news
stringlengths
2
65.4k
label
stringclasses
9 values
Домогт “Битлз” хамтлагийн хуулбар “Bootleg Beatles” хамтлаг ирэх есдүгээр сарын 7-нд Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглох нь ээ. Монголд анх удаа ирж, Ливерпулийн дөрвөлийн дуунуудыг эгшиглүүлэх тус хамтлагийг НИТХ-ын төлөөлөгч буюу “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү хэсэг нөхдийн хамт урьж тоглуулахаар болсон баяртай мэдээ байна. Тэд энэ жил тохиож байгаа алдарт “Битлз” хамтлагийн 50 жилийн ойд зориулан ийнхүү нийслэлчүүдэд бэлэг барихаар болжээ. НИТХ-ын гишүүнээр сонгогдсон Г.Ганхүү түүний төлөө саналаа өгсөн нийслэлчүүддээ баярласнаа илэрхийлж буй сэтгэлийн бэлэг нь юм байна. Bootleg Beatles”-ийнхэн “Монголыг их сонин, сайхан орон гэж сонссон” гээд бусад оронд тоглодог мөнгөнийхөө тал хувиар буюу 60 мянган ам.доллараар тоглож байгаа бөгөөд уг зардлыг “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү хэсэг нөхдийн хамт хувиасаа гаргажээ. Түүнчлэн, уг тоглолтод “Шар айраг” хамтлагийнхан хамтран уран бүтээлээ хүргэх бөгөөд мөн “Битлз”-ийн үнэнч фэнүүдэд зориулсан тусгай тоглолт ирэх есдүгээр сарын 8-нд болно юм байна. Харин одоогоор энэ тоглолт хаана болох нь тодорхойгүй байгаа юм. Г.Даша
урлаг соёл
Хип хоп дуучин Quiza тун удахгүй ээлжит шинэ цомгоороо фенүүдээ доргиох гэж байна. Тэрхүү цомгийн нэр нь “Дунд голын дугуйлан” нэртэй бөгөөд “Best friends”, “Хүртсэнээрээ амьдарья”, “Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичье” зэрэг 13 дуутай гэнэ. Түүний шинэ цомог хэвлэлтэд явахад бэлэн болсон гэнэ. Уг цомгийг “Рro Sound” студид хийж, хөгжмийн найруулагчаар нь “Нэгүн” студийн захирал, ая зохиогч А.Одбаяр ажиллажээ. Харин Quiza цомгоо хэвлэлтээс ирсэний дараа тоглолтоо хийж, уран бүтээлээ тайлагнах сурагтай. Сонирхуулахад, тэрбээр өнгөрсөн жил өөрийн төрсөн ах Болдтойгоо хамтран “Дунд гол” продакшныг байгуулсан юм. Тус продакшнаас залууст зориулан сар бүрийн сүүлийн долоо хоногийн амралтын өдөр үдэшлэг зохион байгуулдаг ба эл үдэшлэгт нь jazz, punk, soft, латин америк, нью жааз гэх мэтийн Монголд хараахан дэлгэрч амжаагүй урсгалууд шилдэг DJ нарын хэмнэл дор эгшиглэдэг юм. А.ЗУЛ
урлаг соёл
Өнөөдөр Америкийн R&B дуучин, жүжигчин, продюссер Alicia Keys удахгүй шүтэн бишрэгчдэд нь хүрэх тав дахь шинэ цомгийнхоо нэрийг олонд зарлаж, нүүрний зургийг нийтэлсэн байна. Alicia Keys цомгоо “Girl on Fire” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нэрийг маш удаан бодож байж өгчээ. Тэрбээр энэ тухайгаа “Би одоо шинэ цомог дээрээ ажиллаж байна. Би үүний нэрийг өгөх гэж маш удаан бодсон. Заримдаа би өөрийгөө торонд орсон арслан мэт боддог. Харин та бүхэн миний “Girl on Fire” цомгоос арслан тороо эвдэн чөлөөлөгдөхийг мэдрэх болно” гэж бичжээ. Alicia Keys цомгийнхоо нүүрний зурган дээр бие барьсан хар даашинз өмсөж, уруулаа улаанаар будан, зоримог дүр төрхийг илэрхийлсэн байна. Түүний “Girl on Fire” хэмээх тав дахь цомог нь өмнөх цомгоос нь эрс ялгаатай байх аж. Б.АНХТУЯА
урлаг соёл
Дуучин Б.Маралжингоо эргэн уран бүтээлдээ орсон тухай сайхан мэдээ байна. “Nature sound” студийн “Шинэ давалгаа” дуулаачийн дамжаанаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн дуучин Б.Маралжингоо өнгөрсөн хугацаанд хувийн амьдрал, мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр уран бүтээлээсээ түр хөндийрч, хаа нэгтээ томоохон тоглолт, шоунд харагдах болсон билээ. Тэгвэл дуучин бүсгүй энэ удаа шинэ цомгоо танилцуулахаар хэдийнэ ажилдаа оржээ. Түүний шинэ цомгийн ерөнхий продюсераар ая зохиогч Г.Ганг ажиллаж байгаа ба тэд хоолойныхоо бичлэгээ дуучин Ж.Алтанцэцэгийн “Prosounds” студид хийлгэж байгаа гэнэ. Шинэ цомог ирэх арваннэгдүгээр сард худалдаанд гарах бололтой. Г.ДАША
урлаг соёл
“The Lemons” хамтлагийн залуус анх удаа 40 хүнд зориулсан VIP тоглолт хийхээр болжээ. "WA Studio Sessions” нэртэй уг тоглолт наймдугаар сарын 25-ны өдөр болох бөгөөд зохион байгуулагчаар “White Arch Studio” ажиллаж байгаа гэнэ. VIP 40 үзэгч тус студид тухлан “The Lemons” хамтлагийнхантай цуг сууж, маш өндөр төвшний чихэвч ашиглан дуунуудыг нь сонсох юм байна. Үзэгчид маш цэвэр дуугаралтыг, шүтдэг хамтлагийн дуунуудаа яг дэргэдээс нь сонсч, дагаж дуулах боломжтой болж байгаагаараа өвөрмөц тоглолт болох нь ээ. Г.ДАША
урлаг соёл
БНХАУ-ын соёлын сарыг Улаанбаатар хотноо энэ сарын 29-нөөс ирэх есдүгээр сарын 28-ны хооронд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Соёлын сарын нээлт энэ сарын 30-нд Соёлын төв өргөөнд нээлтийн тоглолтоор эхэлнэ. Уг арга хэмжээний хүрээнд ирэх есдүгээр сарын 9-13-ны өдөр Улаан хадны түүх, соёлын олдворыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэх юм. Мөн Хятадын кино долоо хоног, үзэсгэлэн тоглолт гээд олон арга хэмжээгээр Хятадын соёлыг Монголд сурталчлах аж. Мөн энэ үеэр ӨМӨЗО-ны соёлын өдөрүүд болох юм байна. Г.ДАША
урлаг соёл
“Киви” хамтлагийнхан ирэх есдүгээр сард шинэ тоглолтоо хийхээр зэхээд байгаа гэнэ. Тус хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр буюу Ука өнгөрсөн хоёрдугаар сард анхны бие даасан цомгоо худалдаанд гаргаснаас хойш ур “Киви” хамтлаг тарсан гэх яриа чих дэлсэх болсон. Харин тэд үүнийг үгүйсгэхээр ирэх арванхоёрдугаар сард хийхээр төлөвлөөд байсан тоглолтын товоо наашлуулахад хүргэсэн бололтой. Тус хамтлагийнхан саяхан ӨМӨЗО, Хөх хотоор аялан тоглоод ирсэн ба ээлжит шинэ цомгийн ажилдаа ороод байгаа гэнэ. Г.Даша
урлаг соёл
“Grunge Rock” урсгалаар 15 жилийн турш өөрсдийн уран бүтээлээ туурвин Монголын амьд хөгжмийн хөгжилд “Alternative Rock” чиглэлийг хөгжүүлэн араасаа маш олон хамтлагийг төрүүлэх гүүр нь болсон “Нисванис” хамтлагийнхан ирэх есдүгээр сарын 18-нд “Нисванисчуудын өдөр” тоглолтоо хийх гэж байна. Долоо дахь жилдээ болох гэж буй уг метал рок тоглолтыг “Анима-Мунди” энтертайнментийнхэн зохион байгуулж байгаа аж. “Нисванисчуудын өдөр”-т мэдээж “Нисванис” хамтлаг болон ОХУ-ын “Шторм”, “Метроном”, “Булсара”, “Профетс”, “Зүгээр л”, “Хос сүх” хамтлагууд оролцон металаар доргион рок хөгжмийн шүтэн бишрэгчид амьд хөгжмийн хэмнэл дор нэг өдрийг бут авах нь ээ. Одоогоор тоглолт болох газрын тов хараахан гараагүй байгаа бөгөөд бид энэ талаар эргэн мэдээлэх болно. Сонирхуулахад, ОХУ-ын “Шторм” хамтлагийнхан “Нисванис” хамтлагийн уран бүтээлүүдээс болон өөрийн дуунуудаасаа тоглох юм байна. Г.ДАША
урлаг соёл
Монголын амьд хөгжмийн “Fire” хамтлаг “Араншин” хэмээх анхны цомгоо гаргаснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн билээ. Тэд удахгүй амьд хөгжим, эрх чөлөөний галаа дүрэлзүүлж, хоёр дахь цомгоо сонсогчдодоо хүргэх нь ээ. Хамтлагийн дуучин Д.Даваадалай энэ талаар мэдээлэл өглөө. -“Fire” хамтлагаар сонин сайхан юу байна? -Манайхан олон жил ярьсан цомгийнхоо дуунуудыг бичүүлж дуусгалаа. Одоо хэвлэлтэд явуулах л үлдлээ. Хөдөө гадаа ажил ихтэй байлаа. Саяхан хамтлагаараа БНСУ-д тоглоод ирсэн. Тун удахгүй шинэ цомгоо худалдаанд гаргана даа. -Шинэ цомог хэдэн дуутай вэ? Хэзээ худалдаанд гарах вэ? -12 дуутай. Ихэнх нь шинэ дуу байгаа. Мөн эхний цомогт ороогүй үлдчихсэн байсан “Хүлээлт”, “Надаас бүү”, “Миний хөрш чөтгөр” уран сайхны киноны дуу гээд хүмүүсийн мэддэг дуунууд байгаа. Ер нь бид шинэ цомгийнхоо дуунуудыг хүмүүст хүргэж байж худалдаанд гаргая гэж бодоод байгаа. -Цомгийн бичлэгээ хаана хийлгэв? -Дассан газрын даавуу зөөлөн гээд орж сурсанаараа “DX” продакшн дээр хийлгэсэн. -“Fire” яагаад таг болчихов оо гээд үзэгчид танай шинэ уран бүтээлийг хүлээсээр байгаа шүү дээ. Хэзээ шинэ уран бүтээлээ, клипжүүлэн хүргэх вэ? -Манай хамтлагийнхан яг тэрийг л яриад, бодоод ийш тийшээ хөөцөлдөөд ажил ихтэй байна. Хоёр гурван шинэ уран бүтээлээ ойрын хугацаанд клипжүүлэн хүргэнэ. Ер нь одоо хурдалъя гэсэн бодол байна. Г.ДАША
урлаг соёл
“Outlaw” хамтлаг энэ жил 5 нас хүрч байгаа юм. Тэд хамтлагийнхаа төрсөн өдөрт зориулан иэрх есдүгээр сарын 14-нд “UB Palace”-ын “Open Air”-т тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Уг тоглолтод тус хамтлагийн “Зүрхгүй”, “Мөсөн хайр”, “Надаас бүү холдооч” зэрэг хит дуунууд нь эгшиглэхээс гадна шинэ уран бүтээлүүдээрээ бэлэг барихаар болжээ. Мөн тоглолтын нэг сюрприз бол тэд өөрсдийн түүхээр баримтат кино хийжээ. “Outlaw” хамтлагийнхан тун удахгүй нэгэн шинэ клипээ дэлгэхээр зураг авалтад нь оржээ. Сонирхуулахад, тэд 2009 онд “Надаас бүү холдооч” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийж байсан юм. А.ЗУЛ
урлаг соёл
“Номин талст” хамтлагийн 15 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тэд ирэх есдүгээр сарын 29-30-нд UB Palace-ын концертын их танхимд “Номин талст 15 жил” тоглолтоо хийхээр болсон юм. “Номин талст” хамтлагийнхан тоглолтынхоо өмнө фэнүүдэд зориулж нэгэн сюрприз бэлдээд байгаа гэнэ шүү. Энэхүү сюрприз бол 16 жилийн өмнө зохиогдсон “Бид” нэртэй дууны шинэчилсэн клип юм. “Номин талст”-чууд 15 жилийн өмнө уг дууныхаа клипийг “On’n Off” продакшнаар хийлгэж байсан ба Нийслэлийн гал унтраах ангиас хоёр машин гуйж аван 33 дугаар сургуулийн гадаах талбайд шөнийн цагаар бороо оруулж, цэл хүйтэн усанд норон чамгүй тэсвэр, тэвчээрээ гарган байж бүтээсэн гэдэг. Тэгвэл одоо энэ дууг дахин шинэчлэн найруулж, клипт нь “Номин талст” хамтлагтай 15 жилийн турш хамт байж, уран бүтээлээ туурвиж байсан монголын урлаг, соёлын одод оролцон тоглосноороо өвөрмөц болсон гэнэ. Тэд “Бид” дууныхаа шинэчилсэн клипийг ирэх есдүгээр сарын 3-наас эхлэн Монголын бүх телевизүүдээр цацагдах юм байна. Г.ДАША
урлаг соёл
Тун удахгүй “UB palace”-ын концертын их танхимд 15 жилийн ойн тоглолтоо хийх гэж байгаа “Номин талст” хамтлагийнхан шинэ клипээ дэлгэжээ. Тэд энэ удаад “Чинийх” нэртэй уран бүтээлээ хүргэлээ. Уг дуу нь удахгүй нээлтээ хийх “Хоёулаа унтах уу” киноны дуу гэнэ. Тус дууны үг, аяыг хөгжмийн продюсер Ганг зохиожээ. Уянгын шинэ дуугаараа бэлэг барьсан “Номин талст”-чууд ирэх есдүгээр сарын 3-нд дахин нэг шинэ клипээ хүргэхээр зэхээд байгаа юм. Тэр бол бидний эртний танил “Бид” дууны шинэчилсэн хувилбар. Хамтлаг дуучид ойн тоглолтоо хийхээрээ хуучны хит дуунуудаа эгшиглүүлдэг бол “Номин талст”-чууд 15 жил хамт байсан үзэгч, сонсогч, фенүүддээ зориулан шинэ уран бүтээлүүдээрээ бэлэг барихаар амлаад байгаа. Тэдний тэсрэлтийг хүлээх л үлдлээ. “Номин талст” хамтлагийн шинэ уран бүтээл “Чинийх” дууны клипийг ЭНД дарж үзнэ үү. Г.ДАША
урлаг соёл
Энэ жил 15 жилийн ой нь тохиож “Sweetymotion” тун удахгүй тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Хэдийгээр гадуур 15 жилийн ойдоо зориулан томоохон тоглолт хийх гэнэ гэж яригдаад байгаа ч тэд ямар хэмжээний тоглолт хийхээ хараахан эцэслэн шийдээгүй байгаа гэнэ. Ямар ч байсан ойдоо зориулсан өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд монголын бүх сайхан ээжүүд, эмэгтэйчүүдэд эхний тоглолтоо хүргэсэн бөгөөд 15 жилийн ойн тоглолтоо энэ намартаа багтаан хийхээр төлөвлөөд байгаа аж. Мөн тэд шинэ уран бүтээлүүдээ хийлгээд зав муутай яваа гэнэ. Сонирхуулахад, тэдгээр шинэ уран бүтээлүүдээс түүвэрлэн шинэ цомог хийх ажил яригдаж байгаа ба энэ жилийн сүүлээр юм уу ирэх жилийн эхээр тус цомог нь худалдаанд гарах нь ээ. Харин тэд энэ жил 15 жилийн ой нь тохиож байгаа “Номин талст” хамтлагтай хамтран шинэ дуэт уран бүтээл хийж байгаа бөгөөд уг дуу “Номин талст 15 жил” тоглолтод анх удаа эгшиглэх гэнэ. Г.Даша
урлаг соёл
Америкийн дуучин Кристина Агилера өнгөрсөн долоо хоногт Лос-Анжеласт өөрийн “Your Body” дууны клипний зураг авалтыг дуусгажээ. Өдгөө 31 настай нэрт дуучин шинэ клипнийхээ талаар өөрийн Twitter-ээр шүтэн бишрэгчидтэйгээ уулзсан байна. Тэр шинэ клипээ үзэгч сонсогчдын хүртээл болгож байгаад сэтгэл маш их хөдөлж байна гэжээ. Түүний энэхүү шинэ дуу өнгөрсөн долоо хоногт интернет сайтуудаар цацагдсан бөгөөд R&B стильтэй дуу юм байна. Кристинагийн “Your Body” дуу нь түүний удахгүй гаргах долоо дахь шинэ цомогт нь орох гэнэ. Тэр кино ертөнцөд хөл тавин алдарт дуучин Cher-тэй хамтран “Burlesque” нэртэй мюзикл кинонд тоглож байжээ. Хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөөрөө аль хэдийн ялгарсан Кристина 1999 онд Грэммийн дөрвөн шагналын эзэн болж байсан ба 2001, 2003 болон 2006 оны тус наадмын шилдгийн шилдэг шагналыг хүртэж байсан юм. Э.АНХТУЯА
урлаг соёл
Америкийн дуучин Pink “The Truth About Love” хэмээх зургаа дахь цомгоо шүтэн бишрэгчиддээ хүргэхээр ажиллаж байгаа гэнэ. Харин өнөөдөр Pink Лос-Анжелос хотноо хийгдэж буй нэгэн дууныхаа клипний зураг авалтын үеэр ногоон өнгийн торон дотуур хувцасныхаа дээгүүр бие нь нэвт гэрэлтсэн ногоон, цэнхэр өнгийн торон даашинз өмссөн байжээ. Мөн тэрбээр уг клипний зураг авалтынхаа үеэр нэлээн бухимдсан байдалтай байсан бөгөөд зүүн гартаа бяцхан охин Уиллоугоо тэвэрсэн байдалтай папараццичдын дуранд өртжээ. Дуучин Pink ирэх сард бэлэн болох цомогтоо багтсан “Here Comes The Weekend” гэдэг дуугаа алдарт рэппэр Эминемтэй хамтран дуулсан гэнэ. Өмнө нь тэрбээр Эминемийн 2010 онд гаргасан “Recovery” цомогт багтсан “Won"t Back Down” дууг түүнтэй хамтран дуулж байжээ. Pink-ийн “The Truth About Love” цомог нь ирэх сарын 14-нд шүтэн бишрэгчдийнх нь гарт хүрэх юм байна. Б.Анхтуяа
урлаг соёл
Америкийн нэрт дуучин, хөгжмийн зохиолч Ашер 11 настай Кайли хүүгээ алдсанаас хойш сэтгэлийн хүнд дарамтад орж, уран бүтээлээ хойш тавиад байсан юм. Саяхнаас тэрбээр Лос-Анжеласт нэгэн шинэ дууныхаа клипний зураг авалтад оролцох шийдвэр гаргаж, уран бүтээлдээ эргэн ирсэн байна. Өнгөрсөн долдугаар сард Ашер хүүгийнхээ хамт хөвүүрт завиар Ланэр нууранд амарч байхад нь нэгэн хувийн хөлөг онгоц завийг нь мөргөсөн юм. Ашер анх урлагийн гараагаа 1992 онд эхэлж байсан бөгөөд түүний уран бүтээлүүд орчин үеийн шилдэг уран бүтээлчдийг олонд танилцуулдаг Billboard-д үргэлж дээгүүр байрт багтдаг билээ. Э.АНХТУЯА
урлаг соёл
Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат энэ намар буюу ирэх аравдугаар сарын эхээр дан хөгжмийн тоглолт хийхээр болжээ. Тэрбээр зөвхөн “Аравт” түүхэн киноны хөгжмийг тайзнаа толглон үзэгчдэд хүргэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Тиймээс тайз, дэлгэц хосолсон уг тоглолтоо “АСА” циркт хийх бөгөөд тоглолтын зохион байгуулагчаар “On&Off” продакшн ажиллах юм байна. Хэдийгээр манайд энэ төрлийн дан нэг киноны хөгжмөөр тоглолт хийж байсан удаагүй ч тэрбээр дэлхийд алдартай хөгжмийн зохиолчдын жишгээр уг тоглолтоо хийхээр болжээ. Түүний тоглолтод Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний цөөхүүл хөгжимчдийн уралдааны гранпри шагналтай шилдэг ардын хөгжимчид болон ДБЭТ-ын найрал дуучид оролцох аж. А.Зул
урлаг соёл
Их Британийн нэрт рок хамтлаг “The Rolling Stones” ирэх арваннэгдүгээр сард Нью-Йорк, Лондон хотод тоглолтоо хийх болсон тухайгаа өчигдөр буюу пүрэв гаригт Billboard-д өгсөн ярилцлагадаа албан ёсоор мэдэгджээ. Европт төдийгүй дэлхий даяар нэр алдар нь түгсэн тус хамтлагийн гишүүд 50 жилийн ойдоо зориулсан тоглолтын бэлтгэл ажилдаа аль эртнээс ороод байсан юм. Тэд Лондонд болох тоглолтоо “Barclays” цэнгэлдэхэд хийх юм байна. “The Rolling Stones” нэгэн шинэ цомгоо есдүгээр сарын эхээр Лос-Анжелост эхлэн худалдаалахаар төлөвлөөд байгаа аж. Түүнчлэн дэлхий даяар 200 мянган цомог худалдаалж чадсан тус хамтлагийн анх байгуулагдаж байсан үеэс эхлэн алдрын оргилд хүрсэн тухай баримтат киног Америкийн HBO телевиз бүтээхээ амлажээ. Э. Анхтуяа
урлаг соёл
“Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “Монгол поп-2” цомгийн ажилдаа орсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэрбээр энэ удаа тус цомгийнхоо шинэ дуунуудын бичлэгийг морин хуур, лимбэ хөгжимтэй хийлгэж байгаа бөгөөд “Монгол поп-2” цомгийн багт Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Н.Жигжиддорж, Урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх, "Pro-Sounds" студийн хөгжмийн продюсер Рагу, “Хөсөгтөн” хамтлагийн лимбэчин Г.Адъяадорж, дуучин Quiza нарын олон уран бүтээлч багтжээ. Тэрбээр яг одоогоор “Монгол поп 2” цомгийнхоо зураг авалтыг үргэлжлүүлж байгаа аж. Г.Даша
урлаг соёл
Их Британийн нэрт рок хамтлаг “The Rolling Stones” ирэх арваннэгдүгээр сард өөрсдийн 50 жилийн ойгоо тэмдэглэж тоглолтоо хийнэ хэмээн мэдэгдэж байсан. Харин тэд энэхүү тоглолтон дээрээ дуулагдах дэлхий даяар хамгийн хит болж байсан дуунуудаараа “Come On" синглээ удахгүй гаргах гэж байгаагаа өчигдөр буюу мягмар гаригт мэдээлжээ. The Rolling Stones-ийн “Come On" сингл нь нийт 50 дуутай бөгөөд шүтэн бишрэгчдийнхээ сонсох дуртай олон дууг нь багтаасан хэмээн хамтлагийнхан мэдээлсэн байна. Тэд саяхан “Brown Sugar” Satisfaction", "Jumping Jack Flash" дуунуудаа Парисийн нэгэн хөгжмийн студид бичүүлжээ. Тэд өнгөрсөн долоо хоногт шинэ сингл гаргах гэж байгаа талаараа мэдээлж байсан ч ямар нэртэй, яг хэдэн дуунаас бүрдэх талаар тодорхой мэдээлээгүй байсан юм. Хамтлагийнхны мэдээлснээр тэдний шинэ сингл энэ сард багтан худалдаанд гарах юм байна. Э. Анхтуяа
урлаг соёл
Өнөөдөр есдүгээрс сарын 1. Харин есдүгээр сарын 18 бол “Нисванисчууд”-ын өдөр. Энэ өдрийг тэвчээртэй хүлээж байгаа фэнүүд нь 2005 оноос хойш тэмдэглэж ирсэн метал хөгжмийн баяртаа “Булсара”, “Метроном”, “Профест”, “Зүгээр л”, “Хос сүх” зэрэг хамтлагийг урьжээ. Хамгийн содон зочид бол ОХУ-аас хүрэлцэн ирэх “Шторм” хамтлагийнхан юм. Тэд энэ үдэш “Нисванис” хамтлагийн дуунаас тоглох гэнэ. Мэдээж, энэ өдрийн эрхэм хүмүүс бол “Нисванис”. “Нисванис” болон түүний найзуудтай хамт метал хөгжмөөр цангаагаа тайлахыг хүсвэл есдүгээр сарын 18-ны 19.00 цагаас iloft-д саатаарай. Б.МАРАЛ
урлаг соёл
Домогт “Битлз” хамтлагийн хуулбар буюу дэлхийн анхны трибют хамтлаг болох “Beatles Bootleg” хамтлаг ирэх есдүгээр сарын 7-нд Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглох билээ. Монголд анх удаа ирж, Ливерпулийн дөрвөлийн дуунуудыг эгшиглүүлэх тус хамтлагийг “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү, Их Британи дах Монголын бизнес, худалдааны зөвлөл, хөгжмийн зохиолч Б.Долгион нар урьсан бөгөөд тэд энэ сарын 7, 8-нд Монголд саатах юм. Тэд энэ жил тохиож байгаа алдарт “Битлз” хамтлагийн 50 жилийн ойд зориулан ийнхүү нийслэлчүүдэд бэлэг барихаар болсон аж. “Bootleg Beatles”-ийнхэн “Монголыг их сонин, сайхан орон гэж сонссон” гээд бусад оронд тоглодог мөнгөнийхөө тал хувиар буюу 60 мянган ам.доллараар тоглож байгаа бөгөөд уг зардлыг “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү хэсэг нөхдийн хамт хувиасаа гаргажээ. Түүнчлэн, уг тоглолтод “Шар айраг” хамтлагийнхан хамтран уран бүтээлээ хүргэх бөгөөд мөн “Битлз”-ийн үнэнч фэнүүдэд зориулсан “Excluve party” тоглолт энэ сарын 8-нд 18.00 цагт “Sky resort”-д болно юм байна. Тусгай тоглолтын тасалбар 150 ам.доллар гэнэ. Г.ДАША
урлаг соёл
Улсын филармонид тун удахгүй нэгэн өвөрмөц жазз хөгжмийн тоглолт болох гэнэ. Энэ сарын 11, 12, 13, 14-нд “Music therapy” нэртэй энергийн тоглолтыг хийх гэж байна. Уг тоглолтод Украин улсын “The Heavenly river” жазз хамтлаг болон Энэтхэгийн дуучин Санжай Талвар нар оролцох аж. Орчин үеийн жазз хөгжмийн урсгалаар дамжуулан үзэгчдэд өөр мэдрэмж төрүүлэн энерги өгнө хэмээн тоглолтыг зохион байгуулагчид амлаад байгаа юм. Жааз хөгжөөр алжаал тайлж, энерги авах уг “Music therapy” тоглолтын тасалбар таван мянган төгрөгийн үнэтэй ба Улсын филармонийн кассаар худалдаалж байгаа гэнэ. А.Зул
урлаг соёл
Кантри хөгжмийн шилдгүүдийг шалгаруулдаг “Country Music Association Awards” буюу “CMA” наадмын энэ жилийн шалгаруулалтын номинацид нэр дэвшигчид тодорчээ. Энэ удаагийн наадмын шилдэг эмэгтэй кантри дуучин номинацид Америкийн дуучин Тейлор Свифт нэр дэвшиж байгаа бөгөөд тэрбээр өөр хоёр ч номинацид нэр дэвшсэн байна. Харин түүнтэй энэ номинацид дуучин Миранда Ламберт, Келли Кларксон, Маритана МакБрайд, Кэрри Андервуд нар хүч үзэх гэнэ. Мөн Миранда Ламбертийн нөхөр Блэйк Шелтон ч дөрвөн номинацид нэр дэвшсэн бөгөөд тэд хоёулаа оны шилдэг дуу номинацид хамтран бичсэн “Over You” дуугаараа оролцох болжээ. Дуучин Блэйк Шелтон үүнээс гадна шилдэг эрэгтэй кантри дуучин номинацид нэр дэвшиж, дуучин Эрик Чарч, Жэсон Олдин, Лук Брайн, Кит Урбан нартай өрсөлдөх гэнэ. Мөн дуучин Эрик Чарч тус наадамд таван номинацид нэр дэвшээд байгаа бөгөөд “Chief” хэмээх гурав дахь цомгоороо шилдэг цомог номинацид нэр дэвшжээ. Үүнээс гадна тэрбээр шилдэг дуу, сингл, видео зэрэг номинацид өрсөлдөж байгаа юм байна. Энэ удаагийн “CMA” наадамд дуучин Жэсон Олдин, Диеркс Бентлей, Кенни Чесни болон “Little Big Town” хамтлаг тус бүр гурван номинацид нэр дэвшээд байгаа аж. Мөн тус наадмын оны шилдэг хөгжмийн арга хэмжээ номинацид хөгжмийн бусад урсгалаас поп дуучин Келли Кларксон, Snoop Dogg нар нэр дэвшиж, Лайонел Ричи, Дариус Ракер нартай өрсөлдөж буйгаараа онцлог юм. Харин шилдэг шинэ дуучин номинацид Ли Брайс, Брантли Гилберт, Хантер Хайес болон Томпсон Скуар нар нэр дэвшжээ. Мөн уг номинацид “Little Big Town” хамтлаг “Pontoon” дуугаараа нэр дэвшээд буй бөгөөд тэд шилдэг хамтлаг номинацид “Eli Young”, “Lady Antebellum”, “Perry”, “Zac Brown” зэрэг хамтлагуудтай өрсөлдөх гэнэ. Тэд мөн шилдэг хамтлаг, видео, цомог зэрэг номинацид нэр дэвшжээ. Энэ удаагийн “CMA” наадам ирэх 11-р сарын нэгэнд Теннесси мужийн Нашвилл хотод зохиогдох бөгөөд Америкийн “ABC” телевизээр шууд дамжуулах юм байна. Б.Анхтуяа
урлаг соёл
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр домогт “Битлз” хамтлагийн залгамж халаа болсон “Bootleg Beatles” хамтлагийнхныг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын уулзалтын өрөөнд хүлээн авч уулзлаа. “Bootleg Beatles” хамтлаг монголд анх удаа зочилж байгаа бөгөөд маргааш Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглолтоо хүргэх юм. Тиймээс хотын мэр Э.Бат-Үүл тус хамтлагийнхныг хүлээн авч, Нийслэл хотод маань анх удаа зочлон аялан тоглолтоо хийх гэж буйд баярласан сэтгэлээ илэрхийлэн халуун дотно яриа өрнүүлсэн юм. Э.Бат-Үүл дарга “Битлз” хамтлагийн шүтэн бишрэгч байснаа эргэн дурсаж “Бидний үеийнхний мөрөөдөл бол яах аргагүй “Битлз” хамтлагийн тоглолтыг амьдаар нь үзэх байсан. Хэдийгээр энэ мөрөөдөл маань биелээгүй ч өнөөдөр танай хамтлагийг үзэх боломж олдож буйд маш их баяртай байна. Коммунизмын үеийнхний багш нь Ленин байсан бол миний багш “Битлз” байсан. Тэдний уран бүтээлээс ихийг ойлгосон. Биднийг “Битлз” ардчилал руу хөтөлсөн” хэмээн ярьсан юм. Тус хамтлагийн зүгээс маргааш үдэш Сүхбаатарын талбай дээр болох тоглолтод хотын мэрт зориулан түүний сонсох дуртай дууг зориулахаар санал асуусан ч тэрбээр тэр дууг нь гэж нэрлэхэд амаргүй бүгд л хэзээ ч сонссон сайхан хэмээгээд одоо хүртэл тус хамтлагийн дууг зөвхөн пянз тоглуулагчаар сонсдог тухайгаа хэлсэн юм. Хотын мэр уулзалтынхаа дараа “Bootleg Beatles” хамтлагийнханд Улаанбаатар хотын хүндэт тэмдэг, дурсгалын зүйлсийг гардуулан өгсөн юм. Монголд анх удаа ирж, Ливерпулийн дөрвөлийн дуунуудыг эгшиглүүлэх тус хамтлагийг НИТХ-ын төлөөлөгч буюу “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү, Их Британи дах Монголын бизнес, худалдааны зөвлөл, хөгжмийн зохиолч Б.Долгион нар урьсан бөгөөд тэд энэ сарын 7, 8-нд тоглолт хийн Монголд гурав хоног саатах нь ээ. Тэд энэ жил тохиож байгаа алдарт “Битлз” хамтлагийн 50 жилийн ойд зориулан ийнхүү нийслэлчүүдэд бэлэг барихаар болсон аж. Түүнчлэн, уг тоглолтод “Шар айраг” хамтлагийнхан хамтран уран бүтээлээ хүргэх бөгөөд мөн “Битлз”-ийн үнэнч фэнүүдэд зориулсан “Excluve party” тоглолт энэ сарын 8-нд 18.00 цагт “Sky resort”-д болно. Тусгай тоглолтын тасалбар 150 ам.доллар гэнэ. Г.ДАША
урлаг соёл
Урлагийн салбарт хэдийнээ өөрийн байр суурийг эзлэн шилдэг хэмээх тодотголтой ч тэр бүр олны өмнө гарган өөрийгөө дөвийлгөөд байдаггүй даруухан нь дэндсэн эрхмүүд олон бий. Тэдний нэг “Нандин эрдэнэ”, “Улаанбаатарын үдэш” гээд алтан үеийн хит дууны эзэн, хүүхэд бүрийн мэддэг “Тавтай нойрсоорой”, поп хатагтай Сараагийн “Мартъя”, Т.Ариунаагийн “Зөвхөн тэр хайрандаа”, С.Сэрчмаагийн “Эрх хонгор сэтгэл” гээд олон хит дууг зохиосон хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан Г.Пүрэвдоржийг танихгүй хүн ховор. Харин түүнийг өдий хүртэл урлагт зүтгэхдээ өөрийнхөө бие даасан тоглолтыг нэг ч удаа хийж байгаагүй гэдгийг сонсоод гайхах хүн олон биз. Урлагийнхан түүнийг “сахал” Пүүжээ хэмээн хүндэлж, хайрладаг. Тэгвэл тун удахгүй хөгжмийн зохиолч сахал Пүүжээ “тэсрэлт” хийх нь ээ. Өнгөрсөн хавраас бие даасан тоглолтынх нь сураг дуулдах болсон ч сонгууль, наадам гээд хойшлогдсоор байсан түүний “Нандин эрдэнэ” нэртэй анхны бие даасан тоглолтоо энэ сарын 21-нд болох гэнэ. “Улаанбаатар палас”-т болох түүний тоглолтыг “On and Off” продакшн хариуцан ажиллаж байгаа аж. Амьд хөгжмийн хэмнэл дор урлаг, соёлын одод чуулах энэхүү тоглолтоор нь түүнийг ямар зиндааны төгөлдөр хуурч гэдгийг мэдрээд зогсохгүй түүний урын сан хэр зузаан баян болохыг харах нь ээ. Г.ДАША
урлаг соёл
Энэ жил Английн Ливрпүүлийн алдарт дөрвөл болох Битлз хамтлагийн 50 жилийн ой тохиож байгаа юм. 50 жилийн ойн хүрээнд "Beatles Fan Club"-ийн гишүүд ярилцан Монголдоо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Bootleg Beatles” хамтлагийнханыг урьж, Нийслэл хотынхонд үнэ төлбөргүй жинхэнэ амьд тоглолтыг толилуулахаар шийдээд байгаа билээ. “Bootleg Beatles хамтлагын тоглолт энэ сарын 7 нд Сүхбаатарын талбайд болох юм. Тус хамтлагийг гишүүд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл: Нийт Улаанбаатарчуудынхаа өмнөөс та бүхэнд би баярлалаа гэж хэлмээр байна. Би бол Битлз хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч. 1960-1980-аад оны үед буюу хаалттай нийгмийн үед би Битлзийн дууг нууцаар сонсдог байлаа. Тухайн үед энэ хамтлагын дууг сонсохыг хориглосон байсан бөгөөд хөрөнгөтний дуу гэж бидэнд ухуулдаг байсан юм. Үнэндээ “Битлз”-ийн дуу бол хөрөнгөтөн нийгмийн суртал ухуулга огтоос байгаагүй харин хайр сэтгэл, хүний амьдралыг л магтан дуулдаг байсныг би хожим нь мэдсэн. Би Битлзийн дуунаас эрх чөлөө гэдгийг ухаарсан. Битлзийн дууг нууцаар сонсдог жаахан хүүхэд байхдаа том болоод комунист нийгмийн эсрэг тэмцэж, эрх чөлөөтэй хүн болно гэдэг зорилгийг өөртөө тавьж байлаа. Тэр үеийн хаагдмал нийгэмд "Битлз" гэдэг бол зүгээр нэг хамтлаг биш бидний хувьд ардчилал, эрх чөлөөний билэг тэмдэг байсан гэдгийг онцлон хэлсэн. Bootleg Beatles хамтлагийн ахлагч: Битлз хамтлагийг үүнээс илүүгээр хэрхэн магтах билээ. Танд маш их баярлаж байна. Битлз хамтлаг Монголчуудад үнэхээр үзэл санааны том хувьсгалыг авчирч чадсанд гайхаж бас баярлаж байна гэлээ. Харин хотын дарга: Комунистийн багш Ленин бол миний багш Битлз юм хэмээн хошигнон хэлээд, Ази тивд Битлзийн хөшөөтэй ганцхан улс байдаг нь манайх юм. Улаанбаатарын унаган иргэдийн нутагт сүндэрлүүлсэн “Битлз”-ийн хөшөөг босгоход би багагүй хувь нэмэр оруулсан. Цаашид энэ хөшөөг улам илүү сайжруулах шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Та бүхэний тоглолтонд амжилт хүсье гэв. Эх сурвалж: http://ulaanbaatar.mn/
урлаг соёл
Английн дуучин, Сэр Пол МакКартни хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Францын дээд шагнал, Легионы одонгоор шагнуулжээ. “Битлз” хамтлагийн гишүүн асан Сэр Пол МакКартнид Легионы одонг Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Элисейн ордонд гардуулж өгсөн байна. Өчигдөр буюу бямба гаригт болсон энэ үйл явдалд Холливудын жүжигчин Клинт Ийствүүд, Барбара Страйзанд, Лиза Миннелли нар уригджээ. Пол МакКартни Легионы одонгоор шагнуулснаа нэр төрийн хэрэг хэмээн мэдэгдсэн байна. Хөгжмийн ертөнц дэх нэр хүндтэй хөгжмийн зохиолчдын нэг Пол МакКартнид 1997 онд Их Британийн хатан хаан II Элизавета Сэр хэмээх цол олгосон билээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Пол МакКартнид Легионы ордонг гардуулахдаа “Би “Битлз”-ээс “Роллинг Стоунс”-ыг илүүд үздэг” хэмээн хошигножээ. Францын хамгийн нэр хүндтэй шагнал Легионы одонг 1802 онд Наполеон Бонапарт санаачилсан юм байна. Легионы одонг ямар ч мөнгөн шагнал дагалддаггүйгээр барахгүй шагналын эзэн медалиа Францын үнэт эдлэлийн албан ёсны дилерээс худалдан авдаг гэдэг. Өдгөө 70 настай золгож буй Сэр Пол МакКартни Твиттерээр Францын ард түмэнд талархаж буйгаа илэрхийлсэн байна. Ливерпулийн домогт “Битлз” хамтлагийн “Yesterday”, “Hey Jude”, “A Hard Day"s Night” зэрэг дуунууд одоо ч хит дуу хэвээр байгаа бөгөөд 1970 онд хамтлаг тарахад Пол МакКартни соло карьер хөөсөн билээ. Н.ЭНХ
урлаг соёл
Канадын 26 настай поп дуучин эмэгтэй Карли Ре Жепсений клип нь 2012 оны зуны дууны хит-парадыг тэргүүлэв. Хөгжмийн сэтгүүл Billboard жил тутмын “Songs of Summer” чансаандаа тавдугаар сарын сүүлийн даваа гаригийн Дурсгалын өдрөөс есдүгээр сарын эхний даваа гаригийн Хөдөлмөрийн өдөр хүртлэх хугацаанд Америкийн чартад орж байсан дуунуудаас шилэлт хийсэн байна. Трек Жепсен зуны турш есөн долоо хоногт Billboard чартыг тэргүүлж байсан ба энэ үеэр түүний дуу 5,5 сая удаа хэрэглэгчид татаж авчээ. Зуны хамгийн алдартай хоёр дахь дуу нь Maroon 5-ын клип болов. Тэрээр энэ хугацаанд чартад зургаан долоо хоног байсан юм. Гуравт нь Gotye трекийн лидерүүд дуугаар оров. Дуу нь найман долоо хоногийн турш чартын ТОП-10-ыг наймдугаар сарын сүүлч хүртэл тэргүүлжээ. 2012 оны зуны шилдэг дууны ТОП-10: 1. Карли Ре Жепсен - Call Me Maybe 2. Maroon 5 - Payphone 3. Gotye - Somebody That I Used to Know 4. Кэти Перри - Wide Awake 5. Элли Гулдинг - Lights 6. Рианна - Where Have You Been 7. fun. - We Are Young 8. Дэвид Гетта - Titanium 9. Ники Минаж - Starships 10. Flo Rida - Whistle Ш.МЯГМАР
урлаг соёл
“Шар айраг” хамталгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү нийслэлчүүдээ бэлэг барин хэсэг нөхдийн хамт домогт “Битлз” хамтлагийн залгамж халаа болсон “Bootleg Beatles”хамтлагийг Монголд урьж авчраад байгаа билээ. Түүнтэй өнөөдөр болох гайхамшигт тоглолтын талаар цөөн хором ярилцлаа. -Өнөөдөр залуу “Битлз” тоглоно? -“Битлз” хамтлагийн 50 жилийн ойн хүрээнд Монголын “Битлз”-ын фэн клубынхан маань монголчууддаа тэр дундаа нийслэлчүүддээ нэгэн бэлэг барьж байгаа. Үүний нэг нь “Bootleg Beatles”хамтлагийг Монголдоо урьж авчирсан явдал. Өнөөдөр 19.00 цагт Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглолтоо хийхээр бэлтгэлээ базаагаад байна. “Битлз” хамтлагийн фэнүүд нь тус хамтлагийг анх 1957 онд үүсэн байгуулагдсан гэж мэдэх ч 1962 онд албан ёсоор тус хамтлагийг үүсгэн байгуулагдсан гэж тооцдог. Яагаад гэвэл анхны “Please please me” хэмээх цомог нь 1962 онд гарч байсан. Энэ он тооллоос тоолох юм бол энэ жил тус хамтлагийн 50 жилийн ой тохиож байгаа. Гайхамшигт хамтлагийн 50 жилийн ойг энэ жил дэлхий даяараа тэмдэглэж байна. Тэр дундаа Англи Улс, Ливерпулл хот бүүр их тэмдэглэж байгаа. “Битлз” хамтлагийн дууг сонсч, хүмүүжиж, шүтэж ирсэн хүмүүсийн хувьд бид монголчуудаа бэлэг барихаар дээрх тоглолтыг зохион байгуулж байгаа. -“Bootleg Beatles”хамтлагийн тухайд? -“Bootleg Beatles”хамтлагийг тухайд Bootleg буюу дууриах гэсэн утгатай. Дэлхийд бол хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн номер нэг “А” хувилбар гэж яригддаг хамтлаг Монголд хүрэлцэн ирсэн байгаа юм. Сүхбаатарын талбайд та бүхэн өнөөдөр орой энэхүү гайхамшигтай хамтлагийн гайхамшигт дуугаар амьсгалаарай. Сонирхуулахад, Bootleg буюу дууриах урлаг маань өөрөө хэзээ ч цомог гаргадаггүй. 1978 онд анх энэ хамтлаг маань байгуулагдан хамгийн анх Bootleg гэдэг нэрийг дэлхийд тунхагласан. Түүнээс хойш дууриах гэдэг урлаг болтлоо хөгжөөд ганц “Битлз” хамтлаг ч биш, АBBA, Bee Gees гээд хамтлагийн хувилбарууд байна. Монголд ирээд байгаа эдгээр залуус бол энэ урлагийн анхдагч нар. 1978 оноос хойш хамтлагийн бүрэлдэхүүн хэд хэдэн удаа солигдсон. Харин байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл “Bootleg Beatles” хамтлагтаа хүчин зүтгэж яваа хүн бол Ринго Старр-ыг дууриадаг залуу юм. Одоо хамтлагийнхаа ахлагч нь. Бусад нь цаг хугацааны явцад солигдоод явсан. Тэд “Битлз”-тэй хэр адилхан байх бол гэдгийг өнөө орой харах л үлдлээ. -Тоглолтод ямар цаг үеийн дуунууд дуулагдах вэ? -Ерөнхийдөө “Битлз” хамтлагийн бүх цагийн үеийн хит дуунууд эгшиглэнэ. Тэдний 1962 оны үеийн хит дуунууд “Please please me”, “Hard days night”, дунд үеийн “Rubber soul”, “Yellow submarine” концертоос нь тоглоно. Мөн хамгийн сүүлийн үеийн “Let it be”, “Sgt Peppers Lonely heart” концертуудаас тоглож, нийт гурван хэсэгчилсэн тоглолтыг үзүүлнэ. Тэд хэсэг бүрт зориулан тоглолтынхоо хувцаснуудыг тус тусад нь бэлтгэж ирсэн байна. Анх “Битлз” хамтлаг гарч байхдаа нарийн зангиа, костюм өмсдөг байсан бол сүүлдээ “Sgt Peppers Lonely heart”-ыг тоглохдоо генералын хувцас өмсдөг шүү дээ. “Bootleg Beatles”хамтлагийнхан тэр бүх хувцастай нь дуулна. Тиймээс гоё тоглолт болно гэж тэсэн ядан хүлээж байна даа. -Хэзээ буцах вэ, манай хоттой танилцах цаг зав хэр байгаа бол? -“Bootleg Beatles”хамтлагийнхан Монголд богинохон хугацаагаар ирж байгаа. Үүнд хоёр тоглолт багтсан. Ирэх ням гаригт буцна. Хоёр дахь тоглолт нь “Битлз” хамтлагийн жинхэнэ фэнүүдийн хүрээнд болно. Энэ тоглолт маань нэлээн хөрөнгө шаардсан тоглолт. Бид үнэ төлбөргүйгээр ашгийн бус тоглолт нийслэлчүүддээ зориулан хийж байгаа. Үүнийг “Битлз”-д дуртай, хайртай, манай фен клубын хэдэн залуус, надад байнга туслаж явдаг хэдэн найз нар маань дэмжиж, энэ хамтлагийг авчирч байгаа. Тиймээс хоёр дахь тоглолтыг тусгай хүмүүст зориулан такс төлөөд хийвэл жаахан ч гэсэн зардлаасаа олох юм бол уу гэж бодож байгаа. Гэхдээ ихэнх нь бараг урилга болоод явж байна. Зөвхөн УИХ-аас гэхэд 20 гаруй гишүүн урьсан. Энэ тоглолт бол 200-300 хүний л хүрээнд болно. Бидний зүгээс “Bootleg Beatles”хамтлагийнханд Монголынхоо ардын урлагийн тоглолтыг үзүүлнэ. Мөн Азидаа анхны “Битлз” хөшөөг бид нийслэлдээ барьсан. Түүнийг үзүүлнэ. Хамтлагийн залуус Улаанбаатарт “Битлз” хамтлагийн хөшөө байдаг гэж амьдралдаа сонсч байгаагүй гэж байна лээ. Тэгээд монголчууд юугаараа баян, ноолуураараа баян. Монгол ноолууран бүтээгдэхүүнийхээ дээжээс бэлэглэнэ. -Өнөөдөр Сүхбаатарын талбайд “Bootleg Beatles” хамтлагтай танай “Шар айраг” хамтлаг хамтран тоглоно гэсэн шүү дээ? -Гэрээндээ тэгж тусгасан. Бидний хувьд энэ бол нэр төрийн хэрэг. Үнэхээрийн энэ гоё хамтлагтай нэг тайзан дээр тоглоно гэдэгтээ үнэхээр их баярлаж байна. Харамсалтай нь би ажилдаа дарагдаад жаахан нервтээд хоолой сөөчихсөн байгаа. Өнөөдөр хоолой гарах нь уу, яах нь вэ сайн мэдэхгүй байна. Гэхдээ манай дуучин Буянаа дуулах юм чинь гайгүй байх. Дээрээс нь би “Лемонс” хамтлагийн дүү нараа урьсан. Нэгэнт Сүхбаатарын талбай дээр болж байгаа, олон хүмүүс үзэх юм чинь “Лемонс”-ын дүү нараа ирж тоглоорой гэсэн. Тэд “ийм гоё хамтлагтай тоглоно гэдэгтээ бахархалтай байна” гэсэн. Өнөөдрийн тоглолт гайхамшигтай болох байх аа. Г.ДАША
урлаг соёл
Дэлхийн яруу найргийн өдөр Монголын яруу найргийн хүрээн дэх эрхэм нэгэн хатагтай Соёлын гавьяат зүтгэлтэн гэх эрхэм цолоор энгэр мялаалаа. Төрийн ордонд төрийн тэргүүнээс шагналаа гардсан тэрбээр сэтгэгдлээ хуваалцахдаа “Амьдралын мөн чанар, хүн чанарыг огоорохгүйгээр үгээ хэлж, утга зохиолын үнэт зүйлсийг орхигдуулахгүйгээр эрхэмлэж явсны минь нэг шагнал боллоо гэж бодож байна. Энэ бүх хугацаанд надтай үргэлж хамт байсан уншигч олон, ард түмэндээ баярлалаа гэж хэлмээр байна” гэсэн юм. Э.ТЭКҮ
урлаг соёл
Улс тунхагласны баярт зориулан Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, Монголын зохиолчдын эвлэлээс хамтран “Тусгаар тогтнол” яруу найргийн наадмыг энэ сарын 26-нд зохион байгуулах гэж буй. Энэхүү наадамд нэг яруу найрагч эх орон тусгаар тогтнолын сэдэвтэй хоёр шүлгээр оролцох бөгөөд яруу найргийн бүтээлийг энэ сарын 24-нийг хүртэл Тусгаар тогтнолын ордны 201 тоотод хүлээн авах аж. Мөн sg@namzh.mn хаягаар оролцогчид өөрсдийн уран бүтээлээ илгээж оролцоно. Уг наадамд Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт яруу найрагч, “Болор цом”-ын эзэд урилгаар оролцох аж. Эхний шатанд 20 яруу найрагч шалгарч 20 яруу найрагчдаас ердөө 10 нь шигшээ шатанд өөрсдийн шүлгийг уншиж дараагийн шатанд таван уран бүтээлч шалгаран 1-5 таван байр эзлэх гэнэ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Улс тунхагласны баярт зориулан “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбоо, “Монголын Зохиолчдын Эвлэл” хамтран “Тусгаар Тогтнол” яруу найргийн наадмыг арваннэгдүгээр сарын 26-ны өдөр 10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулахаар болжээ. Монгол улсын халдашгүй дархан байдал, түүний үнэ цэнийг олон түмэнд түгээх эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун цус бүлээн амиан үл хайрлан тэмцэж ирсэн өвөг дээдэс, монгол хүний дархлаа болсон эх хэл гайхамшигт соёлоороо бахархах үзлийг хойч үе хүүхэд залуучуудад төлөвшүүлэх зорилготой юм. Эх орон, тусгаар тогтнолын сэдэвтэй хоёр шүлгийг энэ сарын 24-ний 18.00 цаг хүртэл Тусгаар Тогтнолын Ордны 201 тоотод хүлээн авах бөгөөд sg@namzh.mn хаягаар мөн бүтээлээ өгч болох ажээ. Наадамд шүлэг ирүүлсэн яруу найрагчдаас 20 яруу найрагчийг шалгаруулан шүлгийг нь уншуулж тэргүүн байрыг нэг сая төгрөг, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм байна. Энэ наадмын нэг онцлог нь Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт яруу найрагчид, “Болор цом”-ын эзэд урилгаар оролцдог юм. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан өд” утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах уралдааны бүртгэл эхэлжээ. Яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, томоохон хэмжээний бүтээл, жүжиг киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга баримтат уран зохиолын бүтээл зэрэг төрлүүдээр энэ сарын 20-оос, 12-р сарын 16-ыг дуустал МЗЭ-ийн 206 тоотот авахаар болжээ. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
Улс тунхагласны баярт зориулан “Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, Монголын Зохиолчдын эвлэл хамтран “Тусгаар тогтнолын цом” яруу найргийн наадмыг арваннэгдүгээр сарын 26-ны 10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулахаар болсон билээ. Харин тус наадмын II шатанд дараах 22 яруу найрагч шалгаран үлдсэн байна. 1.А.Анхбаяр 2. Ж.Алтангэрэл 3.Д.Бүтээлч 4. З.Батхуяг 5. Д.Гомбосүрэн 6. С.Ууганбаяр 7. Т.Зөнбилэг 8. Д.Цогбадрах 9. Н.Отгонцэрэн 10. О.Цэнд-Аюуш 11. Б.Чулуунцэцэг 12. Г.Нэргүй 13 .Б.Баттулга 14. Л.Торой 15. Э.Гантулга 16. Б.Энхтөр 17. М.Наранболд 18. Л.Ганзул 19. Г.Баяр 20. П.Нямлхагва 21. Г.Хашбаатар 22 .Д.Ганхүрэл Ийнхүү эдгээр 22 яруу найрагчаас энэ жилийн “Тусгаар тогтнолын цом”-ын эзэн тодрох бөгөөд нэг сая төгрөг, өргөмжлөлийг гардан авах юм. Дашрамд сонирхуулахад, маргааш тус яруу найргийн наадмын өмнө “Тусгаар тогтнолын хөшөө”-ний шав тавих ёслол болох ажээ. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
Улс тунхагласны баярт зориулан “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбоо, “Монголын Зохиолчдын Эвлэл” хамтран “Тусгаар Тогтнолын цом” яруу найргийн наадмыг арваннэгдүгээр сарын 26-нд буюу өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулсан юм. Тус наадмын II шатанд 22 яруу найрагч шалгаран үлдээд байснаас Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Харин удаах байруудад Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагва, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Ганзул, Б.Чулуунцэцэг, Б.Баттулга нар шалгарчээ. Дашрамд сонирхуулахад, яруу найрагч П.Нямлхагва тус наадамд ноднин жил түрүүлж байсан бол Л.Ганзул мөн шагналт байранд шалгарч байсан юм. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
“Алтан бөмбөрцөг” эсвэл “Оскар” наадмын үеэр алдартнууд загварын алдаа гаргахаас зайлсхийж, сонгодог гоёлтойгоор ирцгээдэг. Харин “Грэмми” наадмын хувьд гэвэл туршилт хийх сайхан талбар гэхэд нэг их буруудахгүй. Зочид загварын “журам”-ыг хатуу мөрдөхгүйн дээр загварын шүүмжлэгчдийн бай болох нь түгээмэл. Харин өчигдөр болж өнгөрсөн 56 дахь удаагийн “Грэмми” наадмын үеэрТейлор Свифт, Кэти Перри, Сиара, Мадонна болон Анна Фарис нар загварын шинжээчид болон үзэгчдийн харцыг булаажээ. Тейлор Свифт “Gucci Premiere”-ээр гоёв Өнгөрсөн ёслолын ажиллагааны гол чиг хандлага нь гялалзсан металл өнгө байсан гэхэд болно. Үдшийн зочдын ихэнх нь гялалзсан утсаар хийсэн даашинзаар гоёжээ. Тэр дундаас Тейлор Свифт онцгойрч байлаа. Дуучин бүсгүй алтлаг утсаар урласан “Gucci Premiere”-ийн даашинзаар гоёсон байв. Даашинзны дээд хэсэг нь хагас тунгалаг талстуудаар хийгдсэн бол бүсэлхий хэсэг нь мөнгөлөг оруулгатай. Тейлор энэхүү гоёлтойгоо ижилсүүлэн том очир эрдэнийн ээмэг зүүж, том бөгжөөр гоёжээ. Valentino Couture Кэти Перригийн сонголт Хэдхэн өдрийн өмнө Парис дахь Загварын долоо хоногт олны хүртээл болсон“Валентино” коллекцийн даашинзыг алдартнуудаас хамгийн түрүүнд өмсөх боломжийг Кэти Перри алдсангүй.Дуучин бүсгүй дээд хэсэг нь гэрэлтдэг торон, харин хормой хэсэг нь Жузеппе Вердгийн дуурийн нотуудаар чимэглэсэн даашинзаар энэ үдэшд өнгө нэмсэн юм. Сиара “Emilio Pucci”-г эрхэмлэв Саяхан хөл хүнд гэдгэ нийтэд зарласан, энэ үдшийн хараа булаасан зочдын нэг болсон Сиара улаан хивсний ёслол дээр боронзон хатгамал хээ бүхий Emilio Pucci даашинзтай иржээ. Даашинз нь нарийн хээ угалзтай тул дуучин бүсгүй хэт гоёмсог чимэглэл, акссеруаараас татгалзсан гэнэ лээ. “Ralph Lauren”-тай Мадонна Зохимжгүй хувцасласан оддын жагсаалтанд байсхийгээд л багтчихдагМадонна энэ удаад илүү дутуу зохимжгүй гоёлоос татгалзснаараа энэ удаад үнэхээр зөв сонголт хийжээ. Поп од “Ralph Lauren”-ы хаврын коллекцод багтсан өмдтэй хослолтойгоор улаан хивснээ залрав. Хар өнгийн смокинг, өргөн өмдөн дээрээ хослуулан бүрх малгай духдуулж, таяг барьсан тэрбээр очир эрдэнэстэй бээлийгээ гол чимэглэл болгон сонгожээ. “Fitriani”-г сонгосноор Анна алдсангүй “Fitriani”-гийн эрхэмсэг даашинз сонгосон Анна Фарис энэ үдэш мөн л загварын шүүмжлэгчдийн харцыг булааж чадлаа. Гүн хөх өнгийн, мөр ил гаргасан энэхүү даашинз Аннагийн өөгүй цайвар арьсанд нэн тохирсон гэлтэй. Тааз хэсгээрээ нарийн ухлаадас гаргасан энэ даашинзыг өвөрмөц, дэгжин харагдуулахын дээр “Sutra”-ийн том ээмэг зүүсэн нь Анна Фарисын энэ үдшийн гоёлыг төгс болголоо гэж шүүмжлэгчид үзжээ. Б.СЭСЭГ Эх сурвалж: WWW.IKON.MN
урлаг соёл
Жон Рональд Рүэл Толкин нь ховорхон төрдөг авьяаслаг зохиолч байсан бөгөөд дэлхийн зөгнөлт зохиолын үндэс суурийг тавьсан хүн. Орчуулагч-яруу найрагч Жамсрандоржийн Оюунцэцэгийн орчуулсан "ХОББИТ" ном худалдаанд гарлаа. Ж.Р.Р.Толкины 1937 онд хэвлүүлэн гаргасан энэ ном нь дэлхийн хүүхдүүдийн унших дуртай номын нэг бөгөөд өнгөрсөн жил Холливүүдийн кино урлагийнхан дэлгэцнээ амилуулсан билээ. Ж.Р.Р.Толкины бүтээлүүд нь сонгодог зохиолын санг бүрдүүлж, зүрх сэтгэлийг байлдан дагуулсан адал явдлууд, эльф, одой, гоблин, голлумаас эхлээд мэдээж алдарт Xоббитыг оруулаад бүгд зохиогчийн зөгнөл, тархи оюунаас төрсөн баатрууд билээ. Хэл шинжлэлч, Оксфордын их сургуулийн профессор хүний хувьд тэрээр эртний болон орчин цагийн олон хэл мэддэг байжээ. Тийм ч учраас энэ номондоо шинэ хэл, шинэ газар нутаг, шинэ түүхийг өөрийнхөө зөгнөл, хийсвэрлэн бодох авьяасаараа ургуулан бий болгожээ. Ж.Р.Р.Толкин түүнийг дэлхий дахинаа алдаршуулсан анхныхаа ном Хоббитыг үлгэрийн төрлөөр бичжээ. Хоббит анх хэвлэгдсэн өдрөөсөө эхлэн уншигчдыг соронзон мэт татаж асар олон хувиар хэвлэгдэх болсон төдийгүй түм түмэн уншигчид зохиолчоос энэ зохиолоо цаашид үргэлжлүүлэн бичиж үйл явдлыг өрнүүлэхийг хүсэн хүлээх болжээ. Тэгээд олон уншигчдын хүсэлтээр “Бөгжний эзэн” - ний тухай гурван боть ном мэндэлсэн түүхтэй. Дэлхийн сонгодог үлгэр тууж “Хоббит” нь дэлхийн хоёр зуу гаруй хэл дээр орчуулагдсан, Бөгжний эзэн нь хорин нэгдүгээр зуунд кино дэлгэцийн хаан болсон, хэл шинжлэлч, домог зүй судлаач, яруу найрагч, Оксфордын их сургуулийн профессор, алдарт Оксфордын толийг бүтээхэд үнэт хувь нэмрээ оруулж явсан Жон Р.Р. Толкин нь 1973 онд наян нэгэн настайдаа хорвоог орхижээ. Хоббит номыг амтархан уншихыг хүссэн дунд, ахлах ангийн хүүхдүүд "ИНТЕРНОМ", НОМИН", "МИР"зэргийн Улаанбаатар хотын хамгийн том , номын дэлгүүрүүдээс худалдан авч уншаарай. Ч.БОЛ
урлаг соёл
Нийгмийн зүтгэлтэн, их сэтгэгч, тайз дэлгэцийн урлагийн нэрт онолч, найруулагч, жүжигчин В.Э.Мейерхольдын бүтээлийн түүвэр монгол хэлнээ орчуулагдан гарсан бөгөөд өнөөдөр нээлтээ хийх юм байна. Номын нээлт Оросын шинжлэх ухаан соёлын төвд 15.00 цагаас болно. Номын нээлтийн ёслолд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Михайлов Евгений Георгиевич нарын албаны хүмүүс, Монголын театр урлагийн зүтгэлтэн, жүжигчид уран бүтээлчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцох юм байна. Б.ЭНХ
урлаг соёл
Энэ сарын 12-нд “Эрдэнэт” үйлдвэрийн “Уурхайчин” соёлын ордонд Эрдэнэтийн сэтгүүлч, уран бүтээлчдийн “Он цагийн орчил” номын нээлт боллоо. Монгол улсад Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100 жил, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 35 жилийн ойд зориулан МСЭ-ийн Орхон аймгийн салбар сэтгүүлчдийнхээ уран бүтээлийг ийнхүү эмхэтгэн гаргав. Эл номонд Эрдэнэтийн 60 шахам сэтгүүлч, уран бүтээлчийн бүтээл багтсан байна. Тэд Эрдэнэт хот “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээн байгуулалт, Эрдэнэтчүүдийн ажил үйлс, монголын нийгмийн өнөөгийн байдал, ахуй амьдралыг өөр, өөрийн өнгө аяс, авьяас билгээрээ нээн үзүүлжээ. “Он цагийн орчил” номын нээлтэд Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Б.Намхайнямбуу, МСЭ-ийн Орхон аймгийн салбарын тэргүүн Б.Баттогтох нар оролцож номын дээжийг уран бүтээлчдэд гардуулав. Мөн Хэвлэл мэдээллийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг салбарын шагналаар шагнав.
урлаг соёл
Шведийн зохиолч Стейг Ларссоны “Милленниум” цувралыг үргэлжлүүлэхээр болсон тухай Шведийн хэвлэлийн компаниас албан ёсоор мэдэгджээ. “Луун шивээст охин”, “Галаар наадагч охин”, “Зөгийн үүрийг түйвээсэн охин” гээд гурван цуврал зохиол нь 2005-2007 онд хэвлэгдэж, дэлхий даяар 75 сая гаруй хувь борлогдсоноос гадна Шведэд төдийгүй Холливудэд тэр зохиолоор бүрэн хэмжээний кино бүтээгээд буй. Уг нь Стейг Ларссон 10 цуврал бичихээр төлөвлөж байсан ч 2004 онд дөрөв дэх цувралыг хараахан дуусгаж амжаагүй байхдаа зуурдаар нас барсан юм. Цувралын дөрөв, тав дахь номын бүрэн бус ноорог нь байгаа ч гэгддэг. Шведийн хэвлэлийн компанийн мэдээллээр Стейг Ларссоны алдартай зохиолыг үргэлжлүүлэх хүн нь Дэвид Лагеркрантц гэгч ажээ. Тэрбээр Шведийн хөлбөмбөгч Златан Ибрагимовичийн намтарчилсан номын хамтран зохиолчоор ажилласан гэнэ. Түүний хувьд дараагийн зохиолыг хэдийнэ бичиж эхлүүлсэн бөгөөд өмнөх цувралуудын адил гэмт хэрэг, аллага, авлига, хээл хахууль, зохиолын гол баатруудын гэр бүлийн нууцыг сонирхолтойгоор хүүрнэх аж. Мэдээж зохиолч өөрийнхөө өвөрмөц өнцгийг шигтгэнэ. Ингэхдээ Стейг Ларссоны бичиж үлдээсэн ноорог зохиолыг ашиглахгүй, цоо шинээр өөрийнхөөрөө бичиж байгаа аж. Шинэ зохиолын нэр одоогоор тодорхойгүй байгаа ч 2015 оны наймдугаар сард швед хэл дээр хэвлэгдэн гарах гэнэ. С.ЦЭЛМЭГ
урлаг соёл
“АртЛар Хаус Паблишинг”-ийн анхны бүтээл болох “Цагаан товчоо” номоос “Үүрдийн улаан орон” үлгэрийг онцлон хүргэж байна. Зохиолч Б.Сэлэнгийн “Цагаан товчоо” ном нь од эрхэс, амьд ертөнцийн далд ертөнцийн шүтэлцээг илэрхийлсэн дорнын цаг тоолол болох 12 жилийн амьтдын бэлгэдэл, онцлогийг агуулж илэрхийлсэн үлгэрүүдийг багтаасан бүтээл юм. Хоёр цагийн хэлхээг үг, ухаарлаар зангидсан энэ бүтээлээ зохиогч нь “Бүх насныханд зориулсан үлгэрүүд” хэмээн тодотгожээ.Хавархан жиндэй гүнж, Хувдай баатар, Чигчүүхэй дагина, галт гүзээлзгэнэ, хонхот хонь, уран гарт Наймангэрэлт хүү, дээд тивийн Төгсгуа хатан зэрэг өвөрмөц содон нэр, гүн гүнзгий бэлгэдэл бүхий баатруудын тухай эдгээр үлгэрүүдийн зургийг Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач С.Төгс-Оюун бүтээсэн байна. Үүрдийн улаан орон Эрт урьдын цагт мандаж гардаг нар нь улаан цагаан цацрагтай, газраас ургадаг үүлс нь уулсаа бүрхэн дүнхийж байдаг, хүмүүс нь үхэшгүй мөнхийн гучин гурван насны цогийг бадруулагч Үүрдийн улаан орон гэж байжээ. Тэнгэрт хөвөгч үүлсийн оронд, уд мод мэт дэлгэрмэл нүдтэй, цахирмаа цэцгийн навч мэт уран нарийн хөмсөгтэй, малгай, хувцасны оронд алтан мөнгөн сондор гялтганах үзэмжит эрдэнийн зүүлт чимгийг зүүсэн үзэсгэлэнт дагинас уян налархай бүжиг бүжиж, цэнгэх бөлгөө. Мөнхийн рашаан цэлэлзэх тэнгист нь зүсэн зүйлийн ундаа үл холилдон нэг дор байх бөгөөд наран гарах талаас очиж ууваас бүлээн сүү ундран байх ба түүний хажууд элгэн тараг бялхаж, мөн усан үзмийн дарс оргилон, басхүү үнэр анхилуун цэцгийн дарс, айраг, рашаан ус, элдэв өнгийн амттан ундаанууд төгсгөлгүй боргилох авай. Мөн хун шувууд ихэмсгээр хөвж, арцны үнэр анхилж, сарнайн үнэр хаа сайгүй түгэн байдаг гэнэ. Тэрхүү үүрдийн улаан оронд хүн бүрийн хамгийн чухаг гурван хүсэл сэтгэлчлэн бүтэх нигууртай бөгөөд, зовлон зүдгүүр огт үгүйн дээр, хаан хатан гэж байдаггүй юмсанжээ. Гэтэл нэг удаа төрөөд удаагүй бяцхан могойн зулзага нэгэн хожуулын сүүдэрт нам унтчихаж гэнэ. Нэг сэрээд харвал, орд мэт цагаан гоёмсог цацарт тансаг магнаг торгон хөнжилд шигдэн хэвтсэн, урд нь хоёр зарц зогсоод дэвүүр барин сэрүүцүүлж байх юм гэнэ. Бяцхан могой ч босон харайж, өөрийн амьдардаг нүх рүүгээ явах гэтэл хүний хэлээр ярьж, тэр ч бүү, хэл хүн болж хувирсан байх ба нүд ирмэхийн зуур ганган чамин хувцас хаанаас ч юм гарч ирэн биед нь өмсөгдөв. Цацраас гадагш гарвал дүүхэлзсэн цагаан морь хөлөглөсөн нэг сайхан сүйх тэрэг хүлээж зогсоно гэнэ. Бяцхан могой бүр ч ихээр айж сандран, ээжийгээ дуудан уйлж гарчээ. Гэтэл түүний дэргэд нэгэн бах мэлхий гарч ирээд хаашаа л явна хамт дагаад л байх юм гэнэ. Хаашаа ч харсан битүү цэцэрлэгт хүрээлэн эх адаггүй үргэлжилж, харин бяцхан хожуулын доорх өөрийнх нь амьдран суудаг байсан нүх ч, ээж нь ч огт харагдсангүй. Ийнхүү өрөвдөлт бяцхан могойд гагц бах мэлхий л хань болно. Нэгэн цэлмэг нартай өдөр бяцхан могой хүү бах мэлхийгээ өвөр дээрээ тавин эрхлүүлж суутал цэцэрлэгийн гүнээс хоёр гурван охин цангинатал инээх сонстов. Тэгээд удаж төдөлгүй хаврын цэцэгс дэлгэрсэн мэт хээнцэр дэгжин охид моддын цаанаас гарч ирэнгүүтээ зогтусав. Эелдгээр мэндлээд тэд асууруун: -Танихгүй хөвүүн та харийн газраас ирсэн үү? Энэ хачин бах мэлхийг юунд өвөр дээрээ байлгана вэ? Гэтэл хөвгүүн үг үл дуугарсан тул түүнийг хэлгүй юм хэмээн итгээд явцгааж гэнэ. Маргааш болж хүү бах мэлхийгээ мөн л өвөр дээрээ суулгаад дуулан суув гэнэ: -Халуун элгэн тэвэр хагацааж Хавирга хөргөлгүй эгэнэ гээд Хацар сэвлэг үнсэлгүй гарсан Хайртай ээжээ харуулдан суунам... Эрдэнийн цацар, рид цэцэгс Ид хувилан бүрэн цогцолсон ч Ээх наран, ивлэх сарнаар Ижийгээ горьдон аньсага үл цавчинам... Асарт дэлгэсэн амтат зоог нь Араан шүлс асгарам байх ч Аманд хургасан уургийн амтыг Арчин дарах вий хэмээн эмээнэм... Ийн дуулахыг сонсоод хүүгийн өвөр дээрх бах мэлхий учиргүй том нулимс дуслуулан уйлан, хайлж гэнэ. Гэнэт модны цаанаас нэг охин гарч ирлээ. Тэрээр нэг гартаа лавай цагаан дун тас атгасан байх бөгөөд урьд өдөр ирсэн охидын нэг мөн байлаа. Охиныг Өөрөлжий гэх ба цэн тогоруунуудтай тоглон, далавчин дээр нь сууж яваад хүүгийн дуулахыг огт санаандгүй сонсоод ирсэн байлаа. Охин түүнийг уй гашуугаас болж хэлгүй мэт дүмбийж суусан учрыг сая л мэджээ. Тэгээд хүү: - Ээвэр элсэнд шингэн алдрах Эрх жаалхан өрөмт насаа Бодолд бүлээн сүүтэй инээдээ Ботгон буйлаа зүүдэндээ үзнэм... хэмээгээд Өөрөлжийд болсон бүх явдлыг нэгд нэггүй ярьж өглөө. Охин ихэд харамсч, өгүүлрүүн: -Үүрдийн улаан оронд мэндэлсэн хүн бүрт Мэргээдэй буурал лавай цагаан дун бэлэглэдэг бөлгөө. Насан туршдаа түүнийг хямгадаж явах ёстой бөгөөд зөвхөн хамгийн чухал гурван хүслээ дунг үлээн биелүүлдэг билээ. Гэхдээ хэн нэгний хийсэн ид шидийг үүгээр өөрчлөх аргагүй тул Мэргээдэй буурлаас асуух нь зөв хэмээв. Өөрөлжий бах мэлхийн уйлахыг хараад гарт барьсан дунгаа хэд үлээвэл цацрын дэргэд үзэсгэлэнт лянхуа цэцэг дэлгэрсэн бяцхан цөөрөм бий болчихов гэнэ. Хүү хайртай бах мэлхийгээ цөөрөмд тавиад, Өөрөлжийд талархлаа илэрхийллээ. Чингээд Саран толиот магнайтай, түмэн алд сахалтай Мэргээдэй буурлыг зорив. Мэргээдэй буурлаар гурван жил ном заалгасны дараа хүү эрдэм чадалд нэвтэрч ид шидийг өөрөө үгүй болгон хуучин хэвэндээ орно хэмээн айлджээ. Өөрөлжий энэ хугацаанд мэлхийг харж хандахаар болов. Ийн хоёр жилийг ардаа үдлээ. Гэтэл нөгөө бах мэлхий үнэн хэрэгтээ хүүгийн эх могой байсан бөгөөд газар цагираглан зүүрмэглэж байсан бяцхан могойг нэгэн аянчин олж хараад өрөвдөн, дунгаа үлээж хүн болгон хувиргасан бөлгөө. Түүнчлэн, эрдэнийн цацар, зарц тэргүүтэнг ч бий болгон, тэдний араас нэгэн могой ирснийг эхийг нь гэж мэдэлгүй зугаацан тоглог хэмээн бах мэлхийнд хувиргасан нь энэ байлаа. Харин Өөрөлжий охин мэлхийг ихэд хайрлан халамжлах атал, мэлхийд хувирсан эх могой хүүгээ ихэд санан, өдөр ирэх тусам хоол унд идэхээ больж, өвдсөөр өөд болов гэнэ. Өөрөлжий эрдэм ном сурахад нь саад болов за хэмээгээд хүүд мэлхийний тухай хэлэлгүй тас нуучихав. Хүүг дунгаар илбэдэж хүн болгосны дээр ихэд цагаан царайтай тул Цагаандун нэрт боллоо. Ийнхүү дахин нэг жил өнгөрөхөд хүүгийн эрдэм чадал нэмэгдэж, эргээд могой болж гэнэ. Харин нөгөө эрдэнийн цацар хожуулын дор амьдардаг байсан нүх нь болон хувирчээ. Гэтэл хайртай ээж нь огт байсангүй тул хавь орчноор хайж явтал нөгөө цөөрөм байсан газар эхийнх нь хайрсны үлдэгдэл байхыг олов. Хүү өөрийнх нь хайртай бах мэлхий ээж нь байсныг мэдээд ихэд эмгэнэн гашуудсаар удаж төдөлгүй насан эцэслэв гэнэ. Сайхан сэтгэлт Өөрөлжий охин энэ цагаас хойш хүүгийн эмгэнэлт түүхийг хүмүүст үлгэр болгон ярьж өгдөг болсон бөгөөд тэрхүү сургамжит үлгэрийг сонссон хүн бүр зөвшөөрөлгүйгээр бусад хүмүүст ид шид хэрэглэхээ больж, эх эцгүүд үр хүүхдээ улам ихээр хайрлан өсгөх болсон юм гэдэг. Харин Цагаан дун хүү ихэд эрдэмтэй, ид шидийн хүчийг гаргуун сайн эзэмшсэний дээр, эхийгээ машид хайрладаг байсан тул ээжийнхээ хамтаар илбэ шид дураар үл хэрэглэдэг сайхан оронд эх хүү болон мэндэлж, тэндээ үүрдийн аз жаргалтай, баяр хөөрөөр дүүрэн амьдран суугаа гэдэг...
урлаг соёл
“Миний найз” хүүхдийн танин мэдэхүйн шинэ цуврал ном худалдаанд гарлаа. Зураач Ц.Цэнгэл, Б.Нарантулга нарын шинэ бүтээл энэхүү ном нь хоёроос таван насны бяцхан хүүхдүүдэд зориулсан олон амьтдын дүрс хэлбэртэй хүүхдийн сонирхол татхаар бүтээл аж. Уг номыг дэлхийн жишигт нийцүүлэн шинэ технологоор хэвлүүлсэн бөгөөд номын хавтас хуудаснууд нь гарын ая даалгүй урагдаж үрэгдэнэ гэж санаа зовхооргүй зөөлөн хөөсөнцөрөөр хийгдсэнээрээ онцлог ажээ. Уг дөрвөн цуврал ном нь хүүхдэд зориулан тоглоомын хөөсөнцөр дээр хийгдсэн ч мэргэжлийн хяналтын шинжилгээгээр хүүхдэд хор нөлөөгүй, үнэр амтгүй хэмээн баталгаажуулсан аж. “Мяу мяу”, “Жив жив”, “Хав хав”, “Бив бив” нэртэй ном бүр өөр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд жаахан хүүхдүүдэд хэрэг болох мэдээллүүдийг ч мөн давхар багтаажээ. Миний найз номыг улаанбаатрын бүх л номын дэлгүүрүүдээс 7900 төгрөгөөр худалдан авах боломжтой. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголын Зохиолчдын Эвлэлээс зохион байгуулдаг тухайн оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадам өнөөдөр 18:00 цагаас Нийслэлийн hүүхэд оалуучуудын Ордонд болно. Тус наадам Яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, томоохон хэмжээний бүтээл, жүжиг киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат уран зохиолын бүтээл зэрэг төрлөөр шилдэгээ шалгаруулдаг юм. Харин энэ удаагийн “Алтан өд” наадмын дээрх төрлүүдийн нэгийг залуу яруу найрагч Ганболдын Баяр хүртэхээр болсон байна. Тэрээр яруу найргийн “Дөрвөн нүдтэй дэлхий”, “Азиза”, “Танихгүй цэцгийн үр” зэрэг номоо уншигчиддаа хүргэсэн, яруу найргийн залуу үеийн нэгэн томоохон төлөөлөл юм. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Минжинсайхан, залуу яруу найрагч Э.Гантулга, Г.Баяр нарын гурвалсан номын хурим энэ сарын 24-ний 12 цаг 24 минутад “Интер ном” номын их дэлгүүрт болoхоор болжээ. Эдгээр яруу найрагч нэгэн үеийн яруу найргийн андууд юм. Саяхан яруу найрагч Н.Минжинсайхан яруу найргийн “Навчис залбирхад”, дууны шүлгийн “Шувуудын ай” нэртэй номуудаа хэвлүүлсэн бол залуу яруу найрагч Э.Гантулга “Хөх тойрогт”, Г.Баяр “Танихгүй цэцгийн үр” нэртэй номуудаа тус тус уншигчиддаа өргөн барьсан юм. Сонирхуулахад, энэ сарын 21-нд болсон МЗЭ-ийн шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмаас яруу найрагч Г.Баярын “Танихгүй цэцгийн үр” ном яруу найргийн төрөлд “Алтан өд” хүртсэн юм. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
МЗЭ-ээс зохион байгуулдаг шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадам энэ сарын 21-нд болж өнгөрлөө. Энэ удаагийн “Алтан-Өд” наадмыг зохиолчдын шинэ жилтэй хамтатган зохион байгуулсан юм. 2013 оны шилдэг бүтээлийн эздээр яруу найргийн төрөлд Г.Баяр “Танихгүй цэцгийн үр” номоороо, хүүрнэл зохиолын төрөлд Б.Баярсайхан “Тэнгэрийн санаа”, хүүхдийн зохиолын төрөлд залуу уран бүтээлч Л.Ганчимэг “Дусал мэдрэмж”, жүжиг, киноны зохиолын төрөлд Б.Батрэгзэдмаа “Их хатан санаа”, орчуулгын төрөлд О.Чинбаяр Америкийн зохиолч Хэрман Мэлвиллын “Моби Дик буюу Цагаан халим” бүтээлээрээ, баримтат уран сайхны төрөлд Л.Одончимэд “Хоржоонтой дурсамжууд” бүтээлээрээ тус тус тодорчээ. Ийнхүү энэ удаагийн “Алтан өд” наадмын шилдэгээр Л.Ганчимэг, Г.Баяр нарын залуу уран бүтээлчид шалгарсан нь ихээхэн онцлогтой байлаа. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
Хүүхэд ахуйдаа уншиж байсан “Алиса гайхамшгийн оронд” Хятад оронд хоригдож байж. Амьтад хүний хэлээр яриад байхаар нь айсан уу яасан, байж боломгүй хэрэг гээд хориглочихож л дээ. Гайхалтай зохиолыг хориглосон шалтгаануудаас магадгүй энэ хамгийн “элэг хөшим” нь байх. Улс төр, шашин шүтлэг, садар самуун агуулга, хараал ерөөлтэй зэргээр хориглож, шатаалгасан сод бүтээлүүд үүгээр зогсохгүй олон. Нэгэн цагт унших эрхгүй байсан уран зохиолын сонгодог, бестселлер бүтээлүүдийг эмхэтгэн, түүвэрлэсэн “33 хориотой ном” бүтээлийн нээлт маргааш буюу энэ сарын 24-ний өдөр Америкийн соёл, мэдээллийн төвд буюу Нацагдоржийн номын санд 12:00 цагт болох бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй юм байна. Ш.ОЧ
урлаг соёл
Британийн “Specsavers National Book Awards”-ын оны шилдэг номоор Нил Гейманы “Замын төгсгөл дэх далай” (“The Ocean at the End of the Lane”) роман шалгарчээ. Гейманы роман нь интернэтийн нээлттэй санал асуулгаар шилдгээр тодорсон байна. “Замын төгсгөл дэх далай” роман бусад өрсөлдөгч Малала Юсуфзай, Роберт Харрис, Кейт Аткинсон болон хүүхдийн зохиолч Дэвид Уоллиамсийн номуудаас хол тасархай санал авчээ. Гейман романыхаа дуут хувилбарыг гаргасан нь мөн уг наадмын энэ төрлийн ангилалд шилдэг нь болж чадсан байна. “Specsavers National Book Awards” шагналын жагсаалтыг номын мэргэжлийн 50 шинжээч гаргадаг ба тусгай ангиллын шилдгийг 750 академич тодруулдаг гэнэ. “Замын төгсгөл дэх далай” бүтээл нь Гейманы 2013 онд гаргасан сүүлийн роман юм. “Америкийн бурхад”, “Анансийн хүүхдүүд”, “Одны тоос”, “Коралина” зэрэг олон шилдэг бүтээлээрээ алдартай түүний сүүлийн үеийн хоёр ч романаар кино хийсэн байна. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
урлаг соёл
Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангаас “Р.Чойномын нүүрний хэв” хэмээх бүтээл гаргажээ. Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномыг бие барахад нь түүний нүүрний хэвийг авч хадгалсан байжээ. Гэвч Р.Чойномын нүүрний хэв хадгалагдаж байсан газраасаа алдагдсан байна. Харин “Өд” сангийнхан түүний араас уйгагүй хөөцөлдөж, найман жил хайсны эцэст 2003 оны хавар урлаг, уран зохиолд хайртай хүмүүсийн дэмжлэгтэйгээр тэрхүү нүүрний хэвийг олж, хамгаалалтад авсан байжээ. Ийнхүү түүний нүүрний хэвийг урлагийн бүтээл болгохоор шийдвэрлэж, Р.Чойномын нүүрний хэвтэй холбоотой сонин дурсамж, эрэл хайгуул хэрхэн явагдаж байсан тухай түүх, дурсамжийг агуулсан нэгэн сонирхолтой ном бэлэн болсон байна. О.САР
урлаг соёл
МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиогддог оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам “Болор цом-31” энэ сарын 25-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болно. Тус наадмыг өнөө жил Өвөрхангай аймагт зохиож байгаа нь орон нутагт дөрөв дэх удаагаа болж буй юм. “Болор цом-31” наадамд оролцох шүлгийг энэ сарын 20-ныг дуустал МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах аж. О.САР
урлаг соёл
Монголын зохиолчдийн эвлэлийн 85 жилийн ойн өдрийг тохиолдуулан МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр дараах нэр бүхий зохиолчдийг МЗЭ-ийн нэрэмжит шагналаар шагнасан байна. Үүнд: Ж.Алтангэрэл “Хар дардас”, С.Бадамжав “Сэтгэлийн гэгээн ээж”, Г.Баярхүү “Эх орон танаа”, Ц.Ичинхорлоо “Гийгүүлэн”, Б.Цэрэнжамц “Наран даль”, Ц.Чинбат “Аарцны чулуу”, Л.Хэрээ “Ц.Дамдинсүрэн судлал”, Д.Хүдэрмөнх “Салхин бийрээр татласан сарний сүү” бүтээлүүдээрээ хүртсэн байна. Мөн энэхүү түүхт ойн баярыг тохиолдуулан Ш.Анхтуяа, Х.Алагаа, Э.Амарзаяа, Г.Батсуурь, Г.Баяр, Д.Гөлөгдэмбэрэл, Н.Мөнхбаяр, С.Начин, Б.Ойдов, Н.Пүрэв, П.Хишигбаяр, Х.Чойдогжамц, Ө.Үлэмжтөгс, Н.Энхтайван нарын уран бүтээлчдийг МЗЭ-ийн гишүүнээр элсүүлэн гишүүний батлах, энгэрийн тэмдэгийг гардуулан өглөө. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
Монголын зохиолчдын эвлэл /МЗЭ/ үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой өнөөдөр тохиож байна. Анх тэртээ 1929 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр нэрт зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх зэрэг зохиолчид анх үүсгэн байгуулж байсан юм. Энэхүү ойн өдөрт зориулан МЗЭ-ийн дарга удирдлага, гишүүд их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн Монгол Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд Монголын зохиолчдын түүхийг харуулсан 85 гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэж, Я.Ганбаатар, А.Шартолгой, Жа.Баяржаргал нарын гурван зохиолч Засгийн газраас олгодог Д.Нацагдоржийн нэрэмжит шагналаар энгэрээ мялаалаа. Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
Монголын утга зохиолыг тархиндаа зурж, номондоо урлаж, мөрөн дээрээ үүрч яваа мянга, мянган зохиолчдод баярын мэнд хүргэе. Тэд жил бүрийн энэ өдрийг хүсэн хүлээж баяр, талархлын үгсийг хүүрнэцгээхийн зэрэгцээ магтаал, шагналын хурд даруулах нь бий. Учир нь тэртээ 1929 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр нэрт зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх тэргүүтэй зохиолчид Монголын зохиолчдын эвлэлийг үүсгэн байгуулсан түүхтэй. Иймд өчигдөр уг эвлэлийн гишүүд Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ. Түүнчлэн Ж.Алтангэрэлийн “Хар дардас”, С.Бадамжавын “Сэтгэлийн гэгээн ээж”, Г.Баярхүүгийн “Эх орон танаа”, Ц.Ичинхорлоогийн “Гийгүүлэн”, Б.Цэрэнжамцын “Наран даль”, Ц.Чинбатын “Аарцны чулуу”, Л.Хэрээгийн “Ц.Дамдинсүрэн судлал”, Д.Хүдэрмөнхийн “Салхин бийрээр татласан сарны сүү” гэсэн бүтээлд Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналыг олгосон аж. Мөн Монгол Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд Монголын зохиолчдын түүхийг харуулсан 85 гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэж, Я.Ганбаатар, А.Шартолгой, Жа.Баяржаргал нарын гурван зохиолч Засгийн газраас олгодог Д.Нацагдоржийн нэрэмжит шагналаар энгэрээ мялаажээ. Үүний зэрэгцээ Ш.Анхтуяа, Х.Алагаа, Э.Амарзаяа, Г.Батсуурь, Г.Баяр, Д.Гөлөгдэмбэрэл, Н.Мөнхбаяр, С.Начин, Б.Ойдов, Н.Пүрэв, П.Хишигбаяр, Х.Чойдогжамц, Ө.Үлэмжтөгс, Н.Энхтайван нарын уран бүтээлчдийг Монголын зохиолчдын эвлэлийн гишүүнээр элсүүлэн гишүүний батлах, энгэрийн тэмдгийг гардуулан өгсөн байна. Иймд энэ өдөр энгэрээ мялаасан, шагнал гардсан, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүнээр элссэн болон уран бүтээлийн олз омогтоо баярлан урамшиж яваа бүхий л зохиолчдод зол жаргалын дээдийг ерөөе. Г.ЦЭНГЭЛ "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
урлаг соёл
Сүүлийн жилүүдэд “унтаа байна” хэмээн шүүмжлүүлэх болсон утга зохиолын шүүмж судлалын салбарт нэгэн гэрэл асчээ. Ийн “том” тодорхойлохын учир нь МУИС-ийн төгсөх ангийн оюутан Х.Чойдогжамцийн гаргасан “Тайлахуйн чинад” анхны шүүмжийн номтой холбоотой юм. Хэдийгээр түүний анхны ном боловч, түүний багш профессор Д.Галбаатарын бичсэнчлэн “Тэрээр үе тэнгийхэнийхээ шүлэг зохиолыг уншиж, шүүмж, судалгааны бүтээл бичээд зогсохгүй ахмад туршлагатай зохиолчдын бүтээлд шинэ судалгаа” хийсэн байна. Х.Чойдогжамц нь Ховд аймгийн Дарви сумын уугуул бөгөөд түүний эл номд “Д.Намдагийн “Хөгшин чонь ульсан нь” туужийн “экзистенци”-ийг тайлахуйд”, “Ц.Бавуудоржийн туурвил зүйн хялбарчлал ба хоёр төвт шүлгүүд” зэрэг томоохон судалгаа, шүүмжийн бүтээлүүд багтжээ. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
“Шасу” төвөөс өнгөрсөн арван нэгдүгээр сард “Цахим болор цом” зарласан билээ. Зарлаад дөнгөж сар гаруй болж буй фэйсвүүкийн “Цахим болор цом”-д хориод хүний жар гаруй шүлэг ирээд байна. Цахим болор цом олон талын боломжийг яруу найрагчдад олгож байгаа юм. Тайзан дээр залуу хүн гарч унших нь илүү зохимжтой байдаг бол энэ цахим наадамд насны хязгаар байхгүй түүнээс гадна ертөнцийн аль ч орноос оролцож болно. Түүний жишээ нь Торонто хотоос ирсэн шүлэг юм. Энэ жилийн “Алтан өд” шагнал хүртсэн яруу найрагч Баяр, мөн олны танил яруу найрагч Доржсэмбэ, Торой, Э.Гантулга, залуу найрагч Ж.Оюун-Эрдэнэ, А.Цолмонтуяа, А.Энх-Үйлс, Б.Сайханжаргал, Х.Батболд, З.Баянзул, Ж.Хүрэлбаатар, Х.Алтанцэцэг, Г.Содномдорж, Б.Хишигням гээд олон найрагчийн шүлэг ирээд байна. Цахим болор цом 30 хүртэл шүлэг авч, оны босгон дээр оны шүлгийг нэрлэх юм.
урлаг соёл
Сэтгүүлч анд маань хоёр дахь номоо хэвлэлтээс гаргажээ. Нэгэн үе “Өнөөдөр” сониноор овоглогдож явсан, одоо бол харин “mining”-ийн хэмээн хэлэгдэх болсон сэтгүүлч Лунтангийн Болормаа хоёр дахь номоо “Завгүй” хэмээн нэрийджээ. Өдөр тутмын сонины “гал тогоо” гэж бидний хэлдэг редакцийн ажил хэрхэн өрнөдөг, “Өнөөдөр” сонины өнөөгийн дүр төрхөд сэтгүүлч бүсгүй ямар хувь нэмэр оруулсан, өдөр тутмын сонины дараах амьдрал, тухайлбал, өөрийн гараар босгосон “Mongolian Mining Journal” хэрхэн өргөжин тэлж ирснийг номондоо өгүүлжээ. Хэвлэлийн менежментийн практик зөвлөгөө тодотголтой энэхүү номынхоо өмнөтгөлд сэтгүүлч бүсгүй маань ийн өгүүлжээ. “Монголын сэтгүүл зүйд хамгийн алдаж яваа орон зай бол хэвлэлийн менежмент. Сэтгүүлч олон болж. Харин тэднийг удирдан үлгэрлэх чадварлаг менежерүүд хаа байна вэ? Бидний алдааг давталгүй, харин амжилтыг буухиалах сэтгүүл зүйн шинэ менежерүүдийг гараанд хөтлөх мөч иржээ. Редакцийн соёл, зарчим, ноён нуруу, хүн чанар болж чадах залуу удирдагч Танаа энэхүү номыг үлдээе” гэжээ. Өдөр тутмын сонины цаг наргүй хүчир хөдөлмөрийг бид хамтын хүчээр л нугалдаг. Үдшийн бүрийд сонин буусны дараа ядарсанаа мэдэрдэг ч маргааш өглөө нь будаг нь үнэртсэн сонины шинэхэн дугаарынхаа хуудсыг эргүүлэх нь өмнөх өдрийн ядаргаагаа тайлдаг. Ядаргаагаа тайлаад л дараагийн өдрийн дугаартаа ханцуй шамлан ордог доо. Эцэс төгсгөлгүй энэ ажлыг арваад жил нугалсан хүний үг ямар ч их дээд сургуулийн дипломоос илүү үнэтэй. Өнөөгийн нөхцөлд сэтгүүл зүйн цаашдын хөгжилд редакцийн удирдах түвшний хүмүүсийн чадавх, зарчим Л.Болормаа сэтгүүлчийн бичсэнчлэн “эргэлтийн цэг” болох ёстой. Сэтгүүлчид маань ном гаргадаг ч гол төлөв өөрсдийн бүтээлийг түүвэрлэхээс биш сэтгүүлчдэд, сэтгүүл зүйн хөгжилд нэмэр болох санаа сэдэл өгөх нь ховор. Тэр тусмаа ямарваа нэг эрх ашиггүйгээр сэтгүүл зүйн төлөө дуугарч чаддаг Л.Болормаагийн гараас гарснаараа энэ ном эрхэм. Эмэгтэй хүний туяхан нуруун дээр багтамгүй ачаа үүрч завгүй яваа сэтгүүлч анддаа амжилт хүсье. Д.НАРАНТУЯА
урлаг соёл
“Болор цом-31” яруу найргийн наадам энэ сарын 25-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болохоор төлөвлөгдсөн. Энэ сарын 20-ныг хүртэл оролцогч тус бүрээс хоёр шүлэг, бүртгэлийн хураамжийн хамт хүлээн авч байгаа юм билээ. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны мэндэлсний 80 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд тэрбээр “Болор цом” наадмыг анх санаачилж, энэ нь улсын чанартай хамгийн том яруу найргийн наадам болсон билээ. Тиймээс тус наадмыг МЗЭ 85 жилийнхээ ойгоор нутагт нь зохион байгуулахаар болжээ. Өмнө нь “Болор цом” наадам Дархан-Уул, Орхон, Архангай зэрэг аймгуудад зохиогдож байсан бол энэ удаа орон нутагт дөрөв дэх удаагаа болох гэж байгаа нь энэ юм. Харин ойрын өдрүүдэд энэ жилийн цомын эзэн хэн байх талаар эзэнтэй, эзэнгүй тааврууд хөвөрч байна. “Энэ жил залуучуудынх болох байх” гэсэн таамгийг өнгөрсөн 85 жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн дээр ахмад зохиолчид хэлж байсан бол МЗЭ-ийн шагналт, түрүү жилийн дэд байрын шагналт Б.Мягмаржав найрагчийг авчихаасай гэх нь гарч байсан юм. “Болор цом-30” наадамд сайн шүлгүүд уншиж түүнийг түрүүлэх нь гэсэн яриа үзэгчдийн дунд явагдаж байсан ч эцсийн мөчид шүүгчдийн дүн гарахад яруу найрагч Н.Гантулга хүртсэн юм. Мөн яруу найрагч Базарсадын Баттулга болон Г.Сэр-Одын шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш нарын нэр ч сонсогдож байгаа бол Өвөрхангай аймагт зохион байгуулагдаж байгаа болохоор “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоог гурав дахь удаагаа түрүүлж магадгүй гэдгийг зарим нь хэлж байна. Ямартай ч Пүдо агснаас эхлээд “Болор цом”-ын хоёр удаагийн эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, МЗЭ-ийн гишүүн С.Дамдиндорж гээд олон сайхан найрагчдийн өлгий болсон өврийн сайхан хангай нутагт энэ жилийн түрүү тодрох юм. Олон авьяастнаас онгод билгээрээ цойлж, хэн гэгч яруу найрагч цом өргөж, эгшиглэнт Янжинлхамын авшигийг хүртэхийг уншигч, сонсогч бид энэ сарын 25-нд харах л үлдлээ. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
Монголын залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан уул-2014” хайрын шүлгийн наадам 16 дах жилдээ болох гэж байна. Өнгөрсөн жил “Монгол хэлний яруу сайхны төлөө” уриатайгаар зохион байгуулагдсан энэхүү наадамд 150 орчим хайрын шүлгийн тэнгэрлэг яруу найрагчид үгийн урнаар уралдаж байсан юм. Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү наадам өнгөрсөн жилээс эхлэн хайрын шүлэг, хайрын тухай дууны үг шалгаруулах болон хайрын богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн гурван төрлөөр явагддаг болсон. Орон нутгаас “Цагаан уул-2014” хайрын шүлгийн наадамд оролцох уран бүтээлчид бүтээлээ нэгдүгээр сарын 5-25-ны хооронд орон нутаг дахь МЗХ-ны салбараар дамжуулан ирүүлэх бол, нийслэл хотод байгаа иргэд бүтээлээ МЗХ-ны 201 тоотод авчирч өгөх, мөн МЗХ-ны event@myf.mn онлайн хаягаар ирүүлж болох ажээ. Дашрамд сонирхуулахад анхны "Цагаан Уул"-ыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь хүртэж байсан удаатай. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
"Интерном" номын дэлг үү рээс ө нг ө рс ө н долоо хоногийн хамгийн их б орлуулагдсан, шилдэг номуудын жагсаалтыг гарга жээ . Үү нээс у ран зохиолын шилдэг борлуулалттай номоор МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Сарантуяагийн "Сорхугтани" ном, у ран зохиолын бус т ө р ө лд Жак Уэтерфордын "Монголын их хатдын нууц товчоо" гэсэн т үү хэн сэдэвтэй номууд шалгарчээ. 1 "Сорхугтани" Б.Сарантуяа 2 "Мокинжэй" С ү заань Коллинз 3 "Галаар наадсан охин" Стиг Ларсон 4 "Луун шивээст ох ин" Стиг Ларсон 5 "Ногоон н ү дэн лам" Ц.Оюунгэрэл 6 "Бид амьд х ү м үү с" Айн Ренд 7 "Хотын ү лгэр үү д" Л. Ө лзийт ө гс 8 "Галаар наадагсад" С ү заань Коллинз 9 "Чонон С ү лд" Зян Рун 10 " Ү зэхийн хязгаар" Л. Ө лзийт ө гс Уран зохиолын бус шилдэг борлуулалттай ном : 1 "Монголын их хатдын нууц товчоо" Жак Уэтерфорд 2 "Англи-Монгол, Монгол-Англи ө врийн толь бичиг" Монсудар хэвлэлийн газар 3 "Эртний т ү впийн залуужуулах нууц жор" Питер Килдер 4 "Оксфорд Монсудар Англи-Монгол" Монсудар хэвлэлийн газар 5 "Дэлхийн т үү х" Б ү рэн хэмжээний зурагт лавлах 6 М ө р өө д ө лд өө бэлэглэх бэлэг goolingoo.mn 7 "Би хэн бэ? Тийм гэвэл хэдэн би вэ?" Ричард Дэвид Прехт 8 "Хувийн зохион байгуулалтаа сайжруулах 52 алхам" 9 "Философи" Агуу сэтгэмжийг энгийнээр 10 Монголчууд 20-р зууны эхэнд Монсудар хэ влэлийн газар Д.Б ҮҮ ВЭЙ
урлаг соёл
“Мөнгөн цом” яруу найргийн баяр энэ сарын 21-нд 17.00 цагаас 22 дахь жилдээ зохиогдох гэж байна. Тус наадмыг Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил Монголын хүүхдийн ордонд болох ажээ. Тус наадмын гол онцлог нь яруу найрагчдыг шүлгээр нь бус тухайн жилд гаргасан номоор нь “уралдуулдаг” бөгөөд ингэж зохион байгуулаад найман жил болж байгаа юм. “Мөнгөн цом” наадмыг анх Төрийн соёрхолт, нэрт яруу найрагч О.Дашбалбар санаачлан зохион байгуулсан түүхтэй юм байна. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
Дорнын яруу найрагч, “Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч” хэмээн алдаршсан суу билигт хүмүүн Данзангийн Нямсүрэнгийн яруу найргийн 3 ботийг үзэг нэгт анд нөхөд нь 2010 онд хэвлүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрч, “Ирж буй цаг”, “Амитаба”, “Сарны цагаан үүлс” хэмээх ботиуд нь өдгөө уншигчдын дунд эрэл сурал болсоор байна. Яруу найрагчийн анд нөхөд нь түүний хэвлэгдээгүй шүлгүүд болон захидалуудыг эрэн сурвалжилан цуглуулж байгаагийн зэрэгцээ, гар бичмэлээрээ үлдсэн “Зүүдний тэмдэглэл” хэмээх зөн билгийн номыг нь хэвлүүлэхээр бэлдэж буй аж. Мөн түүнчлэн Д.Нямсүрэнгийн яруу найргийн бүтээлүүд англи хэлнээ орчуулагдаад байгаа бөгөөд монголын яруу найргийн хүн төрөлхтөнд танилцуулахад нэгэн том алхам болно гэж судлаачид үзэж байна. Их найрагчийн гар бичмэл, захидал, гэрэл зураг зэрэг үнэт өвийг түүний гэр бүлийнхэн нандигнан хадгалж буй бөгөөд гэр бүл, найз нөхөд нь түүний гэр музейг байгуулахаар ажиллаж байна. Эрээнцав өртөөн дэх амьдарч, уран бүтээлээ туурвиж байсан дан модон байшинд нь уг гэр музейг байгуулах бөгөөд олон он жил ажил хөдөлмөрөө зориулсан Монголын төмөр замын удирдлагуудад уг жижиг байшинг хувьчилж авах хүсэлтээ тавиад байгаа ажээ. Монголын хамгийн баян байгууллагуудын нэг Улаанбаатар төмөр зам Дорнын их найрагчийнхаа өвийг хамгаалахад гар сунгах байх хэмээн итгэн хүлээж байгаа гэнэ. Д.Нямсүрэнгийн архиваас хоёр шүлгийг нь уншигчдад толилуулж байна. МАНАН ДОТОР ГОЛЫН ЦААНА Манан дотор, голын наана Манай суурин үзэгдэхгүй Манан дотор, голын наана Магад гашуудалтайяа нэг чоно л Аа-уу, аа-уу хэмээн улина Манан дотор, голын цаана Манай нэг ангуучин бараагүй Манан дотор, голын дээхэнтэй Марал од, чонын хоншоор дээр ... Манан дотор цусны туяа гэрэлтэнэ Манан дотор, голын наана Манай гэр харагдахгүй Манан дотор, голын наана Манкурт нэгэн эм, “Муу хүү минь, муу хүү минь” гэж үглэнэ Манан дотор, голын цаана Манай Эрээнцав алга ... Манан дотор, голын наана Хөөрхий нэг хүүхэд чоно л Аа-уу, аа-уу хэмээн улина Манан дотор, голын цаана ... 1998. 3. 29 БОЛОР ЦОМЫН ДАРААХ ДУУЛЬ Юм бүхэн байгальдаа байхад би оршдог Ертөнцийн сар үүлэн цаагуур ороход Ерөөл хараалаас хаа хамаагүй хол газар Ердийн дан байшинд амьдран суудаг би Хаа нэгтээ навчис унах, ус дуслах Хананд өлгөсөн цаганд зүрх минь цохих Хаяагаар гүйх оготной, намайг харсаар байгааг Харанхуйд шувуу дуугарах бүүр түүрхэнд би дуртай Гүнгэрвааны өмнөх алтан зул бадмалахын цаг дор Гүмүд цэцэг цоморлигоо сарны туяанд задалдаг Гөрөөс буухирах баруун голын бургас Гүн нойронд минь сэрвэлзэн байгаа нь харагддаг Цаг хугацааг хүмүүнээс хэсэглэн авсан Цагаан дэрсний хажуугаар явахад Сүмийн ширээний лаа шиг шүлгийн мөрүүд гэрэлтэж Чоно болоод амьтад түүгээр гүйлдэх нь үзэгддэг Цас орсон өглөөгүүр явсан, тэрэгний мөр зурайж Цааш одсон хөсөгний чахар чухар эргэх чимээ Цаглашгүй гүн огторгуйд дуурсан шингээд Цайвар манан, үл үзэгдэх ахуйд би дуртай Ерөөл хараалаас ангид хол газар Юм бүхэн байгальдаа багтахад би байдаг Ертөнцийн сар үүлэн цаагуур ороход Ердийн хуучин байшиндаа нуугдан суудаг ... 1998.01.28 Ч.БОЛ
урлаг соёл
Ном шимтэн уншигч хэн бүхний чамин сонголт бол “Британника” нэвтэрхий толь. Уг нэвтэрхий толийг анх “Нэпко” хэвлэлийн газар анх оруулж ирж, уншигчдын хүртээл болгож байлаа. Тус компанийн уншигчиддаа барих дараачийн бэлэг бол “Taschen”. Та сонссон уу? Үнэнийг хэлэхэд хотын төв хэсэгт болж байгаа хоёр өдрийн хугацаатай өдөрлөгийг зорих хүртлээ үүнийг би мэдэхгүй байсан юм. “Нэпко” хэвлэлийн газар энэ удаад дэлхийд дээгүүрт тооцогддог “Taschen” брэндийн номыг оруулж иржээ. Ном шимтэн уншигчдын мэлмийг ийнхүү мялаахаар “Central tower”-ын хоёрдугаар давхарт “Таашаах урлаг Taschen Монголд” гэх өвөрмөц нэртэй номын үзэсгэлэн худалдааг өчигдрөөс дэлгэсэн байна. Нар гэрэлтсэн танхимд хотын хаанаас ч олж хараагүй номын цуглуулгыг харах болно гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Учир нь “Taschen” брэндийн номнууд Монголд зарагдаж байгаагүйгээр барахгүй үндсэн үнээр нь уншигчдад хүргэж байгаа юм. Гагцхүү англи, герман хэлээр хэвлэгдсэн бөгөөд нийт 350 төрлийн 800 орчим ширхэг номыг оруулж иржээ. Эдгээр нь урлаг, уран баримал, уран зураг, гэрэл зураг, загвар, кино урлаг, аялал, аж байдлын сэдвийг өгүүлж, оюуны цангааг тайлах гэнэ шүү. “Taschen” брэндийн номны онцлогийг этгээд атлаа донжтой, зохиомж, загварын өвөрмөц шийдэл, зураг чимэглэлээр нь тодорхойлж болох юм. “Central tower”-т гарч буй үзэсгэлэн худалдаа өнөөдөр 18.00 цаг хүртэл үргэлжлэх бол “Sky” их дэлгүүрийн номын тасагт мөн худалдаж байна. Монголд онцгой эрхтэйгээр худалдаж буй уг брэндийг гаргадаг “Taschen” компанийг анх 1980 онд Германы Келн хотноо Бэнэдикт Ташен хэмээх эрхэм үүсгэн байгуулж байжээ. Өдгөө уг брэндийн номыг 20 гаруй хэлээр орчуулан дэлхийн улсуудад түгээж байна. Технологийн дэвшлийг шингээсэн ном Үзэсгэлэн худалдааг сонирхоход өөрийн эрхгүй нэгэн ном нүдэнд туссан. Тэр номыг нээвэл, эхний хуудсанд цаасан шил байх аж. Гайхаж байна уу. Ном уншихад энэ шил их хэрэгтэй эд шүү. Орчин үеийн технологийн гайхамшиг цаасаар бүтээсэн номонд ч шингэж бодлог шилдэг жишээг эндээс харах болно. Эрэгтэй, эмэгтэй хүний биеийн гоо сайхныг харуулсан номыг 3D –ээр бүтээсэн байна. 3D-г үзэхийн тулд шил хэрэгтэй тул шилийг цаасан байдлаар шийдэж өгчээ. Номын хуудсан дээр хуруугаа тавихад алслалтын гайхамшгийг илүү харах бөгөөд анх удаа 3D номтой танилцсан маань энэ байв. Ийм номыг эрэгтэй, эмэгтэй хүний биеийг тод, томруун харуулсан номд ашигласан нь зохиогчийн чөлөөт сэтгэлгээг илтгэх мэт бөгөөд үнэ нь 70 мянган төгрөг юм байна. Номын гайхамшиг үүгээр дуусахгүй ээ, бүх цаг үеийн шилдэг хамтлагуудын нэг болох, хөгжмийн түүхэнд тодорхой байр суурь эзлэн үлдсэн Ливерпулын дөрвөл буюу “Beatles”-н тухай номыг эндээс сонирхоорой. Тухтай удаан уншин сууж чадаагүй ч урьд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаагүй, хаа нэгтээ нүдний үзүүрт харагдаж байгаагүй сонихон фото зургийг харсанаа хэлэх байна. Мөн урлагт сэтгэл, зүрхээ зориулсан нэгний хувьд хачин жигтэй шийдэлтэй “сюрреаль” чиглэлийн фото зургийн ном олж авах нь сайхан боломж биз ээ. Хотын стресс, замын түгжрээ, инфляцийн дарамтаас ангид номын үзэсгэлэнгээр нэг зочлоод үзээрэй. У.БОЛОР Гэрэл зургийг: Б.БАТМӨНХ
урлаг соёл
Энэ жил 31 дэх жилдээ зохион байгуулж байгаа “Болор цом” наадмын шүлэг авах, бүртгэлийн хугацаа өнөөдөр дуусгавар болно. Яруу найрагчдын хоёр шүлгийг бүртгэлийн хураамж болох 2000 төгрөгийн хамт МЗЭ дээр хүлээн авч байгаа юм. Тус наадам энэ сарын 25-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болох бөгөөд энэ долоо хоногтоо багтаж дараагийн шатанд шалгарсан яруу найрагчдын нэрс тодорхой болох юм. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
“Цагаан уул - 2014” хайрын шүлгийн наадам 16 дахь жилдээ болох гэж буй. Монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг тус наадамд өнгөрсөн жил 150 орчим хайрын шүлэгч оролцож байсан юм. Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү наадмыг өнгөрсөн жилээс эхлэн хайрын шүлэг хайрын тухай дууны үг шалгаруулах болон хайрын богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн гурван төрлөөр явуулахаар болсон юм. Тус наадамд орон нутгаас оролцох уран бүтээлчид нэгдүгээр сарын 2-25-ны хооронд орон нутаг дахь Монголын залуучуудын холбооны салбараар дамжуулан бүтээлээ ирүүлэх бол нийслэлийн уран бүтээлчид Монголын залуучуудын холбооны 201 тоотод өөрсдийн уран бүтээлээ авчирч өгөх эсвэл event@myf.mn онлайн хаягаар ирүүлж болох ажээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Тэртээ 1983 онд Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсан анх санаачлан зохион байгуулснаас хойш өдгөө 31 дэх удаагаа зохиогдох гэж байгаа яруу найргийн “Болор цом” наадам энэ жил Өвөрхангай аймгийн төвд болох гэж байгаа билээ. Нэрт найрагч Пүдо /Дэндэвийн Пүрэвдорж/ агсаны 80 насны ой өнгөрсөн жил болсонтой холбоотойгоор түүний төрсөн нутагт энэ удаагийн наадам болох гэж буй нь энэ юм. Жилийн жилд энэхүү наадмын түрүү байраар хэн тодорч урлагийн тэнгэр Янжинлхамын авшиг хүртэх талаар яруу найрагчид төдийгүй уран зохиолд хайртай уншигч олон тус тусын таавраа дэвшүүлдэг. Энэ жил ч мөн адил энэ мэт тааврууд хөвөрсөөр байна. Энэ дотроос Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Ичинхорлоо түрүүлнэ гэсэн яриа нилээд бий. Гэхдээ “арай ч үгүй биз” гэх нэгэн ч байгааг хэлэх хэрэгтэй. Учир нь тэрээр Өвөрхангай аймгийн уугуул бөгөөд өмнө нь тус наадмыг 1991, 1992 онуудад дараалан авч байсан юм. Өөр нэгэн таамаг бол энэ жил залуу яруу найрагчид дээгүүр “давхих” магадлал өндөр. Өнгөрсөн жилийн түрүүгээр олон сайхан яруу найрагчдыг ардаа орхин яруу найрагч Н.Гантулга түрүүлсэн нь ч үүнд нөлөөлсөн байх талтай. Монголын яруу найргийн нэгэн “шинэ үе” хэмээн тодорхойлогдож байгаа эдгээр залуусын тэргүүн эгнээнд “Болор цом” наадмын дэд байрын шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш, “Танихгүй цэцгийн үр” номоороо 2013 оны шилдэг бүтээлийн “Алтан өд” наадам хүртсэн МЗЭ-ийн гишүүн Г.Баяр болоод Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Н.Минжинсайхан нар байгааг олон хүмүүс хэлж байгаа юм. Гэсэн хэдий ч эдгээр нэрс бол зүгээр нэг таамаг төдий зүйл. Өөр нэг сонирхолтой зүйл бол энэ жил зохион байгуулаад үүнээс хойш “Болор цом” наадмыг зохион байгуулахгүй гэсэн “бор шувуу” нисч эхэлсэн. Энэ нь өнгөрсөн жилийн их хурлаас сонгогдсон удирдлагууд “Утга зохиолын салбарт дорвитой шинэчлэл хийнэ” хэмээн мэдэгдэж байсантай нь холбоотой бололтой. Үүнээс гадна зарим нэгэн уран бүтээлч санаачлаад “Цахим Болор цом” гээчийг зохион байгуулж эхэлсэн нь ч нөлөөлсөн биз. Харин одоохондоо бол ямартаа ч “Болор цом-31” наадмын тэргүүн байрыг хэн хүртэх нь энэ сарын 25-нд Өвөрхангай аймгийн Арвайхээрийн тэнгэр дор тодрох болно. Бидэнд зөвхөн хүлээх л үлдэж байна. “Уулсын сэтгэлгээ”-г ухаж ойлгохуй - Өнгөрсөн жилийн буюу “Болор цом-30” наадмын тэргүүн байрын эзнээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Баттөрийн Мягмаржав, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Ганзул гээд олон нэр уралдаж байсан ч эцсийн мөчид яруу найрагч Норовын Гантулга “Уулсын сэтгэлгээний тэлэлт” шүлгээрээ хүртэж байсан юм. Тухайн үед нь манай www.news.mnсайт энэхүү шүлгийг нийтлэж байсан ч нилээд олон уншигч “сайн ойлгоогүй” талаараа сэтгэгдэл үлдээсэн байсан билээ. Тиймээс та бүхэнд энэ бүхнийг сануулах үүднээс дээрх шүлгийг дахин нийтэллээ. УУЛСЫН СЭТГЭЛГЭЭНИЙ ТЭЛЭЛТ Яруу найрагч Н.Гантулга Уулсын сэтгэлгээний тэлэлтийг... Уулсын сэтгэлгээний тэлэлтийг би дотоод ахуйгаасаа мэдэрдэг Уулсыг хэчнээн хайрлаж ижий шигээ, амраг бүсгүй шигээ санана Уулс намайг яг л тэгж хайрлан толгод шигээ, хэдэн зууны өмнө өврөөс нь алга болсон Уусмал ягаан чулууд шигээ санана, зүрхнийхээ хөндүүр шиг л хүлээж авна Уулсын сэтгэлгээний тэлэлтийг энэрэн хайрлахуйн цаг хугацаанаас мэдэрдэг Эрх жаахан үр минь хүзүүнээс зүүгдэн шулганаад дээдийн жаргалыг амсдаг ч Элэг зүрхний таталцлын гүүр-ганихралын дамжуурга модны үзүүрээс Дэлхийн татах хүч шиг уулс ер бусаар соронздон, хацартаа энхрийлэн наадаг Уулсын сэтгэлгээний тэлэлтийг омог барданамлын хөх дөлөн дундаас мэдэрдэг Өөрөө өөрийгөө ч шатааж чадах эр зоригтоо эрдэн энэхэн замбуулинд багтаж ядахад, Өмнө минь мэхийсэн олон сөхөрсөн согоо шиг санагдан хангайн буга шиг сэрвэлзэхэд Өөрийн мэдэлгүй уулсын сүр хүчээр дутан жижигхээн толгодынх нь өвөрт нялх янзага шиг бохирон унадаг даа Уулсын сэтгэлгээний тэлэлтийг гоо сайхны хамгийн төгс илэрхийллээс мэдэрдэг Эмзэг ялдам охидын арван долоохон нас сэтгэлийн зовлон болж Эгчмэд хонгор бүсгүйн уяхан ааль, ер бусын бие галбир нүдийг минь дахин цэлмээхэд Цээжнийхээ гүнд уртаар санаа алдаад өнөө муу зүрх минь уулсын зүг хэдийнэ алсарч оддог Уулсын сэтгэлгээний тэлэлтийг яруу найргийнхаа эрчимлэг долгионоос мэдэрдэг Хүмүүний ертөнцийг цагийн цагт гэрэлтүүлэн асааах ид шидийн наран бөмбөлөг цээжинд минь байгааг Хүслийн цэнхэрлиг огторгуйд оюун билгийнхээ даль жигүүрээр судрын чуулган титэмлэж явааг уулс л мэдэрнэ Цагийн буданд ч надаас өмнө мянга мянган жил найрагч нөхдийг минь ингэж л мэдэрч байсан биз ээ Уулсын сэтгэлгээний тэлэлтийг... Цаг, цагтаа “Цом”-ын эзэд - Сүүлийн 30 гаран жилийн туршид тасралтгүй зохиогдож байгаа “Болор цом” наадмын тэргүүн байрыг хүртэж байсан үе, үеийн яруу найрагчдийн нэрсийг он дарааллын хамт та бүхэнд хүргэж байна. Эндээс харахад “цаг цагаараа байдаггүй” гэдэг шиг эхний арваад жилд нь манай утга зохиолын ноён оргилууд болсон буурлууд түрүүлж байсан бол түүнээс хойш утга зохиолын ерээд оныхон, зарим нэгэн залуу уран бүтээлчид тэргүүн байр эзэлж, цаг цагтаа эзэн нь болж чаджээ. 1983 он – Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж – Хүн төрөлхтөнд хэлэх үг 1984 он – Ардын уран зохиолч Д.Цоодол – Нэр нь тодроогүй баатрууд 1985 он – Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн – Шагнал 1986 он – Яруу найрагч Т.Очирхүү – Чулууны магтаал 1987 он – Ардын уран зохиолч П.Бадарч – Тэмээ 1988 он – Ардын уран зохиолч Т.Галсан – Жирмийн сүлжээ 1989 он – Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Чимэддорж – Малчин 1990 он – Д.Нацагдоржийн шагналт Б.Ичинхорлоо – Тэнгэр 1991 он – Д.Нацагдоржийн шагналт Б.Ичинхорлоо – Эх нутаг 1992 он – Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн – Хил дээр бичсэн шүлэг 1993 он – Ардын уран зохиолч Д.Цоодол – Миний муусайн найз нар 1994 он – Д.Нацагдоржийн шагналт Ц.Хулан – Ганцхан ижийдээ унших шүлэг 1995 он – Яруу найрагч Б.Дорпалам – Хөөрлийн шүлэг 1996 он – Төрийн шагналт Д.Төрбат – Ижий шүлэг 1997 он - Ардын уран зохиолч Д.Цоодол – Хуучин дэр модны дууль 1998 он – Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн – Ижийтэйгээ байхад 1999 он - Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Чимэддорж – Элсэн тасархай 2000 он – Яруу найрагч Г.Мөнхцэцэг – Янжинлхам бурханд гуйж мөргөх шүлэг 2001 он – Төрийн соёрхолт Ц.Бавуудорж – Хүрэл чоно 2002 он – Д.Нацагдоржийн шагналт А.Эрдэнэ-Очир – Зам 2003 он – Яруу найрагч Д.Урианхай – Шөнийн онгоц 2004 он – Д.Нацагдоржийн шагналт Ж.Баяржаргал – Арга билгийн ертөнц 2005 он – Яруу найрагч Ж.Мөнхбат – Бурхан хүсэл 2006 он – Яруу найрагч Б.Галсансүх – Англи хэлэнд итгэж зориулав 2007 он – Яруу найрагч Ш.Лхамноржмаа – Газрын үг 2008 он – Яруу найрагч Л.Хасар – Миний нэг өдөр ингэж санагдаад... 2009 он – Яруу найрагч Х.Эрдэнэбаатар – “Нэргүй шүлэг” 2010 он – Д.Нацагдоржийн шагналт Ц.Хулан – Би-Цагаан дарь эх 2011 он – Яруу найрагч Д.Болдхуяг – Монгол хэл 2012 он – Яруу найрагч Н.Гантулга – Уулсын сэтгэлгээний тэлэлт 2013 он - ? Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
“Болор цом-31” наадмын хоёрдугаар шатанд шалгарсан яруу найрагчдын нэрс тодорчээ. Энэ жилийн хувьд нийтдээ 200 шахам уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ ирүүлснээс өчигдөр орой Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн шүүлтүүрээр 25 яруу найрагчийг дараачийн шатанд тэнцүүлсэн байна. Үүнд: Д.Алтангэрэл Б.Батсайхан Б.Баттулга Л.Батцэнгэл М.Билэгсайхан Б.Болорцэрэн Г.Бямбажав Л.Ганзул С.Дамдиндорж Т.Есөн-Эрдэнэ Л.Моломжамц Б.Мягмаржав П.Нямлхагва Дү.Отгонбаяр М.Отгонбаяр Д.Оюундэлгэр Д.Өсөх-Эрдэнэ Ай.Төмөр-Очир Б.Чулуунцэцэг Ч.Ууганбаяр М.Уянсүх О.Цэнд-Аюуш Д.Энхболдбаатар Б.Энхтөр Ц.Эрдэнэбаатар нарын яруу найрагчид тунан үлдэж, эдгээрээс энэ жилийн “Болор цом”-ын эзэн тодрох юм. Энэ жил Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод энэ сарын 25-нд тус наадам болох бөгөөд тэнцсэн яруу найрагчдийг 24-ний өглөө нэгдсэн унаагаар авч явах юм. Мөн Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж агсаны 80 насны ой тохиож байгаа учир түүний хөшөөнд цэцэг өргөх, Монгол түмний морины их шүтээнд хүндэтгэл үзүүлэх зэрэг олон үйл ажиллагаа байгаа ажээ. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
Хайрын дууч “Салхи” хамтлагийнхан хайрын баярыг угтан тоглолт хийхээр болжээ. Тэд анх 1998 оноос хойш туурвисан уран бүтээлүүдээ нэгтгэн “Эрхэмсэг хөг”, “1998” гэх цомгуудаа аваад удаагүй байгаа бөгөөд тус цомгийн нээлтэд зориулж хоёрдугаар сарын 14, 15-нд “Strings” клубт 19:00 цагаас тоглолт хийхээр зар тараалаа. Тэд тоглолтдоо хосуудад зориулсан олон бэлэг бэлдсэн гэнэ лээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооноос зохион байгуулдаг "Мөнгөн цом" яруу найргийн наадмын тэргүүн байрыг МУБИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч, яруу найрагч Ж.Батбаатар хүртжээ. 22 дахь удаагаа зохион байгуулагдаж буй наадамд тухайн жилийн яруу найргийн шилдэг номыг шалгаруулдгаараа онцлогтой бөгөөд наадамд Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Нямаагийн "Зүрхэн тольтын тайлбар буюу хайрын шүлгүүд" Г.Сосорын "Толстойн уянгын найргийн орчуулга", А.Анхбаатарын "Бурхан уулын шивнээ" Ц.Эрдэнэбатын "Тасын нулимс" бүтээл айрагдсан юм. Сонирхуулахад "Мөнгөн цом"-ын эзэн Ж.Батбаатарын "Арванхоёрдугаар сарын тэсгим цаг" номонд 70 гаруй шүлэг, мөн зураач Д.Амгалангийн шүлэг бүрт зориулж бүтээсэн зураасан зураг багтжээ. О.САРНАЙ
урлаг соёл
“Болор цом” наадамд оролцохоор яруу найрагчид, яруу найраг сонирхогчид өврийн хангай нутгийн зүг хүлгийн жолоог залж эхэллээ. Учир нь МЗЭ-ээс зохион байгуулдаг 31 дэх удаагийн “Болор цом” наадам энэ жил Өвөрхангай аймагт нэгдүгээр сарын 25-нд буюу маргааш болохоор товлогдсон юм. Утга зохиолын хүрээнийхний дунд гарч байгаа яриа хөөр, жиг жугийг сонсох нь ээ, “Болор цом-31” наадмын Янжинлхам бурхныг гардан авах найрагчийн нэр хэдийнэ тодорчихсон гэх. Нутгийн хүү С.Дамдиндорж, эсвэл Г.Моломжамцын аль нэг нь “Болор цом” өвөртөлж харина хэмээн найрагчид ам дамжуулан ярих аж. Яг л Өвөрхангайн наадамд Өвөрхангайн хүү түрүүлэх ёстой гэсэн үндэсний бөхийн бичигдээгүй хууль шиг. Цаашлаад 21 аймгаас 21 “Болор цом”-тон төрнө гэвэл Д.Пүрэвдорж агсны санаачилсан энэ наадмын үнэ цэнэ алдагдах нь гарцаагүй юм. Ер нь сүүлийн үеийн “Болор цом” наадам үнэлэмжгүй болсон. Нэгэндээ найр тавих, ёс гүйцээх мэт ээлж дараатайгаар авдаг, өгдөг болсон нь шүлэг бичдэггүй юм аа гэхэд сонсох дуртай, гоё шүлэгнээс таашаал авахыг хүсдэг олон хүний сэтгэлийг гонсойлгох болсныг хэлэх хэрэгтэй биз. Үнэндээ бол Монголын яруу найрагчид “Болор цом” авахын тулд шүлэг бичдэг болоо юу гэлтэй, үүнийг батлах мэт цом өвөртөлсөн нэгэн нь дараагийн жилээс ”Морьдоо сойх”-оо больдог нь худал биш ээ. “Болор цом”-ын эзэн гэдэг нэр зүүчихвэл санаа амарчихдаг байж болох ч шандаст хүлэгтэй зүйрлэвэл хэн шүлэг сайтай нь “Болор цом” наадмыг жил дараалан эзэгнэсэн ч болох юм байхгүй мэт. Даанч тийм гоё өрсөлдөөн, эрүүл сэтгэлгээ энэ наадмаас харагдахаа даанч больжээ. Танилтай, мөнгөтэй бол “Болор цом”-ын эзэн болоход амархан гэмээр. Учир нь энэ цом жинхэнэ шилдэг шүлэгт биш, нөлөөтэй найрагчдад олддог шагнал болчихсон гэхэд хатуудахгүй. Тайзны шүлэг өөр гэж зарим хүмүүс хэлдэг. Магадгүй тийм байх. Гэхдээ сайн шүлэг тайзан дээрээс ч тийм гэхийн аргагүй часхийсэн мэдрэмжийг үзэгчдэд өгдөг шүү дээ. Үзэгч, сонсогчдын хувьд нэг үеэ бодвол сэтгэлгээний гоо сайхан, яруу найргийн үнэ цэнийг ойлгохтойгоо болсон. Оюутан байхдаа “Болор цом” наадам үзэхийн тулд автобусны билет, хоолныхоо мөнгөнөөс илүүчлэн байж тасалбарыг нь худалдаж авдаг байлаа. Учир нь таашаал авахын тулд тийм сонголт хийдэг байж. Харин одоо урилгаар үзсэн ч энэ наадмаас таашаал авах болов уу гэсэн асуулт толгойд эргэлдээд болохгүй нь. “Болор цом”-ын утга алдагдаж, зөвхөн уралдааны шинжтэй болсон гэдгийг утга зохиолын хүрээлэнгийнхэн ч өөрсдөө шүүмжилж байна. Цом авах найрагчийн нэр хэдийнэ тодорч, айраг цагаагаа аваад ирдэг болсон гэх. Нөгөө “Мөнгөн буйл” дээр гардаг шиг түрүүнийхээ байны даагыг хазаарлах мөнгөн хазаар, боодог хийх ямаагаа дүүрээд давхидаг Гочоорхуу л юм болдог юм даг уу. Сүүлийн жилүүдэд “Болор цом” наадам үзэхээ больсон, тэгээд ч утга зохиолын хүрээлэнгийн хүн биш болохоор элдэв сайн, муу яриаг нь мэдэхгүй юм. Ямар ч байсан “Болор цом” үзэхсэн гэсэн битүүхэн догдлол энэ наадмын үнэ цэнэ алдуурах тусам гээгдсээр. Яг л давс султай хоол шиг. Үзэгч гэж шарзанд халсан, халамцсан өнөөх л хэдэн найрагчид. Үнэндээ ийм наадам зохиох гэж байгаа бол хэрэггүй. Харин энэ жилийнхийг шинэлэг наадам болоосой гэж хүсч байна. Энэ нь шинэ хүн түрүүлээсэй гэсэндээ биш, шинэ, хуучин, хөгшин, залуу гэлтгүй шударга өрсөлдөөнтэй зохион байгуулж, сайн шүлэг хол давхиасай гэсэн санаа. Гадуур яригдаж байгааг яриаг батлах бус үгүйсгэж, чадалтай, чансаатай найрагч “Болор цом” өвөртөлөөсэй хэмээн хүлээж байна. Өрсөлдөөн нь шударга байх тусмаа үзэгч олонтой байх нь гарцаагүй ээ. Эцэст нь юм болгонд оролцох дуртай Нутгийн зөвлөл гэгч “бүлэглэл” үндэсний бөхийн үүрийг эвдэж байдаг шигээ үгийн тансаг наадамд будилаан бүү хутгаарай гэж хүсье. Ж.ЭРХЭС
урлаг соёл
Монсудар хэвлэлийн газар болон Монгол хэл, соёлын хүрээлэнгээс санаачлан монголчуудын уламжлалт өв соёл, нүүдэлчин амьдралын тухай бүрэн хэмжээний мэдээлэлтэй тайлбар толийг эрхлэн гаргалаа. “Монгол нүүдэлчдийн тайлбар толь” цуврал ботийн тэргүүн дээж уншигч таны гарт ийнхүү хүрч байна. “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй уг бүтээл нь гэр, хувцас, мал ахуй гэсэн гурван бүлэгтэй. Бүлэгт хамаарах сэдэв бүр дэлгэрэнгүй мэдээлэл, зураг, түүнд холбогдох ёс, цээрийн нарийн тайлбартай нь энэхүү толийн гол онцлог юм. Малчид эртнээс өвөл, хаврын улиралд мах ихтэй хүнд хоол идэж, зундаа айраг, тараг, цагаан идээ түлхүү хэрэглэж, хөнгөн хооллосоор ирсэн нь тэдний эрүүл амьдралын гол нууц байлаа. Түүнчлэн шар сүүнд усанд орвол бие чийрэгждэг, шүд өвдвөл ээзгий зуудаг гэх зэрэг бидэнд малчин ахуйгаас амьдралдаа авч хэрэглэх олон арга ухаан бий. Гэвч мал ахуй, нүүдэлчдийн соёл нь зөвхөн малчин хүнд хамааралтай гэсэн төөрөгдмөл хандлагаас болж иддэг мах, уудаг сүүнийхээ талаар ч бүрэн ойлголтгүй хүүхэд, залуус олширчээ. Тиймдээ зохиогчид “Монгол нүүдэлчдийн тайлбар толь”-ийг залуусын ширээний ном хэмээн онцолсон. Монголчууд эрт дээр үеэс эсгий гэрт амьдарч, жилийн дөрвөн улиралд дээлтэй дасан зохицож, ямар аргаар мал, сүргээ өсгөн үржүүлсээр ирснийг уг тайлбар толиос уншиж мэдэхийн сацуу өв соёлыг тахин шүтэх бус танин мэдэж, ахуй амьдралдаа хэрэглэж, хөгжүүлэх нь чухал юм бэ гэдгийг ойлгох болно. Б.БИЛЭГ
урлаг соёл
Анх 1983 онд болсноос хойш 31 дэх жилтэйгээ золгож буй "Болор цом" яруу найргийн наадам Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо өнөөдөр боллоо. Өнөө жил 25 найрагч тайзнаас үзэгдчдэд шүлгээ уншиж сонирхуулснаас тавын даваанд яруу найрагч Г.Батсайхан, Л.Моломжамц, Д.Өсөх-Эрдэнэ, Ч.Ууганбаяр, О.Цэнд-Аюуш нар шалгарсан юм. Тэгвэл сүүлийн даваанд онооны дарааллаар Л.Моломжамц 18 оноогоор тэргүүлж, "Болор цом"-ын эзэн найрагч болсон бол 17 оноогоор О.Цэнд-Аюуш, 16 оноогоор Б.Батсайхан, 15 оноогоор Ч.Ууганбаяр, 14 оноогоор Д.Өсөх-Эрдэнэ удаах байруудад шалгарлаа. Энэ удаагийн "Болор цом"-ын шүүгчээр Б.Лхагвсүрэн, Т.Галсан, Б.Галсансүх, М.Саруулдалай, Н.Даваадаш нар ажилласан юм. Т.САРАН
урлаг соёл
-Уламжлал, ёс заншлаа хадгалан хамгаалах явдал бол түүнийг шүтэн биширсээр өнгөрсөн үед нь үлдээж хоцроох бус харин бүтээлчээр хандаж өнөөгийн хөгжлийн түлхүүр болгох чухал зорилт юм- Монсудар хэвлэлийн газар болон Монгол хэл, соёлын хүрээлэнгээс санаачлан монголчуудын уламжлалт өв соёл, нүүдэлчин амьдралын тухай бүрэн хэмжээний мэдээлэлтэй тайлбар толийг эрхлэн гаргажээ. “Монгол нүүдэлчдийн тайлбар толь” энэхүү цуврал ботийн тэргүүн дээж өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийсэн юм. Ботийн нээлтийн үеэр “Монгол нүүдэлчдийн тайлбар толь” бүтээлийн редактор, “Монсудар” ХХК-ийн Монгол хэлний редакцын редактор, хэл бичгийн ухааны магистр Э.Уранбилэг ярилцлаа. -“Монсудар” хэвлэлийн газраас “Монгол нүүдэлчдийн тайлбар толь”-ийг эрхлэн гаргаж нээлтээ хийлээ. Энэ бүтээлийнхээ тухай уншигчдад товч танилцуулахгүй юу? -Монсудар хэвлэлийн газар болон Монгол хэл, соёлын хүрээлэнгээс санаачлан монголчуудын уламжлалт өв соёл, нүүдэлчин амьдралын тухай бүрэн хэмжээний мэдээлэлтэй тайлбар толийг эрхлэн гаргалаа. Энэхүү бүтээл нь монгол гэр, хувцас, мал ахуй гэсэн гурван бүлэгтэй, хэсэг тус бүрт мэргэжлийн судлаач, эрдэмтэд оролцон бүтээсэн. -Та энэ бүтээлд ямар ажил хариуцан ажиллаж, хэрхэн оролцсон бэ? -Миний хувьд монгол гэрийн хэсэгт хэвлэлийн газрын редактороор ажилласан. Бидний зүгээс толийн санааг гаргаж, бүтэц агуулгыг ерөнхийд нь боловсруулж, холбогдох мэргэжлийн хүмүүст хамтарч ажиллах санал тавьж ажилладаг. Энэ тольд зохиогчдоос гадна маш олон хүн оролцсон. Тухайлбал, зураачид, мэргэжлийн гэрэл зурагчид ажиллаж хөдөө орон нутаг руу явж мал ахуйн зураг авах зэргээр маш олон хүний хөдөлмөр орсон юм. -Энэ толийг гаргах болсон шалтгаан нь юу вэ? -Бид эрт дээр үеэсээ л нүүдэллэн аж төрж ирсэн. Харин өнөөдөр монголчуудын ихэнх нь суурин амьдралд шилжиж шинэ цаг үетэй хамт хөгжсөөр байна. Уламжлал, ёс заншлаа хадгалан хамгаалах явдал бол түүнийг шүтэн биширсээр өнгөрсөн үед нь үлдээж хоцроох бус харин бүтээлчээр хандаж өнөөгийн хөгжлийн түлхүүр болгох чухал зорилт юм. Тиймээс монгол нүүдэлчдийн ахуй амьдрал ямар байсныг жинхэнэ утгаар нь таньж мэдэх хэрэгцээ шаардлага бидний өмнө тулгараад байна. -Бид бүгдээрээ л өв уламжлал, ёс заншлаа хүндэлж, хадгалж хамгаалах тухай ярьдаг. Гэтэл суурин соёлд энэ бүх уламжлал, ёс жаяг одоогийн нөхцөлд зарим талаараа таарахгүй байна. Ер нь уламжлал,өв соёлыг тээж явах нь яг ямар хэрэгтэй юм бол. -Ёс заншлаа хадгалж хамгаалах гэдгийг бид маш зөв ойлгох хэрэгтэй. Ёс заншил, өв уламжлал, үүх түүх гэхээр л бид хүрч болохгүй, халдашгүй дархан юм шиг хамгаална, хайрлана, тахина, шүтнэ гэж ойлгодог. Гэтэл энэ бүхнийг хөгжүүлж, сайжруулж, өнөөгийн аж амьдралдаа тохируулан баяжуулан өөрчилж, бүтээлчээр хандах талаас харж, бодож үзэх хэрэгтэй. Энэ санааг би бас дээр хэлсэн. Жишээ нь монгол гутал гэхэд олон үеийн турш хөгжсөөр тэр хэв загварыг олсон байгаа. Монгол гэр гэхэд л эртний уламжлал нь газар доорх нүхэн гэр /эрүкэ/-ээс эхлээд хувьсаж хөгжсөөр уньт гэр, унь тоонот гэр, унь хана тоонот гэр болон энэ дүр төрхөө олсон байгаа шүү дээ. -Нүүдэлчин монголчуудын амьдралын хэв маягт зохицсон сууц бол гэр гэдэг шүү дээ. Гэтэл яг, ямар байдлаар, хэрхэн зохицдог талаар тодруулбал? -Монгол гэр нь жилийн дөрвөн улиралд нүүж суухад тохиромжтой, буулгаж барихад хялбар, цаг агаарын нөхцөлд тохируулан барьж болдог сууц юм. Энэ нь нүүдэлчин амьдралын хэв маягт бүрэн зохицсон байдаг. Мөн үндэстэн угсаатны онцлог, байгаль цаг уурын байдлаас шалтгаалан олон төрөл зүйлээр хөгжиж ирсэн. Жишээ нь уулархаг газрын гэр өндөр, том хэмжээтэй байдаг. Тал газрынх жижиг намхан, ханын толгой нь цөөн байдаг. Монгол гэрт амьдрах дэг ёс, зохион байгуулалт маш нарийн учир агуулгатай байна. Тавилга эдлэл хэрэглэлээ бүгдийг багтаахаас гадна дэс дараа, учир бэлгэдлийг илэрхийлсэн байдаг. Энэ бүгдээс монголчуудын бэлгэдэл, ертөнцийг үзэх үзлийг танин мэдэж болно. -Та сая учир бэлгэдлийн талаар дурьдлаа. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу? Учир нь бидний амьдралд өнөөдөр ч гэсэн мэддэг хэрнээ мэддэгүй юм шиг олон цээр ёс үйлчилсээр байдаг. Гэтэл бид яагаад гэдэг учрыг мэддэггүй шүү дээ. -Тийм ээ. Мэддэг хэрнээ мэддэггүй юм шиг гэж та зөв хэллээ. Тухайлбал, гэрийн босгон дээр гишгэж болохгүй гэдгийг монгол хүн бүр мэднэ. Харин яг ямар учраас үүнийг цээрлэдгийг тэр бүр мэддэггүй. Учир нь монголчууд гэрээ улс орны дайтай зүйрлэн үздэг байсан. Тийм ч учраас “туурга тусгаар улс” хэмээн ярьдаг. Босго бол гэр-улсын хил зааг болж байдаг. Тиймээс босгон дээр гишгэж орж ирвэл хил хязгаарыг нь давж бус дайрч орж ирэн дайн зарлаж байна хэмээн үзэх тул цээрлэж, алхаж гарахыг сургадаг. Энэ мэтээр гэрийн бүтэц, бүрдэл бүх зүйлийн цаана утга агуулга байдаг. Үүнийг хэд хэдэн талаас нь тайлбарлаж болно. Тухайлбал, гэрийн хаалгыг урд зүг рүү харуулж барьдаг учир нь, нэгдүгээрт шашин шүтлэгийн үүднээс нарыг шүтэх үзэлтэй холбож нар мандах зүг рүү харуулж барьдаг, хоёрдугаарт монгол орны уур амьсгалын онцлог нь баруун хойд талаас салхилдаг учир салхи шуурга, жавраас хамгаалж урд зүг рүү харуулж барьдаг хэмээн байгаль цаг уурын үүднээс тайлбарлаж болох юм. Энэ бүгдийг мэдэж авсанаар бид хамгийн гол нь эртний монголчууд ертөнцийг хэрхэн таньж мэдэж байсан үзэл ойлголтыг олж мэдэх чухал ач холбогдолтой юм. -Өдгөө Монгол гэрийн хэрэглээ улам хумигдсаар байна. Энэ тал дээр таны бодол? -Орчин үед хүмүүс байр, байшинд амьдарч, суурин амьдралыг илүүд үзэх болсон. Тиймээс хүн бүр гэрт амьдрах шаардлагагүй. Уламжлалт өв соёл гэхээр л гадаад улс оронд гайхуулах бэлгэдэл төдий гэдгээр нь ойлгох бус харин бидний өвөг дээдэс, эрт үеийнхэн гэрт яаж дасан зохицож, ямар зориулалтаар ашиглаж, амьдарч ирснийг танин мэдэх нь чухал юм. “Монгол нүүдэлчдийн тайлбар толь”-ийг өөрийгөө таньж, өрөөлийг ойлгох хүсэлтэй залуу хүнд зориулж байгаа юм. -Яагаад заавал залуу хүмүүст гэж онцлох болов? -Бид энэхүү номоо танилцуулахдаа “Залуу хүний хэрэглэх ном” гэж тодотгож байгаа. Учир нь ёс заншил өв соёлоороо бахархаж байна гэж хий хоосон цээжээ дэлдэх бус, түүнд бүтээлчээр хандах залуу хүн бүрийн ширээний ном болоосой гэж хүсэж байна. Нүүдэлчдийн соёлоос бидэнд үлдсэн энэ зүйлээс өөрсдийн амьдрал ахуйд авч хэрэглэж болох ямар давуу тал, санаа оноо байна тэр бүхнийг ялган таньж, цаашид хэрхэн хөгжүүлж, дэлгэрүүлэн ашиглаж болох тухай шинэ сэдэлтэй болж үлдэх нь хамгийн чухал. Жишээлбэл,уг бүтээлийг сурах бичиг, судалгааны суурь материал болгох, орчин үеийн байшин барилгад инженерийн санаа авах зэргээр ашиглаж болно шүү дээ. -Их чухал хэрэгтэй ном болжээ. “Боть 1” гэсэн байна. Цаашид цуврал болон гарах уу? -Тийм ээ. Энэ удаад эхний боть нь уншигчдад хүрч байна. Цаашид монгол нүүдэлчдийн тухай мэдэж авах олон зүйл бидэнд үлдсэн,тэр бүгдийг цуврал болгон гаргах юм. “Монгол нүүдэлчдийн тайлбар толь” нь уран зохиолын ном шиг уншиж эхэлвэл дуусгаж байж салах “албагүй”, харин хэрэгтэй үедээ хэрэгцээтэй мэдээллээ олж авдаг хэрэглээний, танин мэдэхүйн, ширээний тань ном байх болно. -Ярилцсанд баярлалаа
урлаг соёл
"Болор цом" яруу найргийн наадам өнгөрсөн бямба гаригт /I.25/-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болж, 31 дэх удаагийн найргийн наадамд яруу найрагч Л.Моломжамц түрүүлж, О.Цэнд-Аюуш, Б.Батсайхан, Ч.Ууганбаяр, Д.Өсөх-Эрдэнэ нар айргийн тавд шалгарсан билээ. Ардын уран зохиолч Б.Лхагвсүрэн, Т.Галсан, яруу найрагч Б.Галсансүх, М.Саруулдалай, Н.Даваадаш нарын шүүн тунгаасан энэхүү наадамд түрүүлсэн Л.Моломжамц найрагчийн “Болор цом” хүртсэн шүлгийг сонирхуулъя. Хэзээ ба хожмыг өгүүлэх зангирмал үгс Хорвоо дээр би ирж байснаа ч санах шиг алсад тэмүүлэн буйгаа ч тунгаах шиг Хувьхан заяа тэнгэрээс тольдон намрын бороо цонхны цаана ч бас Сантын минь талд ч хөшиглөж байх шиг Хорин жилийн тэртээд үлдсэн, аль эсвэл намайг үлдээсэн эмгийн минь дуу ч сэтгэлд хүүрнэн байх шиг Хоног өдрүүдийг туулсан залуугийн мөр, шаргалхан хавтаст ном дотор биед минь сэрчигнэн буйг ч хуудас хуудсаар нь уншиж суунам Зүсэрч байгаа бороо өнөөх л миний дотор буй гэнэхэн насны минь бүлэг дурдатгалууд Хэдэн мянган үсэгний цаана нуугдах багын амрагийн дуртмал царай, зангирмал үгс, уйлсан нулимс Зүйлийн хорвоод төөрүүлсэн олон зам, түүний дундаас миний олж чадсанаа гайхах нэг л үнэн бодомж Хэзээ ба хожим дахин олоход хэтийдсэн бүдэг дэнлүүт үдшүүдээ ч гайхан бахдаж байна Энэ миний дотор буй тэр л хуудсууд зарим нь их тод, зарим нь хэт бүдэг, урсаж балартсан Энэ намрыг л ганцхан давж чадаад үгүйрэн хийсч одох нь их юм Энэ миний сэтгэлд буй сүүлчийнхээ хүчээр тодроод сарнин урсаж буй дурсамж бүхнээ би Эцэнгэр намрын бороот салхи, тогоруудын гэрэлт хүзүүнд зүүн уйтгарлан үлдэж буйгаа ч ойлгох юм Миний дотор шувуу шиг бууж ааль юугаа дэлгэсэн мартагдахын аргагүй хонгорхон охинд ч Миний багадаа унадаг байсан хайртай хүлгийн минь тунгалаг нүдэнд ч Дэндүү багад минь одсон ч энхрий дотно хайрлан ширтдэг байсан ээжийн минь хөрөгт ч Хэзээ ба хожим дахин ингэж учрахгүйн тулд л би зүүгдэн уймардаг ч байж болох юм Этгээд намрын бороо цонхон цаана сэтгэл уйлан элэглэвч, Эгэл нандин дурсамж дурсамж бүхнийг минь салхиaраа хийсгэн үгүйрүүлэвч Эх нутгийн минь аглагт хэвтэх норсон чулуудын болор гэрэл бүхэн цугаар Хэзээ ба хожмын минь зүгт уйтгарлашгүйн хүчээр сацарнам бусуу даа. “Болор цом-31” яруу найргийн наадамд аман хүзүүдсэн О.Цэнд-Аюуш найрагчийн сүүлийн даваанд уншсан шүлгийг сонирхуулж байна. Эх орны тухай бодол Гүйцэт боловсорч ханаад хальсаа тэмтэрч байгаа жүрж шиг нартай Гүү зогсоогоороо унтаад зүүднээсээ сэрж чадахгүй байгаа юм шиг талтай Гүнрүүгээ түрсэн үндэс эрдэнийн чулууг тойрч байгаа юм шиг сартай Гүүр хуучирч хөхрөөд урсан одож байгаа юм шиг салхитай Эх орон минь Цагаан согоо манан зуугаад амаржиж байгаа юм шиг үдэштэй Цасыг биедээ зузаан түрхээд нойрсож байгаа толгод шиг гунигтай Цангасан тэмээн дотроос зэрэглээ үүсч байгаа юм шиг говьтой Цамцны минь товчийг арван долоотой охин цэцгээр орлуулж байгаа юм шиг үзэмжтэй Эх орон минь Эр зоригт бүргэд тэнгэртээ хаанчилж ханаад Элгээ цөмөртөл газардсан юм шиг хөндийтөй Эртний бурхад мөнхийн төгс галбирыг олоод Эх хүн үрээ хүлээж нимгэрэхийг үзэж тэвчихгүй хөдөлж чадахгүй байгаа юм шиг уулстай Эрдэнийн гөрөөсний нулимс уран сормуусаас нь унаж байгаа юм шиг бороотой Эвдэрхий буурал тэрэгний дугуйг эмээ минь өргөж босгоод явсан юм шиг солонготой Эх орон минь Алтан гүцний нарийн цоргыг тэлж Гадаа далайн эрэг гарч ирэх гээд байгаа юм шиг гол мөрөнтөй Амраг бүсгүй минь гансран үлдээд Аглагт нь сууж дуулсан юм шиг ой модтой Ариг цагаан ингэ сүүгээ дуслуулан гүйж ирж байгаа юм шиг ирэх цагтай Айлын нүүдэл тэртээ алсыг тэмтэрч байгаа юм шиг буцах цагтай Эх орон минь “БОЛОР ЦОМ”-ын эзэд: 1983 он. Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж: “Хүн төрөлхтөнд хэлэх үг” 1984 он. Ардын уран зохиолч Д.Цоодол: “Нэр нь тодроогүй баатрууд” 1985 он. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн: “Шагнал” 1986 он. Яруу найрагч Т.Очирхүү: “Чулууны магтаал” 1987 он. Ардын уран зохиолч П.Бадарч: “Тэмээ” 1988 он. Ардын уран зохиолч Т.Галсан: “Жирмийн сүлжээ” 1989 он. Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Чимэддорж: “Малчин” 1990 он. Д.Нацагдоржийн шагналт Б.Ичинхорлоо: “Тэнгэр” 1991 он. Д.Нацагдоржийн шагналт Б.Ичинхорлоо: “Эх нутаг” 1992 он. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн: “Хил дээр бичсэн шүлэг “ 1993 он. Ардын уран зохиолч Д.Цоодол: “Миний муусайн найз нар” 1994 он. Д.Нацагдоржийн шагналт Ц.Хулан: “Ганцхан ижийдээ унших шүлэг” 1995 он. Яруу найрагч Б.Дорпалам: “Хөөрлийн шүлэг” 1996 он. Төрийн шагналт Д.Төрбат: “Ижий шүлэг” 1997 он. Ардын уран зохиолч Д.Цоодол: “Хуучин дэр модны дууль” 1998 он. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн: “Ижийтэйгээ байхад” 1999 он. Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Чимэддорж: “Элсэн тасархай” 2000 он. Яруу найрагч Г.Мөнхцэцэг: “Янжинлхам бурханд гуйж мөргөх шүлэг” 2001 он. Төрийн соёрхолт Ц.Бавуудорж: “Хүрэл чоно” 2002 он. Д.Нацагдоржийн шагналт А.Эрдэнэ-Очир: “Зам” 2003 он. Яруу найрагч Д.Урианхай: “Шөнийн онгоц” 2004 он. Д.Нацагдоржийн шагналт Ж.Баяржаргал: “Арга билгийн ертөнц” 2005 он. Яруу найрагч Ж.Мөнхбат: “Бурхан хүсэл” 2006 он. Яруу найрагч Б.Галсансүх: “Англи хэлэнд итгэж зориулав” 2007 он. Яруу найрагч Ш.Лхамноржмаа: “Газрын үг” 2008 он. Яруу найрагч Л.Хасар: “Миний нэг өдөр ингэж санагдаад...” 2009 он. Яруу найрагч Х.Эрдэнэбаатар: “Нэргүй шүлэг” 2010 он. Д.Нацагдоржийн шагналт Ц.Хулан: “Би-Цагаан Дарь эх” 2011 он. Яруу найрагч Д.Болдхуяг: “Монгол хэл” 2012 он. Яруу найрагч Н.Гантулга: “Уулсын сэтгэлгээний тэлэлт “ 2013 он. Яруу найрагч Л.Моломжамц: “Хэзээ ба хожмыг өгүүлэх зангирмал үгс”
урлаг соёл
Сэтгуүлч, яруу найрагч Цээнзэнгийн Галбадрах "Монголын цуут" нэртэй шинэ номоо өлгийдсөний баяраа өнгөрсөн баасан гаригт "Интерном"-д хийлээ. "Монголын цуут"-ын хуримд зохиолч, сэтгүүлч, тамирчид, яруу найрагчид гээд олны танил эрхмүүд цутласан. Учир нь Ц.Галбадрахын шинэ номын баатрууд бүгд тамирчид. Тэрбээр спортын ертөнцөд алдар суугаа мандуулсан монгол охид хөвгүүдийн тухай баримтат, утга уянгын таталбаруудаа эмхэтгэн бүтээсэн "Монголын цуут"-даа нийт 34 тамирчны тухай өгүүлжээ. Олимпийн дэвжээнээс анхны медалийг зууж ирсэн алтан хараацай Ч.Дамдиншарав, 1968 онд Мехикогийн олимпоос анхны мөнгөн медалийг авчирсан Ж.Мөнхбат, тамирчдаас төрсөн анхны хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, 2008 онд, Бээжингийн олимпоос алтан медаль хүртэж Монголыг олимпоос алт хүртсэн орны тоонд жагсааж чадсан Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, дэлхийн аварга Д.Дэмбэрэл, З.Ойдов, Х.Цагаанбаатар, П.Сэрдамба, гавьяат тамирчин Д.Дагвадорж, Б.Болд, Н.Бүргэдаа... гээд их спортоор эх орноо дэлхийд тамгалсан харьшгүй хүчтэнүүдийн тухай үгийн урнаар шагласан Галаагийн таталбарууд цаанаа л нэг донжтой. Монгол хэлний баялаг сангаас шанагаар биш хувингаар хутгаснаа гайхуулах түүний хувьд "Монголын цуут" бие даасан бүтээлийнх нь долоо дахь ном юм. Үүнээс өмнө тэрбээр "Би багадаа"-гийн дөрвөн цуврал, яруу найргийн "Задгай тэнгэр", "Бадрангуй" гэсэн зургаан ном өлгийдөж амжсан нэгэн. Түүний тухай, бүтээлийнх нь талаар номын баярт нь саатсан зочид олныг өгүүлсэн. Төрийн шагналт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол, соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун, ардын багш, гавьяат тамирчин ЧДамдиншарав, сэтгүүлч, доктор До.Цэнджав, сэтгүүлч, орчуулагч Ш.Мягмарсамбуу, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, яруу найрагч Г.Нэргүй, сэтгүүлч Д.Батжаргал гээд үг хэлж мялаалга өргөсөн бүгд л Галаагийн бичлэг бусдаас ялгарах монгол өнгөтэйг тодотгож байв. Тиймээс түүний монгол өнгөтэй таталбаруудаас гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одын тухай бичлэгийг уншигч танд хүргэж байна. Г.УНДРАМ ЦАГ ХУГАЦААГ АЛТЛАГЧ Дамбын ногоон автобус замын энхэл донхолд түгдчин довтолгоно. Хичээл ном, бэлтгэлийн ачаалалд ядарсан жаахан охин хаалгыг нь дэрлээд зогсоогоороо унтчихна. Буудал…Хаалга онгойнгуут сэрнэ. Хаагдангуут буцаад л унтана, дараагийн буудал хүртэл. Дунд сургуулийн сурагч Хишигбатын Эрдэнэт-Од хичээлээсээ ирж цайгаа “гялс” уучихаад буцаж Спортын төв ордон орж бэлтгэлээ хийж дуусаад гэр рүүгээ явж байгаа нь энэ… Дарханд төрж, Улаанбаатарт өссөн тэрбээр тавдугаар анги төгссөн жилийнхээ зуны амралтаар Хүүхдийн паркад зугаалж явтал цагаан өмсгөлтэй хэсэг хүн нэгэн “сонин юм” үзүүлээд, олон түмэн түүнийг нь сонирхоод байх юм гэнэ. Охины харц тэрхүү “сонин юм”-н дээр хэсэг тогтов. Барилдаад ч байх шиг, зодолдоод ч байх шиг. Дэргэдэх хүнээсээ асуувал “Жүдогийн үзүүлэх тоглолт” гэнэ. Жүдо… жүдо. Паркад үзсэн тоглолтын тухай эрдэнийн гэрэлт бодол охины толгойд үржиж, Спортын төв ордноор эргэлдсээр дасгалжуулагч Ч.Машбаттай уулзан багш шавийн барилдлага тогтоож, самбо, жүдогийн секцэнд орж явчихаж. Нар, саран унаж, ургаж, өдөр хоногууд увж цуван өнгөрөхийн хэрээр түүний амжилт атга атгаар ахисаар… 1992 оны Барселоны олимпийн дэвжээнд хүч үзэхээр хилийн дээс алхав. Москва… Мадрид… урд нь тосч, ард нь үлдсээр далайн хөвөөний Барселона хот алга дэлгэн тосов. Байгалийн сайханд нүд, сэтгэл хөвөх. Далайн хөвөөнд зогсоод л, салхинд хөөгдөн цахилан ирж эргээ долоон буцах хөөстэй давалгааг нь хараад л баймаар. Олимпийн барилдаан ч эхлэв. Эхлээд гоц мөргөж, дараа нь Их Британийн К.Бриггс, Канадын Б.Ластрей нартай барилдаад л дэвжээгээ орхисон 17-хон настай Эрдэнэт-Од даанч нэг бодсон санасан юмгүй зайрмаг идсэн шиг, энд тэндхийн элдэв зүйлийг сонирхсон шиг өөрийгөө зугаацуулж явав. Тэндээс ирэхдээ тэр гэрийнхэндээ юу авчирсан гэж санана. Зөндөө “Maрс”, “Сникерс”. Барселонад “дайны утаа” үнэрлэж ирснээсээ есөн жилийн дараа Азийн аваргын алтан медалийг Монголын эмэгтэй жүдочдоос анх хүртсэн алдартан бол гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од бөлгөө. 2001 онд Улаанбаатар хотноо болсон тивийн аварга шалгаруулах тэмцээний 57 кг-ын жинд зодоглохдоо тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, дараа нь БНСУ-ын Мин Кьюн Сүнд зай өгөлгүй, боломж олголгүй довтолж, эцэст нь хөмөрч иппон үнэлгээгээр цэвэр ялсан бол хэсгийн аваргын төлөө Японы Маяоми Ямадатай хүч үзэхдээ алдаа гаргалгүй нягт барилдсаар оноогоор буулган авч, шувтаргын барилдаанд БНАСАУ-ын бөх, 2000 оны Ази тивийн аваргын хүрэл медальт Ри Мьюн Хватай хүч үзэхээр дэвжээнд гарч ирсэн л. Тэмцээний сүүлчийн өдрийг хэлэх үү, Монголоос аварга хараахан төрөөгүй байсныг хэлэх үү ганц найдвар болсон тамирчнаа дэмжихээр Бөхийн өргөөнд цугласан мянга мянган үзэгч зүүн дээр суусан лугаа өндөлзөж, уухайлан хашгиралдаж, орилолдон шуугилдаж, өргөө хөдөлгөөнт ханаар хүрээлүүлсэн мэт чичигнэн хөдөлж байсан даа, ёстой л... Үнэндээ Ри Мьюн Хва манай гавьяатын довтолгоо, хурд, угсраа олон мэхийг хорьж дийлэхээ болиод хүчин мөхөсдөж ялагдсан л. Мөнхүү тэр, 2005 онд Египетийн Каир хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр Азербайжений К.Гасимоваг “нурааж”, дараа нь Испанийн бөх, олимп, дэлхийн аварга Р.И.Фернандест ялагдсан ч дагах барилдаанд Макаогийн Тоу Си Ман, Украины Т.Чык, Францын Ф.Риабофф нарыг ялж, Кубын Ю.Люпетейтэй барилдах байсан ч учраа нь гэмтлийн улмаас дэвжээнд гарч ирээгүй тул дэлхийн аваргын хүрэл медалийг Монголын эмэгтэй жүдочдоос анх хүртсэн билээ. Мөнхүү тэр, 1998 онд Тайландын Бангкок хотноо болсон Азийн зуны спортын XIII наадмаар эхний даваанд хийлж, дараа нь Кыргызстаны Дино Масутова, Туркменистаны Оксана Кокорина, Хятадын Шень Жүн нарыг ялж түрүүлснээр Азийн наадмын алтан медалийг Монголын эмэгтэй жүдочдоос анх хүртсэн билээ. Мөнхүү тэр, улсын аваргын алдраа 1993 оноос хойш 16 жил завсаргүй хамгаалж, Монголын жүдо барилдааны түүхэнд дахин тохионо гэхэд бэрх, ховор, дээд амжилтын эзэн болоод буй. Мөнхүү тэр, самбо бөхийн дэлхийн аваргын алтан медалийг тавантаа (1997, 2001, 2002, 2003, 2004) хүртэж, Монголын самбочдын хувьд урьд өмнө нь хэн ч хүрч амжаагүй байсан нэгэн дээд амжилтын оргилд гараад буй. ...Цав цагаанаар тэнгэр “харанхуйлж” зөв зөөлнөөр цасан бударна. Хурмастын “цагаан цэцэг” цасан малгайлан буухын хэрээр модны мөчир бөгтийн бөгтийн тонгойсоор. Тэгснээ бүх цасаа гэнэтхэн гулсгаж шилгээгээд эргээд байрандаа, “жагсаалдаа орох”. Моддын дэргэдүүр ажил руугаа алхаж явсан япон эмчийн тархинд нэгэн торгон санаа тэнгэрийн заадас шиг цагаан гэгээ татуулан орж ирэх нь тэр. Үүнээс улбаалан тэрбээр жүдог үндэслэсэн гэнэм. “Жүдо бол хөдөлгөөний спорт. Мөчир тонгойж тонгойж цасаа унагаад эргээд хэвдээ орчихдог шиг өрсөлдөгчдөө эхлээд найр тавьж байгаад түүнийг нь дагуулж мэх хийнэ. Өрсөлдөгч чинь илүү байсан ч арга ухаан, уян хатан чанар, ов мэхээрээ чи түүнийг ялах ёстой. Энэ бол жүдогийн алтан зарчим”. Х.Эрдэнэт-Од гавьяат ийн өгүүлсэн. Өрсөлдөгчийнхөө ухасхийгээд зогтусах зүрх алдалт, цөмрөөд буцах гишгэгдлийн хийг алдалгүй хариу барьдаг гайхалтай мэдрэмжтэй, хурд, хугацаа хоёрыг тэнцүүлж барилддаг өвөрмөц онцлогтой, хоёр зууныг холбон төрж, Монголын спортын түүхийг олонтаа алтан хуудсаар нэмж, чимсэн энэ бүсгүйг Монголын ¹1 эмэгтэй жүдоч, самбоч гэдэгтэй хэн маргах. Хэн… Ц.Галбадрах /2007 он/.
урлаг соёл
Төрт ёс, хаадын сангаас санаачлан түүхэн туужсын уралдаан зарлаж, үр дүнд нь “Хатан цадиг” хэмээх шинэ ном бүтээжээ. Өмнө нь зохиолч, судлаач, уран бүтээлчдийн дунд мөн ийм уралдаан зарлаж, “Хаадын цадиг” цувралыг бүтээсэн бол үүний үргэлжлэл болгож “Хатан цадиг”-ийг уншигчдадаа өргөн барьж байна. Номонд таван өөр зохиолчийн бичсэн туужууд багтсан бөгөөд Монголын түүхэн дэх хамтдын байр суурь, тэдний түүхэн замналыг мөшгин бичсэнээрээ онцлогтой. Зохиолчдын хувьд өнөө цагийн үргэлжилсэн үгийн мастер болох Соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэв, зохиолч До.Цэнджав, Ч.Жанчивдорж, Б.Ойдов, Ө.Өлзийсүрэн нарын “Хотолон”, “Суудал өнцөгдсөн сэнтий”, “Хайду хааны гайхамшигт гүнж Хутулун чаха”, “Зүүнгарын мөхөл”, “Эргэх орчлон” гэсэн тууж багтсан байна. Т.МАША
урлаг соёл
Дэлхийн шилдэг кинонуудын хөгжмийг Морин хуурын үндэсний чуулгын уран бүтээлчид тоглохоор болжээ. “Playing Love” тоглолт гуравдугаар сарын 6-7-ны өдөр Соёлын төв өргөөнд болох юм байна. Морин хуурын үндэсний чуулгын хамт олон өнгөрсөн жил “Ну Погоди” хүүхэлдэйн киноны аяыг морин хуураар амилуулж үзэгч олноо айхшируулж байсан. Тэгвэл энэ удаад ч тэд гэнэтийн бэлгээ үзэгчдэдээ бэлтгээд байгаа гэнэ лээ. Тус тоглолтын тасалбар 25 мянган төгрөг ажээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Би тэр бүсгүйг багаас нь мэднэ. Сүүдэртэйгээ хөөцөлдөж гүйхэд нь өлмийд нь гишгэгдсэн цэцэг “дахиад гишгээч” гэх шиг навчаа дэвсч өгдөг байсан. Зуны халуу шатахад хэцэн дээр тохсон цэнхэр даавуун дундуур гүйхэд сэрүү татаж, намирсан даавуун дундаас гарч ирэхэд нүдийг нь сохлох шахам нар тусахад сүүдэр рүү харайн одож байсан. Түүний анхны хайр өөртэй нь насаар чацуу залуу. Залуугаа тэр үнсэхдээ нүдээ аниад хүзүүнээс нь зуурахад нь биеэр цахилгаан гүйх шиг болж, хамаг арьсаа хуулж хаямаар амь тэмцэлддэг байсан. Тэр бүсгүй уйлахдаа ямар үзэсгэлэнтэй гээч. Нүүрэн дээгүүр нь зам татуулах нулимс уруулан дээр нь хүрээд шингэн гялтганадаг. Нүднийх нь угаас ялгарах нулимс нүдийг нь бүрхэхэд би нүүрээ нүүрэнд нь наамаар байдаг. Эмэгтэй хүний дотор их юм бий. Би түүний дуртай дуунд дурладаг. “Надад жигүүр хайрласан бурханд баярлалаа. Энэ далавчаа би хэнд ч өгөхгүй”. Дуугаа сонсохдоо эрхий, долоовор хуруугаа гаргаад бусад хуруугаа нугалан зангаад толгойгоо савладаг. Тэр бол илэрхийлэмж, би бол мэдрэмж. Тэр найтаахад хамар, ам нь хавсралдаад, нүд зовхи нь атираатахад тэр амаа арчингаа өө бурхан минь гэж амьсгаа нь тасалдах зуур уулга алддаг. Бурхангүй үзэлтэй тэр ингэхдээ бурханаас амьсгал гуйж байгаа аятай эсрэг, тэсрэг. Тэр бүсгүй салхитайд их далийж явдаг юм. Далийж салхи сөрөөд үсний хуваалтаа салхины шугамтай тэнцүүлдэг. Тэр бүсгүй зураг авахуулахдаа ямар үзэсгэлэнтэй гээч. Хамаг оюун бодол нь над дээр төвлөрөөд, уруулаа бага зэрэг чангалаад, хөмсөгнийх нь цаанаас нар ургах мэт тогтоцтой нүд нь өөдөөс минь ширтэхэд дотор минь гал авалцаж, түймрийн утаа чих, хамраас савсдаг. Тэр намайг одоо харж байна. Үсийг минь илбээч, хацран дээгүүр минь хуруугаа гулсуулаач. Толинд хартал би өөрөө байлаа. У.БОЛОР
урлаг соёл
Монгол түмний үндэсний баяр сар шинэ болж байгаатай холбогдуулсан зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн "Хаан найргийн хатан Дулмаа" хэмээн алдаршсан яруу найрагч Ш.Дулмаа, "Цэнхэрлэн харагдана" "Хулангийн шанд" "Ус уухын заяа" ином бүтээлээрээ монголчуудын оюуны мэлмийг баясгасан Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Б. Догмид нар Ардын уран зохиолч боллоо. Тэгвэл зохиолч Х.Зандраабайды, До.Цэнджав, Шаг.Цэнд-Аюун, Я.Ганбаатар нар гавъяатын тэмдэгээр энгэрээ мялаалаа. О.САРНАЙ
урлаг соёл
МЗХ-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам энэ жилээс эхлэн аймаг бүрт зохион байгуулагдаж байгаа. Аймагтаа шилдгээр тодорсон гурван найрагч улсын хэмжээнд зохион байгуулах “Цагаан-Уул” наадамд оролцох юм. Хоёрдугаар сарын 8-ны өдөр Ховд аймаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам болж, шилдэг залуу яруу найрагчдаа тодруулсан байна.Наадамд 16-39 хүртэлх насны залуучууд оролцож, 40 гаруй бүтээл сойсноос хоёрдугаар шатанд 10 бүтээл,гуравдугаар шатанд таванзалуу яруу найрагчийнбүтээл шалгарсан байна.Тэдгээрээс Улаанбаатарт зохион байгуулагдах улсын хэмжээний “Цагаан-Уул” наадамд оролцох найрагчаар тус аймгийн “Цаст” телевизийн захирал, залуу яруу найрагч, сэтгүүлчБ.Лхагва-Очир, амйгийн мэргэжлийн хяналтын газрын хэвлэл мэдээллийн ажилтанП.Гантөмөр, аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтанГ.Одонтуяанар тодорсон байна. Д.ЦЭЦ
урлаг соёл
16 дах жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй хайрын шүлгийн “Цагаан уул” наадам Гэгээн хайрын валентиний өдөрболох ажээ. Оросын шинжлэх ухааны соёлын төвд зохион байгуулах “Цагаан уул” наадам энэ жил хамрах хүрээгээ тэлсэн байна. Наадмын эхний шалгаруулалт аймаг, аймагтаа болж, эхний гурван байрт шалгарсан найрагч улсын наадамд оролцоно. Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү наадам хайрын сэдэвт шүлэг төдийгүй хайрын тухай дууны үг шалгаруулах, хайрын тухай богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн гурван төрлөөр явагдах юм байна.Залуу найрагчдын чансааг шалгасан уг наадамдөнгөрсөн жил Э.Бүжинлхам /МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн сэтгүүлчийн гуравдугаар курсын оюутан/ тэргүүлсэн бол, удаах байранд залуу яруу найрагч Н.Минжинсайхан, Э.Энхболд нар шалгарч байсан юм. Энэ жилийн “Цагаан уул” наадам хоёрдугаар сарын 14-ний өглөөний 09.00 цагт эхлэх ажээ. Д.ЦЭЭНЭ
урлаг соёл
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, яруу найрагч Чермоны Дагмидмаа “Усны сар” хэмээх яруу найргийн шинэ номоо гаргажээ. Тэрээр “Сарны халуун” /2008/, “Хөл нүцгэн шувууд” /2008/, “Нууранд хоносон сар” /2011/, “Нар ачсан тэмээ” /2011/ зэрэг бүтээлүүд хэвлүүлж байсан бөгөөд МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагнал хүртэж байсан юм. Түүний энэ удаагийн шинэ номыг Д.Нацагдоржийн шагналт зохиолч Д.Батжаргал болон нэгэн үеийн уран бүтээлч болох МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Ганзул нар шүүн тунгаажээ. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
Монголын залуучуудын холбоо, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын Зохиолчдын эвлэл хамтран 16 дах жилдээ зохион байгуулж буй хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын хоёрдугаар шатанд30 залуу яруу найрагч тэнцсэн байна. Өнөө жилийн наадмыг гэгээн хайрын өдрөөр зохион байгуулж байгаа төдийгүй аймаг орон нутгаасаа шалгарсан залуус шандас сорьж байгаагаараа онцлог ажээ. Зөвхөн Улаанбаатар хотоос нийт 85 хүн бүтээлээ өгснөөс 30 залуу яруу найрагч хоёрдугаар шатанд шалгарсан байна. Тэдгээрийн нэрсийг дурдвал: Н.Минжинсайхан Ч.Ууганбаяр Э.Энхболд Г.Баяр Д.Ганхүрэл Г.Нэргүй Д.Дэмбэрэлнямбуу Б.Ганхүрэл Ж. Мөнгөншагай М.Мөнхсайхан С.Очиртөмөр А.Бөхням Д.Мягмаржаргал Б.Жамбалдорж Э.Гантулга Г.Лхагвадорж Б.Батхолбоо Л.Лхагвасүрэн П.Загарпэрэнлэй М.Батбаяр А.Анхбаатар Э.Доржсүрэн Я.Отгонбаяр Б.Ууганбаяр Т.Дарханхөвсгөл Б.Хадбаатар С.Батчимэг Ө.Үлэмжтөгс Г.Хашбаатар Б.Батсайхан нар юм. Эдгээрээс гадна хөдөө орон нутгаас шалгарсан 20 хүнээс 10 нь нийслэлд ирж, яруу найргийн баярт оролцохоо мэдэгджээ. Ховд аймгийн “Цагаан уул” наадмаас Б.Лхагва-очир, Г.Одонтуяа, Орхон аймгаас.Сосорбарам, Хишигсүрэн, Н.Пагамдулам, Өмнөговь аймгаас Д.Мишигсүрэн, Дорноговь аймгаас Б.Одбаяр, Говь-Сүмбэрээс С.Булган, Увс аймгаас Э.Ганхуяг, Дундговиос Ю.Оюумаа нар шүлэг найргаа уншихаар иржээ. Харин хайрын сэдэвт дууныүг бичих төрөлд Б.Жамбалдорж, Б.Ганхүрэл, Х.Алтанцэцэг, Я.Отгонбаяр, Н.Мөнхсайхан, О.Нямдорж нар тодорсон байна. Эдгээр залуу яруу найрагчид маргааш “Цагаан уул” наадамд шүлгээ уншиж тэргүүн байрын төлөө өрсөлдөх юм. Наадам 12 цагт Оросын соёл шинжлэх ухааны төвд болох ажээ. Д.ЦЭЭНЭ
урлаг соёл
Монголын Залуучуудын холбоо, Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран 16-дахь жилдээ залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлэх, нийтийн хүртээл болгох, монгол хэлээ түгээн дэлгэрүүлэх олон нийтэд сурталчлах зорилготой зохион байгуулж буй хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын 2-р шатанд тэнцсэн оролцогчдын нэрс тодорлоо. Улаанбаатар хотоос нийт 1-р шатанд 85 хүн бүтээлээ өгсөнөөс 30 залуу яруу найрагч дараагийн шатанд шалгарсан бөгөөд түүний дотор “News agency”-ийн Мэдээллийн албаны сурвалжлагч Т.Дарханхөвсгөл шалгарсан юм. Н.Минжинсайхан Ч.Ууганбаяр Э.Энхболд Г.Баяр Д.Ганхүрэл Г.Нэргүй Д.Дэмбэрэлнямбуу Б.Ганхүрэл Ж.Мөнгөншагай М.Мөнхсайхан С.Очиртөмөр А.Бөхням Д.Мягмаржаргал Б.Жамбалдорж Э.Гантулга Г.Лхагвадорж Б.Батхолбоо Л.Лхагвасүрэн П.Загарпэрэнлэй М.Батбаяр А.Анхбаатар Э.Доржсүрэн Я.Отгонбаяр Б.Ууганбаяр Т.Дарханхөвсгөл Б.Хадбаатар С.Батчимэг Ө.Үлэмжтөгс Г.Хашбаатар Б.Батсайхан нар шалгарсан бол орон нутгаас Б.Лхагва-очир /Ховд аймагт 1-р байр/ Г.Одонтуяа /Ховд аймагт 3-р байр/ н.Сосорбарам /Орхон аймаг 1-р байр/ н.Хишигсүрэн /Орхон аймаг 2-р байр/ Н.Пагамдулам /Орхон аймаг 3-р байр/ Д.Мишигсүрэн /Өмнөговь аймаг 1-р байр/ Б.Одбаяр /Дорноговь аймаг 1-р байр/ С.Булган /Говьсүмбэр 1-р байр/ Э.Ганхуяг /Увс аймаг/ Ю.Оюумаа/Дундговь 1-р байр/ нар оролцохоор болжээ. Харин хайрын дууны шүлгийн төрөлд Б.Жамбалдорж, Б.Ганхүрэл, Х.Алтанцэцэг, Я. Отгонбаяр, Н.Мөнхсайхан, О.Нямдорж нар шалгарчээ. Дашрамд дуулгахад, өнөө жилийн наадам гэгээн хайрын өдрөөр зохион байгуулж байгаа бөгөөд маргааш 12:00 цагаас Оросын шинжлэх ухаан, мэдээллийн төв/РЦНК/-д болох юм. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
Монголын залуучуудын холбоо, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын Зохиолчдын эвлэл хамтран 16 дах жилдээ зохион байгуулж буй хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын шилдэг найрагч өнөөдөр тодорно. Өнөө жилийн наадмыг гэгээн хайрын өдрөөр зохион байгуулж байгаа төдийгүй аймаг орон нутгаасаа шалгарсан залуус шандас сорьж байгаагаараа онцлог ажээ. Зөвхөн Улаанбаатар хотоос нийт 85 хүн бүтээлээ өгснөөс 30 залуу яруу найрагч хоёрдугаар шатанд шалгарсан байна. Тэдгээрийн нэрсийг дурдвал: Н.Минжинсайхан Ч.Ууганбаяр Э.Энхболд Г.Баяр Д.Ганхүрэл Г.Нэргүй Д.Дэмбэрэлнямбуу Б.Ганхүрэл Ж. Мөнгөншагай М.Мөнхсайхан С.Очиртөмөр А.Бөхням Д.Мягмаржаргал Б.Жамбалдорж Э.Гантулга Г.Лхагвадорж Б.Батхолбоо Л.Лхагвасүрэн П.Загарпэрэнлэй М.Батбаяр А.Анхбаатар Э.Доржсүрэн Я.Отгонбаяр Б.Ууганбаяр Т.Дарханхөвсгөл Б.Хадбаатар С.Батчимэг Ө.Үлэмжтөгс Г.Хашбаатар Б.Батсайхан нар юм. Эдгээрээс гадна хөдөө орон нутгаас шалгарсан 20 хүнээс 10 нь нийслэлд ирж, яруу найргийн баярт оролцохоо мэдэгджээ. Ховд аймгийн “Цагаан уул” наадмаас Б.Лхагва-очир, Г.Одонтуяа, Орхон аймгаас Сосорбарам, Хишигсүрэн, Н.Пагамдулам, Өмнөговь аймгаас Д.Мишигсүрэн, Дорноговь аймгаас Б.Одбаяр, Говь-Сүмбэрээс С.Булган, Увс аймгаас Э.Ганхуяг, Дундговиос Ю.Оюумаа нар шүлэг найргаа уншихаар иржээ. Харин хайрын сэдэвт дууны үг бичих төрөлд Б.Жамбалдорж, Б.Ганхүрэл, Х.Алтанцэцэг, Я.Отгонбаяр, Н.Мөнхсайхан, О.Нямдорж нар тодорсон байна. Эдгээр залуу яруу найрагчид өнөөдөр “Цагаан уул” наадамд шүлгээ уншиж тэргүүн байрын төлөө өрсөлдөх юм. Наадам 12.00 цагт Оросын соёл, шинжлэх ухааны төвд болох ажээ. Д.ЦЭЭНЭ
урлаг соёл
БНТУ-ын нийслэл Анкара хот дахь Хажэтэпэ их сургуулийн Туркиат судлалын хүрээлэнд Монгол хэл, соёл судлалын төв байгуулах шийдвэрийг гаргажээ. Тус төвийн эрхлэгчээр тус хүрээлэнгийн судлаач, доктор Бүлэнт Гүлийг томилсон байна. Тэрбээр 2001-2002 онд МУИС-ийн Түрэг хэлний тэнхимд нэг жил ажилласан, монгол хэл мэддэг судлаач аж. Уг төв нь магистр, докторын зэрэг горилж буй оюутнуудад монгол хэл заах, монголын түүх, соёлын судалгаа хийх, Туркт монгол судлалыг хөгжүүлэх, монгол судлаач нарыг бэлтгэх зэрэг үйл ажиллагаа явуулах ажээ. БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Б.Батхишиг Туркиат судалгааны хүрээлэнгийн захирал, профессор Юнус Коч тэргүүтэй эрдэмтэн, багш нарыг хүлээн авч уулзсан байна. Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ ойн жил Турк улсад монгол судлалын анхны төв байгуулагдах болсонд ихээхэн бэлэгшээж, баярлаж буйгаа Элчин сайд Б.Батхишиг илэрхийлээд Анкара дахь Монгол Улсын Элчин сайдын яам Монгол судлалын шинэ төвийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахын зэрэгцээ Монголын зарим их сургуулийн судалгааны төв болон Олон улсын монгол судлалын холбоотой түүнийг холбож өгөхөө амлажээ. Хажэтэпэ их сургууль нь 40000 оюутантай Туркийн томоохон их сургуулийн нэг бөгөөд уг сургуульд энэ жил Монголын 19 оюутан суралцаж байгаа юм. Ч.Энхжаргал Эх сурвалж: www.urlag.mn
урлаг соёл
Монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан-Уул” яруу найргийн наадам өнөөдөр боллоо. Тус наадмыг хоёрдугаар шатанд Улаанбаатар хотоос 30 яруу найрагч үлдсэн бол хөдөө орон нутгаас 20 яруу найрагчид оролцсон юм. Энэ удаагийн наадмын ерөнхий шүүгчээр утга зохиол шүүмжлэгч доктор П.Батхуяг ажилласан бол шүүгчдээр “Болор цом-2014” наадмын эзэн Л.Моломжамц, яруу найрагч Б.Батрэгзэдмаа, Н.Оюундэлгэр, Н.Гантулга нар ажиллалаа. Шүүгчдийн нэгдсэн дүнгээр сүүлийн шатанд таван яруу найрагч үлдсэн бөгөөд эцсийн дүн гарахад “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, яруу найрагч Э.Энхболд тэргүүн байр эзэлж цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болсон бол МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Н.Минжинсайхан, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Т.Дарханхөвсгөл, яруу найрагч Э.Гантулга, Б.Сосорбарам нар удаах байруудад шалгарлаа. Мөн дууны шүлгийн төрөлд МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Д.Ганхүрэл түрүүлж, Я.Отгонбаяр удаалсан байна. “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам нь залуу яруу найрагчдын дунд зохион байгуулагддаг бөгөөд энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. дашрамд сонирхуулахад энэ жил дэд байрт шалгарсан МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Н.Минжинсайхан нь өнгөрсөн жилийн наадамд мөн дэд байрт шалгарч байсан юм. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
Яруу найрагч А.Эрдэнэ-Очирыг мөнгөн үеийн найрагчдын нэг гэдгээр андахгүй. Тэрбээр өөрийн төрж өссөн нутаг Дорноговь аймгийн Улаанбадрах сумандаа жин тээж ном хүргэж байна хэмээн зүүдэлж, зүүдээ биелүүлэхийн тулд ном цуглуулж эхэлсэн билээ. Үзэг нэгт нөхөд нь болоод номын нөхөр болсон олон хүн түүний сайн үйлсийн санаалчлагыг дэмжин ном хандивласан. Тэрбээр есөн цагаан тэмээнд 18 хайрцаг номоо ачин нутгийн зүг хөлгийн жолоо залахаар санаа шулуудаад байсан ч Дорноговь аймгийн зарим суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул хөл хорио тогтоогоод байгаа ажээ. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир төрсөн нутгийнхаа номын санг шинэ номоор баяжуулах, тэрхүү номыг тэмээн жингээр хүргэх мөрөөдлөө гээгээгүй бөгөөд шүлхийн хорио зогстол түр хойшлуулахаас аргагүйд хүрчээ. Д.ЦЭЭЛ
урлаг соёл
Сүүлийн үед хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газар ховор байгаагаас мэдээ мэдээллээ интернэтийн орчноос авах нь ихэссэн. Хэдийгээр интернэтээс хүүхдүүд олон төрлийн мэдээлэл авах боломжтой ч тэр бүр хэрэгцээтэй өөрсдийн насанд тохирсныг сонгох нь бага байгаа юм. Тиймээс хүүхэд бүрийн танин мэдэхүй, хэрэглээ, мэдээллийн хамгийн том хөтөч болж чадах “Cool” сэтгүүл уншигчдын гар дээр ирэхэд бэлэн болжээ. Энэхүү сэтгүүлийн хуудас бүр хүүхдүүдэд хамгийн хэрэгцээтэй, баялаг мэдээллүүдээр дүүрэн байгаа ажээ. Хэвлэл мэдээллийн зах зээл дээр шинэ өнгө төрх, мэдээ мэдээллийн самбар болох энэхүү сэтгүүлийн албан ёсны нээлт хоёрдугаар сарын 22-ны 11:00 цагт “Интерном” номын их дэлгүүрийн 2-р давхарт болох юм байна. Мөн энэхүү нээлтэд сэтгүүлийн редакцаас зохион байгуулсан “My cool moment” уралдааны дүнг нийтэд зарлан шагнал гардуулах аж. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамнаас эрхлэн “Монголын Ил хаант улсын түүх, соёлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйл” номыг саяхан хэвлүүлэв. Уг номонд Туркийн Сивас, Амасиа хотуудад Монголын Ил хаант улсын төрийн зүтгэлтнүүд болон хатдын зарлиг, хөрөнгөөр 13-14 дүгээр зуунд бариулсан эмнэлэг, шашны сургууль, сүм хийдийн тухай болон монгол, туркийн цэргийн хооронд 1243 онд болсон тулалдааны талаар бичиж, зураг сэлтийг үзүүлжээ. Чингис хааны алтан ургийн үргэлжлэл, Хүлэгэ ханы ач хүү Жумудар ноён болон одоогийн Туркийн нутаг дэвсгэр Анатолийг олон жил захирч явсан монгол ноён Ишбуга нарын занданшуулсан шарил Амасиа хотын музейд хадгалагдаж байгааг уг номонд гэрэл зургаар харуулж, үүх түүхийг нь өгүүлсэн нь онц сонирхолтой болсон байна. Мөн Монголын Ил хаант улсын шадар сайд Рашид-Аддины бичсэн “Судрын чуулган” алдарт бүтээлийн агуулга болон уг номыг тус ЭСЯ-наас эрхлэн хэвлүүлсэн тухай өгүүлжээ. Номонд түүхэн үйл явдал болсон газар орон, дурсгалт зүйлсийн 90 гаруй гэрэл зураг оржээ. Уг номыг Анкарагийн их сургуулийн докторант Д.Анхбаяр, доктор, дэд профессор Б.Батхишиг нар бичиж, Г.Энхбаяр, Д.Нямдаваа нар гэрэл зургийг авсан байна. Эх сурвалж: www.mfa.gov.mn
урлаг соёл
“Монголын гэгээрэл ариун номын орон төв”-ийн тэргүүн Н.Оюунчимэгтэй уулзаж ярилцлаа. Тэрээр Өндөр гэгээн Занабазарын тухай “Өндөр гэгээнтний цадиг адистад арлаг аврал” ном бүтээсэн бөгөөд амьдралынхаа гуч орчим жилийг зөвхөн Өндөр гэгээний амьдрал, уран бүтээл, оюуны гэгээрлийг судалсан нэгэн юм. -Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Хоёулаа ярилцлагаа “Монголын гэгээрэл ариун номын орон төв”-ийг яагаад байгуулах болсон талаар тань эхлэх үү? -Өндөр гэгээн Занабазартай холбогдсон минь аль 30-аад жилийн өмнө жаахан охин байхаас үүдэлтэй юм. Анх Н.Чүлтэм гуайн гаргасан жижигхэн номыг олж авсанаар энэ их хүнтэй уулзсан. Улмаар 1995 оноос дагнасан судалгааны ажлаа хийж байна. тэгээд энэ байгууллагынхаа нэрийг зүгээр ч нэг оноогоод өгчихөөгүй. Монголчуудын гэгээрэл болсон оюун санааны эрдэм чадлыг нэгэн лагшнаа бие хэл сэтгэл бүгдэд төгс хураасан, Өндөр гэгээн гэж алдаршсан мэргэн удирдагч соён гэгээрүүлэгчийн амьдрал уран бүтээл, их сургааль, оюуны их гэгээрлийг нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой анх байгуулж байлаа. -Танай төвөөс Занабазар “Өндөр гэгээнтний цадиг адистад арлаг аврал” номыг гаргасан байна. энэ номыг бүтээхийн гол учир шалтгаан яг юу байсан бэ? Энэхүү их соён гэгээрүүлэгч хүнийг 300 гаруй жилийн тэртээгээс монголчууд маань сонссон төдийгөөр магтаж, дуулсан төдийгөөр муулж ирсэн. Тиймээс энэ их удирдагчийн талаар үнэн оршоож, мянган удаа сонсохоор нэг удаа уншаасай гэсэн чин хүслээр энэ номыг бүтээсэн. Чухам яагаад “Өндөр гэгээнтэний цадиг адистад урлаг аврал” гэж нэрлэсэн юм гэхээр энэ аугаа их түүх урлагт мөнхрөн үлдсэн юм. Өндөр гэгээний бүтээсэн 21 дарь эх тэргүүтэнд монголоо гэсэн авралт сэтгэл өдийг хүртэл хадгалагдаж үлдсэн гэдэг утгаар нь ингэж нэрлэсэн юм. -Өндөр гэгээний талаар монголчуудын бичсэн олон арван бүтээл бий. таны гаргасан энэ ном тэднээс юугаараа ялгаатай вэ? Би энэ номыг бичихийн тулд монголынхоо олон эрдэмтэдийн бичсэн бүтээлүүдийг уншиж судалсан. Ингэж судалж байхад юу надад тод бодогдсон бэ гэхээр угаасаа монголчуудын сэтгэлгээ сэрэхүйн онцлог, зөн гэгээрэл билэгдэлтэй ард түмэн байжээ. Зөн гэхээр бидний үед бол зөвхөн амьтны зөн мэдрэмж гэж тайлбарладаг байсан. Гэтэл зөн билэг гэдэг чинь аливаа юмыг оюуныхаа чадамжаар таньж мэдэх аргамжааг зөн гэдэг юм. Тиймээс ч манай монголчууд бэрхийг таньсан аугаа их ухаанаараа гэгээрчихсэн ард түмэн. Харин үүнийгээ билэгдээл үлдээчихдэг бөгөөд тэр нь цагаа болохоор задлагдаж үүцээ нээдэг юм. Тэгээд ч энэ номондоо улс орны мөнхөд оршихуйн нууц нь тухайн ард түмний зөн сэрэхүйн их билэгдэлд байдаг гэсэн талаас нь илүүтэй тусгаж өгсөн байгаа. -Энэ номыг хүмүүс хаанаас авч унших вэ? Манай төв дээр ирж авч болно. Мөн миний 9913-3716 гэсэн дугаараар холбогдоод авах юм бол би авсан хүмүүстээ чухам яагаад энэ номыг унших ёстой юм, Өндөр гэгээний оюуны их бясалгал, зөн билэгдэл нь юундаа байсан юм гэдгийг тайлбарлаж өгнө. Үнэ ханшийн хувьд билэгдэлээ бодоод 33 мянгаар худалдаалж байгаа. Би энэ номоо номын дэлгүүрүүдэд тавихаасаа илүүтэй зөвхөн уншиж мэдэхийг хүссэн хүмүүст нь л хүргэхийг зорьж байгаа юм. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
Ай хөгийн амьдрал чи хэдий агуу ч чамаас би огт үл айна. Хүчит шуурганд хөөсрөн эргэлдэх хар бараан хөлгүй далай руу живэхээ мэдэж байсан ч шижим ч хийлгүй зүтгэнэм. Тэнгэрт гуагачих тэр хэдэн хэрээ шиг тэсгэл алдан намайг хүлээж суугаа үхэл чамаас би, үхэж байсан ч айхгүй ээ. Намайг ертөнцөд хүн шиг амьдарч чадсан уу гэж харин нар мандахад хэн нэгэн асуух юм бол дөлгөөхөн хаялах далай усан элсээ долоож, дөнгөж өчигдөрхөн энд гишгэсэн мөрийг минь мөлийлгөх биз ээ. Хэн ч юунд ч буруугүй, хэн ч хэнд ч өргүй ээ... Ален Арман. 2009 оны есдүгээр сарын 25. “Бага хаадын үе” хэмээх Монголын анхны түүхэн цуврал киноны зохиолч, продюсер Ален Армантай уулзаж, ярилцлаа. -Түүхэн, тэр дундаа яагаад “Бага хаадын үе”-ийг хөндөж кино хийх болов оо? -2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэж байхад ажлын хэсэгт нь би багтсан юм. Бид 800 жилийн түүхтэй агуу их улс, тэр түүхэн ойг тэмдэглэж байгаа ч чухам яагаад тэр агуу улс байхгүй болчихсон гэдгийг мэддэггүй. Тэгээд л ном зохиол судалж эхэлсэн дээ. Ингээд зургаа, долоон жилийн дараа амилсан даа. -Тэр хугацаанд судалсан хэрэг үү? -Анх надад материал гээд байх юм байхгүй байсан. Эхлээд цаасан дээр бичээд л, цуглуулж янзалдаг байлаа. “Бага хаадын үе” кино эхлээд нэг ангитай уран сайхны кино байсан. Энэ агуу төр ямар шалтгаанаар нурсан бэ гэдгийг хөөж явсаар байгаад түүхэнд гавьяатай энэ олон хаад, энэ арвин түүх намтрыг нэг ангитай уран сайхны кинонд багтаах боломжгүй гэдгийг мэдсэн. Тиймээс задалж бичиж эхэлсэн. Яг манай өөрийн үндэсний материал их ховор. Ер нь гадна, дотны олон юм ухах хэрэг гарсан. Азаар хуучин бичигтээ сайн, жаахан орос хэл гадарладаг учраас үүндээ тулгуурлан судалгааны материалаа цуглуулсан. Манай өөрсдийн баримт бичгүүд ч тус болсон. Хүмүүс судалгаа гэж яриад л байдаг. Судалгаанаас гадна зохиолчийн уран фантази их хэрэгтэй. Яг үнэнийг хэлэхэд түүх болохоор нь тэр киног хүн үзээд байгаа юм биш. Зохиолчийн бас нэг технологи яваад байгаа учраас үзэгчдийн сонирхлыг татна шүү дээ. -Мэдээж аливаа уран бүтээл туурвихад их бага хэмжээгээр хүндрэл гардаг. Таны хувьд “Бага хаадын үе” бүтээлд хэр хүндрэлтэй бүтсэн бэ? -Хүнд гээд байх юм бараг байгаагүй. Хийх л ёстой юм чинь. Хүнд хэрэгтэй юм болсон гэдгийг харахад гоё шүү дээ. Нэг сайтад миний ярилцлага гарсан байсан, 100 гаруй сэтгэгдэлтэй. Түүний 10 нь л намайг муулсан, шүүмжилсэн байна лээ. Мэдээж анхны бүтээл учраас алдаатай, учир дутагдалтай тал олон байсан, гэхдээ дэмжсэн хүмүүс их байсан. Би сайтын сэтгэгдэлд дургүй хэрнээ анх удаа тэдгээр сэтгэгдлийг уншаад баярласан. -Нууц биш бол “Бага хаадын үе” хэдий хэмжээний өртгөөр бүтсэн бэ? -Би яг нарийн тоо хэлж чадахгүй. Гэхдээ ганцхан зүйл хэлж чадна. Одоогийн ганц ангит кино бүтдэг зардлаас бага зардлаар бүтсэн. Хамгийн бага гэсэн үг л дээ. Ямар сайндаа намайг кино бүтэх зардлыг унагаагаад хаячихлаа гэж байхав. -Яаж ингэж бага зардалтай бүтээл гаргаж чадав аа? -Ийм түүхэн гоё кино бүтээж байна гэхэд олон сайхан уран бүтээлчид үнэрхээгүй. Орон нутгаас найман аймгийн жүжигчдийг тоглуулсан. Энэ нь төсвийнхөө хямдыг харсандаа биш. Бид бүгд л адилхан уран бүтээлчид шүү дээ. Түүхэн сэдэвтэй, олон зуун хүний оролцоотой бүтсэн байдаг, гэтэл ганц ангитай кино хийж хүрэхгүй мөнгөөр бүтсэн гэхээр зарим нэгэнд нь сонин санагддаг шиг байгаа юм. Нарийн зохион байгуулалт хийж чадвал болдог л юм байна. Чингис хаан хэлсэн байдаг биз дээ. “Дайсныхаа тооноос нь бус эв нэгдлээс нь айж бай” гэж. Эв нэгдэл гэдэг маань зохион байгуулалт гэсэн үг. Тэр л зохион байгуулалтаар явсан. -Мандухай цэцэн хатны дүрээр мөнхөрсөн Ардын жүжигчин Н.Сувд гуай, Чингис хааны дүрээр алдартай, Ардын жүжигчин А.Энхтайван нарыг тэр дүрд нь сонгож тоглуулсан байсан. Өөр жүжигчин байж болоогүй юм уу. Яагаад заавал тэднийг сонгосон бэ? -Хамгийн гол зорилго гэвэл зохиолч, продюсер хүний хувьд Чингис хаан, Мандухай цэцэн хатан хоёрыг заавал оруулах ёстой гэж бодсон. Эсэн тайшийн зүүдэнд ирж байгаагаар Чингис хааныг дүрсэлсэн. Есөн өрлөгөө дагуулаад Эсэн тайшийн зүүдэнд орж байгаа хэсэг уран сайхны хувьд гоё болсон. Алтан ургийн баахан хүүхдүүдийг хядчихаад унтаж байхад нь “Чи яахаараа миний алтан ургийн хөвгүүдийг хяддаг юм. Чи миний алтан төрийн хасбуу тамгыг атгах эрхгүй” гээд л өөрийг нь алж байна гэж Эсэн зүүдэлж байгаа юм. Энэ бол гайхамшигтай хэсэг. Монголын түүхэн дэх хар толбот үед Чингис хаан гарч ирнэ гэж ихэнх хүмүүс төсөөлөөгүй. Монголын хамгийн анхны түүхэн цуврал кино шүү дээ. Тэр утгаараа энэ бүтээл бас л түүх болж байгаа юм. Тиймээс Н.Сувд, А.Энхтайван нарын хүндтэй хүмүүсийг түүхэнд мөнхөлсөн дүрээ дахин нэг удаа энэ кинонд сэргээхийг хүссэн. Монголын ард түмэн энэ хоёр хүнийг бүгд мэддэг. Цаашид ч олон гоё түүхэн цувралууд төрөх байх. -Ажиглаад байхад сүүлийн үед олны мэддэг цөөн хэдэн жүжигчин л кинонд тоглоод байх юм. Өөр жүжигчин олоод тоглуулчихаж болдоггүй юм уу гэмээр. Эсвэл Монголын урлагт чадалтай, чансаатай жүжигчин ховордоод байгаа юм уу. Эсвэл тэр хэрээр киноны орлого өсдөг юм уу? -Ямар юмных нь орлого байх вэ дээ. Бүхий л үйлдвэрлэлийн нэг адил урлаг мафийн шинжтэй байдаг. Үүнээс шалтгаалаад цөөн хүмүүсийг тоглуулдаг байх. Гэтэл манай цуврал кинонд тоглосон залуучууд ямар мундаг байлаа даа. Тэдний нэг нь Хүүхэлдэйн театрт байхад нөгөө нь бүжиглээд л байж байх жишээтэй. Маш олон залуусыг нээж чадсандаа баяртай байгаа. Залуу хүмүүсийг дэмжье гэж боддог. Тэр санаандаа ч хүрсэн. -Уран бүтээлч бүр бүтээлдээ ямар нэгэн зүйл шингээхийг эрмэлздэг. Таны хувьд? -Бага хаадын үед алаан хядаан, бие биенээ хорлосон, хор хутгасан зүйл их байсныг харуулахыг хүссэн. Түүхийн тэр үед тохиосон “өвчин” одоо ч байна. Бүгд л дарга болох гэсэн, нэг нь нөгөөгөөсөө дээш гарах гэсэн явуургүй бодолтнууд олширсоор байна. Хажуудаа байгааг хүртэл нудардаг, бие биенээ гутаан доромжилдог. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх үеэр энэ киног хийх бодол толгойд орж ирсэн. Чингис хааны босгосон гайхамшигтай гүрэн яагаад үгүй болсон юм бэ. Үүнийг л залуучууд ойлгоосой, бага хаадын баларсан түүх өнөөдөр давтагдаж байгааг мэдрээсэй гэж хүссэн. Харин ч түүхийн гашуун үнэнийг зохиол дээрээ зөөлрүүлсэн. Дайныг тэр чигт нь харуулаад, цус нөжтэй нь хутгаад байвал болохгүй зүйлгүй. Гэтэл энэ киног хүүхдүүд ч бас үзэх юм чинь ёс зүйтэй байх ёстой. Новширсон заваан юм байвал хүүхдүүд юун түүхээ сонирхох вэ гэдэг л болно шүү дээ. -Сүүлийн үед гарч байгаа кино бүрийн сэдэв, санаа нь адилхан болчихсон юм шиг... Кино зохиолч гэдэг мэргэжил байх хэрэгтэй юм уу. Хүн бүр л зохиол бичдэг болчихсон байна? -Ерөөсөө л гадна, дотны киноноос санаа аваад л хусчихдаг болсон юм биш үү. Нэг өгүүллэг ч бичиж үзээгүй, нэг шүлэг бичиж үзээгүй хүн кино зохиол биччихсэн байдаг. Бичдэг байлаа ч тэр нь олонд танигдаагүй хүн кино зохиол биччихсэн л байдаг. Киноны хувьд зохиол чухал. Зохиол бас дахин зохиол байдаг гэх үү дээ. Уг нь киног АНУ жинхэнэ утгаар нь хийдэг байсан, одоо бас л чадахаа больж байна шүү дээ. Техник технологиор их зоддог болж. Цаг хугацаа, үзэгчид хоёр л шүүгчид шүү дээ. Орлого оллоо гээд гадны хүүхэлдэйн киног гүйцэхгүй юм чинь ямар юмных нь орлого байх вэ дээ. -Таны хувьд кино урлагийн хөгжлийг юу гэж боддог вэ. Хөгжиж байгаа болов уу, ихэнх хүмүүсийн хэлж байгаагаар уналтад орчихоод байна уу? -Ер нь дампуурчихсан. Залуучууд англи хэлтэй болох тусам л кино урлагийн хөгжил бүр байхгүй болно. Камер нь сайжраад байдаг, график нь сайжраад байдаг зохиолч, найруулагч байхгүй “паг”. Тэгээд л өөрийнхөө мундгийг гайхаад байдаг, гадагшаа бүтээлээ гаргалаа гэхэд “Нохойн орон” гээд нохой алдаг юмаараа кино хийнэ, эсвэл ингэ уйлуулна. Тэгээд л нэг баримтат кино хийж байна гэхээрээ нүүдэлчин, үнээгээ саагаад явж байгаагаар, эсвэл хэт зэрлэгшсэн байдлаар харуулдаг. Бид нарт уг нь киног сайн хийх бололцоо байна. Гэхдээ цаашдаа өөр болох байх. -Таныг нэг хэрэгт холбогдоод сурч байсан сургуулиа орхиж байсан гэж сонссон, юу болсон юм бэ? -17 настай оюутан байх үед ах маань наймаа хийж байна гээд өрөнд орчихоод, өрөө дарахын тулд ноолуурын наймаачдыг дээрэмдье гэхээр нь хуулийн ангийн онц сурлагатан мөртлөө ахдаа туслах нь миний үүрэг гээд л, тэнэг юм шиг ирээдүйд учирч болох бүхий л зовлон бэрхшээл, юуг ч бодолгүй хэрэг хийчихсэн юм. Тэр буруу алхам том алдаа хэдий ч хүн болгонд байдаггүй хайртай, дотно хүмүүсийнхээ төлөө үхэж чадах мундаг эр хүний зангарагтай болох гэсэн бодлогогүй алхам. Тэр алдаанаас болж их зовсон ч төдий чинээ хүн хүнээ хайрлах, алдаж онох амьдралын дэнс, эр хүний ноён нуруу, энэ орчлонгийн хүмүүсийн үнэн дүр төрх, бодит нүүр царайг ялган таньж, амьдралын шуургатай тэмцэж сурсан. Тэгээд ч миний өдий зэрэгтэй зохиол бүтээл туурвих хийгээд бусдын төлөө сайн үйлсийн аян санаачилж өрнүүлж явдаг минь тэр балчир насандаа ахадсан зовлон туулж, бага бус юм бодож ухаарсны төлөөс гэж боддог доо. Э.ТЭМЛҮҮН Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №050
урлаг соёл
МЗЭ-ийн болон Залуу зохиолчдын нэгдлийн гишүүн, “Алтан Өд-2013” наадмын шагналт яруу найрагч Ганболдын Баяр “Тэнгэрийн сүм-Эх орон” тайлан тоглолтоо тун удахгүй хийхээр болжээ. Тэрээр “Дүү минь”, “Миний аавын цагаан овоо”, “Нүдэн гоо”, “Бурхан залуу нас”, “Чамд амжилт хүсье” зэрэг 20 орчим дууны шүлэг бичсэний олонхи нь “хит” болоод байгаа юм. Мөн түүнчлэн “Эх орон тусгаар тогтнолын цом” болон хайрын шүлгийн “Цагаан уул”, нэрт яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит “Эх орон-Оюун санаа-Яруу найраг” зэрэг олон наадмын тэргүүн, дэд, тусгай байрыг эзэлж байсан ажээ. Яруу найрагч Г.Баярын “Дөрвөн нүдтэй дэлхий”, “Азиза” яруу найргийн түүврүүд уншигчдын талархлыг хүлээсэн бөгөөд 2013онд хэвлүүлсэн “Танихгүй цэцгийн үр” номоороо “Алтан Өд” шагнал хүртсэн юм. Тэрбээр энэ удаа тайлан тоглолтоосоо олсон орлогыг өөрийн эмчилгээнд зарцуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд учир нь яруу найрагч Г.Баяр булчингийн сулрал буюу саажилт гэсэн оноштой бөгөөд уг өвчнөөр таван настайдаа өвчилж, улмаар 16 настайдаа суумгай болсон байна. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
Бүгд Найрамдах Турк улсын Кайсери хотод суугаа Монгол Улсын Өргөмжит консул, ноён Хасан Хаскараманы санаачлагаар зохиолч Рыфат Сэртоглугийн бичсэн “Чингис хааны Монгол” ном турк хэл дээр хэвлэгдэн гарлаа. Уг номыг дунд сургуулийн хүүхдүүдэд зориулж товч, энгийн хэллэгээр бичсэн бөгөөд Чингис хааны бага болон залуу насны амьдрал, тархай бутархай олон аймгийг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулан хаан ширээнд суусан түүх, түүний байлдан дагуулалт, цэргийн зохион байгуулалт, хүчин чадлын тухай өгүүлжээ. Мөн өнөөгийн Монгол Улс, нийслэл Улаанбаатар хотын эдийн засаг, нийгэм, соёл, боловсролын хөгжлийн талаар товч мэдээллүүдийг багтаасан байна. Номонд Чингис хаан, түүний цэрэг дайчид, зэр зэвсэг, агт морьд болон Монголын ахуй, соёл, байгалийг харуулсан 50 орчим зураасан зураг оруулсан нь уншигчдын сонирхлыг татахуйц болжээ. Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан гаргасан энэ ном Туркийн хүүхэд багачууд, сурагчдад Монголын түүх, соёл, өнөөгийн хөгжил дэвшлийг сурталчлан таниулах зорилготой юм. Уг номыг эхний ээлжинд 2000 ширхэг хэвлүүлэн дунд сургуулиудад үнэгүй тарааж эхлэв. Номыг Өргөмжит консул Хасан Хаскараман ивээн тэтгэж хэвлүүлжээ. Эх сурвалж: www.mfa.gov.mn
урлаг соёл
Ээж. Энэ гуравхан үсэг ямар их зүйлийг дотроо агуулна вэ? Өдөр бүр, цаг тутамд энэ гурван үсгийг дуудаж байсан боловч тарни мэт сүсэглэн, гүн гүнзгий утга агууллагыг нь ойлгоогүй л явж. Бага байхдаа би ижийгээ хэзээ унтаж, хэзээ сэрдэгийг мэддэггүй, хар залуугаараа явчихсан аавын минь араас урсах нулимсаа биднээс нууж, дотогш нь урсгадаг байсныг ойлгодоггүй байж дээ. Юунд ч үл уурлаж, юунд ч барьц алддаггүй байсан ээж минь одоо бол тийм биш болчихсон байна. Их ажил /би өөртөө л их гэж итгүүлсэн/-ын хажуугаар утсаар ярихаа мартчихаар дараа нь нэг хэсэгтээ л миний дуудлагыг авахгүй. “Эхнэр, охин хоёроо дагуулаад ээж дээрээ ирж, хамт хонооч” гэж хэлэхэд нь “дараа” хэмээн хойшлуулж, “завгүй” гэдэг үгээр өөрийгөө зөвтгөнө. Талийгаач ааваас минь хойш намайг л хаана явна тэнд, надтай үргэлж хамт байхыг бүхнээс илүүд үзэх болсон ээжээсээ өнөөдөр би өөрөө хүсээгүй ч зугтаагаад байх шиг. “Сэтгэл байвал бүх зүйл боломжтой” гэдэг үгийг мэддэг хэрнээ сэтгэлээ би хаана гээчихээ вэ? ...Аймгийн төвийн дунд сургуулиас их сургуулийн хуваарь авсан өөрийгөө их том хүн болчихлоо хэмээн бодож бушуухан л хот, хүрээ бараадахыг хүссэн. Харин ээж минь намайг санан бэтгэрч, хэрхэн шаналахыг бодоогүй. Ямар сайндаа л ээж минь оюутан болсон эхний гурван сарын дараа л “Хүүгээсээ хол байж чадахгүй юм байна” гээд хүрээд ирэхэв дээ. Харин би . . . Уул өргөж таныхаа ачийг хариулах Урт холын бодлын тэртээ дараатай л яваа шүү... гэсэн яруу найрагч Ш.Гүрбазарын шүлгийн мөрүүдийг байнга санаж явдаг таныхаа ачийг бага ч болов хариулсан билүү. Өхөөрдөм хөөрхөн үртэй болж таныгаа баярлуулсан мэт боловч, үнэндээ таныгаа үнэгүй “асрагч” болгосон биш үү. Жилдээ төрсөн өдөр, 3-р сарын 8 гээд тоотой хэдхэн өдөр хүү шиг хүү байж, баярлуулахыг хичээдэг ч таныгаа үнэхээр баярлуулж чадсан болов уу? Таны хувьд энэ хорвоогийн хамгийн “эрдэм, ухаантай” тэнэгхэн үр чинь өөртөө тавьсан энэ хэдхэн асуултандаа хариулж чадахгүй нь. Өөрийгөө “их”-д бодож явсан би таныхаа дэргэд бол “их далайгаас цалгисан балга ус” аж. Саяхан биеийг тань муудахад яаран сандран очиход танил хөгшин тань надад “Ээж чинь чиний дууг л сонсмоор байна гээд байсан” гэж хэлсэн. Би эмнэлэг сувилал, мөнгө төгрөг бодож явахад та минь үрийнхээ дууг сонсохыг хүсэж байсан байна. “Тэнэг” үрийг чинь ухаан суухгүй болохоор бурхан тэнгэр таны минь биеийг зовоож, хүүд нь асар их айдас, бас ухаарал хайрласан. ЭЭЖ гэсэн гуравхан үсгээс бүтэх энэ үг бүх дэлхийг орлох хүчтэй, тийм их үнэ цэнэтэй аж. Эрхэм энэ үгийн ард элбэрэл хайр, уучлал, энхрийлэл, ухаарал гээд хамгийн төгс утга нуугддаг юм байна. Ээждээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргье. Т.ДАРХАНХӨВСГӨЛ
урлаг соёл
Зэвсэгт хүчний 93 жилийн ойг тохиолдуулан, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан “Эх орны цэрэг” яруу найргийн наадам өчигдөр/03.12/ Батлан хамгаалахын их сургууль дээр болж өндөрлөлөө. Халх голын ялалтын 75 жилийн ойд зориулсан энэ удаагийн наадамд 30 шахам яруу найрагч цэрэг, эх орны сэдэвт шүлгээ уншиж өрсөлдсөнөөс МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баттулга тэргүүн шагналыг нь хүртсэн байна. Удаах байрт яруу найрагч С.Ууганбаяр, Л.Ганзул, Ч.Ууганбаяр нар шалгарчээ. Сонирхуулахад, “Эх орны цэрэг” наадамд ардын уран зохиолч П.Бадарч хоёр удаа түрүүлсэн бол ардын уран зохиолч Д.Цоодол, Б.Лхагвасүрэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Доржпалам, Ж.Баяржаргал, Н.Гантулга мөн “Сумын заан” хэмээн алдаршсан Ч.Мягмарсүрэн нарын олон шилдэг найрагчид тэргүүн байрыг нь хүртэн, “Жанжин сэлэм”-ээр шагнуулж байжээ. Ч.БОЛ
урлаг соёл
-Хаврын тэргүүн сард төрийн дээд Алтангадас одонгоор шагнуулсан, сэтгүүлч Гончиглувсангийн Энхбаатар ах маань “Зөрж өнгөрөөгүй” гэх шинэхэн номоо “өлгийдөн” авчээ. Өнгөрсөн хугацаанд түүнийг уншигч олонтой нь уулзуулж байсан нийтлэл, сурвалжлага, ярилцлагаас бүтсэн энэ ном эрхгүй бодол булаана- Хувьдаа түүнийг хуулахыг оролдож, бичсэн бүтээлийг нь шимтэн уншиж, яг түүн шиг бичихийг хичээдэг тэр цагт түүний олон нийтлэл, сурвалжлагаас үнэхээр зөрөөд өнгөрчихгүй юмсан гэх бодол төрдөг байлаа. Хаврын тэргүүн сард төрийн дээд Алтангадас одонгоор шагнуулсан, сэтгүүлч Гончиглувсангийн Энхбаатар ах маань “Зөрж өнгөрөөгүй” гэх шинэхэн номоо “өлгийдөн” авчээ. Өнгөрсөн хугацаанд түүнийг уншигч олонтой нь уулзуулж байсан нийтлэл, сурвалжлага, ярилцлагаас бүтсэн энэ ном эрхгүй бодол булаана. Сонины хуудсанд үлдсэн сэтгүүлзүйн сайн бүтээлүүд тэрлэгдсэнээс гадна хүн байхын учир утга, сэтгэлийн чанадад буй тэр бүхнийг ухаарч, ухааруулахыг зорьж ирсэн нь түүний номноос илт мэдрэгдэнэ. Яагаад ч юм, түүний бичсэн нийтлэл мэдээнээс ч хурдан уншигддаг. Хөнгөн, ойлгомжтой, сонирхолтой, үйл явдлын өрнөл, цаад нарийн учрыг нь ухан, ар араасаа хөврөх утга төгөлдөр дүн шинжилгээ. Товчхондоо түүний бичсэн, нийтэлсэн бүхэн тийм л өнгө аястай. Түүний номыг хянан тохиолдуулж, ариутган шүүсэн “Глоб Интернейшнл” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч, зохиолч Х.Наранжаргал “Г.Энхбаатарын сэтгүүлзүйн бүтээлүүд өргөн хүрээтэй олон сэдвийг хөндсөн байдаг. Түүний монгол уламжлал, соёл, заншлын тухай бүтээлүүд мэдлэг олгож, сэтгэл хөглөнө. Нийгмийн асуудлуудыг хөндсөн шүүмжлэлт материалууд нь өөрийн эрхгүй эргэцүүлэлд хөтөлнө. Ярилцлагууд нь хүний дотоод ертөнцөд нэвтэрснээрээ өвөрмөц. Уянгын нийтлэлүүд нь сэтгэл догдлуулж, аян замын тэмдэглэлүүд нь ухаарал авчирна... Орчин цагийн сэтгүүлзүйн магнайд хурдалдаг сэтгүүлчийн нэгийг би Г.Энхбаатар гэж ам бардам хэлж чадна” хэмээн хэлсэн нь үнэхээр үнэн. Энхээ ахын маань бүтээл гарчигаасаа л бусдаас илт ялгардаг. Өөрийн гэсэн хэв маяг, донжтой. “Зүсээ хувиргасан зандалчид, үсээ хусуулсан завхайрагчид”, “Эрсдэл дагуулсан эрүүгийн хууль”, “Шинэ цагийн феодалуудыг ширвээтүүлэв зээ”, “Хэл нь гажиж, хэлбэр нь давхардсан телевизүүд”, “Эртний ёс заншилд эм дом бий”, “Хадгаар халхалсан хахуулийн мөнгөн аяга” юм уу, авлигын талаар бичсэн “ТБД-гийн андууд тэнд ч бий, энд ч бий” нийтлэл, эрэн сурвалжлах сэтгүүлзүйн томоохон бүтээлд тооцогдох “Уйтай намрын эмгэнэл буюу амьдын хагацал”, “Газар тамгалсан ганц мөр буюу шаналсан эцгийн битүү эрэл” сурвалжлага нь тухайн үедээ төдийгүй одоо ч сэтгүүлчдийн ярьж, ишлэх дуртай бүтээлүүд байдаг. Түүний нэгэн цагт алтан үеийн ахмад уран бүтээлчдийн хамгийн сүүлчийн уран бүтээлчдийн нэг хэмээн нэрлэгдэн хүндлэгдэж явсан Монгол Улсын Ардын жүжигчин Л.Жамсранжав агсантай хийсэн ярилцлага нь сонины шарласан хуудас түүхийн бодит баримт болдог гэдгийг баталсан тод жишээ гэлтэй. “...-Төрийн шагналт яруу найрагч Чойжилын Чимид “Гамлет” жүжгийнхээ орчуулгыг танд зориулсан гэлцдэг, энэ үнэн үү? -Нэг өдөр намайг Соёлын яаман дээр дуудаж байна гэлээ. Тэгтэл тэр үед Соёлын яамны жүжиг, уран зохиолын хэлтсийн эрхлэгч байсан Ч.Чимид гуай надад хоёр хуруу хэрийн зузаан бичгийн машинаар цохисон зохиол өгдөг юм байна. Өөрөө юу ч хэлсэнгүй, тамхи татаад л суугаад байсан. Би тэр том хүнтэй юу ярих билээ. Гараад л явчихсан. Гарч явахдаа харсан чинь өнөөх зохиолын дээд талд нь “Жаамаад” гээд биччихсэн байна. Тэр үед манай театрын боловсон хүчин Диймаа гэж хүн байсан юм. “Диймаад” гэж бичих гэж байгаад Жаамаад гээд биччихэж дээ гэж бодоод доошоо уруудаж явтал үүдний буйдан дээр манай сургуулийн морин хуурын анги төгссөн Аюуш сууж байна. -Чи яаж яваа юм бэ гэж тэр асууж байна. Тэгэхээр нь би -Манай театрт нэг зохиол өгч байна. Түүнийг нь аваад явж байна гэж хэлтэл “Алив наадахыг чинь үзье” гээд миний гар дахийг авч үзсэнээ: -Үгүй дээ, энэн дээр чинь “Жаамаад” гэж биччихсэн байна шүү дээ. -Яалаа гэж дээ, манай театр ирэх онд “Гамлет”-ыг тавих юм гэнэ лээ. Театрт өгч байгаа юм гээд ахиулаад унштал цэнхэр өнгийн балаар “Жаамаад. Миний ажил дууслаа. Одоо чиний ажил үлдлээ. Ч.Чимид” гэж бичсэнийг хараад би маш их гайхаж билээ. Одоо энэ зохиол манай гэрийн номын тавиур дээр хамгийн хүндтэй байрыг эзэлж байдаг юм” гэж агуу Л.Жамсранжав ярьсныг сэтгүүлч Г.Энхбаатар олонд хүргэсэн билээ. Түүний ном үнэхээр жирийн уншигчид төдийгүй сэтгүүлч болохоор зорьж буй, сэтгүүлч болсон хүн бүрийн унших ёстой ширээний ном нь байх учиртай гэж хувьдаа бодно. Яагаад гэвэл тэр үнэхээр өмнөх нийгмийн үед сурч боловсорч, ороо бусгай ардчиллын хүндхэн үест сэтгүүл зүйн салбарт зүтгэж явахдаа асуудал, амьдралын бодит үнэнээс зөрж өнгөрөөгүй хүн. Сэтгүүлзүйн салбарт хөл тавьж буй шинэхэн сэтгүүлчдэд тэр Алтангадас од шиг зүг чиг нь байж, зам мөрийг нь гэрэлтүүлж иржээ. Гэрэлтүүлж ч байгаа. Хүн гээч ихээхэн мартамхай амьтас. Бид үйлдэл болгондоо өөр өөрсдийнхөөрөө ханддаг ч төд удалгүй мартагнаж орхидог. Тэгвэл тэрхүү мартагдсан олон олон зүйлийг энэ ном эргэн сануулна. Хүний амьдралыг урт удаанаар нь бус утга учиртай амьдарснаар хэмждэг гэдэг шүү дээ... Л.НАРАНТӨГС Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №053
урлаг соёл
Гэгээн хайрын өдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн баяр мөн эр цэргийн баярыг угтаж “ЗУУН ЯРУУ НАЙРАГЧ-ЗУУН ХАЙРЫН ШҮЛЭГ” шилмэл түүврийг “Залуу Зохиолчдын нэгдэл”-ээс эрхлэн хэвлүүлж, уншигч олныхоо хүртээл болгоод байгаа билээ. Харин тус ном өнөөдрөөс “Интерном” номын дэлгүүрээр 24700 төгрөгөөр худалдаалагдаж эхэлжээ. Эл номонд үе, үеийн яруу найрагчдын хайрын шүлгүүд багтсан байна. Монголын залуу зохиолчдын нэгдлээс 2013 оны зургадугаар сарын 30-ны өдөр “100 яруу найрагч, 100 хайрын шүлэг” зуун яруу найрагчийн уншлага зохиосон бөгөөд энэ удаагийн номонд туш уншлагад оролцсон найрагчдын бүтээлийг түлхүү оруулахыг зорьжээ. “Зүрхэнд үрчлээ суудаггүй” хэмээсэн мэргэн үг бий. Үүн лугаа бүх цаг үед хайр сэтгэлийг магтан дуулаагүй зохиолч, яруу найрагч нэгээхэн ч үгүй учир хамгийн романтик, хамгийн адармаатай хайр сэтгэл гагцхүү яруу найрагчийн зүрх сэтгэлийг сэмлэн өнгөрдөгийг гагцхүү тэд л илүү ихээр мэдэрч, илүү ихээр тайлан уншиж, туурвин үлдээдэг биз. Тиймдээ ч та бүхний хайртай дотны хүндээ бэлэглэх хамгийн нандин бэлэг тус ном байж чадна гэдгийг тус номыг эрхлэн гаргагч залуус онцолж байгаа ажээ. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг энэ өдрийг тохиолдуулан Монголын яруу найрагч бүсгүйчүүдийнхээ нандин шүлгийг хүргэж байна. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, яруу найрагч Ш.Дулмаа Орчлонд би ... Сайхан эрийн харцанд согтож явсаан би Салгуу замын эрхээр хагацаж үзсээн би! "Үүрийн цолмонг" зүрхэндээ шигтгэчихээд дэвэрч явсаан би! Үүлтэй тэнгэр шиг барайгаад гуниж ч бас үзсээн! Хүйлэн тэнгэрийн дор зовж, жаргаж, Хүний л үзэх ёстойг үзэж явсаан Өршөөлгүй хорвоод ээжийгээ алдчихаад Өр эмтэрч сэтгэл жиндэж явсаан! Орчлон надад ихийг үзүүлсээн "Оргилуун дарс" гашуун ундаа Аль, алиныг нь амсуулсаан Одоо бол харин би цөмийг гадарлана Даварч сагавал дарь онилоостойг ч мэднэ, Гуньж гутарвал гулсаж унадгийг ч мэднэ, Сайхныг шилбэл гологддогийг мэднэ Саарыг сонговол голохыгоо бас ухаарна Амссан бүхэн минь алим байгаагүй ээ Эдэлсэн бүхэн цөм эрдэнэ байгаагүй ээ! Учирсан бүхэн амраг байгаагүй ээ Уулзсан бүхэн цөм нөхөр байгаагүй ээ! Гэлээ ч би хорвоог таньсаныхаа хирээр Гэрэл, сүүдрийг ялган тунгааж Нарт орчлонгийн хүмүүн энэхэн заяанд Найрагч хэвээрээ л үлдэв шүү дээ, ай хөөрхий "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо Яг одоо би таныг өөртөө авмаар байна Яг одоо би таныг өөртөө авмаар байна Ярих мэт нүдийг чинь, Харах мэт үгийг чинь... Эзэлмээр байна би таныг Итгэлтэй зүрх чинь хэрхэн итгэлээ гээж Илбэдүүлсэн мэт уйлан шархирахыг сонсмоор байна Тархины чинь хаа нэгтээ үүрээ засчихаад нисч Тасарсан утастай гитар шиг хэрэггүй болохыг чинь үзмээр байна Тэвдэж үзээгүй амгалан царай чинь түгшүүрээр дүүрч Тээр болсон дурлалынхаа амтанд шархдан унаж Яг одоо хүслээ нуучихаад ажиггүй инээмсэглэх Ягаахан уруул чинь хэрхэн чичрэн цайхыг хармаар байна Хэнд ч хэлж ззээгүй сайхан үгсээ цуглуулж Хичнээн дахин бичсэн шаналлын захиагаа базаж Өөрийн минь нэрийг шивнээд цөхрөн уйлахын төлөө Өөдөөс чинь харж суугаад хундага өргөн инээмсэглэнэм Яруу найрагч Б.Батрэгзэдмаа Дотно царай Нэгэн дотно царай Намайг өөртөө татна Ямар тэнгэрийг Ямар цэцгийг санагдуулна вэ Би чамтай таарч байсан мэт... Урьд төрөлдөө юу эсвэл Унтсан хойно үзэгддэг тэр дүр төрх үү...эсвэл Төрөл садан минь төөрсөөр явна уу Ямар бороо нарийн ширхэгтэй байлаа Ямар салхийг санагдуулна вэ... Бурханы нүүрний гэрэл шиг Би хуруугаа хүргэмээр байна Бусдаас содон чиний Би юу вэ.... Ирээдүйд намайг аврах авралын Энгийн нэгэн тэмдэг үү... Дотно царайг үзэх нүд цавчлахад Даруй энэ мөч давхар сарнина.... Яруу найрагч Ц.Дэлгэрмаа Бороо далимдуулж зөндөө уйлсан Хамгийн сүүлд чамтай Харц тулгарсан минь Хаа ч билээ... Хар нүд чинь Халгисан булгийн ус шиг Гүн рүүгээ гуниг нь улам яргасан Танихгүй юм шиг харцаар удаан гэгч ширтсэн Цэцгийн үндэс дэвтээж Цэв хүйтэн бороо шиврээд л... Хөдлөх ч дургүй уруулыг чинь Хөхөртөл нь шавшсан... Дэргэдүүр чинь би өнгөрөхдөө Дэлхийгээр нэг хашгирмаар байсан ч Болохгүй юм шиг бодолдоо хүлүүлчихээд Бороо далимдуулж зөндөө уйлсан Чи хэвээрээ л... Цэвдэг хүйтэн, хөшөө мэт Сүлбэх мэт харц чинь л амьтай Сүүдэр мэт чимээгүй шаналантай Шаналанг чинь цуучин Шалбааг туучин алхалсан Шалба норсон зүрх минь л хөөрхий... Золгүй хайрыг минь чи Зовлонд тэгж дасгасан Уйлчихсан нүдтэй намайг бүү хэл Уймраа орчлонг ч ер тоолгүй одсон Чиний нүдийг Уйтгарын эдлэнд сүүлчийн удаа ширтсэн минь Урьд билүү, эсвэл... "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаа Чамд хэн хэлсэн юм бэ? Миний амрагийг хав хархан нүдтэй гэж Миний амрагийг хачин дөлгөөн аальтай гэж Миний амрагийг хавар эртийн бороо шиг гэж Миний амрагийг намар оройн нар шиг гэж Чамд хэн хэлсэн юм бэ ? Миний амрагийг халгин цалгин дуулдаг гэж Миний амрагийг хад эмтэртэл гуньдаг гэж Миний амрагийг халуун зуны харз шиг гэж Миний амрагийг хайруу өвлийн зэрэглээ шиг гэж Чамд хэн хэлсэн юм бэ ? Миний амрагийг тэнгэр мэт амгалан гэж Миний амрагийг тэнгис мэт омголон гэж Миний амрагийг эр сэтгэлдээ эрмэгхэн гэж Миний амрагийг энгэрийг нь түшихэд энхрийхэн гэж Чамд хэн хэлсэн юм бэ ? Миний амрагийг хараад л дурламаар гэж Миний амрагийг хайраа дэвсч аргадмаар гэж Миний амрагийг хажууд нь эрхэлж нялхармаар гэж Миний амрагийг хагацалгүй учралгүй жаргамаар гэж Чамд хэн хэлсэн юм бэ ? Миний амрагийг миний аялагхан шаналал гэж Миний амрагийг миний алс одохын шалтаг гэж Миний амрагийг миний аргадлын дуу гэж Миний амрагийг миний амин хайрын учрал гэж Чамд хэн хэлсэн юм бэ ? "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Г.Мөнхцэцэг Дурлахсан Дундуур сэтгэлийн уянга ээдүүлж Дундуур ч болов дурлаж л нэг үзэхсэн «Дунд голын ногооны » үндэс атаархтал Дуу болгож хэн нэгнийг эгшиглүүлэхсэн. Хөмсөг сормуус хоёрын бараанаар бишүүрхэж Хөөрхөн нүдний давхраанд эвхээтэй нэг хонохсон Эвлэж ч чадахгүй уруулаар хацар дунд чинь төөрч Эсгий тасартал ичиж нэг үзэхсэн. Сарны гэрэл саравчилсан сайхан хөл үзэж Салхи сандааж санаа алдтал нэг хайрлахсан Орчлон бүдэгхэн зурсан бүхэн дээр чинь үнсэж Охид шивнэж бороо асгартал хайрлахсан. Сайхан чиг сайхны дунд санаа алдуурахаа мэдэхгүй Салхитай зүүдэндээ хэн нэгнийг аргамжих юмсан. Зөндөөн олон дурласан шиг дурлаж Зөвхөн чамд л гэж худал нэг хэлэхсэн. Яруу найрагч А.Мөнхчимэг Унтаж байгаад чинь эргэлзэнэм Унтаж байгаад чинь эргэлзнэм. Чи инээж байгаа. Инээж байгаад чинь би эргэлзнэм. Чи бодож байгаа. Бодож байгаад чинь эргэлзнэм. Санаж байгаа. Санаж байгаад чинь эргэлзнэм. Хайрлаж байгаа. Хайрлаж байгаад чинь үл эргэлзнэм Унтаж байхдаа чи хайрлаж байгаа. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Х.Сүглэгмаа Надад захидал бичээрэй Намрын шаргалхан өвс хагдарч байхад Насаараа чамайг хайрлана гээд захидал бичээрэй Нарны цацраг бүхнийг шингээн байж Нандин ийм дулаахнаар гээд тэвэрч үнсээрэй Надад захидал бичээрэй Өвлийн цагаан цасан бударч байхад Өөрөө даарч байна уу гээд захидал бичээрэй Өнгөө бүгдийг нь хувиргачихсан орчлонг Өө ийм байдаг юм гэж аргадаарай Надад захидал бичээрэй Хаврын энхэрхэн яргуй дэлбээлж байхад Хайр минь нялхаараа гээд захидал бичээрэй Хадган цэнхэр униарыг нь сөхөн байж Хамгийн анхны бороог хүлээж байна гээрэй Надад захидал бичээрэй Зуны алаг цэцэгсийг сугсарч байхад Зураг шиг байгаа биз гээд захидал бичээрэй Ертөнц тэр чигээрээ дэлгэрч байна Ербусын хайр л ийм байдаг гээрэй Надад захидал бичээрэй Яруу найрагч Б.Чулуунцэцэг Ээждээ Ээжээ та миний хайртай наран Элгэндээ нааж хүн болгосон амьд бурхан Буян гуйж хичнээн ч удаа сөгдөн мөргөвч Бурханаас ч илүүтэй таныгаа л би шүтдэг шүү Тэртээ уулын орой цайвалзан дайвалзан бөхийх шиг Тэргүүнд тань хяруу унаж насыг тань орчлон элээнэ Тэрлэг тань томдож өөрөө та жижгэрсээр Тэгсэн ч таны минь хайр ер дундрахгүй Дандаа ээжийгээ баярлуулж явна даа гэж боддог хэрнээ Даанч их зовлонг асуулгүйгээр танд би авчирдаг Давилуун, дэврүүн миний цагаан лайнд Даль жигүүр ургатлаа л та баярладаг Ганцаардаж гутрах болгонд тандаа л үнсүүлж тайтгардаг Газарт хөл хүрэхгүй баярлахдаа тандаа л дуулгах гэж онгирдог Яаж ч аягласан намайг тэр чигээр нь хүлээж авах Яруухан урсгалтай гол ертөнцөд ганцхан та юм шүү Хайр тань надад сайхан сэтгэл болж ууссан Халамжаар тань би ертөнц урлаж гундахгүй амьдарна Дэлхийгээр дүүрэн сайхан бүсгүйчүүд инээмсэглэн байдаг ч Дэндүү сайхан таныг минь гүйцэх нь даанч алга даа Яруу найрагч Р.Энхтуяа Ердөө л хайрлуулахын төлөө Чиний торонд хоригдъё Ер бусын араншингаар чинь Эрх чөлөөгөө арилжъя Хагацал мэт талын салхийг Хань мэт үгүйлж Хэлэх гээгүй хэгжүүн үгсээ Хэсэгхэн дурсамж мэт нууя Хэзээ ч хангинахгүй байж мэдэх Түлхүүрийн чимээг хүлээе Гадаах агаар ямар байгааг Гарыг чинь үнсэхдээ мэдъе Гунигаа хурааж Гутлыг чинь гялалзтал тосолъё Гудамжинд гээсэн төрөлх зангаа Ганцаардлын сүүдэрт мартъя Ер бусын өдрүүд өнгөрөхөд Ердөө л хайрлуулахын төлөө Чиний торноос би ниснээ Яруу найрагч Б.Энхтуяа Охин үрээ хайрла Охин үрээ хайрла! Омогдож загнахдаа ч хайрла! Охин үрээ хайрла! Ойворгон зэмлэхдээ ч хайрла! Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ! Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла Үрийн эх болох гэж алтан заадал сална Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна Охин үрээ хайрла Хясаа сувдаа нуудаг шиг хайрла Охин үрээ хайрла Үүл усаа хураадаг шиг хайрла Охин үрээ хайрла Уул эрдэнээ нуудаг шиг хайрла Охин үрээ хайрла Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү? Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла Яруу найрагч Л.Өлзийтөгс Чамайг зүгээр л харахыг хүсдэг Чамайг зүгээр л харахыг хүсдэг Хармагцаа Чамд зөвхөн нэг хуруугаа хүргэмээр санагддаг Хүргэмэгцээ Чамайг зүгээр тэвэрье л гэж боддог Тэвэрмэгцээ Чиний уруулыг ганц л амсья гэж боддог Амсмагцаа Одоо ингээд хамтдаа , зүгээр л тэврэлдээд Оройжийн, шөнөжин бүхнийг ярина даа л гэж боддог Бодмогцоо Яагаад нэг ч үг хэлж амжаагүйдээ гайхдаг Ямарт шаналсаар бас л дутуу үлддэг Яруу найрагч Х.Болормаа Би чамайг мартаагүй Ганцхан орчлонгоос чи намайг олж хараагүйн төлөө Гэнэтхэн учрал, хэнзхэн яргуйн тухай бодохоо байлтай биш Жүнзэн сарны туяаг дарс мэт залгилан алхаж нэг үзлээ Дүнзэн гүүрийг таяг мэт тулан зогсож бас үзлээ Би чамайг мартаагүй Хоёрхон нүдэнд минь чи үнэнч биш явсаны төлөө Ховорхон заяа хийгээд хонгорхон амрагийг өмчлөхөө байлтай биш Хагарсан шаазан эвлүүлэх шиг тавилан байдагт итгэж нэг үзлээ Ханагар уулсаа хэзээ ч юм дэрлэнэ гэхээс яарч бас үзлээ Би чамайг мартаагүй Гуравхан үгийг минь чи амжиж сонсоогүйн төлөө Гуниггүй харц, хөвөрсөн сэтгэлийн тухай дурсахаа байлтай биш Дүрэвсэн отгийн туурь мэт эзэнгүй сэтгэлдээ уйлж нэг үзлээ Дүрэлзсэн галын дөл мэт эрэмшиж ирээд дуулж бас үзлээ Би чамайг мартаагүй Цөөхөн гэмээр ийм л гурван цаг доор Цөхөртлөө дагалаа ч чамаас би урвахаа мэдээгүй Тэнгэр гэмээнэ холдоо өнгөө эс алдах Тийм гэгээн орчлонд одоо ч гэсэн Би чамайг мартаагүй ээ Яруу найрагч О.Нандинцэцэг Бүсгүй хүнтэйдээ дэлхий бүтэн эргэдэг Сүйхэн дөрвөлтэй марлын гурван мичид гудайлгаж Сүүжин ээмэг инээлгэх бүсгүй хүнгүй дэлхий бол Янагийн хээтэй бөгжийг ядаж хуруундаа ахдааж Явуугийн алтан мөртэй шүлэгэнд нь хэн унах юм бэ Аргын гурван чулууг бүсгүй хөлдөө сөхрөөж Адтай торгон инээдээ хад эмтэртэл садраах Хэлгий нуурын захад шувуудын дуун тасарвал Хэнтийн өндөр ууланд симпонь хэн бичих юм бэ Хиртэй нүгэлийн сүүдрийг тэнгэрийн улд унагаж Хүүхэн дүртэй бурхан орчлон аргадаж ирэхдээ Үрлэн хээтэй нулимс нь унахдаа дэлхий эсгэж Үлгэрийн гоо дагинас эрчүүдийн ертөнцийг сүлдэг ээ Суртай мөнгөн хазаарын цулбуур гоёх хүнгүй бол Сувдын толгойтой товч нь шилбэндээ цантай өнжинө Дээлэн цаанаас ивлэх ээжийн сүүгээр амласандаа л Дэргэдээ нартай орчлонгийн дэлхий нь бүтэн эргэдэг ээ ! Бэлтгэсэн: Т.ДАРХАН
урлаг соёл
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 93 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал хэдийнэ тогтжээ. Хийморьлог эрчүүддээ баярын мэнд хүргэхийн ялдамд эх хэлнийхээ дайчин харуул болсон яруу найрагчдын бүтээлээс дээжлэн хүргэж байна. Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж МОНГОЛ ЭР ХҮН Монгол эр хүн Монгол айлын хийморь Монгол эр хүн Монгол улсын тэнгэр Монгол эр хүн Хонгортсон хүрэн царай нь хөрстэй Хонин бор нүд нь очтой Хоёр шанаа түүшин цартай Холбоо хөмсөг босоо сортой, Өндөр сэрвээтэй хүзүү бахимтай Өргөн цээжиндээ хүч ихтэй Өндөргүй, намгүй тэгшхэн аралтай Өөлсөн хүнд майгадуу хөлтэй Уужим хоймроо дүүрэн ханхайж Урт гаанстай тамхи шившиж Учрыг олох учиг атгаж Ухааны угт үнэнийг хадгална. Унасан мориныхоо толгойд хүрэхгүй Уурган дээгүүр алхаж Улбаа жимд унтаж гэлдрэхгүй Уртын замд уухирдаж давхихгүй Авгай хүүхдийнхээ дунд бол Аав, ханийн өндөр уул Айлын найранд дөрөө чангалбал Аргадаж суух нь өргөл бэл Монгол эр хүн- Анд явбал сум гээхгүй ч Амьтны сүүгээр буугаа мялаахгүй Алдар нэрийг ад үзэхгүй ч Авах зуйралд зулгаа барахгүй Халуун цээж хүнгэр дэлсэлгүй Харц тулж ярих дуртай Хар санаатай харанхуй хүнээс Хагас үгээ харамладаг зантай Үзэн баясаж барьж алдахгүй Үерхэл барилдвал хуурмаг байхгүй Үнэнч нөхрөө галд орхиод Үнсэн дээр нь худлаа уйлахгүй. Атгаг хорсол дотроо бугшааж Араагаа хагартал хонзон зуухгүй Алгын чинээ улаан нүүрий нь Астал хэлээд сэтгэл ариусна. Гал цээжиндээ өрдөж байж Ган шиг түүндээ ширгээж байж Ганц үгэнд бодлоо цутгана Гарцаагүй тэр нь байндаа тусна Монгол эр хүн- Аятайхан хөөрөг, гаанс, эмээл Арваар арилжих мориор гоёхоос Алт, сувд, хоргой торгыг Авгай хүүхдийн гоёлд тооцно Сайхан хүүхэнд сэвэх дуртай ч Сачий дутахаа мэдэж гэмээнэ Санааны гарзанд өвдөг сөхрөхгүй Салхин дээгүүр нь өнгөрч чадна. Аавын хүүгийн хамаг шидээр Амрагийн хайр булааж гэмээнэ Авгай болгоод авсан хойноо Алдахгүй байхаа бас мэднэ. Баргийн үгэнд ааш адайрч Бачуу хилэнд аргамж адцахгүй Бардамдаа бус багадна гэсэндээ Бага юманд баярлалаа гэхгүй Аажуу зангаасаа маргааш гэж Ажил алгуурлах магадгүй ч Аюул тулгарахад хайртай бүхнээ Алтан амиараа хамгаалж чадна Монгол эр хүн- Үнэн голоосоо сайхан инээнэ Үүд сөхсөн сэтгэл задалж Үйсэн цай гал дээр даргилж Үүрийн туяа цацартал инээнэ Харин уйлах ясны дургүй Хааяа уйлбал нулимсаа нууж Хадан хавчил хавсан харзаар Харанхуй цээжээ хагалан шархална. Далавчтайг тойглож сүүл шарвахгүй Даахьтайг тохуурхаж сүүдэр ширвэхүй Далайсан газар далд орохгүй Дайсныхаа бахыг хэзээ ч хангахгүй Хол явахгүй бардам омог Хоосон сүрээр баатарлах дургүй ч Хорвоод эх орныхоо төлөө Хоёр үхэхэд зориг нь үлдэнэ. Уулын толгойд нартай золгож Уужим бэлд нь дуутай бууж Улаан замаар монгол эр хүн Улсынхаа сүлдэнд морьтойгоо давхина Монголоор ярьж, сэтгэж, бүтээж Монгол улсаа хайрлаж, хамгаалж Морин дэл дээр авч ирсэн Монгол эр хүн, ёстой эр хүн Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн ИЛДИЙГ ЦАГААТГАХУЙ Эцэг өвгөдийн цавчилдаж явсан Ирт илдийг би цагаатгана Зөвтэй гэж цагаатгана Зэвтэй нь хамт цагаатгана Дэвсэж ирсэн сарны туяаг Ширдэглэж давтсан Дэгдээд ирсэн салхины хийморийг Шүглүүлж давтсан Шүдээ үйртэл зууж давтсан Шүүдэр дунд Шидэж хатаасан Дээш өргөн Долоон бурхнаар билүүдэж Доош талбихдаа Цагаан үүлээр арчсан Үүл хуйхалсан гал дээр Шатааж ширээсэн Үлээсэн ганц хялгасыг Тасдаж галзууруулсан Их гүрэн Илүү зориг юуг ч Цавчиж явсан аранга Цамнаж явсан хянга Ягуухан эргэх хөх дэлхийд Ялах ялагдахын ухааныг Ясанд нь тултал зааж өгсөн Ялгуусан Монгол илдийг цагаатгана Эртэй морьдын өвчүүн дор Ертөнцийн тал умарч Ирэн дээр нь унасан Нулимс хуваагдаж байсан үе Хурц хурц гэлээ гэхэд Хүүхдийн сэвлэгийг хөндөлгүй үлдээсэн Хувь тавилан ижил хүмүүн заяаны Хойч ирээдүйг цавчилгүй уучилсан Миний Монгол гүр илдийг Мунхаг хүн сүлдэлж яваагүй Айдсын хялуугүй Аль ч зуунд буруугүй Монгол илдийг цагаатгана Морьтой түүхтэй нь цагаатгана Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн ЭР ХҮНИЙГ Л ХАЙРЛАЖ ЯВААРАЙ Хоёр жигүүр дэлгэн Хорвоог ханьтай туулдаг Дөрөөн чимээгээр хаяагаа мялааж Дөрвөн алган дээр үүрээ засдаг Нар сар орж гардаг хорвоогийн Чухаг, мэнхэг хатуу жам Нас бие ирж оддог ертөнцийн Чулуутай цэцэгтэй алаг зам Он жилүүдийн цэнхэр мөрөн Хүй бие хоёр шиг ойрхон Орооцолдож бүтсэн халуун хэлхээ Тоонын хүрээ тулалцсан Бүсгүйн номхон заяа Тотгот тулганд бадамласан Зүггүй галын “бурхад” Үүдэн хоймрын цэлгэр зайд Гэрийн нар дагаж мөлхсөн Зүүдэн хоосны тохиох одонд Нэрийн отог үлдээхээр заяасан Салаа гэзгээ салхиар самнаж Сайн морины нуруунд ниссэн Саалийн халиагаар хормой мялааж Сайхан эхийгээ өвчиж өссөн Миний хоёр охин минь Гал таслан, тооно өргөхөд чинь Ганзганд чинь хэлэх Гэрийн чинь чагтганд уях Гэзэгний чинь үзүүрт сүлжиж өгөх Гуравхан мөр шүлэг аав нь тэрлэлээ. ЭМЭЭЛ ДЭЭР УРГАСАН УУЛ АТЛАА ЭЛГЭНД ЧИНЬ БАГТСАН ТОЛГОД ЭР ХҮНИЙГ Л ХАЙРЛАЖ ЯВААРАЙ Яруу найрагч Г.Лхагваа ЭР ЦЭРГИЙН ДУУЛЬ Гал атгаж цэрэг төрдөггүй Ган ширээж цэрэг болдоггүй Эх оронтой хүн бүхэн Элгэн хайраараа цэрэг болдгийм Аз жаргалдаа хайртай бүхэн Аваа өгөөнд цэцэн болж Заавал дийлэхийг өөртөө даатгаад Замгаа шүүрэн босдог юм Гэнэгүй байсан зүүд цочроон Гэмгүй явсан зүрх эмзэглээн Түгшүүрийн дохио дорно зүгээс Төрсөн нутгийг минь нөмрөөд ирэхэд Дуулга цагаан Алтай Уулга алдан сүүрсч Дуулим дорно тал минь Ууцаа нугалам хотойсийм Өстний сургаар унаагаа юүлээд Өрхийн тэргүүн цэрэг болсийм Явуулын хүн шиг уяа хоослоод Яаруу гээч нь мордоод явчийм Ган сэлмийн ир хялайвч Чин сэтгэл дуулга болж Гацсан замаг цэнэгээ баравч Эр зориг цайз болж Эх орны эр цэрэг Их анд орос нөхөр Газрын дөлийг атгаж унтраан Гавъяа нэхэлгүй эрсдээ билээ Булгих зүрхэнд эх орон Буцлах цусанд эв олон Алтан амиа бөхлөх юмтай Аадрын үер шиг шаагисан эрс Бууны сумаар мөндөр буусан Бузар хэргийн зарга шүүж Дайны талбарт эзний ёсоор Дархан цолтой үлдсэн билээ Хангал морьд дайнд омгорч Хар үйлтэнд хамт өширч Харайлт бүрдээ нутаг усаа Харь хэлтнээс булааж байсийм Эмээлт хүлэг эзэнгүйдэн мохож Эр цэрэг хүлэггүйдэн явгарч Эх орны алхам газрын төлөө Эрчилсэн цусаа тогтоох завгүй Эрх чөлөөний түмэн бэрхийн төлөө Эмээлийн бүүрэг даван унаж байхад Ингэн сүү шиг мэлмий тал минь Элгэн дээрээ зовлонг тэвчиж Эрсэдсэн баатрын амийг сэтгэлтэй нь Итгэлтэйеэ манаж байсийм Дайныг үүрч, дайныг туулсан Тал, эр, морь гурав Нэгэн хүйгээр амин холбоотой Нутаг усандаа ээлээ өгч Нэхэл хатуу тулаан дундаас Нэрийг нь авч гарсийм Үхэл сэхэл хоёрт Гомдол баяр үгүй Үүрэг хүлээсэн цэрэг Энэ гурав байсийм Цусаа юүлсэн амиар Цулбуур алдарсан мориор Цурам ч аниагүй талаар Ялалт ирсийм Ялалтын сүрээ туганд мандуулж Ялсан урмаа дуунд шингээж Явсан эрс буцаж ирсийм Хонгио тэгэхэд дариа хоосолж Хорвоо эмзэглэн амиа хоосолж Аз жаргалын үнэ цэн Асгарсан цусны төлбөр байсийм Дарийн хороор хонгио зэвэрч Дайны гамшгаар дэлхий гасалж Амь эрсдэн, газар шархадсан ч Аз жаргал буцаж ирсийм Герман, Япон хоёр тэр жил галзуурахад Газар, элэг өмөрч дэлхий, зүрх шархадсийм Мал адгуус, хот балгас устаагүй үлдсэн нь тоотой Маргаангүй хорьдугаар зуун өөрөө галзуурсийм Тавин таван сая амиар тэр галзууг номхруулж Төчнөөн айл өрхийг хүүгээр нь нэрийдсийм Эцэггүй үлдсэнээ мэдэлгүй тоглоомдоо улайрсан үрс Эх орны дайнаас авлагатай хоцорсийм Яруу найрагч Ц.Хулан ААВДАА Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан Санчигт нь нэмэгдэг мөнгөн сор нь тоогоор жаргана даа гэхэд Санаагаар даанч болохгүй юм ааваа. Бүүвэйт хонгор ээжийн тухай дуу мэдээж олон Бүдэгхэн гардаг зураг шиг, санаатай хийдэг алдаа шиг Бүхий л орчлонд харин аавын минь ач гэж дуулдаггүй Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ. Амттан, зөөлөн хоёроор баярлуулдаг муу ээжий минь Айлын тавагнаас чихэр хармаалж, шараа болгооно Аав минь тэгэхгүй, алаг чулууг хээрээс хормойлж, хүүдээ зүслүүлнэ Алсын замд уулсын нэр тогтоолгож, ухаан нэмнэ Ээдрээнт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунаас атгаж Сансарт хүү нь нисэх юм шиг санаж ээж нар цацлаа өргөж гүйлддэг Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг Атгаж ижий нар өдөржин радио шиг үглэнэ Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж Аав нар сумны үүзэл шиг хаа нэг дуугарна, Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээ аргагүй нэг айлгадаг Битүүхэн дотроосоо нурж, аав нар чимээгүйхэн өтөлдөг Үхэж болохгүй тушаалаа авсан цэрэг шиг тэд Үрс нь хөлөө олтол цоо эрүүл шиг жүжиглэдэг Ачийг тань хариулна гэж олон жил би худлаа ярилаа Ачийг нь гаргаж өгчихөөд харин нэг их гавьяатан шиг Сөөг сөөх гэж хэвтүүлээд номхон тэмээг ноолуулах мэт Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ Гараа өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх шиг Гарцаагүй том алгаа дэлгэж та тэднийгээ хөтөлнө Газар дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа Ганганасан хэдэн зээтэйгээ хамт хэдэнтээ хэлд орно Гадаа навчис унаж, он жил биднийг унасан навч шиг орхиж Гайгүй дээ, би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна Ганцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн лугшиж Газар дээр аав минь хүртэл мөнх бусыг сануулдаг Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овоглосон Халуун зүрхний уярал хайр, гунигийг чинь хүртэл өвлөсөн Өргөстжй орчлонд бүдчээд уйлж суухын цагтаа хүү нь Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа. “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа ААВ МОД Уур цан савсуулж, уулнаас ирдэг аавыг минь Улс амьтан Бавгар Шагдар гэдэг сэн Одоо ч гэсэн дээ хөөрхий, Бавгарын охин гэж Ондоо зөөлнөөр дуудаад байдаг юм Ээжийг минь хайрласан аавын хайр Цээжний чанад үндэс ширэлдүүлэхэд Энгэр дээр нь мод цэцэглэсэн гэдэг Хүүтэй боллоо гэж хөөрөхөд нь Хошуун дээр нь хушин ой бүрэлдсэн гэдэг Үрсийнхээ баяслаар өөр дээрээ мод тарьж Үйлийн шугуй зурваслан ургахад Хэн нь ч юм бэ сахалт гэж Хэлж нэрлээд заншчихсан гэдэг Алаг чихрийн цаас цуглуулдаг Арав хүрээгүй балчир насанд Айлын ах нар намайг шоглож Аав чинь муухай, сахалтай гэдэг сэн Сахал биш ээ, “Яавлагны бургас” гэж Сандран байж зөрдөг байлаа Хүн шиг хүн болох гэж Хүслээ зүрхэндээ ургуулж явахдаа Үрдээ зориулсан гэрэлт моддын Үр жимсээр нь тэжээгдэж байсан юм Ач үрсээ мөчир дээрээ эрхлүүлсэн Амьд цэцэрлэг аав минь байсан юм Алдаж хазайвал навчсаа дэвсэх Амин мод аав минь байсан юм аа Шанх нь бууралтаагүй залуу аавыг минь Цангасан бурхад залаад явчихсан юм Шорвог хорвоогийн жамыг дагахдаа Цэнхэр хөрстийн шархыг нөхсөн юм Аав минь одоо мод болсон Агнаж үргээсэн бүхнээ буцааж өгсөн Хөлд нь үрэгдсэн цэцэгсээ цээжин дээрээ ургуулсан Хөндлөн хөх шугуй болсон Аав минь одоо мод болсон Амраг хосуудын мод болсон Намар оройн навчсан дунд нь хөлбөрөхөд Нас нэмэх сэтгэл болсон Аав минь одоо мод болсоон Яруу найрагч, дэслэгч И.Баярхүү ЭНХИЙГ САХИУЛАГЧИД Эзэн чингисийн удам эрэлхэг дайчин эрчүүд Энхийг сахиулахын төлөө Иракт тэмцэж байна Исгэрэх сум, тэсрэх бөмбөг сонсогдсон ч Ижийгээ, эх орноо санан, санан тайтгардаг Эрэлхэг Монголын удам эр цэрэг эрс бид Эвслийн цэрэг эрстэй мөр зэрэгцэнэ Төмөр дуулга, ган хантаазан доор Терроризмын эсрэг энд тууштай тэмцэж байна Даяар Монголын удам, дайчин баатарлаг эрчүүд Даян дэлхийн энхийн төлөө тэмцэж байна Исгэрэх сум, тэсрэх бөмбөг сонсогдсон ч Ижийгээ, эх орноо санан, санан тайтгардаг Эрсдэх аюул тулгарсан цагт ч Эрс шийдэмгийгээр бид няцаалт өгч чадна МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Билэгсайхан ЭРЧҮҮДЭЭ ӨМӨӨРЧ БИЧСЭН ШҮЛЭГ Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ. Хэл нь тагнайгаа олохгүй тульдчиж Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж Хааяа нэг халамцуухан ирэхэд нь Хараалын үг урсгаж халаасыг нь битгтй хоосол оо Янагын захиа л лав гарахгүй шүү дээ наадахаас чинь Яахав дээ хөөрий шараа тайлах юмыг нь үлдээ Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ. Халуун залуу насыг нь хамт элээснээ бод Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод Өөрийг чинь ээж болгосон эрийн тэнгэр юм шүү дээ Үрийн чинь эцэг болсон хүний дээд юм шүү дээ Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлонд Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах юм бэ Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нөмөр болдог юм Уул шиг юм гэж дандаа битгий давар Үүл шиг нүүгээд явчихдаг юм Ус шиг уян гэж дандаа битгий самар Уур болоод дэгдчихдэг юм Төгөлдөр их урмыг нь бүр хугалчихвал Төрсөн шигээ уруугуу хараад уначихдаг юм Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ. Дээл бүсэн гоёлтой Дээрээ малгайн хиймортой Андынхаа дэргэд цовоожиж Аавынхаа харцанд томоождог Янагын сэтгэлд нялхарсан эрчүүдийг Янжинлхамууд минь өршөө Олон олон авааль гэргий та нараасаа Олон олон аавын хөвгүүдийг Өмөөрч бичсэн шүлгийг минь болгоо Өөрийн минь биеийг битгий болгоо Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ. "Хурд" хамтлаг ААВДАА БИ ХАЙРТАЙ Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай Нэг л намар миний ижил залуу явсан аав минь Эгэл жирийн хоногийн эргэлтэнд элэгдэж өтөлжээ Эргэж тойрсон хорвоогийн шаргал намрууд Эцгийн минь зулайг зуран шувуудтай буцан оджээ Шар наран улам улам алслаад Саяхан ногоон байсан өвс, навч гандаад Алсын зам аавын харц шиг сүүмийгээд Аяа намар цаг надаас нэгийг нэхээ юу Шувууд буцах болгонд нэг л насаа аав минь та өгсөн Шулуун байсан нуруу нь улирах намрын салхинд ганхсаар Эргэж тэнийхгүй өвгөн хус мод шиг Эх газартаа татагдан явсаар аав минь бөхийжээ Унах болтлоо уудам их зай байгаа ч уу, үгүй ч үү Усны шувуудыг буцаад ирэхэд байх ч уу, үгүй ч үү Он жил хэлж ирэв ч, хорьж үл болно Олон сайхан үртэй мөртлөө аав минь бөхийсөөр Шар наран улам улам алслаад Саяхан ногоон байсан өвс, навч гандаад Алсын зам аавын харц шиг сүүмийгээд Аяа намар цаг надаас нэгийг нэхээ юу
урлаг соёл
-Реализмын суут төлөөлөгч Габриэль Гарсиа Маркес “100 жилийн ганцаардал”, “Үхлийн хөтөч” зэрэг сонгодог бүтээлээрээ дэлхийн утга зохиолд өөрийн нэрийг тодоор сийлж үлдээсэн нэгэн билээ- Колумбийн суут зохиолч Габриэль Гарсиа Маркес 87 нас хүрч байна. Хоёр жилийн өмнө цацагдсан өвгөн зохиолчийг зохиол бичихээ болиод удаж байгаа, зөнөглөх өвчин туссан гэх мэдээллүүд олон уншигчийн урмыг хугалсан билээ. Гэвч зохиолч үүнийг няцааж, бичих туурвихаа нэг ч өдөр хойш тавиагүй хэмээн утга зохиолын ертөнцөд зарласан юм. Шидэт реализмын суут төлөөлөгч Габриэль Гарсиа Маркес “Тахлын үеийн дурлал”, “100 жилийн ганцаардал”, “Үхлийн хөтөч” зэрэг сонгодог бүтээлээрээ дэлхийн утга зохиолд өөрийн нэрийг арилшгүйгээр сийлж үлдээсэн нэгэн билээ. Харин түүнийг дэлхий дахинаа алдаршуулсан зохиол нь “100 жилийн ганцаардал” роман нь юм. Дэлхийн сая сая уншигчдад Габо хэмээх нэрээр танил болсон өвгөн зохиолчийн богино өгүүлэл, туульс, зөгнөлт бус зохиол нь ч тэр төсөөллийн хязгааргүй боломж, хүний сэтгэлийн чинад дахь нууцад тэмүүлсэн байдаг. Габогийн ертөнцөд тэнгэрээс цэцэгсээр бороо орж, дарангуйлагчид цэнхэр далайг ч арилжиж, бодит байдал, уран зөгнөлтэй сүлэлдэж оршдог. Энэ бол гоо сайхан, харгислал зэрэгцэн оршдог, хайр дурлал төлөөс, боолчлолын аль алиныг шаарддаг, бодит байдал, хүсэл мөрөөдөл хоёрын зааг алга болдог тийм л ертөнц. Габриэль Гарсиа Маркес 18 настай байхдаа өөрийн төрж, өссөн өвөө эмээгийнхээ гал голомтын тухай зохиол бичихийг хүсдэг байжээ. Хэдийгээр зохиолын санаа түүний толгойд байсан ч ямар хөг аялгуугаар бичихээ мэдэхгүй байв. Габриэль Гарсиа Маркес Колумбын Аракатака хэмээх хотод төржээ. Габриэлийн хувьд хамгийн дотны хүн нь түүний өвөг эцэг, хурандаа Николас Маркес байсан гэдэг. Габриэлийн аав Элижио Гарсиа, ээж Луиса Маркес нарын хайр сэтгэлийг хурандаа Маркес эхэндээ хүлээн зөвшөөрдөггүй байсан ч эцэстээ арга буюу тэднийг ойлгожээ. Гэвч хурандаа охин, хүргэн хоёртойгоо нэг дор амьдрахаас татгалзаж, ач хүүгээ өөр дээрээ өсгөсөн аж. Габриэль Гарсиа Маркест хамгийн ихээр нөлөөлсөн хүн нь түүний өвөг эцэг, эмээ хоёр нь байсан билээ. Өвөө нь түүнд толь бичиг зааж, цирк үзүүлэхээр дагуулж явдаг байв. Дайнд оролцож явсан ахмад дайчин, хурандаа Николас Колумбын либералуудын баатар, олонд хүндлэгдсэн нэгэн байсан юм. Хожим Габриэль Гарсиа Маркесийн зохиолуудад хурандаагийн үзэл санаа, улс төрийн баримтлал тод тусгагдсан нь бий. Түүнийг өсгөхөд гол үүрэг гүйцэтгэсэн эмэг эх Дона энгийн зүйлийг ч давсалж хачирлан, төсөөлж ургуулан ярьдаг хүн байсан нь ач хүүгээ зохиолч болоход нөлөөлсөн гэдэг. Хожим дурссанаар нь бол өвөг эцгийнх нь гэрт үлгэр домог, сүнс, буг чөтгөрийн тухай яриа тасардаггүй байжээ. Үлгэр домог ярихаас уйддаггүй эмэг эх нь бяцхан хүүгийн оюун ухаанд ид шид, ер бусын хүч, мухар сүсгийн ундарга болж байв. Маркесийг найман настай байхад өвөө нь нас барсан тул эцэг, эх нь түүнийг Аракатакагаас авч явсан байна. Тэр энэ үеийг “Түүнээс хойш миний амьдралд ямар ч сонин зүйл тохиолдоогүй” гэж хожим нь дурссан байдаг. Ингээд олон жилийн дараа Габриэль Гарсиа Маркес эхнэр, хүүхэдтэйгээ Акапулько руу явах замдаа асуултынхаа хариуг олсноор, замын дундаас гэр рүүгээ буцаж, зохиолоо бичиж эхэлсэн гэдэг. Тэр агуу бүтээл “100 жилийн ганцаардал” байсан юм. Зохиолч тэр үед зохиол нь хэзээ бэлэн болохыг мэдэхгүй тул машинаа зарсан мөнгөөр эхнэр, хүүхдээ тэжээдэг байж. Маркес зохиолоо анх төлөвлөж байсан хугацаандаа дуусгаж чадаагүй бөгөөд 18 сарын турш өдөр болгон бичсээр л байв. Түүнийг зохиол бичиж байх хугацаанд эхнэр нь есөн сарын турш мах, талх зээлээр авч амьдралаа залгуулдаг байжээ. Гэхдээ энэ амьдрал төгсгөл болж, 1967 онд хэвлэгдсэн “100 жилийн ганцаардал” зохиол нь дэлхийн утга зохиолд нэгэн шинэ үзэгдэл болж, урьд хожид байгаагүй их амжилт авчирсан юм. Маркес “100 жилийн ганцаардал” зохиолынхоо сүүлчийн өгүүлбэрийг бичээд сандлаасаа босч, хаалгаа нээх үед өрөөнд нь цэнхэр муур орж иржээ. Хүүхдүүдийнх нь хийсэн “хэрэг” болохыг зохиолч мэдэж байсан ч ном нь нэлээд хэдэн удаа хэвлэгдэх нь гэж билэгшээн бодсон нь талаар болоогүй юм. Габриэль Гарсиа Маркесийн оюун санааны ертөнц дэх хачин жигтэй Макондо суурин, учир битүүлэг нэгэн гэр бүлийн долоон үеийн амьдралын тухай “100 жилийн ганцаардал” роман түүнд 1982 онд Нобелийн утга зохиолын шагнал авчирсан юм. Маркес өөрийгөө “цэвэр реалист” тэр ч байтугай “гашуун реалист” гэж тодорхойлдог. Тэр бас “Үлгэрийг, хамгийн санаанд оромгүй явдлыг ч үнэн гэж үнэмшихээр өгүүлэхэд хамаг учир нь байгаа юм” хэмээн нууцаасаа хуваалцсан байдаг. “100 жилийн ганцаардал” романы далд санааг тайлж хэлээч гэсэн сурвалжлагчийн асуултад зохиолч “Би хариулахгүй” гэж зөрүүдлэн, “Миний романыг уншаад өөрийнхөөрөө ойлгож, баатруудыг нь өөрийнхөөрөө төсөөлөхийг би хүсч байна. Энэ бол зохиолч зохиолоороо дамжуулан уншигчтай дотоод сэтгэлээрээ харилцаж байгаа хэрэг” хэмээн хариулжээ. Хамгийн сонирхолтой нь, Габриэль Гарсиа Маркес дэлхийн утга зохиолд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, олон хэлнээ орчуулагдсан, хамгийн гүйлгээтэй зохиол болсон “100 жилийн ганцаардал” романаар кино хийхийг одоо ч зөвшөөрдөггүй юм. Харин Японы авангард яруу найрагч, кино зохиолч, найруулагч Шүжи Тэраяама уг романаас сэдэвлэн “100 жилийн ганцаардал” жүжиг найруулан тавьж, “Farewell to the Ark” нэртэй кино бүтээсэн байдаг. Габриэль Гарсиа Маркесийн энэхүү алдартай романыг Соёлын гавьяат зүтгэлтэн, Утга зохиолын доктор Г.Аким монгол хэлнээ орчуулан, уншигчдын хүртээл болгосон билээ. Агуу Габо одоо Мехико хотын Сан Ангел Инн дэх эргэн тойрон өнгө өнгийн цэцэгсээр хүрээлэгдсэн, эртний хийцтэй, үзэсгэлэнт байшиндаа амар жимэр амьдарч байна. Н.ЭНХТУЯА Эх сурвалж: “NEWS WEEK” сонин №053
урлаг соёл