id
stringlengths 3
6
| url
stringlengths 32
594
| title
stringlengths 2
105
| text
stringlengths 1
119k
|
---|---|---|---|
4350 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD%20%D2%AE%D0%BD%D0%B4%D1%8D%D1%81%D0%BD%D0%B8%D0%B9%20%D0%9E%D0%BB%D0%BE%D0%BD%20%D0%9D%D0%B8%D0%B9%D1%82%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%A2%D0%B5%D0%BB%D0%B5%D0%B2%D0%B8%D0%B7 | Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз нь Монголын олон нийтийн эрх ашгийн төлөөлөл бүхий телевизийн суваг юм.
Tүүхэн товчоон
1965-1967 он. Монгол улсад телевизийн урлагийг үүсгэн хөгжүүлэх мэргэжлийн сэтгүүлч уран бүтээлчид инженер техникийн ажилтнуудыг сурган бэлтгэсэн үе
1967.09.27-ы өдөр Монголын үндэсний телевиз албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн өдөр
1981-1990 он 1981 онд анхны өнгөт нэвтрүүлгээ бэлтгэн эфирт гаргаж, 1988 оны 12 дугаар сард телевизийн шинэ төв ашиглалтад орсноор өнгөт дүрсийн системээр нэвтрүүлгээ цацах боломж бүрэн хангагдсан. Мөн радио релений өргөтгөсөн сүлжээг ашиглалтад оруулснаар Үндэсний телевиз улс орныхоо нийт нутаг дэвсгэр хүн амын 90 гаруй хувьд хүрч үйлчлэх болсон
1991 он. Монголын Үндэсний телевиз анх удаа Азиасат системээр нэвтрүүлэг цацах боломжтой болж, улмаар телевизүүдийн нэвтрүүлгүүдийг Монгол орны алслагдсан бүс нутаг хязгаарт хүргэх, хилийн чанадад нэвтрүүлгээ цацах боломж хангагдсан юм.
1997 оны 1 дүгээр сар. Монголын Үндэсний телевиз, Ази Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо ABU-гийн бүрэн эрхт гишүүнээр сонгогдсон. Манай телевизийн уран бүтээлчид , тус холбооноос зохион байгуулсан удаа дараагийн уралдаанд амжилттай оролцож шагналуудыг хүртэж байсан билээ.
2005 оны 2 дүгээр сар. ОНРТ-ийн тухай хууль батлагдан гарснаар Монголын Үндэсний телевиз түүхэндээ анх удаа “Олон нийтийн” гэсэн статустай болж өргөн олон нийт, ард иргэддээ хараат бус мэдээллээр тэгш үйлчлэх хууль зүйн орчин бүрдсэн юм. Ийнхүү олон нийтийн статустай, үндэсний хэмжээний телевиз үүсэн бий болсон нь Монголын хэвлэл мэдээллийн түүхэнд гарсан чухал үйл явдал том эргэлт байлаа.
Олон нийтийн радио телевиз статус
2005 оны 1 дүгээр сарын 27-нд УИХ Олон нийтийн радио,телевизийн тухай хууль хэлэлцэж, батлав . 2005 оны 4 дүгээр сарын 1-нээс энэ хуул хүчин төгөлдөр болжээ. Энэ хуулиар засгийн газрын мэдэлд байгаа Монголын Үндэсний радио, телевизийг олон нийтэд үйлчлэх статустай болгон өөрчилжээ. Энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан Монгол Улсын иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хангах, 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлээд бодитой алхам боллоо. Энэ хуулийн 2.1-д зааснаар олон нийтийн радио, телевиз нь "гагцхүү олон нийтийн эрх ашигт Үйлчилж, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд" байх юм.
ОНРТ-ийн удирдах дээд байгууллага нь 17 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний зөвлөл байх ба Ерөнхийлөгч 2, Засгийн газар 2, УИХ 4, төрийн бус байгууллагууд 9 хүнийг сонгож, Үндэсний зөвлөлийн анхны хуралдаанаар баталгаажуулна. Үндэсний зөвлөлийн гишүүнээр олон нийтэд нэр хҮндтэй, эрүүгийн ял шийтгэлгүй, Монгол Улсын иргэн сонгогдоно. Төрийн улс төрийн ба жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах албан тушаалтан, бусад радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн ажилладаггүй боловч нийтлэл, нэвтрүүлгийн бодлогоо тодорхойлоход нь оролцдог этгээд, бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн этгээд, эсхүл бизнесийн хараат бус байдалд нь нөлөөлж болох этгээдийг нэр дэвшүүлэхгҮй байхаар хуульд заасан байна.
ОНРТ нь холимог санхүүжилттэй байхаар хуульд тусгажээ. Орлогын гол эх үүсвэр нь нэвтрүүлгийн Үйлчилгээний хураамж байх бөгөөд Засгийн газрын дэмжлэг, ивээн тэтгэлэг, хандив, хууль тогтоомжид заасан бусад орлогоос санхүүжинэ. Нэвтрүүлгийн Үйлчилгээний хураамжийн хэмжээг Үндэсний зөвлөлийн саналыг харгалзан Засгийн газар тогтоож, төсвийг УИХ-аар батлахаар хуульд тусгасан байна. Мөн ОНРТ нь хяналтын зөвлөл, өргөдлийг шалгах хороотой байх, мөн хөтөлбөрт зөвлөх үүрэг бҮхий орон тооны бус зөвлөлтэй байж болохыг хуульчилсан байна.
Хуулиар ОНРТ нь улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, спорт, цэнгүүн зэрэг нийгмийн амьдралын олон талыг хамарсан хөтөлбөрийг мэргэжлийн болон техникийн өндөр түвшинд бэлтгэж, нийтийн хүртээл болгох шаардлага тавьжээ. Түүнчлэн шударга ёс, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдлыг хүндэтгэх, хувь хүний хөгжлийг дэмжих, өргөн олон нийтийн болон нийгмийн янз бүрийн бүлэг давхаргын эрэлт хэрэгцээг тэнцвэртэй хадгалах зэрэг нэвтүүлгийн бодлого баримтлахыг шаардлага болгосон байна.
ОНРТ-ээр харгислал, ялгаварлан гадуурхалт, дайн, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан, хүний нэр хүнд, алдар хҮндэд халдсан агуулгатай нэвтрүүлэг бэлтгэж түгээхийг хориглосон байна.
ОНРТ-ийн ажилтны мэдээлэл олж авах, мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрхийг баталгаажуулсан, мөн иргэдийн хариу өгөх эрхийг хангасан заалтууд орсон нь шинэ хуулийн дэвшилтэт тал нь юм.
Эшлэл
Монголын телевиз
Монголын төрийн байгууллага
Монголын хэвлэл мэдээллийн аж ахуйн нэгж
Олон нийтийн радио телевиз |
4353 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A8%D0%B0%D1%82%D0%B0%D1%85%20%D0%B0%D1%88%D0%B8%D0%B3%D1%82%20%D0%BC%D0%B0%D0%BB%D1%82%D0%BC%D0%B0%D0%BB | Шатах ашигт малтмал | Шатах ашигт малтмал гэдэг нь тодорхой хэмжээнд нүүрсустөрөгч агуулсан нүүрс, газрын тос, байгалийн хий болон шатдаг занар гэсэн ашигт малтмалууд юм. Зарим тохиолдолд нүүрслэг занар, асфальт, озокеритийг энд багтаах нь бий. Шатах ашигт малтмалууд нь Дэлхийн царцдасын дээд хэсэгт хуримтлагдана. Хий (байгалийн хий), шингэн (газрын тос), хатуу (нүүрс, шатдаг занар гэх мэт) төлөвт оршино. Шатах ашигт малтмалыг органик гаралтай, өөрөөр хэлбэл амьтан, ургамал мөхсний дараа үлдэгдэл нь хэдэн зуун сая жилийн хугацаанд газрын хэвлийд даралт, температурын нөлөөгөөр хувирч шатах ашигт малтмал үүсдэг гэж үздэг байна. Энэ онолыг "шатах ашигт малтмалын үүслийн органик онол" гэж нэрлэх ба анх энэ санааг 1556 онд Георг Агрикола дэвшүүлж, 1757 онд Михайл Ломоносов дэлгэрүүлсэн байна. Үүнээс гадна дэгдэмхий, хөнгөн нүүрс-устөрөгчид (ихэвчлэн байгалийн хий) химийн нэгдэх урвалаар үүсэж болох тухай "органик бус онол" байна.
АНУ-ын Энергийн мэдээллийн албаны (Energy Information Administration) судалгаагаар, 2005 онд Дэлхийн нийт эрчим хүчний 86%-ыг шатах ашигт малтмалаас гарган авсан байна. Үлдэх хэсгийг усны (6.3%), цөмийн (6.0%) болон бусад төрлийн эрчим хүч (геотерм, салхи, нар, мод, хог зэрэг 9%) эзлэж байжээ.
Шатах ашигт малтмал нь сэргээгдэхгүй түүхий эд. Учир нь уг ашигт малтмал үүсэхэд хэдэн сая жил шаардагдана. Түүний хэрэглээний хэмжээ нь шинээр үүсэх хэмжээнээс хамаагүй хурдан байна. Шатах ашигт малтмалын нийлүүлэлт, олборлолт, хэрэглээ нь бүс нутгийн болон дэлхийн хэмжээний асуудал болоод байгаа бөгөөд Дэлхий нийтээр шатах ашигт малтмалыг бус бусад сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх талаар илүү их анхаарал хандуулж байна.
Шатах ашигт малтмалыг шатааснаар Дэлхийн хэмжээнд нэг жилд 21.3 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар исэл үүсэх ба байгаль зөвхөн үүний талыг нь шингээдэг байна. Үлдэх хэсэг буюу 10.65 тэрбум тонн СО2 агаар мандалд хуримтлагддаг гэж тооцож байна. Нүүрстөрөгчийн давхар исэл нь нэг төрлийн хүлэмжийн хий бөгөөд Дэлхийн дулааралд ихээхэн хэмжээгээр нөлөөлж байгаа нь Дэлхийн газрын гадаргуугийн температурын хэмжилтээс харагддаг байна.
Бусад холбоотой сэдвүүд
Газрын тос
Нүүрс
Байгалийн хий
Шатдаг занар
Геологи
Ишлэл
Гадны холбоосууд
"ЕПА-гийн нэр томъёоны толь"
"Ирээдүйн эрчим хүч" - Майкл Парфит (National Geographic)
"Эрчим хүч дуусах уу?" - Марк Врэдлин өгүүллэг
"Шатах ашигт малтмал ба Хүлэмжийн хий"
Европын шатах ашигт малтмалын хэрэглээ
Ашигт малтмалын геологи |
4354 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%9D%D0%B0%D1%80 | Нар | Нар (тэмдэг: ; Латин: Sol) нь нарны аймгийн төв од бөгөөд нарны аймгийн нийт массын 99.86%-г эзлэнэ. Нарнаас ирэх энерги нь дэлхий дээрхи бүх амьд бодисыг тэтгэх ба фотосинтез болон дэлхийн цаг уур, уур амьсгалд голлох үүрэг гүйцэтгэнэ.
Нарны нийт массын 74%, эзэлхүүний 92%-г устөрөгч, харин нийт массын 25%, эзэлхүүний 7%-ийг гели бүрдүүлнэ. Нарны гадаргуугийн температур ойролцоогоор 5,500 K (5,315 0C). Нар нь цагаан од бөгөөд насыг нь 4.57 тэрбум жил гэж тооцож байна.
Нар нь Тэнгэрийн заадас галактикийн төвөөс ойролцоогоор 26,000 гэрлийн жилийн зайд орших ба 217 км/сек хурдтайгаар тойрон эргэнэ.
Нарны диаметр 1.392х109 метр, үндсэндээ төгс бөмбөлөг хэлбэртэй. Диаметр нь дэлхийнхээс 109 дахин, эзэлхүүн нь 1,3 сая дахин их буюу 1.41х1027м2. Масс нь 1.988435х1030kг буюу дэлхийгээс 332,946 дахин хүнд.
Дундаж нягт нь 1,4 г/см3, цөмдөө нягт нь 150 г/см3. Нарны гадаргуу дээр чөлөөт уналтын хурдатгал 27398 см/с2, сансрын хоёрдугаар хурд - 618 км/с.
Бүтэц
Нарны радиусыг, төвөөс нь фотосферын гадаргуу хүртэлх хэмжээгээр нь тооцдог байна. Нарны дотоoд бүтцийг инфрадолгион ба компьютер загварчлалын аргаар судлана.
Нар нь доорхи бүтэцтэй болно. Үүнд:
Цөм
Цөмийн радиус нарны нийт радиусын 0.2 хувийг эзлэнэ. Нягт нь 150,000 kг/м3 (усны нягтаас 150 дахин их)хүрэх ба температур нь 13,600,000 К (Нарны гадаргуугийн температур 5,785 К буюу 2350 дахин бага). Нарны энергийн эх үүсвэр нь цөмийн гинжин урвал (p-p буюу протон-протон гэж нэрлэгдэнэ) бөгөөд энэ процессийн үр дүнд устөрөгч гели болон хувирна.
Радиацын бүс
Конвекцийн бүс
Фотосфер
Атмосфер
Шар одой
Нар (од)
Нар соёлд |
4355 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A2%D3%A9%D0%BC%D3%A9%D1%80%20%28%D1%85%D0%B8%D0%BC%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%8D%D0%BB%D0%B5%D0%BC%D0%B5%D0%BD%D1%82%29 | Төмөр (химийн элемент) | Төмөр () нь Fe химийн тэмдэг, 26 атомын дугаар бүхий химийн элемент. Мөнгөлөг цагаан өнгөтэй, өргөн тархсан металл. Дэлхийн цөмийн 90% орчмыг, харин Дэлхийн царцдаст 5% агуулагдана. Дэлхийн нийт массын 35% нь төмөр байдаг.
Байгаль дээр төмрийн 54Fe, 56Fe, 57Fe, 58Fe гэсэн изотопууд байдгаас, хамгийн өргөн тархалттай нь 56Fe, (ойролцоогоор 91.754%) юм. Fe2+ ион нь биологийн бүх биетэд зайлшгүй шаардлагатай химийн элемент болно.
Төмрийг маш эртнээс (МЭӨ 4000 жил орчмоос) хүн төрөлхтөн ашиглаж эхэлсэн ба орчин үеийн гол хэрэглээ нь ган гаргаж авах юм. Төмрийг төмрийн хүдрээс ялгаж авах ба байгаль дээр цэврээрээ бараг тохиолдохгүй.
Байгальд орших
Төмөр байгаль дээр тархалтаараа хөнгөн цагааны дараа орно. Төмөр байгальд янз бүрийн исэл, сульфид, силикат байдалтай оршино. Төмрийн соронзон гүр - Fe3 O4, төмрийн улаан гүр - Fe2O3, төмрийн хүрэн гүр - 2Fe2O3.3H2O, пирит (колчедан) - FeS2. Дан төмөр зөвхөн огторгуйгаас унадаг солирт байна.
Гарган авах
Төмрийн оксидуудыг устөрөгчөөр ангижруулж буюу төмрийн давсыг цахилгаанаар задалж дан цэвэр төмөр гарган авч болно.
Fe2O3+3H2=2Fe+3H2O
Физик шинж
Мөнгөлөг цагаан өнгөтэй.Нягт нь 7,85г\см3,хайлах температур нь1539oС байна. Төмөр соронзонд татагдах чанартай байдгаараа бусад металлуудаас онцлог байдаг.
Хими шинж
4Fe+3O2=2Fe2O3 4Fe+2H2O+3O2=2Fe2O3.2H2O зэв үүсгэнэ.
2Fe+3Cl2=2FeCl3 Fe+H2SO4=2FeSO4+H2
Fe+2Hcl=FeCl2+H2
Төмрийн \II\ нэгдлүүд ихэвчлэн бүдэг ногоон,төмрийн\III\нэгдлүүд бор шар өнгөтэй байна.
Хэрэглээ
Төмрийг ихэвчлэн хайлш\ган,ширэм\байдлаар машин техникийн эд анги хийхэд хэрэглэнэ.Төмрийн сульфатын талст гидрат\FeSO4.2H2O\-г модыг ялзрахаас хамгаалж модонд шингээж хэрэглэдэг.
Чухал нэгдэл
Fe(OH)3 - Гидроксид нь сул амфотер шинжтэй, усанд уусдаггүй, коллоид үүсгэдэг, хүчилд уусаж давс үүсгэх ба шүлтийн халуун уусмалаар үйлчлэхэд феррит гэдэг (NaFeO) давс үүсгэнэ.
FeSO4.7H2O - Төмрийн байван нь цайвар ногоон өнгөтэй талст бодис юм. ХАА--н хортон устгах, будаг бэх үйлдвэрлэхэд, модыг хамгаалахад хэрэглэнэ. FeCl3-г органик будаг гаргах, цус тогтооход хэрэглэнэ.
Эшлэл
Химийн элемент
Хүнд металл
Эрдэс |
4356 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%94%D0%B0%D0%B2%D1%85%D1%80%D0%B0%D0%B3%D0%B0%20%D0%B7%D2%AF%D0%B9 | Давхрага зүй | Давхрага зүй (стратиграфи) нь геологийн нэгэн салбар ухаан бөгөөд тунамал болон бялхмал чулуулагийн үелэсэн бүтэц, тогтоцыг судлана. Давхрага зүй нь дотроо хэд хэдэн дэд салбар болон сална.
Литостратиграфи
Биостратиграфи
Магнетостратиграфи
Хроностратиграфи
Археологийн стратиграфи
Стратиграфийн зарчим
Палеонтологи |
4357 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%93%D0%B5%D0%BE%D1%85%D0%B8%D0%BC%D0%B8 | Геохими | Геохими нь дэлхий болон бусад нарны аймгийн гаригууд, мөн чулуулагийн химийн найрлага, тэнд явагдах химийн үйл явц, цаг хугацаа болон орон зайн хувьд хувьсан өөрчлөгдөх Дэлхийн химийн найрлага, агаар мандал, усан мандалд үзүүлэх нөлөөг судалдаг салбар шинжлэх ухаан юм.
Геохимийн зарим салбарууд:
Изотопийн геохими: Дэлхий дээрх химийн элементүүдийн харьцангуй болон үнэмлэхүй агуулга, тархалт, тэдгээрийн изотопийг судлана. Мөн химийн элементүүд хэрхэн яаж шилжиж байна, ямар зүй тогтолтойгоор тархаж байна гэдгийг дэлхийн янз бүрийн гүнд (царцдас, манти, усан мандалд) судлана.
Органик геохими: Одоо болон геологийн өнгөрсөн цаг хугацаанд байсан ургамал, амьтан, тэдгээрийн үлдэгдэл, найрлага, эдгээртэй холбоотойгоор явагдах төрөл бүрийн процессуудыг судална. Хүрээлэн байгаа орчны болон усан мандалын судалгаа, мөн ашигт мaлтмалын ордын (ялангуяа газрын тос, хийн ордын) эрэл хайгуулд органик геохимийн аргуудыг өргөнөөр ашиглана.
Шинжлэх ухааны мэргэжлийн салбар |
4367 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%AD%D1%80%D0%B4%D1%8D%D1%81%20%D1%81%D1%83%D0%B4%D0%BB%D0%B0%D0%BB | Эрдэс судлал | Эрдэс судлал (Минералоги) нь геологийн шинжлэх ухааны гол салбар бөгөөд эрдэсийн структур, хими болон физик шинж чанарыг судлана. Мөн эрдэс үүсэх процесс, зүй тогтол, эрдэсийн ангилал, тархалт, хэрэглээ зэргийг судлана. Чулуулаг нь эрдэсээс бүрдэх ба эрдэс маань химийн элементүүдийн нэгдэлээс тогтдог байна. Жишээ нь бидний сайн мэдэх кварц /болор/ маань янз бүрийн чулуулагт акцессор байдлаар ордог ба химийн
томъёо нь SiO2 юм.
Байгалийн шинжлэх ухаан
Дээд боловсролын хичээл |
4368 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%93%D0%B0%D0%B7%D1%80%D1%8B%D0%BD%20%D1%82%D0%BE%D1%81 | Газрын тос | Газрын тос (Petroleum - грек гаралтай, латин үг бөгөөд πετρα - чулуу + ολιον - тос) нь олон төрлийн нүүрсустөрөгчдөөс тогтох шингэн, шатах ашигт малтмал юм. Алкан нь газрын тосыг бүрдүүлэгч үндсэн нүүрсустөрөгч бөгөөд C5H12 аас C18H38 хүртэлх нэгдэлүүд нь тааралдана. Үүнээс хөнгөн нүүрс-устөрөгчид нь (хийн төлөвт) байгалийн хий, болон тосны хийг, харин хүндүүд нь хатуу төлөвт орших ба нүүрсний үндсэн бүтэц болно.
Газрын тос нь хүхэр, хүчилтөрөгч, азот зэрэг химийн элементүүдийг тодорхой хэмжээгээр агуулна. Ихэвчлэн хар, хар хүрэн өнгөтэй. Газрын тос нь байгаль дээр элстэй холилдон хагас хатуу хэлбэртэй тохиолдож болох ба битум гэж нэрлэнэ (Жишээлбэл, Канадын "Athabasca").
Олборлож буй нийт газрын тосны 84%-ийг эрчим хүчний түүхий эд, үлдэх 16%-ийг химийн үйлдвэрийн түүхий эд болгон хэрэглэж байна.
Газрын тос нь байгальд, нүх сүвэрхэг чулуулагт агуулагдах ба нөөцийн хэмжээг 1.2 триллион баррель гэж тооцож байна . Дэлхийн газрын тосны хэрэглээ 84 сая баррель/өдөр бөгөөд өнөөгийн хэрэглээний төвшингөөр тооцвол 32 жилийн дараа буюу ойролцоогоор 2039 онд газрын тосны нөөц шавхагдаж дуусна.
Газрын тосны шинж чанар
Химийн найрлага
Газрын тосонд 1000 орчим төрлийн химийн нэгдлүүд агуулагддагаас ихэнх нь шингэн нүүрсустөрөгчид (> 500 буюу массын 80—90%), гетероатомт органик нэгдлүүд (4—5 %), хүхэрт нэгдлүүд (250 орчим), азоттой (>30), болон хүчилтөрөгчтэй (85 орчим) нэгдлүүд, мөн бага хэмжээний ванади ба никельт нэгдлүүд байна. Үүнээс гадна ууссан нүүрсустөрөгчийн хий (C1-C4, 4 % хүртэл), ус (10 % хүртэл), эрдсийн давсууд (голчлон хлорид, 0,1—4000 мг/л түүнээс дээш), мөн мeханик хольцууд болох шавар, элс, шохойн чулуу агуулагдана.
Нүүрсустөрөгчдийн найрлага
Парафины нүүрсустөрөгчид (дунджаар 30—35 %, ховороор 40—50 %), нафтены (25—75 %), бага хэмжээний ароматик (10—20, ховор тохиолдолд 35 %) нүүрсустөрөгчид газрын тосыг бүрдүүлнэ.
Элементийн найрлага
Үндсэн элементийн найрлагын хувьд (%): нүүрстөрөгч - 82-87, устөрөгч - 11-14.5, хүхэр - 0.01-6 (ховроор 8 хүртэл), азот - 0.001-1.8, хүчилтөрөгч - 0.005-0.35 (ховроор 1.2 хүртэл) бөгөөд мөн V(10-5 - 10-2%), Ni(10-4 - 10-3%), Cl (хүртэл 2•10-2%) зэрэг нийт 50 орчим химийн элемент агуулна.
Физик шинж чанар
Газрын тос нь хар хүрэн, хар өнгөтэй, ногоовтор туяатай дундаж молекул жин нь 220—300 г/моль (хааяа 450—470). Нягт дунджаар 0,82—0,95 г/см³; 0,83г/см³-ээс бага үед хөнгөн, 0,831-0,860 - дунд зэрэг, 0,860 дээш үед - хүнд газрын тос гэж нэрлэнэ (API нягт = (141.5/SG 60 °F-д) - 131.5).
Химийн бүтцээсээ хамаараад газрын тосны хайлах, буцлах температурын хязгаар нилээн өргөн хүрээнд байх ба парафины агуулгаас хамааран царцах температур нь −60 аас + 30 °C байна. Зуурамдлага 1,98 ээс 265,90 мм²/с , дулаан ялгаруулах чадвар 43,7—46,2 Мж/кг байна.
Ангилал
Дэлхийн газрын тосны зах зээл дээр газрын тосыг хэд хэдэн төрөл (Benchmark)-д, АПИ (АРI) хувийн жин ("хөнгөн", "дунд зэрэг", "хүнд") болон зууралдлага дээр нь үндэслэн ангилдаг байна. Үүнээс гадна, бага хүхрийн агуулгатай түүхий тосыг "амтат", өндөр агуулга бүхий тосыг "гашуун" гэж хэлэх нь байдаг байна. Учир нь хүхрийн өндөр агуулгатай тосыг хүхрээс нь салгахын тулд урьдчилсан боловсруулалт хийх хэрэгтэй болно.
Түүхий газрын тосны төрөлүүд:
Баруун Техас (West Texas Intermediate, WTI) - Хойд Америкаас олборлодог, бага хүхрийн агуулгатай, хөнгөн тос.
Брент - Хойд тэнгисийн Брент, Нинианы зэрэг нийт 15 ордуудаас олборлодог тос. "Баруун Техас" төрлийн тосноос арай хүнд, хүхрийн агуулга өндөр.
Дубай (Dubai) - Персийн булангийн тос.
Тапис (Малайз) - Ихэвчлэн зүүн өмнөд Азийн хөнгөн тосыг,
Минас(Индонез) - зүүн өмнөд Азийн хөнгөн тосыг,
ОПЕК - ОПЕК-ийн орнуудын газрын тосны дундаж найрлага
Олборлох арга
Газрын тосыг олборлодог үндсэн арга нь цооногоор олборлох бөгөөд, анхдагч олборлолтоор тосны нийт нөөцийн 20% орчимыг гадаргуу дээр гаргаж авна. Тосыг агуулж буй давхраас нь газрын гүнд тодорхой даралтад байх бөгөөд, уг давхраасын даралт болон газрын гадаргуугийн даралтын зөрүүнээс хамааран тос нь газар дээр өөрөө гадны нөлөөгүйгээр гарна. Үүнийг анхдагч олборлолт гэж нэрлэнэ. Аажмаар давхраасын даралт бууран, тос өөрөө гарч ирэх нь багасах тул шахуурга ашиглан соруулах, мөн давхраасын даралтыг нэмэгдүүлэхийн тулд ус, хийг тосны давхрааст шахаж тосны гарцыг ихэсгэхээр хэрэглэж буй аргуудыг хоёрдогч олборолтын аргууд гэж нэрлэнэ. Хоёрдогч олборлолтоор тосны 5-10%-ийг олборлоно. Улмаар хоёрдогч олборлолтын аргууд үр дүн өгөхгүй бол, агуулагч чулуулгийн нэвчимжийг ихэсгэх, тосны зууралдлагыг багасгах замаар гуравдагч олборлолтыг явуулна. Дулааны болон химийн аргуудыг хэрэглэнэ. Жишээлбэл усны уурыг гүнд шахаж, тосны зууралдагыг багасгах гэх мэт.
Хэрэглээний түүх
4000 гаруй жилийн өмнөөс газрын тосыг хүмүүс хэрэглэж эхэлсэн байна. Вавилони хотын хана, цамхагийг барихад асфальт хэрэглэж байсан гэсэн мэдээ бий. IV зуунд Хятадад 243 м гүнтэй анхны газрын тосны цооногийг өрөмдөж байв. VII зуунд Японд газрын тосыг "шатагч ус" гэж нэрлэдэг, дэнлүү болгон хэрэглэдэг байжээ.
Орчин үеийн газрын тосны түүх 1846 онд Абрахам Пино Геснэр (Abraham Pineo Gesner) керосиныг нүүрснээс гаргаж авснаас эхэлсэн гэж үздэг. Анхны тосны цооног Апшероны хойг (Азербайжан, Бакугаас зүүн хойш) дээр 1848 онд өрөмдөгдөж, 1852 онд Польшийн эмзүйч Игнаси Люказевски газрын тосноос керосин гаргаж авах аргыг нээжээ. Улмаар Бакуд анхны газрын тосны нэрэх үйлдвэр 1861 онд байгуулагдав. Тухайн үед Баку Дэлхийн тосны 90 хувийг үйлдвэрлэж байв.
1910 он гэхэд, Канадын Албертад, Индонезийн Суматра арал, Иран, Перу, Венесуэл, Мексикт хэд хэдэн газрын тосны томоохон ордуудаас олборлолт явуулж байв. Гэвч 1950-аад оны дунд хүртэл, нүүрс нь эрчим хүчний үндсэн түүхий эд байсан юм.
Өнөөгийн байдлаар нийт тээврийн хэрэгслийн 90% газрын тосноос гарган авсан төрөл бүрийн түлшийг хэрэглэж, химийн үйлдвэрийн маш чухал түүхий болжээ. Газрын тос олборлолтын хэмжээгээр Саудын Араб, ОХУ, АНУ-ууд, мэдэгдэж буй нөөцийн 62.5% Саудын Араб, АНЭУ, Ирак, Катар, Кувейт-д байна.
Газрын тосны хэрэглээ, нийлүүлэлт
Хэрэглээ
Газрын тосны үндсэн хэрэглээ нь төрөл бүрийн түлш (бензин, дизель түлш, тийрэлтэт хөдөлгүүрийн түлш, шингэрүүлсэн хий (LPG) гэх мэт), тос болон тослох материал, хуванцарууд, химийн бодисууд гарган авах юм.
Дэлхийн нийт газрын тосны хэрэглээ 2005 оныхоор өдөрт 84 сая баррель байна.
Олборлолт
Их хэмжээний олборлолт хийдэг орнууд, 2004 оныхоор:
Нөөц
Газрын тосны ихээхэн нөөцтэй орнууд, гигабаррелиар (109 баррель) .
{|
| Орон/Бүс нутаг
| Багаар тооцоход
| Дээд хэмжээгээр
|-
|Хойд Америк
|50.7
|222.9
|-
|Канад
|16.5
|178.8
|-
|Америкийн Нэгдсэн Улс
|21.3
|29.3
|-
|Мексик
|12.9
|14.8
|-
|Төв болон Өмнөд Америк тив
|76
|401.1
|-
|Венесуэл
|52.4
|361.2
|-
|Бразил
|10.6
|11.2
|-
|Баруун Европ
|16.2
|17.3
|-
|Их Британи
|4.1
|4.5
|-
|Норвеги
|7.7
|8.0
|-
|Зүүн Европ & Хуучин Зөвлөлт Холбоот Улс
|79.2
|121.9
|-
|Оросын Холбооны Улс
|60
|72.4
|-
|Казахстан
|9
|39.6
|-
|Ойрх Дорнод
|708.3
|733.9
|-
|Иран
|125.8
|132.7
|-
|Ирак
|115
|115
|-
|Кувейт
|99
|101.5
|-
|Катар
|15.2
|15.2
|-
|Саудын Араб
|261.9
|264.3
|-
|АНЭУ
|69.9
|97.8
|-
|Африк
|100.8
|113.8
|-
|Алжир
|11.4
|11.8
|-
|Ливи
|33.6
|39.1
|-
|Нигер
|35.3
|35.9
|-
|Ази ба Номхон далайн бүс
|36.2
|39.8
|-
|Хятад
|15.4
|16.0
|-
|Австрали
|1.5
|4
|-
|Энэтхэг
|4.9
|5.6
|-
|Индонез
|4.3
|4.3
|-
|Дэлхийн нийт
|1082
|1650.7
|-
|}
Экспорт
Газрын тосны экспорт, 2003 он:
Саудын Араб (ОПЕК)
ОХУ
Норвеги
Иран (ОПЕК)
АНЭУ (ОПЕК)
Венесуэл (ОПЕК)
Кувейт (ОПЕК)
Нигер (ОПЕК)
Мексик
Алжир (ОПЕК)
Ливи (ОПЕК)
Үнэ
Гадны холбоос
OTS Heavy Oil Science Centre (includes overview of all phases of the oil industry)
US Energy Information Administration - Part of the informative website of the US Government's Energy Information Administration.
- Environmental effects of oil extraction
American Petroleum Institute - the trade association of the US oil industry.
How derivatives drive oil prices up, despite ample supply in physical oil market (9-Jun-06)
Andy Xie, MorganStanley economist for Asia, thinks oil is financial bubble (16-Jun-2005)
Explanation of pricing mechanism in oil markets
The real problems with $50 oil, An analysis by Henry C.K. Liu in Asia Times Online, details the economic impact of high oil prices.
The Oil Drum - A Community Discussion about Peak Oil and the Oil Industry.
Petroleum directory Industry news service
Oil prices and industry news
BP Statistical Review of World Energy
Oil Prices
Oil Rocks
Nymex - oil trading center of the US
Bloomberg Energy Prices - current prices on world mercantile exchanges
Oil Marketer - oil news and market information
Oil in troubled waters - Economist article on investor approaches to oil markets, supply, and future
One Case of an Oil and Gas Field being 'Renewed'
Global Oil Watch - Real-time oil and gas news and resources
Black Gold Beneath the Bayous: Oil Formation - online textbook giving a non-technical of the biogenic theory of the origin of petroleum
PetroTalk Portal for petro related Articles, Discussion, Links and more
Petroleum Club Online Community for the Petroleum Industry
Interactive Oil Well Map of Mississippi Mississippi Oil Journal
Oil, petroleum: Development, production, consumption and reserves
World oil consumption World oil consumption
Drilling sites in Western South Dakota Drilling sites in South Dakota
Википедиа:Онцлох өгүүлэл
Ашигт малтмалын геологи
Шатах ашигт малтмал |
4375 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%9B%D0%B0%D0%BC%D0%B6%D0%B0%D0%B2%D1%8B%D0%BD%20%D0%92%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%BD | Ламжавын Ванган | Ламжавын Ванган (* 1920 оны 9 сарын 1-нд Завхан аймгийн Түдэвтэй суманд; † 1968 оны 7 сарын 23-нд) БНМАУ-ын Төрийн шагналт /1959/, УГЗ /1961/, жүжгийн зохиолч, найруулагч.
Өөрийн үзэл бодлоо эсрэг баатрын хэлээр илэрхийлдэг аргаараа их алдартай. Хүчирхийллийн дэглэмийн үнэн нүүрийг илчилсэн сонин содон хэллэгийг түүний зохиолын эсрэг баатрууд хэлж, улмаар нийтэд түгсэн нь элбэг. "Шатны гишгүүрийг алгасаж гишгэдэггүйн адил нийгэм алгасан хөгжих нь бүтэлгүй зүйл" (Өглөө киноны Данзан), "Монголчуудын дагасан улс нь Орос, шилсэн зам нь хувьсгал, 100 жилийн дараа л нэг яадаг бол?" (Түмний нэг киноны герман геологич) гэхчилэнгийн хэллэг нь афоризм болсон. Монголын шинэ үеийн дэлгэц, тайзны урлагийн голлох төлөөлөгчийн нэг.
Намтар
Монголын тайз дэлгэц, киноны нэрт зүтгэлтэн, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч, найруулагч Ламзавын Ванган 1920 оны есдүгээр сарын 1-нд Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн.
Ванганы өвөг дээдэс Засагт хан аймгийн Цэцэн Сартуулын хошууны уугуул ардууд. Баатад овогт Сэрээтэрийн хүү Долгоржав, Долгоржавын хүү Ламзав, Ламзавын хүү Ванган, эд бүгд гэрийн хүмүүжлээр монгол, түвд бичигт тайлагдсан. Нутгийнхныхаа хувин сав, тулга, шанагыг янзлах гээд дарх мужаан эрхэлчихдэг, хөгжим тоглож, зураг зурдаг нэлээд өндөр боловсролтойд тооцогдох хүмүүс байсан юм билээ.
Аав Ламзав нь УБХ-ын гишүүн, Шүүх яамны сайд байж байгаад 1937 онд баригдсан анхны 14 хүний нэг. Ванганы ээж нас барчихаад хоёр өнчин хүүхэдтэй гээд золоор амь гарч 10 жил шоронд суусан хүн байсан. Их сайн хүн байсан юм шүү дээ. Ванган Монгол циркийг үндэслэгчдийн нэг, дүү Л.Нацагийнхаа хамт Рабфакт сурч байхад нь “эсэргүүний хүүхэд” гэж сургуулиас нь хөөж, нийслэлд ирээд гэртээ очтол өөр айл гэрт нь орсон байсан юм гэнэ лээ. Жил гаруй айл айлаар тэнэж байсан гэдэг.
Тэрбээр ЗХУ-д Улаан-Үдийн монгол Рабфак, 1941 онд циркийн жүжигчдийг бэлтгэх студид суралцжээ. Эцэг баатад овогт Д.Ламжавыг нь хувьсгалын эсэргүү гэж баривчилж хэлмэгдүүлэхдээ Ванганыг “Эсэргүүний хүүхэд” хэмээн сургуулийг нь төгсгөлгүйгээр Рабфакаас эгүүлэн татаж авчирсан байна. Гэвч суралцах хүсэлдээ хөтлөгдөн ахин сургуульд явж 1946-1951 онд Москва хотноо Луначарскийн нэрэмжит театрын урлагийн дээд сургуульд суралцаж найруулагчийн мэргэжлээр төгсчээ. Суралцаж байх хугацаандаа Хятадын Хэ-Ц сонгодог бүтээл "Цагаан үст" эмэгтэй зэрэг дэлхийд нэрд гарсан жүжгийг найруулан тавьж байжээ.
1950-аад оны үед "Урагшаа" жүжгийн зохиолыг бичсэн. Л.Ванганы зохиол нь ерөнхийдөө БНМАУ-ын сэхээтэн, ажилчин ангийн амьдрал, ард түмний аз жаргалант амьдралыг үзүүлж байжээ. Түүнээс гадна хүүхэд залуучууд болон хүүхэлдэйн жүжгийг зохион туурвиж байжээ.
1941-1946 онд Улсын циркт жүжигчин, найруулагч, уран сайхны удирдагч, 1951 оноос нас бартлаа УХДТ-ын найруулагч, уран сайхны удирдагч, Соёлын яамны орлогч сайд, “Монгол кино” үйлдвэр, Улсын драмын театрын уран сайхны удирдагч зэрэг алба ажлыг тасралтгүй хашжээ. “Тожоо жолооч” /Дашнямтай хамтарч/, “Жирийн хүмүүс”, “Тамирын бэр”, “Арвайхээрийн талд”, “Эзэд”, “Худалдагчийн зүүд”, “Цагаан шилт майга бор”, “Хувиа бодогчид” зэрэг жүжиг, “Хөхөө Намжил” дууурь, “Сэрэлт”, “Түмний нэг”, “Хүний мөр” /Ч.Чимидтэй хамтарч/, “Салхины амт”, “Далайд дусал нэмэр” кино, “Эрхий Мажиг” хошин тууж, “Жож Сэрээнэн” гэхчилэн нэлээд өгүүллэг туурвин зохиожээ. Зохиол бүтээлээрээ “Урагшлах замд”, “Жирийн хүмүүс”, “Хэн хэлсэн бэ”, “Эрхий Мажиг” номууд хэвлүүлжээ. Жүжигчид, уран бүтээлчдийн хүч авьяасыг сорьж дайчилсан, үзэгчдэд юм бодуулж, шинэ сэргэг өөд хөтөлсөн зохиол, найруулсан бүтээлүүдээрээ манай тайз, дэлгэцийн урлагт шинэчлэл хийжээ.
1950-1970-аад онд соёл урлагт шийдэх асуудал, зохион байгуулах ажлын ихэнхэд гол үүрэг гүйцэтгэж байсан нь хэчнээн их цар хүрээтэй ажилладаг зүтгэлтэн байсныг илтгэнэ.
Уран бүтээл
Туурвисан бүтээл
1948 оноос уран бүтээлийн ажлаа эхлэн
1953 он “Эмч нар”
1954 он “Цагаан хүзүүт майга бор”
1955 он “Худалдагчийн зүүд”
1954 он “Тожоо жолооч” А.Дашнямтай хамтран
1959 он “Хувиа бодогчид”
1961 он “Арвай хээрийн талд” Арвай хээр хот
1961 он “Хөхөө намжил”
1963 он “Тамирын бэр” О.Цэндтэй хамтран
1965 он “Жирийн хүмүүс”
1966 он “Эзэд”
1969 он “Зам нийлэх үү” П.Хорлоотой хамтран
1972 он “Ач хүүгийн зүүд”
1979 он “Хөхөө Намжил” Ч.Чимэдтэй хамтран бичсэн.
Театрт тавьсан жүжгүүд
1953 он “Эмч нар”
1954 он “Тожоо жолооч” - А.Дашнямтай хамтран
1956 он “Урагшлах зам”
1959 он “Хувиа бодогч”
1962 он “Арвай хээрийн талд”
1963 он “Тамирын бэр” - О.Цэндтэй хамртан
1966 он “Эзэд”
1969 он “Зам нийлэх үү” - П.Хорлоотой хамтран
Уран сайхны кино
1957 он “Сэрэлт”
1960 он “Салхины амт” (Доржпалам найруулсан)
1962 он “Түмний нэг”
1965 он “Хүний мөр”
1968 он “Өглөө”
1971 он “Тэмцэл”
1970 он “Талын цуурай”
Орчуулга
1949 он “Тэр талд”
1954 он “Бардам туулай”
1960 он “Дэнлүүний баяр”
Гавьяа Шагнал
БНМАУ-ын Төрийн шагнал (1961 он) - Эмч нар, Урагшлах замд жүжгийн зохиолоороо
БНМАУ-ын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн
Алтан гадас одон
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал (1968 он) - Эрхий мажиг тууж болон хошин өгүүллэгүүд
болон бусад медалиудаар шагнагдаж байжээ.
Сонгуульт ажил
Ардын Их Хурлын депутатаар болон МҮЭ-ийн Төв зөвлөлийн гишүүн, МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар сонгогдож байжээ.
Баримт
Түүний төрсөн дүү нь БНМАУ-ын Ардын Жүжигчин циркчин Л.Нацаг юм. Мөн МУГЖ Ч.Алтан-Өлзийн үеэл ах.
БНМАУ-ын Ардын Их Хурлын гишүүн
Монголын зохиолч
Монголын жүжгийн зохиолч
Монголын найруулагч
Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн
Монгол Улсын Төрийн шагналтан
Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн
Алтан гадас одон шагналтан
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналтан
ЗХУ-ын их сургуулийн төгсөгч
Түдэвтэйн хүн
Монголчууд
1920 онд төрсөн
1968 онд өнгөрсөн |
4377 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D0%B0%D1%80%D1%88%D0%B8%D0%BB | Харшил | Харшил нь сүүлийн үед нийгмийн хөгжилтэй холбоотой улам ихэсч байгаа эмгэг юм.
Ямар орчинд амьдарч байгаа, хүрээлэн буй орчинд хортой бодис байгаа эсэхээс хамаарч зарим төрлийн өвчин үүсч болох ба ийм өвчний тоонд харшил орно. Харшил гэдэг нь хүний дархлааны системтэй холбоотой. Хүний арьс зарим төрлийн бодист хэт мэдрэмтгий болдог.
Бронхит багтраа, тоосонцрын харшил, чонын хөрвөс, эмийн харшил, хүнсний харшил, шавжны харшил гэх мэт олон янзын зонхилон тохиолддог харшлын өвчнүүд байдаг. Энэ өвчний үеэр арьсан дээр юм гарах, загатнах, нүд улайх, нус нулимс гарах, үе үе амьсгал боогдох буюу амьсгал давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тоосонцорын харшил нь дээр нэрлэсэн өвчнүүдийн дотроос хамгийн элбэг тохиолддог. Гол төлөв ургамлын тоосонцороос ялангуяа хог ургамал, шарилж, лууль зэрэг ургамлын тоосноос гадна гэрийн, үйлдвэрийн, номны тоосноос үүсдэг.
Хүний амьдарч буй орчин бохир байснаас эсвэл арьсанд хэт цочрол өгдөг тос, металл зүүлт, зарим хүнсний бүтээгдэхүүнээс арьсны харшил үүсч болно. Зарим харшлын өвчин нь халдварлаж, удамшиж ч болно.
Өвчин |
4391 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D1%8F%D0%BC%D0%B1%D1%8B%D0%BD%20%D0%A0%D0%B8%D0%BD%D1%87%D0%B5%D0%BD | Бямбын Ринчен | Еншөөбү овогт Бямбын Ринчен (1905.11.21—1977.03.04) Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, XX зууны манлай монголч эрдэмтэн байв. Англи, франц, герман, чех, польш, эсперанто, орос хэлийг гаргууд эзэмшсэн бөгөөд эсперанто хэлний өөрөө сурах бичиг зохиосон эрдэмтэн юм.
Тэрбээр тухайн үеийнхээ БНМАУ болон ЗХУ-ын төрийн тэргүүнүүдэд өөрийг нь гүтгэн доромжилсныг эсэргүүцэж, мөн нийгэмд байгаа гажуудлын талаар захидал бичин цаг үеэ шүүмжилж байв. Монголын шинжлэх ухааны зүтгэлтэн, зохиолч, орчуулагч, соён гэгээрүүлэгч. 1961 онд БНМАУ-ын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академичаар сонгогдсон.
Намтар
Бямбын Ринчен нь 1905 оны 11 дүгээр сарын 21-д өнөөгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын "Булсарай" хэмээх газар Б.Раднаажавын (1874—1921) ууган хүү болон мэндэлжээ. Бүтэн нэр нь Ринчендорж бөгөөд өвөг аавынхаа нэрээр "Бямба" хэмээн овоглох болжээ. Түүний эцэг Еншөөбү Будын Раднаажав нь нэртэй сэхээтэн, хэд хэдэн орны хэл мэддэг хүн байжээ. Эх нь Цогт тайжийн удмын Боржигон овогт Самдангийн Дулам байсан.
1914-1920 онд Алексеевский сургуульд сурсан. Хиагтад МАН-ын анхны хурал 1921 оны 3 дугаар сарын 1-3-нд болоход Ринчен орчуулагчаар ажиллаж байжээ. 1923-1924 онд Бямбын Ринчин Верхнеудинск буюу өнөөгийн Улаан-Үд хотын багшийн техникумд сураад 1924 онд хэсэг монгол оюутнуудын хамт Ленинградад үргэлжлүүлэн суралцахаар явж Дорно хэлний ангид элсэн сурсан байна. Түүний багш нар нь оросын алдарт дорно судлаач Б.Я.Владимирцов, Ф.И.Щербатский, С.Ф.Ольденбург, Л.В.Щерба, В.В.Бартольд, В.М.Алексеев нар байжээ.
1927 онд Сургуулиа төгсөөд Дорно судлалын диплом өвөртлөөд Улаанбаатарт ирж Монголын Гэгээрүүлэх яамны харъяа, Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байжээ.
1937 онд тухайн үеийн нийгмийг шүүмжилсэн хэргээр баригдан шоронд хоригдож байжээ.
1942 онд суллагдаж МАХН-ын Төв хорооны шийдвэрээр “Үнэн” сонины газарт заагдан 1958 он хүртэл арван зургаан жил ажилласан байна.
1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ хэл бичгийн ухааны доктор болсон.
1961 онд “Монгол бичгийн хэлний зүй” бүтээлээрээ Шинжлэх ухааны академич цол тус, тус хүртжээ.
Монгол хэл бичиг, ардын билиг, угсаатны зүйн судалгаа хийсэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хэл бичгийн ухааны доктор цолтой байв. 1929 онд байгуулсан Монголын зохиолчдын анхны дугуйлангийн гишүүн байсан бөгөөд орос, чех, польш, франц, англи, эсперанто, герман хэлтэй агуу их эрдэмтэн хүн байв. 1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ БНУАУ-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Тэрбээр улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, 10 жилийн ял авсан боловч орос хэлийг ялгуун эзэмшсэнийхээ хүчинд шоронгоос гарч байсан түүхтэй ч, үндэсний үзэлтэн энэ хүн амьдралынхаа турш социалист нийгмийн дарамтан дор байсан билээ. Тэрчлэн зохиолч Д. Сэнгээ түүнд зориулж “Далан настанд ч даруулга хэрэгтэй” гэдэг дайрал шүлэг бичиж Бямбын Ринчений ардын уламжлалт соёл, утга зохиолыг бахархан хүндлэх үзлийг нь феодализмын соёлыг бахархагч, үндсэрхэг идеалист үзэлтэн хэмээн гүтгэн зохион байгуулалттайгаар дарамталж байжээ.
Бямбын Ринчен нь Цогт тайж киногоороо 1945 онд Маршал Чойбалсангийн нэрэмжит Төрийн шагналыг анх хүртэгчдийн нэг болсон. Yүрийн туяа гурамсан роман, Заан залуудай балар эртний сэдэвт роман, Бэр цэцэг, Гүнж, Сандоо амбан, Их нүүдэл, Нууцыг задруулсан захиа, Шүхэрч Буниа, Ану Хатан зэрэг олон сонирхолтой зохиол бичиж үлдээжээ. Түүний “Yүрийн туяа” гурвалсан романыг орос, чех хэлнээ орчуулсан. Б. Ринчен олон жилийн турш эх хэлнээ гадаадын утга зохиол орчуулах ажилд хүч чадлаа дайчилж Горький, Маяковский, Шолохов, Мопассан, Хикмет нарын бүтээлүүдээс Монголын уншигч олноо танилцуулжээ.
Зохиолч эрдэмтэн, бичгийн их хүн Бямбын Ринчен 1977 оны 3 дугаар сарын 4-ий өдөр таалал төгсжээ. Бямбын Ринчений мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний дурсгалын хөшөөг Улсын төв номын сангийн өмнөх талбайд 2005 онд босгожээ.
Хэлсэн үгнүүд
Баримтууд
БНМАУ-д суугаа ЗСБНХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Иваненкотой зохиолч, профессор Б.Ринчентэй 1958 оны зургаадугаар сарын 11-д уулзан ярилцахдаа "...БНМАУ-ын дээд дунд сургуулиудад орос, монгол хэл зааж байгаа асуудлыг хөндөн үүний тулд орос хэлний сайн сурах бичиг зохиох, орос хэлний сайн багш нарыг сонгон ирүүлэх, монгол багш нарыг орос хэлэнд чадваржуулах зэргээр орос хэлний хичээлийг чанаржуулах, мөн шинэ монгол хэлний сурах бичгийг сайжруулах, шинээр зохиох хэрэгтэй болохыг ярьсан байна ..." Тэрбээр мөн "...Тухайн үедээ Засгийн газар, цагаан толгой зохиох ажлыг дунд сургуулийн боловсрол ч байхгүй, монгол хэлний мэдлэгээр харанхуй хүн болох Дамдинсүрэнд даалгаж алдаа хийсэн гэж тэрээр үздэг..." гэж ярьсан байна.
Зохиолууд
"Монгол хэл" шүлгээс нь:
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!...
Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн,
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!
Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт,
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч,
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!
Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан,
Өдөр бүр үгсий эрдэний чинь баярлан түүнэм.
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдий чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм!
Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд,
Сэлбэлгүй сэцэн оюутан, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлье хэмээн
Сэтгэл урмас бадран бахдамуу, үсэн буурал өтгөс би!
Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авьяаст хөвүүд дүү нар, халуун элэгтэн хотлоор,
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж,
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан!
Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!
Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би! Эрдмийн ажил
1956 онд Унгар улсад Монгол бичгийн хэлний зүй сэдвээр судалгаа хийж Хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалсан бөгөөд уг бүтээлээ 4 ботиор (1964-67) хэвлүүлжээ. Харин уг бүтээлийн III ботийг нь тухайн үед үзэл суртлын шалтгаанаар худалдаанд гаргалгүйгээр шатааж устгасан байна.
1958 онд Сомали-Угро нийгэмлэгийн хүндэт профессор цол хүртсэн.
Түүний бичсэн Хэлийг эвдэн гутаах лугаа тэмцэн тулах цаг ирсэн биш үү (1934), Монгол шүлгийн учир (1969-70), Монгол ард улсын хамниган аялгуу (1965) зэрэг бүтээл нь эрдэм шинжилгээний хувьд үнэ цэнэтэйд тооцогддог. Тэрээр эрдэм шинжилгээний бүтээлээс гадна орчуулгын болон уран бүтээлийн баялаг өв үлдээжээ.
Уран бүтээл
Зохиолч Цогт тайж (1946) кино зохиол,
Үүрийн туяа (1951) түүхэн роман,
Заан Залуудай (1964),
Их нүүдэл (1972),
Гүнж (1969) зэрэг ном хэвлүүлжээ.
Нууцыг задруулсан захидал өгүүлэг,
Ану хатан,
Шүхэрч Буниа өгүүллэг,
Монгол хэл,
Бэр цэцэг,
Сар шүлэг найраглал нь их алдартай.
Орчуулагч М.Горькийн Салхич шувууны дуун,
М.А.Шолоховын Хүний хувь заяа,
Галидасын Үүлэн зардас,
Н.В.Гоголийн Тарас Бульба'' зэрэг олон нийтэд түгсэн зохиолыг орчуулжээ.
Шагнал
МЗЭ-ийн шагнал (1965),БНМАУ-ын Төрийн шагнал цол хүртсэн (1946).
Эшлэл
Монгол Улсын Их Сургуулийн багш
Монголын дорно дахин судлаач
Монголын зохиолч
Монголын яруу найрагч
Монголч эрдэмтэн
Монголын Шинжлэх Ухааны Академийн гишүүн
Урлаг судлаач
XX зууны манлай
Монгол Улсын Төрийн шагналтан
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналтан
Алтанбулагийн хүн
Сэлэнгийнхэн
Монголчууд
1905 онд төрсөн
1977 онд өнгөрсөн |
4394 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%9D%D0%B0%D0%B9%D1%82%D0%B2%D0%B8%D1%88 | Найтвиш | Nightwish нь 1996 онд Финландын Китээ хотод байгуулагдсан хамтлаг юм. Nightwish нь Symphonic Power metal-р дуулдаг. Гоцлол дуучин болох Таря Турунен 2005 хамтлагаа орхисон юм. Хамтлагийн одоогийн бүрэлдэхүүнд Флоор Янсэн (дуучин), Туомас Холопайнэн (клавишник), Марко Хиетала (басс), Эрно "Эмппу" Вуоринэн(гитарчин), Юкка "Юлиус" Нэвалайнэн (бөмбөрчин).
Gathering ба Lacuna Coil (Эмэгтэй гоцлолуудтай “Symponic” метал хамтлагуудад нөлөөлсөн хүмүүс) нарын анх кэебордист гэгч Туомас Холопаинэн Найтвиш хамтлагийг 1997 онд Финландын Китээд байгуулав. Эхэндээ тэрээр акустик хөгжмийг цогцлуулах гэж оролдож байхдаа дадлагатай дуурын гоцлол дуучин Тарья Турунэнг элсүүлсэн ба удалгүй метал хамтлагийн бүрэн цогц хөгжмийн зэмсгүүдийг гитарчин Эмппу Вуоринэн, басс гитарчин Сами Ванска, мөн бөмбөрчин Юкка Нэвалаинэн зэрэг хүмүүсийн хамт хамтлагтаа нэмж авав. Хамтлагийн гишүүд Финландын бэлэг тэмдэг болсон Спаинфармтай гэрээ байгуулсан ба энэ компани 1997 оны сүүлээр тэдний „Эйнжэлс Фолл Фэрст“ (Angels Fall First) нэртэй дэбют альбомыг гаргаж өгөв. Энэ альбом нь дараа жил нь гэхэд европын бусад орноор тархсан байв. Үүний яг дараагийн цомог болох Оушэнборн (Oceanborn) нь 1998 оны сүүлээр олонд алдаршсан ба энэ цомог нь Найтвиш хамтлагийг төрөлх нутагт нь жинхэнэ хүссэн амжилтанд нь хүргэж чадсан. Энэ цомог нь Финландын TOP 5 нэг болж харин дуунууд нь TOP 10.дуунуудад багтсан байна. Хамтлаг европыг бүхэлд нь тойрч амжилтаа бататгасаар л байв. 2000 онд тэдний 3 дахь альбом нь Вишмастэр (Wishmaster) нэртэйгээр гарав. Энэ альбом нь зөвхөн Финландад алдаршаад зогссонгүй мөн хамтлагаа Америкт алдаршуулсан анхных нь альбом болов.
Цомгууд
Angels Fall First (1997)
Oceanborn (1998)
Wishmaster (2000)
Over The Hills And Far Away (2001)
Century Child (2002)
Once (2004)
Dark passion play (2007)
Made In Hong Kong (And Various Other Places) (2009)
Imaginaerum (2011)
Endless Forms Most Beautiful (2015)
Human. :II: Nature. (2020)
Цахим холбоос
Хамтлагийн албан ёсны цахим хуудас
Пауэр метал
Симфоник метал хамтлаг
Финландын хамтлаг
Олон үндэстний хамтлаг
Эxо-Поп шагналтан |
4401 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%9D%D0%B8%D1%80%D1%83%D0%BD%20%D1%83%D0%BB%D1%81 | Нирун улс | Нирун улс нь Хүннү улс, Сяньби нарын шууд залгамж болсон, 330-аад оны орчим анх эмхлэгдсэн гэж үздэг улс юм. Язгуур монголчуудын шууд өвөг, нирунчуудыг зарим түүхэнд хүннүгээс, зарим сурвалжид дунхугаас (сяньбигаас) гаралтай гэж бичжээ.
Нэр
Түүхч Гүнжийн Сүхбаатар хятад хэл дээр тэмдэглэгдсэн нэрийг нь "нирун" гэж буулгасан байна. "Нирун" (хятадаар: 柔然 Жужан) гэдэг нэр нь уулс гэсэн утгатай Хангайн нуруунаас гаралтай байж магадгүй. Зарим эрдэмтэд Нируныг "Ар орон" хэмээн өмгөөлж байна. Бусад эрдэмтэд Нирун нь Монгол хэлний "цэцэн" буюу "цааз"-тай холбоотой байж магадгүй гэж үздэг. Сяньбийн угсааны Тоба Вэй улс Хятадыг эзлэн авсаныхаа дараа аажимаар хятаджиж эхэлсэн тул хятад заншлаар хөрш улс үндэстнүүдийнхээ нэрийг гуйвуулан өөрчилдөг байв. Иймээс тэд говиос хойших монголчуудыг "роуран" (хятадаар: 蠕蠕, «өт» гэсэн үг) гэж нэрлэсэн байна.
Түүх
Сяньби-табгач аймгийн Ливэй хааны (220-277 он) сүүлээр, Табгачийн хилийн харуул нэгэн хүүг олзолсон нь Мугулюй болой. Сяньби-табгачийн Илу хааны үед (304-316 он) цэрэг дайчлалын төвөөс хожимдсон Мугулюй зугтаж, өөрийн харьяат ард иргэдтэй болж эхлэв. Мугулюйн хүү Чэлухуй (Чаругуй) эрэлхэг дайчин тул аймаг, олонтой болж өөрсдийгөө нирун (жоужань/жужан) гэж нэрлэж, өвөл болохоор говиос урагш гарч, зун болохоор говиос хойш гарч нутаглах болжээ.Чэлухуйн 6-р үеийн ач Жарун 394 онд говиос хойш гарч, Жолошуй голын эрэгт орд өргөөгөө босгож, цааз тунхаглаж, аажмаар хүчирхэгжиж эхэлсэн ба 402 онд, уламжлалаа дагаж Хаан цол хэрэглэжээ. Жарун Нирун улсыг байгуулж урад нүүдэлчдийн хэрэглэсээр ирсэн аравтын тогтолцоонд улсаа оруулж, цэрэг захиргааны шинжтэй хуулиудыг тогтоосон.
Нирун нар нь соёлын хөгжлөөрөө өмнөх нүүдэлчдээсээ илүү хөгжингүй байсан ба өөрсдийн тогтсон ёс заншилтай ба түүнийгээ баримтлан дагадаг байжээ. Нируны соёлын бас нэг онцлог нь гэвэл хожим нь бурхны шашин дэлгэрч бүр төрийн шашины хэмжээнд хүрч байсан байна. Tатар хаан их хүчирхэг байсан тул зарим хөрш улсууд Нирун улсыг датань (татар) гэж нэрлэх болжээ. Нируны өмнөд хөрш Тоба Вэй улс 391 оноос 522 он хүртэлх 131 жилийн дотор сар, жилээр тусгайлан бэлтгэж байгаад Нирун улсыг их цэргийн хүчээр 22 удаа довтолж байснаас 424-425, 429, 449 оны дайн Нирун улсад их хохирол учруулжээ. Харин Нирун улсаас Вэй улсыг 402-523 он хүртэлх 121 жилийн дотор их бага, тооны цэргээр 27 удаа довтолж байснаас 424, 479, 504 оны дайнд их цэрэг хөдөлгөжээ.
Энэ улс нь 402 онд Жарун хаан ширээнд сууснаас хойш хүчирхэгжсэн. Жарун хаан улсынхаа цэргийн хүчийг шинэтгэж, эрэмгий дайчин байлдан дагууллыг явуулж нутаг дэвсгэрээ өргөтгөхийн хамт төрийн байгууламждаа нүүдэлчдийн уламжлалт загварыг тууштай нэвтрүүлэв. Ер нь Жарун шиг ийм богино хугацаанд (8 жил) төр ба цэргийн хүчээ эмхэлж чадсан хаад нүүдэлчдийн түүхэнд тийм ч олон байхгүй юм. Олон арван жилээр мартагдан саармагжсан төрт ёс Жаруны хүчээр Орхоны хөндийгөөс эхлэн дөрвөн зүг найман зовхист сэргэн манджээ.
Түүнийг даган Нирун улсын аж ахуй, соёл асар хурдацтай хөгжив. Энэтхэгийн номч мэргэд Нирун улсад айлчлан, хааны багшийн зэрэгт ажиллах болсон нь сонирхолтой бөгөөд манай төрт ёсонд анхны үзэгдэл болжээ. Жаруны үеэс нүүдэлчдийн уламжлалт "Чэн-юй" цолыг "хаган" цолоор сольсон байдаг. Жужаны хаад хан ширээг үе улиран залгамжилдаг ба гол төлөв хүү нь залгадаг тогтсон ёстой байв. Жужан улс оршин тогтносон 200 орчим жилийн хугацаанд Мугулюйн удмын нийтдээ 23 хаан 330 оны орчмоос 555 оныг хүртэл Жоужаний хаан ширээнд сууснаас хамгийн алдартай нь Жарун, Татар, Нагай (492-501 он), Чуну (508-520 он), Анагуй (520, 522-552 он) нар бөлгөө. Жарун хаан 410 онд ач дүү нарынхаа ордны эргэлтэд эрх мэдлээ алдан баруун зүг нүүсэн бөгөөд түүнийг Нирунчуудын олон хүчирхэг бүлэг дагалдан эх нутгаасаа цойлон гарсан нь 6-р зууны үед Ижил мөрний хөндийд хүрээд Авар хэмээн нэршсэн монгол язгуурын хаант улс байгуулсан юм. Аварчууд улам цаашлан, хуучин Аттила хааны Хүн улсын замаар Дунай мөрөнд суурьшсан бөгөөд Австри хүртэл өргөн их нутгийг эрхшээлдээ оруулж 9-р зууны сүүлч хүртэл монгол нүүдэлчдийн нэр сүрийг дахин өрнө дахинд зарлан тунхагласан билээ.
Чуну хаан Өндөр тэрэгтний Мэту ванг дайнд ялж олдзлон авч морин дээр хөлийг нь сажлуулан чирч алаад гавлаар нь аяга хийсэн байдаг.
Жаруныг залгамжилсан Хулюй хааны үеэл Булужэнь хов хутгаж сайд Шули, Удиянь нараар Хулюйг баривчлуулан охинтой нь хамт Умард Янь улсын Хэлун хот руу цөлжээ. Гэвч Булужэнь удалгүй өөрөө алуулж, улмаар 414 онд Шэлунь хааны өвөө, Дисуюань-ий хүү Пухуний хүү Татар хаан суужээ. 460 онд Турфаныг довтолж, ашина овгийн 500 өрх төмөрчдийг олзлон авч, Алтайд суулгаж төмрөөр алба авах болсон нь хожим 552 оноос бусад Түрэг аймгуудыг нэгтгэн манлайлан Жоужань улсыг эсэргүүцэн босч улмаар Нирун улсыг 555 онд унаган Түрэгийн хаант улсыг байгуулав. Түрэгийн довтолгоонд цохигдсон нирунчууд нутгаа орхин нүүсэн ба зарим нь одоогийн Монголын зүүн аймгуудад үлджээ. Энэ тухай хятад сурвалжид жужаньчууд үл мэдэгдэх зүгт нүүн алга болов гэж тэмдэглэжээ. Унгараас нирунчуудын бүсний арал олдсон байдаг. Мөн зарим нь баруун зүг нүүж, 570-аад онд Крымын хойг болон умард Кавказад суурьшин иргэншсэн түүхтэй. Энэ үед Европт зүүн зүгээс нүүн ирсэн Аварын гарлыг эрдэмтэд янз бүрээр тайлбарладаг ба зарим нь нирунчуудтай холбодог бол зарим нь түрэг гэж үздэг. Нирун улс унасанаар Монгол овогтон урьд хүрсэн ахуй, соёл, ШУ-ны ололт амжилтаа 907 онд Кидан гүрэн мандах хүртэл алджээ.
Нийгэм
Жужанчууд мал аж ахуй эрхлэн бэлчээр усны аясыг даган нүүдэллэж, аж төрдөг эртний нүүдэлчин аймгийн нэг билээ. Мал аж ахуйгаас гадна булга суусар зэрэг үслэг ан агнадаг байв.
Эдийн засаг, аж ахуй, соёл
1992 оны "Монголын түүхийн дээж бичиг"т нирунчууд дундад зууны монголчуудтай олон талаараа төстэй байсан тухай дурьджээ:
-Эсгий гэрт амьдардаг, гэрийн үүдээ зүүн зүгт харуулан барьдаг.
-үсээ сүлжин гэзэг тавьдаг г.м
Монголоос Сяньби, Нирунд хамаарагдах археологийн дурсгал төдийлөн олдоогүй ба хүннү, сяньби, нирунчууд уулаасаа гарал нэгтэй, соёлын хувьд ижил байдагаас археологийн дурсгалууд нь төдийлөн ялгагдаггүй. Тиймээс Монголд байгаа хүннүгийн хэдэн мянган булшны зарим нь тэдэнтэй нэгэн цаг үед амьдарч байсан сяньбичуудынх байж болох юм. Оросын Өвөр Байгалийн хязгаарт судалгаа хийдэг эрдэмтэд Сяньбийн соёл гэсэн бие даасан соёл Өвөр Байгалийн хязгаарт тархсан гэдгийг археологийн судалгаагаар тогтоожээ. Аливаа улс өөрийн нийслэлийг харь угсааны хүн амын дунд байгуулдаггүй бөгөөд Хүннү, Сяньби, Нирун улсуудын нийслэл нь бүгд Орхон голын хөндий, Хангайн нуруунд байсан нь одоогийн Монголын нутагт монголчууд эртнээс нааш төвлөрөн суурьшиж байсаныг нотолдог.
Засаг захиргаа нь, төрийн бүтэц
Монголын эрдэмтэн Г.Сүхбаатар Нирун улсын бүрэлдэхүүнд монгол угсааны Монгол, Татар, Жужан (Нирун) болон Өндөр тэрэгтэн аймгууд багтаж байсан гэж үзсэн.
Нирун улс төв Ази төдийгүй хөрш бүс нутгуудад нөлөөтэй хүчирхэг улс байсан юм. V зуунд тэдний довтолгоонд Дорнод Туркестан, Дундад Азийн Хами, Гаочан, Жимса зэрэг хот улсууд, Юэбань, Усунь, Их Юэчжи, Согд зэрэг олон аймаг, улс өртөж байлаа. Нирунчууд эртнээс Хөх нуурын Тугухунь (IV-VII зууны үеийн монгол угсааны улс ), Дундад Азийн Эфталит (V-VI зууны үеийн энэтхэг-европ угсааны улс) болон өмнөд хятадын төр улсуудтай найрсаг харилцаа тогтоож чаджээ. III зууны сүүл IV зууны эхэнд Төв Ази, Монгол орныг бүхэлд захирсан нэгдсэн улс байгаагүй.
Эшлэл
Азийн түүхэн улс
Аварууд
Монгол угсаатан
Монголын түүхэн улс |
4402 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%B8%D0%B4%D0%B0%D0%BD%D1%87%D1%83%D1%83%D0%B4 | Киданчууд | Кидан үндэстэн нь (IV-XIV) Лууха голын баруун талаар, Шар мөрний (Ордосын Шар мөрөн биш) умард саваар нутаглаж байсан бөгөөд яваандаа Шар тэнгисийн эрэг хүртэлх нутагт тархан суужээ. Тэд сяньби монголчуудын нэг салбар болох монгол угсаатан ба тэдний ихэнх нь дорнод ху нарын удам байжээ. Өнөөгийн Монгол нутагт төвлөн сууж байгаагүй ч 923 оноос Алтайгаас зүүн тийш Хэрлэн голын хойт бие хүртэл нутгаа тэлж соёл, түүхийн олон зүйл дурсгал Монгол нутагт үлдээжээ.
Тэдний нэрийг манай түүхийн номнуудад кидан, хятан гэж хоёр янзаар бичдэг.
Түүх
Киданууд 388 оноос Муюн, Тоба Вэй улсын цэрэгт цохигдон зүүнш нүүж, Кумоси ба Кидан гэж хуваагдав.
Киданчууд Уйгур улсад сайн дураар даган орсон бололтой.
8-р зууны сүүлчээс Кидан аймгийн дотор Елюй буюу Илү хэмээх овог цойлон гарч, төр ёсыг байгуулжээ. Елюй овогтны 8-р үе болох Амбагай (Амбагян, Амаки, Абаки, Абожи) 907-918 оны хооронд Кидан угсаатныг нэгтгэн их төрийг байгуулжээ.
Елюй Амбагай улсдаа засаг захиргааны өвөрмөц хуваарийг тогтоосон нь Өмнөд ба Умард Орд юм. Энэ нь түүний эзэмшил нутгийн онцлогоос хамаарсан ажээ. Кидан улс умард хятадын ихээхэн газар нутгийг эзэлсэн тул ийм хуваарь тогтоосон гэж болно.
Өмнөд нутагт суурьшмал тариаланч иргэд зонхилох бол умард нутагт уугуул кидан нар, тэдний төрөл нүүдэлчид болох татарууд харъяалагдаж байв.
Елюй Амбагай (Амбагян) амьдралынхаа идэвхтэй хугацааг улсынхаа дотоод засаглалыг сайжруулах, улс төрийн нөлөөгөө өргөжүүлэхэд чиглүүлсний үрээр түүнээс хойш бараг 100 жилийн турш Төв Азид Кидан улс тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн юм.
Амбагайн дараа үеийн хаад засаглалдаа өөрчлөлт оруулжээ. Энэ өөрчлөлт нь 10-11-р зууны үеийн Төв Ази дахь үндэстний шинэ орчныг харгалзсан бөгөөд онцолж хэлбэл тэр үед эрч хүч нь оргилон гарч ирсэн зүрчид угсаатны өөдөөс угсаа нэгт нүүдэлчдийн хүчийг ашиглах, тэднийг улс төрийн холбоотон болгоход чиглэсэн юм.
Кидан улсын үе нь нүүдэлчдийн төр ёсны уламжлалыг суурин соёлын хөрсөнд шингээх талаар сонин алхам хийсэн түүх гэж болно.
Кидан улсад 9 хааны үе залгамжилж, нийт 220 жил оршин тогтнов. Кидан улс зүрчидийн Алтан улсад мөхөөгдөх үед Елюй овгийн Даши ноён 100,000? нүүдэлчин киданчуудыг дагуулан баруун зүг нүүж, Балхаш нуурт төвлөрөн нэгэн их улсыг байгуулсан нь Хар Кидан хэмээн алдаршиж, Шинжаан, Хорезмыг эрхшээлдээ оруулан 90 шахам жил (1124-1213) тогтжээ.
Их Монгол Улс 1211 онд Алтан улсад довтлон цохиход зүрчидийн харьяанд байсан киданчууд Зүүн Ляо (1211–1220) зэрэг 3 улс байгуулсан ч удалгүй Монголын бүрэлдэхүүнд оржээ.
Өвөр Монголын Баруун Баарин хошууны зарим бааринчууд, дагуурчууд киданчуудын шууд удам болох хүмүүс юм. Баруун Баарины зарим эмэгтэйчүүдийн уламжлалт үс засалт нь кидан эмэгтэйнхтэй адил байдаг байна.Мөн Төв Ази дахь кытай, китай зэрэг нэртэй овгийн хүмүүсийг киданчуудын удам гэж үздэг.
Хэл
100 үг тутмын 70 нь Монгол үг байжээ. Тэгэхээр бусад Монгол аймгийн нэгэн адил байсан гэдэг нь нотлогдож байгаа юм.
Эшлэл
Мөн үзэх
Дагуур
Хар Кидан
Зүрчид
Монгол угсаатан
Кидан |
4404 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D1%88%D0%B8%D0%B3%D1%82%20%D0%BC%D0%B0%D0%BB%D1%82%D0%BC%D0%B0%D0%BB%D1%8B%D0%BD%20%D0%B3%D0%B5%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B3%D0%B8 | Ашигт малтмалын геологи | Ашигт малтмалын геологи нь байгалийн баялаг эрдэс түүхий эдийн судалгааг эдийн засаг, үйлдвэрлэлийн ач холбогдол талаас нь судална. Эрдэс, түүхий эд гэдэгт төрөл бүрийн металл болон металл бус ашигт малтмал, барилгын материал болох элс, хайрга, шавар, өнгөлгөөний чулуу, эрчим хүчний түүхий эд болох нүүрс, газрын тос, мөн ус багтана. Ерөнхийдөө ашигт малтмалын геологи нь дээр дурьдсан эрдэс түүхий эдийн ордын судалгааг хийж, олборлолтод бэлтгэх ба үүний тулд геохими, эрдэс судлал, геофизик, структур геологи гэх мэт бусад салбар шинжлэх ухааны судалгааны аргуудыг хэрэглэнэ.
Ашигт малтмал
Ашигт малтмал гэдэг нь хүн төрлөхтөн одоо болон ирээдүйд хэрэглэж болох эрдэсийн өндөржсөн агуулга бүхий хуримтлал юм. Ашигт малтмалыг, бүрдүүлж буй эрдэсжилт, эдийн засгийн ач холбогдол, мөн өнөөгийн техник, технологийн боломжид тулгуурлан ангилж болно.
Эдийн засгийн ач холбогдлоор нь: эрдэсжсэн цэг, илрэл, орд, батлагдсан нөөц гэх мэтээр ангилнa.
Хүдрийн геологи
Хүдрийн ашигт малтмалын гарал, үүсэх нөхцөл, ордын зүй тогтлыг судлана. Эцсийн зорилго нь ордыг олборлох, эдийн засгийн эргэлтэнд оруулах явдал юм.
Шатах ашигт малтмалын геологи
Эрчим хүчний түүхий эд болох газрын тос, байгалийн хий, нүүрсний орд илрүүлэх зорилгоор тунамал чулуулаг, түүний тархалт, тогтоцыг судлана.
Мөн үзэх
Геологи
Шатах ашигт малтмал
Газрын тос
Нүүрс
Уран
Пик ойл
Геологи |
4419 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%B8%D0%BA%D1%80%D0%BE%20%D1%8D%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%B7%D0%B0%D1%81%D0%B0%D0%B3 | Микро эдийн засаг | Микро эдийн засаг нь хэрэглэгч жижиглэн худалдаачид, тодорхой үйлдвэрлэгч (пүүс, компани, салбар) зэргийн тус тусын үйл ажиллагаатай холбоотой эдийн засгийн судлалыг хэлнэ.
Хүн төрөлхтөн нийгэмшсэн цагаасаа эхлэн эдийн засгийн ямар нэгэн харьцаанд орж эхэлсэн. Тэдэнд өмсөх хувцас, байрлах байр, идэх хоол хэрэг болсон нь эдийн засгийн харьцааг үүсгэсэн. Нэгэнт бид их бага ямар нэгэн хэмжээгээр эдийн засгийн харьцаанд орж л байгаа болохоор эдийн засгийг зайлшгүй судлах шаардлагатай. Бид микро эдийн засгийг судласнаар Статистик, Эконометрик, Олон улсын худалдаа, Макро эдийн засаг гэх мэт мэргэжлийн суурь хичээлүүдийн суурийг мэддэг болно. Мөн энэ хичээлээр зах зээлийн эдийн засгийн ухааны анхны эмх цэгцтэй ойлголтыг өгөх ба үүгээрээ бэлтгэж буй мэргэжилтнүүдэд эдийн засгийн үндсэн субъект болох үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн үйл хөдлөлийг онолын хувьд танин мэднэ.
Бид энэ хичээлийг үзсэнээр микро эдийн засгийн энгийн харилцаа, өөрчлөлт, субъектуудын үйл хөдлөлийг эдийн засгийн онолын үндэслэлтэйгээр харж, тайлбарлан бичил шийдвэр гаргах чадварыг эзэмшинэ. Мөн эдийн засгийн онолын бусад хичээлүүдийн суурийг олж авах бөгөөд бизнесийн удирдлагын салбарын хичээл, сэдвүүдэд микро эдийн засгийн онолын асуудлуудыг холбогдуулан авч үзэх дадал эзэмшинэ.
Хэдийгээр эдийн засаг хүмүүсийн оршин амьдрах хэрэгслийг бий болгодог ч хэн юугаар, юуны тусламжтайгаар хүмүүст зайлшгүй хэрэгцээтэй зүйлийг шийдвэрлэж байна вэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Иймд эдийн засаг, нийгмийн тодорхой зорилгод ашиглагдаж байгаа бүхий л зүйлсийг эдийн засгийн нөөц гэдэг байна. Энэ нь эдийн засгийн байгуулалтын үндэс болдог.
Микро эдийн засаг-Эдийн засгийн аль нэг эд эсийг бус бүхэлд нь авч судалдаг. Тухайлбал, эдийн засгийн өсөлт, үндэсний нийт бүтээгдэхүүн, инфляци, ажилгүйдэл, төрийн төсөв, зарлыгн хэмжээ, гадаад худалдааны баланс зэрэг нь макро эдийн засгийн судлах зүйл юм. Макро түвшиний зангилаа асуудлаар гол шийдвэрийг засгийн газар гаргаж байдаг.
Мөн үзэх
Макро эдийн засаг
Эдийн засаг
Эрэлт
Нийлүүлэлт
Зах зээлийн тэнцвэр
Эрэлт нийлүүлэлтийн мэдрэмж
Хэрэглэгчийн сэтгэл ханамж
Үйлдвэрлэл
Үйлдвэрлэлийн зардал
Төгс өрсөлдөөнт зах зээл
Төгс бус өрсөлдөөнт зах зээл
Хүчин зүйлийн зах зээл
галзуурсан бололтой |
4424 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%94%D1%8D%D0%BB%D1%85%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B3%D0%B0%D0%BB%D1%8C%20%D1%85%D0%B0%D0%BC%D0%B3%D0%B0%D0%B0%D0%BB%D0%B0%D1%85%20%D1%81%D0%B0%D0%BD | Дэлхийн байгаль хамгаалах сан | Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) нь анх 1961 онд Швейцарын хуулийн дагуу бүртгэгдсэн, 5 сая гишүүн дэмжигчтэй, дэлхийн 100 гаруй оронд байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, олон улсын ашгийн бус, хандивын, төрийн бус байгууллага юм.
Монгол дахь салбар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь 1992 онд үйл ажиллагаагаа эхэлсэн.
Цахим холбоос
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн төв байгууллага
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар
Бусад салбар болон хөтөлбөрийн газрууд
Байгаль хамгаалах байгууллага
Олон улсын байгууллага
Төрийн бус байгууллага
Швейцарын сан
Во кантон
1961 онд байгуулагдсан |
4426 | https://mn.wikipedia.org/wiki/%D2%AE%D0%BD%D0%B4%D1%8D%D1%81%D0%BD%D0%B8%D0%B9%20%D0%BD%D0%B8%D0%B9%D1%82%20%D0%B1%D2%AF%D1%82%D1%8D%D1%8D%D0%B3%D0%B4%D1%8D%D1%85%D2%AF%D2%AF%D0%BD | Үндэсний нийт бүтээгдэхүүн | Үндэсний нийт бүтээгдэхүүн, ҮНБ (Англи: gross national product, GNP; Орос: валовой национальный продукт, ВНП) гэж тухайн орны оршин суугчдын хөдөлмөр болон хөрөнгөөр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн үнэлгээний нийлбэрийг хэлнэ. Үйлдвэрлэлийн газарзүйн байрлалд тулгуурлан тооцож гаргадаг ДНБ-ээс ҮНБ бол үйлдвэрлэлийг тухайн үйлдвэрлэгчийн эзэмшлээс нь хамааруулж гаргадгаараа ялгаатай.
Макро эдийн засгийн үзүүлэлт
Орлого
Үндэсний эдийн засгийн нийт тооцоо |
4440 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%9F%D0%B0%D1%81%D0%BA%D0%B0%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%B3%D1%83%D1%80%D0%B2%D0%B0%D0%BB%D0%B6%D0%B8%D0%BD | Паскалийн гурвалжин | Паскалийн гурвалжин нь математикч Блез Паскалийн нээсэн гэгддэг захаараа нэгэн тоотой, бүх тоо дээрх хоёр тооныхоо нийлбэр байх гурвалжин юм.
Паскалийн гурвалжны зарим онцлог нь:
Захын тоонууд бүгд нэг байна.
Хоёр дахь эгнээний бүх тоо натурал тоо байна. 3 дахь эгнээний тоо гурвалжин тоонууд байна (1, 3, 6, 10, 15…).
Нэг эгнээний тооны нийлбэр нь сүүлийн тооны эсрэг талын тоотой тэнцүү байна (Жишээ нь: 1+2+3+4+5+6+7=28, 1+4+10+20+35=70 гэх мэт).
Бүх эгнээний тооны нийлбэр нь хоёрын зэргүүд байна. Хоёрын тэг зэргээс эхэлнэ. (Жишээ нь: 5 дахь эгнээний тоонуудын нийлбэр 1+4+6+4+1=16=24).
Бүх эгнээ мөн тэгээр эхэлсэн өөрийнхөө зэргийн полином коэффициент болно.
Мөн үзэх
Блез Паскаль
Математик |
4444 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%9D%D1%83%D0%BC%D1%8B%D0%BD%20%D0%BE%D1%80%D0%B4 | Нумын орд | Нумын орд нь нумын оддын бүлэгтэй холбоотой өрнөдийн зурхайн орд бөгөөд уг ордод нар 11-р сарын 23-аас 12 сарын 21-ийг хүртэл хугацаанд тохионо. Нумын эсрэг орд нь Ихрийн орд болно. Нумын орд нь зурхайн ес дахь орд бөгөөд уг ордыг аялан жуулчлах, өргөжин тэлэхтэй холбож үздэг. Уг ордод төрсөн хүмүүс шулуун шударга, хөдөлгөөнтэй, маш оюунлаг, ухаалаг, сэргэлэн, өндөр ёс суртахуунтай, шог хошин, өгөөмөр, нээлттэй, шинийг санаачлагч, өрөвч, хүч чадалтай хүмүүс байдаг боловч тэд тайван бус, огцом ууртай, тэвчээргүй, анхааралгүй мөн хүүхэд маягийн зан байдалтай байх нь элбэг. Анатомийн хувьд нум нь гуя ташаатай холбоотой.
Газарзүйн хувьд нумын орд нь Австрали, Мадейра, Юннан муж, Мексик, Туркменистан гэсэн газруудтай холбоотой.
Нумтнуудыг аялал жуулчлалд дуртай төдийгүй юмс үзэгдэл, эрх чөлөө, хууль ёс зэрэг олон зүйлсийн учрыг олж мэдэхэд дуртай гэдэг. Бусад ордныхонтой харьцуулахад нумынхныг хамгийн өөдрөг хүмүүс гэдэг. Нумтаны алиалагч маягийн дүрийн цаана маш оюунлаг, шинийг сэтгэгч хурц ухаан нуугдаж байдаг. Тэдний хэл нь хөдөлгөөнгүй байвч ухаан нь аянгын хурдаар ажиллаж байдаг ба амьдарлынхаа төгсгөл хүртэл энэ чадвараа хутганы ир мэт хурц байлгадаг. Тэд эерэг, өөдрөг, хошин шогч зан чанарынхаа ачаар урт наслах нь элбэг.
Бие махбодийн хувьд нумын ордод төрсөн хүмүүс том хэмжээний, зөв хэлбэрийн гавлын яс, өргөн өндөр дух, зөв хэлбэрийн бие махбодь, улаавтар үстэй байх нь элбэг. Нумтнууд нэг бол өндөр, сайн хөгжсөн биетэй эсвэл дунджаас намхан байдаг.
Өнгөрсөн үед нумын ордыг өндөр түвшний судалгаа, гүн ухаан, шашин, энэ насны дараахь амьдрал зэрэгтэй холбож үздэг байжээ.
Домог үлгэрт нумын ордыг грек үлгэрийн баатруудыг зааж сургаж байсан Хирон хэмээх кентавртай холбож үздэг.
Алдартай нумтнууд
Вүүди Аллен, америкийн кино найруулагч, жүжигчин, хошин шогч (12-р сарын 1).
Людвиг ван Бетховен, германы хөгжмийн зохиолч (12-р сарын 16 эсвэл 17).
Волт Дисней, америкийн зураач, кино продюсер (12-р сарын 5).
Бетте Мидлер, америкийн жүжигчин, дуучин (12-р сарын 1).
Френк Синатра, америкийн дуучин, жүжигчин (12-р сарын 12).
Стивен Спилберг, америкийн кино найруулагч (12-р сарын 18).
Иосиф Сталин, зөвлөлтийн удирдагч (12-р сарын 18).
Гадаад холбоосууд
complete information on sagittarius
sagittarius short description
sagittarian children
sagittarius the noble soul
sagittarius the versatile
Information on Sagittarius
Sagittarius Profile
Зурхайн орд |
4466 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%92%D0%B0%D1%88%D0%B8%D0%BD%D0%B3%D1%82%D0%BE%D0%BD | Вашингтон | Вашингтон нь нэртэй хүн:
Жорж Вашингтон (1732–1799), Америкийн Нэгдсэн Улсын анхны ерөнхийлөгч
Жорж Вашингтон Гордон (1836–1911), АНУ-ын улс төрч, америкийн иргэний дайнд оролцсон бригадын генерал
Вашингтон нэрээр нэрлэгдсэн газар зүйн объект:
Вашингтон (муж улс), АНУ-ын баруун хойд талд орших холбооны муж улс
Вашингтон (хот), АНУ-ын зүүн эрэгт оршдог тус улсын нийслэл бөгөөд засгийн газрын төв байрлах хот
Вашингтон тойрог, нэртэй орон нутгийн тойргууд
Вашингтон париш, нэртэй орон нутгийн захиргааны нэгжүүд |
4493 | https://mn.wikipedia.org/wiki/%D2%AE%D0%BD%D0%B4%D1%81%D1%8D%D0%BD%20%D1%81%D1%8D%D0%B4%D0%B2%D2%AF%D2%AF%D0%B4%20%28%D0%B6%D0%B0%D0%B3%D1%81%D0%B0%D0%B0%D0%BB%D1%82%D1%83%D1%83%D0%B4%29 | Үндсэн сэдвүүд (жагсаалтууд) | Үндсэн сэдвүүдийн жагсаалт |
4501 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%AD%D1%80%D1%85%20%D1%87%D3%A9%D0%BB%D3%A9%D3%A9%D0%BD%D0%B8%D0%B9%20%D1%85%D3%A9%D1%88%D3%A9%D3%A9 | Эрх чөлөөний хөшөө | Эрх чөлөөний хөшөө (Англи: The Statue of Liberty, бүтэн нэр нь дэлхийг гэрэлтүүлэх эрх чөлөө буюу Liberty Enlightening the World) нь Франц улсаас АНУ-ын Тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор бэлэг болгон өгсөн, Нью Йорк хотын "Эрх чөлөө" аралд байрлах бөгөөд Америк болон дэлхийн хамгийн алдартай уран барилгын нэг юм.
Хөшөөний сууриас титэм хүртэл 354 шаттай юм. Хөшөөний өндөр 46 метр, доод суурьтайгаа нийлээд 96 метр өндөр ажээ.
Уг хөшөөг 1885 оны 6 сарын 17-нд Францын хөлөг онгоцоор Нью-Йорк хотод авчирчээ. Францын барималч Фредерик Бартольди бүтээсэн хөшөөг 1876 онд АНУ-ын тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор бэлэглэх санаатай байсан ч, амжихгүй байсаар 10 жилийн дараа л бэлэн болгосон гэдэг. Харин уг барималын бамбар барьсан баруун гарын хэсгийг аль эрт хийж, 1876 онд Филадельфид болсон үзэсгэлэнд тавьж байж. Хөшөөний их биеийг 1884 онд бүтээж дууссан агаад дийлэнхийг нь хандивын хөрөнгөөр босгожээ. Асар том хөшөөг сүндэрлүүлэхийн тулд Бартольдид мэргэжлийн инженер хэрэгтэй байлаа. Тэрээр Эйфелийн цамхгийг үндэслэгч нутаг нэгт Гюстав Эйфельд хандсанаар санасандаа хүрчээ.
1886 оны 10-р сарын 28-нд Эрх чөлөөний хөшөөний албан ёсны нээлтийн ажил болжээ.
1924 онд Эрх чөлөөний хөшөө АНУ-ын үндэсний дурсгалт газар болсон. 1956 онд Бедлоу арлыг Эрх чөлөөний /Либерти/ арал гэж нэрлэж, 1966 онд АНУ-ын түүхэн газруудын үндэсний бүртгэлд оруулсан байна. Одоо энэ нь АНУ-ын Нью-Йорк хотын хамгийн алдартай аялал жуулчлалын газруудын нэг бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын хамгийн алдартай бэлгэдлийн нэг юм.
Уг бүтээлийг АНУ-ын үндэсний хөшөө гэдэг бөгөөд 1984 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэж авчээ.
Цахим холбоос
Statue-of-Liberty-Ellis-Island-Stiftung
АНУ дахь дэлхийн соёлын өв
АНУ-ын үндэсний бэлгэ тэмдэг
АНУ-ын хөшөө
АНУ-ын уран баримал
Зэс баримал
Historic Civil Engineering Landmark
Нью-Йоркийн музей
1880-аад онд барьсан
1886 он
Францын архитектур
АНУ-Францын харилцаа
Нью-Йоркийн гэрэлт цамхаг
Америк дахь дэлхийн соёлын өв |
4503 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%93%D1%8D%D1%80%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%B6%D0%B8%D0%BB | Гэрлийн жил | Гэрлийн жил (товчилгоо: г.ж.) нь од хүртэлх зайг хэмжихэд хэрэглэгддэг нэгж юм. Гэрлийн 1 жилд туулах зайг 1 гэрлийн жил болгон авдаг.Гэрэл нь 300000 км/с хурдтайгаар жилд туулах зай билээ.
Тоон утга
1 гэрлийн жил нь:
9,460,730,472,580.8 км
63,240 одон орны нэгжтэй тус тус тэнцдэг.
Гэрлийн хурд нь 299,792,458 м/с байдаг
Мөн үзэх
Одон орны нэгж
Одон орон |
4504 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%9E%D0%B4%D0%BE%D0%BD%20%D0%BE%D1%80%D0%BD%D1%8B%20%D0%BD%D1%8D%D0%B3%D0%B6 | Одон орны нэгж | Астрономийн нэгж (товчилгоо: а.н.) нь нарны аймгийн гариг хоорондын зайг хэмжихэд хэрэглэгддэг нэгж юм. Нар ба дэлхийн хоорондох зайг 1 астрономийн нэгж болгон авдаг.
Тоон утга
1 астрономийн нэгж нь 149,597,870,691±30 метртэй тэнцдэг.
Мөн үзэх
Гэрлийн жил
СИ-системтэй ашиглахыг зөвшөөрсөн нэгж
Одон орны хэмжилтийн нэгж
Уртын нэгж |
4505 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A0%D0%BE%D0%BC%D0%B0%D0%BD%D1%82%D0%B8%D0%B7%D0%BC | Романтизм | Романтизм нь чиглэл XIX зууны эхэнд үүссэн ба Францын хөрөнгөтний хувьсгалаас үүдэлтэй. Уг хувьсгалын үр дүнд сэтгэл дундуур үлдсэн залуу үеийнхний сэтгэлийн хямрал уг чиглэлийг бий болоход нөлөөлжээ.
Эхний илрэл нь сэтгэл догдлолыг их гаргах эрмэлзлэл, нууц, далдын хүчийг бишрэх, дундад зууныг санагалзаж байсан зэрэг нь бодит амьдрал, хувьсгалт үзлээс холдуулж байв. Гэсэн ч романтизмд дэвшилтэд зүйлүүд их байсан нь тэргүүлэх үүрэг гүйцэтгэхэд нөлөөлсөн юм.
Хөгжмийн романтизм
Хөгжмийн романтизм нь 19-р зууны хөгжмийн урлагт гол чиглэл нь байсан бөгөөд хожуу үедээ веризм,импрессионизм, экспрессионизм нарыг бий болгосон юм. Романтизмийн үед хөгжим нь уран зохиол, уран зураг, театртай нягт холбоотой байсан бөгөөд үндэслэгч нь Франц Шуберт. Хөгжил нь улс орон бүрт өөр өөрийн гэсэн өнгө төрхтэйгээр явагдаж байлаа.
Романтизм нь хувьсгалын үзэлтэй холбоотой, эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцэлд уриалсан чиглэл юм. Дайсантай тулалдсан баатар хүн, тэмцлийн дундах түүний зовлон, мөхөл зэрэг нь дэвшилтэд романтизмын гол сэдэв байв. Энэ сэдэв сэтгэл хөдлөл, уран сайхны шинэ хэллэгийг эрэх шалтгаан болж, өнгө, гэрэл сүүдэр, хөдөлгөөнөөр илэрч байлаа.
20-иод онд дэвшилтэт романтизм тэргүүлэх байрыг эзэлсэн. Зураачдын уран бүтээлийн зарчим Расин ба Шекспир, Италийн уран зургийн түүх зэрэг номуудад тод тусчээ.
Урлаг бол ажил хэрэгч, гавшгай зүйл бөгөөд эрин үеийн эрэлт хэрэгцээнд түргэн хариу өгдөг гэж дэвшилтэт романтизм үзээд классицизмын төлөөлөгчид цаг үеэ тасархай, хүйтэн хөндий, амьдралгүй, дэг жаяг, дүрэмд баригдсан байна хэмээн шүүмжилж байв. Романтистууд үндэсний түүх, ардын уран бүтээл, өвөрмөц бүхнээ хөгжүүлэх, хурц дайчин амьдралыг шохоорхохыг нийтэд уриалж байсан юм.
Уран зураач,зураасан зургийн нэрт бүтээлч Теодор Жерико(1791-1824) классицизмын номлолын эсрэг эрч тэмүүлэлтэй, урлагийн төлөө тэмцлийн магнайд явсан уран бүтээлч юм. Тэрээр Францын романтизмын уран зургийг үндэслэгч бөгөөд сэтгэл хөдлөрөөр дүүрэн, Бурбоны монархийн эсрэг, капиталист ертөнцийн эсрэг сэтгэлгээгээр амьсгалж байв. Романтизм гэдэг үгийг түүний урлагт зориулан хэрэглэсэн нэр томъёо гэж үздэг. Тэрээр эртний хуучин сэдвээс татгалзаж, классицизмын дэг жаянаас чөлөөлөх бүтээлч хандлагыг урлагт нэвтрүүлсэн билээ. Жерикогийн ажлууд орчин нөхцөлтэйгөө салшгүй холбоотой хэв шинжит амьд дүрүүдийг гарган тавьж байлаа. Тэрээр өөрийн гэсэн уран сайхны хэллэгээ олсон, өөрөөр хэлбэл, бодит хувь хүний зөрчилдөөнийг илэрхийлэх аргаа нээн олж чадсан тул романтизмыг гүн үнэнийг мэдэрсэн чиглэл хэмээн үздэг билээ.
Жерико руалд төрсөн ба К.Ж.Вернед 1714-1789 онд шавь оржээ. Верне дайн байлдаан, аж байдлын сэдвээр бүтээж байсан нь Жериког тухайн үеийнхээ амьдралд ойр бүтээл туурвих сэтгэлийг төрүүлсэн байна. Дараа нь классицизмын төгсгөл үеийн төлөөлөгч П.Н.Герений урланд суралцаж байхдаа тухайн урлагийн хэвшмэл зогсонги байдлын эсрэг тэмцэх сэтгэлгээг төрүүлсэн байж магадгүй. Итали(1816-1817), англи(1820-1822), Бельги(1820), Францын нийслэлд ажиллаж амьдарч, урлагийн сонгодог өвтэй танилцаж нүдээ нээсэн нь түүний уран бүтээлд ач тусаа өгчээ. Олон авъяас билигтэнтэй учирсан боловч тэрээр Антуан Жан Грогийн авъяасыг хэнээс ч илүүд үзэж бахдан биширч байв. Тэрээр Наполеоны дайны адал явдлуудыг дүрсэлж байсан учир түүний бүтээлүүд хүйтэн ёслолын маягтай байсан боловч шууд дагасангүй, тиймээс ч Жерикогийн бүтээл дайчин амьдралтай, сэтгэл хөдлөм хурц өнгөөр дүүрэн болсон байдаг. Тухайлбал, <<Давшилтад орж буй эзэн хааны морьт хорооны дарга>>(1812) бүтээлд Францын арми Орос орон руу довтолж байсан түүхэн үйл явдлыг харуулна. Уг бүтээлд захирах хүч чадал, баатарлаг дүр тод гарч чадсан юм. Үүнтэй зэрэгцэн айсуй эмгэнэл ч харагдах шиг болдог. Дэл сүүлээ хийсгэн огцом хүч авсан морь цэргийн даргыг тулалдааны аймшигт талбар руу аван одож байна. Цэргүүдээ дайнд уриалж байгаа цэргийн даргын хөдөлгөөн зургийг эрчимтэй, хөдөлгөөнтэй, амьд болгон харуулж байна.
<<Шархадсан цэргийн дарга>>(1814) тулалдааны талбараа орхиж байгаа нь түрүүчийн зургийн үргэлжлэл юмуу, эсрэг хувилбар гэлтэй. Хөл дээрээ арайхийн тогтож байгаа энэ хүн итгэлгүй, айсан, сандарсан, зовсон байх нь үзэгчдэд нэн итгэл үнэмшилтэйн дээр франц түмний сэтгэл санааны илэрхийлэл болсон гэлтэй.
Италид аялал Микеланжелогийн уран бүтээлтэй танилцсан явдал сүрлэг хэллэгтэй бүтээл туурвихад дэмжлэг болжээ. <<Ром дахь морин уралдаан>>(1817) бүтээлд уралдаанд орж байгаа морьд сүрлэг, цоглог хэллэгтэй болсон байна. Тэрээр Францад буцаж ирээд баатарлаг үйлсийг харуулсан бүтээлүүдийнхээ оргил нь болсон << <<Мезуда>> хөлгийн сүйрэл>> (1818-1819) зургаа бүтээжээ. Туршлагагүй ахмадын балгаар Сенегалийн эрэгт сүйрсэн хөлөг онгоцны 140 хүнээс 15 нь үхлийн ирмэгт аврагдсан тухай түүхийг 700х500 см хэмжээний аварга хавтгайд бүтээсэн билээ. Тэнгэрийн хаяанд үзэгдэх хөлөг онгоцыг мэдрэхээ байсан үхлүүт, галзуурсан хүмүүс өрөвдмөөр хөөрхийлэлтэй харагдана. Гэвч хувь заяа түшиж, хөлөг аврагдаж байгаа тухай зөн бэлгэдлийн санаа агуулсан уг бүтээлд Романтизм хэмээх нэр томъёо нэн зохисон хэмээдэг билээ.
Эжен Делакруа(1798-1863) романтизмын гол төлөөлөгч бөгөөд түүний уран бүтээл нь эрх чөлөөнийхөө төлөө тэмцэгчдийг гүнээ хайрлан дэмжиж, сайн үйл хэрэг, шударга үнэний ялалтад бат итгэн тэмцэж байсны тод жишээ болж байдаг.
Алдарт зураач Делакруа уран зураг, зураасан зураг төдийгүй сүрлэг бүтээлээрээ нэрд гарсан төдийгүй өнгөний нэгдэл, хослол, зохицлын нарийн онолыг анх удаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулсан билээ. 1822 онд <<Данте Вергилий хоёр>> зургаараа анх үзэсгэлэнд оролцсон ба уг зохиомж нь хурц сонин өнгө аяс, уран дүрслэл, эмгэнэлт байдлаараа нэн содон юм. <<Хиосынхныг харгисласан нь>>(1824) гэдэг цаг үеийнхээ эмгэнэлт үйл явдлыг хөндөж зурсан бүтээл нь бүр ч их сэтгэгдэл төрүүлж байлаа. Энэ зурагт Туркийн булаан эзлэгчдийн эсрэг грекийн ард түмний баатарлаг тэмцэл, цаг үеийнхээ чухал үйл явдлыг хэрхэн үзсэн зураачийн үзэл бодол, хурц мэргэн санаа тод тусчээ.
Делакруагийн зард гарсан бүтээлийн тоонд Түмнийг эрх чөлөөнд уриалагч(1830) гэдэг уран зураг орно. Зохиомжийн төв хэсэгт эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн тугийг өндөрт өргөж яваа шантаршгүй зоригт бүсгүйн дүрийг бүтээжээ. Амьдралын бодит үнэнийг уран сайхны дүрээр илэрхийлэх уран зургийн аргыг чөлөөтэй хэрэглэж, домгийн болон түүхийн олон дүрийг хамтатган бүтээсэн энэ гайхамшигт туурвилд үхэшгүй мөнхийн бэлгэдэл болсон домогт хүү Гаврош хүртэл хоёр гартаа буу барин тэмцэж явна. Нимгэн цагаан хувцастай бүсгүй хайрган дундаар нүцгэн хөлөөрөө урагш алхан, босогчдыг араасаа уриалан дуудаж, гартаа бүгд найрамдах улсын гурван өнгийн туг барьж, ойртон ирж буй ялалтын бэлгэ тэмдэг болгон дээш өндөрт хийсгэжээ. Зураач 1831 онд Дорно дахины Алжир, Мароккоор аялах үедээ хурц нар ээсэн ганган байгаль, гоо үзэсгэлэнт бүсгүйчүүд, салхинд дэрвэсэн өргөн халхгар хувцастай эрэгтэйчүүдийг олон янзаар дүрсэлж байв. Адал явдлаар дүүрэн ав хомрогын тухай олон бүтээлийн дотроос <<Арслан, бар агнасан нь>> сэдвээр нүд хужирлам сайхан бүтээл туурвижээ. Алжир бүсгүйчүүлийн өвөрмөц амьдрал, аж төрлийг хөруулсан <<Алжир эмэгтэйчүүл төрхөмдөө>>(1834), <<Марокко дахь еврейн хурим>>(1841) зэрэг олон зураг зуржээ. Дорно дахинд түр зуур хийсэн аялал нь зураачийн цаашдын уран бүтээлд чухал ач холбогдол гүйцэтгэв. Делакруа түүхийн гол хүч бол ард түмэн гэдгийг уран бүтээлдээ цохон хэлж, өнгөрсөн үеийн түүхэн үйл явдалд эргэн хандаж <<Траяны түүх>>(1840), <<Константинополийг загалмайтнууд эзлэн авсан нь>>(1840) зэрэг алдарт зургаа бүтээжээ. Тэрээр Парисын олон орд харшийн хана, адрыг чимэглэсний сацуу Гёте, Байрон, Шекспирийн зохиолын чимэглэл, тайлбар зургийг зуржээ. Романтизмийн бүтээлчид нь ямар нэгэн тодорхой нэгдсэн хөтөлбөр байгаагүй бөгөөд тэдгээр нь хоорондоо орчин үеэ дүрслэх талаараа нэгдэж байв.
Гүн ухааны урсгал
Уран зургийн урсгал
Утга зохиолын эрин үе |
4506 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%98%D0%BC%D0%BF%D1%80%D0%B5%D1%81%D1%81%D0%B8%D0%BE%D0%BD%D0%B8%D0%B7%D0%BC | Импрессионизм | Импрессионизм (, сэтгэгдэл)- XIX зууны сүүлээс XX зууны Францад үүссэн урлагийн шинэ урсгал юм. Тус урсгал нь гадаад ертөнцөөс төрсөн сэтгэгдлүүдийг тусган харуулах, орчин тойрноо байгаагаар нь бичдэгээрээ онцлогтой.
Тойм
Импрессионистуудын бүтээлд өнгөний бүтэц хувираагүй гагцхүү гэрэл, өнгөний харьцаа өөрчлөгдсөн. Өнгө нь гэрлийг эзэмдэгч буюу гэрэл, өнгө хоёр шүтэлцэж нэгдсэний үр дүнд хүн бүрийн сэтгэл булаах ер бусын болж чадсан юм. Импрессионизм хэмээх нэр нь Клод Монегийн Сэтгэгдэл. "Мандах наран" (Impression, soleil levant, 1872) бүтээлийн нэрээс үүдэлтэй гэж үздэг байна. Энэхүү бүтээлийн нэрийг монгол хэлнээ "Ургах наран" гэж бас орчуулсан байдаг.
Импрессионизмын гол төлөөлөгчдийн бүтээл нь "хоромхон зуурын сэтгэгдэл" байдлыг дүрслэх урлагт буулгаж чадсан явдал юм.
Түүх
1860 оноос зураачид академизмаас уйдаж, зураачид тус бүр шинийг эрэлхийлж шинэ урсгал чиглэлийг эрэлхийлж хайж эхэлсэн. Яг энэ үеэс буюу 1860 оноос Клод Монегийн уран бүтээлд байгалийн зураг голлох үүрэг гүйцэтгэх болжээ.
1863 онд Эдүар Мане нэгэн уушийн газар "Зүлгэн дээрх өглөөний цай" (фр. Le déjeuner sur l'herbe) гэдэг зургаа толилуулан, улмаар Гербүагийн кафед шинэ урсгалын суурийг тавьсан яруу найрагчид болон зураачидтай танилцжээ.
1864 онд Эдүар Мане Эжен Луи Будентэй хамтран этюд хийж, гэгээлэг өнгөөр ажиллаж сурсан байна.
1867 оноос Эдгар Дега "Бүжгийн анги", "Абсент", "Цэнхэр бүжигчид" зэрэг алдартай уран бүтээлүүдээ туурвилаа.
1871 онд Франц, Прусс улсуудын дайнаар Моне Писсаро хоёр Лондон руу явжээ.
Бичилт
Импрессионист зураачид хамгийн түрүүнд контур буюу хүрээлэл хийхээс зайлсхийдэг байжээ. Харин үүнийг илүү нарийн уусгалттай өнгөнүүдээр орлодог. Үүний ачаар будагний нийлүүр (палитр) дээрээ зөвхөн хэрэгтэй өнгөө гаргах гэж будгаа хольдог биш, басхүү хар өнгөнөөс татгалздаг болжээ.
Импрессионизмын урсгалын төлөөлөгчид
Клод Монэ, Эдүар Манэ, Жан Фредерик Базиль, Эдгар Дега, Берта Моризо, Камиль Писсарро, Эжен Луи Буден, Люсьен Писсарро, Жорж Сёра, Пьер Ренуар, Уолтер Ричард Сикерт.
Урлагийн хэв маяг
Дүрслэх урлаг
Уран зураг
Импрессионизм |
4514 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%20%D0%B3%D1%83%D1%82%D0%B0%D0%BB | Монгол гутал | Монгол гутал нь Монголчуудын уламжлалт хувцасны нэг юм.
Монголчууд хаана ч байхгүй өвөрмөц гутал өмсдөг. Ээтэн монгол гутлыг Хүннүгийн үеэс уламжлан Их гүрний үед одоогийн хэлбэр загвартаа оржээ. Монгол гутал бусдаас ялгагдах онцлог нь ихэд утга учиртай. Энэ нь ээтэн хошуу, оймс хоёрын хоорондох агаар өвөлд дулаан, зунд сэрүүн байлгах, шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд толигор ул нь газар шороог сэндчихгүй, ургамал, амьтны аминд хүрэхгүй гэсэн энэрэнгүй үзлийг шингээжээ.
Одоогоор 143 төрлийн Монгол гутлын хэлбэр дизайнууд мэдэгдээд байна.
Монголд дэлхийн хамгийн том, 9м өндөр, 6м урт, 2м өргөнтэй монгол гутлыг бүтээсэн бөгөөд уг гутлыг хийхэд 225 ширхэг үхрийн арьс, 4500 метр олс, 120 кв.метр эсгий, 72 кв.метр поролон, 13 куб.метр мод, 300 литр цавуу, 180 кв.метр брезент тус тус оржээ.
Мөн үзэх
Монгол хувцас
Хувцас
Цахим холбоос
Монгол хувцас
Азийн хувцас судлал
Түрийтэй гутал
Хөлийн өмсгөл
Савхин бүтээгдэхүүн |
4516 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%81%D1%81%20%D0%B7%D2%AF%D0%B9%D0%BD%20%D1%84%D0%B8%D0%BB%D0%BE%D1%81%D0%BE%D1%84%D0%B8 | Ёс зүйн философи | Ёс зүйн философи нь философийн нэг төрөл юм.
18-р зууны Пруссын философич Иммануил Кант шинжлэх ухааныг өөрийнхөө протестант хүмүүжлийн зан суртахууны хатуу шаардлагын зарчимтай зохицуулж,зан суртахууны үндсэн зарчмуудыг учир зүйн хувьд үндэслэхийг оролдсон.
Философичид ёс зүйн тухай ярихдаа үнэн хэрэгтээ бие биенээсээ огт ондоо гурван асуудлыг гаргаж тавьдаг. Энэ нь:
Би өөрийнхөө зан суртахууны зарчмыг үнэн зөв гэдэгт хэрхэн итгэж үнэмших ёстой вэ?
Зан суртахууны үүднээс үзэхэд их хүнд хэцүү асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ?
Хэрхэн сайн сайхан амьдарч болох вэ?
Кант ямар ч нөхцөлд бүх хүний хувьд туйлын бүрэн зөв зарчим болох Категорик императив гэж нэрлэгдсэн зан суртахууны зарчмыг гаргаж хэрэглэсэн. Харин ийм түгээмэл үйлчилдэг зарчим байна гэдгийг ёс зүйн релятивизм болон ёс зүйн скепицизм хоёр үгүйсгэдэг.
Хүнд хэцүү тохиолдлыг шийдвэрлэхийн тулд утилитаризмын төлөөлөгчид болох Иеремия Бентам, Жон Стюарт Милль нар хамгийн их олон хүмүүст хамгийн Их Аз Жаргал өгөх зарчмыг гаргаж ирсэн. Утилитаризм бол зан суртахууны ба орчин үеийн философийн хамгийн их маргаантай онолын нэг мөн.
Платоноос эхлээд Карл Маркс хүртэлх олон философичид сайн сайхан амьдралын үзэл баримтлалын үндэс болгож хувь хүний эрүүл хөгжлийн онолыг боловсруулж байсан. Эдгээр философичдын гол үзэл санаа бол жинхэнэ сайн сайхан амьдралд хүрэх зам нь хүний дотоодод сайн зохион байгуулагдсан, эрүүл саруул сэтгэцийг бүрдүүлэх явдал байв. Энэ үзэл санаануудыг өнөөдөр ч гэсэн философич, сэтгэл зүйчид судалсаар байна.
Мөн үзэх
Философи
Гүн ухаан |
4517 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%9D%D0%B8%D0%B9%D0%B3%D0%BC%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%84%D0%B8%D0%BB%D0%BE%D1%81%D0%BE%D1%84%D0%B8 | Нийгмийн философи | Нийгмийн гүн ухаан нь гүн ухааны нэг төрөл юм.
Жон Стюарт Милль нийгмийн тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд утилитаризмын зарчмыг хэрэглэх үйлсэд бүх амьдралаа зориулсан.Тэрээр өөрийн бүтээлээр энэ зарчимд гурван шинэтгэл хийсэн. Энэ нь:
Тэр доод зэргийн ба дээд зэргийн таашаал байна гэж хуваан үзсэн.
Тэр эдийн засгийн амьдралд дадал туршил,зан заншлын ролийг гаргаж тавьсан.
Тэр хүмүүсийн хувийн амьдралд төрөөс оролцох эрхийг үгүйсгэсэн.
Утилитарист үзэлтнүүд арилжаа наймааны явцад төрийн оролцоогүйгээр ашигтайгаар үнэ хаялцахын тулд үйлдвэр-лэгч ба худалдан авагч аль алин чөлөөтэй байх буюу чөлөөт үйлдвэрлэлийн зарчим,чөлөөт зах зээлийг хамгаалж байв.
Эдмунд Берк, Алексис де Токвиль зэрэг консерватив үзэлтнүүд шинэ капиталист нийгэм нь хуучин амьдралын сайхан,сэтгэлд ойрхон дэг журмыг эвдэн сүйдэж,хувиа хичээсэн оюун ухааныг төр засгийн байгуулалыг бишрэн хүндэлж ирсэн уламжлалаас дээгүүр тавилаа гэж шүүмжилсэн.
Карл Маркс мэтийн социалистууд капитализмыг ажилчин ангийг дарлан мөлжиж, хөдөлмөрийн үйл явцыг гажуудуулж түүнийг хүний өөрийн хөгжлийн эх сурвалж байхын оронд аливаа зовлон зүдгүүрийн эх сурвалж болгон хувиргаж,эдийн засгийг аюулт хямралд татан оруулж байна гэж шүүмжилсэн. Социалист хувьсгал нийгэмчлэгдсэн үйлдвэрийн хэрэгслийг өмчлөх,хянах эрхийг ажилчин ангийн гарт шилжүүлснээр капитализмыг устгах болон гэж Маркс баталсан юм.
Мөн үзэх
Философи
Гүн ухаан |
4518 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A3%D0%BB%D1%81%20%D1%82%D3%A9%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%B3%D2%AF%D0%BD%20%D1%83%D1%85%D0%B0%D0%B0%D0%BD | Улс төрийн гүн ухаан | Улс төрийн гүн ухаан буюу Улс төрийн философи нь гүн ухааны нэг төрөл бөгөөд улс төрийг цогцоор нь буюу түүний бодит орчин байдал, хүнд үзүүлэх нөлөө, хүн хоорондын болон хүн нийгэмтэй, төрийн эрх баригчидтай харилцах харилцаа зэргийн судалдаг шинжлэх ухаан юм. Улс төрийн гүн ухааны гол сэдвүүд бол:- эрх чөлөө, шударга ёс, өмч, эрх, хууль ба түүний гүйцэтгэл, иргэний байдал, хувийн болон нийтийн хариуцлага юм.
Улс төрийн гүн ухаан гол шийдэх асуудал бол төрийн эрх мэдлийн хүлээн зөвшөөрөгдөх тухай юм. Жан Жак Руссо энэ асуудлыг "Нийгмийн гэрээний тухай" гэдэг өөрийн зохиолдоо тод гаргаж тавьсан.
Өөрийн иргэдийн эрх чөлөө ба бие даасан байдлыг хангахын хамт тэднийг захиран тушаах эрхтэй байдаг тийм төрийг хэрхэн байгуулж болох вэ? гэдэг асуултанд Руссо зөвхөн НИЙГМИЙН ГЭРЭЭхэмээх,бүх иргэд тэднийг өөрийн эрх мэдэлд захирч байх төрийг бий болгохын тулд хоорондоо байгуулсан хэлэлцээрийн тусламжтайгаар гэж хариулсан юм.
Дэвид Хьюм мэтийн консерватор үзэлтнүүд төрийг үүсгэн байгуулдаг ийм маягийн гэрээ хэлэлцээр хэзээ ч байгаагүй бий болгох ч үгүй гэдэгт үндэслэн нийгмийн гэрээний онолыг шүүмжилсэн байна.
Бенито Муссолини зэргийн фашистууд төр бол гэрээ хэлэлцээр биш,харин амьд органик,нэг бүхэл бүтэн зүйл мөн бөгөөд иргэд төрийн сайн сайхан байдлыг өөрийн хувийнхаасаа ямагт дээгүүр тавих ёстой гэж батлахыг оролдсон Фашистууд мөн оюун ухааныг хүсэл дур зориг,инстинкээс дээгүүр тавьсных нь төлөө төрийн либерал онолын эсрэг тэмцсэн юм.
Карл Маркс төрийн эрх баригч капиталист ангийн багаж хэрэгсэл мөн гэж үзсэн. Тэр жинхэнэ социалист нийгэмд нэг анги нь нөгөөгөө ноёлох явдал устах тул төр өөрөө хэрэггүй болж түүнийг ерөнхий ашиг сонирхлын тулд ухаалаг удирдлагаар солих юм гэж бодож байжээ.
Мөн үзэх
Философи |
4519 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A3%D1%80%D0%BB%D0%B0%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%84%D0%B8%D0%BB%D0%BE%D1%81%D0%BE%D1%84%D0%B8 | Урлагийн философи | Урлагийн философи нь философийн нэг төрөл юм.
Плато эртний грекийн яруу найрагчдыг тэд зөвхөн бодит байдлыг дуурайн хуулбарлаж,сонсогч олныг үнэнээс холдуулан зайлуулж байна гэж шүүмжилсэн. Үүгээрээ тэр урлагийн үүрэг ба үнэ цэнийн тухай одоо хүртэл хэлэлцсээр байгаа асуудлыг дэвшүүлэн тавьсан байна.
Платоны агуу их шавь, дагалдагчдынх нь нэг болох Аристотель яруу найрагчдын зохиосон эмгэнэлт бүтээлээр нь дамжуулан бид уурлах ба өрөвдөх маш хүчтэй сэрлийг туулж тэдний тусламжтайгаар оюун санаагаа цэвэрлэн ариутгадаг гэдэг үндэслэлээр яруу найрагчдыг хамгаалсан.
19 ба 20-р зуунд урлагийн зарим зүтгэлтнүүд урлаг өөрөө дотоод үнэт чанартай гэж батлаад тэр өөрөө байдгаараа л үнэ цэнэтэй тул өөрийнгөө зөвтгөх ёстой гэсэн санаанаас татгалзсан байна.
Урлагийн төлөө урлаг гэдэг хөдөлгөөний эсрэг бид урлаг бол хүний үйл ажиллагааны бусад хэлбэрийн хийж бүтээж чадахгүй тийм зүйлийг хийдэг тул зайлшгүй хэрэгтэй гэж үздэг хэдэн онолыг сөргүүлэн тавьж болох юм. Жишээлбэл, романтизм нь урлаг бол бидэнд ерийн амьдралын хүрээнээс давж гарсан тийм салбарт нэвтрэн орох боломж олгодог гэж үзэж байв. Романтикууд уран зураач хүн бол бусад хүмүүсээс илүү их бүтээн дүрслэх сэтгэлгээтэй ер бусын онцгой хүн гэж үзэж байлаа.
Романтикуудын эсрэг, урлагийн үнэн чанар нь хүний туршлагад шингэсэн байдаг нийтлэг түгээмэл зүйлийн илрэл мөн гэж оросын агуу их зохиолч Лев Толстой үзжээ. Тэгээд урлаг бид бүхнийг нэгтгэх ба биднийг Бурхантай холбож.өгөх шашны зорилоготой гэж хэлсэн.
Энэ бүх маргааны түүхэн дэх хамгийн ер бусын хэлбэр нь Герберт Маркузе мэтийн 20-р зууны нийгмийн онолчдын зүгээс гарчээ.Урлаг бол нийгмийн болон хүний хувь чанар дахь ямар нэгэн сөрөг,эсрэг талын илрэл,нийгмийн хувьсгалын хэрэгсэл гэж тэр үзсэн байна.
Мөн үзэх
Философи
Гүн ухаан |
4520 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A8%D0%B0%D1%88%D0%BD%D1%8B%20%D1%84%D0%B8%D0%BB%D0%BE%D1%81%D0%BE%D1%84%D0%B8 | Шашны философи | Шашны философи нь философийн нэг төрөл юм.
19-р зууны философч Сёрен Къеркегор өөрийн гол анхаарлаа сүсэг бишрэл,аврагч,нүгэл,аймшиг гэх мэтийн шашны ойлголтуудад төвлөрүүлэн Умард Европын протестант христийн үзэлтнүүдтэй хэлэлцэн тохирох бүх насаараа оролдож байв. Түүний олон тооны зохиол нь шашны сүсэг бишрэлийн туршлагыг шинжлэн судлах ба өөрийн амьдарч байсан бэртэгчин нийгмийг шүүмжлэх хоёрыг нэгэн зэрэг хосолсон ажил байсан юм.
Тэр үеийн тэргүүлэх философч байсан Гегелийн сургаалыг үгүйсгэн үнэн бол объектив ба түгээмэл зүйлд биш харин субъектив, дотоод, шууд зүйлд оршино гэж Къеркегор баталсан байна. Хүний оршихуйн эдгээр төв асуудалд хандах Къеркегорийн хандлага экзистенциализм гэж нэрлэгдэх болжээ.
Бурхан хэмээх эцэс төгсгөлгүй бурханлаг ахуйн оршин байгааг үнэн хэрэг дээрээ баталж болох талаар философчид мянга мянган жил маргалджээ. Бурхны оршихуй баталгааны үндэслэлүүд дараах гурван бүлэгт хуваагддаг байна.
Телеологийн үндэслэл нь Бурханы оршдог гэдгийг байгаль ертөнцөд зорилго төлөвлөгөө байдаг гэдгээс үүсгэн тэхээр тэд бүхэн Бурхан гэж нэртэй ухаалаг,зорилгот бүтээлийн үйл ажиллагааны үр дүн байх ёстой гэдэгт суурилан батлахыг хичээдэг. Ийм үзэл бүүр эртнээс эхлэлтэй боловч 18-р зууны төгсгөлд Уильям Пейли энэ үндэслэлийн хамгийн боловсронгуй хувилбарыг дэвшүүлэн гаргажээ.
Космологийн үндэслэл нь ертөнцийн юмс үзэгдэл үүсч,мөхөж байдаг гэдэг баримтаас эхлэн энэ үндсэн дээр хөдөлгөөний анхдагч шалтгаан буюу өөрөө үүсж бий болдоггүй,үхэж мөхдөггүй,өөрийн цаанаа дээд шалтгаан гэж байдаггүй анхны үл өөрчлөгдөгч шалтгаан байх ёстой гэж баталдаг.
Онтологийн үндэслэл эцэс төгсгөлгүй ахуйн энгийн үзэл санаанаас эх авч эдгээр үзэл санааны логик задлан шинжилгээний үндсэн дээр энэхүү санаанд тохирох ямар нэгэн эцэс төгсгөлгүй ахуй буюу Бурхан заавал орших ёстой гэдэг.Дундад зуунд үүссэн онтологийн үндэслэл нь сүүлийн долоон зууны турш философи дахь маш хүчтэй маргаан бий болсоор иржээ.
Сэтгэцийн задлан шинжилгээний аргыг үндэслэгч Зигмунд Фрейд мэтийн орчин үеийн зарим шүүмжлэгчид хүн хэмээх амьтанд байх шашны сэдэл нь бид өөрийн өчүүхэн гэдгээ болон зайлшгүй үхэх ёстой гэдэг баримтыг хүлээн зөвшөөрдөггүй тэр явдлаар түлхэгдэн үүссэн инфантиль хүсэл мөрөөдөл ба уран дүрслэлийн илрэл мөн гэж баталдаг байна.
Мөн үзэх
Философи
Шашин судлал
Шашны гүн ухаан |
4521 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A2%D0%B0%D0%BD%D0%B8%D0%BD%20%D0%BC%D1%8D%D0%B4%D1%8D%D1%85%D2%AF%D0%B9%D0%BD%20%D0%BE%D0%BD%D0%BE%D0%BB | Танин мэдэхүйн онол | Танин мэдэхүйн онол нь [мөн эпистемологи эсвэл гносеологи гэдэг) мэдлэгийн нөхцөл, үүсэл гарал, үнэн магадлалт шинжийн тухай философийн салбар ухаан. Танин мэдэхүйн үйл явц дахь эргэлзээ ба нотолгоонуудын бодит шинжийг тодорхойлдог.
16-р зуунд Францын агуу их математикч, эрдэмтэн, философич Рене Декарт бид юу мэдэж чадах вэ, мэдлэгийг хаанаас авч болох вэ гэдэг тухайд үндсэн суурь болох асуудлыг дэвшүүлсээр философи дахь эргэцүүллийн чиг хандлагыг өөрчилжээ. Декартын эргэлзэх арга нь үнэн магад нь бүрэн төгс батлагдаагүй итгэл үнэмшил бүхнийг шалгахыг шаардсан. Бидний амьдралд байнга дайралддаг математикийн, шинжлэх ухааны, шашны болон өдөр тутмын ерийн итгэл үнэмшлийн ихэнх нь иим шалгалтыг даван гарч чадахгүй болохыг Декарт харуулж чадсан юм.
Декартын энэхүү системтэй эргэлзээ нь философчид маш урт хугацааны турш хэлэлцэж ирсэн асуудлыг бүхний анхаарлын төвд тавьж өгчээ. Юмсын шинж чанарын тухай бид хаанаас олж мэдэж байна вэ,өөрийн мэдрэхүйн эрхтнээр дамжуулж уу,аль эсвэл эргэцүүлэн бодох замаар уу? Мэдлэгийн эх сурвалж нь мэдрэмж гэж үздэг философичдыг эмпирик үзэлтэн гэж нэрлэдэг байна.Харин мэдлэгийн эх сурвалж нь оюун ухаан гэж үздэг философичдыг рационал үзэлнүүд гэх ажээ. 17 ба 18-р зуун эмпирикууд ба рационалистууд хоёрын хооронд физикч, математикч, шашны номлолтон ба логикчдыг оролцуулан өрнөсөн их маргааны гэрч болон үлджээ.
Декарт өөрөө Готфрид Лайбницийн нэг адил рацианалист байв. Хамгийн итгэлтэй эмпирик үзэлтнүүд бол Британийн философчид түүний дотор Жон Локк, Жорж Беркли, Дэвид Хьюм нар байлаа. Тэд Декартын скептик үндэслэгээнд өөрөөс нь гүнзгий дүгнэлт хийж,ингэснээрээ физикийн үндсэн баталгаанууд,Бурхны оршихуйн баталгаа ба тэр ч бүү хэл математикийн теоремыг хүртэл үндэсгүй гэж үзэхэд хүрч байв.
Хамгийн эрс үзэлтэй эмпирик бол Дэвид Хьюм юм. 1739-1740 онд хэвлэгдсэн түүний "Хүний шинж чанарын тухай шаштир" хэмээх зохиолд нь бүр хувь хүний оршихуй ба нэгдлийн талаар эргэлзсэн нотолгоо их байдаг.
18-р зууны дунд үе хүртэл эмпирикзүүд ба рационалистууд хэн хэн нь шийдвэрлэх амжилт ололгүй тулалдсаар байв. Харин энэ үед Плато ба Аристотелиос хойш гарсан хамгийн агуу их философчдын нэг Иммануил Кант энэ маргааныг шийдэж,философыг нэгэнт шигдэж орсон мухраас нь татаж гаргахаар оролдсон юм. Кантын агуу зохиол болох 1781 онд хэвлэгдсэн "Цэвэр оюун ухааны шүүмж" нь татин мэдэхүй, ухамсар, хувь хүн болон юм үзэгдэл хэрхэн оршидог болон бид юуг мэдэж байгаа хоёрын холбооны тухай манай ойлгоцыг нэг мөсөн өөрчилж,
философийг эргүүлж чадсан байна.
Үзэгдэл ба бодит байдлын хоорондох эртний платоны ялгааг ашиглан Кант бид бодит байдлын тухай мэдлэгийг хэзээ ч эзэмшиж чадахгүй бөгөөд харин зөвхөн туршлагаар бидэнд өгөгдсөн юмсын тухай мэдлэгийг л олж авдаг,харин оюун ухаан бол бидний хэрэглэн юм үзэгдлийг танин мэддэг тэр хэлбэрийг нөхцөлдүүлж байдаг гэж баталжээ.
Кантын хамгийн их нэрд гарсан нэг хэллэг нь "Оюун ухаан өөрөө байгаль ертөнцийн хууль тогтоогч юм" гэсэн байдаг билээ.
Мөн үзэх
Философи
Философийн салбар |
4522 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%B5%D1%82%D0%B0%D1%84%D0%B8%D0%B7%D0%B8%D0%BA | Метафизик | Метафизик гэдэг бол оршин байгаа юмсын шинж чанарын философийн судалгаа юм.
17-р зуунд Лейбниц орчлон ертөнц нь хувааж үл болох энгийн юмс буюу субстанцаас бүрэлдэн тогтдог гэдэг онолыг боловсруулаад тэднийг монад гэж нэрлэжээ.Өөрийн гаргасан монадын онолын тусламжтайгаар Лейбниц орон зай,цаг хугацаа ба оюун ухааны шинж чанарыг тайлбарлахыг оролдсон.
Лейбницийн онолын хамгийн их зөрчилтэй хэсгийн нэг нь бидний оюун ухаан ба биднийг хүрээлэн буй ертөнц хоёрын хооронд ямарч бодит харилцан үйлчлэл байхгүй гэж баталсан явдал юм. Орчлон ертөнцийн тухай бидний мэдлэг үнэн хэрэгтээ бидний оюун ухаанд болж буй юм ба орон зай,цаг хугацаанд явагддаг юм хоёрын хооронд урьдчилан тогтоосон зохицол дээр үндэслэн гаргадаг гэж тэр үзэж байв.
Лейбницын метафизик эргэцүүлэг ба Декартын үүнтэй ижил метафизик үзэл бодол нь бие махбодь ба оюун санаа хоёрын харьцаа ямар байх вэ? гэдэг асуултыг гарган тавьсан юм. Энэ харьцааг тайлбарладаг гурван онолыг философчид бүтээв.
Идеализм: зөвхөн оюун ухаан / оюун санаа/ оршиж байдаг .бие махбодь гэдэг бол үнэн хэрэгтээ оюун ухаан/оюун санаа/ дахь үзэл санаа мөн.
Материализм: зөвхөн бие л оршин байдаг.Оюун ухаан /оюун санаа/ бол үнэн хэрэгтээ биесийн цогц мөн.
Психофизикийн дуализм: хоёр төрлийн юм оршиж байдаг. Энэ нь бие биетэйгээ янз бүрийн байдлаар харьцаж байдаг оюун ухаан / оюун санаа / ба биес мөн.
Лейбниц идеалист байсан ба Декарт психофизикийн дуалист, харин Томас Хоббес материалист байжээ.
Мөн үзэх
Философи
Гүн ухаан |
4526 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A2%D1%80%D0%B0%D0%BD%D0%B7%D0%B8%D1%81%D1%82%D0%BE%D1%80 | Транзистор | Транзистор нь өнөөгийн микроэлектроник, цаашилбал наноэлектроникийн суурь элемент юм. Анх 1948 онд транзисторыг зохион бүтээсэн бөгөөд зохиогч нь Нобелийн шагналыг ийнхүү транзистор зохиосноороо хүртжээ. Транзистор нь сигналыг өсгөгч, эсвэл электрон түлхүүрийн үүргээр өргөн хэрэглэгддэг хагас дамжуулагч төхөөрөмж юм. Транзистор нь нарийн, хурдан шилжилт хийх чадвартай учир өргөн хүрээний тоон болон аналог функцүүдэд ашигладаг.
Транзисторыг хийхдээ Менделеевийн үелэх системийн IV-р бүлгийн элементүүд болох цахиур, германи ба бусад хагас дамжуулагч элементүүдийг ашигладаг.
Транзистор нь хийцийн хувьд биполар транзистор болон оронгийн транзистор гэсэн 2 үндсэн төрөл байхын зэрэгцээ чадал, давтамжийнхаа хувьд бага (нам), дунд, их (өндөр) гэж ангилагддаг. Транзисторыг тэмдэглэхийн тулд үсгийн код VT хэрэглэж болохыг зөвлөсөн байдаг.
Транзистор гэх нэр томьёо нь англи хэлний transfer resistor гэсэн үгнүүдээс бүтсэн угсарсан нийлмэл үг бөгөөд энэ нь цахилгааны хүчдэлд эсвэл цахилгаан гүйдэлд өгсөн хянах боломжтой цахилгаан эсэргүүцлийн функцтэй тохирох юм. Нөлөөлөх горимын хувьд электрон гуурстай (олны хэлж заншснаар электрон ламп) буюу өөрөөр хэлбэл триодтой төстэй.
Цахим холбоос
Угсарсан нийлмэл үг
20-р зууны техникийн түүх |
4527 | https://mn.wikipedia.org/wiki/VHDL | VHDL | VHDL буюу VHSIC Hardware Description Language нь тоон хэлхээн дизайныг FPGA болон ASIC-д оруулах техник дүрслэлийн хэл юм.
Top-down буюу дээрээс доош чиглэсэн дизайны арга зүйд системийг абстракт түвшинд дүрслэхдээ техник дүрслэлийн хэл, түүний симуляци, синтез гүйцэтгэгч программ хангамжуудыг өргөн хэрэглэдэг. VHDL ашиглаж байгаа үедээ хамгийн гол анхаарах зүйл бол тоон логикийн хэлхээ үүсгэж байгаа гэдгээ мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл дээд мөрний код биелүүлэгдсэний дараа доод мөрний код биелүүлэгдэхгүй гэдгийг уг 2 мөр зэрэг гүйцэтгэгдэх боломжтой гэдгийг санах нь чухал юм.
VHDL хэл дээр тоон хэлхээний дизайн, түүний дүрслэлийг хийхэд үндсэн хэлбэрээр гүйцэтгэж болно. Үүнд:
behaivoral
structural
dataflow
Жишээ кодууд
-- (VHDL тайлбар)
-- IEEE-н сангаас хэрэглэх сангаа оруулах
library IEEE;
use IEEE.std_logic_1164.all;
-- 'entity'-г оруулах
entity name_of_entity is
port (
IN1 : in std_logic;
IN2 : in std_logic;
OUT1: out std_logic);
end entity name_of_entity;
-- архитектураа энд тодорхойлно
architecture name_of_architecture of name_of_entity is
-- дотоод сигнал эсвэл ашиглагдах бүрэлдэхүүн функц-үүдийг энд зааж өгнө.
begin
OUT1 <= IN1 and IN2;
end architecture name_of_architecture;
Электроник |
4528 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A4%D0%B0%D1%80%D0%B0%D0%BE%D0%BD | Фараон | Фараон нь Эртний Египетийн хаан юм. Энэ үг нь анх хааных нь ордныг зааж байсан боловч сүүлд хааныг заахаар болж хувирчээ. Эртний Египетчүүд фараоныг Хорус бурханы биелэл гэж үздэг байв.
Ариун Библийн Эхлэл болон Гэтлэл номноос эртний Египетийн түүхийг тодорхой харж болно. Мөн фараон гэдэг нь нарны хүү гэсэн утгатай.
Эртний Египет |
4529 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%AD%D1%80%D0%B4%D1%8D%D1%81 | Эрдэс | Эрдэс нь дэлхийн царцдаст, төрөл бүрийн геологийн процессийн үр дүнд үүсдэг, тодорхой химийн найрлагатай, тодорхой эрэмбэлэгдсэн оронт торны бүтэцтэй, байгалийн биетийг хэлнэ. Эрдэсийг судалдаг шинжлэх ухааны салбарыг Эрдэс судлал (Минералоги) гэнэ. Одоогийн байдлаар 4,000 гаруй эрдэс нээгдээд байгаа бөгөөд эдгээрийн 150 нь өргөн, 50 нь харьцангуй өргөн тархалттай, бусад нь ховор болон маш ховор тохиолдоно.
Эрдсийн тодорхойлолт ба ангилал
"Жинхэнэ" эрдэс гэдэг нь хатуу, оронт торны бүтэцтэй нэгдлийг хэлэх ба уламжлалт тодорхойлолтоор бол "органик гаралтай" материалыг эрдэст хамруулдаггүй байсан байна. 1995 оны Олон Улсын Эрдэс судлалын холбоо:
Эрдэс гэдэг нь жирийн тохиолдолд талст бүтэцтэй, геологийн процессоор үүссэн, химийн нэгдэл эсвэл элементийг хэлнэ гэж тодорхойлжээ.
Орчин үеийн эрдсийн ангилал нь органик бүлгийн эрдэсийг өөртөө багтаадаг байна.
Эрдэс болон чулуулаг (чулуу), тэдгээрийн ялгаа
Эрдэс нь байгальд орших, тодорхой химийн найрлагатай, оронт торны бүтэцтэй, органик бус, хатуу биет юм. Харин нэг юм уу, хэд хэдэн эрдсийн агрегат нийлж чулуулаг (чулуу) үүсгэнэ. Дэлхийн өнгөн хэсгийн хатуу бүрхүүл болох царцдас нь кварц, хээрийн жонш, гялтгануур, хлорит, каолин, кальцит, эпидот, оливин, авгит, эвэрхуурмаг, магнетит, гематит, лимонит зэрэг эрдсээс бүрдэнэ.
Эрдэсийн физик шинж
Хатуулаг: Моссын шатлалаар 1-ээс 10 хүртэл хэмжээсээр хэмжигдэнэ.
Моccийн шатлал:
Taнар Mg3Si4O10(OH)2
Гөлтгөнө CaSO4·2H2O
Кальцит CaCO3
Хайлуур жонш CaF2
Апатит Ca5(PO4)3(OH,Cl,F)
Хээрийн жонш KAlSi3O8
Кварц SiO2
Молор Al2SiO4(OH,F)2
Бадмаараг Al2O3
Алмааз C (цэвэр нүүрстөрөгч)
Гялга:
Металл гялга
Хагас металл гялга
Алмаазан гялга
Шилэн гялга
Тосон гялга
Өнгө нь ойсон эсвэл нэвтэрсэн гэрэл дэх эрдсийн үзэгдэх байдлаар тодорхойлогдоно.
Зураасны өнгө нь эрдсийг тусгай бэлдсэн "шаазан" дээр зурахад үлдэх өнгөөр тодорхойлогдоно (Эрдсийн нунтаг байдал дахь өнгө). Энэ өнгө эрдсийн өөрийнх нь өнгөтэй тохирохгүй тохиолдол байна.
Хуваагдал нь эрдсийн оронт торны бүтэц гадны хүчний нөлөөгөөр хэрхэн эвдэрч буйгаар тодорхойлно.
Хувийн жин (нягт) нь тухайн эрдсийн массыг түүнтэй ижил масстай усны эзэлхүүнтэй харьцуулж тодорхойлсныг хэлнэ. Ихэнхи чулуулаг үүсгэгч эрдсүүдийн хувийн жин 2.5 - 3.5 байх ба цөөн тооны эрдэс үүнээс илүү эсвэл бага байна.
Бусад шинжүүдэд: Флуоресценц (хэт ягаан туяанд үзэгдэх шинж), магнетизм, цацраг идэвхит шинж, пьезоцахилгаан шинж зэрэг багтана.
Эдгээр шинж чанар дээр тулгуурлан эрдсийг хээрийн нөхцөлд хялбарханаар тодорхойлж болно.
Эрдсийн химийн найрлага
Эрдсийг химийн найрлага дээр нь тулгуурлан тодорхойлно. Доор үзүүлсэн ангилал нь Жеймс Данагийн ангилал бөгөөд эрдсийн бүлгийн дараалалыг дэлхийн царцдас дахь тархалтаар нь жагсаасан болно.
Силикатын бүлэг
800 гаруй эрдсийг багтаасан хамгийн том бүлэг. Литосферын 90%-г энэ бүлгийн эрдсүүд бүрдүүлдэг. Силикатуудыг бүрдүүлэгч үндсэн химийн элементүүдэд Si, O, Al, Fe2+, Fe3+, Mg, Mn, Ca, Na, K зэрэг багтана. Силикатын бүлгийн эдсүүд нь чулуулаг үүсгэгч эрдсүүд бөгөөд, уулын чулуулагийн дийлэнхийг бүрдүүлэгч хээрийн жоншууд, кварцууд, оливинууд, пироксенууд, амфиболууд, гранатууд энэ бүлэгт багтдаг.
Карбонатын бүлэг
Карбонат эрдсүүд нь (CO3)2- анион агуулсан кальцит, арагонит (кальцийн карбонатууд), доломит (магни/кальцийн карбонат) эрдсүүд юм. Карбонатууд нь органик болон органик бус гаралтай ба хар бараан өнгөтэй байж болно.
Сульфатын бүлэг
Сульфат нь SO42- буюу сульфатын анион агуулах ба ихэнхидээ өндөр давсжилттай ус уурших явцад галитын бүлгийн эрдсүүдтэй хамт ус ба чулуулгийн харилцан үйлчлэлийн үр дүнд үүснэ. Мөн гидротермаль судлын ордуудад сульфидын хүдрийн эрдсүүдтэй хамт үүснэ. Үүнээс гадна сульфидын эрдсүүдийн хоёрдогч өөрчлөлтөөр (исэлдэлт) үүсэж болно. Энэ бүлгийн түгээмэл эрдсүүд нь ангидрит, (кальцийн сульфат), целестин (стронцийн сульфат), барит (барийн сульфат), гипс зэрэг болно.
Галидын бүлэг
Галидын бүлгийн эрдсүүд нь галогенуудыг (фтор, хлор, иод, бром) нэгдэлдээ агуулдаг. Эдгээр эрдсүүд нь ихэвчлэн зөөлөн, бутрамхай, усанд уусдаг. Энэ бүлэгт флюорит, галит зэрэг багтана. Галит нь сульфаттай адил халуун, хуурай нөхцөлд үүсэх ба орчин үеийн жишээ нь Сөнөсөн тэнгис ба Давст нуур болно.
Ислийн бүлэг
Ислүүд нь эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой бөгөөд ашигт малтмалын хүдэр үүсгэнэ. Мөн эдгээр эрдсүүдээр Дэлхийн соронзон орны өөрчлөлтийг тодорхойлно. Эдгээр эрдсүүд нь Дэлхийн газрын гадаргууд ойр, өгөршлийн бүсэд, бусад эрдсийн исэлдлийн үр дүнд үүсдэг. Гол ислийн бүлгийн эрдсүүдэд гематит (төмрийн исэл), магнетит (төмрийн исэл), хромит (төмөр, хромын исэл), шпинель (магни, хөнгөнцагааны исэл - мантийн гол бүрэлдэхүүн), ильменит (төмөр, титаны исэл), рутиль (титаны хоёрч исэл), мөс зэрэг болно.
Сульфидын бүлэг
Сульфидууд нь мөн эдийн засгийн ач холбогдолтой эрдсүүд юм. Гол сульфидуудад пирит (төмрийн сульфид), халькопирит (зэс, төмрийн сульфид), пентландит (никель, төмрийн сульфид), галенит (хар тугалганы сульфид) зэрэг багтана. Ямарваа нэгэн метал хүхэртэй нэгдсэн нэгдлийг сульфид гэнэ.
Фосфатын бүлэг
Фосфатын бүлэг нь "A"O4 гэсэн тетраэдр нэгжийг агуулна. "A"-д фосфор, сурьма, хүнцэл, ванади зэрэг элемент байж болно. Энэ бүлгийн гол эрдэс нь апатит юм. Апатит нь биологийн эрдэс бөгөөд амьтны яс ба шүдэнд агуулагдана.
Дан элемент
Энэ бүлэгт алт, мөнгө, зэс сурьма, бал чулуу, хүхэр зэрэг байгаль дээр дангаараа тохиолддог эрдсүүд багтана. Мөн байгалийн хальшууд бас багтана. Жишээлбэл, алт ба мөнгөний байгалийн хайлш болох электрум юм.
Органикийн бүлэг
Энэ бүлэгт биологийн гаралтай, геологийн процессоор үүссэн эрдсүүд болох оксалат, миллит, нүүрсустөрөгч зэрэг байна. Энэ бүлгийн зарим эрдсүүд нь вевеллит, меллит зэрэг юм.
Мөн үзэх
Үнэт чулуу
Хүдрийн эрдсүүд
Хүдэр
Чулуу
Цахим холбоос
Mindat mineralogical database, largest mineral database on the Internet
Эшлэл
Уул уурхай түүхий эдээр |
4531 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A7%D1%83%D0%BB%D1%83%D1%83 | Чулуу | Чулуу (чулуулаг) гэдэг нь эрдсийн агрегатыг хэлэх ба магмын чулуулаг, тунамал чулуулаг, ба хувирмал чулуулаг гэсэн үндсэн төрөлд хуваагдана. Петрологи нь чулуулгийг судалдаг ухаан юм. Дэлхийн хамгийн гадна талын хатуу бүрхүүл болох литосфери нь чулуулгаас бүрэлдэнэ.
Чулуулгийн үндсэн ангилал
Чулуулаг нь түүнийг бүрдүүлэгч эрдсийнхээ химийн найрлага, текстур, үүссэн нөхцлөөрөө тунамал, магмын, болон хувирмал чулуулаг гэж ангилагдах ба нэг төрлөөс нөгөө төрөл рүү шилжиж байдаг.
Магмын чулуулаг
Магмын чулуулаг нь халуун хайлмал магмаас үүсэх ба интрузив ба эффузив гэсэн 2 үндсэн төрөлд хуваагдана. Интрузив чулуулаг нь газрын царцдаст аажим хөрж, талсжих хайлмал магмаас үүсдэг бол эффузив (бялхмал) чулуулаг нь газрын гадаргуу дээр ил гарч ирсэн халуун магмаас үүснэ.
Тунамал чулуулаг
Тунамал чулуулаг нь газрын гадаргуу дээр ил эсвэл маш бага гүнд, өгөршлийн үр дүнд үүссэн чулуулгийн хэмхдэсүүд, эсвэл төрөл бүрийн органик материал болон химийн тунадасжилтаар үүссэн тунадас нягтран, барьцалдах үйл явцын үр дүнд үүснэ.
Хувирмал чулуулаг
Дээр өгүүлсэн чулуулгийн 2 үндсэн төрөл даралт, температурын нөлөөгөөр хувиран анхны физик, химийн шинж чанараа алдан шинээр өөр төрлийн чулуулаг үүсгэснийг хувирмал чулуулаг гэж нэрлэнэ.нг
Өнгө
Төмрийн исэл ба карбонатууд нь тунамал чулуулгийн өнгийг тодорхойлох гол хүчин зүйл болно. Багахан төмрийн усан исэл буюу гематит агуулагдахад элс ба шохойн чулуу нь гадна талаараа улаан өнгөтэй болно. Лимонит ба гёотит нь тунамал чулуулгийг шар эсвэл бор хүрэн, харин манганы исэл, асфальт, бусад карбонатлаг бодис хар өнгөтэй болгоно. Цэнхэр туяа нь фосфат, хайлуур жоншноос, ногоон өнгө нь глауконит, эсвэл хлоритоос үүснэ.
Эшлэл
Мөн үзэх
Геологийн цаг тоолол
Геоморфологи |
4537 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%94%D0%B8%D0%BE%D0%B4 | Диод | Диод нь цэнэг зөөгчийн урсгалын чиглэлийг хязгаарлагч элемент юм. Үндсэндээ диод нь цахилгаан гүйдлийг нэг чигт дамжуулж, нөгөө чиглэлд хааж өгдөг.
Диодыг цахиур, германи гэх мэт хагас дамжуулагч материалаар хийдэг.
1919 онд Вильяи Хэнри Эклес "diode" гэдэг үгийг грекийн "di"(хоёр гэсэн утгатай үг) болон "ode"(зам гэсэн утгатай үг) гэсэн 2 үгийн үндсээс гаргасан байна.
Зориулалтаар нь диодыг
шулуутгах диод,
тогтворжуулагч диод(түшиц диод-stabilitron-zener diode)
гэрлийн диод (гэрэл цацруулагч - LED)
фото диод (гэрлээр удирдагдах)
хонгил диод (tunnel)
4 үет түлхүүр диод (SCR)
Шоткийн диод
багтаамжийн диод
гэж ангилдаг
Хийсэн материалаас шалтгаалан диод нь 0,7(цахиур) эсвэл 0,3(германи) вольт-д нээгдэж гүйдэл урсаж эхэлнэ. Түүн дээр унаж буй хүчдэл дээрх утгаас бага байх тохиолдолд гүйдэл урсахгүй гэсэн үг юм. Үүнийг диодны вольт-амперийн характеристикаас шууд харж болно.
Диод нь мөн таны гар утасны дэлгэц товчлуурын доор байрладаг ба үүнийг нь гар утасны засварчид сольж төрөл бүрийн өнгөөр утсаа чимдэг байна
Электроник
Чадлын электроник |
4538 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A2%D0%BE%D0%BE%D0%BD%20%D0%B4%D0%BE%D1%85%D0%B8%D0%BE%20%D0%B1%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B2%D1%81%D1%80%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D0%BB%D1%82 | Тоон дохио боловсруулалт | Тоон дохио боловсруулалт (Digital Signal Processing) нь тоон хэлбэрт байгаа дохио боловсруулах аргын судлал юм. Тоон дохио боловсруулалт болон аналог дохио боловсруулалт нь дохио боловсруулах арга зүйн дэд салбарууд болно. Тоон дохио боловсруулах гэдэг нь дуун дохио боловсруулах, удирдлагын систем, тоон дүрс боловсруулалт, яриа боловсруулах зэрэг олон дэд хэсгүүдтэй.
Тоон дохио боловсруулалт нь ихэвчлэн үргэлжилсэн аналог дохиог хэмжих эсвэл дохионы шаадрлагатай хэсгийг шүүх үндсэн зориулалттай байдаг учир эхний шатанд ихэвчлэн аналог-тоон хувиргуур ашиглан аналог дохиог тоон дохио болгон хувиргах хэрэгтэй байдаг. Мөн боловсруулалтын эцсийн үр дүн болох гаралтын тоон дохио нь аналог дохио байх хэрэгтэй бол тоон-аналог хувиргуур хэрэгтэй болно.
Хувиргалтууд
Z хувиргалт
Фурье хувиргалт
Электроник |
4545 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%93%D0%B0%D0%B7%D0%B0%D1%80%20%D1%85%D3%A9%D0%B4%D0%BB%D3%A9%D0%BB%D1%82 | Газар хөдлөлт | Газар хөдлөлт гэдэг нь газрын царцдасаас энерги чөлөөлөгдөж, сейсмийн долгион үүсгэхийг хэлнэ. Үүссэн долгионыг сейсмометрээр хэмжиж авах ба газар хөдлөлтийн хүчийг момент магнетудаар, эсвэл Рихтерийн шаталбараар хэмждэг байна. Рихтерийн шатлалыг сүүлийн үед өргөн хэрэглэхгүй байна. Рихтерийн шаталбараар 3-с бага магнитуд бүхий газар хөдлөлт хүнд онцгой мэдрэгдэхгүй, харин магнитуд 7, түүнээс дээш болох үед том талбай хамарсан сүйрэл болно.
Газар хөдлөлтөөр газрын гадаргуу чичирч, заримдаа хөрсөнд эвдрэлд гарч ан цав үүсдэг байна. Газар хөдлөлтөөр хөрсний гулсалт үүсэж, галт уул идэвхижих болно. Томоохон газар хөдлөлт далайд тохиолдвол цунами бюу далайн шуурга үүснэ.
Ерөнхий тохиолдолд газар хөдлөлт гэдэг ойлголтод байгалийн болон хүний нөлөөгөөр үүсэх бүх төрлийн чичирхийлэлийг багтааж байна. Газар хөдлөлт нь царцдаст үүсэх хагарал, ихээхэн хэмжээний хийн ихэвчлэн (газрын гүн дэх метан) шилжилт, галт уулын үйл ажиллагааны идэвхижилт, хөрсний гулсалт, минаны тэсрэлт, цөмийн бөмбөгийн туршилт зэргээр үүснэ.
Газар хөдлөлт үүсэж байгаа голомтыг гипоцентр буюу фокус гэх ба гипоцентрын эгц дээр, газрын гадаргуу дээрхи цэгийг эпицентр гэнэ.
Газар хөдлөлтийн шалтгаан
Тектоник гаралтай газар хөдлөлт дэлхий дээр хаа сайгүй тохиолдоно. Дэлхийн гүн дэх чулуулаг агшилт, суналтанд орох үед үүссэн энерги, тухайн чулуулаг тасарч эвдрэх үед хагаралын хавтгайн дагуу чөлөөлөгдөх үзэгдэлтэй холбоотойгоор газар хөдлөлт үүснэ.
Плитийн трансформ ба конвергент заагуудын нь газрын гадаргууд, маш том хагарлын дагуу байрлах ба плитүүд энэ заагийн дагуу хөдөлж байдаг. Хагаралын дагуу уг хөдөлгөөнд ямар нэг өөрчлөлт орж, хөдөлгөөн зогсоход плитийн түлхэх хүчнээс ихээхэн энерги, тухайн хөдлөхөө болисон плитийн зааг, хагарал орчимд хуримтлагдана. Хуримтлагдаж буй энерги саадыг эвдэх хэмжээнд хүртэл энэ зогсонги байдал үргэлжлэх ба энерги хязгаараас давахад хөдөлгөөн огцом хөдлөхөд хуримтлагдсан энерги чөлөөлөгдөн газар хөдлөлт үүснэ.
Хуримтлагдсан нийт энергийн зөвхөн 10% нь сейсмийн долгион буюу чичирхийлэл үүсгэдэг бөгөөд дийлэнхи нь хагарал үүсгэх, хагаралын дагуу үрэлтийн дулаан болон хувирдаг байна.
Дэлхийн томоохон газар хөдлөлтүүд
Шансигийн газар хөдлөлт (1556 он, Хятад). Хүн төрлөхтний түүхэнд хамгийн их хохирол учруулсан газар хөдлөлт гэж тооцогддог. 830,000 хүн нас барсан.
Либсоны газар хөдлөлт (1755 он), Европ, ба хойд Африкийг хамарсан цунамигаас болж 60,000-аас 100,000 хүн нас барсан.
Сан Францискогийн газар хөдлөлт (1906 он, АНУ). Рихтерийн шаталбараар 7.7 - 8.3; 3,000 хүн нас барж, 400 сая ам.дол.-ийн хохирол учирсан.
Токиогийн газар хөдлөлт (1923 он, Япон). 140,000 хүн нас барсан.
Балочистаны газар хөдлөлт (1935 он, Пакистан). 30,000 - 60,000 хүн нас барсан
Чилийн газар хөдлөлт (1960 он, Чили). Хамгийн хүчтэй газар хөдлөлт гэж тооцогддог, 9.5 балл.
Анкашийн газар хөдлөлт (1970 он, Перу). Хөрсний гулсалтад Перугийн Янгай хот дарагдаж, 40,000 хүн нас барсан.
Манагуагийн газар хөдлөлт (1972 он, Никрагуа). Шөнө дунд болсон газар хөдлөлтөөр хотын 90% нурж, 10,000 хүн нас барсан.
Таньшаны газар хөдлөлт (1976 он, Хятад). ХХ зууны, хамгийн их хүний амь хохироосон газар хөдлөлт. Албан ёсны мэдээгээр 255,000, гэвч мэргэжилтнүүд үүнээс хоёроос гурав дахин олон хүн нас барсан гэж үздэг.
Гватемалийн газар хөдлөлт (1976 он, Гватемал). 23,000 хүн нас барж, 77,000 хүн бэртсэн.
Aрмяний газар хөдлөлт (1988 он, Армян). 26,000 хүн нас барсан.
Кобэгийн газар хөдлөлт (1995 он, Япон). 6,400 хүн нас барсан.
Чи-Чи газар хөдлөлт (1999 он, Тайвань). 2,000 хүн нас барсан.
Суматра-Андаманы газар хөдлөлт (2004 он, 12 сарын 26, Энэтхэгийн далай). 9.3 баллын газар хөдлөлт. Газар хөдлөлтийн эпицентр нь Индонезийн Суматра арал байсан ба газар хөдлөлтөөр үүссэн цунами 285,000 гаруй хүний амь насыг сүйтгэсэн.
Японы газар хөдлөлт (2011 он, 3 сарын 11). 9,1 баллын газар хөдлөлт. Газар хөдлөлтийн эпицентр нь Хонсю-оос 130 км хол байсан ба газар хөдлөлтөөр үүссэн цунами 15,883 гаруй хүний амь насыг сүйтгэсэн.
Цахим холбоос
Earthquake Information from the Deep Ocean Exploration Institute - Газар хөдлөлтийн талаархи мэдээлэл
Earthquakes — Kaye M. Shedlock & Louis C. Pakiser нарын товхимол
HowStuffWorks — How Earthquakes Work - Газар хөдлөлт яаж явагддаг вэ
Natural Disasters - Earthquake - (Хялбаршуулсан)
Latest Earthquake News and Earthquake Map - Газар хөдлөлтийн талаархи сүүлийн үеийн мэдээлэл
Photos/images of historic earthquakes - Зургууд
Байгалийн гамшиг |
4546 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A2%D0%B5%D0%BA%D1%82%D0%BE%D0%BD%D0%B8%D0%BA%20%D1%85%D0%B0%D0%B2%D1%82%D0%B0%D0%BD | Тектоник хавтан | Тектоник хавтан (Грек: τέκτων+plate,) нь 1960-аад онд боловсрогдсон, Дэлхийн литосферийн хөдөлгөөнийг (шилжих буюу нүүх) тайлбарладаг, Геологийн шинжлэх ухааны онол юм. Энэхүү онол нь 20-р зууны эх болон 1960-аад оны үед боловсрогдсон, тивүүд нүүх, далайн ёроол тэлэх таамаглалууд дээр тулгуурлан бий болсон онол юм.
Дэлхий бүслүүрлэг тогтоцтой бөгөөд хамгийн хамгийн гадна талын, харьцангуй хатуу хэсэг нь литосфери ба астеносфери гэсэн 2 үеэс тогтоно. Дэлхийн царцдас, мөн дээд мантийн дээд хэсэг болох "царцдасын дэвсгэр үе" гэж нэрлэгддэг 2 үеийг нийлүүлээд Литосфери гэнэ. Литосферийн доод талд астеносфери (дээд мантийн хэсэг) байрлана. Астеносфери нь дэлхийн царцдас болон царцдасын дэвсгэр үеийг бодвол зууралдага багатай, геологийн урт хугацааны туршид урсаж, шилжих боломжтой байна. Мантийн илүү гүнд орших бусад хэсгүүд нь өндөр даралтын нөлөөгөөр астеносферээс илүү хатуу төлөвт байна.
Литосфери нь тектоникийн хавтангууд гэж нэрлэгдэх хэсгүүдэд хуваагдсан (эвдэрсэн) байдаг ба нийтдээ 7 том хавтан, олон тооны жижиг хавтангууд байна. Эдгээр литосферийн хавтан нь астеносфери дээгүүр нүүнэ (хөвнө). Хавтангууд бие биентэйгээ харьцангуйгаар өөр өөр чиглэлд шилжих (нүүх) ба үүнээс улбаалан хавтангуудын үндсэн 3 төрлийн хил - ойртох буюу мөргөлдөх зааг (конвергент), холдох буюу тэлэх зааг (дивергент), идэвхигүй заагийг (трансформ) ялгана. Газар хөдлөлт, галт уул дэлбэрэлт, уул үүсэх зэрэг үйл явцууд хавтангийн хил заагуудын дагуу явагдана. Хэвтээ чиглэлд, хавтангууд жилд дунджаар 0.66 - 8.50 см хурдтайгаар нүүдэг байна.
Үндсэн ойлголт
Дэлхийн хамгийн гадна талын хэсэг болох литосфери ба астеносферийг тэдгээрийн механик ба дулаан дамжуулах шинж дээр үндэслэн ялгасан байна. Литосфери нь илүү хүйтэн, хатуу бол, астеносфери нь халуун, зууралдлага багатай, механик бат бөх шинжээр сул байна. Литосфери нь дулаанаа алдаж байдаг бол астеносфери нь дулааны алдалгүй, эргэлтийн нөхцөлд байх ба бараг адиабат температурын градиенттэй байна. Энэхүү литосфери ба астеносфери гэсэн ангилалыг Дэлхийн дотоод химийн найрлага дээр тулгуурлан ангилсан цөм, манти, дэлхийн царцдас гэсэн ангилалтай хольж ойлгож болохгүй. Литосфери нь дэлхийн царцдас ба мантийн зарим хэсгийг агуулна. Мантийн тодорхой хэсэг нь температур, даралт, уян харимхайн шинжээсээ хамааран литосфери, эсвэл астеносфери болж болно. Плит тектоникийн хамгийн гол ойлголт нь литосфери нь тектоникийн плит гэж нэрлэгдэх хэсгүүдэд хуваагдсан байх ба шингэнтэй төстэй шинж бүхий астеносфери дээр байрлана. Плитүүдийн хөдөлгөөн жилд хэдэн миллимметрээс (мм жил-1) 160 мм хүрнэ (Наска плит - Перу орчим, Өмнөд Америкийн Номхон далайн эрэг). Дунджаар плитүүд 10-40 мм нүүдэг байна (Атлантын далайн голч нуруу).
Литосферийн манти ба түний дээд талд байрлах эх газрын ба далайн царцдастай нийлээд плитүүд ойролцоогоор 100 км зузаантай байна. Гэхдээ эх газрын царцдасын зузаан дунджаар 50 км, харин далайн царцдасын зузаан 5 км орчим байдаг (далайн царцдасыг эртний ном зохиолд "сима" - энэ нь цахиур ба магнийн найрлагатай, эх газрын царцдасыг "сиал" - цахиур, хөнгөнцагааны найрлагатай гэсэн утгатай үгээр тэмдэглэсэн нь байдаг).
Нэг плит нөгөө плиттэй уулзах хилийг плитийн зааг гэж нэрлэнэ. Энэ заагийн дагуу галт уулын дэлбэрэлт, уул үүсэх процесс, газар хөдлөлт, далайн ёроолын хотгор үүсэх зэрэг ихэнхи геологийн процессууд явагдана. Дэлхийн бараг бүх идэвхитэй галт уул энэ заагийн дагуу байрлана. Үүний нэг тод жишээ нь Номхон далайн галт цагираг юм.
Тектоникийн нэг плит өөртөө эх газрын ба далайн царцдасыг хоёуланг нь багтааж болно. Жишээ нь, Африкийн плит эх газар ба Атлантын далай ба Энэтхэгийн далайн зарим хэсгийг өөртөө багтаана. Эх газар ба далайн царцдасын гол ялгаа нь тэдгээрийг бүрдүүлж буй материалаас үүдсэн нягтын ялгаа юм. Далайн царцдас нь эх газрынхаас илүү их нягттай байна. Учир нь далайн царцдас нь цахиурын агуулга багатай, хүнд элементийн агуулга өндөртэй байна. Үүнээс үүдэн, далайн царцдас нь далайн төвшнөөс доош, харин эх газрын царцдас нь далайн төвшнөөс дээш байрлана (Изостатик тэнцвэр сэдвийг үзнэ үү).
Онолын хөгжлийн тойм
Эх газар шилжих (хөвөх) тухай таамаглал
19-р зууны төгсгөл, 20-р зууны эхэнд, геологичид Дэлхийн геологийн тогтоц, түүний шинж чанарыг геосинклиналийн онол буюу босоо чиглэлийн хөдөлгөөнөөр голчлон тайлбарлаж байв. 1912 онд Альфред Вегнерын дэвшүүлсэн Эх газрын шилжилтийн тухай ойлголт нь тухайн үед дэвшүүлж байсан олон таамаглалын нэг байв. Тэрээр 1915 онд хэвлүүлсэн "Эх газар ба Далайн үүсэл" номондоо үүнийгээ улам дэлгэрүүлсэн байна. Эх газар хөвөх түүний таамаглалаар бол эх газрууд анх үүсэхдээ нэг бүхэл тив байсан ба 180 сая жилийн өмнө задарсан бөгөөд бага нягттай боржин нь харьцангуй их нягттай базальт дээгүүр "мөсөн уул" мэт хөвдөг гэж үзжээ. Тухайлбал Өмнөд Америкийн зүүн, Африкийн баруун эргүүд нэгэн цагт хоорондоо нийлмэл байсан байх боломжтой гээд, үүнийгээ эртний топограф-уур амьсгал, амьтны үлдэгдлийн судалгаагаар нотлохыг оролсон байна.
Гэвч энэ таамаглал төдийлөн дэмжигдсэнгүй. Учир нь Вегнер тив шилжих механизмыг, өөрөөр хэлбэл үйлчлэх хүчийг тайлбарлаж чадаагүй ба геологичид, Дэлхий нь хэдийгээр хатуу царцдас, шингэн цөмтэй боловч эх газрын чулуулаг, түүнээс илүү хүнд, их нягттай далайн царцдас дээгүүр шилжиж боломжгүй гэж үзэж байв. Английн геологич Артур Холмс 1920 онд Вегнерийн таамаглалын баталгаа нь далайн ёроолд байгаа гээд, 1928 онд манти дахь конвекцийн урсгал тив шилжихэд нөлөөлдөг хүч гэж үзжээ.
1947 онд Маурик Евинээр ахлуулсан Вүүд Холлын Далай судлалын хүрээлэнгийн "Атлантик" хөлөг, Атлантын далайн төв хэсэгт судалгаа хийж, далайн ёроолын чулуулаг боржин давхрагагүй, зөвхөн базальтаас тогтсныг илрүүлэв (Эх газрын царцдасын үлэмж хэсгийг боржин бүрдүүлдэг). Мөн далайн царцдас эх газрын царцдасаас хамаагүй нимгэн болохыг тогтлоо. Эдгээр шинэ нээлтүүд маш их анхаарал татсан байна.
1950-иад оны эхээр Харри Хесс нарын эрдэмтэд Дэлхийн 2-р дайны үед, шумбагч онгоц илрүүлэх зорилгоор зохиогдсон, агаарын магнетометр ашиглан далайн ёроолын соронзон гажлыг судлав. 18-р зууны сүүлээр Исландын далайчид компассын зүг чигийг алдагдуулдаг хүчтэй соронзон орон бүхий уг газрын талаар тэмдэглэсэн байдаг ба энэ нь магнетитын (соронзон чанартай эрдэс) өндөр агуулга бүхий базальт их хэмжээтэй тархсантай холбоотой гэдгийг өмнө нь тогтоосон байсан юм. Харри Хесс нар шинээр үүсэж буй чулуулаг (базальт) царцах явцад, түүний найрлага дахь магнетит нь тухайн үеийн Дэлхийн соронзон орны чиглэлийг хадгалан үлдэх боломжтойг уг судалгаагаараа илрүүлсэн байна.
Плит тектоникийн онолын суурь
1950-иад онд хийгдсэн дараа дараагийн судалгаагаар Далайн ёроолын асар том талбайн соронзон зураглалыг хийж гүйцэтгэсэн ба Далайн голч нурууны хоёр талаар, тэгш хэмтэй байрлах чулуулгийн соронзон орны чиглэл (соронзон орны туйл) нь "зебра-маягийн" зүй тогтолтойг (хожим "туузлаг соронзон гажил" гэж нэрлэсэн) тогтоов.
Энэхүү туузлаг соронзон гажил нь Далайн царцдас шинээр үүсэж байгаагийн баталгаа болсон ба үр дүн нь 1956 онд Тасманид болсон бага хурал дээр "Дэлхий тэлэх онол" нэртэйгээр хэлэлцэгджээ. Далайн голч нуруу нь структурын хувьд хэврэг бүс бөгөөд энэ бүсийн дагуу Дэлхийн гүнээс магм бялхан гарч, царцан шинээр Далайн царцдас үүсэж байна гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Энэ процессыг сүүлд "далайн царцдас тэлэх" буюу "далайн царцдас шинээр үүсэх" гэж нэрлэсэн болно. Уг таамаглал дараахи баримтууд дээр үндэслэгдэнэ.
Голч нуруу дахь чулуулаг маш залуу бөгөөд түүнээс холдох тусам голч нурууны хоёр талаар байрлах чулуулгийн нас тэгш хэмтэйгээр улам бүр хөгшин болно.
Голч нуруун дахь хамгийн залуу чулуулгийн соронзон туйл нь орчин үеийн дэлхийн соронзон туйлтай ижил (нормаль) байна.
Голч нурууны хоёр талаар параллель байрлах чулуулгийн үеүүд дэх соронзон туйлууд нормаль-эсрэг-нормаль гэж салаавчлан өөрчлөгдөнө. Энэ нь дэлхийн соронзон орны туйл олон удаа өөрчлөгдөж байсныг илтгэнэ.
1962 онд, Америкийн геологич Харри Хесс, Роберт Диец нар эх газар нь далайн царцдас дээгүүр хөвдөггүй, харин далай болон эх газрын царцдас нь хамтдаа шилждэг гэж үзжээ. Х.Хесс, Р.Диец нар хэрэв далайн царцдас голч нурууны дагуу шинээр үүсэж, дэлхийн царцдас ихсэж байгаа бол хаа нэгэн газар Дэлхийн гүн рүү живж байгаа гээд энэ царцдас живж буй газар нь Номхон далайн савын ирмэг орчим, гүн усны ховил гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл Атлантын далай тэлж, Номхон далай агшиж байгаа буюу Далайн царцдас Номхон далайн гүн усны ховилын дагуу Дэлхийн гүн рүү живж, Атлантын далайн голч нурууны дагуу магм бялхан царцаж, царцдас шинээр үүснэ гэжээ. Хессийн энэ таамаглал нь далайн ёроолд яагаад бага хурдас хуримтлагддаг, эх газрынхаас яагаад хамаагүй залуу байдаг зэргийг үндсэнд нь тайлбарласан байна. Мөн тэр жил, Роберт Коатс Алеутын арлууд дахь субдукц, арлан нумыг тодорхойллоо.
1967 онд, Жейсон Морган Дэлхийн гадаргуу нь 12 плитээс тогтох ба тэдгээр нь бие биетэйгээ харьцангуйгаар хөдөлдөг гэсэн санааг дэвшүүлэв. Хоёр сарын дараа 1968 онд, Францын геологич Ле Пишон 6 плит, тэдгээрийн хөдөлгөөний чиглэл бүхий загвар боловсруулжээ.
1960-аад оны сүүл гэхэд плит тектоникийн онол бүх нийтээр зөвшөөрөгдсөн ба геологийн шинжлэх ухаанд шинэ эргэлт болсон байна.
Плитийн хил заагийн төрөл
Плитүүд бие биетэйгээ харьцангуйгаар өөр чиглэлд хөдлөх ба үүнээс үүдэн үүсэх газрын гадаргуу нь ондоо байна. Плитийн гурван төрлийн зааг ялгана:
Ойртох буюу мөргөлдөх зааг (конвергент)
Холдох буюу тэлэх зааг (дивергент)
Идэвхигүй зааг (трансформ)
Трансформ буюу идэвхигүй зааг. Жишээ нь Калифорнийн Сан Андреас хагарал.
Дивергент буюу холдох (тэлэх) зааг. Атлантын голч нуруу, Африкийн их рифт зэрэг.
Конвергент буюу ойртох (мөргөлдөх, заримдаа идэвхитэй зааг гэж нэрлэх нь бий) зааг. Үүний жишээ нь Андын нуруу, Японы арлан нум зэрэг юм.
Трансформ (идэвхигүй) зааг
Трансформ хагаралын дагуу плитүүд бие биенээ түлхэх, гулсах байдлаар харицлан үйлчлэлцэж байгаа нөхцөлд үүсэх зааг юм. Энэ тохиолдолд плитүүдийн харьцангуй хөдөлгөөн нь хэвтээ чиглэлд байна. Ихэнхи трансформ заагууд нь бие биенээ ихээхэн хүчээр түлхэж, өндөр даралт дор орших ба энэ энерги чөлөөлөгдсөн үед газар хөдлөлт явагдана.
Энэ заагийн нэг жишээ Хойд Америкийн баруун эрэг дэх Сан Андреас хагарал юм. Энэ бүс нь нийлмэл хагаралын бүс бөгөөд, энэ заагийн дагуу Номхон далайн ба Хойд Америкийн плитүүд хиллэнэ.
Дивергент (холдох) зааг
Энэ заагийн дагуу хоёр плит бие биенээсээ холдон нүүнэ. Уг хилийн дагуу үүсэх хоосон орон зайг Дэлхийн гүнээс гарч ирэх хайлмал магмын бүтээгдэхүүнүүд дүүргэн, шинээр царцдас үүсгэнэ. Дивергент буюу холдох зааг үүсэх гол шалтгааныг халуун цэгийн ойлголтоор тайлбарлаж байна. Энэ нь манти дахь босоо чиглэлийн хэт их эргэлт нь астеносферийн ихээхэн хэмжээний халуун материалыг газрын гадаргууд ойрхон авчирах ба үүнээс үүдсэн кинетик энерги литосферийг задалж, плитүүдийг хоёр тийш нь шилжүүлдэг гэж үздэг байна.
Далайд үүссэн дивергент заагийг "Далайн голч нурууны систем" гэх ба эх газарт үүссэнийг нь "Рифтийн хөндий" гэж нэрлэнэ. Дивергент заагийн дагуу (ялангуяа далайд), түүнд хөндлөн чиглэлд, трансформ хагаралууд үүснэ. Эдгээр трансформ хагаралууд нь далайн ёроолын газар хөдлөлтийн эх үүсвэр болно.
Далайн голч нуруу нь далайн ёроол тэлэх таамаглалын (плит тектоникийн онол) баталгааны нэгэн гол хэсэг юм. Агаарын соронзон зураглалаар далайн голч нурууны хоёр талаар, тэгш хэмтэй байрласан, хоорондоо урвуу соронзон гажил бүхий чулуулгийн үеүүдийг илрүүлж, үе тус бүрийн насыг соронзон гажил дээр нь тулгуурлан тогтжээ. Энэхүү урвуу соронзон гажил бүхий үеүүд нь цаг хугацаа ба орон зайн хувьд хоорондоо таарч байсан байна. Өөрөөр хэлбэл, тодорхой хугацаанд голч нурууны дагуу гүнээс хайлмал магм гарч ирэн царцах ба энэ нь голч нурууны дагуу нэгэн үе үүсгэнэ. Энэ үе тодорхой чиглэл бүхий соронзон гажилтай байна. Царцдас тэлэх явцад дараагийн магм гарч ирэн хөрж, дараагийн шинэ, залуу үеийг үүсгэнэ. Энэ үе мөн тодорхой чиглэл бүхий соронзон гажилтай байна. Энэ мэтээр далайн голч нурууны төвөөс хоёр тийш, тэгш хэмтэй, харилцан урвуу соронзон гажилтай, чулуугийн үеүүд үүснэ. Голч нурууны төвд хамгийн залуу үе байх ба түүнээс холдох тусам чулуулгийн нас хөгширдөг байна.
Конвергент (ойртох) зааг
Энэ төрлийн заагийг "Идэвхитэй зааг" гэж нэрлэх нь бий. Энэ төрлийн заагуудын шинж чанар нь ямар төрлийн царцдас бүхий плитүүд мөргөлдөж байгаагаас хамааран өөр байна. Хүнд далайн царцдас, хөнгөн, нягт багатай эх газрын царцдастай мөргөлдөх үед далайн царцдас нь эх газрын царцдас доогуур шургаж, субдукцийн бүс үүсгэнэ. Эх газар талд уулс үүсэх ба далай талд гүн усны ховил (хотгор) үүснэ. Үүний нэг жишээ нь Өмнөд Америкийн баруун эрэг орчмын далайн Наска плит, эх газрын Өмнөд Америкийн плит доогуур шургах үзэгдэл юм.
Эх газрын хоёр плит мөргөлдөх үед томоохон уул нурууд үүснэ. Үүний нэг жишээ бол Энэтхэгийн плит, Евразийн плит доогуур шургах үед үүссэн Гималайн нуруу юм. Уг хоёр плит мөргөлдөх үед Ази тивд ихэхэн хэмжээний атираажилт үүсэж, томоохон уул нурууд үүссэн байна.
Палайн царцдас бүхий хоёр плит мөргөлдөх үед арлан нум үүсгэнэ. Арлан нумын дагуу галт уулын гинж бий болно. Арлан нумын өмнө талд гүн ус бүхий тэнгис үүснэ. Үүний нэг жишээ бол Япон ба Алетаугийн арлууд юм.
Плитийн шилжилт үүсгэгч хүч
Геологичид плитийн хөдөлгөөн үүсгэгч хоёр үндсэн хүчин зүйл бол мантийн конвекц ба хүндийн хүч гэж үзэж байна. Тектоникийн плитүүд (литосфери) нь астеносфери дээгүүр хөвөх боломжтой байна. Учир нь астеносфери нь харьцангуй хэврэг, өөрөөр хэлбэл шингэн, зууралдлага багатай байдаг бол литосфери нь астеносферитэй харьцуулахад нягт ихтэй байна. Харин мантиас ялгарах дулаан нь (мантийн конвекц) плитүүдийг хөдөлгөх энергийн үндсэн эх үүсвэр юм. Одоо баримталж буй ойлголтоор бол (энэ нь зарим талаар маргаантай байгаа) Далайн голч нуруунд шинээр үүсэх далайн царцдасын нягт, доор байх астеносферийн нягтаас бага байна. Аажмаар далайн царцдас хөрж, зузаарах ба нягт нь астеносферийн нягтаас их болоход субдукцийн бүсэд далайн царцдас манти руу живнэ. Астеносфери нь харьцангуй хэврэг (харьцангуй шингэн, зууралдлага багатай) тул плитүүд субдукцийн бүс рүү шилжих боломжтой олгоно.
Субдукц нь хэдийгээр плитийн хөдөлгөөнд гол нөлөө үзүүлэх боловч бүх процессыг тайлбарлаж чадахгүй байна. Жишээ нь, Өмнөд Америкийн плит хашаа ч субдукцладаггүй боловч нүүж байна. Евразийн плит ч үүнтэй адил юм.
Хоёр болон гурван хэмжээст сейсмийн томографийн судалгаагаар манти нь хэвтээ чиглэлийн дагуу нягтын ялгаатай болохыг тогтоосон байна. Энэхүү нягтын ялгаа нь мантийг бүрдүүлэгч чулуулаг, эрдэсийн химийн ба структурын ялгаа, дулааны ялгаанаас үүдэлтэй байж болох юм гэж үзэж байна. Мантийн конвекц бол энэхүү нягтын ялгаа байгаагын нэгэн баталгаа юм.
Гол плитүүд
Нийтдээ 7 том плит, олон тооны жижиг плитүүд байна. Гол плитүүдийг хүснэгтээр үзүүлэв.
Жижиг плитүүдээс Энэтхэгийн плит, Арабын плит, Карибын плит, Наска плит, Филиппины плит зэрэг болно.
Бусад гариг дээрхи плитүүд
Хөрс гаригуудад тектоникийн плитүүд байх эсэх нь тухайн гаригийн массаас хамаарч магадгүй ба Дэлхийгээс илүү масстай хөрст гаригт илэрч болох юм. Мөн Дэлхий дээрхи тектоник идэвхижилт нь устай холбоотой байж болно.
Мөн үзэх
Тектоникийн плитүүдийн жагсаалт
Геосинклиналийн онол
References
McKnight, Tom (2004) Geographica: The complete illustrated Atlas of the world, Barnes and Noble Books; New York ISBN 0-7607-5974-X
Oreskes, Naomi ed. (2003) Plate Tectonics: An Insider's History of the Modern Theory of the Earth, Westview Press ISBN 0-8133-4132-9
G. Schubert, DL Turcotte, and P. Olson (2001) Mantle Convection in the Earth and Planets, Cambridge University Press, Cambridge, ISBN 0-521-35367-X
Stanley, Steven M. (1999) Earth System History, W.H. Freeman and Company; pages 211–228 ISBN 0-7167-2882-6
Tanimoto, Toshiro and Thorne Lay (2000) Mantle dynamics and seismic tomography, Proc. Natl. Acad. Sci. USA, 10.1073/pnas.210382197 http://www.pnas.org/cgi/content/full/97/23/12409 Accessed 03/29/06.
Thompson, Graham R. and Turk, Jonathan, (1991) Modern Physical Geology, Saunders College Publishing ISBN 0-03-025398-5
Turcotte, DL and Schubert, G. (2002) Geodynamics: Second Edition, John Wiley & Sons, New York, ISBN 0-521-66624-4
Winchester, Simon (2003) Krakatoa: The Day the World Exploded: August 27, 1883, HarperCollins ISBN 0-06-621285-5
Цахим холбоос
The PLATES Project, a comprehensive resource with reconstructions, movies, images, list of publications, and teaching resources, from the University of Texas Institute for Geophysics at the Jackson School of Geosciences.
Movie showing 750 million years of global tectonic activity
More movies over smaller regions and shorter time scales
Easy-to-draw illustrations for teaching plate tectonics
An explanation of tectonic forces
Bird, P. (2003) An updated digital model of plate boundaries, also available as a large (13 mb) PDF file
Map of tectonic plates
MantlePlumes.org, a website debating the existence of deep mantle plumes
USGS site on plate motions
The geodynamics of the North-American/Eurasian/African plate boundaries
Cenozoic dynamics of the African plate with emphasis on the Africa-Eurasia collision
ImpactTectonics.org, examines tectonic effects associated with hypervelocity bolide impacts on terrestrial planets
Википедиа:Онцлох өгүүлэл
Галт уул судлал
Геологи
Плит тектоник
Геофизик
Геодинамик
Түүхэн геологи |
4547 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D1%84%D0%B3%D0%B0%D0%BD%D0%B8%D1%81%D1%82%D0%B0%D0%BD | Афганистан | Афганистан () (персээр افغانستان; паштунаар Afġānistān), албан ёсны нэр нь Афганистаны Исламын Эмират Улс (товчлол АИЭУ) гэж бичигддэг. Ази тивийн төв, өмнөд хэсэгт далайгаас зайдуу оршдог орон, 1946 онд НҮБ-д гишүүнээр элссэн. 2016 оны байдлаар 33 сая хүн амтай гэж тоологдсон.
Нэр
Афганистан гэх үгийг үгчлэн орчуулбал «Афганчуудын Улс» гэсэн үг юм. 3-р зууны Сасаны улсын бичигт «Абган» хэмээн тэмдэглэгдсэн нь хамгийн эртний сурвалж болж байна. 6-р зуунд Энэтхэгийн одон орончийн тэмдэглэлд «Авагана» (अवगाण) гэжээ. 10-р зуунд араб үсгээр «Афган» болон бичигдсэн.
«Афган» гэж үг уг нь тухайн нутагтаа «паштун» үндэстнийг заасан ижил утгатай үг мөн гэдэг. Харин 1964 оны Афган улсын үндсэн хуулиар улсын бүх иргэнийг заана гэж тодорхойлжээ.
2021 онд Талибанчууд Кабулыг булаан авахаас өмнө тус улсыг Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс (товчлол ИБНАУ) гэж нэрлэдэг байсан бол одоо Афганистаны Исламын Эмират Улс гэж нэрлэдэг.
Газар зүй
Афган орон 647,500 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, Сомалигаас том буюу дэлхийн 43-р том орон болно.
Байрлал
Хойд өргөргийн 29° — 39°, зүүн уртрагийн 60° — 75° дотор ЮНЕСКО-гийн ангиллаар Төв Ази, НҮБ-ийн шинэ ангиллаар Өмнө Азид хамааран байна.
Дорно өмнөд талаараа Пакистантай 2670 км, өрнөд талаараа Ирантай 921 км, умард талаараа Туркменистантай 804 км, Узбекистантай 144 км, Ирантай 921 км, Тажикистантай 1357 км, дорно умард талаараа Хятадтай 91 км газар хиллэдэг далайд гарцгүй орон. Хилийн нийт урт — 5530 км.
Газрын тогтоц
Афганы газар нутгийн 80% уулархаг муж байна. Хойд зүгийн нам доор газар (Бактрын хотгор), төвийн уулархаг орон (Хазаражат, Хиндүкүш), баруун өмнөд нутгийн тэгш өндөрлөг (Систаны хотгор) гэж үндсэн гурван тогтоц байна. Хиндүкүш уулын нуруу зүүн хойноос баруун урагш тогтсон. Хамгийн өндөр цэг нь Ношак оргил (7492 м). Мөн Баба, Баян, Шефид-Кух зэрэг өндөр уул байна. Хиндүкүш нь зүүн зүгт Памир, Хималайтай холбогдоно. Тэр дунд Ваханаар давж Хятад руу гардаг.
Усны зүй
Афганы гол мөрд ихэвчлэн төв нутгийн уулнаас эх авч гадаад орон луу урсдаг. Цөл дундах нуур, баян бүрд таарна. Афганаар дайрдаг хамгийн урт мөрөн бол Амударья (2661 км) юм. Кундуз гол түүнд цутгана. Баруун урд нутгаар Хилманд гол урсана. Аргандаб түүнд цутгана. Баба уулнаас эх авсан Кабул гол Инд мөрөнд цутгана.
Ашигт малтмал
Афган төмрийн хүдэр, алт, хром, хар тугалга, зэс, үнэт чулууны нөөцтэй. Нөөцийн хэмжээ ихэвчлэн тогтоогдоогүй. Мөн давс, хүхэрээр баян. Шибирганд шатдаг хийн үлэмж нөөцтэй (136 млрд куб.м).
Хүн ам зүй
Афганистан улс 2015 онд 32,564,342 хүнтэй (дэлхийд 40-р олон) байв. 42 хувь нь 0–14 насны багачууд, 55% нь 15–64 насны хөдөлмөрийн чадвартан, 2 хувь нь 65-ээс дээш өндөр настан юм. Хүн амын нягт — 43.5 хүн/км2, жилийн өсөлт — 2.3 хувь, дундаж наслалт — 60 жил, хүйсийн харьцаа — 1.05 эр/эм, хотжилт — 24 хувь.
Ард түмэн
Афганистан бол олон үндэстэн ястны орон. Хүн амын олонх нь иран угсаатан байна. Үүнд паштун хэлээр хэлэлцдэг паштун үндэстэн (42%), дари перс хэлээр хэлэлцдэг тажик (27%), хазара (9%), аймак (4%) багтана. Мөн түрэг угсааны узбек, туркмен болон янз бүр угсааны нуристан, пашай, араб зэрэг цөөн тоот ард түмэн амьдардаг.
Хэл, шашин
Паштун (иран төрлийн хэл), дари (иран төрлийн перс хэлний нэг янз) гэсэн хоёр албан ёсны хэлтэй. Дари перс хэлээр голчлон тажик, хазара хүмүүс хэлэлцэнэ. Паштун хэлээр Хиндүкүш уулын өврөөр хэлэлцэнэ. Хойд нутгаар түрэг төрлийн узбек, туркмен хэлтэн байна.
Афганистаны ард түмний 99.7% ислам шашныг шүтнэ. 80-90% суннит, 7-19% шийт дэгийг дагадаг. Сикх, хиндү, зороастр, христ шүтлэг цөөн хувьд байна.
Хот суурин
Түүх
Афганд хүн 50 000 жилийн өмнөөс амьдарсан ул мөр бий. Олон зуунд олон янз угсааны хүмүүс амьдарч ирсэн.
Индо-ари нутаг
НТӨ 3000 оноос Индийн соёл иргэншил Кандахарт хүрч хот суурин тогтсон. НТӨ 2000 оны тэртээ Төв Азийн нүүдэлчин улс ирж суурьшсан. Афганы хүмүүс Өрнө Ази, Өмнө Азиар тархаж энэ нутгийг Ариана (Ари) гэдэг болсон. НТӨ 1800-800 онд Афганд дэлгэрч асан Заратуштрын шашныг үндэслэгч нь Балх балгаснаа амьдарч, нас эцэслэжээ. НТӨ 6-р зуунд иран угсааны Ахемены улс Афганыг эзэрхэв. Персийн I Дари хааны булшны бичээс дэх түүний эзэлсэн 29 нутгийн жагсаалтанд Кабулын хөндийг дурджээ. НТӨ 330 онд Македоны Александрын байлдан дагуулал Афганыг дайрсан. Удалгүй грек Селевкидын улс эзэн мэдсэн бол, НТӨ 185 онд Индийг гатлан Маурын улс ноёрхсон ч Ашока хааны үхлээр грек Бактрын улс дахин эзэлсэн. Тэднийг скиф мөхөөсөн.
НТӨ 1-р зуунд иран угсааны Парфян улс, дараа нь Энэтхэгийн Кушан улс эзэн мэдэв. Энэ үед буддын шашин Афганд дэлгэрсэн. НТ 3-р зуунд бас нэгэн перс улс болох Сасаны улс нутгийн эзэн болсон бол 6-р зуунд Кушаны өвийг залгасан буддын шашинт жижиг улс Кабул орчимд төвлөжээ.
Ислам ба монгол
Арабаас эхтэй ислам шашин 642 онд Херат, Заранжаас эхлэн Афганд дэлгэрэв. Сафар, дараа нь 9-10-р зуунд Саманы улс Афганыг бүрэн эзэлсэн. 10-11-р зуунд буддын, заратуштрын, хиндү шашны үлдсэн хүчин дарагджээ. Газнийн улс исламын шашныг ихээр мандуулав.
1219 онд монголын Чингис хаан Сартуул улсыг байлдан дагуулснаар тус нутгийг эзэрхэв. Түүний ач Хүлэгү Ираны Табризад төвлөн улс байгуулж Афган дахь овог аймгийг эзэн мэдсэн ба удалгүй ислам шашинд орсон. 1370 онд Төмөрийн улс тогтсон ба Хератад төвлөсөн.
16-р зуунд Бабур Кабулыг Аргуны улсаас булаан авч, Энэтхэгийн Делиг эзлэн Их могол улсыг үүсгэн байгуулсан.
Түүнээс хойш Афганыг Бухар, Сафав, Могол хуваан эзэрхэв. 19-р зуунаас өмнө Афганы баруун хэсэг нь Хорасан гэгдэж, Хорасаны дөрвөн нийслэлийн хоёр нь Херат, Балх байв. Афганы үлдсэн нутаг нь Хорасан-Хиндүстан хоёрын хязгаар зааг гэгдэж байв.
Монгол Улстай 1962 оны 2 дугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон. Анхны суурин Элчин сайдаар Хаянгийн Банзрагч /1982-1988 онд/ ажиллаж байсан.
Персээс тусгаар улс
1709 онд энэ нутгийн Хотак ноён Сафавын төрийн эсрэг босч Персээс тусгаар тогтнож чадав. Түүний удмын Махмуд Персийн нийслэл Исфаханыг эзэлсэн ч 1729 онд ялагдаж доройтсон ба 1738 онд сүүлийн хүчээ алджээ.
1747 онд Афганы удирдагчаар Ахмад Шах Дуррани сонгогдсон ба түүний цэрэг өнөөдгийн Иран, Афган, Пакистан, Энэтхэгээр байлдан дагуулав. Түүний хүү Тимур шах нийслэлээ Кандахараас Кабулд нүүлгэсэн. Дурраны удмын хаантай энэхүү Афган улс 19-р зуунд баруун талаасаа Перстэй, зүүн талаасаа Британийн дэмжлэг бүхий Сикхтэй сөргөлдөж нэлээн газраа алдаж оршин тогтнов.
Өрнөдийн нөлөө
19-р зууны сүүлд Британи-Оросын нөлөөний бүсээ өргөтгөх Их Тоглоомд Афган хавчуулагдсан. 1842, 1870-иад онд Афган улс Их Британийн Энэтхэгтэй байлдан дийлж нутгаа хамгаалсан ба Дурандын шугмаар паштун, балуч үндэстний нутгийг таллан хувааж хил тогтсон нь өнөөгийн Пакистан-Афганы хил болсон. Англи-Афганы гуравдугаар дайны дараах Равалпиндийн гэрээгээр Афган улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ба Аманулла Хан шах 1920-иод онд Өрнөдийн олон улсаар аялан дипломат харилцаа тогтоож, эмэгтэйчүүдийн боловсролд анхаарч, боолын ёсыг халав. Аманулла Ханы бодлогыг эсэргүүцсэн бослого Кабулд ялж хааныг солив. 1933-1973 онд тогтвортой буюу Мохаммед Захир Шах гэдэг хаантай байв.
Дэлхийн 2-р дайн, Хүйтэн дайны эхэнд Афган төвийг сахьсан. 1973 онд цусгүй төрийн эргэлт болж, хаант ёс халагдсан.
Иргэний дайн
1978 онд Афган улсын коммунист нам Саурын хувьсгалаар төрийн эрхэнд гарав. Улсынхаа нэрэнд «социалист» гэсэн үг оруулсан. Иргэний дайн дэгдсэн. ЗХУ коммунист хүчнийг тэтгэн дэмжиж Афганд цэргээ оруулсан бол АНУ коммунист бус хүчнийг хөлсний хүн хүч, санхүүгээр дэмжин тэтгэж байв. 1 сая гаруй хүн амь үрэгдэжээ. Зөвлөлт 1989 онд цэргээ гаргасан ч 1992 он хүртэл нөлөөлөв.
1989 оноос хойш ч иргэний дайн төгсөөгүй. Нажибуллахын засгийн газар 1992 улсын нэрээ «исламын» хэмээн тодотгосон. Афганы иргэний дайнд Пакистан, Саудын Арабын зүгээс оролцож байв. Нутгийн өмнөд хэсэгт засгийн газрын эсрэг зэвсэгт бүлэглэл бэхжсэн. 1994 оноос Талибан өмнөд нутагт тогтсон. Талибан Кабулыг эзэлж, Кабулыг алдсан Масуд, Достум нар Умардын эвсэл байгуулан 1998 онд Мазар-и-Шарифын байлдаанд ялжээ.
1996-2001 онд Аль-Каеда сүлжээ Афганд үүрэлсэн. 1990-ээд онд 400 000 хүн иргэний дайнд нас баржээ.
2001 оны 9 сарын 9-нд Масуд амиа золиослогчид алагдав. Хоёр хоногийн дараа 9 сарын 11-ны халдлага болж АНУ Аль-Каедагийн Осама бин Ладеныг буруутгаж, Талибанаас түүнийг шаардсан. 10-р сард АНУ Афган руу цэрэг оруулж, Умардын эвсэлтэй хамтарч Талибаны засгийн газрыг унагаж Хамид Карзайн засгийн газрыг тогтнуулжээ. Афган улсаа «бүгд найрамдах» гэж тодотгон нэрийдэв.
Олон улс, НҮБ-ээс Карзайн засгийн газарт дэмжлэг үзүүлсэн. Талибан нэг хэсэг цохигдсон боловч Пакистанд хүчээ бэхжүүлж Афганд эргэж дайтаж байв. 2009 онд Талибаны тэргүүлсэн сүүдрийн засгийн газар зарим нутагт үүсэв. 2015 онд талууд энхийн хэлэлцээр хийхийг зөвшөөрсөн. Америк улс 2014 онд цэргийн үлэмж хүчээ Афганаас гаргасан ч АНУ-ын тэргүүлсэн НАТО-ийн цэрэг Афганы засгийн газарт тусалж үлдсэн. 2001 оноос хойш дайнаас болж 100,000 хүн амь үрэгдсэн.
АНУ-ын цэргүүд 2021 онд Афганистанаас бүрэн гарсны дараа тус улсыг Талибан эзэлнэ.
Орон нутаг
Нэгдмэл төрийн байгууламжтай Афган улсын нутаг дэвсгэр 34 аймаг (ولايت, «вилаят») болж хуваагддаг. Нэг аймагт дунджаар 19 мянган км² газар, 90 түмэн хүн ноогдож байна. Цаашлан харвал аймгуудын дотор 398 хошуу (ولسوالۍ, «воласвалей»)-тай.
Лавлах бичиг
Гадаад холбоос
Азийн орон
Буурай хөгжилтэй орон
Далайд гарцгүй орон
Исламын Бүгд Найрамдах Улс
Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон |
4548 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D1%80%D0%B3%D0%B5%D0%BD%D1%82%D0%B8%D0%BD | Аргентин | Аргентин, албан ёсоор Бүгд Найрамдах Аргентин Улс () нь Өмнөд Америкийн өмнөд хэсэгт орших, хорин гурван муж болон нэг автономи хотоос бүрдэх холбооны улс юм. Газар нутгаараа өмнөд америкт Бразилын дараа хоёрт, дэлхийд наймд жагсана. Баруун талаараа Андын нуруу, зүүн ба өмнөд талаараа өмнөд Атлантын далайгаар хүрээлэгддэг. Хойд талаараа Парагвай, Боливи, зүүн хойд талаараа Бразил, Уругвай, өмнөд ба баруун талаараа Чили улсуудтай хиллэнэ. Аргентин нь Британийн удирдлага доор байдаг Фолклендийн арлууд, Өмнөд Жоржиа, Өмнөд Сендвичийн арлуудыг өөрийн нутаг хэмээдэг. Мөн Аргентинийн Антарктид хэмээх Антарктидийн 969,464 км² газрыг өөрийн нутаг хэмээдэг бөгөөд энэ нь Чили, Нэгдсэн Хант Улсын (Британийн Антарктид дахь нутаг дэвсгэр) нэхэмжлэлүүдтэй давхцаж байна.
Албан ёсны хэл нь -испани. Нийслэл Буэнос-Айрес хот.
Аргентин улс нь Латин Америкийн орнууд дотроо Хүний Хөгжлийн Индекст нэгд, худалдан авах чадварын паритетаар тооцсон нэг хүнд оногдох Үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээгээр хоёрт орно. Нийт ҮНБ нь дэлхийд 23-т (номинал ҮНБ-р 31-т) жагсдаг. Дэлхийн Банк нь Аргентин улсыг дээд-дунд орлоготой орон буюу хоёрдогч хөгжиж буй зах зээл хэмээн тодорхойлдог байна.
Газар зүй, уур амьсгал
Аргентин улсын нутаг дэвсгэр нь 2,766,890 хавтгай дөрвөлжин км талбай эзлэх бөгөөд дэлхийд 8-д орно. Өмнөөс хойд цэг хүртэл 3900 км, баруунаас зүүн хүртэлх өргөн нь 1400 км байдаг. Далайтай хиллэх эргийн урт 4665 км юм.
Хамгийн өндөр цэг нь Мендоса мужид орших Аконкагуа уул 6962 м бөгөөд энэ нь мөн Дэлхийн бөмбөрцгийн өмнөд ба баруун тал хагасын хамгийн өндөр цэгт тооцогдоно. Хамгийн нам дор цэг нь далайн төвшнөөс доош -105 м юм. Томоохон гол мөрөн нь Парана (3998 км), Пилкомаёо, Парагвай (2549 км), Бермежо, Колорадо, Саладо (1500 км), Уругвай (1500 км) гэх мэт болно. Мөн хэд хэдэн том нуур бий. Эдгээр нь Аргентино (1466 км²), Виэдма, Нахуэл Хуапи зэрэг.
Газрын бүсээсээ шалтгаалан халуун орны, чийглэг, хуурай, сэрүүн гэсэн ерөнхий 4 бүсэд хуваагдана. Нутгийн умард хэсэг нь зундаа нилээд бүгчим халуун, өвөл нь тогтуун хуурай бол төвийн нутгаар аадар бороо шаагисан халуун зун, сэрүүн өвөл болно. Өмнөд хэсгээр зун нь дулаахан ч, уулархаг хэсгээр их хэмжээний цастай хүйтэн өвөл болдог байна. Аргентин улсад 1920 оны 1 сард хамгийн халуун 49.1℃ бүртгэгдэж байсан ба 1972 онд хамгийн хүйтэн -39℃ болж байжээ.
Хүн ам зүй
Аргентины хүн ам 2010 оны байдлаар 40 412 000 байсан бөгөөд үүний 85% нь европ гаралтай, 15% нь Индиан буюу Америк тивийн уугуул оршин суугчдаас гаралтай аж. Европ гаралтай аргентин хүний эзлэх хувь 89.7%-97% гэгдэн зарим бичиг баримтад зөрүүтэй байдаг байна.
Мөн ойрын жилүүдийн судалгаагаар, үнэндээ Аргентины хүн ардын 56% нь уугуул оршин суугчдын цустай болох нь тогтоогдоод байгаа. Өөрөөр хэлбэл өөрсдийгээ цагаан арьстан гэж бодож байсан аргентинчуудын талаас илүүд нь Индиан гаралын цус гүйж байна гэсэн үг юм. Европ гаралтай аргентин хүмүүсийн дотор итали болон испани гаралтай иргэд давамгайлдаг байна.
Аргентин нь олон улс орон, ард түмний уламжлалыг өөртөө шингээсэн бөгөөд энэ нь Аргентинчуудын соёл, амьдрал, зан заншилд ул мөр үлдээжээ. Төрийн бодлого нь цагаачдыг хурдан уусгахад нөлөөлсөн байна. АНУ, Канадаас ялгаатай нь Аргентинд үндэстэн ястны нягтаршилтай газар нутаг байдаггүй бөгөөд тооллогод "гарал үүслийн улс" гэсэн асуулт байдаггүй. Тус улсад мөрдөгдөж буй хуулийн дагуу тус улсын нутаг дэвсгэрт төрсөн хүн бүрийг Аргентин хүн гэж үздэг байна.
Томоохон хотууд
Буэнос-Айрес (хүн ам 10.400.000)
Кордова (хүн ам 1.345.090)
Росарио (хүн ам 1.251.597)
Мендоса (хүн ам 885.434)
Сан-Мигель-де-Тукуман ( хүн ам 789.525)
Ла Плата (хүн ам 732.505)
Мар-дель-Плата (хүн ам 604.524)
Санта-Фе (хүн ам 493.574)
Сальта (хүн ам 464.642)
Сан-Хуан (хүн ам 453.229)
Сантьяго-дэль-Эстеро (хүн ам 327.945)
Зургийн цомог
Цахим холбоос
Эх сурвалж
Ерөнхийлөгчийн засаглалтай холбооны бүгд найрамдах улс
Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон
Өмнөд Америкийн орон |
4551 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D0%B2%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D0%BB%D0%B8 | Австрали | Австралийн Холбооны Улс () нь Австралийн эх газрыг болон үүнийг тойрон орших жижиг арлуудаас бүрдэх тусгаар улс юм. Нийт 7,617,930 км2 нутаг дэвсгэртэй ба далайн орнуудын бүс нутагтаа хамгийн том - дэлхийн зургаа дахь том орон.
Нийслэл — Канберра, хамгийн том хот — Сидней.
Британийн эзлэн түрэмгийлэгчид ирэхээс өмнө 50 мянган жилийн тэртээгээс энд хүн анх суурьшиж эхэлжээ. Уугуул австраличуудыг Абориген гэдэг бөгөөд нийт 250 гаруй овог, аймаг бий. Австрали тивийг 1606 онд Голландын аялагчид анх илрүүлсэн бөгөөд Зүүн Австралийн тал хэсгийг 1770 онд британичууд эзлэснээр тус улс Австралийг бүрэн захирах болсон билээ. 1850-иад онд Австралийн таван өөр газрыг эзлэн түрэмгийлж, улмаар бүрэн хяналтаа тогтоожээ. 1901 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Австралийн зургаан муж улс нэгдэн Commonwealth of Australia (Commonwealth - Холбооны Улс гэж хөрвүүлдэг) зарлан тунхаглажээ.
Либерал ардчилсан үзэл баримтлалаар замнаж байгаа Австрали улс нь холбооны парламентын систем бүхий үндсэн хууль хаант засаглалтай. Зургаан муж, харьяа олон газар нутагт нийт 24 сая хүн одоогийн байдлаар амьдарч байна. Австралийн зүүн эрэг дагуу хүн ам ихээр төвлөрч, хотжилт үүсгэсэн байдаг.
Австрали нь эдийн засгийн багтаамжаараа дэлхийд 13-рт, нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд есдүгээрт, Хүний хөгжлийн индексээрээ дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Харин амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн эрх чөлөө, иргэний чөлөөт үзэл болон улс төрийн эрхээрээ дэлхийд тэргүүлдэг.
Түүнчлэн НҮБ, Их 20, Үндэстнүүдийн холбоо, Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллага, Дэлхийн Худалдааны Байгууллага, Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгуулага, Номхон далайн арлуудын форум зэрэг бүс нутаг төдийгүй дэлхийн томоохон хамтын ажиллагааны байгууллагуудад гишүүнээр элсэн оржээ.
Монгол Улс Австрали улстай 1972 оны 9 дүгээр сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон байна. Монгол улс Элчин сайдын яамаа Канберра хотноо 2008 онд нээж Австрали улс Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо 2015 оны 12 сард нээсэн байна.
Нэр зүй
Австрали гэдэг нь латин хэлний Аустралис буюу өмнөдийн газар нутаг гэсэн утгатай. Чухам эртний судар бичгүүдэд Терра Аустралис гэж тэмдэглэсэн байдаг. Сэр Рчиад Хаклойт гэгч 1625 онд анх удаагаа Австрали гэдэг нэршил хэрэглэсэн нь англи хэлт орнуудад түгэн дэлгэрчээ. Голландчууд энэ нэршлийг өөрийн хэлэнд буулгахдаа Аустралише гэж буулгасан байдаг. Австрали гэдэг нэрийг албан ёсоор хуульчилж ашиглах санаачилгыг анх Лорд Батхөрст 1817 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр гаргасан байдаг. Түүнийг санал гаргаснаас хойш ердөө найман сарын дараа буюу 1817 оны 12-р сарын 12-ны өдөр Колониудын төв хороо Австрали нэрийг албан ёсных болгожээ. Харин 1824 оноос газрын зураг дээр Австрали гэдэг нэрийг албан ёсоор тавьж эхэлсэн байна.
Голланд тэмдэг нэрийн хэлбэр болох Australische хэмээх үгийг анх Батавиад Голландын Зүүн Энэтхэгийн Компанийн албан тушаалтнууд 1638 онд өмнө зүгт шинээр нээсэн газрын тухай ярихдаа хэрэглэсэн. 1676 онд Францын зохиолч Габриел дэ Фуанигийн (Жак Садөр нэрээр гаргасан) бичсэн Les Aventures de Jacques Sadeur dans la Découverte et le Voyage de la Terre Australe хэмээх туужийн орчуулгад анх удаа "Australia" гэсэн нэрийг хэрэглэсэн. Александер Далримпл дараа нь энэ нэрийг An Historical Collection of Voyages and Discoveries in the South Pacific Ocean (1771) хэмээх бүтээлдээ Өмнөд Номхон Далайн бүсийг тэр чигт нь нэрлэж хэрэглэсэн. 1793 онд Жорж Шоо ба Сэр Жэймс Смит нар асар том арал, бараг тив болох Австрали, Австралази буюу Шинэ Голландын талаар бичсэн Zoology and Botany of New Holland номдоо бас хэрэглэжээ.
Австралийг анх удаа эргийнх нь дагуу тойрч аялсан хүн болох Мэттью Флайндерсын 1814 онд бичсэн A Voyage to Terra Australis хэмээх бүтээлээр "Australia" хэмээх нэр анх удаа түгээмэл болсон. Флайндерс номынхоо гарчигт Британийн Тэнгисийн Цэргийн Яамны хэрэглэдэг нэр томъёог хэрэглэсэн боловч ном дотроо "Australia" гэсэн үгийг хэрэглэжээ. Энэ ном их уншигдсан учраас тухайн нэр томъёог өргөн дэлгэр тархахад ихэд нөлөөлжээ. Шинэ Өмнөд Вэльсийн Амбан захирагч Лаклан Маккуэри Англи руу явуулж байсан илгээлтдээ энэ үгийг хэрэглэх болсон бөгөөд 1817 оны арванхоёрдугаар сарын 12-нд Колонийн удирдах газарт энэ үгийг албан ёсоор хэрэглэхийг зөвлөсөн байна. 1824 онд Тэнгисийн Цэргийн Яам тус тивийг албан ёсоор "Australia" гэж байхыг зөвшөөрчээ.
Түүх
Хүний өвөг дээдэс Австралийн газар нутагт одоогоос 42-48 мянган жилийн тэртээ ирсэн гэж үздэг. Тухайн үед Зүүн Өмнөд Ази болон Австрали нь томоохон мөсөн хавтангаар нийлж байсан тул үүгээр дамжин Австралид хүн суурьшиж, нутагласан гэж ихэнх эрдэмтэд таамагладаг байна. Чухамдаа тэд л уугуул австраличуудыг бий болгосон юм. Уугуул австраличууд тэнгэр шүтлэгтэй, ан гөрөө их хийдэг, ардын аман зохиол, үлгэр ихээхэн хөгжсөн байдаг. Чухам энэ л чанараараа уугуул америкчууд болон Азийн ихэнх улстай төстэй. Тус улсын Мунго голын сав газраас эртний хүний араг яс ихээр олддог. Сүүлийн үеийн судалгаанаас харахад одоогоос 70 мянган жилийн тэртээ хүний өвөг дээдэс ирж суурьшсан байх боломжтой ажээ.
Европын эзлэн түрэмгийлэл
1770 онд HM Bark Endeavour хөлөг онгоцоор аялж Австралийн газар нутгийн талаар дэлхий нийтэд анх таниулсан бол аялагчдыг анхлан илгээсэн улс бол Голланд юм. Тэд 1606 онд Австрали нутагт хөл тавьжээ. Түүхэнд тэмдэглэснээс харвал Голландын нэрт аялагч Виллем Янсцүүн 1606 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Йорк хошууны эрэгт анх хүрч очжээ. Тэрбээр хойд болон баруун талын эргийг бүтэн тойрч, анхлан буусан газраа “Нью Холланд” буюу “Шинэ Голланд” хэмээн нэрлэжээ.
Голландчуудын амжилтаас шалтгаалан Их Британичууд мөн Австралийн зүг хараа сунгаж эхэлсэн юм. Английн аялагч Уиллиам Дампьер 1688 онд Шинэ Голландын баруун-хойд хэсгийн эрэгт хүрсэн бол 11 жилийн дараа буюу 1699 онд энэ газраа дахин ирсэн билээ. Тэрбээр эзэн хааны зөвлөлийн гишүүдэд энэ талаар мэдээлэл өгч, улмаар Австралийг эзлэн түрэмгийлэх гэсэн Их Британичуудын хүсэл улам дэвэрсэн юм. 1770 онд алдарт аялагч Жеймс Күүк эзэн хааны зөвшөөрлийн дагуу голландчуудын хүрээгүй зүүн эрэгт хүрч улмаар энэ газрыг “Шинэ Өмнөд Уэльс” гэж нэрлэсэн байна.
Их Британичууд 1700-аад оны сүүлээр Америк дахь хяналтаа алдаад байсан тэр цаг үед Британийн эрх ямбатанууд өөр шинэ тив, ялангуяа шинэ тутам илрээд байгаа Австралид тун их анхаарал хандуулж, улмаар ахимад Артур Филлипд Австралийг нэн даруй мэдэлдээ авахыг даалгажээ. Улмаар Шинэ Өмнөд Уэльсд захиргааны байр барьж эхэлсэн байна. 1788 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр одоогийн Сидней хотын, Жексон боомтод түр лагерь байгуулж, тугаа мандуулжээ. Энэ өдрийг Австраличууд “Үндэсний өдөр” болгон тэмдэглэдэг.
Австралийн бага ч гэсэн нутагт хяналтаа тогтоогоод байсан британичууд тус улсын ойролцоо нэгэн шинэ арлыг нээж Ван Дамьены арал гэж анх нээсэн хүнээр нь нэрлэжээ. Энэ нь одоогийн Тасманийн арал юм. 1828 он гэхэд Австралийн баруун хэсгийг тэр чигт нь хяналтдаа авч улмаар “Хунт нуурын колони” хэмээн нэрийдэв. Өмнөд Австрали муж 1836 онд, Викториа муж 1851 онд, Күийнслэнд муж 1859 онд Их Британийн мэдэлд бүрэн шилжсэнээр Австралийн өмнөд хэсэг Австралийн мэдэлд иржээ. Шинээр байгуулагдсан мужууд хоорондоо тунчиг зайтай тул мужуудийг хооронд нь авто зам, галт тэргээр холбох их ажил Их Британид үлдсэн юм.
Европчуудын эзлэн түрэмгийлэл уугуул австраличуудад хүндээр тусав. Саяас илүүгээр тоологдож байсан аборигенчууд олон янзын халдварт өвчин, тахал зэргээр олноороо хиарах болов. Шинээр суурьших болсон британичууд уугуул австраличуудыг боолоор ашиглаж, эмэгтэйчүүдийг нь хүчирхийлэх, хүүхдүүдийг нь нууцаар онгоцонд суулгаж, Их Британи руу зарах болжээ. Уугуул иргэдэд хүний ёсноос гажууд хандсан гэдгийг 1967 онд болсон олон нийтийн санал асуулгаар хүлээн зөвшөөрсөн ч 1992 онд л сая нэг юм Холбооны парламент албан ёсоор уучлалт гуйсан билээ. Одоогийн байдлаар уугуул австраличуудыг судлах, амьдралын хэв шинж, хэлний онцлог, үлгэрийн талаар судлах зорилго бүхий “Уугуул австраличуудын асуудал хариуцсан хороо” албан ёсоор ажиллаж байна.
Австрали улсын хүн ам 1850-иад онд маш их өсөв. Энэ нь Австралиас алт илэрсэнтэй холбоотойгоор Англиас ирэх болсон цагаачидтай холбоотой. Ийнхүү тэлэх болсон нь Их Британиас салан тусгаарлах үзлийг дэлгэрүүлж орхив. Зургаан муж бүр өөрийн гэсэн засаг захиргаатай болж, нэгдсэн хаант улсаас тусгаар байхыг эрмэлзэх болжээ. Их Британичууд хяналтаа алдахгүйн тулд тусгай төлөөлөгчийг суулгах болсон байна. Колониудын зөвлөл хяналтаа тогтоохын тулд гадаад харилцаа, батлан хамгаалах, олон улсын худалдааны зарим эрхийг олгох тохиролцоо хийжээ. Гэр бүлээс хүүхдүүдийг салгаж байсан явдлыг зарим түүхчид болон уугуул австраличууд нэг талаар геноцид гэж тооцож болно хэмээн итгэдэг.
Үндэстэн болох замд
Колониудын холбооны зөвлөл 1901 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Австралийн оршин суугчдаас санал хураалт авч улмаар оршин суугчдын дийлэнх нь тусгаар улс болж, нэгдсэн хаант улсын харьяаллаас гарах ёстой гэж үзсэн юм. Колониудын холбооны зөвлөл буюу нэгдсэн зургаан мужийн удирдлагууд нэгдсэн нэг төвтэй байхын тулд нийслэл Канберра хотын газар нутгийг харьяалагдах мужаас нь салгаж “нийслэл хотын бүс нутаг” гэж нэрлэхээр болов. Тухайн үед Канберра хот бүрэн хөгжөөгүй байсан тул 1901-1927 оны хооронд Мельбурн хотод улсын бүх төрийн байгууллагууд төвлөрч байжээ. Их Британичууд тэдний санал санаачилгыг бүрэн хүлээж авалгүй байсаар дэлхийн I дайнтай золгосон юм. Австраличууд тус дайнд Их Британийн цэргийн хүчийг бүрдүүлж байлаа. Ялангуяа баруун фронтод болсон томоохон тулаанд австраличууд оролцож байсан гэдэг. Нийтдээ 416 мянган австраличууд дэлхийн I дайнд оролцож, 60 мянга нь амиа алдан, 152 мянган хүн шархаджээ.
Дэлхийн I дайн дууссаны дараа 1931 онд Уэстминстерийн тунхаг батлагдаж улмаар Их Британичууд албан бусаар ч гэсэн Австралийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч эхэлжээ. Уэстминстерийн тунхаг батлагдаад удаагүй байхад дэлхийн II дайн эхэлж, австраличууд мөн адил Их Британичуудын цэргийн хүчийг бүрдүүлэв. Харин энэ дайнд АНУ, Австралийг улс гэж хүлээн зөвшөөрч, улмаар холбооны армийн шинэ холбоотон улс гэж зарлажээ. Ийнхүү 1942 он гэхэд Их Британичууд хүлээн зөвшөөрөх болсон билээ. Гэхдээ албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй гэдгийг санах хэрэгтэй. Дэлхийн дайн дууссанаас хойш Япон, АНУ шинээр байгуулагдсан Австралийг улс гэж хүлээн зөвшөөрч эхлэв. Тиймээс 1951 онд Австрали, Шинэ Зеланд, АНУ-ын хамтын ажиллагааны гэрээ байгуулж, батлан хамгаалах салбарт хамтран ажиллахаар болжээ. Дэлхийн II дайны дараа Австралийг зорих цагаачдын тоо эрс нэмэгдэж, Австралийн хүн амийг өсгөхөд ихээр нөлөөлсөн юм.
Их Британичууд Австралийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байх хүнд цаг үед АНУ, Европын Франц, Нидерланд зэрэг улсууд Их Британийг шахсаар байлаа. Улмаар Их Британийн парламент 1986 онд албан ёсоор хүлээн зөвшөөрч Австралийн хууль гэгчийг баталсан юм. Үүгээр Австралийг тусгаар улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч төрийн тэргүүн нь нэгдсэн улсын хаан байхаар, Австралийг захирах ерөнхийлөн захирагч байхаар тусгажээ.
Газар орны байдал
Газар нутгийн ерөнхий онцлог
Австрали улс нь 7,692,024 км2 газар нутагтай. Эргийн шугамын нийт урт 34,2 мянган км. Энэтхэгийн болон Номхон далайн дунд оршдог. Ази тивд харьяалагдах Арафура, Тиморын тэнгис ч Австралитай хамаатай. Күийнслэнд мужийн эрэг нь Сувдан тэнгист харьяалагддаг. Австрали нь газар орны байдал, геологийн бүтэц зэргээрээ дэлхийн хамгийн том арал гэж хэлж болно.
Дэлхийн хамгийн том шүрэн арал болох “Их шүрэн далан” Австрали улсад хамаардаг. Уг шүрэн арал нь 2,000 км хэмжээтэй. Дэлхийн монолитийн хамгийн том нөөц гэгдэх цул монолитээс бүрдсэн Августус уул бий. Харин Австрали улсын ноён оргил нь Кошуско хайрхан бөгөөд “Аугаа нуруудын” системд хамаарах тус уул 2,228 м-ийн өндөртэй. Хэдийгээр үүнээс том хайрхан Австралийн бусад газар нутгуудад байдаг ч Австралийн эх газарт үүнээс өөр өндөр уул үгүй. Тухайлбал, Антарктид тив дэх Австралийн газар нутагт МкКлинток хайрхан байдаг бөгөөд 3,492 м, Мензис хайрхан 3,355 м-ийн өндөртэй ажээ.
Австрали улс байгалийн олон янзын тогтоц, цаг уурын олон янзын орчинтой. Тухайлбал зүүн-хойд хэсэгт ширэнгэн ой эзэлдэг бол зүүн-өмнөд хэсэгт их уул нурууд, төв хэсгээрээ хуурай ширүүн цөл оршин бий. Австралийн цөл нь хэзээ нэгэн цагт маш үржил шим бүхий газар нутаг байсан бөгөөд газар нутгийн онцлогоосоо хамааран цөл болон хувирчээ. Австралийн цөлд жилд ердөө 500 мм хур тунадас унадаг гэсэн баримт бий.
Зүүн Австралид тус улсын хамгийн урт үргэлжлэх аугаа нурууд сунан тогтсон байдаг. Уг нурууны хамгийн бага оргил нь л гэхэд 1,600 метрээр хэмжигддэг. Мөн үүнээс гадны зүүн австралид Бригаловын тал нутаг байдаг.
Цаг уур
Австрали нь далай тэнгисийн нөлөөнөөс үүдсэн чийглэг уур амьсгалтай. Энэтхэгийн далайд үүссэн циклоны нөлөөгөөр их хэмжээний үүл хуралддаг нь Австралийн цаг уурт огцом нөлөөлдөг ажээ. Тиймээс тус улсын зүүн хэсгээр циклон салхи үе, үе дэгддэг. Харин хойд хэсэгт үүл бараг очдоггүй тул хуурай уур амьсгалтай байх нь бий. Харин баруун-өмнөд хэсгийн газар нутаг нь газар дундын тэнгис орчмынх шиг уур амьсгалтай байдаг.
Австралийн цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр тус улсад дулаарал хүчтэй явагдаж байгаа ажээ. Өнгөрсөн 10 жилийн туршид тус улсад хоёр ч удаа хамгийн халуун жил тохиосон байна. Тус улсын газар нутгийн харалдаа озоны давхарга их хэмжээгээр нимгэрсэн нь Австралийн дулааралд нөлөөлөж байгаа ажээ. Тиймээс үер ус, гал түймэр, салхи шуурга, ган ганчиг их тохиолдог болсон байна. Сүүлийн 7 жилийн хугацаанд тус улсад нийт 5 удаа үер буугаад байна. Харин 2000 оноос хойш 6 удаагийн ган гачиг нүүрлээд байгаа ажээ.
Аж үйлдвэр өндөр хөгжсөн, хөгжилтэй улсуудаас Австрали улс нь хүлэмжийн хийн ялгаруулалт хамгийн бага улсад тооцогддог. 2000 он гарснаас хойш Австралийн засгийн газар хүлэмжийн хийн ялгаралтад онцгой анхаарч 2010 оноос эхлэн хүлэмжийн хийн татварыг нэмж эхэлжээ. Улмаар 2012 онд хүлэмжийн хий ялгаруулж байгаа албан байгууллагад маш өндөр хэмжээний татвар тавих болсон юм. Улмаар Австралийн засгийн газар цаашид ч татварын хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн бодлого баримталж байгаа ажээ.
Биологийн төрөл зүйл
Байгаль, цаг уурын олон янзын байдал, тухайн нутаг орны ерөнхий байдлаас шалтгаалан биологийн төрөл зүйл нь ч өөрийн гэсэн онцлогтой. Австралид байдаг хөхтөн амьтдын 84 хувь, ургамлын төрөл зүйлийн 85 хувь, жигүүртний 45 хувь, загасны 89 хувь нь зөвхөн Австралид л байдаг амьтад байдаг. Та бүхний сайн мэдэх имж, динго, лемур, күкабурра шувуу, уутат баавгай коала зэрэг нь Австралийн бэлгэ тэмдэг юм. Эдгээрээс динго нь зөвхөн Австралид л байдаг өвөрмөц төрөл зүйл. МЭӨ 3000 оноос эхлэн уугуул австраличууд нохой тэжээх болж, улмаар тэжээсэн нохойнууд нь орчноо орхин зугтаж, зэрлэгшиж эхэлжээ. Нэг ёсондоо хүний тэжээж байсан нохой зэрлэгшиж, энэ өвөрмөц төрөл зүйлийг үүсгэжээ.
Австралийн ойн системийн 80-аас илүү хувийг мөнх ногоон модод эзэлдэг. Цөл хэсгээр зөвхөн Австралид л харж болохуйц бут сөөг, гишгэнэ, гишүү ургадаг байна.
Австралид ирсэн Европын эзлэн түрэмгийлэгчид, аж үйлдвэрийн өндөр хөгжил зэрэг нь Австралийн эко систем, амьтны аймаг, ургамлын төрөл зүйлд сөргөөр нөлөөлж байгаа харамсалтай мэдээлэл гарчээ. Моа зэрэг зарим төрлийн онцлог жигүүртэн шувууд бүрэн устсан байна. Тиймээс Австралийн засгийн газар 1950-иад оноос эхлэн хүрээлэн буй орчиндоо ихээхэн анхаарах болсон байна. Улмаар хүрээлэн буй орчныг хамгаалах, биологийн төрөл зүйлийг анхаарах тухай хуулийг 1999 онд баталж, Засгийн газрын түвшинд ихээхэн анхаарах болжээ.
Улс төр
Засаглал
Австрали нь холбооны, парламентын систем бүхий, үндсэн хуульт хаант засаглалтай улс. Тус улс Үндэстнүүдийн холбоонд багтдаг, анхлан байгуулсныхаа хувьд төрийн тэргүүний үүргийг ИБУИНВУ-ын хатан хаан II Элизабет хүлээдэг. Холбооны түвшинд Австралийн ерөнхийлөн захирагч засаглах үүрэг хүлээдэг бол, төрийн түвшинд мужийн амбан захирагч нар хүлээдэг. Харин гүйцэтгэх засаглалыг Ерөнхий сайд түүний кабинетын гишүүд хэрэгжүүлдэг билээ. Ерөнхий сайдаар сонгогдсон албан тушаалтан ерөнхийлөн захирагчид танхимынхаа сайд нарын нэрийг мэдүүлдэг бөгөөд шаардлагатай гэж үзвэл буцаах эрх байдаг. Ерөнхийлөн захирагч сайд нарын нэрсийг хүлээн зөвшөөрч байгаа бол хатан хаанд өргөн мэдүүлдэг ёстой ажээ. Энэ байдал алдагдаж, ерөнхийлөн захирагч, засгийн газрын хооронд томоохон маргаан үүсэж байсан тохиолдол 1975 онд гарч байжээ. Тийм учир австраличууд үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Ерөнхийлөн захирагчийн эрх хэмжээг хязгаарласан юм.
Австралийн засаглал дараах гурван хэлбэртэй:
Хууль тогтоох: Хууль тогтоох засаглал парламентын мэдэлд байдаг. Мужуудын түвшинд бол тухайн мужийн парламентад энэ эрх очино. Австралийн парламент дээд, доод хоёр танхимтай бөгөөд дээд танхимыг сенат, доод танхимыг төлөөлөгчдийн танхим хэмээн нэрлэдэг.
Гүйцэтгэх: Холбооны гүйцэтгэх зөвлөл буюу Засгийн газар энэ эрхийг эдэлдэг. Ерөнхий сайдаар сонгогдсон хүн сайд нарын нэрсийг бүрдүүлж ерөнхийлөн захирагчид уламжилна. Хэрэв ерөнхийлөн захирагч зөвшөөрвөл, хатан хаанд өргөн мэдүүлдэг.
Шүүх: Шүүх засаглалыг Австралийн дээд шүүх эдэлдэг бөгөөд бүс нутаг, мужуудын хэмжээнд холбооны тойргийн шүүх энэ эрхийг эдэлдэг. Дээд шүүх болон тойргийн шүүгчдийн хагасыг холбооны гүйцэтгэх зөвлөл, хагасыг нь ерөнхийлөн захирагч томилдог.
Австралийн парламентын дээд танхим болох Сенат нь нийт 75 гишүүнтэй. Австралийн зургаан муж тус бүр 12, Нийслэл хот болон хойд хэсгийн газар нутаг тус бүр хоёр мандаттай. Харин парламентын доод танхим болох төлөөлөгчдийн танхим нь нийт 150 гишүүнтэй бөгөөд муж, дүүрэг, хот бүрийн хүн ам, эдийн засгийн хэмжээгээр нь ялгаж мандатын тоог тогтоодог. Хуульд заасан ёсоор муж, хот, дүүрэг бүр дээд тал нь 5 мандаттай байдаг ажээ. Төлөөлөгчдийн танхим гурван жил тутамд сонгууль явуулж гишүүдээ өөрчилдөг бол сенатын танхимын сонгууль зургаан жил тутамд нэг удаа болдог. Төлөөлөгчдийн танхимын сонгуульд олонх болсон нам засгийн газрыг бүрдүүлдэг бөгөөд тухайн намын дарга нь ерөнхий сайд болдог хуультай. Сонгуулийн үр дүнгийн дараа тус улсын ерөнхийлөн захирагчтай ялсан намын удирдлагууд уулзаж, засгийн газрыг бүрдүүлэх эцсийн хугацааг тогтдог байна.
Австралийн улс төрийн амьдралд Австралийн хөдөлмөрчдийн нам, Либерал болон Үндэсний намын нэгдэл идэвхтэй оролцож, сонгуулийн ялалтыг ээлжлэн авдаг ажээ. Австралийн хөдөлмөрчдийн нам нь баруун-төвийн үзэл баримтлалтай бол Либерал болон Үндэсний намын нэгдэл зүүн-төвийн үзэл баримтлалтай.
2021 оны тавдугаар сарын 21-нд Хөдөлмөрчдийн намын дарга Энтони Албаниз Австралийн 31 дахь ерөнхий сайдаар сонгогдсон юм.
Засаг захиргааны нэгж
Австрали нь Шинэ Өмнөд Вэльс, Квийнслэнд, Өмнөд Австрали, Тасмани, Викториа, Баруун Австрали гэсэн зургаан мужтай бөгөөд Австралийн нийслэл хотын бүс нутаг, Хойд хэсгийн газар нутаг гэсэн хоёр тусгай засаг захиргааны нэгжтэй. Дээрх муж тус бүр өөрийн гэсэн хууль дүрэм, хууль тогтоох байгууллага, захирагчтай. Хэдийгээр муж тус бүр өөрийн гэсэн хууль, эрүүл мэнд, боловсролын систем, батлан хамгаалах бодлого, эдийн засгийн хараат бус байдалтай ч төрийн байгууллыг сонгох, хууль тогтоох эрх мэдлийг Холбооны парламент хянаж байдаг.
Түүнээс гадна хүн амын орлогын албан татвар болон тусгай албан татварыг холбооны парламент хянасны үндсэн дээр шийдвэр гаргадаг ажээ.
Австралийн үндсэн газар нутгаас гадна Ашмор болон Картьерын арлууд, Антарктид дахь Австралийн мэдлийн газар нутаг, Зул Сарын Арал, Кокос (Кийлинг) Арлууд, Сувдан тэнгисийн арлууд, Хёрд арал болон МакДоналдын арлууд, Жервисийн хойгийн газар нутаг гэсэн тусгай эзэмшлийн газруудтай. Австралийн мэдэлд байдаг Норфолк арал нь өөртөө засах эрх эдэлдэг бөгөөд тэргүүн нь Австралийн ерөнхий сайд биш ИБУИНВУ-ын хатан хаан бөгөөд тусгай ерөнхийлөн захирагчтай байдаг. Тасманийн арлын мэдэлд Маггуйрын арал харьяалагддаг бол Шинэ Өмнөд Уэльсийн мэдэлд Хауын арал хамаардаг юм.
Гадаад харилцаа, батлан хамгаалах
Австралийн гадаад харилцааны хамгийн анхны бөгөөд хамгийн том гэрээ Австрали, Шинэ Зеланд, АНУ-ын хооронд хийгдсэн байдаг. Тусгаар улсын түвшинд АНУ, Шинэ Зеландтай хамгийн анх дипломат харилцаа тогтоож байсан гэж үзэж болно. Үүнээс гадна Ази, номхон далайн бүс нутагт харьяалагддагийнхаа хувьд Зүүн өмнөд Азийн үндэстнүүдийн холбоо буюу АСЕАН, Номхон далайн арлуудын форумд нэгдэн орсон байдаг. Австрали улс нь 2005 онд Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, улмаар Зүүн өмнөд Азийн хамтын ажиллагааны тунхгийг баталж байжээ. Австрали улс нь Их Британийн харьяанд байсан улсуудын нэгдсэн холбоо болох Үндэстнүүдийн холбоог байгуулалцсан бөгөөд Австралид тус холбооны нэгдсэн төв байр байрладаг.
Австрали нь олон улсын түвшинд худалдаанд чөлөөтэй ханддаг. Тус улс нь хөдөө аж ахуйн экспортод чөлөөтэй хандах Кейрнсийн зөвлөл, Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын эдийн засаг, хөгжлийн агентлаг, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн юм. Харин Австрали-АНУ-ын чөлөөт худалдааны гэрээ байгуулсан. Түүнчлэн Хятад, Япон, Өмнөд Солонгос, Шинэ Зеланд, Чили улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулжээ. 2015 оны 11-р сард Номхон далайн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
Батлан хамгаалах салбарын тухайд Шинэ Зеланд, Их Британи, Малайз, Сингапур, Австралийн хооронд таван талт батлан хамгаалах салбарын гэрээ байгуулж, хамтран ажиллаж байна. Энэ гэрээний дагуу дээрх таван улс бүс нутгийн батлан хамгаалах ажиллагаа болон олон улсын батлан хамгаалах ажиллагаанд хамтран оролцохоор болжээ. НҮБ-ыг Австрали улс байгуулалцсан юм. Австрали нь олон улсын тусламжийн болон энхийг сахиулах хөтөлбөрт ихээхэн хэмжээний мөнгө хаядаг улс. 2015-2016 оын хооронд 5.6 тэрбум австрали долларыг зарцуулжээ.
Австралийн өөрийгөө хамгаалах хүч нь Эзэн хааны тэнгисийн цэрэг, Австралийн арми, Эзэн хааны агаарын хүч гэсэн гурван салбараас бүрдэх бөгөөд нийт 81,214 хүн албан хааж байгаа гэсэн судалгаа гарчээ. Армийн ерөнхий командлагчийн үүргийг Австралийн ерөнхийлөн захирагч гүйцэтгэдэг. Харин засгийн газрын түвшинд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга энэ үүргйиг хүлээдэг. Засгийн газрын тухайд Батлан хамгаалах яам батлан хамгаалах талаар бодлогыг хэрэгжүүлдэг төрийн захиргааны төв байгууллага юм.
Австрали улс нь батлан хамгаалах салбартаа 2015-2016 оны хооронд 31.9 тэрбум австрали доллар төсөвлөсөн нь дэлхийд 13-рт орох үзүүэллт юм. НҮБ-ын энхийг сахиулах олон арван ажиллагаанд оролцож байснаас Иракийг чөлөөлөх ажиллагааг дурдаж болно. Одоогийн байдлаар Австралийн 2,241 энхийг сахиулагч Ирак, Австрали тэргүүтэй 12 улсын цэргийн ажиллагаанд оролцож байна.
Эдийн засаг
Австрали нь өндөр хөгжилтэй, баян улс. Банкны систем болон аж үйлдвэрлэл, харилцаа холбоо, уул уурхайн салбар нь тус улсын эдийн засгийн дийлэнхийг бүрдүүлдэг. Дээрх салбарын хөгжлөөрөө дэлхийд ч мөн тэргүүлдэг. Хөрөнгийн зах зээл ихээхэн хөгжсөн тул Австралийн хоёр хүн тутмын нэг нь ямар нэгэн хувьцаатай бөгөөд үүнээсээ олсон ашгаараа дэлхийд зөвхөн Швейцарийн дараа ордог байна.
Австрали доллар нь Австралийн эх газар болон тусгай захиргааны газар нутгуудад эргэлтэд байдагаар зогсохгүй, аль хэдийнэ тусгаар тогтносон Кирибати, Науру, Тувалу улсын мөнгөн тэмдэгтээр ашигладаг. Австралийн хөрөнгийн бирж нь дэлхийн 9 дэх томоохон хөрөнгийн бирж бөгөөд 2006 онд Сиднейн болон Австралийн хөрөнгийн бирж нэгдэж дээрх хөрөнгийн биржийг байгуулжээ.
Австрали нь Эдийн засгийн эрх чөлөөний индексээрээ дэлхийд гуравдугаарт жагсдаг бөгөөд Дэлхийн 13 дахь томоохон эдийн засаг юм. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэж байна. Тус улсын нэг хүнд ногдох ДНБ 66,984 доллараар хэмжигдэж байгаа юм. Австралийн хотууд амьдрахад таатай газруудын жагсаалтыг ч тэргүүлж байна. Экономист сэтгүүлээс зарласан амьдрахад таатай газруудын жагсаалтыг Мельбурн хот дөрөв дэх жилдээ дараалан тэргүүлж байгаа бөгөөд Аделейд тавдугаарт, Сидней долоодугаарт, Перт хот есдүгээрт эрэмбэлэгджээ. Австралийн засгийн газрын нийт өр 190 сая ам.долларт хүрсэн нь тус улсын ДНБ-ний 20 хувийг эзэлж байна. Авсралийн тухай орон сууцны үнэ өндөр байдаг тул ард иргэдийн дийлэнх нь орон сууцны зээлтэй байдаг ажээ.
Австрали нь түүхий эд болон боловсруулсан түүхий эдийн экспортоороо дэлхийд тэргүүлэгч улс бөгөөд 21-р зуунд дэлхийг тэргүүлэх улсуудын нэг гэж үздэг. 1960-аад оноос эхлэн тус улс уул уурхайгаас бүрдсэн эдийн засгийн тогтолцоотой байсан бөгөөд 1980-аад оны дундаас эхлэн эдийн засгаа солонгоруулах бодлого баримталсан нь одоо үр дүнгээ өгч байна. Одоо тус улс өндөр технологи, харилцаа холбоо, банк санхүүийн салбараараа дэлхийд тэргүүлж байгаа юм.
2012 оны тавдугаар сард тус улсад бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 5.1 хувьд хүрч түүхэн доод түвшиндээ хүрсэн юм. Одоогийн байдлаар тус улсад ажилгүй залуу иргэдийн тоо 11.2 хувьд хүрсэн нь нийт ажилгүй иргэдийн дунд өндөр үзүүлэлт ажээ. Сүүлийн үеийн судалгаагаар ажилгүй залуусын тоо цаашид ч өсөх хандлагатай байна. 2007 оны байдлаар дөнгөж төгссөн иргэдийн 228,621 нь ажилд орж чаддаггүй гэсэн судалгаа гарчээ. Тиймээс засгийн газраас 2008 оноос хойш төгсөгчдийн чанарыг сайжруулах, ажилд зуучлах бодлого баримталж байгаа юм.
Австралийн ДНБ-ий 70 хувийг хувийн хэвшил бүрдүүлж байгаа бөгөөд үүнээс аялал жуулчлал, боловсрол, санхүүгийн үйл ажиллагааны салбар өндөр хувийг бүрдүүлж байгаа ажээ. Байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлдэг тус улс нь төмрийн хүдэр, алт, газрын ховор элемент, байгалийн хий, нүүрсний нөөцөөрөө гайхагддаг. Түүнчлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мах, ноосны нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг юм. Австрали улс нь Япон, Хятад, АНУ, Өмнөд Солонгос, Шинэ Зеланд улстай экспортоороо тэргүүлдэг. Үүнээс гадна Австрали нь дарсны экспортоороо дэлхийд тэргүүлдэг ажээ. Жилд тус улс 5.5 тэрбум доллартай тэнцэх хэмжээний дарс экспортолдог байна.
Хүн ам зүй
Хүн ам
Дэлхийн II дайны дараа Австралийг зүглэх Европын цагаачдын тоо нэмэгдсэн нь тус улсын хүн амыг өсгөхөд голлох нөлөө үзүүлжээ. Тиймээс тус улсын хүн амын дийлэнхийг британи болон ирланд гаралтай хүмүүс бүрдүүлдэг. 2011 онд болсон хүн амын тооллогоор англи гаралтай хүмүүс 36.1 хувийг, австрали гаралтай 35.4 хувь, ирланд гаралтай 10.4 хувь, шотланд гаралтай 8.9 хувь, итали гаралтай 4.6 хувь, герман гаралтай 4.5 хувь, хятад гаралтай 4.3 хувь, энэтхэг гаралтай 2 хувь, грек гаралтай 1.9 хувь, голланд гаралтай 1.7 хувь байгаа гэсэн дүн гарчээ.
Австралийн хүн амын хэт өсөлт дэлхийн I дайны дараа болсон байна. Харин дэлхийн II дайны дараа энэ тоо маш их хэжээгээр өссөн гэдэг. 2000 оноос хойш тус улсад 5.9 сая цагаач ирж, тус улсын иргэн болжээ. Австралийн засгийн газар 2050 он гэхэд хүн амын тоог 42 сая болгох зорилт тавьсан байна. Энэ бодлогод цагаачдын бодлого чухал үүрэг гүйцэтгэх нь ойлгомжтой. Тус улсад ирж байгаа цагаачдын тоогоороо Их Британи, Шинэ Зеланд, Хятад, Энэтхэг, Вьетнам улс тэргүүлдэг.
Харин уугуул австраличууд болох аборигены тоо 548,370 байгаа нь нийт хүн амын 2.5 хувийг эзэлж байгаа юм. Энэ нь 1976 оны тооллогоос нэлээд өссөн үзүүлэлт ажээ. Цаашид тус улсын засгийн газар уугуул австраличуудын тоог нэмэгдүүлэхэд анхаарч, бүгдийг нь бүртгэлжүүлэх, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр дэмжих юм байна.
Өндөр хөгжилтэй, баян орнуудад тулгардаг “өвчин” Австралийг ч тойрон гарсангүй. Сүүлийн жилүүдэд тэтгэврийн насны иргэдийн тоо нэмэгдэж байна.
Хэл
Австрали нь үндсэн хуулиараа албан ёсны хэл тунхаглаагүй. Хуульд заагаагүй ч англи хэл нийт иргэдийн 80-аас дээш хувьд түгэн тархжээ. Үүнээс гадна Австрали англи хэлний өвөрмөц аялга дуудлагыг 1800-аад оноос хойш бий болгосон байна. 2011 оны хүн амын тооллогоор нийт иргэдийн 81 хувь нь англи хэлээр ярьдаг ажээ. Харин мандарин хятад хэлээр 1.7 хувь, итали хэлээр 1.5 хувь, араб хэлээр 1.4 хувь, гуандун, грек хэлээр 1.3 хувь, вьетнам хэлээр 1.2 хувь нь ярьдаг гэсэн судалгаа гарсан байна. Цагаачилж ирсэн иргэдийн хоёр дахь үе нь хос хэлтэй болон хөгжиж байгаа.
Уугуул австраличууд дунд 250 дуудлага бүхий өөр, өөр хэл байдаг гэсэн судалгаа бий. Европын эзлэн түрэмгийллээс хойш дээрх хэлнүүд мөхөж одоогоор уугуул австраличуудын 20 хэл л үлдэж хоцорчээ. Харин өндөр настай хүмүүс 110 гаруй хэлийг тээн, үр хойчдоо өвлүүлж байгаа ажээ.
Шашин шүтлэг
Австрали нь үндсэн хуулиараа албан ёсны шашныг тунхаглаагүй. Гэхдээ шашны үйл ажиллагаа эрхлэхийн тулд Австралийн засгийн газрын хатуу хяналтыг даван гарах ёстой. Тус улс үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, шашны үйл ажиллагааг хянаж байхаар болсон юм. 2011 оны хүн амын тооллогоор тус улсын хүн амын 61 хувь нь христийн шашин шүтдэг гэсэн тооцоо гарчээ. Тухайлбал Ромын католик шашин шүтэгчдийн тоо 25.3 хувь, англикан шашин 17.1 хувь, христийн бусад шашны урсгал 18.7 хувийн шүтэгчтэйгээр удаалж байна. Харин буддын шашин шүтэгчид 2.5 хувь, исламын шашин шүтэгчид 2.2 хувийг эзэлж байгаа юм. Шашин шүтдэггүй атеист үзэлтнүүдийн тоо 22.3 хувьтай гарсан нь тун өндөр үзүүлэлт.
Уугуул австраличууд тэнгэр үзэлтэй хүмүүс байжээ. Байгаль эх, газар нутаг бүр өөрийн гэсэн лус савдагтай бөгөөд амьтдыг дээдлэх үзэлтэй байсан гэдэг. Одоо ч уугуул австраличуудын шашин амь бөх оршсоор байна. Одогийн байдлаар 15 мянган хүн уугуул австраличуудын шашин шүтдэг ажээ.
Америк болон Европын улсуудыг бодвол австраличууд тэр бүр сүмд очоод байдаггүй тул сүм хийдийн тоо тун бага. Австралийн шашин шүтэгчдийн 8.8 хувь нь л сүмийн цуглаанд тогтмол оролцдог аж.
Эрүүл мэнд
Австрали нь эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтаараа дэлхийд дээгүүрт ордог. Австрали эрчүүдийн дундаж наслалт 79.5 байгаа нь дэлхийд гуравдугаарт, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 84 байгаа нь дэлхийд долоодугаарт бичигдэх өндөр үзүүлэлт юм. Цаг уурын огцом дулаарал, озоны давхаргын нимгэрлээс шалтгаалан арьсны хорт хавдраар дэлхийд тэргүүлдэг.
Ард иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулж байгаа мөнгөний тоо тус улсын ДНБ-ний 9.8 хувийг эзэлж байгаа юм. Үүгээрээ дэлхийд тэргүүлдэг. Холбооны түвшинд муж бүрд нэгдсэн төв эмнэлгүүдийг байгуулж, дүүрэг бүрт жижиг хэмжээний лаборатори байгуулсан байна. Эрүүл мэндийн систем нь Их Британийнхтай тун төстэй байдаг.
Боловсрол
Австралийн боловсролын систем дэлхийд тэргүүлдэг. Муж бүрээсээ шалтгаалаад хүүхдүүдийн сургуульд элсэх нас өөр өөр ч дунджаар 5 наснаас эхлэн сургуульд орж, 17 насандаа төгсдөг. Одоогийн байдлаар Австралийн нийт хүүхдийн 99 хувь нь сургуульд хамран суралцдаг гэсэн өндөр үзүүлэлт гарчээ. Австрали улсад төрийн оролцоотой 37 их, дээд сургууль байдаг бол хувийн хоёр их сургууль үйл ажиллагаа явуулж байна. Суралцагсдаа лабораторид ажиллуулах, эрдэм шинжилгээний судалгаанд хамруулдаг нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болжээ. Австралийн боловсролын салбарт ажиллагсдын тоо 25-64 байгаа нь өндөр хөгжилтэй улсуудын дунд нэлээд залууд тооцогдоно.
Боловсролын системийн өндөр хөгжил, засгийн газрын баримталж байгаа бодлого, сургалтын чанараасаа хамаарч олон улсын оюутнуудын тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Австралид ирж байгаа жуулчдын 38 хувь нь суралцах хүсэлтэй хүмүүс байдаг ажээ.
Соёл
Европын эзлэн түрэмгийллээс шалтгаалан тус улсад Англи-Селтик давамгайлсан өрнийн соёл ихэд дэлгэрсэн байна. Зарим газар нутагт уугуул австраличуудын соёл хадгалагдан үлдсэн нь бий. 20-р зууны дундаас эхлэн Америкийн поп соёл давамгайлсан нь дуу хөгжим, телевиз, театр, кино театр, кино урлагт ихээхэн нөлөөлжээ. Ази-Номхон далайн бүсэд байдгийнхаа хувьд бүс нутгийн онцлог ч тодорхой хэмжээнд шингэсэн гэж үзэж болно.
Дүрслэх урлаг
Эртний сүг зургийн олдцоороо Австрали нь дэлхийд тэргүүлдэг. Одооогоос 60 мянган жилийн тэртээд хамаарах эртний сүг зураг их хэмжээгээр олддог. Хадны сүг зурагт дүрсэлсэн хэлбэр, ур хийц уугуул австраличуудын соёлд ч нөлөөлсөн байх нь бий. 19-р зууны сүүл 20-р зууны эхээр уламжлалт дүрслэх урлагийг, орчин үеийнхтэй нийлүүлж дүрслэх уран гартнуудын тоо их хэмжээгээр нэмэгдсэн байдаг. Энэ нь Австралийн орчин үеийн дүрслэх урлагийг дэлхий нийтийнхээс ондоошуулах, нэгэн онцлогийг бий болгожээ. Үүнээс дэлхийд Артур Стрийтон, Том Робертс, Эмили Кейм Кнгуарейэ нарын нэр цуурайтсан юм.
Австрали улсад 19-р зуунд Хайделбергийн дүрслэх урлагийн сургууль байгуулагдсанаар дүрслэх урлагийн хөгжилт ихээхэн түлхэц үзүүлжээ. Австралийн дүрслэх урлагийн салбарт домог болон яригддаг Маргарет Престон, Сидней Нолан, Артур Бойд нар тус сургуулийг дүүргэсэн байдаг. Дэлхийн II дайны дараа байгалийн дүрслэл дүрслэх урлагт давамгайлах болж, реалист зураачдын эрин эхэлжээ. Үүний сод жишээ нь Фред Уиллиамс, Бретт Вайтли нар юм. Австралийн үндэсний уран зургийн галерей дэлхийд алдартай бөгөөд Австрали уран бүтээлчдийн алдартай, өвөрмөц уран зургаас гадна дэлхийн сонгодог, түүхэн бүтээлүүдийг хадгалж, үзэгчдэд хүргэдгээрээ алдартай. Австралийн уран зургийн галерейг жил бүр 5.5 сая хүн үздэг нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм.
Уран зохиол
Уугуул австраличууд аман зохиолоороо алдартай байсан. Харин Европын эзлэн түрэмгийлэгчдийн дараа аман зохиолд барууны соёл нэвт шингэх болж нэг талаараа уугуул австраличуудын, нөгөө талаараа барууны соёл сүлэлдсэн өвөрмөц нэгэн төрөл зүйлийг бий болгосон байна. Гэвч уугуул австраличуудын соёлын онцлогоос шалтгаалан бичгийн ямар нэгэн эх сурвалж өнөө цаг үед өвлөгдөөгүй юм.
19-р зууны сүүлээр Австрали даяар Хенри Лосон, Банжо Патерсон нар алдаршиж, тэдний шүлэг, туурвил олныг хуйлруулах болжээ. Ялангуяа Патерсоны “Матилдагийн вальс” нэртэй шүлэг тус улсын албан ёсны бус төрийн дуулал хэмээн хүндлэгддэг юм. Австралийн орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Майлс Франклины нэрэмжит уран зохиолын шагнал нь тус улсын хамгийн нэр хүндтэй шагналын нэг. Тус шагналыг хүртсэн Патрик Вайт нь 1973 онд Утга зохиолын салбарын Нобелийн шагнал хүртсэн билээ. Олон улсын Бүүкер шагналыг тус улсаас Петер Кейри, Томас Кеннили, Ричард Фланаган нар хүртэж байсан юм. Гэвч ямар ч шагнал хүртээгүй хэр нь Давид Малуф, Девид Уиллиамсон нарын жүжгийн зохиол, роман, Лес Марригийн яруу найраг австраличуудын нэгэн бахархал болжээ.
Сонгодог урлаг
19-р зууны сүүл үеэс эхлэн тус улсад сонгодог урлаг хөгжиж эхэлсэн байдаг. Австралийн засгийн газрын шийдвэрээр 1956 онд Үндэсний дуурийн театр байгуулагдаж, өөрийн гэсэн урын сан бүхий үзүүлбэр үзүүлэх болжээ. Чухам үүнийг нээсний ачаар Австралийн хамгийн алдартай дуурийн дуучин болох Жоан Садерланд төрөн гарчээ. Дэлхийн хамгийн алдартай, нэр хүндтэй дуурийн дуучин гэгдэх Нелли Мелбаг Австралийн сонгодог урлагийн ноён оргил хэмээн хүндэлдэг. Австралийн бүжгэн жүжгийн театр 1962 онд байгуулагдсан бөгөөд хажуудаа мэргэжлийн академитайгаараа онцлог. Европын улсуудыг бодвол сонгодог урлагийн түүх тун нимгэн. Засгийн газрын шийдвэрээр тус улсын муж бүрд дор хаяж нэг театр байх ёстой гэх шийдвэр гаргажээ.
Телевиз, кино урлаг
Дэлхийн хамгийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино Австралиас гаралтай. “Дээрэмчин Келлийн түүх” нэртэй уг киногоор Австралийн кино урлагийн түүх эхэлжээ. Дэлхийн I дайн гэхэд тус улсад кино үзэгчдийн тоо нэмэгдэж, эрэлт ихэссэн ч Холливудын кино зах зээд давамгайлж байсан юм. Энэ давамгайлал 1960-аад оныг дуустал ер татраагүй билээ. Харин Австралийн засгийн газар кино урлагийг бодлогоор дэмжсэний дүнд 1970 оноос Австралийн кино урлагийн нэн шинэ үе эхэлсэн гэж үздэг. Үүнээс та бүхэн Матар хочит Данди, Галлиполи зэрэг киноноос гадна, их хэмжээний ашиг олсон “Мед Макс” киног сайн мэдэх буй за. Ийнхүү дэмжсэнээс хойш 2015 оны байдлаар Австралийн кино театрт гарч байгаа киноны 7.7 хувийг гадаадын кино эзэлж байна. Австралиас Оскарын шагналт олон арван жүжигчид төрөн гарсан байдаг. Тухайлбал Жефри Рашш, Николь Кидман, Кейт Бланшетт, Хийт Леджэр нарыг нэрлэж болно.
Автсрали нь Австралийн өргөн нэвтрүүлгийн корпораци буюу ABC, Өргөн нэвтрүүлгийн тусгай үйлчилгээ буюу SBS гэсэн хоёр том агентлагтай. Үүнээс гадна арилжааны зориулалттай гурван телевиз, төлбөр төлөх үйлчилгээтэй 30 гаруй компани, ашгийн бус олон арван телевиз, радиогийн станцууд бий.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухайд Австралийн муж бүр өөрийн гэсэн өдөр тутмын сонинтой байдаг. Үүнээс үндэсний хэмжээнд хүрдэг “Австраличууд”, “Австралийн санхүүгийн зах зээл” гэсэн хоёр сонин бий. Өндөр хөгжилтэй бусад орнуудтай харьцуулахад хэвлэлийн эрх чөлөөгөөрөө харьцангуй доогуур эрэмблэгдсэн нь бий. Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллагаас тус улсыг хэвлэлийн эрх чөлөөгөөр нь 178 улсаас 18-рт эрэмбэлжээ. Австралид хэвлэл мэдээллээр дагнасан Ньюс Корпораци, Фейрфакс медиа гэсэн хоёр том компани бий.
Спорт наадам
Австралийн 15-аас дээш настай иргэдийн 24 хувь нь спортын ямар нэгэн төрлөөр идэвхтэй хичээллэдэг гэсэн судалгаа гарчээ.
Зөвхөн австраличуудын тоглодог, регбигийн дүрмээс өөр Австралийн үндэсний хөлбөмбөг тус улсад хамгийн их тархсан, хамгийн их үзэгчтэй спортын төрөл ажээ. Австралийн үндэсний хөлбөмбөгийн анхны клуб 1950-иад онд байгуулагдсан гэх мэдээлэл бий. Үндэсний хөлбөмбөгийн спортын дараа регбийн лиг удаах байрыг эзэлдэг. Харин дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг хөлбөмбөгийн спорт үзэгчдийн тоогоор дөрөвдүгээрт бичигддэг ажээ. Сүүлийн үед хөрөнгө оруулагчид Австралийн хөлбөмбөгийн лигт анхаарлаа хандуулан, хөгжүүлэхээр ажиллаж байна. Тус улсын хөлбөмбөгийн зарим клуб Английн хөлбөмбөгийн премьер лигийн зарим багтай нягт хамтран ажилладаг билээ.
Австралид усанд сэлэлт, сөрфинг зэрэг спортын төрөл алдартай. Хичээллэгсдийн тоо ч өндөр. Үүнээс гадна морин уралдаан, сагсан бөмбөг, автомашины спорт ч алдартай. Морин уралдааны Мельбурны цом, Завин уралдааны Сидней-Хобартын уралдаан олон нийтийн анхааралд байдаг. 2016 онд Австралийн спортын зөвлөл усанд сэлэлт, унадаг дугуй, хөлбөмбөгийг олон нийтийг хамарсан спортоор нэрлэжээ.
Австрали нь орчин үеийн олимпизмийн түүхэнд олимпын наадмыг хоёроос дээш удаа зохион байгуулсан таван улсын нэг юм. Тус улсад 1956 оны Мельбурны олимп, 2000 оны Сиднейн олимп зохион байгуулагдаж байсан билээ. Үндэстнүүдийн холбооны наадам 1938, 1962, 1982, 2006, 2018 онуудад Австралид зохион байгуулагдаж байжээ. Спортын томоохон уралдаан тэмцээн зохион байгуулж байсан туршлага дээрээ үндэслэн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар өрсөлдөж байсан ч хараахан зохиион байгуулах улсаар шалгараагүй байна. Харин хөлбөмбөгийн ДАШТ-д олон удаа амжилттай оролцсоор байгаа юм. Далайн орнуудын хөлбөмбөгийн АШТ-д дөрвөн удаа, Азийн цомд нэг удаа түрүүлж байсан удаатай. Ингэснээр Дэлхийн хөлбөмбөгийн холбооны түүхэнд хоёр өөр бүсээс шалгаран ДАШТ-д оролцож байсан эхний бөгөөд сүүлийн улс нь Австрали болоод байна.
Австралид газрын теннисний Австралийн их дуулга, олон улсын крикетийн тэмцээнүүд, Формула 1-ийн Австралийн гран при зэрэг дэлхийд нэр хүнд бүхий спортын уралдаан тэмцээнүүд зохион байгуулагддаг.
Эшлэл
Цахим хуудас
Википедиа:Онцлох өгүүлэл
Хамтын Нөхөрлөлийн орон
Австрали ба Далайн орон
Холбооны Хаант Улс
Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон
ЭЗХАХБ-ын гишүүн орон |
4558 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A3%D1%81%D1%82%D3%A9%D1%80%D3%A9%D0%B3%D1%87 | Устөрөгч | Устөрөгч нь Н гэж тэмдэглэгддэг (Грек: 'υδορе - ус), атомын дугаар нь 1 болох металл бус химийн элемент.
Хэвийн нөхцөлд өнгө, үнэргүй. Атом жин нь 1.00794 гр/моль, хамгийн хөнгөн, орчлон ертөнц дээрх хамгийн өргөн тархалттай химийн элемент.
Дэлхий дээр устөрөгч дангаараа маш ховор, үйлдвэрлэлийн нөхцөлд метанаас ялгаж авна. Устөрөгч нь 3 янз байдаг ба цөм нь 1 протоноос тогтсоныг зүгээр устөрөгч гэх ба харин 1 протон, 1 нейтроноос тогтсоныг дейтерий гэнэ. Харин 1 протон, 2 нейтроноос тогтсоныг тритий гэдэг. Атомыг нь нэрлэхдээ устөрөгч, дейтон, тритон гэж тус тус нэрлэдэг.
Цахим холбоос
Эшлэл
1-р үеийн элемент
Түлш
Шатагч хий
!Устөрөгч
Хөргөx бодис
Хүнсний нэмэлт бодис |
4559 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A0%D0%B5%D0%B7%D0%B8%D1%81%D1%82%D0%BE%D1%80 | Резистор | Резистор буюу Эсэргүүцэгч нь цахилгаан гүйдлийг хязгаарлагч 2 терминал бүхий электроникийн элемент юм. Терминалынхаа хооронд Омын хуулийн дагуу хүчдэлийн уналт үүсгэж цахилгаан гүйдлийг хязгаарлана.
Эсэргүүцлийн хэмжээ нь резстор дээр унаж хүчдэлийн утгыг түүгээр гүйж буй гүйдлийн утганд харьцуулсантай тэнцэнэ.
Эсэргүүцлийн хэмжээг тогтоох
Ихэнх эсэргүүцлүүд нь түүний хэмжээг заах өнгийн зураас бүхий тодорхойлогчтой.
Хэвлэмэл хавтанд байрлуулсан резистор дээр хэмжээг нь тоогоор дүрсэлсэн байдаг. Эсэргүүцлийн хэмжээг мултиметр эсвэл Омметр ашиглан тодорхойлж болно.
Гадаад холбоос
Электроник
Цахилгаан соронзон |
4560 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D2%AF%D1%87%D0%B8%D0%BB%D1%82%D3%A9%D1%80%D3%A9%D0%B3%D1%87 | Хүчилтөрөгч | Хүчилтөрөгч нь химийн элемент, атомын дугаар нь 8, химийн тэмдэглэгээ нь O. Өнгө, үнэргүй хий. 1772 онд анх нээгдсэн.
Дэлхий дээр хүчилтөрөгч нь ихэвчлэн бусад химийн элементүүдтэй ионы, эсвэл ковалент холбоогоор холбогдон оршино. Жишээ нь, ус (H2O), цахиурын давхар исэл (SiO2, элсний үндсэн бүрэлдэхүүн), төмөрийн усан исэл (Fe2O3) гэх мэт.
Аллотропи
Хүчилтөрөгчийн хоёрлосон атом (O2) нь ургамлын фотосинтезийн үр дүнгээр үүсдэг, агаарын үндсэн бүрэлдэхүүн бөгөөд бүх төрлийн аэробик амьтад O2-оор амьсгална.
Озон буюу хүчилтөрөгчийн гурвалсан атом (O3) нь дэлхийн агаар мандлын дээд давхаргад байх ба нарны хэт ягаан туяаг шүүнэ.
Хүчилтөрөгчийн дөрвөлсөн атом (O4) буюу тетраоксижен-ийг, O2 -ийг өндөр даралтаар (20 ГПа) шахах замаар гаргаж авна. Хүчилтөрөгчийн энэ аллотропи нь улаан өнгөтөй, хатуу төлөвт орших ба пуужингийн түлшинд хэрэглэгдэх боломжийг нь судлаж байна. Учир нь, O4 нь O2, O3 -ээс илүү хүчтэй исэлдүүлэгч юм.
Изотопи
Хүчилтөрөгчийн 17 изотопи (атом масс нь 12-28 хүртэл) мэдэгдэж байгаагаас 16O, 17O, ба 18O гэсэн 3 тогтвортой изотопитой. 16O нь хамгийн өргөн тархалттай (>99.7%) изотопи юм. Бусад бүх изотопиуд нь тогтворгүй бөгөөд хагас задралын хугацаа нь 3 минутаас бага байна.
Цахим холбоос
Эшлэл
2-р үеийн элемент
Амьсгалын хий
Радикал (хими)
Хор эсэргүүцэгч бодис
Хүнсний нэмэлт бодис
Түргэн тусламжийн үеийн эмийн бодис
Эмийн бодис |
4561 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A6%D1%8D%D0%B2%D1%8D%D0%B3%D0%B6%D0%B0%D0%B2%D1%8B%D0%BD%20%D0%9F%D2%AF%D1%80%D1%8D%D0%B2%D0%B4%D0%BE%D1%80%D0%B6 | Цэвэгжавын Пүрэвдорж | Цэвэгжавын Пүрэвдорж Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, XX зууны манлай дуурийн эрэгтэй дуучин юм.
Намтар
Ц.Пүрэвдорж нь 1929 онд Хэнтий аймгийн Дадал сумын Сэрүүн Галтай гэдэг газар төржээ.
1939 онд үлгэр жишээ бага сургуульд элсэн суралцаж 2-р дунд сургуульд бүрэн дунд боловсрол,
ЗХУ-ын Свердловск хотын Уралын хөгжмийн дээд сургуульд 1955-1960 онд суралцан дуурийн дуучны мэргэжил эзэмшжээ.
1945 онд Улсын хэвлэх үйлдвэрт зураач,
1947 оноос Улсын хөгжимт драматик театрт найрал дууны жүжигчин болж
1960 оноос гоцлол дуучнаар ажиллаж байв.
Тэрээр "Учиртай гурван толгой" дуурийн Балган, "Амарсанаа" дуурийн Амарсанаа, "Тэмцэл" дуурийн Дандар, "Мартагдашгүй 42 хоног" дуурийн Саруул гүн, "Үүлэн заяа" дуурийн Хоролдой, "Фауст" дуурийн Мефистофель, "Лусын дагина" дуурийн тээрэмчин, “Евгений Онегин” дуурийн Гремин, "Игорь Ван" дуурийн Галицкий, “Октябрь” дуурийн Тимофеев зэрэг үндэсний болон сонгодог 20 гаруй дуурийн гол дүрийг амжилттай бүтээсэн зууны манлай дуурийн дуучин байлаа.
Ц.Пүрэвдорж зөвхөн дуурийн дуучин төдийгүй найруулагч, жүжигчний нарийн мэргэжилд авьяас чадвараа сорин “Алеко”, “Шивээ хиагт”, “Жаргал” зэрэг дуурийг найруулан тавьж “Алтан шонхор” киноны Будан мэргэний дүрийг дэлгэцнээ мөнхжүүлжээ.
Ц.Пүрэвдорж 1964 оноос Улсын дуурь бүжгийн театрын дэргэдэх дуулаачийн студи, УБДС, 1990 оноос Соёл урлагийн их сургуульд багшилж, урлагийн залгамж үеийг бэлтгэхэд авьяас билэг, эрдэм чадлаа зориулж байв.
Баргил хоолойгоороо алдаршсан тэрээр 2007 оны 6 сарын 15-нд нас нөгчсөн юм.
Гавьяа Шагнал
БНМАУ-ын Гавьяат Жүжигчин /1961-07-03. №151/,
БНМАУ-ын Ардын Жүжигчин /1969-12-29. №288/,
БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар /1989-07-08. №106/,
Д.Сүхбаатарын одон /1981/, эрхэм дээд цол, шагнал хүртээжээ.
ОХУ-ын Буриадын “Ардын жүжигчин” /2006/ цолоор шагнагджээ.
Монголын дуучин
Дуурийн дуучин
Улсын Багшийн Их Сургуулийн багш
Соёл урлагийн их сургуулийн багш
XX зууны манлай
Ардын Жүжигчин (Буриад)
Монгол улсын хөдөлмөрийн баатар
Ардын Жүжигчин (Монгол)
Гавьяат Жүжигчин (Монгол)
Сүхбаатарын одон шагналтан
Уралын хөгжмийн их сургуулийн төгсөгч
Дадалын хүн
Монголчууд
1929 онд төрсөн
2007 онд өнгөрсөн |
4565 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D0%B0%D1%82%D0%BE%D0%BB%D0%B8%D1%82 | Батолит | Батолит (Грек гаралтай: bathos, гүн + lithos, чулуу) гэдэг нь 5-30 км гүнд аажим хөрж, талсжсан томоохон хэмжээний интрузив биет юм. Хэмжээний хувьд 100 км2- хэдэн мянган км2 талбай эзлэж бoлох бөгөөд түүнийг хучиж байсан чулуулаг элэгдэлд орох үед томоохон хэмжээний уул нуруунууд үүссэн бий болдог.
Цахим холбоос
Idaho Batholith
The Cornubian Batholith
Петрологи
Магмын чулуулаг |
4597 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%BE%D0%BD%D0%B4%D0%B5%D0%BD%D1%81%D0%B0%D1%82%D0%BE%D1%80 | Конденсатор | Конденсатор нь хоорондоо ойрхон байрласан дамжуулагч хоёр ялтасны хооронд мужид энерги хадгалдаг электрон элемент юм.
Конденсаторт цахилгаан цэнэг болон цахилгаан энерги хуримтлагддаг. Энэ утгаараа цахилгаан техник ба электроникт чухал элемент болж хэрэглэгддэг. Хамгийн энгийн конденсатор бол хавтгай ялтсаар тогтох хавтгай конденсатор юм.
Хэрэв хавтгай конденсаторын хоёр ялтсын хооронд q цэнэг шилжүүлсэн гэвэл хийгдэх ажил нь нэг талаас, цэнэгт цахилгаан орноос үйлчлэх qE хүчийг конденсаторын ялтсын потенциалын ялгавар буюу V хүчдэлээр үржүүлсэнтэй тэнцүү байна.
A=q∙E∙d=q∙V
Эндээс үзвэл хавтгай конденсаторын хүчдэл нь орны хүчлэгийг ялтсын хоорондох зайгаар үржүүлсэнтэй тэнцүү байна.
V=Ed
Энд хавтгай конденсаторын хувьд 〖E=〗_(ε_0)^σ=q/(ε_0 s) болохыг тооцож конденсаторын цэнэгийг олбол,
〖q=〗_d^(ε_0 S) v→q~V
Конденсаторын цэнэг нь ялтсуудын хоорондын хүчдэлд шууд пропорционал байна. Энд пропорционалын коэффициент тавьж тэнцүүлбэл,
q=C∙V (Конденсаторын томьёо)
C коэффициентийг цахилгаан багтаамж гэдэг. Конденсаторын цахилгаан багтаамж нь конденсатор дээрх хуримтлагдсан цэнэгийг конденсаторын хүчдэлд харьцуулсантай тэнцүү байна.
Конденсатор багтаамж нь тодорхой нэг хүчдэлд ялтсууд хичнээн хэмжээний цэнэгийг хадгалж чадахыг илэрхийлнэ. Цахилгаан багтаамжийн нэгж нь нэг фарад. 1Ф=1Кл/В. Фарад нь маш том нэгж учир плактикт пикофарад (1пФ=10-12Ф), нанофарад (1нФ=10-9 Ф), микрофарад (1мкФ=10-6 Ф) зэрэг жижгэрүүлсэн нэгжүүдийг хэрэглэдэг.
Конденсаторын ялтсын завсарт цэнэг шилжихээс хамгаалж тусгаарлагч материал хийдэг. Тусгаарлаг туйлширсны улмаас цахилгаан орон нь ε дахин сулардаг. Үүнийг тооцвол хавтгай конденсаторын цахилгаан багтаамж
C=ε∙ε_0∙〗_d^S
Үүний ε нь тусгаарлагчийн диэлектрик нэвтрүлэх чадвар, S нь ялтсын талбай, d нь ялтсын хоорондох зай. Эндээс үзэхэд конденсаторын цахилгаан багтаамжийг их болгохын тулд ялтсуудыг ойртуулах, талбайг томруулах, ε ихтэй тусгаарлагч материал хэрэглэх шаардлагатай ажээ.
Вакуумд ε=1 байна.
Цахилгаан схемд конденсаторуудыг зэрэгцээ ба цуваа холболтоор холбох шаардлаг тулгардаг учир конденсаорын системийн ерөнхий багтаамжийг олох хэрэгцээ үүсдэг.
Зэрэгцээ холболт
Конденсаторуудын хүчдэл нь ижил байна.
q1=C1V q2=C2V
Конденсаторуудын нэг талын ялтсын цэнэгийн нийлбэр нь системийн нийт цэнэгийн хэмжээг илэрхийлнэ.
q=q1+q2=CV
C=C1+C2 (зэрэгцээ холболт)
Цуваа холболт
Конденсаторуудын дотоод ялтсуудын цэнэгийн нийлбэр тэг буюу цахилгаан саармаг байна. Иймд конденсаторуудын цэнэг тэнцүү байна. Харин конденсаторуудын хүчдэлүүдийн нийлбэр нь ерөнхий хүчдэл болно.
q=C1V1 q=C2V2
q=C(V1+V2)
1/C=1/C_1 +1/C_2 (цуваа холболт)
Техникийн энерги хадгалагч |
4599 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D0%B5%D0%BB%D1%8C%D0%B3%D0%B8 | Бельги | Бельги, албан ёсоор Бельгийн Хаант Улс нь баруун-хойд Европт байрлах улс юм. Нидерланд, Герман, Люксембург, Франц орнуудтай хиллэнэ. Европын Нэгдэл, НАТО зэрэг байгууллагуудыг үүсгэсэн орнуудын нэг бөгөөд Европын Нэгдэлийн төв байр нь энд байрлана. Газар нутаг нь 30,528 квадрат километр бөгөөд хүн ам нь 10.5 сая орчим юм. Монгол Улстай 1971 оны 7 сарын 8-нд дипломат харилцаа тогтоосон.
Герман болон Латин Европын соёлуудын хил дээр орших Бельги улсын хамгийн том бүсүүд нь хойд талын нидерланд хэлээр ярьдаг Фландерс (хүн амын 58%), франц хэлээр ярьдаг өмнөд талын Валлониа (32%) юм. Брюссель-Нийслэлийн бүс нь албан ёсны хоёр хэлтэй боловч голдуу франц хэлтэй, Фландерс бүсийн дунд, Валлонийн бүсийн орчим орших бөгөөд хүн амын 10% нь амьдардаг. Зүүн Валлонид Герман хэлээр ярьдаг жижиг хүн ам бий. Бельгийн хэлний олон янз байдал, улс төр, соёлын сөргөлдөөнүүд нь улс төрийн түүх, засаглалын төвөгтэй системд тусгалаа олжээ.
Бельги гэсэн нэр нь Галлиа Бельгика (Gallia Belgica) гэгч Галлын хойд хэсэгт орших Ромын эзэнт гүрний мужийн нэрнээс гаралтай. Энд Белги (Belgae) гэгч Селт, Германы хүн ам амьдарч байжээ. Түүхийн хувьд Бельги, Нидерланд, Люксембург улсууд нь нам доор улсууд гэгддэг байсан бөгөөд энэ нь одоогийн Бенилюкс холбооноос арай илүү газрыг эзлэдэг байв. Дундад зууны үеэс 17-р зууны үеэс худалдаа, соёл урлагийн томоохон төв байжээ. 16-р зуунаас 1830 оны хувьсгал хүртэл Бельгийн нутаг дэвсгэр дээр олон Европын улсууд дайтаж байсан бөгөөд үр дүнд нь "Европын дайны тавцан" гэгдэх болсон байна. Тусгаар тогтносноос хойш Бельги нь Аж үйлдвэрийн хувьсгалд идэвхитэй оролцон баяжиж, хэрэгцээт түүхий эдээ олохын тулд Африкт олон колонийг байгуулжээ.
Зүүлт, тайлбар
Цахим холбоос
belgium.be – Албан ёсны мэдээлэл ба албад
Ханы харш - Бельгийн Хант засаг
Европын орон
Европын зөвлөлийн гишүүн
Европын Холбооны гишүүн орон
Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон
Холбооны Хаант Улс
ЭЗХАХБ-ын гишүүн орон |
4604 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A2%D0%B0%D0%B9%D0%B2%D0%B0%D0%BD%D1%8C%20%D0%B0%D1%80%D0%B0%D0%BB | Тайвань арал | Энэ өгүүлэл нь Тайвань арлын тухай болно. Тайванийг захирдаг улсын тухай мэдээллийг Бүгд Найрамдах Хятад Улс өгүүллээс харна уу.
Тайвань арал (Ханз: 臺灣 / 台灣) нь зүүн өмнөд aзид Япон, Филиппин улсуудын хооронд байрладаг томоохон арал юм. Тайвань нь Хятадын эх газраас Тайванийн хоолойгоор зааглагддаг бөгөөд нутаг дэвсгэрийн хэмжээ нь 36 мянган хавтгай дөрвөлжин км, уртаашаа 394 км, өргөөшөө 144 км бөгөөд хойноосоо урагшаа үргэлжилсэн тогтоцтой. Тайвань бол Австронезийн ард түмний өлгий нутаг бөгөөд түүхэндээ Нидерланд, Манж, Япон улсууд захирч байжээ. Эдүгээ Бүгд Найрамдах Хятад Улсын засгийн газрын мэдэлд байна.
Мөн үзэх
Японы эзэнт гүрэн
Бүгд Найрамдах Хятад Улс
Азийн арал
Өмнөд Хятадын тэнгисийн арал
!
Маргаантай нутаг дэвсгэр |
4607 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%AF%D0%BF%D0%BE%D0%BD%D1%8B%20%D0%B7%D0%B0%D1%81%D0%B0%D0%B3%20%D0%B7%D0%B0%D1%85%D0%B8%D1%80%D0%B3%D0%B0%D0%B0%D0%BD%D1%8B%20%D1%85%D1%83%D0%B2%D0%B0%D0%B0%D1%80%D1%8C | Японы засаг захиргааны хуваарь | Японы засаг захиргааны хуваарь болно.
Хоккайдо
Хоккайдо бүс - 1.Хоккайдо
Хоншюү
Зүүн хойд бүс - 2.Аомори - 3.Иватэ - 4.Мияги - 5.Акита - 6.Ямагата - 7.Фүкүшима
Канто бүс - 8.Ибараки - 9.Точиги - 10.Гүмма - 11.Сайтама - 12.Чиба - 13.Токио - 14.Канагава
Төвийн бүс
Хокүрикү бүс - 16.Тояма - 17.Ишикава - 18.Фүкүй
Коошин-эцү бүс - 19.Яманаши - 20.Нагано - 15.Нийгата
Тоокай бүс - 21.Гифү - 22.Шизүока - 23.Айчи
Кинки бүс - 24.Миэ - 25.Шига - 26.Киото - 27.Осака - 28.Хёого - 29.Нара - 30.Вакаяма
Чюүгокү бүс - 31.Тоттори - 32.Шиманэ - 33.Окаяма - 34.Хирошима - 35.Ямагүчи
Шикокү
Шикокү бүс - 36.Токүшима - 37.Кагава - 38.Эхимэ - 39.Коочи
Кюүшюү
Кюүшюү бүс - 40.Фүкүока - 41.Сага - 42.Нагасаки - 43.Күмамото - 44.Ойта - 45.Миязаки - 46.Кагошима - 47.Окинава |
4608 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D1%80%D0%B0%D0%B7%D0%B8%D0%BB | Бразил | Бразил (), албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс () нь Өмнөд Америкт орших улс юм. Бразил нь газар нутаг ба хүн амын хувьд Латин Америкийн хамгийн том, дэлхийн хэмжээгээр тавд бичигддэг улс юм. Мөн ардчилсан орнууд дотор хүн амаараа дөрөвт ордог. Бразилийн зүүн талд Атлантын далай оршдог бөгөөд нийт эрэг нь 8,000км урттай. Хойд талаараа Венесуэл, Суринам, Гайана, Францын нутаг болох Францын Гайана, өмнөд талаараа Уругвай, баруун өмнөд талаараа Аргентин, Парагвай, баруун талаараа Боливи, Перу, баруун хойд талаараа Колумб улсуудтай хиллэнэ. Фернандо де Норонха, Рокас Атолл, Сэйнт Петр, Паул Рокс, Тринидаде ба Мартим Ваз зэрэг олон арлууд нь Бразилд хамаарна.
Бразил нь 1500 онд Педро Алвареш Кабрал нээснээс хойш 1822 онд тусгаар тогтнох хүртэл Португалын колони байжээ. Анх Бразилын эзэнт гүрэн нэртэйгээр тусгаарласан бөгөөд 1889 оноос бүгд найрамдах улс болжээ. Гэхдээ одоогийн конгресс буюу хоёр танхимтай хууль тогтоох байгууллага нь 1824 онд Үндсэн хууль батлагдсан мөчид байгуулагдсан байна. Өнөөгийн Үндсэн хуульд Бразилыг холбооны бүгд найрамдах улс хэмээн тодорхойлсон байдаг. Бразил нь холбооны тойрог, 26 муж, 5,564 хотоос бүрдэнэ.
Бразилын эдийн засаг нь номиналь ҮНБ-р аравт, худалдан авах чадварын ҮНБ-р дэлхийд есөд жагсдаг. Эдийн засгийн шинэчлэл нь Бразилыг өсөж буй дэлхийн хүчирхэг орон болгосон бөгөөд НҮБ, Өмнөд Америкийн Орнуудын Холбоо зэрэг байгууллагуудыг анх байгуулсан орнуудын нэг болгожээ. Бразил нь Католик шашинт, португал хэлээр ярьдаг, олон үндэстнээс тогтдог бөгөөд төрөл бүрийн тусгай хамгаалалттай газруудад нь ан амьтан, ургамал, байгалийн баялаг зэрэг элбэг.
Эх үүсвэр
Гадаад холбоос
BRICS-ийн гишүүн орон
Ерөнхийлөгчийн засаглалтай холбооны бүгд найрамдах улс
Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон
Өмнөд Америкийн орон
Португал хэлтэй орнуудын хамтын нийгэмлэгийн гишүүн орон |
4609 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%B0%D0%BD%D0%B0%D0%B4 | Канад | |official_languages = Англи, франц
|regional_languages =
|demonym =
|ethnic_groups =
|ethnic_groups_year =
|legislature =
|upper_house =
|lower_house =
|leader_name1 = III Чарльзорлогчоор Ерөнхий амбан захирагчЖюли Пайет
|leader_title1 = {{#if: III Чарльзорлогчоор Ерөнхий амбан захирагчЖюли Пайет | Төрийн тэргүүн}}
|leader_name2 = Ерөнхий сайдЖастин Трюдо
|leader_title2 = {{#if: Ерөнхий сайдЖастин Трюдо | Засгийн тэргүүн}}
|leader_name3 =
|leader_title3 =
|leader_name4 =
|leader_title4 =
|leader_name5 =
|leader_title5 =
|sovereignty_type =
|established_event1 = {{#if: 1867 оны 7 сарын 1 (Доминион)
1931 оны 12 сарын 11 (Вэстминстрийн тогтоол)
1982 оны 4 сарын 17 (Канадын акт)1841 оны 2 сарын 10:Канадын нэгдсэн муж |Үйл|}}
|established_date1 = 1867 оны 7 сарын 1 (Доминион)
1931 оны 12 сарын 11 (Вэстминстрийн тогтоол)
1982 оны 4 сарын 17 (Канадын акт)1841 оны 2 сарын 10:Канадын нэгдсэн муж
|established_event2 =
|established_date2 =
|established_event3 =
|established_date3 =
|established_event4 =
|established_date4 =
|established_event5 =
|established_date5 =
|established_event6 =
|established_date6 =
|established_event7 =
|established_date7 =
|established_event8 =
|established_date8 =
|established_event9 = dasdas
|established_date9 =
|established_event20 =
|established_date20 =
|date_start =
|area_label = Нийт
|area_rank =
|area_km2 = 9.984.670
|percent_water =
|stat_area2 =
|stat_year2 =
|population_estimate = 36.503.097 (2017 нэгдүгээр улирал)
|population_estimate_rank =
|population_estimate_year =
|population_census_year =
|population_census =
|stat_year1 = {{#if: +0,74 % (2016) | Өсөлт}}
|stat_pop1 = +0,74 % (2016)
|population_density_km2 = 3,6
|population_density_rank =
|GDP_PPP = * Нийт (нэрлэсэн)
Нийт (ХАЧХ)
ДНБ/Хүн ам (нэрл.)
ДНБ/Хүн ам (ХАЧХ)
|GDP_PPP_year =
|GDP_PPP_rank =
|GDP_PPP_per_capita =
|GDP_PPP_per_capita_rank =
|GDP_nominal = 2017
1.652,4 тэрбум $ (10.)
1.769,3 тэрбум $ (17.)
45.077 $ (18.)
48.265 $ (24.)* Нийт (нэрлэсэн)
Нийт (ХАЧХ)
ДНБ/Хүн ам (нэрл.)
ДНБ/Хүн ам (ХАЧХ)
|GDP_nominal_year =
|GDP_nominal_rank =
|GDP_nominal_per_capita =
|GDP_nominal_per_capita_rank =
|Gini =
|Gini_year =
|Gini_change =
|Gini_rank =
|HDI = 0,920 (10.) (2016)
|HDI_rank =
|HDI_year =
|HDI_change =
|currency = Канадын доллар (CAD)
|currency_code =
|utc_offset =
|time_zone = UTC−3:30 - UTC−8
|time_zone_DST =
|cctld = .ca
|calling_code = +1
|date_format =
|drives_on =
|footnotes =
|footnote1 =
|footnote2 =
|footnote3 =
|footnote4 =
|iso3166code = CA, CAN, 124
}}
Канад (, ) нь Хойд Америкийн хойд хэсгийн ихэнх нутаг дэвсгэрийг эзлэн оршдог. Зүүн талаасаа Атлантын далай, баруун талаараа Номхон далай, хойд талаараа Умард мөсөн далайнуудаар тус тус хүрээлэгдэнэ. Нутаг дэвсгэрээрээ дэлхийд хоёрт ордог. Канад нь баруун хойд ба өмнөд талаараа АНУ-тай хил залгана.
Хүн амын хувьд 74.3%-ийг (европчууд)
14.5%-ийг (Азиуд)
5.1%-ийг индианчууд болох ууган америкийнхан
3.4%-ийг Карибийнхан мөн латин америкчууд
2.9%-ийг африкууд(хар арьстан) 0.2%-ийг далайн ард түмэн эзлэж байна
Өнөөгийн Канадын нутаг дэвсгэрт олон мянган жилийн турш олон овог аймгийн уугуул иргэд амьдарч байжээ. XV зууны сүүлээс Британи, Францын аялагч, судлаач нар Атлантын далайн эргийг судлаж, сүүлд нь суурьшжээ. Долоон жилийн дайны дараа 1763 онд Франц өөрийнхөө Хойд Америк дахь колониудаа бараг бүгдийг нь алдсан байна. 1867 онд Британийн гурван колони холбоо үүсгэснээр Канад нь дөрвөн мужаас тогтсон холбооны эзэмшил газар болжээ. Холбоонд бусад муж, нутаг бага багаар нэмэгдэн орсноор 1931 оны Вэстминстрийн тогтоолоор Канад нь Нэгдсэн Вант Улсаас автономит байдлаа улам нэмэгдүүлжээ. 1982 онд Канадын актаар Британийн парламентаас хууль зүйн хамаарлаа бүрэн тасалжээ.
Канад нь арван муж, гурван хязгаараас тогтсон холбооны улс бөгөөд парламентын засаглалтай ардчилсан, үндсэн хуульт хаант улс юм. Төрийн тэргүүн нь Хатан хаан II Элизабет. Англи, Франц гэсэн албан ёсны хоёр хэлтэй бөгөөд олон үндэстэн угсаатан амьдардаг. Канад нь технологийн хувьд өндөр хөгжсөн, аж үйлдвэржсэн орон бөгөөд ерөнхийдөө өөрийн байгалийн баялаг, мөн АНУ-тай хийдэг худалдаан дээрээ тулгуурласан эдийн засагтай юм.
Нэрийн гарал
Канад хэмээх нэр нь Гэгээн Лоренсийн Ирокезчуудын хэлний "тосгон" буюу "суурин" хэмээх утгатай каната гэсэн үгнээс гаралтай. 1535 онд өнөөгийн Кэбэк хотын бүс нутагт амьдарч байсан оршин суугчид судлаач Жак Картьед Стадакона тосгон хүрэх замыг заахдаа энэ үгийг хэрэглэжээ. Картьер 'Канад' гэдэг үгийг хэрэглэхдээ зөвхөн тэр тосгоныг бус Стадаконагийн ахлагч Доннаконад харъяалагдах бүх нутаг дэвсгэрт хамаатуулж хэрэглэжээ. 1545 он гэхэд Европын ном, газрын зураг дээр энэ бүс нутгийг Канад гэж бичиж эхлэх болов.
Францын Канадын колони гэж Гэгээн Лоренс голын дагуу орших Шинэ Францын хэсэг болон Их Нууруудын хойд эргийг хэлж байв. Сүүлд энэ газар нь Дээд Канад, Доод Канад хэмээх Британийн хоёр колони болон хуваагдсан бөгөөд 1841 онд Британийн Канад муж болон нэгджээ. 1867 онд Канадын Холбоо байгуулагдахад Канад хэмээх нэр бүхэл улсад хэрэглэгдэх болсон бөгөөд Доминион хэмээх нэрийг тус улсын цол болгон олгожээ. 1950-иад он хүртэл тус улсыг Канадын Доминион гэх нь түгээмэл байлаа. Канад Британиас улс төрийн автономит байдлаа баталгаажуулж авснаар холбооны засгийн газар хуулийн баримт бичиг, гэрээнүүдэд Канад хэмээх нэрийг улам бүр их хэрэглэх болсон. 1982 оны Канадын актанд зөвхөн "Канад" гэсэн байх бөгөөд энэ нэр нь одоо цорын ганц хууль ёсны (хоёр хэлэн дээрхи) нэр болсон. 1982 онд тус улсын үндэсний баяр Доминионы өдрийг Канадын өдөр болгон нэрийг нь өөрчилснөөр энэхүү нэрийг бататгасан юм.
Түүх
Анхны үндэстэн ба Инуйтын уламжлалын дагуу уугуул иргэд цаг хугацааны эхэн үеэс хойш нутагтаа оршин суусаар иржээ. Археологийн судалгаанаас үзэхэд 26,500 жилийн өмнө хойд Юконд, 9,500 жилийн өмнө өмнөд Онтариод хүн байсныг баталдаг. МЭ 1000 оны орчимд Викингчүүд Ланс о Мэдоузэд богино хугацаагаар суурьших үед Европчууд анх Америкт хөл тавьжээ. Канадын Атлантын далайн эргийг дараа нь 1497 онд Жон Кабот Английн төлөө нээж судалсан бөгөөд 1534 онд Жак Картье Францын төлөө судалсан. Нэг зууны турш Баскын халим агнагчид болон загасчид Их Эрэг, Кэбэкийн Тадуссакын хоорондох бүс нутгийг улирлын чанартай ашиглаж байлаа.
Францын судлаач Самуэл дэ Шамплэн 1603 онд ирж, 1605 онд Нова Скотиагийн Порт Роял хот, 1608 онд Кэбэк хотын суурийг тус тус тавьж Европын анхны байнгын суурин газруудыг байгуулжээ. Эдгээр нь сүүлд Акадиа ба Канадын нийслэл хотууд болсон. Шинэ Францын Франц колоничлогчид болох Canadiens Гэгээн Лоренс голын хөндийд олноор суурьшсан бол Акадчууд одоогийн Далайн мужуудад нутагласан. Үүний зэрэгцээ Францын үслэг эдлэлийн худалдаачид ба Католик миссионерүүд Их Нуурууд, Хадсон булан, Миссиссиппийн усны хагалбараас эхлээд Луйзиана хүртэл газар нутгийг нээн судалжээ. Үслэг эдлэлийн худалдаанд тавих хяналтаас болж Франц-Ирокезийн дайн дэгдсэн юм.
Англичууд 1610 оны орчим Ньюфаундлэндэд загас агнуурын суурингууд байгуулж, өмнө зүгт арван гурван колонийг колоничилжээ. 1689-1763 онд Колони хоорондын дайн дөрвөн удаа гарсан. Эх газрын Нова Скотиа 1713 оны Утрехтийн гэрээгээр Британийн захиргаанд шилжсэн; Долоон жилийн дайны дараа 1763 оны Парисын Гэрээгээр Канад болон Шинэ Францын ихэнх хэсгийг Британид тавьж өгчээ.
1763 оны Эзэн хааны тунхаглалаар Шинэ Францаас Кэбэк мужийг тасдан авч, Кэйп Бретон арлыг Нова Скотиад нэгтгэжээ. Түүнчлэн энэ тунхаглалаар франц-канадчуудын хэл, шашин шүтлэгийн эрхийг хязгаарласан байна. 1769 онд Сент-Жонс арал (одоогийн Принс Эдвардын арал) тусдаа колони болсон. Кэбэкт зөрчилдөөн гарахаас сэргийлж, 1774 онд Кэбэкийн тухай хууль гарган Кэбэкийн нутаг дэвсгэрийг Их Нуурууд болон Охайо голын хөндий хүртэл тэлж, франц хэл, католик шашин, Францын иргэний эрх зүйг Кэбэкт сэргээжээ. Энэ арга хэмжээ нь Арвангурван колонийн олон оршин суугчдын уур хилэнг хөдөлгөж, Америкийн хувьсгал гарахад түлхэц болсон юм. 1783 оны Парисын Гэрээгээр Америкийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Их Нууруудаас өмнөх нутаг дэвсгэрийг Америкийн Нэгдсэн Улсад өгчээ. 50,000 орчим Нэгдсэн Эзэнт Улсын лоялистууд АНУ-аас дүрвэж Канад руу гарав. Далайн мужууд дахь лоялистуудын суурингуудыг дахин зохион байгуулах хүрээнд Нью-Брансвикийг Нова Скотиагаас салгасан. Кэбэк муж дахь англи хэлт лоялистуудын сэтгэл санааг түвшитгэхийн тулд, 1791 оны Үндсэн хуулийн актаар тус мужийг франц хэлт Доод Канад, англи хэлт Дээд Канад хэмээн хувааж, тус бүрт нь өөрийн хууль тогтоох хуралтай байх эрхийг олгожээ.
Канад (Дээд, Доод) нь АНУ болон Британийн Эзэнт Улсын хооронд дэгдсэн 1812 оны дайны гол фронт болсон. Канадыг хамгаалсан нь Британы Хойд Америкчуудын дунд эв нэгдлийн мэдрэмж төрүүлжээ. 1815 онд Британи болон Ирландаас маш олон цагаачид Канад руу цувах болов. XIX зууны эхэнд модны аж ахуй ач холбогдлоороо ангийн үсний худалдаанаас давж гарсан байлаа.
Хариуцлагатай засгийн газрыг хүсэж байсан тул 1837 оны бослого дарагдахад хүрэв. Дөрхэмийн тайланд хариуцлагатай засгийн газрыг байгуулж, франц-канадчуудыг Британийн соёлд уусгахыг зөвлөсөн ажээ. 1840 оны Холбооны акт Канад мужуудыг Канадын нэгдсэн мужид нэгтгэсэн. Франц, англи-канадчууд Францчуудын эрхийг сэргээхийн төлөө Ассемблейд хамтдаа ажиллацгааж байв. 1849 он гэхэд Британийн Хойд Америкийн бүх мужийн хэмжээнд хариуцлагатай засгийн газар байгуулагдлаа.
1846 онд Британи, АНУ хоёр Орегоны гэрээнд гарын үсэг зурснаар Орегоны хилийн маргааныг эцэс болгож, хилийг баруун зүгт 49-р өргөргийн дагуу тогтоож, Ванкувер арал болон Бритиш Коламбиа дахь Британийн колониудад зам гаргалаа. Канад Рупертийн газар болон Хойд Мөсөн Далайн бүс нутгийг эзэмшихийн тулд баруун зүгт хайгуулын цуврал экспедиц илгээжээ. Төрөлтийн хувь өндөр байсан тул Канадын хүн ам хурдан өссөн. Харин Британиас ирж байсан цагаачдын тоо Америкийн Нэгдсэн Улс руу гарах цагаачид, ялангуяа Шинэ Англи руу нүүж байсан франц-канадчуудын тоогоор тэглэгдэж байв.
Үндсэн хуулийн хэд хэдэн хурлын дараа, 1867 оны Үндсэн хуулийн актаар 1867 оны долдугаар сарын 1-нд Канад нэрийн дор Онтарио, Кэбэк, Нова Скотиа, Нью Брансвик хэмээх дөрвөн муж бүхий нэг Доминион байгуулан Холбооны үндэс суурийг тавьжээ. Канад Рупертийн газар болон Баруун хойд нутгийг хяналтдаа авч, Баруун Хойд Нутаг дэвсгэрийг байгуулсан бөгөөд тэндхийн Метисчүүдийн дургүйцэл Улаан голын бослого гарахад хүргэсэн бөгөөд энэ бослогын дүнд 1870 оны долдугаар сард Манитоба мужийг байгуулжээ. Бритиш Коламбиа ба Ванкувер арал (1866 онд нэгдэж Ванкувер арал ба Бритиш Коламбиагийн Нэгдсэн колониуд болсон байлаа), Принс Эдвардын арлын колони 1871, 1873 онд тус тус Холбоонд нэгдэцгээсэн.
Ерөнхий сайд Жон А. Макдоналдын удирдсан Канадын Консерватив Нам дөнгөж үүсэн бий болж байсан Канадын үйлдвэрлэлийн салбарыг хамгаалахын тулд тарифын үндэсний бодлого хэрэгжүүлсэн. Өрнөдийг нээхийн тулд засгийн газар тив дамнасан гурван төмөр замын (хамгийн алдартай нь Канадын Номхон Далайн төмөр зам) барилгын ажлыг санхүүжүүлж, Доминионы Газрын Тухай Акт гарган иргэдэд тал нутагт суурьших боломжийг нээж өгсөн бөгөөд энэхүү нутаг дэвсгэрт эрх мэдлээ бататгахын тулд Баруун-Хойд Нутаг Дэвсгэрийн Морьт Цагдаа байгуулжээ. 1898 онд Баруун Хойд Нутаг Дэвсгэрт гарсан Клондайкын алтны халуурлын дараа Канадын засгийн газар Юконы нутаг дэвсгэрийг байгуулсан. Либерал Ерөнхий сайд Вилфрид Лорьерын удирдлага дор Европын эх газрын цагаачид тал нутагт суурьшсан агаад 1905 онд Альберта, Саскачеван мужууд байгуулагджээ.
1914 онд Британи дайн зарлахад Канад Дэлхийн нэгдүгээр дайнд автоматаар орж, сайн дурынхныг Өрнөд фронт руу илгээсэн нь Вимийн хярын тулалдаанд томоохон үүрэг гүйцэтгэжээ. Канадын консерватив Ерөнхий сайд Роберт Борден франц хэлт кэбэкчүүдийн эсэргүүцлийг үл хайхран цэргийн албыг заавал хаах алба болгосноор 1917 оны цэрэг татлагын хямралыг дэгдээв. 1919 онд Канад Британиас тусдаа Үндэстнүүдийн Лигт элссэн бөгөөд 1931 онд Вэстминстрийн тогтоолоор Канадын тусгаар тогтнолыг баталгаажуулжээe.
Их уналт Канадын бүх нутагт эдийн засгийн хүндрэл авчирлаа. Үүний хариуд Альберта, Саскачеван дахь Хоршооллын Хамтын Нөхөрлөлийн Холбоо (ХХНХ) 1940-1950-иад онд Томми Дугласын анх санаачилсан халамжийн улсыг анх зөгнөжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Британи Германд дайн зарласнаас хойш гурав хоногийн дараа Канад Либерал Ерөнхий сайд Виллиам Лион Маккензи Кингийн удирдлага дор Германд хараат бусаар дайн зарласан. Канадын армийн анхны анги нэгтгэлүүд 1939 оны арванхоёрдугаар сард Британид ирцгээсэн юм. Канадын цэрэг Атлантын Далайн тулалдаан, нуран унасан 1942 оны Франц дахь Дийппийн довтолгоо, Холбоотны Италийг эзлэх ажиллагаа, Д-өдрийн буулт, Нормандийн тулалдаан, 1944 оны Шэлдтийн тулалдаан зэрэгт чухал үүрэг гүйцэтгэжээ. Нидерландыг эзлэгдсэний дараа дайны үеэр тус улсын хааны гэр бүлийг орогнуулж байсных нь төлөө Нидерланд Канадад талархал хүргэсэн бөгөөд Нидерландыг Нацист Германаас чөлөөлөхөд манлайлж, томоохон хувь нэмэр оруулсных нь төлөө талархснаа илэрхийлсэн. Канадын аж үйлдвэр Канад, Британи, Хятад, Зөвлөлт Холбоот Улсад зориулан цэргийн зориулалттай техник, хэрэгсэл үйлдвэрлэж байсан тул эдийн засаг нь цэцэглэн хөгжжээ. Кэбэкт цэрэг татлагын хямрал дахин дэгдсэн ч гэсэн Канад дэлхийд томдоо орох зэвсэгт хүчинтэйгээр дайныг дуусгасан. 1945 онд дайны үеэр Канад Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэн анхны улсуудын нэг болсон.
1949 онд Ньюфаундленд Холбоонд нэгдлээ. Дайны дараа Канад цэцэглэн хөгжиж, эдийн засаг өргөжиж тэлснээр хүүхэд олноор төрж, дайны хөлд нэрвэгдсэн Европын улсуудаас цагаачдыг татах болов.
Лэстэр Б. Пийрсон, Пьер Трудо нарын дараалан гарч ирсэн Либерал засгийн газруудын удирдлага дор Канадын шинэ өвөрмөц царай бүрэлдэн бий болов. Канад одоогийн агч модны навчит далбаагаа 1965 онд баталсан. Илүү хатуу байр суурьтай франц хэлт Кэбэкийн хариуд холбооны засгийн газар 1969 оны Канадын Албан ёсны хэлнүүдийн тухай актаар албан ёсны хоёр хэлтэй болов. 1967, 1976 онд ялгаварлан гадуурхах үзэлгүй Цагаачлалын хуулиуд баталж, 1971 онд олон соёлоос бүрдсэн улс болох бодлого явуулж эхэлснээр; Европ бус цагаачдын давалгаа тус улсын нүүр царайг өөрчилжээ. Нийтийн эрүүл мэндийн үйлчилгээ, Канадын тэтгэврийн төлөвлөгөө, Канадын оюутны зээл, Гадаадын хөрөнгө оруулалтыг хянах алба, Үндэсний эрчим хүчний хөтөлбөр зэрэг социал-демократ хөтөлбөрүүд 1960-1970-аад онд бий болсон боловч мужийн засгийн газрууд, ялангуяа Кэбэк, Альбертагийн засгийн газрууд эдгээрийн олонхийг өөрсдийн харъяалах асуудалд хөндлөнгөөс оролцсон явдал хэмээн үзэж эсэргүүцсэн байна. Эцэст нь Ерөнхий сад Трудогоор удирдуулсан үндсэн хуулийн хурлууд болж, эдгээрийн үр дүнд үндсэн хуулиа Британиас тусгаарлан 1982 оны Үндсэн хуулийн актанд хувь хүний эрх дээр тулгуурласан Канадын эрх, эрх чөлөөний хартиг гаргасан ажээ. Канадчууд нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоогоороо, түүнчлэн олон соёл, хүний эрхэд тууштай байдгаараа бахархдаг.
Кэбэк 1960-аад оны Чимээгүй хувьсгалын явцад нийгэм, эдийн засгийн асар их өөрчлөлтөд орсон. Жан Лесажийн удирдсан Кэбэкийн үндэсний үзэлтнүүд автономи эрхийг өргөжүүлэх шахалт үзүүлж эхэлсэн. Радикал үзэлтэй Кэбэкийг чөлөөлөх фронт 1970 онд Кэбэкийн тусгаар тогтнолыг шаардаж бөмбөг дэлбэлж, хүн хулгайлснаар аравдугаар сарын хямралыг дэгдээсэн. Илүү аядуу үзэлтэй Рене Левескийн Парти Кэбэкуа нам 1976 онд төрийн эрхэнд гарч, 1980 онд Кэбэкийн бүрэн эрхэт байдлын талаар бүх нийтийн санал хураалт явуулсан боловч амжилт олоогүй юм. Брайан Малрунигийн Дэвшилтэт Консерватив Намын засгийн газар 1989 онд Мийч нуурын зөвшилцлөөр Кэбэкийг "өвөрмөц нийгэм" хэмээн үндсэн хуулинд хүлээн зөвшөөрөхийг оролдсон боловч амжилтгүй болжээ. Үндсэн хуулийн маргаанаар дэгдсэн бүсийн хурцадмал байдал бүсийн шинэхэн намууд болох Люсиан Бушараар удирдуулсан Блок Кэбэкуа болон Баруун Канадын Престон Мэннингээр удирдуулсан Канадын Шинэчлэлийн Намд Дэвшилтэт Консервативчуудыг 1993 оны холбооны сонгуулиар тавдугаар байр руу ухраах боломж өгчээ. 1995 онд явагдсан Кэбэкийн бүрэн эрхэт байдлын тухай хоёрдахь удаагийн бүх нийтийн санал асуулга 50.6 : 49.4 буюу маш өчүүхэн хувиар татгалзсан дүн гарчээ. 1997 онд Канадын Дээд Шүүх аль нэг муж дангаараа тусгаарлахыг үндсэн хуульд нийцэхгүй хэмээсэн шийдвэр гаргасан бөгөөд Жан Шретианий Либерал засгийн газар хэлэлцэн тохирсон тусгаарлалтын нөхцлийг заасан "Тодорхой байдлын акт" гаргав. Шинэчлэлийн Нам Канадын Эвсэл болон өргөжиж, Дэвшилтэт Консервативчуудтай нэгдэн Канадын Консерватив Намыг 2003 онд байгуулжээ. 2006 оны холбооны сонгуулиар Консервативчууд Стивен Харперийн удирдлага дор цөөнхийн засгийн газар байгуулахаар суудалтай сонгогдсон. Тэр жилийнхээ сүүлээр Канадын парламент Канадын дотор Кэбэкуаг үндэстэн хэмээн хүлээн зөвшөөрөхөөр бэлэгдлийн саналыг баталжээ.
Засгийн газрын агентлагууд олон жилийн турш хайхрахгүй, зүй бусаар харьцаж байсны улмаас уугуул Анхны Үндэстнүүд 1960-аад онд холбооны шүүхэд газар нэхэмжилж өргөдөл гаргахад хүргэсэн бөгөөд улмаар түүхэн гэрээний эрхүүдээ хүлээн зөвшөөрүүлэхээр холбооны болон мужийн засгийн газруудтай хэлэлцээ хийж эхэлжээ. 1990-ээд онд хэлэлцээний удаан явцад дургүйцсэн дургүйцлээс болж хүч хэрэглэсэн мөргөлдөөнүүд гарсан. Тухайлбал Окагийн хямрал, Иппервошийн хямрал, Густафсен нуурын эсэргүүцэл гарсан. Гэхдээ 1999 онд Канад Нунавутыг байгуулж Инуйтын өөртөө засах эрхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Бритиш Коламбиа дахь Нисгаагийн нэхэмжлэлийг шийдвэрлэв. 2008 онд Канадын засгийн газар уугуул иргэдийг соёлын хувьд уусгахын тулд дотуур байртай сургуулиуд байгуулсныхаа төлөө албан ёсоор уучлал гуйсан.
Засгийн газар ба улс төр
Канад нь үндсэн хуульт хаант засагтай бөгөөд Канадын Хатан хаан II Элизабет төрийн тэргүүн бөгөөд Канадын Ерөнхий сайд засгийн газрын тэргүүн юм. Тус улс парламентын засаглалтай холбооны тогтолцоо, ардчиллын хүчтэй уламжлал бүхий парламентийн ардчилсан улс юм.
Гүйцэтгэх эрх мэдэл нь албан ёсоор, үндсэн хуулийн дагуу хатан хаанд хамаардаг. Гэхдээ үндсэн хуулийн концепцийн дагуу хатан хаан ба түүний томилсон төлөөлөгч болох Канадын Амбан захирагч их төлөв ёслолын шинжтэй, улс төрийн бус үүрэг гүйцэтгэдэг бөгөөд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрх нь Канадын засгийн газрын танхимд байдаг. Засгийн газар нь сонгуулиар гарч ирдэг Канадын Нийтийн Танхимын өмнө хариуцлага хүлээдэг сайд нараас бүрддэг бөгөөд Ерөнхий сайд засгийн газрыг тэргүүлдэг. Ерөнхий сайд нь голдуу Нийтийн Танхимын итгэлийг хүлээсэн намын дарга байдаг. Тиймээс Засгийн газрыг гүйцэтгэх эрх мэдлийг идэвхтэй хэрэгжүүлэгч байгууллага гэж үздэг. Хариуцлагатай засгийн газрын зарчмуудаас үүдэн гарч ирсэн энэхүү зохицуулалт засгийн газрын тогтвортой байдлыг хангаж, Засгийн газрын танхимын бусад гишүүд, Сенатчид, холбооны шүүхийн шүүгчид, хатан хааны корпорациуд, засгийн газрын агентлагуудын тэргүүнүүд, холбооны болон мужийн төлөөлөгчдийг томилохоор сонгодог Ерөнхий сайдын албыг тус тогтолцооны хамгийн хүчтэй байгууллагуудын нэг болгодог. Гэхдээ хатан хаан ба Амбан захирагч үндсэн хуулийн хямрал гарсан онцгой нөхцөлд онц эрхээ хэрэгжүүлэх эрхтэй юм.
Хоёр дахь олон суудал авсан намын дарга сөрөг хүчний удирдагч болдог бөгөөд засгийн газрыг хянаж байдаг парламентын мэтгэлцээний тогтолцоонд нэг гол үүрэг гүйцэтгэдэг. 2007 оны есдүгээр сарын 27-ноос хойш Микаэл Жан Канадын Амбан захирагчийн алба, 2006 оны хоёрдугаар сарын 6-наас хойш Канадын Консерватив Намын дарга Стивен Харпер Ерөнхий сайдын алба хашиж байгаа бол, 2006 оны арванхоёрдугаар сарын 2-ноос хойш Канадын Либерал Намын дарга Стефан Дион Сөрөг хүчний удирдагчийн үүрэг гүйцэтгэж байна.
Холбооны парламент Хатан хаан (Амбан захирагчаар төлөөлүүлсэн) болон хоёр танхимаас бүрддэг. Нийтийн танхим нь сонгуулиар бүрэлддэг бол Канадын Сенатын гишүүд нь томилогддог юм. Нийтийн танхимын гишүүн бүр сонгуулийн тойргуудаас энгийн олонхийн саналаар сонгогддог. Ерөнхий сонгууль нь тогтсон хугацааны дагуу дөрвөн жил тутамд нэг удаа болдог эсвэл Нийтийн танхимын Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх талаархи санал хураалтаар Засгийн газар итгэл хүлээгээгүй тохиолдолд (зөвхөн цөөнхийн засгийн газар байгуулагдсан үед л боломжтой) ээлжит бус сонгууль зарлаж болно. Суудлыг нь бүс бүсээр нь хуваарилсан Сенатын гишүүдийг Ерөнхий сайд сонгож, Амбан захирагч албан ёсоор томилдог ба тэд 75 нас хүртлээ энэ албыг хашдаг.
2006 оны сонгуулиас хойш холбооны парламентад таван нам төлөөлөлтэй байна. Тухайлбал: Канадын Консерватив Нам (эрх баригч нам), Канадын Либерал Нам (албан ёсны сөрөг хүчин), Шинэ Ардчилсан Нам (ШАН), Блок Кэбэкуа, Канадын Ногоон Нам. Парламентад суудал авч байсан бүх улс төрийн намуудын жагсаалт нь нэлээд урт болно.
Канадын холбооны бүтцийн дагуу үндсэн хуулиар засгийн газрын хариуцлагыг холбооны засгийн газар ба арван мужид хуваарилсан. Эдгээр мужийн нэг танхимт хууль тогтоох байгууллагууд нь холбооны Нийтийн танхимтай төстэй парламентийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг. Канадын гурван нутаг дэвсгэр мөн хууль тогтоох байгууллагатай боловч үндсэн хуулийн хариуцлага нь мужийнхаас бага бөгөөд бүтцийн хувьд зарим талаар өөр (жишээлбэл Нунавутын хууль тогтоох хуралд улс төрийн намууд байхгүй бөгөөд зөвшилцлийн үндсэн дээр ажилладаг).
Эрх зүй
Үндсэн хууль нь тус улсын дээд хууль бөгөөд бичмэл болон бичигдээгүй хуулиудаас бүрдэнэ. Үндсэн Хуулийн Акт, 1867 нь зарчмын хувьд Нэгдсэн Вант Улсынхтай төстэй парламентийн жижиг дээр үндэслэсэн засаглалыг баталгаажуулж, холбооны болон мужийн засгийн газруудад эрх мэдлийг хуваарилсан. Вестминстерийн Хуулиар бүрэн өөртөө засах эрх олгосон бол 1982 оны Үндсэн Хуулийн Актаар аль ч шатны засгийн газар хэрэгсэхгүй байж болохгүй үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан Канадын Эрх, Эрх Чөлөөний Хартиг нэмсэн. Гэхдээ Канадын Эрх, Эрх Чөлөөний Хартийн 33-р хэсэг буюу үл хамаарах заалтад холбооны парламент болон мужийн хууль тогтоох байгууллага таван жилийн хугацаанд Хартийн зарим хэсгийг үл хэрэгсэж болохоор заасан бөгөөд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах томъёоллыг нэмсэн.
Канадын шүүх эрх мэдэл хууль тогтоомжийг тайлбарлахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Үндсэн хуультай зөрчилдөх хууль тогтоомжийг хүчингүй болгох эрх мэдэлтэй юм. Канадын Дээд Шүүх нь хамгийн дээд шатны шүүх бөгөөд эцсийн шатны арбитр юм. Тус шүүхийг Ерөнхий Шүүгч Хатагтай Бэвэрли МакЛаклин 2000 оноос хойш удирдаж байна. Канадын Дээд Шүүхийн есөн гишүүнийг Ерөнхий сайд, Хууль зүйн сайдын зөвлөснөөр Канадын Амбан Захирагч томилдог. Дээд буюу давж заалдах шатны бүх шүүгчдийг төрийн бус хуулийн байгууллагуудтай зөвшилдсөний үндсэн дээр томилдог. Холбооны засгийн газрын танхим мөн муж болон нутаг дэвсгэрийн түвшний дээд шатны шүүхийн шүүгчдийг томилно. Муж ба нутаг дэвсгэрийн түвшний доод шатны шүүгчдийг тухайн муж ба нутаг дэвсгэрийн засгийн газрууд томилно.
Нийтлэг эрх зүй Кэбэкээс бусад муж, нутаг дэвсгэрт үйлчилдэг бол Кэбэкт иргэний эрх зүй давамгайлдаг. Канадын эрүүгийн эрх зүй нь холбооны улсын харъяалах асуудал бөгөөд Канад даяар нэгдмэл эрх зүйтэй. Хууль сахиулах байгууллага, үүний дотор эрүүгийн шүүхүүд нь мужийн хариуцах асуудал боловч Онтарио, Кэбэк мужуудаас бусад бүх мужийн хөдөө цагдаагийн үүргийг холбооны Канадын Эзэн Хааны Морьт Цагдаа гэрээгээр гүйцэтгэдэг.
Гадаад харилцаа ба цэрэг арми
Канад, Америкийн Нэгдсэн Улс хоёрын хооронд дэлхий дээр хамгийн урт хамгаалалтгүй хил байдаг, тус хоёр улс цэргийн ажиллагаа, хээрийн дадлага сургуулий талаар хамтран ажилладгаас гадна, бие биенийхээ хамгийн том худалдааны түншүүд юм. Гэхдээ Канад хараат бус гадаад бодлого хэрэгжүүлдгийн хамгийн тод жишээ нь Кубатай бүрэн харилцаатай байдаг, Иракийн дайнд оролцохоос татгалзсан зэрэг явдал юм. Канад түүнчлэн Нэгдсэн Вант Улс, Францтай түүхэн харилцаатай бөгөөд Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл болон Франкофоний холбоонд (Франц хэлтэн улсуудын холбоо) элсэж, тэдгээрээр дамжуулан Британи, Францын хуучин колони байсан улсуудтай харилцаатай байдаг. Канад Дэлхийн хоёрдугаар дайны үед өөрийн чөлөөлөлцсөн Нидерланд улстай бат бэх, найрсаг харилцаатай байдаг ба Нидерландын засгийн газар чөлөөлөлтөд оруулсан Канадын хувь нэмрийг санан дурсаж жил бүр Нидерландын бэлэг тэмдэг алтанзул цэцэг Канадад бэлэглэдэг уламжлалтай.
Канад өдгөө 64,000 цэргийн жинхэнэ алба хаагч, 26,000 бэлтгэл бие бүрэлдхүүн бүхий сайн дурын мэргэжлийн зэвсэгт хүчинтэй. Канадын зэвсэгт хүчин (КЗХ) арми, тэнгисийн цэргийн хүчин, агаарын цэргийн хүчнээс бүрдэнэ. КЗХ-ний гол зэвсэг техникээс дурдвал 1,400 байлдааны хуягт машин, 34 байлдааны хөлөг онгоц, 861 нисэх онгоцтой.
Британийн Эзэнт Улс, Английн Канад дахь Хамтын Нөхөрлөлтэй бат бэх холбоотой байсан нь Бурын хоёрдугаар дайн, Дэлхийн нэгдүгээр дайн, Дэлхийн хоёрдугаар дайнд Британийн цэргийн ажиллагаанд томоохон хүчээр оролцоход хүргэжээ. Түүнээс хойш Канад олон талт хамтын ажиллагааг дэмжиж ирсэн бөгөөд дэлхий дахины шинжтэй асуудлыг бусад улс үндэстэнтэй хамтран шийдвэрлэх хүчин чармайлт гаргаж байна. Канад 1945 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэн ба 1949 онд НАТО-г үндэслэн байгуулалцсан. Хүйтэн дайны үед Канад Солонгосын дайнд НҮБ-ын хүчинд томоохон бүрэлдхүүнээ илгээсэн бөгөөд Зөвлөлт Холбоот Улсын агаарын довтолгооноос хамгаалах зорилгоор АНУ-тай хамтран Хойд Америкийн Агаар Сансраас Хамгаалах Команд (NORAD) байгуулжээ.
Канад НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсээр ирсэн. 1956 оны Суэцийн хямралын үеэр Лэстер Б. Пийрсон НҮБ-ын энхийг сахиулах хүчнийг оруулах санал дэвшүүлж хурцадмал байдлыг намжааж байв. Тэр цагаас хойш Канад энхийг сахиулах 50 ажиллагаанд оролцсон, үүний дотор 1989 он хүртэл НҮБ-ын энхийг сахиулах бүх ажиллагаанд оролцжээ. Түүнчлэн Руанда, хуучин Югослав болон бусад газар олон улсын хүчний бүрэлдхүүнд бие бүрэлдхүүнээ байнга байрлуулж байв.
Канад 1990 онд Америкийн Улсуудын Байгууллагад (АУБ) элссэн. Канад 2000 оны зургадугаар сард АУБ-ын Ерөнхий Ассемблейн хурлыг Винзорт хийлгэж байсан бөгөөд 2001 оны дөрөвдүгээр сард Америкийн дээд хэмжээний гуравдугаар уулзалтыг Кэбэк хотноо хийлгэж байв. Канад Ази-Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны форумаар (АПЕК) дамжуулан Номхон Далайн эргийн улсуудтай харилцаа холбоогоо өргөжүүлэхийг эрэлхийлж байна.
2001 оноос хойш Канад Афганистанд АНУ-ын тогтворжуулах хүчин болон НҮБ-аас эрх олгож, НАТО-гийн командалсан Олон улсын аюулгүй байдлын тусламжийн хүчний бүрэлдхүүнд цэргээ илгээсэн. Канад, АНУ хоёр Дэлхийн баруун хагасын аяллын санаачлагаар дамжуулан Канад-АНУ-ын хил дагуу аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд муж улс болон мужийн агентлагуудын хүчин чармайлтыг нэгтгэсээр байна. Канадын Гамшгийн үеийн тусламж, хариу арга хэмжээний баг (DART) сүүлийн жилүүдэд тусламжийн гурван томоохон үйл ажиллагаанд оролцсон. Тухайлбал 2004 онд Өмнөд Азийг нэрвэсэн Энэтхэгийн Далайн газар хөдлөлт, 2005 оны Катрина хар салхи, 2005 оны Кашмирийн газар хөдлөлтийн дараа 200 хүнтэй баг илгээж байсан.
2007 оны хоёрдугаар сард Канад, Итали, Британи, Норвеги, Орос ядуу улс орнуудад олон сая хүний амийг аварч болох вакцин гаргаж авахад нэмэр болох 1.5 тэрбум долларын төслийг санхүүжүүлэхээр болсноо мэдэгдэж, бусад улсыг үүндээ нэгдэхийг уриалжээ. 2007 оны наймдугаар сард Оросын экспедиц Хойд туйлд Оросын далбааг хатгасны дараа Хойд Мөсөн Далайн усан дахь Канадын бүрэн эрхт байдалд асуудал учрав. Канад 1925 оноос хойш тус бүсийг өөрийн бүрэн эрхэд хамаарах нутаг дэвсгэр гэж тооцсоор иржээ.
Мужууд ба нутаг дэвсгэрүүд
Канад нь арван муж, гурван нутаг дэвсгэрээс бүрдсэн холбооны улс бөгөөд эдгээрийг бүсчилж болдог. Баруун Канад нь Бритиш Коламбиа болон тал нутгийн гурван мужаас (Альберта, Саскачеван, Манитоба) бүрдэнэ. Төв Канад Кэбэк, Онтарио мужуудаас бүрдэнэ. Канадын Атлантын Далайн Бүс нь далайн эргийн гурван муж (Нью-Брансвик, Принс Эдвардын арал, Нова Скотиа), болон Ньюфаундленд ба Лабрадороос бүрдэнэ. Зүүн Канад гэж Төв Канад, Канадын Атлантын Далайн Бүсийг хамтад нь хэлдэг. Гурван нутаг дэвсгэр (Юкон, Баруун Хойд Нутаг Дэвсгэр, Нунавут) Хойд Канадыг бүрдүүлдэг. Мужууд нь нутаг дэвсгэрээс илүү их өөртөө засах эрхтэй. Муж, нутаг дэвсгэр бүр өөрийн бэлэг тэмдэгтэй.
Мужууд нь Канадын нийгмийн ихэнх хөтөлбөрийг (тухайлбал эрүүл мэнд, боловсрол, халамж) хариуцдаг бөгөөд хамтдаа холбооны засгийн газраас их орлого цуглуулдаг дэлхийд бараг цорын ганц бүтэц юм. Холбооны засгийн газар зарцуулах эрх мэдлээ ашиглан Канадын эрүүл мэндийн тухай акт зэрэг үндэсний бодлогыг мужуудад хэрэгжүүлж болно. Мужууд эдгээрт хамрагдахгүй байхаар шийдэж болох боловч практикт ингэх нь ховор байдаг. Баян, ядуу мужуудын хооронд үйлчилгээ, татварын харьцангуй жигд стандартыг хангахын тулд холбооны засгийн газар тэгш байдлыг хангах мөнгө олгодог.
Бүх мужууд дан танхимт парламенттай бөгөөд Канадын Ерөнхий сайдын нэгэн адил сонгогдсон Ерөнхий сайдаар удирдуулсан, сонгуулиар гарч ирдэг хууль тогтоох байгууллагатай. Муж бүрт Хатан хааныг төлөөлөх Канадын Амбан Захирагчтай төстэй Дэд Захирагч суудаг. Дэд Захирагч нь Канадын Ерөнхий Сайдын зөвлөснөөр томилогддог боловч сүүлийн жилүүдэд мужийн засгийн газруудтай зөвшилдөж байж энэ албанд томилох нь улам ихэсч байна.
Цахим холбоос
Засгийн газар
Канадын Засгийн газрын албан ёсны онлайн Канадын атлас
Канадын Засгийн газрын албан ёсны вэбсайт
Канадын Амбан захирагчийн албан ёсны вэбсайт
Канадын Зэвсэгт хүчний албан ёсны вэбсайт
Канадын Ерөнхий сайдын албан ёсны вэбсайт
Канадаас НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчийн газар
Титмийн корпорациуд
Канад шуудан
Канадын телевиз радиогийн корпораци
Канадын аялал жуулчлалын комисс
Бусад
Канадын Нэвтэрхий Толь
Канад Судлал: Эх сурвалжийн гарын авлага
Culture.ca—Канадын Соёлын лавлах
Culturescope.ca—Канадын Соёлыг судлах төв
Эрчим хүчний мэдээлэл - АНУ-ын Засгийн газраас гаргасан Канадын эрчим хүчний албан ёсны статистик мэдээлэл
Канадын статистикийн албаны хүн амын цаг
Канадын онлайн атлас
НҮБ-ын Хүний хөгжлийн хөтөлбөр: Улсын мэдээлэл: Канад, Статистик—Улсын мэдээлэл: Канад
Хэлхээс
Википедиа:Онцлох өгүүлэл
Их наймын орон
Хамтын Нөхөрлөлийн орон
Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон
Холбооны Хаант Улс
Хойд Америкийн орон
ЭЗХАХБ-ын гишүүн орон |
4610 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE | Конго | Конго нь дараах хуудаснуудын алиныг ч зааж болно.
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс
Бүгд Найрамдах Конго Улс
Конго мөрөн |
4612 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A7%D0%B5%20%D0%93%D0%B5%D0%B2%D0%B0%D1%80%D0%B0 | Че Гевара | Доктор Эрнесто Гавара (Dr. Ernesto Guevara) (1928 оны 6 сарын 14 – 1967 оны 10 сарын 9) нь Чэ Гавара (Che Guevara) буюу эл Чэ (el Che) эсвэл зүгээр л Чэ (Che) нэрээр алдаршсан, Аргентинд төрсөн, Марксист үзэлтэй, зүүнийг баримтлагч хувьсгалч, Кубын коммунист дэглэмийн удирдагч, эмч мэргэжилтэй, улс төрийн зүтгэлтэн байв.
Өмнөд Америкийн хувьсгалч, улс төрийн лидер хүн байсан ба капитализм, коммунизмын аль алинаас нь зөв талуудыг нь авч хэрэглсэнээр 1960 аад оны шинэ зүүний Радикал үзэлтнүүдийн баатар болсон юм. Тэрээр Аргентины Росарио хотод дунд зэргийн гаралтай гэр бүлд төрж өссөн ба 1953 онд Буэнос Айресын их сургуулийг эмчийн мэргэжлээр дүүргэжээ.
1954 онд Мексик явж Кубын цөлөгдсөн хувьсгалч Фидель Кастротой нэгдэж Өмнөд Америкийн нийгмийн шударга бус байдлыг цэргийн эргэлтээр эмчилнэ гэдэгт итгэн явжээ.
1950 оны сүүлээр Кубын дарангуйлагч Фулгэнсио Батистагийн эсрэг Кастрогийн партизаны дайнд (1956-1959) тэрээр гол үүрэг гүйцэтгэж оролцжээ.
Кастро 1959 онд төрийн эрх мэдлийг аваад Гевараг үйлдвэр худалдааны сайдад (1961-1965) дэвшүүлжээ. АНУ-ын нөлөөллийн талаар хүчтэй шүүмжлэгч байснаар гурав дахь ертөнц гэж дуудагдах болж мөн тэрээр Кастрогийн дэглэмд нөлөөлөн АНУ-ын зүгээс коммунист улс хэмээн эдийн засгийн хориг арга хэмжээ авахад хүргэжээ.
Хувьсгалын галыг дэлхийн өнцөг булан бүрт асааж, хүн төрөлхтөнд сайн сайхныг авчрах мөрөөдөлдөө хөтлөгдөж Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад очсон ч цэргүүдийн нь хүсэл эрмэлзэл бага байсанд урам нь хугарч буцаж Кубад очоод, Кастротой зөвлөлдөж, шинээр хувьсгал хийх газраараа Боливи улсыг сонгожээ. Боливид өмнө нь хувьсгал гарсан ч дарангуйлагч дэглэмийн гарт орсон байлаа. Гэвч Боливийн Коммунист Намын дэмжлэгийг хүлээгээгүй, мухардмал байдалд орж, хүнд хэцүү партизаны дайн хийсээр 1967 оны 10 сарын 8-нд Боливийн засгийн газрын цэргүүдэд алагджээ.
Нас барсныхаа дараа гуравдагч ертөнцийн орнуудын хувьд баатрын хэмжээнд хүндлэгдэж, домог болон яригдах болсон билээ.
1928 онд төрсөн
1967 онд өнгөрсөн
Кубын хувьсгалч
Кубын улс төрч
Кубачууд |
4613 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BB%D0%B5%D0%BA%D1%81%D0%B0%D0%BD%D0%B4%D1%80%20%D0%A1%D0%B5%D1%80%D0%B3%D0%B5%D0%B5%D0%B2%D0%B8%D1%87%20%D0%9F%D1%83%D1%88%D0%BA%D0%B8%D0%BD | Александр Сергеевич Пушкин | Александр Сергеевич Пушкин (* 1799 оны 6 сарын 6 [хуучнаар 1799 оны 5 сарын 26] Москвад; † 1837 оны 2 сарын 10 [хуучнаар 1837 оны 1 сарын 29] Санкт-Петербургт) нь Оросын Романтик зохиолч, Оросын хамгийн агуу яруу найрагч бөгөөд Оросын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч юм.
Намтар
Пушкины аав нь сурвалжит газрын эзэн, язгууртан, ээжийнх нь элэнц өвөг эцэг Абрам Петрович Ганнибал нь Их Пётр хаанд бэлэг болж очсон этиоп үндэстэн боол байсан сүүлд цэргийн инженер, генерал болж дэвшсэн байна.
Эцэг нь Сергей Львович Пушкин (1770—1848) гэж сайн дурын яруу найрагч цэргийн албан хаагч байсан. Эх нь Надежда Осиповна (1775—1836), гэж Ганнибалын ач охин байжээ.
Тэрээр Москва-д төрж, Петербургийн орчмын Царское Село (одоогийн Пушкин хот) тосгонд байрлах эзэн хааны лицейн сурагч (1811—1817) байхдаа уншлагын шалгалтан дээр өөрийн зохиосон "Царское Селогийн дурсамж" хэмээх шүлгээ уншсанаар нэр алдар нь ихэд түгж, 1820 онд анхны найраглал болох "Руслан Людмила хоёр"-ыг бичжээ. 1811 онд Петербургийн Хаан сууринд нээгдсэн лицей хэмээх хаалттай сургуульд авга ах, нэлээд нэрд гарсан яруу найрагч Василий Львович Пушкин нь оруулжээ. Тэнд 6 жил суралцаж ерөнхий боловсролыг бүрэн эзэмших ёстой аж. Пушкин их сайн сурдаггүй боловч яруу найрагт их дуртай, авъяастайг нь багш нар нь хүлээн зөвшөөрдөг байжээ. 1812 оны Эх орны дайн түүнд эх оронч сэтгэгдлийг гүнзгий төрүүлсэн байна. Хэвлэгдэж уншигчдад анх хүрсэн шүлэг нь 1814 оны “Вестник Европы” сэтгүүлд хэвлэгдсэн “Шүлэгч андаа” шүлэг болой. 1815 онд шалгалтан дээр “Хаан суурин дахь дуртгал” шүлгээ уншиж, өвгөн Г.Державиныг догдлуулж байсан гэдэг. 1817 оны 6-р сарын 9-нд лицей сургуулиа төгсөж Гадаад яамнд ажиллахаар хуваарилагдсан байна. 1820 онд “Руслан, Людмила хоёр” гэдэг найраглалаа бичжээ.
А.Пушкин “Эрх чөлөөний магтуу” зэрэг Хаант засгийн эсрэг чиглэсэн шүлэг бичсэний учир нэгдүгээр Александр хаан түүнийг Сибирьт цөлөх гэсэн боловч Карамзин, Жуковский нар санаа тавин хөөцөлдөж Оросын өмнөд нутагруу анх удаа нутаг заагджээ. Ийнхүү Кишинёвт хоёр жил гаруй суусан байна. 1823 он хүртэл тэнд байхдаа Кавказ, Крымын хойгоор аялж, "Кавказад олзлогдогсод", "Бахчисарайн оргилолт булаг" найраглалуудаа бичсэн нь өндөр үнэлэгдэх болсон юм. 1823 онд Одесса руу нүүсэн ч дахин эрх баригчидтай сөргөлдөж, 1824 онд эцэг эхийнхээ амьдарч байсан Умард Оросын Псков мужийн Михайловское тосгон руу цөлөгдөв. 1826 онд Николай I хааны өршөөлд багтаж Петербургт буцаж ирсэн байна. Гэвч 1825 онд гарсан декабристуудын бослогын дараа бий болсон улс төрийн нөхцөл байдлын улмаас Умард Орост байх үедээ бичсэн "Борис Годунов" зэрэг шүлэг найраглалуудаа хэвлүүлэх зөвшөөрөл авч чадалгүй, эрх баригчдын хараа хяналтан дор амьдарч байв.
1823 онд Одесс боомтод түүнд алба хаахыг зөвшөөрсөн байна. Гэвч тэндэхийн амбан захирагч Воронцовтой таарч тохироогүй байдаг. Тэр Пушкиныг авгайтайгаа хардсан, бас өөрт нь зориулж эпиграмм шүлэг бичсэн зэрэг хэрэг үүсгэн хаанд айлтгаж, нэгдүгээр Александр хаан Воронцовын гуйснаар Пушкиныг ажлаас нь халж Псков муж дахь Михайловское сууринд нь цагдаагийн харгалзаан дор цөллөгөнд суулгахаар шийдвэрлэсэн ажээ. Михайловское-д Пушкины амьдрал түүнд маш хязгаарлагдмал гунигтай байв. 1814 онд зэргэлдээ сууринд нь байдаг хамаатныдаа зочлох нэрээр А.П.Керн хатагтай ирсэн нь Пушкины сэтгэлийг сэргээж онгодыг нь дуудан алдартай -Я помню чудное мгновенье... “ гэдэг алдартай шүлгээ Кернд зориулан бичсэн билээ.
1824 онд “Цыганууд” гэдэг сүүлчийн романтик найраглалаа бичсэн. 1825 онд декабристуудын бослого эмгэнэлтэйгээр дарагдаж шинэ хаан нэгдүгээр Николай Пушкиныг Москвад дуудан авчирч уулзав. –Петербургт байсан бол арван хоёрдугаар сарын 14-нд аль талд байх байсан бэ? гэж хааныг асуухад, “самуун дэгдээгчдийн дунд байх байсан” гэж Пушкин шууд нуулгүй хариулсан байдаг.
Пушкин тэр үеэр Петербургт нууцаар очхоор завдаж байсан ч удаатай. Гэвч 1827 онд Петербургт ирэхийг зөвшөөрсөн бөгөөд 1828 онд Түрктэй байлдаж байсан Оросын цэрэгт явахыг хүсэхэд зөвшөөрөөгүй байна. 1828 оны арванхоёрдугаар сард Москвад Н.Н.Гончароватай танилцаж эхнэрээ болооч гэж гуйхад Гончарова тодорхой хариу хэлээгүй. Тэагээд Кавказ явсан. Харин Гончарова сүүлд 1830 онд гэрлэхийг зөвшөөрсөн байна.
Одесст байх үедээ буюу 1823 оноос эхэлсэн “Евгений Онегин” романаа 1830 онд эцгийнхээ эдлэн Болдинод байхдаа 1830 онд дуусгажээ. Энэхүү романыхаа есдүгээр бүлэг буюу декабристуудад зориулсан бүлгээ шатаасан гэж үздэг. Бас нууц шифрээр бичсэн ч гэдэг. Тэрбээр “Пугачёвын түүх”, “Дубровский”, “Ахмадын охин” зэрэг бүтээлдээ тариачны үймээн бослого, Пугачёвын хөдөлгөөний тухай уран сайхны зохиол бичсэн. “Белкиний туужууд” нь 19-р зууны Оросын хүүрнэл зохиолын эхлэл болсон. 1835 оны намраас “Современник” сэтгүүл гаргах эрх авч, 1836 оны дөрөвдүгээр сард анхны дугаар нь гарчээ.
Түүний амьдралын сүүлчийн жилүүд хүнд байдалд өнгөрсөн. 1834 онд хааны зарлигаар камер – юнкер дэв олгосон нь үнэндээ Пушкиныг доромжилсон хэрэг байлаа. Эхнэртээ бичсэн захидлыг хаан хуулбарлан авч уншдаг байсныг Пушкин мэдсэн байдаг. Пушкин хоёр хүү, хоёр охинтой болсон.
Нидерландын Элч Геккерний өргөмөл хүү гэгддэг Дантес 1836 оны үеэс Пушкины эхнэрийг оролдож, ичүүр сонжуургүй мөшгөдөг болсон тул Пүүшкин түүнийг дуэльд дуудсан. Гэвч Дантес Пушкины авгайн нэг эгч Е.Н.Гончаровтай суусан тул эхний удаа дуэль болоогүй. Пушкинд өөрт нь болон танил тал хүмүүст нь “Эхнэртээ араараа тавиулагсадын диплом” гэсэн нэргүй захидлыг тарааж байв. Пушкин тэр “диплом” гэгчийг Геккерн тарааж байгаа гэж таамаглаж байсан юм. Дантес Гончаровагийн эгчтэй хурим хийсэн боловч Наталья Гончароваг мөшгөн хөөсөөр байсан тул дахин дуэльд дуудаж, 1837 оны нэгдүгээр сарын 27-нд Петербургийн ойролцоох Хар горхи гэдэг газар Дантестай дуэль хийн хүнд шархдаад нас барсан. Пушкиныг нууцаар оршуулсан байдаг.
1831 онд Наталья Гончарова хэмээх бүсгүйтэй гэрлэж, улмаар хаанаас язгууртны хэргэм хүртэж, хааны ордонд орох эрхтэй болсон боловч Пушкин түүнийг үзэсгэлэн төгс эхнэрийг нь хааны ордонд оруулахын тулд хийсэн алхам хэмээн доромжлол мэтээр хүлээн авчээ. 1837 оны 1 сарын 27-нд тэрээр эхнэрт нь санаархагч франц үндэстэн Жорж Дантес гэгчтэй дуэл хийж, уг тулаанд авсан шархаа даалгүй 2 хоногийн дараа амьсгал хураажээ. Дуулианаас айсан Хаант засаг ойр дотныхныг нь л оролцуулсан оршуулгыг нь нууц байдлаар зохион байгуулж, Михайловское тосгоны ойролцоо орших Успенскийн дацангийн оршуулгын газарт хөдөөлүүлсэн байна.
Пүүшкиний бүтээлийг 1.Шүлэг, 2. Найраглал /12 найраглал бий/, 3.Үлгэрүүд /6 үлгэр бий/, 4. Жүжгийн зохиолууд /”Борис Годунов”, “Харамч рыцарь”, Моцарт Сальер хоёр”, “Чулуун зочин”, “Тахлын үеэрх найр”, “Русалка”, “Рыцарийн үеийн явдлаас”/, 5.Хүүрнэл зохиол, 6.”Евгений Онегин”, “Пугачёвын түүх”, 7.Шүүмж, нийтлэл, 8.Намтарын холбогдолтой тэмдэглэл гэж ангилдаг.
Бүтээлүүд
Александр Пушкины бүтээлүүдэд Вольтерын хошигнол, Байрон, Шекспирийн уянгалаг шинж чанарын нөлөө ажиглагддаг гэж судлаачид үздэг.
Түүний бүтээлүүдийн заримыг Оросын хөгжмийн зохиолчид дуурь болгосон байдаг. Михайл Глинкагийн "Руслан Людмила хоёр" (1842 он), Пётр Чайковскийн "Евгений Онегин (1879), "Гилбэрийн хатан" (1890), Модест Мусоргскийн "Борис Годунов" (1874), Николай Римский-Корсаковын "Салтан хааны үлгэр" (1900), "Алтан тахианы үлгэр" (1909) зэргийг дурьдаж болно.
"Руслан Людмила хоёр"(шүлэг 1820)
"Кавказад олзлогдогсод"(шүлэг 1822)
"Бахчисарайн оргилолт булаг"(шүлэг 1824)
"Цыган"(1827)
"Полтава"(1829)
"Бяцхан эмгэнэл"(1830)
"Борис Годунов"(1831)
"Салтан хааны үлгэр"(1831)
"Алтан тахианы үлгэр"(1834)
"Алтан загасны үлгэр"(1835), Цэндийн Дамдинсүрэнгийн орчуулгаар монголчлогдсон.
"Евгений Онегин" (дууль 1825-1832)
"Зэс морьтой хөшөө"(шүлэг 1833)
"Гилбэрийн хатан"(1833)
"Пугачёвын бослогын түүх"(1834)
"Хурандаагийн охин"(1836)
Цахим холбоос
19-р зууны утга зохиол
Драм
Зохиогч
Өгүүллэг
Үлгэр
Орос хэлээрх утга зохиол
Оросын зохиолч
Оросын яруу найрагч
Уянгын шүлэгч
Роман
Сурвалжит язгууртан
Халз тулалдааны хүн
Москвагийн хүн
Санкт-Петербургийн хүн
Оросууд
1799 онд төрсөн
1837 онд өнгөрсөн |
4615 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BB%D0%BC%D0%B0%D0%B0%D0%B7 | Алмааз | Алмааз нь (эрдэс) тетраэдр байдлаар холбогдсон нүүрстөрөгчийн атомуудаас тогтох, нүүрстөрөгчийн нэгэн төрлийн аллотропи бөгөөд байгаль дахь хамгийн хатуу материал юм. Алмааз нь онцгой хатуулаг болон оптикийн тунгалаг шинжээрээ үйлдвэрлэл болон гоёл чимэглэлийн үнэт түүхий эд болно.
Нийт Дэлхийн хэмжээнд жилд ойролцоогоор 9 тэрбум ам.доллараар үнэлэгдэх 130 сая карат буюу 26,000 кг байгалийн алмааз олборлодог, мөн 100,000 кг хиймэл алмаазыг лабораторийн нөхцөлд ургуулдаг байна.
Төв болон Өмнөд Африкийн орнууд нийт алмаазын 49%-ийг олборлодог бөгөөд, Канад, Энэтхэг, ОХУ, Бразил, болон Австрали зэрэг орнууд нилээдгүй хэмжэээний алмаазын нөөцтэй болно. Алмаазыг кимберлитийн хоолойноос олборлоно.
Гадны холбоосууд
Diamond formation phase diagrams and geotherms
Interactive structure of bulk diamond (Java applet)
PBS Nature: Diamonds
Smithsonian's exhibit of fancy color diamonds
World’s diamond-related news
The Kimberley Process Certification Scheme is an innovative, voluntary system that imposes extensive requirements on Participants to certify that shipments of rough diamonds are free from conflict diamonds
Ишлэл
Гоёлын чулуу
Эрдэс
Кубын талст систем
Эрдсийн ангиллын элемент
Нүүрстөрөгчийн эрдэс
Элементийн модификаци |
4621 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%9D%D2%AF%D2%AF%D1%80%D1%81%D1%82%D3%A9%D1%80%D3%A9%D0%B3%D1%87 | Нүүрстөрөгч | Нүүрстөрөгч (Латин гаралтай: carbo буюу нүүрс гэсэн утгатай) нь C тэмдэглэгддэг, атомын дугаар нь 6, металл бус химийн элемент юм.
Аллотропи
Нүүрстөрөгчийн үндсэн аллотропиуд
Бал чулуу
Алмааз
аморф
Изотопи
3 үндсэн изотопитой:
12C - тархалт 98.9%, тогтвортой изотопи
13C - тархалт 1.1%, тогтвортой изотопи
14C - маш бага тархалттай, тогтворгүй (цацраг идэвхит) изотопи
Нүүрстөрөгчийн зарим онцгой нэгдлүүд
Нүүрстөрөгч нь бүх төрлийн амьд биетийн үндсэн бүтэц, улмаар органик химийн суурь судлагдахуун болно.
Нүүрстөрөгчийн зарим онцгой нэгдлүүд:
Хүчилтөрөгчтэй нэгдэн - нүүрстөрөгчийн давхар ислийг үүсгэх ба ургамал ургахад шаардлагатай нүүрстөрөгчийн эх үүсвэр болно.
Устөрөгчтэй нэгдэн - шатамхай, нүүрсустөрөгчийн бүлгийг (шатах ашигт малтмалын үндсэн нэгдэл), мөн ургамлын каротиноид, терпенийг,
Хүчилтөрөгч ба устөрөгчтэй нэгдэн - биологийн үндсэн нэгдлүүд болох сахар, целлюлоз, хитин, спирт, өөх тос, эфирийг,
Азоттой нэгдэн - алкалоид,
Азот, хүхэртэй нэгдэн - антибиотик, амин хүчил, протейныг,
Азот, хүхэр, фосфортой нэгдэн - ДНХ, Рибонуклейн хүчлийг үүсгэнэ.
Нүүрс нь нүүрстөрөгчийн байгаль дахь үндсэн эх үүсвэр юм (Антрацит нь 95% нүүрстөрөгч агуулдаг).
Бусад холбоотой сэдвүүд
Органик хими
Алмааз
Нано хоолой
Цахим холбоос
Los Alamos National Laboratory – Carbon
WebElements.com – Carbon
Chemicool.com – Carbon
It's Elemental – Carbon
– Carbon Fullerene and other Allotropes models by Vincent Herr
Extensive Carbon page at asu.edu
Electrochemical uses of carbon
Computational Chemistry Wiki
Carbon - Super Stuff. Animation with sound and interactive 3D-models.
BBC Radio 4 series "In Our Time", on Carbon, the basis of life, 15 June 2006
Introduction to Carbon Properties geared for High School students.
Эшлэл
Химийн элемент
Металл биш элемент
2-р үеийн элемент
14-р бүлгийн элемент |
4642 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D3%A9%D1%80%D1%81%D1%82%D1%8D%D0%B9%20%D0%B3%D0%B0%D1%80%D0%B0%D0%B3 | Хөрстэй гараг | Хөрстэй гараг гэж нарны аймгийн дотоод 4 гараг болох Буд, Сугар, Дэлхий, Ангараг гаргуудыг хэлнэ.
Үүсэл хөгжил
Хөрстэй гаргууд нь нарны аймгийг бий болгосон мананцрын тоосонцроос үүссэн гэж хэлж болно. Нарны аймаг анх бий болж байхад эдгээр тоосонцрууд нэг дор бөөгнөрч кондрул гэдэг солирыг үүсгэжээ. Тэр үед 2000 хэмийн халуун байжээ. Тэгээд хэдэн сая жилийн өмнө кондрулууд болон мананцар дахь тоосонцор нэг дор бөөгнөрч кондрит гэдэг солирыг үүсгэв. Одоогийн солируудыг тэр үед үүссэн кондрит гэж үздэг. Тэд нарны аймаг анх үүсэхээс эхлээд устаж алга бололгүй өнөөг хүрчээ. Тиймээс газарт унадаг солирууд орчлон ертөнцийн өнгөрсөн үеийн тухай бидэнд хэлж байдаг.
Нарыг тойрон эргэлдэж буй биет наран дээр унадаггүй, эсвэл сансарт нисэн оддоггүй. Харин замд нь таарах хэсэгхэн хий энэ биетийн хурдыг хасаж, Наранд тэгш бус хэмийн тойрог замаар ойртоход нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл биетийн тойрог зам наранд улам ойртсоор байдаг. Нар луу ойртон буй кондритууд улам ойртсоор, нэг дор бөөгнөрч томордог. Диаметр нь ойролцоогоор 1 км орчим болоход хий үрэлцэх чадвараа алддаг. Энэ үед уг хий ч их хэмжээгээр хорогдсон байдаг. Тэгээд тухайн биет тодорхой хэмжээний тогтмол тойрог замдаа үлдэнэ. Ийм байдалд хүрсэн сансрын биетийг "гараганцар" гэж нэрлэдэг.
Шинээр бий болж буй гаргийн системүүдэд ийм гараганцрууд их байдаг. Эдний нягт нь бие биеэсээ үл ялиг өөр. Иймээс тойрог замаар өөр хурдтай эргэнэ. Бие биетэйгээ ойрхон байгаа биетүүд ойролцоо хурдтай эргэдэг бөгөөд нэг нэгнээ татдаг. Татах хүч тойрог замд нь нөлөөлснөөр хоорондоо мөргөлдөнө. Хэрэв уг мөргөлдөөн удаан явагдвал хоёр цөм нь нийлж, нэг том гараг үүсгэн, цаашдаа томордог. Хэрэв мөргөлдөөн нь хурдан болбол хоёулаа сөнөдөг.
Эрдэмтэд нэг гаргийн систем буюу гаргууд үүсэхэд хэр их хугацаа ордгийг судалж байна. Уг тооцооны дагуу гараг үүсэх явцын дараа ойролцоогоор 20 мянган жил өнгөрөөд Сарны хэмжээтэй хэдэн зуун биет бий болдог. Харин гараг болохын тулд 10 сая орчим жил хэрэгтэй. Үлдсэн гараганцрууд дараагийн 10 сая жилийн дотор эхэлж үүссэн гаргуудад уусдаг.
Мөн үзэх
Нарны аймаг
Нарны аймаг
Одон орон |
4643 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%B3%D0%B0%D1%80%D0%B0%D0%B3 | Хийн гараг | Хийн гараг нь нарны аймгийн гадуур байрлах Бархасбадь, Санчир, Далайн ван, Тэнгэрийн ван гаргуудыг хэлнэ.
Үүсэл хөгжил
Хийн гаргуудын үүссэн хэлбэр эхэндээ хөрстэй гаргуудтай ижил эхэлсэн ч дараа нь үл ялиг өөр маягаар үргэлжилнэ. Нарыг үүсгэсэн мананцрын гадаргуу нь дотоод давхаргаасаа илүү хүйтэн байдаг тул ус болон бусад хий мөс хэвээр оршин байдаг. Иймд энэ хэсэг дэх мөсний хэмжээ нь дотоод давхаргаа бодвол 10 дахин их байдаг. Хийн молекулууд ихээр агуулагдаж байдаг тул энд үүсэх гаргийн найрлага хөрст гаргийнхаас өөр байх нь ойлгомжтой. Бархасбадь, Санчир гараг нь их хэмжээний устөрөгч, гелигээс тогтдог. Бага хэмжээний хатуу төлөвт буй хий, чулуу, металл агуулж байдаг.
Харин Тэнгэрийн ван, Далайн ван гаргууд нь ихэнхдээ хатуу төлөвт буй хий буюу ус, амонийн хүчил, метанаас тогтдог. Гадна давхаргад нь устөрөгч, гели агуулагддаг. Цөм нь Бархасбадь, Санчир гаргийнх шиг чулуу, төмрөөс тогтоно. Уг гараг нь 1999 оныг хүртэл нарнаас хамгийн хол орших гарагт тооцогдож байсан ба учир нь Дэлхий вангийн тойрог зам эллипс хэлбэртэй байснаас хэсэг хугацаанд Далай вангийн орбит дотор оршиж байсан байна. Далайн ван нь Тэнгэрийн вангийн адил шингэн ус, метан, аммоноос тогтох ба гадуураа устөрөгч, гелигээс бүрдэх зузаан атмосфертэй бөгөөд олон дагуул, цагаригтай. Далайн вангийн дагуул Тритон нь идэвхтэй галт уултайгаараа бусад сарнаас онцгой юм. Далайн ванг тойрох Тритоны замын хэлбэр нь олон маргаан, таамаглалын шалтгаан болж байдаг.
Мөн үзэх
Нарны аймаг
Гаргийн аймаг |
4644 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%B0%D1%80 | Сар | Сар нь дэлхийн байгалийн дагуул, нарны аймгийн тав дахь том дагуул юм. Дэлхийн төв сарны төвөөс алслах дундаж зай нь 384,403 км буюу дэлхийн диаметрээс гуч дахин их. Энэхүү системийн массын төв (барицентр) нь дэлхийн гадаргаас 1,700 км гүнд буюу дэлхийн радиусын дөрөвний нэг зайд оршино. Сар нь дэлхийг 27.3 өдөр бүр нэг тойрдог ба Дэлхий-Сар-Нарны системийн үет өөрчлөлтүүдийн улмаас сар нь дэлхийгээс олон олон хэлбэртэй (29.5 өдөр бүр үелдэг, үзэгдэх орбитийн үе) харагддаг байна.
Сарны диаметр нь дэлхийн дөрөвний нэг орчим буй 3,474 км юм. Ийнхүү сарны гадаргын талбай нь дэлхийн аравны нэг, хуурай газрын дөрөвний нэгтэй буюу ойролцоогоор АНУ, ОХУ, Канадын нийт нутаг дэвсгэртэй тэнцэнэ. Эзлэхүүн нь дэлхийн 2 хувь, гадарга дээрх татах хүч нь дэлхийн гадарга дээрх татах хүчний 17% байдаг ажээ.
Сар дээр хүмүүс анх 1969 онд Апполо 11-р газардсан бөгөөд одоогоор хүмүүсийн очсон ганц одон орны биет юм.
Газарзүйн онцлог
Хэлбэр
Сарны хэлбэр нь хараахан бөмбөрцөг биш бөгөөд туйлын радиус нь экваторынхаас 500 метрээр богино байдаг байна. Өөрөөр хэлбэл төвөөс өмнөд туйл хүрэх зай нь умард туйл хүрэх зайнаас бага.
Дотоод бүтэц
Чулуулаг нь дэлхийнхтэй найрлагын хувьд ижил боловч харьцаа нь өөр байдаг. Титан, циркони болон хөнгөн кали, натри бүхий дэлхийн базальттай төстэй боловч цацраг идэвхт элемент ихээр агуулсан байдаг.
Саран дээрх чулуулгын нас 4,6 тэрбум жил буюу дэлхийн настай ойролцоо ажээ. Энэ нь нарны системийн үүсэл нэг гэдгийн баталгаа болж байдаг ажээ.
Сарны дотоод бүтэц нь дэлхийнхтэй ойролцоо ба царцдасны зузаан нь 55 км, манти нь 1000 км, түүнээс цааших гүнд цөм нь оршдог аж.
Гадарга
20-р зуун гэхэд сарны дэлхий рүү харсан гадарга нь далайн ёроолын рельефээс илүү сайн судлагдсан юм. Сарны рельефийн гол хэлбэр нь өрх тогоо бөгөөд дэлхий рүү харсан тал нь хүрмэн лаваар хучигдсан өргөн талууд, уул нурууд ихтэй байдаг байна. Өрх хэлбэрийн рельефийн хамгийн том нь 250 км диаметртэй байхад зарим нь хэдэн арван см-с хэтрэхгүй. Эдгээрийн ихэнх нь нарны аймгийн түүхийн эхэн үед их байсан солирын бөмбөгдөлтөөс болж үүссэн гэж үздэг. Харин дэлхийн гадаргад ийм өрх тогоо харьцангуй бага байдаг нь агаар мандлаар хамгаалагдсан байдгийн ач юм. Сарныхаас ялгаатай нь солирууд дэлхийн агаар мандалд орж ирээд ихэнх нь шатаж дуусдаг байна.
Саран дээрх хамгийн өндөр уул нь 8 км өндөр байдаг нь Эверестийн оргилоос ялимгүй бага юм.
Шуурган тэнгис гэх зэргээр нэрлэгдсэн бараан харагдах хэсгүүд нь өргөн тэгш талууд юм.
Сар нь тэнхлэгээ удаан эргэх ба агаар мандал байхгүй учраас өдрийн талдаа 110 хэм, шөнө талдаа -180 хэм хүртэл хүйтэн байна. Харин 1 м-ийн гүнд температурын хэлбэлзэлгүй болдог.
Агаар мандал
Хийн бүрхэвчинд нь инерт хий, аргон, гели, неон голлох ба үндсэндээ агааргүй вакуум л гэсэн үг. Иймд саран дээр дууны долгион дамжихгүй.
Үүсэл
Сар яаж үүссэн тухай маш олон таамаглал байдгийн хамгийн их өргөн дэлгэрсэн нь дэлхийтэй мөргөлдсөн нэгэн гаригаас тасарч үлдсэн гэдэг таамаглал юм. Уг мөргөлдөөний улмаас дэлхийгээс нэлээд том хэсэг тасарч сансарт цацагдаж, дараа нь цацагдсан бодисын нэг хэсэг нь дэлхий дээр дахин унасан бол нөгөө хэсэг нь сансар луу таран явжээ. Тойрог замд үлдсэн хэсгүүд хоорондоо нэгдэж сарыг үүсгэжээ.
Орбит
Сар нь дэлхийг тойрч эргэх явцдаа аль нэг тал нь дэлхий рүү харж байдаг бөгөөд тэр хэсэг нь нарны гэрэлд ойж гэрэлтэн харагддаг. Гэвч дэлхий, нар, сар гурвын харилцан байрлал өөрчлөгдөж байдгийн улмаас сар бидэнд янз бүрээр харагддаг байна. Сарны тэнхлэгээ эргэх хугацаа нь дэлхийг тойрох хугацаатай бараг тэнцүү учир дэлхий рүү зөвхөн нэг талаараа л харна.
Дэлхийгээс гэрэл 1.255 секунд туулах зайд оршдог, манай дэлхийд хамгийн ойр тэнгэрийн эрхэс юм.
Дэлхийгээс алслагдсан зай нь дунджаар 384,400 км боловч дэлхийг тойрох явцдаа 21 мянган км-р холдож ойртдог байна.
Судалгаа
Хүмүүсийн аялж газардсан ганц одон орны биет нь сар юм. Зөвлөлт Холбоот Улсын Луна хөтөлбөрөөр анх хүнгүй хөлөг онгоц сар дээр газардсан ч, ганц Америкийн Нэгдсэн Улсын Аполло хөтөлбөрөөр л хүмүүс очжээ. 1968 онд Аполло 8-р хүмүүс анх очсон бол 1969 онд Аполло 11-р анх удаа Нил Армстронг, Базз Алдрин нар газардсан байна. Ийнхүү 1969-с 1972 онуудын хооронд сар руу зургаан удаа аялжээ.. Апполо хөтөлбөр дууссанаар сарны судалгаа түр зогссон ч, цөөн тооны хүнгүй орбитлогч, газардагчид сар дээр буусаар байна. 2018 он гэхэд АНУ хүнийг дахин газардуулах төлөвлөгөөтэй байна.
Нэмбэр
Даваа гараг
Эшлэл
Гадаад холбоос
Фото ба газрын зураг
Video of Earth rising from moon orbit by the camera of the JAXA (Japanese) satellite Kaguya (Selene). See press release (The Earth only appears to rise because of the orbiting satellite. As seen from a stationary point on the Moon's surface the Earth doesn't move, because the Moon always shows the same side to the Earth.)
Japan Aerospace Exploration Agency (JAXA), numerous Selene satellite Moon images beginning in 2007.
Судалгаа
Сарны хэлбэрүүд
See when the next new crescent moon is visible for any location. Updates every month. From the United States Naval Observatory partner HM Nautical Almanac Office sponsored web site crescent moon watch
Бусад
Earth's Moon Profile by NASA's Solar System Exploration
Зурагзүйн нөөц
Map of the Moon
Lunar nomenclature
PDS Map-a-Planet
Википедиа:Онцлох өгүүлэл |
4649 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A7%D0%B8%D0%BD%20%D1%83%D0%BB%D1%81 | Чин улс | Чин улс, Дайчин гүрэн — манж үндэстэн үүсгэн байгуулж захирсан, 1636-1912 оны хооронд оршин тогтносон хаант улс байв.
БНХАУ, Монгол, Тайвань, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан орны 14.7 сая км² нутаг дэвсгэрийг эзлэн, хятад, манж, монгол, төвөд, хуй таван өнгөтнийг захирсан гүрэн байлаа. Анх Өмнөд Манжуураас мандаж, 1636 онд Мүгдэн хотод анх төвлөж, 1644-1661 онд бүх хятад орныг эзлэж, 1636-1757 онд бүх Монгол улсыг байлдан дагуулж оргил тэлэлтэндээ хүрээд ДИУ-д 1912 онд мөхжээ.
Чин бол хятадын dynasty биш Манжийн улс юм. Хятад гэж тухайн үед тусгайлсан улс байгаагүй харин Манжийн Чин их гүрний нутаг дэвсгэрийн нэг хэсэг байсан. Орчин үеийн Хятад улс Чин гүрэнтэй түүхийн хувьд ямарч үе залгамжлалгүй юм.
Нэр
Улсын нэр монголоор Чин улс, манж Чин улс, Дайчин гүрэн зэрэг нэрлэж байв. Манжаар Дайчин гүрэн гэж байснаас «дайчин», «гүрэн» зэрэг үгс монгол хэлнээ орсон. Хятадаар 清朝 чин-чао (Чин улс), 大清 да-чин (их ариун) гэдэг. Хятадын «Да чин», манж-монголын «дайчин» (цэргийн туршлагатан) нь угтаа нэг үг бөгөөд сунжирсан хэлбэр нь юм. Анх Нурхач баатар улсаа Да-жинь буюу «Их Алтан» улс хэмээсэн ба хожим нь түүхчид «Хожуу Алтан» улс гэжээ. Харин түүний хүү Дээд эрдэмт хаан үндэстнийхээ нэрийг манж хэмээхийн сацуу улсын нэрийг 1636 онд Да-чин буюу «Дайчин» болгон сольжээ.
Түүх
Үүсэл
Нурхачи баатар (1575-1626) манж аймгуудыг 1616 онд нэгтгээд Монголын Лигдэн хаанд захидал илгээж, нийтийн дайсан Мин улсын эсрэг хамтарч дайтахыг санал болгосноор Манж Чин улсын түүх эхэлнэ. Лигдэн хаан урьд нь Мин улсыг удаа дараа довтолж, Мин улс Лигдэн хааныг алт мөнгөөр хахуульдсан тул дахин Хятадтай байлдахыг сонирхохгүй байлаа. Мөн Нурхачиийг өөртэй нь тэгш зиндаанд харьцсанд дургүйцэж, хамтарч ажиллахаас татгалзсан байна. Тэр ч байтугай 1619 онд Мин улстай холбоо тогтоон, Манжийн цэрэг рүү Өвөр Халхын тайж нарт 1 түмэн цэрэг өгч илгээн, байлдуулахад ялагджээ. Олзлогдсон тайж нарт Нурхачи баатар өршөөл үзүүлж тавьж явуулсан. Тэр цагаас Нурхачи Өвөр Халхын тайж нарыг өөртөө татаж сэтгэлийг нь урвуулах болжээ. Чингис хаан "Бусдын сэтгэлийг эзэл, сэтгэлийг нь эзэлсэн байхад бие нь хаа одох" хэмээн сургаж байсан лугаа адил Нурхач баатар "Дайснаа зочин болгоё, зочноо нөхөр болгоё" гэж ярьдаг байв.
Тэгсээр Хорчин, Горлос зэрэг аймгийн тайж нар, мөн Өвөр Халхын тайж нар Нурхачтай холбоотон болж, Лигдэн хаан ганцаарджээ. Өвөр Халхын тайж нар Манжтай холбоо тогтоохдоо Мин улсын эсрэг хамтарч байлдана гэж тангарагласан. Харин Лигдэн хаан Мин улсын их хэмжээний алт эрдэнэст шунаж, бусад ноёдыг өөрөөсөө түлхэх нөхцөлийг бүрдүүлсэн нь эргээд өвөрлөгчийн ноёд, их хааны хооронд дайн гарахад хүрсэн. Тухайлбал, 1622 онд Лигдэний эсрэг байлдаж ухраасан байна. 1623 онд Лигдэн хаан Өвөр Монголын Түмэд, Ордос зэрэг нутгуудыг Манжаас өрсөн өөртөө нэгтгэсэн байна. 1624 онд зүүн монголын Харчин, Дөрвөд, Жалайд, Горлос аймгууд манжид дагаар оров. Үүнийг Монголын сүүлчийн хаан Лигдэн тэргүүтэй ноёд язгууртнууд эсэргүүцэн манжтай байлдсан боловч төдий л амжилт олоогүй юм. 1626 онд Найман, Баарин, Огниуд, Горлос аймгууд манжид дагав. Мөн онд Нурхач, Нинюань хотыг дайлах байлдаанд анхны ялагдалаа мингийн жанжин Юан Чунжуанд хүлээж хэдэн сарын дараа нас нөгцжээ.
1626 онд Нурхачиийг Абахай сэцэн хаан (нэр. Хун тайж, 1592-1643) залгамжилж, Лигдэн хааныг өөрийн талд оруулахаар чармайж байв. Лигдэн хаан 1631 онд Манжийн эсрэг дайтан эхэлж, нутагт нь гүн давшин орсон боловч 1634 онд Манж ба түүний холбоотон монгол тайж нарын цэргийн нэгдсэн хүчинд цохигдож, Хөх нуурын (одоогийн БНХАУ-ын Цинхай муж) зүг ухарч яваад өвчнөөр нас барав. Манжууд Хөх хотыг эзэлж, 1636 онд Манжийн Абахай сэцэн хаан өөрийгөө бүх Монголын хаан өргөмжилж, улсаа "Чин улс" хэмээн нэрлэжээ.
1630 онд Хорчин, Түмэд, Юншээбүү, Ордос Авга зэрэг аймгууд, 1631 онд манж нар Харчин, Асуд, Найман, Жаруд, аймгуудтай нийлэн түүний эсрэг байлдан 1632 онд Цахарт цөмрөн Лигдэний цэргийг цохижээ. 1634 онд Лигдэн хаан Шар тал гэх газар нас барсан. Ингэснээр Манжууд баруун талаасаа айх аюулгүй болсон байна. Абахай сэцэн хааны Мингийн эсрэг анхны тулалдаан 1627 онд мөнөөх Юан Чунжуаны эсрэг болсон бөгөөд Мин улсын Португалаас олж авсан үхэр бууны улмаас ялагдсан ба 1634 онд Абахай сэцэн хаан олзны хятад дархчуудаар үхэр буу хийлгэн анхны манж үхэр бууны хороотой болсон байна. 1635 онд өвөр монголын цэрэг манж тугийн цэрэгт бүрэн нэгджээ.
1636 онд Солонгост довтлон 1637 онд Манж, Монголоос гадна хятадын Хан цэргийг байгуулан 1640-1642 онуудад хятадын Мингийн эсрэг амжилттай тулалдаануудыг хийж зүүн хойд хятадыг эзлэв. Ингээд тэрээр Мин улсын засаглалын хэлбэрийг авч хэрэгжүүлэн зарим хан хятадыг төрийн албанд томилсон ба Нурхачийн үеийн олзны хан хятад ямар алба язгууртайг үл тооцон 5-р зэрэглэлийн хүн гэсэн ойлголтыг өөрчлөн манжид алба хаах хятадуудыг манж үндэстэн гэх болжээ. Мөн 1635 онд бүх жүрчидийг манж хэмээх болж Лигдэн хааны хүү Эжэй хаан Юан гүрний хас тамгыг Абахай сэцэн хаанд өргөлөө зар тарааж, ёслол үйлдэн 1636 онд улсын нэрийг Манж чин улс буюу манжаар Дайчин гүрүн хэмээн өөрчилж Дээд эрдэмт хааныг их эзэн хаан хэмээжээ. Энэ нь тэрээр Монголчуудад их эзэн Чингис хааны залгамжлагч их Юан гүрнийг дахин мандуулагч гэх, мөн хятадуудад урдын жүрчидийн Алтан улс буюу гадны булаан эзлэгч биш гэдэг ойлголтыг өгөх бодлого байлаа. Мөн онд халхын ноёд Дээд эрдэмт хааныг хэлэлцээр хийсэн ба өвөр монгол манжийн захиргаанд оржээ. Манжийн хаан 1638 онд жил бүр есөн цагааны бэлэг өргөж байхыг халхын ноёдод тулгаж Засагт хан манжийг эсэргүүцэн Хөх хотыг уулгалан довтолжээ.
1643 онд Дээд эрдэмт хаан гэнэт өөд болж түүний ахмад хүү Хүүгэ болон эцэг нэгтэй дүү Доргон нар хаан ширээний төлөө тэмцэлдсэн боловч Манжийн хааны 5 настай хүү Фүлинг өргөмжлөхөөр тохиролцож 1644 онд Эеэр засагч хаан гэх болов. Энэ үед хятадын Мин улс дотоодын самуунтай байсны оргил нь 1644 оны 4 сард Бээжинг Ли Зичэны удирдсан босогчид эзлэн Мингийн сүүлчийн хаан Чонжэн амиа хорлон Мин улсын төгсгөл болсон үйл явдал байлаа. Ли Зичэн бээжинг эзэлсэний дараагаар 200.000 хүнтэй босогчдын армиа Бээжингээс зүүн хойш 80 гаруй км-т цагаан хэрэмийн Шанхайгуан боомтод байх Манжаас Мингийн нийслэлийг сэргийлэн суугаа торгон цэргийн ерөнхий командлагч Ү Сангуйн зүг хөдлөгжээ. Ү жанжины цэргийн тоо босогчдоос 2 дахин цөөн олон жил манжтай байлдаж сульдсан байсан мөн манжуудыг мэдэх болсон зэргээс үүдэн хэрэг дээрээ төр барьж байсан Доргонтой холбоо байгуулсан байна. Урдын дайсан шинэ холбоотнууд Чунжэн хааны өшөөг авах нэрээр 1644 оны 5 сарын 27-нд Ли-гийн босогчдыг бут цохин 6 сарын 6-нд Бээжинг эзлэв. Ингээд манжууд Мингийн сүүлчийн хааныг бунхлан өөрдийгөө мингийн залгамж лагч гээд 10 сарын 30-нд Эеэр засагч хааныг тэнгэрийн хөвгүүн хуанди хэмээвэй. Үүнээс хойш тэд 17 жилийг бүх хятадыг эзлэхэд зарцуулсан юм. Хятадын сүүлчийн хамгаалагч мөн сүүлчийн хунтайж Гуи гэгч Мин улсын дагуул улс байсан Бирмийн хаанаас орогнол эрж очсон авч Ү Сангуйн удирдсан манжийн нэхэх арми түүнийг олзлон Хунаньд авчран 1662 онд цаацалжээ. Эеэр засагчийн эхний 7 жил хэрэг дээрээ Доргоны засаглал байлаа. Мөн олон манж язгууртан ноёдын эсэргүүцлийг сөрөн Бээжинг Манжийн нийслэл болгосон нь хэт алсын хараагүй явдал болсон авч тухайн үедээ Мин улсыг эзлэх явдлыг түргэтгэсэн билээ. Түүний шууд оролцоотой 1645 онд гарсан бусад үндэстнийг манжуудын адил тав гэзэг тавих хааны зарлиг гаргасан нь хятадуудын хэр үнэнчийг шалгах шалгуур болсон юм. Энэ нь күнзийн уламжлалтай Хан үндэстний хувьд том доромжлол байсан ба зарлигийг үл дагагчдын толгойг авч байсан ч эсэргүүцэгчид 1650 он хүртэл байсаар асан бөгөөд зарлиг бүрэн хэрэгжтэл хятад даяар 25 сая хүн цаазлагдсан гэдэг байна.
1646 онд Сөнөдийн Тэнгис хэмээгч манжийг эсэргүүцэн босч албат иргэдээ аван халхад нүүж ирэн удаах он нь халхын ноёд Тэнгисийг өмгөөлөн манжтай тэмцэж байв. Доргон 1650 онд авд явж байгаад осолдож Эеэр засагч хаан 12 настай тул түүний эх хатан төрийн ихэнхи үйлийг явуулж байсан ба Эеэр засагч 1661 онд 24 насандаа цэцэг өвчнөөр өөд болов. Эеэр засагчийн өөрийн засаглалын үед халх манж хоёул аядуу бодлого барьж байсан бололтой. Үүний жишээ нь 1655 онд Өндөр гэгээн өөрийн урласан дэлгэмэл болон цутгамал бурханаар манжийн хаанд бэлэг хүргүүлсэн, 1657 онд Засагт хан манжийн хаанд элч илгээн бичиг барьсан, 1658 онд манжийн хаанаас халхын ноёдод бэлэг хүргүүлсэн зэрэг явдал болно. Манжийн хаад язгууртнууд Нурхайчийн үеэс улс төрийн болон бусад зорилгоор монголчуудтай ураг барилцсаар ирсэн ба хаад нь Монголын Юан гүрний хаадын удам алтан ургаас хатан авдаг байсан юм. Монгол хатнаас төрсөн анхны манж хаан бол Эеэр засагч хааны гутгаар хөвгүүн Шуани буюу 1662 онд хаан ор суусан Энх-Амгалан хаан юм. Тэрээр 61 жил төр барьсан бөгөөд түүний үеийг Энх амгалангийн үе гэх бөгөөд энэ үед манж гүрэн нийгэм эдийн засаг цэрэг улс төрийн хамгийн хүчирхэг оргилдоо хүрсэн юм. Найман настай хаан болсон түүний он удаан жилийн амжилтын эхийг эцэг нь тавьсан гэж үзэх үндэстэй юм. Учир нь Эеэр засагч хаан Доргоны дарангуйлалыг давтуулахгүйн тулд үхэхээсээ өмнө хүүдээ үйлчлэх 4 тэргүүн зөвлөх сайд Сонин, Эбилүн, Сүксаха, Обои нарыг томилж хааны нэрийн өмнөөс засаглах эрхийг өгч харилцан хоорондоо эсрэг нөлөө үзүүлэхээр алба тушаалын хуваарилалт хийж өгсөн байна. Бас 4 сайдын үнэнч байдлаас гадна хаан ширээнд санаархах хааны гэр бүлийн ойрын хамаатан садан бус улсыг сонгосон нь нэг чухал үйл болсон байна. Хэдий тийм авч цаг хугацааны уртад Обоид хаан ширээнд суух боломж гарсан бөгөөд хувь хүний чанар, хуучинсаг үзэл, биеэ тоосон ихэмсэглэлээсээ болж залуу хаантай сөргөлдсөн боловч 1669 онд 15 тай хаан хашир улс төрч цэргийн гарамгай жанжинг хүчгүйдүүлэн шоронд хорьж чадсан байна.
Чин гүрний алтан эрин
Энх амгалангийн үед 1673 онд өмнөд хятадын Юньнан, Гуйжоу, Гуандон, Фүжиэны захирагч нар болох хан үндэстэн Шан Кэжи, Жэн Зонмин болон Ү Сангуйтан нийлэн бослого гарган тэмцлээ 8 жил үргэлжүүлсэн ба энэ нь тусгаар тогтнох гэхээсээ илүүтэй эрх ямбаны төлөөх тэмцэл байсан бөгөөд түүхэнд 3 феодалын бослого гэгджээ. Мөн энэ үед Ойрад Монгол Галдан хааны засаглал дор хүчирхэгжин “Зүүнгарын хаант улс” хэмээгдсэн ойрад монгол 1640 оны “Дөчин дөрвөн хоёрын их цааз”-ыг зөрчин халх ойрад хоёр монгол 1673-74 онуудад хоорондоо дайтаж эвдрэлцэх болов. Галдан бошогт хаан 1676 -86 онуудад бүх ойрадыг нэгтгээд зогссонгүй Хөх нуур, Моголистан, Хами, Турфан, Кашгар, Яркенд, Сайрам, Ферганы хөндий, Бухар, Самарканд хотууд руу довтлон эзэлжээ. Үүний зэрэгцээ манж болон оростой худалдаа хийж байв. Тэрээр 1687 онд цэргийн хүчээр халхыг нэгтгэх оролдлого хийсэн нь амжилтанд хүрээгүй юм. Халх ойрдын дайнд халхууд ялагдан зугтаж Чуулалт хаалган хүрч буудалсан болон манжийн цэргийн хүчин Улхын голд Галдантай байлдсан нь 1690 оны явдал болно. 1691 онд Долоннуурын чуулганд халхын 4 аймгийн ноёд Манж чин улсад дагаар оров. 1696 онд манж халхын цэрэг Галданг Тэрэлжийн зуун модонд байлдан цохижээ. 1697 онд Ойрдын хаанаар Цэвээнравдан тодорч Галдан бошогт хаан тэнгэрт халивай. Энх-Амгалангийн хаанчлалын үед хятадад одон орон, математик, газар зүй болон бусад шинжлэх ухаан гойд хөгжөн дэвшсэн ба мөн үед сарны тооллыг нарийвчлан засч сайжруулан шар зурхайг гарган нийтээр мөрдүүлжээ.
1689 оны 9-р сарын 6-нд Чин улс "Нерчийн гэрээ"-г Оросын хаант улстай байгуулж анх удаа умард хил хязгаараа тогтоож байжээ.
1722 оны өвөл Энх амгалан хаан өөд болж түүний 4 дөх хүү Юн чин ван Иньжэнь буюу Найралт төв хэмээгдэн 1723 онд хаан ор суув. Энхамгалангийн засаглалын сүүлийн жилүүдэд ах дүү нартайгаа таарамж муутай байснаас гадна хааны гэрээсийг өөрчлөн засч хаан суусан хэмээн хэлэгдэж асан Иньжэнь Манжийг хатуу чанд гараар барьж байв. Тэрээр төрийн албаны шалгалтыг хатуу чанд болгон төрийн албан хаагчдыг чанга шалгуураар шалган хан үндэстэн хятадуудад итгэл хүлээлгэн өөрийн ах дүү төрөл ургийн ноёдын оронд төрийн өндөр албан тушаалд тавьсан байна. Мөн тэрээр хээл хахуулийн эсрэг хатуу байр сууринаас хандан, мөнгөний ханшийг дураар тогтоох явдлыг эцэс болгож зөрчсөн этгээдийг цаацлах хүртэл хатуу чанга шийтгэж байв. Түүний засаглалын үед Халх дах ноёрхолоо бэхжүүлэн Сайн ноён аймгийг нэмж байгуулан халхыг 75 хошуунд хуваан халх дах манжийн цэргийн өртөөг бэхжүүлж монголын ноёдод цалин пүнлүү өгөх болжээ. 1735 онд Найралт төв хаан өөд болж түүний хүү Бао чин ван Хунли 1736 онд 24 насандаа Тэнгэрийн тэтгэсэн хаан хэмээгдэн Тэнгэрийн тэтгэсний анхдугаар оныг эхлүүлэв. Түүний засаглалын үед 1755 онд Монголын тусгаар тогтнолын сүүлчийн голомт ойрад түмэн маань дотоодын зөрчлийн улмаас манж нарт эзлэгдэн алж хядуулах, нутаг заагдан цөлөгдөх, зугтан одох зэргээр таран бутарчээ. 1755-1758 онуудад хотгойдын Чингүнжав, хойдын Амарсанаа нар халх ойрадын бослогыг эхлүүлж манжийн эсрэг тэмцсэн боловч нэгдмэл удирдлагагүй алаг цоог гарсан бослого тэмцлүүд санасан үр дүнд хүрээгүй билээ.
Манжийн доройтол
Тэнгэрийн тэтгэсэний засаглалын үед Манж улсад хээл хахууль газар авч манжийн оргил үе дууссаны дохио гарч эхэлжээ. Үүний жишээ нь түүнийг үхмэгц буюу Сайшаал ерөөлтийн тэргүүн онд (1796) “цагаан лянхуа нийгэмлэг”-ийн бослого гарч 8 жил үргэлжилсэн нь Манжийн хүчийг ихээхэн сулруулсан юм. Энэ үед манжийн газар нутгийн хэмжээ 13 сая хавтгай дөрвөлжин километр хүрч ноёрхолынхоо оргилд хүрсэн ба Монголыг гадаад монголын 4 аймаг (Сэцэн хан аймаг 23 хошуу, Түшээт хан аймаг 20 хошуу, Сайн ноён аймаг 24 хошуу, Засагт хан аймаг 19 хошуу), Дарьгангын хааны сүрэгчин тусгай хошуу, Тагнын Урианхайн (5 хошуу болон Хөвсгөлийн овог), Ховдын хязгаар 30 хошуу, Ил тарвагатайн 13 хошуу, Хөх нуурын 29 хошуу, Эзний хошуу, Алшаа хошуу, дотоод монголын 24 аймаг 49 хошуу (Жирэм, Зост, Зуу үд, Шилийн гол, Улаанцав, Их зуу 6 чуулган), Цахар 8 хошуу, Түмэд 2 хошуу, Уйгарыг Шинжааны урд 6 хот, Түвдийн Хашаг, хятадийг 18 мужид хуваан захирч байв.
1860 оны 11-р сарын 2-нд "Бээжингийн гэрээ" байгуулсан. Оросын хаан улсын Засгийн газар хошууч генерал Н.П.Игнатьев тэргүүтэй онцгой төлөөлөгчдийг 1859 оны 3-р сард Бээжин рүү илгээж Чин гүрний ван Гүнтэй хэлэлцээ хийжээ. Энэ Гэрээний дагуу Уссури голоос далай хүртэл хилийн шугам тогтоожээ. Мөн уг Гэрээгээр Монголын Өргөөнд Оросын консул суулгахаар болсон.
Ингээд тэнгэрийн тэтгэсний дараагаар 1796-1820 онд Юньян буюу Сайшаал ерөөлтийн, 1821-1850 онд Төр гэрэлтийн, 1851-1861 онд Түгээмэл элбэгтийн, 1862-1874 онд Бүрэн засагчийн, 1875-1908 он Бадаргуулт төрийн хаанчлалаар Манж чин улсын үе үргэлжлэн, 1909-1911 онд Хэвт ёсны хаанчлалаар төгсгөл болжээ. 1861-1908 онуудад хэрэг дээрээ Цыши хатан Манжийн төрийг барьжээ. Тэрээр 1861 онд гарсан төрийн эргэлтээр Гон хунтайжийн тусламжтай Сүшүний ахалсан 8 засаг баригч ноёдыг хөөн гаргаж Түгээмэл элбэгт хааныг үхэхийнх нь өмнө Цышигийн хүү Бүрэн засагч хаанаар залгамжлуулахаар заалгажээ. Ингээд Бүрэн засагчийн мөн түүний залгамжлагч Цышигийн зээ дүү болох Зайтянь буюу Бадаргуулт төрийн нийт 47 жил Цыши “хөшигний араас захирагч” байсан байна.
19-р зуун 20-р зууны эхэн Манжийн бууралт мөхөлийн үе байж дотоодын нийгмийн хагарал мөргөлдөөн, манжийн эсрэг бослого тэмцэл, барууны түрэлт, эдийн засгийн царцалт, хээл хахууль, хүн амын огцом өсөлтөөс үүдсэн хүнсний хомсдол, байгалийн гамшиг зэрэг нь тус улсыг сульдаан доройтуулж, хятадын үндэсний үзэлтнүүд болон чинээлэг давхрагынханы хийсэн хөрөнгөтний хувьсгалаар Манж чин улс мөхжээ. Манжийн эсрэг бослого тэмцлүүдээс хамгийн том нь Тайпингийн бослого бөгөөд 1851 онд Хон Сюцюань гэгч Гуйжоу мужийг эзлэн “Их энхийн тэнгэрлэг хаант улс”-ыг байгуулан өөрийгөө хаан нь хэмээснээр эхэлж өргөн олныг хамарчээ. Энэ бослого нь өмнөд хятадыг бүхэлд нь хамарч иргэний дайны байдалд хүрч 1864 оныг хүртэл 14 жил үргэлжлэн 20-30 сая хүн үрэгдсэн ба Манжийн хааны хүсэлтээр ирүүлсэн Британи болон Францын орчин үеийн зэвсэглэлтэй цэргийн оролцоотой дарагджээ. Үүнээс гадна 1856-1873 оны Юньнанд гарсан Мяо хүмүүсийн болон Хотон Пантайгийн эсэргүүцэл, 1862-1877 оны лалын шашинтнууд “Цагаан малгайтны” бослогууд мөн Монгол оронд 1870 онд Их хүрээнд манжийг эсэргүүцсэн ардын хөдөлгөөн, 1880 онд ард Онолтийн удирдлагаар Улиастайн цэргийн бослого, Ордосын дугуйлан, 1900 онд Улиастайд манжийн эсрэг монгол цэргийн бослого, 1906 онд Их хүрээнд хятадын мөнгө хүүлэгч худалдаачдын эсрэг ардын хөдөлгөөн зэрэг бослого хөдөлгөөнүүд гарч байв.
Чин гүрний сүүлч үе
19-р зуунд Ёвропын улсууд эрчтэй хөгжин колончлох, эдийн засгийн ашиг сонирхолдоо бусад улсыг хамруулах бодлогыг явуулж байсан нь Манжийн тэнгэрийн доорхи бүхнийг захирах бодлоготой мөргөлдөж эхэлсэн байна. Их Британи Британи болон Францын хятадад дахъ хар тамхины наймааг нь хаах гэсэн 1838 оны Манжийн оролдлогын хариуд дайн зарласнаар 1839 онд хар тамхины дайн эхлэв. Уг дайнд орчин үежсэн Британичууд тэнгис болон эх газарт хоцрогдсон Манжийн цэргийн хүчнийг хялбархан цохиж 1842 онд ялагдсан манжууд Нанкинд манайхны хэлдэгээр хилс гэрээ гэгчийг Британитай байгуулсан байна. Уг гэрээ ёсоор Манжууд дайны төлбөр төлөхөөс гадна боомтуудаа ёвропчуудад нээн онцгой эрх эдлүүлэх болон Хонконг Британид өгчээ. Барууныхан үүгээр ханасангүй, 1854 онд Британичууд Нанкины гэрээг дахин авч үзэх хятадын гол мөрөнд онцгой эрх эдлэх Бээжинд элчин сайдын яам нээх зэрэг зүйлийн тулгалтанд Манжууд эсэгүүцсэнд дахин дайн зарласанаар 1856 онд хар тамхины 2-р дайн эхэлсэн байна.
Энэ дайн 1858 онд Британи болон Америк Француудтай өмнөхөөс илүү доромж гэрээг Тяньжинд байгуулснаар дуусаж Манжууд албаны бичиг баримтуудаа англи хэл дээр хийх, Британийн байлдааны онгоцуудад хятадын гол мөрнөөр чөлөөтэй нэвтрэх онцгой эрхийг өгчээ. Үүнээс гадна 1844 онд Вансяд Америктай хилс гэрээ, 1860 онд Бээжинд, 1881 он Петрбургт Оростой гэрээ байгуулан онгой эрхүүдийг өгч 1894-1895 онд Японтой хийсэн дайнд ялагдал хүлээжээ. Энэ мэт дорой байдал нь Хятадын үндэсний үзэлтнүүд, шинэчлэгчдийн дургүйг ихээхэн хүргэж байсны дээр Цыши хатны өөрийн сүр хүчийг нэмэгдүүлэхийн тулд гаргасан их хэмжээний зардал тансаглал, энгийн ардын ядуурал зэргээс үүдэн Манжийн засаглалыг эсэргүүцэгчдийн тоо ихэд нэмэгдэхийн хажуугаар европынхон буюу гадныхныг үзэн ядах үзэл дэвэрчээ. 1898 онд Бадаргуулт төр хааны “шинэтгэн засах 100 өдөр” гэгч шинэтгэлийн бодлогоор хуучин хууль журмуудыг хүчингүй болгон Ли Хонжан зэрэг хуучинсаг үзэлтэй гэгдсэн улсыг албанаас буулган Кан Юүвэй мэт шинэчлэгчдийг өндөр албанд томилсон боловч Цыши түүнийг таслан зогсоож ордны хорионд оруулсан байна. Энэхүү өөрчлөлтөөс улбаалан Манжуудын Монголтой хийсэн хуучин гэрээ хэлцлүүд, Монголтой холбоотой хууль цаацуудад өөрчлөлт орж эхэлсэн ба Монголын газар нутагт хятадуудыг суурьшуулахгүй байх зэрэг тохиролцоо алдагдаж Монголд тариалан хөгжүүлэх нэрээр 1906 онд хятадуудыг монголд нүүлгэх товчоо гэгчийг Бээжинд байгуулсан зэрэг нь Монголчуудын дургүйг ихээхэн хүргэсэн явдал болжээ.
Түүхэнд “Боксчдын бослого” хэмээгдсэн эсэргүүцлийн хөдөлгөөний эхний зорилт нь Манжийн хаант засаглалыг түлхэн унагаж харийнханыг хятадаас хөөн гаргах байсан ч Цыши сайд нараараа дамжуулан тэднийг хянаж удирдагчаар нь “Чин улсыг дэмжин гадныхныг устгая” гэсэн уриа гаргуулан эрчимжүүлжээ. 1899 онд боксерууд хятадад байсан хэдэн мянган загалмайтны шашны номлогчдыг толгойг нь тасдах, амьдаар нь өвчих зэргээр хэрцгийгээр алж хэдэн аван мянган христэд итгэгч хятадуудыг алж хядсан үйлдэл хийснийг Цыши өөгшүүлэн дэмжиж байв. 1901 онд Германы элчин сайд алагдсанд 25.000 хүний бүрэлдэхүүнтэй 8 улсын цэргийн хүчин Бээжинг эзлэхэд зугтан гарсан Цыши болон Манжийн засаг захиргаа хамтын хүчний тавьсан шаардлагыг хүлээн авч их хэмжээний мөнгөөр төлбөр хийн Бээжинг эргүүлэн авчээ.
19-р зууны хоёрдугаар хагас 20-р зууны эхэнд Чин улсын дотоод гадаад байдал ихээхэн сулран доройтсон тул өөрийн улсын хэмжээнд 1901 онд “Шинэ засгийн бодлого” хэмээн эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг зарласан. 1908 онд хатан хаан Цыши болон Бадаргуулт төр хаан хоёр Чунь чин ван буюу Зайфөний ахмад хөвгүүн 2 настай Пүиг хаан суулгахаар гэрээслэн сульдаж доройтсон хэзээ мөдгүй сүйрэх гэж буй хаант төрийг үлдээгээд хоёул ойролцоо өөд болцгоов. Цыши үхэхийнхээ өмнө итгэлтэй тайганаараа хаанд хор өгүүлжээ гэх нь бий ч өөр хувилбараар Юан Шикай хоёуланг нь гар буугаар буудаж хороосон гэх нь ч байдаг юм байна. Ингээд Зайфөн засаглалыг авснаар генерал Юан шикай албанаасаа буужээ. 1911 онд Зайфэн үндсэндээ Айшин гиоро овгийнхноос бүрдсэн “Хааны гэр бүлийн танхим”-ыг байгуулж төрийн хэргийг явуулах болсон байна. Мөн оны 10 сарын 10-нд Учаны босогчид Дундад Иргэн Улс (Бүгд найрамдах хятад улс)-ыг байгуулж Нанжинд Сүнь Ятсэнээр толгойлуулсан засгийн газар байгуулснаа зарласан байна. Үүний дараагаар хэд хэдэн муж Манжаас салж ДИУ-д орж эхэлсэн тул Манжийн засгийн газар хувьсгалчдыг даруулахаар Юан Шикайд Манжийн анхны орчин үеийн зэвсгээр зэвслэгдсэн орчин үеийн цэрэг байлдааны арга барилд суралцсан Бэйяны армиа захирах эрхийг нь буцаан өгчээ. Юан Шикай ерөнхий сайд болж өөрийн танхимаа бүрдүүлсний дараа хатан хаан Лонуйгийн оролцоотойгоор Зайфэнийг эрх мэдлээс нь салган Чин улсын улс төрийн гол тоглогч болов. Сунь Ятсэн үндсэн хуульт бүгд найрамдах засаглалыг хүсч байсан бол Юан Шикай үндсэн хуульт хаант засгийг байгуулахыг зорьж байсан ч хоёул Хятадын эрх ашгийг урьтал болгон үзэж байв. Ингээд Юан Шикай Лонуй хатны зөвшөөрлөөр хувьсгалчидтай хэлэлцэн тохиролцох оролдлогыг хийж эхлэв. Сунь Ятсэн бүгд найрамдах улс байгуулж дэмжлэг үзүүлбэл Юан Шикайг ерөнхийлөгч болгоход бэлэн байлаа. Хэд хэдэн удаагийн хэлэлцээний дараагаар 1912 онд Лонгуй хатан, хааны хаан ширээнээс татгалзах тухай зарлигийг гаргаснаар хятадад 2000 гаруй жил тогтсон хаант засаг мөн 300 шахам жил (1616-1912) тогтносон Манж чин улсын ноёрхолд цэг тавьжээ.
Засаг төр
Засаг захиргааны хуваарь
Чин улс 18-р зуунд хамгийн өргөн буюу Дотор газар (18 муж), өнөөгийн зүүн хойд орон, Өвөр Монгол, Ар Монгол, Шинжаан, Төвөдийг хамарсан 13 сая км² газар нутагтай болсон байв. Дотор газрын 18 муж дээр Манжуур, Шиньжянг задалж 22 муж болгон өсгөжээ. Фужянь дотор байсан Тайванийг дотоод 19 дэх мужаа болгосон авч 19-р зууны төгсөлийн Япон-манжийн дайнд ялагдсанаар Японы мэдэлд шилжүүлсэн.
Үүнээс гадна Солонгос (тухайн үеийн Чусонь), Вьетнам, Афганы Катоор улс, Кокандын хант улс, Непал зэрэг улсууд Чинд алба барьж, хараат улс болж барьсан.
Тэнгэр уулын ар өвөр (хожим Шиньжян болон нэгдсэн) - Хамил зэрэг хагас өөртөө засах хант улсыг багтаасан. Мөн 10 хошуу торгуудын Чин сүсэгтийн чуулган, 3 хошуу хошуудын Бат сэтгэлтийн чуулган багтаж байсан.
Гадаад Монгол – Түшээт хан аймаг, Сэцэн хан аймаг, Засагт хан аймаг, Сайн ноён аймаг, Ховдын хязгаар, Урианхайн хязгаар
Дотоод Монгол - 6 чуулганы 49 хошуу (Жиримийн чуулган, Зостын чуулган, Зуу үдийн чуулган, Шилийн голын чуулган, Улаанцавын чуулган, Их Зуугийн чуулган)
Бусад монгол газар – Алшаагийн торгууд хошуу, Эзнээ голын өөлд хошуу, Или, Хөхнуур, Дарьгангын дээдсийн адууны сүрэг, Цахар найман хошуу, Хөлөнбуйр дахь шинэ, хуучин Баргын хошууд.
Төвөд (Ү-Цан, Камын баруун хагас, одоогийн Төвөдийн ӨЗО-той бараг дүйнэ)
Манжуур буюу манжийн уугуул нутаг (одоогийн хятадын зүүн хойд орон, хожим Гирин, Хармөрөн муж болон задарсан)
Арван найман муж (Дотор газар)
Жили, одоогийн Хэбэй
Хөнань
Шаньдун
Шаньси
Шэньси
Ганьсү
Хүбэй
Хүнань
Гуандун
Гуанши
Сычуань
Юньнань
Гуйжоу
Жянсү
Жянши
Жөжян
Фужянь (1885 он хүртэл Тайванийг багтаасан)
Аньхүй
19-р зуунд нэмэгдсэн 5 муж
Шинжаан
Тайвань (1895 он хүртэл)
Фөнтянь, одоогийн Ляонин
Гирин
Хармөрөн
Төрийн бүтэц зохион байгуулалт
Манжийн ноёрхлын үед феодалын мөлжлөг ширүүссэн нь
Манж Энх Амгалан хааны үеэс цэцэглэн мандаж Тэнгэрийн тэтгэсэн хааны үе хүртэл үргэлжилсэн юм. Манжийн түрэмгийлэгчид, Монголын шар хар феодалыг түшин, хөдөлмөрчин ард, албат, хамжлагын эрхгүй байдлыг урьдынхаас нь бүр хүндрүүлсэн билээ.
Монгол орныг Манжийн хааны төлөөний сайд нар болох Манж амбанууд захирч байв.
Монголын тухай манж нараас “Монгол цаазын бичиг”-т оруулсан хууль цөм феодаль ангийн шинж чанартай нь илэрхий юм. Тэдгээр хууль ёсоор монголын хөдөлмөрчин олны аж төрөх хамаг юмыг нарийн чанд дүрэм хэмжээтэй болгож, монгол газарт Манжийн хянан цагдах дэглэм тогтжээ.
Нийгэм
Мин улсын үед ойролцоогоор Хятад 150 сая хүн амтай байсан бол 18-р зууны төгсгөлд буюу Чин улсын үед 300 сая болж өссөн. Хүн ам өсөхөд нөлөөлсөн хэд хэдэн томоохон шалтгаан бий
Мин улсыг унасанаар Эртний Цинь улсын үеэс баригдаж эхэлсэн хирээр жил бүр насанд хүрсэн олон мянган насанд хүрсэн хятад эрэгтэйчүүдийг дайчлан амь насыг авч оддог байсан Их цагаан хэрмийг барих явдлыг зогсоосон.
Мин улсын сүүлийн жилүүдэд мөрдөгдөж ирсэн дааж давшгүй элдэв татвар-гувчуур (өрхийн татвар, цонхны гувчуур) гэх мэтийг болиулсан
Зүүнгарын улсыг эзлэн авснаас хойш томоохон дайн хийгээгүй нь 18-р зуунд удаан хугацаагаар улс гүрэн нь тогтвортой тайван амгалан байсан
Мөн Америкаас шинэ төрлийн ургацууд болох эрдэнэ шиш, амтат төмс, самар гэх мэт зүйлсийг импортлох болсон
Мөн зүүн өмнөд Азиас шинэ төрлийн цагаан будаа ирсэн нь үйлдвэрлэл нь их хэмжээгээр өсөхөд жил бүр үерлэж олон сая хүний амийг авч оддог байсан Шар ба Хөх Мөрний тариалангийн даланг сэргээн засварлах, нэмж барих ажлыг Чин улсын эхэн үед санаачлан амжилттай зохион байгуулсан нь нөлөөлсөн.
Шашин
Манжийн хааныг сүүлчийн Монголын Лигдан хааны эсрэг кампанит ажилд Төвөдийн Буддын шашиныг дэмжиж эхэлсэн юм. Манж Хунтайжийн цол нь Сэцэн буюу Дээд эрдэмт хаан гэгдэж байсан. 1642 онд Төвөдийн Далай ламаас Манзшури бурханы хувилгаан дүр өргөмжлөл хүртсэн. Мөн Манж гэдэг үг нь тэдний хэлээр эр зориг гэсэн үгтэй нь адилхан дуудагддаг гэх шалтгаануудаар тэд өөрсдийгөө нэрлэсэн байх магадлалтай. Монгол орон тэр үед их том орон байсан болохоор аймаг болгон угсаатан болгон өөр өөр байгаль, газар зүйн бүсэд, эдийн засаг, улс төрийн нэгдэлтэй болчихсон, үүнээс улбаалаад сэтгэлгээ, оюуны цар хүрээ эрх ашиг нь тусдаа болчихсон байлаа. Өвөр монголчууд онцолбол Цахарууд олон жил улс төр, оюун санааны төв байсан бол аглагын 12 отог Халхууд нь Монгол орны хамгийн зах хязгаарын хоцрогдмол, бүдүүлэг соёлжоогүй хязгаар 1911 он хүртэл байжээ. Иймд Манжууд Монголчуудад ялгавартай хандаж байсан бөгөөд анх дагаж орсон хөрш зэргэлдээ Хорчин зэрэг аймгуудад хүндэтгэлтэй хандаж ах, дүү холбоотны ёсоор ханддаг байсан учир тэднийг шарын шашинд гүн автуулах явдлыг хориглон Манжийн Сэцэн хаан 1633 онд “Монголчууд лам нарын үгэнд маш итгэж эд малыг бүрэлгэн өгч хилсийг арилга, сүнсийг сайн газар төрүүл хэмээн ёдор татуулж, овоо үйлдүүлэх зэрэг нь их л мунхаг тэрслүү, үүнээс хойш цөм цаазлан байлгаваас зохимуй” гэж байжээ. Учир нь Манж Хятадыг эзлэх, даран захирч байхад Өвөр монголчуудын цэрэг, эдийн засгийн хүчин чадал нь стратегийн хувьд чухал ач холбогдолтой байв.
Өндөр гэгээн Занабазар нь монголын бурханы шашин, улс төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцож байсан юм. Мөн Монгол оронд бурхан шашныг хөгжүүлэхийн тулд хэд хэдэн сүм хийдүүдийг байгуулан, урлагийн олон арван бүтээлүүдийг туурвих, өөрийн дэг сургуулийг буй болгох ажлуудыг түүхэнд гүйцэтгэсэн юм. Тэрээр халх, ойрадын зөвчилдөөний улмаас өөрийн ард иргэдийг авч 1691 онд Долоннуурт Манж Чин улсыг түших чуулган чуулснаар халхыг Манж нар эрхшээх үүд болсон юм. Харин тэд Халхыг найдваргүй этгээд хэмээн тооцож байсан агаад гадаад Монгол хэмээн өвөр Монголчуудаас тусад нь ялгаварлаж тусгай өөр бодлого хэрэгжүүлэв. Тэнгэрийн тэтгэсэн хаанд найдваргүй Халхын цэрэг, эдийн засаг Зүүнгарын хаант улс унаснаас хойш хэрэгцээгүй болсон юм. Тухайлбал Халхууд тун найдвар муутай холбоотон гэдгээ түүхийн турш харуулан Чингүүнжавийн бослого гэх мэтээс авахуулаад хожим Хятадад гарсан бослогуудыг дарах зэрэг үйлсэд цэрэг гаргалгүй хойш суун тэр байтугай босож байсныг XIX зууны Халхын түүхэнд гарсан цэрэг Онолт, Энхтайван зэргээр удирдуулсан үймээнүүд харуулдаг. Ингээд Халхаас илүү хүн амтай Өвөр монголд 49 хошуу байсан бол Халхад 86 хошуу дээр нь шавь нар гэж тусдаа засаг захиргаа байгуулан маш ихээр задалж хаясан байна. Иймээс тэд Халхад шарын шашин дэлгэрэхийг машид дэмжин Амарбаясгалант хийд гэх зэрэг хийдүүдийн барилгын ажлыг мөнгө санхүүгээр тэтгэж байлаа. Ингэснээр Халх нь дэлхийд төдийгүй Монгол угсаатан дундаа хамгийн бүдүүлэг хоцронгуй нь нэн хэтэрхий болж хүн амын ердийн өсөлт байтугай генетикийн хувьд бууран доройтсон.
Бөө мөргөл нь арван наймдугаар зууны өмнө Манжийн оюун санааны амьдралын гол цөм байсан юм. 1691 онд Ар Монголыг Чин улсын хавсаргасаны дараа бурханы шашин шүтлэгтэй газар нутгийн голлох шашин болж, бөөгийн шашин нь бурханы шашны элементүүдийг нэгтгэж эхлэв.
Эдийн засаг
Мин улсыг түлхэн унагаасан үймээн самууны эцэст туйлдсан Хятадын эдийн засаг 17-р зууны төгсгөлд сэргэж хэвэндээ оржээ. Дараагийн зуунд Мин улсын төгсгөл үеийнх мэт дотоодын зах зээл үргэлжлэн тэлсээр, гадаад зах зээлээс хамаарах хамаарал ихэсч, бүс нутгуудын хоорондын худалдаа өсөн, хүн ам ч түргэн нэмэгдсэн. 17-р зууны сүүл үеэр хаагдсан зүүн өмнөд эргээ дахин нээснээр гадаад худалдаа маш хурдан дахин сэргэж, 18-р зууны сүүлийн хагасын турш жил тутам 4% өсч байлаа. Хятад нь цай, торго болон бусад бүтээгдхүүнүүдээ экспортлож, Баруунтай хийдэг гадаад худалдааны баланс нь ашигтай байв. Энэ урсгалын үр дүнд мөнгөний нийлүүлэлт маш их хэмжээгээр нэмэгдэж, өрсөлдөх чадвартай, тогтвортой эдийн засгийг бий болгожээ. 18-р зууны дунд үеэр феодалын эдийн засаг хөгжлийн шинэ оргилдоо хүрсэн ба түүнийг түүхэнд “Кан Чяний мандлын үе” хэмээн нэрийддэг.
Мин улсын үед татвараа төлөх боломжгүйгээс хураагдаж, томоохон газар эзэмшигчдэд худалдагдсан газрыг Чин улсын засгийн газар хуучин эздэд нь эргүүлэн өгч, газар эзэмшигчид олшров. Иргэдийг зах зээлд идэвхтэй оролцуулахын тулд Мин улсын үеийнхээс татварын ачааллыг багасгаж, хамжлагат ёсыг халж, ажиллах хүчний толгойн татварыг тогтоожээ. Их Сувгийн захиргаанд шинэчлэл хийж, тээврийн системийг хувийн худалдаачид ч ашиглах боломжтой болгосон байна. Мөн үр тарианы үнийн хяналтын систем нь тариа будааны хомсдолыг арилгаж, ингэснээр цагаан будааны үнэ 18-р зууны турш зугуухан өссөөр байлаа. Чин улсын төр баригчид чинээлэг худалдаачдын эрх ашгаас болгоомжилж, худалдаа хийх эрхийг хягаарлан, мөн ядуу нутгаас бусад газарт шинэ уурхай нээхийг зөвшөөрдөггүй байв.
Чин улсын сүүл үеэр улс төр ялзран доройтож, үзэл сэтгэхүй нь хоцрогдож, үхээнц дорой байдалд орсноор засаг төр уруудан буурах тийшээ хандсан байлаа. Ард иргэд туйлын зовлон зүдгүүртэй байсан учраас Тайпингийн бослого, Нианы бослого ар араасаа гарч байв.
Хаад
Газрын зураг
Мөн үзэх
Манж үндэстэн
Зүрчид
Амбан
Эшлэл
Хятадын династи
1616 онд байгуулагдсан
Монголын түүх |
4654 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%96%D0%B8%D0%BB | Жил | Жил гэдэг нь дэлхий нарыг нэг удаа бүтэн тойрох хугацааг хэлдэг юм. Энэ Юлийн жилээр бол 365.25 хоног байдаг. Үүнтэй адилаар өөр аль ч гаригийн жилийг тодорхойлж болно: жишээ нь, "Будын жил" гэвэл буд гариг нарыг нэг удаа тойрох хугацааг хэлнэ.
Цаг хугацааны нэгж |
4655 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%B0%D1%80%D0%B0%D1%82%20%28%D0%BC%D0%B0%D1%81%D1%81%29 | Карат (масс) | Карат нь үнэт чулуу, сувдын массыг хэмждэг хэмжүүр бөгөөд 0.2 гр-тай тэнцэнэ.
Гадны холбоосууд
A chart showing the size of various round diamond carat weights.
A PDF chart showing the size of various fancy shaped diamond carat weights.
Хэмжилтийн нэгж |
4656 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%B0%D1%80%20%28%D1%81%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B0%20%D1%83%D1%82%D0%B3%D0%B0%29 | Сар (салаа утга) | Сар нь дараах утагын алиныг ч зааж болно:
Сар - дэлхийн байгалийн дагуул.
Сар (тоолол) - он тоололд хэрэглэгдэх нэр томъёо.
Сар (шувуу) - махчин шувуу. |
4659 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%93%D0%B0%D0%BB%D1%82%20%D1%83%D1%83%D0%BB | Галт уул | Галт уулын орой дээр тогоо байх бөгөөд түүгээр газрын гүнээс халуун лаав (магм буюу хайлмал чулуу) газрын гадаргууд гарна. Галт уулууд нь ихэвчлэн тектоникийн плитүүдийн ойртох ба холдох зааг, эх газрын рифтийн бүсүүдэд үүснэ.
Галт уулын дэлбэрэлт нь нэгэн төрлийн байгалийн гамшигт тооцогдох ба доорхи байдлаар байгаль ба хүнд сөрөг нөлөө үзүүлнэ.
Галт уулын дэлбэрэлтээр халуун лааваас гадна усны уур (H2O), нүүрстөрөгчийн давхар исэл (CO2), хүхрийн давхар исэл (SO2), хлорт устөрөгч (HCl), фторт устөрөгч (HF), үнс их хэмжээгээр агаар мандал руу (ихэвчлэн стратосфери рүү, 16-32 км хүртэл өндөрт) цацагдана. Эдгээрээс хамгийн муу нөлөөтэй нь хүхрийн давхар исэл бөгөөд, уг исэл агаарт хүхрийн хүчил (H2SO4), улмаар маш жижиг ширхэгтэй сульфат тоосонцор болон хувирна. Уг тоосонцор нь нарнаас ирэх дулааны энергийг буцаан ойлгох ба томоохон хэмжээний галт уулын дэлбэрэлийн дараа (1-3 жилийн турш) агаарын дундаж температур багасдаг (хүйтэрдэг) байна. Үүнээс гадна сульфатын тоосонцор нь стратосфери дэх хлор, азотын химийн шинж чанарыг өөрчлөн, хлорийн исэл (ClO) үүсгэх ба уг исэл нь озоныг (O3) устгана. Хлорт устөрөгч (HCl), фторт устөрөгч (HF) нь борооны дуслуудад уусан, богино хугацаанд хүчиллэг бороо болно. Агаарт цацагдсан үнс нь хэдэн өдөр, эсвэл хэдэн долоо хоногийн дотор агаар мандлаас газрын гадаргуу руу бууна. Галт уулын дэлбэрэлтээр их хэмжээний хүлэмжийн хий - нүүрстөрөгчийн давхар исэл ялгарна.
Гадаад холбоос
Smithsonian Institution - Global Volcanism Program
Volcanic and Geologic Terms from Volcano World
Volcano Information from the Deep Ocean Exploration Institute, Woods Hole Oceanographic Institution
Glossary of Volcanic Terms from USGS
How Volcanoes Work by Tom Harris
How Volcanoes Work - Educational resource on the science and processes behind volcanoes, intended for university students of geology, volcanology and teachers of earth science.
Volcano Live - John Seach
Volcanic Materials Identification
Erupting Volcano - Pyroclastic Flow - Video
Natural Disasters - Volcano Great research site for kids.
Google Video: Erupting Volcano
University of Washington Libraries: Digital Collections: |
4660 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%B0%D0%BD%D0%B6%D1%83%D1%83%D0%B4 | Манжууд | Манжууд (манж. ; хят. 滿族 Mǎnzú) үндэстэн нь Монгол улсын зүүн урд, Хятад улсын зүүн хойд орон, Манжуур нутгийн уугуул, тунгус угсаат ард түмэн, 10 сая хүнтэй үндэстэн. Төрөлх алтай язгуурын манж хэлээ гээж, нийтээрээ хятад хэлтэн болсон. Зүрчидийн удам бөгөөд Чин улсыг (1644-1912) байгуулсны дараа өөрсдийгөө «манж» хэмээн нэрийдсэн. Нэрний гарал үүслийн талаар олон тайлбар байдаг."мангга" (), "жу" () буюу "аймшиггүй сум", бас элбэг дэлбэг хүчирхэг байхыг билгэдэн ийм нэрийг авлаа гэдэг.
Түүх
МЭӨ 1,2-р мянганд 202-220 онд мандаж явсан Иүлүйгийн харъяанд байсан мэдээ байдаг ба 5,6-р зуунд мохе аймгуудын хар ус (heishui) овог жүрчин овогтон болсноор жүрчидын суурь тавигджээ. 12-р зуунд Кидан Улсын харьяанд явсан тэд 1113 онд бослого гарган 1115 онд Алтан буюу Жин улсыг байгуулан Кидантай байлдаж эхэлсэн ба 1125 онд Киданыг мөхөөж бүс нутагт тэдний байр суурийг эзлэх болж 1135 онд Монголчуудыг гэнэдүүлэн довтолж эхэлсэн ч 1138 онд амжилттай няцааж улмаар 1147 онд найрамдав. 1210 онд Чингис хаанд элч илгээн алба барихыг тулган шаардсанаас үүдэн 1211 онд Чингис хаан Алтан улсад довтлон 1215 онд буулган авч алба бариулах болжээ. Хожим Өгэдэй хааны үед 1234 онд Алтан улсыг бүрэн мөхөөсөн байна.
Үүнээс хойш зүрчид нар Сунгари болон Хар мөрнөөр нутаглаж байсан. 17-р зуун хүртэл загас ан агнуур, бага хэмжээний газар тариалан, гахай үржүүлэх зэрэг амжиргаатай байжээ. Мөн тэд хамжлагат ёсны нийгмийн байгуулалттай ба хятад олзны хүмүүсийг боо и буюу манжаар нукай хэмээн нэрийдэж тамга шивээс хийн хойлогт дагуулах, хүнд хүчир ажил хийлгэх зэргээр боолчилдог байсан байна. 16-р зуунд Мин улсын захиргааны Хайши, Жяньжоу, Ерэнь гэсэн гурван хэсэг болж байлаа. Үүнээс Жяньжоу зөрчиний Нурхач сэцэн бэйл олон аймгийг дагуулж «Хожуу Алтан улс»-ыг үүсгэсэн ба Дээд эрдэмт хаан үндэстэний нэрээ 1635 онд «манж», улсаа 1636 онд «Чин» буюу ариун хэмээжээ.
Манж Чин Улс
Манжууд 1636 онд өвөр монголын нутгийг бүрэн дагуулж, 1644 онд Бээжинг эзлэн, 1683 он гэхэд хятадын газар нутгийг бүрэн эзлээд, 1691 онд ар монгол, 1755 онд баруун монголыг эзлэн дагуулсан байдаг. Манж Чин улс буюу Дайчин гүрний төрийг «Тэнгэрийн бошигт» хэмээх Нурхачаас «Хэвт ёс» Пү И хүртэл 12 хаан төр барьжээ. Үүнээс Энх Амгалан (1662-1722), Тэнгэр тэтгэгч (1735-1794) хоёр хаан жаран жил хаан суусан нь төр улсыг өнө удаан тогтвортой хүчирхэг оршин тогтнохын үндэс болж чадсан юм.
19-р зуун болоход манжууд ихэвчлэн хятадаар ярьдаг болсон ба хятаджисаар манжийн улс оршин тогтнох боломжгүй болж, 1911 оны 12 сард Сунь Ятсэнь нарын гаргасан бослогоор хятад үндэстэнд улсын эрхийг буцаан авчирч, «манж, хятад, монгол, төвөд, хуй» таван үндэстний хэмээх Дундад Иргэн Улсыг байгуулжээ.
Цэргийн эрхтний жилүүдэд Манжуурыг Жан Золин атгаж байсан бөгөөд Чан Кайши 1928 онд Бээжинг түүнээс булаан авч таван өнгөт тугийг одоогийн Тайваний тугаар өөрчлөн сольжээ. 1932 онд Манжуурт Японы тоглоомын улс Манж-го (1932–1945) байгуулагдаж Пү И хаанаар дахин өргөмжлөгдсөн боловч 1945 онд Япон дайнд ялагдан Манжуурыг алдсанаар Манж-гогийн нутаг Хятадад хураагджээ. Чин улс мөхсөний дараа хятад нутагт байсан олон мянган манж үндэстэнийг хятад тариачид үй олноор нь хядаж байсан овог нэрээ нууцлан амьдрах болжээ.
Орчин үеийн манж үндэстэн
Манж улс 1912 онд мөхсөн хэдий ч манж хэл соёлын тухайд аль 18-р зууны дунд үеэс бараг үгүй болсон байна. Хэдий манжийн засаг захиргаа манж хэл соёлыг хадгалах хүчин чармайлт гаргасан ч гэлээ (манжийн язгууртнууд хан хятадтай ураг барилдахыг хориглох зэрэг) соёл уламжлал нь хан хятуудуудад уусан нийлж хятад соёл мэтээр харагдан бүдгэрэн арилж, ярианы хэл нь устан бичгийн хэл нь зөвхөн хааны ордонд хаан болон өндөр угсаат язгууртны ярианы тэмдэглэлд хэрэглэх болсон нь л хожуу хүртэл уламжилж, одоо цөөн тооны өндөр настан болон манж судлаачдаас өөр мэдэх хүнгүй болжээ.
Дундад Иргэн Улсын засгийн газар манжийн хаан болон ордныхонд 1924 он хүртэл цалин пүнлүү олгож байсан хэдий ч хятад даяар манж нарыг ялгаварлан гадуурхах явдал маш түгээмэл байснаас олон манж хүн угсаа гарвалаа нуух, хятад нэр авах, манжуудаасаа харилцаа холбоогоо таслах зэрэг нуугдмал амьдралаар амьдарч эхэлсэн байна. ДИУ байгуулагдсанаар Шиань, Ганжоу, Наньжин, Ханжоу зэрэг хотод болсон аллага нь олон манж хүний амийг авч одсон ба овог нэрээ нууж хятад овог нэр авах нь улам ихэсчээ.
Манжуурыг Япончууд эзэлсний дараагаар 1934 онд Японы хараа хяналт, улс төрийн зорилго бүхий дэмжлэгтэйгээр өсч томрон ухаан суусан Пуиг хаанаар “томилж” Манж го буюу Манж улсыг байгуулсан нь 1945 онд Зөвлөлтийн арми Манжуурт орж ирснээр мөхөж манжуудын 3 дах удаагаа сэргэх оролдлогыг нураажээ. Хятадад Манж нарыг гадуурхах үзэл БНХАУ-ын засгийн газраас манжуудыг үндэсний цөөнх гэж албан ёсоор нэрийдэх 1952 он хүртэл байсаар асан ба манж нарын тоо энэ үед 2 дахин хорогдсон гэсэн байдаг байна. 1952 онд БНХАУ-ны төрөөс манж үндэстнийг бүртгэж байхаар болсон ба 1953 онд 2.5 саяаар тоологджээ. 1982-1990 онд 4,299,159-аас 9,821,180 болтол манж хүний тоо огцом өссөн нь дээрх уг гарлаа нууж байсан болон цөөнхөд үзүүлдэг дэмжлэгтэй холбогдсон гэдэг. 1980-аад оноос хойш манж соёлыг хятадууд ихээхэн сонирхон хэрэглэх болсон.
Одоогийн байдлаар зүүн хойд хятадын Хэбэй, Жилин, Ляонин мужуудад манжуудын 10, монгол манжийн 1 нийт 11 өөртөө засах дүүрэг байгаа юм байна. Мөн цөөн тооны манжууд Хойд солонгос, Оросын сибир, Канад болон Японд оршин суудаг ажээ.
Хүн ам
Манж үндэстэн нь голчлон БНХАУ-н эх газраар төвлөрөн суух бөгөөд 2000 оны хүн амын судалгаагаар 10,708,464 хүнтэй хэмээн тоологджээ. Энэ нь цөөн тоот үндэстний 10,17 хувь, нийт хүн амын 0,86 хуви.
Хэл яриа ба Бичиг үсэг
Хэл яриа
Гол өгүүлэл: Манж хэл
Манж бичгээр Википедиа
Манж үндэстний үндсэн хэл нь манж хэл бөгөөд Алтай хэлний язгуурын Манж-Тунгус хэлний бүлгийн Өмнөд Тунгусын хэлний дэд бүлэгт багтдаг. Чин улсын үед "Улсын хэл", "Чин хэл" гэх мэтээр нэрлэгдэж байсан. Газар нутгийн байршил, нутаг нутгийн онцлогоос дараах аялгад хуваагддаг.
Гүи фан аялга
Жин аялга
Шөнжин Гирин аялга зэрэг болно. Нийт ярилцагчидын тоо 1200 шахам. Хэдий тийм боловч манж хэлээ хэрэглэхгүй байх явдал түгээмэл байх ба манж хэлний оронд хятад хэлийг сурах явдал их байдаг байна. Ерөнхий боловсролын сургуульд манж хэл төдийлөн ордоггүй учраас хүүхэд, залуучууд хятад хэлийг эх хэлээ болгосоор байна. Манж хэлээр ярьж чадах хүмүүсийн ихэнх нь өндөр настай хүмүүс байдаг байна.
Бичиг үсэг
Гол өгүүлэл: Манж бичиг
Тэд алтай язгуурын түнгүс бүлгийн хэлээр ярих ба бичиг үсгийн хувьд анх кидан бичгийг хэрэглэж байгаад 17-р зуунд Нурхайчийн зарлигаар монгол бичгийг авч хэрэглэсэн байна. Зүрчид бичгийг ашиглаж байсан бөгөөд Хойд Алтан улсын Нурхачи хааны зарлигаар Сүймин, Эрдэни гэсэн 2 хүн монгол бичгийн галиглах системийг гол болгож Манж бичгийг зохиожээ. Одоо манж бичиг мэдэх хүний тоо 200 гаруй болно.
Шашин шүтлэг
Манжууд нь Буддын Шарын урсгал, Христ, Бөө мөргөлийг шүтэн биширдэг.
Холбоотой өгүүлэл
Зүрчид
Манж Чин улс
Эшлэл |
4663 | https://mn.wikipedia.org/wiki/%D3%A8%D0%B4%D3%A9%D1%80 | Өдөр | Өдөр гэдэг нь Нар мандахаас, нар жаргах хүртэлх үеийг (цаг хугацааг) хэлнэ. Энэ нь өөрөөр хэлбэл Нарны гэрэл тусч буй дэлхийн бөмбөрцгийн хагаст өдөр болж байна гэсэн үг юм. Мөн Монголчууд хоног буюу 24 цагийн хугацааг мөн "өдөр" хэмээн нэрлэж заншсан байдаг.
Монгол улс оршдог Дэлхийн бөмбөрцөгийн умард хагаст өдрийн үргэлжлэх хугацаа нь 3-р сарын 22-ноос 9-сарын 22 хүртэл шөнөөс урт, 9-р сарын 22-ноос дараа оны 3-р сарын 22 хүртэл шөнөөс богино байдаг.
Цаг хугацааны нэгж |
4664 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D1%8F%D0%BD%D0%B3%D0%B0%D0%BD | Мянган | Мянган бол Чингис хааны бий болгосон 1,000 өрх айл бүхий цэрэг-нийгмийн зохион байгуулалтын нэгж юм. Энэ бүлгээс 1,000 хүнтэй монгол цэргийн анги элсүүлэх боломжтой байв. Энэ нь Төв Азийн нүүдэлчдийн аравтын тооллын системд суурилсан хөгжингүй зохион байгуулалтын эртний тогтолцооны нэг хэсэг юм. 10,000 өрх айл болон цэргийг багтаасан түмэн (tümen) нь хамгийн том бүлэг байсан бөгөөд 10 мянганд (mingghan) хуваагдаж байв. Мянган нь 10 зуун (jaghun) буюу 100 арванаас (arban) бүрддэг байжээ. Мянганы захирагчийн хүү хишигтэн харуул болохдоо өөртэйгөө хамт алба хаах нэг дүү болон өөр 10 хүнийг дагуулж ирэх үүрэгтэй байсан тухай эх сурвалжид дурдсан байдаг.
Мөн үзэх
Их Монгол Улс
Монгол цэргийн тактик ба зохион байгуулалт
Түмэн
Чингис хаан
Их Монгол Улс
Зэвсэгт хүчний холбоо цэргийн нэгжээр |
4665 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%97%D1%83%D1%83%D0%BD | Зуун | Зуун нь 100 жилтэй тэнцэх цаг хугацааны нэгж мөн.
Григорийн тооллын эхлэл ба төгсгөл
Григорийн тооллын дагуу Анхны зуун нь Нэгдүгээр оны нэг сарын нэгнээс эхэлж Зуу дахь оны арванхоёрдугаар сарын гучин нэгнээр төгсдөг. Хоёрдугаар зуун нь 101 оноос эхлэх, Гуравдугаар зуун нь 201 оноос эхлэх зэргээр үргэлжилдэг.
100×n - 99 жилд n-дүгээр зуун нь эхэлдэг.
Манай Эриний Анхны зуун ба Манай Эриний Өмнөх
Манай эриний өмнөх анхны зуун ба Манай эриний анхны зуун хооронд "Тэг зуун" гэж байдаггүй. МЭӨ анхны зуун нь МЭӨ зуу дахь оноос МЭӨ нэгдүгээр оны хоорондох хугацааг илэрхийлнэ. Бусад МЭӨ зуунууд нь энэ мэт үргэлжилнэ.
Дэлгэрүүлж үзэх
Мянган
Цаг хугацааны нэгж
Он тоолол |
4668 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A6%D1%8D%D0%BD%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%94%D0%B0%D0%BC%D0%B4%D0%B8%D0%BD%D1%81%D2%AF%D1%80%D1%8D%D0%BD | Цэндийн Дамдинсүрэн | Хатагин Цэндийн Дамдинсүрэн (1908 онд Сэцэн хан аймгийн Матад уулын хошуу одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутагт төрсөн-1986 онд Улаанбаатар хотод нас барсан). -БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит 3 удаагийн шагналт, анхны Ардын Уран Зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, зохиолч хүн юм.
1925 онд Ардын цэрэгт бичээч, эх зохиогч, 1929 оноос Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны хүрээлэнд судлагч, 1938 онд ЗХУ-ын Ленинград хотын Дорно дахины сургуулийг төгссөн, 1942-1959 онд Үнэн сонины эрхлэгч, Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, Монголын зохиолчдын эвлэлийн хорооны дарга, 1959-63 онд ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн захирал, 1963 оноос ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан. БНМАУ-ын АИХ-ын депутатаар дөрвөн удаа, АИХ-ын тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон.
Тэрээр монголын шинэ бичгийг зохиох ажилд 1940-оод оны эхээр идэвхийлэн оролцож кирилл үсэг дээр суурилсан цагаан толгой үсгийн дүрмийг зохиосон нь эдүгээ хүртэл хэрэглэгдсээр байна. Мөн XIII зууны үед зохиогдсон Монголын нууц товчоо бүтээлийг орчин цагийн монгол хэлээр хөрвүүлэн хэвлүүлснээр орчин үеийн уншигчид уг алдарт бүтээлтэй танилцах таатай боломж нээгдсэн байна. Монголын шинжлэх ухаан, нийгмийн зүтгэлтэн, зохиолч, орчуулагч. Монголын шинэ кирилл бичиг үсгийн эцэг гэгддэг.
Зарим нь өөрийнхөө төлөө хийж бүтээсэн зүйлтэй байхад зарим нь бусдын эрх ашиг, эх орон, ард түмнийхээ төлөө энэ биеэ зориулсан нь бий. Ийм олон олон алдартны нэг нь Цэндийн Дамдинсүрэн билээ. Сургуульд орсон цагаасаа л бид энэ их хүний дүрмийг нь зохиосон шинэ үсгээр нүдээ нээн, “Цагаан цасан малгайтай…” хэмээн цээжилж, дунд ангиасаа “Буурал ээж минь”, “Зугаацахаар мордсон нь”, “Цэцэн хурга”, “Гологдсон хүүхэн”, “Хоёр цагаан юм” гээд үргэлжлүүлэн уншдаг байсан.
Намтар
Өвөг эцэг Шугарын Эргэзэндоной (186..-1927) бичиг үсэгтэй малчин ард байсан, эмэг эх Гундантангад (187..-1909). Эцэг Э.Цэнд (1882-1923) Матад хошууны Тамгын газар бичээч байсан. Эх Г.Уламбаяр (1878-1939).
Өвөөгийнхөө санал болгосны дагуу Матад хошууны намын үүрт элссэн нь дараа дараагийн олон ажлын эх суурийг тавьжээ. Намын байгууллагад ажиллаж байсан тэрбээр
Дамдинсүрэн нь эцэг Цэндээр бичиг үсэг заалгаж бичиг уншиж бичиж чадах болсон байна. 1923 онд хошууны тамгын газарт бичээч, 1926 оноос Хан Хэнтий уулын аймгийн МАХН-ын хороо, Эвлэлийн Төв хороонд ажиллажээ.
1926 оноос Залуучуудын эвлэлийн Төв хороонд хэлтсийн дарга болж “Үнэн” сонины хоёр эрхлэгчийн нэгээр ажиллаж эхэлжээ.
Дараа нь Үйлдвэрчний төв зөвлөлийн даргаар сонгогджээ. Энэ үедээ Улаанбаатарын 21 пүүсийн 240 гаруй ажилчин, мөлжигч данжаад нараа эсэргүүцэн ажил хаясныг голлон зохион байгуулж амжилтад хүргэснийг Зөвлөлт Оросын нэгэн сонинд бичсэн байдаг аж. Тухайн үед феодалын хөрөнгө хураах ажил ид өрнөж байсан бөгөөд энэхүү комиссын нарийн бичгийн ажил түүнд тохогдож байжээ. Харин 1930-аад оны үед ажлаасаа халагдсан байна. Олон ч газрыг толгойлж удирдаж байсан Ц.Дамдинсүрэн мөн олон ч газрын хаалгыг “гаднаас нь хааж” явжээ. Өөрөөр хэлбэл тэрбээр таван удаа ажлаасаа халагдаж байсан аж.
1932 онд Улаанбаатарт ирж, Шинжлэх ухааны хүрээлэнгийн судлагч болж мөн Зохиолчдын бүлгэмийн нарийн бичгийн даргаар давхар ажиллажээ.
1929 онд Зохиолчдын бүлгэмийг анх байгуулалцаж байсан тэрбээр мөн ондоо “Гологдсон хүүхэн” туужаа бичжээ. Уг зохиол Монголын утга зохиолын түүхэнд маш том ололт авчирсан гэж судлаачид дүгнэдэг.
Зохиолчдын бүлгэмийн даргаар ажиллаж байхдаа Д.Нацагдоржийн хэвлэгдэж байгаагүй “Миний нутаг” шүлэгт нь 500 төгрөгийн шагнал олгон, бүлгэмийнхээ хөрөнгө болгож байсан түүхтэй.
1933 онд ЗХУ-ын Ленинградын Бага ястны дээд сургууль 1934 оны 3 дугаар сараас Ленинградын дорно дахины дээд сургууль шилжин суралцаж 1938 оны 2 дугаар сард төгссөн байна.
1938 он амьдралынх нь хар жил, эх орондоо буцаж ирээд, арван нэгдүгээр сард Дотоод яаманд баригдан, жил гаруй хоригдоод, цагаадан суллагдсан гэдэг. БНМАУ-ын ирээдүйн Ерөнхий сайд болон удирдагч Юмжаагийн Цэдэнбалын хамтран зүтгэгч болов. Ц. Дамдинсүрэн улс төрийн шахалтаар шоронд хоригдон, цаазаар авах ялд тулгагдаж, хуучин монгол бичгийг шинэ кирилл бичигт хөрвүүлэх ажилд гар бие оролцож байжээ.
1938 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс Дотоод яам баривчилж хорьж байгаад 1940 оны 1 дүгээр сарын 27-нд суллагдсан байна.
1940-1942 онд Шинжлэх ухааны хүрээлэнд ажилласан байна.
1942 - 1946 онд "Үнэн" сонины редактораар ажиллаж байсан.
1946-1950 онд Ленинградын дорно дахины дээд сургуулийн аспирантурд суралцаж 1950 оны 10 дугаар сарын 24-нд Москва хотноо "Гэсэрийн туужийн түүхт үндэс" гэдэг зохиолоороо дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.
1950 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргаар томилогдсон.
1953 онд Зохиогчдын хорооны даргаар томилогдсон.
1961 онд Шинжлэх ухааны академич болсон.
1969 онд 50 мянган үгтэй Орос-монгол толь бичгийг Лувсандэндэвийн хамт зохион, он тооллын хүснэгт хавсаргасан учир МАХН-ын Төв хорооноос буруутгагдан, шүүхийн тогтоолоор 5600 төгрөг төлөх болжээ. Энэ мэт зэмлэл, буруутгал түүний амьдралд бишгүй олон тохиолдож байв.
1971-1973 онд ЗХУ-ын Ленинградын Дорно дахин судлах институтэд ажилласан.
1972 оны 11 дүгээр сарын 2-нд Доктор цол хүртсэн.
1979-1981 Германы Хумбольдтын нэрэмжит их сургуулийн урилгаар Берлин хотод очиж, Ханс Детер Фитце, Гэндэнгийн Лувсан, Габриеле Наги нартай хамт “Герман монгол толь” зохиолцжээ.
Зохиолчийн амьдралын нэгээхэн хэсэг нь Монголын эртний уран зохиолын судлалд зориулагдсан. Шоронгоос суллагдсаныхаа дараа тэрбээр “Гэсэрийн туужийн түүхэн үндэс”, “Субашид”, “Монголын уран зохиолын дээж зуун билэг”, “Рашааны дусал”, “Саран хөхөө” зэрэг эртний уран зохиолын нэлээд ном хэвлүүлжээ. Төвд бичиг сайн мэддэг хүнийг Хэл зохиолын хүрээлэнд авч ажиллуулсныг буруутган Төв хорооноос комисс томилогдон шалгасан гэдэг. Шалгалтын дараа түүнийг буруутган улмаар ажлаас нь халсан байна.
Эртний Монголын уран зохиолыг судалж, энэ талын олон судалгааны бүтээл гарган ном зохиол хэвлүүлсэн түүнийг үндсэрхэг үзэлтэн хэмээн олонтоо хавчин гадуурхаж байжээ.
Цэндийн Дамдинсүрэн 1986 оны зургадугаар сарын 5-нд таалал төгсжээ.
Гэр бүл
Ленинград хотын Их сургуулийн монгол хэлний анги төгссөн Л.В.Зевинатай 1936 онд гэрлэсэн.
1937 онд хүү Дамдинсүрэнгийн Лев төрсөн.
1942 онд хүү Дамдинсүрэнгийн Костантин төрсөн.
1946 онд хүү Дамдинсүрэнгийн Михаил төрсөн.
1954 онд охин Дамдинсүрэнгийн Дулмаа төрсөн.
Уран бүтээл
Ц.Дамдинсүрэн орос, герман, англи, манж, төвд хэлний боловсролтой байсан нь гадаад, дотоодын утга зохиол хийгээд онол түүхийн аль ч талаас нь судлах бололцоог олгосон байна.
Зохиол
Яруу найргийн
1929 онд, 21 насандаа "Гологдсон хүүхэн" туужаа зохиосон
1933 онд, 25 насандаа “Хоёр настай Ро” Монголын уран зохиолын алтан санд орсон шүлэг
1934 онд, 26 насандаа “Буурал ижий минь” эрхэмсэг шүлэг
1936 онд, 28 насандаа “Зугаацахаар мордсон нь” хэмээх 6 мөчлөг бүхий гайхамшигт шүлэг нь түүний яруу найргийн гол бүтээл нь юм
1938 онд, 30 насандаа “Наалинхай хоёр нүд чинь” шүлгээ бичин үлдээжээ.
Үргэлжилсэн үгийн
"Рашааны дусал" зэрэг Энэтхэг үлгэрээс сэдэвлэн сургаалын маягаар бичсэн бол "Гологдсон хүүхэн" туужаа шинэ Монголын амьдралыг дүрслэн бичжээ.
"Хоёр цагаан юм" өгүүллэг
"Солийг сольсон нь" өгүүллэг
"Хачин хурим"
Чөтгөртэй таарсан нь
Чемодантай юм
Бух Гомбо
Орчуулгын бүтээл
А.С.Пушкины "Алтан загасны үлгэр" орчуулсан.
С.Маршакийн “Муурын байшин”
Эрдэм шинжилгээний
"Монголын утга зохиолын ардчилсан чиглэл" - /1955/,
"Монголын утга зохиолыг судалсан түүх" - /1956/,
"Соёлын өвийг хамгаалъя" - /1959/,
"Монголын эртний уран зохиолын товч өгүүлэл" - /1958/,
"Монголын уран зохиолын судлалын зарим асуудал" - /1959/ зэрэг утга зохиолын нийтлэг асуудлыг судалсан эрдэм шинжилгээний өгүүллийг бичсэн.
Монголын уран зохиолын тоймын I дэвтэр: XIII-XVI зууны үе - 1957 онд Улаанбаатарт, 1957 онд Хөх хотод хэвлэгдсэн байна.
Монголын уран зохиолын тоймын II дэвтэр: XVII-XVIII зууны үе - 1977 онд Улаанбаатарт, 1982 онд Хөх хотод хэвлэгдсэн байна.
Монголын уран зохиолын тоймын III дэвтэр: XIX зууны үе - 1968 онд Улаанбаатарт, 1989 онд Хөх хотод хэвлэгдсэн байна.
Монголын эртний зохиолын судалгаа шинжилгээний
Ц.Дамдинсүрэн Халхын Лувсанпэрэнлэй, Өөлдийн Намхайжамц, Цахарын Лувсанчүлтэм, Боржгин Равжаа хийгээд Чойжи Одсэр, Шаравсэнгэ, Сономгарва, Гэлэгжамц нарын орчуулагчдын бүтээл, Ишбалжир, Агваандорж, Жамьянгарав нарын шүлэг бүтээлүүдийг нарийвчлан судалжээ. Мөн Нагаржунайн "Рашааны дусал", "Таван шастир" үлгэрийн цоморлог, "Шидэт хүүрийн үлгэр", "Субашид"-ын тайлбар зэрэг зохиолыг нягтлан үзээд, Монгол болон дорно дахины уран зохиолын харилцаа холбоо, хамаарлыг хөгжлийн түүхийг гарган тавьжээ.
Үндэсний утга зохиолын дурсгалт бичиг "Монголын нууц товчоо"-г эртний Монгол хэлнээс орчин цагийн Монгол хэлнээ хөрвүүлэн буулгаж эхлэн /1941/, дуусгаад 1947 онд хэвлүүлжээ.
"Хоёр загалын тууж" - /1956/,
"Чингис хааны 9 өрлөгтэй өнчин хөвгүүний сэцэлсэн шаштир" - /1956/,
"Убаши хунтайжийн тууж" - /1956/,
"Хуульч Сандагийн зохиолуудын тухай" - /1957/,
"Оюунтүлхүүрийн тайлбар" - /1958/,
"Мандухай сэцэний домог" - /1958/ зэрэг судалгаа шинжилгээний өгүүллүүдийг бичжээ.
“Гэсэрийн туужийн түүхэн үндэс”, “Субашид”, “Монголын уран зохиолын дээж зуун билэг”, “Рашааны дусал”, “Саран хөхөө” зэрэг эртний уран зохиолын нэлээд ном хэвлүүлжээ.
Орчуулгын
Дэлхийн болон Орос Зөвлөлтийн олон сонгодог зохиолтой Монгол уншигчдыг танилцуулсан юм.
А. С. Пушкиний "Олег сэцэний дуулал",
А. С. Пушкиний "Алтан загасны үлгэр" зэрэг зохиолыг эх хэлээрээ орчуулсан нь ардын аман зохиол лугаа нийтийн хүртээл болжээ.
Ф. Шиллер, М.Лермонтов, О.Бальзак, Ш. Петеефи, В.Маяковский нарын дэлхийн шилдэг зохиолч яруу найрагчдын шүлэг зохиолыг эх хэлнээ орчуулжээ.
Бусад
1941-1942 онд Монгол үсгийн дүрэм боловсруулж, Я. Цэвэлтэй хамтарч "Монгол үсгийн дүрмийн зөв бичих толь", 1951
БНМАУ-ын Төрийн дуулал - /1951/
1942 онд Ш. Лувсанвандантай хамтран 30 мянган үгтэй "Орос монгол толь",
1967-1969 онд А.Лувсандэндэвтэй хамтран 50 мянган үгтэй "Орос монгол толь" 2 дахь боть,
Өгүүлэл, найруулал, нийтлэл, тэмдэглэл, шог өгүүллэг, зэрэг сэтгүүл зүйн бараг бүх төрлүүдээр бүтээлээ туурвисан байдаг.
Хувийн амьдрал
Зохиолч маань эхнэр Л. В. Зевинатайгаа Ленинградын их сургуульд сурч байхдаа 1936 онд танилцан гэр бүл болсон аж. Түүний дөрвөн хүү нь физикийн нарийн мэргэжилтэй бол ганц охин Дулмаа нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн. Өдгөө тэд бүгд ОХУ-д амьдарцгаадаг.
Цол хэргэм
1950 онд Хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн - сэдэв: "Гэсэрийн туужийн түүхэн үндэс"
1957 онд профессор цол,
1961 онд БНМАУ-ын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр,
1971 онд Хэл бичгийн ухааны докторын зэрэг хүртжээ.
Сонгуульт ажил
1932 онд МАХН-ын гишүүн
1953 - 1955 онд Зохиолчдын Эвлэлийн Хорооны гишүүн,
Гавьяа шагнал
БНМАУ-ын анхны Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал - 1946 "Зөвлөлтийн ард түмэнд зориулсан ерөөл" зохиосны төлөө
БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал 2 дахь удаа - 1947 Монголын нууц товчоог орчин цагийн хэлнээ хөрвүүлсний төлөө
БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал 3 дахь удаа - 1951 БНМАУ-ын Төрийн дууллын үгийг зохиосны тул
БНМАУ-ын анхны Ардын Уран Зохиолч цол - 1986
Эх сурвалж
Википедиа:Онцлох өгүүлэл
Монголын зохиолч
Монголын яруу найрагч
БНМАУ-ын Ардын Их Хурлын гишүүн
Монгол хэлнээс орчуулагч
Монгол хэл рүү орчуулагч
Орос хэлнээс орчуулагч
Төвөд хэлнээс орчуулагч
Монгол Ардын Намын гишүүн
Монголын Шинжлэх Ухааны Академийн гишүүн
Монгол хэл
Монголч эрдэмтэн
Монгол улсын ардын уран зохиолч
XX зууны манлай
Монгол Улсын Төрийн шагналтан
ЗХУ-ын их сургуулийн төгсөгч
Матадын хүн
Монголчууд
1908 онд төрсөн
1986 онд өнгөрсөн
Монголын Нууц Товчоо |
4671 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A1%D1%8D%D0%BD%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%AD%D1%80%D0%B4%D1%8D%D0%BD%D1%8D | Сэнгийн Эрдэнэ | Сэнгийн Эрдэнэ нь Монголын зохиолч байв. Тэрээр хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч, сэтгэл зүйн өгүүллэгийн гарамгай мастер хэмээн алдаршсан зохиолч бөгөөд хүний амьдралын мөн чанарыг уран бүтээлдээ нэн чадамгай задлан шинжиж, уран үгээр дүр бүтээхдээ нээлт хийж чадсан уран бүтээлч юм.
Намтар
Тэрээр Хэнтий аймгийн Биндэр суманд 1929 оны 12 сарын 7-нд төрсөн. 1949 онд офицерын сургууль, 1955 онд Монгол Улсын Их Сургууль төгсчээ. "Амьдралын тойрог", "Баян бүрд", "Занабазар", "Малын хөлийн тоос", "Наран тогоруу", "Хойт насандаа учирна" зэрэг бүтээл хэвлүүлжээ. 1965 онд Монгол Улсын төрийн шагнал, 1976 онд МЗЭ-ийн шагнал, 1994 онд Ардын Уран Зохиолч цол хүртжээ.
1955 оноос Хий судлалын эмнэлэгт их эмч, Эрүүл мэнд сэтгүүлийн эрхлэгч, 1961-79 онд МЗЭ-ийн төв хэвлэл Цог сэтгүүл, Утга зохиол, урлаг сонины эрхлэгч, МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, үргэлжилсэн үгийн зохиолын зөвлөлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Монголын шинэ үеийн утга зохиолын богино өгүүллэгийн мастер. Орчин үеийн Монголын утга зохиолын хэл бүрэлдэхэд нөлөөлсөн зохиолчийн нэг, уран нийтлэлч.
"Амьдралын тойрог", "Баян бүрд", "Занабазар", "Малын хөлийн тоос", "Наран тогоруу", "Хойт насандаа учирна" зэрэг бүтээл хэвлүүлжээ. 1965 онд Монгол Улсын төрийн шагнал, 1976 онд МЗЭ-ийн шагнал, 1994 онд Ардын Уран Зохиолч цол хүртжээ.
С. Эрдэнэ 2000 онд нас нөгчжээ.
Гэр бүл
Хүү нь улс төрч Э. Бат-Үүл.
Бүтээл
"Амьдралын тойрог"
"Баян бүрд",
"Занабазар",
"Малын хөлийн тоос",
"Наран тогоруу",
"Хойт насандаа учирна"
Ёслолын буудлага
Малын хөлийн тоос
Цахим холбоос
Шилмэл өгүүллэгүүд elibrary.mn
Монголын зохиолч
Нийтлэлч
Монгол улсын ардын уран зохиолч
Монгол Улсын Төрийн шагналтан
Монгол Улсын Их Сургуулийн төгсөгч
Биндэрийн хүн
Монголчууд
1929 онд төрсөн
2000 онд өнгөрсөн |
4674 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A0%D0%B5%D0%BD%D1%87%D0%B8%D0%BD%D0%B8%D0%B9%20%D0%A7%D0%BE%D0%B9%D0%BD%D0%BE%D0%BC | Ренчиний Чойном | Ренчиний Чойном (1936 оны 2-р сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын нутагт төрсөн 1979 оны 4-р сарын 24-нд Улаанбаатарт нас барсан) -Монголын алдартай яруу найрагч байсан.
"Гал морин цаг", "Залуу нас", "Сүмтэй бударын чулуу", "Тал", "Улаан дэвтэр", "Хүн" зэрэг бүтээл туурвижээ. Түүнд 1990 онд Монгол Улсын төрийн шагналыг нэхэн олгосон байна.
Намтар
Р.Чойном Монгол Улсын Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа гэдэг газар 1936 оны 2 дугаар сарын 10-ны өдөр эцэг Рэнчингийн 31-ний, эх Рэгзэнгийн 26-ны жил дээр төржээ. Эцэг нь 1943 онд Чойномыг 7-н настай байхад сүрьеэ өвчнөөр нас барсан байна. Эцэг эхээсээ тэрбээр Чойномусурияа нэрийг өргөмжлөн авсан хэдийч хожим 1951 онд товчлон Чойном гэж хэлж бичих болсноор олны дунд Чойном нэрээрээ үлдэж алдаршсан болно.
Р.Чойном 1946 онд Дархан сумын бага сургуульд орж суралцаад 4-р ангийг 1950 онд онц дүнтэй төгссөн боловч дунд сургуулийн 6-р ангид суралцаж байгаад өвчний улмаас цаашид суралцаж чадаагүй байна. Түүний олж авсан боловсрол мэдлэгийн түвшин энэ ажгуу. Гэвч тэрээр өөрийн хичээл зүтгэл, авъяас билгийнхээ хүч чадлаар зохих хэмжээний боловсрол мэдлэг эзэмшиж, орос, казак, монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, казак монгол бичгээр шүлэг туурвилаа бичдэг, зураг зурж, баримал сийлбэр бүтээдэг, хөгжмийг нотоор тоглож, түүнийг сурах зөвлөмж бичиж, зарим шүлэг зохиолд ая зохиож явсан нэгэн бээр билээ.
1953 онд Хэнтий аймгийн МАХН-ын хороо, “Ардын Депутат”-уудын хурлын гүйцэтгэх хорооны “Урагшаа” сонины газарт үсэг өрөгч, бичгийн машины бичээчээр орж хөдөлмөрийн мөр хөөж эхэлжээ.
1956 онд нийслэл Улаанбаатар хотноо нүүж ирээд Хотын Урчуудын Эвлэлийн Хороонд дагалдан барималчнаар ажилласан,
1957 онд БНМАУ-ын Урчуудын Эвлэлийн Хорооны зургийн тасагт зураачаар ажилласан,
1958 онд Ясны сүрьеэгийн больницод 2 жил орчим хэвтэж эмчлүүлсэн,
1960 онд Хотын Соёлын ордонд зураачаар ажилласан мөн ондоо Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгт, “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлийн хэвлэх газар зураачаар ажилласан.
Чойном 1969 оны 8-р сарын 6-нд Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам (НАХЯ)-нд дайчлагдан баривчлагдаж мөрдөгдсөн. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилгоор төрийн эсрэг чиглэсэн шүлгүүдийг зориуд бичиж харалсан гэдэг нэрийдлээр баривчлагдан шийтгэгдэж, Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид 4-н жил хорих ял эдэлжээ.
1973 онд суллагдаад 1976 он хүртэл Хэнтий аймгийн Батноров суманд нутаг заагдсан.
1976-1979 онд Улаанбаатар хот руу орох зөвшөөрөл авч, найз нөхдийн гэр орноор амьдарч байжээ.
1979 оны 4-р сарын 24-нд 43 настай байхдаа Дэмбэрэл гэж зураачийн гэрт сүрьеэ өвчнөөр зуурдаар нас баржээ.
А.Далхжавын дурсамж
Ренчиний бутач хөвүүн ямбатнуудтай үзэлцэхээр гэрээ орхихдоо дөнгөж 23-тай байлаа. 1959 оны намрын халуун өдрүүд. Сургуулийн оюутан сурагчид цугларч Улаанбаатар хот хөл хөдөлгөөнд дарагдаж энд тэндгүй хүүхэд багачуудын хөгжилтэй дуун цангинаж байсан цаг.
Би Архангай аймгаас ХААДС-д суралцахаар нийслэлд ирээд Шар ажаа хэмээн энхрийлдэг Доржпалам эгчийндээ түр амьдарч байв. Шар ажаагийнх ам бүл олуулаа ч бид хоёр (би авгайтайгаа хамт ирсэн)-ыг тээршаахгүй, байгаагаа хуваан идэж, багталцахаараа бор хоногийг өнгөрүүлж байлаа. Шар ажаагийн хоёр том хүү нь эхнэр хүүхэдтэй боловч орон байргүй, бас л нэг дороо амьдарч бужигналдана. Тэднийх "100 айл"-ын нийтийн орон сууцны ганц өрөөнд багтаж ядан байх. "100 айл"-ын орон сууцыг хятад ажилчид барьж дуусгаад ашиглалтад ороход энэ байрыг хуваарилан өгсөн аж.
1950-аад оны сүүлчээр хятад ажилчид ёстой л гамин цэрэг шиг орж ирж манай орны хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуй, хаана л бол хаана шоргоолж мэт үймсэн. Удалгүй 1960 он гэхэд тар нь танигдаж түнжин хагараад буцацгаасан түүхтэй. Тэдний нэг хэсэг барилгачид одоогоор бол хороолол маягийн "100 айл"-ын сууцыг тэнд барьсан хэрэг.
Шар ажаагийнх "100 айл"-ын орон сууцны хамгийн урд нүүрний зэрэгцээ хоёр цагаан байшингийн зүүн талынхад байдаг. Тэр байр ганц орцтой. Орцоор оронгуут үргэлжилсэн урд хонгил (коридор) угтаж баруун тийш эргэсэн хонгилын нэг дэх хаалганд Шар ажаагийнх, зүүн тийш эргэсэн хонгилын гурав дахь хаалганд Шар бандийнх сууна. Шар банди ээжтэйгээ хоёул амьдарна. Би хөдөөнийх учир хүн танихгүй, элдэв хүмүүстэй нийлээд гадуур явдаггүй, нас бие ч 25 хүрчихсэн, ухаан санаа тогтсон эр хүн байжээ. Орох гарахад байнга тааралддаг Шар бандийг би биш тэр байрныхан бүгд андахгүй Шар банди л гэдэг. Зарим нь "Дэлдэн" гэж дуудна. Удалгүй Шар бандитай танилцаж сүрхий дотносож үерхлээ. Бид хамтдаа хот руу явна. Автобусгүй учраас "100 айл"-аас хотын төв рүү ямагт явган явдагсан. Сэлбийн гол ширүүн урсгалтай, эргээ шахсан их устай, ёроолын чулуунууд нь өнгө алаглан гэрэлтэж харагддаг, тунгалаг гэж янзтай. Бид орой бүр цугларч Сэлбийн голын зүлэг хайрган дээр сууцгаан ажил амьдралын зам мөр, хайр сэтгэл, уй гашуу, баяр хөөр, дуу шүлэг гээд юу эсийг хамаг ярьж залуу насны цог хиймориор хөгжилдөнө.
Шар банди их хөгжилтэй, аливаа юмыг ярихдаа ногоон нүдээ гурвалжлуулан инээж байгаад "ёстой үзүүлнэ ээ" л гэх. Тэгээд шүлгээ уншина даа. Түүний шүлэг найраг нь хайр сэтгэл, тэмцлээр бялхан цалгиж байдагсан. Нэг өдөр намайг дуудаж байна. Гэрт нь орвол чи ингээд сууж бай. Би зурна гээд "Акварель" усан будаг, бийрээ бариад зурж эхлэв. Барагцаалбал 10 гаруй минут болсон санагдана. Үнэхээр адилхан зурж билээ. Энэ зургийг 1975 он хүртэл нандигнан хадгалсан боловч өөрийн гэх орох оронгүй, хот тойроод олон удаа нүүж явахдаа "40 мянгат"-ын байрын нэг айлынд хоёр шуудай номтойгоо орхисон санагдана. Би ном цуглуулах өвчтэй байв. Гэвч амьдралын бэрхшээлд хавчигдан номоо авч явах арга ухаанаа олохгүй, айл айлын хашаа байшинд авдар саваар нь орхисоор хоосорсон. Ядуугийн зовлон, тарчигхан улсын иргэн ийм байдаг хойно доо яая гэхэв. Тэр зургийг алга болгосондоо их харамсаж халаглах юмаа. Зургийн зүүн доод өнцөгт Р.Чойном гэж мутрын үсгээ зурсан нь надад дахиад олдохгүй дурсгал, түүх өгүүлсэн таталбар байсныг хожуу сэхээрлээ.
Р.Чойном үерхэхэд их эелдэг, ааш зан нийтлэг, алиа хошин ярих дуртай, дэлдэн чихтэй, ёстой л "Шар банди" байсансан. Монхордуу агаад унжуу хамрын дорх эрээн бараан алагласан живэр сахал нь түүний махлаг бус гонзгойвтор царайг улам ч чимнэ. Бидний үерхэл богинохон хугацаанд гал дөл шиг маналзаад өнгөрсөн. Удалгүй хичээл эхэлж ихэнх оюутнууд нөгөө муу хадаастай модон хайрцгаа чирээд нэгдэл, сангийн аж ахуйд тариа ногоо хураах, хадлан дарш бэлтгэхээр явцгааж, би Max комбинатын мал нядалгааны ажилд гарснаас гадна Зайсан толгойн зүүн талд дан бүрээстэй, шалгүй бор гэр барьж оюутан амьдралын хүнд бэрх хэдий ч хөгжилтэй сайхан дөрвөн жилийг даван туулах гараагаа эхэлсэн юм.
Р.Чойном бид хоёр мартагдашгүй тэр намрын нар шарсан аагим халуун өдрүүд, уйтан бороо зүсэрч манан будан хөвөрсөн сэрүүн өдрүүд, "100 айл"-ын шавар намгийн дунд нэгэн зуур шүлгээ бичиж, уншиж, зургаа зурж, сайхан үерхээд аадрын цахилгаан мэт газар тэнгэрийн савслагаар атиралдан зурайсаар алсын алсад одсон. Тэртээх он жилүүдэд бороо зүсрэн хэд хоногоор орж шавар шавхай шагай татаж, муу үг бардаг байсан бол өдгөө уй салхитай ширүүн аадар дүрсхийгээд өнгөрдөг гажиг цаг уур илт мэдрэгддэг болжээ.
Р.Чойномын ээж нь намхан нуруутай, тачирхан шаргал үсээ хоёр салаалж гөрөөд унжуулна. Тэр нь унжаад байх ч үгүй хоёр мөрөн дээрээ сарвайж харагддагсан. Өрөөндөө тавилга гээд байх юмгүй, хоол унд бялхаад байдаггүй, жирийн нэг айл. Харин ном дэвтэр энд тэндгүй, ундуй сундуй, уншиж бичиж байгаад дэлгээтэй орхисон ном дэвтэр нь ор дэр, авдар шүүгээн дээр байх. Шүлэг найраглалаа дэвтэрт бичихээсээ илүү хэсэг бусаг цаасан дээр ар өвөргүй цоохорлоод хэд нугалбарлан аль нэг халаасандаа хийчихнэ. Энэ талаас нь харвал "салан банди" гэлтэй. Гэвч тиймгүй шүү. Няхуур нямбайг эрхэмлэнэ. Ээж нь сүрхий цэвэрч, гэр орондоо цэвэр сайхан сууж байхдаа Шар бандийгаа л гэж амь тавина. Мань нөхөр гэртээ ирэхтэй үгүйтэй хонож өнжих удаатайг хэлэх үү. Дандаа л хүү үзэгдэв үү, төдийд өдийд гарсан юмсан, алга аа л гэнэ.
"Эхийн сэтгэл үрд, үрийн сэтгэл ууланд" гэгчээр Шар банди ч ямбатнуудтай үзэлцэнэ ээ гээд бачимдаж явахдаа дөнгөж 23 настай байж дээ. Харгис хатуу цагийн мөрдлөг хавчлагад өртөж, үнэн үг, шулуун шударга ухаан бодлоороо өөнтөглүүлэн байцаагдаж "сууж" байсан үе. Бас хайр дурлалдаа шатаж явсан нас. Ээж нь болохоор миний хүү цай хоолоо идэж уу гээд айдас хүйдэс, дарамт дарангуйлалд хальширч харшсан ёлтгор нүдээ анивчиж суудагсан. Р.Чойном нь "Буриад" найраглалын зарим хэсгийг, аль 1950 оны сүүлчээр биччихсэн уншиж байсан юм шүү дээ.
Аяа хөөрхий Сэмжүүхэй
Алтан Ононы Сэмжүүхэй
Аашны чинь хөөрхөнд би чинь
Арга ч үгүй дассан юмсан
Хайр хайрынхаа илчинд
Хайлах шахам шатаж байлаа
Самрын боргоцой шиг жаахан басган
Сайхан байж билээ гээд уншихад нь
"Самрын боргоцой ч арай дэндэж байна аа, сарлагийн торой гэвэл үнэнд ойртох байлгүй" гээд инээлдэнэ.
Чингэлэгтэй тэрэгний арал сандайлж
Чийрэг бөгөөд зузаан уруулаар
Чимээ ихээр үнсэлдэж байсан
Натгар жаахан Сэмжүүхэй минь
Намайг мартаад хэнийг таалах нь энэ вэ
гээд улам хөгжөөж байснаа больчихоод одоогийнхоор бол улс төржиж эхэлнэ.
Ураг сайхан Монголынхоо алдар, түүх хоёрыг
Улаан бүслүүрт малгайтай цагдаа нарын дундаас
Удам хойчийн үрсдээ монгол сэтгэлээр хүргэх гэж
Уушгийн гурван судсаа тасартал би дуулна аа
гээд нүд нь цог шиг гялалзаж, rap нь агаарт цацлан онгод хийморь нь дүрэлздэг ийм л Шар банди миний сэтгэл зүрхэнд үлдсэн. Анд нөхөр минь хүйтэн жадны үзүүрийг сөрөн зогсож, шүлэг найргаа тэрлэж, үг үзгээ хурцалж гэрэлт ирээдүй рүү тэмүүлсээр хөх тэнгэрийн уудамд халин шунгасныг санахуйяа бэрх.
"100 айл" зуун жилийн дараа цэцэглэн хөгжсөн хятад хороолол буюу вант улс болж Шар банди буюу Р.Чойномын сураг алдарч амьдран сууж, зохиол бүтээл туурвиж байсан цагаан байшингаас нүдэнд өртөх хагархай тоосго ч үгүй болсон байхаас эмээн зүрхшээж энэ дурсамжийг бичиж сууна.
Гэвч цаг үеэс түрүүлэн цацал цацлаар өргөсөн сүүн бүтээлээрээ, шударга үнэний дуу хоолойгоороо хойч үеэ сэрээсэн алдар нэр нь Онон, Хэрлэн лугаа омог их Монгол орондоо мөнхөрсөн бөлгөө. Сэтгэл амирлъяюу.
Р.Чойням нь Монголын утга зохиолын томоохон тэсрэлт хийсэн, оюуны цараа нь давсан яруу найрагч билээ.
Гэр бүл
Лхагважав гэж эмэгтэйтэй анх сууж Эрдэмном гэж охинтой болсон.
Нина гэж эмэгтэйтэй дэр нийлүүлж Хулан гэдэг охинтой болжээ.
Сүүлд Туул гэдэг хүнтэй суугаад Ч.Мөнхтэмүүлэн гэж охинтой болсон байна. Зохиолчийн зээ хүү О.Энх-Амгалан гэдэг байна.
Уран бүтээлээс
Хүн /1964/
Гэрээслэл
Ээждээ айлгаж хэлсэн үгс
Зарим заримдгуудад зориулсан шүлэг
Бяцхан сургаал-1
Залуу нас /найраглал, 1961/
Архи
Бяцхан сургаал-2
Бяцхан сургаал-3
Уншигч танаа
Манцуйтай жаал
Захидал
Анхан өлгийнөөсөө гарахад
Бяцхан сургаал-4
Аавын хүү нэгэнт доройтсон бол
Хүн танаа
Ямар ч хүн хэрвээ
Шулмас хийгээд бурхан гэдгийг чинь
Yхэл
Алдаа
Толь
Бүсгүй таньд
Маргааш
Жаргал зовлон
Миний шүтээн
Диваажин
Миний Монгол
Азийн тухай бардамнал
Кавказ
Эх сурвалж
2006, Утга зохиол урлаг сонин
sonin.mn
Гадны холбоос
Сүмтэй бударын чулуу - elibrary.mn
1936 онд төрсөн
Монголын зохиолч
Монголын яруу найрагч
Монгол Улсын Төрийн шагналтан
Монголчууд
1979 онд өнгөрсөн |
4675 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D1%8D%D0%B3%D0%B7%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%AF%D0%B2%D1%83%D1%83%D1%85%D1%83%D0%BB%D0%B0%D0%BD | Бэгзийн Явуухулан | Бэгзийн Явуухулан (1929 оны гуравдугаар сарын 15-нд Хантайшир уулын аймаг Отгонхайрхан уулын хошуу буюу өнөөгийн Завхан аймгийн Алдархаан суманд төрж, 1982 оны хоёрдугаар сарын 19-нд Улаанбаатарт нас барсан) нь XX зууны манлай их яруу найрагч байв. Залуучуудын үнэн, Улаанбаатарын мэдээ сонинд сурвалжлагч, хариуцлагатай эрхлэгч, МЗЭ-ийн хороонд яруу найргийн зөвлөлийн эрхлэгч, нарийн бичгийн дарга, мэргэжлийн зохиолчоор ажиллаж байсан. ХХ зууны Монголын яруу найрагт иргэний уянгын шинэ чиглэл бий болгосон төлөөлөгч. 1964 онд «Би хаана төрөв», «Сохор зоосны дууль», «Пионер», «Түлээчин», «Анхны цас» зохиолоороо Төрийн шагнал хүртжээ.
Намтар
Б.Явуухулан нь Завхан аймгийн Алдархаан суманд 1929 оны 3-р сарын 15-нд төрсөн. Тэрбээр 1945-1949 онд дүү Бэгзийн Мөнхөөгийн хамт Санхүүгийн техникум төгсөөд Архангай аймагт ажиллаж амьдрах болсон. Дүү Бэгзийн Монхоо, зохиолч Ц.Гайтав 3-лаа монгол гэрт 5 жил гаруй амьдарч байжээ. Санхүүгийн сургуулийн оюутан Б.Явуухулан 1949 онд анхны шүлгээ нийтлүүлснээс хойш 1950 онд “Бидний хүсэл”, 1952 онд “Цэнхэр мандлын тэнгэр дор” хэмээх хоёр ном хэвлүүлээд 1954 онд Москва хот дахь А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд, дүү Б.Монхоо нь Москва хот дахь Тимирязевийн ХАА-н Академид тус тус суралцахаар явсан. Дэлхийн утга зохиолын нэгэн их голомт болсон энэ сургуульд суралцсан жилүүд бол Б.Явуухулангийн уран бүтээлийн цэцэглэлтийн онцгой үе юм. Тэрээр 1959 онд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг Зөвлөлтийн нэрт яруу найрагч Лев Ошанины удирдлага дор төгсчээ. 1959 онд орос хэлээр хэвлэгдсэн “Лирика" /уянгын шүлэг/, монгол хэлээр хэвлэгдсэн “Мөнгөн хазаарын чимээ” номууд нь түүнийг яруу найргийн ертөнцөд утга уянгын онцгой содон найрагч орж ирснийг зарласан байна. Монголын эртний туульс, ардын урт дуу, үлгэр домог, уламжлалт яруу найргийн үр шимээр амалсан найрагч өрнө дахины утга зохиолын сонгодог өв уламжлалаас суралцах хүртэлх зам харгуй бол түүний яруу найргийн их нүүдэл байсан юм. 1964 онд Монгол Улсын Төрийн шагнал, 1979 онд Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол хүртжээ. Тэрээр 1982 онд ертөнцийн жамаар нас баржээ.
Гэргий Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Жигжидийн Адьяа, ууган хүү Я.Энхээ /1950/, Я.Амар.
Уран бүтээлийн товчоон (товчхон)
1955 онд (26 нас) Би чамд хайртай шүлгээ
1957 онд (28 нас) Туулын урсгал шөнөдөө сайхансан
1959 онд (30 нас) Алаг дэлхийд төрсөн минь учиртай, Мөнгөн хазаарын чимээ, Хар-Ус нуурын шагшуурга шүлгээ
1959 онд (30 нас) Би хаана төрөө вэ?
1960 онд (31 нас) Мөнгөн хазаарын чимээ номоо
1964 онд (35 нас) Монгол Улсын төрийн шагнал
1969 онд (41 нас) Тэхийн зогсоол
1972 онд (43 нас) Вансэмбэрүү
1973 онд (44 нас) Зөвхөн Монголдоо шүлгээ
1977 онд (48 нас) Үлэмжийн сайхан хорвоо, Шүлэг минь -хүлэг минь шүлгээ
1978 онд (49 нас) Улаанбаатар хот шүлэг
1979 онд (50 нас) Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.
1960 оны үед Үнэн сонинд Цагаачийг цагаа хатгаж, цагаан морийг ногоо хатгана гэж Б.Ринченг гутаан доромжилж бичсэнийг өмгөөлөн Дорнын билэгт яруу найрагч Б.Явуухулан, Б.Ринченд зориулж 4 мөртөө 1966 онд бичжээ.
Зөвөөс болж зовсон амьдралын чинь зам дуусч
Зөрж, хараалгасаар л яваад баатар чи орчлонг ОРХИНО.
Харин тэгэхэд хаврын дэлхий амилан сэргэх мэт
Хатан дэлхийд алдар чинь Амьдралаа эхэлнэ.
Б.Явуухулангийн зохиолууд
Б. Явуухулангийн уран бүтээлд түүний эхэн үеийн хайр сэтгэлийн шүлгүүд чухал байр эзэлнэ.
Зорин ирэх амрагаа хүлээхэд
Морин төвөргөөн зүрхнээ хоногшино
Шөнийн чимээгүй гадаа налайн
Унийн углуургаар саран гэрэлтэнэ
Өнчин дэрэн дээр нойр хулжсан
Ухаангүй дурлалын урхинд байхад
Мөнгөн хазаарын бүдэг чимээ
Онгон зүрхийг цочоон баясгана.
Яруу найрагч 1970 онд алтан саарийгаа бэлхүүс орчимоо задгайлсан энэтхэг хүүхний гоо сайхныг гайхаж шүлэг бичсэн бөгөөд судлаачид магтаж эхлэнгүүт монгол бүсгүйчүүд маань гомдчих вий хэмээн “Монгол бүсгүй” шүлгээ бичсэн байдаг. Энэ бол яруу найрагчийн ууч, өгөөмөр зан чанарыг илрэл юм. Б. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд бол хүний гоо сайхныг дээдэлсэн яруу найргийн улаан сарнай юм. Хожим нь 1979 онд бичсэн “Монгол шүлэг” хэмээх шүлэгтээ хайр сэтгэлийн дууллуудынхаа түүхийг хураангуйлан томьёолж
Бүсгүй хүн гэдэг Хүний эх нь учраас
Бүх хүн төрөлхтөн Гоо сайхнаа авдаг байна.
Бүсгүй хүн гэдэг бас Гоо сайхны эх учраас
Бүхнээс илүү сайхнаа Өөртөө хадгалж байдаг байна... хэмээн бичсэн юм.
Б. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд нь бүх цогцоороо бүсгүй хүнийг хайрлан дээдлэхүйн нэгэн их туульс мэт санагднам. Жинхэнэ яруу найрагчийн бүтээл бол эрээвэр хураавар бодол сэтгэгдэл, үйл явдлын тасархайнууд бус яруу сайхны түүх намтар утга агуулгын цогцлол байдаг нь ийм учиртай ажгуу.
Б. Явуухулан байгаль, эх нутаг, эцэг эх, хүмүүний ертөнц, ан амьтаныг энэрэх хайрлах үзэл санаагаа яруу найрагтаа нэвт шингээж үлдээсэн найрагч билээ. Түүний “Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Одод усанд шумбадаг юм билээ”, “Гэрэлтэй газар дулаан”, “Миний араншин”, “Монголын дорнод тал”, “Тайхар чулуу” зэрэг олон шүлэг нь монгол уншигчдын хайр талархал, баяр бахархал, цээжнээ хоногших, сэтгэлээс ундрах уянга дууны оргих эх булаг мөн. Түүний “Би хаана төрөө вэ” хэмээх дууллыг монгол хүн бүр цээжээр уянгалуулан уншиж омог бахархлаа илэрхийлэх нь буй.
...Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би:
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би...
Б. Явуухулан 1973 онд Ховд хотын цэцэрлэгт мод тарьжээ. Яруу найрагч өөрийн тарьсан модондоо зориулан бүүвэйн дуу зохиожээ.
...Явуулын хүн дэргэд чинь ирж байг,
Яахав намайг, тэд дурсан ярьж бай,
Яруу найргийн мод, бүүвэй
Явуухулангийн мод, бүүвэй!
Хожим энэ мод тэнгэр баганадам өндөр болжээ. Явуугийн мод хэмээх нэрийг олж сүүдэрт нь залуу хос болзож, шүлэгчид яруу найргаа цуглаж уншдаг, Явуухуланг дурсан хундага өргөдөг болов. Яруу найргийн мод өөрийн түүх намтрыг бичсээр байна. Түүний адил Явуухулангийн найргийн утга уянга унших бүхий улам цэцэглэн навчилах мэт дэлгэрмүй.
Их найрагч Б. Явуухулангийн яруу найргийн өв дотор хамгийн хүндтэй байрыг эзлэх, хүчтэй шүлэг бол түүний “Тэхийн зогсоол” хэмээх дууль юм. 1969 онд бичсэн эл бүтээл нь монголын яруу найрагт төдийгүй, хүн төрөлхтөний яруу найргийн эрдэнэсийн алтан санд зүй ёсоор орох ёстой туурвил мөн.
Мэдээж энэ шүлэг яруу найрагчийн хувийн намтрын зурвас хэсэг юм. Үйл явдал хоёр шугамаар өрнөж байна. Эхнийх нь өвөлжөөний дулаан бууцнаас гарч нутаг сэлгэх гэж буй нүүдэлчин айл. Дараах нь орчлонгоос жам ёсоороо халих гэж буй янгирын тэх. Аль аль нь орчлонгийн явдал...
...Төрсний эцэст үхнэ гэдэг
Амьтны ёс оо!
Төрсөн нутгаа орхиноо гэдэг
Амаргүй даваа!...
...Орчлон хорвоогийн мөнхийн зүй тогтол. Өтөлсөн янгир насны туйлд хүрээд өөрийнхөө төрсөн ууландаа эхээс унасан газраа ирж буй сэтгэл догдолж нулимс унагам учрал тохиолтой анчин таарчээ. Амьдын хорвоогийн тавилан заяа, өнгөрүүлсэн амьдрал, ууж ундаалсан бэлчээрээ сүүлчийн удаа харж ертөнцийн жам ёсны оргил дээр зогсох янгир бол зүгээр нэг ан амьтан бус түүний цаана байгал ээж амьд ертөнц тэр аяараа буй ажгуу. Амьд амьтан, эх нутаг хоёр учран золгох, хагацан салах уулзвар дээр ертөнц оршином. Хэзээ нэгэн өдөр хүмүүнийг ч бас янгирын адил эцсийн зогсоол нь хүлээж байдаг билээ. Тэхийн зогсоолыг дурандаад өдөржин хорвоог бясалгаж буй анчин, янгирын тэхийг үргэж цочоохоос эмээн нүүдэлээ хойшлуулан хорвоогийн жам ёсонд сүсэглэж суугаа хот айлынхан. Энэ бүх үйл явдал, өдөр хоногууд, сэтгэлийн шимшрэлийг зүрхэн дундуураа гаргаж буй бяцхан хүү буюу яруу найрагчийн бага нас, нүүдэлчний амьдралын жаргал зовлон, эх нутаг хийгээд шүтэлцээт бүхий л юмсыг энэрэн нигүүлсэх соёл, орчлонгийн үнэт агшинуудын гэгээн судар энэ гэлтэй. Янгирыг жам ёсоороо хальсны маргааш өглөө нь хот айл ачаалан нүүдэллэж “Тэхийн зогсоол”-ыг эргэж харж “Төрсөн нутаг минь” хэмээн өөртөө хэлж буй төгсгөлд ирэхэд өр нимгэн хэний боловч хоолой зангирч, аньсага чийгтэнэ. Явуухулан бол эх орон, байгал дэлхийн гайхамшигт дуучин, ертөнц өөрийгөө дуулуулахаар илгээсэн “алтан гургалдай” буюу.
Явуухулангийн яруу найргийн амьдралын үлэмж хэсгийг түүний соён гэгээрүүлэх үйлс эзлэнэ. Тэрбээр Горькийн сургууль төгсч ирснийхээ дараа утга зохиолын оройн дээд сургууль байгуулах ажлыг санаачлан эхлүүлж, яруу найргийн уншлага зохиож, дэлхийн сонгодог яруу найргийн сор дээжээс орчуулан түгээж байлаа. Сергей Есенин, Омар Хайям, Гётегийн шүлгүүдийг орчуулж өрнө дахины яруу найргаас суралцаж, уншигч олондоо толилуулж байв. Дорно дахинаас Ли Байгийн шүлгүүд, Японы хайку шүлгээс орчуулж, өөрөө хайку маягаар шүлэг бичиж туршсан зэрэг нь чухам яруу найргийн соён гэгээрүүлэх үйлс байсан юм. Тэрбээр оросын яруу найрагчидтай гүн дотно нөхөрлөж Лев Ошанин багшийгаа монголд урьж ирүүлэн, Римма Казакава, Анатолий Софроновыг орчуулж, зөвлөлтийн болон тухайн үеийн социалист орнуудын зохиолчдын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байв. Энэтхэг, Этиоп, Кубаар энх тайвны элчээр аялан явж олон сайхан шүлгээ туурвижээ.
Их яруу найрагч бээр өөрийн яруу найргийн үйл амьдралд хоёр үе шаттай хөтөлбөр дэвшүүлсэн хэмээн ярих дуртай байв. Эхний хөтөлбөр нь 1959 онд бичсэн “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хэмэх шүлэг юм.
Дуулим хорвоод төрсөн минь учиртай
Дуулж суугаад ээжийнхээ уйлахыг нь үзэх гэж
Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдээд
Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би
Дуулим хорвоод төрсөн минь учиртай.
хэмээх тунхаглал нь далаад оны сүүл үе хүртэл бүхий л яруу найргийнх нь оршил аялгуу байжээ. Түүний хоёр дахь хөтөлбөр бол 1977 онд бичсэн “Шүлэг минь, хүлэг минь” хэмээх шүлэг юм.
Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр
Шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой!
Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр
Сар мэлмэрэн хээр хонотол дуулах ёстой!
...хэмээн эхэлдэг энэ шүлэгтээ тэрбээр “хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн шууд ил тодоор тунхагласан байдаг. Ийм учир бас байсан юм. Б. Явуухулангийн бүтээн туурвисан он жилүүд бол монголд социалист нийгмийн тогтолцоо оргил үедээ хүрсэн, нам засаг, Октябрийн хувьсгал, Ленин, Зөвлөлт улс, найрамдлыг магтан дуулахыг уран бүтээлчдээс шаарддаг тийм он жилүүд байлаа. Чухам ийм үед тэрбээр тэр цаг үеийн золиос болохгүйн тулд цөөн бус шүлгээ дээрх уриа шаардлагад нийцүүлэн зохиож, түүнийхээ шүхэр дор уянгын шүлгүүдээ бичиж байлаа. Утга зохиолын харилцаа ч тухайн социалист орнуудын хүрээнд болж, дэлхийн ихэнх оронд монголын утга зохиолыг мэдэхгүй байсан тэр үед “хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэсэн тунхаг бол гайхалтай содон, эр зоргийн дуулал байсан юм. Гэхдээ тэрбээр үзэл суртлын дарангуйлал, атаа жөтөө, утга зохиолын дайсануудаасаа хол байгаагүй, уран бүтээлчийн бүхий л саад бэрхшээл, зовлон гамшигийг туулсан бөлгөө.
Их найрагч Б. Явуухулан өөрийнхөө хүрэх ёстой оргилыг харж байсан юм. Дэлхийн хэмжээний яруу найрагч гэдгээ аль эрт мэдэрч, өөртөө төдийгүй Монголын яруу найргийг дэлхийн дэвжээнд гаргах их холын зорилго түүнд байсан юм. Их найрагч бээр сүүлийн жилүүддээ монголын зохиолчдын эвлэлд яруу найргийн зөвлөлийг тэргүүлж, залуу яруу найрагчдын клуб хичээлүүлж тэр үеийн яруу найргийн хорхойтон биднүүс түүнийг бишрэн дагаж “Явуу багш” хэмээн хүрээлсэн юм. Явуу багш бээр шүлгийг илүү, дутуу үггүй маш нарийн нягт, хөгжимлөг, айзам хэмнэл бүхий өө сэвгүй урлах ёстой гэж шаарддаг байсан бөгөөд яруу найргийн хамгийн гол зүйл бол дотоод сэтгэлийн дүрийг илэрхийлэх ёстой гэж үздэг байв. Яруу найраг бол үгийн урлаг учраас үгийг илүү ч үгүй дутуу ч үгүй байранд нь онож тавих ёстой гэдэг байлаа. Мөнөөх дээр дурдсан “Тэхийн зогсоол” бол яруу найргийн урлахуй хийгээд дүр бүтээхүйн гайхамшигт том сургууль бөлгөө.
Б. Явуухулангийн 1950-аад оны сүүл үеэс наяад оны эхэн үеийг хүртэл бичсэн шүлэг, дууль нь Монголын яруу найргийн XX зууны бүхий л ололтын охь байсан гэж үзэж болно. Түүний суралцсан багш нь монголоосоо ардын яруу найраг, Инжинаши, Гуларанс, Данзанравжаа, Нацагдорж байсан юм. Монголын уламжлалт яруу найргийн туурвил зүйн сонгодог өв уламжлал, дорнын намуун уянга, өрнө дахины яруу найраг дахь сэтгэлгээний чөлөөт хэв маяг Б. Явуухулангийн яруу найрагт тун гайхалтай найрсаж түүний яруу найргийн ертөнцийг баяжуулсан байна. Тэрбээр 1930-аад оны сүүл үеэс 1950-аад оны эхэн үе хүртэлх монголын яруу найраг хийгээд уран сайхны сэтгэлгээний хоосролын дараа, шинэ цагийн яруу найргийн туурвил, сэтгэлгээний чиг хандлагыг илэрхийлэгч нь болж гарч ирснээрээ цагийг эзэлсэн их дууч нь болсон юм.
Б. Явуухулан өөрөөсөө өмнөх бүхий л цаг үеийн монголын яруу найргийн ололт хийгээд өөрийн цаг үеийг эзлэн дагуулагч нь төдий бус өөрөөсөө хойших залгамжлах үеийн яруу найргийг бойжуулахад маш хүчтэй нөлөө үзүүлсэн яруу найрагч бөгөөд өдгөөгийн Монголын яруу найргийн гол төлөөлөгчид болох Ш. Сүрэнжав, З. Дорж, Д. Цоодол, Б. Лхагвасүрэн Д. Нямсүрэн, О. Дашбалбар нар бол түүний шууд үргэлжлэл юм.
Эдүгээ XXI зууны монголын яруу найрагт хамгийн их нөлөөтэй байгаа Д. Нямсүрэн, О. Дашбалбар нараас суралцагч залуус тэдний өмнөх Б.Явуухулантай заавал ч үгүй холбогдох тавилантай ажгуу.
Б. Явуухулангийн яруу найраг нь урлан туурвихуйн томоохон дэг сургууль, яруусал төгс уянгалахуйн гайхамшигт үлгэр, дотоод сэтгэлийн гэрэл цацарсан дуулал юм. Тэрбээр монгол хэлний шүлэглэл зүйн дээд боломжийг төгс эзэмшсэн урлахуйн ухааны инжаан, шүлгээр аялгуу эгшиг бүтээхүйн их туурвигч бөлгөө.
XX зууны монголын сод яруу найрагч Бэгзийн Явуухулангийн зүрх 1982 оны өвөл гэнэт 53 насандаа зогссож монголын уран зохиолд хүнд гарз тохиолдсон юм. Алтан өлгий дэх шарилын хавтан дээр “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хэмээх шүлгийн мөрийг нь сийлсэн бөгөөд харин “хүлэг минь шүлэг минь чи бидэн хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээх зорилтоо хойчийнхондоо даатган үлдээсэн юм.
Гавьяа шагнал
1964 он: Говь шүлгээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн хамгийн анхны шагналтан болсон
1967 он: Би хаана төрөв, Сохор зоосны дууль, Пионер, Түлээчин, Анхны цас зохиолоороо Монгол Улсын Төрийн шагнал
1979 он: Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол
Цахим холбоос
Б. Явуухулангийн шүлгийн түүвэр
Википедиа:Онцлох өгүүлэл
Монголын зохиолч
Монголын яруу найрагч
Сурвалжлагч
XX зууны манлай
Монгол Улсын Төрийн шагналтан
Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналтан
М. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн төгсөгч
Алдархааны хүн
Завханыхан
Монголчууд
1929 онд төрсөн
1982 онд өнгөрсөн |
4678 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%96%D0%BE%D0%B0%D0%BD%D0%BD%D0%B0%20%D0%A0%D0%BE%D1%83%D0%BB%D0%B8%D0%BD%D0%B3 | Жоанна Роулинг | Жоанна "Жо" Роулинг (; 1965 оны 7 сарын 31 -) нь Английн хүүрнэл зохиолч юм. Роулинг нь Харри Поттэр уран зөгнөлт зохиолын цувралын зохиогч бөгөөд түүний зохиолууд дэлхий дахины анхаарлыг татаж, олон шагнал хүртэж, дэлхийд 400 сая гаруй хувь борлогдсон юм. 2007 оны Sunday Times-ийн баячуудын жагсаалтанд 545сая фунт стерлингийн эд хөрөнгөөрөө 136-р байранд орсон бол Английн 13 дахь баян эмэгтэйгээр тодорчээ.
Нэр
Хэдий тэр уран бүтээлээ "Ж.К.Роулинг" гэдэг нэрний дор туурьвидаг боловч Харри Поттэр номны анхны хэвлэл дээр "Жоанна Роулинг" гэсэн байдаг. Түүний анхны номыг хэвлэхийн өмнө "Блүүмсбери хэвлэл" хэвлэлийн газар бяцхан уншигч хөвгүүд номыг худалдаж аваад зохиолыг эмэгтэй зохиолч бичсэнд дурамжхан байх болов уу гэж болгоомжлон Роулинг нэрнийхээ товчлолд хоёр үсэг ашиглахыг хүсчээ. Гэвч Роулингод дунд нэр байхгүй байсан учир эмэг эхийнхээ нэр "Кэтлин"-ийг ашиглахаар болжээ. Гэхдээ Кэтлин гэдэг нэр түүний албан ёсны нэрэнд ордоггүй аж. Нэрнийхээ тухай тэрээр хэлэхдээ "Бага байхад намайг хэн ч миний бүтэн нэр болох Жоанна гэж дууддаггүй байсан бүгд л намайг "Жо" гэдэг байсан."
Гэр бүлийн гарал
Петер Жеймс Роулинг, Энн Роулинг нарын охин Жоанна 1965 оны 7 сарын 31 нд Английн Бристол хотоос хойш 16.1км хол орших Глөүсестерширийн Еэт хэмээх жижиг хотод төржээ. Түүний дүү Дайанна Роулинг 23 сартай байхад нь төржээ. Роулинг 4 настай байхад гэр бүл нь Винтерборн тосгон руу нүүж, түүнийг 200 жилийн түүхтэй Гэгээн Майклийн бага сургуульд оруулав. Гэгээн Майклийн бага сургуулийнх нь захирал Алфред Данн гуай бол түүний Харри Поттэр номны Албус Дамблдор юм.
Тэрээр хүүхэд байхдаа уран зөгнөлт зохиол бичиж дүү Дайаннадаа уншиж өгөх дуртай байжээ. Тэрээр энэ талаараа "Би 5 билүү 6 настай байхдаа нэгэн "Туулай" нэртэй туулайны тухай түүх бичиж байсан. Тэр зохиолд тэр туулай улаан бурхан өвчтэй байсан ба түүн дээр найзууд нь байнга зочилж ирж байгаа тухай байсан. Түүний найзууд дунд "Хатагтай Зөгий" нэртэй аварга зөгий хүртэл байсан."
8 настайдаа Роулинг Глөүсестерширийн жижиг тосгон болох Тутшилл руу нүүв. Роулинг өсвөр насанд байхад нь түүний нагац эгч улс төрч эмэгтэй Жэссика Митфордын тухай Hons and Rebels нэртэй хуучны ном бэлэглэжээ. Энэ талаараа Роулинг дурсахдаа "мэдлэг боловсролд нь маш их тус болж сонгодог зохиолын тухай сурган, эргэлзээтэй олон зүйлд нь хариу өгсөн". Жэссика Митфорд сүүлд Роулингийн хувьд баатар эмэгтэй нь болсон билээ.
Роулинг Виэдэнийн дунд сургуульд элсэн оров. Роулинг өөрийн өсвөр насны тухай "Хэрмион бол миний өсвөр насны дүр юм." Харри Поттэр зохиолын Харригийн найз Рон Вийзли бол Роулингийн ахлах ангийн найз Шон Харрис аж.
Роулинг Экзэтерийн Их сургуульд элсэж суралцсаны дараа Лондон руу нүүж Эмнести интернэйшнл байгууллагад нарийн бичиг мөн судлаачаар ажиллахаар нүүв.
1990 онд Манчестерээс Лондон руу аялах үед нь толгойд нь шидтэний сургуульд элсэж буй нэгэн бяцхан хүүгийн тухай түүх буусан аж. Энэ талаараа тэр Бостон Глөүб сонинд өгсөн ярилцлагадаа "Энэ санаа яг хаанаас гарч ирснийг мэдэхгүй. Бүх дүр, орчин гээд бүх зүйл нь миний толгойд зогсолтгүй үерлээд ирсэн." Энэ бүхнийг алдахгүйн тулд маш хурдан бичих хэрэгтэй болжээ.
Гэвч тэр оныхоо 12 сард нь Роулингийн ээж нь 10 жилийн турш шаналсан тархины өвчнөөр нас баржээ. Роулинг: "Би ээжийгээ нас барах үед Харри Поттэрийг бичиж байсан. Би түүнд хэзээ ч Харри Поттэрийн талаар хэлж байгаагүй." Роулингод ээжийнх нь үхэл маш хүнд туссан бөгөөд энэ нь зохиолд нь нөлөөлж, Харри Поттэрийн эхний номонд Харригийн гачигдлыг маш тодоор тусгасан байдаг. Учир нь тэр мэдрэмжийг Роулинг биеэрээ туулсан юм.
Дараа нь Роулинг Португалын Порто хот руу англи хэл заахаар явлаа. Тэндээ 1992 оны 10 сарын 16нд Португалын телевизийн сэтгүүлч Жорж Арантестэй гэрлэв. Тэдний охин Жессика Изабел Роулинг Арантес (Жэссика Митфорд-н нэрийг өгсөн) 1993 оны 7 дугаар сарын 27-нд төрөв. Гэвч тэд 1993 оны 11 сард салжээ. 1994 оны 12 сард Роулинг охинтойгоо хамт Шотландын Эдинбург хот руу дүүгийнх рүүгээ нүүлээ. Энэ хугацаанд Роулинг маш ихээр сэтгэлээр унаж, амиа хорлоход бэлэн байв. Энэ сэтгэл санааны доройтол нь түүнд Харри Поттэр номны сүнсгүй амьтад болох Дементоруудыг бичихэд хүргэсэн.
Ажилгүй, улсын тэтгэлэгээр амьдарч байсан Роулинг охин Жессикагаа унтах бүрд нь янз бүрийн кафед ялангуяа Николсоны Кафед сууж анхны романаа дуусгажээ. Америкийн телевизийн хөтөлбөр "Ай энд И Намтар"-т оролцож байхдаа яагаад кафед сууж зохиол бичдэг байснаа тайлбарлахдаа охиноо унтуулах хамгийн сайн арга бол гадуур алхах байсан гэжээ.
Харри Поттэр
Харри Поттэр номууд
1995 онд Роулинг анхны Харри Поттэрийн ном болох Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу романаа хуучны бичгийн машин дээрээ бичсэн гар бичмэлээ дуусгалаа. Номынхоо эхний 3 бүлгийг Бриони Эванс гэж хүнээр уншуулж хянуулсны дараа удаан хугацааны эрэл хайгуулын дараа Кристофер Литл Утга Зохиолын Агентлаг номыг нь хянахыг зөвшөөрөв. Роулинг 12 хэвлэлийн газарт номыг нь хэвлэж өгөх санал тавьсан боловч бүгд татгалзсан аж. Жилийн дараа Роулингод анхны "ногоон гэрэл" аслаа, Их Британий Лондон хот дахь Блүүмсбери жижиг хэвлэлийн газрын эрхлэгч Барри Куннингам 1500 еврогийн санал тавьжээ. Барри Роулингийн номыг хэвлэхийг зөвшөөрөхийн хажуугаар түүнийг өдрийн ажил олж хийхийг зөвлөжээ. Удалгүй 1997 онд Шотландын урлагийн зөвлөлөөс Роулингод 8000 еврогийн тэтгэмжээр туслан номоо үргэлжлүүлэн бичихийг хүсчээ. Дараагийн хавар нь АНУ-д романыг нь албан ёсоор хэвлэх эрх авах дуудлага худалдаа болж Scholastic Inc., компани хэвлэх эрхийг 105 000$-р авсан байна. Роулинг энэ талаар дурсахдаа энэ мэдээг сонсоод бараг "үхэх шахсан" гэжээ.
1997 оны 6 сард Блүүмсбери анхны хэвлэл болох Гүн Ухаантны Чулуу-г 1000 хувь хэвлэсний 500-г нь номын сангуудад зориулан хэвлэсэн ажээ. Харин одоо уг хэвлэл нь 16000-25000 еврогоор үнэлэгдэж байна. 5 сарын дараа ном анхныхаа шагналыг Nestlé Smarties Book Prize-с авлаа. 1998 оны 2 дугаар сард роман Британий номын шагналаас Оны Шилдэг Хүүхдийн Номоор шалгарсан нь нэр хүндийн хэрэг байлаа. 1998 оны 10 сард Scholastic Inc., хэвлэлийн компани нь Гүн Ухааны Чулуу-г Харри Поттэр ба Ид Шидтэний Чулуу нэртэйгээр АНУ-д хэвлэв.
1999 оны 12 сард 3-р боть болох Харри Поттэр ба Азкабаны хоригдол гарч, мөн л Nestlé Smarties Book Prize-с шагнал аван, энэ шагналыг 3 удаа авсан анхны зохиолч болсон юм. Харри Поттэрийн 4-р ботийг гарахад бусад номонд боломж олгон энэ шагналд романаа нэр дэвшүүлээгүй юм.
4 дэх боть болох Харри Поттэр ба Галт хундага 2000 оны 7 сарын 8нд АНУ болон Их Британи-д зэрэг нээлтээ хийн борлуулалтаараа уг 2 оронд дээд амжилт тогтоов. Их Британи-д эхний өдөрөө 372,775 хувь борлогдож Азкабаны хоригдолын бүтэн жилийн борлуулалтын тоотой тэнцэж байлаа. Харин АНУ-д эхний 48 цагийн дотор 3 сая хувь борлогдож утга зохиолын бүх дээд амжилтыг эвдсэн байна. Роулинг 2000 оны Британий номын шагналаас оны шилдэг зохиолчоор шалгарчээ.
Галт Хундага гарсаны дараа бүтэн 3 жилийн дараа 5 дахь боть болох Харри Поттэр ба Фениксийн бүлгэм гарав. Энэ хооронд хэвлэл мэдээллээр түүнийг уран бүтээлийн зогсонги байдалд орсон гэж шуугиж байлаа. Гэвч тэрээр энэ цуурхалыг үгүйсгэсэн юм.
2005 оны 7 сарын 16-нд Харри Поттэрийн 6 дахь цуврал болох Харри Поттэр ба Эрлийз Хунтайж худалдаанд гарав. Худалдаанд гарсаны дараах 24 цагийн дотор 9 сая хувь борлогдон мөн л номын худалдааны бүхий л дээд амжилтуудыг эвдсэн байна. 2006 онд Эрлийз хунтайж Британий номын шагналаас Оны шилдэг ном шагналыг авсан.
2006 оны 12 сарын 21-нд Харри Поттэр 7 дахь цуврал буюу хамгийн сүүлийнх нь болох Харри Поттэр ба Үхлийн шүтээн гарах нь тодорхой болов. 2007 оны 2 сард Роулинг Эдинбург дахь Балморал зочид буудлынхаа өрөөнд 2007 оны 1 сарын 11нд 7 дахь цувралаа дуусгаснаа мэдэгдэв. Харри Поттэр ба Үхлийн шүтээн 2007 оны 7 сарын 21-нд (Их Британий цагаар) 00:00 цагт худалдаанд гарч бүх цаг үеийн хамгийн гүйлгээтэй номоор шалгарсан байна. Их Британи, АНУ-д гарсан анхны өдрөө 11 сая хувиар зарагдсан байна.
Одоо үед Харри Поттэрийн худалдааны тэмдэг 7 тэрбум евро (15 тэрбум доллар)-р үнэлэгдэж байгаа ба сүүлийн 4 цуврал хамгийн гүйлгээтэй номны жагсаалтыг тэргүүлж байна. Цувралууд нийт 4,195 хуудас ба нийтдээ болон хэсэгчлэгдэн 65 хэл рүү орчуулагдсан байна.
Харри Поттэр кинонууд
1998 оны 10 сард Warner Bros. кино компани эхний 2 ботийн эрхийг худалдаж авсан байна. Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу кино хувилбар нь 2001 оны 11 сарын 16-нд, Харри Поттэр ба Нууцат өрөө нь 2002 оны 11 сарын 15-нд найруулагч Крис Колумбусын найруулгаар гарав. 2004 оны 6 сарын 4нд найруулагч Алфонсо Куариний найруулгаар Харри Поттэр ба Азкабаны хоригдол нь дэлгэцнээ гарав. 4 дэх кино болох Харри Поттэр ба Галт хундага нь 2005 оны 11 сарын 15-нд өөр найруулагч Майк Нювиллийн найруулгаар гарсан. 2007 оны 7 сарын 11-нд Харри Поттэр ба Фениксийн бүлгэм Дэвид Ейтэсийн найруулгаар гарав. Харри Поттэр ба Хагас цуст Ханхүү 2009 оны 7 сарын 17-нд мөн түүний найруулгаар гарсан. 2008 оны 3 сард Warner Bros кино компани, сүүлчийн анги болох Харри Поттэр ба Үхлийн шүтээнийг 2 хэсэглэж бүтээсэн ба эхний хэсэг нь 2010 онд, сүүлийнх нь 2011 оны 7 сард мөн л Ейтэсийн найруулгаар үзэгчдын хүртээлд хүрсэн юм. Warner Bros Роулингтай гэрээ хийхдээ түүний саналыг нэлээд их харгалзаж үзсэн. Үүний нэг жишээ нь Роулинг киноны зураг авалтыг зөвхөн Англид авч мөн жүжигчид нь мөн англи хүн байх ёстой гэсэн шаардлага тавьсан аж.
Хувийн амьдрал
Баячуудын жагсаалт гаргадагаараа алдартай Forbes сэтгүүлээс түүнийг ном зохиож тэрбумтан болсон анхны хүн, дэлхийн 2 дахь баян эмэгтэй, дэлхийн хамгийн баян 1062 дахь хүнээр тодорхойлсон байдаг.
2001 оны 12 сарын 21-нд Роулинг эмч Нейл Муррейтэй гэр бүл болсон. Тэдний хүү Дэвид Гордон Роулинг Муррей 2003 оны 3 сарын 24нд төрсөн бол Роулингийн 2 дахь охин болох Макэнзи Жин Роулинг Муррей 2005 оны 1 сарын 23нд төржээ. Харри Поттэр ба Хагас цуст Ханхүү номоо тэрээр бага охин Макэнзидаа зориулан бичсэн байдаг.
Роулинг Шотландын Кирк гэх нэрээр алдартай католик сүмийн гишүүн бөгөөд "Би ид шидэнд биш, Бурханд итгэдэг" гэж хэлж байсан удаатай.
Сайн үйлс
2000 онд Воланд хүмүүнлэг, тусламжийн байгууллагыг үүсгэсэн. Энэ байгууллагын жилийн төсөв нь 5.1 сая доллар бөгөөд ядуурлыг бууруулах, нийгмийн тэгш бус байдлыг арилгахыг зорьдог. Мөн хүүхдүүдэд болон өрх толгойлсон эцэг эхчүүдэд тусладаг ажээ.
Бүтээлүүд
Харри Поттэр цувралууд
Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу (1997 оны 6 сарын 26)
Харри Поттэр ба Нууцат өрөө (1998 оны 7 сарын 2)
Харри Поттэр ба Азкабаны хоригдол (1999 оны 7 сарын 8)
Харри Поттэр ба Галт хундага (2000 оны 7 сарын 8)
Харри Поттэр ба Фениксийн бүлгэм (2003 оны 6 сарын 21)
Харри Поттэр ба Эрлийз Хунтайж (2005 оны 7 сарын 16)
Харри Поттэр ба Үхлийн эрдэнэс (2007 оны 7 сарын 21)
Бусад номнууд
Гайхамшигт Араатнууд ба Хаанаас Тэднийг Олох Вэ (Харри Поттэр цувралын хавсралт) (2001)
Күидич Эрин Зуунаар (Харри Поттэр цувралын хавсралт) (2001)
Бийдл Бардын Үлгэрүүд (Харри Поттэр цувралын хавсралт) (2007)
Английн зохиолч
Харри Поттэр
Их Британийн зохиолч
20-р зууны утга зохиол
21-р зууны утга зохиол
Брэм Стокерын шагналтан
Локус шагналтан
Уран зөгнөлт зохиолын алдрын танхим
Хюго шагналтан
Хүндэт легионы гишүүн (рыцарь)
Хүндэт нөхрийн одон шагналтан
Их Британийн эзэнт гүрэн одонгийн офицер
Инээмсэглэлийн одонгийн кавалер
Абердин Их Сургуулийн хүндэт доктор
Лондоны хүндэт иргэн
Англичууд
Их Британичууд
1965 онд төрсөн |
4679 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D0%B0%D1%80%D1%80%D0%B8%20%D0%9F%D0%BE%D1%82%D1%82%D1%8D%D1%80 | Харри Поттэр | Харри Поттер () нь Английн зохиолч Ж. К. Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттерийн тухай долоон цуврал, уран зөгнөлт зохиол юм. Зохиолыг монгол хэлнээ Н.Энхнаран орчуулжээ . Зохиолын үйл явдал голдуу залуу шидтэнүүдийн сургууль болох Хогвартс Ид Шидийн Сургуульд болох бөгөөд, Лорд Волдеморт хэмээх Харригийн эцэг эхийг алсан хар шидтэний эсрэг Харри Поттерийн тэмцлийг өгүүлдэг. Харри 7 жилийн турш Волдеморттой тэмцсэн. Тэрээр жил тутам гавьяа байгуулж байв. 7 жил 7 асуудал 7 гавьяа...
1. "Харри Поттер ба философийн чулуу" дээр Харри философийн чулууг Волдемортоос авардаг.
2. "Харри Поттер ба нууцат өрөө" дээр Харри Жинни Уизлийг Василискаас аварчээ.
3. "Харри Поттер ба азкабаны хоригдол" дээр Харри загалмайлсан эцгээ Дементоруудаас авардаг.
4. "Харри Поттер ба галт цом" дээр Харри Гурван шидтэний тэмцээнд аюултай даалгаваруудыг давж Волдемортийг хүч чадлаа эргүүлж авсаныг Дамблдорт мэдэгддэг.
5. "Харри Поттер ба галт шувууны бүлгэм" дээр Харри шидтэний ертөнцөд Волдемортийн эргэн ирснийг итгүүлж Волдемортоос зөгнөлийг авардаг.
6. "Харри Поттер ба эрлийз хунтайж" дээр Харри Волдемортийн хамгийн далд нууцыг тайлан хувь заяатайгаа нүүр тулахад бэлдэнэ.
7. "Харри Поттер ба үхлийн шүтээн" дээр Харри Лорд Волдемортыг устгаж шидтэний ертөнцийг авардаг.
"Харри Поттер" зохиол нь 7 цуврал 199 бүлэгтэй.
1997 онд Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу ном худалдаанд гарсан даруйдаа алдартай болж, дэлхий даяар амжилтанд хүрсэн билээ. Цуврал номноос сэдэвлэн кинонууд, компьютер тоглоом болон Харри Поттэрийн сэдэвтэй төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн олны хүртээл болсоор байна. 2007 оны 8 сарын байдлаар нийт долоон боть номын эхний зургаа нь дэлхий даяар 400 гаруй сая хувь борлогдож, 64 гаруй хэл рүү орчуулагджээ. Цувралын төгсгөлийн ном болох "Харри Поттэр ба Үхлийн шүтээн" ном нь 2007 оны 7 сарын 21-нд худалдаанд гарсан даруйдаа 12 сая хувь борлогдсон нь дээд амжилт тогтоосон байна.
Зохиолын амжилт нь Роулингийг түүхэн дэхь хамгийн баян зохиолч болгожээ. Номны англи хувилбаруудыг Их Британид Блүүмсбүри, АНУ-д Сколастик, Австралид Аллен&Анвин, Канадад Рэйнкоуст Ном компаниуд тус тус хэвлэж байна.
Харри Поттер цуврал номоор Варнер Брос компани кино хийсэн бөгөөд эхний Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу кино нь 2001 оны 11-р сарын 14-нд кино театруудаар гарсан бол төгсгөлийн Харри Поттэр ба Үхлийн шүтээн зохиолоор 2 бүлэг болгон хийж, 1-р анги нь 2010 оны 10-р сард, 2-р анги нь 2011 оны 7-р сард дэлгэцнээ гарчээ. Харри Поттэр кино цуврал нь өдгөө хамгийн их ашиг орлог олоод буй кино цуврал бөгөөд нийт 7 тэрбум гаруй ам.долларын орлого олоод байна. Харри Поттэрийн сэдэвтэй маш олон бүтээгдэхүүн гарсан нь Харри Поттэр брэндийг 15 тэрбум гаруй ам.долларын үнэ хүргэж чаджээ.
Харри Поттэр нь уран зохиолын баатар бөгөөд түүний тухай ном нь долоон цуврал болно.
Номнууд
Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу (Harry Potter and the Philosopher's Stone)
Харри Поттэр ба Нууцат өрөө (Harry Potter and the Chamber of Secrets)
Харри Поттэр ба Азкабаны хоригдол (Harry Potter and the Prisoner of Azkaban)
Харри Поттэр ба Галт хундага (Harry Potter and the Goblet of Fire)
Харри Поттэр ба Фениксийн бүлгэм (Harry Potter and the Order of the Phoenix)
Харри Поттэр ба Хагас цуст Ханхүү (Harry Potter and the Half-Blood Prince)
Харри Поттэр ба Үхлийн шүтээн (Harry Potter and the Deathly Hallows)
20-р зууны утга зохиол
21-р зууны утга зохиол
Англи хэлээрх утга зохиол
Их Британийн утга зохиол
Зөгнөлт зохиол
Өсвөр үеийнхний уран зохиол
Утга зохиолын бүтээл
Уран зөгнөлт ертөнц
Цуврал роман
Цуврал ном |
4681 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB | Монгол | Монгол Улс, 1992 оноос хойш Монгол Улсын нэр
Өвөр Монгол, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын өөртөө засах засаг захиргааны нэгж
Ар Монгол, Монголын түүхэн нутаг дэвсгэр
Бүгд Найрамдах Монгол Ард Улс, 1924 онд тусгаар тогтносон өнөөгийн Монгол Улсын нэр
Олноо Өргөгдсөн Монгол Улс, 1911 оноос 1921 оны хооронд оршин тогтносон Богд Хаант Монгол Улсын нэр буюу өнөөгийн Монгол Улс ба Тувагийн нутаг дэвсгэрийн нэр
Манжийн эрхшээл дэх Монгол Улс, 1691 оноос 1911 оны хооронд Чин Улсын эрхшээл дэх Монгол орны нэр
Дөчин Дөрвөн хоёрын Монгол Улс, 1368 оноос 1691 оны хооронд оршин тогтносон Монгол Улсын нэр
Их Монгол Улс, 1189 оноос 1368 оныг хүртэлх Монголын Эзэнт Гүрний нэр
Монголын тэгш өндөрлөг, Төв ба Дорнод Азид орших дэлхийд хоёрт орох тэгш өндөрлөг газар
Мөн үзэх
Монгол нутаг
Монголчууд
Монгол (салаа утга) |
4683 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D0%B0%D0%B9%D0%B3%D0%B0%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%B3%D0%B0%D0%BC%D1%88%D0%B8%D0%B3 | Байгалийн гамшиг | Байгалийн гамшиг гэдэг нь байгаль болон хүний бүтээн байгуулалтыг эвдэн сүйтгэх байгалийн аюултай үзэгдэлүүдийг хэлнэ.
Байгалийн аюултай үзэгдлүүдийг дотор нь:
Геологийн
Цасан уруй
Газар хөдлөлт
Галт уулын дэлбэрэлт
Хөрсний гулсалт
Цаг уурын
Цасан шуурга
Зуд
Ган
Хар салхи
Усны
Үер
Цунами
Хээрийн түймэр гэх мэтээр ангилна.
Гадны холбоос
Байгалийн гамшигтай холбоотой мэдээлэлийн вэбсайт
Шуурга, хар салхи, цунамигийн талаархи зарим өгүүллэгүүд (Вүүд Холийн Далай судлалын хүрээлэн)
Дэлхийн бүх улс орнуудын талархи мэдээлэл
Байгалийн гамшигийн талаархи
CDC’s National Center on Birth Defects and Developmental Disabilities |
4684 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D0%BE%D0%B3%D0%B2%D0%B0%D1%80%D1%82%D1%81 | Хогвартс | Хогвартс буюу Хогвартс Ид Шидийн Сургууль (Hogwarts School of Witchcraft and Wizardry) нь Английн зохиолч Ж. К. Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттэрийн тухай долоон цуврал, "Харри Поттэр" уран зөгнөлт зохиолд гардаг залуу шидтэнүүдийн сургууль юм.
Уг сургуульд 11-17 насны, Британи эсхүл Ирландын хүүхдүүд суралцдаг. Долоон номны зургаагийнх нь гол үйл явдал уг сургууль дээр болдог бөгөөд ном бүр уг сургуулийн нэг хичээлийн жилийн хугацаатай тэнцүү хугацаанд болсон үйл явдлуудын талаар тухай өгүүлдэг. Харри Поттэр ба Үхлийн Шүтээн номонд Харри Поттэр, Рон Уийзлий, Хэрмаини Грэйнжэр гурав төгсөх жилдээ сургуульд суралцдаггүй учир уг номны үйл явдал сургуулиас гадуур үргэлжилдэг (Роулинг Хэрмаиниг сургуульдаа буцаж орон сургуулиа төгссөн хэмээн мэдэгдсэн). Гэсэн хэдий ч номны үйл явдлыг шийдвэрлэх дайн Хогвартсад болдог билээ.
Роулинг Хогвартс гэсэн нэрийг hogwort гэдэг ургамлын нэрээс санамсаргүй байдлаар авсан байх хэмээн өгүүлж байв. Тэрээр уг ургамлыг Кю Цэцэрлэгт хүрээлэнд, Харри Поттэрийг бичихээсээ өмнө харж байсан хэмээн дурьдсан байна. Хогвартс нь мөн английн эртний хүүхдийн тоглоомын нэр юм. Уг тоглоомонд хүүхдүүд өөр айлын гэрт орж (ихэвчлэн таньдаг айл) гэр доторх эд хогшлыг нь хөдөлгөж эсхүл алга болгох г.м.-ээр гэрийн эздийг гэрийг нь сүнстэй гэдэгт итгүүлдэг аж. Хэдийгээр Роулинг энэ санааг батлаагүй ч, олон хүмүүс уг тоглоомоос сэдэвлэн Хогвартсын хөдөлдөг шат, нууц хонгилуудыг зохиосон хэмээн итгэдэг байна. Ид шидийн түүх хичээлийн багш проффессор Биннсийн ярьсанаар бол Хогвартс сургууль нь мянга орчим жилийн өмнө үүсгэгдсэн. Сургуулийг үүсгэн байгуулагчид нь Годрик Гриффиндор (англ. Godric Gryffindor), Салазар Слитерин (англ. Salazar Slytherin,Ровена Равенклав (англ. Rowena Ravenclaw) болон Хелга Хаффлепап (англ. Helga Hufflepuff) нар юм. Шидийн чадвартай хүүхдүүдийг сургах зорилгоор байгуулсан. Гэвч явцын дунд үүсгэгчдийн дунд үзэл бодлын сөргөлдөөн гарч, зөвхөн цэвэр цустай, удам дамжсан шидтэн л энэ сургуульд сурах эрхтэй гэж үздэг Слизерин сургуулийн орхин явжээ.
Хогвартс сургууль нь 4 тэнхимтэй.
1.Гриффиндор /Үндэслэгч нь Годрик Гриффиндор. Эр Зоригтнуудыг сонгож авдаг./
2.Слизерн /Үндэслэгч нь Салазар Слизерн. Бардам, Цэвэр цустнуудыг сонгодог./
3.Равенклав /Үндэслэгч нь Ровена Равенклав.(англ. Rowena Ravenclaw) Ухаалаг хүмүүсийг сонгоно, Уриа нь "ухаан алтнаас үнэтэй"/
4.Хаффлепап /Үндэслэгч нь Х елга Хаффлепап (англ. Helga Hufflepuff) ба энэ 3 тэнхимд тэнцэлгүй үлдсэн хүүхдүүдийг авдаг байв/
Хогвартс сургуульд 11 нас хүрсэн, шидийн чадвартай бүх хүүхэд элсэж ордог бөгөөд сургалт нь 7 жил үргэлжилдэг. Хичээлийн жилийн эцэст шалгалт өгдөг ба, 5 болон 7-р анги төгсөх шалгалт нь хамгийн чухалд тооцогдоно. 5 - р ангиа төгсөөд, мэргэжлээ хэрхэн сонгохоос хамааран цаашид үзэх хичээлээ сонгодог. Хэдийгээр сургалт нь үнэ төлбөргүй боловч өөрсдөө сурах бичиг хичээлийн хэрэгсэлээ худалдан авах ёстой. Өөрсдөө авах боломжгүй хүүхдүүдэд зориулсан сургуулийн дэргэдэх сан байдаг.
Харри Поттерийг сурч байх үед Хогвартсын захирлаар Альбус Дамблдор (бүтэн нэр нь Albus Percival Wulfric Brian Dumbledore) ажиллаж байсан ба түүнийг нас барсаны дараа Северус Снепп (бүтэн нэр нь Severus Tobias Snape) захирал болдог.
Энэ бүх хуваарилалтыг хуучин бүрх малгай хийдэг. Түүний дууны үгийг орууллаа.
Эр зоригтнууд сурдгаараа алдартай
Энэхүү Гриффиндорт ч орж болно
Тийм хүмүүс хүчтэй, алдартай
Тэгээд ч эелдэг байдаг юм
Ажил хөдөлмөрөөс айдаггүй хэн ч
Ашид Хаффлепап холбогдох болно
Чинхүү үнэнч чанартай хүмүүс л
Чигээрээ зүтгэх тэсвэртэй байдаг
Уураг тархи чинь зүгээр бол
Уншиж мэдэхийг хүсдэг бол
Хошин зантай мэдлэгтэй бол
Хойшлуулалгvй Равенклавыг зорих хэрэгтэй
Магадгүй зарим нь Слитеринд очоод
Мадаггүй андаа олж авна
Овжин зальжин хэн ч гэсэн
Огт эргэлзэлгvй тийшээ явна
Мөн тус киног Францын нэрт шидтэн Николас Фламелийн амьдралаас сэдэвлэн, түүнийг Дамбалдорын дүрээр орлуулсан байдаг.
Харри Поттэр
Уран зохиолын суурин
Зөгнөлт зохиол |
4685 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%9B%D0%BE%D1%80%D0%B4%20%D0%92%D0%BE%D0%BB%D0%B4%D1%8D%D0%BC%D0%BE%D1%80%D1%82 | Лорд Волдэморт | Лорд Волдэморт нь Английн зохиолч Ж. К. Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттэрийн тухай долоон цуврал, уран зөгнөлт Харри Поттэр зохиолийн гол эсрэг дүр бөгөөд хар шидэнд гарамгай шидтэн юм.
Волдеморт нь Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу (1997) номонд анх гарч байв. Волдеморт бол сүүлийн зуун жилийн дотор төрсөн хамгийн агуу хар шидтэн.
Номнуудад Лорд Волдеморт нь, зөгнөлийн урьдчилж хэлсний дагуу, түүнийг дийлэх хүч чадалтай Харри Поттэрийн гол дайсны дүрийг бүтээдэг. Тэрбээр ид шидийн ертөнцийг эзэгнэхийг хүсдэг бөгөөд шидтэнүүд түүнээс айдгаасаа болж түүний нэрийг хэлэхээс цээрлэн, зөвхөн "Хэцүү Нэрт" (You Know Who, He-Who-Must-Not-Be-Named - шууд орчуулбал: Нэрийг нь хэлж болохгүй хүн) хэмээн нэрлэдэг ажээ. Түүний дагалдагчид нь хүртэл түүнийг "Харанхуйн эзэн буюу Хар Лорд" хэмээн нэрлэдэг. Түүний жинхэнэ нэр нь Том Марволо Риддл бөгөөд, Хогуартсыг үндэслэсэн дөрвөн шидтэний нэг Салазар Слитериний сүүлчийн удам нь юм. Угсаа гарвалын хувьд хагас цустан. Ээж нь Салазар Слизерний удмын хүн Меропа Мракс, аав нь харин жирийн нэг магл. Түүний аавыг Том Риддл гэдэг байсан ба Меропа Мраксын гэрийн хажуу дах тансаг шилтгээнд амьдардаг, эзэрхэг дээрэнгүй нэгэн байсан. Харин Волдемортын ээж залуухан царайлаг Том Риддлд татагдан дурласан тул шидийн хүчээр өөртөө татан хажуудаа байлгаж хүүхэдтэй болсон ч шид тайлагдмагц Риддл түүнийг орхин оддог. Волдемортын ээж түүнийг явахад маш их сэтгэлээр унаж амьдрах ч хүсэлгүй болсон тул хүүхдээ асрамжийн газар төрүүлээд өөрөө үхдэг. Үхэхээсээ өмнө "Түүнийг аавыг нь хүндэтгэж Том, өвөөг нь хүндэтгэж Марволо гэдэг нэр өгөөрэй. Хүүгийн овог нь Риддл шүү" гэж хэлээд нас бардаг.
Кинонуудад Лорд Волдемортын дүрийг хэд хэдэн жүжигчин бүтээж байсан боловч голчлон Ральф Фийнэсийг, Лорд Волдемортын дүрийг бүтээснээр нь хүмүүс мэддэг. 2006 оны BigBadRead санал асуулгаар английн хүүхдүүд Лорд Вольдемортыг шилдэг эсрэг дүрийн баатраар тодруулжээ.
Лорд Волдеморт Харри Поттэрийн сүүлийн анги дээр Хогвартсын захирал Альбус Дамблдорын дийлдэшгүй савааг эзэмддэг. Гэхдээ тэр савааг үхлийн шүтээн гэж мэдэлгүй зүгээр л хүчтэй саваа гэдэг утгаар нь л авсан. Яагаад гэвэл Волдеморт шидэт ертөнцийн үлгэр домгуудыг сонсож өсөөгүй. Тэр асрамжийн газар маглуудтай /шидгүй хүмүүс/ хамт өссөн. Үүний талаар Дамблдор Харрид тайлбарлахдаа:
"Волдеморт өөрөөсөө бусдыг үл ойшоогч байсан. Тийм ч учраас тэр зүгээр нэг хүүхдийн үлгэр, гэрийн үйлчлэгч нарт дийлдэшгүй хүч байдгийг мэддэггүй байсан. Бас тэр хиргүй тунгалаг сүнс, хайр гэдэг ямар хүчтэй гэдгийг огт анзаараагүй, өөртөө хэт бардсан" гэж дүгнэдэг.
Ахин сануулахад Волдеморт өөрийн сүнсийг хүчирхэг шидийн тоо болох 7 хэсэгт хуваан үхэшгүй болдог. Сүнсээ хуваахын тулд аллага хийдэг байсан. 7 дахь крестражийг хийхээр очихдоо санамсаргүй Харри Поттэрийн биед сүнсээ шингээдгийг Харри Поттэрийн үнэнч фенүүд санаж байгаа биз ээ.
Мөн үзэх
Харри Поттэр
Харри Поттэр
Утга зохиолын дүр
Зохиолын дүр |
4686 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%9E%D0%BC%D0%B0%D1%80%20%D0%A5%D0%B0%D1%8F%D0%B0%D0%BC | Омар Хаяам | Гияс ал-Дин Абу ал-Фатх Омар ибн Ибрахим Хаяам Нишабур буюу Омар Хаяам (1048 оны 5 сарын 18-нд Персийн Нишапур хотод төрсөн – 1131 оны 12 сарын 4 -нд нас барсан) бол персийн яруу найрагч, математикч, гүн ухаантан, одон орон судлаач байв.
Рубай хэмээх уран яруу, утга гүн дөрвөн мөрт шүлгүүдээ Хаяам перс хэлээр, бясалгал эргэцүүллээ арабаар бичдэг байсан гэдэг.
Жирийн ваарчны хөвүүн тэрбээр олон талт авъяас чадварынхаа ачаар ноён шиг чинээлэг амьдарсаар хорвоог орхисон байна. Хаяам алгебр, геометр болон бусад шинжлэх ухааны салбаруудыг гүнзгий мэддэг, олон бүтээл туурвисан гарамгай математикчдын нэгэн байсныг түүхчид тэмдэглэж үлдээсэн буй.
Байгаль дэлхий, од гариг, орчлон ертөнц, эгэл бөөмс, бүсгүй хүний гоо сайхан, хөдөлмөрийн тэмцэл, үхэл мөхөл, төрөх үүсэх, үнэн худал, архи дарс гээд "рубай" дөрвөн мөртүүдэд хөндөгдөөгүй сэдэв ховор бөгөөд тэр бүгдээр дамжуулан Хаяам өөрийн өвөрмөц философи, далд мэдрэхүй, эрх чөлөөт сэтгэлгээгээ яруу сайхнаар илэрхийлжээ.
Намтар
Тэрээр Хорасан (одоогийн Ираны Хорасан-Резави муж) нутагт байдаг Нишапур хотод төржээ. Омар жижиг худалдаачны хүү байсан бөгөөд бас Айша гэдэг охин дүүтэй байжээ. 8 настайгаасаа эхлэн тэрээр математик, одон орон, гүн ухааны чиглэлээр гүнзгий хичээллэж эхлэв. 12 настайдаа Омар Нишапурын медрессе-д /шашны сургууль/ оюутан болжээ. Дараа нь Балх, Самарканд, Бухарын медресст суралцсан. Тэнд тэрээр лалын шашинтны хууль, анагаах ухааны ангийг онц дүнтэй төгсч, хаким, өөрөөр хэлбэл эмч мэргэжил эзэмшсэн байна. Гэвч эмнэлгийн дадлага нь түүнд тийм ч их сонирхолгүй байв. Тэрээр алдарт математикч, одон орон судлаач Сабит ибн Куррагийн бүтээлүүд, Грекийн математикчдын бүтээлүүдийг судалсан байна.
Арван зургаан настайд нь Тахал гарч энэ үеэр эцэг нь, дараа нь эх нь нас барж Хаяам амьдралынхаа анхны зовлон амссан байна. Омар эцгийнхээ байшин, цехийг зараад тухайн үеийн Дорнод дахь шинжлэх ухаан, соёлын төв байсан Самарканд хотыг зорьжээ. Самарканд хотод Хаяам эхлээд нэг медресийн оюутан болсон боловч мэдлэгээрээ гайхагдаж хүн бүхэнд маш их сэтгэгдэл төрүүлсэн тул түүнийг сурагч биш шууд багш болгов. Тухайн үеийн бусад томоохон эрдэмтдийн нэгэн адил Омар аль ч хотод удаан хугацаагаар амьдарсангүй. Дөнгөж дөрвөн жилийн дараа тэрээр Самаркандаас гарч Бухар руу нүүж ирээд ном хадгалалтын газар ажиллаж эхлэв. Эрдэмтэн Бухарт арван жил амьдрах хугацаандаа математикийн дөрвөн үндсэн трактат бичжээ.
Омар Хаяамыг удаан хугацаанд мартагдсан байна. Азтай гэнэтийн тохиолдлоор түүний бичсэн шүлэг, афоризм буюу цэцэн үгстэй тэмдэглэлийн дэвтэр Викторийн эрин үед Английн яруу найрагч Эдвард Фицджералдын гарт орж, олон бадмаарагийг эхлээд латин, дараа нь англи хэл рүү хөрвүүлж олон нийтийн хүртээл болжээ. 20 дугаар зууны эхэн үед Фицджералдын бадмаараг нь Викторийн яруу найргийн үеийн хамгийн алдартай бүтээл болсон юм.
Иран судлал
Исламын цэцэглэлтийн үеийн гүн ухаантан
Исламын цэцэглэлтийн үеийн одон оронч
Исламын цэцэглэлтийн үеийн математикч
Зохиогч
Персийн зохиолч
Уянгын шүлэгч
Персчүүд
1048 онд төрсөн
1131 онд өнгөрсөн |
4687 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BB%D0%B5%D0%BA%D1%81%D0%B0%D0%BD%D0%B4%D1%80%20%D0%94%D1%8E%D0%BC%D0%B0%2C%20%D1%8D%D1%86%D1%8D%D0%B3 | Александр Дюма, эцэг | Александр Дюма (; 1802 оны 7 сарын 24 – 1870 оны 12 сарын 5) нь францын алдарт зохиолч юм. Түүний зохиосон "Монте Кристо гүн", "Шадар гурван цэрэг", "Хорин жилийн хойно" болон "Арван жилийн дараа" зэрэг түүхэн хүүрнэлт зохиолууд нь маш алдартай билээ. Мөн тэрээр жүжгийн зохиол, эссе бичдэг сэтгүүлч нэгэн байв.
Намтар
Александр Дюма Францын умард нутгийн алдарт Эна голын дагуух нутгийн Вилле-Котре гэх газарт цэргийн офицер Томас-Александр Дюмагийн гэр бүлд мэндэлжээ. Түүний эмэг эх нь африк гаралтай өнгөт арьст эмэгтэй байв.
Авъяас билгийг нь бишрэн шүтэгч анд нөхөд, атаархан хорсогч дайсан этгээддээ хүртэл "Их Александр" гэж хүндлэгдсэн энэ хүн бүх л амьдралаа уран зохиолд харамгүй зориулжээ. Александр Дюмаг түүний хүү, ижил нэрт жүжгийн зохиолч Дюмагаас ялгахын тулд мөн "Эцэг Дюма" гэж нэрлэх болсон бөгөөд романтизмын үзлийг нийтэд ойлгогдох хачин хялбараар илэрхийлж чадсан тул уншигч олны дунд ихээхэн нэр хүнд олжээ.
Дюма эцгийгээ нас барсны дараа арав хүрээгүй насандаа Парист бичиг үсэг заалган сурч, хар бор ажил хийж яваад арван найман настайдаа "Гамлетыг" үзэж Шекспир, театр хоёртой зэрэг танилцахдаа "Би сохор байснаа хараа орлоо" гэж тэмдэглэлийн дэвтэртээ бичээд уран зохиолын үйл ажиллагааг амьдралынхаа зам болгон сонгосон гэдэг. Дюма урьд нь нэлээд бүтээл туурвисан ч 1829 онд "III Гэнрих ба түүний өргөө" гэдэг жүжиг нь театрын тайзнаас тавигдаж, сая түүнд нэр алдар авчирчээ.
Дюма 1840-өөд оноос роман бичиж эхлээд 1844 онд "Монте Кристо гүн", "Шадар гурван цэрэг" гэдэг хоёр алдарт роман нь хэвлэгдсэнээр Европ даяар түүний нэрийг таних болсон юм. Энэ үеэс тэрбээр ихээхэн баяжиж Сен-Жерменд хувийн шилтгээн бариулан сууж, өдөрт 12-15 цаг ажиллаж бүтээлээ туурвих болжээ. Түүний бүтээлүүдийн сүүлч нь бичигдэж дуусаагүй байхад нь түрүүч нь дэлхий дахинд цаг мөч тутамд тархаж, нэр алдрын "боол" болж байсанд зарим нэгэн атаат сэтгэл өвөрлөгчид "романы үйлдвэр" гэж түүнийг нэрлээд, зохиол бүтээл нь ганц түүний хөдөлмөрөөр бий болдоггүй, тусалдаг хүмүүс олон байдаг гэсэн цуу яриа дэгдээснээс "роман зохиолын үйлдвэр" гэдэг хоч нь харин ч эсрэг утга илэрхийлж түүний нэрийг улам алдаршуулж байв.
Дюма амьдарч, аж төрж агсан үеийнхээ гол үйл явдлуудын гүнд байж, 1830, 1848 оны хувсгалд оролцож явжээ. "Ноён Дюма, та зохиолынхоо сэдэв, санааг хаанаас олдог вэ?" хэмээн түүнээс асуухад "Би өөрөө хаана л явна, тэр газраасаа олдог" гэж хариулжээ. Тиймээс ч түүний бүтээсэн баатрууд олон үеийн уншигчдын санаанд түүхэн бодот хүмүүс шиг мөнхөд үлддэг аж. Францын зохиолч эмэгтэй Жорж Санд "Дюмагийн романууд биеийн дотоод болоод сэтгэлийн ядрааг арилгахад ямар ч эмнээс илүү хүчтэй" гэж бичсэн байдаг.
Дюма нийтдээ 1200 шахам ном зохиол өөрийн нэрээр хэвлэн гаргасан бөгөөд эдгээрээс олсон хөрөнгө мөнгөө хуримтлуулж чадалгүй, голдуу ашиг муутай жил хэрэгт зарцуулсаар эцэст нь өөрийн бахархал болсон "Монте Кристо" шилтгээн ордоо хүртэл зарахад хүрч туйлын ядуугаар нас баржээ.
Бүтээлүүд
Хүүрнэл зохиол
Александр Дюма, эцэг үзэж харсан түүхэн судар бичиг дээр тулгуурлан уран сэтгэмжтэйгээр зохиолоо бичдэг байв. Түүний бүтээлүүд нь:
VII Чарльз Аугаа Вассалийн гэртээ эргэн ирсэн нь (Charles VII chez ses grands vassaux, 1831)
Othon l’archer
Сэлэмт урлагийн багш (Le Maоtre d'armes, 1840)
Эпштейн цайз дахь эхийн хий үзэгдэл (Chateau d'Eppstein; Albine, 1843)
Жорж (1843)
Самар хагалагч (Histoire d'un casse-noisette, 1844)
-Д'Артаняны дурлал:
Шадар гурван цэрэг (Les Trois Mousquetaires, 1844)
Хорин жилийн дараа (Vingt ans aprиs, 1845)
Арван жилийн дараа (Le Vicomte de Bragelonne, ou Dix ans plus tard, 1847)
Монте Кристо гүн (Le Comte de Monte-Cristo, 1845–1846)
Регентийн охин (Une Fille du rйgent, 1845)
Хоёр Диана (Les Deux Diane, 1846)
Валоисийн хайр дурлал:
Марго гүнж (1845)
Гүнгийн хатан Монсоро (1846) (a.k.a. La dame de Monsoreau)
Дөчин тав (1847) (Les Quarante-cinq)
Мария Антоинеттегийн хайр дурлал:
Жузеппе Бальзамо (Mйmoires d'un mйdecin: Joseph Balsamo, 1846–1848)
Хатантны сондор (Le Collier de la Reine, 1849–1850)
Анж Пит (1853) (a.k.a. Storming the Bastille or Six Years Later)
Гүнгийн хатан Шарни (La Comtesse de Charny, 1853–1855)
Шевалье де Мезон-Руж (1845)
Хар алтанзул цэцэг (La Tulipe noire, 1850)
Савойягийн гүнгийн зурвас (Catherine Blum, 1853-4)
Тэргүүн чоно (Le Meneur de loups, 1857)
Алт хулгайлсан нь (1857 оноос хойш)
Иегугийн нөхөрлөл (Les Compagnons de Jehu, 1857)
Робин Гуд (Robin Hood le proscrit, 1863)
Цагаан ба цэнхэр (Les Blancs et les Bleus, 1867)
Сүүлчийн Кавалиер (Le Chevalier de Sainte-Hermine, 1869)
The Women's War: follows Baron des Canolles, a naive Gascon soldier who falls in love with two women.
Мөн үзэх
Александр Дюма, хүү
Эшлэл
Холбоос
Works by Alexandre Dumas
Herald Sun: Lost Dumas play discovered
Lost Dumas novel hits bookshelves
Dumas' Works
The Alexandre Dumas pиre website
Rafferty, Terrence. "All for One", The New York Times, August 20, 2006 (a review of the new translation of The Three Musketeers, ISBN 0-670-03779-6)
1866 Caricature of Alexandre Dumas by Andrй Gill
Alexandre Dumas et compagnie
Alexandre Dumas Collection
(Archived 2009-10-25)
Францын зохиолч
Франц хэлээрх утга зохиол
Драм
Роман
Зохиогч
19-р зууны утга зохиол
Хүндэт легионы гишүүн (рыцарь)
Александр Дюма, хүү
Францчууд
1802 онд төрсөн
1870 онд өнгөрсөн |
4688 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BB%D0%B5%D0%BA%D1%81%D0%B0%D0%BD%D0%B4%D1%80%20%D0%94%D1%8E%D0%BC%D0%B0%2C%20%D1%85%D2%AF%D2%AF | Александр Дюма, хүү | Александр Дюма, хүү (1824 оны 7 сарын 27 – 1895 оны 11 сарын 27) нь Александр Дюма, эцгийн хүү байсан бөгөөд эцгийнхээ замаар явж алдартай жүжгийн зохиолч болсон билээ.
Түүний 1848 оны "Камелийн цэцэгт хатагтай" жүжгээс сэдэвлэж Жузеппе Верди "Травиата" дууриа туурвижээ.
Мөн үзэх
Александр Дюма, эцэг
Александр Дюма, хүү
Зохиогч
19-р зууны утга зохиол
Франц хэлээрх утга зохиол
Хүндэт легионы гишүүн (их офицер)
Роман
Францын Академийн гишүүн
Францын зохиолч
Францын жүжгийн зохиолч
Александр Дюма, эцэг
Францчууд
1824 онд төрсөн
1895 онд өнгөрсөн |
4689 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BB%D1%8C%D0%B1%D0%B5%D1%80%20%D0%9A%D0%B0%D0%BC%D1%8E | Альбер Камю | Албэр Камю (1913 оны 11 сарын 7 - 1960 оны 1 сарын 4) нь Францын зохиолч, гүн ухаантан, Нобелийн шагналтан.
Намтар
Тэрээр Ораны их сургуулийн философийн тэнхимд суралцан төгсгөжээ. Анхны нийтлэл нь "Дотор ба өнгөн тал" (1937) гүн ухааны эссэ юм. Францыг нацистууд түрэмгийлэн дайрахад эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож байв. 1945 оноос эхлэн "Тулаан" сонины эрхлэгчээр ажиллажээ. Улс төрийн ойрын бодлогын талаар бичсэн тэргүүн өгүүллүүд нь "Амин чухал" (1950) эмхтгэлд оржээ.
Түүний уран бүтээл эгзистенциализм (онцлог шинж нь гутрангуй үзэл, эрх чөлөөг субектив үзлээр тайлбарлах, бодот байдлыг дан зөн совингоор шууд оноон тайлбарлах болно)-ийн үзэл онолтой салшгүй холбоотой. 1945 оноос өмнөх Камюгийн тууж, жүжгийн зохиолуудын үндсэн санаа нь хувь хүний зан чанар орчлон ертөнцийн "утга учиргүй эрээн бараанаас" үүддэг хэмээн нотлохыг оролдсон "Сизифийн домог" (1942) эссенээс улбаатай.
Камюгийнхээр бол байгаль хийгээд нийгмийн түүх нь хүний оюун ухаанаас ангид. Хоосон мөрөөдөл нь хүнийг бодот ертөнцийн зүй тогтолд эрхгүй шүтэн барилдуулж, оюуны эрх чөлөөг алдагдуулдаг ажээ. Энэхүү хоосон мөрөөдлийг уудлан илрүүлэх нь урлагийн гол зорилго юм гэж Камю үздэг байв.
"Калигула" (1944) жүжигт Ромын эзэн хаан өөрийн биед туйлын эрх чөлөөг эрхэмлэхдээ хууль ёсыг уландаа гишгэж, үгүйсгэх үзэлд баригдан, дотоод сэтгэл нь сүйрэлд нэрвэгдэж буйг харуулдаг.
"Хөндлөнгийн хүн" (1944) тууждаа Камю утга учиргүй аллага үйлдсэнийхээ төлөө цаазлуулахаар болсон нэгэн эр, шийтгүүлэхийнхээ өмнөх шөнө оюуны эрх чөлөөг эдэлж буй сонирхолтой сэдвийг хөнджээ."Үймсэн хүн" (1951) зохиолдоо амьдрал ахуйн утга учиргүйн эсрэг хайр сэтгэл, эрх чөлөөг шүтсэн хүний эрхэм чанарыг сөргүүлэн тавьжээ. Тэрбээр "Амьдралд цөхрөл байхгүй бол амьдралд хайртай байна гэж бас байхгүй" гэж бичсэн байдаг.
Он дарааллын бичиг зохиогч, нэргүй баатрын яриан хэлбэрээр бичигдсэн "Тахал" (1947) хэмээх роман Камюгийн уран бүтээлд дээгүүр байрыг эзэлдэг. "Тахал бол амьдрал юм" хэмээн зохиолын нэгэн баатар өгүүлж байна. Зохиогч ч мөн өөрөө "Тахалын" тухайн үеийн түүхэн тодорхой нөхцөл байдлыг үнэлэхдээ "энэ зохиолын үндсэн агуулга нь нацизмын эсрэг Европ даяарын тэмцэл мөн" гэж бичсэн нь бий.
1957 онд Албэрт Камю Нобелийн шагнал хүртэх үедээ "Урлаг, утга зохиолын агуулга хэлбэр нь орон зай, цаг хугацаанд үл баригдан, хүн төрөлхтний нийтлэг асуудлыг тусгаж, улмаар нийгмийн амьдралын ямар ч тогтворгүй байдлыг даван туулах чадвартай байх ёстой" гэж хэлжээ.
"Хөндлөнгийн хүн" тууж 2007 онд Цэнгэлийн орчуулгаар, 2008 онд Лхагвадуламын орчуулгаар монгол хэлнээ орчуулагдсан.
Цахим холбоос
Агностицизмын төлөөлөгч
20-р зууны утга зохиол
20-р зууны гүн ухаантан
Агностицизмын төлөөлөгч
Атеизмын төлөөлөгч
Анархизмын хүн
Оршихуйн гүн ухааны төлөөлөгч
Францын зохиолч
Францын сэтгүүлч
Франц хэлээрх утга зохиол
Утга зохиолын Нобелийн шагналтан
АНУ-ын Урлаг ба Шинжлэх Ухааны Академийн гишүүн
Алжирын (хот) хүн
Францчууд
1913 онд төрсөн
1960 онд өнгөрсөн |
4691 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%BE%D0%BC%D0%BF%D1%8C%D1%8E%D1%82%D0%B5%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%82%D0%B5%D1%85%D0%BD%D0%B8%D0%BA%2C%20%D0%BC%D0%B5%D0%BD%D0%B5%D0%B6%D0%BC%D0%B5%D0%BD%D1%82%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%81%D1%83%D1%80%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D1%8C | Компьютерийн техник, менежментийн сургууль | Компьютерийн техник, менежментийн сургууль буюу КТМС нь ШУТИС-ын салбар сургуулиудын нэг бөгөөд Компьютерийн ухаан болон электроник, үйлдвэрийн автоматжуулалт болон Менежментийн салбарт мэргэжилтэн бэлтгэдэг Монголын тэргүүлэх их сургууль гэж зүй ёсоор тооцогддог. КТМС нь Монголын хамгийн шилдэг сургуулиудын нэг бөгөөд 2008 онд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн.
Франц улсын нийслэл Парис хотноо Сорбоны их сургуульд зохион байгуулагдсан Эдийн засаг, бизнес, менежментийн чиглэлийн их, дээд сургуулиудын дэлхийн “Eduniversal World Convention” чуулга уулзалтад ШУТИС-ийн КТМС-ийн захирал Б.Очирбат урилгаар оролцоод иржээ. Тус хуралд дэлхийн 100-аад орны 150 гаруй их, дээд сургуулийн төлөөлөгч оролцсон юм байна. Дээрх чуулга уулзалтын үеэр Дэлхийн бизнесийн шилдэг 1000 сургуулийг шалгаруулж, түүнд Монгол улсаас КтМС-ийн Эдийн засаг, менежментийн салбар шалгарч орсон бөгөөд “Locally Strong, 1 Palme” олон улсын шагнал, өргөмжлөл хүртсэн билээ.
Дэлхийн бизнесийн шилдэг сургуулиудад 1-5 хүртэл тооны Pаlme бүхий шагналууд олгосон бөгөөд 2008 оны бизнесийн шилдгийн шилдэг сургуулиар АНУ-ын Харвардын их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургууль шалгарч дээд өргөмжлөл хүртсэн юм.
Гэсэн хэдий ч 2014-15 оны хичээлийн жилээс эхлээд ШУТИС-ын салбар сургуулиудын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор тус сургуулийн Компьютерийн ухааны салбар ШУТИС-ын салбар сургууль болох МХТС-тэй нэгдэж харин оронд нь ШУТИС-ын харьяа НТС ирж КТМС гэдэг нэр байхгүй болж БУХС буюу Бизнесийн Ухаан Хүмүүнлэгийн Сургууль болсон байна.
Монголын их сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль |
4698 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BD%D1%82%D0%BE%D0%BD%20%D0%9F%D0%B0%D0%B2%D0%BB%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87%20%D0%A7%D0%B5%D1%85%D0%BE%D0%B2 | Антон Павлович Чехов | Антон Павлович Чехов (1860-1904) нь Оросын алдарт богино өгүүллэг болон жүжгийн зохиолч байв.
Намтар
Антон Чехов Оросын Хаант улсын Таганрог хотод 1860 оны 1 сарын 29-нд / өнөөгийн Ростов муж/ төрсөн. Түүний өвөг эцэг - Егор Михайлович Чех хамжлаг байгаад газрын хөлсөө төлж чөлөөт ард болж чадсан нэгэн байжээ. Жижиг хүнсний мухлаг ажиллуулж байсан эцэг Павел Егорович Чехов, (1854 оны 10 сарын 28-нд гэрэлсэн) Евгения Яковлевна Чехова нарын 3 дахь хүүхдээ Антон гэж нэрлэсэн байна. Түүний хүүхэд нас шашны баяр, ёслолд оролцох хэлбэрээр өнгөрч байжээ. Энгийн өдрүүдэд сургуулийн дараа эцгийнхээ мухлагийг манах ажилтай амралтын өдрүүдэд сүмд найрал дуу дуулдаг байжээ. А.Чехов бага насаа дурсахдаа "Бага насгүй хүүхэд нас" гэсэн байдаг.
1876 онд эцгийнхэн худалдааны мухлаг дампуурч, гэр бүл нь хамаг юмаа зараад шөнө дөлөөр Москва руу зугтаж Антон хүү 1879 он хүртэл Таганрог хотод үлджээ. Тэрээр 1879 онд дунд сургуулиа төгсөөд Москвагийн Их сургуулийн Анагаах ухааны ангид элсэн оржээ. Энэ үеэс буюу 1884 онд "Мельпомены үлгэрүүд" нэртэй богино өгүүллүүдийн түүвэр гарч Антоша Чехонте хэмээх нууц нэр ашиглаж эхэлжээ. Тэрээр уран бүтээлийнхээ турш олон арван нууц нэр хэрэглэж ирсэн байна.
Тэрээр 1884 онд сургуулиа дүүргэж эмчлэх эрхээ авчээ. А.Чехов амьдрахын эрхэнд хошин өгүүлэл бичиж байжээ. 1886 онд алдарт оросын зохиолч Дмитрий Грегоровичтой учирсан нь түүнд утга зохиолын замналдаа өөрчлөлт хийх үндсэн шалтгаан болсон байна. Грегорович түүний утга зохиолын авъяасыг нь үнэлэхийн зэрэгцээ, хошин зохиолд авъяас, цаг заваа зарцуулахад харамсалтай юм гэжээ. Үүнээс хойш Чехов бүрэн хэмжээний өгүүллэг, зохиол бичих ажилд шамдан орсон байна. үүнээс хойш "Аз жаргал", "Зэгсэн бишгүүр", "Цөл", "Дэнлүү" зэрэг нэрд гарсан бүтээлүүд нь төрөн гарчээ. Мөн энэ үед бичсэн зохиолуудад нь Лев Толстойн сүүлийн үеийн бүтээлүүдээс нөлөө авсан зүйлүүд ч их байдаг.
1887 онд бичсэн анхны жүжгэн зохиол болох "Иванов" нь 1888 онд тайзнаа тоглогдож, 1889 онд Санкт-Петербургийн Александрын драмын театрт дахин тоглож, түүнд алдар хүндийг авчирсан юм. Үргэлжлүүлэн тэтгэвэрт гарсан хөгшин профессорын тухай бичсэн "Нуршуу яриа" зохиолдоо Чехов өөрийн амьдралын зорилго алдсан үеийн айдас, эргэлзээгээ тусган бичсэн гэдэг. 1890 онд тэрээр тухайн үеийн цөллөг байсан Сахалин арал уруу аялж, байгалийн хатуу ширүүн, цөллөгийнхний амьдралыг нүдээрээ үзсэнээ "Сахалин арал" хэмээх аяллын тэмдэглэл болгон хэвлүүлжээ. Энэ аяллаар түүний нийгмийг харах үзэл бодол нь өөрчлөгдөж өргөссөн ч гэдэг. Дараа жил нь Баруун Европ руу аялсан байна.
Сонгодог зохиолууд
1892 онд Москвагаас холгүй орших Мелихово хэмээх газрыг худалдан авч 1899 он хүртэл тэндээ амьдарчээ. 1896 онд "Цахлай" хэмээх жүжгэн зохиолоо бичиж Санкт-Петербургийн Александрын драмын театрт тоглосон боловч амжилтгүй болсноороо Оросын драмын жүжгийн түүхэнд бичигджээ. Гэвч 2 жилийн дараа Москвагийн драмын театрт дахин тоглож түүний нэр алдрыг дахин баталгаажуулж өгчээ.
1899 онд Ялтад нүүн суурьшиж энд богино хэмжээний зохиол "Нохой дагуулсан эзэгтэй", мөн 1899 онд Москвагийн драмын театрт тоглосон "Нагац ах Ваня", 1901 онд анхлан үзэгчдийн хүртээл болсон "Эгч дүү гурав" зэрэг жүжгэн зохиолуудаа тууривжээ. Тэрээр "Эгч дүү гурав" жүжгийн Машагийн дүрд тоглосон Ольга Книппертэй 1901 оны 5 сарын 25-ны өдөр хуримаа хийжээ. 1904 онд хамгийн сүүлийн жүжгэн зохиол "Интоорын цэцэрлэг" нь олны хүртээл болжээ.
Тэрбээр уран бүтээлийнхээ 25 жилийн хугацаанд 900 гаруй зохиол (богино өгүүллэг, жүжгийн зохиол, тууж) туурвиснаас олон бүтээл нь дэлхийн сонгодог зохиолд тооцогддог ба “Тал”, Уйтгарт түүх”, “Дуэл”, “6-р тасаг”, “Эрчүүд”, “Дугтуйтай хүн”, “Жалганд”, “Хүүхэд”, “Анд явсан нь”, жүжгийн зохиолоос “Цахлай”, “Эгч дүү гурав”, “Интоорын цэцэрлэг” гэх мэт олныг дурдаж болно.
1904 онд Чехов эхнэрийн хамт Германы өмнө зүгийн Баденвейлер сувилалын газрыг зорьжээ. Гэвч 1904 оны 7-р сарын 15-ний шөнө, Оросын төдийгүй, хүн төрөлхтөний агуу зохиолч Антон Павлович Чехов өвчний улмаас бие барсан юм. Түүнийг Москвад оршуулжээ. Антон Павлович Чехов оросын утга зохиол, театрын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан бөгөөд уншигчид түүний зохиол бүтээлийг одоо ч шимтэн уншсаар байна.
Тэрээр нэгэнтээ: "Анагаах ухаан бол миний хууль ёсны эхнэр, харин утга зохиол бол нууц амраг минь" гэж хэлж байжээ.
19-р зууны эмч
19-р зууны утга зохиол
20-р зууны утга зохиол
Орос хэлээрх утга зохиол
Оросын зохиолч
Оросын жүжгийн зохиолч
Яруу найрагч эмч
Оросууд
1860 онд төрсөн
1904 онд өнгөрсөн |
4699 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A3%D1%83%D1%80%20%D0%B0%D0%BC%D1%8C%D1%81%D0%B3%D0%B0%D0%BB%D1%8B%D0%BD%20%D3%A9%D3%A9%D1%80%D1%87%D0%BB%D3%A9%D0%BB%D1%82 | Уур амьсгалын өөрчлөлт | Өдөр тутмын хэрэглээгээр Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь орчин цагийн хүний үйл ажиллагаанаас үүдэн дэлхийн дулаарал болж, дэлхийн уур амьсгалын тогтолцоонд гарч буй өөрчлөлтийг хэлнэ.
Агаарын дундаж температур сүүлийн хэдэн арван жилд тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд цаашид ч мөн үргэлжилнэ гэж үзэж байгаа.
Сүүлийн 100 жилийн хугацаанд Дэлхийн дундаж температур 0.74 ± 0.18 °C -аар нэмэгдсэн бөгөөд "Засгийн Газар хоорондын Уур амьсгалын өөрчлөлтийн хороо" (Intergovernmental Panel on Climate Change - IPCC буюу ИПСС), "20-р зууны дундаас эхэлсэн, агаарын дундаж температурын ихсэлт нь, агаар мандал дахь антропоген хүлэмжийн хийн агууламж нэмэгдсэнтэй холбоотой байх бүрэн боломжтой юм" гэжээ
.
Байгалийн бусад хүчин зүйлүүд, тухайлбал нарны энергийн өөрчлөлт (нарны идэвхижилт), галт уулын дэлбэрэлт нь аж үйлдвэржилтийн өмнөх үеэс одоог хүртэлх хугацаанд маш бага хэмжээний нөлөө үзүүлж байсан байна
. ИПСС-гийн энэхүү дүгнэлтийг Их 8 болон Дэлхийн өндөр хөгжилтэй 30 гаруй орны Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүд хүлээн зөвшөөрдөг болно.
ИПСС-гийн уур амьсгалийн загварчлал, 1990 - 2100 оны хооронд агаарын дундаж температур 1.1 - 6.4 °C нэмэгдэж болзошгүйг харуулж байгаа бөгөөд ирээдүйд агаар мандалд ялгарах хүлэмжийн хийг хэр багасгахаас хамааран температурын өсөлтийн дээд доод хязгаар нь тодорхойлогдож байгаа болно. Хэдийгээр ихэнхи судалгаа, 2100 он хүртэл өөрчлөлтийг голчлон анхаарч байгаа боловч, ирэх мянган жилд, агаар мандал дахь хүлэмжийн хийн агуулга одооныхоос нэмэгдэхгүй тогтвортой байхад, дэлхийн дулаарал, далайн усны төвшин ихэссээр байна гэж таамаглаж байна. Энэ нь далайн усны дулаан багтаамжтай холбоотой юм.
Дэлхийн дулаарлын улмаас далайн усны төвшин, цаг агаарын аюултай үзэгдэлүүд ихсэж, хур тунадасны хэмжээ өөрчлөгдөнө. Мөн түүнчлэн хөдөө аж ахуй, мөсөн гол, мөнх цасны хэмжээ, амьтан, ургамлын төрөл, зүйл зэрэг олон зүйлд сөргөөр нөлөөлөх болно.
Энэхүү дулаарлыг яаж бууруулах, түүний тулд ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар олон улсын хэмжээнд улс төрийн болон олон нийтийн хэлэлцүүлэг, төрөл бүрийн үйл ажиллагаа явагдаж байна. Хүлэмжийн хийг (ялгаруулалтыг) багасгах зорилготой Киотогийн протоколд дэлхийн ихэнхи улс нэгдсэн болно.
ХХЯ(хүлэмжийн хийн ялгарал)-ыг бууруулах энгийн арга бол бид бүгд цахилгаанаа хэмнэж, хогоо ангилаж, дахин боловсруулах боломжгүй эд зүйлс авахгүй байх хэрэгтэй.
Нэр томъёо
Шинжлэх ухааны томъёоллоор уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал гэсэн ойлголтууд нь ялгаатай. Дэлхийн дулаарал гэдэг нь зөвхөн дэлхийн хуурай газар, далайн гадаргуу орчмын агаарын дундаж температур ихсэх үзэгдлийг илэрхийлдэг байхад Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь хүлэмжийн хийнээс үүдэж дэлхийн уур амьсгалын тогтолцоонд гарч буй нийт өөрчлөлтийг хэлдэг.
би хүн биш байсан хүлэмжийн хий маш аюултай охох
Хүлэмжийн нөлөө ба дэлхийн дулаарал
Байгалийн буюу хүний үйл ажиллагаанаас гаралтай нүүрсхүчлийн хий, метан, азотын давхар исэл, гидрофторт нүүрстөрөгчүүд, перфторт нүүрстөрөгчүүд, гексафторт хүхэр гэх мэт хийг хүлэмжийн хий гэнэ.
Байгалийн хүлэмжийн үзэгдэл байхгүй байсан бол дэлхийн гадаргын температур ус хөлдөх цэгээс доош байх байсан, энэ утгаараа хүлэмжийн үзэгдэл нь дэлхий дээр амьдрал буй болох боломжийг бүрдүүлдэг. Гэвч хүний үйл ажиллагаа, малтмал түлш, шатах тослох материалын шаталт, ойн бүрхэвчийг устгах зэргээс үүдэн агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж нэмэгдэж, дэлхийн дулаарлыг улам эрчимжүүлж, улмаар уур амьсгал өөрчлөгдөхөд хүргэж байна.
Хүлэмжийн хийн үйлчлэлийг тооцвол:
Нарны хэт ягаан туяа богино долгионы урттай тул дэлхийн агаар мандлыг нэвтэрч чаддаг. Энэ туяаг агаарын найрлага дахь нүүрсхүчлийн хий шингээхгүй тул туяа дэлхийн гадаргууг мөргөнө.
Дэлхийн гадаргуу хэт ягаан туяаг шингээж хална. Дэлхийн гадаргуу дулааны энергиэ нил улаан туяа хэлбэрээр алддаг. Энэ туяа нь долгионы урт ихтэй тул нүүрстөрөгчийн диоксидтой мөргөлдөн шингээгддэг.
Дулааны зарим хэсэг нь дэлхий рүү буцан гэрлийн энерги хэлбэрээр шилжих ба үлдсэн хэсэг нь агаар мандлаас гадагшаа нэвтэрдэг байна.
Цахим холбоос
What Is Global Warming? Simulation from National Geographic
The EdGCM (Educational Global Climate Modelling) Project free research-quality simulation for students, educators, and scientists alike, with a user-friendly interface that runs on desktop computers
Daily global temperatures and trends from satellites Interactive graphics from NASA
The Pew Center on global climate change
Цаашид үзэх
Хүлэмжийн хий
Эшлэл
Уур амьсгал судлал
Уур амьсгалын өөрчлөлт
Уур амьсгалын үр дагаварын судалгаа
Хүрээлэн буй орчны хамгаалалт
Тогтвортой байдал
Дулааралтын үзэгдэл |
4709 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A3%D0%B8%D0%BB%D1%8C%D1%8F%D0%BC%20%D0%A8%D0%B5%D0%BA%D1%81%D0%BF%D0%B8%D1%80 | Уильям Шекспир | Уильям Шекспир (, 1564 оны 4 сарын 26 - 1616 оны 4 сарын 23) нь Английн алдарт зохиолч, яруу найрагч юм.
Тэрбээр анх театр үүсэн бий болж байх үед амьдарсан. Зүгээр л ийм үед амьдарсан биш театрыг бий болголцсон хүн нь тэр өөрөө байлаа. Жүжгийн зохиол бичиж эхлэхээсээ өмнөх 10 жил тэр явуулын театрын жүжигчин байсан юм.
Хожмын бүх цаг үеийн турш "төгс төгөлдөр эмгэнэлт жүжиг" гэж үнэлэгдсээр ирсэн "Ромео, Жульетта"-гаа Шекспир 31 насандаа бичжээ. "Гамлет"-ыг 37-тойдоо, "Отелло"-г 40-тэйдөө, "Лир ван"-г 41-тэйдээ бичсэн байна. Дараа нь агуу их "Макбет", "Антонии, Клеопатра хоёр" зэрэг олон жүжгээ туурвисан байна. Эдгээр эмгэнэлт жүжгүүдээс гадна "Хайр дурлалын хайран хүч", "Зуны шөнийн зүүд", "Арван хоёр дахь шөнө" зэрэг монголчуудын сайн мэдэх олон шилдэг инээдмийн жүжиг бичсэн юм. Хэдийгээр тэрбээр эмгэнэлт, инээдмийн төрлийг хослуулан бүтээж байсан ч оргил гэж хэлж болох бүтээлүүд нь эмгэнэлт зохиолууд нь байв.
52 жил амьдраад Шекспир 1616 онд мөн л Эвон голын эрэг дээрх төрөлх хотдоо насан эцэслэсэн юм. Тэрбээр өөд болохдоо "Жүжиг дуусав, хөшиг хаагдлаа" гэсэн байдаг. Энэ давтагдашгүй суут хүн 37 жүжиг бичсэн бөгөөд бүтээлүүдийнх нь нэлээд нь хүн төрөлхтний аль ч үеийн ямар ч билиг танхай туурвигчид хүрч очоогүй оргил болсон юм.
Амьдрал
Бага нас
Уильям Шекспир нь Стрэтфорд хотноо Жон Шекспирийн хүү болон төржээ.
Эцэг нь чинээлэг бээлийчин бөгөөд хотынхондоо нэр хүндтэй хүн, янз бүрийн сонгуульт үүрэг хүлээж, хотын даргын ажлыг хийж байсан гэдэг. Шекспир хүү Стрэтфордын гимназид хэл зүй, уран хэллэг, логик, латин ба грек хэлд суралцаж байхдаа эртний уран зохиолын хэсгээс орчуулан цээжилж, Грек, Ромын домгуудтай танилцаж байсан. Тэрбээр арван найман насандаа хорин зургаан настай тариачны охин Энн Хэдэуэйтэй гэрлэж, 1587 онд Лондон хотод очиж, өөрийн хувь заяаг театртай нэг мөр холбожээ. Тэд гурван хүүхэдтэй болсон боловч ууган нь эндсэн байна. Анхандаа театрт хар бор ажил хийж, улмаар жүжгийн зохиолчийн авьяасаа шалгаж эхэлжээ.
Жүжгийн зохиолч
Шекспир эхэн үедээ хуучин жүжгүүдийг засварлан боловсруулж байснаа өөрийн зохиолуудыг үндсэндээ 30 орчим настайгаасаа эхлэсэн байна. Өөрөөр хэлбэл Лондонд суурьшин амьдрах болсон 1592 оноос гэж тооцсон ч болно. Энэ үед "Венера Адонис хоёр" (1593), "Лукреций" (1592) гэсэн хоёр найраглал бичиж ихээхэн нэр алдар хүртсэн байна.
Зохиол бичихийнхээ хажуугаар тэр жүжигт тоглосон хэвээрээ л байлаа. Гэсэн хэдий ч тэр аль ч театрт харьяалагддаггүй, одоогийн бидний ярьдагчлан "чөлөөт уран бүтээлч" байжээ. Харин 1594 онд алдарт жүжигчин Бербежийн удирдсан жүжигчдийн бүлгэмтэй нийлээд "King's men" буюу Хааны албатууд гэдэг уран бүтээлийн хамтлагт гишүүнчлэгддэг байв. Тэр хамтлагийг Анхдугаар Жеймс хаан ивээж байсан аж. Хамтлагийн ажил үйлс маш урагштай байснаар барахгүй 1599 онд Бөмбөрцөг театрыг байгуулж, жүжигчин, найруулагч, жүжгийн зохиолчийн үүргийг гүйцэтгэж байв.
Энэ үедээ түүний уран бүтээл ид цэцэглэж, "III Ричард", "Лир ван", "Макбет", "Отелло", "Гамлет", "Эндүүрлийн тухай инээдэмт жүжиг", "Зөрүүд хүүхнийг номхотгосон нь", "Ромео Жулетта хоёр", "Юлий Цезарь", "Зуны шөнийн зүүд" алдарт жүжгүүдээ, мөн гайхамшигт уянгалаг сонетуудаа туурвиад 1612 онд Лондон хотыг бүрмөсөн орхиж, төрөлх Стрэтфорддоо суурьшаад 1616 оны 4 сарын 23-д таалал төгсжээ. Ийнхүү Шекспир тавин хоёр наслахдаа 37 жүжиг, 154 сонет, 2 найраглал бичсэн байна.
Зохиолын хэв маяг
Түүний уран бүтээлээс цусны өшөө хонзон авах феодалын уламжлалт ёсны золиос болсон үнэнч хайр дурлалт хосуудын хувь заяаг яруугаар үзүүлсэн "Ромео Жулетта хоёр", хүнлэг сайхан үзэлтэй хүн, хорон санаа, зусардан бялдуучлахын ертөнцтэй тулгарсан эмгэнэлийг илэрхийлсэн "Гамлет", хувь хүн болон түүнийг хүрээлэн байгаа нийгэм хоёрын тэмцлийг харуулсан "Отелло", цэвэр ариун хүнлэг ёс, цэвдэг хүйтэн сэтгэлтэй хэрхэн зөрчилдсөнийг илэрхийлсэн "Лир ван", дарангуйлагч төр засгийг эсэргүүцэх үзэл гүнзгий илэрсэн "Макбет" хэмээх таван эмгэнэлт жүжиг нь илүүтэйгээр зохиолчийн нэр хүндийг хүн төрөлхтөнд дархалжээ.
Английн зохиолч
1564 онд төрсөн
1616 онд өнгөрсөн |
4710 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%98%D0%B5%D1%80%D1%83%D1%81%D0%B0%D0%BB%D0%B8%D0%BC%20%D1%80%D1%83%D1%83%20%D0%B1%D1%83%D1%86%D0%B0%D1%86%D0%B3%D0%B0%D0%B0%D1%8F%20%D1%85%D3%A9%D0%B4%D3%A9%D0%BB%D0%B3%D3%A9%D3%A9%D0%BD | Иерусалим руу буцацгаая хөдөлгөөн | Иерусалим руу буцацгаая хөдөлгөөн (Хятад: 传回耶路撒冷运动) нь Буддын, Хиндү, Ислам шашинтай улсуудыг Христийн шашинд оруулах Хятадын бүлэг сүмийн хөдөлгөөн юм. Энэ хөдөлгөөн нь угтаа 1920-оод онд байгуулагдсан боловч коммунист хэлмэгдүүлэлтээс болж олон арван жил нууц байдалд оржээ. Одоо энэхүү байгууллага 100 мянга гаруй шашны номлогчдоо Торгоны замын дагуух 51 улс оронд илгээхээр төлөвлөөд байгаа аж.
Христийн шашны урсгалууд |
4711 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%A4%D1%80%D0%B8%D0%B4%D1%80%D0%B8%D1%85%20%D0%9D%D0%B8%D1%86%D1%88%D0%B5 | Фридрих Ницше | Фридрих Вилхелм Ницше (1844 оны 10 сарын 15 – 1900 оны 8 сарын 25) (Friedrich Wilhelm Nietzsche) нь 19-р зууны нөлөө бүхий агуу сэтгэгчдийн нэг, германы философич зохиолч байв.
Фридрих Ницше 1844 оны 10 сарын 15-нд тэр үеийн Пруссийн Лайпциг хотоос холгүй Рёккене хотод төржээ.
Түүнийг дөрөвхөн настай байхад нь лютеран сүмийн лам байсан эцэг Карл Людвиг Ницше (1813—1849) нь нас барж, тэрбээр ээжийнхээ гар дээр өсөж, гэртээ эмэг эх, төрсөн эгч, мөн хоёр нагац эгчийн хамт амьдардаг байв. 1862 онд Бонн Их сургуульд элсэж удалгүй Лайпциг хотын их сургуулиудад сонгодог хэл бичгийн ухааныг эзэмшиж, хорин дөрвөн насандаа оюутан байхдаа Базель Их Сургуульд багшаар уригдан очжээ. 1879 онд эрүүл мэндийн байдлаас болж (толгойны архаг өвчин туссан болоод хараа нь их муудсан учир) тэтгэвэрт гарахад хүрсэн. Түүнээс хойш Ницше уран бүтээлээ чөлөөтэй туурвисан, харин 1889 онд эдгэшгүй сэтгэц мэдрэлийн өвчин тусаж, оюун санааны эрс доройтолд орсон байна. Амьдралынхаа сүүлийн арав гаруй жилд тэрбээр сэтгэцийн эмгэгийн эмнэлэгт эрчимтэй эмчлүүлж орчин тойрноо ухаарч мэдэхээ больсон эмгэнэлт байдлаар 1900 оны 8 сард Ваймарт нас баржээ.
Ницшег философийн хувьд амжилтад хүргэхэд нь эртний грекийн соёл, ялангуяа Аристотель, Платон нарын философи, германы сэтгэгч Артур Шопенгауэрын үзэл, Дарвины хөгжил хувьслын онол болон германы хөгжмийн зохиолч Вагнертай нөхөрлөж явсан зэрэг нь ихээхэн нөлөөлсөн байна.
Ницшегийн арвин их уран бүтээлүүдээс Эмгэнэлт жүжгийн эхлэл (1872), Заратустра өгүүлсэн нь (1885), Сайн муугийн цаана (1886), Ёс суртахууны гарал үүсэл (1887), Антихрист (1888), Ессэ Homo (1889), Эрх мэдлийн хүслэн (1901) зэрэг зохиолуудыг дурдаж болно.
Ницшегийн итгэж байснаар өрнө дахины шашны уламжлалт ёс зүй нь өдгөө мөн чанараа алдаж хувь хүмүүсийн амьдралыг тэтгэж чадахаа больсон аж. Өөрийн энэ бодлоо "Бурхан үхчихлээ" хэмээн илэрхийлэн тунхагласан байна. Тэрбээр христийн номлолд шүүмжлэлтэй хандаж, үүнийг "боолчлох ёс суртахуун" гэж нэрлэж байсан, учир нь хүмүүсийг ёс суртахууны нэгэн хэм хэмжээнд хязгаарлан барьж байх зорилготой бөгөөд чухам сул дорой, номхон, гэнэн хүмүүст энэхүү номлол нь үйлчилж, өөртөө татаж байдаг гэж үздэг байв.
Харин Ницше "өөртөө эзэн байх ёс суртахууныг" санал болгож байсан бөгөөд нийгмийн тогтсон хэм хэмжээг эвдэж чадах хүчирхэг, төгс төгөлдөр, бие даан сэтгэж буй Сод хүнийг өндрөөр үнэлсэн байна. Түүний үзэж байснаар "бүлэг буюу сүрэг хүмүүс" ямагт аливаа нэгэн уламжлал, ёс заншлаас хамааран шалтгаалдаг бол Сод гэгч хүн нь бусдаас ялгагдах онцлог шинж чанартай, өөрийн сонирхол хүслээ хянаж чаддаг, шашны номлодог диваажинд бус бодот ертөнцийг шүтэж итгэснээр хүний амьдралд тохиолддог зовлон гасланг бүрэн мэдэрдэг, үргэлж шинэ зүйл, шинэ харилцааг тууштай бүтээж явдаг аж.
Хэдийгээр Ницше ийм агуу Сод хүн хараахан бий болоогүй гэж сануулж байсан боловч хэд хэдэн хүмүүсийг үлгэр жишээ болгож дурьдсан байдаг. Үүнд: Сократ, Есүс, Леонардо да Винчи, Микеланжело, Шекспир, Гёте, Юлий Цезарь, Наполеон зэрэг хүмүүсийг нэрлэжээ.
Ницшегийн ёс суртахууны гол цөм нь амьдралын үндсэн хөдөлгөгч хүч бол хувь хүний эрх мэдэлтэй байх хүсэл эрмэлзэл мөн гэсэн санаа юм. Эерэг буюу зөв талаас нь авч үзвэл энэ нь бүхнээс илүү болж бусдыгаа захирж дарлаж байхын нэр огтхон ч биш, харин өөрөө өөрийгөө эзэмдэх сэтгэлийн тэнхээтэй байх, бие даасан бүтээгч сэтгэлгээтэй болох явдал юм. Харамсалтай нь, түүний энэхүү төгс төгөлдөр Сод хүний тухай үзэл баримтлалыг нь эзэн боолын харьцаат нийгмийн жишээ болгон тайлбарлаж, дарангуйллын тоталитар гүн ухаантай холбон буруугаар ойлгож иржээ.
Фридрих Ницше Германы төдийгүй нийт өрнө дахины уран зохиол, шашин судлалд гүнзгий нөлөө үзүүлсэн сэтгэгч юм. Жишээ нь, түүний дэвшүүлсэн үзэл санаа нь германы философич Мартин Хайдеггер, АНУ-ын теологч Паул Тиллих, еврейн гүн ухаантан Мартин Бубер, францын зохиолч Албэр Камю, Жан-Поль Сартр зэрэг нэрт эрдэмтэн зохиолчдын уран бүтээлд тусгалаа олжээ.
Мөн түүний Заратустра номонд гардагчлан "Бурхан үхчихлээ" гэсэн үг маш алдартай байдаг бөгөөд энэ үгийг мэдэхгүй философич гэж үгүй.
Цахим холбоос
Digitale Faksimile Gesamtausgabe (DFGA)
19-р зууны гүн ухаантан
Атеизмын төлөөлөгч
Афорист
Германы гүн ухаантан
Германаас дүрвэгч
Германы зохиолч
Герман хэлээрх утга зохиол
Зохиогч
Оршихуйн гүн ухааны төлөөлөгч
Соёлын гүн ухаантан
Утга зохиолын захидал
Хөгжмийн шүүмжлэгч
Шашин шүүмжлэгч
Базель Их Сургуулийн багш
Харьяалалгүй хүн
Ваймарын хүн
Пруссийнхэн
Германчууд
1844 онд төрсөн
1900 онд өнгөрсөн |
4713 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%92%D0%B0%D0%BD%D1%87%D0%B8%D0%BD%D0%B1%D0%B0%D0%BB%D1%8B%D0%BD%20%D0%93%D1%83%D0%BB%D0%B0%D1%80%D0%B0%D0%BD%D1%81 | Ванчинбалын Гуларанс | Ванчинбалын Гуларанс (1820 - 1851) нь 17-р зууны үеийн монголын нэртэй зохиолч, яруу найрагч, орчуулагч юм.
Тэрээр Өвөр Монголын хуучин Зост аймгийн Түмэд баруун хошууны газрын эзэн, туслагч тайж Ванчинбалын ууган хүү болон 1820 онд төржээ. Гуларанс тухайн үедээ боловсролтой гэр бүлд хүмүүжсэн тул багаас монгол, хятад хэл бичигт сайтар суралцан, түүх, үлгэр домог уншиж, ардчилсан үзэлтэй хятадын зохиол бүтээлээс орчуулга хийдэг байжээ.
Тэрбээр хятадын эртний Сүн улсын (960-1279) үед феодалын дарлагч ангийн эсрэг боссон тариачдын бослогоос сэдэвлэн бичсэн "Шүй-ху-жуань" буюу монголоор "Хүйтэн уулын бичиг" хэмээх романы хагасыг гурван жил оролдон орчуулжээ. Түүний дутуу орхисон хэсгийг хожим хүү Сүнвэйданзуй залгуулан монголоор орчуулж дуусгажээ.
Гуларанс зөвхөн орчуулга хийж байсан төдийгүй орь залуу хорьтойгоосоо шүлэг голлон бичиж байжээ. Жишээ нь: 1841 онд эцгийгээ английн түрэмгийлэгчдийн эсрэг хошуу цэрэг удирдан явахад сэтгэл нь ихэд хөдлөн Түрэмгийлэгчдийг дараад ирнэ үү гэсэн эцэгтээ зориулсан шүлэг бичсэн байна. Түүнд "Энх амгаланаар хулгайг арилгаад, хойшид хандсан цагт, өвдгөөр мөлхөн угтаж, баярт нийлүүлэн мөргөе" гэж дайн дажин түргэн дуусч, энх цагийг хүссэн мөрөөдлөө илэрхийлжээ. Энэ мэтчилэн Энх төвшин, Мөрөөдөл, Цэргийн хүрээ санагдмой, Түргэнээ төвшрөхийг хүснэ, Сүрхий муухай амьтад, Цагаан хэрэм, Улсын төлөө, Өрөөсөн болжмор зэрэг олон арван шүлэгтээ харийн түрэмгийлэгчид болон дотоодын феодалуудыг ёжлон шүүмжилж, ардчилал, эрх чөлөөг дэмжсэн өөрийн хүсэл тэмүүллийг илэрхийлж байжээ.
Гуларанс эцгийгээ 1847 онд нас барсны дараа хошуу туслагчийн зэрэг хэргэмийг залгамжилсан боловч эрх ямба, албан тушаалаасаа шүлэг зохиолоо илүүтэйд үзэж байжээ. Тиймээс "Зохиол бичих" хэмээх шүлэгтээ:
Гурван ямхын хулсыг барьж
Эндүү ташаа бичих минь
Гутал оймс бартал явж,
Нэр ашиг хөөхөөс дээр
гэж бичжээ.
Түүний уран бүтээлийн ажилдаа зориулсан уйгагүй хөдөлмөрч чанар дүү нарт нь нөлөөлж хожим ард олон тэднийг нэг гэрээс төрсөн таван зохиолч хэмээн эцэг хөвгүүдийг дурссаар байна.
Монголын зохиолч
Монгол хэл рүү орчуулагч
Бугатын (Өвөр Монгол) хүн
Монголчууд
1820 онд төрсөн
1851 онд өнгөрсөн |
4714 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%93%D0%B0%D0%BB%D0%B8%D0%B3%20%D2%AF%D1%81%D1%8D%D0%B3 | Галиг үсэг | Аюуш гүүшийн зохиосон галиг үсэг бол Али-гали үсгийг үзнэ үү.
Галиг үсэг гэж харь хэлний авиаг тэмдэглэх тусгайлан зохиосон үсгийг хэлнэ.
Монгол галиг үсэг
1587 онд Харчины Аюуш гүүш монгол бичгийн галиг үсгийг зохиосноор төвөд, самгард, хятад гэх мэт олон харь хэлний нэр томьёо, үг хэллэгийг монгол бичгээр тэмдэглэх боломжтой болжээ. Харин 18-дугаар зуунд гүн Гомбожав түүнийг нэмэн засварлажээ.
Бичиг үсэг |
4715 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%92%D0%B0%D0%B3%D0%B8%D0%BD%D0%B4%D1%80%D0%B0%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD%20%D2%AF%D1%81%D1%8D%D0%B3 | Вагиндрагийн үсэг | Вагиндрагийн үсэг нь 20-р зууны эхээр буюу 1905 онд буриад лам, соён гэгээрүүлэгч Агваандорж (Агваан Доржиев) худам монгол, тод бичгүүдэд тулгуурлан зохиосон шинэ үсэг юм. Вагиндра гэдэг нь түүний нэрийн Агваан гэдэг хэсгийн санскрит орчуулга юм. Үндсэн 36 үсэг, үүнээс 8 нь эгшиг. Мөн цэг цэглэлийн 7 тэмдэгтэй болно.
Эл бичиг уйгаржин монгол бичгээс гарал үүсэлтэй боловч монгол бичигт ижил дүрсээр бичдэг а-э, о-у, д-т, х-г-г өөрчилж тод үсгийн дүрс ялган тэмдэглэдэг зарчмыг баримтлан зохиосон болно. Мөн буриад аялгууны шүргэх х (h) авиаг тэмдэглэх тусгай үсгийг нэмж өгсөн. Вагиндра үсэг монгол болон тод бичгийн аль алинаас ялгарах нэг гол ялгаа нь үгийн эхэн, дунд, адагт орох үсгийн дүрс хэлбэр хувирах ёс байхгүй. Энэ нь орос (кирилл), славян зэрэг өрнө дахины бичгийн тогтолцооны нөлөө юм.
Зохиогч тэрхүү үсгээ зөвхөн буриад аялгуунд төдийгүй Монголын бусад олон аялгуунд нийцүүлэн зохиосон байна. Жишээ нь: ж, з, ц, ч, е (я) зэрэг үсгийг оруулсан нь монгол хэлний олон аялгуунд тохирно. Мөн орос хэлний үгийг тэмдэглэхэд зориулж е, п, к, дж, ф, щ зэрэг нэгэн хэсэг үсэг (энэ нь галиг үсгийн үүрэгтэй боловч одоогийн буриадын аялгууны үгийг тэмдэглэхэд хэрэгтэй юм) буйг дурдалтай. Вагиндрагийн үсгээр 1905-1910 оны хооронд Санкт-Петербург хотноо чулуун бараар хэл зүйн бичиг, ардын билгийн зүйлийн эмхэтгэл 10 гаруй дэвтэр, ном хэвлэн гаргажээ.
Мөн үзэх
Монгол бичиг
Дөрвөлжин бичиг
Соёмбо үсэг
Тод үсэг
Али-гали үсэг
Латин үсэг (Монголд)
Кирилл үсэг
Монгол бичиг үсэг |
4716 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BB%D0%B8-%D0%93%D0%B0%D0%BB%D0%B8%20%D2%AF%D1%81%D1%8D%D0%B3 | Али-Гали үсэг | Ерөнхий галиг үсэг бол галиг үсгийг үзнэ үү.
Али Гали цагаан толгой нь 1587 онд Харчины Аюуш гүүш зохион боловсруулсан монгол бичгийн галигийн тогтолцоо юм. 16 эгшиг, 34 гийгүүлэгч үсэгтэй. Али гэдэг нь эгшиг, гали гэдэг нь гийгүүлэгч гэсэн утгатай самгарди үг юм. Энэхүү галиг үсэг нь харь хэлний үгийг үгчлэн буулгах, үсэгчлэн буулгах хоёр үүргийг зэрэг гүйцэтгэж чадна. Өөрөөр хэлбэл харь хэлний үгийг цаад эх хэлээрээ хэрхэн бичдэгийг үсэг үсгээр нь хадаж тэмдэглэх, мөн хэрхэн дууддаг байдлыг нь галиглан бичдэг байсан нь монгол галигийн тогтолцооны нарийн боловсорсныг харуулна.
Эрдэмтэн Б.Ринчен али гали үсгээр төвд үсгийг нарийн тэмдэглэхэд бүрэн тохирохоор үл барам нангиад үг үсгийг тэмдэглэхэд бас нарийвчлан тэмдэглэх бололцоотой болж өгсөн хэмээн үнэлжээ.
Зохиогдох болсон учир нь 16-р зууны 2-р хагасын сүүлээр Монгол газар бурхны шашин хүчтэй дэлгэрч, бурхны шашны ном судрыг их хэмжээгээр орчуулах болсон, Ганжуур, Данжуур гэх мэт бурхны шашны том хөлгөн судрын самгарди, төвд хэлний нэр томъёог орчуулахад уйгаржин монгол үсгээр тэр хэвээр нь зөв оновчтой галиглан буулгаж чадахгүй байсантай холбоотой.
Түүх
Монгол оронтой эрт дээр цагаас соёлын харилцаа холбоотой байсан Энэтхэг, Төвд, Хятад зэрэг дорно дахины ард түмний хэл соёлын нөлөөгөөр монгол хэлнээ харь үг ихээхэн орж ирж, тэдгээрийг тэмдэглэх үсэг хэрэгтэй болжээ. Монголын бичгийн хүмүүс их, бага арван ухаанаар судар ном туурвин бүтээхдээ монгол хэл бичгийнхээ зэрэгцээ төвд, самгард хэлээр бичдэг байв. Ялангуяа 17-р зууны үеэс Монголд буддын шашин хүчтэй дэлгэрсэн учир төвд хэлний академич Б. Я. Владимирцовын хэлснээр төвд хэл монголын утга зохиолын хэлийг шахан түрж, ном бичгийн гол хэл болжээ. Монголын их эрдэмтэд зохиол бүтээлээ харь хэлээр бичих эсвэл олон зүйл ухааны судлагдахууны нэр томъёо, хүн болоод газар усны нэрийг бичиж тэмдэглэх зэрэгт харь үгийг тэр хэвээр буулгах, бичих шаардлага нэн их байсан нь монгол галиг үсэг бий болгоход нөлөөлжээ.
Монгол бичиг үсэг |
4717 | https://mn.wikipedia.org/wiki/%D0%94%D3%A9%D1%80%D0%B2%D3%A9%D0%BB%D0%B6%D0%B8%D0%BD%20%D0%B1%D0%B8%D1%87%D0%B8%D0%B3 | Дөрвөлжин бичиг | Дөрвөлжин бичиг () нь Хубилай сэцэн (1215-1294) хааны зарлигаар төвдийн Пагва лам Лодойжалцан 1269 онд зохиосон бичиг юм. Дөрвөлжин бичиг хэлбэр дүрсийн хувьд төвд үсэгт, зурлага бичлэгийн хувьд монгол бичигт тулгуурлан зохиосон үет үсэг болно.
Эл бичигт монголчуудын соёлын хэрэгцээнд, тухайлбал монголын их Юань гүрний хэмжээнд албан ёсны төрийн бичиг болж 100 гаруй жил буюу Хубилай хааны байгуулсан их Юань гүрнийг мөхтөл (1368) хэрэглэгдэж байжээ. Тийм учраас дөрвөлжин бичгээр эдүгээ өвлөн уламжлагдсан дурсгал, өв соёл гэвэл ихэнхдээ хааны ордны албан хэрэг, зарлиг бичиг, төрийн тамга, тэмдэг, пайз, зоос мөнгө, хөшөө, чулууны бичээс зонхилж байгаагаас үзвэл уг бичиг нийт монгол хэлтэнд өргөн тархаж дэлгэрэлгүй, явцуу хүрээнд хэрэглэгдэж байсан ажээ.
Дөрвөлжин үсгээр Юань улсын бүх албан хэргийг хөтлөхийн зэрэгцээ нийт монголчуудын дунд түгээн дэлгэрүүлэх талаар Хубилай хаан өөрийн биеэр ихээхэн зүтгэл, хүч чармайлт тавьж байсан хэрнээ чухам яагаад дөрвөлжин бичиг өргөн олны дэмжлэгийг олж, удаан жил "улсын бичиг" болж чадсангүй вэ гэвэл:
Дөрвөлжин бичгийг хааны ордны цөөн хүний хэлний аялгуунд өөрөөр хэлбэл нэг л нутгийн аялгуунд үндэслэн зохиосон болохоор монголын олон аялгуунд тэр бүрий таарч тохирсонгүй.
Юань улсын бүрэлдэхүүнд байсан монгол, хятад, төвд, уйгар үндэстнүүд өөр өөрийн утга зохиолын хэл, үсэг бичигтэй байсан тул хааны зарлигаар зохиосон шинэ үсгийг шууд авч хэрэглэхэд саадтай байжээ.
Дөрвөлжин үсэг нь үеийн зохимжтой үет үсэг тул үеийн тоо олон, үгийн хэлбэрийн хувиралт ихтэй, нарийн төвөгтэй хэлэнд тохиромжгүй зэрэг шалтгаанаас монгол туургатнуудын дунд түгээмэл дэлгэрч чадсангүй.
Тэгэвч дөрвөлжин бичиг Монголчуудын нэгэн үеийн түүх, соёлын хэрэгцээнд үйлчилсэн өвөрмөц нэгэн үсэг бичиг мөн тул монгол үндэстний бахархал, монгол туургатны соёлын нэгэн нандин өв юм дөрвөлжин бичиг нь эрт дээр үеээс уламжлагдан ирсэн байдаг.
Цахим холбоос
Абугида
Монгол бичиг үсэг
Галиг
Хятад хэлэнд зориулсан галиг
Төвөд хэлэнд зориулсан галиг
Энэтхэг бичигт зориулсан галиг
Хубилай хаан |
Subsets and Splits