question
stringlengths 14
87
| answer
stringlengths 6
2.21k
|
---|---|
Испани хэлний найруулга зүй хичээлийн агуулга | Испани хэлний найруулга зүй нь Шинжлэх ухааны сургууль, Европ судлалын тэнхимийн хичээл. |
Испани хэвлэл мэдээллийн хэл хичээлийн мэдээлэл | Испани хэвлэл мэдээллийн хэл нь Шинжлэх ухааны сургууль, Европ судлалын тэнхимийн хичээл. |
Испани хэлний сурвалж бичгийн орчуулга хичээлийн товч агуулга | Испани хэлний сурвалж бичгийн орчуулга нь Шинжлэх ухааны сургууль, Европ судлалын тэнхимийн хичээл. |
Испани хэлний уран зохиолын орчуулга агуулга | Испани хэлний уран зохиолын орчуулга нь Шинжлэх ухааны сургууль, Европ судлалын тэнхимийн хичээл. |
Испани хэлний хэлмэрчлэхүй ямар хичээл вэ? | Испани хэлний хэлмэрчлэхүй нь Шинжлэх ухааны сургууль, Европ судлалын тэнхимийн хичээл. |
Монгол орны биостратиграфи ямар хичээл вэ? | Монгол орны биостратиграфи нь Шинжлэх ухааны сургууль, Геологи, геофизикийн тэнхимийн хичээл. |
Монголын угсаатны зүй хичээлийн товч агуулга | (“Монголын угсаатны зүй” хичээлээр угсаатан үндэстэн бүрэлдэх үйл явцын талаарх онолын ойлголтод тулгуурлан Монголчуудын угсаатан болж төлөвшсөн онцлог, орчин үеийн үндэстэн хэмээх ойлголт, угсаатны үүсэл бүрэлдэлд угсаатны хэл, ахуй, соёл, улс төр, засаг захиргаа, хоол унд, шашин шүтлэг, билэг зүй, … зэрэг хүчин зүйлс ямар үүрэгтэй оролцдог ба угсаатны гадаад ба дотоод харилцааны мөн чанар, угсаатны сэтгэлгээ ухамсар, угсаатны зөрчлийн талаар авч үзнэ. Мөн Монгол улсын төрөөс явуулж байгаа угсаатан үндэстний бодлого, социализмын үед хийгдэж байсан угсаатны зүйн судалгаа, монголчуудын гарал үүслийн зэрэг маргаантай байгаа зарим асуудлыг шүүмжлэлт аргаар авч үзэх юм. |
Анхан шатны польш хэлний хэл зүй тухай | Польш хэлний хэлзүйн үгийн үүрэг харьцааг буюу харилцааны үндсэн нэгж болох өгүүлбэрийн бүтцэд байгаа хэлзүйн үгийн хийсвэр утга, хэлзүйн утга, түүнийг илрүүлэх хэлбэр, гүйцэтгэсэн үүрэг, харьцааг судална. |
Польш хэлний нийгэм, улс төрийн орчуулга мэдээлэл | Энэ хичээлээр оюутнууд польш хэлээр болон өөр бусад хэлээр эх бичвэр, ном сурах бичиг болон цахим хэрэгсэл ашиглан нийгэм улс төрийн сэдэвтэй бичвэрүүд уншиж, бичлэг үзэж, цаг үеийн нөхцөл байдлыг судлан дүгнэж орчуулах аргад суралцах болно. |
Дунд шатны польш хэлний ярих сонсох дадал хичээлийн товч агуулга | Энэ хичээлээр анхан шатанд эзэмшсэн үг хэллэг, дүрэм, өгүүлбэрээ ашиглан дунд шатанд польш хэлээр чөлөөтэй ярьж, сонсож, эх хэлтэнтэй чөлөөтэй харилцаж, ойлголцож, өөрийгөө бүрэн илэрхийлэх, мөн польш хэл дээр танин мэдэхүйн нэвтрүүлгүүд өөрийн сонирхсон, мэдэхийг хүссэн сэдвээрээ цахим орчноос бичлэг сонсож ойлгох чадвэр эзэмшинэ |
Польш хэлний бичгийн орчуулга хичээлийн агуулга | Орчуулагдаж буй сэдвийн агуулга, хэл, төрөл зүйлийн ялгааг олж, уран яруу ойлгомжтой орчуулж сурах |
Ахисан дунд шатны польш хэлний унших бичих дадал хичээлийн агуулга | Европын холбооны улсуудад мөрдөгдөж буй стандартын дагуу Польш хэлний B1-B2 түвшний мэдлэгийг эзэмшинэ. |
Польш хэлний найруулга зүй хичээлийн агуулга | Энэ хичээлээр суралцагчид польш хэлний найруулгын төрөл, түвшнийг ялган таниж, өгүүлбэр бичвэрт хэл найруулгыг задлан шинжилж, польш хэлээр өөрийгөө амаар болон бичгээр зөв илэрхийлэх болно. |
Польшийн улс төр, гадаад харилцаа хичээлийн тухай | Уг хичээлээр оюутнууд Польш орны улс төрийн түүхэн цаг үе болон одоо үеийн нөхцөл байдал, нам засаг, иргэдийн үзэл баримтлал, гадаад харилцааны цаг үеийн нөхцөл байдал, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хэр хугацаанд хэрхэн хөгжиж байгаа талаар болон БНПУ-ын дипломат харилцаатай улс орнууд болон тэдний бат бөх харилцааны тухай өргөн хүрээний мэдлэг олж авах юм. |
Польш хэлний албан бичгийн орчуулга ямар хичээл вэ? | Хоёр хэлнээ албан бичиг, хувийн болон албан захидал, байгууллагын албан хүсэлт, үнийн санал, нэхэмжлэх, хамтран ажиллах гэрээ байгуулахад хэрхэн найруулж бичиж байгаа дараалал, байрлал, нэр томьёо, үг хэллэг, хэлцийг зөв орчуулан хэрэглэж, эзэмших |
Польшийн хэвлэл мэдээллийн хэл агуулга | Польш орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээ мэдээллийг хэрхэн цаг алдалгүй, ёс журамтай иргэдэд хүргэж байгаа. Хэвлэл мэдээллийн хэлийг хэрхэн ашиглаж байгаа. Сонин сэтгүүл, цахим хуудас, шууд мэдээний сувгуудтай танилцаж, өөрийн орны хэвлэл мэдээллийн эх сурвалжуудтай харьцуулан дүгнэлт хийх, польш хэлний хэвлэл мэдээлэлд ашиглагдаж байгаа үг хэллэгүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төрлүүдийг ялган таниж, өөрийн эх хэлээрээ мөн цэгцтэй хураангуй мэдээллэж сурах юм. |
Польш хэлний эрх зүйн орчуулга агуулга | Хоёр хэлнээ хууль, эрх зүйн холбогдолтой орчуулгад суралцаж, хууль эрх зүйн нэр томьёо, үг хэллэгийг зөв орчуулан, найруулгын онцлогийг ялган таних |
Польш хэлний сурвалж бичгийн орчуулга мэдээлэл | Эх сурвалж дахь нийгэм, соёлын ойлголтыг танин мэдэж, бичгээр болон амаар орчуулах |
Польшийн уран зохиолын удиртгал тухай | Энэ хичээлээр оюутнуудад уран зохиолыг ярианы урлаг болох, хүний оюун санааны амьдралд гүйцэтгэх талаархи ойлголтыг гүнзгийрүүлж, польш хэлний уран яруу үг хэллэгтэй танилцаж, хоёх хэлнээ хэвлэгдсэн нэвтэрхий толь ашиглаж сурах |
Польш хэлний уран зохиолын орчуулга ямар хичээл вэ? | Энэ хичээлээр оюутнуудад уран зохиолыг ярианы урлаг болох, хүний оюун санааны амьдралд гүйцэтгэх талаархи ойлголтыг гүнзгийрүүлж, польш хэлний уран яруу үг хэллэгтэй танилцаж, хоёх хэлнээ хэвлэгдсэн нэвтэрхий толь ашиглаж сурах |
Польш хэлний хэлмэрчлэхүй хичээлийн товч агуулга | Олон сэдвийг хамарсан хоёр хэлээр бичигдэж, яригдсан яриа бичвэрийг хоёр хэлнээ орчуулах |
Анхан шатны чех хэлний хэл зүй мэдээлэл | Европын холбооны улсуудад мөрдөгдөж буй стандартын дагуу чех хэлний A1-A2 түвшний хэлзүйн мэдлэгийг эзэмшинэ. |
Чех хэлний нийгэм, улс төрийн орчуулга ямар хичээл вэ? | Тухайн орны төрийн байгуулал, хоёр талын хамтын ажиллагаа, олон улсын байдал, эдийн засгийн харилцаа, эрүүл мэнд, нийгэм хамгаалал, боловсрол, соёл, шинжлэх ухаан, экологийн асуудлууд, уул уурхай зэрэг ерөнхий сэдвүүдийн хүрээнд хоёр хэлний орчуулга хийнэ. |
Дунд шатны чех хэлний ярих сонсох дадал хичээлийн мэдээлэл | Европын холбооны улсуудад мөрдөгдөж буй стандартын дагуу чех хэлний B1-B2 түвшний мэдлэгийг эзэмшинэ. |
Чех хэлний бичгийн орчуулга хичээлийн мэдээлэл | Čeština pro překladatele (Орчуулагчийн чех хэл), Univerzita Karlova, 2012 номын агуулгын хүрээнд орчуулгын онолын мэдлэг хүлээн авч, бичгийн орчуулгын дадлага хийнэ. Англиар: Learners will improve their knowledge of translation theory in the framework of the book Čeština pro překladatele (Czech for translators and will translate different texts.) |
Ахисан дунд шатны чех хэлний унших бичих дадал ямар хичээл вэ? | Прага хотод, Карлын их сургууль, Аялал: Чехээр аялсан тэмдэглэл, Хоол, хүнс, Чех үндэсний хоол, Дэлгүүр, Намтар, анкет бичих, Эрүүл мэнд,Уран барилга,Утсан харилцаа, утсаар ярих, уулзалт зөвлөгөөн, БНЧУ, Чехийн 10 хамгийн хамгийн, Гэрийн аж ахуй, Чех гэр бүл хэрхэн аж төрдөг вэ? Статистикийн хэл, зэрэг сэдвийн хүрээнд хэлзүйн мэдлэгээ дээшлүүлэн, өгөгдсөн сэдвээр эссэ найруулан бичиж, үзэл бодлоо бичгээр илэрхийлж сурна. |
Чех хэлний найруулга зүй агуулга | Elga Čechová, Helena Remediosová, Harry Putz, Chcete ješte mluvit lépe? II díl, Liberec, 2001 номын агуулгын хүрээнд чех хэлний найруулгазүйг судална. Англиар: Learners will study Czech stylistics in the framework of the book Elga Čechová, Helena Remediosová, Harry Putz, Chcete ješte mluvit lépe? II díl, Liberec, 2001. |
Чехийн улс төр, гадаад харилцаа хичээлийн тухай | БНЧУ-ын Үндсэн хууль, эрхзүйн үндсэн актууд, Хууль тогтоох засаглал Чехийн Парламентын дээд, доод танхимууд, Сонгуулийн тогтолцоо, Гүйцэтгэх засаглал, Шүүх засаглал, Улс төрийн намууд, Нийгэм, улс төрийн хөдөлгөөнүүд, Улсын дээд хянан шалгах газар, Чехийн үндэсний банк Нутгийн өөрөө удирдах эрх, Хүний үндсэн эрх, эрх чөлөөний тунхаглал, Хүний эрх, эрх чөлөө, Улс төрийн эрх, Үндэстэн, үндэстний цөөнхийн эрх, улсын гадаад бодлого зэрэг сэдвийн хүрээнд Чехийн улс төрийн тогтолцоог судална. |
Чех хэлний албан бичгийн орчуулга хичээлийн товч агуулга | Дипломат харилцааны бичиг, эдийн засгийн харилцааны бичиг баримт, эрхзүйн харилцааны баримт бичиг зэрэг ерөнхий сэдвүүдийн хүрээнд хоёр хэлний орчуулга хийнэ. |
Чехийн хэвлэл мэдээллийн хэл хичээлийн тухай | Чехийн хэвлэл мэдээллийн хэл нь Шинжлэх ухааны сургууль, Гадаад хэлний сургалтын төвийн хичээл. |
Чех хэлний эрх зүйн орчуулга тухай | Монгол улсын үндсэн хууль, БНЧУ- ын үндсэн хууль, Хүний эрх, эрх чөлөө, Захиргааны хууль, Иргэний хууль, Эрүүгийн хууль, Шүүх, шүүх процесс, Хэрэг үүсгэх, мөрдөн байцаалт, Шүүх хурал, Давж заалдах, Хөдөлмөрийн хууль, Олон улсын эрхзүй, БНЧУ, Монгол Улсын хооронд нийгэм, эдийн засаг, соёл боловрол болон бусад салбарт байгуулагдсан гэрээнүүд, Гадаадын иргэн монгол улсад ажиллаж амьдрах эрзүйн зохицуулалт, Монголын иргэд Чех болон бусад орнуудад ажиллаж амьдрах эрхзүйн зохицуулалт, Гадаад хувийн болон албаны гэрээгээр зорчих эрхзүйн зохицуулалт, Гадаадын иргэн болон байгууллага хөрөнгө оруулах тухай хууль зэрэг сэдвийн хүрээнд эрхзүйн баримт бичиг орчуулна |
Чех хэлний сурвалж бичгийн орчуулга ямар хичээл вэ? | Чех хэлнээс монгол хэлнээ орчуулагдсан зохиол бүтээлүүд Монголын болон Чехийн түүхийн болон уран зохиолын сонгодог бүтээлүүдтэй танилцан, тэдгээрийг монгол, чех хэл дээр уншиж ойлгох, эрдэм шинжилгээний түвшинд судлагдсан томоохон бүтээлүүдтэй танилцах |
Чехийн уран зохиолын удиртгал агуулга | Уг хичээлээр хуучин слав хэлний бичгийн дурсгалаас өнөөг хүртэлх үеийг тоймлон үзэж, зарим нэг сонгодог бүтээлийг оюутнууд өөрсдөө бие дааж уншина. |
Чех хэлний уран зохиолын орчуулга тухай | Монгол хэлнээ орчуулагдсан чехийн зохиолууд, мөн чех хэл дээр орчуулагдсан монгол зохиолуудыг монгол чех хоёр хэлээр зэрэгцүүлэн уншиж, орчуулгын дүн шинжилгээ хийх |
Чех хэлний хэлмэрчлэхүй хичээлийн мэдээлэл | Аялал жуулчлал, улс ардын аж ахуйн бүх салбарт хамаарах сэдвийн дагуу чех хэлнээс монгол хэл рүү хэлмэрчилж, орчуулга хийнэ. |
Араб яриа, бичгийн хэл агуулга | Тус судлагдахуун нь ярианы болон бичгийн хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана. Өгүүлбэрийг зэрэгцүүлэн холбох арга хэрэглүүр, нөхцөл үйл үгийн олон хэлбэрүүд, туслах үйл үгийн утга, нэрийн тийн ялгалын үг бүтээх шинж, хөндлөнгийн үгийн утга, үүрэг, хэрэглээний онцлог, өгүүлбэр хийгээд цогцолбор холбох үгс, тэдгээрийн утга, үүрэг, үйл үгийн нэрших хэлзүйн шинж зэргийг үзнэ. Дурын нэг сэдвийн хүрээнд өөрийн үзэл бодлоо бусдад эргэлзээ төрүүлэхгүйгээр зөв илэрхийлэх, ойлгуулахад хэрэглэгдэх үгийн баялагтай болно. |
Араб хэлний бичгийн орчуулга хичээлийн мэдээлэл | Аливаа хэлний албан бичиг гэдэг нь тухайн улсын нүүр царай, тусгаар тогтнолын илэрхийлэл болдог тул албан бичгийн орчуулгыг хэлзүй болон утгазүйн алдаагүй хийх нь ихээхэн чухал юм. Тиймээс энэхүү судлагдахууны гол агуулга нь албан бичгийн төрлүүд болох өргөдөл, албан захидал, гэрээ хэлэлцээр, санамж бичиг, төсөл, дүрэм журам, тайлан дүгнэлт зэрэг агуулгын хүрээнд араб хэлээр орчуулга хийх юм. |
Араб перс хэлээрх Түрэгийн уран зохиол хичээлийн агуулга | Араб перс хэлээрх Түрэгийн уран зохиол нь Шинжлэх ухааны сургууль, Ази судлалын тэнхимийн хичээл. |
Эртний түрэг хэл хичээлийн товч агуулга | Анх 1889 онд Н.М.Ядринцевийн удирдсан Оросын газарзүйн нийгэмлэгийн Дорнод Сибирийн салбарын шинжилгээний анги Монголд ирж ажиллахдаа Орхоны хөндийгөөс Көлтигин, Билгэ хааны гэрэлт хөшөө бүхий цогцолбор дурсгалыг олж илрүүлэн дэлхий дахинд мэдээлсэн байна. 1893 онд Копенхагений их сургуулийн профессор В.Томсен “нууц, тайлагдашгүй” хэмээгдэх руни бичгийг тайлан унших түлхүүр цагаан толгойг олж тогтоосноор уул бичээсийн судалгаа эхэлсэн хэмээн үзэж болно. Энэ үеэс өнөө хүртэлх зуун гуч гаруй жилийн дотор хийгдсэн гадаад дотоодын эрдэмтдийн судалгааны бүтээл, гаргаж тавьсан онол саналуудыг болон монгол нутаг дахь сурвалжуудыг тодорхой системтэйгээр үзэж таниулан дурсгал тус бүрийн хэлний онцлогийг тухайлан авч үзнэ. |
Түрэг судлалын удиртгал агуулга | Түрэг угсаатны угсаа гарлын асуудал, Хүннү зэрэг эртний төрт улсууд хийгээд түрэг угсаатан, Эртний түрэг угсаат төрт улс, тэдгээрийн үлдээсэн түүх соёлын өв судлал, Монгол эзэнт гүрний байлдан дагуулал ба түрэг угсаат овог аймгууд, Алтан ордон, Цагаадай, Ил хаант улсын үеийн түүх соёлын өв, түүнд хандах хандлага, Монголын болон гадаадын түрэг судлалын тойм зэргийг сурвалж, эх хэрэглэгдэхүүн, судалгаанд тулгуурлан үзэж судална. |
Турк хэлний бизнесийн орчуулга тухай | Уг хичээлээр бизнес, ажил хэргийн утга агуулга бүхий тухайлбал, төрөл бүрийн төсөл, шинэ технологи, санал санаачлага, хамтын ажиллагаа, эдийн засаг болон бусад төрлийн судалгаа зэргийг эх хэлнээ, мөн эх хэлнээс түрк хэлнээ хэрхэн буулгах, утга найруулгыг хэрхэн тохируулах зэрэг онол дадлагыг оюутанд эзэмшүүлэх болно. Хүнс, эрүүл ахуй, техник, мэдээлэл технологи, хувцас, бөс бараа, байшин барилга гэх мэт бизнесийн бүхий салбарын үг хэллэг, найруулга, орчуулгын онцлог энэхүү хичээлийн агуулгад багтсан болно. |
Турк хэлний бичгийн орчуулга хичээлийн товч агуулга | Аливаа хэлний албан бичиг гэдэг нь тухайн улсын нүүр царай, тусгаар тогтнолын илэрхийлэл болдог тул албан бичгийн орчуулгыг хэлзүй болон утгазүйн алдаагүй хийх нь ихээхэн чухал юм. Тиймээс энэхүү судлагдахууны гол агуулга нь албан бичгийн төрлүүд болох өргөдөл, албан захидал, гэрээ хэлэлцээр, санамж бичиг, төсөл, дүрэм журам, тайлан дүгнэлт зэрэг агуулгын хүрээнд турк хэлээр орчуулга хийх юм. Турк, монгол айлчлал, хурал, цуглаан, олон улсын байгууллага, гэрээ хэлэлцээр, эрдэм шинжилгээ, судалгааны утга агуулга бүхий мэдээлэлийг хоёр хэлнээ харилцан орчуулах явдал юм. |
Турк хэлний яриа, бичгийн хэл хичээлийн тухай | Тус хичээлийн агуулгад орчин цагийн турк утга зохиолын хэлний онцлог, найруулга, хэм хэмжээ зэрэг багтах бөгөөд уг хичээлийг ярианы болон бичгийн хосолсон хэлбэрээр зохион байгуулна. Өгүүлбэрийг давталтын аргаар зэрэгцүүлэн холбох арга хэрэглүүр, нөхцөл үйл үгийн олон хэлбэрүүд, туслах үйл үгийн утга, нэрийн тийн ялгалын үг бүтээх шинж, хөндлөнгийн үгийн утга, үүрэг, хэрэглээний онцлог, өгүүлбэр хийгээд цогцолбор холбох үгс, тэдгээрийн утга, үүрэг, үйлийн нэрших хэлзүйн шинж зэргийг үзэж судална. Аливаа нэг сэдвийн хүрээнд өөрийн үзэл бодлоо бусдад эргэлзээ төрүүлэхгүйгээр зөв илэрхийлэх, ойлгуулахад хэрэглэх үгийн баялагтай болно. Олон төрлийн эх сурвалжийг зөв дэс дараалалд оруулан бичих, хэлзүйн алдаагүй, зөв найруулга бүхий томхон хэмжээний эх бичвэрийг бичих, аль нэг сэдвийн хүрээнд тодорхой, эргэлзээ төрүүлэхгүй, ойлгогдохуйц байдлаар бичгээр илэрхийлэх, өөрийн хувь хүний үзэл бодлыг зөв илэрхийлж хийсвэр ухагдахууныг, мөн маргаан мэтгэлцээнд идэвхтэй үүрэгтэй оролцож өөрийн үзлийг итгэл үнэмшилтэй эргэлзээ төрүүлэхгүйгээр тайлбарлах чадварт суралцана. |
Түрэг хэлний сурвалж судлал хичээлийн тухай | Энэхүү хичээлийн агуулгын хүрээнд монгол нутгаас олдсон руни бичгийн бага болон сонгодог дурсгалыг тухайлан авч үзэж сурвалж судлалын үүднээс задлан шинжилнэ. Түүнчлэн X зуунаас хойш үед хамаарах араб үсэг, түрэг хэлээрх хэл бичиг, түүх соёлын ховор чухаг дурсгалын талаар үзэж таниулан түүхэн сурвалж судлал, хэлшинжлэл, түүх судлалын ерөнхий аргазүйтэй болгоход уг хичээлийн агуулга чиглэгдэнэ. |
Түрэг хэл, аялгуу тухай | Түрэг олон хэл яалгууны үндсэн бүрэлдэхүүн болох Огзуын бүлгийн түрэг хэл, аялгуу, Кипчакийн бүлгийн хэл аялгуу, Сибирийн түрэг угсаат улсуудын хэл, аялгуу, Балканы бүлгийн түрэг хэл аялгуу болон Монгол улс, бусад улс оронд суурьшиж буй түрэг хэлтэн ард түмний аялгууны онцлог, хоорондын харилцан нөлөөлөл, ялгаатай онцлог шинжийг тухайн хэл аялгууны баримтанд тулгуурлан авч үзнэ. |
Түрэгийн сурвалж бичгийн орчуулга хичээлийн агуулга | Түрэг хэлний бичгийн дурсгалуудтай товч байдлаар танилцуулна. Сурвалжийн орчуулгад анхаарах зүйл, үг хэллэгийн тайлбар сэлтийг хамтатган судална. Түрэгийн түүхэнд холбогдох бичгийн дурсгалын орчуулгаар дамжуулан тухайн угсаатны түүх, соёлын талаархи цогц мэдлэгтэй болгоно. Түрэг хэлний эрт, дунд, хожуу үеийн дурсгалуудтай танилцаж тэдгээрийн орчуулгаар дамжуулан түрэг хэлний түүхэн хувьсал, хөгжил, авиазүй, хэлзүй, үгзүй, үгийн сангийн онцлог, мөн түүнчлэн түрэг усаатны түүх-соёлын талаар тухайлан үзэж судална. |
Уйгурын түүх тухай | Уйгуруудын угсаа гарал, овог аймгийн бүрэлдэхүүн, үүсэл гарлынх нь талаарх домог, уугал газар нутаг, тэдний шилжилт хөдөлгөөний үр дагавар, түүхэн нөхцөл байдал; 1. Уйгурын хаант улсын улс төр, нийгмийн байгуулал, тэдний дотоод, гадаад зөрчил, аян дайн, хүчирхэгжин мандсан үе, бүс нутагт эзэлж байсан байр суурь 2. Эртний Уйгурын эрхлэх аж ахуйн онцлог 3. Эртний Уйгурын эдийн ба оюуны соёл: шашин, бичиг соёлын гол онцлог 4. Монгол нутаг дахь Уйгурын үеийн археологийн дурсгалын судалгааны тойм, судлагдсан байдал, судалгааны чиг хандлага зэргийг тухайлан үзэж судална. |
Туркийн нийгэм соёл хичээлийн тухай | БНТУ-ын нийгэм соёлын танин мэдэхэд гол үүрэг гүйцэтгэдэг боловсролын тогтолцоо, соёлын дотоод, гадаад бодлого, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээ зэрэг голлох байгууллагын үйл ажиллагаа өнөөгийн байдал хийгээд нийтийн соёл түүний онцлог, шашны нөлөөлөл тусгал, харь соёлд хандах хандлага, хот орон нутгийн соёлын ялгарал, түүний шалтгаан, БНТУ-ын соёл урлаг, аялал жуулчлалын нийгэмд үзүүлэх нөлөө, соёлын өвд хадгалалт хамгаалалт зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг олгоно. |
Монгол дахь түрэг угсаатан судлалын үндэс мэдээлэл | Монголын казахуудын уг гарал, түүх, тэдний зан заншил, хэл соёлын онцлог, бусад түрэг угсаат ард түмний хэл соёлоос ялгарах үндсэн шинж, Тува, Хотон нарын гарал үүсэл, овгийн бүрэлдэхүүн, нутаглаж буй газар нутаг, зан үйл, соёл сэтгэлгээний ялгарал, хэлний онцлог зэргийг үзэж судална. |
Түрэг угсаат улсуудын түүх хичээлийн товч агуулга | Тусгаар тогтнож бие даасан бүрэн эрхт 5 улс, бусад улсын бүрэлдэхүүнд багтах 6 улс, Балканы хойгийн 3 улсын түүх соёл, өнөөгийн нөхцөл байдал, тэдгээрийн дотоод гадаад бодлого, бүс нутаг, хөрш орнуудын хамтын ажиллагаанд үзүүлэх нөлөө хийгээд улс төр, эдийн засаг, соёл боловсрол зэргийг тухайлан үзэж судална. |
Хээрийн дадлага хичээлийн тухай | Хээрийн дадлага нь Шинжлэх ухааны сургууль, Газарзүйн тэнхимийн хичээл. |
Хээрийн дадлага ямар хичээл вэ? | Хээрийн дадлага нь Шинжлэх ухааны сургууль, Газарзүйн тэнхимийн хичээл. |
Экологийн хээрийн дадлага агуулга | Экологийн хээрийн дадлага нь Шинжлэх ухааны сургууль, Биологийн тэнхимийн хичээл. |
Хээрийн дадлага II хичээлийн товч агуулга | Хээрийн дадлага II нь Шинжлэх ухааны сургууль, Байгалийн ухааны салбарийн хичээл. |
Бакалаврын судалгааны ажил агуулга | Бакалаврын судалгааны ажил нь Мэдээллийн технологи, электроникийн сургууль, Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн хичээл. |
Бакалаврын судалгааны ажил хичээлийн тухай | Бакалаврын судалгааны ажил нь Мэдээллийн технологи, электроникийн сургууль, Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн хичээл. |
Санамсаргүй дохио ба шуугиан хичээлийн товч агуулга | Санамсаргүй дохио ба шуугиан нь Мэдээллийн технологи, электроникийн сургууль, Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн хичээл. |
Үйлдвэрлэлийн дадлага хичээлийн агуулга | Үйлдвэрлэлийн дадлага нь Мэдээллийн технологи, электроникийн сургууль, Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн хичээл. |
Хээрийн дадлага хичээлийн товч агуулга | Хээрийн дадлага нь Шинжлэх ухааны сургууль, Газарзүйн тэнхимийн хичээл. |
Үйлдвэрлэлийн дадлага тухай | Үйлдвэрлэлийн дадлага нь Инженер, технологийн сургууль, Инженер, технологийн сургуулийн хичээл. |
Төслийн ажил хичээлийн мэдээлэл | Төслийн ажил нь Инженер, технологийн сургууль, Инженер, технологийн сургуулийн хичээл. |
Дунд шатны испани хэлний ярих сонсох дадал хичээлийн мэдээлэл | Дунд шатны испани хэлний ярих сонсох дадал нь Шинжлэх ухааны сургууль, Европ судлалын тэнхимийн хичээл. |
Хээрийн дадлага* тухай | Хээрийн дадлага* нь Шинжлэх ухааны сургууль, Хүмүүнлэгийн ухааны салбарийн хичээл. |
Хүний зан үйл ба нийгмийн орчин хичээлийн агуулга | Хүний зан үйл, хүмүүс хоорондын харилцаанд үзүүлэх нийгмийн орчны нөлөөллийг тайлбарлах тогтолцоо, хүний хөгжил болон хүчирхэгжүүлэх зэрэг онолууд, хүний хөгжлийн үе шат бүрт хамаарах хүний биологи, нийгэм, сэтгэл зүйн онцлог шинжүүд, нийгэм-экологийн хүчин зүйлс зэрэг сэдвээр ойлголт мэдлэг өгч, тухайн нөхцөл дэх хүнийн нөхцөл байдал, хүний зан үйлийг таних анхан шатны мэдлэг, ур чадвар олгоно. |
Хүний эрх ба нийгмийн ажил хичээлийн тухай | Хүний эрхэд суурилсан нийгмийн ажил хичээл нь нийгмийн ажлын бусад суурь хичээлүүдтэй уялдсан, хүний эрх, шударга ёс, нийгмийн ажлын ёс зүйг эрхэмлэх зарчимд суурилдаг. Тус хичээлээр оюутнууд хүний эрх, хүний эрхэм чанар, өнөөгийн Монголын хүний эрхийн тогтолцооны талаар мэдлэгтэй болохоос гадна нийгмийн ажлын үйлчилгээнд хүний эрхийг хамгаалах олон улсын туршлага, нийгмийн ажлын талбарт хүний эрхийг хамгаалах арга техникүүдээс суралцана. Нийгмийн ажлын үйлчилгээнд хүний эрхийг зөрчлийг таньж мэдэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах суурь мэдлэгийг эзэмшинэ. |
Нийгмийн ажил ба нийгмийн хөгжил хичээлийн товч агуулга | Энэхүү хичээлээр хөгжлийн тухай үндсэн ойлголтыг авч үзнэ. Түүнчлэн, модернчлал, хараат байдал ба дэлхийн системийн хандлага, постмодернизм зэрэг хөгжлийн онолуудыг үзэх ба нийгмийн бодлого, ядуурал, тэгш бус байдал, олон нийтийн хөгжил, хот ба хөдөө орон нутгийн хөгжил, жендерийн тэгш бус байдал, боловсрол ба хөгжил, ил тод байдал ба институцууд, иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа ба чадавхын талаар асуудлыг судалж, нийгэм, эдийн засгийн хөгжилд нийгмийн ажилтны үүрэг, оролцооны талаар авч үзнэ. |
Азийн олон нийтийн ялгаатай байдал: Тариачид ба малчид хичээлийн мэдээлэл | Энэхүү хичээлээр азийн олон нийтийн ялгаатай байдлыг танин мэдэх, тус ялгааг соёлын төлөөлөл болсон гол судлаачдын бодит жишээ, заах аргаар заалгана. Соёлын социологи, Нийгмийн асуудлууд болон бусад социологийн хичээлүүд СШУ-ы онолын үндэстэйгээр нийгмийн үзэгдэл үйл явцыг тайлбарладаг бол энэ хичээл нь азийн орнууд дахь олон нийт, нийгмийн харилцааг эдийн засаг, соёл, уламжлал, экологи, засаглалын хэлбэр, шашин шүтлэг, гэр бүл, насжилт, жендэрийн өргөн цар хүрээнд адилтгал, харьцуулалт хийх замаар бодит нөхцөл байдлыг оюутнуудад ойлгуулахад чиглэнэ. |
Дижитал социологи тухай | Энэхүү хичээл нь орчин цагийн технологийн хөгжил дэвшил нийгмийн гишүүдийн амьдрал, зан үйл, харилцан үйлдэлд хэрхэн нөлөөлж байгааг судлан шинжилнэ. Хичээлийн хүрээнд нийгмийн сүлжээ, онлайн олон нийт, хиймэл оюун, ухаалаг утас зэрэг дижитал платформ нь социаль харилцаа, харилцан үйлдэл, нийгэм улс төрийн идэвх оролцоо, эдийн засаг, нийгмийн дижитал тэгш бус байдал, онлайн идэвх, боловсрол, дижитал ажил хөдөлмөрийг хэрхэн нөхцөлдүүлж байгаа болон шинээр бий болж буй технологиудын нийгмийн үр нөлөөг танин мэдэж, тайлбарлах ур чадварт суралцана. |
Ерөнхий геологи тухай | Ерөнхий геологи нь Шинжлэх ухааны сургууль, Геологи, геофизикийн тэнхимийн хичээл. |
Үйлдвэрлэлийн дадлага ямар хичээл вэ? | Үйлдвэрлэлийн дадлага нь Инженер, технологийн сургууль, Инженер, технологийн сургуулийн хичээл. |
Элемент органик нэгдлийн хими тухай | Элемент органик нэгдлийн хими нь органик ба органик биш химийн зарчмуудыг хамтатган хэрэглэх ба практик ач холбогдол өндөртэй юм. Энэ хичээлээр шүлтийн, газрын шүлтийн болон шилжилтийн металлын элемент органик нэгдлүүдийг голлон авч хэлэлцэнэ. Үүнд; элемент органик нэгдлийн химид түгээмэл тохиолддог лигандуудын химийн холбогдол, элемент органик нэгдлийн бүтэц, онцлог шинж чанар, урвалын идэвхи, органик синтез дэх хэрэглээ, тэдгээрийг судалдаг физик, химийн аргуудыг судална. Эмийн төдийгүй бусад олон тооны химийн үйлдвэрлэлд болон судалгаа шинжилгээний лабораториудад хийгдэж байгаа химийн хувиргалтуудыг элемент органик нэгдлийн тусламжтайгаар гүйцэтгэж байна. Энгийн уламжлалт химийн аргуудыг ашиглах тохиолдолд удаан төдийгүй боломжгүй процессуудыг эдгээрийн тусламжтайгаар хялбар, үр ашигтай гүйцэтгэж байна. |
Эдийн засгийн сэтгэлгээний түүх мэдээлэл | Эдийн засгийн сэтгэлгээний түүхийг зургаан үечлэлийн дагуу гүнзгийрүүлэн судлана. Эхний үе нь Сонгодог сургуулиас эхэлж, А.Смит, Д.Рикардо, Ж.С.Милл, Ж.Б.Сей болон бусад эдийн засагчдын үзэл бодол, улс төрийн эдийн засгийн ухааныг тайлбарлана. II үед К.Маркс, Австри ба Германы түүхийн сургуулийн үзэл бодол, улс төрийн эдийн засгийн ухааны тайлбартай танилцана. III үед Маржиналист хувьсгал, түүнийг залгамжлагч – А.Маршалл, Л.Вальрас, Шинэ сонгодог экономиксийг авч үзэж, эдийн засгийн шинжлэх ухааны хувьсал, өөрчлөлтийг холбогдох онол, сэтгэлгээг харьцуулан дүгнэнэ. IV үед буюу XX зууны эхэн үеийн эдийн засгийн сэтгэлгээнд У.Викселл, В.Шумпетер, И.Фишер болон бусад эдийн засагчдын эдийн засгийн шинжлэх ухаанд чухал хувь нэмэр оруулсан онол, аргуудыг тайлбарлана. Мөн Кейнсийн онолоос хөрөнгө оруулалт, зээлийн хүү, мөнгөний эрэлтийн онолыг авч үзнэ. Үүний зэрэгцээ Дэлхийн II дайнаас хойшхи үеийн кейнсийн ба сонгодог онолуудыг IS/LM шинжилгээнд тулгуурлан тайлбарлахаас гадна М.Фридман, А.Лукас, нео Вальрас, Вальрасын бус эдийн засагчид, пост кейнсийн эдийн засгийн сэтгэлгээ, орчин үеийн шинэ сонгодог макроэкономиксийн онолуудыг авч үзнэ. V үе буюу 1990-ээд оноос хойшхи үеийн эдийн засгийн глобал асуудлыг оролцуулан онол, арга, бодлогын олон талт ялгаатай байдлыг шинжилнэ. |
Дэлхийн сонгосон орны эдийн засаг хичээлийн товч агуулга | Дэлхийн сонгосон орны эдийн засаг нь Шинжлэх ухааны сургууль, Эдийн засгийн тэнхимийн хичээл. |
Ногоон эдийн засгийн бодлого хичээлийн мэдээлэл | Ногоон эдийн засаг ба ногоон хөгжлийн бодлогын судлах зүйл, ач холбогдол, энэхүү ойлголт бий болсон түүх, үндсэн зарчмыг тайлбарлана. Улмаар ногоон хөгжил, ногоон эдийн засаг, тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлт, ногоон өсөлт, тэгш хүртээмжтэй ногоон өсөлт, ногоон санхүүжилт, ногоон барилга, экосистемийн үйлчилгээ, тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээ, байгалийн капитал, байгалийн капиталд хөрөнгө оруулахын ач холбогдол, ногоон сангийн бодлого, түүний арга хэрэгслүүдийн талаар судална. |
Монголын эдийн засаг мэдээлэл | Монголын эдийн засаг нь Шинжлэх ухааны сургууль, Эдийн засгийн тэнхимийн хичээл. |
Гадаад хэл, соёл судлалын удиртгал хичээлийн товч агуулга | Гадаад хэл, соёл судлалын удиртгал нь Шинжлэх ухааны сургууль, Европ судлалын тэнхимийн хичээл. |
Олон улс судлалын удиртгал /ХУС-ын мэргэжлийн суурь хичээл/ тухай | Олон улс судлалын удиртгал /ХУС-ын мэргэжлийн суурь хичээл/ нь Шинжлэх ухааны сургууль, Ази судлалын тэнхимийн хичээл. |
Орчуулгын онол /ХУС-ын мэргэжлийн суурь хичээл/ мэдээлэл | Орчуулгын онол /ХУС-ын мэргэжлийн суурь хичээл/ нь Шинжлэх ухааны сургууль, Ази судлалын тэнхимийн хичээл. |
Хэл эзэмших онол, арга зүй /ХУС-ын мэргэжлийн суурь хичээл/ хичээлийн агуулга | Хэл эзэмших онолын үндсийг бихевиоризм, танихуй, конструктивист чиг хандлагад тулгуурлан тайлбарлана. Хэл эзэмшихүйд нөлөөлдөг гол хүчин зүйлийг биологи, сэтгэл зүй, нийгэм соёл, хэлшинжлэлийн талаас авч үзэхийн зэрэгцээ эх ба хоёр дахь хэл эзэмшихүйн онцлог шинж, ижил ба ялгаатай талыг тодорхой хэлний жишээ баримтаар баяжуулан заана. Мөн хэл эзэмшихтэй холбоотой төрөлх чанарт тулгуурласан болон танин мэдэхүйн загвар, далд ба ил мэдлэгийн загвар, нийгмийн конструктивист загварын талаар тодорхой ойлголт, мэдлэг олгоно. Сурах сургах үйлийн талаар цогц мэдлэг олгож, сурахуйд нөлөөлдөг хувь хүний хүчин зүйлийг тодруулж авч үзнэ |
Биомолекулыг дүрслэх технологи хичээлийн мэдээлэл | Биомолекулыг дүрслэх технологи нь Инженер, технологийн сургууль, Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн хичээл. |
Машин сургалтын аргууд ямар хичээл вэ? | Машин сургалтын аргууд нь Мэдээллийн технологи, электроникийн сургууль, Хэрэглээний математикийн тэнхимийн хичээл. |
Химийн туршилтын арга зүй тухай | Дэлхий ертөнц хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа өнөө үед асуудал шийдвэрлэх чадвартай иргэн бэлтгэх нэг арга нь туршилт, лаборатори, дадлага ажилд тэднийг татан оролцуулж, тэдний шинжлэх ухааны ерөнхий төсөөлөл, асуудал шийдвэрлэх чадварыг дээшлүүлж, аливаад шинжлэх ухаанчаар хандах хандлагыг төлөвшүүлэхэд оршиж байна. Энэ хичээл нь багаж хэрэгсэл болон арга зүйн хувьд туршилтын аргачлал боловсруулах, багаж хэрэгсэл, материалыг сонгох, үр дүн боловсруулж дүгнэлт гаргах зэрэг үйл ажиллагаа хийхдээ мэргэжлийн суурь лабораторийн хичээлээс ахисан түвшинд байх ба бие даан туршилт төлөвлөн гүйцэтгэж дүгнэлт гаргах, туршилтыг сайжруулах зэргээр оюутны сэтгэн бодох, бүтээлч чадварыг хөгжүүлэх зорилгыг агуулна. |
Химийн хичээлийн үнэлгээний арга зүй ямар хичээл вэ? | Энэ хичээл нь химийн хичээлээр үнэлгээний даалгавар хэрхэн боловсруулах, даалгаврыг хэрхэн шинжлэх, үнэлгээний үр дүнг хэрхэн зохистой тайлбарлах талаарх мэдээллээр хангана. Сонгох даалгавар, гүйцэтгэлийн даалгавар, компьютерт суурилсан үнэлгээ зэрэг үнэлгээний олон аргуудын давуу, сул талын талаар мэддэг болно. Мөн түүнчлэн үнэлгээ нь суралцагчийн суралцах үйлийг хэрхэн дэмждэг талаар судална. Суралцагчид чанартай үнэлгээний даалгавар хэрхэн боловсруулах, тусгай зорилгын үүднээс үнэлгээний даалгаврыг хэрхэн шинжлэх талаар судлах болно. |
Нүүрсний хими ба анализ тухай | Нүүрсний гарал үүсэл, хувирлын зүй тогтол нүүрсний хими, физик-механикийн шинж чанар, органик масс, эрдэс хэсгүүдийн бүтэцийн онцлог, нүүрсний гүн боловсруулалтын үед явагдах хувирал, урвалын механизмын тухай онолын мэдлэг олгож нүүрсний сорил туршилтын арга барилыг эзэмшүүлэх. |
Энергийн эх үүсвэр, хими технологи хичээлийн тухай | Энергийн эх үүсвэр, хими технологи нь Шинжлэх ухааны сургууль, Химийн тэнхимийн хичээл. |
Катализын хими технологи хичээлийн тухай | Катализын хими технологи нь Шинжлэх ухааны сургууль, Химийн тэнхимийн хичээл. |
Биологийн нөөц ба аялал жуулчлал ямар хичээл вэ? | Биологийн нөөцөд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, аяллын ялгаатай бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөө боловсруулах, улмаар тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар биологийн нөөцийг хамгаалах мэдлэгийг лекц болон семинарын хичээлээр эзэмшүүлэхэд энэ хичээлийн үндсэн агуулга оршино. |
Зэрлэг амьтны агнуур зүй агуулга | Тогтвортой хөгжлийн бодлогын нэг чухал хандлага бол амьд байгалийн нөхөн үрждэг баялагийг урт хугацаанд тогтвортой ашиглахад оршино. Ан агнуурын хөгжлийн түүх, уламжлал, орчин үеийн хандлагатай танилцана. Агнуурын амьтны үндсэн бүлэг болох үслэг ан, тураг ан, трофейн ан, агнуурын ач холбогдол бүхий ус, намгийн, ойн, өндөр уулын шувууд, тэдгээрийг ашиглах боломжийг судална. Агнуурын эдэлбэр нутаг, түүнд явуулах биотехнийн арга хэмжээ, агнуур зохион байгуулалт, ан хийх арга техник, хэрэгсэл, ангийн аж ахуйн тухай үндсэн мэдлэг эзэмшинэ |
Лимнологийн үндэс хичээлийн товч агуулга | Цэнгэг усны экосистемийн физик, хими, биологийн шинж чанаруудтай танилцана. |
GNSS-ийн хэрэглээ хичээлийн мэдээлэл | GNSS-ийн хэрэглээ нь Шинжлэх ухааны сургууль, Газарзүйн тэнхимийн хичээл. |
Хотын аялал жуулчлал хичээлийн товч агуулга | Хичээлийн хүрээнд оюутан хотын тухай ойлголт, хотын дотоод бүтэц, хотын аялал жуулчлалын дэд бүтэц, санхүүжилт, хотын аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх байгууллага, аялал жуулчлалаас үүдсэн эерэг сөрөг талуудыг удирдах, хотын аялал жуулчлалыг төлөвлөж зохион байгуулах, төр, хувийн хэвшил, олон нийтийн оролцоо, хотын аялал жуулчлалын хэтийн төлөвийг судална. |
Аялал жуулчлалын эрх зүй хичээлийн тухай | Аялал жуулчлалын үйлдвэрлэлийн явцад зайлшгүй хөндөгдөх Монгол улсын эрх зүйн тогтолцоо, шүүх засаглал, Бизнесийн эрх зүй, Хөдөлмөрийн эрх зүй, Байгаль орчин ба хүрээлэн буй орчны эрх зүйн зохицуулалт, Олон улсын аялал жуулчлалын хууль эрх зүйн зохицуулалт, Аялал жуулчлалын салбарын эрүүл аюулгүйн баталгаа, аялал жуулчлалын аж ахуйн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг судална. |
Зан төлвийн газарзүй агуулга | Зан төлвийн газарзүйн хүрээнд хүний үйлдэл, харилцааг орон зай, байршил, хүрээлэн буй орчны харилцан уялдааг хамааруулан хувь хүний түвшинд судлална. Хүний зан төлөвт дүн шинжилгээ хийн тэдгээрийн зүй тогтол ялгаатай байдлыг илрүүлэн тогтоодог. Газарзүйн тоон загварууд нь хүний зан төлвийг судлагдахуундаа орхигдуулснаас бодит байдлаас ташаа үр дүн гардаг байдлыг залруулахад оршино. Хувь хүний ялгаатай үнэт зүйлс, итгэл үнэмшил, үнэлэмж, оюун дүгнэлт нь газарзүйн орон зайд шийдвэр гаргахад хэрхэн өөр өөр хандлага гаргаж байгаа учир шалтгааныг тодруулахад энэхүү хичээлийн зорилго оршино. |
Төлөвлөлтийн CAD зураглал ямар хичээл вэ? | Төлөвлөлтийн CAD зураглал нь Шинжлэх ухааны сургууль, Газарзүйн тэнхимийн хичээл. |
Дэлхийн эртний агуу соёл иргэншлүүд хичээлийн мэдээлэл | Тус хичээлээр археологийн шинжлэх ухааны мөн чанар, судалгааны үндсэн арга зүйнүүдэд суралцахаас гадна эртний соёл иргэншлүүдийн үүссэн замнал болон шалтгаан, оршин тогтнуулж байсан тогтолцоо, хүчин мөхөстөхөл хүргэсэн хүчин зүйлс зэрэг олон талын ойлголтуудыг хэрхэн археологийн хэрэглэгдэхүүнээр дамжуулан боловсруулдаг үйл явцтай танилцана. Ингэхийн тулд хүний (Homo sapiens sapiens) гарал үүслээс эхлүүлээд дэлхийн өнцөг бүрт хэзээ, яаж очин суурьшсан болох; анхны суурингуудын үүсэл, хөгжил; анхны хотууд бий болох нийгэм-соёл-эдийн засгийн үндэс; анхны төрт улсууд, соёл иргэншлүүд зэрэг сэдвүүдийг хөндсөн судалгаануудыг авч үзнэ. Ингэснээр энэ хичээлийн хөтөлбөрт багагүй хэмжээний цаг хугацаа, орон зай багтсан болно. Сэдэвчилсэн лекц болон семинар дээр дэлхийн нэг хэсгийн соёл иргэншлийн судалгааг танин мэдэхээс гадна тус судалгаанд ашигласан орчин үеийн археологийн арга зүй, шинжилгээнүүдийн үр дүн хэрхэн бидний ойлголтыг баяжуулж, гүнзгийрүүлж байгааг хэлэлцэх болно. |
Шороон ордын геологи хичээлийн товч агуулга | Шороон ордын геологийн үндсэн ухагдахуун I.1. Шороон ордын тухай, судлах зүйл, ач холбогдол I.2. Шороон ордын геологийн хөгжил I.3. Судалгааны арга зүй, аргууд I.4. Шороон орд үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлүүд I.5. Шороон ордын формац II Бүлэг. Шороон ордын ангилал II.1. Гарал үүслийн ангилал II.1.1. Аллювийн шороон орд II.1.2. Пролювийн шороон орд II.1.3. Делювийн шороон орд II.2. Эрдэслэг бүрэлдэхүүн, голлох ашигт эрдсийн ангилал II.2.1. Шижирмэг орд (Au, Pt) II.2.2. Ховор металлын орд (W, Sn) II.2.3. Хүнд металлын орд (Ni, Cr, Ta-Nb) II.2.4. Эрдэнийн чулууны орд (алмаз, циркон, берилл) II.3. Байрлалын ангилал II.3.1. Дарагдмал орд II.3.2. Эргийн орд III Бүлэг. Шороон ордын эрэл хайгуул, нөөцийн тооцоо III.1. Шороон ордын эрэл, хайгуулын аргууд III.2. Шороон ордын нөөцийн тооцоо IV Бүлэг. Монгол орны шороон ордууд |
Ашигт малтмалын ордын үйлдвэрийн төрөл мэдээлэл | Метал, метал бус болон үйлдвэрлэлийн 40 гаруй эрдсүүдийн үйлдвэрийн төрлүүд тус бүрийг системтэйгээр тайлбарлан, үндсэн ойлголтуудын тухай авч үзнэ. Метал болон метал бус ашигт малтмалын хэрэглээ, металл тус бүрээр гол хүдрийн эрдсүүд болон хүдрийн агуулга, геохимийн шинж төрх зэргийг ашигт малтмалын ордын үйлдвэрийн төрөл бүрээр жишээн дээр нарийвчлан авч үзнэ. |
Ази, Монголын геологи хичээлийн агуулга | Ази Монголын геологи хичээлээр оюутан Монголын нутаг дэвсгэр дээр болон зэргэлдээ орших Орос, Хятадын платформ улмаар Ази, Төв Азийн нутаг дэвсгэрт ялгагдаж буй структурууд, тектоникийн дүүрэгчилэлтэй танилцана. Энэхүү хичээлийн агуулагад Ази тив, Төв Ази ба Монголын тектоникийн дүүрэгчилэл болон Монголд тогтоогдсон структуруудийн байрлал, хил зааг, түүний хэмжээнд ялгагдаж буй структур, магмын чулуулаг, геологийн хөгжлийн түүх, ашигт малтмалын тархалт, Монголын гүний тогтоцын талаар товч багтаасан. |
Далайн геологи хичээлийн товч агуулга | Далайн геологийн хичээлээр далайн ёроолын морфологи, агаар мандал, далай тэнгист цутгаж байгаа болон далай тэнгисээс эх авч буй гол мөрөн, далайн усны найрлага, нөөц, усны эргэлдэх хөдөлгөөний талаар ойлголттой болно.Мөн далайн хурдас хуримтлал, далайн гүний сав газрууд, далайн хурдсын төрөл, гарал үүсэл, эх газрын хажуу хормой тэдгээрт хуримтлагдах ашигт малтмалын төрөл гарал үүслийг геологийн процесстой нь холбон авч үзнэ. Үүний зэрэгцээ далайн усны биохимийн эргэлт, тунамал хурдас хуримтлагдахад энэ эргэлдэх хөдөлгөөний нөлөө, бодисын шилжилт хөдөлгөөний тухай судлах болно. |
Шатах ашигт малтмалын геохими тухай | Уг хичээлээр органик геохимийн үндэс, түгээмэл хэрэглэгддэг судалгааны аргууд, геохимийн судалгааны аргуудын хэрэглээ, нүүрсний геохими, монголын газрын тосны сав газруудад хийгдсэн геохимийн судалгааны үр дүнтэй танилцана |