмжлэгтэй радикал зэвсэгт бүлэглэл үйлдсэн гэдгийг бид мэдэж байна. Буруутай бүх этгээдүүдэд бид цаг тухайд нь өөрийн сонгосон арга замаар хариуцлага тооцно” гэж Байдены мэдэгдэлд өгүүлжээ. Нисгэгчгүй онгоц өглөө эрт хуарангийн ойролцоо довтолсон нь хохирол их байх үндэс болсон гэж Пентагоны албаны эх сурвалж мэдээлсэн байна. Ираны дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг Ирак дахь Исламын Эсэргүүцэл нэртэй зэвсэгт бүлэглэл халдлагыг үйлдсэнээ хүлээжээ. Йордан улсын засгийн газар халдлага нутаг дэвсгэрт нь биш, хөрш Сирийн нутагт болсон гэж мэдээлсэн байна. “Америкийн зэвсэгт хүчнийг чиглэсэн халдлага Йорданы нутагт болоогүй. Сирийн нутаг дахь Аль-Танф баазад болсон” гэж Йорданы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Муханнад Мубайдин мэдэгджээ. Аравдугаар сарын 7-ны үйл явдлын дараа Газын зурваст Хамас-Израилийн дайн эхэлснээс хойш Ирак, Сири дэх Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд АНУ-ын зэвсэгт хүчний эсрэг 150 гаруй удаагийн халдлага зохион байгуулаад байна. Ням гарагийн халдлагаас өмнө өнгөрсөн хугацаанд АНУ-ын 70 орчим алба хаагч эдгээр халдлагуудын улмаас шархадсаны ихэнх нь тархиндаа гэмтэл авч байжээ. Хэдийгээр Цагаан ордон АНУ-ын зэвсэгт хүчин дайнд оролцож буйг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй ч Ойрх Дорнодод байлдааны ажиллагаа тасралтгүй явуулсаар байгаа. Тухайлбал Ирак, Сирийн нутагт Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүдийн халдлагын хариуд, Улаан тэнгисийн ачаа тээврийн замыг хамгаалахын тулд Йемений босогчдын байрлалуудад агаарын цохилт өгсөөр байна. Палестины Хамас зэвсэгт байгууллагын төлөөлөгч Сами Абу Зухри өчигдрийн халдлагын талаар “Америкийн гурван цэрэг алагдсан нь Газын зурваст үйлдэж буй хядлагыг зогсоохгүй бол тус улс улам их хор хохирол амсахыг анхааруулж байна. Газын зурваст Америк-Сионистуудын түрэмгийлэл үргэлжилсээр байвал бүс нутгийн нөхцөл байдал улам хурцдах болно” гэж мэдэгджээ.   Эх сурвалж: Reuters
Гандантэгчэнлин хийдийн лам хувраг нар гадна орчны зам талбайгаа цэвэрлэж эхлэв
Нэгдүгээр сарын 27, 28-н буюу амралтын өдрүүдэд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 25 байгууллагын 482 ажилтан, албан хаагч авто замын халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж ажиллажээ. Тодруулбал 111 тусгай зориулалтын машин, техникээр хусалт хийн, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй авто замууд, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 85 тонн бодис, 34 тонн давс цацаж, 656 тонн хар цас ачиж тээвэрлэсэн байна. Дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 4,326 аж ахуйн нэгж байгууллага орчны 50 метрийн цас мөсний цэвэрлэгээг хийжээ. Сар шинийн баярын үеэр Гандантэгчэнлин хийдийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг. Тиймээс Монгол түмний уламжлалт баяр тохиолдуулан Гандантэгчэнлин хийдийн 500 гаруй лам хувраг, ажилтан хийдийн дотор, гадна орчны явган хүний зам талбайг цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсэх нөхцөлөөс урьдчилан сэргийлж байгааг Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.
Масамичи Митани: Дулаан солилцууртай гэрт угаартах эрсдэлгүй
Япон улсын иргэн Масамичи Митани нь 1979 оноос хойш Ази, Африкийн орнуудын нисэх буудлын барилга байгууламжийн бүтээн байгуулалтад механик инженер мэргэжлээрээ ажилласан туршлагатай бөгөөд манай улсын “Чингис хаан” нисэх буудлын бүтээн байгуулалтад гар бие оролцсон инженер юм. Тэрбээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах шийдэл боловсруулснаа уншигчдад танилцуулж байна.   - Та Монгол улсад хэзээ, ямар зорилгоор ирсэн бэ? Мөн өөрийгөө танилцуулахгүй юу? - Би 2009 онд Улаанбаатарт ирж амьдран, Монголын механик инженерүүдтэй хамтарч “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын зураг төслийг боловсруулан, барилгын талбайн хяналтыг хийсэн юм. Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын ажил дуусаад нутагтаа буцаж очиход Японы Элчин сайдын яам, Монгол-Японы төв, Жайка ОУ-ын байгууллагаас Улаанбаатарын агаарын бохирдлыг багасгах арга зам байгаа эсэх талаар надад хандсан. Энэ асуудлын талаар 2019 он хүртэл маш их судалгаа хийлээ. Судалгааныхаа үр дүнд агаарын бохирдлыг багасгах аргыг олж, Япон болон Монгол улсад шинэ бүтээлийн патентаа Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн. Ингээд 2018 оноос хойш хийсэн туршилтуудын  үр дүнд галлагаанд ашиглагдах нүүрсний хэмжээг ердийн зуухтай харьцуулахад хоёр дахин бууруулах боломжтойг баталсан. Яг одоо би Улаанбаатарт “Митани Золо Теч” ХХК-аа байгуулаад, хүн бүрд өөрийн бүтээлээ танилцуулахаар шаргуу ажиллаж байна.   - Монголын агаарын бохирдлын гол шалтгааныг та юу гэж харж байна вэ? - Нүүрс түлсэн зуухнаас гарч буй утаанд агуулагдах хорт хийнүүд агаарыг бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Миний гол зорилго бол нүүрс шатаах үед ялгарах утааны хэмжээг хэрхэн бууруулах талаар олж мэдэх явдал байсан. Агаарын бохирдлыг бууруулах нэг арга бол зуухнаас ялгарч буй хийг шүүх. Хоёр дахь арга бол утааны хийн хэмжээг багасгах явдал. Үүний тулд зууханд түлдэг нүүрсний хэмжээг багасгах нь хамгийн зөв шийдэл юм. Галлагаанд ашиглагдах нүүрсний хэмжээг багасгахын тулд гэрийг гурван талаас нь сайжруулах судалгаа, туршилт хийсэн. Эсгийний хооронд нийтлэг ашиглагддаг гялгар цаасыг хавчуулж, тусгаарлагчийн гүйцэтгэлийг сайжруулсан. Өөрөөр хэлбэл, эсгий дундуур хүйтэн агаар орохоос сэргийлж битүүмжлэл сайжирна. Дараа нь гэрийн дотор талд буюу хана, унины гадна талд хамгаалалтын, дулаан ойлгодог материалаар дулаалсан. Дулаан ойлгодог материал нь нүүрсний зуухнаас гарч буй дулааныг хана, дээврээс буцаагаад ойлгоно. Энэ нь цацрагийн дулааныг гадагш алдахаас сэргийлж байгаа юм. Туршилтын үр дүнгээс үзэхэд гаднах агаарын температур -20 хэм хүртэл буурахад хэрэглэсэн нүүрсний хэмжээ уламжлалт зуухтай харьцуулахад хоёр дахин багассан. Ашигласан нүүрсний хэмжээ хоёр дахин багассан учраас агаарыг бохирдуулдаг хийн хэмжээ ч мөн хоёр дахин багасна гэсэн үг. Манай сайжруулсан гэр ерөнхийдөө ийм зарчимтай. - Монгол улсад угаарын хордлогын улмаас жил бүр олон хүн харамсалтайгаар нас бардаг. Таны боловсруулсан технологи нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлогын эрсдэлийг бууруулна гэсэн үү? - Сайжруулсан гэр дулаан буюу агаар солилцууртай. Хэрэв Монгол гэрт дулаан солилцуур ашиглавал угаарын хордлогын улмаас хэн ч амь насаа алдахгүй. Та бүхэнд тайлбарлая. Би янданд суурилуулдаг, гадна агаарыг гэрт бүлээсгэн нэвтрүүлэгч, цилиндр хэлбэртэй дулаан солилцуур зохион бүтээсэн юм. Ингэснээр зууханд байгаа нүүрс шатах үед цилиндр яндангаар дамжин гэр доторх агаар гадагшилдаг. Гэр бүхэлдээ битүүмжлэлтэй тул гэрээс гарч буй агаарын хэмжээтэй тэнцэх хэмжээний гаднах агаар дулаан солилцуураар дамжин өнгөрч, энэ үед яндангийн гаднах дулаанаар бүлээсэн, гэрт орж ирнэ. Жишээлбэл, хоосон вискиний шилний (гэр) тагийг нь аваад амыг нь (яндан) дээш харуулан усанд (гадаа) дүрвэл гадагшилсан агаартай тэнцүү хэмжээний ус (гадна агаар) шилэнд дүүрдэгтэй ижил зарчимтай юм. Гэрийн гадна болон дотор агаарын урсгал тасралтгүй эргэлдэх учраас хүмүүс нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлогын улмаас үүсэх эрсдэлд өртөхгүй. Нүүрстөрөгчийн дутуу ислийг хэмжигч төхөөрөмж ашиглан хэмжсэн бөгөөд бүрэн аюулгүй болохыг туршилтаар баталсан. - Угаарын хордлогыг бууруулах энэ технологийг Монголд нэвтрүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ? Та үүнийг хэрхэн шийдсэн бэ? - Энэ технологио эхлээд уламжлалт зуухан дээр туршсан. Сайжруулсан гэрийн янданд дулаан солилцуур суурилуулаад уламжлалт зуух тавихад шаталтын температур өндөр, яндангийн эргэн тойрон дахь агаарын температур ч өндөр, дээшлэх агаарын урсгал нэлээд хүчтэй байсан. Яндангийн дээд хэсэгт байрлуулсан дулаан солилцуур гаднаас агаар оруулахыг оролддог боловч яндангийн эргэн тойронд дахь, доороос дээш гарч буй хүчтэй агаарын урсгал нь гаднах агаар ороход хүндрэл учруулж байсан. Яндангийн хэлбэрийг өөрчлөх туршилтууд хийсэн ч амжилттай байгаагүй. Энэ үед З.Золжаргал инженерийн зохион бүтээсэн утаа гаргадаггүй, уугьдаггүй Ариунгал зуухтай танилцаж, энэ зуухтай хосолсон туршилт хийж эхэлсэн. Ариунгал зуухны онцлог нь шаталтын температур жигд, дулаанаа сайн түгээдэг, яндан доторх утааны температур мөн бага, яндангийн эргэн тойронд дээшээ чиглэсэн агаарын урсгал сул, бараг байхгүй. Дараа нь гэр лүү орох, дулаан солилцуураас доош чиглэсэн агаарын урсгал нь яндангийн эргэн тойронд дээш чиглэсэн агаарын урсгалаас хамаагүй хүчтэй байдаг тул гаднах агаар нь дулаан солилцуураар дамжин гэр лүү жигд нэвтэрч байсан. Ариунгал зууханд нүүрс нэмээд өглөө сэртэл буюу 8-аас дээш цаг дулаанаа барьдаг. Туршилтаар 18 хүртэлх цагийн турш нүүрс шатаж, дулаанаа барьж байсан нь бүртгэгдсэн. Удаан хугацаанд нүүрсээ бүрэн шатаадаг онцлогтой Ариунгал зуухыг дулаан солилцуур бүхий сайжруулсан гэртэй хослуулснаар хэрэглэгчдийн жил бүр авах нүүрсний хэмжээ багасаж, хэдхэн жилийн дараа зардлаа нөхнө. Өөрөөр хэлбэл, нүүрс худалдан авах зардлыг жил бүр хоёр дахин хэмнэх боломжтой гэж бид тооцоолсон.     - Улаанбаатарын агаарын бохирдлыг сайжруулахын тулд урт хугацаанд ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна вэ? - Богино хугацааны хамгийн эхний зорилт бол зуухнаас гарах утаа болон хийн хэмжээг багасгах гэж үзэж байна. Урт хугацаандаа агаарын бохирдлоос салахын тулд хамгийн түрүүнд нүүрсийг өөр цэвэр түлшээр солих хэрэгтэй. Японд нүүрсний зуухны оронд харьцангуй аюулгүй, керосин зуух элбэг байдаг. Цахилгаан зуухны хувьд цахилгааны төлбөр өндөр гардаг учраас нийтийн халаалтын төхөөрөмж болж чадаагүй. Дараа нь хийн зуух гарч ирэв. Анх пропан хийгээр ажилладаг хийн зуухнууд олны танил болсон ч пропан хийнээс үүдэлтэй дэлбэрэлтүүд гарч, хүмүүс аюултай гэж ойлгоод нийтээрээ төдийлөн ашиглахгүй байгаа. Үүний дараа хийн хоолойгоор дамжуулан айл бүрд байгалийн хий (LNG) нийлүүлэх, хийн халаагуурт хий холбож, халаах арга түгээмэл болсон. Энэ нь пропан хийнээс хямд тул олон орон сууц үүнийг ашигладаг хэвээр байна. Пропан хийн халаалтыг уулын мухар гэх мэт байгалийн хийн хоолой хүрэх боломжгүй алслагдсан газруудад түгээмэл ашиглаж байгаа. Шаталтын явцад үнэр гаргахгүй, агаарыг хэт бохирдуулдаггүй учраас дээрх хоёр хийн зуух хоёулаа цаашид түгээмэл хэрэглэгдэнэ гэж бодож байна. Түүнээс хойш airconditioner гэж нэрлэгддэг дулааны насосын цахилгаан халаагуурыг ерөнхий халаалтын арга болгон өргөнөөр ашиглах болсон. Үүний үр дүнд Японд агаарын бохирдол бүрмөсөн алга болсон. Энэ амжилтад нэлээн урт хугацаа шаардсан шүү. Урт хугацаанд авах арга хэмжээ нь тухайн улсаас хамаарч өөр өөр байх болов уу. Монгол улсын хувьд аль арга нь хамгийн сайн, хамгийн оновчтой болохыг анхаарч, тооцоолж үзээд шийдэх хэрэгтэй гэж би бодож байна. - Митани, та гэр хороололд амьдарч буй хүмүүст өөр ямар зөвлөгөө өгөх вэ? - Би сайжруулсан гэрийг санал болгомоор байна. Энэ нь гэрийн дулаалга, битүүмжээ сайжруулахыг хэлээд байгаа юм. Мөн гэр доторх чийгшилд би санаа зовж байна. Гэр доторх харьцангуй чийгшил 20% орчим байх нь монголчуудад таалагдаж байгаа боловч харьцангуй чийгшлийг 30%-аас 40% болгон бага зэрэг нэмэгдүүлснээр гэрт байхад илүү дулаахан, таатай мэдрэмж төрөх болно. Энэ нь чийгийг бага зэрэг нэмэгдүүлбэл ижил хэмжээний дулааныг мэдэрч, нүүрс бага хэрэглэдэг гэсэн үг. Япончуудын хувьд агаарын чийгшил 40%-аас доош ороход хоолой хатаж, амьсгалын замын үйл ажиллагаа суларч, томуунд өртөмтгий болдог. Чийгшил нь амьсгалын замын өвчний эрсдэлийг бууруулдаг давуу талтай юм. - Та цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ? - Би Ариунгалын системийг Улаанбаатар хот болон орон нутагт нэвтрүүлж, цаашлаад гадаадад дэлгэрүүлэхээр төлөвлөж байна. Япон хүний ​​хувьд Монголд хөнгөн үйлдвэрлэлийн салбар хөгжөөгүй гэж ярих нь зохимжгүй ч үнэхээр хөгжөөгүй гэж үзэж байна. Ариунгал зуухыг дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой. Монголдоо үйлдвэрлэснээр төмрийн үйлдвэрлэл, төмөр хавтан боловсруулах зэрэг үйлдвэрлэл эрхэлдэг олон арван хувь хүн, байгууллагын бизнес хөгжинө. Цаашлаад хөнгөн үйлдвэрээс эхлээд Монголын үйлдвэрлэл бүхэлдээ идэвхэжнэ гэдэгт итгэж байна. Би ч гэсэн энэ шилжилт, хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, хүчин чармайлт гаргахаар хичээн ажиллаж байна. - Утааг багасгахын төлөө оюун ухаан, мэдлэг туршлага, цаг заваа зориулан ажиллаж буй Митани танд талархлаа илэрхийлье. Цаашдын ажилд нь амжилт хүсье.
ОБЕГ: Эр зоригт хөвгүүдээ бид мартахгүй
Монголын ард түмэн албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Онцгой байдлын албаны аврагч, гал сөнөөгч эрэлхэг гурван хөвгүүнээ өнөө өглөө үүрээр эцсийн замд нь үдэж, салах ёс гүйцэтгэлээ. Онцгой байдлын ерөнхий газрын харьяа "Аврагч" спорт хороонд болсон салах ёс гүйцэтгэх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож, төрөл төрөгсөд болон эрэлхэг аврагч дайчдад дахин гүн эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ. Салах ёслолд Монгол Улсын Шадар сайд, Төрийн ёслол хүндэтгэлийн алба, Хот болон Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага, тус албаны бие бүрэлдэхүүн, төрөл төрөгсдийн төлөөлөл 500 орчим хүн оролцож, эрэлхэг хөвгүүдээ гүн хүндэтгэлтэйгээр эцсийн замд нь үдлээ. Гэр бүл төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Эр зоригт хөвгүүдээ эгнэгт бид мартахгүй.Эр зоригт хөвгүүдээ эх орон нь мартахгүй.                         Эх сурвалж: НОБГ, ОБЕГ
ҮЙЛ ЯВДАЛ: “Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын судалгаа-2023” үр дүнг танилцуулна
Шангрилла зочид буудлын Их танхимд 09:00 цагт Эдийн засаг, хөгжлийн яам, Азийн Хөгжлийн Банк (АХБ) хамтран “Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын форум” зохион байгуулж байна.  Туушин зочид буудлын Соёмбо танхимд 09:00 цагт “Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын судалгаа-2023” үндэсний хэмжээний түүвэр судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулна. Чингүнжавын хөшөөний хажууд 11:40 цагт Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцэн Монголын Ардчилсан Холбооноос орон даяар эсэргүүцлийн өдөр болгон зарлаж бүх аймаг дүүрэг салбар хороод эсэргүүцэл илэрхийлнэ.  Үндэсний мэдээллийн төвд 11:00 цагт Бүлэглэлд зориулсан хууль батлахыг ахмадууд эсэргүүцэж байгаа талаар мэдээлэл өгнө. 11:30 цагт Тэнгэрийн хутагт бүжгэн жүжгийн хэвлэлийн хурал зохион байгуулагдана. Тус хуралд Цомнол бичсэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбат, Хөгжмийн зохиолч Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Ш.Өлзийбаяр, Ерөнхий бүжиг дэглээч Соёлын тэргүүний ажилтан Х.Хашхүү болон гоцлол бүжигчид оролцоно. 12:00 цагт УИХ-аас ногоон автобусны худалдан авалтыг хянан шалгах түр хороо байгуулсан талаар АН-аас байгуулагдсан ажлын хэсгээс мэдээлэл хийнэ.
Украины армийн зэвсгийн нийлүүлэлтээс $40 саяыг хулгайлсан албан тушаалтнуудыг баривчилжээ
Украины аюулаас хамгаалах алба (СБУ) Бямба гарагт тус улсын армийн зэр зэвсгийн нийлүүлэлтэд зориулагдах ёстой байсан $40 саяын хөрөнгийг завшсан таван хүнийг баривчилжээ. Тэдгээрийн хоёр нь Украины батлан хамгаалах яамны албан тушаалтнууд байсан байна. Тэд Украины армид 100,000 ширхэг миномётын сум нийлүүлэх гэрээг Львов Арсенал хэмээх жижиг компанитай байгуулахдаа тус компанийн удирдлагуудтай хуйвалдаж, их хэмжээний хөрөнгө завшсан гэнэ. Батлан хамгаалах яам энэхүү гэрээг өнгөрсөн оны наймдугаар сард байгуулахдаа төлбөрийг нь бүрэн шилжүүлжээ. Гэтэл гэрээ байгуулсан компани сумаа нийлүүлээгүйгээс гадна төлбөрийн зарим хэсгийг Балканы хойгийн нэг улсын банк руу шилжүүлсэн юм байна. Нийтдээ таван хүнийг баривчилсны нэг нь хил давах гэж байгаад саатуулагдсан тухай СБУ мэдээлжээ. Тэд бүгд 12 хүртэл жилийн хорих ял эдлэх магадлалтай юм байна. Украин улс Европын Холбоо болон НАТО-д элсэхийн тулд авлигын хэмжээгээ бууруулах шаардлагатай байгаа. Ерөнхийлөгч Володимир Зеленский шаардлагыг хангахын тулд төрийн албан тушаалтнуудын авлигатай ширүүн тэмцэл явуулж байгаа юм. Өнгөрсөн есдүгээр сард тэр батлан хамгаалахын сайд Олексий Резниковыг огцруулж байв. Резников өөрөө ямар нэг хэрэгт шууд холбогдоогүй ч түүний дор ажилладаг зарим хүмүүс Украины армийн хоол хүнсний нийлүүлэлтээс хөрөнгө мөнгө завшсан хэрэгт шалгагдаж байгаа. Зеленский бас өнгөрсөн онд иргэдийг цэрэг татлагаас авлига авч чөлөөлж байсан орон нутгийн удирдлагуудыг бөөнд нь халсан юм. Резниковын албан тушаалд Крымийн татар үндэстэн Рустем Умеров томилогдоод байгаа. Түүнийг зэвсэгт хүчний салбар дахь авлигыг үндсээр нь устгах даалгавартай томилогдсон гэгдэж байна. Гэрээний төлбөрийн зарим хэсгийг Львов Арсенал компанийн данснаас буцааж авахаар болсныг СБУ өчигдөр мэдээлжээ. Баривчилгаа болохын өмнөх шөнө Оросын талаас Украины дөрвөн мужийн нутаг дэвсгэрт дрон болон пуужингийн довтолгоо явуулсан байна. Нийтдээ найман Шахед дрон, хоёр Искандер пуужин, гурван С300 пуужингаар довтолсны дөрвийг нь устгаснаа Украины агаарын зэвсэгт хүчин мэдээлжээ. Цохилтын улмаас нийтдээ гурван хүн шархадсан байна.   Эх сурвалж: The Guardian
Британийн экстрем спортын тамирчин шүхэр задраагүйн улмаас Тайландын өндөр барилга дээрээс унаж амиа алджээ
Британийн иргэн, экстрем спортын тамирчин өндөр барилга дээрээс үсэрч амиа алдсан тухай Тайландын цагдаагийн албанаас өчигдөр мэдээлжээ. 33 настай эрэгтэй тус улсын аялал жуулчлалын төв Паттаяа хотын 29 давхар өндөр барилга дээрээс шүхрээр буух гэж байгаад Бямба гарагийн орой осолдсон байна. Цагдаа нар ослын газраас цэнхэр өнгийн задраагүй шүхэр олжээ. Талийгаач туршлагатай шүхэрчин байсныг түүний сошиал хуудаснаас мэдсэн байна. Гэрчүүдийн мэдээлснээр шүхэрчний найз нар үсрэлтийг баримтжуулахаар дээвэр дээр дүрс бичлэг үйлдэж байжээ. Сүүлийн жилүүдэд өндөр барилга байгууламж дээрээс шүхрээр буух спортын төрөл Зүүн Өмнөд Азид амьдардаг гадаадын иргэдийн дунд түгээмэл болоод байгаа. Тэд энэ үйлдлээ сошиал сүлжээгээр хүмүүст үзүүлж, орлого олдог болсон байна. Гэхдээ газарт хүрэхээс хэдхэн секундийн өмнө шүхрээ задлах шаардлагатай байдаг тул маш аюултай төрөлд тооцогддог. Амиа алдах эрсдэл нь онгоцноос шүхрээр буух төрөлтэй харьцуулахад хамаагүй өндөр байдаг юм.   Эх сурвалж: BBC
MongolZ баг "eXTREMESLAND 2023"-д түрүүлж олон улсын тэмцээнээс анхны цомоо өргөлөө
www.oneesports.gg Counter strike-2 тоглоомын "eXTREMESLAND 2023" тэмцээн БНХАУ-ын Шанхай хотын Perfect World Esports Center-д гурван өдөр үргэлжилж өчигдөр дууслаа.  Азийн шилдэг найман баг цугларсан тус тэмцээнд манай улсын MongolZ аваргын цом өргөж 25 мянган ам.долларын эзэн болов. Ингэснээр 2016 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж буй "Extremesland" тэмцээнд анх удаа монгол баг түрүүлсэн юм. Мөн MongolZ баг олон улсын тэмцээнээс анх удаа цом өргөлөө хэмээн багийн тоглогчид онцлов. Тэд аваргын төлөө Хятадын чансааг тэргүүлэгч Lynn vision багтай тоглосон. ВО3 журмаар явагдсан тус тоглолтод манай улсын баг өөрсдийн сонгосон Ancient дээр 13:3, өрсөлдөгчийн сонгосон Anibus дээр нэмэлт үе гаргаж 16:14 онооны харьцаатайгаар ялалт байгуулсан. Сүүлийн тоглолтод 910 буюу Б.Өсөхбаяр 26 kill-тэй багаа тэргүүлжээ. Харин багийн ахлагч Б.Гарьдмагнай буюу blitz 24 kill хийснээр удаалсан байна.  Мөн өнгөрсөн Бямба гарагт MongolZ баг "Intel Extreme Masters Chengdu 2024" тэмцээний эрхийн төлөө Хятадын Tyloo-тэй өрсөлдөж 0:2 онооны харьцаатайгаар ялагдал хүлээсэн. MongolZ багийн бүрэлдэхүүн:
Захиалагчийн хүсэлтээр мэдээг нийтлэхээс татгалзав
Захиалагчийн хүсэлтээр мэдээг нийтлэхээс татгалзав.
Ажиллах хүчний хомсдолд орсон Япон улс гадаадаас автобус, таксины жолооч авахаар бэлдэж байна
Япон улс гадаадаас авах тусгай мэргэжлийн ажиллах хүчний жагсаалтдаа дөрвөн шинэ салбарыг нэмэхээр төлөвлөж буй тухай тус улсын засгийн газрын эх сурвалж өчигдөр мэдээлжээ. Үүнд зам тээвэр, төмөр зам, ойн аж ахуй, мод боловсруулах салбарууд багтсан байна. 2019 онд нэвтрүүлсэн тусгай визээр мэргэжлийн ажилтан гадаадаас авах хөтөлбөр анх удаагаа шинэчлэгдэж байгаа нь энэ бөгөөд дээрх дөрвийг нэмснээр хамрах салбарын тоо нь 16 болох гэнэ. Ерөнхий сайд Фүмио Кишидагийн засгийн газар гуравдугаар сарын 31-нд дуусах одоогийн санхүүгийн жилд багтаан дээрх шийдвэрийг гаргахаар төлөвлөж буй тухай эх сурвалж мэдээлжээ. Хүн ам хөгширч, хүүхэд төрөлт буурсан нь Япон улсыг ажиллах хүчний ноцтой хомсдолд оруулж байгаа. Дээрх шинэчлэлтийг нэвтрүүлбэл тус улс гадаадаас автобус, такси, тээврийн автомашины жолооч нарыг авах юм. Гадаадаас ажилчин авах хөтөлбөрийн дагуу таван жилийн хугацаатай нэгдүгээр ангиллын визийг япон хэлний мэдлэгтэй, шууд ажиллах боломжтой хүмүүст өгдөг. Харин хоёрдугаар ангиллын визийн шаардлага хангавал оршин суух хугацаагаа хязгааргүй сунгуулж, гэр бүлээ Японд авчрах боломжтой болдог байна. Японы засгийн газар өнгөрсөн онд хоёрдугаар ангиллын визийн хамрагдах салбарыг хоёроос 11 болгон нэмэгдүүлсэн нь тус улсын цагаачлалын бодлогод гарсан томоохон өөрчлөлт болж байв. Гэхдээ хөтөлбөрийн хэрэгжилт засгийн газрын хүлээсэн үр дүнд хүрэхгүй байгаа гэдэг. 2019 оны дөрөвдүгээр сард хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд 2024 оны гуравдугаар сарыг дуустал 345,150 ажилчин гадаадаас авахаар тооцоолж байжээ. Гэвч өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар 200,000 орчим хүн нэгдүгээр ангиллын, ердөө 29 хүн хоёрдугаар ангиллын виз авсан байна.   Эх сурвалж: Kyodo News
Б.Оюун-Эрдэнэ: Хүн хоцрох айдастай болчихвол бусдын амьдрал, хувийн асуудлыг хэт их сонирхож эхэлдэг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав FOMO буюу "хоцрох айдас"-ын тухай сэтгэлзүйч, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. - Хоцрох айдас гэж юу вэ? - Орчин үед анхаарал татаж байгаа, маш сонирхолтой асуудлыг хөндөж байгаад талархаж байна. Хоцрох айдсыг "Fear of Missing Out" буюу Fomo гэж нэрлэдэг. Сэтгэл судлаачид 2000 оны эхээр хүмүүс интернэтийг идэвхтэй ашиглах үзэгдлийг тайлбарлахдаа хүмүүс аливаа үйл явдлаас хоцрох айдас мэдрэмжтэй холбоотой болохыг тогтоож энэхүү нэр томьёог ашиглах болсон. Сүүлийн жилүүдэд хоцрох айдсын үр нөлөөний талаар судалгаанууд эрчимтэй хийгдэж байна. Гэхдээ нэр томьёоны хувьд сүүлийн 20 гаруй жил хэрэглэгдэж байгаа ч анхнаасаа хүмүүст байсан мэдрэмж юм. - Сүүлийн жилүүдэд шинжлэх ухаанд энэ зүйл хэр их байр суурь эзлэх болсон бэ? - Өнөөгийн аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэж нэрлэгдэж байгаа мэдээллийн эрин зуунд хүмүүс улам бүр олон нийтийн сүлжээг ашиглах нь нэмэгдэж байна. Хосолмол нийгмийн хүмүүс гэж би нэрлээд байгаа. Яагаад гэвэл хүмүүс өөрт оногдсон цаг хугацаагаа бодит харилцаа болон цахим нийгмийн харилцаанд хослуулан зарцуулж байна. Үүнтэй холбоотой хүмүүс олон нийтийн сүлжээнээс их хэмжээний шүүлтүүргүй мэдээллийг хүлээн авдаг. Жишээлбэл хүмүүс бусдыг хэрхэн чөлөөт цагаа өнгөрөөдөг, ямар ажил, карьертай явна, тэр ч байтугай гэр орон. хувцас, хэрэглэл, ямар хоол идэж байгааг харж байдаг. Энэ бүгдийг харах нь өөрийгөө бусадтай харьцуулах, ямар нэгэн зүйлээс хоцроод байгаа юм шиг мэдрэмжийг хүнд хүчтэй төрүүлдэг гэсэн үг. Цахим сүлжээг идэвхтэй ашиглах нь хоцрох айдсыг бий болгодог эсвэл тухайн хүн хоцрох айдастай учраас цахим орчинд олон цагийг өнгөрөөдөг гэж судлаачид үзээд байгаа юм. Сэтгэлзүйч Эрин Вогелийн хэлснээр Fomo хүмүүс дараах шинж чанартай. Аливаа зүйлд цаг хэтрүүлэх буюу удаан хугацаагаар цахим орчинд байх. Биеийн ядаргаа. ядарч сульдсан мэдрэмж үргэлж мэдрэх. Төвлөрөх чадвар муудах, нойргүйдэх гэх мэт. - Хоцрох айдас хүний сэтгэцийн эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ? - Fomo бол сэтгэл зүйн эмгэг биш. Өөрөөр хэлбэл эмгэг, өвчин огт биш. Гэхдээ хүний ажил, амьдрал, өөрийгөө үнэлэх үнэлэмж, сэтгэл зүй, бие махбодод сөрөг нөлөөтэй. Хэт бусдын тухай, ялангуяа өөрөөс нь амжилттай яваа хүмүүсийн мэдээллийг байнга өдөр тутам авах нь сөрөг нөлөөтэй. Ялангуяа тэр хүний амьдралд шийдвэрлэх асуудал их байх тусмаа Fomo-д их автана. Интернэтээс өмнө хүмүүст өөрийгөө бусадтай харьцуулах, хоцрох айдаст автах тохиолдол байсан ч орчин үеийн мэдээллийн хурдтай нөхцөлд улам бүр нэмэгдсэн. Ингэснээрээ өсвөр насныхны сэтгэл зүйд илүү их хор хөнөөл учруулах болсон. Хүн бүрийн амьдрал адилгүй шүү дээ. Бид заавал хэн нэгэнтэй адил байх албагүй. Өөр өөрийн хувь тавилангаар амьдралыг туулаад дуусна. Гэвч олон нийтийн сүлжээ энэ ойлголтыг өөрчлөөд байна л даа. Зарим хүмүүс олон мэдээллийг өдөр бүр авах бүрдээ өөрийн нөхцөл байдалтайгаа харьцуулж, санааширч байдаг байна. "Түүн шиг гоё, сайхан байж чадахгүй, би хичээгээд ч ийм болж чадахгүй" гэж өөртөө урам хугарах, гутрах, шантрах гээд олон асуудалтай тулгарна. Асуудалд бодит бусаар хандаж ямар нэг зүйлээс хоцорч байна мэдрэмжтэй больчихдог. Үүний үр дүнд урам нь хугарч, өөрийгөө дутуугаар үнэлдэг, өөртөө сэтгэл дундуур болчихдог. Хэт бусдын тухай, ялангуяа өөрөөс нь амжилттай яваа хүмүүсийн мэдээллийг байнга өдөр тутам авах нь сөрөг нөлөөтэй Энэ нь сэтгэл зүйн тулгамдсан асуудал болчихдог. Тиймээс сэтгэл зүйн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Хүн бусдаас суралцах, үлгэр дуурайл авах эрхтэй, гэхдээ хоцрох айдаст автаж болохгүй. Өөртөө талархаж, өөрийн сайн талаа ямагт зүлгэж, өөрийн гэсэн эрхэмлэх үнэт зүйлтэй, өөрийн амьдралаараа л амьдрах нь сайхан гэдгийг ойлгох хэрэгтэй. Амьдрал олон өнгөтэй. Олон нийтийн сүлжээнд байгаа гоё сайхан бүхэн гоё биш. Дийлэнх хувь нь бизнес зорилготой гэдгийг л анхаарах нь чухал шүү гэж хэлмээр байна. - Энэхүү айдсаасаа салж чадахгүй бол юу болох бол? - Хэрэв хүн хоцрох айдастай болчихвол бусдын амьдрал, хувийн асуудлыг хэт их сонирхож эхэлдэг. Батаа яасан бол, Дулмаа яасан бол гэх мэт бусдын тухай илүү их боддог, сонирхдог. Өөрөөр хэлбэл би өнөөдөр юу хийх вэ гэж бодох биш Батаа юу хийж байгаад илүү анхаарч эхэлдэг. Тиймээс орхигдсон, хоцрогдсон мэдрэмжийг авч бүх зүйлд сэтгэл ханамжгүй болж эхэлдэг. Цаашлаад амьдралын идэвх бүтээмж буурах, түгшүүр, айдаст автах, бие махбодын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. - Хүн мэдлэг боловсролгүй байх нь хоцрох айдас их хэмжээгээр байх шалтгаан болдог уу. Нийгмийн ямар бүлэгт энэ шинж тэмдэг их илэрдэг вэ? - Fomo үүсэх нь мэдлэг боловсролоос илүү хүний сэтгэл зүйн төлөв байдалтай холбоотой. Хоцрох айдсыг үүсгэх хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт гар утас болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь өөрийгөө бусадтай харьцуулах нөхцөлийг өөрийн эрхгүй бүрдүүлж байгаа нь голлох шалтгаан юм. Хоёрдугаарт тухайн хүний сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн байдал, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь доогуур байгаа бол аливааг энгийн зүйл хэмээн хүлээн авч чадахгүй өөрийгөө бусдаас муу байна гэж боддог. Fomo өөртөө сэтгэл ханамжгүй байдаг, өөрийнхөө давуу тал, үнэ цэнэ, сайн сайхан зүйлийг олж харахгүй байгаа бүлгийнхэнд илүү илэрнэ. - Хоцрох айдас дээр тулгуурлан компаниуд хэрхэн бараагаа борлуулдаг вэ. Жишээ нь шинэ кино нээлтээ хийх үед бүх нийтээрээ шуурдаг, Iphone шинэ загвар гарах үед зайлшгүй шаардлагагүй ч авах зэрэг үйлдэл нь хоцрох айдас мөн үү? - Яг тийм. Энэхүү жишээ нь хоцрох айдас үүсгэх нэг шалтгаан. Гадны орнуудад Fomo маркетинг гэдэг нэр томьёо ч байдаг. "Та хоцорлоо, яараарай" гэдэг сурталчилгаа элбэг байдаг даа. Энэхүү маркетингийн арга нь "Би бусдаас хоцроод байна, хоцорчихвол яана аа" гэх дотоод айдсыг бий болгодог. Компаниуд хэрэглэгчдийн энэ сул тал дээр маш сайн ажилладаг. Амьдрал олон өнгөтэй. Олон нийтийн сүлжээнд байгаа гоё сайхан бүхэн гоё биш. Дийлэнх хувь нь бизнес зорилготой гэдгийг л анхаарах нь чухал Fomo үүсгэх сурталчилгаа яаж явдаг вэ гэвэл хүмүүс бүтээгдэхүүн худалдан авч байгааг харуулах, урамшууллын хугацаа дуусах хүртэл тоолох цагийг харуулах, хүмүүс хэрхэн бужигнаж байгааг харуулах зэргээр явагддаг. Энэхүү худалдаанд оролцохгүй бол хоцрох айдас хүмүүст бий болно. -Хоцрох айдастай байхад давуу тал бий юу? - Хоцрох айдас нь зарим хүмүүст мотиваци, өөрийгөө хурцлах, илүү хичээх шалтгаан болно. Гэхдээ илүү хичээдэг, хүчирхэг, өөрийн үнэ цэнээ мэддэг хүмүүст яг үнэндээ хоцрох айдас байхгүй. Тиймээс Fomo давуу тал гэж байхгүй, сөрөг үр дагавар л гэж бий. - Эсрэгээрээ Jomo буюу баяр баясал гэдэг ойлголтыг хоцрох айдастай зэрэгцүүлж ярьдаг болж. Эдгээрийн ялгаа юу вэ? - Fomo-той хүний хийдэг зүйлсийн эсрэг үйлдэл хийх. Таныг аз жаргалтай болгодог тэр зүйлдээ төвлөр. Таныг юу аз жаргалтай болгодог вэ түүнийгээ хий. Аз жаргал, баяр баясгаланг бүтээ гэсэн үг. Бүх зүйлд оролцох гэж гүйх биш хамгийн ач холбогдолтой, баяр баясалтай зүйлдээ заавал цаг гаргаж бай гэж энгийнээр хэлмээр байна. - Монголын нийгэмд Fomo-той хүмүүс давамгайлдаг уу? - Fomo-г өдөөгч гол хүчин зүйл бол цахим хэрэгцээ. Монголчууд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг маш идэвхтэй ашигладаг. Цахим орчин нийгмийн харилцаанд маш том зай эзэлдэг. Ялангуяа манай улсын хувьд эдийн засгийн нөхцөл байдал хүнд, цалин бага, баялгийн тэгш бус хүртээмжтэй, авлига гээд нийгмийн олон асуудал нь цахим орчинд иргэдийг бухимдалд хүргэдэг. Үүнээс үүдэлтэйгээр ч хоцрох айдас үүсэж байгаа. - Хоцрох айдсаа хэрхэн давж туулах вэ? - Fomo-г ялна, даван туулна гэдэг нь өөртөө сэтгэл ханамжийг өгнө гэсэн үг. Тиймээс амьдралын сэтгэл ханамжаа нэмэгдүүлэх алхмууд хийх явдал юм. Өөрт тань хоцрох айдас байна уу гэдгийг мэдэр. Түүний дараа өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөр. Хэрэв таны ажилтай гарцаагүй холбоотой биш л бол олон нийтийн мэдээллийн хэрэгслээс завсарлага ав. Тухайн цаг мөч, хүрээлэн буй хүмүүс, хүрээлэн буй орчинд илүү их анхаарал хандуулахыг хичээ. Бүх зүйлд оролцох гэж гүйх биш хамгийн ач холбогдолтой, баяр баясалтай зүйлдээ заавал цаг гаргаж бай Амьдралд дутагдаж байгаа зүйлийнхээ оронд одоо байгаа зүйлд анхаарлаа хандуулах нь маш чухал. Хөгжилтэй дурсамж, туршлагаараа тэмдэглэл хөтлөх, аялах гэх мэтээр аз жаргалтай, хөгжилтэй зүйл үүдийг амьдралдаа бий болгох хэрэгтэй. Ялангуяа байгальд гарч. бүтээлч хөдөлмөр хийх зэрэг нь тустай. - Хоцрох айдсыг эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүдэд өгөх тохиолдол байдаг уу. Тухайлбал "үеийнхэн чинь мундаг байхад чи ямар ч урагшгүй" гэх мэт хандлага зөв үү? - Манай эцэг, эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ харилцах, тэднийг ойлгох тал дээр алдаа дутагдал гаргах нь түгээмэл. Аль ч насны хүүхдийн сэтгэл зүй маш эмзэг. Гэтэл хүүхдийнхээ нас, сэтгэл зүйн онцлогийг мэдэхгүйгээс гаргадаг алдаануудын нэг бол бусад хүүхдүүдтэй харьцуулах, адил байхыг шаардах, эсвэл өөрийн дутуугаа хүүхдээрээ гүйцээх нөхөх гэж шахах зэргээс үүдэлтэйгээр хүүхдүүдэд хоцрох айдас бий болдог. "Чи бусадтай адил байх ёстой" гэх нь нэг талаас хоцрох айдас үүсгэх шалтгаан мөн. Хүүхдээ бусадтай адил байхыг шаардах бус илүү өөртөө итгэлтэй, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, өөрийнхөө хүсэл, зорилгоор эрч хүчтэй хичээдэг хүн болгон өсгөхөд анхаарах ёстой. Үүний тулд хүүхдийнхээ бодит хичээл зүтгэлийг магтан урамшуулдаг, илүү итгэж найдаж байгаагаа илэрхийлдэг, хайрладаг, хүндэлдэг, ярилцдаг байх хэрэгтэй. Шүүмжлэх бус дэмждэг, хамтардаг, загнах зэмлэх бус сонсож зөвлөдөг байх маш чухал. Учир нь эерэг хандлагын үр дүнд хүүхэд өөртөө итгэлгүй болох, өөрийгөө үнэ цэнгүй гэж мэдрэхээс урьдчилан сэргийлдэг юм. Хүүхдэдээ дахин давтагдашгүй цорын ганц үнэ цэнтэй хүн гэдгийг нь ойлгуулж, амьдрал олон янз гэдгийг мэдрүүлж өсгөх нь чухал.
KING TOWER: 5-р ээлжийн орон сууцнаас сонголтоо хийгээрэй
KING TOWER: 5-р ээлжийн нүүж ороход бэлэн орон сууцны танилцуулга KING TOWER: Байршил болон төлөвлөлтийн давуу талууд KING TOWER: 114 мкв 4 өрөө орон сууцны танилцуулга KING TOWER: Хотхоны давуу талууд 1. KING TOWER: 5-р ээлжийн нүүж ороход бэлэн орон сууцны танилцуулга Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд, эрүүл цэвэр агаартай, дахин давтагдашгүй байршилд сүндэрлэж буй Кинг Тауэр 5-р ээлжийн орон сууц –ыг танилцуулж байна. King tower 5-р ээлжийн орон сууцны хамгийн гол давуу тал нь орчин үеийн барилгын шинэлэг шийдэл болох гантиг бонд, шилэн фасадтай ба айл бүрд байгалийн гэрэл бүрэн тусах төлөвлөлт, мөн террасыг төлөвлөснөөрөө онцлог юм.   Бельги улсын Reynaers брэндийн шилэн фасад, гантиг бонд бүхий экстерьерийн шийдэл нь илүү цэлгэр уужим орон зайг танд мэдрүүлнэ.  Reynaers, Kohler, TerHurne, Schuco, Miele, Hormann зэрэг дэлхийн шилдэг брэндүүдээр тоноглогдсон Кинг Тауэр 5-р ээлжийн орон сууц нь 58-157 мкв бүхий 2-5 өрөө болон Penthouse орон сууцны сонголтуудыг танд санал болгож байна. 2. KING TOWER: Байршил болон төлөвлөлтийн давуу талууд KING TOWER апартмент нь таны цаг завыг хэмнэх хамгийн зөв байршилд буюу Чингисийн талбайгаас 3км зайд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд байрлалтай.   Худалдаа үйлчилгээний томоохон төвүүд, улсын болон хувийн сургуулиудтай ойр байрлалтай тул таны үнэт цагийг хэмнэх давуу талуудтай. Түүнчлэн Богд хан уул, Хатан туул голын агаарын урсгалын нөлөөгөөр цэвэр цэнгэг агаартай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.   ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГЭЭС 10 МИНУТЫН ЗАЙД БАЙРШИЛТАЙ ТУЛ ХҮССЭН ҮЕДЭЭ ГЭР БҮЛЭЭРЭЭ АМАРЧ ЗУГААЛАХ БОЛОМЖТОЙ   ЧИНГИСИЙН ТАЛБАЙГААС УРАГШАА 3 КМ-ИЙН ЗАЙТАЙ ТУЛ ХОТЫН ТӨВ РҮҮ ХУРДАН ХУГАЦААНД ХҮРЭХ БОЛОМЖТОЙ Кинг тауэр 5-р ээлжийн орон сууц нь оршин суугчдынхаа амар тайван чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор нийт талбайнхаа 40%-д ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, амран суух сүүдрэвч зэрэг авто машингүй талбайг хотхон дотроо төлөвлөсөн.       ШВЕДИЙН HAGS БРЭНДИЙН ЗӨӨЛӨН ДЭВСГЭРТЭЙ, ХҮҮХДЭД АЮУЛГҮЙ ИЖ БҮРЭН ТОГЛООМЫН ТАЛБАЙ 3. KING TOWER: 114 МКВ 4 ӨРӨӨ ОРОН СУУЦНЫ ТАНИЛЦУУЛГА Та бүхэнд шалнаас тааз хүрсэн цэлгэр том цонхтой, орон зайн ухаалаг төлөвлөлттэй 114 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг танилцуулж байна. Энэхүү орон сууц нь гал тогооны хэсэг бүхий зочны өрөө, мастер унтлагын өрөө, хоёр хүүхдийн өрөө, хувцасны өрөөнүүдээс бүрдэхээс гадна үүдний хэсэг нь уужим саруул зайтай.                   4. KING TOWER: Хотхоны давуу талууд Кинг Тауэр апартмент нь хотхон дотроо 1000 хүүхдийн багтаамжтай сургууль цэцэрлэг, спорт комплекс болон бүх төрлийн хэрэгцээт худалдаа үйлчилгээний төвүүдийг төвлөрүүлснээрээ давуу талтай.   Хотхон дотроо Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, 1000 хүүхдийн багтаамжтай Монгол Билиг Оюун сургууль цэцэрлэгийн цогцолбортой ба тус сургууль нь стандарт биеийн тамирын заал, номын сан, иж бүрэн тоног төхөөрөмж бүхий гал тогоо, эко ногоон байгууламжтай.   Эрхэм та Кинг Тауэр апартментийн 5-р ээлжийн орон сууцнаас сонголтоо хийснээр дэлхийн шилдэг Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Монгол Билиг Оюун сургууль цэцэрлэгийн цогцолборт энхрий бяцхан үрсээ суралцуулах боломжтой.   Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч оршин суугчдадаа зориулан хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон фитнес, усан бассейн, спорт заалыг багтаасан King Club спорт комплекс хотхон дотор үйл ажиллагаа явуулдаг ба оршин суугчид хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой.     King Club спорт комплексийн фитнес заал нь Matrix брэндийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ба эрхэм та мэргэжлийн багш дасгалжуулагчийн тусламжтайгаар эрүүл амьдралын дадал зуршил, дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх боломжтой.   Испанийн алдарт Astral Pool брэндийн тоноглол бүхий, 5 эгнээ замтай, 25м урттай бассейнаар үйлчлүүлж, гэр бүлийн хамт чөлөөт цагаа эрүүл зөв боловсон өнгөрүүлэх боломжтой.   Түүнчлэн Америкийн тэргүүлэгч Dalla Riva брэндийн өндөр зэрэглэлийн модон шал бүхий спорт заал, VIP өрөөгөөр үйлчлүүлэн амарч тухлах боломжтой.   King Tower апартмент нь хотхон дотроо бүхий л хэрэгцээ, үйлчилгээгээ авах боломжийг бүрдүүлсэн 50 гаруй үйлчилгээний төвүүдийг цогцлоосон ба энэ нь оршин суугчдын үнэт цагийг хэмнэж, гэр бүлдээ илүү их цаг хугацааг зориулах боломжийг бий болгодог. ЭРХЭМ ТАНЫГ БЕЛЬГИ УЛСЫН REYNAERS БРЭНДИЙН ШИЛЭН ФАСАД, УУЖИМ ЦЭЛГЭР ОРОН ЗАЙ БҮХИЙ KING TOWER APARTMENT-ЫН 5-Р ЭЭЛЖИЙН ОРОН СУУЦНААС СОНГОЛТОО ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА. Веб сайт: www.kingtower.mn Борлуулалтын алба: 7227-9999
Г.Наранцэцэг, Б.Гончигсүрэн нарын дараагийн зогсоол Парис!
Эх сурвалж: IJF "Парис 2024" олимпын наадам дөхөж буй энэ үед жүдочид завгүй явна. Португалд болсон Гранпри тэмцээнд 90 орны 624 жүдоч оролцлоо. Манай улсаас нийт 15 жүдоч Иберийн хойгийг зорьж хоёр хүрэл медаль хүртэв. Эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг "С" хэсгээ толгойлж эхний тойрогт хийлээд Израилийн Тамар Малка, Колумбын Эрика Лассог буулган авч хэсгийн аваргын төлөө Японы Хикари Ёшиокад дийлдсэн юм.  Улмаар дагах барилдаанд Сербийн Андреа Стоядиновыг, хүрлийн төлөө БНАСАУ-ын Су Ён Жоныг ялснаар хүрэл медаль хүртэв. Энэ жинд манай тамирчныг ялсан Х.Ёшиока нутаг нэгт Кано Миякиг ялснаар алтан медаль зүүлээ.    Эх сурвалж: IJF Эрэгтэйчүүдийн -100 кг-д Б.Гончигсүрэн эхний тойрогт хийлсэн. Түүнтэй Бениний ахмад жүдоч Келтус Доссоу учраа таарсан ч дэвжээнд гараагүй юм. Хөлс гаргалгүй хоёр давсан манай жүдоч Германы Жорж Удсилауриг ялаад хэсгийн аваргын төлөө Испанийн Николоз Шеразадишвилид ялагджээ.  Дагах барилдаанд Киприйн Жоржос Кроуссаниотакисийг ялаад хүрлийн төлөө Японы Кайто Гринийг илүүрхсэнээр медалийн тавцанд гишгэлээ.  Хоёр медаль авснаар манай жүдочид багийн дүнгээр 15-д бичигдлээ.    Эх сурвалж: IJF Манай тамирчдын дараагийн зогсоол "Парис 2024" Их Дуулга. Ирэх сарын 2-4-нд болох тус Их Дуулгад манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй 10 тамирчин оролцохоор төлөвлөжээ.  50 дахь жилийнхээ ойг тэмдэглэж буй гэдгээрээ Парисын тэмцээнд өнөө цагийн шилдгүүд бүгд оролцох төлөвтэй. Францын алдарт Тедди Ринер аварга хүртэл хөлсөө гаргахаар бэлдэж байна. Өнгөрсөн жил 82 орны жүдочид медалийн төлөө өрсөлдсөн бол энэ жил 111 орны 669 жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ.
"ОХУ, БНХАУ-аас шатахуун тасралтгүй нийлүүлэгдэж байна"
Гэрэл зургийг MPA.mn Амралтын өдрүүдэд хотын захын зарим ШТС-д оочертой байсан бол өнөөдөр Яармаг дахь Шунхлай ШТС-д оочер үүссэн гэх мэдээлэл ирээд байна. Энэ талаар Ашигт Малтмал, Газрын Тосны Газраас тодруулахад "Шатахууны нөөц хангалттай байгаа. ОХУ, БНХАУ-аас тасралтгүй нийлүүлэгдэж байна. Шатахууны нөөц, нийлүүлэлтийн талаар УУХҮ-ийн сайд нийтэд мэдээлэл өгнө" гэв. Шунхлай компанийн ажилтан "Шатахууны тасалдал үүсээгүй. Агуулахаас шатахуунаа авч очих хооронд хүлээгдсэн байх" гэсэн тайлбарыг хэллээ. Улсын хэмжээнд 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар нийт 133,417 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 2,814 тн, АИ-92 автобензин 39,537 тн, АИ-95 автобензин 4,191 тн, Дизель түлш 82,483 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 37 хоног, АИ-92 автобензин 22 хоног, АИ-95 автобензин 52 хоног, Дизель түлш 30 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна гэж Ашигт малтмал газрын тосны газраас мэдээлжээ.  График: 2023-01-01 хойших шатахууны нөөцийн үлдэгдэл, шатахууны төрөл тус бүрээр
Хоёрдугаар сард болох хүчит бөхийн барилдааны ХУВААРЬ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Монголын Үндэсний бөхийн холбооноос ирэх хоёрдугаар сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарьтай танилцана уу. Хоёрдугаар сарын 3-нд 13:00 цагт Сар шинийн баярт зориулсан цолгүй залуу бөхчүүдийн “Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит” барилдаан, Хоёрдугаар сарын 4-нд 11:00 цагт Сар шинийн баярт зориулсан “Тарвалин” хийдийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан, Хоёрдугаар сарын 5-нд 15:00 цагт Сар шинийн баярт зориулсан Өсвөрийн бөхийн барилдаан /2008.01.01-с хойш төрсөн 16 хүртэлх нас/ Хоёрдугаар сарын 6-ны 11:00 цагт Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан, Хоёрдугаар сарын 7-нд 11:00 цагт Сар шинийн баярт зориулсан "Дашчойлин" хийдийн нэрэмжит, АЦЦБЗалуу 256 бөхийн уламжлалт барилдаан, Хоёрдугаар сарын 8-ны 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан /нэг, хоёрын даваа/, Хоёрдугаар сарын 9-нд 13:00 цагт Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан /Гурваас наймын даваа/, Хоёрдугаар сарын 17-нд 11:00 цагт Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан, Хоёрдугаар сарын 18-нд 11:00 цагт Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан, Хоёрдугаар сарын 23-нд 11:00 цагт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн хурц, бадрангуй арслан Баянзулын Лодойн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, Хоёрдугаар сарын 25-нд 13:00 цагт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, Мөн ирэх сарын 26-29-нд Үндэсний алтан цомын хагас шигшээгийн төлөөх барилдаанууд болно.
ХААН Банк харилцагчийн үйлчилгээндээ IDCXS:2022:02 стандартыг нэвтрүүлсэн Монголын анхны байгууллага боллоо
ХААН Банк харилцагчдадаа хүргэж буй бүтээгдэхүүн үйлчилгээгээ жилээс жилд сайжруулан, сэтгэл ханамжийг нь нэмэгдүүлэх, түүний дотор банкны үйлчилгээ үзүүлж буй суваг тус бүрийн үйлчилгээний чанарт илүүтэй анхаарч ажилладаг билээ. Энэ үндсэн зорилтын хүрээнд ХААН Банк үйл ажиллагаандаа Олон улсын дижитал хэрэглэгчийн туршлагын IDCXS2022:02 стандарт нэвтрүүлснийг Их Британийн Стандартын институтээс батламжиллаа. ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр АНЭУ-ын Дубай хотноо очиж батламжийн гэрчилгээг гардан авсан юм. Энэхүү стандарт нь 7 бүлэг, 356 дэд шалгуур бүхий чанарын үзүүлэлтүүдээс бүрддэг бөгөөд ХААН Банк уг шаардлагуудыг хамгийн өндөр түвшний гүйцэтгэлтэйгээр ханган олон улсын дижитал хэрэглэгчийн туршлагыг нэвтрүүлсэн Монголын анхны аж ахуйн нэгж боллоо. Тус 7 бүлэг шалгуур үзүүлэлт нь тухайн аж ахуйн нэгжийн харилцагчийн үйлчилгээний бодлого, дижитал бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, харилцагчийн үйлчилгээ авах замналын зураглал, гүйцэтгэлийн хэмжилт, үр дүн гэсэн олон хэсгээс бүрддэгээрээ онцлогтой.   ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр “ХААН Банкны дунд хугацааны бизнес болон дижитал стратегийн хүрээнд банкны нийт гүйлгээний 99 хувь, хэрэглээний зээлийн 68.4 хувийг онлайн болон цахим сувгуудаар олгож байна. Харилцагч хувийн мэдээллээ зайнаас дижитал сувгууд дээр шинэчлэн өөрчлөх бүрэн боломжтой болсон. Тийм ч учир бид цахим сувгуудаар хүргэж буй үйлчилгээгээ сайжруулах, харилцагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн дижитал хэрэглээг нэмэгдүүлэх, олон улсын дижитал банкуудын түвшинд үйлчилгээ үзүүлэхийн тулд IDCXS:2022:02 стандартыг нэвтрүүллээ. Сүүлийн хагас жилийн хугацаанд банкны бүхий л газар нэгжээс төлөөлөл оролцуулан өргөн цар хүрээтэй баг маш амжилттай ажилласны үр дүнд International Excellence буюу 91 хувийн гүйцэтгэл үзүүлж, энэхүү олон улсын стандартын сертификатaa хүлээн авч байгаадаа их баяртай байна. Энэхүү үнэлгээ нь ХААН Банк харилцагчдадаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон улсын дижитал банкуудын түвшинд үзүүлдгийг илэрхийлсэн үнэлгээ юм. Харилцагч банкны бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхож эхлэхээс үйлчилгээ авч дуусах хүртэлх бүхий л үе шатууд, мөн ажилтнуудын үзүүлж буй үйлчилгээний чанарын шаардлагуудыг уг стандарт цогцоор нь багтаасан төдийгүй тасралтгүй сайжруулалт хийхийг сануулдгаараа онцлог юм” хэмээн онцоллоо. Мөн Их Британийн Стандартын институтийн ерөнхий менежер, доктор Моханнад Абдель Кадер “Олон улсын дижитал хэрэглэгчийн туршлагын стандарт нь харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, байгууллагын ажилтнуудын идэвх санаачилга, дижитал орчин дахь үйл ажиллагааг сайжруулах гэхчлэн олон давуу талыг бий болгодгоороо ач холбогдолтой юм. ХААН Банк тус стандартын шалгуурыг ханган нэвтрүүлсэн нь тухайн байгууллага дижитал орчинд харилцагчийн үйлчилгээг хэрхэн үр дүнтэй, нарийн арга барилаар удирдан зохион байгуулж чадсаныг харуулж байна. ХААН Банкны нийт хамт олонд баяр хүргэе” гэлээ. ХААН Банк харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам бүрд хамгийн шилдэг, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхээр эрхэм зорилгодоо тусгасны дагуу цаашид ч үйлчилгээний чанар, харилцагчийн сэтгэл ханамжийг өндөр байлгахад онцгой анхааран ажиллах болно.   Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
"Налайх дүүрэгт хурдан морины үсэргээ зохион байгуулсан байж болзошгүй асуудлыг цагдаагийн байгууллагад өгсөн"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Засгийн газрын 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосон байдаг. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Налайх дүүрэгт хурдан морины уралдаан зохион байгуулсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар тус дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс тодруулахад "Налайх дүүрэгт том хэмжээний хурдан морины сунгаа, уралдаан болоогүй. Хэсэг бүлэг хүмүүс морио уралдаанд бэлтгээд үсэргээ хийсэн байж болзошгүйг цахимаар цацагдсан зураг дээрээс ажиглаад цагдаагийн байгууллагад өгсөн. Шалгаж байгаа. Уг зураг нь энэ оных мөн эсэхийг тогтооно. Налайх дүүрэгт хурдан морины сунгаа, уралдаан болоогүй, харин үсэргээ явагдаж байсныг хүмүүс зургийг нь авсан юм болов уу гэж бодож байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын тогтоол байдаг. Хэрвээ морины үсэргээ, сунгаа, уралдаан зохион байгуулсан бол тогтоол зөрчсөн болно. Хэн гэдэг иргэн тогтоол зөрчиж, морины үйл ажиллагаа зохион байгуулсныг Цагдаагийн байгууллага шалгаж байна. Морины үсэргээ зохион байгуулсан гэх мэдээлэл гарснаас хойш дүүргийн хэмжээнд хяналт шалгалтыг олон давтамжтай хийж байна. Энэ үед үсэргээ зохион байгуулсан, ноцтой зүйл ажиглагдаагүй. Гэхдээ шалгалтын ажиллагаа уяачдын жүчээгээр өргөн цар хүрээтэй үргэлжилж байна. Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгаа морины жүчээнүүд цоожтой байна. Тэгэхээр морио машин дээр ачиж ирээд үсэргээ хийсэн байж болзошгүй. Иргэдээс авсан мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Мөн морь унаж байгаа хүүхдэд хяналт тавьж байна. Одоогийн байдлаар Цагдаагийн байгууллагаас манай байгууллагад хурдан морины үйл ажиллагааны шалгалтын талаар мэдээлэл өгөөгүй байна. Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс цагдаагийн байгууллагатай хамтран өдөр, оройн цагаар хяналт тавьж байгаа юм. Ойрын хугацаанд морь уралдуулах гэж байж магадгүй гээд хяналтаа олон давтамжтай болгосон. Тухайн уяач өөрийн хүүхдээ морин дээр мордуулаад ойрхон зайд үсэргээ хийлгэвэл Засгийн газрын тогтоол зөрчсөн болно. Өөр айлын хүүхдийг ээж, аавтай нь зөвшилцөөд морь унуулж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Тавдугаар сарын 1-нээс хойш морио уралдуулж болох тул Засгийн газрын тогтоолыг зөрчихгүй байхыг уриалъя. Хурдан морины уралдаан, үсэргээ, сунгааг хориглосон тогтоолыг зөрчсөн тохиолдолд хүнд хэлбэрийн зөрчил, хүүхдийн эрх яригдах болохоор гэмт хэргийн шинжтэй болохыг үгүйсгэхгүй. Ногдох шийтгэлийг хуулийн байгууллага тогтооно" хэмээн ярилаа. Хориглосон хугацаанд хурдан морины үсэргээ, сунгаа, уралдаан зохион байгуулж байгаа газрын мэдээллийг 108, 102 дугаарт иргэд өгч болох юм байна.
"Тэнгэрийн Хутагт" бүжгэн жүжиг тайзан дээрээс бороо оруулах, усан оргилуур зэрэг шинэлэг шийдлээр үзэгчдэд бэлэг барина
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Их ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд зориулан бүтээсэн Тэнгэрийн хутагт бүжгэн жүжиг энэ сарын 31-нээс ирэх сарын 4 хүртэл "Корпорейт" зочид буудлын концертын танхимд болно. Өнгөрсөн оны долдугаар сарын 29-нд буюу Дорноговь аймгийн наадмын нээлтэд зориулан олны хүртээл болсон уг бүтээлийг Улаанбаатар хотын үзэгчдэд толилуулахаар болсон юм. Энэ талаар тус жүжгийн хөгжмийн зохиолч Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн (МУГЗ) Ш.Өлзийбаяр "Догшин хутагт Данзанравжаагийн намтарчилсан түүхийг бүжгэн жүжгээр дамжуулан олонд хүргэж байна. Нийт 80 уран бүтээлч уг жүжигт оролцож буй.  Данзанравжаа хутагт бол их соён гэгээрүүлэгч төдийгүй нэртэй яруу найрагч, чадварлаг хөгжмийн зохиолч гэдгээрээ алдартай. Тиймээс энэ бүжгэн жүжигт түүний бүтээсэн "Үлэмжийн чанар", "Хурмаст Тэнгэр", "Өвгөн шувуу" гэх мэт бүтээлийг нь оруулсан. Цомнолыг нь МУГЗ Л.Эрдэнэбат бичиж ерөнхий бүжиг дэглээчээр Х.Хашхүү ажилласан. Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, СУИС-ын оюутнууд, циркийн уран бүтээлчид оролцсон гэдгээрээ онцлог. Бүжгэн жүжиг ойролцоогоор 120-130 минут үргэлжилнэ. Нийт 21 бүжгийн зохиолтой. Зөвхөн бүжиг төдийгүй циркийн элемент болон балетын хэсгүүд багтсан шинэ төрлийн шинэлэг бүжгэн жүжиг болж буй. Мөн орчин үеийн тайзны шинэлэг технологиудыг ашигласан. Тодруулбал тайзан дээрээс бороо оруулах, усан оргилуур зэрэг шинэлэг шийдлээр үзэгчдэд бэлэг барина" гэж ярилаа.
СУРВАЛЖИЛГА: Цэцэрлэгийн багачууд “Цахим аялал”-аар хичээллэж байна
Өглөөний хүйтэн жаврыг үргээж, улсын маань хамгийн бяцхан сурагчид цэцэрлэгээ зорино. Ягаан, цэнхэр, ногоон өнгөөр гоёсон тэд яг л өвлийн цэцэгс шиг юм. Цантсан ороолтынх цаанаас бултганах амнаас нь зогсоо зайгүй уур савсаж, юу ч юм ярьсаар л явж байх шиг... Ямартай ч цэцэрлэгтээ тун баяртай ирж байгаа хүүхдүүдийг би харж байна. Тэд орохгүй гэж уйлсангүй. Аав ээжийгээ ч дагасангүй. Эгээ л миний байх ёстой газар энэ гээд мэдчихсэн, ээж аавыгаа үдээд л, эргэж нэг даллаад л яваад орчихлоо. Хүүхдүүдийн ирэх дуртай газар бол тэдний сэтгэлийг татсан газар байх нь лавтай. Улсынхаа хамгийн бяцхан сурагчидтай хамт өдрийг өнгөрүүлэхээр зорьж ирсэн энэ газар бол Нийслэлийн Хан-Уул дүүргийн 290-р цэцэрлэг. Үүдээр нь явж ороход нүдээрээ инээсэн залуухан багш намайг угтан мэндчилээд өөрийгөө Даваадолгор гэж танилцуулав. Бид явсаар 2 давхарт байх “Бэлтгэл А” бүлэгт орлоо. Ангийн голд ширээ засаж, хүүхдүүдээ суулгажээ. Тэдэн рүү дөхөн мэндлэхэд “Та сайн байна уу? Та сайхан амарсан уу?” гэж нэгэн зэрэг чанга дуугаар мэндийг минь мэдэв. Багш аль хэдийн хичээлээ орохоор бэлтгэжээ. Ингээд би хүүхдүүдийн ардах нь суув. Багш Энх-хүслэн охиныг хажуудаа зогсоогоод хэн нь өндөр, хэн нь нам байна вэ? гэж асууж хүүхдүүдтэй ярилцлаа. Өнөөдөр хэл ярианы хичээлээр ижил, эсрэг утгатай үгийг сурна аа гэж хэлээд зурагтаараа нэг хүүхэлдэйн кино үзүүлэв. Хүүхдүүд ч анхааралтай сайн үзэж байна шүү. Монголчуудын бүтээл бололтой. “Цахим аялал” гэсэн нэртэй, гол дүрийн охиныг Жижгээ гэж байх юм. Хүүхэлдэйн киноны агуулга нь үнэхээр ижил, эсрэг утгыг илэрхийлчхэж байна, хүүхдэд ойлгомжтой юм гээч. Хүүхэлдэйгээ үзэж дуусаад багш юу ойлгосон талаар асуухад хүүхдүүд ойлгосон зүйлээ ам уралдан ярьж гарлаа. Багш “Сайн байна” гэж хүүхдүүдээ урамшуулаад “За бүгдээрээ тоглоомоо тоглоё” гэв. Ингэж хэлэхтэй зэрэгцэн хүүхдүүд баярлан хашхиралдав. Зарим нь алгаа ташиж байна. Гэвч тэд суудлаасаа боссонгүй. Багш нөүтбүүкнийхээ нэг товчийг дарснаа “Эсрэг утга илэрхийлж байгаа зургийг олж холбоорой” гэсэн холбож тоглох дасгал даалгавар гаргаад ирэв. Энэ тоглоом нь хэд хэдэн үетэй байсан бөгөөд хүүхдүүдийг зөв хийхэд амжилттай хийлээ, баяр хүргэе гэж урамшуулж байв. Ингэж  “Цахим аялал” хичээлтэй танилцсан би олзуурхан, сурвалжилгынхаа гол өнцөг болгоё гэж шийдээд тэрхэн зуур гүүглдэж амжив. Энэ “хөөрхөн” хичээлүүдийг Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран бүтээжээ. Нийт 184 интерактив хичээл сургалтын нээлттэй платформ medle.mn дээр байршсан байгаа гэнэ шүү. Ингээд хичээлийн дараа багштай тухтай танилцаж, цөөн хором яриа өрнүүллээ.   - Сурвалжлагч: Сайн байна уу? Та уншигчдад өөрийгөө танилцуулна уу. - Багш: Сайн байна уу? Намайг Батхуяг овогтой Даваадолгор гэдэг. Би 2017 онд МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр төгссөн. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 290-р цэцэрлэгийн Бэлтгэл А бүлэгт багшилдаг. Мэргэжлээрээ 5 дахь жилдээ ажиллаж байна.   - Цэцэрлэгт багшаар ажиллах амаргүй байдаг болов уу гэж би боддог юм. Та яагаад цэцэрлэгийн багш мэргэжлийг сонгосон юм бэ? - Яагаад ч юм, надад сургуулиас илүү цэцэрлэгийн маань дурсамжууд тод байдаг. Би одоо хүртэл цэцэрлэгийн багшийнхаа нэрийг, дүрийг мартаагүй. Цэцэрлэг рүүгээ яваад ороход л үнэртдэг байсан тэр үнэрийг би одоо ч санадаг. Тэгэхээр хүүхэд насны минь онцгой газар цэцэрлэг, онцгой хүн цэцэрлэгийн багш минь байсан гэж хэлж болно. Би багаасаа л багш болох мөрөөдөлтэй байлаа. Өвөрхангай аймагтаа элсэлтийн ерөнхий шалгалт өгөөд, монгол хэлний  хичээл  дээрээ өндөр оноо авч дуудагдаад хүссэн сургууль, мэргэжлээ сонгох завшаан надад тохиосон. Хуваарь авахаар орохдоо ээж, ангийн багш хоёртойгоо зөвлөлдөж байгаад цэцэрлэгийн багш гэх энэ сайхан мэргэжлийг сонгоод одоо мэргэжилдээ эзэн нь болох гээд л ажиллаж байна аа. - Цэцэрлэгийн багш байхын сайхан нь юу вэ?  - Хүүхэд бол яг л цагаахан цаас. Тэднээс гарч байгаа энерги нь хүртэл цагаан. Хэдий манай анги 60 гаруй хүүхэдтэй, маш их ачаалалтай ажилладаг ч эргээд хүүхдүүдээсээ сэтгэлийн  их хүч, сайхан мэдрэмж, амьд харилцаа, хайр, эерэг бүхнийг авдаг. Энд ямар ч үл ойлголцол, харилцааны асуудал үүсдэггүй. Гэгээхэн, цагаахан хүүхдүүдтэйгээ өдөр бүр хамт байгаа болохоор цэцэрлэгт багшлах сайхан байдаг аа. - Оюутан залуус, сургуулийн сурагчид гээд том жижиггүй л бүгд өвлийн хүйтэн саруудад амарч байна. Харин хамгийн бяцхан багачууд маань л цэцэрлэгтээ явж, сурах үйлд шамдаж байна. Танай ангийнхны сурлага өндөр үү? - Нээрээ, багачууд л  цэцэрлэгтээ явж байгаа юм байна шүү дээ. (инээв) Манай ангид 68 хүүхэд бүртгэлтэй байдаг. Энгийн өдрүүдэд 50 орчим хүүхэд бужигнаж, ангидаа багтахгүй юм болно шүү дээ. Харин сурагчдын өвлийн амралтаар хүүхдүүд маань ах эгчийгээ дагаад амарчихдаг болохоор цэцэрлэгтээ ирэх хүүхдийн тоо эрс буурдаг. Өнөөдөр л гэхэд 11 хүүхэд ирсэн байна. Хүүхдийн тоо их багадаа чухал бишээ, цөөн хүүхэд ирсэн ч хүүхдүүдтэйгээ ажиллаж, сургалт үйл ажиллагаагаа тасралтгүй явуулдаг даа.  - Та сургалтдаа цахим контент ашиглаж байсан. Боловсролын цахим шилжилттэй холбоотойгоор ерөнхий боловсролын сургуульд ч цахим хичээлийг онцлох болсон. Цэцэрлэгт ч гэсэн цахим  хичээл хэрэглэдэг болсон юм уу? - Тиймээ, одоо орчин үеийн хүүхдүүдэд цаас бал бариулаад хичээл орохыг хоцрогдсон гэж үздэг болсон шүү дээ. Уламжлалт аргаас татгалзаад танхим, цахим гэсэн хосолсон сургалтын аргыг шат шатандаа хэрэгжүүлж байгаа. Сүүлийн жилүүдэд теле хичээл, “Цахим аялал” интерактив хичээл зэргийг бид сургалтдаа ашиглах болсон. Техник технологийн хөгжлөө дагаад хүүхдийн сонирхол ч өөрчлөгдөж байгаа энэ үед хүссэн хүсээгүй цахим орчинд хичээлээ бэлтгэн заах хэрэгтэй болсон. - Та өөрийн хэрэглэдэг цахим хичээлээ бидэнд танилцуулаач. - Миний хувьд сүүлийн 2 жил “Цахим аялал” интерактив хичээлийг сургалтдаа ашиглаж байна. Интерактив гэдэг нь хүүхдийн оролцоог нэмэгдүүлдэг, хүүхэд төвтэй сургалтын арга гэж тайлбарлах юм уу даа. Энэ хичээл нь хүүхэлдэйн кино, тоглоом гэсэн 2 хэсэгтэй. Жишээлбэл, би өнөөдөр “Ижил үү?, эсрэг үү?” гэсэн сэдэвтэй  интерактив хичээлийг ашиглан, хичээлээ заасан. Хүүхэлдэйн кинон дээр нь ээжтэйгээ хамт амьтны хүрээлэнгээр аялж байгаа охины тухай гардаг. Тэд аялж явахдаа амьтдыг том жижиг, өндөр нам, тарган туранхай зэргээр нь ажиглаж ярилцдаг. Тэгэхээр би цаасан дээр том, жижиг дүрс зураад л энэ том уу?, энэ жижиг үү? гэж тайлбарлахгүйгээр хүүхдийн үзэх дуртай хүүхэлдэйн киног нь үзүүлчхэж байгаа юм. Хүүхэд өөрөө тэндээс ойлголт, мэдлэгээ олж аваад, хоорондоо ярилцаад, мэдээллээ солилцчихдог. Ингээд хүүхэлдэйн киногоо үзээд дараа нь  шууд бататгах тоглоом нь гарч ирдэг. Хүүхэд өөрөө олж авсан мэдлэгээ өөрөө бататгаад сонирхолтой тоглоом тоглодог. Хүүхдүүд бүр маш дуртай байдаг шүү. Мөн “Цахим аялал” интерактив хичээлийн агуулгыг Боловсролын яамнаас баталсан сургалтын чиглэл, агуулгатай уядуулж өгсөн нь хамгийн том давуу тал гэж би боддог. Бид чинь сургалтын агуулгаа календарьчлаад хуваачихсан байдаг. Нэгдүгээр сарын эхний 7 хоногт хэл яриа хичээл дээр ижил эсрэг утгатай үгийг таниулна гэсэн агуулга байх юм бол би нөгөө “Цахим аялал” хичээлийнхээ агуулга, суралцахуйн зорилтоо харж байгаад л сургалтдаа ашиглачхаж байгаа юм л даа. - Багшийн ажлыг хөнгөвчилсөн сургалтын хэрэглэгдэхүүн байх нь ээ? - Яг тийм. Ер нь дан ганц цэцэрлэгийн багш гэлтгүй бүх л багшийн хувьд өөрсдөө цахим хичээл бэлтгэнэ гэдэг хэцүү. Өдөр тутмын сургалт үйл ажиллагаа, ажлын ачаалал, бичиг цаасны нэмэлт ажлын хажуугаар цахим хичээл бэлтгэнэ гэдэг бидэнд цаг, ачаалал нэмсэн зүйл байдаг. Харин “Цахим аялал” бол багш бидний ажлын ачааллыг хөнгөвчилсөн, бидэнд дэм болсон бэлэн хэрэглэгдэхүүн юм. За, багш үнэхээр чадвартай байгаад өөрөө цахим хичээлээ, интерактив хичээлээ бэлтгэж заалаа ч  мэргэжлийн хүмүүсийн хийсэн шиг ийм сонирхолтой анимейшн, тоглоом хийж чадахгүй шүү дээ. - Тэгэхээр багш аа, хүүхдүүд гэртээ цахим орчинтой нэлээн ойр байгаа, цэцэрлэгт нь бас цахим хичээл ороод байх нь нэг талаараа сонирхолтой ч нөгөө талаараа муугаар нөлөөлөхгүй юу? - Аан, бид чинь өдөржин цахим хичээл  хийнэ гэж байхгүй шүү дээ. Сургалтын агуулга сэдвээ харж байгаад 7 хоногтоо дунджаар 2 удаа юм уу “Цахим аялал” интерактив хичээлээрээ хичээллэдэг. Хичээллэхдээ, ихдээ л 20 минут болдог. Хүүхдүүдийг хөдөлгөөнгүй суулгаад л зурагт үзүүлээд байдаггүй. Жишээлбэл, би өнөөдөр “Амьтны хүрээлэнд” гэх хүүхэлдэйн киноны зарим хэсгийг зураг болгоод цаасан дээр хэвлэчихсэн. Тэрийгээ бодит үзүүлэн болгож ашиглаж байгаа юм. Бас тоглоомын ажиглах, холбох дасгалуудыг нь цаасан дээр хэвлээд хүүхэд бүрд тараах материал болгож өгөөд, ажиглуулж, холбуулсан. Энэ мэтээр сургалтын чиглэл онцлог бүрээр нь цахим хичээлээ танхимд хөрвүүлэн олон талаар ашиглах, арга зүйн санааг баяжуулан хэрэгжүүлэх боломжтой байдаг.  Хөдөлгөөн эрүүл мэндийн хичээл дээр мөлхөлтийн төрлүүдийг сураад дагаж мөлхөнө, хог ангилан хаях тухай хичээлээ үзээд, хогоо ангилж хаяхыг бодитоор хийх  зэргээр хосолмол аргаар сургалтаа явуулна шүү дээ. Заримдаа ч хүүхдүүдийг шууд компьютер дээр ажиллуулж, зааж, хамт тоглодог. Хүүхдүүд ч багаасаа техниктэй зөв харилцахыг цэцэрлэгтээ сурч болно гэж бодож байна.   - Хөөх “Цахим аялал” хичээлийг үзэж, тогломоор санагдчихлаа. Аав ээжүүд бид ч бас гэртээ  хүүхдүүдтэйгээ тоглож, хамт сурч болмоор санагдлаа. - Тэгэлгүй яах вэ. Medle.mn гээд боловсролын сайт байдаг шүү дээ. Тийшээ ороод л үзчихнэ.  Хүүхдүүд маань гэртээ очоод өнөөдөр тийм юм, ийм юм үзсэн, сурсан гээд л аав ээждээ ярьчихдаг. Би ч эндээс зарим хичээлүүдээ эцэг эхийн бүлгэмдээ “Өнөөдөр ийм хичээл үзлээ, үүнийг үзээд, тоглоод давтаарай, хүүхдээсээ ийм асуулт асууж ярилцаарай.” гэх зэргээр чиглүүлээд холбоосыг нь хуулаад л нийтэлчихдэг. Сурагчдын амралтаар ах эгч нартайгаа хамт амарч байгаа хүүхдүүд ч  гэрээсээ суралцаад явж байгаа. - Сурвалжилга маань ганзага дүүрэн боллоо гэж би бодож байна. Олон нийтэд хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа багш аа. - Зүгээр дээ. Би харин энэ завшааныг ашиглаад “Цахим аялал” интерактив хичээлийг бүтээж байгаа хүмүүст талархмаар байна аа. Багш нарын ажилд тус нэмэр болж байгаа, багшид ч гэлтгүй, ирээдүй хойч үеийн хүүхдүүдийн төлөө хөрөнгө оруулж байгаа гэсэн үг шүү дээ. Сургалтын агуулгатай нийцсэн, мэргэжлийн түвшинд бүтээгдсэн анимейшн хичээл, тоглоомуудыг шууд хэрэглэхэд бэлэн болгож байгаад талархалтай байна. Баярлалаа. Багш нартаа хандаж хэлэхэд энэ хичээлийг сургалт, үйл ажиллагаандаа хэрэглээрэй гэж уриалъя аа. - Танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.   Багштай ярилцаж байх хооронд хүүхдүүд өдрийн хоолоо амтархан иджээ. Надад ч бас гурилтай шөл, будаатай  хуурга аягалаад тавьчхаж. Өдрийн унтлагын цаг болсон тул хүүхдүүд туслах багштайгаа хамтран ороо засаж эхэллээ. Би ч бушуухан зураг дарах хэрэгтэйгээ санаж, сурвалжилгын маань гол дүр болсон Б.Даваадолгор багш болон түүний бяцхан шавь нарыг дурандаа буулгалаа. Ингээд тэд гүн нойрондоо автахаар үлдэж, харин би “Цахим аялал”-д нэгдэхээр хөдөллөө.   Сурвалжлагч: Б.Мөнгөншүүдэр
Хүүхдээ удаа дараа хаяж, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийсэн иргэнд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
Гэрэл зургийг mpa.mn Прокурорын байгууллага 2024 оны нэгдүгээр сарын 22-ноос 26-ны өдрүүдэд 216 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 101, Өмчлөх эрхийн эсрэг 75, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Хүний амьд явах эрхийн эсрэг найм, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг долоо, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хоёр, Авлига, албан тушаалын хоёр, Үндэсний эв нэгдлийг бусниулах нэг хэргийг шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал: Нийслэлийн прокурорын газраас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Удирдлага, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Г нь тендер сонгон шалгаруулалт зохион байгуулалгүйгээр төсөвт өртгийг хувааж “Н” болон “Т” ХХК-тай гэрээ байгуулан санхүүжилт олгуулж, давуу байдал бий болгосны хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд; БНХАУ-ын иргэн Я.Ф нь 2021-2023 оны хооронд нэр бүхий гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад гүйцэтгэх захирал, удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл ногдох 878.530.154 төгрөгийн орлогыг худал мэдүүлж нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.14 дүгээр зүйлийн 1 /Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн А.О нь өөрийн бага насны хүүхдийг 2023 оны 6 дугаар сард “GS25” сүлжээ дэлгүүрт, 9 дүгээр сард “Ө” нэртэй зочид буудалд тус тус хаяж, асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүрэг дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, Дархан-Уул аймгийн прокурорын газраас иргэн С.Н нь Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Р” зочид буудалд мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.   Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар
Үүрэг гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн нийгмийн баталгаанд анхаарах хуулийн төслийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн барина
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Үүрэг гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчдын ар гэрийн нийгмийн баталгааны асуудал сүүлийн үед олны анхаарал татаад байна. Орон сууц өгөх, мөнгөн тусламж олгох нь тодорхой хэмжээнд дэмжлэг болох боловч үр хүүхдүүдийнх нь цаашдын амьдралд дорвитой нөлөөлж чадахгүйг иргэд олон нийтийн сүлжээнд бичсээр буй. Иймээс албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг байх хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар болсныг Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Гэхдээ амь насаа алдсаны дараа биш үүрэг гүйцэтгэх явцад эрүүл мэнд, амь насыг нь хамгаалах хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах нь хамгаас чухал байгааг энд онцолъё. Одоогийн байдлаар тусгай зориулалтын техник тоног төхөөрөмжийн хангамж улсын хэмжээнд 57 хувьтай, нийслэлд 55 хувьтай байна. Хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэглэлийн хангалт 35-48 хувьтай байгаа. Нийт алба хаагчийн хувцас хэрэглэлийг хангахад 300-350 тэрбум төгрөг шаардлагатай байгааг ОБЕГ-ын дарга хэлсэн.
СУДАЛГАА: Хүүхдүүдийн 33 хувь нь бие махбодын шийтгэлийг хэрэглэж болно гэж үзсэн нь санаа зовоож байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав "Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын судалгаа-2023" үндэсний хэмжээний түүвэр судалгааны үр дүнг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.  Уг судалгааг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам(ХНХЯ)-ны санаачилгаар Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ), Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ) хамтран Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага(ДЭМБ), НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хийсэн ба манай улсад өмнө нь 2010, 2013 онуудад хийгдэж байжээ. Судалгаагаар ерөнхий боловсролын сургууль(ЕБС)-ийн суралцагч, хот хөдөөгийн 13-17 насны хүүхдүүдийн дунд тулгарч байгаа гол асуудлуудыг харуулахыг зорьдог байна.  Судалгааны зарим үр дүнгээс дурдахад, "Анги танхим хүрэлцээгүйгээс хот, хөдөөгүй хүүхдүүд хөгжлийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна" Хамрагдсан хүүхдүүдийн 58.9 хувь нь хичээлээс гадуурх хөгжлийн үйлчилгээнд хамрагдсан бол үлдсэн 41 хувь нь хамрагдаагүй байна. Энэ нь хот хөдөөгийн хувьд ялгаа байхгүйг илтгэж байгаа юм. Үүнийг хүүхдүүд  хичээлээс гадуурх хөгжлийн үйл ажиллагаа явуулах анги танхимын хомсдолтой байдлаас болоод хөгжлийн үйл ажиллагаа сургуулийн орчинд явагдахгүй байна хэмээн тайлбарласан байна.  Нийт хүүхдийн 63.3 хувь нь цахим сүлжээнээс мэдээллээ авч байна.  Зуны амралтаараа хүүхдүүдийн 35.6 хувь нь гэртээ дуртай зүйлээ хийж амардаг гэж хариулсан бол 23.6 хувь нь хөдөө цагаан идээ, мал маллах ажилд тусалж амардаг гэжээ. 4.7 хувь нь хөгжлийн хөтөлбөрт хамрагддаг бол 4.6 хувь нь гэр бүлийнхээ бизнест тусалдаг гэж хариулжээ.  Сүүлийн долоо хоногт хэнтэйгээ амьдарсан бэ гэх асуултад хотын хүүхдүүдийн 62.9 нь, хөдөөгийн хүүхдүүдийн 42.4 хувь нь гэр бүлтэйгээ амьдарсан гэж хариулжээ. Мөн ганцаараа амьдарсан гэх тоо ч гарсан байна.  "Хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар анхан шатанд ажиллах хамтарсан багийн талаар хүүхдүүд мэдэхгүй байна" Бие махбодын шийтгэл хэрэглэх нь зүйтэй юу гэх асуулгад судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 33 хувь нь, охидын 19 хувь нь бие махбодын шийтгэлийг хэрэглэж болно гэж хариулсан байна. Хотын хүүхдүүдээс хөдөөгийн хүүхдүүд энэ асуулгатай илүү санал нийлжээ. Хүүхдүүд хүртэл энэ асуудлыг байж болох зүйл гэж үзэж байгаа нь санаа зовоосон асуудал гэдгийг судалгааны багийнхан онцлов.  Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн талаар сонсоод найздаа яаж туслах вэ гэсэн асуулгад хүүхдүүдийн 33.7 хувь нь ээж аавдаа хэлэхийг зөвлөнө, 27.8 хувь нь нийгмийн ажилтантайгаа уулзахыг зөвлөнө гэж хариулсан бол хамгийн бага буюу 0.7 хувь нь сум, хорооны хамтарсан багтаа хандахыг зөвлөнө гэж хариулжээ. Иймд гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар анхан шатанд ажиллах хамтарсан багийн талаар хүүхдүүд ойлголт, мэдээлэл бага байна гэж дүгнэжээ.
Өнөө өглөө Архангай аймгийн Их Тамир суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Өнөөдөр өглөө Архангай аймгийн Их Тамир сумын нутагт газар хөдөлжээ.  Тодруулбал өглөө 05:27:31 цагт Архангай аймгийн Их Тамир сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.  Газар зүйн байршлын хувьд 47.18 100.43 (Өргөрөг, Уртраг) байжээ.  Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд: Архангай аймгийн Чулуут сумын төвөөс Урд зүгт 43 км Архангай аймгийн Булган сумын төвөөс Баруун зүгт 53 км Баянхонгор аймгийн Галуут сумын төвөөс Хойд зүгт 57 км байгааг Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.  Иргэд та бүхэнд өөрийгөө болоод бусдыг газар хөдлөлтийн аюулаас хамгаалах зөвлөмжийг хүргэж байна. Хүчтэй чичиргээ ихэнхдээ нэг минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгойгоо хамгаалах хэрэгтэй. Ийм ширээ байхгүй бол жин, овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай ханан талд очиж суух хэрэгтэй. Цахилгаан болон хийн зуухыг салгах. Гал гарсан тохиолдолд нэн даруй унтраах хэрэгтэй. Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно. Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай. Хэрвээ гудамжинд явж байхад тань газар хөдлөлт болбол барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол байж, нээлттэй, задгай талбай олж зогсох хэрэгтэй. Дэлгүүр, зах, үзвэр, үйлчилгээний газар зэрэг олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсдэг. Иймд тайван байж, сандарч тэвдэхгүйгээр тухайн байгууллагын ажилтны заавар зөвлөгөөг дагах хэрэгтэй. Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогсож радиогоор өгөх мэдээллийг сонсох хэрэгтэй. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй. Хэрэв гол, устай газрын ойролцоо байдаг бол нэн яаралтай өндөрлөг газар очих хэрэгтэй. Аль болох бага эд зүйлс биедээ авч, явганаар шилжин байрлах. Автомашинаар зорчих нь замын түгжрэлд орохоос гадна аврах ажиллагаа явуулахад саад болж болзошгүй. Гамшгийн үед хүмүүс цуу ярианд автах, төөрөлдөх явдал их байдаг тул нутгийн захиргааны болон онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бодит мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Ц.Уянга: УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар гомдол гаргана
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав УИХ дахь Ардчилсан Намын бүлгээс байгуулсан ногоон автобусны худалдан авалтыг хянан шалгах түр хорооны явц ямар байгаа талаар ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл өглөө.  Ажлын хэсгийн явцын талаар АН-ын гишүүн Ц.Уянга "Ногоон автобусны худалдан авалттай холбоотой Ардчилсан намаас 2023 аравдугаар сарын 29-ээс хойш ажилласан. Энэ хугацаанд эрх бүхий албан тушаалтнуудаас мэдээлэл, бичиг баримтыг нэхсэн. Гэвч худалдан авалттай холбоотой бичиг баримтуудыг өгөхгүй байсан.  Ийм учраас УИХ дахь Ардчилсан Намын бүлгээс дэмжлэг авч 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд нийт УИХ-ын 25 гишүүний гарын үсэгтэй Хянан шалгах түр хороо байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад өргөн барьсан.  УИХ-ын тухай хуульд заагдсанаар нэн яаралтай, хойшлуулшгүйгээр байгуулагдах ёстой эрх зүйн асуудлыг Г.Занданшатар хойшлуулж, Хянан шалгагч нарын мөрдөн шалгах ажиллагаа явуулах хугацааг уясан. МАН эрх барьж буй хугацаанд ногоон автобусны хулгайн асуудлыг илрүүлэхгүй байх бүх нөхцөлийг хангалаа. Хөгжлийн Банк болон Нүүрсний сонсголын цаана үр дүн гардаггүй.  Хил гаалийн бичиг баримтын бүрдүүлэлт, мөнгөн шилжүүлгийг шалгах ёстой. Гэтэл Д.Сумьяабазар хулгай хийгээгүй гэх найруулгаар сонсголыг хийгээд дуусгана. АТГ дээр шалгагдаж буй 25 хүн ногоон буюу 600 автобусны хэрэгтэй огт холбоогүй. Цахилгаан автобусны техникийн үзүүлэлт зөрсөн гэдэг асуудлаар шалгагдаж байгаа.  Үүгээр иргэдийг төөрөгдүүлж, 25 хүнийг шалгаж байгаа юм шиг тайлбарлаж буй хуулийн хулгайг УИХ-ын дарга хийж байна. Арваннэгдүгээр сарын 29-өөс өнөөдрийг хүртэл Хянан шалгах түр хорооны ажлын хэсгийг царцаасан нь асуудлыг замхруулах гэсэн санаатай үйлдэл. Д.Сумьяабазар хотын дарга байх үеийн 135 тэрбум төгрөгийн зарцуулалтын асуудал эхлэхэд Х.Нямбаатар шалгуулах бус төсвийг хаасан. Дараагийн зарцуулалт руу орсон. Гэтэл 135 тэрбум төгрөгийн зарцуулалтаар 50 ширхэг дунд оврын автобус ирсэн нь хаана байна вэ. Наймдугаар сард дунд оврын автобус оруулж ирсэн бол яагаад шугамд явахгүй байна. Ажлын хэсгийн зүгээс УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар Үндсэн Хуулийн Цэц (ҮХЦ)-д гомдол гаргахаар болсон" гэв.  Ажлын хэсгийн гишүүн Д.Монголхүү: Х.Нямбаатар хотын дарга болоод хоёр хоногийн дараа ногоон автобусны гэрээ бүрэн хангагдаад дууслаа гэсэн захирамж гаргаж гарын үсэг зурсан. 16.5 хувийн гүйцэтгэлтэй байсан ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэй болгож хаасан. Ингэж хааж буйг хууль хяналтын байгууллагууд яагаад шалгахгүй байна вэ. АТГ-ын шалгалтын талаар Ажлын хэсгийн гишүүн Л.Ганхөлөг "Ажлын хэсэг эцсийг нь хүртэл явж үр дүн гаргах ёстой гэж үзэж байгаа. Хамгийн ноцтой зөрчил бүхий албан бичгийг сугалж авч үлдээд байна. Төсөвт суугдсан 318 тэрбум төгрөг маш олон хуулийн зөрчилтэйгөөр хулгайлагдсан. АТГ-т шалгагдаж буй 25 хүн дотор тухайн үеийн хотын дарга Д.Сумьяабазар, сайд Ж.Сүхбаатар нар байхгүй. Энэ хоёр нийлээд 135 тэрбум төгрөгийг байхгүй болгочихсон.  Дараа нь Х.Нямбаатар хотын дарга болоод үлдэгдэл 185 тэрбум төгрөгийг байхгүй болгож байгаа. Парк шинэчлэлийн тал мөнгөөр 600 ширхэг шинэ автобус авсан. Гэтэл 318 тэрбум төгрөгөөр 600 хуучин автобус авах гэж байсан. Х.Нямбаатар өмнөх хулгайг цайруулах, шинэ автобустай болгосон гэж нийгмийн сэтгэлзүйг өөрчлөхөөр хотын дарга болсон" хэмээн ярив.
Хятад эмэгтэй $2.8 саяын хөрөнгөө хүүхдүүддээ биш, муур, нохойдоо өвлүүлэхээр болжээ
Нэгэн чинээлэг эмэгтэй 20 сая юанийн ($2.8 сая) хөрөнгөө гурван хүүхдэдээ биш, муур, нохойнууддаа өвлүүлэх шийдвэр гаргасныг Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. Шанхай хотын оршин суугч Лиү нэртэй энэ эмэгтэй өтөл насанд нь анхаарал халамж тавихаа больж, өвдөх үед эргэж тойроогүй хүүхдүүдээ гэрээслэлээсээ хасаж, хүнд үед үргэлж хамт байсан тэжээвэр амьтдадаа бүх хөрөнгөө өвлүүлэхээр болсон байна. Уг нь тэр хэдэн жилийн өмнө бүх хөрөнгөө хүүхдүүддээ өвлүүлэх гэрээслэл бичиж байжээ. Гэвч хүүхдүүд нь түүнийг гомдоож, бүр холбоо барихаа ч больсон тул гэрээслэлээ өөрчлөхөөр болсон байна. Хятадын хуулиар хувь хүн хөрөнгөө амьтдад шууд өвлүүлэх боломж байхгүй тул орон нутгийн мал эмнэлэгт үлдээхээр болжээ. Эмнэлэг Лиүгийн хөрөнгийг нас барсных нь дараа түүний тэжээвэр амьтдыг болон тэдний үр төлийг халамжлахад зарцуулах үүрэг хүлээх юм байна. Хятадын Гэрээслэл Бүртгэлийн Төвийн зүүн бүсийг хариуцсан төлөөлөгч Лиүтэй уулзаж, бүх хөрөнгөө мал эмнэлэгт өвлүүлэх эрсдэлтэй талаар олон удаа тайлбарласан ч шийдвэрийг нь өөрчлүүлж чадаагүй гэнэ. “Бид Лю гуайд хүүхдүүдийнх нь түүнд хандах хандлага өөрчлөгдвөл гэрээслэлээ өөрчлөх боломжтойг санууллаа” гэж тус төвийн Бээжин дэх салбарын төлөөлөгч Чэнь Кай хэвлэлд ярьжээ. Лиүгийн итгэмжилсэн хүн мал эмнэлэг тэжээвэр амьтдынх нь асрамж, маллагааг зохих хэмжээнд гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавьж байхаар болсон байна. Өнгөрсөн онд Шанхай хотод бас нэг сонирхолтой өв залгамжлалын маргаан гарч байжээ. Нэг эрэгтэй 3.3 сая юанийн ($466,000) хөрөнгөө төрөл төрөгсдөдөө биш, өөртэй нь сайхан харилцдаг байсан жимсний лангууны худалдагчид өвлүүлэхээр болсон юм. Түүний төрөл төрөгсөд гомдол гаргасан ч гэрээслэлийг хэвээр үлдээх шийдвэрийг шүүх өнгөрсөн арван хоёрдугаар сард гаргаж байжээ.   Эх сурвалж: South China Morning Post
Бүх цаг үеийн хамгийн их борлуулагдсан 20 гар утас
2023 онд дэлхий даяар 7.33 тэрбум гар утас хэрэглэгчтэй болсон нь нийт хүн амын 90 орчим хувь болоод байна. Гар утас нь одоо хүн төрөлхтний хамгийн түгээмэл технологийн нэг болж жилээс жилд улам сайжирсаар байгаа билээ. Тэгвэл бүх цаг үеийн хамгийн их борлуулагдсан гар утас юу вэ? Wikipedia, Yahoo Finance-ийн өгөгдлийг ашиглан бүх цаг үеийн хамгийн их борлуулагдсан 20 гар утсыг танилцуулж байна. Эхний 20 байранд Nokia компанийн 10 загвар, Apple компанийн найман загвар, Samsung, Motorola компанийн тус бүр нэг загвар багтжээ. Анх Европт, дараа нь Азид харилцаа холбооны зах зээлийн зохицуулалтыг сулруулахад Nokia ухаалаг гар утсанд шилжиж чадаагүй бөгөөд Apple, Google, Samsung зэрэг компаниудад байр сууриа маш хурдан алдсан. Microsoft 2014 онд Nokia-гийн гар утасны бизнесийг өөрийн Windows Phone-г хөгжүүлэхийн тулд худалдаж авсан боловч амжилтгүй болж, үүний дараа Nokia-гийн утасны бизнес дахин HMD Global-д зарагдсан. Өнөөдөр HMD Global нь Android үйлдлийн систем дээр ажилладаг Nokia утаснуудыг үйлдвэрлэсээр байна. Өнөө цагийн өрсөлдөөн: Apple vs. Samsung Omdia технологийн шинжээчдийн хийсэн судалгаагаар iPhone нь жил бүр хамгийн их борлуулалттай 10 гар утсыг тогтмол тэргүүлдэг. Apple нь АНУ-ын ухаалаг гар утасны зах зээлийг (зах зээлийн 52%) тэргүүлдэг бол, харин дэлхийд Samsung 22% тэргүүлж, Apple 19%-аар удаалж байна. Хүснэгт: 2022, 2023 онд хамгийн их борлуулагдсан 10 гар утас 2022 он Борлуулалт iPhone 13 55M Galaxy A13 35M iPhone 13 Pro Max 29M iPhone 14 Pro Max 23M iPhone 11 21M iPhone 13 Pro 19M iPhone 14 Pro 18M Galaxy A03 Core 18M iPhone 14 17M Galaxy A03 16M 2023 (Q3) он Борлуулалт iPhone 14 Pro Max 31M iPhone 14 26M iPhone 14 Pro 24M iPhone 13 22M Galaxy A14 20M Galaxy A14 5G 14M Galaxy A54 5G 14M Galaxy S23 Ultra 13M Galaxy A04e 11M Redmi 12C 11M   Эх сурвалж: visualcapitalist.com
WONDERLAAAAAND
Кино үзэх үү, хоол идэх үү? Тэрэлж явах уу, Богд уул руу гарах уу?  Амралтын өдрүүдийг өөртөө эсвэл гэр бүлдээ зориулан, уйдах завгүй өнгөрүүлнэ гэдэг ч эдгээрээс өөр сонголтгүй бидэнд ГОЁ МЭДЭЭ ирлээ.  Гэр бүлийн гишүүн бүрд зориулсан ХАМГИЙН ТОМ фестивалийг Мобикомын групп компаниуд нэгдэн зохион байгуулах гэж байна.  “Wonderland” фестивальд хэрхэн оролцох вэ?  Та 2-р сарын 24-нөөс өмнө цахимаар эсвэл өөрт ойр мобикомын салбарт очиж дараах энгийн даалгавруудаас аль нэгийг биелүүлээд фестивалийн тасалбараа аваарай. Салбарт зочлон биелүүлэх даалгавар:   Дараа төлбөрт, Хосолсон төлбөрт эсвэл STARS-н дугаартай болох;  Урьдчилсан төлбөрт хэрэглэгчид дээрх багцуудын аль нэг рүү  шилжих;  (Багцын мэдээлэл: Дараа төлбөрт, Хосолсон төлбөрт, STARS) VOO үйлчилгээний Premium Plus багц авах эсвэл тухайн багц руу шилжих; (Үйлчилгээний мэдээллийг ЭНД дарж авна уу) Өрхийн интернэт үйлчилгээний шинэ хэрэглэгч болох; (Үйлчилгээний мэдээллийг ЭНД дарж авна уу) Цахим даалгавар:  Monpay апликейшнаар 1000₮-өөс дээш нэгж эсвэл дата авах;  Monpay апликейшнаар мобикомын дугаарын төлбөр төлөх;  (Monpay апликейшн татах бол ЭНД дарна уу) Салбарт очсон хэрэглэгчдэд биет тасалбар олгох бөгөөд “Disneyland” руу аялах 5 ялагчийг тодруулах тохирлын эрх дагалдана. Харин цахим даалгавар биелүүлсэн хэрэглэгчдэд зөвхөн фестивальд оролцох тасалбарыг мессэжээр илгээх болно.    Мэдүүштэй:  Та биелүүлсэн даалгавар бүрийнхээ тоогоор “Wonderland” фестивалийн тасалбар болон “Disneyland” руу аялах тохирлын эрх авах боломжтой.  2-р сарын 24, 25-ны өдрүүдэд Steppe Arena-д уулзацгаая.   2024/3/15-наас өмнө даалгавар биелүүлсэн хэрэглэгчид "Disneyland" руу аялах тохиролд оролцох боломжтой бөгөөд 5 ялагчийг 2024/3/19-нд тодруулна.
ИНФОГРАФИК: Хүн амьдралынхаа туршид дунджаар 20 кг хуванцар иддэг
Анх XIX зууны сүүлчээр зохион бүтээгдсэн хуванцрын үйлдвэрлэл сүүлийн 80 орчим жилийн хугацаанд асар хурдацтай өсжээ. Өнгөрсөн зууны дунд үед 1 сая тонн хуванцар үйлдвэрлэж байсан бол одоо жилд 400 гаруй сая тонныг үйлдвэрлэж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс минут тутамд нэг сая хуванцар сав худалдан авч, жил бүр 5 их наяд хүнсний нийлэг уут хэрэглэж байдаг гэсэн судалгаа бий. Дэлхий даяар үйлдвэрлэгдэж буй хуванцрын хэмжээ Хүн төрөлхтний хуванцрын энэхүү хэт их хэрэглээ нь өнөөдөр байгаль орчныг бохирдуулагч томоохон хүчин зүйл болоод байгаа юм. 2022 онд эрдэмтэд Антарктид тивийн цасанд бичил, нано хуванцар байгааг зарласан ба Антарктидын долоон өөр байршилд шинэ орсон цасны дээжийг шинжилж үзэхэд бүгдээс нь бичил хуванцар олджээ. Хүн амьдардаггүй газраас хуванцар илэрч байгаа нь хуванцар гадаргын устай хамт ууршиж, хур тунадсаар дамжин эргээд доошоо буудаг гэсэн үг. Microplastic буюу бичил хуванцар гэдэг нь 5 мм хүрэхгүй хэмжээтэй хуванцрын хэлтэрхийнүүдийг хэлдэг.  Хуванцар илэрч байгаа өөр нэг зүйл бол бидний бие юм. 2022 онд нидерланд судлаачдын хийсэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 80 орчим хувийнх нь цуснаас хуванцар илэрчээ.  Тодруулбал хүмүүс бид амьсгалж байгаа агаараасаа, идэж ууж байгаа хүнс, хүнсээ хадгалж буй баглаа боодол, савнаас хуванцрыг биедээ оруулж байна.  График №2. Далай тэнгисийг бохирдуулагч хуванцрын эх үүсвэрүүд, түүний эзлэх хувь График №3. Хүний биед орж буй хуванцрын эх үүсвэрүүд, тэдгээрийн нэг грамм /литр /м3-д эзлэх бичил хуванцрын дундаж тоо ширхэг Дэлхийн байгаль хамгаалах сангийн хийсэн судалгаагаар хүмүүс долоо хоногт нэг кредит карттай тэнцэх хэмжээний хуванцрыг идэж байна гэсэн дүгнэлт гарсан. Тэгвэл хүмүүс бид хэр хугацаанд хэр хэмжээний хуванцрыг иддэг талаар харьцуулан хүргэж байна. Долоо хоногт 5 грамм буюу нэг цайны халбага дүүрэн хуванцар   Нэг сард 21 грамм буюу будааны аяганы хагасаар хэмжээний хуванцар   Зургаан сард 125 грамм буюу шөлний аяганы хэмжээтэй дүйцэхүйц хуванцар   Нэг жилд 250 грамм буюу хоолны таваг дүүрэн хуванцар   Амьдралын туршид Дэлхийн хүн амын дундаж наслалт 79. Тэгвэл хүн амьдралынхаа туршид дунджаар 20 кг буюу тус бүр нь 10 кг-тай хоёр ширхэг хогийн савтай тэнцэх хэмжээний хуванцар иддэг байна.   Эх сурвалж: Reuters, ACS Publications
С.Өнөрсайхан: Хүүхдүүдийн эрүүл ахуйн хэвшил муу, эцэг эхтэйгээ харьцах харилцаа дутмаг байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Ерөнхий боловсролын сургууль(ЕБС)-ийн суралцагч, хот хөдөөгийн 13-17 насны хүүхдүүдийн дунд тулгарч байгаа гол асуудлуудыг харуулахыг зорьдог "Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын судалгаа-2023" үндэсний хэмжээний түүвэр судалгааны үр дүнг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.  Судалгаанд 51 сургуулийн 3,700 гаруй хүүхэд хамрагджээ.  Судалгаан дахь эрүүл мэндийн зан үйлийн чиглэлийн асуумжийн зарим үр дүнгээс дурдахад, Сүүлийн 30 хоногт гэрт нь хангалттай хүнс байхгүй нь улмаас өлсдөг хүүхдүүд нийт хүүхдүүдийн 3.1 хувийг эзэлж байгаа бол 2.9 хувь нь сүүлийн долоо хоногт огт хүнсний ногоо идээгүй байна.  Сурагчдын 14.6 хувь нь илүүдэл жинтэй, 3 хувь нь таргалалттай байсан нь 2013 оны дүнгээс өссөн үзүүлэлттэй байгаа аж.  Амны хөндий, шүд буйлтай холбоотой шалтгаанаар хүүхдүүдийн 8 хувь нь хичээлээ тасалж байсан. Шүдээ угаах хэвшилтэй болсон ч чанаргүй байна. Гар угаалт сайжирсан ч саван хэрэглэхгүй байна зэрэг нарийн үр дүн гарчээ.   Гурав сурагч тутмын нэг нь амиа хорлох талаар бодож таван сурагч тутмын нэг нь амиа хорлохоор төлөвлөж, долоон сурагч тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийсэн байна.  Таван хүүхэд тутмын нэг нь тамхи татаж үзсэн. 54.8 хувь буюу дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи татсан байна.  14 наснаасаа өмнө архи согтууруулах ундаа хэрэглэж үзсэн хүүхэд 42.3 хувьтай. Хүүхдүүд архийг бар, ресторанаас илүү өөрийн болон найз нөхдийнхөө гэрт уужээ.   Таван хүүхэд тутмын нэг нь бэлгийн харилцаанд орсон байна. 24.3 хувь нь буюу дөрвөн хүүхэд тутмын нэг нь 14 наснаас өмнө бэлгийн харьцаанд орсон байна.  Хүүхдүүдийн нөхөн үржихүйн Ээж аав чинь чиний хаагуур явж байгаа, ямар дүнтэй суралцаж байгаа эсэхийг сонирхдог уу гэх асуултад 60 хувь нь ерөөсөө сонирхдоггүй гэж хариулжээ.  Энэ талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-ийн захирал С.Өнөрсайхан "Ирээдүйд монгол улсын хүн амыг бүрдүүлэх хүүхдүүдийн дундах эрүүл ахуйн хэвшил муу байна. Хүүхдүүд архи, согтууруулах ундааг гэртээ ууж байгаа нь дийлэнхийнх нь эцэг эхчүүд анхаарал халамж тавьдаггүй гэсэн хариулттай таарч байна.  Хүүхдийг өсгөн хүмүүжүүлж, эрүүл мэндийн зан үйлийг нь хэвшүүлэхэд эцэг эхийн оролцоо чухал гэтэл   14 наснаас өмнө бэлгийн харьцаанд орсон хүүхдүүдийн тоо олон улсын тоо хэмжээтэй харьцуулахад харьцангуй өндөр байна" гэв.
"ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт таван жил есөн сарын хорих ял оноож, ₮9.9 тэрбумыг хураахаар боллоо
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 15-наас хойш ажлын өдрүүдэд хуралдаж, өнөөдөр эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг танилцууллаа.  Шүүгдэгч Б.Ганхуягийг нийтийн албан тушаалтан албан үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсны улмаас олсон хөрөнгө мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг санаатай үйлдэхэд зохион байгуулагчаар хамтран оролцсон,  Чингис хаан банканд эдийн засгийн давуу байдал олгож "Эрдэнэс Тавантолгой" ХК-д 40 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, Нийтийн албан тушаалтны хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутайд тооцсон байна.  Ингэснээр Б.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хугацаанд хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн сарын хугацаанд хорих ял, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, хоёр жилийн хорих ял оноолоо. Мөн түүнээс 9.9 тэрбум төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй хэмээн шүүгч уншиж танилцуулав.  Тус шийдэх тогтоол өнөөдрөөс эхэлж хүчин төгөлдөр болох бөгөөд Б.Ганхуягт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэжээг хэвээр үлдээжээ. Б.Ганхуяг нь 421 хоног цагдан хоригдсон бөгөөд энэ хугацааг эдлэх ялаас нь хасаж тооцох юм.  Шүүх хуралдааны бүрэлдэхүүн: Шүүгч, шүүх бүрэлдэхүүн: П.Ариунболд Д.Сувд-Эрдэнэ Б.Халиун Прокурор: Ц.Шагдар Прокурор: Д.Даваадорж Шүүгдэгч: Т.Аюурсайхан Шүүгдэгч: Б.Ганхуяг Шүүгдэгч: Т.Түвшинбаатар Шүүгдэгч: Х.Батхишиг Шүүгдэгч: О.Данзанлувсантүдэв Шүүгдэгч: Б.Отгонжаргал Шүүгдэгч: Г.Гантөмөр Шүүгдэгч: О.Дагвадорж Шүүгдэгч: И.Даваадорж Шүүгдэгч: Д.Бадамханд Шүүгдэгч: Б.Эрдэнэбаяр Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Баасанжав Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Цэцэгмаа Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Гэрэл-Очир Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Нямдорж Шүүгдэгчийн өмгөөлөгч: Анаржаргал Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганпүрэв Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Баярбаясгалан Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Бат-Ерөөлт Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Отгонжаргал Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Дашдорж Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Алтанцэцэг Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бямбадорж Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Баасанжаргал Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Энххэрлэн Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Нямдорж Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Мөнхбат Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Гантулга Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Ганцэцэг Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Даваажанцан Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Оюунбаатар Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Баярбаясгалан Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Наранбаатар Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Очбаяр Гэрч: Ц.Түмэнцогт Гэрч: Д.Уужимсанаа Гэрч: Л.Соронзонболд Гэрч: Э.Энхбаатар Гэрч: Д.Алтанцэцэг Гэрч: П.Ганхүү Гэрч: Ц.Бямбасүрэн Гэрч: Л.Энх-Аммгалан Гэрч: Т.Ариунболд Гэрч: Н.Миеэсүрэн Гэрч: Б.Ууганжаргал Гэрч: Б.Цэнд-Аюуг Гэрч: Х.Батсайхан Гэрч: Б.Баярцэцэг Гэрч: Г.Саранхүү Гэрч: Б.Хосжаргал Гэрч: Х.Нурлат Гэрч: Жаргалсайхан Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Дэлгэрмаа
Үндэсний ардчилсан үзлийн дор “Үндэсний эвсэл” байгуулагдлаа
Нэгдүгээр сарын 19-нд болсон Монголын ногоон намын XIV Их хурал болон Монгол ардчилсан намын нэгдүгээр сарын 20-ны VI дугаар Их хурлын тус тус шийдвэрээр “Үндэсний эвсэл” байгуулах шийдвэр гаргаад байсан юм. Улмаар улс төрийн намуудын нэгдэл бүхий “Үндэсний эвсэл”-ийг байгуулж, тэргүүнээр Номт овогт Нямтайширын Номтойбаярыг сонгосныг өнөөдөр зарлалаа. Тэрбээр улс төрийн илтгэлдээ “Үндэсний эвсэл нь улс төрийн намд төвлөрсөн эрх мэдлийг чөлөөлөхийг эн тэргүүнд чухалчилж, эдийн засаг, нийгмийн нийцэт бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах хүрээнд хувийн хэвшлийг хүчтэй, хүүхэд залуусыг зорилтод чиглэлээр боловсролтой, иргэдээ эрүүл саруул, мөнгөтэй, итгэлийн хүчтэй болгохыг бодлогынхоо цөмд байршуулна” гэдгийг онцоллоо.   Үндэсний эвсэл нь үндэсний ардчилсан үзэл баримтлалтай, эвийг сахих, үнэн бөгөөд шилэн байх зарчимтай, нэг улс төрч, мянган мэргэжилтэн бодлого баримтална гэв.   “Үндэсний эвсэл” байгуулах ёслолын арга хэмжээний үеэр Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч улс төрийн шинэ хүчийг итгэл даах зан чанар, зориг зүрх, арга туршлагатай удирдагч тэргүүлэх нь зүйтэй хэмээн үзэж Нямтайширын Номтойбаярыг сонгосон гэлээ. “Үндэсний эвсэл”-д нэгдэж буй Монгол ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл бүтээн байгуулалтыг өрнүүлж, авлигын ханыг нурааж, шударга бустай хатуу ширүүн тэмцэх, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах чадвартай хэмээн шинэ тэргүүнийг сонгосон гэдгээ илэрхийлэв. “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр улс төр нь эн тэргүүнд эх орныхоо язгуур эрх ашгийг эрэмбэлдэг, эвийг сахидаг, өмнөх ажил, асуудалдаа өөриймсөг, эрч хүчтэй, чадварлаг, шинжлэх ухаанчаар ханддаг, нийгэм нь айдасгүй, амар амгалангаар дүүрэн хүчирхэг Монголоо сэргээн цогцлоохыг хүсэж байгаагаа илэрхийлж улс төрийг эрүүлжүүлж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, үндэстэн бүгдээрээ баяжих үйлсэд улс төрийн намуудыг “Үндэсний эвсэл”-д эвсэж, нэгдэхийг уриаллаа.
Дүнжингаравын уулзварт гарсан галын хэрэгт дөрвөн прокурор, 115 мөрдөгч багтсан ажлын хэсэг байгуулжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө гарсан галын хэрэгт Улсын Ерөнхий Прокурорын Газар(УЕПГ)-аас ажлын хэсэг байгуулжээ.  Тодруулбал, тус ажлын хэсэгт Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын дөрвөн прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгч багтаж, шалгалтын ажиллагааг явуулахаар болсон байна. Гал түймрийн улмаас тухайн нөхцөлд байдалд онцгой байдлын гурван алба хаагч нас барсан. Түлэгдэж бэртэж гэмтсэн 19-60 насны 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас нэг иргэн нас барсан. Мөн 63 айлын орон сууц, иргэдийн автомашин болон зарим объект түймэрт өртөөд байгаа билээ.
"Президент спорт комплекс" цогцолборыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байгуулна
Эх сурвалж: БТСУХ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Президент спорт комплекс” цогцолбор барих төслийн ажилд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг өнөөдөр Төрийн ордонд хуралдлаа. Ажлын хэсгийг Монгол Улсын Сайд, Олимп, Нийтийн Биеийн Тамир, Спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ахалж байгаа юм. Монгол, Хятад улсын төрийн тэргүүн нарын нэрэмжит “Президент спорт цогцолбор” төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тус цогцолбор нь 59 мянган м2 талбай бүхий сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, усан сэлэлт, талбайн теннис, ширээний теннис, агаарын теннис, сквош теннис, бокс, бөх, ханан хадны авиралт, туялзуур сэлэм, буудлага, байт харваа, фитнес, иога, спиннинг, дугуй зэрэг нийт 19 нэр төрлийн спортын үйл ажиллагааг явуулж, хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, бие бялдраа чийрэгжүүлж, улмаар олон улсын спорт тэмцээн олимп, тив, дэлхийн уралдаан тэмцээнд улсынхаа нэрийг мандуулж, амжилт үзүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм. Хуралдаанаас: Монгол-Хятад талын “Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байршуулах солилцох захидал”-д гарын үсэг зурах  Төслийн бэлтгэл ажил, гадна инженерийн шугам сүлжээ барих болон нэмж олгох шаардлагатай нэг га газар нэмж олгох Түүнчлэн төсөл хэрэгжүүлэх байршлын урд байрлах эсрэг урсгалтай дөрвөн эгнээ замыг эсрэг урсгалтай зургаан эгнээ зам болгон өргөтгөх Төслийн хүрээнд шаардлагатай байгаль орчны ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ хийх Дулааны техникийн нөхцөлд ачааллыг гүйцээн нэмж олгох ажлыг шийдвэрлэхээр боллоо. Тус спорт цогцолборыг “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсгийн ногоон байгууламж бүхий соёл амралтын бүсэд байгуулах бөгөөд шаардлагатай газрыг Нийслэлийн Засаг даргын 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн А/356 дугаар захирамжаар Барилга, хот байгуулалтын яаманд олгосон. “Президент” спорт цогцолборын үйл ажиллагааны нэгэн зэрэг нэвтрэх хүчин чадлын тооцоогоор 1,327 хүнд үйлчилнэ. Энэ нь өдөрт 4,500-6,000 орчим хүүхэд залуучууд спортоор хичээллэж 8,000-10,000 хүнд тус цогцолбор үйлчлэх хүчин чадалтай болно.   Эх сурвалж: БТСУХ
Монгол Хьюндай Автомотив ХХК Staria автомашинаа ₮40 саяар хямдруулжээ
Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Хьюндай Автомотив ХХК “Луу жилийн Луугар хямдрал”-г зарлаж, Hyundai Venue, Hyundai Tucson, Hyundai Staria зэрэг та бидний сайн мэдэх автомашинуудыг 16 – 40 сая төгрөгөөр хямдруулж шинэ сардаа шинэ автомашин хөлөглөх хүсэлтэй үйлчлүүлэгч нартаа бэлэг барьж байна. 2023 онд үйлдвэрлэгдсэн цоо шинэ эдгээр автомашинууддаа дагалдуулж: Банк дүүрэн шатахуун Баталгаат авто засварын төвийн 3 удаагийн засвар, үйлчилгээний эрх Бороо салхины хаалт 4ш өвлийн дугуй Өндөрлөгөө / зөвхөн Staria / Хьюндай брэндийн гарын бэлэг зэрэг олон олон бэлгүүдийг бэлдсэн байна. Уг урамшуулалт хямдрал нь 1 сарын 25-наас 2 сарын 8-ны хооронд болж байгаа тул та амжиж цөөхөн үлдээд буй эдгээр автомашинуудаас сонголтоо хийн эзэн нь болоорой.     HYUNDAI VENUE Үйлдвэрлэгдсэн он: 2023   HYUNDAI TUCSON Үйлдвэрлэгдсэн он: 2023   HYUNDAI STARIA WAGON Үйлдвэрлэгдсэн он: 2023   HYUNDAI STARIA PREMIUM Үйлдвэрлэгдсэн он: 2023 Дээрх автомашинуудыг Хаан банк, Голомт банк, Хас банкны 96 хүртэлх сарын лизингээр худалдан авах боломжтой. Урьдчилгаа 20-40% , Хүү 1.45%-1.8% , Хугацаа 30-96 сар Монгол Хьюндай Автомотив ХХК-ийн Албан ёсны баталгаат авто засвар үйлчилгээний төв автомашины борлуулалтын дараах үйлчилгээг бүрэн хариуцан ажиллаж байна. Үүнд: Hyundai Mobis албан ёсны оригинал сэлбэг нийлүүлэлт Засвар үйлчилгээ Автомашин болон сэлбэгийн баталгаа Сэлбэг худалдаа, захиалга Будаг болон их биеийн засвар Автомашины ачлагын үйлчилгээ Манай компанийн засвар үйлчилгээний төв нь 1800м2 талбайтай, 25 автомашинд зэрэг үйлчлэх боломж бүхий Монголын ууган авто засварын төв юм.   Утас: 9990-5503, 9990-5502, 9990-5501, 9990-5526 Фэйсбүүк пэйж: Hyundai Mongolia   Вебсайт: www.mongolhyundai.mn Хаяг: Яармаг дахь үзэсгэлэнгийн танхим / Showroom / - maps.app.goo.gl Баянбүрд дахь Авто засвар үйлчилгээний төв - maps.app.goo.gl Фэйсбүүк пэйж: Hyundai Mongolia       Инстаграм: Hyundai Mongolia Mongolia Hyundai Automotive LLC
ОХУ-ын уран гулгагч Камила Валиеваг допинг хэрэглэсэн гэж үзлээ
Эх сурвалж: BBC Спортын Арбитрын Шүүх (CAS) -ээс ОХУ-ын уран гулгагч Камила Валиеваг допинг хэрэглэсэн гэж үзлээ.  Энэ жил 17 настай К.Валиевагаас Бээжингийн олимпын өмнөхөн авсан шинжилгээгээр зүрхний үйл ажиллагааг дэмжигч допингийн хориотой бэлдмэлийн жагсаалтад багтдаг триметазидин гэгч бодис илэрсэн билээ.  Шүүхээс нэрт тамирчны тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хассан. Үүгээр ч зогсохгүй 2021 оны арванхоёрдугаар сарын 25-наас хойш үзүүлсэн амжилтыг нь хүчингүйд тооцлоо. Дээрх хугацаанд тэр Европын тивийн аварга болж олимпын багийн төрөлд алтан медаль хүртэж байв. Түүний эрх 2025 оны арванхоёрдугаар сараас сэргэх боломжтой. Энэ үед 19 настай байх юм. Гэхдээ ОХУ-д уран гулгагчдын өрсөлдөөн ширүүн тул дахин тив дэлхийд улсаа төлөөлөхийн тулд их урт зам туулах нь гарцаагүй. Бээжингийн олимпын багийн төрөлд ОХУ-ын багийн амжилтыг хүчингүйд тооцох шийдвэрийг Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) албан ёсоор гаргаагүй байна. Гэхдээ нэгэнт шүүхийн шийдвэр гарсан тул ОУОХ-ны шийдвэрийг хүлээх үлдлээ. Хэрвээ амжилтыг нь хүчингүйд тооцвол АНУ-ын баг алт, Япон мөнгө, Канадын шигшээ баг хүрэл медаль хүртэх учиртай.     Эх сурвалж: BBC
Тэгш, сондгойгоор зорчих дугаарын хязгаарлалтыг сунгах эсэх талаар санал өгнө үү
Гэрэл зургийг mpa.mn Хүйтний эрч чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор арванхоёрдугаар сарын 18-наас нэгдүгээр сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийсэн. Тус зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31, замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Өнөөдрөөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж буй. Замын хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/-өөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл амарч байх үеийн тээврийн хэрэгслийн тоог хичээл орж байх үетэй харьцуулсан судалгааг хийсэн. Судалгаагаар хичээл амарсан үед өдөрт 347 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн бол хичээл орж байх үед 429,000 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, 19.1 хувиар өссөн байна. Мөн хөдөлгөөн зохицуулалт хичээл амарсан үед 3,294 байсан бол орж байх үед 3,598 болж, 8.4 хувиар өссөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, хичээл орох үеэр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг гэсэн үг. Мөн удахгүй Сар шинийн баяр болох тул замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэнэ. Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байгаа. Тухайлбал нэгдүгээр сарын 6, 7, 13, 14-ний амралтын өдрүүдэд хөдөлгөөн зохицуулалт 2,212 байсан бол нэгдүгээр сарын 20, 21, 27, 28-нд 2,997 болж, 26.1 хувиар өссөн бөгөөд цаашид ч хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх юм. Иймээс ЗХУТ, ТЦА-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалтыг сунгах хүсэлт ирүүлсний дагуу олон нийтээс санал авч байна. Иргэд та бүхэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон  https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар  нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон саналаа өгөх боломжтой. Саналыг нэгдүгээр сарын 31-нийг дуустал ажлын гурван өдөр авч, олонхын саналыг үндэслэн шийдвэр гаргах юм.   Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын машины толийг гараараа цохиж хугалсан иргэнийг ₮200,000-аар торгожээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Цагдаагийн байгууллагаас энэ сард бүртгэгдсэн зөрчил болон гэмт хэргүүдийг дараах байдлаар шийдвэрлэжээ.  Шийдвэрлэсэн зөрчлүүд: Тээврийн цагдаагийн албанаас иргэн “Н” нь энэ сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Mersedes Benz маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ урсгал сөрж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Тээврийн цагдаагийн албанаас иргэн “Б” нь энэ сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Mitsubushi маркийн тээврийн хэрэгслийг явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35 хэсгийн 35.2-д зааснаар 20 нэгжтэй тэнцэх 20,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас иргэн “М” нь энэ сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцох үедээ Toyota маркийн тээврийн хэрэгслийн толийг гараараа цохиж хугалсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 нэгжтэй тэнцэх 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Мөн шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн зарим хэргийн талаар: Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэд бүлэглэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2023 онд Хүннүгийн үеийн НТӨ II зуунаас НТ I зуунд хамаарах соёлын биет өв, XVII-XIX зууны үеийн түүх соёлын дурсгалт зүйлсийг бусдад зарж борлуулахыг завдсан үйлдэлд иргэн “Э”, “Г” нарт Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлэх саналтай Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн. Мөн Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэд бүлэглэн насанд хүрээгүй хүний биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгт оруулан ашиг олох зорилгоор хууран мэхэлж, ар гэрийнхэнтэй таагүй харилцаатай байсан эмзэг байдлыг нь далимдуулан ятган, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд насанд хүрээгүй хохирогчийн биеийг гадаад улсын иргэнтэй бэлгийн харьцаанд оруулсан, мөн яллагдагч гадаад улсын иргэн нь хохирогчийг 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан хэдий ч бэлгийн харьцаанд орсон хэрэгт “Х”, “Э” нарт Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ.    Эх сурвалж: ЦЕГ
Капитрон банк өсөлтөө хадгалсаар байна
Капитрон банкны үйл ажиллагааны өсөлт, хөгжил нь сүүлийн жилүүдэд банкны системдээ тэргүүлэх байр суурь эзэлж буйг үнэлэн олон улсын нэр хүндтэй "Global banking & review" сэтгүүлээс Монгол Улсын хамгийн хурдтай хөгжиж буй банкаар тодруулсан байдаг. Тэгвэл тус банк энэхүү өсөлтөө хадгалсаар байгааг сүүлийн жилүүдийн санхүүгийн үзүүлэлтүүд нь баталж байна. Тухайлбал, Капитрон банкны татварын дараа цэвэр ашиг 2023 онд өнгөрсөн оноос 68.87 хувиар өсөж, 38.3 тэрбум төгрөгт хүрчээ.   Нийт актив IV улиралд оны өмнөхөөс 18.11% хувиар өсөж, 2,327.99 тэрбум төгрөгт хүрлээ. Нийт зээл 847.3 тэрбум төгрөг болж, оны эхнээс 16.15% өслөө. Нийт депозит оны эхнээс 21.9% өсөж, 1,275.2 тэрбум төгрөг боллоо. Өөрийн хөрөнгө оны эхнээс 31.25% өсөж, 191.8 тэрбум төгрөгт хүрч өсөөд байна. Татварын дараах цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 68.87%-иар өсөж, 38.3 тэрбум төгрөгт хүрлээ. Ашигт ажиллагааны энэхүү өсөлтөд цэвэр хүүгийн орлогын өсөлт (38.85% өссөн) болон активын чанарын үзүүлэлт сайжирсан (эрсдэлийн сангийн зардал 41.77% буурсан) нь голлон нөлөөлсөн юм. Санхүүгийн энэхүү үр дүнд үндэслэн тооцоход; Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 57.4% (зохистой түвшнээс 32.4%-иар илүү), өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 20.27% (зохистой түвшнээс 11.27%-иар илүү) хүрч нэмэгдсэн нь эрсдэл даах чадвар нэмэгдсэн эерэг үзүүлэлт юм. Тайлант хугацааны өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 19.95% гарч, өмнөх оны мөн үеэс 4.45%-иар нэмэгдээд байна. Капитрон банкны 2023 оны IV улирлын санхүүгийн тайлантай ЭНД дарж танилцана уу.
Йорданы баазад халдсан дайсны дроныг Америкчууд “өөрийнх гэж андуурсны улмаас их хохирол амссан” гэв
Йорданы нутаг дахь АНУ-ын "Tower 22" нэртэй цэргийн баазын сансраас авсан зураг Ням гарагийн өглөө Сирийн хилийн ойролцоо Йордан улсын нутагт оршдог АНУ-ын цэргийн баазад дроны халдлага гарсны улмаас гурван алба хаагч амиа алдаж, 34 цэрэг шархадсан билээ. Хүнд шархадсан найман цэрэгт эрүүл мэндийн тусламж үзүүлэхээр баазаас нүүлгэн шилжүүлсэн байна. Халдлагыг Ирак улсад үйл ажиллагаа явуулдаг Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэл үйлдсэнээ хүлээсэн юм. Тэгвэл үйл ажиллагааны алдааны улмаас энэхүү халдлагыг таслан зогсоож чадаагүйг Пентагоны албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ. Тухайлбал бааз руу нам өндрөөр нисэж ирсэн дроныг үүргээ гүйцэтгээд буцаж ирж буй өөрийн дрон гэж андуурсны улмаас хариу арга хэмжээ авч чадаагүй юм байна. Энэ алдаа нь АНУ-ын цэргүүд амиа алдаж, олноор шархдах шалтгаан болжээ. Урьдчилсан дүгнэлтийг The Wall Street Journal сонин нэрээ нууцалсан албаны эх сурвалжаас авснаа хамгийн түрүүнд мэдээлсэн байна. Харин Цагаан ордон энэ талаар ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна. Халдлагын дараа ерөнхийлөгч Жо Байден буруутай этгээдүүдийн эсрэг хатуу хариу арга хэмжээ авахаа амласан юм. Одоо тэрбээр ямар арга хэмжээ авахаа албаныхантай зөвлөлдөж байгаа гэсэн мэдээлэл ирж байна. Аравдугаар сарын 7-ны үйл явдлын дараа Хамас-Израилийн дайн эхэлснээс хойш Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн баазууд олон арван удаа халдлагад өртөж байгаа. Гэхдээ Ням гарагийн халдлагаар анх удаа хүн хүчний хохирол амссан юм. Ерөнхийлөгч Байдены хувьд хариу арга хэмжээ авахдаа Газын зурвасын дайныг Ойрх Дорнодын бусад хэсэгт өргөжүүлэхгүй байх шаардлагатай тулгараад байна. “Бид Иран улстай дайтах сонирхолгүй байна. Бид хэдийнээ хурцдаад байгаа нөхцөл байдлыг нэмж хурцатгах хүсэлгүй байна. Гэхдээ энэ удаагийн халдлага маш ноцтой байсан. Үхэл дагуулсан халдлага байлаа. Бид зохих хариу арга хэмжээг авах болно” гэж Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ. Ираны эрх баригчид Йорданы баазын халдлагад оролцоогүйгээ өчигдөр бас мэдэгдсэн байна. “Эдгээр мэдэгдлүүд нь бүс нутгийн нөхцөл байдлыг өөрчлөх улс төрийн тодорхой зорилготой байна” гэж Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Нассер Канаани халдлагад өөрийг нь хамаатуулсан АНУ-ын байр суурийг шүүмжилжээ. Гэхдээ Тегераны дэглэм өөрийн дэмждэг зэвсэгт бүлэглэлүүдийн Ойрх Дорнод даяар үйлдсэн халдлагуудад хамаатайгаа байнга үгүйсгэсээр ирсэн юм.   Эх сурвалж: Associated Press
Сэлбэ голд 145 метр урт суваг татах зэргээр халиа тошин үүсдэг байршлуудад үзлэг хийж, арга хэмжээ авчээ
Ulaanbaatar.mn Халиа тошин үүсдэг байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас тогтмол үзлэг шалгалт хийн, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг мэдээлэв.  Энэ хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлбэ голд 1.2 метр өргөн, нэг метр гүн, 145 метр урт суваг татан, бобкат ашиглаж 70 метр урт мөс хөрөөдөн, авто замын гүүрэн доорх дулааны шугамын доогуур 6 метр өргөн, 0.6 метр гүн, 20 метр урт суваг гаргалаа. 100 айлын гүүрний хойд тал орчмын Сэлбэ голын хэсэгт 1.2 метр өргөн, 1.6 метр гүн, 80 метр урт суваг татав. Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах нэгдүгээр сувагт 1.2 метр өргөн, 1.4 метр гүн, 150 метр урт суваг шинээр татлаа. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлалтай Ногоон нуурын сувагт 1.2 метр өргөн, нэг метр гүн, 148 метр урт суваг татаж, явган хүний гүүрний бөглөрсөн хэсэгт нэг метр өргөн 1.2 метр гүн, гурван метр урт мөсийг хөрөөдөж, онгойлгох зэргээр аюулгүй байдлыг ханган ажилласан байна.    Эх сурвалж: Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ
Хоёрдугаар сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 30-нд Халх голын сав нутгаар, хоёрдугаар сарын 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 5-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 6-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30, 31-нд тал, хээрийн нутгаар, хоёрдугаар сарын 3, 4-нд Алтайн уулархаг нутгаар, 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-23 градус хүйтэн байна. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн. Хоёрдугаар сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.   Эх сурвалж: ЦУОШГ
Умард Солонгосын албан тушаалтан Хятад дахь ажилчдадаа алагдсан тухай эх сурвалжууд мэдээлжээ
Энэ сарын дундуур Хятад дахь Умард Солонгосын ажилчид засгийн газрынхаа эсрэг тэмцэж, нэг албан тушаалтны амийг хөнөөсөн тухай Өмнөд Солонгосын эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ. Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын алба энэ үйл явдлын талаар баримт цуглуулж байгаагаа мэдээлсэн байна. Эх Орноо Нэгтгэх Солонгосын Хүрээлэнгийн судлаач Чо Хан Бумын өгсөн мэдээллээр Хятадын зүүн хойд Жилинь мужийн оёдлын үйлдвэрт засгийн газрын шугамаар ажилладаг Умард Солонгосын ажилчид нэгдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд бослого гаргажээ. Ажилчид олон жилийн турш цалин хөлсөө эрх баригч намд хураалгаж байгааг эсэргүүцсэн байна. Асуудлыг шийдвэрлэхээр Хятадад очсон Умард Солонгосын албан тушаалтан бухимдсан ажилчдын гарт алагдаж, өөр гурван хүн бэртэж гэмтсэн тухай гэрчүүд мэдээлжээ. Уг мэдээлэл үнэн болохыг одоо Сөүлд амьдарч буй Умард Солонгосын дипломатч асан Ко Ён Хван бас баталсан байна. Умард Солонгосын эрх баригчид цалинг нь буцааж өгөхөөр амласны дараа ажилчид тэмцлээ зогсоожээ. Хэрвээ дээрх мэдээлэл албан ёсоор батлагдвал энэ нь гадаад дахь ажилчид анх удаагаа Умард Солонгосын дэглэмийн эсрэг зохион байгуулалттай тэмцсэн хэрэг болох юм. “Дэглэм амласан мөнгөө төлж чадах эсэх нь эргэлзээтэй тул хямрал хараахан дуусах болоогүй байна. Энэ нь тодорхой хугацааны дараа тэсрэх цагтай бөмбөг болж, Хятад болон бусад улс орнуудад байгаа ажилчдад сэдэл болж болзошгүй юм” гэж судлаач Чо Хан Бум ярьжээ. Умард Солонгосын дэглэмийн орлогын нэг гол эх үүсвэр нь гадаадад илгээсэн ажиллах хүч болдог. АНУ-ын засаг захиргааны 2019 онд гаргасан тооцоогоор нийтдээ 100,000 орчим хүн голдуу Хятад улсын барилга, аж үйлдвэр зэрэг салбаруудад ажилладаг гэсэн тоо бий. Гадаадад илгээх ажилчдыг Умард Солонгосын харьцангуй боломжийн амьдралтай гэр бүлүүдээс сонгодог гэсэн мэдээлэл байдаг. Тиймээс ажилчдын эсэргүүцэл тэмцэл нь Пёньяны дэглэмийн хувьд хүнд сорилт болно гэж ажиглагчид үзэж байна.   Эх сурвалж: Korea Times
Саран дээр буусан Японы судалгааны станц олон хоногийн дараа ажиллаж эхэлжээ
Арав орчим хоногийн өмнө сарны гадаргуу дээр буусан Японы судалгааны станцын ажиллагаа сэргэсэн тухай Даваа гарагт албаны эх сурвалж мэдээлжээ. Slim (Smart Lander for Investigating Moon) нэртэй уг станц нэг хөдөлгүүр нь ажиллаагүйгээс хамраараа сарны гадаргууд хатгаж буусан юм. Үүний улмаас хавтангууд нь нарны гэрлээс халхлагдаж, эрчим хүчний систем нь ажиллахгүй болжээ. Ингээд батарейн цэнэг дуусах эрсдэлтэй болсон тул Японы сансар судлалын байгууллага JAXA станцыг “унтах” горимд шилжүүлж, нарны гэрэл тусахыг хүлээхээр болсон юм. “Өнгөрсөн шөнө бид Slim станцтай харилцаа тогтоож, үйл ажиллагааг нь сэргээлээ” гэж JAXA сошиал хуудсандаа өчигдөр мэдээлжээ. Станц сэргэмэгцээ олон зурвасын камераа идэвхжүүлж, судалгааны ажлаа эхлүүлсэн байна. Нэгдүгээр сарын 20-ны өдөр Slim станц сарны гадаргууд амжилттай буусан юм. Ингэснээр Япон улс нь АНУ, Зөвлөлт, Хятад, Энэтхэгийн дараа станцаа саран дээр амжилттай буулгасан дэлхийн тав дахь улс болж байв. Гэхдээ нэг хөдөлгүүр нь доголдсоны улмаас Slim станц хамраараа бууж, нарнаас эрчим хүч цуглуулах хавтангууд нь дээшээ харахын оронд баруун зүгт харж тогтсон байна. Улмаар батарейн цэнэг нь 12 хувьтай болсон тул станцыг унтуулах горимд шилжүүлж байжээ. Хэдийгээр хүндрэл бэрхшээлтэй тулгарсан ч Slim станц төлөвлөсөн цэгээсээ 55 метрийн зайд буусныг JAXA өнгөрсөн долоо хоногт зарласан. Станцууд ихэнхдээ хэдэн километрийн алдаатай буудаг тул энэ нь маш өндөр нарийвчлалтайд тооцогдож байгаа. Япон улс өмнө нь хувийн болон засгийн газрын хөрөнгөөр бүтээсэн хоёр станцыг сар руу илгээсэн нь бүгд бүтэлгүйтэж байжээ.   Эх сурвалж: AFP
ҮЙЛ ЯВДАЛ: "Авлигын төсөөллийн индекс 2023"-ыг танилцуулна
Grandkhaan Irish Pub-ын хоёр давхрын уулзалтын танхимд 08:00 цагт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн Засгийн газрын тайланг танилцуулах, 2024 оны хамтын ажиллагааны санал, харилцан мэдээлэл солилцох уулзалт болж байна.  Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны 10 давхрын хурлын танхимд 09:00 цагт Хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглал, хөдөлмөр эрхлэлтийн хуулиудын шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулах уулзалт болно.  АТГ-ын гадна 10:00 цагт МоАХ-ноос гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотойгоор Ч.Хүрэлбаатар сайдыг шалгуулах хүсэлтийг АТГ-т өгнө. ХСҮТ-ийн өргөтгөлийн II давхарт 10:00-12:00 цагт Хавдрын эсрэг анхаарал хандуулах дэлхийн өдөр (хоёрдугаар сарын 4)-ийг угтаж хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдэд зориулан мэдээлэл хүргэнэ. Нээлттэй нийгэм форумын хурлын заалд 14:00 цагт "Авлигын төсөөллийн индекс 2023"-ыг Трансперенси интернэшнлээс зарлана.
Тэгш, сондгой хязгаарлалтыг сунгах эсэх санал асуулга явуулсан эхний өдөр иргэдийн 60% нь дэмжээгүй байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт маргааш буюу нэгдүгээр сарын 31-нд мөрдөгдөөд дуусах гэж байна. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас/НЗДТГ/ уг зохицуулалтыг үргэлжлүүлэх эсэх талаар иргэдээс санал авч эхэлсэн билээ. Нэгдүгээр сарын 29-нд эхлүүлсэн санал асуулгад одоогийн байдлаар 2,445 иргэн оролцсон бөгөөд 984/40%/ нь автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг үргэлжлүүлэхийг дэмжинэ гэсэн бол 1,461/60%/ нь дэмжихгүй гэжээ. Иргэдийн саналыг нэгдүгээр сарын 31-нийг дуустал https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар авч, олонхын саналыг үндэслэн шийдвэр гаргах юм байна. Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв/ЗХУТ/, Тээврийн Цагдаагийн Албанаас /ТЦА/автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалтыг сунгах хүсэлтийг НЗДТГ-т ирүүлжээ. Уг хүсэлтийн дагуу олон нийтээс санал авч байгаа аж. ЗХУТ, ТЦА-наас сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан сүүлийн өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн, цаашид улам нэмэгдэх болно гэж үзжээ.
Замын хөдөлгөөнд саад учруулсан Shaanxi-x3000 загварын ачааны машины жолоочийг ₮160,000-аар торгожээ
Гэрэл зургийн эх сурвалж: ТЦА Энэ сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 22-ийн товчоо явах замд “Зам хашаад байна” гэсэн мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад Shaanxi-x3000 загварын том оврын ачааны машины жолооч нь зөрчил гаргасан болохыг тогтоожээ. Тодруулбал нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцох маршрутын зөвшөөрөлгүй, бусдын хөдөлгөөнийг саатуулсан, ачааны автомашины ар талд туузан наалт, улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулсан байвал зохино зэрэг заалтыг зөрчсөн байна. Зөрчлийн хуулийн 14.7.33 дэх хэсэгт зааснаар 10,000, 14.5.17 дах хэсэгт зааснаар 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Замын хөдөлгөөнд оролцохдоо бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчихыг ТЦА-наас зөвлөлөө.   Эх сурвалж: ТЦА
"ЖДҮ-ийн газрын удирдах албан тушаалтан асан хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлсэн"
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байгааг мэдээллээ. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 801 хэрэг шалгагдаж байгаа аж. Энэ хугацаанд дөрвөн объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал: БЗД-ийн ...-р хорооны Засаг дарга “Т” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх; Ховд аймгийн Буянт сумын удирдах албан тушаалтан “Ц” нь “өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх; “Н” нь Жижиг дунд үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх; Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалтан “Б” нар нь шаардлага хангаагүй аж ахуйн нэгжийг тендерт шалгарах нөхцөлийг бүрдүүлэн бусдад давуу байдал бий болгосон гэх; Хан-Уул дүүргийн ...-р хорооны Засаг дарга “С” нь  бусдад давуу байдал бий болгосон гэх; Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын удирдах албан тушаалтан “А” нь бусдад давуу байдал бий болгосон гэх; “Э” нь Шинжлэх ухаан, технологийн сангийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх хэргүүдийг прокурорт шилжүүлсэн байна. Авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг хуульд заасны дагуу товч байдлаар олон нийтэд хүргэж буйг мэдэгдэв.
Итали улс цагаачдаа Албани руу шилжүүлдэг болоход нэг алхам ойртлоо
Итали улс нутаг дэвсгэрт нь ирсэн цагаачдыг Албани улсын нутаг дэвсгэрт шилжүүлдэг болох гэрээ байгуулагдахад нэг алхам ойртжээ. Өчигдөр Албани улсын үндсэн хуулийн шүүх уг гэрээг дэмжсэн шийдвэр гаргасан байна. Одоо парламентаар батлагдах үлдэж байна. Гэхдээ гэрээг санаачилсан Албанийн ерөнхий сайд Эди Рамагийн нам парламентад олонх болдог тул дэмжигдэх магадлал өндөр юм. Гэрээний дагуу Итали улс Албани улсын баруун хойд боомтод цагаачдад зориулсан хоёр том төв байгуулах ба өөрийн нутаг дэвсгэрт ирсэн цагаачдыг тэнд шилжүүлэн байрлуулах ажээ. Сар бүр 3,000, жилд 36,000 цагаачийг Албани руу шилжүүлж байхаар тохиролцсон байна. Эдгээр төвүүдэд ирсэн хүмүүсийн цагаачлах хүсэлтийг нягтлан шалгаж, Итали руу нэвтрүүлэх, эсвэл буцаах арга хэмжээ авдаг болно. Өөрөөр хэлбэл Италид цагаачлах асуудлыг өөр улсын нутагт шийддэг болох гэж байна. Төвүүдийн үйл ажиллагааг Итали улс санхүүжүүлж, Итали улсын хууль дүрэм үйлчлэх ажээ. Албанийн тал харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хангах гэнэ. Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони, Албанийн ерөнхий сайд Эди Рама нар гэрээний төслийг анх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард танилцуулж байжээ. Дараа нь Албанийн сөрөг хүчин гэрээг эсэргүүцэж, хориг тавиулахаар үндсэн хуулийн шүүхдээ хандсан юм. Харин Даваа гарагт үндсэн хуулийн шүүх гэрээг дэмжсэн шийдвэр гаргажээ. Италийн эрх баригчдын энэ шийдэл олон улсын хэмжээнд ч нэлээд маргаан дагуулж байгаа. НҮБ-ын хүний эрхийн комиссар Волкер Турк дүрвэгчдийг Албани руу шилжүүлэхэд хүний эрх зөрчигдөж болзошгүйд санаа зовж байгаагаа өнгөрсөн долоо хоногт Италийн сенатад илэрхийлж байв. 2023 онд Италид 155,000 дүрвэгч ирсэн нь өмнөх оноосоо 52,000-аар өссөн үзүүлэлт болсон. 2022 оны есдүгээр сард хууль бус дүрвэгчдийн асуудлыг цэгцлэх мөрийн хөтөлбөртэй сонгогдсон барууны Италийн Ахан дүүс намын тэргүүн Жоржиа Мелони ийнхүү амлалтаа биелүүлэх алхам хийж байна.   Эх сурвалж: BBC
Г.Даваадорж: Шүүхийн статистикийн мэдээ зөрүүтэй гарах тохиолдол төдийлөн арилаагүй байна
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн инновац, цахимжуулалтын хорооны ахлагч Г.Даваадоржтой шүүхийн цахимжилтын талаар ярилцлаа. -Бид цахим технологийн эрин зуунд амьдарч байна. Монголын шүүхийн цахимжилт ямар түвшинд байна вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье? -Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт түүнд нийцүүлж баталсан Шүүхийн тухай хуулиар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэхээс гадна шүүх иргэдэд нээлттэй, хүртээмжтэй байхад чиглэсэн шүүх эрх мэдлийн шинэчлэлийн үндэс, суурийг тавьсан. Үүний тод жишээ бол мэдээллийн технологийг ашиглан шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны программ хангамж, цахим платформыг хөгжүүлэх, шүүхийг дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр хангах, шүүхийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгахтай холбоотой тодорхой зохицуулалтууд орсон. Шүүхийн Ерөнхий Зөвлөл/ШЕЗ/ энэ хүрээнд 2022 онд “Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого”-ыг баталсан. Тэгэхээр энэхүү цахим бодлогыг хэрэгжүүлэх ажил төлөвлөгөөний дагуу явж байна. Шүүхийн цахим шийдлийн энтерпрайз архитектурыг гаргах, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг “Astvision” ХХК хийж, гүйцэтгэж байгаа. -Цахим хөгжлийг дэмжих багц хууль хэрэгжиж эхлээд тодорхой хугацаа өнгөрлөө. Эдгээр хуулийн хэрэгжилт нь шүүхийн цахим бодлоготой хэрхэн уялдаж байгаа бол? -Технологийн хөгжлийг амьдралд нэвтрүүлэх, түүнийг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, аюулгүй хүргэх ажлын хүрээнд 2019 онд Монгол Улсын Засгийн газраас “Цахим хөгжлийн үндэсний хороо”-г байгуулан ажиллаж эхэлсэн байдаг. Түүнчлэн 2021-2024 онд “DIGITAL NATION” буюу “ЦАХИМ ҮНДЭСТЭН” болох зорилтыг тавин ажиллаж байгаа. Үүнээс гадна УИХ-аас “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг баталж, цахим хөгжлийн нэгдсэн бодлогыг тодорхойлох, төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, төр, иргэн, хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээлэл солилцоог сайжруулах зэрэг ажилд ихээхэн анхаарч байна. Ингээд УИХ-аас цахим багц хуулийг батлан гаргаж, 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Тухайлбал хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай зэрэг хууль. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн цахим бодлогыг боловсруулан батлахдаа мэдээж цахим багц хуулийн хүрээнд, хуулийн хэрэгжилт, уялдааг хангахад чиглэсэн бодлогыг баталсан. -Тэгэхээр цахим багц хууль, болон шүүхэд мэдээллийн технологийг нэвтрүүлэх цахим бодлого, энэ ажилд зарцуулах тодорхой хэмжээний төсөв батлагдсан учраас шүүхийн цахимжилт саадгүй явах нь гэж ойлгож болох уу? -Хараахан тэгж ойлгож болохгүй байх. Гадаад улс орнуудын дижитал шилжилтийн туршлагаас харахад олон бэрхшээлийг даван туулаад явж байна. Манай улсын хувьд ч ялгаагүй, тэдгээр бэрхшээлийг тойрохгүй. Бид эхлээд шүүхийн цахимжилт гэдгийг дан ганц шүүхийн асуудал биш гэдэг талаас нь харах хэрэгтэй. Шүүх эрх мэдлийн бүхий л байгууллага, цагдаа, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, улсын бүртгэлийн гээд олон талын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох интеграци, хууль эрх зүйн орчинд ач холбогдол өгөх ёстой. Одоо бидэнд ус, агаар мэт хэрэгтэй байгаа зүйл бол хууль эрх зүйн орчин юм. Тодруулбал иргэн, эрүү, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх процессын хуулиудад цахимаар мэдүүлэх, цахим нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх, цахим хавтаст хэрэг үүсгэх, цахимаар мэтгэлцэх эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх хэрэгцээ шаардлага тулгараад байна. Жишээлбэл: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч өөрөө хүсвэл тоон гарын үсгээ ашиглаад цахимаар нэхэмжлэл гаргахаас эхлээд хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаанд цахимаар оролцох нөхцөлийг бүрдүүлэх нь чухал юм. Үүнийг хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаанаас эхлэх боломжтой. Одоогийн байдлаар хур системд байгаа баримтыг “Е-Mongolia”-аас цаасаар хувилаад, цаасан хавтаст хэрэгт хийгээд явж байгаа. Энэ байдлыг л халахыг зорьж байна. Өөрөөр хэлбэл садан төрлийн холбоо тогтоох, төрөлт, үрчлэлт, гэрлэлт, нас баралт, хүний ажилласан байдал, хүүхдийн эцэг, эхийг тогтоох зэрэг олон хэргүүдийн нотлох баримтууд нь нийтийн мэдээллийн дэд бүтэц дэх үндсэн систем буюу хур системд хадгалагдаж байгаа. Хур систем нь Үндэсний дата төвд байрлах тархмал бүтэц бүхий төрийн мэдээлэл солилцооны систем. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд ч бүрэн боломжтой. Учир нь хэргийн нэг оролцогч нь захиргааны байгууллага байдаг тул маргаанд хамаарах нотлох баримтууд нь ихэвчлэн төрд өөрт нь байгаа, зарим хэсэг нь хур системд байгаа баримтууд байдаг. Иймээс бид шүүхэд цахимаар мэдүүлэх платформыг бий болгож, эрх зүйн орчныг бүрдүүлснээр “Е-Mongolia”-тай интеграци хийж, нийтийн мэдээллийн дэд бүтцийн үндсэн болон дэмжих системийг цахим орчинд нь, жинхэнэ утгаар нь ашиглах боломж бүрдэнэ. Үндсэн болон дэмжих системийн хөгжүүлэлт, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг Засгийн газрын тогтоолоор “И Монголиа академи УТҮГ”-т хариуцуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, зөрчлийн хэргүүд, цагдан хорио зэргийг бүрэн цахимжуулаад явах боломжтой. Гадаад улс орнуудын туршлагаас харахад процессын хуулиудад ерөнхий зохицуулалтыг оруулаад, бусад нарийн зохицуулалтыг журмаар хэрэгжүүлээд явдаг туршлага нийтлэг байна. Тэгэхээр бидэнд тусдаа цахим хавтаст хэргийн хууль байдаггүй юмаа гэхэд процессын хуулиудад цахимаар мэдүүлэх, цахим хавтаст хэрэгтэй холбоотой ерөнхий зохицуулалтыг оруулж байж цаашдаа шүүхийн цахимжилт, мөн бусад хуулийн байгууллагын цахимжилт хэрэгжих боломжтой.     -Шүүхийн цахимжилт нь шинэ түвшинд гарч ирснээр иргэдийн цаг, мөнгийг хэмнэхээс гадна шүүхийн үйл ажиллагаа иргэд, олон нийтэд нээлттэй байх нөхцөл бүрдэнэ гэж харж байна. Тэгвэл шүүхэд өөрт нь ямар ач холбогдолтой вэ? -Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цахимжихын хэрээр шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, мөн шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагад эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм. Ач холбогдол бүхий олон сайн зүйлүүд биднийг хүлээж байна. Наад зах нь шүүхийн захиргааны үйл ажиллагааны статистик мэдээ гаргах асуудал ирээдүйд цогцоороо шийдвэрлэгдэнэ. Технологи хөгжиж байгаа өнөө үед шүүхүүд маань статистик мэдээ гаргахдаа хүн хүч, цаг заваа ихээр зарцуулж, зарим тохиолдолд статистикийн мэдээ зөрүүтэй гарах байдал төдийлөн арилаагүй байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд шүүхийн цахим болон бусад хэлбэрийн мэдээллийн санг бүрдүүлэхээр заасан. Энэ хүрээнд ШЕЗ-өөс баталсан мэдээллийн технологийн бодлогын баримт бичгийн Дэд зорилтод цахим мэдээллийн санг хөгжүүлэх, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхээр мөн заасан. “Astvision” ХХК-ийн хийж байгаа ТЭЗҮ-д өгөгдөл боловсруулах дэд бүтэц, өгөгдлийн чанарын удирдлага, өгөгдлийн сангийн архитектур зэргийг тусгаад явж байгаа.   Дээр дурдсанчлан иргэд шүүхэд цахимаар нэхэмжлэл гаргах, цахим хавтаст хэрэг үүссэнээр маш их хэмжээний дата буюу өгөгдөл бий болно. Иймд шүүхийн их өгөгдлийн сан буюу Big data үүсгэх нь чухал байна. Их өгөгдөл бол компьютерын шинжлэх ухаан, статистик хоёртой салшгүй холбоотой бөгөөд мэдээллүүдийг нэгтгэж, хооронд нь холбож, богино хугацааны давтамжтайгаар, олон үзүүлэлтээр боловсруулах, нарийвчлан задлах зэргээр маш хурдтай, цаг хугацааны алдагдалгүй, байгууллагын дотоод үйл ажиллагаанд ашиглах, иргэд олон нийтэд мэдээлэх, оновчтой бодлого шийдвэр гаргахад зориулагдсан технологийн \hadoop зэрэг\ шийдэл юм. Өөрөөр хэлбэл өгөгдлийг мэдээлэл болгож хувирган ашиглах техникийн боломж гэсэн үг. Шүүхийн их өгөгдлийн санг үүсгэвэл тэр нь шүүхийн цахимжилтын уураг тархи болох юм. Одоо бид өөрсдийн ашиглаж байгаа 20 гаруй систем дээр бүртгэгдсэн өгөгдөл, мэдээллийг дата төвд болон компьютерын серверийн орчинд хадгалж байна. Зарим тохиолдолд зөөврийн хард дээр ч хадгалж байгаа. Үүнийг л боловсронгуй болгож, одоогийн байгаа нэг том компьютер, сервер, зөөврийн хард ашиглахын оронд олон компьютерыг кластер болгож, асар том мэдээллийн багцыг зэрэгцүүлэн шинжлэх боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. Яг одоо бидэнд дээрх байдлаар хадгалагдсан өгөгдөл, мэдээллүүд бол үнэн чанартаа ямар нэгэн зорилгод зориулж төлөвлөгдөөгүй, бүтэцлэгдээгүй. Орчин үед өгөгдлийг баялаг гэж үздэг болсон. Өгөгдөл бол шинэ алт. Мэдээллийг анхнаас нь цуглуулахдаа ямар ангилал, код, ямар давтамжтайгаар, ямар нууцлалтайгаар, ямар зорилгоор, ирээдүйд хэрэг болох ямар асуултын дагуу анхнаас нь үнэн зөв, төрөлжүүлэн цуглуулах вэ гэдгийг маш нарийн төлөвлөн, тооцоолох хэрэгтэй. Энэ нь шүүхийн ирээдүйн хөгжилд ихээхэн тус нэмэр болохоос гадна өгөгдөл нь цаашдаа хиймэл оюун ухаанд хөрвөж ажиллах эхлэл тавигдана гэсэн үг. Шүүхийн статистик мэдээ маш хурдан хугацаанд, зардал чирэгдэл, хүнд сурталгүйгээр үнэн зөв гардаг болно. Ер нь тэр их хуримтлагдсан мэдээллүүд нь үнэн зөв байхаас гадна эргээд өгөөжөө өгдөг, үнэ цэнтэй байх ёстой. Энэ утгаараа их өгөгдөл нь шүүхийн захиргааны үйл ажиллагааны аливаа шийдвэр, шүүхээс гарах шийдвэрийн чанар, үнэ цэнийг өсөн нэмэгдүүлэх учиртай. Эдийн засаг талаас нь аваад үзсэн ч дэлхий тэр чигээрээ өгөгдөл дээр суурилсан эдийн засаг руу шилжиж байна. -Шүүхэд маш их дата хуримтлагдах талаар та дурдлаа. Эдгээр мэдээллүүд дотор төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой асуудлууд ихээр цугларах нь тодорхой. Тэгэхээр мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ? -Хэдхэн жилийн өмнө манай улс олон улсын кибер аюулгүй байдлын индекс болон дижитал өрсөлдөх чадварын индексээр нэлээд хойгуур байрт орж байсан. Хэдий тийм ч цахим багц хуулиудын хүрээнд Кибер аюулгүй байдлын тухай хууль гарснаар манай улс тодорхой хэмжээнд байр ахисан. Кибер аюулгүй байдлын тухай хуулиар мэдээллийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж өгсөн. Цахим мэдээлэлд хандах, боловсруулах, ашиглах, түгээхэд ашиглагддаг мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, тэдгээрийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдлага зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлдэл үзүүлэх, нөхөн сэргээх замаар кибер аюулгүй байдлыг хангах зохицуулалтууд байгаа. Эрх бүхий байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг хийхээр болсон. Энэ хүрээнд шүүхийн мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангах боломжтой. Нөгөө талаар кибер аюулгүй байдлыг хангахад чиглэсэн дэвшилтэт технологиуд ар араасаа гарч байгаа. Төр, засгийн зүгээс ч онцгойлон анхаарч стратегийн болон тактикийн түвшинд, мөн үйл ажиллагааны түвшинд ямар байгууллагууд хэрхэн ажиллах талаарх дүрэм, журам, тогтоол шийдвэрүүдийг гаргасан. Мөн байгууллагын зүгээс, ажилтан, албан хаагчийн зүгээс кибер орчин, кибер орон зайд хэрхэн, яаж ажиллах вэ гэдэг бол кибер аюулгүй байдлыг хангахад, эрсдэлийг бууруулахад ихээхэн ач холбогдолтой. -Та түрүүнд бэрхшээлийн талаар дурдсан. Мэдээж шинэ зүйлийг хийхэд бэрхшээлүүд тулгардаг. Дижитал шилжилтийн сорилт бэрхшээл нь юу байна? -Мэдээж олон зүйлүүд байгаа. Төсөв хөрөнгө, хүний нөөц, программ хангамж, хууль эрх зүйн орчин гэх мэт. Гэхдээ хамгийн том сорилт бол сэтгэлгээний өөрчлөлт юм. Нэг талдаа энэхүү дижитал шилжилт нь технологийн сорилт гэхээсээ илүү сэтгэлгээний сорилт болж байгаа. Шүүхийн цахимжилтын ажлыг ахиулахын тулд сэтгэлгээний олон сорилттой тулгарч байна. Цахимжилтыг ойлгохгүй, ойлгосон ч дэмжихийг хүсэхгүй, үл тоох эсхүл маш хүнд хэцүүгээр, хэзээ ч бүтэшгүй мэтээр хүлээн авдаг тохиолдол байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн бидэнд тулгарч байгаа асуудал биш, дэлхий нийтэд тулгарч буй дижитал шилжилтийн том сорилтын нэг учраас үүнд ач холбогдол өгөхийг хүсэхгүй байна. Яагаад гэхээр бид энэхүү дижитал шилжилтээс хоцорч үлдэх арга байхгүй, хүссэн ч, эс хүссэн ч өдөр тутамд нүүр тулаад байна. Тэгэхээр шүүхийн цахимжилтыг шинэ түвшинд гаргаж хөгжүүлэхэд шүүх, шүүгчид, шүүхийн захиргааны байгууллагын үүрэг оролцоо ихээхэн чухал юм. Манай шүүхийн байгууллагын онцлог юу билээ, бид ирээдүйд юуг хийх гэж байгаа, одоо байгаа түвшнийг ямар түвшинд хүргэх гэж байгаа зэргийг шүүгч бид л тодорхойлж технологийн компанийн мэргэжилтнүүдэд ойлгуулах учиртай. Яагаад гэвэл мэдээллийн технологийн мэргэжилтнүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, үе шатуудыг шүүгчдээс илүү мэдэж программ хангамж, системийг хийх боломжгүй. Энгийнээр хэлбэл тогооч нарт зориулж олон төрлийн талх хийдэг машин бүтээхдээ тогооч нарыг оролцуулахгүйгээр, тэдний санал, зөвлөмжийг авахгүйгээр хийх боломжгүй. Яг л үүн шиг шүүхийн цахимжилтад шүүгч нар бид л идэвхтэй оролцож байж, сайн үр дүнд хүргэнэ. Бидний оролцоогүйгээр шүүхийн цахимжилт урагшлах боломжгүй. Энэ утгаараа шүүгч нарын сэтгэл, зүтгэл, манлайлал нэн шаардлагатай. Эцсийн үр дүнд шүүхийн цахимжилт амжилттай хэрэгжсэнээр хүнд суртал, авлигын индекст эерэг нөлөө үзүүлнэ. Дижитал шилжилтийн цаана хүний оролцоог багасгах, хүнд суртлыг арилгах олон хөшүүрэг байгаа. Технологид ямар нэгэн хамаатан садан, танил тал гэж байхгүй, технологид ямар нэгэн ашиг сонирхол байхгүй. Иймд цахимжилтаас шүүхийн шинэчлэлд бодитой үр дүн гарч, шүүх маань иргэдэд улам илүү нээлттэй, ил тод болж, шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх нь дамжиггүй юм.   Эх сурвалж: ШЕЗ
Бүртгэлийн үйлчилгээг цагийн хязгаарлалтгүй хүргэх 24/7 цахим төв нээгджээ
Улсын бүртгэлийн байгууллага  иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, чанартай, хүртээмжтэй, шуурхай хүргэхэд анхаарч ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв байрны 1 давхарт цахим үйлчилгээний 24/7 төвийг нээж, 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс  иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэллээ.  Энэ төв нь 7 хоногийн турш 24 цагаар ажиллах бөгөөд дараах төрлийн үйлчилгээг авах боломжтой юм. Үүнд, Лавлагаа-18 /Иргэний улсын бүртгэл-12, Хуулийн этгээдийн улсын бүртгэл-4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл-2/ Үйлчилгээ-6 /Иргэний улсын бүртгэл-3,  Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл-3/ Тоон гарын үсэг шинээр авах үйлчилгээ Цахим иргэний үнэмлэхийн мэдээлэл авах үйлчилгээ Төлбөр тооцооны үйлчилгээг тус тус үзүүлэх юм. Энэхүү 24/7 цахим үйлчилгээний төв нээгдсэнээр иргэд ямар ч оочир дараалалгүй, цагийн хязгаарлалтгүй,  заавал бүртгэлийн ажилтантай уулзахгүйгээр иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ гээд олон үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо. Дээр нь, энэ төвөөс гадна явуулын  хөдөлгөөнт үйлчилгээг нэвтрүүлж байна. Энэ нь бүртгэлийн  байгууллага дээр ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай хүмүүс дээр бүртгэлийн байгууллагаас очиж үйлчилдэг болж байна. ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНТАЙ ИРГЭДЭД БҮРТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНТ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ Хүний эрхийг дээдэлж, төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор бүртгэлийн үйлчилгээг газар дээр нь хүргэх явуулын буюу хөдөлгөөнт үйлчилгээг бүртгэлийн байгууллага  нэвтрүүллээ.     Ингэснээр бүртгэлийн байгууллага дээр ирэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай, зорилтот бүлгийн иргэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, алслагдсан газарт оршин суугч, цэргийн анги, эмнэлэг, хил хязгаар шинэ суурьшлын бүсэд ажил мэргэжлийн онцлог байдлаас шалтгаалан  төрийн үйлчилгээг авч чадахгүй байгаа иргэдэд  төрийн үйлчилгээг авах нөхцөл боломжийг бүрдүүлэх юм.
Улаанбаатарын нийтийн тээврийн салбар 485 шинэ автобустай болжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Манай улс БНХАУ-ын "Yutong Bus" компаниас 165.5 тэрбум төгрөгөөр 600 автобус худалдаж авч байгаа билээ. "Одоогийн байдлаар 485 шинэ автобусыг хотод авчирсан. Өнөөдөр орой 50 автобус нэмж ирнэ. Ирэх сарын 2-н гэхэд 600 автобус бүгд Улаанбаатарт ирсэн байхаар төлөвлөгдсөн"-ийг  Нийтийн Тээврийн Газраас мэдээллээ. Улаанбаатарт ирсэн 485 автобуснаас 115-ыг нь хувийн гурван компанид долоон жилийн хугацаанд төлбөрийг барагдуулах нөхцөлтэйгөөр өгчээ. Нийслэлийн зүгээс нийтийн тээврийн парк шинэчлэл хийж бүх чиглэлд өөрчлөлт оруулсан ч бүтэлгүйтэж 71 чиглэлийг хуучнаар нь явуулж эхэлсэн юм.
"Канвон-2024" олимпын эрэгтэй цаначдын уралдаанд Т.Өсөх-Ирээдүй 22, А.Хүслэн 42 дугаар байрт орлоо
МҮОХ "Канвон-2024" олимпын эрэгтэй цаначдын 7.5 километрын уралдаан "Alpensia Biathlon Centre"-т явагджээ.  Энэ гараанд 79 тамирчин хурд сориход Германы Якоб Элиас Мох 19:47.2 минутаар түрүүлж, Канвоны олимпын хоёр дахь медалиа өөрийн болгов. 17 настай тамирчны хувьд өчигдөр болсон спринт уралдаанд тэргүүлэгчээс 0.33 секунд хоцрон дэд байрт орсон юм. Тэгвэл тус гараанд хурд сорьсон манай тамирчин ОУХМ Т.Өсөх-Ирээдүй 79 тамирчнаас 22-р байрт орлоо. Тэрбээр өөрийн зайг 20:51.9 минутад туулжээ.  Булган аймгийн Тэшиг сумын ЕБС-ийн 11-р ангийн сурагч Т.Өсөх-Ирээдүйгийн хувьд өсвөрийн УАШТ-ээс 13 алт, хүүхдийн спортын наадмаас 3 алтан медаль хүртсэн, цанын спортын ирээдүй болсон шилдэг залуу тамирчин юм. Тамирчин А.Хүслэнгийн хувьд 22:01.7 минутын үзүүлэлтээр 42-р байрт орлоо. Манай цаначид хоёрдугаар сарын 1-нд буюу наадмын сүүлийн өдөр 4х5 километрын холимог буухиа уралдаанд өрсөлдөх болно.    Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо
“Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын барилга угсралтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сард эхлүүлэхээр болжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн дотор эхлүүлэхийг Ерөнхий сайд даалгасан аж. Тус ажлын хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр, “Чайна Энержи групп” ХХК-ийн Дэд захирал Кан Фэнвэй, Хятадын Үндэсний төмөр замын газрын Дэд дарга Ан Лушень болон холбогдох албаны хүмүүс БНХАУ-ын Бээжин хотноо хуралдаж, “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сард багтаан эхлүүлэх ажлын явцын талаар санал солилцсон байна.  Мөн хоёр улсын хилээр нэвтрэх хяналт, шалгалтыг хурдасгах, шинэ технологи шийдлийг нэвтрүүлэх ажлыг зураг төсөлд тусгаж ажиллах талаар ярилцжээ.   ЗТХЯ   Эх сурвалж: Зам, Тээвэр Хөгжлийн Яам
Н.Эрдэнэхүү: Ходоодны хорт хавдрын мэс заслын тоо нэмэгдсэн нь эрт илрүүлгийн үр дүн
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-аас 2005 оноос эхлэн жил бүрийн хоёрдугаар сарын 4-нийг "Хавдрын эсрэг дэлхийн өдөр" болгон тэмдэглэх болсон юм. Энэ өдрийг угтаж Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-ийн эмч нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. "Тэгш боломж - Үл ялгаварлал" уриан дор зохион байгуулагдсан хэвлэлийн хурлыг ХСҮТ-тэй хамтарч Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ), Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбоо, Хавдрын Үндэсний Зөвлөл төрийн бус байгууллага зохион байгууллаа. Энэ үеэр хавдрын тусламж үйлчилгээний өнөөгийн байдлын талаар ХСҮТ-ийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Д.Оюунчимэг "Өнгөрсөн 2023 оны байдлаар нийт хавдрын шинжилгээ өгсөн иргэдийн тоо 157,000 орчим бий. Үүнээс яаралтай тусламж үйлчилгээг 1,930 хүнд үзүүлж 16,600 орчим хүн хэвтэн эмчлүүлжээ. Эдгээрээс 6,155 хүнд мэс засал хийж эмийн эмчилгээг 5,732 хүн хийлгэсэн. Сүүлийн гурван жилд ХСҮТ-д үзүүлэх хүний тоо эрчимтэй нэмэгдсэн. 2022 онтой харьцуулахад анхан шатны үзлэгийн тоо 25 мянгаар нэмэгдсэн бол давтан үзлэг 20 мянгаар өссөн.  Эмнэлэгт хандаж буй хүмүүсийг хүйсээр нь харьцуулахад эрчүүд хоёр дахин бага тоо байна. Үүгээр эрчүүд энэ асуудал дээр хойрго ханддагийг харж болно. ХСҮТ-ийн ачаалал эрс нэмэгддэг гол шалтгаан бол эрт илрүүлэгтэй холбоотой. Анхан шатны үзлэгийн дараа хавдрын түвшнийг тогтоолгохоор бүх бүх өвчтөнийг манайх руу явуулдаг. Тухайн хүний биед хортой, хоргүй хавдар бий эсэхийг тогтоох нэмэлт шинжилгээний ачаалал их тул эмнэлэгт хүлээлгийн болон үзлэгийн хугацаа сунжирдаг" гэв.. Иргэдэд чирэгдэл бага учруулах үүднээс эмнэлэгт үзүүлэх цагийг цахимаар олгодог. Гэтэл үйлчлүүлэгчид тухайн цагтаа ирэхгүй эсвэл нэг дор олон удаа цаг авах зэргээр хүндрэл учруулж буйг ч мэргэжилтнүүд онцлов.     Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Энэ үеэр сэтгүүлчид ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүгээс эрт илрүүлгийн үр дүнгийн талаар тодруулсан юм. Тэрбээр "Өмнө нь нийт илэрч буй хавдрын 70% нь хожуу шатанд илэрдэг байсан бол 2023 онд 65% болж буурсан. Эрт илрүүлэгтэй холбоотойгоор хавдрын мэс заслын ачаалал нэмэгдсэн. Мэс заслын эмчилгээг анхан болон дунд шатны эмчилгээнд ашигладаг. Ялангуяа ходоодны хорт хавдрын мэс заслын тоо эрс нэмэгдсэн нь эрт илрүүлгийн үр дүн юм. Өмнө нь хавдрыг эхний шатанд илрүүлсэн нь 25%-аас ахидаггүй байлаа. Тэгвэл өнгөрсөн жилийн байдлаар энэ тоо 32% болсон. Хавдрын өвчлөлтэй цогцоор нь тэмцэх ёстой. Иргэд урьдчилсан үзлэгт сайн хамрагдвал хорт хавдраас сэргийлж чадна. Илэрлээ гэхэд анхан шатанд нь тогтоох магадлал өндөр учраас өвчнийг хүндрүүлэхгүй арга хэмжээ авах боломжтой. Хавдар бол бусад өвчинтэй ижил зүйл биш. Тийм ч учраас Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас байнга анхаарал тавьдаг. Тиймээс эрт илрүүлгийн хяналтыг цаашид сайжруулж тогтолцоог нь хянаж байх ёстой. Манайд хорт хавдрын туяа эмчилгээний хүртээмж бага. Тиймээс өнгөрсөн оноос энэ төрлийн эмчилгээний сүүлийн үеийн аппаратыг суурилуулсан. Үүний үр дүнд ирэх гуравдугаар сарын 1-нд гэхэд элэгний хожуу хавдартай үед хийдэг туяа эмчилгээний тун нэмэгдэнэ. Өмнө нь олон давтамжтай, бага тунгаар эмчилгээнд ордог байсан бол энэ аппаратын ачаар нэг удаа хийлгэх эмчилгээний үр дүн нэмэгдэнэ" гэж ярилаа.
Гулгаа үүсэх эрсдэлтэй зам, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 7.5 тонн бодис, дөрвөн тонн давс цацжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Нэгдүгээр сарын 29-нд зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 25 байгууллагын 501 албан хаагч тусгай зориулалтын 94 машин техниктэйгээр халтиргаа гулгааг арилган ажиллалаа. Энэ хүрээнд авто замын цасыг хусаж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй зам, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 7.5 тонн бодис, дөрвөн тонн давс цацан, цэвэрлэгээнээс гарсан 414.2 тонн хар цас ачиж тээвэрлэв. Дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 3,804 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэсэн байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
FREEZONE – Live music concert
1998 онд анх үүсгэн байгуулагдаж залуусыг байлдан дагуулж байсан “FREEZONE” хамтлаг 10 жилийн дараа дахин сонсогч, фэнүүддээ зориулан өөрсдийн бүрэн хэмжээний тоглолтоо “Crocus event hall”-д зохион байгуулахаар боллоо. Тэгэхээр ирэх 2-р сарын 14-нд та бүхнийг гэгээн хайрын Валентины өдөр сэтгэл татам маш гоё тоглолт хүлээж байна. Энэ удаагийн тоглолтын онцлог нь “Freezone” хамтлаг өөрсдийн хит болсон 20 гаруй дууг амьд хөгжимтэйгөөр дуулан та бидний сонорыг мялаахаар бэлтгэлээ хангаж байгаа гэнэ шүү.  “Миний нулимсыг салхи л арчина”, “Зүүдний дагина”, “Бороотой зуны дурсамж”, “Өвлийн шөнө”, “Чамдаа өгсөн хайр”, “Мартаж чадахгүйгээ мэдэж байна” эдгээр нэрсийг дуулмагц таны сэтгэлд хоногшин үлдсэн тэртээх хөгжилтэй, гунигтай, сайхан дурсамжууд санаанд тань бууж байгаа байх. Тэгвэл тус тоглолтын хөтлөгчөөр “Үнэн үү ток шоу”, “NB & Sally” нэвтрүүлгүүдээрээ үзэгч олны анхаарлыг татаж содон сонирхолтой сэдэвтэй ярилцлагаараа олны хайр хүндлэлийг хүлээсэн NB буюу Нямбаяр оролцохоор болсон нь энэ тоглолтыг илүү сонирхолтой болох хүлээлтийг үүсгээд байна. Мөн урилгаар зочин уран бүтээлчид болон хамтлагийн олны танил найз нөхөд оролцож нэгэн үдшийг халуун дулаан уур амьсгалтайгаар өнгөрүүлэхээр зэхэж буй ажээ. Тоглолтын найруулга, зохион байгуулалт дээр BRB Agency ажиллаж байгаа юм байна. Эцэст нь хэлэхэд та бүхнийг гэгээн хайрын Валентины өдрийн нэгэн үдшийг Freezone хамтлагийн дуунд уяран, хайртай хүнтэйгээ хамтдаа дурсамжаараа аялсан гайхалтай үдшийг тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. “FREEZONE – Live music concert” тоглолтын  Босоо тасалбар - 79000₮ VIP суудал - 390000₮ Энгийн тасалбар авах бол: shoppy.mn/products/freezone-live Вип тасалбар авах бол: boxoffice.mn/event/268 Вип тасалбар утсаар авах бол: 9999-2738 тус, тус худалдаалагдаж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7272-6700 утсаар холбогдон аваарай.
Хөгжлийн Банк бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна
Монгол Улсын Хөгжлийн Банкны санхүүжилтээр улсын хэмжээнд томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа билээ. Тодруулбал Хөгжлийн Банкны эх үүсвэрээр Эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Газрын тос боловсруулах үйлдвэр барих, Амгалан дулааны станц барих төслүүд тус тус хэрэгжиж байна.  Эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төслүүд   Эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хүрээнд “ДЦС-4” ТӨХК-ийн 123.0 МВт-ын өргөтгөл, “ТУРБОАГРЕГАТ №1-4 ШИНЭЧЛЭЛ”+89 МВт-аар нэмэгдүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД мөн ЭНД дарж аваарай.  "Газрын тос боловсруулах үйлдвэр барих" төсөл "Газрын тос боловсруулах үйлдвэр барих" төслийн тухайд уг төслийг хэрэгжүүлснээр түлш, шатахуунаа дотооддоо үйлдвэрлэж, газрын тосны эцсийн бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах боломж бүрдэнэ. Мөн импортын хараат байдал болон гадаад валютын гарах урсгалыг бууруулах зэрэг олон давуу тал бий болох юм.         Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр дараах бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгээд байна. 27 км төмөр зам – 100% 17 км авто зам - 100% Дэд станц, 17 км цахилгаан хангамжийн ажил - 100% Үйлдвэрийн талбайн тэгшилгээ, усан хангамжийн худгийг хамгаалах хашаа - 100% Үйлдвэрийн ажиллагсдын 550 айлын орон сууц – 63% (гүйцэтгэлээр үргэлжлүүлэн санхүүжүүлж байна) Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.  “Амгалан дулааны станц барих” төсөл Хөгжлийн Банкны санхүүжилтээр мөн “Амгалан дулааны станц барих” төсөл хэрэгжиж байна. Уг төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын зүүн бүсийг дулааны эрчим хүчээр хангаж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийг дулааны найдвартай эх үүсвэрт холболоо. Ингэснээр тухайн бүсэд шинээр орон сууц барих боломж бүрдэж, иргэдийн тав тухтай амьдрах, ажиллах орчныг сайжруулсан юм. Тус төслийн бүтээн байгуулалтыг 2013-2015 онд хэрэгжүүлсэн. Амгалан дулааны станц нь 2021 онд Улаанбаатар хотын нийт дулааны эрчим хүчний хэрэглээний 10.9 хувийг хангаж ажилласан юм.     "Амгалан дулааны станц" ТӨХК-ийн өргөтгөлийн төслийг 2022 онд эхлүүлж Хөгжлийн банкнаас 42.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд 2024 оны эхний улиралд бүтээн байгуулалтын ажлыг дуусгахаар төлөвлөжээ.   Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД мөн ЭНД дарж аваарай.    Эх сурвалж: Хөгжлийн Банк
Тендерийн урилга: KFC олон улсын сүлжээ рестораны барилгын галын дохиоллын систем суурилуулах ажлын “ГҮЙЦЭТГЭГЧ” сонгон шалгаруулах
Огноо: 2024.01.30 Тендер шалгаруулалтын нэр: KFC олон улсын сүлжээ рестораны барилгын галын дохиоллын систем суурилуулах ажлын “ГҮЙЦЭТГЭГЧ” сонгон шалгаруулах Тендер шалгаруулалтын дугаар:  “Таван Богд Фүүдс” ХХК нь тендерт оролцогчдод KFC брэндийн шинэ салбарын холбогдох ажлыг зургийн дагуу гүйцэтгэх нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Үүнд: Галын дохиоллын систем суурилуулах ажил Оролцогчид дараах материалуудыг бүрдүүлэн ирүүлнэ үү. Үүнд: Тендерт оролцох хүсэлт /Албан бичиг/ Байгууллагын танилцуулга Ажил гүйцэтгэх эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар Гүйцэтгэсэн ажлууд /2018 оноос 2023 он хүртэлх гүйцэтгэсэн ажлын танилцуулга/ Санхүүгийн тайлан /2022 оноос 2023 он/ Тендерийн материалыг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 12:00 цаг хүртэл, “Хаан банк тауэр”-ийн 10 давхар, Таван Богд Группийн төв байранд тендерийн хайрцагт хийх ба tbf-bd@tavanbogd.com болон chinges.ts@tavanbogd.com и-мэйлээр давхар хүлээн авна.   Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Таван Богд Группийн төв байр Утас: 99101811, 99992095,  Факс: 976-11345223
Казахстан улс тэнгисийн 2 боомт, 22 нисэх буудлынхаа удирдлагыг Европын хөрөнгө оруулагчдад санал болгов
Казахстан улсын засгийн газар өчигдөр Каспийн тэнгисийн Актау, Курык боомтууд болон 22 нисэх буудлынхаа менежмэнтийг хариуцуулах саналыг Европын хөрөнгө оруулагчдад тавьжээ. Казахстаны зам тээврийн сайд Марат Карабаев өчигдөр Брюссель хотод эхэлсэн Европын Холбоо-Төв Азийн зам тээврийн чуулганы нээлт дээр уг саналыг зарласан байна. “Бид Казахстаны 22 нисэх буудлын менежмэнтийг Европын хөрөнгө оруулагчдад шилжүүлэхэд бэлэн байна. Ингэснээр эдгээр нь Ази, Европын дамжин өнгөрөх тээврийн төв болох ирээдүйтэй” гэж Карабаев хэлжээ. Тэр бас Каспийн тэнгисийн Актау, Курык боомтуудад ижил төстэй түншлэлийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа энэ үеэр дуулгасан байна. Хоёр өдөр үргэлжлэх чуулганд Төв Азийн орнууд болон Европын Холбооны засгийн газрын төлөөлөгчид, бизнесийн төлөөлөгчид оролцож байгаа юм. Казахстаны авто болон төмөр замын ачаалал хурдтай нэмэгдэж байгаагаас гадна агаарын тээврийн урсгал сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэнийг Карабаев онцолжээ. Энэ нь Европын зах зээл болон Хятадыг холбосон худалдаа нэмэгдэж байгаатай нэг талаар холбоотой гэнэ. Бас Украины дайнтай холбоотой Өрнөдийн хориг арга хэмжээний улмаас олон улсын ачаа тээвэр Казахстаны нутгаар дамждаг болсон нь үүнд давхар нөлөөлсөн юм байна. Каспийн тэнгисийн Актау боомтыг хариуцах хөрөнгө оруулагчид ачааны терминалын зориулалтаар 171 гектар газар ашиглуулахаа Карабаев энэ үеэр амлажээ. Казахстаны тэнгисийн хоёр боомтоор дамжих карго тээврийн хэмжээ 2022 оны 1.5 сая тонноос 2023 онд 2.8 сая тонн болж, 86 хувиар нэмэгдсэнийг сайд мэдээлсэн байна. “Энэ онд бид ачааны хэмжээг 4.5 сая тонн, 2025 онд 6 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна” гэж Карабаев хэлжээ.   Эх сурвалж: EurActiv
Н.Баярчимэг: 600 автобуснаас Эмсид, Сутайн буянт, Мяралзаа компанид 115-ыг өгч байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээг өнөөдөр байгуулжээ. Тодруулбал “Эмсид” ХХК 45 автобус, “Сутайн буянт” ХХК 50 автобус, “Мяралзаа” ХХК 20 автобусыг төлбөртэй ашиглах гэрээг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай байгуулсан байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл, төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Н.Баярчимэг "2020 оноос нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийж байна. Өнгөрсөн онд 600 автобусыг төсвийн мөнгөөр авсан. Эдгээр 600 автобуснаас хувийн хэвшлийн гурван оператор компанид 115 автобусыг төлбөртэй ашиглуулах гэрээг баталлаа. Гэрээ ёсоор автобусны мөнгийг хувийн хэвшил эргэн төлөх юм. Энэхүү мөнгө нь Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Санд төвлөрнө. Уг сангийн мөнгөөр парк шинэчлэлийг тасралтгүй хийнэ. Парк шинэчлэл хийхгүйгээс иргэд аюулгүй болон цэвэр орчинд зорчих нь хязгаарлагдмал байгаа юм.  Гэрээг долоон жилийн хугацаатай байгууллаа. Энэ хугацаанд хувийн хэвшил мөнгөө төлж дуусгана. Үүний дараа нийтийн тээврийн өмчлөлийг хувийн хэвшилд 100% шилжүүлнэ" гэсэн мэдээллийг өглөө. "Эмсид" ХХК-ийн захирал Д.Энхбат "Манай байгууллага 45 автобусыг 12.4 тэрбум төгрөгөөр авч байна. Долоон жилийн хугацаанд төлбөрөө барагдуулж, автобуснуудыг авах зорилгоор гэрээ байгууллаа. Зээлийн эргэн төлөлт сард хүүгүй, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацад хяналт үйлчилгээний шимтгэлийг 3%-аар тооцож төлөх нөхцөлтэйгөөр авч байна. Шимтгэлдээ ажилчдаа чадавхжуулах сургалтын үйлчилгээг авна гэж итгэж байна" гэв. 2009 онд 400 автобусыг төсвийн мөнгөөр авсан байдаг. Ингээд нийтийн тээврийн хувийн компаниудад хуваарилж өгсөн ч эргэн төлөлт нь сайн хийгдээгүй байтал автобусны насжилт дууссан. Нийслэлийн зүгээс энэхүү өрийг эргэн төлүүлнэ. Хувийн компаниуд ч эргэн төлөхөө мэдэгдсэн болохыг Хотын даргын зөвлөх хэллээ. Өнөөдөр гэрээ байгуулсан гурван компанийн нэг нь 2009 онд автобус авч, эргэн төлөлтийн тодорхой хэсгийг төлөөгүй ч хуваарь гаргаад төлнө гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Нийслэлд нийтийн тээврийн оператор 18 компани байдаг аж. Цаашид 7-8 компанид автобусаа өгөх гэрээг байгуулах бэлтгэлээ хангажээ.
СУДАЛГАА: 15-64 насны иргэдийн 67% нь гадагшаа явж ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас өнөөдөр "Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны (2024-2035) эрэлт, нийлүүлэлтийн таамаглал судалгааны үр дүнг танилцуулав.  Уг судалгаанаас одоогийн хөдөлмөрийн зах зээлд хийсэн нөхцөл байдлын шинжилгээг танилцуулж байна.  Ажиллах хүчний оролцооны түвшин буурч байгаа ч хүн амын бүтэц, эдийн засгийн хөгжлөөрөө ойролцоо улсуудын жишгээс зөрүүгүй байна.  Манай улсад ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа 7.45 сар байна. Энэ нь олон улсын дундаж болох 8.67 сараас бага үзүүлэлт аж.    Хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны (2024-2035) эрэлт, нийлүүлэлтийн таамаглал Бодит цалин сүүлийн 10 жилд дорвитой өссөнгүй. Манай улсын цалингийн ДНБ-д эзлэх хувь адил түвшний улсуудаас 8.7-13.3 нэгжээр доогуур байна. Адил байхын тулд 45.9 – 50.5%-д хүргэхийг зорих нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна.    Хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглал Технологийн түвшин доогуур, түүн дээр ажиллах мэргэжилтэн дутмаг байгаа тул бүтээмж бага байна.   Сүүлийн 15 жилд худалдаа, бизнесийн удирдлагаар хамгийн олон хүн дээд боловсрол эзэмшжээ.    "Мэргэжлийн боловсролын боломжийг дутуу үнэлж байна" Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага (МБСБ) төгсөгчдийн 43 хувь нь Их дээд сургууль (ИДС) төгсөгчдөөс өндөр цалин авч байна.  Алдагдсан боломж ба үр ашгийг тооцож үзвэл:    Их дээд сургууль  Дөрвөн жил суралцаж, 22 настай хөдөлмөрийн зах зээлд орно.  Сургалтын төлбөр жилд дунджаар 3.5 сая төгрөг, нийтдээ 14 сая төгрөг болно.  Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага Хоёр жил суралцаж, 20 настайдаа буюу хоёр жилийн өмнө хөдөлмөрийн зах зээлд орно.  Суралцах хугацаандаа сургалтын төлбөр төлөхгүй.  Харин суралцах хугацаандаа 200 мянган төгрөгийн тэтгэлэг авна.  1991-2005 оны хооронд төрөлт сүүлийн 30 жилийн дундажтай харьцуулахад бага байсан. Тухайн үед төрсөн хүмүүс одоо 18-33 настай буюу одоогийн хөдөлмөрийн зах зээлийн гол бүлэг болж байна. Мөн сүүлийн таван жилд ИДС төгсөгчдийн тоо буурсан. Тухайлбал сүүлийн 13 жилийн дунджаар жилд 32.2 мянган залуус ИДС, коллеж төгсөж байсан бол 2018, 2022 онд 23 мянга болж буурчээ.  "2035 онд 2000 оноос хойш төрсөн залуус хөдөлмөрийн насны хүн амын 43 хувьтай тэнцэнэ" 2035 онд 2000 оноос хойш төрсөн залуус хөдөлмөрийн насны хүн амын 43 хувьтай тэнцэнэ. Шинэ мянганы залуус ажиллах хүчний том хувийг бүрдүүлэхээр байгаа тул хүний нөөцийн бодлогод эрс шинэчлэл хийх шаардлага үүсэж байна.    Албан бус хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж байна.    "Гадаадад ажиллах сонирхол өндөр байгаа бөгөөд цаашид буурах төлөв ажиглагдахгүй байна" 15-64 насны иргэдийн 67 хувь нь "Хэрэв боломж байвал гадагшаа явж ажил хийх сонирхолтой" байгаагаа илэрхийлсэн байна. Иргэдийн гадаадад ажиллах сонирхол өндөр байгаа ба цаашид буурах төлөв ажиглахгүй байна. Үүний шалтгаан нь орлогоос гадна байгаль орчны доройтол, хотын агаарын бохирдол зэрэг нийгмийн шинж чанартай байна гэж судалгаанд дүгнэжээ.    Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
"Монгол Улс авлигын төсөөллийн индексээр өмнөх жилийнхээс таван байр ухарч, 180 орноос 121 дүгээрт жагсав"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав "Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-аас "Авлигын төсөөллийн индекс 2023"-ын үзүүлэлтийг өнөөдөр Нээлттэй нийгэм форумын байранд зарлалаа.  Энэ жилийн авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо манай улсын хувьд долоон эх сурвалжийг ашигласан байна. Манай улсын авлигын индексийн сүүлийн зургаан жилийн оноо  2017 онд 36 оноо авч, 180 улсаас 103 дугаар байрт  2018 онд 37 оноо авч, 180 улсаас 93 дугаар байрт  2019 онд 35 оноо авч, 180 улсаас 106 дугаар байрт  2020 онд 35 оноо авч, 180 улсаас 111 дүгээр байрт  2021 онд 35 оноо авч, 180 улсаас 110 дугаар байрт  2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт 2023 онд 33 оноо авч 180 улсаас 121 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. "Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Мөнжаргал "Монгол улс эрэмбийн хувьд өнгөрсөн оныхоос таван байраар ухарсан байна. Ази номхон далайн бүс нутгийн дундаж оноо 45 бөгөөд 31 орон хамрагддаг. Манай улсын оноо нь бүс нутгийн дунджаас доогуур байгаа. Бүс нутгийн хувьд нийт иргэдийн 68 хувь нь авлигын төсөөллийн индексийн 50 оноо буюу түүнээс доош түвшинд амьдарч байна. 50 оноог хангалтгүй гэж үздэг. 50-аас доош оноотой ус орнуудын авлигын оноо нь бага гэж үзэж болно.  Зүүн европ буюу хуучнаар зөвлөлтийн холбоонд байсан бүрэлдэхүүн байсан улс орнуудын оноотой харьцуулахад манай улс хоёр оноогоор бага байгаа.  Хойд болон өмнөд америк тивийн нийт хүн амынх нь 66 хувь нь 50 онооноос бага улс оронд, Сахар болон Африкийн улс орнуудын хүн амын 90 хувь нь 50 оноотой оронд амьдарч байна.  33 оноо гэдэг нь эдийн засаг улс төрийн хамаарлыг харуулахыг зорьсон. Өндөр орлоготой 53 улсын авлигын төсөөллийн индексийн оноо нь 65. Дундаас доогуур орлоготой 50 улсын авлигын төсөөллийн индексийн дундаж оноо нь 33 юм. Монгол Улсын авсан 33 оноо нь энэ ангилалд багтдаг" гэв.    Авлигын индексээр хэмждэг зүйл: Улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх  Төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх  Төр засаг нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэрэгжүүлж байгаа эсэх  Авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх  Авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль эрх зүйн орчин гэх мэтчилэн асуудлыг хамааруулдаг.  Авлигын индексээр хэмждэггүй зүйл:   Авлига авсан өгсөн тохиолдол тус бүр  Татвараас зугтааж зайлсхийсэн эсэх  Хууль бус санхүүгийн гүйлгээ Мөнгө угаах гэмт хэрэг  Далд эдийн засаг Тухайн улсын Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, үр нөлөө
Кремль шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй гэдгээ илэрхийлэв
Эх сурвалж: New York Times Дөнгөж 15 насандаа допингийн асуудалд холбогдож дуулианы эзэн болсон Камила Валиеваг Спортын Арбитрын Шүүх (CAS)-ээс допинг хэрэглэсэн гэдгийг баталсан шийдвэр гарсан талаар бид мэдээлсэн.  Ингэснээр түүний Бээжингийн олимпын багийн төрөлд авсан алт болон тивийнхээ тэмцээнд түрүүлсэн амжилтыг хүчингүйд тооцохоо Олон Улсын Уран Гулгалтын холбооноос мэдэгдэв. ОХУ-ын олимпын багийн хүртсэн алтан медаль АНУ-д шилжиж, шагналт байранд орсон Канадын шигшээд хүрэл медаль ирэх нь тодорхой болсон юм. Харин тивийн аваргын алтан медаль нь нутаг нэгт Анна Щербаковад очно. Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-аас энэ хэргийг ингээд орхичихгүй. Насанд хүрээгүй хүүхдэд допинг хэрэглүүлсэн гэж үзээд тухайн үеийн ОХУ-ын шигшээ багийн эмч, дасгалжуулагчдад хатуу хариуцлага тооцохоо мэдэгджээ. Хэрвээ буруутай нь тогтоогдвол бүх насаар нь эрх хасахаар төлөвлөж байна. Энэ талаар АНУ-ын допингийн эсрэг төвийн тэргүүн Травис Тайгарт "Шүүхийн шийдвэр их удаж гарлаа. ОХУ-ын баг тамирчид 2014 оноос хойш допингтой нэр холбогдсон. Тамирчдыг хохироож шударга өрсөлдөөнд шударга бус хандлаа" гэж ярьсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Кремль шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй. Энэ бол цэвэр улс төрийн явуулга" гэж мэдэгджээ.   Эх сурвалж: The Guardian
Эхний хүн тархиндаа чип суулгуулсныг Илон Маск зарлалаа
Өөрийнх нь үүсгэн байгуулсан Neuralink Corp компанийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд эхний хүн тархиндаа амжилттай чип суулгуулсныг тэрбумтан Илон Маск саяхан зарлажээ. Тэрбээр туршилтад сайн дураараа оролцож буй эхний хүний биеийн байдал хагалгааны дараа түргэн сайжирч, үр дүн сайн байгааг X хуудсандаа мэдээлсэн байна. Тархи, нугасны гэмтлийн улмаас хөдөлгөөний бэрхшээлтэй болсон хүмүүст Neuralink компанийн хөгжүүлсэн чипийг суулгах юм. Ингэснээр өвчтөний бодол санааг чип ойлгож, эрхтнүүдэд нь дамжуулснаар хөдөлдөг болно. Өөрөөр хэлбэл уг чип нь хүний биеийн тасарсан хэлхээ холбоог нөхөх үүрэгтэй. Өнгөрсөн оны тавдугаар сард тус компани АНУ-ын Хүнс, Эмийн Хэрэг Эрхлэх Газраас хүн дээр туршилт явуулах зөвшөөрөл авсан юм. Дараа нь Neuralink туршилтад оролцох сайн дурынхныг бүртгэж эхэлжээ. Илон Маск энэхүү чипээ “Telepathy” гэж нэрлэхээр болсныг сая зарласан байна. Уг бүтээгдэхүүний тусламжтайгаар “хүн зөвхөн бодлоороо компьютер, гар утас, тэдгээрт холбогдсон өөр ямар ч тоног төхөөрөмжийг удирдаж болно” гэж Маск тайлбарлажээ. Эхний ээлжид хөдөлгөөний бэрхшээлтэй өвчтөнүүд шинэ бүтээгдэхүүнийх нь хэрэглэгчид болох гэнэ. “Стивен Хокинг түргэн бичээч, эсвэл дуудлага худалдаа зохион байгуулагчаас илүү хурдтай харилцаж чаддаг болно гэж төсөөлөөд үз дээ. Энэ бол бидний зорилго юм” гэж тэр бичжээ. Neuralink өмнө нь тархины чипээ амьтад дээр туршиж байсан юм. Эдгээр туршилтын үеэр сармагчнууд бодол санаагаараа компьютер тоглоом тоглож үзүүлж байв. Neuralink компанийн бүтээсэн чип хүний тархинд 2 мм гүн суудаг. Ингэж суурилагдсан чип тархины дохиог компьютерын тоон дохио болгон хувиргадаг юм. Зөвшөөрлийн дагуу тус компани эхлээд бүтээгдэхүүнээ 5-10 хүнд зургаан сарын хугацаанд турших ёстой. Үүний үр дүнгээс хамааран цаашдын алхмуудыг төлөвлөх юм.   Эх сурвалж: Bloomberg
Дондог, Дулам нэртэй хоёр бамбарууш нэг сар "унтаад" сэржээ
ЭЦА Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газарт Дондог, Дулам хэмээх нэртэй хоёр бамбарууш нэг сар унтаад сэржээ. Энэ тухай Экологийн Цагдаагийн Албанаас цахим хуудсандаа мэдээлэл нийтэлсэн бөгөөд "Их өлссөн шинжтэй орилоод, хоол ундаа хайгаад сүртэй байдаг юм байна. Үүнээс харахад ойн дагалт баялгийн тодорхой хувийг байгальд нь үлдээхгүйгээс өлсгөлөн байгаа амьтдад айл бараадах, мал руу дайрах гэх мэт сөрөг үр дагавар үүсэж байна. Иймд зэрлэг амьтдад бидэнтэй зэрэгцэн оршдог гэдгийг хүн бүр ойлгож самар, жимсийг үлдээж хамт оршин амьдарцгаая" хэмээн уриалжээ.
Монгол, Хятадын худалдаа эдийн засгийн харилцаа 2015-2023 (II)
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав 2023 оны арваннэгдүгээр сард Монгол, Хятадын худалдаа эдийн засгийн харилцааны талаарх эхний өгүүлэл гарч байсан бөгөөд өгүүллийн үргэлжлэлийг та бүхэнд хүргэж байна. 1. Хятадын гадаад худалдаа 2023 онд 2023 онд Хятадын гадаад худалдаа 5.94 триллион ам.долларт хүрэв. 2022 оны 6.26 триллион ам.доллартой харьцуулбал, 5 хувиар буурав. КОВИД-19 цар тахлын өмнөх үе буюу 2019 оны 4.64 триллион ам.доллартой харьцуулбал 34.9 хувь өсөлттэй байна. 2022-2023 онд Хятадын гадаад худалдаа буурахад гол худалдааны түнш болох Америк, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Герман, Нидерланд гэх мэт хийх худалдаа голчлон буурав. Эдгээр оронд тулгарч буй геополитикийн болон цар тахлын дараах эдийн засгийн хүндрэл инфляц зэргээс хамаарч Хятадын бараа бүтээгдэхүүний эрэлт буурснаас голлон шалтгаалав. Хятад улс ОХУ, Бразил, Мексик, Саудын Араб зэрэг орнуудтай худалдаа хийх харин эсрэгээрээ өсөлттэй гарав. Хятадын эдгээр топ-20 орнуудтай хийх худалдаа нь нийт худалдааны 70 хувь орчим байдаг.    Улс/Жил 2023 2022 тэрбум ам.доллараар   Нийт 5,942.68 6,258.22 -5.0% Байр         5 Тайвань 267.84 317.27 -15.6% 18 Хятад 104.30 120.72 -13.6% 3 Өмнөд Солонгос 310.74 359.37 -13.5% 1 АНУ 664.45 751.64 -11.6% 2 Япон 318.00 356.21 -10.7% 15 Нидерланд 117.09 129.76 -9.8% 9 Герман 206.78 226.47 -8.7% 17 Саудын Араб 107.23 115.48 -7.1% 12 Индонез 139.42 148.21 -5.9% 10 Малайз 190.24 200.63 -5.2% 14 Тайланд 126.28 132.97 -5.0% 20 Их Британи 97.98 102.42 -4.3% 4 Хятад Хонконг 288.23 300.83 -4.2% 16 Сингапур 108.39 111.28 -2.6% 7 Вьетнам 229.79 230.87 -0.5% 13 Энэтхэг 136.22 134.19 1.5% 8 Австрали 229.20 220.11 4.1% 19 Мексик 100.23 94.53 6.0% 11 Бразил 181.53 171.16 6.1% 6 Орос 240.11 190.08 26.3%   Топ-20 4164.03 4,414.20 -74.3% Эх сурвалж: Хятадын статистикийн газар Бараа бүтээгдэхүүний ангиллаар харвал, 2023 онд Хятадын гадаад худалдаанд бүх төрлийн машины сэлбэг, эд хэрэгсэл 20 гаруй хувиар буурч хамгийн өндөр бууралтыг үзүүлсэн. Мөн таблет, төрөл бүрийн хагас дамжуулагч, санах ой серверийн төхөөрөмжүүд, нарны хавтангууд гэх мэт өндөр дүнгээр буурсан байна. Харин цахилгаан автомашин болон төрөл бүрийн батарей, алт, төмрийн хүдэр зэсийн баяжмалын худалдаа нэмэгдсэн байна. Эдгээр ТОП-20 бүтээгдэхүүний хувьд Хятадын нийт худалдааны 30 орчим хувийг эзэлдэг.    Бүтээгдэхүүн/Жил 2023 2022 тэрбум ам.доллараар Байр Нийт 5,942.68 6,258.22 -5.0% 14 Зүйл 84.71-д заагдсан машины эд анги, тоног хэрэглэл 40.11 52.19 -23.1% 20 Таблетууд 24.27 31.04 -21.8% 8 10 кг-аас ихгүй жинтэй, өгөгдлийг автоматаар боловсруулах зөөврийн автомат машин 76.36 97.33 -21.5% 4 Цахим интеграл схем: санах ой 127.69 162.37 -21.4% 13 Шингэрүүлсэн байгалийн хий 45.97 53.30 -13.8% 5 Бусад цахим интеграл схем 101.00 111.61 -9.5% 2 Санах ой, конвертер, логик схем, өсгөгч, цаг болон цагийн механизм, эсвэл өөр бусад схемтэй угсрагдсан буюу угсрагдаагүй процессор болон хянах хэрэгсэл 203.99 225.36 -9.5% 1 Түүхий нефть болон битумжсан эрдсээс гаргаж авсан газрын түүхий тос 338.34 367.19 -7.9% 15 Гэрэлд мэдрэмтгий хагас дамжуулагч хэрэгсэл, гэрэл цацруулагч диод (LED):: модульд оруулсан эсвэл панельд угсарсан фотогальваник элемент 39.89 43.09 -7.4% 18 Зэсийн агууламж>99.9935% бүхий катодын зэс болон түүний бүрдэл хэсэг 29.99 31.38 -4.4% 3 Ухаалаг утас 137.99 140.43 -1.7% 12 Генийн өөрчлөлттэй шар буурцаг 58.79 58.98 -0.3% 19 Дундаж ширхгийн хэмжээ ≥6.3мм төмрийн хүдэр болон баяжмал 25.23 24.08 4.8% 7 Дундаж ширхгийн хэмжээ ≥0.8мм, <6.3мм-ээс багагүй төмрийн хүдэр болон баяжмал 91.79 87.13 5.3% 11 Зэсийн хүдэр болон баяжмал 60.11 56.00 7.3% 17 85.17-д заасан бусад органик гэрэл цацруулагч диод (OLED) мэдрэгч дэлгэцтэй угсрагдсан эсвэл угсрагдаагүй хавтгай дэлгэцийн модуль 31.10 26.69 16.5% 6 Боловсруулалт хийгээгүй бусад хэлбэрийн алт 92.48 78.19 18.3% 10 Литий-ионы батарей 67.36 53.86 25.1% 9 Үнэ багатай энгийн гаалийн бүрдүүлэлттэй бүтээгдэхүүн 72.70 47.79 52.1% 16 Зөвхөн цахилгаан мотортой бусад тээврийн хэрэгсэл 36.36 21.53 68.9%   Топ-20 1701.52 1769.55 -3.8% 2. Хятад Монголын худалдаа 2023 онд 160 орчим улс оронтой Монгол Улс гадаад худалдаа хийдэг бөгөөд худалдааны тэнцэл ашигтай гардаг нэг л улс бий нь БНХАУ юм. Монгол, Хятадын худалдааны 60 орчим хувь нь Өвөрмонголтой хийх худалдаа байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд аж үйлдвэр хөгжсөн Фужянь, Гуандун, Шаньдун зэрэг мужуудтай хийх худалдаа огцом өсөж байна. Зөвхөн нүүрсэн дээр 2023 онд Хятад Монголоос авч буй импортын 80.9 хувь нь Өвөрмонголд ногддог.   2023 2022 Харьцуулалт   16.6 12.2 36.1% ӨМӨЗО 9.9 6.9 44.4% Фужянь 1.6 0.8 89.1% Бээжин 0.7 0.5 51.4% Шаньдун 0.4 0.3 9.0% Гуандун 0.4 0.2 125.5% Эх сурвалж: Хятадын статистикийн газар Хятад Монголын худалдааны хувьд, хэмжээгээрээ 2015 онд 5.37 тэрбум ам.доллар 66 дугаар байранд байсан бол 2023 онд 53 дугаар байранд жагссан байна. 2023 онд Хятад Монголын худалдаа 16.59 тэрбум ам.долларт хүрэв. 2022 оны 12.19 тэрбум ам.доллартой харьцуулбал, 36.1 хувиар өсөв. КОВИД-19 цар тахлын өмнөх үе буюу 2019 оны 8.16 тэрбум ам.доллартой харьцуулбал 103.3 хувь өсөлттэй байна. Бараа бүтээгдэхүүний ангиллаар харвал, 2023 онд Хятад Монголын худалдаанд самнаагүй ноолуур 47.5 хувиар буурч хамгийн өндөр бууралтыг үзүүлсэн. Мөн ачааны чиргүүл, ачигч буулгагч машинууд, цайрын хүдэр, баяжмал гэх мэт өндөр дүнгээр буурсан байна. Харин бүх төрлийн нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, жонш, хушны самар г.м худалдаа нэмэгдсэн байна. Эдгээр ТОП-20 бүтээгдэхүүний хувьд Хятад Монголын нийт худалдааны 80 орчим хувийг эзэлдэг.   Бүтээгдэхүүн/Жил 2023 2022 тэрбум ам.доллараар Байр Нийт 16.59 12.19 36.1% 6 Самнаагүй ноолуур 0.19 0.36 -47.5% 9 Ачаа бараа тээвэрлэх зориулалтын бусад чиргүүл, хагас чиргүүл 0.13 0.17 -26.0% 7 Хагас чиргүүлийн зориулалттай, хуурай замын трактор 0.15 0.20 -22.3% 10 Цайрын хүдэр болон баяжмал 0.13 0.16 -18.3% 2 Зэсийн хүдэр болон баяжмал 2.65 2.68 -1.1% 11 Хуш модны ясгүй самар 0.13 0.12 7.2% 8 Цахилгаан эрчим хүч 0.13 0.12 10.5% 19 Дундаж ширхгийн хэмжээ ≥0.8мм, <6.3мм-ээс багагүй төмрийн хүдэр болон баяжмал 0.09 0.08 14.9% 16 Молибдены хүдэр болон баяжмал 0.10 0.09 15.9% 17 Цувих явцад нь гаргасан эрчлээс, ирмэг, бусад хувиргалттай, эсвэл цувьсны дараа мушгисан төмөр болон ган 0.10 0.08 16.2% 5 Дундаж ширхгийн хэмжээ ≥6.3мм төмрийн хүдэр болон баяжмал 0.20 0.14 44.7% 14 Бусад төрлийн нүүрс 0.12 0.07 57.4% 1 Коксжих нүүрс 7.51 4.56 64.6% 4 Түүхий нефть болон битумжсан эрдсээс гаргаж авсан газрын түүхий тос 0.36 0.22 64.7% 20 Мөнгөний хүдэр болон баяжмал 0.08 0.04 90.0% 3 Бусад битумт нүүрс 0.79 0.40 98.7% 13 Төмөр эсвэл гангаар хийсэн эдлэл: барилгад хэрэглэхэд зориулан бэлтгэсэн, төмөр эсвэл ган хавтан, туйван, булан, хэлбэрт болон сортын төмөр, хоолой болон эдгээртэй төстэй зүйлс 0.12 0.04 173.8% 12 97% ба түүнээс бага хэмжээний кальц фтор агуулсан хайлуур жонш 0.13 0.04 235.1% 18 Засмал замгүй, бартаат замаар явах зориулалттай өөрөө буулгагч автосамосвал 0.09 0.03 253.6% 15 Нунтагласан эсвэл нунтаглаагүй, бөөмнөрүүлээгүй хүрэн нүүрс 0.10 0.00 2377.1%   Топ-20 13.30 9.60 38.6% Эх сурвалж: Хятадын статистикийн газар Хятадын КОВИД-19 цар тахлын хатуу хорио цээрийг 2023 оны эхээр цуцалсантай холбоотой малын болон энгийн бараа бүтээгдэхүүн, уул уурхайн түүхий эд г.м бараа бүтээгдэхүүний Монголоос авах Хятадын импортын худалдаа нэмэгдсэн. Хөххотод есдүгээр сард 4 дэх удаагийн “Монгол-Хятадын Экспо”, Шанхай хотод 11 сард “Хятадын Олон Улсын Импортын Экспо” г.м олон улсын болон орон нутгийн экспо, худалдааны арга хэмжээнүүд болж өнгөрсөнтэй холбогдуулан монголын бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн Хятадын импортод ихээр нэмэгдсэн. Топ-20 хөдөө аж ахуй, хушны самар, мал аж ахуйн болон бүх төрлийн нүүрс, хайлуур жонш гэх мэт бүтээгдэхүүнүүд Хятадын импортын зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлж байна.     2023 2022 тэрбум ам.доллароор     Нийт 13.12 9.33 40.6% Хятадын импортын зах зээлд эзлэх байр 6 Самнаагүй ноолуур 0.19 0.36 -48.1% 1 16 Дундаж ширхгийн хэмжээ <0.8mm төмрийн хүдэр болон баяжмал 0.00 0.00 -40.9% 19 7 Цайрын хүдэр болон баяжмал 0.13 0.16 -18.3% 9 15 Kатодын зэс болон түүний бүрдэл хэсэг 0.08 0.09 -11.9% 22 2 Зэсийн хүдэр болон баяжмал 2.65 2.68 -1.1% 5 8 Хуш модны ясгүй самар 0.13 0.12 7.2% 1 13 Дундаж ширхэгийн хэмжээ ≥0.8мм, <6.3мм-ээс багагүй төмрийн хүдэр болон баяжмал 0.09 0.08 14.9% 10 12 Молибдены хүдэр болон баяжмал 0.10 0.09 15.9% 3 5 Дундаж ширхгийн хэмжээ ≥6.3мм төмрийн хүдэр болон баяжмал 0.20 0.14 44.7% 5 10 Бусад төрлийн нүүрс 0.12 0.07 57.4% 3 1 Коксжих нүүрс 7.51 4.56 64.6% 1 4 Түүхий нефть болон битумжсан эрдсээс гаргаж авсан газрын түүхий тос 0.36 0.22 64.7% 28 14 Мөнгөний хүдэр болон баяжмал 0.08 0.04 90.0% 6 3 Бусад битумт нүүрс 0.79 0.40 98.7% 4 19 Бусад рапс эсвэл шаармагийн буталсан эсвэл бутлаагүй үр 0.05 0.01 218.1% 2 9 97% ба түүнээс бага хэмжээний кальц фтор агуулсан хайлуур жонш 0.13 0.04 235.1% 1 17 Мах, дайвар мах, цус эсвэл шавжаар хийж бэлтгэсэн, эсвэл нөөшилсөн бусад бүтээгдэхүүн 0.06 0.01 553.6% 1 18 Адууны мах 0.06 0.01 1030.6% 1 11 Нунтагласан эсвэл нунтаглаагүй, бөөмнөрүүлээгүй хүрэн нүүрс 0.10 0.00 2377.1% 3 20 Үнэ багатай энгийн гаалийн бүрдүүлэлттэй бүтээгдэхүүн 0.04 0.00 3018.6% 12   ТОП-20 12.87 9.08 40.7% 98.6% Эх сурвалж: Хятадын статистикийн газар 3. Хятад Монголын нүүрсний худалдаа Арванхоёрдугаар сард үйлдвэрийн түүхий нүүрсний олборлолт тогтоосон хэмжээнээс давж 410 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.9%-иар өсөж, арваннэгдүгээр сартай харьцуулахад өсөлтийн хурд 2.7 пунктээр буурсан байна. Өдөр тутмын дундаж олборлолт 13.36 сая тон байв. Импортын нүүрсний хэмжээ 47.3 сая тон болж, өмнөх оны мөн үеэс 53.0%-иар өсөж, 11-р сарынхаас 18.2 пунктээр өссөн байна. 2023 онд тогтоосон хэмжээнээс давсан үйлдвэрийн түүхий нүүрсний үйлдвэрлэл 4.66 тэрбум тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.9%-иар өссөн байна. 2023 онд Хятад улс 474.42 сая тон хэмжээ бүхий 52.97 тэрбум ам.долларын бүх төрлийн нүүрс гадаад орнуудаас импортолсон. Энэ хэмжээ нь Хятад улс түүхэндээ нүүрсний хамгийн өндөр импорт хийсэн хэмжээ болж байгаа бөгөөд сүүлийн 10 жилийн дундаж хэмжээ жилд 300 сая орчим тон нүүрс байдаг. Хэмжээний хувьд 2022 онтой харьцуулахад 61.8 хувиар өссөн байна. Индонез улсаас хамгийн ихээр бүх төрлийн нүүрс импортолсон. Оросоос импортолж буй нүүрсний хэмжээ 50 хувиар өссөн байна. Геополитикийн нөхцөл байдал, хоёр талын харилцаанаас хамаарч Австралиас нүүрс авах хэмжээ өнгөрсөн жилүүдэд багасаж байсан бөгөөд 2023 онд эргэн сэргэж өндөр өсөлтийг үзүүлэв. Жил 2023 2022 Харьцуулалт, Тэрбум ам.доллароор дүн Хэмжээ сая тонноор дүн Хэмжээ сая тонноор Сая тонноор 52.97 474.42 42.69 293.20 24.1% 61.8%               Индонез 18.29 220.23 18.93 170.65 -3.4% 29.1% Орос 14.38 102.13 12.21 68.07 17.8% 50.0% Монгол 8.54 69.95 5.05 31.14 69.0% 124.6% Австрали 6.36 52.46 0.35 2.86 1716.2% 1737.2% Канад 2.26 8.86 3.18 8.66 -29.0% 2.2% Топ-5 49.83 453.63 39.71 281.38 1770.6% 94.1% Эх сурвалж: Хятадын статистикийн газар Хятадын хувьд түүхэндээ хамгийн их хэмжээний буюу 70 орчим сая тон нүүрс Монгол улсаас 2023 онд импортлов. Өнгөрсөн жилтэй харьцуулахад 124.6 хувиар өсөв. Хятад нүүрсний дотоодын эрэлт нийлүүлэлт өсөлттэй байсан үнийг тогтворжуулах, нүүрсний улс төрийг 2023 онд амжилттай хэрэгжүүлэв.     Хэмжээ Сая тонноор   Тэрбум ам.доллар Нийт Чулуун нүүрс Коксжих нүүрс Бусад битумт нүүрс Бусад төрлийн нүүрс Хүрэн нүүрс   52.97 474.42 18.31 101.90 148.91 42.15 163.14 Индонез 18.29 220.23 0.00 3.99 27.16 34.49 154.59 Орос 14.38 102.13 17.51 26.07 53.78 4.32 0.44 Монгол 8.54 69.95 0.16 53.93 11.09 1.99 2.78 Австрали 6.36 52.46 0.32 2.79 49.19 0.17 0.00 Канад 2.26 8.86 0.00 7.60 1.26 0.00 0.00 Эх сурвалж: Хятадын статистикийн газар   Эх сурвалж: Хятадын статистикийн газар Индонез 2023 онд Хятадын импортын нүүрсний зах зээлийн дангаараа 46.4 хувийг нийлүүлсэн бөгөөд голлон эрчим хүчний хүрэн нүүрс нийлүүлсэн. Нийт Хятадын хүрэн нүүрсний импортын 94.8 хувь буюу 154.59 сая тон Индонез нийлүүлсэн. Харин Орос, Монгол улсууд 2023 онд Хятадын импортын коксжих нүүрсний зах зээлд давамгай байр суурь эзэлсэн бөгөөд нийтдээ 80 сая тон нүүрс нийлүүлсэн. Хятадын коксжих нүүрсний импортын 78.5 хувийг эдгээр хоёр улс нийлүүлсэн. Монгол улсаас Хятад улс 2023 онд 70 сая орчим сая тон нүүрс импортолсон бөгөөд нийт нийлүүлсэн нүүрсний 53.93 сая тон нь коксжих нүүрс байв. Хятад, Австралийн нүүрсний худалдаа наймаа сэргэсэн боловч хоёр талын харилцаа, геополитикийн хүндрэлүүдээс шалтгаалж өмнөх 10, 20 жилийн “алтан цаг үе”-н түвшиндээ эргэн очих боломжгүй юм. Монгол, Оросын хувьд өнгөрсөн жилүүдэд тасралтгүй Хятадтай холбогдох төмөр замын болон боомтын нэвтрүүлэлтийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийж ирсэн ба улс төрийн хувьд ч харилцан итгэлцлийг бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж байна.   Эх сурвалж: Хятадын статистикийн газар   Эх сурвалж: Хятадын статистикийн газар Хятадын гадаад худалдаа гол худалдан авагч болох Америк, Европ, Япон зэрэг орнуудын эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч цаашид ч савлах магадлалтай. Үүнийг дагаад гол түүхий эдийн эрэлтүүд тогтворгүй байхаар байна. Хятад хоёр талт болон олон талт улс төрийн харилцаа болоод геополитикийн эрэлт хэрэгцээ нөхцөл байдлаас хамаарч Араб, Африк, Латин Америкийн орнууд болон Орос ба зарим хөрш орнуудтай эдийн засаг, худалдаа хөрөнгө оруулалтын хамаарал цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Дэлхийн улс төр эдийн засгийн нөхцөл байдал геополитикийн сөргөлдөөнөөс хамаарч цаашид ч тогтворгүй байх төлөвтэй байгаа бөгөөд улс орнууд худалдаа хөрөнгө оруулалтаа тогтворжуулахаар ажиллаж байна. Монгол Улс ч мөн адил нийгэм эдийн засгийн хөгжил шаардлагын улмаас Хятад улстай урт хугацаанд худалдаа эдийн засгийн харилцаагаа тогтвортой хөгжүүлэх шаардлагатай. Хоёр орон зах зээлийн орон зайгаа харилцан хүлээн зөвшөөрөх, чөлөөт худалдааны хэлэлцээр г.м томоохон худалдаа хөрөнгө оруулалтын томоохон хэлэлцээрүүдийг цаашид хийх шаардлагатай. 2022 оны тавдугаар сараас хэрэгжүүлсэн нүүрсийг татваргүй импортлохыг зогсоож 2023 оны арванхоёрдугаар сарын 28-нд Хятадын Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын комиссын нийтэлсэн мэдэгдлийн дагуу, Хятад улс 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүх төрлийн нүүрсний импортын татвараа сэргээнэ. Нүүрсний импортын татварыг тэглэх хугацааг сунгасан нь 2023 онд Хятадын нүүрсний импортыг хурдацтай өсөлтийг дэмжсэн. Хятад улс одоогийн байдлаар ОХУ, АНУ, Өмнөд Африк, Монголын чулуун нүүрс, коксжих нүүрс, хүрэн нүүрсэнд 3%, бусад нүүрсэнд 6% MFN татвар ногдуулдаг. Үүний зэрэгцээ Австрали болон АСЕАН Индонезын нүүрсний импортын тарифыг тэглэх нь Хятадын импортын нүүрсний үнийн өрсөлдөх чадварыг сулруулна. Хятадын дотоодын болон импортын нүүрсний үнийн зөрүү цаашид багасах төлөвтэй байгаа тул 2024 онд Хятадын нүүрсний импорт буурна. Эдгээр бодлогын нөлөөнүүд 2024 онд Хятад Монголоос авах нүүрсний импортод нөлөөлөх бөгөөд бодит хэмжээ буурахаар байна. 2024 оны төсвийн хуульд Монгол Улс 60 сая тон нүүрс экспортлохоор төлөвлөсөн бөгөөд хэрвээ Хятадын Монголоос авах нүүрсний импортын бодит хэмжээ үнэ буурвал төсвийн орлого, татварын бүрдэл биелэхгүй буурахаар байна. Монгол, Хятадын худалдаанд хил орчмын худалдаа чухал байр суурь эзэлдэг. Нийт худалдааны 30-40 хувь нь хил орчмын худалдаа байдаг. Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий гэх Монголын найман аймаг, ӨМӨЗО, Ганьсу, ШУӨЗО гэх Хятадын гурван муж районтай хиллэдэг. Монгол улс нь улс төр нийгмийн байгууллын хувьд нэгдсэн улс боловч худалдааны бодлого хууль эрхзүйн орчин байхгүй, орон нутаг хил орчмын боомтын хамтын ажиллагаа худалдааны нэгдсэн бодлого байхгүй байгаа нь хилийн төмөр замын холболт, боомт чөлөөт бүсийн сэргэлт бүтээн байгуулалт хийж буй цаг үед хүндрэлүүд авчрахаар байна. Хятадад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хотын болон худалдааны төлөөлөгчдийн газарт ялангуяа Өвөрмонголд байрлах консулын газар албадуудад хил залгаа аймаг орон нутгаас Дорноговь, Өмнөговь г.м аймгуудаас төлөөлөгчид томилж ажиллуулах, орон нутаг хоорондын хамтын ажиллагааны цаг үеийн асуудлуудыг шийдвэрлэх хариуцуулах нь чухал шаардлагатай байна. Хятадын талын зүгээс ч Замын-Үүд суманд суух Ерөнхий консулын газарт Өвөрмонголоос ажилчид томилон ажиллуулдаг байна.
Г.Дашням: Дөрөвдүгээр сарын 1-нээс шинээр авсан амортизатортай 3,000 скүүтерээ нэмээд, 6,000-ыг үйлчилгээнд гаргана
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Улаанбаатарын түгжрэлийг бууруулах зорилго дор өнгөрсөн хавар "Jet Sharing Mongolia" ХХК санаачлан "Ninebot" брэндийн 3,075 скүүтерийг худалдан авч, нийслэлийн иргэдэд түрээсийн үйлчилгээ үзүүлсэн билээ.  Тэгвэл энэ жил скүүтер түрээсийн үйлчилгээ үргэлжлэх эсэх мөн ямар шинэчлэлт хийж байгаа талаар "Jet Sharing Mongolia" ХХК-ийн Ерөнхий захирал Г.Дашнямтай ярилцлаа. - Энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?  - Сайн байна уу. Миний хувьд бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. Хувийн хэвшил болон харилцаа холбооны салбарт 16 жил ажиллаж байна. Одоо "Жимобайл" ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг.  - Улаанбаатарын түгжрэлийг бууруулах нэгэн шийдлийг та цахим хуудсаараа зарласан нь "Jet scooter" байсан. Түгжрэлийг скүүтерээр "сөрөх" шийдлийг та хэрхэн олж байв. Энэ талаараа ярьж өгөөч? - Би 2023 оны хоёрдугаар сард хувийн ажлаар Казахстан улсад явж байгаад "Дижитал Алматы-2023" олон улсын форумд оролцсон юм. Энэ үеэрээ түрээсийн скүүтерийн бизнес эрхэлдэг залуучуудтай танилцаж, анх санаагаа олж байлаа. Ингээд "Jet Sharing"-тэй гуравдугаар сард хамтарч ажиллах гэрээгээ байгуулж, Монголдоо хэрхэн оруулах вэ гэдэг ажилдаа орсон. Тавдугаар сард оруулж ирнэ гэж тооцоход хоёрхон сар буюу тун богино хугацаа байсан. Тэгээд хаана бэлэн скүүтер байгааг судлаад, дээрээс нь "Jet sharing"-н аппликэйшн Монголд ажиллах уу, аль төлбөрийн системийг сонгох уу гэх мэт олон асуудал байсныг шийдсэн. Ингээд худалдаж авсан скүүтерүүдээ тавдугаар сарын дундуур буюу дулаан орох үеэр Улаанбаатар хотын хэдэн цэгт байршуулж, хэд хоног туршилт явуулсан. Туршилт ч амжилттай болж, зургаадугаар сарын 2-нд нээлт хийсэн байдаг. Ингэж л “Ninebot” брэндийн скүүтерийг Улаанбаатар хотдоо бүрэн нэвтрүүлсэн. Товчхондоо гэвэл ийм түүх байна. "Jet Sharing" нь есөн орны 30 хотод үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улс ес дэх улс, Улаанбаатар хот 29 дэх хот нь болсон.  - Эхэндээ хулгайн асуудал гарч байсныг санаж байна. Энэ асуудал хэр удаан үргэлжилсэн бэ цэгцэрч чадсан уу? - Тухайн үед манай үйл ажиллагаа хариуцсан залуучууд "ийм хулгай боллоо, Инновацлаг зүйлийг Монголд оруулаад ирж байхад ийм хулгай байж болохгүй, олон нийтэд мэдээлье" гэсэн юм. Би ч хувьдаа тийм зүйлээс хол байдаг болохоор хамаагүй бичлэг, зураг нийтэлж байгаад ард түмэндээ загнуулах вий гэж болгоомжилж байсан хэдий ч мэдээлбэл хулгай буурна гэдэгт залуучууд маань итгэлтэй байсан болохоор хэлснээр нь дагасан. Тэгээд л эхэн үедээ ийм хулгай боллоо гэж мэдээлээд хүмүүсийг хоёр хувааж байсан. Энэ нь огт маркетинг байгаагүй, хулгайг л болиулах гэсэн санаа байсан. - Мэдээлэл түгээж байсны үр дүнд хулгайг хэр бууруулж чадсан бэ? - Эхний хоёр, гурван сар үнэхээр хэцүү байсан. Бид ч эхний удаадаа л хулгай, эвдрэлийн талаар мэдээлнэ гэх бодолтой байсан. Үр дүнд нь хулгай нэлээн багассан. Манай скүүтерүүд GPS-тэй учраас хулгайлсан ч тэр дор нь олох боломжтой. Хулгайд алдсан ихэнх скүүтерээ олж авсан. Гэхдээ хулгайгаас илүү эвдрэл их гарсан.   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав - Хулгайгаас илүү эвдрэл их байсан гэлээ. Хэр хэмжээний хохирол амссан бэ. Эвдэрсэн скүүтерүүдээ яасан бэ? - Бид өнгөрсөн жилийн 6-10 сар хүртэл ажилласан. Манай зам муу, дугуйн зам байхгүй байна. Явган хүний зам нь бас скүүтер, рольк, дугуйтай явахад хэцүүхэн. Бас стандартын бус буюу тоосгоор хийгдсэн явган хүний замуудтай болохоор доргилт үүсгэдэг зэргээс болоод олон скүүтер эвдэрсэн. Оны сүүлээр харахад л маш их эвдэрсэн байсан. Нийт 3,075 скүүтерийн 90 хувь нь унахын аргагүй болоод эвдэрч муудсан байсан. Сая та бүхний харсан агуулахад шинэ сэлбэгүүд ирсэн байгаа. Манай залуучууд эвдэрсэн скүүтерийг бүгдийг нь бүтэн сервист оруулж, шинэ сэлбэгээр сольж, засаж янзалж байгаа. Тухайлбал их бие нь их эвдэрсэн тул шинээр сольж байх жишээтэй. - Нийслэлчүүд скүүтерээр зорчдог болсноор ямар бодит үр дүн гарсан бэ? - Түгжрэлийг, агаарын бохирдлыг бага ч гэсэн бууруулахад тодорхой хэмжээнд үүрэг гүйцэтгэсэн гэж бодож байна. Скүүтерүүд маань нэг сая аялал хийсэн байна лээ. Ямар ч байсан дулааны улиралд нийслэлийн иргэд заавал машинд сууж, шатахуун шатааж агаар бохирдуулахгүй гэсэн үг. Цахилгаан скүүтер ашигласнаар 60 мянган литр шатахуун агаар руу оруулаагүй гэсэн тооцоолол гарсан. - Энэ жил түрээсийн скүүтерийн үйлчилгээгээ хэзээнээс явуулж эхлэх вэ. Шинэ онцлог зүйл бий юу? Өнгөрсөн жил бид нийт 3,075 скүүтертэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ жил бид тоог нь нэмж амортизатортай 3,000 шинэ скүүтер худалдан авч, нийт 6,000 скүүтертэйгээр түрээсийн үйлчилгээгээ үзүүлнэ. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөсөн. Шинээр авч байгаа 3,000 скүүтерийн тал нь ирчихсэн байна. Сая хэлсэнчлэн шинэ скүүтерүүд бүгд амортизатортай. Үнэтэй хэдий ч Улаанбаатарын замд амортизатортай л хэрэгтэйг ойлгосон.  Хоёрдугаарт шинээр оруулж ирж байгаа скүүтерүүд бүгд зөөврийн батарейтай. Өмнөхүүд нь зөөврийн батарейгүй байсан болохоор заавал машинаар зөөж, агуулахад авч ирээд цэнэглэчхээд, буцааж байршуулж байсан. Зөөврийн батарейтай байна гэдэг нь бидний ажлыг, цагийг, мөнгийг хэмнэнэ гэсэн үг. Гуравдугаарт аппликэйшндээ тохиргоо хийж, монгол хэл дээр болгосон. Одоогийн байдлаар Аndroid үйлдлийн системд монгол хэлээр болчихсон, дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө iOS-д оруулна. - Түрээсийн төлбөрийн хувьд иргэд бас үнэтэй байна гэж хэлдэг. Энэ удаа төлбөрийн хувьд ямар байх вэ? - Өнгөрсөн жилээс хойш иргэд үнэтэй байна гэж шүүмжилж байгаа. Боломж олдсон дээр нь тайлбар өгмөөр байна. Хүмүүс скүүтерийг такситай харьцуулаад буруу ойлгоод байна. Такси, скүүтер хоёр нь тэс өөр хоёр зүйл. Скүүтер бол хэдхэн жилийн өмнөөс дэлхий даяар хэрэгжиж эхэлсэн шинэ инновацлаг санаа. Таксиг түгээдэггүй, хураадаггүй, цэнэглэдэггүй, түүж байршуулахаар 30, 40 хүнийг ажиллуулдаггүй, өдөр бүр угаалга үйлчилгээнд оруулдаггүй шүү дээ. Дээрээс нь асар их мөнгө сэлбэгт явж байна. Зам нь сайхан байсан бол эвдрэл бага, зардал бага гарах байсан байх. Бас яг улирал эхлэхээр манай компанид 200 гаруй хүн ажилладаг юм. Аль болох хамгийн бага үнээр л төлбөрийг гаргана. Хүмүүс "Jet Sharing"-ийнхэн их мөнгө олж байгаа гэж боддог байх. Тийм биш. Бас л зээлээс зээлийн хооронд явж байна. Бизнесмэн хүний хувьд хэдэн жилдээ зардлаа нөхөхийг л хүснэ. Тэглээ гээд ашгийн төлөө улайрсан зүйл огт байхгүй. Хэдэн сая ам.доллароо гудамжинд тавьчхаж байгаагаас ялгаагүй. Гэхдээ аль болох хамгийн бага үнээр л төлбөрийг гаргана. Өмнө нь ч хэлж байсан хамгийн гол зорилго нь залуу хүний хувьд, нийгэмд оролцоотой байхыг хүсдэг бизнесмэний хувьд, Улаанбаатар хотдоо төрж өссөн иргэний хувьд түгжрэлтэй тэмцэхэд нэмэр болох санаа гаргачих юм сан гэсэн хүсэл дотор маань дандаа байсан. Тиймдээ ч энэ санааг гаргаад, хэрэгжүүлээд явж байгаадаа их баяртай байдаг. Улаанбаатар хот маань хурдан хөгжөөсэй гэж л хүсдэг. Ажлаар болон хувийн шалтгаанаар гадагшаа явах бүрдээ Монголдоо оруулчихвал гэсэн бодол байдаг. Миний болон манай компанийн зорилгуудын дотор түгжрэлийг 100 хувь зогсоож чадахгүй юм аа гэхэд бууруулахад нь жаахан ч гэсэн эс нь байгаасай гэж хүсэж байна. Хойш үе маань тэгээд тэдэн онд тэр залуучууд түгжрэлтэй тэмцээд ийм хувиар бууруулж байсан гээд ярих нь  мөнгөнөөс илүү чухал.    Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав - Хэрэглэгчдийн хувьд бас аюулгүй байдлаа хангах хэрэгтэй? - Манай скүүтерийг 18-аас доош насныхан түрээсэлж чадахгүй. Яагаад гэвэл мобайл банктай болохын тулд 18 нас хүрсэн байх ёстой. Тэгэхээр насанд хүрээгүй хүүхэд унаад явж байвал цэвэр ээж аавынх нь хариуцлага. Мөн манай улсын зам тээврийн стандарт, дүрэм журамд скүүтертэй холбоотой холбоотой хууль байхгүй байгаа. Цаашид Зам тээврийн яам холбогдох байгууллагууд ямар дүрэм журам гаргаж ирэхийг мэдэхгүй байна. Одоогийн байдлаар бидний зүгээс иргэдэд малгай өмсөх зэргээр болгоомжтой байхыг өөрсдийн хэмжээнд анхааруулж, санамж зөвлөж өгч зөвшөөрлийг нь авдаг. - Танай компанийн хувьд дараагийн шатанд төлөвлөж байгаа зүйлс юу байгаа вэ? - Он гарснаас хойш миний өдрийн бодол шөнийн зүүд гэдэг шиг бодож яваа нэг зүйл бол цахилган такси компани байгуулах явдал. Учир нь цахилгаан тээврээрээ дагнах нь миний зорилго байгаа юм.  Хятадын машины үйлдвэрүүд өнөөдөр цахилгаан машины хувьсал хийж байна. Цагаан сарын дараа цахилгаан тээвэр судлах багаараа тус улсыг зорьж, машин үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөж байна. Дэд бүтцийг нь бий болгох боломж нь байгаа учраас бид судалж байна. Би ганцаараа ажилладаггүй, бүх талын тооцоо судалгаа гаргадаг залуучууд хамт ажилладаг. Мөн цахилгаан тээврийн хэрэгслийг таниулаад зогсохгүй цахилгаан станцуудын хэд хэдэн компаниудтай уулзаж, цахилгаан машинаа цэнэглэх боломжоор хангах, зөвлөгөө мэдээлэл өгдөг, сервис үзүүлдэг цогц үйлчилгээ үзүүлдэг компани байгуулахыг ямартай ч зорьж байгаа. Энэ нь мөн агаарын бохирдолтой тэмцэх бас нэг хэлбэр гэж бодож байна. - Ярилцсанд баярлалаа.  - Баярлалаа.
Э.Мөнхжаргал: Монгол Улс шүүх засаглал дахь авлигын үзүүлэлтэд хамгийн өндөр оноогоо алдсан
"Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-аас "Авлигын төсөөллийн индекс 2023"-ын үзүүлэлтийг өнөөдөр танилцуулсан юм. Манай улсын энэ жилийн авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо долоон эх сурвалжийг ашигласан бөгөөд 33 оноо авч 180 орноос 121 дүгээр байрт жагсжээ. Ингэснээр өмнөх жилийнхээс таван байр ухарсан үйл явдал болов.  Манай улсын авлигын индексийн сүүлийн зургаан жилийн оноо  2017 онд 36 оноо авч, 180 улсаас 103 дугаар байрт  2018 онд 37 оноо авч, 180 улсаас 93 дугаар байрт  2019 онд 35 оноо авч, 180 улсаас 106 дугаар байрт  2020 онд 35 оноо авч, 180 улсаас 111 дүгээр байрт  2021 онд 35 оноо авч, 180 улсаас 110 дугаар байрт  2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт 2023 онд 33 оноо авч 180 улсаас 121 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Мөн Монголын авлигын төсөөллийн индексийн үзүүлэлтэд буурсан оноо өгсөн эх сурвалжийн талаар "Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал танилцуулав.  Тэрбээр "Ардчилсан 24 улс орны авлигын төсөөллийн индексийн дундаж оноо 73 байгаа. Гажуудсан ардчилалтай 48 улс орны дундаж оноо нь 47. Гэтэл ардчилсан биш 94 орны дундаж оноо нь 32 байгаа.  Манай улсын авсан авлигын төсөөллийн индексийн 33 оноо нь ардчилсан бус орнуудтай зэрэгцэхүйц үзүүлэлтэй байгааг анхааралдаа авах хэрэгтэй. Гэхдээ эзэлж буй байрт бус оноонд гол анхаарлаа хандуулах ёстой.    `Транспэрэнси Интернэшнл Монгол` ТББ Тус дундаж оноог гаргасан долоон эх сурвалжаас хоёрынх нь оноо буурсан. Жишээлбэл Varieties of Democracy (V-Dem) байгууллагын гаргасан оноо 2021 онд 34, 2022 онд 28 байсан бол 2023 онд 25 болж буурсан. Энэ нь ардчиллыг хэмжих аргачлал юм. Зөвхөн сонгууль төдийгүй, ардчиллын гол хэмжүүр болсон либерал, иргэдийн оролцоот, олонхын сонголт, зөвшилцсөн зарчимтай, жинхэнэ ардчиллын төлөө зорилго тавьсан эсэхийг зорьдог баримтын цуглуулдаг.  Тухайн орны хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүх засаглал дахь авлигын асуудалд үнэлгээ өгч хэрхэн хууль тогтоох ба хэрэгжүүлж байгаа шатанд нөлөөлж буйг оноогоор тооцож үнэлгээг гаргадаг. Энэ жил хамгийн өндөр гурван оноогоо энэ үзүүлэлтэд алдсан.  World Justice Project Rule of Law Index Expert Survey нь 2022 онд 35, 2023 онд 33 оноо өгсөн. Энэ эх сурвалж нь улс орнуудын хуулийн засаглалыг үнэлдэг. Тус байгууллага нь хараат бус бөгөөд тухайн орон дахь хуулийн засаглалын ерөнхий байдлыг шалгуур 53 асуулт дөрвөн үндсэн бүлэгтэйгээр үнэлдэг. Хариулахаар зорьж буй асуудал нь:   Төрийн албан хаагч гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд албан тушаалаа хувийн ашиг сонирхолд ашигладаг эсэх, Цагдаа, цэргийн салбарт төрийн албан хаагч хувийн ашиг сонирхлоор шийдвэр гаргадаг эсэх,  Хуулийг хэрэгжүүлэх мөрдүүлэх, төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын зорилгоор шийдвэр гаргадаг эсэх  Мэдээллийг олон нийт, шинжээч, хуульч нараас цуглуулдаг" хэмээн ярив.
Шүүгч сонгон шалгаруулах явцад цахим системд алдаа гарч, шалгалтыг хүчингүй болгожээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Ойрын өдрүүдэд Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс шүүгчийн сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг өөрийн байрандаа шат дараатай зохион байгуулж байгаа аж. Гэвч өчигдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр хуваарийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн салбар эрх зүйн мэдлэг чадварын шалгалтыг зохион байгуулсан ч хүчингүй болжээ. Учир нь шалгалтын явцад сонгон шалгаруулалтын цахим системд алдаа гарсан байна. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн салбар эрх зүйн мэдлэг чадварын шалгалтыг хоёрдугаар сарын 6-ны 08:30 цагт авахаар дахин товложээ. Шалгалтын товыг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн хурлаас тогтоосон байна.
Шинэ, 4х4 раам хийцтэй МАШИНУУД
2015 оноос хойш 9 дэх жилээ тогтвортой ажиллаж байгаа “Оч Моторс” ХХК нь BAIC, FOTON брэндийн 4х4 раам хийцтэй доорх автомашинуудыг бэлэн борлуулж байна. BAIC, FOTON БРЭНДИЙН ТУХАЙ BAIC (Beijing Automobile Industry Corp.) group нь 1958 оноос хойш 65 дахь жилдээ ажиллаж буй БНХАУ-ын топ 4-т ордог автомашины групп. Mercedes Benz, Hyundai-тай хамтарсан үйлдвэртэй, FOTON группийн гол хувьцааг эзэмшдэг, Канадын Magna international-тай хамтарсан цахилгаан машины Arcfox үйлдвэртэй. FOTON үйлдвэр нь 1996 онд үүсгэн байгуулагдсан. Pickup-аас эхлүүлээд VAN, Ачааны портер, хүнд даацын автомашин зэрэг арилжааны автомашинаар /Commercial vehicle/ дагнасан. Mercedes-тэй хамтарсан ачааны машины Foton Daimler Automotive үйлдвэртэй, Германы ZF-тэй хамтарсан хурдны хайрцгийн үйлдвэртэй мөн АНУ-ын CUMMINS-тай хамтарсан дизель моторын үйлдвэртэй. Монголд тэр дундаа уур уурхайд явж буй хүнд даацын автомашинуудын ихэнх нь БНХАУ-д хийгдсэн байдаг ба чанараараа танигдаж монголчуудын хэрэглээ болсон. Foton TUNLAND G7    Үнэ: ₮85.0 сая Foton Tunland нь РААМ хийцтэй pickup загварын автомашин, 5340мм Урт, 1940мм Өргөн, 1870мм Өндөр, Мосттой, хүндрүүлэгчтэй, хойд тэнхлэг ДИФФ ЛОК-той 2000сс+Турбо Бензин хөдөлгүүр нь 240 морины хүч, 360Nm мушгин хүчтэй, 8 шатлалт автомат хурдны хайрцагтай, даац 915кг. Америк, Австрали зэрэг том газар нутагтай зах зээлүүдэд пикап төрлийн машинууд борлуулалтаараа тэргүүлдэг. Пикап нь суудлын машин, 4х4 бартаа туулагч мөн ачааны машин гэсэн гурван үүрэг функцийг нэг машинд багтаасан байдаг нь Монгол шиг том газар нутагтай, газар тариалан, мал аж ахуй, уул уурхай ихтэй газар тохирдог. BAIC BJ40    Үнэ: ₮109.0 сая BJ40-нь бүтэн РААМ хийцтэй, 4650мм Урт, 1925мм Өргөн, 1871мм Өндөр, Мосттой, хүндрүүлэгчтэй, хойд тэнхлэг ДИФФ ЛОК-той 2000сс+Турбо Бензин хөдөлгүүр нь 240 морины хүч, 360Nm мушгин хүчтэй, Германы ZF-nay 8 шатлалт автомат хурдны хайрцагтай, Тоног маш сайн авдгаараа давуу талтай. Энэ загвар нь Мерседесийн G-class тай илүү хамааралтай. Байк нь Мерседестэй хамтарч A, C, E class, GLA, GLB, GLC, GLK suv, EQA, EQB, EQC, EQE ev зэрэг 20 орчим загвар үйлдвэрлэдэг. Байк нь G class ийг урд үйлдвэрлэх санал тавихад Мерседес татгалзсан тул BAIC өөрийн санаачлаагаар BJ80 хэмээх G шиг машин үйлдвэрлэж эхэлсэн. Мерседес энэ удаа татгалзаж чадаагүй BJ80 ийн загварыг зөвшөөрсөн.   Baic BJ80 ийн суурин дээр BJ40 ийг бүтээсэн. BJ40 ийг 10 жилийн өмнөөс үйлдвэрлэж эхэлсэн ба хоёр удаа фэйслифт болон сайжруулалт хийж өнөөгийн төрхөө олсон машин. TANK 300    Үнэ: ₮144.0 сая Дээрх автомашинуудыг ХХБ, ХААН банк, Капитрон банкны 96 сар хүртэлх зээлээр авах боломжтой. Урьдчилгаа 10-20%, сарын хүү 1.5%. “Оч Моторс” ХХК-нь борлуулалтын дараах үйлчилгээг бүрэн хариуцаж ажиллаж байна. Үүнд:  Сэлбэгийн нөөц Мэргэшсэн инженер Компьютер оношилгооны төхөөрөмж /Scanner/ Засвар үйлчилгээ “ОЧ МОТОРС” ХХК Хаяг: Шоу руум. БЗДүүрэг, Амгалан, чулуун овоо тойргоос зүүн тийш 300м, замын хойд талд AUTOZONE төв дотор, Ulaanbaatar, Mongolia Утас: 9411-6064, 9910-6434 Facebook: Ochmotors Вэбсайт: www.ochmotors.mn
Шинэ, 4х4 раам хийцтэй МАШИНУУД
2015 оноос хойш 9 дэх жилээ тогтвортой ажиллаж байгаа “Оч Моторс” ХХК нь BAIC, FOTON брэндийн 4х4 раам хийцтэй доорх автомашинуудыг бэлэн борлуулж байна. BAIC, FOTON БРЭНДИЙН ТУХАЙ BAIC (Beijing Automobile Industry Corp.) group нь 1958 оноос хойш 65 дахь жилдээ ажиллаж буй БНХАУ-ын топ 4-т ордог автомашины групп. Mercedes Benz, Hyundai-тай хамтарсан үйлдвэртэй, FOTON группийн гол хувьцааг эзэмшдэг, Канадын Magna international-тай хамтарсан цахилгаан машины Arcfox үйлдвэртэй. FOTON үйлдвэр нь 1996 онд үүсгэн байгуулагдсан. Pickup-аас эхлүүлээд VAN, Ачааны портер, хүнд даацын автомашин зэрэг арилжааны автомашинаар /Commercial vehicle/ дагнасан. Mercedes-тэй хамтарсан ачааны машины Foton Daimler Automotive үйлдвэртэй, Германы ZF-тэй хамтарсан хурдны хайрцгийн үйлдвэртэй мөн АНУ-ын CUMMINS-тай хамтарсан дизель моторын үйлдвэртэй. Монголд тэр дундаа уур уурхайд явж буй хүнд даацын автомашинуудын ихэнх нь БНХАУ-д хийгдсэн байдаг ба чанараараа танигдаж монголчуудын хэрэглээ болсон. Foton TUNLAND G7    Үнэ: ₮85.0 сая Foton Tunland нь РААМ хийцтэй pickup загварын автомашин, 5340мм Урт, 1940мм Өргөн, 1870мм Өндөр, Мосттой, хүндрүүлэгчтэй, хойд тэнхлэг ДИФФ ЛОК-той 2000сс+Турбо Бензин хөдөлгүүр нь 240 морины хүч, 360Nm мушгин хүчтэй, 8 шатлалт автомат хурдны хайрцагтай, даац 915кг. Америк, Австрали зэрэг том газар нутагтай зах зээлүүдэд пикап төрлийн машинууд борлуулалтаараа тэргүүлдэг. Пикап нь суудлын машин, 4х4 бартаа туулагч мөн ачааны машин гэсэн гурван үүрэг функцийг нэг машинд багтаасан байдаг нь Монгол шиг том газар нутагтай, газар тариалан, мал аж ахуй, уул уурхай ихтэй газар тохирдог. BAIC BJ40    Үнэ: ₮109.0 сая BJ40-нь бүтэн РААМ хийцтэй, 4650мм Урт, 1925мм Өргөн, 1871мм Өндөр, Мосттой, хүндрүүлэгчтэй, хойд тэнхлэг ДИФФ ЛОК-той 2000сс+Турбо Бензин хөдөлгүүр нь 240 морины хүч, 360Nm мушгин хүчтэй, Германы ZF-nay 8 шатлалт автомат хурдны хайрцагтай, Тоног маш сайн авдгаараа давуу талтай. Энэ загвар нь Мерседесийн G-class тай илүү хамааралтай. Байк нь Мерседестэй хамтарч A, C, E class, GLA, GLB, GLC, GLK suv, EQA, EQB, EQC, EQE ev зэрэг 20 орчим загвар үйлдвэрлэдэг. Байк нь G class ийг урд үйлдвэрлэх санал тавихад Мерседес татгалзсан тул BAIC өөрийн санаачлаагаар BJ80 хэмээх G шиг машин үйлдвэрлэж эхэлсэн. Мерседес энэ удаа татгалзаж чадаагүй BJ80 ийн загварыг зөвшөөрсөн.   Baic BJ80 ийн суурин дээр BJ40 ийг бүтээсэн. BJ40 ийг 10 жилийн өмнөөс үйлдвэрлэж эхэлсэн ба хоёр удаа фэйслифт болон сайжруулалт хийж өнөөгийн төрхөө олсон машин. TANK 300    Үнэ: ₮144.0 сая Дээрх автомашинуудыг ХХБ, ХААН банк, Капитрон банкны 96 сар хүртэлх зээлээр авах боломжтой. Урьдчилгаа 10-20%, сарын хүү 1.5%. “Оч Моторс” ХХК-нь борлуулалтын дараах үйлчилгээг бүрэн хариуцаж ажиллаж байна. Үүнд:  Сэлбэгийн нөөц Мэргэшсэн инженер Компьютер оношилгооны төхөөрөмж /Scanner/ Засвар үйлчилгээ “ОЧ МОТОРС” ХХК Хаяг: Шоу руум. БЗДүүрэг, Амгалан, чулуун овоо тойргоос зүүн тийш 300м, замын хойд талд AUTOZONE төв дотор, Ulaanbaatar, Mongolia Утас: 9411-6064, 9910-6434 Facebook: Ochmotors Вэбсайт: www.ochmotors.mn
"Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх хөтөлбөрийг 90 сургуульд хэрэгжүүлнэ.  2023 оны зургаадугаар сард Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотод “Хүртээмжтэй болгох дэлхийн удирдагчдын эвсэл” байгуулагдан манай улс нэгдэн орсон. Монгол Улс нь дээрх эвсэлд нэгдэн орсноор дэлхийн 148 орны 30 мянган сургуульд хэрэгждэг боловсролд тэгш хамруулах хөтөлбөрийг эх орондоо хэрэгжүүлэх боломжтой болсон юм. Монголын тусгай олимпын хороо нь оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэх, спортоор дамжуулан хөгжүүлэх олон талт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Жил бүр 30 сургууль, гурван жилийн хугацаанд 90 сургуульд оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх боловсролд тэгш хамруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр холбогдох талууд анхны уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад ХНХЯ-ны Э.Ганхүү, ЗГХЭГ-ын салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ш.Мөнхцэрэн, Монголын Тусгай Олимпын хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Ганзориг, БШУЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Биеийн тамир спортын улсын хорооны удирдлагууд оролцож хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал солилцов.  Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар санал боловсруулах, цаашид үр дүнтэй тогтвортой хэрэгжилтийг хариуцах салбар дундын ажлын хэсгийг ХНХ-ын сайдын тушаалаар байгуулж ажиллуулах, 2024 оны төсөвт тусгасан хэмжээгээр санхүүжүүлж, бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.   Эх сурвалж: ХНХЯ
EITOWER - Америкийн Худалдааны Танхимтай хамтран ажиллахаар боллоо
EITOWER – АМЕРИКИЙН ХУДАЛДААНЫ ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО EITOWER – ҮНЭ ЦЭНТЭЙ ХҮРЭЭЛЭЛ EITOWER – ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА EITOWER – ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН ОФФИСТ УРЬЖ БАЙНА EITOWER – АМЧАМ МОНГОЛТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО Нийслэл хотын төв, Эдийн засаг, Гадаад харилцааны цөм болсон “Эко интернэйшнл тауэр” нь Америкийн худалдааны танхимын гишүүн байгууллага болж үйл ажиллагаагаа өргөжүүлэн хамтран ажиллахаар боллоо. Дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог 3 сая гаруй гишүүнтэй Америкийн худалдааны танхимын албан ёсны салбар АмЧам Монгол нь EIТower-г сонгон үйл ажиллагаагаа явуулж байна.   АмЧам Монгол нь АНУ-Монгол улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам нь Ази номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимыг нэгтгэдэг Ази номхон далайн орнуудын Америкийн худалдааны танхимуудын зөвлөл байгууллагын гишүүн юм. EITOWER – ҮНЭ ЦЭНТЭЙ ХҮРЭЭЛЭЛ Улаанбаатар хотын төв цэг Энх тайвны өргөн чөлөөнд байрлалтай Эко интернэйшнл трэйд тауэр нь таны бизнесийг өргөжүүлж цагийг тань хэмнэх хотын хамгийн үнэ цэнтэй бүсэд байрлалтай.   Сүхбаатарын талбай, Засгийн газрын ордон, Элчин сайдын яамд болон бусад томоохон байгууллагуудтай ойр гэдгээрээ давуу талтай.   Худалдаа үйлчилгээ бизнесийн гол төвүүд болох Shangri-La center, Blue sky tower, Central tower, Minister tower-уудтай хамгийн ойр   Их хотын үзэмжийг бүрэн тольдох дахин давтагдашгүй үнэ цэнтэй байршил    Төв шуудангийн урд байрлах энэхүү газарт нийслэлийн анхны орон сууцны барилгыг барьж нийслэлийн анхны оршин суугчдын гал голомт болсон БНМАУ-ын сайд дарга генералууд амьдарч байсан түүхэн үнэ цэнтэй байрлалтай.   Тухайн үеийн сэхээтэн удирдагчид болох Цэдэнбал дарга, БХЯамны сайд, хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, хурандаа генерал Б. Цог, Сайд нарын зөвлөлийн дарга Д.Содном зэрэг тухайн цаг үеийн төр нийгмийн зүтгэлтэн, өндөр албан тушаалтнууд амьдарч байсан түүхтэй, үнэ цэнээ үеэс үед хадгалан үлдэх байршил юм. EITOWER – ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА “EITOWER” нь 1-6 давхартаа нэгдсэн худалдаа үйлчилгээний төвүүдийг багтаасан ECO MALL-г төлөвлөж өгснөөрөө давуу талтай. Эрхэм та дэлхийн алдарт брэндийн бүтээгдэхүүнээс сонголтоо хийх боломжтой.   1-6 давхартаа үйлчилгээний нэгдсэн молл дэлгүүрүүдийг цогцлоосон   Үйлчилгээ болон оффисыг нэг дор цогцлоосон “Eit tower” –т тухлан “Tom N Toms Black” салбараар үйлчлүүлээрэй.   Туркийн томоохон гэр ахуйн Chakra брэнд дэлгүүрээр зочлохыг урьж байна.   Эрэгтэй хувцасны Hermann брэндийн дэлгүүрээр тухлан саатаарай   Италийн гар урлалын тансаг Valor нүдний шилний брэндээр үйлчлүүлэхийг урьж байна.   Эрхэм танд зориулсан тансаг амтыг Grand Wine виноны дэлгүүрээс амтлаарай.   Швейцарын алдарт Swiss Life брэндийг нэр дороос   Дэлхийн алдарт Jaguar, Appella Cartier, Dior, Gucci, Balenciaga брэндүүдийн нүдний шил, цаг, үнэт эдлэлээс сонголтоо хийхийг урьж байна.   Солонгосын Histolab гоо сайхны салон-аар үйлчлүүлэхийг урьж байна.   Зөвхөн танд зориулан дээд зэрэглэлийн торгоор урлах Dandy Attelier вип тэйлор   Их хотыг бүрэн тольдох төгс харууцтай IL Fiore итали ресторанд тухлаарай   Амьдралынхаа хамгийн гэрэлтэй мөч бүрийг их хотын хамгийн тансаг байршилд, давтагдашгүй орчинд тэмдэглэн өнгөрүүлэх боломжтой F lounge Eitower – дэлхийн стандартад нийцсэн оффист урьж байна Германы Schuko брэндийн ганжуулсан 3 давхар шилтэй шилэн фасад, Hormann брэндийн ган төмөр хийцтэй аваарын хаалга, АНУ-ын Kohler брэндийн сангийн тоноглол, Францын Schneider Electric брэндийн цахилгааны автоматжуулалтын систем зэрэг дэлхийн жишиг, чанар стандартыг гол чиг шугам, эрхэм зорилгоо болгон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг брэндүүдээр тоноглосон нь аюулгүй байдал, нэр хүндийн илэрхийлэх юм.   Оффис болон үйлчилгээний угтах, хүлээн авах тусдаа лобби танхимтай.   Урд болон хойд жигүүртээ Marohn Thyssen брэндийн 6 цахилгаан шаттай.   150 жилийн түүхтэй АНУ-ын Kohler брэндийн сангийн тоноглолтой.   Аюулгүй байдал, чанар стандартыг дээд зэргээр хангасан Германы Hormann брэндийн цэвэр ган хаалгатай.   Таны бизнесийг өргөжүүлж, үнэт цагийг хэмнэх төгс байршилд байрлалтай оффис   Eco International Tower оффис, үйлчилгээний талбайгаас сонголт хийх боломжтой.   Эрхэм танд зориулсан 100-900мкв талбайгаас сонголт хийхийг урьж байна.   Өөрийн хүссэнээрээ хуваалт хийж тохижуулах орон зай нарны гэрэл бүрэн тусах боломжтой цэлгэр цонхтой.   Эрхэм таны нэр төрийн баталгаа болсон оффист урьж байна.   Bloomberg 2022 awards –ын “Шилдэг барилга” Eco International Tower Эрхэм та бүхнийг ч бас үнэт цагийг тань хэмнэх, хотын хамгийн төгс байршилд орших “ШИЛДЭГ БАРИЛГА” EIT TOWER-т өөрийн бизнес, үйл ажиллагаагаа өргөжүүлэн бидэнтэй нэгдэхийг урьж байна. Хаяг: Төв шуудангийн урд талд, ECO INTERNATIONAL TOWER Facebook: Eco International Tower Web site: www.eitower.mn Утас: 77116767, 99308080, 90119988
Шинэ, 4х4 раам хийцтэй МАШИНУУД
2015 оноос хойш 9 дэх жилээ тогтвортой ажиллаж байгаа “Оч Моторс” ХХК нь BAIC, FOTON брэндийн 4х4 раам хийцтэй доорх автомашинуудыг бэлэн борлуулж байна. BAIC, FOTON БРЭНДИЙН ТУХАЙ BAIC (Beijing Automobile Industry Corp.) group нь 1958 оноос хойш 65 дахь жилдээ ажиллаж буй БНХАУ-ын топ 4-т ордог автомашины групп. Mercedes Benz, Hyundai-тай хамтарсан үйлдвэртэй, FOTON группийн гол хувьцааг эзэмшдэг, Канадын Magna international-тай хамтарсан цахилгаан машины Arcfox үйлдвэртэй. FOTON үйлдвэр нь 1996 онд үүсгэн байгуулагдсан. Pickup-аас эхлүүлээд VAN, Ачааны портер, хүнд даацын автомашин зэрэг арилжааны автомашинаар /Commercial vehicle/ дагнасан. Mercedes-тэй хамтарсан ачааны машины Foton Daimler Automotive үйлдвэртэй, Германы ZF-тэй хамтарсан хурдны хайрцгийн үйлдвэртэй мөн АНУ-ын CUMMINS-тай хамтарсан дизель моторын үйлдвэртэй. Монголд тэр дундаа уур уурхайд явж буй хүнд даацын автомашинуудын ихэнх нь БНХАУ-д хийгдсэн байдаг ба чанараараа танигдаж монголчуудын хэрэглээ болсон. Foton TUNLAND G7    Үнэ: ₮85.0 сая Foton Tunland нь РААМ хийцтэй pickup загварын автомашин, 5340мм Урт, 1940мм Өргөн, 1870мм Өндөр, Мосттой, хүндрүүлэгчтэй, хойд тэнхлэг ДИФФ ЛОК-той 2000сс+Турбо Бензин хөдөлгүүр нь 240 морины хүч, 360Nm мушгин хүчтэй, 8 шатлалт автомат хурдны хайрцагтай, даац 915кг. Америк, Австрали зэрэг том газар нутагтай зах зээлүүдэд пикап төрлийн машинууд борлуулалтаараа тэргүүлдэг. Пикап нь суудлын машин, 4х4 бартаа туулагч мөн ачааны машин гэсэн гурван үүрэг функцийг нэг машинд багтаасан байдаг нь Монгол шиг том газар нутагтай, газар тариалан, мал аж ахуй, уул уурхай ихтэй газар тохирдог. BAIC BJ40    Үнэ: ₮109.0 сая BJ40-нь бүтэн РААМ хийцтэй, 4650мм Урт, 1925мм Өргөн, 1871мм Өндөр, Мосттой, хүндрүүлэгчтэй, хойд тэнхлэг ДИФФ ЛОК-той 2000сс+Турбо Бензин хөдөлгүүр нь 240 морины хүч, 360Nm мушгин хүчтэй, Германы ZF-nay 8 шатлалт автомат хурдны хайрцагтай, Тоног маш сайн авдгаараа давуу талтай. Энэ загвар нь Мерседесийн G-class тай илүү хамааралтай. Байк нь Мерседестэй хамтарч A, C, E class, GLA, GLB, GLC, GLK suv, EQA, EQB, EQC, EQE ev зэрэг 20 орчим загвар үйлдвэрлэдэг. Байк нь G class ийг урд үйлдвэрлэх санал тавихад Мерседес татгалзсан тул BAIC өөрийн санаачлаагаар BJ80 хэмээх G шиг машин үйлдвэрлэж эхэлсэн. Мерседес энэ удаа татгалзаж чадаагүй BJ80 ийн загварыг зөвшөөрсөн.   Baic BJ80 ийн суурин дээр BJ40 ийг бүтээсэн. BJ40 ийг 10 жилийн өмнөөс үйлдвэрлэж эхэлсэн ба хоёр удаа фэйслифт болон сайжруулалт хийж өнөөгийн төрхөө олсон машин. TANK 300    Үнэ: ₮144.0 сая Дээрх автомашинуудыг ХХБ, ХААН банк, Капитрон банкны 96 сар хүртэлх зээлээр авах боломжтой. Урьдчилгаа 10-20%, сарын хүү 1.5%. “Оч Моторс” ХХК-нь борлуулалтын дараах үйлчилгээг бүрэн хариуцаж ажиллаж байна. Үүнд:  Сэлбэгийн нөөц Мэргэшсэн инженер Компьютер оношилгооны төхөөрөмж /Scanner/ Засвар үйлчилгээ “ОЧ МОТОРС” ХХК Хаяг: Шоу руум. БЗДүүрэг, Амгалан, чулуун овоо тойргоос зүүн тийш 300м, замын хойд талд AUTOZONE төв дотор, Ulaanbaatar, Mongolia Утас: 9411-6064, 9910-6434 Facebook: Ochmotors Вэбсайт: www.ochmotors.mn
Израилийн арми Хамасын довтолгоог зогсоохын тулд Газын хонгилуудад ус цутгаж эхэлжээ
Палестины Хамас зэвсэгт байгууллагын эсэргүүцлийг зогсоохын тулд Газын зурваст газар доогуур байгуулсан хонгилын системд ус цутгаж эхэлснийг Израилийн арми өчигдөр мэдээлжээ. “Энэ бол Хамасын газар доогуурх хонгилын сүлжээний аюулыг саармагжуулах зорилгоор Израилийн зэвсэгт хүчний ашиглаж буй олон төрлийн арга хэрэгслийн нэг юм” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна. Израилийн армийнхны “Газын метро” гэж нэрлэдэг энэ систем аравдугаар сард дайн эхлэх үед нийтдээ 500 гаруй километр үргэлжилсэн 1,300 орчим салбар хонгилоос бүрдэж байжээ. Гэхдээ энэ арга хэмжээ нь Хамасын барьцаанд байгаа хүмүүсийн амь насанд эрсдэл учруулж байна. Аравдугаар сарын 7-ны өдөр Хамасын дайчид Израилийн нутаг дэвсгэрт халдахдаа голдуу энгийн иргэдээс бүрдсэн 250 орчим хүнийг барьцаалсан юм. Тэдгээрээс сүүлийн байдлаар 28 нь алагдаж, 104 нь барьцаалагдсан хэвээр байгаа. Барьцааны хүмүүсийг Газын хонгилуудад нууж байх магадлалтай юм. Хамасын халдлагын дараа Израилийн арми Газын зурваст газар, ус, агаараар өргөн хэмжээний дайн явуулсны улмаас 26,751 хүн амиа алдсаны ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна. Арванхоёрдугаар сард анх Израилийн арми Газар дундын тэнгисээс татсан хоолойгоор Газын хонгилуудад ус цутгахаар бэлдэж байгаа тухай мэдээлэл цацагдсан юм. Хэрвээ ингэвэл Газын иргэний байгууламжууд, дэд бүтцэд асар их аюултай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. “Энэ нь нэгэнт муудаад байгаа Газын зурвасын цэвэр, бохир усны дэд бүтцэд ноцтой хохирол учруулах болно. Далайн ус нэвчсэний улмаас барилга, зам нурах эрсдэл ч бий” гэж Палестины нутаг дэвсгэр хариуцсан НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн зохицуулагч Линн Хастин тухайн үед анхааруулж байв. Израилийн арми өчигдрийн мэдэгдэлдээ бүс нутгийн гүний усны аюулгүй байдлыг хангаж ажиллахаа амласан байна. “Ус шахах ажлыг зөвхөн хонгил дотор, тохиромжтой байршилд явуулж, тохиолдол тус бүрд өөр өөр арга хэрэглэнэ” гэж мэдэгдэлдээ тайлбарлажээ 2007 онд Хамас байгууллага Газын зурвасыг хяналтдаа авсны дараа уг хонгилын системийг Израилийн хориглолтыг давж Египет рүү бараа, зэвсэг, хүн зөөхдөө ашиглаж байсан гэдэг. Харин 2014 онд болсон Хамас-Израилийн дайны дараа сүлжээг өргөтгөж, цэрэг дайны зориулалтаар ашиглах болжээ.   Эх сурвалж: AFP
“Парис-2024” олимпын эрх олгох хүндийн өргөлтийн тэмцээнд 14 тамирчин оролцоно
Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 1-12-нд болно. “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин өрсөлдөх юм. Эмэгтэйчүүд: 49 кг-ын жинд Б.Тунгалаг 59 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Э.Энхтамир 64 кг-д Ази тивийн аварга Г.Ануужин, Б.Хонгорзул 71 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл, өсвөрийн Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт О.Төгс-Эрдэнэ, А.Содгэрэл 81 кг-д дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Дэлхийн цомын аварга, Азийн АШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин М.Анхцэцэг -87 кг-д А.Баясгалан нар өрсөлдөнө. Эрэгтэйчүүд: 61 кг-д М.Очир-Эрдэнэ 67 кг-д А.Ананд, Э.Дүүрэнжаргал 81 кг-д С.Цэнгүм 96 кг-д Б.Цолмон +109 кг-д М.Бахберген нар хүч үзэхээр бэлтгэл сургуулилалтаа хангаж байна.   Баг тамирчдыг тэмцээнд оролцохын өмнө Олимпод бэлтгэх баг тамирчдын сургалт дасгалжуулалтыг дэмжих багийн ахлагч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох тэдний бэлтгэл хэр хангагдаж буйтай танилцаж "Спортын талбарт шинэ түүхийг бүтээж, өндөр амжилт гаргахын төлөө хичээгээрэй” хэмээн захив. Монголын хүндийн өргөлтийн тамирчид насанд хүрэгчдийн ангилалд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс есөн алт, 33 мөнгө, 65 хүрэл (эмэгтэйчүүд зургаан алт, 14 мөнгө, 28 хүрэл, эрэгтэйчүүд гурван алт, 19 мөнгө 37 хүрэл ) медаль хүртэж байжээ.   Эх сурвалж: БТСУХ
Дмитрий Медведев: Умард газар нутаг гэгчийн талаар япончуудын бодол санаа бидэнд хамаагүй
ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Дмитрий Медведев өчигдөр маргаантай газар нутгийн асуудлаар Япон улсад хатуу анхааруулжээ. “Умард газар нутаг гэгчийн талаар япончууд ямар бодол санаатай байдаг нь бидэнд хамаагүй. Энэ бол маргаантай газар нутаг биш, ОХУ-ын нутаг юм. Уй гашууд автсан самурай нар Японы уламжлалт аргаар сэппүкү (гэдсээ хүүлэх) үйлдэн амиа хорлож чаддаг. Мэдээж тэд зүрхэлбэл ингэж чадна” гэж тэр хэлсэн байна. Дэлхийн Хоёрдугаар дайны төгсгөлд Японы харьяанд байсан дөрвөн арлыг Зөвлөлт Холбоот Улс хүчээр эзэлсэн гэж Токиогийн эрх баригчид одоо болтол үздэг. Эдгээр арлуудыг Зөвлөлтийг залгамжилсан Орос улс Өмнөд Курилийн арлууд гэж нэрлэдэг бол Япон улс Умард газар нутаг гэж нэрлэдэг юм. Газар нутгийн энэ маргааны улмаас талууд өнөөдрийг хүртэл энхийн гэрээ байгуулаагүй байгаа. Талууд маргаантай газар нутгийн асуудлаар олон жилийн турш хэлэлцсэн. Сүүлд Украины дайнтай холбоотой Өрнөдийн хориг арга хэмжээнд Япон улс нэгдсэний дараа Оросын тал энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээнээс гарсан юм. Японы ерөнхий сайд Фүмио Кишида энхийн гэрээ байгуулах хүсэл сонирхолтой хэвээр байгаагаа илэрхийлсний хариуд Медведев ийм хатуу мэдэгдэл хийжээ. “Оросын үндсэн хуулийн дагуу газар нутгийн маргааны асуудал нэгэнт хаагдсан. Үүнийг зөвшөөрсний үндсэн дээр энхийн гэрээ байгуулахыг хэн ч эсэргүүцэхгүй” гэж Медведев сошиал хуудсандаа бичсэн байна. 2020 онд ОХУ-ын үндсэн хуульд газар нутгаа бусад улсад шилжүүлэхийг хориглосон нэмэлт өөрчлөлт орсон юм. Медведев бас Орос улс Өмнөд Курилийн арлуудыг хөгжүүлж, тэнд шинэ зэвсэг байрлуулахыг Японы тал хүлээн зөвшөөрөх ёстойг сануулсан байна. Мөн тэр дэлхийн хоёрдугаар дайны үеэр Хирошима, Нагасаки хотуудад нь атомын бөмбөг хаясан АНУ-тай Японы эрх баригчид найрсаг харилцаатай байгааг энэ мэдэгдэлдээ шүүмжилжээ. ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев 2022 онд Украины дайн эхэлснээс хойш Өрнөдийн эсрэг Кремлийн хамгийн хамгийн "хурц дайчин" дуу хоолойгоор тодроод байгаа билээ.   Эх сурвалж: Reuters
“S’Outlet” төвийн гурван давхар барилга болон агуулахыг нурааж дуусжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг 24-ний өдрөөс буулгаж эхэлсэн. Тус төвийн гурван давхар барилга болон агуулахыг нураагаад хогийг өчигдөр цэвэрлэж дууссан байна. Хоёрдугаар сарын 15-ны өдрөөс үндсэн буюу таван давхар дэлгүүрийн барилгыг нурааж, үерийн даланг тэлэх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн болохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав "Цагаан сарын баяраар “S’Outlet” дэлгүүрийн бараа зарагдаж, багасах байх тэгэхээр дэлгүүрийн барилгыг нураах ажлыг эхлүүлнэ" хэмээн Хотын ерөнхий менежер Ц.Төрхүү хэлж байв. “S'Outlet” дэлгүүрийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхтөр “Улсдаа татвараа төлж, олон ажлын байр бий болгож байгаа байгууллагын хувьд олон жил үйл ажиллагаа явуулсан дэлгүүр, объектоо буулгуулбал маш их хохирол амсах нь тодорхой. Иймээс зөвшилцөж, эхний ээлжийн барилгаа буулгаж байна” хэмээн мэдээлж байсан юм. Өнгөрсөн зун болсон үерээр уг хэсэг усанд автаж, голын голдирол өөрчилж барьсан барилгуудыг нураах шийдвэрийг НЗД гаргасан билээ. Уг жагсаалтад орсон Дунд гол дагуух Шунхлай ШТС-ын барилгыг 300 сая төгрөгөөр нурааж, газрыг чөлөөлөөд буй.  Мөн "Aqua garden" хорооллын хоёр барилгыг нураана гэдгээ Хотын удирдлагууд мэдэгдээд байгаа юм.
Өнөөдөр (2024.01.30) цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 30-ны Мягмар гарагт эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан хязгаарлалт хийж болзошгүй байршлуудын хуваарийг танилцууллаа. Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслээ унтрааж, эрчим хүчний хэмнэлт хийхийг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байгаа билээ. Доорх байршлуудад хязгаарлалт хийгдэх хугацаа 1-2 цаг үргэлжилнэ. Тухайн үеийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс хамаарч хуваарьт өөрчлөлт орох магадлалтай тул нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандана уу гэв.   УБЦТС ТӨХК - UBEDN
Тэгш, сондгойгоор зорчих хязгаарлалтыг сунгах эсэх санал асуулга өнөөдөр 17:00 цагт дуусна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хязгаарлалтын хугацаа өнөөдөр үйлчлээд дуусах гэж байна. Маргаашаас/2024.02.01/ хуучнаараа юу тэгш сондгой зохицуулалтыг үргэлжлүүлэх үү гэдгийг иргэдийн саналаар шийдвэрлэхээр санал асуулга явуулж эхлээд буй. Иргэдээс авч буй санал асуулга өнөөдөр 17:00 цагт дуусах юм байна. Тэгэхээр өнөөдөр шийдвэр гарах нь. Тиймээс https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар нэвтэрч саналаа өгөхийг НЗДТГ-аас уриаллаа. Нэгдүгээр сарын 29-нөөс эхлүүлсэн Тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах хугацааг сунгахыг дэмжиж байна уу? гэсэн санал асуулгад одоогийн байдлаар 4,577 иргэн оролцсоноос 2,594 буюу 57% нь дэмжихгүй гэжээ.