news
stringlengths 2
65.4k
| label
stringclasses 9
values |
---|---|
Фенобарбиталд хордсоны улмаас ЭХЭМҮТөвд эмчлүүлж буй хүүхдүүдэд мэргэжил арга зүйн тусламж үзүүлэх, мөн эмийн аюулгүй байдлыг хангах талаар урдирдлага менежментийг сайжруулах ажлын хэсгийг энэ сарын сарын 11-ний өдөр байгуулсан. Тус ажлын хэсгийн гишүүд хуралдаж, зарим асуудлыг хэлэлцжээ. Үүнтэй холбогдуулан ажлын хэсгийн нарийн бичиг Ц.Адьяахоролоос зарим зүйлийг тодрууллаа. “Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа хүүхдүүдэд мэргэжил аргазүйн тусламж үзүүлэх, эмийн зохисгүй хэрэглээнээс гарч болох эрсдлээс ард иргэдээ хамгаалах арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдсан. Түүнчлэн энэ сарын 12-нд тус ажлын хэсгийн ахлагч эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ЭХЭМҮТ-д очиж, эмэнд хордсоны улмаас эмчлүүлж буй хүүхдүүдийн биеийн байдалтай танилцаж, эмч мэргэжилтнүүдтэй нь уулзсан. Ингээд ажлын хэсгийн хурлыг зохион байгуулж, хүүхдүүдийн биеийн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний асуудлаар хэлэлцсэн. Мөн дэд сайд Ж.Амарсанаа ийм алдааг дахин давтахгүй байхыг анхааруулж, уг алдаанаас сэргийлэхийн тулд цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө гаргахаар болсон юм. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн биеийн байдлыг байнгын хяналтад байлгаж, тусламж, үйлчилгээний тасралгүй бэлэн байдлыг ханган, мэргэжил арга зүйн зөвлөгөөг шуурхай өгч ажиллахыг Эрүүл мэндийн сайдын 262 дугаар тушаалаар холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд үүрэг болгосон. Мөн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уг асуудалтай холбоотой гарсан алдаа, зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авч ажиллах чиглэлийг өгсөн юм” гэлээ. “Монос эх нялхас” эмийн сангаас Фенобарбитал эмийг хүүхдэд том хүний тунгаар андууран өгч мэргэжлийн ноцтой алдаа гаргасан хэрэг бямба гарагт болсон билээ. Тухайн өдөр эмийн хордлогонд орсон нэг нярай ЭХЭМҮТ-д эмчлүүлэхээр ирсэн бөгөөд эмчлэгч эмч А нь нэн даруй тухайн эмийг худалдаж авсан “Монос эх нялхас” эмийн сантай холбогдсон байна. Тэрээр уг эмийг өндөр тунгаар авсан өөр ийм тохиолдол байгаа эсэхийг нягталж, эм худалдан авсан 23 хүн байгааг тогтоосон бөгөөд улмаар тус эмийн сангийн ажилтнуудын тусламжтайгаар эм худалдан авсан хүмүүстэй холбогдож яаралтай ЭХЭМҮТ-д ирж, хяналтад орохыг зөвлөсөн байдаг. Үүний дагуу Фенобарбитал эмийг хэрэглэж байсан 16 хүүхдийг 09-ний өдөр ЭХЭМҮТ-д тусгай тасаг гарган хэвтүүлж, хяналтад авчээ. Харин үлдсэн долоон хүүхэд нь эмийг хараахан хэрэглэж эхлээгүй байсан тул эмнэлэгт ирэх шаардлагагүй гэж үзсэн юм. Өнөөдрийн байдлаар эмийн хордлогод орсон 14 хүүхдийн биеийн байдал сайжирч хөхөө хөхөж, цовоо болж эхэлсэн тухай мэдээлэл байна. Мөн хоёр хүүхэд нь угжинд орж, нийт хүүхдийн унталтын байдал багасч байгаа юм байна. | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн хөгжлийн төвд болсон цахим хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, сайдын зөвлөлийн гишүүд, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын болоод Эрүүл мэндийн яамны харъяа байгууллагын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Тэд тус хурлаар “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, салбарынхан өөрсдийн нөөц, боломжоо дайчлан ажиллаж байгааг тэрээр цохон тэмдэглэж, сайшаалаа. Энэхүү сайдын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаас: • хүүхдийн эндэгдэл нэмэгдэж байгаа Нийслэл, Говь-Алтай, Өмнөговь, Орхон, зэрэг аймгуудын засаг дарга нарын илтгэлийг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх, • эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөцийн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн удирдлагад үүрэг болгох, • Хүүхдийн эндэгдлийг олон улсын аргачлалын дагуу тооцож, мэдээ, мэдээллийг боловсронгуй болгох асуудлыг ЭМЯ-ны МХШҮДАГазар, ЭМХТ-ийн дарга нарт, Нийслэлийн эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний талаар тусгайлан асуудал боловсруулж, шийдвэр гаргуулахыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт тус тус үүрэг болгох шийдвэрийг гаргалаа. Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, эндэгдлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа дүгнэж, цаашид хийх ажлаа тодорхойлсон үр дүнтэй хурал болж өндөрлөлөө. | эрүүл мэнд |
“Эмийн мэргэжилтний ёс зүй, эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалтыг нийслэлийн нийт эмийн сан, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагын төлөөллүүдийг хамруулан өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү хагас өдрийн сургалтаар эмийн зохистой хэрэглээний зохицуулалт, эмийн сангийн стандартын хэрэгжилтийн байдал, мансууруулах, сэтгэцэд эмийг үйлдвэрлэх, импортлох, худалдах журмын тухай, эмийн мэргэжилтний ёс зүйн хандлага зэрэг сэдвүүдээр лекц орлоо. Эмийн мэргэжилтний ёс зүй, эмийн зохистой хэрэглээ сургалтыг нээх үед “Эмнэлгийн мэргэжлтэн бүр хариуцлага, ёс зүйг хамгийн өндөрт тавих ёстой” хэмээн ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Я.Буянжаргал хэлж байлаа. | эрүүл мэнд |
Herbalife нь 1980 оноос хойш хүмүүст эрүүл, идэвхтэй амьдрахад нь туслаж буй хүнс тэжээлийн олон улсын компани юм. Манай бүтээгдэхүүнийг 90 гаруй улс оронд зөвхөн Herbalife компанийн Бие Даасан Дистрибьюторуудаар дамжуулан авч хэрэглэх боломжтой. Herbalife компани нь үйл ажиллагаагаа явуулж буй бүх улс оронд нээлттэй, хууль дүрмийн дагуу бизнес эрхэлдэг. Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй (NYSE: HLF) тус компанийн борлуулалт 2013 онд 4.8 тэрбум америк долларт хүрсэн. Формула 1 уургийн коктейль нь 30 гаруй жилийн хугацаанд тус Компанийн шилдэг борлуулалттай бүтээгдэхүүн байсаар ирсэн, хоол орлуулах бүтээгдэхүүний төрлөөр №1 бүтээгдэхүүн бөгөөд нийт зах зээлийн 28,5%-ийг эзэлдэг . Сая сая хэрэглэгч Формула 1 уургийн коктейлийг өдөр бүр таашаан хэрэглэдэг . Шим тэжээлийн тэнцвэрийг хангах нь хамгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээнээс эхэлдэг. Эрдэмтэд, судлаачдаас бүрдсэн Herbalife компаний дотоод алба шинэ орц найрлагад үнэлгээ хийж, шинэ бүтээгдэхүүнийхээ төрөлд судалгаа хийж, шинэ бүтээгдэхүүн гаргадаг. Дэвшилтэт судалгаа явуулах, судалгаанд дэмжлэг үзүүлэх үүднээс тэргүүлэх байр суурь бүхий их сургуулиудад Herbalife компани тэтгэлэг олгосон билээ. Тус компани Калифорнийн Их Сургууль (ЛАКИС) , Ульмын Их Сургууль (Герман), Сөүлийн Үндэсний Их Сургууль (Солонгос), Хоол Тэжээл Судлалын Хүрээлэн (Орос)-тэй хамтран 4 удаагийн клиник туршилтыг бүтээгдэхүүнд хийсэн бөгөөд туршилтаар бүтээгдэхүүний аюулгүй байдал, жин хасах үр нөлөөг баталсан юм . Herbalife нь зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийн зарчмуудын талаар Herbalife компанийн Бие Даасан Дистрибьютор нарт сургалт явуулж, мэдлэг олгодог Нобелийн шагналт доктор Луи Игнарро гэх мэт салбартаа тэргүүлэх 20 гаруй мэргэжилтнээс бүрдсэн Зөв Хооллолтын Мэргэжилтнүүдийн Зөвлөлийг байгуулсан. Herbalife ‘үр тарианаас хүнс хүртэл’ үйлдвэрлэлийн бүх үе шатыг бүрэн хянадаг. Монгол улсад импортлон оруулж буй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зохистой практик стандартын дагуу АНУ, Европд үйлдвэрлэдэг. Herbalife компаний бүх бүтээгдэхүүнийг Монгол улсын хийгээд Herbalife компаниас үйл ажиллагаа явуулдаг бусад улс орны хууль эрх зүйн шаардлагад бүрэн нийцсэн хэлбэрээр түгээн борлуулдаг. Манай бүтээгдэхүүнүүд Монгол улсын Эрүүл Мэндийн Яаманд бүртгэлтэй, улсын бүртгэлийн шаардлагатай бүх гэрчилгээг авсны зэрэгцээ бүтээгдэхүүний аюулгүй байдлыг улсын мэргэжлийн хяналтаар давхар баталгаажуулдаг. Herbalife нь Шууд Борлуулалтын Нийгэмлэгүүдийн Олон Улсын Холбоо зэрэг шинжлэх ухаан, аж үйлдвэр, олон нийтийн салбарын 70 гаруй байгууллагын талархал хүлээсэн гишүүн. Компани болон бие даасан борлуулагч нар үйл ажиллагаа, үйлдэлдээ ёс зүйн дээд стандартыг баримталдаг. Бие Даасан Дистрибьюторуудын үйл ажиллагаанд компаний дүрмийг чанд мөрдүүлэх үүднээс Ёс зүй, хэрэгжилт хариуцсан тусгай хэлтэс ажилладаг. Дүрмээ биелүүлээгүй Дистрибьюторуудад эрх түдгэлзүүлэх, гэрээ цуцлах зэрэг арга хэмжээ авдаг. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах дээд зэрэглэлийн стандартын хөтөлбөрөөрөө Herbalife салбартаа тэргүүлэгч билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Олон улсын бизнес багцад мөнгөө буцаан авах 90 хоногийн хугацаатай 100% баталгаа, мөн өмнөх 12 сарын хугацаанд худалдан авсан бүтээгдэхүүний нөхөн төлбөрийг буцаан төлөх 100% баталгаа олгодог. Herbalife компани дэлхийн хэмжээнд 150 гаруй спортын арга хэмжээ, баг болон алдарт хөлбөмбөгчин Кристиано Роналдо зэрэг тамирчдыг ивээн тэтгэх болсноор манай брэнд тод томруун ялгарах болсон. Herbalife компани нь Гэр бүлийн сан болон CASA Herbalife хөтөлбөрөөрөө дамжуулан дэлхийн хэмжээнд 100 гаруй оронд уг хөтөлбөрт хамрагдсан тусламж дэмжлэг шаардлагатай хүүхдүүдийн хоол тэжээлийг сайжруулах санхүүжилт олгодог. Herbalife компаний бүтээгдэхүүнийг сая сая харилцагч үйлчлүүлэгч 30 гаруй жилийн хугацаанд таашаан хэрэглэж байна . Herbalife компани болон манай Бие Даасан Дистрибьюторууд ёс зүйн дээд зэргийн стандартыг баримталж ажилладаг. Herbalife компаний бүтээгдэхүүний талаар батлагдаагүй мэдээлэл өгөх, урамшууллын дундаж хэмжээний талаар Herbalife компаниас гаргасан мэдээлэлтэй үл нийцэх баталгаа гаргах гэх мэт манай Дистрибьюторуудад холбогдох зохисгүй үйлдлийн талаар мэдсэн бол хаягаар бидэнтэй холбоо барина уу. | эрүүл мэнд |
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт энэ онд ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар нийт 176,4 сая төгрөгийн орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг суурилуулжээ. Тоног төхөөрөмжүүдээс дурдвал ургийн монитор, амьсгал дэмжих аппарат, зүрхний бичлэгийн аппарат, 24 цагийн хяналтын зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, нярайн амьсгалын СИПАП аппарат, хүчил төрөгч өтгөрүүлэгч, судас гэрэлтүүлэгч төхөөрөмж, гемодиализийн аппарат, дуслын шахуурга, сүрьеэгийн оношилгооны женексперт зэрэг тоног төхөөрөмжүүдийг шинээр хангасан байна. Иргэдийн чирэгдлийг бууруулах зорилгоор зарим шинэ кабинет, тасаг нэгжийг бий болгож эмнэлгийн тусламж авах хүлээгдлийг бууруулж байна. Тухайлбал аймгийн нэгдсэн эмнэлэгт өдрийн эмчилгээний кабинетыг ажиллуулж эхэлжээ. Ингэснээр мэдрэл, сэтгэцийн тасгийн орны хүлээгдлийг 10-15 хувь буруулсан байна. Мөн Поликлиникийн тасагт цахим бүртгэл, цаг товлох үйлчилгээг нэвтрүүлснээр мэдрэл, дотор, зүрх судас, эмэгтэйчүүдийн ЭХО, шүдний кабинетийн хүлээгдлийг 8-10 хувь бууруулсан дүн гарчээ. Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж, шинээр нэвтрүүлэн ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүний нөөцийн чадавхи нэмэгдсэнээр тус аймгийн нэгдсэн эмнэлэгт цөс, цөсний чулуу, элэгний киста, өндгөвчний киста, хэвлийн наалдац салгах мэс засал ба хэвлийн оношилгоо зэрэг дурангийн мэс засал хийж эхэлжээ. Ходоод дурандаж, шууд эмчлэх уян дурангийн оношилгоо, эмчилгээ, мөн чих хамар, хоолойн дурангийн оношилгоо, эмчилгээ, тархины цус харвалтын дараах саа, саажилтыг эмчлэх ахуй, хөдөлгөөн заслын эмчилгээг нэвтрүүлээд, нутгийн ард иргэддээ үйлчилж байгаа аж. Түүнчлэн дунд чөмөгний хугарлыг түгжээт хадаасаар бэхжүүлэх эмчилгээг хийж эхэлсэн бөгөөд гемодиализын эмчилгээг ч нэвтрүүлж эхэлсэн гэдгийг тус аймгийн эрүүл мэндийн салбарынхан онцоллоо. | эрүүл мэнд |
Монгол улсын хэмээнд өнгөрсөн онд 23000 донор цусаа бэлэглэсний 73 хувь нь Улаанбаатар хотод, 27 хувь нь хөдөө орон нутагт, арван нэр төрлийн 57600 нэгж цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эмнэлгүүдийн хэрэглээг ханган ажиллаж байгаа юм байна. Сүүлийн арван жилд донорын тоо болон цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ хоёр дахин өссөн ч цусны эрэлт хэрэгцээ түүнээс илүүтэй нэмэгдэж байгаатай холбоотой аж. Өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад манай улсын анагаах ухааны салбарт дэвшил гарч эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийх болсон гэнэ. Үүнтэй холбоотойгоор ч цус цусан бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өсч байгааг мэргэжлийнхэн хэлж байлаа. Цус сэлбэлт судлалын үндэсний төв энэ онд Монгол Улсын нийт хүн амын 1,5 хувийг цусны донор болгох зорилт гарган ажиллаж байгаа юм байна. Тэдний хэрэгжүүлэх гэж буй энэхүү ажлыг “Сүү” ХК дэмжин авлагагүй сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, аюулгүй цус цусан бүтээгдэхүүн бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, хүмүүнлэгийн үйлсийг олон нийтэд мэдээллэх зорилгоор “Сүү” ХК “Миний монголын сүү” –ийнхээ сав баглаа боодолд өөрчлөлт хийжээ. Тодруулбал, тус сүүний саван дээр “Хүний амь нас аврахад заавал эмч байх албагүй, цусаа өгч Донор болцгооё” гэсэн уриатай шошго наан хүн бүрийг цусаа өгөхийг бүтээгдэхүүнээрээ дамжуулан дэвшүүлж хамтран ажилахаар болжээ. Түүнчлэн энэхүү аянд 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулж байгаа юм байна. Энэхүү үйл ажилгаанд хамтран ажиллах гэрээнд өнөөдөр хоёр талынхан гарын үзэг зурлаа. Энэ үеэр ЦССТ-ийн захирал Б.Гантулга “ Монгол Улсын цус, цусан бүтээгдэхүүний хангамж аюулгүй байдлын чиглэлээр төрийн бодлого байдаг. Энэ бодлогын хэрэгжилт амжилттай хэрэгжэн Цус сэлбэлт судлалын үндэсний төв, цусны салбар төвүүд тоног төхөөрөмж, үйл ажиллагааны чиглэлээр сайжирч байна. Үйл ажиллагаа нь сайжраад байгаа хэрнээ донорын тоо чухал юм. Бид байнгын донорын тоог нэмэгдүүлэх чиглэлээр байгуулагуудтайн хамтран ажиллаж, цусны донорын эгнээг өргөжүүлэх үйлсийг дэмжиж байгаа. хамтран ажиллаж, хувь нэмрээ оруулж байна. 2012 оноос эхлэн “Амьдрал бэлэглэе” аянг зохион байгуулсан. Энэхүү аяныг бид тасралтгүй өрнүүлж байгаа бөгөөд тус аяны үргэлжлэлийг дэмжиж ууган үйлвэрүүдийн нэг болох “Сүү” ХК өөрийн нэрийн бүтээгдэхүүн дээрээ донорыг сурталчилсан уриалгыг гарган савлаж байна. Түүнчлэн байнгын доноруудыг өөрийн бүтээдэхүүнээрээ урамшуулахаар боллоо" гэв. | эрүүл мэнд |
Шинэчлэлийн засгийн газрын “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд перинатологийн тусламж үйлчилгээг хөгжүүлэн ажиллаж байгаа юм байна. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр “ЭХЭМҮТ-ийг 2012 – 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, үзэл баримтлал”, “ЭХЭМҮТ-ийн хөгжлийн стратеги”-ийн талаар товч танилцуулав. ЭХЭМҮТ-ийг 2012- 2016 онд хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө нь долоон үндсэн чиглэл, 44 зорилготой. Үндсэн долоон чиглэлд “Эх, ураг, нярайн тусламжийг хөгжүүлэх”, “Хүүхдийн зүрхний мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх чадавх бий болгох”, “Нярайн мэс засал – хүүхдийн ерөнхий мэс заслыг хөгжүүлэх”, “Хүүхдийн хавдрын цогц тусламж үзүүлэх нөхцөл бүрдүүлэх”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тандалт, судалгааны тогтолцоо буй болгох”, “Үргүйдэл ба андрологийн тусламжийг хөгжүүлэх”, “Эмчилгээ оношилгооны шинэ техник технологи өргөн нэвтрүүлэх” гэсэн чиглэл тус тус багтдаг. Түүнчлэн “Эмнэлгийн барилга байгууламжийн нөхцөл байдлыг сайжруулах”, “Хүний хөгжлийг хангах, хүн төвтэй бодлого хэрэгжүүлэх” чиглэлийг тус төв баримтлан ажилладаг хэмээн хэлжээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэнд явцын үнэлгээ хийж, шинэчлэн боловсруулж (2013-2016), хэтийн төлөвийг (2016-2020) тодорхойлсон ба “Байгууллагын хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж Эрүүл мэндийн сайдаар батлуулсан (2013-2016) юм. Монгол улсын хэмжээнд хийж эхэлж буй чухал ажил нь юм. Энэ нь ЭМЯ-ны удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж, дэмжигдсэн (2 үе шаттай: 2014-2016; 2016-2020) бөгөөд үүнд түнхний мултрал, дисплази, нярайн бодисын солилцооны төрөлхийн эмгэг, сонсгол бууралт, дутуу нярайн ретинопати гэсэн 4 эмгэгийн эрт илрүүлэлт багтаж байгаа юм. ЭХЭМҮТ-д “Эх, ураг, нярайн тусламж үйлчилгээг сайжруулах” талаар дараах өргөн цар хүрээтэй ажлууд хийгджээ. Үүнд: “Анагаахын удамзүйн лаборатори”-ийн чадавх сайжирч, үйл ажиллагаа нь тогтмолжиж байна. 2014 онд нийт 1.3 тэрбум төгрөгийн технологийн шинэчлэл хийх төсөл батлагдаж, ЭМЯ худалдан авалтыг зохион байгуулж байна. Тус лабораторийн эмч, мэргэжилтнүүдээс андрологиор 2, эндокринологи ба эмбриологиор 2, лабораторийн чиглэлээр 1, мэргэжил дээшлүүлэхээр 1 мэргэжилтэн тус тус өндөр хөгжилтэй оронд суралцлаа. “Анагаахын удамзүйн лаборатори” нь 2014 онд шинэ технологийг төвийн хэмжээнд бүрэн нэвтрүүлэх ба 2015–2016 онд хөдөө орон нутгийг хамруулах арга хэмжээг зохион байгуулна. Түүнчлэн нярайн скрийнинг, ялангуяа бодисын солилцооны эмгэгийг эрт илрүүлэх чадавхитай болно. Тус лабораторид хромосомын шинжилгээг 2013 оны 08 сарын 12-ны өдрөөс хийж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 162 үйлчлүүлэгчдэд эс өсгөвөрлөж, 95 үйлчлүүлэгчдэд 950 слайд хромосомын шинжилгээг гүйцэтгэсэн байна. Үүнээс 40 тохиолдолд (мозаицизм 5, Тернерын хамшинж 2, Дауны хамшинж 30, Эдвардсын хам шинж 2, бөгж хромосом 1) хромосомын эмгэгийг оношилж, нэмэлт шинжилгээ болон бодит үзлэгт үндэслэн оношийг баталгаажуулан, гэр бүлд мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эрсдэл бүхий 2334 жирэмсэн эхэд удамзүйн цогц шинжилгээг хийж, 37 эмгэг тохиолдлыг илрүүлж хяналтанд авсан байна. Тус төвд эх, ураг, нярайн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр Монгол улсын Засгийн газраас 420 сая төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн. Мөн хүүхдийн зүрхний ангиографийн оношилгоо-эмчилгээний 1.8 тэрбум төгрөгийн аппарат хэрэгсэл нийлүүлэгдэж, угсралт, суурилуулалт хийгдэж дууссан төдийгүй ЭХЭМҮТ-ийн техник технологийг иж бүрэн шинэчлэх Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн төсөл, Австри улсын хөнгөлөлттэй зээлийн төсөл хэрэгжихэд бэлэн болж, 2015 онд бүрэн хэрэгжиж дуусна. Төрөлхийн хөгжлийн гажгийн нийт тохиолдлын 92.4%(2007 он) - 89.8%(2011 он) нь хожуу буюу төрсний дараа оношлогдож байснаас харахад пренаталь оношилгоо хангалтгүй байсан. 2014 оны эхний хагасын байдлаартөрөлхийн хөгжлийн гажгийг оношлогдсон хугацаагаар нь авч үзэхэд 53.0% (186) төрөх үед, 23.0% (80) төрсний дараа, 21.0%(74) нь жирэмсэн үед оношлогджээ. Зайн анагаахын чадавх дээшилж байна. Тус төвийн Хүүхдийн эмнэлэгт НҮБ-ийн Хүүхдийн сангийн тусламжтайгаар “Зайн анагаахын хэсэг”байгуулагдаж, СХДНЭ, Налайх дүүрэг, Төв, Хөвсгөл аймгийн эмнэлгүүдтэй холбогдсон. Энэ нь 24 цагаар зөвлөгөө өгөх боломжтой тул өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдаж байна. “Эх, нярайн зайн оношилгооны хэсэг” амжилттай, тогтвортой ажиллаж байна. Телемедицинээр 174 удаа холбогдож зөвлөгөө авсан. ЭХЭМҮТнь ЭМХТ ба бусад 21 аймагтай шууд холбогдсон ба телеконференц, шуурхай зөвлөгөөн, оношилгоо, эмчилгээний зөвлөмж, сургалт явагдсан. • Түнхний мултрал, дисплази.Монгол-Швейцарийн хамтарсан “Нярайн түнхний үений дисплазийн хэт авиан скрининг оношилгоо, мултралаас сэргийлэх эмчилгээ” төслийн хүрээнд 8544 нярайг төрсний дараах 1-2 хоногт түнхний үений хэт авиан шинжилгээнд хамруулсан. Нийт нярайн 14.1%-д физиологийн дутуу хөгжил (IIa хэлбэр), 1.3%-д мэс заслын бус эмчилгээ шаардсан хэлбэр (IIc, D, III ба IV хэлбэр) оношлогдсон. Одоогоор ЭХЭМҮТ, 1, 2, 3-р амаржих газар, 5 аймгийг хамруулаад байна. • Дутуу нярайн ретинопати.Нярайн ретинопатийн оношилгоо-эмчилгээний удирдамжийг боловсруулсан. Тус төвд төрсөн 450 дутуу нярайд “ретинопатийн скрийнинг” хийсэн. 50 нярайд ретинопати оношлогдож, 31 нярайд хугацаа алдалгүй эмийн эмчилгээ эхлүүлж, сохрох эрсдлээс хамгаалсан. Одоо 72 нярай диспансерийн хяналтанд байна.Түүнчлэн Хүүхдийн эмнэлэгт “Нисдэг эмнэлэг –ОRBIS”-ийн төсөл хэрэгжинэ. • Нярайн сонсгол бууралт.Нярайн сонсгол бууралтын эрт илрүүлэлт сайжирч, сонсголын скрийнингийн аргачлал боловсруулагдсан. Тус төвд төрсөн бүх гүйцэд нярай эрт илрүүлэлтэнд хамрагдсанаас 2145 нярайд эерэг мэдээлэмжтэй гарч, оношилгооны тоног төхөөрөмжөөр онош баталгаажуулах шинжилгээ хийхэд 3 нярай 2 талын, 1 нярай 1 талын сонсгол бууралттай нь оношлогдож, диспансерын хяналтанд орсон. • Бодисын солилцооны эмгэг.ЭМШУИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхим, ЭХЭМҮТ-ийн хамтарсан ШУТС-ийн “Төрөлхийн гажгийг эрт илрүүлэх, нярайн эндэгдлийг бууруулахад пренатал оношилгоог нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд 2012 онд ЭХЭМҮТ, нийслэлийн 1, 2, 3-р амаржих газарт төрсөн 3000 гаруй нярайг төрөлхийн анхдагч гипотиреоз, адреногенитал хамшинжийн шинжилгээнд хамруулж, төрөлхийн анхдагч гипотиреозтой нэг нярайг илрүүлэн хяналтанд авч, эмчилгээнд хамруулсан. • Зүрхний төрөлхийн гаж хөгжил. Зүрхний төрөлхийн гаж хөгжлийн эрт илрүүлэлт сайжирсан. Тус төвд төрсөн 11264 нярайд зүрхний төрөлхийн гажгийг илрүүлэх зүрхний хэт авиан шинжилгээг хийснээс нийт 273 нярайд зүрхний гажгийг нярайн эрт үед нь оношилж, хяналтанд авсан.Хүүхдийн зөвлөх поликлиникийн диспансерийн хяналтад зүрхний төрөлхийн гаж хөгжилтэй 1405, уруул тагнайн сэтэрхийтэй179, гаж хөгжлийн улмаас хоёрдах шатны хагалгаа хийлгэхээр 24 хүүхэд тус тус хянагдаж байна. • Сурфактант эмчилгээ. “Сурфактант эмчилгээний удирдамж” боловсруулж, дутуу төрсөн нярайнэмчилгээнд хэрэглэж эхэлсэн.2013 онд нийт 117 нярайдсурфактант эмчилгээ хийснээс эмчилгээний үр дүн 65.8%, 2014 оны эхний хагас жилд 50 нярайд сурфактант эмчилгээ хийснээс эмчилгээний үр дүн 60% байна. • Гемодиализын тусламж үйлчилгээ. 2013 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс Хүүхдийн эмнэлгийн Бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасгийн дэргэд 6 хүний бүрэлдхүүнтэй, иж бүрэн тоноглогдсон “гемодиализийн хэсэг”байгуулагдан ажиллаж эхэлсэн. Тус хэсэг нь 6 сартайгаас 74 настай 48 өвчтөнд давхардсан тоогоор нийт 960удаа гемодиализийн эмчилгээ хийжээ. • Хүүхдийн дурангийн мэс засал.Хүүхдийн дурангийн мэс заслыг хөгжүүлэх эхлэл тавигдаж, БНСУ-ын SAMSUNG эмнэлгийн эмч нартай хамтран, 7 өвчтөнд амжилттай мэс засал хийсэн (цөсний чулуу 2, хошного шулуун гэдэсний төрөлхийн битүүрэл 3, Гиршспрунги өвчин 2).Дурангийн мэс заслын чиглэлээр 4 эмч, 1 сувилагч шинээр нэмж бэлтгэсэн.Хүүхдийн бөөр шээсний дурангийн мэс засал хийх бэлтгэл хангагдаж байна. • Эх барих эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал.Эх барих, эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал тогтмолжиж байна. Солонгос улсад эмэгтэйчүүдийн дуран оношилгооны чиглэлээр 2 эмчийг сургасан. Одоо 2 мэргэжилтэн Солонгос улсад суралцаж байна. • Үргүйдлийн тусламж үйлчилгээ. 2014 оны 3-р улиралд “Үргүйдэл, нөхөн үржихүйн төв”нээгдэж үйл ажиллагаа нь эхэлнэ. Эхний ээлжийн тоног төхөөрөмж суурилагдсан ба иж бүрэн засвар хийгдсэн.2014 оны 9-р сард ЭМЯ, НҮБ-ын ХАС-ийн санхүүжилтээр тоног төхөөрөмж нийлүүлэгдэнэ, НҮБ-ын ХАС-ийн 2014 оны төлөвлөгөөнд дурангийн иж бүрдэл захиалагдсан, орон тоо, санхүүжилт шийдвэрлэгдсэн. • Үр шилжүүлэн суулгасан эхчүүдийн төрөлтийн тохиодол нэмэгдсэн. • Эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал тогтворжиж байна. • Хөхний ба умайн хүзүүний хорт хавдрыг ХСҮТ-тэй, резус хасах цустай эхийн жирэмслэлт, төрөлтийг удирдахад ЦССҮТ-тэй хамтран ажиллаж, цогцоор шийдэж байна. • Жирэмсний хавсарсан эмгэг, хүндэрсэн үеийн тусламжийн чанар сайжирч, орон нутагт очиж тусламж үзүүлсэн тоо нэмэгдсэн. • Зүрхний эмгэгтэй жирэмсэн эхийн тусламж сайжирсан. • Эмийн үр хөндөлтийн тусламж, үйлчилгээ сайжрав. Тандалт судалгааны алба шинээр байгуулагдан, 2014 оны 1 дүгээр сарын 1 –нээс үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ алба нь улсын хэмжээнд эхийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэл, нярайн эндэгдэл, амьгүй төрөлт, нярайн төрөлхийн хөгжлийн гажгийг улсын хэмжээнд 7 хоног бүр бүртгэн, мэдээллийг ЭМЯ-нд өгч, Баасан гараг бүрийн ЭМС-ын цахим хэлэлцүүлгээр хэлэлцүүлдэг болсон. Ингэснээр дээр дурдсан эндэгдэл, хүндрэл хаана анхаарал татахаар байгааг эрт илрүүлж, хариу арга хэмжээ авч байгаагаараа ач холбогдолтой байна. ЭХЭМҮТ-ийн удирдлагууд сэтгүүлчдийн сонирхсон асуулт болоххүүхдийн тархины хүчилтөрөгч дутлын эмгэгшил, түүний шалтгаан, хүүхдэд зонхилон тохиолдож буй өвчлөлийн бүтэц, эх барихын хүндрэлийн шалтгаан, эхчүүдийн эрүүл мэндийн байдал, том ургийн төрөлтийг удирдаж буй талаар, нярайн төрөлхийн хөгжлийн гажгийн шалтгаан, урьдчилан сэргийлэлтийн талаар дэлгэрэнгүй хариулт өглөө. Түүнчлэн цаг үеийн холбогдолтой асуулт болох Монос эмийн сантай холбоотой фенобарбитолд хордсон хүүхдүүдийн эрүүл мэндийн талаар хариулт өгч, 16 хүүхдийн 12 нь сайжирч гэртээ гарсан, 4 нь үндсэн өвчнийхөө учир үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай байгаа тухай мэдээлэл өгөв. | эрүүл мэнд |
Автомашин хуваарилах тухай Эрүүл мэндийн сайдын 279-р дугаар тушаал гарсан. Үүний дагуу өнөөдөр эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглах автомашинуудыг амйг, сумдын нийт 13 эмнэлэгт хүлээлгэнэ өглөө. Нийт 461.500.000 төгрөгийн өртөг бүхий УАЗ-066 маркийн автомашинуудыг Булган аймгийн нэгдсэн эмнэлэг, Говь-Алтай аймгийн Цогт сумын Эрүүл мэндийн төв, Баянхонгор аймгийн Галуут сумын Эрүүл мэндийн төв, Дундговь аймгийн Дэлгэр сумын Эрүүл мэндийн төв, Завхан аймгийн Ургамал сумын Эрүүл мэндийн төв, Төв аймгийн Угтаалцайдам, Баянжаргалан, Бүрэн сумдуудын Эрүүл мэндийн төв, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Эрүүл мэндийн төв, Хөвсгөл аймаг, Увс аймагуудын Эрүүл мэндийн төвүүдэд тус тус хуваарлан өгах үйл ажиллагаа боллоо. | эрүүл мэнд |
“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээний хандив, тусламжаар барьж буй цусны хорт хавдартай хүүхдийн эмнэлэг энэ сарын 28-нд нээлтээ хийх гэж байна. Тодруулбал, Ажиа гэгээнтэн өөрийн болон сүсэгтэн олон шавь нарын хандиваар тус эмнэлгийг бариулж байгаа бөгөөд нийт 75 ортой юм байна. Эмнэлэг дотроо хавдрын, хүүхдийн эрчимт эмчилгээний, хагалгааны гэсэн гурван тасагтай байх аж. Уг эмнэлгийг тун удахгүй ашиглалтад оруулж, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгөх юм байна. | эрүүл мэнд |
Архинд донтох эмгэгээс сэргийлэх, эмчлэх асуудлаар хэлэлцүүлэх уулзалтыг Эрүүл мэндийн яам болон энэ чиглэлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн удирдлагууд болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс оролцсон бөгөөд ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал удирдан явуулсан аж. Хэлэлцүүлгийн эхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ, Өнөөдөр монголчуудын дунд архины хэрэглээ өндөр байна. Архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдэх, золгүй байдлаар амиа алдах зэрэг нийгэмд сөрөг үр дагавар авчран улмаар тулгамдсан асуудлын нэг болж байна. Энэ талын нарийвчилсан судалгаа ч алга байна. Мөн энэхүү архидан согтуурах эмгэгийг эмчлэх байгууллагуудын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, дэлхийн хөгжингүй улс орны арга туршлагыг судлах шаардлага бий гэдгийг хэллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Хүний эрүүл мэнд, түүнд нөлөөлөгч эрсдэлт хүчин зүйлийг 100 хувь гэж үзвэл Хувь хүний зан үйлээс 55-60 хувь, Эрүүл мэндийн байгууллагын ажлаас 10-15 хувь, Бусад салбарын оролцооноос -15-20 хувь хамаардаг гэдгийг тогтоосон байдаг. Иймд Эрүүл мэндийн яамнаас хувь хүний зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг иргэдэд хэвшүүлэх ажлыг эхлүүлээд байна. Монгол улсын ерөнхийлөгч НҮБ-ын, Архины хяналтын конвенцтэй болъё гэдэг асуудлаар удаа дараагийн хурлаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Маргарет Чан нарт санал болгож байсан бөгөөд үүний дагуу Эрүүл мэндийн сайд Н.Удвал бүсийн хуралдаан, ДЭМБ-ын ассамблейн үеэр энэ асуудлаар хоёр талын уулзалт хийсний үр дүнд ахицтай өөрчлөлт гарч эхлээд байна. Түүнчлэн НҮБ-ын Архины хяналтын конвенцийн төслийг гаргах багийг шалгаруулж, Хууль зүйн яамтай хамтарч Үндэсний чуулга уулзалтыг хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгааг дуулгажээ. | эрүүл мэнд |
Жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгохоор Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 дүгээр тушаалаар батлагдаж, тэмдэглэх болсон. Энэ оны оюутны эрүүл мэндийг дэмжих сарыг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын оюутны холбоо хамтран НҮБХАС, Дэлхийн эрүүл мэдийн байгууллагын дэмжлэгтэйгээр “Эрүүл оюутан-Эрүүл ирээдүй” уриан дор тэмдэглэх гэж байгаа юм байна. Уг ажлын хүрээнд их дээд сургуулиудаар очиж оюутан залуустай уулзан лекц, ярилцлагыг зохион байгуулах юм байна. Түүнчлэн үзлэг шинжилгээнд ч хамруулах аж. Хамгийн гол нь хүсээгүй жирэмслэлтээс өөрийгөө хамгаалж, үр хөндүүлэхгүй байх талаар мэдлэг мэдээлэлтэй болгоход энэ аяны зорилго аж. Тэгвэл “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяны үйл ажиллагааг өнөөдөр Эрүүл мэндийн яаман дээр танилцууллаа. ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал “Энэхүү үйл ажилгааны гол зорилго оюутан залуучуудын эрүүл мэдийг дэмжих, эрсдэлт зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлэх , оюутан залуучуудын эрүүл мэндийн эрсдлийг бууруулах, тусламж үйлчилгээ сайжруулах явдал юм. Өнгөрсөн оны статистик мэдээгээр улсын хэмжээнд 99 их дээд сургууль, коллежид нийт 175.200 гаруй оюутан суралцаж байсан бөгөөд тэдэнд “нөхөн үржихүйн эрүүл мэнд, хоол хүнсний буруу хэрэглээ, хорт зуршил” зэрэг эрүүл мэндээ хамгаалах сургалт, сурталчилгааг хийсэн. Оюутнууд эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналтаас холдож бие даан амьдрах нөхцөл үүсдэг. Иймд өөрийн эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, чадвар дутмагаас хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт болон бэлгийн замаар дамжих халдвар, архи,тамхи, мансууруулах бодис хэрэглэх зэрэг олон эрсдэлт хүчин зүйлд өртөх магадлал өндөртэй болдог. 12,0 гаруй оюутан эмнэлэгт хэвтсэн эмчлүүлсэн баримт өнгөрсөн онд гарсан. Эдгээрийн 68 хувь нь эмэгтэй, 32 хувийг нь эрэгтэй оюутнууд эзэлж байсан. Ерөнхийдөө оюутнуудын өвчлөлийг хүйсээр нь авч үзэхэд, эрэгтэйчүүдэд хоол боловсруулах, осол гэмтэл, халдварт өвчин харин эмэгтэйчүүдэд шээс бэлгийн тогтолцоо, жирэмслэлттэй холбоотой эмэгтэйчүүдийн өвчлөл, хоол боловсруулах замын өвчлөл тэргүүлж байна” гэв. Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд: - Аймаг, дүүргийн Эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, төрөлжсөн төвүүд уг аяныг зохион байгуулах - Оюутнуудад хүрч ажиллах, эрүүл мэндийг үзлэгийг үнэ төлбөргүй хийх - “Оюутан залууст ээлтэй клиник” нээх - “Эрүүл мэндийн довтолгоо”-ны арга хэмжээг оюутан, залуусын дунд өрнүүлж, эрүүл зан үйлийг хэвшүүлэх сайн дурын сургагч багш бэлтгэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. | эрүүл мэнд |
Наркологийн тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Насанцэнгэл илтгэл толилуулсан. Тэрээр 2006 оны судалгаагаар Монголын насанд хүрсэн иргэдийн 51,2 хувь нь архийг байнга хэрэглэдэг гэсэн нь дэлхийн хамгийн их архи хэрэглэдэг орноос ч даруй хоёр дахин өндөр байгааг онцолжээ. 1980 онд СЭМҮТ нь 780 ортойгоор үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр 450 ортой үйл ажиллагаа явуулж байна. Эмийн төсөв нь ч хүрдэггүйг тэрээр энэ үеэр онцолсон юм. Одоогоор 503 ажилтан, албан хаагчтай бөгөөд нэн даруй 33 хүний орон тоог нэмж байж бүрэн хүчин чадлаараа ажиллах тооцоотойг дуулгалаа. Тус төвд 2011 онд 153 эмэгтэй эмчлүүлж байсан бол 2013 онд 171 болтлоо өссөн сэтгэл эмзэглэм тоо баримт байна. Түүнчлэн дийлэнх нь 30-аас 50 насны ид ажил хийж бүтээх насны хүмүүс байгааг хэллээ. Энэ чиглэлийн эмнэлгийн удирдлагууд цаашид эмчилгээний шинэ арга барил нэвтрүүлэх шаардлагатай гэдгийг хуралд оролцогчид дэмжсэн юм. Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа Наркологийн эмнэлгийн ерөнхий эмч Б.Оюунчимэг өнөөгийн байдлын талаар мэдээлэл өглөө. Тус төв нь 30 орчим ажилтантай. 1999 онд 648 хүн эмчлүүлж байсан бол 2013 оны байдлаар 2038 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Залуу боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх, эмийн төсвийг нэмэх саналтай байгааг хэллээ. Дашрамд дурдахад тус эмнэлгийн барилгын насжилт дууссан тул 2015 онд шинэ эмнэлгийг концессийн гэрээгээр бариулахаар яригдаж байгаа юм байна. Архины эмчилгээ хийлгэдэг иргэдийн дийлэнх нь гэр бүл салсан, ажилгүй, ганц бие хүмүүс байдаг байна. Сүүлийн жилүүдэд өсвөр насны иргэдийн архины хэрэглээ эрс нэмэгдсэнийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Ер нь хөгжсөн оронд архинд донтсон иргэдийг эмчлэхэд хоёр жилийг шаарддаг, зардал өндөртэй, цогц эмчилж байж эмчлэгддэг гэдгийг тогтоосон. Харин манай улсад 14-30 хоногийн хугацаатай хэвтэн эмчлүүлээд гаргадаг байна. Ийм ч учраас эмчилгээний үр дүн хангалтгүй байдаг ажээ. Энэхүү хурлын төгсгөлд тус асуудлын дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалын төсөл боловсруулахыг холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд үүрэг болгов. Үүнд: • Аймаг, дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг төсөвт орон тоонд зохицуулан сэтгэц, наркологийн орыг нэмэх арга хэмжээг авах • Аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллага бүр стандартын дагуу эмч, мэргэжилтнийг орон тоогоор нь ажиллуулах • Наркологийн эмчийн сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулах • Наркологийн эмчилгээний удирдамжыг шинэчлэхийг • Тандалт, судалгааны тогтолцоог бүрдүүлэх, тойм судалгааг орон нутаг бүрээр гаргах • Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эрсдэлт хүчин зүйлийг эрт илрүүлэх асуудлаар онлайн сургалт явуулахыг холбогдох албаны хүмүүст тус тус үүрэг болгов. | эрүүл мэнд |
Монгол улс, Япон улсын хооронд соёлын харилцаа тогтсоосны 40 жилийн ойн баярыг тохиолдуулан АШУҮИС, Японы Анагаах Ухаан, Нүүр Ам Судлалын Холбоо хамтран Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор “Монгол Японы хамтарсан анагаах ухааны форум”-ыг энэ сарын 7-8-ы өдрүүдэд Монгол Японы төв дээр зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр хоёр улсын найрсаг харилцааг анагаах ухааны салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, манай улсын анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах гэх мэт олон зорилготой гэнэ. Форумд Япон улсын олон улсад нэр хүндтэй, анагаах ухааны салбарын тэргүүний 20 их сургуулийн зочид төлөөлөгч, ерөнхийлөгч болоод сүүлийн үеийн өндөр технологи бүхий орчин үеийн эмнэлэгийн цогцолборуудын захирлууд урилгаар оролцох юм байна. | эрүүл мэнд |
Монголчууд элэгний өвчлөлөөр дэлхийд дээгүүрт ороод байгаа билээ. Тиймээс "Эрүүл элэг" Үндэсний хөтөлбөрийг Монгол орон даяар зохион байгуулахаар болжээ. "Оном сан" ТББ-аас зохион байгуулж буй Монгол орон даяар явагдах “Эрүүл элэг” үндэсний хөтөлбөрийн талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.00 цагт MN мэдээллийн төвд болох юм байна. | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран орчны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нарт зориулсан “Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх, хөндлөнгийн хяналт хийх арга зүйд сургах” сэдэвт үндэсний сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Тус сургалтад Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, НМХГ-ын дэд дарга М.Баасандорж, МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд, ДЭМБ-ын Бүсийн зөвлөх Вон Хилденбранд Александр, Ус сувгийн удирдах газрын мэргэжилтэн С.Бумаа болон орон нутгийн байцаагч нар оролцлоо. Эрүүл мэндийн дэд сайд Э.Амарсанаа нээж хэлсэн үгэндээ уг сургалт, семинарыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангуулж ажилласан ЭМЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ДЭМБ-ын хамт олон олонд болон ДЭМБ-ын бүсийн зөвлөх Вон Хилденбранд Александрт талархлаа илэрхийлээд, Дэлхийн олон улс оронд төдийгүй манай улсын хувьд ч нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь хүн амыг аюулгүй ундны усаар тасралтгүй хангах асуудал байсаар байгааг онцлов. Азийн таван оронд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” төслийг хэрэгжүүлснээр ундны усны аюулгуй байдлыг хангахын тулд усны эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх бүхий л үе шатанд эрсдлийн үнэлгээ хийх, эрсдлийн удирдлагыг нэвтрүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байгаа юм. Манай улсад 2011 оноос эхлэн ус хангамжийн тогтолцоонд “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” төслийг боловсруулах ажлыг Ус сувгийн удирдах газар болон Дорноговь аймгийн Чандмань илч ХХК-ийг түшиглэн хэрэгжүүлж эхлээд байгаа юм байна. Уг төслийн хүрээнд “Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг улсын түвшинд хэрэгжүүлэх хөтөч”, “Хот болон жижиг суурин газрын ус хангамжийн тогтолцоонд усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулах гарын авлага” номыг орчуулж, хэвлүүлэн сургалтад ашиглаж байгаа бөгөөд үндэсний хэмжээнд бэлтгэгдсэн “сургагч багш” нараар дамжуулан үе шаттайгаар сургалтыг зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн онд гэхэд л хоёр удаагийн сургалтад нийт 100 гаруй хүнийг хамруулжээ. Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх үйл явц нь салбар дундын хамтын ажиллагаа шаардсан багаар хийгддэг ажил тул үе шаттайгаар сургалтыг зохион байгуулж ирсэн бөгөөд цаашид уг төслийг орон нутагт өргөжүүлэх, тогтвортой байдлыг хангах үүднээс ялангуяа уг төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнд хөндлөнгийн хяналт тавих улсын байцаагчдыг чадавхжуулах шаардлага гарч байгаа тул өнөөдрийн семинарийг зохион байгуулж байгаа. Хөндлөнгийн хяналт тавих боловсон хүчнийг чадавхжуулснаар орон нутагт “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх, тогтвортой байдлыг хангуулахад дорвитой ахиц гарна гэдэгт найдаж байгаагаа зохион байгуулагчид хэллээ. Энэ сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг сургалтаар оролцогчид жижиг суурин газарт Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Сум, багийн түвшинд Усны аюулгүй байдлын төлөвлөгөөний баг бүрдүүлэх, олон нийтийн оролцоог хангах, Ус хангамжийн эх үүсвэр, хамгаалалт, дэглэм, Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудад усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлж буй туршлага зэрэг олон асуудлаар хэлэлцэх юм. Мөн энэхүү сургалтын явцад “Ариун цэврийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчдаар хэлэлцүүлж, санал авахаар төлөвлөсөн байгаа юм байна. | эрүүл мэнд |
Ээлжит цахим хурал боллоо. Тус хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Сайдын ахлах зөвлөх М.Туяа болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд оролцлоо. Эрүүл мэндийн сайд теле хуралд оролцож буй нийт аймаг, дүүргийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд мэнд дэвшүүлэн, Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын хүрээнд хийгдсэн ажлууд болон өнгөрсөн долоо хоногийн эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг танилцуулжээ. Өнгөрсөн долоо хоногт хийсэн зарим ажлаас дурьдвал, “Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 дүгээр тушаалаар жил бүрийн 09 дүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгон зохион байгуулах шийдвэр гарсан бөгөөд өнөөдөр уг аяны үйл ажиллагааг танилцуулах хэвлэлийн бага хурал боллоо. Оюутнуудад зориулсан долоон эрүүл мэндийн төвийг шинээр байгуулахаар болсон, Оюутнуудын дунд эрүүл зан үйлийг хэвшүүлэх “Эрүүл мэндийн довтолгоо"-ны арга хэмжээг өрнүүлэх, Сайн дурын сургагч багш бэлтгэх, Оюутнуудын НҮЭМ-ийн тулгамдсан асуудал, хоол тэжээлийн байдлыг сайжруулах, хорт зуршлын хэрэглээний эсрэг эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх, Эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний зөвлөгөө, мэдээллийг нийгмийн харилцааны суваг facebook, twitter хуудсаар болон оюутны байр, сургуулиудад очиж хүргэх зэрэг олон ажил төлөвлөснийг сонордуулаад орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд ч энэ аянд идэвхтэй оролцохыг хүслээ. Түүнчлэн “Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох үндэсний хөтөлбөр”-ийн үйл ажиллагааны 2014-2016 оны төлөвлөгөөг гаргасан. Зөвлөлийн гишүүдийн саналыг бичгээр авч байгаа бөгөөд тун удахгүй гарсан шийдвэрийг бүх эмнэлгийн удирдлагуудад хүргүүлэхээ хэллээ. Түүнчлэн “Эрүүл мэндийн довтолгоо” аяныг сурталчлах хүрээнд ирэх долоо хоногоос гурван телевизээр "Заавал хэвшүүлэх 21 дадал"-ыг иргэдийн дунд хэвшүүлэх зорилготой нэвтрүүлэг гарч эхлэнэ. “Заавал хэвшүүлэх 21 дадал” гарын авлагыг орон нутагт айл өрхийн тоогоор тараах ажил амжилттай явагдаж байгааг сайшаагаад хурлын үеэр эмнэлгүүдэд тараах гарын авлагыг хүрэлцэн ирсэн удирдлагуудад нь хүлээлгэн өглөө. | эрүүл мэнд |
Япон улсын эмч нарын баг энэ сарын 23-нд ЭХЭМҮТ-д ажилахаар болжээ. Тэд манай эмч нартай хамтран зүрхний гажигтай монгол хүүхдүүдэд үнэ үнэ төлбөргүй хагалгаа хийх юм байна. Зүрхний хэвийн хөгжилд яг ямар зүйл сөргөөр нөлөөлдөг нь одоогоор тодорхойгүй ч зарим төрлийн халдварт өвчин /улаан бурхан, улаанууд, гахайн хавдар, ханиад томуу/ үүнд нөлөөлдөг нь тогтоогдсон байна. Түүнчлэн удамшлын гаралтай, хромсомын гажиг ч мөн зүрхний согогийг үүсгэгч хүчин зүйлсэд тооцогдоно. Жирэмсний үед, ялангуяа жирэмсний эхний гурван сард уусан зарим эм, архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис, рентгений туяанд өртөх, цус ойртолт, эхийн сахарын өвчин зэрэг нь урагт зүрхний гажиг үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг байна. | эрүүл мэнд |
Шинэ болон дахин сэргэж байгаа халдвартай тэмцэх, бэлэн байдлыг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ), Мал эмнэлгийн хүрээлэн (МЭХ) хамтран энэ сарын 5-нд “Лабораторийн био аюулгүй ажиллагаа, шинэ сэргэж буй халдварын халдвар хамгаалал” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтад ХӨСҮТ, МЭХ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн, ЗӨСҮТ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хилийн мэргэжлийн хяналтын газар, Батлан хамгаалах, хууль сахиулагчдын алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэн зэрэг байгууллагын 80 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцлоо. Сургалтын үеэр Япон улсын Хоккайдо их сургуулийн профессор А.Такада “Эбола вирусийн шинж төрх, халдварын эмгэг, жам оношилгоо, лабораторийн халдвар хамгаалал аюулгүй ажиллагаа” сэдвээр лекц уншсан нь уг халдварын аюулын харанга дэлдэж буй өнөө үед цаг үеэ мэдэрсэн чухал сэдвийг хөндсөн юм. Сургалтад Био-аюулгүй ажиллагааны нийгэмлэгийн ерөнхийлөгч, АУ-ы доктор М.Алтанхүү “Лабораторийн био аюулгүй ажиллагааны үндсэн зарчим, халдвар хамгаалалын дүрэм”, ХӨСҮТ-ийн Эмнэлгээс шалтгаалах халдварын тасаг (ЭШХТ)-ийн эмч С.Цолмон “Хувийн хамгаалах хэрэгсэлд тавигдах шаардлага, хэрэглэх заалт”, МЭХ-ийн лабораторийн эрхлэгч, ШУ-ы доктор Г.Батцэцэг “Шинэ болон дахин сэргэж байгаа зоонозын халдварын үед лабораторид мөрдөх ариутгал халдваргүйтгэлийн арга хэмжээ”, ХӨСҮТ-ийн ЭСХАН-ийн дарга Н.Сувдмаа “Эбола вируст халдварын өнөөгийн байдал”, ХӨСҮТ-ийн ЭШХТ-ийн дарга Ж.Нямсүрэн “Шинэ болон дахин сэргэж байгаа халдварын үед эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлэх халдвар хяналтын арга хэмжээ” сэдвүүдээр тус тус лекц уншлаа. Лекц, илтгэлүүдтэй холбоотой оролцогчдын дунд асуулт, хариулт, ярилцлага явагдаж, сургалт амжилттай өндөрлөлөө. | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүд иргэдийн эрүүл байх идэвх санаачлагыг дээшлүүлж, тэдэнд эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, хандлага, дадлыг олгох замаар хамтран ажиллаж, эрүүл иргэнийг төлөвшүүлэхийн төлөө “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг орон даяар өрнүүлж байгаа билээ. Энэхүү “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний гарын авлага болох “Заавал хэвшүүлэх 21 дадал” номыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хуваарилалтын дагуу хэвлэлтээс хүлээн авч, өрх бүрт түгээн “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг иргэдэд тайлбарлан таниулж, эдгээр дадлуудыг амьдралд хэрэгжүүлснээр ямар ач холбогдолтой болохыг ухуулан хэвшүүлэх ажлуудыг сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд зохион байгуулж эхэллээ. | эрүүл мэнд |
- Аливаа орны эмийг монгол улсын хүн амд, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэхийн тулд “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”, ДЭМБ-ын зөвлөмж, “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”, холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын бүртгэлд бүртгэдэг. АНУ-ын Gilead Sciences компаний элэгний С вирусийг эмчлэх Sovaldi (софосбувир) 400мг шахмал эмийг Канад улсын Patheon Inc үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол улсад “Access” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд импортоор оруулж ирэх зорилгоор өнгөрсөн долдугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг манай яаманд ирүүлж, Хүний эмийн зөвлөлийн өнгөрсөн сарын 5-ны өдрийн хурлаар хэлэлцүүлсэн. Хурлын шийдвэрээр Sovaldi (софосбувир) 400мг шахмал эмийн бүртгэлийн материал нь холбогдох хууль тогтоомж, журмын зарим шаардлага хангаагүй тул тодруулах, сайтар судалж, дахин хэлэлцүүлэхээр хойшлуулсан. - “Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам”-д тухайн эмийн чанар, аюулгүй байдлыг нотлохын тулд дараах шаардлагууд тавигддаг. Үүнд: • Эм үйлдвэрлэгч нь “Эм үйлдвэрлэлийн дүрэм” (GMP)-ийн шаардлага хангасан; • Импортын эм нь гурваас доошгүй улсад бүртгэгдсэн, бүртгүүлэх импортын эм тухайн үйлдвэрлэсэн улсынхаа бүртгэлд бүртгэгдээд, экспортлогч улсдаа 3-аас доошгүй жил хэрэглэсэн байх; • Эмийн идэвх, найрлага, тун, тогтвортой байдал нь шинжлэх ухааны туршилт судалгаагаар нарийвчлан тогтоогдсон; • Эмийн хэрэглэх, хориглох заалт, гаж нөлөө, эмийн харилцан үйлчлэл, тунгийн хязгаар нь эмнэлзүйн туршилтаар бүрэн нотлогдсон гэх мэт олон шаардлага тавигддаг. - Эмийн бүртгэлийн журамд тавигдах шаардлагын дагуу бүрдүүлж ирүүлсэн бүртгэлийн эмийн чанар аюулгүй байдлыг нотлох зарим баримт бичгийн талаар зөрүүтэй мэдээлэлийг ДЭМБ-аас тодруулан судлах, • Sovaldi (софосбувир) 400мг шахмал эмэнд 2013 онд АНУ–ын Эм, хүнсний зохицуулалтын агентлаг (FDA) бүртгэж, зөвшөөрөл өгсөн боловч зах зээлийн дараах тандалт судалгаа хийгдэж байгаа, дуусаагүй болохыг тэмдэглэсэн, • ”Түргэвчилсэн” бүртгэлийн тусгай шаардлагын дагуу зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт, зонхилон тохиолдох өвчний эмчилгээ, оношилгооны удирдамж болон яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасагт хэрэглэх, өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаант өвчний эмчилгээ, оношилгооны стандартад тус тус ороогүй нь бүртгэлийн журмын шаардлага хангахгүй байна. - АНУ-ын Gilead Sciences компаниас ирүүлсэн бүртгэлийн материалын хавсралтад Монгол улсад “Access” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэх элэгний С вирусийг эмчлэх Sovaldi (софосбувир) 400мг шахмал загвар дээжийг ирүүлээгүй тул лабораторийн шинжилгээнд хамруулах боломжгүй. - Нийт 29 үйлдвэрлэгчийн зургаан нэрийн эм бүртгэлтэй тухайлбал: Ламивудин, Тенофовир, Телбивудин, Рибавирин, Интерферон, Пегинтерферон гэх мэт. Гэхдээ элэгний С вирусын эсрэг сонгомол үйлчилгээтэй эм бүртгэгдээгүй тул дээрх Sovaldi (софосбувир) 400мг шахмал шинэ эмийг зөвхөн элэгний С вирустэй хүмүүст эмнэл зүйн сорилт туршилт хийсний дараа үр дүнг харгалзан бүртгэх асуудлыг шийдэх нь зүйтэй гэсэн шинжээчдийн дүгнэлт болон хүний эмийн зөвлөлийн гишүүдийн саналаар хурлын шийдвэр гарсан. - Тийм, элэгний С болон В вирусын эсрэг эмүүдийг эмчийн хяналтанд эмнэлгийн нөхцөлд эмчлэх буюу эмчийн жороор олгоно. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 228 дугаар тушаал “Эрүүл мэндийн байгууллагын хөгжил” хөтөлбөрийн хүрээнд хэрэглэгчдэд эмийг жороор олгохдоо эмийн үнээс гадна тун хэмжээ, сав баглаа боодлын зураг харагдахаар, гаж нөлөө, хэрэглэх зааврыг эм зүйн ажилтан нь шалгах боломжтой мэдээллийг агуулсан цахим жорын системийг практикт нэвтрүүлэх ажлыг судлан ажиллаж байна. Эрүүл мэндийн яам | эрүүл мэнд |
-Үе мөч биднийг хөдөлгөөнтэй, уян налархай байлгах үүрэг хүлээдэг. Гэсэн ч нас ахих тусам бид бүгд бие махбодийн элэгдэлд орж, ясны үе ч мөн адил өөрчлөгдөж, эмгэг үүсдэг. Таны хэлж байгаа бүгд өвчний онош юм. Үе мөчний олон төрлийн өвчин байдаг. Эдгээрийг үүсгэж байгаа суурь өвчин нь халдвар, харшил, дархлалын эмгэг, бодисын солилцоо, гармоны өөрчлөлттэй холбоотой үүсдэг. Тухайлбал, ревматизм буюу хэрэх өвчин. Уг өвчнийг /үүсгэгчийн 95 хувийг/ А группын бетта хэлбэрийн цус задлагч нян үүсгэдэг. Мөн хоолойн өвчнийг дутуу эмчилснээс бактер нь гаднаа бүрхүүл үүсгэн хуяглагддаг. Хожим дахин өвдөх үед бүрхүүл үүссэн учраас эмчилгээ хийлгэхэд нэвтэрч бактериа устгаж чадахаа больдог. Бактери нь өөрөөсөө хор ялгаруулж, хүний цус руу дамжуулж, тэдгээр хор нь үений гадаргуу мөгөөрсний эсүүдийг хэмлэн шалбалж иддэг. Эдгээрээс үений хөндий үрэвсэж, хүндэрдэг. Хүмүүс үе мөч, хоолойн өвчин зүрхэнд орлоо гэж их ярьдаг. Яагаад гэхээр өвдөгний үений мөгөөрс, нурууны жийрэгний мөгөөрс, зүрхний хавхлаганы мөгөөрс нь нэг эс байдаг учраас хор бүгдийг нь иддэг. Зүрхний хавлагын мөгөөрс идэгдсэнээр хавлага үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрдэг. Тиймээс зүрхний дутагдалд орж болзошгүй. Ясны үений үрэвсэл буюу остеоартрит бас түгээмэл тохиолддог. Остеоартритийн үед мөгөөрсний бүтэц нь настай холбоотой элэгдэж, жил ахих тусам нимгэрсээр хучлагагүй болж эхэлсэн яс үрэгдэн гэмтлээ нөхөхийн тулд урган зузаарч бидний хэлж сурсан “ яс ургах” эмгэг үүсдэг. Энэ өвчин эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог. Өвчлөлийн хам шинж нь илүү хүндрэлтэй байдаг. Яс үений үрэвсэл зөвхөн нэг үеийг гэмтээдэг. Өөрөөр хэлбэл, тодорхой нэг газар элэгдэж гэмтсэнээс байн байн үрэвсэж өвдөлт өгдөг. Үе хавдаж өвдөх, хөдөлгөөн хийхэд өвдөлт нэмэгдэх, хөших, хөдөлгөөн хязгаарлагдах буюу үеэр хөдлөхөд шаржигнаж дуугарах шинж тэмдэг илэрдэг. Энэ мэтчилэн түгээмэл тохиолддог өвчин олон бий. -Хэрлэг өвчин манайд их түгээмэл тохиолддог. Энэ өвчин хүний дархлалын системтэй холбоотой. Энэ нь тархинаас хөлийн эрхий хуруу хүртэл хүний биеийн бүх эрхтэн систем үений мөгөөрсүүдийг идэж эвдэлдэг өвчин юм. Ревматоидный артрит нь остеоартритийг бодвол залуу насанд тохиолддог. Анхны шинж тэмдэг ихэвчлэн 30-40 насны хооронд эхэлдэг. Үений үрэвсэл нь биеийг сулруулж ядраадаг бол ревматойдный артриттай өвчтөнүүд ихээр тамирдаж, мөн халуурдаг. Мөн үе хавдаж, хэлбэр нь алдагдах, өвдөлттэй үенүүдийн хөдөлгөөн хязгаарлагдах зэрэг зовиур шаналгаатай өвчин. Өвдөг, гар, бугуй, хөл, тохой болон шагайны яснууд ихэвчлэн өртдөг. Хүмүүс гол төлөв хүндэрсэн хойно нь эмнэлэгт ханддаг. Өвчний архаг шатанд эмчилгээ хийхэд нэлээд хүндрэлтэй байдаг. Тиймээс эхэн үеийн шинж тэмдгүүдийг нь сайн анзаарч байх хэрэгтэй. Эрт үедээ халуурах, арьс цайх, ядрах зэрэг ерөнхий шинж тэмдэг ажиглагддаг. Үе, мөчний өвчнөөр өвдсөн хүмүүсийг ажиглаж байхад мал, амьтнаас хүнд халдварладаг бруцеллёз өвчнөөс үүдэлтэй өвддөг хүмүүс цөөнгүй байдаг. Ялангуяа, хөдөө, орон нутгаас ийм шалтгаантай эмнэлэгт ханддаг хүн олон. Бруцеллёз туссан хүмүүсээс 60 гаруй хувь нь үе мөчөөр өвддөг. Манайханд хамгийн элбэг 80-90 хувьд тохиолддог нь өвчнүүд нь дээр дурьдсан өвчнүүд байдаг. Эдгээр өвчний үлдэц, хүндрэлээс үүдэн яс, үений мөгөөрс эвдэрч, үений хэлбэрийг алдуулах, үеэнд шингэн хурах, яс ургах, яс сийрэгжих, хэврэгших, яс зөөлрөх гэх мэт олон өөрчлөлтүүд гардаг. -Мэдээж холбоотой.Остеоартроз буюу үе ясжих нь манайхны хэлдгээр яс ургалт юм. Энэ нь магни, кальци, фосфорын дутагдал дээр суурилан цусан хангамжийн дутагдал, бодисын солилцооны өөрчлөлтөөс болж, үений мөгөөрсний эрүүл бүтэц алдагдаж, яс үений гадаргуу эвдэрч, гадна хэсгээрээ илүүдэл бодисын хуримтлал (давсны) үүсч, үе хэлбэрээ алдан үений хүүдий үрэвсдэг архаг өвчин юм. Яс ургалт нь гадна дотны олон шалтгаанаас үүсдэг. Үүнд, удамшлын нөлөө, үений гэмтэл, мэргэжлийн, ахуйн, спортын хэт ачаалал, хоол тэжээлийн зохисгүй хэрэглээ, мэргэжлийн болон бусад хордлогууд, яс үе мөчний халдварт болон халдварт бус өвчнүүд, дотор эрхтний архаг өвчин нь яс ургалт үүсгэх үндсэн шалтгаан болдог. -Өнөөдөр манай хүн амын дотор ясны сийрэгжилтийн талаар ойлголт харьцангуй өндөр байдаг ч үүнийг ясны ургалттай хольж, нэг төрлийн өвчин мэт ойлгодог. Энэ буруу ойлголт юм. Яс ургалт, яс сийрэгжилт нь тус тусдаа үүсдэг шалтгаантай, эмгэг явцтай, үүсдэг хүндрэлтэй, түүнчлэн эмчилгээний зарчим арга нь хүртэл ондоо байдаг. Гэхдээ яс ургаж, мөгөөрс эвдэрсэн тохиолдолд ясны давхрагуудад нөхөн төлжилт алдагдаж ясны дотоод микро бүтцэд задрал үүсч, яс сийрэгжих үйл явц хамт явагддаг. Харин эсрэгээрээ яс сийрэгжсэн үед мөгөөрсний бүрэн бүтэн байдал алдагдах нь ховор гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. -Хэвтэж буй нийт хүмүүсийн 70 хувь нь өвдөгний үений өөрчлөлттэй, 30 хувь нь нурууны өөрчлөлттэй. Нэг үгээр нурууны жийрэг мөгөөрс, мэдрэлийн судлалын дарагдал, жийрэг нь эвгэршчихсэн гэх зэрэг. Хоёулаа хавсарсан бүх үе нь өөрчлөлттэй тохиолдол 40 хувь байна. Миний хувьд 1987 онд АУДС-ийг төгсөөд дөрвөн жил орчим мэс заслын эмч хийсэн. Түүнээс хойш уулын амны ясны эмнэлэг гэж байхад тэнд 2002 он хүртэл ажилласан. Тэгээд 2002 онд сүрьеэгийн бус яс, үений эмгэгийг эмчлэх зорилгоор “НОМИУН” эмнэлгийг байгуулсан. Одоо манай эмнэлэг улсын хэмжээнд яс, үе мөчний төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээд, тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Манайх энэ төрлийн эмчилгээ хийх тусгай зөвшөөрөлтэй ганц эмнэлэг. Манай эмнэлэг жилд 1800- 2000 хүнийг оношлон, зөвлөгөө өгч, 680-730 хүнийг эмчилдэг. -Яс, үе мөчний өвчин хавар, намрын улиралд сэдэрдэг. Үүнтэй холбоотой урьдчилан сэргийлэх эмчилгээг хавар, намрын улиралд хийдэг. Мөн хавар намар өвчилж буй хүмүүсийн өвөл, зунаас харьцангуй их байдаг. -Тэр нь илүү гэж хэлж болохгүй. Үе мөчний өвчнийг сэдрээхгүй л бол ямар ч арга барилаар оношийн дагуу эмчилж болно. Эмчилгээ хүн болгонд харилцан адилгүй байдаг. Зарим хүнд хийж болох болохгүй эмчилгээ гэж байдаг. Хамгийн гол нь өвчний оношоос шалтгаална. Тиймээс мэргэжлийн эмчид хандаж үзүүлэх, оношоо зөв тогтоолгох хэрэгтэй. Манайд хандаж байгаа хүмүүсийн дөрөвний нэг нь хөдөө орон нутгаас ирдэг. Үе мөчний өвчин хавар, намрын улиралд сэдэрдэг болохоор энэ үед ахимаг насны хүмүүс ихэвчлэн эмчлүүлдэг. Голдуу тэдний өвдөгний үе нь устаад үрэвсэл нь хүндэрсэн байдаг. Энэ нь янз бүрийн рашаан сувилалд шавар, рашаан зэрэг халуун чанарын эмчилгээ хийлгэснээс болдог. Гэтэл үрэвсэлтэй газар халуун чанарын эмчилгээ хийхэд улам сэдэрдэг. Харин рашаан, шавар халуун чанарын тос нь үе мөчний биш ясны бэртэлд илүү тохиромжтой. Дээр нь өвдөлт үрэвсэлгүй үед өмчилгээ хийх хэрэгтэй. Миний хувьд ямар ч эмийн бус эмчилгээг үрэвсэлтэй өвчтөнд хийхийг хориглодог. Гэхдээ энэ нь урт хугацаагаар биш хоёроос гурван жилийн хугацаатай хориглоно. Энэ хооронд бүх үрэвсэл өвдөлтийг бүтэн дарж өгдөг. Нэг үгээр энэ нь дахин сэдрээхээс хамгаалдаг. Түүнээс хойш өвчтөн эмчтэйгээ зөвлөлдөөд өөрийн хүссэн эмчилгээгээ хийлгэх нь зүйтэй. Мөн зарим хүн “Би биеийн тамираар хичээллэж байсан болохоор өвдөх ёсгүй” гэж ярьдаг. Гэтэл энэ бүгд үен дээрх ачааллыг нэмэгдүүлж, үе мөч нь үрэвсэж өвчлөх магадлал өндөр байдаг. Дасгал хөдөлгөөнийг тодорхой дэс дараалалтай, ачааллаа зөв зохицуулж хийх нь чухал. -Кальцийн бэлдмэл байнга уувал яс сийрэгжэхгүй, хугарахгүй гэж ойлгодог. Ясны сийрэгжилттэй тохиолдолд кальцийн бэлдмэл хэрэглэж болно. Харин яс ургасан хүнд кальци хэрэггүй. Яагаад гэвэл, кальци бол нэгэн төрлийн давс, яс ургалтын үед үений зах ирмэгээр ургасан ургалт маань илүүдэл давс, хорт бодисын хуримтлалаас үүсдэг. Иймээс яс хугаралтыг нэмэгдүүлдэг талтай. Харин мөгөөрсний эсрэг эд эсүүдийг нөхөн сэргээх, төлжүүлж өгөх, үений шингэн зохицолдлогоог хэвийн байдалд нь барьж өгөх бэлдмэлүүдийг давуу хэрэглээрэй гэж зөвлөх байна. Манайхан үе мөч нь өвдөөд ирэхээр үений үрэвсэл өвчин дардаг эмүүдийг замбараагүй хэрэглэдэг. Үүнээсээ болоод ходоод нь цоорч, шархалж мөн дотор эрхтэн нь муудаж бас дахин нэг өвчтэй болдог. Тэгэхээр үе мөч өвдөж эхэлсэн тохиолдолд эмнээс татгалзаж, мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. -Өвчин, өвчнийхөө үүсэл гарал эмгэг жамаас удам дамжих, дамжихгүй гэж байдаг. Гэхдээ удамшихаас гадна халдварладаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүн дээр нэг зүйл хэлэхэд ямар ч насны хүн дархлалын систем сайн тохиолдолд өвчин тусах тэр дундаа үе мөчний өвчин тусах магадлал бага байдаг. -Уламжлалт эмчилгээ хийж болно. Гэхдээ өвчний оношоос хамаарна. Жишээ нь, үрэвсэл ихтэй хүнд халуун чанартай эмчилгээ хийж болохгүй ердийн уламжлалын заслыг чөлөөтэй хийж болно. Тэр дундаа нурууны өөрчлөлттэй, нурууны жийрэг нь шохойжсон, яс ургасан, мэдрэлийн суудлаа дарсан, нугасаа дарсан зэрэгт уламжлалт эмчилгээ маш сайн. Зүү тавих нь бүр ч сайн. - Сүүлийн үед Монголд өвдөгний үе сольж суулгах мэс засал нэвтэрч байгаа. Энэ нь эмчилгээний үр дүнтэй сайн арга юм. Бид сүүлийн үед үений ясны ургалт зогсоодог тусгай тосон тариаг хийж байгаа. Энэ нь үе сольж суулгах хагалгаатай дүйцэх хэмжээний эмчилгээ гэж дэлхий дахинд тооцогддог. Харин үенд тарих тарианы тухайд арай өөр хариулт хэлмээр байна. Аль болох үендээ тариа хийлгэхгүй байх хэрэгтэй. Тариа хийсний дараа хэсэг хугацааны турш зовиургүй сайхан байдаг. Гэхдээ хэсэг хугацааны дараа ойр орчмынх нь яс үйрч, эвдэрсэн, мөгөөрсний ургалт ихэссэн, яснууд нь сийрэгжин хөндий үүссэн тохиолдол их байдаг. Энэ нь буруу эмчилгээ хийсэнтэй холбоотой юм. Манайд хандаж байгаа хүмүүсийн дөрөвний нэг нь хөдөө орон нутгаас ирдэг. Нэг удаа Сэлэнгэ аймгаас өвдгөндөө тариа хийлгэсний улмаас гуяных нь доод хэсгээс шилбэнийх нь тал хүртэл идээлчихсэн хүн ирж байсан. Хамгийн гол нь зөв эмчилгээ хийсэн тохиолдолд 100 хувь ясны ургалтыг зогсоож, үрэвсэл намддаг гэдгийг иргэд сайн ойлгох хэрэгтэй. | эрүүл мэнд |
“Монгол-Солонгосын дүрс оношилгооны үндсэн чуулган 2014” ёсдүгээр сарын 19,20-ны өдрүүдэд боллоо. Тус чуулганд ЭМЯ, БНСУ-ын мэргэжилтнүүд, МРН, АШУҮИС, Улсын болон хувийн эмнэлгийн төлөөлөгчид оролцлоо. Чуулганы үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа үг хэлэхдээ “Монголын Радиологийн нийгэмлэг нь монгол улсын эрүүл мэндийн салбарын боловсон хүчин ялангуяа дүрс оношилгооны боловсон хүчин бэлтгэхэд сүүлийн 20 гаруй жил эрчимтэй ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт 2010 оноос хойш технологийн дэвшилт хурдацтай хөгжихийн хэрээр шинэ эмнэлэг болон оношилгооны тоног төхөөрөмжүүд шинээр суурилагдан тусламж үйлчилгээг ард иргэдэд хүргэж байна. Үүнийг дагаад зарим өвчний ялангуяа хавдрын өвчлөлийг эрт үе шатанд илрүүлэх, ялган оношилгоог зөв хийхийн сацуу төгс эмчилгээний хувь өсөн нэмэгдэж байна. Дүрс оношилгооны техник технологи сайжрах, шинэчлэгдэхийн хажуугаар дүрс оношилгооны боловсон хүчнийг бэлтгэх, тухайн тоног төхөөрөмжинд суурилсан чадамжийг бий болгох асуудал нэн тэргүүний чухал асуудал юм. Үүнд монголын радиологийн нийгэмлэгээс зохин байгуулдаг тогтмол хурал, семинаруудыг дурдьдаж болно. Тус нийгэмлэг нь олон улсын нэр хүндтэй их сургуулиудын профессор, эмч нартай хамтран эрдэм шинжилгээний болон эмнэл зүйн семинарууд жил бүр уламжлал болгон салбар тус бүрээр тогтмол явуулж байгааг цохон тэмдэглэж байна. Цаашид энэ боломж бололцоог ашиглан эрдэм шинжилгээний ажил, эмнэл зүйн судалгаа шинжилгээг дэлгэрүүлж боловсронгуй болгон олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлэх, хурал семинарт илтгэл хэлцүүлэхэд бүрэн боломж нээгдэж байна. Тус хурлын шинэлэг тал бол солонгосын радиологийн нийгэмлэгтэй хамтаран цээжний дүрс оношилгооны орчин үеийн оношилгоо болон тулгамдсан асуудлыг шийдвэрлэн туршлага, мэдээлэл солилцож байгаа нь сайшаалтай юм” хэмээлээ. | эрүүл мэнд |
"Оюутны эрүүл мэндийг дэмжих сар"-ын аяны хүрээнд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутнуудад Халдварт өвчин судлалын үндэсний төвийн их эмч Б.Энхтамир “Сүрьеэ өвчний тухай ерөнхий ойлголт”, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ж.Гантулга “Эрүүл идэвхтэй амьдрал Эрүүл сэтгэцээс эхтэй”, ЭМЯ-ны харьяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн менежер Ц.Намжилмаа “Цусны донорын тухай ойлголт” сэдвээр тус тус оюутнуудад сургалт явуулж зөвлөгөө, мэдээлэл өгчээ. Харин тус аяны хүрээнд Батлан хамгаалахын их сургуулийн оюутнуудад Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн Д.Оюундэлгэр “Зөв зохистой хооллолт”, Мари Стопс олон улсын байгууллагын эмнэлэг эрхэлсэн дарга Д.Энх-Оюун “Бэлгийн замаар дамжих халдварт өвчин”, ЭМЯ-ны харьяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн сувилагч Т.Хараабаясгалан, Э.Дашгарав нар “Цусны донорын тухай ойлголт” сэдвээр тус тус сургалт явуулжээ. | эрүүл мэнд |
Нийслэлийн Эрүүл мэдийн үндэсний төвөөс “Архины хортой хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлгийг нийгмийн бүх түвшинд өрнүүлэх ажлыг энэ сарын 19-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Тус төвийн Нийгмийн эрүүл мэндийн зөвлөх Г.Цэцэгдарь, Нийгмийн эрүүл мэндийг дэмжих албаны дарга П.Болормаа нар “Архины хортой хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлгийг явуулах болсон шалтгаан, гарах үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэл мэдээллийн байгууллагынхан, сэтгүүлчид өөрсдөө “Архины хортой хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлэгт биечлэн оролцож, хөтөлбөрийг боловсронгуй болгоход дуу хоолойгоо нэгтгэх шаардлагатай байгаа юм. Сэтгүүлчдийн оролцоотой хэлэлцүүлгийг энэ сарын 30-ны өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төвийн сургалтын танхимд зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж. | эрүүл мэнд |
БЗДХ-тай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьтал хийснээр дамжин халдварладаг бүлэг өвчнийг бэлгийн замаар дамжин халдвар гэнэ. БЗДХ нь шээс бэлгийн зам болон нөхөн үржихүйн эрхтэнүүдийг гэмтээхийн зэрэгцээ бусад эрхтэн тогтолцоонд ч нөлөөлнө. БЗДХ –ын үед ямар шинж тэмдэгүүд зонхилон илрэх вэ? Бэлэг эрхтэнээс хэвийн бус ялгадас гарах Бэлгийн замаар дамжих халдвартөвчинд тэмбүү, заг хүйтэн, трихомониази, хламидий, бэлгийн хомхой, бэлгийн үү, мөөгөнцөр, ХДХВ/ДОХ зэрэг өвчнүүд орно. Хүний дархлал хомсдлын вирус (ХДХВ) нь Дархлалын олдмол хомсдол(ДОХ)өвчнийг үүсгэдэг. ХДХВ нь нийгэмд аюултай, үр дагавар нь их, халдварлах замууд нь олон байдаг бөгөөд өвчний эсрэг тэмцэх бие махбодийн хамгаалах тогтолцоог гэмтээдэг. ХДХВ гэдэг нь Хүний Дархлал Хомсдолын Вирус, ДОХ гэдэг нь Дархлалын Олдмол Хомсдол гэсэн шинжлэх ухаанынэр томьёоны товчлол юм. Дархлал хомсдох гэдэг нь хүний бие махбодь халдварт өвчний эсрэг тэмцэх чадваргүй болохыг хэлдэг. Хам шинж гэдэг нь аливаа нэг өвчний үед халуурах, хоолонд дургүй болох зэрэг олон янзын байдлаар хавсарч илрэхийг хэлнэ. Эдгээр үгийг нийтэд нь хамтатган тайлбарлавал ХДХВ-ын халдвар авсан хүмүүст ДОХ-ын шинж тэмдэг илэрч, бие махбодь нь халдвартай тэмцэх чадваргүй болно гэсэн үг юм. ХДХВ нь хүний биеийн шингэн болох цус, үрийн шингэн, үтрээний ялгадас болон хөхний сүүнд агуулагдана. Иймд ХДХВ-ын халдвартай хүний дээрх шингэнүүд өөр хүний биед орсноор халдварлана. ХДХВ нь агаарт удаан хугацаагаар амьд байж чаддаггүй. ·Халдвартай хүнтэй бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орох ·Цусанд ХДХВ байгаа эсэхийг илрүүлэх шинжилгээ хийлгүйгээр халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх ·Бохир зүү, тариур, багажаар арьсыг хатгаж цоолох, ямар нэгэн мэс ажилбар хийх ·ДОХ-ын халдвартай эхээс урагт, жирэмсэн болон, төрөх үед, төрсний дараа үед хөхний сүүгээр тус тус халдварлана. ХДХВ хүний биеийн гадна удаан амьдарч чаддаггүй учраас ДОХ-той хүнтэй амьдрах, хамтдаа хооллох, аяга таваг хоолны хэрэгсэлээ хамтдаа хэрэглэх, биед нь хүрэх, тэврэх тэр ч байтугай хамтдаа унтах зэрэг нь ямар ч аюулгүй. Хамгаалалтгүй бэлгийн хавьтлын үед биеийн шингэнээ солилцох, шүдний сойз, сахлын хутга зэрэг арьс салст гэмтээдэг багаж хэрэгслийг хамтран хэрэглэх зэрэг нь аюултай юм. ДОХ нь хүний дархлалын тогтолцоог гэмтээж өвчлүүлдэг нэг өвчний дараалсан үе шат юм. Тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамаарч дархлалын тогтолцоог гэмтээх хүртэл тодорхой хугацаа шаардагддаг бөгөөд дунджаар 6 сараас 10 жил үргэлжилдэг. Энэ хугацаанд эрүүл мэт харагдаж, өөрийгөө халдвар авсныг мэдэхгүй байснаар халдвар тараах аюултай байдаг. Энэ үед вирус зөвхөн дархлалын тогтолцоонд чухал үүрэгтэй Т4 эсийг гэмтээдэг. ДОХ өвчний үед ямар ч шалтгаангүйгээр дараах шинж тэмдгүүд ихэнхдээ илэрдэг. ·Биеийн жин буурах ·Байнга ядрах ·Шөнө хөлрөх ·Хүзүү, суга, цавины булчирхай томрох ·Амьсгаадах, хуурай ханиах Дархлалын систем сулрах тусам тухайн хүн жингээ алдаж, ядрамтгай болж, янз бүрийн арьсны өвчин, элдэв яр шарх, мөөгөнцөр болон шингэн алдах зэргээр аливаа халдварт өртөмтгий болдог. Улмаар уушигныүрэвсэл, хомхой, сүрьеэ, хорт хавдар зэрэг илүү ноцтой хүнд өвчнүүдэд өртөнө. НэгэнтДОХ өвчний энэ шатанд хүрсэн нөхцөлд хүндэвтэр халдварын улмаас ихэвчлэн 1-2 жилийн дотор нас бардаг. ХДХВ-ийн халдварыг цусны шинжилгээгээр илрүүлдэг. Хүний цусанд эсрэг бие 4-8 долоо хоногийн дараа ихэвчлэн илэрдэг ч зургаан сар хүртэл хугацаанд ч илрэхгүй байж болдог. Халдвар авснаас цусанд эсрэг бие илрэх хүртэлх хугацааг “Цонх үе” гэнэ. Энэхүү вирус нэгэнт биед нэвтрэн орсон нөхцөлд түүнийг устгах төгс эмчилгээ, үр дүнтэй урьдчилан сэргийлэх тарилга хараахан нээгдээгүй боловч энэ өвнөөс сэргийлэх аргуудыг бүрэн тогтоосон юм. Харин вирусын үржлийг зогсоох эмчилгээ эсвэл хавсарсан эмийн эмчилгээ хийгддэг. Эдгээр нь ХДХВ-ын халдвар ДОХ болох хугацааг уртасгана гэсэн үг юм. Халдвараас хэрхэн сэргийлэх вэ? ·Аман сексхийх үед бэлгэвч хэрэглэх. ·Судсаар хар тамхи хэрэглэгчид зүү, шприц дамжуулан хэрэглэхгүй байх. БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАРААС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ? Тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчих/гэр бүлээс гадруурх бэлгийн харьцаанаас зайлсхийх/ | эрүүл мэнд |
Төв аймагт “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг хэвшүүлэх арга хэмжээний хүрээнд олон ажлуудыг зохион байгуулж амжилттай хэрэгжүүлж байна. Аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Боловсролын газартай хамтран “Хамтдаа хөгжүүлцгээе” аймгийн нийгмийн ажилтнуудын анхдугаар зөвлөгөөнийг хийж, “Заавал хэвшүүлэх 21 дадлыг амьдралдаа хэрэгжүүлцгээе” сэдвээр нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулан, нийт 180 гаруй нийгмийн ажилтнуудыг хамруулан, ЭМГ, АНЭ, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч, багийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан нарыг сургагч багшаар бэлтгэжээ. Зуунмод сумын хэмжээнд иргэдэд үйлчлэх иргэний танхимаар болон ЭМГ-ын гадна урсах самбар, төв зам дагуух 11 самбарт мэдээлэл байрлуулан, гарын авлага зурагт хуудас бэлтгэн иргэд албан байгууллагуудад тараан сурталчилж, АЗДТГ-ын болон байгууллагын вэб сайт, орон нутгийн “TBS” телевизээр “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг хэвшүүлэхийн ач холбогдол болон түүнийг хэрхэн хэвшүүлэх талаар эмч, мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, байгууллагуудын ажилчдад сургалт зохион байгуулан ажиллаж байна. | эрүүл мэнд |
Манай улсын хүн амын дундах өвчлөл эндэгдлийн дотор осол гэмтлээс үүдэлтэй өвчлөл эндэгдэл тэргүүлэх шалтгаан болж байгаагаас гадна зун, намрын улиралд аялал, амралт зугаалга ихсэж, тээврийн хэрэгсэл, усанд живэх зэрэг осол олноор гарч байна. Түүнчлэн хайртай дотны хүмүүст маань төдийгүй хэн нэгэнд гэнэтийн байдлаар амь насны эрсдэл тохиолдсон үед бид анхны тусламж үзүүлэх мэдлэгтэй дадлагатай байх нь чухал. Тус яамны эмнэлгийн тусламжийн хэлтсээс санаачлан яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөл, Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэгтэй хамтран “Амилуулах суурь тусламжийн сургалт”-ыг Эрүүл мэндийн яамны аппаратын хамт олонд зааж, дадлага сургуулилт хийлээ. Тус сургалтад яамны бүх газар хэлтсийн мэргэжилтнүүд идэвхитэй оролцож анхны тусламжийн мэдлэгээ нэмэгдүүллээ. Энэхүү сургалтын зорилго нь Болзошгүй эрүүл мэндийн эрсдэлээс сэргийлэх, тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх явдал аж. | эрүүл мэнд |
Автомашин хуваарилах тухай Эрүүл мэндийн сайдын энэ оны 322 дугаар тушаал гарсны дагуу өнөөдөр эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглах таван автомашиныг аймгуудын эмнэлэгт хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо. Нийт 338.500.000(Гурван зуун гучин найман сая таван зуун мянга) төгрөгийн өртөг бүхий JAC-HFC6500KR3T маркийн таван автомашиныг Дорнод аймгийн Бүсийн оношилгооны төв, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус тус хуваарилан өглөө. Эрүүл мэндийн сайд Н.Удвал машин хүлээлгэн өгөх үеэрээ, “Бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн төв, түргэн тусламжын салбарыг орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангана гэж Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, түргэн тусламжийн сүлжээний хөрөнгө оруулалтын хэмжээг 2016 он гэхэд тав дахин нэмэгдүүлнэ гэж заасан. Өнөөдөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нийт 1101 автомашин ашиглагдаж байна. ЭМЯ 2013 онд хот, хөдөөгийн эрүүл мэндийн 34 байгууллагад 876,3 сая төгрөгийн өртөг бүхий 42 автомашин олгосон. Энэ онд түргэн тусламжийн автомашины парк шинэчлэхэд 800.0 сая төгрөгийг улсын төсвөөс баталсан. Эхний ээлжинд 461.5 сая төгрөгөөр 13 УАЗ-315195-056, Хантер маркийн автомашиныг эрүүл мэндийн байгууллагад Эрүүл мэндийн сайдын 279 дүгээр тушаалаар энэ оны найман сард олгосон. Автомашины засвар үйлчилгээг цаг тухайд нь чанартай хийж, өвчтөнд эмнэлгийн тусламжийг шуурхай хүргэхэд автомашины бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлагатайг онцлоод түргэн тусламжийн жолооч нартаа ажлын амжилт хүсч, Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай” гэж ерөөлөө. | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн чанартай үйлчилгээг эрэлхийлж гадаад явдаг урсгалыг багасгаж, эх орондоо эмнэлэг, оношлогооны чанартай үйлчилгээ авах боломжийг олгох зорилгоор үндэсний М-Си-Эс Групп, Энержи Ресурс ХХК, Шунхлай Групп хамтран Интермед эмнэлгийг байгуулах нийгмийн төслийг санаачлан хэрэгжүүллээ. Интермед эмнэлэг нь европ стандартын дагуу Монголд баригдсан анхны эмнэлэг бөгөөд орчин үеийн оношлогоо, эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлж, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэх боломжтой болж байгаагаараа онцлог юм. Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцсон юм. Тэрбээр “Хувийн хэвшлийн компаниуд урт хугацаанд нийгэмд өгөөжөө өгөх томоохон төсөлд хөрөнгө оруулж, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр орууллаа. Гадаадад эмчлүүлэх, оношлуулаад нэг жилд 20 гаруй сая долларын зардал гарч байна. Энэ эмнэлэг нээгдсэнээр иргэдийн эрүүл мэндийн салбарын техник технологийн шинэчлэл, эмч, эмнэлгийн ажилтнуудын мэдлэг чадварт итгэх итгэл улам нэмэгдэж, гадаадад явж эмчлүүлэх урсгал багасна. Европ стандартын дагуу баригдсан орчин үеийн энэ эмнэлэг зөвхөн монголчууд бус ойр хавийн бүс нутгийнхан ирж үйлчлүүлдэг том төв болж чадна гэдэгт итгэж байна” гэлээ. Эмнэлгийн удирдлагыг Азийн бүсийн хэмжээнд эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг АНУ-ын Юнайтед Фэмили сүлжээ эмнэлэгтэй хамтарсан менежментийн баг хариуцаж, монгол эмч мэргэжилтнүүд америкийн нарийн мэргэжлийн эмч нартай оношлогоо, эмчилгээ болон сургалтын чиглэлээр хамтран ажиллах юм. Тус эмнэлгийн бүтээн байгуулалтад дотоод, гадаадын 200 орчим компанийн 4000 гаруй инженер техникийн ажилчид, мэргэжилтнүүд оролцож, төслийн нийт хөрөнгө оруулалт 100 гаруй тэрбум төгрөгт хүрчээ. Интермед эмнэлэг нээгдсэнээр эрүүл мэндийн салбарт 250 гаруй ажлын байр шинээр бий болж байгаа юм. | эрүүл мэнд |
Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд Н.Удвал тус яаманд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр сайд эрүүл мэндийн салбарын шинэчлэлд ахмадуудын байр суурь хамгаас чухал гэдгийг онцлоод тэдний санал хүсэлтийг сонслоо. Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлсэн, ахиц дэвшил гаргасан ажлуудынхаа талаар товч танилцуулсан. Ахмадууд бидний үед хийж чадаагүй шинэчлэлийг Шинэчлэлийн Засгийн газрын Эрүүл мэндийн яам хийж байна хэмээгээд салбарын шинэчлэлд ахмадууд өөрсдийн мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцахад бэлэн буйгаа илэрхийлж байлаа. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрүүл мэндийн байгууллага, эмч, ажилчдын сайныг биш саарыг түүж, сөргөөр мэдээлж байгаад сэтгэл эмзэглэж байдгаа ч ахмадууд хэлж байсан юм. Сайд ахмадуудын хэлсэн үг, санаа бодлыг анхаарч үзнэ гэдгээ уламжлаад, гарын бэлгээ гардууллаа. Цаашид ахмадуудтайгаа ажлын туршлага солилцох, гурван үеийн уулзалт зохиох, явган аялал зохион байгуулах олон ажил хийхээр төлөвлөөд байгааг ч дуулгалаа. | эрүүл мэнд |
Монгол улсад хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй үйл явдалууд тогтмол бүртгэгддэг. Жишээ нь өнгөрсөн онд тандалтын тогтолцоогоор 265 буюу нэг долоо хоногт гурван үйл явдал бүртгэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд химийн болон хүнсний хордлогын тохиолдол ч нэмэгдэж байгаа юм байна. Манайд томуугийн цар тахал, үер, зуд, орчны бохирдол зэрэг нийгмийн эрүүл мэндийн асуудлууд анхаарал татаж байгаа билээ. Эдгээр үйл явдлаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, шуурхай үр дүнтэй хариу арга хэмжээ авч бэлэн байдлыг хангаж ажиллах нь нэн тулгамдсан асуудал болсон. Манай улс анх 2011 онд МУ-ын Эрүүл мэндийн яамны зүгээс шуурхай удирдлагын төвийг байгуулахаар ДЭМБ-д хүсэлт гаргасан юм байна. Хүсэлтийн хариу өнөөдөр ийнхүү биелэлээ олж, Эрүүл мэндийн яамны дэргэд олон улсын эрүүл мэндийн дүрэм, шинэ болон сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх стратегийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явдал, халдварт өвчний дэгдэлт, цар тахал, гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээг шуурхай удирдан зохион байгуулах, шийдвэр гаргагчдыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, салбарын болон салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн үүрэгтэй Шуурхай удирдлагын төвийг байгууллаа. Тус төв байгуулагдсанаар эрүүл мэндийн салбарын болон онц ноцтой үйл явдлын үеийн мэдээлэл цуглуулах, тараах үйл явц шуурхай явагдаж,мэдээллийн сан бүрдүүлэх боломж бүрдэж байгааг энэ үеэр Эрүүл мэндийн сайд онцолж байв. ДЭМБ-ын бүсийн төвд Шуурхай удирдлагын төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд монголоос дөрвөн тархвар судлагч мэргэжилтнийг тус төвд сургаж дадлагажуулсан байсан юм байна. Түүнчлэн Эрүүл мэндийн яамны шуурхай удирдлагын төв нь аудио, видео, илтгэх зэрэг интерактив мэдээлэл харилцаа холбооны орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр бүс, 21 аймаг, харьяа байгууллагууд, ДЭМБ, АНУ-ын Өвчин Судлалын Төв болон бусад хамтрагч талуудтай холбогдох боломжтой гэнэ. Харин цаг үеийн мэдээг хүлээж авах кабелийн телевиз, цахилгааны нөөц эх үүсвэр, агааржуулалт, дуу шуугианаас тусгаарласан зориулалтын хана, утасгүй интернет сүлжээнд холбогдсон онцлогтой юм байна. | эрүүл мэнд |
1990 оны арванхоёрдугаар сарын 14-ний НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр Олон улсын ахмадын өдрийг энэ сарын нэгэнд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтоод 24 жил болж байгаа. Энэ жил НҮБ-аас Олон улсын ахмадын өдрийг “Хэнийг ч бүү орхигдуул, Хүн бүрт зориулсан нийгмийг дэмжье” уриан дор тэмдэглэхийг гишүүн орнууддаа уриалсан. Манай улс энэхүү уриан дор нэгдэн Олон улсын ахмадын өдрийг ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд тэмдэглэж байна. Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюнт У, Геронтологийн төвийн дарга Р.Оюунханд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны ахмадын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Энхбаатар, ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нар болон ахмад настны төлөөлөл оролцлоо. Эрүүл мэндийн сайд Олон улсын ахмадын өдрийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ. Тэрээр “Эрхэм хүндэт ахмад настан, азай буурлууд, эрүүл мэндийн салбарын ажилтнууд та нартаа олон улсын ахмадын баярын мэндийг хүргэе, Монгол улсын төрөөс хүн ардаа урт удаан, эрүүл энх, бүтээлчээр амьдрах, хөгжих таатай орчинг бүрдүүлэхээр олон ажил хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд “Монгол улсын хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги”, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрүүдийг Засгийн газраас хэрэгжүүлж байна. ”Эрүүл мэндийн сайдын өнгөрсөн оны есдүгээр сарын 26-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын 356 дугаар тушаалаар жил бүрийн аравдугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгосон. Энэ жил Олон улсын ахмадын өдрийг “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” хөтөлбөрийг дэмжихэд бүх нийтийн оролцоог дээшлүүлэх, нийгмийн олон талт үйл ажиллагаанд байгаа сайн туршлагуудыг хүн амд сурталчилж түгээх, настнуудыг нийгэм дэх дарамт биш нөөц бололцоо шүү гэдэг агуулгын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлнэ. Өнөөдөр энэхүү танхимд улсын хэмжээнд хэрэгжиж буй шилдэг туршлагаа танилцуулж байгаа албан байгууллага, хувь хүмүүст та бүхний ажил үйлс тань дэлгэрч байхыг хүсэн ерөөе. Мөн энэхүү туршлагатай танилцахаар ирсэн та бүхэнд эрүүл энх байж, бие даасан байдлаа хадгалж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, залуу хойч үедээ үлгэр дууриалалтай, бахархалтайгаар амьдарч, урт удаан наслахыг ерөөе” гэв. Энэ жил ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын ажлын хүрээнд эрүүл мэнд болон амьдралын чадварыг сайжруулах, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх, иргэдэд хэрхэн эрүүл насжих талаар сургалт сурталчилгаа явуулахын зэрэгцээ ирээдүйд настан болох залуу үеэ эрүүлжүүлэх арга хэмжээ авахыг чухалчилж буйгаа албаны хүмүүс онцолж байлаа. Манай улсад өндөр настны тоо жил ирэх тусам өсч, дундаж наслалт нэмэгдэж байгаа. Иймээс эрүүл мэндийн салбарынхан өндөр настан хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх ажлыг улам эрчимжүүлэн ажиллаж байна. | эрүүл мэнд |
Хүүхэд хоёр нас хүрэх үеэс сэтгэл зүйн хөгжил тод мэдэгддэг. Хамгийн их анзаарагддаг нь юм болгонд "үгүй" гэж зөрүүдлэх, дургүйцлээ илэрхийлж эхэлдэг. Тоглоомоо хураах, хувцсаа тайлах, өмсөх, унтах, идэх гэх мэт болгонд үгүй гэж зөрүүдлэх үе олон гарна. Эцэг эхчүүд ийм үед манай хүүхэд яагаад ийм эрх болчихов оо гэж боддог. Энэ бол эрх, зөрүүд, буруу хүмүүжиж буй хэрэг биш. Хүүхэд өөрийгөө нэг бие даасан субьект гэдгээ мэдэж ухамсарлаж байгаа хөгжлийн чухал үе. Хүүхэд өөрийнхөө хийх гэж байсан зүйлийг нь тасалдуулах, саад болоход маш ихээр дургүйцэж, уйлах чарлах орилох, савж унах зэрэг үйлдэл гаргадаг. Тэгвэл гурав, дөрвөн нас хүртэл оргилдоо хүрээд дөрөв, таван нас хүрээд ийм үйлдэл гаргах нь багасдаг гэнэ. Эцэг эхчүүд ийм үеийг хэрхэн давах вэ? 1. Хүүхдийн ийм үйлдэл яалт ч үгүй байх хөгжил гэж ойлгож, харин ч баяртайгаар хүлээж авах. 2. Ийм үед ингэнэ тэгнэ гэсэн төлөвлөгөөгөө зохиох. Жишээ нь "За өнөөдөр гоё амттай бууз хийсэн ч гэсэн хоол идэхгүй байцгаая", "Өнөөдөр их хүйтэн байх чинь, гэхдээ энэ хүрмээ өмсөхгүй ээ, тийм ээ" гэх мэтчилэн эсрэг зүйл ярьж болно. Ийм үед хүүхэд үгүй, би иднэ, үгүй өмсөнө гэж өөрөө шийдвэр гаргаж эхэлнэ. 3. Гэрийн ажилд туслуулж эхлэх. Хөргөгчнөөс ногоо гаргуулах, хамт угаах гэх мэт. 4. Хамт ном унших, үлгэрлэх. Тайлбарлах. Жишээ нь дэлгүүр явахдаа "бид одоо дэлгүүр явна. Тэндээс ийм ийм юм авна. Дэлгүүрт бас тийм юм байдаг" гэхчилэн тайлбарлаж, өөрөөр нь яриулах. Урьдчилж хаашаа явах вэ, юу хийх вэ зэргийг байнга ярьж хэлж байх. Хүүхэд сонсоогүй, ойлгоогүй царай гаргасан ч хэлж ярих. 5. Дургүй зүйлдээ уйлж чарлахад нь "Өө дургүй байгаа юм уу, онцгүй байна уу, уур нь хүрээд байна уу" гэхчилэн сэтгэл санааг нь эхлээд ойлгох өгөх. Тэвэрч, үнсэж, гол нь дургүй байгааг нь ойлгож байна гэдгээ илэрхийлэх. Аяндаа хүүхэд дороо тайвшраад ирнэ. Хүүхэд сэтгэл зүйн өөрчлөлтөө хараахан таньж мэдээгүй болохоор энэ үед "үүнийг уурлах гэдэг юм байна" гэхчилэн ойлгож, эхэлдэг байна. | эрүүл мэнд |
Дэлхийн галзуу өвчинтэй тэмцэх холбооны санаачилгаар хүн болон мал амьтны эрүүл мэндийн олон байгууллагууд нэгдэж Галзуу өвчний сэргийлэлтийг нэмэгдүүлэхийн тулд 2007 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 28-ны өдрийг “Дэлхийн галзуу өвчнөөс сэргийлэх өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг угтуулан ЗӨСҮТ-ийн эмч, мэргэжилтэнүүд ЭМХТ-тэй төвтэй хамтран “Галзуу өвчний өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэлт” сэдэвт зайн сургалт зохион байгууллаа. Зайн сургалтыг ЗӨСҮТ-ийн Ахлах зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор Д.Отгонбаатар, Тандалт судалгааны албаны дарга Б.Энхтуяа, СМТ-ий эрхлэгч Г.Ганбилэг, Биологич Ц.Баяр нарын бүрэлдэхүүнтэйгээр хийж орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд харилцан ярилцаж зөвлөгөө өгсөн байна. Аймаг, орон нутгаас Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Увс, Өмнөговь, Дорнод, Баян-Өлгий зэрэг аймгуудын ЭМГ, ЗӨСТ-ийн 101 гаруй эмч, мэргэжилтэн оролцож, галзуу өвчний өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээнд тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээ мэдээлэл солилцон ажиллалаа. Түүнчлэн ЗӨСҮТ-ийн Ахлах зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор Д.Отгонбаатар, “Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдвээр ETV телевизийн “Эрүүл мэнд” хөтөлбөр, МN2-ийн телевизээр үзэгчдийн телефон утсаар асуусан асуултанд хариулт өгч нээлттэй ярилцлага өгч нэвтрүүлэгт оролцлоо. | эрүүл мэнд |
Манай улсад арван минут 30 секунд тутамд нэг хүүхэд шинээр мэндэлдэг юм байна. Өнгөрсөн онд 79780 хүүхэд мэндэлсэн шиг энэ онд хүн амын цэвэр өсөлт 71000-д хүрвэл шинэ оны өмнөхөн гурван сая дахь иргэнээ өлгийдөн авах боломжтой гэнэ. Статискчидийн үзэж буйгаар гурван сая дахь иргэн энэ онд багтаж мэндэлнэ гэсэн тооцоо ч гаржээ. Манай улсын нэг сая дахь иргэн 1962 оны хоёрдугаар сард төрсөн бол, хоёр сая дахь иргэн 1988 оны есдүгээр сард мэндэлжээ. Тэр үед хоёр сая дахь иргэнээр хот, хөдөөд зэрэг төрсөн 25 хүүхдийг тодруулан өргөмжлөл олгож байжээ. | эрүүл мэнд |
“Дэлхийн гар угаах өдөр” өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2008 оныг ‘Олон улсын Ариун цэврийн жил’ болгосонтой холбогдуулан жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан байна. Энэ өдрийн гол зорилго нь гараа савандаж угаах нь өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэдэг байна. Дэлхий дээр жил бүр таваас доош насны 3,5 сая гаруй хүүхэд суулгалт халдвар болон уушигны хатгаатай хамааралтай өвчнөөр нас бардаг байна. Түүнчлэн хоёр хүртлэх насны хүүхдүүдийн дунд нас баралтын дийлэнх хувийг эзэлдэг гэсэн тооцоолол гарчээ. Гараа сайтар савандаж угааснаар суулгалт халдвараар өвдөх эрсдэлтэй гурван хүүхэд тутмын нэгийг, амьсгалын замын халдварт өвчнөөр өвдөх эрсдэлтэй зургаан хүүхэд тутмын нэгийг тус тус урьдчилан сэргийлж чаддаг байна. Хүнээс хүнд болон шууд хавьтлын замаар халдварладаг эбола болон бусад халдваруудаас өөрийгөө болон бусдыг урьдчилан сэргийлэх гол арга бол “гараа савандаж угаах” явдал юм. Угаалгүй зургаан цаг болсон гарт 10х107-ээр тоологдох нян байдаг ба угаасны дараа уг нянгийн тоо 7-10 дахин цөөрдөг аж. Бидний дунд элбэг тохиолддог вируст гепатит А,Е, цусан суулга, вирусын гаралтай суулгат халдварууд, балнад, булчин задрах тахал, хоолны хордлого, бэтэг, цагаан хорхойтох зэрэг өвчнүүдийн 90 орчим хувь нь бохир гараар дамжин халдварладаг байна. | эрүүл мэнд |
АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхим үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн баярын бага хурал боллоо. Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, АШУҮИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч Г.Эрдэнтуяа, АШУҮИС-ийн дэд захирал Н.Сүмбэрзул, АШУҮИС-ийн АУС-ийн Анагаахын тэнхимийн багш Д.Малчинхүү болон эрдэмтэн багш нар, үе үеийн төгсөгч, ажилтан албан хаагчид оролцсон юм байна. Эрүүл мэндийн сайд Н.Удвал хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байгаа нийт төлөөлөгчдөд баяр хүргэн үг хэллээ. Тэрээр “Нийт үе үеийн төгсөгчид, эрдэмтэн, багш нарт баярын мэнд дэвшүүлэхийн ялдамд эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах төр засгийн тууштай бодлого, хүүхдийн тэнхим, хүүхдийн эмч нарын хичээл зүтгэлийн үр дүнд сүүлийн 20 гаруй жилд нялхсын нас баралт гурав дахин, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл дөрөв дахин буурч, Монгол улс хүүхдийн өвчлөл, эндэгдэлтэй улс, орны жагсаалтаас хүүхдийн өвчлөл, эндэгдэл дунд зэрэгтэй улсын эгнээнд багтсан. Энэ нь хүүхдийн анагаахын тэнхимийн эрдэмтэн багш нар, тэдний шавь нар, үе үеийн эмч, мэргэжилтний итгэл, зүтгэл, нөр их хичээнгүй хөдөлмөрийн үр шим байсан гэдгийг энд цохон тэмдэглэхэд таатай байна” гэв. Мөн сайд олон жил манлайлан ажилласан эмч, мэргэжилтнүүдэд “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол, тэмдгийг гардуулан өглөө. Тус тэнхим туулж өнгөрүүлсэн 60 жилийн хугацаандаа 2416 хүүхдийн эмч бэлтгэж, эрүүл мэндийн салбарт хүлээлгэн өгсөн байна. Хүүхдийн анагаахын тэнхим олон талт харилцаагаа өргөжүүлэн АНУ, Япон, Финлянд, Итали, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй орны эрдэмтэдтэй хамтран төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, сургалт, судалгаа хийж байна. Цаашид тус тэнхим хүүхдийн анагаахын салбартаа тэргүүлэн манлайлж, олон улсын түвшинд хүрсэн сургалт, орчин үеийн дэвшилтэт судалгаа, шинжилгээ, оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нотолгоонд тулгуурлан хөгжүүлэх зорилготой ажиллаж байгаа юм байна. | эрүүл мэнд |
Анагаахын ууган сургууль сувилахуйн сургуулийн түүхт 85 жилийн ойн баяр тохиож, “Олон улсын сувилахуйн III хурал”-ыг энэ сард зохион байгуулах гэж байна. Ардын Эрүүлийг Хамгаалах Яамны 1929 оны 1-р сарын 15-ны өдрийн шийдвэрийн дагуу Төв эмнэлгийн дэргэд 20 сурагчтай, сувилагчийн курс байгуулж, сувилагч бэлтгэж эхэлсэн нь одоогийн Сувилахуйн сургуулийн эхлэл болсон байдаг. Тус сургуулийн түүхт 85 жилийн ой “Сувилахуйн III хурал”-тай давхцаж буй бөгөөд энэхүү тэмдэглэлт өдрүүдэд дараах ажлуудыг хийж байгаа ажээ. Үүнд: 1. Сувилахуй, Эх барихуйн бакалаврын хөтөлбөрийн шинэчлэл 2. Багш шавийн эрдмийн уулзалт 3. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг 4. Спорт заалны засвар 5. Оюутны нийгэмлэг, багш нарын амрах шинэ өрөөнүүд 6. Түүхэн баримтат кино 7. Түүхэн зурагт цомог зэргийг хамт олон, оюутнуудын хамтын хүчээр хийхээр бэлтгэл ажлууд өрнөж байна. 85 жилийн ойн баярын хуралд Австрали, Англи, Тайланд, Хонгконг, Япон зэрэг орнуудын 20 гаруй зочид төлөөлөгчид, 570 гаруй сувилагч нар, 90 гаруй хүндэт төгсөгчид оролцон төрөлх сургуулийнхаа ойн баярыг тэмдэглэхээр болжээ. | эрүүл мэнд |
Сэтгүүлч мэргэжлээр бэлтгэгдэж буй оюутнуудад сургалт зохион байгууллаа. Иргэн хүний эрүүл мэндийн боловсролыг тогтмол нэмэгдүүлж, хэрэгцээт мэдээ, мэдээлэл, зөвлөгөө зөвлөмжөөр давхар хангаж байдаг салбаруудын нэг бол сэтгүүл зүйн салбар юм. Эрүүл мэндийн үйл явдал, мэдээ, мэдээлэл болон хүний эрүүл мэндэд чиглэсэн зөвлөгөө, зөвлөмжүүд ямар ч үед хүмүүсийн анхаарлын төвд тавигдаж байдаг. Энэхүү мэдээллийг үнэн зөв, цаг алдалгүй хүргэдэг суваг бол хэвлэл мэдээлэл/түүний хэрэгсэл/ юм. Эрүүл мэндийн сэдвээр бичдэг, туурвидаг сэтгүүлч, уран бүтээлчдийг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэндийн мэдлэгийг тэлэх зорилгоор Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, Кино Урлагийн Дээд сургуулийн сэтгүүл зүйн ангийн оюутнуудад сургалт зохион байгуулжээ. Тус сургалтад “Эрүүл мэндийн ерөнхий ойлголт, Эрүүл мэндийн салбарын онцлог”, “Сэтгүүлчийн ур чадвар, өөрийнхөө үнэлэмжийг ахиулах” сэдвүүдээр Эрүүл мэндийн сайдын зөвлөх М.Туяа, сэтгүүлч, тоймч П.Баярхүү нар оюутан залуусд лекц уншлаа. | эрүүл мэнд |
Бельги болон Польш улсад эбола вирусын халдвар илэрсэн байна. Вирусын халдвар авсан хоёр иргэн өчигдөр буюу аравдугаар сарын 13-нд эмнэлэгт хүргэгджээ. Польшийн Лодзь хотод 31 настай эрэгтэй эбола вирусын шинж тэмдэгтэй бүртгэгдсэн байна. Тэрбээр саяхан ХБНГУ-аас ирсэн гэнэ. Германд байх хугацаандаа өвчтөн вирусын голомт болох Гвиней улсын иргэнтэй хамт ажиллаж байсан байна. Өвчтөнг тусгай бүхий хувцастай эмч нарын бүрэлдэхүүн, цагдаагийн хяналтан дор эмнэлэгт хүргэгджээ. Одоогийн байдлаар тусгаарлагчинд байршуулан цусны шинжилгээ аваад байгаа гэнэ. Түүний шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа ажээ. Харин өөр нэг өвчтөн Бельги улсын нийслэл Брюссель хотын Гэгээн Петр эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогийн байдлаар түүнийг сөрөг даралттай тусгай тасагт байршуулан цусны шинжилгээ аваад байгаа аж. Түүний шинжилгээний хариу хоёр хоногийн дараа гарах гэнэ.Мэргэжилтнүүдийн хэлснээр өвчтөн аравдугаар сарын эхээр Гвиней улсаас ирсэн байжээ. Энэ долоо хоногийн даваа гаригт АНУ-д Канадын эмч нарын зохион бүтээсэн "VSV-EBOV" нэртэй эбола вирусын эсрэг вакциныг туршихаар болсон байна. Туршилтанд сайн дурын 40 хүн хамрагдсан гэнэ. Түүнчлэн ОХУ-ын эрдэмтэд вирусын эсрэг вакцин туршиж байгаа юм. Туршилтын явц одоогоор сармагчин дээр туршигдаж байгаа аж. Туршилтын үр дүнд эрдэмтэд нийт гурван вакцин гарган авах төлөвлөгөөтэй байгаа ажээ. | эрүүл мэнд |
Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд тарваган тахлаар хүн өвчилсөн байж болзошгүй тохиолдол бүртгэгдээд байсан. Өвчтөнөөс авсан шинжилгээгээр тарваган тахал өвчний вирус илрээгүй бөгөөд урьдчилсан оношоор түүнийг “Тарваган тахлын булчирхайн хэлбэр”-ээр өвчилсөн байж болзошгүй хэмээн оношилж байсан юм. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын хоёрдугаар 10 жилийн сургуулийн 16 сурагч хоолны хордлогот халдвараар өвчилсөн байна. Одоогийн байдлаар хүүхдүүд эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал сайн байгааг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Хоолны хордлогын эх уурхайг тогтоохоор ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан баг ажиллаж байна. Эбола вируст халдвараар дахин нэг эмнэлгийн ажилтан өвчилсөн байж болзошгүй тохиолдол бүртгэгдлээ 2014 оны энэ сарын 8-ны өдрийн байдлаар дэлхийн найман оронд 8399 хүн Эбола вирусийн халдвараар өвчилж, 4033 (48 хувь) хүн нас барсан байна. Үүнээс 416 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн бөгөөд 233 нь нас баржээ. Энэ нь нийт өвчлөгсдийн дунд 4.9 хувийг эзэлж байна. ДЭМБ-аас АНУ-д эбола вирусээр өвчилсөн хүн нас барсан тухай албан ёсоор мэдээлсэн байна. АНУ-ын Техас мужийн эмнэлэгт Эбола вируст халдвараар эмчлэгдэж байгаад нас барсан өвчтөнд эрүүл мэндийн тусламж үзүүлж байсан эмнэлгийн ажилтанд тус вирусийн шинж тэмдэг илэрсэн байна. Өвчтөний оношийг баталгаажуулах шинжилгээг АНУ-ын Атланта дахь Өвчний хяналт сэргийлэлтийн төв /ӨХСТ/-д хийгдэж байна. Өвчтөнд өнгөрөгч Баасан гарагийн /2014.10.10/ орой бага зэрэг халуурах шинж тэмдэг илэрчээ. Эбола вируст халдвар дэлхий дахины анхаарлыг татаж, аль ч улс оронд хэдийд ч тархах магадлалтай болсон тул иргэд болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Үүнд: -Эбола вируст халдвар бүртгэгдэж байгаа Баруун Африкийн улс орнууд, Испани, АНУ-д зайлшгүй шаардлагагүй бол зорчихгүй байх, -Эбола вируст халдвараар өвчилсөн хүнээс ялгарч буй биеийн бүхий л шингэн халдвартай тул аль болох төстэй шинж тэмдэг илэрсэн өвчтөнтэй харьцахгүй байх, -Гадаадын улс орнуудад зорчиж ирснээс хойш халуурах, ядрах, толгой өвдөх, биеэр цусархаг тууралт гарах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 тоот утсанд яаралтай хандах, -Таньтай ойр дээр дурьдсантай төстэй шинж тэмдэг бүхий хүн байвал яаралтай ХӨСҮТ-ийн 100 тоот утсанд хандаж мэдээлэх, -Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд өөрсдийн хувийн хамгаалах хэрэгслийг хэрэглэж, эрүүл мэндийн аюулгүй байдлаа хангаж ажиллах, -Эбола вируст халдварын талаарх сургалтад хамрагдаж, өвчний өнөөгийн байдлын талаар мэдээллийг Эрүүл мэндийн яамны www.moh.mn болон ДЭМБ-ын www.who.int цахим хуудаснаас авч байх, -Иргэн хүн бүр сонор, сэрэмжээ дээшлүүлэхийг сэрэмжлүүлж байна. | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хүний эмийн зөвлөлийн дарга А.Эрдэнэтуяа, МХЕГ-ын улсын байцаагч болон Хүнсний аюулгүй байдлын хяналтын үндэсний лавлагаа лаборатори, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн эм холбоо, үндэсний эм үйлдвэрлэгч байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Монголын эм зүйн байгууллагын нэгдсэн эм холбооноос Эмийн бүртгэлийн асуудлаар Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзах хүсэлт гаргасны дагуу уг уулзалтыг зохион байгууллаа. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хүний эмийн зөвлөлийн дарга А.Эрдэнэтуяа эх орны эмийн үйлдвэрт үйлдвэрлэж байгаа эмийг улсын бүртгэлд бүртгүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар үндэсний үйлдвэрлэгчдэд удаа дараа албан тоот явуулсан боловч тодорхой ахиц гарахгүй байгааг дахин сануулав. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм үйлдвэрлэж, худалдах нь эмийн чанар, аюулгүй байдал алдагдах эрсдэлийг бий болгож байгааг онцлоод бүртгэлгүй эм үйлдвэрлэх үйл ажиллагааг зогсоохыг анхааруулсан. Шинэчлэлийн Засгийн газрын "Эрүүл чийрэг Монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих зорилгоор эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангах үүднээс "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого"-д үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээр тусгасан. Энэ дагуу салбарын яамны зүгээс үндэсний эмийн үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор импортын зарим эмийн бүртгэл болон хугацаа сунгах асуудлыг хязгаарласан байна. 2014 оны 09 сарын байдлаар 23 нэрийн эмийн бүртгэлийн хугацааг сунгаагүй байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зүгээс 2000 оноос хойш үндэсний үйлдвэрийн эмийг бүртгэх журам гарсан байхад аж ахуйн нэгжүүд хариуцлагагүй хандаж ирсэн. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй эмийн үйлдвэрлэлийг зогсоох албан даалгаврын хугацааг сунгаж боломжгүй гэдгээ мэдэгдлээ. Цаашид Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөл, Эм зүйн салбар зөвлөл үндэсний үйлдвэрлэгчид улсын бүртгэлд бүртгүүлэх эмийн материалаа ирүүлсэн тохиолдолд сард хоёр удаа хуралдах боломжтой. Мөн фармакопейн хорооны хурал ч үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллээ ирүүлсэн үед хоёр удаа хуралдана гэлээ. | эрүүл мэнд |
Цус бүлэгнэлтийн эмгэгийн оношлогоо, эмчилгээний лавлагаа төв болох ЦССҮТ нь Хемофили өвчнийг илрүүлэх, 8,9-р факторыг түгээх үүргийг гүйцэтгэдэг ба эмч, өвчтөнүүдийн мэдлэгийг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч тогтмол сургалтыг явуулж заншсан билээ. Хемофили өвчинтэй тэмцэх Дэлхийн өдрийг тэмдэглэн “Хемофили өвчний менежментийг сайжруулъя” сэдэвт симпозиумыг зохион байгуулжээ. ЦССҮТ-өөс ЭМЯ, ДХХ, МХХ-той хамтран “Цус бүлэгнэлтийн эмгэгийн лабораторийн оношлогоо, эмчилгээг сайжруулъя" сэдэвт сургалтыг энэс сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулсан аж. Тус сургалтын зорилго нь Улсын III шатлалын эмнэлгүүдийн лабораторийн эмч, лаборант нарыг чадавхжуулах, Цус бүлэгнэлтийн эмгэгийн үе дэх лабораторийн оношлогоог сайжруулах, хянах, чанарын тогтолцоог боловсронгуй болгоход оршино. Сургалтанд Улсын III шатлалын эмнэлгийн эмч, лаборант нараас гадна АШУҮИС-ийн эмч, судлаач нар оролцжээ. | эрүүл мэнд |
Сүүлийн нэг сарын хугацаанд ЭМЯ-ны харьяа эмнэлгүүд, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Ховд, Дорнод аймаг дахь БОЭТ, Говьсүмбэр, Дархан-Уул, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын блокууд, багаж хэрэгсэл, аппарат тоног төхөөрөмжийн хангалт, өрөө тасалгааны урсгал зохион байгуулалттай танилцжээ. ХСҮТөв нь улсын хэмжээнд хийгдэж байгаа хавдрын мэс заслын тусламжийг улсын хэмжээнд үзүүлдэг, мэс заслын хоёр блоктой ачаалал ихтэй ажилладаг учир өөрийн нөөц боломжоо ашиглан өрөө тасалгаандаа зохицуулалт хийж хоёр өрөөг тохижуулж, агааржуулалт урсгалыг зохицуулснаар дөрвөн блокт мэс засал хийж байгаа юм байна. Багаж тоног төхөөрөмжийн хувьд манай улсын эмнэлгүүд дотроо харьцангуй сайн хангалт хийж шинэчилсэн, олон улсын хэмжээнд хэрэглэгддэг чанартай багаж, тоног төхөөрөмжөөр мэс засал эмчилгээг хийж байгаа аж. Хавдрын үеийн мэс засал нь олон цагаар, урт хугацаанд хийгддэг учир агааржуулалт сайтай байх, агаарын урсгал даралтыг зохицуулж байх шаардлагатай байна. Түүнчлэн хагалгааны дараах хүндрэлээс сэргийлэх, эмчилгээний чанарын шаардлага, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах үүднээс мэс заслын хоёр өрөөг вакумжуулах шаардлага зүй ёсоор тулгаад байгаа юм байна. | эрүүл мэнд |
Дэлхийн эруул мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 65 дугаар чуулган энэ сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотноо эхэллээ. Чуулганд бүсийн гишүүн 37 улс орны эрүүл мэндийн сайд тэргүүтэй 250 гаруй төлөөлөгчид оролцож байгаа ба чуулганы нээлтэнд Филиппин Улсын Ерөнхийлөгч Бенино Акыно, ДЭМБ-ын Ерөнхий захирлын газрын Гүйцэтгэх захирал Др. Йэн Смит зэрэг өндөр түвшний албан тушаалтнууд оролцсон байна. Энэ үеэр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны захирал Др.Шин Ян-Су чуулганыг нээж хэлсэн үгэндээ ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс шинэ болон сэргэж байгаа халдварт өвчний гаралт өндөртэй, SARS зэрэг томоохон халдварын тахлын эсрэг амжилттай хариу арга хэмжээ авч, тархалтыг зогсоож чадсан, нийгмийн эрүүл мэндийн онцгой үеийн бэлэн байдлыг хангах, халдварт өвчний тандалт, эрт илрүүлгийн чиглэлээр туршлага сайтай бүс нутаг болохыг тодотгоод, хэдий туршлагатай ч эбола вирусын тахал эрчимтэй тархаж байгаа энэ цаг үед бүсийн гишүүн улсуудаас урьд урьдынхаас илүү сонор сэрэмж, бэлэн байдлыг шаардаж байгааг анхааруулжээ. Чуулганы хоёр дахь өдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал Хөтөлбөрийн гүйцэтгэл (2012-2013)- ийн эцсийн тайланг хэлэлцүүлгийн үеэр үг хэлж, ДЭМБ-ын НДББХ-ноос гишүүн улсуудын хэрэгцээ, хөтөлбөрийн гүйцэтгэлд суурилж төлөвлөлт, санхүүгийн хуваарилалтыг хийж байгааг сайшаав. Мөн ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Монгол Улсад байгуулагдсан “Шуурхай удирдлагын төв”-ийн үйл ажиллагааг цаашид тогтворжуулах, чадавхийг бэхжүүлэх, Монгол Улс “Улаан бурхангүй Монгол Улс” болсон статусыг тогтвортой барихад Бүсийн төвтэй нягт хамтран ажиллахаа илэрхийлж, ДЭМБ-аас цаашид үргэлжлүүлэн дэмжиж, хамтран ажиллахыг хүсчээ. | эрүүл мэнд |
Дэлхийн гар угаах өдөрт зорилусан хэвлэлийн бага хурал өнөөдөр Эрүүл мэндийн яамны А танимд 11 цагт болно. Мөн энэ үеэр Эбола вируст халдварын талаарх мэдээллийг танилцуулах юм байна. | эрүүл мэнд |
Пүрэв гариг бүрт болдог энэ уулзалтын эхэнд эбола вирусийн халдварын тархалт, халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцууллаа. Энэ сарын 19-ний байдлаар Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, БНАКУ зэрэг найман улсад эбола вирусын нийт 10002 тохиолдол бүртгэгдэж, 4926 хүн нас барсан. Эдгээрийн 443 нь эрүүл мэндийн ажилтнууд байна. Сүүлийн долоон хоногт 717 хүн шинээр өвчилж, 322 хүн нас баржээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг өнгөрсөн 8 дугаар сард гаргуулж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар тандалт, хариу арга хэмжээний заавар гаргасан. Засгийн газрын энэ сарын 346 тоот тогтоолоор 477 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлж, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулж байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан салбар хоорондын ажлын хэсгийг 10 дугаар сард байгуулсан. ДЭМБ-аас 160 гаруй сая төгрөгийн оношлуур, хамгаалах хувцас хэрэгсэл, мэдээлэл сурталчилгаанд зарцуулж байна. ХӨСҮТ-д мэргэжлийн 4 багийг сургаж, нөөцийн 50 ор бэлтгэлээ. Сургалт, сэрэмжлүүлэг, гарын авлага, зурагт хуудас, зорчигчдод зориулсан зөвлөмж гарган иргэдийг мэдээллээр хангаж байна гэж Эрүүл мэндийн сайд хэллээ. Мөн тус салбарт 2014 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын талаар, Ерөнхий сайдын төсвийн багцаас 23,9 тэрбум төгрөг зарцуулж, 11 аймагт оношилгооны төв байгуулсан нь оношилгоо, шинжилгээ хийлгэхээр нийслэлийг зорьдог иргэдийн урсгалыг 30-40 хувь бууруулсан. 21 аймаг телемедцинийн сүлжээнд холбогдлоо. Цусны даралтын аппаратыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд олголоо. Сүрьеэ өвчнийг оношилж илрүүлэхэд 76 хоног зарцуулдаг байсан бол GeneXpert тоног төхөөрөмж нэвтрүүлснээр хоёр цагт оношилдог боллоо. Ерөнхий сайдын төсвийн багцын 2 тэрбум төгрөгөөр хүүхдийн зүрхний ангиографийн лабораторийг байгуулж, зүрхний гажигтай хүүхдүүдэд тусламж үзүүлж чаддаг боллоо зэрэг мэдээллийг Эрүүл мэндийн сайд хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яамны холбогдох албаны хүмүүс “Монголын эх барих, бага эмч нарын нийгэмлэг”, Японы “Эх баригчдын нийгэмлэг”-ийн зарим төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа. Эх барихын чиглэлээр туршлага солилцох, хамтран ажиллах чиглэлээр Японы эх баригчдын нийгэмлэгийн тэргүүн Okamoto Kiyoko нарын хүмүүс “Монголын эх баригч, бага эмч нарын нийгэмлэг”-тэй хамтран энэ сарын 17-ноос 22-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байгаа билээ. Өнөөдөр тус нийгэмлэгүүдийн төлөөлөгчдийг ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, холбогдох албаны хүмүүс хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр тал эх барихын чиглэлээр хамтран ажиллах боломж байгаа эсэхийг цаашид судалж, нэг нэгнийхээ ажилд дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцсэн. Энэ онд эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарыг Япон улсад эсэн мэнд амаржихуйд чиглэсэн эмч, эх баригч нарын сургалтад хамруулсан бол ирэх онд мөн ийм сургалтыг зохион байгуулах юм байна. | эрүүл мэнд |
Эбола вируст халдварын талаарх мэдээлэл 2014 оны энэ сарын 19-ний өдрийн байдлаар Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, БНАКУ зэрэг найман улсад Эбола вируст халдвараар өвчилсөн нийт 10002 тохиолдол бүртгэгдэж, 4926 хүн нас барсан байна. Эдгээрийн 443 нь эрүүл мэндийн ажилтнууд байна. Сүүлийн тав хоногт 717 хүн шинээр өвчилж, нас баралт 322 тохиолдлоор нэмэгдсэн байна. -Эбола вируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ: • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг 08 дугаар сард гаргуулсан бөгөөд үүнтэй уялдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар өвчний тандалт болон хариу арга хэмжээний заавар гаргасан. • Засгийн газрын 10 дугаар сарын 346 тоот тогтоолоор 477 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлж, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулж байна. • Улсын Онцгой Комиссын шийдвэрээр Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан салбар хоорондын ажлын хэсгийг энэ сард байгуулсан. • ЭМЯ-наас хүсэлт гаргасны дагуу ДЭМБ-аас 160 гаруй сая төгрөгийг оношлуур, хамгаалах хувцас хэрэгсэл, мэдээлэл сурталчилгаанд зарцуулж байна. • ХӨСҮТ-д мэргэжлийн дөрвөн багийг сургаж, нөөцийн 50 орыг бэлтгэсэн. • Найман удаагийн сургалт, таван төрлийн сэрэмжлүүлэг, сануулга, дөрвөн төрлийн гарын авлага, санамж, зурагт хуудас, зорчигчдод зориулсан зөвлөмж гарган хүн амыг мэдээллээр хангаж байна. -Иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын анхааралд: Эбола вируст халдварын тархалтын асуудал дэлхий дахины анхаарлын төвд байгаа сүүлийн саруудад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус халдварын талаар албан бус, батлагдаагүй, ташаа (“Бээжингийн нисэх онгоцны буудал халдвар тархах эрсдэл 97% байна”, “Эбола вируст халдварыг тамхиар эмчилж болно”, “ОХУ-д өвчин тархаж, хил хаасан” гэх мэт) мэдээлэл ихээр цацагдах боллоо. Эдгээр мэдээлэл нь иргэдийг төөрөгдүүлж байгаа тул ДЭМБ-аас баталгаажсан хамгийн сүүлийн үеийн албан ёсны мэдээ, мэдээллийг ЭМЯ-ны www.moh.mn цахим хуудаснаас өдөр бүр авч байхыг мэдэгдье. Шуурхай удирдлагын төв | эрүүл мэнд |
“Эбола" вирусын эсрэг үйлчлэх хоёр төрлийн вакцин энэ оны төгсгөлөөр гарна гэж ДЭМБ-аас мэдэгджээ. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн “Эбола" вирусын эсрэг вакцин бүтээх ажил клиникийн туршилт болон төлөвлөлтийн шатандаа явж байгаа гэнэ. Тиймээс үхлийн аюултай уг вирусын эсрэг үйлчлэх вакцины эхний ээлж ирэх 12 дугаар сард гарна хэмээн мэргэжилтнүүд нь онцлон хэлжээ. Арванхоёрдугаар сард гарах вакцинууд батлагдвал ирэх оны нэгдүгээр сараас эхлэн Баруун Африкийн иргэдэд туршиж эхэлнэ хэмээн ДЭМБ-аас мэдэгдсэн аж. “Эбола” вирусын халдвар аваад эдгэрсэн хүний цусны ийлдсийг халдварын голомт Либери улс руу их хэмжээгээр нийлүүлэх болсон байна. Тодруулбал, Эмч нарын тайлбарласнаар “Эбола” вирусын халдвараас эдгэрсэн хүний биед өвчний эсрэг тэмцэх эсрэг биет үүсдэг гэнэ. Энэ вирусын халдвар авсан Испани сувилагчид цусны ийлдсээр эмчилгээ хийсний дүнд үхлийн аюулаас аврагдсан юм байна. | эрүүл мэнд |
Дэлхий дахинд Эбола вируст халдварт өвчний тархалт хурдацтайгаар нэмэгдэж, эмнэлгийн байгууллага халдварт өртөх эрсдэл хамгийн өндөр байгаа өнөө үед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, мэргэжилтэн ялангуяа яаралтай тусламж үзүүлэх тасаг нэгжийн эмч эмнэлгийн мэргэжилтэнд тус өвчний талаар үнэн, зөв мэдээллийг хүргэж, хэрхэн өөрийгөө халдвараас сэргийлэх талаар сургалт явуулах зайлшгүй шаардлага гарч байна. Иймд уг өвчний талаарх сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн Яаралтай тусламжийн зохицуулалтын хэлтэс болон Мэдээллийн технологи, телемедициний хэлтэс хамтран 2014 оны 10 сарын 22-ны өдөр танхимын болон цахим сургалтыг зохион байгууллаа. Эбола вируст халдварт өвчний тухай ойлголт, тархалт, оношлогоо эмчилгээ, өвчний үед хэрэглэх хамгаалах хэрэгсэл, халдвар хамгааллын хувцасыг хэрхэн өмсөх, хэрэглэх,тайлах, халдвартай өвчлөл бүхий өвчтнийг тээвэрлэх үед баримтлах арга хэмжээ, түргэн тусламжийн машины ариутгал, халдваргүйтгэл, өөрийгөө халдвараас хамгаалах сэдвийн хүрээнд сургалтыг хийсэн байна. Нийслэлийн есөн дүүргийн яаралтай тусламжийн тасгийн эмч, сувилагч, түргэн тусламжийн автомашины жолооч, халдвар судлаач эмч нар нийт 80 хүнд танхимын, 21 аймгийн нийт 285 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, түргэн тусламжийн жолооч нарт цахим буюу телемедицинээр холбогдож сургалтад хамрагджээ. | эрүүл мэнд |
Олон Улсын эмч нарын эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд “Алтан чагнуур” шилдэг эмч шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр МҮЭСТ-д 14.00 цагт болно. АНУ-ын ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр гуравдугаар сарын 30-ны энэ өдрийг эмч нарын өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд өдгөө ийн Олон улсын эмч нарын эрхийг хамгаалах өдөр хэмээх нэрлэх болжээ. | эрүүл мэнд |
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эбола вирусын талаар Эрүүл мэндийн сайдын болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллийг хэлэлцлээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эбола вируст халдварын дэгдэлтийн тухай, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл энэ үеэр өглөө. Тэрээр Эбола вирусын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар наймдугаар сард хэлэлцүүлсэн. Засгийн газрын хуралдаанд аравдугаар сард хэлэлцүүлж Засгийн газрын 346 тоот тогтоол гарсан. УОК-ын шийдвэрээр Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан салбар хоорондын ажлын хэсэг ажиллаж эхэлсэн. Түүнчлэн салбар хоорондын мэдээллээ долоо хоногт 21 удаа солилцож байна. Эбола вирусын тархалтын байдал энэ сарын 17-ны байдлаар 9284 тохиолдол бүртгэгдсэнээс 4604 хүн нас барсан. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төв ДЭМБ-тай шууд мэдээлэл солилцож ажиллаж байгаа” гэв Түүнчлэн ЭМЯ-ны веб хуудсаар шинэ мэдээллийг тогтмол өгч байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 83 удаа сэрэмжлүүлэг, анхааруулга хүргэж, сануулга, дөрвөн төрлийн гарын авлага, санамж, брошур, зурагт хуудас, зорчигчдод зориулсан зөвлөмж хүргүүлсэн байна. Эрүүл мэндийн байгууллагуудад найман удаагийн сургалт явуулсныг дурдлаа. ХӨСҮТ шуурхай хариу арга хэмжээний дөрвөн багийг бэлэн байдалд ажиллуулж байна. Бэлэн байдлын нөөц хангалтгүй байгаа учраас Засгийн газраас 477 сая төгрөг, ДЭМБ-аас 160 сая төгрөг хүссэн байна. Дээрх хөрөнгийг оношлуур, хамгаалах хувцас, хэрэгсэл, сургалт сурталчилгаанд зарцуулах гэнэ. Цаашид салбар хоорондын комиссын үйл ажиллагааг тогтмолжуулах, эрүүл мэндийн байгууллагууд, хил, гааль, хяналтын байгууллагуудыг халдвар, ариутгалын багаж, оношлуур, төхөөрөмжөөр хангах, мэдээлэл, сэрэмжлүүлгийг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэхийг тогтмолжуулах, гарын авлага, ханын зурагт хуудас тараах, бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийх, бэлэн байдлын нөөцийг бүрэн бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаагаа танилцууллаа. | эрүүл мэнд |
Улсын хэмжээнд халдварт өвчний дэгдэлт, гамшиг, осол, химийн болон цацраг идэвхт бодисын хордлого, Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын талаар албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна. Эбола вируст халдвар, Дэлхий дахинд (албан мэдээ) 2014 оны энэ сарын 14-ний өдрийн байдлаар Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, БНАКУ зэрэг найман улсад Эбола вируст халдварын нийт 9284 тохиолдол бүртгэгдэж, 4604 хүн нас барсан. Нигер улсад Эбола вируст халдвараар хүн өвчилсөн хамгийн сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 42 хоногийн хугацаанд дахин шинэ тохиолдол бүртгэгдээгүй тул ДЭМБ-аас Голомтыг цомхотгосныг албан ёсоор мэдэгдлээ. | эрүүл мэнд |
ЭМЯ-наас энэ онд хэрэгжүүлэх сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг цусны даралт хэмжих суурин автомат аппаратаар хангах, иргэдэд цусны даралтаа өөрсдөө хянах дадлыг олгох “Бүтээлч ажил-2”-ыг өнгөрөгч хавар улс орон даяар эхлүүлсэн билээ. Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан цусны даралтаа хянаж, харвалтаас сэргийлэх болоод “Бүтээлч ажил-2”-ын хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг өнөөдөр өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд тархины харвалтын талаар, юунаас үүсдэг, сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой зэрэг товч мэдээллүүдийг УНТЭ-ийн ажилчид, хэвтэн эмчлүүлэгчдэд хүргэсэн. Түүнчлэн тус өдөрлөгөөр нийт амбулаториор үйлчлүүлж буй иргэдийн цусны даралтыг хэмжих, цус харвалтын талаар ойлголт өгөх, зөвлөгөө, зөвлөмжийг хүргэж, гарын авлага тараах ажлыг зохион байгуулж байна. Өдөрлөг зохион байгуулагчид “Тархины цус харвалтад бүх нийтээрээ анхаарлаа хандуулж, энэ талаар илүү ойлголттой болохын төлөө дэлхий нийтээрээ энэ өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Эрүүл мэндийн сайдын санаачлагаар 2014 онд олон ажил хйиж, хэрэгжүүлж байгаагийн нэг нь хүн бүр цусны даралтаа хянадаг, буруу зуршлаасаа татгалздаг хэвшлийг бий болгох ажлыг бүтэн жилийн турш өрнүүлж байна. Харвалтаас сэргийлэх хамгийн гол ажил бол цусны даралтаа тогтмол хэмждэг, хянадаг байх явдал юм. Харвалттай тэмцэнэ гэдэг эмч, эрүүл мэндийн ажилтнууд, хүн ард гээд бүх нийтийн хамтын оролцоотойгоор хийгддэг үйл ажиллагаа байдаг. Монгол улс даяараа цас харвалт өвчинтэй тэмцэе” гэжээ. Харвалтыг эрт таниснаар нас барах, тахир дутуу болох эрсдлийг бууруулж чаддаг байна. Харвалтын эхэнд хараа гэнэт муудах, хацар нүүр муруйх хэл гэнэт тультрах, хөл гар гэнэт сулрах шинж тэмдэгүүд илэрдэг бөгөөд яаралтай 103 - ыг дуудах хэрэгтэй. Харвалтад хүргэдэг эрсдэлт хүчин зүйлст цусны даралт, хорт зуршил: архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөн, хооллолт, стресс багтдаг юм байна. | эрүүл мэнд |
-Манайх 2009 оноос эхлээд төрөлхийн хэлгүй, дүлий хүүхдүүдийг оношлож дунгийн суулгацын мэс заслаар хэл яриа, сонсох чадамжийг нь сайжруулж байгаа. Хүүхдийг дөнгөж төрсний дараа сонсголыг нь шалгадаг тест байдаг. Энэ тестийг нэг нас хүртэл нь давтан 2-4 удаа хийгээд төрөлхийн дүлий хүүхдүүдийг оношлодог. 1-3 насны хооронд оношлогдсон хүүхдүүддээ дунгийн суулгацын мэс заслыг хийвэл илүү үр дүнтэй. -2010 онд Засгийн газар, Эрүүл мэндийн яамаар баталгаажсан “Дүлийтэй тэмцэх үндэсний стратеги” хөтөлбөрийг баталсан. Үүний дагуу Солонгосын Рафайль интернэшнл олон улсын байгууллагын тусламжтайгаар Монгол Улсад Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нярайн хоёр багажийг бэлэглэсэн. Энэ багажийн тусламжтайгаар одоогоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төрж байгаа хүүхдүүдийг 24 цагийн дотор тест хийж оношлож байгаа. Эндээс бид дүлий хүүхдээ эрт оношлож, тусламж үзүүлэх боломжтой болсон. -Дунгийн суулгац гэдэг нь сонсголыг орлуулж байгаа аппарат юм. Нэг ёсондоо эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалтай ижил гэсэн үг. Энэ нь дотор, гадна аппаратаас бүрдэнэ. Дотор аппарат нь дотор чих буюу дун хүргэж гавал ясан дээр суурилуулж өгдөг. Харин гадна аппарат нь яг сонсголын аппарат шиг дотор аппараттайгаа харьцдаг. Гадна аппаратыг салгасан тохиолдолд хүүхэд чимээ авахгүй. Унтахад нь аппаратыг авч болно. -Дунгийн суулгацын мэс заслыг нэг удаа хийнэ. Хагалгааны дараа хэл заслын хичээлийг 2-3 жил хийж байж зургаан насандаа бусад хүүхдийн адил ерөнхий боловсролын сургуульд сурах боломжтой. Энэ хагалгааг 2009 онд манай улсад хийж эхэлсэн. Үр дүн нь 2-4 жилийн хугацаанд илэрдэг. Эрүүл хүүхэд нэг, хоёр насандаа хэлд ордог. Яг үүнтэй адил эрт хэлд оруулаад эрт сонсгочихвол хүүхдийн хэл ярианы төв нь бусад хүүхдийнхтэй адилхан хөгжөөд явна. Нас оройтох тусмаа хэл яриа хөгжих боломж нь багасна гэсэн үг. -Дүлий хүн гэдэг угаасаа хэл яриа хөгжихгүй. Тиймээс 10 наснаас дээш болсон хүүхдүүдэд хэл ярианы хөгжил нь буурна. Харин эсрэгээрээ чимээ авч ойр зуурын хэдэн үг хэлнэ. Бид 15, 16 настай хүүхдүүдэд дунгийн суулгацын хагалгаа хийхэд замын осол, машины дохио, утас дуугарах, хаалга тогших зэрэг чимээг сонсч байсан. Энэ чимээг авснаар ядаж зам тээврийн ослоос өөрийгөө хамгаалж чадаж байна. -Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ жил анхны хагалгааг хийсэн. Манай эмнэлэгт хийгээд таван жил болж байна. Цаашид энэ хагалгааг улсын эмнэлэгт хийлгэх, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нутагшуулах зорилгоор гэрээний дагуу хамтран ажиллаж байгаа. -Дэлхийд дунгийн суулгацын мэс засал хөгжөөд 40-өөд жил болж байна. Хагалгаа хийлгэсэн өвчтөн насан туршдаа эмчийн хяналтад байна. Манай эмнэлгийн хувьд тухайн үед Эрүүл мэндийн сайд С.Ламбаатай 2012 онд хийсэн гэрээний дагуу хямдралтай үнээр 50 ширхэгийг хийж байсан. Зарим нэг аппаратныхаа үнээс шалтгаалаад 20-38 мянган ам.доллар хүртэл байгаа. Техник технологийн ололтоосоо шалтгаалаад хамгийн сүүлийн үеийн буюу энэ оны зургадугаар сард хийсэн аппарат нь 38, 2010 онд хийсэн аппарат нь 20 мянган ам.долларын үнэтэй. Гадаадад энэ аппарат 40-60 мянган ам.долларын үнэтэй байдаг. Манайхан гадаадад эмчлүүлбэл ямар вэ гэж ирж асуудаг. Гадаадад хийлгэж болно. Дараа нь хэл заслын хичээл ороход хэцүү. -Тухайн хүүхэд аль улсын хэл дээр хэл орж байна. Монгол хэлээр хэлд орж байвал эндээ хийлгэсэн нь илүү үр дүнтэй. Гадаадад хийлгэчихээр насан туршдаа эмчийн хяналтад байх болохоор эмчийнх нь хяналт байхгүй болно. Тиймээс эрсдэлтэй. Тусгай хэл заслын багш эмч тусдаа байдаг. Манай эмнэлгийн хувьд хэл заслын өдөр өнжүүлэх төв нь Х хорооллын салбар дээр өдөр бүр хичээллэдэг. Тэнд манайд мэс засал хийлгэсэн 20-оод хүүхэд гурван бүлэг болоод хуваарийн дагуу хичээллэж байна. 2009 онд анх хагалгаанд орсон хүүхэд маань өнгөрсөн жил ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангид орсон. Сайн сураад явж байгаа. -Хүнд хэлбэрийн болон олдмол дүлий. Олдмол дүлийд эмийн, гэмтлийн, вирусийн шалтгаантай дүлийрсэн хүүхдүүдэд хийдэг. Тухайлбал, Хэнтий аймгийн нэг өвчтөн бий. 18 насандаа мененгитээр дүлий болсон. Манайх Австрали улсын дэлхийд тэргүүлэх фермийн алдаа бага заадаг, хамгийн сайн аппараттай. Тоног төхөөрөмжийн хувьд бүрэн хангагдсан. | эрүүл мэнд |
Монгол улсад: Өчигдөр буюу 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэл хотын Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэхээр ажиллаж байсан найман хүн хорт хийнд хордсон байна. Эдгээр ажилтнуудын хоёр нь ГССҮТ-д эмчлүүлж байгаа бол үлдсэн зургаан өвчтөн нь Хордлогын яаралтай тусламжийн төвд хэвтэн эмчлэгдэж байна. Булган аймгийн Гурванбулаг суманд нэг үхэр галзуу өвчнөөр өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Тухайн бүс нутагт 10 дугаар сарын 28-ний өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоожээ. Дэлхий дахинд: Эбола вируст халдвар, дэлхий дахинд (албан мэдээ): • Дэлхийн есөн улсад (Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, Мали, БНАКАУ) эбола вируст халдварын нийт 10208 тохиолдол бүртгэгдэж, 4971 (49%) хүн нас барсан байна. • Энэ сарын 19-ний өдрөөс хойш тус халдварын 206 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол нас баралт 45 хүнээр нэмэгдсэн байна. • Нийт 450 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 244 хүн нас барсан бөгөөд энэ нь нийт өвчлөлийн дунд 4.4 хувийг эзэлж байна. | эрүүл мэнд |
Элэгний С вирус нь цочмог эсвэл архаг элэгний үрэвслийг үүсгэдэг. Үрэвсэл нь хэдэн долоо хоног үргэлжлэх хөнгөн хэлбэрээс насан туршид үргэлжлэх хүнд хэлбэрээр явагдаж болно. Дэлхий дахинд элэгний С вирусын халдвартай 130-170 сая хүн амьдардаг бөгөөд жил бүр 3-4 сая хүн халдвар авч, 350-500 мянган хүн уг вирустай хамааралтай өвчнөөр нас бардаг талаар ДЭМБ мэдээлжээ. Газарзүйн хувьд авч үзвэл С вируст гепатит нь дэлхий нийтэд өргөн тархсан халдвар бөгөөд Төв болон Зүүн өмнөд Ази, Хойд Африкийн бүс нутгуудад (тухайлбал Египет, Хятад, Пакистан) тархалт өндөр байдаг. Элэгний С вирусын генийн долоон дэд хэв шинж дэлхийн улс орнуудад харилцан адилгүй тархсан байна. С вирустэй цус, цусан бүтээгдэхүүнээр ихэвчлэн самшуу (парентерал) замаар халдварлана. Бэлгийн замаар болон эхээс урагт дамжин халддаг боловч парентерал замаар халдварлахтай харьцуулахад маш цөөн. • Цус, цусан бүтээгдэхүүн олон дахин сэлбүүлдэг, • Мансууруулах бодис, хар тамхи хэрэглэдэг, • Удаан хугацааны туршид гемодиализ хийлгэдэг, • ХДХВ-ийн халдвартай хүнтэй хамт амьдардаг хүмүүс болон • Эрүүл мэндийн ажилтнууд өртөмхий байна. С вируст гепатитын нууц үеийн хугацаа нь хоёр долоо хоногоос зургаан сар байна. Анх халдвар авсан хүмүүсийн ойролцоогоор 80 гаруй хувьд нь ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэггүй. Илрэх эмнэлзүйн шинж тэмдэгт хоолонд дургүй болох, хэвлийгээр бага зэрэг эвгүй оргих, дотор муухайрах, бөөлжих, шээс өтгөрөх, өтгөний өнгө цайвар болж улмаар арьс, салст шарлах шинж тэмдэг багтана. Цочмог С вируст гепатит нь ихэвчлэн эмнэлзүйн шинж тэмдэггүй явагддаг учир архагшсан үедээ оношлогдоно. • Серологийн шинжилгээгээр элэгний С вирусын эсрэг бие (anti-HCV) илрүүлнэ. Хэрэв тухайн вирусын эсрэг бие 6 сараас дээш хугацаанд цусанд тодорхойлогдсоор байвал архаг гэж үзнэ. • Хэрэв элэгний С вирусын эсрэг бие илэрсэн бол архаг С вируст гепатитын халдварыг баталгаажуулах зорилгоор С вирусын РНХ илрүүлэх шинжилгээ хийнэ. • Элэгний С вирусын архаг халдвартай хэмээн оношлогдсон хүмүүст элэгний гэмтлийн (фиброз, элэгний хатуурал) зэргийг тогтоох үнэлгээ хийх ёстой. • Нэмэлтээр, элэгний С вирусын генийн хэв шинжийг тодорхойлох зорилгоор лабораторийн шинжилгээ хийнэ. • Илэрсэн генийн хэв шинж ба элэгний гэмтлийн зэргийг эмчилгээний шийдвэр гаргахад ашигладаг. Халдвар авсан хүмүүсийн 60-70 хувьд нь элэгний өвчин үүсэх бөгөөд 5-20 хувь нь элэгний хатууралд шилжиж, 1-5 хувь нь элэгний хатуурал эсвэл элэгний хавдрын улмаас нас бардаг байна. Элэгний С вирусын эсрэг вакцин одоогоор байхгүй. • Шаардлагагүй эм тариа, баталгаагүй цус, цусан бүтээгдэхүүн, мансууруулах бодис хэрэглэхгүй байх, • Тохиолдлын бэлгийн харьцаанд орохгүй байх, • Шивээс болон арьс салстыг гэмтээх зэргээс зайлсхийх хэрэгтэй. Элэгний С вирусын халдвар авсан хүмүүс • Уг халдварын талаарх эмчилгээ үйлчилгээ, асаргаа сувилгааны талаар зөвлөгөө авч, мэдлэгтэй болох, • Хам халдвар авч, элгийг гэмтээхээс урьдчилан сэргийлж элэгний А болон В вируст гепатитын эсрэг вакцин хийлгэх, • Шаардлагатай бол вирусын эсрэг эмчилгээ болон зохих эмнэлгийн тусламж үйлчилгээг аль болох эрт авах, • Элэгний өвчнийг эрт оношилсон бол тогтмол хяналтад байх шаардлагатай. Элэгний С вирусын халдварын үеийн стандарт эмчилгээ болох интерферон, рибавириныг хослуулан хэрэглэнэ. Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв | эрүүл мэнд |
Аливаа эм тавигдах чанар, аюулгүйн байдлын шаардлага өндөр байдаг ба ялангуяа архаг, далд хэлбэрийн С вируст гепатитын эмчилгээг зөв, оновчтой хийгээгүйгээс өвчнийг сэдрээх улмаар эрүүл мэндийн эрсдэлд оруулах аюултай. АНУ-ын Gilead Sciences компани нь “Access” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирусийг эмчлэх Sovaldi (софосбувир) эмийг Канад улсын Patheon Inc үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол улсад худалдах зорилгоор уг эмийг бүртгүүлэх хүсэлтийг 2014 оны долдугаар сард Эрүүл мэдийн яаманд ирүүлсэн. Уг хүсэлтийг яамны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн 2014 оны наймдугаар сарын тавны өдрийн хурлаар хэлэлцсэн бөгөөд бүртгэлийн журмын зарим заалтыг хангаагүй учраас бүртгэлийг түр хойшлуулаад байна. Үүнд: 1. Бүртгүүлэхээр ирүүлсэн эмийн нэр нь “Совалди” гэж байхад АНУ-ын Эм, хүнсний зохицуулалтын агентлаг (FDA)-аас олгосон эмийн бүтээгдэхүүний гэрчилгээнд уг эмийн нэрийг “Солвалди” гэсэн байна. Ийнхүү нэрийн зөрүүтэй байгааг тодруулах шаардлагатай. 2. Монгол улсад бүртгүүлэх “Access” буюу “Хүртээмж” гэсэн сав баглаа , хаяг шошго бүхий эмийн дээжийг ирүүлээгүй бөгөөд харин АНУ-ын зах зээлд худалдаалагдаж байгаа эмийн загвар дээжийг явуулсан байна. Энэ нь тухайн эмийн гарал, үүсэл тодорхой бус байгааг харуулж байна. 3. Бүртгүүлэх импортын эм нь тухайн үйлдвэрлэсэн орондоо гурваас доошгүй жил хэрэглэсэн байх заалтыг хангаагүй болно /Sovaldi (софосбувир)-г 2013 оны 11-р сард Европын холбооны эмийн агентлаг, 2013 оны 12-р сард АНУ, 2014 оны 1-р сард Канад улсад тус тус бүртгэсэн байна/. Хүний эмийн зөвлөлийн дээрхи шийдвэрийг АНУ-ын Gilead Sciences компаны төлөөлөгчид болон түүний Монголд дахь албан ёсны гэрээт борлуулагч Омбол ХХК –д 2014 оны есөн сард танилцуулсан ба тус компаны төлөөлөгчид дээрх шаардлагыг хүлээн авч, бүртгүүлэхээр өгсөн бүх материалаа буцаан авсан болно. Холбогдох материал бүрдсэн үед уг эмийг улсын эмийн бүртгэлд бүртгэх боломжтой аж. | эрүүл мэнд |
Жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг “Шинжлэх ухааны ажилтны баяр”-ын өдрийг угтсан “Халуун сэтгэл” цус хандивлах хүмүүнлэгийн сайн үйлсийн өдөрлөг болж байна. Энэхүү өдөрлөгт ШУА-ийн нийт эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан, албан хаагчид оролцож байгаа юм байна. Энэ үеэр эмч мэргэжилтнүүд байгууллага дээр явуулын үйлчилгээгээр цус хандивлах өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулах юм байна. Уг өдөрлөгийг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, Технологийн Инкубатор төвөөс санаачлан Цус сэлбэлт, судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байгаа аж. | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурал боллоо. Энэ үеэр сайдын зөвлөлийн гишүүд элэгний өвчлөлийн эсрэг хариу арга хэмжээ авах талаар зөрүүтэй ойлголтоо нэгтгэж, зөвшилцөлд хүрэх нь чухал байгаад санал нэгджээ. Мөн В, С вируст гепатитын эмчилгээний талаар олон нийтийн дунд бий болсон ташаа ойлголтуудыг залруулах, үнэн зөв бодит мэдээллээр хангаж ажиллахаар болсон. Түүнчлэн гишүүдээс С вирусын эмчилгээг урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй нягт уялдуулах шаардлагатай байгаа талаар ч санал гарч байлаа. Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлаас дараах шийдвэрүүд гарлаа. Үүнд: 1. “Элэгний өвчлөл, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, хэрэгжүүлж буй арга хэмжээ”-ний талаарх мэдээллийг Сайдын зөвлөлийн гишүүдийн саналыг тусган боловсруулж, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хэлэлцүүлэгт танилцуулахаар боллоо. 2. В,С вируст гепатитын эмчилгээний талаар олон нийтийн дунд бий болсон ташаа ойлголтуудыг залруулах, үнэн зөв бодит мэдээллийг бэлтгэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх ажлыг зохион байгуулах 3. Эрүүл мэндийн сайдын 183 дугаар тушаалын зуравдугаар хавсралтаар баталсан жагсаалтад заасан элэгний хорт хавдрын эрт илрүүлгийг зохион байгуулахад нэн шаардлагатай оношлуур, багаж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангахад санхүүжилтийг шийдвэрлүүлэх асуудлыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд тавих, ирэх онд Эрүүл мэндийн сайдын Аймгуудын Засаг дарга нартай байгуулах үр дүнгийн гэрээнд тусгах | эрүүл мэнд |
Эбола вируст халдвар, бодит тоогоор, эрчимттэй тархалттай бүс нутгаар | эрүүл мэнд |
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад энэ сарын 10-ны өдрөөс хойш шинээр хүн өвчлөөгүй байна. Нийт 521 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 272 хүн нас барсан аж. ДЭМБ-аас эбола вируст халдвар бол нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, халварт өвчний том дэгдэлт хэмээн үзэж байгаа билээ. Иймээс өөрийн гишүүн улс орон бүр эрүүл мэндийн чадавхаа нэмэгдүүлэх, бэлэн байдлаа хангах тал дээр анхаарч ажиллахзөвлөмжийгөгсөн. Тэгвэл манай улс тус зөвлөмжийн дагуу шуурхай ажиллаж байгаа билээ. | эрүүл мэнд |
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн 34 дэх удаагийн цахим хурал ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвд болжээ. Тус хуралд Эрүүл мэндийн яамны БХЗГ-ын дарга Я.Буянжаргал, мэргэжилтэн Н.Болормаа, ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын албаны дарга Ж.Нямсүрэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн Н.Гэрэлмаа нар оролцсон аж. • Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдаж хоёр асуудлыг хэлэлцсэн. - Монгол улсын Төрийн шагналд нэр дэвшүүлэх бүтээл: Анагаах ухааны хүрээлэнгийн захирал, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич Н.Баасанжав ахлагчтай мэс засалчдын багийн “Зүрхний титэм судас ба судсан дотуурх мэс заслын эмчилгээний арга, технологийг Монголд нэвтрүүлсэн нь” бүтээлийг хэлэлцэн Монгол улсын төрийн шагналд дэвшүүлэхээр шийдвэрлэв. - Элэгний өвчлөл, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцсан бөгөөд Сайдын зөвлөлийн гишүүд элэгний өвчлөлийн эсрэг хариу арга хэмжээ авах талаар зөрүүтэй ойлголтоо нэгтгэж, зөвшилцөлд хүрэх нь чухал байгаад санал нэгдлээ. Мөн В, С вируст гепатитын эмчилгээний талаар олон нийтийн дунд бий болсон ташаа ойлголтыг залруулах, үнэн зөв бодит мэдээллийг бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх ажлыг зохион байгуулахаар боллоо. • Халдварын сэргийлэлт, хяналтын зохицуулах зөвлөлийн хурал болов. Тус хурлаар Эрүүл мэндийн сайдын 2014 оны 186 тоот тушаалаар батлагдсан Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын сэргийлэлт, хяналтын журмын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. • Японы “Жайка” олон улсын байгууллагын төлөөлөгчдийг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, холбогдох мэргэжилтнүүд хүлээн авч уулзлаа. - Төлөөлөгчид Эсэн мэнд амаржихуйн чиглэлээр Япон улсад суралцсан эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригчдад сургалтын дараах үнэлгээ хийсэн талаар танилцуулж, орон нутагт сурсан зүйлээ хэрэгжүүлж үр бүтээлтэй ажиллаж байгаад баяртай байгаагаа мэдэгдлээ. - Мөн Өвөрхангай аймгийн БОЭТ, ЭХЭМҮТ, КНАГ-ын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарт ургийн зүрхний бичлэг хэрхэн хийх, хянах, үнэлэх талаар хичээл заасан байна. • Тус байгууллагаас сургалтанд ашигласан Ургийн зүрхний бичлэгийн аппарат, чагнах зөөврийн болон халаасны аппарат тус бүр нэгийг бэлэглэхээ мэдэгдлээ. • Эх барих эмэгтэйчүүдийн резидент нарт Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, ЭТХ-ийн мэргэжилтэн Н.Болормаа нар Эх, нялхсын талаарх бодлого эрхзүйн орчин, эхийн эндэгдлийн өнөөгийн байдал, сэргийлэх арга замын талаар хичээл заалаа. • Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг ЭМЯ, ДЭМБ хамтран зохион байгууллаа. Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвар, сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөгөөг ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын албаны дарга Ж.Нямсүрэн мэдээлэл танилцуулснаар энэ удаагийн цахим хурал өндөрлөлөө. | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвд өнөөдөр 11 цагт ДЭМБ-аас эбола вирусын оношлуурыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно. Мөн энэ үеэр эбола вируст халдварын бэлэн байдлын талаар мэдээллийг өгх юм байна. | эрүүл мэнд |
Манай улсад нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судас, тархи судасны өвчлөлүүд орж байна. ДЭМБ-ын 2002 оны мэдээгээр Монгол Улс цус харвалтын тохиолдол өндөртэй орны тоонд оржээ. Гэвч цус харвалтын тохиолдлууд болон гэнэтийн нас баралт, амьд үлдэх магадлалын талаар тодорхой бүртгэл мэдээлэлгүй явж ирсэн. Бүртгэл мэдээллийн хомс байдал нь цус харвалтаас урьдчилан сэргийлэх, эмчлэх, сэргээн засах үйл ажиллагааг зохицуулахад бэрхшээл учруулдаг. Тиймээс цус харвалтын урьдчилан сэргийлэлт, эрт оношлогоо, эмчилгээний Үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх нь нэн шаардлагатай байгаа юм. Монгол дахь МСС-гийн Эрүүл мэндийн төсөл ДЭМБ-тай хамтран ДЭМБ-ын цус харвалтын ЭСТЭЙП тандалтын системд суурилсан цус харвалтыг бүртгэх төслийг санаачлан эхлүүлээд байгаа бөгөөд Монгол дахь нөхцөл байдалтай сайтар уялдуулах шаардлага байсаар байна. Гол зорилго нь зохистой бодлого, протоколыг үндэсний хэмжээний нэвтрүүлэх програм хангамжийг сайжруулах, цус харвалтыг бүртгэх замаар гэнэтийн өвчлөлд үзүүлэх хариу арга хэмжээг сайжруулах, үр дагаврыг арилгах, амьдрах чадварыг сайжруулахад чиглэх юм. Монгол улс дахь цус харвалтыг тандах бүртгэлийн системийг эхлүүлэх бат бэх суурийг тавьснаараа энэ төсөл алсын үр дүн сайтай ажил болсон аж. Нийслэлийн гол хоёр төв эмнэлэг, дүүргийн нэг нэгдсэн эмнэлэгт түшиглэн бий болгосон энэ бааз суурь нь дээрхи үйл ажиллагааг улмаар хөдөөгийн хүн амын дунд цаашлаад улсын хэмжээнд дэлгэрүүлэхэд гол төв нь болж чадна. Бүртгэлийн системд орсон мэдээлэл нь ДЭМБ дахь дэлхийн цус харвалтын мэдээллийн баазад нэмэгдэн орох юм байна. ДЭМБ | эрүүл мэнд |
Японы “Жайка” олон улсын байгууллагын төлөөлөгчдийг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, холбогдох мэргэжилтнүүд хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчид Эсэн мэнд амаржихуйн чиглэлээр Монгол улсаас Япон улсад суралцсан эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригчдад сургалтын дараах үнэлгээ хийсэн талаар танилцуулж, орон нутагт сурсан зүйлээ хэрэгжүүлж үр бүтээлтэй ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Өвөрхангай аймгийн БОЭТ, ЭХЭМҮТ, КНАГ-ын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарт ургийн зүрхний бичлэг хэрхэн хийх, хянах, үнэлэх талаар хичээл заасан аж. Энэ үеэр тус байгууллагаас сургалтанд ашигласан Ургийн зүрхний бичлэгийн аппарат, чагнах зөөврийн болон халаасны аппарат тус бүр нэгийг бэлэглэхээ мэдэгджээ. | эрүүл мэнд |
“Яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийн чуулга уулзалт” энэ сарын 13-14-ний өдрүүдэд Эрүүл мэндийн Яамнаа зохион байгууллагдана. Тус чуулганаар хот, хөдөөд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэх гэнэ. Мөн яаралтай тусламжийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хэлэлцүүлгүүд зохион байгуулагдах аж. Тус чуулган зохион байгуулагдсанаар Засгийн газрын 2010 оны 318 дугаар тогтоолоор “Түргэн тусламжийн үндэсний сүлжээ хөтөлбөр”, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 дугаар тушаалын тавдугаар хавсралтаар “БОЭТ, Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, нэгжийн үлгэрчилсэн журам”, мөн өнгөрсөн оны 469 дугаар тушаалаар батлагдсан “Яаралтай тусламжийн шинэчлэл стратеги”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд түлхэц болох юм байна. | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, холбогдох албаныхан БНХАУ-ын Ордон компаний төлөөллийг хүлээн авч уулзжээ. Тэдний зүгээс “Эмнэлгийн хог хаягдлыг боловсруулах” чиглэлээр концессийн гэрээгээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан аж. Хөрөнгө оруулалтын Ордон компани нь БНХАУ болон гадаадын зарим оронд тоног төхөөрөмж нийлүүлэх, аюултай хог хаягдлыг устгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. | эрүүл мэнд |
Дэлхий дахины анхаарлын төвд байгаа эбола вируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд манай улсын мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл БНХАУ-ын Халдварт Өвчний Хяналтын Төвд энэ сарын 04-05-ны өдрүүдэд ажиллажээ. Түүнчлэн энэ үеэр эбола вирусын лабораторын оношилгоо, лабораторын сүлжээг урьдчилан сэргийлэлтэд ашиглан хариу арга хэмжээ авах, олон нийтийн тандалт хяналтын үйл ажиллагаа, эбола вирусын тандалтын стандарт, үйл ажиллагааны удирдамж, эмчилгээний менежмент, эрсдэлийн үнэлгээ, хилийн нэвтрэн орох цэгийн хяналт, олон нийтэд зориулсан сэрэмжлүүлэг, сурталчилгаа, хэвлэл мэдээллийнхэнтэй ажиллах төлөвлөгөөний талаар сургалтад хамрагдсан юм. Хятадын Засгийн газраас эбола вирусын дэгдэлт гарч байгаа баруун Африкийн улсуудад олон талын тусламжийг үзүүлж байгаагийн дотор Либер, Сьерри Леон улсуудад 50-аас 100 ортой эмнэлэг нээж, эмнэлгийн 40 ажилтныг дөрвөн баг болгон 2-3 сарын хугацаагаар сэлгэн ажиллуулж байгаа бөгөөд тухайн газраас ирсэн эмч, мэргэжилтнүүдийг гэрт нь шууд явуулахгүйгээр 21 хоног тусгаарлаж, биеийн байдоыг хянаж байгаа юм байна. Мөн өвчний тархалт бүртгэгдсэн улс орноос ирсэн зорчигчдод гар утас өгч, утсаар хяналт тавих ажлыг эхлүүлжээ. Өдөрт хоёр удаа халуунаа тэмдэглэх, өөр шинж тэмдэг гарвал утсаар яаралтай мэдэгдэж хариу арга хэмжээг яаралтай авах зааварчилгааг гаргасан байна. Халдварт Өвчний Хяналтын Төвийн Вируслогийн лабораторийн дэргэд эбола вирусын тусгай тасгийг нээн ажиллуулж, доктор, профессор Мифанг Лиангийн удирдлагаар тус вирусын оношлуурыг гарган авч Францын Лю Пастерын Институтад илгээн 100 хувийн баталгаажилт авчээ. Энэхүү оношлуурыг Эбола вирусын халдварын дэгдэлт гарч байгаа зарим улс оронд хэрэглэж байгаа бөгөөд эмнэлгийн ажиллагсадын хувийн хамгаалах хэрэгслийг ч хэд хэдэн үйлдвэрт үйлдвэрлэж байгааг танилцуулсан байна. Үүний зэрэгцээ яаралтай тусламжийн машиныг тусгай зориулалтаар дотор талд нь сөрөг агаарын даралттай байхаар үйлдвэрлэж байгаа ажээ. БНХАУ-д гурван эмнэлгийг эбола вирусын халдварын сэжигтэй өвчтөнг тусгаарлах, 13 лабораторийг биоаюулгүй ажиллагааны гуравдугаар зэрэглэлийн лабораториор сонгон лабораторийн магадлан итгэмжлэлийг явуулж байгаагаа БНХАУ-ын Халдварт өвчний хяналтын төвийнхөн мэдээлсэн юм. | эрүүл мэнд |
Дэлхий дахинд хорт хавдрын өвчлөл нэмэгдсээр байна. Тухайлбал 2012 онд Дэлхийн хорт хавдрын судалгааны агентлагаас гаргасан мэдээллээр жил бүр 14.1 сая хүн хорт хавдраар шинээр өвчилж, 8.2 сая хүн нас барж байна гэсэн судалгаа гаргасан гэдэг. Энэ дундаа уушгины хорт хавдар илүү их зонхилж, жил бүр 1.8 сая хүн нас барж байгаа аж. Манай улсад ч сүүлийн жилүүдэд уушгины хорт хавдрын өвчлөл ихсэх хандлагатай байна гэсэн судалгаа гарчээ. Судалгаа хийгээд үзэхэд уушгины хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 90 хувьд нь архаг тамхичид эзэлжээ. Дэлхий дахинд ч уушгины хорт хавдрын 90 гаруй хувь нь архаг тамхидалтаас үүдсэн гэсэн судалгаа гарсан байдаг байна. | эрүүл мэнд |
Өнгөрсөн сарын 26-наас энэ сарын хоёрны өдрийн хооронд улсын хэмжээнд нийт 164.325 хүн амбулаториор үйлчлүүлсний 9,253 (5.6 хувь) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байна. Энэ нь өмнөх 7 хоногийн үзүүлэлтээс 0.1 хувиар бага байгаа юм. Түүнчлэн 10.000 хүн амд 35.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 0.3 хувиар бага, өмнөх оны мөн үеэс 5.7 тохиолдлоор нэмэгдсэн байна. Улаанбаатар хотын хэмжээнд 74.100 хүн амбулаториор үйлчлүүлсний 4,650 (6.3%) нь томуу, томуу төст өвчтэй байсан нь өмнөх долоо хоногоос 0.2 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.3 хувиар бага үзүүлэлттэй байна. Харин 10,000 хүн амд 37.7 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 3.0 тохиолдлоор бага, өмнөх оны мөн үеэс 1.1 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 91.6 хувийг 15 хүртэлх, 73.0 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Нийслэлийн зургаан дүүрэгт хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 29.5 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 8.8 хувиар, өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар тус тус багассан байна. Иргэдэд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх талаар дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Үүнд: • Хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотой тохируулан хувцаслах, даарч, хөрөхгүй байх, • Гэр сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт хёроос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх, • Илчлэг сайтай, аминдэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс элбэг хэрэглэх, • Гараа савандаж тогтмол угаах, • Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, хамрын хөндийг байнга цэвэрлэж байх, • Томуу томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших, • Үзвэр үйлчилгээ олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх, • Ханиах найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх, • Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет (101 тоот өрөө), 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетэд хандан тариулах, • Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл гэртээ өөрийгөө тусгаарлах шаардлагатай байгааг ХӨСҮТ-өөс зөвлөж байна. | эрүүл мэнд |
Өвөрхангай аймгийн Хархорин сумын долдугаар багийн нутаг “Өлзийт гол” гэдэг газар нэг үхэр малын галзуу өвчнөөр өвчилсөн тохиолдол бүртгэгдлээ. Энэ сарын долооны өдрөөс тус нутагт хорио цээрийн дэглэмийг тогтоосон байна. Эх сурвалж: ОБЕГ | эрүүл мэнд |
Дэлхий дахинд: Эбола вируст халдвар, дэлхий дахинд: Энэ сарын дөрөвний өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн есөн улсад 13334 хүн өвчилж, 5009 (37 хувь) хүн нас барсан. Нийт 549 эрүүл мэндийн ажилтан өвчилснөөс 311 (52 хувь) нь нас барсан байна. Ойрхи-Дорнодын Корона вируст халдвар, Саудын Арабад: Саудын Арабад өнгөрсөн сарын 27-30-ны хооронд тус халдвараар нийт 12 хүн өвчилж, гурван хүн нас барсныг ДЭМБ-аас мэдээлсэн байна. Өвчтөнүүдийн дийлэнх хувийг 30-90 насныхан эзэлж байгаа бөгөөд ихэнх нь нутгийн иргэд байгаа ажээ. Мөн халдвар авч буй хүмүүсийн 75 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд одоогийн байдлаар Корона вируст халдвараар дэлхий дахинд нийт 909 хүн өвчилж, 331 хүн нас баржээ. Эх сурвалж: ДЭМБ | эрүүл мэнд |
“Уушгины хатгалгаатай тэмцэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна. Дэлхийн 100 гаруй орон нэгдсэн “Уушгины хатгалгаатай тэмцэх дэлхийн холбоо”-ноос санаачлан 2009 оноос эхлэн жил бүр “Уушгины хатгалгаатай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн билээ. Манай улсад ч, хөгжиж буй бусад орнуудын адилаар уушгины хатгалгаан өвчлөл, эндэгдэл харьцангуй өндөр байсаар байна. ДЭМБ-ын урьдчилсан тооцоолсноор 2009 онд тав хүртэлх насны хүүхдийн дунд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгалгаан 3,212 тохиолдол, менингитийн 25 тохиолдол, бусад инвазив өвчний 147 тохиолдол бүртгэгдэж, тэдгээрээс 192 нь нас бардаг байх магадлалтай гэх судалгаа гарчээ. Монгол улс 2016 оноос эхлэн уушгины хатгаа өвчний эсрэг пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар бага насны хүүхдүүдийг дархлаажуулж, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилго тавин ажиллаж байгаа гэнэ. | эрүүл мэнд |
Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Олон улсын байгууллагын газар Женев хотноо төвтэй Биологийн конвенцийг хэрэгжүүлэх нэгж, НҮБ-ын Зэвсэг хураах албатай хамтран “Биологийн зэвсгийг хориглох тухай конвенц”-ийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх асуудлаар энэ сарын 12-13-нд ГХЭЗХАЯ-нд зохион байгуулсан хамтарсан сургалт, семинарт ЗӨСҮТ төвийн захирал М. Нямсүрэн, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн,биологич доктор Д. Цэрэнноров, нэгдсэн лабораторийн тасгийн эрхлэгч Д. Ганболд, биоаюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Б. Болор нар оролцжээ. Сургалтыг Гүрж улсын “Биоаюулгүй байдлын нийгэмлэг”-ийн дэд тэргүүн доктор, проф Лела Баканидзе, Гүрж улсын “Халдварт өвчний хяналтын төв”-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Нели Чакветадзе нар удирдан явуулав. Тус сургалт семинарт БХЯ, ЭМЯ, БОНХЯ, ХЗЯ, ТЕГ, МХЕГ, ЗӨСҮТ, ХӨСҮТ, МЭҮГ, БАБХҮХ, БАБМН зэрэг төрийн ба төрийн бус байгууллагын нийт 30 гаруй мэргэжилтэн оролцож биоаюулгүй байдал, биохамгааллыг хангах асуудал, биологийн эрсдлийн үнэлгээ, эрсдлийг бууруулах арга хэмжээ, гүйцэтгэл, био ёс зүй, яаралтай хариу арга хэмжээ авах талаарх ерөнхий ойлголтууд, олон улсын, бүсийн болон үндэсний биоаюулгүй байдлын нийгэмлэгүүд, тэдгээрийн харилцаа холбоо, биологийн зэвсгийн конвенцийн талаар мэдээлэл авч санал солилцов. "Биологийн зэвсгийг хориглох тухай конвенц”-ийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагууд хуулийн төсөл боловсруулах асуудлаар хамтран ажиллахаар шийдвэрлэсэн. Биологийн аюултай байж болзошгүй материалыг хадгалах, тээвэрлэх, шилжүүлэх, шинжлэх зэрэг асуудлыг шинээр боловсруулах хуулийн төсөлд тусгах, энэ чиглэлээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг асуудлаар санал солилцмон аж. Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв | эрүүл мэнд |
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн 35 дахь удаагийн ээлжит цахим хурал боллоо.Эрүүл мэндийн яамны БХЗГ-ын дарга Я.Буянжаргал хурлыг нээж “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт хийгдсэн ажлуудын талаар танилцууллаа. Зарим онцлох үйл явдлаас товч дурдвал: •ЭМЯ-ны Яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөл, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэг ТББ хамтран “Яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийн чуулга уулзалт”-ыг зохион байгууллаа. Чуулганаар хот, хөдөөд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, яаралтай тусламжийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хэлэлцүүлгүүд зохион байгууллаа. Чуулганд хот хөдөөгийн 200 орчим эмч, мэргэжилтнүүд оролцлоо. •“Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн өнөөгийн байдал, орон нутгийг чадавхжуулах нь” сэдэвт бүсийн зөвлөгөөн Орхон аймагт зохион байгуулагдсан. Бүсийн зөвлөгөөнд Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Өвөрхангай аймгийн төлөөлөл оролцлоо. •НҮБ-ын Хүүхдийн сангийн Бүсийн захирал Монгол улсад айлчилсан. ЭМЯ-наас агаарын бохирдол болон осол гэмтлээс хүүхдийг сэргийлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. •Уушгины хатгалгаатай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан хэвлэлийн бага хурал хийж, гарын авлага тарааж, сургалт зохион байгуулсан. •Эрүүл мэндийн кластерийн ээлжит хурал болж, Эбола халдварын эсрэг бэлэн байдлыг хангах төлөвлөгөө, мэдээлэл сурталчилгааны асуудлыг хэлэлцсэн. •Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хоёр жилийн төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан. • Эх, нярайн эрүүл мэнд стратегийн үйл ажиллагааг үнэлэх шалгуурыг боловсруулан батлуулсан. | эрүүл мэнд |
Дархан-Уул аймгийн Засаг даргын баталсан “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөний гуравдугаар зорилтын хүрээнд эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад түншлэлийг сайжруулж, тусламж үйлчилгээний тэгш бус байдлыг бууруулах чиглэлээр олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Зорилтот бүлгийн эхчүүд, эмэгтэйчүүдэд хүргэх нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд салбаруудын оролцоог идэвхижүүлэх зорилгоор “Эрүүл эхээс-Эрүүл хүүхэд” сэдэвт гурван өдрийн арга хэмжээг зохион байгуулжээ. “Эрүүл эхээс-Эрүүл хүүхэд” сэдэвт арга хэмжээнд эрүүл мэндийн байгууллагаас энэ оны гуравдугаар сараас эхлэн зохион байгуулж байгаа “ГАРЦ” арга хэмжээг идэвхжүүлж, зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзлэгт 114 эмэгтэйг хамруулж, жирэмснээс хамгаалах эм 105, тариа 16, бэлгэвч 824, ерөндөг 34, суулгац гурав, нийт жирэмслэлтээс хамгаалах 986 арга хэмжээг авлаа. Мөн ДОХ, бэлгийн замын халдвараас сэргийлэх шинжилгээг 81 хүнд хийж, 257 эмэгтэйд НҮЭМ-ийн зөвлөгөө өгсөн байна. Арга хэмжээний хүрээнд “Эрүүл эхээс-Эрүүл хүүхэд” 500 эмэгтэйчүүдийн зөвлөгөөн, 150 эмэгтэйчүүдийн хэлэлцүүлэг болон ухуулга нөлөөллийн ажлыг зохион байгуулж, “Гэр бүлийн аз жаргал”, “ Гэр бүлийн амьдралд эмэгтэйчүүд бид”, “Эрэгтэй, эмэгтэй хүний хандлагын ялгаа”, “Монгол эмэгтэйчүүдийн хатан ухаан” зэрэг сэдвүүдээр “Ногоон зүрх” ТББ-ын тэргүүн Б.Пүрэвсүрэн, Азийн хөгжлийн банкны зөвлөх Р.Олонбаяр, Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбооны зөвлөх Б.Дэмбэрэлмаа, “Дэлхийн зөн” ОУБ-ын менежер Б.Батзаяа нар сонирхолтой лекц уншсан байна. Мөн хэлэлцүүлэгийн үеэр эрүүл мэндийн байгууллагуудын “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-д хийсэн шинэлэг ажлуудыг танилцуулж, нэгдсэн эмнэлгийн сувилахуйн баг нярайн асаргаа сувилгааны гардан үйлдлийн зөвлөгөө өглөө. Хэлэлцүүлэгт салбар бүрийн эмэгтэйчүүд идэвхитэй оролцож, олон асуудлыг дэвшүүлж, санал гаргасан бөгөөд эдгээрийг нэгтгэж, холбогдох байгууллагуудад асуудлыг тавихаар Эрүүл мэндийн газар, НХҮХ-ийн хамтарсан баг ажиллаж байна. | эрүүл мэнд |
Ээлжилт цахим хурлаар Төв аймаг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийсэн ажлаа танилцуулжээ. Тус аймагт эрүүл мэндийн 68 байгууллагад 1223 эмч, мэргэжилтнүүд ажилладаг аж. Эрүүл мэндийн салбарын энэ оны нийт санхүүжилт 12.302.5 сая төгрөг. Оны эхний есөн сард аймгийн хэмжээнд нийт 1032 төрөлт бүртгэгдсэн бөгөөд амьд төрсөн хүүхэд 1037. Эхийн эндэгдэл бүртгэгдээгүй байна. Аймгийн хэмжээгээр нөхөн үржихүйн насны 7445 эмэгтэйг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаас 4027 эмэгтэй өвчтэй илэрсэний 82.6 хувийг эмчлэн эрүүлжүүлж 24 хувийг хяналтанд авсан байна. Хяналт, шинжилгээ үнэлгээг 26 сум, нэг өрхийн эмнэлэгт 1-2 удаа хийж, урианы жилийн үйл ажиллагааны явцын байдалтай танилцаж, зөвлөмжийг хүргүүлсэн. Тус аймгийн хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэгдэж буй тоног төхөөрөмжийг шинэчлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийг мэргэшүүлэх шаардлага тулгараад байгаа юм байна. | эрүүл мэнд |
Эбола вируст халдварын тархалт зарим улсад нэмэгдсэн хэвээр байна Энэ сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд тус вируст халдвар дэлхийн есөн улсад бүртгэгдэж, 14479 хүн өвчилж, 5226(36хувь) хүн нас барсан байна. Энэ сарын есний өдрөөс хойш өвчний тохиолдол 314, нас баралт 17 хүнээр тус тус нэмэгдсэн байна. Гвиней, Либери, Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт нэмэгдсэн хэвээр байсаар байна. Нийт 570 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 324 (56хувь) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээнээс хойш дөрвөн шинэ тохиолдол нэмэгджээ. Мали улсад шинээр дөрвөн тохиолдол бүртгэгдэж, гурав нь нас барсан бөгөөд сүүлийн гурван шинэ тохиолдол нь аравдугаар сарын 24-нд нас барсан эхний тохиолдолтой ямар нэгэн тархвар судлалын холбоогүй байсан нь тогтоогджээ. Одоогийн байдлаар өвчтөнүүдийн ойрын хавьтлын 216 хүнийг илрүүлэн эрүүл мэндийн хяналтад байлгаж байна. Эх сурвалж: ДЭМБ | эрүүл мэнд |
Өнгөрсөн онд 79780 хүүхэд мэндэлсэн шиг энэ онд хүн амын цэвэр өсөлт 71000-д хүрвэл шинэ оны өмнөхөн гурван сая дахь иргэнээ өлгийдөн авах боломжтой аж. Тодруулбал, Статискчидийн үзэж буйгаар гурван сая дахь иргэн энэ онд багтаж мэндэлнэ гэсэн тооцоо судалгааг гаргасан. Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд нийт 1531 хүүхэд мэндэлжээ. Монголын үрс маш олон болтугай. | эрүүл мэнд |
Орхон аймагт Хангайн бүсийн аймгуудын Эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн дунд хугацааны хяналт-шинжилгээ, үнэлгээний уулзалт зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Уулзалт зөвлөгөөнийг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан юм. Нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Я.Буянжаргал, Орхон аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат, Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Баясгалан нар оролцож, үг хэлэв. Уулзалт, үнэлгээнд Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл гэсэн зургаан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, хэлтсийн дарга, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн гэсэн бүрэлдэхүүнтэй нийт 33 хүний төлөөлөл оролцлоо. Уулзалт, үнэлгээний үеэр оролцогч аймгуудын Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн дэлгэрэнгүй тайлантай танилцаж, харилцан туршлага солилцсоны дээр цаашид шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах талаар ярилцлаа.Мөн Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны харьяа “Эрдэнэт Медикал” оношилгоо эмчилгээний төвтэй тус тус танилцжээ. Эрүүл мэндийн газар нь орон нутгийн төсвөөс 8,2 сая төгрөгийн санхүүжилтээр гамшиг, осол гэмтэл, халдварт өвчний дэгдэлтийн үеийн бэлэн байдлын нөөцийг бүрдүүлсэн байна.БОЭТ-ийн нөхөн үржихүйн цогц тусламж үйлчилгээний төв, Хүлээн авах, яаралтай түргэн тусламжийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа. | эрүүл мэнд |
Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт нийт 72,854 хүн хандсаны 5524 (7.6 хувь) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байна. Энэ нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 1.1 хувиар нэмэгджээ. Дүүргээр авч үзвэл Багануур дүүрэгт 7.8 хувь, Багахангай дүүрэг 7.5 хувь, Баянгол дүүрэгт 2.5 хувь, Чингэлтэй дүүрэгт 1.8 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Хүүхдийн түргэн тусламжид 1825 дуудлага ирсний 764 тохиолдол буюу 41.9 хувийг томуу, томуу төст өвчин эзэлсэн байна. Эх сурвалж: НЭМГ | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яаманд болсон үндэсний зөвлөгөөнийг ЗТБХБЯ, ЭМЯ, Хууль сахиулах их сургууль хамтран ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр “Дэлхийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын гурав дахь илтгэлд Монгол улсаас өгч байгаа үзүүлэлт, түүний хэлэлцүүлэг”, “Осол, гэмтлийн өвчлөл, нас баралтын тоон мэдээ”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, салбар хоорондын уялдаа холбоо, эрхзүйн орчин”, “Мотоциклоос үүдэлтэй осол гэмтлийн судалгааны дүн” сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ. Дэлхий дахинд зам тээврийн ослын улмаас жилд 1,2 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн бэртэж байна. Зам тээврийн ослоор нас барагсдын 90 гаруй хувь нь буурай болон хөгжиж байгаа улс оронд ногдож байгааг Цагдаагийн хурандаа Г.Бадарч илтгэлдээ онцолжээ. 2010 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жилүүд” гэж зарласан. Монгол улсын Засгийн газар “Осол, гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2009 онд, “Хүүхдийн осол, гэмтлээс сэргийлэх үндэсний стратеги”-ийг (2014-2016) баталсан. Гэвч зам тээврийн ослын улмаас амь насаа алдах, бэртэж гэмтэх тохиолдол жилээс жилд нэмэгдсээр байна. Монгол улсад бүртгэгдсэн осол гэмтлийн тоо баримтаас харахад осол, гэмтэл нь өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааны тав дугаарт, нас баралтын гурав дугаарт орж байна. Зөвхөн хүүхдийн осол гэмтлийг авч үзвэл 2008 онд 10000 хүн амд 311,4 байсан бол 2013 онд 313,6 болж өссөн байна. Иймд зам тээврийн ослыг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, шинэ шатанд гаргах шаардлага тулгарч байна. Өнөөдрийн зөвлөгөөн ч энэхүү учирч буй бэрхшээлийг шийдэхэд тодорхой хувь нэмрээ оруулна гэж оролцогчид үзэж байлаа. | эрүүл мэнд |
Япон улсын "Нихон Кохдэн" корпораци ХСҮТ-ийн Мэдээгүйжүүлэг, хагалгааны тасагт найман ширхэг хяналтын монитор хандивлажээ. Уг мониторын давуу тал нь эвдрэл багатай, 17 жилийн өмнө Улсын Нэгдсэн төв эмнэлэгт авсан зүрхний аппарат нь одоохүртэл ажилладаг байна. Бүтээгдхүүнийхээ талаар "Нихон Кохдэн" корпорацийн маркетингийн албаны дарга Такахико Шимада ярихдаа цусны даралт, зүрхний хэмжилт зэрэг найман төрлийн хэмжилтийг нэг хошуугаар хийдэг бөгөөд энэ нь эмнэлгийн зардлыг багасгах давуу талтай гэнэ. | эрүүл мэнд |
Энэ сарын 10-16-ны өдрийг хүртэлх хугацаанд Улсын хэмжээнд 159.557 хүн амбулаториор үйлчлүүлсний 10.305 (6.5 хувь) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Түүнчлэн энэ сарын 20-ны өдрийн байдлаар Нийслэлийн дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 38.4 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байна. Харин сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдийн байгууллагын ирцийн тандалтыг Нийслэлийн долоон дүүргийн харуулдан тандалтын 34 нэгжид хийхэд энэ сарын 21-ны өдрийн байдлаар хүүхдийн ирц 93.0-98.1 хувьтай гарсан байна. Энэ сараас риновирус, бокавирус, респиратор- синцитиальвирус, коронавирус, энтеровирус, аденовирус зэрэг иж томуугийн вирус илэрч, томуугийн вирус хараахан илрээгүй байна. Иймд томуу, томуу төст өвчний түвшин нь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох хэмжээнд хүрээгүй байгаа учраас дараах зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудад хүргүүлж байна. Үүнд: 1. Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс гэрийн идэвхтэй эргэлт, үзлэгийг эрчимжүүлэх арга хэмжээг авах, 2. Нийслэлийн эрүүл мэндийн нэгдлүүд орны ачааллыг бууруулах чиглэлээр зохицуулалт хийх, 3. Хүн амд томуу, төст өвчнөөс сэргийлэх талаар мэдээлэл, сургалт сурталчилгааг өргөжүүлэх зэргийг анхаарч ажиллахыг зөвлөж байна. | эрүүл мэнд |
Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтыг тогтоох судалгаа Орхон аймгийн Говил, Эрдэнэ, Бүрэнбүст багт амжилттай хийгдэж дуусчээ. Энэхүү судалгаанд 1800 иргэн хамруулахаар төлөвлөснөөс 93,3 хувь хамрагдаж, 343 хүнээс цэрний шинжилгээ авсан байна. Говил багт 650, Бүрэнбүст багт 550, Эрдэнэ багт 480 хүн тус тус хамрагджээ. | эрүүл мэнд |
“Сүрьеэг илрүүлье, эмчилье, эдгэрүүлье” сэдэвт Үндэсний зөвөлгөөн Сүнжин гранд зочид буудалд болж байна. Сүрьеэгийн халдварт өртсөн хүн бүр өвчний шинж тэмдэг, өвчний талаар ойлголт үгүйгээс эмнэлэгт хандахгүй байх, хандсан ч олон шалтгааны улмаас болж оношлогдохгүй байх, оношлогдсон ч эмчилгээнд хамрагдахгүй байхыг хэлдэг аж. Иргэд сүрьеэ өвчний талаар мэдлэг хандлагаа сайжруулснаар сүрьеэгийн халдвараас өөрийгөө сэргийлж чаддаг болох, өвдсөн тохиолдолд эмнэлэгт ханддаг болох нь сүрьеэгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа энэхүү асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн арга. Сүрьеэ өвчин халуурах, турах, ядрах, хөлрөх, олон хоногоор ханиалгах зэрэг сонгомол шинж тэмдэгүүдийг өгдөг боловч сүүлийн үед шинж тэмдэггүй сүрьеэгийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа юм байна. Сүрьеэгийн халдвартай хүн ханиах, ярих, найтаах үед сүрьеэгийн савханцар агаарт тархаж агааржилтгүй орчинд 24 цаг хүртэл агаарт хөвж байдаг. Энэ агаараар амьсгалж, хамт байгаа хүмүүс халдвар авах өндөр эрсдэлтэй бөгөөд халдвар авсан хүмүүсийн 10 хувь нь өвчилдөг гэнэ. | эрүүл мэнд |
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг дэлхий дахинд ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдөр болгон тэмдэглэж, бүх нийтээрээ дуу хоолойгоо нэгтгэн энэхүү аюулт өвчний эсрэг тэмцэх төрөл бүрийн үйл ажиллагаануудыг зохиодог уламжлалтай билээ. Монгол улсад энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас удирдамж батлан гаргаж, ХДХВ/ДОХ-ын чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудын төлөөллүүддээс бүрдсэн ажлын хэсэг байгуулснаар Нэгдсэн нэг төлөвлөгөөн дор хамтран ажиллаж байна. Уг ажлын хэсгийг ХДХВ/ДОХ-оос сэргийлэх чиглэлээр ажилладаг “YouthLEAD” Үндэсний Сүлжээ зохицуулан ажиллаж байгаа бөгөөд 2014 онд “Бид хамтдаа сэргийлж чадна” уриан дор ХДХВ/ДОХ-ын шинэ тохиолдлыг тэглэх дэлхий нийтийн зорилгод нэгдээд байна. Монгол улсад ХДХВ-ын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдэж байсан бөгөөд энэ сарын байдлаар нийт 179 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/БЗДХ-ын тандан судалгааны албанаас гаргасан судалгаагаар тус халдвараар дөрвөн хүн нас барж, нийт тохиолдлын 98,3 хувь нь бэлгийн замаар дамжсан үзүүлэлт гарчээ. Мөн Монгол улс ДОХ/ХДХВ-ын тархалтаараа дэлхийд дээгүүр бичигддэг ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг тул халдварын өндөр эрсдэлт бүс нутгийн тоонд ордог. Тиймээс ХДХВ/ДОХ-ын асуудалд манай улс онцгой анхаарал хандуулан байгууллага, олон нийт, хувь хүн бүр дор бүрнээ энэ талын мэдлэг мэдээллээр хангагдаж байх нь нэн чухал болоод байна. | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчдийн сургалт Эрүүл мэндийн яамнаа өнөөдөр зохион байгуулагдаж байна. Энэхүү сургалт нь магадлан итгэмжлэлийн шинжээчид бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа цугларч байгаа гэдгээрээ онцлогтой аж. Нийт шинжээчдийг хамруулсан тус сургалтаар шинээр гарсан тушаал, шийдвэрүүдийн талаарх мэдээллийг өгч, нэгдсэн ойлголттой болоход чиглэх аж. Түүнчлэн “Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журмын танилцуулга”, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудлууд”, “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх нь”, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”, “Эмийн чанар, аюулгүй байдал, эмийн бодлого”, “Эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал” зэрэг олон сэдвээр сургалт явуулах бөгөөд тус сургалтад 50 орчим шинжээчид оролцож байгаа юм байна. | эрүүл мэнд |
Дэлхий дахинд Эбола вируст халдвараар нас барах хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа аж. Энэ сарын 23-ны байдлаар дэлхийн есөнулсад эбола вируст халдвараар нийт 16001 хүн өвчилж, 5738 хүн нас бараад байна. Өвчний дэгдэлт Гвинейд тогтворжиж байгаа билээ, Либерид буурч байгаа бол Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй нэмэгдсэн хэвээр байна. Эбола вирусээр нийт 592 эрүүл мэндийн ажилтан өвчилж, үүнээс 340 нь буюу 57хувь нь нас барсан байна. Дээрх вируст халдвар тархаад байгаа есөнорноос Монгол улсад гурван хүн аялалаар ирсэнийг хил дээрээс нь буцаасан байна. Эрүүл мэндийн яам холбогдох байгууллагаас өдөр тутам мэдээ, мэдээллийг хүлээн авч, урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа аж. Мөн тун удахгүй манай орны энхийг сахиулагч 68 цэрэг эх орондоо ирэх гэж байгаа аж. Тэднийг ирсэн даруйд эрүүл мэндийн үзлэгт хамруулж, шаардлагатай тохиолдолд тусгайлан эмчилгээ хийж, Сэргийлэх арга хэмжээг авахаар төлөвлөөд байгаагаа ч салбарынхан хэлжээ. | эрүүл мэнд |
Дэлхийн томоохон сайтуудад хүн 120 наслах боломжтой гэх мэдээлэл гарсан нь олны анхааралтатаж байна. Урт наслахад туслах эмийг ОХУ-ын эрдэмтэд хийсэн аж. Эмээ загас, нохой, хулгана гэх мэт амьтанд туршсан нь амжилттай байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргажээ. Энэ эм нь хүний хөгшрөлтйг зогсоохгүй ч оюун ухааныг эрүүл саруул байлгахад онцгой үүрэгтэй аж. Гэхдээ энэ эмийг 10 жилийн дараа олны хүртээл болгох юм байна. | эрүүл мэнд |
Эболатай орнуудаас Монголд ирэх жуулчдын тоо буурсан гэнэ. Тодруулбал, Эболагийн халдвар гарсан баруун Африкийн бүс нутгаас Монгол Улсад долоо, найм, есдүгээр сард 12-15 хүн ирсэн гэнэ. Засгийн газрын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр эбологийн халдвар гарсан орноос зорчих визийн хязгаарлалт хийснээр зорчин явах хүний тоо багассан байна. Аюулгүй байдлыг хангах үүднээс тэдэнд өндөр түвшинд шинжилгээ хийж, шаардлагатай бол тодорхой хугацаанд тусгаарлан ажиглалт хийсний дараа нэвтрүүлнэ" хэмээжээ албаныхан хэлжээ. | эрүүл мэнд |
Шинэчлэлийн засгийн газрын 2012-2014 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Тус хөтөлбарт иргэд, иргэний нийгмийн байгууллагууд болоод бусад салбарынхан, эмч мэргэжилтнүүд идэвхитэй оролцсон байна. Хөтөлбөрийн биелэлт өнгөрсөнонд 50,5 хувьтай гарч байсан бол энэоны эхний хагас жилийн байдлаар 69,0 хувийн хэрэгжилттэй байгаа аж. | эрүүл мэнд |
Элэгний эмийг бүртгүүлэхээр хандсан эмийн компани ЭМЯ-нд Элэгний С вирусийг эмчлэх дээрх эмүүдийн зөвхөн нэг нь болох Софосбувир эмийг АНУ-ын “Geliad Science” компани нийгмийн хариуцлагын чиглэлээр “Access” буюу “Хүртээмж” хэмээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх саналыг энэ оны долдугаар сард ЭМЯ-нд танилцуулсан билээ. Ингэхдээ хөгжиж буй орны ядуу, нэн ядуу иргэдэд софосбувир эмийг хөнгөлөлттэй үнээр худалдахын тулд бидэнд дараах болзолыг тавьсан. Үүнд: 1. Хөнгөлөлттэй үнээр санал болгож буй софосбувир эмийг улсын бүртгэлд түргэвчилсэн хэлбэрээр бүртгэх; 2. Хөнгөлөлттэй үнээр санал болгож буй софосбувирын зардлыг 100 хувь Засгийн газрын хөрөнгөөр санхүүжүүлэх, хөрөнгөө гаргахаа эрх бүхий байгууллагаар баталгаажуулах ; 3. Хөнгөлөлттэй үнээр санал болгож буй эмээр зөвхөн ядуу, нэн ядуу иргэдийг эмчлэх; 4. Жилд 10-15 мянган ядуу, нэн ядуу иргэдийг хамруулах; 5. Софосбувир эмийг бусад иргэдэд хөнгөлөлттэй үнээр зарахгүй байх; 6. Өвчтөнд эмчилгээ, шинжилгээ хийх, хяналт тавих тогтолцоо бүрдсэн байх; 7. Уг эмийн ханган нийлүүлэлт, хуваарилалт, түгээлтийг ганцхан “Geliad Science” компани зохион байгуулах эрхтэй байх зэрэг болно. Ийнхүү зөвхөн софосбувирийг хөнгөлттэй үнээр худалдан авахад Засгийн газраас жилд 34 тэрбум төгрөгийг гаргах шаардлагатайгаас гадна хавсран хэрэглэх зайлшгүй шаардлагатай хоёр эм болон шинжилгээнд ядуу, нэн ядуу нэг иргэн хувиасаа дор хаяж 6,6 сая төгрөгийг гаргах тооцоо гарч байна. Энэ бүхнээс үзэхэд С вирусын халдвартай Монгол улсын иргэн бүр 1800 ам долларт багтаан эмчлүүлнэ гэсэн олон нийтийн дунд үүссэн хүлээлт, бодит байдал зөрөөтэй байгаа аж. Иймд ДЭМБ-аас гишүүн орнууддаа зах зээл дээр олон шинэ эмийг үйлдвэрлэн хямд өртгөөр нийлүүлэх боломж бүрдэж байгаа тул зөвхөн нэг компанитай урт хугацааны гэрээ хийхгүй байх, С вирусын эмчилгээг урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй нягт уялдуулах шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгч байгаа юм байна. | эрүүл мэнд |
"Донор зохион байгуулалтанд сайн дурынханы оролцоог нэмэгдүүлье" сэдэвт уулзалтыг Цус сэлбэлт судлалын үндэсний төвд зохион байгуулжээ. Уулзалтанд ЦССҮТ-н ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр ,Монголын Донорын холбооны ерөнхийлөгч М.Сосорбарам хүндэт доноруудын хамт оролцож, цусны донорын эгнээний өнөөгийн байдал,хэтийн зорилгын талаар санал бодолоо солилцсон аж. Мөн энэ үеэр тус төвийн нийгмийн ажилтан, эмч,сувилагч нар сургалт явуулжээ. | эрүүл мэнд |
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг дэлхий дахинд ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдөр болгон тэмдэглэж, бүх нийтээрээ дуу хоолойгоо нэгтгэн энэхүү аюулт өвчний эсрэг тэмцэх төрөл бүрийн үйл ажиллагаануудыг зохиодог уламжлалтай. Монгол улсад энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас удирдамж батлан гаргаж, ХДХВ/ДОХ-ын чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудын төлөөллүүддээс бүрдсэн ажлын хэсэг байгуулснаар Нэгдсэн нэг төлөвлөгөөн дор хамтран ажиллаж байгаа юм байна. Уг ажлын хэсгийг ХДХВ/ДОХ-оос сэргийлэх чиглэлээр ажилладаг YouthLEADҮндэсний Сүлжээ зохицуулан ажиллаж байгаа бөгөөд энэ онд “Бид хамтдаа сэргийлж чадна” уриан дор ХДХВ/ДОХ-ын шинэ тохиолдлыг тэглэх дэлхий нийтийн зорилгод нэгдээд байна. | эрүүл мэнд |
Монгол Улсад анх удаа Эмнэлгийн лабораторийн чанар, ур чадварт тавигдах онцлог шаардлага ISO-MNS15189 стандартаар ХӨСҮТ-ийн доорх долоон лаборатори магадлан итгэмжлэгджээ. 1. Нян судлалын лаборатори 2. Вируст судлалын лаборатори 3. Гепатит, энтервирусын лаборатори 4. Бэлгийн замаар дамжих халдварын лаборатори 5. Шимэгч судлалын лаборатори 6. Микобактерийн лаборатори 7. Биохимийн лаборатори | эрүүл мэнд |
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 01-ны өдрийн байдлаар амбулаторийн 87506 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчны 7943 тохиолдол бүртгэгджээ. Уг өвчин нь Багануур дүүрэгт 5,6 хувь, Налайх дүүрэгт 4,9 хувиар тус тус нэмэгдсэн бол Баянгол дүүрэгт 2,9 хувь, Багахангай дүүрэгт 2,8 хувь, Хан-Уул дүүрэгт 2,6 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарчээ. Нийт өвчлөгсдийн 77 хувь нь 0-9 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 2532 дуудлага ирсний 1029 тохиолдол буюу 40,6 хувь нь Томуу, томуу төст өвчин гэсэн оноштой гарчээ. Энэ өвчин нь вирусээс үүсдэг, амьсгалын цочмог халдварт өвчин бөгөөд гэнэт өндөр халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг. Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал, хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах. -Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх -Хамрын салстыг сонгино, сармисын тосон ханд, оксолины тос түрхэх. -Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлний уланд тосон иллэг хийх. -Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С хэрэглэх -Өдөрт 2-3 хумс сармисыг хоол, ундандаа хэрэглэх. -Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх. -Царван, морин шарилжны хандаар хоолой зайлах. -Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна, ТТТӨвчнөөс урьдчилан сэргийлэх эмийн бэлдмэлүүдийг худалдан авч зааврын дагуу хэрэглэвэл үр дүнтэй байдаг. Эмчид яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг баримталж, хэвтрийн дэглэмийг сахиж эмчлэх хэрэгтэй. /халуун аарц, сармистай хар шөл, чацарганы шүүс, халуун гичтэй хоол, цагаан танг буцалган уух, амаар уух шингэнийг ихээр хэрэглэх, эмчийн бичсэн эм хэрэглэх/ -Амны хаалт зүүх -Гараа сайтар савандаж угаах, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах. - Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар, сэлгүүцэхгүй байх. -Антибиотик хэрэглэхээс зайлсхийх. Томуу өвчний үед вируст сонгомол үйлчлэх эмнүүдэд: интерферон, ремантадин, амандатин, тамифлю, оксолины түрхлэг орно. Томуу төст өвчинд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ: Үүнд: халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх, хордлого тайлах шингэн хэрэглэх, ардын уламжлалт эм, тан ууж болно. Алт, мөнгөний ионтой ус хэрэглэх Сармис хүзүүнд нь зүүх Чихэр өвс буцалгаж уух Цайг нохойн хошуугаар орлуулах Цагаан гаа, сармистай шөл Аарц (шөлөнд чанаж уулгаж хөлөргөх) Сүүнд сармис буцалгаж уулгах Хүйтэн агаар амьсгалахгүй байх Даарч жигнэгдэхгүй байх Шингэн зүйлийг өдөрт 2-3 литр уух Халуун усанд сууж орох (5 рашаантай) Нийслэлийн Эрүүл мэндийн газар | эрүүл мэнд |
Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасагт төлөвлөлтийн аппарат, зайн туяа эмчилгээний тоног төхөөрөмжийг нийлүүллээ. Төлөвлөлтийн симулятор -1996, зайн туяа эмчилгээний аппарат 2006 онуудад анх суурилуулагдаж ашиглалтын хугацаа дуусаад байсан юм. Энэхүү шинэчлэлийн хүрээнд 360 градусаар харах боломжтой төлөвлөлтийн симулятор аппараттай болсноор бусад эрхтэнд туяаны нөлөөлөл байхгүй болж, эмчилгээг цогцоор нь хийх боломж бүрдэж, эмчилгээний хугацаа буурсан. Тус төвийн хүлээгдэл буурч, өдөрт дунджаар 60 – 70 өвчтөнд эмчилгээ хийх боломжтой болжээ. | эрүүл мэнд |