title
stringlengths
4
194
content
stringlengths
5
342k
Өвлийн XXII олимпийн гал Москва хотноо ирлээ
Ирэх онд Сочи хотноо болох өвлийн олимпийн XXII наадмын галын цуваа өчигдөр Москва хотын Улаан талбайд ирлээ.  Энэ үеэр олимпийн галын бамбарыг асаах ёслол болсон бөгөөд олимпийн таван удаагийн аварга Анастасия Давыдова энэхүү хүндтэй үүргийг хүлээжээ.  Олимпийн галын буухиа 123 хоног үргэлжилж, ОХУ-ын 2900 суурин дамжина. Түүнчлэн дэлхийн ойролцоох тойрог замд гарч, Байгал нуурын ёроолд шумбах юм байна.  Буухиа ирэх оны хоёрдугаар сарын 7-нд Сочи хотод ирснээр олимпийн наадам эхлэх аж.
Ерөнхийлөгч Киршнер нэг сар ажиллахгүй
Аргентинын Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер Аргентинын Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер эрүүл мэндийн шалтгаанаар нэг сар амарч магадгүй талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Альфредо Скоччимаро мэдэгджээ.  Түүний хэлс­нээр Киршнер өнгөрсөн наймдугаар сард толгойдоо гэмтэл авсны улмаас тархин завсар нь цус хурсан гэнэ. Одоогоор Аргентины төрийн тэргүүн мэс заслын төвд шинжилгээ өгөхөөр хэвтсэн талаар ойр дотныхон нь мэдээллээ.  Ийнхүү тэрбээр энэ сард болох Үндэсний конгрессын сонгуулийн кам­панит ажилд оролцож чадахгүй нь бо­лол­той.  Уг нь тэрбээр гэмтэл авсан да­руйдаа эмнэлэгт хандсан ч ямар нэгэн ноцтой шинж тэмдэг илрээгүй аж.  Ерөнхийлөгчийн биеийн байдалтай холбогдуулан Аргентины дэд Ерөн­хийлөгч Амадо Буду Францад хийж буй айлчлалаа цуцалж, Киршнерийн үүргийг түр орлон гүйцэтгэхээр эх орондоо иржээ.  Дашрамд дурдахад Аргентинын Ерөн­хийлөгч, өдгөө 60 настай Крис­тина Фернандес де Киршнер 2011 онд бамбай булчирхайн хорт хавдар тусч, өнгөрсөн жил хавдраа авахуулсан юм.
Эх нутгаа зорин ирсэн “Шарга даага” танд юу “хэлэх” вэ?
"Шарга даага" кино нээлтээ хийлээ - Кино тойм - “Бүх урлагийн дотроос хамгийн агуу нь кино урлаг” гэлцдэг.  Тиймээс ч үзэгчдийн мэлмийг баясгаж, оюуныг тэтгэх уран бүтээлүүд мэндлэн гарч ирэх нь сайшаалтай зүйл. Сайн, сайхан бүхнийг магтан, дуулдаггүй нь Монголчууд бидний нэгэн дутагдал гэж ярих хүн олонтаа. Тиймээс ч өнгөрсөн баасан гаригт үзсэн нэгэн сайхан киноны талаар бичихгүй өнгөрч чадахгүй нь. “Улаанбаатар” олон улсын кино наадам “Тэнгис”-ийн дэлгэцнээ үргэлжилж байна. Урлаг, соёлын эх сурвалж болсон европын орнуудын олон улсын чанартай наадмуудаас шагналтай болон өндрөөр үнэлэгдсэн кинонуудыг Монголын үзэгчдэд үнэгүй хүргэж буй. Энэхүү арга хэмжээний нээлт болсон Монголын уран сайхны “Шарга даага” хэмээх киног үзлээ. Үйл, явдал Агуулгын хувьд Б.Галт хүүг гурван настай байхад эцэг, эх нь авга ахындаа өгсөн ч өргөж авсан хүн нь өөд болоход төрсөн гэртээ эргэн ирж байгаагаар кино эхэлнэ. Ухаан орсноосоо хойш өөр нутагт өсч, хүмүүжсэн Б.Галт өөрийн төрөлх гэртээ тийм ч тухтай байж чаддаггүй. Гэхдээ түүний сэтгэлийг татах нэг уяа бий болжээ. Тэр нь эх нутгаа зорин ирсэн шарга даага. Шарга даага “эх нутгаа зорин, гүйж яваа адуу” хэмээн Б.Галтын гэр бүл төдийлөн өриймсөг хүлээж аваагүй юм. Б.Галт төрөлх гэртээ ирж бас түүний нууцхан мөрөөдлийн шарга даага нь өөр нутгаас гүйгээд ирсэн нь гайхалтай. Ингэж хүү, шарга даага хоёр ээнэгшиж, Б.Галт ахтайгаа нийлэн морио нууцаар сумын наадамд сойж эхэлнэ. Улмаар шарга даага сумын наадамд түрүүлсэн хойно нь дааганы жинхэнэ эзэн Б.Галтынд ирнэ. Хамгийн сонирхолтой нь шарга даага эхийнхээ хээлэнд байхад зарагдсан унага байсан бөгөөд жинхэнэ ижил, сүргээ зорин ирээд байсан нь Б.Галтын аав Бадамын уяа байжээ. “Эр хүний наймаа хатуу” гэсээр Бадам шарга даагыг эхийг нь зарсан хүнд өгөөд явуулна. Харин шарга даага арай хийн зорин ирсэн нутгаа тийм ч амархан орхиж явахыг хүссэнгүй. Түүнийг ойлгосон эзэн нь шаргыг буцаагаад туучихна. Мэдээж, Б.Галт хүү, шарга даага хоёр дахин баяртайгаар уулзаж кино аз жаргалтайгаар өндөрлөдөг. Кино юу гэж “хэлдэг” вэ? "Шарга даага" киноны хэсгүүдээс ...   “Шарга даага” киног үзсэний дараа сэтгэл нэг их сайхан болж, уужрах шиг болно. Учир нь хотын их хөдөлгөөн болсон амьдралаас хэсэг зуур болтугай ангижирч монгол ахуй, эх нутгийнхаа уужим, сайхныг харж сэтгэл баясах зураг авалтууд цөөнгүй гарах ажээ. Түүнчлэн эл  бүтээл хэдийгээр хүүхдийн кино, зохиол гэх ч сүүлийн үед дээсэн дөрөөн дээр ирээд буй Монгол хүний уужим, энэрэнгүй сэтгэлийг үзүүлсэн нь багачууд төдийгүй томчуудад ч тун хэрэгтэй кино болж чаджээ. Хүүхэд, адгуус хоёрын сэтгэл зүрхийг үзүүлэх ч энэ киноны санааг бас өөр өнцгөөр тайлбарлаж болохоор. Энэ нь киноны төгсгөлд хэлэгдэх “Эд эс бүхэнд нь шингэсэн эх нутгаа зориод ирлээ” гэдэг үгнээс л ишлэхэд болно. Адгуус хүртэл эх нутгаа зориод ирж байхад миний Монголын зарим хүн харийн оронд идээшиж, эх нутагтаа “ясаа тавихаар л ирнэ дээ” гэлцдэг хүмүүс цөөнгүй. Яг л энэ хүмүүс “Шарга даага” киног заавал үзээсэй гэж бодогдлоо. Уг киног үзээд хөнгөхөн хийсвэр “хөөрхөн кино байна” гээд дүгнэчихэд болохоор ч цаад агуулга, санаа нь баялаг, нарийн учгийг тайлж харахад олон сайхан санал дэвшүүлж болохоор байлаа.   Уран бүтээлчид "Шарга даага" киноны уран бүтээлчид Сүүлийн үед үзээгүй Монгол кино болсон” Шарга даага”-ыг залуу найруулагч Ч.Хоролдорж найруулсан байна. Мөн японы зураглаач Ёсүкэ Катү, дууны найруулагч Тацүяа нартай хамтран ажиллажээ. Гол дүр болох Б.Галтад Төв аймгийн Угтаалцайдам сумын н.Наранхүү гэдэг хүүхэд тогложээ. н.Наранхүүгийн тухай Ч.Хоролдорж найруулагч хэвлэлд “Кино урлагийн тухай мэдэхгүй хөдөөний жирийн нэг хүүг тоглуулсан. Эхэндээ бидний дунд харилцаа үүсэхгүй, сайн ойлголцохгүй хэцүү байсан. Гэхдээ бид сүүлдээ ойлголцсон шүү” хэмээсэн байсан. н.Наранхүү хүү өмнө нь кино, жүжигт тоглож байсан туршлагагүй ч “Шарга даага” кинонд тэрбээр өөрийн дүрээ хангалттай сайн үзүүлж чаджээ. Түүний аавд тоглосон УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд жинхэнэ Монгол эр хүний дүрийг гайхалтай бүтээж чадсан байсан. Гэхдээ түүнийг ихэвчлэн эсрэг дүрд тоглодог болохоор үе үе тэр дүр төрхүүд санаанд орж ирж байсныг нуух юун. Кинонд гавьяат жүжигчин С.Дамдин, харин эсрэг талын дүрд жүжигчин Д.Бямбацогт нар тоглосон нь “Шарга даага”-ыг чимж байлаа. Хүүхдийн эрх Сүүлийн үед хурцадмал сэдэв болоод буй хурдан морь унаач хүүхдийн эрхийн талаар би багагүй зүйл бичиж байсан. “Шарга даага” кино яах аргагүй моринд хайртай Монгол хүүхдийн тухай үзүүлдэг. Хурдан морь унаач хүүхдүүдийн талаар чин сэтгэл, эерэг ойлголтыг энэ киноноос авч болно. Гэхдээ хэвлэлийнхэн энэ төрлийн уралдаан тэмцээнийг онилсон нь хурдан морь уралдуулах уралдаан ашгийн төлөө болж, түүнд нь хүүхэд багачууд эрүүл мэнд, амь насаараа хохирч буйд л эмзэглэж, илүү боловсронгуй, хүүхдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байхыг хүсэмжилсээр байна. Харин “Шарга даага” киноноос хурдан морь, сайхан хүлгийг арилжааны хэлбэрээр хандахгүй жинхэнэ Монгол өв уламжлалын хүрээнд харахад танд тус болно. “Шарга даага” олон улсад хүч үзнэ “Шарга даага” Засгийн газраас Хүүхдэд зориулсан уран бүтээлийг дэмжих зорилгоор сонгон шалгаруулалтад шалгарч санхүүгийн дэмжлэг авсан кино аж.  Бүх насны хүмүүс үзэх боломжтой, драмын төрлийн энэ кино Пусаны кино  наадамд хүч үзэхээр Солонгос улсыг зориод байна. Харин “удахгүй Монголынхоо нийт үзэгчдэд хүртээл болно” гэж найруулагч Ч.Хоролдорж “Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлтийн үеэр ам алдсан шүү. Харь оронд олон улстай хөл зэрэгцэн давхиж яваа “Шарга даага”-т амжилт хүсье.
Р.Амаржаргал гишүүнд жигүүр ургачихав уу
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ҮЗХ-ны гишүүн хэмээх статусаасаа татгалзахаар шийджээ. Тэрбээр энэ тухайгаа аймгийнхаа намын даргад уламжилсан байна. Эрхэм гишүүний хувьд УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг нэгэн. Тэрбээр татгалзах болсон шалтгаанаа “Намын бүтцийн байгууллагууд эрх зүйн чадамжгүй боллоо. Нөхцөл байдал иймд намын төлөөллийн төв байгууллага болох ҮЗХ-ны гишүүн гэж тооцогдох нь намын гишүүний хувьд ёс зүйн хувьд зохисгүй хэмээн үзлээ” гэсэн байна. Ямартай ч түүний энэ үйлдэлд иргэд ам сайтай байна. “Зөв зүйлийн төлөө татгалзсан байна. Бусад нь ч гэсэн ийм шударга байгаасай” хэмээжээ. Гэхдээ нөгөө талаас АН-ын жигүүрт орж байгаа юм биш байгаа гэсэн хардлага тээсэн хүмүүс ч байгаа бөгөөд цаг хугацаа харуулах биз гэцгээж байна.
Хөдөө аж ахуйн биржээс малыг амьдын жингээр худалдаалах ажлыг шүүмжлэв
АН-ын бүлэг хуралдав УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит  хуралдаанаа хийж хэд хэдэн  асуудлыг хэлэлцжээ.  Хуралдааны эхэнд өвөлжилтийн бэлтгэл ажил ямар шатанд байгаа болон цаг үеийн асуудлаар Үйлдвэр худалдаа аж ахуйн яамны мэдээллийг сонсож, хүйтэн, сэрүүний  улирал ирж байгаатай холбогдуулан өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхайлж, үр тариа хураалтыг эрчимжүүлэхийг гишүүд мөн сануулсан юм.  Ерөнхий сайд Орос, Хятадад хийх айлчлалууд үр дүнтэй болно гэдэгт найдаж буйгаа хэллээ. Түүнчлэн хөдөө аж ахуйн биржээс малыг амьдын жингээр худалдаалах ажлын явцыг танилцуулсан юм. Гэсэн ч энэ тухай мэдээлэл хангалтгүй. Ялангуяа малчид  малаа амьдаар нь худалдахын тулд хаана хэнд хандаж, ямар аргаар худалдах  нь тодорхойгүй байна гэлээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын сүүлээр БНХАУ-д, харин Гадаад харилцааны сайд Л.Болд ОХУ-д ажлын айлчлал хийх  юм байна.  Энэ талаар Ерөнхий сайд хоёр хөршид хийх уг айлчлалууд нэлээд үр дүнтэй болно гэдэгт найдаж буйгаа хэллээ.  Бүлгийн гишүүдийн зүгээс эдийн засгийн хувьд харилцан ашигтай шийдвэрлэх олон ажил байна. Мөн  өмнө нь шийдэгдээгүй, хуримтлагдсан  болон цаашид хэрэгжүүлэх олон чухал  ажлуудыг  харилцан ашигтай шийдэх ёстой  гэсэн байр суурийг илэрхийлсэн.   Эцэст нь УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийг  боловсруулах ажлын хэсгийн мэдээллийг сонсов. Бүлгийн ахлагч С.Одонтуяагийн хэлснээр бодлогын баримт бичгийг хэлэлцэхдээ иргэний нийгмийн төлөөлөл, Төрийн бус  байгууллага, эрдэс баялгийн салбарын эрдэмтэн, судлаачид болон холбогдох мэргэжлийн  хүмүүсийн санал бодлыг сонсч, тусгахыг  зорьж байгаа аж.
Нийслэлийн дулааны эрчим хүчний 65 хувийг “ДЦС-4” дангаараа хангадаг
“ДЦС-4”-ийн харъяанд 3-20 км алслагдсан үнс хадгалах сан болон техникийн ус хангамжийн насос станц мөн ахуйн үйлчилгээний, инженерийн лаборатори туршилтын төв зэрэг 74,2 га талбай бүхий 74 барилга байгууламж багтдаг байна. “ДЦС-4”-ийн яндангаас гарах утааны 98%-ийг шүүж, цэвэрлэдэг аж.   Тус станц 1983 онд байгуулагдсан бөгөөд Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 70 хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65 хувийг дангаараа хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэрийн нэг юм. “ДЦС-4”-ийн яндангаас гарах утааны 98%-ийг шүүж, цэвэрлэдэг бөгөөд цагт 282тн нүүрс, 1100тн ус хэрэглэж, 245мВт цахилгаан, 298,4 Гкал дулаан үйлдвэрлэдэг. Улс орон хөгжихийн хэрээр цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээ нэмэгддэг тул барилгын их засварын 9, урсгал засварын 27 ажил төлөвлөснөөс 75-85 хувийн гүйцэтгэлтэй, өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд 7 бүлэг 18 ажил нэмж төлөвлөснөөс 88,8 хувийн биелэлттэй байгаа бөгөөд 8 зуух, 6 турбен генератор буюу цахилгаан үүсгэгчтэй, 7 дахь генераторыг суурилуулахаар ажиллаж байгаа аж.
Хоёр аймгийн гурван сумыг хамран их хэмжээний га талбай шатжээ
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарчээ Салхи ихтэй, хуурайшилттай байгаа энэ үед ой, хээрийн түймэр гарах эрсдэл маш өндөр байдаг. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарч, хоёр аймгийн гурван сумыг хамран их хэмжээний га талбай шатжээ. Намрын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэд замд гарахдаа орон нутгийн Онцгой байдлын албанаас зөвшөөрөл авч, галын аюулгүй байдлыг сайтар хангаж, өвс ихтэй газраар  явахгүй байх, ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа. Түймэр гарсан талбайд салхины чиглэл тогтворгүй байнга өөрчлөгдөж, салхины хурд 12-14 м/сек хүрч байсны улмаас түймэр тархаж, унтраах нөхцөл байдал хүндэрсэн талаар орон нутгаас Онцгой байдлын ерөнхий газарт мэдээлэл ирсэн байна. Энэ дагуу Аврах тусгай ангийн Ой, хээрийн түймэртэй тэмцэх бүлгийн 20 албан хаагчийг “МИ 171Е” нисдэг тэргээр явуулжээ. Ингэснээр зэргэлдээх Матад сум руу гал түймэр орох  байсныг бүрэн  унтрааж, нийтдээ 368 хүн, 37 автомашин ажиллан их  хэмжээний хохирол учрахаас урьдчилан сэргийлж чадсан байна.
АН-ын дарга жигүүрээ үл тоов
Ардчилсан намын үндсэн дүрмийг сахих, илүү боловсронгуй болгох, намын ажилтнуудын хариуцлага, ёс зүйг чангатгахыг хүсч буй жигүүрийн гишүүд намын даргаасаа шаардлагынхаа хариуг авна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ Ардчилсан намын жигүүрийн гишүүд өнгөрсөн бямба гаригт “Үндсэн дүрмээ сахигтун, мөрдөгтүн” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав. Тус жигүүр нь Ардчилалд нэгдсэн намуудын бүх шатны удирдлагад ажиллаж байсан жирийн гишүүдээс бүрдсэн аж. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн асан Ш.Батбаяр, А.Мурат, ҮЗХ-ын гишүүн асан Х.Ганболд, ҮЗХ-ын гишүүн Д.Аззаяа нарын жигүүрийн зохицуулах зөвлөлийн гишүүд оролцлоо. Харин жигүүрийг дэмжиж буйгаа илэрхийлсэн гэх УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ж.Батзандан нар оролцсонгүй. Хэлэлцүүлгийн үеэр жигүүрийн гишүүд санал бодлоо илэрхийлж байв. Тухайлбал, жигүүрийн зохицуулах зөвлөлийн гишүүн  А.Мурат “Миний халаасанд АН-ын батлах байна. 20 жилийн турш Ардчилсан намын гишүүн гэдгээрээ бахархаж батлахаа барьж олон сонгуульд оролцож ирсэн. Тус жигүүрээс өмнө нь намынхаа дарга Н.Алтанхуягт хандан ҮЗХ-оос эрх шилжүүлсэн бүх тогтоолыг хүчингүй болгох, сүүлийн гурван удаагийн ротацийг 228 суудалд сонгууль зарлах, Ардчилсан намын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, Их хурлыг энэ онд багтаан хуралдуулах шаардлага хүргүүлсэн юм. Шаардлагын хариуг нээлттэй хэлэлцүүлэг болохоос өмнө ирүүлэхийг хүссэн байсан ч  намын дарга нь  ямар нэгэн хариу өгөөгүй байна. Төрийн удирдах албан тушаалтнаас аваад тариаланч, малчин энгийн ард иргэдэд өнөөдөр энэхүү батлахаа дээдэлж яваа. Монголын төр хиргүй, ариун тунгалаг явах нь өнөөдөр Ардчилсан намаас шалтгаалах боллоо. Намын олон мянган гишүүн үндсэн дүрмээ мөрдөх, сахих шаардлага тулгараад байна” гэв. Мөн Ш.Батбаяр “УИХ-ын ээлжит сонгууль ойртоод ирэхэд уралдаанд сойсон морь гэдэг шиг биеэ баахан бэлдсэн. Гэтэл над руу тоож ярьсангүй. Ардчилсан намын байраар гурав, дөрвөн удаа очлоо үүдний жижүүрээс өөр таньдаг ч хүн алга. Гэтэл Ц.Сэдванчиг, Л.Гүндалай нар надад санал тавьж Хөвсгөлд ажилласан. Харамсалтай нь намаас дэвшсэн хүнээ яаж унагааж болдог, хоорондоо хэр хагарч бутарсан зэрэг булхай луйврыг мэдэрч АН-ын удирдлагуудад хэлсэн” гэж хэлэлцүүлгийн үеэр онцлов. Тус жигүүрээс өмнө нь намынхаа дарга Н.Алтан­хуягт хандан хэд хэдэн зүйл бүхий шаардлага хүргүүлсэн юм. Үүнд, ҮЗХ-оос эрх шилжүүлсэн бүх тогтоолыг хүчингүй болгох, сүүлийн гурван удаагийн ротацийг 228 суудалд сонгууль зарлах, Ардчилсан намын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, Их хурлыг энэ онд багтаан хуралдуулахыг шаардсан. Дээрх шаардлагын хариуг нээлттэй хэлэлцүүлэг болохоос өмнө ирүүлэхийг хүссэн байсан ч  намын дарга нь жигүүрийнхнээ үл тоож  ямар нэгэн хариу өгөөгүй байна. Ардчилсан намын үндсэн дүрмийг сахих, илүү боловсронгуй болгох, намын ажилтнуудын хариуцлага, ёс зүйг чангатгахыг хүсч буй жигүүрийн гишүүд намын даргаасаа шаардлагынхаа хариуг авна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хэрэв байдал өөрчлөгдөхгүй бол дараагийн арга хэмжээг авах гэнэ.
Эмч сувилагч нарт хариуцлага тооцохоор болжээ
Хариуцлага алдсан эмч, эмнэлгийн ажилтны асууд­лыг яамны Ёс зүйн хо­­роогоор оруулна Сүхбаатар дүүргийн Нэгд­сэн эмнэлгийн эмч, суви­лагчдын хариуцлагагүй байд­лаас болж гурван настай охин эндсэн харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Тэгвэл энэ хэрэгт бу­руут­гагдсан сувилагч нар аж­лаасаа халагдаад зогсохгүй энэ хэрэг дээр салбар хариуц­сан яамны зүгээс арга хэм­жээ авч, хүүхэд эндсэн асууд­лаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас ажлын хэ­сэг томилогдон ажиллаж эхэлсэн байна.  Шүүх эмнэлгийн дүг­нэлт болон ажлын хэс­гийн дүгнэлт гарсны да­раа хариуцлага алдсан эмч, эмнэлгийн ажилтны асууд­лыг яамны Ёс зүйн хо­­роогоор оруулна гэж эх сурвалж хэлэв.
Хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм батлагдлаа
Хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм батлагдлаа Хуульчдын анхдугаар их хурал есдүгээр сарын 6-9-ний өдрүүдэд болж Монголын Хуульчдын холбоо байгуулагдан ерөнхийлөгчөө сонгосон билээ. Тус хурлаар хуульчдын мэргэжлийн дүрмийг хэлэлцсэн ч дахин хэлэлцүүлэх шаардлагатай хэмээн батлахыг хойшлуулсан юм. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зорилго нь иргэний эрх ашгийг хамгаалахад чиглэсэн байдаг. Иймээс тус дүрмэнд олон нийтийн оролцоог хангах зорилгоор энэ сарын гурванд иргэд олон нийтийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлж, 5-6-ны өдрүүдэд МХХ-ны зөвлөлийн гишүүд  хэлэлцэн дүрмийг баталлаа. Энэ дүрмээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд тавигдах стандарт, үүрэг, хариуцлага хүлээх үндсийг тогтоосон бөгөөд энэ дүрэм нь хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч хуульч, прокурор, шүүгч, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий бусад этгээдийн үйл ажиллагаатай холбоотой харилцаанд үйлчилнэ.
Төмс хураах ажил 83,5 хувьтай байна
</iframe</div> Ургац хураалтын явц үр тарианы тарималд 57.8 хувь, төмснийх 83.5 хувь, хүнсний ногооных 94.7 хувьтай явагдаж байгаа төдийгүй ургац хураалтын явцыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 11.6 хувиар, төмс, хүнсний ногооны хураалт 4.7 - 5.5 хувиар тус тус өссөн дүнтэй тариалангийн бүс нутгуудад шатахууны хангамж хэвийн байгаа аж. Түүнчлэн улаанбуудайн борлуулалтыг эрчимжүүлэх, хэрэглэгчдийн гар дээр ирэх гурилын үнийг хэт өсөхгүй байх боломжийг бүрдүүлэх үүднээс дараах шийдвэрийг гаргасан байна. Тариалан эрхлэлтийг дэмжих санд авах 1 тонн хүнсний улаанбуудайн үнийг 320.0 мянган төгрөг, 100 км-ын доторх буудайн тээврийн зардлыг тариалангийн сан хариуцах, Үүн дээр гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн хүнсний улаанбуудайн тонн тутамд 100.0 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болжээ. Мөн 2013-2014 оны өвөл, хаврыг хохирол багатай давах, цаг агаарын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай Засгийн газрын 210, 266 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, хадлан, тариагаа цаг хугацаанд нь бүрэн хураан авах зорилгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын гаргасан албан даалгаварыг орон нутагт хүргүүлсэн байна.
Бээжингийн агаарын бохирдол 10 дахин нэмэгджээ
Хятадын цаг уурчид Бээжин хот болон түүний ойролцоох дагуул хотуудад агаарын бохирдол хэт нэ­мэгдэж байгаад анхааруулга хүргүүлжээ. Бямба гарагийн байдлаар бичил тоосонцорын хэмжээ стандартаас 10 дахин нэмэгдсэн талаар ДЭМБ-аас мэдээлсэн байна.  Тиймээс иргэдийг гадагш гарахдаа маск зүүж, амьсгалын замын өвчнөөс сэргийлэхийг зөвлөжээ.
Иргэд орон сууцны татвар төлөхгүй
Татварын ерөнхий газар Сүүлийн үед татварын шинэчлэлийн хүрээнд иргэд орон сууцны татвар төлнө гэсэн мэдээлэл гарах болсон билээ. Тэгвэл Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай үүнийг няцаасан юм.  Түүний хэлснээр татварын хоёр дахь шатны шинэчлэл хийж байгаа ч иргэдээс орон сууцны татвар авах ямар ч зүйл заалт байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “Иргэд амьдарч буй орон сууц, квадрат метртээ ямар ч татвар төлөхгүй” гэсэн юм. Харин татварын багц хуулийн шинэчлэлд хоёр шинэ татвар орж байгаа нь Хотын татвар, Өв залгамжлагчийн татвар аж.
“Рашаан хад” баримтат кино нээлтээ хийлээ
"Рашаан хад" киноны найруулагч Б.Баяр Олноо “Хөдөөгийн” хэмээн алдаршсан түүхч археологич Д.Пэрлээ 1950–аад оны үед Хэнтий аймгийн Биндэр сууманд орших 20- 40 мянган жилийн тэртээгээс  X зууныг хүртэлх  тамга, дүрс зураг, бичиг үсгийн дурсгалуудыг агуулсан “Рашаан хад”-ыг олж нээсэн байна. Энэхүү түүхийн үнэт өвийн тухай “Рашаан хад” баримтат киног ССАЖЯ-ны ивээл дор “Сэмүүн” студи найруулагч Б.Баяр бүтээж өнөөдөр нээлтээ хийлээ. Киноны зөвлөхөөр  Археологийн хүрээлэнгийн захирал, профессор Д.Цэвээндорж ажиллажээ.  “Киног Х.Пэрлээ гуайн “Монгол түмний гарал угсааг тамгаар судлах нь” нэртэй номыг гарын авлага болгон барьж бүтээсэн бөгөөд Рашаан хаднаас гадна Якут улс, Хархорин хотын балгас зэрэг газруудад зураг авалт хийгдсэн” хэмээн киноны найруулагч  Б.Баяр ярилаа. Кино нийт 43 минут үргэлжлэх бөгөөд “Рашаан хад”-наас олдсон тамга, дүрс зураг, эртний долоон хэл дээр бичигдсэн бичээсүүд, хадны ойр орчимд байсан гэх ул мөртэй арслан заан, саварт хирс зэрэг амьтдын араг яс зэргийн талаар мэдээллийг багтаасан байна.
Хамгийн өндөр цалинтай аймаг Өмнөговь бол бага нь Баян-Өлгий
Хамгийн өндөр цалинтай нь санхүү, даатгалын салбар байна Энэ оны нэгдүгээр сарын байдлаар манай улсын ажил, хөдөлмөр эрхэлж буй иргэдийн сарын дундаж цалин 692300 төгрөг байна. Статистикийн ерөнхий хорооноос гаргасан энэхүү судалгаагаар хамгийн өндөр цалинтай иргэдтэй аймаг Өмнөговь байгаа юм. Уул уурхайн их бүтээн байгуулалтыг даган үйлдвэр, үйлчилгээний салбар тэдгээрт ажиллагсдын цалин ийнхүү бусад аймгаас дээгүүрт жагсахад хүргэж байна. 2013 оны нэгдүгээр сарын 4-ны байдлаар Өмнөговь аймагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийн дундаж цалин 953300 төгрөг байна. Харин хамгийн бага цалинтай орон нутаг Баян-Өлгий аймаг байгаа юм. Тус аймгийн мөн үеийн дундаж цалин 504600 төгрөг. Графикийг үзвэл: Монгол улсын нийт ажиллагсдын сарын дундаж цалин, 2013 оны 1-р сарын байдлаар Нийт ажиллагсдын цалинг салбараар нь авч үзвэл хамгийн өндөр цалинтай салбар санхүү, даатгалын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын цалин хамгийн их буюу 1,3 сая төгрөг байгаа юм. Харин хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас, ан агнуурын аж ахуй эрхлэгчдийн ажлын хөлс хамгийн бага байна.  Хүснэгт:   Салбар 2013.1 сар  1 Санхүү, даатгал 1346000 2 Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн ү/а 1143900 3 Уул уурхай, олборлолт 1050200 4 Тээвэр ба агуулах ү/а 794000 5 Цахилгаан, хий, агааржуулалт 774500 6 Мэдээлэл, холбоо 752000 7 Бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклийн засвар үйлчилгээ 703100 8 Төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалал 702500 9 Мэргэжлийн, шинжлэх ухаан болон техник 685300 10 Хүний эрүүл мэнд ба нийгмийн халамж 653000 11 Боловсрол 641800 12 Үл хөдлөх хөрөнгийн ү/а 606400 13 Боловсруулах үйлдвэрлэл 591300 14 Барилга 581300 15 Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх ү/а 536400 16 Урлаг, үзвэр, тоглоом наадам 529400 17 Ус хангамж; бохир ус зайлуулах систем, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх ү/а 517500 18 Зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээ 489100 19 Үйлчилгээний бусад ү/а 423900 20 Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур 302600   Улсын дундаж 692300 Монгол улсын дундаж цалин одоогийн Монголбанкны нэрлэсэн ханшаар 417 ам.доллартай тэнцэж байна.
490 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төслийг хойшлуулахаар болжээ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцээд холбогдох хуулиудын төслийн хамт УИХ-д өргөн барихаар болжээ. Төсвийн урсгал зардлыг 9-12 дугаар сард бууруулан 240 шахам тэрбум төгрөг хэмнэнэ. Ингэснээр энэ оны төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьд барих зохицуулалтын саналыг өргөн барьж байгаа юм. Төсвийн бүх шатны байгууллагын тэвчиж болох урсгал зардлыг энэ оны 9-12 дугаар сард бууруулан 240 шахам тэрбум төгрөг хэмнэх, үүний тулд санхүүжүүлэх арга хэмжээг ач холбогдлоор нь эрэмбэлж зардлын зүйл хооронд зохицуулалт хийх эрхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт олгохоор төсвийн тодотголд тусгажээ.  Түүнчлэн, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй, дэд бүтцийн болон газрын асуудал нь эцэслэн шийдэгдээгүй байгаа 490 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг дараа жил болтол хойшлуулах санал гаргажээ.
ТЭЦ-3 станцын өргөтгөлийг энэ ондоо багтаан ашиглалтад оруулна
Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон бусад албаныхан өнөөдөр ТЭЦ-3 станц, Баянголын ам гэсэн хоёр газарт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг газар дээрээс нь телевизийн шууд эфир ашиглан танилцлаа Даваа гараг бүрийн 15:00 цагт болдог “Бүтээн байгуулалтын цаг”-аар Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон бусад албаныхан өнөөдөр ТЭЦ-3 станц, Баянголын ам гэсэн хоёр газарт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг газар дээрээс нь телевизийн шууд эфир ашиглан танилцлаа. ТЭЦ-3 станцын өргөтгөлийн бүтээн байгуулалт энэ оны 7 дугаар сарын 20-ноос эхэлсэн, одоогоор 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Ашиглалтад бүрэн хүлээн авах хугацаа 12 дугаар сарын 25 бөгөөд гэрээт хугацаандаа амжиж дуусгахаар шахан ажиллаж байна гэж ТЭЦ-3 станцын тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Ганбаатар газар дээрээс нь мэдээллээ. БХБЯ-ны “Дэд бүтэц” төслийн хүрээнд Баянголын аманд инженерийн дэд бүтцийн гурван багц ажил явагдаж байна. Шинэ суурьшлын бүс болгож, орон сууцны хорооллууд босгохын тулд эхлээд төсвийн хөрөнгөөр халуун хүйтэн ус, бохир, дулаан цахилгааны шугам сүлжээг тавьж байгаа юм. Ажлын явц 40 гаруй хувьтай явааг гүйцэтгэгчид мэдээллээ. Баянголын аманд нийт 40-50 мянган айлын орон сууц барихаар төлөвлөснөөс 5500 айлын орон сууцны ажлыг хувийн хэвшлийнхэн эхлүүлээд байна. Ирэх хавар эхний 700 айлын орон сууцыг ашиглалтад оруулах юм. Удахгүй Туркийн Засгийн газрын зээлийн санхүүжилтээр босгох 6000 айлын сууцны барилгын ажлыг эхлүүлнэ гэж БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн хэллээ. Удахгүй Туркийн Засгийн газрын зээлийн санхүүжилтээр босгох 6000 айлын сууцны барилгын ажлыг эхлүүлнэ гэж БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн хэллээ Цементийн нийлүүлэлт нэмэх зохицуулалтыг БХБЯ-наас шуурхай хийж, өмнөд хөршид очиж нийлүүлэгчидтэй яриа хэлэлцээ хийснээ танилцууллаа. Одоо өдөрт 80-100 вагон цементийг машинаар ачин оруулж ирж, үүн дээр нэмээд Эрээнээс 20 вагон цемент шууд нийлүүлж байна. Хэдийгээр барилгын ажлын ид үе дуусч байгаа ч ирэх хавар эрт эхлэх барилгын суурийн цутгалтаа хийхээр компаниуд цемент их авч байгаа тул эрэлт буураагүй байна. Ийм үед нийлүүлэлт нэмснээр цементийн үнэ буурч байгаа гэж БХБЯ-наас мэдээллээ. “Магнай трейд” компани өнөөдөр 18 цагаас өмнө шатахууны үнээ буулгана гэдгээ мэдэгдсэн, хэвлэл мэдээллийнхэн үүнд хяналт тавиарай гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. “Магнай трейд” компани өнөөдөр 18 цагаас өмнө шатахууны үнээ буулгана гэдгээ мэдэгдсэн, хэвлэл мэдээллийнхэн үүнд хяналт тавиарай гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ
Д.Сугарын сүүлчийн хорогдох газар нь ҮХЦ болоод байна
ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар Үндсэн хуулийн цэцийн гишүүний халдашгүй халхавч дор толгой хорогдож байгаа Д.Сугарыг гэм буруутай эсэхийг хууль хяналтын байгууллагынхан тогтоох боломжгүй болоод байгаа. Төрийн өмчийн компаниудын удирдлага, өмч хувьчлалтай холбоотой олон хэрэгт Дуламын Сугар гэх хүний нэр холбогддог ч түүнд ҮХЦ-ийн гишүүнээсээ түдгэлзэж, шалгуулах зориг дутан хуулийн халхавч дор сууна. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэсэн үг бий. Хэзээ нэгэн цагт түүний ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал дуусгавар болно. Тэр цагт хуулийнханд түүний холбогдсон хэрийг шалгах боломж олдох нь мэдээж. Д.Сугар ТӨХ-ны дарга байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, төрийн үнэ цэнэтэй объект, компани, байгууллагыг хувьчлахдаа нутаг, нуга, танил тал найз нөхдөд өө олгодог байсан тухай баримт хууль хяналтын байгууллагынханд хангалттай цуглаад буй гэх. Түүний холбогдсон хэргээс нэгийг нь шүүхээр шийдвэрлэж, гэм буруутай хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгээд буй нь МИАТ-ын удирдлагатай холбоотой мөнгө угаасан үйлдэл. Тэрбээр ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа МИАТ-ын Япон дахь зөвл өхөөр томилогдож, цалин авч байсан баримт байдаг. Ингэхдээ Япон, БНСУ-ын өндөр зиндааны хүмүүс амьдардаг хороололд хувийн орон сууц худалдан авсан, гэрээ хийж түлхүүрээ гардаж буй зураг нь нотлох баримт болж хэвлэлд гарсан билээ. Дээрх орон сууцыг худалдан авах мөнгийг МИАТ-ын экс удирдлага “угаасан” мөнгөнөөсөө шилжүүлж байсан байж болзошгүй гэж хууль хяналтын байгууллагынхан үзэж байгаа юм. Тэрбээр “Хуулийн байгууллагынхан намайг нэг ч удаа дуудаагүй, дуудвал дуртайяа очно” хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлжээ. Гэвч МИАТ-ын гэх хэрэгтэй холбоотойгоор нэг ч удаа тайлбар өгөөгүйгээр барахгүй, Цэцийн гишүүний халдашгүй байдал нь түүнд том хамгаалалт болоод байна. Сүүлийн үед олны анхаарлын төвд буй түүний холбогдсон нэг хэрэг нь “Хадгаламж” банкны хувьчлал, “Жаст” группийн удирдлагатай холбоотой явдал. Тэрбээр энэ хэрэгт хуулийн байгууллагад тайлбар өгөхийн зэрэгцээ өөрийнхөө холбогдсон өмнөх хэрэг юу болж буйг УМБГ-ын удирдлагаас тодруулаад амжсан гэх мэдээлэл бий. Гэвч тэрбээр саяхан өгсөн ярилцлагадаа “Жаст”-ын хэрэгт тайлбар өгсөн удаа байхгүй, би энэ хэрэгт хамаагүй” гэж ярьж буй нь үнэнд нийцэхгүй. Хэдийгээр “Хадгаламж” банкны хувьчлал “Жаст”-ын хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн ч төрийн өмчийн байгууллагын хуудуутай хувьчлалтай түүний нэр уяатай явдаг нь ёс мэт болсон. Тухайлбал, Улсын цирк, “Говь” компанийн хувьчлал, “Монголросцветмет”-ийн мэдэлд байсан Баян-Өлгий аймаг дахь Асгатын мөнгөний орд гээд хуудуутай хувьчлал бүхэнд Д.Сугарын нэр дуулддаг. Харин тэрбээр өөрийгөө энэ бүгдэд огт хамаагүй тухай хэвлэлд ярилцлага өгөөд ҮХЦ-ийн гишүүн гэх зөөлөн суудалдаа шигдээд сууж буй. Улсын ерөнхий прокурорын зүгээс түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт ҮХЦ-д тавьж байсан ч Цэцийн гишүүд хамгаалсаар үлдээсэн. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Миний хувьд баахан хэрэг тарьчихаад Цэцийн ард нуугдаад байгаа зүйл ерөөсөө байхгүй. Миний эрхийг баталгаатай хамгаална гэсэн итгэл үнэмшил бүрдэх юм бол Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс татгалзах эр зориг надад байна. Би зарим хүний бодоод байгаа шиг баахан хэрэг тарьчихаад, ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрх, хамгаалалтын ард нуугдаж суугаа хулчгар, үл бүтэх амьтан биш. Ямар ч гэсэн нэрээ цэвэрлээд, энэ бүхнийг даваад гарна” гэжээ. ТӨХ-ны дарга асан, ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар үнэхээр гэм зэмгүй юм бол бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулчих хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө одоогийн төрийн тэргүүн Ц.Элбэгдоржийг тагнуул, туршуул гэх мэдээлэл улс төрийн хүрээнээс хальж, хэвлэлээр цацагдсан. Ц.Элбэгдорж тухайн үед иргэний зориг гаргаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байгаад гэм буруугүй гэдгээ тогтоолгож байсан. Улмаар УИХ, Засгийн газарт олуулаа болоод ирнэ хэмээгээд УИХ-ын гишүүний бүрэн эрхээ орхиж байсан удаатай. Д.Сугарт иргэний зориг байгаад, эрх мэдлийн халхавч хэрэггүй юм бол ингэж нэрээ цэвэрлэх боломж байгаа шүү дээ. Нэр хугарахаар яс хугар гэдэгсэн. Хуудуутай, хууль бус үйлдэл болгонд шахуу нэр холбогдоод байгаа Д.Сугар баяжаад сүйд болсон зүйл алга хэмээсэн удаа ч бий. Гэхдээ л чамгүй хөрөнгөжсөнийг, бага бус хэмжээний мөнгөөр нисдэг тэрэг хөлөглөн Өвөрхангай аймгийн 80 жилийн ойн наадамд очсоныг зураг хөрөгтэй нь хэвлэлээр нийтэлсэн удаатай. Сүүлийн таван жилийн хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харахад өв залгамжилсан хөрөнгө гэх юм түүнд алга. Өөрийнх нь нэр дээрх хоёр ч компани дүрмийн сандаа ч хөрөнгөгүй, хувьцаа ч үгүй гэдгээ мэдүүлсэн байна лээ. Гэтэл нисдэг тэргээр наадам хэсэх мөнгө хаанаас олов гэдэг нь нэг хэсэгтээ л хэвлэлийнхний бай болсон. Д.Сугар үнэхээр цэвэр хүн юм бол сүүлийн хэдэн жилийн турш яригдаж байгаа мөнгөний хэргүүдээ шалгуулаад нэрээ цэвэрлээд авчихаж болмоор.
Улаанбаатарт өнөөдөр үүлэрхэг байна
Өнөөдөр баруун болон төвийн нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст хур тунадас орж, салхи секундэд 16-18 метр хүрч ширүүсэх бол нийслэлд өнөөдөр цаг агаар тогтуун 12-14 грудас дулаан байна.     Харин нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй гэж Ус, цаг уур орчины шинжилгээний газраас мэдээллээ. Өнөөдөр баруун бүсийн нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орох бол төвийн нутгаар үүлшинэ, шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орох аж. Харин зүүн аймгийн нутгаар багавтар үүлтэй,  хур тунадас орохгүй. Шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан. Говийн аймгийн нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байх нь. Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
“НИК”-ийн 4.9 тэрбумын торгуулийг хэвээр үлдээлээ
“НИК”-ийн 4.9 тэрбум төгрөгийн торгуулийг хэвээр үлдээв ШӨХТГ болон НИК компанид холбогдох хяналтын шатны шүүх хуралдаан өчигдөр боллоо. ШӨХТГ-аас өнгөрсөн оны арванэгдүгээр сард шатахууны хомсдлыг зохиомлоор үүсгэсэн “НИК” компанид 4.9 тэрбум төгрөгийн торгууль тавьсан юм. Шатахууны хомсдлыг зохиомлоор үүсгэсэн “НИК” компаниар 4.9 тэрбум төгрөгийн торгуулийг төлүүлнэ. “НИК” уг шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гурван шатны шүүх хурал ийнхүү болж өнгөрлөө. Хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн долдугаар сарын 4-нд болж ШӨХТГ-ын улсын байцаагчдын хийсэн шалгалтын нэгдсэн дүгнэлтийн “НИК” ХХК-д холбогдох хэсэг болон албан шаардлагыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон юм. Өчигдөр болсон хяналтын шатны шүүх хуралдаанаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа.
Манай тамирчид Зүүн Азийн VI наадмын гарааг мөнгөн медалиар эхлүүллээ
Хүндийн өргөлтийн тамирчин Н.Баярмаа Зүүн Азийн VI наадам БНХАУ-ын Тяньжин хотноо эхлээд гурав хонож байна. Эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн 63кг-д Н.Баярмаа мөнгөн медаль хүртэж медалийн буухиаг эхлүүлсэн бол эрэгтэйчүүдийн 1500 метрийн гүйлтийн төрөлд Н.Мөнхбаяр, таеквондогийн төрөлд У.Ханд, М.Түмэнбаяр, П.Тэмүүжин нар хүрэл медалийн болзол хангалаа. Одоогоор манай тамирчид 1 мөнгө, 5 хүрэл медаль аваад байна. Мөн эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрт Н.Баяраа, Б.Бишрэл, Х.Бямбабаатар нар багаараа хүрэл медаль хүртсэн байна. Тус наадамд манай улсаас 280 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа юм. Наадам энэ сарын 15-нд өндөрлөнө.
О.Чулуунбатад холбогдох хэргийг түдгэлзүүлсэн хэвээр байна
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд О.Чулуунбат Эдийн засаг, хөгжлийн дэд сайд О.Чулуунбатад холбогдох хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй нам жим болсон. Харин эх сурвалжийн хэлснээр АТГ-аас Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлээд удаж байгаа аж.  Харин  прокурор дээр ирсэн ч уг хэргийг түдгэлзүүлсэн хэвээрээ байгаа гэнэ. Учир нь, түүний хамсаатан болох Жорж Чайл­­мерс Монголын хилээр гарч оргон зайлснаас хойш энэхүү хэргийг шийдвэрлэж болохгүй га­цаанд оржээ.  О.Чулуунбат нь Монголбанкны ерөн­хийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа хэт­рүүлэн ашиглаж, тус банкны Валютын газрын за­хирал Ч.Одонтуяатай нийлж 11 тэрбум, дээрх орос иргэнтэй хамтарч 35 тэрбум төгрөг завшсан гэгд­дэг. Тэр орос нөхрийг олж байж хэргийг шүүх рүү шил­жүүлэх боломжтой хэмээн үзжээ.  О.Чулуун­батыг Эрүү­­гийн хуулийн 150.3-т зааснаар бусдыг завшиж, их хэмжээний хөрөнгө үрэгдүүлсэн, 264.2-т зааснаар тө­рийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашиг­ласан гэх үндэслэлээр буруутгасан билээ.
Алла, Максим нар ихэр хүүхэдтэй болов
Оросын эстрадын загалмайлсан эх Алла Пугачева, шоумен Максим Галкин нар ихэр хүүхэдтэй болжээ Оросын эстрадын загалмайлсан эх Алла Пугачева, шоумен Максим Галкин нар ихэр хүүхэдтэй болжээ. Тэдний ихэр хүү, охин түрээсийн эхийн тусламжтайгаар хорвоод мэндэлсэн юм. Алла, Максим хоёр хотын захын зусландаа найз нехдөө урьж, энэхүү баярт явдлыг тэмдэглэжээ. 64 настай Алла Пугачева, 37 настай Максим Галкин нар түрээсийн эхийн тусламжтайгаар ихэр хүү охинтой болжээ. Хүүхэдтэй болохыг олон жил мөрөөдөж байсан элит хос ийнхүү давхар баярт умбаж байна. Тэд охиндоо Элизабет, хүүдээ Гарри хэмээх алдар хайрлав. Алдарт хосыг эцэг эх болох гэж байна гэж удаан шуугисны эцэст Алла, Максим нар хэд хоногийн өмнөөс өлгий, хүүхдийн тэрэг худалдаж авснаар энэ мэдээлэл батлагдсан билээ. 64 настай Алла Пугачева, 37 настай Максим Галкин нар хамтдаа 12 жил амьдарч байгаа юм. Тэд 2011 онд Зул сарын өмнөхөн гэрлэхэд Алла “Би сүүлийн арван жилд хайрттайгаа үлгэрт байгаа юм шиг л амьдарч байна. Намайг байгаагаар минь хайрладаг эртэй амьдарч байгаа нь миний хувь, ерөөл юм” хэмээн сэтгэлээ уудалж байлаа. Аллагийн охин Кристина Орбакайте “Би их баяртай байна. Ээж, Максим хоёртой энэ жаргалтай мэдээг нь хуваалцаж, баяр хүргэж байна” хэмээн “КП”-д ярилаа.
Чанаргүй зарим барилгууд авлигын сүлжээгээр хамгаалагдсан
Чанаргүй зарим барилгууд авилгын сүлжээгээр хамгаалагдсан Сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж, ард иргэд ч орон сууцанд орохыг эрмэлзэн хамаг юмаа шавхаж, зээл авч байгаад л нэг байр авдаг болсон. Гэтэл шинэ орсон байрандаа ганц жил болоод засвар хийх шаардлагатай боллоо, хүйтэн байна, хана тааз нь цуурлаа гээд л элдвийн гомдол оршин суугчдын амнаас тасралтгүй гарсаар байгаа билээ. Эдгээр чанаргүй барилгуудын нэг нь “Тод чоно” компанийн барьж буй “Олимп" хороолол юм. Энэ компани барилгаа хамгийн хямд чанаргүй материалаар бариад зогсохгүй ажилчиддаа хүртэл муудсан хүнсний ногоо, махны өвдөл цөвдөл өгч хооллож эрүүл мэндийг нь хохироож байгаа. Үүнтэй холбоотой гомдлуудыг мэргэжлийн хяналтын газарт гаргасан боловч байцаагчид нь хав дардаг талаар “Өдрийн сонин”-ы “Эх сурвалжийн мөрөөр үнэнийг хайсан нь” нь буланд мэдээлсэн байна. Уг нь барилгын ажлын явцад мэргэжлийн хяналтын байцаагч, татварын байцаагч хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч нар байнга хяналт тавьж ажиллан улсын комисс хүлээн авах ёстой гэтэл байцаагч нар нь авлигын сүлжээнд автсанаар чанаргүй барилгууд ашиглалтад орсоор байна.
Утаа ихтэй автомашиныг 5-30 мянган төгрөгөөр торгож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Хүн амын эрүүл мэнд, байгаль орчинг бохирдуулж байгаа стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болсон билээ. Энэ талаар Зам тээврийн яамны АБХЗГ-ын Техникийн хяналт хариуцсан мэргэжилтэн П.Мөнхбатаас тодрууллаа. -Утаа ихтэй автотээврийн хэрэгслийг журамлах, хөдөлгөөнд оролцуулахгүй байх ажил хэзээнээс хийгдэж эхэлсэн бэ? -Хүн амын эрүүл мэнд, байгаль орчинг бохирдуулж бай­гаа стандартын шаардлага хан­гаа­гүй тээврийн хэрэгс­лийг замын хөдөлгөөнд орол­цуу­лах­гүй байх үе шаттай арга хэм­жээг авч хэрэгжүүлэх бол­сон.  Тодруулбал, “Авто­тээв­рийн хэрэгслээс ялгарах утааг бууруулах талаар авч хэрэг­жүү­лэх зарим арга хэмжээний тухай” Хууль зүйн сайд, Зам, тээврийн сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн А/70/83/А-104 дүгээр хамтарсан тушаалаар төлөвлөгөөг баталж шугам замын дагуу шалгалтыг зохион байгуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.  -Шалгалтыг хаанаас зохион байгуулж байгаа вэ? -Дээрх төлөвлөгөөний дагуу Замын цагдаагийн газар, Автотээврийн үндэсний төв, Цаг уур орчны шинжилгээний газар, Нийслэлийн агаарын чанарын алба зэрэг холбогдох газрууд шугам замын шалгалтыг зохион байгуулан хяналт тавьж ажиллаж байна. Энэ оны дөрөвдүгээр сараас хойш сард 4-өөс доошгүй удаа шалгалт хийж байна.  Стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийн эзэмшигчид хуулийн дагуу иргэн 5000-30 мянган төгрөг, харин аж ахуйн нэгж, байгууллагыг 100-250 мянган төгрөгөөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч торгууль ногдуулна. -Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хэчнээн тээврийн хэрэгслийг шалгаад байна вэ? -2013 оны эхний 10 сарын байдлаар нийт 334 тээврийн хэ­рэгслийг шалгасан. Үүнээс Бензин хөдөлгүүртэй авто­машин-Утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ буюу хэмжих арга” MNS5013:2009, “Дизель хөдөл­гүүр­тэй автомашин-Утааны тор­тог­жил­тын зөвшөө­рөгдөх дээд хэм­жээ ба хэмжих арга” MNS5014:2009 стандартын шаард­лага хангаагүй 153 тээв­рийн хэрэгслийг илрүүлсэн. Нийт 765 мянган төгрөгийн тор­гууль ноогдуулж, замын хөдөл­гөөнд оролцох эрхийг түр хяз­гаар­лах арга хэмжээ авч байгаа. Шалгалтыг 1-6 дугаар сар сар, 8-12 дугаар сарын хугацаанд шалгалтыг явуулж байна. -Стандартын шаардлага хан­гаагүй тээврийн хэрэгс­лийн эзэмшигчид ямар хариуцлага тооцож байгаа вэ? -Замын хөдөлгөөнд оролцож байгаа утаа ихтэй, стандарт шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч журамлаж торгуулийн арга хэмжээ авдаг. Түүнчлэн тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч замын хөдөлгөөнд оролцох эрхийг нь түр хязгаарлан зөрчлийг арилгуулж байна. -Торгуулийн мөнгөн дүн нь хэд байдаг вэ. Иргэн, аж ахуйн нэгж ялгаатай байх уу? -Автотээврийн тухай хуулийн дагуу иргэн 5-30 мянган төгрөг, харин аж ахуйн нэгж, байгууллагыг 100-250 мянган төгрөгөөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч торгууль ногдуулна. Стандартын шаард­лага хангахгүй байгаа тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг өгч мөн торгуулийн арга хэмжээ авдаг.  -Журамлагдсан тээврийн хэрэгсэл зөрчлөө арилгуулсан тохиолдолд замын хөдөлгөөнд оролцох эрхээ хэрхэн авах вэ? -Стандарт шаардлага хангаа­гүй тээврийн хэрэгслийн зөрчлөө арилгуулсан тухайн тээврийн хэрэгслийн жолооч Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн суурин төвд очиж  шалгуулан замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлөө авах буюу хураалгасан бичиг баримтаа авах боломжтой. Ер нь иргэд стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохгүй байх нь зүйтэй.
Дөрвөн Байнгын хороо хуралдана
Байнгын хороод хуралдана УИХ-ын байнгын дөрвөн хороо өнөөдөр хуваарь ёсоор хуралдах бөгөөд дараах асуудлуудыг авч хэлэлцэнэ.  Байнгын хороо Хэлэлцэх асуудал Эдийн засгийн байнгын хороо • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл • Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нарын өргөн мэдүүлсэн/ Хууль зүйн байнгын хороо • Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  Төсвийн байнгын хороо • Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн гэрээ”-ний төсөл /зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо • “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл • “БНСУ болон БНТУ-аас  Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдад олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл • Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн гэрээ”-ний төсөл • Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, МУ-ын ЗГ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Дуучин А.Түмэн-Өлзийгийн анхны тоглолт баасан гаригт болно
Дуучин А.Түмэн-өлзий Дуучин А.Түмэн-Өлзий анхны бие даасан тоглолтоо ирэх баасан гаригт хийнэ. Тэрбээр “Баясгалантай сайхан” тоглолт нэр шигээ маш сайхан тоглолт болно хэмээн амлав. Түүний тоглолтын ерөнхий продюссерээр гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ, ерөнхий найруулагчаар “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Б.Ариунболд,хөгжмийн найруулагчаар “Анир” студийн захирал хөгжмийн найруулагч БАлтанхуяг ажиллаж байгаа аж. Залуу дуучинд уран бүтээлийн амжилт хүсч, ая дуугаа өргөхөөр У.Далантай, Ч.Бат-Эрдэнэ, Т.Дэлгэрмөрөн, язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, бүжгийн “Улаан сарнай” хамтлаг, амьд хөгжмийн “Маршал” хамтлаг, уртын дуучид оролцоно.
Хуульчдын холбоог тэргүүлэх хуульчдыг нэрлэж байна
Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм болоод Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүд, хариуцлагын хорооны бүрэлдэхүүнийг батламжилсан талаар Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх өчигдөр мэдээллээ. Хуульчдын анхдугаар их хурал өнгөрөгч есдүгээр сарын 6-9-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдаж Монголын Хуульчдын холбооны зохион байгуулалт, албан тушаалтнуудын бүрэн эрх, үйл ажиллагаатай холбогдсон хуулиар зохицуулаагүй харилцааг төлөөлөгчид хэлэлцэн Хуульчдын холбооны дүрэм болон холбооныхоо ерөнхийлөгчийг сонгосон. Мөн Хуульчдын холбооны гишүүний татварын хэмжээг хэлэлцэн хуульчид сард 20 мянган төгрөгийн татвар төлөхөор баталсан. Уг хурлаар Хуульчийн мэргэжлийн дүрмийн төслийг хэлэлцсэн ч дүрмээ дахин нарийвчлан хэлэлцэх шаардлагатай хэмээн хойшлуулсан юм. Ингээд өнгөрөгч амралтын өдрүүдэд дахин их хурлаа хуралдуулан дүрмээ эцэслэн баталжээ. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийнх нь үзэл баримтлал хууль зүйн үйлчилгээ хүссэн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыгхамгаалах, шүүхийн өмнө яллагдагчийн гэм бурууг нотлох болон гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэх прокурорын хариуцлагыг өндөржүүлснээр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зэрэг ач холбогдолтойг Д.Батсүх дарга онцолсон. Хэрэв дүрмийн заалтыг зөрчсөн тохиолдолд сануулах, шүүхэд төлөөлөх эрх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг хариуцлага үйлчлэх юм байна. Зарим асуултад Д.Батсүх дарга ийн хариулав. -Хуульчдын холбоо нь мэргэжлийн хариуцлагын хороо гэж байгуулсан гэсэн. Дарга нь хэн болов? -Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат сонгогдсон. Харин хуульчдын холбооны зөвлөлийн гишүүнээр 38 хүн сонгогдсон байгаа. Гишүүдийн тоог дараагийн их хурлын үед харилцан адилгүй хэмжээтэй болно. Шүүх, өмгөөлөл, прокурорын хороо гэж бий. Хороодоос тус бүр дөрвөн хүн орж байгаа. -Энэ жил хуульчид бишгүй хуралдаж байна. Нийслэлд ч, аймагт ч хурал зохион байгуулж байна. Энэ нь шинээр баталсан хуулиа таниулж байна уу. Эсвэл шинэчлэлээ яриад байна уу? -Нэгдүгээрт, шинэчлэлийн бодлогын хүрээнд Хууль зүйн яамнаас тодорхой бүсчилсэн сургалт, семинарыг зохион байгуулж байгаа. Нөгөө талаас Хуульчдын холбоо хуульчдын мэргэжлийн хариуцлагагай холбоотой асуудлыг таниулж байна. Манай холбоо бүрэн байгуулагдсан учраас бид цаашдаа өөрийн гишүүн хуульчдад зориулсан сургалт, зөвөлгөөнийг түлхүү явуулна. Хуульчдын холбооны удирдах зевлөлийн гишүүд 1.    О.Жанчивнямбуу /Баянгол дүүргийн шүүхийн шүүгч/ 2.    Ц.Гансүх/өмгөөлөгч/ 3.    Ц.Ичинхорлоо /Нийслэлийн шүүхийн шүүгч/ 4.    Ч.Баянжаргал /Нотариатч/ 5.    М.Мөнхбат/өмгөөлөгч/ 6.    Т.Жавхлантөгс /хуульч/ 7.    Д.Батбаатар /Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч/ 8.    Ц.Нарангэрэл/өмгөөлөгч/ 9.    С.Цэрэндорж /өмгөөлогч/ 10.    Д.Түвшинтамир /өмгөөлөгч/ 11.    JI. Мөнхтөр /өмгөөлөгч/ 12.    Б.Бүрнээ /өмгөөлөгч/ 13.    Б.Эрдэнэцогт/өмгөөлөгч/ 14.    Б.Хишигбаатар/өмгөөлөгч/ 15.    Г.Есөн-Эрдэнэ /Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч/ 16.    Ц.Батболд /Нийслэлийн прокурорын газрын орлогч дарга/ 17.    Ж.Батзоригт /өмгөөлөгч/ 18.    Ш.Энхтөр/өмгөөлөгч/ 19.    Г.Орхон /өмгөөлөгч/ 20.    Л.Баярт /өмгөөлөгч/ 21.    З.Алтангэрэл /өмгөөлөгч/ 22.    Л.Энхсайхан /өмгөөлөгч/ 23.    Б.Мөнхбат/өмгөөлөгч/ 24.    Э.Сугар-Эрдэнэ /өмгөөлөгч/ 25.    О.Зандраа /Улсын дээд шүүхийн шүүгч/ 26.    Ц.Өрнөндэлгэр /Нийслэлийн шүүхийн шүүгч/ 27.    Б.Батцэрэн /Улсын дээд шүүхийн шүүгч/ 28.    Ц.Сумъяа /Улсын дээд шүүхийн шүүгч/ 29.    Б.Үнэнбат /УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албаны Тамгын хэлтсийн дарга/ 30.    Б.БаТ-Орших /Нийслэлийн прокурорын газрын дарга/ 31.    Г.Эрдэнэбат/УЕПГ-ын орлогч/ 32.    Е.Сагсай /Сүхбаатар дүүргийн прокурор/ 33.    З.Сүхбаатар /өмгөөлөгч/ 34.    Ж.Эрдэнэбулган /МУИС-ийн ХЗИС-ийн багш/ 35.    Г.Оюунцэцэг /өмгөөлөгч/ 36.    Ж.Эрхэмбаатар /өмгөөлөгч/
Халдашгүй эрхийн ард нуугдсан гэмт хэрэгтнүүд
Гэмт хэ­рэгт холбогдсон УИХ-ын гишүүдийг хууль, шүүхийн өмнө дуудан ирүүлж, шу­дар­гаар шүүх цаг хэзээ ирэх бол Монгол Улсын Үндсэн хуулинд “Иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна” гэсэн тулгуур заалт бий. Харин өнөөдөр энэ заалтыг хууль, шүүхийн өмнө гишгэлэн хаяж, ду­раараа дургидаг 76 эрхэм монголд бий болоод удаж байна.  “Хууль тогтоогч” гэ­сэн зарим нэгэнд нь бол үнэхээр ахадсан гоё нэртэй тэдгээр эрхмүүд тендерийн мөнгийг хэдэн зуун саяар нь халаасалж, төрийн ор­донд нэгийгээ барьж авч алчихаа шахаж, зарим нэг нь эхнэр хүүхдийнхээ дансаар хэдэн арван тэрбум төгрөг эргэлдүүлж байгаад гарцаагүй баригдсан ч өнөө­­­­дөр маасайтал инээгээд л төрийн ордны хонгилоор таваргаж явна.  УИХ-ын гишүүний бүрэн эрхээр түрий барьж хууль, шүү­хийнхний хулхийг буул­гадаг тэдний даварсан үйлдлүүдэд да­руулга тог­тоохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын ги­шүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх зо­рил­готой хуулийн төсөл са­­наачлан УИХ-аар хэ­лэл­­­цүүлээд ч ам­жилт олоо­гүй.  Энэ оны эхээр УИХ дээр унасан уг хуулийн төсөлд “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдээд газар дээрээ баригдсан бол түүний бүрэн эрхийг түд­гэлзүүлэх асуудлыг УИХ-аар хэ­лэл­цэж шийдвэрлэнэ”, “Мөр­дөн байцаагчийн са­­­налд үндэслэн Улсын Ерөн­­хий прокурор гэмт хэ­р­эгт холбогдсон УИХ-ын ги­шүүнийг яллагдагчаар та­тах хүсэлт гаргана” гэсэн заалт тусгагдаад байсан. Гэвч хоёр дахь заалт нь пар­­ламентын гишүүдийг “айл­гаж, ичээсэн” тул арьсаа хамгаалахын тулд шу­­луу­хан л тат­гал­зац­гаасан.  Ин­гэснээр парламентын гишүүд гэмт хэрэгт хол­богд­сон ч өмнөх шигээ хал­дашгүй дар­хан эрхтэй байж, хууль хяналтынхан өнөөдөр ч тэд­нийг яаж ч чадахгүй байгаа.  Хууль хяналтынхан өм­нөх хоёр парламентын үед цөөнгүй гишүүнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Гэвч хууль тогтоох дээд бай­­гуул­лагаас эрхэм тү­шээ­дийн бүрэн эрхийг түд­гэлзүүлж өгөөгүй учир хэ­рэг шалгах, шийдвэрлэх ажил мухардалд орсон юм. Жишээ нь, Л.Гүндалай, О.Чулуунбат, Д.Дондог на­рыг дурдаж болно. Тухайн үед тэдний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг Улсын Ерөнхий прокурор УИХ-д хэд хэдэн удаа тавьсан ч ёсоор болгож өгөөгүй.  Тиймээс тэд гэмт хэрэгт холбогдсон ч УИХ-ын ги­шүүн нэрээр халдашгүй дархан эрх эдэлж, хамгаа­лагдсаар өнөөдрийг хүрэв. Энэ байдлаараа бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийн ард нуугдсан гэм нүгэлтэй этгээдүүд цаашид ч Үндсэн хуулийн заалтыг даа­жигнаж, Эрүүгийн гэмт хэрэг өдүүлсээр л байх бо­лолтой. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн ард нуугдан эдлэх ёстой ял, зэмлэлээ эдлээгүй зарим нэгэн цагаан захтнуудыг эргэн са­нуулъя.  Хөвсгөлөөс гурван удаа УИХ-ын гишүүний сэн­тийд заларч дөнгөсөн Л.Гүндалай хуулийн бай­гуул­лагынханд цөөнгүй удаа шалгуулж байсан. Улсын нууц задалсан, Эрүүл мэндийн сайд байхдаа улсын хөрөнгө шамшигдуулсан хэ­рэгт холбогдон дуулиан дэг­дээж явсан нөхөр. Эрүүл мэндийн сайдаар ажилласан богинохон хугацаандаа яам­наас зарласан MRI ап­парат нийлүүлэх тен­дерт “Булгат-Овоо” ком­панийг шал­гаруулж улсад 620 сая төгрөгийн хо­хи­рол уч­руул­сан хэрэгт хутгалдаж байсан.  Мөн Тай­ванийн Тайпэй хотоос тусламжаар илгээсэн түргэн тусламжийн зориу­лалттай 10 автомашинаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр, гурвыг нь Батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр зар­сан гэж шалгасан ч хэрэг­сэх­гүй болгуулж амж­сан зайтай толгой.  Түүний дараа өнөөдрийн Эдийн зас­гийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатыг дурдах ёс­­той. Монголбанкны ерөн­хий­лөгч байхдаа дансны аргаар мөнгө “идсэн” гэж шалгуулж байсан. 2006 онд эрх мэдлээ хэтрүүлэн “Стоунлей интернэшнл” ком­па­нитай 200 сая ам.дол­ларын аккредитив гэрээ байгуулснаас “Монгол банк”, “M and P” компанид гур­ван сая гаруй долларыг хүү болон торгуулийн хамт төлж, их хэмжээний хохи­рол учруулсан асуудлыг дэлгэж байв.  Мөн 2003, 2004 онд валютын улсын нөөцийг га­даадын банк санхүүгийн байгууллагад байр­шуулахад тог­тоосон таван сая ам.дол­ла­­рын хэмжээг хэтрүүлэн 10 сая ам.долларыг ОХУ-ын “Кредит транс” банкинд байр­­шуулсан гэх мэдээлэл бай­даг. Хуулийн бай­гуул­­лага дээрх асууд­лыг нэхэн шал­­гасан ч УИХ-ын гишүүн гэд­гээр нь түдгэлзүүлж улсад өч­нөөн тэрбум төгрөгийн хо­хирол учруулсан нэгэн.  Тэгвэл өнөөдрийн УИХ-ын гишүүн, БСШУ-ы сайд асан Ё.Отгонбаярыг АТГ-аас бусдын автомашиныг дээрэмдэж, хахууль авахыг завдсан хэрэгт шалгаж байсан.  Тодруулбал, тэрбээр хоёр жилийн өмнө Налайх дүүргийн харьяат, “Тавин лан” компанийн захирал Х.Цогнойжамцыг да­рамтлан “Ланд круйзер-200” маркийн автомашиныг нь дээ­рэмдэж, хахууль авахыг завджээ. Тиймээс ч түүнд Эрүүгийн хэрэг үүсгэн, АТГ-т шалгаж байсан ч УМБГ-т шилжүүлсэн. Учир нь түүний хэргийг эхнэр О.Эрдэнэсолонгынх нь хэрэгтэй нэгтгэн шал­­­гахаар болсноор ийн­хүү шил­­жүүлжээ. Ё.Отгон­­­баярын эхнэр О.Эрдэнэ­солонгыг дөр­вөн банкин дахь өөрийн эзэмш­лийн 21 дансаар дамжуулан онц их хэм­жээний буюу 13 гаруй тэрбум төгрөгийг байр­шуу­лан, угаасан байж бол­зош­гүй хэрэгт буруутган шал­гаж байгаа. Намрын чуулган хэдийнэ эхэлсэн ч үйлдсэн хэрэг, угаасан мөн­гөнийх нь тоо тодорхой шахуу Ё.Отгонбаяр УИХ-ын гишүүний бүрэн эрхийн ард хамгаалагдсаар л яв­на.  Хоёрхон сарын өмнө өрөөндөө дуудан уулзаж “Сайн ду­раараа УИХ-ын ги­­­шүүнээс татгалз” хэмээн зөв­лөж байсан З.Энхболд дарга ч Ё.Отгонбаяр ги­шүүн­дээ дахин үг хэлэх зо­риггүй болж.  УИХ-ын гишүүн гэгч хал­дашгүй эрхийн цаана ийм л гэмт хэрэгтнүүд нуугд­саар өнөөд­рийг хүрлээ. Жи­­­рийн иргэн хүн цагдаатай заам­­далцсаныхаа төлөө гур­ван жи­лийн ял аваад явж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн “Иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрх­тэй байна” гэсэн заалт амьд­рал дээр газар, тэнгэр шиг ялгаатай хэрэгжиж байгаагийн хам­гийн тодор­хой нотолгоо мөн. Гэмт хэ­рэгт холбогдсон УИХ-ын гишүүдийг хууль, шүүхийн өмнө дуудан ирүүлж, шу­дар­гаар шүүх цаг хэзээ ирэх бол.
Энэтхэгт хоёр өдөрт 32 хүн аянганд цохиулан амиа алдлаа
Энэтхэгийн зүүн нутагт өнгөрсөн амралтын хоёр өдөрт 32 хүн аянганд цохиулан амиа алдсан талаар AFP агентлаг өчигдөр мэдээлэв. Үүнээс Бихар мужид 24, Жарканд мужид найман хүн нас баржээ. Тэдний ес нь хүүхэд байсан бөгөөд зарим нь гудамжинд тоглож байгаад аянганд цохиулсан хэмээн AFP мэдээлсэн байна. Сүүлийн өдрүүдэд Энэтхэгт хүчтэй салхи шуурч, аянга цахилгаан ихээр бууж байгаа юм. Байгалийн гамшиг тохиолдсон мужуудад ургаа мод булгарч, байшин барилга сүйдэн, өндөр хүчдлийн шон олноор унажээ. Энэтхэгт 6-10 дугаар сард муссон салхины улирал тохиодог хэдий ч аянганд ийм олноор цохиулж байсан удаагүй юм.
Дунд голыг хашиж хамгаалах уу, боомилох уу
Дунд голын түүхийг мэдэх буга өдгөө ирэхээ болиод олон жилийг үдсэн ч гол урсах учиртай Нэгэн цагт үерлэж хүмүүсийг сүрдүүлж байсан Дунд гол өдгөө арай ядан урсч байна. Энэ гол сэхээнд ороод удаж буй. Сэргээнэ, урсацыг нь нэмэгдүүлнэ хэмээн ярьдаг ч арга хэмжээ авч санаа тавьсангүй. Хог шороондоо дарагдан өдрөөс өдөрт амь тавьж байна.  Дунд голыг ингэж мөхөөхөд АПУ компани хамгийн их үүрэг гүйцэтгэж буй. Тус компани голын ойролцоо 290 айлын орон сууц барихаар болж ажилдаа орсон. Үүнд иргэд ихээхэн дургүйцэж буйгаа хэлж байна. “Алтай” хотхоноос баруун тийших газрыг АПУ компани эзэлчихээд байгааг хэн хүнгүй мэднэ. Хан-Уул дүүргийн зарим оршин суугчид манай редакцид хандсан юм. Дунд голын эргээр барилга барьж бас Энхтайваны гүүрнээс зүүн тийш шороо ухаж овоолоод байна гэсэн гомдлын мөрөөр бид сурвалжиллаа. Биднийг очиход гурван экскаватортой залуу ажиллаж байв. Тэдний хэлж буйгаар “Монгол менежмент” компани Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар үерийн хамгаалалтын далан барьж байгаа юм байх. Нарны гүүрний доод хэсгээс “Баян Монгол” хорооллын арын төмөр замын гарам хүртэл далан барина гэж хэллээ. Тус компанийн инженер Л.Бат-Эрдэнэ “Хот тохижуулах ажлын хүрээнд Цунд голыг хамгаалах далан барихаар болсон. Уг ажлыг манай компани гүйцэтгэхээр болоод өнгөрсөн зургадугаар сараас ажлаа эхэлсэн. Нийт 6.4 километр далан барьж байгаа. Бас зарим хэсэгт нь голынхоо голдиролыг гаргана. Тэгээд компани Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар үерийн хамгаалалтын далан барьж байгаа юм байх. Нарны гүүрний доод хэсгээс “Баян Монгол” хорооллын арын төмөр замын гарам хүртэл далан барина гэж хэллээ. Тус компанийн инженер Л.Бат-Эрдэнэ “Хот тохижуулах ажлын хүрээнд Дунд голыг хамгаалах далан барихаар болсон. Уг ажлыг манай компани гүйцэтгэхээр болоод өнгөрсөн зургадугаар сараас ажлаа эхэлсэн. Нийт 6.4 километр далан барьж байгаа. Бас зарим хэсэгт нь голынхоо голдиролыг гаргана. Тэгээд урсацыг нь сайжруулна. Бид арваннэгдүгээр сард хүлээлгэж өгнө” гэлээ. Ийн Дунд гол хойд, урд эргээрээ нимгэн бетонон ханаар хүрээлүүлэв. Эцэстээ хашаад авч байгаа нь энэ. Ингэж хашсаныхаа дараа хойд талынх нь хэсэг зайд барилга барих төлөвлөгөө байж ч мэдэх. Ийм хардлагын үг иргэдийн амнаас унаж байсан. Арай ядан урсч байгаа гол эргээ хальтал үерлэтлээ удах биз. Хашиж хамгаалаад урсацыг нь сайжруулах арга хэмжээ авч чадвал нийслэлийн удирдлагуудад талархахаас яах вэ. Амь тавьж буй Дунд гол Гол гэхээсээ илүү бохир ус гэж андуурмаар Бид Дунд голын эрэгт өрнөх бүтээн байгуулалтыг ажиж хэсэг зуур саатсан юм. Төв цэнгэлдэх рүү явдаг явган хүний гүүрний орчим чамгүй их хэмжээний хог асгасан харагдана билээ. Ус нь ногоон саарал өнгөтэй. Гол гэхээсээ илүү хаа нэг газраас урссан бохир ус гэж андуурмаар. Эрэгт нь ургасан хэдэн моддын мөчир хугараад дууссан нь илт. Хэдэн армаг тармаг бургас голын эргийн хогийг нэгэнтээ халхалж чадахаа больжээ. Энд тэнд гялгар уут хөглөрч бас хэн нэгний хаясан уранхай салбархай хувцас сэлт яг л хогийн цэг шиг харагдуулна. Далан барьж буй хүмүүс урд хэсгээс нь шороо зөөж хойд хэсэгт нь асгах юм. Хажууханд нь ажилчдын гэр, түүний эргэн тойронд бөөн үхмэл шороо манарсаар. Учир нь экскаватороор холхисоор байгаад газрын хөрсийг эргүүлж хаа сайгүй үхмэл шороо болгож орхижээ. Монголоос бусад орон бол аль хэдийнэ дориун тохижуулаад иргэд амарч тухалдаг газар болчихсон байх биз. Гэтэл голын хойд хэсэг тэр чигтээ үхмэл шороо бужигнасан газар болов. Урд эрэгт нь тулгаад хэд хэдэн хаус барьжээ. Зарим байшин хараахан ашиглалтад ороогүй харагдсан. Бүтээн байгуулалт өрнөх нь сайшаалтай ч эмх цэгц алга. Ядуусын ариун цэврийг сахиулдаг гол Энхтайваны гүүрнээс баруун тийш бүтээн байгуулалт ид өрнөж буй. Үерийндалангийнхашлаганаас залгуулаад буталсан чулуун хайрга асгажээ. Бас л барилга барих бэлтгэл ажил эхэлсэн нь энэ аж. “Алтай хотхон”-той зэрэгцүүлээд “Хурд” компанийнхан барилга барьж байгаа. Дунд голын эрэг бүхэлдээ орон сууцны хороолол болсон. Хараагүйчүүдийн байрнаас урагших гүүрний ойролцоо ядуусын ариун цэвэр сахидаг газар бий. Дунд голын урсгал өргөнтэй энэ хэсэгт шил, лааз түүдэг хүмүүс хувцас, гар нүүрээ угаадаг юм. Заримдаа эрэгт нь хоноглоно. Өвөлдөө энэ хавь хивс цэвэрлэгээний газap болох жишээтэй. Хүмүүс хивсээ машиндаа ачиж ирээд л цэвэр мөстэй газар нь гөвж өгнө дөө. Энэ мэтээр хүмүүст дарлуулсан, Дунд гол турь муутай нь аргагүй арай ядан урсаж байна. Хөрсний ус буюу амь тариа Хотын төв хэсгээс жижиг нарийн хоолойгоор дамжин дунд гол руу цэвэр ус урсаж байна. Өндөр барилгын суурин доорх хөрсний усыг нарийн хоолойгоор дамжуулан Дунд голд цутгуулж буй аж. Ингэснээр усны урсац нь нэмэгдэнэ гэж далан барьж байгаа хүмүүс ярилаа. Хэд хэдэн газраас хөрсний ус нийлүүлж байгаа аж. Эл ус голоос хамаагүй тунгалаг юм. Ийм маягаар ч болтугай арга хэмжээ авбал гол сэхэж магадгүй. Цэвэр ус дэлхий нийтэд алтаар хэмжигдэхэд хүрч байхад жижиг болтугай голоо хамгаалж үлдээж байвал тэр нь улаанбаатарчуудад том олз болно. Цагтаа цалгиж Богд уулын буга согоо ирж ундаалдаг байсан голоо түүх болгочихгүй юмсан. Дунд голын түүхийг мэдэх буга өдгөө ирэхээ болиод олон жилийг үдсэн ч гол урсах учиртай.
“Зул цэцэглэн” жолооны курсуудын үнэн төрхийг илчлэв
“Зул цэцэглэн” жолооны курсуудын үнэн төрхийг илчлэв -Осолд өртсөн таван хүний дөрөв нь гомдолгүй гэсэн ч багшийг Эрүүгийн хуулиар шийтгэнэ- Өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дүүр­гийн нутагт “Зул цэцэглэн” авто сургуу­лийн сургалтын машин осол гаргаж, гарцаар гарч яв­сан таван иргэнийг мөргөж гэмтээсэн. Тухайн үед автомашиныг тус жолооны курсийн суралцагч барьж явсан гэх боловч өөр эх сурвалжууд багш нь барьж явсан хэмээн шуугиад амжсан.  Ослын хохирогч болсон хүмүүсийн биеийн байдал ямар байгаа, осол гарах үед машиныг чухам  хэн барьж явсан, жолоочид ямар хариуцлага тооцох эсэ­хийг олон хүн сонирхож байсан. Ингээд “Зул цэ­цэглэн” авто сургуулийг зорьсон юм. Дээрх ав­то сургуулийн хувьд Сүхбаатар дүүргийн  Х хо­роонд  байрладаг гэсэн ч тус газраас нүүгээд удаж байгаа аж.  Одоо харин Улсын нэгдүгээр төв эмнэл­гийн ха­жууд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Тус сургуулийнхны зүгээс ямар нэгэн тайлбар өгө­­хөөс татгалзсан. Мэдээж осол гаргасан, ха­­риуц­лага алдсанаас эхлээд сургуулийн нэр хүн­дэд муу­гаар нөлөөлж байгаа учир ямар нэгэн тайл­бар өгөхгүй байх нь мэдээжийн хэрэг. Харин албаны эх сурвалжаас тодруулахад “Тухайн үед хамт байсан багшийг гадуур байцааж байна. Эл хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Үүнээс өөр ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.  Авто сургуульд сурч байгаа суралцагч ямар нэгэн осол гаргасан тохиолдолд жолооны багш нь түүний өмнөөс хариуцлага хүлээх ёстой байдаг. Энэ журмын дагуу багш нь хариуцлага хүлээх ёстой. Ослын хохирогч болсон таван хүний дөрөв нь ямар нэгэн гомдолгүй хэмээн явсан бол хүнд бэртсэн нэг нь өргөдөл гаргаж, ямар нэгэн хариуцлага хүлээлгэхийг хүссэн байна.  Улмаар осол гарах үед машин хариуцаж явсан жолооч багшид хариуцлага тооцох буюу түүнийг Эрүүгийн хуулиар шийтгэх аж.  Гэхдээ энэ нэг сургууль, нэг багшийн хэрэг юм шиг боловч хаа сайгүй дураараа байрлаж байгаа авто сургуулиудын бодит байдал энэ биз ээ.  Жолооны багш нарт даруулга хэрэгтэй Олон жил үйл ажиллагаа явуулж байгаа, мэргэжлийн багш нар хэмээн рекламдах боловч үнэн хэрэгтээ энэ нь эсрэгээрээ байдаг бололтой. Хатуухан хэлэхэд машин жолоодож чадаж байвал тэр багш гэнэ. Түүний хувьд дром дээр ажиллах дүрмээ мэдчихвэл болоод явчихаж байгаа юм. Үүнийг илтгэх хамгийн тод жишээ нь дээрх осол байлаа. Жолооны багш, ямар ч байдалд бэлэн байх ёстой хүн. Осол гарах үед яагаад тоормос гишгэж осол гарахаас сэргийлж чадаагүй юм бол. Анх удаа машин барьж байгаа суралцагч шиг сандарсан биш л байлтай.  Түүнчлэн жолооны багш нарын зан харьцааг ярих юм биш. Элдэв бусаар суралцагчаа дуудаж,  харааж ерөөх нь хэвийн үзэгдэл. Өөдөөс нь сөрсөн нэгнийг хорхойтой араандаа зууна гэгчээр ямар нэгэн байдлаар чаддаг. Олон хүн энэ талаар ярих байх. Мөн багш нэрийдлээр суралцагч оюутнуудаараа архи, тамхи, идэж уух зүйлээ авахуулах нь наад захын асуудал. Бас болоогүй гайгүй харагдсан нэгийг эргүүлэх гэж оролдоно.  Энэ бол бодит зүйл. Түүнчлэн хүнээсээ олон машинтай хэмээн гайхуулдаг ч дүрмийнхээ дагуу явдаг жолооч бараг л харагддаггүй нь багш нарын хэр байгааг харуулж байгаа юм.  Жолооны курс төгссөн хэн гуай ч энэ тухай хэлэх биз. Тиймээс хаа сайгүй хөглөрөх жолооны курсын багш нарыг шалгаж, хатуухан арга хэмжээ авах цаг болсон байна.  Өгөршсөн дугуйгаар хашилт хийж хичээл заах нь  авто сургуулиудын “алтан дүрэм”  Ашигтай бизнес гэдгийг мэдсэн цагаас жолооны курсууд борооны дараах мөөг шиг олширч болсон болоогүй газарт үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хаа сайгүй байгаа авто сургуулиуд өөрсдийн гэсэн дромтой байх нь өдрийн од шиг ховор. Хотын захад баруун зүүн, урд хойд гээд дөрвөн зүгт өгөршсөн дугуйгаар хашилт хийсэн хэдэн дромууд л байгаа. Эдгээр дромуудад үйл ажиллагаа явуулж байгаа бүх авто сургуулиуд хуваагдан очиж дадлага хийлгэдэг.  Гэтэл энэ нь стандартад үл нийцэх. Өөрөөр хэлбэл, жолооны курст сурна гэдэг нүглийн нүдийг гурилаар хуурах гэдэг л болж байгаа юм. Тухайн суралцагч мөнгөө төлсөн л бол тэгс ингэсхийгээд явж байгаад л жолооны үнэмлэх авчихаж байгаа гэсэн үг юм. Хэтрүүлэн хэлж байгаа юм шиг боловч өнөөдөр болж байгаа бодит байдал энэ.  Зарим нэг дромыг хаах шийдвэр гаргасан ч Монголын хууль гурав хоног гэгчээр эргээд л хэвийн үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ мэт байдалтай байгааг иргэд харсан ч явсаар л байдаг. Сүүлийн үед V.I.P жолооны курс гэгч чих дэлсэх болсон. “Соната-7” маркийн машин дээр ганцаарчилан сургалт явуулж, гэрт нь хүргэж гэрээс нь авч бүх л зүйлийг хийх юм гэсэн.  Бас болоогүй хэрэв суралцагч шалгалтдаа унаж үнэмлэх авч чадахгүйдээ тулбал, зүгээр гаргаад өгчих юм гэсэн. Тэгэхээр эндээс ямар жолооч гарч байгаа гэдэг нь ойлгомжтой.  Энэ мэт жолооны курсуудын үнэн дүр төрхийг харуулах зүйл их. Мөнгө л байвал болох тэдэнд хүний амь, эрүүл мэнд юу ч биш байна шүү.
Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ
Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дахь төр-хувийн хэвшлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг маргааш болно. Байгаль орчин, ногоон хөгжлийн салбар дахь “Төр-хувийн хэвшлийн түншлэл”  арга хэмжээний хүрээнд “УТХГН-ийн газар ашиглалт, хамтын менежмент”-ийн асуудлаар холбогдох талуудын санал авч, “ТХГН-ийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгах нь хэлэлцүүлгийн зорилго хэмээн зохион байгуулагчид мэдээлж байна. Хэлэлцүүлэг маргааш буюу аравдугаар сарын 9-нд Зайсан дахь Цэнгэг ус, байгаль хамгаалах төвийн байранд 09.00 цагт эхэлнэ. Тус хэлэлцүүлэг Зайсан дахь Цэнгэг ус, байгаль хамгаалах төвийн байранд болох бөгөөд ТХНУГ-ын дарга Т.Эрдэнэчимэг “ТХГН-ийн хуулийн шинэчилсэн найруулга, хамтын менежментийн цаашдын чиг хандлага” сэдвээр танилцуулга хүргэх юм.
100 долларын шинэ дэвсгэрт өнөөдөр гүйлгээнд гарна
100 долларын шинэ дэвсгэрт 100 долларын шинэчилсэн дэвсгэрт АНУ-д өнөөдрөөс гүйлгээнд гарна хэмээн “The New York Times” сонин мэдээлэв.  Анх төлөвлөсөн ёсоор бол уг дэвсгэрт 2011 оны дундуур гарах байсан бөгөөд техникийн асуудлаас болж хугацаа нь ийнхүү сунжирсан хэмээн тус сонинд бичжээ. Шинэ дэвсгэрт гурван хэмжээст цэнхэр тууз зэрэг хамгаалалтын хэд хэдэн элементтэй бөгөөд гэрэлд харахад дээр нь дүрслэгдсэн хонх 100 гэсэн тоо болж харагддаг гэнэ. Мөн хамгаалалтын туузыг дэвсгэртийн цаасан дээр хэвлээгүй харин өөрт нь суулгаж өгчээ.  Үүнээс гадна хамгаалалтын утас, усан тэмдгүүд нь ч нэмэгдсэн, бичил тамга суулгасан бөгөөд дэвсгэрт дээрх зарим дурс, тухайлбал Бэнжамин Франклины хөргийн дэргэд буй бэхийн саван дээр нэмсэн хонх, дэвсгэртийг ямар өнцгөөр харахаас шалтгаалан зэсэн улаан болон ногоон өнгөөр солигдож харагддаг байна.  Дэвсгэртийг энэ мэтчилэн шинэчилснээр нэг бүрийнх нь өөрийн өртөг 11-ээс 14 цент болж нэмэгдсэн гэнэ.
Цахилгаан, дулаанаар хангагдахгүй барилгуудыг зарлалаа
“Барилгын ажилд илэрсэн зөрчлийг арилгах, гүйцэтгэлд хяналт тавих тухай” захирамжийг өнгөрсөн сарын 15-нд хотын дарга гаргасан. Уг захирамжаар техникийн нөхцөл аваагүй цахилгааны 15, дулааны 16, цэвэр бохир усны 17, батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, эскиз зураг болон ерөнхий төлөвлөгөөний зураг батлагдаагүй 10, барилгын зураг төсөлд магадлал хийгдээгүй 16 гээд нийт 74 барилгын жагсаалтыг гаргаж зөрчлөө арилган техникийн нөхцөл авах, эскиз болон ерөнхий төлөвлөгөөний зургийг зөвшөөрөх хугацаатай үүрэг өгсөн юм. Энэ хугацаанд /2013.09.15-10.01/ 74 барилгын эздээс 15 нь зөрчлөө арилгасан бол үлдсэн 59 барилгын эзэд техникийн нөхцөл авалгүй зөрчилтэй хэвээр байсан аж. Тиймээс эл 59 барилгыг  цаашид ус, дулаан, цахилгаанаар хангахгүй болжээ. Эдгээр барилгуудад иргэд орон сууцны урьдчилгаа өгөх, банк санхүүгийн байгууллагууд зээл олгох эрсдэл үүсч болзошгүй тул барилгуудын жагсаалтыг олон нийтэд зарлалаа. НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Түвшинтөгс энэ талаар “Өнгөрсөн жил “Тэмүүлэнбаатар” ХХК зөвшөөрөлгүй газар барилга барьж, улсын комисс хүлээж аваагүй байрыг худалдан борлуулж иргэдээс 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө завшсан хэрэг гарсан. Ийм хэрэг дахин давтагдахгүй гэх баталгаа байхгүй учир энэ жагсаалтыг хүргэж байна” хэмээн ярилаа. Ус сувгийн удирдах газраас техникийн нөхцөл аваагүй барилгууд Д/д Дүүрэг Барилга 1 Баянгол 11-р хороо, "Өлзийт интер трейд" ХХК-ийүйлчилгээтэй 72 айлын орон сууцны барилга, үйлчилгээтэй 55 айлын орон сууцны барилга /2 блок/ 2 17 хороо, 111 дүгээр цэцэрлэгийн зүүн урд тал, "Арэститур"ХХК, зоорьтой, 6 давхар /угсралтхийх үед хөлдсөнөөс  6, 7-р давхар буулгаж байгаа/ 3 7-р хороо, иргэн Г.Хүүхэнбаатарын худалдаа, үйлчилгээ, амины орон сууцны зоорьтой, 4 давхар барилга 4 3-р хороо, “Уранган” ХХК-ийнурд, үйлчилгээний барилга "Даландаваа"ХХК 5 20 хороо, “Гүнгэрваа” ХХК-ийн бетон эдэлхүүний үйлдвэрийн хашаанд албанконторын барилга 6 7  хороо, нэгдсэн 3 дугаар эмнэлгийн баруун талд “МҮДИ” ХХК-ийн орон сууцны барилга 7 7 хороо “ЦэлмэгАзи” ХХК-ийн барилгын үйлчилгээ, сургалтын барилга 8 6-р хороо, 3 дугаар эмнэлгийн хойд талд, иргэн Н.Гантулгын 27 айлын орон сууцны барилга 9 21 хороо, гэмтлийн эмнэлгийн хойд талд төв замын хойно, гэр хороолол эхний эгнээ, иргэн Н.Жаргалын үйлчилгээний төвийн барилга 10 Сонгинохайрхан 17-р хороо, 34-ийн "А, Б" байрны дэргэд иргэн А. Батчулууны орон сууцны барилга 11 18-р хороо, 72 айлын орон сууцны барилга "Хишиг арвин индустриал" ХХК 12 27-р хороо, 47-р байрны хажууд суурийн нүх ухаж ул цутгасан "Өгөөмөр цэрэн" ХХК-ий барилга 13 Баянзүрх 25-р хороо, 111-р сургуулийн урд иргэн Н.Уранчимэг, А.Мэргэн нарын барилга  Дулааны техникийн нөхцөл аваагүй барилгууд Д/д Дүүрэг Барилга 1 Баянгол 18-р хороо, иргэн Д.Бямбасүрэнгийн үйлчилгээтэй орон сууцны барилга 12 давхар /Од кино театрын баруун талд хуучин БГД-ийн татварын газар/ 2 17 хороо, 111 дүгээр цэцэрлэгийн зүүн урд тал, "Арэститур"ХХК, зоорьтой, 6 давхар угсралт хийгдэж байгаад дээд давхар буулгаж байгаа, мэдэгдэл хүргүүлсэн.  3 4-р хороо, Төмөр замын эмнэлгийн зүүн урд талд орон сууцны барилгын урд иргэн Нарантуяагийн үйлчилгээ, албан конторын барилга 4 3-р хороо, “Уранган” ХХК-ийн урд, үйлчилгээний барилга "Даландаваа "ХХК 5 7-рхороо, нэгдсэн 3 дугаар эмнэлгийн баруун талд “МҮДИ” ХХК-ийн орон сууц 6 7 хороо, “Цэлмэг Ази” ХХК-ийн барилгын үйлчилгээ, сургалтын төвийн барилга 7 6 хороо, иргэн Н.Ямпил орон сууцны барилга 8 3-р эмнэлгийн ард талд, иргэн Н.Гантулгын 27 айлын орон сууцны барилга 9 Сонгинохайрхан 18-р хороо,"Хишиг арвин индустрийл" ХХК-ий 72 айлын орон сууцны 2 барилга 10 27-р хороо, 47-р байрны хажууд "Өгөөмөрцэрэн" ХХК-ий барилга 11 Баянзүрх 25-р хороо, 111-р сургуулийн урд иргэн Н.Уранчимэг, А.Мэргэн нарын барилга 12 16-р хороо, ШШГЕГ-ын 180 айлын орон сууцны барилга Цахилгааны техникийн нөхцөл аваагүй барилгууд  Д/д Дүүрэг Барилга 1 Баянгол 18-р хороо, иргэн Д.Бямбасүрэнгийн үйлчилгээтэй орон сууцны барилга 12 давхар /34-р байрны баруун талд хуучин БГД-ийн татварын газрын байрлалд/ 2 11-р хороо, "Өлзий тин тертрейд" ХХК-ний үйлчилгээтэй 72 айлын орон сууцны барилга, үйлчилгээтэй 55 айлын орон сууцны барилга /2 блок/ 3 17 хороо, 111 дүгээр цэцэрлэгийн зүүн урд тал, "Арэститур"ХХК, зоорьтой, 7 давхар барилга /угсралт хийх үед хөлдсөнөөс 6, 7-р давхрыг буулгаж байгаа/ 4 3-р хороо, “Уранган” ХХК-ийн урд, үйлчилгээний барилга "Даландаваа"ХХК 5 7-рхороо, 3 дугаар эмнэлгийн баруун талд“МҮДИ” ХХК-ий орон сууц 6 7 хороо,  “Цэлмэг Ази” ХХК-ийн барилгын үйлчилгээ, сургалтын барилга 7 6 хороо, иргэн н.Ямпил орон сууцны барилга 8 3 дугаар эмнэлгийн ард талд, иргэн н.Гантулгын 27 айлын орон сууцны барилга 9 21 хороо, гэмтлийн эмнэлгийн хойд талд төв замын хойно, гэр хороолол эхний эгнээ, иргэн Н.Жаргалын үйлчилгээний төвийн барилга 10 Сонгинохайрхан 18-р хороо, 72 айлын орон сууцны барилга "Хишиг арвин индустрийл" ХХК 11 27-р хороо, 47-р байрны хажууд суурийн нүх ухаж ул цутгасан "Өгөөмөрцэрэн" ХХК-ий орон сууцны барилга 12 Баянзүрх 25-р хороо, 111-р сургуулийн урд иргэн Н.Уранчимэг, А.Мэргэн нарын барилга  Архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй барилгууд  Д/д Дүүрэг Барилга 1 Баянгол 17-рхороо, 111 дүгээр цэцэрлэгийн зүүн урд тал, "Арэститур"ХХК, зоорьтой, 6 давхар барилга  2 7-р хороо, иргэн Г.Хүүхэнбаатарын худалдаа, үйлчилгээ, амины орон сууцны зоорьтой, 4 давхар барилга 3 3-р хороо, “Уранган” ХХК-ийн урд, үйлчилгээний барилга "Даландаваа"ХХК 4 7 хороо,  “ЦэлмэгАзи” ХХК-ийн барилгын үйлчилгээ, сургалтын барилга 5 6 хороо, иргэн н.Ямпилын орон сууцны барилга 6 3 дугаар эмнэлгийн хойно, иргэн Н.Гантулгын 27 айлын орон сууцны барилга 7 21-р хороо, Гэмтлийн эмнэлгийн хойд талд төв замын хойно, Гэр хороолол эхний эгнээ, иргэн Н.Жаргалын үйлчилгээний төвийн барилга 8 Сонгинохайрхан 18-р хороо, 72 айлын орон сууцны барилга "Хишиг арвин индустрийл" ХХК 9 СХД 27-р хороо, 47-р байрны хажууд суурийн ул хийсэн барилга "Өгөөмөрцэрэн" ХХК Магадлал хийгдээгүй зураг төсөлтэй барилгууд Д/д Дүүрэг Барилга 1 Сүхбаатар 10-р хороо "Жинстоломтамга "ХХК-ийн зоорьтой, 4 давхар, үйлчилгээний барилга 2 Баянгол 11-р хороо, "Өлзийт интертрейд" ХХК-ий үйлчилгээтэй 72 айлын орон сууцны барилга, үйлчилгээтэй 55 айлын орон сууцны барилга /2 блок/ 3 4-р хороо, Төмөр замын эмнэлгийн зүүн урд талд орон сууцны барилгын урд иргэн Н.Нарантуяагийн үйлчилгээ, албан конторын барилга 4 17 хороо, 111 дүгээр цэцэрлэгийн зүүн урд тал, "Арэститур"ХХК, зоорьтой, 6 давхар угсралт хийгдэж байгаад дээд давхар буулгаж байгаа, мэдэгдэл хүргүүлсэн.  5 3-р хороо“Уранган” ХХК-ийн урд, үйлчилгээний барилга "Даландаваа" ХХК 6 7  хороо, МҮДИ ХХК-ийн орон сууцны барилга /нэгдсэн 3 дугаар эмнэлгийн баруун талд/ 7 7 хороо,  “Цэлмэг Ази” ХХК-ийн барилгын үйлчилгээ, сургалтын барилга 8 6 хороо, иргэн Н.Ямпил орон сууцны барилга 9 3 дугаар эмнэлгийн ард талд, иргэн н.Гантулгын 27 айлын орон сууцны барилга   21 хороо, Гэмтлийн эмнэлгийн хойд талд Төв замын хойно, Гэр хороолол эхний эгнээ, иргэн Жаргалын үйлчилгээний төвийн барилга 10 Сонгинохайрхан 17-р хороо, 34-ийн "А, Б" байрны дэргэд иргэн А.Батчулууны орон сууцны барилга 11 18-р хороо, 72 айлын орон сууцны барилга "Хишиг арвин индустрийл" ХХК 12 27-р хороо, 47-р байрны хажууд суурийн нүх ухаж ул цутгасан байгаа барилга "Өгөөмөрцэрэн" ХХК
Жижиг Монголын том амбиц
Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт болж өнгөрлөө Индонезийн Балид өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын  (АПЕК) гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтыг сурвалжилсан дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхааралд нэгэн сэдэв эрхгүй өртсөн нь, Монгол Улс энэ байгууллагын гишүүн болохоор ихээхэн хүчин чармайлт гаргаж буй явдал байлаа. Буурай жижиг боловч эдийн засаг нь гэрлийн хурдаар өргөжин тэлж буй Монгол Улс АПЕК-т элсэхийн төлөө үнэнхүү чармайж байгаа, ингэх ч ундэстэй гэдгийг Орос, Хятад, Энэтхэг, Индонез, Малайз зэрэг бүс нутгийн олон орны хэвлэл цохон тэмдэглэв. АПЕК- т элсэх албан ёсны хүсэлтээ аль 1993 онд гаргасан Монгол Улс дээд хэмжээний уулзалтад энэ жил л анх удаа, гэхдээ уригдан оролцсон бөгөөд манайхыг төлөөлж очсон Гадаад харилцааны сайд Л.Болд өөрсдийн хүсэл сонирхол, хүчин чармайлтын талаар итгэл дүүрэн ярьсныг дээрх хэвлэлүүд иш татжээ. "Бүс нутаг төдийгүй дэлхийн нөлөө бүхий эдийн засгийн хамтын ажиллагааны энэхүү байгууллагад Монгол Улс гишүүнээр элсэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийн интеграцид гүнзгий оролцох, бүс нутаг дахь байр сууриа бэхжүүлэхэд чиглэсэн чухал зорилт юм" гэж тэрбээр хэлсний дээр АПЕК-т элсэх шалгуурыг аль 1997 онд хангаснаа дурдаад "Тус байгууллагын цаашдын хөгжилд Монголын эдийн засаг тодорхой хувь нэмэр оруулж чадна" хэмээн тэмдэглэсэн байна. Жижиг Монголын элсэхээр хөөцөлдөж буй том байгууллага АПЕК нь 21 орны эдийн засгийг өөртөө нэгтгэж, дэлхийн Дотоодын нийт бүтээгдэхүүний 54.9, нийт бараа эргэлтийн 47.1, нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 44.5 хувийг төвлөрүүлсэн үнэхээрийн том орон зай юм. Чөлөөт нээлттэй худалдаа, либерал хөрөнгө оруулалтын нэгдмэл орчныг бий болгохыг үндсэн зорилгоо болгосон энэ форум нь Ази, Номхон далайн  бүс дэх нэг ёсны Дэлхийн худалдааны байгууллага юм уу гэмээр бүтэцтэй, зарчим нь ч адилхан. Өнөөг хүртэл ажиглагчийн хувиар оролцдог Шанхайн хамтын ажиллагааны байгуулагад бид бүрэн эрхт гишүүн болж элсдэггүйн учир нь Орос - Хятадын нөлөөний бүст дахиж орохгүй, гурав дахь хөрш болох АНУ, Япон, Өмнөд Солонгосын түшиг тулгуураас хэт холдохгүй байх сонирхолтой холбоотой бол АПЕК-ийн тухайд энэ зарчим үйлчлэхгүй юм. Монгол Улс Монголтой нэгэн адилаар энэ форумд гишүүнчлэлтэй болох саналаа дэвшүүлээд буй одоогоор 10 гаруй орны нэг нь бүс нутгийн төдийгүй, дэлхийн томоохон эдийн засаг болох Энэтхэг бөгөөд тус улсыг АПЕК-т хүлээж авдаггүй олон шалтгаан бийн нэг нь, тус улс одоогийн 21 гишүүнээс ялгаатай нь Номхон далайд шууд гарцгүй аж. Гэхдээ АПЕК 1998 онд ОХУ, Вьетнам, Перуг элсүүлснийхээ дараа ойрын 10 жилд гишүүн авахгүй хэмээн хориг тавьснаа 2008 онд дахин 10 жилээр сунгасан нь Энэтхэгийн хувьд хамгийн гол тээг нь билээ. Дэлхийд ч, далайд ч хүчирхэг их гүрэн Энэтхэгтэй харьцуулахад, АПЕК хэмээх энэ том айлын босгыг давах бололцоо далайд гарц ч үгүй Монголын хувьд бага мэт харагдаж байж болно. Гэхдээ өөрийгөө жижиг гэж гололгүй хэт ирээдүйн том асуудалд том амбицаар хандах нь зүйтэй, тэгэх ч ёстой гэдгийг монголчууд Балид харуулав. Санаж явбал бүтнэ ээ.
Саудын эмэгтэйчүүдийг өмгөөлөгчөөр ажиллахыг зөвшөөрөв
Саудын эмэгтэйчүүдийг өмгөөлөгчөөр ажиллахыг зөвшөөрөв Саудын Арабын эмэгтэйчүүд түүхэндээ анх удаа өмгөөлөгчөөр ажиллах боломжтой болж байгаа талаар «ВВС» агентлаг мэдээлжээ. Үүнээс өмнө тэд зөвхөн хуулийн зөвлөхөөр ажилладаг байсан бөгөөд шүүхэд үйлчлүүлэгчийнхээ ашиг сонирхлыг илэрхийлэх эрхгүй байв. Гэвч үүний хажуугаар энэ сарын 26-нд тус улсын 5000 гаруй эмэгтэй хаант улсынхаа уламжлалыг зөрчиж, жолоо барихаар төлөвлөжээ. Саудын эмэгтэйчүүд авто машин барих эрхтэй болохын төлөөх «Жолоо барих нь бидний сонголт» уриатай кампанит ажил олон нийтийн сүлжээнд нэлээд эртнээс эхэлсэн бөгөөд хоёрхон хоногийн дотор 5000 гаруй дагагчтай болсон байна.
Гурвантэс чиглэлд 10 км зам шинээр ашиглалтад орлоо
Гурвантэс чиглэлд 10 км зам шинээр ашиглалтад орлоо Өмнөговь аймаг 2016 он гэхэд Даланзадгад хотыг Гурвантэс сумтай хатуу хучилттай авто замаар холбогдох зорилттой ажиллаж байгаа. Ингэснээр аймгийн төвөөсөө сум руугаа засмал зам тавьж байгаа анхны аймаг болох юм. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн жил 7 км авто зам барьсан бол өнгөрсөн долоо хоногт 10 км авто замыг ашиглалтад хүлээн авсан байна. Дэд бүтэц хөгжиж байж улс орон хөгждөг. Тэгвэл орон нутгаа хөгжүүлэх нэг томоохон сүлжээ бол авто замын сүлжээ. Энэ ажлыг Өмнөговь аймаг амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, тус аймаг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 38 км авто замыг 10 гаруй тэрбум төгрөгөөр тавь-сан бол энэ дөрвөн жилд аймгийн төвөөс хамгийн алслагдсан сум болох Гурвантэс сумтай хатуу хучилттай авто замаар холбох ажлыг санаачлан хэрэгжүүлж байгааа юм. Одоогоор аймгийн төвөөс баруун хойш 17 км авто зам баригдаад байна. Одоогоор аймгийн төвөөс баруун хойш 17 км авто зам баригдаад байна Энэ замын 7 км-г өнгөрсөн жил ашиглалтанд хүлээн авсан бол энэ жил 10 км-г барьж дуусгаж байгаа юм. Энэ жил барьсан 10 км авто замыг барихад орон нутгийн төсвөөс 8 тэрбум төгрөг зарцуулжээ. Замын гүйцэтгэлийг "Дардан говь" болон "Гурван зам" зэрэг компаниуд гүйцэтгэсэн байна. Өмнөговь аймгийн хувьд Таван толгой, Оюу толгой зэрэг уул уурхайн томоохон стратегийн орд газар байрших Цогтцэций, Ханбогд зэрэг зүүн бүсийн сумд сүүлийн жилүүдэд хүн ам илүүтэй төвлөрч бусад сумдтай харьцуулахад хөгжлийн түвшнээрээ илүү явагдах талтай байгаа. Тиймээс баруун бүсийг орхигдуулалгүй зэрэг хөгжүүлэх нь чухал гэж орон нутгийн удирдлагууд үзэж байна. Харин энэхүү 320 км хатуу хучилттай авто зам ашиглалтанд орсоноор Баяндалай, Ноён, Сэврэй, Гурвантэс зэрэг баруун сумдад дэд бүтэц даган хөгжил урагшлахад томоохон хувь нэмэр болох юм. Ер нь орон нутгийн төсвөөр 300 гаруй км авто зам барина гэдэг хүнд ажил. 1 км замыг барихад ойролцоогоор 800 гаруй сая төгрөг зарцуулж байгаа учраас орон нутаг энэ ажлыг дангаараа гүйцэтгэхэд хүндрэлтэй юм. Гэхдээ орон нутаг өөрөө нөөц бололцоондд түшиглэн эхлэлийг нь тавьчихлаа, одоо харин цаашид Засгийн газарт уламжлан бусад төсөл хөтөлбөрийн дэмжлэгээр барьж дуусгахаар төлөвлөж байгаа юм.
Хэний Засгийн газар илүү данхар вэ?
Хэний Засгийн газар илүү данхар байна вэ?
Ч.Хатанбаатар: Цаг хугацааны урлагийг гэрэл зургийн хальснаа мөнхөлнө
Циркус Монголиа Хадгаа циркийг үүсгэн байгуулагч, захирал Ч.Хатанбаатар Монголын циркийн урлагийг дэлхийн тавцанд сурталчилдаг “Циркус Монголиа Хадгаа” циркийн 10 жилийн ой өнөө жил тохиож байгаа билээ. Тиймээс уг циркийнхэн ойгоо угтаж, “Бидний нүдэнд цирк” гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргасан юм. Үзэсгэлэнд заларсан бүтээл бүхэнд тэдний хичээл зүтгэл, хүч, жаргал зовлон, баяр шингэсэн гэдгээрээ онцлог байв. Дашрамд дуулгахад, үзэсгэлэнг сонирхохоор үе үеийн циркчид цуглажээ. Энэ үеэр тус циркийг үүсгэн байгуулагч, захирал Ч.Хатанбаатартай уулзсан юм. -10 жилийн ойг тэмдэглэж байгаа танай хамт олонд баярын мэнд хүргэе. Энэ хугацаанд алдаа, оноо ээлжлэн байсан байх. Гэхдээ ололт амжилт нь илүү байсан болов уу? -Баярлалаа. Арван жилийн дараа эргээд харахад бидний байгуулсан хамгийн том амжилт нь Монголын циркийн урлагийг өнөөгийн түвшинд дэлхийд таниулж чадсан явдал. Энэ нь циркийн урлагаар дамжуулан эх орноо олон улсад сурталчилж буй илэрхийлэл. Аав ээжийн олон сайхан авьяаслаг хүүхэд монголчуудын дунд байдаг юм шүү гэдгийг нотолж байгаадаа баяртай байдаг. Арван жил зүтгэж, улсынхаа нэрийг гаргасан сайхан амжилтуудын цаана ямар олон хүний хөлс, хүч, итгэл найдвар, хичээл зүтгэл, жүжигчдийн ар гэрийнхний дэмжлэг туслалцаа байна гэдгийг хүмүүс хэлүүлэлтгүй ойлгох биз. "Циркус Монголиа Хадгаа" цирк -Арван жилийн ойн хүрээнд “Бидний дуранд цирк” гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргажээ. Үзэсгэлэнгийнхээ талаар сонирхуулахгүй юу? -Цирк бол цаг хугацааны урлаг. Нөгөөтэйгүүр залуу насны урлаг. Тиймээс улс орныхоо нэрийг гаргаж, циркийн урлагт хувь нэмрээ оруулж байгаа жүжигчдээ гэрэл зургийн хальснаа мөнхлөхийг хүссэн юм. Энэ нь жүжигчдийн төдийгүй үе үеийн циркийн түүхийг өгүүлэх болно. -Эдгээр гэрэл зургийг мэргэжлийн зурагчин авсан уу. Үнэхээр сайхан агшныг мөнхөлж чаджээ? -Энд тавигдсан бүтээлүүдийн олонхи нь минийх. Би гэрэл зургийн гурван ч аппарат сольсон. Аппаратаа улам л сайжруулж байгаа. Энд тэнд явахдаа жүжигчдийнхээ содон агшин бүрийг дардаг. Нэг үгээр хэлбэл гэрэл зураг миний хобби. Харин зарим зургийг нь миний дүү Мөнгөнбагана дарсан. Надтай арван жил хамтарч ажиллаж байгаа юм. Циркээр дагнасан залуу зурагчин. -Тэгвэл та мундаг зурагчин юм байна шүү дээ? -Би зурагчны мэргэжилгүй ч циркийнхний зургийг сайн авч чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Учир нь тухайн мөчид жүжигчнээс ямар их хөлс, хүч, нүүрний хувирал, хуруу гарны хөдөлгөөн гардаг вэ гэдгийг ойлгодог. Яг аль үед зураг дарвал сайхан харагдах вэ гээд бүхнийг бодолцдог. Циркийг сайн ойлгодог болохоор тэр бүхнийг тооцоолоход хялбар байдаг юм. -Үзэсгэлэнд олон бүтээл байна. Яг ямар өгүүлэмжтэй зураг түлхүү байгааг уншигчдад сонирхуулахгүй юү? -Янз бүрийн л зураг байгаа. Олон улсын томоохон тэмцээний үеийн зураг, зүгээр нэг бэлтгэл хийж байгаа, тайз руу гарахын өмнөх, шагнал авсны дараах гээд бүгд өөр агшин. Цаг үе, орчин нөхцөл, сэтгэл санааны байдлаас хамаарч жүжигчдийн харц, нүүр будалт, нүүрний хувирал, хөлний тавилт, суулт гээд бүгд өөрөөс гадна авсан өнцгөөрөө ч хоорондоо ялгарна. -10 жилийн ойн хүрээнд өөр ямар нэгэн арга хэмжээ төлөвлөсөн үү. Тоглолтоо хэзээ хийх вэ? -Бид 10 жилийн ойн тоглолтоо Москва хотод хийнэ. Бүтэн жил тэнд байрлаж, оросуудыг Монголын циркээр амьсгалуулна. -Москвад хийх тоглолтоо хэзээнээс эхлүүлэх вэ? -Энэ сарын 19-нөөс эхэлнэ.
НИК-ийн төлөх 4.9 тэрбумыг улсын төсөвт оруулна
ШӨХТГ-аас шатахууны үнийг зохиомлоор өсгөсөн НИК компанийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын ахлах байцаагч Ж.Очирхуягийн хэлж буйгаар шатахууны үнийг үгсэн хуйвалдаж, зохиомлоор нэмсэн “Сод Монгол”, “Шунхлай” компанид 10 сая төгрөгийн торгууль ногдуулж, төлүүлсэн байна. Харин НИК компанид 4.9 тэрбум төгрөгийн торгууль оногдуулсан ч компанийн зүгээс эсэргүүцэн шүүхэд ханджээ. Гэсэн ч гурван шатны шүүх хурлын дараа шүүхийн шийдвэр ШӨХТГ-ын талд гарч өчигдөр болсон хяналтын шатны шүүх хурлаар НИК-ийн төлөх 4.9 тэрбумыг улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн байна.  Торгуулийн хэмжээг 4.9 тэрбум гэж тогтоосон нь НИК компанийн үнэ нэмж борлуулсан шатахууны нийт орлого аж.
Нийслэлд энэ сард зургаан уулзвар ашиглалтад орох нь
Улаанбаатарт одоогийн байдлаар 12 уулзварыг ашиглалтад оруулаад байгаа. Үүн дээр нэмээд дахин зургаан уулзварын ажил энэ сард дуусах шатандаа оржээ.  Тодруулбал, ТЭЦ3 болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн урд уулзваруудын зам барилгын ажил дуусч, өнгө хучилт хийж, зорчих хэсгийг бүрэн нээсэн байна.  Мөн Гэмтлийн эмнэлгийн урд уулзварын өргөтгөл шинэчлэл дууссан бол I хорооллын арын замыг уг замтай шууд холбосон шинэ уулзварын ажил 90 гаруй хувьтай явж байгаа аж. Тус уулзварын налуу хэсэгт олон үе бүхий бэхжүүлэлтийн суурь хийснээс гадна арматураар хүчитгэсэн бетон түшиц хана барьж, суурь болон өнгө хучилтын ажлыг дуусгажээ. Усны гудамж буюу 25 дугаар эмийн сангийн урд уулзварыг хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгож өргөтгөх ажил төлөвлөсөн хугацаандаа багтаж өнгө хучилт, тэмдэг тэмдэглэгээг хийн зорчих хэсгийг нээсэн байна. Харин Циркийн арын уулзварын өргөтгөлийн ажил дуусч, тэмдэг тэмдэглэгээг нь хийж эхэлжээ.
"Хурд" шиг хамтлаг дахин төрөхгүй
“Хурд” хамгтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч Д. Отгонбаяр Монголын рок попын домог болсон “Хурд” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч Д. Отгонбаяртай ярилцлаа. “Хурд”-ынхан эрийн цээнд хурч, энэ жил 20 насныхаа ойг тэмдэглэнэ.20 жилийн ойгоороо зугээр нэг тоглолт хийж дуулж хуурдаад внгөрөхгуй. Мөрөөдлийн алтан пянзаа гаргах, хамтлагийнхаа туүхийг харуулсан баримтат кино хийх гээд уран бүтээлчид завгуй явна. -Утас руу тань залгахад та бүхний дуулсан “Төрийн дуулал” эгшиглэж байна. Өдөр бүр уран бүтээлээрээ “гангардаг” бололтой? -Тийм шүү. Уран бүтээл маань бидний үр хүүхэд. Хичээл зүтгэл, хөлс хүчнээс минь төрсөн мөнхийн үргэлжлэл. Цаг мөч бүр энэ л зүйлээс урам зориг аван амьдарч байна. Дуунуудаа сонсохоор сэтгэл баясч, бодол ариусдаг юм. -Энэ ертөнцдөө та бүхэн 20 жил амьдарчихаж. Хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж удаан хугацаанд уран бүтээл хийнэ гэдэг амаргүй байсан болов уу? -Бид 1993 оноос өнөө хүртэл ухралтгүй уран бүтээлээ хийж байна. Би ухралтгүй гэж хэлэх дуртай. Манайхан нэг cap, нэг цаг минутад ч тайзнаасаа холдож, бултаж байсангүй. Уйлж дуулан ард түмэнтэйгээ хамт байжээ. Тайзан дээр удаан амьдарч чадсан учраас одоо бид шүтэн бишрэгчтэй болсон гэж хэлэх эрхтэй. Бид “Ийм юм хийж байна ингэж байна” гээд тэр бүр зарлаад байдаггүй. Хийж буй уран бүтээлийг маань сонсогчид уярч догдолж хүлээн авна гэдэг л том бэлэг юм. Энэ он жилүүдэд Монголын ард түмэн дээр “Хурд”-ынхан оршин тоггнож ирсэн дээ. Шүтэн бишрэгчиддээ л баярлалаа гэж хэлье. -20 жилийн баяраа яаж тэмдэглэхээр төлөвлөсөн бэ. Фэнүүд тань их зүйл хүлээж байгаа байх? -Дэлхийн нэртэй хамтлагууд ойн баяраараа түүхэнд үлдэхээр бүтээл хийж ирсэн. Зуун зуундаа дурсагдаж үлдэхээр зүйлийг ёид ч хийхийг зорьж байна. Монголд анх удаа алтан пянз гаргахаар боллоо. Холдивудад захиалж хийлгэсэн. Хамгийн сүүлд Леди Г ага алтан пянз гаргасан.Энэ бол хамтлаг дуучдын марөөдөл. Мөн 20 жилийнхээ ойгоор таван шинэ клипээ цацна. 1992 онд басс гитарчин Б.Наранбаатар, Д.Ганбаяр ах бид гурав хамтлагаа байгуулж бэлтгэлээ эхэлсэн. Тэр үеийн бичлэгүүдээрээ баримтат кино хийж байна. “Хурд” нэртэй малгай, хантааз, банзан гитар, гинж зүүлтийг албан ёсоор фэнүүддээ хүргэнэ. 20 жилийн ой гэдэг зүгээр нэг билет зараад, тоглолтоо хийх нэрийдлээр өнгөрөөж болохгүй гэдэг утгаараа их л завгүй явна даа. -Алтан пянз гаргана гэдэг их сонирхолтой санаа байна. Үнийн хувьд ямар байх бол? -1970, 1980-аад оны уран бүтээлчид пянз гаргадаг байлаа. “Баян Монгол”, "Соёл-Эрдэнэ”, уртын дуучин Н.Норовбанзад гуайн пянз гарсан. Түүнээс хойш Монголд тасарсан. Бид анхнаасаа л алтан пянзаа гаргаж түүхэнд нэрээ үлдээхийг мөрөөддөг байсан. Энэ мөрөөдөл минь биелж байгаа хэрэг. Мэдээж өндөр өртгөөр гарч таарна. Гэхдээ тодорхой үнийг зарлах арай болоогүй. -Энэ он жилүүдэд та бүхнийг зангидаж байсан зүйл нь мэдээж уран бүтээл. Урлагийн ертөнцөд удаан амьдарч буйн нууц юу юм бэ? -Бидний эв нэгдэл, бүтээл, дуунуудыг маань змьдруулдаг шүтэн бишрэгчид минь юм. Ялах ялагдах, зовох, зүдрэх үе ч байлаа. Хар цагааны дэнсэн дээр уран бүтээлээ хийж ирж. Тэр бүхнийг давж чадсандаа баярлаж сууна, Бид тэвчээртэй, хүлээцтэй, өөртөө итгэлтэй байж чадсан. 20 жил болсон хамтлаг 16 том тоглолт хийнэ гэдэг их хөдөлмөр шүү. Гэхдээ 20 жил болоод зогсох гэсэнгүй. “Хурд” хамтлаг 30,40 магадгүй 50 жил амьдарна. Бидний гал цог унтраагүй. Цаашид УИХ-ын гишүүн болно, компани байгуулаад баяжина гэж лав дайрахгүй. Өнгөрсөн 20 жил гитараа тоглож ирсэн. Зогсч ухрахгүй яг л үүгээрээ амьдарна. -Зарим хамтлаг хойч үеэ бэлдээд эхэлсэн. “Хурд”-ынхан яах бол? -Бид дөнгөж 40 хүрч байна шүү дээ. Хийж бүтээх оргил үе минь дуусаагүй. Магадгүй 20 жилийн дараа энэ талаар ярьж болох юм. Гэхдээ “Хурд” шиг хамтлаг гаргаж ирнэ гэдэг худал. Харин залуустаа үлгэр дууриал болохоор уран бүтээл хийнэ. Яаж эв нэгдэлтэй байх вэ, хэрхэн уран бүгээлээрээ байлдан дагуулах вэ, ямар шинэлэг зүйл хийх вэ гээд л залуу үеийнхэн маань биднээс сурах зүйлээ сураасай гэж хүсч байна. - Залуу рокууд “Хурд”-ын уран бүтээлийг яг га нар шиг хүмүүст хүргэж чадах болов уу. “Цэргийн бодол” дууг ч юм уу. Та энэ талаар бодож үзсэн үү? -Шууд хэлье чадахгүй. Ер нь “Харанга”, "Хурд”, "Чингис хаан” хамтлагийн дуунуудыг залуу үеийнхэн өөрчилж дуулаад нэрд гарна гэдэг худал. Ёстой үлгэрийн далай үзээгүй балай гэдэг л болох байх. Нээрээ шүү би бардам хэлнэ. Яагаад ч “Хурд"-ын Цогоог давж дуулж чадахгүй. Тийм гоё сүнслэг амьд дуулна гэдэг худал. Нэг цаг мөчид нэг лдуулжбайна. “Харанга” хамтлагийн “Зөвхөн Монголдоо”-г Лхагваа ах, Манлай ах хоёр шиг дуулж бас л чадахгүй. Энэ бол дахин давтагдашгүй зүйл. Зуундаа нэг л төрж байна. Би онгирч байгаа юм биш шүү. -Тэгвэл залуу уран бүтээлчид маань ямар уран бүтээл хийвэл нэрд гарах вэ. Тэдэнд зөвлөөч? -Би нэг л зүйлийг хэлье. Өөрийнхөөрөө л бай. Бид “Харанга” “Хурд” шиг болно гэж битгий бод. Би багадаа Ц.Энхманлай ах шиг, Б.Галсанбат шиг хөгжимчин болно гэж боддог л байлаа. Яг урлагийн тогоонд ороод ирэхлээр өөрөөрөө байх хэрэгтэйг ойлгосон. Отгонбаяр гэдэг өнгөтэй байх нь чухал. Би хаана ч тоглосон хэн ч “өө энэ Отгонбаяр байна” гэдгийг нүдээ аниад хэлдэг байгаасай гэж хүссэн. Ийм хүслээр жигүүрлэж ирсэн. Түүнээс хүн дуурайна гэдэг хулгай хийж байгаагаас ялгараад байх юмгүй. Солонгос, Хятад, Америкийн хамтлагуудыг залуус минь юуг нь ч мэдэхгүй дагаад дуулаад байна. Сүүлдээ хэлээ хазаад монголоороо ч дуулж чадахаа б о л ь ж . Л , Р үсэгнүүд ямар сайхан хатуу хэлэгддэг билээ. Тэр бүхэн байхгүй болж байна. Арван жилийн хүүхдүүдийн үг яриа, хэл нь солонгос болчихож. Үүнээс л толгойгоо салгаж тасрах хэрэгтэй байна. Ер нь хүн дотроосоо л гэрэлтэхгүй бол ямар ч хэрэг байхгүй. -Урлагийн жимээр амьдарсан 20 жил танд юу өгөв. Энэ гэгээн ертөнц хүнд их сайн сайхан зүйл хайрладаг байх? -Их л ухааруулж дээ. Урлаг өөрөө хүнийг хүн ёсоор нь хүмүүжүүлж чаддаг. Би 20 жилийн өмнө гитар бариагүй, дуу дуулаагүй бол өнөөдөр хэн байхыг мэдэхгүй. Сурлага муутай хүүхэд байсан болохоор дээд сургуульд орж чадахгүй л байсан байх. Урлагийн замаар орж тайзан дээр гарснаараа би их зүйлийг нээж чадсан. Би амьдралаа олсон, сайхан найз нөхөдтэй боллоо. Урлагаас ямар сайхан зүйлийг мэдрэх ёстой тэр бүхнийг мэдэрсэн. Одоо хөдөлмөрлөх л үлдсэн. -Нас нэмэгдэх бүрт уран бүтээлийн өнгө аяс өөрчлөгддөг. Танд юу мэдрэгдэж байна. 20 жилийн өмнөх эрч хүч тань хэвээрээ байх шиг? -Анх урт үс, уранхай жинс, гинж, савхи болсон туранхай залуус хүнд рок сонсоод л гүйж явлаа. Тэр үед уянгын дуу цаашаа л гэдэг байсан. Гэхдээ өнгөрсөн 20 жилийн хугацаанд бүх л төрлөөр нь дууллаа. Ер нь цаг хугацаа өнгөрөх тусам хөгжмийн найруулга, хэмнэл, хөдөлгөөн өөрчлөгддөг юм билээ. Гэхдээ* Монголын “Хурд” хамтлаг “Хурд”-аараа л байсан. Энэ бол хэзээ ч өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөх ч үгүй. Зарим хүн рок хамтлаг байж эх орон, ээж аавын тухай дууллаа л гэдэг. Тэдний тухай бид дуулахгүй юм бол хэн дуулах юм бэ. Японы нэг телевизээр Монгол ын “Хурд ” хамтлаг яагаад ээжийн тухай дуу дуулаад байна аа” гэж ярьж байсан. Бидэн дээр ирж баримтат кино хүртэл хийгээд явсан. “Бид Монголын рок хамтлаг учраас ээжийн тухай дуулсан гэсэн” ганцхан хариулт хэлсэн. Энэ дэлхийн ямар ч рок хамтлаг ээжийн тухай дуулж чадахгүй л байхгүй юу. “Хурд” хамтлаг -Үүгээрээ “Хурд” дэлхийд ганц гэдгээ зарлажээ? -Тиймээ. Монголчууд гадныхныг дуурайж ханалаа. “Монгол” гэдэг зургаан үсэг зүгээр нэг нэр төдий зүйл биш. Бид энэ л газар шорооноос тэжээгдэж тэтгэгдэж амьдарна. Тийм болохоор бид Монголын “Хурд” хамтлаг гэдэг онцлогийг гаргаж ирж чадсан шүү. -“Уулыг цас эрийг нас дарлаа” гэж ярих нь бий. Урлагийнхны 40 нас  онцлогтой юу? -Жаахан байхад 40 настай хүи хөгшин харагддаг байсан. Одоо өөрөө ирээд бодсон чинь залуу санагдаж байна. Хөгшрөх болоогүй байна. Урлагийнхан их хөдөлгөөнтэй хөнгөн шингэн байдаг. Гэхдээ тайзан дээр жаахан ядардаг болсон. Долоо хоног барилгын ажил хийсэн хүнтэй тэнцэхүйц ядарна. Түүнийгээ даван туулах хэрэгтэй гэж бодож сууна. -Сүүлийн үед хүмүүс эрүүл мэнддээ их анхаардаг болсон. Та залуужих залуу байхын тулд ямар алхам хийж байна вэ? -Би өглөө бүр спортоор хичээллэдэг. Өдөрг нэг цагийг заавал спорт^д зориулна. Хөлсөө нэг сайхан гаргачихсан байхад тэр едөртөө бие хөнгөн сэтгэл ч өөдрөг байдаг. Ер нь хүмүүс эрүүл мэнд гоо сайхандаа анхаараад л их сайхан болж байна. Гэхдээ чөлөөт цагаа өнгөрөөх газар даанч алга. Соёлын төв өргөө, спортын төв ордон гээд л бүгдэд нь түрээсийн газар чихээстэй. Аргаа барахдаа ард түмэн минь хошин шог үзэж л ядаргаагаа тайлж байх шиг байна. Телевизийн суваг үзэхээр “Тэр нь тэрийгээ хутгалчихаж тэр нь баригдаад явчихлаа”гээд л дандаа нэг хар бараан мэдээллүүд гарахюм. Бие биенийгээ хар бараан зүйлээр цацаж байж л санаа нь амардаг болчихсон юм уу. Би ойлгохгүй байгаа. Ойлгохыг ч хүсэхгүй юм. -Хошин шог, кино их гарч байна. Та үзэв үү. Хамгийн сүүлд хэзээ театрт очив? -Би амьд тоглолт үзэх дуртай. Монголд тийм тоглолт их ховор болох юм даа. Хамгийн сүүлд Грекийн хөгжимчи^н Ян Анагийн тоглолтыг үзжээ. Монголдоо түүнийх шиг хөгжмийн концерт тоглохыг мөрөөддөг. Кино бол үзэхгүй. Орчин үеийн кинонууд нэвтрүүлэг нь ч мэдэгдэхгүй их л хэцүү санагдаад байдаг. Гэхдээ хийж байгаа бүтээлийг нь муу хэлж байгаа биш шүү. Энэ миний л бодол. Ер нь тэгээд зав зай гарвал театр гэхээсээ илүү ээж аав руугаа л гүйх юм. Ээжийнхээ банштай цайг уугаад шүлгийн номны хуудас эргүүлж суух хамгийн сайхан амралт болдог. -Хувийн амьдралаар тань сонин сайхан. Охин тань зөндөө том болсон уу? -Сайхан л амьдарч байна. Охин маань энэ жил наймдугаар ангид орлоо. Би хувийн амьдралаа дэлгээд байдаггүй. Багаасаа л бид биеэ даан амьдарч ирсэн. Тэр л хүмүүжлээрээ явж байна. Түүнээс биш гоц гойд хүнд гайхуулаад байх зүйлгүй. Охин минь бидний уран бүтээлийг их сонсоно. Би урлагийн хүн болно гэдэгт итгэдэг.
Орон сууцны чиглэлээр Туркээс 300 сая ам.долларын зээл авна
Монгол Улс Турк улсаас 300 сая ам.долларын зээл авах асуудлыг ярьж байгаа гэнэ Монгол Улс Турк улсаас 300 сая ам.долларын зээл авах асуудлыг ярьж байгаа гэнэ. Тодруулбал, саяхан тус улсын “Экзим” банкны төлөөлөгчид манайд ирж Сангийн яам болон Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлагуудтай уулзан, уг асуудлыг ярилцаж тохироод буцжээ. Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргын хэлж буйгаар одоогоор хэдэн хувийн хүүтэй, ямар нөхцөлтэйгөөр авах талаар ярих боломжгүй бөгөөд гэрээ эцэслээд ирэхээр тодорхой болох юм байна. Уулзалтын үеэр хэлэлцэж тохирсноор уг зээлийг 12 жилийн хугацаатайгаар авах бөгөөд эхний ээлжинд ТЭЗҮ-ээ гаргах ёстой аж. Мөн манай улс цементийн гурван үйлдвэр барьж байгуулахаар ярьж байгаа бөгөөд энэ шийдвэрээ эцэслэж гаргавал зээлээ авч болохоор байгаа аж.
Төрийн үйлчилгээний цахим машиныг 74-өөр нэмнэ
Төрийн үйлчилгээний цахим машиныг 74-өөр нэмнэ Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор байрлуулсан ТҮЦ машины тоог жилд 74-өөр нэмэхээр болжээ. Тодруулбал, 38 машиныг нийслэлд, 38-ыг аймгийн төвүүдэд суурилуулах юм. Нийслэлд машин нэмж байрлуулсанаар энэ онд 120 ТҮЦ машин ажиллах боломжтой болно. ТҮЦ машины хувьд өндөр нууцлалтай учраас иргэд санаа зовох шаардлагагүйгээр үйлчлүүлэх хэрэгтэй гэдгийг албаныхан хэллээ.
“Чингэлтэй дүүргээ ногооруулъя” аян зохион байгуулж байна
Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян гэж монголчууд бид ярьдаг. Түүнчлэн ногоон байгууламж агаарыг цэвэршүүлэхэд хамгийн том түлхэц болдог тул Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас “Чингэлтэй дүүргээ ногооруулъя” аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд ногоон байгууламжийн үйл ажиллагаа эрхэлдэг найман компанийг хамруулж, мод, бут, сөөгний суулгац худалдан борлуулах бичил худалдааны төвийг Барилгачдын талбайд нээжээ. Иргэдийн хувьд ч идэвхи сайтай оролцож байгаа талаар модны суулгац худалдаалж буй Т.Нармандах хэлж байсан. Энэхүү бичил захад 30 гаруй нэр төрлийн мод, жимсний суулгац худалдаалж байгаа юм. Үнийн хувь,  Мод Үнэ Гацуур мод 150000-200000 төгрөг Монос  4000 төгрөг Нохойн хошуу 2500 төгрөг Чацаргана   2500 төгрөг Шар хуайс    1500 төгрөг Балгана      5000-6500 төгрөг Үхрийн нүд        6500 төгрөг Интоор      6000 төгрөг Үрэл мод      2500-5000 төгрөг “Чингэлтэй дүүргээ ногооруулъя” аяны хаалтыг энэ сарын 25-нд хийх юм.
АНУ-д аллага гарсан сургуулийн барилгыг нурааж шинээр барина
Ньютаун хотын “Сэнди Хүүк” сургууль АНУ-ын Коннектикут мужийн Ньютаун хотын иргэд 2012 оны арванхоёрдугаар сард гарсан аллагын улмаас 20 хүүхэд амь үрэгдсэн “Сэнди Хүүк” сургуулийн барилгыг нурааж, шинээр барихаар мужийн захиргаанаас олгохоор санал болгосон хөрөнгийг хүлээн авч зориулалтаар нь зарцуулах нь зүйтэй хэмээн олонхийн саналаар шийдэв. Энэ асууддаар санал хураахад хотын иргэдийн 4500 нь зөвшөөрч, 560 нь эсэргүүцсэн хэмээн “Fox News” телевиз мэдээлжээ. Ингэснээр 27 мянган хүнтэй уг хот мужийн захиргаанаас санал болгосон 50 сая долларыг хүлээн авахаар болсон байна. Барилгыг нураах ажил арваннэгдүгээр сард эхлэх гэнэ. Үүний өмнө өөр газар шинээр сургууль барих санал гарсан боловч хуучных нь оронд барих нь зүйтэй хэмээн шийдвэрлэжээ. Шинэ сургууль хэмжээгээрээ хуучинтайгаа адилхан байх аж. Монро хотын зэргэлдээ орших "Chalk hill" сургууль Өнгөрсөн жил аллага гарсны дараа сургуулийн барилгын гадуур өндөр хашаа хатгаж хүн нэвтрэхийг хориглосон бөгөөд сурагчдыг нь зэргэлдээ орших Монро хотын сургууль руу шилжүүлсэн билээ. 2012 оны арванхоёрдугаар сарын 14-нд 20 настай Адам Мэнза “Сэнди Хүүк” сургуулийн байранд нэвтрэн 20 хүүхэд, зургаан насанд хүрсэн хүнийг буудан хөнөөсөн юм. Үүний өмнө тэрбээр өөрийн эхийг мөн буудаж хөнөөсөн байжээ. Энэ явдлаас үүдэн галт зэвсгийн худалдааг хориглох эсэх асуудлаарх мэтгэлцээн АНУ-д өрнөсөн бөгөөд Ерөнхийлөгч Барак Обама галт зэвсэгт тавих хяналтыг сайжруулах хэд хэдэн санал дэвшүүлсэн боловч Конгресс бүгдийг нь хүлээж аваагүй юм.
Аи-92 авто бензиний үнэ буурсан байна
Өнгөрсөн сарын сүүлээр шатахууны үнийг нэмээд байсан "Магнай трейд", "Шунхлай" зэрэг компаниуд Аи-92 авто бензиний үнээ нэг литр тутамд 1620 төгрөгөөр борлуулах болсон байна. Дээрх компаниуд нь Засгийн газраас хэрэгжүүлж буй Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан. Тиймээс дээрх аж ахуйн нэгжүүдтэй гэрээний дагуу хариуцлага тооцно гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлж байсан нь үнэ буулгахад нөлөөлсөн байж болох юм.
Г.Баярсайхан гишүүн байгаль хамгаалагчдыг өмөөрөхгүй гэв
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Ард иргэдийн аюулгүй байдалд заналхийлж, төрийн үйл ажиллагаанд заналхийлсэн гэх ‘Тал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нарын нөхдөд эрүү үүсгэн шалгаж байгаа. Тэднийг цагдан хориод байгаа бөгөөд томоохон уул уурхайн компаниудыг заналхийлж их хэмжээний мөнгө авсан гэх эдгээр нөхдийг УИХ-ын нэр бүхий гишүүн батлан даалтад гаргаж авахаар хөөцөлдөж байгаа талаар мэдээлэл гарсан. Энэ хүн нь УИХ-ын гишүүн Г.Баярсайхан гэсэн мэдээлэл цацагдсан ч гишүүн өөрөө үүнийг үгүйсгэжээ. Тэрбээр, үнэхээр ташаа мэдээлэл байна хэмээгээд “Монгол Улсад 6000 иргэний хөдөлгөөн үйл ажиллагаа явуулж байгаагийн тодорхой хувийг байгаль орчны төлөө тэмцдэг хөдөлгөөнүүд эзэлж байна. Байгаль орчноо хамгаалахын төлөө дуугарч, тэмцэж байгаа хүмүүсээ сонсч, дэмжих нь зөв. Гэхдээ хэзээ ч хүчирхийллийг зөвтгөхтүн. Тэмцэж байна гээд буу зэвсэг барьсан асуудлыг би өмөөрөхгүй” гэх байр суурийг илэрхийлжээ.
Онцлох бүтээгдэхүүн: Sony HMZ-T3W, нүдэнд зүүдэг кинотеатр
Sony корпораци нүдний шил шиг зүүдэг кино театр HMZ-T3W бүтээснээ удахгүй зарж эхлэх гэж байна. Энэ бүтээгдэхүүнийг нүдэндээ зүүснээр 750 инчийн (19 метр диагональтай) том дэлгэцний ѳмнѳ 20 метр орчим зайнд суугаад видео үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх болно. 2 болон 3 хэмжээст дүрс тоглуулах чадвартай 2 ширхэг HD OLED дэлгэц нүдний тань өмнө дүрсийг тод томруунаар авчирна. Нүдэнд зүүдэг кино театр Урьдах загваруудаас ялгаатай нь баттерейгээр тэжээгддэг болсон тул холын замд аялагчдад таатай хэрэглээ болж байгаа юм. Төхөөрөмж нь 7.1 аудио дуугаралттай чихэвчтэй, мѳн гар утас таблеттай холбогдох micro HDMI порттой гэнэ. Мөн тав тухыг хангах үүднээс дэр мэт зөөлөвчүүдээр иж бүрэн тоноглогдсон байна. Үнийн хувьд 999 ам доллар байх ба АНУ-ын зах зээлд ирэх 11 дүгээр сараас гарах аж.
Сильвио Берлускони гудамж цэвэрлэгч болно
Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони энэ жил Ромын тохижилт, үйлчилгээний ажилчин болж магадгүй. Энэ талаар гадаадын хэвлэлүүдээр мэдээлжээ. Санхүүгийн залилан хийсэн хэргээр хорих ял сонссон Берлускони ялыг биеэр эдлэхгүй. Тэрбээр Италийн шүүхийн «хүмүүнлэг» системийн ачаар 70-аас дээш насны ахмад хэмээн өршөөгдөөд буй. Гэсэн ч ялыг гэрийн хорио, эсвэл олон нийтийн ажлаар орлуулах юм байна
Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулахаар боллоо
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төслийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин санаачилсан юм. Шүүх байгуулах тухай хуульд нийслэлийн төвийн 6 дүүргийг хоёр бүсэд хуваан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхүүдийг нэгтгэн зүүн бүс, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн шүүхүүдийг нэгтгэн баруун бүс гэж хэрэг, маргаан хянан шийдвэрлэх харьяаллыг тогтоон шүүхүүдийн байрших газрын нэрийг зөвхөн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг гэж тогтоосон. Энэ нь шинээр өөрчлөн байгуулагдах шүүхүүдийг байршуулахаар шүүхүүдийн байрны нутаг дэвсгэрийн харьяаллаас шалтгаалан Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл, заалтыг зөрчих нөхцөл байдал үүсээд  байгаа аж. Харин нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрших дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны 1, 2 дугаар нийт 4 шүүхийг байршуулах шүүхийн цогцолбор байр баригдаж ашиглалтанд ортол тухайн дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа шүүхүүдийн байрнаас гадна одоогийн ашиглаж байгаа Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн шүүхүүдийн байранд байршуулж, шүүн таслах ажиллагааг алдагдуулахгүй хэвийн явуулах боломжтой гэж үзэн төсөл санаачлагчийн зүгээс энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. Зарим гишүүд хууль санаачлагчаас асуулт асуув Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүн  асуулт асууж хариулт авлаа. Гишүүдийн зүгээс цаашид цэгцтэй, зохион байгуулалттай бодлого явуулах нь зүйтэйг хэлж, хуулийн төслийг хэлэлцүүлгийн шатанд нухацтай ярилцах шаардлагатай гэсэн байр сууринаас хандаж байв. Ингээд хуралдаанаар гишүүд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэд захуудыг "Хүй долоон худаг" руу нүүлгэх санал гаргалаа
Замын бөглөрөө Нийслэлд өдөрт 238 мянган машин хөдөлгөөнд оролцдгийн 95 мянга нь томоохон захуудаар ороод гардаг. Тиймээс захуудыг шилжүүлэн байршуулснаар түгжрэл багасах бүрэн боломжтой.  Одоогийн байдлаар авто машины захыг хотоос гаргахаар НИТХ-аас шийдвэрлэсэн бөгөөд 22-ын товчоонд байршуулахаар товлоод байгаа.  Ер нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 100 айл дахь барилгын материалын худалдаа, Да хүрээ, Өгөөмөр болон техникийн бусад зах мод модон материалын захуудыг хотын А,Б зэрэглэлийн бүсээс гаргах ажлын хүрээнд Нийслэлийн иргэний танхимд томоохон техникийн болон барилгын захуудыг хотын төвөөс шилжүүлэн байршуулах тухай анхны нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.  Захуудыг хотоос гаргах тухай нээлттэй хэлэлцүүлэг боллоо Энэ үеэр Нийслэлийн засаг даргын Зам тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогч Н.Ганхуяг “Захуудыг хотын төвөөс шилжүүлэн байршуулах нь төвлөрөл, түгжирлийг багасгах, хотын иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг давуу талуудыг бий болгож байгаа бөгөөд захуудыг дагуулан банк санхүүгийн байгууллага, үйлчилгээний газрууд болон орон сууцны хороолол байгуулан хотоо тэлэх арга хэмжээг авч байгаа юм” хэмээн ярилаа. “100 айлын барилгын материалын зах нь хүний эрүүл мэндэд маш их хортой тоос тоосонцор, химийн элдэв хор болон үргэлжийн замын түгжрэлийг дагуулсаар байгаа. Энэ нь оршин суугчид төдийгүй СБД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн хувьд маш том асуудал болсоор ирсэн учир барилгын материалын захыг нэн даруй эндээс холдуулах нь шаардлагатай байна” хэмээн СБД-ийн оршин суугч Т.Шархүү хэлж байв. Захуудыг бүх төрлийн дэд бүтэц сайн хөгжсөн хэдий ч улсын баяраар ганц ашигладаг Хүй долоон худагт гаргах нь зүйтэй гэсэн санал гаргалаа. Мөн хэлэлцүүлгийн үеээр захуудыг Налайх, Хүй долоон худаг, 22-ын товчоо зэрэг газруудын алинд нь гаргах нь тохиромжтой талаар иргэдээс санал асуухад дийлэнх нь бүх төрлийн дэд бүтэц сайн хөгжсөн хэдий ч улсын баяраар ганц ашигладаг Хүй долоон худагт гаргах нь зүйтэй болов уу гэсэн саналыг гаргалаа. “Хархорин, Гурвалжин, Барс II худалдааны төвүүд байрладаг манай хороонд захуудаа дагаад хулгай дээрмийн гэмт хэрэг, архидан согтууралт их байдаг учраас манай хороо гэмт хэргийн гаралтаараа дүүрэгтээ тэргүүлдэг. Иймээс захуудыг хотоос гаргах зүйтэй” хэмээн БГД-ийн 20-р хорооны ИТХ-ын дарга Х.Сэлэнгэ ярив.  Энэ хэлэлцүүлэгээр иргэдээс өмнө авсан судалгааны дүнг танилцуулж, захуудыг хаана байршуулах тухай захуудын ойролцоо амьдардаг иргэдийн саналыг авч хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөсөн байсан боловч иргэд төдийлөн идэвхтэй оролцсонгүй.
Оросын балетын одод дахин Монголд
Оросын балетийн одод Өнгөрсөн жилийн өдийд Оросын балетийн оддын тоглолт УДБЭТ-т болоход үзэж чадаагүй хүмүүс мэдээлж дуулгасангүй, хаалттай хийлээ гэх зэргээр гомдоллосон. Энэ жил хойд хөршийн балетийн одод Монголд дахин тоглох гэж байна. Хуучнаар Монгол-Оросын найрамдлын cap буюу хоёр орны соёлын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах энэ тоглолт энэ сарын 19,20-нд болох юм. Уг тоглолтод ОХУ-ын Их театр, Марийнск, К. С. Станисчавский, В.И.Немирович Данченкогийн нэрэмжит хөгжмийн театр, Б.Я.Эйфманы нэрэмжит театр, Новосибирск хотын Дуурь бүжгийн театр, Пермь хотын Дуурь бүжгийн театраас нийт 20 уран бүтээлч хүрэлцэн ирж балетийн урлагт дурлагсдын “цангааг тайлах” юм.
Дотоодын төмрийн хэрэгцээг хангах “Монгол төмөр” хөтөлбөр хэрэгжүүлнэ
ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл Эдийн засаг хөгжлийн яам, Үйлдвэр, хөдөө, аж ахуйн яам, Уул уурхайн яам хамтран “Монгол төмөр”, “Монгол зэс” хөтөлбөр боловсруулахаар болж байна. Хөтөлбөрийн хүрээнд ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, эхний ээлжинд “Монгол төмөр” хөтөлбөрийн хүрээнд анхны хурлыг өнөөдөр хаалттай хийлээ. Хаалттай хурлаар ямар асуудал хэлэлцэх талаар ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэлээс тодруулахад “Хөтөлбөр боловсруулах зорилго, чиглэл хэрхэн яаж боловсруулах, хэр хугацаанд хэрэгжүүлэх, хэрхэн хувиарлагдаж үр дүнтэй ажиллах вэ гэсэн анхан шатны үндсэн асуудлуудыг хэлэлцэнэ” гэлээ. Манай улс төмрийн хүдрийн асар их нөөцтэй бөгөөд одоогоор нэг тэрбум тонн нөөц бий гэж тогтоогдооод байгаа. Харин улсын хэмжээнд жилдээ 300 мянган тонн төмөр хэрэглэдэг бөгөөд үүний 55 хувийг гаднаас авдаг юм. Тиймээс дотоодын хэрэгцээгээ 100 хувь дотоодоосоо нийлүүлэх зорилт тавьж байгаа нь “Монгол төмөр” хөтөлбөрийн зорилт аж.   Дашрамд дурдахад, “Монгол төмөр”, “Монгол зэс” хөтөлбөр нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан гол ажлуудын нэг юм.
Чиргүүлийн холбоос мултарч хоёр хүн, найман үхэр үрэгджээ
Сонгинохайрхан дүүргийн нутаг, 61-ийн гармаас хойш Дархан-Уул аймаг явах замд ноцтой осол гарч, хоёр хүн амиа алдаж, ачааны машинд ачиж явсан найман үхэр үхжээ. “Хово Синотрак” маркийн хүнд даацын автомашин зориулалтын бус чиргүүл чирч, Сэлэнгэ-Улаанбаатарын чиглэлд буудай зөөж байсан гэнэ. Хэрэг гарсан шөнө уг машин чиргүүлдээ 20 тн буудай ачиж, даваа уруудаж явсан аж. Гэтэл чиргүүлийн холбоос нь мултарч, зөрж явсан “Маити” маркийн автомашиныг мөргөж онхолджээ. Энэ ослын улмаас “Маити”-д явсан хоёр хүн газар дээрээ нас барж, жолооч нь хүнд гэмтэн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй юм байна. Мөн уг ачааны машинд ачиж явсан найман үхэр үхжээ. “Маити”-гийн жолооч цагдаагийнханд “Бид Хөвсгөл аймаг руу явж байтал ийм явдал боллоо” гэж ослын дараа тайлбарласан гэнэ. Ослыг харсан зарим жолооч “Тэнд аймшигтай дүр зураг харагдсан. Нас барсан хоёр хүнийх нь цогцос үхсэн үхэр дундаас олдсон. Осол гараад удаагүй байхад нэг суудлын автомашин асгарсан буудайн дээр тоормос барилгүй гулгаж, онхолдсон чиргүүлийг мөргөж зогссон байсан” гэлээ. Энэ талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, хошууч Б.Бямбасүрэнгээс тодруулахад “Энэ сарын 1-ний 01.50 цагт гарсан уг ноцтой осолтой холбогдуулж “Хово Синотрак” автомашины жолоочийг шалгаж байгаа. Тариа будаа хурааж, хүнд даацын ачааны машинууд орон нутгийн замд олноор явж байгаа энэ үед жолооч нар техникийн бүрэн бүтэн байдалдаа анхаарах хэрэгтэй байна. ЗЦГ-аас Сэлэнгэ, Төв аймгийн замд хяналт шалгалтаа чангатгаад байгаа” гэв.
Манай улс ОХУ-д 50 мянган ам.долларын буцалтгүй тусламж өгөхөөр болжээ
Байгалийн гамшгийн улмаас их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан тусламж өгөхөөр болжээ ОХУ-ын Алс дорнодын бүс нутагт байгалийн гамшгийн улмаас их хэмжээний эд материалын хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ОХУ-ын Засгийн газарт 50 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ. Монгол Улс, ОХУ хоёр мөнхийн хөршүүд учраас бие биедээ хүнд хэцүү үед туслалцаа үзүүлж ирсэн олон жилийн түүхтэй. Өнөөгийн байдлаар үер усны гамшгийн улмаас бүс нутгийн том бага 150 хот суурин газрын 135 гаруй мянган хүн гамшигт нэрвэгдсэн гэсэн албан ёсны тоо гараад байгаа. Зөвхөн хөдөө аж ахуйн салбарт л гэхэд урьдчилсан тооцоогоор  6,6 тэрбум рублийн хохирол учраад байгаа аж. Монгол Улсын Шадар сайд,  Монгол-Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаад Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд В.В. Самойленкотой уулзах үеэрээ буцалтгүй тусламж үзүүлж буйгаа мэдэгдлээ.
Б.Сэр-Од хоёр дахь мөнгөн медалийг авчирлаа
Монгол Улсын гавьяат тамирчин           Б.Сэр-Од Зүүн Азийн VI наадам Тяньжин хотод энэ сарын 6-нд эхэлсэн. Тэмцээний эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн 63кг-д Н.Баярмаа мөнгөн медаль хүртсэн талаар бид мэдээлж байсан.  Харин тэмцээний 5000м-ийн марафонд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од мөнгөн медаль хүртсэн баяртай мэдээ байна. Ингээд манай шигшээгийн тамирчид хоёр мөнгөн медальтай болж байна. Зүүн Азийн VI наадам энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ. Манай улсаас тамирчин, албаны хүн нийлээд 280 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг энэ удаагийн наадамд оролцож байгаа юм.
Хятад улс цэргүүдээсээ олон интернэт хянагчтай
Хятадын арми 1.5 сая цэргийн бие бүрэлдэхүүнтэй аж. Харин интернэт сүлжээнд хяналт тавьдаг ажилтай хүмүүсийн тоо нь 2 сая хүрч байгаа тухай Бээжин Ньюс сонинд мэдээлжээ. 500 сая хэрэглэгчтэй, маш хурдацтай хөгжиж байгаа тус улсын интернэтийн зах зээл, зөвхөн хэрэглэгчдийн сэтгэгдэл, нийгмийн уур амьсгал, хандлагыг хянаж, дүн шинжилгээ хийдэг бүхэл бүтэн салбарыг бий болгож байна. Үүнийг зөвхөн засгийн газар ч хийдэггүй мөн бизнесын салбарынханд зориулж ийм шинжилгээ хийж өгдөг компаниуд эрчимтэй хөгжиж байгаа гэнэ. Мѳн хяналт судалгаа хийхээс гадна “хар PR”-ын үйлчилгээ үзүүлдэг компаниуд ч олширч байгаа аж. Тэд хэрэглэгчийнхээ захиалгаар зарим сөрөг мэдээ мэдээллийг устгах, хайлтын үр дүнд блок хийх зэрэг аргуудыг хэрэглэдэг гэжээ. Тэдний үйлчилгээний үнэлгээ нь 10,000-aас 1 сая хүртэл юаний хооронд хэлбэлздэг байна.
Улаанбаатараа дэлхийн хот болгоё
Улаанбаатар хот Ар монголчууд бид гурван сая ч хүрэхгүй атлаа дэлхийн өнцөг булан бүрт олон мянгаараа таржээ. Бүтэлтэй сайн ажиллаж, сайхан амьдарч яваа хэсэг байхад, ихэнх нь юу таарснаа хийж хоног төөрүүлж байна. Гэр бүлийн холбоо суларч, олон айл салж сарниж, хүүхдүүд нь эх эцгээ зөвхөн дэлгэцээр харж өсөж байна. Мэс засал, эмчилгээ хийлгэхийн тулд хамаатан саднаараа нийлэн хөрөнгөө шавхаж, арай олонд танигдсан нэг нь нийтээс хандив цуглуулан Тайланд, Хятад, Сингапур, Японыг хэдэн мянгаараа зорьж, олон зуун сая доллар зарцуулсаар хориод жилийн нүүр үзлээ. Хөрөнгөтэй бэлтэй хүмүүс, төр засгийн үе үеийн удирдлагууд, сайд дарга нар эмчилгээ, шинжилгээгээ тогтмол гадаадад хийлгэдэг нь хэвийн үзэгдэл болжээ. Монголчууд биднийг гадаадын орнуудад яаж үнэлэх болсныг хөндлөнгөөс нэг сайн харж, бодитой дүгнэх цаг болжээ. Дотооддоо ч гэсэн бид ямаршуухан амьдарч байгаа билээ? Нийслэлээ хар. Хотын оршин суугчдын тал нь гадаа жорлонтой, усанд орох байтугай, уух усаа шороон замаар, түрдэг тэргээр зөөж байна. Нөгөө хэсэг нь байшинд амьдардаг ч ус, цахилгаан тасрах, лифтэнд гацах, унаа машинаа тонуулах нь хэвийн үзэгдэл болов. Хотын өвлийн агаар, гамшгийн тухай яриад ч хэрэггүй. Монголчууд эх орноосоо бүрмөсөн дүрвэчих гээд байгаагийн цаад шалтгаан нь бид хот, гэр орноо тав тухтай байлгаж, ажиллаж, амарч, амьдрах сайхан газар болгож чадахгүй байгаатай холбоотой. Энэ бүхнийг өөрчлөх цаг болсон. Улаанбаатарчууд бид чухам юуг, яаж хийвэл хотоо дэлхийн сайхан хотууд шиг болгох вэ? Нийслэлийн Засаг даргын тамгын газар Хотын удирдлага Улаанбаатар хотыг бүсчлэн хөгжүүлж, дагуул хотууд байгуулах тухай үе үеийн хотын дарга нар ярьсаар ирсэн. Нийслэлээ тойруулан арваад жижиг хот байгуулж хурдны замаар холбох мөрөөдөл одоо л биелэх бололтой. Том захуудыг хотоос гаргаж, суурин дээр нь орон сууцны хороолол барина гэнэ. Их, дээд сургуулиудыг бас хөдөө рүү шилжүүлж, шинэ хотхон барих тухай ярьж байна. Гэхдээ дээрх газруудыг 99 жилээр эзэмшүүлсэн учир өмч, хөрөнгийн маргаан үүсэж таарна. Хотын газар нутгийг нийтийн болон хувийн эзэмшлээр нь ялган, салгаж тодорхой бүртгэлжүүлэх цаг болжээ. Одоо бол гэр хороолол, барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэр гэх зэргээр онцын агуулгагүй ангилдаг ажээ. Бүртгэснийхээ дараа бүх газраа хүн ам оршин суух, худалдаа үйлчилгээний болон үйлдвэрлэлийн хэмээн зориулалтаар нь гурав ангилж, хил хязгаарыг нь хуульчлан (zoning) мөрдөх шаардлагатай байна. Ингэхгүйгээр удирдлага нь солигдох бүрт газар ашиглалтын зориулалтыг өөрчлөөд байвал хот хэзээ ч төлөвшихгүй. Эцэст нь ангилал тус бүрээр жишиг тогтоож, үндсэн хөрөнгийн татвар авах замаар тухайн байршлын тохижилт, зардлыг шийдэхээс өөр сонголт байхгүй. Хотыг татваргүй хөгжүүлэх аргачлал дэлхийд одоохондоо алга. Үндсэн хөрөнгийн хөндлөнгийн үнэлгээтэй болсноор тухайн байршилд хөрөнгө оруулалт татах боломж бүрдэх болно. Бүтээн байгуулалтын, түүний дотор сургууль, соёл, спортын барилга, байгууламж барих төслүүдээ санхүүжүүлэхийн тулд хотоос бонд гаргаж болно. Тэгэхийн тулд нутаг дэвсгэр дээр нь борлуулж байгаа бүх бараа, үйлчилгээнээс 2-3 хувийн татвар авах ёстой. Хотын оршин суугчдын татвар гэж тусгай зүйл байдаггүй. Тиймээс шинэ татвар бий болгохгүйгээр, худалдааны болон түүнтэй төстэй татварыг улстай хуваалцах замаар зохицуулж болно. Яг ийм бондыг Москва хот гаргажээ. Хотоо байгальтайгаа зохицсон, уламжлалаа хадгалсан, барилгын материал үйлдвэрлэх болон барилга барихдаа цаг агаартаа таарсан технологи хэрэглэдэг, олон хүн дамжин өнгөрөхөд нийцсэн, нийтэд нээлттэй, бүс нутагтайгаа уялдсан, хүнээ чадваржуулсан, байгууллагууд нь зохицсон гэх мэт оюунлиг хотын (intelligent city) зарчмаар барьж, тохижуулах цаг болж. Нийслэлээ нийгмийн гэхээсээ эдийн засагт түлхүү төвлөрсөн загвараар хэд хэдэн төвтэй, туршлага, дадлагатай ажилчид, эрдэм мэдлэгтэй ажилтантай, их дээд болон техник мэргэжлийн сургуулиудтай, сайн чанарын дэд бүтэц, өндөр хурдны интернэт хосолсон, үйлдвэрлэл, үйлчилгээний тодорхой салбар нь экспортод чиглэсэн сайхан хот болгоё. Бас шинэ барилга барихдаа албан газар, зугаа цэнгээн, сургууль цэцэрлэг, амралт чийрэгжүүлэлтийн төв, орон сууцаа хамтад нь төлөвлөсөн, нийтийн тээврийн зогсоол, явган хүний зам, гарцуудыг ухаалаг холбосон байх хэрэгтэй боллоо. Хотын тодорхой хэсэг нь санхүүгийн төв, нөгөө хэсэг нь дэлгүүр, мөн соёлын болон цэнгээний төвүүд болох учиртай. Монголын нийслэл Хонконг, Сингапур гэхээсээ Денвер, Калгари шиг болбол зүгээрсэн. Монголчууд сайн ажиллаж, сайхныг бүтээж чаддаг Хамтын зүтгэл Сайхан барилга, шинэ төвүүд монголчууд бидний зүрх сэтгэлийг бас нэгтгэн холбоно. Үзэсгэлэнт байгаль, хөдөө нутгаасаа гадна монгол хүн гэдгээрээ бахархах шинэ үнэт зүйлийг хамтдаа бүтээцгээе. Гоё барилга, байгууламжууд, цэцэрлэгт хүрээлэн, зам, холбооны шугамуудыг сайн төлөвлөж, барьж босгоход нь хүн бүр санал бодлоо уралдуулж оролцох юм бол хот маань та бидний хамтын хөрөнгө гэдгийг ухаарах болно. Монголчууд сайн ажиллаж, сайхныг бүтээж чаддаг гэдгээ хорвоо дэлхийд барьсан хотоороо, сайн сайхан амьдралаараа харуулмаар байна. Бидэнд чадах зүйл ч байна, чадахгүй зүйл ч их бий. Чаддаг мэддэг хүмүүсийг авчирч, хамт ажиллангаа тэднээс суралцъя. Хүн бүр дор бүрнээ хариуцсан ажлаа бүх чадлаараа хийж, гайхамшигт хөгжлийг бүтээе. Хүн төрөлхтний хүрсэн мэдээлэл харилцааны аугаа ололт амжилтыг хамгийн түрүүнд нийтээрээ хэрэглэж чаддаг, суралцдаг үндэстэн болцгооё. Бид Кабул, Триполи, эсвэл Дамаск шиг гудамжинд нь буу дуугарч, бөмбөг тэсэрдэггүй амар тайван хотод амьдарч байна. Монголчууд бид хэнээс ч дутахгүй хийж бүтээж, бүгдээрээ элэг бүтэн, элбэг дэлбэг сайхан амьдарч чадна. Бидэнд хэн ч саад хийж, биднийг юу ч зогсоож чадахгүй. Бид том зорилго тавиад биелүүлж чаддаг үндэстэн. Монголчууд бидэнд тарж салж биш, нэгдэн нийлж ухаалаг ажиллах цаг иржээ.
МАН “Газрын зураг”-аа шинэчилнэ
-У.Хүрэлсүх буцаж, С.Баяр иржээ- МАН-ын Удирдах зөвлөлийн хурал  Тусгаар тогтнолын ордонд  өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Эхний өдрийнх албан ёсны өчигдрийнх албан бус хурал байсан гэнэ. Харин бүлэглэл, фракциуд нь тус тусдаа хуралдаж, хотын төвийн томоохон зоогийн газруудын vip өрөөнүүдэд уулзалт, ярилцлага өрнүүлж явна. МАН-ын төв байр Уулзалт, тохиролцооны гол сэдэв нь  удахгүй болох их хурлаар хэлэлцүүлэх намын даргад хэнийг дэмжих вэ гэдэгт чиглэж байгааг эх сурвалжууд нуухгүй байна. Мөн намын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулах өөрчлөлтийг дэмжих, түүнд тусгуулах саналд ч бүлэг, фракциудын  байр суурь зонхилох нь дамжиггүй юм. Удирдах зөвлөлийн хурал уржигдар  буюу даваа гаригийн үдээс хойш албан ёсоор эхэлсэн. Хурлын тов 14 цагт гэж зарлагдсан ч  16 цагт болон хойшилж, тэр нь 17.30 цаг болж сунжирсан нь цөөнгүй гишүүдийг бухимдуулаад авсан. Энэ удаа намын их хурлын өмнө зарлан хуралдуулах Бага хурлын тухай хэлэлцжээ. Түүгээр их хуралд оруулж хэлэлцүүлэх  “Монгол улсын хөгжлийн бодлого” баримт бичгийг ярихаас гадна намын их хурлын төлөөлөгчдийг сонгож буй анхан шатны байгууллагуудаас мэдээлэл сонсохоор хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан байна.   Мөн МАН-ын XXVII Их хурлын төлөөлөгчдийг анхан шатны үүрээс чөлөөт өрсөлдөөнөөр сонгох хурлуудыг даваа гаригаар тасалбар болгон хаажээ. Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн ч хаалттай үлдээсэн нэг сэдэв нь эдийн засгийн асуудлаар УИХ дахь намын бүлгээс хийх энэ намрын улс төрийн тоглолт ямар байх тухай  байжээ.   Энэ асуудлаар эдийн засагч гишүүдийн ажлын хэсэг хүртэл гарган ажиллуулсан гэсэн мэдээлэл өмнө нь гарч байсан юм. Энэ бүхэн бодитой болох нь ийнхүү батлагдаж байна. Тэгэхээр МАН  энэ асуудлаар Н.Алтанхуягийг огцруулах, улмаар засагт орж сайдуудаа томилоход ихээхэн зүтгэл гаргах нь ойлгомжтой. Энэ чиглэлд С.Баярыг АН-тай яриа, хэлэлцээ өрнүүлж явна гэсэн  яриа хөөрөө гарсан нь ч оргүй биш бололтой. Эдийн засгийн асуудал, Засгийн газрын алдааг нэгбүрчлэн  хэлэлцэж тоглоомын дүрэм боловсруулах  үеэр Удирдах зөвлөлийн гишүүд хоорондоо маргалдаж, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар нар хоорондоо хатуу үг чулуудалцжээ. Лав л “Чиний мэддэг гэж юу байсан юм” хэмээн чанга дуугарч байсан нь хэвлэлийнхний сонорт хүрсэн байна. Харин зарим нь “Харганын ноос түүж унгас нэхнэ” гэгчээр  засагт орчих юм шиг бодож хэрүүл уруулд хүрээгүй байлтай хэмээн шоолж явна. МАН-ын одоогийн мөрдөж буй намын дүрэм, мөрийн хөтөлбөр ялсан үеийн буюу эрх баригч намын нөхцөл байдалд тохирсон баримт бичгүүд буй. Тэгвэл одоо ялагдсан нам ямар бодлого баримтлах вэ,  ямар хөтөлбөр дэвшүүлэх вэ, дүрмээ хэрхэн шинэчлэх вэ гэдэгт толгойгоо гашилгаж байгаа нь нууц биш.   Нэг ёсондоо хамрах хүрээгээ тодорхойлох,  гишүүд, дэмжигчиддээ хэрхэн ойртох, өрсөлдөгч намуудтай хэрхэн харилцаж хамтран ажиллах талаарх газрын зургаа шинэчлэхэд МАН ихээхэн анхаарч байгаа бололтой. Эцэст нь ялагдаж эрч хүч нь суларч итгэл алдарсан энэ намыг хүнд хэцүү үед хэн удирдаж ялалтад хүргэх вэ гэсэн тооцоо, судалгааг  тал талаас нь эрвийх дэрвийхээрээ гаргаж иржээ. Хэдийгээр намын дүрэмдээ чөлөөт өрсөлдөөнийг тунхаглаж “Намын гишүүн хэн ч өөрийн нэрийг дэвшүүлэх эрхтэй” гэж буй ч намыг авч явах лидерийн нэр хүнд, мэдлэг чадвар, арга барил, улс төрийн  туршлага,  зангараг, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн эсэх, рейтингийг ихээхэн тооцоолох учиртай. Тэрхүү жагсаалтад хууччуулаас М.Энхболд, Н.Энхболд, Ц.Нямдорж, залуучуудаас С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр, Д.Цогтбаатар, Э.Мөнх-Очир, Ц.Мөнх-Оргил   нарын нэр дуулдаад удаж байгаа. Тэр бүү хэл зарим эрхмийн нэр Бага хурлаас тодорхой болж их хурлаар батлагдах л үлдсэн мэтээр нэг хэсэг л сонины нүүр чимсэн. Тэгвэл  нэг хүний нэр тодорхой болж гишүүд бүгд байр сууриа нэгтгэсэн зүйл байхгүй гэнэ. Тэр бүү хэл тухайн өдөр заалнаас нэр дэвшүүлэх эрх ч нээлттэй байгаа гэв. Мөн тодорхой хэсэг, бүлгийн зүгээс  Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нарт итгэл үзүүлье гэж байгаа. Энэ саналыг дэмжүүлэх чиглэлээр уулзалт, тохироо хийж яваа нөхдүүд ч байгаа гэх хүн  цөөнгүй тааралдаж байна. Дугаар шилжих мөчид дуулдаж буй мэдээллээр МАН-ын их хурал энэ сарын 27-30 нд болно. Их хуралд С.Баяр оролцож улс төрийн гол хорыг найруулахаар болсон бол У.Хүрэлсүх Монголдоо ирж хэсэг хугацаагаар байгаад саяхан буцсан. Намын их хуралдаа  амжиж ирэх, эсэхээ тодорхой хэлээгүй гэв.
"Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орсон"
2013-2014 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа болон амралтын хугацаа шинэчлэгджээ. Энэ талаар  БШУЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын Суурь бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга А.Туяагаас тодрууллаа. -Ерөнхий боловсролын сур­гуулийн хичээлийн жи­лийн бүтэц, сургалтын төлөв­лө­гөөг шинэчлэн гар­га­сан гэсэн. Энэ талаар тод­руулаач?  -Өнгөрсөн наймдугаар сард сургалтын шинэчлэлийн төлөв­лөгөө, хичээлийн жилийн бүтцийг баталсан сайдын тушаал гарсан. Уг тушаа­лаар 1-10 дугаар ангийн сургал­тын төлөвлөгөө, ердийн сур­гуулийн болон тусгай сур­гуулийн суралцагчдын сур­гал­тын төлөвлөгөөг гарга­сан. Ердийн сургуулийн сур­гал­тын төлөвлөгөөг бүх ерөн­хий боловсролын сур­гууль да­гаж мөрдөнө. Харин тусгай сур­гуулийнх гурван чиг­лэ­лээр гарсан. Тодруулбал, харааны, сонсголын, хэл ярианы бэрхшээлтэй гэсэн гурван чиглэлийн суралцагсад сурах сургалтын төлөвлөгөөг батлан гаргасан юм. Түүнчлэн хос хэлний сургуулийн төлөвлөгөө ч мөн батлагдсан байгаа. -Энэ хичээлийн жилийн бүтцэд ямар өөрчлөлт орсон бэ. Шинэчлэгдсэн бүтэц цаашид мөрдөгдөх үү? -Сургалтын төлөвлөгөө батлагдсантай холбоотойгоор өнгөрсөн хичээлийн жилийн бүтэц өөрчлөгдсөн. Өнгөрсөн жилд нэг болон гуравдугаар улирлын амралт харьцангуй богино, хоёрдугаар улирлын амралтыг нэлээн урт хугацаагаар буюу дөрвөн долоо хоног амрааж байсан. Энэ жилээс эхлээд арай өөр байдлаар амраахаар болсон. Цаашид ч мөрдөгдөөд явна. Тодруулбал, хүүхдүүд маань нэгдүгээр улиралд бага ангийн буюу 1-2 дугаар ангийн хүүхдүүд хоёр долоо хоног амарна. Гурваас дээш ангийн хүүхдүүдийг нэг долоо хоног амраахаар болсон. Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн хүүхдүүд дөрвөн долоо хоног, дунд ангиуд гурван долоо хоног, ахлах ангийн хүүхдүүд хоёр долоо хоног амарна. Гуравдугаар улирлын амралтаар 1-12 дугаар ангийн хүүхүүд бүгд хоёр долоо хоног амрах бол дөрөвдүгээр улирлын амралтаар 1-12 дугаар ангийн хүүхдүүд бүгд хоёр долоо хоног амрахаар зохицуулж өгсөн.  -Сурагчдын амралтад цаг хугацааны хувьд өөрчлөлт орсон уу. Эхний амралт хэзээ эхлэх вэ? -1-2 ангийн хүүхдүүд нэгдүгээр улиралд найман долоо хоног хичээллээд хоёр долоо хоног амрах юм. Тиймээс 1-2 дугаар ангийн хүүхдүүд энэ сарын сүүлийн долоо хоног болон ирэх сарын эхний долоо хоногт амарна. Харин гурваас дээш ангийн хүүхдүүд нь нэгдүгээр улиралд есөн долоо хоног хичээллэж нэг долоо хоног амарна. Тиймээс ирэх сарын эхний долоо хоногт амрах юм.  -Хөдөө орон нутгийн сургуулиуд ч гэсэн нийслэлийн сургуулиудтай адилхан амрах уу? -Амралтын хуваарийг улс орон даяар дагаж мөрдөнө. Хөдөө орон нутгийн хувьд цаг агаарын байдлаас шалтгаалаад амралтын хуваарь өөрчлөгдөх тохиолдол байдаг. Тиймээс хөдөө орон нутгаас ирсэн санал хүсэлтийг тухайн үед нь зохицуулах арга хэмжээ авна. Тухайлбал, өнгөрсөн хичээлийн жилд цаг агаар болон тухайн орон нутгийн байдлаас шалтгаалаад өөр амралтын хуваарийн дагуу амарч байсан.
Монголбанкны ерөнхийлөгч найман хувийн зээлийг батлан даана
Найман хувийн хүүтэй зээл үр дүнгээ өгч байгаа гэв УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо “Тө­рөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тог­тоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.  Хуралдаан 09:00 цагт эх­лэх ёстой ч УИХ-ын зарим гишүүд нойр ихтэйгээс шалт­­­­гаалан өнөөх л цаг сун­жир­даг зангаараа 10:10 ца­гийн үед МАН-ын бүлгийн Ц.Нямдорж, Л.Энх-Амгалан хоёр цувралдан орж ирснээр Б.Гарамгайбаатар даргаас гад­­на есөн гишүүнтэйгээр байн­­­гын хорооны хуралдаан эхэл­сэн.  Ер нь УИХ-ын байнгын хороодын ху­ралдаан цагтаа бүрэн ирцтэйгээр хуралд­сан түүх тун цөөхөн. Өчигдрийн хуралдаанд цагтаа ирж суудлаа эзэлсэн С.Дэмбэрэл, Г.Батхүү, С.Бямбацогт, А.Тлейхан, Ц.Баяр­сайхан, Д.Ганбат, Х.Болорчулуун зэ­рэг гишүүд утсаараа тог­лож, зарим нэг нь том гэгч эв­шээлгэсээр бусдыгаа хүлээв. Харин тус байнгын хорооны гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хөлд нь салхи орсон аятай тогтож сууж чадалгүй дэвэлзэж байснаа тун ч тэсэлгүй гүйх шахам гараад явчихна лээ. Түүнийг харсан С.Бямбацогт ги­шүүн “Хуралдаа суугаач чи” хэмээн тоглоом, шог­лоомын дундуур хэлээд авч харагдсан. Тэгж тэгж 11 гишүүнтэйгээр Эдийн засгийн байн­гын хорооны хуралдаан эхэлсэн юм.  Харин хуралдаан эхлээд 30 гаруй минут өнгөрч байхад Д.Ганхуяг, Ц.Даваасүрэн, М.Сономпил зэрэг гишүүд уван цувсаар суудлаа эзэлнэ лээ.  Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан /2013.10.08/ Байнгын хорооны хурал­дааны үеэр гишүүд Засгийн газраас хэрэгжүүлж буй найман хувийн хүүтэй орон сууцны зээл тогтвортой үргэлжлэх үү гэдэг асуултыг Монголбанкны ерөн­хий­лөг­чид тавилаа.  Амьдрал дээрх үнийн өсөлтийг дагаад орон сууц­ны найман хувийн хүүтэй зээл одоогоор 15-16 хувь­тай болчихоод бай­на гэж өчиг­дөрхөн яг энэ талаар би­чиж байс­ны хувьд надад энэ асуулт ёстой л за­гат­насан га­зар маажих шиг болсон юм. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал Гишүүдийн асуултад Монголбанкны банк­ны ерөнхийлөгч Г.Золжаргал “Найман хувийн хүүтэй зээл үр дүнгээ өгч байгаа. Харин энэ хөтөлбөр хэрэг­жиж эхэлснээс хойш 3-4 удаа хөтөлбөр зогсоно гэх мэ­дээ­лэл цацагдаж, ба­рил­гын салбарт хиймэл эрэлт үүсгэсэн.  Цаашдаа энэ хөтөл­бө­рийг үргэлжлүүлэн хэрэг­жүүлэх нь эргэлзээгүй. Ха­рин олон нийтэд хөтөлбөр зогсоно гэх мэдээлэл та­­рааж, хиймэл эрэлт үүс­­гэх­­гүй байх нь чу­­хал бай­на” гэсэн хариулт өгч байх юм. Тэр цааш нь “Өнөөд­рийн байдлаар най­ман ху­вийн хүүтэй орон сууц­ны зээлд өмнөх шатны санхүү­жилтээс нийтдээ 794.6 тэр­бум төгрөгийн зээ­лийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирснээс 16122 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 451.2 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн.  Иргэд 487.4 тэрбум төг­рөгийн орон сууц­ны ипо­текийн зээл шинээр авах хүсэлт гар­гас­наас банкууд 8129 иргэнд 463.1 тэрбум төг­рөгийн орон сууцны ипо­текийн зээл ши­нээр олгоод байгаа” хэмээн мэдэгдэв.  Монголбанкны ерөнхий­лөгч Н.Золжаргал харин арилжааны банкууд орон сууцны зээл хүссэн иргэ­дийн материалд даруу­лаад байгаа ч зээл хүссэн 10 ир­гэнээс ойрол­цоо­гоор гурван хүнд л өгч байгаа болон гадуур шинэ байрны үнэ өд­рөөс өдөрт нэмэгдсээр өнөө­дөр метр квадрат нь нэг сая 600 мянга даваад явчихсан гэдгийг ярьсангүй.  Магадгүй Монголбанкны ерөнхий­лөгчийн өрөөний цонхоор бүх юм хэвийн сай­­­хан харагддаг учир Н.Золжаргал захирал тэр бүх зовлонг ойлгодоггүй, мэд­дэггүй байж таарна. Монголбанкны ерөнхийлөгч цааш нь “Ирэх онд ч инф­ляцийг найман хувьд тогт­вортой барина гэж тооцоолж байгаа” гэлээ шүү.  Гэтэл энэ жилийн эцэст инфляци 15-20 хувьд хүрнэ гэж Дэлхийн банкнаас гар­гасан судалгаанд дурьдаад байдаг. Ер нь ингэхэд Дэлхийн банкны эдийн за­сагчид гэж амьд­рал мэд­дэггүй, дөрвөн аргын тоог тооны машинд оруулаад бодчихож чад­даг­гүй нөхөд байна уу, аль эсвэл манай Монголбанкны нөхдүүд ха­дуурч давхиад байдаг юм болов уу. Өчигдөр болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр нэг иймэрхүү л юм бодогдож суулаа.
В.Путин төрсөн өдрөө зуун грамм татаж тэмдэглэжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Индонезийн Бали аралд болсон АПЕК-ийн уулзалтад оролцож байхдаа өнгөрсөн даваа гаригт 61 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ тухайгаа сэтгүүлчдэд өчигдөр ярьжээ. "Тэр өдөр хамгийн сүүлд Хятадын удирдагчтай уулзсан юм, цаг 23 болж байсан. Уулзалтын дараа хундага архи уух уу гэсэнд хятадууд дуртай хүлээж авсан. Тэгээд тэдний өгсөн бялууг хувааж идсэн” хэмээн тэрбээр ярьсан байна. Уулзалтын албан бус энэ хэсгийг урьдаас төлөвлөөгүй байсан гэдгийг В.Путин хэлээд “Анд нөхдийнхөө дунд байгаа юм шиг байсан гэхгүй, гэхдээ халуун дулаан, нөхөрсөг уур амьсгалтай байлаа” гэжээ. Балид Японы Ерөнхий сайдын түүнд бэлэглэсэн сакэ архийг уусан эсэхийг нь сэтгүүлчид асуухад тэрбээр “Арай болоогүй ээ, Москвад очиж байгаад ууна” гэсэн байна.
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
Дархлаажуулалт бүхий өвчнөөс сэргийлье Дархлаажуулалтын 10 хоног өнөөдрөөс эхэлж байна. Энэ удаа “Дархлаажуулалт бүхий өвчнөөс сэргийлье” уриатайгаар үргэлжлэх юм. Энэ хугацаанд заавал хийх ёстой дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн хамруулах юм. Мөн Эмч, эмнэлгийн ажилчид, эрсдэлтэй бүлгийн хүн амыг улирлын томуугийн эсрэг вакцинд хамруулах аж. Түүнчлэн анагаахын их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудыг В вируст гепатитийн эсрэг вакцинаар нэг сарын зайтай хоёр удаа дархлаажуулах юм байна. Тиймээс харьяа дүүргийнхээ Эрүүл мэндийн нэгдэлд хандан дархлааны эсрэг вакцинаа хийлгэх боломжтой юм.
Хойд Солонгосын арми онц байдал зарласан гэв үү
Хойд Солонгосын эргийн хамгаалалтын бүс гэнэт идэвхийлэн хөдөлгөөнд орж, цэргийн сургуулилтаа нэмэгдүүлэх болжээ Ойрын үед нам гүм байсан Хойд Солонгосын эргийн хамгаалалтын бүс гэнэт идэвхийлэн хөдөлгөөнд орж, цэргийн сургуулилтаа нэмэгдүүлэх болжээ. “Ройтерс”-ийн шинжээчид Пёнъяан энэ үйлдлийг АНУ, БНСУ-ын агаарын цэргийн сургуулилттай хол­бов. Хойд Солонгосын эрх баригчид хөрш орон руугаа байсхийгээд заналхийлсэн утгатай мэдэгдэл ирүүлдэг бол энэ удаагийн захидалд “АНУ-тай хамтран цэргийн сургуулилт хийж байгаа нь манай оронд аюул занал учруулж байгаагийн жишээ. Бид зүгээр хараад суухгүй” гэсэн байна. АНУ-ын тусгай албаны олж авсан мэдээллээр БНАСАУ-ын усан флот байнгын бэлэн байдалд шилжсэн бол өмнөдийн хилийн дагуу хүнд техник хэрэгслүүдээ бэлтгэж эхэлжээ.
Д.Энхжаргал: Мөнгө санхүүгээс болж санасандаа хүртэл ажиллаж чадахгүй байна
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс цагдаагийн алба хаагч, хороодын нийгмийн ажилтнуудад гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр тус төвийн захирал Д.Энхжаргалаас дараах зүйлийг тодрууллаа.  -Өнөөдөр манай улсад гэр бүлийн хүчирхийлэл ямар түвшинд байна вэ? -Гэр бүлийн хүчирхийлэл ямар түвшинд байгааг хүн бүхэн л харж байгаа байх. Гурван жилийн өмнө манай улсын таван хүн тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд их бага хэмжээгээр өртсөн гэх судалгаа гарсан.  Үүнээс харахад гэр бүлийн хүчир­хийлэл нэ­лээд тархмал бай­гаа юм. Харам­салтай нь одоогоор ямар түвшинд бай­гааг хэлэх бодитой тоо алга. -Гэр бүлийн хүчирхий­лэлтэй тэмцэх тухай хууль батлагдаад олон жил бол­лоо. Энэ хугацаанд уг хууль бү­рэн төгс хэрэгжиж байгаа юу?  -Хууль батлагдаад найман жил болсон байна. Хэдийгээр энэ хуулийн зарим зүйл заалт хэрэгжиж байгаа ч гэсэн учир дутагдалтай зүйл их байгаа.  Учир нь хохирогчийн аюул­гүй байдлыг хангах тал дээр хангалтгүй байдаг.  Тиймээс УИХ-ын намрын чуулганаар Гэр бүлийн хү­чирхийлэлтэй тэмцэх ту­хай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар төлөвлөсөн. Одоогийн байд­лаар ажлын хэсэг гарга­сан бай­гаа. Хуулийн төслийн явц 70 хувьтай явагдаж бай­на. -Тухайлбал ямар өөрч­лөлт оруулахаар ажиллаж бай­на?  -Гэр бүлийн хүчир­хий­лэлд ихэвчлэн хүүхэд, эмэг­тэйчүүд өртдөг. Эрчүүд өр­төх нь харьцангуй бага байдаг. Жишээ нь эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлж байна гээд гар хүрдэг. Энэ ч бас хүчирхийллийн нэг хэлбэр юм.  Тиймээс уг хуулийн ши­нэ­чилсэн най­руул­ла­гад олон өөрчлөлт орж бай­гаа. Тухайлбал бид хүчир­хий­­­лэгч этгээдэд хий­сэн хэргээс нь үүдэж шат да­раал­сан арга хэмжээг нь авах болно. Хөнгөнөөс нь хүнд рүү чиглэсэн. Хамгийн дээд шийт­гэл нь ял оноох. Эцэг, эх байх эрхийг нь ха­сах байгаа.  -Зөвхөн нийслэл хот гэлт­гүй хөдөө орон нутагт гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь их байдаг. Тэг­вэл танай төв хөдөө орон нутагт хэр хүрч ажилладаг вэ?  -Аль болох орон ну­тагт хүрч ажиллахыг эрмэлз­дэг. Гэхдээ төрийн бус бай­гууллага гэдэг чинь хяз­гаарлагдмал шүү дээ. Харин манай төв 16 аймагт салбартай. Тэдгээрээр дам­жуулж орон нутагт хүрч ажиллахыг хичээдэг. Ха­рам­салтай нь хөрөнгө сан­хүүжилтээс болж бид санасан хэмжээндээ хүрч ажиллаж чадахгүй байна.
Солонгосууд хиймэл дагуулаа Монголд суурилуулна
Солонгос мэдээлэл хүлээн авах станцаа Монгол, Казакстан, Шинэ Зеландад байрлуулахаар болжээ Солонгосчууд сансарт хөөргөсөн өөрийн орны хиймэл дагуулуудаас мэдээлэл хүлээн авах станцаа Монгол, Казакстан, Шинэ Зеландад байрлуулахаар болжээ.  Эхний станцаа удахгүй Монгол Улсад байрлуулах болсныг Солонгосын сансар судлалын хүрээлэнгээс мэдээлсэн байна. Уг станц нь АНУ, ОХУ, Хятад, Япон улсуудын бүтээсэн сансраас мэдээлэл хүлээн авах станцуудаас хэд дахин илүү хүчин чадалтай АНУ-ын дээгүүр нисч байгаа хиймэл дагуулыг хянаж, удирдаж болох гэнэ. Түүнчлэн дэлхийн хамгийн анхны цахим хяналттай станц хэмээн тооцогдож байна.
Ширэн бээлийтнүүд Казахстаныг зорилоо
Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-26-нд Казахстаны Алматы хотод болно. 17 дахь удаагийн тэмцээнд оролцох Монголын ширэн бээлийтнүүд өчигдөр Казахстаныг зорилоо. Алматыгийн рингэнд 116 (Үүнээс Европ тивээс 39, Азиас 26, Америк тивээс 25, Африкаас 22, далайн орнуудаас дөрвөн улс оролцоно) орны 576 боксчин 10 жинд нударга зөрүүлнэ. Монголын ширэн бээлийтнүүд ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ хоёр cap гаруй хугацаанд Орхон аймгийн “Олимп” баазад базаасан юм. Алматыгийн рингэнд манай улсаас 49 кг-ын жинд улсын хошой аварга ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт, 60 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Д.Отгондалай, 64 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин У.МөнхЭрдэнэ, 69 кг-д Азийн АПГГ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Түвшинбат, 75 крд “Казаньг2013” Универсиадын хурэл медальт, Н.Шинэбаяр, 81 кгд С.Эрдэнэбаяр нарын долоон тамирчин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг, дас-галжуулагч Э.Сайнбилэг нарын удирдлага дор хүч үзэхээр явлаа. Монголын баг тамирчдыг МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэрдамба ахалсан байна. Энэ жилийн Казанийн “Универсиад”-д 52 кг-ын жинд аваргалсан ОУХМ Х.Энх-дэлгэр 19 нас хүрээгүй гэдэг шалтгаанаар Алматыгийн ДАШТ-ийг өнжихөөр болжээ. Энэ удаагийн ДАШТ хэд хэдэн онцпоготой. Учир нь ялагчийг үе бүрт тодруулдаг шинэ дүрмээр тоглохоос гадна боксчид хамгаалалтын дуулгагүй тулалдах юм. Манай боксчдоос У.Мөнх-Эрдэнэ хамгийн олон удаа буюу зургаан удаа, Н.Төгсцогт, С.Эрдэнэбаяр тус бүр гурав, Б.Түвшинбат Д.Отгондалай хоёр, Г.Ган-Эрдэнэ, Б.Шинэ-баяр нар анх удаа дэлхийн шилдгүүдтэй нударга зөрүү-лэхээр болжээ. Дашрамд сонирхуулахад, Монголын ширэн бээлийтнүүд 1982 онд Германы Мюнхен хотод болсон ДАПГГ-ээс хойш тоосоо өргөсөн бөгөөд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба 2009 онд Италийн Миланы рингнээс анхны алтан медалийг эх орондоо авчирч байсан түүхтэй. Харин гавьяат тамирчин Р.Отгонбаяр (1982 он, Германы Мюнхен), Т.Үйтүмэн (1997 он, Унгарын Будапешт), хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган (2007 он, АНУ-ын Чикаго), Н.Төгсцогт (2009 он, Италийн Милан) нар мөнгө, гавьяат тамирчин Э.Цогтгэрэл (1993 он, ФинландынТампере), У.Мөнх-Эрдэнэ (2009 он, Италийн Милан), хөдөлмөрийн баатар П.Сэрдамба (2011 он, Азербайжаны Баку) нар хүрэл медаль хүртэж байв.
Д.Цогтбаатар: Галын дүгнэлт гарсны дараа бүх зүйл тодорхой болно
Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар автомашинтайгаа шатах дөхсөн тухай мэдээлэл цацагдсан. Тодруулбал, түүнийг уржигдар оройн 21.30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад машин нь гэнэт шатаж, гал унтраах анги дуудаж галыг бүрэн унтраасан байна.  Гал гарах болсон нь гадны нөлөөтэй мөн машин хөдлөөд нэг км ч яваагүй байсан гээд эргэлзээтэй зүйл олон байгаа талаар мэдээлэгдсэн. Энэ талаар түүнтэй таван үг солилоо.  -Яг юу болсон юм бэ?  -Хятадын ЭСЯ-ны урдуур явж байхад гэнэт гал гарсан. Аз болж ямар нэгэн муу зүйл болсонгүй. Гал унтраах анги түргэн шуурхай ажиллаж, галыг унтраасан. Мөн даатгалын компаниуд ирж дүгнэлт хийгээд явсан.  -Галын дүгнэлт гарсан уу?  -Дүгнэлт гараагүй. Удахгүй шинжээчид галын шалтгааныг тогтоох байх.  -Гадны нөлөөтэй байсан талаар ярьж байсан? -Тийм зүйл байхгүй байх гэж бодож байна. Дүгнэлт гарсны дараа бүх зүйл тодорхой болох байх.  -Ямар машинтай явж байсан юм бэ?  -Жолоочтойгоо хоёулаа Соната-7 маркийн машинтай явж байсан.  -Машин хэр их шатсан бэ?  -Машины урд хэсэг бүхэлдээ шатсан.
Ж.Энхбаяр гишүүн “Алтайн хүдэр”-ээс авлига авсан, аваагүй
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Алтайн хүдэр” компаниас 450 сая төгрөгийн хандив авсан мэдээлэл гараад байна Говь-Алтай аймгаас УИХ-д суугаа гишүүдийг АТГ-т шалгуулахаар хандсан талаар мэдээлэл гарч байсан.  Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нар 2008-2012 оны УИХ-д сонгогдох хугацаандаа орон нутагт бүтээн байгуулалт хийх тэрбум төгрөгийг тойрогтоо зарцуулаагүй гэж байсан билээ.  Тэгвэл сүүлийн үед УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Алтайн хүдэр” компаниас 450 сая төгрөгийн хандив авсан мэдээлэл гараад байна. Уг мэдээллийг Говь-Алтай аймгийн АН-ын дарга О.Амгаланбаатар өгсөн ч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр үүнийг үгүйсгэжээ.  Энэ асуудлаар хэн нь худлаа яриад байна вэ.  Говь-Алтай аймгийн АН-ын дарга О.Амгаланбаатар: 450 сая төгрөгийн авлига авсан  -Ж.Энхбаяр гишүүн “Алтайн хүдэр” компаниас 450 сая төгрөгийн авлига авсан. Энэ бол гишүүд тойрогтоо зарцуулах мөнгөө үрэн таран хийсэн аудитын дүгнэлтээс тусдаа асуудал.  Гишүүнийг “Алтайн хүдэр” компаниас авлига авсан тухай АТГ-т хандаад бүтэн зургаан сар болж байна.  Түүний хувьд “Алтайн эрин сан” гэдэг төрийн бус байгууллагатай. Гэтэл энэ компани “Алтайн хүдэр” компаниас өнгөрсөн арванхоёрдугаар сард хоёр удаа авсан. Тодруулбал, 100, 350 саяар нь нийтдээ 450 сая төгрөгийг хандив нэрээр авсан байгааг эх сурвалж баталсан. Уул уурхайн бизнес эрхэлдэг компаниас ТББ хандив авах нь хуулиар хориотой. Гэтэл тус төрийн бус байгууллага “Алтайн хүдэр” компаниас их хэмжээний мөнгө авчихаад юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа. Тиймээс хууль зөрчсөн энэ үйлдлийг авлигын хэрэг гэж үзэн АТГ-т шалгуулахаар өгсөн.  Миний хувьд Ж.Энхбаяр гишүүнийг АТГ-т шалгуулахаар өгсний дараа буюу өнгөрсөн зургадугаар сарын эхээр Говь-Алтай аймгийн нисэх буудал дээр таарсан юм.  Гэтэл гишүүн "Чи муу надаар оролддог хэн бэ. Чамайг яасан ч яадаг юм" гэж заналхийлсэн. Би хариуд нь "Та УИХ-ын гишүүн хүн. Ёс зүйтэй байгаач. Би иргэнийхээ үүргийг биелүүлсэн" гэж хэлээд явсан. Би түүнээс айхгүй. Шударга ёсны төлөө тууштай тэмцэнэ.  УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Би авлига аваагүй  “Алтайн эрин сан” ТББ -ыг Говь-Алтай аймагт санаачлан байгуулаад долоон жил болж байна.  Энэ байгууллага ашгийн бус.  Өнгөрсөн хугацаанд нэг тэрбум, 257 сая 644 мянган төгрөгийн сайн санааны хандив, тусламж хуримтлуулж, нийгмийн тустай үйл хэрэгт зарцуулсан байгаа.  Говь-Алтай аймагт төрийн бодлого хүрэхгүй, төсвийн мөнгөөр шийдэх боломжгүй олон арван асуудал байдаг. Энэ бүхнээс нь шийдэх боломжтой асуудалд тодорхой гарц хайж, бид ТББ байгуулан, үйл ажиллагаа явуулж ирсэн.  Хэвлэлээр бичээд байгаа асуудлыг Говь-Алтай аймгийн АН-ын дарга О.Амгаланбаатар гэж хүн гаргаж тавьсан гэхээр ямар зорилготой нь харагдаж байна.  Өнгөрсөн хугацаанд алтайчуудын боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн олон арван хөтөлбөр, төсөл хэрэгжүүлсэн. Харин “Алтайн хүдэр” компанийн хувьд Говь-Алтай аймгийн хамгийн том аж ахуй нэгж.  Хоёр жилийн хугацаанд буюу 2010, 2011 онд нийтдээ 115 сая төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. 2007-2009, 2012 зэрэг сонгуулийн жилүүдэд энэ компаниас нэг ч төгрөгийн хандив аваагүй.  “Алтайн эрин” ТББ -ын үйл ажиллагааг дэмжиж, өөрийнхөө болон манай гэр бүлийн зүгээс 600 сая төгрөгийн хандив өгсөн байдаг.  Шударга бус зүйлд үндэслэлгүй хардах нь ТББ -д сэтгэлээрээ хандив өргөж байсан хүмүүст хүнд цохилт болж байгаа” хэмээн news.mn сайтад тайлбарласан байна.
Японд 115 нислэг цуцлагдав
“Данас” далайн шуурганы улмаас 115 нислэгийг хойшлуулсан байна Японы зүүн хойд хэсгийн Кюшю арал дээр онц байлал зарлажээ. Ойртон ирж буй “Данас” далайн шуурганы улмаас 115 нислэгийг хойшлуулсан байна. Ихэвчлэн Японы төвийн нутгаас Кюшю. Сикоку арал руу хийдэг нислэгүүд цуцлагдсан аж. Өчигдөр Кагошима мужийг дайрсан хар салхи цахилгаан дамжуулах шугамыг гэмтээж 17 мянган байшин гэрэл цахилгаангүй болжээ. Далайн шуурганы хурд секундэд 60 метр хүрч байна. Шуурга болж буй бүс нутагт далайн давалгаан өндөр арван метрт хүрчээ.
"Шал" Оскарт өрсөлдөнө
"Шал" Оскарт өрсөлдөнө 2012 оны аравдугаар сард дэлгэцнээ гарч байсан Казахстаны кино найруулагч Ермек Турсыновын “Шал” (Өвгөн) кино ирэх оны Оскарт өрсөлдөхөөр болжээ. Саяхан ОХУ-ын Анапа хотод болсон “Киношок-2013” киноны их наадмын дээд шагнал болох “Гран-При”-г “Шал” хүртсэн билээ. Уг бүгээлийн гол дүрийг бүтээсэн Ерболат Тогызаков “Шилдэг эрэгтэй дүр”-ээр шалгарсан аж. Найруулагч Ермек Турсыновын бүтээл болох “Бэр” кино хоёр жилийн өмнө шуугиан тарьж, мөн л Оскарт нэр дэвшиж байжээ.
Уртын дуучид гэр музейтэй болно
Зууны манлай уртын дуучин өргөмжлөлт, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин уртын дуучин, Н.Норовбанзад агсан Зууны манлай уртын дуучин өргөмжлөлт, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин уртын дуучин Н.Норовбанзад агсны мэндэлсний 82 жил, түүний нэрэмжит сан байгуулагдсаны 10 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ хүрээнд Н.Норовбанзад, Н.Банзрагч нарын Тэр музей”-г ирэх баасан гаригт нээхээр болжээ. Мөн Улсын их дэлгүүрт ‘Уртын дууны баяр” зохион байгуулах аж.  Тус баярт Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын анхдугаар тэмцээний Гран При шагналт уртын дуучин Б.Батмэнд болон үе үеийн шавь нар нь оролцож ая дуугаа эгшиглүүлэн, багшийнхаа дурсгалыг хүндэтгэнэ. Мөн СУИС-д Н.Норовбанзадын нэрэмжит уртын дууны тэнхим нээхээр болжээ.
Эрүүл мэндийн салбарынхан авлигаас ангижрах нь
Шинэчлэлийн засгийн газар байгуулагдсанаас хойшхи нэг жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт хийсэн ажлын талаар ЭМЯ-ны удирдах албан тушаалтанууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд өнгөрсөн 20 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт тогтолцооны болоод тоног төхөөрөмжийн шинэчлэл төдийлөн сайн хийж байгаагүйг онцлоод, энэ чиглэлээр цөөнгүй чанартай ажил эхлүүлээд байгаагаа хэлэв. Тодруулбал, ЭМЯ-наас иргэдээ эх оронд нь чанартай оношилгоо, эмчилгээгээр хангах нөхцөлийг бүрдүүлэх тал дээр анхаарч, Увс, Хөвсгөл, Баян-Өлгий, Завхан, Өмнөговь, Дорнод, Сүхбаатар зэрэг 11 аймгийг  иж бүрэн оншилгооны төвтэй болгосон байна. Ингэснээр хөдөөгийн иргэд заавал хотыг зорьж эрүүл мэндийн эмчилгээ,  үйлчилгээ авах шаардлагагүй болжээ. Цаашлаад оношилгооны төвийг аймагт бүрт бий болгохоор ажиллаж байгаа аж. Түүнчлэн аймаг бүрийн нэгдсэн эмнэлэгүүдийг нийслэлтэй зайн ошилгооны төвтэй холбож, бөөрний дутагдалтай хүүхдүүдийг диализаар эмчилж эхэлсэн байна. Манай улсын 30-60 насны эмэгтэйчүүдийн 56 хувь нь чихрийн шижин, 32 хувь нь ямар нэгэн хавдартай, 54 хувь нь цусны даралт ихсэх өвчтэй байдаг. Тиймээс эмэгтэйчүүдийн өвчлөлийг бууруулж, өвчнийг эрт үед нь оншилох үүднээс сум, өрхийн эмнэлэгт эмэгтэйчүүдийн хавдрын эрт оношилгоог хийдэг болгожээ. 30-60 насны эмэгтэйчүүдийн өвчлөлийн байдал Мөн нийтийн эрүүл мэндийг  дэмжих үүднээс “Хөдөлгөөн-Эрүүл мэнд”, “Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр”, “Амьдралын зөв хэв маягийг сонгоё”, “Архи, тамхигүй хамт олон болцгооё” зэрэг хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлсэн байна.   Эмнэлгийн салбарынханд урамшууллын БОНУС өгнө Эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа хамгийн гол асуудал бол авлига хээл хахууль байгаа. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа талаар яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Цолмонгэрэлээс тодрууллаа. Тэрбээр “Эмч, эмнэлэгийн ажилтануудад нэмэлт бонус өгөхөөр болж, төсөвтөө 16 тэрбум төгрөг тусгуулсан байгаа. Бонусыг эмчилгээ үйлчилгээ сайн үзүүлж, зан харилцааны доголдол гаргаагүй эмч, эмнэлгийн ажилтануудад өгнө” гэв. Ийнхүү бонус олгож эхэлснээр эрүүл мэндийн салбарынханы цалин хөлс 15-30 хувиар нэмэгдэж, авлигаас ангижрах нь. Мөн тус салбарын авлигыг бууруулахад цалин хөлсийг нэмж, ачааллыг бууруулах хэрэгтэй байгааг яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг хэлж байлаа. Тиймээс шаардлага хангасан хувийн эмнэлэгүүдтэй хамтран ажиллахаар гэрээ хэлэлцээр хийж эхэлжээ.
Хүүхдийн найрал дууны уралдаан эхэллээ
Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан эхэлж байна Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдааныг 1993 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Харин 2005 оноос Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон юм.  Энэ жилийн уралдааны эхний шалгаруулалт өнөөдөр эхэлж байна. Наадамд есөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дуу хөгжмийн багш нар, 90 гаруй сургуулийн найрал дууны 6000 гаруй хүүхэд багачууд, Хөгжим бүжгийн коллеж, Монголын Хүүхдийн ордон, Орос Монголын хамтарсан 3-р сургууль, 116-р тусгай дунд сургууль, нийслэлийн 42-р цэцэрлэгийн багачуудын найрал дууны хамтлагууд оролцохоор бүртгүүлжээ. Төгсгөлийн шалгаруулалт нь энэ сарын 23-нд болох бөгөөд шилдэг хамтлагууд  Нийслэлийн 374 жилийн ойн өдөр буюу 10 дугаар сарын 29-нд СТӨ-нд болох “Хүүхдийн найрал дууны наадам”-д оролцож, ая дуугаа өргөх юм байна. Уралдааны шагналыг сонирхуулбал,  1-р байр  2 сая төгрөг, 2 байр 1.5 сая, 3 байр 1 сая төгрөг аж.
Jony Ive-ын бүтээсэн "Leica" камерны тусгай загвар
Jony Ive "Leica" камерны тусгай загвар бүтээжээ Алдарт дизайнер Jony Ive-ын авъяас билэг Apple-ын амжилтанд нөлөөлсөн нэг гол хүчин зүйл гэгддэг. Тэгвэл тэрээр саяхан ур чадвараа камерны үйлдвэрлэгч Leica-ын шинэ загварт гаргажээ. Leica компани 10 дугаар сарын 8-нд twitter хуудсандаа энэ загвараа зарласан байна. Дизайныг нь Jony Ive болон Mark Newson нар бүтээсэн RED нэртэй тусгай загвар нь 11 сарын 23-нд дуудлага худалдаагаар зарагдах юм. Олсон орлогыг ДОХ, Сүрьеэ, Малариа өвчинтэй тэмцэх санд хандивлах аж. Энэ камерны дизайн, хийц, өнгө яах аргагүй Apple-ын бүтээгдэхүүнийг санагдуулахаар болсон байна. Хэрвээ Apple дижитал камер бүтээвэл ийм л байх болов уу.
Венесуэль улс Чавесгүй болсон, харин дараагийнх нь Аргентин уу
Ар­гентины Ерөнхийлөгч Кристина Фернандес де Кирш­нер Цуу яриа батлагдлаа. Ар­гентины Ерөнхийлөгч Кристина Фернандес де Кирш­нер эрүүл мэндийн шалтгаанаас болж нэг сарын амралт авсан. Таагүй амтай хүмүүс түүнийг Венесуэлийн төрийн тэргүүн Уго Чавесын хувь заяаг давтах нь хэмээн хардаж, “Ялалтын төлөөх фронт” намыг нь энэ сарын сүүлчээр болох парламентын сонгуульд ялагдах нь хэмээн зөгнөж байгаа билээ.  Кристина Фернандес өн­гөрсөн бямба гараг томог­рафийн зураг ава­хуултал тархинд нь шингэн хуралдсан байна гэжээ. Одоогоор тэр шингэн нь цус уу, эсвэл өөр зүйл үү гэдэг нь тодорхойгүй байгаа талаар Аргентины “Infobae” агентлаг мэдээлсэн байна.  Эмнэлгийн дүгнэлтээс үзэ­хэд энэхүү гэмтэл өн­гөрсөн наймдугаар сарын 12-нд ухаан алдаж унаснаас үүдэлтэй байж болзошгүй байгаа аж. Энэ бол тус улсын төрийн тэргүүний ухаан балартсан анхны тохиолдол биш юм. Яг ийм шалтгааны улмаас тэрбээр 2009 онд Кубад, 2011 оны дөрөвдүгээр сард буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Мексикт хийхээр төлөвлөсөн айлчлал, тавдугаар сард Парагвайд болсон бүс нутгийн дээд хэмжээний уулзалтаа тус тус хойшлуулж байсан билээ.  Одоогоор эмч нар энгийн эмчилгээ хийнэ гэж байгаа боловч гавлыг нээх мэс засал ч хийхийг үгүйсгэхгүй. Гэтэл Кристина хоёр жилийн өмнө бамбай булчирхайн хорт хавдраа авахуулж байсан. Тиймээс ч Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн байдал дэл­хийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байнга орж, түүнийг ажлаа хийх чад­варгүй болсон гэж бичиж, дүгнэж байхад зарим нь түүнийг энэ сарын 27-нд болох парламентын сон­гуулийн кампанит ажилд оролцож чадаагүйгээс болж 2015 онд Ерөнхийлөгчид гурав дахиа нэр дэвших төлөв­лөгөөгөө нураана ч гэж үзэж байгаа гэнэ.  Венесуэлийн Ерөнхийлөгч агсан Уго Чавес Кристина Фернандес Уго Чавес шиг хувьсгалч илтгэл тавьдаггүй нэгэн. Гэхдээ Чавесыг таалал төгссөнөөс хойш өрнөдийнхөн түүнийг засгийн эрхээс арчиж хаях ээлжит нэр дэвшигчээ бол­госон гэхэд болно. Испа­нийн “El Periodico” сонинд л гэхэд Кристинаг “Киршнеризм пар­ламентын урьдчилсан шатны нээлттэй сонгуульд ялагдал хүлээснээс нэг хо­но­гийн дараа унаж, бэрт­сэн” гэж бичжээ.  Ингэх­дээ “Засагт гарч ирсэн өвчтө­нүүд. Ерөнхий­лөгч­дийн эрүүл мэнд ба үр дагавар” хэ­­мээх номын зохиолч Нельсон Кастро гэгч хүний хэлс­нээс иш татсан байна. Түү­ний ан­хааруулснаар Кирш­­не­рийн сэт­гэлээ барьж чаддаггүй бай­дал, дундаж ангийнхны дунд нэр хүндээ алдсан зэрэг нь Засгийн газрын хувьд өвчин гэдэг муу мэдээ болохыг баталж байгаа гэнэ. Тус сонин Буэнос-Ай­рес хо­тын хамгийн том сонгуу­лийн тойрогт хийсэн олон нийтийн санал асуулгыг уг нийтлэлдээ оруулжээ.  Харин сөрөг хүчний “Clarнn” сонинд Киршне­рийг эрүүл мэндийн асуу­дал­тай байгаа ч үүргээ гүйцэтгэх бодолтой байгаа талаар дурджээ. Түүнийг хү­ний эрхийн асуудал ха­риуц­сан нарийн бичгийн дарга Карлос Заннини, хүү Максим гэсэн цөөн хүний бүрэлдэхүүнтэйгээр аливаа шийдвэрийг гаргана гэсэн байна.  Үүнээс гадна Үндсэн хуу­лийн 88 дахь заалтыг үндэслэн дэд Ерөнхийлөгч Амадо Бодог төрийн эрхийг түр барих хүн мөн үү гэсэн асуудал дэвшүүлжээ. Учир нь тэрбээр авлигын хэрэгт орооцолдож байсан, нэр хүнд муутай нэгэн гэнэ.  Ер нь Ерөнхийлөгч Крис­­­­тина Фернандес де Кирш­нерийн хувьд Арген­ти­ны өрийг тэглэж, ОУВС болон бусад санд ямар нэгэн тооцоогүй болго­сон гавьяатай нэгэн. Нийгмийн хөтөлбөрийг дэмжихийн тулд тэрбээр песогийн ханшийг барьж, экспортын салбаруудыг үн­дэснийх болгосон билээ. 2008 оны есдүгээр сард тэр­бээр америкчуудад хан­дан “Аргентинчууд бус, та бүхэн эдийн засгийн “Б” төлөвлөгөөтэй байх хэрэг­тэй” гэж байсан билээ. Өдгөө Кристинагийн хэлсэн бүхэн батлагдаж байна. АНУ өр төлбөрөөсөө болж дампуурахад ойртож байхад Аргентин улс хямралаа амжилттай даван туулж, тө­рийн эрүүл мэнд, тэтгэв­рийн даатгалын сантай бол­жээ. Түүнчлэн ирэх онд тус улсын ДНБ зургаан хувиар өсөх төлөвтэй байна.  Кристина Чавес-Мора­лес-Корреа-Ортега на­рын улстөрийн холбоонд нэг­дэж, Бразилаас илүү нягт хамтран ажилладаг. Түүнч­лэн 1994 онд Буэнос-Айре­сийн “AMIA” еврейн төвд болсон бөмбөгдөлтийг мөр­дөн байцаах ажиллагаанд Ирантай хамтран ажилладаг бөгөөд Роухани, Обама нарын уулзалтаар энэ асуудал яа­гаад хөндөгдсөнийг огтхон ч ойлгодоггүй. Үүнээс гадна Сирийн асуудалд хутгалдан орохгүй байхыг илүүд үзэж, АНУ-ыг хоёр янзын станд­арттай гэж шүүм­жил­дэг.  Харин одоо өрнөдийн хэв­лэлийнхэн Кристина Фер­нандесийн өвчнөөр түрээ барьж, нэг хүний гараар төрийг атгадаг, мэдээлэл багатай зэргээр шүүмжлэх болжээ. Энэ бүхэн Уго Ча­весын өвчтэй байх үеийг санаг­дуулж байна.  “Викиликс” сайтад дурд­санаар АНУ-ын Төрийн департаментын Мөрдлөг, судалгааны газраас 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Аргентин дахь ЭСЯ-ндаа хандан, Кристина Фер­нандес гэгчийн намтар, сэтгэцийн эрүүл мэндийн талаар мэдээлэл, улстөрийн үзэл, ажлын арга барилын тухай мэдээлэхийг хүсч байсан гэдэг. Тэр ч бүү хэл “Ямар нэгэн эм хэрэглэдэг үү, ямар нөхцөлд стрессийг даван туулж чаддаг вэ” зэрэг асуулга ч хүргүүлжээ.  Кристинаг дэлхийн банк­ны элитүүд хоёр ч удаа ялагдал хүлээнэ гэж байсан ч тэдний хэлснээр болоогүй юм. Тэгээд ч урьдчилсан сонгууль аливаа үр дүнг илэрхийлдэггүй болохоор энэ сарын 27-ны сонгууль Арген­тины ард түмэн юу хэлэхийг харах л үлдлээ.
“Батширээт” компанийн барилгад хоёр иргэн амиа алдлаа
“Батширээт” компанийн үйл ажиллагааг зогсоож, дарга нарт нь эрүү үүсгэжээ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 8-нд шилжих шөнө хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм алдагдснаас болж хоёр ч иргэн амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал тус дүүргийн 12 дугаар хороонд үйл ажиллагаагаа явуулдаг "Батширээт" ХХК-ийн баригдаж буй барилгын ажилтан Хэнтий аймгийн аймгийн харьяат 25 настай, эрэгтэй А, 23 настай, эрэгтэй О нар угсардаг төмөр шат зөөж байгаад өндөр хүчдэлийн шугаманд хүрч тогонд цохиулж амиа алдсан байна. Одоогоор эл хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж.
Оюутнууд смарт картны захиалгад дахин хамрагдаж болох уу?
Оюутнуудын смарт карт Оюутнуудын виза карт шинэчлэгдэж, шинэ смарт картаар зорчдог болсноос хойш өглеө бүр асуудалтай тулгардаг оюутан цөөнгүй байна Тиймээс I, II дамжааны оюутнуудын смарт карт хэдийд хэвлэлтээс гарах, захиалгаас хоцорсон оюутнууд дахин захиалгад хамрагдаж болох талаар МОХ-ны Нийтийн тээврийн хэлтсийн ажилтан Ч. Ууганбаяраас тодруулсан юм. -Энэ жил 130 мянган оюутан нийгийн тээврээр үнэгүй зорчино гэсэн судалгаа гарсан байсан. Гэтэл өнгөрсөн хавар 57 мянган оюутан смарт картаа захиалсан гэх юм. Оюутнуудын бараг тал хувь нь захиалгад хамрагдаж чадаагүй байна. Энэ картны захиалгыг дахиж авах уу? -Өнгөрсөн хавар их, дээд сургуулиудын оюутны зөвлөлөөр нь дамжуулж дээрх картын захиалгыг авсан. Үүнд хоёр, гурав болон дөрөвдүгээр дамжааны оюутнууд багтаж байгаа. Харин энэ жил шинээр элсэн орж байгаа оюутнуудын смарт картны захиалгыг өнгөрсөн есдүгээр сарын 15-ыг хүртэл авсан. Зарим сургуулийн оюутнууд захиалгад хамрагдаж чадаагүй учраас бидбас энэ хугацааг есдүгээр сарын 26-ныг хүртэл сунгасан. Гэсэн ч оюутнууд маань хангалттай хамрагдаж чадахгүй байна. Смарт картын захиалгыг дахин өгөх талаар бид Хөдөлмөрийняам, БШУЯ гээд холбогдох газартай нь ярьж байгаа. -МОХ-нд энэ талаар санал, гомдол нэлээд ирж байгаа гэсэн. Энэ тухай? -Манай оюутны холбоонд ирсэн санал гомдлуудыг бид шалгаж байна. Зарим нь төгсчихсөн оюутнууд хуучин виза картаараа явж байгаад хураалгасан тохиолдолууд ч байна. Одоогийн байдлаар хоёрдугаар курсээс дээш 80орчйм мянганоюутнууд смарт картаа авсан. Өдөрт ойролцоогоор 3000 смарт карт хэвлэлтнээс гарч байгаа. -Тэгвэл нэгдүгээр курсын оюугнуудын смарт карт хэдийд хэвлэлтнээс гарах вэ? -Энэ хичээлийн жилд нийт 130 мянган оюутан нийтийн тээврийн үйлчилгээнд үнэгүй хамрагдах ёстой. Үүнээс 40 гаруй мянга нь шинээр нэгдүгээр курсд элсэн орсон оюутнууд байгаа. Эхний ээлжинд хоёр, гурав, дөрөвдүгээр курсийн оюутнуудын смарт карт хэвлэлтээс гарсан. Нэгдүгээр дамжааны оюутнуудын смарт карт гараад эхэлчихсэн, эхнээсээ оюутнуудын rap дээр очсон. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 70111143, 70115111 дугаараас лавлаж болно. Нийслэл хотноо саяхан Тайландын Вант Улсын Baнгкок хотын ИТХ-ын дарга Питат Лаппратана тэргүүтэй төлөөлөгчид албан ёсны айлчлал хййсэн билээ. Энэ үеэр эрхэм төлөөлөгчил Бангкок хоттой эмч болон сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Монгол Солонгосын хооронд дипломат харилцаа тогтсоны 23 жилийн ойд зориулан Солонгосын ‘Эс Жи Ай” сангаас Үндэсний номый санд гурван сая төгрөгийи ном хандпвлажээ. Оюутнуудад шинээр олгож буй смарт карт олон давуу талтай ажээ. Уг картаар нийтийн тзэврээр үнэгүй зорчихоос гадка банкны гүйлгээ хийх, худалдаа хийх зэрэг ергөн боломжтой юм байма. Мөн картан дээр банкны бүх төрлийн үйлчилгээ авч болно гэдгийг МОХ-ноос мэдээлж байна.
Цагдаагийн хурандаа нарыг ажилд нь томилох шүүхийн шийдвэр гарчээ
ЦЕГ-ын даргын тушаалыг хүчингүй болгож, Н.Амарзаяа, А.Эрдэнэбаяр, С.Мөнхтамга нарыг ажилд нь оруулах шийдвэр гаргажээ Хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу гаргасан Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга асан, цагдаагийн хурандаа Н.Амарзаяа, ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Захиргааны хэлтсийн дарга байсан, хурандаа А.Эрдэнэбаяр, ЗЦГ-ын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн даргаар ажиллаж байсан, дэд хурандаа С.Мөнхтамга тэргүүтэй офицеруудыг ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгтийн тушаалаар ажлаас нь халсан билээ. Харин дээрх нэр бүхий гурван ахлах офицер ажилдаа буцаан томилогдох, ажилгүй байсан хугацааны цалингаа авах нэхэмжлэлийг нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан аж. Ингэхдээ тэд “Өмнө нь сахилгын шийтгэл оноочихоод байхад албанаас үндэслэлгүйгээр халсан” гэж гомдолдоо дурдсан байна.  Захиргааны хэргийн шүүх уг хэргийг хэлэлцээд ЦЕГ-ын даргын тушаалыг хүчингүй болгож, Н.Амарзаяа, А.Эрдэнэбаяр, С.Мөнхтамга нарын  ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх нөхөн олговрыг бодож олгох, өмнө нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гаргажээ.
Элчин сайдад нэр дэвшигчдийг 100 хувь дэмжив
Элчин сайдуудыг дэмжлээ Засгийн газрын хуралдаанаар зарим оронд суух Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийг шинээр томилох асуудлыг хэлэлцсэн. Ингэхдээ Франц улсад Мундагбаатарын Батсайхан,  Германд Цолмонгийн Болор,  Канадад Раднаабазарын Алтангэрэл, Швейцарьт Ваанчигийн Пүрэвдорж нарыг Монгол Улсаас суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон билээ. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх саналыг хүлээн авч УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлсэн байна. Харин УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэж Элчин сайдад нэр дэвшигчдийг 100 хувийн саналаар дэмжжээ.
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Гуамын шигшээг хожлоо
Монголын шигшээ баг Гуам шигшээтэй тоглож 83-67 харьцаагаар ялалт байгууллаа Зүүн Азийн спортын наадам энэ сарын 6-наас эхлэн БНХАУ-ын Тяньжин хотод болж байгаа билээ. Өнөөдөр Монголын шигшээ баг Гуам шигшээтэй тоглож 83-67 харьцаагаар эхний хожлоо авлаа. Тус тоглолтын эхний үе 21-14 харьцаагаар хожиж явсан ч гуравдугаар үед зургаан онооны зөрүүтэй болгож ойртуулсан ч Монголын шигээ багийнхан тоглолтын сүүлд сайн тоглож 16 онооны зөрүүтэй буюу 83-67 харьцаагаар хожжээ. Шигшээ баг маргааш буюу 10-р сарын 10-нд 11.00 цагаас Солонгосын шигшээ багтай, нөгөөдөр буюу 10-р сарын 11-нд 13.00 цагаас Тайваний шигшээ багтай тоглож, хэсгийн тоглолтуудаа дуусгана
Дорнодын АН-ынхны хагарлыг шүүх дахин хэлэлцэхээр болов
Дорнодын АН-ынхны хагарлыг шүүх дахин хэлэлцэхээр болжээ Дорнод аймгийн АН-ынхан сонгуулийн үеэр дотроо хагаралдаж талцсанаас хойш өнөөг хүртэл учраа олоогүй байна. Орон нутгийн сонгуулийн дараа аймгийн ИТХ-д Г.Болдбаатар, Д.Ганцогт нар төлөөлөгчөөр сонгогдсон аж. Гэтэл энэ хоёр хүн АН-ын Үндсэн дүрмийг зөрчсөн тул ИТХ-аас хасаж, тус аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг, гишүүн Ө.Сарантуяа нарыг оронд нь сонгогдсонд тооцож өгөхийг ИТХ-д даалгахыг хүссэн нэхэмжлэлийг аймгийнхаа Захиргааны хэргийн шүүхэд гаргасан аж.  Харин анхан шатны шүүх Д.Цэрэнчимэг, Ө.Сарантуяа нарын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хурлаас уг хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Саркози нууц хөрөнгөө алджээ
Францын ерөн­хийлөгч асан Ни­коля Саркози Францын ерөн­хийлөгч асан Ни­коля Саркози ойрдоо бухимдуу явна. Түүнийг тойр­­сон хууль, хяналтын асуудал улам даамжирсаар байгаа төдийгүй саяхан дахин нэг хөрөнгө мөнгөтэй холбоотой хэрэг сөхөгджээ. Учир нь Саркози ерөнхийлөгчийн суудалд байхдаа их хэмжээний мөнгө угааж байсны сацуу түүнийгээ алдарт “Л ореал”-ын тэргүүн Лилиан Бетенкоуртын дансанд байршуулсан гэх мэдээлэл Ромын шүүхэд иржээ. Гэхдээ энэ мэдээллийг экс тэргүүн няцаасаар байна. Тэрбээр “Би Лилианы гэрт очиж байгаагүй ээ. Түүнийг сайн таних ч үгүй. Магадгүй энэ бүх гүтгэлгэ миний 2017 оны сонгуульд өрсөлдөх боломжийг хязгаарлахаар оролдож буй сөрөг хүчний хар “PR”. Би мөнгө нуугаагүй” гэжээ. Зарим хэвлэлд гарсан мэдээллээс үзэхэд одоогийн төрийн тэргүүн Франсуа Олланд экс ерөнхийлөгч Саркозиг бүр мөсөн унагахаар хичээж байгаа гэнэ.
Сакраменто хотод бурханы шашны "Занабазар" хийд нээгдлээ
АНУ-ын Сакраменто хот дахь Бурханы шашны “Занабазар” хийдийн нээлт АНУ-ын Сакраменто хот дахь Бурханы шашны “Занабазар” хийдийн нээлтийн ёслолын ажиллагаа  энэ сарын 6-ны билэгт сайн өдөр болж,  хол ойрын 300 гаруй зочин оролцлоо.  Бурханы шашны Занабазар хийдийн  гэвш лам Г.Дамчаабазар ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, тус хийдийн үйл ажиллагааны зорилго нь  АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын дунд уламжлалт шашин шүтлэг, ёслол заншлаа хадгалан хамгаалах, хүүхэд багачууддаа өвлүүлэхэд оршиж байгааг тэмдэглээд, хийдийг байгуулахад хандив өргөж, засал чимэглэлийн ажилд идэвхтэй оролцсон зарим хүнийг дурсгалын зүйлээр урамшуулав.  Энэ үеэр  монгол бүжиг, уран нугаралтын үзүүлбэр, морин хуур, уртын дууны урлагийн тоглолт энд хуран цугласан олонд толилуулсан нь монгол эх орноо сурталчилсан арга хэмжээ боллоо. Ийнхүү алс холын Америкийн баруун эрэгт Монголын уламжлалт Бурханы шашны төдийгүй монгол соёл уламжлалын нэгэн гал голомт  бадарлаа.
Орон нутгийнхан туршлагаасаа хуваалцлаа
“Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” семинар боллоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, АНУ-ын Азийн сангаас хамтран “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” хөтөлбөрийн үндэсний семинарыг өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд анх удаа зохион байгууллаа. Швейцарийн Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр АНУ-ын Азийн сангаас “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” хөтөлбөрийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8, 13, 14 дүгээр хороо, Архангай, Дундговь, Сүхбаатар, Төв, Ховд аймгийн нийт 13 суманд туршилтын журмаар хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөр нь шийдвэр гаргах түвшинд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Үндэсний семинарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж удирдан явууллаа. Тэрбээр, өнгөрсөн 2012 онд баталсан Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулах шийдвэрийг орон нутгийн засаг захиргаа иргэдтэйгээ зөвлөлдөн гаргадаг болсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас орон нутгийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг анхнаас нь дэмжиж, хамтран ажиллаж ирснийг онцоллоо.   Семинарт төв, орон нутгийн засаг, захиргаа, иргэний нийгмийн оролцогч талууд болон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аймгуудын иргэдийн төлөөлөл оролцож Монгол Улсын Төсвийн тухай хуулийн хэрэгжилт, “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа ажлын талаар хэлэлцэж туршлагаасаа хуваалцлаа. Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын дарга Н.Энхтөр “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудад иргэдийн оролцоог хангасан туршлага”, мөн сумын Засаг дарга Д.Баасандорж “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр загвар сум, түүний багуудад хийсэн ажлууд”, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын орлогч Д.Алдар “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр загвар суманд хийж буй ажлуудын худалдан авалтын явцын тухай”, Архангай аймгийн Цахир сумын иргэн Л.Ганхуяг “Загвар сумын иргэд оролцооны дүрмээ хэрхэн баталсан тухай” сэдвээр илтгэл тавив. Семинарт оролцогчид Аймгуудад Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлуудыг аймгийн, сумын, багийн түвшинд хийх ажил хэмээн ангилж, нийт хөрөнгийн 40 орчим хувийг багийн хөгжилд зарцуулж байгааг илтгэгчид тэмдэглэв. Багийн Иргэдийн нийтийн Хурлын ач холбогдол нэмэгдсэн, нийтийн Хурлаар улс төр бус, орон нутгийн хөгжил, хөрөнгийн зарцуулалтыг хэлэлцдэг болсон, багийн хуралд ирсэн иргэд хэн нэгний зорилтыг гүйцэлдүүлэх гэж ирсэн гэсэн ойлголтоор оролцож, шан харамж нэхдэг байдал арилж, өөрсдийнхөө ирээдүйн төлөө гэсэн итгэл үнэмшилтэй оролцдог болсон зэргийг тэд танилцуулж байсан юм. Иргэдийг бүрэн оролцуулах, зарыг шуурхай хүргэх, иргэдийг мэдээллээр хангах зэрэг ажлыг цаашид чанаржуулах шаардлагатай байгааг мөн дурдацгаалаа.   Аймгийн төвүүдэд орон сууцны орчны тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол, хот тохижуулах зэрэг ажилд хөрөнгө мөнгө зарцуулах саналыг иргэд гаргаж байгаа бол сумдад багуудын хөгжлийг дэмжих, хог хаягдлын менежмэнтийг сайжруулах, харин багийн түвшинд инженерийн хийцтэй худаг гаргах, гэр хорооллыг гэрэлтүүлэх, хог хаягдал зайлуулах машинтай болох, хүүхдийн тоглоомын талбай, халуун усны газар барих зэрэг ажлуудад хөрөнгө хуваарилах санал түлхүү гардаг юм байна.   Орон нутгийн хөгжлийн сан нь орон нутгийн иргэдийн оролцоо, шууд ардчилал хөгжих хөшүүрэг болж байгааг илтгэгчид онцолж байлаа.
Эрдэмтэд гэдэсний савханцараас бензин гаргаж авчээ
Гэдэсний савханцарын нянгаас дизель түлш гаргаж авчээ Гэдэсний савханцараар бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүн идвэл хордлого тусдагийг хүн бүхэн мэднэ. Гэтэл энэхүү аймшигтай нянг ирээдүйн түлш бүтээхэд ашиглаж болох нь ээ.  Солонгосын Тэжоны инженерийн багууд нянг ашиглаж ойрын ирээдүйд био түлш гаргаж авах аргыг олсон байна.  Хүрээлэн буй орчиндоо анхаарч буй, олборлож буй түлшний нөөц улам багасч буй энэ үед био түлш бүтээх зайлшгүй шаардлагатай болоод байгаа билээ.  Судлаачид нян ашиглаж дизель түлш бүтээж үзсэн ч тээврийн хэрэгсэлд ашиглаж болохуйц бензин бүтээж чадалгүй өдийг хүрчээ.  Одоогоор үүнийг үйлдвэрлээд ашиглахад эрт байгаа аж. Учир нь эрдэмтэд  ердөө л 580 грамм бензин гаргаж авчээ.
Samsung Galaxy Round анхны нумарсан дэлгэцтэй гар утас
Уян дэлгэцтэй ухаалаг гар утасны анхныхыг Samsung компани зарлалаа. Бага зэрэг нумарсан хотойлттой 5.7 инч, 1080p Super AMOLED дэлгэцтэй уг төхөөрөмж 7.9 mm зузаан, 154 грам жинтэй. Нумарсан дэлгэцтэй анхны ухаалаг гар утас Ийм хэлбэртэй утас нь гарт барихад эвтэйхнээс гадна бас бус нэмэлт боломжуудтай гэнэ. Тухайлбал хавтгай гадарга дээр хэвтэж байхдаа дэлгэцээ унтраагаад, харин хазайлгахад асдаг аж (Roll Efect - видеоноос үзэх). Бусад үзүүлэлтийн хувьд яах аргагүй хүчирхэгт тооцогдоно. Жишээ нь 2.3 GHz-ын дөрвөн цөмтэй процессор, 3GB ажлын санах ой. 32GB багтаамжтай флаш санах ой, 13 megapixel арын камер, 2 megapixel нүүрний камер, 2,800 mAh зайтай. Эхний ээлжинд 10 дугаар сарын 10-наас БНСУ-д Luxury Brown өнгөтэй зарагдаж эхэлнэ. Бусад зах зээлд хэзээ зарагдаж эхлэх нь тодорхойгүй байгаа ч илүү олон өнгөтэй загварууд гарах нь тодорхой гэнэ.
Монгол - Унгарын бизнес форум боллоо
Монгол - Унгарын бизнес форум Будапешт хотноо энэ сарын 7-ны өдөр болсон Эдийн засгийн талаар хамтран ажиллах Монгол, Унгарын ЗГХХК-ын IV хуралдааны хүрээнд Унгарын ХАҮТ, Монгол Улсын ЭСЯ хамтран Монгол-Унгарын “Бизнес форум”-ыг зохион байгуулав. “Бизнес Форум”-д  УИХ-ын гишүүн, БОНХ-ийн сайд, Монгол, Унгарын ЗГХХК-ын монголын хэсгийн дарга С.Оюун, Элчин сайд Т.Ганди, Унгарын ҮЭЗЯ-ны ТНБ-ийн дарга, Унгар, Монголын ЗГХХК-ын унгарын хэсгийн дарга Кристоф Сатмари, Унгарын ХАҮТ-ын Ерөнхийлөгч Ласло Парагх, Дэд ерөнхийлөгч Миклошши Ференц, Унгарын Үндэсний банкны газрын Ерөнхий захирал Надь Роза нар болон Монголд бизнес эрхлэх сонирхол бүхий унгарын 50 орчим компанийн 80 гаруй ажил хэрэгч хүн оролцов. Монгол-Унгарын “Бизнес форум” БОНХ-ийн сайд С.Оюун, ЭСЯ-ны зөвлөх Д.Дөхөмбаяр нар Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчин, зах зээлийн эрэлт хэрэгцээний хүрээнд илтгэл тавив. Мөн Унгарын Үндэсний банкны газрын Ерөнхий захирал Надь Роза, ҮЭЗЯ-ны хэлтсийн дарга Силади Андраш, Экспорт-импорт (EXIM) банкны Олон улсын харилцаа, судалгааны газрын захирал Ласло Ленгуел, Унгарын үндэсний худалдааны ордны  захирал Янош Кишш нар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, түүнийг санхүүжүүлэх, хамтран ажиллах  санал, боломжийн талаар сонирхолтой илтгэлүүд тавилаа. Бизнес форумын үеэр Унгарын ХАҮТ-ын дэргэд Унгар, Монголын хоёр талын бизнесийн хороог байгуулав. МҮХАҮТ, Унгарын ХАҮТ хоорондын хамтын ажиллагааны шинэчилсэн Ойлголцлын Санамж бичиг, Монголын ҮХАҮТ, Унгарын хөдөө аж ахуйн танхим болон Монголын ҮХАҮТ, Будапешт хотын ХАҮТ хоорондын хамтын ажиллагааны Ойлголцлын Санамж бичигт монголын талыг төлөөлөн Элчин сайд Т.Ганди болон Унгарын худалдааны танхимуудын Ерөнхийлөгчид тус тус гарын үсэг харилцан зурав. Олон жилийн турш зогсонги байсан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг Монгол Улсын эрчимтэй хөгжил, эрэлт дээр суурилан, Европын стандарт, туршлагыг нэвтрүүлэх мэдлэгийн болон бусад хөрөнгө оруулалтыг унгарын бизнес, ажил хэрэгч хүмүүс монголын талтай хамтран хийж үр дүн гаргахад дээрхи бизнес форум нааштай эхлэл боллоо хэмээн хоёр талын оролцогчид дүгнэв.
Эдийн засгийн өсөлт энэ онд 13 хувьтай байх төлөвтэй байна
Азийн Хөгжлийн Банкнаас мэдээлэл хийлээ Бүс нутгийн хамгийн том зах зээл болох БНХАУ болон Энэтхэг улсын ЭЗ-ийн байдал энэ жил хүлээгдэж байснаас сул байж, эдийн засгийн өсөлт саарч буй нь  Монгол Улсын санхүүгийн зах зээлийн тогтвортой байдалд нөлөөлж байна хэмээн Азийн Хөгжлийн Банкны шинэ тайланд дурьджээ. Тайланд дурьдсанаар энэ онд Монгол улсын эдийн засгийн өсөлт өмнөх оноос удааширч 12 хувь байх бөгөөд 2014 онд 13 хувь болно гэж төсөөлжээ. Энэ өсөлт нь  дэлхийн ЭЗ бага зэрэг сэргэж, Оюутолгойн алт зэсийн уурхайн үйлдвэрлэл эхэлсэнтэй холбоотой гэж үзсэн байна. Харин  Дэлхийн банк энэ онд Монгол Улсын ЭЗ-н өсөлт 12 хувь байж ирэх онд 10,3 хувь болтол буурна гэж төсөөлжээ. Дэлхийн банкны зүгээс ЭЗ-ийн өсөлт буурна гэж үзэж байгаа ч өсөлт нь хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж байгаа нь тийм ч муу зүйл биш хэмээн мэдээллээ.
Зүү залгисан цэргийг Увс аймгийн цагдаагийн газраас баривчиллаа
Увс аймаг дахь хилийн 311 дүгээр ангид алба хааж байсан байлдагч П.Хэнмэдэхийг шилжүүлж өгөх хүсэлтийг Увс аймгийн Цагдаагийн газраас ХХЕГ-ын даргад илгээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Өчигдөр түүнийг хилийн 0164 дүгээр ангиас Увс аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд авч явлаа. Байлдагч П.Хэнмэдэхийг цэргийн албанаас зайлсхийх зорилгоор өөрийн биед гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 280 дугаар зүйлд зааснаар сэжигтнээр тооцон саатуулахаар болсон тогтоолоо мөрдөн байцаагч нар түүнд танилцуулаад авч явсан гэж тус ангийн эх сурвалж мэдээллээ. Тэрбээр хотод ирж эмчилгээ хийлгэснийхээ дараа уг ангид шилжсэн бөгөөд энэ хугацаандаа бас л зүү залгисан гэнэ.
Д.Лувсаншаравын нэрэмжит найрал дууны тэмцээнд 6000 сурагч оролцож байна
Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан /2012 он/. “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”-ыг 1993 оноос эхлэн нийслэлийн Соёл урлагийн газрын санаачлагаар уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Уралдааныг 2005 оноос Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон юм.  “Хүүхдийн найрал дууны наадам” –ыг “Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 374 жилийн ой”-д зориулан энэ жил 21 дэх жилдээ зохион байгуулж байна. Наадамд есөн дүүргийн Ерөнхий боловсролын 90 гаруй сургуулийн 6000 гаруй сурагч оролцож байгаа юм.  Уралдааны шагналын сан 4.5 сая төгрөг. Уралдаан энэ сарын 9-нд эхэлсэн бөгөөд маргааш анхан шатны шалгаруулат дуусаж, дүүрэг бүрээс шалгарсан гурван шилдэг хамтлаг төгсгөлийн шатны шалгаруулалтад оролцоно.  Шилдэгүүдийг тодруулах шалгаруулалт нь энэ сарын 23-нд “Монголын Хүүхдийн ордон”-д болно. Уралдааны шагналын сан 4.5 сая төгрөг бөгөөд тэргүүн байр эзэлсэн хамтлагийг  хоёр сая, дэд байрыг 1.5 сая, тусгай байрын эздийг нэг сая төгрөгөөр урамшуулах юм.
Шүдээ эрүүл байлгахын тулд ямар хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх вэ?
Шүд эрүүл бол бие эрүүл Хамгийн хялбар зөв хоолны сонголт: Үр тариа агуулсан хүнс хэрэглэх (бор будаа, улаан буудайн талх нь үр тариа агуулна харин боловсруулсан үр тариа нь цагаан будаа, талханд агуулагдана.) Хүнсний ногоо идэх (хар ногоон, шар өнгийн ногоо) Олон төрлийн жимс  Загас ,шош, самар нь уураг агуулсан байдаг Бэлтгэж буй хоолондоо давс бага хийх Хэрэв алкоголь хэрэглэвэл бага зэрэг зөөлөнг нь сонгоорой.   Хамгийн зөв сонголт жимс, ногоо Таны нэг өдрийн хоол: Дийлэнх хэсэг нь буюу суурь нь үр тариа Өдөрт хамгийн багадаа 2.5 аяга  ногоо Хоёр удаа жимс идэх Хамгийн багадаа гурван аяга кальцитай сүү, тараг, баяслаг Уураг агуулсан мах, шош, өндөг, самар зэргийг идэж занших хэрэгтэй.   Сүү, самар зэргийг хэрэглэж занших Махан зууш нь нүүрс ус агуулдаггүй тул таны амны хөндий дэх хүчиллэг орчныг хэвийн хэмжээнд нь байлгана. Сахар агуулсан ундаа цайг хэтрүүлэн хэрэглэхгүй байх хэрэгтэй. Шилдэг сонголт  - баяслаг, тахиа эсвэл өөр төрлийн мах, самар. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь ихэвчлэн шүдний пааланг хамгаалж, хүчлийг саармагжуулах бөгөөд шүдийг  Са, фосфор зэрэг эрдсээр хангана. Чихэрлэг биш цай, ус, фтортой ус зэргийг хэрэглэх. Харин кофе, цай, жүүс нь сахар ,какао ,лемон, агуулдаг тул цоорол үүсгэх шалтгаан болно.  Энгийн сонголт – байнгын алим, лийр зэрэг жимс ногоо хэрэглэх. Эдгээр жимснүүд нь сахар агуулдаг тул бактер үржих нөхцлийг бүрдүүлж цоорол үүсгэх нөхцөл болно. Хамгийн буруу сонголт - чихэр, жигнэмэг, бялуу, нарийн боов, талх, чипс, шарсан мах, банана, үзэм, бусад хуурай идэх юм. Эдгээр нь бүгд сахар агуулдаг тул бактерийг хооллож хүчил үүсгэнэ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлнэ
ТХГН-ийн удирдлагийн газрын дарга Т.Эрдэнэчимэг, ТХНУГ-ын ахлах мэргэжилтэн А.Долгормаа, ТХНУГ-ын мэргэжилтэн М.Мөнхзаяа “Улсын тусгай хамгаалалттай газар дахь төр хувийн хэвшлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Цэнгэг ус байгаль хамгаалах төвд боллоо.  “Улсын тусгай хамгаалалттай газар дахь төр хувийн хэвшлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг Энэ удаагийн хэлэлцүүлгийн зорилго нь УТХГН-ийн газар ашиглалт, төр хувийн хэвшлийн хамтын менежментийн талаар ТХГН-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах бөгөөд хэлэлцүүлэгт ТХГН-т төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй ТББ, газар ашиглаж буй иргэд аж ахуй нэгжийн төлөөлөл болсон 60 орчим хүн оролцож байна. “Одоо мөрдөгдөж байгаа ТХГН-ийн тухай хууль нь 19 жил хэрэгжиж байгаа бөгөөд энэ хуулинд санхүүжилтийн асуудал нэлээд орхигдсон байдаг учир ТХГН-ийн тогтвортой санхүүжилтийг хуульчилж өгөх, болон хуулийг зөрчсөн иргэн ААН-д 100-250 мянган төгрөгийн торгууль ногдуулж байгааг нэмэгдүүлэх, хариуцлагын арга хэмжээг чангаруулах шаардлагатай байгаа учир шинэ хуулийн төсөл боловсруулж байгаа юм” хэмээн ТХГН-ийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг ярилаа. Мөн тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд байгалийн цогцолборт болон нөөц газарт оршин суудаг уугуул иргэдэд тухайн орчиндоо байгалийн тэнцвэрийг эвдэхгүйгээр оршин суухыг зөвшөөрөх, ТХГН-ийг зориулалтын бусаар ашиглаж орон сууж барьсан тохиолдолд газрыг албадан чөлөөлөх, Монгол орны нийт  газар нутгийн 17,3 хувийг эзэлдэг ТХГН-ийн хэмжээг 30 хувь хүртэл нэмэгдүүлэх зэрэг заалтуудыг багтаасан байна. Хэлэлцүүлэгт оролцогчид УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын өргөн барьсан “Зайсан, Арцат, Богны амыг ТХГН-аас чөлөөлөх” тухай хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байлаа. Хэлэлцүүлэгт оролцогчид ТХНУГ-ын мэргэжилтэн М.Мөнхзаяа “Өмнө нь Горхи-тэрэлжийн төв хэсгийг тусгай хамгаалалтаас гаргасан гэтэл 60 орчим ААН ашиглах боломжтой энэ газар 216 ААН үйл ажиллагаагаа явуулан газрын даац хэтрээд байна. Иймээс ТХГН-ийг чөлөөлөх нь байгалийн тэнцвэр алдагдахад хүргэнэ” хэмээн ярьсан юм. Газар чөлөөлөх хуулийн төсөл өргөн баригдахтай зэрэгцэн БОНХЯ-нд 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд баригдах барилгуудын байршлын талаар төсөл ирсэн байна. Уг төсөлд Зайсан, Арцат, Жаргалант, Нүхт зэрэг Богд уулын амуудыг бүхэлд нь орон сууцны хороолол болгохоор заасан байгаа ажээ.  Иймээс Зайсан, Арцат, Богны амыг ТХГН-аас гаргах нь төр ААН-ийн өмнө буулт хийж буйн илрэл бөгөөд яваандаа ТХГН-ийн халдашгүй дархан байдал алдагдахад хүргэх юм.
Монголын тамирчид дэлхийн рекордыг эвджээ
Сүүлийн жилүүдэд ой тогтоолтын дэлхийн хэмжээний томоохон тэмцээнүүдэд манай улсын тамирчид амжилттай оролцох болсон. Тэр ч бүү хэл энэ спортын дэлхийн дээд амжилтуудыг эвдээд байгаа юм. Швед улсын Готенбург хотноо өнгөрсөн сарын 21-23-нд ой тогтоолын олон улсын нээлттэй тэмцээн боллоо. Тэмцээний дуут ципр цээжлэх төрөлд манай улсын тамирчин Т.Мягмарсүрэн оролцож, 337 цифрийг дарааллаар нь алдалгүй санан дэлхийн дээд амжилтыг эвдэн тэргүүн байр эзэлжээ. Харин ой тогтоолтын олон улсын мастер Б.Ганбаяр хоёртын тоолол цээжлэх төрөлд таван минутын хугацаанд 630 тоог алдалгүй тогтоож гуравдугаар байрт бичигдэж, мөн 52 хөзрийг 39,88 секундэд алдаагүй цээжлэн дөрөвдүгээрт байрт шалгарчээ. Түүний энэхүү амжилт нь улсынхаа рекордыг шинэчилэн тогтоосон үзүүлэлт болжээ. Энэ спортод манай улсын тамирчид тун сайн оролцдог ч хөрөнгө санхүүгээс болоод олон улсын тэмцээнд тэр бүр оролцож чаддаггүй тухай Монголын оюун ухааны акдемын тэргүүн Х.Хатанбаатар дурдаж байсан.
Нидерландад зодуулсан Оросын дипломатч согтуу байжээ
ОХУ-ын ЭСЯ-ны дипломатч    Дмитрий Бородин Нидерландад бусдад зодуулсан ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтныг, уг хэрэг гарах үед согтуу байсан хэмээн тус улсын NOS сонин мэдээлжээ. Нидерландын Цагдаагийн газрын эх сурвалжийн тус сонинд мэдээлснээр, дипломатч Дмитрий Бородины гэрт хэрэг гарахаас өмнө цагдаагийнхан хоёр удаа дуудлагаар очсон гэнэ. Эхний удаад үдийн үед Д.Бородины эхнэрийг автомашины осол гаргасан гэх дуудлагаар цагдаагийнхан очсон байна. Тухайн үед сайхь эмэгтэй согтуу байсан бөгөөд гэрийнх нь дэргэд тавьсан дөрвөн машиныг мөргөж, өөрөө нуруу, хүзүүндээ гэмтэл авсан байсан төдийгүй мөн дуудлагаар ирсэн эмч нарыг үзлэг хийх гэхэд эсэргүүцсэн гэнэ. Цагдаагийнхан осол гаргасан машин нь ОХУ-ын ЭСЯ-ных гэдгийг тогтоожээ. Хөршүүдийнх нь өгсөн хоёр дахь дуудлагаар цагдаагийнхныг очиход Д.Бородин согтуу байсан бөгөөд дипломатч гэдгийг мэдсэн хэдий ч хүүхдүүдийнх нь аюулгүй байдлыг хамгаалахын тулд түүнийг хэсэг дээр аваачсан байна. Гэхдээ дипломат ажилтан ямар ч байдалтай байсан Венийн конвенцийн дагуу халдашгүй дархан эрх эдлэх ёстой гэдгийг NOS сонин тэмдэглэжээ.
Өнөөдрийн чуулганаар ирэх оны улсын төсвийг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар 2014 оны улсын төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн болоод хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Түүнчлэн дараах асуудлуудыг хэлэлцэх юм. 1.. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/: - Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол банкны ерөнхийлөгч Н.ЗОЛЖАРГАЛ танилцуулна; - Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ДЭМБЭРЭЛ танилцуулна 2. Монгол Улсаас гадаад улсад суугаа элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх: - Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.ЦАГААН танилцуулна - Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.БОЛОР танилцуулна 3. “Бүгд Найрамдах Солонгос Улс болон Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/ - Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ДЭМБЭРЭЛ танилцуулна 4. Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/ - Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна - Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЮУНХОРОЛ танилцуулна 5. Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/ - Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна - Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна 6. Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/: - Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад харилцааны сайд Л.БОЛД танилцуулна - Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯР танилцуулна 7. “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/ - Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ДЭМБЭРЭЛ танилцуулна.
Манай улс тээвэр логистикийн индексээр 140-т оржээ
Тээвэр логистикийн индексээр 140-т оржээ "Монголын тээврийн логистик, Өнөөгийн байдал, цаашдын хөгжил" сэдэвт онол практикийн бага хурал өчигдөр боллоо.  Тус хурлыг нээж УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү үг хэлсэн юм Тэрбээр "Хоёр хөрш тэр дундаа Сибирийн бүсийг БНХАУ-ын аж үйлдвэрийн бүсүүдтэй холбох замаар тээвэр, дэд бүтэц, нефьт хийн хоолой, холбооны болон эрчим хүчний сүлжээний томоохон төслүүдийг хэрэгжүүлэх асуудал чухлаар тавигдаж байгааг дурдаж байлаа. Мөн түүнчлэн Дэлхийн банкнаас жил бүр тээврийн логистикийн талаар хийдэг судалгаанд Монгол Улс судалгаанд хамрагдсан 155 орноос логистикийн индексээр 140-д байна. Иймээс тээвэр, худалдааны салбарт нэн тэргүүнд хөгжүүлэх чухал асуудлын нэг боловч бодлого, эрх зүйн хувьд анхаарлын төвд бус байсан логистикийг төрөөс бодлогын хувьд дэмжин хөгжүүлэх зорилгоор Логистикийн тухай хуулийн төслийг санаачлан батлуулахаар ажиллаж байгааг энэ дашрамд дурдъя” гэлээ. Онол практикийн бага хуралд УИХ-ын гишүүд, мэргэжлийн холбоод, яам, агентлагийн төлөөлөл 100 гаруй төлөөлөгч оролцож Монгол Улсын тээвэр, логистикийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар хэлэлцэн санал бодлоо хуваалцсан юм.
Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ зөв харилцаж чадахгүй байгааг шүүмжиллээ
Эрүүл мэнд, агаарын бохирдол, замын түгжрэл, хог хаягдал гээд манай улсад тулгамдаад байгаа маш олон асуудал бий. Эдгээрийн нэг нь яах аргагүй Монгол Улсын хойч ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсрол, эрүүл аюулгүй өсөн торинох орчин, тэдэнд үзүүлэх анхаарал халамжийн асуудал болоод байна. Тэгвэл өнөөдөр хүүхэдтэй хамгийн ойр ажилладаг хүүхдийн байгууллагын удирдах албан тушаалтанууд болоод багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтанууд нийслэлд чуулж, хүүхдүүдэд тулгамдаад байгаа асуудалд гарц хайж, цаашдаа хэрхэн үр дүнтэй ажиллах талаараа хэлэлцэж байна. Хотын хүүхдүүдийг бодвол хөдөөгийн хүүхдүүдэд эцэг эхийн анхаарал халамж дутмаг байдаг байна. “Хүүхдийн байгууллагын менежмент, маркетингийн зарим тулгамдсан асуудал” сэдэвт зөвлөгөөнд 21 аймаг, есөн дүүргийн 100 гаруй төлөөлөгчид оролцож байгаа. Тус зөвлөгөөнөөс гарсан шийдвэр, заавар журмыг амьдралын хөрсөнд буулгаж, хүүхдүүдэд хүргэх нь гол зорилго болоод байгаа тухай ХТҮГ-ын ОНХХ-ын дарга Н.Оюунчимэг хэлж байна. “Хүүхдийн байгууллагын менежмент, маркетингийн зарим тулгамдсан асуудал” сэдэвт зөвлөгөөн Энэ удаагийн зөвлөгөөнөөр хөдөө орон нутгаас ирсэн төлөөллийн дуу хоолойг түлхүү сонсохыг чухалчилж байгаа аж. Учир нь хөдөөгийн хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, эцэг эхээс үзүүлэх халамж анхаарал төвийн хүүхдүүдээс арай дутмаг байгаа нь судалгаагаар гарчээ. Аймгуудаас ирсэн төлөөлөгчдийн хөндсөн гол сэдэв нь хүүхэд, гэр бүлд үзүүлэх нийгмийн үйлчилгээ бага, хүүхэдтэйгээ зөв харилцах харилцааны асуудалд эцэг эхчүүд доголдолтой хандаж байгааг ихээхэн шүүмжилж, гэр бүл рүү чиглэсэн сургалтыг тогтмол зохион байгуулах шаардлага зайлшгүй байгааг хэллээ. “Хүүхдийн байгууллагын менежмент, маркетингийн зарим тулгамдсан асуудал” сэдэвт зөвлөгөөнд олон илтгэлүүдийг тавьсан. Тухайлбал, Дорнод аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэсийн дарга А.Нансалмаа “Орон нутгийн хүүхдийн байгууллагын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэвдээр, ХГБХ-ийн “Өнөр бүл” төвийн захирал Б.Бурмаа “Хүүхдийн асрамжийн үйлчилгэний санхүүжилт, бэрхшээл, тулгамдсан асуудал” сэвдээр тус тус илтгэл тавилаа.